Anonymous
![](../assets/images/interviewees/990205.jpg)
Basic information
Interviewee ID: 990205
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Batbuyan
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Head of XX district Red Cross
Belief: Buddhist
Born in: Tonhil sum, Govi-Altai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
repressions
cultural campaigns
work
NGOs
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
private life
mother - father
repression
belief
holidays
cultural campaigns
collectivization
work - labor
Revolutionary Youth League
family
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу, та?
Нэргүй -
Заа, сайн байна уу.
Саранцэцэг -
За би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан болохоор одоо ярилцлагаа эхэлье. Та өөрийгөө танилцуулахгүй юу, таныг хэн гэдэг вэ, та аль нутгийн хүн бэ? Та өөрийнхөө амьдралын тухай ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
Заа. Нэргүй гэдэгээ. Би Говь-Алтай аймгийн Халиун сумын Олон булаг бригадад төрсөн. 1950 онд төрсөн. Аа тэгээд багадаа ээж аавынхаа гар дээр байж байгаад 8 настай Говь-Алтай аймгийн 1-р 10 жилд анх сургуульд орсон. 1961 онд УБ хотын 4-р бага сургууль, 16-р сургуульд байж байгаад 1965 онд Шарын голын 10 жилд очиж 7-р ангийг төгссөн. Тэгээд цэцэрлэгийн багшийн сургуульд орсон. Дараа нь цэцэрлэгийн эрхлэгч, цэцэрлэгийн багшаар Зүүнхараа төмөр замын Зүүнхараа зангилгаанд очиж ажилласан. За Зүүнхараа зангилгаанд очиж ажиллаж байгаад 6 жил эрхлэгч хийж байгаад, 1976 оноос эхлээд тус зангилгаандаа Эвлэлийн хорооны даргаар ажилласан. Эвлэлийн хороон даргаар би 1986 он хүртэл 10 жил ажилласан. Заа 1986 оноос 1989 оныг хүртэл Чойр зангилгааны Үйлдвэрчний хороон даргаар ажилласан. Тэгээд 1989-90 онд Замын Эвлэлийн хороонд бас зохион байгуулагчаар ажилласан. Заа дараа нь Эвлэл татагдан буугдаад, 90 оны Ардчилсан хувьсгалын дараагаар тэнд Улаан Загалмайн байгууллагад орж ажилласан. Энэ хооронд би цэцэрлэгийн багшийн сургууль, Багшийн дээд сургуулийг төгссөн. Тэр үеийн Намын Дээд Сургууль гэж байхад Үйлдвэрчний Эвлэлийн курс төгссөн. Миний боловсрол болбол тийм байнаа.
Саранцэцэг -
Заа, та аав ээжийнхээ талаар жаахан ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
Би болбол Цэрэннадмид гэдэг хүний 6-р охин болж төрсөн. Эцгээсээ 16-уулаа, манай ээж 15 удаа жирэмсэлж, 16 хүүхэд гаргасан. Тэгээд манай Цэрэннадмид гэж аавын ах Цаалайжав гэдэг айл хүүхэдгүй байсан учраас намайг үрчилж авч өсгөсөн. Тэгээд би бол 1 нас арай хүрээгүй байхдаа айлд үрчлэгдэж, аавынхаа ахынд авга ахындаа үрчлэгдэж өссөн. Тэгээд манай аав болбол насаараа мал маллаж байсан, заа мөн дэлгүүрт, гуанзанд ажиллаж байсан. Ахлах тогооч, дэлгүүрт худалдагч хийж байсан. Заа, манай ээж Цогзолмаа бол сургууль соёлын газар үйлчилгээний ажил хийж байсан. Манай ээж, аав хоёр бол хоёулаа Говь-Алтайнх, Халиун сумынх. Миний дээд талд нэг өргөмөл эгч байсан, Бумлхам гээд, ээж аав хоёр маань өөр өөрсдийнхөө талаас нэг нэг хүүхэд өргөж аваад, 2 охинтойгоо, ингээд амьдарсан.
Саранцэцэг -
Тэгэхээр та Цаалайжав гэдэг айлын 2 дахь охин уу?
Нэргүй -
Тийм, 2 дахь өргөмөл охин нь, миний дээд талд Бумлхам гээд бас өргөмөл эгч, ээжийн талаас өргөж авсан, би аавын талаасаа өргөгдсөн.
Саранцэцэг -
Та сая хэллээ ш дээ, аавыгаа гуанзанд ажиллаж байсан гээд. Тэгэхээр тэр Цаалайжав гуай юу?
Нэргүй -
Тийм, аймгийн төв дээр гуанзанд ажиллаж байсан. Хотод орж ирээд, 25-р дэлгүүр гээд одоо талбайн баруун талын одоо “Дагина” гээд гутлын дэлгүүр орчихсон, тэр дэлгүүрт ажиллаж байсан. Тэгээд манай аав 65 онд нас барсан л даа. Надыг 15-тай байхад.
Саранцэцэг -
Говь-Алтайгаасаа хэдэн онд гарсан юм?
Нэргүй -
Говь-Алтайгаасаа 1961 онд гарсан. Хотод орж ирээд, манай эгч 10-р анги төгсөөд, их сургуульд хуваарилагдаад, их сургуульд түүх нийгмийн ангид элсэн орсон учраас охиноо дагаж Улаанбаатарт орж ирсэн. Тэгээд би бас УБ хотод суралцаад, эгч маань Их сургуульд суралцаад, охидуудаа боловсруулах гээд УБ хот руу нүүж орж ирсэн.
Саранцэцэг -
Та одоо хүүхэд ахуй, бага үеийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
Аймгийн сумын төв дээр мал дээр мал хариулж өссөн. Хурга, ишигтэй тоглож чулуугаар гэр барьж, голын зах дээр одоо усанд орж, сэлж одоо ингэж өссөн, миний бага нас. Аа тэгээд аймгийн төвд орж ирээд, би 1-р ангид орсон, манай эгч болбол сумын бага сургуулиа төгсөөд, дунд ангид аймгийн төв дээр сургуульд орж байсан. Тэгээд л яахав бусдын нэгэн адилаар л сурагч. Манай аав агент дээр худалдагч, аймгийн төв дээр.
Саранцэцэг -
Та 10-р ангиа хаана төгссөн гэж ярилаа?
Нэргүй -
Би Шарын голд, манай аав нас бараад манай эгчийн хуваарь Шарын голын 10 жилд Дархан хотын Шарын голд нөхөр нь тэнд уурхайд байсан учраас, уурхайн сургуулийн захирал байсан учраас эгч тийшээ очоод, тэгээд би 6-р ангиа 16-р сургуульд төгсөөд, 7-р ангидаа Шарын голд очсон байхгүй юу. Тэгээд Шарын голд 7-р анги төгсөөд онц төгсөөд, 8-р ангид хуваарь гарсан хэдий ч манай ээж надыг техникумд явах хэрэгтэй, аав нь нас барсан, одоо ээж нь амьд байхад хүүхдээ одоо сургуульд явуулах ёстой гээд би ингээд Улаанбаатарт орж ирээд, цэцэрлэгийн багшийн сургуульд орсон.
Саранцэцэг -
Цэцэрлэгийн багшийн сургуульд ирж байхдаа та гэрээсээ явж байсан уу?
Нэргүй -
Цэцэрлэгийн багшийн сургуульд сурч байхдаа би энд ирээд, би нөгөө төрсөн аавынхандаа байж байсан. Ээж маань тэр Шарын голд эгчтэй хамт, эгчийн хүүхдийг хараад тэнд байдаг байсан. Тэгээд би энд төрсөн аавындаа байгаад, тэгээд сурч байсан. Төрсөнтэйгээ холбоотой, манай аав ээж хоёр чинь ах дүү 2 юм чинь. Ерөөсөө л айл аймаг явдаг байсан хоёулаа. Би бол ингээд хоёр гэрийн дунд л явж байсан. Тэгээд л багшийн сургуулиа төгссөн байхгүй юу.
Саранцэцэг -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал байдаг уу?
Нэргүй -
Миний одоо бүх амьдрал өөдөө дээшээ байсан гэж боддог. Яагаад гэвэл би одоо ерөөсөө 1969 оны 7 сарын 5-нд сургууль төгсөөд л багшийн сургууль төгсөөд л, Улаанбаатар төмөр замд миний хуваарь гарсан. Тэгээд л би Уаанбаатар төмөр замд миний хахрьяа хуваарилагдчихлаа гээд л тэгсэн төмөр зам чинь улсын хойд хилээс урд хил хүртэл одоо өргөн уудам нутгийг хамардаг учраас Зүүнхараа гэж тэнд нэг зангилгаа байдаг юм байна л даа, Сэлэнгэ аймгийн нутагт. Тэнд надыг оч гэсэн байхгүй юу, багшаар. Би тэнд багшаар 2 жил ажиллаад л 1972 онд цэцэрлэгийн эрхлэгч болсон дэвшээд л. Тэгээд л цэцэрлэгийн эрхлэгч хийж байтал чинь зангилгаанд Эвлэлийн хороон дарга гээд л намайг чинь, Намын Хорооны товчооны шийдвэрээр бий болгоод л. Тэгээд л би тэр хооронд багшийн дээд сургуульд сурч, хүүхдүүдээ гаргаад л өдрийн ангид сурч байгаад л сүүлдээ эчнээ болгоод л төгссөн. Төгсөөд Эвлэлийн ажлаа хийж байснаа Чойрийн Үйлдвэрчний Хороон даргаар Намын дээдийн Үйлдвэрчний ажлын курс төгсөөд, тэгээд Чойрт очиж Төмөр замын гол зангилгаа ш дээ, говийн аймгийн. Өөрөөр хэлбэл би говь хангайгүй ажиллачихсан байгаа биз, тэгээд тэнд 3 жил Чойрт ҮЭ-ийн хороон дарга хийж байгаад, манай өвгөнд тэр Чойрийн ус тохирохгүй, манай өвгөн чинь Хангайн хүн, тэгээд өвгөн наашаа ирээд, тэгээд том хүүхэд Болормаа 10-р анги төгсөөд, Анагаахын дээд сурууульд орсон. Тэгээд бид 2 бас аав ээжийнхээ уламжлалаар уламжлалаа дагаад, л УБ хотод шилжээд ороод ирсэн. Тэгээд манай төв аппарат хуучин байгууллага намайг авч ажиллуулсан. Төмөр замын Эвлэлийн хороо, Зүүнхараад Эвлэлийн хороо байдаг болохоор тэр ажлаа мэддэг, 10 жил Эвлэлийн хороон дарга хийчихсэн, эвлэлийн ажил мэддэг гээд тэгээд би хуучин байгууллагадаа ирээд, УБ хотын эвлэлийн байгууллагуудыг хариуцсан зохион байгуулагчаар 2 жил ажилласан. Тэгж байтал эвлэл татан буугдаад, тэгээд би Улаан Загалмайнхаа ажилд очсон байхүй юу. Тэгэхээр би болбол дандаа хүний төлөө ажиллаж байсан байгаа биз. Сургуулийн өмнөх насны хүүхдийн ажил, аа тэгээд залуучуудын байгууллагын ажил, хөдөлмөрчдийн эрх ашиг, хамгааллын асуудал, хүмүүнлэгийн ажил гээд л ингээд л тэгээд л угаасаа би багаасаа багш болно гэж мөрөөддөг байсан маань ерөөсөө хүний төлөө ажиллана гэсэн мөрөөдөл л байсан юм байналээ. Тэр мөрөөдөл маань ингээд л үе үе шатаар л биелсэн юм даа. Энэ бол миний амьдралын нэг онцлог юм. Багшийн мэргэжил эзэмшсэн ч дандаа хүний төлөө ажиллаж байсан.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл байдаг уу?
