Baasanjav


Basic information
Interviewee ID: 990201
Name: Baasanjav
Parent's name: Vaanchig
Ovog: Taijuud
Sex: f
Year of Birth: 1953
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: engineer
Work: retired
Belief: Buddhist
Born in: Züünhangai sum, Uvs aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: accountant, lawyer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
work
repressions
education / cultural production
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай одоогийн ярилцлаганд В. Баасанжав гэж холбооны инженер мэргэжилтэй ийм хүн оролцож байнаа. За В. Баасанжав эгч манай судалгаанд оролцож ярилцлага өгөхөөр болсонд баяр хүргэе. Талархал илэрхийлж байнаа. Та манай ярилцлаганд оролцож байгаа хүн хариулах ёстой нэг асуулт байдаг юмаа. Тэр юу гэхээр өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөчээ гэсэн нэг асуулт байдаг. Ямар үед амьдарч байв? Хаана амьдарч байв? Ээж аав нь ямар хүмүүс байв? Тэр талаар та яриач?

Баасанжав -

За би 1953 онд одоогийн Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт төрсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Айлын таван хүүхдийн том ууган нь болж төрсөн байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Би нэг эрэгтэй дүүтэй. Гурван эмэгтэй дүүтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Эрэгтэй дүү маань 39 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн. Манай тэр дүү Хөдөө аж ахуйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийдэг байсан. ... компаний захирал хийж байгаад нас барсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

93 онд. Тэднийх маань 5 хүүхэдтэй. Эхнэр нь Дорноговь аймгийн Даланжаргаланд амьдардаг юм. Хүүхдүүд нь бүгд боловсролтой болсон. Сайн сайхан амьдарч байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Миний бусад гурван эмэгтэй дүүгээс нэг нь Эрдэнэтэд, нэг нь нутагтаа, нэг нь нутагтаа, нэг нь энэ Улаанбаатарт байгаа. 54-р цэцэрлэгт ахлах тогооч хийдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Би 61 онд Зүүнхангай сумынхаа бага сургуульд ороод 65 онд манайх бага сургуультай байсан учраас 4-р ангиа төгсөөд Өндөрхангайн 8 жилийн дунд сургуульд орж суралцсан юм. Тэнд 4 жил сурч 8-р анги төгссөн. Тэгээд 8-р ангиа 69 онд төгсөөд Баруунтурууны 10 жилд хоёр жил сурч 71 онд төгсөөд конкурсад орж холбооны инженерийн хуваарь авсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр үед их сургуулийн харъяа байсан. Политехникийн дээд сургуулийн холбооны инженерийн ангид...

Хишигсүрэн -

Та онц сурдаг хүүхэд байсан уу?

Баасанжав -

Үгүй яахав. Нэг их онц сурдаггүй. Гэхдээ яахав. Тооны хичээл бусад юуны хичээлүүдэд сайн. Олимпиад молимпиадад оролцдог. Нэг их онц сурдаггүй. 8-р ангид 2 хичээл сайнтай бусад хичээл нь гайгуу. 8-р ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдийн толгойд байдаг байсан. 10-р ангид бас олон сумаас олон хүүхдүүд ирдэг. 8 сумаас ирдэг. Сайн сайн хүүхдүүд ирдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгэхэд бас онц төгсөөгүй. Сайн төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг сая сургуульд байсан тухай яриулахаар зэрэг та чинь дотуур байраар их явсан хүүхэд байна тиймээ?

Баасанжав -

Дотуур байраар их явсан. Би 5-р ангид анх дотуур байранд ирж сурсан.

Хишигсүрэн -

Аа ха. Өөр суманд тиймээ?

Баасанжав -

Өөр суманд тэгээд гэрээ их санадаг. Анх ирчихээд. Айлын том нь миний дээр хоёр осолдсон гээд манай аав намайг их эрхлүүлдэг. Их дураараа айлын тийм хүүхэд байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд 5-р ангид ирсэн чинь сургуульд явуулаад, араас нь очиж юу яана. Миний хүү явж бай гээд намайг авч ирж өгчихөөд буцаад яваад өгсөн байхгүй юу. Манай аав худалдаа бэлтгэл ангид нягтлан бодох хийдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд нүүж ирэх гэхээр зэрэг, ээжийн нүүлгэж ирчихээд аав нь тэнд ажлаа хийгээд байж байхаас биш. Өөр амьдрал байхгүй юм чинь. Ээж ажилгүй юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгэхээр зэрэг бас өрөвдөөд, аав тэнд ганцаараа айлд яаж байж байхав. Түүний оронд би байж байсан дээр гэж бодоод...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Ирэхээр нь хэрэггүй гээд явуулчихдаг. Явсны дараа нүүгээд ир гэж хэлдэг байж гээд гэрээ санаад их уйлдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

5-р ангидаа тэгж их гэрээ санаж байгаад тэгээд гайгуу болчихдог юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Дараа жил нь миний тэр талийгаач дүү 5-р ангид ирсэн. Надаас нэг л насаар дүү байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд хоёулаа гэхдээ тэр хөвгүүдийн байранд. Би охидын байранд байдаг байсан юм. Тэгээд гайгуу болчихдог юм байна лээ. Тэгээд гэрээ санахаа байгаад ирдэг. Тэгээд дараа жил нь эрх биш нэг жил байсан юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгж байгаад гэр мэрээ санах нь гайгуу болчихдог юм. Тэгээд манай аав их захидаг. Хүү минь хичээлээ сайн сурч байж л боловсролтой мэдлэгтэй хүн болдог юм шүү. Тэр их үгнээс гардаггүй. Байрандаа хичээлээ давтаад их суудаг тийм хүүхэд байсан. Нэг их тоглож наадахгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Хүүхдүүд аягүй их жартаа тоглодог байхгүй юу. Анх 5-р ангийн хавар жартаа тогтлож байсан чинь 3-р улирлын амралтаар жартаа тоглож байсан юм. Хүрэн савхин гутал өмсдөг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд ганцхан өдөр тоглоод нөгөө савхин гутал чинь задарчихгүй юу. Өөр өмсөх гутал байхгүй. Тэгээд бөөн юм болоод намар өмсөж байсан гутлаа өмсөөд түүнээс хойш нэг ч удаа тоглоогүй. Гэр орноосоо хол байхаар тэгдэг юм байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Гэртээ байсан бол тэгэхгүй шүү дээ. Дахиад гутал авахуулаад би гуталгүй болчихлоо гээд уурлаад...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд гадаа хүүхдүүд тоглож байхад тоглохгүй байж байдаг тийм хүүхэд байсан ш дээ. Тэгээд Өндөрхангайн 8 жил төгсөөд Баруунтурууны 10 жилд бас хоёр жил дотуур байранд байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Баруунтурууны дотор байр их тохь тухтай. Хоол унд нь их сайн ш дээ. Тэгээд охидууд байдаг. 12 охин 9, 10 ангидаа хамт хоёр жил...

Хишигсүрэн -

Нэг өрөөнд үү?

Баасанжав -

Нэг өрөөнд...

Хишигсүрэн -

Яасан олуулаа юм бэ?

Баасанжав -

Давхар ортой. Тэгж амьдардаг байсан юм.

Хишигсүрэн -

Ер нь дотуур байранд охидуудын дунд юу болох уу? Одоо жишээ нь дотуур байрны амьдралыг?

Баасанжав -

Дотуур байрны амьдрал нэг талдаа их сайхан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Оо олуулаа бужигнаад л хийх ажилгүй. Улсын бэлэн хоол идчихээд л тэр үед чинь бид нар хүүхэд байсан юм чинь юу хийж байсан юм. Гадуур дотуур тэнээд л тоглоод тэгээд л явдаг байсан. Байнга хичээл давтаад сууж байсан бол сайн сурах байсан байх гэж би сүүлд боддог юм. Оюутан моюутан болчихоод бодож байхад..

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Бараг л дотуур байрандаа байж байдаг. Хичээл 1, 2 гээд тараад ирчихдэг. Эргэж ирчихээд анги цэвэрлэх барих гээд л дээр үед бид нарын үед дугуйлан гэж их хичээллэдэг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Уран зохиолын дугуйлан юуны дугуйлан гээд явдаг. Байранд ээлжлэн жижүүр хийдэг. Өглөө босож галаа түлдэг. Бага ангид тусгай галч ирж гал түлж өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Жаргалтай л амьдарч байсан. Сайхан байсан.

