Anonymous
![](../assets/images/interviewees/990206.jpg)
Basic information
Interviewee ID: 990206
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Chonos
Sex: f
Year of Birth: 1959
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Red Cross educator
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor, retired
Father's profession: engineer, passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
new technologies
foreign relations
privatization
democracy
NGOs
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
foreign relations
Chinese
democracy
privatization
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу?
Нэргүй -
Сайн сайн байна уу?
Саранцэцэг -
Социализмын үед шинэ техник технологи гэвэл ямар юм нэвтэрч байв аа таны одоо жишээлвэл ажиллаж байсан салбарт шинэ текник технологи гэвэл танд хамгийн түрүүнд юу санагдаж байна?
Нэргүй -
Заа одоо миний ажиллаж байх хугацаанд эм шинжилдэг багаж рефрактометр шууд одоо усан эмийг хийгээд......тэр болохоор гоё одоо шинчлэгдээд нарийн болж ирсэн дээр үеийнх нь болохоор нээх өндөр хэцүү сүүлийн үеийнх нь болохоор аягүй гоё нарийн технологитой, би тэрийг хараад аягүй их баярладаг байсан, ер нь ганц хоёр юм орж ирдэг байсан юмаа
Саранцэцэг -
Ер нь дандаа Оросын холбооны улсаас орж ирдэг байсан уу?
Нэргүй -
Дандаа Оросых ер нь тэгээд тухайн үед чинь дандаа социалист орнуудтай харьцдаг байсан ш дээ, тэр улсуудаасаа л юм авдаг байсан юмаа, тийм
Саранцэцэг -
Таны хувьд одоо хамгийн сайхан технологи гэвэл юу байсан бэ?Ер нь одоо телевизор л гэхэд анх ер нь хэзээ телевизортой болов?
Нэргүй -
Аа ер нь одлоо телевизор гэхэд анх одоо хэдэн он байсан юм бэ, би сайн санахгүй байна.
Саранцэцэг -
Хэддүгээр ангид байхад чинь үү? Хүүхэд байхад уу?
Нэргүй -
Хүүхэд байхад 4 билүү 5 дугаар ангид байхад тэр үед тэр үед байна ш дээ тэ 900 гийн телевизор гээд бөөрөнхий жижигхээн телевизор анх л одоо яг Монгол оронд орж ирсэн манай ээж аав 2 өр тавиад л авч байсан тэр нь тэгээд ганц үндэсний нэвтрүүлэг гардаг 6 цаг гээд эхлээд 10 цаг гээд дуусдаг, тэгээд өөр юм байхгүй.
Саранцэцэг -
Айл болгонд телевизор байхгүй биз дээ?
Нэргүй -
Айл болгонд байхгүй тэгээд л одоо хажуу хамар хашааны хүүхдүүд чинь орж ирж үздэг тэгээд л шамбааралдаад л тэгээд л “Нохойтой 4 танкчин” гээд л кино гардаг их гоё гоё кино гардаг байсөөн.Тухайн үед телевизор гэдэг чинь сонин байгаа юм чинь.Аа онгоцны хувьд бол би анх удаа 23-тайдаа анх онгоцонд сууж үзсэн.23тай хүүхдээ гаргачихаад Герман явж байсан
Саранцэцэг -
Ямар ажлаар яаж явж байсан юм бэ?
Нэргүй -
Бид нар нөгөө нэг өөрт чинь ярьж байсан даа мөнгөө нийлүүлээд юм авдаг гэж.Тэгээд Баянгол гээд зочид буудал байдаг даа тэрний хажууд нэг жуулчны газар байсан.Тэгээд бид нар нэг нэгээрээ явдаг би чинь Герман,Польш,Чех,Орос гээд 4 орноор сар гаран аялчихаад ирж байсан юм амралтаа аваад.Тэгж онгоцонд сууж үзсэн.Тэрнээс өөр Куба Хөх хот эд нар явж байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед жирийн хүмсүүд гадаад оронтой харьцах боломж байдаг байсан уу?
