Chuluunbaatar
![](../assets/images/interviewees/990209.jpg)
Basic information
Interviewee ID: 990209
Name: Chuluunbaatar
Parent's name: Yondon
Ovog: Tahilchiinhan
Sex: f
Year of Birth: 1954
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Red Cross educator
Belief: Buddhist
Born in: Ongon sum, Sühbaatar aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: industry seamstress / feltmaker
Father's profession: Худалдаа бэлтгэлийн удирдах газарт ажилчин
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
privatization
foreign relations
NGOs
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
urbanization
foreign relations
men - women
family
authority
privatization
funeral rituals
belief
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу, та?
Чулуунбаатар -
Сайн. Сайн байна уу?
Саранцэцэг -
Заа, өнөөдрийн ярилцлагаа уулзсан дээрээ хийе.
Чулуунбаатар -
Заа.
Саранцэцэг -
Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөсөн байгаа, ардчилсан хөдөлгөөн гарсны дараагаар Монголд хувьчлал гэж явагдсан, та энэ хувьчлалыг анх яаж зарлаж байсан? Таны одоо ажиллаж байсан салбар тань хувьчлалд ямархуу байдлаар нөлөөлсөн байсан? Та тэр талаар ярьж өгөхгүй юу?
Чулуунбаатар -
Заа яахав, ардчилсан хувьсгал явагдсан л даа. Ардчилсан хувьсгал бол сайн ч талтай байх, муу ч талтай байх. Аа ардчилсан хувьсгалын нөлөөгөөр монголын ард түмэн хайшаа ч гэсэн яваад л амьдралаа дээшлүүлэх тал дээр бас залуучууд нь ч ажиллаад л энэ тал дээр ерөөсөө чөлөөт ертөнцийн алхам хийсэн байх гэж боддог юмаа. Аа хувьчлалын тал дээр ярихлээр зэрэг одоо ардчилалыг яахав, сайтай муутай л гэж ярьдаг, алдаатай тал ч их л байгаа. Аа хувьчлалын тал дээр ярихлээр зэрэг хувь хүнийхээ хувьд болохлоор бас нэг тийм зөв хийгдээгүй гэж боддог юм. Анх эхлээд нэг ягаан тасалбар гээд баахан ягаан тасалбар өгсөн юм. Тэгээд тэр нь нэг баахан үйлдвэрүүдээс хувь хөрөнгө авах ёстой гээд л ингээд л тараасан. Ягаан тасалбараа юу ч юм авч болохоор юм яриад л бас нэг цэнхэр тасалбар гээд нэг юм байсан байхгүй юу, тэгээд тэр цэнхэр тасалбараа овоо их юм авчихмаар л байсан. Ер нь энэ хувьчлалаас бол хүн бол хувь хүртээгүй гэж боддог юмаа. Ялангуяа ямар улсууд хувь хүртээгүй юм бэ гэвэл жаахан хөрөнгө чинээ муутай эсвэл нэг үйлдвэрүүдэд ажиллаж байсан ажилчид, ер нь тэгээд дундаж амьдралтай хүмүүс ер нь хувь хүртээгүй дээ. Тэгээд малчид болохоороо хэдэн мал авч гарсан байх. Аа газар тариалангийн хэдэн дарга нар болохоороо хэдэн газар тариалан авсан байх, газар тариалан авахдаа авсан юмаа одоо болохоороо буцаагаад бүгдийг нь дуусгачихсан. Аа тэгээд тэрний жишээ бол одоо услалтын нэг сайхан систем манай сангийн аж ахуйд байсан л даа. Тэрийг нь сангийн аж ахуйн хэдэн дарга нараа хувьчилж аваад дуусгасан. Одоо тэр нь наймаачин болгоод л дуусгасан. Хувьчлалын үед нөгөө өмчилж байсан байруудыг нь хувьчилж байна гээд тэгээд тэр байрууд нь дууссан. Тэгээд тэд бүгдээрээ балгас болсон, хөдөөгийнхний амьдрал бол эрс муудсан, ядуурсан би ер нь хувьчлалыг буруу хийсэн гэж боддог. Бид нар ч гэсэн тэр хувьчлалаас юу авч чадаагүй юу ч өмчилсөн юм байхгүй. Тэгээд нэг сайхан худалдааны байгууллага байсан хувьчилсан нэрээр тараагаад дууссан. Сайхан сайхан үйлдвэрийн газар байлаа бүгдээрэнг нь хувьчлалын нэрээр тараагаад дууссан. Тэгээд тэрнээс одоо ерөөсөө юу үлдсэн юм бэ юу ч үлдээгүй, цөөхөн тооны хэдэн баячууд л тэр хувьчлалаас хожсон байх. Ягаан тасалбараар өчнөөн л үйлдвэрийн газрууд аваад, үйлдвэрийг нь тараачихсан юм чинь ямар хувьцаагаараа баяжих юм, ямар баялгийг эзэмших юм тэгээд л дууссан. Энэ хувьчлалыг ярихлээр бараг хүмүүсийн дотор нь арзайдаг байхаа. Миний бодлоор бол би ч гэсэн над шиг хэлмэгдсэн улсууд энэ хувьчлалаар юу олсон юм бэ, ерөөсөө одоо тэгээд л ахмадуудын хувьд л харъяалалтай ахмадууд байхгүй байна ш дээ. Энэ чинь хувьчлалын буруу нөлөө тэр ажиллаж байсан байгууллагыг нь хувьчлаад хөөгөөд гаргачихсан, хувь хүн нь зарим нь аваад дампуураад алга болсон, зарим нэг нь болохоороо баяжаад алга болсон, тэгээд одоо энэ ингээд харъяалалгүй өчнөөн жил ажиллачихаад, тэтгэвэр тэтгэмжиндээ орж чадахгүй ахмадууд үлдсэн байна ш дээ, ийм л байна дөө.
Саранцэцэг -
Одоо зарим улсууд бусдаасаа илүү өмч эзэмшиж авсан байгаа тэгэхээр одоо тийм том хувьчлалыг эзэмшиж байгаа улсууд ямар улсууд байна? Ямар замаар ингэж хувьчилж авсан байх вэ?
Чулуунбаатар -
Одоо мэдэхгүй. Тэр эрх мэдэлтэй мөнгөтэй улсууд л жаахан овсгоотой нэг нь л авсан байх, эрх мэдэлтэй нэг нь авсан байх, мөнгөтэй нэг нь авсан байх, одоо тэгээд тэр овъектыг худалдаж авахаараа яадаг юм дүүгээ ч юм уу, ахаа ч юм уу аваачаад нэг дэд даргаар нь ч юм уу, тавиад тэгээд ах дүүсээ оруулаад, нөгөө ажилчидаа халаад, тэгээд л ядуурал одоо туйлдаа хүрлээ ш дээ.
