Sanjaa


Basic information
Interviewee ID: 990220
Name: Sanjaa
Parent's name: Jamts
Ovog: Taij nar
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Telmen sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
foreign relations
travel
politics / politicians
family
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

за та надад монголын цэрэг, одоо тухайн үеийн цэргүүд одоо ардыг цэрэг нь тийм юмыг хариуцдаг, тийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, өөр дотоодын цэрэг гэж байдаг билүү тээ? ер нь тэр үеийн цэрэг армийн бүтэц бүрэлдэхүүн, тэгээд тэр тэр чиглэлээр энэ нь энэ чиглэлээр гээд тайлбарлаад яриад өгөхгүй юу?

Санжаа -

за тэхээр чинь ардын цэрэг гэж одоо 21 оноос л үүсч, ардын цэрэг эрх орноо хамгаалах..., ардын цэрэг бол 21 оноос үүсч байгууллагдаад л арми гэж нэртэй, ардын арми нэртэй ингэж..., энэ арми бол яах ёстой гэвэл одоо улс орныхоо аюулгүй байдал батлан хамаалах ийм л үүрэгтэй.

Баасанхүү -

аанхан

Санжаа -

одоо ч тэр үүрэг хэвээрээ явж байгаа. Улс орныхоо энх тайван, амгалан байдлыг хамгаалж, хилээ чандлан харах ийм л үүрэгтэй ардын арми нь бол.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

энэ үүргээ бол одоо ч гэсэн улам боловсронгуй болгоод явж байна. Дээр үед болуул, миний цэргийн алба хаагаад ардын армид байсан үе бол техникийн хувьд ч арай одоог бодвол дутуу, дутмаг. Хилээ харах хамгаалах энэ ажилд чинь бүгд л морь тэмээгээр улс эх орныхоо үүргийг гүйцэтгэж байлаа.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

за ингээд дайн бол ерөнхийдөө 1990 оноос өмнө бол ерөөсөө үүргээ биелүүлж байхдаа бол тэр л ганцхан чиг шугамаар л..., одоотой адилхан байгаагүй юм.

Баасанхүү -

аанхан

Санжаа -

ямар байсан гэхээр, өнөө нэг намын юугаар...,

Баасанхүү -

үзэл суртлаар

Санжаа -

тогтолцоогоор л удирдаж ингэж явсан.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

ингээд 90 оноос хойш чинь болуул арми бол шал өөр болоод, шинэчлээд, чадварлаг, цомхон тийм армитай боллоо ш дээ.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

одоо бол тийм л арми байх шиг байна. За хилийн цэрэг гэдэг бол ерөөсөө л, мөн л одоо ардын цэрэгтэйгээ л тэнцүү шахуу хилийн цэрэг гэж дотоодынхоо бүх юмыг харсан, хариуцсан ийм л одоо үүрэгтэй. Тэр хилийн цэрэг бол ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээр, дотоодын одоо бүх хамгаалах хүчийг бол хариуцдаг, хийдэг, манадаг, хардаг ийм л үүрэгтэй хилийн цэрэг бол. Одоо ч гэсэн тэр хэвээрээ л байна. Тэхдээ одоо болуул яахав хилийн цэрэг гээд байгаа чинь энэ 90 оноос хойш энэ манай улс чинь чөлөөтэй болж, зах зээлээ бүрэн тавьлаа ш дээ.

Баасанхүү -

тийн

Санжаа -

энэ тавилтанд бол одоо хилийн цэрэг бол их үүрэгтэй байна гэсэн. Одоо энэ боомтууд, газар болгон дээр хилийн цэрэг болуул одоо хардаг, хянадаг ийм үүрэгтэйгээр ажиллаж байна л даа маяг нь.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

тэгээд хилийнхээ зурвасыг бас хардаг ийм л чиг хандлагатай ажиллаж байх шиг байна. За хилийн цэргийн үүрэг гүйцэтгэх үүрэг бол яахав дээр үеэсээ л тэр дотоодын харах хамгаалах юмаа л хийж байсан. Тэрнийгээ ч одоо ч хийж байна. Гэхдээ дээр үетэй адилхан хүн болгон морио унаад, тэмээгээ унаад явдаг асуудал бол өнгөрсөн.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

техникжсэн, хөгжсөн. Одоо нисдэг тэрэг хүртэл байна. Хилийн цэргийн нисдэг тэрэгнүүд чинь одоохилээ хардаг тойрдог ийм л байна.

