Buyantogtoh


Basic information
Interviewee ID: 990211
Name: Buyantogtoh
Parent's name: Horloo
Ovog: Olhonuud
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: Group (?)
Belief: Buddhist
Born in: Ih uul sum, Zavhan aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: accountant
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
work
childhood
education / cultural production
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу?Буянтогтох гуай.

Буянтогтох -

Сайн.Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Буянтогтох -

Зөвшөөрч байна.

Ариун-Ундрах -

За баярлалаа.Та өөрийгөө танилцуулахгүй юу.

Буянтогтох -

Би 1946 онд Завхан аймгийн Ихбулаг суманд төрсөн.Халх үндэстэн.Бага насаа бол Завханыхаа их уулд 7-уулаа өнчин үлдэж амьдралын хүнд бэрхийг хөгшин эжийтэйгээ 7-уулаа тэр хэцүү бэрхийг давж туулж,дараа нь Тосонгийн 10 жилийн 10-р ангийг төгсөөд ингээд Улаанбаатар хотод орж ирээд тэгээд уулын мэргэжлээр техникумын мэргэжил эзэмшээд Налайхын уурхайд 1966 онд ирж уулын техникчээр ажиллаад 1996 он хүртэл 30 гаруй жил Налайхын уурхайн гүний хүнд хөдөлмөр хийж,хамгийн сүүлд уурхайн силкоз гэж мэргэжлийн өвчнөөр уушиг тоосжих өвчнөөр 96 онд гарсан.Тэрнээс хойш одоо бие жаахан тааруухан.Тэгээд улсад одоохондоо олигтой ажил хийж чаддаггүй,бие тааруухан үргэлж ханиалгадаг,хүнд хөдөлмөр хийх тийм одоо чадваргүй болоод ингээд хөгшинтэйгээ нэг 4 өсгөж тээсэн.Тэгээд 4 хүүхдээ мэргэжилтэй болгох гэж нилээн хичээсэн.Одоо 2-ыг нь дээд сургууль төгсгөсөн.Нэгийг нь одоо Солонгост хар ажил хийж амьдарч байна.Нөгөөх нь одоо 4 дахь хүүхэд маань санхүү эдийн засгийн дээд сургуульд сурч байна.Тэгээд яахав социализмын нийгэмд гарцаа байхгүй л одоо нийгмийн шаардлагаар,төрийн шаардлагаар амьдарч ирсэн.Социализмын нийгэмд бол миний одоо мэдэхэд бол сайн ч тал байсан,хэцүү талууд ч их байсан.Сайн талууд нь яахав ер нь социализм яахав бусад нийгмүүдийг бодох юм бол жаахан тийм энэрэнгүй ханддаг тал байсан.Тэгээд одоо би нэг 4 хүүхдээ үнэгүй сургаад,өөрөө одоо өвчин зовлон янз бүрийн юмаар өвчлөх юм бол үнэгүй эмчүүлчихдэг ийм сайхан талууд байсан.За тэгсэн хэдий ч гэсэн одоо социализмд бид нар бол тийм сайн сайхан,одоо ухаандаа ахуйн хэрэгцээний болоод оюуны хэрэгцээгээ бүрэн хангаж,тийм хангалттай сайхан амьдарч явсан гэж хэлэх ямар ч үндэс байхгүй.Бид нарт хувийн өмч байхгүй,тэрийгээ өсгөж арвижуулах,оюун ухаанаа зарах тийм юм байхгүй.Өөрийн одоо ухаандаа үзэл бодлоор хорвоо дэлхий ертөнц,одоо ухаандаа байгалийн хий болоод хүн байгалийн харьцаа,хүн хүнтэйгээ харьцах хүн нийгмийн харьцаа,тусгайлан өөртөө өөрийн сайн дураараа судлах,таньж мэдэх энэ бүх зүйлүүд бол цөм хориотой.Тэгээд яахав бусдын зааж өгснөөр тэгээд нэг л тийм уяатай төлөг шиг л социализмын үеийн барсан.Одоо яахав ер нь зүгээр л нэг тийм уяатай амьтан шиг л ажил хийгээд л,эргэж ирээд тэгээд л нэг гурилтай хоолноос хэтрээгүй дээ.Гадаадад явж болдоггүй,харийн хэл судалж болдоггүй,шашин шүтлэгийг сонирхож болдоггүй,төр улсынхаа явж ирсэн түүх соёлыг мэдэрч ухаандаа тэгэж болдоггүй.Тэгээд л нэг цаанаас тулгасан одоо тодорхой нэгэн тийм ном уншдаг.За хэдхэн одоо ухаандаа тэр социализмын үзэл бодлын онолуудыг л хүчээр заалгадаг.Одоо тийм хэмжээнд явж ирж одоо оюун ухааны хувьд бол тийм харанхуй маягтай,өмч хөрөнгийн хувьд бол ахуйн хувьд бол нилээн дутмаг.Аа тэгсэн мөртлөө яахав нэг л тийм хангалттай биш хэмжээнд явж ирсэн.Тэгээд 1989 онд анхан одоо Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт энэ тэр гэж яригдаад,тэрний салхи бол Монголд нэвтэрч байсан үе байсан.Тэгээд ямар хөрөнгөтний социаль эдийн засгийн онолыг бол тэр үед бид нар мэдэхгүй.Тэгсэн мөртлөө одоо ухаандаа яахав нэг хүн болж төрсний хувьд бол ирж байгаа гарцаагүй зүйл юм байнаа гэдгийг бол өөрийн зөн совингоороо мэдэрч энэ ардчиллыг дэмжиж ирсэн.Яагаад тэгэж одоо дэмжсэн юм бэ? гэхээр ЗХУ-ын коммунист нам тэр аяараа бараг татан буулгаад л тэгээд Зөвлөлт бол хүн төрөлхтний нийтлэг явж ирсэн одоо тэр зах зээлийн эдийн засаг руу шилжихээс өөр аргагүй боллоо гэж хүлээн зөвшөөрөөд орчихсон.Дээр нь 14 риспублик одоо нөгөө хамтран зүтгэж явсан Чех,Польш,Унгар гэх мэтийн орнууд цөмөөрөө яваад орчихсон.Тэгэхээр зэрэг энэ бол гарцаагүй ирж байгаа цаг хугацаа юм байнаа,энэ рүү бол орохгүй бол болохгүй юм байна гэдэг утгаар нь бас зөн билгээрээ энийг одоо ухаандаа дэмжиж,одоо тэр ардчилагч нартай бол их таатай хандаж,энэ зүг рүү оюун ухаан үзэл бодлоо энэ тэр чиглүүлж өнөөдрийг хүрсэн л дээ.Аа гэхдээ бол ирж байгаа тэр үзэл суртлын болоод байгалийн тэр хүчинд бол автагдах гэж байдаг.Аа хэрвээ автагдсан зүйлийг бол тэр оюуны болоод байгалийн хүчийг сөрсөн нөхцөлд бол хохирдог тийм талууд байдаг.Жишээлэх юм бол дагаар орохоос өөр аргагүй байдаг тийм талууд бий.Жишээлэх юм бол 1921 оноос ардын хувьсгал Монголд ялаад нийт үзэл бодол нь ноёрхож ирэхэд манай ерөнхий сайд байсан А.Амар Оросод дуудагдаж аваачаад одоо ухаандаа лам нараа татан буулга гэж Сталиныг хэлэхэд бол товчоор хэлэхэд эсэргүүцсэний гайгаар ухаандаа Сталин бол буцаачихсны дараагаар 3-4 сарын дараа эргэж Оросод дуудаад барьж аваачаад хар далайн эргийн хажуугын шоронд жил хэртэй тамлаж байгаад цааш нь харуулсан.Аа миний бодоход бол одоо тэр Гэндэн бол тэгье гэж хэлээд,тэгээд тэр хүчинд автагдсаныгаа ойлгоод тэр лам нарыг татан буулгаад авсан бол өнөөдөр одоо Монголын 700-аад сүм хийд устаж үгүй болохгүй,30000-аад шахам лам нар устаж үгүй болохгүйгээр бид хожих байсан.Яагаад гэхээр вэ? гэхээр сүм дуган,түүх соёл,ном судар хэвээрээ үлдэж магадгүй.Дээр нь одоо тэр хүйс тэмтэрсэн коммунистуудын яргаллын 30000-аад шахам лам нар бол одоо өсч өндийгөөд бид нар 3 сая гаруй болчихоор байсан ийм зүйлийг одоо тэр хэт эх оронч үзэл гэх юм уу,тэр хийж байгаа үйл явдлыг дутуу үнэлснээс болж хохирсон ийм зүйлүүд байдаг учраас би яг ардчиллын тэр онол,эдийн засгийн зарчим тэр бүх зүйлүүдийг нь мэдээгүй мөртлөө тэр зүйлийг баримталж л энэ ардчиллаас авсан ийм байгаа юм аа.Тэгээд яахав ардчиллын үед бол анхнаасаа эдийн засгийн суурь хөрөнгө байхгүй,зүгээр л амжиргааны эдийн засагтай байсан учраас тэгээд энэ яг манайхан чинь 20-иод жил энэ зах зээлийн эдийн засгаар явж байгаа ч гэсэн яг одоо эдийн засгийнх нь зарчмаар яваагүй тэгээд нэг гацчихаад,тэгээд эдийн засгийн болоод оюуны аль аль талын юмнууд нь тийм тууштай орж чадахгүй л цаг алдаж байгаа нөхцлөөс болоод тэгээд улам жаахан гундуухан иймэрхүү байдалтай байна.Ер нь тэгээд одоо ухаандаа би яахав зүгээр нэг иргэн хүний хувьд бодоход бол энэ 21-р зуун бол хүний оюун ухааныг шүтсэн,энэ дэлхий ертөнц байгалийн одоо ухаандаа байгалийг хайрласан энэ оюун ухаан хүн төрөлхтөнд гарцаагүй хэрэгцээтэй болжээ.Өнөөдрийнх шиг энэ одоо капиталист нийгэм бол уг үнэн чанартаа бол яах аргагүй л бас солих чиглэл рүү хандсан юм.Юу гэх дээр бид нар өнөөдөр капиталист нийгэм буюу капиталыг байгуулах гэж нэр усыг нь өөрчилсөн.Зүтгээд буруудлаа гэдгийг мэдээд тэгээд өнөөдөр бид нар ямар нийгэм байгуулахыг зорьж байна вэ? гэхлээр зэрэг энэрэнгүй,шударга,ардичлсан нийгэм гэж одоо томъёолж байгаа.Тэгээд энэ зүйлдээ бол хүрсэн юм байхгүй,бас л одоо нөгөө ахуйн сэтгэлгээ,материаллаг сэтгэлгээгээ шүтсэн,байгаль дэлхийгээ сүйтгэсэн,агаар усаа бохирдуулсан,энэ техникийн хар гайны нөгөө эсрэг талын зүйлүүдийг байгалиа хордуулсан,тэгээд эдийн засгийн хямралд одоо байн байн орж мэдэхээр ийм дэлхий нийтийн ертөнц бол тийм мухардалд буюу зогсонги байдалд орж байгааг бол ухаантай хүн болж төрсний хувьд бол оюунлагаар одоо төсөлж мэдэрч байгаа.Хүн төрөлхтөн ч гэсэн энэ байдлыг удаан хугацаагаар явуулах юм бол маш их одоо эгзэгтэй асуудлууд руу орж болохоор юм аа гэж ингэж төсөөлөөд,монгол ухаанаар бодоод байж байдаг.Аа ер нь би бол бодохдоо хүн төрөлхтнийг аврах ухаан бол Монголчуудын ухаандаа 420 жил дэлхий ертөнцийг эмпирлэж эзэлж байсан тэр агуу их Монголчуудын гүн ухаан гэдгийг бол одоо бас ойр зуурын юмыг судалж мэдсэний хувьд бол мэддэг.Тэгээд 15 үе өртөөлж ганцхан хувь үлдсэн монголын “ Хөх Монголыг төрөөр бадраах алтан дэд үнэний аялгуу”,” Хөх Монголыг төрөөр бадраах алтан гэрэгэ” буюу үндсэн хуулиуд,тэр төрийн нууцууд,тэр төрийн зохион байгуулалт,гүн ухааны философид энэ тэр одоо дөнгөж сая одоо ухаандаа тэр Ж.Нүрзэд гэж Увс аймгийн хүн 15 жил хуучин худан монгол бичгээс орчин үеийн монгол хэл рүү оруулж ирж байгаа тэр ном бол өнөөдөр түрүүчээсээ гарч судлаачид бол энийг сонирхож их үзэж байна.Тэгээд ч гэсэн одоо 2008 оны 12 сард Гонконгд АНУ-ын Билль Клинтон улс төрийн тэргүүнүүдийг,том эдийн засгийн өндөр чадавхитай улсуудын ерөнхийлөгчийг урьж уулзахдаа бол хүн төрөлхтний зогсонги байдалд энэ мухардалд орж байгааг хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо ухаандаа энэ дэлхий ертөнцөд ганц агуу хүн буюу ганц агуу хаан байсан нь Монголын Чингис хаан байжээ.Тэгээд энэ мухардлаас гарахад бол одоо Монголчуудын хаадын гүн ухаан,Монголчуудын гүн ухааныг судлахаар өөр гарцгүй болжээ гэдгийг бараг хүлээн зөвшөөрсөн.Тэгээд бид бол би бол энэнд энэ агуу мундаг том шинжилгээ хийж гэдгийг бол дотроо одоо хүлээн зөвшөөрөөд их баяртай нь аргагүй суугаа.Ер нь тэгээд... Тийм одоо ухаандаа бүх юм давтамжтай явдаг.Тэгээд энэ бол гарцаа байхгүй одоо эргэж түүх давтагдаж,Монголчуудын дэлхийг аврах гүн ухаан бол тэр цогц онолоороо,цогц гүн ухаанаараа байдагт их баярладаг.Өөр гарц бол үнэн чанартаа бол байхгүй юм аа гэж одоо Монголынхоо бас эрт үеийн гүн ухааныг бас ухаантай хүний дэргэд цуг сонирхож явсны хувьд бол гарцаагүй юм байнаа гэж ингэж л ойлгож явдаг ийм хөгшин байна.

