Enhzaya
![](../assets/images/interviewees/990421.jpg)
Basic information
Interviewee ID: 990421
Name: Enhzaya
Parent's name: Baljinnyam
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1963
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: lawyer, defense lawyer
Work: private legal defense
Belief: Buddhist
Born in: Altai sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: economist, accountant
Father's profession: accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
family
cultural campaigns
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Энхзаяа хоёулаа ярилцлагаа эхлье. Та тэгээд өөрийнхөө амьдралын түүхээс эхлээд ярина даа.
Энхзаяа -
Миний амьдралын түүх, юуны өмнө би гавъяа байгуулсан, гай тарьсан хүмүүстэй адилхан тийм өргөн дэлгэр байхгүй л дээ. Гэхдээ тийм миний амьдралын түүх бол би одоо ч хүртэл ярьдаг юм. Хүмүүст би бол улаан хөдөөний хүн гэж ярьдаг байхгүй юу. Яагаад гэхээр би 1963 онд ээжийг оюутан байхад төрөөд эмээ, өвөө хоёр дээрээ очоод, 14 хоног дээрээ очсон.
Отгонбаяр -
Хаана?
Энхзаяа -
Ээж оюутан байхдаа намайг гаргаад
Отгонбаяр -
Ээж чинь их сургуулийн оюутан байсан уу?
Энхзаяа -
Тийм, их сургуулийн оюутан байсан.
Отгонбаяр -
Тэгээд хөдөө хаана аваачсан бэ?
Энхзаяа -
Говь-Алтай аймгийн Халиун сум. Хар азаргын нуруунд 14 хоногтой байхдаа очоод.
Отгонбаяр -
14 хоногтой.
Энхзаяа -
Тийм, гэхдээ би их даахьтай. Жаахан мөртлөө. Аймаар өтгөн даахьтай, буржгар үстэй байсан гэж байгаа юм. Ямар сайндаа яриа байдаг ш дээ. Манай тэр нутгийн нэг хүн манай буурал аавынд ирчихээд эргэж очоод Бямбажав ахынд сонин хүн иржээ. Нэг харахаар дүнжин ямаа шиг, нэг харахаар мярнуусан хурга шиг, эргээд нэг харахаар завод хүүхэлдэй шиг тийм сонин толгойтой хүүхэд иржээ. Тэгэж л очиж байсан юм гэнэ билээ. За тэгээд хүүхэд байхад чинь хоёр удаа, үйгүй нэг удаа ямар ч байсан үхээд бараг оршуулуулах шахаад
Отгонбаяр -
Юунаас болсон юм?
Энхзаяа -
Мэдэхгүй. Хөдөө мал хуй ихтэй. Нэгдлийн маландаа анхаараад, хүүхдэдээ анхаардаггүй байсан юм байлгүй. Тэгэж байгаад хүндрүүлчихсэн. Тэгээд хүндрээд эмч мэмч дуудаад, ер нь тэгээд үхчлээ гээд нөгөө кинон дээр гардаг шиг илүү гэр мэр гаргах юм болоод. Манай Сандуйжав эмч байсан. Тэр эмч дуудлагаар очоод, тэгээд очоод яасан чинь оршуулах гээд, бэлдэх гээд за бараг өнгөрч дээ. Тэгсэн чинь жаахан гийнсэн дуу гарсан гэж байгаа юм. Тэгээд л эргэж хараад эмчлээд, нөгөө эмч чинь бүр босгоно гээд 14 хоног яг манайд бүх ажлаа хаяад тэгэж байж намайг босгосон юм гэнэ билээ.
Отгонбаяр -
Ямар өвчин туссан байсан юм?
Энхзаяа -
Мэдэхгүй одоо тэр үед ханиад нь хүндэрсэн байсан юм уу, хатгаа матгаа авсан байсан юм уу мэдэхгүй. Тийм юмнаас болсон юм уу, сүүлд нь намайг уушигны өвчтэй юм уу, сүрьеэтэж байсан уу гэж хүн болгон, эмч болгон тэгээд байдаг байсан. Бронхит мронхит гээд. Тэгээд чинь өөр 9 нас хүртлээ хөдөө байж байгаад, 9 настайдаа аймгийн төв дээр орж ирж, аав ээж дээрээ ирж
Отгонбаяр -
аав, ээж хоёртойгоо танилцаад.
Энхзаяа -
Та, танайх гэж ярьдаг. Буурал аав, ээж, хөдөөнийхөө гэрийг манайх гэж ярьдаг. Өөрийнхөө гэрийг танайх гэж ярьдаг. Тэгээд зарим хүн амьтанд загнуулдаг. Чи өөрийнхөө гэрийг, аав ээж хоёрыгоо Ажим, Дажуу гэдэг.
Отгонбаяр -
Одоо ч бараг тэгдэг биз дээ чи, заримдаа.
Энхзаяа -
Одоо арай болохгүй. Сүүлд 6-р ангиасаа хойш больсон шүү. Тэгээд яагаад 9 настай сургуульд орсон гэвэл 8 настай тэр үед чинь ордог байсан юм чинь. 8 настай намайг оруулсан. Оруулахдаа хөдөөнийхөө сургуульд оруулчихаж
Отгонбаяр -
Халиуны сургуульд уу?
Энхзаяа -
Халиуны төв дээр. Аав, ээж чинь тухайн үедээ их л гоё юм бэлдсэн юм байлгүй. Хүрэн ултай гутал гэж гоё юм өмсөөд, хөдөөний хүүхдүүд эмэгтэй нь ногоон дээлтэй. Эрэгтэй нь цэнхэр дээлтэй байсан.
Отгонбаяр -
Даалимбан.
Энхзаяа -
Тийм, даалимбан. Даалимбан дээлтэй, цагаан ултай гуталтай байхад чинь би чинь хос форм өмсчихсөн.
Отгонбаяр -
Хилэн.
Энхзаяа -
Савхин хилэн форм. Тэр чинь цагаан манжаатагтай
Отгонбаяр -
Захтай.
Энхзаяа -
Тийм, гоё 20-н цүнх гэж бий. Хар цүнхтэй. Хөдөөний хүүхдүүд зарим нь юу яачихсан. Даалимб маалимбаар цүнхэрхүү маягийн уут хийгээд үүрчихсэн. Тийм байхад нэг их ганган, цагаан толгой ном, гоё гоё юмтай, уул нь оросын. Тэгээд хэд хоногоос нөгөө хөдөө өссөн хүүхэд чинь яадаг юм хаичээлдээ дургүй байсан юм уу, яасан юм зэлэрдэг. Сумын төвтэй ойрхон ш дээ. Тэгээд нэг гэртээ оччихоод эргэж ирэхдээ хожигддог, барьдаг тийм байгаа юм. Нэг өдөр багш баахан хүүхдүүдийн өмнө намайг шүүмжлээд, ичээгээд, одоо бол доромжлоод. Тэгэхээр нь бас ёстой явна даа гэж бодоод, зуугаад, гэмшиж байгаа ч юм байхгүй. Тэгэж байгаад орой болдог юм байна. Оройхон нар жаргах үед сэмхэн байрнаасаа гараад, гараад гишгэчихсэн. Уул нь 10-аад км зайтай. Тэгээд гараад алхсан чинь намрын орой чинь алхаж байгаад хүүхэд юу байхав. 10-аад км газар чинь харанхуй болчихсон. Гэртээ уул нь дөхөж явсан юм. Бүрэнхий харагдаад л манайх, тэгээд нөгөө хөдөө хол очоод төөрөөд, тэгээд харанхуй болоод төөрөөд нохой хуцаад л байна. За одоо Бямбаа ахынх энэ хавьд байх ёстой. Эднийх юм болов уу очъё гэж бодоод л яваад очихоор айл олддоггүй. Тэгэж байгаад хээр хоноод.
Отгонбаяр -
Анх удаа?
Энхзаяа -
Анх удаа. Өмнө нь ч нүүж барьж явж байгаад хээр хонож л байсан л даа. Анх удаа ганцаараа, явган, тэгээд хоолойд дээрээс нь нөгөө загийн ногоон дээр гэж хүүхэдтэй багадаа ярьдаг байсан. Чөтгөр, шуламтай гэдэг газар чинь хээр хонож байгаа юм. Тэгээд шөнө даараад унтсан. Бутны ёроолд унтаж байгаад дөнгөж үүр хаяараад цайж байхад ингэсэн чинь гэрийнхээ ойролцоо унтсан байгаа юм чинь. Гэрийн тооноор утаа гараад буурал ээж галлаж байгаа бололтой. Тэгэхээр нь уйлаад давхиад орсон. Хээри хоносон хүн чинь царай марай загалтсан, хужир суучихсан. Тэгээд дээрээс нь айчихсан, даарчихсан, хачин юм орсон байлээ. Тэгээд манай буурал ээж уйлж, за ингэж байж амьтны хүүхэд алах нь, за төвөг гээд явуулаагүй.
Отгонбаяр -
Явуулаагүй юм уу?
Энхзаяа -
Явуулаагүй. Бүр явуулаагүй. Болье болье гээд. Цагаан голын аманд оччихсон байсан юм. Одоо энэ манай Дидаагийнх, Дидаагийн хадам аав энэ тэр саахалт байсан айл. Тэгээд байж байсан чинь 10-аад хоносон байлуу даа хичээл таслаад. намар чинь хүйтрээгүй шөнө нь ингээд харсан чинь манай Монхор багш гээд багш байдаг юм. Хичээлийн эрхлэгч. Тэр багш манай ангийн багштай ирж байсан морьтой. Тэгээд одоо яана аа гээд хулалзаад байж байсан чинь ороод ирсэн. Орж ирээд л за танхай нөхөр яахаараа ингээд байж байдаг билээ. Надаар бас тоглоом хийнэ ээ. Багш нар авч явна гэж байна. Манай буурал ээж, тэрийгээ бас буурал ээждээ ховлочихсон. Яагаад ингэсэн гэхээр нь тэгсэн, ингэсэн гээд хэлчихнэ биз дээ. Багш тэгсэн, ингэсэн. Манай буурал ээж багш руу дайраад чи яахаараа амьтны нялх үрийг хүн амьтаны дунд доромжилдог юм. Тэгээд бүр арга эвээ олохгүй та нартай тооцно мооцно. Одоо эцэг, эхэд нь хэлнэ. Яагаад танай хүүхэд чинь, хүүхэд чинь сургуульд яваагүй тэр эцэг, эхтэй нь уулзана. Тэр эцэг, эхэд нь хэлнэ. Багш айж байгаа юм.
Эхнэр нь -
Эцэг, эх нь аймгийн төв дээр албан хаагч
Энхзаяа -
Аймгийн захиргааны хоёр мундаг дарга л байгаа юм. Хөдөөнийхөн чинь аймгийн захиргааны дарга л гэж ойлгодог байсан юм чинь, ухаан алдчихна биз дээ. Тэгээд байж байсан чинь тэгэж байсан чинь буурал аав хаачсан байсан юм, намар нөгөө адуу мадуугаа хураачаад, ганцхан нэг хонины морь, чөдрийн морьтой л явна ш дээ. Тэгээд нэг үнээ мүнээ хараад тэгээд л байж байдаг байсан юм чинь. Нэг сэмхэн гараадахсан чинь ганцхан, шондоо ганцхан л морь байгаа юм чинь буурал аавын дуранг хулгайлж өвөртөлж аваад гараад хойт талын дэнж дээр гараад дурандаад л, нөгөөдүүл чинь бараг одоогоор бол 3, 4-н цагийн үед л ирсэн юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Нөгөө хоёр багш.
Энхзаяа -
Багш, гарч ирээд л буурал ээж ингээд саравчилдаг. Багш гараад л хардаг. Тэгээд л эргээд ордог. Дуран муран хайгаад байгаа юм уу. Би дуранг нь хулгайлаад авчихсан. Тэгээд би дурандаад суугаад байгаа юм чинь. Явахын хүлээгээд, бүрэнхий болоод, бараг гэгээ тасраад л холын бараа бараг харагдахгүй байхад нөгөө хоёр чинь мордоод л, тэгэхээр нь давхиад орлоо. Буурал ээждээ нэг сайн зодуулж аваад тэгээд л сургуулиас гараад, 9-н настайдаа орж байсан.
Отгонбаяр -
Тэгээд 9-н настай аймгийн төв дээр
Энхзаяа -
Аймгийн төв дээр. Тэгээд ном мом бэлдээд өгчихсөн байсан. Би чинь уул нь сүрхий байсан ш дээ. Өвөл хөдөөний хүүхэд хийх ажил байхгүй юм чинь. Манайд ээжийн хамгийн бага дүүгийн хүүхэд, надаас нэг хоёр дүү хүүхэд байдаг юм. Бид хоёр хоёулаа байсан. Нөгөөдөхтэйгээ хаяа яагаад, одоо бодвол буурал аав, ээж шинэ үсэг гадарладаг байсан байгаа юм. Хөдөө өвөл нөгөө номныхоо гоё зургаар оролдож байгаад 35 үсэг, 10 доторх тоо моогоо сурчихсан. Нийлүүлж, үелүүлж уншиж чаддаггүй байсан. Хүн хэлэхээр нэг их сүрхий а, б, в, г гээд 35-н үсэг дуржигнатал уншчихна. Тоо ч бүр 100, 1000-даа хүрсэн байсан байхаа тоолоод. Тийм байж байгаад тэгээд сүүлдээ мартаад дараагийн жил за амьтны хүүхэд бас малчин болгочихно аав, ээж рүү нь явуулъя гээд 9-н настай нь явуулаад тэгээд та нартай нэг ангид орж байлаа ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд аймаг дээр орж ирээд идээшихгүй их хэцүү байсан уу?
Энхзаяа -
Хэцүү байлгүй яахав. Тэр чинь айлд байгаа юм чинь. Айлд байгаа болохоор гэрээ их санана. Юм л болвол эмээ, өвөөгөө яаж байгаа юм. Айлд байж байгаа юм чинь. Уул нь аав, ээж хоёр сүрхий юм болоод, нөгөө хүүхэд гэрээ санаж байгаагаа мэддэг л байсан юм байлгүй. Саймшраад янз янзын гоё гоё юм авч өгөх юм тэрэнд нь ерөөсөө дасаж өгөхгүй. Танай, манайхаа яриад л хэцүү байсан. Дараа нь 4, 5-дугаар анги хүртлээ улирал болгоноор яг хөдөөний хүүхэд шиг, улирлын амралтыг тэсэн ядан хүлээж байгаад улирлын амралт болоод болвол давхидаг байсан. Тэгээд сүүлдээ 5, 6-дугаар ангиасаа хойш больчихоод сүүл рүүгээ харин бараг 4, 5-дугаар ангиасаа хойш больчихоод хурдан морьноосоо хасагдчихсан. Тийм болохоор зуны амралтаараа очдог. Тэгсээр тэгсээр аав, ээж болоод гэртээ дасаад тэгээд 10 төгсөөд.
Отгонбаяр -
Эмээ өвөө хоёр чинь хэд хүртэл, хэдий үе хүртэл байсан бэ?
Энхзаяа -
Эмээ, өвөө хоёр чинь буурал аав, ээж чинь хоёулаа намайг чинь оюутан болтол байсан ш дээ.
Отгонбаяр -
Өө тиймүү.
Энхзаяа -
Нэг нь намайг 2-р курс, юу билээ 1-р курс төгсөж байхад өнгөрлүү, 2-р курс төгсөж байхад өнгөрлүү.
Отгонбаяр -
Өвөө чинь үү?
Энхзаяа -
Буурал аав болохоор, буурал аав өмнө нь өнгөрчихсөн юм байна ш дээ.
Отгонбаяр -
Тэгсэн.
Энхзаяа -
Буурал аав ингэсэн ерөөсөө 1-р курс төгссөн жил манай ээжийн хамгийн бага дүү нь надтай өнөө нэг гэрт өссөн.
Отгонбаяр -
Нөгөө муу Ням
Энхзаяа -
Намсамбуу тэр нас бараад, 2төгссөн жил буурал аав нас бараад. Хоёр биш 3 төгссөн юм байна. 4 төгсөдгийн жил буурал ээж нас бараад
Отгонбаяр -
Чи тэр эмээ, өвөө хоёрынхоо тухай яриач. Уугуул нутаг нь хаанахын хүмүүс юм. Малчин байсан уу?
