Chuluun


Basic information
Interviewee ID: 990256
Name: Chuluun
Parent's name: Üülüü
Ovog: Lagnaadorj
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Manager of Centre at Mongolian Senior's Academy
Belief: Buddhist
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
relations between men and women
family
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
secondary school
sports
movies
plays
student life
children's upbringing
family


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Ярилцлага өгч байгаад баярлалаа.Та эхлээд өөрийхөө талаар танилцуулахгүй юу?

Чулуун -

За би 1941 онд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Халтар гэдэг хүний 13 дахь охин болон төрсөн юм. Манайх уг нь эхээс 18-уул. Аа тэрний 13 нь уг нь амьд байсан юмаа. Тэгээд манай аав намайг манай эмээд өргүүлсэн. Тэгээд би эмээгийнхээ гар дээр тэр Үүлүү гэдэг хөгшний гар дээр өсч өндийсөн хүндээ. Тэгээд Манлай суманд би 7 нас хүртлээ хөдөө байж байгаад, тэгээд 7 настайгаасаа аймгийн одоо Өмнөговь аймгийн төв дээр ирсэн юм. Тэгээд 9 настай сургуульд орсон юм. Тэр үед чинь нас их л хожуу ордог байлаа. Тэхдээ би 8 настай орох бололцоо байсан ч манай аймагт зуд болоод тэгээд Дундговийн нутагруу нүүчихсэн чинь тэр жилдээ сургуульд сууж чадаагүй юм. Тэгээд 9 настай орсон юм. Тэгээд Өмнөговийн арван жилийг 9-р анги хүртэл би тэнд 9 жил дараалан сурсан. За сургуульд байхдаа бол яахав ер нь нийгмийн идэвхтэй тийм хүүхдийн нэг байлаа. Тэгээд бага байхдаа бол одоо урлагаар, спортоор хичээллэдэг тийм хүүхэд байсан. Тэгээд спортоо голлоод 1959 оны 10 сарын 1-ээс монголын волейболын улсын шигшээ багт тамирчнаар 9-р ангиасаа би татагдаж ирсэн. Тэгээд л одоо тэрнээс хойш шигшээ багт би 2 жил хичээллэж одоо бас ч улсын буянаар нилээн хэдэн газар явсандаа. Тэгээд дараагаар нь ер нь над шиг намхан хүн шигшээд нэг их удахгүй юм байна гэж өөрөө өөрийгөө чөлөөлөөд багшийн дээд сургуулийн биеийн тамирийн ангид орж волейболын багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Тэгээд тэрнээс хойш одоо тэгээд би нэг 32 жил багшилсан. Тэгээл тэтгэвэрт гараал одоо тэгээд л байж байна. Тэгээл яахав сүүлдээ бас би нэг төрийн бус байгууллагад түр ажиллаачээ гэхлээр нь яахав зүгээр сууж байхаар гээд одоо энд ирчээд л байж байна.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад хүүхдүүд яаж боловсрол эзэмшдэг байсан бэ, сурагч байсан үеийнхээ талаар дурсахгүй юу?

