Sanjaa
![](../assets/images/interviewees/990220.jpg)
Basic information
Interviewee ID: 990220
Name: Sanjaa
Parent's name: Jamts
Ovog: Taij nar
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Telmen sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
travel
industrialization
foreign relations
politics / politicians
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Санжаа -
сайн. Сайн байна уу?
Баасанхүү -
за хоёулаа яриагаа эхлэхээс өмнө би танаас нэг зүйлийг асууя. Та ярилцлагаа нээлттэйгээр зурагтайгаа, нэртэйгээ веб сайтанд тавиулахыг зөвшөөрч байна уу?
Санжаа -
..., за би бол ерөөсөө..., үндсэндээ 3 төрийн нүүр үзчихэж байна гэж боддог.
Баасанхүү -
за
Санжаа -
өөрийгөө. Би Завхан аймагт 1932 онд төрсөн. 32 онд тэр үед 20 хүртлээ эцэг эхийн гар дээр байсан. Тэгээд намайг бага байхад одоо ерөөсөө..., би бол өнөө феодалын нийгмийн үед бараг төрсөн хүн гэж өөрийгөө боддог.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
хувьсгал эхлээд, социалист хувьсгал коммунизм гэдгийн туяа үүсч 11-хэн жилийн дараа төрсөн. Намайг одоо төрөөд нэг 9 хүрээд бага сургуульд суусан. Яг энэ үед бол ер нь тэр феодалын үеийн байдал бол ерөөсөө яг хэвээрээ байсан гэж би одоо боддог.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
бага сургуульд суухад чинь бол одоо бичгийн харандаа байхгүй. Цаас гэж нэг муу муутуу цаас гэж муу нооргон цаасан дээр бичнэ.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
ингээд бичихэд чинь бол одоо юугаар бичих вэ гэхээр, мод, далын хальст гэж модыг ингэж тайрч цоргичихоод...,
Баасанхүү -
за
Санжаа -
тугалга хайлуулж цутгаад, тэрүүгээрээ бичиж байлаа. Черниль гэхэд чинь модны зодгийг үрчихээд, үрэвтлээр үрээд, буцалгаад, нэг жаахан элсэн чихэр яаж ийж нэг намар жинчин ирэхээр соотгонож сорж байж олж аваад, чернилиндээ..., өнөө модны зодгондоо хийгээд, тэгээд бичнэ.
Баасанхүү -
модны зодог гэдэг нь юу вэ? холтсыг хэлж байна уу?
Санжаа -
холтос холтос.
Баасанхүү -
за
Санжаа -
холтсыг үрээд тэгээд черниль хийгээд бичдэг. Нөгөө чихрээ эхсэгчихвэл биччихээд хаачихаар наалдаад, салгахад хуураад уначихдаг. Иймэрхүү байдлаар 4 жил сурсан. 4 сурахад чинь би чинь одоо 1941 онд сургуульд суугаад, эх орны дайны үед ч байсан тэр үед. Тийм учраас тийм хүнд сурч байлаа сургуульд.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд яахав ёстой л тэр үед чинь өөрийнхөө хүчээр л үзнэ дээ. Багш нар чинь юм зааж байгаа л болно. Зарим нь ч чухам ямар ч зааж байсан юм бүү мэд. Тэгээд л сурч байгаад 4-р ангийг төгсөөд, 4-ийг бол би онц дүнтэй төгсөж байлаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд 4 төгсөөд гарсан. Манай тэнд чинь Нөмрөгийн 7 жил гэж нэг ганц сургуультай Завханы тэр хойд талын сумдад. Тэнд хуваарилаад, тэнд явах гэсэн чинь аав явуулахгүй гэж хөөцөлдсөөр байгаад сургуульд суулгаагүй.
Баасанхүү -
ээ золиг
Санжаа -
ингээд л яахав бага сургуулиа гараад, төгсөөд гараад л хөдөө тэгээд л мал маллаад..., малын одоо мал бүгдийг маллаж янзалж л явлаа. Ер нь хийгээгүй ажилгүй хийсэн дээ. Манай монгол бол эртний нүүдэлчин гэдгээрээ малаа маллах увьдастай ийм л байсан. Ган, зуд ер нь нэлээн л юм үзсэн. Ингэж яваад л 19 настай болж бага сургууль төгссөн, эвлэлийн гишүүн боллоо. Тэгээд л сум дээрээ 19 настай байхад малын сантер гэж одоогоор бол малын эмч гэсэн үг дээ.
Баасанхүү -
за
Санжаа -
тийм сантер болголоо, сумын дарга дуудаж аваачаад. Тэгээд л одоо яахав малын эмнэлэгийн..., өвчний талаар юм мэдэхгүй, эмийн талаар юм мэдэхгүй. Тэгээд л нөгөө малын бага эмч гэж нэг хүн байсан. Тэр хүн маань энэ эмийг ийм юманд уудаг юм, энэ эмийг тэгсэн малд өгдөг юм, ийм тарийгаар тэгсэн мал тарьдаг юм гээд л ингээд цаасанд боолттой эмнүүд дээр чинь нэрийг нь бичиж аваад л тэгээд нөгөөдхийгөө гараад л жирийнэ. Манай сум чинь 7 багтай том сум байсан. Баг хэсээд л эмээ тараагаад л явна даа.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
манай мал тэгсэн гээд..., зарим одоогийн над шиг хөгшчүүл нь малын эмийг чинь хүн бас уудаг тэгж ч таардаг тийм байдаг юм тэр эмнээсээ өг би ууна, манай тэр малд өгсөн гээд биччих гээд л.
Баасанхүү -
еэ хөө
Санжаа -
ингэж бичиж тараагаад л явсаар байгаад л нэг жил тойрон болоод л, зэн нь бол өнөө малаа эрүүлжүүлэхийн тулд хонь, тэмээ энэ малыг чинь одоо хамуу янз бүрийн өвчнөөс хэрлинд угаана гэж нэг лут ажилтай.
Баасанхүү -
за
Санжаа -
хонийг бол бог малыг бол заавал барьж байж нэг метр газрыг бол ухаж, яг хонь дээр өргөөд л хийхэд таарахаар..., хонио угааж тэрэнд чинь нэгдэлжих хөдөлгөөн ч гараагүй, мал ч нэлээн ихтэй байлаа манай сум. Ингэж нэг жил тойрон яваад таван хошуу малаа хөнгөлнө гэж нэг хавар болохоор ирнэ. Тэрнийг чинь мөн сураад эмчлээд л, таван хошуу малыг бүгдийг нь засдаг боллоо, малын эргүү авдаг боллоо.
Баасанхүү -
аая яаяа
Санжаа -
малын эмч бараг болох шахаж яваад л тэгээд л 20 настай 52 онд цэрэгт татагдлаа.
Баасанхүү -
тэгж одоо малын эмчийн үүрэг гүйцэтгэж явахдаа танд болуул.., одоо сүүл рүүгээ та жилийн дотор ингээд малын эргүү авдаг боллоо гэх мэтчилэнгээр овоо гаршаад ирсэн байна ш дээ.
Санжаа -
тийн
Баасанхүү -
ингэхэд та өөрөө ингээд суралцаад туршлагажаад яасан уу? танд бас нэг зааж зааварлаж өгч байгаа хүн байсан уу?
Санжаа -
ерөнхийд нь бол яахав тэр малын ганц бага эмчтэй л дээ.
