Anonymous


Basic information
Interviewee ID: 990216
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Darhan
Sex: m
Year of Birth: 1959
Ethnicity: Barga

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: none
Belief: Buddhist
Born in: Sergelen sum, Töv aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: bagsh, passed away
Father's profession: Doctor (gav'yat)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
keepsakes / material culture
family
work
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

army
education
South Korea
privatization
democratic movement
hunger strike


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та надад өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярьж өгнө үү? Хаана өсөж төрсөн гэдгээсээ эхлээд яриач

Нэргүй -

Би 1959 онд өөрийнхөө гэр бүлийнхээ 4 дөх хүү нь болон мэндэлсэн. Аав эмч, ээж багш сэхээтэний гэр бүлд төрж хүмүүжиж өссөн.

Ганболд -

Бага боловсролыг хаана аль сургуульд эзэмшсэн бэ?

Нэргүй -

Ер нь Ерөнхий боловсролыг төв аймгийн төвийн 10 жилд эзэмшсэн. Тэгээд металистын ТМС-д 1976 онд 10-р ангиа төгсөөд орсон доо тэгээл жолооч мэргэжилтэй болсон. 1 жил Төв аймгийн баазад жолооч хийгээд тэгээд цэрэгт 3 жил яваад тэгээд 1995 он хүртэл Төв аймгийн барилга угсралтын трестэд жолоочоор ажиллаж байсан.

Ганболд -

Цэрэг алба хаана хаасан бэ?

Нэргүй -

Эхний 2 жилийг Улаанбаатарт орбитын 124 ангид сүүлийн нэг жилийг нь Зүүнбаянд хаасан.

Ганболд -

Барилгын анги уу?

Нэргүй -

Үгүй ээ холбооны анги тэр үед хамаагүй хэлж болдоггүй байсан юм. Одоо бол хамаагүй болоо биз. Цэргийн жанжин штабын радио тагнуулын тусгай хороо гэдэг байсан юм.

Ганболд -

Цэрэгт байсан тухайгаа ярьж өгөөч та?

Нэргүй -

Би ер цэрэгт нэг их зовоогүй л дээ. Карантин дээр очоод бичээч болоод шинэ ирсэн цэргүүдийг бүртгээд хичээлийн аривсаныг нь гаргана тиймэрхүү ажил хийдэг байсан. Тэгээд карантинаас буугаад манай анги чинь тэр үед сургууль ороот, холбоо ороот, долигон барих 2 орооттой тэгээд үйлчилгээний ороот гээд нийт 5 орооттой байсан. Тэгээд үйлчилгээний ороотын авто үйлчилгээний салаанд нь ороод 40-11 гэсэн дугаартай зил-130тай өглөө жагсах бүрээ дугрангуут би баазаас машинаа гаргаад штабын тэнд очмогц манай хангалтын орлогч жагсах их дургүй нөхөр байсан юм манай хүн гараад ирнэ тэгээл 2-уулаа ангиас гараад явна. Гараад явах ажилтай бол тэр ажиллуугаа явна ажилгүй бол орбитын тэрүүхэн тэнд зогсож байгаад анги жагсаж нэгдээд дууссаны дараа буцаад яваад очно. Цэвэгдорж гэдэг хошуувч байсан юм. Эхний жил тэгээд өнгөрсөн 2 дох жилдээ үйлчилгээ ороотын жагсаалын дарга болоод эхлээд түрүвч цолтой байж байгаад дараа нь ахлах түрүүвч цолтой болоод. Орой анги нэгдээд жагсаад дууссаны дараа ангийн дарга жолоочоо дууддаг байхгүй юу гэрлүүгээ явах гээд тэгэнгүүт нь би багаажинд нь ороод хэвтчихдэг байсан. Ангийн дарга гэртэй буунгуут би машиндаа ороод хотоор баахан дэмий тэнэж явж байгаад оройэ тоо болохоос өмнө ирчихсэн байдаг байсан.

Ганболд -

Ирээд баригдвал яаах уу?

Нэргүй -

Анги дэр ирээд баригдана гэж байхгүй л дээ. үйлчилгээ ороотын жагсаалын дарга ухаантай юм болохоороо паркын жижүүрт хэлчихдэг байхгүй юу тэдэн цагт ирсэн гээд бичээрээ гэж хэлчихдэг байсан. Тэр чинь ганцхан пароын жижүүр хөтөлдөг дэвтэр байсан юм.

Ганболд -

Бензин түлшийг хамаарахгүй юу?

Нэргүй -

Бензин түлш гэвэл бүх байлдааны тэрэг над дээр байгаа юм чинь нэг байлдааны тэрэгнээс 20 л шатахуун хийчихнэ 14 хоноод л дахин цэнэглэдэг байхгүй юу тэгээд бүх машинаас 20 л шатахуун дутаж байгаа байхгүй юу тэгэхээр нь урд онуудаас дамжаад ирчихсэн уламжлал байгаа байхгүй юу.

Тэгээд нэг өдөр ангийн дарга дуудахаар нь яваад очсон тэгээл чимээгүйхэн машиных нь багажинд ороод хэвтчихсэн манай анги чинь найрамдалын засмал замтай нийлдэг байхгүй юу тэгээд шууд засмалаараа явж байгаад төмөр замын гарамаар гарж байгаа энэ тэр нь мэдэгддэг байхгүй юу одоо энд явж байна гээл тэгээл 5 шараас цааш мэгдэхээ байчдаг юм. Ангийн дарга буугаад жаахан хөдлөөл байшингийг нь тойроод багажаа онгойлгоод намайг буулгана.