Нэргүй -
Бусдаас онцгой юм юу байхав дээ, жишээлбэл одоо ямар утгаар нь асуугаад байнаа, бусдаас онцгой? Ер бусын тийм юм байхгүй юм байна ш дээ. Жирийн л нэг одоо хүний л амьдралаар амьдраад л ирсэн байна ш дээ. Нөхөртэйгээ 1969 онд сургууль төгсч очоод л танилцсан. 7 сард очоод л 8 сард танилцсан. Тэгээд л гэр бүл болоод л 5 хүүхэд төрүүлсэн, 1 нь нас бараад 4 нь өсч хүмүүжээд л одоо байж байна. 4-үүлээ одоо сургууль төгссөн.
Саранцэцэг -
Таны хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг уу?
Нэргүй -
Байдаг, миний одоо тэр Батбуян гэдэг чинь миний овог тиймээ, буурал аавын нэр, тэр Батбуян гэдэг хүний одоо ах лам нь Халзан гэдэг хүн 39 онд хэлмэгдэж байсан том лам хүн, нутагтаа алдартай, тийм лам хүн гэнэлээ. Тэгээд тэр хүн хэлмэгдээд нас барсан, тэгээд дараа нь цагаадсан. Бүр жаран хэдэн онд далан хэдэн онд ч билүү, хожуу цагаадсан. Хэзээ хойно цагаадсан байдгийм.
Саранцэцэг -
Тэр хүнийг яаж баригдаж явж байсан тухай нь сонсч байсан уу?
Нэргүй -
Сонсч байсан, манай ээж аав ярьдаг байсан. Ингээд сууж байснаа гэнэтхэн ...Заа би өнөөдөр баригдаж явнаа, гээд ингээд өнөөдөр надыг авч явна гээд ууж байсан цайндаа эрхээ ингэж тойруулж тавиад ...Заа би нэг гараад ирье дээ гээд, тэгээд л гараад л тэгээд л алга болчихсон гэдгийм. Тэгээд яасан чинь сүүлд нь нөгөө хүнийг нь тэр гэртээ орж ирж, хүүхэд шуухдаа уйлуулж, хүнд харагдуулахгүй гэж өөрөө нөгөө хүмүүсийг ирж байхыг мэдээд, тэгээд яасан, тэгээд явчихсан. Тэгээд сүүлд нь баривчлагдсан гэдгийм даа. Тэгээд баривчлагдаад явсан гэдэг нь мэдэгдээд, тэгээд тэрнийг хөөцөлдөөд, манайхан олж авч чадаагүй гэсэн. Аа бас нэг манай аавын талын бас нэг лам бүр урагшаа хил даваад явчихсан гэсэн. Манай аавын төрсөн дүүг нь дагуулаад, Чойжин гэдэг лам байсийм гэнэлээ. Халзан, Чойжин гэдэг 2 хүн, нэг нь бол хэлмэгдээд, хотод ингээд цаазлагдчихсан, нэг нь болохоор урагшаа 13-тай хүүхэд дагуулж яваад тэр чигээрээ сураггүй болсон гэдгийм. Хоёр хүн ч хэлмэгдсэн юм байна, манайхаас. Том лам нарын удамтай юм гэнэлээ, манай аавын тал.
Саранцэцэг -
Тэр баригдсан улсуудын талаар жирийн хүмсүүд юу гэж ярьдаг байсан бэ, та юу гэж сонсч байсан бэ?
Нэргүй -
Эхний үед бол том лам нарын хүүхэд лам удамтай лам юутай гэдгийг чинь болбол социализмын үед ярьдаггүй байсан ш дээ. Аа сүүлд нь 90 оноос эхлээд нөгөө цагаатгах үйл ажил хийгээд нөгөө хэлмэгсдийн ар гэрт дэмжлэг үзүүлнэ гэхэд л одоо тэрнийг олж авах гэж хөөцөлдөж л одоо архивт очиж шүүлгэж, яаж хэлмэгдсэн юм байнаа одоо ингэж одоо ингээд алуулсан юм байна гээд л тэр нь одоо нотлогдож байгаам. Аа нөгөө хил гараад явчихсан хүн бол тэгээд л тэр чигтээ ш дээ.
Саранцэцэг -
Тухайн хэлмэгдлийн үед шүүх хуралдаан болж байсан тухай та сонсч байв уу?
Нэргүй -
Тэр хэлмэгдсэн гэдгийг чинь бараг хэзээ хойно 90 онд дуулж байгаа юм биш үү, тэрнийг хүртэл нөгөө бид нар чинь нөгөө ламын удам угсаа байсан гэж боддоггүй, тэр талаар чинь мэддэггүй байсан. Аа хэлмэгдэгсдийн ар гэрт, цагаадсан хүмүүсийн ар гэрт юу үзүүлж байнаа, тусламж дэмжлэг үзүүлж байнаа гэхэд бол удам судар маань ах дүү нар маань ..Аа тийм юм байсан юм уу, Халзан гэж хүн байсиймуу, ямар хүн байсан юм гээд л ингээд л, архивт үзэж байж л, өө энэ үнэн юм байна, тийм байна гэж мэдэж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Тухайн үед хэлмэгдлийн талаар төр тайлбар хийж байсан уу?
Нэргүй -
Үгүй ээ, ерөөсөө сонсохгүй байж байгаад 90 оноос хойш л тэрийг чинь сонслоо ш дээ. Ер нь бол 37,38 оны хэлмэгдэл гэдэг чинь ер нь нам гүм байж байгаад л 90-ээд оны үед л гарч ирсэн ш дээ.
Саранцэцэг -
Тэгэхээр танай Говь-Алтайд ямар том хийд байдаг байсан юм болоо?
Нэргүй -
Би ёстой мэдэхгүй юмаа, Хамбын хийд гэж байдаг байсан байх. Хамбын хийд гэж байсан юм шиг байналээ ш дээ. Том хийд байсан гэж ярьдгийм, Говь-Алтайд. Тэр талаар хүүхэд байсан болоод ёстой мэдэхгүй байна. Би чинь 8,9 настай наашаа гараад ирсэн юм чинь. УБ-т ороод ирчихсэн.
Саранцэцэг -
Социализмын үед чинь айлууд бурхан тахил юмаа нуудаг байсан гэдэг?
Нэргүй -
Тийм, манайхыг чинь Говь-Алтай аймагт байж байхад энэ манай бурхныг нэг лам ирээд шатаасан байхгүй юу, тэгээд би тэрнийг аягүй сайн санадаг юм. Яагаад гэвэл нөгөө бурхан тахилтай айлууд болдоггүй ч байсиймуу, манай бурхан тахил нь догшроод ч болохгүй байсан юм уу, шөнө л би унтаж байсан чинь л нэг хүн ирээд л манай энэ нэг тийм гуутай бурхантай, тэрнийг би яагаад сайн мэдэж байнав гэхдээр тэр 2 гуутай бурхан дотор нь миний нэг ийм нугаснууд байдаг байсан нэг хоёр. Улаан хошуутай шар нугас. Тэгээд л би тоглоомоо авч үлдэх гэж уйлаад л, бурхан дотор бурхантай хамт байсан юмыг одоо болохгүй, авч үлдэж болохгүй гээд миний 2 тоглоом шатчихсан учраас би энэ лам, тэр нь ийм цагаан алаг гартай лам байсан, цагаан гарт На гэдэг хүн байсан юм гэнэлээ.тэгээд л би уйлаад л бүр ёстой, миний тоглоомыг шатаачихлаа, манай гоё гуутай бурхныг шатаачихлаа, миний тоглоомыг шатаачихлаа гээд л уйлаад л ээж аав хоёр аргадаад л, ахиад тийм гоё юм авч өгнө гээд л, тэгээд ахиад над тэр нугас нь ч олдохгүй ч байсиймуу, авч өгөөч үгүй, тэгээд тэр миний санаанд үлдсэн байгаа байхгүй юу. Миний тоглоом тэнд байсан учраас би тэр 2 нугасандаа аягүй хайртай, дандаа л тоосыг нь арчдаг, тэгээд тэрнийг би санадгийм. Сонин байгаа биз. Жаахан, жаахан тэр чинь нэг 6-тай л байсан үе байсан юм байлээ ш дээ.
Саранцэцэг -
Таныг жаахан байхад айлууд ингээд бурхан тахилаа ил тавьчихсан байдаг байсныг санаж байна уу?
Нэргүй -
Ер нь бол айлууд бурхантай байсан ш дээ. Манайхыг тэгж шатаахад зарим айлууд бурхантай л байдаг байсан. Тэрэндээ цайныхаа дээжийг тавьдаг. Сүүлд нь болбол бүх айлууд бурхангүй л болсон ш дээ, тэр хэлмэгдэлтийн үеэс хойш бурхангүй болсиймуу, яасан юм бол. Одоо би чинь 56,57 оны үед чинь бурхантай л байсан байна ш дээ. Тэгээд бодоход тийм байгаа биз, тийм би чинь 50 оны хүн. 6,7-той миний бурхан тоглоомыг шатааж байсан гээд бодохоор тэгэхлээр 56 онд айлуудад бурхан байсан байгаа биз дээ.
Саранцэцэг -
Лам гэрээр ирээд сэмхэн ном уншдаг эд нар байсныг та санадаг уу?
Нэргүй -
Өө тэр чинь байлгүй яадгийм. Бүр хаа байсан 80,90-ээд онд хүртэл энэ лам хүн гэнээ гээд л гэрээр ном мом уншуулаад л тарни тавиулаад л, тэгээд л явдаг байсан ш дээ тийм, нууцаар тийм юм байна ш дээ. Манай ээж аав эд нар чинь угаасаа дээр үеийнхэн чинь шүтлэгтэй байсан улс юм чинь.
Саранцэцэг -
Таныг хотод ирж байхад энэ Гандан хийд ажиллаж байсан уу?
Нэргүй -
Ажилладаг байсан. Үзсэн. Би очиж үзээд би чинь тэгэхэд Намын гишүүн байлаа. Лам байсан, тэгэхдээ тэр чинь намын гишүүн улсууд гандан гарч болохгүй гээд, айгаад л. Тэгэхдээ энэ соёлыг үзэх юмсан, Гандан гэж юу байдаг юм бол гээд л би ирээд л үзэж л байсан. Эгч дагуулж яваад л үзэж байсан ш дээ. Тэгэхдээ ийм өргөн байгаагүй юмаа, их цомхон байсийм. Одоо лав л Гандангийн 2 талын хүрээ мүрээ тийм юм байхгүй байсийм. Ерөөсөө л тэр хашаан доторхи л тэр байсан.
Саранцэцэг -
Жишээлбэл, одоо шинийн 1-нд гэдэг ч юм уу, зул мул өргөдөг байсан ш дээ?
Нэргүй -
Ёстой тэр байдаггүй байсан ш дээ, байхгүй. Ёстой зул өргөдөггүй байсан ш дээ. Арц хүж л унгасгана уу гэхээс тийм зул барьдаггүй. Зулын 29 гээд л ингээд л тээ, одоо л тэр зул өргөдөг мөргөдгийг чинь мэдэж байна ш дээ.
Саранцэцэг -
Цагаан сарыг яаж тэмдэглэдэг байсан?