Баасанхүү -
аан
Санжаа -
тэр ерөнхийд нь зааж өгнө л дөө. За тэрнээс гадна одоо ер нь малд бол манай..., миний нэг авга ах мал хөнгөлдөг тийм хүн. Ерөөсөө хөдөөгийнхөн бол манай монголчууд бол малаа засах, хатгах харвах энэ ажлыг чинь ерөөсөө монголчууд өөрснөө л шувт хийгээд явсан ш дээ.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
морь доголлоо гэхэд л аль хөлнөөсөө доголж байна, зооноосоо доголж уу, сүүлний нугламыг хатгах уу, тагнайг нь хатгах уу гээд хатгаад муу цусыг нь гоожуулаад харваад эмчилчихдэг ийм байсан юм. Тэр авга ахаасаа ер нь сурсан байсан.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд л мал хөнгөлж, эргүү авч ингэж явж байгаад л цэрэгт явсан даа. Мал маллах ажиллагаанд бол ер нь муугүй л сурч явлаа.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
тэгээд цэрэг явсан чинь 20 настай сумын дарга яваалахгүй чамайг малын эмч болгоно, сургуульд явуулна, ер нь сайн эмч болно чи гээд л тэгж л байсан. Дөнгөж дарга болсон сумын дарга. Тэгээд би тэрийг нь тоохгүй цэрэгт явна гээд л.
Баасанхүү -
аан та өөрөө дуртай байсан байна тээ?
Санжаа -
тийн. Аймаг дээр ирээд цэрэг татлагын комиссоор ороодохсон чинь эрүүл..., эрүүл байлгүй яахав дээ. 20 настай чухам өвчин ханиад хүрэхийг ч мэдэхгүй явсан үе. Тэгээд л цэрэгт яваад баруун хязгаарын хилийн цэрэгт хуваарилагдлаа. Завханы төв дээрээс. Хилийн цэрэгт хуваарилагдаад яваад одоогийн энэ Говь-Алтайн Алтай сумын цаад, тэр үед Баян-Овоо гэж байсан юм. Баян-Овоогийн 5-р суман гэдэгт очиж нэг жил цэргийн алба хаасан. Тэгээд хойшоо яваад Ховдын булганд очиж нэг жил шахам болоод, тэнд цэргийн алба хаагаад хил манана даа. Хил манаад явахад чинь зун нь морь унана. Хилийн одоотой адилхан хилийг хамгаалах машин, утас гэх юм байхгүй.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
аль алин нь явахадаа доод тал нь 3 хоног, дээд тал нь 7 хоног явна. Дөрвүүлээ юм уу долуулаа явна. Бөөнөөрөө одоо энэ баруун хязгаар ын энд чинь энэ Шинжаан бүрэн ардчилаагүй, ардчилагдах гээд Хятад манай хил рүү нааш цаашаа дайрдаг давшдаг.
Баасанхүү -
аан бас
Санжаа -
бас тийм юмтай байлаа. Тэгж хил манаж 2 жил боллоо.
Баасанхүү -
тэр үед хэдэн жил байсан билээ?
Санжаа -
3 жил
Баасанхүү -
аан за
Санжаа -
тэгээд 2 жил болж байтал чинь Ховдын Булганд очоод байж байтал манааны ахлагч бага дарга болдог юм бас нэг жил болчиход. Тэгээд өнөө 4 юм уу 7 хүнээ ахлаж байгаа юм нэг нь. Тэгээд шөнө болохоор чинь энэ баруун талын хил чинь дандаа л цаашаа харсан нэвт нэвт сумнуудтай, хадтай асгатай тийм газар байдаг юм ш дээ.
Баасанхүү -
Ховдын тэрүүгээр үү?
Санжаа -
аан?
Баасанхүү -
Ховдын тэр нутгаар уу?
Санжаа -
тийн Ховд, Алтайн нутгаар.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
Байтагбогдийн нуруу гээд одоо мундаг нуруу, дандаа Хятадын хил рүү Шинжаан руу харсан амтай, бургастай бартаатай ийм хавчиг хавчиг хаднууд, тэгээд жалгууд нэвт явчихсан.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгж хил манаж яваад л 54 оны хавар хилийн цэргээ улс татан буулгаад.
Баасанхүү -
өө за
Санжаа -
тайван болж байгаа гээд. Хятад чинь бүрэн ардчилагдаж энэ баруун талын Шинжаан энэ тэр ардчилсан..., ардчилсан юу байхав дээ, хувьсгал яллаа гэж. Тэгээд хилийн цэргээ татан буулгаад нэг 20-н хэдэн хүн Ховдын булганаас 20-н хэдэн цэрэг бичиж аваад Улаанбаатар луу гарлаа. Бусдыг нь тэндээс нь халаад Завхан луу явуулах.
Баасанхүү -
аан за
Санжаа -
тэр хотод явах юунд..., хуваарьт орчихдог юм байна би.
Баасанхүү -
за
Санжаа -
тэгээд л хот руу чинь одоо ер нь Ховдын булганаас энд ирэхэд чинь тэр үеийн машин гэдэг чинь модон карлантай, модон кабентай ЗИС-5 гэж нэг тийм машин байлаа. Тийм машинаар 6 хонож билүү энэ хотод орж ирдэг юм.
Баасанхүү -
машин нь ямар машин байсан гэнээ?
Санжаа -
ЗИС-5 гэж
Баасанхүү -
аан
Санжаа -
ЗИС-5 гэж модон карлантай, модон гишгүүртэй , модон кабентай ер нь л тэр явдаг мотороос бусад нь бараг мод л бүрдэж байсан байгаа юм даа. Тэгээд л хотод ирээд л одоогийн энэ хүндэт харуулын рот 032 гэж дуулсан уу? цэргийн.
Баасанхүү -
тийн
Санжаа -
энэ ангид ирээд. Тэгсэн яахав шөнө орой болсон хойно ирсэн. Нэг хүлээж аваад нэг өрөөнд оруулаад л, одоо энэ 2-р эмнэлэгийн урд талын хашаанд байсан юм манай анги.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
одоо тэр Улаанбаатар аотын музей гээд нэг намхан юм байна ш дээ.
Баасанхүү -
за
Санжаа -
тэрний чинь зүүн талд л замынхаа урд талд том хашаатай хэдэн навсгар жижиг байшинтай. Тэнд ирээд л тэгээд хоноод маргааш нь..., бид хорин хэдүүлээ ирлээ дээ. 23, 24 л ирсэн дэг. Хуваарилаад л намайг ийш нь л, за энэ нөхрийг даргын бичээчээр эвнэ гээд л юм бичүүлж үзсэн юм байхаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд л бичээчээр аваад л, даргын бичээч л гэсэн хотын комендантын дарга одоо энэ 032-ын дарга хурандаа Цэдэндаш гэж хүн байсан юм. Түүх судалдаг болуул Халх голын дайнд дивиз командлаж явсан Цэдэндаш гэж хүн байсан юм.
Баасанхүү -
аан за
Санжаа -
буриад. Өө тэрний бичээчээр очлоо. За тэгээд нэг чухам өрөөндөө..., өрөө нь нэг энүүн шиг өрөө л дөө зайлуул одоо манай даргын өрөө. Нэг муу жижигхэн байшинтай хоёр талаас нь ордог. Тамхи татсан нэг буриад аялгуутай буриад, нэг их том биетэй, нүд нь эргэлдсэн ийм л хүн. За тэгээд л бичээч нь боллоо. Тэгээд хойд талд нь нэг өрөөтэй. Тэнд л суудаг юм боллоо. Тэгээд суугаад тэнд нэг 2, 3 сар болоод, Цэдэндаш хурандаагийн бичээч хийж нэг 3 сар болоод.
Баасанхүү -
за
Санжаа -
тэгээд л намайг чинь энэ ер нь нэлээн чадалтай хүн би авна гэж манай сангийн санхүүгийн дарга дэд хурандаа Содномдагва гэж хүн байсан юм. Содномдагва гуай даргад хэлсэн би чамайг авна л гээд ингээд байдаг.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд дарга надад юм хэлэх биш, би даргаас асуух биш Содномдагва гуай л гэдэг. Өө би тоохгүй харинаа, харьдаг хүн одоо хэдхэн сар дутуу байна гээд л ингээд бодоод байдаг. Харихаас чинь өмнө 57...,
Баасанхүү -
55 хавьцаа лбайх тээ?
