Algaa
![](../assets/images/interviewees/990208.jpg)
Basic information
Interviewee ID: 990208
Name: Algaa
Parent's name: Choinklöö
Ovog: Yest
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Bayad
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: works for Red Cross
Belief: believes a little in traditional Burhan
Born in: Ulaangom sum, Uvs aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: social, political worker
Father's profession: Dotood Yam - Chekist
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
democracy
NGOs
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
democracy
industrialization
authority
family
foreign relations
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу?
Алгаа -
Сайн. Сайн байна уу, сайхан зусаж байна уу?
Саранцэцэг -
Сайхаан. Заа хоёулаа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье. Энэ удаагийнхаа ярилцлагыг ардчилсан хувьсгалын талаар эхлүүлье. 90-ээд оны үед ардчилсан хөдөлгөөн гэж гарсан, та энэ ардчилсан хөдөлгөөнд ямархуу байдлаар оролцов, танай гэр бүлээс ардчилсан хөдөлөөний жагсаалд цуглаанд оролцсон хүн байдаг уу? Ардчилсан хөдөлгөөн таны амьдралд нөлөөлсөн нөлөө нь юу вэ, тэр талаар ярьж өгөхгүй юу?
Алгаа -
Заа, 90 оноос хойш энэ ардчилсан хөдөлгөөн гэгч юм гарч жагсаал цуглаан гарч, өлсгөлөн зарлаж нэлээд юм болж байсан. Тэрнийг бол санаж байна. Тэгэхэдээ тэр ардчилсан хөдөлгөөний цуглааны тэр жагсаал цуглаан юманд оролцож байсан хүн манай гэрээс байхгүй ээ.
Саранцэцэг -
Яг одоо таны амьдралд нөлөөлсөн нөлөө юу вэ? Хүмсүүд ер нь нийтлэг ардчилаас юу хүлээж байсан бэ?
Алгаа -
Заа ардчилал гэдэг юмнаас ард түмний хүлээж байсан хамгийн гол зүйл бол одоо шударга байдал, ил тодыг маш их хүлээж байсан. Гэтэл ардчилал бол одоо ард түмний санаанд хүртлээ юмаа тэгж хараахан хийж амжаагүй болов уу, туршлага дутсан болов уу манай залуучуудад гэж бодож байгаа л даа. Аа би яагаад тэгж бодож байгаа юм бэ гэвэл ер нь тодорхой тооны одоо тэр жагсаал цуглаан хийх, одоо төрийн ийм мэдээлэл их авдаг ийм улсууд төвийн байдалтайгаар нөлөөлсөн. Аа нөдөө орон нутагт байсан аа мөн одоо мэдээлэл муу авч байгаа ийм хүмүүст бол ардчилсан хөдөлгөөний нөлөөлөл нь бага байсан.
Саранцэцэг -
Яг ардчилал гарч байх үеэр таны амьдрал ямархуу байв? Таны өдөр тутмын амьдралд ардчилал яаж нөлөөлсөн бэ?
Алгаа -
Тухайн одоо ардчилал гарч байгаа үед бол одоо миний амьдрал одоо жирийн л нэг монгол айлын адил байсан. Тэр үед чинь одоо нэг их онцгой баян хүн ч байгаагүй, онцгой бүр туйлдаа хүрсэн ядуу ч хүн байгаагүй. Тэр үед энэ ардчилалаас өмнө траншейны хүүхэд, траншейны амьдрал, гудамжны амьдрал гудамжинд ингэж бөөн олноороо архиддаг ийм юм байхгүй байсан ш дээ. Тийм ч учраас одоо тийм одоо онцын хүнд амьдрал бол байгаагүй. Жирийн л одоо амьдралтай байсан.
Саранцэцэг -
Ер нь энэ ардчилсан хөдөлгөөн хүмсүүдэд нөлөөлөхдөө хүйсийн ялгаатай нөлөөлсөн. Тухайлбал одоо эрэгтэй хүнд ийм, эмэгтэй хүнд ийм гэсэн нөлөөлөл ажиглагдсан уу?
Алгаа -
Над бол тийм юм би ажиглаж чадаагүй.
Саранцэцэг -
Ардчилсан хөдөлгөөн гарч байх үед эрэгтэй эмэгтэй хүмсүүдийн оролцоо ямар байсан бэ?
Алгаа -
Ер нь тэгш л байсан байх.
Саранцэцэг -
Социализмын үед үйлдвэржилт яаж явагдаж байсан юм бэ? Үйлдвэрүүдийн тухай та ярьж өгөхгүй юу?
