Luvsandanzan

Basic information
Interviewee ID: 990212
Name: Luvsandanzan
Parent's name: Tseveenjalba
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: lama
Belief: Buddhist
Born in: Tsesterleg sum, Arhangai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: bursar of monastery
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
childhood
belief
work
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За та амьдралынхаа тухай яринуу. Ер нь хүүхэд байхдаа яав, хэдэн онд хаана төрж өсөв. Тэр үеийн нийгэм ер нь ямар байв.
Лувсанданзан -
Би бол уг нь миний уул бол би Архайнгай аймгийн Архайнгай аймгийн Заяын хүрээний гаралтай хүн. Миний эцэг эх бол архангай аймгийн заяын хүрээний хүмүүс байсан. Тэгээд Богдхаан хүрээнд ирээд 1926 онд намайг гаргасан юм гэнэлээ.
Эрдэнэтуяа -
Аан за.
Лувсанданзан -
Ингээд би 1926 оноос 5 нас хүртэл эцэг эхийн гар дээр байж байгаад, 5 настайгаасаа эхэлж Зүүн эрхэмийн аймаг гэдэг газар 5 настай лам болж, аан 11 нас хүртэл шавьлан суусан юм.
Эрдэнэтуяа -
За
Лувсанданзан -
Багш нараар ном заалгаж ном сурч байгаад, тэгээд 11 настай 37 оны эсэргүү, шашин сүм хаагдаад хар болцон би.
Эрдэнэтуяа -
За
Лувсанданзан -
Тэгээд биднийг хүрээний лам хүүхдүүдийг бөөгнүүлээд Гомбодоо гэдэг гэсгү биднийг хотын намын хороон дээр аваачиж биднийг хар болгож, тэгээд буцааж биднийг ногоон хөх даалимбан дээл, ногоон эрээн малгай, ажлын хар гутал өгч биднүүдийг анх
Эрдэнэтуяа -
Хар болгож байсан уу?
Лувсанданзан -
Хар болгож. Тэр зун нь нэг голын цэнгэлдэх гэж одоо бе тамирын заал байсан юмуу даа.
Эрдэнэтуяа -
Аан за.
Лувсанданзан -
Тэнд биднийг аваачиж тэнд бөөгнүүлж бидэнд ном зааж. Биднийг хотын намын хороонд авчирч өгдөг байсан юм.
Эрдэнэтуяа -
Бичиг үсэг л гэсэн үг үндсэндээ одоо нөгөө крилл үэсэг үү
Лувсанданзан -
Тийм. Крилл гараагүй байсан юмаа Хуучин монгол бичиг.
Эрдэнэтуяа -
Хуучин монгол бичиг.
Лувсанданзан -
Аан. Тийм юм зааж эхэлсэн. Намын хороон дээр очоод 9 сар болоод хүйтэн орохоор зэрэг хүрээний лам хүүхдүүдийг 3 хуваагаад нэг хэсгий нь дотоод яамны бага сургууль, нэгий нь Батлан хамгаалах яамны бага сургууль, нэгий нь намын дээд суругуулийн дэргэдэх бага сургууль хуваарилагдсан. Би тэр намын дээд сургуулийн бага сургуульд очоод нэг жилдээ ингээд бичиг үсэг заалгаж намын дээд сургуулийн тэнд. Одоо тэр баруун үйлдвэрт хоёр давхар цагаан байшин бий.
Эрдэнэтуяа -
Аан одоо Оргил сувиллын тэнд тэй.
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хуучин одоо юуны академи болцон ш дээ. Юу билээ удирдлагын академи болчихсон. 2 давхар байшин байлээ тэр үү.
Лувсанданзан -
Тийм байх.
Эрдэнэтуяа -
Аан тэр л юм байна.
Лувсанданзан -
Тэнд өвөлжөөд тэгээд хавар шалгалтаа өгөөд үлгэр одоо үлгэр жишээ бага сургууль гэж одоо 88 гадаад яамны баруун урд талын өнцөг дээр дүнзэн байшинд ирж. Тэнд одоо 3 жил үлгэр жишээ 3-р сургуульд 4-р ангид төгсөөд. Тэгээд хөдөө аж ахуйн техникумд хуварилагдаад тэгээд тэндээ сууж чадаагүй. Тэгээд 14 настайгаасаа Оросын хэвлэх үйлдвэрт цахилгаанчингаар орж, тэнд мончор, цахилгааны ажил хийж байсан. Тэгээд 14 настай хийж байгаад 17.., 18 настайдаа, 17 настайдаа ч билүү хэвлэх үлйдвэрээс намайг аварга цол өгөөд, тэндээсээ өөрийнхөө сайн дураар ардын цэрэгт явж дотоод яамны цэргийн алыанд очоод карентинд очиж зун намар нь тэндээ байгаад өвөл нь дотод яамны ансамблид очиж гал тогоонд тогоо шанага барьж байгаад, тэгээд 1946 онд өмнөговьд шилжиж говьд 7, 8-р отрядад энд тэнд няраваар ажиллаж байгаад тэгээд 1949 онд халагдсан. Эх орны дайны үед цэрэгт байсан учир ахмад зүтгэлтний юугаар ахмад зүтгэлтэн болсон ийм л хүн дээ.
Эрдэнэтуяа -
За
Лувсанданзан -
Одоо энэ 1991 оноос хуучин Эрхэмийн аймаг хэвээрээ байгаад тэгээд энд Дашчойлон хийдэд дуганчаас нь одоог хүртэл ламаа хийж байна. Гол зүйл маань л энэ дээ.
