Batsüh


Basic information
Interviewee ID: 990221
Name: Batsüh
Parent's name: Gonchig
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Delgerhangai sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
keepsakes / material culture
literature
work
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

за тухайн үед одоо театрын жүжигчид театрын үйл ажиллагаа зөвхөн хотоор хязгаарлагдаж театртаа л байдаг байсан уу? эсвэл одоо хөдөө орон нутгаар явж аялан тоглолт ч юм уу урлаг соёлыг түгээх ажил хийгддэг байсан уу? Ямар байсан бэ?

Батсүх -

за социализмийн үед гэдэг чинь урлаг болуул үнэхээрийн ард түмэнд өөрснийхөө уран бүтээлийг хүргэх зорилготой нэгдүгээрт, хоёрдугаарт хөдөө гадаагийн малчид одоо Монголын театрын урлаг гэж ийм байдаг, ийм одоо жүжигчид байдаг гэж таниулах юмыг жилд одоо нэг үгээр хэлвэл наадмын дараагаар бригадаар гараад л...

Баасанхүү -

за

Батсүх -

...хоёр гурван сар яваад л тэгээд тэр одоо аль аймгийн ямар суманд одоо тэр бүх сумуудаар нь тойрч аялж тоглолт хийдэг ийм байсан юм. Одоо бол тийм юм байхгүй.

Баасанхүү -

тийн.

Батсүх -

одоо бол тэр театрын урлагийн тэр томчууд хөдөө малчны гэрт очоод яаж байна гэх юм байхгүй ш дээ. Жүжигчид нь очоод тэнд нь тэгээд яриад дуулаад ингээд явдаг юм байхгүй. Тэр дээр үед болуул одоо нэг үгээр хэлвэл 50-н хэд, 60-н хэд, 70-н хэдэн оны үед болуул бид нар чинь одоо ард түмний гүн дотор орж ажиллах их хүсэлтэй. Тэгээд хөдөөний нэг малчны гэрт очоод цайг нь ууж байгаад, аа сайхан сэтгэгдлээ яриад, би одоо театрт хэдэн онд орсон тийм хүн байсан, тэгээд манай театр тийм тийм жүжгүүд тоглодог, тийм тийм жүжигчидтэй нэр алдар цолтой жүжигчидтэй, ингээд бид бүхэн хөдөө аймгуудаар та бүхэнд одоо явж энэ театрыхаа тоглодог жүжгүүдийг одоо сурталчлах..., ер нь тэгээд урлаг болуул одоо хүний сэтгэл оюун ухаанд одоо ямар дэмжлэг тусламж үзүүлдэг вэ гэдгийг одоо ойлгуулахын тулд л бид одоо ингэж явдаг юм аа гэж ингэж ярьж одоо явдаг ийм байлаа. Ер нь бол жил бүрийн наадмын дараагаар театр бол ерөөсөө 2, 3 сар заавал хөдөө явдаг зуршилтай тийм байсан юм. Одоо бол тийм юм байхгүй л дээ одоо бол хөдөө явна гэдэг чинь. Дээр үед чинь болуул яахав хөдөө явахад сумын төв гэж байна. Сумын төв дээр клуб улаан булан гэдэг нэг нэртэй жижгхэн сав л байдаг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэнд нэг хаяа нэг кино очвол кино үздэг. Тэрнээс одоо хөдөөний ард түмэнд одоо урлаг ямар байдаг юм, ямар дуучин байдаг юм, ямар жүжигчин байдаг юм, одоо ер нь юу хийж байдаг улсууд байдаг юм гэдгийг одоо ард түмэндээ ойлгуулах талаар их тааруу байж л дээ. Тэгээд тийм байх үед нь болуул бид одоо тэгж явж, хөдөөгүүр ард түмэнтэйгээ уулзаж, гэр оронд нь очиж за би одоо тэр гэдэг хүн байна би театрт төчнөөн жил ажилласан, тийм тийм жүжгийн тийм тийм рольд тоглосон, жүжигчин хүн гэдэг бол одоо ийм байдаг за ингээд танай нутгаг орны тухай бид сонсмоор байна, тэгээд та нартаа одоо сайхан ая дуугаа өргөж барья гээд ингээд одоо ингэж явдаг ийм халуун дотно ярилцлагатай байсан үе.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо бол тийм юм байхгүй. Одоо ингээд телевизор гарна. Телевизороор бид нарыг чинь хөдөөнийхөн ихэнх нь харчихаж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

