Tsermaa


Basic information
Interviewee ID: 990423
Name: Tsermaa
Parent's name: Shirbazar
Ovog: Sartuul
Sex: f
Year of Birth: 1928
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: PhD in history
Work: retired
Belief: Protestant, Christian
Born in: Zavhanmandal sum, Zavhan aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
politics / politicians
repressions
belief
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Цэрмаа багшаа өнөөдөр хоёулаа хоёр дахь уулзалтаа хийж байна. За тэгээд миний ярилцлагуудын сэдвүүдийг харсан байгаа багш тэгээд

Цэрмаа -

Таны амьдарч байсан түүхэн үеүүдэд ямар онцлог байваа гэж. Би чинь 1-рт хувьсгалын өмнөх үед төрөөд, дөнгөж хувьсгал ялсаны дараагаар 6-хан жилийн дараагаар төрсөн гэдэг чинь ямарч өөрчлөлт гараагүй байсан үе байхгүй юу. Тэр үед бол ямар байсныг бид нар ойлгож байгаа тиймээ? Тэгээд дараагаар нь би чинь 1928-н онд төрсөн юм чинь 1921-н онд ардын хувьсгал ялаад, 1928 онд 6,7-н жил хувьсгал ялсаны дараагаар 6, 7-хан жилийн дараа төрсөн байна шдээ. Тэгээд

Отгонбаяр -

бага нас, хүүхэд нас бол 30-д оноос

Цэрмаа -

тийм. Маш хүнд нөхцөлтэй, тэнд чинь Завхан аймаг, Завхан мандалын төв дээр байсан. Завхан мандал сумынхаа төв дээр байсан үе. Тэнд миний ээжийн ээж амьдарч байсан. 92 хүрээд нас барсан. Анжив гэдэг хөгшин байсан. За Нийгмийн байдал бол хамгийн доод цэгт, ядуугийн доод цэгт хүрчихсэн монголчууд, бид нарын амьдарч байсан тэр үед бол ер нь цөөхөн тооны сумд гэхэд л сайн л бол арваад айл л амьдралын арай л юутай, бусад нь тэгээд л ядуу. Тэр арваад айлдаа л зарагддаг тийм л үе байлаа шүү дээ. Тэгээд тэрний дараагаар 28-н оноос хувьсгалын эсэргүү бослого энэ тэр гарах үед, 32 оны бослого энэ тэр гарах үед манай ээж хоршоонд манаач хийж байгаад яг тэр зэвсэгт хүмүүс ороод ирэхэд биржекэн доогуур орж нуугдаж байж амь гарсан байдаг юм. Тэгээд яаж хөөрхий амь гарсан юм. Хамгийн хэцүү үе байсан гэж хэлж болох юм. Тэгээд л дараагаар нь би бага сургуульд Завханы төв дээр ирж орлоо. За энэ хэлмэгдүүлэлтийн үе дээр хэлмээр юм юу байна гэхээр миний бодож байгаагаар энгээд хараад л байхад ямар хүмүүс энгээд хэлмэгдээд байдаг юм бэ? Гэхээр сонин санагддаг юм. Үнэхээр хөрөнгө мөнгөгүй ядуу, зүдүү тийм хүмүүс хэлмэгдээд байх нь байдаггүй юм байна. Хараад байхад дандаа том алба хааж байсан. Хөрөнгө мөнгөтэй, тэгээд ер нь тодорхой байр суурь эзэлсэн, тийм хүмүүс л хэлмэгддэг. Бие биенийгээ матаад л, бие биентэйгээ өрсөлдөөд л атаархалын гол юугаар л ер нь тэгэж хэлмэгдэж явдаг юм байна гэдэг нь олон баримтаар харагдаж байгаа юм. Ядуучууд бол яахав зүгээр л дуулианд нь золиос болох тал гарч болох л юм. Түүнээс биш тэд нарыг их бариад л, тэд нарыг нэг их хэлмэгдүүлээд байсан тийм юм л лав манай нутагт л лав тийм их харагдаагүй. Ядуучууд хэвээрээ байж л байдаг, өнөө баячууд, өнөө лам нар, өнөө баян тарган улсууд хоорондоо дандаа зөрчилтэй байдаг учраас тэгээд далимдуулаад л хувьсгал, засгийн өөдөөс л янз бүрийн үзэл бодол баримталдаг тийм л хүмүүс хэлмэгдэлтэд ордог юм байна. Тэр ганцхан хувьсгалын эхэн үед ч биш дараагийн үед ч тийм л байдал тэгэж л үргэлжилдэг юм байна гэж тэгэж л би боддог. Тийм шүүх хурал муралд би очиж үзээгүй ээ. Манай ах дүүгээс хэлмэгдсэн, миний ах дүүгээс хэлмэгдсэн юм байхгүй. Энэ соёлын довтолгоон дээр ярих юм бол энэ юу өгсөн юм бэ гэвэл 59, 60-н онд явагдсан соёлын довтолгоон бол үнэхээр ард түмний амьдрал дорой байсан. Дорой байсан учраас хамгийн наад зах нь эрүүл ахуйн байдал, соёлч боловсон байдал үнэхээр муу байсан даа. Цөөхөн тооны хэдэн байшин баригдсан. Тэнд орсон айлууд бол яахав нэг усанд ордог байсан байж таарна. Бусад бүх хүмүүс бол тавын халуун усанд л ойчирлож байж л сардаа, жилдээ хэдэн удаа ч ордог байсан байх.

Отгонбаяр -

Улаанбаатарынхан тээ?

Цэрмаа -

тийм. Тавын халуун ус энүүхэн баруунтай байдаг байсан. Үнэхээр ариун цэвэр, соёлч ахуйн байдлын талаар маш дорой байсан учраас үүнийг явуулсан явдал тодорхой хэмжээний алхамыг өгсөн. Ямар өөрчлөлт өгсөн гэвэл хамгийн гол нь ариун цэврийг дээшлүүлэхэд л айл өрхөд тодорхой хэмжээний орны даавуутай, нүүр гарын алчууртай, шүдээ хааяа угаачихдаг ч юмуу тийм юмнууд чинь энэ соёлын довтолгоогоор л нэвтэрсэн. Тэрний өмнөхөн бол нэлэнхүүдээ хүнд байсан шүү дээ. Тэгэж л боддог. Энэ сүшиг бишрэлийн талаар бол надад хэлээд байхаар юм алга. Би ерөөсөө шүтэх ч биш, ямар ч юмыг шүтдэггүй хүн байсан. Яагаад шүтдэггүй байсан бэ? Гэвэл бурхан, шашны шүтлэгийн асуудал ерөөсөө баячуудыг дагаж л бөө болдог болохоос биш ядуучуудыг дагаж бөө болдоггүй тийм учраас ядуу байсан учраас шүтнэ барина гэдгийг мэддэггүй, шашныг ч мэддэггүй, ойлгоддоггүй явсан. Тэгээд хувьсгалтай золгосон. тэгээд багшилж байх хугацаандаа 40-д жил шашин болон аливаа нэгэн үзэл бодлын тухай эсрэг үзэлтэй, атеист хүн байсан учраас. Харин яг энэ ардчилсан хувьсгалын эхний үе шатанд урд ядуу зүдүү явсанаас илүү айхтар дайралтанд орсон. Ажиллаж байсан ажил төрлөөс ч гэсэн өөрчлөгдөх, улсууд нь тэр үед ч гэсэн тэтгэвэрт гаргачихгүйгээр хэдэн цагийн хичээл өгөөд явуулах үе бол байсан. Тэгээд энэ ч ганцхан миний хувьд ч бас биш юм л даа. Ерөөсөө бүхэлдээ нийгмийн ухааны хичээлийг ялангуяа улсын түүх, намын түүхийн юу бол бүр тооноос хасагдчихсан шүү дээ. Бүх дээд, их сургуулийн программаас тэр тусмаа анагаахын дээд сургуулийн программаас бүгдийг нь хассан. Асар том тэнхмийг бараг татан буулгасантай адилхан. За тэгээд ажил төрлөөр тиймэрхүү байдалтай боллоо, 2-рт хүүхдүүд маань сургууль төгсөж амьдралдаа хүрэх арайхан болоогүй байсан. Тийм үед бас хүүхдүүдийн төлөвлөж бодож байсан юмнуудыг биелүүлэх зам хаагдсан. Энэ яагаад хаагдсан бэ гэхээр би нөгөө 40-д жил их дээд сургуульд багшлахдаа ганц нэг сэтгэл түгшиж явдаг юм бол 5000, бараг 6000-н оюутныг төгсөхөд гар, бие оролцсон. Тэр оюутанууд бол өөрийнхөө хүүхдүүдэд ямар нэгэн овжин арга, мэх, хөрөнгө мөнгө цуглуулах ийм байдлыг өгч байгаагүй дандаа тэрний эсрэг хөрөнгө хадгалж болохгүй, янз бүрийн заль мэх байж болохгүй, тэр хээль хахуулын асуудал чинь сүүлд л гарч ирж байгаа юм. Тийм учраас хүүхдүүд маань, тэр болохоор хүмүүс маань шинэ нийгэмтэй гар хоосонтой л залгасан даа. Сүүлд зарим оюутан дайралдаад хэлж л байсан. Бид нар дэндүү даруу, юм юмнаас л буруу юм хийчихвий гэж гэж ингэж явсаар байгаад энэ шинэ нийгэм гараад ирэхэд чинь аль зальтай мэхтэй, аль юутай улсууд нь амьдралаа аваад явчихаж байна. Бид ч тэр их зүтгэсний хариуд юу ч үгүй хоцорч байна гэдгээ хэлж л байсан. Тэгэхээр яахав эзэмшсэн хичээл нь тухайн үедээ л хүн амьдарч байгаа учраас тухайн үеийнхээ нийгмийн ямар зорилго тавьж байгааг тэрийг л биелүүлэх ганц зорилго байдаг. Чанартай боловсон хүчин бэлдэнэ гэсэн тэр л зорилго багш хүн болгоны үүрэг байсан учраас тийм учраас янз бүрийн үзэл бодол ар өврийн хаалга, аливаа нэгэн хээль хахуул тийм юмнуудыг огт мэдэхгүй байсан. Тийм хүмүүст би тийм юм өгөөгүйдээ би өөртөө ч болоод тэр үеийн нийгэм ингэж өөрчлөгдөнө гэж мэдэхэв дээ. Тийм байдалтай энэ шинэ нийгэмтэй золгосон учраас нэлээд хохирол амссан л даа. Хүүхдүүд маань ч гэсэн хийж байсан ажил, эрдмийн ажил ч хийж байсан сэдэв нь ч таарахаа байгаад ингээд бүх юм нь таарахаа байгаад хүсэж мөрөөдөж байсан бүх юмнууд нь бүгд талаар өнгөрсөн. За тэгээд албан байгууллага хаана ч гэсэн дандаа танил тал, ар өврийн хаалга, ах дүүгээр дүүрч эхэлсэн. Тэр үед л ёстой ямар нийгэмд гарч байгаа юм дээ. Капитализм гээд байсан нь ийм л нийгэм байж дээ. Социализмийн үед капитализм сайныг ч хэлж л байсан, мууг ч хэлж л байсан за ер нь зөв л хэлж байсан юм байна гэж ингэж л бодогдсон доо. Тэгээд нэг хань ижил маань ч уналаа, хүүхдүүд маань ч жоохон байлаа, ажил төрөлгүй боллоо бүгдээрээ тийм үед л аяндаа юу шүтэх вэ? Гэж бодогддог л юм байна лээ. Шарын шашныг, буддаг би шүтэж, бишрэх гэж оролдсон. Даанч түүхийг нь би сайн мэддэг учраас. Үгүй ээ яагаад тэрийг шүтэх ёстой юм дээ. Монголын ард түмэн хэдэн зууны туршид энэ шашинаар зэвсэг хийж, хятадууд ноёрхолоо хэдэн зууны турш тогтоох гэж манжаас эхлээд л дараа нь хятадын юунд ч гэсэн тэр шугам нь өөрчлөгдөөгүй. Одоо ч хүртэл өөрчлөгдөөгүй үргэлжилсээр л байгаа. Миний ээж бага байхад минь хэлдэгсэн. Лам нарын тоо олон болоод ирэхээр л ядуурал туйлдаа хүрдэг юм. Тэгээд одоо тэр үеийн ч үг байна шдээ. Өвчин гарахад лам баярладаг, өлсгөлөн болоход нохой баярладаг гэж. Хүн олноороо үхэж хатахад нохой хүртэл баярладаг юмаа гэж хэлдэг байсан. За би тэр, тэр түүхийг мэддэг болохоор Будда руу нэг их, хоёр гурван жил хөгшчүүлийн ятгалгаар явж үзсэн л дээ. Тэгээд ерөөсөө сэтгэлд минь бууж өгөхгүй байсан. Түүх намтарыг нь бага зэрэг мэддэг болохоор тэгдэг юмуудаа гэж боддог. Тэр үед ч өөрөө ч тэр харшлаас ч тэр юунаас болоод өвдөж эхэлсэн. За энэ үед эмнэлэг бараадаж байсан. За одоо ер нь дуусах юм байна гэж бодож л байсан. Тэр үед харин энэ Христийн шашин орж ирж, христийн шашин дотроо Есүсийг бол шашин гэж үздэггүй бид нар. Ертөнцийн эзэн, аврагчаа л гэж хүлээн зөвшөөрөхөд хүрсэн юмаа. За энэ үр хүүхдээр минь дамжаад гаднаас ирж байгаа миссионерүүдийн үйл ажиллагаагаар дамжиж надад нөлөөлсөн. Энд юу нь надад таалагдсан гэвэл бүх юм нь үнэний төлөө явдаг. Үнэн бол хэзээ ч төгс байж чаддаггүйг бүх л үнэн түүх одоо явж байгаа бүх зүйл надаа харуулж чадсан. Ямар ч байсан энэ христийн номлол бол хүний амьдралын, амьдралд л тохиолдох, амьдралын хууль, амьдралын бүх л арга замуудыг бүгдийг нь тодорхойлж бүгдийг нь хэлж өгсөн. Тэрийг л баримтлаад явбал хүн тэр янз бүрийн муу муухай юманд холбогдохгүй байх гэдгийг бүрэн ойлгосон учраас ингээд би христийг шүтэж, авралын эхний буяныг авсан даа. Ийм л өөрчлөлт гарсан. Тэрийг би уншсаар л байна. Одоо би библийг уншсаар арав гаруй жил уншиж байна. Унших болгонд шинэ санаа гарч ирдэг, унших болгонд үнэн зөв юм дандаа гарч ирдэг.

