Algaa
Basic information
Interviewee ID: 990208
Name: Algaa
Parent's name: Choinklöö
Ovog: Yest
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Bayad
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: works for Red Cross
Belief: believes a little in traditional Burhan
Born in: Ulaangom sum, Uvs aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: social, political worker
Father's profession: Dotood Yam - Chekist
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
politics / politicians
cultural campaigns
work
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
repression
cultural campaigns
collectivization
work - labor
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу, та?
Алгаа -
Сайн сайн байна уу?
Саранцэцэг -
За, би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан, ингээд 2-уулаа ярилцлагаа эхэлье. Эхлээд та өөрийгөө танилцуулахгүй юу, таны нэрийг хэн гэдэг үү, та аль нутгийн хүн бэ, хэдэн онд төрсөн бэ, аав ээжийнхээ талаар гэр орныхоо талаар ярьж өгөхгүй юу?
Алгаа -
Заа, миний нэр Чойнклөө овогтой Алгаа гэдгээ. 1946 оны 6 сарын 28-нд Увс аймгийн Улаангом хотод Чойнклөөгийн 3-р охин болж төрсөн. Заа, ингээд төрснөөсөө хойш 8 нас хүртэл эх эцгийн гар дээр хүмүүжсэн. Ингээд эх эцгийн гар дээр хүмүүжиж байгаад, одоо 8 наснаасаа Увс аймгийн 10 жилийн 1-р ангид суралцаж, 1963 онд 7-р анги төгсөөд, Улаанбаатар хотод Хууль цаазны дунд сургуульд оюутан болж ирсэн, за ингээд УБ-т Хууль цаазны сургууль гэж байхад тэнд суралцаад, 1968 онд Хууль цаазны дунд сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, Увс аймгийн шүүхэд хуваарилагдаж очсоон. За энэ цагаас эхлэн би улсад хөдөлмөр хийх миний хөдөлмөрийн гараа Увс аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаас эхэлсэн. Заа, ингээд Увс аймгийн шүүхийн нарийн бичгийн даргыг 1968 оны 7 сарын 15-наас 1972 он хүртэл, 72 оны 10 сар хүртэл нарийн бичгийн даргын ажлыг хийж гүйцэтгэлээ. Гэр бүлийн хүн Увс аймгийн Завхан суманд амьдрах болсон учраас тэр үеийн одоо социализмын үеийн одоо хуулийг дагаад Увс аймгийн Завхан суманд ажиллах болж, Увс аймгийн Завхан сумын “Сандлай “ нэгдлийн боловсон хүчнээр ажилласаан. Аа нөхөр маань тэгэхэд бол тэр Завхан сумын мал зүйчээр ажилласан. Ерөнхий мал зүйчээр ингээд бид хоёр 1977 он хүртэл Увс аймгийн Завхан суманд ажиллаад, 1977 онд Улаанбаатар хотод ..шилжих одоо шаардлагатай учраас Төв аймгийн Залуучууд Сангийн аж ахуй/САА/-н анх эхэлж Атар сангийн аж ахуй байгуулагдаж байхад Атрын САА-д илгээлт авч Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлт авч очиж ажиллаж, нэг нь одоо Залуучууд САА-н ерөнхий зоотехникч, миний бие Залуучууд САА-д даргын нарийн бичгийн даргын ажлыг хийж гүйцэтгэж байлаа. За ингээд тэрнээс хойш одоо 77 оноос 82 он хүртэл Төв аймгийн Залуучууд САА-д ажиллаад, 82 оноос эхлэн Төв аймгийн Эрдэнэ суманд гэр бүлийн хүн одоо ажил сайжруулах намын даалгавраар Эрдэнэ суманд ажиллаж, миний бие Эрдэнэ сумын сум дундын холбооны салбарын даргаар ажилласан. Ингээд 90 он хүртэл ажиллаж 92 он хүртэл ажилласан юм байнаа. 92 он хүртэл ажиллаад 92 оноос мөн одоо Архустын САА гэж байсан, Эрдэнэ сумын Сайхан талд тэнд одоо гэр бүлийн хүн малын үржлийн одоо ажил сайжруулах намын томилолтоор тэнд ажиллаж байгаад, 92 онд одоо өвчний учир одоо хэвтэрт орж ингээд 94 онд Улаанбаатар хотод эмчлүүлэхээр хүрч ирээд, одоо эмчилгээ авч чадахгүй нас барсаан. Аа миний бие 1968 оны 10 сард бол Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Чогсом овогтой Рэнцэндорж гэдэг хүнтэй гэр бүл болж, 94 он хүртэл амьдарсан. 94 он хүртэл бид хоёр 2 охин хүү хоёр төрүүлсэн. 2 хүүхэдтэй.
Саранцэцэг -
Та аав ээж хоёрынхоо талаар, гэрийнхээ тухай, хүүхэд байх үеийнхээ тухай ярихгүй юу?
Алгаа -
За миний хүүхэд миний аав бол Естөй овогтой Чойнклөө бол одоо 1920 оноос.., 1905 онд төрсөн. Ингээд 1922 оноос бол хошуу тамгын бичээч гэдэг ажил хийж, түүнээсээ бол Увс аймгийн дотоодыг хамгаалах хэлтэс гэж байсан, Дотоодыг Хамгаалах Яам /ДХЯ/ гэж байсан, тэр үед. Тэгээд ДХЯ-нд бичээчээр орж, түүнээсээ одоогийн НХЯам–ны ДХЯ гэж байсан, тэрэнд бол ажилаж байгаад, 1988 онд насан өөд болсон. За миний ээж Дамдингийн Хорлоо гээд Увс аймгийн одоо Ховд сумын харьяат хүн. Монгол улсаас одоо ЗХУ-д суралцах анхны одоо суралцсан 6 дахь эмэгтэй. Дамдингийн Баярмагнай гэж эмэгтэй байж байгаад одоо ЗХУ-д Олон улсын харилцааны сургууль төгсч ирээд, Увс аймгийн Намын Хорооны үзэл суртал хариуцсан дарга, мөн Ховд аймгийн Намын байгууллагын үзэл суртал хариуцсан дарга, Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргын ажлыг 1938 он хүртэл хийгээд, 1937 онд миний аав улс төрийн хэлмэгдэлд орсон учраас миний ээж мөн одоо ялгаагүй одоо тэр хүний гэр бүл учраас одоо ажлаасаа халагдаад, 1949 онд одоо насан өөд болсон. Би 3 настай байлаа. Заа, ингээд 38 оноос хойш бол миний ээж бол Хөвсгөл аймгийн Намын Хороо, Өмнөговь аймгийн Намын Хороо, Увс аймгийн Ховд суманд одоо тэр үеийн юу гэдэг юм б дээ одоо, тэр үеийн одоо эмэгтэйчүүдийн байнгын төлөөлөгч гэж байсан. Тийм ажлыг гүйцэтгэж байсан, гүйцэтгэж байгаад тэгээд одоо 1949 онд нас барсан, Дамдингийн Баярмагнай гэж.
Саранцэцэг -
Та одоо маш бага байхдаа ээж ааваасаа хоцорсон юм байнаа, таныг одоо хэн өсгөж, одоо өдий зэрэгт хүргэсэн бэ, та өөрийнхөө эгч нар дүү нарын тухай ярихгүй юу?
Алгаа -
За миний, би бол 1946 онд эхээсээ салсан. 1988 онд бол миний эцэг нас барсан. 1988 онд. За 1949 онд одоо ээжийг нас барахад бол миний аав 53 онд Дамбын Хорлоо гэж хүнтэй гэр бүл болж 2 дахь эхнэрээ авсан. Дамбын Хорлоо гэдэг хүн бол тийм сайхан, одоо нинжин сэтгэлтэй, тийм хүн байсан. Тэр хүн бол ээжийн үүрэг гүйцэтгэж надыг бол том болгосон хүн бол Дамбын Хорлоо гэдэг хүн байгаа юмаа. Аа энэ хүн бол миний аавтай суугаад бас 3 хүүхэд гаргасан би бас 3 дүүтэй. Тийм, хойд ээж 3 хүүхэд гаргасан,сайхан хүмүүжүүлж өсгөсөн, тийм хүн байж байгаад, нас барсан.
Саранцэцэг -
Аан, тэр үеийн хүүхдүүд сургуульд яаж орж сурдаг байв, та бол Увс аймагт амьдарч байсан, та тэр талаар, сургуулийн тухай ярьж өгөхгүй юу?
Алгаа -
За Увс аймгийн Баруунтуруун сумын сургуульд хөдөө одоо 8 нас хүртлээ хөдөө сумын төвд жирийн л нэг хүүхдүүдийн амьдралын ижлээр амьдарч байсан. Миний аав хэсгийн төлөөлөгч хүн байсан. Хэлмэгдэлд ороод гарч ирээд, хэсгийн төлөөлөгч хийж байсан. Сумын хэсгийн төлөөлөгч, тэгээд л одоо ер нь жирийн л нэг амьдралтай, нэг дундаж амьдралтай, тийм амьдралд л өссөн. Мөн одоо би бол хонь хурга хариулж байгаагүй, яагаад гэвэл сумын төвд байдаг учраас ер нь л тэгээд голын захаар тоглосон шавраар одоо гэр барьж тоглосон, чулуугаар байшин барьж тоглосон одоо ийм л амьдралаар тоглож өсөж юу яасан даа. Заа, 8 насандаа бол Увс аймгийн Баруун-туруун сумын 10 жилд ороод тэгэхэд одоо амьд байна, Маамуу гэж багш одоо дөнгөж 4-р анги төгсөөд л эргээд л 1-р анги аваад л багшилж байсан багш. Бага ангийн багш. 1-р ангийг аваад л бид нарыг ижилхэн л одоо бараг тийм хүүхэд байгаад л хичээл заагаад л, ингээд 4-р ангиа төгсөөд би чинь одоо сайн төгссөн гэж Увс аймгийн Баруунтуруунаас Улаангом сум хүртэл туг бариад л, морьтой яваад л замын айлуудаар концерт тоглоод л, тэгж одоо 85 км газар мориор ингэж явж байлаа. Тэр нь хаврын сурагчдын “спарткиад” гэж юм явдаг байлаа. Сургуулийн спарткиад за тэгээд л тэрэн дээр чинь одоо тэгээд л концерт тоглоод л зарим нь зарим нь биеийн тамир гээд л ингээд л, бид нар чинь одоо замдаа 2 хоноод л Баруунтуруунаас гараад л тэр Малчин сум гэж байсан, одоо ч байгаа Малчин суман дээр очиж нэг хоноод л, Малчин сумаас гараад тэр Хар ус нуурын хөвөөнд 1 хоноод л, тэгээд юунд очиж...
Саранцэцэг -
хичнээн хүүхэд явах уу?
