Horloo
![](../assets/images/interviewees/990422.jpg)
Basic information
Interviewee ID: 990422
Name: Horloo
Parent's name: Magsar
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: literate
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Chandmani sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
herding / livestock
work
repressions
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Хорлоо эгчээ танд баярлалаа. Тэгээд миний хүсэлтийг хүлээж аваад ярилцлага өгөхөөр цагаа гаргаад ингээд сууж байгаад их талархаж байна. Тэгээд та эхлээд өөрийнхөө амьдралын түүхийн талаар хэдэн онд төрсөн, бага нас чинь яаж өнгөрөв. Тэгээд одоо өнөөг хүртэл, тэгээд өнөөдөр 73-тай тиймээ?
Хорлоо -
73-ны жил орж байна.
Отгонбаяр -
73-ны жил орж байгаа. Тэгэхээр энэ хүртэл ямар амьдралын зам туулж ирэв. Тэр талаараа нэг сайхан яриач.
Хорлоо -
Сургуульд орж сураагүй. 5-н настай л морь унаж сурсан.
Отгонбаяр -
Хэдэн онд төрсөн бэ та?
Хорлоо -
37-онд, 1937 онд төрсөн.
Отгонбаяр -
Хаана төрсөн?
Хорлоо -
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өвөр улаан толгой гэдэг газар төрсөн.
Отгонбаяр -
Өвөр улаан толгой юу?
Хорлоо -
Өвөр улаан толгой гэдэг газар төрсөн. Тэгээд тэрнээс хойш чинь шувтан мал дээр явж байгаад муу ээж минь 10-тай нас барчихаад. Тэгэхээр мөн л мал дээр. Морийг л багаасаа их сайн унаж сурсан. Хамгийн сайн хийж чаддаг юм бол морь л их сайн унаж сурсан. Харин угаасаа л багаасаа малчин байсан болохоор малдаа сайн. Малаа одоо төллөх, тэгээд л одоо ер нь хариулах, би чинь одоо нэг найм, естэй байхдаа том том улсуудыг дагаад тэр хяраар чинь үхрээ хайгаад л явдаг байлаа. Тийм, малд бол тийм гарамгай гэж хэлэх юм даа одоо бараг. 17 настай би талийгчтайгаа, хүүхдүүдийнхээ аавтай суусан. Аравхан долоотой.
Отгонбаяр -
Танайх хэдэн хүүхэдтэй байсан юм. Ах дүү хэдүүлээ?
Хорлоо -
Дөрвүүлээ байсан юм.
Отгонбаяр -
Та том нь юм уу.
Хорлоо -
Би хамгийн том нь. Дөрвүүлээ эмэгтэй. Одоо тэгээд 3-н байгаа. Нэг нь байхгүй.
Отгонбаяр -
Тэгээд таныг 10-тай байхад ээж чинь өнгөрсөн юм уу?
Хорлоо -
Намайг 10-н настай байхад манай ээж өнгөрчихсөн. Тэгээд миний муу аав ахиж гэрлэж бараалаагүй. Бид хэдтэй мөн зууралдсаар байгаа. Нэгэн гэм нь сургуульд суугаагүй өнчин тийм улсыг яагаачгүй л хүн аваад явчихдаг.
Отгонбаяр -
Хөдөө
Хорлоо -
Тийм би 17, манай удаах дүү 18-тай, тэрний удаах нь бас 18-тай. Тэрний удаах нь ёстой харин аав одоо би энүүндээ зууралдаад байж байна. Энэнээс салахгүй гэсээр байгаад Хөвсгөлөөс зайлуул нэг залуу манай тэнд механикчаар очоод тэр зайлуул орой суусан. Орж сууж байж байгаад цуг байж байгаад манай аав 76-тай нас барсан. Тэгээд би чинь 17-тойдоо талийгчтайгаа нийлчихээд, 22-той Хишигмаа гэдсэнд, удаж байж хүүхэд гарсан юм. Хүүхэд гарахгүй л явж байсан. Тэгээд жирэмсэн болчихоод олгой ургаад, тэрэнтэйгээ цуг. Тэгээд аймаг, эмнэлэгтээ газар байгаарай гэхээр нь аймаг руу яваад нөгөө малаа бүл дүүдээ, тэр үед чинь нөгөө төлөвлөгөөтэй. Миний мал ч одоо ноос, тос юу ч гэдэг юм төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө биелүүлэхгүй бол арга хэмжээтэй л байсан байх. Тэгээд тэр төлөвлөгөөгөөр нь шилжүүлж өгчихөөд тэгээд аймаг руу ороод ирсэн. Тэгээд аймаг дээр ирээд манай талийгч Алтай чуулгат, соёлын ордон гэж байлаа тэгэхэд чинь хөгжимчин, Тэгээд би чинь цүдгэр, хүүхдээ гаргаад. Хишигмаагаа ой хүргээд л соёлын ордонд цэвэрлэгч болсон доо. Тэгээд тэрнээс хойш би бол тасралтгүй юм хийгээд байсан. Соёлын ордоны цэвэрлэгч 3-н жил лав хийсэн байх. Тэгээд Шарга руу клубын эрхлэгчээр манай талийгчийг шилжүүлчихсэн юм. Тэгээд тэнд очиж Шаргын клубын цэвэрлэгч болоод, тэнд Шаргын клубт за байз одоо манайх Шаргад чинь 4-н жил болсон байх. 4-н жил болоод 67-онд өөрийнхөө сумд манай талийгчийг бригадын даргаар тавьчихдаг юм байна.
Отгонбаяр -
Чандмань суманд?
Хорлоо -
Чандмань суманд. Тэгээд тэнд очоод Чандманьд чинь хийгээгүй юм байхгүй. Сургуулийн тогооч нэг хийж үзсэн хэдэн сар. Нэг хэдэн сар буудалд л нэг ажиллаж үзсэн. Тэгээд жил гарам болоод ерөөсөө буцаад л Говь-Алтай руугаа явъя гэсээр байгаад
Отгонбаяр -
Аймгийн төв рүү юу?
Хорлоо -
Аймгийнхаа төв рүү хүрээд ирсэн юм. Тэгээд аймгийн төв дээрээ буцаж ирээд одоо тэр чинь 60-н хэдэн он юм бэ? Тэгээд би аймгийн төв дээр буцаж ирээд оёдолд орсон юм. Ахуй үйлчилгээнд орсон юм. Тэнд нэг хоёр жил болоод байж байсан чинь Бигэр яв гээд байна гээд талийгчийг чинь хөөчихдөг байгаа бас өнөө клубын эрхлэгч. Ямар сайндаа би явахгүй. Дандаа халуун Говь хэсэж явдаг ямар сонин юм. Ядахдаа сэрүүхэн газар явахгүй гэж байсан юм. Тэгэхэд одоо Цэрэн дарга л мэдэж байсан байлгүй. Цэрэн дарга дээр ороодох чи тэгвэл намайг одоо Цэрэн дарга л тулгаад байна ш дээ намын гишүүн гээд. Тэгсэн чинь за тэр намын улаан билетийг нь буцаагаад өгчихгүй юу гэж байсан.
Отгонбаяр -
Бас овоо. Тэр үед тэгж хэлнэ гэдэг чинь
Хорлоо -
Юм мэддэггүйгийн хар гай байхгүй юу. Өөрөө ямар ч сургууль соёлгүй, юу ч мэдэхгүй хүн чинь. Тэгээд яадгийн худлаа ш дээ. Тэгээд явсан. Тэгээд Бигэрт очоод манайх 7-н жил болсон ш дээ. Бэгэрт очоод би тэр хивсний үйлдвэрт нэг хэдэн сар боллоо.
Отгонбаяр -
Хивсний үйлдвэрт үү?
Хорлоо -
хивсний үйлдвэрт
Отгонбаяр -
тийм үү?
Хорлоо -
Тэнд 9-н хүүхэн тохош л нэхдэг. Өөр юм байхгүй. Нэг тогшийг нэг сар нэхдэг. 200 цаасны хөлстэй. Тэнд хоёр, гурван сар болсон байхаа би. Тэгээд сургуульд нэг хэсэг тогооч хийсэн. Тэгээд сүүлдээ яслид тогооч хийгээд, яслийн тогооч болоод, Тэгээд яслийн тогооч байж байгаад аймаг руугаа буцаж шилжиж ирсэн юм даа. Тэгээд аймаг дээр ирчихээд би чинь одоо буудалд л орсон юм байна шүү дээ. Тэндээсээ л буудалд орсон юм байна л даа. Тэгээд буудалд үйлчилэгч хийж байгаад 92-онд тэтгэвэртээ гарсан ш дээ. 92-онд тэтгэвэртээ гарчихаад хөдөө сайхан ингээд, өнөө талийгч нас барчихсан. Энхжаргал, Төгсөө эд нар наашаа явчихсан. Тэгээд одоо хөдөө сайхан ингээд хөдөө очоод, нөгөө муу хэдэн дүү нар дээрээ очоод малтай. Дороо л малтай болчихдог юм байна билээ ш дээ. Ах дүү садан чинь хэд хэдэн мал өгчихдөг юм байна билээ ш дээ зүгээр. Гуйлтгүй л. Мал дээр хүрээд ирсэн гээд хэлэрээр чи мал маллах гээд хүрээд ирсэн юм уу гээд тав нь тав, арав нь арван мал тасдаад өгчихөж байгаа юм чинь. Дороо л малтай болчихдог юм байна билээ. Тэгээд нэг хэсэг сайхан мал маллаад байж байсан чинь өнөө зуд гээч юмаар нь
Отгонбаяр -
Хэдэн оны зуд билээ тэр чинь?
Хорлоо -
Тэр чинь харин одоо хэдэн оны зуд байх уу. Наян…?
Отгонбаяр -
Ерөн
Хорлоо -
Ерөн хэдэн он. Худлаа яриж байна. 92 онд би тэтгэвэрт гарчихаад. 94, 95 он юм байна. 95 он юм болов уу даа. 95 он байхаа даа тэр. Тэгээд хоёр жил л болсон юм даа би тэр мал дээр чинь. Тэгээд өнөө манай Нямдорж эндээс нэг очоод юу хийх гэж та одоо үр хүүхэдгүй ганцаараа хэвтэж байдаг юм. Зүгээр яв, би тэрэгтэй ирсэн энэ гэрээ аччих гэж хэлээд л зүгээр аав шигээ тийм шулуун шудрага хүн дээ манай Нямдорж чинь. Тэгээд ачаад хүрээд ирсэн ш дээ. 97 онд ирсэн юм уу би энд, 98 онд ирсэн юм уу. Тэгсэн юм байна даа. Тэгээд хойтон жил нь Баянбууралд очиж хоёр жил болоод тэгээд одоо энэ чинь 99 он, 2001 оноос л хойшоо дан энд л байх шив дээ.
Отгонбаяр -
Та 10-н настай байхад чинь ээж чинь нас барсан. Айлын том охин байсан. Тэр үеийнхээ юмыг санадаг юм уу?
Хорлоо -
Саналгүй яахав. Манай муу аав, аавынх чинь хэдэн сайхан үхэртэй, тэгээд хонь, ямаатай хэдэн тэмээтэй. Тийм айл байсан юм. Манай тэр муу ээж үхэрдээ их хайртай. Тэрнээс одоо бог малаа нэг их тоодоггүй. Бог мал чинь одоо саагаад идээ цагаа хийвэл ихээ саалийн мал байсан. Тэгэхэд чинь ерөөсөө намайг, за миний хүү саачих гэж хэлчихээд ерөөсөө тэр бог малын тоохгүй. Тэгээд үхэрдээ их хайртай. Үхрээсээ ерөөсөө яагаачгүй улсаас түрүүлээд л тогоо нэрчихдэг. Их чиг сүүтэй манай аавын үхэр. Арван хэдэн үнээ саахад чинь янзын их сүүтэй. Тэгээд тогоо нэрээд амьтан цуглаад л, архи дарсаа уугаад л нэг сайхан цагаан идээ иддэг. Тэгээд үхэрдээ тийм хайртай. Тэгээд өнөө завод гэж юм гараад, муу ээжийг минь нас барахын урд жил завод гараад давааны үүр гэж, Тэгээд тэр хавьд бог малтай айл байлгадаггүй. Бог малаа айлд өгчихөөд тэгээд нэг сар хирээтэй өнөө үхрийг чинь сааж, сүүгийг чинь өгч, сүүг нь дуусгасан нь яваад өгдөг. Дуусгаагүй нь саагаад байж байдаг. Тэгээд манай муу ээж сар үхрээ сааж, сааль юугаа, сүүгээ дуусгачихаад
Отгонбаяр -
Нормоо дуусгачихсан.
Хорлоо -
Нормоо дуусгачихаад тэр Алгын гол гэдэг рүү нүүж богоо аваад тэгж байсан юм. Тэгээд хойтон жил нь сааж чадалгүй хавар нь нас барчихсан.
Отгонбаяр -
Юунаас болсон юм бол?
Хорлоо -
Өвдөөд, зүв зүгээр байж байсан хүн чинь тархиар нь хатгаад эхэлсэн. Тэгээд л одоо тэгэхэд чинь их бүдүүлэг байж шүү дээ. Манайх хол, тэр Говьд янзын хол. Бөхийн өргөөний Нямдоржийн аав чинь манай аавын ахын хүүхэд л дээ. Тэдний манай хоёр айл. Тэнд янзтай юм болсон юм. Тэдний, манай хоёр дээр нэг юм ирсэн юм. Тэр муу Буяа маань бас нэг авгайтай.
Отгонбаяр -
Нямдоржийн аав нь.
Хорлоо -
Нямдоржийн аав нь. Тэр цэргээс ирээд нээх удаагүй байсан юм. Цэрэгт зургаа, долоон жил болоод ирсэн. Цэргээс нэг авгай дагуулж ирсэн. Нөгөөх нь газаршдаггүй буцаад явсан. Тэгээд нэг хүүхэн аваад ах дүүс нь их дургүй байсан гэж байгаа юм. Хүүхэд, шуухад гараагүй нэг хүнтэй суугаад салсан, малсан гэсэн чинь би өөрийнхөө толгойгоор өдий хүртэл өөрийгөө мэднэ хамаагүй гэж хэлээд авсан гэж байгаа юм. Тэгээд аав одоо хүүхэд гардаггүй хүн чинь ахынхаа нэг охиныг өргөж аваад, өөрийнхөө төрсөн ахын.