Отгонбаяр -

эзний эвээл аврал их авсан тиймээ?

Цэрмаа -

би эзний эвээл авралыг 1997 онд тэр хүндээр өвдөөд л бөөрний өвчин тусаад л хавдар болоод тэгээд эмч нар авах хэрэгтэй гэсэн. Гэтэл манай нэг хүү нэг америк залуутай орж ирсэн. Тэгээд авхуулсан ч эдгэнэ, авхуулаагүй ч эдгэнэ гэхээр нь би урьд нь авхуулаагүй хүмүүс зовж шаналж байгааг хараад би өөрөө зүрх алдаад байсан юм. Үгүй ээ тэгвэл авхуулаагүй эдгэх юм бол би заавал авхуулж цус нөжөө гоожуулах ямар хэрэг байсан юм. Би яах уу л гэсэн. Та бурханы хоолонд л ор л гэсэн. Тэгээд л би бурханы хоолонд л орсон. Тэгээд л би одоо арав гаруй жил л амар тайван сайхан явж л байна. Тэрний үр нөлөө ихээр надад ирсэн. Тэгээд л би христийг би нэлээд ул суурьтай ойлгож авъя гэж бодоод л уншиж л байна л даа. Ийм л өөрчлөлт гарсан. За хувьчлал дээр ярьж байна. Хувьчлал дээр энэ ардчилсан хувьчлал ялаад л хувьчлал гарсан шүү дээ. Тиймээ? Тэр хувьчлал яаж явагдсан бэ гэхээр ард түмнийг үйлдвэрийн бичиг өгсөн үүгээр л та тэр үйлдвэр, тэр газарт л одоо тэдний орлогоос л хувь хүртэх ёстой юм. Тэгэж хувьсгалыг ялангуут л өмч хөрөнгө бүх баялагыг л гартаа оруулж авах гэсэн тэр хүмүүсийн санаачлага л байсан юм байна лээ л дээ. Тэгээд дараа нь тэр бичгийг чинь хаашаа ч хийх арга байхгүй тэгэж байтал өө түүнийг чинь худалдаж авъя л гэсэн улс л за яахав үүнийг хараад яахав тэгээд буцаагаад өгчихсөн. Тэгсэн нь л тэр хувьчлалыг үй түмээр нь цуглуулж, үй түмээрээ өдий төдий улсын сайхан сайхан газрууд хамгийн гол нь эдийн засгийн салбарууд руу бүх баялагын гол үндсийг тэр хүмүүс гартаа авсан. Ардчилсан хувьсгалын энэ анхны удирдлагууд энэ ажилд маш идэвхтэй орсон гэдгийг би мэддэг. Орсон гэдэг нь сүүлдээ харагддаг юм байна лээ. Ямар хүмүүс байж байгаад сүүлдээ ямар хүмүүс болсон гэдэг нь одоо бол ер нь тэрийгээ ярьдаггүй ч юм байна лээ. Аан харин хааяа хувьсгалт намынханаас гаргаж тавьж байгаа харагддаг юм. За ямар ч байсан ямар нэгэн хувьсгал, өөрчлөлт, эргэлт болоход нэг хэсэг нь завшиж, нөгөө хэсэг нь хохирдог зүй тогтолоор л ингэж явагдсан биз дээ. Тэрийг бол надад өөр мэдэх юм алга. Нэг тийм юм гараад л улсын бүх үйлдвэрүүд, бүх сангийн аж ахуйнууд, бүх станцууд гэдэг чинь тухайн үедээ их л сайхан урам зориг өгдөг л газрууд байдаг байсан. Байхгүй болсон шүү дээ. Тийм. Энэ нэгдэлжих хөдөлгөөнийг би сайн мэдэхгүй юмаа. Нэгдэлжих хөдөлгөөний тэр үед чинь манай нам төрд чинь, нам төрийн удирдлагыг тийм их иймэрхүү юм хөөцөлдөж байгаагүй гэж боддог. Хэр хэмжээнээс хэтэрсэн баян болсон юм уу? Хээль хахуул авч их өмч хөрөнгөтэй болсон юмуу би ямарч даргыг нэрлэж чадахгүй. Тийм м үнэхээр байхгүй. Харагддаггүй. Хамт ажиллаж байсан Батмөнхийг л бодоход амьдарч байсан нэг орон сууцтай л байсан л байх өөр юм байгаагүй л байх.

Отгонбаяр -

тийм шүү яг үнэн.

Цэрмаа -

Ярьдаг ч байсан юм. Тэр үед зарчим байсан. Социализмд авах ч юм байсан хаяах ч юм байсан. Хамгийн гол нь үнэнч шударга ажиллана. Улсын өмч хөрөнгийг нүдний цөцгий мэт хамгаалдаг. Түүний төлөө нийгмийн ухааны ажилтнууд бүх л хүч бүх л мэдлэгээ зориулдаг байсан даа. Тийм учраас болсон болгон бид нарыг чинь урагшаа тэмүүлэх тийм хүчийг өгч байсан. Сангийн аж ахуй, нэгдэл ч ялгаагүй. Тиймээ. Цахилгаан станцууд ч ялгаагүй. Олон хүний хүчийг нэгтгэчихсэн бас их сайхан харагддаг. За тэгээд кино, жүжиг янз бүрийн юмнууд тэрүүгээр гарна. Тэгэхээр хүн чинь бас их сайхан сэтгэгдэлтэй байдаг л байсан. За үүнээс өөр юм алга. Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа гэнэ. Энэ эмэгтэйчүүдийн байдал ер нь яаж өөрчлөгдсөн бэ гэж үү? Хувьсгалын өмнө бол эрийн боол, гэрийн зарц. Тийм л хоч, гуншинтай. Тэгээд л үнэхээр л зарцынхаа үүргийг гүйцэтгээд л явдаг. Өөр үг байхгүй. Харин хувьсгал ялаад эрэгтэй, эмэгтэй гээд тэгш эрхтэй гээд үндсэн хуулиараа хуульчлаад өгсөн. Тийм учраас эмэгтэйчүүд тодорхой хэмжээгээр урагшаа ахиж байсан. Би тэр үед нам төрийн бодлогыг сурталчилдаг байсан учраас ялангуяа энэ сонгууль монгууль болоход нам төрийн удирдлаганд эмэгтэйчүүдийг тэр дотроо хөдөө аж ахуйд ажиллаж байгаа, үйлдвэрт ажиллаж байгаа ажилчин эмэгтэйчүүдийг олноор оруулах гэж мөн ч их мэрийдэг байсан даа. Тийм учраас тэр үед төрсөн баатрууд бол үнэхээр хөдөлмөрөөрөө, үнэхээр зүтгэлээрээ болж байсан төрийн ажилд оролцож байсан. Тэгэхдээ их өндөр хэмжээнд гарч чадаагүй л явсан л даа. За тэгээд ардчилсан хувьсгал яллаа эмэгтэйчүүд маань ямар байдалд орсон гэвэл ерөөсөө хүнд хүчир бүх юмыг эмэгтэй хүн үүрэх, эрхээ хэм эдэлж байгаа нь тэр байсан юм уу хэн мэдэхэв. Ганзаганы наймаанаас эхлээд л эмэгтэйчүүд нь явж байдаг. Эрэгтэйчүүд нь гэртээ сууж байдаг тийм бодлогоор л солигдсон. Одоо харин сүүлийн ганц хоёр жил арай жоохон өөрчлөлт болж байгаа юм болов уу гэж би бодож суудаг. Үр хүүхдээ арчлах, гэр бүлээ авч явах, амьдралаа залгуулах энэ бүгд эмэгтэйчүүдийн нуруун дээр явагдаж байсан.