Алгаа -
За нэг 26, 27 хүүхэд л явж байсан байх. Тэгээд л аймагт очиж урлагийн үзлэг энэ тэр болоод л манай сургууль 1-р байранд ороод л, сургуулиас 2 хүүхэд, ер нь Увс аймгаас л одоо 2 хүүхэд л одоо Хар далайн амралтанд явах ёстой байсан юм байналээ. Тэгээд л одоо Хар далайн амралтанд явж амарч байж билээ. Аан тийм, 2 хүүхдийн нэг нь болж одоо тэр одоо Шаалав гэж байна. Энэ харилцаа холбооны дарга. Тэр Шаалав бид 2 одоо Хар далайд амарч байлаа/инээв./Тэрүүгээрээ л явж байсан юм шиг байгаа, тэгээд ч одоо их бие жижиг бага биетэй байгаад ч тэгсэн юм уу, за тэр хол газраас хамгийн гол нь тэгээд морьтой 80 гаруй км газар яваад л очсон чинь л одоо их яасан юм бол уу л гэж одоо боддогийм. Надаас илүүтэй дуулж бүжиглэж байсан хүүхэд бол зөндөө л байсан байх л даа. Тэгээд өнөө холоос жижиг биетэй, тэгээд л морь унаад л, туг бариад л ингээд л бид нар чинь явдаг байсан, аймгийн төв дээр, тэрнийг нь л аймгийн төв дээр үнэлж байсан байх.
Саранцэцэг -
Та тэр Шаалав гэдэг хүнтэй хамт хүүхэд байхдаа Хар далайд очиж амарч байж, та тэнд хэдэн хоног амрав, эндээс яаж явав?
Алгаа -
Эндээс чинь миний аав над 20 рубль өгч явуулж байсийм. Тэр 20 рублийг аав маань нэлээн хайж байж олсон юм шиг байгаамаа. Тэр чинь бид нар 4 сард, 5 сард бид нар чинь тэнд оччихоод 8 сард явж байгаам, Хар далай. Тэгтэл тэр хугацаанд л аав над 20 рубль олж өгч явуулсан. Тэгээд тэр 20 рублийг бол манай багш надад өгөөгүй, надаа бол 3 рубль өгч явуулсан юм шиг байгаам, би 3 рубльтэй, багшид 20 рубль авч өгөөд ингээд Хар далай руу вагонд суугаад ерөөсөө л 23 рубльтэй Хар далай явж байсан.
Саранцэцэг -
Заа, тэгээд очсон чинь ямар байна?
Алгаа -
Өө очсон чинь тэгээд аягүй гоё. Тэгээд л одоо ер нь тэр өндөр давхар байшин майшин гэдгийг чинь ямар үзэж харж байсан биш, тийм. Тэгээд л тэр далай малайг чинь.., далай зүгээр төсөөлөгдөж л байгаам. Манайд чинь Увс нуур, Хяргас нуур гээд байдаг, тэгсэн чинь юу тэрэнтэй зүйрлэх үү, зүгээр нэг зах хязгаар нь ч хаанаа байгаа нь мэдэгдэхгүй, сайхан тийм газар очоод тэгээд л хамгийн их аймшигтай юм чинь ингээд л далайн давалгаа чинь ингээд л, цагаанаар ингээд л эргээд л, тэгээд л багш ...Заа одоо энэ далайн давалгаа гээч юм чинь аваад явчихдаг юм шүү, эргэж аав ээждээ очихгүй л гэж мэдээрэй, ус руу орсон байгуузай та нар..., гэдэг. Тэгээд л одоо миний хамгийн их наймаа хийж үзэж байсан юм нь би нэг хоёр багшдаа би нэг 2 узазка/заагч мод/авч ирж байлаа. тийм, 2 указка авчирсан. Тэгээд манай багш тэр 20 рублээр маань надад хүүхдийн тоглоом моглоом, хичнээн ч юм авч өгсийм, нэг чемодан дүүрэн л юм, тийм л их юм ирж байсан юм байлгүй. Тэгээд л энийг ч тэр багш нартаа өг, энийг ч тэр аавдаа өг, энийг ч ээждээ өг, энийг ч дүүдээ өг 3 дүүдээ энийг өгдөг юм шүү гээд тэгээд л нэг хөөрхөн хөөрхөн юмнууд. Тэгээд ер нь аль ч учраа мэдэхгүй л 11-тэй явсан ш дээ, Хар далайд. Аль ч учраа мэдэхгүй, багш л хаашаа эргэнэ, хормойноос нь зүүлттэй. Тийм. Тэгж яваад л нэг 14 хоноод л ирсэн. Тийм.
Саранцэцэг -
Яг Монголоос хэдэн хүүхэд явав?
Алгаа -
60, 70-аад хүүхэд явсийм. Аймаг аймгаас нэг 2 хүүхэд, Улаанбаатараас нэг цөөхөн хүүхэд явсан, тэгээд л бид нар одоо энэ хуучин Пионерийн ордон гэж байсан ш дээ. Тэр чинь дээрээ нэг ийм пионерийн тэмдэгтэй, шовгор тийм юу байдаг байсан, ордон байдаг байсан. Тэнд байрлуулаад, тэгээд авч явж байгаам. Манай аав багшид нэг 20 рубль өгөөд л над нэг 60 цаас өгч явуулж байсан, тэр үеэр. Тэгээд л 60 төгрөгтэй 3 рубльтэй, багшид 20 рублийг нь өгөөд л 14 хоног, 22, 23 хоноод л ирж айсан биднүүс явж байхад. Тиймэрхүү байдалтай л юуг өнгөрөөсөн. Тэгээд 7-р анги төгсөөд би хүн эмнэлгийн техникумд хуваарь авч байсийм,тэгээд бид нар чинь ирээд юунд, САА-д явдаг байлаа ш дээ.Тэгээд САА-д явсан чинь САА-очоод би шарлачихлаа. Тэгсэн чинь багш маань Бадамжунай гээд багш байсиймаа. Энэ сургуулийн захирал байсийм. Тэр очоод надыг чинь Цагаантолгойн САА-н эмнэлэгт хэвтүүлчихлээ. Сэлэнгийн Цагаантолгойн САА-д, тийм. Ерөөсөө хэвтүүл, энэ хүүхдийг болохгүй гээд, үзүүл гээд. Тэгээд буух болж байсан. бүх оюутнуудаа аваад хүрээд ирсэн, тэгээд би ч Цагаантолгойн САА-д арван хэдэн хоног хэвтээд, эмчлүүлээд ирсэн чинь ..Өө юу гэсэн үг үү? Захирал үзчихээд, энэний чинь нүдний шар ерөөсөө арилаагүй байна, дахиж эмнэлэгт хэвтүүлнэ гээд одоо тэр уулын аманд аваачиж тэнд хэвтүүлж хэвтүүлж, хэвтүүлж гараад ирсэн чинь хичээл бүр яваад өгсөн байсан. Тэгээд би яахав дээ, гэрээ саналаа гээд буцаад Увс руугаа яваад өгсөн. Очоод 1 жил болчихоод эргэж хүн эмнэлгийн техникумдаа орохгүйгээр Хууль цаазны дунд сургуульд ороод, тэгээд хуульч мэргэжлээр төгсч байсан.
Саранцэцэг -
Тэгээд та тэр шүүхэд нарийн бичгийн дарга хийж байсан юм байна?
Алгаа -
Тийм,тэгээд шүүхэд нарийн бичгийн дарга хийж байсан.
Саранцэцэг -
Таны одоо хүүхэд ахуй үе чинь бусад айлын хүүхдүүдээс ямар нэгэн байдлаараа онцлогтой, онцгой тийм юм санагддаг уу, одоо бодож байхад ?
Алгаа -
Үгүй ээ, одоо нэг их тийм бусад айлын хүүхдүүдээс онцгой юм над ердөө байгаагүй ээ, тийм. Ер нь одоо багш нар энэ тэр маань надыг ер нь жаахан онцгой үздэг. Тэр нь яагаад гэвэл тэр үед ч одоо тийм байсан, нийгэм нь тийм байсан юм шиг байгаам. Яахав, хэсгийн төлөөлөгчийн хүүхэд, тийм. Тэгээд одоо нэг Хар далайд яваад амраад ирсэн. Сурлага сайтай гэдгээрээ л нэг жаахан тийм онцгой. Юм л бол одоо Алгааг явуулна. Алгааг тэгнэ, ингэнэ гээд. Тэр гол нь бол хэсгийн төлөөлөгчийн хүүхэд учраас л давуу, арай нэг давуу илүү эрх эдэлж тийм байдаг байсан бол уу гэж бодож байна. Тийм, сурлаганд бол ер нь гайгүй.
Саранцэцэг -
Гэхдээ одоо ингээд харж байхад таны хүүхэд байх үед байсан эцэг эх хүүхдийн хоорондхи харьцаа одоо яаж өөрчлөгдөж байна?
Алгаа -
Ёстой өдөр шөнө 2 шиг, одоо бол хүүхдүүд чинь ерөөсөө эцэг эхээсээ ч хүндлэхдээ тааруухан болчихсон ерөөсөө л өөрийнхөө санаа бодлоор ийм болчихсон. Бид нарын үед ерөөсөө ээж юу гэж хэлнэ тэрийг дагана, аав юу гэж хэлнэ тэрийг л дагана,аав том дуугарах юм бол нам ээж нэг дуугарах л юм бол нам. Гаднаас хүн ороод ирчихсэн байхад бол тэр улсуудын дэргэд бол бид нар байхгүй ,.. гар 2 хүн ирчихсэн байна гэхэд гараад л явчихдаг. Тийм л байна.
Саранцэцэг -
Хөдөө ер нь одоо нөгөө сургууль чинь дотуур байртай байдаг, тэгээд бүр хөдөө байгаа эцэг эхчүүд чинь хүүхдээ дотуур байранд суулгачихаад сумын төв дээр орхичихоод явдгаа. Тэгээд ер нь сургуулийн дотуур байранд байгаа хүүхдүүдийн амьдрал ямархуу байдаг байсан эцэг эх нь араас нь хэр их санаа зовдог байв, дотуур байранд ер нь хоол хүнс, элдэв юмаар хангамж эд нар өгдөг байсан уу?
