Norhloo
![](../assets/images/interviewees/990267.jpg)
Basic information
Interviewee ID: 990267
Name: Norhloo
Parent's name: Biniya
Ovog: Erdene
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Bayad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tes sum, Uvs aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
industrialization
new technologies
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За юуны өмнө таныг Кембриджийн Их сургуулиас явуулж байгаа ХХ зууны Монголын аман түүхийн төслийн ярилцлаганд ач холбогдол өгч ярилцлага өгөх болсонд талархалаа илэрхийлье.
Норхлоо -
За за баярлалаа
Дэжид -
Тэгэхээр ярилцлага эхлэхийн таниас бас асууж тодруулах ганц хоёр асуудал байна. Тэгэхээр ярилцлагатай холбогдуулаад ярилцлагад өгч байгаа материал, таны одоо энэ түүх дурсамжийг тодорхой хугацааны дараа түүх судлаач ч юм уу ямар нэгэн матераилд ашиглах, аан хэвлэл мэдээллээр одоо, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл ишлэл татах ч юм уу, оюуны материаллаг бааз болгож ашиглах зөвшөөрлийг та Кембриджийн Их сургуульд өгч байна уу?
Норхлоо -
Өгч байна аа өгч байна.
Дэжид -
За хоёрдах асуудал та нэрээ нууцлах шаардлагатай юу?
Норхлоо -
Үгүй ээ, үгүй
Дэжид -
За. Заа баярлалаа. За тэгвэл хоёулаа ингээд ярилцлагандаа орий. Тэгэхээр ярилцлаганд та эхний асуудал одоо бага нас, өөрийнхээ бага насны талаар, аан хүүхэд ахуй, ер нь одоо аав ээжийнхээ талаар, түүх намтар дурсамжаас тодорхой ярьж өгнө үү?
Норхлоо -
За. Анхаан. За би 1943 оны 5 сарын 25-нд. Одоо энэ сарын 25-н гэдэг бол бидний төрж байх үед бол тодорхой он сарыг мэддэггүй байсан. Энэ бол ер нь ойролцоо тоо. Ер нь болвол тэр үед хүний жил нас, төрсөн он сар өдрийг болохоор Хонин жилийн хаврын сүүл сарын бүүр одоо эцсээр төрсөн гэж ярьдагийн. Тэгээд бид энийг бас тэр үеийнх нь хаврын улирлын эцсээр гэхээр 5-н сарын 25 гэж тогтоогоод би 1943 хонин жил нь болохоор 1943 онтойгоо тохирдог. Ингээд 1943 оны 5-р сарын 25-нд төрсөн гэж явдаг юм аа.
Дэжид -
Анхаан
Норхлоо -
Би Увс аймгийн Тэс суманд төрсөн. Энэ бол Монгол улсын баруун хязгаар хэсэг гэдэг бол шууд одоо Оросын Туваа улстай хил залгадаг. Тэнд нэг нас хүрээгүй байхад миний одоо эцэг эх, өргөж авсан эцэг эх, тэнд одоо ажил хийж байсан. Намын Сумын намын, намын үүрийн нарийн бичгийн дарга тэр сумандаа л тодорхой том албан тушаалтан байж байгаад тэгээд манай ээж аав ажил төрлийн холбоотой ч байсан юм уу танилцаад, тэгээд би тэр айлд их дасаж тодорхой хэмжээгээр үлдээжийсан байгаийн. Тэгээд тэр айлд дасаад, тэр айл хүүхэдгүй байсан учраас намайг одоо өргөж авий, энэ хүүхдээ манайд өгчих гэж гуйсан. Манайд монгол одоо зан үйлд энэ хүүхэд үрчилж авах, хүүхэдгүй айлд хүүхэд өгөх гэдэг бол бас ийм тодорхой буяаны үйл ч гэдэг юм уу. Үр хүүхэдтэй болгож өгч байгаа, цаад одоо хүндээ. Аан бас нөгөө талаар бас би айлын дөрөвдэх хүүхэд байсан.
Дэжид -
Анхаа
Норхлоо -
Миний дээр одоо гурван ах эгч, гурван хүн байсан. Тэгээд манай ээж дараагийнхаа хүүхдийг гаргахаар хүлээж байсан. Яг л нэг насны зөрөөтэй нөгөө хүүхэд нь гарах байсан. Тэгээд ч манай эцэг эх өгөх дуртай биш байсан ч гэсэн тэр бас албан тушаал, тэр тодорхой бас айлын байдал энэ тэр нөлөөлсөн үү тэгээд намайг тэр айлд үрчлүүлсэн. Тэгээд нэг нас хүрээд намайг үрчилж аваад, миний Монголд одоо бас “сэвлэг үргээх” гэж ёслол байдаг. Тэр ёслолын эмэгтэй хүүхдийг хоёр настай, эрэгтэй хүүхдийг гуравтай, тавтай гэдэг. Эмэгтэй хүүхдийг хоёртой, дөрөвтэй гэдэг тийм одоо зан үйлийг хийхэд. Би тэр үед илүү насаараа гэж яг төрөхдөө монгол хүн чинь нэг настай гэж төрөөд ингээд хоёр нас гэдэг насаар нь миний сэвлэгийг тэр орон нутагт нь үргээгээд тэр айлд ирсэн. Одоо тэр үед айлд хүнд бэлэг өгөхөд адуу малаар өгдөг байж л дээ. Хонь адуу малаар
Дэжид -
Анхаан
Норхлоо -
Тэгээд намайг өргөж авсан аав ээж маань тийм тодорхой албан тушаалтай айл байсан учраас нэлээн олон мал цугласан юм гэсэн. Тэгээд тэр мал миний сэвлэгийг үргээгээд, айлын хүүхдийн сэвлэгийг үргээгээд дандаа халзан цагаан хонь ч гэдэг юм уу, бор халзан хонь ч гэдэг юм уу, тэгээд үнээ мал адуу, адуудаа дандаа жижиг мал. Нөгөө өсөх юутай. Тийм мал өгдөг байсан юм гэнэ лээ. Тэгээд тэр малыг тэр зэлтэй одоо уяатай юутай нь тэр айлд өгөөд, тэгээд намайг аваад Увс аймгийн төв яваад. Тэгээд Увс аймгийн төвөөсөө манай аав ажлын уюгаар томилолтоор Улаанбаатарт ирээд, ингээд миний бага нас Увс аймгийн Тэс сумаас Улаангом. Улаангомоос Улаанбаатар гээд. Тэгээд Улаанбаатар хотод ирснээр миний сургуульд орох хуртэл цэцэрлэгээр. Тэр үед анхан л цэцэрлэг байгуулагдсан цэцэрлэгүүд байсан. Тэр чинь одоо 43 гэхээр би тав зургаан настай Улаангомоос явсан гэж бодоход цэцэрлэгт байж байгаад яваад. Тэгээд илүү настайгаа найм хүрээд тэгээд найман настай сургуульд ордог байсан.
Дэжид -
Анхаан
Норхлоо -
Аан яг одоо жинхэнэ төрсөн насаараа бол долоон настай би энэ нарийн төмөр зам гэдэг. Одоо бол нарийн төмөр зам гэж анхны л төмөр замын станцын Улаанбаатар станцын дэргэд нарийн төмөр замын 15-р бага сургууль гэж байсан. Тэрний 1-р ангид орж. Тавин онд орж сургуульд орсон. За сургуульд ороход бол цэцэрлэгт явж байсан бас чиг тодорхой хүмүүжил авсан байсан учраас тэр сургуульд ороод маш их сурлага сайтай, их одоо идэвхтэй тийм хүүхэд байсан. За сургууль манай Монголд бол анх гэрийн сургууль энэ тэр бол бүүр хувьсгалаас өмнө 21 оноос өмнө. Хорин нэгэн оноос гучаад хэдэн оны хооронд бол тийм гэрийн сургууль байсан юм шиг байгаа юм
Дэжид -
Анхаан
Норхлоо -
Аан намайг төрөхөд бол уже одоо боловсон одоо юу гэдэгийн 10 жилийн сургуулиуд нээгдчихсэн. Хүмүүс бүүр одоо хөдөө нутагт хүүхдээ өгөөхөөс тээр шаадаг, цааргалдаг байсан бол Улаанбаатар хотын хэмжээнд болвол тэр сургуулийн нас л болсон бол юу одоо найман нас л болсон бол сургуульд заавал өгдөг. Аан тэрийг ч хотын иргэншилтэй, хотод байсан хүмүүсүүд бол тэгэж одоо цааргаладаггүй. Хүүхдээ л өглөг байсан. Би тэр л жишгээр нэгдүгээр ангид орсон. Нэгдүгээр ангид анх ороход аан сурагч байхдаа. Анх одоо сургуульд орохдоо бэлтгэл гэж манай одоо миний ээжийн төрсөн дүү Балжинням гэдэг хүн багш байсан. Тэр намайг бас жаахан бэлдэж надад нэг ном энэ тэр авч өгч байсныг би маш сайн санадагийн. Тэр ном нь юу байсан бэ гэхээр “нугасны муухай дэгдээхэй” гэдэг ном байсан. Тэгээд надад үсэг тайлбарлаад анхны л одоо юу ... нэг мөртийг уншиж өгөхөд би дор нь цээжлээд, “дуулж байна уу гуа г гуа г” гэдэг нэг тийм юмаар эхэлдэг байсныг би ер нь сургуульд орон ортлоо л тэрийг л мэддэг, шууд аваад тэрийг л уншдаг.