аан Батсүх гуай чинь тийм тийм кинонд тоглосон юм байна, аан жүжиг болуул тийм тийм жүжгэнд тоглосон юм байна гээд бүх юм нь энэ телевизээр гаргадаг болсон. Тэхээр одоо бол бид тэрүүгээр тэгж явж байх шаардлага ч байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Батсүх -

тийм байсан.

Баасанхүү -

тэхээр та нар ингээд театртаа болуул тайз дэлгэц гээд ингээд үзэгчдийн зритель гээд бүх юм нь бэлэн байна тийм үү? Тоглох, ажлаа хийх орчин чинь бэлэн байна ш дээ хотод тоглоход. Тэгээд хөдөөгөөр явахад тэр сумын улаан булан клубт нь ажлаа хийхэд..., бүүр хөдөө рүүгээ гарахад тэр тайз энэ тэрээ яаж болгодог байсан бэ? Энэтэй холбоотой хүндрэлүүд гардаг байв уу?

Батсүх -

тэхээр голдуу жүжиг энэ тэр тоглох юм бол тайз техникээ ачаад явдаг.

Баасанхүү -

өө за.

Батсүх -

тусгай машинтай. Нэг машин дүүрэн тайзаа ачаад, хувцас хунараа авдаранд хийгээд ачаад ингээд, тэгээд жүжигчид болохоор автобусанд юм уу хөнгөн тэргэнд суудаг юм уу тэгээд хамт явдаг ийм байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд очоод сумын төв дээр очихоороо зэрэг клуб улаан буланг нь үзээд ямар багтаамжтай, хичнээн хүн сууж үзэх зайтай ийм газар байна вэ, тайз нь ямар байна вэ, гэрэл гэгээ нь юу байна вэ энэ бүх юмыг нь шалгаад, хэрвээ тийм юмнууд нь дутуу байвал бид өөрснөө авчирсан юмнаасаа л очоод тайзаа өөрснөө засаад л, гэрэл гэгээгээ өөрснөө даръя, тэгж байж л хүнд хүрдэг байсан байхгүй юу. Ер нь тэр үеийн дээр үеийн тэр бригадаар явна гэдэг бол нэлээн их хариуцлагатай, их одоо олон төрлийн мэргэжлийн хүн явдаг. Тайз засдаг хүн тусдаа явна, гэрэлтүүлэгч тусдаа ч явж болно. Тэгээд бид нарыг чинь очиход одоо тэнд Учиртай гурван толгой тоглох юм шүү гээд нэг сумын төв дээр тэгэх юм болуул за одоо ар талд нь зориуд тайзанд нь таарсан жижиг утас оруулаад тэгээд объёомны нааш нь ингэж тавьдаг одоо тавилгуудыг зарим нэгийг нь хийгээд эвхдэг барьдаг бас тийм техниктэй.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

очоод тэрнийгээ задлаад ингээд авдар ч болгочихдог юм уу ор ч болгочихдог юм уу тэгээд ингээд засаад, тэгээд нэг айлын доторх байдлыг ингээд үзэгчдэд харуулах ийм л юмнуудыг их хийдэг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ийм одоо юм л хийж л байж л хөдөөний ард түмэнд сурталчлахгүй бол зүгээр нэг очоод одоо нэг хэдэн дуу дуулж өгчихөөд тэгээд яваад өгдөг тийм байгаагүй юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийн одоо тэгээд сүүлийн үед болохоор яахав энэ тайз техник, жүжигчдийн ажлыг хөнгөвчлөөд ингээд телевизор гарчихсан. Телевизээр бүгдийг нь хардаг үздэг учраас одоо тэгж явахаа бид нар бол больсон байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо ингээд наадам хүртэл наадмыхаа төрийн концерт юм уу бүх юмнуудаа хийж дуусчихаад тэгээд дараагаар нь ерөөсөө шууд амралтаа авдаг.

