Norov
![](../assets/images/interviewees/990255.jpg)
Basic information
Interviewee ID: 990255
Name: Norov
Parent's name: Junhai
Ovog: Borjigin
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Gurvansaihan sum, Dundgovi aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
family
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoochildren's life
secondary school
movies
plays
student life
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Ярилцлага өгч байгаад баярлалаа. Өвөө та эхлээд өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?
Норов -
За, би 1941 онд Дундговь аймгийн Дэрэн сумын бага сургуульд орж сурсан хүн. Тэгээд 1946 онд тэр бага сургуулийг төгссөн. Тэгээд 1947 онд аймгийн дунд сургуульд очсон. Аймгийн дунд сургуульд ирэхэд Дундговь аймгийн дунд сургууль чинь тэгэхэд 7 жил байсан. Тэгээд би чинь 1950 онд Дундговь аймгийн 7 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд тэр үед чинь өнөө боловсон хүчин ховор байсан үе юм даа. Багшлах боловсон хүчин ховор байсан учраас төгссөн хүүхдүүдийг багшаар гаргасан юм. Тэгээд би багшаар гарсан. 1950-1953 он хүртэл 3 жил Дундговь аймгийн Дэрэн сумын бага сургуульд багш ажил хийсэн. Тэгээд армид явсан даа. Цэргийн алба хаасан. Батлан хамгаалах яаманд ирж 3 жил тэнд алба хаагаад цэргийн алба хаагаад. За тэгээл юу яаж дээ. Тэгээд 1956 онд халагдаад, тэгээд халагдсанаас...халагдаж очоод тэгээд л одоо орон нутагдаа алба хаасан. Багийн дарга ч хийж үзлээ, тэгээд нэгдлийн дарга ч хийж үзлээ. Аймгийн намын хороонд, 1962-1965 он хүртэл Дундговь аймгийн намын хороонд ажиллаж байгаад...ажиллаж байхдаа 10 жилийн дунд сургуульд орж суралцаад 10-р анги төгссөн. Тэгээд тэндээн аа...тэндээсээ Дундговь аймгийн Дэрэн сумын намын үүрийн даргаар очиж ажиллаад. 2 жил ажиллаж байгаад тэгээд намын дээд сургуульд орсон. Тэгээд 1973 онд, сүүлдээ 73 онд төгсөөд тэгээд буцаад Дэрэн сумандаа намын үүрийн дарга хийсэн.
Тэгээд, тэр үеийн сургууль ч яахав дээ сургууль ч одоо одоог бодоход байр сав муутай. Гэхдээ бас зохион байгуулалт сайтай. Тэр үеийн багш нар ч одоо шаардлага сайтай, хүнийг сургахын төлөө ажиллаж ч байсан. Сурах бичиг энэ тэр бол одоогийнх шиг байхгүй шүү дээ энэ чинь тийн. Гэхдээ л одоо багш нар чинь бас л бэлтгэлтэй. Биднийг бага сургуульд байхад чинь ер нь одоо энэ хүн байлаа /гэрт сууж байсан настай хүн лүү заав/. Энэ хүн чинь миний дээр төгссөн хүн. Тэр үед чинь 4 жил сургуульд сурахад чинь дотуур байр майр гэж байхгүй. Тэр чинь гал тогоо могоо гэж байхгүй. Гадуур эх эцэгтэйгээ сууна. Ер нь, ер нь хүнд юм өгөхийн төлөө багш нар...чухам чадал ямар байсныг тэр үед ямар мэдэх биш. Ер нь сайн ажилладаг багш нар чинь тийм л үе байсан шүү дээ. Тэгээд би ч одоо бага сургуульд бас л 3 жил багшлахдаа...тэр үед бол арай хуучнаа бодвол арай сургуулийн юу...ерөнхий байдал бол арай дээрдсэн үе байсан л даа 50-н хэдэн онд чинь. Гэхдээ бас одоогийнх шигээ байхгүй ээ. Гэхдээ бас л хүүхдийг сургахын төлөө нарийн зохион байгуулалттай давтлага хичээлийг чинь бас цагийн хуваарьтай сайн явуулна. Хүүхдийн, тэр үед чинь хүүхдүүд цөөн байсан үе. Тэгэхээр өнөө сахилга дэг журам бол нарийн сайн л даа. Тийм байсан үе. Биднийг бага сургуульд байхад, за биднийг...намайг багшилж байх үед ч байсан юм байна. Биднийг бага сургуульд байхад чинь тэр пионерийн зохион байгуулалт гэж сүрхий юм байлаа ш дээ. Тэр чинь одоо пионерийн бүлгэмийн зөвлөл. Тэр чинь нээх том нэртэй байсан юм эхлээд. Пионерийн... бишээ ямар юмны штаб билээ? /гэрт байсан хүнээс асуув/. Аан “Дүрзэвын штаб” гэж нэртэй байхгүй юу эхлээд. Тийм “Пионерийн Дүрзэвын штаб” гэдэг нэртэй байж байгаад тэгээд дараа нь 2 жилийн дараа ч билүү бүлгэм болсон юм. Бүлгэмийн зөвлөл нэртэй болсон юм. Би бас тэр бүлгэмийн зөвлөлийн даргыг чинь 2 жил хийж байлаа. Ангийн даргыг бас 4 жил хийлээ /инээв/. Тэгж байгаад тэгээд бүлгэмийн зөвлөл, зөвлөл чинь одоо ердөө пионерууд чинь ер нь хурал, тэр зөвлөгөөн хурал за тэгээл биеийн тамирын дасгал, өглөөний гимнастик үгүй ер нь хийхгүй юм байхгүй ш дээ. Одоо тэр баяр цэнгэлээр чинь жагсана, бүрээ бөмбөр үлээнэ, туг далбаатай чинь гялалзаж өгнө шүү дээ. Тэгдэг байсан юм. Хүүхэд цөөн л дөө, хүүхэд цөөхөн байсан үе. Гэхдээ өнөө хүүхдүүд чинь одоогийнх шиг өнөө юу байхгүй нас, насны юу байхгүй. Тэр янз янзын дээр дооргүй настай. Өө тэр чинь 8, 9 настай хүүхэд ч л байж байна. 11, 12 хүрсэн хүүхдүүд ч байж л байна. Ерөөсөө тэгээд л тэр үед чинь сургуульд байхын тулд нэг хэмэг завсардаж байгаад ороод ирчихсэн тийм хэмжээгээр хүүхдүүд байгаад байсан, тэгээд явж байсан. Тэгж л одоо сурч нарийн дэг журамтай сурч байсан даа. Одоо ч яахав дээ, одоо бол сайхан л болж байна. Тэгэхэд бол сурах бичиг гэдэг чинь одоо байсан ч юмуу, үгүй ч юмуу. Ер нь сурах бичиг нь ховор байсан байхаа. Тооны, тооны ном л байлаа шүү дээ. Өгүүлбэртэй бодлого боддог тооны ном л байсан. Тэгээд одоо яахав унших бичиг байсан байхдаа. За тэгээд өөр нээх их сурах бичиг наана уу цаана уу гэх юм байхгүй. Ялангуяа тэр эх орны дайны үед 1945 оны үед бол одоо асар их хүнд байсан ш дээ. Харандаа олдохгүй, бичих харандаа олдохгүй. Бид одоо хоорондоо наймаа хийж балын харандааг арван цаасаар авч, хорын харандааг хорин цаасаар хоорондоо солилцдог байсан үе шүү дээ. Өө ерөөсөө дэвтэр харандаа маш ховор, тийм байсан үе. Тэгэхэд л одоо тэр үед чинь бид нэг л бага сургуульд л байсан үе шүү дээ. Тэгж сурч байсан юм. За одоо өөр ч одоо юу ярих вэ дээ.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад хүүхдүүдээ яаж боловсролтой болгодог байсан бэ? Гэрээр хичээл заадаг байсан уу, улсын сургууль бий болсон байсан уу?
Норов -
Тэр чинь одоо юу л даа. Яахав дээ тэр үеийн улсууд чинь одоо мал аж ахуйн, дандаа хувийн аж ахуйтай байсан үе. Мал аж ахуйруу нэг хэсэг нь гарч байсан юм. Эх эцэг нь өнөө айл гэр, ам бүл цөөтэй ч байдаг юмуу, олон малтай тийм айлын хүүхэд энэ тэр бол голцуу мал ахуйгаад хөдөө гараад. За яахав төв суурины, сурья гэсэн эрмэлзэлтэй тийм хүүхдүүд бол тэр аймгийн дунд сургуульд явж байсан л даа. Улаанбаатар хот энэ тэр чинь бол явахыг мэдэхгүй шүү дээ. Тэр үед чинь хот мот руу сургуульд явах битгий хэл хотыг ч мэдэхгүй тэр чинь. Сайн л бол аймаг. Дундговь чинь ганцхан юун дээрээ аймаг дээрээ л дунд сургуультай байсан үе. Тэрээд явж сурдаг байсан. Хүүхэд яахав ээ тэр сурья гэсэн эрмэлзэлтэй хүүхдүүд ч байсан. Яахав одоо 4-р анги төгсчихөөд хөдөө гараад мал маллаад явъя гэсэн эрмэлзэнлтэй хүүхэд ч олон байсан үедээ. Тэр эх эцгийнх нь байдлаас л болж байсан үе. Зүгээр хүүхдээ сургья гэсэн нь бол хүүхдээ аваад явж л байсан. За яахав мал дээр гарья яршиг одоо боллоо гэсэн улсууд бол хүүхдээ гэрээдээ аваад явчиж байсан. Тийм л үе. Одоо тэр үед чинь нээх хүүхдүүдийг заавал сургана ч гэж нээх шаардлага ч бас их өндөр нээх тавигддаггүй. Гэхдээ бас л сургуульд хүүхдээ явуул гэдэг аймгийн, сумын захиргаанаас бол зохих хэмжээгээр бас тоо бичиг тоот моот одоо багийн даргаар дамжуулаад ирдэг байсан үе л дээ, тийн.