Отгонбаяр -
За
Хорлоо -
Тэр нь бас манай бага дүүтэй чацуу. Ингээд хоёр адилхан ой өнгөрсөн, ой иөнгөрсөн ийм хоёр охинтой. Ийм хоёр айл. Өнөө Буяа заавал энэ өвөл танайхтай өвөлжинө шүү. Өөрийнхөө өвөлжжөн дээр тэр нарийнийй араг гэж газар. Энэ доод тал руу Ногоон толгой гэж янзын сайхан өвстэй газар байна. Ямаагаа тэнд бууж, ямаагаа төллүүлчихээд өвөлдөө гаръя гээд ээж жаахан дургүй. Эрт үхэр тугаладаг. Өөдөө эрт гардаг. Манай аав бас амьтнаас түрүүнд хяраад гарчихдаг. Яаж байна гэхээр нөгөө үхрийнхээ аяыг дагадаг. Сарлаг чинь хяраад гарчихдаг. Би ч одоо өөдөө л явмаар байна. Одоо ингээд удахгүй үхэр тугалана. Ээж нэг их дургүй байсан чинь аав за яахав эрэгжий буу заавал тэнд бууж
Отгонбаяр -
Рэгжиййбуу тэ?
Хорлоо -
эрэгжий буу гэдэг байсан юм. Эрэгжий буу заавал тэнд бууж хэд хоног малаа төллүүлнэ гээд байна гээд. Буяа нэг өдөр ээжийг дургүйг мэдсэн юм байлгүй орж ирээд. Даваа гээд авгай манай муу ээжийг Даваа минь юу яая ерөөсөө 15 л хонъя. 15 хоноход ямаа ишиглээд дуусна биз. Тэгээд л өөдөө гарчихъя гээд. Тэгээд буудаг юм байна. Тэгээд буугаад хэдхэн хонож байхад тэр хоёр л урд шөнө нэг аянчин явбаа энэ араад гээд, бид нарт юу ч дуулдсан юм байдаггүй. Тэр сонин.
Отгонбаяр -
Юу явбаа?
Хорлоо -
Аянчин гэж энэ аянгийн хонх дуугараад дүн дан, дүн дан гээд л явдаг.
Отгонбаяр -
Аан, за за.
Хорлоо -
Их аянчин явбаа энэ араад гээд ингээд байдаг. Тэгээд цагаан сарын дараа шүү дээ. Тэгээд бид нарт юу ч дуулдсан юм байдаггүй. Бид нарт юу ч дуулдаагүй ямар сонин юм бэ гэхээр юу ч яваагүй л байдаг. Тэр хоёрт л аянчин, аянгийн хонх дуулдаад байдаг. Тэгсэн чинь манай тэр Буяагийн авгай хатгай авсан байсан юм гэнэ билээ. Өвдөөд, цустай цэрээр ханиагаад ингэсэн чинь Буяа давхиад сумын төв дээр их хол шүү дээ. Өглөө яагаачгүй яваад орой нар жаргаж байхад Гончигсум гээд тэдний л хамаатангийн нэг эмч байсан юм. Гэхдээ бага эмч л байсан юм билээ л дээ зайлуул. Яваад, дээр тэр ирж байхад л авгай нь нас барчихсан байгаа ш дээ. Манай Буяагийн авгай. Тэгээд нас барчихдаг юм байна оо. Тэгээд нас бараад хэд хонож байсан. Манай хоёр хойшохноо зөөгөөд тэр Тахилгат гэдэгт буучихдаг юм байна.
Отгонбаяр -
Буяа гэдэг нь тэр Рэгжийбуу гуайг авгайлж байгаа юм уу?
Хорлоо -
Тийм тэгж авгайлдаг байсан юм. Буяа гэж авгайлдаг байсан юм. Буяа чинь бүр тэгээд /00-11-11/ үхдэг юм байна. Тэгэхгүй яахав дээ залуу амьтан чинь авгайгаасаа. Тэгээд өнөө хүнийг чинь оршуулж баричихаад манай хоёр хойшоо нүүгээд Тахилгат гэдэг ойрхон газар буудаг юм байна. Тэгж байсан чинь манай аавын ах нь Гомбо гээд нэг хүн байсан юм даа зайлуул. Бид нар Гонгой гээд авгайлдаг. Тэр Гонгой ирээд яав ийв гээд сүүд болцгоогоод байж байсан чинь ээж өвдөөд хэвтчихдэг байгаа даа. Толгой нь өвдөөд, тэгээд ерөөсөө донтоод л. Цэрэндиш гэдэг байсан юм тэр хүүхнийг. Цэрэндиш надаас нэг бүдүүн зүү өгөөдөх гээд байна ш дээ. Бүдүүн зүүгийн аваад өг гээд л.
Отгонбаяр -
Буяагийн талийгаач
Хорлоо -
Тийм. Ингээд одоо донтоод. Манай Буяа манай тэр ээжээс ганцхан ах хүн байсан гэж байгаа ш дээ. Нэг нь 31-тэй, нэг нь 30-тай ийм хоёр сайхан хүүхэн. Тэгээд хоёулаа нэг гэртээ нийлээд цайгаа чанаж уугаад, яриад. Манай аавын өрөөсөн гутлыг уллаж өгөөд, өрөөсөн гутлын уллаж өгч чадалгүй нас барчихсан гэж байгаа ш дээ манай ээж. Ширмэл ул хийгээд, өрөөснийн уллалчихаад, өрөөснийн уллах гэж байтал тархиар нь хатгаад унасан. Тэгээд бас өнөөдөх хэнийг чинь Гончигсум гуайг чинь бас нэг авчраад харин ээжийг бодвол амьд авчирч үзүүлсэн л дээ. Баахан цагаан эм л өгсөн байсан юм. Эм л ингээд ширээн дээр тавьчихаад ууж байдаг байсан. Тэгээд удаагүй бас манай ээж нас барчихсан ш дээ. Тийм учиртай нэг дор хоёулаа ерөөсөө л. Одоо бодоход хорин хэд хоног дотор л
Отгонбаяр -
Тэгж
Хорлоо -
Тэгээд тэр хавийн хөгшчүүл хэлэхнээ Цэрэндишийн ойхно авчихлаа шүү дээ. Үгүй мөн сүрхий юм аа, хаашаа сүрхий юм.
Отгонбаяр -
Ойх гэж ярьдаг.
Хорлоо -
Ойх нь авчихлаа гэдэг. /00-12-39/ Тэгээд одоо надад бүдүүн зүү ч гэсэн хэрэг болно гээд байна ш дээ. Эргэжийбуугийн бууцан дээр чармай нүцгэн хоцорчихлоо ш дээ. Одоо надад юу чиг л алга гээд байна ш дээ гээд донтоод. Үгүй аймар. Тэгээд тэгэхэд чинь одоо лам хуврага их байсан. Манай аав энэ тэр ах Гонгой чиг ч лам. Манай аавын талынхан цөм лам л даа. Лам нар байсан юм гэнэ билээ. Манай аав ч их уншлагатай тийм хүн байсан юм. Өчнөөн лам нар авчраад л байна. Адуу малыг чинь бариад, хонь малыг чинь бариад л өчнөөн ном уншуулсан юм. Ёстой явдаггүй юм байна билээ. Тэгээд нас барчихсан. Тэгээд манай хоёр өнөө Буяагийнхыг чинь ах нь ирээд нүүлгэж явлаа. Манай аавынхыг бас өнөө ах нь, манай буурал аав, миний муу ээжийн аав байж байсан шүү. Ирээд л нүүлгэж явлаа.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ. 30-тай хүний чинь.
Хорлоо -
Тийм. Тэгээд манай хоёрын хоёр ах дүүс. Нэг нь хойдох гараад, Буяагийнх хойд гаргаад нүүлгээд. Манайхыг урд гаргаад, нүүлгээд явж байсан юм. Тэгээд тэрнээс хойш би чинь тогоо шанага, ээжийн л оронд юу л хийдэг, тэр бүхнийг хийдэг. Юм л оёж чадахгүй. Тэгээд харин манай буурал аав нэг, манай буурал ээж бас нэг 50 гараад нас барчихсан юм гэнэ билээ. /00-13-57/ би бас тэрнийг бүүр түүрхэн мэддэг юм. Хуушуур хийгээд, ганц хоёр хуушуур хийгээд гарт нь бариулах гэхээр, би тэрнээс нь идэх гээд л их дайрдаг тийм байсан юмдаг. Тэгээд тэр манай буурал аав залуухан хүн авчихсан байсан юм. Тэр зайлуул манай хойд буурал ээж л гэсэн үг л дээ. Бид нарт бас гутал, хувцас хийгээд өгдөг, дээл хувцас хийгээд өгдөг их тус болж байсан шүү тэр хүн. Тэр манай хойд буурал ээж л гэсэн үг л дээ зайлуул. Тэр буурал аавын авч явсан хүн. Тэгээд буурал аав бид хоёр 2, 3-н жил болсон байх. Тэгээд өөр газруудаар, өөр айлуудтай бууж бариад, манай аав чинь өөрийнхөө ах дүү садантайгаа гол дагаж хамар бууж, ойролцоо бууж барьдаг. Тийм байж байгаад тэгээд би 17 хүрээд талийгчтайгаа нийлсэн. Тэгээд хойших нь дан охин юм чинь миний муу дүү тэгээд бас 18 хүртлээ цуг байж байгаад бас хүнтэй нийлээд яваад өгсөн. Дараагийнх нь бас 18 хүртлээ цуг байж байгаад нийлээд яваад өгсөн. Тэгэхээр нь тэр хамгийн бага дүүг дөнгөж 5 төгсгөчихөөд одоо болсон, зөндөө сургуулиар явуулсан гээд явуулахгүй байгаа нь тэр байхгүй юу.
Отгонбаяр -
Та тэгээд ерөөсөө сургуульд суугаагүй тийм ээ? Тэгээд бичиг үсэг яаж тайлагдсан юм бэ?
Хорлоо -
Тэгээд харин тэр Тэгшийн Шоовдороор 35 үсэг заалгасан.
Отгонбаяр -
Тэгшийн Шоовдор оо?
Хорлоо -
Тэгшийн Шоовдор гэж
Отгонбаяр -
Тийм хүн байсан юм уу?
Хорлоо -
Тийм, Тэгш гэж авгай байсан байхгүй юу. Охин, хүү хоёртой. Тэр охин, хүү хоёрт нь хэн юм зааж өгч байсан юм мэдэхгүй. Улсууд л гайхдаг байсан эрдэмтэй гээд.
Отгонбаяр -
За
Хорлоо -
Тэгээд тэр Шоовдороор бичиг үсэг тайлуулна гэж тэднийд аваачиж өгөөд аав, тэгээд тэр Шоовдороор 35 үсэг ёстой тэр хүнээр л заалгасан юм даа. Тэр Шоовдор гэж одоогоор бол 15, 16-тай л охин байсан.
Отгонбаяр -
Тэр айл чинь танайхаас хол уу?
Хорлоо -
Сумын төв дээр. Сумын төв дээр аваачиж өгч байж суулгасан.
Отгонбаяр -
Удсан юм уу тэр айлдаа?
Хорлоо -
Тэр айлд сар болоогүй, хорин хэд л хоносон байх.
Отгонбаяр -
Өө за.
Хорлоо -
Тэгээд хорин хэд хоногт нэг 35 үсэг тайлагдана гэж юм болж байгаа юм байлгүй. 35 үсгээ таньдаг болоод, холбоод бараг уншиж чаддаггүй хэрнээ ирж байлаа ш дээ.
Отгонбаяр -
Үсэгнүүдээ нүдэлчихсэн.
Хорлоо -
Тийм, үсэгнүүдээ нүдэлмээр болсон. Тэгээд үсгээ нүдэлчихсэн юм болохоор тэгээд сүүл сүүлдээ холбож уншмаар болж байгаад нэг юм холбож уншдаг болсон юм байгаа биз. Тэгээд бид гурав чинь гурвуулаа сургуульд суугаагүй. Харин манай тэр талийгч дүү чинь малчин, угаасаа малчин хүнтэй ч суусан. Улсын аварга малчин, /00-16-17/ 4-р их хурлын төлөөлөгч. Ёстой мундаг малчин, хоёулахнаа шүү. Гуравхан хүүхэдтэй, одоо хоёр охин нь Говь-Алтайд байдаг юм. Нэг нь орос хэлний багш, тэр ТМС-т багшилж байгаа. Нэг нь Говь-Алтайд
Отгонбаяр -
Лханзмаа юу?
Хорлоо -
Лханзмаа. Нэг нь Амгалан гэж дүү нь чи мэдэх үү? Одоо тэр захиргаанд л ажиллаж байгаа л даа. Одоо нэг ах нь энэ Лхамжав
Отгонбаяр -
Аан тийм
Хорлоо -
Тэр 3-н хүүхдээ гурвууланг нь сургуулиар явуулчихсан юм зайлуул. Тэр хоёр муу чинь хоёулахнаа зүтгээд байгаад дандаа мянган малтай. Ёстой малдаа аймар сайн. Тэгж малны хойноос тэгж явж байгаад /00-16-51/ миний муу дүү чинь. Дөнгөж 50 хүрээд л /00-16-54/ Тэгээд дараагийнх нь манай Лантуу энэ 6-н хүүхэдтэй зайлуул. Дараагийнх нь одоо Говь-Алтайд байна л даа одоо бас 5-н хүүхэдтэй.
Отгонбаяр -
Тэгээд 17 хүртлээ хөдөө мал дээр, тэгээд аавтайгаа хамт юу өмсдөг байсан бэ? Өмсдөг хувцас хунараа яаж хийдэг байсан юм.
Хорлоо -
Монгол гутлыг чинь одоо өвөлд нэг эсгий хийгээд углачихна. Зунд ширмэл ул хийгээд уллачихна шүү дээ. Тэрийг одоо манай тэр буурал аавын хойд ээж болох хүн хийж өгч байлаа шүү дээ 3-н жил лав.
Отгонбаяр -
Бүгд гараараа хийчихдэг.