Баасанхүү -

тэр дотоодын цэрэг гээд бас нэг үг сонсогдоод байдаг ш дээ. Тэр нь алинд нь ордог ямар учиртай вэ?

Санжаа -

дотоодын цэрэг гээд байгаа чинь л хилийн цэргээ хэлээд байгаа юм. с

Баасанхүү -

аан

Санжаа -

дотоодын цэрэг, дотоодыг хамгаалах дотоодын цэрэг гээд байгаа чинь л одоо хилийн цэргээ хэлж байгаа. Хүчний байгууллага чиг л ярьж байна. Хилийн цэргийгээ л дотоодын цэрэг гэж байгаа юм. Арми бол одоо 90 оноос хойш өнөө энхийг сахиулах үйл ажиллагаанд орж өгөх идэвхитэй боллоо ш дээ. Тэрнийг бол чи мэдэж байгаа биз.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

хилийн цэргээс чиг л явдаг байх, одоо Иракд цэргээ илгээлээ, энх тайван сэргээн босголтонд нь. Авканистанд мөн болдоггүй газар л очиж армиас зэвсэг техникийг нь заадаг, засдаг ийм улс хүртэл одоо Авканистанд явж байна ш дээ манайхаас.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

за тэгээд ажилвал ямар юм билээ..., Африкын орнуудад хүртэл одоо манай армийнхан явж байна. Энийг нь бол Америк 3 дахь хөрш гээд байгаа, их дэмжиж монголд их таатай элэгтэй хандаж байгаа.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

Иракд одоо зэвсэгт хүчнээ явуулж, энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан энэ тэр гээд л армийг үнэлж байна л даа. За ер нь цэрэг бол шинэчлэгдэж, өөрчлөгдөж, цомхон чадварлаг армитай болно л гэж 90 онд дэвшүүлээд л, тэгээд тэрнийгээ ч хэрэгжүүлээд одоо ажиллаж байна. Хилийн армийн одоо батлан хамгаалах яамны сайд чинь болуул заавал цэргийн цолтой генерал хүн байдаг байлаа.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

одоо бол байхгүй. Ерөөсөө аль хэн дуртай энгийн хүн ч суугаад л армийг удирдаж байх шив дээ. Доор нь одоо чадварлаг дарга нар байдаг учраас тэгээд л удирдаж байна маяг нь. Иймэрхүү л явдалтайгаар явж байх шиг байна цэрэг арми бол.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

тэгээд л одоо дээр үед бол цэрэг чинь 3 жил алба хаадаг байлаа. Одоо бол 3 жил биш 1 жил алба хааж байна. Ингээд албаа хаахгүй ээ гэсэн нэг нь бол одоо сайн дураараа чөлөөлөгдөж мөнгөөр төлж хүртэл явдаг болсон байна ш дээ одоо хотын цэрэг бол. Иймэрхүү л юм байх шив ээ. Өөр ч одоо ер нь юу ярих вэ дээ өвөө нь айн?

Баасанхүү -

тэр 60-аад оноос нөгөө урд хилийн байдал..., Хятадтай харьцаа муудаад тэгээд Оросын цэргийн ангиуд орж ирсэн ш дээ. Тэгээд тэр Оросын цэргийн орж ирэх яг хэрэгцээ шаардлага байсан уу? тэд нар яг ямар үйл ажиллагаа Монголд үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?