Чулуун -

За сургуульд, тэр үеийн хүүхдүүдийн идэвх их өндөр байсан. Ер нь яавал л юм хийгээд сурчих вэ, яавал одоо ном их унших уу. Тэр үед чинь одоо бас тэрийг их өөхшүүлдэг, бид нарыг урамшуулдаг байлаа. Тэгээд би бол ер нь сургуульд ороогүй байхдаа ном уншиж сурч, тоо бодож сураад орсон ийм хүүхэд байсан. Аа тэр үед сурах бичиг гэдэг юм олдодгүй байсан. Багш л ганцхан сурах бичигтэй. Тэрэн дээрээс бид нарт хичээлээ бичүүлнэ. Тэгээд тэрийг нь бид нар уншина. Аа тэрийг одоо баяжуулахын тулд харин номын санд их суудаг байсан. Би чинь одоо ер нь 1-р ангиасаа эхлээл номын санд сууж... 4-р ангид байхдаа би номын сангийн эрхлэгчийг одоо амарсан үед нь номын сангийн эрхлэгч хүртэл хийж байлаа л даа. Тэгээд ер нь хүүхдийн идэвх их байсан учраас хичээл дээр хачин идэвхтэй суудаг. Тэгээд би бол ер нь хичээлд заасан ойлгоцоороо л явдаг. Тэрнээс биш бид нар чинь хичээлийн дараагаар тийм ном уншаад ингээд баяжуулчина гэсэн юм байдаггүй байлаа л даа. Тооны хичээлд болох дээр зэрэг бид нар ер нь одоо заалгасан л хичээлээ тэр сэдвийнх нь тоог математикийн ном...5-р ангиас эхлээд математикийн номтой болсон юм. Тэгээд нэг 2 хүүхдийн дунд юм уу 3 хүүхдийн дунд нэг номтой. Нөгөөдхийгөө бүх одоо сэдвүүдийг нь хуулж аваад тэгээд бүгдийг нь боддог. Тэрнийхээ үндсэн дээр одоо гайгүй байсан байх. Би ер нь 9 жил дараалан ер нь сайн дүн авч үзээгүй. Онц сурсан ийм хүүхэд байсан. За багш нарын шаардлага өндөр байдаг байсан. Гэрийн даалгавар сайн өгдөг. Тэгээд нөгөө хүүхдийн идэвх сайн юм болохоор зэрэг даалгавар маш сайн хийнэ. Даалгавар хийсний үндсэн дээр бид нарын бас мэдлэг бас арай өөр болдог байсан байлгүй дээ. Аа чөлөөт цаг их гарна. Тэр одоо намайг 5-р анги хүртэл бол урлагийн дугуйлан, спортын секц энэ тэр гэж байдаггүй байсан юм. Зүгээр байж байгаад нэг концертонд тоглоно. Сургуулийнхаа одоо нөгөө дууны хичээлээр дээр хүүхдүүдийнхээ дуулдаг юмнуудийг олоод авчихдаг байсан байлгүй. Тэгээд концертонд шууд ор гэдэг. Тэгээд би ер нь 4-р ангиас эхлээд л сургуулийн концертонд ордог. Манай ангийн хэдэн их авъяастай охидууд байдаг байсан. Тэд нартайгаа нийлээд, аа нөгөө тэр үед их хөөрхөн хөөрхөн дуунууд гардаг байсан юм даа. Тагтаа, Эрвээхэй гэх мэтийн тийм хөөрхөн дуунууд гарах. Тэгээд тэр дуугаар бүжиг өөрсдөө зохиож хийдэг. Өөрсдөө хувцсаа хийдэг. Марлаар л голдуу хийдэг байж дээ. Тэгээл нөгөө цагаан даавуу, цуу ямбуу тэр үед бас их юм ховор л доо. Тэгж одоо оролцдог байсан юм. Тэгээд 5-р ангисаа эхлээд би одоо аймгийнхаа урлагын бригадын бүрэлдэхүүнд орж хавь ойрын аймаг сумдаар явсан. 7 ангиасаа бол одоо тэгээд гадагшаа одоо нилээн олон аймгаар явсандаа. Тэгээд Өвөр монголын Хөх хот, одоо Галшаа зэрэг аймгууд...одоо тэр үеийн аймаг гэж ярьж байсан юм даа. Тэгж явж урлагийн тоглолтонд оролцож байсан юм. Тэгчихээд харин 7-р ангиас эхлээд бид нарыг сурч байхад биеийн тамирын тийм дунд мэргэжлийн багш очиж. Тэгээд секц гэдэг юм анх хичээллэж. Тэгээд 7-р ангиасаа би анх волейболоор хичээллэж улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн юм. Тэрнээс хойш бол одоо 9-р анги хүртлээ волейболын секц, гимнастикийн секц за ер нь бол сармагчин шиг л хүүхэд байж л дээ /инээв/ юм юманд савчиж байдаг. Гэхдээ би сурлагаараа бол ерөөсөө...одоо манай ангийн Алтанчимэг гэж нэг охин байсан юм. Энэ бид 2 одоо тэр сургуулийнхаа одоо толгой сурлагатай охидууд гэж ингэж явдаг. Тэрүүндээ бас эрэмшдэг. Бас нэрээ алдчихгүй гэж бас их боддог байсан байхдаа. Ер нь гайгүй сурагч байсан. За сургуульд хүүхэд орно гэдэг чинь нилээд л их ажил бодог байсан. Тэр үед чинь одоо эрдэм номын юуг нээх сайн ойшоож үздэггүй байлаа л даа. Цөмөөрөө хувийн аж ахуйтай хэдэн малтай тэрэн дээрээ л байлгах сонирхолтой. Тэгээд ер нь хүүхдүүд гэрийн хүмүүжил маш сайн авдаг байсан багаасаа. Ер нь хүүхдүүдийг 3 настайгаас нь эхлээд л ойр зуурынхаа ажилд дагуулаад дасгаад сургачихдаг. Ер нь монголчууд бол тэр хүүхдийг хүмүүжүүлэх нарийн арга тусгай бүр тийм боловсрол олгох тийм тусгай аргатай тийм улсууд байсан. Тэгээд энэ арга одоо бол огт байхгүй болчихоод байгаа юм. Яагаад уу гэхлээр зэрэг аав, ээж нар ах, эгч нар чинь ердөө дүү нараа яг дагуулаад өөрийнхөө хийдэг юмнуудыг эхлээд дагуулаад хамт яваад байдаг хийлгэхгүйгээр. Тэгээд явсаар байтал аяндаа нөгөө хүүхдийн чинь оюун сэтгэхүйд нь тэр бүр хоногшоод үлдчихдэг. Өө энийг ингэдэг юм байна. Малаа одоо хургаа яаж хариулах вэ, хонио яаж услах вэ, малаа түлээ түлшээ одоо яаж бэлдэх вэ, усаа хэдийд яаж авах вэ энэ бүх ажлыг ер нь 3 настайгаасаа эхлээд хийж эхэлдэг. Одоо бол хүүхдүүдийг, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэдгийг их яриад байгаа юм. Хүүхдийн хөдөлмөр тэр гэр оронд хийж байгаа хөдөлмөрийг бол тэр хүнд хөдөлмөр, тэр буруу гэж ерөөсөө хэлж би болмооргүй санагддаг юм. Би өөрөө бага наснаасаа эхлээд л бас л хөдөөний хүүхэд байсан юм чинь хөдөөний л ажил төрөлд адилхан оролцдог. Тэр байтугай би ер нь 5 наснаасаа эхлээд би өглөө босдог. Би эмээтэйгээ өссөн учраас эмээдээ өглөө босч цайг нь хийж өгдөг. Гэр орноо өөрөө цэвэрлэдэг, хоолоо хийдэг ийм хүүхэд байсан. Тэгээд би энэ... бас хөгтэйлдөө хөдөөний хүүхдүүд чинь одоо нэг одооныхоор бол мишок юм. Дээр үед нэг тийм жижигхэн жижигхэн уутнуудтай. Өвөл бол тийм нэхий ууттай. Зун нь болохоор зэрэг зүгээр нимгэн даавуу юмуу хөвөнтэй ууттай, намар нь бол арай зузаан ууттай тэрэндээ ороод унтчихдаг. Тэгээд нөгөө газраар унтаж байгаа хүүхдүүд чинь нөгөө ууттайгаа өнхрөөд хаа хамаа байхгүй оччихсон энэ тэр байдаг тийм үе байдаг л байлаа л даа. Тэгээд би 5 настайгаасаа босч сурсан гэдэг маань намайг 5 настай байхад манайх тулгатай айл байсан. Тэгээд тулганыхаа захад нөгөө юундаа ороод унтчихна, уутандаа ороод унтчихна. Тэгээд өглөө босоод уутнаасаа цухуйж байгаад галаа бэлдчихээд. Тэгээд нөгөө хөдөөний улсууд чинь өрхөө бүтээж унтдаг. Ээж...эмээ маань шөнө өрхөө бүтээчихдэг. Өглөө болохоор зэрэг би галаа яг бэлдчихээд нөгөөдөхийгөө асаачихаад дөнгөж асангуут нь дээшээ одоо нэг их өндөр асахгүйгээр асаагүй байгаа үед нь гарч өрхөө татдаг тийм хүүхэд байсан. Тэгээд 5 наснаасаа би бол тэр...намайг 5 настай байхад манай эмээ чинь одоо 65-тай хүн байсан. Их настай хүнтэй байна гэж бодож би ерөөсөө бүх л юмыг хийж ингэж сурсан юм даа. Тэгээд заримдаа...би их аймхай хүүхэд байсан юм. Нэг удаа ээж маань манай ахыг эргэнэ гээд аймаг руу явчихсан. Тэгээд тэр хооронд би бол ус авдаг байсан л даа. Тэгэхдээ хүүхдүүдийг усыг авхуулахдаа жижигхээн шанд гээд жижигхэн ердөө бөхийж байгаад л хутгаад авчих тийм худагч биш нэг жижигхэн тийм юм байдаг байсан байхгүй юу. Манайх тийм л юманд зусдаг. Тэгээд тэрнээсээ худ... ус авдаг байсан. Тэгсэн чинь нэг удаа нэг эгчтэйгээ хоёулхнаа үлдчихсэн. Эгч маань малдаа яваад бүр орой ирдэг юмаа. Бүүр нар нар шингэсэн харанхуй болчихсон хойно ирсэн. Тэгсэн хүүхэд л юм болохоор би тэгэхэд 6 настай байсан юм байна. Хүүхэд л юм болохоор өнөө гэрийнхээ ажлыг урьдаад бэлдэхээ мэддэггүй байж. Хүрээд ирсэн чинь би усгүй байж байдаг юм аа. Тэгсэн чинь эгч ирээд л одоо хоол цай хийе, ус байхгүй алив чи ус бариад ир гээл намайг тэгсэн. Тэгээд хоёр гартаа нэг муу тэр үед чинь саалийн хувин, модон хувинтай л байсан байх. Тэгээд тэрийг бариад усандаа явдаг юмаа. Тэгсэн сар гарчихсан. Нэг харсан чинь миний өмнөөс нэг хүн ирж явнаа. Тэгээд нөгөө хүнээс чинь учиргүй айгаад. За энэ чинь одоо ямар юм байдаг юм гээд. Тэр үед чинь одоо бид нарыг айлгадаг юм буг чөтгөр гэж их айлгадаг байлаа л даа. Аа тэнд ч бугтай энд ч бугтай. Энд ч чөтгөр явсан гэнэ тэгээд чөтгөрийн гал мал гээд энд тэнд гэрэл үзэгдэхээр тэгдэг. Тэрнээс нь бид нар ухаан алдана. Тэгсэн чинь өмнөөс хүн ирж байхаар нь за өнөө буг гэдэг нь ирж байна гэж бодоод л айгаад буцах гэхлээр цайны ус байхгүй буцаж болдоггүй. Гэр бол тэр уснаас ойрхон л доо. Нэг зуугаад метр зайтай байсан юм уу тийм л юм шиг байгаан ойрхоон. Тэгээд буцаж болдоггүй ээ. Тэгээд явж байгаад хашгирлаа. Хашгирсан чинь манайх нэг тийм одоо говийн уул гэж юу байхав дээ. Тийм олон овоо, толгодуудын дотор байдаг байсан. Тэгсэн чинь нөгөөдөх цуурай эргээл хашгираал яг надтай адилхан хашгирч байнаа нөгөө хүн чинь. Тэр хүн л хашгираад байх шиг байсан юм миний өөдөөс. Тэгээд энэ намайг айлгах гэж хашгирч байна гэж бодоод айгаал. Тэгээд явж чаддаггүй, байж чаддаггүй тэгээд замын дунд зогсчихсон байж байгаад үгүй энэ яадаг хүн юм бол гэж бодоод 2 гараа, хувинтай хоёр гараа өргөсөн чинь нөгөө хүн дуурайгаад өргөж байдаг гэнээ. Тэгэхлээр нь үгүй яагаад өргөж байгаа юм бол гээд суусан чинь сууж байнаа. Тэгэхлээр гэнэтхэн бодож байгаа юм өө энэ чинь сүүдэр байна ш дээ гэж бодож тэгээд нэг юм ойлгож усаа авч байсан тийм хөгтэй хөгтэй юмнууд байдаг л даа. Тэгээд л одоо эгчийгээ малд явчихаар зэрэг шөнө оройтох дээр зэрэг би чинь гэртээ орж чаддаггүй айгаад. Тэгээд ху...юуны хурганыхаа...говийнхон чинь бол хургаа хөгнөчихдөг байхгүй юу гадаа. Хурга, ишгэнийхээ дор ороод унтах гэхээр дэргэд ороод унтах гэхээр зэрэг нөгөөдүүл чинь босч давхиад ерөөсөө хэвтэж өгөхгүй. Ботгоныхоо дэргэд очихлоор ботго чинь ээжийгээ хүлээгээд уяагаа тойроод ерөөсөө бас хэвтдэггүй амьтан юм. Тэгээд манайх нэг бас хэдэн үхэртэй. Хэдэн тугал бас хөгнөчихдөг байсан юм. Тэгээд тугалынхаа дунд ороод унтчихдаг тийм хүүхэд байдаг байсан. Ер нь их л амхай бүтэлгүй хүүхэд байсан юм аа. Бичиг үсгийг ер нь манай ах бол хувиараа хүнээр бичиг заалгаж сурсан тийм хүн байсан юм. Тэгээд тэд нарын уншиж байгаа номнуудыг хараад л. Аа тэгээд бас одоо манай айлын том том хүүхдүүд хичээл энэ тэр хийгээд байхыг хараад л. Тэгээл тэд нарын л хэлж байгаа үгийг дуурайж үсгийг нь өө энэ чинь А гэж байна. Энэ А үсэг чинь ийм байдаг юм байна. Б гэж байна. Тэр үед А, Б гэж заадаггүй. Ба, бэ гэж дандаа үеэр холбож улсууд уншдаг заадаг байж. Тэгээд би тэр ба бэ -ээр эхэлж сурсан. Тэгээд ер нь хачин амархан тэр ба бэ ва вэ энэ тэр гээд үеэр холбочихоор хачин хурдан уншиж сурдаг юм байна лээ. Би тэгж л сурсан юм. Тэрнээс биш надад ер нь хүн энийг ингэдэг юм энийг ингэж бич гэж хүн заагаагүй. Тэгээд яахав миний тэр сонирхол байсан юм байлгүй. Бичээд сурсан, уншаад сурсан тэгээд дөрвөн аргын тоог бол мянгын дотор бодож чаддаг тийм л хүүхэд, цээжээр боддог тийм хүүхэд орсон сургуульд. За даа бага ангид ороход бол цагаан толгой, цэвэр бичиг тэгээд тоо, аа түүх төрлөх хэл гэж орж байсан юм. Тэгээд дуу, биеийн тамир, зураг гэсэн ийм хэдэн хичээл ордог байсан юм. Тэгээд яахав дээ багш бол номноосоо л. Ганцхан багш номтой номноосоо бичээд самбар дээр бичээд за та нар одоо энийг ингээд хуулаад бичээд ав гээд. Тэгээд нөгөөдхийг нь хуулаад авдаг. Даалгавараа одоо ийм ийм юм бод гээд мөн адилхан самбар дээр бичээд өгчихдөг. Тэгээд тэрийг нь хуулж аваад тэгээд сурдаг байсан. За тэгээд тэр үеийн багш нар бол дандаа залуу багш нар байдаг байсан. Бага ангийн багш нар юу... 7 төгссөн эсвэл ер нь дөнгөж нөгөө багшийн сургуулийн... эхлээд тэр чинь багшийн нэг курс мурс төгсөж байсан юм шиг байгаа юм. Тийм юм төгссөн дандаа залуучууд нэг дөнгөж нэг хорь хүрч байсан юм уу 16, 17-той тийм залуу багш нар очиж хичээл заадаг байж. Тэгээд тэд нар чинь яг хүүхдүүдтэйгээ адилхан сэтгэхүйтэй. Тэгээд хүүхдүүдтэйгээ адилхан тоглохдоо тоглоод шуугихдаа шуугиад ингээд явчихдаг учраас хичээл нь их сонирхолтой болдог. Тэрнээс биш ширээнээс харж суучихаад чи тэг чи ингэ гээд байдаг багш ер нь их ховор байсан санагддаг юм. Тэгээд дуу хөгжим бүх л хичээлийг багш нар өөрснөө заана багын багш нар. Тэр үеийн багын багш нар бол их чадалтай тийм улсууд байж дээ хөөрхий минь. Тэгээд миний санаанд хамгийн үлдсэн юм бол намайг 1-р ангид байхад Чулуун гэж миний нэртэй ижил нэртэй нэг багш байсан юм. Тэгээд би... тэр нилээн ахимагдуу хүн байжээ. Тэр багшийн сургууль төгсөөд бас нилээн хэдэн жил багшилчихсан тийм багш байсан юм. Тэгээд би нөгөө...