Ариун-Ундрах -

Та энэ Нүрзэд гэдэг хүнийхээ тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч? Яг ямар хүн байсан бэ? Энэ номнуудых нь тухай бас ярьж өгөөч?

Буянтогтох -

Энэ Нүрзэд гэдэг бол өөрийнхөө 15 үеэр бол ухаандаа энэ Чингисийн гүн ухааны номнуудыг өртөөлж авчирсан ийм Монголын мундаг оюун ухааны,ийм байгалиас заяагдсан оюун ухааны өндөр чадамжтай хүн социализмын үеэс эхлээд тэр 15 үеэр дамжиж ирснийг хуучин худан монгол бичгээс орчин үеийн монгол хэл рүү энэ гүн ухааныг,Монголын гүн ухааныг,энэ төрийн гүн ухааныг,энэ хаадын гүн ухааныг монгол хэл рүү орчин үеийн кирилль үсэг рүү хуучин худан монгол бичгээс орчуулж барах гэж 15 жил зүтгэсэн.Тэгээд энэ төрийн ухаан бол одоо ард түмний гар дээр түрүүчээсээ очиж байна даа.За энэ одоо 4 ном бол үнэхээр хүн төрөлхтний өнөөдрийн энэ байдлаас аврах ийм зүйл бол гарцаа байхгүй мөн гэж боддог.Тэгээд ч Нүрзэд ч гэсэн өөрөө бол хэлж байсан.Ер нь хүн төрөлхтөн бол буруу замаар будаа тээж байна.Энэ онолоос,энэ хэцүү бэрхээс гарахад бол Монгол гүн ухаан аврана гэж бүр 15,10-аад жилийн өмнө энийг хэлж байхад нууцаар орчин үеийн хэл рүү оруулж ирж байхдаа хэлж байсан.Тэгээд ч би ер нь одоо юу л бол,энэ одоо юу яриад байгаа юм бол гэж миний толгой хүрэхгүй тэгэж ойлгож байсан л даа.Тэгээд өнөөдөр ингээд өнөөдрийн өндөрлөг дээр эргээд харахад бол үнэхээр л Монголчуудын одоо энэ оюун ухаан бол аврах юм байнаа гэж ингэж боддог.Ер нь тэгээд Монголчуудыг би өөрсдийгөө одоо ийм дорой болчихсон ард түмэн гэдгийг хэлж хийж байгаа,гадныхныг хүндэтгэх юм уу гадныхныг бишрэх юм уу тийм үзэлд би үнэхээр дургүй.Яагаад вэ гэх дээр Монгол хүн гэдэг бол агуу гэдгийг эдгээр хүмүүс мэдэхгүй байна.Орчин үеийн хүмүүс гадны соёлыг дуурайдаг байх,гадны юмыг шүтэх энэ тэр гэдэг бол улс эх орон мөхөх л хэмжээнд очих.Яагаад гэхээр зэрэг улс орон гэдэг бол өөрийн хэдэн зуун мянган жил уламжилж ирсэн өөрийн гүн ухаантай,өөрийн соёлтой,өөрийн урлагтай,өөрийн дуу хууртай,өөрийн бүтээлтэй,өөрийн ухаандаа бүх юм нь оршиж ирж байж л бид нар өдий төдий байхаас гадна өдий жоохон ард түмэн дэлхийг 420 жил одоо ухаандаа захирсан гэдэг бол зүгээр алж талаад юм биш.Энэ агуу гүн ухаан,агуу онол,агуу зүйлүүд байсан учраас эд нар ийм хэмжээнд хүрч байсан гэж боддог.Аа тэгээд дээр нь нэг юм хэлэхэд бол ухаандаа 1870 оноос 1956 он хүртэл амьдарсан Германч эрдэмтэн Покт гэж эрдэмтэн бол Зөвлөлтийн тархи судлалын институтыг толгойлж байсан хүн аа Ленинийг нас барсны дараагаар Сталинтай хуйвалдаж байгаад Лениний толгойг одоо ухаандаа задалж үзэхэд бол Лениний тархи бол 1340 гр байсан.Тэр үеийн Монголчуудын тархийг задалж үзэхэд бол 1382 гр буюу тийм Лениний тархинаас Монголчуудын тэр үеийн тархи бол орон зайн хэмжээний хувьд буюу тэр хэмжээний хувьд бол 42 гр-аар илүү байсан.Тэгээд энэ Монголчууд яахаараа ер нь тийм хэмжээний тархитай,тэр судалсан хүмүүст ийм хэмжээний өндөр эзэлхүүнтэй тархитай хүн бол нэг ч үндэстэнд таараагүй.Тэгээд тэр хэмжээгээр нь бас тэр чиглэлээр тэр судалгааг явуулаад тэгээд тэр шударга эрдэмтэн бол хамгийн сүүлд тэнгэрийн орон руу явахдаа бол ирээдүйд одоо хүн төрөлхтөнд одоо хөгжлийн мухардалд ороод юм уу гарцаагүй гарц хайх нөхцөлд бол Монгол тархи аварнаа гэдгийг бол одоо тэр Покт гэдэг эрдэмтэн хэлж бичээд үлдээсэн байдаг нь бол зүгээр энэ санамсаргүй одоо нэг хүний үг биш байх гэж боддог.Тэгэхээр зэрэг хүн төрөлхтний одоо яг ухаалаг хэсгүүд,гэгээрсэн хэсгүүд бол өнөөдөр хүн төрөлхтнийг юу болоод байнаа гэдгийг бол эрж хайж байгаа.Өө яахав ер нь шинжлэх ухаан шинжээр нь судалдаг бодит шинжлэх ухааныг судалдаг судлахуунууд бол тийм өндөр түвшинд хүрч байгаа л даа.Аа тэгсэн мөртлөө одоо ухаандаа хүн төрөлхтөн бол маш их гайхамшгийн өмнө ирчихээд байгаа ш дээ.Жишээлэх юм бол одоо энэ газар хөдлөлт,одоо тэгээд л энэ агаарын азоны агаарын бохирдол болж байна,усны бохирдол болж байна.Энэ үер болж байгаа нь одоо ухаандаа энэ дэлхийн газар хөдлөлтүүд болж байна,дэлхий нийтийн эдийн засгийн хямралууд болж байна,тариа ногоо ургахаа байж байна.Энэ бүх зүйлүүд бол нэг л одоо ухаандаа мухардалд орж байна уу? буруу замаар будаа тээж байна уу? гэсэн тийм үзэл бодол бол зүгээр эр хүн,Монгол хүний хувьд бол төрдөг.Энэ байдлыг бол ойлгож байгаа гэгээрсэн одоо тийм гэгээрэлд хүрсэн хүн төрөлхтний нэгээхэн хэсгүүд бол ойлгож,эртнээс одоо ухаандаа энэ судалгаа шинжилгээнүүд явж гарц эрж хайж байгаа зүйлүүд бол их байна л даа.Тийм учраас бол одоо нээрэн ч тийм юм уу гэсэн ийм юм байгаа юм.Тэгээд энэнийг одоо аврах юм уу энэнээс гарах онол бол үнэхээр Монголд л байгаа юм.

Ариун-Ундрах -

Та энэ Нүрзэд гэдэг хүнтэй анх яаж танилцсан бэ? Хэзээнээс мэдэх болсон бэ?