Баасанхүү -

за

Батсүх -

тийм болчихсон. Дээр үед бол наадам 7 хоног хийвэл хийчихээд дуусахлээр зэрэг л 2, 3 хоног хотод сургуулиа хийж давтаж байгаад л за одоо тэр аймгийн тийм сум тийм тийм сумаар хэдэн сар явах юм 2 сараар явах юм уу, 3 сар явах юм уу тэгээд л явдаг машинтай. Машин унаатайгаа, хүнс хоолтойгоо, майхантайгаа ингээд явдаг ийм байсан. Одоо бол тийм юм байхгүй. Тэгээд өнөөх ард түмэнд урлагийг үзүүлнэ гэдэг чинь..., тэгээд очоод ард түмэнтэйгээ одоо..., нэг юм уу хоёр жүжигчнийг нь нэг айл нь урьна, гэртээ аваачна, дайлна цайлна. Тэгээд тэндээ бид нар очоод бас тэр айлынхаа улсуудыг хажуу талых нь айлын хүүхэд багачууд айл амьтны улсууд байдаг бол тэднийг бүгдийг нь нэг гэрт нь цуглуулж байгаад, тэгж байгаад дуугаа дуулж өгөөд, яриагаа хийж өгөөд ингээд явдаг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ийм байсан, одоо бол тийм юм байхгүй.

Баасанхүү -

яриа гэснээс та нар одоо урлагийн үзүүлбэр үзүүлж явах үедээ бас тийм янз бүрийн суртал ухуулга, тэрийг тэгээрэй энийг ингээрэй одоо ийм байцгаая гэсэн суртал ухуулга хийдэг байсан уу үгүй юу?

Батсүх -

хийлгүй яахав.

Баасанхүү -

өө за

Батсүх -

тийн. Одоо нэг үгээр хэлвэл за одоо театрын урлаг гэдэг бол иймээ, бид нар болуул..., за би өөрөөрөө жишээ авах юм бол би театрт төчнөөн жил ажилласан хүн. Театрын төчнөөн жүжгийн рольд тоглосон хүн. Би одоо ингээд та бүхэнд өөрийнхөө дуулсан дуунуудаас би ийм өчнөөн төчнөөн дуу дуулдаг тэрнээсээ тэрнийг нь дуулж үзүүлье гээд. Нэг үгээр хэлвэл хөгшид өвгөд хүүхэд багачуудыг ингээд тойруулж суулгаж байгаад л тоглочихдог тийм байсан. Тэгээд одоо сайхан тэр айл чинь идэж уух юмаар дайлаад цайлаад, хонож өнжүүлвэл хонож өнжүүлээд, тэгээд цааш нь өөр тийшээгээ явах газар руу нь хүргэж өгдөг юм уу явуулдаг юм уу тийм л ажил хийдэг байсан.

Баасанхүү -

тэгээд нөгөө хөдөө хээрээр явж байгаа, замд явж байгаа хүмүүс чинь бас хамаг юмаа авч явж байгаа, хүндрэл бэрхшээл их, хөгжилтэй зүйлүүд ч их тохиолдсон байгаа. Тэгээд та тэр дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

Батсүх -

эхлээд ер нь хөдөө анх болуул бид хөдөө явж байхдаа бас одоо жүжигчид өөрснөө хувцас хунараа алдчихаад, тайзаа яахав нэг авч яваад, нэг хүн маань тэр тайзаа ингэж тавина ингэнэ тэгнэ гэж зааж өгөөд, жүжигчид маань өөрснөө тайзаа засч тэгээд тэр тайзан дээрээ тоглочихдог тийм байсан. Сүүлийн үед бол яахав нэг 2 хүн ч юм уу яваад тусгай тайз засаад тэгээд тэр зассан тайзан дээр нь жүжигчид бид өөрснөө тэр тайзны хар бор ажилд нь оролцохгүйгээр жүжгээ шууд тоглоод, рольдоо тоглоод явдаг ийм байсан байхгүй юу. Тэр чинь нэг үгээр хэлвэл яахав дээ тэр бид өнөө ард түмний гүнд дотор орж урлаг сурталчилна гэдэг бол их хариуцлагатай үе байсан.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