Нэргүй -
Ер нь хэцүү.Ер нь гадаад оронтой харьцах ямар хэцүү гэж санана.Одоо зүгээр албан газраараа олон бүлэг хүмсүүд жуулчлал муулчлалаар л явна уу?гэхээс тэрнээс биш 1 хоёроороо тэгж явна гэж байхгүй аягүй хэцүү.Тэгээд л би одоо хүүхэддээ илгээмж милгээмж явуулна тэ аягүй хэцүү хэр барагийн байхгүй банкаар ингээд гуйвуулна тээ аягүй хэцүү социализмын үед гуйвуулна ч гэж байхгүй хүнээр юм дайж явуулна.Тэгэхэд одоо бол сайхан болчихсон байна ш дээ.
Саранцэцэг -
Монголд ер нь зөвлөлтөөс өөр ямар орны иргэд амьдардаг ирж,очдог улсууд нь ямар орны улсууд байсан бэ?
Нэргүй -
Ерөөсөө л Оросууд Хятадууд л их байсан дөө.Оросууд их байсан ш дээ. Дархан хот чинь одоо социалист орнуудын найрамдлын хот гэж нэрлэдэг юм ш дээ.Орос,Чех,Польш гээд социалист орнуудын чинь барилгачид ирж Дархан хотыг чинь байгуулж байсан.Одоо энд болохоор чинь Багануур, Налайх эд нарт чинь дандаа цэргийн анги ,нэгтгэлүүд дандаа оросууд байсан ш дээ.
Саранцэцэг -
Танд одоо гадаадын найз нөхөд гэж байсан уу?
Нэргүй -
Би одоо энд нөгөө сургууль төгсөөд 1 дүгээр эмийн санд ажиллаж байхдаа одоо ажил мэргэжлийн оны шилдэг юуг одооны найрамдлын районд байгуулсан юм.Чи одоо мэдэх үү үгүй юу? 31дүгээр байр гээд саарал 5 давхар байдаг байсан тэрүүний цаахан талд орос дэлгүүрүүд байдаг байсан.Орос офицерүүдийн байрууд гээд байшин байшингаараа байдаг.Тэгээд л тэнд бид нар чинь ажил орос дэлгүүртэй ойрхон тэгээд эмийн санд ажилладаг болохоор чинь орос дэлгүүрийн худалдагч нар тарваган шийр их захидаг,Жиншэйн гээд могойтой архи гээд.Тэгээд л Орос дэлгүүрийн бараа мараа чинь аягүй гоё юмнууд байдаг байсан их чанартай юмнууд байдаг байсан.Одоо самовар гээд л байдаг тэгж явж байгаад л Надиа гэдэг орос хүүхэнтэй тэгээд бид хоёр 10 гаран жил бараг буцатлаа л үерхэж байсан,манайхаар орж гардаг би тэднийхээр орж гардаг аягүй гоё нөхөрлөдөг байсан.
Саранцэцэг -
Ер нь монголчууд гадаад хүмсүүдтэй,гадаадчууд монгол хүмсүүдтэй ямар харьцаатай байсан бэ?
Нэргүй -
Шаал өөр гадаадын улсууд чинь монголчуудыг дээрэлхсэн байдалтай юм мэддэггүй монголчууд гэдэг маягаар ханддаг.,Монголчууд бол долигносон байдалтай
Саранцэцэг -
Тийм дайсагнасан юм уу? Бие биенийгээ үзэн ядсан юм уу,үзэл санаа нь зөрөлдсөн байдаг юм уу тийм харьцаа ер нь байдаг байсан уу?