Буянтогтох -

Нүрзэд гэдэг хүн бол ерөөсөө дээд мэргэжилтэй уурхайн инженер хүн.Тэгээд энэ Нүрзэд бол уурхайд инженерээр ажиллаж байгаад л тэгээд л одоо ухаандаа анхнаасаа хоёулаа үерхсэн тийм хүн байгаа юм.Ер нь тэгээд Нүрзэд бол ямар ч зүйлийг бол ухаандаа... ер нь тэгээд хүний энэ оюун ухаан хөгжсөн нөхцөлд бол зүгээр жирийн ядуучуудад хүртэл хамгийн амархан болдог.Хүн оюунлагаар л мөхсөн нөхцөлд бол одоо хамгийн наад талын жоохон юмыг ч ялгаж салгахгүй болсоор байгаад л тэгээд доошилдог.Тийм учраас хүн төрөлхтөн өнөөдөр яагаад нийтээрээ доошлоод ийм амьтанлаг буюу адгууслаг шинж рүү дөхөөд байна уу гэхээр зэрэг маш их олон зүйлүүд нөлөөлж байна.Энэ байгаа байгалийн бохирдол,усны бохирдол,энэ одоо ахуйн төлөө үхэн хатан зүтгэж байгаа явдал,аа тэгээд энэ одоо ухаандаа хүнсний зүйлүүдийн 70% орчим нь химийн оролцоотой юм идэж ууж,хэрэглэж байна.Аа дээр нь одоо ухаандаа жишээлэх юм бол энэ дуу хөгжим,урлаг хүртэл хүмүүст нөлөөлж байна.Жишээлэх юм бол Японы Ямахата билүү эрдэмтэн бол усны молекулыг одоо судалсан байна.3-4 жилийн судалгаагаар судлахад бол усны молекулыг орчин үеийн том дурангаар үзэхэд бол усны молекул 6 талст буюу одоо цэвэр 6 талстаас бүтсэн тийм зүйл байсан байгаа юм.Тэгээд тэр лүү бол одоо орчин үеийн энэ залуучуудын шүтэж байгаа юу,энэ урлаг гэхэд хэцүү дээ.Энэ бол Америкийн хар нигерүүдийн л гудамжны урлаг.Хип хоп буюу хард рок одоо энийг оруулахад бол тэр кристалиуд нь алдагдаад хаос байдалд шилжиж байсан гэдгийг тогтоосон.Тэгэхээр зэрэг бол одоо хүний одоо ухаандаа бүх биений бүтцийн 70%-ийг нь ус эзэлдэг.Тэгэхээр орчин үеийн залуучууд,даа ялангуяа одоо ухаандаа жижиг буурай орнууд руу бол тэр үндсэн оршиж ирсэн тэр соёлыг устгаж одоо тийм ойд төөрүүлсэн сармагчин болгох тийм энэ урлагийн болоод эдийн засгийн том том бодлогууд хэрэгжиж байгаа гэж ойлгодог.Яагаад вэ гэхээр зэрэг Монгол урлаг,Монгол дуу хуур гэдэг бол гайхалтай,хүнийг дандаа уяраадаг,зөөллөдөг,одоо тийм юм бодуулдаг тийм сайхан уртын дуу одоо тэрний үг нь хүртэл гайхалтай одоо тийм хүнийг хүмүүжүүлдэг тийм дуу хууртай,тийм хөгжимтэй,одоо тийм ёстой,тийм мундаг агуу ард түмнийг бол одоо сүүлийн үеийн залуучууд бол чихнээсээ үргэлж өдөр шөнөгүй одоо тэр хард рокийн хүнд хар энергийн талын тэр дуу,ая,үг одоо алах талах одоо тийм хэмжээний хар урлагийн,хар энергийн талын урлагуудыг шөнө өдөргүй чихэндээ явсаар байгаад одоо тэгээд хүн араатан гэдэг юм уу ийм хэмжээнд ирж байна.Дэлхийн нийтийн хард рок юм уу хип хоп урлагыг шүтэж байгаа хүмүүсийн ихэнхи нь хар тамхинд орох,авгай хүүхдийг олноор солих,мөнгө төгрөгөнд шунах одоо тийм хэмжээнд бол ирж байгаа.Жишээлэх юм бол манайд бол одоо сүүл рүүгээ хар тамхинд залуучууд,энэ урлагыг шүтэж байгаа хүмүүс хар тамхинд орж байна,эхнэр хүүхдээсээ салж байна.Тэгээд хүн гэхэд бэрх ерөнийдөө одоо ухаандаа өмдөө ураад өмсчих,тахианы залаа шиг үсээ янзалчихдаг,алчуур өмсдөг одоо ер нь хүн гэхэд бэрх тийм этгээд хачин болж байгаа явдал бол хүний тэр одоо байгалиас заяагдсан бүтэц зохион байгуулалтыг хүртэл оюунтай нь бие бялдартай нь өөрчилж эвдэж байна гэж ингэж ойлгодог.Аа тэгээд дээр нь бол байгаль дэлхий ертөнц бол тийм хэм хэмжээ,логик,учир шалтгаан дээр оршдог.Тэр байгалийн хэм хэмжээ гэдэг бол хүн байгальтай харьцах,хүн хүнтэйгээ харьцах,хүн нийгэмтэйгээ харьцах,нийгэм байгальтай харьцах харьцаа гэж энэ маш нарийн хууль буюу логик хэм хэмжээн дээр хүн төрөлхтөн оршдог.Ийм хэмжээг бол хүн төрөлхтөн маш их одоо ухаандаа зөрчиж байгаа.Жишээлэх юм бол Японы тэр Ямата гэдэг эрдэмтэн бол одоо ухаандаа усыг харааж харааж байгаад одоо хар ус юу гэдэг юм харааж харааж байгаад цагаан будаа агшаагаад их сургуулийнхаа нэг цонхон дээр тавиад,нөгөө цонхон дээр нь усыг чандмань эрдэнэ гэж сайн энергиэр одоо нэг ёсны шившлэг хийж байгаад тэгээд тавихад бол харааж агшаасан будаа бол 3 хоногийн дотор харлаад,нөгөө одоо ухаандаа зөв энерги буюу одоо тэр энерги өгсөн усаар агшаасан будаа бол 14-15 хоног гэхэд ажрахгүй байсан.Ийм нарийн бүтцийг энэ байгалийн жам ёс,хэм хэмжээг бол одоо ухаандаа хүн төрөлхтөн их хэмжээгээр зөрчсөнөөс өнөөдрийн энэ ган гамшиг,элс цөл,хуурайшилт,усгүйдэлт,одоо энэ чинь өвс ногоо ургахаа больж байна,жимс ногоо ургахаа больж байна.За тэгээд одоо ухаандаа газар шим тэжээлгүй болж байна.Энэ бүх гамшгууд бол өдрөөс өдөрт хүн төрөлхтнийг яая даа гэсэн зүйл рүү оруулж байгаа чинь хүнийг эвдэж байгаа юмнууд асар их байнаа.Тийм учраас энэ хүн төрөлхтөн бол өнөөдөр эртнээс сэдэх ухаарах ийм цаг буюу оюуныг дээдэлсэн ийм төрийн бодлого,ийм онол,ийм улс эх орны нэгдмэл хүнийг оюунлаг болгох зүг рүү бол хандах болчихсон юм байна даа гэж одоо зүгээр хүн болж төрсний зөн билгээрээ мэдэрч ингэж ойлгодог ийм өвгөн дөө ах нь.

Ариун-Ундрах -

Таны амьдралыг бүр нөгөө бага үеэс нь ярихын тулд аан та төрж өссөн нутаг усныхаа тухай,аав ээжийнхээ тухай ярьж өгөөч?

