Pürev
![](../assets/images/interviewees/990214.jpg)
Basic information
Interviewee ID: 990214
Name: Pürev
Parent's name: Ayurzana
Ovog: Haalgach
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired - jijüür
Belief: none - nature
Born in: Bayantsagaan sum, Töv aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
travel
belief
collectivization
industrialization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Пүрэв -
Геологийн мэргэжилтэй хүндээ. Геологийн анхны дотоодод төгсөөн дунд мэргэжлийн хүн би байгаа юм. Би 1964 онд геологийн мэргэжлээр төгссөн
Эрдэнэтуяа -
Өө за
Пүрэв -
Тэгээд тэрнээсээ хойш геологит 5-6 жил болоод дараа нь их сургуулийн инженер эдийн засгийн ангийг төгсч инженер эдийн засагч нэртэй инженер болоод
Эрдэнэтуяа -
за
Пүрэв -
Тэгээд энэ ажил төрөл их өрнөж байх үед уралдаан гэдгээр үйлдвэрчний зөвлөлд мэргэжлийнхээ дагууажиллаад үйлдвэрчний зөвлөлд би 25, 6 жил ажиллаад тэгээд тэгээд яөлөөндөө 2000 онд гарсан. Тэгэхдээ үйлдвэрчний зөвлөд яахав нэг зарим үед нэг хэлтсийн дарга, тэгээд сүүлдээ аж үйлдвэр барилга хариуцсан салбар хороон дарга гээд нэг тийм
Эрдэнэтуяа -
өө за
Пүрэв -
нэг тийм сэтэртэй ажил хийсээр байгаад л чөлөөндөө гарсан хүндээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Хүүхэд байх тухайгаа яриач та хүүхэд байсан үеэ
Пүрэв -
Мийни хувьд бол би өөрөө Төв аймгийн хүн дээ.
Эрдэнэтуяа -
Аан за
Пүрэв -
Төв аймгийн Баянцагаан сумын хүн
Эрдэнэтуяа -
Уугуул
Пүрэв -
Манай нутаг бол говь хангай хоёр хосолсон их сайхан нутаг, хурдтай бол хурдны өлгий, айрагтай бол айрагны өлгий. Багын амьдарл ер нь одоогий амьдралын тухай өөрийнхөө бодлынхоо хувьд ирэхэд би багадаа аав ээжийнхээ гар дээр мал маллаж
Эрдэнэтуяа -
Бага байхдаа
Пүрэв -
Аав ээжийнхээ гар дээр мал маллаж өссөн. Ингээд мал маллаж байхдаа яахав мал маллахдаа хонь хурга хариулдаг
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Тугал бяруу нааш нь цааш нь болгодог
Эрдэнэтуяа -
Хүүхэд болохоор
Пүрэв -
Хүүхэд ахуй ийм байсан. Тэгж байгаад миний бас арай том болсон үед нэгдэлжих хөдөлгөөн гэж 50 хэдэн онд болсон юм байга юм. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн болж энэ улсууд өөрийнхөө малаа нийгэмчилж нийгэмчилсэн. Энэ нийгэмчилгээнд мөн хуйгаа нийгэмчилээд тэгээд цөөвтэр малтай үлдсэн. Би 9 настайдаа сургуульд анх орсон.
Эрдэнэтуяа -
9 нас аанхаа
Пүрэв -
Тийм. Миний тэр үед чинь одоо 9, 10 натсай л ордог байлаа. Яагаад тийм орой юм бол
Эрдэнэтуяа -
За яагаад тийм орой юм бол
Пүрэв -
Энэ чинь одоо юу юм шүүдээ 41 онд төрсөн хүн юм байгаа юм.
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Тэгэхээр зэрэг миний тэр үед чинь юу ер нь малтай мал ихтэй байсан учраас хүүхдээ сургуульд оруулах их сонирхол муутай голцуу мал дээрээ гаргах гээд малаа маллуулах гээд, одоотой адил тийм сургууль соёл хөөцөлдүүлнэ гэсэн ойлгоц маш бага байсан.
Эрдэнэтуяа -
Анхаа
Пүрэв -
Ер нь тэгээд миний үед чинь сайн бол 4 төгсгөөд тэгээд мал дээр гаргачихдаг ийм байсан үе. Ингээд яахав сургуульд ороод дамжсаар байгаад би 7-р анги төгсөөд 7-р ангиасаа техникумд ороод геологийн мэргэжлээр 64 онд геологийн мэргэжлээр төгссөн. Тэгээд геологит эрэл хайгуулын ажлаар энэ ашигт малтмал энэ юугаар их явсан даа. Монголын гол их явсан газар гэвэл Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн нутаг, Хэнтий аймгийн нутаг
Эрдэнэтуяа -
Аанхаа. Ямар ямар металл хайж явж байсан
Пүрэв -
Ашигт малтмал гэхээр зэрэг ерөөсөө бүх л алт ч байдаг,
Эрдэнэтуяа -
Нүүр шохойн чулуу юу байдаг юм
Пүрэв -
Нүүрс ч байдаг юмуу, шохойн чулуу, тэгээд ерөөсөө вольфромууд, гянт гянтболд гэдэг юмдаа,
Эрдэнэтуяа -
Гянтболор
Пүрэв -
Болор молор цагаан тугалга мугалга ер нь бүх л эрдсийг хайдаг, хайгаад энд одоо тийм энд тийм илэрцтэй байна гэдгийг тодорхойлоод өгдөг, тэгээд тодорхойлсныхоо үндсэн дээр нөгөө газрын зураг гэж гаргадаг ш дээ. Бидэнд бол газарчин гэж ерөөсө өбайхгүй
Эрдэнэтуяа -
Өөрсдөө л
Пүрэв -
Өөрсдөө л ерөөсөө газрын зургаар л явна. Газрыг зурган дээрээ тэмдэглээд юунуудаа өвөл нь камерелийн ажил гэж хийдэг. Миний тэр үед Чех, Оросууд л голцуу байсан шүү дээ. Гадаадын мэргэжилтэн байдаг байсан. Миний төгссөний дараагийн хоёр дахь жилд нь монгол геологийн анхны мэргэжлийн төгсөгчид гарч байсан юм. тэрнээс өмнө миний төгсөхөөс өмнө дунд мэргэжил төгсөхөс өмнө ер нь дандаа гадаадын мэргэжилтэнгүүд аа монгол мэргэжилтэнгүүд нь дандаа гадаадад төгссөн ийм улсууд байдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
геологиор ер нь манайд байхгүй гадаадад нь нэг геологийн мэргэжил эзэмшиж ирдэг байсан.
Пүрэв -
Тимй. Яг тийм үе байсан. Дотоодод бол тийм сургууль гэж байгаагүй үе шүү дээ бараг.
Эрдэнэтуяа -
Тэр үед ямар ямар сургууль соёл байдаг байсан юм бэ?
Пүрэв -
Аан
Эрдэнэтуяа -
Тэр үед ямар ямар сургууль байдаг байсан юм монголд
Пүрэв -
Монголд ерөөсөө Анагаахын дээд гэж байсан юм, Улсын их сургууль, урөөсөө тэр үед хоёрхон дээдтэй байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Аа манайх уу. Монгол улсын их сургууль тэр чинь л улсын их сургууль уу
Пүрэв -
Улсын их сургуулт байхгүй юу
Эрдэнэтуяа -
Монгол боловсролын их сургууль тэр чинь биш юм байна ш дээ тэй?
Пүрэв -
Бишээ биш ерөөсөө их сургууль гэдэг ерөнхий нэрээрээ явж байсан. Одоо энэ дугуй заалтай энэ л байсан.
Эрдэнэтуяа -
Аан за за Чойболсангийн хөшөөтэй тэй.
Пүрэв -
Аан тийм.
Эрдэнэтуяа -
Аан за аз
Пүрэв -
Анагаахын дээд гэж байсан юм. ерөөсө манайх чинь хоёрхон дээд сургуультай. Дотроо бол олон салбар нэгжүдтэй байсан байх. Энэ олон дээд сургуулиуд чинь одоо нарийндаа 90-ээд оны үеэс 80 хэдэн оны үеэс л олон салбар дээдүүдтэй болсон. Дунд мэргэжил гэвэл ерөөсөө Политехникум гэж байсан юм, худалдааны техникум гэж байсан юм, барилгын техникум гэж байсан юм, төмөр замын техникум гэж байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан.
Пүрэв -
4 техникумтай.тэгээд дээд мэргэжлийн хүн маш цөөхөн, голцуу дуднд мэргэжлийн улсууд нилээнтэй. Сүүлд нь ТМС (Техник мэргэжлийн сургууль) гээд манайх ер нь бүх мэргэжлийн ажилчидтай, мэргэжлийн хүнтэй имй байсан. Одоо бол ийм байсан юм. би тэгээд яахав багаасаа гэр толгойлсон
Эрдэнэтуяа -
Аав нь
Пүрэв -
Аав маань дээхнэ нас барсан.
Эрдэнэтуяа -
Та айлын том байх нь байна ш дээ тэй ?
Пүрэв -
Би айлын том. Инэгээд ерөөсөө дан сургууль хөөцөлдөөд 60 онд, 60 онд хотод орж ирсэн дээ.
Эрдэнэтуяа -
За бүр гэрээрээ юу
Пүрэв -
Гэрээрээ орж ирсэн. Нэг үгээр хэлбэл би өрхийн
Эрдэнэтуяа -
Толгойлогч
Пүрэв -
Толгойлогч
Ухааны хүн чинь одоо гэртэйгээ орж ирээд ингээд хотод байж байгаад геологиор яваад дараа нь төв аймагт шилжиж очсон мэргэжлийнхээ дагуу геологийнхоо мэргэжлийн дагуу. Хөдөөд чинь одоо нэг хэсэг газар нутгийн бэлчээр усжуулна гэж том ажил гарч байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Бэлчээр за?
Пүрэв -
Тийм яахав гэхээр зэрэг бэлчээр усжуулна гээд энэ чинь манайх чинь одоо юутай газар нутаг ихтэй, усгүй ус байхгүй учраас бэлчээр усжуулна, газар тариалан усжуулна гээд тэгэд энэ мэргэжлээрээ би Төв аймгийн усны аж ахуйд 6, 7 жил ажилласан даа. Мөн яахав гэхээр усны нөөц тодорхойлох хайгуулын ажлаар яахав геологийн хүн гэдэг бол өрөмдөж үзнэ, хоёрдугаарт энэ чулуулгаар нь энэ ерөнхий багцаа авдгийм ш дээ. Ямарваа нэгэн юмыг нүдэн баримжаа шинжээний арга байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан за
Пүрэв -
Тийм. Ийм чулуунд бол ийм юу байдг. Жишэлэх юм бол манайхнаар өөхөн цагаан гэж нэрлэдэг, кварц гэж нэрлэдэг ийм чулуутай газар ямар өнгөтэй ямар чулуутай байна, энэ алтны юу ч байна гэдэг юмуу, алтны түрц газрууд байна гэдэг юмуу, аа тэгэд ер нь одоо энэ болор молор гэхэд чинь боржин чулуунд ямар судал байна уу юм тийм заавал илэрцийн юутай байдаг.