Нэргүй -
Тэрийг бол одоо сайн мэдэхгүй,байхгүй ээ.Тухайн үед 60-аад онд жаран хэдэн онд ч билүү үед манай улсаас маш олон хятадуудыг гаргасан байхгүй юу.тэгээд манай ах чинь нэг цагдаа байсан байхгүй юу.Тэгээд вокзал дээр юу яасан нөгөө будлиан гараад байлдаан л шахуу нөгөө хятадууд чинь гарахгүй гээд тухайн үеийн хятадууд муухай санаатай зүү тэвнээр ингэж хатгаад тэгээд л манай ах цагдаа хүнюм чинь тэнд зохицуулах гээд л орой хүрч ирэхэд хамаг юм нь цус болчихсон,тэгээд л шинель минелийг нь нэвт ингээд тэвнээр хатгачихсан байсан нэг их тэгж хятадуудыг гаргасан ш дээ ерөөсөө манай энэ зүүн талд чинь 28 дугаар сургууль гэж байгаа би чинь энд ингээд л өссөн ш дээ тэгээд л энд чинь ингээд л нүл хятадуудын гудамж манай ангид хятад хүүхдүүд байна бүх анги болгонд л хятад хүүхдүүд сурдаг тэгээд л оршуулга гээд л цагаан хувцастай цаас шатаагаад л бид нар араас нь дагаад л хүүхдүүд болохоор сонирхоод тэгээд хятадууд их байсан.Тэгээд л тэр хятадууд чинь их гоё юм байналээ.Эмэгтэйчүүд нь болохлээр ийм жижигхэн хөлтэй сөөм л хүрнэ салхи гарахлээр уначих гээд хашаа ингээд бариад явдаг тэгээд яагаад тэгж байна вэ гэхлээр хөлийг нь давсалчихдаг эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийгээ хол явуулахгүй гээд тэгээд энэ хавиар чинь нүл хятадууд байдаг байсан дээр үед чинь манайд хятадууд их байдаг байсан.
Саранцэцэг -
Монголд байгаа хятад хүүхдүүд гэртээ хятадаар ярьдаг болов уу?
Нэргүй -
Ярина.Хятадаар ярьдаг.Бид нар бас тэрийг чинь аягүй их сонирхдог байхгүй юу яаж ярихнуу гээд л тэгээд л тэр чинь аав нь хятад ээж нь монгол ч юм уу байдаг.Бас хятад сургууль гэж байсан.,100н айлын тийшээ нэг шавар байшинтай
Саранцэцэг -
Заа 90ээд оны үеээр монголд ардчилсан хөлгөөн гарсан энэ ардчилсан хөдөлгөөн гарах үеээр та ямар ажил хийж байсан бэ?Таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?Та ер нь ардчилсан хөдөлгөөний талаар ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
Заа би яг тэр 90 оны үед чинь би эмийн сангийн даргаар ажиллаж байсан.Заа тэгээд 90 он боллоо.90 он болсон чинь ардчилал гэдэг юм гарч ирлээ хувьчлал гэдэг юм явагдлаа тэрийг ингээд үе үеээр нь явуулж байгаа байхгүй юу.
Саранцэцэг -
Анх хувьчлалыг яаж зарласан,танай байгууллага хувьчлалд яаж хамрагдав?
Нэргүй -
Заа хувьчлалыг бол анх юу яасан анх тасалбар гэж юм гарч ирсэн ягаан,цэнхэр тасалбар.Том том үйлдвэрийн газар чинь одоо хувьцаа маягаар ноогдол ашиг өгч явуулсан жижигийг нь болохлээр үнийн дүнд нь оруулаад тэгж хувьчилсан.