Дэжид -
Анхаан
Норхлоо -
Гэхдээ үсгээ би сайн нүдэлж мэддэггүй байсан байх. Зүгээр цээжилчихсэнээ л уншдаг. За тэгээд би тэр сургуульд сурч байхад миний анхны багш Цэнд-Аюуш гэж дөнгөж одоо багшийн сургууль төгсөөд ирсэн нээх залуухан эмэгтэй байсан. Тэр багшийн гараар орж тэр багшийн одоо А үсэг заагаад, тэр багш одоо их цэвэрхэн, их сайхан эмэгтэй байсан. Тэрийг бид одоо их хайрладаг, хүндэлдэг. Анхны одоо А үсэг зааж байгаа багшийг ер нь Монголчууд бол багш шавийн барилдлага гэдгийг бол их хүндэтгэлтэй ханддаг байсан учраас өвлөж ирсэн тэр л одоо миний одоо хүндэтгэлийн бид нар тосож очиж гараас нь барьсан хүүхэд болвол тэр өдрөө онц дүн авсантай ялгаагүй тэгэж их хайрладаг байсан. Манай багш ч гэсэн бид нарыг хайрладаг, сайн ханддаг байсан. Гэхдээ Улаанбаатар хотод ирээд бид нар яг тэр одоо хязгаар нутагт байсан тэр зиндааны тэр хэмжээний амьдарлаас жаахан доошилсон. Шинэ газар дандаа хүн шинээр эхэлдэг учраас. Тэгээд тэр үед манай ээж аав 1-р цахилгаан станц гэж байсаны тэр аан байгуулагын хашаанд нүүж ирээд төмөр замын. Тэр нь болохлоор тэр нарийн төмөр замтай их ойролцоо байсан учир сургуульд орсон юм шиг байгаа юм. Тэгээд манай ээжид ажилчдын сүү өгдөг. Ер нь бол амьдарлын тийм их юу одоо хангалуун байгаагүй учраас сургуулийн сурагчдад тавьж өгсөн дүрэмт хувцсаар бид гоёдог. За тэгээд нэлээд үс ихтэй хүүхэд байсан учраас бас тэр лент тогтох нь их муу байсан гэх мэт жаахан сургуульд орж байсан амьдарлын юунд бол би ер нь жирийн л Монгол одоо хувьсгалаах хойшхи Монгол 50-иад оны Монгол айлуудын дундаж айлуудын хэмжээнд л тийм л айлын хүүхэд байгаад аан хичээл сурлагандаа сайн байсаан.
Дэжид -
Анхаан
Норхлоо -
За сургуульд багшийн заасан хичэлийг бол гэртээ давтдаг. Гэртээ давтсан юм аа дахиж ирж шалгуулаад дүн авдаг. Тэр дүн бол таван юу дөрвөн балын муу, дунд, сайн, онц гэсэн. За тэгээд би бол тэр сайн онцод нь байсан. Аан голдуу би бол би хичээл дээр сайн байсны хамгийн сайн нь бол математикийн хичээл. Одоо тооны хичээл сонирхолтой би тоондоо их гайгүй сайн хүүхэд байсан. Тэгээд тэр 4-р дээр үед бага сургуулийг дөрвөн ангиар. Дөрөвдүгээр анги төгстлөө бид 15-р сургуульд байгаад тэгээд манайх тэр цахилгаан станцын ажил хийж байсан ажлаасаа гараад манай аав тэр нарийн төмөр замын юу кондуктор болсон. Вагоны. Тэгээд тэр кондуктороосоо жаахан дэвшээд бас нэг өртөөний
Дэжид -
Анхаан
Норхлоо -
Тэгээд дарга болоход. жижүүр болсон юм Дарга биш ээ. Жижүүр болоход Налайхад хувиарлагдсан юм. Налайх гэж одоо Улаанбаатар хотоос 30-40 км-ийн зайтай. Тэнд гол нь юу байдаг вэ гэхээр зэрэг Уурхай. Нүүрсний уурхай, Монголдоо нэлээн том нүүрсний, Налайхын нүүрсний уурхай гэж байсан юм. Тэнд одоо нарийн төмөр замтай вагоноор одоо нүүрсээ ачаад тэгээд одоо Улаанбаатар хотын цахилгаан станцыг хангадаг ийм юутай. Тэгэхээр бас төмөр замын бас нэг том зангилаа газар шилжиж очиж ажиллах болсноор бид нар Налайхруу шилжээд би Налайхын 9-р дунд сургууль гэж дунд сургууль гэдэг рүү 4-р ангиасаа, 4-р анги төгсөөд очоод сурсан
Дэжид -
Анхаан
Норхлоо -
За тэгээд 5-р ангид орохоор миний одоо нас бас 11, 12 болж бас тодорхой хэмжээний сурлага сайтай, Улаанбаатар хотоос очсон байсан учраас би тэр үед одоо Пионер-т элссэн байсан. Пионерийн бүлгэмийн зөвлөлийн гишүүн, салааны дарга гэдэг бас тийм одоо тодорхой нэг юу өгдөг байлаа бид нарт аан ...
Дэжид -
Одоо сурлага сайтай хүүхдүүдэд
Норхлоо -
Тийн одоо бас нэг дарга л болж байгаам л даа. Салаан дарга гэж бас нэг арван хэдэн хүүхэд хариуцдаг. Сурагч нөгөө пионерүүдээ хариуцна. Тэгээд шугам жагсаал гэж гоё одоо их тийм их гоё арга хэмжээ болдог байсан. Ер нь яг одоо Монгол улс дөнгөж аж үйлдвэрлэлт эхлээд, тодорхой хэмжээний сургууль соёл жигдрээд 50-иад он гэдэг бол тийм л үе байсан. Хорин нэгэн оноос хойш бас нэг хорин хэлэн жил болчихсон
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
Социализмын замналаар одоо ёстой хаашаа ч гуйвалтгүй явах. Социализм гэдэг бол одоо үнэхээрийн бидний гэрэлт ирээдүй гэдэгт итгэчихсэн. Ажил хөдөлмөр нь жигдэрчихсэн. Хүмүүсүүдийн зан чанарт нөгөө малчин, нүүдэлчин байсан Монголчууд маань бас төлөвшөөд, хотжоод, үйлдвэрийн ажилчид болоод ялангуая тэр Налайхын уурхайн ажилчид болвол их тийм цалин хөлс сайтай, хүнд ч ажил хийдэг. Тэгээд Мориор тэр уурхай руу. Би манай аав хэдийгээр манай аав тэр төмөр замд байдаг ч гэсэн уурхайн одоо тосгонд өссөн учраас би тэр үйл ажиллагааг нь их мэддэг. Мориор ингэж вагон чирч уурхайн. Нүүрсний уурхай гэдэг бол их гүнд байдаг 7,8 м-ийн гүнд байдаг тэгээд тийм коридор шиг урт юун дээр жижигхэн нарийн төмөр зам тавьчихсан. Тэрэн дээр нь вагончигуудтай тэр вагончигуудыг нь болохоор юу. Морь чирдэг. Тэгээд тэр моринд нь нөгөө юу нүүрс дэлбэлээд жижиглэн гаргасан нүүрсээ хийдэг. Тэгээд гаргадаг. Манай аав бол яг тэр уурхайн гүнд дотор нь бас юу хийдэг ... аан юу тэр вагончик –уудыг хөтлөгч ч гэдэг юм уу тээ. Тийм төмөр замын жижүүр. Ийм жижүүр хийж байсаан. Тийм ажилд очоод тэр цалин сайтай, бас чиг хангамж сайтай гэдэг талаас нь болоод л ажилд шилжихэд би тэр ажлыг аягүй сайн ойлгодог байсан юм. За тэгээд энэ сургуульд анх намайг 5-р ангид ингээд орж байхад Орос хэл зааж эхэлсэн.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
Тэгээд Орос хэл яагүй сонирхолтой санагдаад тэгэхэд надад тэр уурхай бол бас Орос даргатай байсан. Тэр орос даргын эхнэр Орос хүн бид нарт яг Орос хэлийг заадаг. Тэгээд бид нар нэг дуу дуулдаг байсан юм даа. Их гоё нэг Орос дууг одоо бодвол тэр орос багш л зааж өгсөн байх.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
тэгээд орос багш гарахдаа баяртай гээд до свидание гэж оросоор хэлэхээр нь бид нар До свидание мама гэж хойноос нь хэлдэг. Тэгэхээр тэр багшил их эвгүй санагддаг. Би багш хүн би мама биш гэж тайлбарлаад байсан ч бил нэг л мэдэхэд тэр дуугаа дуулчихдаг байсан. Тэгээд захирал бас ирж бид нарт ухуулга хийгээд “та нарын энэ мама гэдэг чинь ээж гэсэн үг ээ”. “энэ бол багшаа, тэгэхээр та нар ингэж хэлж болохгүй” гэснээр бид нар яаж байсан. Гэхдээ би Орос хэлэнд маш сонирхолтой байж. Тэр багш анхны Орос хэлийг зааж өгсөн сонирхолтой байсан учраас их ч хурдан сурсан. Учитель, одоо ширээ стол, энэ тэр гэсэн харандаа гэсэн үгнүүдийг бол ёстой би нэлээд одоо сайн сурсийн. Ингээд сургуульд сурч байгаад долдугаар ангийн боловсрол эзэмшсэн. Яг Налайхдаа.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
Тэгээд эхний ... тэр үед Техникум, гадаадад сургуульд явуулах одоо 55, 56 оноос гадаад руу ялангуая Орос руу сургуульд явуулах. Их олон хүүхэд явдаг байсан. 10 төгсөөд, 7 төгсөөд. Тэгээд сурлага сайтай, сахилга сайтай, аягүй боломжийн тийм л хүмүүсүүд тэр сургуульд явдаг байсан учраас би 7-р анги төгсөхдөө эхний 2-рт нэр маань бичигдсэн юм. Би математикт сайн байсан. Бид нар математикт сайн хүүхдүүд их байсан. Монгол хүүхдүүд яагаад ч юм математикийн хичээлд их сонирхолтой, аман яриа одо янз бүрийн юу ярих хичээлүүдээс илүү математикийн хичээлд онц авдаг, сайн авдаг хүүхдүүд их байсан.
