Enhzaya


Basic information
Interviewee ID: 990421
Name: Enhzaya
Parent's name: Baljinnyam
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1963
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: lawyer, defense lawyer
Work: private legal defense
Belief: Buddhist
Born in: Altai sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: economist, accountant
Father's profession: accountant


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
authority
politics / politicians
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За хоёулаа хоёрдахь яриагаа эхэлье. Өнөөдөр би чамаас нэг ийм юм асуумаар байна. 90 оны ардчилсан хувьсгал гарч байх үеэр чи чинь одоо Говь-Алтай аймагт аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан тиймээ. Тэгээд баруун аймгуудад Ховдод тэнд зэрэгцээд ардчилсан хувьсгал өрнөөд бөөн юм бужигнаж байлаа. Говь-Алтайд бас хирэндээ бас бяцхан хувьсгал чи тэнд өрнүүлж байсан байх тиймээ. өрнүүлж байсан тэр талаараа анх яаж ажилд оров. Тэгээд аймаг дээр очиход орон нутагт ажил яаж явж байв. Ардчилсан үзэл санааг яаж хүлээж авч тэнд өрнүүлэхийг бодов. Энэ талаараа ярилцах уу хоёулаа өнөөдөр.

Энхзаяа -

Тэр 90 оны чинь ардчилсан хувьсгал гэж ярьж байгаа тэр юунаас өмнө би их сургууль төгсөөд..

Отгонбаяр -

1987 онд

Энхзаяа -

1987 онд төгсөөд ер нь яагаад өмгөөлөгч болчихсон гэдэг нь бас сонин л доо. 1987 онд оюутан сурч баaхдаа “Давааны цаана даваа” гэдэг кино байдаг. Нэгдлийн дарга гээд ийм амьдрал үйл ажиллагааны талаар ойлголттой болчихсон. Тэгээд эхлээд нэгдлийн дарга хийнэ. Их сайхан санаад ...

Отгонбаяр -

Их романтик, киноноос уу?

Энхзаяа -

Тийм нэгдлийн дарга тэгж бодоод нэгдлийн дарга яаж болох вэ гэж боддог байлаа. Сургууль төгсхөд аав ээжээс асуугаад би ямарваа нэг нэгдлийн дарга л болно. Одоо энэ ангийнхаа нэг найзтайгаа найз хоёулаа нэгдлийн дарга болъё.

Отгонбаяр -

Хэнийг ?

Энхзаяа -

Одоо Цогтзандан манай ангийн, Хан-уулын ерөнхий шүүгч болсон. Хоёулаа нэгдлийн дарга болъё, зэргэлдээ нэгдлийн дарга болъё. Шууд Говь-Алтайд очоод Дорнодод, манай тэр Дорнодынх, Хаана ч хамаагүй очъё л доо яадийн гээд л, Тэгээд нэгдлийн дарга болохын тулд яах ёстой вэ гээд бодохлоор би эхлээд намын гишүүнд элсэх болно тийм үү. Наана нь наян ажил байгаа ш дээ. Маш их хурдан нэгдлийн дарга болмоор байна. тэгээд аав ээжээсээ нэгдлийн дарга болоход хамгийн амархан зам ер нь юу байна вэ гээд асуулаа. Тэгээд манай аав ээж хоёр хоёулаа чи хамгийн түрүүнд намын гишүүнд элсэх ёстой. Намын гишүүнд элсэхийн тулд яах ёстой юм. Намын гишүүнд элсэхийн тулд ядаж нэг хариуцлагатай албан тушаал хаших хэрэгтэй. Тэгээд би сумын орлогч, юу сум нэгдлийн орлогч тэр үедээ тэрүүгээр оччих юм бол их сургууль төгссөн, хуулийн хүнийг дуртай болгоно доо, хөдөө аймагт. Тэгээд манай аав тэгсэн чинь ээж дэмий дэмий сум нэгдлийн орлогчийг очоод сайн хийчих юм болбол нэгдлийн дарга чинь байнга орлогчоо хийлгэх гээд дээш нь дэвшүүлдэгчгүй тэгээд байнга хамаг ажлаа хийлгээд өөрсдөө тэгээд гадуур давхиад байдаг. Сум нэгдлийн орлогч ч болохгүй. Өөр аймагт л гайгуй ажил дээр оч, очсон дээх байх гээд тэгээд би бодож очоод л хамгийн амархан нь өмгөөлөгч болох юм байна гэж бодоод л, Тэгээд ч миний мэргэжил бол өмгөөлөхийн чиглэлээр яаж байсан юм чинь тэгээд өмгөөлөхөд чинь одоо өмгөөлөгчдийн аймагтаа өмгөөлөгчдийн дарга болчих байх гэсэн, бяцхан дарга ш дээ. Тэгээд намын гишүүн болоод л тэгээд намын дээдэд яваад л тэгээд л нэгдлийн дарга болно. Тийм бодол зорьж очлоо. Зорилго биелсэн.

Отгонбаяр -

\инээв\ Ямар сонин бодолтой, биелсэн байна.

Энхзаяа -

Зорилго биелж байгаа юм чинь хурдан ороод удаан очвол би өмгөөлөхдөө орчихно. Ер нь хамгийн сүүлийн үед яаж байгаа дээд мэргэжилтэй ганц хуульч нь бараг болж хувирч байгаа юм. Манай хуучин дарга ичнээгээр төгссөн. Бусад нь хуулийн дунд төгссөн. Тийм хүмүүс. Тэгээд очоод л очингуутаа тэр чинь арай нэг шинэ толгой болохоороо юм юмандаа арай нэг шинээр ханддаг байгаа биз. Гайгуй нэр хүндтэй. Ард түмэндээ ч нэр хүндтэй бусад хүмүүст ч нэр хүндтэй болоод л тэгж байгаад нэг жил ажилллаад өмгөөлөхийн зөвлөийн дарга боллоо. Дарга болохдоо нэг алхаж байгаа биз. Очингуутаа намын идэвхтэнээр бүртгүүлдэг, бүртгүүлсэн. Тэгээд идэвхтэнээр бүртгүүлцсэн хүн чинь юм болбол нам, нам тэгээд нам ингэ гээд нам тэгж байна гээд л ийш тийш нь томилолтоор аймгийн намын хороо захиргааны томилолтоор явна. Тэгээд явж байсан чинь намын төв хорооны мэдлийн боловсон хүчин гээд намын хорооны дарга бүртгээд намайг. Аа одоо эх орондоо хэрэгтэй газар явна даа чи тэгээд тэрэнд нь явна. Намын гишүүнд элсэх гээд байгаа ш дээ. Тэгээд нэг хоёр жил ажиллаж байлаа. Тэгээд намын гишүүнд одоо хоёр жил ажилласан юм чинь одоо нөгөө орлогч гишүүн гэж явдаг. Тэгээд идэвхтэнээр хоёр жил болоод орлогч гишүүн болно. Тэгээд орлогч гишүүн болъё гээд өргөдөл өглөө. Аа чамайг арай болоогүй гээд л тэгж байна. Жилийн дараа мараа... Юу ч гэсэн өргөдөлөө өгчихөе гээд өгчихсөн. Тэгээд байж байсан чинь нөгөө 1989 оны сүүл болоод л пижигнээд эхлэхгүй юу. Тэр үед чинь тэгээд бас тэр чигээрээ удаад би одоо боддог юм, удаад л энэ ардчилсан хувьсгал мувьсгал гараагүй тэр чигээрээ байсан бол би хэлмэгдэх ч юмуу тийм болох байсан байх гэж одоо боддог.

Отгонбаяр -

Яагаад?

Энхзаяа -

Яагаад гэхлээр тэр үеийн үзэл бодолтой ерөөсөө таарч өгдөггүй. Дор хаяхад тэр үед чинь нөгөө юу социалист өмчийг арвижуулах, өсгөх энэ тэр гээд л хэдэн янз янзын юм яригдаад л нөгөө перестройка гэдэг чинь орост яригдаад л. Манайд аж ахуйн байгууллагуудаар аж ахуйн гэрээ түрээсийн гэдэг юмаараа тэрийг хөдөө нэвтрүүлнэ гээд. Тэгээд намын хорооны томилолтоор нэг эдийн засагч, нэг хуульч аймгуудаар тойрдог. Хэд хэдэн сумдууд хуваачихсан.

Отгонбаяр -

Сумуудаар уу?

Энхзаяа -

Тийм. Тэгээд энгийн гэрээ, түрээсийн гэрээ гээд хоёр юм яриад ойлгуулах гээд л, тэгээд явж байгаад юуны малчдад очиж таарсан. Нөгөөдүүл чинь ерөөсөө тэр хоёрыг салгаж ойлгодоггүй. Тэгээд ойлгохгүй болохлоор нь хамгийн ойлгуулахын тулд хялбараар ярьж байгаа юм даа.Тэгээд хамгийн хялбар ойлголт нь түрээсийн гэрээ юу яачихсан байгаа юм л даа. Энэ түрээсэлж байгаа юм гэрээний хугацаанд бол хамгийн сүүлд бүрнээр нь өгчихөөд түрээсэлж байх хугацаандаа өгөх ёстой байвал өгч байгаад та тэрийг иднэ үү, ууна уу надад ерөөсөө түрээслэгчдэд пад байхгүй хар үгээр. Та өнөөдөр 500 хонь түрээслээд авсан бол 500 хониос хэдийн сүү өгөх ёстой ий, хэдийн ноос өгөх ёстой ий, хэдийн мах өгөх ёстой ий тэрийгээ өгчихөөд жилийн эцсийн тооллогоор баахан баригуудаараа наадах чинь байна уу үгүй юу надад хамаа байхгүй. Түрээсийн гэрээ дуусахад та тэр 400 хонийг хүлээлгэж өгөх ёстой надад

Отгонбаяр -

500 хонийг

Энхзаяа -

500 хонийг, Тэр хооронд түрээсийн тэр 4, хэдэн жилийн хугацаандаа бүх юмаа өгсөн байх ёстой. Төлий нь өгсөн байх ёстой ийм. Аа энгийн гэрээ нь болохлоор та байнга байлгаж байх ёстой. Миний тэр 500 хонь байнга байж байх ёстой. Тэр гэрээний дагуу та өгөх юмы нь өг. Тэр гэрээний өөрөө идэх юмаа ид тэндээсээ илүү гаргаж идэж болохгүй. Аа түрээсийн гэрээн дээр энэ өвөл зуд болох нээ энэ 400, 500 хонь үхэх нээ гээд тэа мэдэхийн бол хамаа алга зарж хаячихаад өгөх ёстой юмын өгчихөөд дахиад ирэх жил тэр 500 хонио дахиад эх хонь өгөхөд бол болно, ийм байдлаар ойлгуулсан. Аягүй сайн ойлгож өгдөггүй. Тэгээд эргэж ирээд нөгөө ажлыгаа танилцуулж намын хороон дээр танилцуулж фактлаад намын хорооны нэгдүгээр дарга гэдэг юмтай муудалцаад

Отгонбаяр -

Хэн байсан юм тэнд?

Энхзаяа -

Даваацэрэн гээд багш, Социалист өмчийг ашиглан шамшигдуулах суртал ухуулга хийсэн гэдгээр буруутаад, өөрийнхөө зардлаар эргэж очиж тэрийг буруу байна зөв болго гээд

Отгонбаяр -

залруул

Энхзаяа -

Чадахгүй би ярих юм бол ийм л юм хэлнэ гэж хэлээд тэрнээс болоод намын хорооныхны нэг дараанд орчиж байгаа байхгүй юу. Одоо миний намын гишүүнээр элсэх ерөөсөө өнгөрөө ха ха \инээв\, Тэгээд дараагаар нь тэгээд байж байсан чинь хүн хутгалсан их эмч хүнийг өмгөөлөөд, тэгээд нөгөөдөхийг чинь яаж байгаад дээд шүүх рүү заргалдаад, аймаг болбол 5н жилийн чанга өгөөд явуулчихсан. Тэгээд би дээшээ өргөдөл өгөөд анх удаагаа дээд шүүхийн хуралд өмгөөлөгч орсон түүх нь тэр.

Отгонбаяр -

Монголын түүхэнд үү?

Энхзаяа -

Монголын түүхэнд орж байгаагүй

Отгонбаяр -

Яалаа гэнэ хө.

Энхзаяа -

Хөдөө өмгөөлсөн хүнийхээ хүнд ял шийтгэлээ гээд ...

Отгонбаяр -

давж заалдаад...

Энхзаяа -

хөдөө өмгөөлсөн хүнийхээ хүнд ял шийтгэлээ гээд давж заалдах гээд давж заалдахад юу яахдаа өргөдөл өгөхдөө би энэ өөрийн биеэр орж танай хуралд чинь энэ хэргийн талаар яримаар байна. энэ хүнийг яагаад ингээд хүнд шийтгэчихэв гэж үзэж байгаагаа би та нарт танилцуулъя. Намайг энэ хуралд оролцуулж өгөөчээ энэ тэр гэж бичээд тэгэхэд тэр үед Рэнцэн дарга дээд шүүхийн дарга байсан. Анх удаагаа ийм юм ярилаа гээд намайг дуудуулаад зориуд хүнээр дуудуулаад

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Үнэхээр анх удаагаа ийм юм болж байна. Сайн ю уаа сайн, дээд шүүхийхэнээс битгий айгаарай хэргээ сайн ярьж өгөөрөй. Юмаа сайн хараад тайван байгаарай

Отгонбаяр -

Рэнцэн дарга чинь өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга билүү үү?

Энхзаяа -

Үгүй дээд шүүхийн дарга нар

Отгонбаяр -

Дээд шүүхийн дарга?

Энхзаяа -

Тэгээд анх удаагаа орж тэр хүнээ гурван жилийн тэнсэн болгуулаад буцаж байсан.

Отгонбаяр -

Таван жилийн ялыг?

Энхзаяа -

Таван жилийн чанга дэглэмтэй хорих ял

Отгонбаяр -

Хэн гэдэг эмч байсан бэ?

Энхзаяа -

Тэр хүн эмнэлэгийн эрхлэгч нь Пүрэвсүрэн гэж хүн байсан. Тэгээд эргээд очсон чинь зэрэг эргээд очсоны дараагаар Говь-Алтайд ялын бодлого хөнгөдлөө гээд бөөн шуугиан болоод,тэр бас хоёр гурван хэрэг наана уу цаана уу миний орсон хэргүүд дандаа хөнгөн тал руугаа шийдэгдчихсэн юмнууд байсан. Тэр битгий хэл хүн алсан хэргийг алаагүй гэж өмгөөлсөн хэрэгт орчихсон үе байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Чи?

Энхзаяа -

Тэгээд байж байсан чинь зэрэг намын хороон дээр намайг дуудсан юмаа. Яваад очсон чинь манай нөгөө Содной дарга. Манай хуулийн байгууллагуудыг хариуцсан намын хорооны нарийн бичгийн дарга. Орж ирээд за яасан даргаа? гээд намайг асуусан чинь: Манай аймагт ялын бодлого хөнгөдөөд ял их завшаад, хүмүүс очоод хөнгөн ял аваад байна. Тэр нь дээр танай өмгөөлөгчдийн оролцоо, оролцоо их ороод байна. Тийм учраас ялын бодлогыг чангалах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл та нар бол ингэж хөнгөн ял яах гэж хамаагүй оролцож болохгүй гэсэн утгатай ярихлаар нь би даргаа та ямар мэргэжилтэй билээ гээд асуухгүй юу. Тэгсэн чинь би биологийн, биологийн л хавьцааны юм хэлсэн

Отгонбаяр -

Малын эмч ч билүү, аа тийм биологи

Энхзаяа -

Биологи хавьцааны юм хэлсэн. Тийм юм хэлэхлээр нь уучлаарай даргаа тэгвэл та намайг дууддаг нь аргагүй юм байна. Би таныг ойлгож байна. Та хуулийн мэргэжилийн биш болохлоор ингэж дууддаг нь аргагүй юм байна. Уул нь хуулийн мэргэжилийн хүн манай юу хуулийн мэргэжилийн хүн хуулийн байгууллагуудыг хариуцсан намын хорооны нарийн бичгийн дарга байсан болбол хэзээч өмгөөлөгчөө дуудахгүй ээ. Ялын бодлого хөнгөдлөө гээд тэр шүүх цагдаа прокуророо дуудах ёстой.

Отгонбаяр -

Яг үнэн ш дээ.

Энхзаяа -

Тэгэхээр өнөөдөр та юм ойлгохгүй байгаа юм чинь би энд яриад ч нэмэр байхгүй тийм учраас та бид хоёр хэл яриа ойлголцохгүй юм байна гээд уучлаарай гэж хэлээд гараад явчихлаа.

Отгонбаяр -

За баларсан.

Энхзаяа -

Тэгээд гараад яваад өрөө рүүгээ явж байсан наана зам дээр аймгийн прокурор дуудаж байна намайг. Өрөөндөө очоогүй явж байсан замаар тэгтэл Энхзаяа даргаа ороод ир гээд л. Тэгээд яахав чи намын хороон дээр юу хийчихээд ирэв

Отгонбаяр -

Аймгийн прокурор хэн байсан тэр үед?

Энхзаяа -

Аймгийн прокурор Рагчаабазар бас намын хорооны товчооны гишүүн ш дээ.

Отгонбаяр -

За бурхан минь

Энхзаяа -

Тэгээд юу хийчихээд ирэв гэсэн чинь, үгүй ээ Содной дарга ингэж байна барьж байна. Тэгээд ... тэгсэн чинь зэрэг чи яах гэж тэгж хэлсэн. Ядаж зөөлөн хэлчихээд гарахгүй юу. Тэр Содной даргын хаалгыг саваад гарлаа гээд. үгүй үгүй би савж гараагүй, баяртай гэж хэлээд зөөлхөн хаагаад гарсан гээд тэглээ. Би саваагүй саваагүй би одоо хаалга хаана савах савахгүйгээ бас мэднэ ш дээ. Тэр даргын хаалгыг юу гэж савж байхав гээд л. Тэгээд чи яагаад намын хорооноос над руу яриад аймаар ач холбогдол өгөөд байна энэ чиний үйлдэл чинь гэж байна. Хэн мэдэж байхын юм танайхны юуг хэлж байгааг. Намайг харин тэгж дуудаж байна. Тэгэхлээр би ийм яриа болох ёсгүй юмаа өмгөөлөгчидөө гэж...

Отгонбаяр -

Хэдэн он билээ. 1989 он уу

Энхзаяа -

1989 он. Тэгээд одоо өөрөөр хэлбэл тэнд нэг юм яваад байсан шиг байгаа юм. Тэгээд хэлээд хаячихсан. Тэгээд байж байтал намын хорооны дарга факталсан. Тэгээд байж байсан чинь ахиад хуулийн байгууллагуудын зөвлөгөөн гээд намын хорооноос хий гэж хэлээд яасан гээд. Тэгээд би бас анзаараагүй гэв гэнэт зарлаад хүмүүсээ цуглуулаад би хэдэн өмгөөлөгч дагуулаад орлоо. Орсон чинь ярианых нь хандлага өмгөөлөгч рүү чиглэсэн ялын бодлого хөнгөдлөө мөнгөдлөө ял чангаруулна... гэсэн яриа гараад ирэхлээр нь тэр яриан дээрээс нь намын хорооноос хэн нь ч билээ ирээд суучихсан байсан. Тэгэхлээр нь зэрэг за уучлаарай та нар энэ миний оролцох яриа биш байна.

Отгонбаяр -

Өмгөөлөгч гэдэг талаасаа

Энхзаяа -

Өмгөөлөгч хүний үүрэг нь ял хөнгөн байлгахын төлөө байдгийм та нарын бодлого нь ялын бодлого хөнгөдлөө гэж ярьж байна. Тэгэхдээ хүндрүүлэх талаар, хүндрүүлэх юманд бид нар суух ёсгүй алив өмгөөлөгчид босоцгоорой. Тэгээд бүгдий нь аваад гарлаа. Тэгээд бас бөөн хэл ам. Тийм болцсон үе байсан байхгүй юу. Тэгээд байж байсан, энэ чинь хувьсгал мувьсгал гээд есөн шидийн юм, ардчилсан хувьсгал ардчилал гээд

Отгонбаяр -

Цуглаан муглаан болоод

Энхзаяа -

Цуглаан муглаан болоод л юм хумын сонирхоод бас...

Отгонбаяр -

Сонингоор бөөн өгүүллүүд гараад л. Үнэн сонин чинь дараалаад их сайхан юмнууд гарсан ш дээ.

Энхзаяа -

Тэгээд байж байсан чинь зэрэг би уул нь намын хороо намайг чинь үзэхгүй болчихсон байх ёстой байхгүй юу, Тэгээд дэл сул яриа гаргаад л дориун залуу ирж байна. энэ овоо гайгуй нутгийн боловсон хүчин болох гэж байсан чинь худлаа юм байна. Биеэ тоосон хүн байна энэ тэрээ гээд яриа гарчихсан

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Зарим нэг нь энд байгаа аав ээж нь хүртэл юу өгчихсөн. Утас мутас ярихдаа танай хүү хэлэхгүй бол хүү чинь бас нэг жоохон эвдрэх гээд байна мэвдрэх гээд байна хүмүүсийн дургүй их хүргэж байна гээд л яриа манай гэрт хүрээд ирчихсэн.

Отгонбаяр -

Яг тэгнэ ш дээ.

Энхзаяа -

Аав утасдаад чи наанаа жоохон аятайхан байж болохгүй байна уу. Хүн амьтантай битгий тэрсэлдээд бай. Тэгээд тэр намын хорооныхонтой яасан ийсэн. Тэр нөгөө аавын найз дарга нар чихэнд нь хүрчихсэн. Тэд нар нь бас аминдаа найздаа тусалж хүүгээ жаахан аятайхан байлгахгүй бол хэцүүдэх нь байна шүү гэж хэлж гэнэ.

Отгонбаяр -

Намын арга мөн ш дээ. Ерөөсөө намын арга

Энхзаяа -

Тийм үү. Тэгээд байж байсан чинь зэрэг уул нь тэгээд намайг үзэхээ болих байсан чинь гэв гэнэт намайг намын үүр дээр дуудаж байна. Дарга дуудаж байна, давхиад очсон чинь за чи өнөө нөгөө орлогчоор элсэн гээд байсан. Одоо орлогчоор элс гэсэн.

Отгонбаяр -

Өө за

Энхзаяа -

Тэгсэн чинь өө за за би элсье гээд, тэр үед чинь яг ингээд пижигнэчихээгүй байсан, тэгэхээр нь би элсэнэ элсэнэ гэж хэлчихээд яваад өглөө. Тэрнээс өмнө чинь намайг бас нөгөө яг энэ нөхрийг элсүүлэх үү яах уу? Өргөдөлийг нь авах уу? гэж намын хорооны товчоогоор орсон юм ши г байна лээ, тэгсэн чинь энэ болохгүй, тэр намын хорооны даргатай эвгүй харьцсан, хаалгыг нь савсан гэж. намайг элсүүлэх талаар, одоохондоо яахав хойшлуулсан.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тэгээд өөр хүнийг оруулчихсан. Яг тэр үед байхгүй юу. Би болохоор намын гишүүн болох гээд л нэгдлийн дарга болох гээд үзээд байгаа хүн ш дээ. Тэгж байсан чинь харин энэ ардчилал мардчилал яригдаад эхэлсэн гэв гэнэт больчихоод намайг элс гэж дуудаад. Тэгээд ч 1990 он гараад сонирхоод л янз янзын юм. Үзээд хараад л уншаад тэгээд байж байсан. 90н он гараад 3-р сарын 8, 9н юмуу мартын дараа юмдаг. Найран дээрээ хүн алсан хүн өмгөөлөх гээд Баян-уул руу явлаа. Тэгсэн чинь бүгдээрээ тэр үед чинь шүүх прокурор, цагдаа өмгөөлөгч нар нэг машинд л явдаг. Баян-Уулд нөгөө хүн алсан хэргийг алаагүй гэж өмгөөлж хаячихаад, шүүх нь алаагүй гэж шийдвэр гаргаж хаячихаад найр нь дээрээ таарсан ш дээ.