Үйлдвэрийн газрыг чинь он оноор заа одоо жишээ нь тэдэн онд чинь гутлын үйлдвэрийг ч юм уу,заа дараагийн сард нь энэ үйлдвэрийг ч хувьчилна гэдэг ч юм уу заа тэгээд худалдааны газруудыг хувьчилдаг юм аа манай эмийн санг хувьчилна гээд манайх чинь 92 онд хувьчилагдваа хувьчлагдана гээд бүүр юу гарчихсан тухайн үедээ би эмийн сангийн эрхлэгч нь байсан тэгэхэд надад хувьчлал надад хүнд туссан үнэндээ яагаад вэ гэвэл ягаан тасалбараар хувьчилна гээд цулуулна ш дээ тэгэхэд одоо хичнээн мянган ягаан тасалбар гэж байлаа даа тухайн үедээ 10 сая төгрөгөөр хувьчилна гэсэн тэгээд тэдэн хувьд нь ягаан тасалбар тэдэн хувьд нь мөнгө гэж байсан тэгээд дуудлага худалдаанд рооход чинь би яахав энэ эмийн санд чинь олон жил авахын хувьд бол авна тэгээд ямар ч гэсэн дуудлага худалдаанд нь ороод авчихлаа тэгээд хэд хоногийн дараа хэдэн сарын дараа ягаан тасалбарыг чинь хүн амьтанаас цуглуулаад манай ээж аав 2 чинь социализмын үед чинь хураасан мөнгө байхгүй пээх баахан өр шир тавиад л хөдөө ч яваад л ноос ноолуур худалдаж аваад л нөгөөдөхийг чинь энд авчирч зараад л нөгөө мөнгөөрөө ягаан тасалбар худалдаж аваад л ерөөсөө өчнөөн их ажил болсон ерөөсөө л өр заа тэгээд л арай чүү чамай эмийн сангаа аваад л заа тэгэхлээр чинь одоо тэр эмийн сан миний мэдлийнх болж байгаа юм тэгсэн чинь эм мэм нь ч байхгүй, эм одоо хаанаас юугаар худалдаж авах юм, юу ч мөнгө байхгүй, дахиад л нөгөө эмийг чинь зээлдээд л, заа тэглээ. Ингээд хувьд гараад ирсэн чинь нөгөө орон сууцны чинь үнэ нь өсчихсөн, нөгөө л халуун ус байрны үнэ чинь бөөн өр бөөн өр ширэнд ороод, тэгээд л тухайн үедээ яахав дээ худалдааны эмийн сан чинь тухайн үед цөөхөн хүн овоо ордог эмээ зараад л, тэгээд л нэг юм юм хийж байгаа юм болохлээр тэгээд өөрөө зогсоно, хүн авахаараа цалинжуулах болно, манайх чинь нөгөө том эмийн сан байсан болохоор хэн шилийг нь угаах юм, хэн эмийг нь найруулах юм бас л одоо хүн авна. Заа одоо ингээд л бужигнаж байгаа юм даа ёстой их ядарсан, ядраагүйгээ ядарсан. Заа тэгээд надад нэг социализмын солонгосын ботинки байсан тэгээд гэрээсээ гарахаасаа өмнө 10 хорин улавч хайчилна, хэд яваад ирэхлээр дороо урагдана, ул нь цоорчихсон өөртөө гутал авч чадахгүй, урагдахаар нь солиод хийдэг, тэгж явж байсан ш дээ, ёстой үнэнхээрийн хэцүү байсан, энэ бол их буруу хувьчлал байсан, яагаад гэвэл бид нар чинь их хур баян биш, тэгээд хувьчлалд аягүй их алдаатай юм гарсан.
Саранцэцэг -
Зарим улсууд том объектуудыг хувьчилж авсан энийг ямар замаар олж авсан гэж боддог вэ?
Нэргүй -
Би бол миний бодлоор бол дандаа танил тал харж авсан, одоо жишээлвэл ардчилалых ч юм уу хувьсгалт намых ч юм уу тээ. Дарга нар би тэрийг авна шүү би, энийг авна шүү гэж мань мэт шиг юмнууд тэр дуудлага худалдаанд нь ороод ялна гэдэг бол байх ч үгүй. Аа тэгээд ийм жижигхэн эмийн сангийн газар ч юм уу хувьчлаад, бид нарын махыг зулгааж байгаа байхгүй юу, их буруу хувьчлал явсан.
Саранцэцэг -
Заа, та социализмын үед өөрийнхөө ажиллаж байсан эмийн санг хувьчлаад авчээ, та тэр үед банкнаас зээл авч байсан уу?
Нэргүй -
Үгүй.Барьцаа байхгүй юм чинь юугаа авахав юу ч байхгүй. Тэгээд бас банкны зээл гэхлээр айж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Та тэгээд эмийн сангаа хувьчилж авсаныхаа дараа нь яасан бэ?