Манай ангийн захирагчийх 5-р сургуулийн хажууханд байсан юм. Тэгээл манайг урагшаа суулгана тэр жолооч цэрэг нь Булган гэдэг Архангайн манай оны цэрэг байсан юм. Бас нэг өдөр би ороол хэвтчихсэн машин ч хөдлөөл явлаа жаахан явж байгаад засмалаас гараад өөр тийш эргэж байгаа нь мэдэгдэж байгаа юм чинь тэгээд баахан шороон дундуур яваал жалга өгсөж уруудаад байгаа нь мэдэгдэж байгаа байхгүй юу тэгэхээр нь хаана яваа юм болдоо гэж бодоол байж байсан чинь толгойтод 67-р дэлгүүр гэж байсан юм тэндээс 70 кг-ын гурил аваад булганд үүрүүлээд өөрөө ирж багажаа онгойлгоход нь би хэвтэж байгаа юм чинь тэгтэл эргүүлээд багажаа хаачаад ийш нь хий гэж байна. Тэгээл явж байгаал төв замруугаа орсонгүй жалга руу ороол зогссоноо цаад гуйлагчингаа гаргаад ир гэж байна. Гараал очихдоо нөхөр дэд хурандаа таны тушаалаар ахлах түрүүч Мөнхсайхан ирлээ гэлээ. За чи үнэнээ хэлээрэй хэдэн удаа ингэж байна гэхээр яаж анхны удаа гэхэв дээ гэж бодоол таныг гарах болгонд гарж байсан гэж хэллээ. За чи энэ гурилыг хойш нь хийчээд наана аа суу гэж байна тэгэхээр нь багажыг нь онгойлгож байгаад 70 кг-ын гурилыг нь хийчихлээ. Тэгэхэд 20 настай байсан 70 кг-ын гурил юу байхав өргөөд аваачаад хийчихсэн. Машиныхаа урд хөөгөөл ангийн зүүн хаалганы урд ирсэн тэгэхээр нь сахилгат хийчих юм байхдаа гэж бодсон чинь суу гэж байна тэгэхээр нь хойно нь очоод суулаа Булганыг за яв гэж байна тэгсэн чинь Булган хаашаа гэсэн чинь би хаашаа явж байгаа билээ гэж байна тэгээл гэр лүү нь явсан. 5 шар өнгөрөөд явж байтал чанга чанга инээгээд байх юм би яаж байгаа юм болдоо гэж бодоол байж байсан чинь сэтгэдэг хогнууд юмаа чи энийг хэнээс сурсан гэхээр манай урд оны жа Батдорж гэдэг цэрэг байсан Батдорж ахлагч ингээл гардаг байсан би тэгээл дуурайгаал гардаг юм гэсэн аргатай муусай гуйлагчид юмаа гэдгийн байна. Би машинаас буугаал та нар ангийн захирагч уу гэж байна дуугүй л сууж байлаа гэрийнх нь гадаа ирсэн чинь нөгөө гурилаа үүрээд дээшээ гар гэдгийн байна арайч муу 4 давхарт гаргаал гэрт нь орж цай уучаал байж байсан чинь за та 2-т 2 цагийн хугацаа өглөө шүү уулзах барих хүмүүстэйгээ уулзчихаад анги руу шууд яваад очино шүү гэдгийн байна хоёулаа бөөн баяр гаад гүйчихсэн. Тэгээд маргааш нь Өмнөговь руу машин аваад яв гэдэг байна шдээ

Ганболд -

Таныг уу?

Нэргүй -

Маргааш нь Өмнөговь руу хоёр машин явах гэж байсан юм

Ганболд -

Холбооны машинууд уу?