Санжаа -
55 оны хавар 3 сард цэргийн баярын өмнөхөн л нэг өдөр дарга ороод ир гэж байна гээд л жижүүр тэглээ. Тэгээд яваад орсон, за чи тэр яамны боловсон хүчин хурандаа Дашням гэж хүн бий тэрэн дээр оч чамайг дуудсан л гэнэ.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
үгүй бүүр гайхчихлаа. Энэ намайг ер нь яах гэж тэгж дууддаг байна. Нэг муу хугацааны ахлагч. Тэгээд яваад очсон. Батлан хамгаалах яам чинь тэр үед хаана байлаа даа байз. Тэгээд яваад очсон чинь чамайг..., 029 гэдэг байсан юм манай ангийг чинь. 029 тэр ангид чинь санхүүгийн даргаар тавина. Санхүүгийн дарга нь тэтгэвэрт гарах болчихсон хүн Содномдагва гэдэг юм байна.
Баасанхүү -
за
Санжаа -
тэр нь юу вэ гэхээр хуучин өнөө санхүүгийн техником төгсчихсөн хүн л дээ.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд нэг муу бичээч бага дарга болоод ингээд явсан хүн. Тэгээд одоо яахав дээ болгоно л гэнэ. Үгүй ээ би чадахгүй ер нь би чинь хөдөө гэртэй, хөгшин настай аав ээж байгаа. Аав ээж дээрээ л очно, би чадахгүй гэсэн чинь чи мэддэг юм уу цэргийн хүн тушаал гэж нэг юм байдаг юм хөө яв яв анги дээрээ оч тушаал гаргана шүү л гэнэ. Тэгээд дургүй хүрээд цэргийн хүний ёсоор ёслоод гүйцэтгэе гээд эргэсэн.
Баасанхүү -
дургүйгээ илэрхийлж байгаа нь тэр тээ?
Санжаа -
тийн. Одоогоор бол гүрийж байгаа нь л тэр юм байна. Тийн тэгээд гараад явчихсан. тэгээд л удаагүй дээ 2 юм уу 3 хонож байтал нэг өдөр дарга дуудлаа л гэсэн. Яваад орсон Содномдагва гуай сууж байна. Манай аж ахуйн дарга Өмнөговийн Жанчив гэж нэг дэд хурандаа байсан юм тэр сууж байна гуравуулаа. Тэгсэн дарга босоод л Жанчив дарга нэг вагон дээр нэг муу ганц таван хошуу хатгачихсан вагон даргад өгч байна.
Баасанхүү -
за
Санжаа -
дарга өнөө вагоныг надад өглөө. За чи одоо ингээд ингээд..., буриад аялгуугаараа ангийхаа санхүүгийн дарга болно, боллоо ш дээ. Содномдагва одоо тэтгэвэртээ гараад цэргийн оёдлын үйлдвэрт..., биш оёдлын биш хэвлэх үйлдвэрт энгийнээр очиж ажиллана. За тэгээд Содномдагва гуай нэг 2, 3 өдөр яахав ерөнхий чигээ зааж хэлж өгөөд гээд ингээд л цэрэгт татагдсан хүн дээ би. Тэгээд цэрэгт хотын комендантдаа санхүүгийн дарга хийсээр байгаад 4 жил гаран суусан байхаа. 61 онд..., үгүй ер нь залуу ч байж тэхэд чинь одоо бараг 28, 29 хүрч байсан байлгүй. Суухаас залхуу хүрээд л дургүй хүрээд үгүй ерөөсөө больё байз энэ санхүүгийн дарга гэдгийг чинь хийхгүй байя. Нэг албаны дарга болоод гадуур сайхан явж байх нь сайхан санагдаад л.
Баасанхүү -
за хотод л байгаад байгаа тээ?
Санжаа -
аанхан
Баасанхүү -
хотод л энэ нөгөө нэг 029-р ангидаа л байгаад байгаа тээ?
Санжаа -
тийн 029-дөө л байгаад байгаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд л нэг өдөр л бодож байгаад л манай дарга тэхэд чинь Цэдэндаш гуай чинь явчихсан. Цэдэндаш гуай чинь одоо Удвал гэж дуулж байсан биздээ. Зохиолч С.Удвал.
Баасанхүү -
тийн
Санжаа -
С.Удвал гуайн нөхөр шүү дээ. Цэдэндаш гэж.
Баасанхүү -
өө тийм үү?
Санжаа -
тийн. Цэдэндаш гуай явчихсан. Аан Одсүрэн гэж хурандаа байсан юм бас. Бас л дайны Халх голын 39, 45 оны дайнд хоёулаа дивиз командлаж байсан хурандаа нар. Одсүрэн гэж хурандаа байсан юм. Тэгээд л 62 онд санхүүгийн даргаа больё, би өөр ажил хийе гэж яамны санхүүгийн хэлтэс болосвон хүчнээр орж хэд хэд ороод зөвшөөрөхгүй л байгаад байсан. Энэ Амгаланд шинэ анги байгууллана, барилгын бага мэргэжилтнийг бэлтгэх сургуулийн батальон байгууллана тэнд чамайг өгье очих уу гэнэ очъё гээд л. Ингээд 62 онд Амгалангийн одоо тэр нөгөө наана нэг цэргийн анги байсан юм даа замынхаа хойд талд. Тэнд шинэ анги байгууллаж. Аюуш гэж дарга томилогдож очлоо.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд л тэнд очиж тэнд нэг 4 жил гаран болсон байхаа. Байж байгаад...,
Баасанхүү -
тэр санхүүгийн..., та санхүүгийн албаны дарга билүү тээ?
Санжаа -
тийн.
Баасанхүү -
тэр ерөнхийдөө бүхэлдээ л ангийн санхүүг л хариуцахаас биш яг тэр нөгөө гадуур хөөцөлдөх тийм нэг..., таны сонирхол татахаар ажил биш байсан юм байна тийм үү?
Санжаа -
тийн. Тэр болуул санхүүгийн...,
Баасанхүү -
цэргийн амьдралтай яг нягт холбоогүй байсан уу? ямар байсан бэ?
Санжаа -
цэргийн ангитай, цэрэг амьдралтайгаа бол нягт холбоотой л доо.
Баасанхүү -
аан за
Санжаа -
тэхдээ л мөнгө, зөвхөн мөнгө санхүү л барина.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
мөнгө л барина. Цэргийн амьдралтай бол холбоотой. Цэргийн хоол унд бэлтгэх энэ ажлыг чинь бол яахав хүнсний дарга гэж байна, хувцасны дарга гэж байна, шатахууны дарга гэж байна.
Баасанхүү -
за
Санжаа -
хангалтын орлогч гэж байна. Би бол санхүүгийн дарга.
Баасанхүү -
аанхан нийтдээ...,
Санжаа -
ангийн захирагч эднүүдийг чинь нийтэд нь ангийн захирагчийн удирдлагаар нийтэд нь чи тийм юм зарах ёстой гэж ингэж зохицуулж явдаг.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд л өнөө сар улиралын тайлан баланс гаргаж яамныхаа дээд байгууллагад тушаадаг ийм газар байсан юм.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
тэгээд л 62 онд тэрнээс салж тэр шинэ ангид ар талын орлогч гэсэн албан тушаалд, үндсэндээ нэг шат ахиж байгаа.
Баасанхүү -
аан за за
Санжаа -
ар талын орлгчоор томилогдож очиж аж ахуйн ажил хийгээд явсаар байгаад 62 оноос 68 он хүртэл тэр ангидаа байгаагүй ээ Хужирбуланд танкын батальон гэж бас шинэ анги байгууллахад тэрний ар талын орлогчоор очиж.