Цэцэгжаргал -
Өвөө та өөрийнхөө бага байх үеийн сурагчдын талаар ярьж өгөхгүй юу?
Норов -
За би, манайхан чинь тэр үед одоо формын хувцас гэж байх биш дээ. Өөрөө тэр ямар л дээл хувцастай байна. Дандаа л монгол дээлтэй байна. Монгол дээлтэй, монгол гуталтай. За өвөл бол эсгий гуталтай, оймстой монгол гутал өмсчихсөн л хичээлдээ явна шүү дээ. Тэр чинь дандаа гэрт. Байшин байхгүй хөдөөний сургуулиуд ччинь. Манай Дэрэнгийн сургууль л тийм байсан. Гэрт хичээллэнэ. Тэгээд голдоо юу тавьчихсан, зуух тавьчихаад тэгээд хүүхдүүд тойроод хэдэн стол тавьчихаад тэгээд тэнд хичээллээд. Тэр чинь тэгээд л нэхий дээлтэй нь нэхий дээлтэй, гадартай дээлтэй нь гадартай дээлтэй, монгол гуталтай нь монгол гуталтай тийм хэмжээгээр л сууна шүү дээ. Тэр чинь тэгээл явдаг. Тийм болохоор өөр өөр тэр хувцас хунар иймээ тиймээ гэж тийм юм байхгүй. Ер нь хүүхдүүд бол яахав ер нь тэр үеийн хүүхдүүд чинь том ч байсан юм даа. Нас өндөр болж орж байсан шүү дээ. Яг 8, яг 8-тай ч хүүхдүүд байсан л байх. Ер нь тэгээд 9, 10, 11 энэ тэр хүрч хичээлд ер нь голцуу л тэгж бүх хүүхдүүдийг чинь өнөө албаны сургуульд хамрагдаагүй хүүхдүүдийг чинь өнөө сумын захиргаа чинь бичиг тоот гаргаж өгөөд л. Тэгээд өнөөдөхөө авчраад л тэр нас хамаагүй суулгадаг байсан ш дээ. Тэгээд сууж байсан юм. Тийм учраас бол тэр насны зөрөө бол хоорондоо 2, 3, 4 насны зөрөөтэй хүүхэд бол их байсан юм. Тэрүүгээр ч байсан юм уу ер нь хүүхдүүд чинь, одоо бидний үеийн хүүхдүүд бол ер нь юм мэдэхгүй дээ юм мэдэхгүй байсных л байсан байх. Тоглоом байхгүй тэр чинь. Одоо юу...ямаа тоглож, шагайгаар тоглоно. Хомоолон морь өрнө урин цагт аваачаад. Тэгээд шагай уралдуулна. Одоо ер нь бидний /инээв/ үеийн тоглоом тэгээд өөр юм байгаагүй дээ. За яахав тэр улаан булан гэж байсан. Тэрүүнд одоо нэг үг хөгжмийн хичээл гэж явдаг байхгүй юу манайд. Тэрүүгээрээ бас дуулна. Эрэгтэй, эмэгтэйгээрээ хөтөлчихөөд ингээд тойроод ингээд нэг дуу дуулаад үг хөгжмийн хичээл. Улаан буланд чинь алчуур хаях гэж нэг тоглоом байлаа. Алчуур ингэж бөөрөнхийлж байгаад эхлээд шиддэг. Тэгээд шидсэн өнөөх нь өвөр дээр ойчихлоор зэрэг нөгөө хүн авъяасаа үзүүлдэг байхгүй юу. Нэг ийм тоглоом. Тэгээд ер нь тэгэс хийгээл ер нь бидний үеийн тоглоом чинь тэр дээ. Тэгээд яахав өөрснөө бол бие биенийгээ унаад булигуулна даа. Багшаас нууж байгаад өнөөх чинь гэрийнхээ хойно цаана аваачиж байгаад том хүүхэд дээрээ мордоод өнөөх чинь булигнаа. Морь шиг булигаад байна шиднэ. Манай ангид нэг том хүү, хүүхэд байсан юм. Тэрийг их унанаа. Өнөөх чинь зүгээр ганцхан булигах дээр зэрэг бид нарыг чинь тээр тэнд шидчихнэ. Тэгээд ээлжлээд дахидаг тийм л тоглоомтой. Тэгээд л өшөө тийм одоо иймээ тиймээ… ер нь их дэгтэй дээ. Хулгай зэлгий худлаа үнэн юм хэлэх барих… амралт замралтаараа өвлийн амралтаар л явна. Цагтаа л, хоногтоо л ирнэ шүү дээ 10 хоног яваад л. Тэр үед нэг 10 хоног амарч байсан юм уу даа яаж байсан юм бэ дээ. Тэгээл хүрээд ирнэ шүү дээ, тийм байсан юм. Эх, эцгүүдийн хурал хийнэ. Эх, эцгийн хороо, хороо чинь бас даргатай. Эх, эцэгийн дотроосоо даргатай ш дээ. Тэгээл эх эцгийн дарга чинь одоо…айлууд нь ч нээх одоо олонгүй юм. Нэг дороо бөөгнөөд буучихсан. Лагерлаад буучихна ш дээ. Сургууль чинь тэгээд буулгачихна. Тараах ч үгүй тэр чинь. Тэгээл тэндээс чинь эх, эцгийн хорооны даргаа сонгоно. Эх, эцгийн хорооны дарга манай тэнд чинь олон жил хийсэн Заг гуай байлаа шүү дээ. Гүрэгдийн эгч Цэвэг гэж хөгшин чинь нэг хэсэг эх, эцгийн хорооны дарга нэг хангинасан авгай. Тэр эх, эцгээ хамгаалаад л, хог шороог нь арилгуулаад л, цэвэрлүүлээд л ингээд давхидаг тийм хүүхэд л байсан юм. Тэгж явж байсан юм. Тийм л ажилтай байлаа даа. Бид нар яах вэ тэгээ, тэгээд ер нь тэр хэмжээндээ тэр үедээ бол тэр хэмжээндээ сураад л тэгээл сургууль соёлоо дамжаад л. Тэгээл албан ажлаа хийгээл явж байсан улсууд.
Цэцэгжаргал -
Таныг бага сургуульд сурч байхад чинь голдуу ямар хичээл зааж байсан бэ, Та голдуу юу сурч байсан бэ?
Норов -
Тэгээд ер нь тоо, унших, монгол хэл. Монгол хэл ч гэж хэлдэггүй байсан даа тэрийг чинь одоо юу гэж хэлж байсан юм бэ дээ. Байгаль нэг түүхийн холбогдолтой юм зааж байсан даа. Тиймээ. Чухам аль нь байсан юм бэ дээ. Байгаль түүхийн холбогдолтой нэг хичээл ордог байсан. Зураг ордог байсан, үг хөгжил гэдэг хичээл одоо бол энэ юу гэх юм бэ дээ үг хөгжлийг чинь. Одоо ч дуу хөгжим юм даа, тийн одоо бол тэр юм. Дуу заадаг одоо тийм. Хөгжим заах ч багш гэж байхгүй. Дуу заадаг л үг хөгжил гэдэг хичээл орж байсан юм. Ийм л хичээлүүд л. Ер нь өөр нээх орж байгаагүй байхаа. Өөр юм мэдэхгүй байна. Ийм хичээлүүд л орж байсан юм. Бага сургуульд ч яах вэ, би ч бас муу ч сурч байгаагүй юм. Айн. Би ч одоо анги дотроо ангийн даргыг хийгээд бас 4 жил яахав онц сурсан ухаантай юм. Тэгээд алинд нь сайн, алинд нь муу байсныг одоо мэдэхгүй юм. Тэгээд л багшын үнэлгээгээр л явж байсан эд шүү дээ. Манайх нэг 20-н хэдэн хүүхэдтэй байсан юм. Манайхаас одоо нэг 2, 3 хүүхэд онц гардаг байсан юм. Тэрүүний нэгэнд л би явж байгаад л тэгээд л сургуулиа төгсөөд, тэгээд явсан юм байгаа юм. За бид ч ер нь тэгээд юу хоёрт л гол нь байсан даа. Тоо, хэл бичиг 2-т л. Энүүнд л хүүхдүүд…ер нь олон ч цаг ордог байсан байх. Хүүхдүүд энд, энд л юутай арай давилуун сурч байсан байх. За бусдууд бол дайвар хичээлүүд нь яах вэ. Тэр ам хичээл энэ тэрт нь бол зарим хүүхдүүд ч яахав цээжилчихээд л өнөөхөө уншдаг тийм л байсан үе л дээ /инээв/. Тэгээд багш шоолж байдаг. Битгий цээжлээд бай, наадхаа зүгээр агуулгаар нь ярь энэ тэр гээд л тэгдэг л байсан үе. Яахав тоо, юу 2 бол унших, хэл бичиг 3 бол гол хичээл. Гол ордог байсан, тийм. Тэрэндээ л билд хичээнэ л дээ, тэгээд л явдаг байсан юм. Дунд сургуульд ороход чинь их ялгаатай. Дунд сургуульд чинь бол хүүхдүүд ч их олон болно. За тэгээд хичээл ч их нэмэгдэнэ. Олон төрлийн хичээл орно. Яахав зүгээр бага сургууль бол суурь их өгсөн л дөө. Тэр юун дээр ялангуяа монгол хэл, тоо 2 дээр бол суурь их өгсөн л дөө. Дунд сургуульд орохлоор чинь зэрэг алгебр, физик, геометр болоод явчихдаг. Тэрүүнд бол яахав тооны асуудал бол их нэмэр болж байсан л даа. Тэгээд дунд сургуульд бол одоо байгалийн шинжлэл, газар зүй, хими, физик гээд одоогийн л орж байгаа бүх хичээлүүд 5-р ангиасаа эхлээд л ордог байсан л даа. Тэр ч яахав мэргэжлийн багш нар заана. Заалт маалт бол өөр болно. За тэгээд