Дэжид -
ккм (хоолой засав)
Норхлоо -
тэгээд ялангуяа эрэгтэй хүүхдүүд бол математикт их сайн байсан. Тэгээд бид нар ингэж ярьдаг байсан л даа. “за шалгалтан дээр нэг, хоёр, гурав гэсэн ийм гурван хүүхдэд л одоо эхэдж гарсан гурван хүүхэд л математикийн гарамгай сурлагтангууд гэж үнэлнэ. Гурваас цааш бол бүгд бас нөгөө хуулан бичдэг, нөгөө хуулдаг хүүхдүүд бас чиг нэг хоёр байдаг байсан. Аан нөгөөдүүл бол анхны бодолтоо хийчихсэн хүүхдүүд бичээд нөгөөдүүлдээ дамжуулдаг. Тэгээд дамжуулж бичсэнийгээ бичээд онц авдаг хүүхэд бол онц сурлагтан биш” гэдэг байсан учраас нэг хоёрт, шалгалтаа өгөөд нэг хоёрт одоо хурдан бодоод гарах тийм эрмэлзэл одоо хүн бүрт, сайн сурдаг хүн бүрт хүүхэд бүрт
Дэжид -
Ан хаа байсан.
Норхлоо -
Тийн тэгээд би долдугаар анги төгсөөд улсын шалгалт өгч байхад аан нэг хүү эхний Баяндэлгэр гэж үнэхээрийн сайн толготой хүүхэд байсан. Тэр сүүлд нь эдийн засагч болоод нэлээн сайн ажиллаж байгаа сурагтай байсан. Тэгээд тэр гараад боссон. Дараа нь Санж гэдэг их сайн сурлагатай байсан. Хөдөөнөөс шилжиж ирсэн байсан. За тэр өндөлзөөд ирэнгүүт би ерөөсөө тоогоо бүтэн бодсоноо ч санадаагүй юм, дутуу бодсоноо ч мэддээггүй. Би ер нь гарах ёстой, хоёрт гарч л би одоо онц авсан, онц сурлагатан болохгүй бол болохгүй гээд, тэгээд л би ерөөсө шууд л тоогоо бүрэн бодож өгөөд л миний найз охидууд намайг нөгөө бодсон тоогоо явуул гэсээн би тэд нарт ч гэсэн дутуу хагас нэг юм явуулаад л тэгээд би гуравт орохгүй хоёрт орж гарч Онцыгаа бататгах ёстой гээд их яаж хоёрт орж гарч байсан юм аа. За тэгээд тэр миний сурлагын байдалд нөлөөлсөн. Намайг юу гадаадад сургуульд явах хуваарь авах талаар манал ирсэн. Одоо Орост байсан. Аан манай би бол 7ийн “Б” төгссөн 7-ийн “А” гаас их онц сурлагатай Дашжамц гэдэг хүү бид хоёрт манай 9-р сургуульд хоёр хуваарь ирсэн байна та хоёр энийг авах уу гэдэг. Та хоёр ч гэж энэ хоёр хуваарийн нэгийг нь чи авах уу гэдэг надад санал ирсэн. Тэгээд би ер нь авий гэж саналаа өгөөд тэгээд би гадаадад явсан. За сургуульд аан сурч байхад боловсролын энэ систем яг л одоо Орос улсын боловсролын системийг дагадаг яг л тэр хэмжээний хөтөлбөр хэрэгжиж байсан. Одооний хэлээр бол аан энийг төр бол бүтэн хариуцдаг, төр бол ерөөсөө бүх хүүхдэд яг ямар ч байсан сургуульд хамруулах гэдэг миний тэр 50-иад онд бол сургуульд их хамруулах, нэг ч хүүхдийг сургуулиас хоцруулахгүй байх талаар маш их эрчимтэй ажил хийж байсан. Энэ бол зохих үр дүнгээ өгсөн. Ер нь бол манайд бичиг үсэггүй хүний анхны л одоо 21 онд хувьсгал ялахад 20-иод хувь нь бичиг үсэгтэй 80-иад хувь нь бичиг үсэггүй гэж яригдаж байсан бол миний сургулийг төгсөөд 57 онд бол нэг 40% нь, хүүхдүүд бол бараг 70-80% байх аан нийт хүн амын 40-иөд хувь нь бичиг үсэгтэй 60% нь бол бас боловсролгүй байсан байх. Тэр үеийн настай хүмүүс. Аан тэгээд миний сурч байх үед яасан бэ гэхлээр Монгол бичгийг, тэр чинь дөчин хэдэн онд эхэлсэн байсан. Монгол бичгийг одоо өөрчилж кирил бичийг монгол улсад албан ёсоор оруулсан ийм үед би таарсан. Албан ёсоор оруулаад хэрэглэгдэж байсан. Тэгээд л ерөөсөө 1-р ангид орохдоо кирил бичгээр бичиж сурсан. Аан сургуулийн 5,6-р ангид сурч байхад хуучин Монгол бичгийг нэг хэсэг нэг оруулсан. Нөгөө амьдралд энэ хэрэггү болчихсон, тэр үед хуучин монгол бичгээр, тэр үед ерөөсөө бүх албан бичиг кирил үсгээр явдаг байсан учраас тэр бол манай сургулльд нэг хоёр жил заагаапд л тэгээд л болисон. Манай сургууль ч биш Монголын хэмжээнд бодлогол явсан юм шиг байна лээ. Энэ бол бас нэг төрөөс явуулж байсан бодлогуудын одоо нэг л юу, нэг юу гэх юм бэ дээ? Тал гэх юм даа. За боловсролын салбарт тэр үеийн төр бол үнэхээрийн сайн нөлөөлсөөн. Би бол үнэхээрийн тэр үед хүмүүсүүдэд өгч байсан боловсрол, тэр үед бол оройн сургуулиуд нээгдчихсэн, курсууд, одоо юу гэдэгийн түр хугацааны боловсрол эзэмшүүлэх, ялангуяа бичиг үсэгтэй болгох гэдэг хөдөлгөөн бол их өрнөж, одоо манай аав ээж хүртэл ажил дээрээ ажлын бус цагаар тийм дугуйланд их явдаг байсан. Сурталчилгааны энэ хүн болгоныг боловсролтой, бичиг үсэгтэй болгох гэдэг сурталчилгааны ажлууд бол айл болгонд явагдаж байсан.
Дэжид -
За тэр үед энэ сургуульд суралцаж байх энэ үед эцэг эх хүүхдийн хооронд харилцаа ер нь ямар байсан юм бэ? Эцэг эхчүүд яаж одоо анхаарал тавьдаг байсан юм. Танай эцэг эх жишээлвэл таны энэ сайн сурах юунд нөлөөлсөн, эуэг эхээс чинь юм уу ах дүүгээс чинь энэ нөлөөлсөн хүн байна уу? Энэ эрмэлзлийг одоо төрүүлэх, хүүхдийг одоо хөхүүлэн сайшаах гэдэг юм уу одоо ямар тийм үйл явдал болдог байсан бэ?