хүүхэд сургуульд орохоосоо өмнө бичээд бодоод сурчихсан уншаад сурчихсан хүүхэд болохоор бас хичээл дээр үймүүлдэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд багш нар гэрээр их аав ээжүүдтэй уулзана. Тэгээд нэг өдөр манай багш гэрт хүрээд ирлээ. Тэгээд тэр үед чинь бид нар том хүний яриа сонсох одоо эрх байхгүй. Одоо хүн ирлээ одоо гар, тийм юм хий ийм юм хий эсвэл сүүдэрт очоод суу гээд л. Тэгээд би сүүдэрт сууж байсан чинь манай багш харин нэг чагнаж байсан чинь нэг тэгж ярьж байна “энэ Чулуун хичээлдээ их сайн сэргэлэн. Эмэгтэй хүн мөртлөө сагсуу” гэж байна шүү. Үгүй одоо яагаад тэгж байгаа юм болоо гээд би их ичиж байгаа юмаа тэр чинь одоо эмэгтэй хүүхэд сагсуу гэдэг чинь. Сагсуу гэдгийг би эрэгтэй хүүхдийн л одоо нэг юу юм араншин юм байна гэж ойлгочихсон. Сагсуу л бол эрэгтэй хүн байх юм бодож байсан чинь намайг тэгэхлээр л би чинь их айж байгаа байхгүй юу. Тэгээд яагаад тэгж байгаа юм болоо гээд ээжээс асуусан чинь чи өөрөө хичээл дээр босч яваад байдаг гэж байна ш дээ гээд тэгсэн. Нээрээ нөгөө хичээл дөнгөж эхлээд орж байгаа хүүхдүүдэд чинь хичээл заахлээр зэрэг миний мэддэг юмыг заагаад. Би тэрэнд нь бас залхуурдаг юмуу яадаг юм. Тэгэхлээр зэрэг хэнэггүйтээд босоод өөр ширээнд очиж суугаад хүүхдэд бас заадаг ч юмуу яадаг ч юм тэгээд явдаг л байсан юм шиг байгаа юм. Тэгж би анх нь багшаасаа зэмийн үгийг ээжээрээ дамжуулж сонссон юм. Тэрнээс биш тэр багш намайг чи тэгдэг чи ингэдэг чи яасан хүүхэд вэ гэж намайг нэг ч загнаж байгаагүй. Тэгээд ер нь манай багын багш нар тэгж загнаж байхыг би ер нь сонсоогүй ээ. Тэр багш нар бол ер нь хачин хүүхэдтэй зөв харьцдаг байсан байна лээ. Тэгээд бид нар багш нараасаа хачин их айна тэгсэн мөртлөө. Ер нь зоддоггүй, түлхэдэггүй, чимхэдэггүй тэр үеийн багш нар тийм байсан шүү. Гараад байдаг, тэр бол нилээн сүүл үед. Бас хүүхдүүдийн, тэр бол бас хүүхдүүдийн хүмүүжилтэй бас холбоотой байсан байх. Хүүхдүүд хэнэггүй, сахилгагүй бас багшийн үг сөрдөг иймээ тиймээ байсан учраас багш нар бас хүн л юм болохоор бас дургүй нь хүрдэг. Тэрийгээ бас зарим талаараа буруу илэрхийлдэг ийм юм байсан байх. Аа бага ангиас дунд ангид орно гэдэг бол тийм их шалгуур тэр үед байгаагүй. Хүүхдүүд чинь маш том болсон хойноо энэ тэр ирдэг байлаа хөдөөний хүүхдүүд чинь. Дөрөвдүгээр ангийг 18-тай төгсөж байсан хүүхдүүд байгаа шүү дээ. Манай ангид бол тийм хүүхдүүд, томоо эгч нар. Тэгээд бид нар... би бол 9 настай орсон ч гэсэн бас бас арай л томын тоонд орно доо найман настай хүүхдийн бодвол. Гэхдээ тэд нарыг бодвол ер нь би бага л хүн байж л дээ. Тэгж орж байсан юм. Тэгээд тэгж 18, 19 хүрсэн хүхдүүд бол цаашаа сургуульд сурч чаддаггүй. Тэгээд нөгөө жижгүүд нь л сургууль дамжаад явчихдаг. Тэгээд сурлагаараа аяандаа... аав ээжүүд нь за энэ сурлага тааруу юм яршиг яршиг одоо мал дээр гаргачихья. Хэдэн малаа хариулж байг бидэнд тустай гээд ингээд авчихдаг байсан юм байна лээ. Аа тэгээд нээх дунд ангид орох энэ тэр шалгуур энэ тэр байгаагүй. Намайг долоо төгсөхөд ч байгаагүй юм. 8-р ангид одоо тийм хүүхдүүд орно гэсэн юм байхгүй. Хүүхдүүд аяндаа л сурлага жаахан тааруухан л байвал за ер нь би техникумд явья гээд ингээд явчихдаг. Тэр үед ТМС ч гэж байгаагүй. Тэгээд техникумд хүүхдүүд голцуу ирсэн. Тэгээд тэр хүүхдүүд гэр орноосоо холдоод юмуу, нутаг орноосоо холдоод явчихдээр зэрэг сурлага нь хэний ч дор орохгүйгээр сурдаг тийм хүүхдүүд болчихдог юм байна лээ. Манай ангийнхан бол ер нь их сурлага сайтай хүүхдүүд байсан юм уу. Манайхаас л төгссөн одоо бидний үеийнхэн бол дандаа мэргэжилтэнгүүд. Сүүлд нь техникум төгссөн хүүхдүүд дандаа дээд боловсролтой ийм л улсууд болсон юм даа. За даа боловсролын системд ч бас өөрчлөлт гарч л байсан байх. Бид нар чинь одоо дунд нь байгаа өнөө хүүхэд юм болохоор нарийн юмнуудыг нь мэддэггүй байж л дээ. Тэгэхээр бага ангид орж байсан хичээлүүд дунд ангид орохоор математик л өөрчлөлт орж байсан болохоос биш алгебр, геометр гээд тээ тэгээд сүүлдээ тригнометр гээд анги ангидаа цаашаа дамжаад орж байсан болохоос биш. Аа бусад хичээлүүд бол ордогоороо л ордог. Тэгээл яахав түүх гээл, нийгмийн ухаан гэдэг ч юм уу ингээд ороод явчихдаг тийм л байсан юм байна лээ. Дуу хөгжмийн хичээл бол ордгоороо ороол мөн цаашаагаа аа одоо шат ахидагаараа ахиад л сураад явчихдаг. Биеийн тамир бол мөн мэргэжлийн багш ороол явчихдаг. Ингээл хүүхдийнхээ чадвар чадвараар сураад явчихдаг ийм л байсан юм байна лээ л дээ. За би бол гэртээ сурдаг хүүхэд байсан. Манайх ерөөсөө аймгийн төв дээр шилжиж ирчихсэн 59 онд шилжээд ирчихсэн. Тэгээд гэртээ сурч байсан. Ер нь тэр үеийн хүүхдүүд хөдөөнөөс дамжаад ирээд байраар сурдаг л байсан л даа. Байрны хүүхдүүдийн хангамж бол тэр үедээ л хүүхдүүддээ л хүрэлцээтэй байсан. Аа тэд нар их зохион байгуулалттай. Өглөө одоо зэрэг босно тэгээд гимнастикаа хийнэ тэгээд хичээлээ давтана. Тэр өдрийнхөө хичээлийн дараагаар орой бол бас л одоо бас олон нийтийн ажил мажил ийм юманд оролцдог ийм л хүүхдүүд байсан л даа. Аа хичээлийн материалын хувьд бол ахиц гарсаан гарсан. 5-р ангиас мэдэгдэм л ахиц гараад л явдаг байсан жил жилд л. Бид нар чинь анх нь сурагч байхдаа эхлээд л бага ангийн сурагч байхдаа хорон харандаа гэдэг юмаар бичиж байсан. Амандаа үмхэж байгаад л бичихдээр зэрэг чернил шиг гардаг. Аа дараагаар нь үзэг, чернил хэрэглэх болохлээр зэрэг...аа Оросоос л ирдэг байсан байх. 86, шоргоолжин үзэг энэ тэр гээд хэдэн янзын үзэгнүүд ирдэг. Аа тэр үзэгний иш байдаггүй олдодгүй. Тэгэхээр нь бид нар аа хөдөөний хүүхдүүд ялангуяа их тэгдэг байсан. Нөгөө харандааныхаа юуг цуулаад тэрнийхээ завсраар нь үзэгээ шургуулчихаад тэгээд гадуур нь юмаар оёж... аа ороож уячихаад тэгээд хичээлээ бичдэг. Аа тэгээд чернил хэрэглэх болохлээр зэрэг тэр үед чернилын сав гэдэг юм их ховор байсан. Анхан ч одоо тийм төмөр сав нэг хаяа нэг гардаг. Тэрийг хэргэлдэг байсан. Тэр шилэн сав гэдэг юм нилээн сүүлд гарсан юм. Тэр бол их ховорхон. Ер нь аймгийн төвийн нилээн одоо бололцоотой айлын хүүхэд тийм юм хэргэлдэг. Тэгсэн чинь өвөл болохоор зэрэг нөгөө шилэн савтай чернил чинь хага хөлдчих гээд байдаг. Тэгээд нөгөөдөхийгөө бараг л өвөртөлж явна барина. Зарим нь нилээн хөлдчихөөд очно. Очоод гараараа барьж гэсгээж байгаад тэгээд бичдэг тийм л байсан. Тэгээд сүүлдээ яахав, ер нь намайг төгсөх хүртэл бол тэр одоо энэ янз янзын бал тосон бал үзэг энэ тэр чинь гараагүй юм ш дээ. Тэр чинь бүүр намайг оюутан болсон хойно тосон бал гэдэг юм гарч их ховор юм болж их сайхан үзэгнүүд гарч чернил соруулдаг үзэгнүүд ш дээ тийм юм гарч байсан. Тэрнээс биш бид нар чинь юун тэр чернил соруулдаг үзэг энэ тэр мэдэхгүй тийм л юм дүрж байгаад л бичдэг. Аа тэгэхдээ харин сайхан бичих гэж их л боддог байсан. Манай дунд ангийн багш нар хачин сайхан бичдэг улсууд байсан. Ер нь Өмнөговийнхонийг бичгээр нь таньдаг байсандаа нэг хэсэг. Миний үеийнхэн бол бичгээр их сайн байсан. Манай монгол хэлний багш Даваа гэж байсан. Агваандаваа гэж байсан математикийн багш Агваанжамц энэ тэр гээд ёстой хачин гоё бичдэг. Тэгээд одоо бодоход яг тэр шрифтээр бичиж байгаа юм шиг бичдэг ийм л улсууд байсан юм. Тэгээд тэрний бичгийг Өмнөговийн хүүхдүүд их дуурайсан даа. Тэгээд хүмүүс ер нь ажиглах юм бол Өмнөговийн хүүхдүүдийн бичиг ер нь арай өөрдөө. Тэгж л сурч байсан. Аа ном сурах бичгийн хувьд бол сүүлийн үед дунд ангид ороход бол сурах бичигтэй болсоон. Тэгээд хүн болгон сурах бичгээ хэргэлдэг тийм болж байсан. За тэгээд 1959 оны арван сард шигшээд ирсэн юм л даа. Тэгээд ирээд ерөөсөө би эхлээд л шигшээгийн тамирчнаар л ирээд л. Биеийн тамирийн спортын хороо, улсын хороо гэж байсан тэнд л ерөөсөө би тамирчныхаа ажлыг хийж байсан. 2 жил би тамирчны ажил хийсэн. Аа сургуульд бол яахав аравдугаар ангиа төгсөөгүй учраас 10-ийн аттестат авья гэж оройн сургуульд явсан. Тэр бол оройн сургууль гэж хичээллэж байсан. Тэрэнд дандаа томчууд явдаг. Тухайн үедээ одоо арав төгсөж чадаагүй найм төгсөж чадаагүй улсууд боловсролоо ахиулахийн тулд оройн сургуульд явдаг байсан юм. Тэгээд улсын шигшээд анх ирэхэд би чинь хөдөөний ёстой нэг тэр одооны хүүхдүүдийн хэлдгээр хөдөөний хөөсөн мантуу ирж байлаа дөө. Аа намайг явна гэж харин манай эмээ надад нэг пальто авч. Анх тэгж одоо 59 онд би пальто гэдгийг өмсөж үзэж байсан юм. Тэгээд нэг ботиктай. Аа формынхоо палажтай, нэг дан дээлтэй шигшээд, улсын шигшээд ирж байгаа хүүхэд. Тэгээд л одоо дотуур хувцасны хувьд бол өөрсдөө гараар л хийдэг байсан. Тэгээд нэг сонирхолтой юм нь бол одоо хөдөөний хүүхдүүд чинь левчик гэж мэддэггүй байлаа. Тэгээд шигшээд ирэхэд чинь би ерөөсөө ёстой жадайтал барьчихсан майктай ирж байсан. Тэгээд 10 сард ирчихээд бид нар шууд одоо 12 сард бид нар Вьетнам явна гээд. Тэгээд бэлтгэлд Сэлбэд бэлтгэлд гарсан юм. Тэгээд бэлтгэлд гарахад чинь би биеийн тамирын хувцас гэж даалимбан шарваартай дээгүүрээ ноосон цамцтай ийм л хүн анх хөдөөнөөс орж ирж шигшээгийн тамирчин болж байсан юм. Тэгээд би энэ түрүүн хэлсэн 7-р ангиасаа эхлээд би волейболын аймгийнхаа тэмцээнд ордог болсон. Тэгэхэд манай аймгийн биеийн тамирын хорооны дарга Лувсандаш гэж хүн байсан юм. Тэгээд тэр хүн л анхан ерөөсөө волейболын Өмнөговийн баг гэдгийг бий болгож. Тэгээд би чинь одоо гадаа талбай дээр шорттой тэгээл шороон дээр л өнхөрч байж волейбол гэдгийг анх сураад. Тэгээд 1957 оноос 59 онд бол Өмнөговийн нэрийн өмнөөс олон тэмцээнд орсон доо. Тэгээд манай аймгийн, голцуу манай ангийн охидууд байдаг байсан. Томчууд тэр үед одоо ер нь волейболоор хичээллэдэггүй байж. Дандаа хүүхдүүд байсан. Тэгээд манай хүүхдүүд бол ер нь улсад зартай баг. Сайн баг байсан Өмнөговийн охидын баг гэдэг. Тэгээд би багийн ахлагчаар хоёр жил хичээллэж байсан юм. Тэгээд 59 онд анхан залуучууд оюутны анхдугаар их наадам гэдэг юм болсон юм. Тэр оюутны анхдугаар их наадмаар манай Өмнөговийн баг ирж хөдөө аж ахуйн дээд дээр тоглоод. Тэгээд энэ тоглолтон дээр...том тоглоод тэнцээд явсан учраас биеийн тамирын спортын хорооны тэр мэргэжлийн улсууд тэр тэмцээнүүдийг очиж шүүж. Тэгээд ер нь шигшээ баг бүрэлдүүлэх, урьд нь 1957 онд улсын шигшээ баг бүрэлдсэн юм байна лээ. Аа тэрүүн дээрээ шинээр хүн нэмж авах гэж тэмцээнүүд дээр очсон юм байна л даа. Тэгээд тэгэхэд одоо бас яахав тэр улсуудын нүдэнд өртсөн юм байгаа байлгүй дээ. Тэгээд 1959 оны 7 сард тэр тэмцээнд орчихоод 1959 оны 8 сард Дундговь аймагт соёл нийгэмлэгийн аварга гэдэг тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд манай аймаг бас багаараа оролцож нэгдүгээр байр эзлээд. Тэр, тэрүүн дээр биеийн тамир спортын хорооны дарга Цэрэндаш гэдэг хүн очсон байсан. Тэгээл тэр хүн л одоо энэ Өмнөговийн энэ хүүхдийг волейболын шигшээд авнаа гээд, чамайг шигшээд авнаа чи ямар бодолтой байна гэж надтай уулзсан л даа. Тэгээд тэр үед би нарийн учрыг нь сайн мэдээгүй. Тэгээд л одоо хүүхэд юм болохоор инээж хөхөрч байгаад л өнгөрсөн юм шиг байгаа юм. Тэгж байсан чинь...аа тэмцээн дуусаад гэртээ харьчихаад 9 сарын 1-ээс хичээлдээ орчихоод байж байсан чинь биеийн тамирын спортын хорооны даргын тушаал очдог юм. Тэгээд Үүлүүгийн Чулууныг улсын шигшээ багт тамирчнаар авах болсон тул ингээд сургууль хичээлээс нь чөлөөлж явуулаа гэсэн. Тэгээл би биеийн тамирын улсын хорооны тушаал, одоо урилга тийм юм аль алийн нөлөөгөөр л би улсын шигшээд орсон. За тэгээд ирчихээд би чинь оройн сургуульд бага явсандаа. Тэмцээн уралдаан гээд бид нарт ерөөсөө зав олддоггүй байсан. Тэгэхдээ нэг хэдэн хавар нэг хэдэн сар 4, 5 сар яваад. Одоо энэ волейболын улсын шигшээ багийн анхны тамирчин одоо гавьяат Шоовдор бид хоёр нэг гэрт амьдарч байсан. Тэгээд хоёулаа тэр тэр 6-р сургуульд, одоо хуучин 6-р сургуульд орой сургуульд очиж байсан юм. Энэ бол төрийн бодлого байсан. Ер нь оройн сургууль гэдэг бол. Ажил мэргэжилгүй одоо сургуульгүй, боловсролгүй улсууд байлгахгүй гэсэн үндсэн дээр ажилд авахад бас улсуудын, хүний боловсролыг нилээн анхаардаг. Тэрний үндсэн дээр хүн ер нь 10-р анги төгсөхгүй бол болохгүй юм байна, 8-р анги төгсөхгүй юм бол болохгүй юм байна тэгэхгүй бол бид нар цаашаагаа мэргэжлээ дээшлүүлж чадахгүй. Боловсролоо дээшлүүлж чадахгүй юм байна гэдгийг ойлгуулсан энэ төрийн энэ бодлогын үндсэн дээр аа оройн сургууль хичээллэж байсан юм. Тэгээд яахав тэр оройн сургууль бол өдрийн сургуультай ер нь бараг адил дөө. Ер нь нэг их онцын ялгаа байхгүй. Тэгэхдээ арай нэг цаг нь арай цөөн. Орой 6 цагаас 11 хүртэл хичээллэдэг. 5 цаг л хичээллэдэг ийм байсан байгаа юм. Тэгээл хавар шалгалтаа өгөөд 6-р арван жилийн адистат авсан. Багш нар нь бол их сайн улсууд байдаг байсан. Ер нь одоо бас л хүүхдүүдэд яаж мэдлэг өгье гэж байна яг л тэрүүнтэй адил тэр одоо насанд хүрсэн улсуудыг мэргэжилтэй боловсролтой хүн болоход нь их тус дэм болж байсандаа оройн сургуулийн багш нар.