Эрдэнэтуяа -
Эрхэмийн аймаг гэнээ.
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэр нь хуучнаар ямар аймаг юм.
Лувсанданзан -
Одоо бол энэ чинь
Эрдэнэтуяа -
Улаанбаатар юмуу
Лувсанданзан -
Хуучин Улаанбаатарт Эрхэмийн аймаг гэж нэрлэж байхгүй юу даа.
Эрдэнэтуяа -
Хуучин Улаанбаатарыг уу. Аан Улаанбаатар дотроо
Лувсанданзан -
Улаанбаатар дотроо 30 аймаг байсан.
Эрдэнэтуяа -
Аан Улаанбаатар дотор одоо дүүрэг гэдэг шиг үү.
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Аан аан. За за.
Лувсанданзан -
30 аймаг байсан мэдэв үү. 30 аймаг дотроо Эрхэм, Их дагина, Бангаа гэсэн гуравхан аймаг л үлдсэн. Бусды нь цөмийг нь нураагаад, түлэхий нь түлээд яагаад ингээд буулгаад яацан юм л даа. Зарим дарга нарын түлээ ч болж байсан, уурын пийшинд орж тэгээд алга болж. 27 аймаг нь сүйтсэн одоо 3 аймаг байгаа.
Эрдэнэтуяа -
За
Лувсанданзан -
Нэг нь Эрхэмийн аймаг байна. Миний саяын бичээд сууж байгаа баруун талых нь Бангаа аймаг, тэрний цаад талын Богдын их дагина гэж хатан тэрний нэрэмжит аймаг энэ гурав л үлдээд байгаа юм даа.
Эрдэнэтуяа -
Аан за за. Хэн баганан аймаг гэсэн үү нэг нь
Лувсанданзан -
Бангаа бангаа
Эрдэнэтуяа -
Аан Бангаа аймаг юмуу
Лувсанданзан -
Бангаа аймаг.
Эрдэнэтуяа -
Аан аан тийм юу байсан юмуу тэй. Тэр юу юмуу одоо энэ Улаанбаатар хотын дүүргүүдийг үү эсвэл энэ шашин сүм хийдийн дугануудыг л нэрлэж байна уу?
Лувсанданзан -
Шашны сүм хийдийн дугануудын нэрийг нэрлэж байна.
Эрдэнэтуяа -
Аан тийм 30 аймгийн аймаг байсан юм байна тэй.
Лувсанданзан -
Тийм. Бусад нь бол одоо 27 аймгийн нэрийг нэгдүгээрт би бага жахан байсан учраас бүгдийг тогтоож чадахгүй, хоёрдугаарт миний тэр үед байж байсан 30 аймгаас 3 аймаг үлдсэн одоо энэ 3. Тэгээд Эрхэмийн аймаг
Эрдэнэтуяа -
Энэ 3 дуган л биздээ тэй.
Лувсанданзан -
3 дуган. За “Эрхэмийн” дуган нь дотоод яамын сэргийлэхийн аж ахуйн склад болоод үлдсэн энд уг нь 30 лам хурж байсан юм гэнэлээ.
Эрдэнэтуяа -
За
Лувсанданзан -
“Бангаа аймаг” нь 500 ламтай хийд байсан. Энэ нь ингээд яагаад үлдсэн гэхээр циркийн адуу мал, янз бүрийн юм тэжээдэг болсон.
Эрдэнэтуяа -
За
Лувсанданзан -
За “Их дагины” аймаг нь бол одоо манай улс хуучин цэрэг багатай байсан.
Эрдэнэтуяа -
Аан за. Аан аан ийм учиртай юм байна тэй.
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Юу та айлын том хүүхэд үү?
Лувсанданзан -
Би ах дүү 2-уулхнаа байсан.
Эрдэнэтуяа -
аан
Лувсанданзан -
ах маань нас барсан. Би одоо
Эрдэнэтуяа -
Ганцаараа эхээс
Лувсанданзан -
Ганцаараа байна тийм. Би бол яагаад уу гэхээр миний эцэг эрт өнгөрсөн. Эх намайг хүний морь түшиж тулаад түшээд өндийж байхад манай ээж амьсгаа хурааж байсан юм гэнэлээ.
Эрдэнэтуяа -
Ээ
Лувсанданзан -
Тэгээд би сүүлд айлд өргүүлсэн айлын өргөмөл хүүхэд. Манай ах бол Чойдорж гэдэг хүн байсан. Тэр Чойдорж гэж хүн нагац ах Ваанжиндорж гэж хүн байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лувсанданзан -
Тэр хүн бол Архангайн Заяын хүрээний лам хүн байсан. Архайнгай аймгийн. Тийм учраас миний гарал мань минийх Архангай Заяыг аймаг Архайнгайн юуны хүн, одоо Цэцэрлэг хот гэж байгаа биздээ Архайнгайг.
Эрдэнэтуяа -
Тийм одоо Цэцэрлэг хот.
Лувсанданзан -
Тэр чинь Заяын хүрээ гэж байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан хуучнаар тэй
Лувсанданзан -
Тийм. Миний хуучин гарал бол
Эрдэнэтуяа -
Заяын хүрээ л гэж явдымуу
Лувсанданзан -
Заяын хүрээ тийм. Төрсөн чухам нутаг гэж ярихын ол одоо би одоо энэ Зүүн Сэлбийн цаад талд гарсан юм гэнэлээ.