Алгаа -
Би дотуур байранд бас нэг их байж байгаагүй, гэхдээ 7-р ангиа төгсөхдөө бас сүүлийн 3 сар дотуур байранд байсан. Яагаад гэвэл манай аав одоо энэ Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлнэ гээд явчихсан, тэр хугацаанд манай ээж ээжтэй хамт эмчилгээ энэ тэр хийлгэх гэсэн юм шиг л байгаа юм. Тэгээд энд хүрээд ирчихсэн, тэгээд л нэг багш нартай ингээд одоо энэ нэг 3 дүүтэй нь орхиод явна гээд явахаар боллоо гэсэн чинь манай багш Цэвэгээ гэж багш байсийм, ..хөө юу гэсэн хэл вэ, энэ нэг 3 дүү нартай нь орхиж болохгүй, нэг бол манайд байж байх, нэг бол дотуур байранд байж байх ингээд тэгсэн. Тэгэхээр нь одоо аав бол тэр айлд багшийнд байлгах санаатай, би өөрөө бол дотуур байранд байна, нэг хэсэг байсан 3,4 сар байхаа. 2 сард ирсэн манай аав ээжийг аваад хамт за тэгээд надыг яг хуваариа авчихсан байж байхад аав маань очиж байсийм. Тэгээд дотуур байр бол маш их гэдэс өлсдөг, хөдөөний одоо хэрвээ малчдын хүүхэд хүүхдүүд бол их аав ээж нь эргэлт их ирэх нь маруухан. Тэгээд бөөстчихсөн, тэгээд л ер нь нэлээн хүнд амьдралд 4 сар өнгөрөөсөн. Аа тэгэхдээ миний яагаад өлсдөггүй юм гэхлээр өнөөх манайх сумын төв дээр байсан учраас тэр хавийн улсууд манай аав ээж улсудад захиад явчихсан. Тэд нар боорцог хийгээд, авчирч өгнө. Тэгээд нэг бол нэг жаахан тийм алчуур алчуур-дүнгэрцэг гэж ярина л даа. Тийм нэг 50 см даавууг ингээд оёчихсон, оёсныг чинь манайх алчуур дүнгэрцэг гэж ярьдаг юм. Тэр дүнгэрцгээр чинь нэг боорцог ирэхэд пар гээд л дуусчихна. Тэгээд л зарим нь бид нар чинь одоо 2,3-уулаа нийлж байгаад л, эмэгтэйчүүд боорцог моорцгоо нууна, орон доогуур моогуураа. Гудсан доогуур моогуураа нууна, ингэж иддэг. Тиймэрхүү ер нь л дотуур байрны хүүхдийн амьдрал бол ер нь хэцүүхэн л байдаг байсан, тийм. За тэгээд л эрэгтэй хүүхдүүд нь эмэгтэй хүүхдүүдийн талх малхыг булаагаад идчихнэ ш дээ, тэр нь яагаад гэвэл гэдэс нь өлсөөд идэхээс өөр арга байхгүй тэр нь нэг нэг халбага л нэг шанага ч гэдэг юм уу, тийм юмаар нэг нэг аягаа бариад л босоод л оочерлоод л зогсож байвал.., эхлээд л байранд орчихсон байхад их гоё юм шиг санагдаад л, тэр нь ингээд олуулаа суугаад л ингээд л хоол идээд л их л сайхан юм шиг санагддаг, тэгээд 7,8 хоноод ирсэн чинь гэдэс өлсөөд л /инээв/ жаахан тиймэрхүү л, ер нь болбол тийм л нэг жаахан одоо тааруухан л байсан даа, дээр үед бол. Одоо бол тийм байхгүй байхаа. Тийм.
Саранцэцэг -
Гэрт байсныг яаж гүйцэхэв?
Алгаа -
Гэрт байхыг гүйцэхгүй. Тэгээд бид нар чинь хаана байна гэхлээр зэрэг сургуулийн дотуур байр чинь тэгэхэд гэр барьчихсан байдаг байсан ш дээ. Тэгээд л галч орж ирж галлана, тийм байдаг байсан юм. Их хөдөө сумын юу.
Саранцэцэг -
Сургуульд ер нь та юу голдуу сурав даа? Тэр үеийн боловсролыг чинь төр яаж удирдаж байсан юм?
Алгаа -
Би одоогийн энэ боловсролоос илүү тэр үеийн боловсрол арай илүү удирддаг байсан юм уу гэж боддог юм, яагаад гэвэл одоо тийм их чанартай, тийм сургууль бол. Орсон л бол тэр хүүхэд бол одоо ерөөсөө өдөр шөнөгүй юун одоо тийм гадуур дотуур явах тийм зав байхгүй, ерөөсөө л одоо тэр сурахын хойноос л тэмүүлдэг байсан.
Саранцэцэг -
Та тийм байсан уу?
Алгаа -
Тийм. Одоо ер нь тэр би юм сурах гэж байна гэдэг ухамсрыг бол маш өндөрт ухамсартайгаар хүлээж авсан. Тэгэхэд одоо бол оюутнууд сурахыг бол нэг их голчлохгүй, багш нарын хариуцлага ч одоо их муудаж, одоо энэ Баянгол дүүрэгт Хадаа гээд химийн багш бий. Хуулийн дунд сургууль чинь одоо хими ордог ш дээ, тийм. Химийг бол нэлээн дэлгэрэнгүй орно, яагаад гэвэл нөгөө гэр бүлийн хүн цэргийн хүн, тийм заалтаар. Тэр үед бид нарыг химийн томьёо цээжлээгүй байхад бид нарыг шууд цоожилчихоод явдаг байсан. Одоо ерөөсөө та нар маргааш гэхэд цээжлээгүй байх юм бол 2 тавина гээд л цоожлоод явчихдаг, тэгээд л бид нар чинь шөнө босоод л ангийн хана байна ш дээ, ханан дээгүүрээ химийн томьёо бичээд л, үүргэлснийгээ очиж сэрээгээд л, ингээд л маргааш нь яг цээжлэх ёстой. Одоо Сувд гээд багш байна. эрүүгийн хуулийн 265 ангийг чинь бид нараар нэгд хоёрдгүй цээжлүүлдэг байсан. Эрүүгийн зүйл ангийн тэддүгээр зүйлд юу гэж заасан байдгийм гээд л ерөөсөө. Протокол бичиж чадахгүй байна гээд л бид нарыг чинь шөнө цоожлоод л суулгачихдаг байсан. Ийм л байсан даа, бид нарын үед чинь. Тэгэхэд чинь одоо хуулийн дээд сургууль төгсчихөөд одоо хороонд зохион байгуулагчаар ирж байгаа хүүхдүүд протоколоо бичиж чадахгүй байна ш дээ. Протокол гэж бараг ер нь юу байдгийг мэдэхгүй шахуу, хүрч ирж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Ерөнхий боловсролын сургуулийн сургалт одоо аймгийн төв дээр байгаа үгүй бол сумын төв дээр байгаа сургууль хоорондоо хэр ялгаатай байсан, ер нь багш нар нь сурагчиддаа хандаж байгаа нь, сурагчид хичээлдээ хандаж байгаа байдал нь ?
Алгаа -
Багш нар их ширүүн байдаг байсан. Ширүүн байдаг байсан учраас сурагчид бол багш нараасаа айдаг байсан, багшийн заасан юмыг яг яс биелүүлдэг, сурдаг, тийм. Ерөнхий боловсролын сургуулиас энэ хүүхэд одоо бол аймгийн төвийн хүүхэд сайн хөдөөний хүүхэд муу гэсэн ийм юм гарч байна ш дээ. Тэгэхэд чинь тэр үед социализмын үед бол хөдөөний сургуулийн хүүхдүүд илүү байдаг байсан. Аймгийн төвийн хүүхэд Улаанбаатарын хүүхэд яагаад тэрнийг тэгж байгаа юм гэхлээр зэрэг хөдөөний сумын багш суманд бол багш нарынхаа хамгийн одоо сайныг нь томилолтоор явуулдаг, одоо бол мууг нь хөдөө явуулж байна ш дээ, тиймээ. Аймгуудад одоо жаахан тааруухныг нь хөдөө явуулж байна. Эмч нар гэхэд чинь л одоо Увс аймгийн Баруунтуруун сум сум дундын эмнэлэгтэй байсан. Тэгэхэд чинь одоо эмч нар чинь одоо шүд операци хийдэг, хүнээ төрүүлдэг, дотроо үздэг одоо ер нь нүд чих хамар хоолой бүгдийг л үзүүлнэ, бүгдийг л эмчилдэг ямар ч байлаа, гэсэн ч л хангадаг л байсан. Тэгэхэд би Баруунтуруунд одоогоос 4,5 жилийн өмнө очсон. Тэгэхэд 1 эмчтэй, тэр сайхан сум дундын эмнэлэг байхгүй болчихсон тийм байналээ. Нийгэм бол нэг талаараа би урагшлах биш хойшоо ухраад байна уу гэж бодоод байгаа юм. Хэрвээ урагшилж байгаа бол тэр сайхан сум дундын болницыг чинь одоо өшөө өргөжөөд, өшөө одоо сайхан тоног төхөөмөржөөр тоноглогдоод, баймаар юм. Тэгтэл бүүр устгаад, ганцхан эмчтэй болчихсон байхаар харамсмаар ганцхан эмчтэй болсон юм шиг харагдана лээ.
Саранцэцэг -
Таны хүүхэд ахуй үед чинь кино жүжиг гэвэл ямар юм байна? Санаанд тод үлдсэн тийм юм гэвэл байна уу?
Алгаа -
Үгүй ээ, одоо бид нарын үед чинь нэг үздэг байсан кино чинь “Сэрэлт” “Сүхбаатар” хоёр л одоо байсан шүү дээ.
Саранцэцэг -
Та нар киног бол сумын төв дээрээ улаан буланд үздэг байсан уу?
Алгаа -
Хулгайгаар хааяа нуугдаж үзнэ. Киног үзэхийн тулд бид нар чинь ёстой багш нар чинь тийм амар үзүүлэхгүй ш дээ.
Саранцэцэг -
Хааяа гардаг юм уу?
Алгаа -
Тийм, хааяа гардаг юм ш дээ. Тийм өдөр бүр кино гарна гэдэг юм байхгүй ш дээ. 7 хоногийн хагас сайн, бүтэн сайнд л нэг юм гарна. Багш нар дагуулж үзүүлнэ. Багшгүйгээр нэг ч кино үзэхгүй, нэг ч концерт үзэхгүй, нэг ч жүжиг үзэхгүй ш дээ. Яг л багш жагсааж аваачаад л, оруулаад л, жагсаагаад л аваад гарна. Тийм.
Саранцэцэг -
Та одоо сургуулиас гадуур ямар боловсрол эзэмшсэн бэ?
Алгаа -
Үгүй ээ одоо би сургуулиас гадуур одоо энэ дандаа л нэг социализмын Үйлдвэрчний байгууллагаас энэ одоо сургалт, семинар гээд үйлдвэрчний ажил, Үйлдвэрчний байгууллагын ажил хийж байлаа, Эвлэлийн байгууллагын ажил хийлээ. Тэгээд одоо янз янзын юм хийж л явлаа, давхар.