Нэргүй -
Цагаан сарыг бол ерөөсөө би бол манай ээж бид 2 дээр байдаг байсан учраас жил болгон цагаан сар тэмдэглэнэ, тэгээд манай ээж уламжилсан учраас тавгаа засна, буузаа хийнэ, тэгээд цагаан сараар болбол амрахгүй ш дээ, одоо. Одоотой адилхан 3,4 өдөр амрахгүй. Өглөө нь ажилдаа явна, орой нь ирээд цагаан сараа хийнэ. Эсвэл өглөө эрт босоод, ээжтэйгээ золгочихоод, ажилдаа яваад өгнө. Тэгээд тэр цагаан сарын өдөр чинь Намын хурал мурал зарлачихна ш дээ. Ер нь цагаан сар хийлгэхгүй гээд. Тэр чинь малчдын баяр гээд тайлбарладаг байсан байхгүй юу. Малчдын баяр зөвхөн, энийг зөвхөн малчид тэмдэглэх ёстой, албан хаагчид бол цагаан сар мар тэмдэглээд байх шаардлагагүй, тэгээд л бид нар шинийн 1 энэ тэрд чинь 5 цагт босоод л, 5-7 хооронд чинь золгочихоод л, 7 цагаас намынхаа хуралд суугаад л явдаг, тийм байсан ш дээ.
Саранцэцэг -
Жил цагаан сар гарахаар чинь хүмүүс ламаас өөрийнхөө юм хумыг асууж, засал юм хийлгэдэг дээ, тийм юм байсан уу?
Нэргүй -
Тийм юм байхгүй ээ, таг. Зөвхөн золгоод л тэгээд л нэг бэлэг өгнө. Тавгын идээ засна, буузаа жигнэж өгнө. Архи мархи ширээгээ сайхан дүүрэн байлгана, тэгээд манай ээж мээж чинь болбол цагаан сар гарахад болбол юу яах ёстой, маш айл өнгөлөг байх ёстой, гэрээ сайн цэвэрлэх ёстой, тэгээд ширээ дүүрэн байх ёстой, хүний гарын алгыг дээш нь харуулж 2-оос доошгүй бэлэг өгөх ёстой, хүнд нэг юм өгдөггүй, тэгээд цагаан сарыг тэр айл их сайхан өнгөлөг гаргах юм бол тэр жилдээ одоо тэр айл сайхан байна. Олон хүнд одоо их бэлэг өгөх юм бол одоо их буян болж, тэр хүн тэр жилдээ их хангалуун байна гэсэн тийм л юмыг надад одоо ярьж өгдөг. Бид нар тэр л уламжлалаар явдаг ш дээ. Аа настай улсуудгүй айлууд бол цагаан сар хийхгүй ш дээ. Тийм юм байхгүй. Шинэ жилийг бол их аймар өргөн тэмдэглэнэ. Одоо би тэнд чинь шинэ жилийг чинь манай охин цасан охин болчихно, өвгөн ёолкны өвгөн болчихно, бид чинь одоо байгууллагуудад уригдаад, гараад л ёстой шөнөжингөө яваад л, шөнийн 1,2 цагт ирээд л, шөнийн 4 цаг хүртэл телевизороо үзээд л, тэгдэг л байлаа ш дээ. Шинэ жилийг бол яалт ч үгүй өргөн тэмдэглэнэ. Тэнд болбол одоо мундаг гавшгайчдаа, оныхоо шилдгийг шалгаруулна, шагнана, урамшуулна, сүлд модоо засна, тойрон бүжгээ хийнэ, өвгөнөө оруулж ирнэ, бэлгээ авна, хуучин шинэ он үг хэлж солилцоно, 12 амьтан орж ирнэ, шинэ жил бол маш их гоё одоо бодоход. Хамгийн гоё баяр чинь шинэ жил байсан юм чинь. Бид нар бол би одоо бага сургуульд байхад чихрийн цаасаар ийм гинж, минж хийгээд шинэ жилээр чимдэг байсан ш дээ. Одоо бага ангид, одоо тэр чинь 61, 62, 63 оны үед тэгж, шинэ жилийн энэ гялгар цялгар юм чинь байдаггүй байсан юм чинь. Хөвөн, чихрийн цаас хоёроор л шинэ жилээ гоёчихно. Тийм л байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо таны амьдралын туршлагаас харж байхад Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байна?
Нэргүй -
Монгол дахь шашин шүтлэг бол 1990 оныг хүртэл бол зөвхөн лам нарынхаа дунд, ахмадуудынхаа дунд шүтлэгтэй байсан. Залуучууд ерөөсөө тэгж шүтэж мэддэггүй, одоо зөвхөн ээж л бурхан шүтэж байсан болохоор энийгээ шүтэж байна, бурхан бол бидэнд хамаагүй гэдэг ойлголттой, ялангуяа би бол намын гишүүн хүн бол ерөөсөө хамаа байхгүй гэж явсан. Аа 1990 оноос хойш, шашин сүм хийдүүд нэлээн дэлгэрлээ ш дээ хот хөдөөгүй, хот хөдөөгүй ингээд дэлгэрээд ирэхдээр зэрэг нөгөө “Усыг нь уувал ёсыг нь дагана” “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гэгчээр хүмүүс бүгд шүтээд л засал хийлгээд л ингээд л өглөө болгон лам нар босч ном уншаад л, тэгээд л цагаан сүү архи мархи цацаад, ингээд ирэхээр уур амьсгал өөрчлөгдөөд ирэхээр тэр дотор ганцаараа шашин шүтэхгүй гээд яах юм, шүтэж л таарч байгаа юм чинь. Би чинь одоо жил болгон заслаа хийлгэнэ, яах ёстой юм тэр бүгдийг нь л хийж байна ш дээ. Тэр чинь цагаан сарын өмнө тэр лам нар чинь бидэнд яриад өгч байна ш дээ, тэгээд сонин хэвлэл дээр бичээд өгч байна ш дээ, ..Заа одоо та ийм жилтэй, тэр зүг рүүгээ гарч зүгээ гаргана, тийм ном уншуулна, тийм одоо 9 улаан мэнгэ чинь хөрвөсөн жил учраас та улаан юм авч болохгүй ч гэдгиймуу, та одоо модон дээр суусан учраас та одоо мод хугалж болохгүй, та тэрнээс эндэхгүйн тулд та зүгээ гаргахдаа та мод хугалаад, харш зүг рүүгээ шид ч гэдэг юм уу, ингээд заагаад өгч байна ш дээ. Телевизээр яриад сонин хэвлэл дээр бичээд өгч байгаа юм чинь бид хийлгүй яахав, одоо бол энийг хийж байна, тийм/инээв/.
Саранцэцэг -
Заа Монголд сүүлийн үед гадны шашны урсгал их орж ирж байна, та энэ талаар ямар бодолтой явдаг уу?
Нэргүй -
Би энэ талаар бол аягүй их ажигладаг, тэрийг үнэхээр сонирхдог. Гадны шашны урсгалууд их орж ирж байна, одоо ялангуяа христүүд сүмээ манай Улаанбаатар хотод байгуулж байна, хотын төвд байгуулаад загалмай юмаа тавьчихаж байна ш дээ. За, эд нар одоо яагаад ингэж орж ирж байгаа юм болоо, яагаад ямар зорилготой юм байнаа, гэхээр зэрэг шашин бол эхлээд орж ирэхдээ Монголд туслах ч гэдэг юм уу, хөрөнгө оруулах ч гэдэг юм уу, тийм хэлбэрээр орж ирж байна, орж ирсэн хойноо бол сүмээ барьчихаж байна, тэгээд сүмээ барьсан хойноо тэр дотроо сургалт хийж байна ..Заа манайх одоо Солонгосоос орж ирсэн шашин болбол одоо манайх солонгос хэл заана, компьютер заана, танай хүүхдэд одоо авто засвар заана гээд авч байна, яг яс юман дээрээ очоод ингээд ажиглахаар зэрэг аа тэнд нөгөө христийнхээ сүмийн, христийнхээ шашныг тэр хүүхдүүдэд зааж байна ш дээ. Гэрт нь хариулахгүй, тэнд нь байрлуулж, хямд одоо оюутны төлбөр авч байна, энэ чинь одоо христийн болон бусад шашны ухамсрыг төлөвшүүлж байна, тийм.
Саранцэцэг -
Ер нь ингээд харж байхад төрд шашин яаж нөлөөлж ирсэн бэ?
Нэргүй -
Монголын төрд болбол шашин шүтлэг за одоо социализмын үед болбол төр шашнаас тусгаар, ялангуяа одоо залуучууд сэхээтнүүд бол “Шашин бол хар тамхи мөн” гэж шашинтай бол одоо байж болохгүй гэж төр шашин бол хоёр тусдаа юм гэж ингэж үзсэн. Аа одоо бол төрийн тэргүүн шашиндаа очоод, Гандан хийд дээрээ гараад, номоо уншуулаад, ингээд явж байна ш дээ. Тэгэхээр социализмын үед төр, шашин 2 тусгай байсан. Ардчиллын үеэс эхлээд 1980 оноос эхлээд шашин, төр хоёр бол харилцан шүтэлцээтэй холбоотой л болчихсон юм шиг байна ш дээ. Би тэгж ойлгодог.
Саранцэцэг -
За би одоо танаас соёлын довтолгооны /СД/ тухай асууя. Соёлын довтолгоог Монголд яаж явуулж байсан талаар та ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
СД чинь одоо 60-аад оны эхэн үед их байсиймаа, 69,70-аад оны эхээр их эрчимжээд, тэрнээс хойш бол юу яасиймаа. Соёлын довтолгооноор жишээлэхийн бол айл болгоныг одоо ор дэрний даавуутай, айл хүн болгоныг одоо унтлаганы хувцастай хүн болгоныг табочкитой/шаахай/, заа тэгээд нүүр гарын алчуур тусдаа байх ёстой , аа шалны алчуур, гал тогооны алчуур бас тус тусдаа байх ёстой гээд л ингээд л, одоо ийм юмнуудыг айл болгонд шалгадаг байлаа ш дээ. Тэнд одоо эмнэлгийн байгууллагын ажилтангууд эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтангууд, олон нийтийн байгууллагын ажилтангууд эрүүлийг хамгаалахын байгууллагын системийн ажилтангуудтай хамтраад л тэгээд л одоо айлуудыг цэвэрхэн байлгах талаар шалгалт үзлэг хийгээд л, хамгийн одоо бохир заваан байдаг айлуудаа одоо эмнэлгийн цех тасгийн эмнэлгийн ажилтнууддаа хариуцуулаад л, одоо миний оролцож байсан СД бол тэр л байна. Тэрнээс урд өмнө яаж явж байсныг би мэдэхгүй. Тэгж л бид нар улсуудыг соёлжуулах гэж, айл болгоныг номын сантай, залуу хүн болгон аквариумтай байх хэрэгтэй, айл болгон цонхон дээрээ цэцэгтэй байх ёстой ч гэдэг юм уу, тэгээд л хүн болгон тийм байх ёстой гээд л, тэгээд л тамхи татахгүй байх ёстой, архи уухгүй байх ёстой, тэгээд л хүүхдийн дэргэд буруу зөрүү юм ярихгүй байх ёстой гээд л ухуулгаа хийгээд л яриад л, тэгээд л одоо шаардлага хангахгүй байгаа айлын юмнуудыг лекцэн дээр аваачиж үзүүлдэг, сайн айлуудад нь одоо “Соёлч өрх” гэдэг гэрчилгээ олгодог, “Соёлч байр” “Соёлч орц” “Соёлч гудамж” гээд л одоо хаягнуудыг хадаж өгдөг. Тэрний төлөө болзолт аян уралдаануудыг зарладаг, одоо тэр чинь нэг төрлийн СД биз дээ, тэр чинь. Тэгээд л хүн болгон одоо сонин хэвлэл захиалж унших ёстой, одоо жишээлэхэд залуучууд бол “Залуучуудын үнэн” сонин, Үйлдвэрчний эвлэлийн ажилтангууд бол “Хөдөлмөр” сонинг заавал уншина, намын гишүүд бол “Намын үнэн”-г заавал захиалж уншина гэх мэт. Тэр үед уншдаг сонин хэвлэл чинь одооныхтой адил олон байдаггүй байлаа ш дээ, цөөхөн 2,3 сонинтой, 10 хүрэхгүй сэтгүүлтэй. “Залуу үе” сэтгүүл, “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийг эцэг эх болгон захиалж унших ёстой гэх жишээтэй, тиймэрхүү маягаар соёлыг ард түмний дунд дэлгэрүүлэх гэж, нөгөөдхөө Соёлын довтолгоон гэж нэрлэж байгаа юм даа, тийм.
