Anonymous

Basic information
Interviewee ID: 990215
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Hargana
Sex: m
Year of Birth: 1961
Ethnicity: Buriad
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: security
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: teacher
Father's profession: train driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
repressions
democracy
military
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
parents
army
education
Buryats
repression
prison
democracy
petty trade
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ганболд -
За та одоо надад өөрийнхөө амьдралын түүхийн галаар ярьж өгнө үү?
Нэргүй -
Би 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. Манай аав энд сургуульд төгсөөд л Дорнод аймгийн төмөр замд машинчаар очсон тэгээд тэнд л бага насаа өнгрөөсөндөө. Манай аав 1933 онд одоогын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрсөн. Ээж Булган аймгийн Хишиг сумын хүн л дээ ээжийн хэдэн онд төрснийг нь сайн мэдэхгүй байна.
Ганболд -
Таны аав ээж чинь юу хийж байсан хүмүүс вэ?
Нэргүй -
Ээж хотод ерөнхий боловсролын сургуульд Монгол хэлний багш байсан. Аав Төмөр замын машинч байсан. Намайг энд хотод төрүүлчхээд л Дорнод аймагруу шилжээд л тэнд очиж ажилцгаасан юм байна лээ.
Ганболд -
Бага боловсролыг хаана эзэмшсэн бэ?
Нэргүй -
Дорнод аймагт 10н жилээ төгссөн 1969 онд 1-р ангид орсон. Найман жилтэй бадаг юм. Тэгээд найман жилээ төгсөөд аймгийн төвийн 1-р арван жилд ороод 1979 онд төгссөн.
Ганболд -
Аль суманд төгссөн бэ? Хөдөө суманд уу, аймгийн төвд үү?
Нэргүй -
Суманд биш аймагт дотроо найман жилтээ тэгээд бас ганц нэг арван жилтэй байдаг юм. Тэгээд тэрлүүгээ очиж 10-р ангиа төгсөөд 1979 онд төгсөөд хойшоо Хөдөө аж ахуйн ТМС-д яваад 1980 онд ТМС-иа төгсөж ирээд Дорнод аймгийн Сүнбэр сангийн аж ахуй гэж байсан юм тэнд Тракторчин хийж байгаад тэгээд л 1982 онд Улаанбаатар хотын Орбитын Холбооны ангид алба хаагаад 1985 онд халагдсан.
Ганболд -
Таны бага нас 10н жилд сурч байх үе одоогын 10н жилийн хүүхдүүд сургалтын ялгаа хүүхдүүдийн ялгаа нь ямар байна таны бодлоор?
Нэргүй -
Одоо хүүхдүүдийг яаж сурдагыг сайн мэдэхгүй байна. Дээр үед чинь бүгдээрээ л адилхан байдаг байсан. Хувцас Пором ч адилхан. Тэгээд л 2 билүү 3-р ангиас ч билүү баатарчууд гээд л тэгэж байснаа Пионор болоод л, 7, 8-р анги болоод ирхээр эвлэл гээд л явдаг байсан.
Ганболд -
Баатарчууд гэдэг нь ямар учмртай байсан юм бол?
Нэргүй -
1-3-р ангийн хүүхдүүдийг л Баатарчууд л гэдэг байсан ш дээ. Пионор болоод ирэхлээр улаан бүч зүүдэг байсан, баатарчууд бол зүүдэггүй байсан.
Ганболд -
Ер нь бага ангийхан л байсан юмуу тэ?
Нэргүй -
Тийм бага ангийхан л юм. Баатарчууд гэсэн тэмдэгтэй бүгдээрээ зүүдэг байсан.
Ганболд -
Улс даяар ингэж нэрлэдэг байсан уу? Эсвэл Дорнодод уу? Намайг яриа аваж байхад хүмүүс ер нь баатарчууд гэж ярьж байгаагүй л юм байна.
Нэргүй -
Улс даяар баатарчууд гэж нэрлэдэг байсан. Сонин юм хүн болгон л мэддэг байсан юм.
Ганболд -
Тэгээд баатарчууд нь дотроо бас дарга цэрэг гэж байснуу?
Нэргүй -
Дарга цэрэг гэх нь ч хаашаа юм. Зүгээр 1, 2, 3-р салаан дарга ангийн дарга л гэж байсан. Ерөнхийдөө цэргийн зохион байгуулалттай гэх юмуу даа. 10-р ангиа төгстөл тиймэрхүү л байдаг байсан. Баатрууд нь үсээ ургуулдаггүй халзан байдаг. Пионор болоод ирэхээрээ жоохон халимаг маягийн үстэй байдаг байсан.
Ганболд -
Ямар хувцас өмсдөг байсан тухайн үед?
Нэргүй -
Бүгд цагаан захтай хүрэн поромтой.
Ганболд -
Дорнодын Дашбалбар гэхлээр Буртад уу?
Нэргүй -
Тийм Буриад л гэх байхдаа.
Ганболд -
Та өөрөө Буриад гэж явах уу?
Нэргүй -
Тэгнэ буриад л гэж явна.
Ганболд -
Буриад үндэстний амьдралын соёл аж ахуй онцлог тэр талаас нь ярьж өгөөч?
Нэргүй -
Онцлогч гээд байх юм юу байхав бүгд л адил нүүдэлчин ард түмэн адилхандаа бараг. Ялгаа гэвэл Талхаа өөрсдөө бариад идчихнэ, Цөцгийгөө өөрсдөө машиндаад гаргаад авчихдаг тиймэрхүү л ялгаа байдаг байх. Гэрнээс гүүгээ барина гэж байхгүй айраг хийдэггзй унага нь зэрлэгээрээ л байж байдаг байсан ш дээ намайг бага байхад л ш дээ одоо ямар болсон юм байгаан бүү мэд
Ганболд -
Хойноос л орж ирсэн хүмүүс үү. Таны өвөө ааваас эхлээд л?
