Tsognii
Basic information
Interviewee ID: 990213
Name: Tsognii
Parent's name: Baasan
Ovog: Didn't want to say
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: herder
Belief: Buddhist
Born in: Bayantsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: Bayantsagaan sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
herding / livestock
privatization
collectivization
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За одоо та амьдралыхаа тухай ярьж өгнө үү? Таны амьдралд юу юу тохиолдож байсан гол өөрчлөлтүүдын талаар
Цогний: -
Би одоо 1958-н онд төрсөн Дэлийн хад гэдэг газар, ээжийхээ 2 дахь хүү нь болон төрсөн.
Эрдэнэтуяа -
Аан за
Цогний: -
Дээрээ нэг ахтай доороо 3-н дүүтэй.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгээд одоо яахав сургуульд орсон, сургуульд орохдоо нэг даалин цүнхтэй, тэгээд ерөөсөө морин дээр 2 3-лаа сундалдаж явна.
Эрдэнэтуяа -
Хичээлрүүгээ?
Цогний: -
Хичээлрүүгээ даага унаж явна. Тэгээд л яахав өвлийн цаг болохоор нөгөө тэмээн дээр 2 3-лаа сундалдаж, хичээлээсээ тараад нэг тэмээ хөтлүүлчинэ тэгээд ээж чинь нөгөө айлын, саахалтын хүмүүсээр хөтлүүлчинэ ш дээ.тэр сургуулийн хүүхэд аваад ирээрэй
Эрдэнэтуяа -
Аан явах замд нь уу?
Цогний: -
Аан нөгөө тарах замд нь л
Эрдэнэтуяа -
Аан тэр хүмүүсийн тийшээ сургуульруу очих замд нь л та нарыг захидаг байсан юм уу?
Цогний: -
Захичдаг байсан
Эрдэнэтуяа -
Тэмээ хөтлүүлээд явуулчдаг юм уу?
Цогний: -
Тий тэгээд ерөөсөө 2 3-лаа сундалдаад
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгээд л яахав сургуулийн амьдрал гэдэг чинь хичээл, даалимбан цүнхтэй зарим нь нэг юутай. Тэгээд чирнель ховор
Эрдэнэтуяа -
Аан за
Цогний: -
гартаа өлгөчинө даавуун гэр хийгээд
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Тэгээд нэг нь тавьжийтал нэг зүггүйн ирээд асгачина.тэгээд нэгэийхээ хичээлээс дүрэх гэхээр таглачина.дээрээс нь гараараа
Эрдэнэтуяа -
өгөхгүй гээд үү?
Цогний: -
Харамлаад
Эрдэнэтуяа -
Ховор болохоор уу?
Цогний: -
Ховор болохоор, тэгээд нэг 5-н хошуутай үзгээр бичмээр болно. Тэгээд сүүлдээ гайгүй шиг болоод ирэхээр 2 3-р ангид ороод ирэхээр шоргоолжин хүшуутай үзгээр бичих гээд, нөгөөтхийг нь багш бичүүлэхгүй
Эрдэнэтуяа -
Яагаад?
Цогний: -
Та нар цэвэрхэн бичих гэлээ, бичгийн хэлбэр алдчина. Бид нар бичнэ гэж хэлээд, бид нар бичдэг үзэг гэж хэлээд, нөгөө шоргоолжин хүшуутай үзгээр багш нар өөсдөө бичнэ. Багш нар өөсдөө дүрж бичдэг байхгүй юу. Багш нарт бас бал ховор
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
Дээр үеийн багш нар чинь тийм л байсан ш дээ. Тэгээл нэг тиймэрхүү байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгээл сургуульд гэж алдаг оног суугаал явна. Хичээлд суугаад алдаг оног нөгөө чөлөөгөөр яваад ээжийн амьдрал муу юм чинь. Нөгөө ар гэрийн амьдрал нөгөө мал олонтой. Тэгэж ч ирээд мал хариулаад өг тэд хоногийн чөлөө аваад ир тэгээд чөлөө аваад очно гэртээ. Тэгэж байгаад чөлөө дуусахаар хичээлдээ суугаад. Тэгээд сүүлдээ 4-р анги хүртэл, өөн тэр чинь манай ээж харсан юм байна.тэгээд сүүлдээ байранд орсон юм байна. Сургуулийн байр нэгдэлийн байр гэж байсан юм байна. Нэгдэлийн байр нь дан сумынхаа хүүхдүүдийг авдаг. Сургуулийх нь байр дандаа гадны сумын хүүхдүүд
Эрдэнэтуяа -
Та бол гадны сумын хүүхдэд тооцогдох уу? Нэгдэлийн сумых
Цогний: -
Нэгдэлийн сургууль
Эрдэнэтуяа -
Аан за
Цогний: -
Тэр нь болохоор 2 галчтай. Тэгээд байрандаа байна. Эрэгтэй, эмэгтэйгээрээ нэг байранд байна.
Эрдэнэтуяа -
Нэг өрөөнд хамаагүй юу?
Цогний: -
Хамаагүй
Эрдэнэтуяа -
Эрэгтэй эмэгтэйгээр нь оруулчина.
Цогний: -
2 коридор л тусдаа, коридорын 2 талд тусдаа. Эсгий гэрэн байр байгаа тэр нь гадны сумын хүүхдүүд байгаа, манайх чинь байранд байсан.
Эрдэнэтуяа -
Аан за
Цогний: -
Тэгээд 3-н жил байж байгаад 7-р ангид орсон чинь илгээлтээр гар хөдөө малчин дутагдаад байна. Мал багтдадггүй гэсэн тэгээд хөдөө гарсан. Ерөөсөө 200-н мал 2 хүнд дөнгөж 16 хүрээд л мал дээр гарч байгаа нөгөө паспорт аваад л мал дээр гарч байгаа. Тэгээд л том хүний ажилд орж байгаа. Чи мал сайн хариулбал сайн л байна малчин болно. Чи ерөөсөө энэ хонийг үхүүлж болохгүй төлийг 100% ав гээд л
Эрдэнэтуяа -
Улсаас бүр та нарыг албадаж уу?
Цогний: -
Албадаад л. Тэгээд тэр илгээлтээр гарахад чинь ерөөсөө нэг майхан өгөөд л нэг гутал өгөөд л нэг 200-н цаас өгөөд тэгээд шууд, тэгээд л мал дээр гарч байгаа.
Эрдэнэтуяа -
Гэрээс нь хол
Цогний: -
өөрийх нь гэртэй хамт, ээжтэйгээ хамт.
Эрдэнэтуяа -
Ээжтэйгээ л цуг явах юм уу ?
Цогний: -
Цуг. Тэгээд тэүүн дээр чинь ах банди бас ирнэ.
Эрдэнэтуяа -
Танай ах уу?
Цогний: -
Ах байж байгаа. Тэгээд 3-лаа маллаж байгаа, 3-лаа малаа хариулаал халуунд нь халж хүйтэнд нь хөрж нөгөө цасан шуурага болоход нөгөө мал хууй бол үхүүлэх л юм бол өөрсдөө төл гэнэ. Нэг мал үхсэн ч гэсэн. Тэгээд л нэг мал өвдөхөд дуудлага дуудуулна. Ерөөсөө бригад дээр очиж хэлнэ. Бригадаас цаашаа сумруу дамжуулна. Сумын холбоо гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Сумын холбоо гэж байхгүй. Нөгөө шуудан зөөгчөөр, шуудан зөөгч нь морьтой, нэг тэмээтэй хүн явна.
Эрдэнэтуяа -
Ёо ёо
Цогний: -
Шуудан зөөгч сумын төв орж мэдэгдэж байгаа юм тэр айлын тийм мал үхсэн. Тэгээд сумын төвөөс тэмээтэй эмч ирж үзнэ. Эзний харьуцлагаас болж үхэж үү? Малын муугаас үхэж үү? Нэг бол малчны муугаас болж үхэж үү үгүй юу гэж акт тодорхойлолтыг нь бичиж өгнө.
Эрдэнэтуяа -
өөн за
Цогний: -
тэгээл тэрүүн дээр малыг чинь хариулаал, өвлийн цаг болохоор тэгээд хариулчиж байгаа юм. хавар төл болохоор төлийг чинь дуудлага дуудуулаад, ерөөсөө 2 төл ......... алдаад. Төл ...... алдаад байна шүү. Эмч хэрэгтэй гээд нөгөө бригадын эмчийг дуудаад, бригадын эмч болхоон байгаад сумынхаа эмчид хэлээд. Тэгээд сумын эмч хонон өнжин ирж, нөгөө мал үхүүлэхгүйн төлөө нөгөө эмч нар ээлжээр сууж байна. Тэгээд сүүлдээ гайгүй мал үхээгүй дээр туг өгнө.
Эрдэнэтуяа -
Тугаа
Цогний: -
Тий модны оройд зүүсэн зий улаан туг, дээр үед мал үхээгүй айлд хатгадаг.
Эрдэнэтуяа -
Мал үхээгүй айл нь уу?
Цогний: -
Тий мал үхээгүй айл өдрийн нэг төгрөгөөр цалинжуулдаг. 14-н хоногт 14-н цаасны цалин авна. Шагнал нь байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мал үхүүлээгүй л гэж үү?
Цогний: -
Үхүүлээгүй. Төл үхүүлээгүй айл. Төл үхүүлсэн айлд товчоо захиргаа хуралд нөгөө малаа төлүүлнэ. Бид 12 дараа нь айл болсон. Цэргээс ирчээд
Эрдэнэтуяа -
9-н. Аан товчоон уу? Нэгдэлийн
Цогний: -
Тий нэгдэлийн
Эрдэнэтуяа -
Аан за
Цогний: -
Тэгээд тэр товчоо дээр хуралдаад, айл болцон байсан чинь бид 2 400-н хонь хургалуулаад, тэгэхэд анхны хүүхэд гарцан байж байгаа. Тэгээд бүл чадал муутай хоёулахнаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Яаая тэгээд 400-н хургатай.
Цогний: -
400-н хонь төлөлүүлэх юм байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Төлөлүүлэх нормтой юм уу?
Цогний: -
Норм. Тэгээд тэрнээс төл 100% авна гээд. Тэгээд 17-н хурага үхүүлцэн чинь товчоо захиргаа хуралдаад 7.22......... яасан бэ гэхээр та 2 ерөөсөө хариуцлага муу малаллаа. Ухаандаа би 3-н сард төрж нялах биетэй. Яг малтайгаа зэрэгцээд төрж таарсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгээд аймгийн эмнэлгээс туслах малчин өгч байгаа юм. сувилагч өгч байгаа юм. нөгөөдөх чинь хүүхэд л маллах үүрэгтэй.7.45........ хурага ишиг таньдаггүй юм чинь. Нөгөө суурин газрын хүн юм чинь тэгээд бид 2, энэ нэг толгойгоо боочоод тэгээд төлөө боочоод. Тэгээд шөнө12 хүртэл тавиал ерөөсөө заримдаа 1 2 хүргэж. Голсоныг нь хөхүүлэнэ, авхуулана. Тэгээд шөнө нь ээлжинд сууна. Тэгээд шөнө 1 хурага осгоод үхчихвэл төлнө. Бид 2 ээлжилж сууна.
Эрдэнэтуяа -
Хонио хургалах нь уу?
Цогний: -
Хургалах нь уу гээд манаанд гарна.
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Тэгээд өдөр шөнө. Зарим шөнө 20 хүрээд л хураглана. Зарим шөнө 10 хүрээл гарна заримдаа ч 2 3-хан хургалаад л хононо. Заримдаа ч 30 хүрнэ. Тэгээд маргааш өглөө нь яваад хурага ишигээ хөхүүлэхээ хөхүүлэнэ, ялгаал нэг нь хургандаа явна. Нэг нь хонио туугаад явна.
Эрдэнэтуяа -
Нөгөө хүүхэд сувилагч хараад үлдэнэ
Цогний: -
Нөгөө сувилагч хараад үлдэнэ. Нөгөөдөх чинь хурганаасаа ээлжилж ирж хөхүүлээд тийм л амьдралтай байсан тэгээл
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгээд сүүлд нь энэ малыг маллаж барахгүй юм байна.
Эрдэнэтуяа -
Олон, их мал уу?
Цогний: -
Тий
Эрдэнэтуяа -
Та 2 ер нь төллөх мал голчуу авций юм уу?
Цогний: -
2 жил хариулсан. Тэгээд байчихаад, тэгээд сүүлдээ эр сувиа мал авсан.
Эрдэнэтуяа -
Төлөг гөсөн үгүү нэг нас гэдэг чинь?
Цогний: -
Төлөг арай дээр юм байна лээ. Тэгээд мянга гарч өсөөд 1200-р суурилана.
Эрдэнэтуяа -
Суурилана гэдэг нь та 2-т л
Цогний: -
Төлөлдөггзй учираас 1200, 8-н сарын 1-нд л төлийг чинь ялгадаг байсан.
Эрдэнэтуяа -
Оон за хурага
Цогний: -
Хурага ишиг эхээс нь салгаж авна.
Эрдэнэтуяа -
Яаая
Цогний: -
Нөгөөдөх чинь шуугиал эхээсээ салахаар, нөгөөдүүл чинь хэд хоног ёстой 7, 8 хоног дэргэдээс нь салахгүй. Нөгөө олон айлаас ирсэн, айл бүрээс 5,10, 100 дээд зах нь 100
Эрдэнэтуяа -
Аан тийм малуудыг авсан юм уу? Та 2 бүхэл малаа болиод
Цогний: -
Тий нэг настай мал, нөгөө эм малаа болиод. Тэгээд нөгөө малыг чинь хариулж байтал тэгээд л нэг ижил дасал болоод ирэхээр нөгөө мал чинь дасаад тарга тэвээрэг аваад. Тэгээд өвөлд бас захчилаад отор хийгээд явчина
Эрдэнэтуяа -
Заавал отор хийнэ?
Цогний: -
Заавал отор хийнэ. Тэгээл Шинэжинст сумын ард очиж нэг өвлийг аваад.
Эрдэнэтуяа -
Отор гэдэг нь ямар газар уу?
Цогний: -
Тэр нь тэмээн чулууны үзүүр гэдэг тийм газар.
Эрдэнэтуяа -
Сайн өвстэй.
Цогний: -
өвсттэй. Бас худаг устай. Худаг эргүүлж услана малаа. Тэгээд тэмээн нэгдэл тэмээ өгнө. өөрийн бас ганц 2 тэмээтэй. Тэмээгээр эргүүлж услана нөгөө худагаа.
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
Тэгээд заримдаа хонио тасдаж услана. Тэгээд нөгөө ганц худаг дээр дарагдаж үхчих гээд. Хэд хэд тасдаж услана.
Эрдэнэтуяа -
Суурилана гэдэг нь яаадий?
Цогний: -
Суурилана гэдэг нь 1200-н төл хариулана гэсэн үг.
Эрдэнэтуяа -
Нэг айлд хувааж өгсөн малын тоол юм уу?
Цогний: -
Тий малын тоо байхгүй юу. Нөгөө нэгдэлийн мал багтахаа байчаад нөгөө малчин цөөрөөд.