Саранцэцэг -
Хувьчлал эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүйсийн ялгаатай байдал ажиглагдсан уу?
Чулуунбаатар -
Хүйсийн нөлөөлөл ажиглагдалгүй яахав. Нөгөө олон хүүхэдтэй гээд одоо гаргасан 20-дугаар тогтоолоор гаргасан эмэгтэйчүүд чинь одоо олон хүүхдийн нөхөн олговорт гаргаад, тэгээд бүгдээрээ ажилгүй болсон ш дээ. Тэгэхээр чинь олон хүүхэдтэй ээжүүд чинь одоо тэр үед ажилгүй болоод ирсэн хүүхдийн ээжүүд чинь одоо бүгдээрээ ядуу явж байгаа гэж би бодож байгаа. Тэр юм чинь эмэгтэйчүүдэд ёстой эмэгтэйчүүдэд ялангуяа олон хүүхэдтэй ээжүүдэд маш их хүндээр тусч, ер нь өрх толгойлсон эмэгтэйчүүд тэр нэн ядуурал гэдэг чинь эндээс эхэлсэн гэж би боддог юм ш дээ.
Саранцэцэг -
Ялангуяа танай худалдааны байгууллагын хувьд хувьчлалд эрх мэдэлтэй байсан улсууд нь арай давуу эрхтэй оролцсон гэж боддог уу?
Чулуунбаатар -
Тэгэлгүй яахав. Ялангуяа нягтлангууд эд нар давуу эрхтэй л оролцсон.
Саранцэцэг -
Хүмсүүдийн ярьж байгаагаар малчидад малыг буцааж өгснөөр малчдын амьдрал сайжирлаа гэж ярьдаг аа?
Чулуунбаатар -
Мэдэхгүй ээ. Тэр одоо мал тал дээр мэдлэг муутай ш дээ, буцаагаад өгнө гэдэг чинь одоо ямар утгаар нь хэлж байгаа юм бол?
Саранцэцэг -
Нэгдэл сангийн аж ахуйн мэдэлд байсан малыг малчдад нь буцааж өгөөд мал өслөө гэж ярьдаг?
Чулуунбаатар -
Нэг их малчдад нь тарааж өгөөд, нэг их сүйд болоод байсан юм байхгүй ш дээ. Тарааж өгсөн гэсэн нэртэй байгаа боловч би бол хүмүүст нэг их тэгж тарааж өгөөгүй л гэж бодож байгаа. Хөдөө гадаа явж байхад янз янзын л юм байж байдаг. Тэгэхдээ бол малчдын амьдрал нэг их тийм сайжраад, байсан юм байхгүй. Ер нь гайгүй шиг амьдралтай хүмүүс нь тэгээд би боддог юм, тэр Өвөрхангайд явж байхад чинь малтай хүмүүс нь яаж малтай болсон гэвэл нэгдэл мал тарааж өгснөөр малтай болоогүй, тэр алтны уурхай тэр алт олсноор хүмүүсийн амьдрал зарим нутгаар дээшилсэн юм байналээ л дээ. Тэр Өвөрхангай, Архангай энэ тэрээр явж байхад тэд нар алтныхаа буянгаар малтай л болсон тэрнээс биш Сэлэнгэ мэлэнгээр явж байхад малыг тарааж, өгч малтай болоогүй, Сэлэнгийн сангийн аж ахуйгаар явж байхад тэгж малтай ч болоогүй, тэгж малыг нь тарааж өгөөгүй ш дээ. Харин ч газар тариаланг нь устгаад хаячихсан, тэрийг нь хэдхэн улсууд аваад л эзэмшээд л, одоо нэг одоо харин сүүлийн жилүүдэд овоо харин хүнсний ногоо могоо тариад, хөдөөгийнхний амьдрал бол яахав, овоо. Ер нь хөдөөгүүр явж байхад амьдрал бол хүнд л харагддаг ш дээ, хэцүү л байдаг юм.
Саранцэцэг -
Яг ардчилалын үеэр та хаана ажиллаж байсан бэ? Таны амьдралд энэ ардчилал нөлөөлсөн үү?
Чулуунбаатар -
Би чинь ардчилалын үед худалдааны байгууллагад ажиллаж байсан. Тэгэхдээ миний амьдралд нөлөөлсөн, нөлөөлсөн. Тэгэхдээ бол би нэг их айхтар өмч хөрөнгө тасалж авч чадаагүй. Ер нь би яаж нөлөөлсөн юм бэ? гэвэл худалдааны байгууллагыг тараасанд их харамсаж явдаг. Би ч одоо тэгээд харъяалалгүй ахмадын тоонд орсон. Тэгээд л явахаараа миний амьдрал дээшээ гарааагүй л гэж боддог. Тэгээд тэр сайхан худалдааны систем тэр хэвээрээ ажиллаж байсан бол өдийд арай ч ондоо ч болох юм уу гэж зарим үедээ бодож байдаг. Тэр яагаад нөлөөлсөн гэвэл тэгээд хүмүүс чинь багцаараа байдаг ш дээ, худалдааны байгууллаганд чинь худалдаа, нийтийн хоол, бэлтгэл, түүхий эдтэйгээ. Гэтэл тэрийг чинь яахав, ингээд салгачихсан байхгүй юу. Жишээлбэл, худалдааны ерөнхий нягтлан хийж байсан хүн нь арай эрхтэйгээр худалдааг нь авчихаж байгаа юм, дэлгүүр хоршоог нь нөгөө бараа материалыг нь бүгдийг нь авчихаж байгаа юм, за тэгээд нийтийн хоолыг нь авчихна, нийтийн хоол яах юм бэ? Тэр үед чинь тухайн үедээ нэг хэдэн мал хунартай л байсан, тэрийг нь болохоороо байхгүй болгоод л хаячихна, нэг дарга нь ч юм уу, авчихна. Нэг хоосон хэдэн тогоо шанага аваад л, бидний үед нөгөө нэг айхтар тог иддэг тогоо шанагыг нь ажиллуулж болохгүй, ингээд дампуурчихаж байгаа юм. Аа түүхий эдийг нь аваад яах юм бэ тэгэхээр түүхий эд чинь түүхий эдийг чинь хүнд нь буцааж өгөх юм байхгүй мөнгөтэйд нь аваачаад өгчихдөг болохоор тэгээд дампуурчихна. Заа талх, нарийн боов гэж байсан. Заа, тэгээд тэр дэлгүүрт нь бас нөгөө тосоо ч, гурил мурилаа ч авч чадахгүй нөгөө ажиллаж байсан улсууд нь байхгүй, тэгээд л тараад дууссан байхгүй юу. Тэгээд нөгөө уялдаа холбоотой байсан 4 юм чинь нэг нэгэндээ сүлжээд хоорондоо болдог юм чинь тэрийг нь салгаад хаячихлаар ямар ч авцалдаагүй болоод тэгээд дампуурчихсан.