Нэргүй -

Тийм тэр машинбг нь авч очоод Өмнөговьт 14 хоносон юм. Нэг өдөр Өмнөговийн төвөөр баахан тэнэж байгаад өдөр анги дээр ирчээд хоолондоо орчихсон байх гэж бодоод явж байсан чинь хоолондоо ороогүй байдаг юм. Тогооч нь манай оны цэрэг байсан юм тэгэхээр нь гал тогоонд нь ороод хоол идэж байсан чинь хал цэргүүд намайг зодох гээд бөөнөөрөө босоол ирдэг юм нэг гартаа гулууз нөгөө гартаа палиус барьчихсан хойд хаалган дээр нь отоол зогсож байсан чинь Мөнхжаргал гээл Дорнодын буриад байсан юм тэр түрүүлээд ороод ирэхээр нь гулуузаар нь цохичихлоо Булганы нэг их өндөр цэрэг байсан юм тэр надруу ухас хийсэнээ буцаад бүгд яваад өглөө тэгэхээр нь надаас айж байна гэж бодоод пээдгэр амьтан зогсож байсан чинь нөхөр ахлах түрүүч над дээр гэдэг юм байна иргээд харсан чинь Дамдин ахмад зогсож байна тэгээл яваад орсон чи яаж байгаан гэж байна тэгэхээр нь амиа хамгаалж байна гэлээ пэс гээл хусаад хаялаа өөрийн мэдрэлгүй нам унаж байгаа юм чинь. Маргааш чи явна аа гэж байна тэгсэн чинь маргааш нь онгоцоор нисэгчихдэг байна шдээ. За намайг хэн тосох вэ дээ 7 хоног аймгийн төвөөр зугаалж байгаад очно доо гэж бодоол буусан чинь Санжмятав хошууч хүлээгээл зогсож байгаа юм чинь. Тэгээл анги дээр яваад ирсэн чинь шинэ 66 гэдэг машин Сүхббатарын хөдөө ороотод хувиарлагдсан байж тэрнийг унуулаад Сүхбаатарын ороот руу явуулсан юм. Би чинь ахлах түрүүч тэднийхалх цэргүүд нь түрүүч цолтой би тэгэхээр тэд нараас цолоор илүү болчиж байгаа юм би нэг өдөр өөрийнхө оны цэргүүдээр мод түлээ хөрөөдүүлээд байж байсан чинь тогооч нь манай дээд оны цэрэг байсан юм тэр ирээд наад мод түлээгээ хурдан хөрөөдөж хагалаач гэж томордог байна шдээ. Би ирүүн доороо мод тулчихсан нөгөө хэдтэйгээ дэмий яриал модон дээр суучихсан байсан юм нөгөө хагалчихсан мод нь миний урд байсан юм тэгэхээр нь чи дуртай юм бол өөрөө зөөхгүй юу гэлээ тэгээд нөгөөдөх чинь мод авах гээд тонгойход нь би өрийгөө зохих гэж байна гэж бодоод барьж байсан модоороо ууцан дундуур нь хусаад хаячихсан чинь ухаа алдаад уначихсан сэхээх гэсэн сэхдэггүй тэгээд түргэн дуудаж тэрнээс болоод тэндээсээ дахиад хөөгдсөн. Онгоцоор нисээд очсон чинь Санжжав тосоод зогсож байна анги дээр очоод 14 хоносон санжжав дууддын тэр үед цэрэг халагдахад яг нэг сар дутуу байсан юм. Үваад очсон чинь за Мөнхөө Зүүнбаян явна аа 7 оныхон халагдатал цолтой чинь байлгъя гэсэн цол чинь хүнд дээд зодоон зохион хийгээд байна уу гэдгийн тэгээд Зүүнбаян ахлах түрүүч цолтой яваад очлоо миний багийн найз Одгэрэл гэдэг ээж нь Орос аав нь Монгол тийм нэг залуу байсан юм тэрний найз нь гээд 7 оны Ганзориг гэдэг Дорнодын цэрэг байсан юм. Карантин дээр гарж байхад эмнэлэгийн зааварлагч байсан юм. Тэр карантинаас буугаад Зүүнбаянгийн ороотод хувиарлагдсан юм. Тэр тэгсэн чинь Зүүнбаянгийн ороотыг атгадаг атман нь болчихсон байсан. Одгэрэлтэйгээ уулзсан чинь хоёулаа ганзоригтой уулзъя гээд тэгсэн чинь Одгэрэл Ганзоригт танайхан хэцүү шүү чи миний найзыг сар харж ханддаг юм шүү гэсэн чинь манайхан миний найз ирчихсэн гэхэд яах ч үгүй. Тэгээд Ганзоригийн буянд 7 оныхон надад юм хэлдэггүй байсан. Тэгээд удаачгүй 7 оныхон халагдаад машинд суугаал явангуут ороотын захирагч намайг дуудаад за мөнхсайхан чамайг уул нь байлдагч цолгүйбайлгааграй гэж хэлсэн дээд оныхон чинь дээрлэхээд байж магадгүй гэж бодоод цолыг чинь хураагаагүй юм гэж хэлээл цол хурааж авсан тэгээл тэндээ мөрөөрөө байж байгаад халагдсан даа.

Ганболд -

Аав ээжийнхээ тухай ярьж өгөөч ? аль нутгийн, юу хийж байсан хүмүүс вэ?

Нэргүй -

Аав бол Төв аймгийн хуучнаар Авдарбаян одоогийн Сэргэлэн сумынх ээж бол Батсүмбэрийнх. Мнай аавын аав Баргын дархан Борхүү гэж модоор төмөр, алт мөнгөөр юм хийдэг их уран хүн байдаг байсан. Сүүлд МУИС-д мужаан хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Талийгаач болсоных нь дараа өрөөнөөс нь багажыг нь авах гээд поргонтой очсон чинь хөрөө, цүүц, харуул, дэрийл гэхэд орос дэрийл өөрөө хийсэн дэрийл гээл янз бүрийн багаж хэрэгсэл байгаа юм чинь. Бараг худалч хүнд 10 гаруй митер урт ханатай тэрнийхээ дагуу урт том авдар хийчихсэн тэрэн дотроо багажаа хийдэг байсан юм билээ.

Ганболд -

Тэр хүний хийсэн эд зүйл ч юмуу ямар нэг дурсгалтай зүйл байна уу?