социализмийн үед чинь айл бүрт очиж за та Монголын театр гэж ийм газар байсан, тэдэн онд байгууллагдсан, төчнөөн жүжигчидтэй байсан, дараагаар нь тийм тийм олон жүжгүүд тавьсан, ингээд дэлхийн сонгодог жүжгүүдээс ийм ийм юм тавьсан, ингээд энэ манай театр бол төчнөөн жилийн түүхтэй ийм теарт юм аа гээд театраа яриад, дараагаар нь жүжигчин хүн амьдралыг одоо өссөн төрснөөсөө авхуулаад одоо өдий хүртэл явсан түүх намтраа ярьж өгөөд ингээд явж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм. Та хамгийн анх кинонд Ардын элч киноны зураг авалтанд явсан гэсэн. Тэхээр энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Батсүх -

1957 онд л доо манай киноны нэртэй зүтгэлтэн, кино зураглаач байсан Жигжид гэж хүн байсан. Тэр Жигжид гэдэг хүн маань сүүлдээ зураглаачаасаа найруулагчийн албанд шилжээд, найруулагч одоо шинээр одоо кино гаргах ийм ажилд шилжсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд хамгийн анхны уран сайхны кино, том кино гэж ярих юм бол бид болуул Ойдовын зохиол Ардын элч гэдэг уран сайхны кино хийсэн юм.

Баасанхүү -

аанхан

Батсүх -

тэрэнд би болуул тэрэнд анх болуул очоод Ардын элч киноны Дүлзэн гэдэн хүний рольд тоглох ийм пров хийлгэх гэж очсон байхгүй юу. Жигжид гуай намайг дуудаад тэгээд очсон чинь тэгээд тэр Дүлзэнгийн ерөнхий төрх байдал нь ямар хүн байхав гэдгийг бүүр хараад ингээд, тэгээд зураг пров аваад, тэгээд чиний одоо.., Батсүхээ чамд юм хэлэхгүй бол болохгүй нь бие чинь арай жижгдээд байна.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за зүгээр нүүр царайны хувьд юм уу тэр үсээ авхуулчихаад мухар толгойтой болсон энэ тэр одоо тэр одоо..., эсрэг талын дүр шүү дээ тэр Дүлзэн гэдэг маань.

Баасанхүү -

тийн.

Батсүх -

тийм юманд болуул одоо тоглоход арай нэг надад нэг сэтгэлд буухгүй байна гээд ингэхгүй юу. Яахвээ Жийгээ минь болохгүй бол би больчихъё доо гэсэн чинь, гэсэн ч би чамайг кинондоо авна, киноныхоо туслах найруулагчаа хийлгэнэ. Жүжигчин мүжигчинтэй харьцаж яриьдаг сургуулийг нь хийлгэдэг, зургийн талбай дээр тайзыг нь бэлддэг ийм юм хийдэг найруулаг хоёрдугаар найруулагч гэж юм уу бусад тэр жижиг сажиг юмнуудыг зохион байгуулладаг тийм л найруулагчаар чамайг авъя гээд авсан. Тэгээд л Жигжид гуайн гар дээр Ардын элч киног хийж дууссан. Өөрөө бол нэг гамингийн цэрэгт тоглосон. Тэгээд бас тэр морь унаад давхидаг, мориноос ингэж оячдог доо. Буудуулаад үхэж байгаа барууны цэрэг энэ тэр нэг тийм юманд бас би тоглож л байлаа. Тэр чинь одоо морьд унаж давхиж явж байгаад тэр давхиж явж байгаа мориноос ойчно гэдэг чинь асар их техник хэрэгтэй байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд бас тэрнийг өөрийнхөө биеийг хамгаалж ойчих тийм юм хийнэ. Тэгээд тийм юмнуудад тоглоод, тэгээд туслах найруулагч хийгээд тэгээд Монголын кинотой холбоотой болоод эхэлсэн хүн.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд тэрний дараа жил нь урлагийн гавъяат зүтгэлтэн Доржгарам гуай Морьтой ч болоосой гэдэг уран сайхны кино хийсэн. Доржын гармаа гуайн зохиолоор. Энэнд болуул бас намайг пров хийгээд, чамайг гол ролиор Гончигт тоглуулна гээд, тэгээд тоглосон хүн дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд би борлуул тэр 58 оны эхээр зурганд ороод, 57 онд кинонд Жигжид гуайн гар дээр одоо чухам киног яаж хийдэг юм, ямар ажилтай байдаг юм, ийм тийм бүх юмыг нь мэдэж сурч аваад, дараагаар нь Морьтой ч болоосой киноныхоо Гончигт тоглоод, тэгээд бас тэнчээ бас зохион байгууллах ажилд нь оролцоод ингээд киногоо эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш нэлээд олон кино за барагцаагаар 40 гаран кинонд тоглсон ийм түүхтэй.