Хишигсүрэн -

Аа ха Ер нь танай аав ээж ямар хүмүүс байсан бэ?

Баасанжав -

Манай аав чинь, манай аавын аав чинь Монгол бичиг мэддэг хүн байсан гэсэн. Тэгээд хүүхдүүдээ боловсролтой болгоно гээд хувиараа Монгол бичиг зааж өгөөд. Өндөрхангайн анхны сургуульд оруулсан юм байна лээ. Анхны сургуулийг онц дүнтэй төгсөөд Улиастайд манай Увс аймгийн захын сумууд чинь Завхан аймгийн харъяа байсан байна лээ. Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр гурван сум. 41 оны аймаг зохицуулалтаас өмнө...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд Улиастайд төв нь байсан. Улиастайн тамгын газар бичээчээр ажилласан гэсэн. 16-хан настайдаа. Тэгээд тэнд 2 жил шахуу бичээч хийгээд тэгээд тэндээсээ Улаанбаатар хотод хууль цаазын сургууль гэдэг тийм сургуульд сурч байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд түүндээ гурван жил сураад тэгээд тэр үед дотоод явдлын яам гэж байсан. Тэр дотоод явдлын яаманд мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд тэнд чинь бараг 20 шахуу жил ажилласан. Тэгээд 50 онд нутагтаа ирсэн байна лээ. Улаанбаатарт ажиллаж байгаад. 1911 онд төрсөн. Манай аав.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

11 он гэхээр 50 онд 39 настай юу?

Хишигсүрэн -

Тийм

Баасанжав -

Бараг 39 нас хүртлээ хотод амьдарч байсан. Тэгээд тэр дотоод яаманд хошууч цолтой. Тийм мөрдөн байцаагч байсан гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр эсэргүү мэсэргүүний тэр 37, 38 оны үед дотоод явдлын яаманд мөрдөн байцаагч хийж байсан. Их мундаг хүн байсан гэсэн. Манай аав чинь дуу их цөөнтэй. Тийм их нямбай гайхалтай тооцоотой. Сүүлд тэр нягтлан бодох хийгээд худалдаа бэлтгэл ангид 10-аад жил нэгдэлд 10-аад жил нягтлан бодох хийгээд гавъяаны амралтанд гарсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

69 настайдаа нас барсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь танай аав дотоод явдлын яаманд ажиллаж байсан түүхээ ярьдаг байсан уу?

Баасанжав -

Өөрөө юу ч ярьдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Өөрөө тэр тал дээр ганц ч юм ярьдаггүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Яагаад тийм их залуугаараа ажлаа орхиод нутагтаа очив?

Баасанжав -

Бие нь муудаад, уушги нь муудаад Улаанбаатар хотод агаар таарахгүй буцаж ирсэн. Манай ээж ярьдаг юм. Манай ээжтэй сүүлд суусан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Урьд нь өөр эхнэртэй байсан гэсэн. Тэр хүнээс нь хүүхэд гараагүй гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд бие нь муудаад уушги нь муудаад хөдөө гарах шаардлагатай гээд тэр үед бас юм мэддэг мэргэн хүн байсан юмуу даа.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Чи энд байх юм бол цаашдаа насгүй тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Хөдөө нутагтаа оч гээд. Ээж тэгж ярьдаг байсан юм. Аав юу ч ярихгүй. Тэгээд нутагтаа ирээд манай ээжтэй...

Хишигсүрэн -

Ер нь танай аав хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ?

Баасанжав -

Манай аав хэр баргийн юманд дуугардаггүй тийм хүн байсан ш дээ.

Хишигсүрэн -

Их дотогшоо хүн байсан ...

Баасанжав -

Тийм их дотогшоо хүн байсан. Манай нэг нутгийн хүн аавын талаар ярьсан байсан. Аавын дараа. Аав дотоод явдлын яаманд байхад тэр хүн цэрэг байж байгаад хятадын хил дээр адуу яаж яваад тэр адуун хил гарчихаж л дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Хилийн цаана...

Баасанжав -

Хилийн цаана. Тэгээд тэр хүн байцаагдаж ирээд. Тэгээд явсан чинь хамт байсан цэргүүд тэгсэн гэнээ. За энэ Гомбожав ч эргэж ирэхгүй ээ. Одоо угаасаа ингээд юу яачихдаг юм. Цаазаар авахуулчихдаг юм. Одоо эргэж ирэхээс өнгөрлөө гэж байсан чинь удаа ч үгүй 10-аадхан хоноод эргээд ирсэн гэнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Чи яагаад эргээд ирэв? Гэсэн чинь мэдэхгүй. Би шуурганд адуу хөөгөөд явж байсан тэгээд яасан мэдэхгүй гэсэн чинь гаргаад явуулчихлаа. Тэгээд сүүлд нутагтаа эргэж ирээд байсан чинь манай аав ирчихсэн байсан гэсэн. Би нэг хүн дээр очоод нутаг усаа хэлээд нэрээ хэлээд байцаагдсан чинь нэг их сүрхий харсан. Тэгээд юм хэлээгүй. Тэгээд сүүлд нь намайг гаргаад явуулсан хүн чинь Ванчиг гуай байсан байна лээ. Тэгээд яахав тэр үед юм их хэцүү байсан. Намайг үндсэндээ нутгийн хүү. Цаад үндсэн болохоор шуурганд адуу тууж яваад туугдаад гарчихсан. Тэгээд намайг өршөөгөөд явуулсан юм байна лээ. Тэгэхдээ тэр үед надаас чи манай нутгийн хүү байна шүү дээ гэж асуугаагүй. Зүгээр л нэг их сүрхий харсан. Тэгээд л намайг гаргачихсан юм шиг байна лээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Үндсэн дээ тэр хүн дээр очсон хүн гардаг. Үнэнч хүн байсан байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Манай аав би 61 онд нэгдүгээр ангид орсон хавар байсан байхгүй юу. Нэг өдөр аав худалдаа бэлтгэл ангид ажилладаг байсан. Томилолтоор явчихсан байсан чинь сумын улаач ирээд Ванчиг гуай хөдөөнөөс ирээгүй юу гээд тэгсэн. Тэгсэн чинь манай ээж гурав хоноод ирнэ гэсэн. Өнөө өглөө явсан юм чинь ирэх болоогүй байх гэсэн чинь. Араас нь дуудуулсан ш дээ. Улаанбаатар хотоос дотоод явдлын яамнаас нь яаралтай ир гэсэн ш дээ.

Хишигсүрэн -

Дуудлага ирсэн?

Баасанжав -

Аа ха. Дуудлага ирээд араас нь хүн явуулсан ш дээ. Гэсэн гэнээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгсэн чинь ээж аягүй их уйлаад сандраад л хүн амьтан хэлмэгдэж байсан. Аав чинь буруу хэрэг хийчихсэн юм шиг байнаа. Аавын аав нь бас дээр үед хэлмэгдсэн гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Бичиг үсэг мэддэг боловсролтой хүн байсан гэсэн. Аавыг хотод байхад. Аав ч өөрөө мэдээгүй бүр сүүлд мэдсэн гэсэн. Тэгээд ээж уйлаад бид хэд дагаж уйлаад байж байсан чинь аав ирсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд ээж хэлсэн чинь. Өө надад буруу хийсэн юм байхгүй. Асууж сураглах зүйл гарч байгаа байх. Одоо цагаатгал явагдаад байгаа юм чинь. Ойрд Улаанбаатар ороогүй. Сайн юм болж ах дүү нартайгаа уулзаад ирье. Бүр айхгүй байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Ээж аав чинь намайг л яаж байгаа байх. Аваачаад хийчих байх гээд л...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд аав удаа ч үгүй Сонгиноор дамжаад, онгоцонд суугаад, сумаас нэг том машинаар хүргүүлсэн үү? Яасан тэгээд яваад өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд удаа ч үгүй би сайн ирлээ. Удахгүй сарын дараа очих байх гээд утас ирж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр үед ямар утсаар ярих биш. Тэгээд холбоо тасарчихдаг. Тэгээд дараа нь Сонгино дээр ирлээ тосож ав гэсэн утас ирлээ гээд. Тэгээд аавд мөнгө сөнгө шагнал магнал өгөөд явуулсан байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Юу ч ярихгүй. Аа надаас ганц нэг юм асууж тодруулсан гээд.