Алгаа -
Социализмын үед чинь одоо Монгол оронд хөдөө аж ахуйн орон гэдэг байсан. Ихэвчлэн одоо Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар үйлдвэрүүд бол нэлээн их хөгжсөн. Чехийн тусламжтайгаар гутлын үйлдвэрүүд нэг сайхан том гутлын үйлдвэр байсан. Заа тэгээд гадаад орны тусламжтайгаар том том сайхан үйлдвэрүүд байсан. Ноос байсан, хөдөө орон нутагт гээд л тэгэхэд чинь Баянөлгий аймгийн Ногоон-нуур суманд аягүй их тийм том ноосны, угаагаад гадагш нь гаргадаг том үйлдвэр байсан. Манайхан өөрснөө хийсэн, том ноос угаах үйлдвэр. Тэнд чинь одоо өчнөөн мянган хүн ажилтай болсон тийм үйлдвэр байдаг байсан. Тэр үед чинь Дорнод аймагт чинь махны үйлдвэр байдаг байлаа, гурилын үйлдвэр байдаг байлаа, Сүхбаатар аймагт бас гурилын үйлдвэр байлаа. Увс аймагт гэхэд маш том гурилын үйлдвэр байлаа, баруун аймгуудыг гурилаар хангадаг. Энэ үйлдвэрүүд бол одоо ардчилалын тэр үйлдвэр хувьчлахад болоход үйлдвэрүүдийг үнэхээр хайр гамгүй үрэн таран хийсэн. Энэ бол Монголд маш их нөлөөлсөн.
Саранцэцэг -
Ер нь одоо үйлдвэрийн ажилтан болъё гэхэд яаж үйлдвэрт яаж ажилд авдаг байсан бэ? Ихэвчлэн үйлдвэрт ямар улсууд ажилладаг байсан бэ?
Алгаа -
Үйлдвэрт одоо миний мэдэхээр бол миний ах дүү нар бол хөдөөнөөс орж ирээд үйлдвэрт ажилд ордог л байсан. Тэгэхэд бол өргөдлөө хийгээд УБ хотын паспорттой болсон л тохиолдолд үйлдвэр одоо техник мэргэжлийн сургууль /ТМС/ төгссөн, ТМС гэж нэг сайхан сургууль байлаа ш дээ. Тэр чинь одоо ардчилал гарч ирээд л алга болгоод хаячихсан. Баянөлгий аймаг ТМС байлаа, Увст ТМС гэж байлаа Говь-Алтай аймгийн ТМС гээд энэ усжуулах талаар мэргэжил олгодог сургууль байлаа. Тэгээд л энэ УБ чинь хөнгөн хүнсний ТМС гээд маш их сургууль байлаа. Тэгээд одоо ТМС төгссөн хүүхдүүд чинь барилга бол барилга дээр, үйлдвэр бол үйлдвэр дээр томилолт өгөөд л өгөөд л явуулчихдаг. Тэгээд л очихлоор зэрэг нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж өгөөд л тэгээд л ажилчин болгоод л авчихдаг, тийм байсан.
Саранцэцэг -
Ер нь үйлдвэрт ажиллаж байгаа улсууд ажилдаа хэр дур сонирхолтой байдаг байсан бол эхлээд дургүй байж байгаад дараа нь ажилдаа дадаад ирэхлээр гайгүй болдог тийм юм байдаг байсан болов уу, та тэр талаар мэдэх үү?
Алгаа -
Би тэр талаар бол онцгой сайн мэдэхгүй ч гэсэн гадарлаж байна л даа. Ер нь одоо нэгэнт ТМС төгсөөд очсон хүүхдүүд бол маш их өндөр сэтгэгдэлтэй маш их одоо тэрэндээ дуртай, тийм байдаг. Одоо жирийн ажилчид ч гэсэн миний ах дүү нарын хүүхдүүд ч гэсэн үйлдвэрт ажилчинаар орж л байсан, бүүр ёстой нэг цаг наргүй өглөөнөөс аваад орой хүртэл цаг наргүй л анх эхлээд ажиллаж байхад, тийм юм гардаг л байсан. Тэгээд л цалин өндөр. Дээр үеийн сайдын авдаг байсан цалинг авдаг байсан. Тухайн социализмын үеийн сайд нар чинь 900 төгрөгний цалин, 800 төгрөгний цалинтай байхад чинь үйлдвэрийн сайн хийдэг ажилчин чинь 1000 гаргаад авдаг тийм байсан ш дээ. Норм төлөвлөгөөгөөр биелүүлнэ гэж жигтэйхэн. Одоо 1 дүгээр таван жил 2 дугаар таван жилийн гавшгайч болсон гээд л цалингаар дүгнэгдсэн. Тэр утгаараа одоо үйлдвэрт ажиллаж байсан өндөр настангууд бол цалин тэтгэвэр бол маш өндөр авч байаа ш дээ. Социализмын үеийн нэг сайн тал нь юу байсан бэ гэвэл хаана ажилчин дутагдаж байна гэвэл хаана малчин дутагдаж байна вэ гэвэл тэнд бол малчин, ажилчин илүү газраас илгээлтээр Эвлэлийн Төв Хорооны илгээлт, намын илгээлт ч гэх юм уу одоо илгээлтээр ажилчдыг ингэж явуулдаг. Тэр бол 1 дүгээрт ажилчин хүмүүсийг ажилд бол ажиллуулах, 2 дугаарт бол цус сэлбэх, нөхөн үржихүйд их ач холбогдолтой зүйл байсан.
Саранцэцэг -
Үйлдвэрийн ажилчид норм төлөвлөгөөтэй ажилладаг байсан Хэрвээ мэргэжлийнхээ чиглэлээр зэрэг дэвээ ахиулна гэвэл ямар журмаар ажилладаг байсан бэ?