Эрдэнэтуяа -
Аан за за
Лувсанданзан -
Тэгээд ижий маань ч өнгөрчихөөд ингээд яагаад манай тэр нагац ах амьдралын шаардлагаар намайг айлд өргүүлчихээд миний өөрийн төрсөн ах Чойдорж гэдэг хүнийг авч яваад Угтаалын Угтаал цайдам сумруу гараад тэгээд тэнд авгай хүүхэд аваад манай ах тэнд байж байгаад тэгээд сүүлд одоо аан тийм 1993 онд над дээр ирж байж байгаад 1992 онд орж ирээд 1993 онд одоо миний гар дээр байгаад тэгээд бурхан болсон
Эрдэнэтуяа -
Аан за за
Лувсанданзан -
Бурхан болсон. Тэгээд би одоо эхээс ганцаараа л үлдсэн дээ.
Эрдэнэтуяа -
Цөөхүүлээ байна тэй тэр үед бол тэй
Лувсанданзан -
тийм.
Эрдэнэтуяа -
Ээж чинь өвчнөөр?
Лувсанданзан -
Тэр бодвол өвчнөөр л өнгөрсөн байх.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед өвчнөөр л яадаг байсан уу?
Лувсанданзан -
Тийм. Тэр Хүний морьны хөл түшээд босно гэдпэг чинь одоо яаж моринд нь өшгөлүүлчээгүй юм. Хүүхдийн заяа түшээд айлын хүн танай хүүхэд ингэж байна гээд тэврээд орж ирэхэд нь манай ээж амьсгаа хурааж байсан юм гэнэлээ. Би тэгээд ижийнхээ царайг нэг ч хараагүй хүн байхгүй юу. Ухаан ороогүй
Эрдэнэтуяа -
Тийм ухаан ороогүй байхад л гэсэн үг ш дээ.
Лувсанданзан -
Тиймээ. Тэгээд би 14 настайгаасаа улсын хэвлэх үйлдвэрт цахилгаан станцад цахилгаанчнаар ажиллаж байгаад 1945 онд цэрэгт яваад 1949 онд халагдсан.
Эрдэнэтуяа -
Та ер нь ямар ламд шавь орсон 5настайдаа
Лувсанданзан -
За тэр багшийнхаа нэрийг ч мартчихаж Агваан гэлүү хэн билээ.
Эрдэнэтуяа -
Яаж яваад орсон юм бэ ямар
Лувсанданзан -
Манай ижий аав л аваачиж намайг
Эрдэнэтуяа -
Өргөсөн өргөж авсан ээж аав хоёр чинь
Лувсанданзан -
Тийм. Тэд нар л намайг лам болгох гээд ном заалгах гэж тэр хүнд аваачиж өгсөн юм.
Эрдэнэтуяа -
Яагаад лам болгох, тэр үед лам болгох сонирхолтой хүмүүс их байсан уу?
Лувсанданзан -
Тэр үед лам болгох сонирхолтой хүмүүс хийдэд манай хийд чинь нэг устаж орон дуганаа хаагаад дараагаар нь тэр үеийн лам нар одоо засаг биш боллоо одоо ингээд ламын шаардлагагүй нь өөрсдөө ч бараг баригдаад явчих болов уу гэж бодоод хөдөө гадаа яваад тэгээд суларсан даа ер нь. Ийм л юм байгаа юм даа
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед 5 настай лам болоход мэдээгүй л байлаа л даа тэй юмны учир
Лувсанданзан -
Аанхаа
Эрдэнэтуяа -
Тэгээд юмны учир мэддэг болоод байж байтал чинь сүүлд бодож байхад лам болох ашигтай байсан юм байнауу ашиггүй байсан юм байна уу тэр үеийн нийгэмд ?
Лувсанданзан -
Тэр үед миний лам болсон нь зөв үү буруу юу гэж асууж байгаа юм байна тэй
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лувсанданзан -
Үгүй ээ буруу юм ч нэг их алдад байсан юм байхгүй л дээ. Би лам хүүхдээсээ лам болсон болохоор юу яасан байх. Лам хүүхдүүдийг төрийн алба хийлгэхийн тулд хар болгоод л тэгээд юу яагаад үйлдвэрийн цахилгаан станцад мончар хийж байгаад цэрэгт яваал тэгээд л ирсэн хойноо бол худалдааны газрын 1-р багийн конторт нярав манаач ийм л ажлуудыг хийж явлаа. Тэгж байгаад л би 1962 онд насандаа суусан.
Эрдэнэтуяа -
Пээнсэндээ юу
Лувсанданзан -
Тийм. Пээнсэндээ. 1982 онд
Эрдэнэтуяа -
тийм байхаа 1962 онд гэхлээр нь гайхлаа ш дээ. 1937 онд ер нь юу болсон бэ? Таны мэдэж байгаагаар яг ямар үйл явдал болсон бэ?
Лувсанданзан -
1937 онд яахав дээ би бага байсан. Тэгээд лам улсыг бариад л байна л гэж ярьдаг. Тэгээд энэ чинь шөнө хажуу талын айлын хаалга үүд цохиод ингээд байдаг. Манай ижий л манай аавыг за одоо чамайг барих гэж ингэж сандаргаад л тэгээд нойргүй хоноод. Би барина гэдгийн учрыг нь ч ойлгодоггүй. Нэг ёсондоо сонирхож өндийж хараад л аав ээж хоёрыгоо. Тэгээд бас эх эцэг маань би тусдаа ганцаараа унтдаг хойд орон дээр. Тэгээд харж л байсан. Тэгээд милээн л ширүүн л юм болсон л доо. Одо унхайна нэг 10, 20 айл нэг гудамж айлууд болоод. Эдний хаалгыг нүдээд эднийхийг аваад явчихна. Тэгээд нөгөө айлыг нүдээд эднийхийг аваад явчихдаг. Тэгээд үүдэн дээр нь цаасан юм битүүмжилсэн юм гэнээ гээд нэг баахан юм. Милээн ширүүн л дайрсан даа лам нар руу. Тэр тал дээр хэрэ хийсэн ламч байсан байх, хэрэг хийгээгүй гэртээ нэг ном уншдаг лам дайрагдсан л байх.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Танай аав чинь лам байсан юмуу.