Саранцэцэг -
Ер нь ардчилсан хөдөлгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоо нь ямар байсан бэ?
Чулуунбаатар -
Ер нь ихэнх нь эрэгтэйчүүд голцуу оролцсон доо. Тэгээд ихэнх хэсэг эмэгтэйчүүд нь төвийг сахиад, бид нарын үеийн улсууд бол тэрэнд оролцоод ч яах юм билээ тэгээд .
Саранцэцэг -
Нийтлэг тухайн үед хүмүүс ардчилалаас юу хүлээж байсан бэ?
Чулуунбаатар -
Нийтлэг тухайн үед хүмүүс юу ч хүлээгээд байгаагаа мэдэхгүй л байсан. Ардчилал гэдэг юмыг нарийн ойлгохгүй байсан үе. Тэр ардчилал гэдэг юмны төлөө хэдэн улсууд гарч ирээд, тэгж бужигнуулсан болохоор тэрийг бол хүмүүс нэг их сайн ойлгохгүй л байсан. Юу ч хүлээгээд байснаа мэдэхгүй, ардчилал гэдгийгээ өөрснөө сайн ойлгохгүй л байсан ш дээ. Юу авчрах гээд байгаагаа сайн мэдэхгүй л байсан дөө.
Саранцэцэг -
Ардчилалын үр нөлөө гэвэл юу вэ?
Чулуунбаатар -
Ардчилалын үр нөлөө гэвэл одоо гадаад, дотоод руу л хүмүүс нь их гарч байна. Тэрнээс биш өөр үр нөлөөсөөд одоо тэгчихсэн гээд байх юм алга.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүмүүс гадаад оронтой харьцана гэж байсан уу?
Чулуунбаатар -
Байдаггүй байсан ш дээ. Тэр чинь аягүй хэцүү ш дээ, хүнд байсан байхгүй юу. Одоо бол хүмүүс дуртай газраа мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай яваад л тэгээд энд чинь сайн ч тал байгаа, муу ч тал байгаа. Нэгдүгээрт болохоор юу гэхлээр маш их гэр бүл салалт их байгаа байхгүй юу. Яагаад гэвэл нөгөө гэр бүлээр нь гаргахгүй нөхрийг нь гаргачихна, нөхөр авгайг нь гаргачихна. Тэгээд тэр хүн тэнд мөнгө л олох гэж байгаа юм чинь одоо ихэвчлэн залуу улсууд гарна ш дээ. Тэгээд тэд нар чинь доод тал нь 3 ,4 жилээр явна. Тэгэхээр зэрэг л одоо монголд байгаа нэг эмэгтэй яах уу, тэнд байгаа нэг эрэгтэй яах уу? Ер нь тэгээд энэнээс болж нэг муу тал нь юу гэхлээр гэр бүлээ орхиж явчихаад, сайн тал нь гэвэл овсгоотой нэг нь ажил хийгээд орон байртай болж байна, бас нэг тал нь гэвэл нэг хэсэг хэлмэгдсэн хүмүүс байгаа байхгүй юу, зуучлалын алба гэж нэг юм гарч ирчихээд, тэд нар баахан хүмүүсээс мөнгө авчихаад, тэгээд нөгөө гадаадад гаргана гээд орон байраа тавьчихсан, өрөнд орчихсон, орон гэр ч үгүй, тэгээд одоо ажил төрөл ч үгүй, гэр бүл ч үгүй болцгоочихсон. Тэгээд нэг ийм иймэрхүү тал байдаг л даа сайн, муу тал нь ээлжилж л байна.
Саранцэцэг -
Социализмын үе Монголд Зөвлөлтийн иргэдээс гадна өөр ямар орны иргэд амьдардаг ирж очдог байсан бэ?
Чулуунбаатар -
Яг бид нарын үед одоо Германууд ирдэг байсан. Тэгэхэд чинь геологи хайгуулаар ирдэг байсан. Заа УБ-т чинь Чехүүд ирдэг, энэ үйлдвэрүүдэд Чехүүд их ирдэг байсан. Чехүүд чинь нөгөө хөрөнгө оруулалт хийдэг байсан байналээ ш дээ. Аан тэгээд оросууд байна. Ихэвчлэн социалист орнууд тэрнээс биш Япон, Солонгос энэ тэрүүд ирдэггүй. Азийнхнаас их ховор байсан хятадууд бол яахав дээ. Тийм, нийтлэг их орж ирж байгаагүй, бага багаар л ирж суурьсан. Энд суурьшсан хятадууд бол байж л байж байсан. Хятадууд болохоороо газар тариаланд нөлөөлж байсан тухайн үедээ.
Саранцэцэг -
Ер нь монголчууд гадаадын хүмсүүдтэй харьцаа нь ямархуу байдаг байсан бэ?
Чулуунбаатар -
Сайн байдаг. Ерөнхийдөө монголчууд чинь хүнлэг ш дээ. Ер нь гадаадын хүн харийн хүнийг их хүндэлдэг байхгүй юу. Нутаг орноосоо хол явж байгаа юм зайлуул гээд л, хөдөөнийхөн бол тэгнэ ш дээ. Энэ хөөрхий амьтан гадаадын хүн гээд л аягүй хүндэлж харьцдаг .
Саранцэцэг -
Танд болон таны гэр бүлд гадаадын найз нөхөд байдаг байсан уу?
Чулуунбаатар -
Байсан, байсан. Би ч одоо оросуудтай найзалдаг байлаа. Манай Сүхбаатар аймагт германууд их найзархаг хүмүүс байдаг байсан. Тэд нар бол миний амьдралд тусалдаг байсан.
Саранцэцэг -
Социализмын үед гадаад эд бараа гэж байдаг байсан уу? Ер нь хаанаас олж авдаг байсан юм бэ?
Чулуунбаатар -
Тэр үед чинь орос дэлгүүр гэж байдаг байсан юм. Аа орос дэлгүүр чинь их айхтраа үүдэн дээр нь нэг хүн зогсчихно, пропусктай хүнд л үйлчилдэг, тийм байсан. Тэгээд л тэрэнд чинь ямар нэгэн аргаар нэг үүдэн дээр нь монголчуудаа аргалдаг ч юм уу, яадаг ч юм тэр орос дэлгүүрээс нэг жаахан гадаадын юм авдаг байсан. Өөр нээх гадаадын юм миний мэдэхээр байгаагүй байхаа.
Саранцэцэг -
Яг одоо гадаад орнууд руу аялал жуулчлалаар байдаг юм уу, албан ажлаар ч байдаг юм уу, гадаад орнууд руу явдаг байсан уу?