Отгонбаяр -

Найр нь Өөрийнх нь хурим уу?

Энхзаяа -

өөрийнхөө хурим дээр хүн алж байгаа юм жил гаран мөрдөгдсөн тэр хэрэг. Хүн алаагүй, юу санаатайгаар хүн алаагүй гэж өмгөөлөөд тэгээд бүр хүн амины хэрэг ч биш хүнд гэмтлийн хэрэг гэж өмгөөлөөд санаа сэтгэл нь хүчтэй хүчтэй нь цочирдон давчидсаны улмаас бусдын бие махбодь хүнд гэмтэл учруулсан тийм зүйл анги руу чихэж оруулчихаад тэгээд нөгөө хүн нь юу яагаад дөрвөн жилийн жирийн дэглэмтэй хоёр жил бараг суучихсан. Жил гарам суучихсан байсан. Тэр хүн тэгээд бараг шоронгүй гарах вариант гарчихаж байгаа байхгүй юу. Одоо шууд суллагдахаар хагас жил нь суучихсан магадлангаар гарах боломжтой. Тэр өмгөөлөл бас нэг тэр үедээ алуулсан хүнийх нь найз бас нэг танхайрсан нөхөр байдгийн. Тэр нөхөрт хоёр жил өгчихсөн. Тэгсэн чинь нөгөө Баян-уулынхан зэрлэг юм чинь хүн алсан хүнд дөрөвхөн жил өгөөд зүгээр тэнд хүн зүгээр хашгираад явж байсан хүнд хоёр жил өглөө гээд шүүх буруу шийдлээ. Хүн алсан хүнийг хэтэрхий өмгөөллөө энэ тэр гээд бид нар луу дайраад бид нар тийм юм болно гэж мэдээгүй. Хоёр 69-тай явсан. Нэг 69-д шүүх прокурор өмгөөлөхийн, нэг 69-нь цагдаагийн хэв журмынхныг аваачсан. Тэгээд нөгөө хурлуудаа тараад л дайраад бид нар луу. Тэгээд нөгөө цагдаагийн хэв журмынхан бас зөвшөөрөл мөвшөөрөл авчихсан байсан шиг байгаа юм хий буудаж, тэнгэр лүү буудаж байж хүмүүсийг тараагаад тэгээд бид нар суманд хонохын бол алуулах юм байна гээд

Отгонбаяр -

Баян-уул чинь ер нь танхай, алдартай танхай газар ш дээ.

Энхзаяа -

Тийн тэгээд тэр шөнөө хонож чадалгүй айгаад гарч байгаа юм чинь. Тэгээд бүгдээрээ шөнөжин давхиад яг одоо энэ зурган дээр байгаа дундын овоон дээр өглөө нар мандаж байхад ирсэн юмаа. Тэгээд гарч ирээд шөнөжин давхисан улсууд чинь машинд зарим нь унтаад л заримдаа машиндаа ээлжилж бариад тэгж нойроо аваад л гарцгаасан. Тэгээд дундын овоон дээр гарчихаад л машины радио тавьчихаад хэдүүлээ нэг юу яагаад чилээгээ гаргаад л гараад тамхи татах нь татаад л жолооч бас устай гээд. Усаар нүүр гараа угаагаад тэгээд зогсож байхад машины радиогоор л Говь-Алтай аймагт намаа хамгаалах цуглаан хийж байна гээд л. Хийж байна гэж бөөн юм болоод л үндэсний радиогоор явж байгаа байхгүй. Өргөн нэвтрүүлгээр

Отгонбаяр -

Улсын хэмжээнд ш дээ

Энхзаяа -

Улсын хэмжээнд, тэнд байгаа тэр үед чинь ардчилал бужигнасан, энд тэнд тэр намаа хамгаалж байна, барьж байна гээд

Отгонбаяр -

аан тийм тийм тийм

Энхзаяа -

Тэгээд байж байсан чинь зэрэг тэр үед ёстой гайгүй хүмүүс тэгсэн болбол дор хаяхад намын хорооны тэр үед бас л тийм байдаг байсан. Намын хорооны гайгуй гайгуй хүмүүс нь хэлж байсан бол нэг их юм бодогдохгүй хөгийн хөгийн юмнууд намаа хамгаалж байна гээд. Жинхэнэ нөгөө шоронгийн хулгайч Буухүү гээд бүр нам хамгаалж байна гээд жинхэнэ нөгөө хүний эрх зөрчсөн үйлдвэрчний хорооны дарга нь мөртлөө байгуулллагынхаа даргатай хувилдаад ажилчдынхаа эрхийг жинхэнэ зөрчижхөөд үйлдвэрчний хороон дарга, нэгдэл дундын үйлдвэрчний хороон дарга Жаргал гэнэ үү нэг авгай байдаг. Тэр мэр явж өгч байна.

Отгонбаяр -

намаа хамгаалах гээд.

Энхзаяа -

хамгаалаад ёстой гээд аа тэр чанга чанга дуугараад л тэгээд байж байхад гэв гэнэт яагаад л

Отгонбаяр -

Дургүй хүрээд л

Энхзаяа -

Дургүй хүрээд л ярьж байгаа нь болохоор цуг явж байсан залуучууд яриад л, дан нэг үеийнхэн байсан. Эд нар одоо хэнээс хэнийг хамгаалах гээд байгаа юм. Янз янзын юм ярьж байгаад ер нь ингэхэд хэдүүлээ ардчилалд ерөөсөө оролцоё яагаад болдоггүй ий. Ардчилсан холбоо молбоо болохоор бас жоохон бид нар чинь бас мэдээлэл нь жоохон бүтэлгүй улсууд тэгээд хийгээд байгааг мэдээд байгаа хирнээ

Отгонбаяр -

хөдөө аймагт нэг тиймэрхүү

Энхзаяа -

тийм таарч байсан чинь. Одоо энэ Бат-үүлийг чинь хулигаан мулигаан бараг шоронгоор явж байсан хүн мүн гээд

Отгонбаяр -

тэр зориудаар тийм юм тарааж байсан юм чинь

Энхзаяа -

Тийм яаж байсан тэр улсууд жоохон бүтэлгүй хүн шүү дээ гээд. Ардчилсан социалист хөдөлгөөн гэж яриад л тэд нар болохлоор их сургуулийн багш нар жаахан оюунлаг хүмүүс юм байна гээд биднүүс чинь бас аминдаа тэндээ жоохон тоюунлаг улсууд. Тэгж ярьж байгаа юм тэгээд хэдүүлээ сонихорвол яадгийн гээд тэгээд маргааш нь 3-р сарын10нд байдгийн маа тэр түүхэндээ, маргааш нь цуглаад л тэгэхэд нэг дагнан сэхээтнүүд, говь-алтайдаа аймгийн захиргааныхан шүүх прокурорынхон

Отгонбаяр -

залуучууд

Энхзаяа -

залуучууд ер нь нэг наяад оны сүүл 84,85 оноос хойш төгссөн залуучууд, Тэгээд нийлж аваад аймгийн захиргаа, ардын хянан шалгах хороо эмнэлэг, 2-р арван жил хөдөө аж ахуйн удирдах газар ч гэдэг юмуу дан бүгд сэхээтнүүд манай тэр 30н хүн байдаг. Бүгд сэхээтнүүд нэг ч юун хүн байдаггүй байхгүй юу. Одоо тэр социал демократ намын түүхэнд байдаг байхгүй юу одоо тэр ардчилсан сациалист хөдөлгөөний түүхэнд дээр ер нь байдаг. Социал демократ намыг нөгөө улсын бүртгэлд бүртгүүлэхэд 800 хүн бүртгүүлсэн байсан. Би бас мэдээгүй сүүлд мэдсэн чинь социал демократ намын тэр 800 хүнд Говь-Алтайгаас 30н хүн байгаа байхгүй юу. Тийн манай аймгийнхан байгаа байхгүй юу. Тэгэхэд зарим аймгуудаас нэг ч хүн байхгүй. Тэгээд хамгийн олон юу бүртгүүлж байсан нь манай аймгаас 30 хүн орсон байгаа. Тэгээд хэдэн залуучуудтай нийлээд тэгээд болоо одоо тэгээд ард талд нөгөө социал демократ намын өөрийнх нь үүссэн түүхтэй манай аймгийн социал демократ намын үүссэн өдөр нь бараг тэнцдэг билүү тэгээд явцсан байдаг ш дээ.

Отгонбаяр -

өө за за

Энхзаяа -

тэгээд л орж ирээд нөгөөдүүл хэдүүлээ яахав за эд нараас мэдээлэл сайн авъя энэ буруу бас мэдээлэл яваад байна. Бие мутар хүн явуулъя гээд бүгд 50, 50н төгрөг цуглуулаад

Отгонбаяр -

хувиасаа?

Энхзаяа -

хувиасаа тэгээд миний зардлыг даагаад тэгээд явж байгаа

Отгонбаяр -

хотод нисэж ирсэн

Энхзаяа -

тийн тэгээд хотод ирээд л, тэгээд энд ирээд их сургууль дээр ирээд одоо энэ Гончигдорж багш, Улаанхүү, Баабар, Алтанхуяг

Отгонбаяр -

Ганбаатар

Энхзаяа -

Ганбаатар мөн Адьяасүрэн, Мэндсайхан. Тэгээд энэ хэд бол яг ардчилсан социалист хөдөлгөөнийг

Отгонбаяр -

талийгаач багш Баттөмөр багш

Энхзаяа -

Тийн Баттөмөр багш байна. Эд нартай уулзаад би их сургуулийн одоо тэр юуны...цөмийн...юуных...компюьтер момпьютер ховор байхад тэнд л их компьютер байдаг байсан. Улаанхүүгийн өрөө хавьцаа

Отгонбаяр -

Математик хавьцаа байсан.

Энхзаяа -

тийн математикийн өрөө одоо энэ математик компьютерийн анги гэж юуны анги мэдээлэл тэр ангид байсан. Тэнд уулзаад баахан юмнууд хэвлэж аваад л ардчилсан социалист хөдөлгөөн гэж ийм учиртай юм байна. Тийм байна. Энэний үзэл бодол ийм байна гээд бүх юмы нь юу яаж аваад тэгээд л эргээд нисэж байна даа. 2,3хон хоноод л очсон чинь хамгийн сонин нь, яваад очсон зэрэг л онгоцноос буусан чинь яг хаалга нь дээр түргэний тэрэг ирээд зогсож байна.

Отгонбаяр -

Аягүй аймаар, аймгийн онгоцны буудал дээр үү

Энхзаяа -

бүр онгоцтой зэрэгцэж ирээд түргэний тэргээр тосдог нь манай нэг их эмч байдаг манай нэг гишүүн. Их эмч миний гараас цүнхийг барьж аваад за тэр үүдэнд 69 байгаа шүү гэж хэлчихээд алга болчихсон. Нэг мэдсэн чинь түргэний тэрэг хүн биш гар цүнхийг авах гэж ирсэн байгаа юм. Миний цүнхийг аваад алга болчихсон.

Отгонбаяр -

Чиний бичиг баримтыг

Энхзаяа -

миний бичиг баримтыг хотоос орж ирж байгаа ш дээ хараад алга болчихсон. Тэгээд үүдэн ороод ирсэн чинь манай бас нэг хоёр залуу энэ 69-рүү суучих гээд л тэгээд ингээд харсан чинь бүр харж байгаагүй 69 байна, ямар нэгэн дарга нарын юмуу тээ тэр хөдөө ажилаагүй шинэ тэрэг байсан. Хаанахын тэрэг мэдэхгүй намайг аваад явсан. Одоо хаачихын, ажил руу очоод нөгөө цуглаад нөгөө юмаа ярих гээд л хурдан юмаа хийх гээд байгаа ш дээ. тэгсэн чинь үгүй ээ гэр лүү чинь очно. Давхиад ирсэн чинь авгай ажилтай хирнээ гэртээ ирсэн хоол хийсэн байна. Чи яаж байгаа юм ажилтай ш дээ. Чи яаж байгаа юм гээд тэгсэн чинь гүй мэдэхгүй танайхан чинь намайг яриад хоол цайгийн хийгээд байж бай майж бай

Отгонбаяр -

нэг л аймаар л юм

Энхзаяа -

Тэгээд аймаар

Отгонбаяр -

Би бүр айчихлаа

Энхзаяа -

Юу болж байгаа юм яачихсан тэгээд нэг хоол цай идээд байж байсан чинь манай тэр үед аймгийн прокурорын юу мөрдөн хяналтын туслах байсан, сүүлдээ аймгийн прокуророор ажиллаж байсан Баатар гээд залуу тэр ёстой намайг бөөн Дерриктдэг байна ш дээ гэчихсэн миний цүнх бариад ороод ирдгийн манайд. Тэгээд яасан юу болчихов гэсэн чинь чамайг явсны чинь ард бөөн яриа болоод энэ аймаг дээр намын хорооны товчоо хуралдаад, хуулийн байгууллагууд хуралдаад. Тэгээд яав гэсэн чинь. Ингэсэн Энхзаяа нөхөр тэнд хувьгалын эсэргүү юм хийх гээд явсан байна. Тэрийг ирэхээр нь, ирэнгүүт нисэх дээрээс баривчил. Авчирсан хойно тэр өөрийн нь баривчлах яахав, тэр авч ирсэн юмы нь

Отгонбаяр -

Хурааж ав

Энхзаяа -

Хурааж ав. Тэгээд тагнуулынханд үүрэг өгсөн. Тагнуулынхан намайг хаанаас яаж явж байгаа майгааг хотоос мэдээлж байгаа. Энд тагнулынхан барих эрх бүхий хүмүүст мэдээлж байгаа. Тэгээд яасан чинь нөгөөдүүл өлсөж байгаа. Тэгсэн чинь тагнуул, тэгэхэд манай Дамбадаржаа гээд тагнуулын нөхөр байсан. Тэр яг тэнд үүдэнд зогсож байсан байгаа байхгүй юу. Би анзаараачгүй. Тэгсэн чинь намайг барих гэж яасан юм шиг байлаа. Тэгээд, тэгсэн чинь зэрэг манайхан тэрийг мэдэнгүүтээ түргэний тэрэг давхиад орчихлоор чинь анзаарахгүй ш дээ.

Отгонбаяр -

Яаж ч чадахгүй.

Энхзаяа -

Тэнд өвчтэй хүн ирж байгаа юм байна гэж бодоод зогсож байхаар нь манайхан түргэний тэргээр миний баримтыг аваад явчихгүй юу. Тэгээд би гар хоосон гараа кармандаа хийчихсэн гараад ирж байгаа юм чинь яахав дээ. Тэгэхдээ нөгөө тагнуулынхан чинь юмгүй болохлоор чинь одоогоор болбол юу гэхийн нөгөөдөх чинь юмгүй ирлээ, одоо яахын ийхийн гээд хоорондоо холбоо бариад л. Тэгэхдээ хоосон юм бол битгий барьж шуугиан дэгдээнэ ч гэсэн юмуу яасын тэгээд би гар хоосон. Тэгсэн чинь манайхан тийм юм зохион байгуулаад бас нэг хуулийнхан байсан болохоор өөрсдөө.

Отгонбаяр -

ёстой Деррикдсэн байна ш дээ

Энхзаяа -

Тийм, Тэгээд дараа яачихсан л даа миний цүнх нь дотор нэг ч бичиг баримт байхгүй. Миний цүнх хоосон дотор нь зүгээр хуулийн ном мом барьчихсан манай хүн аваад ороод ирж байгаа юм. Тэгсэн чинь цаагуур наана цаана бас нуугаад ахячихсан. Тэгээд орой нь цуглаад жинхэнэ нөгөө бичиг баримт ийм ийм юм байдаг юм байна. нөгөө хэдүүлээ

Отгонбаяр -

Хаана цуглах уу та нар

Энхзаяа -

манай өрөөнд би нөгөө өмгөөлөхийн зөвлөлийн дарга байсан юм чинь. Хамгийн боломжтой нь миний дээр дарга байхгүй юм чинь. Бусад нь бүгд дээрээ дарга нартай

Отгонбаяр -

Аа зөв

Энхзаяа -

Тэгээд тэр үедээ шүүхийн дарга нь шүүгч нараа дуудаад, прокурорын дарга нь прокуророо, аймгийн прокурор нь прокуророо дуудаад, эмнэлэгийн дарга нь эмч нараа дуудаад, сургуулийн багш нары нь болохоор захирал нь дуудаад бүгдийн дуудсан байгаа юм чинь тэр хооронд, намайг хоёр хоноод ирэх хооронд бүгд мэдчихээд хэн хэн нь хэндээ ингэж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Яг тэгсэн тэр үед айхтар ажиллаж байсан ш дээ.

Энхзаяа -

Тэгээд аятайхан байгаарай. Ийм юманд орооцолдовзой гээд, Тэгэхгүй бол ийм хүн байгаа шүү гээд манай хэдийг мэдэхг үй дуудаад л

Отгонбаяр -

Тэр Энхзаяа гэдэг нөхөр хот руу яваад өгсөн.

Энхзаяа -

Тийм юм болж байлаа.

Отгонбаяр -

Чи тэр хотод ирэхдээ надтай уулзаж байсан ш дээ

Энхзаяа -

Аа ха

Отгонбаяр -

Социал демократ үзэл гэж ямар үзэл байна гэчихсэн.

Энхзаяа -

Би нэг нийгмийн баримжааг нэг яг нарийн юмын мэдэхгүй .

Отгонбаяр -

Тэгээд Сүхбаатарын талбайд чинь тэр үеэр чинь жагсаал цуглаан болоод байсан ч билүү яалаа

Энхзаяа -

Тэгээд өнөө Лениний чинь юун дээр социал демократыг болохоор аймаар шүүмжилчихсэн, тэгээд судалчихсан байсан юм чинь Уул нь дотроо бодохдоо бол социал демократ нь нэг жаахан хүнд энэрэнгүй талын юм боддог, тиймэрхүү ойлгоц байдаг. Гэхдээ Ленин аймаар шүүмжилсэн юм чинь

Отгонбаяр -

Тийш дээ.

Энхзаяа -

Буруу юу билээ түүний юу гэдэг билээ зүүний, аймаар аймаар зохиолууд уншдаг байсан ш дээ. Тэгэхдээр чинь бас буруу юм болуу гээд, тэгээд жаахан мэдлэгтэй нь болбол чамайг гэж бодоод баахан зөвлөгөө аваад

Отгонбаяр -

Аа ха ха ха мань нь юм хэлж чадаагүй байлгүй тэр үед юу ч болж байсан болов оо. Тийм юм болж байсан тэгээд...

Энхзаяа -

Ерөнхий зүгээр үзэл бодлын дэмжиж л байсан байх чухам юу. Тэгээд биднүүс хуралдаад ардчилсан социалист хөдөлгөөн гэдгээ эхний ээлжинд байгуулна. Ардчилсан социалист хөдөлгөөнөө байгуулаад, хэдхэн хоноод намаа байгуулаад намынхаа бичиг баримтыг аваад би ахиад наашаа ирж байгаа байхгүй юу. Ахиад овоо тэд нар нь сүүлдээ 50н төгрөг нь сүүлдээ овоо хэдэн төгрөг цуглачихсан байхаа. Тэгээд би зардлаа гаргаад үлдсэн мөнгөө аваачаад ардчилсан хөдөлгөөнийхөө дансанд хийгээд Данс яачихсаан. Бас нэг нягтлан байна. Тэр нягтландаа юмаа бариулчихна. Тэгж үзэж байлаа ш дээ. Тэгээд яасан чинь зэрэг бид нарт аягүй талтай болсон харагдана. Алтайн ард түмэн, Яагаад гэхлээр гайгуй нөгөө юу нь

Отгонбаяр -

сэхээтнүүд

Энхзаяа -

Сэхээтнүүд гээд, тэд нар манай тэр ардчилсан холбоонд бас хэдэн бүтэхгүй юмнууд орчихсон байсан.

Отгонбаяр -

Бас тиймээ жоохон нэр муутай байсан.

Энхзаяа -

Тэгээд янз янз яригдана. Бид нарын хүртэл гараар ороод ирсэн баагийнууд чинь ардчилсан холбоонд давхиж ороод хуулийнхнаар явсан, өшөө шорон, тэнсэн мэнсэн авчихсан байсан нөхдүүд чинь тэнд давхиж ороод, тэгээд нэг хүн аймгийн захиргаагаар ингээд яваад гайгуй гайгуй газруудын сэхээтнүүд, залуучууд орчихсон. Ерөнхийдөө уур амьсгал цугаараа дэмжээд эхэлсэн, аягүй их дэмждэг. Тэгээд л яасан чинь удахгүй сонгууль монгууль болоод нам мам олон болоод хурал болоод л. Тэгээд сонгууль боллоо.

Отгонбаяр -

Юуны сонгууль болж байгаа юм.

Энхзаяа -

Яагаав нөгөө 2 шаттай их хурлын депатут гээд

Отгонбаяр -

Аа за

Энхзаяа -

Тэрэн дээр их сонин юм болдгийн, энэ үед намайг чинь бас чухам одоо би бодоод байдаг юм. Цаанаасаа явж байсан байх, тэр үед гэв гэнэт манай өмгөөлөгчдийн байгуууллага намайг дуудаад л

Отгонбаяр -

Улаанбаатараас уу

Энхзаяа -

Тийн. Энд чинь бас бид нар юу гээд ороод ирчихсэн байлаа. Тэр үеэрээ ирж өмгөөлөгчдийн холбоон дээр юм авч гэлүү яаж байлаа орсон чинь гэв гэнэт манай дарга гар дуудаад за чи Говь-Алтайн өмгөөлөхийг аягүй сайхан болгочихлоо. Одоо тэнд аягүй сайхан боловсан хүчинтэй болчихлоо. Бүр хойноосоо хөөгөөд нөгөөдөх чинь байранд оруулаад би чинь бас урагш шь би нэг хоёр ажил урагш нь болггод айргийн тавд ороод ирчихсэн. Тэр жил чинь 89онд чинь 3-дээр ч орчихлуу. Та одоо болчихлоо. Төв аймаг гэж нэг хэцүү ргазар байна, чи энэ Төв аймгийг ирээд нэг янзлаадах.

Отгонбаяр -

Төв аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга бол

Энхзаяа -

Зөвлөлийн дарга бол, Би бас ч тэнд жоохон тэгээд дарга нартай жоохон тэгдэг ингэдэг тэнд жоохон бужигнуулсан байгаа нөхөр төв бараадсан ч яахав гэж бодоод тэгээд юу яаж байсан.

Отгонбаяр -

Нэгдлийн дарга болох ирээдүй жоохон бүрхэг болчихсон уу?

Энхзаяа -

Бүрхэг болчихсон.

Отгонбаяр -

Аа ха ха ха \инээв\

Энхзаяа -

За за тэгээд өмгөөлөгчөөрөө зүтгэнэ гээд тэгээд тэгье гээд зөвшөөрчихсөн. Тэгээд байж байсан. Төвөөс аймаг руу чинь бичиг сачгий чинь явуулнаа гээд тэгээд одоо бодоод байхад намайг тэр үел яг тэрийг яангуутаа намынхаа шугамаар ингээд тойроод яригдсаар байгаад энэ нөхрийг эндээс холдуулъя гэдэг юу өмгөөлөгчдийн холбооны удирдлага руу чиг ирсэн байх гэж одоо бодоод байдаг байхгүй юу.