Баасанхүү -
бас
Санжаа -
тийн. Тэнд нэг 62 оноос..., 64 онд очсон юм байна. Наана 2 жил л болсон юм байна л даа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
2 жил болчихоод 64 онд Хужирбуланд очиж танкын батальонд байж байгаад 68 онд Дорнод аймагт нэг батальон байгууллана гээд, буудлагын батальон.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
68, 70-аад оны оны үед чинь их л хужаа нар дайрах гэж байна гэсэн маягаар нэг цэрэг айрмыг өргөтгөж зохион байгууллаж энэ хилийн юунуудаас шинэ цэргийн ангиуд шинээр байгууллаж ингэж байлаа.
Баасанхүү -
өө за. Тэр талаар дэлэгрэнгүй яриад өгөөч
Санжаа -
тэгээд Дорнод руу очиж эндээс улиастайгаас 097 гэдэг ангийг нүүлгэж авч явж.
Баасанхүү -
бүүр бүхэл бүтэн ангиар нь ингээд тээ?
Санжаа -
тийн бүхэл бүтэн ангиар нь нүүлгэж. Ангийн захирагч нь Сэнгээ гэж хурандаа явж. Дорнодод очиж 68 онд..., юу билээ 67 онд Дорнодод нүүж очоод.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд гадасгүй газар очиж байгаа юм чинь бүхэл бүтэн анги. Хавар 6 сарын эхээр нүүж очоод л тэр Дорнодын Бунхантолгой гэдгийн тэнд шил дээр наашаа ч яваад сэвсэг техникээ хээр тал дээр парклаад. Ингээд манаад байраа барьж байгаа гэж нэг модон оросын угсармал барилгууд байсан юмаа модон.
Баасанхүү -
за
Санжаа -
тийм юмнууд угсарч бариад л.
Баасанхүү -
дүнзээр үү?
Санжаа -
аанхан
Баасанхүү -
дүнз нь нөгөө ингээд ингээд эвлүүлээд угсарпаг мөн үү?
Санжаа -
ханаараа бүүр энэ хана ханаараа босгоод яачихдаг.
Баасанхүү -
аан за.
Санжаа -
тэгээд л намар зусангаа нүдэлцээд, намаржин нүдэлцээд, өвөл болоход цэргээ нэг дулаан байранд оруулж, галзуух гэдэг юм аа хийж аваад л. Ингэж Дорнодод 2 жил боллоо. Анги ч сайхан тохижлоо, сайхан ч болж байлаа. Тэгж байтал чинь манай даргыг сайд дуудсан гээд онгоцоор яваад өгсөн. Ирэхгүй л байгаад байсан. Ер нь 7, 8 хоносон байхаа. Тэгээд л дарга нэг өдөр хүрээд ирлээ. Онгоцоор л явдаг юм чинь. Тэгээд очоод авах гээд явчихсан. Дарга ч шууд гэртээ ч оролгүй шууд давхийд өрөөндөө ирээд орлоо. За орлогч нарыг дууд л гэж байна. Тэгээд орлогч нар нь яахав ангийн азхирагч улс төр хариуцсан нэгорлогчдтой. Штабын дарга гэж цэрэг тэр л ангийн бүх сахилга зохион байгуулалтыг хариуцсан нэг орлогчтой.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
техник хариуцсан нэг орлогчтой, аж ахуй хариуцсан нэг орлогчтой.
Баасанхүү -
тэр нь та юу?
Санжаа -
тийн
Баасанхүү -
аанхан
Санжаа -
тэгээд цуглуулаад за анги нүүхээр боллоо.
Баасанхүү -
ээ дахиад
Санжаа -
үгүй ээ хаачдаг юм бол гэсэн Зүүнбаян гэдэг газар очих юм гэнээ. Одоо 6 сарын хоридоор л нүүх шийдвэр авлаа. Зүүнбаянг нь очиж үзлээ их ч халуун газар юм. нэг элсэн дунд л байна гэж ингэж ирээд л тэгээд тэр 69 оны хавар..., 69 онд улсын их хурлын сонгууль болсон юм.
Баасанхүү -
өө за
Санжаа -
сонгууль болоод өнгөрсний дараахан л 6 сарын хорин хэдэнд л сонгууль болж байсан юм даг. Сонгуулиар манай яамны сайд залуу жанжин Лхагвасүрэн гэж дуу байсан мэдэх үү?
Баасанхүү -
тийн Ж.Лхагвасүрэн мөн үү?
Санжаа -
тийн Ж.Лхагвасүрэн. Лхагвасүрэн гуай их хурлын гишүүнээр...,
Баасанхүү -
ардын их хурлын тээ?
Санжаа -
тийн ардын их хурлын одоогийнх шиг ярьж байна. Ардын их хурлын пепутат гэж байсан тэр чинь. Депутатаар Лхагвасүрэн гуай сонгогдчихоод л, 6 сарын хори хэдэнд л сонгууль болж өнгөрөөд л. Манай анги чинь 6 сарын 29-нд хөдөлдөг ч билүү. 300 гаран мотор машин ачаад анги нүүх гэж. Нүсэр байгаа биз?
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэр ангийн гол хүч чинь одоо өөрөө байлдааны хэрэгсэлтэйгээ 100-аад мотор байгаа юм машины. Битер зитер тэгээд л катюша гээд.
Баасанхүү -
катюша гэдэг тээ?
Санжаа -
тийн катюша гэж дуу байдгийг мэднэ биз дээ.
Баасанхүү -
тийн
Санжаа -
100 гаран машин байдаг юм. за гол хүчний дараа тэгээд л зэвсэг техник ачхад чинь мөн нэг 60, 70-аад машин аччихаж байгаа юм. тэрний дараа чинь яахав гэхээр би аж ахуйгаа ачна гэхээр склад, хувцас, хүнс, хоол гээд л мөн нэг 50-аад машин аччихаж байгаа юм. тэгээд офицер ахлагч нарын гэр гээд..., тэр үед чинь ямар байшин байх биш. Айл болгон нэг гэртэй.
Баасанхүү -
за
Санжаа -
70-д офицер ахлагч 5 ханатай гэртэй. Нэг айл л нэг машинд ачна. Ингээд л 300 гаран машинтай чинь нэг хөдлөж байлаа даа.
Баасанхүү -
тэр одоо Дорнодоос Зүүнбаян чинь нөгөө говийн аймгийн нутаг тээ?
Санжаа -
Дорноговийн...,
Баасанхүү -
аан тийн Дорноговьт байдаг билүү?
Санжаа -
тийн.
Баасанхүү -
яагаад тийшээ нүүх болсон юм болоо?
Санжаа -
яагаад гэхээр чинь Хятад урд талд чинь манайх чинь одоо коммунизм социализмын үед чинь Хятадыг дайсан гэж үзэж байлаа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Санжаа -
тэр л аюулаас л хамгаалж байгаа хэрэг байхгүй юу. Энэ урд чинь үндсэндээ нэг хилийн цэргийн нэг заставууд нэртэй юм аль дээр байхаас гүнхэн цөмрөөд ирвэл урдаас нь босоод ирэх цэрэг байхгүй гэж л хамгаалж байхгүй юу.
Баасанхүү -
зузаатгаж байна тээ?
Санжаа -
тийн зузаатгаж. Тэгээд тэнд очиж байрлаад. Тэгээд Зүүнбаянгийн халуун цөлд чинь ёстой бас л өнөө аж ахуйн хүн яаж зүдэрдэг вэ тэр зовлонгоо бүгдийг нь гүйцээгээд тэгээд нэг сайхан болсон.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд Зүүнбаянд чинь үндсэндээ би 9 жил болсон хүн дээ.
Баасанхүү -
өө за. 69 оноос хойш тээ?