Отгонбаяр -

гэрийн ажил гадаах ажил бүх л юм эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байсан.

Цэрмаа -

Тиймээ бүх л ажил. Гэрт гадаагүй л бүх юмыг хийдэг. Тэр одоо кинонууд дээр тэрийгээ харуулдаг шүү дээ. Бид чинь яагаад кино яриад байгаа юм бэ гэхээр ард гол нь байх. Ийм юу байсан. За эрчүүд бол яахав дээ. Эр хүн гэдэг бол өрхийн тэргүүн, эмэгтэй хүний тэргүүн гэдэг бурханы юу байдаг л даа. Христийн юугаар бол манайх чинь одоо бол эмэгтэйчүүд нь тэргүүлээд л байх шиг санагдаж байна. Эхийн эрхэт ёс.

Отгонбаяр -

багшаа нэг ийм асуулт байна аа. Таныг ингээд ажил хийж байх үед эмэгтэй хүн гэдэг байдлаар чинь ямар нэг байдлаар дарагдаж байсан гэдэг юмуу? Хэрвээ би эрэгтэй байсан бол арай л өөр байх байсан даа гэсэн тийм бодол тохиолдол байсан уу?

Цэрмаа -

үгүй ээ би байна шдээ тээ? Тэр үед өөрөөрөө бахархдаг байсан. Эрчүүдтэй мөр зэрэгцээд нийгэм, улс төрийн ажилд явна гэдэг бол эмэгтэй хүн барагтай л бол цол хамгаалахдаа хүртэл би “МАХН-н зохион байгуулалтын удирдлагын бэхжилт” гэдэг сэдвээр. Тэр сэдвийг чинь нийгмийн шинжлэх ухааны бүхэл бүтэн институт байгаад нэг ч хүн аваагүй сэдэв. Эрэгтэйчүүд хүртэл жоохон дөлж байсан сэдэв. Тэгээд орос манайхтай ямар харьцаатай байв, энэ хувьсгалт нам одоо ямар үүрэг гүйцэтгэж байгаа билээ гэдгийг би мэдэж байсан хэрнээ тухайн үед эрчүүд хийх ёстой ажлыг хийгээд явж байгаа даа би ёстой харин өөрөөрөө бахархдаг байсан. Яагаад бэ? Гэвэл би нийгмийн ухааны хичээл, хувьсгалт намын түүхийг заана гэдэг чинь хөөрхий одоо ч шалдаа ортол шүүмжлүүлж л байлаа. Гэхдээ тэр үед тухайн л нийгэмдээ үйлчилж байсан. Хий гэсэн юм хийгээд л явж байсан учраас. Би үүндээ ерөөсөө гонсойдоггүй. Нам нь биш юм даа хөөрхий. Намыг удирдаж байгаа хүмүүсээ л зөв сонгодог байгаасаа л гэж бодож суухаас өөр юм байхгүй. Түүнээс биш эмэгтэйчүүд нэг их хавчигдаад сүйд болоод байсан юм нэг их сайн мэддэггүй юм.

Отгонбаяр -

за багш аа саяынхаа яриаг үргэлжүүлье. Та монголын эмэгтэйчүүдийн байгуулагад идэвхитэй зүтгэдэг байсан тэнд юу хийдэг байв. Тэр талаараа ярихгүй юу?

Цэрмаа -

эмэгтэйчүүдийн идэвхитэн, эмэгтэйчүүдийн одоо байгууллагын төлөө зүтгэж явсан тэр улсуудтай нэлээ холбоотой ажилладаг байсан л даа. Жишээ нь: Удвал даргатай төв хороонд байхдаа хамт байлаа. Хоёр ч лекц санал бодлоо хуваалцаж бичсэн. Тэгээд бид хоёр бас юу гэж ярьж байсан гэвэл хамтарсан бүтээл гаргая гэж ярьж байсан. Даанч тэгэж амжаагүй. Дараагаар нь энэ багшилж байхдаа хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Бүгд хурлын гишүүн, тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Энд нэлээд удаан ажилласан даа. 1962, 63-н оноос 1980 хэдэн он хүртэл 20-д жил ажилласан. Тэнд тэр үед хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн Цэндээжав байсан. Энэ Цэндээжав бол Улсын багшийндээд сургуулийг төгссөн миний шавь байсан. Тэгээд намайг мэддэг учраас л багш минь та надад түшиг болооч гээд л надад эхлээд өөрийн хүсэлтээ хэлсэн. Цэндээжавын дараагаар Оюун болсон. Бас Анагаахын дээдэд миний шавь байсан. Эмч охин. Тэгээд би энэ хоёрын үед би эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн талаархи хийх ажлуудыг би хариуцаж явдаг байсан. Хотын хэмжээнд тэр үед эмэгтэйчүүдэд хандаж гаргаж байсан гол бодлого бол ерөөсөө соёлжоё, гэр бүлийн соёлыг дээшлүүлэх асуудал, гэр бүлийн соёлч байдлыг бол өндөр түвшинд гаргана гэсэн тийм л зорилготой байдаг байсан. За тэгээд хүүхдээ зөв хүмүүжүүлэх, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх энэ хоёр зорилго бол өөр хэнийг харахгүйгээр та нарын хийх ёстой ажил шүү гэдгийг л ойлгуулах ёстой байсан. Тэр үед харин ч эмэгтэйчүүдийн дунд элдэв гаж буруу юм гайгүй байсан. Одооных шиг ийм янз бүрийн юм ховор байдаг байсан. Ямар ч байсан тэр суртал нэвтрүүлэг нэлээ хүчтэй явагддаг байсан учраас юм болов уу гэж боддог. За тэгээд эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн асуудлыг би яагаад тэгэж сонирхоод байсан юм гэвэл эрдэм шинжилгээний сэдэв болгож тэрүүгээр цолоо хамгаалая гэдэг санаа төрөөд тэр сэдвээ Удвал даргатай ярьсан юм. Тэгээд Удвал дарга зөвшөөрсөн. Энэ их зөв санаа шүү гээд. Тэгээд юу юугүй сэдэв батлуулах үеэр эмэгтэйчүүдийн байгууллагын тэр асуудлыг өөр олон улс судалж байгаа юм байна аа. Тийм учраас энэ сэдвийг авах шаардлагагүй гээд. Тэгээд нэг хэдэн жил зориулсан, материал цуглуулсан юмнууд маань тэгээд больсон юм байгаа юм. Тэрний дараагаар Данзанравжааг сэдэв болгон авах гэж гандангаар нэлээд явлаа. Би нэг судрыг нь олсон юм. Тэр судрыг нь бол манай нэг ах авчирч өгсөн юм. Завхан аймгийн суврага Отгонтэнгэрийн амралтаар сурчилж өгсөн. Нэг ийм судар айлд байхад нь тэр айл надад өглөө. Хэрэгтэй юм уу гээд. Эхийн тухай сургаал бичсэн нэг тийм судар байсан. Тэгээд энэ чухам хэний бүтээл юм болов уу гээд. Заавал гандангаар тэр үед чинь намын гишүүн бөгөөд тэгээд хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс ганданд очих хориотой байсан үе. Тэгээд яахав ямар нэгэн аргаар гандангийн архивт хүртэл сууж байлаа. Данзанравжаагийн бүтээл мөн гэдэг нь нотлогдсон. Тэгээд тэрийгээ би яагаад, бичээд Цог сэтгүүл дээр очсон. Цог сэтгүүлийн эрхлэгч Хасбаатар байсан. Тэрийг аваад маш их баярлаж, Хасбаатар чи нээлт хийлээ шдээ. Үүнийг ингэж гардаг. Энэ бүтээлийг Данзанравжаагийнх гэдгийг нотолж өглөө шдээ. Улам цааш нь бичээрэй гэсэн. Тэгээд түүнд урамшаад Цог сэтгүүл дээр ч гарсан. Тэрийг гэргахад миний хамтран зүтгэж байсан улсууд тухайлбал Бат-Очир шинжлэх ухааны академийн, Том Бат-Очир

Отгонбаяр -

Овог нь ямар билээ? Л, С, Бат-Очирууд байсан шдээ. Аль нь юм бэ?

