Anonymous


Basic information
Interviewee ID: 990206
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Chonos
Sex: f
Year of Birth: 1959
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Red Cross educator
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor, retired
Father's profession: engineer, passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
cultural campaigns
work
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

mother - father
private life
repression
cultural campaigns
belief
collectivization
work - labor
authority
boss - worker relations
men and women


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За, сайн байна уу?

Нэргүй -

Сайн, сайн байна уу?

Саранцэцэг -

За би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан байгаа. Тэгэхлээр хоёулаа ярилцлагаа эхэлье.Таныг хэн гэдэг вэ?

Нэргүй -

Намайг Нэргүй гэдгээ.

Саранцэцэг -

За, амьдралынхаа тухай ярьж өгөхгүй юу, таны аав ээж ямар улсууд байв, та хаана төрөв, та ямар сургууль төгсөв, амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Нэргүй -

За би 1959 онд Улаанбааатар хотын 2-р төрөхөд төрсөн. Пүрэв гэдэг хүний 2-р охин болж төрсөн. Манайх бол ам бүл 6-уулаа. За би бол бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 4 наснаасаа эхлээд цэцэрлэг яслиар хүмүүжсэн. За 8 настайдаа 28-р сургуульд орж суралцсаан. Эндээ бол 10 жил суралцаад 10-р ангиа бол төгссөн. Тэгээд өөрийнхөө сонирхолтой мэргэжлийн дагуу эмч болохыг бол их мөрөөддөг байсан. Манай ээж бол угаасаа эмчийн мэргэжилтэй, тэгээд ээжийгээ залгамжлаад нэг эмчийн мэргэжил эзэмшье гээд л өдөр шөнөгүй хичээлээ давтаад л, өглөө 6 цагт Тасангийн овоо гэж одоо энэ уул байгаа. Тэрэн дээр өглөө 5,6 цагт босоод, тэгээд ангийнхантайгаа нийлээд их уншдаг байлаа. Тэгснийхээ хүчинд бол яахав, тухайн үед Анагаахын Дээд сургууль гэдэг нэртэй байсан ш дээ. 10-р анги төгсөөд бид нарыг бол дүнгээр нь ялгаад бичдэг. Гэхдээ бол бүх хүмүүст бол хуваарь өгдөг байсан. Сайн ч байсан муу ч байсан. Бүгдээрээ бол их дээд сургуулийн хуваарь авдаг байсан. Тэгээд би эмчилгээний Анагаахын Дээдийн хуваарь аваад, тэгээд тэндээ шалгалт өгөөд тэнцсэн. Тэрэндээ их баяртай байдгийм. Би тэгээд эмчийн мэргэжил эзэмшинэ гээд байж байсан чинь манай ээж ...Эм зүйч гээд нэг сайхан анги байдгиймаа, тэгээд би эм зүйн ангид нөгөө эмчилгээнийхээ ангийг солиод, эм зүйн ангийг аваад орж байсийм. Эм зүйн ангид орсноор миний амьдралд маш том эргэлт гарсан. Социализмын үеийн дараа одоо ардчиллын үе эхлэхэд худалдааны хүн эмийн хүн бол маш өндөр зэрэглэлтэй санхүүгийн боломжтой, эх үүсвэртэй, тийм сайхан мэргэжилтэй болсон. Миний амьдралын бүх эх суурь бол одоо энэ эм зүйн шинжлэх ухаантай маш их холбоотой, энүүний ачаар л одоо би өдий зэрэгтэй сайхан амьдарч явж байгаа.

Саранцэцэг -

Танай ээж бол эмч хүн байсан юм байнаа, тэгэхээр ээжийнхээ тухай жаахан дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

Нэргүй -

Миний ээж бол бол Жадамбын Өлзийхишиг гээд хүн байдгийм. Айлын ганц охин, Булган аймгийн Булган суманд төрсөн. Тийм. Тэгээд бага насаа хөдөө ингээд мал дээр өнгөрөөж байгаад хотод шилжиж ирсэн гэж байгаам. Тэр тухайн үеийнхээ он сар эд нарыг нь мэдэхгүй байнаа, хотод шилжиж ирчихээд хүн эмнэлгийн техникум гээд байдаг байсан, тэнд орж суралцаад, бага эмч болсон байгаам. Тэгээд эргээд хөдөө яваад, Төв аймгийн Мандал сум гэж байсан ш дээ. Батсүмбэрийн сангийн аж ахуй гээд. Тэнд цэцэрлэгийн багшаар хуваарилагдаад тэндээ манайх чинь намайг 8 хүртэл байсан. Тэгээд тэнд бид 5-уулаа бол их тэрсхэн, тэрсхэн өсчихсөн. Нэг нэг насны зөрөөтэй, тэгээд 5-уулаа охин. Тэгээд хамгийн бага маань эрэгтэй байхгүй юу. Тэгээд ээжийнхээ гар дээр яадаг, тэгээд миний доод талын 2 дүү болохоор эрэгтэй байхгүй юу, тэгээд ээжийн цэцэрлэг тарахаар ээж юу яана, ээжийг тарахаар ёстой чаргууцалдчихдаг байхгүй юу. Тэгээд л аав ёстой нөгөө 2-г чинь хүмүүжүүлэх гээд л, янз бүр болноо, чихэр жимс өгөөд л. Тэгээд манайх тухайн үедээ нэг «ЯВA» гээд нэг тийм улаан мотоцикл байдаг байсийм. Таануус мэдэх бол уу, мэдэхгүй бол уу, нээх гоёоо, оросын «ИЖ» гэж.., 2 дугуйтай, нээх гоё тийм улаан юутай байсийм. Мотоциклтой байсан байхгүй юу. Тэгээд л манай 2 дүү ээжийг ингээд л дагана тээ, тэгээд л цэцэрлэгээс нь авахаар ..Та 2 ээжийгээ ингээд дагаад бай гээд л, би нөгөө аягүй их үгэнд ордог, тэгэд л аавын ард суучихдаг байхгүй юу, мотоцикл дээр. Манай аав манай 2 дүүг мотоциклээрээ хөөгөөд л. Тэгээд л хашраагаад л ээжийгээ дагах уу, гээд л. Гэр хүртэл мотоциклээрээ араас нь туугаад л, тэгээд л нөгөө хоёр чинь жижигхэн юм чинь унаж ойчоод л, унаж ойчоод л, тэгж л хүмүүжсэн юм. Бид нар бол багаасаа дуу хөгжимд дуртай. Тэгээд сургууль юм уу, цэцэрлэгийн олон нийтийн, соёл урлагийн юманд тувт ингээд оролцдог. Тийм хүүхдүүд байлаа.

Саранцэцэг -

Аав чинь тухайн үед юу хийдэг байсан юм?

Нэргүй -

Манай аав төмөр замд холбооны инженер байсан байхгүй юу. Тэгээд ажлаар нөгөө бас Батсүмбэрийн САА-д хуваарилагдаж байгаам. Социализмын үед чинь дандаа нөгөө албан тушаалаар чи хаана оч гэсэн газар нь л явна. Одооны энэ ардчиллын үетэй адилхан арын хаалга хэрэглээд би явахгүй, танил талаа хараад л одоо ингэхгүй. Улс л одоо хаашаа оч гэнэ үү, тийшээ л очдог. Манай аав тэгээд төмөр замд ажиллаж байсан байхгүй юу, холбооны инженер. Та нар ч мэдэхгүй байхаа, тухайн үед төмөр зам Монгол-Зөвлөлтийн найрамдлын төмөр зам гэдэг, тэнд чинь нэг тийм 2 дугуйтай тэрэг шиг дээр нь суугаад, ингээд нөгөө хавтантай, тэгээд төмөр зам дээр ингээд гаргачихдаг байхгүй юу, тэр нь дөрвөлжин жижигхэн, тэгээд биднүүд дээр нь суугаад л вагон тэр үед нээх явдаггүй байсан байхгүй юу. Тэгээд аав чинь төмөр замын шон монгоо шалгах гээд тийм татдаг юмаар явдаг, бид нар дээр нь суугаад л. Тэгээд л аавыгаа дагаж аягүй их загасчилнаа, тийм байлаа, аягүй гоё дурсгалтай үе шүү, бидний.

Саранцэцэг -

Аав ээж 2 чинь тийм байжээ, өөрийнхөө эгч нарын тухай ярих уу?

Нэргүй -

Би дээрээ 1 эгчтэй л дээ. Эгч маань бас л 10-р анги төгсөөд л шууд анагаахын дунд шалгалт өгөөд л, төгсөөд л 2-р эмнэлэгт ажилласан, одоо хүртэл тэнд байна, тасралтгүй өчнөөн жил ажилласан байна.

Саранцэцэг -

Өө за, танайхан дандаа эмнэлгийн улсууд юм байна.

Нэргүй -

Тийм. Миний доод талын 2 дүүгийн нэг нь их сургуулийн биологийн анги төгссөн, нөгөө ихэр нь Анагаахын эм зүйн ангийг төгссөн юм. Бас дундыг төгсчихөөд, ахиад дээд сургууль төгссөн байхгүй юу. Тэгээд эм зүйч дүү маань 2 хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй 2, одоо хоёулаа Америкт тийм. Олон улсын эдийн засгийн дээд сургууль гэж байдаг юм байна ш дээ, тэгээд тэнд 2-уулаа сурдгийм. Тийм. Хамгийн бага, манай бага эрэгтэй дүү маань их хожуу гарсиймаа, бараг 38,39-тэйдээ гаргасийм. Тэгээд их сургуулийн хуулийн ангийг төгссөн, тэгээд ганц эрэгтэй дүүгээ ..Чи нэг өөр мэргэжлийн хүнтэй суугаарай гээд тэгж байсан чинь бас Анагаахын Дээд төгссөн эмч хүнтэй суусан, тэгээд эмч хүнтэй суугаад 2 охинтой, тэгээд бэрийг маань Ганчимэг гэдгийм, их сайхан ааш зантай гэр бүлдээ халамжтай, аав ээждээ халамжтай, бид нартай их сайхан харьцдаг, хичээл сурлагандаа аягүй мундаг, онц сурдаг, тэгээд төгсөөд, нөгөө манай ээж чинь арьс өнгөний эмч байсан ш дээ, өөрийнхөө юуг залгамжлуулна гээд өөрийнхөө больницод авч ажиллуулсан юм, ажиллуулж байгаад тэгээд өөрөө интернет дээгүүр орж байгаад мэдлэг мэргэжлээ дээшлүүлж байгаад, Анагаахын Дээдэд багшаар ажилласан. Тэгээд 3 жил ажиллачихаад, тэгээд Японд магистр хамгаалах гээд явсан. Нодлин явчихсан байгаа, тэгээд гэр бүлээрээ явж болдог юм байналээ ш дээ. Тэгээд 2,3 сарын дараа нөхрөө 2 хүүхдээ татсан. Тэгээд тэндээ тэд нар манай дүү маань ажил хийгээд, бэр маань хичээл сургуульдаа яваад, 2 хүүхэд нь хоёулаа цэцэрлэгт орчихсон, одоо тэгээд л япон хэл сураад л, сая тэгээд манай бэр бас дадлага хийх гэж ирсэн, нэг сарын. Тэгээд нэг сар юу яагаад 4, 5 райноор явж судалгаа авсан, би тэгээд тэрэнд нь явалцаж өгсөн, тэгээд 2 хүүхдийг нь манай ээж бас юу яаж очиж харсан, хүүхэд харангаа сайхан Япон орон үзчихээд ирсэн дээ. Манай эмэгтэйчүүдийн хамгийн бага, 5 дахь охин дүү маань одоо Хөдөө аж ахуйн дээдийн малын ангийг төгссөн. 2 бандитай, нөхөр нь 1-р сургуулийн хими биологийн багш хүн байгаа. Тийм, тэгээд манай би чинь нэг хүүтэй ш дээ. Хүү маань тухайн үедээ Куба улсад төгссөн ш дээ. Тэндээ 12 жил суралцаад, мэс заслаар дагнасан юм, тийм.