Санжаа -

тэр бол одоо 60-аад 60, 70-аад оны үе шүү дээ. Оросын цэрэг чинь одоо манайхыг хамгаалж харж байгаа нь энэ гээд ёстой баахан цэргийн ангиуд манай монголд, одоо ялангуяа энэ төмөр зөм дагуу байрлуулаад ажиллаж байлаа. Энэ нь юутай холбоотой байсан юм гэхлээр, гол нь бол одоо Хятадтайгаа бол харьцаа муутай манайх чинь.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

Хятад ер нь хэзээ нэгэн цагт Монгол руу довтлоод ороод ирнэ. Дээр үеэс Манжын дарлалд 200 жил явчихсан. Хятад тэрнийхээ санаархлыг таслаагүй байна гэсэн үүднээс манайх бол энэ урд хилээ сүрхий бөхөлж байлаа л даа. Тэгээд өөрийнхөө хүчийг бас дийлэхгүй ч байж мэднэ гэж Оростой хэлэлцээр хийж, Оросын цэрэг Монголд нэг бүхэл бүтэн дивиз байрлуулж байлаа л даа.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

70-аад оны үед. 70-аад оны үед чинь дивиз байгууллах, Оросын дивизийг байгууллах гол нөхцөл нь юу вэ гэхээр Хятад чинь наашаа санаатай байна гэсэн Оросын тактик ч байсан байх, манай тактикчдын тактик дээр, тэр л үндсэн дээр Оросын цэргийг нутагтаа байрлуулсан байх л даа.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

бүхэл бүтэн дивиз байгаа л гэж байсан юм, нөхцөлгүй хүч. Дорнодод чиг л баахан цэргийн анги байлаа, энэ Чойроос нааш ингээд л өнөө Хоолтын даваанаас цааш бол ер нь Оросын цэргийн анги бол маш их байлаа л даа. Бараг битүү байлаа. Онгоц нь хүртэл бууж дэгдээд л буугаад л газар доогуур орчихдог тийм лагтай. Өдөр харагдах юм байхгүй ийм л байсан юм.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

тэр бол нүсэр арми байсан даа. Тэгээд л 90 онд чинь манайх ардчилаад л нутгаасаа Оросын цэргийг байлгахгүй гээд өвөл хөөгөөд гаргаж байлаа ш дээ. Тэгсэн хэдхэн сарын..., одоо бас жаахан хэцүү байна жаахан дулааруулж өгөхгүй юу гэж Орос гуйсан юм гэнэ лээ л гэж ярьдаг.

Баасанхүү -

аанхан

Санжаа -

тэрнийг нь хүлээж авалгүй л зүгээр хуу туугаад л гаргасан 90 оны..., 91 оны үед ч юм уу, 91 онд юм байх аа даа. Тэгж гаргасан түүхтэй дээ. 70-аад оны үед чинь одоо Хятад довтлох нь гэж Оросын тэр цэргийн анги чинь бүүр ингээд хойноос машин техниктэйгээ Ховдоор ороод Баянхонгороор ингээд л нүсэр том цуваа явж ирж манай энэ урд хил дээр чинь байрлаж хаячихаад л, Хятадын хил дээгүүр, Монголын хилийн дээгүүр чинь онгоц сүнгэнээд л байна гэж дуулдаж л байсан. Тэгээд л өнөө л толгой өндийх гээд байсан улс чинь хүний урманд ганц хөдлөлгүй цаашаагаа буцсан л гэж ярьдаг юм байна лээ.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

тийм л юм дуулж байсан юм байна.

Баасанхүү -

тэр Оросууд ингээд Монголд орж ирээд, Оросын цэргийн ангиуд монголд орж ирээд байж байтал тэгээд, ер нь тэгээд ер нь ямар нэгэн хилийн зөрчил маргаан, дайрсан юм гараагүй ш дээ, тэхээр 70-аад оноос 91, 92 он хүртэл чинь бараг 20 гаран жил тэр цэргийн ангиуд нь ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бол? Тэгээд Монголд тэгээд дасгал сургууль хийгээд байгаад байдаг байсан уу? тэр Оросын цэргийн анги Монголд яг ямар үйл ажиллагаа явууладг байсан юм бол?

Санжаа -

Оросын цэрэг үү?