Хишигсүрэн -

Их нууцлаг хүн байж тиймээ?

Баасанжав -

Их нууцлаг хүн байсан. Юу ч ярихгүй. Юм хум ярихгүй.

Хишигсүрэн -

Аавын чинь аав хүүхэд нь хотод дотоод явдлын яаманд байцаагч байж байхад нь аав хөдөө баригдаад явж байсан болж байна уу?

Баасанжав -

Тийм. Мэдээгүй.

Хишигсүрэн -

Сонин юм тиймээ?

Баасанжав -

Мэдээгүй. Ээж нь ч тэр үед сургуульд байхад нь нас барсан юм шиг байна лээ. Тэр үед чинь хэцүү байсан юм шиг байна лээ. Холбоо молбоо гэж байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд гурван жил болчихоод ирсэн чинь ээж нь нас барчихсан байсан гэсэн. Тэгээд ирчихээд ээж нь байхгүй байхаар нь ээж яасан юм гээд асуусан чинь аав нь хачин болоод дүү нар сонин болоод тэгсэн чинь ээж нь нас барчихсан байсан гэсэн. Аав нь хавар нь баригдаад явсан гэсэн. Тэгээд бүр намар нь дуулсан гэсэн ш дээ. Хэлэхгүй яасан юм гэсэн чинь хэлээд ч ямар ч нэмэр байхгүй байсан гэсэн. Аймагт л яасан юм шиг байна лээ. Хот мот руу аваачихгүй. Шууд Улаангомд аваачаад...

Хишигсүрэн -

Та ер нь сонсож байсан уу? Тэр гүйцэтгэлийг ямар хүмүүс хийдэг байсан. Яадаг байсан. Энэ талаар та?

Баасанжав -

Үгүй мэдэхгүй.

Хишигсүрэн -

Та тайчууд гэдэг овогтой юм байна лээ. Энэ ямар учиртай бэ?

Баасанжав -

Манай аавын ах нь ярьдаг байсан юм. Бид нар тайж гаралтай улсууд байгаа юм. Тайж гаралтай хэсэг бүлэг хүмүүс байдаг юм гэж тэгж хэлдэг байсан юм. Зураг байдаг юм. Хүмүүсийн овог яадаг.... авга ах тэгж хэлээд байдаг болохоор тэгсэн юм.

Хишигсүрэн -

Танай аавын чинь аав хэлмэгдсэн. Өөр танайхаас хэлмэгдсэн улс байна уу?

Баасанжав -

Манай ээжийн авга ах хүүтэйгээ хоёулаа баригдаад явсан гэсэн. Тэр жил ...

Хишигсүрэн -

Яг тэр танай аавын аавын үед үү?

Баасанжав -

Сарын зөрөөтэй л баригдсан юм шиг.

Хишигсүрэн -

Ямар юм болж байсан гэнэ?

Баасанжав -

Мэдэхгүй. Манай ээж ярихдаа тэр үед эр хүн, эр морь хоёр ховор үлдсэн. Хүмүүс тэрийг аваад явчихаж гэнэ. Түүнийг аваад явчихаж гэнэ гээд тэгдэг байсан гээд ээж ярьдаг байсан. Тэр талаар сайн мэдэхгүй. Манай тэр ээжийн авга ахынхан хүүхэд нь В. Баасанжав гээд аймгийн дарга байсан. Түүний аав нь байхгүй юу. Рагчаасүрэн гэж хоршооны дарга. Одоогоор бол худалдаа бэлтгэл ангийн дарга хоршооны дарга байсан. Аав нь бас бичиг үсэг мэддэг боловсролтой хүн байсан гэсэн. Тэгээд тэр хоёулангийн бариад аваад явчихсан.

Хишигсүрэн -

Тэгээд тэр ар гэрт нь үлдэж байгаа улс яадаг байсан юм бол?

Баасанжав -

Мэдэхгүй. Манай аавын нэг дүү байдаг юм. Улаанбаатар хотын намын хороонд олон жил ажиллаж байсан. Насаараа ажилласан. Сая нас барлаа. Уламбаяр гэж хүн.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр ах ярьдаг байсан юм. Хонь хариулж яваад хүрээд ирсэн чинь гэрийн ингээд улаан юмаар ороочихсон. Юмаар бүслээд юу яачихдаг юмуу даа. Тэгээд аавын бариад явчихсан. Аав нь байхгүй. Тэгээд очих газар байхгүй. Авга эгчийндээ очиж байсан гэж ярьж байсан юм. Тэгээд аавыгаа ч үзээгүй. Хэцүү байсан гээд ярьдаг юм байна лээ. Манай аав, манай аав ч нэг их юм ярьдаггүй. Манай авга ах тэгдэг байсан юм. Манай аав бол баригдах ёсгүй л хүн байсан. Ээж маань нас барчихсан. Олон хүүхэдтэй. Зовж байсан төрийн хар хүн байсан гэж ийм тийм юманд өртөхгүй. Зүгээр л нэг тийм оролдлогтой бичиг үсэг мэддэг. Ер нь жаахан сэргэлэн хүн байсан гэж. Миний аав яагаад хэлмэгдсэнийг одоо болтол би бодоод олдоггүй юм. Цагаатсан ч гэсэн яагаад хэлмэгдсэнийг олдоггүй юм гээд. Манай тэр хотын намын хороонд ажиллаж байсан ах ярьдаг байсан юм.

Хишигсүрэн -

Манай түүхэнд чинь нэг ийм юм байгаа ш дээ. Соёлын довтолгоо гээд...

Баасанжав -

Аа ха

Хишигсүрэн -

Та тэр талаар юу мэдэх вэ?

Баасанжав -

Би тэр үед бага ангид байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Айлуудыг ирээд үзээд, хөнжил гудас, гэр орнын үзээд авдар мавдарын ухаж үзээд л аймгаас хүмүүс ирээд л ...

Хишигсүрэн -

\инээв\ Ямар хүмүүс ирдэг байх вэ?

Баасанжав -

Аймгийн төлөөлөгч гээд ирдэг байсан. Манайх нэг өвөл байсан юм. Тэгээд манайд ирээд манай авдрыг уудлаад юм хум гаргаж ирээд тэгж байснаа хажуу талын айлын авдраас нь хүүхдийн бойтог гараад ирсэн чинь дээд талд нь ууттай боорцогоо тавьчихсан байсан л гэнэ. Гуталтайгаа байсан гээд тэднийхийг торгочихож гэнэ гээд л манай ээж тэгж байсан. Айлуудын хөнжил гудсын аягүй их үздэг. Ор хөнжлийн даавуу хэдэн ээлжийн байна гэж даавуу маавуугийн тоолж үздэг. Улсууд зарим нь болохоор унтдаг нь тусдаа хоёр ээлжийнхээ манайх энд хийчихдэг /инээлдэв/ Аягүй их яадаг байсан байхгүй юу. Тэгээд тэр дахин дахин 7 хоногт заримдаа 14 хоногт хүрээд ирдэг. Сумаас ч гэсэн. Дараа нь аймгаас бас ирж шалгадаг байсан юмуу? Би тэгж сүүлд боддог юм. Бас аймгаас хүмүүс ирээд айл майлын авдар мавдар ухаад, хөнжил гудасын дэлгэж үзээд юм хумын тэгж үздэг л байсан юм.

Хишигсүрэн -

Айх уу? Соёлын довтолгооноос?

Баасанжав -

Айлгүй яадаг юм. Аягүй их айна. Торгодог байсан юм шиг байна лээ.

Хишигсүрэн -

Мөнгөөр үү?

Баасанжав -

Тийм. Мөнгөөр торгодог байсан ш дээ. Тэднийхийг торгочихож гэнэ. Тэднийхийг торгочихож гэнэ гээд манай хэд тэгээд л гүйгээд тийм л юм болоод тэгдэг л байсан.

Хишигсүрэн -

/инээв/ Ер нь яагаад соёлын довтолгоог хэрэгтэй гэж хийж байсан юм бол?

Баасанжав -

Тэр үед Монголчууд чинь бас нүүдэлчин маягийн тиймээ? Ийм тийм яадаггүй. Хөнжил мөнжил нөмөрч унтдаггүй тиймэрхүү байсан тиймээ? Усанд ордоггүй. Усанд ор мор гээд бас тэр халуун ус талон малон бүртгэл мүртгэлтэй байсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Хэдэн удаа усанд орсон ...