хүүхдүүдийн тэр хичээл бол идэвх бол одоо сайн байхгүй бол одоо болохгүй шүү дээ шалгалт малгалтан дээр чинь. Түүхийн хичээл орно. Олон төрлийн хичээл, олон төрлийн багш нар орох учраас бид бол их л мэрийдэг байсан даа. Яах вэ мэрийдэг байсан, их мэрийдэг байсан. Яахав зүгээр би нэг, би тэр сурч байхдаа бол алгебр, монгол хэл, газарзүй энэ хичээлд бол гайгүй д бас мэрийлттэй л сурдаг овоо ч өөртөө бол ойлгоцтой тэгж явж л байсан юм. Бас яах вэ зүгээр би нэг онцоо байг гэхэд яахав нэг хүүхдийн дайны сайн сураад ингэж яваад 7-р ангиа төгссөн юм. Ер нь хүүхэд юутуй, дунд сургуульд байхад их зохион байгуулалттай шүү дээ. Бараг хагас цэргийн зохион байгуулалттай гэхээр. Одоо ерөөсөө анги ангиараа гараад завсарлагаагаар чинь ингээд жагсана. Тэгээл кордороор юмуу тэр байшинд, тэр үед чинь яахав бас зарим талдаа байшинд орчихсон байсан үе. Зарим талын бага ангиуд нь гэрээр хичээллэдэг байсан үе шүү дээ 1946, 47, 48 онд чинь. Тэгээд юу яасан, зүгээр ер нь хүүхэд их дэгтэй. Тэр чинь одоо захирал, хичээлийн эрхлэгч, хүмүүжүүлэгч багш энэ тэр гээд одоо тэр дээрээс олон багш нар зохион байгуулна л даа. Тэгээл анги даасан багш байж байна. Тэгээд хүүхэд бол ер нь нилээн их юутай, зохион байгуулалт сайтай. Хичээл давтлага энэ тэрийг айхтар явуулна. Аан дотуур байртай. Би ч дотуур байранд байгаагүй. Зүгээр дотуур байр чинь гэрт байртай. Тэгээд дотуур байр хариуцсан багш нар чинь одоо үргэлж хүүхдээ эргээд л хоол унд нь яаж байна вэ, бүх юман дээр чинь... гал тогоотой. Хоол унд бол тэр үед нээх элбэггүй ч гэлээ гэсэн бас муугүй байсан үе. Хүүхэд бол өлсөж цангаад байхааргүй тийм л байсан үе л дээ. Тэр чинь сайхан. Бид нар чинь тэр үед бол хатуу дэгтэй ч байсан үе юм байна. Тийм ч учраас хүүхдүүд бол хулгай хийнэ, худлаа хэлнэ иймээ тиймээ юм... ер нь тэр тамхи тариа татах, архи дарс уух энэ гэдэг бол тэр үед чинь огт байхгүй. Тэгж яваа хүүхэд ер нь үзэгдэх ч үгүй. За тийм юмыг багш нар бол огт цээрлэнэ оруулахгүй тийм. Тийм байдаг байсан юм. Тэр үеийн багш нар чинь дандаа дээд боловсролтой багш нар ирж байсан байхаа. Одоо би яг тийм сайн мэдэхгүй юм. Манай сургуульд чинь одоо нилээн олон багш нар л заадаг байсан даа. Манай ангийг, намайг 5-р анги байхад Авирмэд гэдэг багш байсан юм. Тэгээд тэр бодоход бидэнд хими заадаг багш байсан юм. Тэгээд бид асуугаад сураглаад байхгүй юу үгүй одоо Авирмэд багш хаана явдаг юм бол гээд. МУИС-ийн хичээлийн эрхлэгч байж.. байсан гэж дуулсан би. Тэгж байгаад нас барсан юм гэнэлээ тэр бол. Тэгээд ер нь физикийн багш, монгол хэлний багш дандаа л одоо манай Дундговиос... аа Дундговь тэгэхэд боловсон хүчин багатай ч байсан юм байхаа даа дандаа гаднаас очдог байсан юм. Улаанбаатарт сургууль төгссөн. Тэгэхээр энэ голцуу л бид тэр үед нээх сонирхож мэддэггүй байж л дээ. Ер нь л ямарч байсан багшийн дээд төгссөн улсууд голцуу л очиж байсан боловуу. Энэ юуны багш энэ тэр чинь сайн улсууд байсан шүү дээ. Санжсүрэн гэж одоо манай ангид тэр мать... юу заадаг алгебр заадаг багш байсан. Мундаг л сайн багш л гэж боддог л байсан. Гэх мэтчилэн, тэр Бадмаа гэж нэг монгол хэлний багш байсан. Тэд нар чинь бол ер нь сургаж байсан даа биднийг ер нь. Сайн зохион байгуулалттай биднийг хичээл мичээлд ер нь сайхан хуваарьтай сайхан давтлага мавтлага явуулна. Ер нь зүгээр л ер нь хүүхдүүд ер нь идэвхтэй сайн л яадаг, сурдаг байсан. Дандаа л боловсрол өндөртэй, тэр үедээ л боловсролтой багш нар очиж байсан байх гэж санаж байна. Яг нарийн сайн мэдэхгүй. Гайгүй байхаа. Тэр үед чинь одоо, тэр үед чинь одоо гоцуу л алгебр ордог. Физик, хими, газарзүй, түүх заа тэгээд биеийн тамир, за тэгээд энэ одоогийн орж байгаа хичээл ер нь ихэвчлэн орно шүү дээ. Хөдөлмөр гэдэг хичээл тийм юм хийдэг байсан байх. Ер нь гол хичээлүүд нь 6-р ангиасаа ер нь гол хичээлүүд орно доо. 5-д ч яах вээ арай цөөхөн алгебр малгебр ордог байсан үе шүү дээ. 6-аас эхлээд л алгебр, физик, геометр гээд явчихдаг тал талын хичээлүүд. Тэгээл монгол хэл их сайн орно, түүхийн хичээл орно. Газар зүй орно ийм хичээлүүд чинь л голлож байсан даа. Одоо өнөө зураг, хөдөлмөр энэ тэр нарийн хичээлүүд бол мэдэхгүй ээ, нээх ордоггүй байсан байхаа. Одоо мартчихаад байна. Тийн. Их л орж байсан. Багш нар ер нь зүгээрдээ мэргэжилдээ. Ер нь тэр үеийн тиймээ тэр муу заадаг, тэрний ангид хичээлдээ тэр их муу гарлаа энэ тэр гэсэн тийм юм их бидний үед дуулддаггүй байсан юм. Тийм. Бид бол ер нь багш нараасаа их эмээдэг байсан үе л дээ. Тэр чинь тэгээд, тэр багш нар эд нар чинь нээх тэгж зөрөх, багш нар загнах тийм энэ тэр бол ер нь нээх бараг гарахгүй шүү дээ багш нар чинь зүгээр. Тэр хичээл дээр нь шуугих маагих энэ тэр гэсэн ер тийм юм байхгүй. Багш нар юу хэлнэ өнөөхийг тэмдэглэж авахын төлөө л яваад байхаас биш өөр юм байхгүй. Тэгж л байсан. За одоо тэр ер нь нээх ирэхгүй шүү. Тэр чинь сурагчдын зөвлөлтэй. Сургуулийн хэмжээнд, хэмжээний эвлэлийн үүртэй. За сурагчдын зөвлөлийн хурал болно анги ангиас хүүхдүүд очоод сууна. За эвлэлийн үүрийн хурал гээд анги ангиас...анги ангидаа ч эвлэлийн үүр байхгүй сургуулийн хэмжээгээр нэг эвлэлийн үүртэй. Тэгээд нэг гадуур чинь нээх одоо тэр үед чинь нээх юу байхгүй дээ. Зохиогоод байгаа ажил нээх байхгүй. Энэ чинь одоо аймгийн хэмжээгээрээ одоо тийм байсан үе ш дээ. Соёл моёл гээд сүйд болохгүй. Хааяа л нэг концерт тоглоно гэхээс. Тэрүүнийг очиж үзнэ. За яахав ёолк энэ тэрийг бол сайхан зохион байгуулна л даа. 9 сарын 1, ёолкийг бол сургуулийн хэмжээгээр бол сайхан хийнэ шүү дээ. Сайхан зохион байгуулна. Ёолкийг л нэг сайхан зохион байгуулдаг байсныг би сайн мэдэж байна. Өөрөөр бол одоо урлаг, уран сайхангийн нэг концерт монцерт ч байдаг юм уу, за биеийн тамирын төрөл бүрийн тэмцээн мэмцээн энэ тэр бол багадаа ховорхон явна. Тэр талын, биеийн тамирын багш энэ тэр бий л дээ. Тэгэхдээ яахав зүгээр тэр ойр зуурханы юм хийхээс одоо тэр өргөн хэмжээтэй тийм юмыг бол их зохиож чаддаггүй байсандаа. Одоо материал дутуу байдаг байсан юмуудаа, тэр ч тийм л байдаг байсан байх. Тийм тэр талбай энэ тэр, цаг маг нь ч ямар байдаг юм. Тэр бас л цаад талын бэрхшээлтэй байсан байлгүйдээ, тийм байсан.
Цэцэгжаргал -
Та сургуулиас гадуур ямар нэгэн боловсрол эзэмшсэн үү?
Норов -
Үгүй, үгүй эзэмшээгүй.
Цэцэгжаргал -
Тухайн үед төр засгаас энэ боловсролыг яаж удирдан зохион байгуулж, ямар арга хэмжээ авч байсан бэ?