Нэргүй -
Заа ингэлээ.Заа хэдэн жил боллоо тэгээд яахав, амьдрахын тулд зүтгэхээс яахав.Тэгээд л Орос морос руу их явна, өө хулгай мулгайгаар тэгээд тэгж тэгж нэг юм хөл дээрээ боссон, нэг өр ширнээсээ гарсан маш их ядарсан, сэтгэл санаагаар унасан, маш их олон жилийн хөдөлмөр зарсан, тухайн үед бол энийг бол одоо өөрийн биеэрээ туулж гарсан.
Саранцэцэг -
Ардчилал хүмсүүдийн амьдралд яаж нөлөөлөв?
Нэргүй -
Би бол байна ш дээ, ардчилалыг бол ардчилал бол гарч ирэх нь зөв. энэ аяндаа гарч ирэх байсан, тиймээ. Энэ чинь ерөөсөө зөвөөрөө явсан бол зөв байхгүй юу даанч одоо манайд жаахан буруугаараа болгочихсон.Би бол ардчилалыг маш сайн дэмждэг.
Саранцэцэг -
Ер нь ардчилалаас хүмсүүд юуг их хүлээж байсан бэ?
Нэргүй -
Би бол байна ш дээ тэ бүх юманд эрх чөлөөг л хүсэж байсан яагаад гэвэл үнэн зөвийг нь шууд хэлчихдэг үзнэ, зөвийг хэлдэг хүнд дарга нар янз бүрээр дарамталдаг. 1 дүгээрт 2 дугаарт хүн гэдэг чинь юм болгоныг үзмээр байна, тиймээ. Хүн нийгэмд хүн болж төрсөн юм чинь эрх чөлөөтэй л байжийж ажил амьдралаа сайн авч явна ш дээ, Аа эрх чөлөөг буруу ашиглаж болохгүй тээ.
Саранцэцэг -
Ардчилалын одоо хамгийн сайн болсон юм гэвэл та юуг хэлэх вэ?
Нэргүй -
Би бол ардчилалын хамгийн сайн юм гэвэл виз олгосон явдал. Ард нийтээрээ гадаад пассорттой болж гадаад орнуудтай чөлөөтэй харьцдаг болсон социализмын үед бол үгүй ш дээ.Энэ бол их сайхан юмаа аа тэгээд гадаад явж ажиллаж,амьдарч тэрнийхээ үрээр хүн болгон тухайн үед чинь одоо манай энэ хотоор чинь ганц хоёрхон л цэцэг мод усалдаг машин явдаг байлаа ш дээ, тэгээд. одоо хүн болгон л машинтай байна ш дээ, тийм биздээ тээ, аа буруу юм бол бас байгаа. Аа буруу юм бол байнаа, 1 дүгээрт хувьчлал буруу явсан, 2 дугаарт тухайн үед төрийн тэргүүнд гарсан улсууд бол улсаа хүртэл картанд оруулсан шүү дээ, ард түмэн тэгж элгээрээ мөлхүүлсэн байхад, энэ бол хамгийн буруу. Сайн ч юм байгаа саар ч юм байгаа.
Саранцэцэг -
За ардчилсан хөдөлгөөн гарсны дараагаар ТББ их гарсан, таны хувьд ТББ тэй харьцаж байсан туршлага бий юу? Энэ ТББ Монгол улсад ямар ач холбогдолтой юм бэ?
Нэргүй -
ТББ Монголд зөндөө их олон болсон зарим нь бол үр дүнтэй байна л даа одоо тухайн үед чинь одоо ТББ гэхээр манай энэ Улаан загалмайн нийгэмлэг /УЗН/ нийт эмэгтэйчүүдийн нэг л тэргүүлэгч байгууллага ш дээ, тэгээд манай энэ УЗН чинь одоо манай энэ УБ хотод чинь эмэгтэйчүүдийн ТББ жинхэнэ утгаар нь явуулж байгаа нийгэмлэг бол манай энэ Улаанзагалмайн нийгэмлэг ш дээ, энэ чинь бусад төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг.