Нэргүй -
Тийм. Тэд нарын хамаатнууд гээд Оросын Буриадууд байдаг юм байна лээ?
Ганболд -
Та одоо хүнээс сонсож байсан тэр нүүдлийн талаар яриж өгөөч? Танай өвөө аав аль нутгаас хэдэн онд нүүж орж ирж байсан тухайгаа өөрийнхөө сонсож байсан мэддэг зүйлийн талаараа.
Нэргүй -
Яг тэр нүүж орж ирсэн талаар мэддэггүй юмаа. Зүгээр 1937 онд манай аавын хамаатны өвгөн хэлмэгдсэн л гэж ярьдаг юм.
Ганболд -
Хэлмэгдсэн гэнээ?
Нэргүй -
Тийм.
Ганболд -
Яг юунаас болж хэлмэгдсэн юм бол?
Нэргүй -
Мэдэхгүй ээ. Тэр үеийн л хэлмэгдүүлэлт гэж байсан ш дээ тэрэнд л авч яваад тэр чигтээ байхгүй ирээгүй л юм гэсэн. Тэгээд л байхгүй болсон гэж ярьдаг юм.
Ганболд -
Цагаатгасан уу?
Нэргүй -
Тэгсэн. Цагаатгасан.
Ганболд -
Хэдэн онд?
Нэргүй -
С.Оюун гишүүн чинь УИХ-д хэдэн онд анх сонгогдож гарч ирлээ 1999, 2000 оны үед л цагаатгасан ш дээ.
Ганболд -
Яг юунаас болж хэлмэгдэж байсан талаар нь та хамаатан садан ааваасаа ч юмуу асууж байгаагүй юу?
Нэргүй -
Үгүй. Зүгээр л хөдөө байж байхад нь хамаад л аваад ачаад ачаад явсан гэсэн тэгээд л ирээгүй гэсэн.
Одоо үеийн ном сонин дээрээс уншихад худлаа баахан юм зохиогоод л эсэргүү энээ тэрээ гээд л нийтээр нь аваад явчихсан юм байна лээ.
Ганболд -
Юу хийдэг хүн байсан юм бол?
Нэргүй -
Малчин л хүн байсан.
Ганболд -
Буриадууд чинь олон янз байдаг ш дээ та яг аль буриад нь вэ?
Нэргүй -
Агын ауриад. Дашбалбарт ер нь Агын өуриадууд их байдаг юм.
Ганболд -
Таны амьдралд ямар нэгэн гүн гүнзгийгээр нөлөөлсөн юм байгаа юу? Миний амьдралд үүнээс л болоод миний амьдрал ийм болсон юм гэхээр зүйл.
Нэргүй -
Би ч одоо өөрөөсөө болоод шоронд сууж байсан юм. 1980 онд Сүмбэрийн сангийн аж ахуйд трактор чинь хийж байхдаа. Техникомын оюутнууд намрын ажил гээд л ирдэг байбсан ш дээ. Тэгээд л манай баргиад дээр хоёр анги ирсэн юм. Тэд нар чинь 1, 2-р курсэд сурч байхдаа цэрэгт яваад л иргэж ирээд сурчихдаг байсан ш дээ. Хадлан дээр манай найзын нэг дүүгийн гар нь гэмтсэн хүрээд ирэхгүй юу яасан гэсэн чинь манай ангийн нэг хүүхэд гэхлээр нь нөгөөхийг нь очоод зодчихсон юм тэгээд л гурван жил шоронд суусан юм. Тэр бол яс юман дээр надад ямар ч хэрэггүй юм байгаа ш дээ тйи байгаа биздээ. Найзынхаа дүүг өмөөрч л байгаа юм байх л даа.
Ганболд -
Дараагынх нь яасан юм бол нууц биш бол?
Нэргүй -
Дараагынх нь бол саяхан 2003 онд ш дээ. Би ойрд Дорнод руугаа яваагүй байж байгаад очсон юм тэгээд нэг хэдэн хүнтэй архи ууж байгаад хэрэлдээд тэд нар л бид нараар архи авахуулах гээд л янз бүрийн юм яриад л хэрүүл зодоон болоод л манай нэг найз нэгийг нь хутгалсан тэгээд манай тэр найз хутгалаагүй гэж гүрийгээд тэгээд яахав хомрогонд нь 3 жилийн ял аваад яахав 2 жил суугаад л гарсан.
Ганболд -
Цагаатгал Өршөөлөөр үү?
Нэргүй -
Үгүй ээ. Ялынхаа 3ны 2-ыг эдэлсэн тохиолдолд сууж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй бол магадлан гээд юмаар л гаргадаг юм тэрүүгээр л суллагдсан юм.
Ганболд -
Хаана?
Нэргүй -
Хэнтийд байсан.
Ганболд -
Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан?
Нэргүй -
Би харин тэр хойно ТМС төгсөж ирээд л Сүмбэрт тракторчиноор л эхэлж байсан 1980 онд. Тэгээд шоронгоос гарч ирээд цэрэгт яваад цэргээс ирээд Дорнодын дулааны цахилгаан станцад засварчин хийж байсан юм. Тэр үед чинь ажилчин хүмүүс конкурс өгөөд сурдаг байлаа ш дээ. Би тэгээд одоогын энэ ШУТИС-д конкурс өгөөд орж байсан юм. 1987 онд Миханик техналогийн ангид.
Ганболд -
Төгссөн үү та?
Нэргүй -
Төгсөөгүй 2 жил сурсан 90 он болоод ардчилал болоод л янз янзын юм болоод энэ дээд мэргэжил хэрэг болдог ч юмуу гээд л. Тэгээд л тэр үед чинь янзын юм болсон ш дээ. Тэр үед оюутнууд яаж ч болдог байсан юм.
Ганболд -
Ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан уу?