Буянтогтох -

Би бол олуулаа өнчин үлдсэн учраас аав ээжийгээ бол ямархуу одоо ухаандаа оюун ухаан нь ямар хүн байсан гэдгийг бол би үнэхээр мэддэггүй.Зүгээр яахав ер нь тэр үеийн Монголчууд бол хөдөөний хүмүүс одоо ч гэсэн хөдөөний хүмүүс их эвдрэл багатай,хүнд тусладаг.Ухаандаа яг тийм энэрэнгүй,зүгээр жирийн ард түмэн гэж одоо ухаандаа аав тийм ард түмэн байсан.Миний ээж одоо бас л тэр үеийн Монголчуудтай адилхан хүнд яаж туслах вэ?хүнд яаж зөв сайхан үг хэлэх үү? гэсэн одоо тийм сайхан улсууд миний эцэг эхүүд байсан гэж байгаа юм.Тэгээд эцэг эх хоёр маань хоёулаа ойрхон нас бараад тэгээд олон өнчин үлдээд муу хөгшин ээж маань л хүн болгосон.Тэгэхээр зэрэг ер нь Монгол ухаан гэдэг бол маш их агуу байсан.Одоо ч гэсэн одоо ухаандаа Монголчууд бол тэр энэрэх хайрлах,туслах,нийтэч байх тэр үзэл бол даа ялангуяа манай Монголчуудын хөдөө талд бол их байдаг.Яадаг вэ? гэхээр зэрэг одоо үр хүүхдээ өсгөх,тэгээд одоо ухаандаа ядарч зүдэрч орны хэвтэрт орлоо ч гэсэн тэрнийхээ төлөө бүх байдаг мөнгө хөрөнгө,нойр хоол,чадал чансаа юу байдаг юм эцэг эхийгээ асрах одоо тэр бүх зүйлд бол үнэхээрийн гайхалтай,дэлхийд байхгүй тийм энэрдэг хайрладаг агуу ард түмэн байсаан.Тэгээд харин сүүлийн үед бол ухаандаа энэ гадны тэр одоо бусад орнуудыг дуурайгаад эцэг эхээ жоохон дордох юм бол одоо асрамжийн газар аваачиж өгөх,эцэг эхээсээ зугтах одоо тийм хандлагууд их юу яаж байгаа.Тэгээд миний одоо ер нь тийм юм мэдэж байгаа бол гадаадын өндөр хөгжилтэй орнууд бол тэр одоо оюун ухаан нь материалжчихсан юм уу ахуйн юм уу наргиж наадах сэтгэлгээ ихэснээс тийм робот маягийн энэ ахуйн хэрэглээтэй,гоёж гоодох,наргиж дуулах,уух идэх нь илүү хэмжээнд ирээд тэгээд тэр энэрэх хайрлах,туслах чиглэл нь бол нилээн багасчихсан.Тэгээд ч гэсэн одоо ухаандаа ядарч зүдэрсэн эцэг эхийгээ тэр асрамжийн газар очоод хаячих,эргэж очихгүй байха энэ тэр бол энэ хөгжилтэй гээд байгаа улс оронд бол их хэмжээгээр байх шиг байна.Гэхдээ би бол өнөөдрийн хүн төрөлхтөн бол шинжлэх ухаан нь нилээн өндөр түвшинд хүрч,аа хүн бол арчаагүй доод байдалд буюу одоо сэтгэхүй нь их тийм үхмэл юм уу хоосрол юм уу тархины тураалд хүн төрөлхтөн орж байгаа юм.Хүн төрөлхтний хөгжлийг өнөөдөр одоо ухаандаа интернэт,гар утас,унаж байгаа унаа,комьютер энэ тэрээр нь хүний хөгжлийг үнэлж байна.Энэ бол хүний хөгжлийг үнэлдэг эд биш.Энэ шинжлэх ухаан буюу техник сэтгэлгээ.Хүнийг өнөөдөр юугаар нь үнэлэх вэ? гэхээр оюунлагаар нь,хүнийг энэрдэг,байгальтай яаж харьцдаг,ухаандаа хань ижлээ үр хүүхдээ яаж одоо өндөр түвшинд мэдлэг оюунтай болгох уу? Тэрийг яаж энэрэнгүй болгох уу? Зөөлөн сэтгэлтэй болгох уу? гэдэг талаас нь одоо ухаандаа хүн төрөлхтөн анхаарахаа байсан.Ерөөсөө л техникийн,сургуульд сурч байгаа хүүхдэд бид нар өнөөдөр тоо,математик,хими,байгалийн шинжлэх ухаан энэ бодит зүйлийг заагаад байгаа мөртлөө тэр хүнийг хүн болгох буюу тэр ариуссан сэтгэлтэй,энэрсэн сэтгэлтэй,хайрладаг сэтгэлтэй,нийтэч байдаг,хариуцлагатай байх юм уу хариу барих.Хариуцлага гэдэг бол одоо ухаандаа хариу барих л гэсэн үг ерөөсөө.Бие биендээ туслах гэсэн үг.Бие биендээ муу юм хийхгүй байх гэсэн ийм хариуцлагатай байх тэр талын юмыг хаячихсан.Аа гэтэл шинжлэх ухааны юм уу тоо заагаад бол тэр хүний сэтгэл зөөллөх,хүн өөрөө энэрэнгүй болх ийм талын юм бол байхгүй.Тэр бол зүгээр л тэр бодит шинжлэх ухааны юмыг заасаар байгаад тэгээд хүн бол тийм ахуйн сэтгэлгээ рүүгээ орчихсон.Тэр хайрлах энэрэх зүйлээсээ нилээн холдоод тэгээд ер нь хувиа хичээсэн,довоо шарлуулсан.Тэгээд одоо ийм суурин амьдрал гэдэг бол хөдөлгөөн байхгүй болсон.Ер нь хөдөлгөөн гэдэг бол сая манай яруу найрагч Урайнхай гуай хэлсэн байналээ.Энэ хүн төрөлхтөн бол нисэж тогтдог,тогтож тогтохгүй гэж энэ бол асар гүн ухааны том хэллэг.Энэ бол юу гэсэн үг вэ? гэхээр ниснэ гэдэг бол нисээд алга болох биш энэ бол хөдөл,сана,сэр,шинэчлэгдэж өөрчлөгдөж байж хүн төрөлхтөн тогтоно,хүн тогтоно,байгаль дэлхий тогтоно.Аа тогтмол байгаад байвал тогтохгүй гэсэн энэ хөдөлгөөний байгалийн хуулийг одоо ухаандаа ийм жоохон хэмжээнд авчирч одоо хэлсэн гүн ухааны хэллэг ээ,энэ гүн ухаанаа.Аа байгалийн өөрийх нь хууль бол хөдөлж,өөрчлөгдөж,шинэчлэгдэж,боловсронгуй болж байж байгаль бол оршин тогтноно оо.Жишээлэх юм бол хүн төрөлхтөн одоог хүртэл ухаандаа бүх хөдөлгөөнгүй болоод одоо тэгээд суугаа байдалд ороод л,одоо ухаандаа өвчин эмгэгт идэгдээд л,таргалаад л ухаандаа өвчин эмгэг нь замаа цайгаад л наслалт хүртэл одоо богиносож эхэлж байна.Дээр нь ухаандаа хөдөлгөөн гэдэг зүйл бол ухаандаа нэг усыг... байгалийн өөрийнх нь хууль мөнхийн хөдөлгөөн.Хэрвээ чи хөдөлгөөн л байхгүй бол одоо тэр тогтож тогтохгүй гэдгийн хуулиар л байхгүй болно.Тэгэхээр зэрэг усыг саванд хийгээд тавилаа гэхэд л тэр усыг сэлбэж,өөрчилж,хөдөлгөж л байхгүй бол тэр үгүй бол өмхөрдөг аа үгүй бол ууршиж үгүй болдогтой адилхан байгалийн оршин тогтнохын үндсийн үндэс нь бол хөдлөх,санах,сэрэх,мэдэх,чадах энэ зүйл дээр л суурилдаг аа.Тэгээд одоо хүн төрөлхтөн бол суугаа байдалд ахуйн сэтгэлгээтэй ийм байдалд ороод ер нь гажуудал бол хүн төрөлхтний түүхэнд гарцаа байхгүй хэмжээгээр нөлөөлсөн.Тэгээд одоо энэ гарцаас л гарах зүйл бол Монголчуудад байна л гэж,Монголчуудын гүн ухаанд байдаг л гэж ингэж ойлгодог л мунхаг өвгөн дөө ах нь.

Ариун-Ундрах -

Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? Хэзээ анх сургуульд орсон бэ?

Буянтогтох -

Бага нас бол яахав дээ тэр үеийн жишгээр л 1946 онд төрөөд л,тэгээд 8 настай сургуульд ороод л,тэгээд л 10-р анги төгсөөд л,10-аасаа Улаанбаатар хотод техникумын уулын анги төгсөөд л тэгээд нэг ийм жирийн л амьдралаар явж л өдийг хүрсэн.Яг л тэр үеийн хүмүүсийн л жишгээр ингэж л өсөж өндийсөн дөө.Ийм л хүн.

Ариун-Ундрах -

Аан тэгээд одооны өндөрлөгөөс харахад таны бодлоор социализмын үе,ардчилал хоёрыг харьцуулаад ярьвал та ямархуу юм ярих вэ?

Буянтогтох -

Черчилийн хэлсэн үг байдаг юм гэнэлээ.Арчилал бол одоохондоо хүн төрөлхтөнд хүн ойр юм уу хүнд хэрэгцээтэй тийм шалгарсан онол бол гарч ирээгүй байнаа.Аа энэнээс өмнө хүн төрөлхтний хэрэглэж байгаа энэ онолууд дотроос хамгийн хүнд өгөөжтэй нь юм уу байгаль дэлхийд өгөөжтэй нь энэ ардчилал буюу зах зээлийн эдийн засгийн онол юм аа гэсэн ийм онол дэвшүүлж тавьсан юм.Аа социализм бол одоо яагаад нураад унасан юм бэ? гэхээр зэрэг энэ бол бас л их олон алдаа байсан 1-рт.2-рт ямар нэг хүн онол буюу ямар нэгэн философи гүн ухааныг одоо тодорхой цаг хугацааны дотор дандаа шинэчлэгдэж,өөрчлөгдөж,боловсронгуй болж байх ёстой байтал коммунист онол бол ерөөсөө 70 гаруй жил болохдоо ерөөсөө л анх 1917 оны үед л Лениний боловсруулсан тэр онолыг боловсонгуй болгосон юм байхгүй,заримыг нь бүр буруу хэрэглэсэн.Жишээлэх юм бол одоо Оросуудын өөрсдийх нь хэлээр бол кто не работо тот не иль гээд л ухаандаа энэ агуу том сургаал байгаа юм.Яахав гэхээр хэн ажиллахгүй тэр идэхгүй гэсэн.Аа гэтэл энийг хэрэгжүүлэлгүйгээр л зүгээр яасан бэ? гэхлээр зэрэг хуваагаад идчихсэн,ухаандаа цөмөөрөө.Тэгэх дээр зэрэг ажиллахгүй нь бол авдаггүй,ажилладаг нь бол дээшилдэг,аа сайхан амьдардаг тийм агуу сургаалийг хүртэл хэрэглэхгүй байсан.Тэгээд дээр нь одоо ухаандаа алдаатай,хүнийг өмчгүй байлгасан.Дээр нь одоо ухаандаа би түрүүн хэллээ ш дээ.Одоо ухаандаа өмчгүй байлгасан,баялгийн хуваарилалт буруу.Хэн ажиллахгүй тэр идэхгүй гэж хэлсэн мөртлөө ухаандаа жишээлэх юм бол хуваагаад илчихсэн.Жишээлэх юм бол уурхайд би ажилласан,уурхайгаар жишээ авъя гэхэд 3 мод хүргэсэн хүн,30 мод хүргэсэн хүн хоёр хоёулаа цагаа л бүртгүүлчихсэн байх юм бол 100,100 төгрөг аваад бууж байх жишээтэй.Тэгээд нийтээрээ ядуу дээшилдэггүй,доошилдоггүй.Өнөөх хийдэггүйнүүд нь хийдгийнхээ мөнгийг хувааж идчихээд,тэгээд тэнд тэмцэл байхгүй,өрсөлдөөн байхгүй,сайн сайхан амьдрах тухай бодохын эцэс байхгүй.Тэгээд тэр хэдэн зуун мянган жил оршиж ирсэн тэр Монголчуудын болоод бусад орнуудын тэр гайхимшигтай гүн ухааны оршиж ирсэн оршихуйн,амьдрахуйн одоо тэр аргачлалыг бол цөмийг нь хоцрогдож ингэж хаясан.За хүний сэтгэлийг зөөллөж байсан тэр шашнуудыг одоо ухаандаа ухвар мөчидөөр хаасан.За тэгээд маш алдаанаасаа болоод энэ одоо тэр жаахан эмэрч байсан тийм онол байсныг бол ингээд мухардалд оруулсан.За ер нь одоо өнөөдрийн ардчилал,зах зээл гэдэг бол дэндүү их тийм материжсан,материаллагыг шүтсэн ийм нийгэм.Энэ бол яваандаа бол энэ хүн төрөлхтний өөрчлөгдөх жам ёсоор бол гарцаа байхгүй өөрчлөхгүй бол болохгүй болсон ардчиллын онолыг би тэгэж ойлгодог.Яагаад вэ? гэх дээр 300-аад жил энэ ардчиллын зах зээлийн эдийн засгийн онолоор явсан.Тэгээд хүн төрөлхтөн бол одоо ер нь л одоо энэ байгалийн гамшиг,энэ сүйрэл,тэгээд л одоо энэ хүн өөрөө ахуйн сэтгэлгээтэй болж байгаа,бүх юмыг одоо ахуй бодсоор байгаад хүний тийм материалжсэн сэтгэлгээтэй,адгууслаг шинж рүүгээ орж байгаа ийм шинж бол бас л одоо энд энэ зах зээлийн эдийн засгийн буруу.Тийм учраас одоо хүн төрөлхтөн энэ оюунлагыг шүтсэн буюу өшөө энэ гарцыг л хайх зүйл бол хүн төрөлхтөнд гарцаагүй тулгараад байна гэдгийг л зүгээр яахав хүн болж төрсөний зөн билгээрээ л мэдэрч байна гэж ингэж ойлгож явдаг ийм л юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Та түрүүн нөгөө ярихдаа аа Сталин нөгөө Амар сайдыг очиход лам нарыг татан буулга гэсэн гэсэн ш дээ тийм ээ? Аа тэгээд татан буулга гэдэг нь бол тэр үедээ тэр лам нарыг одоо жирийн хар хүн болго гэсэн үг байсан уу?