Эрдэнэтуяа -
Тэгээд нэг малчинд ноогдох малын тоо нэмэгдээд байгаа
Цогний: -
Тий нэмэгдээд байгаа. Нэг гэр бүлд 1200-р суурилдаг.
Эрдэнэтуяа -
Ёооё, цаанаасаа нормтой байсан юм уу?
Цогний: -
Норм
Эрдэнэтуяа -
Аан хуучин хэд байсан юм. ер нь сонсож байсан уу? Арай бага байсан уу?
Цогний: -
Хуучин бага байсан байгаа юм л даа
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Хуучин 500. малчид нь цөөрөөд.
Эрдэнэтуяа -
Мал нь өсөөд байна уу нөгөө нэгдэлд орох хүний тоо нэмэгдээд эсвэл малтайгаа орох хүний тоо нэмэгдээд үү?
Цогний: -
Мал нь өсөөд малчид нь цөөрөөд байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
Нэг хэсэг нь, тэр үед малчид цөөхөн байсан байхгүй юу тэгээд хүний тоо, хүн цөөн, хүн ам цөөн.
Эрдэнэтуяа -
Ааан
Цогний: -
Хүүхэд гэхэд чинь цөөн байсан байхгүй юу. Одоо сүүлийн үед чинь хүүхэд ихэссэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэр үед чинь малчид цөөхөн, хүүхэд цөөхөн байсан байгайн.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тал тэгэхдээ цөөн байсан байгайн нэг үед, одоо үеийг бодвол тэхдээ малчид нь цөөн байсан.
Эрдэнэтуяа -
Хүн ам нь бага болохоор мал ихэдчээд
Цогний: -
Тэгсэн байгаа юм.
Эрдэнэтуяа -
Ер нь хэд орчим малтай байсан бэ монгол орон? Санаж байна уу?
Цогний: -
Монгол орон чинь дөчин хэдэн мянган малтай байсан болуу гэж би.
Эрдэнэтуяа -
Дөчин хэдхэн мянга уу?
Цогний: -
Дөчин хэдэн сая
Эрдэнэтуяа -
Дөчин хэдэн сая хүрсэн үү?
Цогний: -
Хүрээгүй байсан. Одоо чинь тавин хэд
Эрдэнэтуяа -
Дөчин хоёр сая хүрээд байгаа ш дээ хамгийн их нь гээд байгаа
Цогний: -
Тэгэхээр хорин хэдтэй л байсан.
Эрдэнэтуяа -
За нэг
Цогний: -
Дээд зах нь 32 сая хүрээд тэгээд зуданд мал хоргодоод мал цөөрөөд тэгээд одоо Ахиад л өсөөд, одоо ахиад л өсөөд байгаа. Одоо манайх чинь 500 гаран малтай байсан. Сүүлдээ нэгдэл гэдэг хувьчлагдсан байхгүй юу. Нэгдэл хувьчилхад болвол ерөөсөө 90-н онд хувьчлагдсан. 90-н онд хувьчилагдаад би хувьцаа аваагүй гэж хэлээд нэгдэл өнчин ишиг ч халдаагаагүй. Надад нөгөө мал хариулж байхад
Өөр хүн -
Нэг настныг бас их олон жил хариулсан бид 2 сайн ч нэр дуулж үзсэн 2-ула, шагнал ч авч үзсэн
Эрдэнэтуяа -
Ямар шагнал?
Цогний: -
Тэр үеийн шагнал за яахав хивсэн дрожж өгч байгайн, ширдэг 5-н ханатай эсгий гэр
Өөр хүн -
Нэг нугастай толь
Цогний: -
Нэг бор эсгий. Нэг тийм бор эсгий тэр үед 120-н цаасны үнэтэй.
Өөр хүн -
Гол нь тэр үед 300-н мянган цаас их цаас байсан. 300-н мянган цаас 500-н мянган цаас
Эрдэнэтуяа -
300-н цаас уу?
Цогний: -
Тий 300-н цаас
Эрдэнэтуяа -
300-н төгрөг үү?
Өөр хүн -
Тий 300-н төгрөг
Эрдэнэтуяа -
Аан за
Цогний: -
Тийн тийн 300-н төгрөг
Эрдэнэтуяа -
300-н мянга гэхээр нь хөөх л гэж бодлоо ш дээ.
Цогний: -
Харин тий
Эрдэнэтуяа -
Аанхаан
Өөр хүн -
300-н төгрөг тэр чинь болвол 3-н төгрөгөнд 1кг алим ирдэг байсан үе ш дээ.
Эрдэнэтуяа -
Харин тий
Өөр хүн -
Шуудай 75-н кг-ийн гурил
Цогний: -
75-н мянга
70-н цаасны үнэтэй байсан.
Эрдэнэтуяа -
Хангалттай үнэтэй.
Өөр хүн -
Хангалттай
Цогний: -
Тэгээд сүүлдээ нэг жил 600-н цаасны цалин шагнал гэж байгайн. Тэрүүнд нэг бор эсгий нэг дээлий өнгө хаашаа юм ирж байлаадаа. Бас нэг бор эсгий хүж мүж нэг тийм юм байсан хамгийн дээд захых нь.
Өөр хүн -
Нэг нас хариулсанаас хойш бас их олон жил 5 6-н жил, ер нь тэгээд одоо энэ мал хувьчилтал хариулсан дөө бид 2
Цогний: -
Тэгсэн.
Өөр хүн -
Тэгээд тэр үед гайгүй сайн нэртэй бас нэг настны гайгүй онд оруулж, толгойг нь бүрэн оруулдаг нэртэй.
Цогний: -
Гайгүй мал хариулж байна энэ тэр гэж нэр дуулаад тэгээд
Өөр хүн -
Аваргатай гэж тодорхойлогдоогүй тэгээд нэг тиймэрхүү.
Цогний: -
Байж байсан, дундыг аваад
Өөр хүн -
тэгээд бас гайгүй ч нэртэй тэгж л явж байсан.
Цогний: -
Тэгээд сүүлдээ тэр нэгдэл тараад хувьчилсан. Тэр малаас тэгээд яасан чинь нэгдэл тарахад улсууддаа ерөөсөө малаа тараагаад тараагаад өгцөн. Тэгсэн чинь нөгөө хөдөөний айл чинь элбэгшээд ирсэн. Төвд очсон айл чинь гараад ирсэн малаа аваад.
Эрдэнэтуяа -
Аан хувьчлал
Цогний: -
Тий хувьчлалд
Малаа авахаар
Эрдэнэтуяа -
Яаж хувьчлалд ороод байна. Яагаад тэр төвд байсан айлууд хувьчлалд ороод мал аваад байна.
Цогний: -
Тэр яахав нөгөө хувьцааг нь аваад
Өөр хүн -
Хувьцааг нь авцан. Яг мал маллаж байгаад хувьцаа авж чадаагүй хүмүүс хэсэг хохирсон. Бид 2 гэхэд хувьцаагаа аваагүй малаа маллаж байгаад
Эрдэнэтуяа -
Яагаад аваагүйн? Мэдээгүй юм уу?
Цогний: -
Хувьцааг 300-н цаас 200-н цаасаар ав гэсэн байхгүй юу шууд
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Тэр төгрөг нь байхгүй байхгүй юу
Эрдэнэтуяа -
Бэлэн
Цогний: -
Бэлэн байхгүй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Тэгсэн чинь сарын дотор ав гээд тэгсэн чинь
Өөр хүн -
Авий ч гэсэн бодолгүй явсан
Эрдэнэтуяа -
Мэдэхгүй юу?
Цогний: -
Тий авахгүй. Мэдэл байхгүй байхгүй юу.
Өөр хүн -
Мэдэл
Эрдэнэтуяа -
Мэдлэг байхгүй яаж хэрэглэх талаар ашигтай байсан уу ашиггүй байсан уу гэдэг талаар
Өөр хүн -
Олныг хараад л
Цогний: -
Тэгээд нэг сар болоод ирсэн чинь нөгөө сумын төвийхөн чинь нэг нэгнийхээсээ яриад, нөгөө лекцээ хийгээд. Нөгөө төвийн голдуу хүмүүс аваад, 200-н өрх байжийж хувьцаа авцан. Юун 400 500 хүрцэн тэгээд нөгөө хувьцаа аваад, нөгөө мал нь дуусцан байгаа юм чинь.
Өөр хүн -
Тэгээд яг мал маллаж байсан өрхөөс болуул хувьцаа аваагүй, манай Баянцагаан сумын 1-р багаас 20-иод айл байсан. Яг малаа маллаж байгаад хувьцаагаа авж чадаагүй малаа авж чадаагүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд харин ч малаа маллаж байсан улсууддаа түрүүлж өгдөг баймаар юм
Цогний: -
Харин тий өгөөгүй
Өөр хүн -
өгөөгүй тэр айлын өрхийн нэгээр манайх нэгдэлээс бол хувьцааны мал нэгийг ч аваагүй. Тэгээд өөрсдийхөө хувь мал аж ахуй хөрөнгөөрөө л өөдлөөд гарсан
Цогний: -
Тэгэхэд 5, 6-н 50-иад малтай үлдээд 100 үлдээд. Нөгөөдөх чинь 600, 700 хүрээд ирсэн. Нөгөө өөрсдийн мал чинь. Манай өөрийн мал. Тэгээд 500, 600 болоод
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Хүүхэд айл болсон чинь хүүхдэд нэг100 гаранг тасдаж өгөөд
Эрдэнэтуяа -
Аан том
Цогний: -
Том охиндоо тасдаж өгөөд .
Эрдэнэтуяа -
Том охиндоо гэж одоо нөгөө
Цогний: -
Машбатын авгай
Эрдэнэтуяа -
Хамгийн том ууган хүүхэд чинь байсан уу?
Өөр хүн -
тий
Цогний: -
Тэгээд нэг 100 гаран мал тасдаж өгөөд тэгээд бас нэг үхэр нилээн өссөн байсан. Үхэр нэг 60-аад үхэртэй байсан. 20-иодыг өгсөн. Тэгээд манайх чинь нөгөө малч өсөөд ирсэн яахав. Хоёр зэл татдаг, нэг зэлэндээ дан бярууг нь зэллээд
Эрдэнэтуяа -
за
Цогний: -
нэг зэл нь дээ тугалыг нь уяж тэгж саадаг байсан. Тэгээд нэг хэсэг ямаатай. Ямаандаа би хүүтэйгээ гарна. Энэ заримдаа үхэртээ гараад явна.
Өөр хүн -
Хүүхэнтэйгээ
Цогний: -
Хүүхэдтэйгээ. Тэгээд ямаагаа 2 зэрэгцэж саагаад, өглөө саагаад. Тэгээд эргэж орж ирж ундаа уучаад тогоогоо нэрнэ. Нэг нь хониндоо яваад. Тэгж л амьдарч байгаа юм хөдөө чинь ерөөсөө.
Тэгээд даага адуугаа сургах нь сургаад.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Нөгөө үхэрээ услана, тугалаа хариулана тийм л амьдралтай байгаа юм даа хөдөө чинь.
Эрдэнэтуяа -
Та юу одоо нөгөө хувьчлалаар нэг мал ч аваагүй гэж байна ш дээ. Ер нь хөөцөлдөж үзээгүй юу?
Цогний: -
Үзээгүй
Эрдэнэтуяа -
Яагаад?
Өөр хүн -
Хөөцөлдөөд ярьж хэлээдхэд хэдэн сумынхаа дарга Зэвэг гээд дарга байсан.
Цогний: -
Хүний газрын хүн байсан. Тэгээд ерөөсөө шилжээд явцан.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд нэгдэлийн дарга нь уу?
Цогний: -
Нэгдэлийн дарга нь
Өөр хүн -
Тэгээд нөгөө юу яагаагүй. Мал ерөөсөө олдоогүй тэгэд шилжээд ч явцан ерөөсөө .
Цогний: -
Олж аваагүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр ер нь нэгдэлийн малаас гадна хөрөнгө нь яасан бэ?
Цогний: -
Хөрөнгийг нь ерөөсөө айлуудад тараагаад өгсөн. Ерөөсөө хадаас ч байсан нөгөө нэгдэлийн хөрөнгө чинь
Өөр хүн -
Орны одял, халаад
Цогний: -
Данх, бүх түүхий эдлэл
Өөр хүн -
Хувьцаа авсан хүмүүстээ өгсөн. Бид нарт мөн адил олдохгүй.
Цогний: -
Олдоогүй ерөөсөө киллограмм хадаас 10-н кг хадаас байхад 1, 1 кг 500-н грамм манайд нэг ч олдоогүй. Тэгээд нэг 10-н шуудай будаа байхад нөгөө хувьцаагаараа хувьцаа авсан хүмүүст тараагаад өгчинө будаагаа. Тэр бүх юмаа. Тэгээд нөгөө хашаагаа хүртэл сүүлд нь хувьчилахад ерөөсөө хашаагаа ч хувьчилаад, ингээд өгчиж байгаа юм.
Өөр хүн -
Яг өөр өөрснөө бол бид нар мал аж ахуй дээр амьдарч байгаа хороогоо ч өөрөө барьсан, саравчаа ч өөрөө тавьсан. Бүх юм өөрөө
Цогний: -
Саравчныхаа модыг ч хүнээс худалдаж авч байгаа. Өөрийнхөө юмыг
Өөр хүн -
Тий өөрийнхөө хөлс хөдөлмөр шингэсэн
Цогний: -
Тий
Өөр хүн -
Тэгж авсан.одоо тэгээд
Цогний: -
Нэг өвөлжөөтэй хаваржаатай тэр юм бол миний л юм гээд байгаад байгаа юм. тэгээд энэ нэгдэл хувьчилхаараа яахийн. Одоо бас хувьчлана гээд байгаа өвөлжөө бууцыг
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
Тий өвөлжөө бууцыг бас л хувьчлана, газар хувьчлана.
Өөр хүн -
Газрыг чинь
Эрдэнэтуяа -
Хувьчлана гээд байгаа юу? Газар уу?
Цогний: -
Тий газрыг чинь сумын төв дээр газар өгчихөөд байгаа юм. газар авсан би
Өөр хүн -
өвөлжөө, бууцыг яахийн
Цогний: -
өвөлжөө бууцыг ерөөсөө зөвхөн өвөлжөө, бууцыг нь өгнө. Газрыг нь өгөхгүй гэж яриал байгаа одоо энэ хуулиар
Эрдэнэтуяа -
Аан бид нар одоо төв дээр байгаа болохоор сайн мэдэхгүй байгаа. Та нар яг нарийн.
Цогний: -
Тэнд бол өөрийн барьсан өвөлжөө, бууц чинь хүний юм болчихвол хүнд өгчивөл хэцүү л байгаа юм.
Эрдэнэтуяа -
Тий ш дээ хэцүү ш дээ
Цогний: -
Тий хэцүү байгайн тэгээл өөрийнхөө хөрөнгөөр
Өөр хүн -
Тийм юм болж, авч байна. Бүртгэж авч чадаагүй нь бол алдлаж байгаа манай сумынхан бол
Цогний: -
Алдаж байгаа юм бас, тэгээл ерөөсөө одоо нэг газар хүн бичүүлчдэг. Зайтай зайтай сумын төвийхөн чинь би энэ газрыг чинь авна гээд өвөлжөө бичүүлцэн. Тэрэн дээр нь нэг хороо барьцан байсан байгайн.