Нэргүй -
Очдог байсан. Талбайруу гүйгээд л жагсаал цуглаанд нь ороод л явдаг л байсан. Тэрнээс дунд нь ороод л явдаггүй байсан. Тэгэхдээ ардчилалыг дэмжидэг л дээ.
Ганболд -
Тухайн үед ардчилсан нийгэм гарч байх үед нийгэм ер нь ямар байсан. Хүмүүс мэдээллийг хаанаас яаж авдаг байсан? Ардчилсан хөдөлгөөний сайн муу талыг яаж мэдэж авдаг байсан?
Нэргүй -
Нийгэм хэцүү байсан. Тэд нар бол зоригтой л гарч ирсэн. Улс төрийн товчоог огцруулъя гээд л гарч ирсэн.
Ганболд -
Тэр үед та яаж хүлээж авдаг байсан?
Нэргүй -
Зөв л гэж боддог байбсан. Тэр үед Оросд трэстрок гээд гардаг байсан ш дээ тэрнээс л санаагаа авсан байх л гэж боддог ш дээ.
Ганболд -
Ардчилсан хөдөлгөөн гарснаар танд юу авчирч өгсөн бэ?
Нэргүй -
Ер нь л эрх чөлөөг л авчирч өгсөн. Тэгээд л 90н хэдэн онд чинь ипаспорт аваад л урагшаа хойшоо гараад л наймаа хийдэг байлаа.
Ганболд -
Юу авчирч зардаг байсан юм?
Нэргүй -
Одоо хойшоо энэ Улаан-үүд, Краснаяркаас хүүхдийн бакал гутал их авчирч зардаг байсан юм.
Ганболд -
Урдаас?
Нэргүй -
Урдаас бол Дэнжийн 1000д зах байдаг байхад их юм зөөдөг байсан. Тэгээд л бүр Бээжингээс эрээн дээр авчирч монголчууддаа өгнө гээд л наймаанд их явсан. Тэгээд л наймаа болохгүй ч юм шиг тэгээл болиод наймаачгүй юу ч үгүй л байна даа.
Ганболд -
Та анх хэдэн онд хойшоо сурхаар явсан билээ аль хотод сурсан юм?
Нэргүй -
1979-1980 Казакстанд Урзаек гээд тосгон байдаг юм.
Ганболд -
Анх гараад нийгмийн ч юм уу ялгаа гарч байсан уу?
Нэргүй -
Тийм ш дээ маш өөр адилхан Соцциолист орон байж өөр байдаг байсан шүү. Орос бол нэг л гоё байсан.
Ганболд -
Хойно л сурсан төгссөн хүмүүс л соёлыг түгээдэг байсан уу?
Нэргүй -
Тийм. Бохь ч байдаггүй байсан. Хойно сурдаг хүүхдүүд л авчирдаг байсан юм. Тэгээд л Оросоос л иймэрхүү зүйлүүд их ирдэг байсан даа.
Ганболд -
Оросын сургалтыг Монголынхтой харьцуулбал сургалт ямар байсан бэ?
Нэргүй -
Сайн өөр шүү. Би одоо орос хэлэндээ сайн байсан болоод ч тэрүү бид нарт нэг гавъат багш хичээл ордог байсан юм тэр бол сайн заана яс л ойлгуулдаг байсан юм. Онол заана. Тракторын мотор апратур гэдгийг чинь бүгдийг нь заана ш дээ. Монголынхыг сайн мэдэхгүй байна ТМС-д нь сурч байгаагүй.
Ганболд -
Танд аав ээжээс өвөг дээдсээс чинь өвөлж ирсэн эсвэл худалдаж авсан тийм үнэт зүйл байдаг уу?
Нэргүй -
Байхгүй.
Манай аав ээж хоёр намайг 6 настай байхад салсан юм. Тэгээд л аавтайгаа 2 дүүтэйгээ үлдсэн юм. Манай ээж нэг дүүг нэг эгчтэй минь аваад яваад өгсөн.
Ганболд -
Ер нь хүүхэд насаа Дорнодод л өнгөрөүүлсөн үү?
Нэргүй -
Тийм. Хэрлэн гол дээр л.
Ганболд -
Загас хэр их барьдаг вэ?
Нэргүй -
Яаж мэргэжлийн хүмүүсийн дэргэд барьдаг гэхэв. Тэгэхдээ барьна тэр үед чинь тийм юм олддоггүй байсан сатурк нэг бургасанд уячихаад л бариад зогсчихдог байсан. Манай тэр хэрлэнд чинь том загас нь том амтай тохойн чинээ загас байдаг. Хэрлэн чинь Дорнод орохоороо булингартай болчихдог юм. Доод тал нь харагдахгүй ш дээ. Дээгүүрээ гоё л байдаг юм байна лээ.
Ганболд -
Анхны цалингаа хэдэн онд яаж хэдэн төгрөг авч байв?
Нэргүй -
Анх тэр тракторчин байхдаа Сүмбэрт л авч байсандаа. 200 төгрөг л авч байсан.
Ганболд -
Тухайн үеийн дундад цалин хэд байсан бэ?
Нэргүй -
220той байсан байх доод хэмжээ нь.
Ганболд -
та одоо дээд мэргэжилтэй гэсэн үгүү дунд уу?
Нэргүй -
Дунд л гэсэн үг.
Ганболд -
Та хойно төгсөөд ямар мэргэжилтэй болж ирсэн юм?
Нэргүй -
Хөдөө аж ахуйн машинист л юмдаа. Бүх трактор, Камбани бариж болно засврыг нь хийнэ.
Ганболд -
Тухайн үеийн хүмүүсийн ажилдаа хандах хандлага одоо үеийн хүмүүсийнхтэй харьцуулбал ямар байсан бэ?
