Horloo

Basic information
Interviewee ID: 990422
Name: Horloo
Parent's name: Magsar
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: literate
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Chandmani sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
cultural campaigns
funerals
democracy
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
за Хорлоо эгчээ хоёулаа одоо хоёр дахь яриагаа эхэлнэ ээ. Өнөөдөр одоо хоёулаа юу ярих вэ? Гэхээр соёлын довтолгооны талаар. Тэгэхээр таныг ажиллаж байх үеэр, соёлжилтын үзлэг, соёлын довтолгоон яаж явагддаг байсан. Энэ хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн. Хэрэгтэй зүйл байсан уу? Энэ талаар та ярьж өгнө үү?
Хорлоо -
хэрэгтэй байлгүй яахав. Тэр чинь их хэрэгтэй байсан цаг шүү дээ таминь. Хүн бүр соёлжоод хир тоосноосоо хүртэл салаад, нэг хөнжлийн давуутай байсан бол хоёртой болсон тэр чинь сайн хэрэг шүү дээ.
Отгонбаяр -
хөнжлийн даавуугүй байсан байхгүй юу?
Хорлоо -
зарим нь бол даавуугүй ч байсан юмуу хэн мэдэхэв. Үгүй тэр чинь хөнжлийн даавуутай. Танайх хэчнээн хөнжлийн даавуутай гээд л үзэж байсан. Лав л манайхаас. Тэгээл л ер нь ариун цэврийн юу л байдаг юм сав суулга, аягаа хичнээн усанд яаж угаадаг уу? Ч гэх шиг асууж л байсан. Тиймэрхүү тиймэрхүү юм үзэж л байсан л даа. Тэгээд тэр албан газартаа бид нар чинь их засвар хийгээд л сүйд болж байлаа. Албан газраа л муу гаргахгүй юмсан гээд л. Үнэндээ хөөрхий албан газар муу гараагүй гараагүй, манай Бигэрт гурван айл онц дүнтэй гарц байсан шдээ. Тэр нь юу гэхээр хөгшин авгай нэг их цэвэрч. Санчинжав гэж нэг их цэвэрч нэг хөгшин авгай. Нэг нь болохоор Намжаа гээд зайлуул авгай нь манай яслид асрагч хийж байсан юм. Цэрэндулам гэж. Тэр нөгөө том гэрээ янзын болтол цэвэрлэчихээд цоожилчихоод тэгээд илүү гэртэй байж байдаг. Тийм айл байсан байхгүй юу.
Отгонбаяр -
тэгээд гоё гэрээ үзүүлдэг.
Хорлоо -
тийм. тэгээд түүнийгээ үзүүлээд онц гарч байсан юм. Санчинжав эгч болохоор нөгөө жинхэнэ бөөр хөгшин авгай 50 нэлээ гарчихсан хөгшин авгай. 60 хүрчихсэн байлгүй. Тийм шар авгай л байсан юм.
Отгонбаяр -
ер нь нэлээд ажилласаг хүн байж дээ.
Хорлоо -
тэднийх ёстой данх нь зүгээр ороход гялалзаад л байна. Нэг их гоё. Санчинжав эгчийг ёстой олоод өгчихөж ээ гэж байсан бид нар. За Нанжаагийнх ч яахав. Тэр чинь ордоггүй гэр юм чинь сайн авалгүй яахав.
Отгонбаяр -
тэгээд илүү гэртэй амьдарч байгаа юм уу?
Хорлоо -
илүү гэртэй амьдраад тэр нь нэг их бохир биш л дээ. Гэхдээ л илүү гэртээ яахав. Халуун саванд нь цайгаа хийдэггүй. Халуун сав нь гялалзаад л хойно, бурханыхаа өмнө зурагныхаа өмнө. Зурагныхаа өмнө ингээд л хоёр халуун сав тавьчихсан.
Отгонбаяр -
музейн үзмэр шиг юм болох нь байна шдээ.
Хорлоо -
тийм. тэгдэг айл байсан юм. Тэднийх тэгээд нэгд нь. Нэг нь за байз Сүрьеэ гэсэн байх аа. Нэг айл байсан юмаа зайлуул. Овоо хэдэн хүүхэдтэй зүгээр л бор зүрхээрээ айл байсан юм. Тэднийхийг тэгээд тэднийд чинь би нэг их орж үзээгүй л байсан юм. Сайн л байсан юм байлгүй зайлуул. Тийм 3 айл онц гарц байсан шдээ.
Отгонбаяр -
хөөх ёстой тодорхой. Муу гарсан айл нь яахав.
Хорлоо -
муу гарсан айл үнэндээ хөөрхий нэг их муу гээд гараад байсан айл ч ховор байх шүү. Хөдөөний нэг айлаас тэр урд голруу бас ганц нэг хүүхнийх гэлүү юу гэлээ муу гарсан юм гэнэ лээ. За тэр ч одоо зайлуул доо. Амьдрал нь ч муу юм. Тэгээд одоо яахав дээ л гэж амьтан тэгэж байсан л даа. Муу гарч гэхээр л. Би бол зүгээр гэр яадаг юм. Гэр яадаг юм. Тэр яслийг л муу гаргачихгүй юмсан гээд л зүгээр гэртээ бараг хийсэн юм байхгүй. Лав л муу гараагүй.
Отгонбаяр -
та тэгээд ч угаасаа ажилласаг, цэвэрч хүн дээ.
Хорлоо -
Тэгээд яахав бүл цөөтэй угааж цэвэрлэх юм нэг их юм байх биш. Тэгээд гайгүй л байсан юм байлгүй тэгээд. Гэрээ бол би ерөөсөө тоогоогүй. Яслийг л нэг муу гаргачихгүй гэж хөгөө чирж байх шив дээ. Тэгдэг байсан тэгээд ясли ч сайн гарсан. Яслийг их сайн гэдэг байсан.
Отгонбаяр -
тэгээд үргэлж шалгадаг байсан юмуу? Яадаг байсан юм.
Хорлоо -
3 хоног л үргэжлэн шалган явсан шүү дээ.
Отгонбаяр -
нэг жил үү?
Хорлоо -
тийм. нэг жил л. Нэг жилийн 3 хоног Бигэрийн төв дээр л 3 хоног явсан шүү дээ. Одоо соёлжилтын үзлэг ирээд л. Үзлэгээр одоо нэг арваад улсууд явж байсан юм байлгүй. Олон л улсууд явж байсан. Тэгээд тэр айлуудыг хэсдэг, албан газруудыг хэсдэг. Тэгээд 3 л хоносон юмдаг.
Отгонбаяр -
Танай гэрээр ирж үзэж байсныг санаж байна уу? Яаж үзэв
Хорлоо -
саналгүй яахав. Ор дэрийг эхлээд ингээд сөхөж үзээд, за алив тэр даавуунуудаа гаргаад ир. Нэг хүн хэдэн даавуутай. Тэгээд даавуунуудаа гаргаад ир, ор дэрийг чинь сөхөж үзээд л, тэгээд л аяга шанагыг чинь үзээд л, за аягаа хэдэн усанд угаадаг уу? Аяга угаадаг сав чинь аль алив гэж үзээд л, тэгээд бас юу ч үзээд байв даа.
Отгонбаяр -
номын шкав үзсэн үү?
Хорлоо -
номын сан, номын сан сөхөж үзээд л тэгээд нэг ийм номтой юм байж гээд л. Манайх нэг жижигхэн номын сантай. Тэгэж байсан. За тэгээд өөр юу үзэж байсан юм бэ? Гар хурууны хумс мумс үзэж байсан байх шүү. Гарынхаа хумсыг, гэрт байгаа улсуудыг чинь алив гарынхаа хумсыг гээд л гараа үзүүлж байх шиг байсан байх шүү. За тиймэрхүү л юм үзэж байсан л даа. Өөр одоо ч үнэндээ тайчиж барьж үзээгүй байх аа. Албан газарт орж ирээд л одоо энэ хүүхдийн ор дэр, унтдаг газар, ор дэр тэгээд л тэр хооллодог гал тогооны байр, гал тогоонд хоол хийдэг сав суулга, хоолны материал затериалыг бүгдийг л үздэг юм байна лээ. Би чинь яслиасаа л их айж байсан даа. Тэгээд манай Буянтогтох эрхлэгч сайн болохоороо нийтдээ манайх сайн гарсан.
Отгонбаяр -
сүүлд тэр аймаг дээр ирэхэд аймаг дээр айлуудаар бас явдаг байсан шдээ. үзлэг
Хорлоо -
явж байсан байх шүү.
Отгонбаяр -
явж байсан байх
Хорлоо -
явж байсан байх. Манайх чинь яг тэгэхэд аймаг дээр манайхаар нэг их үзлэг нэг их орж ирсэн юмуу даа. Тааралддаггүй байсан юм болов уу? Ер аймаг дээр үзлэг орж ирж байсныг санахгүй л байгаа юмдаа. Нэг их тааралддаггүй л байсан юм байх даа.
Отгонбаяр -
та ер нь хөнжил дэвсгэрийн даавуу гэдэг юмыг анх хэзээнээс эхэлж хэрэглэсэн юм бэ?
Хорлоо -
тэр аймаг дээр очоод л ерөөсөө одоо тэр аймаг дээр яинь манайх 59-н онд очсон юм. 60-н оноос л эхэлж хэрэглэсэн шүү. Ер нь. Охиноо гаргаад л тэгээд л дараагаар нь ерөөсөө эрх биш нэг эмнэлэгт хэвтээд л гараад ирсэн хүн чинь бас нэг жаахан төрөх гээд юм хумны наана цаана иймэрхүү байдаг юм байна гэдгийг мэдэж аваа байлгүй. Тэгээд ер нь охиноо гарсаны дараа л манай цагаан хэрэгсэл , хөнжил гэдэг юмыг хэрэглэж сурсан даа. Хөнжилөө өнөө л муу ээжээрэээ л хийлгэсэн. Ээж дээр нэг ногоон сатийн, нэг цоохор даавуу хөвөнтэй өгч явуулаад л хоёр хөнжил хийлгээд л юм л бол тэр муу чуганц ээжээрээ хийлгэчихдэг байсан юм чинь би чинь. Тэгэж хийлгээд л цагаан даавуу тэгэхэд чинь одоо ерөөсөө арзгар цагаан даавуу л голдуу олдоно. Гялгар цагаан даавуу байхгүй шдээ. Арзгар цагаан даавууг чинь хэд угаахаар доороо зөөлөн болчихдог юм даа.
Отгонбаяр -
зөөлрөөд л сайхан болчихдог
Хорлоо -
угаагаагүй байхад ч арзайчихаад л сүрхий байдаг юм. Нидрүүл ч байхгүй тэгээд л гаараараа нухаж л угаана шүү дээ. Тэгэхэд чинь за яахав барааны хар саван. Хар өнгөтэй саван байдаг байсан юм.