Саранцэцэг -
Тэр шаардлага тавиад явж байгаа, тэгээд дараа дахиад ирэхэд тавьсан шаардлагыг биелүүлээгүй байвал ямар арга хэмжээ авах уу?
Нэргүй -
Шаардлага биелүүлээгүй бол одоо ариун цэврийн станц одоо очиж торгоно, тэр хүний нэр хүндэд халдаж, олон түмний дунд ..энэ хүн одоо олон удаа шаардлага тавиад одоо ингээд хэрэгжүүлэхгүй байна, эднийд одоо хүүхэд залуу хүмүүс өсч торниж байна, эд нар нь дахиад л ийм бохир заваан айл болно ч гэдэг юм уу, ингээд одоо явдаг байлаа ш дээ. Уйгагүй явна шүү дээ, эмнэлгийн ажилтангууд чинь. Одоо тасаг цехээрээ, 2,3-аараа, эмчтэйгээ, сувилагчтайгаа байр гудамжаа хариуцна, төмөр замд бол соёл их нэвтэрсэн гэж боддогийм, одоо аймаг сумаас. Яагаад гэвэл нөгөө зам дагаад соёл арай л өөр, тэгээд Оросын замтай манай зам чинь одоо хувь нийлүүлсэн байгууллага учраас Оросын соёл бол одоо хамаагүй илүү нэвтэрсэн. Жишээлэхийн бол төмөр замд чинь олон мэргэжилтэнгүүд ажилладаг, тэгээд тэр мэргэжилтэнгүүд чинь нэг орцонд манай төмөр замын зангилгаанд л гэхэд чинь 15 орос мэргэжилтэнтэй, байгууллага болгон одоо ерөнхий инженер нь юм уу, орлогч дарга нь юм уу заавал нэг Зөвлөлтийн хүн байдаг байсан. Тэгээд тэд нарын гэр бүлийн эмэгтэйчүүдтэй бид нар бас найзална. Тэднээс бялуу хийхийг заалгана, одоо янз бүрийн боов, салат юу байдгийм. Тийм юмнуудыг чинь бид нар оросын эмэгтэйчүүдээс заалгана ш дээ. Ногоо яаж даршлах уу, яаж хадгалах уу гээд л. Тэр талаараа төмөр зам бусад орон нутгаас СД-нд арай хүчтэй, арай дөхөмтэй байсан гэж ойлгодог ш дээ.
Саранцэцэг -
Заа, СД-г ямар учраас хэрэгтэй гэж үзсэн бэ?
Нэргүй -
Заа тэр чинь болбол нэг юу байсиймаа, социализмын материал техникийн баазыг байгуулна, аа тэгээд социализмыг одоо төгс ялалтанд хүргээд, тэр чинь үндсэн хуулийн заалт байгаа байхгүй юу, 1960 оны 1966 оны ч билүү үндсэн хуулийн заалтууд байдаг, хэдэн үндсэн заалтуудтай, хүн ардыг соёлжуулах, материал техникийн баазыг бий болгох, өөрөөр хэлбэл үйлдвэрийн сууриудыг тавих, аа ХАА-үйлдвэрийн орноос, аж үйлдэржсэн орон болох гээд үндсэн хуулийн гол гол заалтуудаа хэрэгжүүлэхийн тулд тэр юмнуудаа хийдэг байсан. Тэгээд 5, 5 жилээр улс чинь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай. Аа тэгээд их олон нийтийн байгууллагууд ажиллана. Тэр хүмүүсийг одоо нийгэмд соёл түгээх төлөвшүүлэх тийм чиглэл рүү ажиллаж байсийм.
Саранцэцэг -
Тэр үед ямар ямар салбаруудад хамгийн их өөрчлөлт гарч байсан бэ?
Нэргүй -
СД-ны үеэр бол байгууллага аж ахуйн нэгжийн соёлын түвшин ямар байх ёстой юм бэ гээд болзолт аян зарлана ш дээ. Заа, одоо энэ байгууллага үүднээсээ эхлээд ямар байх ёстой юм, холцорсон будаггүй байх ёстой, гадаа орчин нь ногоорсон байх ёстой, хааш хаашаа 50м газрыг цэвэрлэсэн байх ёстой ч гэдгиймуу, хаяг адрес нь хүртэл ямар байх ёстой юм тээ, өрөө тасалгаанд нь хүртэл цонх нь цэцэгтэй байх ёстой гэдэг ч юм уу, цонхны хөшиг болбол ийм ийм өнгөтэй байх ёстой, хананыхаа дагуу ч гэдэг юм уу, одоо айл өрхүүдийн дунд соёл ямар байх ёстой юм, цэцэрлэг дээр сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэг ямар байх ёстой юм, тоглоом наадам, одоо аяга хүртэл 3 янзын градустай усаар хлорамин найруулсан, усанд угаана буцалгаж угаана гэдэг ч юм уу, заа сургууль дотор ямар байх ёстой юм, архи тамхигүй орчин байна гэх мэтээр тэр чинь тус тусдаа.
Саранцэцэг -
Ер нь бол соёлын салбарт их өөрчлөлт гарсан байх, боловсролын салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?
Нэргүй -
Боловсролын салбарт бол хүүхдүүдийн чөлөөт цаг руу их ажил хийгддэг байсийм. Яагаад гэвэл хүүхэд дөнгөж 6 цаг хичээлд суучихаад л буцах ажилтай заавал. Буцаж очиж тэр хүүхдүүдэд хөгжмийн дугуйлан, бүжгийн дугуйлан, дууны дугуйлан, яруу найргийн бүлгийн дугуйлан ч байдгиймуу, биеийн тамир спортын төрөл бүрийн дугуйлан хичээллэдэг. Энийг бол хичээлээс гадуур хүмүүжлийн ажил гэдэг, тэгж нэрлэдэг байлаа. энэ хичээлээс гадуурхи хүмүүжлийн ажлаараа хүүхдэд уламжлалт зан заншил ёс зүйг төлөвшүүлэх соёлыг төлөвшүүлэх ийм ажлыг бол их хийдэг байсан. Ялангуяа сургуулийн байгууллагад хүүхдүүдэд соёлын довтолгоон тэр хүүхдүүдийн хүмүүжлийг төлөвшүүлэхэд пионерийн байгууллага гэж агуу том байгууллага байлаа ш дээ. Тэр пионерийн байгууллага бол бүлэг, бүлгэм гээд үе шаттай. Салаа салааны дарга, бүлэг бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөл гээд сургууль дээр одоо 10 хүүхдийг нэг хүүхэд хариуцдаг, одоо ариун цэврийн комисс байна.Ангийн ариун цэврийн комисс байна. Өглөө хүүхдүүдээ ирэхээр хумсыг нь аваад, өглөө гутлын алчуур байна уу, сам байна уу гээд шалгаад оруулчихдаг. Хувцас, цагаан фартукаа угаагүй хүүхэд байвал одоо буцаагаад явуулаад, угаалгаад, өмсүүлээд, ирүүлдэг ч байдгиймуу. Тийм байсан ш дээ. Нэг хэсэг чинь пионерийн байгууллага тийм их дайчин ажилладаг, үечилсэн шат энэ тэр гэж байдаг байлаа ш дээ. Үечилсэн шат гэдэг нь юу байсан, гэхдээр одоо 4-6 р ангийн хүүхдүүд ийм ийм юмыг биелүүлсэн байна, 8-р ангийн хүүхдүүд ийм юмыг биелүүлсэн байна. Тэгээд та энэ нормоо биелүүлсэн байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг, тэгээд шалгалт өгөөд тэнцсэнд нь тэмдэг зүүлгэдэг. Тийм одоо үе байсан ш дээ.
Саранцэцэг -
Тэр “Номын сайн нөхөр” эд нар олгодог чинь тэр үеэр үү?
Нэргүй -
Өө тэр үеэр байлгүй яахав, тэр чинь одоо номын сайн нөхөр болно, Нацагдоржийн тэмдэгт байна, тэгээд сургуулиа алтан медальт төгсөнө, тэр одоо уншигч сайн нөхөр байна энэ тэр гэдэг чинь дандаа тэр үеэр. Пионерийн байгууллагаас явуулдаг агуу их том ажлуудын нэг нь. Гэртээ заавал номын сантай байх ёстой, ийм ийм номуудыг уншсан байх ёстой, тэгээд хүүхдүүд чинь хоорондоо номнууд их ярина ш дээ. “Монте Кристо гүн”-г уншсан уу, “Шадар 3 цэрэг”-ийг уншсан уу, би ийм ном уншсан, “Парисын дарь эхийн сүм”-ийг уншсан уу тэр чинь ийм юм байналээ гээд одоо тэгээд хүүхдүүд хүртэл хоорондоо зохиолын гол баатраар хоорондоо багт наадам хийдэг, тоглодог тийм үе байсан. Тэгэхэд чинь аргагүй ш дээ, телевизийн мэдээлэл ховор, ном л байлаа голдуу. Ажилчдад хүртэл өглөө сонин уншлага гээд өглөө сонин барьж байгаад л уншуулдаг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Ер нь боловсролын салбарт бичиг үсэг хоцорсон хүмүүст бүлгэмээр хичээл заадаг байсан, тийм юм байсан уу?
Нэргүй -
Байсан, тэр чинь одоо сургуулиас завсардсан хүүхэд одооныхыг бодоход харьцангуй ховор байсийм. Тэр байтугай одоо хуучин бичигтэй улсууд байна ш дээ, шинэ үсэгт бичиг тайлдаг байсан ш дээ. 60-аад оны эхээр 70-аад оны дундуур, одоо манай ээж энэ тэр чинь шинэ үсэг мэдэхгүй ш дээ. Бичиг үсэг мэдэхгүй, 30,40 хүрчихсэн улсууд чинь зориуд одоо сургууль дээр цуглаж, шинэ үсгийн багш гэж байлаа ш дээ. Шинэ үсгийн багш нь хэн байсан гээч, 7,8-р анги төгссөн, 4-р анги төгссөн хүүхдүүд шинэ үсгийн багш хийнэ, тэгээд тэр хүмсүүдэд багш хийнэ. Одоо тэр чинь шинэ үсгийн багш энэ тэр гээд кино энэ тэр гарчихсан, тэр чинь яг тийм байсан. аа тэр сургуулийн багш нар зуны цагаар хөдөө сумууд, орон нутгаараа яваад юм уу, очиж хичээл заана ш дээ, тийм. Бас нөгөө сургуульд сураагүй үлдсэн улсууддаа. Шинэ үсэг зааж, бичиг үсэг тайлдаг байсийм. Бичиг үсэг тайлдаг, өөрөөр хэлбэл уншуулаад сургачихаад ороод ирдэг.
