Batsüh


Basic information
Interviewee ID: 990221
Name: Batsüh
Parent's name: Gonchig
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Delgerhangai sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
literature
authority
foreign relations
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За сайн байна уу?

Батсүх -

сайн. Сайн байна уу?

Баасанхүү -

за та одоо өөрийгөө танилцуулаад, тэгээд урлагтай яаж холбогдсон тухайгаа яриад эхлэхгүй юу.

Батсүх -

за. Тэхдээ өнөөдрийн ярилцлагыг ярилцах гэж ирсэн охиндоо баярлалаа. За гол нь болуул юу гэхээр би бага залуу хүүхэд байхаасаа эхлээд соёл урлагийн мөрөөдөж, урлагт их дуртай ийм хүн байсан.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд 13 наснаас Ажилчны соёлын ард гэдэгт өөрийн сайн дураараа орж, энд одоо жүжигт тоглож эхэлсэн ийм түүхтэй.

Баасанхүү -

өө за

Батсүх -

за тэгээд...,

Баасанхүү -

та хотод байсан юм уу тээ?

Батсүх -

аан?

Баасанхүү -

хотод байсан юм уу?

Батсүх -

аан?

Баасанхүү -

хотод төрсөн юм уу?

Батсүх -

би болуул хөдөө төрсөн. За би тэрнийгээ дараа нь ярья.

Баасанхүү -

за

Батсүх -

за ингээд би тэр ажилчны клубт ороод дагалдан жүжигчин гээд, цалин мөнгөгүй зүгээр л одоо сонирхогчийн журмаар...,

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ингээд орж ажилласан. Тэгээд тэр комбинатын клубын дарга нь болуул Борхүү гэж үхн байсан. За найруулагч нь Нарангэрэл гэдэг хүн байсан. Тэгээд тэд нар болуул анх одоо юу гэхээр дээр үеийн жүжиг дээ одоо “Хөхөө” гэж жүжиг байсан “Эцэг хүү хоёр” гэж нэртэй жүжиг байсан. Ийм жүжигнүүд тоглодог. Тэгээд одоо дуу хөгжмийн концертонд оролцдог ийм л ажил эхэлсэн юм даа. За тэгээд би урлаг тийм юм судлаж..., суралцах ийм одоо хүсэл эрмэлзэл байгаагүй. Ер нь өөрийнхөө сэтгэлээр ороод л л ерөөсөө урлагийн хүн болох ийм санаа байна. Миний өөрийн авъяас одоо хэрвээ ард түмэнд үнэлэгдвэл би одоо урлагийн хүн болоха нь зүйтэй юм аа гэж бодсон.

Баасанхүү -

аанхан

Батсүх -

тэр үндсэндээ л энэ ажилчны соёлын ордоноос өөрийнхөө урлагийн байр сууоийг эхэлсэн юм аа гэж ингэж ярьж болох юм аа. За ингэхэд би одоо 13 настай ажилчны соёлын ордонд орсон байх юм. тэгээд 15 настай байхад ажилчны соёлын ордноос манай соёлын ордны дарга энэ тэр одоо Батсүх чи ер нь одоо энэ театр..., цэнгэлдэх хүрээлэн гэж байдаг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэнд одоо их сайхан жүжигчид мүжигчид одоо цуглаж одоо байгаа юм гэсэн, ер нь тэнд очиж ажиллавал одоо чамд өөрт чинь үр ашигтай байх юм биш үү гэж. Тэгээд чи очоод нэг шалгуулаад үзэхгүй юу гээд манай тэр клубын дарга Борхүү гуай найруулагч эд нар тэгсэн. Тэгээд шалгах үеэр бол манай ажилчны соёлын ордны найруулагчаар Балданцэрэн гэдэг хүн ирсэн байсан. Тэр Нарангэрэл гэдэг хүн..., тэгээд ер нь тэр 43 онд ер нь тэгээд тэр Нарангэрэл гэдэг хүн тэгээд гадны хүн байсан учир явчихсан юм уу яасан юм тэгээд алга болсон. Тэгээд тэр Балданцэрэн гэдэг хүнтэй борхүүтэй тэгээд комбинатын клубт жижиг сажиг жүжгийн жижиг сажиг ролиуд, хүүхэд болж тоглох, банди болж гүйх, одоо нэг иймэрхүү хэл яриа үг мүг нэг их олон юм хэлэхгүй. Тэгээд ганцхан хувцасыг нь өмсөөд одоо тэр дотор пижигнэж явах л, ийм л дуртай хүсэлтэй миний ажлын гараа эхэлсэн юм аа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за ингээд 15 нас хүрэхээр зэрэг тэгээд тэр манай ажилчдын соёлын ордны удирдах хүмсүүд чи одоо ер нь тэр театр гэдэг газар л очиж ормоор байна чи шалгуулахгүй юу даа гэсэн. Тэхээр нь тэгье гэсэн. Тэгээд ажилчдын соёлын ордонд дээр үед болуул бөмбөгөр ногоон театраас одоо улаан малгайтад тоглодог Лувсанжамц гэж нэг хүн байсан даа.

Баасанхүү -

за

Батсүх -

тэр хүн ирж бидэнд урлаг, соёл одоо энэ жүжгийн тухай, жүжигчний тухай юм хум ярьж өгч зааж сургадаг ийм байсан.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд одоо тэр Лувсанжамц гуай ч гэсэн одоо бас хөөрхий зайлуул одоо театрт очоод үзвэл яасан юм гээд. Тэгээд комбинадын клубээс Самдан гэж нэг залуу байсан. Тэр бид хоёр тэр театрт очсон. Тэгээд 45 оны 10 сарын 15-нд театрт орсон юм даа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за 45 оны 10 сарын 15-нд би 15 настай хүүхэд байсан. За тэгээд очиход тэнд болуул одоо Цагааны Цэгмид гуай, Нямын Цэгмид гуай, ардын жүжигчин Оюун гуай энэ тэр одоо биднийг шалгаж үзээд, тэгээд нэг одоо дуу дуулуулаад, нэг шүлэг уншуулаад, нэг итүд гэж юм хийлгээд, ингээд. Тэгээд тэр Самдан бид хоёрыг одоо яахав та нар яваад үз л дээ. Бас одоо болмоор ч юм байна бүгдийг нь одоо сайн хийчихлээ гэж хэлэхгүй та нарыг, гэхдээ бол та нар бас одоо авъяас байна, өөрснийгөө дайчлах юм бол бас алс ирээдүйдээ бас жүжигчин болох одоо чадалтай байж магадгүй гэж би бас бодож байна гэж ингэж хэлээд.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд театрт авсан юм. Тэгээд аваад одоо энэ комбинатаас театрт, бөмбөгөр ногоон театр одоо энэ засгийн газрын ордны суурин дээр байсан, бөмбөгөр ногоон театр байсан. Тэр театрт л ажилд явдаг ийм болсон би. За тэгээд би ч яахав тэгээд тэгж явсан. Тэр Самдан маань театрт очиж байж байгаад тэгээд Самдан маань жаахан мэргэжилдээ бас нэг жаахан тиймэрхүү иймэрхүү байгаа гэж бодсон юм уу өөрийгөө юу гэж бодсон юм. Би ерөөсөө Батсүхээ театрт ер нь дийлэхгүй юм шиг байна, орохоо больё гээд тэр маань яваад өгсөн. Тэгээд би үлдсэн. Тэгээд театрт жүжигчин гэж орсон юм даа анх. Тэгээд 45 оны 10 сарын 15-нд одоо би Монголын театрын алтан босгыг алхсан ийм түүхтэй хүн.

Баасанхүү -

ммхм. Драмын театрыг та хэлж байна уу тээ?

Батсүх -

тийн одоо хөгжимт драмын театр гэж байсан. Тэр чинь одоо цэнгэлдэх хүрээлэн байж байгаад дараагаар нь хөгжимт драмын театр болоод, тэгээд 63 оноос эхлээд театрууд салсан байхгүй юу.

Баасанхүү -

төрөл төрлөөр үү?

Батсүх -

за тэр 63 оноос яахав гэхээр хүүхэд залуучуудын театр гэж тусдаа драмын жүжиг тоглодог тийм залуучуудын театр гэж нэг салсан.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

драмын театр гэж нэг салсан, дуурь бүжгийн театр гэж салсан. Тэгээд тэр 3 театр салахад би дуурь бүжгийн театртаа үлдсэн.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд бусад жүжигчид маань энэ дээр үеийн одоо сайн сайн жүжигчид чинь одоо салаад салаад л тэгээд 3 театр тусдаа болоод ингээд явсан. Тэгээд би дуурийн театрт үлдэж, тэгээд дагалдан жүжигчнээр ажилласан. За намайг дагалдан жүжигчнээр ажиллахад хамгийн анх хүлээж авсан хүн болуул Монгол улсын гавъяат жүжигчин Мижэддорж гэдэг хүн байсан, Билигийн Мижэддорж гэж. Тэр хүний шавь болж одоо анх орсон доо. За тэгээд одоо тэр театрт ороод тэгээд тийм орсон дороо болуул тийм залуу хүүхдэд тэгээд одоо таарах роль ч нэг их байхгүй байсан ч юм уу, тэгж байж байснаа “Шараа голын гурван хаан” гэж Намдаг гуайн жүжиг.

Баасанхүү -

за тийн.