Буянтогтох -

Тийм тийм.

Ариун-Ундрах -

Аанхан.Хэрвээ тэгээд жирийн хар хүн болгочихсон байсан бол тэр том хэлмэгдүүлэлт болохгүй байх боломж байсан байж магадгүй л юм байна тэ?

Буянтогтох -

Тийм ер нь мэдээжээр ш дээ.Хүрч ирээд л татан буулгачихсан байсан бол тэр хар болгоод л.Тэгээд хар болгочихлоо гэхэд тэр хүмүүс хүрч ирж үзээд,тэгээд өнөөдөр одоо ухаандаа 3 сая гаруй хүн амтай,700-аад сүм хийдтэйгээ байж байх ёстой байхгүй юу.Аа гэтэл ухаандаа тэр болж байгаа үйл явцыг одоо хүчний харьцааг тэнцүүлэлгүйгээр шийд гаргана гэдэг бол бас хохирдог тийм хэмжээний юм байхгүй юу.Тэрүүнтэй адилхан одоо ардчилал руу бид нар орохоос өөр аргагүй болсон учраас одоо бид нар орохоос л арга байхгүй.Өөр бид нарт явах онол алга байна.Энэ одоо хүн төрөлхтөн оршиж байнаа гэдэг чинь одоо тэр гүн ухаан дээр,тэр онол дээр,тэр философи дээр л одоо суурилж байж яахаас хэн дуртай нь хэрэгжүүлж юм уу дураараа дургиж одоо болохгүй ш дээ энэ чинь.Тэгэхлээр зэрэг хүн төрөлхтөн оршиноо гэдэг бол хамгийн гол нь оюун ухаан тэгээд материаллаг зүйл хоёр ш дээ.Тэгээд материаллаг зүйлийг л одоо ухаандаа хэн дуртай нэг нь Хятад руу дээрэмдэж ороод мөнгө олоод ирье,үгүй бол Оростой дайн хийчихье юм уу,үгүй бол одоо бүтээгдэхүүнээ нэмэгдүүлье гэх мэтчилэнгийн ийм олон санаа бодолтой,олон ард түмэн тал тал тийшээ зүтгэчих юм бол одоо ямар ч хөгжил дэвшилд чиглэсэн чиг байхгүй,нягтарсан хүч байхгүй,оюунаа нэгтгэж чадахгүй үед бол тийм хаос байдал буюу эмх замбараагүй байдалд ороод төр орших битгий хэл устаж үгүй болох хэмжээнд л очно ш дээ.Тийм учраас одоо бидэнд тулгаж байгаа энэ ардчилал зах зээлийн хүн төрөлхтний замнаж байгаа энэ замналыг л дагахаас өөр өнөөдөр аргагүй болчихоод байгаа байхгүй юу.Аа харин бид нар яагаад өнөөдөр одоо ухаандаа энэ зүйл рүү орох ч үгүй,гарах ч үгүй ингээд гацчихаад байж байгаа явдал бол урагшаа ахиулахгүй улам дордоод байна ш дээ өнөөдөр.Тийм л юм байгаа юм миний дүү.

Ариун-Ундрах -

Тэр Сталины Монголчуудыг лам хувраг нараа ингээд байхгүй болго гэдэг юм уу тэр шахалт үзүүлээд байсан нь гол зорилгыг нь та юу гэж боддог вэ?

Буянтогтох -

Ерөөсөө марксистууд юм уу марксист онолд бол шашныг хар тамхи гэдэг юм.Хар тамхи гээд тэр шашныг бол одоо ямар ч шашныг устгаж,үгүй болгож,нийтийг одоо ухаандаа тэр шашны үзлээс л татгалзуулах гэсэн л дээ.Гэхдээ шашин бол үнэн чанартаа бол ер нь шинжлэх ухаанд хамгийн их ойрхон шашин бол манай буддагын шашин юм байгаа юм ш дээ.Тэр буддагын шашин бол юу вэ? гэхээр зэрэг одоо Эйнштейн гэж харьцангуйн онолыг нээсэн тэр эрдэмтэн бол хамгийн сүүлийн хэдэн жилээ бол насныхаа төгсгөл хэсгийг бол буддизмын гүн ухааныг судалж,шинжлэх ухааны нилээн ойрхон шашин бол үнэн чанартаа буддизмын шашин юм аа гэдгийг хүлээн зөвшөөрсөн л дөө.Буддын шашны онцлог,гол ноён нуруу буюу тэр гол утга нь бол зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг ухаандаа гаргаж болохгүй ээ.Хэрвээ чи зовлонгийн шалтгааныг өөрөө л бий болгох юм бол тэр үйлийн үр буюу тэр үр дүнг нь чи өөрөө биеэрээ амсана л гэсэн тийм ахуйн гүн ухааны сургаалтай сургаал шүү дээ.Тэгэх дээр зэрэг үйлийн үр гэдэг бол чи сайн юм хийвэл сайн үйлийн үрийг амсана,муу юм хийх юм бол тэр муу юмныхаа үрийг амсана л гэсэн.Тэгээд бурхан буддагын манай буддизмын сургаалын нэг онцлог тал нь юу гэх дээр одоо ухаандаа тэнгэр,бурхан эд нар гэж юм байхгүй.Чи өөрөө бурхан.Аа буддизмын сургаалийг бичсэн би ч гэсэн бурхан биш.Намайг битгий шүт,тэнгэрт нэг бурхан байна гэдгийг битгий шүт.Чи өөрөө өөрийгөө шүт,өөрөө өөрийгөө боловсронгуй болго,өөрөө өөрийнхөө тэр одоо ухаандаа байгаль дэлхийн хэм хэмжээ,тэр логик учир шалтгааныг судал,мэд.Тэр зүйлүүдээс ангид бай гэснийг л судалсан тийм агуу сургаал л даа.Тэгээд тэрийг бол одоо манай Монголын одооны шашин бол мухар сүсэгтэй.Зүгээр ухаандаа нэг өвчин тусаад орхилоо л гэхэд ламд очоод үзүүлдэг.Лам бизнес хийгээд одоо 200 мянган төгрөг юм уу 100 мянган төгрөг аваад ир гээд Манал гэдэг одоо бурхан багшийн сургаалыг Төвд хэл дээр уншуулдаг.Нөгөөдөх тэр Манал гэдэг хүн бол хүний өвчин зовлонг илааршуулдаг юм уу зүгээр болгодог тийм ид шид байхгүй.Зүгээр өвчтэй хүн юм уу өвчин тусах гэж байгаа хүн юм уу биеэ яаж зөв авч явах уу? Энэ өвчнөөр яаж үйлчлэх үү гэдэг л тэр эрүүл мэндийн талын л энциклопеди буюу лавлах болохоос тэр зүгээр нэг ном уншуулаад юм уу тэгээд одоо эрүүл болдог тийм гүн ухааны сургаал биш.Тэрийг жинхэнэ монгол хэл рүүгээ хөрвүүлж байж,тэрийг дагаж байж л хүн эрүүл энх сайн сайхан байхад л зориулсан Манал гэдэг тийм ном байгаа юм.Аа дээр нь одоо баян Намсрай ном гэхэд л одоо тэрийг уншуулаад л баян болдог тийм ном биш.Хэрвээ яахав нэг баян Намсрай уншуулаад баян болоод,Манал гэдэг номыг уншуулаад эрүүл болчихдог байх юм бол засгийн газар,энээ тэрээ гэх юм хэрэггүй ш дээ.Эрүүл мэндийг татан буулгаад,яам тамга татварын албыг татан буулгаад,хэдэн лам нарыг суулгаж аваад л тэгээд л баян Намсрай уншуулж баяжаад л,Маналыг уншуулж байж эрүүл мэндээ яагаад л тэгээд байж байх ёстой байхгүй юу.Энэ бол агуу их одоо ухаандаа өнөө шашны төөрөгдөлд орсных.Одоо өнөөдөр хүртэл одоо ухаандаа манай Монголчуудын бурангуй шашнаар өнөөдөр ингээд л,энэ бол хөгжилд асар их саад болно.Яагаад вэ? гэх дээр манай лам нар бол Төвдөөр ард түмнээ хуураад л,өнөө лам нарын тариф гараад л,бизнес хийгээд л.Тэгээд л нөгөөдүүл нь яахав сэтгэхүйн гэдэг нэг сэтгэлийн амьтан болохоороо зэрэг өөрийгөө хуураад л зүгээр болчихлоо гэх юм уу тийм хэмжээнд байна.Жишээлэх юм бол зүгээр нэг хар жишээгээр авъя гэхэд ухаандаа архи уусаар байгаад элэгээ муутгачихсан хүн бол хэдэн сая төгрөгөөр Манал уншуулаад юм уу,дом эм хийгээд зүгээр болохгүй ээ.Тэр бол одоо тэр өөрийхөө хийсэн одоо тэр зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг өөрөө л хийсэн юм чинь тэр үйлийн үрийг л эдлэхээс арга байхгүй.Энэ бол одоо тэр байгалийн өөрийх нь хууль,тэр хэм хэмжээ,түрүүний хэлсэн тэр хэм хэмжээ,тэр байгалийн хуулийг л дагахаас өөр арга байхгүй гэдгийг л будда хийсэн ийм юм байгаа юм.Тэгээд харин сүүлийн үеийн ардчилал гарснаас хойш бол нилээн одоо бас тэр шашин гэдэг бол хүний оюун ухааныг л нилээн дээдэлсэн,тэрийг зөөлрүүлэх гэсэн,оюун ухааныг бас тийм энэрэнгүй болгох гэсэн тийм хандлагын шашны сургаалууд аль ч шашны сургаалуудад байдаг.Жишээлэх юм бол одоо сая Баабар,Аким эд нар гээд 30-н хэдэн эрдэмтэн нийлж байж одоо тэр Төвдийн Богд Зонхав гэдэг гүн ухаантан хүний “Бодь мөрийн зэрэг” гэдэг зузаан номыг Монгол хэл дээр орчуулж гаргалаа.Тэгээд энэ бол одоо энэ мухар сүсэгтэй улсуудыг бол нилээн тийм гүн ухаан руу хандуулах,тэр үнэнийг олж мэдэх,сэтгэлийн хат тэвчээр,энэрэнгүй болох тэр чиглэрийн юмыг нилээн тодорхой заасан агуу гүн ухааны сургаал л даа.Тэгээд гэх мэтчилэн одоо монгол хэл рүү хөрвүүлж барьж байгаа юм байна.Тэр Бадрал гэдэг хүний орчуулгаар гарсан “ 8 нахиа” гэж бурхан багшийн сургаалын ном монгол хэл дээр гарсан.Тэрэн дээр бол од гариг,нар сарын тохиргоо хүний төөрөггүй юм хүсэж болохгүй ээ,хатуу цээрлэнэ гээд бурхан багш сургасан байгаа юм ш дээ.Гэтэл ухаандаа орчин үеийн судлаачид бол хүний төөргийг үс авдаггүй авдаг өдөр,хурим хийдэг хийдэггүй өдөр энэ тэр гээд одоо цаг хугацааны Манжаар 220 жил бид нарыг ингэж эзэлж байхдаа бид нарыг чинь хирээ угааж болохгүй,төрийн төлөө оготно боож үхдэггүй энэ тэр сургаалууд бол цөм Манж сургаал буюу бид нарыг төрийн төлөө анхаардаггүй,хирээ угаадаггүй тийм болгодог.Дандаа юмаа үзэж одоо ухаандаа үс авдаг өдөр гэхэд л 7 хоногийн дараа авхуулж байх жишээтэй тийм цаг хугацааны хөгжлийн доройтолд оруулах гэсэн гадны хар бодлогуудыг шашнаар дамжуулж оруулж ирсэн.Биднийг дорой байлгах гэсэн ийм зүйлд л олон жил бид нар ингэж автагдсан орон шүү дээ.Тийм ч учраас хаана оюуны хоосрол байна тэнд ахуйн хоосрол,эдийн засгийн хоосрол байдаг.Тийм учраас бид нар бол аль аль тал нь том гүрний одоо ухаандаа бодлого тулгасанаас,тэгээд л одоо том гүрний буруу шашныг бидэнд ирүүлснээс,тэгээд олон жил 300-аад жил одоо өөрийн оршиж ирсэн тэр түүх,соёл,гүн ухаанаас салснаас өнөөдөр бид нар ингээд дэлхийн хөгжлийн адагт л байна шүү дээ.Үнэн чанартаа бол бид нар бол өөрсдөө юмаа хийдэг юм байдаггүй юм ш дээ.Одоо нэг хадаас ч хийж чадахгүй.Яахав бид нарыг тэжээж байгаа юм нь юу байна уу гэх дээр хэдэн малын бүтээгдэхүүн байна... Зэс байна.Тэгээд бусдыг нь бол ихэнхийг нь одоо гаднаас авдаг.Тэгээд одоо ухаандаа ийм л хэмжээнд орчихсон.Одоо бид хэдийн хойшид амьдрах,одоо Монголчуудын амьдрах бол тэр одоо зүгээр Оюу толгой юм уу Таван толгойн нүүрс орд биш ээ.Энэ бол одоо Монголчуудын гүн ухаан Монголчуудыг яаж оюунлаг болгох уу,яаж боловсронгуй болгох уу,яаж мэдлэгтэй болгох уу,яаж чадварлаг болгох уу гэдэг асуудлыг л хамгийн түрүүнд тавьж,ард түмэн өөрөөр хэлбэл гэгээрч байж ард түмэн мунхралаас гарах болохоос биш хичнээн их мөнгө тарааж өгөөд,хичнээн одоо ухаандаа юм яагаад бол тэр оюунлаг биш буюу тэр Чингисийн одоо тэр бойлхой,булхай,булай гэсэн тэр доод түвшний улсууд бол их хэмжээгээр бий болсон нөхцөлд бол улс орон дээдлэхийн тухай бодох юм байхгүй.Манайд өнөөдөр бол дэндлээ ш дээ.Энэ гэмт хэргийг та нар харахгүй юу.Хүнийг толгойг нь одоо амьдаар нь хөрөөдчихөөд шуудайнд хийгээд гадаа аваачиж хаях гээд гүүрэн дээр үүрч явж байгаад цагдаад баригдаж байна.Эцэг нь одоо охидуудаа янз бүр болгож байна.Хань ижил нь нөгөөх аль нэгийгээ егүүтгэж байна.Тэгээд л зодоон цохион,архи дарс,одоо эхнэр хүүхдээ гомдоох,тахир дутуу болгох,нийтээрээ архидаж байна.Тэгээд л зугаа цэнгэл одоо тэр Чингисийн одоо ухаандаа төр харласан үед бол сархад,дааганы уралдаан,хөвгүүдийн ноололдооноор гуниг тайлж,томоогүй хэдэн булхай нар төрийг гутааж,иргэнийг гутаанаа гээд одоо яг тэр цаг хугацаа ирж байна.Энэ бол бид нарын одоо Монголчуудын буруу замаар будаа тээж ирсний л гай гамшиг ингэж ирсэн байгаа юм даа.Аа ийм байна.