Цэцэгжаргал -

Та сургуульд ер нь юуг голчилж сурсан бэ?

Чулуун -

За

Цэцэгжаргал -

- Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа.

Чулуун -

За, би сурагч байхдаа миний их сонирходог хичээл бол гадаад хэл, аа түүх байсан. За тэгээд спорт бол мэдээжийн хэрэг. За тэгээд спорт бол миний амьдрал болсон. Тэгээд би одоо шигшээд хичээллэж байгаад дараагаар нь би биеийн тамирын дээд төгсөөд. Тэгээд биеийн тамирын багш болсон. Аа тэгээд би ер нь одоо 2004 он хүртэл ер нь спортоо хаяагүй дээ. Одоо голцуу л волейболын тэмцээндээ ордог байсан. Одоо ч бид нар одоо ахмадын шигшээ багийнхан одоо үргэлж байнгын холбоотой. Ингээд бид нар уралдаан тэмцээнүүдэд бас оролцож ингэж явдаг юм. Аа тэрнээс гадна би түүхээ мэдэх юмсан гэж бас их сонирходог. За тэгээд энэ талаараа би бол ер нь түүхийн хичээлийг ер нь овоо мэддэг байсан. Аа газар зүйн юуг их сонирходог байсан. Тэр үед бид нарыг сурч байхад нэг онцлог нь харин нэг газар зүйн одоо тэр зургууд хачин гоё зурагнууд гардаг байсан. Атлас гээд тэр зураг дандаа өнгөтэй. Тийм зураг гардаг байсан. Тэгээд тэрийг бид нар бас их сонирхдог. Тэр үеийн хүүхдүүд бол одоо ер нь дэлхийн газар зүйн байрлал, одоо уул ус гол мөрөн улс орнуудын нэр улс орнуудын хот нийслэлүүдийг одоо ер нь бидний үеийн бараг бүх хүн бат мэднэ дээ. Тийм сургалт бол их сайн ч байсан. Би тэрийг бас их сонирхдог байсан. Энэ хоёр бас надад бас наашаа цаашаа гадагшаа дотогшоо явахад хэл сурах ийм сонирхол энэ 2 бол их нөлөөлсөн л дөө.

Цэцэгжаргал -

Тухайн үед сургууль боловсролыг төрөөс яаж удирдаж байсан юм бэ? Яаж зохион байгуулж байсан юм бол?