Нэргүй -

Манай аавынд нэг авдар нь байдаг юм. Тэр намайг 1-р ангид байхад л ирж байсын. Тэгэхэд тэр үеийн авдарнууд дандаа даруулагтай цоожтой байсан шдээ тэр авдар нь далд цоожтой байдаг байсан. үйлдвэрийн далд цоож ашигладаггүй дандаа өөрөө хийдэг байсан. 1959 онд аав Эрхүү гэлүү Улаан-Үүд рүү дадлага хийхээр явсан юм гэсэн одоо манай талыгаач дүүгинд байдаг юм ногоон авдар тэр нь бас далд цоож хийсэн байгаа юм чинь . тэрнийх нь түлхүүрийг нь хаячихаад энэ урт цагаан дээр түлхүүр хийлгэх гээд аваад очсон чинь энэ хэдэн оны цоож вэ гэхээр нь 1959 онд манай аав хийж өгч байсан юм гэсэн чинь 59 оных гэхэд гайхалтай юмаа одооч гэсэн ийм цоож манайд байхгүй гэсэн юм гэлээ. Тэр чинь 1978-79 онд л байх.

Ганболд -

Тэрэнд ямар нэг батент авсан уу?

Нэргүй -

Тэр үед ямар тийм юм байсан биш. Надад хүүхэд байхад хутга хөрөө эрлэх хоёрыг зааж өгч байсан юм. Намайг 3-4 ангид байхад зааж өгч байсан байх. Манайх тэр үед лагерт байсан юм. Тэр хүнээр их юм заалгасан бол одоо их хэрэг болр байхгүй юу.

Ганболд -

Танайхнаас тэр мэргэжилийг нь өвөлж авсан хүн байгаа юу?

Нэргүй -

Байхгүй шдээ. Дархан хүний хүүхэд их л сайн дархан баймаар юм тэгэхэд манай аав хатаас ч тэгшхэн хадаж чадахгүй шдээ. Тэгээд ч ерөөсөө юм хийлгэдэггүй байсан юм гэсэн.

Ганболд -

Санаанд нь хүрэхгүй болохоор тэр үү?

Нэргүй -

Санаанд нь хүрэхгүйдээ биш манай аавын дүүг гаргахдаа төрхийн хүндэрлээс болоод нас барсан юм билээ. Эхнэр нь төрхийн хүндэрлээр нас бархад нь өвөө түр цэрэгт явчихсан байсан юм гэсэн тэгээд эмээ маань өвөөгийн найзд Борхүүг ирэхэд нь Алтангэрэлийгээ эмч болгоорой гэж хэлээрэй гэж хэлсэн юм гэсэн. Тэгээд л манай аавыг эмч болгох үүднээс ганцхан хичээлийг нь хийлгэдэг өөр зүйл хийлгэдэггүй байсан юм билээ. Тэгээл манай аав чинь эмч болсон юм.

Ганболд -

Юуны эмч үү ?

Нэргүй -

Доторын л эмч л дээ. Яг өөрийнх нь дагнасан мэргэжил нь зүрх судасныэмч байгаа юм. Манай аав чинь 1959 онд төгссөн юмуу даа МУИС-ын анагаахын факультит гэж байсын тэрийг төгссөн юм. Төгсөөд Лүн сумын эмнэлэгт байж байгаад тэгээд аймагт очсон юм шиг байгаа юм. Тэгэд 1978 онд мэргэжил дээшлүүлэх курсд Чехд 3 сар, Оросд 3 сар болоод нэгдсэн 2-р эмнэлэг буюу сайд нарын эмнэлэгт эмч хийж байсан юм. Гэхдээ улс төрийн довчооны гишүүдийн эмч хийж байсан юм. Алтангэрэл дарга, Моломжамц, Майдар гуай нарыг үздэг байсан юм. Сүүлд нь сайд нарын зөвлөлийн дарга УИХ-ын тэргүүлэгчдийн дэд дарга Батмөнхийн эмчийг хийж байгаад 1988 онд эргээд аймагруугаа явж ажилласан юм.

Ганболд -

Одоо эмчээ хийх үү?

Нэргүй -

Одоо өндөр настаны эмнэлэгт эмч хийж байгаа одоо харин нь нуруу нь хугарчихсан гээд эмнэлэгт байгаа л даа. Манай аав чинь гавъяат эмч шүү дээ

Ганболд -

Аан тийм үү?

Нэргүй -

Тийм 1998 онд гавъяат авсан юм. Клиникийн профессор Ээжийн хувьд бол химийн багш

Ганболд -

Хүүхэд нас чинь хаана яаж өнгөрсөн бэ?

Нэргүй -

Хүүхэд нас Төв аймгийн Зуунмод хотод өнгөрсөндөө. Хотод л төрсөн болохоос биш төв аймагт л өссөн юм чинь.

Ганболд -

Таны үед сурч боловсрох асуудал төрөөс ямар нэг хараат байсан уу?

Нэргүй -

Тэр үед чинь эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгтэй адилхан байлаа шүү дээ сурлагаараа сургуульд ордог байлаа шүү дээ. Би ч эхэндээ сурж байсан юмаа сүүлдээл тэнэх нь эхдээд сураагүй юм л даа.

Ганболд -

Тухайн үед таны насны хүмүүс чинь социалист системтэй орнуудад мэргэжил боловсрол эзэмшдэг байсан юм байна лээ шдээ ? тэр хүмүүс яаж явдаг байсан бэ? Арын хаалга энэ тэрээр явдаг байсан юмуу ?