Цэрмаа -

тийм. Том Бат-Очир

Отгонбаяр -

Том Бат-Очир

Цэрмаа -

Том Бат-Очир. Шинжлэх ухааны академийн. Бид нар багшийн дээдэд хамт багшилж байсан. Болж байгаа биз дээ, Цэрмаа минь сүүлд наадах чинь нэг яриа үлдэх бий. Данзанравжаагийн асуудал шийдэгдээгүй. Феодалын сэхээтэн гээд дайрна шдээ л гэсэн. За ямар ч байсан хэвлүүлэе гэсэн. Цог сэтгүүл өөрсдөө дуртай хүлээж аваад хэвлэчихсэн. Хэвлэснийг нь очоод авахад эрхлэгч нь байсан. Эрхлэгч нь хэн билээ нэрийг нь мартчихлаа. Их сайхан юм бичлээ. Цааш нь үргэжлүүлээрэй гээд их урам хайрлаж байж билээ. Тэгээд яах гэсэн яг л тэгсэн. Хэдэн юм энэ сэдвийг чинь батлахгүй ээ гээд. Ингээд хоёр сэдвийг хий дэмий хэдэн жил ноцолдоод батлуулж чадаагүй. Тэгээд яах учраа олохгүй явж байгаад тэгээд л хувьсгалт намынхаа түүх рүү л ормоор санагдсан. Үүнийгээ төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны тэнхимтэй ярилцсан. Санжтай нэлээ тодорхой ярилцсан. Тэгээд хэд бол зөвшөөрсөн. Гэр бүлийнхэн хүртэл чи нэгэнт л энэ түүхийг насаараа зааж байгаа учир энэ түүхийнхээ асуудлаар баахан л түүх ярина биз тэр үзэл суртал нь ямар хамаатай юм нэлээн зөвөөр нь л гаргаад тавьна биз гээд бас тийм урам хайрласан. Тэгэж л энэ “Хувьсгалт намын зохион байгуулалтын удирдлагын бэхжилт” гэдэг сэдвийг авсан. Тэгэж л эмэгтэйчүүдийн байгууллага надад миний ажил үйлсэд бас их тэр соёлын товтолгооны үед айл өрхөөр хүртэл ордог. Ороод ерөөсөө бүх юмыг шалгаж үздэг. Ор дэвсгэрийн давуу юу байна, нүүр гарын алчуур нь хаана байна. Нойлоо зөв ашиглаж байна уу? Үгүй юу тэр бүгдийг үзнэ шдээ. Нэг айлд хэдүүлээ орсон чинь Юмжавын орчихоод, Юмжав их сургуулийн тэнхмийн эрхлэгч байсан. Нэлээд тийм тэр үед үндсэрхэг үзэлтэн гэдэг эмэгтэй гэдэг тийм хүн шүү дээ. Нэлээд тийм жожиг хүн л дээ. Тэгээд надад уурлаж л байсан. Чи гэрт орж ирж хамаг юу үзээд байхдаа яадаг юм. Чиний хийдэг ажил энэ юмуу гээд л тийм юм гарч л байсан. Иймэрхүү л байдалтай эмэгтэйчүүдийн асуудлаар. Өөр яриад байх юм алга даа. За энэ ажил гэдэг дээр. Энэ яахав дээ. Социализмийн үед ажилд яаж ордог байсан юм. Сургууль төгсөөд л ажиллагүй болно гэж байхгүй шдээ. Сургуульд сурч байхдаа тийм газар тэгэж ажиллана гэж төлөвлөнө өөрөө. Төгсөхийн үед бүгдийг нь хэзээний ажилд бүгдийг нь хувирлачихсан байдаг байсан. Одооных шиг төгсчихөөд гудамжаар ажиллагүй явж байсан юм байхгүй. Лав л эхний үед социализмийн эхний үед л байгаагүй дээ. Тийм учраас би орсон ажилдаа дуртай байсан. Дунд сургуулийн багш л болоё гэж хүсдэг байсан. Хоёрдугаар арван жилийн. Тэгсэн чинь намайг улсын багшийн дээд сургуульд хувиарласан явдал миний амьдралд их том нээлт болсон юм даа. Аль нийгэмд ажиллаж байна. Тэр л нийгэм, тэр л төр, намаас өгч байгаа тэр л бодлогыг биелүүлэх , чанартай боловсон хүчин бэлдэж гаргах тэр л зорилготой. Өөр би зорилго тавьж байсангүй ээ. Энэ ажлыг би таньд зөвөлсөнгүй. Аан тэгээд сургууль төгсөөд л багш болсондоо л бахархдаг. Таны гол бахархдаг зүйл юу гэж байна. Жигшдэг зүйл юу вэ гэвэл. За би социализмийн юугаар хүмүүжсэн учраас жигшээд байх юм надад байгаагүй ээ шүү үнэндээ. Одоогийн улсууд янз янзын л юм ярих юм. Тийм л байсан байх. Надад бол үзүүрээс нь барьж байгаад сургууль соёлоор намайг хоолонд хүргэсэн учраас энэ нам тэрийгээ л биширч хүндэлдэг. Одоо ч хэвээрээ л явж байгаа. Тэрний хүчээр л би өдий зэрэгтэй явна. Нас сүүдэр маань ч энэ хэмжээнд хүрээд явж байгаадаа баярладаг. Ажил амьдрал хоёроо зохицуулах гэж ч ёстой үзэж тарна даа. Миний ажил өглөөний шөнийн 4-6 цагийн хооронд унтана. Бусад цаг нь ажлаар дүүрэн байдаг байлаа. Өглөө ажилдаа явна. Аривсанаа зохицуулна. Тэгээд бид хоёр ханьтайгаа хоёулаа олон хүүхэдтэй тэд нарыг маань харах хүн байхгүй хамгийн том охин маань сургуулиа тараад ирвэл бид хоёр нэг сэтгэл амарч бие биентэйгээ ярих ч зав байхгүй. Гудамжны хоёр талаар л бие биендээ гар өргөөд л хүүхдийнхээ яг тэр солилцоог хийдэг байсан. Хэдэн хүүхэд маань аавынхаа столь дээр, шар түмбүүшгэнд нэг хэсэг нь байдаг. Айгаад л ганцаараа үлдэхээрээ столь доор ороод суучихдаг. Их хүнд байсан даа. Үнэхээр хүнд байсан. Хүүхэд харах декритний хугацаа бол миний ажил хийх хугацаа байдаг байсан. Хаврын хүйтэн цэврүүн үед архивт жирэмсэн эх, төрөх дөхчихсөн байхдаа сууж байх тийм амархан юм биш л байсан. Тэгээд л ухааллагаар л зохицуулах л хэрэгтэй байсан амьдралыг. Хэрвээ ухааллагаар зохицуулахгүй бол бид хоёрын амьдрал бол хэврэг байж болох тийм амьдрал байсан юм. Үүнийг бид хоёр хоёулаа ярьдаг байсан. Энэ амьдралыг ухаанаар л зохицуулна. Өөр юугаар ч зохицуулж чадахгүй шүү гэж. Тэрийгээ даваж гарсан даа баяртай байдаг аа. Сургууль соёл, хүмүүжлийн талаар яахав дээ. Миний бага байхад улсын сургууль байснаас өөр гэрээр сурах, багшид шавь орох энэ тэр байхгүй шдээ. Харин сүм хийдүүд байсан учраас баян айлууд бол дандаа хүүхдээ сүмд л өгдөг байсан. Баян айлын хүүхэд л орно уу гэхээс ядуу айлын хүүхэд ороход нэлээд зам туулдаг байсан юм. Тэгээд сүм бол яахав бичиг үсэгтэй болгодог байсан. Тийм сайн тал байсан л даа. За ингээд сургууль бол яахав дээ. Бага сургууль, Холбооны техникком, Их сургууль төгсөөд Техниккомоор дамжсан явдал ялангуяа цэрэг дэглэмд сурсан явдал надад их хэрэг болсон. За миний бага байхад театр байсан, кино байсан, жүжиг тоглодог байсан, кино үзнэ. Бид нарыг ер нь бага байхад том болсон хойноо ч гэсэн соёлын нөлөө бол тийм өргөн биш байсан учраас оросын кинонуудыг л гарахад л бид чинь гарч байгаа кино болгоны үгийг цээжилнэ. Кинонд гарч байгаа дууг үгтэй нь, аятай нь цээжилнэ. Тэгээд тэр үүгээрээ баясдаг. Тэгэж байсан зүйл одоо хүртэл, тэгэхэд сурсан дуу одоо хүртэл мартагдахгүй одоо хэвээрээ байдаг юм шдээ. Гоё шүү. Тэгээд бас кино жүжигчдийн зургийг цуглуулна. Зөвлөлтийн киног үзэх их дуртай. Өөрсдийнхийгөө ч үздэг тийм л байсан. Сибирь орны өгүүлэл, тэгээд л одоо Симиновь нарын тоглосон нэрт нэрт жүжигчдийн тоглосон тэр юунууд гөөмөн гоё санагддагсан. Тэгээд түүнийг цээжилдэг. Ийм байлаа. За үйлдвэржилтийн талаар надад хэлэх юм алгаа. Сайхан үйлдвэржилттэй болчихсон л байсан. Одоо аж үйлдвэрийн комбинат гэдэг чинь манай улсын сүр жавхлан байсан даа тэр үед. Ямар хүмүүс үйлдвэрт ордог байсан бэ? Гэвэл хөдөөнөөс ирсэн малчид, ажилгүй байгаа хүмүүс л үйлдэрийн ажилчин голдуу болдог байсан. Амьдрахын төлөө л орж байсан байх. Том дарга нарын хүүхдүүд үйлдвэрт ордог байсныг би мэдэхгүй. Гол төлөв сургууль соёлоор л явдаг байсан байхдаа. Цалин мөнгө нь хүртэл ажилчдад хүрэлцээтэй л байсан юм шиг байна.

Отгонбаяр -

тухай үед болж л байсан байх

Цэрмаа -

тийм. Зарим зүйлд дутах энэ тэр байдаг л байсан байх. Зэрэг дэв мэв нь яаж тохирдог юм. Сайн л ажиллавал ахиад л байгаа. Энд ажиллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй л юм даа. Хүүхэд нас бол өчигдөр ярьчихсан. Хот тохижилтийн асуудал. Намайг хотод ирэхэд бол Улаанбаатар хот гэж гэрэл гэгээ байхгүй л хот байсан юм.

Отгонбаяр -

байшин ер нь хэдэн байшин байшин, хэр зэрэг байсан юм. Хэдэн байшин байсан юм. Одооны байсан байшингуудаас ал аль нь байсан бэ?

Цэрмаа -

тийм. Тэр үед бага сургуульд сурч байгаа хүмүүсийн анхаарлыг нь татдаг юу бол сурагч Ганбатын юуг уншчихаад бид нар 1-р арван жилийн их сайхан барилга боссоныг нь дуулаад за тэр л барилгыг, сургуулийг хараад үхэх юмсан гэж ярьдагсан хоорондоо. Тийм л богинохон нас наслах гэсэн санагддаг юм. Тэгээд л хотод орж ирэхэд хамгийн түрүүн шуудангийн машинаар орж ирэхэд чинь тэр сургуулийг харсан даа. Хотын амьдрал сайхан хэзээ ч хөдөөнийхөнд хотын амьдрал муухай бодогдохгүй шдээ. Ямарч ч үед сайхан л боддогдоно. Яагаад гэвэл хөдөө бол бие биенээсээ дэндүү хол оршдог учраас хэцүү байдаг байх л даа. За тэгээд хот бол одоо ч хөл тавих зайгүй барилгатай болж дээ.

Отгонбаяр -

энэ хотод төлөвлөлт алгаа. Тиймээ?