Алгаа -
Оройн сургууль гэж байдаг байсан ш дээ, мэргэжлийн чиглэлээр. Үйлдвэр дээр бол ажилчдын мэргэжил дээшлүүлэх оройн сургалт гэж.
Саранцэцэг -
Заа, үйлдвэр дээр гадаадын мэргэжилтэн гэж хүмүүс ажилладаг байсан уу?
Алгаа -
Цөөхөн тооны. Байсан л даа гадаадын мэргэжилтэнгүүд. Хятадын мэргэжилтэн гэж би харин дуулаагүй юм байна. Чех мэргэжилтэн, Унгар мэргэжилтэн, Орос мэргэжилтэн гэж байсан л даа.
Саранцэцэг -
Үйлдвэрийн ажилчдад зориулсан ажил амралтын арга хэмжээ гэвэл юу байсан бэ?
Алгаа -
Үгүй ээ, одоо тэд нарыг чинь хамгийн наад тал нь үгүйдээ л үйлдвэрийн гимнастик, эрүүл ахуй, өдөрт чинь одоо цайнд орчихоод 11 цаг гэхэд чинь үйлдвэрийн хонхыг нь дарж, тэгээд нөгөө эрүүл ахуйн гимнастик хийлгэдэг. Одоо бол тийм юм байхгүй болж л дээ. Тэгээд ер нь явган гүйлт мүйлт, өдөр тутмын арга хэмжээг нэлээн авч явуулдаг байсан юм шиг байналээ л дээ, социализмын үед. Оролцохгүй бол цалинг нь хасна, урамшуулалт цалин гэж байсан тэрийг нь хасна, нэмэгдэл цалинг нь хасна, амралтын хоногоос нь хасна, тэр олон нийтийн соёл олон нийтийн ажилд оролцоогүй гэж, тийм байсан.
Саранцэцэг -
Тэр 10 төгссөн хүүхдүүд ангиараа илгээлт авч үйлдвэр дээр гардаг гэж байсан, тийм юм байсан уу?
Алгаа -
Байлгүй яахав, байдаг байсан. Одоо хөдөөд чинь нэгдэлд малчнаар хүртэл 10 төгссөн хүүхдүүд ангиараа гардаг байсан.
Саранцэцэг -
Нэг анги гэдэг чинь 30, 40 хүүхэд үйлдвэрийн ажилтан болно гэсэн үг үү?
Алгаа -
Тэгнэ ш дээ. Тийм. Үйлдвэрийн ажилтан болгоноо гэхлээр зэрэг ажилд оруулчихаад, тэгээд л оройн цагаар мэргэжил олгоно. Алдар цуутай мастерууд байна, тэр норм төлөвлөгөөгөө биелүүлсэн тэр үйлдвэрийн аварга ажилчид байна, тэд нар чинь одоо байнгын тэгээд л одоо нэг одоо аварга ажилчин нэг сайн малчинд ч юм уу одоо нэг үйлдвэрийн аваргад ч юм уу 2-оос 3 хүүхдийг дагалдангаар ажиллуулчихна... Нөхөр минь энэ хүүхдийг сайн ажиллуулахгүй бол цалингаас чинь тэдэн хувиар хасна.. гэж одоо.
Саранцэцэг -
Үйлдвэрт одоо дагалдан байж байгаад мастер болтлоо мэргэшиж ажиллах нь байна ш дээ?
Алгаа -
Тийм. Одоо тийм улсууд бол одоо зөндөө байгаа л даа. Үйлдвэрийн газарт байж байгаад 5 жилийн Гавшгайч, Хөдөлмөрийн баатар болсон одоо энэ Гүнжинлхам гээд Гүнжинлхам чинь бол одоо үйлдвэрийн сургууль төгссөн хүн биш гэж байгаа юм ш дээ. Ерөөсөө л нэг 18 нас хүрсэн жаахан охин үйлдвэрт ажилчинаар ороод л, тэгээд л одоо үйлдвэрт дагалдан ажилчин хийгээд л, тэгээд оройн цагаар мэргэжил дээшлүүлэхэд сураад л тэгээд л одоо Хөдөлмөрийн баатар болсон.
Саранцэцэг -
Тэр үйлдвэрийн ажилчинд тусгай хангамж гэж байсан уу?
Алгаа -
Тийм юм байхгүй. Харин тэр хөдөө сангийн аж ахуйд чинь одоо орчихдог байсан ш дээ. 10 төгсөөд л ногоочноор, тариачнаар зөндөө очдог байсан. Тэгэхэд чинь одоо тракторыг чинь 10 анги төгссөн хүүхэд чинь дагалдан хийж трактор барьж сураад, тэгээд Угтаалын сангийн ТМС-д аваачиж шалгалт өгүүлээд, тэгээд мэргэжилтэй тракторчин. Тэгээд л жинхэнэ мэргэжилтэй ажилчин болгоод л авчихдаг. Заа тэгээд л гадаадад ТМС төгсөөд ирсэн хүүхдийг чинь хувиарлаад, нэг суманд чинь 20,30 хүүхэд, тэгээд тэр сангийн аж ахуй чинь тэр хүүхдүүдийг чинь хүлээж авах гэж бөөн юм болно ш дээ. Байр.., орон байрыг нь бэлдээд л, хоол ундыг нь бэлдээд л.