Энхзаяа -
Малчин, малчин малчин. Манай буурал ээж чинь өмнө нь бас нэг хүнтэй суугаад өнөөх нь нас бараад тэгээд л
Отгонбаяр -
Буурал ээж
Энхзаяа -
Буурал аав дараа нь суусан юм билээ. Одоо манай нагацын зарим нь тэр Намсрай гэдэг хүний хүүхэд. Зарим нь Бямбажав гэдэг хүний хүүхдүүд. Намсрай гэдэг нь болохоор зэрэг Хэнтий аймгийн уугуул хүн. Одоо би нэг судлая гэж боддог юм. Айлаар зарцлагдаж явсан, ах дүүсгүй тийм л хүний хүүхэд байж байгаад хувьсгалын үеэр пижигнэж давхиад ороод ирсэн, энд хувьсгалд оролцоод тэгээд өнөөх чинь төр засгийн төлөө энд тэнд очиж төвхнүүлдэг тийм л үүрэгтэй. Говь-Алтай аймагт очиж яваад, одоогоор бол Халиун сумын засаг даргын тамгын газрын дарга болж очоод тэгэж л очиж байсан юм ишг байна билээ. Захиргааны л албан хаагч, сумын тэгэж байгаад л нөгөө хүмүүс нь элбэгшээд, цэрэгт явсан хүмүүс нь ирээд мэдлэг боловсролгүй хүн байсан юм байгаа биз. Тэгээд хусагдаад, сүүлдээ сумын хоршооны дарга болоод, дараа нь аймгийн хоршооны, тэр нөгөө тээх хоршоо билүү
Отгонбаяр -
Тийм, тээх гэж байсан.
Энхзаяа -
Одоо юу худалдаа үйлдвэрийн ангиудын тэр юу үндэс л дээ. Тэрний дарга байж байгаад мөрийтэй тголож байгаад тэгээд хусуулаад баларч баларч явсан юм шиг байсан.
Отгонбаяр -
Мөрийтэй тоглоод оо?
Энхзаяа -
Тийм, гаатай тоглодог байсан.
Эхнэр нь: Ёстой аймаар тоглодог байсан гэсэн. Нэг ирэхээрээ зэрэг бараг хот хотоор нь мал туугаад ирдэг. Нэг байхаараа бүгдийг туугаад алдчихдаг байсан гэсэн.
Отгонбаяр -
Тэгээд эмээгээс чинь сүүлд салсан юм уу?
Энхзаяа -
Салаагүй. Салаагүй байхдаа нас бараад. Тэгээд их сонин ш дээ. Нас барахад нь одоо манай миний мэддэг буурал аав маань
Отгонбаяр -
Чамайг өсгөдөг буурал аав тэ?
Энхзаяа -
Намайг өсгөдөг буурал аав маань тэгэхэд тэдний манай буурал аавын, одоо жинхэнэ буурал аав, буурал ээжийн ээжийнх нь мал хөөгөөд нааш цааш нь болгоод бас ядуухан тийм айл тийм байж байгаад, үндсэндээ одоо зарц нь маягийн байж байгаад. Тэгээд нөгөө буурал аав хэлсэн юм гэнэ билээ. Манай энэ ээжийн аав. За чи одоо хэдэн нялх нойтон хүүхэдтэй үлдлээ. Чи хань ижилтэй бол. Чи энэ Бямбажавтай суу гэж хэлсэн гэсэн.
Отгонбаяр -
Өөрөө?
Энхзаяа -
Өөрөө, Тэгээд манай буурал аавтай л үндсэндээ зарц маягийн адуу малын малладаг. Тийм л хүн байсан. Тэгэж байгаад л суугаад, тэгээд томорчихгүй юу.
Отгонбаяр -
Томорхоороо яадаг юм.
Энхзаяа -
Баян айлын их үхэр, адуу малтай.
Отгонбаяр -
Их хөрөнгөн дээр оччихсон юм уу?
Энхзаяа -
Тийм, хөрөнгөн дээр оччихсон. Угаасаа тийм болохоороо манай буурал аав чинь их бүтэл муутай хүн ш дээ. Хамаагүй наймаа хийнэ. Ёстой алдаг. Зээл мээлээр тэнэж явж байгаад ганцхан морьноос зэлтэй үнээгээ өгчихөөд ирж байсан.
Отгонбаяр -
Зэлтэй үнээ гэдэг нь хэдэн үнээ байх уу?
Энхзаяа -
Зэлтэй үнээ гэдэг чинь дор хаяхад л 6-н тугал зэллэдэг юм байгаа биз дээ. Ямар ч байсан ганц адууг чинь нэг тэмээ, хоёр тугалтай үнээ, 10-н хургатай хонь монийг чинь ингэсэн юм яриад сольчихоод хүрээд ирдэг. Бөөн хэрүүл болоод, нэгэнт наймаа хийчихээд ирсэн юм даа. Баахан хэрэлдэж, хэрэлдэж буурал ээж таслаад өнгөрдөг. Бэлчээрээр нь хусдаг юмыг. Одоо жишээлбэл манай муу их адуу, мал залд мундаг хүн байсан л даа. Ганц чаддаг юм нь. нагац байдаг юм. Буурал ээжийн дүү тэдний адуу Цогтод явж байхад тэнд нь зарж хаячихаад, тэдний адууг аваачиж солиод өөрөө нөгөө адуу аваад, унаад, хөтлөөд эргэж ирчихээд тэрийгээ өөрөө туулгачихаад чиний адуу тийм хүрэн морь чинь Цогтод байсан. Би зарчихсан шүү гээд өөрийнхөө адуунаас таслаад өгчихдөг. Амьтай юмыг хүртэл бэлчээрийн зааж өгч байгаа биз дээ. Хачин байгаа биз.
Отгонбаяр -
Хүүш тэгээд тэр үед чинь нэгдлийн мал гэж байсан билүү. Юуг нь тэгэж сүлж, хольж зардаг байсан юм.
Энхзаяа -
Амины нэг муу тав, аравхан юмаа л тэгэхгүй юу.
Отгонбаяр -
Тиймүү.
Эхнэр нь: Одоо буурал ээж нь баян. Одоо буурал аав нь их аюултай хүн байсан мөрийтэй тоглоомоор юмаа алддаг, гаргадаг, ёстой мундаг. Одоо эднийх чинь юу яасан гэсэн ш дээ. Буурал аав нь байж байхад, одоо манай ээжийн аавыг байж байхад ганцаараа тийм нугастай толь мольтой, тэгээд ер нь дрож мрожтой ганцаараа эднийх тийм юмтай.
Энхзаяа -
200-гийн цагаан ор
Отгонбаяр -
Суманд байхгүй ш дээ.
Энхзаяа -
Тэнд байдаг байсан юм гэнэ билээ. Тэгэхээр манай тэр буурал аав хаанаас ч олж ирсэн юм. Олж ирсэн. Цагаан ор гэдэг юм байхгүй байхад. За тэгээд л олохын ч олдог. Үрэхийн ч үрдэг хүн байсан юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Чамайг ухаан ороход байсан юм уу, чамайг төрөхөд?
Энхзаяа -
Байхгүй. Манай Гаагаа Ож можийн аав нь байхгүй юу. Манай буурал ээж чинь уртын дуу дуулдаг ш дээ. Янзтай нутагтаа алдартай. Тэгээд нэг одоогоор бол урлагын үзлэг маягийн юм болсон юм шиг байгаа юм суманд. Тэгээд мань эр дуулаад гайгүй дуулсан юм байлгүй. Тэгээд урилгаар одоогоор бол энэ бөмбөгөр театр меатрт дуучнаар ирэхээр болсон юм шиг байгаа юм. Тэгэхэд хоёрхон хүүхэдтэй, одоо манай жолооч Сүхээ ахын ээж нь, манай ээж хоёр хоёулханаа Найдан ах ч гараагүй байсан. Тэгэхэд Найдан ах ч гараагүй байсан гэсэн. Тэгээд 2 охиноо дагуулаад, тэгээд ер нь тэр хоршоо моршоон дотор буурал аавынх гарсан юм шиг байгаа юм. Авгай нь явах гэж байгаа юм чинь, урлагийн хүн болох гээд наашаа ирэхгүй юу. Тэгээд ирээд хаана ч юм нэг газар гэр мэр бараагаа ачиж байгаад ирсэн юм гэсэн.
Отгонбаяр -
Хотод
Энхзаяа -
Тэгэж бас яасан гэсэн нээрээ. Анхных нь юу тэгдэг. Хэдэн юу Байлаа майлаагийнх нь дээрээ үлдээгээд, анхныхан юу нөгөө хэний Эрдэнэцогт дуулаад байдаг. Эрдэнэцогтынхон малын угыг Байлаагийн хэний өндөр ахын манай буурал ээж энэ тэртэй л байсан юм шиг байна билээ. Тэгээд тэрнийхээ өөрсдийн малыг анхны овгийг хэсэг юмыг таслан алаг үнээ, хүрэн морь юу билээ жаахан жаахан юм таслаад, бусдын зараад наашаагаа урлагийн хүн болох гээд. Буурал ээж одоо байсан бол ардын жүжигчин, Норовбанзадархуу л юм байх байсан. Мундаг дуулдаг.
Эхнэр нь -
Аймаар гоё дуулдаг.
Энхзаяа -
Тэгээд ирээд тэндээ ормоглоод яг л жинхэнэ орчихоогүй. Дагалдан магалдан гээд тэгэс хийгээд байж байтал тэр хооронд энд нөгөө хийх ажилгүй байгаа юм чинь яадаг юм
Отгонбаяр -
Нөгөө хөгшин аав чинь.
Энхзаяа -
Тийм, энд нөгөө танил хувьсгалынхан партизанууд танил олонтой. Нөгөө партизанууд чинь 21-онд баахан сэлэм барьж давхиж байгаад яасан улсууд чинь энд бас хийх ажилгүй партизан гээд томорчихсон. Хийх ажил байхгүй даалуу, үүлүү есөн шидийн юупүү мүүпүү ч гэнэ үү? Тоглоомын нэр мэддэг байсан юм буурал ээж. Тэгээд мөрийтэй тоглодог. Өглөө буурал ээж гараад 2 охиноо орхичихоод, нөгөөдөх чинь цуг гараад л явна ажилтай хүн шиг. Тэгээд ажилд орчихсон болвол ярьдаг л байсан. Ажилд орчихсон болвол болчих байсан. Ажил нэг их олдож өгөхгүй. Тэгээд нэг өдөр орой ажлаасаа ирсэн чинь гэрийн буулгачихсан байдаг. Гэрийн буулгаж байсан. Яасан гэсэн чинь мөрийнд алдчихсан. За би удахгүй олно гээд тэгээд бас нэг найзындаа хэлээд, найзындаа очиж гэр бүлээрээ 2 хүүхэдтэй, эр эм хоёр ш дээ. Очиж нэг хэд хоносон гэсэн. Тэгсэн нэг өдөр шинэ хашаа авчихлаа гээд хүрээд ирсэн чинь бас мөрийнд авчихсан. Шинэ хашаа авч ирээд, ахиад шинэ гэр мэр төхөөрөөд тэгээд ахиад нөгөөхөө алдчихсан. Тэгээд бас нэг айлын одоо 32 хавьцаа. Тэр хавьцаа л нэг хятад маягийн тийм айлын тагзанд оруулчихсан гэдэг.
Отгонбаяр -
Тагз л даа одоогоор бол
Энхзаяа -
Тагз гэдэг. Тэр тагзанд оруулчихаад тэгээд өөрөө алга болчихсон. Сүүл рүүгээ бүр яадаггүй. Шөнөдөө ирж хонодоггүй. Уул нь бол хөдөө ирж хоноод байдаг. Шөнө бүр, хоёр гурван шөнө тоглоод алга болчихдог. Тэгээд сүүлдээ буурал ээж уйлаад хоёр хүүхдээ дагуулаад шууд хаяад нэг тагзны айлдаа за ингээд эхнэр хүүхэд чинь явлаа гэж хэлээрэй гээд тэгээд замын машинд юу яагаад л.
Отгонбаяр -
Нөгөө ажлаа хаяад.
Энхзаяа -
Ажлаа хаяад. Хоёр өдөр ингэж сүйрч цөлөгдөх нь гээд 2 өдөр одоогоор бол тээврийн товчоо юм уу хаашаа юм тиймэрхүү газар хөдөө аймгууд руу юм ачдаг тийм газар байсан гэж байгаа юм. Тэнд 2 өдөр сахиж байж нэг зүс таних хүний унаанд сууж тэгээд эргээд нутагтаа ирсэн гэсэн. Тэгээд нөгөө ах баахан завхарч завхарч бас нилээд удсан гэсэн. Жил шахам алга болсон гэсэн. Тэгэж тэгэж бүр дамартаад бүр хүмүүст алуулах шахаад араас нь очсон гэсэн.
Отгонбаяр -
Өө за за за.
Энхзаяа -
Тэгэж явж байгаад тэгээд нас барсан. Тэгээд манай тэр буурал аавтай буурал ээж суугаад.
Отгонбаяр -
Тэгээд тэр үед чинь хууль хориотой байсан юм чинь шийтгүүлж бариагүй юу?
Энхзаяа -
Нууцаар тоглодог байсан. Гэхдээ тэр чинь хувьсгалт намын гишүүн мишүүн, нам мамаасаа улс төрийн хувьд бол арга хэмжээ авахуулж тэрнээсээ болж, нам мамаасаа хусуулаад тэгээд ажил мажил үндсэндээ бол Говь-Алтайд ч гэсэн үе үе тоглодог байсан гэсэн. Тэгээд бараг л би одоо боддог юм. Тэнд Говь-Алтайд жаахан тухайн үедээ бол даргархуу маягийн юм байж байгаад тэгээд хусуулаад, тэгэж байхад нь буурал ээж тийм юм болоод хот руу сайхан амьдрана гээд явсан юм шиг байгаа юм. Тэнд бас замарч өгөөд. Тэгээд буцаад эргэж очсон чинь тэр нөгөө алдсан гэр гэдэг чинь жинхэнэ нөгөө өөрийнх нь гэр гэдэг юмаа буцааж авсан гэдэг юм. Тэр гэрээ сүүлд нь чирээд очсон юм гэнэ билээ. Би бүүр түүрхэн мэднэ. Анхных нь айл болж байсан гэр дараа үе болно гээд муухан гэр байдаг байсан. Манай илүү гэр болчихоод. Би бол тэр наад буурал аавынх. Манай буурал аав чинь их адуучин хүн байсан. Адуунд хорхойтой. Цаг гаргаж морь их уядаг, эмнэг сургадаг. Залуудаа болвол тэр айлуудын эмнэг мэмнэг сургаж барьж тэгэж л амь зогоож байсан улсууд юм шиг байгаа юм. Одоо бодоод байхад буурал ээж танайхан юутай байсан майсан гээд аймаар хэрэлдэнэ. Нөгөө наймаа хийж ганц нөгөө хайртай алаг үнээнийхэн, алаг үнээ гэж удам дамждаг юу байдаг ш дээ. Яваад л байдаг ш дээ. Нэг алаг үнээ байсан. Том бага 2 алаг үнээтэй. Бага алаг үнээ нь жаахан ааш муутай л даа. Тийрдэг, саалгадаггүй тийм тэгсэн чинь зэрэг аваачаад адуунаас хонь моньтой нийлүүлээд өгчихсөн. Өгчихөөд хүрээд ирсэн адуунд явж байгаад. Алдсан морио хайж явж байгаад өөр шинэ юм хөтлөөд хүрээд ирдэг хүмүүс. Тэгээд одоо бодвол наймаа хийчихлээ гэж хэлсэн юм байлгүй. Бид нар гадаа тоглож байсан. Буурал аав 2 хоног явж байгаад л ирсэн. Дуу нь тачигнаад л явчихсан. Юу болсон, яасан юм бол гээд сонирхоод л хүүхдүүд ороод ирсэн чинь бөөн хэрүүл болчихсон. Буурал аав нөгөө хүнээ дагуулж ирсэн хүнээ татаад л аваад гарсан, нөгөөх нь тэгсэн мордоод яваад өгсөн. Тэгээд айчихсан хоорондоо нэг юм шивнэж аваад, энийг дошгирч дошгирч байгаад намдахаар нь хүрээд ир гэсэн юм уу. Маргааш нь хүрээд ирсэн гэсэн. Тэгээд алаг үнээг нь туугаад яваад өгсөн нэгэнтээ.
Отгонбаяр -
Нөгөө муу эмээ яаж ч чадахгүй.
Энхзаяа -
Тэгээд бөөн хэрүүл болоод. Танайхан хэзээ, хэзээний авлаганы хүү мүү гээд есөн шидийн юм яриад муу муухайгаар хэлээд баахан загнаж загнаж тэгээд л алаг үнээгээ өгөөд явуулж байсан. Гэхдээ бас жаахан таньдаг байсан юм шиг байгаа юм. Жаахан хурдандуу гэмээр амьтанд үнэ хайрладаггүй. Өөрөө сонирхоод л авчихдаг байсан юм шиг байгаа юм. Өөрийнх нь ганц хайртай булгидаг хар гэж ёстой одоо болвол машинтай харьцуулах юм бол 69, ланд 105 хоёр шиг ялгаатай. Морьноос тийм нэг адуу байдаг байсан булгина. Аймаар булгина. Мордох тоолонд булгина. Мордох тоолонд булгина. Мордож аваад булгиад хөдлөнө. Тэрнээс хойш яасан тохиолдолд булгихгүй. Айлын гадаа очиж буугаад ахиад мордоход булгина. Хээр очоод адуу дурандаад мордоход булгина. Мордох тоолонд булгидаг. Тийм алдартай. Тэгээд өглөө бид нарыг бага байхад чинь одоо тэр хув гэж ягаан ббугчийн ард талд байдаг тэр одоо. Халиуны хойх нь талд 20-д км зайтай. Тэр бэлнээс өглөө нэг булгиулж аваад мордож байгаа ш дээ. Тэгэхэд зүүн тийшээ хойлоо гатлаад, урагшаагаа бүр хөх морьтын хөндий гэж байдаг даа.