Эрдэнэтуяа -
Аан
Пүрэв -
Тэрүүгээрээ бас багцаалдаж ухаана өрөмдлөгөө хийж ухдаг шинжилдэг тийм юутай байдаг юм. тийм учраас ус гэхэд л ер нь хөдөгийн улсууд ч гэсэн байгалийн юугаар сайн мэдэж байгаа юм. цахилдагтай юмуу ямар нэгэн ургамлын шинж байдаг юм чийглэг газрын. Хоёрдугаарт усны нөөц гэдэг чинь яах уу гэхээр их хөндий тал юмуу талбир ам муутай тийм газруудаар усны нөөц нь их байдаг. Тэр тэрүүгээрээ бодвол тэгээд энд өрөмдөнө, энд юу яана гээд аймаг сумас захилга өгдөг юм манай нутаг одоо тэнд тийм ус хэрэгтэй, энд ийм ус хэрэгтэй
Эрдэнэтуяа -
Аан за улсад тэгээд та нар очиж
Пүрэв -
бид яахав гэхээр би ус гаргадаг нь биш тогтоодо гьн яахав гэхээр энд ус гарна энд худаг гаргаж болно гэдгийг. Түрүүний геологийнх шиг энд тийм эрдэс баялаг байнаа. Энийг цааш нь өрөмдөөд нөөцийг нь тодорхойлоод, ашгийг нь гаргаад тооц оо гэж. Ер нь ашигт малтмал гэдэг бол ерөөсөө дор хаяж 15 жилийн нөнөцтэй ярьдаг юм шүү дээ.
Эрдэнэтуяа -
Хөөх. Овоо сайн нөөцтэй байна тэй?
Пүрэв -
Тийм.
Эрдэнэтуяа -
Сүүлийн үед л манайхан хурдан хугацаанд
Пүрэв -
Юу байхгүй юу зөв зөв өөрийн чинь хэлдэг. Яагаад тийм байна уу гэхээр хэрвээ энэ одоо Эрдэнэт тиймээ эрдэнийг чинь миний геологит ажиллаж байхад Сандуйжав, Мягмар гэдэг улсууд тэнд ажиллаж байсан юм даа. 2-уула одоо гавьяат болсон байж л байдаг юм шиг байна лээ. Тэхлээр яахав гэхээр энийг чинь дандаа өрөмдөж нөөцөө гаргадаг юм.
Эрдэнэтуяа -
Аан.
Пүрэв -
Энд нэг өрөмдөөд, энд нэг өрөмдөөд, энд нэг өрөмдөөд ингээд. Тэхлээр нэгдүгээарт тэрний зузаан нь гарна. Тийм байгаа биз
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Пүрэв -
Хоёрдугаарт хэдий хэмжээний талбай эзэлж байна гэдгий нь тэгээл нөөц нь хэсэгхэн газраа л байгаа шдээ тэр чинь. Тэгээ л тэр чинь тармаг болсоор болсоор нимгэрсээр нимгэрсээр холдоод явчихнаадаа. Тйим учраас тэгж нөөц тодорхойлдог тэгж байж энийг чинь хугацааг яагаад тийм их ашиглүах хугаацааг нь хэлж байна ш дээ. 50 жилийн нөөцтэй гэж үзвэл би 45 жил юмуу 30 жилээр хэлдэг. Нөгөө зам тээвэр янз бүрийн юм болж нөөц нь дуусчих юм бол улсад зөндөө алдагдал гарнаадаа.
Эрдэнэтуяа -
Тийм. Байна.
Пүрэв -
Одоогийн энэ юугаар яригдаад байна ш дээ. Нөөцийг нь тодорхойлчихсон энэ гадаадад одоо хувь нийлүүлж ашиглана энэ тэр гэж чяриад байна ш дээ. Энэ чинь байгалийн юм гэдэг чинь яг энэтэй адилхан учраас нөөцтэй хэлэхгүй учраас энэндээ хүрэхгүй бол сүйд болно биздээ.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Пүрэв -
Эдийн засгийн хувьд. Тийм учраас нөөцтэйгээр гаргадаг юм. тэгээд геологит байж байгаад би хотод байж байсан 60 хэдэн оны үед бол хотруу хүн оруулдаггүй байлаа.
Эрдэнэтуяа -
За яагаад
Пүрэв -
Хүн ам ихэдчихнэ гээд ерөөсө хүн ам оруулдаггүй. Миний гэр бүл болохлоор зэрэг холбооны мэргэжлийн эдийн засгийн хүн. Тэгээд би геологит гэр бүл хөдөө хотод бараг суулгадаггүй дандаа хөдөө явуулчихдаг байсан. Хөдөө чинь нөгөө боловсон хүчин багатай гээд би түрүүн өөрт чинь ярьж байсан даа. Хүүхдээ рөнхийдөө сургуульд оруулах дургүй, голцуу мал дээр гаргадаг байсан. Тэхлээр зэрэг мэргэжлийн хүн дутуутай цэргээс явсан ирсэн хүнийг шууд баг сумын хариуцлагатай ажил хийлгэдэг. Бараг манайхаар бол дээд сургууль төгссөн хүн ирэхийн дайтай. Тэдний хүү одоо тэдэн жил болоод ирнэ. Энэ чинь 4 жил , 3 жил 4 жилтэй байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Цэрэг үү?
Пүрэв -
Цэрэг.
Эрдэнэтуяа -
өө за
Пүрэв -
одоо чинь цэрэг гэдэг чинь
Эрдэнэтуяа -
1 жил
Пүрэв -
Бараг тоглоомны юм болоод өнгөрч байгаа. Хүний үг даахтай, мэргэжилтэй, бичиг үсгийн чадвартай ийм болоод хүрч ирдэг байсын.
Эрдэнэтуяа -
Тэгээд хотод орж ирж яадахгүй?
Пүрэв -
Ингээд хотод орж ирээд авгай эд нартайгаа амьдралын хувьд яахав хоёр ч хүүхэдтэй болчихсон 2-уула. Авгай сургууль төгсөөд Төв аймагт хамгийн ойр гээд хуваарилагдчихсан. Тэгээд тэнд ажиллаад энэ хоёрын хооронд би хоёр жил гаран 3 жил шахуу явсаан. Тэгээд авгайгаа нааш нь аваад ирсэн. Хотод орулаад ирсэн чинь яахав холбоонд нь мэргэжлийн дагуу Төв холбоонд ажиллуулж байсан. Яагаад гэхээр зэрэг хөдөөний хүнийг нааш нь оруулахгүй гэчихдэг. Намайг би болохоор эндээ жаахан хоргодолгоотой байхгүй юу. Хотын хүнийг ерөөсөө
Эрдэнэтуяа -
Хөдөө явна гэвэл дуртай
Пүрэв -
Хөдөө явна гэвэл чөлөөтэй явуулж байсан.
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Энэ дээр ийм хоёр зааг байсан. Үйлдвэр зогсох юмуу, чухал мэргэжлийн хүнийг бол гэр бүлийг нь татаж болно. Аа түгээмэл мэргэжлийн улсыг бол татахгүй гэсэн ийм юутай байсан. Тэхдээ геологийн мэргэжил тэр үедээ бас чухалдаа орж байсан л даа.
Эрдэнэтуяа -
Тийм гол тэй
Пүрэв -
Тэглээ ч гэсэн тийм үйлдвэр зогсчихоор улс оронд ямар нэгэн хүнд учирхаар юм байгаагүй учраас тэр үед хөөгөөд ерөөсөө суулгадаггүй байсан. Тэгээд сангийн аж ахуй хөгжих гэж байгаа хамгийн гол нь
Эрдэнэтуяа -
Аан сангийн аж ахуй
Пүрэв -
Ажилгүйчүүдийг чинь ер нь ажилгүй улсуудыг чинь хөдөө аж ахуйруу хороо хориноос хөөгөөд, би тэгж байсан “хамаагүй та нар хөөгөөд явуулж болно би энэ хоёр хүүхэдтэй хүүхнээс чинь сална шүү, та нар тэжээдэг юм байгаа биз, та нар тэжээдэг юм байгаа биз бид хоёр гэр бүлийн баталгаатай улс” тэгээд ингээд хөөгөөд суулгахгүй болохлоор зэрэг авгай хухучин ажилдаа орсон, би хойноос нь дагаж хөдөө гарсан юм даа. Миний хөдөө гарсан амьдрал бол. Ингээд хөдөө гараад дараа нь яахав гэхээр зэрэг геологийн мэргэжлийн хийгээд байх тэр усны аж ахуйгаас өөр бага. Дараа нь их сургуулийн инженер эдийн засгийн ангийг төгсөөд тэгээд ерөөсөө эдийн засагч хүн үйлдвэрчний байгууллагад чухал байсан. Уралдаан одоо тэгээд. Миний тэр үеэс эхлээд эдийн засгийн хүн лусад нилээн
Эрдэнэтуяа -
Хэрэгтэй
Пүрэв -
Чухал хэрэгцээтэй болж байсан. Үйлдвэрчний зөвлөлд би 26 жил энэ мэргэжлийнхээ дагуу ажиллаад
Эрдэнэтуяа -
Олон жил байна ш дээ
Пүрэв -
Тэгээд 60 насандаа чөлөөнд гараад хүүхдүүд маань бүгд хотод ирээд энд их дээд сургууль төгсөөд хотод ирцэн хөгшний маань бие тааруухан байдаг тэгээд энэ хоёрын хооронд яваад байхад хэцүү тэгээд сүүлдээ ч одоо зах зээл болоод бензин шатахуунаас эхлээд байнгын зорчиж байдаг хүнд нэгдүгээрт хэцүү, хоёрт хөдөөний хүнийг чинь 36 гэдэг маягтаар жилд нэг хэвтүүлбэл хэвтүүлдэг юм.
Эрдэнэтуяа -
Хотод
Пүрэв -
Хотод. Аймагт юу яа гээд. Тэгээд хөгшнөө аваад хотын хүн болсон доо. Тэгээд одоо яахав хэдэн хүүхдүүдийн дунд
Эрдэнэтуяа -
хөгшин та хоёруу
Пүрэв -
гэрийн ажилтай, хүүхэд мүүхэд наашаа цаашаа хүргэж өгдөг. Энд яахав бас юу яаж байна.
Эрдэнэтуяа -
Ажиллаж байна.
Пүрэв -
Далимд нь бас 8,9 жил ажиллачихлаа.
Эрдэнэтуяа -
Олон жил ажилласан байна ш дээ энд
Пүрэв -
Би 60 онд орж ирсэн. 69 гээд боддоо миний хүү
Эрдэнэтуяа -
Сайн байна ш дээ.
Пүрэв -
Тийм.тэгээд энд яах вэ хүн итгэдэг л юм байлгүй. Хамгийн настай нь ажиллаад байж л байна.
Эрдэнэтуяа -
Одоо настай ч бай ажиллаж л байвал болж л байна ш дээ. 40 гарцан бол ажилд авах чанга л байна шүү одоогийн нийгэмд
Пүрэв -
Одоо ерөөсөө юугүй. Ер нь 40 гарсан хүн бол ажилд авах ямар ч нөхцөлгүй болчихсон юм нэгдүгээрт, хоёрдугаарт яагаад ингэж байна вэ гэхээр зэрэг залуучууд их түрээд гараад ирчихсэн ажилгүйдэл их болчихсон, ажлын фронтгүй болчихсон. Ийм учраас залуучуудыг авахаас өөр аргайгүй. Хоёрдугаарт шинжлэх ухаан техник хөгжлөө одошо ер нь нарийндаа бараг дээд мэргэжлийн үйлчлэгч ярих нь холгүй болчихож.
Эрдэнэтуяа -
Харин тйим. Одоо тэгээд гадуур дээд мэргэжилтэй үйлчлэгч авна гэх гээд байна ш дээ.