Нэргүй -
Тэр үед чинь ажилгүй хүн гэж байлгадаггүй байсан ш дээ. Ажилгүй хүнийг бараг баривчладаг байсан. Ажилгүй хүнийг бараг үзэн ядуулдаг байбсан ш дээ. Дорнодод Мөнгөншагай гээд насаараа ажил хийгээгүй атман ч юмуу тийм хүн байсан юм.
Ганболд -
Тухайн үеийн тариа тарьдаг сангийн аж ахуйнхаа тухай хамт олныхоо тухай яриж өгөөч?
Нэргүй -
Тэр үед чинь тариа тарьна бүхэл юм л байдаг байсан байхаа. Эрдэм шинжилгээний станц гээд байдаг байсан юм тэрэнд жимс тарьдаг байсан. Одоо аренитка гээд л жижиг алим тэрнийг бол их тарьдаг байсан.
Ганболд -
Байгалаасаа ургадаг байсан уу?
Нэргүй -
Үгүй тарьдаг байсан юм. Намар хичээл ороход бол нэг төгрөгтэй хүүхэд болгон л кармаалчихсан явдаг байсан.
Ганболд -
Дорнодын цаанаас Хятадууд орж ирээд ургамал түүгээд байгаа гэсэн үү? Бараг Солонгосын хүн орхоодой шиг ургамал гэсэн.
Нэргүй -
Тийм зээргэнэ билүү тийм ургамал түүлгэдэг гэсэн. Тэгээд тэр үндсийг нь ашигладаг гэсэн үндсийг нь л авсан бол дахиж ургадаггүй л юм гэсэн. Тэгээд нэг кг-ыг нь 20-30 мянгаар худалдаж авдаг гэсэн байхаа.
Ганболд -
Одоо бол Дорнодод Хятадууд их байх юм байна лээ. Соцциализмын үед таныг байхад аль хэр их байсан бэ?
Нэргүй -
Байсан байсан. Дээр үеийн үлдэгдлүүд. Цааш нааш орж гардаг байсан. Миний мэдхийн л төмөр замд хоёр хөгшин ганц бие хужаа нар байж байгаад л нас барсан. Тэд нар чинь ажилсаг ногоо энээ тэрээ тариад л.
Ганболд -
Тэднийг тэгэж гадуурхадаг байсан уу? Аймаг., сум, багийн засаг даргын газраас ч юмуу хөөж?
Нэргүй -
Тийм юм байгаагүй байхаа гайгүй байсан байх. Хүүхдүүд нь бид нартай цуг сураад л явдаг байбсан юм чинь. Манай ангид хүртэл нэг хужаа байсан аав нь хужаа ээж нь Монгол тийм хүүхэд байсан.
Ганболд -
Халхын голын дайны үеийн үлдэгдэлүүд тэр хавиар их биз?
Нэргүй -
Намайг ажиллаж байх үед бол их байсан.
Ганболд -
Голдуу юуны хог байх уу?
Нэргүй -
Ер нь төмрийн хог их л байсан. Сум энээ тэрээ их байсан.
Сүүлд л гэхэд Дорнодын аймгийн төвд айлын хашаанд сум нь дэлбэрч л байсан ш дээ.
Ганболд -
Одоо бол төмрийн хог нь бол байхгүй юу?
Нэргүй -
Одоо бол урагшаа зарагдаад л байхгүй байх.
Ганболд -
Та тэр Уронын ордыг нь очиж үзсэн үү? Мардайн.
Нэргүй -
Үзсэн. Угаасаа Дашбалбар явахад Мардайгаар дайрч явдаг юм. Би чинь 8-р анги төгстөлөө Дашбалбарт зуныхаа амралтыг өнгрөөдөг байсан. Тэр чинь бол маш гоё оросын хотхон байсан ш дээ. Одоо бол бөмбөгдүүлсэн юм шиг болсон.
Ганболд -
Та 10н жилийнхээ тухай яриж өгөөч зуны амралтаар юу хийдэг байсан? өглөө босоод тийм юм хийдэг байсан гээд л?
Нэргүй -
Би болд хөдөө л өнгөрөөдөг байсан нэг хамаатныдаа мал хариулаад л сайртатлаа. Тэгээд л намар ирээд л хичээлдээ явдаг байсан.
Ганболд -
Дорнодын айлууд чинь гаднаа жижиг дугуйтай чингэлэгтэй байдаг юм байна лээ тэ?
Нэргүй -
Тийм. Буриадууд тэрнийгээ Мухлаг Монголчууд Чигэлэг гэдэг юм.
Ганболд -
Зундаа бол дүнзэн байшинд л байдаг юм билээ өвөлдөө нүүдэг үү?
Нэргүй -
Ер нь сумынхаа төвийн айлууд нь дүнзэн байшиндаа байдаг юм. Тэрнээс хөдөөний айлууд нь гэртэйгээ л нүүгээд байдаг юм.
Ганболд -
Буриадуудын Алтаргана баярын тухай яриж өгөөч ер нь ямар баяр байдаг юм?
Нэргүй -
Тэрнийг сайн мэдэхгүй байна аа. Саяханаас л тэмдэглэж эхлэсэн байх. Намайг бага байхад л Алтаргана гэж сонсож байгаагүй ш дээ. Сайн мэдэхгүй байна.
Ганболд -
Анхны цалингаа та анх юунд царцуулаж байв?
Нэргүй -
Сайн мэдэхгүй санахгүй байна.
Ганболд -
Таныг бага байхад чинь зөөврөөр кино гаргаал явдаг байсан тийм зүйл хир их явдаг байсан бэ?
Нэргүй -
Явдаг байсан. Кино бол гаргаад л одоо тэр аппарат гэх юмуу тэрэнтэйгээ ирээд л гаргадаг байсан нэг хэсэг айлын хүмүүсийг цуглуулаад л
Ганболд -
Мөнгөөр үү?
Нэргүй -
Мөнгөгүй байсан байхаа.