Санжаа -
аан 69 оноос хойш 77 он..., тэр хооронд бас Зүүнбаянд чинь бас нэг шинэ буудлагын хороо байгууллаж, тэрний ар талын орлогчоор бас намайг томилж бас нэг эдлүүлээд авсан. Ингэж явлаа даа.
Баасанхүү -
тэр 97-р анги тээ?
Санжаа -
тийн
Баасанхүү -
тэр ангид одоо нөгөө барилгын цэргийн тийм анги, нөгөө 32-р ангийг чинь хүндэт харуулын анги гэх мэтчилэнгээр зорулалтууд байдаг ш дээ.
Санжаа -
тийн
Баасанхүү -
тэр 97-р анги юуны анги байсан бэ?
Санжаа -
мот буудлагын, жинхэнэ байлдааны анги.
Баасанхүү -
аан
Санжаа -
мот буудлаг гэж ярьдаг юм. Мот буудлагын батальон, тийм зориулалттай анги. Аан тэрний дараа нь цинедийн хороо гэж агаараас эсэргүүцэн хамгаалах нэг том хороо байгууллаж, тэрний ар талын орлогчоор би мөн ажиллаж 3 жил ажиллалаа.
Баасанхүү -
за. Тэр одоо Зүүнбаянд ч тэр ерөнхийдөө урд зүгээс ирэх аюулаас сэргийлээд ингээд цэргийн хороо анги байгуулаад байна ш дээ.
Санжаа -
тийн
Баасанхүү -
энэ хугацаанд, таныг тэнд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн тийм хилийн зөрчил, хурцадмал асуудлууд үүсч байсан уу?
Санжаа -
үүсээгүй.
Баасанхүү -
аан за
Санжаа -
яг хурцадмал асуудал бол үүсээгүй. Аан тэхдээ 70 онд чинь Хятад Вьетнам руу нэг довтолж дайраад нэг сүрхий юм болж байна гээд л бичээд байсан.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэрнээс л үүдэлтэй манайх чинь энэ хилээ яах..., орос бас баахан хүч хаяад.
Баасанхүү -
за
Санжаа -
одоо энэ Хоолтын даваанаас цааш чинь л Оросын цэргийн анги гэж нүсэр юм байлаа ш дээ. Байлдааны нисэх онгоцтой, буудлагын мундаг ангиуд гээд эхний ээлжинд тулахад араас Орос...,
Баасанхүү -
хүч нэмэх
Санжаа -
хүч нэмэх зориулалттай. Одоо Халхын голын 39 жилийн..., биш Халхын голын 70 жилийн ой одоо энэ 8 сард болно ш дээ энэ жил.
Баасанхүү -
за тийн
Санжаа -
энэ ойг тэмдэглэхтэй холбогдуулаад энэ ой чинь яахав..., би дэмийрч байна. Тэр 69 онд 30 жилийн ой нь болж Халхын голын 30 жилийн ой болж өргөн тэмдэглэж байсан юм.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэрүүн шиг Орос ах нар чинь тэр Халх голд яаж байлдсан тэр дурсгалт хөшөө мөшөө Якловын хөшөө, нисэх онгоцны хөшөө гээд Халхын гол хамар Даваа энэ тэр гээд түүхэн дээр бас одоо гарсан байдаг юм уу үгүй юу. Тэрүүн шиг л одоо Халх гол руу дайрсан шиг энэ урдуур дайрна гэж энэ Хоолтын даваанаас цааш Чойр хүртэл, Сайншанд хүртэл Оросын цэргийн анги чинь эзэлсэн байлаа ш дээ. За ийм нэг түүхтэй дэ цэргийн хувьд. Зүгээр одоо мартаж санасан юм ч байдаг л биз. Ерөнхий явдал бол ингэж л цэрэгт 32 жил алба хааж зүтгэж яваад 88 онд тэтгэвэрт гарсан өвгөн дөө би. Аан тэгээд сүүлд нь бол яахав Зүүнбаянд чинь би бас 135-р анги гэж Зүүнбаянгийн тэр ангиудыг үйлчилдэг үйлчилгээний анги. Тэрний даргыг нэг 4 жил хийлээ.
Баасанхүү -
за
Санжаа -
тэгээд наашаа орж ирээд энэ хотод батлан хамгаалах яамны бүх засвар үйлчилгээ барилгын ажлыг засч сэлбэж янзалж байх үүрэгтэй 62-р анги гэж нэг анги байлаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэрний захирагчийг нэг 4 жил ингээд 8 жил хийлээ. Хамгийн сүүлд нь одоо энэ Улаанхуаранд би хангах бааз гэж зэвсэгч хүчний Жанжин штабын хангах бааз гээд энэний захирагчийг хийж нэг 2 жил болоод л тэтгэвэрт гарсан өвгөн дөө. За ийм л байна.
Баасанхүү -
аанхан. Түрүүн та нөгөө нэг хамгийн анх цэрэгт нөгөө нэг хугацаат цэргийн албанд татагдаад, тэгээд нөгөө химл дээгүүр явсан гэсэн ш дээ.
Санжаа -
тийн.
Баасанхүү -
тэр тухай сайхан дэлгэрэнгүй ярьвал бас их сонирхолтой. Яагаад гэвэл тухайн үед чинь нөгөө нэг хилийн зөрчил их байсан тээ? тэгээд яаж явдаг байв? Унаа техник машин бага, тэгээд л зөвхөн мориороо хилээ хамгаалахаар болдог байсан байна ш дээ. Тэр талаар дэлгэрэнгүй ярьвал хилийн зөрчилүүд яаж явагддаг байв? гэх мэтчилэнгээр.
Санжаа -
тэр...,
Баасанхүү -
52 оны үед тээ?
Санжаа -
тийн. 52 оны үед чинь хил манахад чинь ерөөсөө мориор 5 сарын..., жилийн 4 улиралд л ерөөсөө морь тэмээ хоёроор хилээ манадаг байлаа л даа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
морь унаад хилийн манаанд явахад чинь 1 сарын 1-н хүртэл мориор хил манана. Морь гэдэг чинь хил манаад ингээд зогсож байхад сурчихсан адгуус хүтэл тэгээд сурчихсан. Хил дээр чинь одоо ингээд л тогтож чадахгүй өвлийн ес эхэлсэн 12 сарын дэн хүйтэнд чинь хүн ингээд бид чинь цагаан нэхий дээлтэй, хөвөнтэй өмдтэй, эсгий гуталтай тогтоод байхад хэцүү цовхчоод л унана.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
морь чинь тэхэд зогсож чадахгүй бөмбөгнөтөл уначих гээд чичрээд байгаа хэрнээсээ хазаарын амгай дугаргаж сэгсэрч шилгээж дөрөө дугаргадаггүй ш дээ. Тийм сургуультай болчихсон байдаг юм. Тэгээд л морио тэгж унасаар яваад л 1 сарын 1-ээс эхлээд тэмээгээ унаад манаанд гарна.
Баасанхүү -
за. Тэмээ нь арай тэвчээртэй гэсэн үг тээ?
Санжаа -
аан?
Баасанхүү -
тэмээ нь хүйтэнд арай тэвчээртэй юу?
Санжаа -
өө тэвчээртэй. Бидэнд ч тэмээгээр хид манах шиг сайхан юм байхгүй.
Баасанхүү -
аан за.
Санжаа -
тэмээгээ ингээд одоо..., 4-үүлээ явахад чинь ингээд 4 тэмээгээ ингээд яг зөрүүлээд ингээд хэвтүүлчихнэ.
Баасанхүү -
аан за за
Санжаа -
ингэж хэвтүүлчихээд голд нь ороод суугаад авна. Суга руу нь цавь руу нь хөлөө хийгээд, өнөө тэмээгээ ингээд налаад суучихад чинь хөөрхий тэмээний үс гэдэг чинь дулаахан ёстой нэг ганц болох нь тэр дээ. Тэмээгээр хил манахаар чинь бүүр нэг гэртээ орсон юм шиг л сайхан болно. Нэг нь яахав тэр дотор орж суухгүй л дээ, гадаа тойроод л алсын юмаа чагнаад яваад байна.