Отгонбаяр -
тонтгор хар юм байдаг байсан биз дээ
Хорлоо -
тийм. тонтойсон хар саван түүнийг дэлгүүрээс аваад л угаадаг байсан
Отгонбаяр -
тэр илүү гэртээ өөрсдөө амьдраад л том гэрээ музейн үзмэр шиг болгочихоод цоожилчихдог чинь харин ёстой сонин юм байна даа.
Хорлоо -
сайн гаралгүй яахав. Тэгээд л хэлтэй амтай бүхэн Намжаагийнх сайн гаралгүй яахав тэр чинь ордоггүй юм чинь. Ордоггүй тэр гэрч чинь сайн гарахгүй бол юу сайн гарах юм бэ? Гээд л бусад улсууд. Зайлуул Намжаагийн аав нь нэг их хөгшин эмнэлэгт хэвтэж байсан байхгүй юу. Манай муу хадам чуганц бас эмнэлэгт хэвтээд би нэг цай аваад очсон нь тэр Намжаагийн хөгшин нь манай муу хадам ээжийн энэ талын өрөөнд хэвтэж байна. Тэгсэн нь нэг 3-н бетон тавьчихсан байна. Өнөө савандаа цай хийж өгөлгүй 3-н бетонд хийгээд өгчихөж. Өнөө муу эмнэлэгт хэвтэж байгаа хөгшиндөө. Тэгээд би хэлж байсан юм. Одоо энэ муу өгөр Цэрэндулам чинь яаж өвчин тусаж байгаа юм болоо. Тэр үзвэрт тавьчихсан юм шиг савандаа тэр муу хөгшиндөө цай хийгээд өгчихгүй тэр 3-н бетонтой цайг чинь одоо ирэхдээр нь нэг хийж уугаад л тэрнээс хойш хийж уухын арга алга байна шдээ. Тэр чинь тэгээд л хөрчихнө шүү дээ гэж байсан байхгүй юу. Тэгэж байсан юм. тэгээд яасан өгөр үү тэгээд л хааяа орохлоор чинь л өнөө хоёр халуун саваа л толиныхоо өмнө тавьчихсан. Дээрээс нь болж өгөхгүй тоть шувуу тавьчихсан байгаа шүү. Сүүлийг нь доош нь харуулаад. Ингээд хоёр тоть шувуу тавьчихсан. Хоёр сав цоо шинээрээ толины өмнө л байж байдаг.
Отгонбаяр -
гялалзаад л
Хорлоо -
гялалзаад л байж байсан. Тэгээд л илүү гэртээ байцгааж байсан. Тэгээд л Нанжаагийнх сайн гарч гэнэ ээ л гэсэн. 3-н айл л сайн гарсан. Сүрьеэгийнх, Нанжаагийнх, Санжинжав эгчийг л ганц нүдээ олж ёстой нээрээ Санжинжав эгч л сайн гарахгүй бол өөр хэн сайн гарахгүй өөр хэн сайн гарах вэ л гэцгээж байсан. Сүрьеэгийнхийг зайлуул олон хүүхэдтэй гэж үзсэн юм болов уу яасан юм болов уу гэж л байсан улсууд цэвэрхэн л байсан байлгүй зайлуул. Овоо хэдэн хүүхэдтэй Сүрьеэ гээд нэгдэлд ажилладаг нэг хөгшин байсан юмдаг. Авгай нь ажилгүй л хүн байсан байх учиртай. Тэгээд л манай Чандманыхан нийлчихсэн хөөг арилгаад дун цагаан болгочихоод танай Чандманыхан дун цагаан тогоотой байна шүү эгч минь та тогооныхоо хөөг арилгах юм биш үү гээд, тэгэхэд Даваасамбуу тэгэхэд ерөнхий эмч байсан юм.
Отгонбаяр -
эмч
Хорлоо -
эмч. Манай ерөнхий эмч байсан юм. Тэгээд ирчихээд тийшээ нэг Чандмань явж ирчихээд тэгэж байна за яршиг хэн тэгэж тогооны хөө арилгаж байдаг юм. Яршиг л байгаа даа. Тэгээд яаж тэр чинь дахиад л тавьчихаар хөө болчихно шүү дээ гэсэн чинь үгүй ээ тосолчихдог юм байна хөөг нь арилгачихаад л тосолчихдог юм байна тэгэхээр тэр хөө чинь тогтдоггүй юм байна шдээ. Тэгээд л нэг цай чаначихаад л дахиад л арчаад л тавьчихдаг юм байна.
Отгонбаяр -
үгүй ээ тэгээд соёлжилтын хүмүүст зориулж тогооныхоо хөөг арилгаж байгаа юм уу?
Хорлоо -
тэгэж байгаа юм гэнэ. Соёлжилтын хүмүүст зориулж тогооныхоо хөөг арилгаж байгаа юм. Тэгээд л дун цагаан болгочихоод л тосолчихдог юм байна өөхөн тосоор. Тэгээд л нөгөө тогоон дээрээ цай чанаад л авахаар нөгөө тосолчихсон юм чинь хөө нь нэг их наалдах нь гайгүй байдаг байжээ.
Отгонбаяр -
үгүй ээ тэгээд тосолчихсон юм чинь нөгөө түлэхээр, гал түлэхээр утаа маань тавиад л хэцүү болмоор юмаа.
Хорлоо -
хэн мэдэхэв. Тэгчихсэн байна гээд та тэгэж тогооныхоо хөөг арилгахгүй юмуу гээд л Даваасамбуу яваад л тэгэж байсан байхгүй юу. Би яршиг, яршиг юун сүрхий юм очиж, очиж тогооны хөө арилгаад байхдаа яадаг юм. Үгүй яршиг л байхдаа тогооныхоо хөөг арилгаагүй байна гээд муу тавьбал тавина л биз яадаг юм би л арилгаж чадахгүй гээд. Яаж арилгахав дээ.
Отгонбаяр -
данх, зуухаа зүлгээд гялтайлгачихдаг байсан тээ?
Хорлоо -
гадна тал, данх зуухаа бол арчилгүй яахав. Түүнийгээ бол арччихна шүү дээ. Мэдээж зуух муухаа бол сайхан л арчихна л даа. Хүйтэн үед нь гадна талынх нь хар төмрийг нь арччихна. Арчихаж чадалгүй яахав дээ. Түүнийг бол арчиж байсан, арчиж байсан. Базарваань соёлжилтын үзлэг ирнэ гээд. Нөгөө унаныхаа тоосыг арчаад, униа тоосгүй байлгах гээд угааж арчиж л байлаа. Цагаан бүрээсээ угааж л байлаа. Угаагаад барьж л байлаа. Тийм тийм юмаа ч сайн л хийсэн л дээ. Соёлжилтын үзлэг гэж амьтаныг ч нэг сар гаруй зүрхэнд нь шар ус хуруулсан. Эмнэлгийнхэн чинь бүр аюултай байсан. Тэгэхэд чинь Даваасамбуу, Сэлэнгэ 2 хоёулаа их эмч байсан юм. Даваасамбуу ерөнхий эмч байсан юм. Тэгээд л тэр 2 чинь манайд л голдуу ирж байдаг. Хоёр муу хүү нь хоёр жоохон хөөрхөн юм. Манайхаар л байж байдаг. Тэгээд л дандаа юунд явахаар болбол Хорлоо эгчээ манайд очоорой. 2 хүүхэд хоцорсон шүү. Бид 2 хоёулаа дуудлаганд явлаа шүү гээд л яваад өгдөг. Тэгээд л би шөнө ч хамаагүй гэрч нь очдог.
Отгонбаяр -
сайхан байж дээ.
Хорлоо -
сайхан байсан. Тэгээд зайлуул одоо тэгээд л сүйд л болоод байдаг юм.
Отгонбаяр -
ахиад нэг ийм асуулт байна аа. Тэр үед хүмүүс хөдөөний тэр Монголчууд нас барсан хүнээ яаж оршуулдаг байсан юм бэ? Тэр талаар та ярихгүй юу?
Хорлоо -
тэмээн дээр л голдуу, тэмээгээр л оршуулж байга юм чинь одоотой адилхан тэрэг техник байх биш. Тэмээгээ хомночихоод л хоёр хунз тэгнээ, хоёр хунзныхоо нэг талд нь
Отгонбаяр -
хомноно гэдэг нь юу гэсэн үг үү?
Хорлоо -
хомноно гэдэг нь ширдэг ингэж тавиад, юунууд тавиад ингээд хоёр модоор ингэж хавчаад ингээд аваачдаг байхгүй юу. Хомноно гэдэг чинь тэр тэмээн дээр чинь ачаа ачихын тийм л юу гэсэн үг шүү дээ. Хоёр ийм дөрвөлжин юмтай. Дөрвөлжин юмтай тэгээд ийм 2 уртаа хавтгай мод ингээд бүр юу гаргачихсан хойд урд 2-рт нь дээсээр ороочихдог. Нарийнхан дээсээр ороогоод тэгээд дунд нь хом ширдэг гэдэг чинь нэг уртаа ширдэгээр бөхийг нь тойруулж ороочихоод наана нь бамбай гэдэг бас нэг тийм дөрвөлжин том бамбагар юм хоёр бөөрөнд нь нэг нэгийг барьчихаад л тэгээд л нөгөө хоёр ноосоо ингээд ороогоод ороогоод хойд урд хоёрыг нь ингэчихээр чинь
Отгонбаяр -
тэгнүүлчихдэг.
Хорлоо -
тэгнэчихдэг. Тэгээд л нөгөө нуруу нь эдэгдэнэ барина гэж байхгүй. Тэгээд л хоёр хунзоо мөн л адил сэнж хийгээд л
Отгонбаяр -
хунз гэдэг нь араг уу?
Хорлоо -
араг. Том араг л гэсэн үг байхгүй юу? Тэгээд нэгэнд нь хүнтэйгээ тэнцэх л элс хийгээд шуудайнд элс хийгээд нөгөө хунзандаа хийгээд л нэг талд нь болохоор дээр нь хүнийхээ аяаар мод тавиад, хавтгай мод тэгээд тэгээд дээрээс нь нөгөө хүнээ тавиад тэгээд л нөгөө дээсээр дээгүүр нь татаад л унахааргүй татаад л тэгээд л явж байсан юм байна лээ л дээ. Тэгэж явж байхыг бол ээжийгээ тэгэж явж байхыг үзсэн л дээ. Ээжийн муу аавын ах нь ирээд л буурал аав ирээд л аваад явж байсан юм тэд нар. Үүрээр л, үүр шөнийн заагаар л гаргаж байсан юм байна лээ шдээ хөдөөний улс бол тэр нас барсан хүнээ. Үүр шөнийн заагаар л гаргадаг. Тэгээд аваачаад тэр чинь одоо нүцгэн л орхичихож байгаа шдээ хөөрхий минь.