Лувсанданзан -
Манай аав лам байсан.
Эрдэнэтуяа -
Аан за за тэгээд яасан аав чинь.
Лувсанданзан -
Манай аав бол баригдаагүй ээ. Манай аав бол жүдийн лам гэж баруунтайд дуган байсан. Тэрний лам манайд намайг жаахан байхад тэгээд аавдаа очиж чихэр михэр боов зоов олж авчирдаг байсан. Тэгээд дараа нь би лам болоод Эрхэмийн аймагт очиход манай аав тэндхийн нярав нь байсан. Тэр нярав нар тэр хуарангийн бүх цоожийг аваачиж тэр одоо Гомбодоо гэсгүй-д хураалгаж байсан.
Эрдэнэтуяа -
Гомбодоо гэсгүй
Лувсанданзан -
Тийм. Одоо энэ хүрээний бүх дуганы түлхүүрийг хурааж авч, хүүхдүүдийг хотын намын хороонд хар болгож аваачиж тушааж өгөөд, тэгэд хамгийн сүүлд түлхүүрий нь өгөхдөөөөрөө ингэж хэлсэн гэсэн. Өгсөн нэг өдөр байхад авах нэг өдөр байх байлгүй гээд. Тэгээд сүүлд нь аваад гандангийн гэсгүй хийж байгаад таалал төгссөн дөө.
Эрдэнэтуяа -
Энэ Дашчойлонгийн гэсгүй байж байгаад уу?
Лувсанданзан -
Биш. Бүр их гандан.
Эрдэнэтуяа -
Аан. Төв гандангийн уу
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Лувсанданзан -
Анх энэ чинь 50 хэдэн онд анх гандан чинь сэргэж ганцхан гандан л байсан л даа.
Эрдэнэтуяа -
Төв гандан уу
Лувсанданзан -
Тийм. Бусад хийдүүд нь 91 онд л одоо энэ Бангаа аймаг, Манай аймаг /эрхэм/ Эрхмийн аймаг, Их дагины аймаг босч Эрхэм, Бангаа 2 л байна даа.
Эрдэнэтуяа -
Тэр юу та нар яаж баригдаж одоо хар болсон юм бэ. Цаанаас нь одоо банди гэхиймуудаа, банди нарыг цаанаас нь албадаад хар болгосон юмуу тэй?
Лувсанданзан -
Цаанаасаа бүр
Эрдэнэтуяа -
Аа бүр мэддэг болохоор
Лувсанданзан -
Мэддэгдээ Одоо ухаана 5 лам нарын эсэргүүний хэрэг мэрэг гээд бариад ингээд бариад дууснаа. За хөрөнгө хогшлыг нь хурааж аваад дууслаа. Ингээд хэдэн хүүхдүүд хурал ном ч байхгүй гудамжинд гарах болохоор нь зэрэг засаг төр дээр бөөгнүүлж аваачиж тэчнээн лам хүүхдийг ухаандаа лам хүүхдийг хотын намын хороо, хотын гүйцэтгэх захиргаа шийдэж өгч тэд нарыг амьдралын мөртэй болно гээд яасан улсууддаа.
Эрдэнэтуяа -
Та бол 37 он гэдэг чинь 11 настай жоохон л байсан байна тэй.
Лувсанданзан -
Тиймээ тийм.
Эрдэнэтуяа -
Ер нь лам байх ямар байсан бэ 5-11 нас хүртэл?
Лувсанданзан -
Аа тэр хооронд ямар байсныг мэдэх ч юм байхгүй. Тоглож наадаад л бужигнаад гудамжинд, малгай толгойгоо ширээн тавьчихаад тоглоод орой харина. Зарим өдөр багш дээрээ очино, зарим өдөр очихгүй. Номоо уншихаасаа уншихгүй, унш гэж шаардах ч хүн байхгүй байсан. Ижий аав хоёр энэ хүүхэд лам болоод ашгаа одоо тэгээд яадгийм билээ гэсэн тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лувсанданзан -
Нээрээ
Эрдэнэтуяа -
Хий ангайж харсан уу? Бас ашигтай мгээд оруулчихсан чинь үр дүн нь гарахгүй байна гээд үү?