Батсүх -

тэрний Алтангэрэл хүүд тоглуулахаар болсон намайг. Тэгээд тэр Лоовой гэдэг хүн одоо миний түрүүнд театрт байсан даа. Миний түрүүнд байсан хүн, тэр бас бие жаахантай Лоовой гуай Алтангэрэл хүүд тоглосон. Тэгээд тэр Лоовой гуайгаас би авч Алтангэрэл хүүд анх удаа тоглож театрын тайзан дээр үг хэлж ингэж одоо эхэлсэн ийм л түүхтэй.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за ингээд нэлээн одоо жүжигт оролцдог тэр үед чинь бол одоо “Хоёр эзний нэг зарц” гэдэг жүжиг байлаа, “Талын баатар” гэж байлаа, “Ийм нэгэн хаан” гэж байлаа, “Тавгийн идээний ёс” гэж байлаа. Ийм ийм сайхан дээр үеийн хуучин жүжгүүд..., “Талын баатар” гэж байлаа эд нарын одоо тэр л өөртөө таарах роль бүрт нь одоо гүйгээд л тоглоод одоо ингээд..., ингэсээр байгаад тэгээд нэг драмын жүжигчин гэдэг нэг нэртэйгээр байж байсан.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

аан тэгж байсан чинь драмын жүжигчин гээд нэлээн жижиг сажиг ролиудад тоглоод нэг “Миний баясгалан” гэдэг жүжгийн Пунцаг гэдэг хүүхдийн рольд тоглоод, хорин хэдэн настай Байды гэдэг хүний рольд тоглоод, “Талын баатар” дээр гамингийн даргын цэргээр ингээд бас овоо юманд тоглоод ингээд нэлээн хэдэн жижиг ролиуд босгоод тоглоод ингээд. Тэгээд одоо яахав хамгийн бага нь би байсан байхгүй юу тэр театрт. Одоо тэр өнөө..., одоо энэ Цагааны Цэгмид гуай, Нямын Цэгмид гуай, Шороотын Цэвээн гуай, тэгээд Ичинхорлоо гуай, Хандсүрэн гуай, Оюун гуай эд нар чинь одоо данпаа мундаг мундаг том жүжигчид. Шороотын Цэвээн гуай энэ тэр, тэгээд тэр миний багш Мижэддорж гээд нэг тэгээд Цэндсүрэн гуай гээд л мундаг мундаг жүжигчидтэй хамт амьдраад л ингээд эхэлж байсан. Ингэж л долоон жүжигчин анх үүссэн түүхтэй.

Баасанхүү -

ммхм. Тэр үед ямар ямар жүжгүүд тавигддаг байсан бэ?

Батсүх -

за одоо тэр үед чинь одоо би тоглож байсан жүжгүүдээ хэлэхэд за “Шараа голын гурван хаанд” тоглож байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

Учиртай гурван толгойд тоглож байсан юм, Ийм нэгэн хаан гэдэг жүжигт тоглож байсан юм, Талын баатар гэдэг жүжигт тоглож байсан, Цогийн идэр нас гэдэг жүжигт тоглож байсан, Хоёр эзний нэг зарц гэдэг жүжигт тоглож байлаа, за ийм л жүжгүүдэд тоглож байсан. Мандухай сэцэн хатан гэдэг жүжигт тоглож байлаа. За эд нарын одоо жижиг ролиудад Мандухай сэцэн хатны Батмөнхийн рольд тоглосон ухаандаа. Цогийн идэр насын Байды гэж нэг хүний рольд тоглосон. Тэгээд талын баатрын гамингийн дарга энэ тэр гээд ролиудад тоглосон. Би бол театрт нэг 30 гаруй 40-өөд рольд тоглосон хүн.

Баасанхүү -

аанхан.

Батсүх -

тэгээд сүүлдээ одоо тэгээд өнөөх драмын театр маань тэгээд 3 театр болоод салсан. Тэгээд тэрнээс өмнө болуул Учиртай гурван толгой, Сэрэлтэд тоглож байлаа. Өнөө замын тосуул гээд нэг хоёр хүн гардаг шүү дээ.

Баасанхүү -

за

Батсүх -

за тэгээд Учиртай гурван толгойн Оос өвгөнд тоглолоо, худалдаачинд тоглолоо. Ингээд одоо нэлээн хэдэн ролиудад тоглоод, Шараа голын гурван хаанд чинь одоо Алтангэрэл хүүд тоглоод, шар гэрт хаанд тоглооод, сүүлд нь бүүр Цодон гээд их мундаг роль байсан тэрэнд хүртэл тоглоод л ингээд.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд одоо ер нь тэгээд..., ер нь тэр үеийн одоо хүмсүүд ер нь их авхаалжтай, их сонин улсууд байсн юм даа. Одоо хөгжмийн зохиолч Билигийн Дамдинсүрэн гэдэг хүн одоо тэр хөгжим удирддаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

манай тэр хөгжимт драмын театр байх үед. Тэгээд тэр хүн чинь өөрөө хөгжим удирддаг хүн. Тэгээд тэр тайзан дээр тоглож байгаа жүжгүүдийнхээ ролиудыг өөрөө тэр Дамдинсүрэн өөрөө цээжилчихсэн. Тэгээд ямар нэг одоо жүжигчин одоо алга болчих юм гэхэд л тэр Дамдинсүрэн гуай гараад оронд нь тоглочихдог. Тийм хүртэл одоо байсан. Тэр үеийн авъяастай улсууд гэдэг бол ер нь гоц байсан л даа. Сайхан сайхан жүжигчидтэй. Нямын Цэгмид гуай, Цагааны Цэгмид гуай энэ тэрийн чинь босгосон дүрүүд гэдэг чинь одоо ер нь үнэхээрийн одоо ард түмэн шүтэхээр одоо тийм сайхан...,

Баасанхүү -

алтан үеийнхэн гэж ярьдаг.

Батсүх -

ийм л одоо авъяастай улсууд. Ухаандаа Амарсанаа дээр хэн..., Нямын Цэгмид гуай одоо эсэргүү муу талын дүрд тоглож байгаа жишээтэй байх юм. Шараа голын гурван хаанд ухаандаа Цодонд тоглох гэдэг чинь бас л их л хэцүү санагдаж байсан. Би одоо Цотномд тоглосон л доо.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд Цодонд тоглоно гэдэг чинь одоо нэг үгээр хэлбэл Гэсэрийн талаас урваж Шараа голын талд очиж байгаа тийм хүнийг одоо харуулах, тийм тийм юмыг чинь одоо тэр ахмад жүжигчдийнхээ хийсэн юуг харна. Хараад тэгээд тэрнийг чинь дуурайх биш одоо аль болохоор л тэгээд тэр үгээ цээжлээд үгээ ойлгоод, тэгээд ямар дүртэй хүн болох вэ, энэ одоо Цодон гэдэг хүнийг яаж амьдруулвал үзэгчид хүлээж авах бол гэдэг маш их том хариуцлага байлаа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд одоо тийм юмыг чинь тэгээд л Билигийн Мижэддорж гээд гавъат жүжигчин тэр, миний багш болуул одоо тэр 50-н хэдэн оны, 40-н хэдэн оны бүх жүжгүүдийн бүх гол ролиуд, том ролиудад тоглож байсан тийм сайн жүжигчин байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

Цогт тайж дээр хүртэл одоо кинонд тоглосон тийм лут хүн л дээ. Тэгээд ийм сайн багшийн буянгаар бас одоо тэгээд яахав тэгээд нэлээн хэдэн жүжгүүдэд тоглоод, заалгаад, загнуулаад ингэж байж..., энэ жүжигчин хүн болуул тэгээд ролийг авчихаад тэгээд тэрнээ судлах гэж одоо их мундаг ажил хийнэ. Энэ хүн хэдэн оны үеийн хүн юм, ямар нийгмийн үед амьдарч байсан хүн юм, энэ хүн чухам одоо ямар талыг зөв талыг их барьдаг хүн байсан юм бэ, буруу талыг барьдаг хүн байсан юм уу, энэ хүн одоо цаашлах юм бол одоо юуг хийх гэж бодож санаж байдаг ийм хүний дүр байх юм гэдгийг бол их ухаарч хийхгүй болуул болдоггүй байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийн тэгэхгүй бол. Ер нь тэгээд тэр нэг тийм одоо театрын хуулинд байдаг юм л даа, ер нь одоо сармагчин юм шиг юм дуурайж болохгүй ээ гэдэг юм. Сармагчин болуул одоо ер нь хүний хийсэн юмыг дуурайх барихдаа болуул мундаг шүү дээ.

Баасанхүү -

тийн.

Батсүх -

тийм юм хийж болохгүй ээ.

Баасанхүү -

аан бусдын бүтээсэн дүрийг тэр хүн шиг гаргаж болохгүй гэж байгаа юм уу?

Батсүх -

аан?

Баасанхүү -

одоо өөр хүнд таны тоглосон дүрийн өмнө бас нэг өөр хүн тоглож байгаад тэгээд та жишээ нь тэр Цодон гэдэг хүний дүрд тоглож байна ш дээ.

Батсүх -

тийн

Баасанхүү -

тэрийг бас та өөрөө судлаж өөрөө гаргана биз дээ?

Батсүх -

өөрөө боловсруулж гаргах хэрэгтэй.