Баасанжав -

Аа ха. Хэдэн удаа усанд орсон. 7 хоногт 1-2 удаа ордог. Халуун ус бас их ажиллуулдаг тийм байсан шиг байна лээ. Бичиг мичгийн битгий ураад хаячихаарай гээд манай ээж хулдаас мулдаасны доогуур хийж мийгээд л байдаг байсан.

Хишигсүрэн -

/ инээв/

Баасанжав -

Тэр бас хүмүүсийг соёлтой болгох ...

Хишигсүрэн -

Аа ха. Эргээд бас шаардлагатай ...

Баасанжав -

Хүмүүс нэлээд өөр болсон байх.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тийм. Ор дэрэн дээр унтдаггүй хүмүүсийг ортой болгож, тэгээд хөнжлийн даавуу 3 ээлж усанд оруулдаг. Тэгээд янз бүрийн хүмүүсийн толгой молгойг ирээд үздэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Аймаг маймгаас сум мумаас үздэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Янз бүрийн өвчин, бөөс хуурстай тэмцэж байсан юм шиг байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Нэг ёсондоо тэр бол зөв л юм байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Та ер нь хаана ажиллаж байв? Ямар ажил амьдралдаа амьдралынхаа туршид эрхлэж ирэв? Энэ талаар хоёулаа ярих уу?

Баасанжав -

Би анх сургуульд төгсөөд л Увс аймгийн холбооны газар ...

Хишигсүрэн -

Аймгийн төвд үү?

Баасанжав -

Тийм. Аймгийн төвд. Тэгээд аймгийн төвд хот хоорондын тасгийн эрхлэгч гэдэг ажил жил гаруй хийгээд л тэгээд манай ерөнхий инженер байсан хүн дарга болоод дараагаас нь өөр тийшээ шилжихэд би аймгийн холбооны газрын ерөнхий инженер болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

79 онд 7 сард.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэрнээс хойш 87 он хүртэл аймгийн холбооны газрын ерөнхий инженер хийж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд дараа нь гэрийн хүн маань намын дээд сургуульд ирэхээр зэрэг би энд энэ чинь 2 жил хагасаар сурсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд хагас жил нь байсан чинь бас 3 жижиг хүүхэдтэй. Холбооны ажил чинь хэцүү ш дээ. Тэр үед.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Шөнө оройгүй явдаг. Шөнө оройгүй суудаг. Байнга дуудагддаг. Эмнэлгийн ажлаас төвөгтэй тийм ажил байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр үед мэргэжлийн боловсон хүчин их ховор.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд тийм бэрхшээлтэй байсан учраас би энэ хүнийг хагас жил болоод яахаар нь яаманд өргөдөл өгсөн байхгүй юу. Анх төгсөөд байж байсан чинь манайх чинь 27 хүн төгссөн юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд 4 хүн хөдөө яваад бусад нь бүгдээрээ Улаанбаатарт үлдэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд нөгөөдүүл чинь бүгд Улаанбаатарт тэр үед радио рейлений шугам ашиглалтанд орж байсан. Радио нэвтрүүлэх станц 4 аймагт ашиглалтанд орж байсан. Тэгээд холбооны боловсон хүчин бэлтгэх их байсан тийм үед төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд хөдөө 4 хүүхэд яваад бусад нь үлдсэн. Рейлений шугамаар явуулна гээд байхад манай Холбооны яаман дээр бид нарыг хүлээж аваад та нар 5 жил ажиллачих 5 жил ажиллаж ирээд хөдөөний амьдралтай танилцаж ирээд Улаанбаатарт ирвэл дуртай байх уу? та нар тэнд ажиллуулаад авъя гэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд манай гэрийн хүн аваад би үлдэе ч гэж бодоогүй. Тэр үедээ би хөдөө явчихсан юм. Увс руу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд 10 жил ажиллаад хөдөө тэгээд энэ хүн намын дээдэд ирэхээр зэрэг орлогч сайдад өргөдөл бичээд явуулсан чинь намайг шууд боловсон хүчний хэлтсийн даргаа явуулаад миний ажлыг хүлээлгэж өгөөд тэгээд намайг шууд яамны аппаратад ажиллуулахаар шууд явуулсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд би сар амарч ирээд ажлаа аваад ажиллаад 2 жил ажиллаад тэгээд энэ хүн бараг аймгийн бодлогоор сургуульд би явна гээд тэгээд явахаар аргагүй нь эрхэнд дагаад явж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Би явахгүй гэж үзэж байсан. Тэгсэн энэ манай аймгийн дарга юу ярьж байгаа юм. Би чинь бараг аймгийн бодлогын юугаар боловсон хүчнээр бэлтгэгдсэн юм чинь явахгүй бол болохгүй гээд тэгээд явсан. Явахаас өөр яахав.

Хишигсүрэн -

Өөр арга байхгүй.

Баасанжав -

Тийм. Тэгээд ирээд аймагт нэг жил ажиллаад жил хүрээгүй байж байтал нам мам байхгүй болоод ажилгүй болсон. Тэгээд энэ чинь ажилгүй болчихоод яахав ийхэв гээд тэгсэн чинь Баруунтуруунд САА-д даргын юу гарч байна тэнд очих уу? Аймгийн төвд ажил байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд яахав Баруунтуруун чинь дундын станцтай байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд тэнд очиж ажил хийгээд, хуучин ажиллаж байсан хүн нь жаахан ийм тийм болоод...

Хишигсүрэн -

Яаманд ажиллаж байсан хүн шууд суманд очсон?\инээв\

Баасанжав -

\Инээв\

Хишигсүрэн -

Би одоо суманд байсан хүүхэд ш дээ. Тэгээд цахилгаан ирж гэнээ гээд байж байж яадаг ч байсан юм.

Баасанжав -

\Инээв\

Хишигсүрэн -

Утсаар ярина гэж аймаар эрт захиалга өгөөд байна уу? Байна уу? Байна уу? гээд би асуух гээд байна л даа. Тэгээд тэр холбооны ажил, хөдөө орон нутгийн холбооны ажил ямар явагдаж байсан юм?

Баасанжав -

Тэр их хэцүү байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Увс аймаг гэхэд хоёрхон шугамаар 18 сум, тэр аймгийн төвийн 70,000 хөдөлмөрчдөд тэр хоёрхон шугамаар үйлчлэж байсан байхгүй юу. Нэг шугам нь Улаанбаатараас гараад Тосонцэнгэлээр дайраад шонгийн модоор утас нь ирж байсан юм. Нөгөөх нь Ховд аймгаар дамжаад, Говь-Алтай, Ховдоор дамжаад Баянхонгор энэ урдуур нэг нь ирж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд нэг шуурга салхи болонгуут нөгөөх нь тасарчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд ажилгүй болно. Тэгээд засахад чинь бас шинэ холбоо хэрэглэнэ тиймээ? Засах хүртэл. Сум суманд 40 км тутамд нэг монтёр байдаг байсан юм. Хэдэн км-т хэдэн хоног засна гэсэн бас нормтой л доо.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд станцад бас гэмтэл гарна. Тэр бүхнийг засна. Төвөгтэй байсан. Нээрээ. 2-рт сонсгол их муудна. Олон шугамаар дамжиж ирдэг учраас...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Замдаа нэг аймгийн төв дээр юмуу. Нэг сумын төв дээр тэжэээл нь тасраад муудчихдаг. Тэгээд сонсогдохгүй болчихдог тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Өнөөдөр засна. Маргааш нь нэг газар, нөгөөдөр дахиад нэг газар гээд аймаар түүхтэй байсан. 18 сум хоёрхон шугамаар тэгээд тэр хоёрхон шугам чинь бүтэн байх нь ховор доо. Олон газар зэрэг ажиллана. Тийм түүхтэй байсан байхгүй юу. Тэгээд цахилгаанаа түүгээр авна. Яриагаа түүгээр авна. Цахилгаан гэдэг нь залгагч нар нь тийм цахилгаан ирсэн байна гээд утсаар уншиж өгөөд бичиж аваад хүнд нь хүргэж өгдөг. Яриа нь болохоор дамжиж ярьдаг тиймээ?