Лувсанданзан -
Тийм. Одоо үр дүн нь гарахгүй гээд. Гарахын арга байхгүй завсар эхнээс нь авхуулаад бужигнуулаад төрийн эргэлт хийчихээр чннь одоо аль тал нь ижий аавд ч хэцүү байсан, хүүхэд ч өөрөө мэдэхээ болиод тархи нь эргэчихээд байсан юм чинь. 1927 оноос 1937 оноос аваад за 1937 оноос аваад 40 он хүртэл хий эргэлттэй улсууд байсан шүү. Тэгээд 40 онд японы дайн гэж баахан бужигнаж байгаад тэгээд дараагаар нь яахав дээ нэг ажил төрлөө олоод ажиллаж байвал хүн цалин авна, амьдрал дээшлэнэ гэж хүн болгон ойлгоод улсын ажилд 1 минут хождоход үүд хаалга баричихсан ажил тасаллаа гэж бүртгэдэг. Тэгээд аягүй бол оруулахгүй гээд үүдний хаалгыг ажлын газрын хаалгыг хаачихна. Тэрнээс хождохгүйн тулд. Комбинатын 3 яндан дугарна. Эхний яндан бос гэсэн яндан, хоёр дахь яндан цайгаа уугаад одоо ажилдаа гар, 3дахь яндан нь за чи одоо ажлаасаа гар тэрнээс хойш 10 минутын дараа үүдээ баричихдаг. Тэгээд оруулахгүй ш дээ. Хий дэмий гүйж гүйж ажлаасаа хоцрох юм бол оруулахгүй гэртээ харичих юм бол тэр өдрийн цалин хасагдана ш дээ. Тэгээд хү амьдрахын тулд ажлаасаа хасагдчихгүйн тулд гүйж яваал амьсгаадаад ямар ч хамаагүй ажилдаа амжиж очино ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд бүр яндангаар яадаг байсан юмуу тэй.
Лувсанданзан -
Одооныхтой адилхан гэрийн цаг харахгүй. Улсаас цаанаасаа тийм хийн яндан дугарна. Одоо тэр яндан байхгүй. Үйлдвэр комбинатад байж л байгаа ажиллахгүй л болохоос биш.
Эрдэнэтуяа -
Тэр юу хуучин лам байсан улсууд хэр баян хөрөнгөтэй байсан?
Лувсанданзан -
Тэр ч яахав дээ. Хөрөнгө гээд Өөрийн гэсэн хэдэн юмтай их баян юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед бас л их хөрөнгөтэй байсан гэж зарим нь ярьдаг юм байна лээ. Хүмүүс мөнгө гэж тэр үед байхгүй. Нэг хонь барьж ирдэг ч юмуу тийм байдлаар гэж сонссон л доо.
Лувсанданзан -
Тэр үнэн л дээ. Одоо ухаан мөнгө байхгүй нэг хонь, өвөл бол бяруу тугалын мах ч өгдөг юмуу. Тийм юм байсан л даа. Тэрнээс би идэж л байсан байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Инээв аанхаа. Та нарыг за яахав 11 настайгаас хойш хар болсны дараа лам байлаа гээд аижл хөдөлмөр эрхлэх ямарваа нэгэн асуудал гарахад гадуурхдаг байсан уу улс
Лувсанданзан -
Тэр талд миний хувьд юм гараагүй.
Эрдэнэтуяа -
Гайгүй байсан уу?
Лувсанданзан -
Гайгүй. Хэн хэнийхээ ард гарахад дээ адилхан ядарсан улсууд амьдралдын явцад энэ лам байсан гэсэн гэж зарим нэг газар лам байсан гэсэн ажилд авахгүй гэсэн тал байсан байх л даа.
Эрдэнэтуяа -
За
Лувсанданзан -
Да ялангуяа аюулаас хамгаалах яам, сэргийлэх тэгэхдээ сүүлд лам улсууд орсон л доо. цагдаа магдаа болоод ажиллаж байсан улсууд миний мэдэх таних улсууд бий л дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Лувсанданзан -
Тэр үед лам байсан ажил хийж чадахгүй гэхгүй. Өндөр албан тушаалд хүртэл хашиж л байсан. Тэр ч байтугай хурандаа генерал, генерал болтлоо л дээшээ ахиж байсан. Тэр үеийн цэрэг сэргийлэхийн дарга нар голдуу л лам байсан улсууд л байсан дөө.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Лам л улсууд л
Лувсанданзан -
Уг нь лам байсан сүүлдээ амьдралын шаардлагаар цэргийн албанд яваад цэргийнхээ албанаас сэргийлэх яам энэ газарт мөрдөн байцаах тасагт хийж л байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Шашин төр хоёр хэр ямар харилцаатай байсан бэ?
Лувсанданзан -
Тэр үед үү
Эрдэнэтуяа -
Аанха
Лувсанданзан -
За яахав дээ. Ямарваа нэгэн юм хувиралт ихтэй байдаг юм байна. Төр нь шашнаа л их хавчиж байсан даа.
Эрдэнэтуяа -
Ямархуу байдплаар хавчихуу, ерөнхийдөө ямар байдлаар илэрдэг байсан тодруулаач та?
Лувсанданзан -
Тэр бол яах уу гэхээр ухаандаа дотор нь орчихсон дуган дотор нь ширээ сандал татаж унагаах, эсвэл одоо склад саваа хураах, зарим дээр нь одоо тэр Бангаа аймгийн хашаанд циркд олон түмэнд үзүүлэх гээд адуу мал, баавгай маавгай тэжээх хичээл сургууль хийж байлаа.
Эрдэнэтуяа -
За
Лувсанданзан -
Тэгээд цаад дуган дээр хүүхдүүдээр одоо сургаж тэгээд олон мянганд хүнд үзүүлж, цирк чинь хаашаа юм дээ 5 цаасны билүү 3 цаасны билеттэй.
Эрдэнэтуяа -
Билеттэй. Цирк үү за
Лувсанданзан -
Тийм. Тийм л байсан. Би бол байнга л үзэж явсан байх.
Эрдэнэтуяа -
Аанха.
Лувсанданзан -
Одоо тэгээд хүүхэд болсон юм хойно сонирхоод цирк кино үзэж л явсан л даа.
Эрдэнэтуяа -
Анхаа.
Лувсанданзан -
Задгай. Тэр үед чинь кино гэж бол цагаан даавуун ийм цагаан ханан дээр ийм зураг гараад байна. Дуу байхгүй дуугүй кино нэртэй. Тийм урсдаг тийм л кино үзэж л явсан даа.