Норов -
За даа тэрийг ч сайн мэдэхгүй нь. Ер нь бол тэр чинь сургуулийн захиргаа, аймгийн боловсролын хэлтэс... Аймгийн боловсролын хэлтэс гэдэг чинь бас мэргэжлийн багш нартай. Орон тоо цөөхөн ч гэсэн ер нь шалгалт энэ тэр их хийдэг байсан ш дээ сургуулиудаар. Хичээл явуулж л байна. Одоо боловсролын хэлтсийн байцаагч нар чинь тэр хичээл дээгүүр явна хүүхэд, ангиуд...ангиудаар орно. Одоо шалгаж байсан юмуу яаж байсан юм тэрийг нарийн юмыг нь бид мэдэхгүй л дээ. Гаднаас боловсролын... аймгаас улсууд ирлээ, ангиар явж байна наана цаана гээд л бэлтгэл хийж л байсан болохоос, айж сандарч байсан болохоос ёстой ямар ч ажил... ер нь шалгалт их ирдэг байсан ш дээ. Одоо болвол тэр багш нарын заах арга, сурагчдын хүмүүжилтэй холбоотой л юм хийж байсан байх. Тэр болгоныг бол бид бол мэдэх юм байхгүй л дээ. Тийн. Улсууд ирлээ, явлаа гээд л явж байсан. Бас биднийг тэр дунд сургуульд байхад чинь форм морм гэж байгаагүй юм шүү дээ. Тэр чинь ердөө тэгээд л өмссөн хувцастайгаа л. Монгол дээлтэй голцуу. Одоо костюм пиджак чинь одоо бидний үед, тэр үед чинь байгаагүй юм. За биднийг одоо тэр тавин онд дунд сургууль төгсөж байхад чинь бол байхгүй. Бид чинь тэгээд монгол дээлтэйгээ л явж байгаад л. Одоо монгол гутлаа өмсөөд, монгол дээлээ өмсөөд л бакалаа өмсөөл л, эсгий гутлаа өмсөөд л тэгээл одоо ямар ч цамц ч өмсөж байсан юм. Ийм срочкон цамц энэ тэр гэж бараг байхгүйдээ. Монгол цамц өмсөж байсан юмуу яасан юм. Тэгээл тэр хэмжээгээр тэгж байгаад л бид сургуулиа төгсөж байсан юм. Тэр чинь бол одоо нэлээн бүдүүлэгдүүхэн сурагч нар шүү дээ бид нар чинь. Яахав харин тэр дунд сургуульд байсны ач буян бол тэр бидэнд суурь, дэвсгэр их өгсөн дөө. Дунд сургууль, бага дунд сургууль гэдэг чинь одоо хүүхдэд суурь боловсролыг өгдөг. Тэр чинь одоо цааш сурахад их ач тусаа өгдөг эд л дээ. Тэгээд дээд сургуульд орж байгаа орчин үеийн хүүхдүүд энэ тэр бол тэрнээс л их том юу авч байгаа юм шүү дээ. Их цэнэг авсан даа. Тэгж л явж байгаа юм. Яахав дээ биднийг бага сургуульд байхад яаж байсан юм. Онц сурсан хүүхдүүдийг бас шагнаж байлаа. Модон морь...модон морь өглөө. Трактор одоо модоор хийчихсэн трактор. Хаанаас ч, хаанаас ч авч ирсэн юм бүү мэд шүү дээ. Тэгээл тэр хүн ч шагнуулж л байсан /гэрт байсан хүн лүү заав/, би ч шагнуулж л байсан. Одоо онц гарсан юм биз дээ. Тэгээд бас дотроо бас багш нарын зөвлөлөөр бас онцоо яаж байгаа юм, дугаарлаж байгаа юм. Тэргүүний онц одоо юу гэдгэг юм бэ дээ 2-р онц ч гэдэг юм уу. Тэгээл 1-р онцод нь морь өгөөд л, 2-р онц гарсанд нь трактор энэ тэр өгч ингэж л байсан юм. За дунд сургуульд байхад бол яагаагүй ээ. Тийм их яахгүй. Зүгээр бид нарыг 7-р анги төгсөхөд, төгсөхөд нэг ном өгч байсан юм байгаа юм. Алгебрын ном ч билүү физикийн ном ч билүү. Тэр ер нь материаллаг бааз тэр хөрөнгө мөнгө энэ тэр ер нь тэр үед бас, бас багадуухан ч байсан байх. Олдоц бас муутай тэр ном зом нь тийм бүрэн хэвлэгдээгүй ч юм уу ховордуу байсан байх даа. Тийм нарийн юмыг сайн мэдэхгүй юм. Бага л байсан байх гэж санаад байгаа юм. Би бол тийм урамшуулал, мурамшуулал дунд сургуульд байхад чинь тийм урамшуулал мурамшуулал энэ тэр гэж тийм юм байхгүй ээ. Тийм юм огт байгаагүй. Биднийг төгсөж байхад л нэг номоор шагнаж байсан юм байгаа юм. Өөрөөр бол тэгж дундуур нь сайн гарч, онц гарч тийм болж гэж... яахав анги мангийн хурал мурал хийгээд ангийн хурал мурлаа хийж л байсан байх л даа. Тэрнээс одоо тэгж ангийн багшаас тэгж байна, сургуулийн захиргаанаас тэгж байна энэ тэр гэсэн юм бол тэр үедээ, тухайн үедээ нээх сонсогддоггүй л байсан юм. Их өөр болсон юм байгаа юм даа. Эхлээд одоо гэрт байж байгаад сүүлдээ одоо барилга байшин бариад, стол сандал ч сүрхий болсон. Багш нарын байр хангамж ч бас ... багш нар ч голдуу гэрт байдаг байсан үе шүү дээ бидний үед. Бага байх үед чинь дандаа гэрт суудаг. Багш нарын цалин хөлс энэ тэр бол бас ямар ч байсан тэр үедээ болж байсан. Ер нь багш нар тэгж гомдол гаргаж цалингаа нэхэж байна, тийм юм болж тэгж тасалдаж байна гэж ер нь огт дуулдахгүй. Ер нь багш нар тэгж хичээл таслах маслах, хичээлд ирэхгүй хожигдох энэ тэр гэж ер нь байхгүй шүү дээ. Багш нар чинь ердөө тэгээд...сурагч багш 2 чинь зүгээр багшаас өмнө л сандал дээр ухас хийгээд л сууна. Багшыг орж ирэхэд чинь л дэр хийтэнл босоод зогсоно. Тэгээл амар сайн байна уу гээл өнөөхийн чинь хариуг мэндэлдэг тийм л байсан үе шүү дээ. Тэгээд тэр багш нарын хангамж энэ тэр бол гайгүй байх гэж санаж байна. Тэрийг бол би мэдэхгүй л дээ. Тийм. Ер нь гайгүй байхаа. Тэр тийм юм яадаггүй. Хоол моол энэ тэрээ бодвол тэр яаж ч хангаж байсан юм. Тэр одоо бүр тэр үед чинь бол улсаас нээх сүрхий хангалт байхгүй дээ. Зүгээр хувийн аж ахуй, малчдаас энэ тэр л цалингаа авч л мал сүрэг худалдан авч байсан байх даа гаднаас сууж байгаа багш нар бол. Орон нутгийн багш нар бол яахав хөдөө гэрээсээ хоол ундаа зөөлгөдөг байсан байх. Аа зүгээр ер төвөөс очсон багш нар энэ тэр бол ер нь голцуу худалдаад л. Тэр үед яахав малын үнэ харьцангүй өөр байсан үе шүү дээ, тийм л байсан үе.
Цэцэгжаргал -
Төрөөс боловсролын байгуулгын чадавхи, чадамж барилга байгууламж, ном сурах бичиг, багш нарын хангамжын талаар бодлого хэрэгжүүлж байсан уу?
Норов -
Яахав, тэр багш нарын хувьд бол тэр материал хамаагүй байсан юм шиг байгаа юм аа. Тийн. Яахав зүгээр сурагчдад түгээх юм жаахан л ховордуу байсан байх. Аан багш нарын гарын авлага бол ер нь нилээн бололцооны. Тэр, тэр ялангуяа тооны талынх, монгол хэл талынх тэр талын юмнууд бол ер нь түүх талын юмнууд бол ер нь багш нартаа л бол хангамжтай. Тэгээд өөрснөө конспект, монспектыг бол ер нь бололцооны хийгээд л байж байсан байх. За зүгээр сурагч бидэнд бол юу муутай байсан л даа. Тэр хичээлийн юу чинь бол одоо ер нь хэдэн хүүхдийн дунд л шахуу л одоо ном явдаг байсан үе шүү дээ. Тийм нээх их элбэггүй байсан үе. Хэвлэх барих нь ч ямар байсан юм. Материал затериал нь ч ямархуу байсан юм. Тэр үеийн цаг үедээ бас л хүндхэн л үе байсан үе байсан байх. Тэглээ гээд бид нээх юмаар дутагдаад гачигдаад сүйд болж байсан юм байхгүй л дээ. Болоод л байсан, болж л байсан тийн.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад ер нь кино жүжиг тоглодог байсан уу?
Норов -
Өө тэгэхэд дуугүй кино гардаг байлаа шүү дээ. Дуу байхгүй дүрс нь л гардаг, өнөө юуг нь эргүүлдэг. Одоо, одоо мань эргүүлэхээр өнөө ханан дээр гарч байдаг, дуу байхгүй. Аа өнөөхийг нь эргүүлэх гэж бид цугаараа хүүхдүүд булаацалдаж байсан юм. Тэгээд тэр хана ханан дээр чинь тэр цагаан даавуу татачихаад. Тэгээд өнөөхийг чинь эргүүлэхлээр дуу байхгүй дүрс гараад ингээд л. Дотор нь ямар ч аппарат байсныг бүү мэд, мэдэх биш тэрнийг. Тийм кино үздэг байлаа ш дээ. За аймаг дээр бол очсон хойно бол арай дээрээ. Кино гарнаа зүгээр. Гэхдээ хэл үггүй. Аа концерт монцерт соёлын, аймгийн соёлын ордон энэ тэр тоглоно л доо. Яахвээ тэрийг бас жүжиг мүжиг энэ тэрийг үзнэ. Гэхдээ тэр чинь бас элбэггүй. За зурагчин гэж бас зураг мураг авахуулах гэж юм гарна. Зурагчин ховор, аймгийн төвд ганц зурагчинтай. За тэгээд яахав дээ тэгээд яаж ч зураг авч байсан юм. Нэг том юмаар толгойгоо юмаар бүтээчихээд л жигтэйхэн харанхуй юм дотор л ингээд л /инээв/ тэр үед бүдүүлэг байсан юм даа. Ямарч зураг авч байсан юм хэн мэдэхэв. Тэр чинь бас зураг авхуулж байсан юмаа. Элбэггүй ээ, элбэггүй. Айн нэг хар даавуугаар өөрийнхөө толгой дээгүүрээ ч билүү өнөө зурагчин чинь битүүлчихээд л. Гэрэл цохиулчихна гэж бодож байсан юмуу яаж байсан юм. Тэгээд л энэ хүн /гэрт байсан хүн лүү заав/ зурагчин хүн их сайн мэдэж байгаа даа /инээв/. Тэгж авч байсан шүү дээ, тийн ер нь.