Манай Дорнодод Цагаан хөндийн рашаан гээд нээх гоё газар байсын сүүлд нэгдэл дундын амралт гээд л байшин бариад хүмүүс очиж амардаг байсан тэнд л очоод кино үздэг байсан тэр нь хааяа гардаг байсан.
Ганболд -
Таны хамгийн анхны үзсэн Монгол кино?
Нэргүй -
Анхны Монгол гэхлээр сайн санахгүй байна. Одоо гарч байгаа дээр үеийн бүх л киноог үзсэн.
Ганболд -
Ер нь ямар кино сонирхолтой байдаг вэ?
Нэргүй -
Ер нь бол байлдаантай кинонууд л байлаа ш дээ. 2-р дайны тухай.
Ганболд -
Дорнод бол бусад аймгийг бодвол Орос хүмүүсээр их биз?
Нэргүй -
Сүүлд бол их болсон Орос хүмүүсээр пүүрэн шүү. Тойроод л цэргийн анги их байлаа шүү.
Ганболд -
Тухайн үед хүмүүс чинь хөргөгч телевиз авах гээд л байдаг байсан ш дээ. Дорнодчууд яаж авдаг байсан. Олдоц аль хир их байсан.
Нэргүй -
Оросуудаасаа авдаг байсан. Олдоц сүүлдээ их байсан анхандаа ямар байсан бол бүү мэд.
Ганболд -
Анхны зурагтыг хэдэн онд хаана харж байсан?
Нэргүй -
Хотод 1966 онд юмуудаа нээх үер болдог жил 5, 6настай байсан юм. Аавынхаа хамаатныд энэ 40н мянгатад их дэлгүүрийн хажууд айлд үзэж байсан юм.
Ганболд -
Тухайн үеийн сэтгэгдэл?
Нэргүй -
Тэрнийг яаж мэдхэв жоохон хүүхэд байсан юм чинь.
Тэрний дараа удаж байж л үзсэн байх Дорнодруу чинь сүүлд очсон байх.
Ганболд -
Та гэр бүлийнхээ тухай яриж өгөөч?
Нэргүй -
Гэр бүл би чинь 1990 онд л авгайтай гэрлэсэн ш дээ. 1990 оноос хойш энэ хотод байна нэг хүүхэдтэй энэ жил 17той.
Ганболд -
Оюутан уу?
Нэргүй -
Үгүй сая нэг барилгын коллеж төгссөн.
Ганболд -
Соцциализмын үед дарга цэргийн харьцаа ямар байсан бэ ер нь хүн гэдэг талаасаа биенээ хүндлэх талаасаа?
Нэргүй -
Тэр бол хүн хүнээсээ л болдог байх тэрнээс бол дарга цэрэг гээд л дарга нь дарга байх ёстой гээд л дарамталдаг хүмүүс ч их байсан байх. Бас ухамсартай би заавал тийм байх ёсгүй гэдэг хүмүүсч их байсан байхдаа. Ерөнхийдөө ихэнх нь дарга гэдэг үүднээс л харьцдаг байсан байх. Тэрнээс сайхан дарга нар бас байдаг ш дээ хүмүүсийг ялгадаггүй. Энгийн харьцаатай тэ янз янзын л байсан байх.
Ганболд -
Таныг сурч байхад чинь 5н онцын эзэн гээд байдаг байсан уу тэр одоо юу уны байсан юм.
Нэргүй -
Тийм байсан байсан. Тэр одоо Сурлага, Ариун цэвэр, спорт тэгээд нөгөөдөх нь юу юу ч ордог байлаа даа.
Ганболд -
Ер нь 5н онцын эзэн болж байсан уу?
Нэргүй -
Үгүй үгүй зүгээр ангидаа ариун цэвэрч л гэж явдаг байсан. Заримдаа ангийн ариун цэврийн дарга гээд л хийдэг байсан. Тэрнээс биш нээх том дарга хийж үзээгүй.
Ганболд -
Тухайн үед сургуульд сурах хангалт аль хир их байсан бэ?
Нэргүй -
Хангалт гайгүй байсан.
Ганболд -
Таны үед сургуульд сурах боломж хир байсан бэ? Дэвтэр цаас бал харандаа нь элбэг байсан уу?
Нэргүй -
Тэд нар нь аль хир хангалттай байсан. Тэр үед дандаа дүрдэг үзэгээр бичдэг байсан. 1-3 анги хүртэлээ үзэгээр бичнэ. чернель нь савтай хуурай нунтаг тэрийгээ усанд хийж найруулаад бичдэг байсан. Хүүхэд болгон бэхний савтай тэгээд цүнхээрээ тоглож байгаад нөгөөдөхөө хаглаад хаячихна тэгэхээр чинь цүнхээр дүүрэн бэх болдог байсан.
Ганболд -
Тухайн үед ямар дэвтэр дээр бичдэг байсан бэ?
Нэргүй -
Тооны дэвтэр, тууш шугамтай дэвтэр дээр л бичдэг байсан.
Ганболд -
Худалдаж авдаг байсан уу? Сургуулиас өгдөг байсан уу?
Нэргүй -
Худалдаж авна юу гэж сургуулиас өгөх үү.
Ганболд -
Хувьчлалын талар ярьж өгөөч?
Нэргүй -
Би тэр хувьчлалын талаар сайн мэдэхгүй шдээ. Аль хувьчлал вэ?
Ганболд -
Саяхан 1990 он гараад баахан хувьчлал явагдсан шдээ тэр талаар?
Хувьчлал анх яаж зарлагдсан, та өөрөө хувьчлалаар юу авсан гэээл тэр бүхнээсээ ярьж өгөхгүй юу?
Нэргүй -
Би ёстой хувьчлалыг сайн мэдэхгүй өөрөө юу ч авч үзээгүй болохоор
Ганболд -
Тэр үед та юу хийдэг байсан бэ?