Өөр хүн -
бичиг баримтгүй болуул тэгээд л
Цогний: -
хороо барьцан байсан байгайн тэгсэн чинь нөгөө хороогоо нөгөө айл чинь ирээд би авнаа өөр дээрээ. Одоо чинь бичүүлээд юу яагаад.
Өөр хүн -
Бичиг баримт бүрдүүлцэн
Цогний: -
өрөгдөл хийж авдаг юм байна л даа одоо нөгөө өвөлжөөгөө баталгаажуулж тэгээд өрөгдөл хийж оруулаад өгөхөд өө энэ чинь айлын нэртэй өвөлжөө байна ш дээ. Чулуугаа буулгаж аваа. Энэ чинь хүний нэртэй байшин байна. Өрөгдөл нь байхгүй тэр хүн авцан өвөлжөө. Тэгээд нөгөө сумын төвийхөн чинь зайтай зайтай. Тэгээд авцан байж байгайн.
Эрдэнэтуяа -
Яанаа одоо бас
Цогний: -
Тий бас тэгээд авцан тэрүүн шиг юм болхол гэж өвөлжөө бууц
Эрдэнэтуяа -
Тий ер нь бол одоо
Өөр хүн -
Хөдөлгөөн муутай бас юу муутай байдаг юм шиг байна л даа бид нар
Эрдэнэтуяа -
Мэдээлэл муутай.
Цогний: -
Мэдээлэл муутай
Өөр хүн -
Мэдээлэл муутай. Одоо харин сүүлийн үед телевизор элбэгшиж байна.
Эрдэнэтуяа -
Овоо
Өөр хүн -
Хөдөө гадаагүй антинтай болж бүх мэдээлэл телевизороос авдаг болсон. Сайхан болж ойр зуурынхаа
Цогний: -
Тэнд юу болж байна. Бензин шатахуун нь яьаж байна. Арсны үнэ ямар байна гэдгийг мэддэг болж байгаа. Хуучин арьс ноолуур жаахан өсөөд ирсэн. Сүүлийн үед ноолуур, түүхий эд нь уначихаар хүмүүсийн амьдрал доройтоод ирж байгаа юм.
Эрдэнэтуяа -
Тэгнэ
Цогний: -
Нөгөө банкны зээл нь банкандаа юугаа тавихаа мэдэхгүй нөгөө өөрсдийн хэдэн малын ашиг байхгүй. Мах нь ч үнэ байхгүй. Одоо махыг чинь мануусаас авахад ерөөсөө нэг мал 50 гэж байгаа юм. нэг хүнд худалдлаа. Тэгээд л ерөөсөө үстэй ноостой арьстайн.
Өөр хүн -
Банкны өрөнд хэрвээ
Цогний: -
Орчих юм болвол ноднин улсуудыг хураачиж байгаа
Өөр хүн -
Улсуудыг харж байхад хонь 15
Эрдэнэтуяа -
Ямаа
Цогний: -
Ямаа 10 ишиг 3, 5-н мянгаар авчиж байгаа юм чинь. Хурага 5, ишиг 3-н мянга
Эрдэнэтуяа -
Хөөх
Цогний: -
Ноднин тэгэж хураасан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд зөндөө хураалгасан уу?
Өөр хүн -
Зөндөө.
Эрдэнэтуяа -
Аль банк?Хаан банк
Өөр хүн -
Хаан банк
Цогний: -
Хаан банк тэгэж авсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд Хаан банк хураасан малаа яаж байна?
Цогний: -
Хураасан малаа хүнд зарчихдаг.
Өөр хүн -
Эргүүлээд зараад мөнгөө олоод банк нь даа хийдэг.
Цогний: -
Тэгдий эргүүлээд банк нь даа хийдэг. Нөгөө 15-р олсон оо 15-р өгөөд л
Эрдэнэтуяа -
Тэгээд танай нутгийн хүн авч байна уу?
Цогний: -
Тэгэлгүй яахав
Өөр хүн -
Тэгээд аль мөнгөний чадвартай хүн авна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд л худалдаад л авчина хамаагүй.
Цогний: -
Худалдаад авчина хамаагүй
Өөр хүн -
Хаанаас ч авч болно.
Цогний: -
Одоо ингээд өнөөдөр нэг төлөг борлон өглөө. Банкны өрөнд орчлоо гээд 700-н мянган цаас зээлийн өрөнд орчлоо. Алив авах хүн байна уу? 20-иор өглөө бүх ямаагаа гэхэд: Баян-өндөрөөс ирээд аваад явчихдаг юм байна лээ.
Өөр хүн -
Ноднин тэгэж байгаа хүмүүсийг зөндөө харж байсан. Бид нар тэгэж үзээгүй.
Цогний: -
Үнэндээ бид нар банкны өрөнд ороогүй. Тэгдэг люм байгайн. Тэгээд сүүлдээ банкны өр хэцүү юм байна гэж
Эрдэнэтуяа -
Банк хэцүү ш дээ. Одоо яахав дээ хуучин ашиг шим өндөртэй байхад үнэ өндөртэй байхад юмаа олоод авчдий
Цогний: -
Тий болжийсийн
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд юм зарагдах нь ч бага болцон болохоор тэгээд юмаа, мөнгөө олж авж чадахгүй малаа хараад л сууж байхаас
Цогний: -
Малаа хараад л сууж байгайн. Мал ашигтай байна уу. Тэгээд л яахав зун мах үнэтэй болоод ирвэл хонины мах 2500 хүрж байгаа юм.
Эрдэнэтуяа -
Одоо үнэтэй байгаа юм биш үү?
Өөр хүн -
Одоо үнэ багатай байгаа. Энэ жил ерөөсөө махны үнэ өсөөгүй. Одоо 3000-н мянгад хүрэхгүй байна. Хөдөө болуул 2500 байна.
Цогний: -
Харин тий 2500-тай л байгаа.
Өөр хүн -
Тэрнээс өөдөө гарахгүй. 2500-тайгаараа, амьдын жин одоо тэгээд бодоол үзээл гэдэс гүзээтэйн алаад авчираад, зарахад л ерөөсөө 30 хүрдэг мах ерөөсөө
Цогний: -
30 хүрдэг мах ерөөсөө байхгүй
Өөр хүн -
Байхгүй. Их том ястай, том малтай айл л
Цогний: -
21, 22-с хонины мах дээшээ гарахгүй байгаа
Өөр хүн -
27, 28-с дээд зах нь их том мах тэгээд тэрнээс доош байна. Тэгээд дүнгийн үржүүлээд үзэхээр тавин хэд жаран хэд за тэгээд тэрнээс уруугаа
Цогний: -
Тийм л болчиж байгаа юм. тэгээд эм хонь ямар ч үнэ байхгүй. Намар таргалаад 30 хүрч байгаа. Тэгээд намар 30-г чинь авах хүн байхгүй. Нэг тийм л байна. Тийм л болчиж байгаа юм. нөгөө түүхий эд, мах нь уначихаар.
Эрдэнэтуяа -
Ер нь та 2 нэгдэлд яаж орсон юм бэ? Яаж нэгдэлийн малыг анх авч маллаж эхэлсэн бэ?
Цогний: -
Нэгдэлд ороход чинь би анх эхлээд илгээлтээр
Эрдэнэтуяа -
Аанхаан сургууль.
Цогний: -
Сургуулиас 7-р анги төгсөөд илгээлт гэдэг юм хавар нь өгөөд
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
Тэгээд нэг майхан, нэг гутал
Эрдэнэтуяа -
Тэгэж ороол
Цогний: -
Тэгэж ороол
Эрдэнэтуяа -
Тэгээд
Цогний: -
Тэгэж ороод ээжтэйгээ хамт маллаж байгаад тэгээд цэргээс ирээд энэ ханьтайгаа суусан.
Эрдэнэтуяа -
Аанхаан та нэгдэлд ажилдаг байсан юм уу?
Цогний: -
Ажилдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан
Өөр хүн -
Би энд сургууль төгсөөд тэгээд мал маллаад.
Эрдэнэтуяа -
Аанхаан хэддүгээр анги?
Цогний: -
5,6-с л гарсан.
Өөр хүн -
6-с л гарсан. Тэр үед бас эмчилгээ эмнэлэг домнолгоор явж байгаад гарчихсан.
Эрдэнэтуяа -
За, тэгээд 2-лаа нэгдэлд байсан болохоор нэгдэлээс мал аваал
Цогний: -
Тий нэгдэлээс мал аваал
Өөр хүн -
Тий нэгдэлийн мал маллаад
Эрдэнэтуяа -
Аанхаан нэгдэлээс 2 хүн гэр бүл болоход урамшуулал, хөнгөлөлт байх уу?
Цогний: -
Байхгүй байсан. Тэр үед юу ч байгаагүй.
Өөр хүн -
Албан шахалтаар мал олноор хариулана уу гэхээс ерөөсөө хөнгөлөлт урамшуулал байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тэр нялх биетэй байхад тэгэж олон төл өгөөд заавал авах ёстой гэж байдаг. Тэгээд та 2 ямар хариуцлага тооцуулсан бэ? тэр үед товчоогоор ороод
Өөр хүн -
Товчоо захиргаагаар ороод хуралдаад 18-н хурага үхсэн төлүүл гээд төлөх
Цогний: -
Тэгээд төлөөгүй тэгээд мал тоолсон. Шийтгэл нь тэр. Дарханлуу мал туу гэсэн тэгээд би 1982 онд мал туусан.
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
1982 онд мал туугаад
Өөр хүн -
18-н хурага үхсэнээс болж мал туулгаж байгаа юм.
Ухаандаа шийтгэл нь байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ухаандаа шийтгэл нь
Цогний: -
Шийтгэл нь
Өөр хүн -
Тий шийтгэл нь
Эрдэнэтуяа -
Аанхаан тэгээд төлсөн үү?
Цогний: -
Төлөөгүй.
Эрдэнэтуяа -
Төлөөгүй гээд тэгэж шийтгэж байгаа юм уу?
Цогний: -
Төлөөгүй. Тэгээд 11-н сар хүртэл мал туугаад явчиж байгаа юм.
Хэрвээ тэр юу мал туугаагүй бол төлөх ёстой.
Эрдэнэтуяа -
Аан аан тэгээд үнэтэй юу? Нэгийг хэдээр тооцох байсан бэ?
Цогний: -
Нэг арьс, хурганы арьс юу л байдаг байсан ш дээ. Хурганы арьс 3500-р авдаг.
350-иар. 3000 гэнэ. 350-н цаасны үнэтэй.
Эрдэнэтуяа -
Нэг хурганы арьс уу?
Цогний: -
Арьс нь
Эрдэнэтуяа -
Тийм үнэтэй байсан юм уу?
Цогний: -
Тэгэж л авдаг байсан байгайн
Өөр хүн -
Тэгэхэд нэг ямаанаас тэдэн литер сүү саана.
Цогний: -
3-н төгрөг 50-н мөнгө
Эрдэнэтуяа -
350-н мөнгө л юм байна
Өөр хүн -
Харин тий тийм л байгаа
Цогний: -
Тийм л юм байсан байхгүй юу хурганы арьс, тэгээд нэг ямаанд чинь тэгэхэд чинь эм мал хариулахаар чинь ингэдэг байхгүй юу.
Өөр хүн -
Сааль
Цогний: -
Сааль гээд. Нэг ямаанаас өдөртөө энэ чинь юу билээ 500-н грамм сүү саана гэхээр жилдээ нэг ямаанаас 17-н литлер сүү сааж өгөх ёстой гэж хэлдэг.
Өөр хүн -
Нэг бол саалиа борлуулана
Цогний: -
Тий
Өөр хүн -
Цагаан идээгээ борлуулж өгнө.
Тэгээд нэг ямаанаас
Эрдэнэтуяа -
Борлуулж өгнө гэдэг нь яахий ямааны сүүгээ зарах юм уу?
Өөр хүн -
Сүүгээ зарахгүйгээр
Цогний: -
өөрсдөө борлуулана.
Өөр хүн -
Борлуулаад өөрсдөө ааруул, тос
Эрдэнэтуяа -
Болгоод
Цогний: -
Тий болгоод
Өөр хүн -
Тос цагаан идээ болгоод тэгээд тэрнийг нь өгдөг. Нэг бол сүүг нь зарж яг малдаа сүүг нь онооцон. Онооцныг нь мартцан байна.
Цогний: -
Сааж өгдөг байсан.
Өөр хүн -
Тэрнийн сааж өгдөөд, зөөж саагаад
Цогний: -
Тэгээд жилийн төлөвлгөө гэхэд чинь нэг малаас авах төлөвлөгөө гэхэд чинь нэг малаас авах сааль сүү.
Өөр хүн -
Оногдох сааль сүү
Цогний: -
Сүү гэхэд 3-н киллограмм 500-н грамм, тос 3 киллограмм ааруул өгнө. Авах ёстой нэг малаас жилдээ.
Эрдэнэтуяа -
Үхэрээс
Цогний: -
Үгүй хонь ямаанаас ш дээ.
Эрдэнэтуяа -
Хөөх тийм их ёөөёөө тий их юм гарах уу?
Өөр хүн -
Ноолуур бас ингээд нэг ямаанаас тэдэн граммыг авна гээд онооно. 300-н грамм 250-н грамм
Эрдэнэтуяа -
нэг ямаанаас?
Өөр хүн -
Борлон
Эрдэнэтуяа -
За
Өөр хүн -
Жишээлбэл аа тэгээд
Цогний: -
Нөгөөтхийг чинь хүрэхгүй байх юм бол тэрийг төлүүлнэ. Нугалж төлүүлнэ. Хугацаандаа 6-н сарын 15-ны хооронд л төлөхгүй бол.
Эрдэнэтуяа -
Ноос ноолуураа бүгдийн нь тушаах ёстой юу?
Цогний: -
Оон тушаагаад. Тэгээд 6-н сарын 15-ны хооронд нөгөө ноолуур,дутуу ноолуураа төлж чадахгүй бол нугалж төлүүлдэг. Тийм л байсан.
Өөр хүн -
Сахалыг нь хүртэл боож авдаг үе байсан.
Цогний: -
Ямааны сахал
Эрдэнэтуяа -
Сахал уу? Сахалыг нь бас авах юм уу?
Цогний: -
өөн тий
Өөр хүн -
авна. Тэгэд сүүл хоёрыг чинь
Эрдэнэтуяа -
Тэр сахалаар юу хийдэг юм бэ?
Өөр хүн -
Мэдэхгүй.
Цогний: -
Бийр хийдэг байсан юм бол уу?
Эрдэнэтуяа -
Бийр үү?
Цогний: -
Тий
Эрдэнэтуяа -
Сүүлийг нь бас авнаа ?
Цогний: -
Тий ямааны сүүл
Цогний: -
Сүүл тэгэхгүй, сахалыг нь лав авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд ямааны сахал ургах уу?