Баасанхүү -
за
Санжаа -
тэгээд тэр хугацаанд чинь одоо тушаал дээр чинь хил манах тушаал гэдэг чинь байлдааны үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэр үед одоо юм чанга. Байлдааны үүрэг тушаал биелүүлээгүй бол ёстой цаазаар авахуулсан ч гомдохгүй гэсэн тангаргатай.
Баасанхүү -
өө за
Санжаа -
тийм учраас одоо тэгээд хилээ манаад явж байна, унатахгүй. Ингэж л хил манаж яваад л 2 жил болсон хүн дээ.
Баасанхүү -
таныг одоо хил манаж байх хугацаанд янз бүрийн тийм зөрчилтэй та таарч байв уу?
Санжаа -
тийм зөрчилтэй бол би хил манахад таараагүй.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
зэвсэгтэй тийм янз бүрийн юм бол байхгүй болсон. Аан нөгөө 0.39.00 нэг луусаа унаад ганц нэгээрээ бас манай руу орж ирж хил давж зөрчдөг байсан.
Баасанхүү -
за тэр яах гэж байгаа юм бол?
Санжаа -
тэрнийг нь бол яахав..., тэр бол яахав дээ хөөрхий бас л тэндээ ядарсан зүдэрсэн, дөнгөж ардчилж байсан. Монгол руу орж амьдарвал арай нэг өлзийтэй байх болов уу гэсэн санаатай улсууд байсан байх л даа.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
ганц нэг тийм муу луус уначихсан юмнууд ороод ирнэ. Зэвсэг байхгүй яах ч юмгүй.
Баасанхүү -
за
Санжаа -
тэгээд нөгөөдхийг чинь барьж авчираад л анги дээр авчираад өгчинө. Тэгээд анги аваад л аймгийн төв рүү л явуулчихна. Аймаг жаал сууж шалгааж байгаад буцааж л өгчихсөн байлгүй яав гэж. Тэрийг алж л байгаагүй байх.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
ийм л түүхтэй дээ. Үзэхэд бол социализм, коммунизм байгууллана гэж үзэл суртлын талаар хэт давамгай байдал эзэмшиж, ёстой ганц намын ноёрхолд дарлуулж л явсан хүн л дээ.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
одоо бодоход бол ерөөсөө хаашаа ч хөдөлж чадахгүй. Хичнээн том дарга байлаа ч гэсэн одоотой адилхан идвэл ч идээд уувал ч уугаад ингэж болохгүй. Ганц хадаас авсан байхад чинь л тэрний мөрөөр л мөшгөөд явах, ийм л үе байлаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
ер нь нэг намын дарангуйлал социализм, коммунизм гэдэг ийм л нэрийдлээр насаа барсан хүн дээ би.
Баасанхүү -
аанхан. Та тэр мөрөөдөлд итгэдэг байсан уу?
Санжаа -
аан?
Баасанхүү -
одоо бид нар ингээд социализмын нийгэмд амьдарч байна. Одоо бид нар цаашаа ингээд улам сайхан болоод коммунист нийгэмд амьдарна гээд л тийм байсан ш дээ. Та ер нь энэнд хэр итгэж байсан бэ?
Санжаа -
Үгүй тухайн үедээ итгэхээс яахав. Тэр нийгмийг чинь бүхэлдээ ингээд орвонгоороо солигдоод тэгж солигдно гэдгийг төсөөлж байсан хүн, би битгий хэл Цэдэнбал гуай чухам төсөөлж чадаж байсан юм уу үгүй юу мэдэхгүй.
Баасанхүү -
за
Санжаа -
одоо төсөөлөгдөхгүй байна. би бол энэ нийгмийг одоо коммунизм гэдэг талаар бол нэг чухам ёстой нөгөө чадлынхаа хэрээр хөдөлчихөөд л хэрэгцээнийхээ хэрээр авдаг ийм зарчимтай болно л гэж лоозогнодог байлаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
ингэх цаг нь ирэх юм болов уу даа үгүй юм болов уу даа, за тэрнийг ч над мэтийх нь үзэхгүй биз гэж миний үеийнхэн ярьдаг л байсан.
Баасанхүү -
аан за.
Санжаа -
ийм л үзэл сурталтай хүмүүжиж явсан хүн дээ би. За одоо бол сайхан юм бүгд чөлөөтэй. 90 оноос хойш миний ажиллаж амьдарч явсан үед чинь капитализмыг чинь ёстой үзэн яддаг байлаа ш дээ.
Баасанхүү -
за
Санжаа -
капитализм гэдэг чинь бол ёстой хий хоосон, хүнийг сорон мөлжиж байдаг ийм л нийгэм...,
Баасанхүү -
гэж сургадаг байсан уу тээ?
Санжаа -
тийн. Ийм л нийгэм. Капиталист нийгэм бол яах юм, яах ч үгүй. Та нар капитализм гээд л байна. Капитализм гэдэг чинь одоо тэр Америкийг хар ямар ч юугүй ерөөсөө, дандаа л дарлаж байдаг юм гэсэн ийм л ойлголтыг өгчихөөд байсан болохоос биш капитализмын мөн чанарыг бол ойлгоод авах, сэтгээд авах тийм сэтгэхүй боловсролыг бол олгохгүй байлаа ш дээ. Үзэл суртлын талаар нь хавчаад.
Баасанхүү -
мэдээлэл н хомс тээ?
Санжаа -
тийн мэдээллийг нь нэг ч сонсгохгүй дандаа буруугаар мушгиж сонсгоно..., сонсгож байсан байна одоо бодоход.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
ийм л үе дээ. Ийм л үед ажиллаж амьдарч яваад одоо яахав энэ капитализмыг мөн чанараар нь нэг зах зухыг нь муухан шиг ойлгож байна даа өвөө нь.
Баасанхүү -
таныг, та ингээд насаараа цэргийн албанд ажиллаж амьдарсан хүн байна тээ? аан тэхээр таны энэ цэргийн салбарт ажиллаж байхад одоо тэр социалист, коммунист үзэл суртал яаж нөлөөлж байв?
Санжаа -
үзэл суртал яаж нөлөөлж байв аа?
Баасанхүү -
ммхм, одоо та жишээ нь ингээд ажлаа хийж байгаа хүмүүст болуул ингээд тийм уриа лоозон норм төлөвлөгөө биелүүлээд гэх мэтчилэнгээр тээ. Одоо тэр улсын хөрөнгийг шамшигдуулахгүй гээд тэгээд ажлынхаа нормыг давуулан биелүүлнэ ч гэх юм уу тээ? нэг иймэрхүү ингээд нийгмээс үзэл суртлын нөлөөгөөр юм ирж байна ш дээ. Таны одоо цэргийн салбарт энэ асуудал ямар байсан, одоо норм төлөвлөгөө ч юм уу тээ одоо тэр коммунизмд хүрье гэсэн тийм зорилгын үрээнд цэргийхэн юу хийдэг байсан бол оо?
Санжаа -
өө тэр чинь ялгаагүй ш дээ. Одоо нэг л намын хоёрхол байсан учраас нэг нам л юу гэж тунхаглаж уриалж лоозогнов тэрийг л биелүүлэхийн тулд л явж байлаа ш дээ. Тэрнээс өөр одоо гажаад ирэх юм бол энэ чинь болохгүй.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
чи эсэргүү болох гэж байна гээд бариад авна ш дээ. Барьж авч ч байлаа. Одоо Лоохууз, Нямбуу, Сурмаажав дэ нарыг чинь одоо коммунизмын аюул социализмын аюул гэдэг чинь хаана байгаа юм гэж босч ирсэн хүн шүү дээ Лоохууз Сурмаажав эд нар чинь.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд л тэрнийг чинь барьж аваад л хурлаар оруулаад л намаас нь хусаад л газар зааж нутаглуулаад л ингэж байлаа ш дээ. Тэр үзэл суртлын хувьд бол юу гэж л лоозон дээрээс дэвшүүлсэн байна тэрнийг л дагахаас өөр одоо үзэл суртал тэнд байна энд байна гэж гаднаас мэдээлэл авах юм нэг ч байхгүй.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэр л юугаа л дагахаас өөр юм байхгүй ш дээ.