Ариун-Ундрах -

Та хүн болж төрөөд хамгийн анх уншсан ном чинь ямар ном бэ? Та санаж байна уу?

Буянтогтох -

Ер нь Монголчууд бол анхнаасаа бол ер нь Монголыг хүн болгож байсан ухаан бол одоо агуу.Ухаандаа жишээлэх юм бол би анхан дандаа хөгшин ээж маань үлгэр ярьж өгдөг байсан.Тэр үлгэрээр дамжиж байж одоо ухаандаа тэр хайрлах энэрэх,хүн болох тэр зүйлүүдийг үлгэрээр дамжуулдаг байсан.Тэгээд ч гэсэн одоо манай Монголчууд бол оньсого таалгах эд нар гээд би энүүгээр явъя,билүүтийн гол дээр уулзъя,чи тэрүүгээр яв гээд дандаа оньсогоор бид нарын тэгээд тархи толгойг бол дандаа ажиллуулж байсан.За одоо бусад тоглоом хүртэл дандаа хүний оюун ухааныг хөгжүүлдэг.Хар багаас нь шагай гэхэд л ухаандаа жишээлэх юм бол тэр шагайг ингэж цацаж олноор нь газар хаячихсны дараагаар бол зангахгүй,дугаргахгүй,нясалсан гараар нь авахгүй,нэгийг нөгөөхтэй нь шүргүүлэхгүй гэх мэтчилэн маш олон төрлийн тийм ийм хэм хэмжээг зааж өгөөд тэрүүгээр тоглуулдаг байсан.Тэнд хөдөлгөөний эвсэл,тэсвэр тэвчээр,тэр дугарахгүй байх тэр тэвчээрийг суулгаж байх жишээтэй.Тэгээд Монголын ард түмэн бол дандаа яруу найргаар ярьж байсан.Жишээлэх юм бол одоо даалуу тоглож байгаа гэхэд л хүүхдүүд дэргэд нь очоод зогсож байхад бол даам амбан даалуу,дахаа нөмөрсөн данжаад,өвөө хааны лүй толгойт,өвсөн бэйсийн дамар толгойт гээд л дандаа яруу хэллэгээр хаад хаадын мод,хааш хаашаагаа дөрвөлжин мод гээд ерөөсөө хэдэн зуун мянган ийм яруу найргийн хэллэгтэй.Тэгсэн мөртлөө тэнд бол роэтик гэж орчин үед ярьж байгаа нь их зүгээр.Аа тэгээд дээр нь улс төр хүртэл дааман даалуу.Дахаа нөмөрсөн данжаад гэдэг бол Хятадаас болгоомжилсон.Одоо ухаандаа тэр том гүрнүүдийн юмнуудыг дандаа тэр юундаа оруулдаг.Тэгээд одоо дуу хуур нь хүртэл одоо ухаандаа гайхамшигтай дуу үгтэй,байгалийн хуулийг одоо тэр зүйлийг бол мөн л агуу зүйлээр оруулдаг.Сайн явах санааных,сайхан төрөх заяаных гэх мэтчилэн,өргөө гэрээ бариач өрхний чинь оосрыг татъя гэх мэтчилэн одоо ухаандаа агуу агуу.Тэгээд ер нь Монголчууд бол дандаа тийм уран хэллэгээр,уран зүйлээр ингэж байсан.Тийм учраас бол бидний эцэг эхийн үед бол дандаа тэр оньсого,за тэгээд л одоо тэр уран хэллэгнүүд,за тэгээд тоглоом нь хүртэл одоо ийм зүйлээр хүмүүжүүлж байсан учраас оюуны бас тийм овоо бас нэг цэгцтэй болж хүмүүжүүлж байсан байх.Дээр нь ухаандаа Монголчуудыг ийм харанхуй байлгахын тулд 1921 оноос эхлээд хүн төрөлхтний оршин тогтнож байгаа тэр генийг л Оросууд бол их устгасан юм.Яагаад вэ? гэхээр зэрэг 1921 оноос өмнө байсан тэр төрийг барьж байсан тэр лам нар,тэр баян хүмүүс гэдэг бол тэр заасны л одоо ухаандаа ухаалаг хүмүүс байгаа ш дээ.Тэрийг бол одоо устгаж авнаа гэдэг бол тэр оюуны ухаандаа тэжээгдэж тэр улс эх орон одоо тэр оюун дээрээ тогтож байх ёстой тэр генийг бол их устгасан.Тийм учраас бол 30-аад оныг хүртэл одоо тэр ухаалаг хүмүүсийг устгасан.Тэр үед бол нэг айлын мал маллаад байж байгаа ард гэж байгаа хүн бол ямар л олигтой оюунтай хүн мал хариулаад л байж байхав.Тийм оюуны устгалуудыг бол энэ том гүрэн бас явуулсан.Тийм учраас бол дундаж сэтгэлгээтэй хүмүүс үлдсэн.Тийм учраас бол одоо тэр аргыг бол том гүрэн явуулж ингэсэн л дээ.Тэгээд ер нь Монголчууд бол гайхамшигтай оюуны гентэй тийм ард түмэн байсан юм л даа.Тэгээд ер нь орчин үед ч гэсэн тэгээд ер нь орчин үед ч гэсэн гадны энэ одоо энэ их тийм нэг хэмжээнд барих гэсэн ийм нөлөө бодлогууд бол их хэмжээгээр орж ирж байна л даа.

Ариун-Ундрах -

Таны эмэг эх таныг бага байхад Монголын түүхтэй холбоотой олон сонирхолтой зүйлүүд ярьдаг байсан байх тийм ээ?

Буянтогтох -

Өө тийм.Ер нь одоо ухаандаа олон сонирхолтой Монголын түүхтэй холбоотой юмнууд ярьдаг байсан.Тэгээд тэр үед бол их айдаг байсан.Би одоо ярьчихаад хүнд ярьваа,одоо болохгүй шүү энэ тэр гээд.Яагаад вэ? гэхээр зэрэг Монгол түүх гэдэг бол хориотой байсан ш дээ.Аа тэгээд бол ер нь Монголчууд бол өөрийнхөө түүхийг тэр хувьсгалаас хойш бол ер нь тэгээд мартах тал руугаа,мэддэг нэг нь ч гэсэн үр хүүхэддээ үлдээх юм бол гай болно гэдэг утгаар нь бол тийм их нуун дарж байсан байхгүй юу.Тэгээд энэ түүхийн чинь энэ улбаа ингэж тасарсан байхгүй юу,албаар таслуулсан.Хэрвээ Монголчууд чинь агуу ард түмэн буюу тэр өөрийн гүн ухаан,оюун дээрээ яах юм бол хамгийн наад зах нь босож төвөг болоод байна ш дээ.Аа ямарваа нэгэн улсын колони болно гэдэг бол түүхээс нь,шашнаас нь,оюун ухаанаас нь салгаад зөвхөн идэж уух,хэрэглэх сэтгэлгээ рүү л оруулчих юм бол тэр бүдүүлэг,тэр харанхуй мулгуйчууд чинь захирахад идэж ууж байхад нь бол амар байна ш дээ.Тэр ухагдахууныг ямар ч улс эх орон өнөөдөр ямарваа нэгэн улс оронд одоо тулгахад тийм л тактикуудыг хэрэглэдэг ийм учиртай юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Та чинь 1946 онд төрсөн гэхээр тэр үед хүмүүс яг хэлмэгдүүлэлтийн тухай мэдээлэл ямархуу мэдээлэл байдаг байсан бэ?