Хорлоо -
Бүгд гараараа оёчихдог. Тэгээд дээлийг бол /00-17-34/ үзүүр хэсэг нь дотортой, хонины нөгөө багахан /00-17-38/ аав мниь элдээд л тэр муу /00-17-41/ Даалимба татуулаад өнгөлөөд, даалимбаар өнгөлөөд. Тэгээд өвөл ч тэр бас тийм хонины нэхийгээр чинь доторлоод, даалимбаар өнгөлөөд нөгөө муу өвөлд нь. Зун болохоор зарим нь тэр /00-17-56/ Үсгүй нэхийг элгэ гэдэг. Үсийн зумлаад авчихсаныг хэлж байгаа юм.
Отгонбаяр -
Дотуур нь одоо бандааш юм хум байхгүй юу? оймс
Хорлоо -
Юу ч байхгүй. Оймс гээч юмыг танихчгүй, мэдэх ч үгүй. Харин бандааш, түрсийнк гэдэг юм одооныхтой адилхан /00-18-18/ ийм богинохон шиг нэг даалимба маалимба, цуу ямбуу гэж тэгэхэд чинь одоо ямбуу гэж цуу ямбуу гэдэг байлаа. Арзгар цуу ямбуу. Тэрүүгээр чинь л ийм богинохон түрсийнк шиг юм овоо болсон хойно 10 настайгаас хойш тийм юм хийж өгч байгаа юм. Нэг тийм юм хийлгэж, тэгээд цамц гэж бас нэг цуу ямбуугаар
Отгонбаяр -
Тэгээд тэрнийг бүгдийн гараар оёх уу?
Хорлоо -
Гараар оёно. Бүгд гараар оёно.
Отгонбаяр -
Зүү нь ямархуу юм байх уу?
Хорлоо -
Зүү нь одоо энэ зүү шиг л байсан. Ийм зүү. Тийм иймэрхүү л юутай хар цаасанд, хар хавтгай цаасан дээр ингээд ингээд ингэсэн зүү ганц нэг ирдэг. Их цөөхөн шүү дээ тэр чинь.
Отгонбаяр -
Ховор
Хорлоо -
Маш ховор
Отгонбаяр -
Утас бас их ховор байсан гэж байгаа биз?
Хорлоо -
Утас янзын ховор. Утсыг чинь даалимбаныхаа утсыг нэгтгэж оёно.
Отгонбаяр -
Аан даалимбаа
Хорлоо -
хөвөөд л, хөвүүр гээд тийм. Түүнээс ийм утас угаасаа үзэгддэггүй. Одоо намайг энэ тэр 18, 19-тэйгээс хойш л ийм дамбатай утас л ганц нэг л үзэгдэж байсан. Тэрнээс болвол тийм утас байхгүй ш дээ. /00-19-12/ нэгтгэж оёдог. Үгүй мөн бэрх байсан байгаа юм шүү. Тэгээд одоо үстэй дээлийг чинь болвол тэмээнийхээ ноосыг нарийхан ээрч байгаад тэрүүгээр оёж байсан байгаа ш дээ. Ээрч нэгтгэж байгаад. Эсгий улавчийг ч яахав тэрүүгээр л оёж байсан. Тэр захын /00-19-32/ бас тэр нарийн утсаар нь, бүдүүнээр нь өнөө яг л жинхэнэ өөрийн нөгөө гүйлгэнэ гэдэг юм л даа эсгий улыг чинь. Зун болвол яахав ширмэл ул гэж хэлээд наачихна даа. Баахан даавуу наачихаад, тэгээд ширчихнэ.
Отгонбаяр -
Юугаар наах уу?
Хорлоо -
Одоо өнөө гурилыг чинь жанхууг чинь буцалгачихаад, бага зэрэг гурил л олдож л байсан байх даа тэгэхэд одоо. Жанхуугийн чинь буцалгачихаад улаан гурил гээд одоо зүгээр одоо, одоогоор бол малын улаан хивэг шиг юмыг чинь тийм одоо ер нь хэмжээтэй л өгч байсан шүү дээ. Тэгээд хоёрдугаар гурил бол ер нь тун бага өгнө. Тэр хоёрдугаар гурилаараа бол бурханы идээнийхээ цэдийг хийнэ. Тэр улаан гурилыг чинь шигшиж байгаад манай аав харин нэг сайхан шигшүүртэй. Шигшиж байгаад барзайсан улаан боов хийж наад зүгээр тавгийнхаа идээг хийдэг байлаа. Одоогоор харахад малын улаан хивэг нь тэжээл байна ш дээ, тиймэрхүү л юм байсан санагдаад байдаг юм. Тэгээд тэрнийг шигшчихээр ширүүн улаан гурил гардаг. Одоо манай аавын тэр шигшүүр нь одоо ч хүртэл манай зээгийнд байдаг ш дээ хөдөө нарийн шигшүүр, шигшчихдэг. Тийм дугуй юу шиг хүрэтэй юм шиг. Бас л бэрх байсан байгаа шүү хөдөөний улс чинь. Бэрх амьдралд амьдарч байсан.
Отгонбаяр -
Хөдөө таныг байхад зуухтай байсан уу, тулгатай байсан уу?
Хорлоо -
Тулгатай байсан. Хавар болоод ирэхээр нөгөө цаваг, одоо цагаан бүрээс байхгүй. Дотуураа цагаан цаваг байхгүй. Өнөө эсгий бүрээсний чинь хялгаснууд нь ингээд утаа идчихээр бөнжигнөөд ингээд утаа нь доошоо унжсан. Тэгээд 29-нд цагаан сар болох гэхээр 29-нд хамаг юмаа нэг жаахан бүтээж, хумхиж байгаад улаан өргөсөөр, шүүр мүүр байхгүй ш дээ. Улаан өргөс өнөө харгана
Отгонбаяр -
Харгана
Хорлоо -
Улаан өргөсөөр чинь ингээд ураад хаячихна. Эээ базарваань хачин юм л болно. Өрхөө бүр хойш нь хуу татаж байгаад тэгээд ингээд ураад хаячихна.
Отгонбаяр -
Гэрээ цэвэрлэж байгаа.
Хорлоо -
Гэрээ нөгөө утаагаа арилгаж байгаа нь тэр. Тэгж утаа гаргана. Цагаан сараас өмнө нэг удаа мөн бэрх байсан байгаа шүү. Тэгээд одоо зуух байхгүй. Тэгсэн чинь манай ээжийн нас барснаас нилээн хойно доо хоёр жилийн дараа юм уу даа ганц нэг зуухны төмөр одоо очиж байсан юмуу яасан юм. Одоо энэ Дашдоржийн аав Онон/00-21-44/ манайхтай айл байж байсан чинь /00-21-47/ Энэ Ононжанжин аав хоёр чинь их л ойрхон садан улс юм гэнэ билээ л дээ. Тэгсэн чинь нэг төмөр авчирч за Манчаа минь, манай аавыг Манчаа гэж авгайлдаг л даа. Манчаа минь хоёулаа хамжиж зуух хийнэ гэж хэлээд нэг тийм зуух хийгээд Жанжиагийнх урдаа
Отгонбаяр -
Зуух яаж хийхээ мэддэг байсан юм байхдаа?
Хорлоо -
Үгүй ээ харин мэдэхгүй. Одоо тийм нэг ганц нэг зуухтай айл байсан юм уу яасан юм мэдэхгүй. Тэгээд хоёулаа хамжиж Жанжиагийнх нэг зуухтай болоод тэгээд ямар сайхан юм энэ тэр гээд өвөл болохоор /00-22-16/ зун болохоор сайхан юм гээд. Тэгээд аав нэг тийм зуухны төмөр хойтон жил нь Ононжанжин /00-22-30/ Тэгээд аав гэртээ нэг зуух хийж тавиад бид нар нэг их баярлаж байсан юм. Ямар гоё юм зуухтай болж байна. Утаа мутаагүй.
Отгонбаяр -
Тэгээд яндангаа бас хамт хийнэ биз дээ.
Хорлоо -
Тэгээд яндангаа хамт л хийнэ бас төмөртэй. Яндангаа хийгээд, тэгээд манай аав ч бас гарын дүйтэй модоор юм хийдэг хүн байсан юм. Энэ Дашдоржийн аав чинь ч бас төмөр, мөмөр мод энэ тэрээр юм хийдэг дажгүй тийм бас гарын уртай хүн байсан юм л даа. Тэгээд аав Жанжиа хоёр хамжиж хийж манай зуухыг ч хийгээд, өөрийнхөө зуухыг ч хийсэн. Манай зуухыг хамжилцсан л байлгүй дээ. Жанжиагийнхыг хамжиж л байсан юм нэг зун айл буугаад, айл зусаад манайхан. Дашдоржыг чинь манайхтай айл байж байгаад өргөж аваад манай аавын хэдэн үхрийн сүүгээр зунжингаа угжаад, намаржингаа угжаад, өвөл нь манай ээж гүзээгээр сүү хөлдөөж өгөөд тэгдэг байсан юм. Нэг тийм жаахан юм өргөж авсан. Жанжиагийн энэ /00-23-18/ дүүгээс өргөж авсан.
Отгонбаяр -
Маландаа явдаг байсан уу?
Хорлоо -
/00-23-23/
Отгонбаяр -
Хонь хариулаад л байх уу?
Хорлоо -
Хонь хариулалгүй яахав. Би чинь зүгээр зайдан морьтой хонь хариулаад л явна. Үхрэндээ явна, тугаландаа явна. Дандаа л зайдан явуулчихна. Нөгөө морьноос чирэгдэнэ гэж айдаг байсан юм байлгүй. Тэгээд зайдан морьтой л яваад өгнө. Малыг чинь ёстой нэг хэзээ ч хажуугаас нь салахгүй шүү дээ. Ээлжтэй, өглөө чинь туугаад л гарна, туугаад оруулж ирнэ. Одооны улс чинь зүгээр нэг залчихаад л байж байх юм.
Отгонбаяр -
Тэгэхээр өглөө гараад, орой орж ирэх үү?
Хорлоо -
Тэгнэ ш дээ. Өглөө гараад за зун бол цуг гараад, өглөө яагаачгүй бэлчээнэ. Одоогоор бол 8 цаг гэхэд хонь бэлчээрт гарч байна шүү. Тийм сайхан эртэч, тэгээд үд дээр одоогоор бол 12, 1 цагт л орж ирж байсан байх гэж боддог юм би. Яг хамаад туугаад оруулаад ирнэ. Тэгээд саачихаад дахиад бэлчээрт гаргана. Орой нь одоо энэ одоогоор бол 7, 8 цагт л сааж байсан. Орой бас дахиж саана шүү дээ. Тэгээд дахиж саагаад хурга, ишгээ тавьж хөхүүлээд тэгээд хургаа дахиж барьж хөгнө /00-24-22/ Зөрүүлээд зөрүүлээд хөгнөчихнө. Ишгийн нэг хөгнөнө. Хургын нэг хөгчихнө. Тэгээд өглөө харин саахгүй. Өглөө босоод үхрээ бол өглөө саагаад туучихна. Орой ирж, үхрээ бол өдөрт хоёр л саадаг. Орой, өглөө 2 л саадаг. Тэгээд богоо бол ерөөсөө өдөр нэг саагаад, орой нэг саагаад, тэгээд орой хурга, ишгээ нэг хөхүүлээд уячихна. Одоо тэр малынхаа сүү саалинд харамч гэж яриа байхгүй. Мал нэг мал хөхүүлсэн байхад загнаад сүйд болно шүү дээ. Тэрүүгээрээ л амьдарч байсан улс чинь тэгэхээс яахав.
Отгонбаяр -
Тийм байна л даа.
Хорлоо -
Зун бол мал алж идэхгүй ш дээ. Тэгээд нөгөө хурга, ишиг засахаар чинь мануус чинь засаанаас нь идэх гээд махсчихсан зүгээр сүйд. Тэгээд өвөл харин нэг жаахан борц хийж авна. Тэр борцтой хоолыг чинь өдөр бүр хийнэ гэж гонж, хааяа нэг. Тэгээд орой ч нэг ээдэм, тараг. Өдөр чиг л нэг ээдэм, тараг. Тэгээд өдөр ааруул өрөм. Ааруул нь дор чинь хатсан өрмийг чинь тавиад, нялцгай өрмийг чинь тавиад ид гээд өгч байгаа юм.
Отгонбаяр -
Ер нь тэгээд өөр төрлийн юм байхгүй.
Хорлоо -
Өөр төрлийн юм юу ч байхгүй. Боорцог болвол
Отгонбаяр -
Гурилан юм байхгүй.
Хорлоо -
Байхгүй. Хааяа нэг лапша хийхээр чинь лапша чинь нэг их гоё үнэртэж байдаг ш дээ. Одоо тэгээд үнэрийг нь мартчих юм аа.
Отгонбаяр -
Харин тэгдэг юм. Ээж тэгж яридаг юм.
Хорлоо -
Ингээд гадаа явж байхад нэг их гоё үнэртээд, тэгээд ингээд лапша хийсэн орой чинь ганц цадна даа. Тэгээд гүц нүдэж иднэ. Тариагаар одоо нөгөө гүцийг чинь харин сайхан нүдэж иднэ. Хальсын арилгаад, бараг тэр гүцээр чинь хооллоно шүү дээ. Харин мах /00-25-54/ хүүхдэд бол нэг хавирга цуулаад өгөхгүй шүү дээ бараг.
Отгонбаяр -
Тээр
Хорлоо -
Махандаа бас за зун болвол бас арайчүү ногоо идэж байгаа малыг яаж маллахав гээд, яаж хядаад унахав гээд ерөөсөө мал алахгүй шүү зун. Ёстой мал алахгүй. Тэгээд намар л, тийм сайхан тэвчээртэй байсан байгаа ш дээ. Одоо бол яаж ч байгаа даа.
Отгонбаяр -
Багцаагаар ер нь хэдий хэрийн малтай байсан бэ? тоогоор
Хорлоо -
Тоогоор бол манай аавынх 500-гаад бог малтай. Нэг хорин хэд, гучаад үхэртэй байсан.
Отгонбаяр -
500-гаад богтой айл чинь нэг хэд хоноод мах идээд байж болно оо доо.
Хорлоо -
болно оо доо.
Отгонбаяр -
Одоо цагт бол
Хорлоо -
За харин хоршоонд өгнө гэж бузар юм болно. Хоршооны мах гэж. Ноогдуулчихна, малын чинь тоогоор ноогдуулчихна.