Отгонбаяр -
тавьдаг газар гэж тусдаа байх уу?
Хорлоо -
байлгүй яахав. Тусдаа одоо нэртэй устай. Манай ээжийн тавьсан газар Нарийны арагт “Бүтэн онд”00:13:10 сайн газар юм гэнээ лээ. Нээрээ ч сайн газар байсан юм байлгүй хөөрхий. Бид нар дажгүй л явж байна. Ээж, аавынхаа тавьсан газраас их болж байдаг юм гэж байгаа шдээ.
Отгонбаяр -
тэр газар нь одоо тэр нутгийнхан бүгдээрээ хүнээ тавьдаг газар юмуу?
Хорлоо -
тийм бүгд л хүн тавьна. Одоо тэр өөр ойр хавиар нь газрууд бий л дээ. Тэр улсууд нь ар гэрийнхэн нь улсууд хаана тавъя гэнэ тэр газар нь тавьна. Манай ээжийг тэнд тавьсан.
Отгонбаяр -
одооных шиг лам зүг чиг хэлээд тэр зүгрүү энэ зүгрүү гэсэн юм байх уу?
Хорлоо -
тиймэрхүү юм бараг байхгүй. Ерөөсөө л лам бол номоо л уншаад л тэр яг тэр зүгт гаргах юм байна энэ зүгт гаргах юм байна тэр газар сайн юм байна энэ газар муу юм байна гээд байдаггүй байсан шдээ. Өөрсдөө л тийм газар оршуулна гээд л тэгээд л өглөөнийхөө харин цагаа бол харж байсан байх шүү. Тэгэхдээ харин яг одоотой адилхан цаг биш нөгөө үүр шөнийн зааг ч гэдэг юмуу, үүр дөнгөж шарлаж байхад ч гэдэг юмуу, тиймэрхүү зүгээр л журмаар л гаргаж байсан байх л даа. Тэгэж гаргаж байсан байх. Манай ээжийг тэр одоо “Бүтэн онд” Нарийны араг гэж манай тэр уруугаан Говь руу тэр Богдын ард нэг том ааран байдаг шдээ.
Отгонбаяр -
ааран
Хорлоо -
ааран газар тэр ааран дотор тавьсан юм. Зайлуул одоо манай ээжийг нэг тав хоноод л тас шувуу гэдэг чинь хоёр гурван тас шувуу ирчихсэн л байж байна нөгөө яасан сайн сүнстэй хүн байсан юм. Сайн сүнстэй хүнийг л тас шувуу иддэг юм гэж удсууд, нутгийн улсууд тэгэж байсан гэдэг. Тэгээд л тас шувуу л гуравхан хоногийн дотор л оргүй идсэн байсан гэсэн.
Отгонбаяр -
зарим нь бол доороо алга болдог гээд байгаа юмаа.
Хорлоо -
тийм. зарим нь бол хатчихсан байж байдаг шдээ. Ямар сонин юм манай тэнд Баавай гээд л нэг сайн лам байсан байхгүй юу? Тэгээд тэр Бумбатын хөндийн хойно гээд Цахир гээд юу хүн тавьдаг газар байдаг юм. Цахирын орой дээр тийм нэг сайхан дугуй. Тэгээд бид нар Цахирын хөх толгой гэж хүн буудаг. Түүнээс нь нэлээд урд руу жаахан холоо. Нэг тийм газар байдаг байхгүй юу. Тэнд Бууяагын манай хоёр байж байдаг байна. Тэгэхэд нөгөө ээж маань ч байж л байлаа. Бууяагийн талийгч ч байлаа. Тэгээд л Бууяагынд нэг Ичинхорол гээд нэг охин байдаг байсан юм. Зүгээр айлын охин л байлгадаг байсан юм л даа. Нэг үгээр хэлбэл хонь малаа эргүүлж барихад л тусалдаг. Тэгээд л тэр бид хоёр ээлжлээд л хонинд явдаг. Хоёулаа заримдаа аргалд явдаг. Тэгсэн чинь хоёулаа Цахирын чинь бузар газрыг чинь очиж үзээд л юун ч дуртай юм гээд л. Тэгсэн чинь тэр Баавайгийн зүгээр л тэр өрөөсөн мөр нь мултараад уначихсан. Тэгээд л бусад юм нь бүтнээрээ зүгээр л хатчихсан. Тэгээд л байж байсан юм даа. Тэр Баавай гээд л тэр хөгшиний.
Отгонбаяр -
оршуулаад удсан байсан юмуу? Тавиад
Хорлоо -
хоёр, гурван жил болж байхад. Сонин юм байна лээ. Тэгээд л тэр ганц хүүтэй нь сууж байсан бэр нь болж байсан хүн Шоовдор гэж манайхантай айл. Дахиад нэг Базар гэдэг хүнтэй суучихсан айл байсан байхгүй юу? Тэгээд би ирээд л Жуужаа гэж авгайлдаг бид нар. Жуужаа Баавай ёстой хэв хэвээрээ байж байлаа шдээ. Энэ хойно өрөөсөн гар нь л мултраад уначихсан байна лээ. Бусад нь угаасаа хэв хэвээрээ таг хатчихсан байж байна лээ шдээ Баавай гээд л ярьдаг байсан. Тэгсэн чинь нэг их муухай санаатай өгөр ёл байсан юмдаг. Түүгээрээ тэгсэн юм болов уу? За нэг сүүлний тосоор зул хийж өргөвөл өргөсөн болдог болов уу? Гээд л цагаан тос байхгүй байсан юм байхдаа. Шар тос байхгүй л байсан юм байхдаа. Сүүлний тосоор л ганц зул хийж өргөдөг юм билүү? Одоо тэр зул болдог болов уу гээд л муухай санаатай өгөр ёл байсан юм даа гээд л ингэдэг. Ёл гээд л хараадаг. Тэгэхээр нь би та яагаад тэгэж байгаа юм та яагаад муухай санаатай гэж байгаа юм гэсэн чинь хүүгээ нас барсаных нь дараа намайг татсан шүү дээ гэж байсан. Лам хүн шүү дээ.
Отгонбаяр -
лам хүн
Хорлоо -
тийм. тээр нээрээ яагаад тэгсэн юм бол
Отгонбаяр -
тэгээд нөгөө бэр нь тэгэж
Хорлоо -
тийм бэр нь тэгэж. Бэр нь гомдохгүй яахав дээ. Гомдохгүй яадаг юм. Тэгээд би тэгэхэд яагаад муухай санаатай өгөр ёл гэж байгаа юм бол гэж байгаа юм бол гэж бодоод асуусан чинь тэгэж байсан юм. Нэг тийм том өндөр лам л байсан юм даа. Би сайн мэддэг. Баавай гээд л. Ганц хүү нь халзан Баатар гэж хүн байсан юм. Зайлуул цагаан сараар архи ууж яваад мориноосоо унаад хөлдөөд үхчихсэн байсан юм. Тэр урд Төмөр Цахирын нуруу гэж манай тэр Чандманьд
Отгонбаяр -
тэгээд хоёр жил болсоны дараа хатчихсан байна гэдэг чинь яс нь
Хорлоо -
үгүй ээ зүгээр яс арьс хоёр чинь зүгээр хатчихдаг юм байна лээ шдээ. Борц шиг горзойгоод.
Отгонбаяр -
тийм үү? Тэгээд арьс нь байж байх юмуу?
Хорлоо -
үгүй зүгээр борц шиг горзойгоод хатчихсан байж байдаг юм байна лээ шдээ.
Отгонбаяр -
сонин юмаа.
Хорлоо -
тэгээд тэр Ичинхорол бид хоёр их ээлжилж очиж үздэг. Нэг өдөр аавад гэнэ алдаад Баавай бүтэн л байж байдаг юм байна лээ шдээ гэсэн чинь юу гэнээ энэ золиг чинь одоо байтлаа хүүр хэсээд явж байдаг болох нь уу? яаж байгаа юм битгий очиж байгаарай үүнээс хойш гээд тэгсэн шдээ аав. Түүнээс хойш үзсэн гэж хэлэлгүй дуугай л очоод үзээд байдаг байхгүй юу?
Отгонбаяр -
байж л байдаг
Хорлоо -
байж л байдаг. Өрөөсөн мөр нь байхгүй мултраад уначихсан гар нь тэгээд л өрөөсөн мөр нь тэгээд л байж байдаг. тэр чигтэй л байж байдаг. Аймар юм байдаг юм байна лээ. Тэр Цахирын өвөр гээд л хүн тавьдаг газар өөр тийм бүтэн байгаа хүн байдаггүй зүгээр чөмөг мөмөгний яс, толгой молгойны яс зөндөө л байдаг юм байна лээ.
Отгонбаяр -
тэгдэг байх
Хорлоо -
тэгдэг юм байна лээ. Тэгээд л бага байхад яинь айна, янз бүрийн юм болно гэдгийг мэддэггүй юмуу хаашаа юм. Тэгэхэд чинь би одоо 9-тэй л байсан байна шдээ. Ямар янзын юм.
Отгонбаяр -
одоо тэр хөдөөнийхөн бас ил тавьдаг болчихсон гэв үү?
Хорлоо -
ил тавьдаг болсон гэдэг шүү. Ер нь ил тавьдаг юм байна лээ шдээ. Бүр хөдөөнийхөн чинь тэгээд л ер нь хайрцаг сав ч бэлдээд байх зарим айлын чадал нь хүрэхгүй байгаа шдээ. Ил л тавьдаг юм гэнэ лээ. Тавьдаг газар нь өөрсийн нутаг яг нутагладаг газраас нь нэлээд холхон шиг тийм газартай.
Отгонбаяр -
тэр лам гэснээс таныг хүүхэд байх үед хөдөө лам нар их байсан уу?
Хорлоо -
байсан, байсан
Отгонбаяр -
сүсэг бишрэл ямар байсан хүмүүс
Хорлоо -
сайн байсан шүү. Ер нь сүсэгтэй байсан шдээ. Хөдөөнийхөн. Аймар сүсэгтэй бараг л тийм газраас чулуу ховхолж болохгүй. Ийм газраас ус авч болохгүй. Ус руу юм оруулж болохгүй. Булгийн эхэн дээрээс ус авч болохгүй юм л бараг л ярьдаг байсан шдээ. Янзын сүсэг бишрэлтэй. Тэр чинь одоо сүсэг бишрэл л гэсэн үг шүү дээ.
Отгонбаяр -
юу яаж байсан уу? Жилийнхээ заслыг цагаан сарын дараа ном уншуулж байсан уу?