Баасанхүү -

таныг тэр кинонд толож эхлэх үед Монголын кино урлаг бас хэр хэмжээнд хүрсэн байсан бэ?

Батсүх -

за 32, 33 оноос л одоо Зөвлөлтөөс мэргэжлийн киноны найруулагч зураглаач энэ тэр ирж баримтат кино хийгээд, дараагаар нь Норжмаагийн зам гэдэг тийм уран сайхны жижиг кино хийгээд эхэлсэн юм гэнэлээ.

Баасанхүү -

за

Батсүх -

кино тэгж үүссэн гэдэг. Монголын киноны урлаг одоо 32 оноос эхэлсэн гэдэг юм уу ийм түүхтэй ш дээ. Тэгээд болуул яахав гэхээр тэгээд дараагаар нь одоо тэгээд кинонууд жижиг сажиг Хил дээр гэдэг юм уу, Аймшиггүй эх орончид ч гэдэг юм уу тийм тийм жижиг бага хэмжээний цөөхөн бүлэгтэй бага хэмжээний одоо хил хамгааллын тухай ч юм уу одоо тийм янз бүрийн сэдвээр ингэж кинонууд хийж байсан. Тэнд бол манай Монголын киноны ахмад зүтгэлтнүүд бүгдээрээ л тэнд орж л..., энэ Зангараа гуай ч байдаг юм уу, Жигжид гуай ч байдаг юм уу, за тэгээд дууны оператор гэхэд одоо ухаандаа Чойжилсүрэн гуай ч байдаг юм уу ингээд ийм улсууд хийгээд, бүхэл бүтэн кино хийхэд чинь одоо олон хүн ордог шүү дээ. Кино груп байгуулдаг. Груп байгуул байгуулаад групын дарга гэж байна, тэгээд ерөнхий найруулагч нь, тэгээд хоёрдугаар найруулагч нь, за тэгээд бэлтгэл ажил тэр зохион байгуулалтын ажил хариуцсан найруулагч, за тэгээд жүжигчидтэй ажиллах улсууд, тэгээд жүжигчид гээд олон хүн ирж байж кинонд ордог тэр бүх юмнууд чинь л одоо тэр л одоо кино буй болгоход яадаг байсан. Тэгээд дээр үед болуул кино хийхэд болуул их удаан, техник ч одоо их боловсронгуй байгаагүй. Ухаандаа киноныхоо дүрсийг аваад, дүрсээ авсан киногоо үзээд, за энд энэ жүжигчний тоглолт муу байна, энэ байгаль энэ юмны юу нь тохирохгүй байна энийг нь солино дахиаж авна гээд бүхэл бүтэн нэг жил бүтэн хөөцөлдөж байж ганц кино хийдэг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийм байлаа. Одоо болуул тийм юм байхгүй. Дууг нь ч нэг дор хийчихнэ, дүрсийг нь ч нэг дор хийчихнэ. Монтаж нь сүүлд нь яахав авсан материалаа нэг ерөнхийд нь монтажлаад л гаргачихдаг амар, нэг үгээр хэлэх юм бол техник хүчээр бас жаахан өөр болсон л доо. Дээр үед бидний анх кино хийж байх үед болуул маш их удаан хугацаагаар хийдэг. Одоо тэгээд киноны маань үйл явдал бүүр 4 улиралын зурагтай болуул бүүр ч одоо бүтэн жилээс нааш салахгүй. Өвлийн зураг гээд цас орсон хойно авна. За тэгээд зуны зураг гээд бороо орохлээр авна, цахилгнаан цахина тэгнэ, тэхэд тэр морьтойгоо ийшээ явж байна гээд тэр чинь дандаа найруулагч, ерөнхий зураглаач, зураач эд нар бүгд нийлээд бүх юмаа шийдээд ингэнэ ингэнэ гэж бүх ажлаа урд өдрүүдэд нь ярьж хэлцэж байгаад л тэгээд зурганд гардаг тийм байхгүй юу.