Саранцэцэг -

Их сайхан гэр бүл юм байнаа, ингээд сонсоход ер сэхээтэн гаралтай?

Нэргүй -

тийм. Манай одоо хамгийн гол онцлог бол манай аав ээж 2 бол социализмын үеийн улсууд, манай аав ээжийн аав ээжүүд бол бүгдээрээ малчин, хөдөө хээр.., манай аав чинь Өвөрхангай аймаг ш дээ, манай ээж болохоор Булганых. Тэгээд тэр 2 чинь дандаа ингээд хөдөө өсчихсөн, энэ 2-н тухайн үеийн социализмын тэр хүмүүжил нь ..Одоо 6 хүүхдээ яаж нэг дээд сургуультай болгох уу, тийм сайхан санаа миний аав ээж 2-т төрсөн байгаам ш дээ. Тэгэхэд хэр баргийн ээж ааваас тийм юм гардаггүй байлаа ш дээ. Тэгэхэд энэ хэдэн охидуудаа бүгдийг нь сайхан дээд сургууль төгсгөе, тиймээ. Хоолтой ундтай, одоо мэдлэггүй бол цаашаа ахихгүй ээ гэдгийг манай ээж аав 2 ойлгочихсон байхгүй юу. Тэгээд бид нарт цаг зав аймар их гаргана. Тэгээд л тувт л ..Хичээлээ хий, та нар ингээд ёстой ном сонин аягүй их авч өгнө, тэгээд манай ээжийн ээж гээд нэг эмээ байсан, бид нартай одоо намайг чинь Анагаахын дээдийн 1-р курс болтол амьд байсийм. Тэр эмээ маань дээр үеийн аягүй гоё гоё үлгэрүүд ярьж өгнө. Пөө бид нарыг чинь ингээд л тойруулаад л бид нар чинь ингээд л 5 тэрсхэн тэрсхэн юмнууд, тэгээд л дээр үеийн аягүй гоё гоё үлгэрүүд ярьж өгнө. Одоо хүртэл заримдаа би ингээд л бичдэг байхгүй юу, өөртөө ингээд л тэмдэглэл ингээд л хөтлөөд явдаг байхгүй юу. Тэгээд л тийм миний эмээгийн ээж аавын дурсамжууд хүүхдүүдээ гэсэн, боловсролтой болгоё гэсэн эрмэлзэл нь бид нарыг ийм сайхан амьдралд хүргэж байгаам 1-д. Аа 2-рт манай аав ээж эмээ эд нар дандаа өглөгийн гартай, хүн болгонд ингээд юм өгнө, тэгээд манай эмээ ийм нэг жижигхэн эрээн авдартай, тэгээд л эрээн авдар дотор л юм байхгүй бол тиймээ, хүний гар дээр алга дээш нь харуулах жаахан ч гэсэн юм байхгүй л бол ...Одоо яанаа, бэлэгний юм дуусчихлаа, гээд л. Тэгээд л манай ээж яг тэрийг нь залгамжилж байгаам. Тэгээд бид нар хүртэл хүнд юм өгөх юмсан, тэр сайхан буянууд нь бид нарт ирсэн юм бол уу гэж би бас боддогийм ш дээ. Их сайхан сэтгэлтэй, манай ээж эд нар дандаа л ..Тэр ингэчихвий, энэ минь ингэчихвий, чи ингэчих, чиний буруу ш дээ, чи энэ хүүхдэд ингээд туслаад өгчих, яаж ийж байгаад л чи туслаадах гээд л. Тэгээд л тэр болгон ээж биднийг ямар хүмүүжүүлсэн, яг л тийм хүмүүжил, ер нь тэгээд л хүн амьдралдаа ингээд л одоо би чинь 100-н талыг насалчихлаа, амьдралаа ингээд л бодоход эргээд бодоход байна ш дээ, тээ. Ер нь хүүхдийн хүмүүжил гэдэг чинь ерөөсөө яг л гэрийн гэр хүмүүжлээс л эх суурь нь тавигддаг юм байна, тийм.

Саранцэцэг -

Таны хүүхэд ахуй үед чинь бусад хүүхдүүдийнхээс ялгаатай онцлогтой юм байсан уу, одоо бодоход?

Нэргүй -

Аа одоо миний хүүхэд нас бол яахав, жирийн хүүхэдтэй л адилхан л байсан л даа. Аа тэгэхдээ бол тухайн үеийн хүүхдүүдээсээ илүү юм уншдаг л тээ, юм уншдаг нэгдүгээрт, 2-рт юм сонсдог дэлхий дахинд ч юм уу тээ, янз бүрийн хөл бөмбөг, өө ёстой бид нар чинь эмээ бид нарыг чинь ингээд хичээлээ хий гээд, ингээд зурагт тухайн үедээ 900-н зурагт гэж байсан, хар зурагт чи одоо мэдэхгүй л байх п даа, анх удаа манай Монгол оронд 900-н зурагт гэж гарч байсийм. Тийм жижигхээн, тэрийг бол бид нар ёстой цагаар үзнэ. Тэгэхдээ орой 6 цагаас л гарна л даа. Өдөржингөө гарахгүй ш дээ. Тэгээд л нэг “Болжмор” гээд л Цэенханд эгчийн нэвтрүүлэгч чи мэдэх үү үгүй юу, хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг, «Болжмор» гээд тэр нэвтрүүлгийг л үзүүлнэ. Бусдыг нь ингээд хаагаад, тэгээд хичээл хийнэ. Тэгээд бид нар чинь багадаа ингээд жижүүрлэж, гэрийн ажлаа хийнэ. Өдөрт нэг нь одоо бүтэн даана. Хоолныхоо юмыг бэлдэнэ, тэгээд аяга шанагаа угаана, тэгээд бид нар их гоё дэглэмтэй өссөн, тэгээд би бусад хүүхдүүдээс сайхан хүмүүжсэн аав ээжээрээ, би бас тийм юмаараа бахархдаг. Энэ бол миний хамгийн гол онцлог. Яагаад гэвэл бид нар одоо унтана тээ, унтахдаа бүх хувцаснуудаа ингээд бүгдийг нь ингээд тэвхийтэл ингээд хураана, дандаа шалан дээр унтана ш дээ. Тэгээд л өмд нь тэгээд л цамц нь, тэгээд оймс нь тэгээд л гутал нь. Бүгдийг нь ингээд эгнүүлээд тавьдаг, тийм байлаа. Дэгтэй журамтай, тэгээд том хүний өөдөөс одоо миний наснаас 2,3 л ах байвал тэрнийг одоо аймар хүндэлнэ. Ерөөсөө л том хүн ямар л үг хэлнэ, тэр гарсан үг болгоныг л зөв гэж тухайн үедээ боддог, тэгээд хүний үгийг их хүлээж авдаг, одоо буруугаа гэмшиж ойлгодог, уйлаад уучлалт гуйгаад сурчихсан. Би одоо хүртэл тийм ш дээ, манай одоо хамгийн бага эмэгтэй дүүгийн, би одоо нэг их уурлаж байсан байхгүй юу, тэгснээсээ болоод би бага дүүгийнхээ хүүхдийг загнасан байхгүй юу, ямар ч шалтгаангүйгээр тэр хүүхдийг загначихгүй юу, тэгснээ ...Яанаа, би одоо зүв зүгээр байхад нь загначихлаа гээд тэгээд би одоо утсаар уучлалт гуйж байгаа юм чинь. Би одоо чамайг зүв зүгээр байхад чинь загначихлаа, уучлаарай гээд. Одоо тэрийг л хэлэхгүй бол одоо сэтгэл санаа амардаггүй.

Саранцэцэг -

Сургуульд одоо та яг юу үзэв ээ, сургуулиас гадуур та ямар боловсрол эзэмшив ээ?Социализмын үед?

Нэргүй -

10 жилд үү? Аа 10 жилд бол одоо хамгийн гол нь тоо монгол бичиг, хими биологи, физик, одоо байгалийн шинжлэх ухаан, одоо иймэрхүү л юмыг сургуульд орж байсан. Тэрүүнээс гадна бас урлаг спорт тэр үед чинь бас их гоё байсаан, бас. Урлагийн үзлэг шалгаруулна, тэгээд АСА гэдэг гоё тэмцээн болно, тэгээд манай энэ 28-р сургууль чинь Заамар гээд Төв аймгийн Заамар сумтай шефийн холбоотой, тэгээд л 8-р ангиа төгсөөд л бид нар 8-р ангиа бид нар төгсөөд л хадланд явдаг байсан. Тэгээд л бид нар хадланд ингээд л явахаар чинь бид нарыг уралдаантай ажиллуулна, тэгээд л гоё шагнал эд нар өгнө, тэгээд л тэндээ амарчихна, ажил хөдөөний амьдралыг одоо мэдээд авчихна, одоо хадлан гэж юу байдаг юм, яаж хаддаг юм, одоо хамуур тармуур гэж юу байдгийм тээ, тэгээд бид нар чинь өөрсдөө ногоогоо тарьчихна, ногоогоороо өөрсдөө хоолоо хийгээд идчихнэ гэхмэтчлэнгээр, одоо тийм их гоё зуслан байсан ш дээ. Тэр бол одоо бас хүүхдүүдэд аягүй хөдөлмөрийн хүмүүжил олгодог, одоо ч ер нь тийм сургууль байхгүй байхаа.

Саранцэцэг -

Тэр хөдөлмөр зусланд хэддүгээр ангиас дээш хүүхдүүд явах уу?

Нэргүй -

8-р ангиас дээш хүүхдүүд. Тийм.

Саранцэцэг -

Ер нь тухайн үед боловсролыг төр яаж удирдаж байсан бол?

Нэргүй -

Боловсролыг бол одоо дээд талд Боловсролын Яам гэж байгаа ш дээ. Яам ямар л бодлогоор явна уу, яг тэрүүгээр л 10-н жилийн сургууль явна. Ерөөсөө л тэгээд л нэг хүний юутай, автор номтой, одооныхтой адилхан түрүүлээд л бие биенээсээ уралдаад л ном энэ тэр гаргаад л тээ, одоо л гэхэд чинь бага ангийн ном 3, 4 автортой/зохиогч/ гарчихсан. Тийм байгаагүй, ерөөсөө л тооны ном гэхэд чинь л 2 хүний л автортой. Тэрийг л зөвхөн үзнэ. Өөр юм хэзээ ч үзэхгүй. Тэгдэг тийм системээр л одоо явдаг.Тэр чинь бол одоо захиргаадалтын юу л даа, одоо тиймээ. Өөр одоо тэрнээс гаждаггүй байсан.