Отгонбаяр -
За.
Энхзаяа -
40-ийн даваагаар даваад Халиун руу орж ирдэг. Энэ чинь ингээд
Отгонбаяр -
Багцаалдаад хэдэн км уу?
Энхзаяа -
130, 140-д км газар л даа. Тэгээд өглөө мордсон хүн чинь ингээд дугуйлаад нар зөв тойроод хамгийн сүүд нь бараг Бурхан уулын хойд талын сумаас адуу малаа олж аваад, эргээд хөөгөөд ороод ирэхэд чинь орой нар жаргахаас өмнө буудаг л байхгүй юу.
Отгонбаяр -
Тэгээд 130км гэхээр чинь хоёр талдаа
Энхзаяа -
Үгүй үгүй тойроод ирэхэд
Отгонбаяр -
Тойроод буцаад ирэхэд 130км уу?
Энхзаяа -
Үсрээд нэг 150км газар чинь морь ш дээ.
Отгонбаяр -
Морь ш дээ.
Энхзаяа -
Тэгээд дээрээс нь айлд бууна. Цай ууна. Тэгэхэд ерөөсөө хүмүүс ярьдаг байсан юм. Булгидаг хард нэг булгиад мордоход татаж үзээгүй, алхуулдаггүй тийм морь байсан. Шувтан давхиад ороод ирдэг. Байнга давхина. Гоё хатирдаг морь хатиргачихна. Тэгээд яах юм улсууд тэр морио хүртэл аваачаад юмнаас өгчихөөд хүрээд ирсэн байгаа юм. Нөгөөх нь дараа нь гүйгээд ирж байгаа юм адуундаа. Тэгээд оронд нь эргүүлээд өгөхдөө, өрөвдөөд буцааж өгөхдөө тэр хар мориороо хоёр толгой юм авч хоцорсон байхгүй юу. Нэг хурдан морь, нэг зүгээр идэшний тэжээсэн морь. Тэгээд дараа нь хүн нь буцаагаад морио авах гээд ирнэ ш дээ. Тэгэхэд тэр хар моринд 3-н морь буцаагаад өгч л байсан.
Отгонбаяр -
Бас л хоншоортой л хүн байж. Ер нь бол гудиггүй.
Энхзаяа -
Одоо хамгийн инээдтэй нь жаахан их шургууч хүн байсан юм. Аймаар шорддог хүнийг. Бид хоёр ингээд сууж байлаа гэхэд бараг тэр чамайг тэгэж байсан гэж ингэж хэлээд нүүрэн дээр нь хоёуланг нь шордоод хооронд нь зодолдуулаад хаячихдаг.
Отгонбаяр -
Хүмүүс, нутгийн хүмүүс.
Энхзаяа -
Тийм, хоёр найзыг зодолдуулаад л хаячихна. Шургаж байгаад.
Отгонбаяр -
Нөгөөдүүл нь үнэмшээд л тэрэнд нь зодолдоод байх уу?
Энхзаяа -
Тухайн үед халчихсан улсууд чинь шордоонд нь орж байгаад чи муу тэгээд байгаарай. Чи хэзээ байсан юм, би хэзээ байсан юм гэж байгаад л зодолдоод эхлэнэ. Гэхдээ тэр нь бол яахав үндсэндээ үнэн. Гэхдээ хүмүүс чинь бие биеэ тэгэж л байдаг.
Отгонбаяр -
Хэлдэггүй.
Энхзаяа -
Муудаад хэлэхгүй ш дээ. Тэгэхэд буурал аав шууд улаан цайм хэлнэ. Үгүй яахав чи яагаав Энхжаргалын хүрэн морийг дээр унаад явж байсан ш дээ. Тэгээд тэгэхэд нөгөө надтай нөгөө тэр таарахад тэгээд явахад би цаашаагаа энгээд яачихдаг гэж байгаа юм. Тиймэрхүү л юм ярина ер нь. Та Энхжаргалын хүрэн морийг яагаав дээр нэг унаад явж байсан ш дээ. Тэгэхэд надтай тэр тэрэнтэй таарахад, тэгээд би яагаав цаашаа эргээд ингээд таарсан ш дээ гэж байгаа юм чинь. Тиймэрхүү л юм яриад байна ер нь. Яагаав чи Энхжаргалын хүрэн морьтой явж байгаад байна ш дээ тэ. Тэгээд цаашаа яасан чинь би дараа нь Балчинтай таараад тэгээд ингээд ярьчихаар чинь Энхжаргал чи яахаараа миний хүрэн морийг унаад явдаг юм энэ тэр гээд асууна ш дээ. Чи морь муутгачихав. Чи яагаад, чи битгий хэл би зайдалдаггүй морь, миний ёстой бурхан морь гээд тэгээд л чиний тэр ясан хэдрэг юу юм гээд л зодолдоод хаячихна ш дээ. Адуу малд бол үнэхээр гаатай.
Отгонбаяр -
Чи болвол тэрний дэргэд байсан учраас адуу малд нүдтэй байсан биз?
Энхзаяа -
Би ч ёстой солиотой байсан ш дээ яг үнэнийг хэлэхэд би чинь нэгдлийн гишүүдэд хэдэн ч толгой мал ноогддог байсан юм бэ?
Отгонбаяр -
Говьд 75 гэдэг байсан биз дээ.
Энхзаяа -
Үгүй ээ тэр чинь зүгээр хувийхан байхгүй юу. Нэгдлийн гишүүн нь нормоо. Чи нэгдлийн гишүүн юм бол чи заавал 250-н хонь,
Отгонбаяр -
Нэг суурь.
Энхзаяа -
225-н хонь хариул. Авгай нөхөр хоёр 500-н хонь хариул та хоёр. Одоо миний дээд талд хэнийх нь хонь нэмэгдчихээд 700-д болчихдог байсан юм. Тоолдог 700 л болоод байдаг. Доод тал нь 500, дээд тал 700 хонь би одоо дөнгөж ухаан орохын хойно саалгаад, хургын боочоод л
Отгонбаяр -
Өдөрт хэдэн удаа саах уу?
Энхзаяа -
За тэгээд л өдөрт нэг л удаа. Нэг л жил зун чухам яагаад тэгсэн юм. Өдөрт 2 удаа салгасан.
Отгонбаяр -
Ид халуунаар саана биз дээ.
Энхзаяа -
Ид халуун ш дээ. Яг одооны өдийд ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд хонь хариулна.
Энхзаяа -
Хонь хариулна аа. Багадаа бол өчнөөн л хариулж байсан. Гэхдээ би их /28-51/
Отгонбаяр -
Адуучин учраас уу?
Энхзаяа -
Адуучин учраас. Морь, мал 4-р ангиасаа л
Отгонбаяр -
Зиндаа дээшилсэн гэсэн үг үү?
Энхзаяа -
Зиндаа дээшилсэн байхгүй юу.
Отгонбаяр -
Томроод явчихсан байна ш дээ.
Энхзаяа -
Тэр халуунд би чинь адуу хайж байгаа нэрийдлээр уулын орой дээр л явж байдаг байсан. Адуу хайж явж байгаад юу дурандаад л хонь яг хөтлөчихсөн саалгаж байх юм бол хадны араар унтаж байгаад тэгээд л хүрээд ирдэг. Хонь бэлчээх гэхэд л адуугаа туугаад ороод ирдэг тийм байсан. Тэгээд 500 хонь, одоо би эд нарт ярьдаг байхгүй юу. Телевиз харж байхад эд нар ингээд их хурга яангуут нэг нэг адилхан улаан даавуу чихийн цоолоод, хийгээд эсвэл эндээс нь ингээд уяад таних гээд байна ш дээ. Тэгэхэд болвол би сэрүүн байж байгаад одоо энэ бор халзан хониноос за юу энэ цахир хурга гарлаа гээд хараад л авах юм бол анданаа гэж байхгүй. 500-н хонь ш дээ. Чи боддоо 500 хонь.
Отгонбаяр -
500-н хонийг нэг бүрчлэн танина.
Энхзаяа -
Нэг бүрчлэн.
Отгонбаяр -
Гарсан хургыг нь нэг бүрчлэн танина.
Энхзаяа -
Нэг бүрчлэн танина. Энэ энэний хурга, энэ энэний хурга. Эхний үедээ болвол эхний үедээ эх, хурга чинь мэдэгдэггүй ш дээ.
Отгонбаяр -
Аан эх, хурга хоёр.
Энхзаяа -
Эх хурга бие биенийгээ олохгүй. Аягүй зовлонтой дуугаараа. Олдоггүй, тэгээд дээрээс нь эх нь заримдаа голно. Хэрэв нэг голчих юм бол энэ энэний хурга биш юм байна гээд андуурах гээд байдаг байхгүй юу. Тэр голоод байна ш дээ биш байна ш дээ гэвэл мөн наадах чинь хүүрээ гээд хэрэлдэж байгаад хүртэл аавтайгаа мөрий тавиад л амлуулаад л тэгээд л хургаа голно. Тэгэхэд л мөн байдаг байхгүй юу. Тэр талаар би одоо Лодойбаатар маатар чинь Халиунд хэдэн жил ажилласан юм даа 10-н жил гаруй. Бичиг мичигтэй гоё аяга шагнадаг, тэрүүндээ баярлаж хөөрдөг. Улсууд хэд хоног унтахгүй мал төллүүлнэ ш дээ. Ялгах дээр их онцгой байсан. Тэр малд нүдтэй хүүхэд юм болов уу. Тэгээд нэг ч хонь хурганд тэмдэг тавихгүй. Тэгээд манай буурал аав, ээж хоёр ярьдаг байсан ш дээ. одоо шөнө 5-н хонь төлөллөө. Тэр 5-н хонины хурга, эх хургыг л зөрүүлчихгүй шиг л өглөө надад амлуулах юм бол тэгээд л гүйцээ. Тэрнээс өөр санаа зовох юм байхгүй. Өглөө энэ энэнийх шүү. Энэ энэнийх шүү гээд за за харахад бол би танина.
Отгонбаяр -
Тэгээд л боллоо.
Энхзаяа -
Тэгээд л болоо.
Отгонбаяр -
Тэр нэгдлийн малыг хариулах одоо нөгөө төлөвлөгөөг нь биелүүлэх, өсгөх гэж их хэцүү ажил байсан байх аа?
Энхзаяа -
Тамаа цайдаг.
Отгонбаяр -
Ёстой там иддэг.
Энхзаяа -
Ёстой тамын цайруулдаг. Чи бод л доо. Одоо хоёр нялх хүүхэд, бид хоёр чинь үсрээд л 5, 6-н настай. Би мэдээ орсон үеэ гэж бодохоор чинь Нам мэдээ ороогүй байж байгаа ш дээ. Тийм хоёр хүн дээр чинь 500-гаад хонь. Цаана нь төлчин гэж байна, гэхдээ төлчин гэж манай Дидаа мэтийн садан ирнэ. Тэгээд л үндсэндээ юу яаж байна ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд хоёр хөгшин.
Энхзаяа -
2 хөгшин ч яахав дээ тэр үедээ залуу л байгаа биз дээ.
Отгонбаяр -
Тийм байх.
Энхзаяа -
Одоо бид нарын үеийн 40-д хэргэм насны хүмүүс байсан байлгүй бодвол. Тэд нар хоёрхон хүн тэр олон малыг яана. Аймаар байгаа биз дээ. Мал маллана гэдэг чинь яая. Тэгээд үхээл болвол акт дараад пад, өөрийнхөн хувийнхан малнаас
Отгонбаяр -
Шууд авна.
Энхзаяа -
Тийм, За нэг 10-д хонь үхэх юм бол шууд шорон. Тийм учраас үхээгүй гэж хэлээд өөрийнхөө хониноос. Өөрийнх нь хонь өсдөггүй. Нэгдлийн мал л өсөөд байдаг.
Отгонбаяр -
Тэгээд тэрнийг эсэргүйцэж, өшиж боддог байсан уу тэр үед ярьж байсан уу хоорондоо?
Энхзаяа -
аан яана гэнээ?
Отгонбаяр -
Тэгэх ёстой юм шиг л бодож байсан байх.
Энхзаяа -
Хааяа нэг уухдаа агсам магсам хүн дарга нартай хэрэлдэхдээ хэлж л байсан. манай тэр Данзан аниа чи муу энэ ялтай малаа ав. Ялтай мал гэж ярьдаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Нээрээ ялтай мал гэж ярьдаг байсан.
Энхзаяа -
Хэрвээ тэр жаахан эвгүйтэх юм бол ял. Ял л байхгүй юу үндсэндээ
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Энхзаяа -
10-н хонь шалтгаангүй үхүүллээ. Ял, шорон. 10-н хонины ноос дутаалаа шорон. 10-н хонины сүү дутаалаа шорон. Тэгэхээр чинь ер нь ялтай мал гэхээс арга байхгүй. Бүр нэгдлийн дарга нар хүртэл сумын төв дээр байдаг залуучуудыг барилгын ажил мажил есөн шидийн юм хийхгүй бол чамд ялтай мал өгнө шүү нөхөр минь гээд
Отгонбаяр -
айлгадаг.
Энхзаяа -
Айлгадаг. Тэгээд ялтай мал авахгүйн тулд юу ч хамаагүй. Одооны энэ сумын төвүүд дээр байгаа барилгуудын дийлэнх нь зүгээр л нэгдлийн гишүүд, залуучууд явсан ш дээ. Одоо орохдоо хан манын хараарай.
Отгонбаяр -
Хачин юм барьчихсан байдаг ш дээ.
Энхзаяа -
Тэр чинь нэгдлийн ялтай маланд орохгүйн тулд юу ч хамаагүй шаварын зөөлцөөд аваачаад нялалцаад нэг сайхан байшин шиг юм босгочихсон. Би одоо ямар сайндаа тэгдэг ш дээ. Муухай байшин барьсан айлыг хөдөөний сумын нэгдлийн барилгын бригад барьсан юм шиг хаашаа юм. Барилгын бригад гэдэг нь тэр ажилгүй, малгүй, малд жаахан дургүй тийм хүмүүсийн малд дөргүй, дургүй хүмүүсээр нь барилгын бригад байгуулчихсан. Тэд нараар энд тэнд эмчилгээ тэжээлийн цэг, юу юу ч билээ амаржихын өмнөх байр энэ тэр гэдгийг бариулдаг тийм байсан. Энэ тэнд хашаа машаа бариулдаг.
Отгонбаяр -
Чамайг хөдөө хүүхэд байхад юу яаж байсан уу. Соёлжилтын үзлэг гэж явж байсан уу?
Энхзаяа -
Өө тэр чинь ёстой нэг жинхэнэ нөгөө соёлжилтын үзлэгт хамгийн их хүмүүсийн зовж байсан тэр соёлжилтын үзлэгт бэлдэхийн тулд хамгийн гол нь савантай байх асуудал их том проблем байсан юм ишг байгаа юм. Одоо бодоод байхад. Айл болгоноос боовны тосны шаг авдаг.
Отгонбаяр -
Өөхөн тосны шаг уу?
Энхзаяа -
Тийм, өөхөн тос. Тэгэхэд үхсэн талаа хүртэл өвчөөд тэрнийнхэн өөхийг ялгаж аваад буцаагаад буцалгаад тос бэлдээд л одоо. Одоогоор боовны тос гэж ярьдаг ш дээ. Тийм тос бэлдэж тушаадаг байсан. Гэхдээ тэр норм л өгчихсөн байсан юм шиг байгаа юм одоо бодоод байхад. Тэрийг авчихаад, тийм хэдэн хил тосонд одоо нэг тийм тосны хоормогийн шахахдаа юм угаахдаа хар болгочихдог дөрвөлжин хар саван өгдөг.
Отгонбаяр -
Бондгор, том том хар саван байсан.
Энхзаяа -
Бондгор, тонтгор хар саван. Тэр савангаар угаахаар гялаана гэж жигтэйхэн ш дээ. Заа соёлжилтын үзлэг ирлээ гээд бэлдээд л юу яадаг. Бэлдэж байтал ирдэггүй юм уу яадаг юм. Хамаг юм аа нэг тийш хийнэ. Хамгийн инээдтэй нь хувцасаа өмсдөггүй байсан.
Отгонбаяр -
Хувцасаа өмсдөггүй байсан юм уу?
Энхзаяа -
Бүгдийн угаагаад тавьчихсан. Тэгээд ер нь нүцгэн яваад байна даа. Бид нарт юм өмсүүлэхгүй. Соёлжилтын үзлэг ирэхээр өмс наадахаа гэж хэлээд бүгдийн эвхээд эвхээд угаагаад тавьчихсан. Бид нар чинь нүцгэн л таваргаад байна.
Отгонбаяр -
Нөгөө нэг айл гэрээ соёлжилтын үзлэгт бэлдчихээд, цоожилчихоод илүү гэртээ амьдраад байсан гэдэг шиг.