Баасанхүү -
тушаал дагахаас өөр арга байхгүй тээ?
Санжаа -
тийн. Ийм л байна. за одоо нэг...,
Баасанхүү -
таныг ажиллаж байх хугацаанд одоо Монголын цэрэг айрмын салбарт ямар ямар техник технологи одоо бодлого тактикын шинэчлэлтүүд явагдсан бэ?
Санжаа -
тэр үед чинь одоо ер нь бол яахав манайх чинь ганцхан орос ах нар гээд Оросоос л 21 оноос хойш шувт тусламж авч байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
манай улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг бол Орос л хамгаалсан шүү дээ ерөөсөө яг үнэндээ. Тэгээгүй бол манайх ер нь өдийд Өвөр Монгол шиг Хятадын колон болчихсон сууж байх байлгүй гэж би боддог юм хувьдаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
зэвсэг техникийн хувьд бол ер нь сүүлийн үеийн одоо Орос чинь өөрийнхөө л шинэчилсэн шинэчилсэн зэвсэг техникүүдийг л өгч байсан л даа. Одоо шагайдаг бентов бууг чинь л одоо, автомат шүршдэг АКА, пепеш гээд л зөвхөн явган цэргийн буунуудыг хүртэл тэгээд л сольж байлаа. Техникийн хувьд л одоо Т54 гэж хамгийн сүүлийн үеийн техникээ, танкаа өгч байлаа. Нисэх онгоцоо мөн өгч байлаа. Пуужингаа хүртэл өглөө ш дээ манайд. Одоо пуужингаас нь Налайх малайхд хадгалагдаж байдаг л юм гэсэн юм. Зэвсэг техникийн хувьд бол хоцрогдохооргүй боловсронгуй юмыг бол Орос өгч байсан манайд, миний мэдэхийн л.
Баасанхүү -
ммхм. За цэрэг арми гэхээр мэдээж тухайн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах ийм үүрэгтэй тээ? аан тэгсэн хэрнээ дотроо ингээд нөгөө барилгын цэргийн салбар, дотоодын цэрэг, хил хамгаалах гэх мэтчилэн ингээд нэг олон олон төрлүүд байдаг ш дээ. Яагаад ийм олон төрөл байдаг бол оо?
Санжаа -
тэр чинь арга үгүй ш дээ. Чиг үүрэг нь өөр өөр байгаа юм наадах чинь бол.
Баасанхүү -
за
Санжаа -
батлан хамгаалах, улсынхаа батлан хамгаалах аюулгүй байдлыг чинь батлан хамгаалах яамны ардын цэрэг гэж байгаа чинь бүрэн хариуцаж байгаа юм.
Баасанхүү -
за
Санжаа -
барилга гэдэг чинь, барилгын цэрэг гэдэг чинь бол энхийн хөдөлмөрт зориулсан барилгачин. Одоо энэ манай улсад чинь л сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлийн барилгыг чинь, одоо энэ Дарханы үйлдвэрүүд байна, энийг чинь дандаа энэ барилгын цэрэг өрсөн ш дээ.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
дандаа барилгын цэрэг өрсөн. Чиг үүрэг нь өөр нэрнь цэрэг нэртэй боловч энхийн хөдөлмөрт зориулсан ийм цэрэг барилгын цэрэг гэдэг чинь бол.
Баасанхүү -
аанхан. Аан тайван цаг үед цэргийн алба хаалгаад тэгээд тэр цэргийн алба хаалгахын зэрэгцээгээр бүтээн байгуулалт хийлгээд байна гэсэн үг үү?
Санжаа -
ммхм тэгэлгүй яахав. Яг чиний асуудаг зөв. Тайван цагт одоо цэргийн алба хаалгаад хямд төсөр их үнэтэй гүйцэтгүүлж байхгүй юу. Цэрэг гэдэг чинь тэр үедээ цалин авахгүй. Энгийнээр барьвал улс хөрөнгийг нь гүйцэхгүй.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэр их ажилчин нормоор авна гэхэд хэдэн сая, тэр бумаар нь цалин авах болно ш дээ.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
тэхээр цэрэг гэдэг чинь бол яахав хувцасыг нь өгчихнө, хоолыг нь өгчихнө, нормтой хоолыг нь өгчихнө, нормтой хувцасыг нь өгчихнө. Тэгээд нэг сайхан хүч.
Баасанхүү -
тийм юм байна.
Санжаа -
цэргийн 3 жилд нь тэгээд хөдөлмөрийг нь ашиглачихаж байхгүй юу. Улсын л бодлого л байх бодвол. Би яаж мэдэх вэ улсын л бодлого байхгүй юу. Тэр хямд төсөр хүчээр бүтээн байгуулалтынхаа юмыг босгож авъя гэсэн улсын байх.
Баасанхүү -
аан
Санжаа -
хилийн цэрэг гэдэг чинь бол хамаагүй. Хилийн цэрэг гэдэг чинь тайван цагт хилээ л хамгаалж байгаа юм. Хилээр энэ хил байхад энэ хилийн зурвас заагаар юу орж гарах нь вэ, юу харах нь вэ гэдгийг хилээ л харж байгаа юм. Яг торгон хилээ харж байгаа юм. Юм хүрээд ирвэл үзэлцнэ. Үзэлцэж байх хооронд нь батлан хамгаалах цэрэг нь араас очно гэсэн ийм л утга агуулгатай. Үндсэн зорилго нь өөр өөр юм, 3 өөр юм.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
ер нь одоо гэхэд манай монголын нүүдэлчин гээд байгаа...,
Баасанхүү -
за
Санжаа -
20-р зууны эхэн үеэс 20-р зууны дунд үеийг хүртэл, дунд үе хүртэл манайхан чинь одоо яадаг байв аа. Эсгийгээ өөрөө ноосоороо саваад гараараа эсгий хийчихнэ.
Баасанхүү -
тийн.
Санжаа -
гэрээ өрчихнө. Үхрийнхээ хониныхоо арьс ширийг ганд хийж элдээд дээлээ өмдөө малгайгаа хийгээд өмсчихнө.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
хэний ч царай харахгүй. Хүйтэнд бол хүйтнийг нь даана, дулаанд бол дулааныг нь даах хувцасаа өөрснөө тааруулаад хийгээд авдаг ийм ажилсаг улс байлаа ш дээ. Гэрийнхээ мод чулууг өөрснөө хийчихнэ. Одоо зүсэхийг нь зүсээд, бургас аваад, бургасыг чинь жаахан цавчаад хана униа хийчихнэ. Хаалгаа хар мод ч юм уу, хуш, нарс юмаараа хийчихнэ.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
ингээд л одоо гэрийнхээ хэрэглэлийг хийчихнэ. Аан нүүгээд явъя гэнэ яахав модон тэргээ өөрснөө хийчихнэ. Модон үхэр тэрэг гэж мэдэх үү?
Баасанхүү -
мэднэ мэднэ.
Санжаа -
аан
Баасанхүү -
дугуй нь хүртэл мод тээ?