Саранцэцэг -
Хүн амын дунд эрүүлжүүлэх ажил яаж хийгдэж байсан?
Нэргүй -
Хүн амын дунд эрүүлжүүлэх ажил бол яахав, сум дундын эмнэлэг гэж байсан, манай төмөр зам бол зангилгаа болгон дээрээ эмнэлэгтэй, урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг бол тогтмол явуулдаг, байгууллагад хүнийг ажилд авахдаа заавал эрүүл мэндийн бичгийг нь шаардаж авдаг, аа сургуульд бол хүүхдүүдийг жагсаагаад жагсаагаад охидуудыг нь эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт оруулчихдаг, охидын эрүүл ахуйн асуудал аягүй өндөр тавигддаг, тийм байсан үе. Тэгээд тэрэнд чинь урьдчилан сэргийлэх үзлэгт тэчнээн хүнийг хамрууллаа гээд. Ер нь бол хүмүүсийг өвдөхөөс нь өмнөх урьдчилан сэргийлэх ажлыг аягүй сайн хийдэг байсийм, социализмын үед. Өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө сэргийлдэг. Одоо аль байгууллага өвчлөл ихтэй байна, нөгөө социалист уралдааныхаа баллнаас хасуулна ш дээ. Заа ялангуяа сургууль цэцэрлэгийн газар халдварт өвчин гарсан тэр байгууллага тэр жилдээ л уралдаанд байр эзэлнэ гэж байхгүй, яагаад гэвэл халдварт өвчин гарсан гэдэг утгаараа. Тийм айхтар одоо цензур тогтоодог, сонин байгаа биз.
Саранцэцэг -
Ер нь одоо СД хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Нэргүй -
СД бол хүмүүсийн амьдралд их өөрчлөлт хийсэн ш дээ. Яагаад гэвэл нүүдлийн малчин ард түмэн суурин соёл иргэншилд суралцах ийм одоо төлөвшилд СД бас үүргээ гүйцэтгэсэн гэж би бас боддогийм ш дээ. Яагаад гэвэл би төгсгөл хэсэгт нь бас биечлэн оролцож байсан учраасхөдөө, хотгүй ажилласан. Тийм.
Саранцэцэг -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар санаж байгаагаа ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
Яахав дээ, 59 онд нэгдэлжих хөдөлгөөн явсан гэж манай монголын түүхэнд байдаг, би тэр үед 9,10 настай л хүүхэд байсан юм байлээ. Тэгэхдээ би нэгдэлжих хөдөлгөөний талаар их кино үзэж, ном уншиж, манай ээж аавын энэ тэрийн ярьж байсан юмнаас сонсож л байсан. Ер нь бол нэгдэлжих хөдөлгөөн их зөв юм байдаг юм байна, ер нь одоо ч гэсэн надад тэгж бодогддогийм ш дээ. Яагаад гэвэл уулын аманд байсан жалгын нэгээр тарчихсан байсан малчдуудыг төвлөрүүлээд, тэгээд тэднийг бүгдийг нь ажилтай болгоод, малтайг нь болбол малыг нь маллуулаад, нэгдлээс харж үзээд, малгүй нэгийг нь бол нэгдлийн төв дээр барилга байшин бариулах ч юм уу сургууль соёлд оруулах, тэгээд одоо тэр нэгдлийг одоо төвхнүүлэх тохижуулах, тэр ажилд хийлгэж байсан учраас энэ бас тодорхой монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан, ийм том шат байсан. Тэгээд тэрүүгээрээ бол хүмүүсийн хамтран ажиллах, харилцан бие биедээ туслах тийм юмнууд бол тэр нэгдэлжих хөдөлгөөний үеэс нэлээн дэлгэрсэн юм бол уу даа, уулын ам жалга болгонд байсан хүч хүрэхтэй үгүйтэй малтай айлууд хүчээ нэгтгээд, адгийн наад зах нь ээлжээр мал залаа хариулах тээ, адгийн наад зах нь өвс тэжээлгүй болоод, зуд боллоо гэхэд нэгдэл нь харж үздэг, нэгдсэн бодлого малчдаа нэгдлээсээ яаж харж үзэх үү гэсэн нэгдсэн бодлого явуулдаг, нэгдэл малчдынхаа санал онолыг бас одоо нэгдлийн захиргаа, нэгдлийн удирдлага сонсдог тиймээ, тийм юмнууд явагдсан болохоор би зөв зүйтэй ажил байсан байхаа гэж боддог. Аа харин хувь хүний хувьд бол нэгдэлд малаа өгсөн хүн өөрөө мэдэх эрхгүй, тэр малаасаа юу яаж идэх эрх байхгүй, хүнсээ тэндээс дураараа авч идэх ч юм уу, дураараа нааш нь авчраад зарчих, одооных шиг тийм эрх байдаггүй, яагаад гэвэл тэр нэгдлийн мал гэдэг утгаараа. Нэгдлийн малыг өсгөх ёстой, нэгдлийн малыг одоо хувь хүн хувьдаа ашиглах хэрэглэх боломжгүй. Энэ татвар төлөвлөгөөг нь гүйцэд давуулаад, биелүүлж өгөх л ёстой. Тэр нь нэг дутагдалтай тал байсан байх. Яагаад гэвэл тэр малчдад өөрсдөд нь малтайгаа юу яах эрх байхгүй л байсан юм шиг байгаа юм, мал бол өсч л байсан юм шиг байгаа юм.
Саранцэцэг -
Нэгдэлжих хөдөлгөөнийг хүмсүүд ямаршуу байдлаар хүлээж авч байсан?
Нэргүй -
Манай аав бол ярьж л байдгиймаа. Ер нь бол ам бүл цөөтэй, малаа хүчилж ядсан айлуудад бол тэнд бас ингэж тэгээд бас тодорхой хувийг нь нэгдэлдээ өгөөд, тодорхой хувийг нь өөрсдөө авч үлдэж байсан л юм байналээ бас. Тийм. Бас нэгдэл бас бүгдийг нь хуу хамаад авчихаж байгаагүй, одоо жишээлэх юм бол миний мөөлөнг аваад үлдсэн, манай ээжийн шарга морь бол үлдсэн, тийм. Одоо нөгөө хүүхдийн юм уу өөрсдийнх нь мал морь энэ тэр байна ш дээ, тээ. Тийм юмнуудаа өөрсдөө аваад үлдсэн. Бэлэглээд өгсөн юмнуудаа бол өөрсдөө аваад үлдэж байсан гэж байгаам.
Саранцэцэг -
Яг одоо НХ гарч байсан үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр ер нь нэлээн сайн мэдээлдэг байсан бол уу, та энэ талаар мэдэх үү?
Нэргүй -
Ёстой мэдэхгүй юм байна. Энэ талаар бол эгч нь ёстой мэдэх юм алга байна.
Саранцэцэг -
Яг одоо жишээ нь нэгдэлжих хөдөлгөөн болж байх тэр үеэр хүмсүүд нөгөө нэгдэлд малаа өгөхгүй гэж нууж байсан тохиолдлын талаар сонсож байсан уу?
Нэргүй -
Яахав, би тэрнийг чинь телевизор киноноос харж байсан ш дээ, малаа өгөхгүй гээд нөгөө 2 үхрээ модноос аваачаад уячихсан чинь нөгөөх нь модтойгоо модоо сугалаад, энгээд 2 үхэр нь 2 шар нь хүрээд ирдэг, тоо бүртгэл хийж байтал. Тэрнээс хараад аа бас ийм юм байдаг юм байна, энэнд бас жаахан албадлага байсан юм байна, тэгээд бас улсууд тэр албадлаганд дургүйлхээд малаа нууж байсан юм байна гэдгийг тэр киноноос л харж ойлгож байгаа юм чинь, ямар кино билээ дээ тэр чинь.
Саранцэцэг -
Хувь хүнийг нэгдэлд элсүүлэхдээ ямар журмаар элсүүлдэг байсан бэ?
Нэргүй -
Ер нь болвол нэгдлийн гишүүдийн хурлаар оруулдаг байсан юм байнаа гэж би ойлгодог.аа тэгээл нэгдэлд энэ хүнийг авах уу авахгүй юу гэж хэлэлцүүлээд тэр нэлдэлжих хөдөлгөөний талаар нөгөө морьтой ч болоосой гэдэг кинон дээр аягүй их дэлгэрэнгүй тавьдаг ш дээ өгөө 2 шар нь модоо энгээд л булгалаад давхиад ирдэг.Тэгээд л нэгдэлд орно, орохгүй гээд л “Хүргэн хүү” гэдэг кинон дээр гардаг ш дээ. Манай дээр одоо бас нэгдэлд орох уу яахуу, ийхүү гээд тэр мэр чинь болбол нэгдэлжих хөдөлгөөн ийм байсан юм байнаа гэдгийг тэр номноос уншаад, “Нүүдэл суудал” гэдэг ном байна, Л.Түдэв гуайн. Номноос уншаад л тэгээд л ойлгосон ш дээ. Нэгдэлд бол эхлээд сайн дураараа орж байсан юм байна. Орохгүй нэг нь ганц нэгээрээ үлдэж байсан юм байна. Ер нь бол нэгдлийг илүү болоод ирэхлээр зэрэг хүмүүс уван цуван ороод, тэгээд бүгд нэгдэлжсэн юм байна гэдгийг чинь тэр 2 номноос л ойлгосон ш дээ, тийм.
Саранцэцэг -
Та анх хөдөлмөрийн гараагаа Зүүнхараагаас эхэлсэн. Ер нь социализмын үед ажилд ороход ямархуу журмаар ордог байсан, тэр үед хүмсүүдийн ажилд хандах хандлага ямархуу байсан бэ?
Нэргүй -
Социализмын үед хүмүүс ажилд орохдоо сургууль төгссөн хүмүүсийн дипломыг нь хувиарлагдсан газар луу нь явуулчихдаг юм.Тэгээд тэрэндээ очихгүй бол тэр чинь сургууль төгссөний хэрэг байхгүй ш дээ.Тийм учраас зайлшгүй хаана хэрэгцээтэй газар байна, тэндээ очно. Жишээлэх юм бол би үндсэн захиргаа Говь-Алтай аймгийнх Улаанбаатар хотод өссөн, сургууль төгссөн. Аа тэгтэл миний хуваарь бол Дархан хотын нэг Шарын гол гэдэг газар гарч байна ш дээ. Одоо төмөр замын Зүүнхараад тиймээ.Тэгэхээр төмөр замын тэгэхдээ хүмүүсээс санал авдаг байсан, 3 санал аваад тэгээд аль нэг бололцоотойд нь хуваарилдаг.Тэгээд би УБ, Дархан, Шарын гол гэсэн хуваарь өгсөн байсан чинь надыг УБ төмөр зам гэдэгт хуваарилсан байхгүй юу, тэгсэн чинь би УБ д хуваарилагдчихлаа гэсэн чинь, Зүүнхараа гээд төмөр замын харьяа тосгонд хуваарилагдаад.Тэгж л анх одоо би ерөөсөө юу ч мэдэхгүй Зүүнхараа гэж ямар газар байдаг юм, хүн сонссон чинь нэг тийм хоригдолуудтай, Оросын деревнья/тосгон/-тэй оросууд ихтэй, тийм газар байгаа л гэж ярьдаг байсан ш дээ.Тэгээд анх удаа л төгсөөд л очиж байлаа ш дээ. Тэгж л ажилтай анх болж байлаа. Аа төмөр замын одоо манай цэцэрлэгийн хамт олон ингээд л тосож аваад л, сүү тараг авчирч өгөөд л, цагаан идээгээр амсуулаад л, тэгээд л байшин өгөөд л, одоо байртай төмөр зам чинь их баян ш дээ.Тэр чинь сургууль төгсөөд очсон хүндээ болбол байрыг нь өгнө, орыг нь өгнө, ажлыг нь өгнө, 14хоногийнх нь мөнгийг өгнө, тэгээд дипломыг нь өгнө, тэгээд л бэлэн хангамжинд шууд яваад л орчихсон ш дээ, тийм.