Баасанхүү -

аанхан

Батсүх -

тэгээд миний өмнө Цодонд тоглож байсан хүн чинь хэн байхав гэхээр Нямын Цэгмид гуай тоглож байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийм мундаг жүжигчин жүжигчин тоглож байсан хүний чинь ролийг одоо би аваад тоглохлээр чинь зэрэг одоо үзэгчид хүлээж авахын аргагүй байвал болохгүй ш дээ. Тэр үг бүрийг нь, тэр одоо бодож санаж багаа юм бүрийг нь чухам Цодон гэдэг маань Шараа голын гурван хааны Цодон гэдэг маань одоо чухам яагаад Гисэрийн талаас урваж Шараа голын тал руу хүчин зүтгэсэн этгээд вэ гээг чинь одоо нэг үгээр хэлбэл эх орноосоо урвасан этгээдийн дүр шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за тэр хүний дотоод сэтгэлгээ ямар байх ёстой, тэр өөрийнхөө Гисэрийнхний талд одоо яаж долигнож мэдэгдэхгүй аргалж байж байж нөгөө эсрэг талдаа нүүр тал засах вэ гэдэг ийм ухааныг одо зарах ёстой байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгэхгүйгээр зүгээр тэгээд түс тас, би дайсан болох ёстой гээд хөмхийгөө зуугаад л ингээд л ухаандаа Гисэрийнхээ талын улсуудад үзэгдэж чадахаа байчихвал одоо тэр чинь буруу болчихно ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийм учраас тэднийг одоо аль болохоор одоо аргалаж мэхлэж байж нөгөө талд орж, нөгөө талд их том хүн шиг хүн болох ийм зорилго л цаана далд заавал нэг утга байгаа ш дээ. Би хэн болж одоо энэ Шараа голынхон үйлчлэх вэ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

Гисэрийн, Гисэр мэргэн хаан ингээд алс хол газар явсан хойгуур нь одоо ингээд Гисэр мэргэн хааны нутаг руу Шараа голынхныг оруулаад, тэгээд одоо тэнд дайн дажин хийгээд хамаг улс амьтныг нь хядуулаад байна гэдэг чинь тэр бол үзэшгүй одоо их аюул шүү дээ. Тэрнийг л одоо яаж гаргах вэ гэдэг тал дээр л одоо бодох хэрэгтэй юм л даа. Янз бүрээр одоо тэр тоглож байгаа жүжигчид янз бүрийн дүр гаргаж байж, тэгж байж аан тэгээд жинхэнэ найруулагч маань өөрөө үзээд за яахав энэ Цодон ингээд гарчихвал болох юм байна гэх жишээний.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийн. Тийм юм хийдэг. Тэгээд ер нь би энэ амьдралын 60-аад жил Монголын урлагт хүчин зүтгэсэн. За тэгээд 1958 оноос эхлээд би Монголын кинонд очиж анх удаа Ардын илч гэдэг киноноос эхэлж Жигжид гуайг дагаж, Жигжид гуай туслахаар, туслах найруулагчаар ажиллаж, тэр жүжигчидтэй харьцдаг, жүжигчдийг зохион байгуулладаг тийм ажилд бас хавсарч явж байсан. Тэхдээ би театртаа л байсан л даа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэхдээ бол одоо кино үйлдвэр чинь тэр үед чинь болуул одоо театраас жүжигчдийг хугацаагаар түр авч кинондоо тоглуулж одоо үйлчлүүлчихээд тэгээд буцааж театрт нь өгдөг. Ийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийм учраас би болуул тэгээд 58 онд болуул Жигжид гуай намайг аваад Ардын илч киноны туслах найруулагчаар эхлээд гаргасан л даа. Жигжид багш болуул үнэхээрийн одоо ухаантай мундаг сайн оператор, Монголын одоо кино урлагийг 30-н хэдэн оноос хойш зургийг нь авч байлаа, найруулагч хийлээ. Ардын илч киноноос эхэлж Жигжид гуай найруулагчийн ажил хийсэн ш дээ.

Баасанхүү -

аанхан

Батсүх -

тэрнээс хойш олон сайхан кино хийлээ. Тэгээд тэр сайхан буянтай хүний хүчинд бас би одоо бас Монголын кинонд нэрээ оруулаад, Монголын кинонд нэлээн хэдэн рольд тоглоод ингээд явсан ийм хүн л дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэр, тэр одоо дээр үеийн тэр их мундаг мундаг жүжигчдээс авах юм асар их байдаг байхгүй юу. Ролио яаж ажилладаг юм, яаж хүнтэй харьцдаг юм, ямар ухаан сийлж амьдралаа зохицуулдаг юм. Одоо жүжигчин хүн гэдэг чинь болуул одоо ерөөсөө цаг наргүй л одоо шөнө ч ажил хийнэ, өдөр ч ажил хийнэ, тэгээд ингээд зүтгэнэ. За ингээд тэрнийг чинь тэгээд ерөөсөө 0,19,28 байж хэрхэвч болохгүй. Тэгэх юм бол тэгээд ерөөсөө жүжигчин болохгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас миний хамгийн оёлтой байсан нь юу гэхээр биеэ даагаад өөрийнхөө авъяаст найдсан болоод..., өөрийн миний авъяас гэдэг чинь юу ч байхав дээ нэг их том авъяас байхгүй. Гэхдээ бас одоо ухаарч сэтгээд бас нэг жижиг сажиг юм авбал тоглочих чадал надад байна гэж би өөрийгөө бодсон учраас энэ кино, театр хоёрын одоо дэлгэц тайзан дээрээс одоо ард түмэндээ ичнээ танил болоод, аан сайхан танилцсан улстайгаа сайхан танилцаад, ингээд одоо 60-аад жил Монголын театр киноны урлагт хүчин зүтгэсэн ийм л хүн.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд тэр сайн хүн, сайн найруулагч, сайн багш нарын хүчээр л одоо би бас одоо энэ урлаг гэдэг ийм байдаг юм байна, урлагт хийсвэр зүтгэж болдоггүй юм байна, урлаг бол одоо мундаг том шинжлах ухаан байдаг юм байна, энэнийхээ үрээр энэ урлаг чинь ард түмнийг одоо сэнхрүүлж ухааруулж сэтгэл санаанд нь уйл гэж байвал тэр би яагаад уйлж байна вэ гэдгээ өөрөө боддог, аан инээж байвал би яагаад инээж байна вэ гэж өөрөө ухаардаг тийм одоо мундаг юмыг одоо жүжигчид л үзэгчиддээ өгч байгаа юм ш дээ. Хэрвээ тэрнийг л одоо тааруухан шиг дүр бүтээх юм бол үзэгчид чинь голно. Аан энэ одоо тоглоод дэмий дэмий гэж. Тэгээд дараагаар нь болуул би драмын жүжигчин байж байгаад, тэгээд дараагаар нь 1947 оноос найрал дууны анги гэж байгууллагдсан юм.

Баасанхүү -

за

Батсүх -

тэр найрал дууны анги гэж байгууллагдаад тэнд дуучнаар намайг бас авна гээд бас болдоггүй. Тэгээд одоо тэр үе чинь бас нэг жаахан дуу дуулчихдаг бас нэг ганц хёр дуу дуулаад Мөнгөн долгион, Малчдын уралдаан, Цогт малчид гээд тийм дуунуудыг дуулаад бас нэлээн гайгүй дуулчихсан юм яасан юм. Тэгээд байхаар нь одоо намайг дуучин болгоно гээд намайг одоо найрал дууны ангид шилжүүлчихсэн. Тэгээд энэ найрал дууны ангидаа байж байгаад тэндээсээ тэгээд дуурийн жүжигт тоглох болоод, тэгээд Учиртай гурван толгойд тоглож байсан. Учиртай гурван толгой тоглож байсан бол Учиртай гурвын Зэвэгтэд тоглоод, худалдаачинд тоглоод, ард өвгөнд тоглоод үгүй ээ яахав Батсүх болж л байна гэж бодсон юм байлгүй тэд нар маань. Тэгээд Жаргалын зам гэдэг жүжиг анх одоо жинхэнэ сонгодог хэлбэрээр бичигдсэн дуурь байгаа юм. Жаргалын зам гэж Билигийн Дамдинсүрэнгийн зохиосон..., Чимэдийн Дамдинсүрэн гуайн юу..., Ойдов, Чимэд хоёрын зохиосон Жаргалын зам гэж дуурь байна. Чимэдийн Дамдинсүрэн гуай биш шүү. Тэр хоёрын зохиосон Ойдов, Чимэд хоёрын зохиосон Жаргалын зам гэдэгн дуурьт одоо шинээр би роль авсан. Батаа гэдэг нэг залуугийн рольд тоглолоо тэр дуурьт. Аа тэгээд өртөөчин гэж нэг тийм роль байсан тэрэнд тоглолоо. Аа тэгээд хамгийн гол нь тэнд болуул ретечный гэдэг юм даа хэл үг яриа ярьдаг тэр хөгжмийн одоо пауз тэгээд өнөө шууд өнгөнөөсөө дуулах барих энэ тэр нарийн сурч байж хийдэг нэг тийм их айхтар роль л доо. Япон хурандаа гэдэгт доглож би их нэрд гарсан. Тэгээд Япон хурандаад тоглосон, 2-р үзэгдэлд нь тоглодог. Гэхдээ би 2-р үзэгдлийг бүхэлд нь үүрч гардаг тийм л талын..., 40-н хэдэн оны дайны тухай Монгол, Зөвлөлтийн, Хятадын армиуд нийлж одоо японыг бут цохисон тухай гардаг ийм дуурь л даа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд энэ дуурь бол сонгодог дуурь гэж одоо нэрлэдэг анхны одоо..., Учиртай гурван толгой бол анх болуул ардын дууны аяар зүгээр дуулдаг байсан юм. Тэгээд сүүлдээ Цэндийн Дамдинсүрэн гуай, Билигийн Дамдинсүрэн эд нар нийлээд жинхэнэ аялгуутай одоо бүүр дуурь болгож, тэгээд бүүр одоо шинээр ая энэ тэр нэмээд бариад ингээд бүүр жигтээхэн сайхан Учиртай гурван толгой болгосон ш дээ.