Саранцэцэг -

Таны одоо бага байхад кинотеатр.., жүжиг эд нар хэр байдаг байсан?

Нэргүй -

Байсан, байсан. үздэг байсан. “Элдэвочир” кинотеатр гээд, одоо энэ “Анод” банк орчихсон ш дээ. Тэр чинь хүүхдийн кинотеатр байсан ш дээ. Өө бид нар чинь өвлийн амралт, зуны амралт эд нараар чинь хүүхдүүдийг зохион байгуулалттай юу үзүүлдэг, кино үзүүлдэг. Аа Драмын театр хажууд талд нь Хүүхэлдэйн театр гэж байсан, бүр хүүхдийн, бүр тэнд гоё гоё хүүхэлдэйн жүжиг үздэг байсийм. “Баавгай дуулах уу” гээд л хүүхдийн их гоё гоё жүжигнүүд байна ш дээ. Тэр бүрийг чинь үздэг байлаа ш дээ. Аягүй их жүжиг тавьдаг байсан. Тэгээд цирк байна.

Саранцэцэг -

Тэр нь үнэтэй юу?

Нэргүй -

Тухайн үеийн ханшаар гайгүй ш дээ. 200 билүү, 100 цаас ч билүү. Тэгээд тэр чинь 2,3-аараа ингэж үзэхгүй ш дээ, бүр ингээд сургууль зохион байгуулж, анги ангиар нь тэгж үзүүлдэг байсан. Тэгээд бас цирк байна. Циркт байхад чинь бид нар социализмын үеийн социалист орнуудын цирк ирээд л, тэрийг бас бид нарт их үзүүлдэг байсан. “Элдэвочир” кинотеатрт маш их олон хүүхдийн кинонууд ирж, тэрийг бас үздэг байсан. Сүүлд нэг хүүхдийн театр гэж байгуулагдлаа ш дээ. Тэр одоо дампуурчихлаа ш дээ. Тэрэнд чинь бас одоо миний 8,9-р анги өнгөрсөн юмдаг. Аа үзвэр үйлчилгээнд бол хүүхдийн гэсэн юм их байсан ш дээ. Тэгээд л одоо хүүхдийн парк байна. Тэгээд л пионерийн ордон гээд л хачин сайхан юм байлаа ш дээ. Пионерийн ордон чинь одоо 4-р дэлгүүр гэж байна ш дээ. Тэнд чинь одоо Пионерийн ордон байлаа, хуучин. Тэгээд шинэ Пионерийн ордонг чинь Филатова гуай барьж өглөө ш дээ. Тэр хуучин Пионерийн ордонд чинь бид нар секц дугуйлан, бүх юм хийдэг байлаа, олон төрлийн. Тэгээд тэрийг чинь одоо маш чанартай хийдэг.

Саранцэцэг -

Тэгээд тэрэндээ яаж сурдгийм, зуны амралтаар сурах юм уу, хичээлээсээ гадуур уу?

Нэргүй -

Өвөл хичээлээс гадуур. Чөлөөт цагаараа.

Саранцэцэг -

Тэрэндээ тэгээд үнэ мөнгө төлөх үү?

Нэргүй -

Үгүй юу ч байхгүй. Төлбөр мөлбөр байхгүй. Тэгээд л сургуулиас л одоо ер нь тэр пионерийн ордноос ..за танайд энэ уран зохиолын дугуйланд тэчнээн хүүхэд нэр өгчихөөд л, тэгээд л дуртай хүүхэд, тэр хичээлд сонирхолтой хүүхэд тэнд очоод л сурдаг. Тийм байсан. Би бүжиг мүжгийн дугуйланд сурдаг байлаа/инээв/. Бүжиглэнэ, дуулна, ангийнхаа сагс энэ тэрд тоглоно. Волейбол тоглоно. Тэгээд тухайн үед анги дотор бас нэг тийм сэргэлэн тэгээд бас нэг жаахан сахилгагүй ч юм уу, манай ангид тийм 5,6 охидууд байсан. тэгэхдээ байна ш дээ, одооны хүүхдүүд шиг тийм хүнд буруу санаж, тээ. Нэг аймар зодолдож барихгүй, дандаа л юмны түрүүнд гарах гэсэн тийм дайчин охидууд байсан байгаа байхгүй юу. Бид хэд ингээд аягүй гоё уулзалддаг юм ш дээ. Тэгээд одоо манай ангийн 5 хүүхэд гээд манай ангийнхан аягүй ярьдаг юм/инээв/

Саранцэцэг -

Та одоо сургуулиас бусад газар ямар боловсрол эзэмшсэн бэ?

Нэргүй -

Би одоо тухайн үедээ социализмын үед одоо марксист–ленинист оройн дээд сургуульд байлаа. Тэнд одоо эдийн засгийн ангийг 3 жилийн хугацаатай дуусгасан. Эдийн засагч мэргэжилтэй бас давхар. Өөрөө бас Анагаахын дээддээ эм зүйн магистр хийчихлээ. Бас хэлэндээ бол би орос хэлийг гайгүй сайн сурсан гэж боддог. Тухайн үед чинь манай анагаахын дээд чинь ганц “А” монголоор хэлүүлэхгүй ш дээ. Бүүр одоо улс төрийн хичээлийг хүртэл орос дээр. Тийм байсан ш дээ. Одоо манай Яамны сайд Нямосор гэж байсан ш дээ. Одоо тэрүүний эхнэр нь Хандаа гээд манай эм зүйн тэнхимийн эрхлэгч хүн байсан, тэр бол биднийг аягүй хатуу хүмүүжүүлсэн. Одоо ганц үг “А” гэж монголоор хэлбэл ...Гар. муу гээд л. Тэгээд л одоо бид нар юмыг сурахын төлөө одоо аягүй хатуу гараар хүмүүжсэн ш дээ. Эм зүйн Хандаа гэхээр л ухаан алдчихдаг. Тэгээд л одоо манай Анагаахад чинь нэг толгойн яс гэхэд л одоо 500 яс, тээ. Тэрийг англи дээр, латин дээр 1500 тиймээ. Чи өөрөө мэдэж байгаа байх тээ, аягүй хүнд. Тийм юу ш дээ. тэгээд л тэр бүхнийг чинь одоо тухайн үед социализмын үеийн хүүхдүүд дандаа л сурах юмсан, мэдэх юмсан. Дандаа л бие биенээсээ юмаа асууна. Аа тэр манай Анагаахын Дээдийн тэр уншлагын зал бол битүү байдаг байсан ш дээ, номнууд нь ерөөсөө олдохгүй. Тэгээд л бие биенээсээ ингээд л авна. Дээд талын 2 давхарт. Тэгээд суудал олдохгүй. Тэгээд л одоо эгч мэгчтэй, нөгөө номын санч эгчтэй нь арын хаалгадна даа. ....Эгчээ та надаа нэг суудал аваадхаарай гээд л, тэгээд л Сталины номын сан гэж байсан, бас. Төв номын сан. Тэгээд тэнд чинь карт нээлгэчихнээ. Тэгээд л тэнд бас очиж сууна. Ном энэ тэр уншинаа. Ер нь социализмын үеийн тэр залуучууд нээрээ номыг бол маш сайн уншдаг байсан. 10 жилдээ бол би байна ш дээ, манай ангийнхан дээр үеийн Америкийн одоо их гоё гоё зохиолууд байна ш дээ, “Цагаан бээлийт” Жюль Верний адал явдал ч гэдгиймуу, “Усан доогуур 20000 бээр аялсан нь” тээ, хачин гоё гоё ном, тийм. “Монте-Кристо гүн”, “Парисын Дарь эхийн сүм” тээ. Тэр номнуудыг чинь бүгдийг нь ангиараа тойруулж уншдаг. Уншаад л дуусаад л нэгэндээ. Тэгээд одоо ямар сайндаа манай эмээ тэгдэг байхгүй юу,.. Заа унтацгаа гээд л тэгээд л унтана тээ. Тэгээд л би нөгөө уран зохиолынхоо номыг уншиж дуусгах гээд л тэгээд орондоо орж байгаа байхгүй юу, орчихоод байна ш дээ, их хол лаа маа ингээд тавиад, эсвэл гар чийдэн эднүүс тусгаад, хөнжлөө толгойн дээгүүрээ ингээд тавиад, сэмээрхэн ингээд уншиж дуусгадаг. Тийм байлаа ш дээ. Тэгж аймар номын амтанд ордог, одооны хүүхдүүд тэгж ном уншина гэж үнэхээр байхгүй болж. Тийм их сайхан байсан. Тэр болгоныг л одоо уран зохиолоос л амьдралын сайхан муухай, сайн баатар муу баатар, тэр болгоныг чинь л амьдралдаа тусгаж авдаг байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүүхэд насанд уншсан юм чинь толгойноос ер гардаггүй байхгүй юу. Тийм.

Саранцэцэг -

Таны амьдралд тийм гүнээр нөлөөлсөн үйл явдал гэж байна уу? Бодвол тийм юм санагдаж байна уу?

Нэргүй -

Гүнээр нөлөөлсөн юм гэхлээр чинь одоо баярласан, талархсан юм уу?

Саранцэцэг -

За аль ч талаараа ч байж болно.