Цэцэгжаргал -
Та тухайн үед тэр кино театрт очиж кино, жүжиг үздэг байсан уу?
Норов -
Үгүй ээ, тэр аймгийн театрт ховордоо. Аймгийн театрт хааяа нэг жүжиг концерт... сургууль ч одоо өөрсдөө зохион байгуулаад юм хийдэг байсан үе байсан юм шүү дээ. Харин багш нар л тэр аймгийн соёлын ордны тэр концерт монцерт жүжиг мүжигэнд их ордог байсан юм шиг байгаа юм тийн. Манай дунд сургуулийн багш нараас бол тэнд их тоглодог. Их авъяастай улсууд ч байсан юмуу. Аа ер нь цаанаасаа өөрснөө саналаа өгдөг юмуу бүү мэд. Тоглодог байсан ш дээ багш нараас их орж тоглодог байсан үе байгаа юм. Тийн. Тэрнээс одоо хүүхэд шуухад бол тийм юм байхгүй байхаа, тийм их орох юм байхгүй.
Цэцэгжаргал -
Таны сэтгэлд хоногшсон хүүхэд байхад чинь үзэж байсан хамгийн дуртай кино жүжиг чинь юу байсан бэ?
Норов -
За одоо аймгийн дунд сургуульд сурч олон хүүхэдтэй бужигнаж, яахав бас анхан шатны боловсрол авч цааш одоо бас суралцах...дэвшин суусан. Энэ бол надад бас цаашаа миний хувьд бол их л хэрэг болсон. За сурахад ч тэр, ажиллаж амьдрахад ч тэр. Юу, надад нилээн одоо сэтгэлд байж байдаг ийм зүйл дээ одоо бага, дунд сургууль аль нь ялгаа байхгүй ээ. Энэ бол ер нь ингэж сурснаараа л бид одоо улс, эх орондоо нилээн олон жил ч ажил...ажиллаж амьдарлаа. Үр хүүхдээ ч тэр хэмжээгээр сургалаа. Энэ л одоо бидний сэтгэлд байдаг гол юм энэ дээ.
Цэцэгжаргал -
Тухайн үед кино театруудад гарч байсан жүжгүүд ер нь хүүхдүүдэд нөлөөлж байсан уу? Хүүхдүүдийн хамгийн их дуртай үздэг байсан кино юу байсан бэ?
Норов -
Мэдэхгүй одоо тэрийг мэдэхгүй байна аа. Одоо 50-н хэдэн оны үед чинь одоо тийм /гэрт байсан хүн хөндлөнгөөс ярив/ За, за.
Цэцэгжаргал -
Долоон жилийн сургуулиа төгсөөд багш болсон гэсэн. Таны сурагч байх үеэс багш болох үеийн сургуулийн амьдрал яаж өөрчлөгдсөн байсан бэ?
Норов -
Өө тэгэхэд чинь бас өөр болсон байсан шүү. Би ч одоо 50-н оны сүүлчээс эхлээд багшлаад 50-н он, 51-н он, 52 онд үгүй ер нь материал хангамжийн... тэр дэвтэр, ном биднийг бага сургуульд байснаас арай ахиц гарсан байсан шүү. Тэр ч бас яах вэ бүдүүлэг үе байсан 50-н хэдэн он шүү дээ. 51, 52, 53-н он гэдэг чинь. Тэр чинь 40-н хэдэн оны эх орны дайныхтай зүйрлэх янзгүй. Тэр чинь ном, дэвтэр ч элбэг болсон. Заах материал ч бас тоо, монгол хэл, унших гол ийм хичээл байсан даа ер нь. Ийм хичээл гол нь ордог л. Хичээлийн программ бол ер нь ерөнхийдөө төстэй, ойролцоо байсан. Илүү гараад байх юм байхгүй байсан үе. Тэр чинь одоо сүүлийн 60-аад оноос эхлээд л арай өөр болчихсон шүү дээ. 50-н хэдэн онд бол тэр бидний үеийн сургуульд байсан хэмжээний л тэр л хичээлээ ордог байсан үе л дээ. Тийн орж байсан. Дэлхийн байдал гэж хичээл их ордог байлаа. Байгалийн гэдэг хичээл, байгаль юу ч гэж байлаа даа хичээл ордог байлаа. За тэгээд өнөөх дуу хөгжим одоо дууны хичээл одоо тэр ордог байлаа л даа. Бага сургууль чинь тэгээд өнөө нэг дунд сургууль шиг мэргэжлээр багш заана гэж байхгүй. Нэг, нэг багш анги даасан багш л бүх юмаа заадаг тийм байсан үе л дээ. Бага, дунд сургууль ялгаа байхгүй тийм л байсан үе... бага сургуульд. Бид бол материаллаг баазын хувьд бол хуучнаасаа аж ахуйн хувьд бол сургуулийн тохижилтийн хувьд бол нилээн ахиц гарч арай л арай өөр болж байсан үе. Гэхдээ нээх ч учиргүй юм болоогүй үе ээ. Гэхдээ яахав, ер нь хуучнаа бодвол арай л нэг материаллаг баазын хувьд хангамжийн хувьд... за тэр үед чинь сургуулиуд дотуур байр бараг байдаггүй үе шүү дээ. Миний үед ч тийм байсан. Дотуур байр гэж энэ бага сургуультай газар бол дотуур байр гэж байхгүй. Дандаа гадуур эх, эцэгтэйгээ суудаг. Аан хүмүүжлийн ажил энэ тэр бол бас арай өөр болж байсан шүү. Ер нь сургууль өөрснөө концерт тоглоно. Анги ангиараа концерт тоглоно. Тэгээд бас хааяа нэг аймгаас кино ирнэ. Тэр чинь өөрснөө кино гэж байх биш. Ганц нэг, хааяа хааяа нүүдлийн кино шуудан муудангаар ирнэ юу тэрнийг бас үзнэ. За тэгээд хүүхдүүд бас улаан булан юундаа бас хөөрхөн бүжиг мүжиг хийх. Бас нэг мандлин зандилин дарж байгаад энэ тэр. Тийм мэтийн юм бас тэр үеэс эхлээд бас гайгүй гарч байсан. Голцуу мандлин за гармон бас эрх биш байна аа. За тэрнийг дардаг хүн бас цөөхөн л дөө тэр үед чинь. Тийм учраас ганц нэг тийм авъяастай багш нар энэ тэр бас манай сургуульд бас байж л байсан. Гармон дарна, мандалин дарна. Тэгээд бас бүжиг таанц хийх хүүхдүүд ч тийм эхлэл энэ тэр бол миний, намайг багшилж байх үед гарч байсан юм байгаа юм. Тэгээд бас залуучууд ч, энэ тэндээс бас цэрэг мэргээс очсон залуучууд энэ тэр чинь цэрэгт байхдаа бүжиг мүжиг ч хийдэг байсан юмуу. Бас тийм залуучууд энэ тэр очоод бас тэгээд улаан булан клубуудад чинь бас... тэр үед чинь хүүхэд шуухдууд ч бас идэвхтэй оролцдог. Бас нэг хөөрхөн концерт монцерт тоглочихдог нэг ийм мэтийн юм бол сүүлийн үед гайгүй хөгжсөн байгаа юм. Тийм учиргүй ч юм болоогүй. Гэхдээ хааяа хааяа тийм. Аан 1900-н... аймгийн дунд сургууль чинь 1951 оноос эхлээд 10 жил болсон ш дээ. Биднийг, бид бол ердөө 3-р... 7-р ангийн 3-р төгсөлтийн үе байсан. 4-р төгсөлтөөс эхлээд 10-н жилтэй болсон. За тэр 10-н жилтэй хүүхдүүд бол ер нь мундаг сайхан сурсандаа. Ер нь тэр Дундговийг төгссөн тэр 10-н жилийн хүүхдүүд одоо миний мэдэх л ер нь их ч сургуульд орсон. Багшийн их сургууль, тэгээл улсын их сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль тэгэхэд дээд сургууль нэртэй байсан. Ер нь тэгээл их мэргэжил авсан шүү дээ. Тэгээд сүүлдээ Дундговь чинь ерөөсөө тэгээл ер нь боловсон хүчнээр бүрэн сайхан хангагдсан даа. Ер нь малын эмч мэмч дандаа дээд, зоо техникч дээд багш нар ч дээд дандаа мэргэжлийн багш нар очсон. Ер нь тэгээд, би тэр ажиллаж байхдаа оройн сургуулиа сууж байгаад 10-р анги эзэмшсэн гэж түрүүн ярьсан шүү дээ. Тэгэхэд чинь бол дандаа сайхан багш нар. Бид чинь ажил хийж байгаад орой нь 4, 5-н цагт хичээлд очоод л сууна. Өө дандаа мэргэжлийн багш нар тэр хими зимийн... дандаа Дундговийн, дандаа багш нар. Энд л их сургууль, дээд сургууль төгссөн багш нар очоод. Тэгээд л өнөө 10-р анги 8, 9, 10-р ангийнхаа хүүхдүүдэд хичээл заадаг. Тэр л хэмжээгээр бидэнд хичээллээд тусгай хичээллдэг. Дандаа мэргэжлийн багш нар ордог. Ер нь их сайхан болсон шүү дээ. Сүүлд мэргэжлийн багш нар оччихоод сайхан болсон. Дундговь бол тэгээл дээшээ яасан юм байгаан.