Пүрэв -
Дээд мэргэжилтэй, бүх хүнийг л дээд мэргэжилтэй болгоно гээд. Хөгжил нь ч тийм болчихоод байгаа юм. тийм учраас ер нь настайхан хүн бол одоо ажил байхгүй болчихсон. Ажилгүйдэл гүй болж байгаа гол шалтгаан бол дотоодын түүхйи эдээ хэт гадагш нь гаргаснаас болоод, дотоодын үйлдвэрлэл явагдахгүй болчихсон. Жишээлэх юм бол аж үйлдвэр гэж байсан манай гол бүтээгдэхүүн гаргадаг газар бол. Аж үйлдвэр, хүнс хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй гэсэн хэдэн салбартай байлаа. Аж үйлдвэр л гэхэд өөрийнхөө дотоодын арьс ширээ өөрснөө боловсруулж, өөрснөө юмаа хийдэг байсан. Хивсний үйлдвэр л гэхэд өөрийнхөө хивс ноолуур тэр л бүтээгдэхүүнээ өөрсдөө боловсруулаад хийдэг байсан. Тэхлээр зэрэг тэрэн дээр гадаадаас мэргэжилтэн авдаг байсан боловчиг өөрсдийн ажилчин ихэнх нь ажиллуулдаг. Ийм учраас манайд бол ажилгүйдэл гарахгүй байсан гэж би өөрөө боддог. Зүгээр одоогийн нөхцөл дээр бол алдаад байгаа юм миний бодлоор юу байнав гэхээр зэрэг манайх бол мэргэжилтэй боловсон хүчин бол чадалтай зөндөө болсоон. Гэхдээ гаднаас мэргэжлийн хүн мэргэжилтэн гээд барилга гэхэд одоо барилга баринаа гэхэд хятадаас өдий төдий улсууд оруулж ирээд ажиллуулж байна. Тэгвэл манайд ажилгүй байгаа зөндөө залуучууд зөндөө хүн байна. Энэндээ юу яах ёстой юм
Эрдэнэтуяа -
Ажил олгох ёстой
Пүрэв -
Тийм. Миний геологит байхад бол геологийн мэргэжлийн хүн авч байсан. Тэгэхэд гэр бүлий нь хүн ирдэг байсан. Тэгээд голцуу мэргэжилтэнгүүд. Тийм ч учраас Унгар,Чех ч бай цех, Унгарууд гэр бүлтэйгээ ирэх нь бага дөө. Оросууд нэг ирдэг юм. тэхдээ энэ манайхны солонгос молонгост явж байгаатай адилхан 3 жил, 4 жилийн гэрээгээр л ирнэ шүү дээ. Тэрнээс тэнд ажилчингаа дагуулж ирнэ гэж байдаггүй байсан.
Эрдэнэтуяа -
Аан.
Пүрэв -
Одоогийн алдаад байгаа алдааг ингэж алдаж байна гэж бодоод байгаа. Нэгдүгээрт өөрсөндөө хийх бүтээгдэхүүнээ гадагш нь гаргачихсан түүхий эдээ
Эрдэнэтуяа -
Аан түүхий эдээ гадагш нь гаргачихсан.
Пүрэв -
Түүхий эдээ гаргачихлаа. Хоёрдугаарт зөвхөн барилга дээр харж байхад 30, 40, 50,60-аар нь байдаг юмуу гаднаас мэргэжлийн хүн гээд оруулаад ирдэг. Тэгвэл тэр гадаадын мэргэжилтэн чинь цөөхөн хэдхэн хүнтнй ирж болох байсан. Нэг үйлдвэр дээр барилга барья гэхэд 100 хүн шаардлагатай гэж үзье л даа ажилчин. Тэхэд бараг 80 хүнийг нь гаднаас оруулж ирж байна. Тэгвэл манайх тэрний оронд 80 хүнээ ажилтай болгож өгч болно биздээ
Эрдэнэтуяа -
Болно.
Пүрэв -
Тэгж тэгэхгүй байна. Ер нь нэг 20 хувь 20 хүний нь юу яаж байхад 20 хүний нь тэндээс авчраг л даа. Бас чиг нэгнэт авчирч байгаа юм чинь урьж байгаа юм чинь заавал хүнтэй байх ёстой юм. иймгүй учраас гадны хүнээр улсууд хүнээ хангачихаад манайх өөрсний. Би бол өөрсний энэ залуучуудыг мэргэжил яадварын хувьд дутна гэж хэзээ ч боддоогүй. Энэ солонгост ч гэсэн хараад байхад олон л улсууд очдог гэж байгаа юм. монгол бол ерөөсөө маш ажилсан юм сурахдаа сайн ажилд сайн улс гэж байгаа юм. нэг буруу нь юу гэхээр
Эрдэнэтуяа -
Архи уучихдаг
Пүрэв -
Манайхны архи уучихдаг тийм л улсууд. Тэхдээ тэрийг бол аргалж болно л доо тэр чинь. Ер нь хүнийг удирдахад гол нь түлхүүрийг нь л олно гэж байдаг юм даа. Би ер нь насаараа хүн удирдсан хүн. 20 хэдэн жил 30-аад жил удирдлаа. Хүнд түлхүүр гэж байдаг юм. тэр түлхүүр юу гэхээр зэрэг тэр хүн ямар араншинтай, ямар характертай хүн байна. Тэр хүн юуг сонирхдог байна. Ганцхан тэрийг нь л одоо ашиглаж байж хүнийг удирдахгүй юу. Хүн чинь олон юутай. Зүгээр л энгийн жишээ ярихад одоо хүн улсын баяр юмуу том баяраар одоо гэртээ амарна тиймээ. Амрахыг ч бодно. Гэтэл хөдөө одоо чухал ажил гарнаа даа аль нэгэн суманд тэгэхэд яг тэр сумын тэр нутгийн хүнийг олох хэрэгтэй байхгүй юу. За чи тийм ажил байна, тэгэд чи гэр орноороо ороод ах дүүстэйгээ уулзаж, амарч баяраа тэмдэглээд энэ асуудлыг чи биелүүлчихээд хүрээд ир. Маш дуртай явна тэр чинь. Нөгөө зав чөлөөгүй хүн чинь орон нутгаадаа явж байгаа хүн чинь. Ийм учраас хүн чинь ямар юутай байна вэ гэдгийг сонирхолтой байна вэ гэдгийг, сонирхлын дагуу юу яаж байж ажлаа тэгж бүтээгээд байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан бас
Пүрэв -
Тийм. өөрийнхөө улсын ажлыг бүтээж байгаа биздээ. Тэрнээс тэр нутгийн хүн биш өөр нутгийн хүн ийг тийшэ яв гэх юм бол дургүйцээд явахгүй шүү дээ. Тэхээр тэр хүн ёинь нэгдүгээр ажлаа бүтээгээд, хоёрдугаарт өө би чинь үнээ малаа , ах дүүгээрээ ороод, амарчихад, ажлыг нь бүтээчихнэ гэдэг чинь хэн хэнийхээ ажлыг бүтээчихэж байгаа байхгүй юу. Тийм учраас сонирхлыг айхтар судална гэдэг тэр. Диктатурын арга гэж ярьдаг юмдаа загнах юу яахад үгэнд ордог зарим хүн байна, зарим хүн бол аргаар зөөлөн аргаар ярихад биелүүлдэг хүн байна. Тийм учраас тэр түлхүүр гэдэг л их сүрхий хүн байдаг юм даа хүнд бол
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар та хэр мэдэх вэ? Нэгдэлжих хөдөлгөөний талаар анх яаж гарч ирж байв.
Пүрэв -
Нэгдэх, нэгдэлжих хөдөлгөөн гэдэг бол яахав гэхээр зэрэг 56, 57 оноос н_эгдэлжих хөдөлгөөн гэж орон дхяхр эхлэгдсэн юм. нэгдэлжих хөдөлгөөн чинь наргийндаа 3 үе шаттай явагдсан юм байгаа юм. нэгдэлжих хөдөлгөөн анх гарч ирсэн юу яахав гэхдээр зэрэг хамтын хөдөлмөр илүүтэй юмаа гэдгээр
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Хадлан тариагаа авах, хашаа хороогоо барих энэ дээр
Эрдэнэтуяа -
Суурилсан
Пүрэв -
Нэгдэлжих хөдөлгөөн хийдэг нь хамтын хүчээр бөөгнөж байж юмаа янзалдаг хийдэг. Тарианд явлаа гэхэд хадлан тарианд явлаа гэхэд нөгөө машин техник эднүүд чинь бол хамтын хүчээр ороод ирнэ тйимээ
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Пүрэв -
Тэнүүдийгээ ажиллуулах. Хоёрдугаарт би түрүүнд нилээн дээхэнд ярьсан сүүлийн үед хүүхдээ аль нэгэн сургуульд боловсролтой мэргэжилтэй болгох гээд явуулчихдаг. Тэгэхэлэр өвгөн хөгшин хоёр голцуу үлдчихсэн. Зарим нь хүүхдүүдээ аваачаад өвгөн хөгшин хоёр дээрээ өгчихнө. Тэхлээр өнөгө малтай улсууд чинь тэр олон малыг маллаж дийлэхгүй чадахгүй болоод ирнэ. Ийм учраас нэгдэлд өгчихлөөр зэрэг чадалтай залуучууд нь ухаана тэчнээн үнээ саана, тэчнээн тийм юм явна гээд ингээд хамтын хөдөлмөрөөр ажлаа бүтээдэг. За тэгээд үс ноосоо тэгж авна, сааль сүүгээ болохлоо р зэрэг ферм гэж байгуулад тэгээд тэрүүгээрээ нэг газраас зөгөөд хангадаг ийм учраас нэгдэлжих хөдөлгөөн анх ингэж үүссэн юм. ер нь тэгээд нэгдэлжих хөдөлгөөний гол юу бол хамтын хөдөлмөрийн давуу талыг л ашиглаж ингэж
Эрдэнэтуяа -
Уриатай
Пүрэв -
Гарсын байгаа юм. за тэгээд яахав дара нь нэгдэлжих хөдөлгөөний дараа улс орон ч хөгжөөд ирлээ сүүлд нь хувьцал гэдэг нэг айхтар хувьцал гарч ирсэн. Хувьцал чинь нарийндаа бол наяад оны үеэр л гарсынмуудаа. Энэ хувьцал дээр яах вэ яахав зөв ч юм хувьцалсан юм бий, буруу ч юм хувьцалсан юм бий. Хувьцал дээр бол ер нь манайх бол одоо бүх юмнуудаа нэг тийм гадны юмыг дуурайчихдаг тийм л ёстой болцын. Нэгдэлжих хөдөлгөөн тэгж байж байгаад сүүлдээ гэнэт энэ чинь ерөөсөө болохгүй бүх юмыг хувьд нь өгнөө гэдгээр нэгдэлжих хөдөлгөөн нэгдэл чинь тэгээд тарчихсан юм.
Эрдэнэтуяа -
Аан за
Пүрэв -
Тараад нөгө малуудаа болхоор зэрэг одоо хотод болд сууж байгаа улсуудад нь үэнгүй орон сууцыг нь өгчихсөн ш дээ. Тэрэнтэй адилхан нөгөө нэгдлийн малыг нэг хүнд бод тэд бог тэдийг, бог бод нэрлэдэгийт ш дээ. өөрөөр хэлблэ
Эрдэнэтуяа -
Үхэр
Пүрэв -
5 ямаа нэг бод ч гэдэг юмуу өөрөөр хэлбэл бод гэдэг нь
Эрдэнэтуяа -
Том үхэр
Пүрэв -
Үхэр
Эрдэнэтуяа -
Адуу
Пүрэв -
Тэмээ адуу 3-аа бод гээд, бусад хонь ямаа жижгээ бог гэж нэрлээд нөгөөдхөө бодод шилжүүлээд тэр тогоор нь. Тэгээд ингээд хувь хувьд нь хүн хүнд нь тараагаад өгүүлчихсэн. Тэр нь хүрэхээ байхаар зэрэг нь юунууды нь тэр үнэтэй үнэтэй барьж босгосон голцуу Унгар мэргэжилтэнгүүд байгаа юмдаа манай монголд нөгөө худагнууд байдаг юм байшинтай байшинтай том том
Эрдэнэтуяа -
Аан за
Пүрэв -
Тэднүүдийг хүнд нь өгүүлчихсэн ердөөсө улсуудад нь. Ингээд хувьцал болоод ингээд ирэхлээр зэрэг хувьдаа авчихсан юм чинь энэ бол миний юмаа гэж би таны цамцыг авах эрх байхгүй тийм биздээ.