Отгонбаяр -

магадгүй

Энхзаяа -

Тэр үед бол би зүгээр намайг мундаг гэж манай дарга нар үнэлж байна. Тэнд сайхан болгочихлоо. Одоо ахиад нөгөө

Отгонбаяр -

Өөр газрыг сайхан болгоод

Энхзаяа -

Өөр газрыг сайхан болгоод хүн ингээд бүр сайхан, муу газар болгоныг сайхан болгоод яваад байх тийм мундаг хүн юм байна гэж ойлгож байсан болохоос биш эцэстээ яг энэ чиглэлээр холдуулж байсан юм байна гэдгийг байсан болов уу гэдгийг би тэгж нарийн мэдэхгүй л дээ тэгж бодоод байдаг юм би. Магадгүй тийм юм их хийдэг байсан байна. Явуулахгүй барихгүй чанга байдаг байсан чинь намайг чинь зөвшөөрөөд зөвшөөрөөд л. Тэгээд 2 шаттай сонгууль болдгийнмаа бид нар чинь ардчилсан холбоо, ардчилсан намынхан тэнд байгуулагдсан, үндэсний дэвшилт намынхан байгуулагдсан аймаг дээр, тэр чинь одоо 6,7н сар болчихож байгаа ш дээ. Нэлээн ардчилсан хөдөлгөөний талаар нэлээн ойлголттой болчихсон. Хүмүүст дэмжлэгтэй болчихсон. Тэгээд төвүүдээр нь бүгдээрээ нэг баг болгох тийм зорилготой болчихсон тээ. Бид нар ч гэсэн бас тэндээ баг болох ёстой гээд нөгөө намынхаа дарга нарыг дуудуулж уулзаад

Отгонбаяр -

Эвсэх ёстой

Энхзаяа -

Эвсээд л

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Эвсэх ёстой гээд бүгд эвсээд л тэгээд за энэ хүнд энд энд гаргая гээд хөдөөгүүр тэр үед чинь бид нар нэлээн нийлээд сумуудаар явцсан. Тэгээд ингээд явахлаар дийлэнх нь хөдөөний сургууль, эмнэлэгийнхэн манайх ороод ирдэг. Социал демократ гээд

Отгонбаяр -

Яг тэгнэ.

Энхзаяа -

Гол төлөв тэгээд бид нар явахад л эмнэлэг сургууль эмч нар багш нары нь уруу татчихсан. Намууд бол явахдаа энд тэнд зоотехникч моотехникч байдаг юмуу тиймэрхүү юмыг нь уруу татчихсан. Инженер минеженерүүдийн тэгээд яваад байдаг байсан байхгүй юу. Тэгээд газар газар явсан чинь нэг аймаг дээр 2 тойрог болно. Тэгээд ярьж байгаад би нэг ирэхдээ ярьж байгаад, нөгөө Лоохууз гуайг ардчилал их дэмжээд байдаг болохоор Лоохууз гуайтай ирж уулзаад Тэгээд бид нар таныг нэг тойрог дээрээ дэвшүүлье гээд яадгийн зөвшөөрүүлээд авдагийн, нэг тойрог дээр ардчилсан намынхан, энэ социал демократ нам манайх Лоохуузаа дэвшүүлж байгаа танайх хүнээ хай гээд тэгээд Лоохууз гуайг зөвшөөрүүлж аваад бүх бичиг баримтын аваад би очсон. Тэгээд манайх нэг тойрогт нэг хүнтэй ардчилсан намаас нэг хүнтэй. Ардчилсан намынхан аймгийнхаа даргыг тавьчихаад шуууд бүртгүүлэх боллоо. Тэгээд Лоохууз гуай очдогийн. Тэгээд очсон чинь нөгөө хөгшин чинь нөгөө тойрог дээр чинь ганцхан Лантуу дарга аймгийн дарга

Отгонбаяр -

Лантуу чинь одоо Улаанбаатар хотын намын хорооны даргаар ...

Энхзаяа -

Намын хорооны дарга байж байгаад...

Отгонбаяр -

89 он билүү хэдэн он ...

Энхзаяа -

...тэгээд одоо тэрүүгээр чинь

Отгонбаяр -

Говь-Алтай аймгийн намын хорооны дарга болоод очсон ш дээ.

Энхзаяа -

тийн Говь-Алтай...

Отгонбаяр -

түүнээс 89н онд мань нөхөр чинь Улаанбаатар хотын намын хорооны даргаар хотод ардчилалыхныг эсэргүүцээд тэгээд яваад байсан гар байхгүй юу.

Энхзаяа -

Тийн. Тэр чинь нөгөө Говь-Алтай намын хорооны дарга биш Говь-Алтайн аймгийн даргаар очиж байсан.

Отгонбаяр -

Аа тийм

Энхзаяа -

Тэгээд Лоохууз гуайг уг нь Лантуугийн өмнөөс тавьчихая гэж бодоод тооцоолоод

Отгонбаяр -

Аа ха

Энхзаяа -

Тэгсэн чинь Лоохууз өөрөө зөвшөөрдөггүй. Тэгээд ерөөсөө ах нь болъё

Отгонбаяр -

Лантуугийн эсрэг үү

Энхзаяа -

Тийн. Лантуугийн эсрэг болъё. Би тэндээс энд ирчихээд заавал танай аймгийн даргатай чинь юу яагаад яахав хотод ч гэсэн надад тойргууд байгаа тэнд яавал... Ер нь ч ах нь ийм юманд ороод яршиг яршиг төвөг одоо хөгшин хүн юу гэх үү. Бид нар чинь нэг ч болов суудал авчихын төлөө үзээд байгаа юм чинь. Тэгээд яадгийн тэгвэл нөгөө талд нь тавихаас баараггүй юм байна. Тэгсэн чинь тэгээд нөгөө талын тойрог дээр бас аймгийн эвгүй эвгүй бас сонгочих бололцоотой хүмүүс гараад ирдэг. Тавигдээд ирдэг. Тэгэхлээр нь зэрэг болиод нөгөө тойрогт нь бүртгүүлчихсэн. Бүртгүүлчихээд сонгуулийн бүртгэлийн хугацаа дуусдаг ш дээ. Нэр дэвшигчдийг Тэгсэн чинь 10 цагаас дуусна гэж байсан. Хэдний өдөр ч байсан мэдэхгүй. Тэгээд 10 цагаас дуусна гэж байхад 8 цагт би ажил тараад бас нэлээн хуралдаж муралдаж байгаад сонгуулийн үгүй тойрог дээр яваад очсон чинь зэрэг нэг тойрог дээр нь Лоохууз гуай манай ардчилсан нөгөө нөхөр өгцсөн, түрүүлээд өгчихсөн ядаж бид нар гэндээд Түүнээс биш нөгөө тойрог дээр нь тавьчихгүй юу. Нэгэнт өгчихсөн юм чинь яадийн Лоохууз гуай тэгээд хэн баахан ингээд дарга нар гээд нэг тойрог дээр нь арваад хүн, Аймгийн 2хон тойрог байгаа ш дээ төвийн

Отгонбаяр -

За

Энхзаяа -

2-дахь тойрог дээр нь ганцхан Лантуу дарга ганцаараа л байж байдаг байхгүй юу

Отгонбаяр -

Өөр хүн байхгүй

Энхзаяа -

Өөр хүн байхгүй

Отгонбаяр -

Лантуугаас айж байна ш дээ.

Энхзаяа -

Тэгэхлээр зэрэг эргээд би гараад нөгөөдүүл рүүгээ хэл явуулаад, одооных шиг гар утас байхгүй ш дээ Хүн амьтан гүйлгээд тэгээд тэрийг олоод ир, энийг олоод ир нөгөө намуудынхаа нэлээн толгой цохидог улсуудын дуудаад л бүгд эргэж хуралдаад за ерөөсөө ардчилсан сонгуулийн үед ийм байж болохгүй. Аймгийн, дээр үеийн ямар сонгууль биш дээ аймгийн дарга ганцаараа нэг тойрог дээр байхад ядаж нэг өрсөлдөгч хэдүүлээ бэлдэе 8 өнгөрөөд 10 цагаас хаах гээд байгаа ш дээ. Бид нар 8 гээд тарчихсан. Тэгээд эргэж цугласаар байтал 9 болно

Отгонбаяр -

9 болно тийн

Энхзаяа -

9 болно биздээ тэрнээс өмнө ямарч байсан хурдан хэний нь яахав тэрийн энийн гээд гайгуй шиг газрын орлогч дарга марга, манай орлогч дарга, гэсэн хэн хэн ч байлаа даа. тэд нарын харж байгаад ардчилсан намаас тэр тэр юмнуудыг, манай намаас бас тийм үү тээ энэ энийн тавъя гээд л би тэр хурал дээр бөөн юм ерөөсөө болъё болъё чи өөрөө ороотох гээд нөгөөдүүл чинь намайг заагаад. Чи энд бас нэг социал демократ намын дарга тэнтээ талаас нь ардчилсан намын дарга гарчихсан юм чинь аймгийнхан дарга, хорооныхон ч дарга гэдэг ч юмуу. Аймгийн зөвлөлийн дарга чи нөгөө юу яа. Гүй одоо би одоо тэртээ тэргүй шилжих гэж байгаа намайг юу яаж байгаа манай өмгөөллийн байгууллага тийш нь юу тэнд яагаатах гэсэн одоо би бараг шийдэж байгаа байх тэр асуудал нөгөө үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг явах гэж байгаа надаар яахын. Та нар өөрсдөө дотроосоо нэг юм.. Тэгээд ярьж ярьж байгаад ерөөсөө гарах найдвартай хүн байхгүй гээд намайг тавихаар боллоо. Тэгээд би тэр үед чинь бичиг баримтаа ойрхон байсан болоод бүх юмаа бүрдүүлээд

Отгонбаяр -

10 цагаас

Энхзаяа -

10 цагаас нэг 30минутын өмнө очдог юмаа. 30 минутын өмнө очоод л Лантуугийн ард талд би бүртгүүлж 2хон хүн 2хон хүн болоод тэгээд эргэж ирээд л нэг очиж бүртгүүлчихээд эргэж ирээд тэгээд манай өрөөнд оруулчихаад за 10 цаг боллоо. Тэр юунаас ойрхон юм чинь нааш цааш нь алхаад байгаа ш дээ. 10 ч боллоо. Одоо нөгөө оройны бүртгэлийн ажиллагаа хэн хэн юм байна уу яг цэгцэлж үзье гээд хороон дээр яваад орсон чинь зэрэг Лантуу дарга бид 2, би 2т нь бүртгүүлсэн араас нь дахиад 6 хүн залгаад яачихсан.

Отгонбаяр -

Чиний араас 6 хүн

Энхзаяа -

Тийм миний араас 6 хүн болгоод хаячихсан байхгүй юу.

Отгонбаяр -

Энэ ямар учиртай вэ?

Энхзаяа -

нөгөө намаас, мэдэхгүй

Отгонбаяр -

Аль намаас

Энхзаяа -

Хувьсгалт намаас байхгүй юу

Отгонбаяр -

Хувьсгалт намаас

Энхзаяа -

Тэр үед чинь нөгөө дуртай, хувьсгалт нам биш дээ бараг хамт олон нь дэвшүүлчихдэг байсан ш дээ. Аймгийн хангамжийн дарга, эрүүлийг хамгаалах газрын дарга, худалдаа бэлтгэл ангийн дарга, цаг уур станцын дарга гээд баахан жижиг одоогооор бол агентлаг уудын дарга нар, Ингээд 6 хүн болчихсон. Зарим нь ганц нэг их эмч юу багш магш байлуудаа. Тэгээд орхичихсон. Тэгээд юу билээ ... тэгээд наадам болдгийн, сурталчилгаа явж байх ёстой. Наадам болоод манай аймгийн ой болдог байхгүй юу тэр жил чинь. Аймгийн ой болоод Аймгийн ой болоод хэдэн ч жилийнхэн ой нэг ой болоод, тэгдийнмаа 9-тэй тоон дээр Халиуны ой болоод дараагийн жил нь 0-тэй тоон дээр аймгийн ой болдог байхгүй юу. Аймгийн ой болоод эндээс бас манай садангууд оччихсон. Тэгээд би тэд нартайгаа аймгийн ой болонгуутаа тэртэй тэргүй би болбол ерөөсөө тийм улс төрийн туршлага ч байхгүй ингэх ёстой, тэгэх ёстой сайн мэдэхгүй хүмүүсийн ард нь за гээд ийм ийм гээд одоо ер нь үндсэндээ социал демократ намыг тэр авч үлдэнэ гээд ар талдаа хүмүүс бэлдчихсэн. Би одоо шилжинэ гэдэг бодол явж байгаа. Тэгж байсан чинь өмгөөлөгчдийн холбооноос бичиг хүрээд ирсэн. Одоо аймгаас удахгүй явуулах байх чи наад бичиг хурдан бүрдүүл одоо наашаа ир гэчихсэн. Тэгээд би одоо явна гээд. Тэгээд наадам өнгөрөөгөөд наана нь сурталчилгаа явж байгаа уул нь тэнд би одоогоор болбол яг тэндээ байж байх ёстой хүн байхгүй юу.Тэгээд би хөдөө явах гэж байна гэж хэлээд нутгаараа нэг орчихоё гээд Халиун луу гараад гишгэчихсэн. Хотоос ирсэн хүмүүсээ дагаад Тэгээд тэнд пижигнээд явж байсан чинь яг тэр өөрөө ч сонгуулиа өгөөгүй явж байгаа ш дээ. Тэнд хөдөө суманд байж байгаад айлаар, хөдөө байж байсан чинь сонгууль болоод тэгээд бүр намайг мэддэг болчихсон. Манай нутгийнхан хөөе танайх хяналтаа тавь гээд. Би очиж хөдөөний тойрог дээр хэсгийн хороон дээр хяналт тавиад Тэгээд яваад ортол... тэгж явж байгаад тэгээд тэр сонгууль болчихсон. Маргааш нь ингээд л айл хэсэж ингэж явж байгаад сумын төв дээр ороод ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь тааралдсан хүн болгон баяр хүргэе гээд л түүнээс нь эргээд хүүш чамайг одоо хот руу, аймаг руу хурдан ир гэсэн. Яасан гэсэн чинь аймгийн дарга Лантуутай чи үлдчихсэн гэнэ.

Отгонбаяр -

Аа ха ха ха

Энхзаяа -

Ямар ч сурталчилгаа байхгүй. Бүртгүүлчихээд хаячихаад яваад өгсөн. Нөгөө 8н хүнээс 2 нь үлдэж тунасан. Тэгээд аймгийн дарга нэр дэвшигч Энхзаяатай цуг уулзалт хийнэ гээд байна. Тэгээд би буцаад мотоцикл уначихсан, дээл өмсчихсөн тууж яваа ш дээ. Тэгээд гэрийнхнийгээ хөдөө аваачаад хаячихсан. Хөдөө үлдчихсэн.

Отгонбаяр -

Аймаг дээрээ байлгаж ядаж саналыг нь өгүүлнэ биздээ

Энхзаяа -

Аа аан

Отгонбаяр -

Ядаж аймаг дээр байлгаж саналын өгүүлнэ биз дээ.

Энхзаяа -

Харин тийм Тэгээд хөдөө оччихсон нөгөө гэрийнхнийгээ аваачаад хаячихсан. Тэгээд гэрийнхэнээ хөдөө орхичихсон. Би наана хотоос ирсэн хүмүүстэй тэд нарын дайчлагдаж өөрсдийнхөө мотоциклээр тэгж явж байгаа юм. Тэгэнгүүтээ нөгөөдүүл чинь бүүр манай өнөө ах нар хүүе одоо чи бид нар энүүгээр учраа ольё чи тэр аймаг руугаа яв гээд. Тэгээд би аймаг руу давхиад ороод ирсэн. Орос бакальтай, далын даавуун дээлтэй...

Отгонбаяр -

даавуун дээлтэй

Энхзаяа -

тэгээд яадийн өглөө нь хадмынд давхиж орж ирээд нэг үсээ угааж аваад 4 цагаас гээд зарлачихсан байна. Чуулгад, чуулгад даргатай уулзалт хийх гээд, тэгээд ороод ирсэн чинь манайхан ашгүй ашгүй гээд л. Тэгээд тэр хооронд үс мүсээ угаачихаад дээлтэйгээ орос бакаальтайгаа явж байгаа. Тэгээд нөөөдүүлтэйгээ хуралдаа яасан чинь Лоохуузын талаар эсрэг сурталчилгаа хийж байна гээд. Тэгэхлээр нь мэдэгдэл гаргаад тэр дороо сонгуульд оролцохгүй талаар уриалга юу бид нар өргөдөл, уриалга гаргаад танайхан хууль бус сурталчилгаа хийж байна мийж байна гээд .

Отгонбаяр -

Лоохуузын эсрэг сурталчилгаа хийлээ гээд юу

Энхзаяа -

Тийн

Отгонбаяр -

За

Энхзаяа -

тэгээд баахан, тэн дээр анхаараад байгаа ш дээ, Тэгээд мэдээж сонгуулийн тойрогийн хороо мороонд өгөөд тойргийн хорооныхон юу яагаад эргэж бид нарыг уулзаад, цагдаагийнхныг дуудаад эргүүл гаргана гээд тохироод ахиж тийм, аль ч тийм наалгахгүй. Тийм учраас та нар сонгуулиа өгүүлээтэх гэж тэгээд

Отгонбаяр -

Бас харьцангуй хариуцлагатай байсан байгаа юм ш дээ.

Энхзаяа -

Тийн. Тэгээд юунаас эргүүлийн хоёр дөрөв дөрвөн хүнтэй 2 жаран ес гаргаж өгөхөөр болоод, бүх тэр эргүүлийн ахлагч нартай бид нарыг уулзуулаад эд нарыг хэрвээ ажлаа хийхгүй болбол дор нь бид нарт мэдээл. Та нар өөрсдөө эдний ажлаа хийж байгаа үгүйг өөрсдөө хяналтаа тавь. Энд тэнд янз янзын юм наасан ингэсэн байхын бол тэг ингэ гээд. Тэгж яачихаад уулзалтанд орж ирж байгаа юм даа.

Отгонбаяр -

За дээлтэйгээ

Энхзаяа -

Дээлтэйгээ, ороод ирсэн чинь авгай орж ирээд суучихсан. Миний костюм пиджакийг торонд хийгээд барьчихсан

Отгонбаяр -

Иш ха ха

Энхзаяа -

хүүе чи энд хэзээ хүрээд ирэв. Өглөө ирээд, өглөөнөөс хойш чамайг хайгаад олдоггүй.

Отгонбаяр -

Аа ха ха ха ха

Энхзаяа -

Тэгээд аргаа бараад одоо чамайг яг энд ороод ирнэ биз гэж бодоод хурал дээр чинь наад костьюм пиджак өмсүүлье гэчихсэн барьчихсан сууж байсан. Чамайг яав гэсэн чинь урд шөнө намайг шөнө очоод, нэг жаран ес давхиж очиж, тэгсэн чинь манай нөхдүүд арай гэж нэг унаа олоод намайг Халиун луу явж байгаа юм чинь олоод ир гэж хэлээд явуулчихсан. Би тэр зөрчихгүй юу наана явж байхад нь

Отгонбаяр -

Аа ха ха ха ха

Энхзаяа -

Тэгээд намайг байхгүй юм чинь авгайг аваад ороод ирсэн. Тэгээд нөгөө аймгийн даргатай

Отгонбаяр -

Костьюм мостьюмоо сольсон уу

Энхзаяа -

Солиогүй ээ. Яршиг яршиг гээд шууд хүмүүс цуглачихсан байгаа юм чинь хойно нь өмсөөд зогсож яадийн дээлтэйгээ гараад явцсан. Тэр үед чинь бас жоохон үндэсний үзэл байсан юм чинь дээлтэйгээ гарсан ч яадийн гэж бодоод, Орос бакалиа янзын тосолчихсон гялалзсан юм

Отгонбаяр -

Аа ха ха ха ха

Энхзаяа -

Тэгээд очоод нэр дэвшигч Лантуу даргатай уулзалт хийгээд ийм юм болж байсан. Тэрэн дээр одоо хүртэл бодогдоод байдаг юм. Нэг асуулт тавьсан юм надад Тэр нь одоо миний түрүүний яриад байдаг юуны... нэгдэл дундын үйлдвэрчний хорооны дарга Жаргал надаас асуусан, Та их хурлын депатут болоод энэ Говь-Алтай, эмэгтэйчүүдийн төлөө юу хийх вэ? гэж асуусан. Тэгэхлээр нь би Говь-Алтайн эмэгтэйчүүдийн төлөө юу ч хийхгүй ээ гэж хариулсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аа ха ха ха ха

Энхзаяа -

Тэгсэн чинь та суу гэж байна. Би Говь-Алтай аймгийн эмэгтэйчүүдийн төлөө юу ч хийхгүй би монголын эмэгтэйчүүдийн төлөө тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө тэд нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хууль, хууль өөрчлөх үүрэг ролио гаргана.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Түүнээс биш би та нарт мөнгө авч ирж өгөхгүй

Отгонбаяр -

Яг зөв ш дээ

Энхзаяа -

Надад ганцхан бодол байна. Энэ яваандаа Говь-Алтай аймагт эмэгтэйчүүдэд холбогдож магадгүй. Баруун захын аймгууд өөр өөр тээ, Захын аймгуудын ядаж л энэ онгоцны тийзийг, ойрхон аймгуудын тийзтэй дүйцүүлж тээ. Нөгөөхийн өсгөөд энийн бас жоохон багасгаж, захад амьдарч байгаа бид нар сарынхаа цалингаар хот руу нисэх шаардлага байхгүй. Тэнд, Дундговьд амьдарч байгаа хүн бид нарын сарын цалингийн 10хан хувиар нисэх ёсгүй тэрийг жаахан өсгөж, энийг жоохон яах тэгж тэгшитгэнэ. Ер нь манай үзэл тийм. Тиймэрхүү юмнууд, энэ мэтчилэн юмнууд энэ угаасаа Говь-Алтай аймагт иртэл юу ч хийхгүй гэсэн чинь. Баахан шүүмжлээд тэр их буруу юм болцсон юм шиг байгаа юм гээд

Отгонбаяр -

Хэдэр ха ха ха ха

Энхзаяа -

Тийн. Тэгээд сонгууль болоод би чинь гучин хэдэн хувь хүрлээ. Саналын, Лантуу жаран хэдэн хувиар тэгээд баталлаа.

Отгонбаяр -

Тэгээд ч Лантууг яаж дийлэх вэ дээ тэр үед.

Энхзаяа -

Тэр үед чинь Лантуу гуай дийллээ. Ядаж Лантуу дарга чинь очоод нэр хүнд нь унаагүй тээ. Нэг жил болсон болбол болчих байсан нэг. 2-рт жоохон сурталчилгаа хийчихсэн бол болчих байсан. Энэтэй холбоотой хамгийн сонин онигоо мэдэх билүү Лантуу дарга бид 2 өрсөлдөөд юу яасан өмнөх тэр шатны сонгуульд би хөдөө явчихсан байгаа ш дээ. Тэгээд манай хадам ээж сонгуулиа өгч байна ш дээ. Тэгсэн чинь аймгийн дарга нь Лантуу хамгийн эхэнд юугаараа нэрлээд явсаар байгаад Яг арын хуудсанд тэр их сонин юм болсон. Арын хуудас нь Энхзаяа гэдэг нэрээрээ өмнөх нүүрэндээ багтахгүй арынхан хуудас нь дээр Энхзаяа гээд тавьчихсан байсан байна л даа.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тийм байсан байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Үндсэндээ хууль зөрчиж байна ш дээ тээ

Энхзаяа -

Харин тийм. Тэр бол тэгээд хийчихсэн байсан чинь зэрэг тэгсэн мөртлөө би 2-оор гарч ирсэн байгаа юм.