Чулуунбаатар -
Байсан ш дээ. Ялангуяа Сэлэнгэд бол байсан байхгүй юу. Сэлэнгэ чинь нөгөө Оростой хил ойролцоо учраас тэгээд одоо манай худалдааныхан ч гэсэн тэдний худалдааны байгууллагатай шеф, сангийн аж ахуй ч гэсэн шефийн холбоотой байсан байхгүй юу. Тэгээд шефийн холбоо гэдэг нь харилцан бие биедээ тусалдаг. Жишээлбэл одоо сангийн аж ахуй чинь Оросын нэг сангийн аж ахуйтай хамтралтай гэрээтэй, шефтэй тэд нар нь ирээд хадлан тариаланд дэмжих жишээтэй. Хадланг нь бэлдэж өгөх, техникийг нь оруулж ирэх жишээтэй. Тариаг нь ургацыг хураах үеэр трактор, комбайн өгөх жишээтэй тэгж харилцан бие биендээ яадаг байсан. Аа манай худалдааныхан болохоор зэрэг яахав тэдний худалдааны байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тэгээд хүүхдүүд хүртэл гардаг байсан ш дээ. Харилцан туршлага судална гээд үйл ажиллагаанд нь харилцан тусална гээд явдаг бие биенийхээ туршлагыг судалдаг. Ер нь социализмын үед бие биеийхээ судалдаг ШБОС гээд нэг юм байсан. Тэргүүн туршлага гээд тэгээд тэрийг чинь нэвтрүүлэхийн тулд хөрш зэргэлдээ орнуудаасаа шинэ санаа олж авах, өөрснөө шинэ санаа олох тэрүүгээр нь хүмүүсийн ажлыг дүгнэдэг тийм байсан, ажлын нэг үзүүлэлт ШБОС гэдэг нь.
Саранцэцэг -
Заа танд ТББ-тай харьцаж байсан туршлага бий юу? Ер нь энэ ТББ Монгол оронд ямар ач холбогдолтой юм бэ?
Чулуунбаатар -
Ер нь одоо бол би ТББ-тай харьцаж байсан л даа. Заа хүмүүнлэг чанараасаа бол талаараа бол манай Монголын Улаанзагалмайн нийгэмлэг /МУЗН/ шиг хүмүүнлэг байгууллага байхгүй гэж боддог л доо. Энэ байгууллага яах уу? гэхлээр зэрэг онцлог олон шинжтэй л дээ. МУЗН гадаадын маш олон улсуудтай харилцаа холбоотой дээрээс нь одоо монголчуудын хүнлэг энэрэнгүй нийгэмлэг байгуулна гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын нэгдсэн хуулийн заалтыг биелүүлж байгаа газар гэж боддог байхгүй юу. Яагаад вэ гэвэл энэ монголын нийгэмд туйлдсан, ядарсан, зүдэрсэн, өрөөл тахир дутуу янз бүрийн хүмүүст одоо олон улсыхаа үндсэн зарчмыг баримтлаад МУЗагалмай их нэмэр болдог гэж боддог байхгүй юу. Тэгээд ч би энэ байгууллагатай амьдралаа холбоод 4,5 жил болж байна. Аа энэний өмнө би бас нэг ТББ-тай хамтарч ажиллаж байсан. Тэр маань бас хөгжлийн бэрхшээлтэй ер нь ТББ болохлээр зэрэг голцуу нийгмийн эмзэг давхаргынханд үйлчлэх, гадаадын байгууллагуудтай холбож өгөх, тийм үйл ажиллагаа хийдэг юм байна тэгээд энэ шугамаараа би бас ТББ-д төр нийгэмдээ их л ажил хийж өгч байгаа гэж боддог юм. Харин төр засаг нь энэ байгууллагад ажиллаж байгаа сайн дурынханыг нэг их үнэлж үздэггүй юм байналээ. Энэ байгууллагуудын чинь гол хөшүүрэг нь сайн дурынхан байхгүй юу. Сайн дурынхны хүчинд л энэ ТББ чинь үйл ажиллагаагаа явуулж амжуулдаг ш дээ. Хороо хоринд байгаа ядарсан, зүдэрсэн хүмсүүд тэгээд л тэд нарыг хөдөлмөрт татан оролцуулах энэ ажлууд бүгд сайн дурынхны гол ажил гэж үздэг. Ийм л байдаг юм даа. Ийм иймэрхүү ажлууд би одоо төрийн байгууллага ТББ-тай холбогдож ажилладаг ахмадууд маань яахав дээ, ТББ-д өртөг өндөр ахмадуудынхаа сайн сайхны төлөө, тэдний тэтгэвэр тэтгэмжийг нь нэмээд өгчих юмсан, тэр ахмадуудыг амралт сувилалд амруулчих юмсан, ийм ийм юман дээр л тогтож ажилладаг.
Саранцэцэг -
Та Төмөр замын УЗХороонд хэдэн оноос эхэлж ажиллаж байгаа вэ? Таны яг одоо үндсэн хийж байгаа ажил чинь ямар үйл ажиллагаа вэ?