Саранцэцэг -
Тухайн үед бас захиалга өгнө биз, манайд тэчнээн мэргэжлийн хүн хэрэгтэй байнаа гэж ?
Алгаа -
Өгнөө өгнө. Манайд одоо энэ жил тэчнээн таракторчин хэрэгтэй, тэчнээн саальчин хэрэгтэй гэж захиалга өгнө ш дээ. Эвлэлийн Төв Хороо гэж маш их юм зохион байгуулдаг их том газар байлаа ш дээ, одоогоор бол энэ Социалист Залуучуудын Холбоо тэр чинь бол маш их өндөр.., юу яадаг газар байхгүй юу.
Саранцэцэг -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Алгаа -
Одоо дарга нар л байсан байх даа. Тийм дарга нар.
Саранцэцэг -
Ийм одоо эрх мэдэлтэй улсууд өдөр тутмын байдлаараа жирийн улсуудаас ялгагдах уу? Ер нь одоо эдэлж хэрэглэж байгаа юм байдаг юм уу, биеэ авч яваа байдал нь жирийн улсуудаас одоо энэ яалт ч үгүй дарга хүн байна гэж ялгагдах уу?
Алгаа -
Ер нь одоо биеэ авч явж байгаа байдлаараа бол онцгой байдаг ш дээ. Бүр онцгой тийм. Одоо соёлтой, зангиатай, бохь зажилж болохгүй, хүнтэй ярьж байхдаа өөр юманд анхаарч болохгүй ч гэдэг юм уу одоо костюм нь заавал индүүдсэн байна, гутлаа заавал тосолсон байна, ажил дээрээ энгийн чөлөөт хувцас өмсөж болохгүй гэсэн ийм гол гол зарчмууд байна.
Саранцэцэг -
Тэр эрх мэдэлтэй улсууд эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ ямар замаар хэрэгжүүлдэг байсан бэ? Заавар тушаал өгч үү, ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх ч юм уу, тийм юм байдаг байсан уу?
Алгаа -
Тийм дарамт шахалт гэдэг юм гайгүй байсан. Ер нь тушаал бол тушаал л байсан. Тийм. Тэр дарамтлах гэдэг юмыг би бол сайн мэдэхгүй байна. Хууль бол маш чанга биелүүлдэг. Нэг намын дарамт маш их гэж байдаг байсан. Намын гишүүн хүн бол одоо 25 төгрөг, намын татвараас зугтаасан дарга бол шийтгүүлж л байсан үе шүү дээ.
Саранцэцэг -
Намын гишүүн хүн ер нь татвар төлдөг байсан юм уу?
Алгаа -
Өгнө.
Саранцэцэг -
Хэдэн төгрөг өгдөг юм?
Алгаа -
Юу бол 300,400 төгрөгний цалинтай хүн чинь 6%-аар гэхээр зургаан дөрвийн 24 2 төгрөг 40 мөнгө.
Саранцэцэг -
Ер нь жирийн хүмүүс эрх мэдэлтэй улсуудад хандах хандлага нь ямар байсан бэ ?
Алгаа -
Нэлээн хүлцэнгүй байсан. Нэлээн одоо тийм даруу байдлаар л ханддаг байсан даа. Ер нь одоо тийм дарга улсуудын өмнө тийм хүлцэнгүй байдал гаргадаг.
Саранцэцэг -
Одоогийн дарга нарыг харж байхад ер нь ямархуу байх юм?
Алгаа -
Одоогийн дарга нар бол ер нь ажлаа их муу мэддэг. Социализмын үеийн дарга нар бол ажлаа сайн мэднэ. Тийм учраас давамгай, их бардам. Одоо дарга нар чинь ажлаа мэдэхгүй, ер нь цаанаа л нэг хуулиа мэдэхгүй. Тэгээд ч одоо хууль нь сул болчихсон, тэр байдлаасаа одоо үүргээ өөрөө мэдэхгүй байж байж бас давуу эрх эдлэх гэдэг, тэгэхдээ одоо сүүлийн үед залуучуудд сайхан болж байнаа.
Саранцэцэг -
Ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байдал таны амьдралын туршид яаж өөрчлөгдөж байна вэ? Социализмын үед ямар байсан, одоо ямар болоод байна?
Алгаа -
Социализмын үед эмэгтэй хүн удирдах албаны хийж байгаа эмэгтэй хүн их ихэмсэг байж одоо бол бас л ихэмсэг л байлгүй яахав тиймээ. Аа гэхдээ .. ялангуяа эмэгтэйчүүд тийм ч учраас жендэрийн харьцаа алдагдаад байгаа. Эмэгтэйчүүдийн хүнийг хүндлэх, өөрийгөө хүндлэх тийм сайхан зан заншил бол алдагдаад байна даа л гэж боддог.
Саранцэцэг -
Ер нь эмэгтэйчүүдийг дэмжсэн төрийн бодлого гэж байсан уу?
Алгаа -
Ер нь цөөхөн шүү дээ, эмэгтэйчүүд социализмын үед ер нь л тун цөөхөн дөө. Нэг аймагт гэхэд л сумын дарга бол эмэгтэй хүн байгаагүй гэж хэлэхэд болно цөөхөн. Заа намын дарга нь нэг алдаг оног эмэгтэй.