Отгонбаяр -
Өө золиг гэж
Хорлоо -
Тэгээд бүдүүн хонь л авна. Бага мал авахгүй. Одоогоор бол энэ хязаалангаас дээш насны мал авна. Одоо нөгөө төлөг, борлонг авахгүй ш дээ. Гэхдээ өнөө бүдүүн малаа барчихаараа нэг эр хонийг гурван төлгөөр, жишээлбэл нэг эр нас хүрсэн хонийг 3 төлөг өгч байж авч хоршоонд чинь тавьдаг. Манай аавынх нэг 2, 3-н жил тэгж өгөөд сүйрч байсан ш дээ. Бүдүүн малаа дуусгачихаар чинь өнөө бага малыг чинь авахгүй. /00-27-08/ өөхөн тосыг тогтоогоод авчихдаг. Боов хайрах тосгүй. Манай аав анх үхрийнхээ нэг гүзээ тосоо хайлаад, тэрийгээ шараад боов хайрдаг байсан ш дээ. Цагаан сараар нэг боов хайрдаг тулдаа, түүнээс ч одоо боов хайрдаг бол яах юм бэ тэр чинь хурайгаар нь идэж байх байсан байлгүй. Бүх нөгөө өвлийнхөө идсэн хэдэн малыг, манай аавынх нэг үхэр л иддэг. Тэгээд хэдэг бог иддэг айл байсан юм өвөлд. Тэрнийхээ /00-27-37/ Тэгээд ерөөсөө нэг гүзээ тоос хайлаад, 29-нд нэг гүзээ тоос хайлаад тэрнээс ерөөсөө хэдийн ч хувин байсан юм ногоон паалантай хувингаар тос гаргаад тэрүүндээ боов хайрдаг байлаа ш дээ манай муу аавынх одоо.
Отгонбаяр -
Чандмань чинь одоо ус их ховор тиймээ?
Хорлоо -
Ус ховор
Отгонбаяр -
Мод ховор
Хорлоо -
Мод угаасаа байхгүй.
Отгонбаяр -
Мод ерөөсөө байхгүй.
Хорлоо -
Ерөөсөө байхгүй
Отгонбаяр -
Тэгээд тэр усаа яадаг байсан юм. Усанд орно гэдэг ойлголт ер нь байсан уу?
Хорлоо -
Зунд нь бол тэр томчууд нь одоо нэг бол хөл гараа л угааж байсан байгаа даа. Бид нарыг бол одоо томхон шиг гуйлан төмпөн, одоо тэрний цар шиг шахуу нэг гуйлан төмпөнд л ингээд толгой түрүүг нь угаагаад, ар ууц мууцыг нь арчиж өгдөг. Хааяа л нэг тэгж өгнө ш дээ. Томчууд нь толгойгоо лав угаадаг байсан. Одоо тэр ер нь хөл толгой хоёроосоо бусдыг ер нь угааж байсан юм уу мэдэхгүй. Сүүлдээ л нэг нийтийн халуун устай болсон болохоос биш.
Отгонбаяр -
Саван гэж байсан юм уу тэр үед?
Хорлоо -
Ээ дээ мэдэхгүй. Хужираар л угаагаад байдаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Хужираар угаадаг байсан.
Хорлоо -
Манай тэнд чинь сүжү хужир гэж төвийн доод нуруунд нэг сайхан хужиртай газар байдаг ш дээ. Тэрнийг чинь өглөө эрт очиж хамдаг. Тэр хужираар манай аав одоо бид нарын цамцыг, тэр өнөө муу цуу ямбуу цамцыг чинь хужир хийж байгаад, тогоо нэрсэн халуун усанд хужир хийж байгаад базаад өгчихдөг байсан ш дээ.
Отгонбаяр -
Өө зөв тогой нэрсэн халуун усанд
Хорлоо -
тийм
Отгонбаяр -
Ёстой зөв байна ш дээ.
Хорлоо -
Тийм, манай ээж тогоо их нэрдэг. /00-28-58/ Манайх бол тэр их хүрэнт, бага хүрэнт гэж хоёр хүрэнтээсээ ерөөсөө зундаа салдаггүй. Тэр хоёр хүрэнтийн голд л байдаг айл байсан юм манай аавынх. Тэгээд тэр хоёр хүрэнтийн гол нэг голтой л доо. Тэгээд тэр голоос нь ус авдаг. Сайн байсан юмуу, муу байсан юмуу бүү мэд. Голын уснаас зөөгөөд тогоогоо нэрчихнэ. Манай муу ээж тэр яалт ч үгүй хүрэнтээдээ гарна гээд зүтгэчихдэг. Тэр хоёр хүрэнтийн гол гэж одоо их сайхан гол бий л дээ. Тэгээд өнөө муу ээж минь нас барчихаад хойтон жил нь үхрийн манай ээжийн нагацынд нь бас төлөвлөгөөгөөр нь өгчихсөн юм. Нөгөө үхрийн одоо сааж чадахгүйн ард талын гүйцэлдүүлж чадахгүй юм байна юу гэхэв гээд. Тэгээд манай муу аав чинь богтойгоо, хэдэн адуутайгаа, хэдэн тэмээтэйгээ. Манай аавын тэмээ нь /00-29-41/ ерөөсөө төл нь тогтдоггүй тийм байсан юм гэнэ билээ. /00-29-47/ Говь руу тавьчихна. Тэгээд нэг 4, таван ингэ. Тэгээд ерөөсөө тэгж ботго нь үхчихлээ. Тэгж ч үхсэн ботго гарлаа гээд ерөөсөө бараг өсдөггүй шахуу 10-аас ерөөсөө хэтэрдэггүй юм гэнэ билээ. Тэр дөрөв, таван ингэнээс чинь ботго гэж ерөөсөө авч чаддаггүй тийм байсан юм гэнэ билээ. Тэгээд өөрөө ч угаасаа малыг яаж маллах вэ говийн малыг. Үхрийнхээ аяыг дагаад хөдөө гарчихдаг. Сүүлдээ ч яахав үхэргүй ч гэсэн муу аав минь тэгээд манай буурал аав бид хоёр айл. Манай тэр хойд муу буурал ээж /00-30-16/ гурав, дөрвөн жил айл явсан даа зайлуул, өвөл зунгүй л айл явж байдаг. Тийм байж байгаад муу аав минь 77, 76-тай нас барсан, манай муу аав.
Отгонбаяр -
Хөдөө малчингаа л хийгээд байсан уу?
Хорлоо -
Үгүй, сумын төв орсон. Тэгээд манай тэр дүү нар 5 төгсчихөөд, 6-д суухад нэг жил өгөөгүй юм чинь яадаг юм. Сувилагчийн курст Ховдод нэг жилийн сувилагчийн курст явна. 7 төгссөн хүн авна гэж байна. Тэгэхэд бас жаахан бүдүүлэгдүү байжээ. Тэгсэн чинь 7 төгссөн гэж хэлээд шалгалтанд оржээ. Одоо бол үнэмлэхээ гаргаад ир, юу юу гэж байгаа бол. Тэгж мэгээгүй юм байлгүй. Тэгсэн шалгалтанд орсон чинь 7 төгссөн улсаас дээр нөгөө шалгалтанд тэнцчихсэн юм гэнэ билээ.
Отгонбаяр -
Тээр
Хорлоо -
Ховдын сувилагчийн курст. Тэгээд нэг жил сувилагчийн курст явж ирээд сувилагч болчихгүй юу манай дүү. Сувилагч болоод тэгээд яана. Бригадын төв дээр /00-31-06/ бригадын төв дээр нэг жил сувилагчаа хийгээд тэгээд манай аавын бие жаахан муудаад байхаар нь төв дээр ороод, тэгээд төв дээр сувилагчаа хийгээд сүүлдээ бүр эх барих сувилагч болоод их сайн сувилагч болсон. Манай дүү чинь их нэр төртэй базарваань, манай намын гишүүн базарваань хум пад. Тэгээд зайлуул манай суманд Хөвсгөлийн л хүн юм гэнэ билээ. Нэг залуу /00-31-26/ механикчаар очиж тэрүүнтэй гэр бүл болоод тэгээд одоо тэднийх чинь таван охин, ганц хүүтэй байна уу. Тийм зайлуул тэр хоёр охин нь хөдөө малчин, хүү нь ганц хүү нь малчин, нэг охин нь лаборант /00-31-47/ хийж байгаа л даа.
Отгонбаяр -
Таны аав, ээжийн, ах дүү ойр хамаатан садангуудаас хэлмэгдсэн хүн бий юу. Та тэр талаар юм сонсож мэддэг үү?
Хорлоо -
Миний аавын тэр эгчийнхэн нөхөр нь хэлмэгдсэн юм гэнэ билээ. Сэнгээтайж гэж хүн байж байгаад тайж хүн байсан учраас тайж гэж барьж авч байсан юм гэнэ билээ. Барьж аваад явчихсан. Тэгээд тэр муу тэгээд манай муу аавын тэр эгч нэг их цэвэрч, нэг их мундаг чуганц л байсан. Бид нарыг том болсон хойно 6 хүүхэдтэй хоцроод л эвий минь тэгээд тэр хүн нь шорондоо тэр чигтээ шорондоо байж байгаад нас барсан юм билээ. Тэр Сэнгээтайж гэж хүн. Хүүхдүүд нь их бага байсан. 3 хүү, 3 охинтой. Хамгийн бага нь бүр хэдий чинээ ч байсан гэж хэлдэг билээ. Бид нар чуганцыг ээж л гэдэг байсан. Ээж л бүр аймар юм ярьдаг байсан хөөрхий. Мөн ч хэцүү байсан шүү гээд.
Отгонбаяр -
Ярьдаг байсан уу тэрийгээ?
Хорлоо -
Тэр чуганцын ээж ярьж л байдаг байсан. Тийм хэцүү байсан шүү дээ. Ээж чинь тэгээд гэрийн үүдийн хүн барьж аваад явчихсан. Гэр орныг минь хуу ачаад аваад явчихсан. Айлын бууцан дээр хоцроод одоо тэгээд би ямар айл тэгж байсан юм. Тэр айлын мэддэггүй юм. Нэг айлын гадаа очиж, нэг айл илүү гэрээ өгсөн гэж байгаа юм. Жижиг илүү гэрээ
Отгонбаяр -
Бүр одоо гэр ч үгүй болсон.
Хорлоо -
Гэрийн чиг аваад явчихдаг юм байна гэсэн ш дээ. Тийм зэрлэг байсан юм байна билээ ш дээ. Гэрийн тэгээд юу ч үгүй, бууцан даар нь 6 хүүхдийн орхичихсон гэж байгаа юм чинь. Манай тэр чавганц ээж аймшигтай хэлмэгдүүлсэн байна билээ.
Отгонбаяр -
Ёстой хэцүү юм болж дээ.
Хорлоо -
Ёстой хэцүү юм болж, тэгээд угаасаа сэргэлэн, их сүрхий хүн байсан юм. 18-тайгаасаа тэр /00-33-21/ гэж тийм лам нарын яадаг час газар байсан. Тэнд л тэр ногоог баринтаг энэ тэр оёдог. Нэг тийм багаасаа их уран, цэвэрхэн тийм хүүхэн байсан юм гэнэ билээ. Тэгээд тэр урд 2-р багт Сэнгээтайж гэдэг хүнтэй нийлээд тэгээд тэр хичнээн ч жил болж байсан юм мэдэхгүй. 6-н хүүхэд гарсныг бодоход овоо хэдэн жил болсон юм байлгүй. Тэгээд нэг өдөр ирээд Сэнгээтайжийг барьж аваад явчихсан гэж, юмыг нь бүрдүүлчихээд гэж байгаа шүү.
Отгонбаяр -
Сүүлд одоо тэр хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгасан ш дээ. Тэр үеэр энэ хүн
Хорлоо -
байхгүй. Тэр тэгэхэд чинь хэзээний нас барчихсан байсан гэж.
Отгонбаяр -
Хүүхдүүд мүүхдүүд нь байхгүй
Хорлоо -
Хүүхдүүд нь угаасаа тэр цагаатгахад чинь хүүхдүүд, яг төрсөн хүүхдүүд нь бараг хуу алга байгаа юм чинь ерөөсөө. Хүүхдийн хүүхдүүд л байгаа юм одоо.
Отгонбаяр -
Гэхдээ тэд нар ч бас болох л байсан байх л даа.
Хорлоо -
Хүүхдийн хүүхдүүд л байдаг ш дээ. Одоо тэгээд наад тэр өөрийн 6-н хүүхэд нь угаасаа ч тэгээд ахархан настай улс байсан юм байлгүй. Цөмөөрөө их залуухан залуухан үхсэн ш дээ. Одоо нэг 50 гараад, гараад л үхсэн байх. Сандуйгүнгүү гээд нэг тийм цэмцгэр, насаараа тэр заводын нягтлан хийсэн нэг мундаг хүн байсан юм. Тэр нэг хүү нь байсан юм. /00-34-27/ гээд сумын мужаан хийдэг нэг их дуу цөөтэй хүн байсан юм. Тэр бас л 50 гараад л нас барсан. Дамбадаржаа гэдэг нэг хүү нь Улаанбаатарт 16-тай ирээд энд л том алба хааж явсан хүн юм гэнэ билээ. Бас тэр хэлмэгдүүлэлтийг судлах тэр юм байхгүй бас ингээд ингээд өнгөрсөн. Одоо тэр Дамбадаржаа Дамаа гэж л авгайлдаг юм бид нар. Одоо тэр хүүхэд шуухад байдаг л байлгүй хөөрхий бид нар одоо юу ч мэддэггүй ш дээ. Тэгээд 3-н хүүхэн нь нэг нь хөдөө, бүр хөдөө малчин Жанчив гэж хүний авгай байсан. Одоо тэрний Балган гэж нэг хүү бий. Алтайбаатар гэж хүү бий. Хүүхнүүдээс эь тэр Чимэгдулам гэж хүүхэн байна уу үгүй юу. Тэр Амгалан гэдэг нь нас барчихсан гэсэн. Тэр наад тэр Ягаан гэдэг байсан юм. Тэр Балган энэ тэрийн ээжийг, наана нь Цэрэндулам гэж хүүхэн байсан юм. Тэр нь бас овоо хэдэн хүүхэдтэй. Тэрний хүүхдүүдээс одоо Туяа бас зарим нь үхсэн үхсэн. Туяа байгаа юм одоо энэ чинь. Эрэгтэйчүүдээс нь юм байгаа юм уу. Сүхбаатар нас барсан. Цэрэн нас барсан. Өө тийм Самбуу гэж ганц хүү бий. Бас 3-н хүү тэй байсан юм байна. Одоо Туяа л байгаа юм байна даа Цэрэндулам эгчийн хүүхдүүдээс. Тэр Ягаан эгчийн хүүхдүүдээс чинь харин одоо тэр хэн Алтай-баатар, Балган, Чимэгдулам эгч одоо байхгүй байхаа овоо настай хүн. Алтай-баатар, Балган хоёр л, Балган нь энд байдаг юм. Алтай-баатар нь Говь-Алтайн төв дээр л байдаг юм байна билээ.