Нэргүй -

Шалгалт шүүлгээр л явцгаадаг байсан байхаа гэхдээ арын хаалгаар явдаг л байсан байх. Би гэхэд хөдөө аж ахуйн малын эмчийн ангид шалгалт өгч байлаа. Тэгээд металистын ТМС-д жолоочын ангид орж байлаа.

Ганболд -

Ажлын гараагаа анх хаанаас эхлэж байна вэ?

Нэргүй -

Ажлын гараагаа Төв аймгийн 13 -р баазаас эхлэж байлаа.

Ганболд -

Хэдэн онд ямар мэргэжилээр ирж байв?

Нэргүй -

1977 онд жолооч мэргэжилээр ирж байлаа.

Ганболд -

Анхны цалин хэдэн төгрөг гэж авч байв та ?

Нэргүй -

Тэр үед чинь тогтмол цалинтай байсан юм чинь. Суудлын жижиг тэргэний жолооч нар 450 төгрөгний цалинтай

Ганболд -

Том тэрэгнийх?

Нэргүй -

Том тэрэг чинь хийсэнээрээ авдаг байсан юм. Сайн явж чадсан жолооч сайн л авдаг байсан.

Ганболд -

Бензин тос масло яаж авдаг байсан бэ?

Нэргүй -

Эхлээд чек гэдэг юм байсын клонк дээр очоод өөрөө бичдэг тэдэн литерыг авъя гээд өгдөг байсан. Тэр нь хоёр тасардаг цаас байсан нэгийг нь клонкдоо өгөөд нөгөөдөхийг нь өөрөө авдаг байлаа. Тэр үед литер түлш 45 төгрөг, бензин чинь хэд байлаа арай үнэтэй байлаа.

Ганболд -

Та ямар тэрэг барьдаг байсын ?

Нэргүй -

Би анх ирэхдээ газ 69 барьдаг байсан.

Ганболд -

Даргын жолооч уу?

Нэргүй -

Албан байгууллагууд дуудлагаар унадаг байсан. Одоо л жолооч гэдэг чинь хэрэглээ болчоод байгаа болохоос биш миний үед чинь мэргэжил байсан юм шүү дээ.

Ганболд -

Тэр үед ТМС төлбөртэй байсан уу?

Нэргүй -

Юун төлбөр төлх нь битгий хэл 200 төгрөгний цалин авдаг байлаа.

Ганболд -

Байранд амьдрах уу?

Нэргүй -

Тийм байранд байна. Тэрнээс чинь байрны хоолны мөнгө гэж аваад 50 гаруй төгрөг үлддэг байсан байхаа.

Ганболд -

50 төгрөгөөр их юм хийнэ биз дээ?

Нэргүй -

50 төгрөгтэй хүн чинь их баян хүн шдээ. Тэр үед хамгийн үнэтэй тамхи нь Болгарын ВТ гээд тамхи 4 төгрөгний үнэтэй байлаа шүү дээ.

Ганболд -

Тэр тамхи саяхан л байдаг байсан тэ биднийг л 10н жилд байхад л байдаг байсан.

Нэргүй -

Тийм. Тэр чинь гэхэд л тийм үнэтэй байсан юм чинь.

Ганболд -

Таны үед Орос багш нар жаадаг байсан уу ТМС-д?

Нэргүй -

Үгүй Монгол багш нар заадаг байсан. ТМС-д дандаа монгол багш нар байсан.

Ганболд -

Сургалтын систем ямар байсан?

Нэргүй -

Сургалтын систем онолч заадаг байсан. Одооны жолооч нар онол үздэггүй байсан. Тэгэхэд бид чинь онол үзнэ тэр битгий хэл дараа нь засвар үзнэ. Тэр битгий хэл шатхууны хазайлт 0,02мм байна гэж хүртэл үзнэ ш дээ. Засвар гэхэд тийм л нарийн заадаг байсан.

Ганболд -

Цэргээс ирээд ямар ажил хийж байсан?

Нэргүй -

Цэргээс ирээд төв аймгийн барилга Трэстэд жолооч хийж байсан.

Ганболд -

Анхны цалингаа юунд царцуулж байвдаа?

Нэргүй -

Ёстой тэрнийг бүү мэд. Цалин аваад л бөөн баяр ээждээ л өгч байсан байлгүй дээ. өөртөө бол нэг тамхи л авч байсан байлгүй дээ.

Ганболд -

Тамхийг яг хэдэн жил татаж байна?

Нэргүй -

Яг кармаллаад татаж эхэлсэн гэх юм бол 13 настайгаасаа эхэлсэн. Тэрнээс өмнө бол ганц нэгээр нь нууцаар татаж байсан тэгэхдээ 10-р анги хүртлээ нууцаар татаж байсан л даа. 9-р ангиасаал архи тамхи хэргэлдэг багш нартайгаа найзалчихсан. өөрөө тамхитай бол тэднийг гуйхаар нь өгчихдөг байхгүй бол тэднээс гуйгаад татчихдаг тийм л байсан.

Ганболд -

Тухайн үед ямар тамхи татдаг байсан юм?

Нэргүй -

Оросын пушик гээд ардаа нэг кордонон цаастай тийм тамхи байсан ш дээ.

Ганболд -

Тэр тамхи олдоцтой юу?