Норхлоо -
За би түрүүн хэлсэн манай нагац ах нөгөө Багшийн сургууль төгсөж ирээд намайг хөдөө байхад багшилж байсан. Тэр хүний тэр багшилж байгаа, багш гэдэг хүний хүндэлж байхад тэр хүний байдал мэдээж нөлөөлсөн.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
За тэгээд би ер нь яг намайг 7-р ангид сургуульд байхад тэр Орос багш “Чи хэн байх, ямар мэргэжилтэй болох вэ?” гэхэд нь “Би учитель болно” багш болно гэдэг юуг их хариулдаг тийм багш гэдэг бол үнэхээрийн сайн юм гэж. Аан эцэг эх бол үнэхээрийн надад нөлөөлөх талаасаа болвол манай ээж бол бага дөнгөж л бага дугуйлдангаар сурсан тэр болвол бага мэдлэгтэй байсан. За манай аав болвол бас яахав намын ажил хийж байсан хүн тэгэхдээ л хуучин бичигтэй, нээх эрдэм боловсрол байхгүй, угаасаа ардын юу гэдэгийн өөрийнхээ мэдлэгийн түвшин, байнгын амьдарлын тэр ухаалаг байдлаасаа өөрийгээ бас аваад явж байсан. Энэ нийгэм дотор бол байр сууриа эзэлж байсан болохоос биш яг одоо миний тоо бодоход хичээл, бусад нийгмийн ухааны хичээл, байгалийн ухааны хичээл, амьтны одоо золо гэсэн ийм хүчээлүүд дээр надад нөлөөлөх чадвар байгаагүй, энд бол зөвхөн багш нар. Тэгээд багшийн хэлсэнийг надад бас хэлдэг байсан юм аа. Дөнгөж багш ингээд ярьсныг буцаагаад надаас асуухад бол би ёстой үг үсэг хаяхгүй ярьж чададаг байсан
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
аан гараад
Дэжид -
ой тогтоох чадвар сайн байсан
Норхлоо -
Ой тогтоох чадвар сайн байсан. Яагаад вэ гэхлээр тэр үед олон юманд сатаардаггүй байсан юм болов уу гэж бодож байгаа юм.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
Одооны ингээд хүүхдүүдийг харьцуулаад үзэхэд бол үзэх харах, одоо тогтоох цээжлэх ийм юм нь ихдэчихсэн. Мэдэллийн их эрин зуун болёихсон. Энэ бүх мэдэллээс бас хоцрохгүйн тулд энэ хүмүүс бас толгойндоо их юм ажиллуулж байна. Тийм учраас яг одоо сургууль, багшаас өгч байгаа өнөөдрийн хэмжээнд өгч байгаа юмнаас хэрэгтэйг нь авах, хэрэггүйг нь хаях ч гэдэг юм уу, энэ надад хэрэг болохгүй ч гэдэг юм уу энэ талаасаа бам их нөлөөтэй нөлөөлөөд байгаа юм болов уу. Аан тэр үед бол үнэхээрийн сургууль л мэдээлэл өгдөг, сургууль л одоо сурагч хүн л мэдээлэл ихтэй ирдэг. Гэр орныхондоо би одоо энэ амьтны ертөнц галаг чинь ийм байдаг юм байна, эд эс гэдэг чинь ийм байдаг юм байна гэж би л гэр орныхондоо мэдээлэл өгч, тэд нарт бас гэхээс биш яг надаа одоо энэ 10+10=20 шүү гэдгийг хэлэхээс цааш одоо мэдлэг байгаагүй бид нар сургууль эзэмшиж энийг чадаж ирсээн.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
Заа зөвхөн сургуулийн сурагчид одоо сургуулийн хичээлд орчихоод л тэгээд яадаг гэртээ харидаг байсан уу гэвэл үгүй. Олон нийтийн ажлууд их хийдэг байсан. Тэр эхлээд пионер болоод дараа нь би чинь 6, 7-р ангид ороод Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэсэн ийм олон нийтийн пионероос шилжиж ордог, бас энэ сурлага сайтай хүүхдүүд ордог байсан энэ байгуулагад элсэж орсон. Тэгээд эвлэлийн гишүүн болоод эвлэлд орохдоо бас эвлэлдэн нэгдсэн учраас дээрээ товчоо гэдэг юмтай. Би тэгээд товчооны гишүүн сургуульдаа 7-р ангид орохдоо болоод тэгээд энэ олон ийтийн ажлыг их зохион байгуулдаг байсан. Ялангуая энэ урлаг уран сайхны ажил болон сургуулийн суралцаж байх үед маш их өргөн хэмжээтэй спортын арга хэмжээнүүд өргөн хэмжээтэй явагддаг байсан. Манай сургуульд би маш сайн санадагийн Жамбал гэж цанаар явдаг. Тэр бол одоо цанаар явдаг. Налайхад бол цана, тэшүүр, дугуй гэсэн ийм спорт бол тэгээд гар бөмбөг. Энэ спортууд бол их хөгжиж байсан. Тэгээд тэр Жамбал гэж хүний нөлөөгөөр манай сургууль дээр бол цанын спорт нэлээн хөгжсөн. Төв аймгаас цанаар гараад хүрээл ирлээ гээд, тэгээд Төв аймаг бол Налайхаас 40, 50км ийн хол байсан юм аа даа. Тэгээд тийм одоо юунд оролцоод ирлээ гээд бид хүлээж аваад жагсаал эд нар хийдэг. Ийм бас спорт соёл урлагийн тэгээд биейн тамир спортын арга хэмжээнүүд бол сургуулиудаар дажиж их зохион байгуулагдаж байсан. Энд бол сургуулиудын сурагчид бол маш их идэвхтэй оролцож байсан. Заа энэтэй холбогдуулаад чөлөөт цагаараа ангиараа явж кино, жүжиг ший үзэх одоо ийм арга хэмжээнүүдийг их зохион байгуулдаг. Энэ бол ангийн багш зохион байгуулдаг, эвлэлийн байгуулага зохион байгуулдаг, пионерийнхан зохион байгуулдаг. Манай Налайхад кино театр гээд ганц кино театртай. Тэндээ киногоо ч гаргачихдаг, жүжгээ ч тоглочихдог, уран сайханчид ч тоглочихдог. Уурхайн уран сайханчид гэж одоо их алдартай, бс тэндээс олон алдартай урлагийн хүмүүсүүд гарсан. Ийм одоо их сайхан тэд нарын тоглосон жүжиг шийг үзэх бас их дуртай байсан. Миний хамгийн одоо бага байхад үзсэн киноноос, кино гэдэг маань тэр үед дайн байлдаан 40 хэдэн оны дайн дуусан. 45 оноос хойш дандаа л ялалтын тухай, дайны тухай л кинонууд их гардаг байсан. Зоригт хүмүүс гэсэн кино их миний сэтгэлд их яадаг. Дараа нь Хятад кинонууд их гоё кинонууд гардаг байсан. Цагаан үст охин энэ тэр гээд их уйлж үздэг. Одоо ер нь кино ший бол бас л анхнаасаа гарч ирж байсан. Хүн болгон тэрийг үздэг. Амьдаараа явж байгаад ийм ийм юм хэлээд ингэж байна гэж бидний хувьд ид шидтэй л юм шиг санагдаж киног шимтэж шүтэж, 10 удаа, 20 удаа үзсэн ч хүүхдүүд бид нарын дунд байсан тэр гоё гоё кинонуудыг бол. За урлагийн үзлэгт бол бид нар их ордог. Би бол бас их муу биш дуулчихдаг. Гоцолчихно, заримдаа тэгээд нийтийн дууны “хора”-нд орчихно. Тийм л юу . За тэгээд сургуулиудын дунд Улаанбаатар хотод хүрч ирж янз бүрийн уралдаан, тэмцээн их зохион байгуулдаг. Урлагийн үзлэг их явагддаг байсан. Тэнд орж тэр хотын хүүхдүүдийн урлагт, урлагийн үзлэгийг сонсож үзэж, их гоё шүлэг уншдаг хүмүүсүүдийг биширч, дуу дуулдаг хүмүүсүүдийг харж байсан. Тэндээс одоо сургуульд байхад хүүхэд байхад л их юу яасан, сэтгэлд үлдсэн. Одоо жар гараад явж байхад одоо хүртэл мартагдахгүй байгааг бодоход тэр нэлээн хоногшсон байгаа юм аа. Тэр юу бол одоо энэ 6-р арван жилийн Мила гэдэг. Орос нэр нэлээн юу байсан юм аа даа манай хүмүүсүүдийн дунд
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
тэр одоо Сэнгээ гуайн зохиол “Тагтаа” гэлэг шүлгийг хачин гоё уншдаг тэр л түрүүлж, энэн шиг одоо шүлэг гоё уншдаг болох юмсан ч гэж бодол төрдөг. Ийм гоё биднийг л тэр үед байлдан дагуулж бид нарыг урагш нь тэмүүлүүлж байсан тийм хүмүүсүүд бол тийм гоё гоё шүлэг юу уншлаг хүмүүс байлаа
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
тийм юманд нэлээн тидэвхтэй оролцож байсаан.
Дэжид -
За одоо энэ жишээлвэл тэр сургууль одоо илүү сургалттай ч гэдэг юм уу, давамгай ч гэдэг юм уу тийм байсан. Тэгэхээр тэр үеийн 10 жилүүдийн дотор бас сургалтаараа гэдэг юм уу аливаа талаараа тийм хэмжүүр гэдэг юм уу тийм юм байсан уу? Танай сургууль одоо та одоо тухайн үед олж авсан мэдлэггээ 10 жилийн сургалтынхаа хувьд бол манай 10 жилийн сургуулиуд ер нь сургалт сайтай байсан гэж үздэг үү? Тэгээд аль түвшинд байсан бэ?
Норхлоо -
тийн манай Налайхын сургууль бол тэр үед 10 жилийн сургууль байсан тэр тосгондоо бол. Тосгон ч одоо нэлээн томхон тосгонд тооцогдоно.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
Тэгээд байсаан. Энэ Улаанбаатар хотын харъя дүүрэг тосгон гэж явдаг байсан юм. Улаанбаатар хотын 1-р арван жил одоо материаллаг баазаараа ч байр сууц, багш нарын хэмжжэнд ч гэсэн нэлээн их дээгүүр. Нэг 2-р арван жил 3-р арван жил гэж байгаа нь эхний одоо хорин хэдэн онд, гучин хэдэн онд байгуулагдсан сургуулиуд бол алдартай сургуулиуд байсан. Тэнд байх багшилж байсан багш нарын нэр төр ч бас их өндөр байсан. Гэхдээ одоо Налайхад энэ чинь тосгоны сургууль, Улаанбаатар хотын бас нэг гадна 40-өөд км гэхээр бас нэлээн алсдуу байна ш дээ.
Дэжид -
Тийн алсдуу байна.
Норхлоо -
Тийн тэгэхээр энэ сургуулийн хувьд бол миний сурж байсан сургууль болвол багш нар их сайтай байсан. Одоо тэр л боловсролын хэмжээнд би гадаадад сургуульд сурахад би гологдож байгаагүй. Би аливаа нэг хичээл дээр муу сурсан ч гэдэг юм уу, Орост очоод бас хэлний бэрхшээл байсан ч гэсэн хэлний бэрхшээлийг их амархан давсан. Аан тэгээд математикийн сургалт энэ тэрд бол бид нар хоцрохгүй, яг л одоо Оросод 7-р анги төгссөн, зарим нь ч техникум учраас нэлээн ч бас 10-р анги төгссөн хүүхдүүд ч орж ирж сурч байсан 57 онд. Тэгэхэд тэр хүүхдүүдээс бид нар ер нь нээх хоцорч яагаагүй. Их хоцорчихсон хүүхэд байна, боловсрол нь тэнцэхгүй байна гэсэн хүүхдүүд байна гэсэн тийм үнэлгээг авч байгаагүй ээ.