Отгонбаяр -
Та тэгээд нөгөө талийгаачтайгаа суугаад энэ тэрүүгээр явчихсан учраас ахиад малаасаа холдсон
Хорлоо -
тийм малаасаа холдсон. Тэгээд мал хувьчлал мувьчлал хийчихсэн.
Отгонбаяр -
Нэгдэлч хөдөлгөөн энэ тэрийн үеэр бол байгаагүй юм байна.
Хорлоо -
Байгаагүй юм. Одоо нэгдэлжиж байгаа юм гэнэ. Түрүүч нь малаа нэгдэлд өгөх юм гэнэ шүү. Одоо өгч байгаа ч юм уу тийм гэж байхад манайх аймаг нүүгээд явчихсан юм. малаа хүнд төлөвлөгөөгөөр нь өгчихөөд.
Отгонбаяр -
Малаа яасан юм.
Хорлоо -
Төлөвлөгөөгөөр нь харин төлөвлөгөөгөөр нь өнөө нэг ард талдаа байлаа ш дээ. Ноос нь тэд, мах нь тэд, сүү нь төдий. Харин богоос сүү авдаггүй байсан л даа. Үхрээс л сүү авдаг байсан. Тэгээд тэр талийгч бүлдээ өгчихсөн юм. Одоо Дамчаа гэж нэг хүн бий л дээ хөгшин хүн надаас 5, 6 дүү. Нэг хөгшин бий. Тэднийд өгчихөөд, малаа зүгээр л өгчихөж байгаа юм. Тэднийдээ өгчихсөн юм. Тэгээд 22 хүртлээ би чинь морин /00-36-55/ ямар сайндаа нүүх дээрээ би ачаа хөтлөхгүй шүү. Адуу тууж явна. Адуу тууж давхих гээд. Би эднийд ирсэн хойно 5 жил болж Хишигмаа гарсан юм чинь, хүүхэд гаралгүй байж байгаад. Морь уядаг манай талийгч, дандаа морь уядаг. Хүүхэдгүй юм чинь, тэр Дамчаа надаас 5 дүү. Томоо эрэгтэй хүүхэд, манайд байж байдаг хүүхэд байсан юм. Малаа өгсөн тэр нагацын хүү нь. Тэр бид хоёр л тэр морьдыг үсэргэдэг байлаа ш дээ, нөгөө хурдан морьдыг чинь. Тэр бид хоёр үсэргэнэ. Дамчаатай адилхан морь үсэргээд нэг тийм байж байсан. Тэгээд 22-тай Хишигмаа чинь, наадам үзчихээд сүүлчийн өдөр явах гэсэн чинь манай талийгч жаахан архи уудаг хүн байсан. Жаахан архи уучихжээ тэгээд явсангүй. Тэгээд хоносон чинь тэр шөнөө үүрээр чинь гэдсээр чинь базлаад, өөдөө огиод, доошоо гүйлгээд хүргэн ахынх нь сумын төв дээр түр буусан байсан юм. Манай талийгч ганцхан муу эгчтэй л дээ. Тэднийхэн тэгсэн чинь сүйд болдог юм байна. Тэгсэн Цэрэн гээд бага эмчийг авчираад үзүүлсэн чинь шар нь л хөөрсөн юм байлгүй юм л мэдэгдэх юм алга гэдэг юм байна. Тэгэхээр нь за явъя алив 2 морио аваад ир, түргэл гэж авчирчихаад нэг хэсэг газар гүйхээр нь тавьж байгаад, буугаад баахан огидог. Тэгээд мордоод хэсэг газар гүйхээр нь тавьдаг. Тэгж байгаад буугаад огьдог. Тэгж явсаар байгаад гэртээ ирээд /00-38-16/ гэдэс дүүрээд сүйрсэн. Манай энэ Рэнчиндорж гэж ах зайлуул миний муу бүл ах, бага эмч Эрдэнэ сумын эмч байсан юм. Тэд нар өнөө хадмынхан манайтай айл амралтаараа ирчихсэн манайхаар орж ирж хүүш энэ чинь олгой ургачихсан байна ш дээ. Одоо чи сумын төв рүү яв. Балчирыг жаал пинцлинтэй аваад ир. Балчир гэж нэг бага эмч байсан юм. Тэгээд талийгч сумын төв яваад Балчир эмчийг баахан пинцлинтэй авчираад тэгээд пенцилинээр тариад тэгээд одоо жоохон эмнэлэгтэй газар бараадаж байгаарай гээд. Тэгээд тэр намар нь 10 сард манайх аймагруу нүүж ирж байсан юм. Тэгээд жирэмсэн юм байна гээд тэгээд жирэмсэн юм байна энэ чинь одоо тэгэхээр жирэмсэн олгой ургачихсан учираас одоо зүгээр эртхэн шиг жоохон эмчилгээтэй газар бараад аймгийн төв бараадсан нь дээр байх танайх гээд тэгээд аймаг руу тэр хэдэн малаа орхичихоод тэгээгүй бол хөдөө малаа маллаад хэвтэж байгаа. Тэгээд аймаг дээр орж ирж байсан юм.
Отгонбаяр -
Аймаг дээр орж ирэхэд анх орж ирж байхад одоо сонин сайхан санагдаж байсан уу ямар байсан.
Хорлоо -
Нэг эвгүй нөгөө мал дээр байсан хүн чинь. Цэрэндорж гээд манай нутгийн нэг айл зовудын мастер хийж байсан нэг айл ганц өргөмөл охинтой Сэр-Од гэж ганц өргөмөл охинтой авгайгын Чулуунхүү гэдэг тэдний хашаанд тэр зовудын хашаа гэж одоо тэр манай одоо тэр тэр хавьд чинь юу байна одоо юу байгаа билээ. /00-39-32/ энүүхэнд нэг цагаан хашаа. Хашаан дотор нэг цагаан байшин. Тэр дотор Цэрэндорж ахынхтай буудаг юм байна. Тэгээд одоо ямар муухай юм гээд малаа санаад, тэгээд өнөө айл байсан улсууд нэг сайхан санагдаад
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Хорлоо -
/00-39-45/ манайхан нээх айл байдаг. Тэр /00-39-51/ их тийм, эвий минь тийм хол унд, цай нь сайн. Тэгээд нэг тийм хүн. Манайд нэг их орж ирж цай уудаг. Сайхан цайтай хүн сайн явдаг юм. Энэ л сайн явна гээд жаахан тийм гуншаадуй шиг. Тэгээд л нэг тийм идэж чадахгүй өөхтэй ч хоол байдаг хоол байдаг юмуу, гэдсэн хуушуур ч байдаг ч юм уу тийм юм байвал май агаа үүнийг идээдэх ээ гээд л өгчихнө. Аваад ир ээ гээд л идчихнэ. Нэг тийм айлтай манайх нэг их айл байдаг байсан юм. Хөөрхий амьтан тэр муу агаа гэдэг. Агаа гээд л авгалдаг, авгайг нь хуулзхан гэдэг. Зайлуул бас хүүхэд гарахгүй хэдэн жил болж байгаад л ганц охинтой. Одоо тэр Алимаа гээд л багш охин бий. Аймагтаа л байгаа байх. Тэгээд л би нэг их хэцүү байдаг байлаа. Нэг жил тэгээд л энэ охин чинь 2 сард гарсан юм. Хишигмаа чинь. Хоёр сард нэг хүүхэдтэй болоод тэгээд яахав хүүхэд болоод тэгээд яахав хүүхэдтэйгээ ноцолдоод нэг их уйдаж барих ч үгүй тэгээд л нэг хүүхэдтэйгээ ой өнгөрөөгөөд л ордонд цэвэрлэгчээр орж байсан юм байхгүй юу. Тэгээд л тэрнээс хойш тасралтгүй юм хийсээр байгаад хичнээн мэргэжилгүй ч гэсэн юм хийсээр байгаад гуч гаран жил ажиллачихсан юм би чинь. Тийм. тэгээд одоо нэг 81000-н цаасны тэтгэвэртэй ш дээ. Угаасаа нөгөө бага шиг цалин авч байсан болохоороо тийм байгаа байх л даа. 260, 270-с хэтрэхгүй л авч байгаа юм чинь. Харин тэр үйлдвэрт байхад би 300 гаргаж авч байсан л даа. Нөгөө хийснээрээ авдаг. Тэгээд удаагүй юм чинь. Хоёрхон жил болоод л хөөгдөөд л яваад өгсөн. Түүнээс биш тэр үйлдвэртээ байж байсан бол би бас ч гэж овоо цалин авч байх байсан юм билээ. Тэгээд яахав хөөрхий. Тэгээд Энхжаргал чинь Хишигмаагаас тав дүү юм чинь яахав. Шаргад очихын жил бас жирэмсэн очдог юм байна. Ямар сайндаа би Шаргынхныг та нар нэг тас тас хар хар царайтай улсууд би бүр алиныг нь ч хэнийг нь хэн билээ бүр ялгадаггүй байж билээ гээд тэгсэн нь чи нэг гэрийнхээ гадаа дан бөөлжөөд л сууж байдаг хүүхэн байж билээ.
Отгонбаяр -
ээ хөөрхий дөө гэж жирэмсэн.
Цэрмаа -
Би нэг их хордлоготой. Энэ хоёрыг чинь гарахад хоёуланд нь нэг их хордлоготой. Нээрээ л дан огиод л сууж байдаг байсан байхгүй юу. Данрагчаа гээд л тэр нэг юу станцын дарга нэг хүн энэ талд нь нэг өрөөнд манайхыг энэ талд нь оруулчихна. Тэгээд за одоо яагаад байна. Чи одоо яагаад байдаг юм. Яагаад байна ингэхээр л үгүй энэ нэг даргынхтай хол орохгүй яааваа чи. Үгүй мөн хэцүү юмаа. Яасан хүн гэж орж ирж шалаад амраахгүй юм гээд ингэдэг. Тэгээд заримдаа нэг өдөр нэг эмч дагуулаад ороод ирсэн гэж үү бүр. Үүнд үзүүл яасан юм гээд. Тэр нь Нямдагжид гээд л нэг одоо байдаг л байлгүй дээ. Зайлуул сайн эмч л дээ. Нямдагжид байсан байгаа юм. Тэгсэн чинь жирэмсэн юм байна аа гээд. Дотроо их муухай болоод байвал үүнийг бүлээтгээд уучихаж бай гээд кулказ байсан юм уу юу байсан юм нэг тийм шилтэй эм. Нээрээ тийм би тэгээд л гаднаа огиод л сууж байдаг юм. Ямар сайндаа чи дан гаднаа бөөлжөөд сууж байдаг хүүхэн байсан юм гэж хэлж байхав дээ.
Отгонбаяр -
Та тэр анх ажилд орохдоо яаж орсон бэ? Зүгээр очоод л орчихсон уу?
Цэрмаа -
Зүгээр очоод л орчихсон. Намайг өнөө нөгөө талийгч чинь тэнд нөгөө жүжигчин гээд байж байсан болохоор даргатай нь ярьчихсан л байсан юм байлгүй. Яахав тэгээд маргаашнаас 1 сарын 1-с өвөл хүрээд ир гэж байна шүү чамайг соёлын ордонд энэ ордонд үйлчлэгчээр оруулахаар боллоо гээд чадах болов уу гэсэн. Чадалгүй яадаг гээд л. Тэгээд л орсон чинь одоо Дашбалбар гээд нас барчихсан даа зайлуул. Одоо 43:00 байна. Нэгдэл дундын дарга. Тэрүүнтэй сууж байсан юм. Нэг тэр Цагаанбаатар гээд бас нэг жүжигчин байсан юм тэрний авгай нь Дашхүү гэж нэг их сайхан цэвэрлэгээ их сайхан хийдэг нэг мундаг авгай байлаа. Тэр. Далай гэж одоо бий байхаа зайлуул. Ренчин гэж нэг эмнэлгийн жолооч байсан шүү дээ тэрний дүү. Тэгээд надтай ингээд 4 үйлчлэгч л байсан юм байна билээ л дээ.
Отгонбаяр -
Аймгийн соёлын ордон уу? 4-н үйлчлэгчтэй бас олон байна ш дээ.
Цэрмаа -
Аймгийн соёлын ордон. 4-н үйлчлэгтэй байсан шүү. /00-43-27/ хоёр өрөө. Би тэгэхэд л лав хөгжмийн өрөө, бүжгийн өрөө 2 өрөө хариуцдаг. Тэгээд цөмөөрөө нийлж тэр бистулийг дөрвүүлээ нийлж цэвэрлэдэг. Гадаа бистулээ дөрвүүлээ нийлж, үүднийхээ бистулийг нийлдэг. Тэр хойд заалаа дөрвүүлээ нийлж цэвэрлэдэг. Тийм байсан юм. Тэгэхээр нэг хоёр хоёр өрөө л ноогдож байсан байх л даа. Тийм байсан байхгүй юу? Тэгээд чадалгүй яахав дээ. Тийм хар ажлыг чинь. Ямар өнөө эрдэм ном үзээд, юм бичээд хараад зураадах гэж байгаа биш. Тэгээд тэнд чинь үйлчлэгчээр тэнд чинь одоо 4 жил, 3 жил л лав болсон. Манайх чинь одоо 67, 60 оны нэг сард орсон юм байна ш дээ би чинь. Хишишгмаа чинь 59-н оны 2 сард гарсан юм. Нэг ой өнгөрөөгөөд орсон юм байна. Тэгээд 63-н онд Шаргад очсон байх аа.
Отгонбаяр -
Та одоо тэр хийж байгаа ажилдаа их дуртай байсан уу?