Хишигсүрэн -

Сумын холбоо аймгийн холбоогоор дамжиж ярьдаг тиймээ?

Баасанжав -

Тийм. Аягүй түүхтэй байсан. Тэгээд харин 81 оноос холбоо дамжуулж 2 шугам нэмж аваад дахиж 90 –ээд оноос хоёр шугам нэмж аваад түүнээс хойш тэгээд 2000 оноос хойш гайгуу болоод, одоо бол сумын холбоо байхгүй болчихсон ш дээ.

Хишигсүрэн -

Байхгүй болчихсон юмуу?

Баасанжав -

Тийм байхгүй болчихсон. Бүгд үүрэн телефоны юу орчихсон. 4-хөн сум хүнтэй гэж байлаа. Тэгээд тэд нар нь өдрөөр ажиллахгүй. Баруунтуруун чинь 24 цагаар ажилладаг байсан. Одоо өдрөөр жаахан байвал байгаад жижиг АТС-тэй түүгээрээ ярина. Одоо Жи-Мобель, Мобиком орсон. Скайтел орсон. Заримд нь 4-5 үүрэн телефоны холбоотой болчихсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд тийм болчихсон. Одоо сайхан хөгжиж байна ш дээ.

Хишигсүрэн -

Одоо сонин хэвлэлээ яаж дамжуулж байгаа вэ?

Баасанжав -

Сонин хэвлэл одоо бас нэг их дамжихгүй байгаа юм шиг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Холбоогоор дамжиж ирдэг байсан ш дээ.

Баасанжав -

Тийм. Дээр үед холбоогоор дамжиж ирдэг.

Хишигсүрэн -

7 хоногийн өмнөх сонин уншаад, сарын өмнөх сэтгүүл уншаад .../инээв/

Баасанжав -

Одоо бол угаасаа энэ шуудан холбоочин их төвөгтэй. Дээр үед ч гэсэн төвөгтэй байсан ш дээ. Манайх гэхэд Увс аймгийн холбооны газар яриа хот хоорондын яриа, улс хоорондын ярианаас овоо ашгаа олдог. Ашгаа нөхдөг. Шуудан бол байнга алдагдалтай ажилладаг салбар байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр бензин тос, тэгээд нөгөөдөх шууданчдын цалин энэ тэр гээд тиймээ?

Хишигсүрэн -

Хүн суувал тэр, суухгүй бол тэр ...

Баасанжав -

Тийм. Шууданд суувал тэр суухгүй бол заавал 7 хоногт 2 удаа хүргэж өгнө. Тэрэнд мөнгө төлнө. Тийм ашиггүй байсан юм. Одоо бол шуудангийн түрээс юу яадаг болчихсон юм шиг байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Мөнгөөр явдаг. Тийм болчихсон. Цахилгаан холбоо бол 2 салчихаад байгаа ш дээ. Сүлжээ компани, Цахилгаан холбоо компани гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Сүлжээ компани нь бүрэн 100% төрийн өмчтэй байгууллага.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Цахилгаан холбоо компани бол хувийн байгууллага.

Хишигсүрэн -

Аа ха. Холбоонд ажиллаж байсан хүмүүс ээлжээр ажилладаг байсан уу? Ер нь яадаг байсан бэ? Ажилдаа яаж ханддаг байв? Та юу яримаар байна?

Баасанжав -

Холбоочин хариуцлагатай тэр үед. Үхэл, өвчин зовлон, баяр баясал бүх юм холбоогоор дамжиж хамгийн түрүүн тэр хүнд хүрдэг учраас их хариуцлагатай. Залгагч нар бол ээлжээр ажиллана. 24 цаг байна. Техникч нар 24 цаг байна. АТС техникч, нэвтрэх тоног төхөөрөмжийн техникч, радио узелийн техникч 2 ээлжээр ажилладаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Аймгийн төвд байхад. Аймагт чинь холбоонд байхад ямар нэгэн засвар үйлчилгээ гарахад цалин мөнгөтэй нь ёстой нарийн тооцдог. Өндөр хариуцлага хүлээлгэдэг тийм байгууллага байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Анхан та холбооны мэргэжлээр суръя гэж яасан уу? Аяндаа тэгээд...

Баасанжав -

Би анх холбооны инженерээр суръя гэж бодоогүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

10-р ангиа төгсөөд, би 10-р ангид байхдаа багш болдог юмуу гэж боддог байсан юм. Гэхдээ нэг их тийм нарийн сонирхдоггүй. Тэгээд 10-р ангид байсан чинь хоёр гурав дахиж санал аваад л тэгэхээр нь би математикийн багш болдог юмуу гэж бодоод урьдчилаад санал өгчихсөн юм. Тэгээд байж байсан чинь хоёр хоногийн өмнө аймгаас нэгдсэн хуваарь ирлээ гээд. Баруунтуруунд конкурс өгөх гээд шалгалтаа өгчихөөд байж байсан юм. Манай ангийн багш Маамуу гэж байсан юм. Бид нарт хуваарь уншиж өгөхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд уншиж өгсөн чинь холбооны инженер гээд уншсан чинь надад аягүй дотно юм шиг санагдаад л ...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Энд ямар шалгалт өгдөг юм багшаа гээд асуусан байхгүй юу. Математик, Физик, Орос хэл гурав өгнө ш дээ гэсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Өгдөг юм билүү гээд хоёрхон хоногийн өмнө Туруунаас явахаасаа өмнө шийдээд тэгээд ирээд нэг хоногийн өмнө бид нараас хуваарь амлуулдаг байсан юм. Тэгээд хуваарь амлуулаад...

Хишигсүрэн -

Конкурсгүй...

Баасанжав -

Конкурс өгнө. Эхлээд амлуулчихаад дараа нь түүнийхээ дагуу шалгалт өгдөг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд амласан юундаа оноо хүрэх юм бол авна. Тэнцэхгүй бол тэгээд чадахгүй байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд би холбооны инженер болсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Таны бахархдаг гол зүйл юу вэ?

Баасанжав -

Яахав. Би холбоондоо 30 гаруй жил ажиллалаа . Холбоонд байдаг онц холбоочин. Хүндэт холбоочин гээд холбоонд байдаг бүх шагналын авлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тийм хариуцлагатай байгууллагад ажиллаж , хэрэгцээтэй мэргэжил эзэмшсэндээ баярлаж бахархаж явдаг юм.

Хишигсүрэн -

Одоо таны ажлын хэцүү зүйл нь юу байваа? Ер нь хялбархан амархан нь юу байв?

Баасанжав -

Амархан юм гэж байхгүй. Ер нь хүнд хэцүү байсан. Одоо чинь энэ холбооны төхөөрөмжүүд чинь нарийн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд бүх юм нь схем заавар нь их нарийн. Тэгээд тэрийг чинь эхний үедээ их зовж байсан. Сургууль төгсчихөөд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд сургуулийн ширээнээс гарсан хүн чинь тэр нарийн гэмтлийг олж чадахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

5-6 хоногоор ч хамаагүй бараг гэртээ харихгүй шахам хонодог байсан ш дээ.

Хишигсүрэн -

Хнн.

Баасанжав -

Тэгээд манай энэ том охин гарчихсан. Хүүхдээ орхичихоод хөгшин заримдаа хүүхдээ авч ирж хөхүүлнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Заримдаа усаар ... хүүхдээ хөхүүлэхгүй юмуу гээд заримдаа гүйнэ. Гүйгээд хөхүүлчихээд буцаад гүйчихнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Аймгийн төвд залхталаа гүйдэг байсан. Нөгөө ажилдаа санаа зовоод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгж байгаад нөгөөдөхөө засна л даа. Хүн их оролдоод байх юм бол ямарч байсан дадлагажаад туршлагажаад ямарч байсан чаддаг л юм. Эхэндээ их зүдэрч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Яах гэж холбооны мэргэжил эзэмшив дээ гэдэг үе надад их л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Сүүлдээ юмандаа дасчихаад амархан юм шиг яахаа мэддэг болчихоор сайхан би мөн зовдог байсан яахав дээ гэж бодогдох үе гардаг юм.

Хишигсүрэн -

Тэгнэ л дээ. Одоо мэддэг болохоор ...

Баасанжав -

Мэддэг болчихсон. Төхөөрөмж гарт ороод ирдэг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Ер нь хувийн амьдрал ажил хоёрыг яаж зохицуулж байваа та?