Баасанхүү -

тийн. Тэгээд яг Монгол цэрэг шиг байдаг байсан болов уу?

Санжаа -

ерөөсөө л монгол цэрэг шиг, сургуулиа хийчихээд тэгээд л байж байдаг. Өшөө яахав байлдаад байх юм байх биш, сургуулиа хийчихээд л хэвтэж байна..., бэлдсэн байртай юм чинь тэгээд байж байлгүй, сургуулиа хийгээд л.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

ямар юм болох вэ тактик нь одоо тэгээд дайраад ирвэл яах вэ гэсэн төлөвлөгөөнүүдээ л боловсруулаад л сууж байдаг л байсан байж таараа.

Баасанхүү -

тэгээд тэр Монголд байгаа Оросын цэргүүдийн зардлыг Монгол улс даадаг байсан болов уу? Оросоос тусламж гэсэн утгаар гардаг байсан юм болов уу?

Санжаа -

бүх юмаа болуул Оросын цэрэг бол бүх юмаа өөрөө даачихна. Өөрөө хангалтаа хийдэг. Монголд бол ерөөсөө хамаа байхгүй тэр. Машин техинк байлаа гээд машин техникийнхээ түлш, бензинийг Орос өөрөө даадаг. Цэргийн ангиуд нь өвөл гэхэд л нүүрсээ өөрснөө авчраад түлчихнэ. Ер нь Монголоос одоо яахав нөгөө усыг нь л хэрэглэж байсан байх. Ус газар хоёр дээр нь л хэрэглэж байсан, өөр бол Монголоос ер нь танайх тэг гэж байсан юм байхгүй.

Баасанхүү -

цалин хөлсөө ч гэсэн яг Оросоос өөрснөө...,

Санжаа -

аан?

Баасанхүү -

цалин хөлсөө ч гэсэн тавьдаг байсан гэсэн үг юм байна тээ?

Санжаа -

тийн ер нь бол одоо бүх л юмаа. Намар болоход чинь л манайхан ногоогоо тариагаа хураадаг шиг л хоолны төмс ногоо хүртэл вагон вагоноор л ирээд л буулгачихна. Тэгээд л яваад өгчихнө. Монгол улсын ус л хэрэглэж байсан байх гэж боддог юм, өөр юм л лав хэрэглээгүй.

Баасанхүү -

тэгээд Монгол цэргийн анги, Орос цэргийн анги гээд ингээд энэ хоёр улс хоёр орны тэр цэргийн ангиудын хооронд ямар харилцаа холбоо байдаг вэ? Нөгөө марш тактикын гэсэн харилцаа марилцаа байх уу?

Санжаа -

өө тийм хамтын ажиллагаа байлгүй яахав. Орос цэрэг, Монгол цэрэг гээд одоо Дорнодод чинь бол бас л манайх нэг буудлагын батальон байлаа, байлдааны анги. Оросын цэргийн анги гэдэг чинь танкын хороо гэж одоо Дорнодын наад, тэнд нэг мундаг хороо байлаа танкын. Нисэх хүчин гээд тэр Дорнодын зүүн талд Хэрлэн голын хөвөөн дээр нэг мундаг нисэх анги байлаа. Аан тэгээд буудлагын батальон гээд бишгүй л байдаг байх. Манай юмнууд байж л байсан. Манай анги бол Оросын нэг ангитай шип гээд дарга нар чинь сайхан холбоотой. Бид чинь Орос ах нараас юм гуйгаад л тэрийг нь өгөөд л, аж ахуйн юм. Ийм юм өгөөч гэхэд чинь өгөөд л аваад л ингээд л явдаг л байсан. Бидний..., миний хувьд бол одоо Оросын цэргийн ангийг юу өгөх вэ дээ, өгөх юм байхгүй. Би гуйх юм нь бол өвөл болохоор нүүрс гуйна, Нүүрсэнд шуналтай нүүрс гуйна хамаагүй.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

тэгээд одоо уугаад яриад манай Жанжин штабын дарга Цог генерал гэж байсан. Дорнодод очсоныхоо хойтон жил Адуун чулууны уурхай бүрэн ашиглалтанд ороогүй ийм үед чинь одоо гал алдах нь дээ ер нь. Тэгээд би Цог гуайд илтгээд, тэгээд Цог гуай өнөө байгалийн цэргийн тойрог гэж энэ Оросын ойролцоохон манай хилтэй ойролцоо нэг мундаг тойрог байгаа.