Саранцэцэг -
Заа би одоо таниас хэлмэгдлийн тухай асуух гэж байна. Тэгэхээр та сая хэлсэн миний эцэг хэлмэгдэж байсан талаар ярьлаа л даа. Тэгэхээр ер нь болвол тэр үед одоо хүмсүүд хэлмэгдэж байсан улсуудын талаар одоо хэр их мэдээлэлтэй байдаг байсан юм болоо? Төр ер нь тухайн үедээ мэдээлэл өгдөг байсан уу? Та нар хувьдаа ер нь та ч жаахан хүүхэд байсан байх сүүлд сонсож байхад ямар мэдээлэлтэй байдаг байсан бэ?
Алгаа -
Үгүй ээ, ер нь хэлмэгдэл гэдэг чинь болвол дахин давтан хэзээ ч бүү гараасай л гэдэг зүйл л дээ. Маш их хүнийг Монголд бол тэрнээс их хүнд тохиолдол гэж байхгүй байх. Яагаад гэвэл 37 онд чинь 35 онд миний ах төрсөн. Аав 37 онд хэлмэгдсэн байналээ. Би чинь аавыг хэлмэгдээд гараад ирсний дараа нь гарсан охин шүү дээ. Манай эгч бид хоёр. Тэгэхээр чинь одоо хамгийн наад талаар л бодоход миний ээж Ховд аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн дарга хийж байхад 37 оны 7 сарын 11 нд аавыг бариад шөнө нь бариад явчихсан. 12-ны өглөө миний ээж ажлаа өгөөд л ажилгүй болж байсан. Тийм. Тэгээд л ерөөсөө бүх одоо тэр л өөрт эзэмшиж байсан орон гэр, одоо аяга таваг одоо ерөөсөө юу ч үлдээхгүй л ганц хүүг нь одоо миний аавын дүү Эрдэнээ гэж хүн байсан. Тэр хоёрыг үлдээгээд л ээж өмссөн хувцастайгаа, хоёр хүүхдээ хоёр гараасаа хөтлөөд л тэгээд л хоцорч байсан гэж манай ээж ярьдаг.
Саранцэцэг -
Ер нь болвол юу гэж яг одоо бариад авч байгаа хүндээ ямар шалтаг шалтгаан хэлж барьж авч явдаг байсан юм болоо? Ер нь та тэр талаар юу гэж ярьж байсан талаар санадаг уу?
Алгаа -
Миний аав бол ингэдэг юм. Дэмид, Данзан нарын хэрэгт чи холбогдсон. Дэмид, Данзан нарт чи үйлчилсэн гэж хэлээд авч явсан.
Саранцэцэг -
Тэд нарын хэрэгт холбогдоод?
Алгаа -
Тийм тэд нарын шахалтаар. 3 жил гаруй шоронд суугаад, арай ч нэг алуулчихаагүй л гарч ирсэн гэж аав тэгдэг юм. Өглөөд ингээд л өнөө цаазаар авах улсуудаа дууддаг. Тэгээд л тэр улсууд дахиж ирдэггүй. Тэгээд л дуудаад л байдаг дуудаад л байдаг. Тэгээд л миний нэр хэзээ ирэх болоо гээд л хүлээгээд л байдаг. Тэгээд л нэг өглөө дуудсан. Тэгээд л дуудсан чинь заа одоо яг л миний ээлж ирж дээ гээд л гарсан. Тэгээд л гарсан чинь одоо ...За одоо чамайг суллахаар боллоо гэсэн. Тэгээд тэр одоо арай нэг алчихаагүй нь юу гэхлээр миний ээж одоо улс төрийн ажил хийж байсан. Тэгээд одоо нэлээн гүйж асуудаг хүн байсан юм байналээ л дээ. Тэгээд тэр улмаас л арай нэг аавыг буудчихаагүй л хоёр жил гаран суугаад тэгээд ер нь хэлмэгдэл бол хар мөртэй л дөө. Би сургууль төгсөж очоод 72 онд намд элслээ л дээ. Тэнд одоо надыг намд элсүүлнэ гээд тэгсэн чинь 76 онд надыг аймгийн намын хороон дээр дуудсан. Тэгсэн аав чинь хэлмэгдэж явсан байна, улс төрийн хэрэгт холбогдож байсан байна улс төрийн хэлмэгдэлтэнд орж байсан хүнтэй бол би ярихгүй хувьсгалт намын гишүүн байх ёсгүй, намын цэвэрлэгээ явагдаж банйа. Ийм учраас өөрийг чинь одоо өөрийн чинь батлахыг авах болж байна гэсэн. Тэгээд л юу гэх вэ ээ дээ би. Тэгж байгаа юм чинь. Тэгээд л батлахыг нь өгөөд л гараад л явж байсан. Тэгээд ч одоо хамгийн гол нь би шүүхийн нарийн бичгийн дарга хийж байхад би чинь 22-оос дээш шүүгч хийх ёстой байхгүй юу насаар. Тэгээд би 22 хүрээгүй мөртлөө нарийн бичгийн дарга хийгээд, надыг 22 хүрээд 23-тай болохлээр зэрэг улс төрийн эсэргүүний хүүхдийг хуулийн ажил хийж болохгүй, манай нөхрийг ажил сайжруулах нэрээр л ингээд л явуулчихаж байгаа юм чинь.Тийм
Саранцэцэг -
Цаагуураа бол?
Алгаа -
Тийм. Цаагуураа бол тэгээд л явуулчихаж байгаа юм
Саранцэцэг -
Танай ээж чинь танай аавыг баригдаад явсны дараа ажил олж хийсэн үү?
Алгаа -
Маш их хүнд байсан гэсэн. Тэгээд л яахав, манай ээжийн яриаг би бол мэдэхгүй учраас манай аав ярьдаг байсан. Хоёр хүүхдээ нэгийг нь үүрээд л, нэгийг нь хөтлөөд л бүүр энэ УБ хотод аавыг хөөцөлдөж ирээд л галч хүртэл хийж үзсэн гэсэн ш дээ. Одоо энэ үйлдвэр комбинатын энд тэр өндөр яндан гэж дуугардаг байлаа ш дээ. Тэр өндөр янданг анх дуугарч эхэлж байхад манай ээж тэнд галчаар орж байсан гэж байгаа юм. Хоёр хүүхдээ тэжээхийн тулд.
Саранцэцэг -
Тэр нь болохоор нөхрийнхөө хэргийг л хөөцөлдөхийн тулд хот руу орж ирээд?
Алгаа -
Тийм. Нөхрийнхөө хэргээр л, тийм. Одоо нөхрөө л гаргаж авах бодлоготой л орж ирсэн болохоор зэрэг чинь хувьсгалын эсэргүү хүнийг чинь одоо тэгээд намын эсрэг эсэргүү хүнийг чинь эхнэрийг нь яаж ажилд авах вэ? Тийм л байсан юм байна л даа. Тэгээд аавыг нөгөө гараад ирсний дараагаар тэгээд дахиад ээжийг бас төрийн албанд тавьсан юм байналээ. Буцааж одоо.., энэ намын архивт байдаг юм, буцааж одоо ээжийн намын батлахыг буцааж өгөөд, эргүүлээд улс төрийн ажилд авсан.
Саранцэцэг -
Тэгэхээр улс төрийнхөө ажлыг хийж байгаад?
Алгаа -
Тэгээд юуныхаа олон нийтийнхээ ажлыг гэдэг юм уу даа. Тухайн үедээ улс төрийнхөө ажлыг хийж байгаад, тэгээд одоо 46 онд 49 онд өвчний учир төрснөөсөө болоод нас барсан.
Саранцэцэг -
Ер нь болвол та сонсож байв уу, нээлттэй шүүх хуралдаан болж байсан. Тэгээд шүүх хуралдаанаар хүмсүүдийг хэлмэгдсэн улсуудыг нээлттэй шүүх хуралдаанаар шүүж байнаа гэж тийм яриа сонсож байв уу сүүлд хожим нь?
Алгаа -
Ер нь нээх хэлмэгдэгсдийг нээлттэй шүүх хуралдаанаар авч хэлэлцдэггүй байсан. Манай аав тэгж ярьдаг байсан. Бид нарыг чинь тэр нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцдэггүй байсан. Анх эхлээлд намайг хуулийн сургуульд сурч байхад манай аав тэгж ярьдаг байсан. Улс төрийн хэргийг, улс төрд хэлмэгдэж байсан хүмүүсийг нээлттэй шүүх хурал гэж байдаггүй юм байналээ, миний хүү гэж тэр надыг сургууль төгсөж байх үед чинь тэр Хууль цаазын дунд сургууль гэдэг чинь одоогийн дээд сургууль шиг маш их чанга сургууль байсан ш дээ. Тэгээд бид нарыг чинь шүүх хуралд суулгана. Портокол хэлэлцүүлнэ. Шүүх хурлын нарийн бичгийн даргаар оруулна. Тийм байдаг байсан. Тэгээд л би одоо аав маань тагнуулын ажил хийж байсан болохоор бас их ярина л даа. Тэгэхлээр зэрэг манай аав бол тэгж ярьдаг байсан. Улс төрийн хэлмэгдэгсдийг шүүгдсэн хүмүүсийг чинь, байцааж байгаа хүмүүсийг чинь, тэр нээлттэй шүүх хуралдаан гэж юманд ордоггүй юмаа, оруулдаггүй юм. Аа яагаад гэвэл улс төрийн нууц. Аа харин одоо жирийн хулгай хийсэн, хүн зодсон ийм улсууд байна ш дээ. Энийг чинь бол маш их өргөн нээлттэй хурал хийдэг. Яагаад гэвэл нэг шүүх хурлын хүмүүжүүлэх нэгдүгээрт, хууль танилцуулах хоёрдугаарт, одоо хүмүүжүүлэх үр нөлөө нь тэндээ байдаг.
Саранцэцэг -
Яг одоо төр тухайн үедээ хэлмэгдүүлэлтээ тайлбар хийдэг байсан уу?
Алгаа -
Байхгүй. Тийм юм бол огт байхгүй.
Саранцэцэг -
Одоо сүүлд цагаатгалын хууль гээд гарсан. Нөхөн олговор эд нар өгч байсан. Та тэр талаар ярихгүй юу?
Алгаа -
Үгүй ээ одоо нөхөн олговор манай аав чинь яг хэлмэгдээд буудуулсан хүнд л бол олгоно. Аа амьд байгаа хүнд эхлээд олгохгүй гэсэн ийм юу байсан ш дээ. Гэтэл нэг цагаан ном гээд нэг ном гарсан юмаа, хэлмэгдлийн юугаар. Тэр цагаан номон дээр манай аавын нэр гарчихсан байсан юм. Тэгсэн нэг өдөр надыг энэ Тагнуулын Төв газар дуудсан. Тэгээд л би одоо бас тэгэхэд би энэ Төв аймгийн Эрдэнэ суманд байсан юмаа. Тэгээд л одоо бас юу болчихсон юм болоо гээд л бас айгаад л ирсэн. Тэгсэн чинь танай аав, эцэг чинь хэлмэгдсэн. Өөрийг чинь өв залгамжлагчаараа тогтоосон. Тэгээд өөрт чинь одоо 500,000 төгрөг олгохоор болж байна гээд тэгэхэд над 500,000 төгрөг өгсөн.