Саранцэцэг -
Ер нь эмэгтэйчүүдийн талаар төрөөс авсан бодлого таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ, социализмын үед?
Алгаа -
Яах вэ, эмэгтэйчүүдийн талаар бол одоо юм хийж л байсан л даа. Огт хийгээгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ л одоо социализмын үед бол эмэгтэйчүүдийн ахуй амьдрал тийм нарийн юмнууд бол одоо ...
Саранцэцэг -
Социализмын үеийн гэр бүл ямар байсан бэ? Одоо яаж өөрчлөгдөөд байна?
Алгаа -
Үгүй ээ, одоо их л хэврэг болчихож. Социализмын үед чинь ер нь эхнэр нөхөр хоёр нэгэнт л суусан бол одоо ер нь бараг л эхнэр нь жаахан нөхөр нь эхнэрээ жаахан дарангуйлаад тэгээд байж л байх ёстой юм шиг л байдаг байсан. Одоо бол ер нь их л хэврэг болчихсон. Салалт их болчихсон. Хэврэг гэдэг одоо тэр л дээ салалт их болчихсон хүүхэд маш их өнчирсөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд маш их болсон, энэ их хамгийн их хохирч байгаа хүмүүс нь хэн хохирч байна эмэгтэйчүүд л хохирч байна. Эмэгтэйчүүдийн байгууллага тэр залуучуудын байгууллага, тэр эмэгтэйчүүдэд ялангуяа залуучуудад тусламаар л байдаг.
Саранцэцэг -
Ер бол төр засгаас гэр бүлийн талаар ямар бодлого баримталж ирсэн бэ? Ер нь одоо гэр бүлийг дэмжсэн ямар бодлого явагдаж байна вэ?
Алгаа -
Ер нь бол гэр бүлийг бат бөх байлгах талаас төр засгаас багагүй анхаарч ирсэн. Хамгийн наад тал нь салах гээд хоёр хүн өргөдөл өглөө тиймээ, эхлээд шүүгч хүн бол тэр хоёрыг эвлэрүүлээд гаргадаг. ..Одоо та хоёр салж болохгүй, тийм байна, ийм байна, аль болох талаас зөвлөөд өгдөг. Тэрний үр нөлөөнд бол салахаа байгаад, сайхан амьдарч байгаа хүн төчнөөн байна ш дээ. Тэгэхэд одоо бол ер нь шүүхэд өргөдлөө аваад очиход бушуухан салгаад л өгчихдөг. Хэрвээ одоо нийгэм нь өөрчлөгдөөд, хэрвээ одоо салахгүй юм бол..... Одоо бушуухан л 2 тийш нь салгаад өгч байвал тэр хохирч байгаа амьдрал ч хамаагүй, үлдсэнд нь ч хамаа байхгүй, энэ 2-ыг одоо. Олон түмний хамт олны нөлөөлөл байхгүй, дээр үед чинь одоо эхнэр нөхөр хоёрыг салах гээд байвал үйлдвэрчний гишүүн бол үйлдвэрчний хурлаар, эвлэлийн гишүүн бол эвлэлээр хурлаар нь хэлцэнэ, намын гишүүн бол өөд нар үзэхгүй ш дээ, намын гишүүнээс нь хөөх хүртэл арга хэмжээ авна. Нэгдлийн гишүүн бол ...энэ нөхөр хэдэн удаа эхнэрээ зодсон, нэгдлийн гишүүн бол нэгдлийн зөвлөлийн хурлаар орно.... Нөхөр Дорж одоо эхнэрээ тэдэн удаа зодсон, салах гэж байна, тийм айлын тийм хүүхэд одоо тэгэх нь гэж хэлцүүлдэг. Одоо бол тийм хамт олны юм байхгүй ш дээ. Салж л байдаг, сууж л байдаг. Тэгээд одоо дээрээс нь 500,000 гээд нэг юм гарчихсан. Одоо тэгээд 2 оюутан хүүхэд хүрч ирээд л, гэр бүлээ батлуулчихаад 500,000 төгрөгөө авчихаад, салаад л явчихдаг
Саранцэцэг -
Тэр шинэ гэр бүл бологсдод олгосон 500,000 төгрөгийг ярьж байна уу, тэ?
Алгаа -
Тийм, тийм л болчихоод байна ш дээ. Тэрнээс үүдээд энэ нийгэмд энэ траншейны хүүхэд хойд, урд эцгийн хүүхдүүд энэ бүхэн чинь тэрэнтэй л холбоотой байх гэж боддог ш дээ.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүмүүс гадаад оронтой харьцах боломж байдаг байсан уу? Монголд Зөвлөлтийн иргэдээс гадна өөр ямар орны иргэд амьдардаг, ирж очдог байсан бэ?