Хорлоо -
уншуулж байсан. Уншуулж байсан шүү. Одоо тийм ном унших, ийм ном унших гээд л. Манай аав чинь өөрөө нэлээд номтой хүн байсан. Ах нар нь ерөөсөө цөм номтой хүн байсан. Нэг ах нь барих гэхээр нь гурав хоногийн өмнө амиа хорлочихсон. Аминдаа юм хийчихсэн гэж байгаа шдээ. Хорлох юу байхав.
Отгонбаяр -
хэлмэгдүүлэлтйин үеэр үү?
Хорлоо -
тийм. хэлмэгдүүлэлтийн үеэр.
Отгонбаяр -
лам байсан хүнийг.
Хорлоо -
лам. Тэгээд барих гэж байхыг нь мэдээд л одоо гурав хоноод барина гэж байхад л өөрөө унаад. Поогоо түлхэнэ л гэж байдаг юм байна лээ. Поогоо түлхэнэ гэхээрээ яадаг юм мэдэхгүй. Тэгээд л нас барчихсан юм гэнэ лээ. Жоо гэлэн гэж хүн. Бас нэг ах нь Ганжид гэж бас нэг лам байсан юм гэнэ лээ. Гэхдээ тэр нь ч зүгээр л барьж барих гээгүй байхад зүгээр л өвчинөөр л үхчихсэн юм байлгүй. Үхчихсэн юм гэнэ лээ. Манай аавын ах дүү нар ерөөсөө бараг лам. Архи уудаг хүн бараг байдаггүй. Архи уусан хүнд нэг их өшөөтэй. Аймар өшөөтэй. Тийм улсууд байдаг байсан шүү дээ.
Отгонбаяр -
тэгээд сүүлд одоо сүсэг бишрэлийг чинь хааж эхэллээ шдээ.
Хорлоо -
тийм нэг их айгаад л улсаас.
Отгонбаяр -
ном зом уншуулахдаа их нууцаар. Лам хүмүүс нь нууц байсан.
Хорлоо -
үгүй ээ юу гэхэв. Ямар сайндаа манай энэ талийгчийн нагац нь ламархуу хүн байсан байхгүй юу. Тэгээд одоо энэ Хишигмаа ч гараагүй байсан. Тэгэхэхд бид 2 нийлээд нэг 2 жил болж байсан юм уу үгүй юу. Манай нэг хонины дэлэн хавдаад үхчихдэг юм байна аа. Тэгээд тэр дэлэн нь нэг их том юм болоод үхчихдэг юм байна аа. Тэгсэн чинь манай тэр талийгчийн нагац ирж таарлаа. Хөдөө нэлээд хол л байдаг байсан юм. Манай нэг хонины дэлэн ингээд хавдаад үхчихдэг юм байна аа. Намбаа гээд л авгайлдаг байсан. Намбаа гээд л тэгсэн чинь зайлуул нэг ном уншиж өгөх юм болоод л. Ном унших гээд л нэг гудас нугалж тавьчихаад л нөгөө дэхь дээрээ гутлаа тайлж суудаг хүн байсан юм. Нөгөө монгол гутлаа тайлж тавьчихаад л хөлөө завилчихаад л ингээд л уншиж байсан чинь нохой хуцсан чинь л таг гээд л номоо тавьчихаад л гутлаа өмсөөд авсан чинь л миний инээд хүрээд л гадаа гараад л инээгээд байгаа юм чинь. Одоо бол юун инээд хүрэх яадаг билээ л гэж бодох байлгүй дээ. Тэгээд л инээд хүрээд байгаа юм. Тэгсэн чинь л нэг хүн ирчихээд л яваад өгдөг юм байна. Яваад өгөхөөр нь л дахиад л нөгөө гутлаа тайлаад л нөгөө гудсан дээрээ суугаад л дахиад л уншиж байсан чинь нохой хуцахаар л тав гээд л өмсөөд авна. Тэгэж айж байсан шдээ. Тэгээд л нөгөө нохой хуцахаар л гутлаа өмсөхөөр л инээд л хүрэх биш өөр юм бодогдож байгаа юм байхгүй. Гадаа гараад л инээгээд Намбаагаа хараад л дооглоод л шшш чаваас даа. Гөөмөн өгөр царайтай байж дээ.
Отгонбаяр -
тэр ном уншдаг хүмүүс хөдөө лам хувцастай байсан уу? Энгийн хувцастай байсан уу?
Хорлоо -
үгүй энгийн хувцастай байсан. Лам хувцастай байвал бариад авах байсан байлгүй бараг.
Отгонбаяр -
та түрүүн нэг лам малгайтай хүн яасан гэлээ
Хорлоо -
тийм тэр чинь гомшой малгай байж л дээ эвий минь. Бүр том лам байхгүй юу. Тэр Гэлээ ах гэж. Тэр Гэлээ ах бүр баригдаж яваад ирсэн гэж байгаа шүү. Яаж тавигдсан юм. Баригдаж яваад энэ аймгаас урагшаа хүнээс нэг муу гунжин тэмээ гуйж унаад аймгийн урд Дөтийн даваагаар давж явсан чинь Дөтийн давааны хадны ёроол руу цасаар жоохон шуураад унасан юм байж, цас буригнаад байсан юм байж намар байсан юм гэлүү, хавар байсан юм гэлүү? Намар байсан гэсэн байхаа манай аав тэгэж ярьдаг юм. Тэгсэн чинь нөгөө муу гунжин тэмээ нь хадны ёроол руу бөгсөө углаад нам хэвтчихсэн юм гэнэ лээ. Босохгүй. Тэгээд муу Гэлээ ах чинь жишүү мод шиг юм аа үүрчихсэн. Манай аав Цагаан Балжинням гэдэг хүнтэй хамтарлын жин гэдэг юм тээгээд аймаг дээр буулгах гэж явсан юм байлгүй. Тэр Цахир булгын амаад өгсөж явж гэнэ. Тэгсэн чинь цасаар бургиад унахаар нь энэ хойд даваан дээр цасаар бургиад унах юм байна. Цагийн болзоотой юм биш байгаа хоёулаа энд бууж тэмээгээ хэд хазуулаад майханаа шааж хоночихоод явъя гээд хоёулаа буучихаад тэмээнүүдээ сөргөлж тавьчихаад, нөгөө ачаагаа буулгачихаад, майханаа шааж байсан чинь тэр дээрээс нэг явган хүн жороолоод ирж байна гэнэ. Энэ эзгүй газар чинь юун хүн ирж байдаг билээ. энэ юу байдаг юм болоо гээд хэлэлцээд хоёулаа тэгээд майханаа шаагаад байж байхнаа нөгөө Гэлээ ах чинь хүрээд ирсэн юм гэнэ лээ. Шуумаазаа үүрчихсэн. Хүүе Гэлээ ах минь яаж яваа юм. Яагаад хэзээ гарав яав гэсэн чинь. Шоронд байж байгаад өчигдөр суллагдлаа. Төрийн сүлд түмэн олон аварлаа намайг. Тэгээд хүнээс нэг муу гунжин тэмээ гуйж унаад энэ хойд даваан дээр даваан дээр хадны ёзоор луу бөгсөө углаад хэвтчихлээ. Тэгээд сууж байгаад үхэхээр явж байгаад үхэе дээ гээд наашаа гараад ирсэн нь алтан нөхөд маань ингэж таардаг байх гэж ээ алтан нөхөд минь гэж гээд тэгэж байсан юм гэнэ лээ. Тэгэхлээр нь аав Балжинням гуай хоёр чинь хоёулаа галлаж өгчихөөд за Гэлээ ах минь үүн дээр ингээд хар цай чанаад ууж бай. Энэ идэж уух юм байна. Үүнээс ууж идээд, бид хоёр яваад тэмээг чинь босгоод ирье гээд, хоёулаа нэг нэг том атан тэмээтэй. Яваад нөгөө даваан дээр нь хүрээд ирсэн чинь зүгээр нөгөө муу гунж чинь бөмбөртлөө чичрээд хадны ёроолд хэвтэж байна гэнэ. Тэгээд нөгөө нэг нь тэмээтэйгээ очоод л хөтлөөд л нэг нь хөөх л гэсэн чинь л нөгөө тэмээний бараа харчихаад л нөгөө дэх чинь ухас гээд босоод ирж гэнэ. Тэгээд авчираад л маргааш нь нөгөө тэмээг нь цатгаж, нөгөө Цахир булгийн чинь талд нь тэмээг нь цатгаад л, нөгөө Гэлээ ахыг нь идүүлж цатгаад л, овоо өл авхуулаад, Гэлээ ахыг нэг жаахан амраагаад тэгээд явуулсан юм гэдэг. Тэгээд алтан нөхөд минь гээд л сүйд болчихдог. Тэгээд манай охинд их сайн зайлуул тэр Гэлээ ах. Нэг ганц эмэгтэй лам хүн байсан юм. Хонины сүү уудаг өөр сүү уудаггүй. Тэнд ерөөсөө хоёрхон газрын ус уудаг. Хярд болохоор Наран гэдэг газар, говьд болохоор Баргилт гэдэг газрын ус. Хоёрхон газрын ус л зохидог. Нэг их ходоод муутай. Тэгээд дан хонины сүү уудаг. Тэгээд би хонины сүү зөндөө өгч байсан л даа. Дан хонины сүү. Нэг хонины сүү аваачаад өгсөн чинь аяганд нэг бяслаг, өрөм хийгээд өгчихдөг юм байна. Нөгөөхийг нь би идэж чаддаггүй сүйд боллоо. Дахиад л хонины сүү аваачаад өгсөн чинь юм л хийхнээ аяганд хүүе ээ Гэлээ ах би аяганд юм хийлгэхгүй шүү та надад зүгээр л тавагтай тавиад дахь би зүгээр л тавган дээрээс чинь л аваад идчихье. Аан яагаад идэхгүй яасан юм гээд л нэг их цэвэрхэн. Ганцаараа гэртээ. Нэг жаахан гэртэй тэрний гоё цэвэрхэн гэж юу гэхэв. Би тэгээд хэд дахин тэгэж сүү аваачиж өгч байсан. Тэгээд зайлуул манайд нэг хүрч ирээд л нөгөө гомбошоо малгайтайгаа л ирсэн юм байж л дээ. Тэрнийг нь ч би ажиглаагүй л байсан. Бороо ороод унасан чинь л за явъя даа хүү минь нөгөө гэрт ус орчихно. Очиж өрхөөн бүтээе гэж гараад л гомбошоогоо өмсөж гараад л ирж явсан чинь л Балгаа тэр урдаас ирж явна л даа. Манай тэр ахыг Балгаа гэж авгайлдаг юм л даа. Тэгсэн чинь тэрийг харчихаад л Банзар ирж байгаа юм уу? Бушуухан шиг нөгөө гомбошоо малгайгаа аваад өвөртлөчихлөө. Үгүй ээ яаж байгаа юм Гэлээ ах малгайгаа өвөртлөчихөж байгаа юм гэсэн чинь цаадах чинь намын гишүүн хүн шүү дээ гэж. Тэгсэн чинь намын гишүүнээс нэг их айдаг.