Баасанхүү -

аан

Батсүх -

тэгээд тэрний дараагаар Жаргалын зам гэдгээ Дамдинсүрэн гуай бичээд, Билигийн Дамдинсүрэн гуай бичээд, тэгээд тэрэнд тийм ролиудад тоглоод. Тэгээд дараагаар нь хэний..., Гончигсумлайгийн Үнэн дуурийн Балбар гэж нэг эсрэг талын дүрд тоглоод ингээд л яваад байсан хүн. За тэгээд сүүлийн үед 50-н хэдэн оны үед чинь одоо октъябрийн хурьсгалын ой болж, тэрүүгээр манай театр бас одоо жүжиг тавих болоод. Тэгээд Октябрь гэж Ванна Броделийн хөгжим Октябрь гэдэг дуурь тавьсан.

Баасанхүү -

за

Батсүх -

тэр дууринд одоо манай найруулагч урлагийн гавъяат зүтгэлтэн найруулагч одоо Төөрсөөр төрөлдөөгийн Балтад тоглодог Лхасүрэн гэж.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэр манай ерөнхий найруулагч байсантэгээд тэр хүн одоо намайг таныг одоо Ленинд тоглуулна гэж хэлсэн байхгүй юу.

Баасанхүү -

хөөх за

Батсүх -

тэгээд өө тийм үү, одоо яасан сайхан юм гээд тэгээд Жаргалсайхан бид хоёрыг одоо Ленинд тоглуулах болоод, одоо ардын жүжигчин Жаргалсайхан бид хоёрыг тоглуулах болоод. Тэгээд Жаргалсайхан эхлээд тоглосон. Жаргалсайхан тоглож байгаад тэгээд улсууд ч хүлээж авах нь хүлээж авсан. Тэгж байсан нэг өдөр гэнэтхэн найруулагч дуудаад за Батсүхээ өнөөдөр Октябрь тоглоно. За чи Ленинд гарна шүү гээд тэгсэн. Тэгээд одоо ёстой тэр ч одоо тун хэцүү, аль нэлээн эртнээс эхэлж будна эрт ирж будна, за тэгээд өнөөх л үг хэлэх тэр л одоо Ленинийг яаж одоо Ленин болгож гаргах вэ гэдэг талаар мөн их сэтгэл зовж мөн их биеэ дайчлах гэж нэг үзээд, за одоо болж байна уу үгүй юу гэж ухаантай жүжигчдээс асууж лавлаж байлаа. Тэгээд сургуулиа хийгээд л тэгээд сургууль яахав болмоор байна. Ленинд тоглож болмоор байна гэсээр байгаад тэгээд Ленинд тоглосон байхгүй юу. Тэгээд одоо тэгээд яахав дэлхийн хувьсгалын их удирдагчийн дүрийг босгосон, одоо тэнд зураг нь байж байгаа Ленинд оглосон тэр.

Баасанхүү -

өө тийм байна.

Батсүх -

тийн. Тэгээд Лениний дүрд тоглож бас нэг одоо нэг сайхан санагдаж байсан. Жүжигчин болоод тэгээд Лениний дүрд тоглоод гэдэг чинь одоо тийм амар олдож байгаа хувь заяа биш шүү дээ.

Баасанхүү -

тийн

Батсүх -

дээр үед чинь тэр Ленинийг тоглоход байнаа соёлын яам зөвшөөрөөд.

Баасанхүү -

за

Батсүх -

соёлын яам төв хороонд асуудал болгож тавиад, төв хорооны улс төрийн товчоонд за энэ хүнийг бол одоо ингээд Ленинд тоглуулах боллоо гэж зөвшөөрөл авдаг байсан байхгүй юу. Тэгж байж тоглодог энэ тэр тийм байсан. Тэгээд тэгж байж одоо театр соёлын яам хөөцөлдөж байж одоо намайг Ленинд тоглуулсан.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

энэ Монголын урлагт ийм л юмнууд хийсэн хүн дээ театрын хувьд болуул. Кинонд болуул яахав хамгийн анх одоо тэгээд Ардын илчэд Жигээгийн туслах найруулагч хийж гараад, тэгээд Морьтой ч болоосойгийн Гончигт тоглоод тэгээд гончиг гэдэг нэрээр алдаршсан. За Гончиг гэдэг нэрээр алдаршсан явдал бол надад их сайхан санагддаг юм.

Баасанхүү -

тэр зурган дээр үү?

Батсүх -

тийн миний одоо төрсөн эцэг Бөртэгончиг гэдэг хүн одоо Дундговь аймагт Дэлгэрхангай суманд байсан. Тэгээд зүгээр нэг бозлог алаад идчихдэг хөдөөний малчин өвгөн. Тийм хүн байж байгаад 70-н хэдэн онд 1970-н хэдэн онд насбарсан. 1976 онд насбарлуу даа. Тэгээд тэр аавынхаа нэрийг бас мөнхөлсөн. Одоо ард түмэн намайг Гончиг гэж дандаа гончигоор дууддаг байсан. Тэгээд яахав Гончигтоо тоглоод тэгээд 58 онд 2-р ангийг нь хийсэн билүү энэ чинь юу билээ.

Баасанхүү -

өнөө Морьтой ч болоосойгийн юу?

Батсүх -

тийн Морьтой ч болоосой чинь..., 2-р ангийг нь хийсэн бас Морьтой ч болоосойгийн.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

58 онд чинь одоо би Ардын элч гээд тэгээд Мортой ч болоосойгийн 1-т тоглосон байхгүй юу. Тэгж гарч байсан. Тэгээд яахав тэнд бас тэгээд байж байсан. Дараагаар нь Түмний нэг гэдэг киноны Цоохорт тоглолоо, аан Хад чулуун дунд гэдэг киноны Пүнсээ гэж комендантын даргат тоглолоо.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за тэгээд Ховор хүн гэдэг дээр одоо Самдан дарга гээд нэг бас нэлээн олон кинонуудад бас нэлээн олон дүрүүд босгосон. Тэгээд кино театр хоёрын дунд явсаар байгаад 60-н хэдэн жил болж байгаа юм. Ийм л хүн дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо бол нас нэлээн өндөр гарч байна одоо тэгээд хааяа нэг дуудвал очоод жоохон бага ч гэлгүй уран бүтээлд..., ер нь дүр болуул багаддаггүй.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

хамгийн гол нь дүрийг зөв гаргаж хийсэн жүжигчин л одоо сайн байдаг. Тийм учраас одоо өгсөн дүрийг нь л одоо чадах ядахаараа л оролдож байгаад л тоглодог ийм. Тэгээд одоо театр кино хоёрын дунд явж тэжээгдэж байгаа ийм л өвгөн.

Баасанхүү -

тэр үеийн театр тэр үзвэр үйлчилгээний газрууд..., одоо таны ажиллаж байсан театр хаана байрладаг байв? тайз засал чимэглэл нь хэр байсан бэ? Аан тэгээд үзэгчид бас их ирдэг байсан уу? ер нь тухайн үеийн хүмүүс тэр үзвэр үйлчилгээ, театр, тэр жүжиг дуурьт хэр дуртай хандаж байсан, соёл урлагт яаж хандаж байсан бэ?

Батсүх -

аан тэр үеийн нийгмийн?

Баасанхүү -

аанхан.

Батсүх -

ер нь болуул урлаг гэдэг болуул одоо хүний амьдралд одоо ер нь ус агаар шиг хэрэгтэй юм гэж байгаа юм. Ер нь тэр ямар нэгэн амьдарч байгаа хүн болуул амьдралдаа одоо ер нь янз бүрийн юм үздэг, сайн муу олон юм үздэг. Зовдог өдөр ч байдаг жаргадаг өдөр ч байдаг энэ бүгдийг л одоо зохицуулах ганц одоо..., зохицуулдаг эд нь урлаг байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо тэрнийг үзээд тэр үзэгчид түмэн бол..., өнөөдөр би за байз яаж яваад би өнөөдөр нэг сэтгэлийнхээ гунигийг нэг тайлчихъя даа гэж бодвол театрт очоод нэг инээдмийн жүжиг үзчихлээр зэрэг л ямар ч байсан тэр хүн тэгээд нэг хэдэн өдөр сэтгэл нь хангалуун, амьдрал гэж ийм байдаг м байна шүү, амьдрал гэж энэнээс үүсдэг юм байна. Аан амьдралд одоо зовсон хүн гэдэг чинь бас бүх зовлогоо үүрээд одоо өөрөө тэр рүүгээ унаад ингээд сэтгэл санаагаараа унаад ингээд байж болдоггүй юм байна, одоо инээж байх хэрэгтэй юм байна. Инээвэл залуужна гэдэг шүү дээ. Тийм учраас инээж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог, тэгээд тэрэндээ итгээд тэгээд амьдралдаа ордог. Тэгээд тэр хүн зовлонгоо мартдаг юм. Ухаандаа хэтэрхий Жаргалтай яаж байсан хүн жаргалд умбаж байсан хүн одоо ухаандаа амьдарч байгаа үедээ үгүй мөн сайхан жаргаж байна даа гэж өөр хар ухаанаараа бодож одоо тэр жаргалдаа ташаармаар юм болоод элдэв юм хийдэг, элдэв муу муухай юм ч болдог ийм явдал байдаг ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за эднийг чинь бол болдоггүй юм байна шүү гэдгийг чинь бас урлагаас л ойлгодог байхгүй юу даа.