Эхнэр нь: Ер нь тэгдэг л байсан ш дээ.
Энхзаяа -
Тэр нь бараг үнэн байхгүй юу.
Отгонбаяр -
Хорлоо эгч тэгэж ярьсан ш дээ.
Энхзаяа -
Тиймүү.
Отгонбаяр -
Бигэрт нэг айл тэгэж түрүүлсэн гэж.
Энхзаяа -
Өө яах аргагүй л дээлний хэлтрэг нэмэрлэглээд л хонь маланд явна. Тэгээд л сүүлдээ соёлжилтын үзлэг яг ирэхийн урд талд манайх тэр Шавартын эхэнд байсан юм. Урд талд бид нарын тоглодог агуй байсан юм. Муу хувцаснуудаа агуйнд аваачаад хийчихдэг байхгүй юу.
Отгонбаяр -
Соёлжилтын үзлэгээс нууж байгаа юм уу?
Энхзаяа -
Соёлжилтын үзлэг ирэх гэж байна гээд бид нарын жинхэнэ ажилдаа өмсөж байсан хувцас байна ш дээ. Бүгдийн аваачаад агуйндаа аваачаад нуучихсан. Тэгээд л манай бид нарын хувцас гоё, гоёсон юм юу байхав дээ. Угаасан ямарч байсан хиргүй. амгийн инээдэмтэй нь тэр. Дээрээс нь бид нарыг нэг махалдаг байсан тогооны хөө арилгана гэж тамладаг байсан байхгүй юу. Тогоон дээр цай чаналаа за юу. Ёстой тэнэг юм хийдэг байсан. Чанаад л гадаа гаргаад бид нараар хайргаар үрүүлдэг байсан.
Отгонбаяр -
Заавал хөөгүй байх ёстой юу?
Энхзаяа -
Хөөгүй тогоо байх ёстой. Зориуд ийм нарийн хэсэгтэй хайрга бид нар ингээд гэрийнхээ ойролцоо бэлдээд ингээд овоолчихдог. Цай чаналаа. Хөөе тогоо аваад ир зүлгэ гээд тэгдэг ээж. Тэгээд л хэдүүлээ тогоогоо тойрч сууж байгаад л ёстой.
Отгонбаяр -
Тэр яагаад тэгэж байгаа юм.
Энхзаяа -
Соёлжилтын үзлэгээр хөөгүй тогоо байх ёстой.
Отгонбаяр -
Ямар дуракынх нь толгойд тийм юм ороод ирэв.
Энхзаяа -
Мэдэхгүй тийм л юм байсан юм даа. Тэгээд дээрээс нь нөгөө ядаж нөгөө сүү, өрөм байлгана ш дээ. Өрөм байлгаад зөөлөн галаар яахаар чинь бүр хөө болоод
Отгонбаяр -
Улам хөөтэй болно ш дээ.
Энхзаяа -
Хамгийн тамтай нь цай пор хийгээд буцлах нь амар. Хэдхэн үрэхэд л арилчихдаг. Өрөм байлгачихсан тогоо маргааш нь угаах гэж тамаа цайна. Бараг 2 мм зузаан хөө тогтчихдог юм. Эхлээд хөөг нь хусна. Дараа нь нөгөөхөө зүлгээд суугаад байна. чийгтэй хайрга, чийгтэй элсээр л зүлгээд байна. Дотор талаас нь гадна тал нь бараг цэвэрхэн байсан ш дээ. Зүлгэсээр байгад. Сүүлдээ ер нь хөө тогтохоо байчихдаг юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Зүлгэсээр байгаад уу?
Энхзаяа -
Зүлгэсээр байгаад, зүлгээд гялаасан юм нь аваад ингээд ингээд үрээд байхаар хөө тогтохгүй. Дараа нь бол аягүй амархан арилчихдаг.
Отгонбаяр -
Тэгээд тогоо нь нимгэрээд тэгээд бас
Энхзаяа -
Тэгээд ер нь сүүлдээ тэр сүүгээ
Отгонбаяр -
Сүү хөөрүүлэхээр
Энхзаяа -
Сүү хөөрүүлээд дороо түлэгдчихдэг. Тэгэхээр дороосоо нимгэрсэн байх. Үндсэндээ түлэгдчихэж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Энхзаяа -
Байнгын зүлгүүрээр зүлгэчихэж байгаа юм чинь. Барааны савангийн дотор нь нэг хорго байдаг байсан юм. санаж байна уу, та нар тийм юм үзсэн үү?
Отгонбаяр -
Би тэр хар саванг аягүй сайн мэдэж байна. Бандгар нэг муухай үнэртэй хар саван.
Энхзаяа -
Цагаан юмыг угаачвал тэр нь арилдаггүй.
Отгонбаяр -
Тийм, хар болчихдог.
Энхзаяа -
Тийм, тэрнийн чинь хоргыг түүлгэдэг. Хоргын түүлгэж түүлгэж ингэж буцааж байгаад эргүүлээд бид нараар нүдүүлээд тэгээд нэг юм саванд хийлгэчихдэг. Тэгэж байгаа д дараа нь өөх мөөх хайлуулахдаа нөгөөдөхдөө бас оруулаад явуулчихаж байгаа юм. Тэгэхээр жин нэмэгддэг байсан юмуу? Тэр л хамгийн марзан нь.
Айл болгон юутай. Ийм гоё гоё хээ нийлүүлээд оёчихдог. Тийм юм харж байсан уу та нар. Ариун цэврийн булан. Соёлжилтын булан, уншлагын булан. Одоогоор болвол ариун цэврийн өрөө, уншлагын танхим юмуу юу юм бэ дээ. уншлагын танхим бол сонин монин ингээд нугалаад хийчихсэн, дээр үеийн сонингуудаа хийчихсэн. Ариун цэврийн буланд нь болохоор оо, сойз, савангуудыг чинь тэд нар нь бас сойзны юу орохоор нарийхан ингээд хийдэг. Саванг саван гээд бичээд наад талд нь, зарим уран авгайчууд нь болохоор наана нь нөгөө хатгамлаараа саван, сойз, оо гээд бүгдийн ингээд бичээд хатгаад ингээд биччихсэн. Хэрэглэхгүй, тэгээд байлдааны бэлэн байдалд байна. Сог гээд гаргаад тавина, тэгээд үзлэг ирэхэд хиртчихнэ шдээ, тийм учраас бүгдий нь бэлдчихээд авдрандаа хийчихнэ, зузаан нь аргагүй бааданд боогоод, соёлжилтын үзлэг доод айлд ирлээ гэхээр нь гялалзуулаад л хананыхаа толгойд хатгачихна.
Отгонбаяр -
Доод айлд ирж байгааг одоогийнх шиг ямар утас холбоо байх биш яаж мэдэж байна.
Энхзаяа -
Тэр чинь тэр хөдөөний айл чинь ирж байгаа нь ч харагдана. Явж байгаа нь ч аягүй бол зарим айхтар хөгшчүүл нь хүүхдүүдээ холбоочингоор айлд байлгаж байсан байлгүй. Тэднийг хүрээд ирвэл наашаа харваарай гээд захидаг. Хоорондоо тохирчино. Хүүхдээ мордуулах тиймэрхүү тохироо байдаг л байсан байлгүй. Ямар ч л байсан мэддэг л байсан. Ирэхгүй удаж л тамаа цайна. Хурдан ирээсэй нөгөө хувцасаа өмсөх юмсан гэж бодно. Хурдан ирээсэй тогоо түлэхгүй байгааг нэг үзээсэй. Тэгээд ямар ч байсан би хоёр жил, 2 удаагийн соёлжилтын үзлэгэнд орж байсан. Жил болгон болдог байсан юм уу. Чухам жил өнжөөд болдог байсан юм уу тэрийг сайн мэддэгүй юм. Гэхдээ үргэлж тэгэж зовоодоггүй байсан санагдаад байх юм. 2 удаа л явсан санагдаад байна. Тэр чинь нөгөө өргөн харшилт гэж юм сонсож байсан уу?
Отгонбаяр -
Тийм, би сонсож байсан.
Энхзаяа -
Өргөн айлсалт гээд тэр чинь тэр нэг соёлжилтын үзлэгийн жил тэр болсон байх.
Отгонбаяр -
Айлууд олуулаа цуглацгаагаад тэ.
Энхзаяа -
өө тэр хүүхдүүдэд хамгийн гоё. Гоё ш дээ. олон хүүхдүүдтэй айл нь тоглох гээд жирийтэл яачихсан. Малаа чухам яадаг байсан юм. Өргөн айлсалт буучихаад, мал хариулаад оторлоод явдаг улсууд нь бас өөр байсан юм шиг байгаа юм. Өргөн айлсалт намайг бол бүр их багад, ёстой 4 байна уу, 5-даа их л сайхан олон хүүхдүүд тоглодог сайхан.
Отгонбаяр -
Их олон айлууд нэг зун зусаад хамт нэг дор буучихсан тэ. Тэгээд сүү цагаан идээгээ хамт хийгээд, нэгдэлдээ тушаачихдаг.
Энхзаяа -
Фермийн хэдэн гэр байж байдаг. Фермийнхэндээ аваачаад тушаадаг. Сүү зөөж явахгүй, сүүний машин ирэхгүй тэгээд яачихдаг. Байс хийж байгаад одоо бодоод байхад одоо өнөөдөр хэний Чинбаагийн хонь орж ирнэ гээд ороод ирдэг. Тэгээд айлууд нь авгай хүүхдүүд нь пүр гээд ганцхан өдрийн дотор ноос гаргадаг. За маргааш Гал Бямбажавын хонь орж ирнэ. Нөгөөдөр хөнгөн Бямбажавын хонь орж ирнэ. Өнөөдөр цүлхээн Баарангийн хонь орж ирнэ. Маргааш ухна Баарангийн хонь орж ирнэ гээд
Отгонбаяр -
Адилхан нэртэй хүмүүс их олон доо. Тэрийгээ бүгдийн ялгаад хочилчихно.
Энхзаяа -
Манайд хамгийн олон нэртэй нь Бааран гэж нэртэй.
Отгонбаяр -
Бааран.
Энхзаяа -
Миний мэдэх бараг 8, 9-н хүн байгаа юм байна.
Отгонбаяр -
Тэгээд найм, есөн хочтой.
Энхзаяа -
Найм, есөн хочтой нэр байхгүй. Зүгээр Бааран гэвэл хэн ч ойлгохгүй ш дээ. Саржуу тэгэж байлаа гэвэл тэрийг хэлж байна гээд.
Отгонбаяр -
Хэн гэнэ ээ?
Энхзаяа -
Саржуу. саржуу Бааран, гулжаа Бааран, ухна Бааран, цүлхээн Бааран, хэнхгэр Бааран, бөөрөнхий Бааран, банкны Бааран ямар ч байсан 6, 7-н Бааран байдаг.
Отгонбаяр -
Надад тэгэж санагдаад байдаг ш дээ. Нэг нутагт нэг ижилхэн нэртэй хүн байдаг. Нэг лам байдаг тэр нь тэгээд нэг л нэр өгөөд байдаг. Төрсөн хүүхдүүдэд.
Энхзаяа -
Магадгүй. Тэр үед тэгдэг байсан юм байлгүй.
Отгонбаяр -
Нэг нутгийнхан чинь аягүй их адилхан нэртэй.
Энхзаяа -
Өргөн айлсалт хүүхдэд бид нарт их гоё санагдаад байдаг юм. Олуулаа тоглоод л, бужигналдаад л. Гэхдээ тэр олон жил болоогүй ш дээ. Нэг л жил болсон. 1 жил байна уу, 2 жил байна уу. Одоо манайх өргөн айлсалтыг өргөн ширэг дээр хийж байсан. наад голуудаар их олон бууцтай юу байхгүй ш дээ. Манайх чинь үсрээд л хоёр, гурван айл буух бууцууд байгаа юм чинь.
Отгонбаяр -
Чи одоо хүүхэд байхдаа тэр нутгийн чинь нэр байна ш дээ. Газар, усны нэр, уул усны нэр одоо эргээд очиход өөрчлөгдөж үү, хэвээрээ байна уу?
Энхзаяа -
Хэвээрээ байлгүй яахав. Гэхдээ мэдэхгүй яг нарийн жижигхэн. Яахав шинэ нэр бол гарч ирж байгаа юм. Одоо жишээлбэл Моби толгой гэж
Отгонбаяр -
Моби толгой.
Энхзаяа -
Сум болгон дээр байна.
Отгонбаяр -
Тийм нэртэй.
Энхзаяа -
Моби толгой нэртэй. Мобикомын сүлжээ барьдаг.
Отгонбаяр -
Нутаг ус ер нь өөрчлөгдөж үү. Одоо эргээд очихоор.
Энхзаяа -
Өөрчлөгдөхийн хувьд бол өөрчлөгдөхгүй яахав.
Отгонбаяр -
Яаж өөрчлөгдөж үү?
Энхзаяа -
Одоо жишээлбэл булаг шанд ерөөсөө олдохгүй болж хамгийн наад зах нь. Бид нар бол цүл гээд үсрээд ороод л хүүхэд байхдаа тоглоод байдаг байсан. Пүлх гээд ордог. Тийм тийм цүнхэлүүд байсан байгаа ш дээ. Одоо бодоод байхад хүүхэд үсрээд орж байна гэхээр чинь их том юм байгаа ш дээ. Одоо л манай аль ч газар голд тийм юм байхгүй. Дөнгөж л нөгөө би чамд ярьж байлуу яг Идэр сумын яг миний тоглодог цүнхэл томоо онгорхой нүх л харагдаж байгаа байхгүй юу. Өвөр шавартын ам гол бол усанд бүр, хойд талын салааны гол хоёр бол усанд автчихсан тийм гол л байдаг байсан ш дээ. Одоо тэгэхэд чинь тэр усны эхний ус алга болчихсон. Бид нар нөгөө нэг наймдаа дээшээ нэг айлуудаар очдог байсан ш дээ. Тэнд чинь нөгөө нэг ус нь голоороо нэг тарчихсан байдаг байсан. Одоо тэндэхийн ус тасарчихсан байна гэхээр аймаар байгаа биз. За сумын төвийн айлуудын тухайд бол Чингис хаан морин цэрэгтэйгээ өнгөрчихсэн юм шиг.
Отгонбаяр -
Одоо юу?
Энхзаяа -
Өм цөм, өм цөм, ховхлоод ховхлоод хамаад явчихсан юм шиг. Сумын төв бол эзгүйрчихсэн. Хойд энгэрийн байр, урд энгэрийн байр, гахайн байр бол хэд хэдээрээ, янз янзаараа байрнууд байсан. Одоо чи ч гэсэн сумын төвд очвол яг тийм мэддэг сумын төв байхгүй.
Отгонбаяр -
Тийм үү.
Энхзаяа -
Хаяа хаяа тэр чинь одоо тэгэж яах гээд шахаж бариулдаг байсныг мэдэхгүй. Энд архи уугаад хэрэлдэж байгаа улсуудыг хажуу талын айл юу гэж хэлж байгаа нь сонсогддог л байсан. Тэгэж л зэрэгцүүлж буудаг л байсан. Үсрээд л хоёр айлаар нүүнэ дээ. Хэц татсан байхад дундуур нь татуулаад унаж л байсан юм даа. Хоёр айлын дунд хэц татчихсан. Хэц татаж байна гэхээр ойрхон л байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо бол бүр нэг хэдхэн айлууд нөгөө хошин шогоор Бооёо нөгөө хотод, Бооёо, Лхагвасүрэн билүү. Бооёо нэг хот руу явах гээд ганцхан би хэн хоёр сумандаа үлдсэн гэлээ. Тэр шиг л засаг дарга бид хоёр л сумандаа үлдсэн гэдэг билүү. Тэр шиг л сум дээр нээрээ айл байхаа больчихсон байна билээ. Ихэнх нь аймгийн төв рүү орчихсон. За жаахан нь мал дагаад хөдөө гараад явчихсан.
Отгонбаяр -
Эсвэл мал дагаад хөдөө гарчихсан. Үгүй бол аймаг биш хот руу ирчихсэн юм биш үү?
Энхзаяа -
Хот руу ч орсон. Уул усны нэр өөрчлөгдөх нь одоо юу юм. Том том одоо газрын нэрийг өөрчлөх нь үгүй.
Отгонбаяр -
Ёстой салаа юутай нь нэрлэх байх шүү чи.
Эхнэр нь: Харж байгаад л нэрлэдэг ш дээ.
Энхзаяа -
Салаа салаа нэртэй ш дээ.
Отгонбаяр -
Тийм,
Энхзаяа -
Ийм салаа байдаг ш дээ. Ингээд 2 ороод ирдэг ш дээ. Энэ хоёр өөр нэртэй ш дээ. Одоо тэр нарийн нэрнүүдийг би мартчихсан байхаа. Том томхон нэрнүүд бол одоо нуруугаар нь, голоор нь одоо тэгээд.
Отгонбаяр -
За ус багасаж ерөнхий тогтоц юм хум нь өөрчлөгдөж үү? Ерөнхий юм хум байдал нь, үзэгдэх байдал нь.
