Javzan


Basic information
Interviewee ID: 990218
Name: Javzan
Parent's name: Doyed
Ovog: Martsan
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, trade specialist
Belief: Buddhist
Born in: Tögrög sum, Govi-Altai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
urban issues
military
education / cultural production


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

factory
leather factory
worker
collective
salary - incentives
informal culture in factories
city life


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Ярилцлага өгч байгаад баярлалаа. Эмээ та эхлээд өөрийхөө талаар танилцуулахгүй юу?

Жавзан -

Би Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөөн. Аа Доёдын 1-р охин болж төрөөд, тэгээд 1939 оны дайны үед дээ одоо баруун хил хязгаарт нагац ахыгаа дагаж цэргийн арын албанд ажиллаж байгаад тэгээд үйлдвэр комбинатад би ажилд сайн дурийн ажилд саналаа өгч одоогийнхоор бол нөгөө илгээлтийн эзэн юм даа. Тэгээд баахан залуучууд үйлдвэр комбинат... тэндээс би хөдөлмөрийнхөө гарааг хийсэн дээ.

Цэцэгжаргал -

За тухайн үед аж үйлдвэржүүлэлт яаж явагдаж байсан бэ таныг ажилчин болох үед?

Жавзан -

Намайг ажилчин болоод ирэхэд аж үйлдвэрийн комбинат бол одоо, одоо энэ малын гаралтай түүхий эд байна ш дээ арьс шир, үхэр адууний шир, хонины арьс, ямааны арьсийг одоо боловсруулдаг. Боловсруулж одоо энэ бүх төрлийн савхин эдлэлийг хийдэг, бүх төрлийн одоо гутлын ул хийдэг одоо хөх шир, хүрэн шир ийм юм үйлдвэрлэдэг. Тэгэхэд би бол яг тэр гүйцэтгэх тасагт бүх энэ үйлдвэрийн тэр малын арьсыг боловсруулдаг цехэд эхлээ л бүр гүйцэтгэх тасагт нь эцсийн дамжлага хүртэл ажиллаж байсан. Аягүй гоё байсан дөө, тэр үед чинь үнэхээрийн гоё байсан шүү. Яндангийн дуугаар ажилд явна. Яндангийн дуугаар ажлаас тарна. Үдийн цайгаар одоо завсарлахдаа одоо яндангийн дуугаар тарж цайгаа ууна. Яндангийн дуугаараа эргээд ажилдаа орно, шөнө өдрийн ээлжинд явна. Өдрийн 8 цагийн хөдөлмөр хийхэд чинь пээ аж үйлдвэрийн комбинат чинь маш их олон ажилчидтай. Тэгээд тэр их хүнд үйлдвэрт одоо би бас 5 жил ажиллаад үйлдвэрийн залуу ударник болж байлаа. За арьс боловсруулах технологийг би гайгүй сайн мэднээ. Ер нь одоо ингээд хонины арьсаар одоо шевро, ямааны арьсаар шивред, аа үхрийн бага үхрийн арьсаар одоо булгаар, одоо нас нь гүйцсэн одоо том үхрийн шир одоо тэр бух ч гэдгиймуу одоо тэр адууны ширээр хөх, хүрэн шир, үхрийн ширээр хөх шир ингэж хийдэг байлаа. Үйлдвэр бол маш олон дамжилгатай. Одоо эхлээд л үхрийн чинь арьс, тэр адууны арьс, малын арьсыг чинь одоо хөдөөнөөс ингээд л оруулж ирээд л шууд одоо газарчаана идээлэх цехэд хийгээл, идээлэх тасагруу одоо газарчаана гээч юманд одоо тэр арьсыг чинь хийж үсийг нь одоо ялзалж авдаг. Тэгээд тэрнээсээ гаргаад одоо будгийн барваанд хийж эргүүлээд л, тэгээл тэр будгийнхаа барваанаас гаргаад одоо дэлгэж жаахан хөрсийг нь хатаагаад үрдсэнд булаад, дахиж үрдсэнд булсныхаа дараа үрдсэнээсээ гаргаж авч одоо төрөл бүрийн сунгадаг машин, индүү машин, арлах машин бүх юманд оруулна. Хамгийн сүүлчийн дамжилга нь одоо булгаар хийлээ гэхэд чинь одоо тэр бага үхрийн ширээр одоо булгаар арладаг машин, булгаа арладаг машинд будганд оруулсныхаа дараа булгаар арладаг машинд оруулаад машинд оруулсныхааа дараагаар одоо нөгөө жинхэнэ цэвэр одоо анхных нь будагнаас өшөө илүү өнгөлөг будаг хийдэг. Одоо өнгийн будаг хийгээд л тэгээл бүр мөсөн арлах... нөгөө хэмжих машинаараа гараад л одоо тичнээн дэцодоо тэд тэд тийм арьс тийм дэс тэдэн дэц боллоо гээд л дэцэлж хамгийн сүүлд хэмжиж гаргадаг тийм л байсан. Одоо бид нарын бүтээгээд жинхэнэ одоо тэр хэмжээд гаргасан бүтээгдэхүүнийг чинь гутлын үйлдвэр, одоо гутлын үйлдвэрүүдээр гутал хийдэг үйлдвэрүүд өө аа аж үйлдвэрийн комбинат чинь гутлын үйлдвэртэй ш дээ. Гутлын үйлдвэрлүүгээ шилжүүлнэ. Тэр хөх шир, хүрэн шир одоо тэр булгаар, аа шевроны үйлдвэр гээд л одоо савхин эдлэлийн үйлдвэр гээд. Савхин эдлэлын үйлдвэр чинь одоо тэр янз бүрийн савхин дээл, савхин цамц одоо тэр аа савхин гутал тийм юм хийдэг байлаа ш дээ. Тэгээд ерөөсөө тэр юу шивредийн үйлдвэрээс одоо гүйцэтгэх тасгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг чинь одоо тэр дотроо л дамжуулж дотроо л үйлдвэрлэдэг байлаа ш дээ. Аягүй сайхан үйлдвэрүүд байсан дөө. Одоо тэгээд тэр маань устчихаад бас их хэцүү. Бид нарт их үгүйлэгддэг юм ш дээ. Би бол энэ үйлдвэрээр маш их үгүйлдэг ш дээ ерөөсөө.

Тэр кобинат гэдэг чинь үнэнхүү сайхан үйлдвэр байсан дээ. Дотроо одоо ерөөсөө тэр аж үйлдвэрийн комбинат гэдэг чинь ерөөсөө эсгий, эсгий гутлын үйлдвэр, аа цэмбэны үйлдвэр, гутлын үйлдвэр, савхин эдлэлийн үйлдвэр, ноосны үйлдвэр одоо тэр ноос, төрөл бүрийн ноос угааж гаргадаг одоо их олон янзийн үйлдвэрүүд байсан юм ш дээ. Тэгээл тэр үйлдвэрүүд чинь одоо тэгээл нөгөө ноосоо цэвэрлэсэн... ноосны үйлдвэр гэхэд чинь ноосоо угааж цэврлэсэн ноосоо одоо тэр цэмбэний үйлдвэрлүү шилжүүлнэ. Манйхан чинь одоо аягүй сайхан даавуу хийдэг байсан ш дээ. Эх орны даавуу, сайхан даавуунууд хийдэг байсан. Тэгээд л ноолуураар чинь одоо янз бүрийн тэр ноосон цамц одоо тийм юмаа л нэхэж үйлдвэрлэдэг тийм цех байлаа ш дээ. Тэгээд одоо эсгий, эсгий гутлын үйлдвэр гэхэд чинь л одоо эсгий хийнэ эсгий гутлаа хийнэ одоо янз бүрийн одоо бор эсгий гутал, хар эсгий гутал нөгөө том памбагар цагаан энэ тэрийг чинь манай үйлдвэр үйлдвэрлэдэг л байлаа ш дээ аягүй сайхан байлаа. Энэ үйлдвэр бол тэгээд устчихаар хэцүү юм дөө. Үйлдвэрийн үнэ одоо бид нарыг одоо хөдөөнөөс дандаа жаахан хүүхдүүд л ирсэн. Ирэхэд чинь одоо тэгээл бид нарыг чинь тараагаал тэр үйлдвэрүүдийн цехүүдээр тараагаал ингээл явсан. Тэгээл одоо тэр үйлдвэрийг чинь одоо ерөөсөө хөгжөөл цаашаагаа одоо өнөө цэмбэний үйлдвэр, ноосны үйлдвэр гээл ингээл өргөжөөл аягүй том том сайхан үйлдвэрүүд. Тэгээд л хийчнээн мянган ажилчидтай, хичнээн сайхан залуучууд ажилладаг тийм сайхан үйлдвэрүүд байлаа л даа. Тэгээл би чинь одоо 1950 он гэх юм уу даа 50 оноос л гарсан юм аа даа. Тэгээл тэрнээс хойш одоо их л сайхан байсан л даа. Би хааяа хааяа үйлдвэрүүдээр...одоо хөдөлмөрийн баатар Шарав гуай гэж байсан, Жимээ гэж байсан. Одоо миний одоо багш байсан юм даа. Тэр хөдөлмөрийн баатар Шарав гуай чинь одоо тэр жинхэнэ шивредийн үйлдвэрт одоо жинхэнэ тэр нөгөө будаг, одоо том том барваанаар арьс хуу татдаг тийм том хүнд юманд ажилладаг тийм сайхан хүн байсан юм. Хөдөлмөрийн баатар Шарав гэж. Хүнсний үйлдвэр гэж байлаа. Цэмбэний үйлдвэр гэж байлаа, ноосны үйлдвэр гэж байлаа, савхин эдлэлийн үйлдвэр гэж байлаа, булгаарын үйлдвэр... Одоо булгаарын завод гэдэгт нь л би ажиллаж байсан юм аа даа одоо бодоход. Тэгээд тэр их сайхан үйлдвэр чинь сүүлдээ шилэгдээд л ерөөсөө... ээрмэлийн үйлдвэр гэж байлаа одоо бүх төрлийн утас ээрдэг. Одоо нөгөө л малынхаа ноосыг угааж арчаал хонины ноос, ямааны ноолуур 2-оор чинь л тэгээл хивсээ нэхдэг хивсны үйлдвэртэй, цамц одоо бэлэн хувцас хийдэг одоо дээгүүрээ өмсдөг цамц хийдэг одоо ноолуурын үйлдвэр нөгөө ноолуур нэхдэг үйлдвэр нэхмэлийн үйлдвэр гэж байлаа. Одоо төрөл бүрийн үйлдвэр...үйлдвэр бол ерөөсөө энэ үйлдвэр комбинат дээр л байлаа ш дээ. Бүх үйлдвэрүүд...тэгээл одоо тэр үед чинь одоо сайхан ч байж дээ. Их олон зуун мянган ажилчидтай. Ээ өглөө орой 2 чинь ингээл чинь тэр л яндангийн дуугаар чинь тэр хаалгаар чинь зарим нь бууж байна зарим нь орж байна гээл зөрөлдөөд л сайхан байсан юм аа.