Эрдэнэтуяа -
Тийм.
Пүрэв -
Тийм биздээ. Таны юм ш дээ. Тэхлээр зэрэг хувьдаа авсан болохоор би тэрийгээ яах нь миний эрх болчихгүй юу. Тэгээд тэрг сайханхудагнууд нийтээрээ эзмшиж байсан нөгөө өндөр өндөр байшинтай худагнуудыг чинь байшингий нь аваачаад буулгаж аваачаад Төв суурин газар орон сууцны байшин бариад худаг эргүүлдэг худаг байсан худагны хашлага юунууды нь цементнүүдий нь аваад төв газрын шал ч байдаг юмуу байшингийн, зам энэ тэр хийгээд ингээд байхгүй болгочихсон. Одоо яаж байна уу гэхээр яригдаж байгаа юугүй байна л гэж байна.
Эрдэнэтуяа -
Худаг
Пүрэв -
Худаг хэрэгтэй байна. Мал услах энээ тэрээ газаргүй болчихоод байна ингээд эхэлчихсэн. Алдаа нь бол энэн дээр. Орон сууцан дээр алдаа нь гараагүй байгаа. Аа хөдөө аж ахуй дээр бол түүхийнхээ уламжлалт зүйлийг ингээд байхгүй болгочихсон. Одоо тгэээд ахиад өдий төдий зарлага гаргаж байгаа юм.
Эрдэнэтуяа -
Хүмүүс нэгдэлжих хөдөлгөөнийг хэр хүлээж авч байсан? Сөрөг ч юмуу эерэг ч юмуу
Пүрэв -
Эхний үед бо лойлгодоггүй байсан учраас сонирхол муутай байсан. Сүүлдээ яахав гэхээр зэрэг нэгдэлжих хөдлөгөөний давуу талыг ойлгодог болсон. Энэ юцг товчхон хэлэх юм бол өөрөө кино үздэг хүн “Хүргэн хүү” кинон дээр яг амьдрал нь гардаг юм. хүргэн хүү кино Төв аймгийн Баянжаргалан суманд авсан зураг байгаа юм. Тэр баян эрэгтэй гэдгийн худаг дээр
Эрдэнэтуяа -
Аан аан
Пүрэв -
Санаж байна уу?
Эрдэнэтуяа -
Санаж байна.
Пүрэв -
Нөгөө хөдөлмөрийн баатар энэ тэр болоод
Эрдэнэтуяа -
Тийм. Хүргэн хүү
Пүрэв -
Тийм. Хүргэн хүү кино бий ш дээ.
Эрдэнэтуяа -
Дэмбэрэл
Пүрэв -
Яг тийм Дэмбэрэл. Тэр ДЭмбэрэлтэй яг адилхан байсан юм. яахав гэхээр зэрэг ойлгодоггүй байсан учраас малаа маллаж дийлэхээ байгаад ирэхээр зэрэг нөгөө Дэмбэрэлийн хадам эцэг “За нэгдэлжих хөдөлгөөн гэдэг өвё хадлангаа ч авчихдаг юм байна, ер нь ч миний бие дийлэхгүй боллоо, энэ хэдэн малыг чинь охиндоо тасалж өгье, ерөөсөө нэгдлэд орно байгаа” гэж тиймээ. Энэтэй адилхан давуу талыг нь сүүлд ойлгоод хүн бүр нэгдэлд орчихсон шүү. Тэрнээс биш нарийн учрыг нь мэдэхгүй дуртай хүмүүс бүгдээрээ”пар” хйитэл ороогүй юм.
Эрдэнэтуяа -
Эхний ээлжинд үү
Пүрэв -
Тийм нэгдлэд. Тэгэд 3 үе шатаар , 2 билүү 3 үе шатар малаа хураалгаж орсон юм.
Эрдэнэтуяа -
Хүн тэгээд бүх малаа ер нь тэгээд хүн 1000 малтай байхад 1000 малаа зүгээр өгнө биздээ?
Пүрэв -
1000 малаа байна шүү
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Хүн өөрөө байна шүү сайн дурын хэрэг гэж байсан юм. 1000 малаа бүгдийг нь өгчихөж болохгүй. Яагаад гэхээр 1000 малын нэг хоёр гурван зууг юм уу өөртөө авч үлдэхгүй бол болохгүй ш дээ. Нэгдлийн юм чинь хүний юм болчихож байгаа юм.
Эрдэнэтуяа -
Тийм байна
Пүрэв -
Тэрнээс алдаад идэх эрх байхгүй, нэгч төлөг алаад идэх эрх байхгүй. Аа ганцхан тэрийг маллаад хөдөлмөрийн хөлс гэж цалин болгоод авч байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа аа
Пүрэв -
Хөдөлмөр өдөр гэдэг нэрийн дор. Тэгж авч цалинжуулаж амьдрал нь явж байсан. Хувийнхаа малыг болох дээр зэрэг өөрсдөө тэрийгээ өсгөнө, иднэ, ууна. Төдөн мал өөртөө үлдээ, төдөн мал өг гэсэн тийм шахалт байгаагүй. Хэрвээ тэгж шахах юм бол хүн орохгүй байсан.
Эрдэнэтуяа -
Аа
Пүрэв -
Яахав гэхээр 1000 малтай хүн 20-ыгоо өгнө үү, 2-ыгоо өгнө үү, хоёр зуугаа ч өгнө үү, таван зуугаа ч өгнө үү тэр бол өөрийн эрх.
Эрдэнэтуяа -
Аан
Пүрэв -
Нөгөө Дэмбэрэл гэдэг юутай кинон дээр байдаг ш дээ. Яахав гэхээр олон малаа дийлж маллаж чадахаа байчихгүй юу. Тэгэхээр зэрэг дийлэх чинээний малаа өөртөө үлдээгээд дийлэхгүй хэмжээнийхийгээ нийгэмчилж байсан. Тиймээс тэрэн дээр хязгаар тогтоосон, төдөн малтай үлд төдийг өг гэсэн юм байгаагүй. Тэгвэл нөгөө одооныхоор юу гэдэг юм бараг шахалтын даралтын юм болчихгүй юу. Тийм учраас сайн дурын үндсэн дээр байсан юм.
Эрдэнэтуяа -
Монголын аж үйлдвэржилтийн талаар яриач? Ер нь аж үйлдвэр ямар байсан, аж үйлдвэрт ямаршуухан хүмүүс ажилладаг байсан тийм ээ?
Пүрэв -
Ер нь яахав гэхээр зэрэг миний ид ажил байх үед социалист нийгмийн үе байсан.
Эрдэнэтуяа -
Аа тийм яг ид
Пүрэв -
Ид социалист нийгэм байсан. Аа тийм учраас яахав гэхээр зэрэг хүн бол ерөөсөө хийе бүтээе гэж боддог байсан. Хийе бүтээе гэж боддог байсан тэрэн дээр хөшүүрэг нь юу байсан гэхээр зэрэг хүнийг сайн ажиллаад сайн урамшуулан шагнадаг
Эрдэнэтуяа -
Аа за урамшуулдаг
Пүрэв -
Урамшуулалын юугаар үндэс өгдөг идэвхийг нь. Хоёрдугаарт ер нь юу байсан хэн сайн хийнэ вэ тэр төдий чинээ цалин авна. Амьдрал нь сайн хөдөө ч гэсэн. Тийм учраас хүн ерөөсөө биеийн чадал хүрч байвал нойртой нойргүй ажиллачихья. Энүүгээрээ бол юутай. Хоёрдугаарт энэ мэргэжил шаардах шинжлэх ухаан хөгжсөн тийм ажил байгаагүй. Бага байсан. Тийм учраас ажлын фронт ихтэй. Одоо бол компьютерийн ард суугаад хийчихэж байгаагүй юм. гараараа сампин дээр нойртой нойргүй хийгээд байдаг. Ер нь тэгээд тийм хирнээ Монголчуудын гүйлгээ ухаан тийм ухаан сайнтай учраас ажлыг бол ерөөсөө хийгээд улс орны хөгжил гэхээсээ илүү өнөөдөр би өндөр цалин авна, цаад утгаараа бол малаас, үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнээ их арвин гаргаж энэ чинь л улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмэр байхгүй юу. Тэрнээс бид одоо бодож байна хэрвээ хүн хоол иддэггүй, өмсөж сүйдэггүй бол хүмүүс мнгэж ажил хийхгүй, ганцхан энэ чинь идэхийн тулд, уухын тулд, үр хүүхдээ өсгөхийн тулд, хувцас хунартай байхын тулд л бид чинь мэргэжил эзэмшиж, бид чинь ажил хийж байна. Тэгэх дээр зэрэг энэ чинь бол заавал чиггүй хүн өөрийн хэрэгцээгээ хангахын тулд ингэж хийгээд ирэхээр зэрэг энэнийхээ дагуу улс хөгжүүлэх гэж байна аа даа мэргэжилийн хэлээр бол ийм болсон юм. ер нь төвдөө ч бай хаана ч бай бүх улсууд бол дотооддоо түүхий эд бүтээгдэхүүн байсан тул ажилгүйдэл гэж гардаггүй байсан юм аа. Аа энэ одоогийн энэ ардчилсан нийгэм болоод ингээд ирэхлээр зэрэг шинжлэх ухаан нь их хөгжсөн энийгээ дагаад ерөнхийдөө тийм биеийн хөдөлмөр хийдэг улс цөөрчихсөн.
Эрдэнэтуяа -
Аан. Тийм байх тэй. Жаахан залхуу
Пүрэв -
Биеийн хөдөлмөр хийж байгаа улс хөөрөөд залхуурчихсан, залхуу улс гарчихсан. Дараагийн асуудал юу гэхээр зэрэг ажлын фронт байхгүй болсон учраас юу их болсон. Хий сэлгүүцэлт их болсон. Энэнээсээ болоод архиадлт хэв журмын зөрчил гаралтыг энэнтэй холбоотой гэж.
Эрдэнэтуяа -
Аан
Пүрэв -
Гэж ярих гээд байгаа юм. Жишээлэх юм бол өөр дээр чинь хэлье. Та одоо өглөө хэдэд ирж байна энд
Эрдэнэтуяа -
За нэг 9-д ирж байгаадаа.
Пүрэв -
Хэдэд тарж байна.
Эрдэнэтуяа -
6-д
Пүрэв -
6-д тарна ингээд өдөржин эндээ ингээд ажиллацан хүн гэр орныхоо сэлгүүцээд гадуур тэнээд байх зав гарах уу?
Эрдэнэтуяа -
Гарахгүй.