Нэргүй -

Миний амьдралд байна ш дээ, тээ. Би нөгөө юу яасан л даа. Анагаахын дээдэд орчихоод л ээж болох юмсан гээд л аягүй их мөрөөддөг байсан байхгүй юу. Хурдхан хүүхэдтэй болж л хүүхдээ хүмүүжүүлэх гээд л, би яагаад гэвэл аягүй хортой ч юм уу, шартай ч юм уу, би гадаадад Анагаахын дээд төгсье гэж бодож байсан байхгүй юу. Тухайн үед чинь шалгалт өгнө, Анагаахын дээдэд, тэгэхэд чинь бүх оноог нь ингээд цонхон дээр эгнүүлээд тавьчихдаг байхгүй юу. Тэгээд л оноогоороо ордог, бүүр дээд талын оноотой хүүхдүүд нь гадаад явдаг, би тэгээд тэр оноонд нь хүрээгүй байхгүй юу. Би тэр оноонд нь хүрээгүй тэгээд л 2 өдөр аймар их уйлж байсан. Би ёстой гадаадад явсангүй, гадаадад явж чадсангүй дээ, гээд л. Тэгээд л би одоо хурдхан хүүхэд гаргах юмсан, одоо миний хүүхэд 40-тэй байхад 50-тай болоход тийм байна гээд л бодоод л тэгээд л би 3-р курсдээ хүнтэй суугаад л хүүхэд гаргачихаж байгаа байхгүй юу. Тэгээд л хүүхдээ ёстой нээрээ.., яахав тухайн үедээ оюутан байсан, аав маань ч байсан учраас сайхан өсгөсөн л дөө. Би угаасаа нэг л хүүхэдтэй л дээ. Тэгээд л би чинь тэр эрчээрээ хүүхдээ ёстой толгойтой хүн болгоно гээд л, ямар ч л байсан юмны учир зүй ойлгодог, хичээл номондоо сайн хүн болгоно гээд л зүтгэсээр байгаад л би гадаад яваагүй юм чинь би хүүхдээ гадаад ямар ч байсан явуулна гэж зорьсон. Энэ бол надад, тэр оноодууд надад аймар их нөлөөлж байсан байхгүй юу. Нээх цочирдоод би өөрөө гадаад явчих юм шиг санагдаад, тэгээд л тухайн үедээ гадаадад Москва эд нарт сурсан хүүхдүүд чинь зуныхаа амралтаар ирнэ. Нээх гоё гоё ингээд л царай зүстэй, гоё хувцастай, тийм тийм охид хөвгүүд аягүй их ирнэ. Хойноосоо ирж байгаа гээд л.тэгээд л тухайн үед аягүй тийм хор шар буцалдаг ч юм уу, тэгж боддог байсан байхгүй юу. Энэ бол тэр аттестатын шалгалтын дүн миний амьдралд аймар нөлөөлсөн. Тийм ч учраас би одоо болтол гэх юм уу даа, тэр эрчээрээ би хүүхдээ хүмүүжүүлээд, хүүхэд маань 12 жил сураад л хамгийн гол нь манай хүүхэд бол арван хэдэн жил онц гараагүй ш дээ. Манай хүүхэд л төгсч ирсэн ш дээ. Тэр чинь тухайн үед Куба чинь социалист аягүй тийм дэглэмтэй, манай социализмын үеэр яг тэгж амьдардаг юм байналээ. Одоо би 3,4 жилийн өмнө л явахад одоо багадаа бид нар черта гээд л аягүй их тоглодог байсан байхгүй юу, дээс эд нар тоглодог, яг тэрийг тоглож байналээ. Матка эд нарыг чинь тоглож байгаа юм чинь. Тэгээд л 10 жилд чинь дээс их тоглодог байсан, тухайн үед чинь дээс их байсан. Черта гэж байсан, тэгээд л талцаад л аягүй их тоглоно. Хичээлээсээ тараад л гадаа ингээд л черта зураад л, тэгээд л ёстой нээрээ эрэгтэй эмэгтэйгүй л тоглоно. Тэгээд л манай 28 чинь гадна талдаа аягүй том хөл бөмбөгийн юутай ш дээ, талбайтай. Тэгээд л бид нар чинь эрэгтэй эмэгтэйгүй хөл бөмбөг тоглож өгнө ш дээ. Тэгээд л бас их гоё дурсгалтай үе бол тухайн үеийн баяруудыг маш их сайхан тэмдэглэдэг байсан ш дээ. Мартын 8, Майн баяр эд нараар чинь жагсана. Одоо бид нар чинь 8-аас дээш ангиуд жагсдаг байхгүй юу, тэгээд л тэр биеийн тамирынхаа юунд, гадаа. Ёстой нээрээ жагсаалд бэлдээд л, улаан тоос манаруулаад л, бэлдээд л, дуулаад л, тийм байлаа ш дээ, гоё байгаа биз.

Саранцэцэг -

Тэр гадаадын хуваарь авч яваа хүүхдүүд ихэвчлэн ямар орнууд руу хуваарь авч явах уу?

Нэргүй -

Дандаа социалист орнууд байсан юм. Ерөөсөө л дандаа социалист орнууд. Дандаа л ихэвчлэн Орос руу явдаг байсан. Тийм. Хааяа л Герман мерман бусад улсууд руу явна уу гэхээс. Хэр баргийн тэгж 3-дагч орнууд руу явахгүй шүү. Ер нь ихэвчлэн Орос явдаг байсан.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл бий юу?

Нэргүй -

Би бол өөрийгөө бас бусдаас онцгой гэж боддог. Яагаад гэвэл одоо ингээд л 10 хүн ингээд л ярьж байна, тээ. Ингээд л ярьж байхад 9 нь ч юм уу, 8 нь ч юм уу, одоо санаа зөрдпөг ч юм уу, эсвэл буруу эд нар шийдвэр гаргадаг ч юм уу, тийм байдаг байхгүй юу. Тэгээд л би тэрэн дотор ингээд л сууж байлаа гэхэд ...Би одоо эднүүсээс өөр ингэж сэтгэнэ дээ, ингэж ажиллана даа гэж боддог байхгүй юу. Тэгээд л ингээд л сүүлд ингээд л бодоход тэр 8 ч юм уу, 9 хүнээс миний бодол ингээд зөв байдаг байхгүй юу. Тэгэхдээ би энэ ийм байна, тийм байна гэж хүнийг тулгахгүй, үйл явдлын дараа ингээд өөрөө тунгаагаад үзэхэд би одоо энийг өөрөөр хүнээс өөр сэтгэж байна даа гэж боддог байхгүй юу. Тийм. Би ер нь тэгээд л манай энэ одоо энэ багш нар дотроос ч гэсэн тээ ингээд л эд нар нэг саналтай байхад би эд нар дотор өөр, тэгэхдээ би тэдэнд саналаа тулгахгүй, бодчихоод л явчихдаг байхгүй юу. Тэгээд дараа нь би яг ингэсэн, миний зөв байна ш дээ, гээд л ингээд л боддог.

Саранцэцэг -

Заа. Таны гэр бүл.., гэр бүл гэж юу байхав хамаатан садан дундаас аав ээжийн тань төрөл хамаатнууд дундаас хэлмэгдэж байсан хүн бий юу? Тэр тухай сонсч байсан юм байна уу?

Нэргүй -

Сонсч байсан юм байнаа, манай юун дотор хэлмэгдсэн хүн байхгүй ээ, аа манай эмээ дээр үед хэлмэгдсэн гэсэн шүү. Өнөө манж эд нар чинь хамаг юмыг нь юу яагаад л, манай эмээ чинь аягүй тийм манай эмээ чинь ноёны тийм хатан ч юм уу даа, тийм хүн байсан гэж байгаа юм. Тэгээд нөгөө манжууд чинь хүрч ирээд хамаг юмыг нь дээрэмдээд, тухайн үедээ манай эмээгийн манай өвөө гэж ярина ш дээ, тээ. Тэр маань жин тээж Хятад руу их гардаг байсан гэж байгаам. Тэгээд л ноос ноолуураа аваад л хэдэн сараар тэгж явж ирээд л, тэгээд л тухайн үедээ мөнгө гэж байхгүй, дандаа бараа солилцоогоор тэгээд юу.., даавуу торго дурдан эд нар авчраад, эндээ юмаар арилжаад л. Тэгээд л манай эмээ өвөө хоёр аягүй тийм хөдөлгөөнтэй улсууд байсан гэж байгаам, тэгээд л манжууд хүрч ирээд л хамаг юмыг нь яагаад л тэгээд л зарим юмнуудаа уулан дээр очиж нуудаг, булдаг. Тийм байсан гэсэн. Тэр нь ч одоо тухайн үеийн дайн байлдааны үеэс л болсон байх л даа, нэг их хэлмэгдсэн нь ч биш л байх. Тийм.

Саранцэцэг -

Аа одоо тэр саяын таны ярьсан чинь ээжийн чинь ээж аав уу, аавын чинь ээж аав уу?

Нэргүй -

Ээжийн. Булганых.

Саранцэцэг -

Аа өөр одоо танай эмээгийн ярьж байснаас одоо хэлмэгдэж байсан, манай нутгийн тэр гэж ярьж байсан юм байна уу?

Нэргүй -

Хэлмэгдэж байсан уу? Тэрийг бол хэлмэгдсэнг бол би их сонсч байсан. өөрийн талд бол байхгүй. Ер нь тухайн үед маш их олон хүн хэлмэгдэж байсан гэж байгаам ш дээ.

Саранцэцэг -

Заа та тэр сонсч байсан тухайгаа ярьж өгөхгүй юу?

Нэргүй -

/диктофонд файл дүүрч, техникийн саатал болов. 2 тусдаа бичлэг хийлээ, эхний хэсгийг/

Саранцэцэг -

Заа бид хоёр сая хэлмэгдлийн тухай ярьж байгаад, тэгээд сая ингээд аппарат ингээд дүүрээд…, file нь дүүрээд..., тиймээс ингээд одоо хоёулаа үргэлжлүүлээд хэлмэгдлийн тухайгаа ярья.

Нэргүй -

Заа тэгье.

Саранцэцэг -

Заа тэгэхлээр та өөрөө хэлмэгдлийн талаар зүгээр одоо.., сонсож байсан юмнуудынхаа талаар ярьж өгөхгүй юу?

Нэргүй -

Заа тэгье.Заа хэлмэгдлүүдийн талаар бид нар бол одоо бид нар их сонсож байна даа, одоо сүүлийн үед ч гэсэн хэлмэгдлийн талаар төр засгаас бас ч гэсэн их арга хэмжээ авч байна, ном сонин дээр ч гэсэн их юм гарч байна тээ, аа би бол ингээд эмээ өвөөгөөсөө ингээд сонсож байгаа тухайн үед бол маш л аймшигтай юм ярьдаг байсан, одоо ингээд зүгээр гэр бүлийн.., зүгээр л одоо ингээд цэцэрлэгийн манаач хийж байсан хүн за юу, тэгээд л орой ингээд л сайхан гэр бүлтэйгээ хоолоо идээд бүгд байж байхад нь шууд зүгээр нэг ногоон малгайтай цагдаа хувцастай хүн хүрч ирээд л, тэгээд л буу тулгаад л, аваад явчихдаг. Нөгөөд хүмүүс нь хориглож чадахгүй, тэгээд л аваад явчихдаг байсан. Тэгээд л нэг шорон моронд хийдэг, тэгээд л очоод л эргэж барихаар чинь эргэж бариулдаггүй, аймар хатуу байсан ш дээ, тэгээд л тэнд яагаад тэр одоо манаачийг одоо ингээд хэлмэгдүүлчихвээ гэж би бас асуусан байхгүй юу. Тэгсэн чинь л одоо тухайн үед одоо нэг л үг их л одоо гаж хэлснээс болж л тэр хүнийг тэгж нэг хорьсон байгаа юм. Аа тэр гаж хэллэг нь болохоор нээх онцын тийм ач холбогдол байхгүй тийм юмаар ингэж, тэгээд тухайн үеийн одоо төр засгийн удирдаж байсан улсууд бие биенийгээ маш их мөрдөж, тагнаж тээ, бүгдээрэнгийн бүлэг болгож, бүгдийг нь ингэж юу яадаг, шорон орон ч гэж дээ, хамгийн гол нь алдаг байсан байгаа юм. Энэ бол одоо юутай холбоотой вэ гэхлээр тухайн үеийн одоо манайх чинь Оростой л Сталин гэж байсан ш дээ одоо Оросын удирдлагаар одоо Сталины удирдлаган доор тэр нөхөр Чойбалсан заавал 2 биелүүлдэг тийм л байсан байгаа юм. Заа одоо Чойбалсан буруу буруу гээд тэгээд л байна тухайн үед бол шахалтаар тиймээ, яах ч аргагүй бас тийм тийм үйл явдал болсон байгаа юм. Аа нэг талаар зөв, нэг талаар буруу ер нь зарчмын дүгнэлт хийх ёстой л юм байналээ л дээ. Тэгэхлээр бас бид нар бас түүхчид биш учраас.