Дандаа багшийн сургуульд орсон. За манай хамгийн дээд талд, ухаан нь хамгийн анхны төгсөлт байна ш дээ. Хамгийн анхны 7-р анги төгссөн хүүхдүүд их сургуульд орсон, 2 жилийн бэлтгэлтэй. Тэгээд тэр чинь 7 жил сурахгүй юу. Тэгсэн одоо улсууд, манайхан одоо 80 хүрч байгаа өвгөчүүд байж л байна. За тэгээд тэрний, тэрнээс хойш дараагийнх нь бол ер нь голцуу багшийн сургууль, ихэвчлэн юу багшийн их сургуулийг ер нь их төгссөн дөө. Манай төгсөлт манай ангиас... манайх чинь 2 бүлэг байсан долоогийн 2 бүлэг. Ихэвчлэн багшийн сургууль, юу мал эмнэлэгийн техникум, хүн эмнэлэгийн техникум ер нь ихэвчлэн тэгж төгссөн. Ер нь их олон багш нартай болсон. Ер нь сүүлдээ тэгээд өнөө 7 төгссөн 10 төгссөн хүүхдүүд чинь багшлахаа байчихаад дандаа багшийн сургуульд 3 жил, 4 жил очсон хүүхдүүд л дандаа багшлаад. Тэгээд багшийн чанар бол, сургуулиудын багш нарын чанар бол эрс өөрчлөлт, өөрчлөлт орсон юм байгаа юм. Дандаа тэгж байгаад, тэгж байсан. Тэгээд яахав тэндээсээ багшийн сургууль төгссөн хүүхдүүд чинь цаашлаад тэр энэ орос хэлний 2 жилийн сургууль бас байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэрнээсээ хүртэл багшийн дээдэд тийм 2 жилийн сургуульд, 2 жилийн курс нээсэн. Тэрүүнд элсэн ороод орос хэлний багш нар болцгоосон. Тэгээд сүүлд нь бага сургуульд багшилж байсан багш нар чинь сүүлд мэргэжил дээшлүүлээд багшийн дээдээр олон оюутан... юу олон хүүхэд сурч дээд мэргэжил эзэмшиж байсан байгаа юм. Оройн 10-н жилээр явдаг байсан юм. Олон хүүхэд... нээх ч олон хүн төгсөөгүй ээ. Орой 10-н жилээр чинь төгсцгөөгөөд. Ер нь тэгээд оройн 10 жил төгссөн улсууд чинь бас их сургуульд орсоон. Хөдөө аж ахуйн дээд эдийн засгийн ангид ч хүүхэд орсон, их сургуульд ч орсон, намын дээд сургуульд ч орсон. Янз янзын хэлбэрээр ер нь тэгээд л энд ирж элсэлтийн шалгалтаа өгөөд яваад байсан. Яахав зүгээр тэр үед 7 төгсөөд, 10 төгсөөд энэ тэр бол хөдөө мал аж ахуй дээр гарсан хүүхэд ч байгаа. Гайгүй олон байдаг юм, байж байгаа. Үгүй ээ тэр ер нь яаж шалгаж авч байсныг сайн мэдэхгүй. Тэр хөдөө аж ахуй...тэр хотод ирж л шалгуулж байсан юм. Багшийн сургуульд орж байсан хүүхдүүд бол ер нь тэгээд яахав тэр дунд сургууль төгссөн, 7-р анги төгссөн гэрчилгээ мэрчилгээгээ авчраад орж байсан байх гэж санаж байна. Нэг их шалгаад байдаггүй байсан байх. Бөөнөөрөөө ордог байсан үе шүү дээ. Тэгээд энэ дээд сургууль, их сургуульд орж байсныг нь мэдэхгүй юм. Одоо бодвол шалгаж л авч байсан байх гэж санаад байгаа юм. За тэрнийг бол сүүлийн үе, ер нь сүүлийн үед л аймгууд дээр шалгалт явлаа ер нь дээд талых... дээхэн үедээ бол 7, дээхэн үеийн 10 энэ тэрийг нээх шалгаж байсан юмуу мэдэхгүй байна. Нээх яаж байгаагүй байх. Тэр ер нь өөрийн юугаар л орж байсан байх, гэрчилгээгээрээ л юугаараа л сургуульд орж байсан байх. Одоо ухаан ямар хувиар авч байсан юм Хөдөө аж ахуйн дээд авч уу, багшийн дээд авчуу гэдгийг авч ирээд л орж байсан байхаа тэр. Тэрийг бол нарийн мэдэхгүй юм. Тэр гайгүй байх. Тэр, тэр шалгалтанд тэнцсэнгүй ээ буцаад ирж энэ тэр гэж дууддаггүй л байсан юм даг. Тэгэхээр зэрэг орсон...очсон хүүхэд болгон л орж байсан юм шиг байгаа юм. Тэрнээс нээх шалгаад сүйд болоод тийм юм бол болдоггүй. Тэгээд сурлагын жагсаалтыг нь харж байгаад авч байсан байх гэж санаж байна, тийн. Тэгэхээр зэрэг чинь бололцоотой хүүхдүүд ирнэ дээ. Барагтай хүүхдүүд бол ирэх ч үгүй. Аягүй бол хөдөө гадаа гараад сургууль мургуульдаа гараад явчихна. Тийм. Ер сайн, чанартайхан хүүхдүүд л ирээд.
Цэцэгжаргал -
Таны үеийн одоо оюутны талаар ярьж өгөөч. Хэдэн онд ямар сургуульд орж байсан бэ?
Норов -
Би 1969 онд орж байсан юм байна. Өө Намын дээд чинь дэг одоо айхтар хатуу л даа. Энэ чинь хатуу үеийн сургууль болоод тэр юм уу. Аймаг дээр шалгалт авна. Тэгээд энд ирж одоо нийгмийн ухааны хичээлийг чинь одоо толгой дээшгүй л уншина шүү дээ энэ чинь. Тэгж явж байсан юм. Энэ яах вэ тэр үеийн шинжлэх ухааны коммунизмын, янз бүрийн намын түүх, Оросын намын түүх мүүх энэ тэр гээд л орохгүй хичээл гэж байхгүй. Энэ чинь одоо машин техник мехник энэ тэр хүртэл ордог байлаа ш дээ энэ чинь. Яахав дээ, яахав энийг одоо нас жаахан өндөр болсон байхад ч орсон байх. Тэгээл тэнд нээх юу байдаг юм байна лээ. Яахав дээн тэгээл нэг шороотой үстэй явж байгаад л, тэгээд төгссөн. Яахав зүгээр ер нь бол нам улсад ажиллахад бол нэмэр хандив болсон л доо хөөрхий минь. Энийг бол одоо муучлах ч юм алга байна. Марсизм, ленинизмийн хичээлийг тэр үедээ сурч л байсан. Яахав тэгээд бидэнд хэрэг болох нь болсон л байх. Одоо яахав тэгээд, одоо хуучраад өнгөрсөн юм чинь. Яахав тэгээд цаг үедээ болж л байсан эд. Энэ одоо боловсон хүчин л бэлдэж байсан даа. Одоо энэ чинь тэгээд нам, улсын хариуцлагатай албан тушаалд л өнөө нэг аймгийн намын хороо, за тэгээл сумдын дарга, намын үүрийн дарга аймгийн намын хороодын хэлтэс, тасгийн дарга нар за тэгээд л зарим албан газрын байдлаас тийм юм бэлдэж байсан үе л дээ. Тийн, яахав тэгээд сурлагын чанар... хуучин ажиллаж мажилж, ажил төрөл хийж байсан голцуу ажиллаж байсан улсууд орж байсан үе шүү дээ энэ чинь. Яг 10-р анги төгсөөд орно гэж байхгүй энэ чинь дандаа ажиллаж байсан улсууд орж байсан учраас. Ийм шалгуураар л явцгааж байсан үе. Гараад яахав дандаа аймаг, аймагтаа хуваарилагдаад л очоод тэр ямар хэмжээний ажил хийхнэ үү тэгээд явж байсан. Аймгийн намын хороо мэдээд л тэгээд хийж байсан ажил. Тэндээс чинь нээх тодорхой ... яахав ганц нэг хүнийг бол томилолтоор энэ тэнд явуулж байсан байх. Бусад нь бол голцуу тэгээл аймагтаа очиж зохих хэмжээнийхээ тэр одоо ажлыг хийж байсан. Янз янзын ажлыг хийж байсан даа. Янз янзын ажлууд хийж байсан. Тийн. Аль л орон тоо дутуу байна, ямар газар шаардлагатай байна тэр газар нь л одоо тэр хүнээ тавьж байсан юм. Тэгж ажиллаж байсан.
Цэцэгжаргал -
Та ер нь гадаадад сурч байсан уу?
Норов -
Үгүй үгүй сураагүй.
Цэцэгжаргал -
Сураагүй юу.