Цэрмаа -
Дуртай байсан.
Отгонбаяр -
Үнэнч хийдэг
Цэрмаа -
Их үнэнч хийдэг. Би тэр харин ямар л ажилд орно тэр ажилдаа янзын сайшагддаж байдаг. Ерөөсөө муу байна гэж ёстой хэлүүлж үзээгүй. Дан л ёстой сайн байна л гэж сайшаагдаж явдаг байсан.
Отгонбаяр -
аанхан. Одоо ингээд ажил хийж байх үед чинь энэ яахав үйлчлэгч хийсэн ч гэсэн хамт хийж байгаа хүмүүсээс нэг энэ ингээд болохгүй байна даа ч гэдэг юм уу. Эсвэл үүнийг нь ингээд өөрчилчихмөөр ч гэдэг юм уу тийм юм санагдаж байсан уу?
Цэрмаа -
За нэг тийм юм ч ер нь санагддаггүй байсан шүү. Ер нь гайгүй шүү.
Отгонбаяр -
Бүгд адилхан уу?
Цэрмаа -
Бүгд адилхан. Ер нь их зүгээр зантай улсууд байсан шүү. Одоо тэр Даш гуайтай бол бид нарыг ёстой жинхэнэ удирддаг хүн байсан юм даа. Цагаанбаатарын авгай. Цэвэрлэгээ сайхан хийнэ гэж юу гэхэв. Үнэнч ч гэж арга байхгүй. Одоо намайг бол миний ганц хүүтэй чацуу юм байна билээ гээд ерөөсөө ёстой буруу зөвийг чинь бүгд хэлж өгнө шүү дээ. Намайг чи бүжиглэж сур чи. Залуу хүн байж яачихсан юм. Залуучуудтай бүжиглэж сур гээд л тэгдэг. Би бүжгэнд явдаггүй. Одоо тэр сурагч Мөнхөө энэ их амархан бүжиг шүү дээ гээд л алив би нэг чамайг аваад ороодохоё гэхээр л үгүй үгүй болъё, болъё гэхээр л энэ угаасаа бүжиг сурахгүй юм байна гээд л тэгдэг байсан. Тэгээд намайг бүжиг сураач ээ гээд л загнадаг. Тэгээд ерөөсөө би Даш гуайн үгээс ердөө гарахгүй. Би нэг их инээдтэй багадаа, залуудаа нэг их инээнэ. Тэгэхээр дуугүй бай чи, хүн инээх юу болсон юм гээд загначихна намайг. Тэгэхээр зэрэг л тэгээд зүгээр нам дуугай болно шүү дээ. Тэр Даш гуай намайг удирддаг их сайн хүн байсан шүү дээ хөөрхий амьтан. Янпил гээд л нэг бага эмч байсан юм даа хөөрхий зайлууул тэрний эгч л дээ. Даш гуайдаа гэж. Тэгээд ер нь надтай ер нь сайн л улсууд ажиллаж байсан. Одоо тэр Бигэрийн тэр сургуулийн тогоочид байхад ч тэр. Яслийн тогооч хийж байхад ч тэр дан сайн улсууд надтай ажилладаг. Үүнийг нэг болиулчих юм гэсэн хүн ер нь надад таараагүй дээ.
Отгонбаяр -
Тэр ажлын яг хийдэг үндсэн ажлын хажуугаараа ахиад нөгөө субодник энэ тэр их ажил хийдэг байсан уу?
Цэрмаа -
Хийнэ ээ. Яриа байхгүй. Би чинь одоо аймгаасаа, манай нутгийн “Хүрхрээ” гол гэж байдаг юм л даа. Манай Чандманы тэр хойно тэнд нөгөө үйлдвэрт байхад чинь дөрөв, таван хоног нөгөө өвсний, хадланд яв гээд хэлээд явуулчихсан. Баахан улсууд гурав, дөрвөн машинтай. Тэгээд би гуравдах хоног дээрээ өнөө юу дүүрэн трактор дээр хоёр нь дээр нь гарч дэвсээд нөгөө өвс ачаад хоёр нь доороос нь түшиж авна гээд байж байсан чинь нөгөө дүүрээд ирэхээр нь за одоо буугаад ир түшиж авлаа гэсэн чинь миний наад хүүхнийг түшээд авч байсан хүүхэн миний түшиж авах гэсэн Эрдэнэчулуун гэдэг хүүхэн хойшоо болчихож ээ. Айсан юмуу яасан юм. Тэгээд би шууд газар хөлөөрөө ингэж унаад тэгээд энэ хөлийнхөө шилбэний яс цуураад, өлмийний мах тасарчихсан байсан гэнэ билээ. Гурав хоноод тэгчихсэн. Тэгээд би хоёр хоног юм хийх мантай нам хэвтэж байсан. Намайг бараг тосож шээлгэж байсан. Даравсүрэн гээд л нэг жолооч байсан зайлуул, бас хэн хэн билээ. Манай үйлдвэрийн хоёр гуч л лав л явсан юмдаг. Тэр жолооч нар л намайг бараг л тосож шээлгэдэг. Тэгээд тэр юундаа өргөж тавиад ирж байсан ш дээ. Тэгээд талийгчийн нөгөө чуулган жүжиг чинь хойд аймгуудаар хоёр сарын, сарын хугацаатай ч билүү явчихсан. Байхгүй хойгуур нь би явж байгаад тэгчихээд ирсэн. Хишигмаа тэгэхэд чинь гуравдугаар ангид байлуу даа? Тэгээд би зүгээр нэг хэд хоног нөгөө эмнэлгээс дуудлага дуудаад түргэний тэрэг ирээд аваачаад харсан чинь шилбэний яс цуурсан байна, өлмийний махнууд нь тасарсан байна гээд тэгээд л зүгээр гэртээ саванд шээчихээд л нөгөө му охин асгадаг. Тэгэхэд чинь хамт олон брагид гэж сайхан юм байжээ. За байж ямар брагид билээ байз.
Отгонбаяр -
Социолист хөдөлмөрийн брагид
Цэрмаа -
Социолист хөдөлмөрийн бригад гэж манай Сумхүү ахлагчтай. Сумхүү гэж нэг сүрхий авгай байсан юм. Тэр ахлагчтай хүүхнүүд ирж модыг чинь хагалж өгнө, хөрөөдөж өгнө, дэлгүүрээс чинь мах шөл авчирч өгнө. Гурил будаа авчирч өгнө. Тэр хэд үгүй мөн тус болж байсан, тэгж байсан. Хишигмаа чинь дөнгөж 3-р анги юм чинь. Энхжаргал бага. Тэгээд би тэгэж нэг хөлөө гэмтээчихээд нэг сар гэртээ хэвтээд тэгээд талийгчийг ирэхэд хэвтэж л байсан л даа. Тэгээд дуудлага өгөхийн арга байхгүй. Хоёр том жүжгийн рольтой. Тэр жүжгийн чинь ролийг давтсан хүн л тоглохоос өөр хэн тоглохов тоглохын арга байхгүй. Тэгээд одоо тэр үед чинь хатуу ч байсан бас.
Отгонбаяр -
Тэгээд одоо субодник их хийдэг байсан. Дайчилгаанд их явдаг байсан байх тээ?
Цэрмаа -
Тийм, дайчилгаанд их явна аа. Хөдөө чинь мал төллүүл гээд явуулна ш дээ.
Отгонбаяр -
Мал төллөхөд явна, төлөнд явна, хадланд явна.
Цэрмаа -
Тийм. Бигэрт байхад мал төлүүл гээд хөдөө сарын хугацаатай хөдөө мал дээр явуулах гэж байна. Ясли нөгөө ямар ханиад ч билээ гараад хаагдчихдаг юм байна. Яслийнхан чинь бүр амар боллоо, сул боллоо. Тэгээд тэр мал дээр гарах юм боллоо. Даваасамбуу ерөнхий эмч байсан юм. Одоо энэ эмнэлгийн. Эд нар Сэлэнгээ энэ хоёр чинь манайхаар их орж ирнэ зайлуул. Манайд л бараг сууж байдаг. Тэгээд би эгчийгээ би төрөхийн асрагчаар аваад хоцорно оо. Миний эгч зүгээр төрөхийн асрагч хий. Хөдөө яаж тэр тэмээ унаж мал дээр явдаг юм гээд л тэгэж байна. Хүүе би ёстой төрөхийн асрагч хийж чадахгүй Даваасамбуу минь. Ёстой эмнэлэгт ажиллаж үзээгүй. Чадмааргүй юм шиг байна лээ. Би зүгээр хөдөө явна, хөдөө явна гээд л тэглээ. Үгүй ээ тэгээд эгч минь тэмээ унах юмуу гээд л тэгэж байна. Унахгүй яадаг юм. Миний хийж сурсан юм чинь л мал л маллаж, тэмээ адуу л унаж сурснаас өөр надад хийж сурсан юм байхгүй шүү дээ. Явна эгч нь зүгээр л хөдөө явна шүү гэсэн чинь за тэгвэл эгчийгээ хэнийд билээ нэг сайн айлд өгнө өө гээд л тэгэж байснаа л Дүгэрдүндээгийнд өгнөө л муу эгчийгээ л гэж байна. Тэгээд л намайг л хэсэг улсуудтай л тэмээгээр явж өглөө. Тэгээд л нэг айлд л ирсэн. Тавь танихгүй айлд л ирэлгүй яахав дээ. Хөдөө зүүн хөдөө Сэрхийн тэнд. Дүгэрдүндээ гээд л нэг арван гурав, дөрөвтэй нэг банди л сургуулиас гарчихсан л байсан юм байхдаа тэр одоо. Дорж гээд л нэг тийм жаахан бандитай. Тэгээд л хоёулаа. Хоёр тийм одоогоор бол тавь гаран насны хоёр хүн. Тэгээд хонь мал хариулах юм болсон чинь юу вэ? Надаар чинь гурав, дөрвөн дээл оёулдаг юм байна. Ерөөсөө гэрээс гаргадаггүй юм байна. Нэг хөвөнтэй өмд хийлгэдэг юм байна. Би нэг ганц өдөр хонинд явж үзэх юмсан. Дүндээ, Бавай хоёр минь. Авгайг нь Бавай гээд л авгайлна. Нөхрийг нь Дүндээ гээд л авгайлдаг. Дүгэр гэдэг. Тэгсэн чинь л үгүй чи хонинд явах гэж дурлаад байхдаа яадаг юм. Хонинд яваад яадаг юм бэ, надад л хэдэн дээл л хийгээд өгвөл энэ чинь одоо том юм шүү дээ гээд л байна. Тэгээд л би үгүй би дээл ч хийнэ л дээ. Хийж дуусчихаад л би нэг ганцхан өдөр л хонинд явчихаад л явъя л даа гээд л байдаг. Тэгээд л 4 дээл хийчихээд, нэг хөвөнтэй өмд хийчихээд л би өнөөдөр ганцхан өдөр хонинд явах уу? Гээд л тэгсэн чинь за Доржтой цуг яв, Доржтой цуг яв. Энэ өндөр газар явж чадах юмуу гээд л байна. Үгүй ээ чадалгүй яахав дээ. Би чинь өндөр ч газар явж байсан. Нам ч газар явж байсан. Мал маллаж байсан хүн байхгүй юу? Гээд л тэгсэн. Тэгээд нөгөө Доржийгоо дагуулаад л намайг нэг ганц өдөр хонинд явуулж байгаа юм. Тэгээд л явах болсон чинь за одоо эгчийгээ гаргаж өгөөд ирээрэй. Бүр гол гатлаж өгөөд ирээрэй гээд л нөгөө унаж ирсэн тэмээтэйгээ буцаж байгаа юм. Нэг гүзээний тал тос, арван литр сүү, ээ бурхан минь ээ. Тэгээд нэг мал аваарай гээд байгаа шүү. Яанаа. Бүр инээдтэй. Тэгээд намайг чинь нөгөө Доржоороо гаргуулж өгөөд л. Тэгээд бэлрүү оруулж өгөөд л өнөө муу Доржийгоо би одоо буцаа, одоо миний дүү буц. Эгч нь одоо ингээд л явчихна гэсэн тэгээд л яваад өгсөн.
Отгонбаяр -
Ганцаараа тэмээ унаад л газраа мэдээд л яваад өгөх үү тээ?
Цэрмаа -
Тийм, тэгэлгүй яахав. Бигэр чинь одоо эргэлзэх юм байхгүй шүү дээ. Тэгсэн чинь өнөө Дорж оччихоод тэгсэн гэсэн. Өө өнөө эгч чинь надаас салаад л хамраа дагаад л тэшүүлчихэж байна билээ зүгээр цаашаа гэж байсан тэгсэн гэсэн. Зайлуул нөгөө Бавай, Дүндээ хоёр өнөө төвийн юм болохоороо тэмээ сайн унаж чадахгүй байлгүй л гэж бодсон байх.
Отгонбаяр -
Тэгсэн байх нь.
Цэрмаа -
Тэгсэн, тэгэж бодож байсан байх. Тэгсэн нь зун болсон чинь хүрээд ир гэж байна. Нөгөө Дүгэрдүндээгийнх чинь чамайг үгүй мөн залж байна. Хүрээд ир гээд л байна гээд явсан хүн бүр л тэгээд байдаг. Тэгээд нэг намар найман сард очсон чинь надад нөгөө малаа алаад өгчихдөг юм байна. Зүүн хөдөөнийх чинь аймар юм байна билээ. Би нөгөө Дүндээгийнд л ганцхан бэлэг сэлгэтэй оччихоод наад айлуудад нь танихгүй айлуудад чинь хаанаас очино гэж санадаг юм. Тэгээд хүрээд ирсэн чинь Дүгэрдүндээгийн ах нь хэн гэдэг билээ нэг айл байсан юмаа. Хэн гэдэг билээ. Тэднийх цай уу л гэж байна шүү. Ээ бурхан минь ээ. Одоо юу ч байхгүй шүү дээ Бавай минь яаж айлд цай уух юм бэ? танай энд чинь яасан сүрхий юм бэ? Танихгүй хүнийг цайлаад яадаг юм болоо л гэсэн чинь. Яадаг юм яадаг юм манай энэ хөдөөнийхөн чинь тэгдэг юм дуугүй л орчихоод яв. Орохгүй л бол харин одоо бүр муу хэлнэ шүү. Дуугүй л ор. Юмгүй байсан ч яадаг юм. Ор л гэдэг юм байна. Тэгээд л нөгөөдөх. За байж хэн гэдэг билээ. Тэгээд л нөгөө хөгшнийд чинь орсон чинь зүгээр л танидаг юм шиг л сүүд болоод л. Төмпөн өрөм, төмпөн ааруултай өгчихдөг юм байна. Ээ бурхан минь ичсэн ч гэж.