Цэцэгжаргал -

Тухайн үед аж үйлдвэрийн ажилчдыг хаанаас сонгож шилж авч байсан бэ?

Жавзан -

Үгүй ээ ер нь дандаа л залуучуудыг л шилж сонгож авдаг байсан. Залуу дандаа сайн дурын ажилчид гэж авдаг байсан. Тэгэхдээ одоо ерөөсөө, ер нь миний ажиллаж байсан тэр үед хамгийн настай гэж ярьж байгаа нь бол нэг 30, 40 гарсан л улсууд байсан даа настай улсууд нь. Тэгээд л дан залуучууд ерөөсөө тэр үйлдвэр, бүх үйлдвэрүүд дандаа залуучууд. Дандаа хөдөө орон нутагаас сайн дураар ажилчид залуучууд, одоогоор бол нөгөө социализмын үед бол одоо илгээлтийн эзэн гэж байлаа ш дээ. Одоо тийм журмаар л ажилчдаа л татаж авч ажиллуулдаг байлаа л даа. Дан сургууль соёл төгссөн, төгсөөгүй ч гэсэн одоо тэгээл дандаа л оройгоор сургуульд явна, оройгоор сурчихна. Оройгоор одоо боловсрол олоод авчихна. Тийм л байлаа ш дээ тэр үед чинь одоо.

Цэцэгжаргал -

Хувь хүмүүс?

Жавзан -

Хувь хүмүүс бол одоо яахав дээ энэ чинь үйлдвэрээр нэгэнт л хөгжөөд юу яачих юм бол аяндаа л нөгөө сайн дурын ажилчид ч гэх юм уу одоо илгээлтээр ч гэх юм уу одоо энэ залуучуудыг ингээл ажилд оруулж болно ш дээ. Одоо тэр үед чинь тийм л байсан юм чинь ерөөсөө. Тэр үед чинь дандаа залуучууд эрэгтэй эмэгтэй дан залуучууд л үйлдвэрт авчирч, хөдөөнөөс татаж авчирч оруулдаг ажиллуулдаг байлаа ш дээ. Тийн үйлдвэр комбинатаас өөр...үйлдвэр комбинатын боловсон хүчин гэж нэг хүн бид нарыг очиж авч байсан л даа. Бүх аймгуудаар явж тэр өөрснөө татаж авчирдаг байсан юм үйлдвэр бол. Үлйдвэр бол өөрснөө тэр боловсон хүчингүүд нь явж, хөдөөгүүр явж ажилчид залуу ажилчдыг татаж авч хотоос ч гэсэн ялгаа байхгүй тэр журмаар л авч ажиллуулдаг байсан. Тэгж л одоо залуу ажилчинтай болж байсан үе шүү дээ. Аа ерөөсөө би намайг байж байхад би хөдөө тэр хил дээр нагацындаа байгаал тэгээл нөгөө 30 хэд 1947 онд...1947 онд чинь одоо тэгээд л дайн дуусаал 47 онд тэр хил дээр байж байхад одоо цэргийн гар үйлдвэр гэж байсан. Цэргийн гар үйлдвэрт ингээд л бид нарыг байж байхад ерөөсөө нэг л өдөр үйлдвэрээс Улаанбаатараас үйлдвэр комбинатад ажилчин авах гэж ирсэн гээл ингэсэн. Тэгээл бид нар одоо нөгөө бас л хурал хийгээл ингээл үйлдвэр дээр, оёдлын үйлдвэр дээр чинь хурал хийгээл ажилчид цуглуулаал хурал хийгээл тэгээл сайн дураараа л Улаанбаатар хотод үйлдвэрт ажилд орох залуучууд гараа өргө л гэсэн. Хамгийн түрүүн би л өргөж байгаа юм чинь. Тэгээл бүгдээрээ ерөөсөө эрэгтэй эмэгтэй баахан залуучууд бүгдээрээ тэгээл гэнэтхэн тэндээс явахаар болоол. Тэгээл хөдөө мал маллаж байсан малчид хүртэл ирж байсан ш дээ. Одоо малчдын хүүхдүүд нь хүртэл ирж байсан ш дээ. Тэр үед боловсрол гэж одоотой адилхан нэг их юм байсангүй. Тэгээл хамгийн бага нь 4-р анги төгссөн байсан юм уу, хаашаа юм тийм л байсан л даа. Тэгээл яахав дээ Улаанбаатар хотод орж ирээл...чөлөөтэй юм чинь. Тэгээл ажлынхаа хажуугаар оройгоор нь сургуульд явна. Оройгоор сургуульд яваал оройгоор төгсөөл, тэгээл оройгоор их, дээд сургуульд орно сайн дураараа тэгж л сургууль төгсдөг байсан. Аа оройгоор төгссөн хүн. Оройгоор төгсөж барааны мэргэжилтэн болсон хүн. Тэгэхдээ би нилээн хожуу яасан юм аа. Бас л улсаас л дандаа...бүүр тэр хөдөөнөөс ирсэн хүүхдүүдийг чинь тусгай ийм том бараак байшинд, ерөөсөө л нэг 4 хүүхэд л нэг өрөө, нэг 4 хүүхэд л нэг өрөө эрэгтэй эмэгтэйгээр нь л ингээд оруулчихдаг. Тэгээл ерөөсөө бүх хангамж нь улсаас л хангаж байсан. Одоо ерөөсөө тэгээл тэр цалин энэ тэрийг чинь одоо ерөөсөө тэр хийсэн юугаар нь л нормоор нь л бодоод өгчихдөг. Тэр үед чинь мөнгө үнэтэй ч байж л дээ. Ер нь 500 цаас авлаа гэхэд тэрүүгээр чинь их юм хийдэг л байлаа ш дээ. Тэгээл үйлдвэрийн нормчингууд чинь одоо ерөөсөө бүр 1000 төгрөг авсан удаа зөндөө бишгүй л байдаг. 1000 төгрөгний цалин авсан хүн чинь одоо бөөн баяр л байдаг л байсан ш дээ. Тэр үед чинь тийм сайхан байсан шүү дээ. Нэг цехэд нэг багшид л нэг хүнийг л даалгаад, нэг хүүхдийг нэг багшид л даалгаад өгчихдөг. Тэгээл тэр багш одоо ерөөсөө бүх дамжилга л заана шүү дээ. Одоо жишээ нь хонины арьсыг одоо ингээд, шевро хийдэг хонины арьсыг юу яах уу, яаж боловсруулах уу гэхэд л чинь л одоо тэр газарчаанд хийгээл үсийг нь халзлаал, тэгээл тэрнээсээ гаргаал тэгээл тэрнээсээ гаргаал нөгөө будгийн барваанд хийж эргүүлээл, будгийнхаа барваанаас гаргаал өнөөдхийг чинь шигшүүлгэнд хатаагаал, хатаасныхаа дараа одоо нойтон үрдсэнд булж зөөллөөл тэрийгээ их сунгах бага сунгах гээл сунгадаг машинуудаар сунгаал тэгээл захыг нь өөлөөл, тэгээл өнөөдхийгөө захыг нь өөлсний дараагаар будганд оруулаад л тэгээл хамгийн сүүлд точил машинд оруулаал, точил машинаасаа гаргаал тэгээл дэцлээл ингээл өнгөлөөл гаргадаг. Шевро, шивредийг чинь тэгж гаргадаг. Аа үхрийн ширийг болбол ерөөсөө бас л тэр газарчаанд хийгээл үсийг нь зумлаад л, одоо бас л тэр барваанд хийж эргүүлээл хөх ширийг чинь хөх ширэнд хүрэн ширийг чинь хүрэн юунд оруулаад л будганд оруулаал тэгээл гаргаж ирээл мөн адилхан хатаагаал, шигшүүлгэнд хатаагаал дахиж үрдсэндээ булж дэвтээгээл тэгээл индүү машинаар индүүддэг. Ширийг чинь одоо индүүддэг машин байсан. Индүүддэг тэгээл тэр ерөөсөө нэг дамжилган дээр нэг л хүнийг сургадаг. Эрэгтэйчүүдийг нь дандаа хөх шир, дандаа хөх шир хүрэн шир хийдэг одоо тийм дамжилга дээр өгнө. Эмэгтэйчүүдийг нь бол дандаа тэр шевро, шивред, булгаар хийдэг тийм дамжилгууд дээр дан машин дандаа машинаар ажиллана тэр чинь. Ерөөсөө тэр гар хийц гэж бол ерөөсөө ганцхан тэр хонины арьс, ямааны арьсыг чинь ингэж 4 тийш нь тал тал тийш нь тат... раманд хаддаг. Рааманад нь тийм модон толгойтой хадаасаар ингээд рааманд тэлж хатаагаал, тэгээл тэрийгээ буцааж үрдсэнд булаал дахиж сунгах машинаар сунгаал их олон дамжилгаар гарч байгаа юм ш дээ. Нэг ямааны арьс л гэхэд чинь л одоо 5-6 дамжилгаар орж байж сая нэг юм юу яадаг. Тэгээд л тэрнээсээ гаргаад л хамгийн сүүлд нөгөө өнгө будаг хийгээл, будгаар шүршээл жинхэнэ өнгө будаг хийгээл. Өнгө будаг хийснийхээ дараа точиль машинаар өнгөлөөл, тэгээл тэрнээсээ гараал хэмжүүр машинд оруулаал тэгээл дэц тэчнээн арьс тийм дэц метртэй гээл дэцметрлээд л тэгээл эцсийн дамжилга нь тэр. Тэгээл тэрийгээ ингэж төрөл бүрээр нь хурааж байгаал тэгээл тэр гутлын үйлдвэр, савхиний үйлдвэр тэр бүх үйлдвэрлүүгээ шилжүүлчдэг. Тэгээл одоо за чи өнөөдөр ингээл арьсаа тэр юунд, үрдсэнд булсан арьсыг бүгдийг нь гаргаад ир, Энүүн дээр тавь гээл аяндаа ийм том том модтой тэр модон дээр ингээл авчираад л тавьчихна. Тэгээл тэрийг чинь нөгөө сунгах машин дээр за чи ингэж хий тэгээл нөгөө машиныг чинь арьсыг ингэж татаж ингэж хий, машиндаа гар хөлөө авчихваа гээл ингээл тэгээл ингэж зааж өгөөл. Тэгээл багшаараа заалгаал тэгээл ерөөсөө багшыгаа хараал тэгээл сурч байгаа юм чинь. Тэгээл би бол тэр их сунгах, бага сунгах хоёулан дээр нь ажилладаг байсан. Тэгээл тэр аралдаг машин, булгаар аралдаг машин бас эмэгтэйчүүд л хийдэг. Аа тэр их сунгах, бага сунгах тэр точиль машин, тэр хэвлэх машин, хэмжүүр машин энэ тэр чинь дан эмэгтэйчүүд л ажиллана. Эрэгтэйчүүдийг нь дандаа тэр хөх шир хүрэн шир индүүднэ дандаа тийм хүнд юм хийдэг байсан. Тэр барваан дээрээс одоо будах, одоо тэр барваан дээр ажиллах улсууд тусдаа. Одоо тэр газарчаан дээр ажиллах улсууд тусдаа одоо тийм л болсон. Тэгээд өөрснөө л одоо ёстой бор зүрхээрээ өөрснөө л юмаа сурдаг багш нараараа заалгаад л. За чи ингэж хий, ингэж машин дээр ингэж арьсаа ингэж барьж ингэж сунгадаг юм, ингэж индүүддэг юм ингэж хэвлэ...ингэж аралдаг юм. Одоо булгаар арладаг машин гэж нээх том урт. Өрөөл шир чинь их том шүү дээ тэгээл тэрийг чинь тэр чигээр нь тэнд хийж арладаг тийм будганд оруулсаныхаа дараагаар, тийм гоё.