Дэжид -
Их сайн
Норхлоо -
Их сайн байсан. Сургалт сайн, сургууль сайн, сурагчид ч их хичээж байсан байх.
Дэжид -
Тэгээд Налайхын чинь 10 жил чинь яг одоо уурхайн дэргэд өөрөөр хэлбэл бас хүүхдэд тэр үед хөдөлмөрийг хүмүүжилтэй нь холбож хэр одоо ямар үйл ажиллагаа явагддаг байсан юм бэ? Ялангуяа одоо томоохон үйлдвэрийн районд байгаа гэж ойлгож болно ш дээ тийм ээ?
Норхлоо -
Тийн хүнд үйлдвэор. Аан тэр
Дэжид -
Хүүхдийн хөдөлмөр тэнд оролцдог байсан уу? Хүүхдүүд зун одоо ямар нэгэн байдлаар уурхайн ажилд туслах тийм юм хийдэг байсан уу?
Норхлоо -
Аан ер нь бол байсаан. Тийм тодорхой юунууд байсан. Бид нарыг уурхай дээр аваачиж үзүүлээд Налайхын уурхайн их том суурь бол тэнд байсан учраас том уурхай байгуулах төсөл одоо бүүр хүчин чадлаараа ажиллах, одоо нэг нэг ам жижигхэн ам руу орж ажиллах биш нэг том ам руу Налайхын Их уурхай гэдэг байл уу даа. Тийм уурхай суурь тэр үед тавигдаж 60-аад оны үед бол том үйлдвэр болсон.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
тэр бол автомат одоо цахилгаан, бүрэн автоматжтсан, зарим үйл ажиллагаанууд нь автомажсан. Нөгөө мориор явдаг, хүрзээр хаядаг маань болиод зонвейртай болсон гэх мэтийн өөрчлөлтүүд 60-аад онд гарсан. Тэрний өмнө бол бид нар сургалтыг тэр хөдөлмөртэй харьцуулна гэдэг бол бас их үйл ажиллагаа явагддаг байсан. Сургалтын одоо хүмүүжлийн тийм их үйлдвэр үзүүлэх, одоо ямар нөхцөлд та нарын эцэг эх ажиллаж, та нар одоо энэ эцэг эхийнхээ буянаар амьдарч сайхан болж байна вэ гэдгийг бас таниулах тийм үйл ажиллагаа их явагддаг. Арван жил төгссөн хүүхдүүд шууд одоо сургуульд орох нь ороод ажилд орох гэдэг нь бол бас нэр төрийн л хэрэг байсан.
Дэжид -
Ан хаа, үе дамжсан ажилчин
Норхлоо -
Үе дамжсан уурхайчин, ажилчин гэж. Тэр үед бол уурхайядын хүүхдүүд илүү жаахан бага зэрэг хангамж илүү гэдэг юм уу, нэг тиймэрхүү юмнууд хийгдэж байсан. Тэр бол хүүхдүүдийн бас нэг юуг одоо. “аан энэ уурхайн ажилчны хүүхэд болохлоор энэ илүү үзэгдэж байна, энэ даргын хүүхэд болохлоор илүү үзэгдэж байна” гэсэн юм мэдрэгдэхгүйгээр хийгддэг байсан. Яагаад вэ гэхлээр энэ тэгэх ёстой гэдэг бодолд бас тэр хүнд үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүстээ болвол харьцангүй илүү хүндэтгэлтэй харьцах тийм юмыг бас бид нарт хүмүүжилд суулшгаж өгч байсан. Аан ер нь бол хичээлээс гадуур тийм туслах үйл ажилагаа, үйлдвэрт туслах, албан газруудад очиж туслах гэдэг, ногоо тарих, пионерийн одоо зуслангууд гэж бас байсан. Зуны цагт бид нарыг амраадаг. Долоо хоногоор, ангиар нь ч явдаг, салаа арван хэдэн хүүхэд ч явдаг. Тэр мөнгийг бол төр хариуцдаг байсан. Тэр пионерийн зусланд амрах. Аан амрахдаа бид нар зүгээр нэг хоол идээд байдаагүй, их олон төрлийн ажил зохион байгуулдаг. Тэр тасаг бүлгээрээ бас хоорондоо уралдаан зохион байгуулдаг, хэн одоо илүү сайхан амарч чадав, хэн юу хийж чадав. Гар урлалыг хөгжүүлэх, юм нэхэх, зурах, одоо жижигхэн сандал ширээ хийх гэх мэтийн тийм юм хийх юмнуудыг бол бас тэр сургуулийн боломжийн хирээр сургадаг байсан. Энэ бол бид нарыг хөдөлмөрч болгох, зөвхөн одоо...
Дэжид -
танин мэдэхүйн ч ач холбогдолтой байсан байна тийм ээ?
Норхлоо -
... тийн.
Дэжид -
нөгөө байгалаа хамгаалах,
Норхлоо -
байгаалаа хамгаална. Туул голын эхэнд их гоё амралт тийм пионерийн зуслан байсан. Тэрэнд бид нар очиж амардаг. Энэ бол бид нарын одоо бас хамт олныг бүрдүүлэх, анги хамт олныг нэгтгэх, бие биендээ туслах энэ тал дээр бол энэ хичээлээс гадуур зохиож бүтээж байсан ажлууд бол их нөлөөлсөн.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
за гадаадад сурахад тэгээд би 7 төгсөөд томилолт аваад гадаадад явахад төв хороо бид нарыг хариуцаж хуваарь хийж. Бас жижигхэн шалгалт өгнө. Шалгалтаа өгөөд тэнцсэн бол эрүүл мэндийн үзлэгт орно. Эрүүл мэндээрээ тэнцээд ингээд хуваарь аьах гээд очиход намын төв хороо одоо энэ их ач холбогдол өгч байсан. Гадаадад явж байгаа хүүхдүүдийг намын төв хорооны боловсон хүчний хэлтэс гэж байсан. Тэнд байсан хүмүүсүүд хүлээж авч, тэр хувиаруудыг за чи ямар сургуульд явмаар байна? өөрийнх нь сонирхлын дагуу, за энэнд чи явна шүү гэсэн юм байхгүй. Тэгээд сургуулиудын нэрийг дуудаж байхад би санадагийн. Би өөрийгээ 7-р анги төгссөн гээд 14-хөн настай хүүхэд би чинь 7-той орсон гэж бодоход. Тэгээд 14-хөн настай хүүхэд ийм ийм сургууль байна гээд яахад надад хамгийн гоё санагдсан тэр гоёл чимэглэлийн сургууль гэдэг нэр нь их гоё санагдаад тэгээд би ЗХУ-д тэр үеийн ЗХУ гэж нэртэй тэнд гоёл чимэглэлийн дунд сургууль гэдэг юманд хуваарь аваад очсон чинь тэр нь яг Москва даа биш Москвагаас бас жаахан зайдуу гэдэг хот байсан. Кастрама гэж хот байсан. Кастрама-гийн Крамное Село гэж бас нэг тосгонд тэр гоёл чимэглэлийн одоо дунд сургууль байсан, тэнд таван жил сурсан. Тэр таван жил болвол одоо гоёл чимэглэл гэхээр юу шүү дээ хүний зүүдэг ээмэг, бөгж ийм юм үйлдвэрлэдэг. Тэр бүх тэмдэг. Тэгээд тэнд бид дөрвүүлээ очсон юм аа. Бас л долоо төгссөн гурван хүүхэд. Нэг нь 3-р сургууль төгссөн Улаанбаатар хотын, нэг нь 5-р сургууль төгссөн. Тэгээд угаасаа тийм уран гартай урчуудын одоо артельд сийлбэр хийж байсан Нямхүү гэж настай бид нараас бас нэлээн ах тийм хүн энэ үйлдвэр хоршооллын Монголын үйлдвэр хоршооллын нэрэн дээр тэнд очиж таван жил сурсан юм. Тэгээд тэндээс
Дэжид -
Ан хаа. Төв хороо яаж байсан гэхээр чинь тухайн үед одоо яам маам гэхгүйгээр төв хороо авч үзэж байсан юм уу? Боловсон хүчнийхээ юуг?
Норхлоо -
шууд л, тийн тэгэхээр ямар мэргэжлээр яаж бэлдэхэв гэдгээ төв хороо мэдээд тэгээд танай нэрэн дээр ийм хүүхдүүд сургуульд явна шүү гэдгийг уже тэндээсээ хуваариладаг байсан. Төв хорооноос тэр
Дэжид -
яам
Норхлоо -
Тэр яам тамгын газруудад өгдөг байсан.
Дэжид -
өгдөг байсан.
Норхлоо -
Тэгээд би тэр үйлдвэр хоршооллын нэрэн дээр гоёл чимэглэлийн дунд сургуульд бид нар ингэж дөрвүүлээ хүрээд ирэхэд. Аан үйлдвэр хоршооллын төв зөвлөл гэдэг бол их том байгуулага байсан.