Баасанхүү -

ммхм. Тэр юу... хийж байгаа кинонд дээрээс хяналт хэр тавьдаг байсан бэ?

Батсүх -

аан?

Баасанхүү -

кинонд хэр цэнзүүр, хяналт тавьдаг байсан бэ?

Батсүх -

хэр зэрэг яасан гэнээ?

Баасанхүү -

хяналт тавьдаг байсан бэ? одоо намын төв хорооноос ч юм уу, тэгээд энэ киног гарга энэ киног битгий гарга ч юм уу тийм хяналт тавьдаг байсан уу?

Батсүх -

тэр чинь одоо эхлээд кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл гэж байдаг юм.

Баасанхүү -

за

Батсүх -

театрт ч ялгаа байхгүй уран сайхны зөвлөл гэж байдаг юм. Тэгээд уран сайхны зөвлөл гэдэг тэр кино үйлдвэр ч ялгаа байхгүй, үйлдвэрийн дарга нь нэгдлийн дарга нь манайхаар одоогоор бол Солонго дарга нь тэр уран сайхны зөвлөлийг хариуцдаг дарга нь. Тэгээд ерөнхий найруулагч нь болохоор зэрэг тэр киноны одоо зохиомж тэгээд ерөнхий зураач гэж байдаг. Тэд нар энэ тэр чинь бүгдээрээ ярьж байж киногоо зохион байгуулна. Хичнээн хүн орох юм, хэдий мал хөрөнгө орох юм, хаана авах юм, бүх юмыг чинь бүүр ингээд улдаар ярьж хэлээд, явж газраа үзээд..., одоо тийм амар одоо цагт тийм юм байхгүй ш дээ. Ухаандаа нэг хөндий дүүрсэн малын зураг авна гэж байгаа юм. Тэрний наад талын пресний тэр урд талын планд нь бол тэр киноны гол ролийн хүн Дарьбазар ч юм уу одоо хэн ч байдаг юм гол ролийн хүн морьтой явж байдаг, цаана нь тэгээд малд сүрэг нь явж байдаг гэх мэтчилэнгээр нь байгальтай нь малтай юутай нь ингэж авдаг байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо бол тийм бололцоо нөхцөл байхгүй. Одоо тийм олон мал ч байхгүй. Тийм олон мал гэж дандаа хүний хөрөнгө болчихсон. Хүний хувийн хөрөнгөөр тэрнийг чинь аваад хийхэд одоо хэцүү. Тэгсэн мөртлөө яахав дээ тэр дээр үед тэр аймаг сумын тэр дарга нартай яриад тэгээд зохицуулаад гэрээ хэлэлцээр хийгээд хэлээд тэгээд авдаг байсан юм. Одоо бол тийм юм байхгүй ш дээ. Тэхээр одоо бол кино их техникжсэн гэх юм уу. Тэгээд ер нь их олны хишигтэй нүсэр их том кино одоо хийхээ больчихсон юм.