Буянтогтох -

Хэлмэгдүүлэлтийг бол үнэн чанартаа их л буруушааж,ард түмэн дотроо бол маш нууцаар одоо ухаандаа үзэн ядаж,тэр байтугай миний хөгшин ээж бол энэ коммунизм,Оросууд бол өөдлөхгүй ээ.Монголчуудын үйлийн үр гэдэг юм байдаг юм аа.Энэ бол хэзээ нэгэн цагт сөнөнөө.Энэ явахгүй нийгэм гэдгийг бол миний хөгшин ээж одоо зүгээр л жирийн Монгол хүн л надад тэгэж хэлж байсан.Би тэгээд юу яриад байгаа юм бол одоо гэж ойлгохгүй.Тэгсэн мөртлөө миний толгойд үлдсэн л дээ.Ер нь тэгээд одоо ухаандаа сая хүртэл Зөвлөлтийн Азийн гүн ухааныг судалдаг Оросын Елизраев гэж Азийн гүн ухааны судлаач бол сая тэр ариусах бясалгахуйн номон дээр сэтгүүл дээр орчуулж гаргасан байналаа.Ер нь одоо Монголчуудын үйлийн үрийн сургаалаар өнөөдөр Монголчууд бол тэр олон ухаандаа лам нарыгаа цустай нь хутгаж,гадны хүчний дор ингэсний үйл лайгаа бол өнөөдөр эдэлж байгаа юм аа гэсэн тэр Азийн гүн ухааныг судлаач бичсэн л байгаа юм.Тэгэхээр зэрэг ямарваа нэгэн юм гэдэг бол тэгээд л хариу бариастай,хариу үйлчлэлтэй л гэдгийг л тэр зовлон хийгээд зовлонгийн шалтгааны буддагын сургаал,байгалийн хуулийг л хүн төрөлхтөн... Ер нь тэгээд байгалийн хууль гэдэг бол хүн төрөлхтний хууль хоёр бол тэгээд л нийгмийн хууль гэдэг бол шууд л хамааралтай байдаг эд шүү дээ ерөөсөө.Тийм л юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Та малтай хэр их ойр өссөн бэ?

Буянтогтох -

Малтай их ойр өссөн.Тэгээд малаар л одоо тэжээгдэж байлаа шүү дээ тэр үед бол ухаандаа малын сүү шимээр,малын мах,малын арьсаар одоо тэрүүгээр л ухаандаа хувцсаа хийж өмсөж,тэрүүгээр л хооллож,тэрүүгээр л... Одоо тэгээд л зун нь их ядуу байлаа ш дээ.Зун нь одоо тарвага туулай гэсэн,одоо тэгээд л өвөл нь буга,хандгайны юугаар тэгээд л нөгөө муу хэдэн малныхаа юугаар,тэгээд л өмсөж зүүх муутай.Тэгээд энэ яагаад тийм хэдий үеэс тийм болгосон гэхээр тэр Манжийн их тэр том гүрний хар гайгаар ядуу болсон юм.Дээр нь одоо ухаандаа өмчийг нь хураагаад их айхтар гамшиг үзсэн ард түмэн ш дээ.Социализмын үед тэр муу хувийн хэдэн малыг нь цөмийг нь нийгэмчилээд л,тэгээд өөрийн өмчгүй болгоод,шашин бишэрдэг шүтдэг юмгүй болгоод,тэгээд хүний тийм одоо оюун ухаанаар хөдөлдөг уяатай нохой шиг болгож л авсан.Тийм учраас өнөөдрийн энэ Монголчууд бол ийм арчаагүй,өөрсдөө ч юм хийж чадахгүй,оюунлаг биш тийм л одоо сэтгэлгээнд орчихоод ингээд хөл дээрээ тогтож чадахгүй л их зовлон үзсэн ард түмэн бол Монголын ард түмэн л гарцаагүй мөнөөс мөн л гэж ойлгодог.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад яг одоо бол ингээд гэрт чинь янз бүрийн техник тоног төхөөрөмжүүд байна ш дээ.Зурагт хөргөгчнөөс өгсүүлээд л.Аа бүүр тэр таныг бага байхад одоо яг Монголын гэр дотор байгаа зүйлүүдийг нь дүрслээд ярих ч юм уу тэр үеийн аж байдал нь ямархуу байсан бэ?

Буянтогтох -

Юу байх юм,юу ч байхгүй ш дээ.Зүгээр нэг одоо нэг модон ортой,тэгээд одоо яахав малынхаа арьсаар одоо ухаандаа элдээд нэг тийм дэвсдэг,ямаа үхрийн арьсыг элдэж барьж байгаад нэг гудас хийгээд тэгээд даавуун хөнжилтэй.Аа тэгсэн мөртөө солиод юм уу цагаан даавуу бол байхгүй ш дээ.Зүгээр одоо тэгээд л тиймэрхүү л хоёр ортой,нэг авдар гээд нэг ойр зуурын юмаа хийдэг тийм өөрсдөө хийсэн модон авдартай,тэгээд өөрсдөө хийсэн одоо тийм гэрийн мод,одоо тэр эсгийгээр яасан ор хөнжилтэй.Тэгээд өвөл хөдөө байсан учраас бол яахав байгалиас... Монголчууд бол байгальтай мундаг харьцаж байсан.Жишээлэхэд усан дээр очлоо гэхэд л сүү хутгасан шанагаар хүртэл хутгахгүй,юмаа угаахдаа хүртэл тусгай төмпөнд хийгээд хол оо очиж байж юмаа угаана.За тэгээд одоо нойтон модны иш таслахгүй дандаа гишүү тийм байгаль дэлхийд бол маш их ээлтэй тийм байсаан.Тэгээд л одоо тийм ухаалаг байсан л даа.Тэгээд ч гэсэн одоо ухаандаа энэ хэдэн зуун мянган жил байгаль бүтнээрээ л бидэнд ирсэн шүү дээ.Аа гэтэл бид нар өнөөдөр хөгжиж байна,хөгжиж байна л гэнэ.Энэ мод,энэ хүний харьцаж байгаа харьцаа,энэ суурьшмал амьдрал,энэ зүйл чинь одоо бид нар хөгжөөд байна уу? Мөхөөд байна уу? гэдэг чинь бол улам их харгис болж байгаа юм ш дээ.Хүмүүс бол ахуйн хөтлөгдөөд ерөөсөө яахаас ч буцахаа байчихсан.Хүний хувь заяагаар хүртэл одоо хүн тоглодог болж байна ш дээ.Бизнесийн том бүлэглэлүүд өмч хөрөнгөнөөсөө болж бие биенийгээ устгаж байна,сөнөөж байна,алж байна,талж байна,одоо шулж байна.Одоо ухаандаа тэгээд одоо хэлэхийн эцэсгүй.Одоо ерөөсөө яг ийм хэцүү бэрхээрээ явах юм бол хэцүүднэ.

Ариун-Ундрах -

За та анх яаж ажилд орж байсан тухайгаа ярьж өгөөч?

Буянтогтох -

Үгүй ээ яахав поли техникумын уулын техникч дунд мэргэжил эзэмшээд л Налайхын уурхайд уулын техникчээр ирсэн.Тэр үед бол уулын техникч шууд мэргэжлээрээ ажилладаг байсан.Тэр үед бол одоо яахав ер нь уурхайн мэргэжлээр бол их ховор байсан л даа.Тэгээд яахав техникчээр гэдэг бол уурхай бол өөрөө хүнд хөдөлмөр.120-иод метрийн гүнд,улсын техниктэй,уулын техникүүдтэй тийм байсан.Тэгээд анхан бол хамгийн бага одоо малтагч гэж хүрзээр ажил хийлгээд тэгээд дараа нь бригадын дарга гээд л тэгээд бэхэлгээчин гээд бүх юмыг нь хийлгэж байж л сая өөрийнхөө тэр уулын техникчийн мэргэжлээр ингэж хийдэг.Тэгээд уулын техникч гэдэг бол үнэн чанартаа уурхайн гүнд л тэр уурхайчдыг хариуцдаг л тийм л мэргэжил байсан л даа.Тэгээд л одоо 96 он хүртэл тэр гүнд л ажилласан.Тэгээд яахав ер нь гүний уурхай бол маш хүнд хөдөлмөр.Тэгсэн мөртлөө тэр социализмын үед бол би түрүүн хэлсэн ер нь баялгийн хуваарилалт бол цөмөөрөө нэгтгэх системтэй байсан учраас сайн ажилласан чиг нэг хэдэн төгрөг,тааруухан ажилласан чиг л ижил төгрөг авсаар байгаад үнэхээр хэн нь ч одоо эдийн засгийн тийм юмны хувьд ч гэсэн өөдөө гараагүй.Нэг л тийм...

Ариун-Ундрах -

Таны ажил хэр хүнд хэцүү санагддаг байсан бэ? Анхандаа?