Саранцэцэг -

Ер нь бол хэлмэгдлийн үед төр засаг одоо тухайн үед тийм тайлбар яриа хийж байсан гэсэн юм сонсож байв уу?

Нэргүй -

Үгүй.Тэрийг тас юу яасан, тас хорьсон. Өө тэр нэр талаар одоо яривал одоо социализмын үед чинь одоо Чойном гээд л их сайхан яруу найрагч байлаа ш дээ. Одоо тэр чинь их гоё, дандаа одоо Чингис, Чингис. Тэд нар чинь Чингисийг ерөөсөө яриулдаггүй байсан ш дээ. Аа юу, одоо алуурчин гээд Чингисийг ерөөсөө тэгж мэгж хэлдэггүй байсан. 2 дугаарт бол цагаан сарыг ерөөсөө хийлгэдэггүй байсан ш дээ. Тэгээд л бид нар манай эмээ чинь настай улсууд юм чинь хулгайгаар хийдэг, би аягүй юу тийм багадаа мэддэг юмаа. Заа хулгайгаар боов энэ тэр хийгээд, тэр хажуу мажуугийндаа сэмээрхэн ороод, ингээд тэгж хийдэг байсан ш дээ.

Саранцэцэг -

Цагаан сараар өглөө эмээгийндээ очиж золгох уу?

Нэргүй -

Тийм. Сэмээрхэн нууж золгочихоод л, тэгээд л 5 гээд л одоо жишээлбэл, цагаан сараар за юу бүтэнсайн өдөр тааралдана ш дээ, тэгвэл ажилдаа явна.Тийм байсан.

Саранцэцэг -

Өө за ажлын өдөр болгоод ажилдаа явах нь байна ш дээ тээ?

Нэргүй -

Аа эсвэл нөгөө 6 хийнэ, эсвэл суботник хийнэ. Ийм юм заавал тэр үед гаргадаг байсан. Тэгээд л одоо манай аав ээж бид нарт ингэж сэмээрхэн золгочихоод, тэгээд л ажилдаа ингээд л явдаг, тийм байсан ш дээ.

Саранцэцэг -

Ер нь бол тэр шүүх хуралдаан муралдаан, хэлмэгдсэн улсуудийг шүүж байна гэсэн тийм яриа сонсож байсан уу, шүүх хуралдаан болж байна гээд?

Нэргүй -

Дээр үед бол аймар эрүү шүүлттэй, аймар тарчлагаа, аймар их зовоодог. Одоо жишээлбэл, их өндөр сандал дээр хөлийг нь ингээд суулгуулчихдаг, тэгээд тэр чинь олон цаг байцаагдвал тэр хүн чинь яахуу тээ, тэрийг зодож мэднэ ёстой аюултай их эрүүтэй, тэгээд ам өчгийг нь худлаа мэдүүлэг, шүүлт авдаг

Саранцэцэг -

Ер нь бол тэр шүүх хуралдаан, муралдаан хэлмэгдсэн улсуудыг шүүж байна, тийм яриа сонсож байсан уу шүүх хуралдаан болж байна гээд?

Нэргүй -

Тийм,тийм юм байхгүй байсан

Саранцэцэг -

За. Ер нь тэгээд хүмүүс цагаадсан ш дээ, та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Нэргүй -

Тэрийг би бол хамгийн зөв гэж боддог. Тэрийг бол хамгийн зөв зүйтэй асуудал гэж боддог. Тэр манай Монголын сор болсон улсууд чинь тухайн үедээ хэлмэгдэж байсан ш дээ. Тэд нар дөнгөж хорин хэдтэй, гучин хэдтэй хүнтэй сууж хүүхэд гаргаагүй, тэр сайхан мэдлэг мэргэжилтэй, Оросод дандаа сургууль мургууль энэ тэр төгссөн улсуудын үр удам нь үлдсэнгүй тээ. Байсан бол хачин сайхан байна ш дээ. Хичнээн мянган хүнийг одоо тэгээд .............Тэгэхээр манай үр удмын талаар энэн дээр бас дахин ярих л асуудлын нэг гэж боддог юм.

Саранцэцэг -

Монгол улсад чинь соёлын довтолгоо гэж явсан даа ?

Нэргүй -

Тийм, тэгээд би сургууль төгсчихөөд 1 дүгээр эмийн сан гэж байсан, тээврийн товчооны тэнд ажиллаж байсан. Би тэнд ажиллаж байсан. Тэгээд л соёлын довтолгоо гээд л тээ дан ялангуяа бид нар эмнэлгийн ажилчид гээд байнга дайчилгаанд явчихдаг, манайх болохоор 40 мянгат гээд л одоо 20 дугаар дэлгүүр байна ш дээ тээ тэр хавийн байруудыг одоо би хариуцдаг байлаа. Тэгээд тэр хавийн айлууд чинь дандаа дарга марга нар нь амьдардаг байсан. Тэгээд соёлын довтолгоо гээд юу гэхлээр айлд орно, тэгээд одоо айлд ороод хичнээн даавуу байна, орны даавуу хоёр ээлж байх ёстой. Нүүр гарын алчуур хэд байна одоо, нусны алчуур байна уу, гар нүүрээ хэр угааж байна, заа тэгээд ариун цэврийг шалгана. Бараг л одоо хумс мумсыг нь тэр айлд /инээв/ бараг л одоо хумс мумсыг нь үздэг юм биш үү, соёлын довтолгоо гэж. Одоо манай Монгол оронд чинь ариун цэвэр их эрхэмлэдэггүй байсан байхгүй юу, тэгээд л миний үед арван жилд бөөстэй, хуурстай хүүхэд их гардаг, тийм. Тэгээд одоо юуны, дунд ангид, ангид одоо нэг ариун цэврийн дарга гэж байдаг байсан. Тэгээд л өглөө орж ирээд л бүх хүүхдүүдийн хумсыг нь, тэгээд л гутлын алчуурыг нь үзнэ. Тэгээд л гараа угааж уу үгүйг нь үзнэ, би тухайн үедээ ариун цэврийн дарга байсан байхгүй юу. бүгдээрэнгийнх нь гутал, нусны алчуурыг нь үзнэ. Тэгээд л гутлаа арчиж уу үгүй юу гэдгийг нь үзнэ. Тэгээд тухайн үеийн сургуулийн эмч 7 хоногт 1 удаа орж ирж ариун цэвэр үзнэ. Тэгээд л ингээд л майк байна ш дээ тээ, тэрийг чинь эргүүлээд л үздэг хуурс муурсыг нь. Урт үстэй охидуудыг үс мүсийг нь ингээд л үзнэ шүү дээ. Аягүй нарийн шалгадаг байсан. Тэгээд л тухайн үед чинь тэгээд л манай Монголчууд чинь тэр ариун цэврийг нээх их сахьдаггүй учраас соёлын довтолгоог явуулсан нь зөв байсан байхгүй юу, тийм.

Саранцэцэг -

Тэр үед чинь айл өрхөөр явахаас гадна албан байгууллагаар явдаг байсан уу?

Нэргүй -

Албан байгууллагаар явахгүй, тухайн үедээ эмчтэй ш дээ. Тийм эмчтэй. Аа ажиллаж байгаа одоо бид нар, эмнэлгийн би чинь одоо эмийн санд ажиллаж байсан юм чинь, эмнэлгийн улсууд бол эмч нар аягүй их айлуудаар явдаг. Одоо тэр 40 мянгатын тэрүүгээр баахан дарга нар байдаг байсан юм чинь, тэгээд л зарим айлууд нь оруулахгүй, үүдэнд нь хүн зогсчихно. ....Аа одоо унтчихсан байгаа гээд оруулахгүй, оруулахгүй явцгаа гээд л. Ингээд л бодоход одоо юу муу нь ч байсан юм уу, нөгөө нэг юу гэдэг билээ дээ, хамгаалагч тийм юм л байсан юм шиг байналээ. Тэр үед тэгсний үр дүнд бас хүмүүсийн ариун цэвэр арай сайжирсан ш дээ. Тэгээд манай эмэгтэйчүүд тухайн үед одоо ингээд л бодож байхад яг эмээ. Эмээ шиг хувцасладаг байсан ш дээ. Одоо ингээд л ийм цэмцгэр юм мэдэхгүй, тэгээд л одоо эмэгтэйчүүд нь ингэж буржийлгаж ингэж мэдэхгүй ш дээ, тэгээд л ингээд л бөөрөнхийлөөд л дотор нь нэг юм хийгээд л, тэгээд л овоолчихдог. Бид нар бол 10 жилд байхдаа урт үстэй, 2 салаа гэзэгтэй, тэгээд л капрон/тууз/ зүүнэ. Өглөө болгон орж ирж капрон шалгадаг, үсээ гоё самнаж уу, капроноо гоё зүүж үү гээд л.

Саранцэцэг -

Хэрвээ одоо та нарыг шаардлага тавиад эргээд ирэхэд шаардлага биелүүлээгүй бол яах вэ?

Нэргүй -

Заавал биелүүлнэ, заавал биелүүлнэ. Бид нар өөрсөддөө дэвтэртэй. За жишээлбэл, одоо 5а-гийн тэдэн тоотод орлоо, одоо нусны алчуур дутуу байна, за нэг орны даавуу дутуу байна, нэг гар нүүрийн алчуур дутуу байна, тэрнийг бол заавал авна. Яагаад тэрийг заавал авч байгаа вэ гэхлээр одоо ингээд бодоход тухайн үеийн социализмын үед чинь бүх хүмүүс ажилтай, сарын цалинтай байсан. Тэр нь бол амьдралд нь маш их хүрэлцээтэй байсан ш дээ. Бид нарт бол сургахдаа социализмын дээд тал гэж ярьдаг байсан ш дээ. Бүгдээрээ ингээд сайхан ажиллаад, социализмын дээд шат гэж байдаг аа, тэнд бол хүмүүс хэрэгцээнийхээ хэрээр авдаг, илүү авахгүй. Жишээлбэл одоо өнөөдөр надад нэг л талх хэрэгтэй бол нэгийг л авна. Өшөө хоёр, гурвыг авахгүй. Тийм болтол нь ухаантай, ухамсартай болгоно, төлөвшүүлнэ. Хэрэгцээнийхээ хэрээр, хийснийхээ хэрээр л авна гэсэн зарчимтай тийм одоо нийгэмд очно гэж сургадаг. Тэгэхээр тухайн үеийн миний аав, ээж нар чинь ажлаа л сайн хийнэ, цалингаа авна гэсэн тийм ойлголттой. Тийм байсан.

Саранцэцэг -

Соёлын довтолооны үеээр аль салбарт хамгийн их өөрчлөлт гарсан бэ? Жишээлэхийн бол боловсролын салбарт бичиг үсэггүй хүмүүсийг бүлгэмээр бичиг үсэгтэй болгодог байсан, гэж ярьдаг?