Энхзаяа -
Үзэгдэх байдал гэхээр чинь юу байдаг юм бэ. Ямар ч байсан ургамал багассан байгаа юм.
Отгонбаяр -
Ургамал багассан. Мэдээж ус багассан юм чинь.
Энхзаяа -
Ургамал багассан. Тэр би очоод чамд харуулаад яахад чинь тэр улаалзганы модон дотор яахад чинь тэр өвс нь дотор л бид бие биенийгээ олдоггүй байсан. бид нарын авахуулсан зураг. Өвс нь дотроо л алга болчихдог байсан ш дээ. Чи нээрээ тэр мод нь дотор орж үзсэн үү? Тасархай ш дээ яая. Энэ бол яг тийм газар нь очиж үзээгүй байж байгаад үзүүлсэн ш дээ.
Эхнэр нь -
Морьтой очих, мориор л очдог. Морьтой очсон. Жимс түүж байсан газраа үзүүлнэ гээд энэ хэвтэж байгаад ингээд ингэж авч ирээд ам руугаа хийгээд татдаг, тэгээд л иддэг.
Энхзаяа -
Бид нар ингэж жимс гараараа түүж үзээгүй гэхэд энэ итгэдэггүй байсан байхгүй юу. Мөчрөөр нь татаж авчираад амандаа авч ирээд шувтраад л тавьчихдаг.
Отгонбаяр -
За за.
Энхзаяа -
Хэвтэж байгаад явахгүйгээр нэг газар хэвтэж байгаад цадаад л босдог.
Отгонбаяр -
Жимс идээд л.
Энхзаяа -
Тийм байсан. Улаалзгана гэдэг жимсийг. За юуны тошлой гээд жимс та нар иймэрхүү л юм боддог байх. Ийм ийм тошлойнууд.
Отгонбаяр -
Эрхий хурууны
Энхзаяа -
Аймаар
Отгонбаяр -
Пөөх зэрлэг. Ямар гоё юм.
Энхзаяа -
Хазаад болсон үе нь бол пал гээд л
Отгонбаяр -
гоё амттай ш дээ.
Эхнэр нь: Ургахаа байсан байна гэж байгаа юм одоо.
Энхзаяа -
Гэхдээ л манай нутагт тэр миний мэдэж байгаа бутыг манайд энэ жил тошлой ургаагүй гэж байгаа байхгүй юу нутгийнхан бүгд. Хэрэггүй энэ жил тошлой байхгүй. Байх ёстой. Тошлой байхгүй жил ч гардаг юм гэж хэлээд би, манай нагац. Бид өвөлжин энд мод хийдэг. Яагаад энэ бутнуудыг мэддэггүй юм болоо гэж байгаа юм. Би шууд олж байгаа байхгүй юу. Би өөрөө энд байдаг юм даа.
Эхнэр нь -
Ганцаараа тэндээс л түүдэг байсан байгаа юм. Талийгаач дүүтэйгээ.
Энхзаяа -
Би адуу хариулж байгаад тийм тошлойны бут олоод тэгээд талийгаач дүүдээ өөр хүнд битгий хэлээрэй гээд бид хоёр хэлээгүй. Жил болгон ирээд түүчихнэ. Эхлээд жил болгон бид хоёр очно. Хүүхдүүд хонинд яваад тошлой идлээ. Тошлой түүлээ гээд ийм иймхэн юм түүгээд л байна. Бид хоёр нэг гараад ийм ийм юмнууд аваад ирнэ. Тэгээд л худлаа газар хэлээд, тэнд улаан хадны тэнд бут байдаг ш дээ мэддэггүй юм уу чи.
Отгонбаяр -
Худлаа хэлээд явуулчихдаг.
Энхзаяа -
Тийм, цагаан толгойтын дээд талд улаан хад байдаг ш дээ. Тэр дотор байдаг байхгүй юу. Гэхдээ аягүй очоод авахад хэцүү л дээ. Наана уначих гээд, хаданд боогдчих гээд байдаг юм гэж тийм ярьж байгаад тэгээд хаячихдаг.
Отгонбаяр -
Ан амьтан их үү?
Энхзаяа -
Жинхэнэ ан амьтантай нутаг ш дээ. Буга, согоо их байна. Бид нарыг нээрээ бага байхад буга, согоо нутагшуулсан юм шиг байгаа юм. Одоо манай нутгийнхан чинь бугын эвэр түүнэ мүүнэ гээд нэг хэсэг нилээд юм болж, баяжсан юм шиг байсан. Тэр одоо манай тэр өргөн харын модон дотор нутгийнхан бараг 20, 30-д буга байна гэж байгаа байхгүй юу. Тэр үед Цэцэгээ гэж одоо бодоод байхад эм буга, согоо гарсан юм шиг байгаа юм. Өшөө нэг тэрийг чинь хэн гээд байдаг билээ. Нэр өгчихсөн. Цэцэгээ л бид нар дээр аягүй их ирдэг. Бид нар том бор, том бор Цэцэгээ гэхээр
Отгонбаяр -
Чихэр өгдөг.
Энхзаяа -
Чихэр өгдөг. Тэр тэжээж байгаад зэрлэгшүүлж гаргасан юм шиг байна билээ. Манай нутаг айл айлаас салдаггүй, айлын хоттой хонинд ороод ирдэг. Айлын авгай хүүхдүүд чихэр жимс өгөх юм бол аягүй их амтархан иддэг.
Отгонбаяр -
Ээ хөөрхий дөө.
Энхзаяа -
Хүүхдүүд л Цэцэгээ Цэцэгээ гэж дуудаад байдаг байсан. Тэгэж л нутаглуулж байсан. Намайг бага байхад тэгээд л үржчихсэн юм байлгүй дээ. Өөр газраас ирнэ гэж байдаг юм уу. Хоёрхон буга одоо тийм олон болно гэхээр би гайхаад байдаг юм. Цавчиг Улаанбазарын л хийж байсан ажил.
Отгонбаяр -
Аан нөгөө юуны.
Энхзаяа -
Тийм, Алтайн улааны
Отгонбаяр -
Биологийн
Энхзаяа -
Биологийн, тэр чинь л буга авчирсан. Тэрийг л гаргасан юм шиг байна билээ. Гэхдээ Базар тийм буга авчирч оруулсан байх.
Отгонбаяр -
Базар гуай одоо амьд уу?
Энхзаяа -
Мэдэхгүй зайлуул. Байдаг юм шиг байна билээ.
Отгонбаяр -
Чамайг юу байхад хүүхэд байхад мал тооллого гэж юм болдог байсан уу? Тэр талаар юм санаж байна уу чи.
Энхзаяа -
Мал тооллого бололгүй яахав.
Отгонбаяр -
Мал тооллогоны үеэр амьны малаа нуух уу, яаж нуух уу?
Энхзаяа -
Нуух мал миний үед байгаагүй.
Отгонбаяр -
Тиймүү?
Энхзаяа -
Зүгээр нэг далан хэдэн оны нийгэмчлэл гэж болсон юм. Далан хэдэн онд боллоо доо. 73-онд болсон билүү.
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Тэр нийгэмчлэлээр бас өмнө нь нэг баахан яачихаад, сүүл рүүгээ яг нутгийн улсууд мэддэг. Гэхдээ тэрийг тоолоод явдаг байсан юм шиг байгаа юм. Нэг их хаданд нууж байсан удаа бол байхгүй. Би лав манайхан тэр нууж байсныг мэдэхгүй. Улаан цайм одоо энэ манайхан зүсээр нь хэлэхэд Доржийн хүрэн тэрний хөх, шанший улаан гээд л тэмээ 5 байх ёстой гэхэд манай тэмээ бол 10-аад юм байдаг л байсан. Тэр бүх нутгийнхан нь мэддэг. Тэгсэн мөртлөө хэлдэггүй байсан юм байлгүй. Тухайн үед Яадаг байсан юм.
Отгонбаяр -
Өөр чамайг одоо хүүхэд байхад их сонин ч гэдэг юм уу. Одоо эргээд бодоход хөгжилтэй ч гэмээр юм уу. Сонин үйл явдлууд юу болдог байсан бэ? хөдөө
Энхзаяа -
Хэний Ховдын Эрдэнэцогтын хэрэг гэж аймаар том хэрэг болж байсан. Сонсож байсан уу чи.
Отгонбаяр -
Үгүй.
Энхзаяа -
Яг энэ малын нийгэмчлэлээс болж гарч байсан хэрэг. Эрдэнэцогт гэдэг мундаг гэмт хэрэгтэн байсан байхгүй юу Ховдын.
Отгонбаяр -
Малчин хүн үү уг нь.
Энхзаяа -
Малчин, хөдөөний л залуу байхгүй юу. Хөдөөний л хүн л дээ. Гэхдээ багаасаа ерөөсөө 6,7-р ангиасаа хойш аймаг руу явчихсан. Хүүхдийн колони дамжаад л, колоноосоо оргох нь оргоод л, тэндээ очиж хэрэг тариад, шоронд хэрэг тариад ингээд сунгуулсаар байгаад 30 гарсан хойноо суллагдаж очдог. Тэр хүмүүжил нь аймаар. Аймаар хүмүүжилтэй хүн. Тэгээд яангуут нь 1-рт олон жил шорон оронгоор явсан гэхэд зэнзийлээд тал тохой татаж зулгуйдсан байгаа биз, 2-рт ингээд нутаг орныхон нь бас олон жил шоронгоор явж байгаад хүмүүжил, халамжлан хүмүүжүүлнэ гэж байдаг ш дээ. Айл болгон нэг төлөг өгөх нь өгөөд, борлон өгөх нь өгөөд, бяруу өгөх нь өгөөд. Зарим нэг нь болохоор тугалтай үнээ ч гэдэг юм уу, чөдрийн морь, унагатай гүү гэж өгсөөр байгаад хамгийн баян нь Эрдэнэцогт болсон гэж байгаа юм Ховддоо. Одоо нэг суманд, ямар сумынх билээ дээ тэр чинь.
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Тэгээд хамгийн баян нь болчихсон. Тэгээд нөгөөдөх чинь өөрөө шоронгоор олон жил болчихсон аймаар ажилсаг, хөдөлмөрч, маш их хөдөлмөрч. Тэр өгсөн мал нь суга өснө биз дээ. За тэгээд тэрэнд болохоор нэгдлийн дарга нар чи мал ав гэж хэлж зүрхэлдэггүй айгаад.
Отгонбаяр -
аан зөв.
Энхзаяа -
Мал ав гэвэл ална ш дээ. Битгий хуцаад байгаарай гэнэ. Чиний ялтай малыг авч би яахын шоронд орох болж байна уу гэвэл тэгээд л өнгөрнө ш дээ. Ална шүү. Тийм болохоор нөгөө нэгдлийн мал байхгүй. Хувийн малтай аймаар их.
Отгонбаяр -
Хувиараа их олон малтай.
Энхзаяа -
Малтай болчихсон.
Отгонбаяр -
Нөгөөхөө өсгөчихсөн.
Энхзаяа -
Нөгөөхөө өсгөчихсөн. Тэрний нэг ганц юм нь буудна гэж ёстой нэг сүүлдэг эр байсан.
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Тэгээд нэг авгай авмаглаад, хүүхэд гаргасан. Авгай авсаныхаа дараа нь Эрдэнэцогтын авгай бол зоригтой хүн байх ёстой гэсэн нэг лоозонтой байсан гэж байгаа юм. Тэгээд л авгайгаа аргал хормойлох гээд гадаа байж байна ш дээ. Хөөе наад хомоолоо толгой дээрээ тавиадах гээд хомоолын пад бууддаг байсан гэсэн.
Отгонбаяр -
Яана аа.
Энхзаяа -
Хомоолын зад буудаад л.
Отгонбаяр -
Зоригтойгоосоо гадна бас их зүрхтэй. Тэр хооронд зүрх нь дэлбэрчихээргүй авгай байх нь
Энхзаяа -
Тэгээд л одоо тэрний 2 нотлох баримт нь байдаг ш дээ одоо болтол.
Отгонбаяр -
Тиймүү.
Энхзаяа -
Ягаан гандчихсан ягаан дээл байдаг, даалимбан дээл
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Хөдөөний авгай чинь ингээд л хормойгоо яадаг ш дээ. Бөгсөө жаахан өргөөдөх пад бөгсөн доогуур нь бууддаг.
Отгонбаяр -
Хормойг нь
Энхзаяа -
Хормойг нь сэт бууддаг. Хормойг нь ингээд шугам татсан юм шиг жирийлгээд буудчихсан байна гэж байгаа байхгүй юу. Жаахан ингээд хазайгаад суучихсан. Чи ийшээ жаахан ингээдэх л дээ гээд авгай нь шээх гээд суугаад байгаа ш дээ. Гэрийнхээ үүдэн дээрээс.
Отгонбаяр -
Тэр авгай ямар аймаар юм
Энхзаяа -
Тэгээд л буудаад байдаг. Тэгээд 5-н наймын хувин байсан. Тэр найман хувин нь бол, тэр 8-н хувингаар Эрдэнэцогтод цай авчирч цай хийж өгөх ёстой.
Эхнэр нь: Ус авчирч.
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Тэд нарт л цай хийж өгнө. Өөр тэр наймын хувин дотор юу ч хийж болохгүй. Өөр усан дотор, тогоо нэрэх усанд бол өөр сав авч явна. Тэгээд л нөхөртөө цай хийж өгөхийн тулд 2 наймын хувингаа авч явна. Их сууриар хийдэг байхгүй юу.
Отгонбаяр -
Их суурь гэдэг нь юу гэсэн үг юм.
Энхзаяа -
Яагаав дээ ийм ийм биш л байхгүй юу.
Отгонбаяр -
Аан эгц барина гэж байгаа юу?
Энхзаяа -
Ингээд шулуун барих л байхгүй юу. Тэгээд л өмнөөс нь пад пад бууддаг. Тэгээд хамгийн сүүлд ганцхан аяга цай болж байсан гэж байгаа ш дээ. 2 наймын хувингаар ус хийгээд аваад ирэхэд. Ус нь гоожоод үлдсэнээр нь цай хийдэг байхгүй юу. Тэгэхэд бол авгайн маш сайн барьсан байна гэж байгаа юм хамгийн гол нь. Доод талын ёроолоос бол нэг л сумны зайтай үлдсэн. Тэгээд л ёроол нь байхгүй.
Отгонбаяр -
Тэгээд л нэвт буудчихсан.
Энхзаяа -
Тэгээд тэр 2 хувин хамгийн сүүлийн юунд тэгэж нэвт буудаад, тэр 2-оор авчирсан цай нэг аяга л болж байсан гэж байгаа юм. Ганцхан аяга цай. Бүр шугам татаж байгаад зориуд ингээд
Отгонбаяр -
Бүр шугам татчихсан юм шиг бууддаг.
Энхзаяа -
Үл ялиг хоёр тийшээ хазгйа байна гэж байгаа. Ийм зай ч алдаагүй байна гэж байгаа байхгүй юу. Нэг буудаад л нэг сумны зай. Тэгээд өнөө хэдэн оны чинь 2 дахь нийгэмчлэл одоо чиний түрүүний яриад байгаа 75-н толгой мал
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Говьд 75-н толгой, хангайд 50. Тэр үед илүү малтай болсон байсан байх л даа. Тэр үед нийгэмчлэх үе болж байсан. Тэгсэн чинь мань эр малаа тоолуулж байсан байхгүй юу. Тэгээд яасан чинь зэрэг 100 гаруй мал тооллуулаад тэрий нь хураалгахаар болоод данс даваагаа хийнэ гээд бичээд байж байсан чинь ээж нь гэж чуганц аваачаад тооллогын комиссынхонд миний хүүхдүүдээ миний хүүг битгий шоронд хийгээрэй. Миний хүү хойд хар асганд аваачаад миний хүү хэдэн үхэр юу нуучихсан байгаа. Тэрийн та нар тоо моондоо оруулж хураагаад аваад явчих даа.
Отгонбаяр -
Ээж нь тэгээд хэлчихсэн юм уу нөгөө тооллогынхонд
Энхзаяа -
Хэлчихсэн юм байж л дээ. Тэгээд тооллого яагаад, хүн амьтан дайлаад тоолоод дуусчихсан хойно ээж нь аваачаад сэмхэн хэлчихгүй юу. Та нар зүгээр тэрийн авчихаад тоондоо оруулаад л явчих. Гэхдээ миний хүүг цааш нь нааш нь шоронд битгий авч яваарай. Одоо би удахгүй үхэх гэж байгаа хүн. Хүүгээрээ толгойгоо түшүүлмээр байна гээд гуйчихгүй юу нөгөө чуганц чинь. Тэгээд ингээд байж байсан чинь ёстой нөгөө кинон дээр гардаг шиг. Нэг харсан чинь хойд талынхан асганаас нам маань нуусан малыг нь туугаад ирж байсан байхгүй юу.
Отгонбаяр -
За, нөгөө кинон дээр хоёр үхэр сарлаг хөөдөг ш дээ.