Чулуун -

За сургуулийг яахав, ер нь бол багшлах боловсон хүчнээр хангах талаар их анхаарч байсан. Аа материаллаг баазыг бэхжүүлэх талаар их анхаарч байсан. Тийм ч учраас ер нь одоо сүүлийн үеийн сургуулиуд бол хачин сайхан материаллаг баазтай болж байна ш дээ. Анхан бол материаллаг бааз, бас улсын маань хөгжил ерөнхийдөө тийм байсан учраас бас дутуу хөтүү байсан л даа. Гэхдээ энийг...багш нарын идэвх их өндөр байсан. Тийм учраас багш нар дутууг нь их нөхдөг байсан. Ер нь одоо өөрсдөө л хийдэг. Хүүхдүүдийнхээ оролцоотойгоор материаллаг баазаа бэхжүүлэхэд их оролцдог ийм байсан. Ер нь төрийн бодлого бол боловсролын талаар их сайн байсан юм шүү. Тийм ч учраас монгол улс чинь нэг хэсэг ерөөсөө бичиг үсэг мэдэхгүй хүнгүй ийм улс байлаа шүү дээ. Харин одоо сүүлийн үед л энэ чинь 21-р зуун 20-р зуунд чинь л одоо бичиг мэдэхгүй цэргийн залуучууд байна гэж ингэж яриад байна шүү дээ. Энэ бол боловсрол жаахан доголдсонтой холбоотой байх л гэж би боддог юм. Ер нь за тэр үед ер нь сургууль завсардалт их ховор байсан юм шүү. Тэр болгон, хүн болгоны идэвх их өндөр байсан юм. 1960-аад оноос хойш бол ер нь бүх хүний идэвх хүүхэд нь ч аав ээж нь ч ер нь идэвх их өндөртэй. Ер нь одоо хүн заавал 8 жилийн боловсролтой, 10 жилийн боловсролтой болох ёстой гэсэн ийм боловсролын бодлого, улсын бодлого явж байсан. Энэ бодлого хууль байсан учраас энэ хуулийг хүн болгон чандлан биелүүлэх гэж ингэж ер нь бол 8, 10-н жилийн боловсрол бол хачин их эзэмшиж байсан шүү. Сүүлийн үед ер нь бага боловсролтой хүн хөдөө гарахаа байсан юм. Тийм. Ер нь боловсролын талаар бол ер нь их дээшээ гарч байсан үе гэж боддог шүү 70,80-аад он, оныг...

Цэцэгжаргал -

Таныг бага байхад кино, театр жүжиг хэр их тоглодог байсан бэ?.

Чулуун -

За бага байхад тэр ер нь ховор байжээ. Ялангуяа тэр жүжиг мүжигт тэр юманд бол одоо хүүхдүүдийг их оруулдгүй байсан юм. Ер нь томчуудын үзэх ёстой юм тусдаа хүүхдүүдийн тусдаа үзэх юм тусдаа гээд. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол үзэх юм их ховор байлаа даа. Хааяа нэг хүүхдийн юутай кино нэг хаяа гарна. Кинонд бол хааяа нэг, гэхдээ тэрийг цагаар өдрийн цагаар үзүүлнэ 4-6 гийн хооронд үзүүлнэ. Тэрнээс 6-аас хойш болох юм бол хүүхдүүдийг тэр олон нийтийн газраар явуулдаггүй үзвэр үйлчилгээнд оруулдгүй байсан. Тийм ч учраас хүүхдүүдийн хүмүүжил бас тэр хэмжээгээрээ бас өөр байсан байх. Аан зүгээр өөрсдөө харин хүүхдүүд өөрсдөө их тийм жүжигчилсэн тоглолт хийдэг. Өөрсдөө жүжиг найруулж тоглодог сургуулийнхаа нөгөө хүүхдийнхээ хүрээнд. Тийм юм одоо намайг 5-р ангиас хойш сурч байх хугацаанд бол харин тийм юм сургуулиудад их байдаг байсан. Тэр бол аль аль сургуульд байсан. Аан харин зүгээр ер нь нийгмийн идэвхтэй болгох ч байдаг юмуу одоо тэр талаар их олон ажил бол зохиогддог байсан. Монгол одоо шуу...сурагч шуудан ч байдаг юм уу, аа сурагч кино ч гэх ч байдаг юмуу одоо кино механикчийн тийм...өөр өөрсдөө сургууль дээрээ тийм юмнууд их зохион байгуулдаг. Тэрэнд хүүхдүүд их идэвхтэй оролцдог. Тэрнийхээ дагуу өөрсдөө киногоо тавьдаг. Өөрсдөө одоо аа шуудангаа тараадаг ч байдаг юмуу, хүргэдэг гэх мэтээр ерөөсөө өөрсдийнхөө бие даасан ажлуудыг их хийж байсан. За одоо бид нарыг сурагч байхад чинь одоо... 5-д намайг одоо би өөрийнхөө л хэмжээгээр ярина ш дээ. Ер нь одоо 1955, 56 оноос хойш сургуулиудад ер нь тийм секцүүд дугуйлангууд хичээллэдэг болсон. Аа тэгээд дандаа өнөө сурагчынхаа чөлөөт цагийг зөв өнгөрөөхийн тулд тэр одоо би түрүүн хэлсэн тэр сурагч шуудан, аа кино механикчийн курс гэх мэтийн тэгээд урлагын дууны дугуйлан, бүжгийн дугуйлан, жүжгийн дугуйлангууд хичээллэдэг. Аа спортоор бол одоо гимнастик, хөнгөн атлетик, волейбол, сагс гээд төрөлжөөд. 1956-57 оноос хойш бол ер нь нилээн сургалт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх талаар их тийм цэгцтэй арга хэмжээ авсны үндсэн дээр хүүхдүүд тийм юманд их өргөн оролцдог болсон. Тийм ч учраас хүүхдүүд тэгээд нэг дэмий тэнэх, чөлөө завгүй одоо чөлөөтэй байж цаг өнгөрөөх гэж их зовохгүй тийм байдаг байсан юм. Тэгээд ном их уншдаг. Номын сан бол одоо ер нь хүүхдэд нээлттэй. Бүх номын сангууд одоо хөдөө чинь сургуульд номын сан байдаггүй байсан юм. Аймгийн номын сан л ганцхан номын сантай. Тэгээд тэр ер нь байнгын хүнтэй байдаг. Тэгээл хүүхдүүд чинь бүр л жоохноосоо Али баба ба түүний нөхөд гэдэг чинь аягүй жижигхэн тэр алганд багтахаар дөрвөлжин жижигхэн ном анхан хэвлэгдээд л гараад ирсэн. Тэгээд хүүхдүүд чинь тийм юм их уншина. Тэгээл одоо тэргүүний уншигч ч байдаг юмуу, Нацагдорж тэмдэгтэн энэ тэр гээд хүүхдүүдийн унших юуг одоо цааш нь хөгжүүлэхийн тулд...аа онц сурлагатан энээ тэрээ гээд элдэв дэдийн тийм бас хүүхдүүдийг урамшуулсан бас тийм хөөрхөн шагналууд тэгээд эвлэлийн байгууллагын шугамаар их гарч ирсэн. Тэгээд тэрэнд хүүхдүүд бас их урамшиж бас их юм хийдэг байсан. Тэгээд олон янзын дугуйлангууд их хичээллэж байсан даа. Ер нь манай ангийнхний үеэс л 1956-57 оноос л эхэлсэн учраас тэр үеийн одоо одоо үеийн бидний тамирчид бол тэр л үеэс төрсөн. За баатарчууд гэдэг сүүлд гарсан юмаа. Намайг байхад бол ерөөсөө 4-р ангиас пионерт элсүүлж байсан. Тэгэхдээ бас хэмжүүртэй. Сурлага сахилгаар сайн аан тэгээд одоо урлаг, спорт байдаг юмуу ер нь одоо нийгмийн идэвхтэй тийм хүүхэд пионерт элсдэг байсан. 15, 16 хүрээд ирэхлээр зэрэг мөн тийм хүүхдүүдийг пионероос эвлэлд элсүүлдэг байсан. Тэрнээс зүгээр нэг хүүхдийг элсүүлдэггүй. Тэр шалгуурууд их өндөр байсан. Тэр пионерт элссэн, эвлэлд элссэн хүн бол ер нь нилээн тэргүүний хүүхдүүд элсдэг тийм байсан. Тэгээд энэ пионерийн байгууллага, эвлэлийн байгууллагууд бол бас хамт олныг их сайн хүмүүжүүлсэн. Хамт олны дунд, аа хамт олноос хамт олныг хүмүүжүүлэх ажилд бол одоо бас хүүхдүүдийг их сургаж байсан. Энэ бол бас л одоо намаас одоо тэр үеийн тухайн үеийн МАХН-с залуу үе, хойч үеээ бэлтгэх ийм бэлтгэл болж байсан байх. Энэ бол намын бодлого, улсын бодлого байсан.

Цэцэгжаргал -

-Тухайн үед та театрт очиж кино үздэг байсан уу? Хамгийн дуртай кино жүжиг чинь юу байсан бэ?

Чулуун -

За хүүхэд байхад чинь кино их ховор үзнэ дээ. Хамгийн анх бид нарын үед нэг Хятадын нэг буурал үст охин гээд нэг кино гарч байсан. Тэрний тэр буурал үст охин гэдэг нь бол зайлуул нэг ядуу айлын охин байсан юм л даа. Тэгээл ерөөсөө аягүй царайлаг, тийм гоё дуулдаг охин байсан. Тэгээд тэр охиныг л их өрөвддөг. Тэрнийг бас дуурайх гэж бас боддог л байж дээ. Тэрний дууг нь хүртэл сурсан киноноос нь үзээд. Дахин дахин үздэг киног нь. Тэгээд дууг нь сурчихсан энэ тэр л байдаг байсан юм. Одоо тэгээд яахав оюутан болсон хойно бол яах вэ энэ оросын кинонуудыг их олон үздэг байсан. Аа сайхан, сайхан жүжигчдийг бол сонирхдог, зургийг мургийг нь цуглуулдаг тийм л байсан л даа. Ер нь тэр үеийн хүүхдүүдийн л ерөөсөө одоо моод юм уу, тийм л байж дээ.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн тэр кино, жүжиг хүүхдүүдийн хүмүүжилд яаж нөлөөлдөг байсан бэ?