Цогний: -
Ургана.
Эрдэнэтуяа -
Жилдээ л ургах уу?
Цогний: -
Тэгнэ. Тэгээл нөгөө ямааны хялгасыг чинь норм хүрэхгүй болохоор айлуудын ухна, ухна хариулж байгаа айлуудын хялгасыг гуйж авна.
Эрдэнэтуяа -
Нөгөө ноолуур даа юу?
Цогний: -
Хялгасыг нь
Өөр хүн -
Хялгас бас нормтой.
Цогний: -
Гүйцээх
Эрдэнэтуяа -
Ямааны хялгас уу?
Өөр хүн -
Тий ноолуурыг нь авч өгөөд
Цогний: -
Дараа нь хялгасы нь 250 граммаар борлонг боддог байсын
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Ямааг нь 300-р
Өөр хүн -
Ноолуурыг нь самнаж өгөөд тэгээд дараа нь хялгас нь бас нормтой тэрнийг нь гүйцээж өгнө.
Цогний: -
Тэр хялгас нь гүйцдэггүй байхгүй юу? Нэг хэсэг нь
Эрдэнэтуяа -
Ямааны хар хялгас уу?
Цогний: -
Тийн тий хялгас
Өөр хүн -
Эхлээд ямаа самнахаас өмнө ноолуурыг нь самнахаас өмнө хялгасыг нь сөрвөж нэг аваад тэгээд ноолуураа самначихаад ахиж бүр
Цогний: -
Шууж хяргаж аваад
Өөр хүн -
Шууж хяргаж аваад
Эрдэнэтуяа -
Нөгөө нэг хонины ноос шиг тэгж авахымуу
Цогний: -
Тэгээд нүцэглэж авдаг байхгүй юу
Эрдэнэтуяа -
Пөөө тэгэж авдаг
Цогний: -
Тэгэж авдаг байсийн. Тэгээд эр сувиа ямааг цөлдийтөл нүцгэн хяргаад........
Ясыг нь
Ясыг нь төгрөг 50-н мөнгөөр өгдөг.
Эрдэнэтуяа -
Ясаа?
Цогний: -
Тий одоо нөгөө идсэн малыхаа ясыг хураасаар ясаа өгдөг байхгүй юу
Эрдэнэтуяа -
Бас яс тушаах ёстой юу?
Цогний: -
Яс тушаана
Өөр хүн -
өөхөн тос тушаана
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Тэгээд нөгөө малаасаа өөхөн тосоо өгнө.
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
75-с дээш гарсан малыг нэгдэл хураагаад авчина. Яагаад та нарын амьны малаас илүү байна.
Өөр хүн -
Малчид 75 байдаг. Албан хаагч 15 байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аан хувийн мал тэрнээс хэтрэхгүй гэж үү?
Өөр хүн -
Оо хэтрэхгүй
Цогний: -
Тэгээд нөгөө 7-н үнээтэй болохоор 3-н үнээг нь улсад сааж өгнө. Ухаандаа нэгдэлдээ сааж өгнө. 3-н үнээний сааль илүү байна танай сааль. Илүү байна танай мал чинь 7 үнээ тоолуулна. Тэгээд 7-н адуу тоолуулцан бол нэг адуу агтанд уяна. 200-н цаасаар худалдаж авна. 100-н цаас худалдаж авна нөгөө улс. Тэгээд нөгөө илүү гарсан малаа авна. Тэгээд нөгөө үхэрийг 7 болгож тоолуулахгүй арга хийнэ.
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Нөгөө илүү тугалтай болчихоор тугалыг нь саальд нэхнэ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Маниуусаас
Эрдэнэтуяа -
Аан тугалыг хүртэл нөгөө үхэрийн тоонд оруулаад явчина.
Цогний: -
Оруулаад явчина.
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Тэгээд тоолуулахгүй байх ямар арга байх вэ? Тэр үед
Цогний: -
Нууна. Нөгөө малаа дутуу тоолуулна.
Эрдэнэтуяа -
За тэгээд нуугаад олох уу?
Өөр хүн -
Хураана хугаадна
Цогний: -
Нөгөө 75-с бас тэгээд хүн матчих юм бол хураагдчихна
Эрдэнэтуяа -
Матах гэдэг асуудал байна тээ.
Цогний: -
Матах гэдэг асуудал байна.
Эрдэнэтуяа -
Тэгээд та нарт угийн л байдаг зүсээрээ байхгүй тоо толгой нь байхгүй. Тэгэхээр тал тоолдог хүмүүс нь хэр мэдэх вэ та нарын малыг
Цогний: -
өө тоолно тэгээд энэ тэнд явж байгаад.
Бог л нэг 2-р л дарна. Бод бол ямар ч дарагдах үндэс байхгүй.
Эрдэнэтуяа -
Тийм үү
Өөр хүн -
Тэгээд хонь ямаа нүдээрээ харж тоолно.
Цогний: -
Ингээд манай мал нэгдэл мал хариулж байхад танай мал хэд байгаав гэхгүй ш дээ. Нэгдэлийхээ малыг гүйцээж тоолчоод, өө манай хавтгайны мал гүйцчихлээ хонь ямаа. Танайд үлдсэн 10 мал бий тэрийг чинь тоолчий гээл явна уу гэхээс. За нэгдэлээс мал дутлаа гэхэд за танайх юу өгөх вэ? Тэдийн торгууль төл. Хонь ямаа тэдийг өг. Адуу 200-н цаас адуу дутлаа гэхэд 200-г авнаа манайх. Адуу өгье төлбөрт өгье гэхэд 200-н цаас 150-д өгөх юм уу? Хонь ямаа дутлаа гэхэд нөгөөтхийг чинь нэг тийм үхэр байна тэгжийж төлбөргүй болгоно жилийн эцэст
Эрдэнэтуяа -
Аая яаая тэгээд нөгөө нэг бодоо тэр ой хаана нуудаг байсан юм. Юмнаас уядаг байсан уу?
Цогний: -
Уяахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Бэлчээрт явсан хойно нь
Бэлчээрт багцаагаар хангинуулаад тоолдог л байсан.
Одоо сүүлийн үед чинь заавал хашаанд байх ёстой
Цогний: -
Харин тэгээд байгаа юм.
Эрдэнэтуяа -
Олон юм яриад
Цогний: -
Одоо ер нь тэгэж тоолдог болчихоод байгаа
Эрдэнэтуяа -
Тэр үед яахав дээ аргагүй дээ 75-н мал
Цогний: -
Юу болох вэ дээ 75-н мал л байгаа юм чинь. Бид нар хүүхэд шуухадгүй юм чинь юу ч болохгүй байгаа л даа. Нэг малыг чинь 80 90-н мөнгөөр хариулж байгаа ш дээ тэр нэгдэлийн хөлс нь. Тэгээд бодоход чинь нэгдэлийн мал жилдээ 200-н хариуллаа гэхэд чинь яадаг байлаа даа. 1000 гаран төгрөг оногддог.
Эрдэнэтуяа -
Сардаа юу?
Цогний: -
Сард юу ярьж байгаа юм 100-н хэдэн цаас авна ш дээ жаал зүдэрч зүдэрч
Эрдэнэтуяа -
Тийм жаахан уу?
Цогний: -
Тэгэлгүй яахав
Өөр хүн -
Тий 100 хүрнэ зарим нь, зарим нь 100 хүрэхгүй цөөхөн мал маллана
Цогний: -
20 30-н төгрөг авна
Эрдэнэтуяа -
Тэрүүгээр яаж болгох юм бэ?
Өөр хүн -
Жилийн эцсээр гэхэд одоо ерөөсөө
Цогний: -
Үгүй тэгээд болгоод л байдаг байсан.
Өөр хүн -
Үгүй яахав гурил нь хямдхан. Одоо 100-н төгрөгтэй хүн их юм авна. 70-н ктллограммыхаа гурилыг авна.
Цогний: -
Тэгэхэд үнэтэй хувцас хэрэглэхгүй байсан байгайн.
Өөр хүн -
22-н торго 18-н торго гээд тийм
Эрдэнэтуяа -
Тэр нь чанартай юу?
Өөр хүн -
Чанартай оросын сайхан. Гутал хувцас нь маш хямдхан байсан. Алим л гэхэд төгрөг 50-н мөнгө байсан юм.
Цогний: -
Гутал гэхэд 4000, 5000 төгрөгний үнэтэй. Тэгэхэд юм хямд. Тэгээл нөгөө малын жилийн эцэс тэр мөнгөөр болгоод байдаг байсан. Сардаа 40-н хэдэн цаас авна ш дээ сардаа. Тэрүүгээр л амьдрана.
Өөр хүн -
Төлчдын семинар гэж нэг сард болж байсан. Төлчид, эмэгтэйчүүд өрх бүрээс нэг хүн оролцуулж хуралдуулна. Тэрүүн дээр тэгээд төлчиддөө дээлийн өнгө, хоргой, 45-ийн гутал
Цогний: -
Хоргой гэдэг чинь дээл эмжиж өмсөнө
Ганц орой малчидаа урамшуулж байгаа юм
Эрдэнэтуяа -
Ааяааяаа
Цогний: -
Тэгээд цөлийн шар будаа гээд өгдөг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан урамшуулдаг.
Цогний: -
Урамшуулдаг.
Өөр хүн -
Урамшуулдаг.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Сүүлдээ нэг 5-н жил тэгсэн
Эрдэнэтуяа -
Аанхаан
Өөр хүн -
Нэгдэл тарахаас өмнө.
Цогний: -
Хувьчилахаас өмнө
Эрдэнэтуяа -
Та 5-н жил оролцсон уу?
Цогний: -
Би чинь бас нэгдэлд 10 гаран жил ажилсан.
Эрдэнэтуяа -
5-н жил тэрэнд нь оролцсон уу?
Өөр хүн -
Оролцсон
Эрдэнэтуяа -
Ааяааяаа бас л их юм байхгүй юу? Тэр үедээ тэр бэлэгнүүд нь үнэтэй тээ?
Өөр хүн -
Үнэтэй, ховор.
Эрдэнэтуяа -
Дандаа ховор юмнаас
Өөр хүн -
Тий дандаа олддоггүй юмнаас өгдөг байсан үе.
Эрдэнэтуяа -
Тэгжийж үнэтэйд тооцогдоно тээ
Цогний: -
Харин тий 20-н даага сургажийж нэг даага өгдөг.
Эрдэнэтуяа -
Нэгдэл үү?
Цогний: -
Тий нэгдэл
Өөр хүн -
Эрдэнэтуяа -
Даага сургана гэдэг аягүй хэцүү байхаа тээ
Гайгүй ээ
Та сурганаа? Эмэгтэй.
Өөр хүн -
Үгүй ээ
Цогний: -
Би чинь бас их адуутай ноцолддог байсан. Би тийм адуу сургаж үзээгүй. Ерөөсөө нэгдэлээс сургаагүй. өөрсдөө л сургадаг байсан.
Өөр хүн -
Энэ их адуутай ноцолддог хүн байсан.
Цогний: -
Их сургаж унаж байсан. Тэгээд унааны сэлбэг болгодог. Тэгээд нэгдэлийн адуу гэдэг чинь адуу хэмжээтэй нормтой болохоор адуунаас илүү тэгэж өсгөж чаддаггүй байсан. Нөгөө нэгдэлийхээ маланд баригдаад.
Эрдэнэтуяа -
Аан тэгнэ.
Цогний: -
Нэгдэл хувьчилаагүй байсан.
Өөр хүн -
Нэгдэл хариулж байгаа малаа болуул одоо тэгээд бодоороо хөөцөлдөнө. Тэр үед чинь адуу тэмээтмэй байж одоо болуул тэмээ их зөржийн. Тэмээ чинь одоо улаан номонд орчихож байгаа юм билээ.
Цогний: -
Тэр үед өвөлдөө нэг хэдэн тэмээ уначихана. Хаватр зун болохоор хэдэн морио унана. 2, 3-н . тэгээд бас нэгдэлд техник ховор. машин, мотоцикел ховор. машин янзийн ховор ебөөсөө намайг сургуульд орох гэж байхад машин анх эхлээд 30 машин гарч ирж байгаа юм ганц машинтай.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Сумын төв нэгдэл байгуулагдаж байгаа гээд 2 машинтай болсон, нэг трактор
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Тийм байсан. Надийг сургуульд ороход тгээл ерөөсөө морь, тэмээгээр явж нэг нэгнийгээ хүүхэдээ авна гээд тэгэхэд чинь саахал саахалтаас за манай хүүхдийг аваад ирээрэй гээд нэг морь хөтөлгөөд явуулчих жишээний.
Өөр хүн -
Морь тэмээн ч хүртэл машин тэрэгнээс үргэнэ. Машин тэрэг их ховох, цөөхөн явдаг.
Эрдэнэтуяа -
Аанхаан.
Цогний: -
Тийм байсан. Техник их ховор.
Эрдэнэтуяа -
Машин тэрэгтэй хүмүүс ямар хүмүүс байх вэ?
Цогний: -
Тэгээд нэгдэл л ганц 2 машин авсанаас өөр хувийн машин хөрөнгө байхгүй.
Эрдэнэтуяа -
Байхгүй.
Цогний: -
Ерөөсөө ор байхгүй.
Өөр хүн -
Ор байхгүй. Сумад ерөөсөө Балт жолооч байсан.
Цогний: -
Жамсран жолооч байсан.
Өөр хүн -
Жамсран жолооч байсан. 2 трактор байсан.
Цогний: -
Тийн тэгээд
Өөр хүн -
2 трактор байсан. Даваасамбуу гуай
Цогний: -
Эмнэлгийн жолоочоор ирж байсан. Эмнэлэг нэг машинтай.
Өөр хүн -
Эмнэлэг нэг машинтай. Цэрэнпэлж хүн байсан.
Цогний: -
Тэр чинь тэр Даваасамбуу гуай байсан.
Цэрэндорж хамгийн түрүүнд байж байгаад сүүлд нь даваасүрэн авсан.
Тэгээд нэгдэл тийм л хөрөнгөтэй босч ирж байсан эхлээд. Тийм мал машинтай, тэрэгтэй тэгээд юм тийм юм ховор. Тэгээд сүүлдээ 3-н мотоцикел гэж гарж ирээд ганц 2 хүн аваад. Тэгээд сүүлийн чинь нэгдэл хувьчилагдаад машин тэрэг элбэг болсон. Энэ түргэн унаа чинь
Өөр хүн -
Ноолуур өсөөд
Цогний: -
Ноолуур өсөөд энэ говийхон чинь ноолуур нэг 17, 18 хүрээд тэгээд ноолуур л юм өсөөд ирсэн.
Эрдэнэтуяа -
Овоол нэг
Цогний: -
Юм өсөөд ирсэн. Тэгээд нөгөө ноолуур нь унаад ирэхээр бас яаалтгүй болоод л ирж байгаа. Тэгээд сүүлдээ энэ амьдрал чинь машин тэрэг ховордоод ирж байгаа .