Нэргүй -

Тэгсэн. Бүгдийг нь ингээд юу яасан, хөдөө хотгүй. Тэгээд тийм аян зохиосон, нэгдүгээрт эрүүл мэнд маш их сайжирсан, тухайн үедээ хамуу, томуу янз бүрийн өвчингүүд чинь маш их байлаа ш дээ. Манай оронд чинь тэмбүү мэмбүү эд нар чинь соёлын довтоолгооны үеэр маш сайн алга болсон. Гаднаас Орос эмч нар ирж байсан, аа нэгдүгээрт ингээд өвчний талаар ийм. Хувийн ариун цэвэр маш их сайжирсан. 2 дугаарт боловсролын талаар бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн зогсоосон. Бүх хүнийг 10 жилийн боловсролтой болгосон, энэ бол маш их ач холбогдолтой юм болсон ш дээ.

Саранцэцэг -

Соёлын салбарт?

Нэргүй -

Соёлын салбарт зааж өгнө ш дээ. Заа одоо хүүхэд залуучуудын талаар ийм ийм жүжиг тавина, тэрийг нь Төв Хороо батална. Гаргах уу, гаргахгүй юу. Аа хэрвээ жүжигчид болохгүй юм хийсэн байвал тэрийг нь хасна. Тэр жүжгэнд өөрийнхөө санаагаар байж болохгүй, тийм л сонин. Бүх юмыг нь хасаж нэмдэг, энэ жүжгийг тавина, тавихгүй, эсвэл гаргахгүй, бүр хас. Тийм байсан.

Саранцэцэг -

Социализмын үед таныг хүүхэд байхад чинь ингээд нууж цагаан сар хийдэг байж л дээ. Хүмсүүдэд сүсэг бишрэл байж л байдаг байж л дээ тээ? Тэр үед зарим айлууд бурхан тахилаа ил тавьсан байдаг байсныг та санадаг уу?

Нэргүй -

Тийм, санана. Одоо манай эмээгийн бурхан манай ээжид байдаг байсан, гэхдээ том юм тавьчихдаг юм, алчуур малчуур бүтээж мүтээж тавина. Ил мил тавихгүй ш дээ, тэрийг чинь. Одоо бас нууна.

Саранцэцэг -

Монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ?

Нэргүй -

Ер нь социализмын үед ч гэсэн Гандан байдаг байсан ш дээ, Гандан дээр дандаа хөгшчүүл очно. Эсвэл нэг жоохон хүүхдүүд, зарим нь одоо эмээгээ гарыг нь хөтлөөд, Гандангаар очдог байлаа ш дээ. Одоо бол яахав дээ, чөлөөтэй л болж. Хүн болгон өөр өөрийн юу яаж байгаа, тиймээ. Шашингаа одоо Гандан дээр залуу хөгшингүй л бүгдээрээ л очдог болчихсон байна ш дээ, тийм.

Саранцэцэг -

Ер нь болбол төрд шашин шүтлэг яаж нөлөөлсөн гэж боддог вэ?

Нэргүй -

Тийм, тэр төр ч гэсэн төр, шашин хоёрыг хосолсон манай юу ш дээ, тиймээ. Аа тэгэхээр чинь зэрэг манай аа манай Энхбаяр дарга ч гэсэн одоо шашны хүн ш дээ. Шашны хүн гэхлээр одоо миний үзсэнээр бол шашин чинь ерөөсөө философи ш дээ. Тийм болохоор шашны сургаалыг залуучууд бол зөв талаас нь одоо тэр нь болохгүй, энэ нь болдог гэж. Одоо энэ байгаль дэлхий гэдэг чинь бүгдээрээ бие биетэйгээ уялдаа холбоотой байдаг байхгүй юу, тэгэхээр чинь энэ одоо би чамтай юм уу чулуу мод газар шороо одоо бие биентэйгээ уялдсаар байгаад л бид нар чинь насыг бардаг ш дээ тийм учраас бол шашнаа хүндэтгэх ёстой тэгэхээр хүн гэдэг чинь тухайн хүн чинь их гоё хүмүүждэг байхгүй юу ер нь хүн юм шүтэж явна гэдэг чинь бас их гоё ш дээ ямарваа нэг юмыг залуу байхдаа бид нар чинь тийм хүн шиг болчихиймсон энэ жүжигчин шиг болчих юмсан гээд л дуурайгаад л тухайн үеийн хүүхдүүд чинь их гоё өө тэгээд л Харанга хамтлаг гээд л рок попын дөнгөж гарч ирж байсан намайг 10 төгсөж байхад гарч ирж байсан байхгүй тэгээд барилгачны соёлын төв ордонд тоглолт хийдэг байсан юм тэгээд л тэр тоглолтыг чинь үзэх гээд л ханаараа дүүрэн зогсчихсон одоо тэгээд л гадаадын жүжигчид чинь аймар гоё яг тэрэн шиг болчихиймсан энэн шиг болчихиймсон гээд л тэгээд тэр үед чинь сайхан юмыг олж шүтнэ гэдэг чинь тэр үеийн сайхан хүмүүжил байхгүй юу

Саранцэцэг -

Монголд нэг хэсэг нэгдэлжих хөдөлгөөн гэж явагдсан хүмүүс малаа нийгэмчилсэн ер нь х нэгдэл байгуулагдаад хувь хүнийг яаж нэгдэлд элсүүлдэг байсан юм бэ та нэгдэлжих хөдөлгөөний талаар ярьж өгөхгүй юу ?

Нэргүй -

Би нэгдэлжих хөдөлгөөний талаар сайн юм ярихгүй ш дээ бодитойгоор бол одоо эмээ мэмээгийнхаа яриагаар бол тэр чинь одоо бол нэгдэлжих хөдөлгөөнд оруулахад бол саналаар нь ингээд оруулдаг байсан гэж байгаа юм хэн нэгдэлжих хөдөлгөөнд орох вэ гээд багийн хурал хийнэ тэгээд зарим хүн нь орно зарим нь орохгүй орохгүй нэг нь өөрийнхөө малыг өөрөө хариуцаад л явна аа тэхр хүнд бол нэгдлээс 1 атга өвс ч агахгүй юу ч өгөхгүй тэр хүн бол өөрөө биеэ даагаад л явж байгаа нэгдэлжих хөдөлггөн гэхлээр олон улсууд ингээд малаа нийлүүлээд малаа нийлүүлнээд нэгдэлжих хөдөлгөөн болгоод тэгээд малчид малчидаа сонгоод тиймээ тэгээд тэр нэгдэлдээ малаа хариулдаг тэгэхээр хамтын хөдөолмөр болчихож байгаа байхгүй юу тэгээд нэгдэлд бий болчихож байгаа юм хамтаараа өвс ногоогоо тарьдаг тиймээ малаасаа сүү саалиа авчихна бас тэр их гоё үе байсан юм байналээ ш дзээ

Саранцэцэг -

Мал яг нийгэмчилж байх үеээр малаа нуудаг байсан талаар сонсож байсан уу ?

Нэргүй -

Байсан зөндөө байсан манай эмээ л ярьдаг юм Булганд нэг тийм баян айл байсан тооллого болж гэнээ тэгээд малын тооллого болдог байхгүй юу тэгээд л нөгөө нэг өбаян чинь аймар аймар нуудаг тэгээд л одоо ингээд янз бүрийн газар аваачаад л тэгээд л тухайн үед чинь айлууд бие биенийгээ андахгүй ш дээ тэр тэр үхэр тэр цагаан халзан үнээ эдний дааган тэгээд тэрүүгээр нь их барьж авдаг эсгүүл энгээд айлын тоолчихсон хотонд нь оруулаад тавьчихдаг тэгээд яахавдээ тийм сэргэлэн баян байдаг байсан

Саранцэцэг -

Яг тэр нэгдэлжих хөдөлгөөний үеээр сонин хэвлэлээр их ярьдаг байсан уу?

Нэргүй -

Ярьдаг байсан.Угаасаа тийм нэгдэлжих хөдөлгөөний үеээр сонин байдаг байсан гэж байгаа юм ш дээ хамтын хөдөлмөрийн үр шим одоо Булган аймгийн тэр сумын тэр баг тийм тэргүүн туршлага гаргалаа гээд л тэр үед чинь тэргүүн туршлага гэж их гардаг байсан байхгзүй юу

Саранцэцэг -

Ер нь бол нэгдэлд орох гэж байгаа айлуудад ухуулга гэж хийдэг байсан уу?

Нэргүй -

Тийм хийдэг байсан эхлээд нэгдэлжих хөдөлгөөний өмнө ороход чинь таййлбарлана ш дээ төр засгаас ухуулагч ч юм уу дарга ирээд л тэгээд л одоо нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь ийм юм байгаа юм хамтын хөдөлмөр гэдэг чинь ийм юм байгаа юм гээд л дарга ирж ярьдаг юм тэгээд л дараагаар нь багын хурал хийгээд заа одоо миний ярьсан хэлсэнийг ойлгосон уу заа одоо нэгдэлжих хөдөлгөөнд сайн дураараа орох хүн байна уу төр засгаас одоо нэгдэлжих хөдөлгөөнд орох юм бол ийм ийм ач холбогдолтой тэгээд л одоо нөгөө ойлгодог хүмүүс чинь эхлээд их бага элсдэг байсан гэсэн тэр асуудал чинь тэгж малаа тэр чигээр нь хүний гарт өгнө гэхлээр чинь малаа малладаг малчин хүнд бол хэцүү ш дээ тэгээд л хэдхээн хүмүүстэй нэгдэлд гарсан улсууд нь хамтаараа ингээд л юмаа хийгээд л тэр дотор чинь одоо их юм явагдана ш дээ тэгээд л 10 хүнтэй байлаа гэхэд чинь зуун хэд хүртэл явагддаг гэж байгаа юм чинь тэгээд л тэр болгоныг чинь ороогүй улсууд чинь ингээд өөрийн эрхгүй татагддаг 1 дүгээрт аан 2 дугаарт хувь хүн малаа маллаж байгаад малаа шуурганд алддаг гэнээ 10,20 хотоор нь ингээд шуурганд алдчихдаг аан нэгдэлжих хөдөлгөөнд орсон хүн бол аан тэр ингэчихэжэ тэнд очиё нэг нэгэндээ юмаа хэлдэг тэр хүн чинь хараад өө бас нэгдэлжих хөдөлгөөнд чинь хэдэн малаа алдчих юм бол бас хамтаараа ингээд болчихдог юм байна тэгж бас орж байсан 2,3 ван шалтгаан байдаг байж л дээ

Саранцэцэг -

Социализмын үед хүмүүс ажилд орохдоо ямар журмаар ордог байсан бэ?Та 10 жилээ төгсөөд ямар газөр ямар албан тушаал дээр байсан бэ?Та ажилдаа дуртай байсан уу?

Нэргүй -

Заа тийн.Заа ингээд сургууль төгслөө тухайн үед бол дээд сургууль төгссөн хүн болгоныг хөдөө явуулдаг байлаа.Хөдөө шууданд хийж өгөөд тийм арын хаалга маалга байхгүй аа зүгээр онц монц төгссөн юу бол бас хотдоо үлдэнээ аа мань мэт шиг улсууд бол шууд л хөдөө заавал хөдөө явуулдаг би Дархан хотод хувиарлагдаж байсан тийн тэнд очоод 2 жил эмийн сангийн эрхлэгч гэсэн орон тоон дээр ажиллаж байсан Дархан чинь шинэ хуучин 2 Дархан гээд би чинь хууучин Дарханд нь миний ажиллаж байсан аптек байсан Дарханд чинь нээх их олон эмийн сан байгааг шинэ Дарханд чинь 2,3хаан эмийн сантай миний ажиллаж байхад хуучин Дарханд чинь 2,3хаан эмийн сантай байдаг байсан.