Пүрэв -
Гарахгүй тиймээ. Тийм учраас л энэ ажлын фронтгүй хүнгүй болохоор зэрэг сэлгүүцэх, зугаалж архи уух, зарим тал нь яахав хүний ухамсартай холбоотой амьдрал ядуу болохлоо руудаг иддэг. Ер нь амьдрал муу байна гээд архиар сэтгэлээ засна гэдэг чинь үхлийнхээ замаар л ороод байгаа юм.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Пүрэв -
Ний нуугүй хэлэхэд. Одоогийн энийг би юу гэж хэлэж байна вэ гэхээр зэрэг ажлын байртай болгоно гэж яриад байна. Хамгийн гол нь эхний ээлжинд бол энэ мэргэжил, гуалиг сайхан энээ тэрээ гэдэг үгийг жаахан хоёрдож хэрэглэж баймаар байгаа юм нэгт. Гуалиг сайхан гэхээр зэрэг юу гэхээр зэрэг доодхон амьдралтай, бүрэгхэн амьдралтай, царай зүсээр тийм онцгой биш, намхан ч гэдгйимуу, пагдгар ч гэдгиймуу, бор ч гэдэг юмуу, будаж шунхдаж чаддаггүй ч гэдгиймуу үгүй ээ энэ улсууд чинь ажилгүй болоод үйлдэхлээр зэрэг чинь нөгөө ядуурал чинь гараад ирнээ дээ. Тийм учраас одоогийн энэ юунд бол арай хэтэрхий шилэлт сонголт явуулчихаад ажилгүйдэл их байна уу гэсэн ийм ойлгоц байдаг юм. Дараагийн юм нь яаха уу гэхээр манайхны нэг алдаа юу гэхээр зэрэг энэ би өөрийнхөө бодлыг яриж байгаам шүү. Ер нь тэхдээ төрийн удмрдлагыг шүүмжилж байгаа ч юм биш. Гэхдээ манай төрийн удирдлаганд миний үетэй адил тийм удмрдлага байхгүй болоцн. Яагаадав гэхээр зэрэг төрийн улсууд чинь тийм идэж уух шунах тийм юм байдаггүй байсан. Бид бол ерөөсөө миний үед бол ажил хийгээд байна, хийсээр байна, намайг сүүлд нь энийг хийхээ чадахаа байгаад ирэхээр дэвтэр өгөөд улс тэжээчихнээ гэсэн имй л бодолтой байсан. Одоо ч гэсэн тэжээж байна намайг сайхан байна. Тийм учраас хувьдаа юм ашиглана гэж тийм юм бага байсан. Тэхдээ байх нь байсан л байх л даа. Авлигалын хэрэг, энэ хахууль махууль гэдэг их бага болохоос биш устана гэж байхгүй энэ бараг.
Эрдэнэтуяа -
Тийм л дээ тэй. Багаснуу л гэхээс, за яахав
Пүрэв -
Хамгийн гол нь тийм энийг бага хэмжээгээр л болгоно уу гэж байхаас биш
Эрдэнэтуяа -
Ор үндэсгүй болно ч гэж байхгүй л дээ.
Пүрэв -
Заавал энэ хууль гэж хэлээгүй ээ, гэхдээ бол энэ амьдрал дээр байх л болох байхдөө.
Эрдэнэтуяа -
Тэгнэ л дээ
Пүрэв -
Бага зэрэг байх байх.
Эрдэнэтуяа -
Энэ улс тэр үед хүмүүсийг ажилтай байлгах талаар ямар бодлого хэрэгжүүлдэг байсан?
Пүрэв -
Тэр үед бол ажилтай байлгах талаар бодлого нь атар, илгээлт
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Энэ нь юу гэхлээр зэрэг атар эзэмшинэ гэж нэг баахан залуучуудыг илгээлт өвөрлүүлээд 3 жил, 4 жил гээд явуулдаг байсан.
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Аа мал аж ахуй дээр нь болохоор юу өгөөд илгээлт өвөрлүүлээд малчин болгоно гээд явуулчихдаг байсан юм. малчин гээд гаргачихдаг ингээд тэр хүн чинь хөл дээрээ зогсоод ингээд ирэх дээр зэрэг зарим нь малчин болж байна, зарим нь мэргэжлийн тракторчин, мэргэжлийн улсууд болоод ирж байна. Ингээд манайд нэг алдаа юу гэхэр зэрэг дунд мэргэжил жижиг мэргэжил байхгүй болгочихсон учраас одоо манайд ажилгүйдэл их болчино. Бүхнийг дээд мэргэжилтэй гээд ингэчихээр зэрэг, а бүх хүн дээд мэргэжилтэй болоод ингээд ажил хийгээд болноо гэхээр зэрэг байнаа шүү энэ бол байж болохгүй. Учир нь өнөөдөр сургуулийн төлыөр ямар билээ бод
Эрдэнэтуяа -
өндөр
Пүрэв -
өндөр байна. тэгэхээр дээд төгсөнө гэдэг заавал төлбөр төлнө
Эрдэнэтуяа -
тэгнэ.
Пүрэв -
Төлбөр төлөхийн тулд одоо яаж байнав гэхээр зэрэг аав ээжийнхээ хэдэн байдгий нь зараад заримы нь хүрэхгүй байна. хүртээгүй учраас дундаас нь аль ч үгүй, төлбөрөө төлж чадаагүй хасагдчихаж байна. ингэхлээр чинь энэнээсээ болж төлбөрөө төлж чадаагүй учраас
Эрдэнэтуяа -
Аанхаа
Пүрэв -
Тэгээд ингээд харгж байхад чинь их ядуу амьдралтай улсууд хулгай хийж байна, юм хумсалж байна.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Пүрэв -
Үнэхээр хүнд амьдралтай улсууд амьдралын түвшин доошлоод байна ш дээ. Яагаад вэ гэхээр амьдарлын түвшин бол ерөнхийдөө доошлогдоод байгаа юм. Энийг дээшлүүлэх арга яахав байдаг л болуу болохгүй л байгаа байх. Хамгийн гол нь өдөр тутмын хэрэгцээний юмыг төр мэдэлдээ авах хэрэгтэй юм. Одоо энэ нөөцийн мах гэдэгтнй адил. өдөр тутмын мах гэхлээр зэрэг гурил байдгийн, будаа байдгийн,, давс байдгийн, цай нь байдгийн, за хувцасны хувьд бол хамаа байхгүй ээ чадалтай нэг нь тэр өндөр үнэтэй гоё хувцсаа авнуу. Чадалгүй нэг нь хөөрхий минь оёж хадаад хувцаа өмсөнө л биз. Иймгүй цалин нэмээд байна гэж байна. цалин нэмээд бол хэрэг байхгүй. Хүүхдийг хуурч байгаатай адилхан. өнөөдөр 20, 30 төгрөгөөр цалин нэмээд байнаа 50, 60 төгрөгөөр тэгвэл өдөр тутмын хэрэглэдэг юм яг тэрэнтэйгээ адилхан сургийг нь дуулаад л нэмчихээд байгаа юм. Ингэхлээр зэрэг нэмээд ерөөсөө ашиг байхгүй.
Эрдэнэтуяа -
Тийм. Ард тзмэнд улам л хүнд ачаа болоод
Пүрэв -
Улам л хүндрээд л ачаалал нь хүндрээд байна. уул нь энэ эдийн засгийн хуулиар бол худалдан авах чадвар байна шү цалингаасаа, цалин нь өндөр худалдан авах чадвар тэрнээс доош байдаг байхгүй юу. Одоо бол худалдан авах чадварын юу байхгүй, цалин багадчихаад авдаг юмны нь үнэ өндөрсчихөөд байгаа юм. Тийм учраас энэ дээр жаахан бодож юу яахгүй болохгүй л дээ. Энэ одоо гадаадад өдийн төдий нөөцөө агаад ингэж байна л гэж байна. эцсийн эцэст энэ чинь өнөө маргаашаа аргацаалсан арга. өдий төдий Оюу-толгой энэ тэрээ гээд байж байна. энэ чинь өсдөггүй үрждэггүй ургадаггүй зөвхөн нэг ийм хэсэг талбайд байдаг энийг авчихаар зэрэг хоосон зай нь үлддэг. Гэтэл энийг их хувь бага өгч юу яана гэдэг чинь энийг чинь ашиглачихаад зөвхөн үлдэгдэл шороог нь гадаадынхан хаячихаад яваад өгнө ш дээ. Би энэн дээр жаахан хувийг нь жаахан манайд орох орлогоных нь хувийг жаахан нэмэхгүй бол болохгүй л байдаг байх. Гэхдээ явал бий л дээ хөрөнгө оруулалт хийгээд тэр техник хүч гээд ирэхлээр зэрэг бас явдалтай л юм байгаа юм. Энэ юун дээр ноолуур гээл ингэлээ. Манай хамгийн жаал нүүр тахалдаг юм бол
Эрдэнэтуяа -
Ноолуур
Пүрэв -
Ноолуур хивс нэхий эдлэл байсан.
Эрдэнэтуяа -
Аан за тэр үед.
Пүрэв -
Одоо нэхий эдлэл гэдгийг чинь түүхий эдэ гадаадад гаргачихсан юм чинь. Ажилгүйдэл ч бий болцон, хоёрдугаар манайхыг тоодог улс цөөхөн болцон. Манай юу чинь жинхэнэ чанартай юу байсан ш дээ. өөрснөө юмаа аваад хийж байгаа улс чинь манай нэг хонины арьсар жишээлбэл нэхий дээл гадаадад очих юм бол тэрийг чинь өндөр өгөгдлөөр 2 юумуу 3 дээл хийчихэж байна ш дээ. Хуулаад нимгэлээд тэгэхээр зэрэг чинь манай юм үнэтэй тэр үед үнэтэй байсан. Одо бол тимймгүй болчихлоо. Дараа нь юу хэлж байна вэ гэхээр энэ гадаадын мэргэжилтэнтэй байгалийнхаа бүх баялаг юма хамтраад судалчихлаа. Ингэж судалнаа гэдэг чинь эцсийн эцэст өөрийнхөө авдарныхаа түлхүүрийг хүнд өгцөнтэй адилхан . одоо ингээд хөрөнгө оруулалт янз бүрийн юм хийнээ гэхэд одоо түрүүч нь харагдаж байгаа ш дээ. өө танайх Оюу-толгойгоо ч гэдгиймүү Тавантолгойгоо ч гэдгиймүү одоо энэ ураны уурхайгаа ч гэдгиймүү, энэ юүгээ эрдэнэтээ ч гэдгиймүү танайх яахав дээ тэчнээн хөрөнгө оруулалт хийе тэрнээсээ манайд ашиглуул. Тэгэхийн бол танайтай гэрээ хийнэ, тэгхгүйн бол танайтай гэрээ хийхгүй ээ. Юмаа мэдэж байгаа болохоор зэрэг, тэхээр хүнд өөрийнхөө бүх юмаа дэлгэцэн улс чинь хүний гарт орчиж байхгүй юу эцсийн эцэстээ
Эрдэнэтуяа -
Аан тийм л байна л даа
Пүрэв -
Энэ дээр бас бодолтой юу яахгүй бол хойшдын хойшид үед бидний үр хүүхдийн хүүхдийн үед манай орон чинь юугаараа амьдрах юм бэ. Түр зуурын энүүгээр ингээд хэрэглээд ингээд юу яацан. Харин байнгын байдаг юм бол үрдэг өсдөг юм бол яг болоод байгаа юм. Жишээлбэ одоо мал байна., газар тариалан байна энэ чинь зарлдагаа орлогоороо нөхөөд ахиад үржээд байдаг. Байгалийн юунд бол ийм юм байдаггүй юм. Тийм учраас энийг бол тийм нөөцийн бас жаахан 50, 60 жилээр хүнд өгнө гэдэг чинь ерөөсөө хамгийн буруу юу ч үгүй хоосон шороог нь авч үлдэнэ гэсэн үг шүү дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь танайхаас хэлмэгдсэн хүн байдаг юмуу?
Пүрэв -
Манайд хэлмэгдсэн хүн байхгүй.
Эрдэнэтуяа -
Байхгүй юу?
Пүрэв -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Аж үйлдэрт яг ямар хүмүүс ажилладаг байсан юм бэ? Яг мэргэжлээрээ юу эсвэл бас нэг мэргэжилгүй боловсон хүмүүсийг боловсон хүчин болгож танай аж үйлдвэр лүү хуваарилдаг байсан уу?