Эрдэнэтуяа -
Аанхаан
Өөр хүн -
2002 он 2001 онд хот орж ирж байсан тэр үед бол ерөөсөө ноолуур их өссөн, ноолуур их өндэр үнэтэй байсан.
Эрдэнэтуяа -
40 мөч
Цогний: -
Ерөөсөө говьруу болуул тий 40 байсан. Говьруу бол ноолуурыхаа юуг дагаад
Машин техник
Өөр хүн -
Машин техник пургон 69 бараг л наймаа хийгээд гарч байгаа нь болуул ихэнх нь л говьд явж байсан. Гэж яригдаж байсан. Би 2001 онд орж ирж байсан. Ноолуур 20 хүрч байна гэж нэг юугаар гарч байгаа энэ тэр. Одоо говийн сум гээд манайх хамгийн алслагдсан.
Эрдэнэтуяа -
Баянцагаан уу?
Цогний: -
Говь-Алтай аймаг
Өөр хүн -
Говь-Алтай аймагтай залгаа сум. Уул нь Говь-Алтай аймгийн Таашир гэдэг газар. Говь-Алтай дайраад явдаг чинь манай Баянцаган сум
Цогний: -
Байсан байгайн
Өөр хүн -
Анх эхэлж үүсэж байгуулагдаж байсан Хантайшир гэж
Эрдэнэтуяа -
Аан
Өөр хүн -
Уулын өвөрт анх байгуулагдаж байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаанг
Өөр хүн -
Тэгээд сүүлдээ
Цогний: -
Номон дээр байдаг
Тэгээд сүүлдээ Баянхонгорын Баянцагаан гэж тасарсан байгаа мал
Өөр хүн -
Он мон нь бүгд байгаа Тэр дээр бичцэн байдаг
Эрдэнэтуяа -
Аанхаан. Юу? Одоо нөгөө нэгдэлийн мал маллаж байхад ашиг шим нь гарна ш дээ, ашиг шим нь гараад цаана нь илүү гарах юм бий юу? Одоо ашиг шимээ тушаалаа ш дээ тэдэн литер сүү юу ч байдаг юм. тэрийг нь яагаад илүү гарах юм бий юу? Та нарт нэгдэлийн малаас
Цогний: -
Оо ашиг шим
Эрдэнэтуяа -
Ашиг шимээс идэх юм
Цогний: -
Идэх жаахан юм үлдээж авна
Эрдэнэтуяа -
Чадах уу?
Цогний: -
Чадна
Өөр хүн -
Чаддаг айл ч байгаа чаддаггүй ч айл байгаа
Эрдэнэтуяа -
Юунаас болж чадахгүй вэ?
Өөр хүн -
өөрийн амьдрал ажиллаж байгаа орчин мэдэж байгаа
Эрдэнэтуяа -
аан маллагаагаа хэр маллаж ашиг шимийг нь хэр авч чадаж
Цогний: -
аан нөгөө тарга тэвээрэг хэр зэрэг давуулж байна.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэрүүнээсээ шалгаалж, тэрүүнийгээ гүйцээж чадаагүй нь жилд ааруулаа 3 киллограмм 500-н грамм тосыг чинь 7-н цаас 50-н мөнгөөр үнэлж авдаг байсан. Нэгдэл тэгэж торгууль оноодог.
Эрдэнэтуяа -
За.
Цогний: -
Тэрүүнийгээ тэгээд 12 сарын эцсээр тооцож цагаан идээгээ авдаг ерөөсөө жилийн хугацаа. Тэгэхдээ нөгөө цагаан идээгээ өмнө нь тушаацан байдаг байсан нь л даа.
Эрдэнэтуяа -
өмнө нь тушааж болно тээ
Цогний: -
болно.
Өөр хүн -
зөөж өгч болно.
Цогний: -
Ферм саавал ферм дээр сааж гүйцээчээд тэгээд шалавхан малаа гаргуулахын төлөө гарна. Тэгээд 8-н сар хүртэл саалгачаад тэрүүнээс хойших саалиа та нар хурааж авбал ав.
Өөр хүн -
Сүүгээ гүйцээгээд өгцөн хүн бол хурааж авч болно. Сүүгээ гүйцээж өгч чадаагүй хүн
Эрдэнэтуяа -
Тэгээд дуусан дуустал өгөөд л байх уу?
Өөр хүн -
Дуусан дуустал хэдэн сар хүртэл ч хамаагүй өгнө.
Цогний: -
Өгнө
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгээл үлдсэнээ торгууль оноогоод тавьчдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
Тэгдэг байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр дөчин хэд зуун төгрөгний цалинтай хүмүүс чинь өгөхөөс өөр аргагүй болох юм байна тээ
Цогний: -
Тий өгөхөөс аргагүй болчиж байгаа юм чинь
Эрдэнэтуяа -
Тэр мөнгөнөөс хасуулчихаар өөрсдөнд нь юу үлдэх вэ дээ.
Цогний: -
Тий
Эрдэнэтуяа -
Тэгээд дээрээс нь мал нь дутах асуудал гаржил байж таараа
Цогний: -
Гарна.
Эрдэнэтуяа -
Тийм тохиолдолд яах вэ? Одоо жишээ нь олон малтай айл байлаа ш дээ
Цогний: -
Аанг
Эрдэнэтуяа -
Олон мал юу яана ш дээ тэгэхээр цөөн малтай болчихлоо ш дээ. Мал нь дутаад тэгсэн чинь ашиг шимийг нь боддог. Мал нь багасчихдаг. Мал тоолуулах гэсэн чинь мал багасчихдаг ашиг шимийн өгөх гэхээр мал нь бага учраас гарах ашиг шим бага тэгээд ирэхээр яаж юу яаж өгөх вэ? Гүйцээж өгөх үү?
Цогний: -
Тэр малыгш чинь ашиг шим, тэр бүдүүн мал болуул яахав дээ гүйцэд байгаа юм. төлөө авцан болохоор
Эрдэнэтуяа -
Аан за за
Цогний: -
Тоотой чинь. Аан төл дутах юм бол төлүүдээ нөгөө гүйцэд өгөх юмаа гэхэд хүн амьтнаас худалдаж авч өгнө. Нөгөө өөрийнхөө амьны малын хөрөнгө орлого байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За өөрийхөө малнаас оруулж болох уу?
Цогний: -
Болно. өөрсдөө алж иднэ. өөрснөө иднэ, өнөө өмсөж зүүхээ авна тийм учраас хүн амьтан, найз нөхөдөөсөө худалдаж авна.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Орлуулж өгнө. Гүйцээж өгнө.
Эрдэнэтуяа -
Аанхаан. Тэгээд дээрээс нь нэгш ийм юм гарах уу бас танай мал туранхай байлаа нэгдэлийн малаас солих тийм юм гарах уу? Нэгдэлийн малыг өөрийнхөө малтай солиж оруулах асуудал
Өөр хүн -
Тийм юм бол гарахгүй.
Цогний: -
Гарахгүй
Эрдэнэтуяа -
Гайгүй юу?
Өөр хүн -
Тусдаа эмтэй
Цогний: -
Эмтэй
Өөр хүн -
өрөөсөн чих нь пайзтай байсан.
Цогний: -
пайзтай
Эрдэнэтуяа -
Тэр пайзыг орлуулж хийж болдоггүй юм уу?
Цогний: -
Болохгүй. Цаанаасаа автоматаар дарна.
Эрдэнэтуяа -
Аан автоматаар ингээд ингээд үү?
Цогний: -
Автомаатаар малыг чинь ерөөсөө ингээд хийчдэг байхгүй юу. Ноймороо бичиж аваад явчина. Манай мал тийм ноймортой нэгдэл
Хар нүдэн хонь төдөн тоотой тийм пайзтай.
Пайзтай. Хув цагаан хонь тийм пайзтай.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр юуг нь өөрчилж болохгүй юм байна тээ.
Цогний: -
өөрчилж болохгүй мануус тэгээд авах эрх байхгүй.
Эрдэнэтуяа -
Оон за
Цогний: -
Тэгээд зүс нь солигдоно. Тэгээд нөгөө сүүлд нь эм хийгээд, оо тэгээд нэг мал өвдлөө гэхэд үхлээ гэхэд чихтэйн хуулна пайзыг чинь. Чих нь тайрхаа тал дундуураа тасдаад хаяцан нэгдэлийн, тэгээд тэр хув чихтэй ямаа тэр манай пайз мөн байнаа гээд нэгдэл актаа хийнэ. Солих үндэс байхгүй. Мануусын мал чинь салхи үзсэн.
Эрдэнэтуяа -
Ацаглах гэж юу юм бэ?
Цогний: -
Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Ацаглах гэж сонсож байсан уу? Нэгдэлийн юугаар л хүмүүс ярьдаг юм байна лээ. Одоо жишээ нь таны яах юм гэхээр таны хэлдэгээр байна л даа. Таны мал дутчихлаа. Та илүү малтай байлаа. Таны дутсан малыг та төлж өгнө. Эсвэл таны ашиг шим дутцан. Тэгвэл та таны ашиг шим илүү байгаа ш дээ нэгдэлд төлөөд тэр ашиг шимээрээ энэ хүний дутсан ашиг шимийг төлөхийг л ацаглах гээд байдаг. Тэр ер нь тохиолдож байсан уу? Тэрийг сайн мэдэх үү л гээд асуугаад байна.
Цогний: -
Мэдэхгүй тэрийг ёстой
Эрдэнэтуяа -
Аанхаан тэгээд тэр одоо нэгдэлийн саальчин бүх юм тусдаа юу?
Өөр хүн -
Тусдаа
Эрдэнэтуяа -
Саальчид гэж тусдаа юу?
Өөр хүн -
Саальчид ферм сааж нэг хэсэг гардаг
Цогний: -
Үгүй тэр саальчид тусдаа байхгүй. Үхэр мал дээр гарч байсан болохоос бог мал нь дээр байдаггүй. өөрсдөө сааж өгнө.
Эрдэнэтуяа -
Та нар сааж өгөх үү?
Цогний: -
өөрсдөө л сааж өгнө
Эрдэнэтуяа -
Бог мал саахад хэцүү биз
Цогний: -
Тий тэгэхдээ нөгөө саальчин гээд тэгнэ хашаа хороо бараадах юм байхгүй өөрсдөө хашаа хороогоо хийнэ. Тэгээл яг цагтаа саагаад, цагтаа сүүгээ аваачиж тушаана.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Сүүгээ цэвэр өгч байна уу? Ус холиж байна уу яг нөгөө литерийн шанага хэмжүүр байдаг. Одоо сүүлийн үеийн эмч нарыхаар бол халууны шил шиг юм хийж үзнэ
Эрдэнэтуяа -
Аан за
Цогний: -
цэвэр сүү тушааж өгч байна уу ус холиж байна уу тийм нарийн шалгалт авна. Нөгөө фермнийхэн, халууныхаа шилийг
Эрдэнэтуяа -
тэгээд хүмүүс ус холих уу?
Цогний: -
Ус холино тэгээд хашраацан
Эрдэнэтуяа -
Юугаа гүйцээх гээд үү литерээ гүйцээх гээд
Цогний: -
Оон нөгөө литерээ нөгөө нормоогүйцээх гээд
Эрдэнэтуяа -
Аан за за тэгнэ
Цогний: -
Тэгэж
Эрдэнэтуяа -
Тэхдээ юу шиг ус хольцон сүүтэй ижилхэн хэмжээний тослогтой шингэн сүү байж болох уу?
Цогний: -
Оон байж болохгүй
Эрдэнэтуяа -
Болохгүй юу?
Цогний: -
Болохгүй нэг адилхан нэг малаас гарч байгаа учраас байж болохгүй.
Эрдэнэтуяа -
Яг л тослогоор нь явдаг юм байна тээ. Тослогоор нь л явах юм байна үндсэндээ. Танай аав бүр жааханд чинь байхгүй болцон юм уу?
Цогний: -
Ерөөсөө манай ээж хүнтэй суугаагүй.
Эрдэнэтуяа -
Аан аан тэгээд 5-н хүүхэдтэй
Цогний: -
Тэгээд 5-н хүүхэдтэй
Эрдэнэтуяа -
Мал ихтэй л байсан байна тээ
Цогний: -
Тий мал ихтэй.
Эрдэнэтуяа -
өвлөж авсан уу?
Цогний: -
Тий өвлөж аваад, манай ээжийг нэг хүн өршөж авч байсан юм байгаам л даа.
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Тэгээд тэр айл нь малтай байсан юм байгаа юм. тэр яахав нас барсан. Тэгээд ээж
Эрдэнэтуяа -
Ганцаарханаа
Цогний: -
Тий ганцаарханаа
Эрдэнэтуяа -
Та 2 нөгөө хувьчлалаар мал олж аваагүй гэсэн ш дээ. Тэгээд яаж малтай болов? Та 2-ын гар дээр байсан мал нэгдэлд буцаад очно.
Цогний: -
Манайх нөгөө 75-н толгой мал
Эрдэнэтуяа -
75-н толгой мал
Цогний: -
75-н малтай байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан тэрэнгүүрээ л
Цогний: -
Аан тэрэнгүүрээл өсөөд үржүүлээд
Эрдэнэтуяа -
Аанхаан тэрийг нь бол өгөхгүй
Цогний: -
Өгөхгүй нөгөө өөрийн хувийн мал
Эрдэнэтуяа -
Гэхдээ нэг юу юм биш үү одоо чинь анх нэгдэл байгуулагдахад та 2-ын аав ээж нэгдэлд малаар элссэн л байж таараа. Элссэн үү үгүй юу?
Өөр хүн -
Элссэн
Эрдэнэтуяа -
Тэр баримт нь дээр тулгуурлаж хүүхдүүдэд нь мал олгож өгсөн гэж юм байхгүй юм уу?
Цогний: -
Байгааггүй
өгөөгүй ёстой өгөөгүй
танайхы г тэгээгүй юу.
Тэр манай буурал аав нэгдэл хувьчилахад өгсөн л
Эрдэнэтуяа -
Ээж чинь үү?
Өөр хүн -
Их олон мал өгч байсан юм гэсэн манай аав ээжид ч гэсэн.
Цогний: -
Тэрийг үр хүүхдэд уламжлуулж өгөөгүй.
Эрдэнэтуяа -
Бичиг баримт нь байгаагүй юм уу? Тэр ямар ч гэсэн данс үлдцэн гээд өгдөг байсан.
Цогний: -
Байгаа л даа
Эрдэнэтуяа -
Тэрийгээ нууж даргадуулаад
Цогний: -
Нөгөө байтай зальтай нь л авцан байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Тэр танай нэгдэлийн дарга хэр юм юу яасан. Жаахан өөртөө юм авч чадсан уу?
Цогний: -
Ёстой мэдэхгүй нэгдэлийн дарга Жадамбаа байсан.Жадамбаа байж байгаад Баянбулаг билүү тийшээ явсан.
Өөр хүн -
Ёстой мэдэхгүй юм авсан юмуу ёстой мэдэхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан ер нь хувьчлалаар хүмүүс хэр юмтай болсон бэ?
Цогний: -
Цулайх нь ч цулайсан. Тэгэхдээ тэр хүн нээх цулайж чадаагүй явсан.