Нэргүй -

Байлгүй яахав. 2 төгрөг 50 мөнгө 1ширхэг нь 10 мөнгө 25н ширхэгтэй.

Ганболд -

Барилгаас гараад?

Нэргүй -

Би барилгад 1995 он хүртэл ажилласан. Тэгээд барилгаас гараад Төв аймгийн Нефеть хангамжийн газарт няраваар үнэт цаасны нярав. 1997 онд тэндээсээ гараад хотруу нүүж шилжиж ирээд хотод ажилтай ажилгүй хоёрын хооронд 1999 он хүртэл байгаад Солонгос явсан юм.

Ганболд -

Хэдэн жил болсон та Солонгост?

Нэргүй -

1999 оны 4-р сараас 2005 оны 12 сарын 15 хүртэл ажилласан.

Ганболд -

Гэрээгээр үү

Нэргүй -

Үгүй хараар. Виз гарчихсан Солонгосоос эхнэрийн дүү замын зардал явуулна гэсэн чинь ирж өгдөггүй мөнгө нь тэгээд яаж ийж байгаад мөнгө нь ирээд тэгээд паспортоо хүнээр гаргуулсан байсан 300000 төгрөг өгөөд тэгээд паспортоо авчхаад тэгээд 4 сарын 20 болчихоод 25ны билет захиалчхаад байсан чинь онгоц нь нисхээ байсан юм тэгэхлээр нь энд хятадаар дайруулж явуулчихдаг хүн өвөрмонголд тосож аваад явуулна гэхлээр нь тэрэнд 500000 төгрөг өгөөд тэгээд бээжин яваад тэгээд эндээс 25нд олон улсын онгоцонд суугаад бээжинд бууж байгаа юм тэгээд 26нд нэг өвөрмонгол намайг тосож аваад нэг буудалд аваачаад нэг хооллоод өглөө 6 цагаас өглөө хоёулаа босоод бээжингийн онгоцны буудалруу явсан тэгсэн очоод орохдоо нэг англиар нэг юм бөгөлдөг гээд надад заагаад өгсөн юм тэгэхлээр нь зааж өгсөн дагуу нь бөглөөд орсон чинь англиар надаас юм асуухлаар нь би мэдэхгүй зүгээр зогсоод байсан чинь миний паспортыг өгдөггүй. Тэгээд цаанаас нь ахлагчаа дуудаж ирээд надаас хаанхых вэ? Гэж асууж байсан юм шиг байна лээ би мэдэхгүй юм чинь монголуу гэхлээр нь Монгол гэмэн чинь за за яавуул яавуул гээд тэгсэн тэгээд л нэг автобусанд суугаад онгоцруугаа явсаэн юм тэгтэл солонгосруу нэвгрэх ярианы ном гэсэн цагаан ном байсан юм. Монголоор галигласан Солонгос үсэгтэйгээ нэг цагаан номтой. Би чинь бас юмыг яаж мэдхэв гэж бодоод Бээжинд 100 доллартой очсон байсан юм. Тэгэхлээр нь би бүгдийг нь нэгтийн доллар болгуулаад нөгөө нэгтийн доллар зуутын доллар 2-н хэмжээ нь адилхан байдаг ш дээ. Тэгээд л түрийвчиндээ хийсэн чинь дэвхийсэн зузаан болж байгаа юм чинь.

Тэрэндээ бас нэг хуурамч нэрийн хуудас бас нэг ямар компани билээдээ захирал гээд нэг талд нь монгол нөгөө талд нь англиар бичсэн юм. Тэгээд л цүнхнээсээ цагаан номоо гаргаж ирээд л иргүүлж байгаад л нөгөө Солонгостойгоо ярьсан. Би Монголоороо уншиад ойлгодог нөгөөх Солонгосоор уншаад ойлгодог тэгээд хоёулаа яриад л тэгээд л манай хүн нэрийн хуудсаа гаргаад өгдөг юм тэгэхлээр нь би нөгөөх хуурамч нэрийн хуудсаа гаргаад өгчихсөн. Тэгээд л Солонгосруу ороход бас нэг юм бөглөх болсон би бас нөгөөхийг нь бөглөж мэддэггүй тэгсэн манай хүн намайг бөглөж чадахгүйг мэдсэн ээ авангуутаа л бүгдийг нь Солонгосоор бөглөөд өгсөн. Тэгээд онгоцны буудал дээр буунгуут Солонгосуудыг нэг хаалгаар гадаадуудыг нь нэг хаалгаар гаргадаг юм тэгээд би шалган дээр нь явж очоод паспортоо нөгөө бөгөлсөн цаастайгаа өгсөн тэгээд тэрэндээр нь хаана буухав гэдэг дээр нь Бэлла зочид буудал гээд биччихсэн байсан. Тэгээд надаас асуухаар нь Бэлла -д бууна гээд хэлсэн чинь нөгөөдөх нь 5н одтой зочид буудал байхгүй юу тэгээд л түрийвчээ гаргаад ирсэн чинь тэвхийсэн мөнгөтэй зузаан түрийвч гаргаж ирээд нөгөө нэрийн хуудсаа гаргаж ирээд л бэлла зочид буудал гэснийг нь дараад л нөгөөдөхний утасны дугаарыг бичсэн байх баахан тоо бичээд л намайг гаргасан. Тэр үед чинь буцаагаад нисгэдэг байсан юм чинь би тэр үед азтай. Тэгээд онгоцны буудал дээр гадаад очсон чинь манай эхнэрийн дүү тосож авна гэсэн чинь байдаггүй тэгээд л баахан хүлээж байгаад л буцаад нөгөө хаалгаруу нь очих гээд явж байна тэгэнгүүт нь л дуудаад л нөгөөдөх болохоор намайг бэлла зочид буудалд бууна гэсэн нэг л машинд суулгаж аваад л буудалруугаа явна байх гэж бодсон байх тэгтэл нэг хүн тосож аваад л доошоо метроны буудалруу явчихсан тэгээд бид хоёр нэг 68 гэсэн автобусанд суугаад тэднийүйлдвэрлүү нь очоод тэгээд очиж байсан юм.