Цэрмаа -

тийм. Яах гэж ийм олон барилга бариад байгаа юм. Ямарч алсын хараагүй. Бүх замаа бөглөөд бүх хотын халууны, дулааны шугмуудыг гэмтээгээд хаяа хаяагаа дэрлээд ийм олон байшин яагаад бариад байдаг юм бол. Тэр баячуудын хөрөнгө мөнгө нь багтахгүй учраас л тэгдэг юм болов уу даа. Хувийн барилга л ихэнх нь байх шиг байдаг юм. Арай жоохон хотоос яаж хол барихав тэд нар чинь бас хөрөнгө мөнгөө хайрлана шдээ. Хотоос жоохон зайдуу барих гэхээр л дулааны шугам энэ тэр нь холдчих гээд л байдаг учраас л энэ хотын төвд л шаваад байдаг байх л даа. За яахав үүний үр дүнд хотынхны хамгийн түрүүнд хараа муудна биз. Нэг байшингаас нэг байшин, нэг хананаас нэг хана харж явсаар байтал.бүгдээрээ нүдний шилтэй болдог юм уу? Бүгдээрээ холыг харах нь хэцүү л болно доо. Алсын хараагүй болчихож байгаа юм.

Отгонбаяр -

тэгээд бүгдээрээ одоо уушиггүй боллоо.

Цэрмаа -

хүний амьдралд яаж нөлөөлөхөв гэдгийг энэ улсууд юм хийж байгаа улсууд бас бодууштай л юм гэж боддог юм. За энэ. Энэ дурсгалтай эд зүйл. Надад дурсгалтай юм гэж юу байхав ээ. Энэ сүүлд олдсон юм гэхээс аав ээжээс уламжлагдсан юм гэж надад байхгүй. Уул нь байсан юм. Би түрүүн хэлсэн. Нэг удаа гэр шатаад бүгд юм шатсан. Тэгээд ээж нас барсан. Тэгээд бид нар чинь бүтэн өнчин улсууд. Юун тэгэж юм хадгалж явах. Одоо энэ юм хадгалах чинь баячуудад л дамждаг. Үр хүүхдэдээ дамжиж л ирдэг. Ядуучуудад нэг их харуулаад байх юм байдаггүй юм даа. Сүүлийн жилүүдэд яахав дээ ардчилсан хувьсгал ялсанаас хойш, социализмийн үед ч баячууд л юмаа хадгалж байгаад л одоо гаргаж л байгаа байхдаа. Надад бол тэр талын юм сонирхол ч байдаггүй юм. Ардчиллын үед та юу хийж байсан. Ажлаа хийж байгаад л тэтгэвэртээ гарсан. Ардчилсан хувьсгал ялсан. Миний багшлах ажлыг төгсгөсөн. Амьдрал гайгүй хэвийн байсан. Ардчилсан хувьсгалын эхэнд хамгийн гол ардчиллыг тавьж байгаа сайхан үйл явдал боловч урд үеийнхээ хүмүүсийнхээ хийж бүтээсэн юмнуудыг дэндүү бусниулсанд их харамсдаг. Одоо л энэ ардчилал үр нөлөөтэй хөгжих байлгүй л дээ. Төрийн бус байгууллага. Тийм юм байхгүй ээ. Төрийн бус байгууллагууд яахав энэ болж бүтэж байгаа юмны талаар санаагаа өгч, тал талаас нь хэлж л байвал сайн л даа. Эрх мэдэл, албан тушаал. Социализмийн үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ? гэвэл байгууллагын дарга, төрийн алба хааж байгаа тэр л хүмүүс эрх мэдэлтэй хүмүүс. Эрх мэдэлгүй хүн гэж мэдэхгүй ээ. Харин ч одоо эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гээд тэр нэг лоозон чинь явагддаг л байсан даа. Тэрийг л гартаа барьдаг байсан юм. Дарга нар юу хэлнэ түүнийг л үг дуугүй биелүүлнэ. Одоо бол харин яадаг юм болов уу би мэдэхгүй байна. Мөнгөн дээр тогтсон эрх мэдэл бол тэр үеийнх бол албадан эрх мэдэл байсан байх л даа. Одоо бол мөнгөн дээр тогтож байгаа эрх мэдэл. Улам л их болдог байх л даа. Тэр үед чинь нэг ажилчныг халая гэхэд бас л дарга мэдээд халчихгүй шүү. Нэлээд юм болж байж хална. Одоон бол шууд л гаргадаг юм байна шдээ. Хараад байхад тийм учраас мөнгөн дээр тулгуурлахаараа өөр болчихдог юм шиг байна аа. Шашин, сүм хийдийн эрх мэдэл яаж өөрчлөгдсөн юм мэдэхгүй. Манай будда бол нэлээд л эрх мэдэлтэй болж байгаа сурагтай.

Отгонбаяр -

ёстой үнэн шүү.

Цэрмаа -

одоо чинь энэ гудамжны өнцөг бүрд л хадаг самбаа уяаатай. Энэ одоо жижиг гүүрүүдээр хүртэл хадаг самбаа нь уяаатай. Энэ чинь одоо их л дэлгэрч байгаагийн шинж юм байлгүй дээ.

Отгонбаяр -

тэгээд л төрийн ордонд бол томчууд чинь буддист зан үйлийг гөөмөн их сурталчилж байна шүү. Ордонд их бурхан шүтээн оруулж тавьж байна. Тэгээд л лам нарыг их төрийн үйл хэрэгтээ татаж оруулж байна. Гавьяат лам нар хүртэл одоо гарч байна шүү дээ. Гавьяат пастер гэж байдаг юмуу багшаа?

Цэрмаа -

тийм янзтай л байх шиг байна л даа. Гэхдээ үндсэн хуульдаа ямарч байсан шүтэж болох эрх мэдлийг хуульчилж нь өгсөн учраас хүн өөрт хэрэгтэй хэрэгтэй гэснийгээ шүтэх л байлгүй. Хамгийн гол нь зөвийгөө олж шүтэх явдал тэр л чухал байдаг байх. За гадаад харилцааны хувьд Орос үнэхээр юу тавьсан л даа. Хэрэм тавьсан. Гадаадтай харилцах ямар ч юугүй байсан. Ганцхан Зөвлөлттэй харилцах л тийм учраас бид нарын гол тэмүүлэл бол тэр үед улаан Москваг яаж үзэх вэ? Гэдэг ганцхан зорилготой л байлаа.

Отгонбаяр -

та анх Москваг хэзээ үзсэн бэ? Анх гадаад руу хэзээ явсан бэ?

Цэрмаа -

тэр 1955 онд явсан. Анх удаа. Москваг үзэх гэж, Москвагийн цагийг л харах гэж л. Гөөмөн гоё байсан л даа. Анх удаа л тэгэж явж байгаа юм.

Отгонбаяр -

1955 онд чинь юу билээ? Боловсролын

Цэрмаа -

Гэгээрлийн ажилтан. Гэгээрлийн удирдах ажилтны семинар, курс гэж. Ломносов дээр

Отгонбаяр -

хэдэн сар явсан юм.

Цэрмаа -

за тэр чинь 6-н сар явсан юм.

Отгонбаяр -

Москвагийн их сургуульд

Цэрмаа -

сүүлд нь бас зургаан сар. Ховохон явдаг. Аймгуудын орос хэлтэй багш нар. Хотоос. Тэгээд л би 1955 онд тэгэж явж ирчихээд л ирэнгүүтэй л Улсын багшийн их сургуулиа хөдөө орон нутгийн багш нарыг зунаар сургах, зуны сургалтад нь зуны цагт нь сургах

Отгонбаяр -

нөгөө мэргэжил дээшлүүлэх

Цэрмаа -

тийм. тэр лекцийг байгуулж, орлогч захирлынх нь үүргийг гүйцэтгэж байсан. Мостав гуай жинхэнэ захирлын үүргийг гүйцэтгэдэг. Тэгэж л байлаа.

Отгонбаяр -

та тэр эмэгтэйчүүдийн байгууллагын ажлаар гадагшаа их явсан уу? Багш

Цэрмаа -

эмэгтэйчүүдийн ажлаар 1969 онд эрдмийн зэргээ хамгаалчихаад явсан. Тэгсэн Удвал дарга дуудсан. Орсон чинь Германы 20-н жилийн ой. Ардчилсан Германы 20-н жилийн ойд Монголын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн ахлагчаар яваад ир ээ гэсэн.

Отгонбаяр -

ямар сайхан юм бэ?

Цэрмаа -

тэгээд би маш их баярласан даа. Удвал дарга өөрөө л явах ёстой байсан байх. Тэгээд намайг цол хамгаалсан гэж шагнасан юм байх. Тэгээд л аймгаас нэг эмэгтэй ирсэн. Хэнтийгээс. Тэгээд л хоёулаа л явж байгаа юм чинь. Ёстой нээрээ дээд зэргээрээ хүндлүүлж, сайхан явж тэнд чинь Ильза Телитэй уулзаад. Германы эмэгтэйчүүдийн дарга нь. Терешковатай уулзаад, Тэгээд л тэдэнтэй чинь уулзаж байлаа.

Отгонбаяр -

тэр үеийн зураг бий юу багш таньд.

Цэрмаа -

тэр хэн авчихсан шдээ.

Отгонбаяр -

Дамдинжав багш авчихсан юм уу?

Цэрмаа -

би зурган дотроо эрээд олоогүй. Тэнд Германд явсан хамт авхуулсан хүүхнүүд энэ тэрийн. Чилийн нэг хүүхэн, Аргентинийн нэг хүүхэн тэд нартай авхуулсан зураг энэ тэр байсан. Дамдинжав дээр л тэнд нэг хэдэн зураг яачихаад байх шиг байна. Наана физиологийн тэнхимд явсаныг бүгдийг нь авсан л даа. Тэгэж л эмэгтэйчүүдийн шугамаар бол тэгэж л явсан. Тэгээд медалаа өгсөн. Хорин жилийн ойн медалаа өгсөн. Би түүнд их хайртай. Гадаадын иргэнтэй, манай талийгаач бол их олон найзтай байсан шдээ. Гадаад мэргэжилтнүүдтэйгээ их холбоотой. Надад бол гадаадынхан гэхээр хэн маань л байгаа байхдаа.

Отгонбаяр -

Петр Афанасевич манай тэнхимд байсан. Таныг багшийн дээдэд, их сургуульд байхад гадаадууд байсан юм уу багш.

Цэрмаа -

байхгүй. Цэвэр үндэсний юугаар гарсан шдээ.