Эрдэнэтуяа -
Яагаад? Хүний нутаг байсан болоод тэрүү?
Үгүй яахав
Цогний: -
Үнэнч, шударга хүн байсан л даа. Тий үнэнч хүн хоосон үлддэг гэж над шиг тэгээд би хэрэлдээд байсан тэгээд хувьцаагаа аваад.
Өөр хүн -
Тэгээд хувьцаанаас мал олж авч чадаагүй. Шударга явсаар байгаад.
Цогний: -
Тэгээд ерөөсөө амьныхаа хэдэн яагаал үхэртэй байсан. Тэгээд үхэр адуу мал өсгөөд тэгээд ерөөсөө адуугаа ч өсгөсөн. Хувийн хэдийг нэг азарга адуутай ерөөсөө тэгээд болоод ирсэн. Бүх 5-н хошуу мал.
Өөр хүн -
Үгүй яахав хувьцаа аваагүй
Цогний: -
Хувьцаа аваагүй
Өөр хүн -
Хувьцаа аваагүй. Хувьцаа авья гэхээр
Цогний: -
200-н цаасаар ав гэсэн. 200-н цаас нь байхгүй байсан. Тухайн үедээ.
Өөр хүн -
Байгаагүй авья ч гэж бодоогүй.
Цогний: -
Мөнгө байсан ш дээ тэр үед чинь одоо ер нь 2 сая төгрөгний дайтай байсан байхаа.
Эрдэнэтуяа -
Үгүй ер нь тэр үеийн 200 чанга л зоос. Мөнгө чанга үеийн
Цогний: -
Зээлэх хүн байхгүй, мөнгө байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаан банк гэж байхгүй байсан уу? хүмүүс ер нь хэр мөнгө зээлдэг байсан бэ?
Цогний: -
Тэгэхэд ерөөсөө хоорондоо л нэг тийм ах дүү садан тийм ураг садан найдвартай за энэ л юмтай дараа тийм малыг нь авчина тийм юм авна гэсэн тийм хүн л өгнө үү гэхээс тийм мөнгө олдох үндэс байхгүй байсан.
Өөр хүн -
Ер нь тэгээд зээл ч тавьдаггүй байсан.
Цогний: -
Тавьдаггүй байсан. Тэгээл нэг агентаас нэг идэх гурилгүй болцон гурил авнаа гэхэд за чи чинь цалин чинь хүрж байгаа билүү үгүй билү, ү гэж өгдөг байж билээ. Тэгээд яг цалин бууна, цалин дээрээс хураагаад авна. Няраваас хураагаад авна.
Эрдэнэтуяа -
Аан няравын хажууд зогсож байгаад хураагаад авдиймуу тээ.
Цогний: -
Аа тэгжил авна. Тэгэхэд нэг удаа 70-н килограммын гурил авна гэхэд тэгээл 70-н төгрөг.
Өөр хүн -
Тэгээд нэгдэлээс бичгээр ямаа, хонь худалдаж авна. Ямаа 35
Цогний: -
45. 35 байж байгаад 45 болсон юм.
Өөр хүн -
Аан тэгэхдээ 35 байсан юм
Цогний: -
Хонь ингээд 45 байж байгаад 65-р худалдаж авч байгаа юм.
Эрдэнэтуяа -
Идэх гэж үү?
Цогний: -
Идэх гэж
Өөр хүн -
Одоо ухаандаа маллаж байгаа малаа өөрөө идэх гэж нэгдэлээс мөнгөө өгч худалдаж авна.
Цогний: -
Зүгээр өгөхгүй. Орлогч даргын гарын үсэг, бичиг, тамгатай. Тэр айлын тэр малчинд өгнө. Цогнийд тийм мал өгнө. 1, 2-с илүү өгөхгүй.
Өөр хүн -
Жилд ерөөсөө 1 юм уу 2 –г л өгнө.
Цогний: -
Жилд 1, 2-г л өгнө.
Өөр хүн -
Хонь зулбасан бол толгойг нь тасдаж хаяна. Зулбалаа гээд, ямаа зулбасан бол толгойг нь дахин хэрэглүүлэхгүй, ахин үзүүлэх
Цогний: -
Эрхгүй болгож
Өөр хүн -
Эрхгүй болгож
Цогний: -
Устгаж байгаа байхгүй юу
Өөр хүн -
Шороонд булуулна
Эрдэнэтуяа -
Аан нөгөө үхсэн юуг уу?
Цогний: -
Тий, нөгөө зулбааг нэг тиймэрхүү
Эрдэнэтуяа -
Нөгөө ишиг л гэсэн үгүү?
Цогний: -
Ишиг хурага
Эрдэнэтуяа -
Тэгээд толгойг нь тасдана аа
Өөр хүн -
Тэр бол ухаандаа болуул ахиж хэрэглэхгүй гээд одоо дарга нар үзээд тэрнийг
Цогний: -
Эмч нар
Эрдэнэтуяа -
Хүмүүс худалаа үхсэн гээд тэгээд дахин хэрэглэж магадгүй гээд.
Өөр хүн -
Дахин акт бичүүлэхгүй гэсэн үг.
Цогний: -
Тий
Өөр хүн -
Тийм магдалгаа
Эрдэнэтуяа -
Аан за за бас чанга
Цогний: -
Их чанга
Эрдэнэтуяа -
Их нарийн дэглэмтэй.
Цогний: -
Тэрийг нь бодохоор их нарийн дэлэмтэй байсан байгайн
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгээл тэр наад юм хум бардаггүй байсан
Одоо ингээд нэгдэл ингээд хонь хариулж байхад чинь хадлан гээл тэгнэ. За өвөлжөөгөө тэдэн сарын тэдэнд задла.
Эрдэнэтуяа -
өө бүр хугацаа заанаа
Цогний: -
хугацаа заана. Тэгээд нөөцөлсөн бууцаа цуглуулаад тэгээд өвс түү гэнэ, хадлангаа түү. Манай тэнд өвс ургадаггүй. Нөгөө хангайн өвс болохоор тэгээд нөгөө луйсийг зулгаана даа. Тэгээд л нэг хүн 1000 киллограмм ногоо түү гэж хэлээд
Эрдэнэтуяа -
бүр нэг тонн уу? .
Цогний: -
1000 килограмм ногоо нөгөөдөхөө өөрсдийхөө мориор ганзаглана 2 шуудай 4-_н шуудайгаар ганзаглаад л
Хамгийн сайхан тэжээлтэй нь таана
Таанаар мөлхтэй хольж бариад л
Лоодой хийхэд
Эрдэнэтуяа -
Лоодой?
Цогний: -
Тий лоодой гээд ааруул нь хурууд гэдэг юм барьж байгаа
Эрдэнэтуяа -
Аан гараараа яадаг уу? Гараараа яадаг уу тэрийг лоодой гэдэг юм уу?
Цогний: -
Аа лоодой гээд байгаа.
Эрдэнэтуяа -
Тэрийг тэгээд малд хавар өгөх үү?
Цогний: -
Тэгнэ.
Эрдэнэтуяа -
Яаж өгөх үү?
Цогний: -
Нэг ширхэг өвс
Өөр хүн -
Нэг ширхэг өвс дундуур нь хуваагаад нэгийг 2 хуваагаад л малд өгнө.
Эрдэнэтуяа -
Амруу нь хйидэг юм уу?
Цогний: -
Амруу нь хийнэ.
Өөр хүн -
Их амттай мал их хоол болно.
Цогний: -
Одоо ухаандаа болуул мануусын юугаар бол чихэрлэг л зүйл л гэсэн үг.
Эрдэнэтуяа -
Витамин л гэсэн хаварын хавсарганд
Цогний: -
Аан тий
Эрдэнэтуяа -
Тэр үед цаг агаар хүнд байсан байх тээ.
Цогний: -
Цас их орно. Шуурана хүйтрэнэ одоо чинь ерөөсөө хүйтэрдэггүй байсан. Энэ өгөрдөг өвөл их хүйтэрлээ. Хүйтэрхээ байцан цаг байна.
Эрдэнэтуяа -
Одоо ерөөсөө хүйтэрхээ больцон
Цогний: -
Тарвагны ходоод
Өөр хүн -
Тарвагны ходоод их сайн одоо сүүлийн үед саримас их ууж байна.
Цогний: -
Тэр үед чинь хүйтрэнэ гэж танхай хүйтэрдэг байсан. Үстэй дээл үнгэн малгай бүчилчихээд тэгээд л өвөлжөнө ш дээ. Ер нь тэгээд монгол гутал, үстэй дээлтэй л байсан. Нэхий өмдтэй, одоо сүүлийн үед бакялан гуталтай хөвөнтэй өмд өмсөхөө байцан тийм л цаг байна.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Нөгөө цөлжилт гэдэг юм гарч ирээд ус, цас нь орохоо байгаад энэ тэнгэр
Эрдэнэтуяа -
Энэ цаг агаарын өөрчлөлт дулаарал гээд байгаа
Цогний: -
Хариан тий
Эрдэнэтуяа -
Бид нарыг жаахан байхад хавсарга чинь аймаар тавьдаг байсан ш дээ.
Цогний: -
Харин янз янз
Эрдэнэтуяа -
Одоо тэгсэн чинь тийм хавсарга гэж ерөөсөө байхаа больж
Цогний: -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Тэгээд цас ямар зузаан орно гэж бодно.
Цогний: -
Харин тий
Эрдэнэтуяа -
Өвдөгөө татаад явж чадахгүй
Цогний: -
Тий
Эрдэнэтуяа -
Би ч жаахан байхдаа малтай л байсан л даа, цөөхөн хэдэн. Ер нь тэгэхдээ мал хэцүү тээ
Цогний: -
Мал аж ахуй бол нэлээн хүндрэлтэй
Одоо чинь манайх сургууль соёл байхгүй, мэдлэг байхгүй тэгээд боловсрол байхгүй болохоор тэрийг л дагаж байхаас өөр арга байхгүй
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэрүүнээс бас ашигаа тав арван авж байхаас өөрцгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд нөгөө та нар өөрсдийнхөө 75-н толгой мал байгаа ш дээ тэрнээсээ ашиг авч зарж чадах уу?
Цогний: -
Тэрнийг чинь засаг авна. Шууд нөгөөдөхыг чинь ноолуурыг нь авна, ашигийг нь авна. Харин нөгөө 7-н адуу 7-н бог байх юм бол нэгийг нь нэгдэл шууд авдаг байсан гээд байгаа ш дээ.
Өөр хүн -
Тэгээд бүгдийг нь нэгдэл авна.
Цогний: -
Яагаад гэвэл мөнгийг нь өгнө ямар та нарын мал бод илүү байна гэж хэлээд
Эрдэнэтуяа -
Яг дансаар нь нэг 7-н үхэртэй байж байтал нэг тугал гарангуут тугалыг нь авчих юмуу?
Цогний: -
Аан тий яаж игээд илүү байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэрийгээ юу яаж ч болдоггүй юмуу танайх одоо ингээд 7-н үхэртэй байлаа ш дээ тэр жилдээ тугаллаа ш дээ тэгвэл 2 тугал байх юм бол 2 том үхэрийг нь нядлаад мөнгө болгоод 2 тулаараа орлуулаад байж болдоггүй юм уу?
Цогний: -
Болно болно. Тэгэж болно л доо. Тэгэж байтал нөгөө адуу чинь илүү гараад ирнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Дахиад тэрийгээ харин тэгээл нядлаад мөнгө болгоод тийм ямар ч боломж байхгүй юу?
Цогний: -
Яахав хүнд зараад л
Эрдэнэтуяа -
Эсвэл нэгдэлээс хориглох уу?
Цогний: -
Хориглохгүй
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Тэр чинь миний
Эрдэнэтуяа -
Тэгээд яагаад ?
Цогний: -
Тэр чинь маниусийн хувийн өмч юм чинь.
Эрдэнэтуяа -
Тэгэхдээ хувийн өмч ч гэсэн ямарваа нэг
Өөр хүн -
Тэгэхдээ 11-н сард нядалгаа хийдэг байсан үе
Эрдэнэтуяа -
За
Өөр хүн -
Тэгээд бригадын нэг нядалгаа, улсын нядалгаа. Улсад махаа авна. Тэгээд махыг нь бэлдэж өгдөг. Малчид ард иргэдээ ажиллуулана.
Цогний: -
Нэгдэл тэгээд бүх юмыг нь хангана. Сүү идэх юмыг нь боовон тос өөхийг нь хангана.
Эрдэнэтуяа -
Нэгдэлийн үү?
Цогний: -
Тий
Нэгдэлээс нормын хувцас байлаа ш дээ
Эрдэнэтуяа -
Та нарт уу?
Цогний: -
Тий. Эхлээд өгдөг байсан. Сүүлдээ өгөхөө байцан.
Бүр өгөхөө байцан.
Эрдэнэтуяа -
Хэзээнээс хойш. Яагаад өгөхөө больсон юм бол?
Цогний: -
Нормын хувцархуу л юм байсан. Тэрийг сүүлдээ өгөхөө байцан л юм даа. Чи бид 2-г айл болсоноос хойш.
Өөр хүн -
74-н оноос хойш өгөөгүй ээ 1974н_оноос өмнө өгч байсан.
Цогний: -
өгч байсан
Эрдэнэтуяа -
Тэгээд юу юу өгөх вэ?
Өөр хүн -
Комбинзон гээд өмд цамц өгдөг байсан.
Эрдэнэтуяа -
Комбинзон?
Өөр хүн -
Тий
Цогний: -
Тэрийг чинь илээлтээр авахад л гарч байсан. Комбинзон гутал
Өөр хүн -
Тэгвэл ер нь юу өгөөгүй юм биш үү
Цогний: -
Өгөөгүй
өө тэр ер нь ажилчиддад өгч байсан болохоос малчидад өгөөгүй.
Эрдэнэтуяа -
Дөнгөж нэгдэл байгуулагдаж байхад өгч байсан юм уу?
Цогний: -
Аан тэгэж байсан.
Одоо манай Амаглан эгч бид 2 цуг нэг анги төгссөн. Тэгэхэд одоо яг нэгдэлээс малчин болоод гарахад тэр комбинзон, бакял өгч байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Өөр хүн -
Тэрнээс хойш бол ерөөсөө, илгээлтийн эзэн гэж одоо элсүүлдэг. Жилд нэг удаа хурал хийдэг. Нэг удаа хурал хийдэг. Тэгээд илгээлтийн эзний татвар гэж байдагбайсан ер нь тэгээд хувцас өгч байгаагүй.
Цогний: -
Тэгээд эвлэлийн гишүүнд элсүүлчинэ. Тэгээд эвлэлийн хурал сар бүрд хийнэ. Тасдавал бас тасдалаа гээд загинана. Сард бүрд хийнэ. Сард яах вэ гэхээр 2 өдөр ирж эвлэлийн хуралд суучаад явна.
Эрдэнэтуяа -
За.
Цогний: -
Бүжиг таанзанд орно.
Эрдэнэтуяа -
Малчид уу?
Цогний: -
Малчид
Эрдэнэтуяа -
Нэгдэлийн малчид биз дээ үндсэндээ.