Баасанжав -

Бидний үед бас хэцүү л байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Оройд чинь хүүхдээ авах гээд ер нь гол төлөв манай энэ хүн чинь бас эвлэлийн ажил чинь өглөө орой явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд хүүхэд мүүхдийг чинь цэцэрлэг яслиас... манай энэ гурван хүүхэд. Тэр үед чинь бидний үед чинь 45 хоног болоод л ажилдаа ордог.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Чөлөө хүүхдээ асрах харах юм өгдөггүй. Тэгээд манай холбоонд боловсон хүчин дутагдалтай юм чинь юун тийм юм байх вэ? Ажлаа амжуулах гээд 5 гэж босно. 82 он хүртэл манайх гэрт байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Өглөө эрт, шөнө босож нүүрс мүүрсээ хийнэ. Үүрээр босож...

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Орой бол мөд унтахгүй ш дээ. Цэцэрлэгт явдаг хүүхдийнхээ хувцас хунар угаагаад, гэр орноо цэвэрлээд,хоол ундаа хийж идээд 12-аас нааш унтахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд өглөө эрт босоод тэгээд хүүхэд мүүхдээ янзалж аваад 2 хүүхдээ 2 тийш аваад 1 хүүхдээ аваад хоёулаа тэгээд гүйнэ. Тэгээд цэцэрлэг яслид нь аваачиж өгчихөөд л тэгээд ажилдаа очдог.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэр үед тэгээд болоод л байсан ш дээ. Одооны хүүхдүүд болохоор чинь амрыг хараад л тиймээ? Ажилдаа ч яарахгүй. Өглөөний хүмүүжил гээд бид нар чинь тэр бүгдээс чинь хоцордоггүй хатуу байсан юм чинь. Тэгээд зохицуулаад яваад байдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь хамт ажилладаг байсан хүмүүс нь ямар хүмүүс байв? Тэр хамт олны дотоод харилцаа ер нь ямар байсан бэ?

Баасанжав -

Манай Цахилгаан Холбоо компаний захирал Шаалуу захирал чинь бид нартай хамт ажиллаж байсан. Намайг очиход манай холбооны ерөнхий инженер байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд дараа нь дарга болсон. Би ерөнхий инженер болоод. Их сайхан хүн байдаг ш дээ. Хүнд их тусалдаг. Мэдсэн сурснаа зааж өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Хүний төлөө их явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Ийм юм ингэх ёстой. Тэгэх ёстой гээд өөрөө ч их мэдлэгтэй. Боловсролтой. Техникийнхээ талд ч тэр. Удирдах талдаа ч тэр.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Их мундаг. Хүн чанараараа их сайн хүн байдаг ш дээ. Надад лав дотно байсан. Хамт олонд ч гэсэн. Бид хоёрт ч гэсэн орон сууц гэр хороололд гэртэй байж байхад чинь Шаалуу захирал гүйж байгаад орж ирсэн байр манайд авч өгч байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Манай энэ ерөнхий инженер байранд орох шаардлагатай байна гээд инженер байранд орох шаардлагатай байна гээд тэгээд оросуудтай танил хойно сургууль төгссөн болохоор тэгээд оросын барьсан байр Гивааны хөшөөн хажуу талд манайд байранд орох уу? гээд бид хоёрт байр авч өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Сайн хүн байдаг юм. Одоо ч гэсэн би их баярлаж явдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Миний хүүг ч гэсэн ирээд ажилд оруулсан ш дээ. Комьютерийн сургууль төгссөн. Хөгшин утсаар ярьсан чинь оо дипломын аваад ир гээд л тэгээд л оруулж өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха. Ажилчдын харилцаа?

Баасанжав -

Тэгээд холбооны хүмүүс голдуу эмэгтэй хүмүүс байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Эмэгтэй хүмүүсийг учрын олоход бас төвөгтэй байдаг ш дээ. Хүүхнүүдтэй бас янз янзаар л харьцах шаардлага гардаг юм. Зарим үед загнуулаад уйлаад гардаг ч үе байдаг. Зарим үед сэтгэл санаагаар унаад тэгж байсан ч үе байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Холбооны хүмүүс чинь голдуу эмэгтэйчүүд байдаг. Зарим хүмүүс их төвөгтэй хүмүүс байдаг. Янз янзын хүмүүс байдаг. Зарим нь хүний төлөө их явдаг. Ажлын төлөө их явдаг хүн ч байдаг. Хувийнхаа эрх ашгийн төлөө ч их явдаг хүн байдаг. Олон хүмүүс янз янз байдаг.

Хишигсүрэн -

Холбооны салбарт социализмын үед ямар шинэ технологи нэвтэрч байсан. Таны үед хөдөөнийхөн яаж радио телевизтэй болж байсан гээд энэ юмны талаар хоёулаа яръя тэгэх үү?

Баасанжав -

Холбооны гол юу чинь радио рейлений шугам гэж аймгуудад тавьж байсан юм. Ховдод тавиад Баян-Өлгий аймагт тавиад түүнээс манай Увс аймаг агаарын шугамаар холбоо авч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр бол холбооны амьдралд орж ирсэн том өөрчлөлт. Радио рейлений шугам ...

Хишигсүрэн -

Агаараар тиймээ? Модоор биш тиймээ?

Баасанжав -

Радио рейлен гэдэг чинь хоёр станц нэг нэг рүүгээ хараад, энд хүлээж аваад нэг нэг рүүгээ дамжуулдаг. Тийм радио рейлений шугам гэж 1978, 79 онд Монголд баруун аймгуудад тавигдсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Говь-Алтайгаар дамжаад...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр бол холбоонд их өөрчлөлт өгсөн шүү. Тийм гэнэтийн юм тавигдсан. Тэр бол холбоонд тэр үедээ л их суваг дамжуулдаг. 1920 суваг дамжуулдаг. Дарханы чиглэлд ... гэж кабелийн төхөөрөмж явж байсан юм. Тэр бас холбоонд их өөрчлөлт өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Гол төхөөрөмж болж байсан юм. Одоо бол шилэн кабель гэж гайхамшигтай эд байна.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Олон мянган хэрэглэгчийг нэг зэрэг яриулдаг. Нэг зэрэг яадаг. Одоо хамгийн эрчимтэй хөгжиж байгаа нь холбоо байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тийм. Үүнийг та юу гэж боддог бэ? Холбооны салбар ийм их түлхүү хөгжөөд байгаагийн цаад учир шалтгаан нь

Баасанжав -

Техник технологийн хөгжил. Мэдээлэл технологийн салбарын хөгжилтэй холбоотой байх.

Хишигсүрэн -

Ер нь хувьчлал боллоо шүү дээ. Ардчилал гараад...

Баасанжав -

Тийм

Хишигсүрэн -

Хоёулаа шууд, хувьчлал гэдгийг шууд дарааллаар нь аваад үзэхээр ардчилал гэж том үйл явдал 90 онд өрнөж, том өөрчлөлт болсон ш дээ. Хувь хүнийхээ үүднээс та ардчилалд яаж ханддаг байв? Ардчиллаас юу хүлээдэг байв? Юу болно гэж бодож байв тиймээ? Үр дүн нь өнөөдөр юу болов?

Баасанжав -

Ардчилалыг тухайн үедээ их эмзэг хүлээн авч байсан. Суулт муулт хийгээд өлсгөлөн мөлсөлөн зарлаад тэгж байхад тэгээд сүүлд зарим юман дээр боломжийн юм байна гэж бодож байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Гэхдээ бас бишээ. Удирдлага толгойнд нь байгаа хүмүүстэй холбоотой юмуу. Юутай ч холбоотой юм мэдэхгүй. Хувьчлал үнэн шударга явагдаагүй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Яагаад та эмзэглэж байсан бэ?

Баасанжав -

Өлсгөлөн зарлаад эхэлж байхад эвгүй сонсогдож байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Манай Монголд тийм юм байгаагүй шүү дээ. Гадаад орнуудад л тийм юм зурагтаар харж байсан болохоос биш.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Өлсгөлөн зарлаж байна. Тэгж байна гэнэ гээд...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Өмч эзэндээ зөв очоогүй гэж боддог.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгэхээр өмч хувьчлалыг та яагаад зөв болоогүй. Ямар юм болоод өнгөрсөн гэж бодож байна бэ?