Отгонбаяр -
намын гишүүнээс айдаг.
Хорлоо -
тэгээд гомбошоогоо өвөртлөчихөөд яваад өгдөг байна. Таг халзан толгойтой л доо ийм. Тэгээд би Балгааг ирэхээр нь Гэлээ ах таниас айгаад малгайгаа өвөртлөчихөөд яваад өглөө шдээ зайлуул гэсэн чинь. Ээ харал гэж яахнав гэж надаас айгаад яахнав гэж байсан юм. Тэгээд одоо тэгэж айж байсан шдээ. Тэгээд манай аймгийн Очирбат дарга гээд л байсан юм даа. Үзэл сурталын хэлтсийн дарга байсан билүү үгүй билүү?
Отгонбаяр -
нөгөө нэг зурхайч энэ тэр мөн үү? Сүүлд үздэг хардаг болсон.
Хорлоо -
сүүлдээ юм үздэг хардаг болчихсон юм гэнэ лээ. Тэр Очирбат дарга чинь манай суманд очоод тэгээд Гэлээ ахынд очжээ. Тэгсэн чинь тэгээд угаасаа л их сайхан зантай л хүн байсан юм байна лээ л дээ Очирбат дарга. Тэгээд л их сайхан зантай. Тэгээд л Гэлээ ахтай энгийн юм их сайхан яриад л тэгээд л тэрнийг Гэлээ ах нэг их магтаж байсан шдээ. Ёстой нэг сайн дарга үнэнхүү юм үзсэн. Үнэнхүү юм мэддэг хүн байна. Хичнээн сайхан харьцаатай ч хүн юм дээ. Хөөрхий би хичнээн айж байв. Хүн айхааргүй сайхан хүн байна. Тэгээд тэр Очирбатыг нэг их магтаж байсан шдээ. Тэр Очирбат дарга очиж Гэлээ ахаар магтуулсан шдээ. Нээрээ тэр чинь сүүлдээ үздэг хардаг болчихсон байна гээд байсан шүү.
Отгонбаяр -
зурхай чиглэлийг их сонирхдог. Тэр талруугаа бас их юм сонирхдог байсан байх. Тийм л байсан юм гэнэ лээ. Тэгэж сонсогдож байсан.
Хорлоо -
харин тийм. тэд хүрэх юм байна. Очирбат намайг тэд хүрэх юм байна гэсэн гээд ганц нэг улсууд ярьж байсан шдээ. Хүнийг чи тэдэн нас хүрэх юм байна энэ тэр гээд хэлдэг байсан гэсэн.
Отгонбаяр -
тэгээд лам нар нь их айгаад нууц байдалд орчихож, хүмүүс одоо тэр сүсэглэх, лам хард очих энэ тэр нь адилхан нууц хийцгээх үү?
Хорлоо -
адилхан нууц. Янзын нууцлана шдээ. Одоо тэр ламдаа очих юм бол ёстой тэр ойр хавийн намын гишүүдээс нуугдаж очиж байсан байх шүү.
Отгонбаяр -
Намын гишүүд ер нь матчихдаг байсан уу?
Хорлоо -
одоо тэр матаж байсан юм байлгүй. Матаж байсан даа л тэгэж нууж байсан байлгүй. Гэхдээ хүнээсээ болоод. Чанараасаа болоод. Жаахан урт хушуутай, муу юманд дуртайгууд нь тэр тэнд очиж байна лээ. Тэр тэгэж байна лээ гээд хэлчихнэ шүү.
Отгонбаяр -
тэгнэ.
Хорлоо -
тийм. зүгээр сайхан санаатайгууд сайхан санаж явдаг нь бол бид нар адилхан улс гэдэг нь тэгэхгүй шдээ.
Отгонбаяр -
танайх гэртээ одоо бурхан тахил байсан уу?
Хорлоо -
байсан. Манайх хоёр ч гуутай бурхантай. Нэг их том доргинтой бурхантай байсан. Тэгээд аймаг нүүхдээ нөгөөхөө мал өгсөн бүлийнхээ аавд Намбаа гээд байгаа чинь жоохон ламархуу хүн байсан. Манай талийгчийн ганц нагац нь. Тэднийд өгчихсөн шдээ. Тэр доргинтой юман дээрээ хоёр бурхантайгаа том алтангэрэл судар байсан юм гэнэ лээ хөөрхий. Тэгээд манай талийгч чинь намын гишүүн хүн байсан юм чинь нөгөө алтангэрэлийг чинь тавьчихвал бас яах байсан юм гээд. Түүнээс биш би тэр алтангэрэлийг нь аваад хоцордог байж авдран дотроо хийчихдэг байж. их сайн судар юм гэнэ лээ айлд байж байхад гээд л хойно нь тэгдэг байсан юм. Юун тэр алтангэрэл авч хоцрох манатай. Юу ч байхгүй. Манай тэр Намбаа бас дажгүй уншлагатай дажгүй хүүхэн байсан гэнэ лээ зайлуул. Манай талийгчийн ээж нь гурвуулаа нэг эмэгтэй дүүтэй, нэг эрэгтэй дүүтэй, эрэгтэй дүүгийнх нь л хэдэн хүүхэдтэй. Тэр эмэгтэй дүүгээс нь хүүхэд гараагүй. Ганц охиноос нь хүүхэд гараагүй нэг их цөөхөн шдээ. Одоо энэ манай энэ Энхжаргалын аавын тал чинь бол тэр яармагт л зайлуул ах дүү хоёр байна. Норжмаа гэж хүүхэн, Цэрэндорж гэж хүүхэн хоёр. Цэрэндоржийнд нь ч очиж чадахгүй юм. Аавын тал нь бол маш цөөхөн шдээ. Садан гээд байх юм байхгүй. Ганц эгчээс нь хүүхэд гараагүй юм чинь тэгээд л байхгүй. Ганц нагацын хэдэн хүүхэд тэр Намбаагийн л хэдэн хүүхэд байдаг юм. Тэгээд л угаасаа өөр садан гээд байх юм байдаггүй шдээ.
Отгонбаяр -
аймаг дээр сүүлд байхдаа лам хар дээр, үздэг хардаг хүн дээр очиж байсан уу?
Хорлоо -
очоогүй шдээ. Би ерөөсөө олигтой аймагт очоод таних ч юм байхгүй. Ер нь ламд очдоггүй байсан шүү. Лам гээд угаасаа таних ч юмгүй юм чинь яахав дээ.
Отгонбаяр -
зүгээр ингээд л там тум тийм хүн байдаг юм гэнээ гээд л их нууц тээ? Тэгдэг л байсан санагдаж байна. Намайг хүүхэд байхад л лав.
Хорлоо -
яг. Тэгээд угаасаа оччихоор л нэг тийм яагаад үүнд нэг итгээд оччихвол зүгээр юмаа гэхээр хүн манай аймагт чинь байсан юм уу даа.
Отгонбаяр -
та тэгээд сүүлд 90-н оноос хойш хотод ороод ирсэн. Хотод орж ирээд нөгөө ардчилал ч гарлаа. Ингээд сүсэг бишрэл, лам, хар хүмүүс их чөлөөтэй боллоо. Тэрнээс хойш энэ хүмүүсийн сүсэг бишрэл, ламд очих үзүүлэх засал хийлгэх юм нь тэр талаар юу яаж өөрчлөгдвөө. Та тэр талаар
Хорлоо -
ёстой нэг тэрүүн шиг сайхан юм байхгүй л дээ. Аль дуртай лам дээрээ л очиж байлаа. Одоо дуртай юмаа л хийлгэж байна шдээ. Одоо би энэ дамрин хийдэд би хөгшин, залуу хоёр ламтай. Манайхан бараг очино. Залуухан шиг нэг 50 гараад насны хүн тоо хэлүүлээд л юм үзнэ. Хэлж өгнө. Ер нь бараг таарна даа. Хөгшин нь бол 80 нэлээд гарсан хүн юм гэсэн. Ер нь нэг юм даатгаад юм хэлээд хэдэн цаас ингээд хүүхэд ингэж гэж байна, тэгэх гэж байна иймэрхүү байна гээд хэлчихэд ер нь л даацтай шиг санагдаад байдаг юм. Ардчилал гарч тэр чинь л нэг ганц сайхан боллоо шүү дээ. Ер нь тэгээд ардчилал гараад сайхан болоогүй юм ч байхгүй л дээ. Муу ч сайхан болсон л юм чинь.
Отгонбаяр -
ардчилалаар ер нь юу өөрчлөгдөв? 90-н оноос хойш
Хорлоо -
тэр амьтаны хувьдаа тэр малаа авч баяжлаа, гадаад дотоодод явж уяаагүй, барих юмгүй, баригдах юмгүй сайхан боллоо. Амьтны амьдрал дээшиллээ. Лам хуврага улсууд чөлөөтэй боллоо. Ер нь л тэгээд улсууд чөлөөтэй боллоо шүү дээ. Түүнээс биш их баригдаж байсан шүү дээ. Лам хуврага хичнээн баригдаж байлаа. За энэ ардчилал гарч ирээгүй бол ер нь турж үхэхэд бэлэн болж байсан байх шүү. Тэгэхэд ч би аймаг дээр байсан л даа. Ямар сайндаа л хувиартай нэг ганц кг гурил байлуу? 2кг гурил байлуу? Хэдэн зуун гр элсэн чихэр гэсэн байлаа. Тэгсэн чинь би чинь чихэртэй юм их иддэг хүн чинь надад ганц хүнд гээд ийм атга элсэн сахар ирж байсан шдээ.
Отгонбаяр -
нөгөө нэг картын барааны үеэр үү?
Хорлоо -
картын барааны үеэр. Тэгэхэд чинь би аймагт ганцаараа.
Отгонбаяр -
ганцаараа ээ хөөрхий
Хорлоо -
тэгсэн чинь манай нутгийн Дүгэрсүрэн гэдэг хүний хүүхэд одоо энд ч бий л гэнэ лээ л дээ зайлуул. Батбаяр гээд л нэг залуу. Манай тэр хотын захиргаанд юугаар ч очиж байсан юм дээ. Тэгээд намайг өрөвдсөн юм байгаа биз. Би таныг таван ам бүлтэй гээд бичүүлчихсэн шүү гэдэг юм байна аа. Болох юм болов уу миний хүү гэсэн чинь яадаг юм та дуугай л таван ам бүлтэй гээд л очоод авчихаарай л гэнэ. Тэгсэн чинь л Хоролхүү гэж намайг таньдаг худалдагч чинь мэдэхгүй яахав дээ. Аймаг дээр чинь
Отгонбаяр -
тэгнэ ш дээ. Бүгд нэг нэгнийгээ мэдэж байгаа юм чинь.