Нэргүй -
Тэр үед чинь наймаа хийдэг байсан. Хувьчлалаар авчих юм байхгүй байсан болохоор сайн мэддэггүй юм.
Ганболд -
Гэхдээ ягаан цэнхэр тасалбараа авсан биздээ?
Нэргүй -
Авсан авсан. Гэхдээ тэр надад байдаггүй шдээ. Би чинь тэр үед эрдэнэтээс паспорт авчихсан байсын. Би сургуулиас гараад Эрдэнэтийн модны үйлдвэрт ажиллаж байсан юмаа. Тэгээл цомтгол энэ тэр гээд эвгүй болчихсон үйлдвэрүүд нь дампуураад. Тэгээд тэндээс гарсан. Эрдэнэтийн паспорттой байсан болохоор тэндээс цэнхэр ягаан тасалбар өгсөн байсан тэрийг манай эгч л нэг тийш болгосон байх.
Ганболд -
Хувьчлалыг анх яаж зарлаж байсан юм бэ? Та тэр хувьчлалын талаар ямар ойлголттой байсан бэ?
Нэргүй -
Тийм сайн ойлголтгүй байсан шдээ тэрийг нь харж л байсан.
Ганболд -
Хувьчлал таны бодлоор ямар хүмүүсд ашигтай болсон бол, ямар хүмүүмийн амьдралд сайнаар нөлөөлж, ямар хүмүүсийн амьдрал сөрөгөөр нөлөөлсөн гэж боддог вэ?
Нэргүй -
Тэрийг сайн мэдэхгүй байна. Байртай хүмүүс л хожсон байх гэж боддын. ямар хүмүүс вэ гэвэл хууль сайн мэддэг удирдах албан тушаалын хүмүүс хожсон байх гэж боддын.
Ганболд -
Таныг Сүмбэрийн сангийн аж ахуйд ажиллаж байхад чинь шинэ техник технологи нэвтэрч л байсан байх тэр бүгдтэй яаж танилцаж байв?
Нэргүй -
Тэрийг чинь ШБОС гэдэг байсын шинэ бүтээл оновчтой санаа.
Ганболд -
Шинэ технологитой нь хөл зэрэгцэн алхаж явж чаддаг байсан уу? Таны өөрийн чинь мэргэжилийн хувьд, трактор гэхэд А45 А хэд хэд билээ арай шинэчлэгдээд байдаг байсан байх тэр бүгдтэй?
Нэргүй -
Бид нарыг чинь хойно байхад 140 гэдэг аймар аймар том том тракторууд байдаг байсан Монгол ирхэд тэд нар байхгүй л байсан.
Ганболд -
Та сангийн аж ахуйд хэдэн жил ажилласан бэ?
Нэргүй -
Тэнд бол удаагүй ээ
Ганболд -
Ишөө ямар ажил хийж байсан бэ?
Нэргүй -
Цэргээс ирээд Дорнодын станцид ажиллаж байсан.
Ганболд -
Цэрэгт хаана алба хаасан гэлээ?
Нэргүй -
Улаанбаатарт
Ганболд -
Цэрэгт байсан тухайгаа ярьж өгөөч хэдэн жил алба хаасан бэ?
Нэргүй -
3 жил алба хаасан. Манайх чинь холбооны анги байсан болохоор эхний жилдээ сургууль ороот гэж авдаг байсан. Эхний жилдээ морз энэ тэр гээл онол заадаг байсан. 2 дох жилдээ байлдааны ороотод орно. Сүхбаатарт Өмнөговь манай ангийн салбар байдаг байсан тэдний хоорондын холбоог барьдаг байсан.
Ганболд -
Морз гэхээр юу заах вэ? Бичих үү?, догших уу? Кинон дээр янз бүрийн л юм гараад байдаг шдээ
Нэргүй -
Тийм бичнэ л дээ тийм гэвэл чи А гээл бичнэ тийм гэвэл Б гээл бичнэ. Тийм л үсэгнүүд байдаг байхгүй юу тэрийг чинь сонсоглоороо бичнэ шүү дээ. Хужаагийн цэргийн ангиудын мэдээг манайхан сонсоод бичнэ тэр хүмүүсийг нэг талыхан гэнэ тэд нар яг нохой шиг сурчихсан аймаг хурдтай юмыг чинь гараараа бичнэ.
Ганболд -
Баахан л үсэг бичээд байхуу? Тэд нарыг холбож үг болгох уу?
Нэргүй -
Үгүй л дээ баахан юм бичиж байж тэд нар нь нэг үсэг болдог байсан байх тэрийг нь цаана нь очоод яаж ч задалдаг байсан юм.
Ганболд -
Та бол ямар албан тушаал хашдаг байв ?
Нэргүй -
Би бол 2 талын холбоо хариуцдаг байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хоёр харьцаж байгаа газруудыг илэрүүлж планшит дээр зурж тэмдэглэдэг байсан.
Ганболд -
Тухайн үед тэр холбооны ангид цэрэг татахдаа энгийн хүмүүсийг татахгүй байх яаж шалгаж авдаг байсан бэ?
Нэргүй -
Тэрийг чинь сонсгол шалгаж авна.
Ганболд -
Яг яаж шалгах вэ?
Нэргүй -
Юм цохиол тэрийг нь дуурайж цохиод тэрийг чаддаг хүмүүсийг нь л авдаг байсан.
Ганболд -
3 ах жил дээ юу хийх вэ?
Нэргүй -
Мөн л адилхан тэрийгээ хийнэ.
Ганболд -
Цэрэгт байхад ямар нэг оны ялгаа гарна биз тэр талаар?
Нэргүй -
Цэрэгт оны ялгаа гарна шдээ. Би чинь 1982 оны цэрэг манай дээд оных чинь 1981 оныхон тэгээд 1980 оныхон байна. 80 оныхон бол тоохгүй шдээ дүү нартайгаа харьцахгүй гээл.