Пүрэв -
Аж үйлдвэр байна шүү одоогийн энэ ажилгүй ямар ч мэрэгэжилгүй хүн ордог. Мэргэжилтэй хүн ч бий ямарч мэргэжилгүй хүн ороод яахав гэхээр он удаан жил ажиллацан мундаг мундаг улсууд халамжлан авдаг.
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Тэгээд ажил хийгээд зааж сургасаар байгаад нөгөөдөх чинь хийгээд чадаад ирэхээр зэрэг мэргэжлийн зэрэг олгодог юм.
Эрдэнэтуяа -
Аан за
Пүрэв -
1-р зэрэг 2-р зэрэг гээд 3, 5 гээд 10 хүртэл
Эрдэнэтуяа -
Хамгийн дээд тал нь 10 хүртэл
Пүрэв -
10 хүртэл , барилгыхад бол 10 хүргтэл байсан юм.
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Аж үлйдвэрт би яг дотор нь орж ажиллаж байгаагүй дандаа зэрэгтэй. Зэргийн ач холбогдол юу гэхээр зэрэг цалин өндөр болоод явчихна. Яахав гэхээр та нартай адилхан нарийн мэргэжил эзэмшиж байна, нарийн юм хийж чаддаг болоод ирлээ гэхээр зэрэг чинь цалингий нь өсгөх өндөр болгохоос өөр арга байхгүй. Энүүгээр нь цалингаар нь хүнийг идэвхижүүлээд мэргэжилтэй болгоод авдаг байсан. Тийм учраас цөөхөн цөөхөн мэргэжлийн хүн байхаас биш дандаа л мэргжилгүй энэ улсууд чинь. Хүн голж байгаагүй юм ерөөсө хүн голж байгаагүй. Одоотой адли тийм чөлөө цаг багатай. Архи дарс уудаг тийм хүн байгаагүй. Хүн хөдөлмөрийн төлөө л бодож байсан.
Эрдэнэтуяа -
Тэр мэргэжил боловсролгүй хүн ирэхдээ хэр дуртай байсан, дургүй байсан уу цаанаас яг томилогдож ирсэн байсан болохоор ажилдаа дургүй тэгэд сүүлдээ дургүй болох уу үгүй юу?
Пүрэв -
Яахав гэхээр энэ чинь байна шүү тэр үед чинь ажилгүй хүнийг хүн гэж үздэггүй байсан үе. Тоодоггүй байсан тэдний тэр гэж ажилгүй хар юм тэнд л явж байна, тэдний охин гэж нэг юм ажилгүй л байна лээ. Тийм учраас амиа тэжээхийн тулд ажил хийж нэр хүндтэй байхыг тэр хүн юу ч хамаагүй голохгүйгээр хийдэг байхгүй юу. Тэгээд аяндаа мэргэжил эзэмшээд явчиж байна нэгдүгээрт.
Эрдэнэтуяа -
Аан.
Пүрэв -
Хоёрдугаарт юу байгаа юм хүн чинь одоо ажилгүй тийм хүнийг хүнтэй охиноо өгөх үү охиноо суулгах уу?
Эрдэнэтуяа -
Аанхаа
Пүрэв -
Суулгахгүй биздээ. Эдний муу ажилгүй миний муу охиныг тэжээж чадахгүй. Тэгвэл тэр охин ч гэсэн ажилгүй хүнийг хүнтэй гэрлээд дагаад явж чадахгүй биздээ. Эр нь ч эгсэн эмэгтэй нь гэсэн. Тэхээр хоёулаа ажил хийгээд авдаг цалингаараа орон байр авад гарч байна. бидний үед бол ерөөсөө тэгж гэр орноороо юмаа бэлдүүлж гарч байсан юм байдаггүй юм. Харин одооны хүүхдүүд чинь бараг аав ээжээрээ орон сууц авхуулж байж шахуу гарах шахуу, ерөнхийдөө яг ярих юм бол жаахан зарим нэг нь жаргалаа амьдраад байхыг боддог юм. Тэгээд ч энэ ажилгүйдэл их байхад ажил хийхгүй байгаа учраас ажилгүйдэл их гарч байна. ер нь энэ байдлаараа байх юм бол манайд чадалтай болгон, ойлгоцтой болгон гадаадад амиа хөөж гарчихаад чадалгүй нэг нь үлдэх нь байнаа. Цалин хөлс багатай, гадаад дотоод яваад хийчих мөнгө муутай улсууд чинь .тэгэхээр энэ улсууд чинь хамгийн гол нь тэр хөдөлмөрийн амт шимт гэдгийг л үзүүлэх. Миний үед бол гол нь хөдөлмөрт дургүй хөдөлмөрийн амт шимтийг амсуулснаар л аяндаа дуртай болсон юмдаа.
Эрдэнэтуяа -
Аж үйлдвэрт ажилладаг хүмүүсийн ер нь тэр үеийн ажилчин ангийн хангамж хэр байсан улсаас?
Пүрэв -
Хангамжийн хувьд бол тэр үед одоотой адил нэг их хангамж гээд хүсээд байдаггүй яахав гэхээр тэр үеийн хүмүүсийн ойлголт чинь ерөөсөө хөдөлмөр хийгэд л би тэрүүгээрээ амьдралаа ханган дээшлүүлнэ гэсэн тийм ойлголттой байсан учраас улсаас нэг их хангамж нэхээд байдаггүй байсам үе.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Пүрэв -
Одоогийн энэ шинжлэх ухаан энэ хөгжчихсэн тансаг байдалтай адилгүй байсан учраас ерөнхийдөө хар борог амьдралаар эхэлж байсан учраас юманд нэг их тансаг байна гэж байхгүй. Одоо ингээд харж байхад чинь ямар сайхан мөнгө ямар их юм байдаг юм. Энэ чинь (баарыг зааж хэлэв)л одоо 3-4 цаг хүртэл ажиллаж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Юу тэр таны амьдралл ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу. Сайн муу
Пүрэв -
Хүндээр үү хөнгөнөөр үү, сайнаар уу муугаар уу
Эрдэнэтуяа -
Сайн муу, гүн бас нэг сэтгэлд дурсамж үлдээсэн.
Пүрэв -
Багын дурсамж хүний санаанаас гардаггүй юмнууд их байдаг юм. Би яахав гэхээр малчин хүний юу байсан учраас би морь багаасаа эхэлж унасаан. Улсад би айрагдаж түрүүлж байсаан. Цэдэнбал дарга, Самбуу дарга эднүүдээс тусгай шагнал бол авч байсаан. Тэр үе бол санаанаас гардаггүй юм. Энэ түрүүлээд ирж байхад бараг эмээлийнхээ бүүрэгнээс урагшаа гарах гээд мориноосоо түрүүлж ирсэн тийм сэтгэлтэй тэгээдз орж ирээд л хөтөлж бариад л аваад яваад л улсууд шагнал урамшил өгөөд ингээд байж байхад чухам яасны мэддэггүй. Тэр үе бол ерөөсөөдээд зэргээр яг миний санаанд үлдэж байсан шүү багын үе. Дараагийн үе гэхээр надад юу яаж байсан үе бий. Тэрнээсээ дараа хадлан тариалан дээр нэгдэлжих хөдөлгөөн дээр хүүхэд байхдаа би өвс хөдлөн дээр
Эрдэнэтуяа -
Гарах уу?
Пүрэв -
өвс бухалдаж юу яадаг байсан. Тэгээд би надад үнэмлэх мөнгө дээлийн торго өгч байсан. Тэр үе надад их санагддаг юм. морь унаад дээлийн торго бүсний дурдан өгч байхад би ээждээ гэрийнхэндээ аваачиж өгч байсан. Тэвэр дүүрэн чихэр михэр тэй авчирч өгч байсан юм. Аа одоотой адил бол медаль зедалт энэээ тэрээ гэж байгагүй. Медаль гэдэг юм сүүлийн үед гарсан юм ийм байгаагүй юмаа. Дараа нь сургууль төгсөөд 2 сургуулиа төгсөөд улс эх орондоо ажиллаад ингээд ирж байхад энэ үе бол миний амьдралаа анх өөрөө удирдаж өөрөө улс эх орондоо юм бүтээсэн миний амьдралд тийм үе мөч бол надад их тод сангаддаг юм. би геологит байхад цалин өндөр байсан өөрийнхөө эх оронд бүх л юмаа бүтээнэ гэж бодож байсан. Геологи бол их хүнд амьдралтай л даа яахав гэхээр зэрэг хавар гараад хавар гараад өвлөөр нэг орж ирнэ. Тэгээд 3, 4 сард гараад явчихна. Би бол тэр гэр бүлийнхээ хүний хүчинд өдий зэрэгтэй явж байгаа юм. аль ч үед хүний гэр бүл гэдэг бол маш чухал эр хүнд нь эмэгтэй хүний халамж хайр, эрэгтэй хүнд эмэгтэй хүний халамж хайр маш чухал. Бидөнгөж сургууль төгсөөгүй байхдаа гэрлэсэн сургууль төгсөөд явсан, тэгэхэд би охин төрсөн охинтой байсан. Одоо би охиндоо ярьж хөхрүүлдэг юм. хөдөнөөс ороод ирчихээр зэрэг жоохон хүүхэд чи битгий миний ээжийн орон дээр суу гэж хөөж байсан. Х
Эрдэнэтуяа -
инээв
Пүрэв -
хүүхэд тэгж хөндийнрдөг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Байнга хөдөө гадаа яваад.
Пүрэв -
Дэргэд байдаггүй байнгын дандаа тэнүүлийн амьдрал гэдэг чинь тэр байхгүй юу. Тийм л амьдардаг тэр надад одоо болтол дурсагдаж байдаг юм. миний тэр хурдан морь унаад шагнал магнал авч байсан зурагнууд байдаг юм. тэгээд хүүхдүүддээ ярихдаа аавын морь унаж, улсад түрүүлж, мал маллаж байсан гэж юу байдаг юм. тэгээд зургий нь өө тийм байдгийм байна ш дээ гэж байгаа юм. тэгэхээр хүнд бол зураг л үлддэг юм шиг байгаа юм шүү. Та нар ч гэсэн
Эрдэнэтуяа -
Баримт
Пүрэв -
Бодит баримт энэ сайхан залуу энэ сайхан үедээ ямар хамт олон яаж сайхан, яаж байсын гэдэг нь зураг л үнэн баримт болж
Эрдэнэтуяа -
Тийм л юмдаа тэй. Тэр үеийг гэрчилсэн.
Пүрэв -
өөрөөр хэлбэл санаанаанс гардаггүй зүйл ийм л хэдэн зүйл байдаг юмдаа. Морь мал тэр мал хуй хурдны морь унаж тэр улсад түрүүлж айрагдаж байсан үе санаанаас гардаггүй юм. анхын хөдөлмөр гэж тэр чинь аав ээжтэйгээ ажиллаж байсан бол ямар хөдөлмөр өдрийн хөлс гэж хүүхдэд ямар өгөх юм. хөдлөнд яваад сайн ажилласан гээд үнэмлэх өгөөд
Эрдэнэтуяа -
мөнгө
Пүрэв -
мөнгө өгөөд
Эрдэнэтуяа -
дээлийн торго өгөөд
Пүрэв -
дээлийн торго одоо дээлийн материал энэ тэр өгч байх үед миний анхны цалин анхны шагнал. Тийм байсан.