Баасанхүү -

аанхан

Батсүх -

одоо энэ улсууд чинь..., дээр үед чинь зохиолч гэж тусдаа, ерөнхий найруулагч гэж тусдаа, ерөнхий зураглаач гэж тусдаа, ерөнхиий зураас гэж тусдаа дандаа ийм бие даасан хариуцсан юмаа хийдэг удирдлага нь тэр. Групын дарга нь гэж одоо бүх тэр киног зохион байгуулдаг хариуцдаг дарга нь тэр групын дарга нь байх жишээтэй. Тэгээд тэнд зохион байгуулах дарга нь гэж тэр тайз техник бүх юмыг нь бэлдэж барьдаг, тэгээд тэр нь бас ажилчид мажилчидтай ингэж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ингэж явж одоо тэр киноны бэлтгэл ажлыг хангаж байж дараагаар нь жүжигчиддээ очоод тэгээд хийдэг байсан дээр үед бол.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо бол тийм юм байхгүй. Зүгээр нэг айлын гэр одоо манайхбг за нэг өнөөдөр Доржых гэдэг айлынд юу яана, маргааш тэр Доржынд Лувсан очих юм шүү. Лувсан очоод тэр Доржийхоос очоод тэр нөгөө айлд нь очоод юм ярих хэлэх зохиол байвал өөр газар очих ёстой юмыг чинь одоо бол нэг л газар ингээд л тавилгыг нь өөрчлөөд л тэгээд аргалаад авч байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд энэ бол одоо яахав сүүлийн үед техник асар их хөгжсөн, тэгээд дууг нь юутай хийтэй нь дүрстэй дуутай нь аваад, хамгийн сүүлд нь яахав гэхээр одоо бол кино бол монтажлаад л хойно урд нь оруулаад л, тэгээд ерөнхий киноны материал хэд байдаг вэ тэрнийхээ дагуу байж байгаад л тэгээд гаргадаг.

Баасанхүү -

ммхм. Та 57 оноос хойш ингээд Монголын кино урлагт ажиллаад бас ард олны сэтгэлд мөнхөрсөн олон олон дүрийг бүтээсэн. Тэхээр энэ олон дүрээс чинь таны өөрийн чинь хамгийн хайртай дүр юу вэ? Ямар киноны дүр вэ?

Батсүх -

за яахавдээ киноны алтан босгоор алхах энэ явдалд болуул одоо кино жүжигчин гэдэг нэр зүүх, олон кинонд одоо ичнээ танил болсон явдал болуул одоо Доржын Гармаагийн зохиол Морьтой ч болоосой гэдэг уран сайхны киногоор эхэлсэн. Тэгээд энэ бол миний одоо хамгийн одоо сайн хайртай дүр, олон түмэн намайг ганцхан Морьтой ч болоосойгоор Гончиг гэж нэрэлж одоо миний бас ингээд аавын минь нэрийг...., миний төрсөн аавыг Бөртэгончиг гэдэг хүн байж байгаад 70-н хэдэн онд нас барсан л даа.

Баасанхүү -

за

Батсүх -

тэгээд тэр эцгийхээ нэрийг бас мөнхлөөд ингээд Гончиг гээд хүн бүрд хэлэгдэж ингэж яваадаа их баяртай байдаг юм аа. Тэгээд энэ бол миний хамгийн их хайртай дүр маань энэ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за тэгээд театрт болуул тэгээд л бас нэлээн олон дүрүүдэд тоглосон. За тэрэнд ч бас миний хайртай дүр бас бий. Ухаандаа Алтангэрэл хүү гээд Шараа голын гуван хааны. Тэр миний анх театрын тайзан дээр одоо анх гарахад тоглож байсан дүр. Тэрэнд би бас их хайртай байдаг юм. Ер нь тэгээд миний тоглосон дүрүүдэд бол одоо бүгдээрээ болчихсон бүгд одоо нэгд нэггүй ийм сайхан болчихсон юм аа гэж хэлэхийн арга байхгүй.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

аан ер нь болуул тоглосон дүр бүрдээ бол би одоо өөрийнхөө сэтгэлийг зарсан учраас ер нь киноныхоо одоо дүрүүдэд..., олон сайхан дүрүүд бий л дээ. Түмний нэгийн Цоохор гэж байна, за тэгээд Тунгалаг тамирын Донил лам гэж байна, Ховор хүний Самдан дарга гэж байна, за тэгээд Мичидийн зургаан гялааны роль бий тэр энэ тэр одоо бол миний үнэхээрийн хайртай дүр минь.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

би өөрийнхөө тоглосон дүрүүд дотроос одоо ер нь их онцгойлж л үзэх юм бол Морьтой ч болоосой гэдгээр л би ер нь Монголын ард түмэн болоод энэ одоо ичнээ таньдаг олон түмэнтэй болуул танил болсон юм аа л гэж л ийм л юм хэлж байна.