Баасанхүү -

за

Санжаа -

Цог гуай тэр тойргийн командлагчтай яриад л, 20 вагон Оросын нүүрс манайд авчираад л асгачихаж байгаа юм. тэрний үнэ гэж юу ч өгөөгүй . Тэгээд л Дорнод чинь өвөл тэр жилийн 69 оны өвөл, тэр жилийн хүйтнийг..., яахав 68 оны өвөл юм даа. Дорнодын албан байгууллагууд энд тэндээсээ хөлдөөд л хумиралдаад байхад чинь манайх Оросын нүүрс буулгаад авчихсан.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

манай цэргүүд чинь орон дээрээ хөнжлөө өвчихаад цагаан даавуугаа нөмрөөд унтдаг байлаа ш дээ. Иймэрхүү жишээтэй Оросын нөлөө бол надад тэгж тусч байсан юм. 20 вагон гэдэг чинь 1500 тонн нүүрс байгаа юм.

Баасанхүү -

өө яанаа.

Санжаа -

тийн. 1500 тонн нүүрсийг л мөнгөгүй л авчихаж байгаа юм. Ингэж л явсан даа. Нөлөө бол Монголд их бий л дээ. Одоо тэгээд энэ жил бол Халхын голын дайны ялалтын 70-н жилийн ой болно. Одоо энэ 70 жилийн ойгоор чинь Оросын ерөнхийлөгч Медведов хүртэл ирж оролцоно гэж мэдэгдээд байна ш дээ. Тийм л түүхтэй Орос болуул дээхэн үед чинь одоо Орос ах нар гэж нэрлэдэг байлаа ш дээ. Оёо ах нар гэж.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

одоо чухам гэж нэрлэж байгаа юм. Ах гэж байсан байлгүй яав гэж. Ийм л нөлөөтэй байсан юм даа.

Баасанхүү -

таны ер нь ажлын ачаалал хэр байсан бэ?

Санжаа -

өө ажлын ачаалал аж ахуйн хүн чинь одоо цэргийн анги нүүгээд буулаа гэхэд айл нэг нүүгээд буугаад юм уу, нэг шавар амбааран байшин барих гэж ямар их ажил хүч гаргаж нэг юм босгодог билээ.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

тэгж аж ахуйн хүнд ачаалал бол чухам ёстой нурууг нь хугарахаар л ачаалал дарж байлаа л даа.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

өвөө чинь бол одоо Дорнодод тэр ангийг чинь байгуулж, ер нь хагасхан нойртой л явж байсан. Тэгээд Зүүнбаянд шилжиж очиж, бас хагас нойртой ингэж зүтгэж явлаа. Тэгээд арай хийж нэг төвхнөөд автал чинь л, тэгээд ажил гайгүй хийгээд, итгэл найдварыг нь биелүүлж явсны нөлөө байх л даа.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