Эрдэнэтуяа -
Гадаадын уу монголынуу
Лувсанданзан -
Аан тэр гадаад дотоодыхыг мэдэхгүй гадаадых л байсан байхаадаа.
Эрдэнэтуяа -
Хэ хэ аанхаа.
Лувсанданзан -
Гарч л байна очиж жаахан харж байгаад дураа хүрвэл үзнэ, дургүйгээ хүрвэл орхичихоод яваад өгнө. Мөнгө цаас гэж авахгүй, нэг цагаан ханан дээр зураг гүйлгээд л зураг гарч л байсан гадаадых л байсан байлгүй.
Эрдэнэтуяа -
Өшөө шашныг яаж хавчдаг байсан?
Лувсанданзан -
Өшөө ч яахав
Эрдэнэтуяа -
За тэр үед чинь лам нараас гадна хувь иргэд хүртэл гэртээ бурхан шүтээн тавьхыг хориглодог ч юмуу
Лувсанданзан -
Аа тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Гарч байсан гэсэн
Лувсанданзан -
Байсан. Гарч байсан. Цагаан гэдгийг лав хийдэггүй байсан.
Эрдэнэтуяа -
За тэрийг тодруулаач
Лувсанданзан -
Цагаан сар хийдэггүй. Цагаан сар хийвэл дандаа хулгайгаар хийнэ. Яахав битүүлэг чанаад нэг мах чанах нь үнэн түүхий улаан мах идэхгүй нь мэдээж. Тэр нь яахав гэвэл одоо ингээд хаалга цохиод хүн ирвэл манай ижий аав би харж л байсан. Ижий маань идээгээ авна, аав маань ууц махаа авч хоёулаа хоёр тийшээ орон доогуур ч хийдгиймуу, орон доогуур оруулж хийдэг. Би хойноос нь унасан чихрийг нь түүж идээд тэгдэг байсан.
Эрдэнэтуяа -
Идээд ээ
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Инээв.
Лувсанданзан -
Тэгээд нөгөө хүн чинь гайгүй хамаатан биднийг таньдаг, ижий аавыг таньдаг хүн байвал буцаагаад л нөгөө идээгээ тавьдаг буцаагаад л битүүлгээ тавиад бууз муузаа жигнээд
Эрдэнэтуяа -
Инээв.
Лувсанданзан -
Тэгж л байсан юм. Зарим газар нь ширүүн газар нь хулгайгаар хашаа машаан дээгүүр нь давж ороод идээ боовыг нь онгичиж хэмхчиж хаяад мах шөлиг нь хугачаад хэмхчээд нохойд нь хаяад өгч байсан тийм талын юм мэдэхгүй ээ гарч л байсан байхаа. Олон хүнтэй газар
Эрдэнэтуяа -
Танайх танай нутаг бол гайгүй байсан у?
Лувсанданзан -
Архангай юу
Эрдэнэтуяа -
Тийм.
Лувсанданзан -
Би Архайнгайд бол би хүрээд ирсэн
Эрдэнэтуяа -
Энд энд
Лувсанданзан -
Энд үү энд манай хавиар гайгүй байсаан. Миний байсан хашаа бол саяын гарсан хаалгаар /одоогийн Дашчойлон хийдийн зүүн хаалга/ гараад зүүн тийшээ яваад Эрхэмийн нарийн Бангаа богино гудам ингээд дандаа айлын хашаатай байсан.
Эрдэнэтуяа -
Тиймүү одоо энэ 11-р хорооллын хавьцаа юу
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хэзээнээс ингэж барилгажсан юм бэ?
Лувсанданзан -
За энэ чинь хэзээ билээ 48, 49, 50 оноос л, 50 оноос л айлуудын хашааг яаж энэ барилга, 49 онд намайг цэрэгт явахад буулгаж чадаагүй байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Та 49онд халагдаж ирсэн биздээ
Лувсанданзан -
Би 49 онд халагдаж ирсэн.
Эрдэнэтуяа -
46 онд яваад тэй
Лувсанданзан -
45 онд яваад 49 онд халагдаж ирсэн.
Эрдэнэтуяа -
Тэр үед 4 жил байсан юмуу?
Лувсанданзан -
4 жил байсан.
Эрдэнэтуяа -
Өө хэзээнээс 3 жил нэг жил болсон юм. Ер нь цэргийн алба ямар байсан. Тэр үеийн нийгмийн цэргийн алба? Чанга уу
Лувсанданзан -
25,30
52.00
Эрдэнэтуяа -
Хөрч мөөрдөг байсан гэж үнэн юмуу?
Лувсанданзан -
Тийм бөө мөө чойжин мойжин байсан нь үнэн.
Эрдэнэтуяа -
Чойжин гэж
Лувсанданзан -
Чойжин гэж буудаг хашаандаа номнь номоо уншиж хөөж байдаг. Одоо тэр ухаань сахиусны онгод нь орж байсан тэр талын юм бий л дээ.
Эрдэнэтуяа -
Тэгдэг гэж хүмүүс ярьдаг юм. Тэр талын юм би харсан ч биш дээ. Тэр үед бас мундаг лам нараа хэлмэгдүүлэлтээр нилээн явуулсан гэж ярих юм билээ.
Лувсанданзан -
Тэр үедээ сайны нь ч гэжя ялгаагүй, муугий нь ч гэж ялгаагүй. Замд явжбайсан хүн богоныг заримыг нь, зүгээр нэг ядуу хоногийн хоолтой хоолгүй лам ч баригдаад алуулсан , хоолтой байсан нь буудаад алуулцан. Гол нь тэрэндээ байгаа юм.