Отгонбаяр -

Тийн

Энхзаяа -

Тэгэхлээр бас сурталчилгаа, одооных шиг шоу байсан бол гайгү байх. Тэгээд юу яачихаад,саналаа өгчихөөд манай хадам ээж, манай хадам эгч эд нар Даваахүү ах эд нар өгсөн байгаа юм. Тэгээд орой үзээд байж байсан чинь Даваахүү ах ингээд харсан чинь зэрэг ар талынхан хуудсан дээр нь Балжиннямын Энхзаяа ингээд харсан чинь өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга гээд тэгэхлээр нь Даваахүү ах харайгаад гараад ирсэн гэсэн. Санал өгөх гэж байсан газраасаа, тэгснээ авгайгаа дуудан хөөш чи яав гэсэн чинь чи наад ар талын нэрэн дээр хэн байгааг харж байна уу чи гэсэн чинь нөгөөдөх нь хадам эгчийн цаасан дээр хүүш энэ Заяа мөн үү гээд таньдаггүй юмуу ажил мажил нь мөн байна. овог мовог нь тэгээд тэр ямар сонин өөрөө хөдөө явчихдаг гээд яасан чинь гүй тэгвэл энийгээ хоёулаа дугуйлая гээд дугуйлчихаад хадам ээж өөрөө цуг очиж өгсөн юм шиг байна. Тэгээд гараад ирсэн чинь та хэний төлөө санал өгөв гэсэн чинь Лантуу даргынхаа төлөө л өглөө гэж байгаа юм.

Отгонбаяр -

Аа ха

Энхзаяа -

Цаана чинь хүргэний чинь нэр явж байлаа ш дээ гээд яасан чинь зэрэг гүй хаана тийм юм байсын юм л харагдаагүй ш дээ. Хөөе Заяагийн юу гэсэн, Гүй тийм хамгийн арын хуудас нь дээр гүй тэрийг чинь хэн мэдэхийн хараагүй тэгээд Лантуу даргынхаа төлөө өгчихлөөдөө

Отгонбаяр -

Аа ха ха ха ха

Энхзаяа -

Сурталчилгаа хийгээгүй нь тийм муу болсон байхгүй

Отгонбаяр -

Сурталчилгаа ерөөсөө хийгээгүй юу.

Энхзаяа -

хийгээгүй харин

Отгонбаяр -

Гэрийнхэн чинь мэдээгүй байхад чинь

Энхзаяа -

гэрийнхэн намайг дэвшиж байгаа гэдгийг мэдээгүй тийм сонгууль болсон. Тэрэн дээр тэгээд яасан гэхээр хамгийн сонин нь биднийг тэр үед шилжүүлдэггүй байсан ш дээ.

Отгонбаяр -

Тийш дээ. аягүй хатуу байсан.

Энхзаяа -

Тэгсэн тэр эхний сонгуулиар Лантуу бид хоёр үлдэнэ тээ. Тэгэнгүүт дараагийн 3 дахь өдөр нь намайг шилжүүлэх шийдвэр гаргачихсан байгаа юм аймгийн захиргаа. тэрийг хэнд ч хэлээгүй. Надад ч хэлээгүй ш дээ. 4- дэх өдөр нь бид хоёр уулзалт хийгээд байгаа тэгэхдээ хэлээгүй. Тэгсэн чинь тэр 4-дэх өдөр үдээс хойноноос эхлээд Юу яахдаа үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг одоо Энхзаяа шилжих гэж байгаа. Тэртэй тэргүй ингээд аймгийн захиргааны гишүүдийн хурлаар шийдвэр нь гарчихсан марчихсан гээд нөгөө

Отгонбаяр -

мессежээ нисгэчихсэн.

Энхзаяа -

Нисгэчихсэн. Хүмүүс болбол тэгээд тэгж яаж байж лантуу гарч ирсэн. Тэгээд би шилжээд явчих ваа. Тэгээд яасан чинь дараахан нь сонгуулийн, тэр сонгуулийн дараахан ардчилсан холбоо яриад л байсан Галаарид гялс шилжсэн. Бас Галааридийг чинь одоо шилжүүлдэггүй байсан чинь

Отгонбаяр -

Шууд шилжүүлчихсэн үү

Энхзаяа -

Шууд шилжүүлчихсэн. Тэгээд ямар сайндаа Говь-Алтайд нэг хэсэг онигоо бас үүсээд Алтайгаас шилжих юм бол шинэ нам байгуул гэдэг тийм онигоо гарсан. Шинэ нам байгуулна гэдэг нь

Отгонбаяр -

Шилжихийн тулд

Энхзаяа -

Шилжихийн тулд шинэ нам байгуулаад хоёулаа шилжээд явчихсан.

Отгонбаяр -

Наадахаас чинь надад нэг ийм юм бодогдож байна. Энэ хувьсгалт намын бодлого юм биш үү. Баруун хязгаар аймаг одоо ингээд л манай аймгийг тэр 90 оноос хойш харахад бол ерөөсөө ямарч сонгуульд хувьсгалт намаас өөр нам ялаагүй ш дээ. Одоо сая ерөнхийлөгчийн сонгууль гэхэд чинь Дарви сум 80 хэдэн хувьтай Энхбаярт өгсөн байгаа ш дээ. Улсын рекорд, тэгээд бодохоор шинэ боловсон хүчин очдоггүй, шинэ үзэл санаа очдоггүй, бөглүү тэгээд гайгуй очсон жоохон сэхээтэн шиг улсуудыг бушуухан шиг

Энхзаяа -

Хав дараад авдаг

Отгонбаяр -

Хав дараад авдаг. Тэгээд хэн ч тийшээ очихыг хүсдэггүй. Яагаад гэвэл ус муу, амьдрал ахуй хэцүү бөглүү. Одоо сарын цалингаасаа бараг илүү мөнгөөр онгоцоор ирдэг.

Энхзаяа -

Тэгж байгаа ш дээ. Тэр үед бол яг 80-аад он чинь бас муу хэлж байгаа юм биш. Тэр үеийн намын бодлого байсан тиймээ. Засгийн бодлого, нам төрийн бодлого гэж ярьдаг ш дээ. Тэр бодлого бас үнэн. Мэргэжилтэй боловсон хүчин маш их очиж байсан. Одоо тэр үед хаана гадаад дотоодын их дээд сургууль төгссөн залуучууд, хүүхнүүд бүгд шилжсэн ш дээ одоо хамгийн юугийн намайг зарим нь сүүлдээ булган сүүлтэй гэж ярьдаг. Манай тэр

Отгонбаяр -

Аа ха ха ха ... нам байгуулж

Энхзаяа -

Чи мөн булган сүүлтэй шүү гээд

Отгонбаяр -

хэл амгүй шууд шилжиж аваад

Энхзаяа -

Чи нэг шилжиж яваад тэрнээс хойш бид нар гүй ээ мөн амархан шилжсэн шүү гээд бүгд шилжээд ирсэн ш дээ.

Отгонбаяр -

Тэгсэн

Энхзаяа -

Одоо тэнчээнээ лав байхгүй

Отгонбаяр -

тэгээд юм үлдээгүй тэнд тээ. Ерөөсөө боловсон хүчин байхгүй

Энхзаяа -

Одоо тэгэхлээр чинь тэнд чинь ямарч мэдээлэл, бид нар яахав дээ нөгөө юунаас... тараадаг сонин, сонингуудаас авсан мэдээллийг яаж байгаа улсууд байж болохлоор чухам ямар юу байдгийг мэдэхгүй... ойлгодоггүй юм шиг байлаа ш дээ.

Отгонбаяр -

Тийн ерөөсөө ойлгодоггүй байх. Ёстой час улаан гардаг аймаг ш дээ манай Говь-Алтай аймаг чинь. Тэгээд Төв аймагт хүрээд ирэв үү тэгээд нүүгээд

Энхзаяа -

Төв аймагт ирээд л, тэгээд Төв аймагт ерөөсөө сонгууль болчихсон. Би нөгөө өндөр хувьтай 2-р шатанд орчихсон. Намдаа их нэр хүндтэй болчихсон. Намынхан энд юу яана гээд... намын аппаратад бас ажиллуулна. Одоо ажиллах бол нөгөө Бямбажаргалын ажил дээр намайг тавих гээд байсан ш дээ тэр үед

Отгонбаяр -

Тийм үү генсек

Энхзаяа -

Генсек, ерөнхий нарийн бичиг тэр үед би яг үнэнийг хэлэхэд нарийн сайн ойлгодоггүй. Тэгээд сүүлдээ их хурал руу намайг ор гээд л Баабар энэ Ламжав эд нар. Тэгж байсан чинь дээрээс нь надад бас адын бодол төрөөд хувийн өмгөөлөгч гэдэг юм байгуулна. Тэр болгон, юм болгон 2 яваад байсан. Чөлөөт өмгөөлөгчдийн юу билээ чөлөөт зохиолчдын холбоо, зохиолчдын холбоо гээд энэ тэр гээд тэрүүн шиг. Чөлөөт өмгөөлөгчдийн холбоо гэж маягийн юм байгуулах санаа төрөөд тэгээд Төв аймагтаа бараг нэг их ажилсан ч юм байхгүй энд ирээд

Отгонбаяр -

Яахав нээрээ Төв аймагт шилжиж л ирсэн.

Энхзаяа -

Тийн шилжиж ирсэн. Тэгээд төв аймагтаа 2 сар болсон тэгэхэд 2 сар ажиллахдаа би Төв аймагт 4 хоносон байдгийн аймгийн төв дээр Бусды нь гол төлөв хөдөөний сумдуудаар нь яваад ажилчихсан. Лүн, Атар эрдэнэ юу

Отгонбаяр -

Аа зөв

Энхзаяа -

Нөхөрлөлөөр ажилдаг байсан. Зөвлөгөө өгдөг тэд нарт. Намрын ид үе байсан болохлоор тэн дээр хуулийн зөвлөх юу хэрэгтэй. Тэрэн дээр нь ажиллаад дийлэнх нь хотод, тэгээд тэгж явж байхдаа хувийн өмгөөлөл байгуулна. Тэгж байтал манай одоо Бямбажав дарга бага хурал руу очсон ш дээ. Одоо манай өмгөөлөхийн дарга

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Одоо энэ үндсэн хуулийн цэцийн мэцийн гишүүн байсан ш дээ. Бямбажав гээд тэр дарга чинь бага хурлуур явахаар манай даргын сонгууль болох гээд. Тэгээд тэн дээр бага хурлын юу байдым бага хурлынхан гишүүн байсан юм чинь бага хуралдаа

Отгонбаяр -

Юуны бага хурал вэ?

Энхзаяа -

Өмгөөлөгчдийн бага хурал

Отгонбаяр -

Өмгөөлөгчдийн

Энхзаяа -

Өмгөөлөгдийн холбооны бага хурал гэж байсан. Тэгээд өмгөөлөгчдийн холбооны тэр бага хуралд орж тэн дээр ардчилсан юмаа ярьж баахан бужигнуулаад л тэн дээрээ зарлаад л би тэгвэл нам дагаж явдаг энэ өмгөөлөхийг аваад байхгүй. Би хүний эрхийн төлөө явдаг өмгөөлөл байгуулна, байгуулах болно гээд зарлаж өгөөд тэгээд л өмгөөлөлөөсөө гараад . тэгээд хувиараа

Отгонбаяр -

Тэгээд чөлөөт өмгөөлөгч болоод

Энхзаяа -

Тэгээд нөгөө хувиараа өмгөөлөл эргүүлээд, чөлөөт өмгөөлөгч яах гэхээр чинь бас нөгөө хууль мууль нь дан таарч өгөхгүй. Манай багш нар ч гэсэн зөвлөөд зүгээр ингэж явж болохгүй. Эрхэлсэн баримт бичигтэй бол гээд. Тэгээд тэр үед манай Амарсанаа багш хууль зүйн сайд байсан. Амарсанаа багш дээр ороод яасан. Чи тэгвэл төслөө хийгээд ир гээд. Тэгээд би төсөл, хувиараа өмгөөлөлийн үйл ажиллагаа эрхлэх, хуулиар өмгөөлөлийн, наториатын үйл ажиллагаа эрхлэх гэж оруулсан шүү. Тэгж оруулаад яасан чинь наториатыг нь бүхэлдээ хасаад зөвхөн өмгөөллийн үйл ажиллагааг улсын хэмжээнд 50н өмгөөлөгч хувиараа өмгөөлөх эрхэлж болно гэсэн сайдын тушаал гараад тэр нь 21 аймаг үлдсэн нь хотод болно. Аймаг болгонд нэг нэг Тэгээд тэрийг байгуулаад л тэгээд л тэнд нэг хориод өмгөөлөгч одоо хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулаад л эхэлж байсан чинь., манай хууль өөрчлөгдөөд тэгээд бүгдээрээ хувийнх болж эхэлж байгаа юм. Тэхдээ одоо бид нар тэр юу бол хэрэггүй. Эргээд өмгөөлөгч рүүгээ орлоо.... тэгж явлаа

Отгонбаяр -

Тэгээд зартай заргач Заяа нэртэй, Зартай өмгөөлөгч

Энхзаяа -

ха ха ха

Отгонбаяр -

Ер нь чиний энэ одоо өмгөөлөгч, сургууль төгсөөд л хорин хэдэн жил болж байна уу 22 жил өмгөөлөгчийн ажил хийлээ ш дээ тээ. Энэ хугацаанд их тийм сонин хэрэг, сэтгэлд үлдсэн ч гэдэг юмуу онцгой сонин хэрэг юу байсан бэ?

Энхзаяа -

Хамгийн сонин хэрэг бол тэр найран дээр хүн алсан хүн амины хэрэг байна. Дараа нь зүгээр, яг энэ дээр хэлэхэд чинь зэрэг тэр төгсөөд очсоныхоо дараа би бас нэг өмгөөлөгч хийгээд. Аймгийн хэмжээнд юу гэдийн одоогоор болбол од болсон нэг хэрэг байдгийн, Тэр нь хүн алаад гэртэй нь шатаагаад тэр үед аймаар үнэлэгддэг байсан тэр үеийн 5000 төгрөгний үнэтэй хөөрөг гэдэг чинь мотоциклийн үнэтэй хөөрөг ш дээ 5000 төгрөг аймаар мөнгө байхгүй юу.

Отгонбаяр -

Тэр үеийн тийн

Энхзаяа -

5000 төгрөгний

Отгонбаяр -

88,89 оны үед үү

Энхзаяа -

Тийн хаш хөөрөгийн аваад явчихсан тийм нэг хэрэг дээр нэг хүн хэрэгт ороод 2 жил шоронд суучихсан.

Отгонбаяр -

Аль суманд гарсан ?

Энхзаяа -

Аймгийн төв дээр

Отгонбаяр -

Аймгийн дээр гарсан юмуу?

Энхзаяа -

Аа ха. Тэгээд тэрийг тэр нь яахав гэхлээр би тэр үед залуухан байсан. Дөнгөж төгсөөд очижчихсон 88 онд юмуу 87оны сүүлээр юмуу 88 оны эхээр юм байгаа юм. Дөнгөж төгсөөд очсон 87 оны сүүл юм биш үү бараг тэгээд бараг нэг жилийхэн нэг хэрэг дээр ажиллаж байсан нээрээ, иТэгсэн чинь хашир ингээд хүн алаад аймаар харгис аягүй бол цаазлах ёстой зүйл ангитай

Отгонбаяр -

Тэгээд тэр хүн өөрөө юмуу тээ

Энхзаяа -

Бөөн шуугиан дэгдээсэн тийм хэрэг байхгүй юу.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тийм хэрэг байсан. Тэр нь ямар хүн гэхлээр манай нэг авга хүргэн ахын хүргэн ах нь

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Өөрөөр хэлбэл манай аавын дүүгийн нөхрийнх нь эгчийг авсан тийм хүн хэрэгт ороод шоронд 2 жил болж байсан. Бүх юм тодорхой 2 жилийн мөрдөлтөөр

Отгонбаяр -

Тэгээд тэр хүн яг тэр хүн алаад хийчихсэн хүн юмуу

Энхзаяа -

Аа ха

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тэгээд мөрдөөд эргээд хэргийн уншсан чинь эргэлзээд болдоггүй.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Маш сайн уншиж байна. Шинээр орсон айгаад Тэгсэн чинь нөгөө хүмүүс тэр хэргээс айгаад манай хуучин өмгөөлөгч нь бултаад байсан байгаа юм. Тэгээд яасан манай тэр хүргэн ахаас баахан зөвлөгөө авч байлаа. Тэгэнгүүтээ зоригтойхон хүн, шинэ хүн хэрэгтэй бусад нь бол наадахыг чинь авахгүй ээ өмгөөлж чадахгүй. Тэгээд зоригтой шинэ хүн гээд намайг оруулсан. Тэгээд аймаар үнэтэй өмгөөлсөн би манай дээд талын өмгөөллийн хөлс 300 төгрөг гээд дээрээс тогтоочихсон байдаг. Бид нар 300 төгрөг битгий хэл 200 ч авч үзээгүй. Хамгийн дээд талын хэрэг 100 авдаг үе. Шууд 300 төгрөг манай байгууллагын дансанд хийгээд намайг өмгөөл гээд

Отгонбаяр -

Өө за

Энхзаяа -

Манай даргын баярлаж байгааг аймаар өндөр үнэтэй өмгөөлж байна. Тэгээд хэргийг үзэхээр эргэлзээд болдоггүй. Тэгээд өмгөөлөл явлаа. Аймгийн юун дээр ш дээ чуулган дээр

Отгонбаяр -

Шүүх хурал болж байгаа

Энхзаяа -

Шүүх хурал болж байгаа. Чуулга дүүрэн хүнтэй. Үүдний том коридор байдаг ш дээ

Отгонбаяр -

Тийн

Энхзаяа -

Одоо хүлээлтийн тэр корnдkр дүүрэн хүмүүс замилаад суучихсан. Гадаа цагаан хоолой тавьчихсан. Сул хүмүүс гадаа тамхиа татаад ингээд суучихсан. 2 өдөр хуралдаж байгаа. 2 өдөр хүмүүс сонирхож байгаа ш дээ гүй мөн сонин байгаа биз.

Отгонбаяр -

Сонин шүү тэр эсвэл хүмүүс тэгж их цангасан байдаг юмуу хийх ажилгүй хүмүүс олон байсан уу

Энхзаяа -

Тийм их сонирхож байсан хэрэг. Аймаар шуугиантай хэрэг Тэгээд хүн алаад гэртэй нь шатаагаад тийм үү. Тэгээд аймаар үнэтэй хөөргий нь аваад явчихсан. Тэгэнгүүт нь би хэргийн уншчихаад бүх нотлох баримт бүх юунуудаа авч шинжлээд энэ хүн энэ хүнийг алаагүй ээ. Та нар хүнээ олсонгүй ээ гэдэг өмгөөлөл явуулсан байхгүй юу.

Отгонбаяр -

тэгсэн юмуу ер нь чи тэрэндээ итгэлтэй байсан уу тэрэндээ

Энхзаяа -

Итгэлтэй байсан би Яагаад гэвэл бүх хэрэг гараад хэргийн газар үзлэг дээр очсоноос эхлүүлээд би ингээд нэг бүрчлэн хүснэгт хүртэл хийж байгаад энэ ийм байх ёстой байтал ингэсэн, ийм байх ёстой байтал ингэсэн ийм байвал ингэх ёстой ингэж тогтоосон энүүгээр үгүйсгэгдэж байна, энэ нь ийм юмаа ингэж байгаад бүгдийн би одоо тэр үед гараараа хийдэг. Копьютероор ч хийхгүй ш дээ. Гараар хийгээд би 10-аад хийгээд орж байгаад тэрийгээ бүгдийн нэг бүрчлэн хэлж байсан. Энэ хэргийн газар цоожийг нь ингэж үзлэг хийсэн байна. тэгэхэд ингэчихсэн байсан байна. Тэгэхдээр энэ хүн энийг алсан гэдгийг үгүйсгэж байгаа нэг баримт нь энэ ээ. Буу нь ийм байна ийм байна гээд нэг бүрчлэн ингээд, хөөрөг байна. Тэр хөөрөг нь хаана байна бүгдийн нэгжсэн хаана олдсон

Отгонбаяр -

Тэр хүснэгт одоо чамд байна уу

Энхзаяа -

Байхгүй. Тэр үед нөгөө архивт хийгээд явуулчихдаг хэрэгтэй нь.

Отгонбаяр -

Оо оо

Энхзаяа -

Тэгээд л хөөрөг хаана байна хөөрөг нь, тэгсэн чинь хөөрөг нь энэ Дарханд дуулдаж байсан. Сураг дуулддаг байхгүй юу хөөрөг нь, Тэрийг хүртэл олоод мөрдчихсөн байдаг байхгүй юу. Энэ хөөргөө хөөцөлдөхгүй яасан тэндээс юм гарч ирэх байсан юм биш үү гээд. Тэгээд тэр хүмүүсийн хоорондын харьцаа бүх гэрчүүд ингээд ингээд л гардаг. Өө за за хүмүүс ихнгээд л, зүгээр л мэдэгддэг байхгүй юу хамгийн гол нь

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Энхзаяа -

Заал

Отгонбаяр -

Заал зүгээр эмоци нь гараад

Энхзаяа -

Эмоци нь гараад л хүүе энэ тэр гээд. Тэгээд боддоо юу намайг энэ хэргийг өмгөөлөх гээд уншиж байхад авгай ирж мэдэмхийрч ярьж байгаа байхгүй юу, Ёстой тэр хашааных нь хураалгатай модон дотроос буу нь гараад ирсэн юм гэнэ лээ ёстой тэр тэгсэн буудсан юмтай нь таарсан юм гэнэ лээ энэ тэр

Отгонбаяр -

Аа ха гадуур тэгээд яриад явж байгаа ш дээ.

Энхзаяа -

Хүүш хэн тэгж байна. Би нөгөө хэрэг уншиж байгаагаа хэлнэ. Ажлынхан мэддэг юм чинь хэрэг уншиж байгаагаа хэлээгүй, Хэн тэгж байгаа нээрээ юмуу гээд тэгсэн чинь гүй нэг гүй байлгүй дээ ёстой яачийхсан юм гэнэ энэ тэр гээд

Отгонбаяр -

Аа ха ха ха ха

Энхзаяа -

Хэргийн уншиж байгаа надаас илүү яасан их юм мэддгийм чи гээд би тоглоом хийгээд Би энэ хар наадахыг чинь хуудас хуудасаар нь уншиж байгаа ш дээ наад хэргийг чинь. Тэгээд тэр цааз өгөхөөр хэрэг байсан байхгүй юу. Яг тийм аймаар эргэлзээ гараад ирсэн чинь цааз өгөлгүй 15н жил өгөөд явуулдаг байхгүй юу. Тэгээд би заргалдаад эхлэнэ ш дээ.

Отгонбаяр -

даваад

Энхзаяа -

Ийм хүн шийтгэчихлээ шүү та минь ээ гээд нааш нь дээшээ доошоо бичнэ ш дээ. Дахин дахин бичээд тэгээд яасан чинь зэрэг аймаг дээр юу гарсан гэхлээр хүн алсан хүнийг хуульч хүн байж байж, Хүн алсан хүнийг алаагүй гэж өмгөөлж ард түмний дунд эргэлзээ төрүүллээ.

Отгонбаяр -

Яг хувьсгалт намын хучинсаг арга барил

Энхзаяа -

Энэ Энхзаяа чинь хуульч мөн үү үгүй юу. Тэгээд би ганцхан өөрийгөө зөв өмгөөлөл явуулсан байна гэдгийгээ ганцхан юман дээр мэдэрч байсан байхгүй юу. Тэгэхэд яг аймгийн цагдаагийн хэлтсийн дарга нь хошууч Болд гэдэг хүн хамгийн урд нь суучихсан. Аймаар айдаг би тэр хүнээс тэр Болдоос. Ер нь Болдоос хүмүүс их айдаг. Тийм хүн, Муухай харцтай ёстой. Хамгийн урд суучихсан байхаар нь тэгэхэд би нөгөө эмоциндоо болоод аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хэлтсийн Болд хошууч энд сууж байна. Энд сууж байна. Тэгээд нүүрэн дээр нь хэлээд өөрөө тэр хэргийн газрын үзлэгт очсон бол тэгэхэд энийг яасан юм бэ?