Ганболд -

Тэгвэл их азтай байсан байна ш дээ.

Нэргүй -

Тэгсэн хажууд явсан Солонгос нэрийнхээ хуудсыг өгч тэгээд намайг ямар ажлаар явж байгаан гэхлээр нв шинэ машин худалдаж авхаар гэсэн байсан юм. Хичнээнийг худалдаж авах гэж байгаа юм гэхлээр нь 20-30 ширхэгийг авна гэснэ. Ёстой аймар баян худалч хүн бараг л тэр бумтан явж байгаа юм.

Ганболд -

Солонгост ямар ажил хийж байв?

Нэргүй -

Их олон ажил хийсэн бараг худалч хүнд 20-д үйлдвэрт ажилсан байх. Дандаа хараар цалин янз янз 850-с доошоо буугаагүй.

Ганболд -

Та очитлоо Улаанбаатараас - Бээжин - Сөүл гээд явсан ш дээ тэр дунд соёлын ялгаа байна уу?

Нэргүй -

Байлгүй яадаг юм. Шал өөр өөр юмруу л яваад орчиж байгаа юм чинь. Харьцуулахад Бээжинд очоод л нэг таксинд суулгаж аваад л нэг буудалд буулгасан тэгээд эндээс гарч болохгүй шүү гээд л хэлээд явсан тэгээд тэндээс гарч нэг ундаа л авч уусан байхдаа. Тэгээд унтаж байтал дуудаад л хоолонд оруулсан тэгээд л өглөө тэгээд аваад явсан юм чинь бээжинг бол сайн мэдээгүй. Тэгээд л Солонгосыг онгоцоор харахад би бол нээх гоё хотол байх биз гэж бодсон чинь дандаа хагалчихсан тариан талбайнууд байгаа юм чинь цагаан будааны талбай. Тэгээд буухад бараг л диваажинд яваад орсон мэт л байгаа юм. Их айхтар бөхчимхөн үнэр саунд яваад орсон мэт бөхчим. Тэгээд л дорхоноо дасдаг юм байна лээ. Тэгээд бараг л долоон жил болсон.

Ганболд -

Авгай хүүхэдтэйгээ байсан уу?

Нэргүй -

Тийм дөрвүүлээ байсан тэгэхдээ би эхэлж очоод л араас эхнэр банди хоёр очоод тэгээд жилийн дараа охиноо татаж авсан юм.

Ганболд -

Хүүхдүүд чинь тэнд боловсрол эзэмшсэн үү?

Нэргүй -

Тийм манай банди чинь тэнд 10 настайдаа очсон охин 14 настай очсон. Тэгээд манай охин бага сургуулийг нь төгсөөд дунд сургуулийнх нь хоёрын хагасаас нь наашаа ирсэн. Тэгээд энд ирснийх нь дараа ээж нь араас нь ирээд акидемын харъяа Улаанбаатар их сургуулийн Солонгос хэлний ангид 8-р ангийн хүүхдийг шалгалт өгүүлсэн чинь тэнцчихсэн. Тэгээд 8- р ангиасаа шууд УБИС-д орсон. Тэгээд Улаанбаатар их сургуулийг 18 настайдаа төгсөчихсөн ш дээ манай охин. 15 настай ороод 18тай төгчихсөн. Одоо 20той гэхэд Снахүү эдийн засгийн сургуулийн нябогын ангийг оройгоор одоо энэ өвөл төгсөнө.

Ганболд -

Солонгос хэлээрээ сайн уу?

Нэргүй -

Солонгос хэлээрээ сайн.

Ганболд -

Ажиллаж байгаа юу?

Нэргүй -

Ажиллаж байгаа эндээ хааяа орчуулга энээ тэрээ хийдэг юм. Тэнд сургуульд сурч байсан болохоор энд сурсан хүмүүсээс шаал өөр байгаа юм чинь. Тэгээд манай эхнэр наашаа яваад би охинтойгоо тэнд үлдсэн юм. Манай охин дундын 2-с ороод дунд 2 гэдэг нь манай 8-р анги гэсэн үг юм. Тэгээд ахлах сургуулиа төгсөөд наашаа ирсэн юм. Тэгээд эд эрээд моногл хэлээ сурах гэж хоёр жил болж байгаад Сан дээд сургуулийн нябр-ын 2-р курс төгсөх гэж байна.

Ганболд -

Монгол хэлээ бас мартсан байх уу?