Чулуун -

Тэр үеийн кинонууд бол одоо бас тухайн үеийн шалгуураар авч ирж үзүүлдэг байсан учраас хүнд хүмүүжлийн талаас нь их нөлөөлдөг байсан. Тэрнээс биш одоо нэг...одооны энэ гарч байгаа олон янзын кинонууд чинь хүүхдэд буруу талын хүмүүжил өөрөөр хэлбэл одоо зодоон цохион байна уу, ааш араншингийн хувьд их харгис хэрцгий тийм байхааргүй. Дандаа хүнийг өрөвдөж хайрлах талаас нь тийм юмнуудыг их голлож гаргадаг тэр кинонууд байсан юм шиг байна л даа. Тэрнээс биш тэр үед бас тийм дандаа тийм сайхан кино байсан ч юмуу үгүй ч юмуу би бас сайн мэдэхгүй л юм. Гэхдээ л одоо ер нь хүн хүнээ яаж хайрлах уу, хүн хүндээ яаж туслах уу. Аан ер нь ядуус гэж одоо ямар хүн юм, тэрийг яаж өөд нь татах вэ. Аа хэрвээ чи мэдлэгтэй чадвартай хүн байх юм бол тэр хүний зан чанар төрлөх араншин ямар байх ёстой юм гэдгийг бид нар тэр киноноос л олж, янз янзын киноноос л олж үздэг байсан. За яахав дээ бид нарыг тэр үеийн хүүхдүүдийн одоо нилээн дуртай кино байсан бол нөгөө...хэн...Чапаев байсан юм. Тэгээд хүүхдүүд бол Чапаевийг их дуурайдаг байсан байхаа /инээв/. За тэгээд бид нарын үед бас нилээн сүүлийн үед үзэж байсан Тогоруун цувааны одоо гол дүрийг бүтээсэн... аа хэн билээ...нэг гоё жүжигчин байсан юм аа. Тэрийг одоо охидууд нь бас их дуурайх гэж боддог байсан тийм үе л байлаа даа. Тэгээд ном их уншина. Номноос Овдыг их уншдаг хүүхдүүд. Овд гэж одоо хүүхдүүд аягүй бол одоо мэдэхгүй, тэр Овд гэж юу юм. Тэгсэн тэр Овд бол бас л одоо ядуу гаралтай л хувьсгалын төлөө ганцаараа тэмцсэн. Даанч тэмцлийнх нь арга нь тэр үед буруу байж одоо бид нарын бодлоор бол. Ганцаараа тэмцэж байсан тийм алдартай тэмцэгч залуугийн тухай ном байдаг байсан. Тэрийг бас их уншдаг, сонирходог байсан. Миний хувьд бол сонирхдог номнууд их олон байсан л даа. Тэгээд их олон ном уншсан. Тэгээд түүхийн талаар бол би одоо Чингис хаан, Батхааныг бол би 5-р ангиасаа эхлээл уншдаг. Уншихдаа бол нөгөөдхийгөө 11 хүртэл гэрэл асдаг хөдөө чинь, аймгийн төв дээр ш дээ. Тэрнээс хойш харанхуй болчихно. Тэгэхлээр зэрэг орондоо орчихож байгаад хөшигнийхөө цаана лаа асаагаад уншина. Заримдаа түймэр тавьчих гээд байдаг тийм л байж. Тэгээд түүхээс одоо тэрийг үзэж байж тэр Чингис хааны одоо хатан Бөртэ Үжин гэж байна. Хэн Бат хааны Елдус гэж одоо их тийм сайхан хатан байсан байна. Энэ энэ тэрийг их сайхан хүн байна гэж их боддог, сонирходог. Аа бас зан чанарыг нь дуурайхсан гэж боддог тийм л үе байсан л даа. Хүүхдүүд бол, хүүхэд болгон тийм бодолтой ер нь уншсан юмаа их дуурайх гэдэг тийм л байсан.

Цэцэгжаргал -

Та ер нь гадаадад сурч байсан уу?

Чулуун -

Үгүй. Би зүгээр л тэмцээнээр л гадагшаа явж байсан. Тэрнээс биш сурч байгаагүй.

Цэцэгжаргал -

Тэгвэл таны биеийн тамирийн сургуульд сурч байсан үеийн оюутан залуучуудын талаар, их дээд сургуулиудын талаар ярьж өгөхгүй юу?

Чулуун -

Аа оюутан байх үед бол одоо ер нь дандаа л хамт олныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүүхдүүд их ордог байсан юм. Тэгээд манай ангид бол шигшээгийн, хөнгөний шигшээгийн хүүхдүүд голдуу байлаа. Аа тэд нар бол ер нь мэргэжлээрээ ингээд мэрэгшчихсэн хүүхдүүд байдаг учраас уралдаан тэмцээнд их оролцоно. Тэгээд гадагшаа, дотогшоо их явдаг учраас бас тэр гадны соёлыг их авч байсан тийм хүүхдүүд их байдаг байсан. Тэгээд их хачин эвсэг хамт олон байлаа. Тэгээд ер нь тэр үеийн оюутнууд бас их даруу байж. Юун одоо тэр л баар маар тэр үед чинь байдаг ч үгүй. Бид нарын очдог газар бол одоо бүжигт их явдаг. Тэр үеийн хүүхдүүд их бүжиглэдэг. Нийтийн бүжиг гэж тэгдэг байсан юм даа. Тэгээд их бүжиглэдэг. Аа харин нэг л гэм нь одоо хөдөө аж ахуйн дээд хүртэл явган яваад бүжиглэдэг. Залуучуудын одоо энэ драмын театр байсан хуучин одоо байгаа. Энэ театр чинь залуучуудын соёлын ордон гэж байсан юм. Тэрэн дээр бүжиглэдэг. Барилгачдын соёлын ордон гэдэг дээр бүжиглэдэг. Аа офицеруудийн ордонд очиж бүжиглэдэг. Нэг Элдэв-очир гэж кино театр байсан. Одоо энэ хөрөнгийн бирж чинь Элдэв-очир гэж кино театр байсан юм. Тэнд бүжиг явдаг, дагшаа хөгжимтэй бүжиг. Нэг ийм таван газар очиж бүжиглэдэг ер нь залуучууд. Тэгээл тараал тал тал тийшээ явдаг. Айх аюул байдаггүй байж дээ ёстой. Тэгээл хөдөө аж ахуйгаас чинь бүжиг тарчихаад л 11 өнгөрөөгөөл явган алхаал ирэхэд тэрэнд ер нь ... нэг хоёр охин хамт явж байсан ч тэрнийг хүн айлгах юм байдаггүй тийм сайхан байж. Аа кино болох дээр зэрэг бид нар бас Элдэвт кино үзнэ. Ленинд кино үзнэ. Ленин театр гээд Ленин клуб гэж байсан даа. Одоо Петрбург, тиймээ Санкт-петрбург тэнд кино үздэг. Ардад кино үздэг. Ийм гурван газар кинотой. Тэгээл тэнд очиж үзнэ. Аа тэнд юм гарна гэнээ тэгээл бие биендээ хэлж байгаад л бөөнөөрөө очиж үзнэ. Тэгээл дараагаар нь киногоо ярина уу болохоос биш гараад нөгөө уудаг архи гэж тэр үед байсангүй. Ямар ч хүн архи уудаггүй байлаа ш дээ тэр үед чинь. Тийм л байсан юм даа. Тэгээд тэр үзсэн юмнаасаа л одоо эерэгийг нь авах гэж л одоо залуучууд хоорондоо их ярьдаг. Тэр нь тийм байна, энэ нь ийм байна энийг ингэчих юмсан тэрийг тэгчих юмсан гэж ярьдаг ийм л хүүхдүүд байсан даа. За тэр үед чинь сургууль цөөхөн байсан юм чинь. Тэгээд Монгол улсын их сургууль байлаа, Багшийн дээд сургууль байлаа, Хөдөө аж ахуйн дээд сургууль байлаа. Ер нь л ийм гуравхан том сургууль байсан. Тэгээд оюутнууд энэ гуравт л сурдаг. Аа тэгээд оюутнууд бол ер нь одоо сурах мэдэхийн төлөө их зүтгэдэг байсан. Багшийн дээд бол одоо бүх төрлүүдээр бараг багш нарыг бэлтгэдэг. Монгол хэл, математик, шугам зураг, дуу хөгжим аа түүх-нийгэм, газарзүй, биеийн тамир гээд мэргэжилтэн бэлтгэдэг. Их сургууль бол одоо тэр анагаах манагаах чинь тэр үед байгаагүй юм чинь тэр чиглэлээрээ голлож байдаг байсан. Тэгээд харин бид нарыг төгсдгийн...одоо оюутан болдог жил харин эдийн засгийн дээд сургууль гэж одоо энэ ШУТИС байгаа тэнд анх эдийн засгийн дээд сургууль гэж байгуулагдсан юм. Ер нь шинээр нэмэгдэж байгаа улсын сургуулиуд ийм л сургуулиуд байсан. Энд л одоо оюутнууд төвлөрч байсан дөө. За бараг бие биенээ мэднэ. Тэгээд тэмцээн уралдаан болохоор цөөхөн газрын хооронд явдаг учраас энэ тэдний баг, энэ тэдний баг гээд ингэж яадаг тийм л байсан. Хуваарьлалтын систем гэж байсан. Байхдаа ер нь 10 төгсөөгүй хүүхэд голцуу дандаа дээд мэргэжилтэй. Тэнд бол ...ер нь одоо сургуульд орох бололцоо бол хүн болгонд байсан. Тийм ч учраас нэг энгийн...одоо манай ангид гэхэд 31 хүүхэд төгссөн. 31-үүлээ дээд боловсролтой. Тэрнээс 9 нь гадаадад сурч байсан. Хуваарь маш их ирдэг. Чадаж байдаг л юм бол сурдаг. Аа гэхдээ мэргэжил, мэргэжлээрээ нэг 2-3 шалгалт авдаг. Тэгээд тэр шалгалтыг...одоо тэр үеийн сурагчид бол маш боловсролын хувь бас их дажгүй байсан учраас ер нь тэнцдэггүй байсан тийм юм ховор байж. За тэнцэхээ байсан нэгнүүд нь нэгээс нөгөөрүү нь дамжчихдаг тийм тийм л байсан. Тэрнээс ер нь одоо боловсорлын талаар их юутай байсан шүү, их бололцоотой байсан. Тийм учраас бидний үеийнхэн бол голцуу л тийм мэргэжилтэй, ийм мэргэжилтэй тийм дээд сургууль төгссөн гэж байгаа ш дээ. Тийм.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?