Баасанхүү -

тохиолдхоос нь өмнө?

Батсүх -

тийн. Тэхээр одоо үзэгчид болуул хамгийн түрүүнд тайзан дээр гарч байгаа уран бүтээлчийн муу дүрийг жигших, сайн дүрийг хүлээж авах хэрэгтэй.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

сайн дүрийн хүн ийм сайхан сэтгэлтэй хүн байсан юм байна шүү, энэ хүн эхээ ингэж хүндэтгэдэг байсан, энэ хүн эхнэрээ ингэж хүдэтгэдэг, хүүхдээ ингэж хүндэтгэдэг энэ хүн шиг болох юмсан гэж сайн талыг тусгаж авч байгаа үзэгч болуул тэр сайн хүнээс жишээ авах хэрэгтэй.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

муу юм үзсэн хүн болуул үгүй энэ одоо ер нь яагаад энэ одоо болдоггүй юм ер нь жаахан тааруу юм хийгээд байвал ийм болдоггүй юм байна гэж бас тэндээс авна. Муу юм бас тэндээс авна. Тэгээд одоо тэр жүжиг дээр тэгж хүнийг алж байсан..., ухаандаа л энэ чинь одоо ер нь 40-н хэдэн оны үед чинь одоо жилд нэг л хүн хүний гарт үхдэг байлаа ш дээ.

Баасанхүү -

за

Батсүх -

одоо тэхэд одоогийн нийгэмд одоо энд болуул юу гэж байна өдөрт 7, 8-аараа үхэж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэхээр тэр чинь 2 ертөнц болж байгаа биздээ. Тийм учраас тэр чинь муу юмыг сурдаг муу юмыг үзэж өөртөө татаж авдаг хүмсүүд болуул хэзээ ч засрахгүй. Тэр хуулиар яваад ч засардаггүй юм байна. Тэгээд тэр явсаар байгаад тэгээд одоо хичнээн жил ч юм орон шоронд явж байгаад үхдэг бол үхдэг. Аан сайн юмыг тоссон хүн л хичнээн сайхан яваад дээшээ мандаад одоо эх орон ард түмнийхээ төлөө бүх юмыг нь баярлуулаад сэтгэл санааг нь засаад явах ч юм уу сайн л явна шүү дээ. Тийм жишгээр л одоо ерөөсөө тэгж л, сайн муу талыг бол тэгж л урлагаас л үзээд тэгээд ухамсар суугаад, зарим нь тэгээд тэрүүгээрээ ойлгож, тэр үзсэн тэр зовсон зовлон жаргасан жаргал энэ тэрийг болуул бүүр тархиндаа шингэтэл ойлгож авахлээрээ зэрэг за би ийм явбал сайн явах юм байна, ийм явбал би муу явах юм байна гэдгийг ялгаж бүрэн чаддаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэр болуул нэг үгээр хэлбэл одоо за энийг дуурайна шүү, Батсүхийг одоо..., Батсүх гуайд сайхан чанар байдаг юм. Яадаг юм гэсэн өө тэр хүнтэй уулзаад тэгээд одоо сэтгэл санаагаа яриад ингээд ингээд яахад харамсах юм байхгүй, тэр л одоо өөрийнхөө амьдралд ямар зовлон жаргал тохиолдож байсан тэрнийг түмэн олонтойгоо хуваалцаад ингээд явж байвал сайхан шүү дээ. Тийм учраас энэ нь бол сайхан юм аа гэдэг ийм жишээнүүдийг л өөртөө дандаа тусгаж аюдаг ийм л байх хэрэгтэйгэж боддог.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ингэж л би боддог юм.

Баасанхүү -

үзэгчид аягүй олон байдаг байсан уу?

Батсүх -

аан?

Баасанхүү -

үзвэрийн билет...,

Батсүх -

өө олон байлгүй яахав. Ер нь бол дээр үед чинь одоо 40-н хэдэн оноос чинь одоо өнөө хөгжимт драмын театр гээд байдаг чинь ганцхан театртай том театртай.

Баасанхүү -

за

Батсүх -

тэрэнд л одоо энэ урлагийн ододууд л одоо энэ Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Цэрэндэндэв гуай, Гомбодорж гуай, Дамдинсүрэн гуай гээд л одоо зүгээр дандаа мундаг..., өнөө Өндөр Лувсанжамц гуай энэ тэр гээд дандаа мундаг жүжигчид тоглодог. Тэрнийг чинь үзэх гэж одоо тэмүүлнэ ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийн. Тэгээд тэрнийгээ үзээд л за одоо энэ ийм..., би одоо анх Жаргал гэдэг..., Лив гэдэг жүжиг үзсэн юм.

Баасанхүү -

та өөрөө үзсэн юм байна тээ? тоглоогүй

Батсүх -

тийн. Хүүхэд байхдаа бүүр 12-той ч байсан юм уу. Манай ах аж үйлдвэрийн комбинатад ажил хийгээд ударник цолоор чинь шагнуулаад, тэгээд театрт юм үзэхгүй юу бөмбөгөр ногоон театрт. Тэгж очихдоо тэгээд Жаргал гэдэг жүжиг үзсэн юм. Тэгээд тэндээс л харахнаа тэр л одод мичэд энэ тэр чинь л тайзан дээр гараад ирнэ. Энэ ямар сонин юмбэ гээд, энэ одоо яаж болж байна, нохой ч гарч байх шиг, тэгээд Үлэмж гэдэг нэг баатар байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэрний нохойгоо дагуулсан тийм нэг баатрын тухай тийм зохиол байсан юи тэгээд тэрнийг..., за тэгээд Талын баатарыг үзлээ. Тэгсэн чинь Цэрэндэндэв гуай Сүхбаатарт тоглож байх юм. За тэгсэн чинь Баатар гэдэг жүжигчин Чойбалсанд тоглож байх юм. Үгүй ер нь сайхан санагдаад. Дорж гэдэг гол рольтой тэр жүжгийн гол рольд тэр хэн Гомбодорж гуай гэж их мундаг жүжигчин байсан тэр тоглож байх юм. Тэр жүжигчдийг чинь хараад баярлаад байхаас одоо сайхан тоглож байгаа жүжигчдийг хараад ерөөсөө. Үгүй энэн шиг жүжигчин болох юмсан, энэн шиг л одоо сайхан тайзан дээр ингээд зогсож байх юмсан гэдэг ч их хувь заяа шүү. Тийм учраас тэрнийг болуул..., би болуул одоо энэ хорвоод мэндэлсний хэргээ хийчихсэн өвгөн л гэж бодож байгаа. Одоо яахав надад одоо ер нь дутсан юм алга.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ард түмэндээ танил, ичнээ танил боллоо. Олон хүн намайг таньж байна Гончиг гээд таньж байна, аа тэгээд Батсүх гэж ер нь нэрээр дууддаггүй юм ш дээ намайг Гончигоо л гэдэг. Хөдөө гадаа ч явж байсан тэгээд нэг газар очоод огт танихгүй хоёр хүн дуудаад за Гончигоо сайн уу гээд л эхэлдэг тэгээд. Тэр болуул одоо урлагийн буян, киноны буян, театрын буян, сайн багш нарын, сайн нөхдийн буянгаар л одоо ийм явж байна. Урлаг бол тэгж ганцаардаж ажиллах нэг их ер хэрэггүй. Хамтарч ажиллаж хамтарч бүтээх жүжигчид нь нэг жүжигчнээсээ юм сурах, авъяас ийм байдаг гээд одоо ингэж л ойлгож л тэгж л хүн одоо ер нь хүнтэй нийгэмтэй харьцдаг харьцаанаас нь авхуулаад одоо сайхан байх хэрэгтэй жүжигчин хүн бол. Аа тэгээд муухай ааштайяравгар даравгар, за тэгээд хүн амьтан загнасан одоо тийм хүнтэй бол хүн ойртохгүй ш дээ. Тийм учраас одоо тэр чинь одоо тэгээд чамайг одоо зүгээр би өнөөдрийн хувьд ярихад бол танихгүй чамайг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ямар юм хийх гэж байгаа юм яах гэж байгаа юм, намайг ингээд ингэж одоо чам шиг юм надтай уулзаад ярилцлага аваад хөөрхий зайлуул заримыг нь нэвтрүүлээд, заримыг нь одоо кино болгоод, жижиг сажигаар ингээд яадаг л юм. Би нэгэнтэй та нартай ярьж багаа миний энэ яриа радиогоор ч явж байсан би Монголын ард түмний төлөө л өөрийнхөө сэтгэл санааг ярьж байгаа хэрэг шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэрэнтэй ялгаа байхгүй чамтай ч ярьсан ялгаа байхгүй, нэг чавганц авчирч суулгаад ярьсан ч ялгаа байхгүй. Тэр л одоо энэ хүн чинь ийм байж..., гэхдээ өөрийгөө магтан дуулаад хэрэг байхгүй л дээ. Өөрөө болуул тэрнийг аяндаа цаад ярилцаж байгаа хүн ойлговол энэ хүн чинь энэ хэмжээний жүжигчин за одоо би тэгсэн юм аа би ингэсэн юм аа гээд одоо тэгээд хөөргөчихөөд байвал хүн итгэл муутай, өө нэг өөрийгөө магтсан нэг одоо энэ Батсүх гуай зөнөчихжээ зайлуул өөрийгөөл яриад байдаг болсон байна гэж хэлнэ. Би тийм учраас түмнээ хамт ажиллаж байсан улсаа, найз нөхдөө их ярих дуртай. Тэгээд яахав аяндаа миний мэддэг дүрүүдийг болуул би тийм тийм дүр бүтээсэн гэдгээ хэлвэл хэлдэг тийм л хүн.