Дэжид -
ан хаан
Норхлоо -
Тэр үйлдвэр хоршооллын төв зөвлөл гэдэг бол голдуу энэ 37 оноос л хойш юм аа даа, хувьсгалын дараагаар нөгөө лам нар, сүсэг бишрэл одоо юу гэдэгийн, шашин шүтлэгийг хоёрт болгож, энэ төр ер нь болвол төр болвол гартаа энэ улсыг хөгжүүүлэх асуудлыг гартаа авсан учраас шашны асуудлыг бол.
Дэжид -
төрөөс шашныг тусгаарлах гэдэг юм уу тээ
Норхлоо -
одоо тусгаар тийн хуучин чинь бол төр шашин 2 тэнцүү даже төр нь ч шашин ч дээгүүр байдаг байсан бол энэ тусгаарлдагдаж тэр 37 оноор шашны асуудал бүрэн шийдэгдээд. Тэгээд одоо сүм хийдүүд устаж алга болох энэ үед бол бас нэгэн төрлийн хэлмэгдүүлэлт одоо юу байсан ч гэсэн. Тэр үед ажилгүй болсон лам нар нэгдээд энэ артель гэдэг юмыг. Тэр лам нар бол тэр үед ямар юугүй одоо шашны л боловсролтой байсан болохоос өөр ямар нэгэн юм хийж чадахгүй байсан. Аан голдуу л шашны боловсролтой тэр хүмүүс юу хийдэг вэ гэхлээр гар урлалд их дуртай. Одоо хийж чадах чадвартай, гар урлалыг нэлээн хөгжүүлсэн. Тэгэхээр энэ гар урлалаараа дагнасан хүмүүс сийлбэр хийх, гоёл чимэглэлийн эдлэл хийх, хүний гэр орны хэрэгцээтэй юмыг хийхээрээ энэ хүмүүсүүд нэгдсэн. Энэ үйлдвэр артелиуд байгуулагдаад тэр артелиуд сум болгон, аймаг болгон, хот болон суурийн газруудад байгуулагдаад ирэхэд тэднийг нэгтгэх нэг байгуулага нь бол тэр нийтийн гар урчуудын нийлсэн, тэр хөдөлмөрөө нэгтгэсэн артелиудын юунаас нэгдсэн үйлдвэр хоршооллын төв зөвлөл гэж юм байгуулсан байгаа юм.
Дэжид -
Аан зөв
Норхлоо -
За тэр бид нарыг сургуульд явах гээд ингээд үйлдвэр хоршоодын төв зөвлөлд ирэхэд Дэмчиг гэж их бас л ёстой л энэ үйлдвэр хоршоололд өөрөө айлын үхэр тэрэг бариад юм зөөдөг байсан ажлаас эхэлсэн, аан дээшээ одоо арван хэдэн жил тэгэж ажиллаж байгаад энэ үйлдвэр хоршоодын төв зөвлөлийг байгуулж тэрийг удирдаж байсан тийм Дэмчиг гэж их сайн. Нээх өндөр том дээд улс төрийн мэдлэг боловсролгүй, эдийн засгийн мэдлэг боловсролгүй ч гэсэн ардын их сайхан ухаантай тийм хүн энэ үйлдвэр хоршоолын төв зөвлөлийг удирдаж толгойлж байсан. Тэр хүн бид нарыг тусгайлан хүлээж аваад тэгээд бид нар энэ үйлдвэр хоршоолын төв зөвлөлийн нэрэн дээр дээд сургуульд явах гэж байгаа арван хэдэн хүн тэгээд би нар нийлээд тэр үйлдвэр хоршоодын нэрээр дээд сургуульд гол нь Оросод Промискловое Грация гэж байгуулагдсан тэрний сургууль гэж байсан юм байна лээ.
Дэжид -
Аанхаан
Норхлоо -
Тэрэнд явах гэсэн хүмүүсүүд нь гол нь тэндээ ажиллаж байсан үйлдвэр үйлчилгээнийхээ ажлыг сайн мэддэг тийм одоо бас ч гэж нягтлан, одоо самдин цохиж чаддаг я гэдэг юм уу, ном мэдэлэгтэй тийм хүмүүсүүдийг арван хэдэн бас бид нарыг ингээд ингээд хорин хэдэн хүн анх явуулж байхад нь
Дэжид -
тэгвэл анхны боловсон хүчин
Норхлоо -
анхны л боловсон хүчин
Дэжид -
Үйлдвэр хоршооллын нэрэн дээрээс явсан
Норхлоо -
үйлдвэр хоршоодын нэрэн дээрээс явсан. За ингээд 62 онд Оросод сургууль төгсөөд би өнгөт металын сийлбэрчин гэдэг мэргэжлээр сургууль төгсөөд. Тэгээд хүрж ирэхэд урчуудын артель гэж их сайхан артель. Өө их олон хүнтэй, маш их олон үйл ажиллагааг их өргөн хүрээтэй явуулдаг. Тэр юмхнаар юм хийхийг бол энэ үйлдвэр хоршоологчид бол маш сайн хийж чаддаг.
Дэжид -
таныг яваад ирэхэд үйлдвэр хоршоологчид нэлээн нэмэгдсэн.
Норхлоо -
их нэмэгдсэн байсан. Таван жилийн дараа ирэхэд бол их сайхан бэхжчихсэн байсан. Боловсон, мэдлэгтэй, ажилчдаа сайн сургаж, Хятадад их сайн сургуульд явуулж байсан юм байна лээ. Оросод бас тийм мэргэжил эзэмшүүлэх түр одоо курсэд явуулдаг, хагас жилээр, бүтэн жилээр, дагалдан сургах гээд. Тэгээд тэнд би одоо хувиарлагдаж очиход үнэхээрийн их сайхан тогтчихсон хамт олон намайг хүлээж авсан.
Дэжид -
ан хаа
Норхлоо -
Тэгээд намайг урчуудын эвлэлд очиход энэ артелийн гишүүн байх ёстой, заавал. Биш ч байсан болно. Аан артелийн гишүүн байх юм бол илүү ач холбогдолтой байсан тэр үед
Дэжид -
давуу эрх эдэлдэг.
Норхлоо -
давуу эрх эдэлдэг, тэр ноогдол ашиг авдаг.
Дэжид -
аан зөв.
Норхлоо -
Тухайн одоо урчуудынхаа ноогдол ашгаа жилийн эцэст хувиарилахад артелийн гишүүн хүнд бол зөвхөн хөдөлмөрийнх нь хөлсийг тухай бүрт нь олгоно. Аан ноогдол ашгийг бол зөвхөн артелийн гишүүддээ хувиарладаг. Аан артелийн гишүүн болохын тулд гишүүний татвар төлдөг байсан хүмүүсүүд. Аан анх байгуулахдаа бол багажаа нийлүүлсэн ч гэдэг юм уу, машин тоног төхөөрөмжөө авчраад нийлүүлсэн ч байдаг юм уу. Ийм хүмүүсүүд тэр татвар төлөхгүй.
Дэжид -
тодорхой хувь нийлүүлсэн хүмүүсүүд бол төлөхгүй
Норхлоо -
төлөхгүй, аан сүүлд артелийн гишүүн болий гэвэл харин татвар төлж ордог
Дэжид -
ан хаа
Норхлоо -
тийм байсан. Тэгээд тэр татварын хэмжээ бол багаа. Тийм учраас би мэргэжилтэй боловсон хүчин болж ирээд хуваарь аваад очихдоо артелийн гишүүнээр элсэж татварыг нь төлж байгаад жил болгон.
Дэжид -
аан тэгээд жил болгон төлөх үү, нэг л удаа юу?
Норхлоо -
жилдээ жил болгон.
Дэжид -
жилдээ жил болгон. аан хувь нийлүүлсэн хүн бол татвар төлнө гэж байхгүй юу?
Норхлоо -
анхнаасаа үүсгэн байгуулагч үгүй. Хувиа нийлүүлээд үүсгэн байгуулсан бол.
Дэжид -
Аан сүүлд бол хэрвээ бас гишүүн болж байгаа бол жил болгон л татвараа төлнө.
Норхлоо -
жил болгон төлнө.
Дэжид -
аан тэр нь одоо цалингийн хэд орчим хувийг эзлэх үү?
Норхлоо -
бага л даа. Би одоо бас яг сайн санахгүй байна. Тавь жаран төгрөг гэдэг бол тэр үеийн мөнгө л дөө. Тийм л мөнгө төлдөг байсан.
Дэжид -
төлдөг байсан уу?
Норхлоо -
тийн гэж бодогдож байна. За тэгээд тэр одоо аж үйлдвэрийн хөгжлийн анхны суурийг би бол тэр үйлдвэр хоршоолол тавьсан. Энэ үйлдвэр хоршооллын нэгдсэн том оёдлын үйлдвэр байсан. Манай Монголын улсын хэмжээний том оёдлын үйлдвэрүүд гарсан. Аан арьс шир элддэг байсан жижиг артелиас арьс ширний том нэгдэл үйлдвэрүүд төрж гарсан. Аан төмөрлөг эдлэл одоо энэ урчуудын артель гэсэн иймэрхүү юмнаас төмрийн том үйлдвэр үүсэж, одоо улсын том үйлдвэр болон хөгжиж тусдаа гарсан гэх мэтээр ингээд бодоход бол Монгол улсын аж үйлдвэрийн суурийг бол үйлдвэрийн хоршоолол тавьсан гэдэг бас одоо тооцож болох. Миний хувьд бол би өөрөө тэгэж боддог.