Отгонбаяр -

багшаа та Анагаахын дээдэд их олон жил тэнхмийн эрхлэгч хийлээ шдээ.

Цэрмаа -

26-н жил

Отгонбаяр -

тийм. Тэгээд манай анагаахын дээдийн Марксизм, Ленинизмийн тэнхим чинь нөгөө ректорат намын хорооны шууд харъяаны тэнхим. Намын хороотой их холбоотой.

Цэрмаа -

намын хорооны шууд харъяа. Намын хорооны орлогч дарга нь тэнхмийн хүн.

Отгонбаяр -

Намын хорооны орлогч дарга нь тэнхмийн хүн. Нэлээд эрх мэдэлтэй байлаа шдээ. Тэр үед ажлын хариуцлага алдсан хүнийг яаж авч хэлэлцдэг байсан бэ?

Цэрмаа -

аан мэдэхгүй. Бид нар чинь ухуулаад л хүнийг гэгээрүүлэх үүрэгтэй болохоос сахилга батын асуудлыг сайн мэдэхгүй шдээ. Хариуцлага л мэднэ. Захирал дарга нар яаж, юу хийдэг байсан юм тийм л байх.

Отгонбаяр -

би эргээд санадаг юм аа. Та тэнхмийн хурал дээр бол ер нь их үнэнээр нь, яг хэлчихдэг санагдаад байдаг юм. Хүмүүсийг одоо чи тэгэж байна, үүнийгээ тэгэж хий, энэ ийм тэр тийм гээд л. Нэг удаа нэг тэнхмийн хурал болоод л сүүлд нь та нөгөө юу яаж байсан. 90-д он болоод юм юм л бужигнаад эхэлсэн. Тэгээд хэлье гэж бодсон уу? Хүн болгон дээр нэг яг хийтэл нь хэлчихсэн санагдаад байдаг юм. Тэгээд одоо эргээд бодоход их үнэнч ажиллаж байсан байгаа юм л даа, хариуцлагатай. Ажиллыг нь яс тооцдог, хүнээр юмыг нь хийлгэдэг. Тэгээд социализмийн үед чинь одооных шиг ийм замбараагүй юм байсангүй л дээ.

Цэрмаа -

зарчимтай.

Отгонбаяр -

зарчимтай. Хэн ч байсан оногдсон юм аа хийчихдэг байсан.

Цэрмаа -

аанхан. Чанартай хийнэ шдээ. Наад зах нь одоо оюутны төгсөлт гэхэд бид нар чинь би багшийн дээдэд багш байхдаа өглөө 9-н цагт шалгалт эхлээд оройн 10 хүртэл авдаг байлаа шдээ. Тэгэж ёстой л хүн бүрээс л чухам юу мэдэж байгааг нь шалгадаг. Чухам тийм юм гэж одоо хаана байхав дээ. Тэгэхэд л манай тэнхмийнхэн сургуулийнхан арай дэндсэн юм л гэж хэлдэг байсан юм. Юу гэсэн үг вэ? Энэ чинь бүтэн өдөр орой арав хүртэл авна гэдэг чинь гээд л. Гэрийнхэн хүртэл тэгнэ шалгалт авахад 20 хэдэн хүүхэд юм уу 30 хэдэн хүүхэд л байгаа шдээ. Тэгэж халтуурдаггүй л байсан үе л дээ.

Отгонбаяр -

Шалгалт авахад тэнхмийн хурлаар энэ хичээлээр, энэ асуудлаар ийм юм ярьсан байвал ийм дүн таиьна гэсэн ийм шалгуур байх ёстой гээд л хэлэлцдэг байсан санагдаад байх юм.

Цэрмаа -

тийм. шалгууртай. Тестийн аргыг л хүртэл хэрэглэж л байсан шдээ бид нар.

Отгонбаяр -

нэг ийм асуулт байна аа. Таны амьдралд маш их нөлөө үзүүлсэн, амьдралыг чинь өөрчилсөн тийм үйл явдлууд юу байна.

Цэрмаа -

ажлын талаар уу?

Отгонбаяр -

ер нь аль ч талаар байж болно. Ажил амьдралд чинь аль аль талаараа нөлөөлсөн.

Цэрмаа -

амьдралд бол энэ ханьтайгаа л учирсан л даа. Их ухаантай хүн байсан.

Отгонбаяр -

та 2 чинь хэдэн онд суулаа.

Цэрмаа -

бид хоёр чинь 1959 онд юм даа. Урьд нь зовлон үзчихсэн. Янз бүрийн юм үзчихсэн тэгээд хүний амьдралд маш их түшиг болдог маш их гайхамшигтай, алсыг хардаг тийм хүн байсан. Ажлын хувьд бол анхны хувиараа багшийн дээдэд багшаар очсон явдал. Тэнд анхныхаа юуг авч байгаа шдээ, яаж ажилладаг арга барилыг анх авсан. Тэгээд л тэр л арга барилаараа цаашдаа яваад байдаг байна лээ шдээ. Би бол ер нь хатуу нэртэй хүн шдээ. Их хатуу айдаг, хүүхдүүд маань ч надаас айна. Ер нь болгоомжлоно доо. Ямар сайндаа талийгаач хүртэл нэг зуслангийн амралтан дээр байж байхад, зусланд байж байхад тэгээд хоёулаа ярьж суухад би чамаас айдаг шдээ гэж хэлж билээ. Би чамаас айгаад байдаг юм гэж хэлж билээ. Тэгээд би чи юунаас нь айдаг байна аа, яалаа гэж чи надаас айдаг байна аа гээд л тэгсэн чинь үгүй ээ нэг л аймаар санагдаад байдаг юм аа гэж билээ. Хөөрхий минь зөөлөн сэтгэлтэй хүн байсан юм. Нэг жоохон хатуухан хүн байгаа юм хүүхдүүддээ ч хүртэл тийм найланхай биш шүү дээ би.

Отгонбаяр -

үгүй ээ яахав дээ нөгөө талаараа хүний туулсан зам хүнийг тэгэж хатуужуулчихсан, зарчимтай байлгачихсан.

Цэрмаа -

өөрөө нэг их тийм эх эцгийн хайр халамж гэдгийг үзэж байгаагүй, дандаа хүн царайчилж, хүний юм , тэгээд ганц зорилго бол энэ хүүхдүүдээ нэг орос хэлтэй, нэг дээд боловсролтой л болгох юмсан гээд л тийм учраас л талийгаач маань миний тэр нас барчихдаг хүүг өө монгол сургуульд л оруулна шүү. Хөөрхий минь энэ чинь их гүргэр юм, яршиг монгол сургуульд оруулна гэхээр би үгүй ээ би эхлээд орос хэл мэдэхгүй яаж зовж байлаа. Тэр багадаа сурсан юу чинь юу ч биш байсан. Дээд сургуульд ирээд орос хэл мэдэхгүй байна гэдэг чинь ёстой хэцүү байсан. Би яаж зовлоо. Тиймээс үр хүүхдээ л яаж ч байсан хэлтэй болгоно гээд л тэгэж талийгаачтай зөрсөөр байгаад за тэгвэл ахыг нь сургая. Энэ их сэргэлэн их түргэн сурна. Манай Цолмон. Үүнийг л дүүг нь дагуулчихая гээд л хоёуланг нь нэг ангид хоёуланг нь орос сургуульд оруулчихсан шдээ. Цолмонг монгол сургуульд оруулчихсан байсныг нь тэндээс нь аваад дүүг нь дагуулах гэж

Отгонбаяр -

ухраагаад

Цэрмаа -

тийм. буцаагаад оруулаад. Тэгээд их юутай. Тэгээд Цолмон сүүлд нь намайг дагуулах биш би л дагачих шиг боллоо гэж. Нөгөөдөх нь их ахархана. гэрийн даалгавараа маш сайн хийнэ. Манай Цолмон бол гадуур дотуур гүйж яваад л оройхон орж ирээд л юугаа хийгээгүй бол дүүгийнхээ цүнхийг ухаад л даалгаврыг нь хуулчихсан байдаг юм. Нэг ангид юм чинь. Тэгээд хоёулаа урд, хойно сууна гэж байхгүй л дээ. Тэгээд л орой ирэхэд нь өнөөдөр ямар дүн авав гэж асууна. Цолмон юу авав дүү нь мэдэхгүй. Үгүй ээ чи самбарын өмнө гараад ярьдаг юм байгаа юм биз дээ. Тэр ямар хамаатай байсан юм гэнэ. Ах чинь хариулав уу? Мэдэхгүй. Нэг ангид байгаа хэрнээ бие биенийгээ мэдэхгүй.

Отгонбаяр -

багш та анх хэзээ байранд орж байсан бэ? Улаанбаатарын бүр хуучны хүн байна шдээ.

Цэрмаа -

би анх чинь одоо орон сууцны хувьд талийгаачтай суугаад талийгаачийнх нэг өрөө байртай байсан юм. Хоёр өрөө байртай байсан юм. Хоёр багшид өгсөн. Педка гээд Дамдинсүрэнгийнд байсан даа. Эрүүл ахуйн тэнхмийн. Тэр хоёрын дунд хоёр өрөө байр өгсөн байхгүй юу даа.

Отгонбаяр -

Анагаахын дээд

Цэрмаа -

тийм. Анагаахын дээд. Их сургуулийн баруунтай.

Отгонбаяр -

аан талийгаач чинь их сургуулийн багш байсан юм уу?

Цэрмаа -

аан яагаав нөгөө факультет байх үе нь.

Отгонбаяр -

аан их сургуулийн анагаахын факультет байх үе нь

Цэрмаа -

их сургуулийн анагаахын факультет байх үе нь их сургууль захиргаа нь байна шдээ. Зам гараад урагшаа ордон руу харсан байшин байна шдээ. Аркны баруун талд тэрний хоёр давхарт. Тэгээд надтай би амьдраад очсон тэгсэн чинь Дамдинсүрэн багш би ер нь аргаа хайхгүй бол энэ олон хүүхэдтэй. Эднийх чинь олон хүүхэдтэй. Бид хоёр олон хүүхдүүдтэй болохгүй юм байна гээд тэгээд сургууль Дамдинсүрэн багшид байр өгсөн байх. Тэгэж тэр байранд л анх удаа орсон юм байна л даа. Ирээд л яваад байсан. Тэгээд л төвхнөж л байсан байх хоёр жил гэдэг чинь. Тэгээд төв хороонд ажиллаж байсан. Тэгээд төв хороо чинь ажилчдаа зориулж тэр одоо манай 65-р байрыг барьсан шдээ. Циркийн хойно байдаг.