Отгонбаяр -

Асуугаад л

Энхзаяа -

Тийн асуугаад л энэ хэрвээ ингэсэн бол энэ хэрэг хэн үйлдсэн нь бараг тогтоогдчихоор байсан ш дээ. Та нар энийг яасан, зориуд хаясан юмуу яасан гэтэл хавтаст хэргийн тэддүгээр хуудсан дээр тийм юм байж байна ш дээ. тэгэхлээр энийг авчихсан юм шиг уул нь бэхжүүлээд. Тэгээд тэр юм чинь хэрэгт чинь яагаад ороогүй юм. Ийм хуудас байж байгаа нь хавтас хэрэгтээ энэ миний хэлээд байгаа юм байх ёстой. Гэтэл энд байхгүй байгаа чинь юу хэлээд байна вэ? Бид нар худлаа юмаа алдчихаад хүн гүтгэчих гээд байгаа юм биш биз дээ. Тийм учраас хэрэгтэй баримтыг хаяж байгаа юм биш биз дээ энэ хэрэг дотроосоо гээд ингээд эхэлчихсэн ш дээ анх удаа. Тэр үед чинь өмгөөлөгчдийг хүүе чи битгий хэрэг өмгөөлөөд бай зөвхөн хүнээ л өмгөөл гэдэг юу гарчихсан. Би очоод дан хэрэг өмгөөлдөг. Шүүгч нар хэргийг хүлээж авахдаа аягүй их хүндээр хүлээж авдаг. Чи болил доо хэрэг битгий ярь, бүр хурал дээр Энхзаяа өмгөөлөгчөө хэрэг битгий яриад байл даа чи хүнээ өмгөөл гээд тэгнэ. Би хүнээ өмгөөлөхийн тулд хэргийг чинь ярихгүй бол болохгүй нь ээ. Миний хүний өнчин өрөөсөн наад хэрэг дотор чинь тэртээ тэргүй байж байгаа та юу бичиг мэднэ тийм үү Тэрийн та мэдэж байна. Миний хүн ямар хүмүүжилтэй байгааг уншчихна. Наана чинь тодорхойлт байж байгаа. Миний хүний юу хувийн байдал гэж ярьдаг бид нар гээд Тэр хувийн байдал нь ямар онц хүн байсан гэдгийг та мэднэ. Та тэрийг уншчихсан би тэрийг мэдэж байна. Энийг таньд хэлж байх ямар шаардлагатай. Тэгвэл энэ чинь ийм юм хэрэглэж байсан гэдэг юм дээр та бид хоёр хүнийг шийтгэчих гээд байна ш дээ гээд ярьдаг байхгүй юу. Тэгээд яриад ингээд тэгээд наймаа хийнэ. Тэгсэн чинь Болд дарга тэгж хэлж байсан мөртлөө Болд дарга 2 сарын дараа билүү нэг гудамжинд таарчихаад Энхзаяа өмгөөлөгчөө за гэсэн чинь манай өрөө рүү 2-лаа нэг ороотох ий

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тэгээд би нөгөө талаас янз янзын юм ярих нь даа гэж бодоод шаагаад орсон чинь зүгээр би чамд нэг санал тавъя. Яав гэсэн чинь чи манайд мөрдөнгөөр ороод ир тэгэх үү гэнэ.

Отгонбаяр -

Тээр

Энхзаяа -

тэгээд би мөрдөн, цагдаа үнэн сонирхолгүй юм чинь Тэгээд яасан гэхээр гүй удахгүй наадам болно тээ. Би чамайг дэслэгч эхэлж авъя. Угаасаа тэгж авахгүй бол болохгүй. Яг наадмаар ахлагч дэслэгч цол олгоно.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Ах нь чамайг ахлах мөрдөн байцаагч болгоно. Би чамд амлаж байна. Чи манай мөрдөнд орчих тэгэх үү

Отгонбаяр -

Чи манай мөрдөн бол

Энхзаяа -

Мөрдөн болооч гэж

Отгонбаяр -

Таалагдаж л дээ

Энхзаяа -

Надад яг ийм мөрдөн хэрэгтэй байна гээд тэгэхгүй юу. Даргаа би үнэхээр бодож байж болъё. Цагдаад үнэнийг хэлэхэд би дуртай биш л дээ. Тэгсэн чинь ингэж шударга хэлдэг шигээ амьдрал дээр хэрэгжүүл дээ намайг яаж байсан. Гэхдээ 2 удаа чи нөгөө шийдвэрээ гаргасан уу гэж асуусан байхгүй юу. Утсаар нэг асуугаад, ажил дээр таарахдаа нэг асуугаад. Намайг мөрдөнгөөр авчих гээд бодоод байсан юм шиг байлаа. Үгүй би болоогүй тэхдээ та зүгээр хэрэгтэй бол эхлээд ахлах мөрдөгчөөр авчих намайг тэгвэл би орчихоё гэсэн чинь манайд даанч тийм журам байхгүй л дээ. та үнэхээр журмаараа ямар нэгэн аргаар нь би өөрөө дэслэгч тэртээ тэргүй

Отгонбаяр -

Аа ха тийш дээ бэлтгэл дэслэгч.

Энхзаяа -

Тийн бэлтгэл дэслэгч тийм учраас ахлах дэслэгч цолоор би орвол орчихоё. Тэгээд тэндээсээ цагдаа хүн хайсан уу, Тэгэхдээи би тэр хэргийг гайгуй

Отгонбаяр -

Тэгээд даваад тэр хэрэг юу болсон вэ?

Энхзаяа -

одоо юу ч гэсэн би чинь аймаг дээр явлаа орлоо. Тэгээд батлагдлаа тэгээд ахиад буцлаа. Дахиад би явлаа, өглөө, ахиад улсын порокурорт тэр үед бичдэг байсан. Улсын прокурор дээр очсон чинь Балжинням прокурор байсан үе. Балжинням прокурор дахиад нэг хэрэг татдаг байхгүй юу. Тэгээд нэг татахаар нь би нөгөө тэр үед чинь хэрэг гарт нь ороод ирсэн сурчихсан хүн байхгүй юу. Тэгэнгүүт нь улсын прокурор дээр давхиж орлоо. Хэрэг уншиж байсан прокурор дээр уулзаад энэ ийм ийм үндэстэй. Та миний хойд талын хүснэгтийг та сайн, яг энэ дээр хөөгөөд явчихвал та аягүй сайн ойлгоно. Тэгэхдээ наад хэрэг чинь яав... тэгээл яасан чинь улсын прокуророос эсэргүүцээд дээд шүүхийн бүгд хурлаар ороод манай хүн 90 онд байна уу цагаадсан. Энэ хүн, хүн алаагүй юм байна, тогтоож чадаагүй юм байна. Тэгээд цагаатгасан

Отгонбаяр -

Тэгээд цагаатгалаа. Тэр хэргийг ер нь тэгээд уул нь аймгийнхан олох боломж байсан байна ш дээ эзнийг нь

Энхзаяа -

Харин тэгээд сайн мөрдсөн, сайн мөрдсөн бол олох боломж байсан. Тэр дутуу хаяхчихсан байхгүй юу. Дархан луу тэр хүн алсан хүн нь ирсэн. Би яг тэрийг тэгж харж байсан.

Отгонбаяр -

Тийм үү

Энхзаяа -

Дархан луу одоо хүн алчихаад л зугтаачихсан байгаа юм.

Отгонбаяр -

Яагаад тэр нөхөр сэрдэгдэчихэв

Энхзаяа -

Тэр хүн яагаад сэрдэгдэгдчихэв гэвэл одоо үхдэгийнх нь өмнөх орой гадаа хэрэлдээд хоёулаа ёстой алалцана талалцана гээд гудамжаар дүүрэн юм болоод чамайг ёстой сэвстэй чинь хутгана даа мутгана даа, тархийг чинь хага буудна, муудна гээд тархийн хага буудна гээд шаачихсан.

Отгонбаяр -

Ээ хүүдий. Яг нөгөө цаг хугацааны хувьд дараалчихаж

Энхзаяа -

Тэгээд яангуутаа хэрэг очоод мөрдөнгүүтээ хавь ойрхоноос нь асуусан байна л даа. Юу болсон яасан ийсэн гээд тэр хавийхан өчигдөр Содномцэрэн энэ 2 хэрэлдээд талийгаач болсон

Отгонбаяр -

Тэгээд шууд сэжигтнээр татсан

Энхзаяа -

Тэгээд шууд сэжигтнээр татаад яасан чинь зэрэг буу хийж байсан, тайрсан буу байсан. Нэг балай юм би мотоциклийн янзлуулах гээд орсон дархан хүн байсан байхгүй юу, орсон чинь буутай калибрь шиг юм тааруулж байсан яах гэж гэсэн чинь аа нэг юманд хэрэглэнэ гэж байсан энэ тэр гээд, гэрчүүд аягүй их янз янзын юм ярьж байдаг. Тэгээд нөгөөдөх чинь өөрөө мэдээгүй би тийм алсан гэж нэг үзээд л

Отгонбаяр -

Өөрөө тэгсэн гэж нэг үзээд

Энхзаяа -

Тийн та нар намайг гаргана нэсэн болохлоор би алсан ш дээ сүүлдээ бүүр тэгээд .... тэгээд тэрэн яах гэсэн гэхээр хэрэв ярихдаа тэрийг аллаа гэдэг тийм уур амьсгал тогтсон. Тэгээд хүнээ ярихдаа энэ зовсон их ухаарч байгаа гэмшиж байгаа хаа байна ээж нь өндөр настай юм мөн өнчин өрөөсөн хүүхэдтэй юм гэдэг тэгээд өмгөөлөл болдог тэгж ойлгодог үе байсан тэр үед

Отгонбаяр -

Тийм л дээ

Энхзаяа -

тэр үед яг үнэнийг хэлэхэд би очиж тийм хэрэглэсэн юм шиг байлаа Сүүлдээ бол сурсан л даа хүснэгтийн өмгөөлөл

Отгонбаяр -

Тиймш дээ. Өөрөө үнэхээр одоо тэгж хэллээ гээд яаж өмгөөлөл болохын тэр чинь

Энхзаяа -

Тэгээд дараа нь тэр нөгөө найрын, найран дэр хүн алсан хэрэг дээр очиж анх удаагаа тэр нөгөө нэг болсон юм шиг наад клубын үүдэн дээр буутай хүн зогсож байна гэж та минь ээ гэж хашгираад л, Хүмүүс сандлаа шажгинтал хойшоо хараад л

Отгонбаяр -

Яаж байгаа юм

Энхзаяа -

Найрын гэрийн үүдэн дээр тэгж буу дуугарсан байхгүй юу. Тэгэхлээр хүний сэтгэхүй яах уу найраа хийгээд найрлаад сайхан сууж байж ш дээ Тасхийгээд гадаа буу дуугарч байна ш дээ тээ

Отгонбаяр -

Аа нөгөө Баян-Уулын хэрэг

Энхзаяа -

Тийн. Тэгэхэд би нөгөө тэр юун дээр яг өмгөөлөл явуулахдаа ерөөсөө эхлээд хүмүүсээ! гээд тэгсэн. За клубын үүдэн дээр буутай хүн байж байна ш дээ гээд ингэсэн байхгүй юу бүгд шажигнаад ингээд ёстой. Сэр хийгээд харж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Би энэ буутай хүн байна гэж хэлэхэд та нар яаж байна. Тэгвэл энэ найрын гэрийн үүдэнд очоод буудахад та дуугарсан шүү

Отгонбаяр -

Тийн

Энхзаяа -

Буу аваад л найрын гэр рүү ороод ирсэн шүү

Отгонбаяр -

Яг үнэн

Энхзаяа -

Тэгээд л эхэлсэн байхгүй юу. Тэгээд энэнээс болоод яахав нөгөө сэтгэл ингэчихсэн тээ. Тэр жирийн зүйл биш шүү зүгээр худлаа яриад сууж байсан улсууд тайван байдалдтай байгаагүй ш дээ. Тэд нар найр хурим хийгээд сэтгэлийн хөөрөлтэй аягүй баяр баясгалантай ийм үед тэр найрын гэрийн үүдэн дээр, найрын гэрийн үүдэн дээр буутай хүн дуугарах нь битгий хэл найр, найран дээр хүн ширүүн үг хэлэхэд манайхан яаж хүлээж авдаг билээ тээ

Отгонбаяр -

Яг үнэн

Энхзаяа -

Ингээд эхэлж байхад тээ Тэгээд явуулсан чинь зэрэг санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсан гээд шийтгээд л. Тэгээд тэр чинь бас бүтэн жил заргалдсан ш дээ. Би 2 жил заргалдсан ш дээ. Хамгийн сүүлд Очирбат ерөнхийлөгч болчихсон хойно хүртэл заргалдаад ... тий буцаагүй, хамгийн сүүлд би “найрын гэрийн үүдэнд буутай хүн” гэдэг юм сонин дээр бичиж байж, тэгж байж нэг намдсан

Отгонбаяр -

Аа ха ха ха. Их тийм харамсалтай яаж ч чадаагүй тийм хэргүүд байдаг уу. Үнэхээр одоо үнэнийн тогтоочихмаар байдаг тэгээд яаж ч чадаагүй

Энхзаяа -

Аа аа

Отгонбаяр -

Харамсалтай чамд ингээд үнэхээр болох ч байсан гэж боддог ч юмуу

Энхзаяа -

Яг харамсалтай хэрэг гэвэл одоо нөгөө энэ улс төр холбогдсон хэргүүд

Отгонбаяр -

Аа ха Улс төр ороод ирэхлээр яаж ч чаддаггүй юу?

Энхзаяа -

казиногийн хэрэг байна.

Отгонбаяр -

Одоо нөгөө Баттулга хэн энэ тэр талийгаач хэн

Энхзаяа -

Тийн казиногийн хэрэг байна, энэ гаалийн Баатарын хэрэг байна. Аймаар муухай ш дээ

Отгонбаяр -

Гаалийн Баатар хэлмэгдсэн үү?

Энхзаяа -

Аа аа

Отгонбаяр -

Гаалийн Баатар хэлмэгдсэн үү?

Энхзаяа -

Хэлмэгдсэн гэж хэлж чадахгүй. Тогтоож чадаагүй

Отгонбаяр -

Хуулийн утгаар бол

Энхзаяа -

Тэгээд яг тогтоож чадаагүй. Хувьсгалт нам бид нар ч гэсэн дотроосоо авилгал тийм юмтай тэмцдэг юм шүү. Бид нар ч гэсэн шударга шүү гэж харуулах гэж нэг хүнийг золиосолсон болохоос биш жинхэнэ шударга үнэн, жинхэнэ хийсэн юмын тогтоохын төлөө яваагүй байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм л байх л даа.

Энхзаяа -

Тэгээд нэг жоохон алдаа гарсан нэг юун дээр нь дөрөөлөөд унагааж л байгаа байхгүй юу. Би сонин дээр хүртэл очиж ярилцлага өгч байсан. Баатарын хэргийн талаар

Отгонбаяр -

Аа нөгөө хэнийн өмгөөлөөд тээ чи чинь

Энхзаяа -

Аа аа Даваажав

Отгонбаяр -

Даваажав... нөгөө аль боомтын гаалийн дарга билээ

Энхзаяа -

Бичигтийн Даваажав гэж алдартай хүн

Отгонбаяр -

Тийн Даваажав

Энхзаяа -

Тэрэн дээр дээд шүхийнхэн дараа нь намайг хараад тэгээд чи бид нарыг магтан матчихав аа гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд би анхан шатны шүүхийн шийдвэр гарахад сэтгүлчид асуугаад байхлаар нь би тэгсэн эд нар яагаад ингэчихэв ээ та нарын хэлж байснаас өөр шийдчихлээ гээд. Бид нарын хэлж байсан үндэслэлүүдийг авч үзсэнгүй л дээ шүүгч нар гээд тээ. Тэгэхэд монголын шүүхэд, анхан шатны шүүхэд алдах эрх байдаг. Хуулиар олгогдсон гэж хэлсэн байхгүй юу эд нар алдаа гаргаа л биз. Ард нь залруулдаг газар байдийм. Тийм ч учраас давж хяналтын шатны газар байдаг хуульд Алдаа гаргах эрхтэй эрхээ эдэлж байна эд нар гэж хэлсэн байхгүй юу.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тэгсэн чинь дараа нь яг дээд юу...

Отгонбаяр -

Даваад

Энхзаяа -

аа давах юу хяналт, даваад давсан чинь хэрэг хэвээрээ үлдэхгүй юу ахиад яачихлаа ш дээ. Ахиад надад нэг шат байгаа гээд би тэгсэн байхгүй юу. Дээд шүүхийнхэн үнэхээр мэдлэг чадварын хувьд мундаг хүмүүс байдаг ш дээ. Аягүй уран шийддэг ш дээ гэж хэлсэн байхгүй юу би

Отгонбаяр -

Аа ха Тэгдэг юмуу ер нь

Энхзаяа -

тийм л дээ. аваад шийддэг байхгүй юу, хэргийг бол... бахархаж байгаа юм чинь заримдаа

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Үнэхээр ёстой бүх юм аа аа

Отгонбаяр -

Ашгүй дээ бас

Энхзаяа -

Хамгийн уран шийддэг байхгүй юу

Отгонбаяр -

Өө за

Энхзаяа -

Тэр гоё нюанс тэр юун ямар гоё гарна гэж санана. Үнэхээр шилдгүүд нь энэ дээд шүүхэд байдаг байхгүй юу

Отгонбаяр -

Өө за

Энхзаяа -

Тэгээд би үнэхээр уран шийддэг ш дээ. Би бол сайн гэж хэлэхгүй за юу. Бүр хэлж байгаад 3 шийдэлд нь та нар уран гээд бод. Одоо шийдвэрийг уран гаргаж байна гээд боддоо та нар тийм юм хэлсэн байсан. Бас сонин дээр гарсан байсан чинь тэгээд хяналтын шатны шүүх хэвээр нь баталсан чинь та, таны нөгөө уран шийддэг хүмүүс яачихлаа гэхлээр нь тиймээ уран шийддэг. Би эндээс харин

Отгонбаяр -

Улс төр хутгалдчихсан

Энхзаяа -

... гайхаж байна гэсэн чинь. Ийм шийддэг би дээд шүүхийнхэн маанагтаа ингэж шийдээгүй гээд хэлчихсэн байхгүй юу. Яг маанагтаа гэдгээр нь бичээд сонин дээр гаргачихсан байсан. Дээд шүүхийнхэн маанагтаа ингэж шийдээгүй байна. Тэгэхлээр чинь юм хэлээд байгаа биз дээ.

Отгонбаяр -

Тийш дээ

Энхзаяа -

Маанагтаа юм гэж шийдээгүй эд нар чинь цаана нэг юм байна

Отгонбаяр -

Улс төр байгаа гэсэн Үг. Яг тэгнэ л дээ

Энхзаяа -

Түүнээс биш энэ чинь зүгээр жирийн нэг гэмт хэрэг байсан бол тэгээд дээд шүүхийнхэн тэндээс ямар гоё юм олж харж ямар гоё дүгнэх болов оо янзын ш дээ манай дээд шүүхийнхэн

Отгонбаяр -

Үгүй тэгээд энэ шүүхийг хараат бус болгох талаар яамаар байна. Улс төрөөс хараат бус байх ёстой ш дээ ер нь энэ чинь болбол монголын шүүх хараат байгаагийн илрэл ш дээ тийм биздээ.

Энхзаяа -

Уул нь хараат бус болдог гол арга чинь ард түмнээс сонгодог ерөнхийлөгч энэ албан тушаал дээр томилдогт байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Тэгэхдээ тэр ерөнхийлөгч чинь намаас юу болоод л тэгээд үндсэндээ хараат байгаа юм чинь

Энхзаяа -

Тэгэхлээр нэг одоо хэн байх ёстой вэ гэдэг ийм юу байх ёстой байхгүй юу. Их хуралд суудалтай намаас ерөнхийлөгч дэвшинэ гэдэг ойлголт яваад байна. Тэр чинь хамгийн аюултай үг байхгүй юу. Ерөнхийлөгчид өөрөө өөрийгөө дэвшүүлж байгаа байхгүй юу. Би ерөнхийлөгч болъё гээд гараад зогсож байгаа байхгүй юу. Мөн үү пусть их хуралд суудалтай намаас нэр дэвшигч гарна, гишүүд хэрэгтэй байна гээд байдаг чинь өнөөдөр яг юуг өнөөдрийн бодлогыг барьж байгаа, улсын бодлогыг барьж байгаа этгээдүүд л юм хийх гээд байна даа тийм үү. Тэгэхлээр өөрсдийнхөн барьж байгаа бодлогоо зөв байлгахын тулд тэр ерөнхийлөгчөө гаргаж ирэх гээд байна. Аа хэрэв зээ тэр бодлоготой нь яг уялдаж өгөхгүй бол ахиж ерөнхийлөгчөөр сонгохгүй. Сая харал даа Энхбаярыг гаргахгүй гэж баахан юм болж болж байж сүүлдээ гаргалаа ш дээ.

Отгонбаяр -

Хувьсгалт нам өөрөө юу, дотроосоо юу

Энхзаяа -

Тийм. Гэхдээ өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хүүхэлдэй болох хүнийг ерөнхийлөгч болох хүнийг ерөнхийлөгч болгох гээд

Отгонбаяр -

Тийн

Энхзаяа -

Тэгэхлээр тийм биш зүгээр ерөнхийлөгчийгээ ямарч субьект дэвшүүлдэг байх ёстой. Тийм эрх нь нээлттэй байхгүй юу. Хэдэн ч хүн дэвшиж болно. Тэгэхийн болбол тэр одоо жишээ нь тийм учраас одоо юу гэдэг юм ардчилсан намаас ерөнхийлөгч гараад ирлээ. Ардчилсан намынхаа бодлогынхоо бодлогыг л зөв гэж шийдвэр хуулийн дагуу эд нар чинь нөгөө өмнө нь яг одоо өөр бусад орнуудад янз янзын зэвсгийн хүч, янз янзын одоо нөгөө хуулийн хүчээр асуудал шийдэх гээд байна ш дээ. Шүүхийг чинь одоо юу гэдийн нохойд барьдаг мод шиг болгочихоод шүүх нь ингээд шийдчихсэн юмаа гэсэн юм яриад л цаагуураа шүүгч шүүхийг яаж шийдвэрлэхийн удирдаад яваад байна өнөөдөр.

Отгонбаяр -

Харин яг тэгээд яваад байгаа байхгүй юу. Улс төр орчихсон яг

Энхзаяа -

Тэгэхдээ хэрэв зээ би өөрөө нь шударга байгаа бол шүүхээ шударга байлгах гээд хэн болбол намайг дэвшүүлэхгүй байна ш дээ энэ юунууд чинь

Отгонбаяр -

Тэгнэ

Энхзаяа -

Одоо жишээ нь Элбэгдорж яг дараа нь ардчилсан намын бодлогыг барихгүй болбол дараа нь дэвшүүлэхгүй. Мөн үү

Отгонбаяр -

Тэгнэ

Энхзаяа -

Тэгвэл өнөөдөр Элбэгдэрж яг ард түмнийгээ одоо ярьдаг шигээ ард түмний ерөнхийлөгч байхын болбол дараа нь нэг нээрээ ард түмэн нэг хэсэг дэвшүүлчихнэ дээ. Тэр ард түмний төлөө явж л байсан бол ард түмэн тэртээ тэргүй сонгоно ш дээ. Наана нь мянган намынхан ярьж, мянган намынхан дэвшүүлж байсан ялгаа байхгүй тийм байгаа. Өөр ямарч асуудал бол баримт байхгүй. Их хурлаас сонгоё гэлээ юу болгоё гэнэ. Шүүгчээ томилно. Одоо эд нар чинь аягүй их боддог ш дээ. Шүүхийг их хурлаас гаргадаг болъё. Их хурал мөн ялгаа байхгүй.