Норов -
Ер нь зохион байгуулалт их сайтай, айхтар сургууль байсан шүү дээ. Одоо айхтар гэж хэлэхээр дээ одоо тэр үедээ бол. Одоотой зүйрлэх юм бол нэлээн хатуу, их дэгтэй. Одоо ингээд л үүдний жижүүр чинь арай ч бас л арай ч хатуу л байсан үе л дээ зүгээр. Зангиагүй оруулахгүй ш дээ. Зангиагүй бол үүдний жижүүр чинь та зангиагаа зүүж ирж хичээлд ороо гээд л. Сурагчдын, оюутны зөвлөл энэ тэр чинь сүрхий ажилгаатай дотроосоо. Тийм байсан. Яахав дээ оюутнууд ихэвчлэн бас нилээн байранд сууна л даа, байранд суулгана. Байранд сууж байгаа улсуудыг ерөөсөө гал тогоо тэр плитка эд нарыг чинь хэрэглүүлэхгүй. Тэр юунд очиж, цайны гуанзанд очиж хооллоо. Гал түймэр тавина, тэр байранд одоо хамаагүй плитка залгаад орхино та нар гэдэг ч юмуу юу ч гэдэг ч юм. Гал түймрээс сэргийлнэ гээд ерөөсөө л хоол унд хийлгэхгүй ш дээ. Тийм, тийм байдаг байсан юм. Тэр талаараа нэлээн бас одоо бас оюутан гэдэг... намын дээд сургуулийн оюутан гэдэг зүгээр өнөө 10 жил төгсөөд ирж байгаа хүүхэдтэй зүйрлэх янз байхгүй настай улсууд ч бий ш дээ тэр чинь бас. 2 жилийн ч курс ч байлаа, 4 жилийн курс ч байлаа. Их олон хүн сууна тийн. Тэгээд тэр талаараа, яахав хоол унд яахав дээ тэр цалин бол их өндөр. Одоогийн оюутнууд... бусад дээд сургуультай зүйрлэхгүй шүү дээ. Тэр чинь 500-с л дээш. Хүүхдийн тоогоор хүүхдэд мөнгө өгдөг учраас олон хүүхэдтэй хүн бол 700 хүргэж авна. Тийн. Цалан өөр байсан юм. Өндөр цалинтай учраас яахав бид бол гуанзангаар... дэргэдээ гуанзантай мундаг их сайхан хоолтой, мундаг сайхан хоол бий. Шалгана тэрийг. Тэр оюутнууд яаж өгч байна, хоол нь ямар үнэтэй тэрийг чинь үргэлж шалгаад л дээд зэргийн сайхан хоол хийнэ шүү дээ. Хоол унд бол тэгж иддэг байсан. Тэгэхэд бол ер нь нэлээн тийм диктатуртай. Тийм сургууль байсан юмаа зүгээр. Яахав дээ тэр үедээ, орчин үедээ хуучин тогтолцооны үед юм бол яахав зүгээр боловсон хүчнийг гаргаж орон нутагт ажиллуулах талаараа бол их л юм хийсэн, их юм хийсэн. Зүгээр тэр зааж байгаа хичээл мичээлийн хувьд бол яахав тэр үедээ болж байсан юм. Одоо бол тийм хичээл бол заагдана гэж байхгүй л дээ. Ерөөсөө одоо бол үндсэндээ бас тэгээд хуучинсаг үеийн хичээл орж байсан үедээ. Тийн. Багш нар бол их боловсрол өндөртэй. Намын сургуулийн багш нар чинь хувийн зохион байгуулалт их сайтай, бие миеээ сайхан авч явна. Хичээл мичээл заахад ч тэр багш нар бол их одоо юу гэх юм бэ дээ их боловсронгуй болсон ч гэх юм уу тийм багш нар их ордог байлаа ш дээ. Дандаа мэргэжлийн багш нар орно. Намын түүхийн багш бол намынхаа түүхийг мэддэг байх. Улсын түүхийг бол тэр улсын түүхээрээ дагначихсан багш нар. Тэгээд гоо зүйн хичээл орно. Тэр чинь дандаа л мэргэжлийн багш нар. Орос хэл бол их орно. Орос хэлийг бол хатуу үзнэ шүү дээ. Бид бол нас ахичихсан учраас орос хэлийг яахав дээ, нас ахисан хойноо орос хэл сурна гэдэг бол бас тийм хямдхан ажил биш. Тэр чинь одоо 10-р ангийн хүүхэдтэй адилгүй. Тэр чинь тэгээд өнөөдөр нэг юм цээжиллээ гэхэд маргааш нь мартах жишээтэй л явдаг юм байна лээ. Тэгээд бусад хичээл нь яах вээ яахав. Тэгээл нийгмийн ухааны хичээл, Ленины зохиол мохиол энэ тэрийг чинь одоо зүгээр бүхэл бүтнээр нь одоо бараг цээжлэх шахуу юм болно шүү дээ энэ чинь. Тэгж, тэгж хатуу юу тавьдаг тийм сургууль байсан юмаа. Тэрэн дотор гол бол орос хэл их шахдаг байсан. Энэ яахав, энэ чинь бас тэр үедээ хэрэг болж байсан л даа. Хэрэг болж байсан. Ийм л юм. Семинарын хичээл их хийнэ. 7 хоногт чинь тэгээд байсхийгээд л семнарын хичээлтэй. Өнөө семнарын, семинарын хичээлд чинь бас л дуугүй зогсч байх янз байхгүй болоод л өнөөхөд их бэлддэг. Шалгалт энэ тэрд чинь одоо их бэлдэнэ. 7 хоногоор бэлдэнэ. Тэгж л ажиллаж байсан даа. Яахав дээ тэгээд сургууль, эхний үед бол нилээн л хатуухан юм шиг. Сүүлдээ сураад ирэхлээр зэрэг яахав дээ тэгээд юм хуучирдаг юмсан хойно бас яахав тэгээд л сургуульдаа дасаад яахав аятайхан л байсан л даа. Тэгээд тэр үедээ бол болж л байсан.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?
Норов -
Үгүй, үгүй одоо тийм үйл явдал болсон юм алга. Би ч одоо 39 жил улсад ажилласан хүн. Тэгээд одоо... жаран... юу билээ 1992 онд тэтгэвэрт гарсан. За тэгээд өмч хувьчлал гэдэг сүрхий юм болоод. Тэгээд би тэгэхэд Цагаандэлгэр суманд хурлын нарийн бичгийн дарга гэдэг ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан юм. Тэгээд мал авдаг юм байнаа. Тэгээд 10 жил мал маллаад. 10 жил хувьчлалын мувьчлалын, хүүхэд шуухдуудын нийлсэн бас нэг хөөрхөн хэдэн бас нэг 100 гаруй хонь ямаатай, бас нэг 20, 30 үхэртэй бас нэг унах морьтой ингээд нэг хөгшинтэйгээ хоёул. Хүүхдүүд ч яахав голцуу одоо сургууль мургууль төгсөх нь төгсөөд, айл гэр болох нь болоод ажил хийх нь хийгээд зарим нэг нь ч ийш тийшээ яваад өглөө л дөө. Тэгж нэг, тэгж үзлээ дээ. Тэгээд яах вэ, тэгээд одоо 1999, 2000 онд улсын хэмжээг хамарсан том зуд болоод өнөө зуд ч байхгүй дээ өнөө хэдэн малыг чинь туугаад зуданд тавьчих нь тэр. Үхээд, тэгээд мал цөөрлөө. Гэр бүлийн хүн ч өөд боллоо. Тэгээд хүүхдүүд ч цугаараа наашаа гараад ирлээ. Тэгээд үлдсэн малаа тэр хүүхдүүддээ тарааж өгчихөөд тэгээд хот ороод ирсэн. Тэгээд хотод ирээд суусан. Одоо тэгээд хүүхдүүдтэйгээ яахав амьдрал болж л байна. Улаанбаатар хот яахав дээ мөнгөтэй хүн амьдарч болоод л байдаг. Мөнгөгүй хүн бол тэгээд л хоосон явж байхаас яахав. Өнөөдөр улс тэтгэвэр өгөөд. Өнөөхөөрөө миний хувьд бол одоо ер нь хоногийн хоолтойгоо сайхан л байна. Дутаж, илүү дутах юм алга. Тийм. Тэгээд ах дүү, амраг садан, сайн нөхдийн тус дэмээр тэгээд л амьдрал болж л байна. Тэгээд нээх яагаад байх юм алга л даа. Яахав алба, тухайн үедээ алба хаагаад амьдраад хэдэн хүүхдээ хүний гар харахгүй сайн өсгөөд, хоол ундаар дутаасангүй, өмсөх юугаар дутаасангүй. За яахав ихэнх нь бас сургууль соёлд явсан. Ихэнх нь 10 төгссөн. За яахав тэгээд зарим нь хөдөө мал дээр ч гарсан л бий. Сүүлдээ өмч хувьчлал мувьчлал болоод, цэрэг цуухаар яваад жолооч молооч болоод. За тэгээд ажил төрөл хийгээд, мэргэжил олох нь мэргэжил олоод энэ тэр явсан , явлаа л даа болж л байна. Тийн. Одоо бол нээх тээг болоод, тээг болсон юм бол алга ер нь. За яахав зах зээлийн эдийн засагт орчихоод яахав улсын хэмжээгээр бас хүнд байдалтай л одоо хямрал зямрал ч гэх шиг хүнд байдалтай байна л даа. Гэхдээ яах вэ энэ чинь тэгээд тухайн хүнээсээ л шалтгаалж байна л дээ. Хүн сайхан одоо биеэ аваад, амьдарлаа залгуулаад яваад болоод байгаа улсууд бол энэ хямрал зямрал гэх юм байхгүй болоод яваад л байна энэ чинь. Тийн. Яахав арчаа муутайхан шиг, хаа нэг нь тэр нэг хувийн зохион байгуулалт тааруухан за тэгээд тэр нэг архи дарс хэтрүүлж хэрэглэдэг ч юмуу ийм мэтийн нэг бас нэг аминдаа арчаа муутай ч гэх юмуу тийм улсууд байна л даа. Тийм улсуудын хувьд бол бэрхшээлтэй юм байгаа л байх. За бидний хувьд бол ер нь тийм юм алга. Бололцоогоороо л одоо сайхан амьдарч байна. За энийг бол өөр юу гэхэв.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл байна уу?
Норов -
Өө тийм юм байхгүй ээ, онцын юм байхгүй.