Отгонбаяр -

аан нөгөө хуучин байсан байшин чинь үү?

Цэрмаа -

тийм. тэр хамгийн сүүлчийн байшин. Сүүлийн байшин. Тэнд нөгөө Уламбаярынх байгаа юу?

Отгонбаяр -

байгаа, байгаа. Тэр сайхан байр шдээ. Самбуу гуайнх тэнд байсан юм.

Цэрмаа -

талийгаач явчихсан Архангайд пракц удирдах гээд явчихсан. Тэр хойгуур надад тэр байрыг өгөхөөр болоод. Тэр байр өгөхөд бараг л цол хамгаалахаас хэцүү байлаа надад. Тэр Бал даргын орчуулсан бүтээл дээр бид нар 5 хүн суугаад долоо хоногт нэг удаа, хоёр удаа заримдаа очно. Гадаад явдлын яаман дээр л гэхэд засгийн газар засвартай. Гадаад яаман дээр байрладаг байсан. Тэгээд Бал дарга дээр орно. Тэгээд бүгдээрээ сууж байж хийсэн бүлэг бүлгийнхээ тухай санаа оноогоо ярина л даа. Тэгэхэд л би байр байхгүй. Талийгаачтай дөнгөж танилцчихаад л явж байсан үе. Тэгээд л манай тэр тав л хөөрхий. Хэн тав байсан гэвэл тэр үед их хурлын дарга энэ тэр байсан даа. Дараагаар нь больчихоод байсан Цэдэв гуай, их сургуулийн юу байсан Бат-Очир

Отгонбаяр -

Нөгөө Болд багшийн аав Бат-очир мөн үү? Аан их сургуулийн намын хорооны дарга байсан уу? Аан тэгвэл тэр биш.

Цэрмаа -

тэгээд нөгөө “Газар шороо” бичсэн Маам

Отгонбаяр -

Зохиолч Маам

Цэрмаа -

тийм. Зохиолч Маам. Тэр чинь миний шавь шдээ. Маам чинь. Багшийн дээдийн. Тэгээд Юмжав. Одоо их сургуулийн тэнхмийн эрхлэгч байсан. Нөгөө орон гэр, энэ тэр үздэг барьдаг гээд байсан. Тэгээд энэ тав. Төв хорооноос намайг тавьж байгаа юм. Ерөнхийдөө тэр чинь даргын ажлыг яана гэдэг чинь амаргүй байсан. Тэгээд тэр манай тэр хэд л намайг хэлдэг байсан. Үгүй ээ чи одоо ийм завшаан олдож байхад байр гуйгаач ээ. Чамд дандаа энэ Цэдэнбал даргатай уулзаад байх завшаан олдохгүй шүү дээ. Олддоггүй юм. Чи одоо ингэж байхаар байр л гуй гэж. Тэгээд намайг өргөдөл бич гээд байсан. Тэгээд тэр бараг л төгсгөл нь боллоо. Тав зургаан сар явж байж л дуусч байгаа юм. Тэгээд тэр үед нарийн бичгийн дарга нь Ёндон байсан. Гадаад яамны сайд байсан. Тэр Ёндон бид дээр үед их сургуульд хамт сурч байсан. Манайд хүртэл сургуулиас хасагдчихаад тэгээд манайд хүртэл хэдэн сар байж байсан. Танина ерөөсөө. Тэгээд л Ёндонгоор дамжуулаад өгье гэсэн хэрэггүй. Чи өөрөө л гуй. Тэгээд нэг өргөдөл бичээд төгсгөл нь боллоо. Төгсгөлийн өдөр тэгээд л бүх материалаа хураагаад авна.

Отгонбаяр -

багш тэгэхэд ямар ажил хийсэн гэнэ ээ? Та тав

Цэрмаа -

Цэдэнбал даргын бүх бүтээлийг он онгоор хувааж аваад л тэгээд л завсарлах юмыг нь завсарлаад л шинэчлэн редакцалж байгаа комисс. Би яахав нөгөө л оноо авсан.

Отгонбаяр -

40-60-н оноо

Цэрмаа -

тийм. 40-54-н оныг. Тэгээд л төгсгөл болоод уулзаж байхад янз бүрийн л юм болоод л Бал дарга ч баярлаад л хөөрхий. Тэр уулзаж байхад янз бүрийн юмнууд их л харагддаг байсан. Тэгээд л гарах гэсэн л нөгөөдүүл чинь л намайг л хойш нь л түлхээд л бүгдээрээ. Ёндон бүх юмаа хурааж аваад л тэгсээр байгаад намайг үлдээчихгүй юу. Сүүлд жоохон ингээд л хоцроод л яасан чинь би ингээд л эргэж хараагүй цааш ингээд л яатал юм хэлэхгээ юу хүүхээн гэсэн.

Отгонбаяр -

тээр их мэдрэмжтэй.

Цэрмаа -

тиймээ гээд л би эргэсэн. Наашир наашир наашаа суу. Юу хэрэгтэй гэсэн. Би байр байхгүй. Байргүй гэсэн. Байргүй гэнээ гээд. Чи хүүхэдтэй юу? Гэсэн. Хүүхэдтэй. Тэгэхэд чинь тэгэхэд 3-н хүүхэдтэй байсан. Тэр хүүхдийн чинь эцэг юу хийдэг юм? Миний тэр урьдны нөхөр сургууль төгсөөд Ёндон тэр хоёр хоёулаа их сургуулиас хасагдчихгүй юу. Намайг дүнгийн хурал болдог байлаа. Тэр үед. Оюутны зөвлөл. Бүх оюутны зөвлөл дүнгийн хэлнэ л дээ. Тэгээд намайг оч гээд өнөө хоёр чинь гэрт байгаад байх юм. Тэгээд би очсон чинь ганц ичсэн юмаа.

Отгонбаяр -

та гурав хамт байдаг байсан юмуу?

Цэрмаа -

тэгсэн нөгөөдөх дээр чинь Ёндон тэр хоёрын нэр гардаг юм аа. Шалгалт өгөөгүй. Хоёр гурван шалгалт өгөөгүй. Хичээл тастай л гэнэ. Аан ёстой ухаантай ухаангүй уйлж ирсэн дээ. Тэгэхэд манайх яг энэ хоёрдугаар байрны энд хашаанд байсан.

Отгонбаяр -

юуны ангид байсан юм.

Цэрмаа -

химийн ангид байсан юм. Ёндон малын ангид байсан юм. Та хоёр ёстой муухай. Та хоёр намайг ёстой ичээлээ. Нэр нь гарангуут л тал талаас халуун ус цацаж байгаа юм шиг л тэгэж нэг их ичсэн юм би. Одоо бодоход юунд нь ичэхэд дээ золиг гэж. Тэгээд л нөгөө хоёр Ёндон ингээд л гараа салаавчилчихаад л дээшээ хараад хэвтчихнэ. Орос хэл их сайтай Ёндон. Лувсанцэрэн ч бас буриадын хүүхэд болохоор хэл сайтай л даа. Тэгээд тэр хоёр одоо яахав гээд л хоёулаа хэвтэж байна. Тэгэж сургуулиас хасагдаад, тэгсэн нь химийн хүрээлэнгийн Цэдэв гээд хүн байсан. Тэрийг ээж нь яриад манайд ирээд. Тэгээд химийн хүрээлэнд орсон юм байхгүй юу. Тэгээд дараагаар нь бид нар хөөцөлдөж байж нэр усанд орж байж тэгээд буцаад тэр хоёр орсон юм. Тэгээд төгсөнгүйт урагшаа анхны шүдэнзний үйлдвэр монголд байгуулж байсан юм. Тэгээд шүдэнзний үйлдвэрийн ажилчдыг бэлтгэх гэж хятад руу 200-гаад хүн явсан юм.

Отгонбаяр -

хэдэн он бэ? багш

Цэрмаа -

50 хэдэн он доо. Тэгээд түүнд явъя гэхээр нь явуулчихгүй юу. За яахав шинэ мэргэжил гарч байгаа юм. Нэг мэргэжил эзэмшээд ирэг гэж. Тэгсэн тэнд очоод хамт явсан нэг хүүхэнтэйгээ суухаар барах уу? Бүр түүнийгээ дагаад Дулаан хаан руу нүүгээд явчихсан байгаа юм даа. Тийм тийм юмнаас болоод бид хоёрын амьдрал хагацсан даа. Талийгаач бид хоёрын амьдрал их хэврэг гэдэг нь тэр л дээ. Би 3-н хүүхэдтэй очиж байлаа.Талийгаач нэг хүүхэдтэй. Тэгээд хоёр талаас хоёр өөр орчинд очиж байгаа юм. Тэгээд дараа нь эгчийн нөхөр нас бараад эгч нэг хүүхдээ дагуулаад ингээд гурван талаас гурван орчинд өсөж яасан хүүхдүүдийг нэг кампатный болгоно гэдэг бол амаргүй байсан. Тийм учраас талийгаач тэгдэг байсан юм. Хэврэг амьдралыг ухаанаар л шийднэ гэж. Хөөрхий амьтан дандаа л тэгдэг байсан. Тэгээд юу яасан байхгүй юу. Тэгээд 3-н хүүхдийн чинь эцэг нь хаана байдаг юм бэ? Гэнэ. Тэгээд хэллээ салаад явчихсан юм гээд. Яагаад гэнэ. Мэдэхгүй ээ. Курст яваад хүнтэй суугаад хөдөө гарчихсан гэсэн. Хэн гэдэг юм бэ? Гээд л Бал дарга хөөрхий асууж билээ. Би түүнийг ерөөсөө хүнд хэлдэггүй юм. Тэгээд би нэрийг нь хэлсэн. Яадаг муу золиг вэ? Гэж нэрийг нь нэг хэлээд тэгээд л. Чи тэгээд бичсэн юм хум байна уу? Тэгээд л нөгөө өргөдлөө гаргаад л өгсөн. Тэгээд л улаан харандаагаар тэрийг чинь 11-н сарын үед орсон юм. 3-н сарын 1-ны дотор байр олго гээд л Ёндонд цохочихож байгаа юм. Тэгээд чамд хэдэн өрөө байр хэрэгтэй вэ гэсэн. Нэг л байхад болно доо гэсэн.

Отгонбаяр -

үгүй ээ тээр. Ээ хөөрхий дөө.