Чулуунбаатар -
Би төмөр замын УЗХороо биш л дээ. Баянгол дүүргийн /БГД/ УЗХороо тэгээд БГД-н УЗХороонд 2004 оноос одоог хүртэл ажиллаж байна. Тэгэхдээ би бол ерөөсөө сайн дурын идэвхтэн хүн л дээ. Заа сайн дурын идэвхтний ажлыг хийгээд, энэ ажлаа би БГД-ийн 10-дугаар хороон дээр эхэлж байсан. Биднийг сургалтанд хамруулж мэргэжлийн сайн дурын идэвхтэн гэсэн үнэмлэхээ аваад, тэгээд л ер нь нийгмийн эмзэг давхаргынханд үйлчилсэн. Тэд нар маань хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, ганц бие, өндөр настан тийм хүмсүүдэд сайн дурын 25 эхлээд 6 хүн ажиллаж байсан. Тэгээд хороон дээрээ салбар зөвлөл гэж байгуулаад, аа тэгээд тэрнийгээ дараа дахиж БГД-н УЗХороон дээрээ олон улсын Английн Улаан Загалмайн хөрөнгө оруулалтаар нэн эмзэг бүлгийнхэнд гэрээр үйлчлэх үйлчилгээ төсөл дээр ажилласан. Энгийн сургагч багшаар ажиллаад 5 жил болж байна. Сургагч багш гэдэг маань 25 сайн дурын идэвхтэнг хариуцдаг, 25 сайн дурын идэвхтэн маань цаашаагаа одоо 50 өрх айлд хүрч ажилладаг. Эхлээд зөвхөн нэг хүн байдаг байсан байхгүй юу. Одоо жишээлвэл би ганцхан Сараатай л ажилладаг байсан байхгүй юу. Одоо тэгвэл би бид нар чинь Сараагийн гэр бүлтэй ажилладаг болсон. Манай байгууллага энэ төсөл дээр ажилласаны гол үр дүн нь энэ л дээ. Тэгээд тэр хүн тухайн хүний амьдралд оролцохгүй юм байхгүй. Тэр айлын ахуй амьдрал, тэр айл сурч боловсрох, тэр хүмүүст юу дутагдаж байгаа юм, мэргэшүүлэх энэ бүхэн дээр ажилладаг байсан. Аа тэгээд энэ маань би ингээд энэ улсынхаа юун дээр би ерөөсөө тийм нэг шан харамж, өндөр цалин авч байгаагүй сайн дураараа л ажиллаж байгаа. Аа төсөл дээр ажиллаж байх үедээ бол тухайн үедээ бол яахав, бид нар унааны урамшуулал гэж өгдөг. Энэ ажил маань өргөжсөөр байгаад би одоо 300 сайн дурын идэвхтний зөвлөлийн дарга гэж явдаг. Бүгд сайн дураараа ажиллаж байгаа. Аа 300 хүн маань цаашаагаа 900, 1200 хүнд хүрч ажиллаж байна. Тэгээд манай үйл ажиллагаа бол МУЗН-н 10 үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол чиглэдэг. Аа одоо би бол юунд суралцаж байна уу гэхлээр хүнд анхны тусламж үзүүлэх чиглэлээр бэлтгэгдсэн. Аа би хүүхэд залуу байхаасаа л хүүхдийн тархи толгой хөдлөхөд бариад илээд өгчихдөг. Манайд бас удамшлын нэг жаахан юм бий. Ээжийн ч талд, аавын ч талд. Тэгээд тэр талд байсныгаа би дамжаагаар энэ өөрөө бас мэргэжлийн бариа засалч болсон. Тэгээд энүүгээрээ би ард түмэнд ядарсан одоо ахмадуудад хөгжлийн бэрхшээлтэй улсуудад бариа заслын үйлчилгээ хийж өгдөг, дээрээс нь бас Улаан Загалмайдаа энэ аппарат Солонгосын хөрөнгө оруулалтаар авсан голцуу энэ аппаратан дээр хүнийг хөдөлгөөн эмчилгээ хийж байна, дээрээс нь би бас өөрөө зүгээр суудаггүй эмэгтэй. Шүрэн эдлэлийн сургагч багш гэсэн местэн дээр ажиллаж байгаа, доороо 2 багштай. Тэрүүгээрээ болохоороо хөгжлийн бэршээлтэй хүмүүс янз бүрийн хүмүүст юмхнаар юм хийгээд өгчих, эд нарыг нэг жаахан чадваржуулах, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд их ганцаарддаг юм ш дээ, тэд нар ингээд юм хийгээд сууж байхдаа ганцаардлаасаа гарах ийм л үйл ажиллагааг хийж байна даа.
Саранцэцэг -
Социализмын үед гэр бүл ямар байсан одоо ингээд харж байхад яаж өөрчлөгдөөд байна?
Чулуунбаатар -
Социализмын үед ч одоо гэр бүлйин амьдрал яахав дээ, ээлжилдэг замаараа ээлжлээд л, ээж аав нь хүүхдээ өсгөөд л байдаг байсан. Одоо чинь гэр бүлийн амьдрал зарим тал дээрээ ч сонирхолтой ч юм шиг, зарим тал дээрээ сонин ч юм шиг болчихоод байгаа юм л даа. Зарим нэг хэсэг нь гадаадад яваад л ингээд л гэр бүл үр хүүхдүүд ч гэсэн маш их өнчирч байна. Бид нарыг жаахан байхад чинь амьдын хагацал гээд л нэг хэцүү юм байдаг гэж манай хөгшин ээж ярьдаг байсан. Амьдын хагацал гэдэг маань ерөөсөө энэ хоёр хүн тусдаа амьдрахаас эхлээд хүүхэд нь аав ээжийгээ санана, хань ижлээ санана ийм юмнууд л одоо одоо үед их гараад байна гэж хувь хүнийхээ хувьд боддог юм. Хоёрдугаарт нь ерөөсөө архидалт гэдэг юм их газар авсан. Манай эрчүүд их залхуу болчихсон юм уу гэж боддог юм. Тэгээд л нөгөө ажилгүй хүмүүс нь архи ууж л өдөр цагаа өнгөрөөдөг байгаа юм шиг байгаа юм. Авгай хүүхдүүдээрээ тэжээлэгчихээд л, аа тэгээд хүүхдүүдийн хувьд бол яахав нэг чөлөөтэй болчихсон гэж бодож байна би. Аа одоо Монгол улс маань одоо гар утас, интернэт сурталчилгаа дэлхийн жишигт нийцэж байна. Компьютер гээд л дэлхийн жишигтэй болчихлоо. Энэ бүгдээс болоод хүүхдүүдийн сэтгэхүй, залуучуудын сэтгэхүй ч гэсэн өөр болж ер нь хүмүүст ч гэсэн өөр болчихсон бидний үеэс.
Саранцэцэг -
Гэр бүлийг хөхүүлэн дэмжих талаас төр засгаас ямар бодлого явагдаж байсан бэ? Тэр бодлогууд таны амьдралд нөлөөлсөн үү?
Чулуунбаатар -
Хувь хүний хувьд ч одоо гэр бүлийг одоо хөхүүлэн дэмжих гэдэг чинь одоо юу байхав дээ, тийм юм. Тийм их тодорхой, тийм их сэтгэл ханамжтай ажил байхгүй байсан. Би тэрэн дээр бол мэдэхгүй л гэж хэлнэ. Яагаад вэ гэвэл би ч одоо бас хэлмэгдсэн л гэж хэлнэ. Би чинь одоо 6 хүүхдийн ээж шүү дээ. Тэгээд би чинь одоо бас бас л юу яасан ш дээ. Ардчилал болохлоор зэрэг би чинь одоо тэр үед чинь олон хүүхдийн ээжийн нөхөн олговор л авсан байна ш дээ. Тэгэхээр чинь би нэлээн эрт тэтгэвэрт гарсан байгаа биздээ, гучин хэдэн настай тэтгэвэрт гарсан ш дээ. Тэгээд 40 гарсан хүнийг чинь одоо ардчилалын үед чинь хөгшинд тооцогдоод ажилд авахгүй. Олон хүүхэдтэй ээжүүд ер нь тэгж юу яасан ш дээ. Тэгээд л 40 хүрчихвэл ажилд авдаггүй. 40-өөс доош одоо нөгөө өндөр, туранхай 17, 18 настай гээд л тиймэрхүү гоё, сайхан гээд хүмүүсийг чинь ингэж ялгаварлан, гадуурхаж ардчилалын нэг алдаатай тал гэж боддог байхгүй юу. Одоо нөгөө хувь хүнд нөгөө хөрөнгө их шилжсэн хувийн компаниуд чинь царай зүстэй, залуу хүнийг ажилд авна гээд л харин үүний эсрэг манай МУЗН аль ч талын юмыг харгалздаггүй. Ер нь бахархалтай байдаг л даа. Ийм л ялгаа гарчихаад байна. Тэгээд одоо энэ л юунд хэлмэгдсэн болохоороо би олон хүүхэдтэй гээд бахархаад байх юм байхгүй юм байна ш дээ.