Саранцэцэг -
Та цэцэрлэгийн хамт олныхоо талаар ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
Өө тэр чинь их сайхан хамт олон байсан. Цэцэрлэг чинь 32 хүүхэнтэй, ясли цэцэрлэгийн 250-иад хүүхэдтэй, 150 цэцэрлэгийн хүүхдийн 5 бүлэгтэй, ясли нь 200, бүлэгтэй тийм. 200 дараа нь өргөтгөл 50 ор тавигдсан юм. Тэгээд тийм газар очоод би 2 жил би уг нь ингэсэн ш дээ, цэцэрлэгийн багшийн сургуулийг онц төгсөөд, Багшийн Их Сургуулийн хэл уран зохиолын ангид намайг хуваарилсан юм.Тэгээд байж байсан чинь манай ээж ирээд л, нөгөө ээж минь ирээд, бас яаруулаад, тэгээд надыг чинь нөгөө ийш нь хуваарилуулаад авсан байхгүй юу. Тэгээгүй бол би шууд Багшийн Дээдэд орох боломж байлаа/инээв/.Тэгээд тэр хамт олон дотор яахав, их сайхан хамт олон дотор орсон.Тэгээд надад нэг халамжлан хүмүүжүүлэгч гээд 1 хүнийг томилж өгсөн юм даа, Должин гээд. Заа тэгээд тэр хүн бол мэргэжлийн бус, олон жил цэцэрлэгийн багш хийчихсэн, практикийн багш байсан. Би тэрнээс аягүй их юм сурсан, зааж өгч, тэгээд тэр орон нутагтай нь танилцуулж, ажил амьдралд нь хэцүү бэрх юм байвал ээж шиг нь тусалдаг, тэр чинь би манай энэ Шарын голд ганцаараа очиж байгаа ш дээ.
Саранцэцэг -
Ер нь социализмын үед сургууль төгсөөгүй, мэргэжил эзэмшээгүй хүн яаж ажилд ордог байсан бэ?
Нэргүй -
Сургууль төгсөөд, мэргэжил эзэмшээгүй улсууд бол яахав, тэгээд л ер нь дуртай ажил юу сонирхож байгаа, тэрэндээ орно. Тэр үед харин ажлын байрууд байсан шүү. Яагаад ажлын байрууд байсан бэ гэхлээр УБ хотод олон үйлдвэр ажиллаж байсан төмөр замаа дагаад, олон байгууллагууд байдаг юм ш дээ. Манай Зүүнхараа гэхэд 13 байгууллагатай байсан. Зөвхөн төмөр замын тосгон нь Зүүнхараа гэхэд чинь мод бэлтгэлийн олон аж ахуйнуудтай, тэнд чинь болбол 10 төгсөөд хүүхдүүд чинь техник мэргэжлийн сурггууль /ТМС/ байсан юм. ТМС-д бас их явуулдаг байлаа ш дээ. Техник мэргэжлийн сургуулиудад. Техник мэргэжлийн сургуулиуд чинь аягүй хүмүүсийг мэргэшүүлээд, бас хөөрхөн тэгээд хуваарилаад, ажилтай болчихож байна ш дээ. 10-р анги төгссөн хүүхдүүд болбол бас шалгалтаа өгөөд, дээд сургуулийн хуваарь аваад, мал дээрээ гарах нь гараад, газар тариалан дээр гарах нь гараад, Зүүнхараа чинь харьцангуй бас газар тариалан ихтэй, ногоо их тарьдаг, тийм.
Саранцэцэг -
Хүмсүүд тэгээд ер нь ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Нэргүй -
Өө тэр айхтар, одооныхтой харьцуулахад сэтгэлээсээ ханддаг байсан. Яагаад вэ гэвэл одоо тав, таван жилийн нөгөө таван жилийн гавшгайч гээд болзолт уралдаан гээд нэг юм зарлачихна. Уралдаанаа өдөр болгон ажлаа дүгнүүлнэ, 1000 баллын системээр дүгнэнэ тэр нь болзолтой өглөө ажлаас хоцорвол 10 балл, конспект бичээгүй ирсэн бол 15 балл хасна, бас шинэ юм санаачлаад хийсэн байвал хэдэн балл нэмнэ. Ингээд сайн муу 2 талых нь юмыг болзлоо гаргаад тавьчихна. Өдөр болгон тэр 1000 баллаа дүгнэж, өдөр болгон хүнийг ажлаа ямар хийсэн байна гэж өөрөө мэдэж гарна тийм үнэлгээтэй. Тэгээд байгууллагууд хоорондоо их уралдана. Тэгээд одоо социалист уралдаанд чинь түрүүлбэл шагналтай, шагнал нь яахав дээ, баярын бичиг, мөнгөн шагналтай. Нээх ч их онц юм байхгүй, тэгэхдээ яахав тэгсэн мөртлөөсөө тэр хүмүүсийн ажил яагаад тийм их сайн байсан гэхлээр хамгийн гол нь тэр Эвлэлийн байгууллага, пионерийн байгууллага тэгээд үйлдвэрчний байгууллагууд чинь их дайчин ажилладаг байлаа ш дээ. Одоотой адилхан зүгээр нэг нэр төдий татвар авдаг биш байлаа. Тэнд чинь соёл хүмүүжлийн ажлууд их явагдана, тэгээд хагас, бүтэн сайн өдрүүдэд нэг бол спорт зааланд, нэг бол одоо тэр соёлын ордонд байж байдаг, тэр залуучууд нь. Эсвэл одоо тэр гадаа гудамжаа тохижуулах ажилд бетонон зам тавих юм уу, хашаа барих юм уу, мод тарих юм уу, зам барих юм уу, тийм л юм одоо хийнэ ш дээ. Субботник гэж нэрлэнэ тэрнийгээ. Хөлсгүй, бүх нийтээрээ гараад л субботник хийнэ. Ажлын 6 өдөртэй, хагас сайн өдөр амрахгүй, тэгээд хагас сайндаа болбол бямба гаригийн хөгжөөн баясгах ажил энэ тэр гээд байгууллагуудаар гоё гоё юм явагдана, тэгээд дээр нь бүтэн сайн өдөр субботникоо хийнэ. Тэгээд субботник хийгээгүй өдөр бол гэртээ, гэр орныхоо ажлыг хийнэ. Ерөөсөө тийм их ажилсаг байсан юм уу даа гэж боддог юм ш дээ.Тэгээд дээр нь аягүй их олон сургуулиар явөгдана, намын улс төрийн сургууль, үйлдвэрчний социалист хөдөлмөрийн сургууль, эвлэлийн улс төрийн сургууль лекц, тэгээд л одоо олон нийтийн хурал, эвлэлийн улс төрийн хурал гэхэд л сар болгон хийнэ. Сонин байгаа биз. Тэр хурлаар чинь одоо хүмүүсийн манлайлал гэдэг юм авч хэлэлцэнэ. Эвлэлийн гишүүн хүн даалгавраа биелүүлээгүй байвал хурлаар маш их загнуулна ш дээ.
Саранцэцэг -
Та тэр үед ажиллаж байсан Эвлэлийн байгууллагуудын ажлын талаар ярьж өгөхгүй юу? Тэр Эвлэлийн байгууллагуудад миний санаж байгаагаар 16 настай элсдэг байсан?
Нэргүй -
Тийм.Эвлэлийн байгууллага бол маш их олон талын үйл ажиллагаа явуулна. Эвлэл бол намын дайчин туслагч, бэлтгэл хүчин гэсэн юутай. Эвлэл гэсэн юутай эвлэлийн төв хороотой, төв хорооны гишүүдтэй, 4 жилд 1 удаа их хурал нь хийдэг, тэр нь Эвлэлийн дээд байгууллага. Аа олон нийтийн байгууллага гэдэг утгаараа аливаа асуудлыг хамтын шийдвэрээр шийдвэрлэнэ. Дарга бол Эвлэлийн хорооныхоо товчооны гишүүдэд асуудлаа оруулаад, товчооны гишүүд нь эцсийн шийдвэрээ гаргана гэх жишээтэй. Хамтын шийдвэр. Бүх гишүүдийн хурал, үүр бол бүх гишүүдийнхаа хурлаар шиидвэрлэгднэ. Тэгээд тэр чинь одоо залуучуудад мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, ажил хөдөлмөрт нь амжилт гаргах, сар болгон Эвлэлийн даалгавар өгнө тэгээд л тэр даалгаврын биелэлтээр нь тэр хүний ажил нь ямар байсан, хүмүүжил төлөвшилт нь ямар байсан, авьяасаа яаж хөгжүүлсэн, яаж чадваржсан, юу мэдсэн, сурсан гэдгээр нь одоо манлайлалыг нь дүгнэнэ.Тэгээд одоо тийм дайчин ажлуудыг явуулдаг, авьяасыг нь нээх, спортод дуртай болгох, ажил дээр нь чадваржуулах, чадвал одоо шат ахиулах, тийм юмны төлөө Эвлэлийн байгууллагын ажил явагддаг байсан. Эвлэлийн байгууллагын гол ажил нь залуучуудыг төлөвшүүлэх ажил л даа. Уламжлалт зан заншил төлөвшүүлэх ч байдаг ч юм уу, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ашиглуулах.
Саранцэцэг -
Эвлэлийн байгууллагын сэтгүүл, сонин гэж байсан уу?
Нэргүй -
Өө байлгүй яахав “Залуу үе” сэтгүүл гээд сайхан сэтгүүл байдаг байлаа. “Залуучуудын үнэн” сонин гээд одоо сайхан, 3 одонтой сонин байлаа. Эвлэлийн байгууллага чинь өөрөө 5 одонтой байгууллага байсан юм, 3 удаа Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонтой тийм мундаг Эвлэлийн байгууллага байдаг байлаа ш дээ. Тэр үеийн залуучууд бол сар болгон цуглараад л тэгээд л одоо гэр бүлийн талаар ч гэсэн, одоо ямар нэгэн зөрчил гаргасан байвал тэрийг чинь Эвлэлийн хурлаар авч хэлэлцэнэ ш дээ.Энэ нөхөр одоо нөхөртөйгөө хэрэлдсэн байна, энэний нөхөр тэгсэн ингэсэн байна гээд л одоо ярилцана ш дээ. Тэр эвлэлийн бүх гишүүдийн хурал гэдэг бол тэр хүний тэр залуу хүний ажил нь ямар байсан, амьдрал нь ямар байсан, үр хүүхэддээ яаж хандаж байна, бүх юмыг нь авч хэлэлцэнэ. Тэрнийгээ манлайлал гэж хэлнэ. Тэгэхээр аягүй одоо би боддог юм, одооны залуучуудын байгууллага ажиллаж чадахгүй байгаа, залуучууд дэндүү эрхээ эдлээд, үүргээ бүүр мартчихсан, эрхээ аваад, үүргээ хаяад явчихсан. Үүрэг байхгүй юм чинь ямар хариуцлага тооцох юм, ямар ч хариуцлага тооцохгүй байна ш дээ. Тэр үед чинь хариуцлагыг өндөрт тооцдог байсан.