Баасанжав -

Хөдөө орон нутагт мал зарим эзэндээ зөв очоогүй юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Удирдлаганд байсан хүмүүс голын авчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Ядарсан амьдралтай хөдөө амьдарч байсан хүмүүст зөв очоогүй. Түүнээс болж хүмүүсийн амьдрал муудсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Баруунтурууны САА гэхэд чинь иргэдэд юу ч оногдоогүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэр техник тоног төхөөрөмж 4-5 компани бий. Тэр компаний удирдлага аваад л сүүлд нь зараад л заримын нааш цааш нь явуулаад л гаднаас Улаанбаатараас, Дарханаас, Эрдэнэтээс хүмүүс ирж аваад ингээд байхгүй болсон ш дээ. Тэгээд тэр байж байгаа орчин нөхцөл нь тийм болохоор би тэгж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Улаанбаатарт бол яахав орон сууцаа авсан байсан. Тийм юм байгаад байгаа. Орон сууц чадаагүй хүмүүс нь улам амьдрал нь хэцүү болчихсон. Дээр үед бидний үед бол социализмын үед ядарсан зүдэрсэн хүн байхгүй. Хоосон хонож байгаа хүн байхгүй. Хүмүүсийн амьдрал бол ер нь ижил тэгш л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Өмч хувьчлалын үр дүнд өмч хувьчлал эрэгтэй эмэгтэй хүнд ялгаатай байсан уу? Та юу гэж боддог вэ?

Баасанжав -

Тэрний талаар бол .... сайн мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Социализмын үед гэр бүлийн амьдрал ямар байсан бэ? Гэр бүлийн талаар ямар төр засгийн бодлого шийдвэр гарч байсан юм?

Баасанжав -

Социализмын үед гэр бүлийн амьдрал өөдрөг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Социализмын үед гэр бүлийн салалтыг хүлээн зөвшөөрдөггүй тиймээ? Бөөн юм болдог тэр үед. Албан тушаал ажил янз бүрийн юунд бол гэр бүлийн талаар тогтворгүй хүмүүсийг ажилд авдаггүй. Нам дэвшүүлдэггүй. Ажил төрлийн дэмждэггүй. Шагнал урамшуулалд тодорхойлдоггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тийм байсан ш дээ. Тэр хүмүүст их өөрчлөлт өгч байсан байх гэж боддог юм. Одоо ямарч тийм захиргаа махиргаа юу байхгүй. Өөр өөрийнхөө дураар хэн хэнтэйгээ яах нь хамаагүй болчихсон. Энэ бол хүмүүсийн амьдрал хүүхдүүдийн амьдралд гэр бүлийн амьдралд бол муугаар нөлөөлж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Хүмүүсийн амьдралыг дэмжиж явуулж байсан бодлого шийдвэрийн талаар мэддэг үү?

Баасанжав -

Мэддэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Албан газар бол хүмүүсийнхээ амьдралыг дэмждэг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Байр сууц авч өгөх тэр айлд гэр орон төхөөрч өгөх юм авч өгөх цалин мөнгө бид нар чинь албан газар мөнгө хуримтлуулж байгаад л хүүхдэд нь ядарсан гэр бүл болсон айлуудад мөнгө төгрөг нийлүүлж өгдөг. Тийм юм их байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд дээр үед чинь сайн ажилласан хүмүүсийг чинь гэр орноор шагнадаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Гэр орон өгдөг тийм байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо тийм юм байхгүй байна гэж бодож байна уу? ...

Баасанжав -

Одоо бол ховор болчихсон. Хүмүүнлэгийн байгууллагын тусламж мусламжаар тиймэрхүү юм явж л байх шиг байна тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Улсууд бас сонгуулийн шоу моугаар бас нэг тиймэрхүү юм хийгээд байх шиг байна тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха. Та ер нь социализмын үед гадаад орнуудтай, гадаадын иргэдтэй харилцдаг байсан уу?

Баасанжав -

Манай холбооны газар Туватай хоёр холбооны газрын хооронд тийм харилцаатай байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэндээс хүмүүс ирдэг. Уулздаг. Бид нарыг аваачиж юм хум төхөөрөмж мөхөөрөмж ойр зуурын юм өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тийм л байсан. Өөр тийм оросын бусад хотуудтай тийм юм байхгүй. Хилээр холбоотой манай аймгийн холбооны газар тийм холбоотой.

Хишигсүрэн -

Та явж байсан уу?

Баасанжав -

Явж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ямар санагдаж байсан?

Баасанжав -

Тэр үед чинь ер нь бол хойд талын тэрүүхэн сумууд нь ... холбоо гэж их том юм байсан ш дээ. Оросын тэр төхөөрөмж...

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Манай Увсыг бодохнээ.

Хишигсүрэн -

Илүү хөгжингүй ...

Баасанжав -

Тийм хөгжингүй. Манай холбооны тоног төхөөрөмж Оросынх байсан ш дээ. Бүгд Оросынх. АТС ч Оросынх, радио ч Оросынх, нэвтрүүлэх төхөөрөмж энэ тэр бүгд Оросынх.

Хишигсүрэн -

Аа ха. Сүүлд ямар өөрчлөлт гарч байна? Гадаад харилцаан дээр? Таньд гадаад найз байсан уу?

Баасанжав -

Үгүй.

Хишигсүрэн -

Ерөөсөө байгаагүй юу?

Баасанжав -

Байгаагүй. Зүгээр яахав. Тувагийн холбооны шугмаар холбооны инженер техникийн ажилчинтай хааяа нэг утсаар ярьдаг. Хил дээр Оросын цэргийн холбооны анги байгуулж байсан. Тэгэхэд очиж тэд нартай л холбоотой . Давстаар дамжуулж ярьдаг тийм л ажил хэргийн холбоотой байсан болохоос биш. Өөр нэг их тийм юм байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха. Та ер амьдралдаа нөлөөлсөн хамгийн гүнзгий үйл явдал гэж юуг хэлэх вэ? Тийм үйл явдал байна уу? Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн тийм зүйл байна уу? Ямар нэгэн тийм үйл явдлын талаар та бодож байсан уу?

Баасанжав -

Тийм тодорхой зүйл санахгүй байна.

Хишигсүрэн -

Аа ха. Таны амьдралд бусдынхаас онцгой. Ер бусын тийм зүйл байна уу?

Баасанжав -

Байхгүй ээ. Байхгүй. Онцгой зүйл байхгүй. Нэг л тийм социализмын үеийн тийм л амьдралаар явсан.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Ер нь таныг хүүхэд байхад эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд яаж ... одоо ингээд харьцуулаад үзэхэд? Таны хүүхэд нас тэр үеийн хүүхдүүдээс ямар онцлогтой байсан бэ?

Баасанжав -

Эцэг эхийн оролцоо их байсан байхаа.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэр үед бид нар ч гэсэн ажил төрөл гээд хүүхдүүдээ орхичихдог. Өглөө яваад л орой орж ирдэг. Хүүхдүүддээ муу анхаарал тавьж байсан байх. Тэр үед ээж маань байсан болохоор бид нарыг ирэхэд хоол ундаа бэлдчихсэн. Явахад хувцас хунар янзалж өгөөд явуулдаг. Би голдуу байраар явчихсан болохоор нарийн сайн мэдэхгүй.

Хишигсүрэн -

Та ер нь юм оёж шидэхдээ ямар байсан бэ? хүүхэд байхдаа?

Баасанжав -

Би юм оёх сонирхолтой ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Бүр бага байхдаа 6-р ангид байхдаа юм хум оёод дээл мээл оёод өмсчихдөг байсан ш дээ. Одоо бол би их юм оёно.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Дан дээл, гоёлын дээл, хувиа борлуулна. Таньдаг хүн амьтандаа оёод өгчихдөг юм.

Хишигсүрэн -

Аа ха. Дээл оёхыг хэн анх таньд зааж өгч байсан бэ?

Баасанжав -

Ээж ээжээсээ сурсан.

Хишигсүрэн -

Тэр жаахнаас нь зааж өгч байсан уу?