Цогний: -
Нэгдэлийн малчид, тийм цуглаан болдог.
Өөр хүн -
Илгээлтийн эзэн, намын хурал гэж 2 янзын хурал хийдэг
Эрдэнэтуяа -
За тэр нь
Цогний: -
Тэр намын хурал тусдаа
Өөр хүн -
Тусдаа
Эрдэнэтуяа -
Та нар суух уу?
Цогний: -
Суухгүй
Эрдэнэтуяа -
Аан илгээлтийн хурал нь?
Цогний: -
Илгээлтийн хуралдаа л, эвлэлийнхээ гишүүний хуралд сууна.
Өөр хүн -
7 төгсөөд тэр илгээлт аваадгарсан хүмүүс л сууна. Бусад улсууд суух эрхгүй.
Цогний: -
Суух эрхгүй
Эрдэнэтуяа -
Та нарыг 7 төгсөж байхад за бүх 30-н сурагчтай байлаа гэхэд 30-уулаа явж байсан уу? Хувиарлаж байсан уу эсвэл
Цогний: -
өөрийн дураар
Эрдэнэтуяа -
Та тэгээд яагаад нэгдэлд орсон юм бэ ?
Цогний: -
Үгүй яахав
Эрдэнэтуяа -
Нэгдэл малтай байсан.
Цогний: -
Нэгдэл малтай байсан учраас л тэгээд нэгдэлрүү явуулчихгүй юу. Нэгдэл дээр гарга, хөдөө гарга. Ерөөсөө хөдөөаж ахуй дээр гар нэгдэлийн малчин дутагдаж байна. Илгээлтээ ав тэгээл манай ангиас чинь гучин хэдэн сурагчаас чинь 6, 7-н гараад л тэгээд л 6, 7-н малчинаар гараад явчиж байгаа юм. бусад нь 10-р ангид сууна аймагруу
Эрдэнэтуяа -
Аанхаан
Өөр хүн -
Тэгэхэд тийм олон сургуульд явдаг байсан.
Цогний: -
Яваад гавьсан юм байхгүй манай ангиас гэхэд чинь 2, 3-н юм л явсан.
Эрдэнэтуяа -
Сургуульд уу? Бусад нь?
Цогний: -
Бусад нь ерөөсөө хөдөө
Эрдэнэтуяа -
Мал дээр.
Өөр хүн -
Мал дээр гарна. Нэг хэсэг нь төв дээр, ажилгүй тэр нь
Цогний: -
Туслах үйлдвэр гэж
Өөр хүн -
Туслах үйлдвэр гэж байсан. Хороо барина.
Эрдэнэтуяа -
Аан
Өөр хүн -
Саравчтай
Эрдэнэтуяа -
Аан нэгдэлийн үү?
Цогний: -
Тий нэгдэлийн
Өөр хүн -
Бүх ажилыг хийнэ.
Цогний: -
Нүүрсэнд явна. Заганд явна. Заг говиос хулгай хмйж авчирна. Тийм ажилд хувиарлагдаад тэгээд нэг тиймэрхүү
Өөр хүн -
Тэгээд ахуй үйлчилгээ гэж юм оёдог байсан.
Цогний: -
Тэр үед сургуульд явахад нэг ангиас 2 хүүхэд л явна уу гэхээс олноор явахгүй.
Эрдэнэтуяа -
Аан их сургууль дээд сургуульруу юу?
Өөр хүн -
Тий дандаа багш нарын хүүхэд явна. Бид нар бол явахгүй
Цогний: -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Чадахгүй
Цогний: -
Чадахгүй.
Эрдэнэтуяа -
Аан нөгөө
Цогний: -
Ямар ч сурч байсан явах эрх байхгүй, чаддаггүй үе байсан.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Цогний: -
Хувиаргүй байсан
Өөр хүн -
Хувиар их цөөхөн ирдэг тэгээл бас
Цогний: -
Нөгөө арын хаалгаараа гүйгээд л явна.
Эрдэнэтуяа -
Багш нар өөсрсдийхөө хүүхдүүдийг
Цогний: -
Аан тий
Эрдэнэтуяа -
Аанхаан
Өөр хүн -
Зөв хөөцөлдөж чаддаг хүмүүс явуулж чадна.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд та нарын эцэг бүгд л малтай. Малаа сайн дагасан болохоор тэрийг нь сайн мэдэхгүй
Цогний: -
Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд л хүүхдээ малруугаа татцан уу?
Өөр хүн -
Хөөцөлддөггүй
Эрдэнэтуяа -
Тэгээд яахав тэр үе нөгөө их санаа зовох юм байхгүй байсан юмуу даа тээ. Малаа дагжийн амьдрал болжийн. Одоо шиг санаа зовоод яах уу ийхүү
Өөр хүн -
Тий тэнгэр газар хавчихгүй бас гайгүй ч байсан
Эрдэнэтуяа -
Тий тэгээд ямар ч байсан нэг газраа ажиллаж байхад цалингаа аваад амьдрал нь баталгаатай болохоор хүмүүс их санаа зовохгүй.
Цогний: -
өвөл болохоор трактороор өвс тэжээл авчираад өгчинө тэр нэгдэлийн малтай байгаа үед бол. Аан тэгээд тэдэн хонь хургалаж байгаа за тийм өвс хэрэгтэй шүү гэхэд машин машинаар нь өвс тэжээлийг чинь авчраад өгнө. Буулгаад л өгчинө.
Эрдэнэтуяа -
Нэг сонирхол татах юм нэг хүүхэд өвдлөө тээ. Энд 3-н хонь өвдлөө, хурага ч юмуу. Альруу машин хамгийн түрүүнд очих вэ? Малын эмч ирэх үү? Хүний эмч ирэх үү?
Цогний: -
Хүний эмч ч ирнэ, малын эмч ч малын эмч ч бараг түрүүлж ирдэг байсан шүү нэг хэсэг бригад дээр байдаг.
Эрдэнэтуяа -
Арай ойрхон уу эсвэл малдаа илүү анхаарал тавьж байна уу?
Өөр хүн -
Анхаарал ер нь маш их
Эрдэнэтуяа -
Хүнээсээ илүү юу?
Цогний: -
Илүү тавьж байсан нэг хэсэг
Өөр хүн -
Ерөөсөө дарга нар хашаа хороогоо үзээд гадуур яваад бүх аж ахуйгаа
Цогний: -
Мал сайн уу?
Өөр хүн -
Малаа үзээд сүүлд нь гэрт орж ирдэг. Ереесөө хүнийг бол 2-т тавьцан малаа нэгт тавьцан үе одоо нэг хэсэг байгаа.
Цогний: -
Нэг хэдэн жил байсан юм хувьсгалт нам нэг хэсэг тийм үе байсан шүү. Тэгээд л ерөөсөө малын дуудлага ойр учраас арай ойр хүрээд ирдэг . мал мэнд үү л гэхээс хүнээ асуух юм байхгүй. Хүний сайн муу
Эрдэнэтуяа -
Мартсанаас мал мэнд үү гэдэг биз дээ.
Цогний: -
Тий тий тэгэж л орж ирдэг байсан. Нэг хэсэг тийм байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэлийн ийм чанга юун дор мал нилээн өссөн байх тээ.
Цогний: -
Тий өссөн . улсын бэлтгэлийн маханд явна.
Эрдэнэтуяа -
Аан нөгөө мах бэлтгэл гээд мах бэлтгэл гээд
Цогний: -
байнга гаргадаг байсымуу энэ малаа энэ дархан Улаанбаатарлуу туулгаж байгаа юм хаа байгаа Баянхонгор Баянцагааны малыг чинь
Эрдэнэтуяа -
тэгээд яс, арьс болоод л ирнэ биз дээ.
Цогний: -
Үгүй тэгээд таргалуулаад явна.
Эрдэнэтуяа -
Оон замдаа юу?
Цогний: -
Аан замдаа
Өөр хүн -
Идүүлээд таргалуулаад
Цогний: -
Тураавал мөнгө төлнө, таргалуулбал мөнгө авна. Ашигаа авна
Намар хэллэж аваад хавар хэллэж тушаана.
Эрдэнэтуяа -
Хавар гарсан мал намар л дархан сэлэнгэд очих юм уу?
Цогний: -
Тэгнэ
Эрдэнэтуяа -
Хүүх
Өөр хүн -
Тэгээд хавар 23-н килограммтай гарлаа гэхэд намар 30-н килограмм юмуу 40
Эрдэнэтуяа -
Тэгвэл шагнал өгөх үү?
Өөр хүн -
Аан өгнө. Цалин өндөр
Эрдэнэтуяа -
Тэрнээс турна гэсэн ойлголт байхгүй байх тээ бараг
Өөр хүн -
Дандаа идүүлгээр нь
Эрдэнэтуяа -
Тэгээд хангайруу орохоор бүр сайхан ногоотой болох уу?
Цогний: -
Тэгээд муудна гэж байхгүй
Эрдэнэтуяа -
Гэхдээ тийм удаан
Цогний: -
өөрсдөө тууж яваа их зүдэрч байгаа
Эрдэнэтуяа -
Зүдрэнэ ш дээ ийм
Цогний: -
Халуунд нь хална бороонд норно. Майхантай ерөөсөө 11-н сар хүртэл майхантай. Сүүлийн мал тушаатал.
Эрдэнэтуяа -
Аан та тэгэж торгуулиар явж
Цогний: -
Аан тий тэгэж нэг дарханд мал тушаасан
Эрдэнэтуяа -
Ёо ёстой аймар юм тэгээл нөгөө мах бэлтгэнэ.
Цогний: -
Аан тий
Эрдэнэтуяа -
Хойшоо чинь хөлөөрөө гардаг байсан юм биш үү?
Цогний: -
Цагаан аралаар гардаг байсан.
Өөр хүн -
Гардаг байсан.
Эрдэнэтуяа -
Аймаар. Манай нөгөө Ааяаа нягтлан байхдаа хойшоо мал гарж байхыг харсан гэсэн. Аймаар орж ачдаг гэсэн хойшоо. Ийм тарган адуу ийм болоод л очдог гэж байгаа ш дээ.
Цогний: -
За
Эрдэнэтуяа -
Яасан гэхээр вагонд өчнөөн хоног хов хоосон сойдог байсан гэсэн. Тэгээд бие биенийхээ дэлийг иднэ, сүүлийг нь иднэ адуу. өрвөдмөөр болдог гэж байгаа ш дээ.
Цогний: -
Аа тэгнэ
Эрдэнэтуяа -
Монголоос ийм юм гараад ийм юм орж ирдэг.
Цогний: -
Би тэр 3-н жил Зүүнбаянд байж байхад манай Баянхонгорын адуу энэ урд хилээр гаргаж байгаа юм Замын-үүдээр вагонд аччихсан тэгэхэд болуул тарган адуу турж үхэх юм гардаг юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Аймаар.
Цогний: -
Муудсан адууг би нэг тэгэж үзэж байсан. Тэгээл иддэг юм байгаа биз, вагонд аччидаг юм байна лээ.
Ачхана ачдаг л юм байна лээ
Ачдаг. Очоод хариулдаг байх л даа нөгөө пойл мойлруугаа хийгээд
Эрдэнэтуяа -
Ёстой аймаар бүр би бүр сонсоод ер нь нүдэнд харагдаж байгаа юм чинь. өрөвдөлтэй ш дээ. Адуу чинь бүр өрөвдөлтэй ш дээ.
Цогний: -
Адууг чинь нөгө буцаадаггүй чинь өдөр шөнөгүй туучихдаг. Шөнийн харанхуйд туучихдаг байхгүй юу өдөр нь хариулж байгаад нутгаас гаргах даа нөгөө шөнө явдаг. Өдөр явахаар нутгаа эргэж хараад
Эрдэнэтуяа -
Газраа мэддэг үү?
Цогний: -
Газраа мэдээд эргэж гүйнэ гээд шөнө туудаг байхгүй юу нөгөө адуугий чинь
Эрдэнэтуяа -
Ёөөё
Цогний: -
Тэгээд нөгөө шөнийн харанхуйгаар туудаг. Тэгээд шөнөжин туугаад шөнө өдөргүй тууж тууж байгаад нэг амраагаад нэг устай газар ирж амраад нөгөө хүмүүс чинь ээлжилж амраад. Нэг хоёр нь унтлаа гэхэд нэг хоёр нь хараал. Тэгэж туудаг болохоор адуу их турдаг.
Өөр хүн -
Магадгүй сүүлдэж гардаг байсан
Цогний: -
Сүүлдэж гардаг тэгээд шөнө туудаг
Эрдэнэтуяа -
Аан нөгөө хониосоо арай хожуу
Цогний: -
Хожуу туудаг.
Өөр хүн -
Тий наадмны дараа
Цогний: -
Тэгээд янзын сайхан таргалуулаад туудаг тэгээд турж ирдэг.
Тий 5-н сарын 15-нд юу яадаг байсан.
Эрдэнэтуяа -
Ёооё ёстой аймаар тээ
Цогний: -
Аан тий тэгдэг байсан. Тэгээл аль сайнаас нь шилж унаад л туугаад явдаг байсан. өөрсдөө унаагаа солиж
Эрдэнэтуяа -
Тэгэхгүй бол ядрана ш дээ ганц мориор адуугаа хөөгөөд хачин юм болно ш дээ.
Цогний: -
Тий эцчихээд явахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд холоос туудаг юм байна
Цогний: -
Тий
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр юу одоо нөгөө хонь ямаа адууг тус тусд нь өөр өөр хүмүүс тууна биз дээ. Нийлүүлж тууна гэж байхгүй биз дээ.
Цогний: -
Өө байхгүй
Эрдэнэтуяа -
Тэгэрээр тус тусдаа л явах юм байна тээ.
Цогний: -
Ямааны суурь, хонины суурь тус тусдаа. Эр малын суурь, эр ямаа тус тусдаа
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Эр хонь, эр ямаа тус тусдаа бүгд тусдаа. Тэгэхээр нэг бригаадаас гарахаар чинь 7н тууварчин гарнаа гэхэд 7-н тууварчин тууна. Тэгээл 7-н тууварчин туугаад л явна. За тэгээд сумын хэмжээгээр 30-н хэдэн суурь болгоод туух жишээний тэгээд суурлиад суурлиад явна. Тэгээд Улаанбаатар махны хэрэгцээтэй гэвэл Улаанбаатарт авчирч өгнө. Дарханд хэрэгцээтэй бол Дарханд авчирч өгнө. Тэгдэг байсан. Надий үед л тэгдэг байсан. Тэгээд буцаад явна 30 машин дээр явна.
Эрдэнэтуяа -
Та нар уу?
Цогний: -
Тий зарим нэг нь онгоцоор, тэр ногоон онгоц ховор оо.
Эрдэнэтуяа -
Ногоон нэг Голио оннгоц уу?
Цогний: -
өө тий
Эрдэнэтуяа -
Дээрээ ингэдэг үү?
Цогний: -
Хойд сэнс эргэдэг.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Аан тийм л юм
Эрдэнэтуяа -
Бас та онгоцонд сууж байсан уу?