Буянтогтох -

Маш хүнд.Уурхайн ажил бол үнэхээр хүнд байсан.Одоо хөдөлмөр хамгаалал муутай,тоосжилт ихтэй.Тийм ч учраас би уурхайд одоо 34 жил ажиллаад тэгээд ... гэж уушиг тоосжих өвчнөөр группт гараад тэгээд насаараа одоо их хүнд байдалтай,тэтгэвэр тэтгэмж муутай нэг 130-аадхан мянган төгрөг авдаг.30 жил уурхайн хүнд хөдөлмөр хийсэн мөртлөө нэг 130 мянган төгрөг авдаг.Энэ маань амьдралд хүрэлцээ их муутай.Тэгээд анхнаасаа социалимзын үе их ядуувтар байсан учраас 4 хүүхдийг өсгөж тавих,хоёул хоёулаа ажил хийсэн мөртлөө одоо ухаандаа эдийн засгийн тэр оршин тогтнох,хөгширсөн хойноо амьдрах амжиргааны ахуйн нөхцөл бол тийм дурайж байсан юм социализмын үед байгаагүй.Тийм учраас одоо бол их гундуухан,тааруухан,дандаа дутагдсан,гачигдсан ийм хэмжээнд байдаг даа.Тэгээд тэрэндээ бол их харамсдаг ч үгүй,гутардаг ч үгүй.Тэгэхдээ социализмын үед бол хүний хүч хөдөлмөрийг арай их багаар үнэлж байсан юм байнаа гэдгийг бол одоо мэдэрч жаахан гундуухан маягтай л явдаг даа.Тэгээд уурхайн хөдөлмөр бол зүйрлэхийн эцэс байхгүй.Өглөө гараад л орой орж ирнэ,заримдаа нар үзэхгүй.Дандаа гэрэл дутагдалтай,агаарын дутагдалтай,дандаа чийг усан дунд дандаа усны гуталтай,тэгээд тоосжилт ихтэй.Тэгээд газрын гүнд нэг 120-иод метр газар л одоо насаараа ажилласан.Тэгээд гадуур явж юм үзэх барих суралцах барих одоо тийм юм байхгүй.Одоо 1 дэхь өдрөөс хагас сайн хүртэл ажилладаг.Сардаа бол 25-26 хоног ажилладаг.Ажил гэдэг бол үнэхээр хүнд.Уурхайн хөдөлмөр бол ер нь тэгээд социализмын үед хамгийн хүнд хөдөлмөр уурхайн хөдөлмөр л байсан.Тэгээд улс эх орон маань ч ядуу,хөдөлмөрийн багаж зэвсэг муутай,хангамж муутай,хөдөлмөр хамгаалал бол одоо бас их муу.Хэзээ ч одоо уурхайд дарагдаж,аваар осолд ороход бэлэн тийм л хэмжээнд байсан.Ер нь тэгээд уурхай бол маш хүнд хөдөлмөр,олон ч хүн уурхайд тахир дутуу болж,нас барж тиймэрхүү байсан.Ихэнхийг нь одоо тэгээд социализмын үед бас нууж дарагдуулж байсан юм чинь.Ихэнхидээ нууна,хаана.Одоо тиймэрхүү л хэмжээнд байсан нь их юм.Ингэж л насыг авч уурхайд хөдөлмөрлөсөн хүн дээ.

Ариун-Ундрах -

Цалин дунджаар хэдэн төгрөг байсан бэ?

Буянтогтох -

За цалин бол одоо би бол комбайны машинист гээд бас мэргэжлээсээ өөр одоо цалин хөлс арай ихтэй хөдөлмөр хийж байсан.Тэгээд уулын техникч яг мэргэжлээрээ бол тэр үеийнхээр бол нэг 500-600 төгрөг,за комбайны машинист бол 700-800 төгрөг л авдаг байсан.Тэр үеийн социализмын нийгэм одоо яагаад ядуу байсан бэ? гэх дээр одоо тэр хөдөлмөрийн хөлсний тариф их доогуур байсан учраас хүмүүс бол тэр үед бол баяжиж юм уу одоо мөнгө төгрөг хуримтлуулах тийм тал бол бараг байхгүй.Яагаад вэ? гэхээр зэрэг тэр үед бол одоо нэг хонины мах гэхэд л доод тал нь 150-200 төгрөг,тэгээд нэг гайгүй шиг костюм авъя гэхэд л бол 400-аад төгрөг гэхэд л тэгээд нэг хонины мах аваад л,тэгээд нэг костюм пиджак худалдаж авъя гэхэд л тэгээд 500-600 төгрөг нь явчихдаг.Ер нь хангалт их муутай.Яахав өлсөөгүй,даараагүй,аа хүүхдээ өлсгөөгүй.Хувцас хунар бол нэг ганц удаа юм уу хоёр удаа солиод өмсчих л хэмжээний тийм хувцас хунартай.Яахав нэг уурхайд ажиллаж байсан учраас түлш,нүүрсний хувьд бол жаахан хөнгөлөлттэй.Тэгээд их тансаглаж сүйд болоогүй.Тэгээд л бүх юм хаалттай гадаад явж болдоггүй,шашин шүтэж болдоггүй,социализмын ном зохиолоос өөр юм уншиж болдоггүй.Бүх л юм л хаалттай тийм нийгэмд л насаа барсан даа.Одоо энэ ардчилал,зах зээл,олон улсын харилцаа,эдийн засгийн харилцаа,техник шинжлэх ухааны ололт амжилт нэвтэрч байгаа энэ үед бол нэг жаахан хүндхэн нийгэмд амьдарч явж дээ гэсэн одоо тийм бодол байдаг даа.

Ариун-Ундрах -

Таны тэр сулькоз гэж ямар өвчин бэ?

Буянтогтох -

Сулькоз гэж яахав тэр нөгөө комбайн гээд уурхайд нураадаг тийм том комбайныг ингээд нураахаар зэрэг тэндээс нарийн тоосжилтууд үүсдэг.Тэр нарийн тоосжилт бол одоо амьсгалах замаар ороод тэгээд л уушигны энэ нарийн гуурсуудаар бөглөж таглаад орчихдог л байхгүй юу.

Ариун-Ундрах -

Таны бодлоор социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байдаг байсан бэ?

Буянтогтох -

Социализмын үеийн ажилд хандах хандлага бол их сайн байсан.Тэр хуурах,хулгай хийх юм уу одоо тэр дутуу дулимаг хийх энэ тэр тал нь бол ерөнхийдөө гайгүй байсан.Аа яахав ер нь зүгээр хөлс хүч бага болоод ч тийм юм уу зүгээр яахав нэг ерөнхий тийм идэвхи бол жаахан сул байсан нэгдүгээрт.Хоёрдугаарт тэр хөдөлмөрийн багаж зэвсэг болоод тэр нийгмийн өмч байсан учраас тэрүүнд хандах хандлага бол их хүйтэн байсан.Тэрийг хайрлах,одоо ухаандаа засаж сэлбэх,тийм хувийн талын юм биш болох дээр зэрэг бол нийтийн дунд эзэн байхгүй өмч байсан учраас бол тэр эвдэх юм уу хайр гамгүй хандах,хүний юм гэсэн утгаар хандаж байсан хандлага бол давамгайлж байсан.Зүгээр яахав өөрөө бол энд л ажиллаж байж,энэ хэдэн төгрөг үр хүүхдээ тэжээнэ гэсэн утгаараа жаахан хөдөлмөрлөх тал нь бол цаг хугацааг барих энэ тэр бол жаахан хатуу дэг журамтай байсан учраас тэр талаараа сайн байсан болохоос биш яг өмчид хандах хандлага бол тийм цэвдэгдүү хүйтэн,хүний юм гэсэн утгаар хандаж л байсан даа.

Ариун-Ундрах -

Та гэр бүлтэйгээ хэзээ танилцсан бэ? Тэгээд социализмын үеийн гэр бүл гэж яг ямархуу гэр бүл байсан бэ?

Буянтогтох -

Хөгшинтэйгээ одоо 40 жил болж байна.Тэр үеийн социализмын гэрийн хүмүүжил бол их тийм Монгол уламжлал дээр тогтсон байсан учраас бол тийм бие биендээ үнэнч,үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэсэн тийм бодолтой.Тэгээд ер нь тэгээд Монгол уламжлалын энэ одоо хань ижил,үр хүүхэдтэй харьцах гэр бүлийн харьцаа энэ тэр бол их үнэнч шударга,энэ хүүхдээ асарч хүмүүжүүлэх талаар бол их тийм санаа тавьдаг.Одоо мэдлэг боловсролтой болгох гэж хамгийн гол зүйл нь юу гэх дээр мэргэжил чадвараасаа гадна хүн болгох одоо тэр энэрдэг хайрладаг,тусладаг,нийтэч байдаг одоо тэр бүх зүйлүүдийг маш нарийн зүйлээс нь эхлээд бол тэр дагаж ирсэн уламжлалынхаа дагуу бол гэр бүлийн харьцаа бол шал өөр байсан.Одооныхтой бол зүйрлэхий эцэс байхгүй.Зүгээр орчин үеийн гэр бүлийн харьцааг бол би хараад бол гутардаг.Орчин үед бол одоо мөнгөтэй хүмүүс бол бусдын хувь заяагаар тоглож,хүний эрх гэдэг тэр зүйлээр бол дураараа авирлах,үр хүүхдийг өнчрүүлэх,салах сарних,аа тэгээд одоо сургууль соёлд сурч байгаа хүүхэд бол эхэндээ мөнгө төргөгний хангамжаар,ажил төрөл хийж байгаа хүмүүс гэсэн дэвших дээшээ гарах энэ тэр дандаа мөнгөөр хэмжигдсэн,хахуулиар хэмжэгдсэн.Албан тушаалыг олж авах,тэгээд хань ижил,үр хүүхдүүдээсээ салж сарних,үр хүүхдээ өнчрүүлэх... Тэгээд л орчин үеийн хүний ер нь хүн болох хэмжээний юм бол маш их асар дутагдалтай болж байгаа.Нийтээрээ архидах,хар тамхидах,за тэгээд л одоо мансууруулах бодис одоо юу байдаг юм хүн төрөлхтний хэзээ ч байгаагүй зүйл д л өнөөдөр явж орчихоод байгаа нь орчин үед бол хэцүү байгаа болохоос яг социализмын үед бол тэр Монгол уламжлал дээр тогтож байсан учраас их тийм бие биендээ үнэнч тийм хэмжээнд байсан даа.

Ариун-Ундрах -

Таны ажиллаж байх үед чинь бас амархан зүйл нь юу байсан бэ?

Буянтогтох -

Бид нарын ажиллаж байхад бол харин одооныхтой адилхан ийм хүнд суртал бол нилээн тийм захиргаадалтын байсан учраас бол хүнд суртал буюу энэ төрийн ажлыг хийж байгаа хүмүүсийн ийм ажиллагаа бол одооныхтой адилхан одоо тэр хахууль харах, ухаандаа мөнгө төгрөгийг харах,тэгээд одоо ухаандаа тэр баян хоосны ялгаа гэж байхгүй шахуу цөмөөрөө байсан учраас бол тэр нам намаараа талцах,нутаг усаараа талцах,мэргэжил боловсролоороо талцах,хөрөнгө мөнгөөрөө талцах тийм ялгаварлах одоо тийм юм байгаагүй учраас төрийн үйл ажиллагаа бол үнэн чанартаа бол нэг бичиг баримт цохуулах гээд явахад ч гэсэн саад бэрхшээл багатай байсан.Одоог бодох юм бол.Одоо бол үнэн чанартаа бол тийм маш олон хэсгүүдэд хуваагдчихсан байна ш дээ.Баян хүн нь хоосон хүнтэйгээ дугарахаа байсан,захиргааны юм уу төрийн алба хийж байгаа хүмүүс бол одоо хахууль хараад,хүнд сурталд идэгдээд,хүний гар хараад,тэгээд төрийн ажил энэ тэр бол мөнгө рүү ороод юм уу энэ бизнес рүү бүх юм орчихсон учраас бол ингээд явахаа байгаад улам дордож байна л даа яг үнэн чанартаа бол.Энэ яг тэр ардчилал зах зээлийн тэр одоо энэрэнгүй шударга нийгэм байгуулж байгаа гэдэг утгатай бол тохирохгүй байна.Улам л одоо хүндрэлтэй болж байна даа.Ер нь энэ нийт ард түмний хүсэн хүлээсэн зүйл нь яг санаанд таарахгүй л байдаг.Ийм л байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.