Саранцэцэг -
Заа за. Монголд нэг соёлын довтолгоон гэж явагсан. Соёлын довтолгоон ямар хэлбэрээр яг яаж явуулж байсан талаар ярьж өгөхгүй юу?
Алгаа -
Заа тэр соёлын довтолгоон чинь яг л одоо нэг жаран хэдэн онд л явагдаж байсан зүйл л дээ. Тийм. За тэрэнд чинь жаран хэдэн оноос далан хэдэн он хүртэл явагдсан юм байнаа далан хэд. Би чинь одоо 72 онд Увс аймгийн Завхан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байсан юм. Олон нийтийн ажил шүү дээ. Тэгэхэд чинь тэр соёлын довтолгоо чинь ид явагдаж байсан. Заа тэгээд одоо тэрэнд бол хийхгүй юм гэж байхгүй. Айлд ороод л нусны алчуур шалгана. Хөлийн ороолтыг шалгана, ор хөнжлийн даавууг үзнэ. Заа тэгээд л одоо ер нь янз янзын юм их үздэг байсан л даа. Заа, эмэгтэй хүн одоо 3 ээлжийн бандааштай байх ёстой. Дотоож л гэж ярина л даа. Бандааш гэсэн чинь сүүлийн үеийн нэр ш дээ. 3 ээлжийнх. Эрэгтэй хүн одоо 3 ээлжийнх байна гэдэг юм уу, одоо. Бүгдийг нь тоолж үзнэ. Одоо тийм. Одоо нэг айлд ороод л Доржийнд ороод л ....заа Доржийн турсик бандааш хаана байна хэдэн ээлж байна, ор хөнжлийн даавуу хэд байна /инээв/ тоолно. Тийм. Гудас хэд байна бүгдийг нь бичиж ингэж юу яана. За радио байна уу “Эх орон -52” гэдэг радио байдаг байлаа ш дээ. Сүүлийн үед чинь ВЭБ гэж гарч ирсэн. Заа тийм. Тэгээд л бүгдийг нь тэмдэглэж авна.
Саранцэцэг -
Тэр үед ер нь хэвлэл захиалга гэж явагдаж байсан уу?
Алгаа -
Бүгдийг нь хэвлэлд захиалуулна. Тийм. “Намын үнэн” одоо тэр үед чинь “Намын үнэн”, “Хөдөлмөр” байсан хоёр гуравхан л. “Цог” сэтгүүл гээд нэг сайхан сэтгүүл байдаг байсан. “Залуучуудын үнэн” Залуучуудын үнэн чинь нэг өөр нэртэй байсан юмаа. Ямар нэртэй байлаа даа. Энэ хэдийг чинь бүр дугаараар нь бүр хүчээр захиалуулна. Зарим хүн чинь одоо зарим айл чинь одоо мөнгө байхгүй. Төлөг мөлөг өгч захиална. Тийм. Тэгж захиалаад тэгээд тэрнийг чинь юу яана гэж байхгүй, захиал гээд бид нар аваачаад галаа ноцоочихгүй, дугаараар нь ингэж үднэ. Нуруулдаж дугаараар нь айл болгон тэгж үднэ. Заа тэгээд тэрнийг нь шалгана. Хэрэв үдээгүй байх юм бол танайх хэвлэл захиалаагүй байна, соёлын довтолгооныг эсэргүүцэж байна гэнэ. Заа тэгээд л Үйлдвэрчний хурал бас Эвлэлийн хурал, Намын хурал энэ тэр байна ш дээ. Бүх хурлыг чинь конспектлэнэ, бичнэ бид нар чинь. Тийм. Намын дарга чинь одоо үзээд ... Заа энийг болвол хийсэн байнаа гээд ингээд үзээд гарын үсгээ зураад, тамгаа дарна, соёлын довтолгооноор чинь.
Саранцэцэг -
Тэгээд одоо ингээд шаардлага тавиад яваад ирэхэд шаардлагыг чинь биелүүлээгүй, тийм айл байх юм бол тэд нарт ямар арга хэмжээ тооцох вэ?
Алгаа -
Үгүй ээ тэд нарыг чинь одоо нэр төрд нь халдана ш дээ. Дорж одоо хөнжлийнхөө даавууг угаагүй байх юм бол угааж ингэж сайхан индүүд гээд одоо цогны индүүгээр тийм цогны индүүгэээр сайхан тэвхийтэл нь хөнжилдөө хийгээд, ингээд тэвхийтэл нь юу яаж хийгээгүй байх юм бол самбар дээр тавина. Баяр ёслолын үеэр одоо Дорж юмаа угаагаагүй байсан. Олны дунд цагаан хоолойгоор хэлнэ. Заа тэрнийг чинь одоо гахай зурчихаад, араас нь чирнэ. Нэрийг нь биччихээд гахай зурна. Тэргэн дээр одоо гахай тавьчихаад хиртэй даавуу маавууг нь банн дотор хийгээд гахайнд хөллөчихөөд, гахай тавьчихаад, тэргэн дээр нь хөллөчихөөд, одоо Доржийн хөнжлийн даавуу ийм байсан гээд бүүр одоо өглөө оройны лекц дээр чинь одоо гаргаж үзүүлнэ ш дээ. Угаахаас арга байхгүй. Тийм. Тэгээд одоо толгой тархи нь бөөстэй хуурстай байх юм бол ингээд одоо бөөстэй хуурстай байна гэж цэвэрлүүлнэ.
Саранцэцэг -
Тухайн үедээ төр энэ соёлын довтолгооныг явуулах шаардлагатай гэж үзээд явуулсан байж дээ?
Алгаа -
Тийм. Тэр бол соёлын довтолгоон бол дэндүү одоо харгис, тийм хүний нэр төрд дэндүү халдаж байсан болохоос явуулах нь зөв зүйл л дээ. Арай нэг уян, хатан, зөөлөн явуулаагүй, дэндүү одоо тийм бүдүүлэг ханаж байсан. Ард түмэн ч одоо тэрний эсрэг эсэргүүцэхээ ч мэдэхгүй. Одоо тэгэх юм бол сүйд болно ш дээ. Тийм. Багийн дарга одоо манай тэндхийн Малчин сумын багийн дарга Бадам гэж хүн байсан юм. Тэгээд тэдний сум хамгийн сүүлийн байранд орсон. Ажил дүгнэх соёлын довтолгооноор. Тэгээд одоо аймгийн төв дээр бүх сумдын дарга нар чинь хүрч ирчихээд ажлаа дүгнүүлсэн чинь өнөө бүр ийм том турба/төмөр урт хоолой/ бий ш дээ. Тийм том турбан ташуур өгч байгаа юм. Турбанд ингээд сур зүүгээд ташуур болгоод тэгсэн чинь ...Заа нөхөр Бадам гарч ирж энэ юмаа ав, шагналаа ав гэж байгаа юм. Шагнал гэж байгаа юм. Тэр турбагаа. Тэгээд яагаад гэвэл энэ соёлын довтолгоонд хамгийн сүүлийн байр эзэлсэн ташуурд гэж тэр хүмүүсээ ташуурд гэж. Тэгээд тэр Бадам дарга тэрийгээ авааччихаад сумын ажил дүгнэхэд чинь одоо аймаг сумын ажил дүгнэхэд аймгийн төвд сумуудын ажил дүгнэхэд чинь сумын дарга, намын дарга, үйлдвэрчний дарга, эвлэлийн дарга, эмэгтэйчүүдийн дарга, сумын эмч гээд ингээд цөм очиж байгаа юм л даа. Тийм. Тэгээд очихлоор зэрэг чинь бүх сумын л энэ хүмсүүдийг суулгаж байгаад, эхний байрыг нь шагнаад, хамгийн сүүлийн байрыг нь тэгээд ташуур өгч байгаа юм. Тэгээд тэр Бадам гэдэг хүн ташуураа 69 дээгүүрээ ингэж хөндлөн тавьчихаад, аваад сумандаа хүрсэн. Маргааш өглөө нь нуруугаа үүрээд гудамжаар алхаж байсан. Тэгсэн зайлуул нэг эмэгтэй гадаа бие засаад сууж байсан юм байна л даа. Тэгэхлээр хойд хормойн дээр нь очоод ингээд гишгэчихээд ... Хөөе та нар гараад ир, тэр ташуураа хүлээж ав таанууд. Энийг ташуурд /инээв/гээд. Их хатуу байсан. Тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо хамгийн их өөрчлөлт гарсан салбар гэвэл ямар салбар байсан?
Алгаа -
Боловсролын салбар. Бичиг үсэг ерөөсөө огт мэдэхгүй басйан ш дээ. Ялангуяа эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд нь цэргийн албанд яваад халтар хултар бичиг үсэгтэй болоод ирсэн. Эмэгтэйчүүд нь бүр юу ч мэдэхгүй байсан. Аан соёлын довтолгоон болсон учраас соёлын довтолгоотой зэрэгцээд “Өргөн айлчлал” гэж юм болсон. Тэр “Өргөн айлчлал” гэдэг юм бол Монгол улсад одоо бичиг үсэгтэй болгох талаар маш их үр дүн өгсөн. Боловролд бол одоо хамгийн их үр ашигтай боловсрол болсон соёлын довтолгооноор.
Саранцэцэг -
Соёлын довтолгооноор боловсролын салбарт хүмсүүд бичиг үсэгтэй болж байжээ. Ааа эрүүл мэндийн салбарт?
Алгаа -
Үгүй ээ, одоо эрүүл мэндийн салбарт чинь одоо тухайн үедээ бас урагшилж л байсан. Ер нь манай эрүүл мэндийн салбар ер нь гайгүй л байсан байх л даа. Тэр үедээ тухайн үедээ гадаад орны янз бүрийн юмыг мэддэггүй байлаа ш дээ. Тийм. Тухайн үедээ ер нь яагаад боловсрол тэр соёлын довтолгооны үед чинь л болсон ш дээ. Сум дундын эмнэлэг гэдэг чинь 5 сумыг хариуцаад л 1 том эмнэлэг. Тэр чинь яг тэр соёлын довтолгооны үед болсон. Тэр чинь маш их үр нөлөөгөө өгч байсан. Аа баруун таван аймгийг хариуцсан эмнэлэг Ховд аймагт байлаа. Аймгийн төв 4-өөс 5 сум хариуцаад л тийм байсан.
Саранцэцэг -
Ер нь болвол соёлын довтолгоон хүмсүүдэд нөлөөлж чадсан уу?