Цогний: -
Аа би хүүхэд аваад аймагруу, эмнэлэгрүү явж байсан.
Өөр хүн -
Онгцонд хэд хэдүүлээ
Эрдэнэтуяа -
Аан танай хүүхэд муудаад уу?
Цогний: -
Аан муудаад
Эрдэнэтуяа -
Тэгээд танайх 4-н хүүхэдээ эндүүлсээн гэжий нь тэр үед юунаас болоод энддийн ер олон л энддэг байсан юм шиг байгайн одоо сонсоход тэр үед
Цогний: -
Ханиад шуухниа янз бүрийн тэгээл
Өөр хүн -
Тэгээл одоо
Цогний: -
Бүл чадал
Өөр хүн -
Бүл чадал хүрэхгүй гол нь олон малтай байсан.
Цогний: -
Эмчилгээ муутай.
Эрдэнэтуяа -
Хүүхэдээ эмчилгээнд аваад явж чадахгүй юу?
Өөр хүн -
Явах
Цогний: -
Эмчилгээ
Эрдэнэтуяа -
Эрх байхгүй юу?
Өөр хүн -
Эрх байхгүй
Цогний: -
Нөгөө хөдөөх хол зам чинь тэгээл нэг их эмч
Өөр хүн -
Дуудлага очихгүй
Цогний: -
Их эмч очилоо гэхэд эндээс төгссөн шинэ хүн очдог нөгөөдөх нь дадлага муутай. Тэгээд нэг бага эмч байдаг тэр нь арай илүү байдаг. Нэг 2 жил болсон байдаг ч юм уу . тэгээд нөгөө 2 маргах нь их явдал
Эрдэнэтуяа -
Аан тэр ингэдэг энэ ингэдэг
Хичнээн бага эмч ч гэсэн олон жил сууцан.
Цогний: -
Бага эмч нь их эмчээсээ илүү дадлага эзэмшсэн. Одоо энэ хүн шарлацан байна гэхэд жишээний үгүй энэ биш элэг цөсний өвчин гээд наадах нь тэгээл байх жишээний тийм юм гардаг болсон. Ерөөсөө харж байхад
Эрдэнэтуяа -
Танай хүүхдүүд ерөнхийдөө өвчинөөр үү?
Цогний: -
өвчинөөр л яасан
Эрдэнэтуяа -
нөгөө тэр үед яахав хол тэгээд юм хөгжөөгүй
Өөр хүн -
Юм хөгжөөгүй дуудлага очих нь ховор ерөөсө хожигдчихдог байсан юм.
Цогний: -
Одоо өнөө өглөө мориор дуудлага өгчөөд ирэхэд тэр дуудлага хонон өнжин очно.
Эрдэнэтуяа -
Тэгээд дахиад л нөгөө эмч нь хонон өнжиж ирнэ биз дээ?
Цогний: -
Тэгнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Оо тэгэхээр аргагүй юм байнаа
Цогний: -
Арга байхгүй ээ эндэгдэл бол байсан.
Эрдэнэтуяа -
Хүүхдийн биш хүний эндэгдэл ер нь их байсан юм шиг байгайн
Цогний: -
Байсан
Эрдэнэтуяа -
Оо тэгээд алдсан. Хүн яахад нэгдэлээс арга хэмжээ авах уу? Хүн эндлээ гэхэд бол нээх айхтар юу яахгүй юу?
Цогний: -
Оо тэгэхдээ бас аюултай юм бол авна л даа.тэгээд агаарын зардал янз янзын бороо усны аюулаас үхэх юм бол нэгдэлээс арга хэмжээ авна л даа. Гэр оронгүй болчих юм бол гэр орон борьж өгөх жишээний өгдөг байсан.
Нэгдэл харж үздэг байсан. Үздэг байсан.
Том айл байсан
Өөр хүн -
Том айл
Цогний: -
Хөрөнгөтэй айл байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь ингээд та нарыг юу яахад нэгдэл гол хөрөнгөө хаанаас яаж олж авч байсан бэ?
Цогний: -
Түүхий эд, малчидаасаа авдаг, малчидын орлого тэгэхдээ бас улсын татаас авдаг байсан юм шиг байгайн
Эрдэнэтуяа -
Улс нэгдэлээс үү? Нэгдэлээс улс уу?
Цогний: -
Тий нэгдэл улсаас татаас авдаг байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан улсаас нэгдэл үү?
Өөр хүн -
Нэгдэлээсээ нэгдэл авдаг байхгүй юу
Цогний: -
Нэгдэл нь тэгэж ч авна. Нөгөө улсынхаа татвараар авдаг байсан байгайн.
Улс бол татаас өгөх дөө нэг машин өгвөл нэг татаасны мөнгө, нэг трактор өглөө гэхэд улсаас
Улсаас л өгч байгаа ш дээ. өөрсдөө нэгдэлд авах хөрөнгө байхгүй
Эрдэнэтуяа -
Ер нь хөрөнгө байгаа биз дээ. Ер нь бол
Цогний: -
Байгаа
Эрдэнэтуяа -
өчнөөн мянган түүхий эд авлаа тэрийгээ борлуулалаа.
Цогний: -
Тэрийгээ улсад өгчиж байгаа
Эрдэнэтуяа -
Зүгээр үү?
Цогний: -
Улсдаа нөгөө цалин, улсдаа тийм хэрэгцээнийх нь хангасан хойно улс нь тийм машин хэрэгтэй, тийт техник хэрэгтэй байна гэхэд өгдөг байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
өгдөг хангадаг. Тэгэж л байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэл тэгвэл том айл байжээ
Цогний: -
Том айл байсан
Өөр хүн -
Том айл. Харж үзэх үедээ ч харж үздэг бас
Цогний: -
Авахаа ч авдаг
Өөр хүн -
Авахаа ч авдаг бас малчидтай чанга ажилдаг их л дэглэмтэй одоо үеийн хүүхдүүд маш ажилд муу болсон. Тэгээд нэг талдаа 2 талдаа хүүхдүүд ерөөсөө үг хэлүүлэхээ байсан.
Цогний: -
Одоо энэ зурагт телевизор гарсан энийг үзээд суучихдаг болсон. Мануусын үед кино үзнээ байдаггүй. Нэг цагаан даавуу хадчихдаг кино үзүүлэх ганц. Нэг цагаан даавуу байшингийн ханан дээр хадчихна. Тэгээд цагаан даавуу нь дээр кино үзнэ ш дээ.
Өөр хүн -
Дуутай байна. Дуугүй байна.
Цогний: -
Дүрс гараад л тэгэж л гарна.
Өөр хүн -
Энүүн дээр л гарна.
Цогний: -
Гадаа сууж байгаад үзнэ ш дээ ингээд хананы, ийм кино багадаа үздэг байлаа.
Эрдэнэтуяа -
Хэр их?
Цогний: -
Жилдээ ганц 2-г л
Эрдэнэтуяа -
Пөөх тийм цөөхөн үү?бараг очихгүй сумад болохоороо очих нь цөөхөн үү?
Цогний: -
Очих нь цөөхөн.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгээд киномеханикч гэж нэг юм явна. Тэр чинь одоо жилийн эцсийн, цагаан сарын өдөрлөгөөр ганц кино үзэж байгаа ш дээ. Тэр цагаан давуун дээр. Тэгээд тэр дуучин муучин соёл урлагийхан очиж ганц 2 дуу дуулж өгч тэгэж нэг концерт явуулж байгаа гэж тиймэрхүү л юм болно. Соёл их хоцросон Ер хоцросон байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь сумдууд уу?
Цогний: -
Тий
Эрдэнэтуяа -
Тэр танай нэгдэлийн юуг нь та надад нэрлээдхээч. Ер нь дээд удирдлагаасаа эхлээд ер нь ямар ямар шатны удирдлагатай байсан. Бэ? Дарга юу юу ч байдий
Өөр хүн -
Нэгдэлийн дарга намын дарга
Эрдэнэтуяа -
Намын дарга нэгдэлдээ харьяалагдаад явдаг юм уу?
Цогний: -
Нэгдэлийн дарга хамгийн том хүн
Эрдэнэтуяа -
Тэр сумын хамгийн том хүн үү?
Өөр хүн -
Тий нэгдэлийн орлогч гэж байсан. Нэгдэлийн дарга, нэгдэлийн орлогч
Эрдэнэтуяа -
За.
Өөр хүн -
Тэгээд намын дарга, намын орлогч
Эрдэнэтуяа -
За
Цогний: -
Захиргааны орлогч
Эрдэнэтуяа -
Захиргааны орлогч гэдэг нь яадий. Санхүү хариуцах уу?
Цогний: -
Тэр санхүү хариуцахгүй ээ
Өөр хүн -
Тусдаа
Цогний: -
Тусдаа. Тэр ухаандаа туслах хүн юм уу даа одоогоор
Эрдэнэтуяа -
Хэний?
Цогний: -
Тэр захиргааны
Эрдэнэтуяа -
Аан захиргааны туслах юм уу? Тээ аан за тэгээд
Цогний: -
Нэгдэлийн орлогч том
Жишээлбэл би нэг хонь авий гэхэд бичиг хийж өгч л байдаг. Нэгдэлийн бүх юмыг нэгдэлийн орлогч, нягтлан 2 мэднэ
Тэр 2 мэднэ. Тэгэхдээ тэдэн малын бичиг хийж өгөөрэй гээд бичгүүдээ бригадуудын дарга нарт өгдөг
Эрдэнэтуяа -
Аан за
Цогний: -
Бид нар бригадын даргаас аваад за нэг тийм хоол хэрэгтэй. Нэг малын бичиг хийж өгөөч
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Тэгэж 2 3-р нь хийгээд өгчих газар хол энээ тэрээ гэх юм бол өгөхгүй.
Өөр хүн -
Нэг дор ерөөсөө нэг бичиг хийж өгнө
Цогний: -
Нэг л бичиг
Өөр хүн -
бичиг хийх Тэрнээс илүү эрх байхгүй
Цогний: -
Тэрийгээ яах вэ гэхээр малыхаа цалингаас хураагаад авчина. Яг сууж байгаад л мөнгийг нь тэндээс хураагаад авчина.
Яг жилийн эцсээс сарыхаа үлдэгдлийг тооцоод
Энэ сарыхаа мөнгийг аваад хулхидана гэж байхгүй. Энийгээ аваад би өөртөө зориулаад үлдсэнээр нь хүүхдэд нэг хувцас аваад өөртөө нэг гутал аваад өмсчий гэсэн зовлон байхгүй. Тэндээс шууд хураагаад авчина.
Жилийн эцсийн 2, 300-н мянга авсан юм бахйгүй
Эрдэнэтуяа -
Байхгүй юу нэгдэлээс
Өөр хүн -
Байхгүй
Цогний: -
Байхгүй тэр үеийн хүн
Эрдэнэтуяа -
Тэгээд цалин бага байхад хүмүүс яагаад мал маллаал байна та нар нэдэлд?
Цогний: -
өөр хийх ажил байхгүй.
Өөр хүн -
өөр хийх ажил байхгүй
Эрдэнэтуяа -
Хийнэ гэвэл байгаа биз дээ?
Цогний: -
Малчид ерөөсөө маш хэцүү байсан. Албан хүчээр илгээлтээр сургуулиас мал дээр гаргадаг байсан. Нөгөө цалин хөлс муу учираас
Эрдэнэтуяа -
Аан
Цогний: -
Жишээлбэл трактор барьдаг байвал цалинг бол лунцагар авна. Тэгээд хөдөө очиод хонь хариулахад чинь 130
Эрдэнэтуяа -
Тийм бага уу?
Цогний: -
Тийм бага байсан.
Трактор бариад сар болоход 300 400 аювдаг байсан. Тийм тэмээ ямаа шиг зөрөөтэй.
Тийм байсан.
Эрдэнэтуяа -
Захиргааны орлогчоос доош хэн хэн байна? Ер нь тэгээд, тэгээд нягтлан орж байна уу? Захиргааны орлогчын доод тал
Цогний: -
Нягтлан, санхүү
Эрдэнэтуяа -
Нярав..
Цогний: -
Нарийн бичгийн дарга
Эрдэнэтуяа -
Аягүй олон шаттай байсан юм байна.
Цогний: -
Тэгсэн
Эрдэнэтуяа -
Тэгээд нэг бичиг авахад тэр шат болгоноор дамжиж юугаа хамгийн сүүлд эсвэл шууд нэгдэлийн дарга дээр ороод биччих үү?
Цогний: -
Өө бүр тэгэхгүй. тэр чинь ерөөсөө цэргээс ирлээ гээд цэрэг нарийн бичгийн даргаар яг цэрэг бүртгэл, хүүхэд шуухадь бүртгэх, шинэ төрсөн хүүхэд, эмнэлгийн тэр юуг эмнэлэг л тэр юуг эмнэлэг хариуцана уу гэхээстэрүүгээр орох юм ерөөсөө байхгүй.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд тэр нэгдэлийн даргыг яаж хариуцах уу? Хэн сонгох уу? Яаж сонгох уу? Нэгдэлийн даргыг яаж сонгодог байсан бэ?
Цогний: -
Шууд аймагаас томилдог байсан.
Эрдэнэтуяа -
Та нараас томилох юм байхгүй юу? Санал өгөх
Цогний: -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Цогний: -
Шууд аймагаас л хүрээд ирнэ.
Эрдэнэтуяа -
Нэгдэлийн нэг хурал болоод байдаг ш дээ? Нэг гишүүн мишүүн элсээд. Тийм хурал болдог байсан тэр үед. Болдог байсан уу? Шүүмужлэлтэй асуудал хэлэлцэх гээд урд нь дарга нар суугаад кино нь дээр гардаг ш дээ. Тйим хурал хэр болдог байсан бэ?
Цогний: -
Ёстой байхгүй
Ер нь би тийм юманд орж байгаагүй. Миний хувьд лав байгаагүй.
Эрдэнэтуяа -
Аанхаан тэгээд тэр үед мэдээ мэдээллийг яаж авдаг байсан бэ? нэгдэл нь? Хэн явж өгөх үү?
Цогний: -
Бригадын хурал жилд нэг 2 удаа хийнэ. Тэгэхэд л тавина
Эрдэнэтуяа -
Тэгэхдээ тэр одоо хараа бригадын хурал дээр чинь одоо тэр
Цогний: -
Үгүй ээ үгүй нөгөө сонин тараадаг
Нөгөө шуудан зөөгч
Шуудан зөөгч
Эрдэнэтуяа -
Шуудан зөөгч яадий?
Цогний: -
Шуудан зөөгч л явна айлуудаар сонин тараагаад сонин хэвлэл захиалвал, захиалаагүй айлд бол очихгүй. Тэгээд нөгөө маниусын сонсдог нөгөө муу радио, нөгөө муу радионы тэжээл дуусахаар тан харанхуй болно.
Эрдэнэтуяа -
Сонин уншлага гэж байх уу?
Цогний: -
Өө байхгүй юу ч байхгүй. Сонин уншлага байхгүй
Эрдэнэтуяа -
За за ярилцлага өгсөнд баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.