...намайг хүн монжсондоо биш. Дорнодод тэр 97 гээд ангийг байгууллахад тэгж явлаа. Зүүнбаянгийн 126-р нэгтгэлийг байгууллах гэж бас зүтгэж аж ахуйн орлогч хийж зүтгэж байлаа. Тэгээд л Зүүнбаянд овоо нэг тохижоод л ээ дээ одоо ч нэг унтдаг болох нь уу гээд, бүтэн нойртой болох гэж байтал чинь Зүүнбаянд нэг шинэ хороо байгууллана..., тэр л 70-аад оны үед шүү дээ. Шинэ хороо байгууллана гэж зенит батальоны агаараас хамгаалах нэг шинэ хороо байгууллах гэж, тэрний ар талын орлогчоор томилогдож 2 жил бас мөн бүүр гадасгүй бүүр хээр тал дээр цэргийн анги аваачаад буулачихсан, зэвсэг техникээ аваачсан. Майхан шаагаад л цэрэг нь, офицерууд нь хажууд нь муу гэрээ барьж аваад л, ингээд л үзэлцэж байлаа даа. Тэгээд л тэр зусангаа үзэлцсээр байгаад л..., батлан хамгаалах яам ч анхааралгүй яахав. Цэргээ орох нэг 5, 6 казарм барьж аваад л, уурын зуухтай болж аваад л ингээд л үзэж байгаад л..., 70 оны хавар юм шүү дээ тэр чинь. 71..., 72 оны хавар юм. Тэгж үзэж байгаад л тэндээ нэг 2 жил гаран тохижоод овоо сайхан болсон доо. Тэгж байгаад л Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр шатаад.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

нефть нь ирэхээ болиод, тэр Зүүнбаян хотыг чинь тэр чигээр нь батлан хамгаалах яаманд шилжүүлж өгөөд. Нефтийн үйлдвэр ажиллахгүй болохлээр.

Баасанхүү -

за

Санжаа -

тэгээд тэрний даргаар бас томилогдож, тэгээд би 4 жил суусан хүн дээ өвөө нь. За иймэрхүү л байх шив дээ. Өвөөгийн явсан хийсэн ажил гэвэл иймэрхүү л цараатай юм хийж явлаа.

Баасанхүү -

аанхан. Тэгээд одоо жишээ нь нөгөө нэг тухайн үед бол юм ховор. Та тэхээр чинь одоо цэргийн ангийн бүх л хэрэгцээтэй материаллаг баазыг цуглуулж бүрдүүлэх ажилтай хүн ш дээ. Тэхээр нөгөө нэг хэрэгтэй юмаа авах гэхээр юм ховор, тэгээд л очер дугаар хүлээх гэсэн мэсэн ер нь бол байгууллагууд тийм байсан. Цэргийн салбарт болохоор энэ тал нь ямархуу байсан бэ? Яг адилхан байсан уу? ингээд очер хүлээдэг, арын хаалга маалга гээд танил талаараа арай гэж нэг юм жоохон юм олж авдаг тийм тал байсан уу? цэрэг гэхээрээ арай өөр тэгээд юм хангалттай байсан уу?

Санжаа -

хангалтын хувьд бол цэрэг гэхээр тэр үед чинь одоо ерөөсөө тийм очер дугаар хүлээгээд тэгэх юм байхгүй.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

юу хэрэгтэй гэснээ тооцоолж бодож чаддаг л юм бол олоод авч болдог, ийм л байсан.

Баасанхүү -

аан хамгийн иүрүүнд?

Санжаа -

тийн. Төсөв мөнгийг нь ч харамлахгүй өгнө. Тэгээд л өөрснөө тэр мөнгөөрөө идэх юмаа, хувцасаа, хоолоо, түлшээ бүгдийг нь л бэлтгэдэг. Ийм л байсан, гар татахгүй байсан юм улс бол, цэргээ бол сайн өгнө.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

түүнээс одоо чиний асууж байгаа шиг энэ очер дугаар хүлээгээд явах юм бол ямьдрах нөхцөлгүй болно ш дээ. Тэр олон цэргийн хүний чинь нэг өдрийн хоол таслахад л тэгээд хоол тасалсан дарга хариуцлага хүлээгээд л цэргийн шүүхд л шилжхээс өөр зам байхгүй. Тийм хатуу юутай, хуультай. Цэргийн хоол таслах, хувцас хунарыг нь таслах, машин тэргэнд нь одоо бензин тосыг нь хангах энэ юм бол ерөөсөө л нэгдүгээр зэрэгт л үзэж байгаа юм. Жаахан залхуухан нэг хойш тавьдаг залхуудуухан дарга нар зарим нь мөн хариуцлага хүлээж л явсан.