Алгаа -
Чадсан. Маш их хурц нөлөөлж чадсан.
Саранцэцэг -
Албан байгууллагаар бас шалгалт явдаг байсан уу?
Алгаа -
Албан байгууллагаар соёлын довтолгоон чинь бас их явна ш дээ. Комисс явна. Бүр одоо тусгай комисс гараад хумстайгаа сууж байна уу? Одоо шиврээ үнэртүүлээд сууж байна уу, гутлыг нь тайлуулна контороор. Тийм. Бүр гутлыг нь тайлуулж үзнэ ш дээ. Хөдөө суманд олон нийтийн ажил бүжиг явахад чинь одоо портнёр /хамтран бүжиглэгч/ шаардана ш дээ. Портнёргүй орох юм бол таанууд хүүхнүүд булаацалдна, зодолно, оруулахгүй. Заа нэгэнт орлоо гэхнээ нусны алчуур шалгана, хөлсөө гоожуулчихаад та нар хөлс үнэртүүлж бүжиглэлээ. Чамайг, чиний хөлсийг үнэртэх хэн байгаа юм, хурдан хөлсөө арч, нусныхаа алчуураар гээд л тэгдэг.
Саранцэцэг -
Тэгээд соёлын довтолгооны жилүүдэд тэрний дараа нь хүмсүүдийн амьдрал эрс өөр болсон биз?
Алгаа -
Ер нь ер нь соёлын довтолгооны дараа бол хүмүүсийн соёл бол шал өөр бүр харьцангуй болсон нь мэдэгдэж байсан шүү.
Саранцэцэг -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Алгаа -
Сайн талаараа юу? Муу талаараа юу?
Саранцэцэг -
Аль алинараа.
Алгаа -
Үгүй ээ, ер нь одоо миний одоо ганц харамсаж явдаг юм нь би одоо ганц охинтой хүн. Миний ганц охин бол одоо энэ Төв аймгийн Эрдэнэ суманд алтан медальтай төгсөж байсан 10 дугаар ангийг. Тэгээд Төв аймагт конкурсанд ороод, бүр эхний нэгдүгээр байранд ороод, Анагаахад орсон. Тэгээд тэрнийг Анагаахыг нь төгсгөж чадаагүйдээ одоо би байнга их харамсаж явдаг. Тэрнээс өөр надад нэг их харамсах юм байдаггүй. Эцгийнхээ тэгж хэлмэгдэж байсанд бас харамсаж л явдаг л даа. Би нарын бүх амьдралд л нөлөөлсөн. Дахиж Монгол оронд битгий хэлмэгдэл гараасай л гэж боддог.
Саранцэцэг -
Танай охин яагаад сургуулиа төгсөж чадаагүй юм болоо?
Алгаа -
Заа одоо тэгээд тухайн үед бол эцэг нь өвчтэй байсан. Тэр эцэг өвчтэй байсан бол нэг их нөлөөлөөгүй л дээ. Тэгээд одоо нэг нөхөртэй суугаад л тэгээд одоо 2 хүүхэд гарсан. Эхний хүүхэд оюутан байхад нь гарсан, тэрнийг нь би одоо өсгөлцөж, хүн хийсэн тэгээд одоо /бодлогоширов/ нөхрөөс боллоо гэж хэлэхээр бас эвгүй юм гэж би боддог юм. Тиймээ. Тэгээд одоо над л маш их харамсалтай, миний амьдрал одоо миний охин мэргэжил эзэмшсэн бол арай өөр л байх ёстой байсан байхгүй юу. Тийм. Тэгээд тийм биш болохоор зэрэг.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл байгаа юу?
Алгаа -
Үгүй ээ, яахав ээ зүгээр л нэг дундаж амьдрал. Нээх онцгойроод байх юм байхгүй. Бусад монгол айл ямар байдаг уу, тиймээ тэрэн шиг л.
Саранцэцэг -
Одоо ингээд таны амьдралын туршид харж байхад Монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдсөн бэ?
Алгаа -
Аа энэ их том асуудал аа. Шашныг би одоо ер нь төрөөсөө давамгай байгаа юм шиг зарим талаараа бодогдоод байдаг ш дээ.
Саранцэцэг -
Таны мэдэж байгаа одоо мэдээ орсон цагаас эхлээд шашин гэдэг юм монгол оронд ямархуу байдлаар байсан, ямархуу байдлаар хүмсүүд нь шүтдэг байсан, одоо хүмсүүд яаж өөрчлөгдөөд байна гэж боддог вэ?
Алгаа -
Миний одоо хүүхэд байх үеэс шашин чинь нуугдмал байсан ш дээ. Ил ерөөсөө байхгүй. Дандаа нуугдмал. Гэтэл одоо ерөөсөө хоёр алхаад л нэг шашны байгууллага хоёр алхаад л нэг шашны байгууллага. Энд маш их харамсаж явдаг. Энэ их олон шашны байгууллага нэмэгдээд юу болох юм бол доо л гэж.
Саранцэцэг -
Төрд шашны нөлөөлөх нөлөөлөл нь өмнө нь ямар байдаг байсан? Одоо яаж өөрчлөгдөөд байна?
Алгаа -
Шашин чинь одоо нуугдмал байсан. Тийм давуу эрх байхгүй байсан учраас шашны нөлөөлөх нь гайгүй.
Саранцэцэг -
Давуу юм шиг санагддаг гэдгээ..?
Алгаа -
Яагаад давуу юм гэж үү?
Саранцэцэг -
Ер нь болвол одоо бол яаж нөлөөлөөд байгааг нь шашны талаас давуу эрхээр нөлөөлнө гэж?
Алгаа -
Хамгийн гол нь бол одоо хүнд амьдрал ядуу, ядуу амьдралыг тоглож байна. Тэр л одоо хэлгүй, дүлий одоо амьдрал нь дорой тийм хүмүүсийг одоо нэг аар саархан хувцас хунар, хоногийн хоолоор хуураад, маш их тэд нарыг одоо..., авч байна гэдэг юм уу даа.
Саранцэцэг -
Та анх 7 дугаар анги төгсөөд дараа нь ажлын гараагаа тэр Увс аймгийн Баруунтуруун суманд хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан.
Алгаа -
Увс аймгийн төвд.
Саранцэцэг -
Увс аймгийн төвд үү?
Алгаа -
Аан. Увс аймгийн шүүхийн нарийн бичиг.
Саранцэцэг -
Тэнд одоо ажлын гараагаа хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан. Ер нь бол социализмын үед хүмсүүд ажилд орохдоо ямархуу журмаар ажилд ордог байсан бэ? Сургууль төгсөөд очиж байгаа хүмүүс нь томилолт авааад очдог байсан байх. Социализмын үед ажилд орохдоо ямар журмаар яаж ордог байв?
Алгаа -
Социализмын үед чинь одоо ажилд орохдоо томилолтоор л ордог байсан ш дээ. Сургууль төгсөөд л ерөөсөө төгсөө л бол тэр аймгийн тэр суманд, тэр аймагт гээд л очихлоор зэрэг хүлээж аваад л тэр суманд. Тэрэнд очихгүй л бол одоо тэгээд л очихгүй 7 хонох л юм бол ажил тасалсан. Шударга шүүх засаглал бол маш хүчтэй байсан. Социализмын үед бол ер нь энэ хот суурин газраа бол ямар байсныг би сайн мэдэхгүй байна. Хөдөө орон нутагт бол тэр танил тал тийм юм ерөөсөө байхгүй. Шударгаар ерөөсөө л томилолт аваад л дээд сургууль төгссөн гээд л нэг диплом аваад л очдог. Тийм ажилд томилсон л бол тэрэндээ л дуугүй л тавигдана. Тэгээд тийм л.
Саранцэцэг -
Анхнаасаа сургууль төгсөөгүй юм уу, зүгээр нэг 4 дүгээр ангийн боловсролтой байж. Тэгвэл одоо би нэг ажлын газар өргөдлөө бариад очиход намайг авах уу?
Алгаа -
Авна.
Саранцэцэг -
Ажлын олдоц ер нь хэр байсан?
Алгаа -
Одоо ерөөсөө ажилгүй хүн байдаггүй л байсан ш дээ. Тэгэхээр ажлын байр бол хангалттай л байсан байх.
Саранцэцэг -
Тэр үеийн ажилд хандах хандлага нь ямар байсан? Одоо ямар болоод байна?
Алгаа -
Маш их үнэнч. Ажил хий л гэсэн бол энэ ажлыг бол яг л одоо ухамсарлаад л хийдэг.
Саранцэцэг -
Та одоо яг өөрийнхөө хийж байсан ажил хамгийн анхны нарийн бичгийн ажил хийж байсан. Та тэр ажилдаа хэр сонирхолтой байв? Таны ажил хийж байх үед их шантармаар хэцүү санагдаж байсан зүйл бий юу?
Алгаа -
Би сургуулийг нь төгсөөд мэргэжлийн хүн гэж очиж байсан учраас бас нэг их шантарч байсан юм байгаагүй. Хамгийн их эцдэг байсан үе бол би дөнгөж төрөөд 45 хоночихоод одоо агаа.... гээд шүүхийн дарга байсан. 30 гаруй хоносны дараа дуудаад л одоо чи ирэх үү, шүүх хуралдаан болох гээд байна. Дуудаад л дөнгөж 45 хоноод л 46 дахь хоног дээрээ 46 хоносон хүүхдээ тэврээд л шүүх хурал болоход хүүхдээ тэвэрч очоод л, тэндээ нэг зочид буудал байдаг, зочид буудалд хүүхдээ орхичихоод нэг хүнд. Ер нь ганц би ч биш, ер нь эмэгтэйчүүд тийм л явж байсан. Тухайн үедээ бол тийм сонин биш л зүйл байсан. Одоо ер нь 46 хоногтой хүүхэд тэврээд ажилд явна гэвэл одоо тийм хүнгүй л байх. Их сонин тийм л тогтолцоо л байсан л даа.
Саранцэцэг -
Тухайн үед та нарийн бичиг хийгээд авч байсан цалин чинь таны амьдралд хүрч байсан уу? Та ажил амьдралаа яаж зохицуулж байсан бэ?
Алгаа -
Заа бид нар чинь одоо ингэдэг байсан ш дээ. Би чинь гурван зуун техникум төгсөж очоод 350-400 төгрөгний цалин авч байлаа. Техникум төгсөхдөө би 300 төгрөгний цалинтай төгсөж байсан. Тэр үед чинь одоо хуулийн дунд сургууль чинь хамгийн өндөр цалинтай сургуульд тооцогддог байсан.
Саранцэцэг -
Стипенд уу?
Алгаа -
Тийм. Стипенд сурлага сайтай бол 300 авдаг. Аа одоо нэг жирийн явж байсан хүүхдүүд бол 250 төгрөгөөр төгсдөг. Эхлээд орохдоо 180 төгрөгний стипенд авдаг.