Энхзаяа -
Тэгэж хэлээд явуулчихсан юм байна л даа. Эрдэнэцогтынх ээжийнхээсээ тусдаа жаахан тусдаа байсан юм байна л даа. Тэгээд Эрдэнэцогт дуугүй ирээд яасан чинь зарим нь ирээд тоолоод, зарим нь шууд гэр рүү нь явчихсан юм шиг байгаа юм. Тооллогын комиссынхон. Нөгөө хүмүүс нь малын тоолоод зуун хорин хэдэн толгой мал. Тэрнээс нь тийм тийм нэгдэлд ингэж авлаа гээд гарын үсэг мүсэг зураад сууж байтал нөгөө тооллогын комиссын хагас нь малы нь туугаад ороод ирсэн байхгүй юу. Амьдаараа үхэж байсан муу чуганц гээд мордсон гэж байгаа юм.
Отгонбаяр -
Ээжийгээ.
Энхзаяа -
Хэнийг хэлснийг ч бүү мэд. Мэдэхгүй байгаа ш дээ.
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Амьдаараа үхэж байсан муу чуганц гэж хэлээд мордсон гэж байгаа юм. Тэгээд л алга болчихсон нөгөөдөх чинь.
Отгонбаяр -
Эрдэнэцогт
Энхзаяа -
Тийм, тэгсэн тэр тооллогын өдөр нь бүтэн сайн өдөр байсан юм шиг байгаа юм. Эрдэнэцогтын аягүй багынх нь дотны найз нагац нь нас барчихаад, оршуулах гээд өглөө үүрээр тэмээнд ачаад байж байсан. Оршуулгын газар. Тэгсэн чинь Баяраа гээд л дуудаад, Баяраа миний хүү гээд дуудаад. Тэгээд нөгөө нь Баяраа нь айгаад, хүн амьтан дуугардаг юм болов уу. Баяраа миний хүү хэн ямар жаажаа нь байна намайг гаргаачээ гээд тэгсэн чинь гэв гэнэт нөгөө Эрдэнэцогтын ээжийнх нь дуу байна, энэ яачихсан юм бол гээд харсан чинь булаад хаячихсан.
Отгонбаяр -
Ээжийгээ юу?
Энхзаяа -
Амьдаар нь булаад
Отгонбаяр -
Толгойг нь ил гаргаад бусдын булаад хаячихсан.
Энхзаяа -
Тэгээд нөгөөхийн гаргаад тэгээд яав ийв гэсэн чинь би ингэж л хэлсэн юм. Намайг амьдаараа үхвэл таарсан чуганц гэж хэлээд булж хаячаад явчлаа. Би шоронд оръё. Тэгтээ тэргүй та л намайг шоронд оруулах гээд байгаа юм бол явдагаараа яваад өгье. Намайг шоронд орсны дараа махаа цайж байхаар амьдаараа үх гэж хэлээд булж хаячихаад явчихлаа. Тийм хэрэг гарч байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд тэр Эрдэнэцогт өөрөө явчихсан уу?
Энхзаяа -
Өөрөө шоронд явчихсан байхгүй юу. Тэгээд Эрдэнэцогт ээжийгээ алахыг завдсан гээд хүн амины хэрэг ш дээ. Том юм ш дээ.
Отгонбаяр -
Бүр ял нь нэмэгдээд.
Энхзаяа -
Тийм, ерөөсөө хүн амины хэрэг гээд явчихна үхээгүй ч гэсэн. Алахыг завдсан. Хэрээ, шувуу тоншчихвол яана. Яаж ч чадахгүй байсаар байгаад тоншуулна ш дээ.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Энхзаяа -
Тэгээд жил хагас жил шахам мөрдөгдөж байсан чинь гэв гэнэт ховдын шоронгоос Эрдэнэцогт орголоо гэдэг.
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Тэгэж байсан маргааш нөгөөдрөөс нь Эрдэнэцогтын 3-н хүүхэд хэвтэр дээрээ хоолойгоо хэрчүүлж, авгай нь алга болжээ.
Отгонбаяр -
Яана аа.
Энхзаяа -
гээд дуулдаад, бөөн юм болоод. Тэгээд Эрдэнэцогтыг чинь бариж аваад ахиад шоронд хийчихсэн. Тэгээд ээжийгээ алсан. 3-н хүүхдээ алсан. Авгайгаа алсан. Ийм 5-н хүн амины хэргийг шүүх шүүх гээд л явж байдаг байсан. Үгүй үнэхээр алаагүй гээд
Отгонбаяр -
Эрдэнэцогт өөрөө.
Энхзаяа -
Тийм, тэгээд нөгөөдүүл нь чи алахгүй бол хэн алах юм гээд хоёр удаагийн шүүх буцаагаад. Тэгээд Эрдэнэцогтын авгай нь олддоггүй. Чи авгайгаа хаана алсан? Тэрий нь хайгаад олдоггүй, хамгийн гол нь. Түүнээс биш ээжийгээ алахыг завдсан нь тодорхой. 3-н хүүхдээ хоолойг нь хэрчээд алсан нь тодорхой. Эрдэнэцогтын оргосон шөнө нь тэгсэн байгаа юм чинь. Оргосных нь маргааш орой нь. Маргааш шөнө нь. Тэгээд тэгээд алчихсан. Чи тодорхой. Чи авгайгаа хаана алчихав. Нөгөө нотлох баримт олдохгүй. Авгайг нь хайгаад байсан байхгүй хамгийн гол нь. Шүүх болохоор авгай алагдсан уу, алагдаагүй нь тодорхой биш байна. Авгайнх нь сэгий нь олж ир гэсэн юм яриад байдаг. Тэгээд буцаагаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь 2 жил шахам болсон.
Отгонбаяр -
Гүрийгээд л байгаад байдаг.
Энхзаяа -
Тас гүрийгээд. Тэгэж байтал авгай нь галзуу солиотой юм шиг юм олдлоо гээд, тэгсэн чинь авгай нь амьд. Тэгээд нөгөөдүүл чинь манай хуулийнхан чинь авгайг нь алсан гээд шийтгэчихсэн бол алах нь байна ш дээ гээд бөөн юм болоод, тэгээд яасан чинь зэрэг Эрдэнэцогт манай авгайг шалгаад өг та нар. Авгай энэ хүүхдүүдээ алсан. Би хүүхдүүдээ алаагүй. Энэ яагаад алчихав. Чухам үнэхээр ерөөсөө мэдэхгүй байна гээд. Тэгээд мөрдөөд байсан чинь авгай нь алсан болж хувираад, хүүхдүүдийнхээ хоолойг хэрчээд. Хэрчиж алчихаад тэгээд зугтаачихсан. Тэрийгээ өөрөө мэдүүлдэг байхгүй юу.
Отгонбаяр -
Тэр авгай бас тийм юмнаас эрүүл үлдэнэ гэхэд хэцүү ш дээ. Үргэлж ингээд дарамтлаад
Энхзаяа -
Тэр авгай яасан гэхээр алсан шалтгаанаа Эрдэнэцогт орголоо гээд, оргосон гээд аймгаас нь хүмүүс давхиж ирээд гэрийнь нэгжээд бөөн юм болоод, тэгээд нөгөөх чинь стрессд орчихгүй юу.
Отгонбаяр -
Тэгэж
Энхзаяа -
Тэгээд нөгөөдөх чинь за энэ чуганцаа ална. Ирээд намайг алах байх, гэж яах уу. Тэгэж байгаад энэ 3-н хүүхэд тамаа цайх юм байна.
Отгонбаяр -
Тэгсэн л байх л даа.
Энхзаяа -
Тэгээд дээрээс нь юун мал нуусан муусанг бүгдийн авгай нь гэрчилчихдэг байхгүй юу. Тэгээд гэрчилсэн байсныг мэдээд нэг удаа дараа нь эргэлтээр очсон чинь чи хэлэхгүй байхгүй яасан юм гээд авгайгаа аягүй их дарамталж байсан байгаа юм. Тэгээд тэрнээс болж намайг яг аллаа, ална. Ингээд би алуулаад 3-н хүүхэд өнчин хоцрох нь. Тэгэж байхаар эртхэн үхэг гэж хэлээд 3-н хүүхдээ унтаагаар нь хоолойг нь хэрччихээд, өөрийгөө алах гэсэн чинь алж чадахгүй. Уул нь тэгээд өөрийгөө алчихъя гэж бодсон гэж байгаа байхгүй юу. Хичнээн өөрийгөө алах гэсэн чинь алж чадахгүй. Тэгээд чадахаа байхаараа ууланд гарч сууж
Отгонбаяр -
Эмэгтэй хүн тэгээд ууланд
Энхзаяа -
2, 3-н сар болж байж уулнаас бууж ирсэн. Тэгээд шүүх хурал дээр Эрдэнэцогт би ганцхан юман дээр харамсаж байна. Би энийг арай дэндүү зоригтой хүмүүжүүлчихэж. Арай ч би өөрийнхөө төрсөн хүүхдийг алчихаад тийм хэмжээнд явдаггүй. Уул нь би өөрийнхөө авгайг хэнээс ч айхгүй. Хэнээс ч айхгүй тийм зоригтой болгож л хүмүүжүүлэх гэсэн юм. Эрдэнэцогтын авгай ямар байх ёстой тэрүүн шиг л болгох гэж. Тэрний тулд би авгайнхаа сэтгэл зүйг нь бэлдэж байсан юм. Хэтэрхий би дэндүүлчихэж. Тэрэнд л би харамсаж байна. Түүнээс би өөрөө хамаагүй.
Отгонбаяр -
Хөөрхий амьтан. Тэр бол сэтгэцийн өвчтэй хэцүү л хүн байсан байх. Тэгээд яаж шийтгүүлсэн бэ?
Энхзаяа -
Тэгээд Эрдэнэцогт 10-н жил аваад, ээжийгээ алахыг завдсан гээд. Авгай нь бас 10-н жил аваад. Авгай нь нөгөө шалтгаанаар, авгай нь шоронд нас барсан гэсэн байх. Эрдэнэцогт 90-н оны дараа суллагдсан ш дээ. 92 онд билүү суллагдаад бөөн шуугиан болж байсан ш дээ.
Отгонбаяр -
Тийм үү, тэр нөхөр одоо байдаг бол уу?
Энхзаяа -
Одоо байдаг л байлгүй. Мундаг ажил ч, аймаар ажилсаг хүн байсан гэсэн. Ёстой сүрхий.
Отгонбаяр -
Өмч хувьчлалаас одоо малы нь хурааж авах гэснээс болж тйим хэрэг хийлээ ш дээ.
Энхзаяа -
Тийм, тэр чинь малаа л нууж байгаа ш дээ. Өөрийн хүч хөдөлмөрөөр бий болсон. Тэгсэн чинь нийгэмчилнэ гээд байхаар тэрийгээ нууж байгаад тэгээд нуухаар хүний эх болохоор энэнээс болж ахиад өнөөх нь баригдаад дахиад шоронд орчихно гээд айхдаа эртхэн шиг нутгийнхандаа захихгүй юу даа зайлуул.
Отгонбаяр -
Ээ хөөрхий дөө.
Энхзаяа -
Шоронд л битгий явуулаарай. Тэрийг нь харин хураагаад авчих. Ээж нь болохоор өөрийнхөө хөрөнгийг нууснаас болж шоронд орох нь гэдгээс айж байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм байна.
Энхзаяа -
Сонин байгаа биз. Тийм аймаар том хэрэг гарч билээ.
Отгонбаяр -
Ховдын аль сум
Энхзаяа -
Нийгэмчлэл гэж ярьдаг ш дээ.
Отгонбаяр -
Нийгэмчлэл гэж ярьдаг.
Энхзаяа -
Ховдын Зэрэгийнх билүү. Манай аймагтаа л ойролцоо нутаг. Аль сумынх билээ дээ. Эрдэнэцогтын мундаг эрүүгийн хэрэг байлаа. Тэр нийгэмчлэл чинь бид нарыг 8, 9-р ангид байхад санагддаг юм. 78-онд нийгэмчлэв үү, 80-онд нийгэмчлэв үү. Нэг нийгэмчлэл болсон байх шүү. Тэр нийгэмчлэлийн үед
Отгонбаяр -
Бараг саяхан юм байна ш дээ. Наад Эрдэнэцогтын яриа чинь.
Энхзаяа -
Тийм, саяхан саяхан. Тэгээд тэр нийгэмчлэлээс болж, тэрнээс болж зүгээр байсан ээжийгээ амьдаар нь булаад, өөрөө шоронд явахыг завдсан байгаа юм. Тийм л нийгэмчлэл болж байлаа. Тэрүүнтэй адилхан гэхдээ манай нутагт тийм аймаар нууж бариад баригддаад л тэгэж байсан юм байдаггүй. Манай нутагт би энд ярьдаг. Цэдэнгийнх, Баарангийн улаан энэ тэр гээд тэмээ, адуу мадуу их байдаг байсан ш дээ. Тэр их сонин байдаг ш дээ.
Отгонбаяр -
Бүх төл нь яг тийм л гарна.
Энхзаяа -
Айл болгон тийм нормын морь шиг, нормын тэмээ нь тийм нэртэй. Айл болгонд жишээлбэл Цэдэнгийн хүрэн, Цэдэнгийн бор гэсэн морь байна.
Отгонбаяр -
Цэдэн гэсэн юу гэсэн үг юм тэгээд?
Энхзаяа -
Хүний нэр яваад байгаа нь уу?
Отгонбаяр -
Тийм
Энхзаяа -
Тэр их сонин ш дээ. Тэр нь болохоор Цэдэн болохоор аагент байдаг байхгүй юу.
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Аагент аваачаад хэрэгт ороод нэгдлийн юм дутаагаад, хэрэгт ороод шоронд орох болно ш дээ.
Отгонбаяр -
За
Энхзаяа -
Тэгэхээр чинь нутгийнхан өөрсд өөрсдийн адуунаас нэг морийг тэр Цэдэнгийн хохиролд барагдуулах гэж өгдөг. Ойлгов уу, чи Цэдэнд нэг бор морь өгнө. Би нэг хээр морь өгнө. Энэ нэг хүрэн морь өгнө дөө. Тэрийг нь бүртгээд авчихна нэгдэлд. Тэр нэгдлийн адуу болчихно ш дээ. Буцаагаад надад нэгдлээс суурийн унага, унаарын морь, унаарын тэмээ, ачааны ачлагын тэмээ гэж өгдөг байсан юм дээр үед. Би өөрөө малтай мөртлөө нэгдлийн малыг маллаж байгаагийн хувьд нэгдлээс нэг, нэгдэл өмчөөсөө нэг хэрэглүүлж байна ш дээ надад.
Отгонбаяр -
Аан за.
Энхзаяа -
Өөрөөр хэлбэл 500 хонио хариулаарай гээд морь өгдөг байхгүй юу. Нэгдлийн мал, минийх биш тэр унадаг. Гол төлөв байнгын тэр хонин дээр зоолгоотой. Тэр морьд.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ. Өөрийнхөө морийг унахгүй.
Энхзаяа -
Байнгын ачлаганд тэр суурийн улаан, манайд суурийн улаан гэж чарлаад байдаг ат байсан. Тэгээд тэрийг бүртгүүлж авчихаад өөрийнх нь морь юм чинь өөрийнхөө адуундаа дасна. Тэрэнд нь буцаагаад суурийнх нь оронд нь орно. Танай дээр энэ суурийн морь бүртгэлтэй шүү гэчихдэг тийм сонин юм байдаг байсан ш дээ. Айл болгонд тэгээд өгнө зайлуул.
Отгонбаяр -
Тэр муу аагинт яах уу, шоронд явахгүй биз дээ.
Энхзаяа -
Явсан ш дээ. Хохирлоо барагдуулчихаад ялаа эдлэнэ.
Отгонбаяр -
хөөх тэгээд хохирлын барагдуулчихаад, ахиад ял өгч байгаа юм уу?
Энхзаяа -
Тийм хуулийн утгаар бол би нэг сонин юм ярих уу.
Отгонбаяр -
Тийм, хүн бүр бага балчираасаа
Энхзаяа -
Каждый сызмалства юу юу билээ
Отгонбаяр -
Оросоор нь хүртэл цээжилдэг.
Энхзаяа -
Намын төв хорооны нөгөөх нь юу билээ.
Отгонбаяр -
Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй.
Энхзаяа -
Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй, нандигнан хайрлаж тахин шүтэж байгаа хүнийг 1-рт нийгмийн өмч, 2-рт яадаг яадаг билээ. Социалист өмч ариун цагаан хөдөлмөр мөн. Энэ тэр гээд тэ
Отгонбаяр -
За нэг тийм юм байсан тийм
Энхзаяа -
Тэр яг тэр лоозонгийн чинь дагуу, тэр лоозонг чинь хараад намын төв хорооны тэр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор улс орны хэмжээнд бүх аагентуудыг чинь тоолсон байхгүй юу. Гэв гэнэтхэн
Отгонбаяр -
Аан за.