Хорлоо -
мэдэж байгаа юм чинь. Таван ам бүлтэй гээд юм авсан чинь миний царай руу нэг их том харчихаад өгч байсан юм. Тэгээд та яаж байгаа юм гээд хэлж чадахгүй байгаа юм чинь зайлуул. Нөгөө таньдаг юм чинь. Тэгээд би нэг сар гаран тэгэж авсан даа. Тэгээд л дахиад л нөгөө юуг чинь өөрчлөөд л яагаад ч өөрчлөөд л унасан юм. Тэр карт мартыг чинь өөрчлөөд л тэгээд дахиад л нэг дээрээ л буучихгүй юу. Нөгөө муу Батбаяр чинь ч хаашаа явчихсан байлаа. Тэгэхдээ л ардчилал гарсанаас хойш чинь л амьтад чинь л чөлөөтэй наймаанд явж, хятад ч бай юу ч бай бараа, идэж уух юмыг чинь бишгүй чирч ирлээ шүү дээ хөөрхий. Тэгээгүй байсан бол яах байсан юм мэдэхгүй.
Отгонбаяр -
нээрээ ч юм ховор юу байсан шүү
Хорлоо -
гөөмөн ховор давс л байж байсан шүү дээ. Дэлгүүрт ороход чинь давс л байж байдаг. Өөр юм байхгүй. Тун бэрх байсан шдээ.
Отгонбаяр -
нэг ийм асуулт байна аа Хорлоо эгчээ. Таны амьдралын явцад их тийм гүнзгий нөлөөлсөн, таньд нэг их тийм сэтгэгдэл төрүүлсэн. Юмыг их өөрчилсөн. Тийм үйл явдал байна уу? Нийгмээс ч хувь хүний хувьд ч ер нь аль ч утгаар нь сайн , муу. Энэ ардчилал бол сая та хэлж байна шдээ. 90-н онд арчилал гарч ирээд хүмүүсийн амьдрал их өөрчлөгдсөн. Үзэл бодол нь ч их өөр боллоо. Нээлттэй болоо тээ? Түүн шиг ч гэдэг юм уу даа.
Хорлоо -
манай талийгч чинь энэ Энхжаргалыг чинь сургуульд яваад л 2 жил дээр нь л өнгөрчихвүү дээ. Түүнээс хойш ч муу Тайваны аав ч маш их тус болж байсан хүн дээ. Хувьд, хувийн амьдралд гэхэд.
Отгонбаяр -
аан нөгөө талийгч Соном ах. Маш сайн хүн байсан шүү.
Хорлоо -
тийм. сайн ч хүн. Сайхан ч сэтгэлтэй хүн байсан. Би түүнд юунд тус хүргэж юугаар тус болж байсан гэвэл ганц нэг дээл л оёож өгч өөр түүнд ямар ч тус байхгүй. Тэгээд надад бишгүй л тус болж байсан хөөрхий. Ёстой тус болж байсан. Аахар шаахар ганц бие эмэгтэй хүнд чинь юу эс байхав дээ. Бишгүй л сайхан тус болж байсан. Тэгээд бас миний аз тутаад яагаа ч үгүй л явчихлаа хөөрхий. Яадахдаа тэгэхэд нь би байгаагүй түүндээ л их харамсдаг юм би. Нөгөө хоёр чинь энд нэг Энхжаргал Бадмаарагт ажилтай. Тэнд нэг эзгүй газар эзгүй байшин шиг юманд 2 хүүхэд нялх. Хүрээд ир гээд байхаар нь ирээд байж байсан чинь тэр араар нь өнгөрчихсөн байна лээ. Үгүй ээ тэр юмны ёр ордог юм уу? За тэгвэл чи яваад өгдөг юм байж би үхэх юмаа гээд л байсан байхгүй юу? Юун гэсэн үг юм бэ? Зүгээр байж үхэх юмаа гэсэн чинь юу гэж тэгэх юм битгий тэгээрэй. Сайхан байж байгаарай ингээд л тэгэж байсан чинь яг тэр хөдөө явж байгаад л ирээд л өнгөрчихсөн байсан. Миний аз дутсан юм аа тэр чинь бас. Миний хувийн амьдрал бол тэр дээ. Өөрөөр бол яанадаа гээд байсан ч юм болсонгүй. Яасан сайхан юм дээ гээд байсан ч юм болсонгүй. Тэгэсгээд л тэгэж явж байгаад л яахав дээ одоо нэг 2 муу охинтой болж л байна. Сайхан л байна. Мөр мөрөөрөө л явцгааж л байна. Хэдэн хүүхэд ч гайгүй л явцгааж байна. Одоо болбол ёстой нээрээ 70-н насалчихаж шал дэмий би өөрөө 70 хэтрэлгүй үхэх юмсан гээд л байдаг байсан. Юун 70 хэтрэх байтугай 73 хүрчихлээ. Одоо яаж үхдэг билээ. үхэхгүй байж байх юм биш байгаа. Их насны хэрэг алгаа нээрээ нэг муухай болчихоод л цүүцэгнээд байж байхын шаардлага алгаа.
Отгонбаяр -
үгүй ээ юу гэж дээ. Одоо Гантуяагийн хүүхэд гарна. Гантуяагийн хүүхдийн та өсгөлцөлгүй яадаг юм бэ? Үхнэ гэж одоо энэ хүүхдийг би харна. Яадаж нэг явахыг нь харна гээд сууж байх юм бишүү. Энэ чинь одоо.
Хорлоо -
одоо болохоор энэ охины хүүхэд харвал зүгээр юмаа. Үгүй ээ тэгээд одоо энэ хөл муудчихаад л хайцихнаад тэвэрч чадахгүй байж байх юм даа л гэж боддогдож байх юм даа.
Отгонбаяр -
үүнийг өсгөсөн юм чинь хүүхдийг нь
Хорлоо -
үүнийг өсгөсөн юм чинь хүүхдийг нь харах юмсан гээд бодоод байгаа юмаа.
Отгонбаяр -
тэр Энхжаргал оюутан байхдаа энэ Гантуяаг гаргаж авчираад сар гарантай орхиод явсан уу?
Хорлоо -
үгүй. 6-н сартай орхиод явсан.
Отгонбаяр -
Та тэгээд 6-н сартай байхад нь авч үлдээд
Хорлоо -
6-н сартай юм авч үлдээд би бас их тэнэг байсан байгаа юм аа. Ганц ч угж хөхүүлж үзэлгүй. Угжчихнаа гэж бодчихоод л өнөө хүүхдийг чинь өглөө нь хөхүүлчихээд л онгоцонд суулгаад л аваад л хоцордог юм байна. Өдөр угжих гэсэн чинь л угжаа хөхдөггүй гаргаж хаяад, орлиод байдаг. За даа нөгөө хүүхнийг чинь маргааш өглөө л цаашаа гарахаас нь өмнө хүрээд ир гэж хэлье. Юун хүүхэд харах харангадаж үхэх юм байна. Ингэж байсан чинь нөгөө өлссөн хүүхэд чинь эвий минь гэж 4-н цагийн зайтай л нимгэн амтай нэг хар аяга байсан юм. Нөгөөдэхээр чинь л ингээд л сүү ингээд барьсан чинь л залгилчихдаг байгаа даа. Тэгээд л тэр чигтэй л аягаар өгөөд сургачихсан юм.
Отгонбаяр -
тэр чигт нь аягаар өгөөд
Хорлоо -
тэр чигт нь аягаар өгөөд угжаагүй тэгээд тэрнийг чинь урьд нь ганц угжаад үзчихдэггүй яасан ч мунхаг юм байсан юм. Би бас их тэнэг байсан юм байгаа юмаа. Энхжаргал чинь нэг хэсэг надад захиагүй таг болчихдог юм байна. Тэгээд нэг залгуулаад ярьсан чинь би эмнэлэгт хэвтэж байгаад гарлаа гэдэг юм байна. Яачихсан юм гэсэн чинь хордлоготой байна гэнээ гээд. Юуны хордлого болсон юм гэсэн чинь жирэмсэн байна гэнээ гээд одоо тэгээд авхуулна аа гэж байхгүй юу. Тэгэхээр нь битгий солиороод байгаарай чи. Авхуулаад байхдаа яадаг юм. Авхуулах байсан юм бол яах гэж чи жирэмсэн болсон юм чи. Биеэ авч явж чадахгүй юм бол. Утсаар л хэрэлдэж өглөө. Тэгсэн чинь л дуугай л болчихлоо нөгөө дэхь чинь. Тэгээд л ямар юм байхав намар нь цүдийчихээд хүрээд ирсэн. Авчирч өгөөрэй гээд л загнасан чинь л.
Отгонбаяр -
тэгээд тэгэхэд чинь та ганцаараа байсан биз дээ. Ганцаараа нэг хүүхэд авч үлдээд.
Хорлоо -
Ганцаараа хүүхэд авч үлдээд. Янжин гэж зайлуул миний садангийн юм. Чандманаас ирээд нөгөө муу чинь миний ажлыг хийгээд нөгөө буудалд чинь.
Отгонбаяр -
буудалд таны оронд үйлчлэгч хийгээд
Хорлоо -
миний оронд үйлчлэгч хийгээд. Нөгөө цалингаа авч надад өгөөд тэгээд тэр үеэр тэр Тайваны аав маш их хэрэг болсон.
Отгонбаяр -
аан та тэр үед орлого байхгүй. Тэтгэвэрт суугаагүй.
Хорлоо -
юун орлого байдаг юм. Тэтгэвэрт гаараагүй. Ямарч орлого байхгүй.
Отгонбаяр -
тэгээд ид нөгөө амьдрал хэцүүдээд эхэлчихсэн.
Хорлоо -
Тэгэхэд чинь тэр юман дээр чинь л Тайваны аав л гол тус болж байсан.
Отгонбаяр -
ээ эвий эвий
Хорлоо -
хонь мал алж авчраад л өгнө. Сүү сааль авчраад л өгнө. Хэдэн цаас юм ав гээд л өгнө. Үгүй зүгээр тэр хүнгүй бол ганц тэр муу хүүхэд минь зуун хэдэн цаас аваад аваад бас л хүнд болно шүү дээ тэр чинь. Идэж уух юм. Нөгөө ах дүүсээс хэд гурван цаас, ганц нэг хонь малын мах ирж л байсан. Тэр бүрд өгөөд байхгүй шдээ. Тэгсэн шүү дээ хөөрхий. Тэгээд л нэг 6-н сар болгож өгчихөөд л явсан юм. Тэгээд л тэр чинь нэг хэдэн сар болоод л төгсөөд ирсэн юм даа. Ирэхэд нь арай ч явж байлуу? Явж байсан юм байна аа. Явж байсан юм байна аа. Тэгээд л аваад явна гээд л аваад яваад өгсөн. Ирчихээд л нөгөө тэд нар дээрээ үгүй үгүй үгүй гээд амьтан хавьтаахгүй.