Отгонбаяр -

Ялгаа байхгүй бүр булагнаж аваад

Энхзаяа -

Одоо үндсэн хуулийн цэцийн гишүүдийг яаж байна. Заваарсан юм болж байгаа

Отгонбаяр -

Тийн яг тэрүүн шигээ заваарсан юм болно л доо

Энхзаяа -

Харин тэгвэл ерөөсөө шүүгч нарын бас нэг вариант байна. Ард түмнээсээ сонгоё гээд. Яг энэ шүүхийн цаад нарийн учир жанцан энийг чинь ард түмэн чинь мэдэхгүй юм чинь

Отгонбаяр -

Мэдэхгүй юм чинь

Энхзаяа -

Мөн их хурлын гишүүн, гишүүн сонгодог ш дээ үнэн дурак

Отгонбаяр -

Харин тийм

Энхзаяа -

Тэнэг дурак гэдэг гоё реклам хийгээд яахын

Отгонбаяр -

Яахав бор халзан хонь гараад ирэх үү

Энхзаяа -

Хуулиа та одоо дээдэх, доодохоо мэдэхгүй амьтан гараад яахын. Тэхдээ аймаар байгаа биз

Отгонбаяр -

Харин тийм

Энхзаяа -

Хамгийн зөв гарц миний боддогоор ерөнхийлөгч ямар нэгэн ерөнхийлөгчөөр сонгох тэр шүүх прокурорын томилох эрх бүхий субъект нь бусад ямар нэгэн эрх бүхий суббъктүүдээс хамааралгүй байх тэр нөхцөлийг олгох ёстой манайд. Тэр нь юу гэхлээр ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг субъектүүд чөлөөтэй байх ёстой. Одоо тэгээд хамаа алга л даа нэг юунууд бол байж болно ш дээ. Нөгөө иргэний хөдөлгөөн байж болно ш дээ нэг хүний. Үнэхээр ард түмнийхэн дунд бол тэмцэх хүн яагаад л ард түмэн сонгогд л дээ. Тэр одоо өнөөдөр бол ард түмэн үнэхээр яриад байдаг. Бат-үүл гараад ирсэн болбол ингэх Бат-үүлийг дэвшүүлчихсэн болбол ингэнэ. Ард түмний дунд нэг юм яваад байгаа биз дээ. Тэгээд хар зарим нь хар пи ар хийж сурталчилж байна, зарим нь үнэхээр нь тийм байж л байгаа тээ. Гэтэл ард түмний тэр хүсэлтийг хийх тэр боломжийг алдчихаад байна. Элбэгдоржийг нам нь гарга, өөр нэг субъект Бат-үүлийн гарга, Энхбаярыг нэг нам нь гарга, Баярыг нэг хүн гарга тэр Барсболдыг нэг хүн гарга ингэж байгаад эд нар чинь өрсөлдөөд нэг нь гараад ирнэ. Тэр хүн ард түмнийхөө төлөө тэр хүн хэзээч энэ субъектүүдийн эрх ашигт үйлчдэггүй байхгүй юу. Одоо үнэхээр сүүлийн жилүүдэд манай шүүх аягүй буруу бодлого барьсан.

Отгонбаяр -

Тэгээд энэ засахын тулд...

Энхзаяа -

Анхан шатны шүүгч нар за юу. Бид нар дотор нь явдаг болохоор мэддэг бахгүй юу уйлж байгаад шийдвэр гаргадаг ш дээ дотроо

Отгонбаяр -

Тийм үү

Энхзаяа -

Өөрийнхөө бодлоос зэрэг та нар одоо 7-сарын 1-ний тэр нэг чулуу шидсэн хүнийг шүүх ингэчихлээ гэж бодож байна уу. Тэр шүүгч түй новш гэж байгаад буруу харж байгаад гарын үсэг зурж байгаа ш дээ. тэр бол цаанаасаа

Отгонбаяр -

Тэгж байгаа бол ашгүй дээ. Би сая нэг шүүх хуралд суусан л даа. Захиргааны хэргийн, тэгээд би тэр шийдвэр гаргаж байгаа шүүгчийг болбол зүгээр нэг хар хувцас өмсчихсөн энэ хүн биш юм байна. Машин тэр шийдвэрийг уншдаг юм байна. Ямарч үндэслэл байхгүй тээ. Тэгээд тэр цаана уйлж байна гэдэг чинь хэрвээ, тэгээд энэ чинь харин хараат байгаа байхгүй юу

Энхзаяа -

Харин тийм.

Отгонбаяр -

Шүүхээс ямар шийдвэр гаргах гэдэг нь тэр шүүгчээс, шүүгчийн шийдвэр биш байгаа байхгүй юу. Тэгэхээр их утгагүй юмаа. Илэрхий муухай тээ одоо хүнийг хэлмэгдүүлчихсэн. Хэлмэгдүүлэлт гэхээр одоо нэг 30-аад оны нөгөө хэлмэгдүүлэлт гэж ойлгож байна ш дээ. Одоо чинь яг ингээд шүүхээр хуулиар хүнийг их хэлмэгдүүлж байна ш дээ. Тйим тохиолдолууд байдаг биз дээ одоо

Энхзаяа -

Байх л байлгүй дээ одоо. Миний хүмүүс бол хэтэрхий хэлмэгдүүлчихсэн юм байхгүй

Отгонбаяр -

Тиймүү

Энхзаяа -

Яагаад гэвэл би хэлмэгдүүлдэггүй байхгүй юу

Отгонбаяр -

Чи өөрөө үйлчлүүлэгчдээ юу. Яг зүгээр ингээд мэргэжилийн утгаар ёстой нэг тэр лүү үзэх юмсан тэр нэгийг үзэх юмсан гэж хорхой хөдөлдөг тийм хэрэг юу байна. Өнгөрсөн ч гэдгийн юмуу эсвэл ... одоо байгаа

Энхзаяа -

Одоо юу

Отгонбаяр -

Аа ха

Энхзаяа -

Би нэг найзыгаа үнэхээр ажил амьдралгүй за одоо юу болж байна би нэг тийм мэдээлэл авч байсан. Баянхонгорт эгч дүү хоёрыг шинэ хүргэнтэй нь

Отгонбаяр -

Шинэ хүргэнтэй нь, эгч дүү хоёрын нэгнийхэн нөхөр юмуу

Энхзаяа -

Тийн. Нэг хүүхэнийг дүүтэй нь нөхөртэй нь хорьчихсон тийм шийдвэр яригдаад байдгийн

Отгонбаяр -

Хорьчихсоон

Энхзаяа -

Аа ха... Тэд нар хүн алчихсан байхгүй юу

Отгонбаяр -

Тэр гурав

Энхзаяа -

Аа ха

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тэгээд хүн алсан хүн нь яасан гэхээр ... сумын нэг атаманууд байдаг шдээ. мэдэх үү чи нутгийн индианууд гээд ярьдаг

Отгонбаяр -

За мэднэ

Энхзаяа -

Хөгшид хүүхэдгүй бүгд айдаг

Отгонбаяр -

Хэн ч яаж ч чаддаггүй.

Энхзаяа -

Сумын дарга нь хүртэл айна. Тийм этгээд байж,нэг айлд ирж агсам тавьсан байгаа юм л даа. Тэгээд аавыг нь зодсон байгаа юм. 2 хүүхэн ингээд хоёулаа байж байгаа ш дээ. Аавтайгаа, нөгөө шинэ хүргэн болохоор ирж очдог. Тэгээд 2 хүүхэн аавтайгаа байж байсан чинь зэрэг ирж агсам тавиад доромжилж, доромжилжчихоод явчихаад, эргэж зориуд ирээд ахиж аавыг нь зодоод нэг ингээд харсан чинь аавынхан тэр тусдаа нэг өрөөнд, юу гэрт байсан юмуу нэг ингээд харсан чинь аав нь ингээд цус нөж болчихсон хэвтэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь зэрэг л нэг дүү нь яана аавыг алчихсан байна ш дээ гээд нэг сандал аваад цохицсон. Тэгээд нөхөр үхчихсэн байхгүй юу.

Отгонбаяр -

Нөгөөх чинь яачихсан.

Энхзаяа -

Нөгөө хулгайч үхчихгүй юу

Отгонбаяр -

Өө хүүдий

Энхзаяа -

Тэгээд яангуут нь тэр чинь яг тэр яг тэр агшинд нь хүргэн ирсэн байгаа юм. Тэр гэрүүр нь хэргүүд болж байхад. Хэрүүл болж байхад хүргэн ирээд, тэгээд хүргэн татаад энэ чинь яачихваа энэ тэр гээд бөөн юм болно ш дээ. Хүн алчихлаа ш дээ чи энэ тэр гээд. Тэгсэн чинь нэг дүү нь гаднаас давхиж орж ирээд миний аавыг алчихсан байна ш дээ гээд сандал аваад араас нь цохичихсон чинь нам шаагаад уначихдаг байхгүй алчихдаг байхгүй юу

Отгонбаяр -

Нөгөө атаманыг

Энхзаяа -

Тийн

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тэгсэн чинь би болбол яриагаар яваад байгаа юм. хэргийн бас сайн нарийн үзээгүй л дээ. Тэр болохлоор, тэгсэн чинь хүргэнийг 15 жилээр бүлэглэж хүн амины хэрэг хийсэн гээд чангад, эгч дүү 2-ыг 10 жилээр хорих ялын өгчихсөн байгаа юм. Тэр ялгаж яг хэн нь алсан байна энэ тэр гэдгээ тогтоож байж барьж байж яах ёстой юм шиг байгаа юм. Тэр суман дээр цугаараа айгаад л байдаг. Тэрийг нь хөндөөд сайн явахын болбол одоо бас боломж аягүй муудсан л даа хуулийн

Отгонбаяр -

Яагаад

Энхзаяа -

Тэр үед сайн явахгүй бол одоо дээр үеийнх шиг бүүр одоо удлаа сөхөгдөх тийм бол болдоггүй

Отгонбаяр -

Аа ха ... Нийгэмлэгээрээ гэдэг ч юмуу одоо өмгөөлөгчдийн холбоо асуудал үүсгээд тавьж болохгүй юу. Хувь хүн биш

Энхзаяа -

Болохгүй

Отгонбаяр -

Болохгүй юу. Тийм хуулийн эрх байхгүй юу

Энхзаяа -

Байхгүй

Отгонбаяр -

Ер нь иймэрхүү хэлмэгдүүлэлт их байдаг юм би шүү манайд, нөгөө нэг юу гэдгийм дээ иргэд нь өөрсдөө боловсролгүй, хуулийн мэдлэггүй өмгөөлдөг, өмгөөлүүлдэгээ ч мэддэггүй, тэгсхийгээд нэг тэгээд л явцсан

Энхзаяа -

Харьцангуй гайгуй

Отгонбаяр -

Одоо юу

Энхзаяа -

Аа ха

Отгонбаяр -

Тийм үү

Энхзаяа -

тийм байхгүй юу худлаа гадуур ганц нэг хэрэг шуугиад яваад л худлаа, худлаа шуугиад байдаг болохоос одоо жишээлвэл тэр нэг юу билээ гар утас 10000 төгрөг авсан хүнийг 10 жил өгчихсөн мөртлөө хэдэн тэрбум идсэн хүнийг яасангүй гээд байдаг ш дээ. Хуулийнхан зүйл анги өөр байдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Хуулийн зүйл анги өөр бол гэхдээ

Энхзаяа -

Хуулийн зүйл ангиар бол давтан хулгай хийсэн хүнийг тэгээд за юу тэдээс тэдэн жил, 5-8н жил удаа дараа яавал 10-15 жил ингээд заачихсан байдаг байхгүй юу. Гэхдээ 10 төгрөг авбал шүүх хулгайлсан хүн чинь удаа дараа хулгайлж л байсан байхгүй юу. Байнгын хүний юм хулгайлдаг. Шүүхээр 3,4 удаа орж ирсэн

Отгонбаяр -

Чамд болбол одоо хууль зүйн утгаар энэ ял чанга гэж бодогдохгүй байна уу. Ялын, энэ хуулийн заалт нь өөрөө их чанга байна гэж

Энхзаяа -

Яг энийг хийгээд ирэхлээр аягүй хэцүү юм байна лээ. Би сүүлийн ноднингийн бүх хуулийг өөрчлөхөд би их хурлын ажлын хэсэгт ажилласан ш дээ. Яг хийгээд ирэхлээр чанга нь чанга зөөрүүлэхгүй болохоор зүгээр ингээд одоо жишээ нь 15н жил хүртэл хорьжээ гэхэд за юу. Говь-Алтайд 10 төгрөг хулгайлсан, Хэнтийд 10 төгрөг хулгайлсан, Дорнодод 10 төгрөг хулгайлсан яг адил төвшингийн хүмүүс тээ өөр өөр шийтгэгдчихээд байсан нэг зовлон байдаг байхгүй юу. Тэнд нэг жоохон яахын болбол Дорнодод 1 жилээр өгсөн байх жишээтэй. Тэгэхэд Говь-Алтайд ёстой одоо та нарын хэлдэг танил талгүй хүн бол 15 жил шаасан байдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Харин тэгж байгаа л даа

Энхзаяа -

Тийм тохиолдол өмнө нь гарсан ш дээ. Тийм учраас дээд доод саанкци тавьж өгнө гэдэг чинь тэр 10-15 жил доод тал нь 10 жил тэгээд яахав сая хуулиар иймэрхүү саяных шиг ийм нөхцөл байдлын харгалзаж үзээд шүүх 3н хүртэл доош татаж болно доор зааснаас гэж оруулж ирсэн байхгүй юу. Бүр хэзээч болохгүй. Өмнө нь болбол шууд 10 жил өгөөд 5н жил нь тэнсэн өгөх тохиолдол гарч л байсан. Тэгж бүртгэдэг болсон. Тэгэхлээр чинь бас нэг баримжаа байх ёстой байхгүй юу. Тэгэхлээр чинь хуулийн бас юу яаж болохгүй. Гэхдээ маш сайн харгалзаж үзэх хэрэгтэй. Ерөөсөө би юун дээр, гараагүй байгаа телевизийн нэг ярилцлаган дээр маш өөрсдөө сайн буруугаа мэдэж байх ёстой гэдэг юм л яг цагаа тулах ёстой байхгүй юу

Отгонбаяр -

Нөгөө талд ахиад энэ чинь цаана нь байгаа нөгөө нэг концепци байгаа ш дээ бодлого гэдэг юмуу даа онолын бодлого ч гэмээр юмуудаа хуулч, шүүгч нараас гадна хууль боловсруулагч нарын өөрсдийнх нь барьж байгаа тэр концепци ч их чухал юм шиг байгаа юм тээ. Тэгэхгүйгээр бол энэ чинь нэг яллах л бодлого байгаад байдаг

Энхзаяа -

Гүй ерөөсөө одоо би одоо тэр юунд 90онд бичиж байсан ш дээ сонин дээр шорон бол гэмт хэргийн дээд сургууль мөн гээд тэр ...тэр тэгээд миний тэр бичиж байсан 90онд бичиж байна. Одоо эргээд тэнд 19 жилийн өмнө бичиж байсан юм байна шүү. Би дөнгөж жижигхэн өмгөөлөгч байхдаа бичсэн ббайна. Ерөөсөө манайх өнөөдөр мөн үү. Энэ өгч байгаа ялаа юуны төлөө өгөөд байгаа юм бэ гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Одоо хүртэл хүмүүжүүлэх гээд байгаа юмуу цээрлүүлэх гээд байгаа юмуу тийм үү, Сургаам сургамж олгох гээд байгаа юмуу, эсвэл тээ юугийн цусан өшөөгийн авах гээд байгаа юмуу

Отгонбаяр -

Ер нь яах ёстой вэ? Беккариагийн нөгөө “Гэмт хэрэг ба ялын тухай” гэдэг ном надад санагдаж байна л даа.

Энхзаяа -

Тиймүү

Отгонбаяр -

Францын билүү тэр чинь тэгэхдээ аль арван,... эртнийх ш дээ.

Энхзаяа -

Дээр үеийнх юмуу

Отгонбаяр -

Тийм

Энхзаяа -

17-р зууны...

Отгонбаяр -

17-р зуун билүү юу билээ

Энхзаяа -

тэгэхлээр энэний аль нь вэ гэдэг л бид өнөөдөр алины төлөө өгч байгаа юм гэдэг асуудал сайн бодоод яачихийн болбол энэ дээрээ нэг гарц олдох л байх. Тэгэхдээ одоохондоо яг одоо жишээлвэл хориод байгааг юу гэж байгаа. чи одоо юу хийж байгаа яах гэсэн юм гэж ойлгож байна. Гадна байж байгаа зүгээр нэг би энэ хоригдож байна. Хахууль аваад ингээд хоригддог юм байна. Гэдгийг харж байгаа надад сургам сургамж болгох гээд байгаа юмуу эсвэл авсан тэр хүнийг цээрлүүлэх гээд байгаа юмуу тэр нь ойдгомжгүй болчихоод байгаа байхгүй юу. Тэр чинь ерөөсөө энэ хуулийг чинь, тэр чинь яаж байна гээд одоо тэр конвеци чинь энэ л дээ.

Отгонбаяр -

Харин тийм

Энхзаяа -

Энэ юуны төлөө өгөх ёстой вэ гэдгээ тодорхойлчихоод тэрний дараа яг тэрэндээ тохируулж ялын бодлогоо барьж явах ёстой байхгүй юу.

Отгонбаяр -

Одоо сая яг чиний хэлснээс ингэж боддогдож байна л даа. Нөгөө хэний харангын дуучин хэн байна ш дээ

Энхзаяа -

Лхагвасүрэн

Отгонбаяр -

Лхагвасүрэн, Лхагвасүрэнгийг чинь болбол одоо энэ нийгэмд их аюултай тэгээд сургамж болно гэсэн шүү юм ярьсан ш дээ. Тухайн үед ял өгч байхад

Энхзаяа -

Аа ха

Отгонбаяр -

Нийгэмд сургамж олгохын тулд хүнд ял өгч болохгүй биз дээ ер нь

Энхзаяа -

Магадгүй байж болно ш дээ.

Отгонбаяр -

үгүй ээ үгүй ээ

Энхзаяа -

Тэгэхдээ тэр нь сургамж болох уу үгүй юу гэдгээ харах ёстой байхгүй юу. Зүгээр нэг хар тамхи татахлаар ингээд 10 жил өгчихдөг юм байна гэдгийг энийг татдаггүйг би ойлгоод татахгүй юм шүү гэж бодох тээ. Бодож явах бодож явж чадах уу үгүй юу гэдгийг, гэхдээ зөвхөн хар тамхи нь битгий хэл хүн алсан хүнийг за юу, хүн алсан хүн ингээд буудуулдаг юм байна шүү тээ, цаазлуулдаг юм байна шүү гэдгийг би хажуу талаас нь хараад тээ хүн алахгүй байж чадах уу

Отгонбаяр -

Хар тамхин дээр болбол асуудал өөр ш дээ. Батчулуун багш бол тухайн үед аягүй их эсэргүүцэж бичиж байсан ш дээ.

Энхзаяа -

Хар тамхи уу

Отгонбаяр -

Тийм Лхагвасүрэнгийн хэрэг дээр

Энхзаяа -

Тэр чинь яг зүгээр

Отгонбаяр -

Тийн яг тиймэрхүү тохиолдолд болбол сургамжийн асуудал байж болох уу?

Энхзаяа -

тухайн яг нарийн юун дээрээ ярихын бол тэр хүний эрхтэй холбогдоод явахын бол шал өөр ойлголт байхгүй юу энэ чинь

Отгонбаяр -

Тийш дээ. Ерөөсөө ер нь ямар хамаатай ий

Энхзаяа -

Тамхиа татаж байна уу байж байна уу өөрөө өөрийгөө алж байна уу

Отгонбаяр -

Тийш дээ ёстой лаагаа иднэ үү луувангаа иднэ үү

Энхзаяа -

Хажуу талын хүн нь тэрэнд уруу татагдаж орохгүй л байвал барав

Отгонбаяр -

Тэгэхээр өөрөө хүн уруу татаагүй, бас зараагүй, өөрөө хэрэглэж байгаа тохиолдолд нийгэмд сургамж өгүүлэх гээд тэрнийг шийтгэдэг нь буруу ш дээ. Яг ингээд бодлогын хувьд болбол тэгэхээр тэр нийгмийнхээ хувьд хүн гэдэг бол

Энхзаяа -

За яг хүн алсантай нь холбоод үзэхийн бол бүүр хачин юм болно наадах чинь

Отгонбаяр -

Тийн. Тэгэхээр миний хэлээд байгаа тэр нэг концепиц, бас ялангуяа шүүгч ялангуяа шүүгч нарын боловсрол их чухал юм шиг

Энхзаяа -

Юу бүх улсаа улсын хэмжээнд хар тамхийг онцгойлж авч үзэхгүй бол болохгүй байна бас яваандаа ингээд нийгмийн нэг тийм дэлхий нийтээрээ хар тамхичин болчихвол яана гэсэн айдас хүйдэс явдаг юм шиг байгаа юм. Тэрэн дээрээ жоохон хатуу баримталж явдаг юм шиг байлаа.

Отгонбаяр -

За яахав

Энхзаяа -

Тэрийг бас олон олон орны эрдэмтэд олон олон орны нөгөө сэтгэгчдийн бодож олсон юм байгаа байх даа тэн дээр би одоо өнөөдөр юу ярих вэ. Ер нь би боддогийн одоо жишээлвэл ийм байдгийн тэгээд яг тэр бичиж байсан. Хүн алчихсан хүнийг цаазалж байна тээ. Цаазалж байгааг би ингээд бодож байгаа байхгүй юу. Цаазалж байх тэр агшинд, агшинийг бодож байгаа байхгүй юу. Тэр цаазалж байхад би хараа нээрээ хүн алвал би алуулах юм байна шүү гэж бодоод надад сургаал өгөх гээд байгаа юмуу эсвэл цаазлуулж байгаа хүн би хүн алвал тиймээ, одоо миний хүмүүжлийн чанартай гэж яриад байгаа ш дээ. Тэрүүн шиг хүмүүүжлийн чанартай юм болбол цаазалж байхад ямар ашиг байгаа юм. Би яг буудуулах тэр агшиндаа яг нээрээ хүн алвал ингээд алуулдаг юм байна шүү гэж бодоод тэр хүмүүжсэн хүмүүжилээ эргээд өөрөө хэрэглэх боломж олдохгүйгээр тэгээд чадхийж байгаа байхгүй юу. Аа би ингээд хажуу талаас нь ингээд хараад ингэхийн байна уу гэвэл хэзээч тэр хүний толгойд буудаггүй л байхгүй юу. Эсвэл зүгээр нөгөө бас нэг арга нь эсвэл цусан өшөө авалтын хэлбэр юмуу. Энэ хүн хүн алчихсан байна. Амий нь амиар гээд яриад байдаг ш дээ. Тэрүүн шиг тэр хохирогчдын тээ юу тэр хохирол гомдлын барагдуулах гэж байгаа юмуу. Хохирогчдын гомдол барагдуулна өөрөө өөрийнх нь гараар алуулахаас нааш гомдол нь барагддаггүй байхгүй юу.

Отгонбаяр -

Манайд цаазаар авах ял хэрэглэдэг тээ.

Энхзаяа -

Хэрэглэж байгаа чөлөөтэй

Отгонбаяр -

Хэрэглэж байгаа тэгээд яагаад одоо энэ төр засгаас барьж бодлого нь юу байдаг вэ? Ийм түвшингийн хэрэг хийхэд цаазаар авах ял болно гэж бодож байна уу?