Алгаа -
Заа за тун цөөхөн дөө. Унгар.., Шувуун фабрикт чинь унгарын ажилчид байдаг байсан, тэд нарыг чинь ..Ээдээ Шувуун фабрик өөд зүглэв, одоо хуулийн сургуулийн багш нар чинь бид нарыг тэгдэг байлаа ш дээ. Унгарууд их байдаг байсан юм байна л даа, бид нар явж үзсэн биш. ...Шувуун фабрик гэдэг газар унгарууд их байдаг шүү, тэр үед чинь жинсэн өмд гэж нэг юм эхэлж гарч байлаа ш дээ. Жинсэн өмдийг чинь нэг очиход чинь нэг гуяыг нь өгөөд, дараа нь очиход чинь нэг гуяыг нь өгөөд, нэг гоё гутал өгөөд унгар, чехүүд байгаа. Нэг очиход чинь нэг өрөөсөн ботинкыг нь өгөөд, нэг очиход чинь нэг өрөөсөн ботинкыг өгдөг, ..ээ дээ тийшээ явуузай тэгдэг байсан. Тэр оросоос өөр нэг их орны иргэд байдаггүй байсан. Аа хятадууд байсан байх өө. Надыг дөнгөж техникумд ирж байх үед одоо энэ Усны гудамж байдаг, тэнд хятадууд байдаг, тийшээ зүглүүзэй, тэр үед чинь бид нар айдаг, ичдэг байсан. Тэр Шар дэлгүүрийн хажуугаар явж байхад тэр Усны гудамж нь хаана байдаг байсан юм бэ. Тийшээ явж болохгүй шүү гээд л. Тэгэхээр хятадууд байдаг л байсан байгаа юм.
Саранцэцэг -
Ер нь гадаадын иргэдтэй харьцаж байгаа монголчуудын харьцаа нь ямар байсан бэ ?
Алгаа -
Их л хүндэлдэг байсан. Оросууд ч бид нарыг их хүндэлдэг байлаа. Бид нар ч бас орос гэхээр ухаан алдчихдаг л байсан. Ямар сайндаа ардчилал гараад энэ Багануурын оросуудыг чинь хөөж гаргаж байлаа ш дээ. Тэгэхэд чинь одоо монгол эмэгтэйчүүд зайлуул сүү өргөөд л, шөнө машинтай ингээд л цувж явахад чинь сүүгээ өргөөд л, зам дээр цай таргаа, сүүгээ бариад ингээд л Багануурын оросуудыг чинь тосч байсан байгаа юм шүү дээ, жирийн хүмсүүд. Тэгээд л бид нар чинь том том ногоон, төмөр мөмөр юмнуудыг чинь монгол айлуудын гадаа буулгаж хаячихаад, тэгээд л явдаг байсан ш дээ. Монголчууд бол оросуудыг их л хүндэлдэг л байсан. Аа тэр гадаад мадаад явна гэж саналтгүй л дээ. Харин ардчилал гараад ..
Саранцэцэг -
Та болон танай гэр бүлийнхэнд гадаад найз нөхөд гэж байсан уу?
Алгаа -
Заа, одоо гадаад найз нөхөд гэж нээх их юм байгаагүй ээ. Манай нэг авга ахын хүүхэд Орост сургуульд сурдаг байсан. Одоо тэрнийг л ..аа гэгээ минь том инженер болж ирэх нь гэдэг байсан. Одоо ерөөсөө Естэй гэдэг хүний 9 хүүхэд байдаг юм л даа, манай аавын. Тэрэн дотроос чинь одоо манай аав сэхээтэн гэж явдаг юм. Манай ээж сэхээтэн гэж явдаг юм, тэгээд эгч, тэгээд одоо миний тэр аавын дүүгийн хүүхэд, ерөөсөө л 5 сэхээтэн байдаг юм. Бусад нь бол дандаа малчид, хөдөөгийн малчид байдаг юм.
Саранцэцэг -
Социализмын үед гадаад эд бараа олж авъя гэвэл хаанаас олж авах вэ?
Алгаа -
Мэдэхгүй одоо, тэр гадаад эд барааг. Сүүлийн үед л энэ Багануурын орос дэлгүүр гэж байдаг байсан. Манайх чинь одоо энэ Эрдэнэд байсан, цаашаагаа хааяа нэг орос дэлгүүр явна, бүр цаг гаргаж. Өөр одоо тийм гадаад эд бараа, тийм гадаад эд бараа байсан юм уу. Манай хүргэн ах Хятадад байсан, оюутан байсан. Тэгэхэд нэг шөвгөр хар ботинки авчраад л, тэрнийг чинь бараг л хачин гоё юм өмсөж явдаг байсан ш дээ.
Саранцэцэг -
Ер нь бараа таваарын олдоц нь хэр байсан юм?
Алгаа -
Ер нь ховор л байдаг байсан. Тэгээд л болж л байдаг байсан. Нээх олон төрлийн юм байхгүй ч, эрээн даавуугаар хүүхэддээ юм хийж өмсүүлээд, болчихдог л байсан.
Саранцэцэг -
Социализмын үед ямар шинэ техник, технологи нэвтэрч байсан бэ, жишээ нь таны ажиллаж байсан салбарт гэвэл?