Саранцэцэг -
Та тэр үед яг хичнээн төгрөгний цалин авч байсан бэ? Таны авч байсан цалин амьдралд чинь хүрч байсан уу, яаж ажил амьдралаа зохицуулж байсан бэ?
Нэргүй -
Миний авч байсан цалин бол амьдралд хангалттай л хүрч байсан. Тэр үед 500 мянган төгрөгний цалин авч байсан, тийм. 600 төгрөг аа говийн нэмэгдэл гээд Чойрт очоод би бас 15 хувийн говийн нэмэгдэл 675 мянга. Заримдаа бүтэн шагнал гээд сайн ажиллавал шагналт цалин гээд ирнэш дээ. 800, 900 мянга авчихна ш дээ. 800,900 төгрөг авна ш дээ тэр үедээ л хангалттай.Тэгээд би нөгөө хүүхдүүдээ ойр ойрхон гаргасан учраас манай ээж манай хүүхдүүдийг өсгөнө, би бол өглөө гараад л орой. Тэгээд л одоо өглөө 8 цагт гараад л шөнийн 10,11 цагт орж ирнэ. Тэр өглөө ажил 8 цагт гараад 5 цагт ажил дууссан бол 7 цагт заавал нэг буцах ажилтай, буцах ажил гэдэг маань нөгөө Эвлэлийн улс төрийн сургууль ч юм уу, нөгөө хурал ч юм уу, нэг газар нэг юманд очиж уулзах ч юм уу, эсвэл нэг газар хичээл заах ч юм уу, улс төрийн сургууль хийнэ. Тэгээд л ямар нэгэн ажил гарна. Намын гишүүн хүн бол намынхаа хуралд сууна, Үйлдвэрчний гишүүн байвал Үйлдвэрчний хуралд сууна. Тэгээд тэр үеийн их хурлын шийдвэр тэр бага, бүгд хурлын шийдвэр уншиж, товчилж, нэг бүрчлэн ч хэрэгжүүлж ажиллана ш дээ.Тэр үед хууль аягүй цөөхөн байсан, ерөөсөө л үндсэн хуулиа сайн мэднэ, хөдөлмөрийнхөө хуулийг сайн мэднэ, тэгээд л одоо нийгмийн даатгалын хууль, даатгал, маатгал гээд л. Тэгээд л одоо тэр Төв Хорооны бүгд хурлын шийдвэр одоо нэг их хурлын шийдвэр нэг бүрчлэн уншиж, товчлол хийж, шалгалт өгнө. Бүр тийм, шалгуулна. Одоо тэр хойно 2 лоозон гаргана. Гараад одоо тэрийгээ бид нар орос монголоор цээжлээд, давхиж явдаг байлаа ш дээ. Хүн бүрээ унших уу, бага балчраа унших уу, гэдэг чинь тэр шүү дээ. Сүүлдээ бүүр онигоонд орчихсон тээ, тэрнийг чинь одоо хүн болгон мэднэ. Тэгээд л одоо тэр хир буртаггүй, ёстой юм, энэ байгууллага нь яагаад тоостой байгаа юм, нөгөө бага балчираасаа хайрлах өмчинд яагаад ингэж хүйтэн цэвдэг хандаж байгаа юм, цонх чинь яагаад хагархай байгаа юм, яагаад хиртэй байгаа юм, энэ чинь өмч мөн үү биш үү, гээд л тэгдэг байлаа ш дээ. Сонин байгаа биз /инээв/. Одоо бол тэр байгууллагын цонх хагархай байна уу, халтар байна уу, хэнд ямар хамаатай юм, хамаагүй ш дээ, тээ.
Саранцэцэг -
Таны ажил хийж явах үед хэцүү шантрах юм тохиолдож байв уу?
Нэргүй -
Би нээх ажилд шантарч байгаагүй юм шиг байнлээ ш дээ. Одоо энгээд бодоод байхад одоо тийм л ажил их хэцүү байж дээ, өөрөө тийм их хэнхэг байсан юм уу. Ер нь одоо нээх тийм ажилд шантарч байгаагүй. Нэг л их том хүнд цохилтонд орж байсан юм. Улс төрийн дууны хамтлаг гэж манай Эвлэлийн байууллагын чиглэлээр их байгууллагддаг. Манай Зүүнхараа улс төрийн дууны хамтлаг байгуулаад, одоо нэг 5,6 залуучууд аягүй сайхан тоглолт, моглолт хийгээд, Эвлэлийн Төв Хорооноос шагнадаг юмаа, цахилгаан хөгжимөөр. Цахилгаан хөгжим гэдэг маань нэг аргонтой, 2 гитартай, бөмбөртэй л юм байлаа ш дээ. Заа, тэрнийгээ хөдөө Зүүнхараад аваачиж, өө залуучууд их сонирхоод л, тэгээд л Баруунхараа урьж байнаа, цахилгаан хөгжимтэй улс төрийн хамтлагаа өгөөч гээд л, тэгээд л би нөгөөдхийгөө аваад л вагоноор явсан чинь, машинаар явсан чинь, вагоноор баахан залуучууд Зүүнхараагаас Баруунхараа дагаад явсан байналээ. Тэгээд бид нар яваад очсон чинь ..өө улсууд цуглаж байна, билетээ зараад л оруулчихаад л, тэгээд яг тоглолт эхлэхийн өмнө нөгөө цахилгаан хөгжимөө ард залгасан чинь нэг нөхөр 220-д залгах ёстой юмыг чинь 380-д залгачихжээ. Нөгөөд хөгжим чинь шатчихсан, зритель орчихсон яах юм билээ, тэгсэн чинь л одоо надыг та гараад л одоо тэдний өмнө лекц уншина даа, та л аргал. Энэ хооронд бид нар оросын холбоо байсан юм оросын холбооны хүмүүсийг авчирч энийг залгуулна, тэгээд л би гараад, одоо тэнд ямар ч лекц уншсан юм, мэдэхгүй. Тэгээд л /инээв/ Пал гээд л тэр чинь ёстой хэцүү ш дээ, ямар ч гэсэн тэгээд л засаад л тоглосон. Тэр чинь пиг дүүрсэн, суугаад л хана манаар нь дүүрчихсэн, одоо тэр цахилгаан хөгжим гэдэг чинь тийм л сонин юм байдаг байсан юм байлгүй, тэр хавийнхан морьтой нь морьтой, машинтай нь машинтай цугларчихсан, би тэгээд л баахан л юм урд талд нь яриад л, ард талд нь оросын холбооны 2 цэрэг ирчихсэн, тэгээд л нөгөө цахилгаан хөгжмөө /инээв/ тоглож байсан даа.
Саранцэцэг -
Таны одоо хамгийн бахархдаг, хамгийн жигшдэг юм юу вэ?
Нэргүй -
Миний хамгийн их бахархдаг зүйл бол одоо миний ажил л юм даа.Би ер нь үнэн сэтгэлээсээ ажилд их дурламтгай ш дээ.Одоо эгч нь 60 хүрч байгаа юм мөртлөө ажлаа хийгээд л явж байгаа биз дээ. Тийм хэнхэг байгаа байхгүй юу. 40 жил улсад тасралтгүй ажилласан гээд боддоо. Нэг ч өдөр би ерөөсөө яагаагүй чөлөө аваагүй, нэг ч өдөр завсарлаагүй, тэр нэг хүүхдээ гаргах гэж би декрет/жирэмсний амралт/ авч байсан л байгаа юм.Тэгээд нэг сүүлийн декретийг 56 хоног болгоход би өмнө нь 45 хоноод ордог байсан юм чинь одоо 45 хоноод л оръё ажил хэцүүдчихнэ гээд л декретээ дуусгахгүй ажилд орж байсан байгаа юм ш дээ.Тэгээд би хөдөлмөрөөрөө бахархдаг.Тэгээд бас тэр хөдөлмөрийг чинь ч бас гайгүй үнэлдэг байсан шиг байгаа юм. Миний хамгийн жигшдэг юм бол аалз. Их сонин ш дээ. Аалз л харвал би хурдхан шиг л ямар л юм байна тэрүүгээр ерөөсөө устгахыг боддог. Яагаад аалзыг ингээд жигшдэг болсон юм бэ гэвэл аалз чинь нөгөө эхийгээ идэж өөрөө амьдардаг амьтан гэж дуулсан байхгүй юу.Тэгээд тэр чинь эхийгээ идээд, өөрөө ингээд цүндийгээд явдаг гэхлээр чинь миний харахаар л нэг дургүй. тэгээд л нэг аалзны шүлс ингээд л хийхээр тэр айл хэрэлддэг гэнээ, тэр айлд хамгийн муу энерги цугладаг гэнээ гэхээр би аалзыг хамгийн муухай амьтан гэж боддог байхгүй юу. Ум дари дудари дүүрий дүүрий сууха гэж маани уншиж байгаад л гишгээд хаячихна ш дээ /инээв/Тэгэхээр тэрийг л их үзэн яддаг.
Саранцэцэг -
Та гэр бүлийнхээ хүнтэй хэзээ танилцсан бэ?
Нэргүй -
Би ерөөсөө ингээд л сургууль төгсөөд очно гэдэг чинь 7-р анги төгсөөд техникумд 3 жил сураад, тэгэхээр чинь 10-р анги төгсөөд очиж байгаа биз дээ. 18,19 настай. Тэгээд л манай өвгөн багшийн сургууль төгссөн байсан, тэгээд 3 жил цэргийн алба хаагаад, 8 сарын 5-нд ирж таарсан, би 7 сарын 5-нд очсон байгаа юм. Бид 2 тэгээд 8 сарын хорьдоор танилцаад, тэгээд л гэр бүл болчихсон ш дээ. 2-хон сар болоод л ерөөсөө гэр бүл болчихсон. Айлын авгай болж байна гэдгээ ч мэдээгүй, тэгээд л нэг мэдэхэд жирэмсэн болчихсон явж байсан ш дээ /инээв/
Саранцэцэг -
Социализмын үед байсан гэр бүл одоо яаж өөрчлөгдсөн бэ, гэр бүлийг дэмжсэн ямар бодлого явуулж байсан бэ?
Нэргүй -
Социализмын үеийн гэр бүл бат бэх байсан. Одоогийн үеийн гэр бүл сонин. Хамтран амьдрагч ч юм уу ямар ямар гэнэ үү, их олон болчихсон юм байна гэж боддог юм ш дээ, дотроо.Одооны амьдрал тийм болчихсон байнаа, тэгээд салах явдал их байна, социализмын үед бол гэр бүл салах гэдэг бол нүдний булай. Тэрэн шиг шившигтэй юм байдаггүй байлаа. Одоо бол гэр бүлийн талаар тогтворгүй болчихсон юм шиг байнаа. Социализмын үед бол гэр бүл нэг их тогтворгүй биш бас гайгүй л байсан ш дээ. Яагаад тийм байсан бэ гээд би их боддог байхгүй юу, яагаад ингээд одоо гэр бүл тогтворгүй байна гэхлээр 1 дүгээрт манай улсад архидалт ихэссэн юм байнаа, архидалтаас болж гэр бүл их салах болсон юм байна, 2 дугаарт энэ нүүдэл ихэссэн юм байна, хөдөөнийхөн нь хот руу нүүж байна, хотынхон нь гадаад руу нүүж байна. Одоо Англи, Америк,Солонгос одоо хаашаа юм, тэгээд тийт тийм юмнаас болж заяаны хань нь төөрдөг ч юм уу, эсвэл олнх нь 4,5 жилээр гадаад дотоод яваад амьдралаа сайхан болгоно гэж яваад тэгээд тэнд очоод тэгээд хүнтэй танилцаад, будилаад, тэгээд тэр чинь хувь хүний өөрийнх нь чанар өөрийнх нь санаа сэтгэлээс нөлөөлөхгүйгээр нийгмийнхээ байдлаас болоод ингээд гэр бүл тогтворгүйжээд байнаа даа гэж л боддог юм ш дээ. Ялангуяа bar-уудыг цөөлөөд, юу яагаасай гэж, социализмын үед ерөөсөө bar гэж байдаггүй байдаг байсан ш дээ. Гуанз л гэж байдаг байсан ш дээ, ресторан гэж тоотой. Манай Зүүнхараа зангилгаа гэхэд нэг л ресторантай байсан. Вокзал дээр л тэр нь байдаг байсан. Тэр байтугай цайны газар ч цөөхөн. Ажилчидын,үйлдвэрийн ажилчдын цайны газар нь үйлдвэрийнхээ дэргэд байна, тэгээд л гүйцээ. Өөр одоо тэгээд.., УБ хотод ямар байдаг юм бол. Би боддог юмаа, намайг оюутан байхад олон ресторан байгаагүй юм байналээ ш дээ, тийм.