Санжаа -
тийн. Тэр тэргээ өөрснөө хийчихнэ. Шараа сургачихна. Үхрээ нэг 3 нас хүрээд ирэхээр л хамрыг нь цоолж дөрлөөд л тэгэгний араас уяж мурчигнуулж унагаж хэд тэгж байгаад л тэргэнд ороод сурна. Тэгээд л нүүгээд явчихна. Хэнээс ч ачаа гуйхгүй, хэнээс ч хөсөг гуйхгүй дуртай өдрөө нүүгээд, дургүй өдрөө суугаад л ингээд явдаг л уламжлалтай ажилсаг сайхан ард түмэн байлаа л даа. Одоо залхуураад мэдэхгүй ердийн хөсөг хэрэглэхийг бараг мартсан шиг байгаа юм даа.
Баасанхүү -
харин тийн.
Санжаа -
за одоо болоо биздээ хүү чинь.
Баасанхүү -
за одоо нэг танаас нэг л асуулт асууя. Цэргийн ингээд салбарт ямар ямар шагнал албан тушаал аан тэгээд ер нь ямар ямар гол баяр ёслол, ямар ямар шагнал бадаг вэ?
Санжаа -
цэрэгт бол яахав дээ ер нь дээр үеэс эхлээд энэ төрийн одон медалиа өгдөг байлаа л даа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
би чинь гэхэд л ухаандаа тэр төрийн 4 л том одонтой тэрний 3-ыг нь авсан. Алтан гадас, цэргийн гавъяа, байлдааны гавъяаны улаан тугийн одон, тэгээд ойн медаль бүгдийг нь л авсан л даа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
цэрэгт болуул сайн ажиллаад сайн хөдөлмөрлөөд байвал юм өгөөд л байдаг байх. За би сайндаа ч биш тэгээд л хамт олны юугаар л тийм юмыг нь авсан байх. Хугацааны цэргээс дэд хурандаа, хурандаа хүртлээ явлаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
ийм л байна даа.
Баасанхүү -
тэр одоо тэр цэргийн гол тэмдэглэлт баярууд чинь нөгөө нэг Халх голын ой байх тээ?
Санжаа -
ммхм
Баасанхүү -
тэгээд өөр тэр 3 сарын 18...,
Санжаа -
одоо Халх голын ялалтын баяр, цэргийн баяр хоёр л байна даа цэрэгт бол баяр гэдэг ньэнэ хочр байна.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
өөр баяр гэж тэмдэглэдэг юм байхгүй. Яахав улс тунхагласны баяр бол улс даяараа тэмдэглэдэг баяр. Улсын баяр улс даяараа тэмдэглэдэг баяр.
Баасанхүү -
аан яг цэргийн салбараас гэхээр энэ 2 байна тээ?
Санжаа -
цэргийн салбарт бол ерөөсөө л Халх гол, 3 сарын 18-н хоёр энэ хоёр л байгаа юм. Өөр юм байхгүй.
Баасанхүү -
тэр баяр ёслолыг тэмдэглэх жагсаал парад зэргийг яаж хийдэг тэмдэглэдэг байсан бэ?
Санжаа -
аан?
Баасанхүү -
баяр ёслолоор ингээд цэргийн жагсаал парап болдог ш дээ.
Санжаа -
тийн
Баасанхүү -
тэр тийм үйл явдлыг яаж, цэргийнхээс өөрсдөө зохион байгуулна биз дээ тээ? цэргийн салбарынхан.
Санжаа -
цэргийн салбарынхан тэрийг чинь бол одоо ер нь 21 оны 3 сарын 18-нд Сүхбаатар жанжин хүрээнд орж ирсэн гээд түүхэнд байгаа биз дээ.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
одоо энэ Гүнтийн даваагаар даваад одоо энэ хуучин Тасганы овоо гэж байсан энэ сэтрээд хаясан энэ рүү уруудаж ирсэн гэж байгаа юм.
Баасанхүү -
за
Санжаа -
цэргийн жагсаал парад бол ер нь улсын баяр, октябрийн баяр, майн баяр, гурав жагсдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
за
Санжаа -
цэрэг. Энэ гурван баяр чинь ёстой цэргийн бүх юм жагсана.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
аан майн баяр, октябрийн баяр хоёрт техник орохгүй. Техникгүй явган жагсана. Аан улсын баяраар бол цэргийн явган цэргийн парад техникийн парад хоёулаа явдаг байлаа.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
бид чинь одоо 1961 онд 40 жилийн ардын хувьсгалын 40 жилийн ойн парад хийх гэж Улаанхуарангаас явган жагсаалаараа тууж талбайд ирж жагсчихаад...,
Баасанхүү -
хөөх
Санжаа -
жагсаж явчихаад тэгээд буцаад явган Улаанхуаран орно ш дээ. Тугаа залж яахад одоо орохгүй бол офицерууд болохгүй.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэгээд л явган тууна. Одоо жанжин штабын дарга ч байсан, сүүлдээ орлогч сайд байсан генерал Цог гэж дуулсан уу?
Баасанхүү -
дуулсан Цог генерал гэж
Санжаа -
генерал Цог гуай жанжин штабын дарга хүн өөрөө генерал.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
Улаанхуарангаас цэргийнхээ жагсаалыг командлаж яваад л, ангиуд чинь шил шилээ хараад жагссан. Тэгээд явган..., одоотой адилхан ийм сайхан зам байхгүй ээ Улаанхуарангаас чинь. Офицеруудын ордон ирж байж нэг юм ганц нарийан овоо засмал зам шиг юмтай.
Баасанхүү -
ммхм
Санжаа -
тэрүүгээр явна. Машин дайрч алчих гээд..., машин ч ховор доо одоог бодвол. Тэхдээл болохгүй. Тэгээд Цог гуай сэлмээ барьчихсан. Бид чинь Цог гуайгийн араас офицерууд нь жагсаад, офицеруудын араас цэрэг нь жагсаад явган туугаад талбайд орж ирж баярынхаа жагсаалд явж нэг юм эндэрийн урдуур явж өнгөрөөд тэгээд л одоо энэ хотын захиргаа дээр үед чинь театр гэж байсан одоо хөрөнгийн бирж ч билүү.
Баасанхүү -
тийн
Санжаа -
холбооны хажуугаар гараад тэгээд шувт туугаад Улаанхуаран орж буцаад л. Тэгээд нэг тугаа залаад ингэхэд чинь ер нь л үдээс хойш л болчихсон байна л даа.
Баасанхүү -
хөгжил тэгээд тэр жагсаалд хөгжим бүрээ, бөмбөр янз бүрийн тийм юм байна уу?
Санжаа -
байнаа. Байлгүй яахав. Анги болгон үлгэр жишээ үлээвэр хөгжимтэй. Хэдхэн цөөхөн цөөхөн хүнтэй.
Баасанхүү -
за
Санжаа -
тэрнийгээ яахав яагаад бүүр хөгжимгүй нэг нь нэг 2 бөмбөр нүдээд л дүн тан гээд л бөмбөрдөөд л явдаг ийм л байлаа. Үлгэр жишээ хөгжим болуул яахав талбай дээр өглөө эрт ирээд байрлачихсан ийм байна.
Баасанхүү -
аанхан
Санжаа -
аан улсын баярыг тэгээд өнгөрөөчихнө. Хавар 5 сарын 1-нд майн баяр болно гээд явган цэргийн парад явна. Бас ялгаагүй Улаанхуарангаасаа нүдэлдээд л ирнэ. Аан октябрийн баяр болно. 11 сарын 7-нд ч зарим ижл сайхан л байна, зарим жил чих хөлдөөчих гээд хүйтрээд байна. Малгай буулгахгүй зогсоод л ингээд л жагсдаг л ийм л үе байлаа даа. Цэргийн хатуужил гэдэг чинь ер нь цэрэг алба хаасан хүн эр хүн болж байгаа нь л энэ дээ. Гэж би өөрөө боддог юм, хатуужлыг сурч. За одоо болсон биз дээ.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.