Энхзаяа -

Одоо байгаа хууль дээр байж байгаа юм чинь энэ чинь төр засгаас барьж байгаа бодлого цаазаар авах ёстой ял байх ёстой гэж үзэж байгаа ш дээ энд чинь

Отгонбаяр -

Байхгүй

Энхзаяа -

Олон улсын шахалт болбол байх ёсгүй юм байна. Та нар энийгээ хаа за юу, авч хая гээд байнга шахчихдаг ш дээ.

Отгонбаяр -

Одоо яг энэ утгаараа бол жишээлвэл хуулийнхан ёс зүйн хичээл цаазаар авах ял хэрэгтэй юу үгүй юу гээд нөгөө ёс зүйн нээлттэй асуудлуудаа яг ингээд 2 эсрэг юу болчихоод маргаад тээ. Хэрэг болохгүй гэж үздэг аягүй хүчтэй үндэслэлүүд тавьдаг. Дахиад болно гэж үзээд бас дутахааргүй хүчтэй үндэслэлүүд тавьдаг. Тэгээд маргалддаг л даа. тэгэхдээ болохгүй гэж бодож байгаа хүмүүс хүчтэй л дээ ер нь

Энхзаяа -

Хүчтэй

Отгонбаяр -

Аягүй хүчтэй байх. Тэгэхээр шүүхийнхэн тэр талаар мэдэрдэг байх

Энхзаяа -

Миний тэр яриад байсан бас болохгүйгийн шинж байгаа биздээ. Юуны төлөө хүн буудаад байгаа юм. Олдохгүй байгаа биздээ юуны төлөө гэдэг нь

Отгонбаяр -

Ахиад ийм юмны цаанаас нь болбол ёс зүй, шашины гэдэг ч юмуу утгаар бол маш их хэцүү байхгүй юу.

Энхзаяа -

За одоо ингээд л юу манай хуулин дээр байдаг байхгүй юу 5н жил хүртэл хугацаагаар хорих буюу тиймүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин үнэтэй тэнцэх хэмжээгээр торгох 5н жил хорих нь ашигтай байна уу торгох нь ашигтай баайна уу гээд

Отгонбаяр -

Тийм 2 юмыг харин буюу гээд заачихдаг байхгүй хуулин дээрээ. Тэгээд тэр 2-ын аль нэгийг нь шийднэ ш дээ.

Энхзаяа -

Тэхдээ тэр 2-ыг чинь бас хэрэглэнэ гэдэг чинь миний тэр яриад байдаг уран шийдвэр чинь ийм байдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Тэгээд шүүгч нар ер нь туршлага дээр аль нь их үү?

Энхзаяа -

Одоо жишээлвэл саяны ойрхоны хэдэн жишээ байна. Одоо энэ манайханд гараад байгаа одоо паспортуудын хэрэг гээд байна.

Отгонбаяр -

Тийн за ёстой нээрээ аймаар хэрэг

Энхзаяа -

Гадаад паспортын хэрэг өнөөдөр яг нарийн хэлэхийн бол би амьдарахын төлөө явж байгаа за юу. Амьдрахын төлөө би хуурамч паспорт аваад явсан ирсэн тиймүү. Тэгэхэд өнөөдөр манай шүүхийнхэн бол хорь гэж байгаа байхгүй юу. Тэрийг тэгж нэг жил үнэгүй тэжээх нь улс оронд ашигтай байна уу тэрнийхээ оронд юу 5 сая төгрөгийн аваад төсөвтөө хийчихсэн нь ашигтай байна уу.

Отгонбаяр -

Уул нь тийм ш дээ.

Энхзаяа -

Тэгээд ингээд бодох байхгүй юу

Отгонбаяр -

Тийн

Энхзаяа -

Тэгээд тэр боломж нь бас байж байгаа ш дээ хуулинд нь. Тэгээд энэ хэрэглэх төвшиндөө бас зарим алдаа бас гаргаад байдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Хэн тэрийг заадгийн, хорь гэдэг шийдвэрийг хэн өгдгийн дээрээс нь?

Энхзаяа -

Энхбаяр л өгөхгүй юу

Отгонбаяр -

Яагаад хориулж байгаа юм тэгээд?

Энхзаяа -

Яагаад вэ гэхлээр цаад авилгатай тэмцэх гэж байгаа юм. Авилгатай хэлж өгөхгүй байна. Чи хэн энэ паспортыг чинь хуурамчаар гаргаж өгсөн тэрийгээ хэлчих тэгвэл чамайг хоихгүй байя ойлгов уу. Уг нь хи аа мэдээд

Отгонбаяр -

Тэрүүгээр хэлүүлсэн хэлүүлээгүй өөрсдөө мэдэж байгаа ш дээ.

Энхзаяа -

Харин тийм

Отгонбаяр -

Паспортыг хэн гаргаж өгөх үү гэдгийг

Энхзаяа -

Хэн гаргаж өгөх вэ гэдгээ яахав дээ олж байгаа нь олж байгаа. Тэгэхдээ цаана нь одоо юу гэдийн

Отгонбаяр -

Одоо сая би нэг хэрэг мэднэ л дээ. Яг паспортын товчооны доор ажилдаг хүүхэн. Манай түүхийн анги төгссөн шийтгүүлчихэж байгаа байхгүй юу. Үнэн хэрэг дээрээ тэр өөрөө яагаачгүй тэгээд дээрээс дарга нь чи хий би мэдэж байна гээд хэлдэг. Ажилтай байх уу ажилгүй байх уу гэдэг асуудал болж байгаа байхгүй юу. Хийхгүй бол ажилгүй болно. Тэгээд ажилтай байх үүднээс хийдэг. Даргын тушаалаар хийгээд байсан тэрэнд хахууль махууль очдоггүй, тэгээд одоо хэрэг үүсгээд шийдэгдэхээрээ дарга биш мань гүйцэтгэгч нар өөрсдөө шийтгүүлээд явчихаж байгаа байхгүй юу.

Энхзаяа -

Тийш дээ. Чи хэлэхгүй яасан . тэр үед чинь хэлдэг л ёстой болох л ёстой байхгүй юу. Энэ намайг гарга гээд байна гээд дээд талынхаа даргад хэлж байх ёстой байхгүй юу.

Отгонбаяр -

Хэнд хэлэх ёстой вэ

Энхзаяа -

Аа аа

Отгонбаяр -

Хэнд хэлэх ёстой вэ тэгээд

Энхзаяа -

Хууль зүйн сайдад

Отгонбаяр -

Дарга нь тэгээд хэлчихэж байгаа юм чинь Яг хууль зүйн сайд тухайн асуудлыг шийднэ ш дээ.

Энхзаяа -

Шийднэ

Отгонбаяр -

Чи ямар инээдтэй юм яридаг юм?

Энхзаяа -

Шийддэг байхгүй юу

Отгонбаяр -

Тийм нэг дэмий юманд итгэж байдаг. Тэгээд тийм төвшингийн хүмүүс хууль зүйн сайдад нь хандана гэж тухайн үед ерөөсөө ойлгохгүй ш дээ.

Энхзаяа -

Ойлгохгүй нь юу байгаа юм тэрэнд чинь

Отгонбаяр -

Тийм тэгж хандаж болох л байх

Энхзаяа -

Яагаад гэхлээр яагаад тийм хүмүүсийн чи бас тэгээд ариун цагаан гээд ойлгочихсон байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Аа ха

Энхзаяа -

Тэр хүн чинь өөрөө тийм юм хийчихсэн байгаад дарга нь мэдсэн байхгүй юу ойлгов уу. Идсэн байдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Бас л тийм л байгаа байх

Энхзаяа -

Хэзээч хэзээч хийдэггүй одоо юу гэдийн тэгж хийдэггүй

Отгонбаяр -

Шударга гарыг бол дарга бол даргалж чадахгүй

Энхзаяа -

Хийдэггүй хүнээс айдаг байхгүй юу. Одоо жишээ нь тээр жил нөгөө юу Түвшинжаргал ахмад гээд байсан. Тэрнээс цагаагийнхан айж байсан биздээ. Тэрүүн шиг байхгүй юу.

Отгонбаяр -

Түвшинжаргал ахмад гэж юу билээ.

Энхзаяа -

Яав нөгөө Сэлэнгэд нөгөө нэг

Отгонбаяр -

Аа тий тий

Энхзаяа -

Аа ха ха ха тэрүүн шиг

Отгонбаяр -

Шударга гарыг бол дарга нь даргалж чадахгүй л дээ.

Энхзаяа -

Өөрөөр хэлбэл нөгөө хүн болохлоор нээнтэгэнд орчихсон байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Яг үнэн

Энхзаяа -

Яг тэнд баригдаад 2,3 өдрийн дараа очсон за чи одоо чамайг энэ хүнд хошууч энүүгээр далимдуулсан энийг чи гэхэд яаж ч чадахгүй. Одоо ярихлаар худлаа өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг юм яриад сууж л байгаа

Отгонбаяр -

Яг үнэн гэхдээ бас тийм байгаа тээ

Энхзаяа -

гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг тийм юм байгаа. Гэхдээ зүгээр гаднаас нь харж байхад та нар хамаагүй ингэж дүгнэж болохгүй

Отгонбаяр -

Тэгэхдээ л байна ш дээ. Дарга нь шийтгэгдээгүй байхгүй юу. 2-лаа хийчихсэн хэрнээ дарга нь шийтгэгдэхгүй нөгөөдүүл нь шийтгэгдэж байхгүй юу.

Энхзаяа -

Тэр өөрөө дарга за юу, Дарга өөрөө бичээгүй ш дээ.

Отгонбаяр -

Харин тийм яг тэр үндэслэлээр шийтгэгдсэн

Энхзаяа -

Дарга тушаал өгөөгүй ш дээ.

Отгонбаяр -

Тушаал өгсөн амаараа

Энхзаяа -

Үгүй аман тушаалыг даргын тушаал гэж ойлгодоггүй ш дээ.

Отгонбаяр -

Гүй ээ харин тийм

Энхзаяа -

Эрх зүйн үүднээс нь аваад үзэхийн бол

Отгонбаяр -

Гүй ээ харин тийм

Энхзаяа -

Тэгэхлээр хохь нь ш дээ

Отгонбаяр -

Яг тийн тэгээд өөрөө хийсэн хүн нь хэрэг хүлээчихлээ гээд өөрөө шийтгүүлж байгаа байхгүй юу. ... Та нар одоо ер нь юу гэдгийм хуулийн бодлого юм хуманд өөрчлөлт оруулах талаар тодорхой санаачлага санал гаргаж үйл ажиллагаа явуулж байна уу?

Энхзаяа -

хуульд оруулна гээд наян юм бичиж байгаад орж байгаа царай нь энэ ш дээ

Отгонбаяр -

Тиймүү

Энхзаяа -

Чи түрүүний яриад байдаг тэр одоо манайхны ярьдаг эрүүгийн хуулийн 39 гэж зүйл анги нь гээд яригдаад байдаг ш дээ

Отгонбаяр -

Аа ха

Энхзаяа -

Тэнсэн хянан харгалзах гээд хэргийн байдлыг хүнийхээ байдлыг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд хуульд заасан хэмжээнээс хөнгөн ял шийтгэх гэдэг ойлголт байдаг

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тэр чинь нөгөө нэг ярьдаг ш дээ. Тэнсэн авчихаж гэнэ гээд 3 жил хорих ял шийтгэчихсэн байгаад түүнийг 3 жил хугацаагааар хянан харгалзуулах нь гээд шийтгүүлээд байдаг ш дээ. Тэр юугийг чинь хязгаарлаад өгчихсөн байхгүй юу. Энэ хуулиар. хүн амины хэрэг хийчихсэн хүн тэнсэн харгалзах ял авчихсан явсан байхгүй юу. Хуулинд тийм боломж байсан байхгүй юу. Тэр нь юу гэхлээр яг ид нөгөө 90-ээд эхэн бужигнаан юугаа мэдэхгүй ёстой жинхэнэ энүүгээр (мөнгөөр) хэмждэг үед чинь танил талаа харсан хүн амины хэрэг хийчихсэн хүн алчихсан хүнийг аваачаад тэнсэн өгөөд явуулчихсан тохиолдол гарч л байсан. Тэгээд 2төг 50мөнгөний үнэтэй беломорканал 2-ыг хулгайлсан хүн шоронд явчихсан тохиолдол байж байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Харин тийм

Энхзаяа -

Тэрийг чинь багасгах гээд, үнэхээр беломорыг анх удаа хулгаалж байгаа бол чамайг харж үзнэ нэг удаа, 2 дахь удаагаа бол чи яасан хаширдаггүй юм хусаад өгье чамайг тэхээр яахан уу? Чи гэсэн тийм л санаа яваад байгаа юм л даа. Гэхдээ тэр нь эцсийн дүндээ 2 төгрөг 50 мөнгөний юу 5 төгрөгний хохирол хүнд учруулсны төлөө төсвийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 5 сая төгрөг гаргаж тэр хүнийг тэжээх нь хэр зэрэг үр дүнтэй юм гэдэг асуудал өөрөө өөр байхгүй юу

Отгонбаяр -

яг үнэн. Шоронд тэрнийг чинь тэжээнэ ш дээ, байлгана хувьцаслана

Энхзаяа -

Аа ха одоо бол энэ манай энэ хуулийн юуг ашиглаад гэр оронгүй хүмүүс зориуд хэрэг хийж байна ш дэ, яг тийм байгаа байхгүй юу, зориуд одоо тэ хүнд хор уршиг учруулахгүй, хүнд нэг их аймаар хор учруулахгүй. Чамайг очоод нэг дээрэмдсэн дүр эсгээд нэг бариж аваад хашгаруулаад зарим нь бүүр эргүүлийн хажууд хүн бариж авч байна гэж байна ш дэ. Авах ямар ч сонирхол байхгүй. Дээрэмдэх гэж байгаа болоод юмыг нь булаагаад айлгаад тэгээд эргүүлийнхэнд баригдаад дээрэм үү дээрэм, өмнө нь хийж байсан уу? Хийж байсан. Шоронд орох уу? Орно очоод шорондоо ор л гэнэ. Хэвтэх гээд тийм юм хийж байгаа юм. Гудамжаар дэмий тэнэж явсанаас хэд хоног бэлэн хоол идээд хэвтчин ш дэ, Гэр оронгүй, тэгэхдээ тэр чинь өөрөө хэлбэл татвар төлөгчдийн мөнийг муухай үр дүнгүй ашиглаж байгаагын нэг жишээ нь ш дэ

Отгонбаяр -

Нөгөө талаар бол тэр хүн чин ажлын байр байхгүй байна, нийгмийн тэр нөгөө нэг бодлого байхгүй байгаагаас болж байна. Гэр оронгүй

Энхзаяа -

Ажлын байр өчнээн байна ш дээ уул нь

Отгонбаяр -

Тэгээд тэд нарыг чинь тэгээд бас ажилд авахгүй ш дэ

Энхзаяа -

Энчээ гадаа гудамжаар бор шороо зөөлгөл дөө. Эд нарыг тариул л даа ингээд юм хийвэл байна л даа.

Отгонбаяр -

Авдаггүй нь байна лээ. Яг очихлоор

Энхзаяа -

Гүй ээ гүй ээ юунд л аваачаад одоо жишээлвэл хорьж байгаад за юу ажил хийлгээд буцаагаад тэрүүгээр нь ялын хөнгөлдөг байхгүй юу.

Отгонбаяр -

Аа ха нэг ийм асуулт байна. Одоо энэ шүүх цагдаа ч өөр л дөө, шүүхийн систем байна ш дээ монголын одоо хуулийн байгууллагад хүйсийн харьцаа ямар вэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа.

Энхзаяа -

Хүйсийн харьцаа эмэгтэйчүүд дийлэнх нь байсан. Одоо харин тэгширч байгаа.

Отгонбаяр -

Өмнө нь болбол ихэнх нь эмэгтэйчүүд

Энхзаяа -

Одоо болбол дэндүү одоо бүр шүүхийнхэн дэндүү жендерийн ялгаа гаргаж байна гээд би хараад байдаг байхгүй юу. Одоо миний үеийнхэн 70-аад хувь нь эмэгтэй байсан.

Отгонбаяр -

За тийм байх

Энхзаяа -

Одоо тэгсэн чинь зэрэг одооны яг шүүхэд одоо жишээлвэл манай хүн өнөөдөр хэзээч шүүхэд орж чадахгүй юм байна.

Отгонбаяр -

Аа ха Эмэгтэй учраас

Энхзаяа -

Тэгвэл манай хүргэн харин орчихсон байгаа байхгүй юу.Төгсөөд орж байна ш дээ.

Отгонбаяр -

Эрэгтэй учраас тээ

Энхзаяа -

Одоо нөгөө аль ч шүүхүүр орсон туслахууд нь дан нь залуучууд шижигнэсэн залуучууд ... Тэгэхлээр тэр чинь эрэгтэйчүүдийг одоо яахав шүүхийн бодлого яваад байна л даа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого яваад байгаа байхгүй юу. Эрэгтэйчүүдээр хангана.

Отгонбаяр -

Уул нь одоо энэ чинь дэлхий нийтийн хандлага бол хүйсий нь харгалзахгүйгээр ажиллах чадвар тэр шаардлага хангаж байгаагий нь харгалзан тэнцүүлэх ёстой ш дээ. Тэгэхээр манайд бол хэт юу болоод байна. За тэгээд чиний үед 70-аад хувь нь эмэгтэйчүүд байсан. Тэгээд эмэгтэйчүүдтэй ажиллахад тэр эмэгтэй хүний утгаараа ялгаа байсан ажил дээр эмэгтэй хүн гэдэг утгаараа ялгаа байсан уу?

Энхзаяа -

Зовлонтой ш дээ.

Отгонбаяр -

За юун зовлонтой байсан?

Энхзаяа -

Өчнөөн зовлон

Отгонбаяр -

Эмэгтэйчүүд үү? Тодорхой яриач

Энхзаяа -

Ямар сайндаа л одоо бүүр шилдэг үг байна шдээ, “яанаа энэ физиологийн болоод психологийн дутагдалд орчихсон энэ авгайчуулаас монголын шүүх хэзээ салнаа” гэсэн үг байдаг шдээ бас

Отгонбаяр -

Физиологийн болоод психологийн дутагдалд орчихсон?

Энхзаяа -

Тийн аймаар муухай үг байгаа биздээ

Отгонбаяр -

Ямар муухай?

Энхзаяа -

Муухай үг байна уу

Отгонбаяр -

Тэгвэл үгүй

Энхзаяа -

Үнэн байдаг байхгүй юу

Отгонбаяр -

Нөгөөдүүл нь аягүй юу байх л даа. нөгөө талаар болбол тийм мэдлэг боловсрол их муу байсан байх тэр шүүхийн авгайцуул

Энхзаяа -

аймаар мэдлэгтэй улсууд байдаг байхгүй юу

Отгонбаяр -

Тийм үү

Энхзаяа -

харин мэдлэгтэй байхлаар, мэдлэг боловсролгүйчүүд нь харин гайгуй юм хийнэ. Мэдлэгтэйчүүд нь мэдлэгээ ашиглаж зуурна, юм ч хийлгэхгүй ш дээ аймаар

Отгонбаяр -

Тийм үү

Энхзаяа -

Тийн хэцүү

Отгонбаяр -

Яг тийм нь хийж байгаа эрэгтэй хүнийг юу гэж хэлэх үү?

Энхзаяа -

Аа аа

Отгонбаяр -

Яг тийм юм хийж байгаа адилхан эрэгтэй хүнийг юу гэж хэлэх үү

Энхзаяа -

Эрэгтэй хүн туйлын сонирхол

Отгонбаяр -

Эрэгтэй хүнийг болохлоор физиологийн, психологийн дутагдалд орсон гэж хэлэхгүй

Энхзаяа -

Эрэгтэй хүн ордоггүй гэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Ягш дээ ха ха ха хи хи хи ... Хамгийн гол нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд адилхан үйлдэл хийхэд нийгмийн үнэлгээ нь өөр байдаг байхгүй юу.

Энхзаяа -

Одоо юуны чиний нөгөө бичээд байдаг юмтай л төстэй

Отгонбаяр -

Тийм л дээ

Энхзаяа -

Бодвол байж болох л юм зүгээр. Гэхдээ хэцүү байдгийн яг үнэнийг хэлэхэд. Зовлон байдаг шүү яг харьцаад ирэхээр тээ. Одоо бол ингээд... чи боддоо ер нь юу гэхээр ааш муутай эрэгтэй хүн юу хийх вэ, ааш муутай эмэгтэй хүн юу хийх вэ гээд тэндээс бас ялгаа харагдаад байна.

Отгонбаяр -

Адилхан. Надад бол ааш муутай эрэгтэй гэхээсээ урдаар архичин эрэгтэй хүн юу хийх үү гэхэд чинь хамаагүй илүү өөр юм хийнэ ш дээ. Хамаагүй муу юм хийнэ.

Энхзаяа -

Хамгийн ядаргаа нь за юу хамгийн ядаргаа нь энэ байхгүй юу ааш муутай эмэгтэй хүнийг чамайг ааш муутай байна гээд ажлаас халчихаж болдоггүй л байхгүй юу. Архичинийг архи уунгуут хусна. Авч ч болохгүй хаяж ч болохгүй тэр ядаргаатай занг чи яана гэж санаж байна.

Отгонбаяр -

Гүй бас тийм байж болох л юм л даа.

Энхзаяа -

Миний бүр сонгодог жишээ би нэг шүүх дээр орсон байна. Үнэн ааш муутай гэдэг дуулдаад байдаг байхгүй юу арай ч надад тэгэхгүй байлгүй гээд шаагаад ордог байхгүй юу хачин аашилж байна нөгөөдөх чинь ёо ёо ёо тэр шүүх хурлаар ёстой жинхэнэ америк маягийн шүүх хурал болсон.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Би бүр тийм шүүх хурал хэзээч орж үзээгүй өөрөө алхам тутам би гараа өргөөд босдог. Алхам тутам гараа өргөөд босдог, уучлаарай шүүгчээ бүүр сүүлдээ уучлаарай шүүгчээ би нэг хэлье гээд босож аваад эрхэм шүүгч та нар сонсох л үүрэгтэй хүн шүү. Та нар хүнээс юм асуух эрх байхгүй шүү

Отгонбаяр -

Одоо энэ хурал дээр

Энхзаяа -

Тийн хуулиар, хуулиар танд асуух тэр тусмаа хүн загнах эрх та нарт олгогдоогүй шүү, та нар зүгээр сонсох л үүрэгтэй. Аа тэгвэл наад зүйл шалтгаанаа ямар шийдвэр гаргах нь та нарын эрх тийм учраас та нар дуугүй сонос тэгэх үү битгий хүн загнаад бай. Хэн юу гэж хэлж байгаа нь та нарт ерөөсөө пад байхгүй. Тэгж зөв ярилаа, ингэж зөв ярилаа гэж та нар юунд нь загнаад байгаа юм. Буруу ярих эрхтэй хүн энэ чинь за юу

Отгонбаяр -

Тийм ш дээ

Энхзаяа -

Та нар сонсох л үүрэгтэй. Энэ чинь нарьгүй дээрээ ярих юм бол шүүгчийн ёс зүй шүү гэж хэлээд би суухгүй юу. Тэгээд харин жоохон чимээгүй болоод, тэгээд би шүүх хурал дээр хамгийн сүүлд өмгөөллийн үгээ явуулахдаа за уучлаарай шүүгч нараа саяны шүүх хуралд шүүхийн хэлэлцүүлгийн явцад үүссэн аливаа нэгэн тээ буруу ч бай зөв ч бай энэ хурцадмал уур амьсгалыг зөв ойлгоорой. Энэ чинь өөр түвшинд яригдах асуудал энэ шүүх хуралдааны танхимд яригдах асуудал биш. Тийм учраас яг энэ шүүх хуралдааны танхимд яригдах ёстой асуудлаар одоо би өмгөөллөө явууллаа гэж өмгөөлөлөө хүлээж байгаад гарсан байхгүй юу. Тэнд бол тэгэхэд айсандаа нөгөөтөх надаас би өөрөө шүүхийн сахилгын хорооны гишүүн. Тэгсэн үнэхээр улаан цайм тэгж зүтгэчихээд байгаа юм. Намайг байсаар байхад шүү. Тэгээд яг сүүлдээ тэд нар ингээд зөвлөчихсөн, айсан яг би. За энэ Энхзаяа өмгөөлөгч сая юу гээд хэлчихэв

Отгонбаяр -

Жоохон зангарагтай аашлахгүй бол бас болохгүй.