Саранцэцэг -
Социализмын үед шинэ техник, технологи хэр их нэвтэрч байсан бэ? Таны ажиллаж байсан салбарт шинэ техник, технологи гэвэл юу байна? Та санаж байвал ярихгүй юу?
Чулуунбаатар -
Өө шинээр орж ирж байсан юм санагдалгүй яахав. Газар тариалангийн услалтын систем гэж нэг сайхан юм байгуулж байсан. Талбайн шинэ технологи л доо. Талбай ч одоо олон жил тариалсан талбай үр шимгүй болоод ч юм уу, бороо хур байхгүй болоод ч юм уу, оросын хөрөнгө оруулалтаар услалтын систем гэж нэг юм тавьсан юм байгаа юм. За тэгээд манай худалдаанд болохоор зэрэг нийтийн хоолны тоног төхөөрөмжийг нэг шинэчилсэн. Одоо бид нар чинь хоолны том том тогоон дээр л хоолоо хийдэг байсан. Нийтийн хоолонд чинь нэг цахилгаан тогоонууд оруулж ирээд, тэгээд тэр цахилгаан тогоог үзчихээд л, даргатайгаа хоёулаа УБ орж ирээд л, олдохгүй ээ. Тэр нь, одооных шиг ийм жаахан тоног төхөөрөмж биш ш дээ. Тэр үед чинь хоол моолыг аягүй ихээр хийдэг байсан. Хоёр гурван зуун литрээр чинь 2, 3 дугаар хоолыг хийнэ, тогооч нар хоёр, 300-н литрээр нь тогоонд хийнэ. Тийм том тогоогоор хийдэг байсан байхгүй юу. Тэгээд тэрийг чинь авахын тулд цахилгаан тогоо гэж айхтар юманд ...өө бид нар чинь одоо энэ Техник Технологи Импорт дээр ирнээ. Манай дарга Рэнцэн гээд нэг жижигхэн дарга байдаг байсан. Нэлээн овсгоотой дарга л даа. Тэгээд л тэр одоо хөдөө чинь цахилгаан тогоо авах гэж л бөөн юм болж байгаа байхгүй юу. Тэгээд нэг өдөр дарга маань ирээд 2 дугаар хоолны дөрвөлжин тогоо аваад очлоо. Өө тэгсэн чинь удирдлага ч бөөн баяр. Тогооч нар баярлаад л, тэгээд л тэгсэн чинь намайг нэг өдөр одоо чи л яв, 1-дүгээр хоолны тогоо салгаад ир гээд намайг хот руу явуулдаг юмаа. Тэгээд би энэ Техник Импорт дээр ирээд мэргэжилтнүүдтэй уулзаж байгаа юм ...Танай дарга ёстой зүгээр нэхсээр байгаад 2-дугаар хоолны тогоо аваад явсан, өчнөөн газар аваагүй байхад чинь танайх одоо бас чи бас яагаад энд хүрээд ирэв? ...Гуйж байгаа юм даа ....өгөөч дээ, ...өгөөч дээ ямар ч байсан манайд өгчих, манайх шиг одоо том сангийн аж ахуй байхгүй гээд л, нэхсээр байгаад л, нэг тогоо салгаад явсан байхгүй юу. Тэгээд тэр их манайд шинэ технологи болоод л болчихож байгаа юм. Тэгээд тэр бол миний байж байх үед болж байгаа шинэ технологи болж байгаа юм. Аа 2-дугаарт нь нэг бараа нэг тал дээр би нэг ийм хөгжилтэй юм санадаг юмаа. Манай сум сангийн аж ахуйн 60 жилийн ой болж байгаа юм л даа. Худалдааны байгууллага одоо тэр юунд оролцож байгаа бүх хүмсүүдийн хувцас хунар, одооных шиг нээх гоё гоё гутал хувцас хийдэг газар олон байгаагүй. Хоргой торго ч гэсэн торго дурдан ч гэсэн нээх элбэг биш байлаа ш дээ. Тэгээд тэр үед чинь аягүй үнэтэй малгай “сээгээ малгай” гээд малгай байлаа. Туулайны малгай. Тэгээд нэг 510-н гутал гээд үнэтэй, өндөр нарийхан өсгийтэй гутал тухайн үедээ л модонд орж байсан. Тэгээд л сангийн аж ахуйн даргатайгаа хоёулаа бараа хөөцөлдөөд, барааны төв бааз дээр ирсэн юм. Эхлээд л ороод л би хэд хэдийг авчихлаа. Тэгээд л сангийн аж ахуйн даргаа оруулж байгаа юм л даа. За та одоо ороод 14 малгай, 10 гутал л нэмүүлчих. Тэгээд л одоо хоёулаа 60 жилээ баян хийлээ гээд л дарга ороод л нөгөө худалдааныхны зовлонг мэдэхгүй. Бас тэр тухайн үедээ бараа их ховор байсан ш дээ. Тэгээд нөгөө барааг аймаг сумдуудад хуваарилдаг байхгүй юу, төвөөс. Тэрнээсээ аймагт очно, аймгаасаа сум руу хуваарилна. Тэгж явдаг байсан байхгүй юу. Энд чинь ирж бараагаа аймгууд руу хуваарилаад, аймгуудаасаа сум руу хуваарилаад тэгээд одоо сумаасаа бригад руу нь хуваарилна ш дээ. Тэгж хуваарилдаг, тийм аягүй хуваарилалтын нарийн системтэй байсан. Тэгээд нөгөө дарга маань хөлсөө гартал гуйгаад ... Худалдааны ажил ийм хэцүү байдаг юм уу, та нарын ажлыг одоо л нэг мэдэрлээ гээд л. Арай гэж гуйж байсаар байгаад 5 гутал авлаа гээд тэгээд тэр хуваарилалтын систем аягүй нарийн байсан, бидний үед. Бараа ч бас ховор ш дээ. Аягүй ховор байсан. Яг тэр тариалатын үед Дарханы хүнсний үйлдвэрт хэдэн зуун авдраар нь боов хийж байсан ш дээ. Боорцог, боов гээд л хэдэн зуугаар нь, машин машинаар нь авч тэр оюутнуудад хүргэдэг. 7 хоногийн дотор чинь 3 машин боов л алга болчихно ш дээ. Тэгж их хуваарилалтын одоо юунууд их байсан. Одоо бол нэг их тийм боов хийгээд явахгүй ээ/инээв/.