Эрдэнэтуяа -
Нэг хэсэг тэгвэл бодохнээ яг 37 оны дараа манай монголын эрчүүд ер нь цөөрсөн байхаа.
Лувсанданзан -
Цөөрсөн цөөрсөн.
Эрдэнэтуяа -
Одоо яахав зүй тогтлоороо бодох юм бол?
Лувсанданзан -
Японы эсэргүү лам нар, японы тагнуулыг хэлээд өгчихдөг нэрийдлээр тэгээд засгаас сайхан далим гараад л төрийн эргэлт болж байсан юм инь. Тэгээд л үүсч эхэлсэн.
Эрдэнэтуяа -
Японы дайн чинь 39 оны билүү 39 оны Халх голын дайн билүү
Лувсанданзан -
37 онд 40-өөд, халх голын дайн уу 37 онд бол эсэргүүний, 39 онд бол японы
Эрдэнэтуяа -
37 онд юуны дайн
Лувсанданзан -
Юуны
Эрдэнэтуяа -
Аа эсэргүүний юу
Лувсанданзан -
Тийм
Эрдэнэтуяа -
Хэлмэгдүүлэлт гэсэн үг тэй.
Лувсанданзан -
Тиймээ. 37 он нь хэлмэгдүүлэлт.
Эрдэнэтуяа -
39 он нь болхоор японы халх голын дайн гэсэн үг үү?
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хар болцон лам нар байгаа ш дээ. Та нартай адил бариагдаагүй мундаг мундаг лам нар байгаа. Тэд нар ер нь хэлмээгдүүлэлтийн дараа социализмын үед ном хэр уншиж айлуудаар хэр зурхай мурхайгаа тавьдаг байсан?тийм юм байх уу?
Лувсанданзан -
Байнаа байна. Яахав дээ яахав ах дүү дээрээ ирэхээрээ яавганц юмуу ах ламынд ирээд сууж ирээд явж л байсан.
Эрдэнэтуяа -
Аанха. Айлуудаар хэр явж ном уншдаг байсан засал масал хийх чюмуу тэй?
Лувсанданзан -
Тэр ч одоо яахав дээ. Ах дүү дээрээ хөдөө гараад айлд нэг сан таиад өгөх ч юмуу тийм юм байж л байсан л даа.
Эрдэнэтуяа -
Тэр зарим нэг нь явдаг явж байгаад баригдцан тохиолдол байдгийм гэсэн? Матуулаад
Лувсанданзан -
Б тэгнэ л дээ.
Эрдэнэтуяа -
Бас нэг матаж затдаг хүн байдаг гнээ?
Лувсанданзан -
Байлгүй яахав. Байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд баригдах уу?
Лувсанданзан -
тэгнэ.
Эрдэнэтуяа -
Ер нь хэзээнээс төр шашныг хавчиж эхэлсэн юм бэ? Хэдэн ноос ю бэ? Бүр эрт үү хувьсгал ялаад уу? Эсвэл одоо..
Лувсанданзан -
37 оноос эхлээд л
Эрдэнэтуяа -
Тэрнээс өмнө шахаж хавчих
Лувсанданзан -
Тэрнээс өмнө яахав дээ 3 жил түр хаасан юм гэнэлээ. Тэрниг би мэддэггүй юмаа.
Эрдэнэтуяа -
Түр хаасан, юуг?
Лувсанданзан -
Хурал номын газрыг түр хаасан.
Эрдэнэтуяа -
Тиймүү?
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хэдэн оны үе юм бол?
Лувсанданзан -
Тэр нь одоо миний багцаагаар 35, 36, 37оны үед юмуудаа. 35 он юмуудаа. 35, 36, 3 он юмуудаа. 34, 35, 36 юмуу даа. Тэрнийг би сайн мэдэхгүй ээ.
Эрдэнэтуяа -
1932 онд нэг Комун нэгдэл гарсан гэсэн. Тэрний талаар та хэр мэдэх үү?
Лувсанданзан -
Мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Жаахан байсан болохоор уу?
Лувсанданзан -
Мэдэхгүй Мэдэхгүй. Комун нэгдэл бол хувь хөрөнгөө нийлүүлж сайн дураараа коммунист одоо тийм юм бол ж л байсан байх гэж сонсч байсан болохоос би мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Аав ээж чинь ер нь юу гэж ярьдаг байсан.
Лувсанданзан -
Хэн мэдэхэв. Хүүхэд гадаа гараад тоглоно, өнөөдрийн хоол, хоол ахиухан олдвол авья тэгээд л гүйж байсан байлгүй.
Эрдэнэтуяа -
Танай аав чинь хэр том лам байсан?
Лувсанданзан -
Манай аав яахав нярав л хийдэг байсан. Төлөвлөгөөний нярав ямар хүн байсан тэрэн шиг л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хүн ирж үзүүлэх ном уншуулах тийм асуудал байх уу танайд ирж?
Лувсанданзан -
Байхгүй. Манай аав тэгдэг ч үгүй. Номоор бол даруухан дунд зэргийн хүн байсан байх.
Эрдэнэтуяа -
Аанхаа танай ээж юу хийдэг байсан.
Лувсанданзан -
Манай ээж юм оёдог байсан.
Эрдэнэтуяа -
Юм оёдог оо гэрээрээ юу?
Лувсанданзан -
Тийм гэрээрээ
Эрдэнэтуяа -
90 гарснаар ер нь шашин шүтлэгт, 90 оноос өмнөх, 90 оноос хойшхи хоёрын шашин шүтлэгт гарсан ялгаа . энэ хоёрын ялгаа нь ер нь юу юм бэ?