Нэргүй -

Манай хүүхэд чинь 6-р ангиасаа очсон юм чинь тэнд чинь дандаа солонгосоор хичээлээ заагаад явсан юм чинь бичиг энээ тэр нь шаал өөр болоод явсан.

Ганболд -

Хувьчлалын талаар юу мэдэх вэ?

Нэргүй -

Хувьчлал гэдэг чинь тасалбар гээд нэг зүйл тараасан цэнхэр ягаан хоёр зүйл өгсөн цэнхэр нь Төв аймгийн НИК-ын хувьцаанд оруулчихсан яагааныг нь зарсан л байлгүй дээ. Тэр цэнхэр тасалбарын ашиг энээ тэрээ авсан юм ерөөсөө байхгүй ш дээ.

Ганболд -

Анх хувьчлалд ороход ямар мэдээ мэдээлэл авдаг байсан бэ?

Нэргүй -

Ерөөсөө мэдээлэл авч байгаагүй 10000 төгрөг өгнө гэсэн мэдээ л байсан. Тэр үеийн 10000 төгрөг бол их байсан юм. 1993, 1994 онпд авч байсан юмуу даа.

Ганболд -

Тэр чинь ардчилал гараад л дараахан нь гарсан биздээ тэ?

Нэргүй -

Тийм

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөний талаар

Нэргүй -

Ардчилсан хөдөлгөөнийг дэмжихч биш дэмжихгүйч биш байсан сайн ойлгодоггүй л байсан.

Ганболд -

Ардчилал гарч байхад тухайн үеийн нийгэм ямар байсан?

Нэргүй -

Нийгэм соцциалист нийгэм л байсан. Захиргааталтын үе тэгэхдээ бас нэг ОРосд өөрчлөлт гарсан манайд бас нэг өөрчлөлт гарах гээд л дарга нарын өөдөөс бас нэг пар пар хийчихдэг байсан юмаа тэр үед чинь.

Ганболд -

Тухайн үед Ардчилал, Хувьчлалын талаарх мэдээллүүдийг хаанаас яаж авдаг байсан бэ?

Нэргүй -

Радио, зурагтаар л авдаг байсан байх. Тэрнээс биш яг тийм ийм гэж яриад байдаг байсныг мэдэхгүй юм ажил хийдэг байсан болохоор. мэдэхгүй байна.

Ганболд -

Яг хувьчлалын үед ямар ажил хийж байсан юм.

Нэргүй -

Төв аймгийн Трэстэд жолооч байсан хувьчлалаар Сонсмоол барьдаг байсан тэрнийгээ л авч үлдсэндээ. Тэгээд л алтны уурхайд зараад л юмгүй болчихсон.

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаанд оролцож явсан уу?

Нэргүй -

Үгүй үгүй юун тэр жагсаал цуглаан ажиллаа л хийгээд явдаг байсан. Тэгэхдээ нэг орой талбай дээр манай хэд чинь өлсөглөн зарлаж байсан тэд нарыг очиж харж байсан. Туул гээд нэг эмч байсан юм тэр манай доод талын доод анги төгсөж байсан юм тэр хүмүүстэй өлсөглөн зарлаад хэвтэж байсан юм. Шарав гээд манай нэг найз байсан юм тэр бас өлсөглөн зарлаж байсан хүмүүсийг хараад явж байсан гэсэн тэгсэн чинь маарал зүүчихдэг ш дээ Туул Шараваа чи миний маскыг зүүгээд энд хэвтэж бай би хоол идчээд ирье гэсэн чинь за тэг тэг болдог юм бол чи явчаад ир би хэвтэж байя гэсэн гэдэг. Гомбожав гээд УИХ-ын гишүүн байсан шдээ тэр чинь аймгийн дарга байсан юм. Тэр хүнийг огцор аймаг бол албан тушаал ахих хүмүүсийн дамжилга биш гэсэн лозонтой байсан. Ерөнхийлөгч байсан багабанди чинь төв намын хорооны үзэл суртал хариуцсан хаэлтэсийн дарга байсан юм. Манай аймаг чинь мал ихтэй газар тариалан хөдөө аж ахуйн салбар их хөгсөн Улаанбаатар хотын хэрэгцээг тэр чигээр нь хангадаг байсан болохоор томчууд манайхаар их дамждаг байсан.

Ганболд -

ШБОС-ын талаар ?

Нэргүй -

Шинэ бүтээл оновчтой санаа гэдэг зүйл чинь нилээн нэвтэрч байлаа шүүдээ

Ганболд -

Та ШБОС гаргаж байв уу?

Нэргүй -

Жолооч хүн чинь юугаа гаргах вэ дэ?

Ганболд -

Та чинь бас засварчин байсан юм биш үү?

Нэргүй -

Тухайн үед хотын том том баазуудын инженерүүд л тийм ШБОС гаргаж байсан байх.

Ганболд -

Улаанбаатарын нэг баазад ШБОС-ын санаа гарвал төв аймагт хэдий хугацааны дараа нэвтэрдэг байсан бэ?

Нэргүй -

Тийм зүйлүүд бол нэвтэрэхгүй шдээ. Бензин хэмнэдэг зүйл хийлээ гээл байдаг байсан тэр чинь жолооч нараасаа болдог байсан байхгүй юу. Би гэхэд бензинээ өөр аргаар хэмнэдэг байсан.

Ганболд -

За таньд баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.