Саранцэцэг -

Дарханд танай хамаатнууд гэж байсан уу ?

Нэргүй -

Байгаагүй.

Саранцэцэг -

Та тэнд ердөө 2,3хаан жил ажилласан юм уу?

Нэргүй -

Тийм 2 жил ажилласан тэгээд ар гэрийн шалтгаанаар аав маань бие нь муудаад тэгээд наашаа шилжиж ирнэ гэдэг чинь том асуудал ш дээ газрын дарга маргаар орно зөвшөөрөл авна хэр барагийн хүн чадахгүй ямар ч гэсэн 5 жил заавал ажиллах ёстой

Саранцэцэг -

Ер нь социализмын үед хүмүүс ажилдаа яаж ханддаг байсан бэ?

Нэргүй -

Тухайн үед социализмын үед одоо би ер нь бол ажил дээр гарахад ажлын цаг их сайн барьдаг байсан одоо ингээд л одоо хаалгаар орж ирнэ заа юу одоо ингээд 8 цагт л ажил эхэлнэ ш дээ тэгэхэд бол эрцийн бүртгэлт ингээд ирцийн бүртгэл гээд бүх хүмүүс доош нь ирийтэл нь жагсаагаад хэдэн цагт хэн ирсэн гээд тэ яг одоо бүртгэдэг аа тэгээд ажиллаж байхад тиймээ би чинь байна ш дээ 22той сургууль төгсөөд 22,23тай ажиллаж байхад 50гарчихсан эгч нар дандаа та та гэж харьцдаг аягүй гоё тийм хүндэтгэнэ тэгээд ёстой ажлыг үнэн сайн хийнэ яг чанартай үнэн сэтгэлээсээ их гоё хийнэ сэтгэлээсээ тэгээд л манайд чинь 2,3 эмч байсан тэгээд л социалист уралдаан гээд л кордиориор ажлынхаа бүх ажилчидынхаа дүнг бичнэ ханаараа нэрийг нь жагсаагаад социалист уралдаанаа дүгнээд 3 ээлж байдаг тэгээд шагнал магнал өгнө хурал зөвөлгөө маш их хийнэ хагас бүтэн сайн өдөр чинь комунист суботник хийнэ 5 өдөр сонин уншлага гэж хийнэ заа тэгээд л тэрэн дээр чинь улс төрийн байдал сонин уншлагын дэвтэр гээд зузаан дэвтэртэй заа тэгээд бүгд хурал их хурлуудыг дарга нар тавьна ш дээ тэд нарыг чинь тэгээд бүгдыг нь бичнэ тэгээд шалгалт өгнө заа тийм байлаа социализмын үе их гоё байгаа биз хоорондоо их өрсөлдөөнтэй тэгэхээр чинь ажлын бүтээл их гардаг хүмүүсийн их урмыг сэргээж өгсөнөөр аа тэр ажиллах идэвхийг нь их гоё ихэсгэдэг.

Саранцэцэг -

Тэр үед бол яг өөрийнхөө хийж байсан ажилдаа дуртай байсан уу?яг ажил хийж байхад чинь хэцүү шантармаар зүйл тохиолдож байв уу

Нэргүй -

Би бол одоо эм зүйч хүн найруулсан эм болгоныг шалгаж вөв байна уу буруу байна уу шалгаад гарын үсэг зурдаг этикет дээр нь гарын үсгээ зурж гаргадаг баталгаажуулж тэ нэг эмийг ч шалгаагүй гаргахгүй тийм хариуцлагатай техник мехникийн алдаа нээх их гардаггүй байсан яагаад гэвэл тэр тухайн миний сурч байсан үед аягүй сайн шахаж сургадаг байсан яагаад гэвэл Хандаа багшийн гараар орсон тэгээд л одоо 10,20 жилийн дараа ч бид нарыг ч гэсэн 82 оны төгсөлтын хүүхдүүдийг гүйцэх анги ерөөсөө гарахгүй юмаа гэж ярьдаг байсан.Тэгээд цаг их нарийн баримталдаг байсан 1дүгээрт 2 дугаарт бол ажлын үр бүтээл өндөртэй байсан хамт олонч байсан хурал цуглаан их хийдэг байсан сонин уншлага хийдэг суботник хийдэг социализмын үед яг тирйм л байсан эхчүүд хүүхэд гаргаад 45 хоноод л ажилдаа ордог тийм л байсан

Саранцэцэг -

Та эм зүйчээр ажиллаж байхдаа хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ тэр цалин чинь таны амьдралд хүрдэг байсан уу ?

Нэргүй -

Би эм зүйчээр сургууль төгсөөд 650 төгрөгний цалин авдаг байсан тэгээд бид нар чинь бас худалдааны байгууллага ш дээ эм зардаг биднуус төлөвлөгөө ноормоо биелүүлэхэд бас их шагналтай тэгээд сардаа улиралдаа төлөвлөгөөгөө биелүүлчихвэл нэмэгдэл цалин авдаг тэгээт тэрэн дотор чинь их биднээс татвар авдаг байсан нэгдүгээрт улаанзагалмайн татвар эвлэлийн татвар тэгээд дээрээс нь хүүхэдгүйн татвар ч гэж байх шиг тэгээд нийгмийн даатгал гэж байгаагүй ш дээ тэр үед чинь одоо тэр цалин бол хангалттай л хүрдэг байсан одоо тэр 650 цаас чинь одоо талх гэхэд чинь л 2 төгрөг 40 мөнгө мах гэдэг чинь 7 төгрөг 50 мөнгө тэр чинь 15 хоноод л гурван зуун хэдэн цаас авчихна тэгээд л аав ээж 2 ын цалин ирнэ хангалттай л хүрдэг байсан тэгээд бид нар чинь хоорондоо мөнгөөр их нийлдэг байсан цалингаа буухаар ингээд нийлнээ одоо 20 төгрөгөөр ч юм уу тиймээ 50 төгрөгөөр ч байдаг юмс уу 5,6лаа нийлчихнээ тэгээд л нэг 2,3 сарын дараа 2,3000 цаас авнаа даа тэрүүгээрээ бас нэг том юм авдаг өөрийнхөө дуртай гэр орондоо тустай их гоё гоё юм авдаа тэгээд одоо танайх тийм юм авах юм байна ш дээ гээд л хоорондоо ярьдаг тийм байсан

Саранцэцэг -

Та эм зүйчээр яг хэдэн жил ажиллав?Эм зүйч хийснийхээ дараа ажлаа сольсон уу?

Нэргүй -

Би ерөөсөө солиогүй эм зүйчээрээ л ажилласан би одоо эм зүйч гээд ярихаар яг зах зээлийн талаар ярьчих гээд байна л даа

Саранцэцэг -

Заа социализмын үед сургууль төгссөн хүмсүүд нь хуваарьлагдсан газраа очоод ажилладаг байжээ сургууль төгсөөгүй улсууд нь ажилд орхдоо ямархуу байдлаар ордог байсан бэ одоо ингээд хүмсүүдийг харж байхад ажилд орж байх байдал нь яаж өөрчлөгдөөд байна ?

Нэргүй -

Одоо энэ боловсролгүй тийм улсууд байна ш дээ тэ дандаа л үйлчлэгч ер нь тийм л ажил хийдэг байсан аа тухайн үед чинь нээх ажилгүй хүн байгаагүй ш дээ яагаад вэ гэвэл техник мэргэжлийн сургууль их байдаг байсан тэгэхээр чинь дунд боловсролтой хүмүүс их байсан дээд боловсролтой хүмүүс бага байсан тийм болохоор чинь одоо манайхтай адилхан хүн болгон дээд боловсролтой болно гээд байхгүй дунд мэргэжилтнээ голоод ажиллалуулахгүй байгаа байхгүй юу одоо бол миний санахад бол социализмын үед бол үйлчлэгч хийнэ ажилгүй хүн ерөөсөө байхгүй тийм.Одоо бол миний санахад бол химийн салбар маш их хөгжиж байна мэргэжилтэй боловсон хүчнүүд шаардагдаж байна одоо бол социализмын үед ямар ч ийм мэргэжилгүй хүн заавал юу цэвэрлэгч хийнэ одоо үйлдвэрийн ажил хийнэ гэсэн ерөөсөө юм байхгүй тийм

Саранцэцэг -

Ер нь одоо таны мэдэж байгаагаар үйлдвэрт ямар улсууд ажилд ордог байсан бэ? Ер нь ямар улсууд үйлдвэрийн ажилтан болдог байсан бэ?

Нэргүй -

Аа энэ миний үе одоо үед байна ш дээ тэ Хан-уул дүүрэг чинь тэр аяараа үйлдвэрийн район байсан тэнд чинь одоо гутлын үйлдвэр одоо хивсний үйлдвэр одоо тэр боловсон хүчнүүдийг аягүй их техник мэргэжлийн сургуулиар аягүй их гадаадад бас бэлддэг байсан Орост ч юм уу Чехд ч юм уу тэгээд манайх өөрөө бас дотооддоо ТМС дад бэлддэг байсан. Ааа дээд боловсролтой улсуудын зарим нэг яах вэ гэхлээр ер нь ихэвчлэн Орост сурч төгссөн улсууд чинь үйлдвэрийн дарга ч юм уу инженер ч юм уу тийм ажил хийдэг байсан тийм

Саранцэцэг -

Ер нь үйлдвэрт ажиллаж байгаа улсууд ямар хэмжээний цалин авдаг байсан тэр нь амьдралд нь хүрдэг байсан уу үйлдвэрт ажиллаж байгаа улсууд өөрийн нормт ажлаа хийхээс гадна өөр ямар олон нийтийн ажилд орлцдог байсан бэ?

Нэргүй -

Өө норм ихэнх үйлдвэрүүд төлөвлөгөөтэй ер нь одоо үйлдвэрт ажиллаж байгаа улсууд дандаа нормтой тэгээд л одоо тэр нормоор л цалинждаг байсантэгээд л одоо тэр нормоор ажиллаад л тэр их мундаг мундаг хөдөлмөрийн баатруууд болсон улсууд байна ш дээ Гүнжинлхам тэд нар чинь хөдөлмөрийн баатар одоо тэд нар чинь ганц нормоор хийж байгаа хичнээн жилийн юмыг ч одоо хэдэн ч жилд хийдэг юм тэгж одоо хөдөлмөрийн баатар болж байсан.

Саранцэцэг -

Төлөвлөгөөгөө хэдэн жилээр нь давуулж хийх үү?