Баасанхүү -

ммхм. Тухайн үед чинь бас нөгөө нэг үзэл сурталд баригдсан нийгэм байсан, тэхээр нөгөө урлагт бас нэлээн их одоо түрүүний таны ярьсан шиг Ленинд тоглохын тулд таныг намыг төв хорооноос батлаж байна гээд зөвшөөрч батлаж байна ш дээ тээ?

Батсүх -

тийн

Баасанхүү -

гэх мэтчилэнгээр театрын урлагт ямар хэмжүүрүүд тавигддаг байсан бэ? Тэгээд энэ хяналт одоо та нарын ажилүд хүндрэл учруулдаг байсан уу? ямар байсан бэ?

Батсүх -

төр засаг болуул Монгол ардын хувьсгалт нам ч ялгаа байхгүй, Монголын засгийн газар ч ялгаа байхгүй, төрийн удирдагч ч ялгаа байхгүй, маршал Чойбалсан, Цэдэнбал гуай болуул урлагт их дуртай улсууд байсан.

Баасанхүү -

за

Батсүх -

урлагт нэг үгээр хэлвэл Монголын одоо соёл урлагийг одоо гадаад оронд сурталчлах өөрийнхөө оронд сурталчлах үүргийг бол уран бүтээлчдэд их өгдөг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

үүрэг даалгавар өгдөг. Тийм ч учраас соёлын яам их сайн сайхан сайхан сайд дарга нартай. Тэгээд ер нь одоо тэр 40-н хэдэн он, 50-н хэдэн он, 60-н хэдэн онд болуул ер нь юм л болуул одоо урлагаа өмнөө барьдаг. Гадаадын зочид гийсэд ирэхэд л нэг хоноод яв хоёр хоноод яв, хамгийн түрүүнд урлагаа үзүүлдэг.

Баасанхүү -

аанхан

Батсүх -

энэ ямар учиртай юм бэ гэхээр төр улсын хөгжил цэцэглэлт мандалт тэр улсын одоо сайхан нэр төрийг болуул одоо урлаг л харуулж өгдөг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэрээх аан Монгол орон чинь ийм сайхан орон байжээ, аан энэ Монголын урлаг гэдэг чинь ингэж сайхан болжээ хөгжижээ гэж ингэж ярьдаг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийм учраас дээр үеийн манай дарга нар болуул одоо маш их урлагийг одоо их хүндэтгэдэг тийм хүн байсан. Маршал Чойбалсан гуай болуул одоо театрт байж байгаад л ирээд юм үздэг.

Баасанхүү -

өө за

Батсүх -

тийн. Цэдэнбал дарга бол одоо байж байгаад л одоо хэдэн жүжигчидтэйгээ гадаад явсан ч уулзаад учраад, яриад ингэж зөвлөе ингэе тэгье ингэж юм оруулъя, энэ театрыг ийм болгоё, ийм эрдмийн театр болгоё, тэр жүжигчнийг тийм цолтой болгоё..., энэ чинь төр засаг л одоо хийж байгаа ажил шүү дээ. Тэрнийг одоо наана нь хийж байгаа улсууд нь хийгээд тэрнийг нь ард түмэн гадаад дотоодын ямар ч ард түмэн байсан тэд нар үзээд одоо тэгээд дүгнэдэг, тэр дүгнэлтийн дагуу л төр засаг бидэнд хишигээ хайрлаж байгаа юм ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийм учраас болуул Монголын урлаг болуул 70-аадхан жил хөгжсөн гэхэд ер нь мундаг их сайн хөгжсөн. Сонгодог урлагийг бол ялангуяа сүүлийн жилүүдэд бол одоо сонгодог урлаг гэдэг бол их олон жилийн түүхтэй байж байж чадалаа авдаг. Тэхэд одоо манайх бол дэлхийн сонгодог урлагийн тэр олон мундаг том том жүжиг Чойчилсан гэж байна ухаандаа Траяад гэж байна Отоль гэж байна одоо тэгээд өчнөөн төчнөөн мундаг мундаг одоо том том дэлхийн сонгодог жүжгүүдийг одоо манайх театрын тайзан дээр тоглочихсон байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийн. Тэхээр л одоо ер нь манайх болуул бараг 40 гаруй шахуу сонгодог театрын жүжгүүдийг бол тоглосон байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэхээр урлаг бол их үсрэнгүй хөгжсөн. Ер нь урлагийн төлөө бол их анхаарал төр засаг бол анхаарал халамжаа өгдөг. Ийм учраас одоо урлагийханд ч их урамтай байдаг. Дэлхийн залуучууд оюутны 1, 2, 3, 4 гээд ингээд арваад фестивальд явлаа. Энд чинь дандаа Монголын урлагийгхан очоод л, тэгээд тэнд л одоо нэр төрөө мандуулаад ингээд байна. Би 1951 онд Германд элч болж явсан.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

дэлхийн залуучуудын их 3-р их наадад тэнд очоод Падастаныг үзчихээд, Гилейлин Пик гэж Герсаны ерөнхийлөгчтэй гар барьж, Германы төрийн удирдлагуудтай бүгдэнтэй нь гар барьчихаад тэгээд одоо ирж байсан. Малчдын хурандаа гэдэг дууг Пүрэвдорж, Пүрэвсүрэн бид гурав тэгээд засгийн газрын ордны хүлээн авалтан дээр нь дуулаад. Тэгээд чинь одоо урлаг болуул үнэхээрийн одоо энэ манай том том дуурийн жүжигчид маань сайхан сайхан жүжигчид одоо Пүрэвдорж, Загдсүрэн гээд одоо мундаг мундаг жүжигчид чинь одоо их юм хийсэн байгаа юм. Энэ болуул үнэхээрийн гайхалтай. Тэгээд одоо энэ..., за яахав Свердловскод зарим нь сурсан байж болно зарим нь Ленинградад сурсан байж байгаа юм. Бүжиг болуул одоо Монголын театрын бүжгийг бол Жаминдагва одоо хөл дээр нь босгож, одоо бүжгийн урлагийг бас их түрэн, асар их түргэн хугацаанд..., бүжгийн олон жүжгийн туслах найруулагчийн ажмил хийсэн хүн.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэр бүжиг гэдэг сонгодог бүжиг хуруун дээрээ тайзан дээр явдаг бүжиг гэдэг бол тийм амар хийдэг ажил биш шүү дээ. Тэгээд тэр чинь жин барина, тэгээд тэр тоглолтынхоо чанарыг дээшлүүлэхийн тулд бүжиглэх ухаанаа сурган. Тэгээд хөгжим их мундаг сонсдог мэдэрдэг байх ёстой. Тийм байж гэмээ сая валетийн жүжигчид одоо нэр цуутай орж байгаа. Тэгээд одоо тэр манай Оюун, Ганбаатар, Туул, Навчаа, Цэрмаа, Лхагвадорж энэ тэр гээд хичнээн сайхан олон алдар гавъатай улсууд төрсөн юм. Тэхээр ер нь Монголчууд ер нь урлагийн тал дээр авъяастай улсууд шүү.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийм зүгээр нэг жирийн нэг үндэстэн ястнуудын нэг концерт хийхэд ч гэсэн би бас 300 гаруй төрийн болон одоо албан байгууллага газруудын ойн концертийг найруулж хийсэн.

Баасанхүү -

за

Батсүх -

Завханы Декадыг хийсэн, энэ..., Багануурыхыг хийсэн, тэгээд Хэнтий мэнтийгээр ингээд л Дорнод морнод гээд ингээд өө олон газраар би одоо ерөөсөө найруулагчийн ажил хийсэн. Би сүүлийн 30-аад жил ер нь дандаа найруулагч, удирдах ажил хийсээр байгаад пенсэндээ гарсан ийм л хүн.

Баасанхүү -

ммхм. За тухайн үед чинь ингээд хичнээн жүжигчид ингээд чадварлаг тэгээд авъяастай хичээл зүтгэл ихтэй байлаа гэхэд бас нөгөө нэг материаллаг бааз талаасаа ч юм уу бэрхшээл гарна ш дээ.

Батсүх -

тийн.

Баасанхүү -

энэ бэрхшээлүүд яаж ямар хэлбэрээр гарч ирдэг вэ? Тэгээд яаж шийдвэрлэдэг вэ? Жишээ нь одоо урлагт гэхэд чигь олон төрлийн гоё тийм хувцас хэрэгтэй байлаа гэхэд чинь манайд чинь олон төрлийн даавуу бас одоогийхийг болвол харьцангуй ховор байсан тээ? энэ асуудлыг яаж шийддэг вэ?