Цэцэгжаргал -

Тухайн үед одоо ямар хүмүүс аж үйлдвэрт орж ажилчин болж байсан бэ?

Жавзан -

Үгүй ер нь тухайн үед дандаа залуучууд л байсан ш дээ. Данаа л залуучууд. Ер нь л үйлдвэр комбинатын ажилчид ер нь маш их залуу байсан ш дээ. Үйлдвэр, тэр залуучууд чинь тэгээд л хажуугаар нь сураал. Шөнө, өдрийн ээлжтэй. Шөнө, өдрийн ээлжинд явдаг бол орой сургуулиар явна. Оройн ээлжинд бол өдөр одоо сургуульд явна. Тэгж л өөрснийгөө боловсруулдаг байлаа ш дээ. Ажлаа ч хийнэ бас бичиг үсгээ ч сурна одоо тийм л байлаа ш дээ. Тийм л үед л би өссөн дөө.

Цэцэгжаргал -

Тухайн үед үйлдвэр нээгдэж байхад ажилд орж байсан залуучуудын сэтгэгдэл ямархуу байсан бэ?

Жавзан -

Үгүй ер нь аягүй сайхан. Ер нь тэр үеийн хүүхдүүд чинь ухамсар өндөр байсан юм өө. Боловсрол сул байсан ч гэсэн тэр хүний өөрийн ухамсар өндөр байсан юм шиг байгаан одоо миний бодоход л. Би бол одоо ер нь хөдөөнөөс юу ч мэдэхгүй малчин, тэр хил дээр нэг агт хариулаал нэг цэргийн улаан нэхээл тэгээл дараагаар нь цэргийн оёдлын үйлдвэрт нэг цэргийн цагаан өмдний шуумаг оёоол одоо тийм л байсан хүн чинь тэгээд л үйлдвэр комбинатад ирээл одоо тийм их том үйлдвэрт ажилд орно гэдэг чинь бидэнд зарим үед хэцүү юм тааралддаг л байсан л даа. Машин дээрээ сурах гэж их хэцүү. Гар хуруугаа авчихвий гэж айна, машинаасаа айна. Дандаа цахилгаанаар л ажиллана. Тэр чинь ерөөсөө бас хүнд үе байсан л даа. Гэхдээ тэрийг хүнд гэж боддоггүй залуучууд. Ёстой зоригоороо л, зоригоороо л хийдэг байсан. Тэгээл тэр үед чинь тэгж ажилдаг байсан улсууд чинь сүүлд нь тэгээд л хөдөлмөрийн баатарууд янз бүрийн юм болоол тэгээд л дор дороо амьдралаа хөтлөөл тэр үйлдвэртээ одоо ажиллаал ингээл одоо насандаа суутал ажилласан улсууд одоо байж л байна ш дээ одоо манай энүүгээр одоо тэр үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс одоо энүүгээр зөндөө л байж л байна ш дээ. Над шиг хөдөөний малчин байсан хүүхдүүд чинь энэ сайхан үйлдвэрт ингээд ороод ирэхээрээ сэтгэл аймаар өндөр, тийм оргилсон сэтгэлтэй энийг л би сурна энийг би чадна гэсэн тийм өндөр оргилсон сэтгэлтэй л байсан миний хувьд л бүр тийм байсан. Би бүр энэ олон сайхан машиныг бүгдийг нь ажиллуулж сурах юмсан бүгд дээр нь ажиллаж сурах юмсан тийм оргилуун сэтгэлээр л одоо ажиллаж байгаал ажилчин болсон л доо.

Цэцэгжаргал -

Тухайн үед ер нь хүмүүс үйлдвэрт ажиллахдаа дуртай байсан уу?

Жавзан -

Дуртай байлгүй яахав, аягүй дуртай. Залуучууд бол маш, дан ялангуяа залуучууд бол маш дуртай байсан. Ерөөсөө бүр чухам ярих юм байхгүй. Аа тэгээл тоглох үедээ тоглоно. Завсар чөлөөгөөр нь үдийн завсарлагаанаар л гэхэд чинь бие биетэйгээ тоглоно наадна. Тэгээл ерөөсөө тэр үед чинь хатуу байсан. Бид нар их хатуу дэглэмд өссөн улсууд шүү дээ угаасаа. Тэгээл тэр үед чинь эвлэлийн гишүүн тийм үүрэгтэй, намын гишүүд тийм үүрэг хариуцлагатай гээл ингээл одоо ерөөсөө. Тэгээл лекц, дугуйлан, хурал юу л байна тэрийг одоо тасдахгүй явдаг одоо тийм л байлаа ш дээ. Ааа ингээл их оргилуун ажиллаж байгаа хүүхдүүд чинь урамшуулал өгнө одоо ерөөсөө. Урамшуулал шагнал одоо янз бүрийн юм их өгнө ш дээ одоо бид нарт чинь. Тэр үедээ л бид нарт их л юм байсан байхгүй юу даа. Тэгээл жишээ нь нэг баярийн бичиг нэг 500 цаастай ч юмуу, нэг 10 цаастай ч юмуу өгөхөд л бид нар дороо баярлаал. Тэр үеийг чинь мөнгө мөнгө л байсан юм чинь одоотой адил биш. Тэгэхээрээ тэр хавийн залуучууд байна, дэндүү оргилуун сэтгэлтэй байсан дөө. Одоо миний бодоход би одооний залуучууд үнэнхүү залхуу үнэнхүү ажилгүй улс шүү. Үгүй ээ тэгээд одоо ямар хэрэг байнаа ингэж ийм сайхан сургуульд сураад ингэж сайхан аа юу яаж байхад чинь сурлага муу л гэнэ, муу сурч байна л гэнэ тэгж л архидаж байна л гэнэ тэгж л баардаж байна гэнэ. Тэгж байхын хооронд тэр хоорондоо ажил хийж байх хэрэгтэй ш дээ хүүхдүүд.

Цэцэгжаргал -

Тухайн үед аж үйлдвэржүүлэлтийн талаар хэвлэл мэдээллээр юу өгүүлдэг байсан бэ?