Эрдэнэтуяа -
Таны амьдрал дер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Пүрэв -
Онцгой бүтээл тийм юм одоо байхгүй дээ. Онцгой бүтээл гэдэг чинь одоо
Эрдэнэтуяа -
Онцгой зүйл дурсаж явдаг, нандигнаж явдаг, аав ээжээс өвлөж ирсэн, юу байдаг юм эсвэл өөрт нандин гэж боддог, бусдаас онцгой үзэдг тийм юмч юмуу
Пүрэв -
Аан. Онцгой юу яадаг юм бол бүх хүнд бол онцгой бий байдаг юм.
Эрдэнэтуяа -
За. Аанхаа.
Пүрэв -
Яахав гэхээр зэрэг миний үед чинь шашин шүтэг гэж аюултай хориотой байсан үе. Миний бага байхад бага сургуульд байхад байна шүү гэртээ зул өргөж болохгүй, бурхан тахил байж болохгүй. Ийм байсан үеэ. Тэгээд манайх чинь яахуу гэхэр улс нийтээрээ энэ түүхий дурсгалтт бурхан энэ юмнуудаа устгаад өдий төдий сүм хийдээ устгаад манайхшиг түүхийн дурсгалт юмаа үгүй хийсэн улс байдаггүй юм байна лээ.
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Яагаад би энийг хэлэх гэж байна гэхээр би улсын зардлаар Румынд амарсаан. Тэгэхэд Тогоонтөмөр хааны музей гэж доголон Тогоонтөмөр хааны Халхын доголон Тогоонтөмөр хааны музей гэж музей байж байдгийм. Тэр үеийн музейнд бол манай сэлэм хуяг дуулга, тэр бүх юм байсан. Одоо манайд бол тийм
Эрдэнэтуяа -
Байхгүй.
Пүрэв -
Бараг байхгүй дээ. Бурхан гэхэд одоны энэ бурхнууд чинь дандаа үндсэн бурхан биш, дан юу яацан. Гадаадад бурхан гаргаад байна гэдэг чинь түүхийн уламжлалт юм завал үлддэг юм байна ш дээ. За зүгээр яахав тэр хорьсон хэлмэгдсэн янз бүрийн л юм байгаа байх. Тэр бол хүний ухамсар дотор байгаа болохоор тэр бол одоо тухайн үедээ хйихээс өөр аргагүй л байсан байх. Гэхдээ юмаан устгадаг нь буруу байхгүй юу. Юмыг нь устгадаг нь. Тэр сахйхан сүм хийд хичнээн сайхан манайхны дархчуудын гар урлал тэнд орсон. Тийм сайхан бүтээлүүдээ үгүй хийчихсэн. Шатаагаад эвдээд. Алтай гээд генерал хүн байсандаа. Тэгээд тэр ярьж байсан дотоодын хамгаалах яаманд байсан хүн юм гэнэлээ тэр нөгөө улаан малгайт ногоон малгайт. Бурхныг ерөөсөө ингээд л аваачаад хэрэглэхгүй болгохын тулд энэ далан давхрын энээд чинь гарыг нь хугалаад, духыг нь хэмх цохиод юмуу, кинон дээр гардаг л юмдаа. Тэгээд түүхийнхээ дурсгалт зүйлээ байхгүй болгочихсон. Энэ бол манай том алдаа байх. Тэгээд яахав нөдө бол би энэ юу гарснаас хойш энэ эрх чөлөөт ардчилал гарснаас хойш гаргасан юм бий. Юу гэхээр зэрэг Алтангэрэлийн судар гэж жинхэнэ судар, би яг тийм Алтангэрэлийн сударт шүтэж хадгалж явдаг. Манайх бол ер нь бурхантай тахилтай тийм айл байсан. Миний ээж ярьж байсан даа “за одоо бурхан тахил ийм болсон үед шүтэж яадахгүй ээ эвгүй ээ тийм учраас бүгдийг нь ганданд өг өө” тэгээд одоо Алтандоржавз гээд алтан үсэгэтэй хар ном байдаг байсан. Тэрийгээ хүртэл би бүгдийг нь өгсөн. Одоо тэр Алтандоржавз олдохоо байсан гэж байна. үндсэн ном. Одоо энэ байгаад байгаа судруудыг чинь хуулбар хийсэн судар байдгийм тэгж байна. үндсэн судар цөөхөн байдаг юмаа гэж. Судраа би ерөөсөө маш хайрлаж байдаг юм. Одоо ч хүн минийинасны хүн ч гэсэн би ээжийнхээ өвөрт олон жил эмэг эхийнхээ өвөрт байсан даа. Ямар ч байсан арваад тарнитай.
Эрдэнэтуяа -
өө за за
Пүрэв -
хүн бол ерөөсөө хүн хийдэггүй байхаас хүүхэд байхдаа өвөрт нь орж байгаад тэрийг нь цээжилчихсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Байн байн цаадах нь нгшиж байдаг.
Пүрэв -
Уншиж байдаг. Тэрийг нь
Эрдэнэтуяа -
Тэр үедээ яг шүлэг цээжилж байгаа юм шиг цээжлээгүй боловч
Пүрэв -
цээжлээгүй боловчтэр тархинд тогтчихсон тэгээд одоо яахуу гэхээр зэрэг ардчтлал бий болоод бурхан шүтээн чөлөөтэй болоод ирэхээр зэрэг ингээд бодоод юу яахаар зэрэг одоо яг энэ гаргаж байгаа тарни юу бол дүрээрээ байж байна лээ.
Эрдэнэтуяа -
6 хүүхэдтэй тэй
Пүрэв -
Тийм.
Эрдэнэтуяа -
Овоо олон хүүхэдтэй байнөө.
Пүрэв -
6 хүүхэдтэй. 5 охин 1 хүүтэй дэ
Эрдэнэтуяа -
аа яа яа хүү нь бага нь уу
Пүрэв -
хүү бага багадаа хорь гарчихсан дээд сургуулиа төгсчихсөөн бүгдээрээ.
Эрдэнэтуяа -
Гэр бүлтэй болцон
Пүрэв -
Амьдрал бүгд залгачихсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед аж үйлдвэрийн ажилчдад ажлаас нь гадна өөр ямар амралт арга хэмжээ авдаг байсан.
Пүрэв -
Соёл урлагийн талаар уу?
Эрдэнэтуяа -
Тийм. Ер нь ямархуу арга хэмжээ авах вэ?
Пүрэв -
За яахав ажлаас гадуур гэхээр зэрэг юу байсан юм. Урлаг уран сайхан гэж байлаа. Тодорхой хэмжээндээ л юунуудтай концертоо тоглочихно, урлаг юу яачихна. Дараа нь юу гэхээр зэрэг Чөлөөлт цагийг их ашигладаг урлаг уран сайхантай тодруулдаг гол зүйл байнаа социалист хөдөлмөрийн бригад гэж байсын. социалист хөдөлмөрийн бригад гэдэг бол жил байнуу 2 жилийн хугацаатай амлалт аваад нэг үгээр төлөвлөгө хийгээд
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Бригаддаа ухаань 5 ч юмуу, 5 ч юмуу улсууд ороод тэгээд тэр бригадын хаа юугаар болохлоор зэрэг төчнөөн дуу сурна, тэчнээн хүн мэргэжил эзэмшүүлнэ, төчнөөн багачуулаа гэрлүүлнэ, орон сууцтай болгоно гэж.
Эрдэнэтуяа -
Хөө за
Пүрэв -
Аа тэгээд анийгээ биелүүлэхлээр зэрэг шалгуулна. Шалгуулаад биелүүлбэл тэр социалист хөдөлмөрийн бригадын тэмдэг өгнө бригадаар нь.
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Энэ нь бол нэг үгээр хэлбэл ажил үүргээ авсан бригад төчнөөн хувиар давуулж биелүүлнэ. Энэ бол ерөөсөө тэр улсуудын амьдрал ахуйг дээшлүүлэхийн гол хөшүүрэг болж байсан юм. Тэгээд тэрний дараа 5 жилийн гавшгайч гэж гардаг болсон. Бүүр эхэндээ ударник гэж байгаа юм. 5 жилийн гавшгайч.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Пүрэв -
2 жилийн ажлыг.. 5 жилийн ажлыг 3 жилд, 2 жилд, 1 жилд хиянэ гэнэ. Тэгээд тэрэн дээр гавшгайчийн тэмдэг одоо энэ настайчуулд тэдэн жилийн гавшгайч, тэдэн жилийн гавшгайч гээд байж байгаа. Тэгээд тэр гавшгайч эднүүдээ биелүүлэхийн тулд биелүүлсэн хүн бол амьдралд нь ч нөлөөлтэй, цалин хөлс, улсад ч их нөлөөтэй байдаг байсан. Би одоо 6, 7 гурван таван жил
Эрдэнэтуяа -
Гавшгайч авсан уу?
Пүрэв -
Гавшгайч болж байсан даа.
Эрдэнэтуяа -
Ямар лаг юм бэ?
Пүрэв -
Яахав гэхээр тэр чинь дөхүүлдэг нь энэ л дээ. Ухаань ингээд жилд төлөвлөгөө байсан ш дээ. Төлөвлгөөт хайрцаглаж байна гээд яриад
Эрдэнэтуяа -
За
Пүрэв -
Дорж гэхэд л одоо энэ жил тэчнээн гутал хийнэ гэж. Тэрийгээ жил жилээрээ бодоод 5 жилд ухаань жилд 100 гутал хийнээ гэвэл 500 гутал хийх ёстой 5 жилд. Тэгвэл энийг чинь 300 гутлыг чинь, 50 гутлыг 2 жил д ч юмуу жил гаранд ч юмуу хийчихэж байгаа юм. Тэгээд нөгөө гавшгайчаа өгөөд энэ олон гавшгайчийгээ их олон мундаг ажилаад ирэхээр чинь зэрэг нөгөө одон медалиар шагнадаг болцын. Ер нь одоо одон медаль чинь маш өндөр байсан. Гавьяа шагнал маш өндөр байсан юм нэр хүнд нь шүү. Маш нэр хүндтэй, одоо ч мэдэхгүй нэг баяр болоход л нэг мэдаль зүүгээд өгчихдөг болцын бишүү.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тэр юу одоо хүмүүс төлөвлөгөө авдаг байсан гэж байна ш дээ.
Пүрэв -
Тийм.
Эрдэнэтуяа -
Нэг жилд 500 гутал хийх ёстой байжээ. Тэгтэл нэг хүн 1500 гутал хийгээд төүлөвлөгөөгө биелүүлчилээ жишээ нь
Пүрэв -
1500 за тийм
Эрдэнэтуяа -
За яахав 1000 гутал ч юмуу тэй 2 дахин тэгтэл тэр цаад төлөвлөгөөтэй гэдэг чинь 100000 ажилчин байвал нэг ажилчин 500 гутал хийнэ гэхэд одоо хэдэн гутал юм тэй. 50 сач гутал ч юмуу гарлаа л даа худалдаанд. Гэтэл тэр хүн дахиад давуулаад биелүүлчихээр чинь төлөьлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн гутлыг яах юм зарагдах уу?
Пүрэв -
Улсад нөгөө төлөвлөгөө давуулсан гээд хэрэгцээтэй юм их байсан учраас хангахын тулд
Эрдэнэтуяа -
Хангагдах уу?