Баасанхүү -

өө бас

Санжаа -

хүлээнээ. Алдаа гаргах юм бол уучлахгүй шүү. Хусаад л өгнө.

Баасанхүү -

чанга

Санжаа -

ер нь нэг их цол байдаг юм бол цолыг нь аваад хагаслаад.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

нөгөө л албан тушаалаас нь буулгаад, цалин багатай ажилтай байна. Захиргаадах хэрэг гарвал сайн захиргааддаг. Ийм л үе байсан.

Баасанхүү -

таны ер нь цалин ямар хэмжээтэй байсан бэ? Тухайн үед бас амьдралд чинь хангалттай хүрээд болоод байдаг байсан уу? ямар байсан бэ?

Санжаа -

ямар юм гэнэ ээ?

Баасанхүү -

цалин ямар байсан бэ?

Санжаа -

зүгээр байсан, зүгээр байсан.

Баасанхүү -

та ингээд аягүй ачаалалтай ажиллана ш дээ тээ?

Санжаа -

тийн

Баасанхүү -

аягүй ажил ихтэй. Тэгээд ажил ар гэрийн амьдрал хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?

Санжаа -

үгүй яахав одоо хэдэн хүүхдийг чинь одоо..., 5 хүүхэдтэй манайх. Энэ л гэрийн хүн л хариуцна. Би хэдийгээ авчраад л өгчихнө. Тэгээд энэ хүн л хүүхдээ хийж болгож, бүх л юмыг хийнэ. Би бол ер нь тэгж явах үедээ бол гэрийн ажилд бол үнэндээ муу тусалж, муу туслагч байсан гэж одоо л боддог юм. ер нь тун муу туслагч байсан. Өөр яахав сайн ханийн буянд л тэгж алба хашиж, зүтгэж олигтой явснаас, ар гэрийн..., хань надтай адилхан юм байсан болуул бид хоёр өдийд ингэж явахгүй. Тэгээд л хоёр тийшээ яваад өгсөн байх байлгүй яав гэж. Сайхан зүйл бол их байлгүй яахав энэ олон ажил хийж явлаа. Сайхан л ажиллаад байсан. Тэр сайхан ажил байсан учраас ч би тэрүүндээ итгэлтэй, үнэнч зүтгэж байсны л үр дүнг л тэгээд яваад байсан байх гэж одоо боддог юм даа.

Баасанхүү -

аанхан

Санжаа -

бахархах юм одоо тэр л байна. Хамгийн их дурсгалтай бахархаж байдаг юм, би одоо анх баруун хязгаарт хилийн цэрэгт очиж хил манаж явсанаа л одоо бүүр хамгийн бахархалтай гэж боддог юм. Үнэн залуу 20 настай хил манаад морь унаад давхиж явах ч мөн үнэхээр гоё байсан гэж одоо харин боддог юм даа өвөө нь.

Баасанхүү -

цэргийн алба хааж байхдаа тээ?

Санжаа -

аан?

Баасанхүү -

тэр үед чинь та цэргийн алба хааж байхдаа, ажил хийж биш цэргийн алба хааж байх үед тээ?

Санжаа -

тийн. Цэргийн алба хааж байсан, ажил хийгээгүй.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

дарга бос, суу, за хилийн манаанд яв. 120 сум, 2 гранат бүснээсээ зүүгээд 120 сум дайзтай сумаа бүсэлчихээд, винтовоо үүрээд ингээд л морддог байлаа хилийн цэрэгт.

Баасанхүү -

хангалттай зэвсэглэдэг байсан байна ш дээ тээ?

Санжаа -

аан тийм хангалттай.

Баасанхүү -

хөөх нээрээ тийм юм даа.

Санжаа -

хангалттай. Муухан бойтог эрсүүд чинь тэгээд өнөө 150 сум дайзтай ингээд бүсэлчихээд, 2 гранат зүүчихээд...,

Баасанхүү -

хүнд ш дээ тээ?