Жавзан -

Байлгүй яадгийн. Тэгээл тэр үед чинь одоо сонин гэхэд чинь одоо үнэн сонин байлаа, хөдөлмөр сонин байлаа, тоншуул сэтгүүл байлаа. Муу ажил хийвэл одоо тэр тоншуул дээр гаргана. Сайн ажил хийвэл одоо тэр сонингуудаар чинь магтана. Тэгээл тэр үйлдвэрчний байгууллага гэж одоо тэр ажилчин ангийнхаа эрх ашгийг хамгаалдаг одоо тэр хөдөлмөрийн багаж хэрэгсэл гэдэг чинь янзийн шүү дээ ерөөсөө янзтай. Үнэхээр янзийн байсан. Хөдөлмөр хийсэн бүхнийг чинь одоо хөдөлмөр хамгааллийн бүх хувцас тавьж өгнө, устай газар бол усны гутал усгүй хуурай газар бол одоо тэр ажил дээр ямар л хувцас өмсөх бэ тэрийг нь л өмсгөж ухаандаа одоо... Жишээ нь аж үйлдвэрийн комбинат дээр одоо тийм ер нь тэр тасгийн тийм цехийн тийм хүн тийм ажилтай энүүнийг одоо сайшаасан одоо тийм янз бүрийн юм гарч байсан л даа. Тэгээл тэр одоо юу гэх юм дээ тэрийг чинь одоо, сонин гэвэл тэр одоо ер нь тэр тасгийн тэр ажилчин тийм сайн ажилтай одоо тэгсэн ингэсэн гээл ингээл янз бүр л магтсан тийм юм бичдэг л байсан л даа. Тэгээд тэр үед чинь одоо үнэхээрийн үйлдвэр, худалдаа ч гэсэн ялгаагүй үйлдвэр бол ер нь үйлдвэр юмаа хийхийн төлөө л зүтгэдэг. Хүн болгон л тэр үйлдвэрт юу бүтээнэ юу гарга гэдгийн тэр болгоныг л гаргаж чаддаг гаргадаг тийм л байлаа. Тэртээ тэргүй бид манайхан чинь одоо ингээл үйлдвэр комбинатад одоо энд, тэндхийн... Одоо 1947 он байхаа 48 онд ч байна уу одоо тэр эсгий, эсгий гутал эсгий одоо тэгээл тэр нөгөө цагаан нэхий дээл цэргийн цагаан нэхий дээл ОХУ-руу бэлэгт, бэлгэнд явуулдаг тийм л байлаа ш дээ. Одоо тэр оросын дайныг чинь дуусаагүй байсныг хэлэхүү тэгээл монголоос одоо тусламжаар тэгж хийсэн тэр эсгий, эсгий гутал тэр нэхий дээл одоо тэр шевро, шовром хороом одоо тэр бүх л ямар бараа байна импортонд л гаргаж импортолдог одоо тийм сайхан байлаа ш дээ. Тийм сайхан.

Цэцэгжаргал -

Тухайн үед үйлдвэрт ажиллахад танд ямархуу сэтгэгдэл төрж байсан бэ?

Жавзан -

Үгүй ээ надад үйлдвэрт ажиллаж, ажиллаж байхад үнэхээр сайхан байсан. Үнэнхүү гоё үгүй ээ ер нь ажлыг хийгээд одоо ер нь тэр үед чинь ер нь нэр сүр ольё гэсэн тийм юу байхгүй л дээ. Үгүй ээ ямар энэ нэг ажлыг л бүр нэг эцэст нь тултал энэ ажилд бүрэн эзэн болтлоо л ажилья гэсэн тийм л итгэл сэтгэлээр ажилладаг байсан даа. Сайхан байсан.

Цэцэгжаргал -

Тухайн үед ажилчдын цалин мөнгө хангамжтай байсан уу?

Жавзан -

Хангамжтай, хангамжтай бидэнд дүүрэн хүрдэг байсан. Бид нар бол ерөөсөө тэр үед чинь байна ш дээ одоогоор манайханд энэ ирээд байгаа хар талхыг чинь хөх тарианы гурил гэж ирээд байна ш дээ, энэ хар талх чинь ерөөсөө үйлдвэрийн өнөө бид нар дайны дараагаар одоо ер нь юм хомс байсан гэх юм уу ер нь сангийн аж ахуй, нэгдэл сангийн аж ахуй нээх хөгжөөгүй байсан гэх юм уу даа. Тэгэхдээ дан хар талх иддэг байсан бид нар. Ерөөсөө тэр хар талхыг чинь ерөөсөө чухам ёстой одоох шиг тансаглахгүй ш дээ. Ёстой хольцоогүй хар талх идээл, махыг бол одоо яахав дээ ямар л бол ямар мах одоо хямд л байсан юм чинь. 7 төгрөг 50 мөнгөөр кг мах авна. Тэгээд бид нар чинь оюутнууд, оюутнууд гэнэ нөгөө ажилчид хөдөөнөөс илгээлтээр ирсэн ажилчид чинь тэгээл дандаа л нэг баранк байшинд нь нэг өрөөнд л нэг 4 охин, нэг өрөөнд л нэг 4 хүү. Тэгээл тэнд чинь бужигнаад л ингээл ажил хийгээл, ажлынхаа бус цагаар нөгөө хоол талхаа хийгээл идээл. Ингээл ер нь 1950-иад он хүртэл ер нь их л хар талх иддэг байсан дөө. Тэрүүгээр, тэглээ гээд бид нар муудсан юм байхгүй. Аа элсэн саахар байсан, ёотон байсан. Орос ёотон дандаа тэгж л хооллодог байсан. Хожид, хойдгүй хүүхэдтэй шуухадтай авгайчууд нь л гэртээ очиж цайгаа уугаал тэгээл яг цагтаа л ирж ажилладаг. Одоо тэгэхдээр ер нь их сайхан байсан дөө. Тийм юм байхгүй, бид нар чинь ерөөсөө ингээл нэг сарынхаа цалинг ч юмуу 2 сарынхаа цалинг ч юмуу ингээл бөөгнүүлж байгаал тэгээл одоо юу л өмсөнө тэрийгээ аваад өмсчихдөг л байсан. Оо оросын эрээн даавуу, орос бараа гэдэг чинь хаа л бол хаа. Оросын даавуугаар ч хийнэ үү, торгоор ч хийнэ үү ерөөсөө ингээл бидний үед чинь нэг их палаж өмсдөг байлаа ш дээ. Эрээн даавуу аваал ерөөсөө цалингаараа эрээн даавуу аваал палаж хийгээл өмсчихнө. Өвөл нь хөвөнтэй дээл хийгээл өмсчихнө, хурган дээл байвал хурган дээлээ өмсчихнө. Тэгээл ерөөсөө хөвөнтэй дээл хийгээл өмсчихнө. Хөвөн элбэг байлаа. Дандаа орос бараа элбэг байдаг байсан тэр үед чинь. Тийм чөлөөтэй хүрэлцээтэй л байдаг байсан ш дээ цалин мөнгө болбол одоо.

Цэцэгжаргал -

Тухайн үед танай дарга нар ямархуу хүмүүс байсан бэ?

Жавзан -

Манай дарга нар бол сайхан. Үнэхээр сайхан хүмсүүд байсан. Үнэхээр ажилчдаа маш их хардаг. Ерөөсөө тэгээд хүнд үйлдвэр юм болохоор тэр үйлдвэрийн ажилчдыг үнэхээрийн хардаг байсан. Бид нарыг чинь ингээд л бөөнөөр нь хөдөөнөөс ирсэн залуу ажилчдыг чинь одоо хагас бүтэн сайн өдөр... ажилгүй бол хагас бүтэн сайн өдөр автобусаар аваад одоо өнөө зараа автобус гээд л ярьдаг ш дээ. Тийм автобус л байдаг байсан. Тийм автобусаар ачиж аваачаад л энэ одоо театрт юм үзүүлнэ. Одоо хаана л бол хаана л ингээл одоо Бөмбөгөр ногоон театр гэж байсан даа. Намайг ирсний хойтон жил л шатчихсан юм тэр Бөмбөгөр ногоон театр маань. Тэгээл дараагаар нь энэ театр чинь баригдаал, одоо энэ дуурийн театр чинь баригдаал энэ дуурьд чинь ирж их юм үзүүлдэг байсан бид нарыг чинь. Тэгээл кино театр, ард кино театр тэр одоо энэ холбооны ар талын ямар театр билээ тэнд чинь бид нарыг их хагас бүтэн сайн өдөр, баярын үеэр чинь одоо тэр энэ Сүхбаатарын талбай дээр чинь шөнө бүжиглэнэ дуулна. Тэнд чинь ёстой одоотой адилхан хулгайч дээрэмчин гэж юм байхгүй, айх юм байхгүй. Зүгээр эмэгтэйчүүд нь л эрэгтэйчүүдээс л айна уу гэхээс өөр айх юм байхгүй байсан ш дээ, айх юм байхгүй байсан. Одоо үйлдвэрийн дарга гэхэд чинь одоо ерөөсөө тэр доод орлох даргаа тэр үйлдвэрчний байгууллага, үйлдвэрчнийхээ хороон дарга нартай харьцчихна. Тэр цехэд тийм ажилчин, тэр цехэд тийм ажилчин тийм нас насаар нь одоо ялгаад салгаад одоо тийм ажилчинг тэгж харж байх ёстой, ингэж байх ёстой. Тэр хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл байна уу, хөдөлмөр хамгааллын хувцас байна уу тэрийг чинь нь харж хянаж үзэж дутуу хөтүү юмыг нь өг энэ тэр гэж одоо тийм л даалгавар өгдөг байсан байх л даа. Тэгээл тэр цалин хөлсний асуудал одоо ерөөсөө бид нарыг чинь нэг тийм цалин буухгүй байна, цалин өгөхгүй байна гэсэн тийм юм байдаггүй л байсан ш дээ. Ерөөсөө ингээл үйлдвэр цех дотор нь авчираал мастерууд нь аваал тараагаал өгчдөг. Тэгээл тэрийгээ аваал яахав, нөгөө ажлаа хийгээл ажлынхаа заваар замаасаа талхаа аваад харьчихна. Тэгээл сүү бол одоо...тэр үед чинь одоо энэ сүүг ингээл одоотой адилхан гээл энэ тэнд ТҮЦ-нд зараал ийм байдаггүй байлаа ш дээ. Төв аймгийнхан гээл ёстой өнөө шоолоол бид нар “Туулаар гараагүй гүүрээр гарсан” гээл сүү ав гээл өглөө болгон ингээд л нэг морьтой хүн ирээл зогсч байна. Тэгээл нэг ийм гялгар шанагаар нэг сүүг 500 цаас..5 төгрөг гээл. 5 төгрөгөөр нэг шанага сүү аваал уучихдаг одоо тийм л байлаа ш дээ. Тэгээл үгүй бол би чинь хөдөөнөөс ирээд тэр молоко гэдэг сүүнд их дуртай /инээв/. Молоко аваал усанд зуурч уугаал, нөгөө болсон шар будаатай зуурч идээл тийм л байлаа ш дээ одоо. Тэгээл тэр манай баруун аймгууд чинь их л гоё тариа хийдэг байсан юм уу даа. Тэр тарианы гурил үнэнхүү гоё. Тэгээл хөдөөнөөс чинь одоо ээж аав ах дүү нар одоо ингээл юм явуулна. Тарианы гурил, аарууул 2 л өгч явуулна ш дээ /инээв/. Тэгж л байдаг байсан дөө сайхан байсан даа, сайхан байсан. Гоё байсан.