Ганболд -
Тухайн үеп цэргийн хангамж ямар байсан бэ?
Нэргүй -
Сайн байсан.
Ганболд -
Ямар нэг цалин хөлс авдаг байсан уу?
Нэргүй -
10 төгрөг авдаг байсан.
Ганболд -
Мөнгө өө юунд зарах вэ? Сар болгон авдаг байсан уу аль эсвэл халагдахдаа бөөнөөр нь авдаг байсан уу?
Нэргүй -
Сар болгон авна тэр үед чинь шугамын анги гэдэг байсан. Барилгын ангийхан бол нилээн өндөр цалинтай шдээ халагдахдаа их баян халагдана даа. Тэр 10 төгрөгөө юундаа ч зарцуулдаг байсан юм. Тамхи тариагаа л авдаг байсан байхдаа.
Ганболд -
Тэр үед ямар тамхи татдаг байсын?
Нэргүй -
Блимор л татна даа. Хойно оо соруул шиг урт цаастай тэрийг л их татдаг байсан даа.
Ганболд -
Тэр нь аль хир элбэг байсын?
Нэргүй -
Элбэг байсан.
Ганболд -
Та түрүү хэллээ шдээ хятадын цэргийн ангиудын морзыг дундаас нь барьж сонсдог байсан гэсэн тэр Монгол хятадын харьцаа тийм муу байсан юмуу ?
Нэргүй -
Муу нь ч юу байхав гэхдээ сайн байгаагүй ээ социализмын үед чинь хий юмнаас харддаг. Хөрөнгөт орон болох Америк энэ тэрийг чинь аймар гээл үзэхгүй шүү дээ хар багаас нь санаа сэтгэхүйд нь тэгээд суулгачихдаг байсан болохоор
Ганболд -
Тухайн үед Монгол орны гадаад харьцаа ямар ямар орнуудтай харьцдаг байсан бэ?
Нэргүй -
Социалист гэгдэж байсан бүх орнуудтай харьцдаг байсан байхаа.
Ганболд -
Тэр үед гадаад сурах боломж тийм их байсан юмуу? Таны үеийн хүмүүс бол бүгд гадаадад боловсрол эзэмшсэн байх тэ?
Нэргүй -
Гадаад ч юу байхав социалист системын орнуудад их явж сурдаг байсан гэхдээ ихэнх нь оросд сурдаг байсан байхаа.
Ганболд -
Ямар шалгуурын үүднээс явдаг байсан аль эсвэл танил талаа хараад явдаг байсан уу?
Нэргүй -
Тэрийг бол сайн мэдэхгүй байна.
Ганболд -
Та өөрөө яаж явж байсан юм?
Нэргүй -
ТМС-д явж байгаа хүүхдүүдийг чинь бараг ачаад ачаад аваад явчихдаг байсан байх.
Манай тэр ТМС чинь 125 хүүхэл авах ёстой байсан юм байна л даа тэр жилдээ эхлээд бид нар чинь 45 хүүхэд очсон юм тэгээд сар болоод орсуудын будаа тариаг нь хураалчаад байгаал бйасан сарын дараа бас 40 гаруй хүүхэд ирсэн мөн сарын дараа 40-өөд хүүхэд ирсэн бид нар чинь тэнд түрүүлж очсон гээд сүүлд ирсэн хэдийгээ дээрлэхнэ ээ тэгээд нэг муу юм хүүхдийнх нь тоо гүйцээт хичээл нь эхлэж байгаа юм. Сүүлийн хэдэн хүүхдүүдийг бол энэ тэнд явж байхад нь барьж аваад ирсэн юм байна лээ тэгэхээр л бодохгүй юу
Ганболд -
Аан хүүхдийн тоо гүйцэхгүй болохоор уу?
Нэргүй -
Тийм тэгээл хичээл нь эхлэхгүй удаад байсан юм байлгүй дээ.
Ганболд -
Очоод бол байранд уу?
Нэргүй -
Тийм байранд хоол унд цаанаасаа. Сард 7 рубелын стпенд өгдөг.
Ганболд -
Тухайн үед 1 рубель хэдэн төгрөгтэй тэнцэж байсан бэ?
Нэргүй -
Монголын 4 төгрөгтэй тэнцэж байсан.
Ганболд -
7 рубель гэдэг чинь 28 төгрөг гэсэн үг үү ?
Нэргүй -
Тийм 20 гопекоор чинь гуанзанд ороод дундын боломжын хоол аваад идчихдэг байсан юмаа.
Ганболд -
Нэг жил болсон уу та? Дунд нь ямар нэг амралтаараа ирдэг байсан уу?
Нэргүй -
Нэг жил болсон дунд нь ирэх ямар нэг асуудал байхгүй байсан.
Ганболд -
Хичээл нь яаж орох уу? Хэлний ямар нэг дамжаа гэж байсан уу?
Нэргүй -
Байхгүй ээ шууд хичээлдээ орно.
Ганболд -
Тэнд очсон хүүхдүүдийн хувьд хэлний бэрхшээл ялгаа байсан байх тийм болохоор яадаг байсан бэ?
Нэргүй -
Мэдэхгүй ээ автоматаар л явдаг л байсан байх.
Ганболд -
Ирэхээр бол бүх хүүхэдүүдийг хувиарлана аа ?
Нэргүй -
Тэндээс нь хувиарлаастай ирдэг юм шиг байна лээ. Бид нарыг Сүмбэрээс зил 130 машин ирээд аваад явж байсан юм. Энэдээс чинь 1000 км шдээ.
Ганболд -
Вокзал дээр буугаад тэгээд шууд сүмбэр явсан юмуу ? гэр орноороо орно гэсэн ойлголт байхгүй юу?