Чулуун -

Ер нь миний амьдралд өөрчлөлт эргэлт оруулсан юм бол спорт л байгаа. Волейбол байгаа. Би арван жилийн жирийн сурагч байсан. Аа тэгээд яахав би бол харин сурлагаар сайн байсан. Ямар сайндаа намайг шигшээд явах гээд манай сургуулийн захирал, боловсорлын хэлтсийн дарга, манай ангийн багш нар гуйдаг байсан. Үгүй ээ чи одоо манай сургуулийн номер нэг хүүхэд. Чи гадаадад хуваарьтай. Бэлхэн чиний хуваарь бол бэлхэн байх ёстой. Тэгэхлээр зэрэг чи энэ шигшээд яваад яах юм бэ. Энэ чинь тэгээд л спортоор хөөгөөл тэгээд л спортын л хүн болно чи. Тэрнээс биш чи энүүнээс илүү мэргэжил эзэмших ёстой. Чамайг явуулахгүй гэсэн. Тэгээд би өөрийн сонирхлоор л тэр болгоныг хаячихаад хүрээд ирсэн. Тэгээд яахав би ер нь биеийн тамирын, волейбол миний амьдралыг өөрчлөөд л би гадаад оронд явж үзлээ одоо зөндөө. Азид ч явлаа, европд ч явлаа одоо дэлхийн тэмцээн, ер нь том тэмцээнүүдэд ч оролцож байлаа. Аа тэгээд бид, би биеийн тамирын багш болсноороо мөн л одоо хүүхдүүдийг эрүүл саруул байлгах энэ замд нь би хөтөлж байгаадаа бас их баярладаг. Аа би биеийн тамирын багш болоод дандаа волейболчин бэлтгэж чадахгүй ш дээ мэдээж хэрэг. Аа харин миний зааж байгаа сурагч эрүүл байх ёстой. Ирээдүйн эрүүл иргэдийг бие бялдарыг нь чийрэгжүүлэх энэ тал дээр би ажиллаж байгаадаа бас их баярлаж байсан. За надад үзүүлсэн хувь нэмэр гэх юм бол би бас ерөнхийдөө бие бялдар маань эрүүл саруул. Ер нь одоо харьцангуй ер нь өвчин хэлдэггүй. Аа тэгэхдээ яахав хөгшин насны юугаар бол бас муудах юм байна л даа. Гэхдээ өөдрөг, өөдрөг сэтгэлтэй болгож намайг ер нь болгосон шүү. Би ер нь одоо өөрийгөөн би одоо хөгширчихсөн. Одоо би ч өнгөрлөө гэж нэг их бодож байсан удаа байхгүй. Би энийг болгоно, энийгээ чадна л гэж боддог. Одоо тэр байтугай би багшлах юм бол би чадна. Би, за яахав хөгшчүүлийг... үеийнхээ хөгшчүүлтэй адилхан гүйх байх. Гэхдээ би ерөөсөө одоо би энийг чадахгүй дээ би хөгшин хүн гэсэн тийм нэг сэтгэлээр унах юм надад байдаггүй. Тийм, тэгээд миний сэтгэл санаанд бол их өөдрөг юу байсан. Юу л байсан байх гэж боддог юм. Бие бялдарын эрүүл мэндэд нөлөөлсөн, сэтгэл санаанд нөлөөлсөн. Ц.Цэцэгжаргал -Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл юу вэ? Ү.Чулуун – За ер нь ёстой тэрийг би хэлж мэдэхгүй юм байна аа. Харахад бол жирийн л нэг эмээ байгаа биз дээ, онцгой юм байхгүй ээ. За тэгий тэгий. За яахав дээ онцлог юм гэхлээр зэрэг яахав ерөнхий тэрний за тэгээд бас түрүүний хэлсэн миний өөдрөг сэтгэл байна. Аа тэгэхдээ бас зохих хэмжээгээр хөнгөн шалмаг энэ байдал маань бас надад хадгалагдаж үлдсэн. Энэ нь одоо үеийнхнээсээ арай нэг өөр байгаа болуу гэж би бодож байна. Аа тэгээд өдий насанд би чинь одоо дал хүрч байна. Өдий насанд бол би волейбол тоглоно. Энэ маань миний онцлог байх байх. Аа түүнээс гадна би урлагт их сонирхолтой. Багаасаа би дуулж байсан. Тэгээд багшийн дээдэд оюутан байсан...төгсөх жил маань намайг одоо юунд, Болгарт консерваторт яв гэсэн байхгүй юу шалгуулаад. Тэгсэн чинь тэр үед нь аа би бас одоо явж чадахгүй ээ. Би одоо өчнөөн олон жил сурчихлаа. Одоо тэгээд дахиад дөрөв таван жил болох юм байна. Ер нь тэгээд би чадахгүй юм байнаа гээд ингээд яваагүй. Тэрийгээ би их юм алдчихсан гэж бодоод байгаа юм. Хэрвээ тэр, би бас урлагтай тийм бас хувь заяагаа холбосон бол бас л өөдрөг л байсан байх. Гэхдээ би хэзээ ч ер нь сэтгэлээр унаж байгаагүй.

Цэцэгжаргал -

Таны бага нас бусад хүүдүүдийнхээс юугаараа ялгаатай байсан бэ?

Чулуун -

Миний бага нас ер нь бусдын... аас нэг их ялгараад байх юм байхгүй дээ. Тэгэхдээ яахав хөдөөний хүүхдийг бодвол би долоон настай аймгийн төвд ирж аймгийн төвийн хүүхэд л болсон. Тэр нь л арай өөр байсан байх. Тэгэхдээ яахав аймгийн төвд ирэхлээр мэдээж хэрэг хөдөөний хүүхдүүдийг бодвол бас мэдээлэл арай өөр байх байх. Тоглодог тоглоом нь хүртэл арай л өөр байх байх л даа. Тэрүүгээрээ л арай өөр онцлог байх тэрнээс өөр онц юм байхгүй.

Цэцэгжаргал -

Таны бага байх үеийн хүүхэд эцэг эхийн хоорондын харьцаа ер нь ямархуу байсан бэ?

Чулуун -

За, үгүй одоо бид нарийн үеийнхэн чинь ер нь одоо аав ээж л юм ярьвал ярина, сонсгоно. Тэрнээс биш одоо хүний урдуур орж юм ярьж болдоггүй. Аа илүү дутуу хэрэгт дурлаж болдоггүй. Аа тэгэхдээ аав ээж нар бол дандаа л одоо хүүхдийг юм сургах, амьдралд сургах, юм хийж сургах аа хүнийг хүндэлж сургах, яаж одоо үнэнч шудрага байхав гэдэг дээр л дандаа тэгж бид нарыг дагуулаад, харуулаад тэгж хүмүүжүүлдэг байсан учраас бид нар тэрийг нэг их шалаад байх шаардлага ч байдаггүй байсан. Тэгээд л байнга л аав ээжтэйгээ, одоо ээжтэйгээ би бол эмээтэйгээ л байнга хамт байж байдаг учраас ерөөсөө тэгээд нэг илүү дутуу одоо энийг ингэвэл яадаг юм бол, энийг ингэвэл яадаг юм бол гэсэн бас тийм одоо гадуур сонирхол хүүхдүүдэд тэр үед төрөх тийм юм байгаагүй. Орчин нөлөөлж л байж л дээ ерөөсөө. Тийм. Орчин маань жижигхэн юм чинь. Ерөөсөө л гэрийн орчин, аа хөдөө байхад бол хэдэн мал тэр хавийн айл, тэр хавийнхаа уул овоо ус өөр юм байхгүй. Тэгэхлээр зэрэг нэг их илүү юм шалаад байх юм байхгүй. Аймгийн төв дээр ирэхэд бол яахав хавь ойрын хүүхдүүд тийм байна, хавь ойрын улсууд ийм байна гэдгийг ганц хоёр юм мэднэ үү гэхээс биш тийм тийм албан газрууд тийм ажил эрхэлдэг юм байна гэдгийг мэдэхээс өөр нарийн юм ерөөсөө тийм юм байхгүй. Аав ээжүүдийн л юу гэж хэлсэн байнав тэрийг л бид нар тогтоож авдаг л үүрэгтэй байж дээ ерөөсөө, тийм.

Цэцэгжаргал -

Хөдөө нутагт таныг бага сургууль, дунд сургуульд сурч байхад дотуур байртай сургуульд амьдрах хүүхдүүдэд ямархуу байсан бол?

Чулуун -

Байраар дамжиж сурч байгаа хүүхдүүд бол хамт олонтой амьдарч, хамт олны дунд амьдарч сурч байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт тэсвэр хатуужил сурч байсан. Тэд нар чинь аав ээжээсээ хол газар, хүний газар нэг хэсэг л хүүхдүүдтэй хамт ирээд сурчихдаг. Тэр үеийн хүүхэд бид нарын чинь хувцас ерөөсөө л монгол дээл байлаа. Хөвгүүд нь цэнхэр дээл, охидууд нь ногоон дээлтэй байсан. Аа их гоё бол охидууд нь ногоон дээлээ хошмоглоод эмжээд, хормойг нь хүртэл эмжээд ингээд хормойг нь тойруулаад эмжчихсэн тийм дээлтэй хүүхэд их гоё хүүхэд байдаг байсан. Тэгээл одоо ер нь тийм л хувцастайгаа л дотуур байранд амьдрана. Тэгээл хүүхдүүдтэйгээ нийлээд тоглохдоо тоглоол. Хичээлээ хийхдээ хийгээд л. Мөн л яг л одоо тэр үеийн сургуулийн дотуур байр ерөнхийдөө хагас цэргийн зохион байгуулалттай байсан байх, тийм. Өглөө зэрэг босгоно, орой зэрэг унтуулна, хоолонд зэрэг орно тэгээд хичээлээ тухайн цагт давтуулна. Хичээлдээ тухай аа...тодорхой цагтаа явна, аа ирээд соёл хүмүүжлийн одоо энэ ажил 1956, 57 оноос хойш бол тэрэндээ явна. Тэрнээс илүү цаашаа явсан байвал хайчсан бэ, ийсэн бэ бас бүртгэнэ, тооцно. Байрын багштай тийм байсан л даа. Аа за тийм юм байна аа, байна. Хүүхдүүд зарим нь сургууль хичээлээс шантарчих байдаг юм уу, одоо хүүхэдтэй байранд амьдрахдаа хэцүү байдаг юм уу гэр орноо санаад энэ тэр оргох юм их байсан хүүхдүүдийн дунд. Ялангуяа хөдөө гэртэй хүүхдүүд бол оргоол зарим нь одоо энд тэнд нуугдаад л араас нь одоо өнөө багш нар нь хөөцөлдөөд л. Хэрвээ тэр хүүхэд оргуулаад ямар нэгэн юм гэмтсэн байвал багш нар л хариуцлага хүлээдэг. Тэр сургуулийн удирдлага хариуцлага хүлээдэг. Ээж аав ерөөсөө хариуцлага хүлээдэггүй байлаа ш дээ. Тийм учраас аав, ээжүүд нь оргоод ир гэдэг байсан байгаа юм. Тэгээд л яахав дээ одоо нөгөө хүүхдүүд чинь одоо гэр олноо санасан юм чинь оргоод л явна хүйтэн, нойтонд явна. Даарч хөрнө, хөл гараа хайруулна тийм юм байсан л даа. Үхэж байсан тохиолдол ч байсан л байх. Тэгээл тэрний хариуцлагыг л багш нар хүлээгээд л шоронд орно. Аа багш нарт бол маш өндөр хариуцлага өгдөг байсан юм, хүлээлгэдэг байсан юм. Тэгээд тийм хүүхдүүд байсаан, байсан. Мянга есөн зуун дөчөөд оны үеэс, үед бол сургуулиуд анх байгуулагдаж байгаа ийм үед аа аав ээж нар хоол хүнсийг нь түлээ түлшийг нь бэлддэг байсан байна. Аа сургуулиас бол аа орон байрийг нь тэр одоо хөгжил гудас, даавуу шаавууг нь бэлддэг, хичээлийн хэрэглэлийг нь бэлддэг. Аа бусад юмыг бол аав ээж нар бэлддэг байсан. Аа сүүлд тавиад оноос хойш бол тийм юм байхгүй ерөөсөө бүгдийг улс даадаг болсон. Ерөөсөө тэр хоол унд, түлээ түлшийг бол тэр сургууль мургуульд өгдөгөө больсон ш дээ. Төр бол ерөөсөө маш их ачаа үүрч байсан шүү тэр үед бол. Тэгээд л бүх юмыг л төрөөс тавиад болгоод өгчихдөг. Тэгээд л нөгөө одоо хугацаатай цагаан хэрэглэл, хөнжил мөнжил нь хугацаатай тэр хугацаандаа актлаад сольчихдог. Тэрийг улс даадаг тийм байсан.