Саранцэцэг -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ? Тэр эрх мэдэлтэй хүмүүс өдөр тутмын амьдралаараа жирийн хүмүүсээс ялгаатай байх уу? Жишээлбэл эдэлж хэрэглэж байгаа юмс нь байдаг юм уу, өмсөж зүүж байгаа юманд нь байдаг юм уу? Ер нь өдөр тутмын биеэ авч яваа байдлаараа ялгагдах уу?
Чулуунбаатар -
Харин одооныхтой адилгүй ш дээ. Одооны дарга нар бол эдэлж, хэрэглэж хөрөнгөөрөө, уралдаж байгаа мориороо, унаж байгаа машинаараа өөр болчихсон ш дээ. Бид нарын үед чинь тийм юм байхгүй ш дээ. Хөөрхий муу дарга нар маань адилхан ш дээ. Аа бид нар бол яахав дарга гэхээс нь аягүй хүндэлдэг. Тэр хүний тушаалаар л ажилладаг болохоор. Тэрнээс дарга илүү эд хөрөнгө, илүү эрх мэдэл тийм юм байдаггүй байсан ш дээ. Яахав нэг хөөрхий амьтан бараа ирэхээр барааны хуваарийг нь харна. Тэрийг нь хараад батална. Тэгээд тушаалаа өгнө. Сангийн аж ахуй чинь нөгөө намрын үед чинь сум сангийн аж ахуйнхаа ажилд худалдааныхаа байгууллага чинь тусална ш дээ. Өвс, хадлан гээд л явна. Олон нийтийг хамарсан аягүй их ажил хийдэг байсан байхгүй юу. Хадлан бэлдэнэ, өвс бэлдэнэ. Хөдөөний сангийн аж ахуй галладаг болохоор түлээгээ бэлдэнэ. Бид нар чинь уулын модонд хүртэл очоод хүүхнүүд мод хийнэ ш дээ. Тэгэхэд дарга маань адилхан л явна ш дээ, адилхан л хийгээд явна ш дээ. Одоо шиг тэгж тушаал өгчихөөд машин уначихаад давхиад явах тэгээд тэр тусгай, нарийн тусгай тэр хоол бэлдүүлэх тийм юм байхгүй ш дээ. Адилхан л нөгөө гуанзандаа хоолоо иднэ. Яг л тэр доод ажилчидтайгаа адилхан илүү эрх мэдэл ёстой тийм юм байдаггүй байсан.
Саранцэцэг -
Эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ дарга нар ер нь ямар замаар хэрэгжүүлдэг байсан бэ? Тушаал заавар өгдөг үү?
Чулуунбаатар -
Ер нь бол яахавдээ, тухайн үед бол дарга бол дарга гэсэн тушаал байсан. Тэр тал дээрээ бол яг л нөгөө захиргаадалтын чи яг энийг л хэлж байна л даа. Бид нар чинь одоо хийх ажлаа хийгээгүй, бол даргад донгодуулна, дарга дээшээ донгодуулна гэдэг байсан.
Саранцэцэг -
Эрх мэдэлтэй дарга улсуудад жирийн хүмсүүд ер нь яаж хандах вэ?
Чулуунбаатар -
Хүндэлсэн байдлаар л хандана. Тэрнээс биш бол нэг долигносон молигносон тэр одоо өргөл, барьц, ардчилалынхны яриад байгаа авилгал тийм юм ерөөсөө байхгүй ш дээ. Бид нарын үед чинь тийм юм харьцангүй байгаагүй ш дээ. Одооны дарга нар шиг ах дүү нараа татах, харин тийм юм ерөөсөө байгаагүй юм шиг байгаа юм шүү.
Саранцэцэг -
Та 2004 онд хот руу шилжиж орж ирсэн. Танд хотод байхад хэцүү бэрхшээлтэй санагддаг юм гэвэл юу байна, таатай санагддаг юм, гэвэл юу байна?
Чулуунбаатар -
Хотод би чинь нөгөө хүүхдүүд маань сургууль соёлд ороод, тэгээд хүүхдүүдээ дагаад л ирсэн л дээ. Яахав, эхлээд хөдөөнөөс орж ирэхэд бол хотод хөл гараа олохоос эхлээд орох орон байраа олохоос эхлээд суурьших газраа олохоос эхлээд төвөгтэй л дөө. Бэрхшээл бол байлгүй яахав. Ер нь бол хөдөөнөөс орж ирж байгаа хүмсүүд хотод суурьшихад хэцүү ш дээ. Сууж байгаа унаанаас эхлүүлээд одоо бүх л юманд мөнгө төлнө. Хөдөөнийхөн бол яахав дээ автобус унаа гэх биш нэг газраасаа нөгөө рүүгээ гүйгээд л явчихна, гүйгээд л орчихно. Тэгээд одоо нөгөө хот маань улам л удаан хугацааны сууршилд ачаалалаа дийлэхгүй. Тэгээд ерөөсөө УБ ер нь доогуур амьдралтай хүмүүс нь суурьшилгүй ажилтай хүмүүс л байдаг ш дээ гэж би боддог юмаа. Яагаад гэвэл эхлээд байсан улсууд нь арай төлөвшөөд тиймээ, хотынхоо байдалд зохицсон. Адгийн наад зах нь газар ч олдохгүй байна ш дээ. Уулын орой дээгүүр суваг, шуудуунд гэр орноо бариад тэгээд амьдрал бол хэцүү л байна. Би бусадтай харьцуулахад бол хотод арай л эрт орж ирсэн болохоор одооны хүмүүсээс арай л өөр юм уу даа л гэж боддогийм ш дээ. гэхдээ надад нэг их сайхан нэг их бэрхшээлтэй гэхээр юм одоохондоо надад мэдэгдэхгүй л байна л даа. Яахав дээ, ер нь бол хэрэгцээ бол хотынхонд их л дээ, идэж уухаас эхлээд голцуу л одоо мөнгө л одоо их хэрэглэнэ.
Саранцэцэг -
Манай энэ хот бусад суурьшмал газрын хотуудаас юугаараа онцлог байх уу?