Баасанжав -

Хараад л би нэг 6-р ангид байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Байранд манай 8-р ангийн хүүхэд хувцасаа оёчихдог байсан юм. Тэр дээл оёж өмсөөд л манай тасгийн багш гэр ахуй хөдөлмөрийн багш байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд нэг оёдлын машин авч ирээд тавьчихсан. Тэгсэн чинь би түүнийг дууриагаад 4 метр хөх сатин авч ирээд л

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Өөрийнхөө ногоон даалимбан дээлээ хуулаад л дууриагаад өөрөө дээл хийгээд өмсчихсөн.\Инээв\

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгсэн ээж харчихаад ээ таталдуулаад яасан ч муухай оёсон юм. Тэгж анх дээл оёсон юм. Түүнээс хойш зун мун ирээд юм оёдог.

Хишигсүрэн -

Танайх сумын төвийн айл уу?

Баасанжав -

Сумын төвийн айл. Зун нь хөдөө лагерь гэдэг юмуу даа тиймээ? 5, 3 км гараад яачихдаг. Үхэртэй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Саалийн гурав дөрвөн үнээтэй. Сумын албан хаагчид 16 толгой малтай л байдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Хоёр гурван саалийн үнээтэй. Намайг бага байхад манайх хэдэн богтой байсан юм. Тэгээд зунд нь ээж аваад ирдэг. Манай тэр талийгаач дүү бид хоёр хариулдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд хэд хоног аягүй зүдэрдэг. Уйлаад л араас нь дагдаг. Аав уурладаг. Хүүхэд зовоогоод энэ хэдийг юу гэж авч ирсэн юм гээд. Явуул гээд...

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Тэгээд хоёр гурван жил авч ирж байсан. Тэр их хэцүү санагддаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Хэдэн хонь байсан юм?

Баасанжав -

Хоёр гурван айл нийлнэ л дээ. Нэг айл нэг 10, 20 хоньтой байсан юмуу. Гурав дөрвөн айл нийлээд тэгээд гурав дөрөв хоноод нэг явдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Баасанжав -

Бага ангид л байсан байх. Тэгээд сүүлд нь манайх хэдэн үхэртэй л байдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд 5-6-р ангиас үхэр мүхэр саадаг.

Хишигсүрэн -

Дотуур байрны одоо юу гэдэг юм? Охидуудын ... одоо ингээд бодохоор охидуудын хоорондын охидуудын гэж хэлж болох харилцаа ямар байсан бэ? Янз бүрийн юм болно ш дээ? Хэн нь зааж зөвлөх вэ? Яах вэ? Ер нь эмэгтэйчүүдийн асуудал масуудал яадаг байсан юм бол?

Баасанжав -

Нэг их тийм юм яригдаггүй ш дээ. ... нэг их тийм нарийн ширийн байранд бас ойр дотно найзууд байдаг ш дээ. Бие биендээ нууц мууцаа ярьдаг. Тасаг дотроо тэр болгон ярихгүй. Хүн хүн л өөр л дөө. Зарим хүүхдүүд бол илэн далангүй хэнтэй ч найзалж байгаа нь харагдаж л байдаг. Зарим нь тэр талаараа ерөөсөө байхгүй. Нууцлаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Би бол тэр талдаа нууцлаг талдаа хүүхэд байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Танай нөхөр нэг ангид байсан гэсэн тиймээ?

Баасанжав -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд нэг ангид байхдаа л гэрлэнэ гээд шийдчихсэн байсан уу?

Баасанжав -

Оюутан болж байж яг юу яасан л даа. 10 жилд байхдаа зүгээр л ангийн найзууд байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Хотод оюутны байранд байдаг байсан уу?

Баасанжав -

Нэг жил байсан.

Хишигсүрэн -

Аль байранд байсан юм?

Баасанжав -

Их сургуулийн 2-р байр гээд мэдээллийн төвийн арын байр байна ш дээ. Тэрний тийшээ харсан байр байсан юм. 2-р байр тэнд техникийн их сургуулийн оюутны байр байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд би 1 жил авга ахындаа байсан. Дараа нь тэр дүүтэйгээ манай дүү Хөдөө аж ахуйн сургуульд тэгээд нэг эмэгтэй дүү тэгээд гурвуулаа гэр бариад манай тэр дүүгийн гэрийг бүрж авахуулаад тэгээд Зайсанд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

3 жил 2 дүүтэйгээ би тэнд амьдарсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Дүү нар оюутан болчихсон тиймээ?

Баасанжав -

Тийм.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр үед бас айлуудын хүүхдүүд бүгд толгой дараалан сургуульд ороод бид нарын оюутан байх үеийн амьдралаас тэр үеийн оюутны амьдрал хүнд байсан уу? Арай хялбар байсан уу?

Баасанжав -

Яахав нэгэн бодлын стипент авдаг. Байрандаа хямдхан суучихдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Сайхан. Хялбар л байсан байх. Одоо шиг мөнгөний юу мунд ордоггүй байсан. Гачаалд ... Намар ирэхдээ аав ээжээсээ хэдэн цаас авч ирээд гайгуу хувцас мувцасаа авчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Тэгээд үндсэндээ тэр стипентээрээ автобусанд суугаад л хоол ундаа залгуулаад л тэгээд сар сардаа аваад л яваад л байдаг. Ямарч байсан болж л байсан. Бусад үед мөнгө төгрөг эцэг эхээсээ нэхэж байгаагүй. Би лав нэхэж байгаагүй. Амралтаар харин хэдэн 1000 цаас 5-600 төгрөг авч ирээд л овоо гайгуу хувцас хунар авчихдаг. САА-д яваад бид нар чинь мөнгө авдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

5-600 төгрөг авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

2-3 сар ажиллахад чинь овоо мөнгө аваад түүгээрээ гайгуу пальто мальто авч өмсөөд ...

Хишигсүрэн -

Аа ха. САА-д ойролцоогоор хэд хоног явж байсан бэ?

Баасанжав -

САА-д 1-р курсад 8 сарын 10-д гэж яваад тэгээд Октябрийн баярын өмнө ирж байсан ш дээ. ... аймаар царай алдсан гээд л сүүлдээ даараад майхан цанатаад л тарианд явдаг. Үтрэм дээр ажилладаг. Ээлжээр гардаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Нэг 7 хоног өдрийн ээлжинд яваад л нэг 7 хоног шөнийн ээлжинд яваад л эхлээд ногоон дээр ажиллана. Дараа нь үтрэм дээр ажиллаад л тэгж байсан юм. 3 сар шахам явж байсан байна ш дээ. Аягүй их явдаг байсан юм.

Хишигсүрэн -

Ямархуу царай зүстэй хүмүүс хот руу орж ирж байсан бол? /инээв/

Баасанжав -

Хачин хачин юмнууд поли чинь их сургуулийн харъяа байсан. 17 автобус явдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Зарим нь ачааны машин дээр суугаад л явдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Борнуур луу төмсөнд яваад л дараа нь Жаргалант руу тарианд яваад л тариан дээр явахад л овоо цалин авдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха. Сонин юм тиймээ? Оюутнууд тэгээд л 2-3 сараар ажил хийх хэмжээний тийм их хэмжээний тариа ногоо ургадаг ...

Баасанжав -

Ургадаг байсан юм шиг байгаа юм. САА-д сайхан л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Төвөгтэй санагдахгүй юу?

Баасанжав -

Үгүй.

Хишигсүрэн -

Хотынхон жаахан ...

Баасанжав -

Сандардаг ш дээ. Ажил мажилд юу яаж байгаагүй хүүхдүүд чинь зарим өдөр бие муу гээд ажил мажилдаа гарахгүй хэвтээд л хөдөөний бид нар тиймэрхүү ажилд нухлагдсан болохоор тэр юмуу нэг их тэгдэггүй байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Баасанжав -

Зуны ажилд яваад сар гаруй яваад л манай ангийнхан Дундговийн Цагаандэлгэр гээд суманд очиж худаг гаргаад л зун хэцүү халуунд ...

Хишигсүрэн -

Тэгнэ ш дээ.

Баасанжав -

6 сарын 10-д гэж яваад л тэгээд л 8 сард хүрч ирээд л ...

Хишигсүрэн -

За, за хоёулаа юу яая. Өнөөдрийн яриагаа ингээд өндөрлөөд 2 дахь яриандаа бас сайхан сэдвүүд үргэлжлүүлээд яръя. Тэгээд манай судалгаанд оролцоод сайхан яриа өглөө.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.