Лувсанданзан -
Яахав дээ. Шашин шүтлэг ялгаа юу гарах уу гэхээр одо тэрнийг ялгаад байх ч юм алга. Хүн өөрийнхөө ухамсраар бурханаа шүтье, өөрснөө дагавал хүнээр ном уншуулья, хүн чинь ер нь ядарч зүдрээд ирэхээрээ шашин хэрэгтэй юмаа гэж ойлговол тэр хүн шашин шүтэж байна уу, ер нь надаад шашин хэрэггүй дээ гэвэл шашин хэрэггүй гэвэл хэрэгггүй. Тийм л ялгаа байна.
Эрдэнэтуяа -
90 оны өмнө хүмүүс шашинд итгэх тэй, шашин шүтэх асуудал, 90 оноос хойш шашин шүтэх, итгэх асуудалд ялгаа байна уу? Хүмүүс 90 оноос өмнө хаагдмал хавчигдсал байсан болохоор арай бага байсан гэдэг ойлголт үнэн үү худлаа юу?
Лувсанданзан -
Үнээн үнэ.
Эрдэнэтуяа -
Хүмүүс арай бага шүтдэг байсан уу?
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэхдээ л шашин шүтэхээс айх уу? 90 оноос өмнө одоо тэр
Лувсанданзан -
90 оноос өмнө одоо тэр 50 он хүрээд шашин эргээд буцаад, тэрнээс өмнө ном судар уншуулахаас айж байсан. 50 хэдэн оноос хойш бол бүгд чөлөөтэй болсон л доо.
Эрдэнэтуяа -
50 хэдэн ноос уу?
Лувсанданзан -
Тийм. 51 байна уу даа.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Лувсанданзан -
54, 53 он. Ер нь 49 оноос зөөлөрцөн дөө. Ер нь.
Эрдэнэтуяа -
Арай шашныг хавчих асуудал төрөөс үү?
Лувсанданзан -
Төрөөс тэгээд яахав нэг сайн хавчиж хаяад тэгээд лам бариагүй, дахиад нэг хэрэг төвөг гаргаагүй. Намдаа үнэнэч байгаад айл амьтан, хажуу хавиршных нь айл амьтан матвал матаад, баригдах нь баригдаад. Тэгээд тэгж байна гээд аваачаад алаад шоронд хийгээд байгаагүй л дээ. Хийх нэгийг нь хийж л байсан. Хийгээд 5, 10 жил шоронд суулгаж байгаад л гарагж байсан байх. За ийм л байна даа.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө тэр үеийн яахав баригдахаа мэдээд юмуу тэй, за эсвэл баригдахаасаа өмнө ч юмуу агуй магуйд, энд тэнд бурхан шүтээн тийм юмаа нуудаг байсан гэсэн?
Лувсанданзан -
Тийм юм гэнэлээ.
Эрдэнэтуяа -
Тэр талаар та тодруулж ер нь та сонсч мэдэж байв уу?
Лувсанданзан -
Аа яахав дээ тэр одоо хөдөөний улсууд багш нарыгаа бариагдаад юмуу одоо ах ламыгаа аваад явчихаар тэрнийхээ ном шүтээн үгүй хийхгүйн тулд уул хаданд, уул хаданд аваачиж нууж барьж байгаад, сүүлд нь гаргаж ирж цэвэрлэж, зарим нь задалж чадаагүй бороо шороонд ялзраад өнгөрсөн.
Эрдэнэтуяа -
Тэр төв гандан байгаа ш дээ.
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
Анх тэр төв ганданг бусниулаад хаячихсан байсан уу?
Лувсанданзан -
Аа төв ганданг нэг их ч бусниулаагүй шүү. Юм хум жанрайсаг бурханыг буулгаж тавьчихаад, бусад юмнууд нь яахав хэвээрээ, зарим юмнууд нь хэвээрээ хаагаад цоожлоод хаячихсан юм байсан л байх. Тэрнийг би сайн мэдэхгүй. Би төв гандан дээр өөрө байгаа ч үгүй. Тэр улсын архив гэж рьж байсан. Тэнд ном судар юмы нь архивт яасан тэрний нь улсаас хамгаалалттай л байсан байлгүй
Эрдэнэтуяа -
Та юу яахагүй яасын. Төв ганданд ламаар орохгүй яасын.
Лувсанданзан -
Тэгж болно л доо. Тав ганданд очоод ороход ороход намайг бай гэхгүй. Ганц би хар бага насандаа энэ хүрээнд байсан, энэ хүрээний дуган би бас энийгээ бараадхыг бодоод.
Эрдэнэтуяа -
90 онд сэргэхээр нь энэрүүгээ орсон юмуу тэй?
Лувсанданзан -
Би одоо энэ хүрээний энэ хийдийн
Эрдэнэтуяа -
Та одоо ямар цолтой байгаа вэ?
Лувсанданзан -
Би одоо нэг жирийн сул лам.
Эрдэнэтуяа -
Аан. Жирийн .. сул аа
Лувсанданзан -
сул лам.
Эрдэнэтуяа -
Сул аа
Лувсанданзан -
Ном уншдаг лам.
Эрдэнэтуяа -
Аан тэрийг нь хэлдэг юмуу тэй.
Лувсанданзан -
Тийм.
Эрдэнэтуяа -
За за ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Лувсанданзан -
За зүгээр зүгээр би баярлалаа.
Эрдэнэтуяа -
За
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.