Чулуунбаатар -
Суурьшмал газруудын би тэгэхээр гадаад орнуудаар явж үзсэн л дээ. Тэр юу юм уу л гэж бодоод байдаг юмаа газар ашиглалт л юм уугэж боддог юмаа. Манайх чинь нэг их талбай байдаг харахаар л юм барьчихъя гэхээр л зай байдаггүй. Тэгээд нэг хэтийн төлөвлөлт л муутай юм уу дээрээс нь манайхан чинь нөгөө зам гаргах талдаа үнэхээрийн хэцүү юмаа. Яагаад гэвэл зам харилцаа, ус тог гэхлээрээ тэлэгдэж чадахгүй байгаа байхгүй юу. Миний бодлоор бол хотынхоо зах руу л хөгжлөө жаахан тэлж өгөөсэй гэж бодоод байгаа байхгүй юу. Хөгжлийн хэтийн төлөв нь манайд жаахан буруу төлөвлөгдсөн тийм байдаг юм болов уул гэж боддог юм. Жишээлбэл, одоо бид нар хотын захад очоод бууя гэхлээр тээвэр байхгүй. 2 дугаарт тэнд очоод тог цахилгаан байхгүй 3 дугаарт бол усан хангамж гэж айхтар юм байна ш дээ. Тэгээд усгүй бол хүн яаж амьдрах вэ дээ. Тэгээд хотынхоо төвийн хэдэн шамбааралдсан юм руу шаваад зарим нь уулынхаа орой дээр тэгээд энэ УБ-т бол хөдөөнөөс дор амьдрал бол байна ш дээ. Бид нарт ч гэсэн тохиолдож л байна. Жишээлбэл одоо нэг хотын зах руу арай нэг цэвэр орчинд, одоо аягүй их утаатай өвөл бол амьдрахын арга алга байна ш дээ. Хот чинь энэ утаа нь. Тэгээд цэвэр орчин луу жаахан хотын зах руу гаръя гэхлээр тэнд нь дэд бүтэц нь байхгүй байгаа байхгүй юу. Тэндээ тог байхгүй, ус байхгүй тэгэхлээр зэрэг тийшээгээ явж чадахгүй. Тэгэхээр л тэр хүн чинь эрүүл мэндээ ч бодож чадахгүй, утаан дотроо тэгээд нэг иймэрхүү байдалтай байгаа болоод миний амьдрал дээшлэхгүй байгаа юм уу л гэж боддог юм даа.
Саранцэцэг -
Таны амьдралын туршид Монгол дахь шашин. Шүтлэг яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ? Төрд ер нь шашин нөлөөлдөг үү?
Чулуунбаатар -
Төрд ч одоо айхтар нөлөөлдөгийг нь мэдэхгүй л байна. Ер нь тэгэхдээ яахав шашин шүтлэг бол миний бодлоор өөрчлөгдөж байна. Гадаадын олон шашны урсгалууд орж ирж байна. Аа тэгэхдээ ер нь Будда ч бай, Есүс Христ ч бай шашин л бол шашин үзэл бодол нь, ерөнхий номлол нь адилхан гэж би боддог юм. Есүс ч байсан, Будда ч байсан адилхан л номлолтой байхгүй юу. Аа зүгээр яахав, хувь хүнийхээ хувьд бол орж ирж байгаа урсгал нь, хийж байгаа хэлбэр нь өөр. Тэрнээс биш бол зарим буруу урсгалууд ирчихээд л нэг нь дурлаад, нэг нь ч амь насаа алдаад байгаа энэ тэр бол яахав шашин шүтэхдээ хүн зөв л шүтэх ёстой байхгүй юу. Аа төр засаг бол яахав, энэ бурхан шашнаа хүндлээд, сайхан сайхан бурхан шашнуудыг бүтээж байна, бурхан бүтээж байна. Энийгээ бас монгорлчууд бурхан шашнаа бас дээдэлж байна, энэ эд нар бол зөв л дөө. Бас яахав, ард түмний нэгэнт л шүтээд ирсэн, юмыг би зөв л гэж боддог л доо.
Саранцэцэг -
Заа одоо би таниас хамгийн сүүлийн асуултаас тавья. Ер нь одоо монголчууд чинь нас барсан улсуудаа дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдөөд байна, дээр үед оршуулгыг ч ямар байдлаар хийдэг байсан, одоо яаж өөрчлөгдөөд байна?
Чулуунбаатар -
Ер нь дээр үед бол хүмүүс нас барсан хүмүүсээ газар дэлхий дээр нь ил тавьчихдаг. Жишээлбэл, баруун аймгийнхан Өвөрхангай, Баянхонгор энэ тэр бол ил тавьчихдаг. Аа манай нутагт болохоор зэрэг одоо ер нь монголын оршуулдаг заншлаар саванд хийгээд тавьдаг л ёстой л доо. Аа Сэлэнгэд би амьдарч байсан, газраараа ярихад Сэлэнгийн хувьд бол хүн нас барахад нь архи дарс хэрэглээд, ингэдэг нь надад ерөөсөө таашаагддаггүй байсан. Манай нутагт бол тэгдэггүй. Талийгчийнхаа хойноос архи дарс уугаад уйлж унжаад байдаг нь. Аа одоо бол болох дээрээ зэрэг Азийн ёс заншил руу орчихсон юм байна гэж боож байгаа л даа, чандарлаад. Тэгээд тэр чандарыг нь байнгын нэг газар байрлуулаад байх жишээтэй. Энэ дээр бол бас яахав дээ, хүмүүсийн хөрөнгө чинээ бас орж байна. Яагаад гэвэл чадалтай нэг нь одоо чандарлуулаад, эцэг эхийгээ ах дүүсийгээ ч юм уу төрөл төрөгсдөө байрлуулах ч юм уу, ингээд байж байна. Аа чадалгүй нэг нь одоо аваачиж тавьдаг газар нь тавиад ингээд байж л байна. Аа тэгээд бид нарыг жаахан байхад чинь оршуулгын газраар очихгүй их цээрлэдэг байсан ш дээ. Оршуулгын газар яваад ирсэн бол одоо өөрийгөө ариутгадаг. Гэтэл одоо харамсалтай юм нь юу вэ гэхлээр оршуулын газар нь хүн ардынхаа дунд нь байж байх жишээтэй. Аа тэгээд хогон дунд байгаа тэд нарыг бол тэгээд хүндлэнэ мүндлэнэ гэдэг юм дээдлэх хүндлэх юм байхгүй байна ш дээ. Ийм ийм ялгаатай юм байна л даа. Яг хотынхоо дунд айлуудынхаа дунд байхаар одоо ямар ч байдаг юм. Одоо зарим биологийнх нь талаас авч үзвэл янз бүрийн л одоо ууршилт мууршилт янз бүрийн юмнууд хүний эрүүл ахуйд ч ямар байдаг юм. Гэтэл одоо ерөөсөө ингээд байршуулаад тавьчих боломж байхгүй л байна ш дээ тээ. Тэгээд иймэрхүү иймэрхүү ёс заншлууд оршуулгын тал дээр гарч ирж л байна, сайшаалтай тал нь гэвэл хөгжиж л байна. Хөгжиж байгаа тал дээр нь манай нийгмийн маань амьдрал ядуу тийм л байна.
Саранцэцэг -
Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Чулуунбаатар -
Заа та нарын ч гэсэн ажил өөдрөг байгаарай.
Саранцэцэг -
Заа их баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
Чулуунбаатар -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.