Саранцэцэг -
Гэр бүлийг хөхүүлэн дэмжих зорилгоор ямар бодлого явагдаж байсан юм болоо?
Нэргүй -
Гэр бүлийг хөхүүлэн дэмжих талаар одоо ямар ч байсан олон хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” гээд одон өгдөг байлаа. Заа, тэгээд “Шилдэг гэр бүл” энэ тэр гээд бас алдаршуулдаг л байсан ш дээ. Эвлэлийн байгууллага, Үйлдвэрчний байгууллагаас 3 үеийн гэр бүлийн уулзалт гээд л, тэгээд тэр одоо сайхан “Эвсэг гэр бүл”,”Хөдөлмөрч гэр бүл” “Урлагийн автяастай гэр бүл” гээд ингээд гэр бүлүүдийн чинь дунд бас “Соёлч гэр бүл” гээд л бас юмнуудыг чинь хийдэг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Одоо ингээд жишээлэхэд ямар нэг хүнийг шагналд тодорхойлоход тэр хүн гэр бүлийн талаар тогтворгүй бол шагналаас хасах уу?
Нэргүй -
Өө хасна.Тэр чинь бүр хамгийн дээд талын. Бүүр тэр байтугай намын гишүүнд элсэхэд чинь 7 даваа давж элсэнэ.Одоо тэр чинь аягүй намын комисс, намын үүр, намын товчоо дээд шатны 6,7 хурлаар орж, одоо би Зүүнхараад намд элсэх ёстой хүн чинь УБ ирж элсэнэ ш дээ. Ганцхан намтай, одоотой адил олон намын систем байгаагүй. Заа тэгээд намд элсэхэд чинь одоо гэр бүлийн талаар тогтворгүй бол намд элсэхгүй, одоо би намд элсэх гээд явсан чинь бид 2 батлуулаагүй байсан. Би тэгээд буцаж явсан.Тэгээд буцаж ирж өвгөнтэйгээ гэр бүлээ баталгаажуулчихаад, баталгаагаа авч очиж, тэгээд намд элсэж байлаа ш дээ. Гэр бүл нь баталгаагүй бол намд элсүүлэхгүй, аа гэр бүлийн талаар но-той юм уу, баталгаагүй бол тэр хэзээ ч шагнагдахгүй. Хэзээ ч урамшуулахгүй, тийм хүнийг. Тийм байсан юм, тэр бол яг үнэн. Тэр байтугай намын үүрийн хурлаар гэр бүлийн чинь асуудлаар авч хэлэлцэнэ ш дээ, Эвлэлийн үүрийн хурал мурлаар гэр бүлийн талаар тогтворгүй нөхрийн талаар бол авч хэлэлцэнэ. Одоо бүүр гэр бүлийн асуудлын талаар шүүнэ шүү дээ, тэр хамт олноороо сууж байгаад. Энэ бол хэтэрхий гэр бүлийн дотоод амьдралд нь орж байгаа ч юм шиг, нөгөө бодоход бас “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэдэг зарчим яг одоо хэрэгжиж байсан ч юм шиг ,тийм л үе байлаа.
Саранцэцэг -
Ардчилсан хөдөлгөөн гарсны дараа Монголд хувьчлал явагдсан. Энэ хувьчлалыг анх яаж зарласан бэ, яг энэ хувьчлалын үеэр танай ажлын газарт гэхэд хувьчлалд яаж орсон бэ?
Нэргүй -
Хувьчлалыг бол ягаан, цэнхэр 2 тасалбараар өмчийг хувьчилна гэж зарлагдсан. Заа, хурлаар орж шийдвэр гаргаад, заа тэгээд цэнхэр тасалбар нь бол хувийн өмчтэй болгох, нөгөөдөх нь бол хувьцаа эзэмших гэж. Тэгээд би тэр жижиг тасалбараа бол мөнгөөр нь зараад, мөнгийг нь авчихдаг юм. Аа том тасалбараа би АПУ/архи, пиво, ундаа/-д өгдөг юмаа. Одоо энэ их bar, цэнгээний газар нээгдэж байна, энэ архинд илүү орж архины үйлдвэр баригдаж байна, одоо энэ л их явах байх гээд АПУ-гийн үйлдвэрт өгчихдөг юм. Заа тэгээд би 3 жил харсан ашиг нь ерөөсөө ирээгүй. Тэгээд би тэрнийгээ 60000-д ахиад л зарчихсан.Тэгээд ерөөсөө хувьчлал миний амьдралыг ингээд..., аа нөгөө талаар хувьчлал бас миний амьдралд сайнаар нөлөөлсөн. Тэр нь юу гэхлээр төмөр замын ажилчид өөрийн байргүй, төмөр замд хаана л очно, байрыг нь өгөөд л явдаг. Жишээлэхэд Зүүнхараад надыг ажилд очиход төмөр зам надад 2 өрөө байр өгч байсан, дараа нь Эвлэлийн хороонд очоод бас 3 өрөө цоо шинэ ашиглалтанд орсон 5 давхар байранд орсон, Чойрт очоод бас л байр бэлэн, тэгээд төмөр зам бол хаана ч очсон. Гэхдээ тэр байр бол өөрийн биш байр байдаг байлаа. Аа хувьчлал явагдсанаас хойш би өөрийн байртай болсон. Энэ 3 өрөө байр төмөр замын байр, 86 онд ашиглалтанд орсон, нэг ч төгрөг зараагүй хувьчлалаар авсан ш дээ. Энэ бол надад хувьд амьдралд ашигтай байгаа юм. Тэгэхээр хувьчлал бол ашигтайдаа ч ашигтай, алдагдалтай нь алдагдалтай л юм болсон. Яагаад би хувьчлал алдагдалтай байна гэхлээр энэ аягүй их үйлдвэрүүдтэй байсан ш дээ, Хан-уул чинь үйлдвэрийн район байсан. Одоо надад бүх тэр үйлдвэрүүдийн танилцуулга бүгд байдаг. Яагаад вэ гэхлээр би Намын их хуралд төлөөлөгчөөр орж ирэхэд бол 10 хоног хуралдана. Тэр үед бүтэн 3 хоногт энэ үйлдвэрүүдийг үзүүлдэг байсан. Хивсний үйлдвэр, хромын үйлдвэр, одоо тэгээд ноосон эдлэлийн үйлдвэр гээд л. Одоо надад тэр бүх үйлдвэрүүдийн танилцуулга байдаг юм ш дээ. Агуу их том ажилчин анги байсан юм байналээ, тэнд. Хануул бол тэр аяараа ажилчин анги, хувьчлалын дараагаар бүгд байхгүй. Тэгээд сүүлд нь хувьчлаад, тэр анги бүгд байхгүй болчихсон.Тэнд байсныг нь тэр цехийн дарга марга нар нь хувьчилж аваад л, тэгээд тараад л, одоо бид нар тэрийгээ босгож чадахгүй л байна ш дээ, тэр үйлдвэрийг чинь, тийм.
Саранцэцэг -
Ямар улсууд тэгж бусдаас илүү өмч эзэмшиж авав аа?
Нэргүй -
Тэр хувьчлалыг сайн мэддэг улсууд л тэр сайн эзэмшиж авсан. 1дүгээр асуудал шийдвэр гаргасан улсууд бол хувьчлалд амжилт олсон, 2 дугаарт нь бол үйлдвэрт ажиллаж байсан арай нэг сийрэгхэн ухаантай улсууд бол бас хувьчлалд бас юм олоод аваад үлдсэн юм шиг байгаа юм. Зүгээр нэг бригадын дарга байсан хүн ч гэсэн тэрнийхээ технологийг сайн мэдэж байх юм бол тэрнийгээ авсан гэж боддог, тэгэхээр тэр хувьчлалд хамгийн ойр байсан хүмүүс бол шийдвэр гаргасан хүн, тэр үйлдвэрт ажиллаж байсан хүн, тэгэхдээ бүх хүн өмчтэй болж чадаагүй ш дээ.
Саранцэцэг -
Ер нь бол хувьчлал хүмүүст нөлөөлөхдөө хүйсийн ялгаатай байсан юм уу?
Нэргүй -
Заа, бараг эмэгтэйчүүд хөөрхий амьтад юм олж авч чадаагүй ш дээ. Би лав боддог юм, манай нэг Заяа гэж дарга байсан юм, Эвлэлийн хороонд нарийн бичгийн дарга хийж байсан. Тэр хувьчлалаас юм олж авах гээд чадаагүй, тэгээд сүүлд нь үүргийн худалдаа хийж байгаад, сүүлд нь одоо энэ Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн энэ тэр гээд О. Заяа гээд л тээ. Тэр хамгийн эхэлж бизнест хөл тавьсан нь тэр байна. “Петровис”-ийн Оюунгэрэл байна. Оюунгэрэл бас сайн ажиллаад юуны газар яагаад, “НИК”-ийн захирал болсон юм байналээ ш дээ. Одоо бизнэстэй, ер нь бодоод байхад цөөхөн хүн байдаг ш дээ.
Саранцэцэг -
Энэ хувьчлаал хүний өдөр тутмын амьдралд нөлөөлсөн үү?
Нэргүй -
Байраа авсан хүмүүст бол нөлөөлсөн, ашигтайгаар нөлөөлсөн. ..Одоо яанаа байргүй, ингээд ажлаасаа гарчихвал байргүй л болчих юм байна, миний хувьд бол, ажлаасаа л гарчихвал байргүй л болчих юм байна гэдэг байсан. Одоо бол тийм юм байхгүй ш дээ. Малыг бол малчдад нь өгсөн нь зөв, харин зуд болоход малаа барсан ш дээ, тийм. Тэр нэгдэлжих хөдөлгөөн байсан бол зуданд нь үрэгдэж, малчид малгүй болж, хот руу нүүдэл хийх байсан болов уу гэж би боддог юм. Аа малтай болоод, зөв аваад явж байгаа нь хувьчлалд хожсон ш дээ. Одоо “1000-т малчин”гээд явж байна ш дээ. Тэр чинь тэгээд болж байна ш дээ. Тэгэхээр юм гэдэг чинь сайн муу 2 талтай, тэр чинь л яваад байхгүй юу. Хувьчлалыг ерөөсөө муу гэж хэлж болохгүй.
Саранцэцэг -
Заа хоёулаа яриад цаг гаруй болсон байна, энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе.
Нэргүй -
Заа,баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.