Цэцэгжаргал -

Тухайн үед аж үйлдвэрийн комбинатын хамт олон юу хийдэг байсан бэ?

Жавзан -

Үгүй юу хийхэв. Одоо ингээд өдөр шөнөгүй ингээл шөнийн ээлжтэй, өдрийн ээлжтэй өдөр шөнөгүй ажил хийнэ. Ажлынхаа гадуур нөгөө юмаа үзнэ, юмаа сурна. Одоо бага залуучууд чинь одоо оройгоор сургуульд сурна. Тэгээл өдрөөр шөнө ажилдаа яваал, өдөр сургуульд сууна. Одоо тийм л байсан дөө. Бид нар болуул ер нь тэр сурах боловсрох, ажиллах тэр амьдрах юмыг бол ерөөсөө хослуулж л байсан бид нар. Тэрүүгээр нэг их боогдож, хаагдаж одоотой адилхан тэгж нэг их яадаг билээ тэрүүнд ч юм олдохгүй, энэ нь ч үнэтэй байна ийм ч юм яадаг билээ гэх юм байхгүй байсан. Үнэхээр байхгүй байсан үнэхээр сайхан байсан шүү үйлдвэр гэдэг чинь. Үйлдвэр гэдэг чинь үнэнхүү сайхан дөө. Ер нь манай аж үйлдвэрийн комбинат бол үнэнхүү сайхан үйлдвэр байсан. Даанч одоо юу ч үгүй болчоод, нээрээ харамсмаар юм. Тэр үеийн чинь хүмсүүд их сайхан ер нь их хүмүүжилтэй. Хамт олноороо яваад юм үзчихнэ. Хамт олноороо хамт ажилаал өдөр ээлжинд ч явна, шөнө ээлжинд ч явна. Дандаа хамтаараа бүгдээрээ ингээл явна. Ерөөсөө нэг цехэд нэг цехийн хамт олон гэдэг чинь ерөөсөө нэг гэрийн ам бүл шиг л байлаа ш дээ. Хоол ундаа хуваагаад идчихнэ. Дотроо тэр ажилдаа байж байхдаа юу л тус тус идэж уух юмаа авчираал хамтраал бөөгнөөл нэг цех дотор гэхэд чинь л одоо гүйцэтгэх цех гэдэг чинь гүйцэтгэх цехийн хичнээн ч ажилчин байна эрэгтэйчүүд нь нэг хэсэг эмэгтэйчүүд нь хэсэг хэсэгээрээ нэгдээл ингээл хоол ундаа идчихнэ өдөр. Тэгээл орой тараал гэр гэртээ хариал. Тэгээд гэртээ харихдаа замаасаа махаа авчихна. Өө мах чинь 7 төгрөг 50 мөнгө байлаа. Нэгдүгээр мах шүү тэр чинь. Адилхан янз бүрийн юу байхгүй одоо. Идэж уух юмнаас айхгүй сайхан байсан цаг шүү дээ. Дандаа ориг юм идэж уудаг байсан бид нар. Тэр үед чинь архи уудаг хүн ч байхгүй. Тэр битгий хэл тамхи татдаг хүнийг нэг тамхи татдаг хүн үйлдвэрийн одоо цехийн ажлаас нэг өдөрт нэг удаа өдөрт за яахав цагт нэг удаа тамхи татлаа гэхэд өдрийн хөдөлмөрийн цагаас 10 цагийг одоо гарзаддаг гээд тамхи татуулдаггүй байсан ш дээ. Тамхинд, үнэхээрийн тамхи татуулдаггүй. Тэр үед чинь архи уудаг согтуу хүн ч байдаггүй л байсан ш дээ аегүй сайхан. Тэр эрэгтэйчүүд л тамхи татахаас, эмэгтэйчүүд тамхи татна барина гэж байхгүй. Эрэгтэйчүүдыг чинь одоо тэр хүнд үйлдвэрт тэр их хүнд хүнд том юуны будгийн барваан дээр ажилладаг тийм газарчаан дээр ажилладаг тэр их хүнд ажилтай улсууд чинь тэгээд хөөрхий амьтан тамхи татахаас ч өшөө яахав дээ эрэгтэйчүүд. Тэгээл, тэгээд л тамхи татах чинь одоо хязгаартай тэрийг нь хүртэл хязгаарлаад өгчихсөн. Одоо тэр муу юмыг л хязгааралчихсан. За тэгээд хөдөлмөрлүү л ерөөсөө хамаг анхаарал, санаачилгаа тавьдаг. Дарга нар ч тийм. Дарга нар бол ажилчдыг дагаад л сайхан харьцна. Цехийн дарга марга, одоо ингээд л манайхнаар бол энэ хороон дарга, засаг дарга аа одоо ийм ийм улс чинь ер нь чөлөөтэй. Тэр ажилчидтайгаа чөлөөтэй харьцдаг ерөөсөө. Ерөөсөө л нэг гэрийн ам бүл шиг. Одоо үйлдвэрийн дарга гэхэд чинь бид нарын аав. Тэр үйлдвэрийн мастерууд гэдэг чинь бид нарын ээж л байлаа ш дээ. Аягүй сайхан, үнэхээр сайхан байсан. Би бол нээрээ үйлдвэрт байж байхдаа үнэхээр сайхан байсан. Тэгээл яахав дээ бас нөхөр маань цэргийн хүн байсан учраас тэгээл цэргийн хүн чинь хаа оч гэсэн газар нь л явж ажиллана. Тэгээл нөхрийгөө дагаал, тэгээд л сүүлдээ ч за яршиг яршиг би ч халагдья төвөг гээд манай талийгаач 1950-иад онд халагдаал энгийн болоол. Тэгээд л энгийн болонгуутаа худалдаа бараадсан бид хоёр. Ил л байсан. Тэгээл ерөөсөө ер нь сургуульд чинь одоо ер нь голцуу сайн дураараа л явдаг байсан дөө. Тийм, сайн дураараа л тэгээд тэр тусгай сургууль энэ тэр бол яахав дээ сургууль нь Улаанбаатар хотод чинь орж ирж үзээгүй хүн чинь тэгээл сургуулийн хүүхэд, бодвол одоо ингээл сургуульд элсэлт аваал ингээл явдаг л байсан биз, тийм. Миний хувьд л хөдөө 4-р анги төгсөөл би чинь тэгээд л хотод орж ирсэн юм. Тэгээл ажилчин болоол үйлдвэр комбинатад байж байгаад л, тэгээл худалдаанд очоол би чинь оройгоор сурч аа юу яасан даа өөрийгөө тусгай дунд боловсролтой болгосон доо.

Цэцэгжаргал -

Тухайн үед ажлаас гадуур ямар арга хэмжээнүүд зохион байгуулагддаг байсан бэ?