Нэргүй -
Байхгүй ээ шууд ачигдаал бэрзээнтэн доогуур ороод явж байгаа юм чинь.
Ганболд -
Монгол Оросын хөгжилийн хурдацыг хооронд нь харьцуулахад?
Нэргүй -
Оросыг бол яаж Монголтой харьцуулах билээ хаана нь ч хүрэхгүй байх гэж боддогийн шдээ. Тэр үед чинь намайг Ирхүүг чинь Улаанбаатараас 3 дахин том гэдэг байсан шдээ. Тэгэхээр чинь юу оростой харьцуулах байгаа биздээ.
Ганболд -
Дорнодоос манжуур луу гарж үзэж байв уу? Хүүхэд байхдаа
Нэргүй -
Хүүхэд байхдаа бол үгүй ээ.
Ганболд -
Манжуурын нийслэл буюу аймгийн төвийг нь юу гэдэг билээ?
Нэргүй -
Тэр чинь юу шдээ Манжуур чинь Оросын хил дээр байдаг манайхаар бол Эрээн л гэсэн үг л дээ.
Ганболд -
Тэнд дандаа ӨвөрМонголчууд байдаг уу?
Нэргүй -
үгүй ээ Барагууд байдаг юм. Дорнод аймагт ч гэсэн Барагууд байдаг 2 сум бий.
Ганболд -
Дорнодод хичнээн ястангууд байна?
Нэргүй -
Буриад, Бараг, Үзэмчин
Ганболд -
Халхууд байх уу?
Нэргүй -
Халхууд гэдэг чинь юу юм бэ? Би сайн ойлгодоггүй шдээ Монголчууд гэдгийг чинь халхчууд гэж ойлгоод байгаа шдээ.
Ганболд -
Халх, Буриад гэж бүгд нийлээд Монголчууд болдогын биш үү ?
Нэргүй -
Тийм байх би сайн ойлгодоггүй шдээ.
Ганболд -
Социализмын үеэс авахуулаад одоог хүртэл байгаль орчин яаж шүү өөрчлөгдөж байна вэ?
Нэргүй -
Одоо бол байхгүй болоод байна шдээ намайг жаахан байхад байсан рашаан энэтэр чинь одоо юу ч байхгүй ширэгчихсэн. Дашбалбарт Улзын гол дөчийн гол гэж урсдаг байсан юм одоо тэр дөчийн гол нь бүр байхгүй.
Ганболд -
Тэрийг юунаас болж байна гэж бодож байна вэ?
Нэргүй -
ёстой мэдэхгүй ээ.
Ганболд -
Ямар нэг уурхай үйл ажиллагаа явуулдаг уу ?
Нэргүй -
байхгүй ээ. Дээр үед явуулж байсан юм билээ ×улуунхороот гээд
Ганболд -
Юуны уурхай байх уу?
Нэргүй -
Сайн мэдэхгүй ээ. Саяханаас хүнээс сонсож байсан чинь вольôром олборлож байсан юм байх. Заримдаа газар нь цөмөрөөд мал хуу уначихлаа гэдэг байсан бид нар тэрүүгээр явдаг байсан биш сайн мэдэхгүй юм.
Ганболд -
Тухайн үед мардайн уурхайд Монголчууд ажилдаггүй байсан юмуу?
Нэргүй -
Тийм ганц хоёрхон Монгол ажилладаг байсан байхаа.
Ганболд -
Ураныг яг яаж олборлож авдаг талаар нь Монголчууд мэддэггүй байсан гэдэг үг үнэн үү?
Нэргүй -
Мардай чинь төмөр замтай шдээ
Ганболд -
Одоо тэр төмөр зам нь ажилладаг юмуу?
Нэргүй -
Мардай бол доторх замаа бүгдийг нь хуулаад хаячихсан байсан. Харин шугамынх нь зам байгаа.
Ганболд -
Таны сүсэг бишрэл?
Нэргүй -
Би ч яах вэ шүтлэгтэй гэхэд шүтлэггүй, шүтлэггүй гэхэд шүтлэгтэй тийм л хүн дээ.
Ганболд -
Ер нь бол будда юу ?
Нэргүй -
Ер нь бол өөрийнхөө шашныг шүтгэдэг л дээ
Ганболд -
Социализмын үед чинь бурхан шүтэх энэ тэрийг чинь хаадаг байсан юм билээ шдээ буриадуудын хувьд яадаг байсан бэ?
Нэргүй -
Одоо бод буриад болгон бөө болоод байна шдээ. Манай хөгшин ээж бол өдөр шөнөгүй бурханд мөргөдөг хүн байсан юм. Намайг 25-тай цэргээс ирж байхад тарина цээжлүүлж байсан ийм тийм үед уншиж байгаараа гэж.
Ганболд -
Танай өвөө эмээгийнхээ хамаатнуудыг хайж сураглаж байсан уу?
Нэргүй -
Би нэг удаа очиж байсан юмаа.
Ганболд -
Цэвэр Орос болсон байна уу ?
Нэргүй -
үгүй л дээ Монгол буриадууд ярихдаа Монгол үг хэрэглэдэг шиг зарим нэг орос үг хэрэглнэ тэрнээс биш орос биш.
Ганболд -
Буриадууд ер нь яагаад хойноос орж ирэх болсон юм бол?
Нэргүй -
Тэрийг сайн мэдэхгүй ээ. Түхэн дээрээ янз бүрээр л бичсэн байдаг юм билээ шдээ.
Ганболд -
Соёлын довтолгооны талаар хир мэдэх вэ?
Нэргүй -
Тэр бол мэдэхгүй ээ.
Ганболд -
Таньд буриад үндэсний хувцас байна уу ?
Нэргүй -
Байхгүй ээ. Одоо манай хүүхэд хүртэл буриад гэхээ больчоод байна шүү.
Ганболд -
За ярилцлага өгсөнд баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.