Дэжид -
ан хаа
Норхлоо -
Ингээд урчуудын артельд есөн жил ажиллахад би маш их юм одоо их сурсан. Их ч юм хийж байсан. Тэгээд бас залуу хүн мэргэжил боловсролоо дээшлүүлий гээд. Ажиллагсдаас тэр үед сургуульд явуулах, сургуульд суралцуулах бол маш их дэмждэг байсан. Ажил хийж байгаад. Яагаад вэ гэхлээр тэр хүн бол одоо дадлага туршлагатай болчихсон. Ажлын одоо юутай, тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон, хамт олныг удирдах тэдний дунд ямар нэг тодорхой хэмжээгээр илэрхийлэх чадвартай болсон гэж үздэг. Тийм учраас би үйлдвэр хоршооллынхоо дэмжлэгтэй дахиад мөн энэ нарийн мэргэжлээрээ Москвад сургуульд явсан.
Дэжид -
Анхаан. Би таныг сонсож байсан юм байна. Тэр ажиллаж байхдаа бас их сайн ажиллаж байсан гэж. Миний бодоход тэр бас ажиллаад ажлаа дээшлүүлий гэсэн хүн болгон байсан юм уу. Аан зүгээр бас тодорхой хэмжээний шалгуур байсан байх. Яаж ажиллаж байсан юм, ямар хүмүүс, одоо бас тэр дотроосоо сонгож авч байсан юм бэ? Тийн тэгэхээр бас залуу хүн болгон л цаашаа сурах эрмэлзэлтэй байсан байх гэхдээ тэр нь бас тодорхой хэмжээний шалгуур байсан байх гэж бодож байна. Бас тэр үед яаж ажиллаж байсан юм бэ?
Норхлоо -
байсан байсан.
Дэжид -
та яаж одоо манлайлж байсан юм. Юуг нь одоо онцолж харж сургуульд тэгэж явуулдаг байсан юм бэ?
Норхлоо -
аан би одоо 62 онд сургууль төгсөж 57 онд сургуульд яваад ирээд ирэхэд манайд үнэхээрийн бас яг сургууль төгссөн боловсон хүчин бол байгаагүй.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
За миний эзэмшсэн мэргэжил урчуудын артельдаа одоо анхных байсан. Би өнгөт металын сийлбэрчин гэдэг мэргэжлээр төгсөж ирсэн. Аан надтай цуг төгссөн Мөнхтуяа гэж эмэгтэй болвол яг гоёл чимэглэлийн дарханы мэргэжлээр төгсөж ирсэн. Ээмэг бөгжний одоо яг ювелиер гэдэг мэргэжлээр төгсөж ирсэн. Аан Нямхүү гэж бид нартай төгсөж ирсэн тэр ах бол аан юугаар ган сийлбэрээр. Одоо тэмдэгний ган хэв сийлдэг. Аан Бат-Очир гэдэг бол цутгуурын мэргэжлээр төгссөн учраас тэр шаазангийн үйлдвэрт очиж бид гурав артельд, нөгөөх нь шаазангийн үйлдвэрт хувиарилагдаж.
Дэжид -
хувиарилагдаж. Заа
Норхлоо -
За тэгээд би очоод юу хийсэн бэ гэхээр энэ сийлбэрээр, өнгөт металын сийлбэр гэдгийг бол манайд ойлгодоггүй мэдээггүй байсан. Тэгээд би энэ хүмүүсүүдэд ойлгуулахын тулд эхлээд би дурсгалын үсэг гэдэг юмыг бичиж эхэлсэн. Одоо энэнд дурсгав гэдэг юмыг бичиж, тэгээд тодорхой юман дээр наагаад ингээд яахаар зэрэг “аан ингэж сийлж, ийм юм” харандаагаар цаасан дээр бичсэн шиг ийм гоё сийлж болдог юм байна гэдгийг анх таниулсан. Тэгээд сүүлд нь тэрийг тэрнээсээ цаашлаад би бас утсан сүлжмэлийг нэлээн сонирхдог байсан. Тэр утсан сүлжмэлээр манай монгол эмэгтэйчүүд үс тайрах нэлээн одоо хэцүү, урт үстэй хүмүүсүүд их байсан. Тэгэхээр үсний даруулга хийсэн. Тэр утсан сүлжмэлээр. Тэгээд тэр утсан сүлжмэл даруулга бол одоо нэлээн нэр авчирсан гэдэг юм уу, танигдаж одоо эзэмшсэн мэргэжил бол “аан эд нар чинь их сайхан мэргэжил эзэмшиж ийм юм хийдэг болсон байна” гэж. Тэгээд гол нь юу вэ гэхлэрээ зэрэг.
Дэжид -
одоо шинэ технологи тухайн үедээ
Норхлоо -
Тухайн үедээ тийн шинэ бүттээл, бүтээгдэхүүн гаргах, шинэ технологи нэвтрүүлэх тал дээр. Тэгээд би энд сургуульд сурч байхдаа нөгөө Оросын Махачебаха гэж Дагистанд нөгөө хар Черн гэдэг юм мөнгөн дээр ингэж сийлээд юу шаазангийн юм шиг мөртлөө тийм хар мөнгөөр чимдэг ийм юмаар 45 хоног дадлага хийсэн юм.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
За тэр технологийг технологч Чойжамц гэдэг хүн тэрийг бас мэддэг байсан, сонирхдог. Тэр бид хоёр нийлж тийм Черн тогтоох, мөнгөн дээр харлуулж хийх тийм технологийг оруулж хийгээд. Бид хоёрыг тэр Нямхүү ах дэмжээд. Нямхүү ах маань “Амьдрал чинь өлзийтэй болтугай” гэсэн тийм мөнгөн бөгжний загварыг хэвлээд,
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
хэв хийгээд тэр хэвэн дээрээ бид хоёр хар Черн одоо мөнгөө суулгаад ингээд энэ бөгжийг гаргахад одоо бараг л тэр үедээ бол энэ болвол нэлээн сенсаци гэдэг юм уу энэ бол үнэхээрийн шинэ юм байсан. Энийг бас хүмүүсүүд ойлгож дэмжсэн. За тэр болвол угаасаа тэр Дагистаны тэр Черн бол өөрийнхээ нууцыг хэзээ ч хүнд гаргадаггүй, зөвхөн тэнд л үйлдвэрлэдэг байсан. Би бол зүгээр өөрийнхээ бичиж авсан тэр одоо жороороо хийгээд, Чойжамц гуайн туслмжтайгаар ингээд хийгээд болсон. Одоо тэрэнгүэр хийсэн одоо миний хийсэн юмнаас үлдсэн нь хүүдээ нэг настай байхад нь хүүдээ хийж өгсөн аяга байдаг. Тэр л үлдсэн. Гэхдээ тэрийг ингэж үйлдвэрт нэвтрүүлэх өргөн хэмжээнд бол манайд хүлээгдэж аваагүй зүгээр шинэ бол болсон. Шинэлэг зүйл болсон. Тэгээд Лениний зуун жилийн ойгоор бас хүн болгон тодорхой бүтээл хийх ёстой байсан. Би их тийм бас эрмэлзэл төрж тэгэхээр би тэр Черн-ээр Лениний дүрийг хар мөнгөтэй хослуулж хийгээд тэгээд тэр юугаа нөгөө утсан сүлжмэлтэй хослуулж хийсэн. Энэ нь одоо төв хорооноос зуун жилийн ойд явахдаа бэлэг дурсгалын зүйл ганцхан ширхэгийг хийсэн. Тэрийг авч яваад нэг цэргийн анигд бэлэглэсэн гэсэн сураг байдагийн. Гэх мэтээр би бол бас ч гэж шинэ юм хийсэн, энэ хүнийг одоо цааш нь сургахад дэмжихэд энэ хүнээс бас юм гарах боломжтой гэж үзэж намайг дэмжиж явуулсан. Түүнээс тэр болгон хүмүүсүүд техникум төгсөөд л ажил хийж байгаад л явдаг гэж тийм юм байгаагүй л дээ. Бас л дэмжигдэж, тодорхой хэмжээний үйл ажиллагаагаараа харуулж, өөрийгээ бас таниулж байж цааш нь сурах ийм юунд байсан. Тэгээд бас шалгалт өгч байж л явсан. Яагаад гэвэл хэн ч бай, ямар ажилтан, мундаг хүн байлаа ч тэр тухайн сургуульд сурч чадахна уу гүй гэдгийг шалгаж байж явуулдаг. Тэгээд л би сургуулийн шалгалт өгөөд тэгээд тэнцээд 71 онд дээд сургуульд явсан юм. Тэгээд 72 онд намайг сургуулийн 1-р курс төгсөөд ирэхэд энэ үйлдвэр хоршолол татан буугдчихсан байсан.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
Тэгээд оронд нь нийтийн аж ахуй үйлчилгээний яам гэсэн ийм яамтай болсон байсан. Үйлдвэр хоршооллыг татан буулгахад хөгжлийнхаа нэлээн дээд шатанд хүрсэн. Өөрөө өөрийгээ захиран зарцуулах, бүүр улсын төсөвт хөрөнгө оруулаад.