Жавзан -

Яах вээ одоо нөгөө ер нь ажилчдын дунд одоо, бид нар чинь ерөөсөө одоо тэр ажил хийж байхдаа одоо тэр ажил, амралт 2 зэрэгцэж байна гэсэн үг үү дээ. Бид нарыг чинь одоо ингээл бүтэн хагас сайн өдөр одоо тэгээл энд тэндгүй очиж суботник хийнэ. Мод тарина, зүлэг тарина. Тэр чинь дандаа хамтын хүчээр л хийдэг байлаа ш дээ. Одоо ингээл хотыг чинь цэцэрлэгжүүлэхэд одоо бид нар чинь байгууллагын, албан байгууллагын дарга нар за тэнд тийм ажил хийнэ тэнд тийм суботник хийнэ. Тэгж нэгдсэн ажил хийнэ гээд нэгдэж дандаа л хамтарч ажлаа л хийдэг байсан ш дээ. Одоо ерөөсөө бригадаараа ингээл за нэг бригад гэхэд л тэрнээс тэр хүртэл тийм зүлэг тарь, өшөө нэг бригад гэхэд л тэдэнд тэчнээн мод тарь. Энэ Улаанбаатар хотыг чинь одоо бид нар л цэцэрлэгжүүлж өгсөн ш дээ. Тэгээл одоо тэгээл сүүлийн үед одоо тэгээд л байхгүй боллоо. Ажлууд ч одоо, тэр суботникоос чинь гадуур ч одоо яахав дээ хамт олноорооо явж юм үзнэ. Одоо бас үзэж харах юм хүнд чинь байлгүй яахав дээ тиймээ. Тэгэхэд чинь дандаа хамтарч л бүр за тэдний бригад өнөөдөр тэгж юм үзнэ, танай бригад маргааш тэгж юм үзнэ. Танайх үдээс хойш манайх үдээс өмнө гэх жишээгээр ингэж л одоо юм үздэг байсан даа. Тэгээл одоо янз бүрийн түүх дурсгалын газраар явуулна бид нарыг чинь одоо ерөөсөө. Одоо тэр голын музей гэхэд чинь Богдын музей гэхэд чинь л одоо тэр үйлдвэрийн дэргэд юм чинь тэрийг одоо юугаараа явж үздэг. Түүх нь тэр чинь өнөө нээх судлаачид чинь одоо ярьж тайлбарлаж өгдөг одоо тийм л байсан. Дахиж л сэргээмээр байна. Дахиж л сэргээвэл энэ олон ажилгүй залуучууд, энэ их архинд орсон залуучуудыг л ажилд оруулах л гэж үзнэ. Одоо аж үйлдвэрийн комбинат л ерөөсөө үйлдвэр ингээл сэргээгээл одоо хуучин шигээ л одоо цех тасаг өө тэр төрөл бүрээр нь сэргээчихвэл манай хэдэн цөөхөн монгол чинь ажилгүй хүн гэж гудамжаар нэг явах хүн байгүй л болно ш дээ. Юу гэдэг чинь ер нь тэгээд 1940 хэдэн оноос хойш 45, 46 оноос л энэ аж үйлдвэрийн комбинат боссон юмаа даа. Тэгээл одоо босоол тэгээд л хөдөө гадаанаас ажилтан залуучуудыг татаж ирж л ажилтай болгох, ажил хийлгэж одоо суурь нь тавигдсан даа ер нь үйлдвэр, аж үйлдвэр. Аж үйлдвэр болбол одоо 1945-46 онд байгуулагдсан гэхэд чинь л одоо тэгээд л төрөөс тэр үед чинь одоо Цэдэнбал дарга л байсан ш дээ төр барьж байсан. Тэгээл хэдэн хурлын гишүүн, бага хурлын гишүүд нар тэд нарыг тэр аймагт, чи тэр аймагт, хотод тийм ингээд л явуулж ажлыг зохицуулдаг одоо тийм л байсан л даа, тийм л байсан. Тэр үед чинь одоо ер нь юмыг зохион байгуулалт сайтай байсан гэх юм уу. Ер нь тэр хүмсүүдийн ухамсар ч тийм байсан юм уу. Ер нь хичнээн боловсрол султай ч гэсэн хүмсүүдийн ухамсар их сайн байсан юм шиг байгаан тэр үед. Би чинь одоо хувьсгалт намаар хүмүүжсэн хүн дээ. Би чинь хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүн байж байгаад 25-тай би хувьсгалт намд элсэж байсан. Тэгэхэд бол намын гишүүнтэй нь холбож ярина, эвлэлийн гишүүдтэй нь холбож ярина одоо тийм л байсан шүү дээ. Энэ чинь ажилчдын дунд чинь ерөөсөө тэр эвлэлийн гишүүн, намын гишүүн чинь одоо ерөөсөө тэгээл цаанаасаа одоо ингэх ёстой ийм байх. Намын гишүүн бол чи одоо намын гишүүн байх ёстой. Чи намын, эвлэлийн гишүүн байх ёстой одоо хүүхэд одоо 25 хүрээгүй 17-18тай хүүхдүүдийг чинь одоо тэгээл эвлэлийн гишүүнд элсүүлдэг. Тэгээд тэр эвлэлээр хүмүүждэг. Тэр эвлэлийн талаар эвлэлийн гишүүн ямар үүрэг рольтой байхав, ямар юм сурч яаж байх ёстой юм. Ямар хүмүүжлээр сурч байх ёстой юм тэрийг чинь бүгдийг нь л одоо энэ дээрээс л одоо даалгаж тэгээл тэр дунд шатны хүмсүүдийг чинь сургадаг. Одоо боловсролтой нэг нь боловсрол сургаж өгнө тэд нар чинь. Тэгээл сургууль, соёлд суух сонирхолтойг нь сургууль соёлд суулгана. Оройгоор сургуульд суулгана, өдрөөр сургуульд суулгана. Одоо ер нь ажлын бус цагаар бол дандаа тийм сурах талын юм л хийдэг байсан ш дээ тэр үед чинь. Одоотой адилхан ингээл зав л гарвал архидаал, зав л гарвал баардаал, зав л гарвал шоудаал ингээл байхгүй ш дээ. Сурах юм нь чиг хязгаар хэмжээтэй. Тэр үеийн соёл бас арай л өөр байсан юм шиг байгаа юм. Захирах, захирагдах гэсэн тийм 2 зарчмын доор л ажилладаг байсан ш дээ. Ер нь захирах ёстой, захирагдах ёстой. Юмыг сурвал сурах ёстой ажлыг хийвэл хийх ёстой. Хийе гэсэн цагтаа хийх юмаа хийнэ. Сурья гэсэн цагтаа сурах юмаа сурна. Дээрээс зөв зохион байгуулж л байсан байх л даа. Тэр дундаас чинь их юм сурна ш дээ. Тэр их олон ажилчид дундаас чинь зарим нь боловсротой ч хүн байна, зарим нь ч боловсролгүй хүн байна. Гэхдээ дандаа л одоо жигд одоо ер нь 18-35 насны ажилчид л ерөөсөө голцуу тэгээл 40 орчим, ер нь 18-40 хоёрын хооронд тийм сайхан залуу ажилчидтай л байсан шүү дээ. Үйлдвэрийн ажилчид ер нь одоо. Ер нь одоо төсвийн байгууллагын ажилчид ч гэсэн ер нь тиймэрхүү л хэмжэний байсан л даа. Тэр чинь ингээл 50 хүрлээ чи тэтгэвэрт суу гээл хөөхгүй ш дээ. Байж байсан хүмсүүд зөндөө л байна ш дээ. Одоо миний багш тэр хөдөлмөрийн баатар бол тавин хэд хүртлээ л үйлдвэр ажилласан. Сайхан хүн байсан ерөөсөө юу байхав. Та ажил хийх сонирхолтой одоо ямар ажил хийх сонирхолтой вэ гэдгийг нь асууна уу болохоос ерөөсөө чи тийм юм заавал тэг гэсэн тийм юм байхгүй ш дээ. Өөрснийхөө итгэл зүтгэл, ямар ажил хийнэ гэсэн тийм оргилуун сэтгэл тэр хүнд л байна тэр л зүгрүүгээ л явдаг байсан байхгүй юу.

Цэцэгжаргал -

За таныг анх хотод нүүж ирэхэд хотын амьдрал ямархуу байсан бэ?

Жавзан -

За би ч одоо хүүхэд байсан болохоор ер нь надад бол гоё л санагдаж байсан дөө. Өөрөө бүр зорьж одоо сайн дураараа ажил хийх гэж ирсэн. Тэр үед чинь хот ч тийм их жаахан... аа бага л бараг 2 давхар барилга л ховор байлаа ш дээ /инээв/. Хотжилтын тал бол ер нь тиймэрхүү л байдалтай байсан дөө. Тэгээл энд тэнд байр орон сууц гэхэд л нэг дан байшин, бараанк байшин. Аа нэг албан газрийн контор гэхэд л 2 давхар барилга басйан юм уу бас л нэг дан байшин тиймэрхүү л байсан даа. Үйлдвэр комбинат дээр би чинь анх ирээд л ерөөсөө нэг тийм бараанк байшинд л нэг олон хүүхэдтэй, дандаа л залуучуудтай тэгж бужигнаал. Аа тэгээл нэг л мэдэхэд одоо үйлдвэрийн ажилчин болчихсон сүрхий /инээв/ нэртэй цуутай улсын ударник болсон тийм охин байж байгаал тэгээл өөрийнхөө ханьтай таараал.

Цэцэгжаргал -

Та ер нь хот гэдгийг одоо юу гэж ойлгодог бэ?

Жавзан -

Өө хот гэдгийг одоо яахав олон хүн цугларсан одоо нэгдсэн журмаар одоо нэгдсэн одоо юу гэх юм дээ. Нэгдсэн системээр одоо байгуулагдсан одоо тийм л хот, хөдөөний улсууд цугларсан. Тус тусдаа үйлдвэр, худалдаа одоо тийм л газруудаар ажилсан. Одоо тэр үед чинь одоо ажилгүй гэсэн хүн байгаагүй ш дээ. Ер нь тийм ажилгүй гэсэн, гудамжаар сул явсан, сургуульгүй гэсэн гудамжаар сул явсан хүүхэд тийм юм байгаагүй ш дээ. Дор дороо л сургуультой нэг бор формоо өмсчихсөн сургуулийн хүүхэд, тэгээл ажилчин л гэхэд ямар байгууллагад ямар үйлдвэрт ажиллаж байна тэр л үйлдвэрийхээ одоо чиглэлээр л одоо ажлаа хийх гэсэн одоо тийм л улсууд байсан ш дээ. Тэгээд хот...

Цэцэгжаргал -

Манайх жишээлэх юм бол нүүдлийн хэв маягтай улс орон

Жавзан -

Тийм

Цэцэгжаргал -

Тэгвэл манай монголын одоо хот суурин газар бусад суурьшмал амьдралтай улсуудын хот суурин газраас юугаараа онцлогтой гэж боддог вэ та?

Жавзан -

Үгүй ээ яахав дээ энэ их сургууль соёл одоо чинь нэг үеэ бодвол их сургууль соёл өргөжчихлөө. Хот гэдэг газар чинь ер нь арай л дэндүү бөөгнөрчихжээ. Одоо болвол ер нь дэндүү болчиж. Улаанбаатар хотыг өшөө гадагш нь тэлж л өгмөөр байна. Одоо тэр үед чинь байсан юм чинь хөгжөөд ер нь Улаанбаатар хот чинь одоо ер нь үнэхээр сайхан хот болжээ. Тэгээд хамгийн гол нь одоо энэ их хөдөөнөөс малаа барчихаад ороод ирсэн энэ их гэр хороолол, энүүнийг л одоо барилгажуулна гээд л байна. Энийг чинь барилгажуулна, эндээ барилгажуулна гэхээсээ гадагш нь тэлж байрилгажуулах л хэрэгтэй байхгүй юу. Яаж хийгээд одоо энэ утаа униаргүй, одоо чинь сүүлийн үед ерөөсөө үнэхээр бэрх болчиж шүү дээ. Гэр хороолол гэдэг чинь...ойрийн лагерууд хот тойрсон лагерууд хүртэл гэр хороолол шиг болчихсон. Лагер зусланд гараад агаар амьсгалах юм бараг алга байна ш дээ. Тийм учраас энэ хотыг одоо энэ их уудам, сайхан нутагтай манай монгол одоо нээрээн хотруу ингэж чихээд байх их онцгүй байна. Ерөөсөө гадагш нь тэлж өгөх хэрэгтэй байна. Одоо ийш нь хаашаа ч байдаг юм энэ Туул голоо жаахан хамгаалсан шиг. Одоо хаашаа байдаг юм. Хаашаа л бол хаашаа цэлгэр нутагтай улсууд чинь Улаанбаатар хотыг ингэж шамбааралдуулж одоо ерөөсөө манайх шиг ийм орон бараг байхгүй байхаа. Байхгүй байх.

Цэцэгжаргал -

Хотын амьдралыг та ер нь юу гэж боддог бэ?