Батсүх -

тэр яахавдээ жүжгийн хувцас энэ тэрийг болуул ерөөсөө тэр кино хийж байгаа юм уу, жүжиг хийж байгаа газар л хариуцна шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ухаандаа миний Лениний костюм гэхэд л 3 хос костюм театр хийж өгсөн.

Баасанхүү -

за

Батсүх -

тэгээд Ленинийхээ костюмыг одоо театрын музейд бэлэглэчихээд байгаа. Тэнд музейд тавья гээд авсан. Сахал самбаа энэ тэртэйгээ өгсөн, энэ дээдэх өнөө хөмсөгтэйгөө ингэж өгсөн.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд би энэ дээл мээл энэ тэрийг чинь тэгээд л ганц нэг дээл өөрт байсан тэгээд л би бас аваад хүн амьтанд бэлэг болгоод өгчихсөн. Тэгээд ер нь бол хувцас хунарын талаар болуул ер нь кинонд тоглосон, кинонд болуул сайн муу юм гэхгүй муу юманд тогловол муухан хувцас өмсгөнө гэхгүй тэр чинь одоо янз бүр шүү дээ. Урт хугацаанд тэр зураач нь л юу гэж шийдсэн байна, Гончиг одоо ямар хувцастай байхав ухаандаа гэхээр зэрэг л Гончиг чинь мотоцикл унаж байх юм уу. Одоо би мотоцикл унадаггүй байсан хүн тэр кинонд тоглоод л мотоцикл унадаг болсон. Тэгээд бас их хурдан явж үзсэн хүн гэж байгаа юм тэр кинонд тоглож байхдаа. 72-оос Улаанбаатар хот орж ирэхэд 14 минут явж байсан.

Баасанхүү -

өө за

Батсүх -

120 мильтэй явахгүй мотоциклоор.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ардаа хүн суулгачихсан, тэгээд наашаагаа хот руу орж ирж байгаа юм. Тэгээд ер нь засмал замаар явж байгаа юм л даа. 72 гэдэг чинь Батсүмбэр билүү тэр шүү дээ.

Баасанхүү -

за

Батсүх -

тэгээд гайхаж байсан байхгүй юу намайг. Хажуугаар зөрж байгаа машин чинь зогсож байгаа юм шиг. Тэгж явж байсан тэгээд залуу халуун нас гэж тийм айхтар. Тэгээд хажуу замаас хөндлөн ингээд машин гарч ирэх гээд яавал би гэнэт тормос гишгэх юм бол дороо нам үхэх байхгүй юу.

Баасанхүү -

тийн

Батсүх -

тийм одоо сэтгэлийн хөөрөлтэй энэ тэр давхиж барьдаг тийм л байсан юм даа. Тэгээд одоо бол ч тэгээд одоо ер нь явъя гэж байсан чиг л ...

Баасанхүү -

Тухайн үеийн театрын тэр одоо материаллаг бааз тэгээд хангамж ер нь ямархуу байсан бэ?

Батсүх -

тэр үед театрын хангамж энэ тэр чинь жүжиг хийхэд төсөв гаргана ш дээ.

Баасанхүү -

за

Батсүх -

төсөв гаргаад, тэгээд төсвөө улс төсвөө өгвөл өгнө. Өгөхгүй бол тэр театр ямар хөрөнгө байнав тэрүүгээрээ л хувцас хунар хийдэг юм уу тэр киноныхоо юм уу зургийнхаа мөнгийг төлдөг юм уу яадаг юм тийм л ажил хийдэг юм даа. Одоо тэр чинь..., дээр үед чинь бол улсаас асар их мөнгө өгдөг байсан юм.

Баасанхүү -

за

Батсүх -

одоо энэ кинонууд чинь одоо бол тийм юм байхгүй болсон.

Баасанхүү -

аанхан

Батсүх -

жилд одоо нэг удаа кино одоо нэг улсаас нэг хэдэн цаасыг нь салгаад өгдөг юм шиг байгаа юм, нэг кино хийгээд.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд тэрнээс илүү сөнгө өгч чадахаа байсан. Зүгээр өөрснөө болуул одоо тэгээд тэрнийгээ киногоо борлуулаад тэр мөнгөөрөө эргүүлж юм хийнэ гэдэг ч одоо хэцүү болсон доо. Одоо мөнгөний асуудал маш хэцүү. Одоо урлагийн тал дээр асар их мөнгө зардаг байсан юм даа дээр үед чинь.

Баасанхүү -

дэмждэг тээ?

Батсүх -

одоо бол тэгж хамаагүй зараад байх төсөв мөсөв байхгүй.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

жилд одоо театр гэхэд л одоо...., дуурь бүжгийн эрдмийн театр гээд тэр том театр чинь нэг дуурийн л одоо төсөв мөнгө бүх юмыг нь гаргаж байгаа юм. Тэгээд театр нь хоёр юм уу гурван жүжиг хийе гэвэл бусдыг нь тэгээд л өөрснөө л тэр ерөөсөө яаж үзэгчдийнхээ мөнгөнөөсөө яадаг юм уу, олсон мөнгөнөөсөө нэмэрлэдэг юм уу яадаг юм тэгж байж л яадаг байх. Мөнгөний проблем бол одоо..., урлагт чинь мөнгө зарж байж билээ. Мөнгө зарахгүйгээр юм бүтэхгүй ш дээ тээ?

Баасанхүү -

тийн

Батсүх -

хүн одоо тэр ажлын хөлс тэр юм энэ тэрийг чинь яахад чинь кино болуул тэгээд тийм амар юмаар хийхгүй. Одоо ч браг одоо 10-н хэдэн саяар шахуу л кино хийж байна.

Баасанхүү -

тэр үе бол дандаа улсаас, тэгээд харьцангуй их...?

Батсүх -

тийн тийн. Тэгээд одоо нэг хийгээд гаргасан болоод тэрийг нь үзэгчид үзэхгүй болчих юм бол тэгээд шатаж байна л гэсэн үг ш дээ.

Баасанхүү -

ммхм. Театрт одоо нэг шинэ жүжиг тавихад хэр их хөдөлмөр хугацаа шаардагддаг байсан бэ?

Батсүх -

за..., үгүй ээ тэр жүжгийн зохиолд болсон үйл явдал юу нэгдүгээрт хэрэгтэй, хоёрдугаарт юу гэхээр зэрэг үйлдвэрлэлийн хийх одоо үйлдвэрлэх хугацааг бодох хэрэгтэй хувцас хунарын.

Баасанхүү -

аан за

Батсүх -

ааан тэгээд жүжигчдийн өөрсний одоо сургуулилалт, чухам одоо тэр найруулагч анх тэр жүжгийг тавихдаа одоо тэдий хугацаанд бид одоо хийж дуусгана гэсэн тийм гэрээ хэлэлцээр байх ёстой байхгүй юу.

Баасанхүү -

өө за

Батсүх -

тийм. Тийм учраас одоо би ухаандаа энэ жүжгийг одоо энэ 5 сарын 15-нд л бэлэн бүх юмтай нь хүлээлгэж өгнө, театрын уран сайхны зөвлөл гэдэг юм уу соёлын яамны уран сайхны зөвлөл гэдэг юм уу төв хороонд хүргэнэ. Гэхдээ тэрнээс..., тэр болуул одоо тэдий хугацаанд гээд ер нь болуул уран бүтээлийн явцыг болуул тэдий хугацаанд гээд тогтоохын арга байдаггүй байхгүй юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийн. Дүр судлаж байгаа тэр жүжигчдийн ажиллагаа ямар болох нь вэ, цаашлах юм бол үйлдвэрлэлийн ажил ямар процессон дээр явагдах нь вэ, аан цаашлах юм бол одоо..., ингээд жинхэнэ батлуулах хүртэл одоо хугацаагаа гаргаад, батлууулах хугацаан дээрээ засварынхаа хугацааг гаргаад тэгж байж сая жүжиг гардаг байхгүй юу. Тэдний өдөр би энэ жүжгийг тэгнэ..., хамгийн анхны тоглолтыг өгнө гэж тэрнийг бол хатуу гэрээ хийж, одоо ялангуяа ийм цагт болуул хатуу гэрээ хийж авахгүй бол болдоггүй. Тийн яагаад вэ гэхээр зэрэг тэр чинь нэгдүгээрт мөнгөтэй хобоотой, хоёрдугаарт ажлын эрч хүчтэй холбоотой мэдэж байна уу?

Баасанхүү -

ммхм

Батсүх -

гуравдугаарт жүжигчдийн ажиллагаатэй холбоотой. Аан ингэж байж сая энэ гурван юм бүрдэж байж л сая жүжиг бэлэн болно доо.

Баасанхүү -

тэгнэ

Батсүх -

тийн. Тэхдээ тэрнийг бол тэгж л тооцож л одоо гэрээ хийхгүй бол зүгээр энэ бодлоор за ерөөсөө ингээд л хийчихнэ..., ухаандаа одоо миний яриад байдаг чинь тэр шүү дээ. Дээр үед жүжгийг хийхэд, киног хийхэд байнаа жилд нэг кино л хийдэг байсан.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

мэдэж байна уу?