Цэрмаа -

тэгсэн ээ чи ингэж асуусанд битгий гайхаарай. Зарим хүн хоёр, гурван өрөө гэж авчихаад тэгээд мөнгийг нь төлж чадахгүй юм байна лээ шүү гэсэн шүү дээ хөөрхий. Тийм сайхан. Тэгээд л баярлалаа гээд л гараад л Ёндонд нөгөө бичгээ өгөөд л. Тэгэж тэр 40-н мянгатын байранд орж байлаа.

Отгонбаяр -

хэдэн өрөө байр вэ? Тэр чинь

Цэрмаа -

хоёр өрөө

Отгонбаяр -

хоёр өрөө тээ?

Цэрмаа -

тийм. тэр хоёр өрөөг чинь байр өг гэж ерөөсөө тодорхойлоогүй. Тэгсэн тэнд яасан чинь төв хорооны ажилчдад зориулсан гээд л манай тэнд намын ажлын хэлтсээс ч байлаа. Тал талаас дандаа байргүй улсууд. Тэгээд Нанзад гуай гээд засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан юм. Олон хүүхэдтэй. Тэгээд л нөгөө засгийн газрын аж ахуйн дарга Божгор гэж хүн байсан. Тэр хүн л нэг өдөр дуудаад л хэнд нь хэдэн өрөө байр өгөхийг би ерөөсөө шийдэж чадахгүй ээ. Тийм учраас сугалаа л сугалуулчихая. Яршиг зүгээр. Бүгдээрээ сандарсан. Одоо яанаа гээд л. Үгүй ээ яах юм бэ? Олон хүүхэдтэй чи яадаг юм бэ? Гэж л Нанзад гуай л тэгэж байна ганц өрөө ноогдчихвол яах юм гээд л. Үгүй ээ би өөрөөр яаж шийдэхэв. Би яаж ч шийдэж чадахгүй гээд л. Тэгээд л сугалаа хийгээд л. За ганц эмэгтэйгээрээ сугалуулая гээд л. Тэгээд би хамгийн эхлээд сугалсан. Сугалаагаа харж чадаагүй. Ардаа бариад. Тэгээд л нөгөөдүүл чинь тэгсэн нь нөгөө манай Чунагсүрэн гээд манай хэлтсийн яг манай ч биш л дээ

Отгонбаяр -

нөгөө манайд багшилж байсан шдээ.

Цэрмаа -

нэгийг авч тавьсанаа аан энэ ерөөсөө биш байх гээд хаячихаад дахиад нэгийг авлаа. Тэгсэн нь Сүрэнжав авлаа. Энгээд манай хэлтсийн гурван хүн авлаа. Тэгээд хэлтсийн нэг хүн авлаа. Ингээд л нөгөөдүүл чинь нэг нэгийг Нанзад гуай ч авлаа. За тэгээд л бүгдээрээ зэрэг л гаргая гээд л. Зэрэг гаргаад л ингээд харсан чинь л хоёр өрөө байр. Өө бөөн баяр. Тэгсэн Чоногсүрэн 3-н өрөөгөө хаяаад хоёр өрөө авчихсан.

Отгонбаяр -

тэр хаясан нь 3-н өрөө.

Цэрмаа -

тийм. тэр хаясан нь байгаад л байгаад байсан чинь тэрийг нь хэн авлаа. Тэгсэн чинь Нанзад гуайн сугалсан. Нээрээ ганц өрөө байр. Яг манай доод тал. Тэгээд Сүрэнжав манай өөдөөс харсан. Тэр байранд чинь тэгэж орцгоосон шдээ. Тэгэж л байртай болсон шүү дээ. Тэгээд л тэр байрандаа талийгаач пракцик удирдааад Архангай явчихсан байсан. Тэгээд би хойноос нь захиа бичлээ. Одоо ингээд байр өгөхөөр боллоо. Энэ байраа яах юм бэ? Гээд бичсэн. Тийшээ нүүх үү? Яахав гэсэн чинь. Тэр үед байр маш ховор байсан юм чинь. Тэгсэн чинь нүүлгүй яахав, нүүлгүй яахав тийшээ нүүе л гэж байна. Баярлаад л хоёулаа дөнгөж сууж байгааг хэлэх үү? бас яах ч юм болээ л гэж бодож л асуусан байх. Тэгээд л хоёулаа л нөгөө өрөөгөө цоожилчихоод

Отгонбаяр -

ордны арын нэг өрөөгөө

Цэрмаа -

тийм. цоожилчихоод. Тэр үед камбиндан гээд нэг хүн яваад байдаг байсан юм. Тэр хүнд захиад. За үүнийг яаж болохгүй шүү. Янз бүрийн юм гарвал хэлээрэй гээд. Бас мөнгө ч өг лүү яалаа. Тэгээд нүүгээд явсан. Тэгсэн дараагаар нь ирсэн. Харин нөгөө байранд чинь хүн орчихсон. Нөгөө захисан хүн маань харин хотын гүйцэтгэх захиргаанд харин орлогч дарга хийж байсан. Тэр миний урдах ангийг төгссөн юмаа. Тэр нөхөрт өгчихсөн. Үгүй дарга юм болохоороо түрүү бариад орчихсон. Үгүй ээ тэгээд тэр үед чинь юу гэсэн үг билээ байргүй байхад чинь хүүхдүүддээ ч гэсэн өгдөг байгаа даа. Эгч ах байж л байлаа. Талийгаачийн дүү нар ч байж л байсан. Эд нарын аль нэгийг нь оруулж болдоггүй юмуу гэсэн. Яахав Цэрмаа минь илүү юмны хэрэг байхгүй. Яриа хэлний нэмэр гээд энэ ордер ээ шатаачихая гээд шатаачихаж байж билээ. Хэл амгүй гээд. Тэгээд орхичихож билээ. Тэгээд тэр айл авсан нь одоо хүртэл нь байж л байна. Тэгэж л байранд орж байгаа юм.

Отгонбаяр -

Бал дарга ер нь ямархуу хүн байсан бэ? Ингээд харьцахад багш

Цэрмаа -

Аягүй сайхан. Бид чинь кордорт дайралдчихна. Тэр ажил хийж байхад. Тэр сууж байхад. Тэгээд л их л энгийн ярина даа. Санаа оноогоо бүгдийг нь хэлээрэй. Би ямар сайндаа л цэргүүдийн дээргүүр хий буудаад гэсэн үгийг олж байсан юм. Энэ өгүүлбэрт энэ үг нэг л зохимжгүй санагдаад байна гэсэн нь тийм, тийм чи тэрийг чи өөрийнхөөрөө зас. Яаж хэлмээр байна. Түүгээрээ зас гээд л. Тэгэж байсан юм. Их энгийн амьдрал мэддэг.

Отгонбаяр -

ер нь бол жирийн хүний амьдралыг их сайн мэддэг хүн байсан юм биш үү?надад тэгэж санагдаг

Цэрмаа -

тийм. Их гярхай тийм хардаг л хүн байсан юм. Гэж боддог юм. Тэгэж л явлаа. Тэгээд залуу байхад тэр бүгдийг чинь ердийн л хүнд тохиолдоод л байдаг юм шиг санагдаад л тоохгүй явлаа шдээ. Сүүлд л би чухал юм болж байсан юм байна шдээ гэж мэдэж байгаа юм чинь.

Отгонбаяр -

өөр та одоо гадна, дотны ч юмуу түүхэн хүмүүстэй уулзаж байв уу?

Цэрмаа -

үгүй ээ ер нь тийм юм байхгүй байх. Ширэндэв гуай бид хоёр өнөө энэ анагаахыг салсаны дараагаар “Их Монгол” дээд сургуульд хоёулаа багшилж байлаа. Ширэндэв гуай бас цагийн багш хийгээд. Тэгээд хоёулаа тэр нөгөө нээлтийн хурал муралд нь ороод хоёулаа жоохон яриад би Ширэндэв гуайг анх захирал байхад нь их сургууль ямар байлаа гэдгийг яриад. Нээрээ л тэр үед Ширэндэв гуайг ирэхэд ямар гоё хүн байсан гээч. Нарийнхан, туранхай, өндөр хүн байсан. Сайхан. Тэнгэрээс буугаад ирсэн хүн шиг гэж бид нар ярьдаг байлаа. Тэрийг хэлсэн чинь л тэгсэн гэж үү? Гээд л сонирхоод байсан. Бид тэгэж ярьдаг байсан гээд л. Тэр үед чинь оюутнууд самар иднэ. Хажууд нь нөгөө хятадын мухлагууд. Тэр үед чинь шалан дээр гишгэхээр л шар шар гээд л, тэгээд нөгөө столын нүд бүр самрын ясаар дүүрэн. Тэгээд л түүнтэй хэсэг жаал тэмцсэн юмаа. Тэгээд л анги болгоноор ороод л тэд нарыг чинь та нар намайг харж байхад цэвэрлэ гээд л. Дахиж самар одоо ингэж идэж болохгүй гэдгийг хэлээд л. Тэр үеээ бас ярьж байсан юм. Ээ хөгжил гэдэг тийм байдаг юм даа Цэрмаа минь гээд л надад тэгэж байсан юм. Үгүй ээ яахаараа оюутнууд тэгэж их самар цөмдөг байсан юм болов уу даа гэсэн чинь хөгжил гэдэг чинь тийм байсан юм даа. Янз бүрийн шат дамжина шүү дээ гэж надад тэгэж байсан юм. Өөр гадна тийм их түүхчүүдтэй Бабинцев-тайгаа л ярихаас өөр. Яагаад таньд гавьяат өгдөггүй юм бэ? гээд Бабинцев тэгдэгсэн. Манайд чинь иймэрхүү ажлын постон дээр байгаа улсуудаа их хардаг шүү дээ гэж. Энэ яагаад тэгдэг юм бэ? ороод Жамбаа энэ тэрд хэлсэн гэнэ лээ. Сүүлд дуулсан би.

Отгонбаяр -

бас сүрхий хүн байсан шүү.

Цэрмаа -

сүрхий хүн байсан. Тийм.

Отгонбаяр -

тийм байна. Сайхан орос байсан юмдаг.

Цэрмаа -

тийм. одоо амьд байдаг юм болов уу? Яадаг юм.

Отгонбаяр -

харин яадаг юм бол. Нөгөө мэргэжилтний орос дэлгүүрт ордог. Бид нар юм захиалдаг. Барааны саван маван авчираад л өгдөг байж билээ хөөрхий. Бабинцевийг л гуйдаг. Тэгээд л юм ховор байсан юм чинь

Цэрмаа -

юм ховор байсан.

Отгонбаяр -

тэгээд л хөөрхий бид нарт юм авчираад л өгдөг байсан юм даа. За их баярлалаа багшаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.