Жавзан -

Хотын амьдрал одоо яахав дээ одоо анхныхаа бодвол бас сайхан л болж хөгжиж л байна. Гэхдээ л одоо миний сэтгэлд бол ерөөсөө таалагдахгүй л байгаа. Би бол одоо өөрөө за яршиг тийшээ нэг хотоос холхон шиг нэг зайдуу газар байжаагаад мааний болох юмсан л гэж бодох юм байна ш дээ. Энэ хотын нэг их айхтар унаа, утаа униар хотын энэ айхтар болох болохгүй явдлаас хол л явмаар байна. Алдаг талдаг тэгээл архиддаг. Гудамжинд одоо ер нь хэзээ манайхан ингэж ... энэ ардчилал гэдэг юм чинь ер нь байгаагүй биш байсан юм шүү дээ. Байгаагүй биш байсан юм. Зүгээр ардчилалын нэр бариад л гараад ирсэн хэсэг улсууд монголыг хэцүүдүүлчихлээ ш дээ. Хөдөө нэгдэл сангийн аж ахуй гэж ямар сайхан юм байлаа. Мал нь багширсан, хаашаа л харна мал адуу мал үхэр нь багширсан. Хашаа л харна одоо зүгээр зав чөлөөгүй нэгдэл сангийн аж ахуй гэдэг чинь чухам ямар сайхан байлаа. Тэгэхэд чинь одоо 1990 хэдэн онд ерөөсөө хувьчлал хийж байна гээд буруу хувьчлал хийсэн. Яах аргагүй буруу хувьчлал хийсэн. За яахав ардчилалын ганц сороо эд нараа өөрснөө үгүй хийчихсэн ш дээ. Одоо тэр Зоригийн асуудал бол одоо ерөөсөө тун харамсалтай. Тэгээд одоо ингээд цөөхөн ардчилалын нэр бариад гараад ирсэн цөөхөн улсууд одоо баяжчихаад байна ш дээ. Одоо баян хоосны ялгаа гарчих гээд байна ш дээ. Ингэж болохгүй л дээ. Монголын ард түмэн жигд л амьдрах хэрэгтэй. Адилхан л амьдрах хэрэгтэй. Дээр доор гэхгүй адилхан л байх хэрэгтэй. Дээр доор гэхгүй адилхан л сурах хэрэгтэй. Тийм учраас одоо энэ хотыг одоо маш их тэлэх хэрэгтэй л байна. Одоо хот арай дэндүү болчихож .

Цэцэгжаргал -

Танд хотын амьдралаас юу таалагддаг бэ?

Жавзан -

Үгүй ээ хотын амьдралаас, одоо надад одоо болвол таалагдаад нээх байх сүрхий юм алга. Алга.

Цэцэгжаргал -

За.

Жавзан -

Ерөөсөө юм болгон л болохгүй. Юм болгон л...

Цэцэгжаргал -

Тэгвэл яг юу нь онцгүй байна хотын амьдралын?

Жавзан -

Хотын амьдралын энэ их шамбааралдсан, замбараагүй энд тэндгүй барилга овоолсон, энэ их багтаж ядсан машин. Одоо энэ манай хороолол гэхэд харахгүй юу даа энэ батахгүй. Энэ чинь чөлөөтэй цэцэрлэг ногоон байгууламж байж байх газар ингээл граж овоолчихсон. Энэ бол онц биш шүү дээ ерөөсөө. Ингэж амьдрана гэж ерөөсөө байхгүй. Ерөөсөө монголчууд чинь морио унаад малаа туугаад тэмээгээ унаад, тэмээгээ туугаад ингээд нүүдлийн журмаар амьдарч байсан улсууд гэв гэнэтхэн ийм юманд шамбааралдаад ингээд машины утаа нүүрсний утаа хоёроор ингэж өвөлд нь утагдаж... өвөл зунгүй одоо машины утаа болвол өвөл зунгүй л энд энэ машины одоо энэ их том том жипнүүд, энэ их том том микронууд чинь дандаа өнөө шатахуун, бинзен биш соляркаар ажилладаг. Энүүнээс хамгийн их хортой утаа гарч байна ш дээ. Тэгэхээр одоо шинэ төрж байгаа хүүхэд хүртэл хорт хавдартай. Энэ чинь юунаас болж байна. Энэ агаарын бохирдол, энэ их машины утаа, энэ их замбараагүй гэр хорооллын юунаас л болж ингэж байна ш дээ. Би бол анхандаа ер нь хотод сайхан амьдрах юм, сайхан байх юм гэж хотод ч олон ч жил боллоо. Сайхан байна гэж боддог байсан одоо ерөөсөө мэдэхгүй, миний бодол одоо тийм сайхан юм алга. Одоо дандаа хэрүүл шуугиан, дандаа алаан хядаан дандаа хэрүү... юу хулгай дээрэм үгүй ерөөсөө цөөхөн монгол ингэж баймааргүй л байна ш дээ. Ерөөсөө бүр одоо тэр Сүхбаатар жанжны байгуулаад өгчихсөн ганц намыг ингээл шоолоол, ингээл доромжлоол, гүтгээл гүжирдээл ингээд байх одоо онцгүй байна ш дээ ерөөсөө. Бал дарга байхдаа аа монголын ард түмнийг ингэж ядруулж байгаагүй ш дээ. Ямар сайхан нэгдэл сангийн аж ахуй хөдөө одоо ямар сайхан байлаа. Одоо энэ хааччихваа үгүй бүр энэ чинь ёстой сонин байгаа байхгүй юу.

Цэцэгжаргал -

Таны амьдралд хамгийн их гүн нөлөө үзүүлсэн үйл явдал юу байна вэ?

Жавзан -

Миний хамгийн, миний амьдралд хамгийн гүн нөлөө үзүүлсэн нь ажил, ерөөсөө ажил хөдөлмөр. Би ажил хөдөлмөрөөрөө л би өдий дайны амьд явж байгаа. Ажил хөдөлмөрийнхөө хүчээр би хэдэн хүүхдээ өсгөж хүмүүжүүлж зармыг нь дээд зармыг нь дунд, зармыг нь тусгай одоо ийм боловсролтой болгосон. Тэгээд одоо алга байна ш дээ. Тэр боловсрол эзэмшээд юм хийх юм ... мэргэжлийн ажил байхгүй. Бүр мэргэжилтэй болсон ч ажил байхгүй. Чи одоо сая энд ирсэн тэр охиныг хар. Үгүй одоо ажилгүй болгоод ингээд хаячихсан чинь ажил ч олдодгүй, юу ч олддогүй. Үгүй бүр аргаа бараад нэг хүнтэй суусан байсан нөгөөдөх нь, эх нь нөхрийг нь дуудсаар байгаад Архангайруу аваад явчихсан салгаад хаячихсан. Тэгээд энэ 2 сайхан охин нь байна л даа одоо. Нэг нь над дээр байна нэг нь хөдөө байгаа одоо ингээд ирнэ. Жишээ нь энд чинь одоо орон сууцгүй. Юу ч байхгүй ингээл. Би одоо аргаа бараал. Ажил олдохгүй ажил хийе гэхээр ажил олдохгүй олигтой ажил олдохгүй. Тэгээл нэг муу гуанзангийн нэг угаагч юмуу аа нэг бэлтгэгч хийгээд явуулья гэхээр дандаа хувийн, дандаа төрөл төрөгсөд өөрийнхөө хамсаатныг авчихна. Тэгээд цалин өгөхгүй. Үгүй тийм байж байхаар зүгээр нэг орцны жижүүр хийгээд бор хоногоо өнгөрөөж явах нь тэр нь дээр ш дээ. Үгүй би тэгж л боддог юм. Хөдөлмөрийнхөө хөлс, би хөдөлмөрийнхөө хөлсөөр л би сайхан амьдарч явсан. Сайхан ч байсан. Хүний иддэгийг идэж, өмсдгийг өмсөж ингэж л явсан. Үгүй тэгээд одоо энэ хэдэн хүүхдээ харахаар үгүй заримдаа яана даа гэж боддог юм. Үгүй ээ ингээд жишээ нь нэг айлын... нэг том дэлгүүрт ингээд л лануун дээр нэг лангуу түрээслээд ингээд суулаа гэхэд л тэр дотроос юмыг нь хулгай хийж аваал төлбөрт оруулчиж байна ш дээ. Үгүй тэгэхээр чинь хулгайч зэлгийч нар ийм муухай юм гарчихсан болохоор чинь одоо ер нь бүүр энэ хотоос холхон шиг байх юмсан гэж сандаг юм би заримдаа. Яршиг зүгээр би...

Цэцэгжаргал -

Таны амьдралд одоо ер бусын бусдаас онцгой гэж хэлэхээр ямар зүйлүүд тохиолдож байсан бэ?