Алгаа -
Миний ажиллаж байсан салбар гэвэл хөдөө аж ахуй /ХАА/-н салбар л даа. ХАА-н салбарт гэвэл малын үржил селекцид маш их анхаардаг байсан. Тэр үед чинь малын үйлдвэр угсааг сайжруулна гэж мярнусан хонь хаа байсан Унгараас унгар хонь авчирч нутагшуулж, одоо энэ Заамар маамар сангийн аж ахуйд үржүүлдэг байсан. Хар кракул, хөх кракул гээд тэр кракулыг чинь одоо авчирч үржүүлдэг байлаа. Тийм. Тэгээд одоо хар тарлан үнээ гээд Германаас авчирч байсан, энэ Батсүмбэрийн сангийн аж ахуйд байж л байна. Удам угсааг нь сайжруулах гэж малын талд бол нэлээн юм хийдэг байсан шүү. Газар тариаланд бас л юм хийдэг л байсан. Гадаадаас одоо хөрөнгө оруулалтаар янз бүрийн селекц мелекц орж ирдэг байлаа. Оросоос бол манай ХАА маш их анхаарч байсан ш дээ. “1000 хурганы бааз” гээд тэрнийг нь манайхан устгаад хаячихсан, намар болохоор хургаа ялгаад, бааз дээрээ тэжээдэг. Одоо энэ энүүхэн Эрдэнэ суманд бол хичнээн сайхан хаваржаатай, өвөлжөөтэй, намаржаатай одоо бүүр цаг агаарын хүнд нөхцөлд зуд ус, шороогоор шуурахад тэгэхэд чинь малаа аваачаад хашчихдаг, тийм байсан ш дээ. ХАА-н тал дээр газар тариалан, мал аж ахуй дээр бол оросууд маш их юм хийсэн. Даанч бид нар тэд нарыг нь энэ хувьчлал гээд бүгдийг нь байхгүй болгосон. Одоо тэр “1000 айлын өвөлжөө” гэж тэрэн дээр 1000 айлын өвөлжөө гэж 1000 айл очиж өвөлжих хэзээ ч одоо тэнд гайхалтай.., мал зутардаггүй тэнд чинь 1000 айлын өвөлжөө гээд одоо юу ч байхгүй алга болчихсон. Нэг өвөлжөөг дээр гэхэд чинь л одоо тав зургаан зуун мал өвөлжинө ш дээ.
Саранцэцэг -
ТББ харьцаж байсан туршлага бий юу? Монол оронд ТББ ямар ач тустай гэж боддог вэ?
Алгаа -
ТББ Монгол оронд ач тустай байлгүй яахав. Гэхдээ ТББ-ын хүмүүс энэ гадаадаас орж ирж байгаа зээл тусламжийг тэд нарыг л бол их хайр гамгүй үр ашиггүй зарцуулж байна. Одоо нэг хороо ганцхан гудамжийг тохижуулж байгаа юм тэгэхэд чинь 5 сая төгрөгөөр чинь нэг гудамжинд нэг эгнээ айл гэхэд чинь 30,40 хашаа л байдаг. Тэрнийг будахад одоо 5 сая төгрөг зарж байгаа юм. Хөрөнгө бол үнэхээр юу яаж байгаа юм ашиггүй л зарчихаж байгаа юм. Тэгээд одоо тэр гудамжийг тохижуулна гэж одоо нэг хороог тохижуулна гэхэд хэдэн сая төгрөг ч ирдэг юм. Тэрнийг ТББ аваад л тохижуулна гэж хэлж аваад л, тэгээд л нэг гудамны хэдэн хаалга будаж өгөөд л, тэгээд л тэр мөнгө нь байхгүй. Иймэрхүү тал дээрээ бол байхаасаа байхгүй нь дээр юм уу даа. Гэхдээ бол ТББ байх нь зөв л дөө.
Саранцэцэг -
Та бол одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд хэсгийн зохион байгуулагч хийдэг. Мөн одоо Улаан Загалмайн нийгэмлэгийн /УЗН/ Баянгол дүүргийн хороонд сайн дурын ажилтан хүн. Танай энэ хэсэг хороодын таны хийж байгаа ажил монголчуудын амьдралд хэр их нөлөөлдөг вэ?
Алгаа -
Хэсгийн зохион байгуулагч гэдэг бол яахав дээ, нэг одоо төр засгаас иргэддээ хандаж байгаа тогтоол шийдвэр, өдөр тутмын мэдээллийг бол ерөнхийдөө ингэж хүргэдэг хүн л дээ. Заа тэгээд л оролцохгүй юм байхгүй, мэдээ тайлан, одоо тэгээд л хорооны өндөр настан, өвчтөн, ядуу, тахир дутуу, өнчин өрөөсөн тэр бүхнийг л бид нар одоо хариуцаж явдаг юм ш дээ. Тийм. Тэнд оролцохгүй юм гэж байхгүй. Улаан загалмайн нийгэмлэг/УЗН/-ийн хувьд яахав УЗН-ийн хүчийг би хүртсэн хүн л дээ. Төрөхийн хүндрэлээс болоод одоо Увс аймагт ажиллаж байхдаа гайгүй ажил хийж явсан болохоор УЗН–ийн шугамаар надад тусалж байсан. Тэгээд ч одоо тэрнээс хойш би олон жил хийж байна дөө УЗ-д. УЗН бол дандаа ядарсан, өвчтэй тийм хүмүүст хандив тусламж өгдөг юм ш дээ. Тэрүүгээрээ онцлог, цаашид УЗН бол хөгжихөд бол хувь нэмэр ядарсан улсуудад бол хувь нэмэр ихтэй л дээ. Одоо 9 дүгээр хороонд л гэхэд 75 хүн байдаг юм. Аргагүй одоо өвчтэй зовлонтой, хоногийн хоолгүй тэд нарт чинь бид нар одоо сард 5 кг будаа, УЗН хувцас энэ тэр гээд л өгчихөж байгаа юм.