Баасанхүү -

тийн

Батсүх -

одоо болуул сард нэг кино хийж байна. Аягүй бол 7 хоногт нэг кино хийнэ. Яагаад вэ гэхээр тэр чинь байгаль амьдралтай холбох, тэр одоо дээр үеийн кинонуудыг чинь ухаандаа энэ Улаанбаатар хотоо, дараагаар нь Төв аймгийн нутагт, дараагаар нь Архангайн нутагт, тэгээд сүүлдээ болохоор хилийн составын тэнд очиж аваад. Ингэж өнөөх газар байгалиа шилж аваад, тийм юманд тохирсон тийм юмаа..., зөвхөн л одоо Баян-Өлгий гэхэд л Хасагийн дээрэмчид одоо яаж баруун хилээр орж ирсэн юм бэ гэдгийг авахын тулд тэнд байдаг болохоор үзэж тэнд авна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгэхгүй болохоор итгэмж байхгүй. Аан одоо бол тийм юм байхгүй болсон. Одоо бол ерөөсөө нэг ийм өрөөн дотор л айлын тавилгыг өчнөөн төчнөөн солиод л, тэгээд нэг айлыг дайчилсан бол тэрэндээ хэдэн цаас өгвөл өгөөд л тэгээд хийчихэж байгаа юм. Тэхлээр тэр чинь юм нь ч хялбар болж байгаа юм. Аа тэгээд жүжигчидтэй ажиллах ажиллагаа, тэр одоо байгальтай харьцах харьцаа марьцаа тийм юм байхгүй одоо зүгээр халтуур хийнэ гэдэг чинь л болж байхгүй юу даа. Тийм учраас дээр үеийн кино бол жилд л нэг кино хийдэг. Морьтой ч болоосой гээд л одоо 1 сарын 3-нд юм уу гэрээ хийгээд эхэлсэн болуул 12 сарын 3-нд өгнө л гэсэн болуул тэр хугацаандаа тэр цастай бороотой байгальтай юутай хийтэй тийм зурагнууд болуул бүгд гарч байгаа ш дээ. Одоо сүүлчийн кинонууд бол арай зарим нэг нь хиймэл хийгээд тэр нь итгэгдэхгүй болчихсон, ийм л болсон. Тэхдээ кино бол одоо кино..., ямарваа нэгэн уран бүтээлийг ер нь цагийн юугаар, өөрсний тэр одоо бололцоогоор тэгж хийнэ ингэж хийнэ, тэдэнд өгнө барина гэж хэлдэг болуул энэ их хатуу үг шүү дээ. Тэр заавал бүүр ажлын процесс тэдийд явна тэгнэ, дараагаар нь тэгнэ тэгнэ гээд бүгдийг нь сайхан тэгээд тоочиж байгаад, тэгээд гэрээгээ хийгээд..., тэгээд тэр гэрээндээ хэрвээ болохгүй байвал аан энэ чинь одоо гэрээ хэтэрсэн болуул нөгөө л өнөөх гэрээ хийсэн байгууллага чинь л мөнгөө төлнө дөө.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо тийм юм ерөөсөө байхгүй болсон. Тэхээр одоо өнөө киног халтуурдаж хийнэ гэдэг чинь одоо тийм болоод тэгээд сүүлчийн үеийн кинонууд одоо чанар муутай байна, тийм байна, тийм ч байгальгүй, тийм ч юмгүй ийм ч юмгүй байна гэж шүүмжлэгдээд байдаг чинь тэндээ байгаа юм.

Баасанхүү -

ммхм. Тэгээд одоо театрт ч тэр ер нь одоо урлагт төлөвлөгөө норм..., одоо жишээ нь үйлдвэрийн ажилчид гэхэд чинь төлөвлөгөө норм гээд л тэгж явдаг ш дээ, ер нь ингээд л тухайн үед чинь ажлын үзүүлэлтийг нэг тиймэрхүү байдлаар үнэлдэг байсан. Жүжигчдийн хувьд яадаг байсан бол?

Батсүх -

жүжигчдэд тэгж төлөвлөгөө норм гэж өгөхгүй ш дээ.

Баасанхүү -

аанхан

Батсүх -

одоо ерөөсөө ямар ч сайн жүжигчин байлаа гэсэн жилд нэг юм уу хоёр жүжигт юм уу кинонд л тоглоно. Тэгээд тэрэндээ их ч байсан бага ч байсан тэрнийгээ чанартай сайн гаргахыг бодно гэхээс, тэгэхгүйгээр бол ерөөсөө тэгж жүжигчидтэй за чи тэдий хоногийн дотор хий гээд гэрээ байгууллана гэдэг чинь буруу байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд тэр цаад жүжигчин чинь бодох юм байхгүй. Одоо хэрвээ богинохон хугацаанд хийгээд мөнгө их авах гэж бодоод богинохон хугацаанд хийгээд байх юм бол тэр чинь шал дэмий юм болно ш дээ. Тийм учраас тэр чинь..., одоо бол тэгж ерөөсөө гэрээ хийж болохгүй мэдэв үү?

Баасанхүү -

аанхан

Батсүх -

аан одоо би кино хийнэ, зохиолоо авлаа, уншлаа, уншаад дараагаар нь жүжигчдээ сонголоо, жүжигчдээ сонгосны дараагаар жүжигчиддээ пров хийлээ, пров хийсний дараагаар яхав гэхээр пров хийгээд тэрний дараагаар материалаа тоглуулж байгаад авч үзнэ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

өнгө зүс нь таарч байна уу үгүй юу, кино бол маш олон төрлийн хийдэг байхгүй юу. Тэгээд дараагаар нь дуу дүрсээ одоо нэг мөсөн хийх юм уу, дуугаа тусд нь хийх юм уу гэж гарна тийм үү? Тэгээд сүүлд нь монтажлах гэж болно.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд тэрний дараагаар сүүлд нь эвлүүлэг хийгээд монтажлаад дуусахлаар зэрэг эхлээд киноны одоо газар байгаа тэдний уран сайхны зөвлөл үзнэ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэрнээс санал аваад тэр санал дээр бас уран сайхны зөвлөлөөс тэр чинь болохгүй байна тэрийгээ соль гэвэл дахиж эргэж бас зурганд гарна. Тэгж л хийхгүй бол чанартай юм хийхгүй ш дээ. Одоо тэрийг л одоо хүн бүр тэрнийг л ярьдаг болж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо ерөөсөө тэгээд тоглож байгаа жүжигчдийн чанар чансаа юу байна, чадаж байна уу үгүй юу, жүжигчнээ солих уу үгүй юу маш их олон юм хийнэ. Тийм юм хийж байж сая одоо сайн кино..., тэр л Ардын элчид одоо ухаандаа Дарьбазарт одоо..., Дарьбазарт тоглуулна гэдэг чинь одоо тэр чинь тэр хүнийхээ дүрийг олоод, тэр хүнийхээ сургуулилалтыг хийгээд, тэр хүний морь унаж давхих, хөөцөлдөөн мөөцөлдөөн..., тэгсэн хэрнээ л Ардын элч кинон дээр дутагдалтай байгаа ш дээ. Дарьбазар зугтаагаад байдаг 3, 4 морь солиод л зугтаагаад байдаг Борооны Зэв хойноос нь давхиад байдаг ганцхан мориор давхисаар байгаад л алаад хаячихдаг биз дээ. Тэр нь хүртэл тодорхой байгаа ш дээ.

Баасанхүү -

та...?

Батсүх -

ерөөсөө хүн бүр тэгж ярьдаг байхгүй юу.

Баасанхүү -

та яагаад энэ жүжигчний мэргэжлийг сонгох болов? Ямар ч байсан сонирхсон гэсэн. Ингэж сонирхоход юу нөлөөлсөн бэ?

Батсүх -

ерөөсөө л би багаасаа л тэр Баяр гэдэг жүжиг Оросоос ирсэн юм..., тоглосон юм.

Баасанхүү -

за

Батсүх -

тэгээд тэрнийг үзээд, тэгээд дараагаар нь Жаргал гэдэг би түрүүн ярьсан ш дээ нэг жүжгийн тэр нохой мохойтой гээд нэг тийм. Тэр жүжгийг үзээд, тэгээд үзэхлээр зэрэг ерөөсөө нэг ертөнц дээр үгүй энэ жүжигчин хүн гэж ийм гоё байдаг юм байна, тайз нь ийм гоё байдаг юм байна, хагжим нь ийм гоё байдаг юм байна гэж тэрэнд л сэтгэлээ дайчилсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэхээр одоо за ийм юманд л орохгүй бол хэрэг алга даа гэж бодсон байгаа юм. Тэгээд л тэрүүгээрээ зүтгэсээр байгаад л тэгээд..., тэгээд багаасаа дамжсаар дамжсаар байгаад л одоо ийм болсон юм. Би бол тэгж одоо өөрийгөө нэг их одоо товойлгох юм байхгүй надад бол ер нь. Тэхдээ улс ямар ч байсан хэдэн кинонд тоглоодохсон. За тэгээд үзэгчид олон түмэнд их хараалгахгүй аятайхан үзүүлж чадсан л бол болоо ш дээ. Тэгээд намайг яахав тэр кинонд тоглосон, жүжигт тоглосны ач буянгаар л төр шагналаа хайрлаж өгсөн. Тэрнийг нь аваад л тэгээд одоо сууж байна.

Баасанхүү -

за баярлалаа.

Батсүх -

за

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.