Саранцэцэг -
Тэр цалинг чинь Сүхбаатарын нэрэмжит цалин гэдэг байсан уу?
Алгаа -
300 гэдэг чинь 300 төгрөгний цалин гэдэг чинь одоо Сүхбаатарын нэрэмжит цалин мөн. Тэгж төгсөж байсан. Тэгээд аймгийн шүүхэд очоод би 6 сар 350 төгрөгний цалинтай ажилласан. Тэгээд 6 сар болчихорр надад 400 төгрөгний цалин өгсөн. Манай гэр бүлийн хүн аа сургууль төгсөж оччихоод Хөдөө аж ахуйн дээдийн малын анги төгссөн байхгүй юу мал зүйч. Тэрнийг төгсөж оччихоод 550 төгрөгний цалинтай, 3 сарын турш байхаа. Тэгээд 700-гийн цалин авч байсан. Тэгээд бид хоёр нийлээд л нэг 1100 төгрөгний цалин авч байсан юм байна. Аа суманд бол би 450 төгрөгний цалинтай, манай нөхөр 750 төгрөгний цалинтай, 50,50 төгрөгний нэмэгдэл цалин авдаг. Би боловсон хүчин аа манай нөхөр ерөнхий мэргэжилтэн. Тэгэхээр чинь сумын даргаас чинь илүү цалинтай, бид хоёр гэр бүлээрээ 1100 төгрөгний цалинтай.
Саранцэцэг -
Тэгэхээр таны амьдралд хангалттай хүрч байсан уу?
Алгаа -
Аа тэгээд л хүрч л байсан юм байлгүй. Ямар ч л байлаа гэсэн тэгэхэд чинь одоо бид нар дөнгөж сургууль төгсөөд очиж байхад чинь 20 төгрөгөөр хонь өгдөг байлаа ш дээ. 20 төгрөг тушаачихаад л хонь авч хүнсэндээ хэрэглэнэ. Аа тэгээд бид нар чинь хөргөгч байхгүй хөдөө юм чинь. Тэгээд 20 төгрөгөөр авсан хонио 7 хоног иддэг юм уу хайшаа юм, дандаа л мах иддэг байсан юм шиг байгаа юм. Өвөл бол 10 хонь, 1 тэмээ,1 бод хүчээр авчраад өгчихнө, гадаа авчраад уячихна. Тэгээд л цалин дээрээс нь бага багаар нь суутгаад авчихдаг. Нэгдэл чинь одоо тиймэрхүү л байсан.
Саранцэцэг -
Таныг очиход гэр өгөх үү, нэгдлээс ?
Алгаа -
Үгүй. Бид хоёр би бол техниккум төгсөөд очсон. Одоогийн энэ Баянгол дүүргийн өндөр настны дарга Нямаа гэж хүн байсан. Энэ хүн аймгийн захиргааны орлогч хийж байсан. Бид нарыг хүлээж авч байсан. Одоо дээд сургууль төгссөн, дунд сургууль төгссөн, техникум төгссөн хүүхдүүдийг нэгдсэн журмаар хүлээж аваад, одоо орон байртай хүн байна уу гэж асуугаад, би нэг Чимид гээд соёлын хэлтсийн даргын нэг өрөөнд, манай аав намайг оруулаад тэгж оруулаад, манай нөхөр тусдаа оруулаад, бид хоёр чинь энд танилцаж хэдэн жил танил байж байгаад аав ээждээ хэлэхгүй л очиж байгаа юм чинь. Тэгээд хоёр газар. Нэг юм нэгдэлд очиход нь манай нөхрийн гэр бүл аав нь гэр тавьж өгсөн юм шиг байгаа юм.
Саранцэцэг -
Тухайн үед нэгдэл ямархуу үйл ажиллагаатай байсан бэ? Нэгдлийн гишүүд элсэхэд ер нь яаж элсүүлдэг байсан бэ? Угаасаа тэр нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд яаж эхэлсэн бэ?
Алгаа -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо ерөөсөө тавин хэдэн оноос эхэлсэн юм шиг байгаа юм. 56 оноос одоо тэр миний ажиллаж байсан нэгдэл 56 онд анх нэгдэлжих хөдөлгөөнд орсон. Янз янз л даа. Тийм сум сумаараа янз янз. 56 онд л анх нэгдэлжих хөдөлгөөнд орсон гэж ярьдаг юм. Тэгээд одоо надыг нэгдлийн боловсон хүчин байж байхад 25 төгрөг өгөөд, нэгдлийн гишүүн болдог хувь хүн бол. Тийм. Малтай хүн бол яахав малаа нийгэмчлээд, тэгээд нэгдлийн гишүүн болдог. Тэгээд л одоо суманд очсон хүн заавал нэгдлийн гишүүн байх ёстой гээд бид хоёр 25, 25 төгрөг өгөөд нэгдлийн гишүүн. Нэгдлийн гишүүдийн зөвлөлийн хурал гэж болдог. Тэрүүнд оруулаад л ... Заа энэ нөхөр Алгааг нэгдлийн гишүүнд авах уу, авъя гээд л саналаа өгөөд л. Зарим нь татгалзаад л, тэгээд л нэгдлийн гишүүн болж байсан.
Саранцэцэг -
Ер нь нэгдэлжих хөдөлгөөнийг тухайн үед хүмүүс яаж хүлээж авсан бэ?
Алгаа -
Заа, эхлээд тавин хэдэн онд бол зарим хэсэг нь тааруухан л хүлээж авч байсан юм шиг байгаа юм. Зарим хэсэг нь одоо дуртай л байсан байх. Аа яагаад зарим хэсэг нь бол арай нэг олон малтай тийм хүмүүс нь бол жаахан дур муутай л байсан юм шиг байгаа юм. Аа мал цөөтэй амьдрал ядуу хүмсүүд нь нэгдэл гэдэг хамтарч ажилладаг юм байна, ер нь зүгээр юм байна гэдэг юу хийгээд л өөрсдөө ажилгүй болохгүйн тулд ингээд л нэгдэл байгуулаад л, одоо хэд хэдэн мал тасалж өгөөд л, тэгээд л нэг цалин гэж дээ чаваас даа нэг сард нэг 70 төгрөг эд нар л авдаг байсан. Нэг 180 төгрөг авдаг малчин бол бараг улсын аварга , сайн малчин л авдаг. Тэрнээс доошхи нь нэг 70, 80 төгрөг авдаг. Заа тэгээд л нэгдэл болсон хойно халамж гайгүй л, миний ажиллаж байсан нэгдэл бол сая төгрөгний орлоготой нэгдэл гэж байсан. Жилд одоо нэг сая төгрөгний орлого хийдэг муугүй л нэгдэл, “Сандлай” нэгдэл гэж.
Саранцэцэг -
Та 25 төгрөг төлөөд нэгдлийн гишүүн болжээ, тэгээд сүүлд нэгдлийн гишүүн болоод ашиг энэ тэр гэж авч байсан уу, нэгдлийн гишүүд чинь нэг хөдөлмөр өдрийн хөлс гэж авдаг байсан?
Алгаа -
Ерөөсөө нэгдлийн гишүүн болчихоод л бид хоёр тэгээд л болоо. Аа малаа өгсөн улсууд бол дараа нь сүүлд нэгдэл тарахад мал авцгаасан. Тэр миний хувьд бол тийм юм байхгүй. Тэр мал тараасан ш дээ, тэгэхэд бид 2 сангийн аж ахуйд ажиллаж байсан. Тийм учраас сангийн аж ахуйн малыг тараахад ямар тэнд өгсөн биш, сангийн аж ахуйн малыг өгөөгүй ш дээ, нэгдлийн малыг л тарааснаас биш.
Саранцэцэг -
Мал одоо нийгэмчилж байх үед нэгдэлд малаа өгөхгүй нуудаг байсан тухай та сонсож байв уу?
Алгаа -
Сонссон. Манай авга ах хүртэл их малтай хүн байсан. Тэр манай аавын төрсөн дүү л дээ. Их малтай, тэднийх чинь одоо бүр одоо тэр үедээ л 1000 гарсан малтай, тэгээд манай аав чинь өнөө төрийн хүн болохоор ямар юмны мал байхав, юу яасан мал байхгүй. Тэгээд манай аав дээр мал таслаад, нэр дээр нь болгуулаад л, зайлуул. Тэгээд малаа өгөхдөө харуусаж л байсан гэж ярьдгийм.
Саранцэцэг -
Тэр олон толгой малтай айлууд нэгдэлжих хөдөлгөөнийг яаж хүлээж авч байсан?
Алгаа -
Сүйд болж байсан ёстой, 50, 60 толгой мал тасалж өгөөд л бусдыг нь туугаад л аваад явчихаж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Яг одоо нэгдлийн гишүүнээр элсүүлэхийн өмнө одоо ухуулагч эд нар сум нэгдлээс ирж айлуудаар яваад л нэгдлийн ашиг тус энэ тэрийг яриад л тийм юм болдог байсан уу?
Алгаа -
Болдог байсан гэсээн. тийм. Айлуудаар яваад л одоо нэгдэлд орохгүй бол одоо дандаа л одоо болохгүй талаас нь нэгдэлд орохгүй бол таануудыг сум нэгдлээс харж үзэхгүй гээд л нэлээн л ухуулдаг байсан гэсэн.
Саранцэцэг -
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо тэр нэгдлийн тухай хэр их мэдээлэл цацагддаг байсан?
Алгаа -
Радио өөр юм байхгүй. Тэр үед чинь одоо зурагт юм байхгүй ш дээ. Тэгээд нэг “Намын үнэн” сонин, “Хөдөлмөр” сонин, тэр “Залуучуудын үнэн” за тэгээд нэг аймгийн сонин “Тэргүүний малчин” гээд аймгийн сонин, ер нь аймаг аймгийн мэдээний сонин байдаг байсан, тэрүүгээр л явна, 7 хоногт 2 удаа хэвлэл очно, сумандаа 2 удаа очно Тэргүүний хүмсүүдээ сонин дээрээ тавина. За тэгээд хамгийн юу бол бид нар чинь завгүй байсан ш дээ. Юун архи дарс уух, тийм зав байхгүй. 1 дэхийн өглөө улс төрийн яриатай, тийм, ажил эхлэхээс өмнө, орой нь болохдээр зэрэг одоо лекцтэй, 2 дахь өдөр чинь Үйлдвэрчний дугуйлантай, орой ажил тараад. 3 дахь өдөр залуучуудын дугуйлантай, аа 4 дэх өдөр нэг юм байхгүй байдаг байсан. 5 өдөр гэхэд чинь орой лекцтэй, хагас сайны өглөө гэхэд л сонин уншлагатай, нэг долоо хоногт яг ийм байдаг байсан. Субботник бол одоо бүтэн сайн өдөр субботниктай, хагас сайн өдөр үдээс хойш ажил тараад субботникаа хийчихээд, орой нөгөө олон нийтийнхээ ажилд явна. Юун тэр өнөө баар сав, тийм юм ерөөсөө байдаг ч үгүй, бид нар чинь одоо техникум төгсөөд шүү, одоо Улаанбаатарт харанхуй баар, Улаанбаатарт харанхуй баар гэж байдаг юм гэнээ, тэр нь харанхуйд сууж хоол иддэг юм гэнээ, орж үзэх юмсан гэж ярьж байсан. Тийм л бүдүүлэг байсан, тэгэхэд чинь одоо Улаанбаатарт ганцхан “Улаанбаатар” зочид буудал, “Янгир” гэж нэг хоолны газар байсан. Тэр хоёр л байсан байх. Өөр нэг их тийм юм байсныг би мэддэггүй юм.