Отгонбаяр -
идээшихгүй.
Хорлоо -
идээшихгүй. Үгүй үгүй гээд. Тэгээд л буцаагаад өгөөд явуулчихсан. Даваахүү нэг хот явсан чинь буцаагаад аваад очсон. Тэгээд л тэндээ байж байгаад овоо бодчихсон хойно нь хуримаа хийцгээсэн байх шүү. Лав л 3, 4 хүрч байсан байх.
Отгонбаяр -
нэг ийм асуулт байна аа Хорлоо эгч таны амьдралын явцад эмэгтэй хүний, эмэгтэй хүний амьдрал байна шдээ. Ээжийнхээ амьдрал, таны өөрийн амьдрал, тэгээд л Энхжаргал, одоо ингээд л Гантуяа гээд л тэгээд ингээд л харьцуулахад энд ялгаа их байгаа байх. Эмэгтэйчүүдийн амьдрал яаж өөрчлөгддөг вэ? энэ байдал одоо гэр бүлд нөлөөлсөн үү? Гэр бүлийн амьдралд
Хорлоо -
эмэгтэй хүний, за одоо яахав дээ. Эмэгтэй хүн чинь явдаг жамаараа л явж байх юм даа. Багаасаа тэр нэг хүнтэй суудаг бол тэр сургууль соёлд суугаагүй хүн чинь л яагаа ч үгүй л хүнтэй суучихдаг юм байна гэж бодсон шүү би
Отгонбаяр -
тийм байх.
Хорлоо -
сургуулиар явж байсан хүн чинь дор хаяж 23 хүрч байж хүнтэй суудаг. Сургуулиар яваагүй хүн чинь 15,16, 17, 18-тай л хүнтэй суучихаж байгаа юм. Нөгөө мал дээрээ байж байгаад л тэрнээс өөр амьдрал байхгүй л гэсэн үг л дээ. Сургуулиар яваагүй юм чинь өөр ямар амьдрал байдаг юм.
Отгонбаяр -
яаж суудаг байсан бэ? Тэр хөдөө
Хорлоо -
хөдөө хүнтэйгээ танилцчихдаг л байсан байгаа юм даа. Манай талийгч чинь одоо 2,3-н удаа л манайд ирсэн санагдаад байгаа юм. Тэгээд л хөдөө тээр хонинд явахдаар чинь өдөөд л яаж харж байдаг юмуу, яадаг юм байдаг хонин дээр л давхиад ирнэ. Тэгээд л хонин дээр ирчихээд л тэгээд бас хол байжээ. Бас одоо тэгээд хэлж байдаг хол л байж дээ гэж бодож байгаа юм. Би хүнтэй хань болж чадахгүй ээ яагаад уу гэвэл би их багаасаа өнчин хоцорсон надад хийж чадсан юм байхгүй. Хийж сурсан юм байхгүй. Би хийж сурсан юм юу байна уу? Гэж асуувал морь л унаж чадна өөр юм байхгүй. Ёстой би оймсоо ч оёод өмсөж чадахгүй. Ямар ч юм оёож чадахгүй. Тэгэхдээр тэгээд л гэрийн ажил мажил гээд ер нь тэгээд л тааруухан шүү дээ би чинь. Тэгэхлээр чинь хэрэг байхгүй шүү дээ. Нэг насны амьдрал шүү дээ. Нэг хоёр хоногийн амьдрал биш. Тэгэхлээр та дэмий биш биз. Надаас овоо хэдэн ах хүн байсан шүү дээ.
Отгонбаяр -
хэд ах хүн байсан юм.
Хорлоо -
10 ах хүн байсан шдээ.
Отгонбаяр -
өө тийм үү.
Хорлоо -
түрүүн нь нэг 19-тэй байхад нь гэрлүүлчихсэн юм гэнэ лээ. Аав ээж хоёр. Тэгээд гурван жилийн цэрэгт 20 хүрээд 3-н жилийн цэрэгт явж ирээд тэгээд тэр авгайгаасаа хоёр жил болсон юмуу үгүй юмуу салчихсан шдээ. Хүүхэд гараагүй юм гэнэ лээ. Тэгээд л надтай нийлж байгаа юм. Тэгээд л та чинь түрүүн нэг сайн түргэн шалмаг, сүрхий сайн авгай байсан байлгүй. Тийм авгайтай байсан хүн чинь надаар яадаг юм бэ? Энэ 00:41:54 гээд л сайхан сайхан хүүхнүүд их байна шдээ гээд л бас тэр хавийнхаа хүүхнүүдийн нэрийг хэлээд байгаа юмаа. Тэд нараасаа хэлээч, тэд нартай суугаач гэхээр үгүй ээ би өөрийг чинь тэгэж товлож байгаа юм. Хүн чинь өөрийнхөө товлосон хүнтэй л сууна биз дээ. Хүний хэлсэнээр явахгүй биз дээ. Ингээд л тэгдэг. Тэгээд л морио хөтөлчихөөд л надтай өдрийн турш хонинд явж байгаад л орой нар жаргахаар л гэрлүүгээ яваад өгдөг юм.
Отгонбаяр -
тэр хөдөө малчин байсан юмуу?
Хорлоо -
хөдөө малчин. Малчин айл. Хүний ганц хүү. Энэ цэргийн газар гуулин хөгжим бариад 3-н жил болоод энд улирах гэж байсан чинь нөгөө аав хойноос нь дуудуулаад ганц хүүгээ тэнд улираахгүй гээд өргөдөл аваад очсон юм гэнэ лээ. Ганц хүү гээд аав нь тэгээд оччихоод. Тэр цэрэгт байхад нь тэр найз нар энэ тэр нь их хов хэлж байсан юм шиг байгаа юмаа. Тэр авгайг нь. Тэгэж байна, жаахан тийм сулдуухан хормойтой хүн байсан юм гэнэ лээ. Тэрнийг нь л хов хэлэхгүй юу? Тэгэхдээр л эндээ хоцорчихоод л очихгүй гэж байсан тэр гуулин хөгжимд хоцорч байсан хүн байна лээ л дээ. Тэгэхдээр нь л аав нь л өргөдөл шидээд аваад очсон юм байна лээ. Тэгээд л хоёр жил болсон юмуу? Үгүй юу салчихсан юм байна лээ. Тэгээд л надыг тэгэж ярьж байгаад л нийлчихсэн юм байхгүй юу. Тэгээд зайлуул их цөөхөн хүний ганц хүү. Илүү дутуу зангүй их сайн хүн байсан юм. Тэгээд зайлуул дөнгөж 56-тай, би чинь 46-тай л хоцорлоо шдээ. Тэгээд л нөгөө хорт хавдар гэж сүрхий юм болоод л тэгээд л нас барьчихсан л даа зайлуул.
Отгонбаяр -
тэгээд л 46-тай ганцаараа том охин гарчихсан. Тэгээд л Энхжаргал гараад явчихаар чинь л цалин орлого байхгүй хэцүү байсан байлгүй дээ.
Хорлоо -
хэцүү байлгүй яадаг юм. Ялангуяа тэр охиныг аваад хоцорчихсон байхад бол хэцүү байсан шүү дээ. Тийм хэцүү байсан. Түүнээс биш зүгээр ганцаараа ажил хийгээд явж байхад бол ганц хүнд нэг их гараад байх гарлага бага тэгэсхийгээд л тэгээд л байж байна. Тэгээд л ах дүүсээс, хөдөөний ах дүүс манай тэр талийгч дүү чинь бол овоо юмтай айл л даа. Тэд нар бол бишгүй харж байсан. Зарим үед нь өвлийн идэш өгөөд л явуулна. Хэдэн цаас өгөөд л явууулна. Бишгүй харж үзэж байсан. Тэгээд л гол нь бол Тайваны аав бол маш их тус адгийн наад зах нь бол сайн өдөрт яваад л нэг аргал түүгээд ирэх жишээтэй. Аймаг дээр чинь аргал түлшээр л байлаа шдээ. Зөндөө аргал түүж авчираад л орхичихшиг. Цуг яваад л аргал түүгээд л ирэх шиг. Тиймэрхүү тиймэрхүү юм чинь амьдралын бас л их ашиг шдээ. Түлш гэхэд л нэг айл л болсон хойно л зөндөө л их түлш орж байгаа юм чинь. Тэгнэ.
Отгонбаяр -
тэгээд одоо тэр бага цалингаар чинь түлш, идэш, хүүхэд гээд л хүрэхэд хэцүү л байсан байх.
Хорлоо -
харин тийм хэцүү байсан шдээ. Харин ч мөнгөний ханш өндөр, юмны үнэ гайгүй байсан тулдаа л авах юм. Одоо шиг болбол яах юм бэ? Аймар. Тэгээд хөөрхий хэдэн муу сайн хүүхэд минь. Хэн хааяа нэг хүрээд ирдэг байсан юмаа. Энхбаяр шиг
Отгонбаяр -
зүрх
Хорлоо -
тийм зүрх л гэдэг. Тэгээд одоо нэг Нисэхдээ л байгаа байх даа. Нисэхдээ нэг хэн нэг муу байр өгсөн гэсэн биз. Давга нь байр өгөөд орсон гэсэн. Харин тийм Давга нь байр өгөөд орсон гэж байсан хөөрхий. Дорви л байдаг байгаа даа зайлуул.
Отгонбаяр -
Энхжаргалын төрөх үе, одоо Гантуяагийн төрөх үе 2 чинь өөр байна шүү тээ? Цаг зүг, хангамж байдал шал өөр байна тээ? Та тэр анх жирэмсэн болсоноо яаж мэдсэн бэ? Амааг тээж байхдаа. Мэдэж байсан уу?
Хорлоо -
юу ч мэдсэн юм байхгүй. Нөгөө биений юм ирэхгүй л байсан. Яагаад биений юм ирэхгүй байгаа юм болдоо л гэж бодож байсан. Наадам дээр чинь зүгээр морь унаад л товоргож байгаад л тэгээд л огиод унасан. Тэгээд олгой давхар ургаад нэг сартай гэлүү? Хоёр сартай гэлүү? Хүүхэдтэй юм байна л гэж байсан ах ирээд л. Ах л мэдэж байгаа юм. Тэгээд тэр Очир эмч, Цэрэн эмч энэ тэр чинь мэдэхгүй байгаа юм чинь. Яаж мэддэг юм. Хөдөөний эмч нар чинь эхо меход харна гэж байх биш. Тэгэж жирэмсэн болсон байсан. Тэгээд манай хадмууд чинь зайлуул цөөхөн улсууд болоод ёстой аймаар баяртай. Манай хадам ээж чинь бараг л жилийн нэг хүүхэд гаргаад байдаг болоосой л гэж боддог хүн байсан шдээ. Ганц охиноос нь хүүхэд гараагүй, ганц хүүгийнх нь хүүхэдгүй юм чинь тэгэхээс яахав дээ. Ямар сайндаа нөгөө том толгойтоосоо Энхжаргалыг биш ээ Хишигмааг гарсанаас нэлээ хойно манай энэ хүүгийнхаас хэдэн хүүхэд гарах нь уу? Гэж асуусан юм гэнэ лээ. Тэгсэн чинь заяаны хоёрхон хүүхэдтэй хүн байна гэж хэлсэн юм гэсэн шүү. Том толгойт сайхан мэддэг хүн шүү.