Нэргүй -

өө хэдэн жилээр нь давуулна одоо гэхэд тээврийн жолооч нар байна ш дээ тэ саятан жолооч тэд нар чинь сая км давуулаад тээвэр хийдэг тухайн үедээ вагон магон байхгүй байсан тэгээд аймгуудад шороон замаар одоо бараа марааг чинь аймгуудад хэрэгтэй барааг нь 5 р бааз гээд бйасан ш дээ дандаа хөдөө явдаг одоо тэнд чинь ЗИЛ-130 гээд машинд чинь бараа ачаад л тэгээд л Ховд Баян-Өлгий хооронд чинь хичнээн рейс хийдэг саятан жолооч гэж тухайн үедээ төрдөг байсан

Саранцэцэг -

Үйлдвэрийн газарт социалист хөдөлмөрийн бригад гэж байх уу?Үйлдвэрийн ажилчдын зэрэг дэвийг яаж ахитулдаг байсан бэ?

Нэргүй -

Байлгүй яахав.1,2,3,4 дүгээр зэрэг гэж байсан аа тэд нарыг зэргээр нь ахиулна тэгээд мастер нь хичээл заана одоо нэг юм нэхнэ ш дээ одоо ингээд бээлий нэхэж байна тэ одоо нарийн мэргэжил эзэмшихэд хуруунуудыг нь яаж гаргах уу тиймээ тэгээд л одоо тэрнийг чинь ингээд л сайн гаргаад сурчихвал нарийн мэргэжил 1 дүгээр зэрэг ч юм уу 2 дугаар зэрэг ч юм уу тэр оёдолынхоо юугаар аа зүгээр л ингээд л юм индүүдээд байсан хүн чинь тийм юм гарахгүй ш дээ

Саранцэцэг -

Ер нь социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл ямар хүнийг хэлэх вэ?

Нэргүй -

Эрх мэдэлтэй хүн гэвэл дарга нарыг л хэлнэ.

Саранцэцэг -

Дарга улсууд ер нь доод тушаалын улсуудтайй ямархуу байдлаар харьцдаг байсан бэ?

Нэргүй -

Социализмын үеийн дарга нар бол жинхэнэ дарга нар байсан яагаад гэвэл хамт олонч одоо нийт ард түмэндээ 1 дүгээрт,2 дугаарт энэ ажлыг сайхан хийчих юмсан энэ ажлаа одоо дуусгачих юмсан гэсэн ажлын төлөө гэсэн сэтгэлтэй тэгээд тухайн үеийн дарга нар бол ядуу байсан яагаад гэвэл өөрийнхөө юмыг дандаа хүнд бэлэглэнэ одоо жишээлвэл манай эмийн сангийн эрхлэгч байсан тэр бид нарын төлөө л явдаг нээх гоё улсууд байсан дарга нар одоо миний л тааралдсан дарга нар адилхан байх гэж бодож байна одоо эмийн сангийн дарга үйлдвэрийн дарга ч юм уу технологи сайн эзэмсэн социализмын үеийн дарга нар чинь тухайн үедээ 2 гурван сургууль төгсчихсөн хүмүүс байдаг байсан

Саранцэцэг -

Ийм эрх мэдэлтэй дарга улсууд өдөр тутмын байдлаараа ялгаатай юм харагдах уу?Одоо жишээлвэл эдэлж хэрэглэж байгаа юм нь өмсөж зүүж байгаа юм ч байдаг юм уу,,

Нэргүй -

Тухайн үеийн дарга нар чинь портфель гээд цүнхтэй тэгээд тухайн үед чинь хүмүүс дандаа л нэг бичиг цаас гэсэн тэгээд дарга нар өгдөг портфельтэй аа гадаад төрх нь тэрүүгээрээ ялгардаг байсан үсээ ингээд хойш нь самначихдаг

Саранцэцэг -

Аа жирийн улсууд нь дарга нартаа яаж ханддаг байсан бэ?

Нэргүй -

Аа би бол жишээ нь дарга нараас их айдаг байсан дарга нарыг их хүндэлдэг тэд нарыг юу гэж хэлнэ биелүүлнэ даргын үг л бол даргын үг

Саранцэцэг -

Тэр эрх мэдэлтэй улсууд эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ ямар замаар хэрэгжүүлдэг байсан бэ?

Нэргүй -

Ажлаа юу?

Саранцэцэг -

Одоо жишээлвэл доод тушаалын улсууддаа тушаал заавар өгөхдөө ямар байдлаар өгөх үү?

Нэргүй -

Өө зүгээр энгийн өө жишээлвэл одоо бид нар чинь ингээд баахан улсууд байж байхад тушаал юу яана тиймээ зүгээр костюм пиджактай хүн орж ирээд л тэгээд л дарга орж ирээд л бид нарт юу яана аа заримдаа ширүүн дарга нар байдаг аа их хатуу чи бол ингэ чи бол ингэх ёстой чи бол улс нийгмийнхээ төлөө ийм юм хийх ёстой ер нь чанга нь чанга шүү аягүй хатуу

Саранцэцэг -

Ер нь жирийн хүмсүүд дундаас дарга нарыг дээш нь мэдээлэх ч байдаг юм уу хурал дээр босоод нүүрийг нь улайтал шүүмжлэх тийм юм байдаг байсан уу?

Нэргүй -

Ер нь хэр барагийн байгаагүй гэхдээ хамт олны дунд ганц хоёр хүн байдаг тийм хүндээ ихэнхи дарга нар үзэхгүй муу дургүй дарга ажилтан хоёрын хооронд тийм байхад зарим дарга нь ч яахав ажиллуулна ер нь бол халахыг л бодно шүү бас.Хэрвээ таалагдахгүй бол.

Саранцэцэг -

Аа хамт олондоо таалагдахгүй байгаа нар халагдах уу?

Нэргүй -

Ер нь тэгэхдээ миний юу яахад халагддаггүй байсан тухайн үедээ бол социализмын арын хаалга гэж байдаг л байсан ш дээ

Саранцэцэг -

Ер нь социализмын үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байдал ямар байсан одоо яаж өөрчлөгдөөд байна вэ?

Нэргүй -

Өө ёстой аймар ялгаатай.1 дүгээрт байна ш дээ тэ гадаад төрх нь маш их өөрчлөгдсөн 2 дугаарт бол хүмүүсийн оюун ухаан бас аймар өөрчлөгдсөн тиймээ 3 дугаарт нийгэмтэйгээ харьцаж байгаа харьцаа ер нь их өөрчлаөгдсөн асар их өөрчлөгдсөн

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдийг дэмжсэн төрийн бодлого гэж явагдаж байсан уу?Одоо эмэгтэйчүүдийг дэмжсэн ямао бодлогууд байна?

Нэргүй -

Байнаа туханй үедээ эмэгтэйчүүдийн байгууллага гэж одоо сая 85 жилийн ой нь болох гэж байна ш дээ эмэгтэйчүүдийн байгууллагын тухайн үедээ Сүхбаатарын Янжмаа гуай чинь эмэгтэйчүүдийн дарга марга хийгээд дараа нь Удвал гуай зохиолч төрийн соёрхолт эмэгтэйчүүдийн дарга хийж байсан.Аа эд нар бол бана ш дээ тэ их юм хийж байсан одоо өөрийн чинь яриад байгаа соёлжих хөдөлгөөн эд нарт эмэгтэйчүүдийн байгууллага давамгайлж тэгдэг байсан тэгээд албан байгуулагуудад эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байдаг байсан

Саранцэцэг -

Одоо жишээлвэл эмэгтэйчүүдийн бодлогоор байдаг юм уу эмэгтэйчүүдийн талаар авч байгаа арга хэмжээнүүд таны амьдралд нөлөөлж байсан уу?

Нэргүй -

Одоо юу?Одоогийн байдлаар бол маш их юм зохион байгуулж байна өө бид нар өөрсдөө л цаг зав гаргаж сонирхдоггүй болохоос сайхан болчихсон байна ш дээ би өөрөө ч энэ хорооны эмэгтэйчүүдийн дарга т тэгээд одоо их олон эмэгтэйчүүдийн байгууллага байна ш дээ тийм аа янз бүрийн тэрэн дотроос бол надад бол нэг сайхан ногоо тарих тиймээ цэцэг навч тарих гадаа мод тарих одоо юу байдаг юм эмэгтэйчүүд биеэ яаж зөв авч одоо сэтгэхүйдээ ямар өөрчлөлт хийгээд яаж сайхан амьдрах уу гэх зэргээр гоё гоё юмнууд бол байна даанч одоо цаг зав бариад болохгүй.

Саранцэцэг -

Социализмын үед бол ер нь эмэгтэйчүүд эмэгтэйчүүдэд гэр бүлийнх нь амьдралд тэр бодлогууд хэр нөлөөлж байсан?

Нэргүй -

Нээх их нөлөөлөхгүй.

Саранцэцэг -

Эмэгтэйтэй хүмсүүд декрет гээд авдагаа.Дараа нь хэрвээ хүүхэд нь олон бол төрөөс одон өгдөг үү?

Нэргүй -

5 хүртэл 2 дугаар зэргийн одон 5 аас дннш 1 дүгээр зэргийн одон

Саранцэцэг -

2 зэргийн одон юм байна бусад талаар өөр тийм дэмжлэг юм байсан уу?

Нэргүй -

Байхгүй хүүхэд мүүхдэд бол тийм юм байхгүй ямар сайндаа л 45 хонуулаад л ажилдаа орчихов дээ.Тийм

Саранцэцэг -

Тэгээд тэр жаахан хүүхдийг нь хэн харах уу?

Нэргүй -

Одоо тэгээд л тухайн үедээ цэцэрлэг ясли олдохгүй ш дээ хүн мүнээр л харуулна тэгээд л хүн чинь аргаа олдог тухайн үед бол энэ хүний хүүхэд нь хэдхэн сартай юм 2,3хан сартай юм цэцэрлэгт авчихъя гэхгүй ш дээ тэр болгон цэцэрлэгт авахгүй

Саранцэцэг -

Одоо эрэгтэйчүүдийн байдал ямар болоод байна? Социализмын үед ямархуу байваа?

Нэргүй -

Аа социализмын үед бол эрэгтэйчүүд гэр бүлээ авч явдаг, гэр бүлээ тэжээдэг өрхийн тэргүүн гэдэг ойлгодог байсан тиймээ. тэр тухайн үед бас тэгээд удам угсаагаа хадгалах тэр үеийн чинь гэр бүл чинь бат бөх тэгээд л эрэгтэй хүн чинь ерөөсөө л тэр айл гэрийг авч явна, социализмын үед эрэгтэй хүн л гэр бүлийг авч явдаг одоо бол эмэгтэй хүн айл гэрийг авч явж байна ш дээ энэ нь яагаад ийм ялгаатай болчихвоо гэхлээр миний бодлоор бол ийм ..эмэгтэй улсууд нь их чадваржсан тиймээ, эрэгтэйгээ голоод байна ш дээ эрэгтэйчүүд нь гологдохлоор архи ч уудаг юм уу траншеинд ч очдог юм уу,тийм учраас гологдоод байна ш дээ манай эрэгтэйчүүд. Даан ялангуяа энэ залуучууд.

Саранцэцэг -

Заа хоёулаа яриад бараг цаг илүү болсон байна, тэгэхлээр хоёулаа ярилцлагаа өндөрлөөд дараа дахин уулзъя?

Нэргүй -

Заа, баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.