Цэцэгжаргал -

Социализмын үед ер нь одоо гэр бүлийн байдал яаж өөрчлөгдсөн бэ өмнөх үеэсээ?

Чулуун -

Социализмын үед бол нэг шинээр өөрчлөгдсөн юм бол байхгүй. Ер нь харин гэр бүлийн харьцаа гэдэг бол ер нь хамгийн нандин харьцаа, хамгийн тогтвортой харьцаа байсан. Ер нь гэр бүл салж сарнисан юм уу, аа эсвэл одоо одооны манай залуучуудын ярьж байгаагаар одоо нууц амраг энэ тэр гэж тийм бол тэр үед байгаагүй. Тийм юм, хэрвээ тийм юмтай байсан хүн бол тэр ажилгүй болдог байсан. Энэ тал дээр бол маш том чанга одоо хариуцлага хүлээдэг. Тэгээд ч гэр бүл гэдэг юм хачин тогтвортой. Аа гэр бүл доторх хүмүүсийн харилцаа, хүмүүжил ер нь их тийм тогтвортой, эерэг сайхан байдаг байсан шүү. Ер нь тэгж, ингэж тэрийгээ тэгж дарамтлана энээ тэрээ байхгүй. Ер нь одоо монголчуудийн дээр үеийн гэр бүлийн уламжлал бол ер нь эхнэр нь нөхрөө хүндэлдэг. Аа ер нь тэгээд л одоо нөхрийг ямар байна уу гэр орон тийм байх гэсэн ийм бодолтой байдаг байсан. Тийм ч учраас социализмын үед чинь нөхөр нь хаана ямар ажил хийж байнав эхнэр нь дагаад явж байдаг. Тэр одоо хичнээн одоо өөрөө мэргэжилтэй байлаа ч гэсэн дагаад л одоо тэнд очоод л ажилгүй ч бай ажилтай ч бай ингээд явж байдаг. Гэхдээ энд тэнд томилогдож очсон гэр бүлүүдийг бол заавал ажилтай болгодог. Заавал орон сууцтай болгодог ингэж одоо төрөөөс бас их харж үзэж байсан шүү. Гэр бүлийн харьцаа гэдэг юм бол ер нь социализмын үед ер нь их их аятайхан хэрэг байсан даа. Тэр бүр уламжилж ирсэн хүмүүжил нөлөөлж байсан. Монголчууд чинь ер нь дээр үеэсээ л ер нь тэр байтугай нөхрөө чи гэж хэлдэггүй байсан ш дээ. Авгайгаа чи гэж хэлдэггүй дандаа та гэж, бие биенээ та гэж дууддаг. Хичнээн чиг одоо үе чацуу хүн байсан ч та гэж байдаг. Энэ уламжлал бол ерөөсөө бүр аа тэр социализмын үед одоо яг дамжаад ирсэн. Тэгэхдээ яахав социализмын үед харин нэг хасагдсан юм нь та гэдгээ бараг больсон байх. Чи гэдэг бас, бас нэг жаахан бүдүүлэг талруугаа болсон юм шиг байгаа юм шүү тэр үед. Тэрнээс биш бие биенийгээ хачин их хүндэлдэг, нэг нэгнийгээ дэмждэг халамжилдаг тусалдаг тийм байсан.

Цэцэгжаргал -

Төрөөс гэр бүлийг хөхүүлэн дэмжих талаар ямар бодлого баримталдаг байсан юм бол?

Чулуун -

Төрөөс гэр бүлийг, талаар юу юмдаа. Аа одоо тийм... аа гэр бүл тогтворгүй тийм хүн бол одоо төрийн шагналд тодорхойлогддоггүй, алба тушаал ахидаггүй ер нь жаахан нэр муутай тийм байлаа шүү. Тэр бол төрийн бодлого л байсан, тийн. Төрийг одоо гэр бүлийг бөх бат байлгах ийм бодлого байсан байх гэж боддог юм. Ер нь гэр бүлдээ л одоо үнэн ч шудрага одоо гэр оронтойгоо сайн сайхан байх нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо хоёр тийшээ ажилд яваад байдаг байсан учраас бие биенийхээ сайхан муухай, сайн мууг бас нэг их наад яадгүй байсан байх. Гуравдугаарт гэр бүл болоход бас бие биенээ зохих хэмжээгээр одоо хөдөөнийхөн бол ерөөсөө удмыг нь харж судалж байж тэгээд хүүхдүүдээ танилцуулж байж дараагаар нь одоо гэр бүл болгодог байсан. Энэ бас бөх бат байхад нөлөөлж байсан байх. Тэр удам харна. Төөрөг харна гэдэг юм бол их хэрэгтэй юм байсан байна. Тэгээд дунд үе 1970,80-аад, 1960, 70-аад оны үеэс тэр төөрөг гэдэг юмыг мэдэхээ болиод нөгөө шашин ном мухар сүсэг гээд хаячихсан. Тэгээд мэдэхгүйгээр одоо энд тэнд явж байгаад нэг хэсэг суусан улсууд байдаг л даа. Тэглээ ч гэсэн л нөгөө гэр бүлийн харилцаа тийм байх ёстой гэдэг юм яс маханд нь шингэсэн учраас гэр бүл салах сарьних аа одоо тийм элдэв дээдийн тэр хамтран амьдрагч гэдэг үгийг бол огт мэддэггүй тийм л үе байсан шүү. Нарийн халамж байгаагүй. Тэгэхдээ шинэ гэр бүлүүдийг албан газрууд нь тусалж дэмждэг, орох оронтой болгодог байсан шүү. Орох орон, орон сууцтай бол болгодог байсан. Аа зүгээр тэгж их мөнгө төгрөгөөр нээх тэтгээд наана уу, цаана уу болоод байсан юм бол би мэдэхгүй. Гэхдээ тэр юуны байгууллага, албан газ... аа албаныхаа шугамаар заавал тийм юм байсан.

Цэцэгжаргал -

Социализмын үед баримталж байсан гэр бүлийн талаарх бодлого яаж өөрчлөгдөж ирсэн бэ?

Чулуун -

Одоо манайхан ардчилал гэдгийг буруу ойлгоод бүх юм ардчилалтай бүх юм эрх чөлөөтэй гэж ойлгочихоод гэр бүлд хүртэл одоо эрх чөлөө гэдэг юм орж ирчихээд, ардчилал гэдэг юм орж ирчихээд одоо эр хүн гэж тэр дандаа хүндлэгдэж байх ёстой биш би эр хүнтэй эн чацуу гэсэн хүүхнүүдийн бодол бас давхар орж ирчихээд тэрийгээ буруу үед ашиглаад тэгээд одоо гэр бүл одоо тийм нэг хэврэг болоод байна нэгдүгээрт. Хоёдугаарт хүний ухамсар гэдэг юм одоо тэр нууц амрагийг зөв үү байх ёстой, байх ёсгүй энэ тэр гэнэ. 2 эхнэртэй байх ёстой, байх ёсгүй хууль хүртэл батлах гээд л элдэв дээдийн ийм бас сөрөг юмнууд гадны тийм сөрөг сонин юм орж ирсэн учраас манай хүмүүсийн ухамсарт бас нэг тийм ...аа төлөвшчихөөд байх шиг байна л даа. Тийм учраас орчин үеийн залуучуудын гэр бүл бас зарим нь тийм бөх бат биш байна. Энэ бол одоо бид нарын үеийнхэнд бол их эмзэглэх л юмны нэг дээ. Гэр бүл бөх бат биш байна гэдэг бол эцсийн эцэст бид нарын ирээдүй болсон үр хүүхдийн хүмүүжил, ажил амьдрал, оюун санаанд их сөргөөр нөлөөлж байгаа. Энүүнд л одоо хүн болгон санаа зовох хэрэгтэй гэж л би боддог ш дээ.

Цэцэгжаргал -

Тухайн үед төрөөс авч хэрэгжүүлж байсан бодлогуудыг хүмүүс ер нь яаж хүлээж авдаг байсан бэ?

Чулуун -

Ер нь бодлогыг бол дэмждэг байсан. Яахав зүгээр болохгүй нэг нь салдаг л байсан биз. Тийн, тун болохгүй бол тэр одоо гэр орон, ах дүү төрөл садантайгаа ярилцаад ч юмуу. Аа тэр үеийн улсууд бол салж сарнихдаа бол тэгж ер нь ёстой хэрүүл уруул хийдэггүй тийм учраа ололцоно улсууд бол. Эв найртай салдаг тэгээд учир зүйгээ олдог тийм байсан байх, тийм. Мэдэхгүй миний хувьд бол энэ нэг их нөлөөтэй биш байх гэж бодож байгаа юм. Энүүгээр далимдуулаад хуурамч гэр бүлүүд болоод дараагаар нь салаад ингээд л гэр бүл салсан малсан болоод бүр тэр дунд нь хүүхэдтэй болчихоод хүртэл салж байгаа ч юмнууд байгаад байна. Тэгэхээр энэ бол нэг их мэдэхгүй ээ. Аа харин тэрнийхээ оронд зүгээр ёстой бат журамтай аятайхан сайхан гэр бүл болж чадсан хойно нь дэмжвэл өөр. Тэрнээс биш оо гэр болоод бүртгүүлэх дээр нь зэрэг л 500 мянгыг өгнө гэдэг бол тэр сонин бишээ. Надад л бол тийм сонин биш санагддаг. Улсууд ч гэсэн тэгж боддог. Шал дэмий л улсуудыг одоо нэг 500 мянга, мөнгөний хойноос явах гээд, явуулах болоод байна ш дээ гэр бүл болж байгаа нэрээр. Тэгээл гэр бүл болоод 500 мянган төгрөг авчихаад 2 тийшээ салаад л 250 мянгаар нь хувааж аваад явж байгаа юм зөндөө байна ш дээ. Энэ бол ерөөсөө ямар ч үр дүнгүй л ингэж яваад байгаа юм ш дээ.

Цэцэгжаргал -

За сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.