Саранцэцэг -
Улаанзагалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар та ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
Улаанзагалмайн байгууллагад би онд орсон л доо. Улаан загалмайн байгууллага гэдэг бол маш их хүнлэг хүний төлөө байгууллага л даа. Одоо хүнийг хүн болохынх хувьд хүнд сэтгэлийн асар дэм өгдөг, одоо жишээ нь хүн өндөр наслах амьдралын зовлон бэрхшээл давахад бол жаахан ч гэсэн нэмэр болох юмсан гэсэн ийм сайхан Одоо бүр их өргөжөөд их гоё болж байгаа. УЗН бол одоо энэ ТЗ-ын Улаан загалмай бол 900 гаруй халамжлуулагчтай. Сардаа нэг удаа нэг уут гурил, будаа, хүнсний зүйл олгож тараадаг тэгэхээр тэр хоногийн хоолгүй айл чинь бөөн баяр болж байгаа юм. Одоо бол сүүлийн үед хоол унд юм тарааж өгөх биш уг хүнд хоолоо олоход нь туслах тээ, ядаж нэг шүрээр юм хийгээд сурчих. Ядаж тэрийгээ аваачаад зараг л дээ. Тэр тал руугаа ажлаа чиглүүлдэг болж байна.
Саранцэцэг -
Танай энэ Улаан загалмайн хороо чинь ямар ямар байгуулагуудтай хамтарч ажиллах уу?
Нэргүй -
Өө манайх чинь дүүргийн хэмжээнд хариуцахгүй газар байхгүй бүгдтэй нь хамтарч ажилладаг.
Саранцэцэг -
Социализмын үед гэр бүлийн амьдрал ямархуу байсан бэ, гэр бүлийн талаар төрөөс ямар бодлогууд хэрэгжүүлдэг байсан юм бол?
Нэргүй -
Заа, социализмын үед бол биднүүдийн ярьдгаар бол гэр бүл бат бөх, тэр үед их олон хүүхэд гаргадаг. Тиймээ /инээв/ Олон хүүхэдтэй. Тэгээд бат бөх. Одоо зах зээл болоод хүмүүс нь бас чөлөөт нийгэмд өөр болчихлоо чөлөөт иргэн бас нийгэмтэйгээ холбоотой ч байдаг юм уу, гэр бүл салалт ихэссэн. Миний бодлоор бол энэ хувь хүнээсээ нийгмээсээ гэр бүлийн хүмүүжлээсээ их шалтгааалж байна. дээр үед бол эрэгтэй хүн өрх толгойлоод явж байсан, одоо бол эмэгтэй хүн наймаа панз үсэргээд, хүүхдээ маллаад тэр айлыг авч явж байгаа. За энд бол төр засгаас бол яахвээ юм авч байна. Олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, хүүхдийн 3000 гээд л өгч байна, одоо төрийн бус байгууллагууд байна. Эмэгтэйчүүдийн ТББ-ууд байгаа. Аа тэд нар бол яг энэ олон улсуудад бол хүрч ажиллаж чадахгүй байна. Яг тэрүүхэн тэндээ л яг тэд нар дээрээ бол очихгүй байна. ТББ–ууд сайн дурын байгууллагууд аягүй их байна ш дээ.
Саранцэцэг -
За би одоо танаас сүүлийн асуултаа тавья. Монголчууд одоо нас барсан хүмүүсээ дурсдаг арга барил дээр үед ямар байсан, одоо яаж өөрчлөгдсөн бэ?
Нэргүй -
Бүүр дээр үед бол ерөөсөө л цагаан даавуунд ороогоод л тэгээд л байгальд нь ил тавьчихдаг байсан.тэгэхээр чинь тэгээд л хүн чинь эвдрэл мэвдрэл байхгүй ингээд л дуусдаг. Аа дунд үед бол шороонд булж оршуулдаг болсон. Аа энэ булдаг асуудал бол 1-рт хамаг зай эзэлнэ, 2-рт байна ш дээ, тээ нэвчдэг. Одоо үед бол чандарладаг болсон байна.
Саранцэцэг -
За таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье, танд ажлын амжилт хүсье?
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.