Отгонбаяр -
Та тэр айлд их л таалагдаж, их сайн ажил хийсэн.
Цэрмаа -
Тэгсэн нь хажууд нь нэг бандгар хүүхэн байсан юмаа. Тэгсэн нь тэднийх цай уу гэж хэлүүлдэг байна ш дээ. Үгүй одоо яанаа. Яанаа энэ чинь одоо ямар аймар юм бэ? Үгүй одоо яанаа л гээд байлаа. Тэгсэн чинь яадаг яадаг юм дуугүй л орчихоод яв чи. Сүүлд нь юм өгчихгүй юу гээд л нөгөө Бавай чинь тэгдэг юм байна. Тэгээд л орсон чинь бас нэг төмпөн ааруул, бас нэг төмпөн өрөм өглөө. Үгүй ээ нэг морь даахгүй шахуу л юмтай ирлээ. Ёстой тэгээд энэ зүүн хөдөөнийхөн чинь ямар аймар юм бэ? гээд тэгээд нөгөө сүүлд нөгөө айлууд чинь жоохон жоохон юм авч өгсөн л дөө.
Отгонбаяр -
Үгүй ээ тэгээд тэр үед сумын дэлгүүрт ер нь юу байсан бэ?
Цэрмаа -
Сумын дэлгүүрт угаасаа нэг их юмсаад байх юм байхгүй шүү дээ. Олигтой сайхан чихэр бол ер нь ховор шүү дээ. Одоо нөгөө 7-40ийн чихэр л одоо голтой. Ер нь тийм чихэр л голтой доо. За харин үйлдврийн, тэгэхэд харин үйлдвэр сайн байж үйлдвэрийн цагаан ултай гутал. Үйлдвэрийн нэг тийм ноосон цамц, ноосон цамц ч гэж байгаагүй дээ.
Отгонбаяр -
Үйлдвэрийн гэдэг нь аймгийн ахуй үйлчилгээнийх юм уу?
Цэрмаа -
Аймгийн ахуй үйлчилгээнийх. Аймгийн ахуй үйлчилгээнийх чинь тэр сумуудаар аваачаад зардаг байсан юмаа. Цагаан ултай гутал. Би тэр наад Ренчин гэдэг юм. Тэр хүүхэн нь нэг жаахан хүү юм байсан юм. Тэр Ренчингийн хүүд цагаан ултай гутал жаахан юмтай авч өгч байсан юм. Тэгээд наад Дүндээгийн ахынд чинь юу, өө тийм одоо 4м дурдан. Тэгэхэд чинь дурданаас өөр олигтой юм байхгүй. 9-н дурдан. Нэг тийм юм 7-40ийн ганц хэл чихэртэй л өгсөн байх.
Отгонбаяр -
Тэгээд торго, дурдан, даавуу, дайлан бол их ховор байсан уу?
Цэрмаа -
Дайлан бол бараг гайгүй байж байна даа. Торго бол маш ховор шүү дээ. Оочроор нөгөө минчүүгийн чинь хааяа нэг гарах гэхээр л аймаг дээр л оочирлох гэж л үхтэлээ оочирлож байж л авдаг. 18-н торго ч оочиртой. 36-н торго ч одоо маш их ховор шүү дээ. Хааяа нэг сүүлдээ нэг 92 болсон шүү дээ. Хээтэй, хээгүй нэг зузаан торго. Тэр чинь болвол ёстой нэг хааяа нэг гарна. Тэрүүнд чинь оочирлох гэж үхнэ ээ. Тийм л байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд одоо юу өмсөж байсан юм бэ?
Цэрмаа -
Цагаан ултай гутал. Хөвөнтэй дээл. Төвийнхөн нь бол одоо тийм л юм өмсөж байсан шүү дээ. Хөдөө бол яахав дээ. Монгол гутал, монгол дээлээ, харин одоо хөвөн яаж олдог байсан юм. Хөвөнтэй юм хийчихдэг л байсан юм. Тэр хөвөн бас их олдож байжээ.
Отгонбаяр -
Та хэзээ анх оёдлын машинаар юм оёсон бэ?
Цэрмаа -
Би одоо 22-той тэр хойшоо очоод, 23-той юмуу, 24-той юмуу машин авсан юм байна. Нэг бөгтөр хар машин. 24 хүрч байж л машинаар юм оёсон доо.
Отгонбаяр -
Бас ч гэж гайгүй байна. Тэр чинь.
Цэрмаа -
Тийм. 24-той оёдлын машинаар юм оёсон. Тэрнээс урьд нь бол би тэр чуганц ээж хэлмэгдсэн. Манай тэр аавын эгч нэг их уран. Түүнд л бол хөвөнтэй өмдийг хүртэл аваачаад өгчихдөг байлаа ш дээ. Ээж л гэдэг бид нар, хийгээд өг гээд. Тэр муу минь л хийж өгнө.
Отгонбаяр -
Гараар оёно биз дээ.
Цэрмаа -
Үгүй тэр муу чуганц ээж харин машинтай болчихсон байсан. Манай тэр чуганц ээж. Хэзээд нь ганц орос машин л чуганц ээжид, манай тэр ээжид л ганц орос машин л байсан юм гэнэ билээ. Сумын төв дээр.
Отгонбаяр -
Сум дээр
Цэрмаа -
Сум дээр. Тийм сум дээр ерөөсөө манай тэр чуганц ээжийг Дуудаарий гэдэг хүн байсан юм. Тэр ээжид л ганц машин байсан юм гэнэ билээ. Бусдад угаасаа машин байхгүй. Манай тэр чуганц ээж уран ч гэж чигтэйхэн. Цэвэрхэн ч гэж чигтэйхэн. Үгүй мөн гоё хүүхэн байж билээ. хөөрхий амьтан. Тэр муу чуганц ээжээрээ л юмаа их оёулж байсан л даа. Ерөөсөө би чинь 24, 25 хүртлээ л тэр муу чуганц ээжээрээ л юмаа оёулж байсан. Манайд ирж, манайд байж байж Хишигмааг гаргаж овоо нэг сар болгочихоод явсан юм. Бас талийгч яалаа байз гарсаны нөгөөдөр нь бас өнөө брагидаар яваад өгсөн. Соёлын ордон гэдэг чинь бас л нөгөө брагидаар яваад өгсөн.
Отгонбаяр -
Тэгнэ шдээ.
Цэрмаа -
Бас л нөгөөдүүл чинь рольтой гээд л. Нөгөөдөр нь яваад өгсөн. Тэгээд л чуганц ээж нэг долоо хоноод л би гарсан. Чуганц ээж гаргаж аваад. Тэгээд л нэг их уйлдаггүй хүүхэд байсан юм. Тэгээд л за хүү минь хүнд чинь 3-н янзаар үр заяадаг юм шүү дээ. Буяны үр, дамжилгын үр, заяаны үр гэж. Энэ чинь ёстой буяны үр байна шүү дээ хүү минь. Ганц уйлдаггүй, ган хийдэггүй ёстой буяны үр байна гээд л тэгдэг байж билээ. Манай тэр муу чуганц ээж. Тэгээд талийгч ирээд зайлуул нэг сар болгоод л явсан юм. Сумын төв дээрээс ирж намайг амаржуулчихаад. Хишигмаа чинь ёстой нэг уйлдаггүй амар хүүхэд байсан юм.
Отгонбаяр -
Тэр үед тэр үйлчлэгч, цэвэрлэгч нарыг одоо сонин уншлага, улс төрийн сонсгол, лекц ярианд суудаг байсан биз дээ.
Цэрмаа -
Суулгүй яахав. Суухгүй бол зүгээр сүйрч байгаа нь тэр.
Отгонбаяр -
Бүртгээд
Цэрмаа -
Бүртгэнэ. Ямар сайндаа л үйлдвэрт байж байгаад юу билээ. 5 сарын 1-нд нөгөө Май нэгний баяр гээд жагсдаг байхгүй юу. Нэг их улаан шороотой байсан чинь би очсонгүй. Энэ шороотой өдөр. Маргааш өглөө нь сонсголд яваад л очсон чинь л за нөгөө юу тасдсан. Майн нэгний баярын жагсаал тасдсан улсуудыг босгоод ир л гэдэг л байна. Брагидын дарга нар бусад дарга нарыг л босгоод ир л гэдэг байна шүү. Ээ за за дүүрдэг байгаа гээд л. Тэгсэн чинь л урдаас нь хойноос нь босгоод л янз янзын юм л асуугаад байна аа. Одоо социалист хөдөлмөр хаана эхлэж, хаана байгууллагдсан юм л гэж байна заримаас нь үгүй ээ юу юу гэж ч асууж байгаа юм. Үгүй одоо яадаг билээ, юу асууж балардаг билээ. тийм юманд хариулахдаа муу юм чинь яанаа гэж бодоод л бараг л чичрээд л сууж байсан чинь л арай л над дээр ирэлгүй шиг л, би нэлээд хойгуур суучихсан байсан чинь л арай л над дээр ирэлгүй шиг л төгсөөддөх шиг байна шүү. Арай над дээр нэг юм ирж босгосонгүй. Тэрнээс хойш ч хөөрхий ёстой нэг ямар ч юм явж байсан ч гэсэн нөгөө сонсгол янз бүрийн энэ тэрийг чинь таслахаа байхгүй юу.
Отгонбаяр -
Одоо яадаг байсан ч явна.
Цэрмаа -
Яадаг байсан ч явна. Явж байж л учраа олно. Тэгээд 7 хоногт чинь гурван юмтай шдээ. Нэг сонсгол, нэг лекц, нэг үйлдвэрчний дугуйлан. Үйлдвэрчний дугуйланд чинь заавал очно. Тийм 3 юмтай. Тэгээд л хагас сайнд чинь 3 цагт л тарна. Тэрнээс урьд тарна гэж байхгүй. Мөн ч дэгтэй, журамтай шүү дээ. За тэгээд норм биелүүлээгүй улсыг чинь нэг бичээд доохон шиг юм нь дээр хадчихна. Норм өндөр биелүүлсэн улсыг дээгүүр бичээд тэгээд хадчихна. Норм тасдахгүй гэж нэг айх гэж. Норм биелүүлэлгүй тэр доор гарчихвий гэж нэг айна. Тэгээд зүгээр зүтгэж өгнө шүү дээ. Аймшигтай шүү дээ. Тэгээд би хөл машин дээр сууж байгаад хөлөө гэмтээчихээд цахилгаан машин дээр шилжиж очиж байсан юм. Бас сайхан сайхан үйлдвэр чинь. Баахан хүүхнүүд зүгээр ёстой.
Отгонбаяр -
Цалин хэдий хэр авдаг байсан.
Цэрмаа -
Хийснээрээ эвна. Үйлдвэрийнхэн бол хийсэнээрээ ямарч байсан 300-с буухгүй шүү. Тэр нөгөө үйлчлэгч. Наад үйлчлэгч, цэвэрлэгч нар нь бол 170 шүү дээ ерөөсөө. 170-г л авна. Соёлын ордоны үйлчлэгч чинь 170.
Отгонбаяр -
Та тэр сум дээр цэцэрлэг, яслийн тогооч хийж байсан гэж байна ш дээ. Тэгэхэд цалин хэд авч байсан бэ?
Цэрмаа -
Тийм тэгэхэд харин би 250-г авч байсан шүү. Тэр яслийн тогооч хийгээд. 250 төгрөгийн цалинтай. Овоо өндөр цалинтай.
Отгонбаяр -
Яслийн хоол хүүхдүүдэд юу хийдэг байсан бэ?
Цэрмаа -
Яслийн хоол манай 01:00:04 тэгэхэд ерөөсөө ерөнхий эмч болчихсон байсан. Даваасамбуугаас аваад. Тэгээд за эгч минь та гоймонтой хоол битгий өгч байгаарай. Энэ яслийн хүүхдүүдэд. Та зүгээр зутан л өгчихөж бай. Махыг нь сайн жижиглээд зутан л өгчихөж бай. Зутан л хоргүй шүү. За та ерөөсөө гоймон л өгч болохгүй шүү гээд л. Ингэдэг тэгээд би ерөөсөө дан зутан.
Отгонбаяр -
Тэгээд ерөөсөө өөр хоолны материал байхгүй юу?
Цэрмаа -
Өөр хоолны материалсаад байх юм байхгүй. Харин нэг гөөхий хийж өгдөг харин. Тэндээ нэг доковтой. Тэндээ гөөхий хийдэг. Тэр гөөхийдөө нэг жоохон хуурай өндөг хийж байгаад л хийдэг. Их сайн хийдэг. Тэр тогооч нарын тэмцээн гэдэг юманд явуулсан юм байгаа юм. Тэр одоо цэцэрлэг, ясли, сургууль, эмнэлэг тэгсэн чинь би тэр гөөхийгөөрөө 1-р байранд орсон.
Отгонбаяр -
Амттай сайхан хийж.
Цэрмаа -
Гайгүй хийсэн юм байлгүй хэн мэдэхэв. Тэгээд л яслийн тогооч орлоо. 1-р байранд орсон. Гөөхий сайхан хийсэн гээд л тэгэж байсан. Тэгээд бас тэрүүгээр чинь хажуугаар нь юм хийсэн юмаа. Нэг хонины толгой шулаад 27-н бууз хийгээд за байз бас нэг ямрыг хийлээ. Бас нэг юм хийсэн юмаа.
Отгонбаяр -
Нэг хонины толгойгоор 27-н бууз хийсэн юм уу?
Цэрмаа -
Нэг хонины толгойг юу ч үгүй эрүү мэрүүтэй бүх булчирхайнаас бусдыг нь шулаад 27-н бууз хийсэн юм. За байз нэг ямар юм хийлээ. Бас нэг юм хийсэн юмаа. Хоёр юм бас хийсэн юм. Тийм тиймээрээ л тэгсэн юм байлгүй. Тэгсэн ш дээ. Тэгээд 1-р байранд орж байсан юм.