Санжаа -

тийн хүнд. Тэгээд дээр нь зуны цагт чинь муу шинелээ бас ингэж гозойтол нь хуйлж байж боогоод, бас тогоо үүрчихнэ.

Баасанхүү -

өө за

Санжаа -

ингээд буутайгаа цуг. Тэгээд л бойтогхон цэрэг чинь мордож чадахгүй дээ. Морин дээр оцогноод л байдаг, тийм л байсан. Би бол тийм бойтоггүй явсан хүн. Тэрнээсээ цэрэгт явахаасаа өмнө бол малтай их ноцолдож явсан учраас ер нь үүртээгүй. Цэргийн хугацааны жил тэнд байхад. Тийм л юм даа.

Баасанхүү -

цэргийн салбар гэдэг чинь бас энгийн хүмүүсээс хамаагүй өөр ш дээ тээ?

Санжаа -

өөр

Баасанхүү -

тэгээд одоо хэцүү зүйл нь юу байдаг вэ? Цэргийн салбарт ажиллах

Санжаа -

хэцүү зүйл нь ээ?

Баасанхүү -

аанхан. Жоохон хэцүү бэрхшээлтэй зүйл байдаг уу?

Санжаа -

за ер нь хүн цэргийн салбарт ажиллахад би боддог юм зүгээр. Залхуухан нэлээн дураараа ийм улсууд бол цэргийн албанд бол залхдаг байх.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

дургүйцдэг. Бүх юм дүрэмтэй, цэргийн дүрэм байна. цэргийн дүрмээр л яг..., алхсан ч бараг дэчнээн сантиметр өндөр өргөж тавина гээд заачихсан байгаа юм чинь. Цэргийн дүрмээрээ л амьдарч чадаж байвал одоо болж байгаа нь тэр.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

бахархах юм бол одоо хамгийн бахархалтай юм нь одоо юу вэ гэхээр мэдэхгүй бүтэхгүй ажил гэж байхгүй цэрэгт бол.

Баасанхүү -

аанхан

Санжаа -

бүх юм тушаалаар биелдэг учраас тушаал л авлаа, биелүүллээ. Эс биелүүлсэн дарга цэрэг хэн нь ч бай гэмээ хүлээх ийм л юутай.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

ингээд л 20-р зууныг дуусгаад, 21-р зууныг эхлүүлээд явж байна даа. 3-р мянганыг үзээд, 2-р мянганыг нь дуусгаад, хувьтай л юм байна гэж өөрийгөө бодсон.

Баасанхүү -

таны амьдралд одоо гүн гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал тохиолдож байсан уу? тэр тохиолдож байсан бол ямар үйл явдал вэ?

Санжаа -

амьдралд уу?

Баасанхүү -

тийн.

Санжаа -

амьдралд бол одоо ер нь гүн гүнзгий тохиолдож байсан бэрхшээл бол байхгүй надад. Одоо 78 хүртэл явлаа. Өөрийн хэл мэдээд л..., мэддэгээс хойш тохиолдсон одоо бэрхшээл бол байхгүй л гэж одоо бардам хэлнэ.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

шулуунаар л явсаар байгаад л энэ замыг туулаад одоо ингээд сууж байна даа.

Баасанхүү -

ммхм. Таны амьдралаас бусад хүмүүсийн амьдралаас ялгагдах онцлог зүйл нь юу вэ? Тийм зүйл байх уу?

Санжаа -

онцлог зүйл ч гэж одоо юуг ч хэлэх вэ дээ. Би чинь одоо ер нь яахав ийм олон ажлыг ингэж өдий хүртэл тэтгэвэрт гартал 1988 он хүртэл явсан хугацаанд бол одоо онцлог гээд байх юм бол яахав ажлаа болгоод явсан нь л онцлог байх.

Баасанхүү -

ммхм

Санжаа -

өөр онцлог гээд одоо юу хэлэх вэ дээ хүү минь айн. Онцлог гэх юм бол ажлаа л хийгээд явсан болгоод байсан нь л онцлог байдаг байх.

Баасанхүү -

за баярлалаа танд.

Санжаа -

за

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.