Дэжид -
Анхаа
Норхлоо -
Тэгээд байр байшин, ажилчид хүмүүсүүдийнхээ ар аж амьдарлыг тэтгэх өөрөө бас тодорхой
Дэжид -
матераиллаг баазаа
Норхлоо -
материаллаг баазаа их бэхжсэн, үйлдвэрүүд нь одоо их том улсын үйлдвэрийн болох хэмжээнд хүрчихсэн байсан учраас бол бас л нэлээн бие даасан байлгах гэдэг юм уу тэр байдлыг нь бас л нэлээн одоогоор бол хүмүүс ярих нь хэлмэгдүүлссэн гэдэгийн. Аан тэр үеийнхаа шаардлага хэмжээнд бол бас хэрэгтэй л байсан юм байлгүй тэгээд намайг ирэхэд татан буугдчихсан байсан. Тэгэж би хоёр сургуулт төгсөөд дараа нь ирэхэд бол үйлдвэр хоршоолол маань татан буугдсан ч гэсэн би тэр үйлдвэр хоршооллын суурин дээр байгуулагдсан нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний яамны одоо яаманд ирж ажиллаад. Миний ажиллаж байсан урчуудын артель, миний яг мэргэжлээрээ очиж ажиллах ёстой маань салбарын яаманд шилжээд оччихсон байсан. Зоос гоёл чимэглэлийн болоод. Тэгээд суурь нь бол түр хоршоололын болохлоор бусад хүмүүсүүд нь энэ нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний яамны эндээ байх саналыг тавихаар нь би хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ сангийн яамнаас намайг дуудаад энэ мэргэжлээрээ ажиллах санал тавьсан. Аан тэр үед бас яам хоорондоо цохицоод намайг авбал авах байсан байх. Гэтэл манай энэ нийтийн ахуйн үйлчилгээний тэр үеийн удирдлага бол намайг эндээ бай, энд чинь байлгана гэсэн би эндээ үлдсэн. Гэхдээ би энэндээ харамсдаггүй.
Дэжид -
Ан хаа. За тэгэхээр сургуульд тухайн үед яаж сурж байсан юм бэ, аан тэр үеийн сургууль соёл боловсролын талаар бас та сайхан дэлгэрэнгүй яоилаа. Ялангуяа үйлдвэр хоршооллын анх үүсэж хөгжиж байсан үе, анхны боловсон хүчин. Тэгэхээр ер нь таны энэ ярианаас ингээд үзэхэд дурсгалтай юм их байсан байна. Ялангуяа төр засгийн удирдагчиддад гадаад яах бэлэг дурсгалын зүйлийг тэгэж яана гэдэг бол тухайн нэг хүний хувьд биш, тухайн байгуулагынхаа хувьд ч гэсэн нэр төрийн хэрэг байсан байх гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр ээн бас их сайхан асуудал байна аа. За өшөө таньд одоо, яг энэ одоо байх амьдарлын чинь явцад та хэдэн онд нийтийн ахун үйлчилгээний яаманд хэдэн он хүртэл ажиллаж байсан бэ та?
Норхлоо -
За би 1971 онд дээд сургуульд яваад 76 онд төгсөж ирсэн. 76 онд төгсөж ирээд одоо нийтийн аж ахуйн үйлчилгээний яам татан буугдах 1989, 91 онд хүртэл... тийн 91 онл хүртэл тэндээ ажилласан. Тэгээд ерөөсөө л амьдарлынхаа хугацаанд хоёр л газар байгуулагад ажилласан. Нэг нь бол тэр урчуудын артель, үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн харъяа урчуудын артельд ажилласан. Аан есөн жил ажилласан. Аан нөгөөдөх нь болохлоор энэ нийтийн ахуйн үйлчилгээний яам, түүний харъяа ахуйн үйлчилгээний удирдах газар гэсэн ийм хоёр газар л ерөсөө 27н жил ажилласан байна.
Дэжид -
ан хаа. Сүүлийн дээд сургууль төгсөж ирээд та голцуу мэргэжлээрээ биш удирдах ажил хийж байсан уу?
Норхлоо -
тэгсээн. Ирээд нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэнгээр. Гэхдээ би мэргэжилтэн энэ ахуйн үйлчилгээний салбарын рекдам чимэгэлэл хариуцсан мэргэжилтэн гэдэг одоо шинэ орон тоо гаргаж яам намайг ажиллуулж байгаад тэгээд ахуйн үйлчилгээний удирдах газарт чанар, энэ стандарт бүх юмыг хариуцдаг, хариуцсан удирдах газрын орлогч даргаар томилж ажилуулаад тэгээд тэндээ ажиллаж байгаад л 91 онд хувьчлагдсан ш дээ энэ манай ... би чинь бас нэлээн олон юмны шинэчлэл төгсгөлд ажиллаж байсан хүн. Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам байгуулагдаад, үйлдвэр хоршоолол татан буугдах үед би бас тэгээд л байгуулагад байж. Аан бас шинэ зах зээл, социализмаас зах зээлийн систем рүү орох энэ задралын үед би бас л энэ нийтийн аж ахуйн үйличлгээний яам татан буугдах үед би тэнд ажиллаж байсан.
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
Тэгээд дараа нь бид нийтийн аж ахуйн үйлчилгээний яам татан буугдлаад суурин дээр нь нэг нэгтгэл гэж бас цөөхөн хүн үлдэж нэгтгэл гэж байгуулахад би тэр нэгтгэл дээр ирж мэргэжилтэн гэж ажиллаж байгаад 1994 онд нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байсан болохлоор одоо тэр л салбар бүрэн хувьчлагдаад ингээд бүүр задраад тодорхой тэр салбарт хариуцах ч ажилгүй болоод ирэхлээр бид ингээд хамт ажиллаж байсан гурван хүн нийлээд хоршоо гэж байгуулаад. Нөгөө үйлдвэр хоршооллынхоо зхрчмаар ажилладаг энэ хоршоо надад ойр, ийм байсан болохлоор бид санаа нийлээд, мөн л надтай цуг үйлдвэр хоршоолол гэж байхад хамт цуг байсан Надмид, Содном гэсэн энэ хоёр хүнтэй нийлээд бид нар хоршоо байгуулаад гарсан юм. Ерэн дөрвөн онд, 94 онд би энэ ёстой л нийтийн аж ахуй үйлчилгээний яам тэрний дараагийн байгуулагад шилжиж ажиллаж байсан юм.
Дэжид -
ан хаа. Тэгэхээр энэ ер нь таны амьдарлын туршид та бас тодорхой үе шатуудтай бас түүхэн үеүдийн өөрчлөлт шинэчлэлтийн үед одоо өөрөөр хэлбэл амьдарч байсан гэж үзэж болохоор байна тийм ээ? Тэгээд ч энэ талаар таныг одоо нэлээд ярих түүх намтар ихтэй, тухайн үед удирдах албан тушаалд, ялангуяа энэ үйлдвэр хоршооллын сууриас авахуулаад нийтийн аж ахуй үйлчилгээний төгсгөл хүртэл одоо энэ ажиллаж байсан бүх л үйл явцад хувь нэмрээ оруулж байсан. Зөвхөн өөрийнхээ эзэмшсэн мэргэжлээр төдийгүй, нэлээн өргөн хүрээтэй ажиллаж байсан гэдгийг би бас мэдэх юм байна. Ингээд би бас бид хоёрын энэ эхний ярилцлагаа бол ерөнхийдөө өнөөдөр ингээд өндөрлөж байна. Тэгэхээр дараагийн ярилцлагаа ялангуяа одоо тэр үед хувьчлал яаж явагдаж байсан юм бэ? Тийм ээ?
Норхлоо -
тийн
Дэжид -
аан ер нь одоо манай ажилчид тухайн үед яаж ажиллаж, яаж ажилчин юу бий болж байсан юм бэ? Саналаараа болж байсан юм уу? Яаж одоо бид нар энэ үндэс суурийг тавьж байсан юм бэ? гэх мэтчилэнгээр таны бас ажиллаж байсан үеийн туршлага дээр үндсэлэж тухайн үеийн ажилчин, ялангуяа та бол одоо сүүлийн үед бол удирдах албан тушаалд ажиллаж байсан. Удирдах албан тушаалын хүмүүс ажилчин хоёрын хоорондын харилцаа, ер нь одоо тэдний холбоо ямар байсан юм бэ? гэдэг талаар хоёулаа хөндөж ярий гэж бодож байна.
Норхлоо -
өө болно болно.
Дэжид -
тийн тэгээд дараагийн одоо та бас надад тухайн үеийнхаа зураг, одоо юу гэдэгийн зургийн цомог тийм ээ, тухайн одоо түүхэн үетэй холбоотой бас одоо тийм баримт бичиг материал, одоо дурсгалтай тэр ярьж байсан дурсгалтай зүйлээс байдаг бол тэр эд нараасаа үзүүлэх бололцоо бий юу?
Норхлоо -
Байгаа байгаа. Тэр одоо 7-р анги төгсөхөд надад өгч байсан гэрчилгээ байна. Тэр Монгол улсын боловсролын яамнаас олгож байсан байгаа юм тэр үед
Дэжид -
Ан хаа
Норхлоо -
тийн тэр үед. За тэгээд үйлдвэр хоршоололд ажиллаж байхад бид хамтраад бригадын зохион байгууулалтанд бас орж ажиллаж байсан. Тэр үеийн бригадын хамт олонтойгоо авахуулсан зураг, үйлдвэрчний батлах энэ тэр гэсэн.
Дэжид -
Тийн ялангуяа би бас таныг одоо мэддэгийн хувьд аливаа юмны шинэчлэлийн юман дээр та их байсан. Анх одоо та шинэчлэгдэж бригал хөдөлмөр зохион байгуулалт, бригад ч гэдэг юм уу. Тухайн үед одоо өөрийнхээ үед явагдаж байсан шинэчлэлтэй холбоотой баримт бичиг энэ материалууд дээр хоёулаа ахиж тодотгож ярилций гэж болож байна. өнөөдрийнхаа ярилцлаганд одоо бас тодорхой цаг зав гаргаж, дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа
Норхлоо -
За баярлалаа
Дэжид -
Дахин уулзатлаа баяртай
Норхлоо -
Баяртай
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.