Пүрэв -
Ерөөсөө тэр чинь цөөхөн илүүдээд явчихна. Ерөөсөө тийм зарагдахгүй гэсэн тооцоо байхгүй. Яахав гэхээр манайх хангаж чадахгүй байсан байна л даа. Бүрэн хангаж тэр бүтээгдэхүүнээрээ. Тийм учраас тэрийг ихичнээн төлөвлөгө давуулсан байхад борлогдоол байдаг. Өөрөөр хэлбэл тийм юунд орно гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Илүүдэлд орно
Пүрэв -
Илүүдэлд орно гэж байхгүй байсан үе. Тэргвэл тэр хүн 100 гутал хийх ёстой хүн 200 гутал хийнээ гэдэг чинь авдаг цалин нь 1 дахин их байна биздээ. 1 дахин их байна. Нөгөө хийснийхээ хөлсийг аваад байгаа болохоор зэрэг. Тэхээр тэр бас амьдралд нэгдүгээрт сайн, хоёрдугаарт тэр олон хүмүүс давуулаад давуулаад эхэлнээдээ. Тэхээр тэр дотроосоо үйлдвэрийн аваргаа заавал шалгаруулдаг. Хамгийн дээд амжил гаргасан хүн үйлдвэрийн аварга, тэгээд доошлоод доош нь ухаань тусгай шагнал өгнө. Тэр нь амьдралд одоо маш сайн байхгүй юу. Тэгж байж хүнийг идэвхижүүлж тэгж байж амьдралыг нь дээшлүүлж байсан юм. Одоогийн нөхцөлд яахав юу яачиж байна дөө. Дандаа бүх юмнууд хувьд гараад ирцэн учраас тэр өрийнхөөрөө орлогоор үйлдвэрээ биеэ явуулаад улс эх орондоо юмаа ингээд толгой даагаад явцан. Энэ бол ерөөсөө улс улсын нуруун дээрх ачааг нь багасгасан, бараг хамаагүйдээ ярих юм бол хүнээ тэжээж чадахгүйдээ хүрчихээд байгаа юм. Өөрснөө өөрөө өөртөө юу яацан. Тэгээд энэ юмны үнэ өндөр болоод байна, амьдрал доошлоод байна гэдгийг хэлэх аргагүй болчихоод байгаа байхгүй юу. Төр энийг зохицуул гэж хэлэхийн аргагүй байхгүй юу. Тэр чинь бүх юмаа гаднаас аваад бүх юмаа ингээд ирэхээр зэрэг тэр хүн өөрөө рөийнхөө боломжийнхоо хэрээр үнэлээд боломжийнхоо хирээр амьдрах болно ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тийм байна л даа ер нь
Пүрэв -
Үйлдвэр юуны хувьд тэгж л амьдрлыг нь харж байсан юмдаа. Тэгээд тэрнээсээ тэр төлөвлөлт гаргаж байж мэргэжилтэй ч болгодог юм юмтай л болгож байсан юм.
Эрдэнэтуяа -
Ер нь тухайн үед хэвэлэл мэдээллэр үйлдвэрийн талаар юу гэж ярьдаг байсан?
Пүрэв -
Үлйдвэрийн талаар уу
Эрдэнэтуяа -
Тийм.
Пүрэв -
Үгүй яахав дээ энэ дээр бол нэгихи мэдээллийн хэрэгсэл бага байсан шүүдээ. Хамгийн гол нь тийм хар бор өнгий ч гэдгиймүү өгсөн үүрэг даалгаврыг биелүүл, улсын хууль дүрмийг нарийн барь, өгсн үүрэг даалгаврыг белүүлээд ажил сайн хийнэ. Тэр хэмжээгээр цалин авна, тэр хэмжээгээр та нарын амьдрал дээшилнээ. Ийм байсан юм. Ардчилал ер нь ямар үр нөлөөтэй байв.
Эрдэнэтуяа -
Ардчилал ер нь ямар үр нөлөөтэй байв, ардчилал аж үлйдвэржилтэд яаж нөлөөлсөн бэ
Пүрэв -
Өөрөө голцуу аж үйлдвэр, ардчилал бол яах вэ ерөнхийдөө ашигтай ч нөлөөтэй юм байна, ашиггүй ч нөлөөтэй юм байна. Юманд бол алдаа ч бий оноо ч бий. Ардчилал гэхээр зэрэг ухамсар юуны хувьд бол хүн сайнтай ч бий
Эрдэнэтуяа -
Муутай ч бий
Пүрэв -
Муутай ч бий. Ой мод урттай ч бий богинотой ч бий. Зарим нэг нь ардчиллын нэр хүндийг гутаачихаад байна. Ардчилал гэдэг чинь заавал одоогийн мөрдөж байгаа хуулийн дагуу байх ёстой юм, хуулийн дагуу байх ёстой юм. гэтэл ардчилж байнаа гээд та нар яах юм би эрх чөлөөтэй хүн. Ардчилал чинь эрх чөлөө шүү дээ ерөөсөө. Эрх чөлөөтэй хүн гээд бараг хүн зодчихож байна. Аа нэг юм яахуу би юу ярих нь чамд хамаагүй ээ гэж байна. Энэ бол арай тэгж
Эрдэнэтуяа -
Арай буруу талаар нь
Пүрэв -
Буруу талаар нь, өөрөөр хэлбэл ардчиллыг ардчилал гэсэн утгыг зөвөөр нь хэрэглэх биш
Эрдэнэтуяа -
Буруугаар нь
Пүрэв -
Буруугаар нь хэрэглэчихээд байна л даа. За ингээд ажил дутуу хаяад явчихна мөн үү
Чи яав гэхээр өө би эрх чөлөөгөө эдэлж байна ши дээ. Эрх чөлөөт оронд байгаа хүн чинь.
Эрдэнэтуяа -
за
Пүрэв -
Гэх маягийн үг. Энэ нь бол алдаж байгаа юм. Хоёрдугаарт ардчилалын хүн өөрийнхөө чөлөө бодлоо эрх чөлөөтэй ярьдаг хэлдэг, энэ бол ардчилал гэдэг зөв ардчилалын энэ юу , аа дараа нь яахав ардчилал гээд энэ юмнуудыг өөрсөнд нь өгч байгаа барьж байгаа энэ юунууд бол ардчилал зөв л дөө. Ганцхан энэ ардчилалын хайр халамж үр нөлөөг зөв хэрэглээд байгаа улс байхад буруу хэрэглээд байга улс байгаа учраас ардчилал ерөөсөө зарим хүн бол ардчилалд дургүй.
Эрдэнэтуяа -
Та ер нь хувьчлалаас юм олж авч чадсануу?
Пүрэв -
Айн
Эрдэнэтуяа -
Хувьчлалаас юм олж авч чадсануу?
Пүрэв -
За яахав энэнээс хуьвчлалаас бол ерөөсөө би юм олж чадаагүй
Эрдэнэтуяа -
Уул нь гайгүй дээд албан тушаалтай байсан байж яагаад?
Пүрэв -
Энэ бол дээд албан тушаалтай байх үед байна шүү хуулинд захирагдаж байсан.
Эрдэнэтуяа -
Аан.
Пүрэв -
Би өөрөө намын гишүүн хүн байсан
Эрдэнэтуяа -
Аан за
Пүрэв -
Дарга нар ер нь намын гишүүнгүй дарга нар гэж байдаггүй байсан. ийм учраас тэрэндээ захирагдаад юм авах, юу яах ард түмний нүдний юу гэдэг чинь хэцүү шүү дээ.
Эрдэнэтуяа -
Хуьчлал гарсанаар яагаад авч чадаагүй юм.
Пүрэв -
Хувьчлал гарснаар яагаад уу гэхэр нэгдүгээрт би тэтгэвэрт гарчихсан. Газар гээд байсан газраа ч авч чадаагүй. Аа миний юу яаж байгаад нэг юу гэж гарсан хувьцалын тасалбар гэж гарсын .
Эрдэнэтуяа -
Ягаан цэнхэр, ногоон билүү
Пүрэв -
Ягаан цэнхэр тийм. 2 янзын тасалбар гарсан юм. Тэр тасалбарыг өөрөөр хэлбэл ашгаа авна гээд хүн хүн өөрийнхөө сонирхсон газрууддаа өгсийн. Минийх бол тэр юунд тээврийн салбарбг л тэр үед зүгээр байна тээвэрт өгсөн. Ашиг гээд ахав дээ хоёр гурван жилдээ 100 төгрөг, 200төгрөг ирж байсан. тэгээд сүүлдээ тэр нь дампуурлаа гээд байхгүй болцон .
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Пүрэв -
Энийг би яагаад хөндөж байнуу гэхээр зэрэг сая 500 гээд айхтар ам гарсан. Өмнөх төрч а ардчилсан төр ч, МАХнам ч энийг аягүй бол хувьцал тиймюунд оруулж магадгүй гэсэн яриа гарсан байгаа.
Эрдэнэтуяа -
Тийм байх
Пүрэв -
Энэ бол яг ард түмнээ залилсан хуурсан хэрэг. Энийг чинь бололцоотой юутай нэг нь нэг газар өгөөд л бололцоогүй нөхдүүд нь дампуурлаа гэвэл яах юм. Энэ худлаа нэгдүгээрт. Хоёрдугаарт бол энэ 60-аас дээш насны хүн бол энэний ид шидийг үзэх чүгүй байх. Энэ чинь а гээд энэ олон хүнийг чинь ашиг гэхдээр зэрэг чинь одоо манайд ашиг гэвэл ашигтай газар чинь зөвхөн л одоо нэг хэдэн байгалийн уурхайнууд л шүү дээ. Өөр ашиг олох газар бараг байхгүй. Ер нь юм тийм айхтар эрх чөлөөгүй байсан үедээ. Нэг үгээр хэлбэл эрх чөлөөгүй байсан. Тийм учраас юм авч чадаагүй юмдаа би. Одоо тэгээд суурин газар хүрээд лирчихлээр зэрэг чинь газар мазар л гэж байгаа юм тэгэд гадагшаа хол ч аваад байх чадалгүй юм. Тэгээд ерөөсөө хувьцал энэ юунаас бол би юм авч чадаагүй. Ганцхан энэ бол миний сэтэртэй байсны л гай.
Эрдэнэтуяа -
Тийм л байх л даа.
Пүрэв -
Яагаад вэ гэхээр зэрэг тэгээд бидний үед чинь болоод ирэхээр зэрэг дандаа орон сууц байр майрыг чинь улсын юунаас орон сууцыг өгчихдөг болохоор хүний орон сууцанд суусаар байгаа д л гарахад тэгээд л хоосон гарч байгаа юм чинь. Тэр чинь дараагийн дарга хүрээд ирнэ, дараагийн хүн хүрээд ирэхээр чинь зэрэг л
Эрдэнэтуяа -
Тэр дарга л ашигтай байна даа, яг ардчилал гарахад тэр байранд байсан хүн л азтай байна тэй.
Пүрэв -
Ардчилал гарахад уу ардчилал гарч байхад чинь байранд байсан. гэхдээ энийг тийм хөөцөлдөх сурталчилгаа бага байсымуу авч чадаагүй юм.
Эрдэнэтуяа -
Аан.
Пүрэв -
Авч чадаагүй юм. Тэгээд яахав гэхээр дандаа тийм тэр үед чинь албан газрын орон сууцаар мэргэжлийн улсыг хангадаг байлаа ш дээ. Өөрөөр хэлбэл өөрийг чинь төгсөхөөр ямар нэг мэргэжлээр очихлоор нь зэрэг өө шинэ мэргэжлийн тийм хүн ирсэн. Тэрэнд манайх байраа өгнө. Тэгж байж та нарыг тогтоож байлаа ш дээ. Тэгэхгүй бол хөдөөд ажилладаг хүн олдохгүй байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийм л байсан байх лдаа.
Пүрэв -
Тэгээд дараа нь яах уу гэхээр бушуухан нэг нутгийнхаа нэг эрэгтэйг нь эмэгтэй хүнтэй, эмэгтэй гь эрэгтэй хүнтэй бушуухан суулгаж аваад тогтвор суурьшилтай болгохыг боддог.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Пүрэв -
Суулгахын тулд орон байр бүх мыг нь хангахгүй бол болохгүй.
Эрдэнэтуяа -
За за за сайхан ярилцлаа ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Пүрэв -
За
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.