Жавзан -

За даа ер нь бусдаас онцгой гэж хэлэхээр миний ер нь хөдөлмөрлөх л онцгой доо. Ер нь хүн хөдөлмөрлөж л байвал хүн муу явахгүй ш дээ. Зөв, зөв хөдөлмөрлөж явах хөдөлмөрийнхөө эрх ашгийг зөв зарцуулж, зөв хөдөлмөрлөж явбал л одоо тэр л одоо... Миний хамгийн шүтэж явдаг юм миний хөдөлмөрийн хөдөлмөрлөж явсны л хүч гэж боддог би одоо өдий дайны явж байгаа. Одоо би тэтгэвэр ... жишээ олон хүүхдээр жишээ нь ингээл олон хүүхдээр би 1982 онд би тэтгэвэрт гарсан. Тэгээд аа 1982 онд би тэтгэвэрээ тогтоолгочихоод байгуулгадаа би 10 жил ажилласан 1991 он хүртэл ажилласан. Үгүй тэгээд 1991 он хүртэл ажиллаад миний тэтгэвэр нэмэгдээд нэмэгдээд одоо дөнгөж 80 хэдэн мянга ш дээ. Үгүй тэгэхээр заримдаа одоо бүр гутрах юм. Би 46 жил би тэр хил дээр байсныгаа оруулахгүйгээр би 46 жил ажилласан. Тэгэхэд чинь л одоо ингээл тэтгэвэр тэтгэмж өсөхгүй ингээл одоо ингээл ардчилал гараад төр хямруулаад хаячихсан. Ард түмнийг ажилгүй болгочихсон. Архичин болгосон траншегаар нэг хүүхэдтэй болгочихсон. Үгүй тэрийг одоо дээш татах гээд ядаж байна энэ улс орон. Энэ төр барьж байгаа хүмсүүд. Дан ялангуяа одоо энэ МАХН зөв гольдролд нь оруулах гэж үгүй ээ мөн ядаж байна даа. Тэгэхэд чинь одоо ардчилал гээд гараад ирсэн одоо нэг одоо тэр жишээлбэл тэр Элбэгээ. Үгүй яаж тэр хүн одоо юу гэхэв дээ, тэгж одоо гүтгэж гүжирдэж. Тэр ардчилалын хэд чинь өөрснөө зүгээр хагартал баяжчихсан улсууд байна ш дээ. Одоо ингээл хот тойруулаад л том том хаус бариал... Хятадуудад, Солонгочуудад одоо тэр Элбэгээг хар л даа. Одоо тэр сая Солонгосын одоо тэр юунаас гуйлга гуйх мөртөө гуйхгүй аваачаад одоо тэр газрынхаа баялагийг өгнө. Үгүй одоо гараагүй байж газрыг маань худалдаад идчих нь байна шүү дээ. Ажил хөдөлмөр хийж байгаа хүн л бол ерөөсөө тэр ажлынхаа хөдөлмөрийнхөө одоо хөлсийг, одоо тэр хөдөлмөр хийсэн хөлснөөс гадуур намайг үнэлж явдаг улсаас үнэлж явдаг үнэлгээ тийм юм нь надад хамгийн сайхан байдаг байхгүй юу. Би чинь, би чинь одоо хөдөлмөрийн медаль авсан хүн. За би олон хүүхэд гаргалаа гээд одоо эхийн алдрийн 1,2 авсан. Тэгэхдээ бүх л миний энэ энгэр дээр байж байгаа бүх л юм чинь миний л хөдөлмөрийн л одоо үр шим. Энэ түмний дунд одоо ингэж энгэрээрээ дүүрэн одон медаль зүүчихээд ингээд явж байгаа миний хөдөлмөрийн л ач гавъяа. Миний төр засгийн минь л намайг харж үзэж байгаа одоо үйл явдал шүү дээ тийм. Ажил хийж байгаад нөгөө улсын ударник болсон. Одоо тэр минь л надад бүр хадаастай байдаг юм даа.

Цэцэгжаргал -

За та тэр талаараа дурсаж ярихгүй юу?

Жавзан -

Хөдөлмөрийн одоо... үр ач. Тэрийг л тодорхойлсон тэрийг минь л тодорхойлж өгсөн миний байгууллагын минь, миний тэр дарга багш нарын минь л ач ач. Би тэр дарга багш нартаа л баярлаж явдаг юм. Тэд нартаа би маш их баярлаж явдаг. Ерөөсөө тэр улсын ударник болоход би жоохон залуу бага байсан л даа.17,18,19,20 нэг 21, 22-той л байсан юмуу даа би. Тэгээд би тэр нэг улсын ударник өгөхөд нээрээ би ёстой хагартлаа баярлаж байсан. Би бүр баярлаад уйлж байсан. Миний аавын минь нэг дүү тэр үйлдвэр комбинатын булгаарын заводын боловсон хүчин байсан юм. Би тэгээд гэртээ ирээд бэргэн эгчдээ уйлаад хүзүүгээр нь тэврээд үнсүүлэх гээд /инээв/ тэгж их баярлаж байсан даа. Тэр үнэнхүү баярлаж байсан. Тэгээд тэр маань одоо устаад одоо байхгүй. Бүр одоо ёстой яахав миний сэтгэлд үлдсэн. Одоо ерөөсөө сэтгэлд минь л үлдсэн тэр. Цол, цол тэмдэг. Ударникын тэмдэг гээд нэг ийм гурвалжин ийм хөх иймэрхүү янзын өнгөтэй тийм алаг тийм тэмдэг байсан юм үнэмлэхтэйгээ. Тэгээд тэр улсын ударник гэдэг чинь одоо тэрийг чинь байвал одоо мөнгө өгдөг л юм гэнэ лээ л дээ. Намайг чи олооч гэж байгаан. Би тэр Толгойтод байхдаа 1960 хэдэн онд хамаг юмаа урсгасан ш дээ. Бүх юмаа урсгаад хаячихсан. Тэгээд тэр үерээр байхгүй болчихсон юм чинь би одоо яахийн яах ч арга байхгүй. Архивт байвал байх л байх л даа. Тэгэхгүй яадаг юм. Үйлдвэрт би хөдөөнөөс ирээл тэр олон машиныг бүгдийг нь эзэмшиж ажилласан. Тэр их олон арьс боловсруулдаг машиныг бүгдийг нь эзэмшиж ажилласан би. Ерөөсөө 5 жил дотор би..5 жил байтугай би хоёрхон жилийн дотор их сунгах, бага сунгах, точиль машин, арлах машин, хэмжүүр машин 5 машиныг би ёстой өөрийнхөө гарын хуруу шиг мэддэг болсон. Одоо тэгж хийвэл, тэгж точиль машинаар тэгж юу яавал арьс тэгж өнгө ордог гэдгийг будаг шунх тэр цар би тэр... арьс боловсруулах технологыг дэндүү сайн мэднэ дөө. Тэгээд тэр миний тэр хөдөлмөрийн чинь л ач. Тэрийг багш нар маань л үнэлсэн. Ийм түргэн хугацаанд ингэж юм сурдаг ийм түргэн хугацаанд ийм олон машин ингэж барьж сурдаг хүүхэд би үзээгүй гэж миний тэр одоо хөдөлмөрийн баатар байсан Шарав гуайн авгай гээд нэг сайхан авгай байдаг юмаа тэр хоёр хоёулаа намайг бүр шүтдэг байсан. Би чинь дуу цөөтэй ажилд махруу. Би чинь дөнгөж 9 настай байхдаа хилийн цэргийн агт маллаж цэргийн улаа нэхэж тэгж морин дэл дээгүүр явж байсан тийм жоохон хүүхэд, жаахнаасаа. Тэр л надад хатуужил өгсөн дөө ер нь. Ааваасаа жаахан өнчин хоцорсон ээж маань аавыг маань үхсэн дор ингээд л хүнтэй суучихсан. Тэгээл би нагац ахыгаа дагаал хил хязгаарт очсон доо. Тэгээд хамгийн миний хөдөлмөрийн хамгийн анхны юу сургууль бол тэр цэргийн арын албанд агт маллаж байсан. Тэгээд одоо манайхан ярьдаг юм. Чи одоо та одоо ерөөсөө тэр юу ахмад дайчин болох болзолоо хангачихсан хүн байна ш дээ. Тэгээд хөөцөлдөөч гэдэг юм. Яршигөө яршиг одоо өдий нас хүрчээд хэчнээн жил ч тэр муу талийгч нөхөр маань ахмад дайчин байсан бишгүй л авч л байсан юм чинь бас төвөг. Тэгээд би өөрсдийгөө хөөцөлдөхөв. Тэгээд сая бас энэ одоо энэ сонгуулийн юугаар тэр нөгөө ахмадын холбооны нэг баахан дэд хурандаа, дандаа цэргийн улсууд байдаг юм. Тэд нар өргөдөлөө өгсөн юм. Би өгөхгүй л байгаа ш дээ /инээв/ . Яршиг дөө одоо тэгээд юу гэхэв. Дээгүүр их давхидаг моринд их гарамгай хүүхэд байсан би жоохондоо. Тэгээд тэр л миний жинхэнэ хөдөлмөрийн анхан шатыг тэр хилийн цэргийн агт маллаж, агт хариулж цэргийн хар шөнөөр цэргийн улаа нэхэж явж байсан тэр л намайг миний хөдөлмөрийн анхны гараа л энэ байх гэж би боддог юм. Одоо тэгээд 2-рт нь үйлдвэр комбинат. Үйлдвэр комбинат чинь энд үнэндээ миний зүрхэнд байдаг юм шүү миний зүрх болсон газар. Тийм. Одоо тэр нэг залуу ударник гэдэг тэр хөдөлмөрийнхөө эрч хүчээр хөдөлмөрийнхөө үнэлгээгээр одоо би тэр одоо залуу ударник гэсэн тийм тэмдэг авсандаа би маш их баярлаж явдаг байхгүй юу. Одоо тэр маань намайг хөдөлмөрийн ганц юу үнэлгээ болж өгсөн. Тэгэхэд одоо би залуу бага ч байсан. Одоо тэгээд хөдөлмөр хүнийг ерөөсөө ийм болгодог юм байна гэдгийг би тэндээс л ухаж ойлгож авсан. Би одоо ерөөсөө энэ хэдэн хүүхдээ дандаа голж байдаг. Ингээд л хөдөлмөр хийхгүй, гэр орондоо ирээд ингээд заваан байна гээд гэр орноо ингэж цэвэрлэхгүй, уусан аягаа ч угаачихгүй ингээл байнга л одоо эд нартай чинь үглэж дуулж суудаг /инээв/. Одооны хүүхдүүд мэдэхгүй, тэгээд л залхуу болчихсон юм уу хайшаа юм. Тэр үед чинь байна ш дээ тэр улсын ударник гэдэг чинь бараг хөдөлмөрийн баатар гэсэн үг байхгүй юу. Тэр үед чинь яг л тийм л байсан үе байхгүй юу. Тийм. Одоо тэр чинь хөдөлмөрийн баатар гэдэг чинь 1960-аад оны үед гарав уу, 1970 аад оны үед ч гарав уу, гарсан ш дээ. Тэр л гэсэн үг байхгүй юу Тэр л гэсэн үг байхгүй юу. Тийм. Энэ бол тэрүүнтэй яв ялгаа байхгүй адилхан цол тэмдэг.

Цэцэгжаргал -

За аж үйлдвэржилтийн талаар бас хотжилтын талаар сонирхолтой ярилцлага өгсөн таньд их баярллаа

Жавзан -

Зүгээрээ

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.