Саранцэцэг -
Санхүүжилт нь одоо хаанаас байх вэ?
Алгаа -
Санхүүжилт нь одоо нэг гадны байгууллагаас л нэг жаахан жаахан юм ирдэг юм шиг байгаа юм, тэрүүгээрээ л санхүүжээд, гадны тусламжаар.
Саранцэцэг -
Өөр орны УЗН-үүдтэй холбоотой ажилладаг уу?
Алгаа -
Тийм холбоотой ажиллана. Энэ хөгжингүй орны УЗН, тэгээд том том компани бусад компаниудтай хамтарч ажилладаг. Тэгээд л тэд нарын тусламж дэмжлэгээр л ажилладаг л даа. Тэгээд л дандаа л өвчтэй, зовлонтой тийм хүмүүст л одоо.
Саранцэцэг -
Та хотод 1994 оноос эхэлж амьдарч байгаа. Өмнө нь бол оюутан болж орж ирж байсан. 94 онд хотод ирэхэд хотын амьдрал ямархуу байсан одоо ингээд яаж өөрчлөгдөөд байна вэ? Ер нь танд хотод амьдрахад таатай санагддаг зүйл нь юу вэ, одоо хотын иргэн болчихоод эмзэглэж явдаг зүйл чинь юу вэ?
Алгаа -
Үгүй ээ одоо анх эхэлж жаран хэдэн онд УБ-д орж ирж байхад хамгийн гоё., орон нутгаасаа холдож үзэж байсан, манай тэнд чинь Баруунтурууны гол гэж их сайхан гол урсдаг юм ш дээ. Тэгээд л бид нар чинь Туул гол дээр чинь ирээд л суудаг байлаа, аягүй сайхан. Туулын шугуй чинь битүү тийм шугуй байдаг байсан. Одоо бол юу ч байхгүй болчихож. Одоо энэ Сэлбийн гол гээд сайхан гол байдаг байсан. Хот дундуураа урсдаг. Үгүй ээ мөн сайхан гол байсан, байхгүй болчихсон. Дунд гол гээдл, манай нутагт чинь хангай, уул ус ихтэй тийм нутаг байхгүй юу. Тэгээд Дунд гол гээд их сайхан гол байсан УБ-т тээврийн товчооны урдхан талаар ингээд урсдаг, тэр бүгд ингээд байхгүй болчихсон яахаараа ч байхгүй болчихдог юм. Аа хөгжлийн хувьд бол ярих юм байхгүй л дээ, сайхан болсон.
Саранцэцэг -
Заа би одоо таниас хамгийн сүүлийнхээ асуултыг асууя.Монголчууд нас барсан гэр бүлийн улсуудаа дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдөсөн бэ? Дээр үед оршуулга ямар хэлбэрээр явагддаг байсан, одоо яаж өөрчлөгдөөд байна?
Алгаа -
Үгүй ээ одоо миний үед дээр үед бол ил задгай л оршуулдаг байсан гэсэн. Тэгээд манай нутаг руу бол одоо энэ хөшөө гээд нэг юм байна ш дээ. Оршуулган дээр нэр усыг нь бичээд тавьдаг хөшөө, энийг бол цээрлэдэг. Хүн гэдэг бол байгалиасаа заяамал байгальдаа л тэгж нойрсох л ёстой. Аа тэр дээр нь хөшөө мөшөө гэж байх ёсгүй.
Саранцэцэг -
Тэр танай нутгийн онцлог уу?
Алгаа -
Тийм, манай нутгийн онцлог. Сүүлийн үед бол бас хөшөө босгодог болж.
Саранцэцэг -
Танай нутагт нийтийн оршуулгын газар гэж байдаг юм уу?
Алгаа -
Уул нь байдаг байсан. Нийтийн оршуулгын газар байсан ч гэсэн хөшөө мөшөө бол ерөөсөө тавьдаггүй, яг дээр нь зүлэг юу яагаад, зүлэг хийгээд л тэгж оршуулдаг.
Саранцэцэг -
Оршуулгын газар нь төвөөсөө хол зайтай юу?
Алгаа -
Хол зайтай. Одоогийн энэ би чандарладагийг бол би байгаль орчинд хор багатай юм, УБ гэхэд чинь одоо хэцүү л байна ш дээ. Талийгч, амьд хоёр нь нийлчихсэн.
Саранцэцэг -
Таньд одоо миний асуугаагүй, хэлнэ дээ гэж бодож байсан юм байвал ярихгүй юу?
Алгаа -
Заа одоо юм алга дөө. Ерөнхийдөө ярилцаад ингээд дуусах шив.
Саранцэцэг -
Заа за таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.Ажлын амжилт хүсье.
Алгаа -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.