Энхзаяа -
Одоо жишээлбэл өдийд ингээд хэзээ ч байдаг юм гэнэтхэн л тоолоод орчихгүй юу. Гэнэтийн тооллого болоод нөгөө аагентад чинь уул нь ингээд авсан юмнууд байгаа ш дээ. Баахан юмнууд байгаа ш дээ. Одоо юу гэдэг юм тоонн гурил, 500 кг цагаан будаа байхгүй. Нэг ч байхгүй тэнд. Хэдэн толгой шүдэнз, лаа юунаас өөр юм байхгүй.
Отгонбаяр -
Тараагаад өгчихсөн байна ш дээ.
Энхзаяа -
Тараагаад авчихсан байхгүй. Очоод нөгөөхийн үзсэн чинь зэрэг Жаажаад 10 кг гурил, Умбаад 5-н кг цагаан будаа, Жүүжаад 5-н кг элсэн чихэр
Отгонбаяр -
Яг Монгол ахуй мөн ш дээ наадах чинь.
Энхзаяа -
Ингээд бичээд тавьчихсан. Тэгэнгүүт нь Жаажаа гэж хэн юм бэ, ямар Жаажаа. Энэ манай нагац гэдгийн мэдэж байгаа ш дээ. Чи яагаад гурил өгчихсөн юм. Одоо мөнгө байхгүй. Мал махнаар мөнгөө өгнө.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Энхзаяа -
Хагас жилийн тооллого 6-н сарын сүүлээр болно. Тэгэхэд бэлэн бүгд байдаг. Одоо энэ адууны дэл сүүлээ өгнө. Тэгэхэд нь 5-н кг цагаан будаа Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй социалист өмчийг шамшигдуулсан гээд
Эхнэр нь: Тэр ч ёстой хоморглож байсан. Би ч хүртэл манай гэрийн аагинт бас яг тэгчихээд тэгээд айлуудаар яваад л, хүүхдүүд нь яваад шуудай цуглуулдаг. Айл болгон хоёр, гурван шуудай өгөөд тэгээд тэр шоронд явж байсан юм.
Отгонбаяр -
Ээ хөөрхий.
Энхзаяа -
Бүгд шорон руу.
Отгонбаяр -
Бүх аагентууд явсан юм байна. Тэгээд сумынхан чинь бүгд нэгнийгээ танина. Ёстой Жаажаа, жуужаа, Амбаа бүгд нэртэй нь тараасан байгаа ш дээ.
Энхзаяа -
Гэхдээ нөгөөх нь танил тал харж гэж байгаа. Жаажаа гээд бичсэн нь арай өөр байгаа биз. Танил тохой татаж Социалист өмчийг ашиглан самшигдуулсан. Нүдний цөцгий мэт хайрлаж, хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй байх ёстой юмыг гээд тэр лоозонгийн чинь уншиж байгаад яллаад.
Отгонбаяр -
Нэг төрлийн хэлмэгдүүлэлт байна ш дээ.
Энхзаяа -
Бүгд явсан шдээ, бүх аагентууд, хэмжээнээсээ шалтгаалаад, дээд тал нь бол 6000 төгрөгний юм тараачихсан. Доод тал нь 1000 гаруй төгрөгний юм тараачихсан. Бүгд тэр хэмжээнээсээ шалтгаалаад 8-н жил, 10-н жил авна ш дээ.
Отгонбаяр -
Чи одоо мэргэжлийн хүн. Тэр үед ч яагаагүй байх. Өмгөөлөгч энэ тэр гэж байсан юм уу тэр үед?
Энхзаяа -
Өмгөөлөгч байна ш дээ. За тэр яадгийг би өмгөөлөгч болсныхоо дараа ярья. Хэрэв өмгөөлөгч тэрийг ингэж болохгүй. Жинхэнэ одоо чиний түрүүний хэлсэн монгол ахуй байна гээд өмгөөлөх юм бол юу энэ ёстой социализмыг ашиглан самшигдуулахыг дэмжиж байна энэ нөхөр гээд өөрийн шоронд хийгээд тийм л юм болох байсан.
Отгонбаяр -
Яг тийм байж л дээ.
Энхзаяа -
Тэгэхээр энэ чинь зайлуул ахуй амьдрал муутай. Хохирлоо төлсөн юм байна гэсэн л юм ярьж байсан байх. Автоматаар тэр үед. Тэрнийг хамгийн мундаг гавьяа байгуулсан нь манай ноднин талийгаач болчихсон гавъяат бол Чимэд байна ш дээ. Үгүй хэн Ренчин гуай.
Отгонбаяр -
Аан за.
Энхзаяа -
Таних уу?
Отгонбаяр -
Мэднэ.
Энхзаяа -
Тэр дээд шүүхийн дарга болоод бүх юунууд сулласан ш дээ.
Отгонбаяр -
Аагинтуудыг уу?
Энхзаяа -
Бүх өр эсэргүйцлийг. Дээд шүүхийн даргынхаа хувьд. Энэ чинь ерөөсөө монгол ахуй ш дээ. Тэр чинь Жаажаа мэдэж байгаа ш дээ. Жаажаа тооллогоноос өмнө аваад ирнэ ш дээ. Жаажаад мөнгө байхгүй ш дээ өгөхгүй яах юм.
Отгонбаяр -
Яг тийм ш дээ.
Энхзаяа -
Тэр битгий хэл та нарт Жаажаа чинь хэрэгт ороход нь өөрийнхөө хоттой хонио тууж авчираад өгчихсөн л байна ш дээ. Юу хохироосон юм. Зарахгүй гээд энэ гурилан боовыг чинь хатаагаад сууж байх юм уу. Гурилан боовыг чинь тэгээд мөнгө байхгүй хүн авахгүй. 6-н сар хүртэл хагас сар хадгалаад хаях юм уу тэгээд. Харин тэгээд хаях юм бол социалист өмчийг ариг гамтай ашиглаагүй. Хүний ариун цагаан хөдөлмөрийг үнэлээгүй байна гэсэн үг энэ тэр гээд өөрөө тэгэж яачаад бүх тэр аагинтуудын эсэргүйцэл, бүгдийн ялаас суллахын суллаад, зарим нэгийн цагаатгахын цагаатгаад
Отгонбаяр -
Тэр хэдэн он бэ?
Энхзаяа -
88-оны үед. Бид нарыг юу яаж байх үед төгсөж байх үед. 87, 88 оны үед. Шүүхийн дарга чинь 85 онд болдог билүү дээ. Тэгээд яг намайг төгсөж байхад л дөнгөж аагинт байж байгаад шоронд явж байгаа ирсэн гээд төгсөөд очиж байхад чинь хүмүүс ажил мажилд авахгүй. Нэгдлийн мал мал маллаад тэгээд л очицгоосон. Одоо манай тэр Цэдэн ах чинь байсан ш дээ. Цэдэн гээд тэр чинь аагинт байж байгаад. Тийм сонин юм гарч байсан ш дээ. Тэр үед чинь.
Эхнэр нь: Манай Бигэрт лав нэг аагинт тэгээд явж байсан. Тэгээд хүүхдүүд нь зайлуул сумын төвийн бүх айлуудаар орж шуудай цуглуулж байсан.
Отгонбаяр -
Тэгээд бас их сайхан байсан байгаа шүү хүмүүс. Бүгд туслаад.
Энхзаяа -
Тийм өөрсдөөс нь нэг төгрөг гараагүй. Гэхдээ ерөөсөө тэр чинь новшоо ерөөсөө тараачихсан л байсан болохоос биш идэж уугаагүй. Бүгд л тоо ёсоороо л байсан. Жаажаа 10-н кг гурилныхаа, Жүүжаа 5-н кг будааныхаа үнийг авчираад л өгчихнө ш дээ. Гол нь яахав дээ. нөгөө нэгдлийн гишүүдийн чинь хөдөлмөр гэж буудаг. Хөдөлмөр өдөр нь болоогүй. Мал махнаар нэг мөнгөжидөг. Ноосноор нэг мөнгөжидөг. Энэ хоёрхон үе ш дээ.
Отгонбаяр -
Өөр бэлэн мөнгө байхгүй.
Энхзаяа -
Мал махаар өгье гээд бичүүлээд аваад явчихсан.
Эхнэр нь -
Би лав санадаг юм. Тэгээд ороод ирж байхад нь ээж, аав хоёр ёстой нээрээ хөөрхий гээд л байсан шуудайнуудаа өгөөд дээрээс нь 10-н цаас 10 төгрөг нэмж өгөөд л гаргаж байсан.
Энхзаяа -
Тэгээд тэрийг чинь цуглуулаад бүгд хохиролгүй. Хамгийн гол нь төв хорооны тогтоол гарчихсан учраас.
Эхнэр нь -
Бараг цугларсан юмнууд нь өрнөөс нь илүү гарсан гэсэн.
Энхзаяа -
Тийм, тэр бүгд нэгдлийн өмч.
Отгонбаяр -
Тэгээд хохиролгүй болгочихоод, нэмээд ял эдлээд. Хөөрхий амьтадыг
Энхзаяа -
Хохирол бол төлөгдсөн. Социалист өмч шамшигдуулсан эрүүгийнхээ үйлдлийнхээ үйлдлийнхээ хувьд ялаа эдлэх ёстой гээд байгаа байхгүй юу. Тэр чинь нөгөө төв хорооны тогтоол гарчихсан учраас, хэрэв тийм ял өгөхгүй шүүгч байх юм бол намын арга хэмжээ авна. Шүүгч нар намын гишүүн, намаас аймаар том хэмжээ авахуулдаг байсан юм чинь.
Отгонбаяр -
Өөр одоо чиний энэ хөдөө сумын амьдрал, малчины амьдралтай холбоотой өөр их тийм сэтгэлд чинь хоногшиж үлдсэн тийм үйл явдал юу байна. Одоо болвол чи хуулийн мэргэжил эзэмшсэн.
Энхзаяа -
Надад нэг сонин санагдаад одоо болтол бодогдоод байдаг юм. Манай хүрэн даага байсан юм. Яг одоо манай юуны шоотонгийн их хүрэн гүү байсан юм. Тэрний Можгорын ээжийнх нь эгч. Можгорын ээжийнх нь ах нь юм байна. Хүрэн даага байдаг юм. Би одоо өөрөө уяж айрагдуулж байсан юм. Тэр их надад одоо болтол сонин санагдаад байдаг юм. Яг миний хувийн өмч ш дээ за юу. Тэгээд би уяж байсан байхгүй юу. Би өөрөө сургаад, би чинь тэгэхэд дөнгөж 2-р анги байсан юм. Сургаад, өөрөө унаад ингээд яасан чинь нэгэнт л айрагдах нь тодорхой болоод явчихлаа. Мэддэгддэг байхгүй юу. Байнга л одоо үсэргээнээр байнга л түрүүлээд, тасраад л орж ирээд байдаг. Тэгээд л байж байсан чинь зэрэг гэв гэнэт наадам дээр очсон чинь тэр үед манай буурал аав нэгдлийн адуу уядаг байсан юм. Буурал аав биш ээ Маагаагийн нэр дээр хэдэн адуу байдаг байсан юм. Тэгсэн чинь буурал аав яасан чинь зэрэг чиний хүрэн даагыг нэгдлийн нэрэн дээр бүртгүүлчээд ирлээ гэдэг юм байна. Яаж байгаа юм гэсэн чинь Санжаа дарга
Отгонбаяр -
Сумын дарга уу, нэгдлийн дарга.
Энхзаяа -
Нэгдэл дээр бүртгүүл гэж байна. Яаж байгаа юм гэсэн чинь оронд нь адуу өгнө гэж байна. 2 тооны адуу өгнө гэж байна. За нөгөөх чинь 2 тооны толгойд нь болоод өгчихгүй юу.
Отгонбаяр -
Хурдан адуу чинь хоёроор зогсдог юм уу?
Энхзаяа -
Тэр үед ч яахав. Тэгсэн өнөөх нь айрагдаад 4 дээр орж ирэхгүй юу. Би тэр үед их сонин болж байгаад сүүлдээ баярласан. Яагаад гэхээр нэгдлийн адуу айрагдуулсан гээд уясан хүн аймаар том шагнуулаад аягүй гоё болоод орой одоо бодоод байхад party хийсэн юм шиг байгаа юм. Хүлээн авалтанд нь ороод
Отгонбаяр -
Сумын
Энхзаяа -
Сумын, наадмын орой нэгдлийн мал сайн малласан улсууд, нэгдлийн тэр адуу, нэгдэлтэй л холбоотой сайн юм хийсэн хүмүүсийн урьсан юм шиг байгаа юм. Тэрэнд нь яасан гэсэн хэдэн хүүхэдтэй ширээнд нь тойроод суучихсан. Сумын юуны буудлын гуанзанд өнцөг дээр нь суучихсан. Нэг их баясчихсан. Тэр чинь одоо юу байсан юм бэ. Нэг л их гоё юм уусан.
Отгонбаяр -
Улаан ус
Энхзаяа -
Үзэмний шүүс, улаан ус арай гараагүй байсан. Үзэмний шүүс байсан уу, чацарганы жүүс буцалгасан юм байсан юм уу?
Отгонбаяр -
Нэг гоё амттай л
Энхзаяа -
Нэг гоё амттай л юм уусан ямарч байсан. Нэг их гоё юм уусан. Тэгээд надад шагнал өгсөн. Тэгээд тэр их сонин байгаа байхгүй юу. Тэр яагаад хүүхдэд хурдан морь байж болдоггүй юм. Нэгдлийн дарга нь буурал аавыг шахсан юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Тэгэж.
Энхзаяа -
Тэгээд нөгөөх нь адуунд дуртай болохоороо жаахан унжих дээр нь нэгдлээс чамд илүү тооны юм өгье. Чи нэгдэл дээр наадахаа бүртгүүлчих л гэсэн юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Буурал аав чинь уул нь өөрөө хурдан адууг зэл үнээгээр сольчихдог хүн ш дээ.
Энхзаяа -
Тийм, тэгээд тэрийг чинь аваачаад нэгдэлд бүртгүүлээд нэгдэнэ. Тэр жил бүх хүмүүсийг шахсан юм шиг байгаа юм. Нийгмийн хонгор нь явлаа. Тэгээд би тэр жилээс эхлээд нийгмийн хонгор, нийгмийн хүрэн, нийгмийн хээр гээд нэртэй хэд хэдэн даага, шүдлэн юунууд болчихсон ш дээ. Нийгмийн хонгор дараа нь суманд түрүүлсэн. Гүү баричийн нэг айлын хонгор морь. Тэр бол аминых л байсан. Нэгдлийнх
Отгонбаяр -
Тэгэж л таарна.
Энхзаяа -
Тэгэхэд тэгээд Санжаа дарга моринд дуртай хүн байсан юм уу. Өөрөөр хэлбэл тэр үед чинь бас нэг шүүмжлэл явдаг байсан байхгүй юу. Амины мал тарган, нэгдлийн мал туранхай байдаг гээд шүүмжлэл сонин монингоор гардаг.
Отгонбаяр -
Яг би наадахыг чинь асуух гэж байлаа.
Энхзаяа -
Тэр юугаар ярьдаг. Хөдөө суманд ухуулагч гэж байдаг ш дээ. Тэд нар ингээд гэрт ирчээд ярьж байгаа нь бид нарт хүртэл яриад л та нар нэгдлийн малыг сайхан маллах хэрэгтэй. Тэгээд сайн өвстэй газраар юу яаж байх хэрэгтэй. Яахаараа амины мал ингээд тарган байхад нэгдлийн мал туранхай. Амины мал үхдэггүй байхад нэгдлийн мал үхдэг. Үхсэн хүүрээрээ үхсэн малаа аминыхаа малнаас нөхдөг л байсан юм чинь тэр үед.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Энхзаяа -
Тэгээд л бид нар нэгдэл амины мал нэг хотонд байж байсан. Би одоо жишээлбэл хүүхэд байхад гайхаж л байсан санагдаад байгаа юм.
Отгонбаяр -
Ялгаатай байсан уу? Амины мал нь арай өнгөтэй зүстэй, тарган. Нэгдлийн мал гэхээрээ туранхай, заазны
Энхзаяа -
Тэр зүгээр ийм л дээ. Нэг л хотонд явж байгаа ш дээ. Илүү тэжээл өгөхгүй. За яг муудаад ирэхэд яг өөрийнхөө нэг сэтэрлэчихсэн ч гэдэг юм уу. Одоо энэ манай буяныг дааж явдаг гээд хонь, ямаа байдаг ш дээ. Тиймэрхүү юмнуудаа арай илүү багсармал тэжээл мэжээл юу муу нандин юмнуудаа өгдөг байсан байх л даа. Зүгээр хотонд тэгтээ тэргүй нэгэнт л бэлчээд явж байгаа юу байдаг гэхээр гаргаж идэх болохоор яг өнөө хоттой хониноос аль тарганын аваад л хагалдаг л байхгүй юу. Мөн үү? Тэгээд дараа нь тоо болоход амь, нэгдэл ялгагдахгүй болчихсон. Тэгээд тэр чинь тооллуулахад нэгдлийнх тэд гээд үлдсэн нь аминых болоод л явж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Аан за за.