Отгонбаяр -
том толгойт ч мэддэг юм.
Хорлоо -
заяаны хоёрхон хүүхэдтэй хүн байна аа гэж хэлсэн гэнэ лээ. Хоёрхон хүүхэд гарна өөр хүүхэд гарахгүй гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэгээд хэлсэн чинь хадам ээж их муу байсан юм гэсэн. Хоёрхон хүүхэд гардаг байх гэж гээд. Тэгээд хадмууд бол олон хүүхэд гараасай л гэж боддог. Чааваас манай тэр хадам чуганц их сайн хүн байсан юм. Манайд байж байгаад нас барьсан шдээ. Тэр хүргэнийдээ очоод байж чаддаггүй. Яагаад тэгдэг байсан юм. Ганц хүүхэн дээрээ. Хүүхэн нь л дээр баймаар юм. Тэгээд л манайх руу л хүрээд ирдэг. Тийм нэг тарган улаан чуганц байсан юмдаг.
Отгонбаяр -
танай нутагт таныг хүүхэд байх үед ингээд л мал хариулаад л нутаг усаа сайн мэднэ шдээ. Тэр одоо нутаг сүүлд 92 онд буцаж очоод малчин болсон байна шдээ. Тэгэхэд тэнд өөрчлөгдөж үү?
Хорлоо -
газар ногоо нь их сайн гарахаа байчихсан байна лээ шдээ. Одоо намайг залууд янзын сайхан устай байсан газар чинь ус нь багадчихсан байгаа юм. Алт ухаагүй л байгаа юм тэгсэн хэрнээ л ус нь багадчихсан. Тэгээд л янзын сайхан ургамал ургадаг өвс ногоо сайхан ургадаг газар чинь тийм нэг тачирхан болчихсон. Тийм юм байна лээ шээ. Газар нь бол яахав дээ хөөрхий газраараа л байж байгаа юм. Миний тэр ёстой багадаа тоглож малаа хариулж өссөн их, бага Хүрэмтийн гол бол хоёулаа сайхан нарийнхан гол урссан байсан чинь одоо нэг нь бол тасраад бараг байхгүй шахуу. Нэг нь нэг жоохон юм жирэлзээд байж байх жишээтэй гол. Тэгээд л тэр өөдөөгөө тэр Шарлын дуугуй энэ тэр гээд л нэг их сайхан хяр. Хөвд газар л даа. Манай тэр Чандмань чинь эмээлтийн нуруу чинь. Тэр хавьд чинь борог өвс гэж янзын сайхан хөглөрөөд л байж байдаг. Одоо чинь нэг их тачирхан. Мал юу ч үгүй идчихсэн ч юм шиг нэг тийм. жигтэйхэн тачирхан тийм болчихсон юм байна лээ шдээ.
Отгонбаяр -
халж хөрөх байдал нь өөрчлөгдсөн үү?
Хорлоо -
халж хөрөх нь ч одоо тэр нэг их сайхан урт зун болдог байсанаа байчихсан байна лээ шүү одоо. Бас их богинохон зун болно. Эрт сэрүү унана. Хавар бас аажуу зун болно. Тийм болчихсон байна лээ.
Отгонбаяр -
түүнийгээ дагаад мал өөрчлөгдөж байна уу?
Хорлоо -
мал одоо мал ч нэг тийм сайхан том, тарган мал байдаг байсан чинь. Нэг их жаахан давжаараад л туранхай ч болчихсон юмуу? Арай жижгэрчихсэн юмуу гэмээр болчихсон байна лээ шдээ.
Отгонбаяр -
тэгээд байгаа юм даа. Мал давжаарсан гээд байгаа юм даа.
Хорлоо -
жижгэрчихсэн л юм шиг санагдаад байсан. Тэгээд одоо яахав дээ сайн малладаг нь хэдэн малтай л байж байна. Бууц хашаагаа хүртэл сайхан тордчихсон. Муухан нь бол улам ч муу л байгаа л юм л даа. Мал нь хүртэл. Манай тэр ганц зээ. Хамгийн бага дүүгийн ганц дүү бол малд янзын дуртай. Сургуульд явуулах гэхээр би малчин болно гэж ээж аав хоёрыгоо бараг уйлуулж байсан юм. Овоо сурлага сайтай хүүхэд байсан юм. Тэгээд Ховдын малын эмнэлэгийн сургуульд явъя гэж хэлээд тэгээд Ховдын мал эмнэлэгийн сургуульд яваад. Тэгээд очоод мал авсан. Тэгээд мал дээр.
Отгонбаяр -
тэр газар усны нэр өөрчлөгдсөн үү?
Хорлоо -
нэр ээ?
Отгонбаяр -
тийм нэр
Хорлоо -
Аан тийм өөрчлөгдөөгүй байна лээ. Хэвээрээ л байна лээ. Угаасаа л нөгөө нутгийн ард түмэн л байж байгаа юм болохоор нэрийг нь нэг их өөрчлөхгүй л дээ. Өөрчлөөгүй л байна лээ.
Отгонбаяр -
сумын төв дээр байшин барилга нэмэгдэж үү? Сумын төвд ямар өөрчлөлт байна.
Хорлоо -
сумын төвд нэг их байшин барилга нэмэгдэж сүйд болсон юм алга байна лээ. Ерөөсөө сумын төв чинь айл цөөтэй хаашаа ч юм дээ. Манайхыг байснаас ч цөөрцөн юмуу айл нь. Тэгээд жаахан ил хулдуйхан л байна лээ шдээ. Тэгээд одоо гэрэл гэгээ асах нь тааруухан. Тийм болчихсон юм байна лээ шдээ. Нэг их барилга гээд өөрчлөгдөөд илүү баригдсан юм байхгүй ээ. Ер нь цөөхөн юм байна лээ дээ.
Отгонбаяр -
хөдөө байж байгаад хотод орж ирээд хотод амьдрахаар хэцүү ч гэдэг юмуу? Амархан, Ялгаа байдаг уу?
Хорлоо -
эхлээд хэцүү байсан шүү. За байж яаж өдрийг өнгөрөөнө өө гэж бодоод байх шиг. Одоо яадгийн билээ гэж бодоод л зунд нь бол бүр хэцүү юм байнаа олон өндөр байшингийн ёроолд амьсгаа ч орохгүй намайг тэр ирж байхад чинь гайгүй байж
Отгонбаяр -
тийм шдээ
Хорлоо -
одоог бодвол энэ олон өндөр байшингийн завсараас амьсгаа ч авч болохгүй юм одоо яанаа гээд байсан чинь зайлуул Заяа 00:50:52 та Баянбуурал гарчих тэгэхээр нь нэг их дуртай баярлаж гарч байсан шдээ
Отгонбаяр -
Сайхан газар шүү. Ёстой нэг
Хорлоо -
сайхан газар Нацаг Оюун хоёр ч сайн улсууд эвий минь нэг хэцүү юм нь байдаг юмаа задгай тэр чигт нь хаячихаад наашаа нисээд алга болчихно. Араар нь юм хум нь алга болчих вий гэж их айна.Үнэндээ Баянбуурал чинь хулгай, зэлгээ ч үгүй сайхан газар байлаа шдээ. Одоо л юу болж байдаг юм ёстой сайхан газар байлаа шдээ. Тэгээд нөгөө манай Нямдорж л та чинь яахаараа хамаагүй айлын гадаа очиж хэвтээд байдаг юм бэ? Тэгэж байгаад үхэж амьтаны нэр бузарлачихав. Манай Нямдорж аавыгаа дууриасан нэг тийм жигтэйхэн шулуухан шдээ. Хөдөөнөөс тэр тэгээд л намайг нүүлгээд оруулаад ирсэн юм намайг бас. Юу хийгээд та энд ингээд хэвтээд байдаг юм. Юугаа тэжээх гэж энд ингээд хэвтээд байдаг юм.
Отгонбаяр -
Нямдорж гэж таны дүүгийн хүүхэд.
Хорлоо -
тийм манай дүүгийн хүүхэд. Лүндэг гэдгийн хүүхэд байхгүй юу. Юугаа тэжээх гэж энд ингэж хэвтээд байдаг юм бэ та одоо. Зүгээр тэр төв рүү ор. Одоо энэ хоосон тэрэгтэй ирсэн. Үүн дээр ач энэ гэрээ гээд зүгээр үг сүггүй ачиж аваад л ороод ирсэн. Тэгсэн чинь Баянбууралаас нэг жил бас тэгсэн шдээ. Та одоо ямар юмаа хийх гэж хамаагүй хар элэгтэй айлын гадаа хэвтээд байдаг юм бэ? Битгий амьтны нэр бузарлаад хаячихаарай гэнэ.
Отгонбаяр -
та тэгээд юу яасан юм байна шдээ. Гантуяаг нааш нь явуулчихаад л энэ хэд наашаа хот явчихсан. Аймаг дээр ганцаараа тэгээд цаашаа хөдөө мал дээр гарчихсан юм байна шдээ.
Хорлоо -
тэгсэн юм. Тэгээд нөгөө муу хүн ч байхгүй болчихлоо. Тэгээд одоо юундаа байж байхав гээд нөгөө дүү нар хөдөө байдаг дүүгийн ч гэсэн хүрээд ирээч ээ. Одоо энэ хөдөө л хүрээд ирээч та гээд. Тэгээд тэнд очооч ээ гээд уул нь мал маллаж байсан юи болохоор мал ч сайхан л байсан л даа. Тэгэхэд одоог бодвол ч суух босох хөлтэй байж яадахдаа.
Отгонбаяр -
тийм.
Хорлоо -
одоо бол нугалаад суух хөл алга. Юу гэхэв дээ. Нүдний булай болчихсон байхад чинь.
Отгонбаяр -
за за. За их баярлалаа. Хорлоо эгчээ та тэгээд өөрийнхөө амьдарч байсан үеийн тэр хөдөөний сумын амьдрал, малчны амьдрал, тэгээд аймгийн төв дээр жирийн ажилчин хүн яаж амьдарч байсан талаар их сайхан ярьж өглөө их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.