Тэгээд дээд тал нь одоо 80 хүрлээ дээ, 80 гарлаа. Одоо сургууль соёлд сурч байгаа ухаан нь биднийг бага сургуульд байсан үеийхэн чинь дээд тал нь одоо 80 гараад явж байна ш дээ. За нэг хэсэг нь байхгүй болсон. Цөөхөн хүн одоо манай дунд су...Дэрэн сумын бага сургуулийн анхны төгсөлт, би чинь одоо 2-р төгсөлт нь юм шүү дээ. Саяын гардаг, энэ гардаг /гэрт сууж байсан хүн/ өвгөн чинь 1-р төгсөлт нь юм байгаа юм. Тэгээд энд яах юм бол... энд чинь одоо ихэнх нь байхгүй. Одоо байгаа нь анги, ангиас нэг 10-аад 10-аад тийм хэдэн хөгшчүүд байж байгаа юм. Үгүй эд нар бол одоо ихэнх нь хотод суучихсан. Бид бас үе үе цугладаг юм. Тэгээд бага насаа дурсаж, аяга цай хувааж ууж гуанзанд орж хоол идэж хэдүүлээ нэг цуглая гээд жилд нэг юмуу 2-оос доошгүй удаа цуглаад тэгээд одоо яаж амьдарч байна, ийж байна, болж байгаа юм байна уу болохгүй юм байна уу, туслах дэмжих юм байна уу бие биеэнтэйгээ ингээд нөхөрсөг харьцаатай ажилладаг юм байхгүй юу бид хэд. Яахав тэгээд цугаараа л одоо яах вээ үр хүүхдийнхээ ач буянаар, улсаас тэтгэвэр тэтгэмж авч байна бид бол одоо амьдрал бол иймээ тиймээ гэхгүй бас нэг амар мэндээ мэдэж, эрүүл мэндээ мэдэж тэр болгон уулзаад, тэр болгон утас шөрмөсөөр яриад байж чадахгүй. Нас өндөр болчихсон учраас ингээд үе үе цугладаг юм, ярьцгаадаг юм байгаа юм. Тэгээд яахав бид бол одоо сайхан л байна ш дээ, болж л байна. Тэгээд бидэнд дутаад байх ч юм алга л байна. Холбоотой, за даа ер нь бидний бага ч одоо тэгээд голцуу хөдөө амьдарч байсан улс даа. Тэгээд цаг агаартай холбоотой байдаг юм болов уу даа одоо ер нь. Цагаан идээ их идэж байлаа. Бидний үед чинь одоо боов, чихэр гэж ямар байсан биш. Энэ чинь нүдний гэм шүү дээ, олдохгүй энэ чинь. Хамгийн их олддог юм ёотон байлаа /инээв/. Ёотон л олдоно уу гэхээс одоо энэ чихэр боов энэ тэр, ийм пичень энэ тэр ирэх юм бол ер нь ийм жаахан л олдоно шүү дээ энэ чинь. Ганц талыг ч өгч байж мэднэ. Тэр үеийн улсууд чинь тийм нарийн байсан улс. Зохион байгуулалтай байсан улсууд чинь. Тийм учраас бол ер нь цагаан идээ их хэрэглэж, ер нь оройхон сайхан агаарт их явсан энэ тэрээс шалтгаалдаг юм уу нас сайхан өндөр л гарах юм байна ш дээ сүүлийн үеийн улсууд. Тийм. Идэж уух юмтай их холбоотой байдаг болов уу гэж бодож байна л даа би. Одоо жишээ нь элдэв хангайн юм гэж байхгүй хөдөө чинь. Нэг үе тийм байлаа ш дээ. Малынхаа л ашиг шимийг ашиглана. Тэр сүүг нь ууна, боловсруулж хоол иднэ. Яахав дээ гурил гэдгийг л, тэр үеийн гурил чинь бол сайхан юм хийж байлаа. Иймээ тиймээ юм бол хятадаас ирнэ гэж байхгүй. Одоо тэр чинь оросоос ирнэ, сайхан гурил авна. Гурил л гол нь байлаа шүү дээ тэр чинь. Тэгээд цагаан будаа нь үзэгдэхтэй үгүйтэй, үзэгдэхгүй шахуу л байсан үе. Тийм учраас энүүнтэй их холбоотой байсан байх даа. Одоо энүүнээс одоо бидэнд ч өөр ч нээх өвчин зовлонд ч нэрвүүлээд байгаа юм алга. Сайхан л насалцгааж л байна шүү дээ энэ чинь.
Цэцэгжаргал -
Тань бага нас бусад хүүхдүүдын бага наснаас юугаараа онцлог байсан бэ?
Норов -
Үгүй ээ одоо онцлох юм байхгүй дээ, адилхан бид нар ер нь адилхан.
Цэцэгжаргал -
Таны амьдралын туршид хүүхдүүдын амьдрал ер нь яаж өөрчлөгдөж ирсэн бэ?
Норов -
Тэр юу ч мэдэхгүй бүдүүлэг байсан үе. Ер нь одоо багийн дарга ирж явна гэхэд л айгаад л гэрийн сүүдэрт суудаг байлаа, байсан... нуугддаг байсан үе шүү дээ, улс шүү дээ бид нар чинь. Дарга маягтай л хүн, цүнх зүүсэн л хүн үзэгдэх юм бол айгаад л байдаг. Тийм их хүлцэнгүй ядуу байсан үе дээ бидний үед чинь бас тийм. Одоо, одоо бол юу вэ, одоо чинь нийгэм хөгжчихсөн учраас бүх юм нээлттэй болчихсон учраас одоогийн хүүхдүүд бол мэдэхгүй, чадахгүй юм алга байна ш дээ. Бүх юмыг гадаадаас ч авч байна, дотоодоосоо ч авч байна. Мэдээлэл их сайтай болж байна. Бидний үед чинь тийм мэдээлэл байхгүй. Ухуулга гэж байхгүй, сонин хэвлэл гэж байхгүй, зурагт үзэх юм гэж байхгүй юу ч байхгүй. Радио сонсох юм ч, радио энэ тэр чинь одоо 50 хэдэн оноос л эхэлж гарлаа шүү дээ. Тэр чинь бол хэвлэл байхгүй. Хүн ярих юм байхгүй. Тэр багийн дарга ирж байна л гэвэл, сумын дарга ирж байна л гэвэл төлөвлөгөө зорилт биелүүл гэж л юм шаардаад явахаас бусдаар одоо заагаад, хэлээд өгөх юм байхгүй тийм л байсан үе шүү дээ. Бүдүүлэг байсан үе. Тийм учраас тэнд, тэнд бидний үеийн өссөнийг одоогийнхтой зүйрлэх юм байхгүй дээ. Тэмээ ямаа шиг зөрүүтэй байсан юм. Тийн, одоо бол яахав нээлттэй сайхан болсон. Хамаагүй өөр.
Цэцэгжаргал -
Таны үед хүүхдүүд, эцэг эхүүдийн хоорондын харилцаа ер нь ямар байсан бэ?
Норов -
Өө одоо яахав... аа их даруу байсан шүү дээ. Хүүхдээ их даруухан, их одоо их хүнд...хүнийг хүндэлж бай, ахмад настай хүнийг... ер нь их сургадаг. Дээр үеийн улсууд чинь тэр их, тийм их даруу байсан ш дээ. Одоо ахмад настай хүнийг их хүндэлдэг. Тэр одоо ахмад настай хүн ороод ирэхэд чинь хажуугаар нь битгий гар та нар, доор нь сууж бай, морийг нь хоноход өглөө морийг нь ойртуулна. Морийг нь эмээллэж өг, хаана явж байна тэр мал хуйд ганцаараа явж байвал мал хуйг нь хүнд сургийг нь гаргаж өг. Одоо ийм нөхөрсөг юм тэр дээр үед бол асар их байсан. Хүн амьтан цөөн байсан үе юм. Тэгээд тийм, тийм юмыг бид бол их дуулгавартай хийдэг байлаа л даа, тийн. Морийг нь өглөө бол чөдөртэй морийг нь ойртуулаад хонох, настай хүн хонох л юм бол аваад ирнэ. Авч ирээд морийг нь эмээллээд, чөдрийг нь ганзагалаад тэгээд мордоход нь бараг морийг нь барих шахуу байж байгаад явуулдаг. Тэгээд малын нь сургийг гаргаж өгөх юмсан. Тэр гуай тийм мал сураад явж байна, хүн амьтнаас сурах юмсан. Тэрний нь сургийг гаргаж өгөх юмсан энэ тэр гэсэн тийм мэт бол дээр үеийн хүүхдүүд, залуучууд хүүхдүүд бол их түгээмэл байсан үе. За одоо бол ч яахав дээ хүн олон болчихсон. Тэгээд явах нь цөөхөн болчихсон. Тэр үед чинь одоо ер нь мал хуйд л их анхаардаг байлаа ш дээ. Одоо тэр дандаа өнөө малтай харьцахыг л заана. Одоо малаа бэлчээ, хонь малаа бэлчээ услах заслах, тэжээл мэжээл сайтай газар нүүдэл суудал хийх. Хөдөөгийн чинь, бидний үеийн ажил чинь туж л тэр. Тэгээд л мал аж ахуйд л бүх юм чиглэнэ. Малаа сайхан маллах, морио сайхан унаж унасан морио сайхан унаж бай, тэр ус усыг нь идэшийг нь, хэвтрийг нь малынхаа таруулж бай, битгий хөөж туу ч гэдэг юмуу юу ч гэдэг юм байгаа юм. Эх, эцэг бол ер нь туж тийм, ер нь нүд хараагий чинь хүүхдэд салгахгүй ш дээ. Бид чинь бага байхдаа дандаа малд явна. Сургууль л төгсөөд л тараад л ирэх юм бол тэгээд хониндоо явах нь хониндоо, адуундаа явах нь адуундаа явна. Тэгээд ингээд малаа маллаад л, малаас салдаггүй байсан үен Бидний багын үе ер нь бол малтай зууралдаж байгаад тэгээд одоо эр бие залгасан даа, эр бие залгасан. Дандаа малтай, малнаас өшөө юм мэдэхгүй ерөөсөө. Хөдөө чинь тэр одоо ямар одоо юм харна гэх юм биш үзэх харах юм байхгүй. Тэгээд малд л явна. Малаа услах, манай говьд бол дандаа малаа услана. Ямар задгай ус гэж байхгүй. Тэгээл тэр, тийм ажилтай л өдөржингөө явж байтал тэгээд л оройны ажил тэгээл болдог л ийм юм.
Цэцэгжаргал -
Сургууль тэгээд бага насныхаа тухай сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.