Энхзаяа -
Тэрүүгээр л ялгаатай болохоос биш, яг аминых нь ингээд тусд нь хариулаад тойлоод тийм юм байхгүй ш дээ. Тэгээд л тэр чинь хоттой хонины 500 хонин дотроос аль тарганаас нь аваад тэгэхээр
Отгонбаяр -
Тэр аминых нь
Энхзаяа -
Аминых ш дээ. Тэгээд яагаад тэгэж байна уу гэхээр аминых. Би одоо жишээлбэл нэгдлийн дарга ингээд айлд очлоо. Малчингийндаа очиход надад тарган сайхан мах чанаад л өгнө ш дээ. Мөн үү? Дараа нь би нэгдлийн мал мах тушаах гээд нэгдэл чинь үүрэг хүлээчихнэ ш дээ. Улсад мал тушаах. Тэгээд нөгөө малчидаа алив мал аваад ир гэхэд чинь зэрэг жин татдаггүй шахуу юмнууд аваад ирнэ ш дээ. Тэгэхээр гайхна биз дээ. Тэднийд өчигдөр очиход тарган хавирга чанаад өгч байсан. Өнөөдөр яагаад эдний тушааж байгаа мал ийм байдаг юм гээд. Тэр үед чинь малчид нэгдлийн мал ч гэсэн заазлах дээрээ хүрвэл яг өөрсдөө тооцоолж байгаад за энэ бол өвөл онд орохгүй. Энэ туранхай байна. Энэ энэ гаатай.
Отгонбаяр -
Яг тийм, яг үнэн ш дээ. Аль онд орохгүй, аль муугаа өгнө ш дээ.
Энхзаяа -
Тэгэхээр чинь зэрэг нэгдлийн мал, нэгдэлд тушааж байгаа махнууд их туранхай юмнууд байгаа юм.
Отгонбаяр -
Одоо ойлгогдож байна. Тийм байна.
Энхзаяа -
Үхэр ргэхэд 200-гаад үхэр л хариулж, 100-гаад үхэр л байдаг юм. Тэр дотор ялгаа, аль нь яг нэгдлийнх юм бүү мэд. Үгүй яахав дээ тэмдэг хийх нь хийдэг л юм. Тэрүүгээрээ ялгаатай. Тэрнээс яг ингэж тусдаа хариулна гэж байхгүй. Уналага эдэлгээний юман дээр өөр л дөө. Жишээлбэл үнэнийг хэлэхэд манайх нэгдлийн адуу малладаг байхад манай морьд бүр зоо нь ингэсэн байдаг юм. Яагаад гэхээр хэзээ ч өөрийнхөө амины морийг унахгүй. Хаана наадам, хаана гоё найр байна тэнд л амины морио унаж очно уу гэхээс, зүгээр хонинд, зүгээр адуунд одоо яахад чинь миний амбаа хээр, миний шар хээр гээд дагнан адуунд унадаг сувай гүү, эмнэг үрээнүүд тэд нарыг чинь л унана ш дээ. Тэгэхэд чинь тэр манай нэгдлийн морь тарган байхгүй яах юм, зоолчихсон ийм л юмнууд явдаг байсан юм чинь. Тэгээд нэгдлийн адууг өгөөд, дараа нь адилхан унаад ялгаа байхгүй эдэлгээнд ороод ирэхээр чинь туранхай байлгүй яахав. Манай бүр амины адуу бол нэг хэсэг хаана явж байгаа нь мэдэхгүй. Өргөн арын эх, ногоон дэвсэг, замтын эхэн дээр байна л гэдэг.
Отгонбаяр -
Тэгээд чоно идчихдэггүй юм уу?
Энхзаяа -
Чоно идчихгүй. Тэгээд атаршсан адуунуудыг чинь чоно иддэггүй ш дээ.
Отгонбаяр -
Тиймүү?
Энхзаяа -
Хамар нь тачигнаад, бөөнөөрөө дайрна ш дээ.
Отгонбаяр -
Хөдөөний малчид байна ш дээ. Ер нь юу өмсдөг байсан бэ? Тэр үед чинь өмсөх зүүх юм ер нь ховор ш дээ.
Энхзаяа -
За ёстой мэдэхгүй. Даалимбан дээл
Отгонбаяр -
Одоо бас тэр чинь харьцангуй сүүл 70-аад оны үе ш дээ. Чиний мэдэхээр бол.
Энхзаяа -
Ямар ч байсан юм өмсдөг л байсан даа.
Отгонбаяр -
Одоо чи жишээлбэл зун хөдөө байхдаа яахав. Нэг бакалтай.
Энхзаяа -
сүүл рүүгээ юм даа, хүүхэд байхад бакиал ховор.
Отгонбаяр -
Тиймүү?
Энхзаяа -
Баадан дотор л буурал ээжийн авдранд нэг юм байгаа. Ямар ч л байсан гуталтай. Гоё гуталтай гэж бодоод явна. Юу ч өмсдөг байсан юм. Сандаал мандаал, хөл нүцгэн мүцгэн бага байхад, жаахан байхад би бол хөл нүцгэн явдаг байсан санагдаж байна.
Отгонбаяр -
Дээр нь нэг дээлтэй. Дээлтэй юу?
Энхзаяа -
Дээлтэй. Өө нэг хир даг болсон юм. Нэг гоё хөх даалимбан тэрэг хадгалаатай.
Отгонбаяр -
Бас баадан дотор.
Энхзаяа -
Айл руу явах, найранд буурал ээж, буурал аавын морийг хөтлөж явахад тэрийгээ өмсөнө. Жаахан яавал цагаан ултаа өмсөнө. Өшөө гангармаар байвал бор улт. Бор улт гэдэг чинь бараг би сумдаа бор ултыг өмсдөг байсан шүү. Аав, ээж хоёр явуулчихдаг. Бор улт гэдэг чинь одоогоор бол хром юм хүүхдэд бол. Цагаан улт бол дороо ингээд шалбыгаад, нэг бороонд нороод тасраад, тасраад ийм хачин төмөр утас мутсаар ингээд цоолоод цоолоод ингээд уячихна. Тэгэхэд чинь би бор өнгийн гуталтай.
Отгонбаяр -
Ганган.
Энхзаяа -
Тэр үеийн хүмүүс чинь ёстой нөгөө хэн багшийн яадаг шиг Ганцог юу харагдаж байна гэдэг шиг дэлхий бага харагдана шдээ. Тэр нэг 6, 7, 8-н насны үед би тэр бор ултыг өмсдөг байсан юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Ээж, аав хоёр чинь хотын оюутан, тэгээд аймаг дээр очоод
Энхзаяа -
Үгүй үгүй тэр үед чинь албан хаагч болчихсон. Ховор л юм явуулдаг л байсан юм байлгүй. Явуулахдаа гол нь надад ганцхан явуулахгүй. Манай бас талийгаач дүүд явуулна. Бид хоёр л гангарна даа. Тэгээд нэг өмсүүлээд пад далд хийчнэ ш дээ. Тэгээд сүүл рүүгээ орос бакаль гарч ирээд. Орос бакалтай. Орос бакал бол сүүлийн юунууд 6, 7, 10 хүртлээ орос бакал өмссөн шүү.
Отгонбаяр -
тэр шар хадаастай орос бакал чинь бөх шүү дээ.
Энхзаяа -
Бөх, хамгийн гол нь шагай нь урагдчихдаг. Тэр шагайн дээр нь зарим айлын хүүхэд шагаан дээр нь үхрийн шир, тэмээний үдээр, булгиар мулгиар ингээд давхарлаад яачихдаг. Шагай нь бол байнгын бүгд шагаан дээрээ тоногтой байдаг.
Отгонбаяр -
Тэр нөгөө дөрөөнөөс болдог уу? Тийм, тйим бирженкин түрүүт гэдэг.
Энхзаяа -
Шар хадаас, бирженкин түрүүт гэж ярьдаг байсан. Шар хадааст бэржээнкэн түрийт гэж яридаг байсан. 4, 5-р анги гэдэг чинь 6, 7. Тэгээд би хамгийн түрүүнд бас шар хадааст өмсөж очиж байсан даа. Сургуульд очиход зун явах болсон чинь надад нэг шар хадааст авч өгөөд аав. Тэгээд аймаар ганган амьтан.
Отгонбаяр -
Хавар бушуухан хичээл тараад, тараасай явах юмсан гэж бодно биз дээ.
Энхзаяа -
Тэгэлгүй яах юм. 1, 2-р ангид бол яг тэгнэ. 3-р ангид бид нар нөгөө зуслан явсан ш дээ. Тэрнээс хойш би аягүй дуртай биш болчихсон. Яаж ийгээд ингээд наадам өнгөрөөгөөд ирэхийг бодоод байдаг. Худлаа үнэн хэлээд манайх ангиараа явах гэж байгаа. Тэгэх гэж байгаа гээд наадам өнгөрөөгөөд тэгээд зусланд тэрнээс хойш нөгөө зунд 4-р ээлж юм уу, 5-р ээлжийн үеэр зуслан явчихдаг. Тэрний өмнө бол ёстой нураах шахаад хөдөө гарч байгаа юм чинь.
Отгонбаяр -
За за, за их сайхан.
Энхзаяа -
Тэнд юу яадаг гээч манай нөгөө сүүний төлөвлөгөө гэж аймаар юм байсан юм. Тэр ёстой аймаар.
Отгонбаяр -
Зунд
Энхзаяа -
Зунд ч гэж дээ яг одоо өдийд ш дээ 5-н сард.
Отгонбаяр -
Саалийн үеэр
Энхзаяа -
5 сарын 18, дээд тал 15 гээд тардаг байсан юм шиг байгаа юм. Цаад тал нь хорин хэдэн гээд. Тэгээд наадамдаа 7 сарын 1 хүртэл мах иднэ дээ. Яг нөгөө юугаа хонио амархан барихын тулд яг жин үдийн халуунаар авчираад огтолчихдог. Нөгөөдүүл чинь аахлиад хөдөлж чадахгүй ингээд шоогоод зогсоно. Тэр үед нь барьж авч холбож авна. Хоёрхон хүүхэд нийлээд 500-н хонь холбоод манай буурал ээж ганцаараа 500-н хонь саагаад
Отгонбаяр -
Тэр халуунаар
Энхзаяа -
Тэр халуунаар. Өдрийн 2-оос эхлээд чи орой 6 хүртэл үзэж байгаа ш дээ 4 цаг. Тэгээд үзээд эргээд өнөөхөө саамаглаад гуч, дөчин литр сүү ганзагалаад ферм рүү аваачиж өгдөг. Заримдаа нэг сүүний машин ирж авдаг. Тэрний төлөвлөгөө гэж үнэн аймаар юм байсан. Тэр үед бол бараг зарим айлууд хар цай ууж байсан. 500-н хонь сааж байгаа мөртлөө өөрсдөө бараг хар цай ууж байсан. Өрөм мөрөм байхгүй ш дээ. Тэгэхэд чинь нөгөө наадам дөхөөд ирэхээр сүүнийхээ төлөвлөгөөг биелүүлснээс хойш л жаахан цагаан идээ орж ирнэ. Тэгээд дээрээс нь тэр чинь 500-н хонио яг хониор нь юу яахгүй ш дээ. Сүүний төлөвлөгөө биелэхгүй ш дээ.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Энхзаяа -
Дээрээс нь арваад үхэр зэллэчихнэ. Тэр 10-д үхрийн сүү гэж юу байхав. Тэгэж тэгэж тэрнээсээ төлжөөд жаахан урагшилж орж ирдэг байхгүй юу. Төлөвлөгөөгөөр нь яахад нэг айл нэг тонн сүү гэдэг ч байсан юм уу тийм төлөвлөгөө л өгчихдөг байсан. Хонинд нь харьцуулаад, нэг хонийг тэдэн литр сүү гээд өгчихдөг байсан юм шиг байгаа юм. Миний хамгийн юу яадаг одоо би боддог юм. Миний хамгийн жаргалтай үе хэзээ вэ гэвэл би хүүхэд насаа. Юу вэ гэвэл одоо хүртэл боддог байхгүй юу. Хонио саалгачихаад үдээс хойшоо хонийг бэлчээчихээд гэрийн сүүдэрт цай уугаад суух ёоё тэрүүн шиг жаргал байхгүй.
Отгонбаяр -
Ёстой нэг ноосоо тушаачихсан.
Энхзаяа -
Тийм, сүүдэр хүүшлээд, халуун нь жаахан буугаад гэрийн сүүдэр чинь томроод нэг муу ширдэг мирдэг, гудас ч юм уу дэвсчихээд цай, юугаа хонио сааж орж ирээд сүүнийхээ дээжээр цай хийгээд, сайхан цай хийгээд тэгээд боов боорцог юу байдаг юм тэрийгээ идээд, хонь ингээд хойшоо хойд энгэрээр бэлчиж байгаа тэр
Отгонбаяр -
Тэрнийг хараад
Энхзаяа -
агшинд, тэрийгээ хараад тэгээд цай уух энэний жаргал гэж байхгүй. Яагаад гэхээр тэр аймаар ажлынхаа ард гарчихаж байгаа. Тэгээд маргаашнаас нь эхлээд тэр ажилдаа гарна ш дээ. Тэрүүхэн агшинд л гоё жаргалтай болдог.
Отгонбаяр -
Хөгшин ээж чинь л өрөвдмөөр байна даа тэ? Эмэгтэй хүн, өдөр болгон 500-н хонь саана биз дээ. Ганцаараа?
Энхзаяа -
Ганцаараа гарна. Заримдаа ч айлын хүүхдүүд ирэхээс өмнө ганцаараа ш дээ. Тэгээд одоо сүүл рүүгээ Нанзаа ээжтэйгээ, Нанзаа ээж мээж нь бүгд оччихдог. Одоо манай аавын нагацын хадам нь одоо хүүхдүүдээ дагуулаад оччихдог. Тэгээд бас одоо тэр юуны Чандманы Баян гээд Төрбат гээд уурхайн эзэн гээд яригдаад байдаг. Тэрний чинь ээж, тэр Төрбат мат чинь яваад очдог. Тэгээд тэд нар, манай буурал ээж чинь их юутай хүн байсан. Их олонтой. Одоо бодоод байхад хүнийг аргагүй зарахдаа зарсан шиг зардаг. Тус их болоод тэгдэг юм уу. Хүмүүс сэтгэлээсээ ирж туслана. Яахав дээ манай буурал ээж аль их сайн хурдан саагаад, сүүний төлөвлөгөө биелүүлчих юм бол тэрнээс хойших бол тэд нарын яаж идэж ууж байгаа нь манай буурал ээжид пад байхгүй. Манай буурал найр хэсээд шаачихдаг байсан хүн.
Отгонбаяр -
Дуулаад
Энхзаяа -
Дуулаад, хурим хийж байгаа айл болгонтой садан болчихно.
Отгонбаяр -
Уригдана.
Энхзаяа -
2 хийж байгаагийн хоёулангийнх нь садан болчихно. Хоёулаа өрсөлдөж өгөөд, буурал аав тооцож байгаад за эднийхэд нь явчихъя. Тэр муу тэгэж юу ч үгүй хүргээд ирсэн. Би хүүгийнхээ хуримыг, дүүгийнхээ хуримыг явуулж байхад тэр тэгэж байсан шүү тэр жил. Тийм учраас тэднийд очихгүй. Эдний талд нь очоод суучихна аа. Манай буурал ээж очиход юу яасан суусан тал нь дуугаараа нам ялна.
Отгонбаяр -
За за.
Энхзаяа -
Өрсөлдөөд яг адилхан болоод ирэхэд манай буурал ээжийн тал байж байгаад буурал ээж тооцоолж тооцоолж байгаад за одоо л болох юм шиг байна гэж боддог юм шиг байгаа юм. Говийн өндөр гэдэг дуугаа аймаар өндөр авчих юм бол бүгд ам нь ангаагаад, буурал ээж бараг ганцаараа дуулаад дуусгана.
Отгонбаяр -
Хоолой нь хүрэхгүй бусад хүмүүсийн
Энхзаяа -
Юу манай тэр нутагтаа Уламбаярт гэж байсан. Тэр ямар сайндаа надад хамгийн сүүлд /32-17/ би бүр сүүлд заалгасан ш дээ.
Отгонбаяр -
Гэхдээ сүүлд заалгасан ч гэсэн чи нөгөө багадаа буурал ээжийнхээ дуулж байсныг сонсоод
Энхзаяа -
Ая мая нь чихэнд байж байгаа юм. Үг мүгийн мэддэггүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь манай тэр ах их хуцах юм бол энэ нутагт эгч бид хоёроос өөр энэ дууг чинь дуулж чаддаггүй байсан юм даа гэж хэлж байгаад зааж өгч байсан юм зайлуул. Нээрээ аймаар гоё дуулдаг, гоё хоолойтой хүн байсан юм. Тэгээд бүгд ангайгаад сууна даа.
Отгонбаяр -
Говийн өндөрийнхөө шүлгийн чи хэлээдэх дээ.
Энхзаяа -
Говийн өндөр оргилд 2 зүгийн бараа харагдана
Холоо тэртээ суухад хайран чамайгаа бодно.
Отгонбаяр -
За их баярлалаа. Сайхан хүүхэд насныхаа тухай өнгөтөөр ярьж өглөө.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.