Энхзаяа -

Юу хэлчихэвээ сая энэ яг бид нарыг ална шүү. Сая тэгвэл өөрөө ямар санал тавьсан энийн биелүүлэхгүй бол бид нарыг ална шүү гээд миний санал, би болохлоор шал тэрийн мөрдөн байцаалтанд буцаалгах санал тавьж байхад шууд, уул нь цагаатах ёстой хэрэг л дээ. Хэзээч шүүх цагаатгадаггүй болохоор би мөрдөн байцаалтанд буцааж байж цагаатгахаа хийнэ. Тэгсэн чинь зэрэг шууд цагаатгадаг байхгүй юу.

Отгонбаяр -

Тэгэхлээр чинь бас хууль зөрчсөн байна ш дээ.

Энхзаяа -

гүй гүй шүүх хурал харин тэгж л шийдэх ёстой байхгүй юу. Үнэхээр нотлогдоогүй юм болбол ганц хүний гүтгэлгээр хүнийг шийдэж байх ёсгүй байхгүй юу. Тэгсэн чинь зэрэг энэ хүн чинь ингээд орхисон гээд миний хүнийг загнаад, миний хажуу талын бас нэг хүнийг загнаад байсан байхгүй юу. Би тэрийн өмгөөлөөд тэгсэн чинь за юу дээрээс нь манай өмгөөлөгчид юм хэлэх гээд манай өмгөөлөгч рүү дайраад байсан байхгүй юу. Тэгэхлээр нь би энэ өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалдаг нэг субъектийнхаа хувьд би бас та нар манай өмгөөлөгчдийн эрхэнд халдаж байна гэж хүртэл босч байгаа байхгүй юу. Тэгсэн харин гарч ирээд нөгөө шүүх хурал даргалж байсан шүүгч нь, шүүгчийн өрөөнд орохгүй юу. Тэгсэн чинь та сая, би зүгээр юм яриад явдаг хүн бишээ. Чи зөв ойлгоорой, би чиний энэ асуудлыг чинь ярихгүй би гэхдээ чамд хэлчихэе за юу. Чи залуу хүүхэд байна чи өөрийгөө шүүгч болчихсон гээд тэнгэрийн умдаг атгачихсан гэж бодож байгаа нь бишэ биз дээ. Та нарын наад ажилчин наад хар нөмрөг чинь зүүний сүвэгчин дээр тогтож явдгаа мэддэг үү чи

Отгонбаяр -

Яг үнэн ш дээ.

Энхзаяа -

Нэг үлээхэд унана ш дээ ойлгож ав. Хүний хувь заяа шийдэж байна. Дээрээс нь энэ шүүхийн нэрийг барьж байна битгий ийм ааш зан гаргаж бай за юу чи залуу хүүхэд байна нэг удаа сануулъя. Би чамайг хаанаас юу гэхийн төгсөөд ирээд хаана ажиллаж байсан мэдэхийн хувьд, яагаад гэхлээр манай нэг найзын нарийн бичиг мичиг байж байгаад л тэгээд яахав нөгөө манай найз дээр очих гээд нарийн бичгүүд гүйж л байдаг юм чинь ,мэдэхийн хувьд чи одоо ийм сайхан нэрийг чи алдахгүй шүү. Би чамд хэллээ шүү дараагийн ээлжинд хэрэв зээ ийм тохиолдол гарахын болбол шууд миний гараар чи өөрөө баяртай гээд хэлүүлмээр ойлгоорой за юу чи гэж хэлчихээд тэгээд гарсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аа ха ха ха ... Чи шүүгчийг дарамталсан биш үү

Энхзаяа -

Би хурал дээр нь тэгээгүй ш дээ. Тэгсэн чинь зэрэг дараа нь ерөөсөө ааш муутай юм та яасан гэхээр нь байнга нөхөртөйгөө хэрэлдчихдэг нөхөр гэнэ. Сүүлд нь судлаад байсан чинь. Өнөөдөр бид 2 хэрэлдчээд маргааш нь ааш муутай уураа тэр чигтээ гаргадаг. Тэгээд нөгөө нөхөртөйгөө хэрэлдээд янз янзын харьцаа марьцаа ерөөсөө байдаггүй. Тэгээд осолдохгүй хүмүүсийн нүдэн дээр хамт амьдардаг. Тйим этгээд байсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь яг тийм байдал хүнд гаргаад нөгөөх нь гомдол гаргаад шүүхийн сахилгын хороонд ороод ирдгийн

Отгонбаяр -

Тэгээд хусуулна биздээ.

Энхзаяа -

Тэгээд яасан чинь зэрэг яг яг би миний гараар орж ирж байгаа байхгүй юу нөгөөдөх чинь. Тэгэхлээр нь тэр гомдол гаргасан этгээдүүд нь өөрсдөө яг тийм байдлы нь мэдээд шүүгчийг аймаар байдалд хийж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тээр

Энхзаяа -

Бүр тийм нь харагдаад байгаа байхгүй юу. Хүн яахаар чинь, яг номоороо явж байхад нь ажиллагааныхаа хуульд заасан журмаараа явж байхад чинь тэр журмын зөрчсөн янз янзын юм хийхлээр чинь бас нөгөө цаанаас юм байдаг уул хүүхэд чинь дуугүй байж байгаад инээгээд харах ёстой юмыг чинь тэнэгтэж өөрөө янз янзын ааш гаргаад үнэхээр тэвчихийн аргагүй юм хийсэн байхгүй юу. Би нэг удаа сануулаад тэгээд тавьсан л даа. Тэгээд дараа нь зүгээр өөр газар таарчихаад чи харж байгаа биздээ алуулах гэж байгаа биздээ гэсэн чинь ёстой айсан би нээрээ ёстой би эд нараас гадна таныг харж байгаад л очсон. Үнэн айж байсан байна нөгөөдөх чинь юм ч хэлж чадахгүй байгаа юм чинь. Юм хэлж чадахгүй чичрээд, тэгээд би дараа нь чи өөрөө өөрийгөө хамгаалж юм хэлж чадахгүй л байгаа биз дээ. Чиний зөв байсан шдээ, яг үнэнийг хэлэхэд. Тэгэхэд чи яагад тэр сахилгын хорооны хурал дээр чадахгүй байгаа юм чи гээд. Өөрөө өөрийгөө өмгөөлж чадахгүй байж, тэгвэл чиний өмнө ингэж цаанаа уул нь гэмгүй мөртлөө өөрөө өөрийгөө өмгөөлж чадахгүй хүн ирдэг юм шдээ за юу, тэрийг чи өнөөдөр ойлгож байх ёстой шдээ.

Отгонбаяр -

яг үнэн.

Энхзаяа -

тэгээд дээрээс нь чи энэ хүнтэй, ямар ч тохиолдолд шүүгч гэсэн байр сууринаас шүүгч чамд олон эрх хязгаарлагддаг шүү за юу. Чи хүний өмнөөс юм хэлэх эрх чинь хязгаарлагддаг, чи хүний өмнөөс уурлах эрх чинь хязгаарлагддаг, хүний өмнөөс хялайж харах эрх чинь хязгаарлагддаг юм за юу. Хялаймаар байсан ч чи инээж сууж байгаад ар талд нь чи шийдвэрээ гаргадаг юм, тэгж байж чи шүүгч болно гэсэн тэгсэн ёстой баярлалаа, би одоо тэрийг чинь байнга бодож явнаа л гэсэн шүү. Тйим зэргийн юм байнаа байна.

Отгонбаяр -

Эцэст нь нэг ийм асуулт байна. Чиний хувийн амьдралд ч байж болно, ер нь ингээд нийгмийн үйл ажиллагаатай хролбоотой ч байж болно. Амьдралд чинь тохиолдсон их дурсгалтай эсвэл өөрчлөлт оруулсан их том үйл явдал юу байна вэ? Гүнзгийгээр нөлөөлсөн тийм үйл явдал.

Энхзаяа -

Юу байж болох вэ? зүгээр л нэг урсгалаараа явдаг

Отгонбаяр -

Жирийн л хүний амьдрал.

Энхзаяа -

Жирийн л хүний амьдрал. Гэхдээ миний аймшигтай том, олон хүмүүсийн хэсэг хэмжээнд оруулсан нэг том өөрчлөлт байдаг. Чи ч гадарлаж байгаа байх. Байраа хаяад, хүмүүс байрны төлөө үхдэг байхад би байраа хаяад гарч байсан тохиолдол. Татварын ерөнхий газар ажиллаж байхад

Отгонбаяр -

Тийм

Энхзаяа -

Мөн үү? Тэр л надад хамгийн том өөрчлөлт. Аав дургүйцэж байсан. Ээж дургүйцэж байсан. Эхнэр хүүхдүүд дургүйцэж байсан. Тэгэхэд би авгайд чи бид хоёр өнөөдөр засгийн нэг өрөө байранд байна. Жилийн дараа би чамд хоёр өрөө байр авч өгнө гэж хэлээд, өөрөөр хэлбэл би аймшигтай том тэр л одоо өөрчлөлт юм даа. Жигдхэн ингээд гоё явж байсан ш дээ. Би аягүй нэр хүндтэй ажиллаад, хууль хийчихсэн. Татварын ерөнхий газрынхан бүгд намайг ёстой ингэдэг. Дарга нар аягүй үнэлдэг. Тиймээ?

Отгонбаяр -

Нээрээ татварын ерөнхий газрын хуулийн

Энхзаяа -

Засагт нь ажиллаж байсан.

Отгонбаяр -

Тэгээд байр авчихсан.

Энхзаяа -

Дарга болгох гээд тэрнээс нь татгалзаад. Нүүгээд, хаяад явж байсан ш дээ. Тэгээд аавынхаа байранд би Яармагийнхаа байранд очиж байлаа.

Отгонбаяр -

Гэр хороололд очоод.

Энхзаяа -

Яармагийн хашаанд очоод, Банзрагч хүртэл ааваа манайх гэр хороололд очих юмуу гээд.

Отгонбаяр -

Яах гэж

Энхзаяа -

Яагаад гэхээр би татварын ерөнхий газарт орж ирээд ерөөсөө би цаанаас нь намайг томилсон зорилго нь ч, миний орсон зорилго нь ч би Монгол хүн татварын хууль тогтоомж гэдэг юмыг яг, яг л номоор нь үзүүлье гэж бодож орж ирсэн байхгүй юу. Тэрний төлөө би маш их, 2 жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөсөн. Маш их хуулийн янз янзын эрх зүйн баримт бичгүүд боловсруулсан. Тэр битгий хэл бүтэн хуулийг би яг өөрөө гардаж байж багш нарынхаа дэмжлэгтэйгээр батлуулсан. Батлуулахдаа хамгийн одоо хүртэл түүхэнд байдаггүй юм. Хамгийн хурдан боловсруулсан хууль одоо тэр татвар ноогдуулалтын төлөлтөнд хяналт тавих татвар хураах журмын тухай хууль гэж бий.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Өөрөөр хэлбэл манай татварын алба байцаагчдын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох нь процессийн шинжтэй хууль байхгүй юу.

Отгонбаяр -

Аан за.

Энхзаяа -

Тэр хуулийг засгийн газрын хуралдаанаар хоёрхон ороод их хурлын анхны хэлэлцүүлгээр батлагдаж байсан тийм хууль байхгүй юу.

Отгонбаяр -

Хэдэн онд вэ? тэр чинь.

Энхзаяа -

95-н онд.

Отгонбаяр -

95-н онд.

Энхзаяа -

95, 96-н онд юм байна. 96 оны дундуур ч юм уу. Эхээр ч юм уу даа. Тэгээд 2 жил хөөцөлдөөд нөгөө талийгаач Цогтсайхан хүртэл ёстой их хурлаас бид нарын өмнө орчихоод ёстой хөлс нь гоожоод хуулиа бариад гараад ирж байсан чинь явдаггүй шүү гээд. Тэр засгийн газрын хуралдаанд нэг ороод л хөөе Пүрэвдоржоо та энэ Пүрэв генералтай ганц юм тохирчоод ороод ир за юу. Тэгээд л гаргаад Пүрэв генералынх нь хүмүүстэй би уулзаад ийм юм байх ёстой гэж эрх зүйгээ ярьж байгаад, тэгээд л яг тохироод орж ирээд Засгийн газрын Их хурал руу явуулаад, засгийн газар их хуралд өргөн бариад гарсан. Тийм юм хийгээд явж байхдаа тэр дотроо яахуу гэхээр одоо л саяны тэр татварын өршөөлийн тухай хууль гарлаа. Одооны энэ яриад байгаа энэ юу Элбэгдоржийн төрөөс төрсөн тэр бумтангууд энэ тэр байна л даа. Иймэрхүү юмнууд татвар төлөөгүй мөртлөө нэг л мэдэхэд баахан хөрөнгөтэй болчихсон байдаг. Энэ хөрөнгүүд хаанаас яаж олж байна уу. Эсвэл энд тэнд юм байна. Эсвэл татвар нууж байна. Энэний төлөө ингэж яваад, энэний талаарх яам мам яаж процесс ажиллагаа хийх ёстой юм. Бүх л бүтэн хуулийн алба байгуулаад ингэчихээд би өөрөө үлгэрлээд, Завхан аймгийн Засаг дарга болох гэж байсан хүнийг би шалгаад, булхиаг нь илрүүлээд. Одоо энэ шо Отгонбилэгийг чинь хүртэл булхиаг илрүүлээд, энэ Жасрай, Буянгийн Жаргалсайханы булхиаг илрүүлээд. Одоо тэр талийгаач болсон уу яасан Уламбаяр гээд, Монроимпексийн Уламбаярын булхиаг илрүүлээд дан татварын юугаар.

Отгонбаяр -

Гэнэт л олигархууд гараад ирдэг.

Энхзаяа -

Тийм, тэгэхэд л тэгээд яахад бол эхлээд юу тэгэж байснаа гэв гэнэт л зогсоо, зогсоо, зогсоо зогсоо

Отгонбаяр -

Дээрээс

Энхзаяа -

Би өөрийгөө мэхэлж болохгүй ш дээ. Тийм байгаа биз дээ.

Отгонбаяр -

Тэр дотор чинь нөгөө чи бас хэнийх Цанжидынх бас илэрсэн тэ?

Энхзаяа -

тэр Шо мо нийлээд Санжид, Санжидын юмтай хутгалдсан юмнууд зөндөө. Хаанаас нь, хэн ямар этгээд юуг хаанаас юу олоод ирэв гэсэн би нөгөө орлого зарлагаас нь хөөгөөд юмнуудаас нь шалгаад гаргаад ирсэн. Энэ хаанаас олсон. Ингээд дамжаад, дамжаад хэн хэн ингээд ингээд явчихсан юмнууд байж байгаа юм чинь. Тэгээд би зорьсон зорилгоо хийж чадахгүй юм чинь яах юм. Тэгвэл би хүнээ л өмгөөлж л байя л даа яршиг.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Энхзаяа -

Тэгээд би гарсан. Тэр л хамгийн том өөрчлөлт юмуу.

Отгонбаяр -

Тэгээд одоо тэр Монголын татварт ер нь чиний тэр үед бодож байсан, хиймээр гэсэн юмнууд хийгдсэн үү?

Энхзаяа -

Одоо юу?

Отгонбаяр -

Тийм.

Энхзаяа -

Тэр үед чинь харьцангуй харин гайгүй байсан.

Отгонбаяр -

Эрүүл байсан.

Энхзаяа -

Одоо хуцах юм бол татварын албыг чинь амжиргааныхаа түвшинг дээшлүүлэх хэрэгсэл болгох гээд байна ш дээ.

Отгонбаяр -

Харин тийм ш дээ.

Энхзаяа -

Чи бараг мэдэх байх. Татварын албанд тэгэхэд татварын ерөнхий газарт тэгэхэд гуравхан хувийн машинтай хүн байсан. 3-хан ш дээ. Нэг нь би байсан. Нэг нь Мягмарсүрэн гээд залуу Нива анхны жийп, хамгийн том жийп. 93, 94-н оны жийп гээд боддоо чи. Нива цоо шинэ циип, нэг нь комби бенз гэдэг чинь тэр үед моодонд ордог бенз, албаны хэмжээгээр шдээ.

Отгонбаяр -

За

Энхзаяа -

Тэгэхэд өнөөдөр харж байна уу. Татварын нэг жижигхэн байцаагч машин унаад л давхиж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Машин нь бүр аймшигтай үнэтэй машинууд.

Энхзаяа -

Тийм, доод талын машин л хэдэн төгрөг билээ. Өнөөдрийн авч байгаа цалин хэдэн төгрөг билээ.

Отгонбаяр -

Доод талын машин, миний дайны машин бол уначих л байх л даа. Жирийн захын хүн бол.

Энхзаяа -

За яахав лизинг мизинг гээд явбал яах юм байгаа юм мэдэхгүй. Хэцүү ш дээ. Тэгэхэд одоо би яг боддог юм. Яг үнэнийг хэлэхэд тэр үед би зөв ажилласан бол би цулайчих байсан юм билээ.

Отгонбаяр -

Зөв ажиллана гэдэг нь

Энхзаяа -

Нөгөө юмын хийхгүй юу.

Отгонбаяр -

Нөгөө юмын хийнэ гэдэг нь

Энхзаяа -

Би яаж зогсоох юм вэ больёо, Би энийг чинь зарлалаа. Мөн үү?

Отгонбаяр -

Үгүй яахав нэг тэгэж үзнэ. Аягүй бол чи өөрөө тэгээд хусуулна ш дээ.

Энхзаяа -

Үгүй хусуулах юм байхгүй. Хусуулсан байхад би дагаад л хусуулна ш дээ. Тэгтээ тэргүй би зүгээр гарч байгаа юм чинь.

Отгонбаяр -

Хусуулах гэдэг нь би өөр утгаар ярьж байна л даа.

Энхзаяа -

Буудуулах уу?

Отгонбаяр -

Тийм.

Энхзаяа -

Магадгүй тийм байж.

Отгонбаяр -

Харин тийм.

Энхзаяа -

Тэр өөрчлөлтүүд л дээ. Мөн үү?

Отгонбаяр -

Мөн. Аягүй чухал, нийгмийн утгатай аягүй мундаг өөрчлөлт. Тэгээд хамаг юмаа золиод хаяад явсан. Гэхдээ хамгийн гол нь нөгөө талаар бол чи яг ингээд нийгэмд хийгдэх ёстой юмнууд тэрнээс чинь болоод хийгдээгүй байна ш дээ. Улам муу тал руугаа явчихсан.

Энхзаяа -

Би ганцаараа хийгээд яах юм.

Отгонбаяр -

Харин чи хийж чадах ч ганцаараа боломжгүй байна л даа. Одоо ер нь болох болов уу? Одоо ер нь гайгүй болох болов уу?

Энхзаяа -

Юм юмнууд өдөр ирэх тусам гайгүй болоод л байгаа ш дээ. Татварын юу гэнэ ээ?

Отгонбаяр -

Татварын энэ систем

Энхзаяа -

Татварын энэ систем намайг эрдмийн зэрэг хамгаалвал болох байх.

Отгонбаяр -

Тэгээд дараа нь чи татварын ерөнхий газрын дарга болвол уу?

Энхзаяа -

Би болохгүй л дээ. Хэн байсан ч ялгаа байхгүй байх тийм системтэй л байх ёстой.

Отгонбаяр -

Яг үнэн.

Энхзаяа -

Миний тэр үед хамгийн том юм гэж одоо би өөрийнхөө хэмжээнд, чадлынхаа хэмжээнд эрх зүйн системд хийж байгаа нэг том татварын эрх зүйн системд хийж байгаа өөрчлөлт нь за юу өнөөдөр би татварын байцаагч акт авна ш дээ. 100 сая төгрөгний акт авчихлаа ш дээ. Тэгэхэд байцаагч за чи энийг сарын дотор төлөөрөй гэж хэлж байна. Ямар ч хуульгүйгээр. Сарын дотор төлөхгүй бол юмаа шаардах эрхтэй ш дээ. Тэгээд ирэнгүүт нь татварын албаны дарга дээр давхиж ороод гуйдаг байхгүй юу нөгөөдүүл чинь. Тэгэнгүүт нь нөгөөдүүл нь жил милээр хойшлуулж байдаг тийм тохиолдол байдаг.

Отгонбаяр -

Ерөөсөө хуульгүй юм байна ш дээ. Хуулийн заалт юу ч байхгүй юм байна ш дээ.

Энхзаяа -

өө юу ч үгүй

Отгонбаяр -



Энхзаяа -

Тэгвэл би анхны том хуулинд оруулсан өөрчлөлт нь татварын улсын байцаагч акт тавиад 10 хоногийн дотор төлбөрөө төлүүлэх ёстой. Шаардах ёстой. 14-н хоногт гомдол гаргах эрхтэй юм чинь тэр хүртэл нь харах ёстой. Тэрний ард талаас өөрийнхөө захиргааны акттай юм чинь захиргааны актынхаа биелэлтийг хэрэгжүүлэх, албадлага хэрэглэх ёстой. Үнэхээр цаана нь татвар төлөгч байхгүй бол татварын албаны дарга сар хүртэл хугацаагаар сунгах эрхтэй. Тэгээд хууль, тогтоолд зааснаас өөрөөр хэн нэгэн этгээд татвар ноогдуулах, төлөх асуудлын хугацааг тогтоох эрх байхгүй. Гэх мэтчилэн утгатай заалтуудыг тэгээд ирэхээр чинь татварын албаны дарга 6 сар сунгаж чадахгүй.

Отгонбаяр -

Чадахгүй шдээ.Практик дээр ямар байдаг юм.

Энхзаяа -

аан, практик дээр одоо байхгүй, хэрвээ тэгээд сунгасан байвал дараа нь арга хэмжээнд орно ш дээ. Бүр том факт болно ш дээ.

Отгонбаяр -

Уул нь тийм байна.

Энхзаяа -

Татварын байцаагч акт гаргаад энийг сарын дотор төл. 10 хоногийн дотор төл. 14 хоногийн дотор гээд дуртай тоогоо тавьдаг байсан. Одоо бол

Отгонбаяр -

Яг хуулиар л

Энхзаяа -

бүх байцаагч нэг л тоо тавина. Тэр үед чинь худлаа жаахан цайлж, дайлж жаахан долигнож байгаа архи их уудаг байсан. Программддаг байсан, тэгээд программдуулж байгаад хугацааг нь жаахан сунгаад тавиад өгчихдөг. Сарын дотор аргалж байгаад төлөөрэй гээд сар заагаад өгдөг. Тэгээд л нэг л хэмжээний зөрчил гаргасан нэг адил 2 татвар төлөгч яахаараа нэг нь 10 хоногийн дотор шахалдаж байхад, нэг нь сарын дотор явж байх ёстой юм. Тийм биз дээ. Энэ чинь тэгээд өөрчлөлтүүд ш дээ. Энэ мэтчилэнгээр л яваад байх ёстой юм байна л даа хө.

Отгонбаяр -

За их баярлалаа. Их удаан хугацаанд их сайхан ярьж өглөө. Цаашдын чинь ажилд ч гэсэн амжилт хүсье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.