Отгонбаяр -
Тэгээд яслийн хүүхдэд одоо өдөрт хэдэн удаа юу өгөх үү? Тэр үед
Цэрмаа -
Өглөө очоод тийм гөөхийтэйгээ нэг хярам өгчихнө.
Отгонбаяр -
За
Цэрмаа -
Хярам л өгөх юм даа. Нөгөөдүүл чинь тэгээд л. За тэгээд л өдөр нэг 11 болж байхад тараг өгчихнө. 12 цагт нөгөө зутангаа өгчихнө. Тэгээд 3-н цагт бас нэг гөөхийтэй юмуу бечиньтэй юмуу харин тэгэхэд гурилан бечинь ганц нэгийг нь аймгаас олоод ирчихдэг. Нөгөө аймагтаа ойрхон. Гурилан биченьтэй юмуу тэгээд өгчихдөг. За тэгээд өдөрт тэгээд 3-н л удаа унд өгч байсан юм байлгүй дээ чааваас. Тэгэж өгдөг л байсан юм. Тэгээд харин сүү, нөгөө хөдөө газар болохоор яахав дээ сүү, тараг элбэгтэй.
Отгонбаяр -
Тарагаа өөрөө бүрэх үү?
Цэрмаа -
Тарагаа өөрөө бүрнэ. Ссүгээ авчираад л өөрөө бүрчихнэ. Угаасаа л хөдөө байсан хүн чинь түүнийгээ бол хийж чадна.
Отгонбаяр -
Тэгэлгүй яахав дээ.
Цэрмаа -
Тийм тарагыг сайхан бүрж байна л гэнэ. Манай
Отгонбаяр -
Ээдэм энэ тэр өгөхгүй юу?
Цэрмаа -
Ээдэм өгдөг байсан.
Отгонбаяр -
Их сайн ш дээ.
Цэрмаа -
Ээдэм өгдөг байсан. Томоо том аяганд ээдэмийг нь хийчихээд л зарим нь шар устай нь идэж чадахгүй. Шар усыг нь шахаж асгаад, дахиж сүү хийгээд зайлаад өгдөг.
Отгонбаяр -
Сайхан л хоол өгдөг байсан байна. Ээдэм бол маш гоё хоол.
Цэрмаа -
Тэр яслийн камендат нь Рагчаа гээд л хүн байсан. Нэг их сайхан, нэг их цэвэрч мундаг хүн. Тэр их мундаг камендат байсан. Яслийн дарга нь Буянтогтох гээд нэг бага эмч байсан юм. Зйлуул тэр ёстой хатуу. Өглөө чинь орж ирээд л бүх юмны тоос моосыг ингэж үзээд л, бүх хоолны чинь материалыг шалгаж үзээд л, мундаг шүү дээ. Тийм Буянтогтох. Очирхүү гэж нэг багшийн авгай байсан юм. Очирхүү нь манай Хишигмаагийн багш байсан юм. Ангийн багш нь байсан юм.
Отгонбаяр -
Сургуулийн тогооч хийнэ гэхээр сургуулийн дотуур байранд байгаа хүүхдүүдэд хоол хийж өгөх үү?
Цэрмаа -
Тийм, дотуур байрны хүүхдүүдийн хоол хийж өгнө.
Отгонбаяр -
Тэд нарт одоо юу өгөх үү?
Цэрмаа -
Тэд нарт чинь одоо талх зүсээд л лапша хийнэ. Бараг л лапша өгнө дөө тэгэхэд чинь. Будаатай шөл, лапша хоёр. Будаатай хуурга. За ер нь буузыг бол 7 хоногт ганц удаа гурав, гурван бууз нэг 60-аад хүүхдэд чинь. Хэдэн жигнүүр ч жигнэж байсан юм. Нэг мах бэлтгэгчтэй, нэг ахлах тогоочтой, нэг туслах тогоочтой, нэг цэвэрлэгчтэй ингээд л дөрөв, таван хүн л ажиллаж байсан юм. Би тэгээд эхлээд туслахыг нь хийж байсан чинь тэгээд сүүлд нь захирал нь Сэвжид гээд л одоо ч бий байх л даа. Тэр чи жинхэл Должин ерөөсөө жинхэлж чадахгүй юм байна. Должин гээд л зайлуул гэр бүлгүй. Нэг өвчтэй хүүхэдтэй авгай байсан юм. Тэгээд л нөгөө өвчтэй хүүхдээ маллах гээд л яваад л өгнө. Чи ахлах тогооч хий чи ав гэсээр байгаад л надад өгч байсан юм. Үгүй би авмааргүй байна. Должин зайлуул хийж л байг яадаг юм гээд л тэгсэн чинь л дуугүй ав гэж байна шүү гэж байгаад. Тэгээд зайлуул Должин сүүлд нь тэр юу хийгээд л Даваасамбуу гээд л надтай тэр бас хаана билээ дээ айл байсан юмаа даа. Тэр чинь бараг. Тэгээд л надтай цуг л хаана тэгэж цуг яваад байдаг байсан юм дээ. Тэр заавал орно гэж байгаад л зайлуул орсон. Хумбаажав гэж бас нэг манай нутгийн нэг авгай. Ёстой санаа нийлсэн улсууд. Сайхан хийж байсан. Намайг орохоос өмнө торгуулдаг байсан юм гэнэ. Тэр сургуулийн тогооч могооч нь заваан байна. Яаж байна, яаж байна ч гэнээ. Торгуулаас салдаггүй байсан юм. Чамайг ирсэнээс хойш нэг торгуулаас салж байна гэдэг байсан. Яагаад тэгдэг байсан хэн мэдэхэв. Санаа нийлээгүй улсууд болоод л тэгэж байсан юм байгаа биз дээ. Должин нь ахлагч тогооч болохоор өвчтэй хүүхэдтэй. Тэгээд тэр өвчтэй хүүхдээ хооллож бариад л уддаг байсан юм байгаа биз. Тэгээд тэр сургуульд хоёр жил гаран л болсон доо. Би тогоочоор. Зунд нь ажилгүй болчихдог. Тэгэхээр их аюултай. Нэг зун нь тэр нэгдлийн кассанд нь юу хийж үзсэн. Кассчин хийж үзсэн. Яахав дээ сумын гуанз чинь бага юм байх юм тэгээд нэг зун нь. Нэг зун нь ч тэгээд
Отгонбаяр -
Аан сумын гуанзанд
Цэрмаа -
Гуанзны кассанд. Нөгөө сургууль тарчихаад ажилгүй сууж байхдаа.
Отгонбаяр -
Сумын гуанзанд ер нь хүмүүс ордог юмуу?
Цэрмаа -
Ордог юм байна билээ. Цөөхөн л юм орж байгаа юм л даа. Цөөхөн л юм орж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Цэрмаа -
Цөөхөн л юм орж байгаа юм ш дээ. Үгүй ээ яахав дээ тэгээд л зун болохоор чинь л мах шөл нь ховор нөгөө юугүй улсууд, хөргөгч мөргөгчгүй айлууд чинь авдаг л юм байна билээ л дээ. Хоолыг хийлгээд авах, нөгөө сумын төвийнхөн чинь. Хэдэн хүний хоол хийгээд өгөөч ч гэж байх шиг. Хуушуур хайрвал төчнөөн хуушуур өгөөч ч гэж байх шиг. Тэгдэг л юм байна билээ. Сумын гуанзанд хэдэн сар кассчин хийсэн. Нэг жил чинь одоо би юу хийсэн юм бэ? Мянгаа зангаа яваад л хийсэн юмгүй өнжсөн юмуу даа. Мянгаа дээр бас хэд хоног юугаараа субодникоороо нөгөө нэг юуг нь арнитикыг нь хайчилсан юм байна. Хайчилж хураалцсан юм байна.
Отгонбаяр -
Давжаа алимыг нь тээ?
Цэрмаа -
Тийм давжаа алимыг нь. Давжаа алим биш. Нөгөө арнитик гээд жижиг юмыг нь. Давжаа алим гэж нөгөө доогуур ургадаг томыг нь хэлдэг юм байна билээ ш дээ.
Отгонбаяр -
өө тийм үү?
Цэрмаа -
Түүнд нь бол нөгөө гадны хүнээр авхуулдаггүй ч юм билээ. Цөөхөн л юм байсан юм байлгүй. Нөгөө идчихдэг байсан юм байлгүй. Тэгээд тэр арнитикийг нь л гадны улсуудаар авахуулдаг юм билээ. Үгүй зүгээр хайчаар ингээд хайчлуулчихдаг. Дор нь юм дэвсэж байгаад л. Тэгээд зүгээр л под под под гээд л унах дээр нь аваад аваад тавьчихдаг. Хайч харин би нэг ганц сайн үйлнийхээ хайчыг аваад явсан чинь юу ч даахаа байчихсан ш дээ. Үйлний хайчгүй болчихоод ирж байсан ш дээ. Тэгээд манай чинь Бигэрт чинь долоон жил болсон. Би харин Бигэрээс аймаг руу нүүхэд яаж нүүнэ ээ гэж бодож байсан шүү. Бигэр чинь ус сайтай их сайхан. Тэнд их идээшчихсэн байсан ш дээ би. Шаргад бол Шарга бол арай дэндүү халуун.
Отгонбаяр -
Шарга хэцүү л дээ.
Цэрмаа -
Шаргад бол миний даралт багадаад. Зүгээр ёстой огиод л, бөөлжөөд л, үгүй нөгөө царай харлаад л. Хар дээрээсээ харлаад, тураад, жигтэйхэн болоод тэгсэн чинь эмчид үзүүлсэн чинь агаараас л болж байна гээд л. Өнөө чаддаг, мэддэгээр нь ажлын газрын станцынхан чинь нөгөө жирэмсэн болсон юм байгаа биз дээ гээд л улилдаад байдаг. Үхсэний чинь жирэмсэн, жирэмсэн болж байдаг арга байна уу гэхээр л нөгөөдүүл дооглоод байдаг. Жирэмсэн болж байдаг арга байна уу? гэсэн чинь л юу гэсэн үг үү? гээд л энэ хар халуунд хэн жирэмсэн болдог юм гээд л би. Нөгөөдүүл дооглоод байдаг байхгүй юу. Тэгсэн чинь Нанжид эмч үзээд, юу байна аа энэ чинь агаар байна. Агаар дутагдаж байгаа юм байна чамд. Чи агаараа солиод үз гэдэг юм байна. Үгүй зүгээр л ёстой жирэмсэн юм шиг л бөөлжөөд л, жирэмсэн юм байлгүй гэж хэлэлгүй яахав. Тэгээд нөгөө Лодой гэж дарга зайлуул тэр станцын даргаар нь Лодой гээд л нэг залуухан дарга очсон байсан юм. Тэгээд 5 сарын 15-нд би Лодой дээр ороод, үгүй дарга минь би ерөөсөө энд байж чадахгүй нь. Ингээд одоо ерөөсөө даралт багадаад ерөөсөө үхэх гээд байна. Агаараас болж байгаа юм байна гэж байна ш дээ. Нанжид эмч тэгэж байна гэсэн чинь. Үгүй ээ нээрээ наад царай чинь гэж хэрэггүй болчихож. Уул нь чамайг 6-н сарын 1-нд Отгонтэнгэрийн амралтанд чиний хувиар гарсан ш дээ. Амралтын чинь хувиар. 6 сарын 1-с явуулъя гэж байсан шүү дээ. Үгүй 6 сарын 1-г үзэж чадахгүй нь үү? Үгүй ээ чадахгүй нь байна би ерөөсөө ёстой хэцүү байна. Нутаг руугаа л явъя гэсэн. Тэгээд 5 сарын 20-с байхаа амралт өгөөд. Тэгээд нутаг руугаа ирээд л. Тэгээд л Баарангийн даваан дээр гарч ирээд л эндээс нэг юм уруугаа орчих шиг болдог юм. Энэ дээр нэг юм ингээд байж байсан юм шиг ингээд л уруугаа яваад орчих шиг болдог юм. Үгүй ээ тэр чинь муухай юм байна билээ. Тэгээд л аймаг дээр хүрээд ирсэн чинь үгүй ээ наад царай зүс чинь яачихваа гээд л манай энэ бүл ахынх байж байсан. Тэр бүл ахындаа ирсэн чинь 01:08:30 гээд л нэг бага эмч байж байсан. Тэгээд л нутагтаа очоод л зөв зүгээр. Тэр агаар чинь ёстой алах юм билээ.
Отгонбаяр -
Тэгэж байгаа байх.
Цэрмаа -
Тэгээд намар нь манай талийгч надаар авахуулах гээд би одоо очиж чадахгүй нь байна шүү. Одоо наана чинь очоод л сүйд болно. Тэгээд 9-н сард тэр чинь бүр явахгүй өчнөөн сар болчихоод очсон юм байна шүү. 5-н сараас чинь бүр 9-н сар хүртэл байж байгаад хүрээд ирэхэд чинь л огиод унаж байгаа юм чинь. Ирээд тэгээд талийгч чинь Чандманьдаа бригадын юугаар хөдөөгийн бригадыг даргаар томилогдож очоод тэгээд би ганц жил болоод л аймаг дээр эргээд ирсэн юм.
Отгонбаяр -
Хөдөөний бригадын дарга ер нь юу хийх вэ? ер нь
Цэрмаа -
Хөдөөгүүр л яваад байдаг юм шиг байна билээ ш дээ. Айлуудаараа хэсээд л. Юу ярьж явдаг улс юм бүү мэд. Айл хэсээд л яваад байна. Бригадын малын эмч нэг зоо техникч гэж залуу одоо ч бий л дээ. Зайлуул Дэмбэрэл гээд л. Түүнтэй цуг их явна. Тэгээд л хоёулаа нэг морь сольж унаад л нэг бригадаас морь өгдөг байсан юм байлгүй. Манай талийгч чинь Ламжавын аавынхаас л морь уначихдаг байсан. Тэднийх л морийг нь солиод өгчихдөг байсан. Өөрийнхөө амины морьдоос тэгээд л тэр бригадыг л хэсээд байна ш дээ. Юу хэлж ярьж явдаг байсан юм бүү мэд. Тэгээд л бригадаар л явж байдаг.
Отгонбаяр -
За за. за энэ удаа ингээд хоёулаа ингээд өндөрлье. Их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.