Саранцэцэг -
Ёстой чөлөө зав муутай?
Алгаа -
Оюутан байхдаа ч гэсэн зав мав байхгүй ш дээ.Ерөөсөө зав байхгүй.
Саранцэцэг -
90-ээд онд Монголд гарсны дараа хувьчлал гэж явагдсан. Хувьчлалыг анх яг яаж зарлаж байсан талаар та санаж байна уу?
Алгаа -
Хувьчлалыг одоо ер нь яаж зарлалаа даа, ер нь их ..Хувьчилж мал өгөх юм гэнээ, энэ байгаа юмыг хүн болгонд хүртээх юм гэнээ гэж л сонсч л байсан. Тийм бас нэг их тийм бас дэлгэрэнгүйгээр бид нарт тийм ухуулга хийсэн сурталчилгаа хийсэн тэгж их явагдаагүй шүү, тийм ч учраас би бас буруу хийгдсэн гэж боддогийм.
Саранцэцэг -
Яг одоо та жишээлбэл хувьчлал явагддаж байх үед ямар ажил хийдэг байв, таны амьдралд яг яаж нөлөөлсөн бэ, энэ хувьчлал ?
Алгаа -
Хувьчлал бол бас над маш хүнд нөлөөлсөн. Яагаад гэвэл би энэ хувьчлал хийж байхад би энэ Батсүмбэрийн сангийн аж ахуйд нийтийн аж ахуйн дарга хийж байлаа. Заа тэгсэн чинь гэнэтхэн нэг өдөр, нэг өдөр аймаг дуудлаа, очсон....Заа нийтийн аж ахуйн үйлчилгээг сумдын нийтийн аж ахуйн үйлчилгээг хувьчилнаа, дуудлага худалдаанд оруулнаа, тэгэхэд чинь одоо дуудлага худалдаа гэж юу байдгийг мэдэхгүй, хувьчлал гэдэг ч юу байдаг юм бүү мэд, тийм байсан. Тэгээд 8 хоногийн дараа л манайд ирсийм. 8 хоногийн дараа л ирсэн чинь аймгаас баахан улсууд ирсэн дуудлага худалдаанд орох юм боллоо. Ямар ч бэлтгэл байхгүй. Манай ахуйн үйлчилгээ нэг 30 машинтай, аа 6 оёдлын машинтай, тэгээд үсчин, зурагчин, гуталчингийн ийм тоног төхөөрөмжтэй, тэгээд л одоо ахуйн үйлчилгээнд юу л байдгуу ерөөсөө тийм л ахуйн үйлчилгээ байсан. “Эрдэнэ” сум, “Баяндэлгэр”, “Баянжаргалан”, “Баян” гээд “Мөнгөн морьт” гээд ийм 5 суманд бол нийтийн ахуйн үйлчилгээтэй, тэгээд л шөнө ирээд л хурал хийсэн, ажилчдаа цуглуул гээд л тэглээ цуглуулсан, үгүй ээ би ч дуудлаганд орно чгэж бодсонгүй, гэр бүлийн хүн бие муу байсан тэгээд бид ингээд л ажилгүй болоод л хоцрох юм байна даа гээд л нөхрөө аваад л нэг тийшээ эмчилгээ хийлгэнэ дээ л гэж бодож байсан, өө тэгсэн чинь манай ажилчид чинь шуугилдаад ...юу ярьж байгаам, аймгаас 2 хүн ирүүлж дуудлага худалдаанд орно гэсэн, өнөө шөнө ирнэ, маргааш өглөө 10 цагт дуудлаганд орно, дуудлагаар авах улсууд чинь хүрч ирж орно гэж байнаа. Тэгсэн чинь манайх 22 ажилчинтай, 1....., 1 эрхлэгч. Тэгсэн дандаа эмэгтэй улсууд голдуу улсууд байсан, шуугичихлаа.....Яахлаараа тэр хувьчлал гэдэг чинь ажиллаж байгаа хамт олонд нь өгнө гэчихээд яахаараа аймгаас хүн ирүүлдгийм, бид нар өөрсдөө авна,...өөө тэр шөнө 3 цаг хүртэл л шуугиад хэрүүл боллоо, тэгсэн аймгийн ажилтан дарга одоо энэ Баянгол дүүргийн юунд Лувсандорж дарга ...Таанууд хурлаа хийгээд тогтоолоо гаргаад ир, тэгсэн би чинь болохоор за амьд мэнд салж л байвал мөнгөтэй хүн нь аваад яваг яваг гэсэн ..Та яахаараа бууж өгч байдгийм, бид бүгдээрээ ягаан тасалбараа цуглуулж байгаад ч гэсэн авна, та хэд ч гэж хамаагүй дуудаад алдахгүй аваад ирнэ шүү, өглөө нь надыг чинь чирээд оруулаад түлхэж оруулчихаад хаалга хаачихсан, өнөө хүүхнүүд чинь. Дуудлага худалдаанд чинь, явчихлаа. ....за юу болсон гээд гадаа өнөөдүүл чинь үүдэн дээр шуугилдаад ..зоригтой дуудна шүү, зоригтой дуудна шүү гээд л. Тэгээд л аймгаас ирсэн хүн дуудаад л 420000 болгоод л нөгөө хүн ч хаялаа, 400 л гэлээ, би 20000 нэмээд л 420000 болгочихлоо. Тэгсэн тэр хүн босоод гараад явчихлаа. Үгүй ээ, тэгээд 420000 төгрөг хаанаас ч олж өгөх гэж байгаа юм бүү мэд би, ягаан тасалбар л байна, над өөр юу ч байхгүй. Тэгээд ягаан тасалбараар 420000-д нь Алгаад өгөхөөр л боллоо, өнөөх чинь. Дуудлага худалдаанаас. Тас хийтэл өнөө алхаа цохиод, Алгаад өгөхөөр л болох шиг боллоо. Тэгээд л гараад ирсэн чинь хамаг хөлс гарчихсан. Дуудлага худалдаа ч гэж мэдэхгүй юм чинь. Тэгээд л ингээд л хамаг хөлс цуваад л гараад ирсэн чинь ... Өө аваад гараад ирсэн чинь сайн болж баярлаад л жигтэйхэн. Тэгсэн чинь маргааш 420,000 төгрөгний ягаан тасалбараа тушаа л гэж байна. Одоо манайх чинь 4-хөн хүний ягаан тасалбартай, манай ам бүл 4. Бусад нь хаана байгаа юм бүү мэд. Үгүй ээ одоо цөмөөрөө цуглаад л ярьлаа. Та нарыг чинь одоо ав гээд байхлээр чинь одоо дуудсаар байсан чинь өнөөх чинь 420 болчихлоо, тэгээд нөгөө хүн нь ч гараад явчихлаа. Одоо та нар тасалбараа яаж бөөгнүүлэхээ өөрснөө мэд, аваачиж тушаахыг би тушаая, өөр юм алга. Тэгээд л нийтийн аж ахуйг хувьчилж авсан ягаан тасалбараар. Тэгээд тэр чинь 1 жил ажилласан. Гайгүй байсан. Тэгээд нөгөө би чинь наашаа явах болоод хүн өвчтэй хүнээ аваад наашаа явах болоод ... Заа таанууд ахуй үйлчилгээгээ хувааж авах юм уу, нэг бол яах юм, нэг нь аваад үргэлжлүүлээд явах юм уу гэсэн ерөөсөө хуваах нь зүйтэй авах хүн байхгүй. Тэгээд аваад би нэг хэдэн малтай болгосон. Тэгээд хоёрын хооронд тийм юм чинь өөрөө өөртөө арандаг болчихгүй юу. Тэгээд л ерөөсөө тэр өдрөө сууж байгаад л сугалаа хийгээд л, 6 оёдлын машин, хэдэн малаа оруулаад сугалаа хийгээд, бүх юмнуудаа тоолоод оруулаад, тэгээд хурал хийсэн чинь 30 машинаа даргадаа өгье, машинаа даргадаа өгнө, бусдыг нь сугалаандаа оруулъя гээд. Тэгээд би баярлаад, тэгэхэд чинь гуч машин 110,000 төгрөг байсан. Тэгээд бусдыг нь сугалаа хийгээд, сангийн аж ахуйн дарга Бадамийн малгайн дотор сугалаагаа хийгээд тэгээд сугалуулаад, тэгээд л ер нь өмч хувьчлал маш буруу явагдсан. Нөгөө цэнхэр тасалбар хаачсаныг ч мэдэхгүй алга болсон, ягаан тасалбар нь тэгээд нэг тийм юм болоод.
Саранцэцэг -
Зарим хүмүүс бусдаасаа илүү өмч эзэмшиж олж авсан байгаа. Ийм хүмүүс ямар замаар энэ хүмүүс бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирэв ээ?
Алгаа -
Энэ бол үгсэж л хувьчлалыг бол үгсэж л хийсэн. Заа хувьчлал гэдэг юм гаргая тэгээд гаргаад, тийм тийм, тийм тийм том үйлдвэрийг одоо одоо Дорж ав, Тэр тэрнийг бол Долгор ав гээд ингээд одоо тэгж л одоо хуваацгаасан. Энэ одоо Монгол улсын нийтийн аж ахуйн үйлчилгээ гэж ямар том байгуулага байв, хичнээн их хөрөгөтэй, 18 аймгийн нийтийн ахуйн үйлчилгээ 360 сумыг хангахаар тийм их хөрөнгөтэй байсан. Одоо юу ч байхгүй болсон.
Саранцэцэг -
Хувьчлал хүмүүст хүйсээр ялгаатай нөлөөлсөн үү ?
Алгаа -
Хүйсээр ялгаатай нөлөөлөл гэдгийг би одоо сайн мэдэхгүй байнаа.
Саранцэцэг -
Заа хоёулаа ярилцаад цаг гаруй болсон байна. Энэ удаадаа ярилцлагаа өндөрлье.
Алгаа -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.