Баасанхүү -

таны ер нь хамгийн их ажиллагаа орсон хамаг хөлс хүчээ зарцуулж байсан тийм дүр аль байсан бэ?

Батсүх -

тэр ролийнхоо их багаар болдог байхгүй юу.

Баасанхүү -

аан за.

Батсүх -

тийн. Гол роль гэдэг чинь тусдаа. Жижиг роль гэдэг тусдаа. Гэхдээ ролийг бол ерөөсөө жижиг гэж голж болдоггүй. Энэ бол Монголын түүхэнд их киноны түүхэнд их онцгой юм байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

одоо манай ардын жүжигчин Чимэд-Осор гэж хүн байсан хөөрхий. Тэр хүн бол одоо нэг Цогттайж кинон дээр бадарчинд тоглодог байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэр хүнтэй яриад зогсож байгаа нэг бадарчин инээдэг барьдаг, тэрнийгээ их магтан дуулж ярьдаг тийм хүн байсан юм Чимэд-Осор багш. Тэр мэтчилэнгээр бас жижиг гэлгүй, жижиг том гэлгүй ер нь тоглосон дүрүүддээ бол би хайртай. Миний тоглосон дүрүүдийн одоо тодорхой нэгд нэггүй одоо хагасаас нь эхлээд бисэн юмнууд киноных нь энэ, театрых нь энэ.

Баасанхүү -

өө за.

Батсүх -

тийм юмнууд байгаа юм. Ухаандаа энд ингээд жүжигнүүд гэхэд л Шараа голын гурван хаанд Алтангэрэлхүү, шар гэт хаан, Барсбаатар, Хөх оточ, Цотон ноён гээд 5 дүрд тоглосон байна нэг жүжигт шүү дээ.

Баасанхүү -

өө за.

Батсүх -

Учиртай гурван толгой гэхэд Тэрэгт, худалдаачин, ард өвгөн, согтуу ноён гэж байна.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

Талын баатар гэхэд гамингийн дарга гэж байна, Мандухай сэцэн хатангийн Батмөнх гэж байна, Миний баясгалангийн Пунцаг гэж байна, Хоёр эзний нэг зарцын нигер хүүхэд гэж байна, ийм нэгэн хааны Түвшбаатар гэж байна, Цогийн идэр насын байды гэж байна, банди гэж байна.

Баасанхүү -

бас хоёр дүр байна тээ?

Батсүх -

тийн. Бас улаан гастукын Чашкин гэж байна, Далан худалчийн Дэлэг өвгөн өнөө хэний..., Сэнгээгийн эцэгт тоглодосон, Жаргалын замын Батаа, Өртөөчин Япон хурандаа, Үнэнгийн Балбар гэж байна, Буурал бүсгүй гэж Хятадын их мундаг жүжгийн Янайлов гэдэг эцгийн рольд тоглосон.

Баасанхүү -

за

Батсүх -

Октябрь дуурийн Ленинд тоглосон, Шуурганаар гэдэг жүжгийн Ленинд тоглосон, Тожоогийн Хаядхаан механик гэж нэг Казак өвгөнд тоглосон. Энэ одоо жүжгийх болуул ийм.

Баасанхүү -

за

Батсүх -

за тэгээд дараагаар нь киноных болохоор Морьтой ч болоосойгийн 1-р, 2-р ангид тоглосон.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

Түмний нэгийн Цоохорт тоглосон, Хад чулуун дундын Пүүзээд тоглосон, Тунгалаг тамирын Донил ламд тоглосон, Дэгдээхэй насны Борд тоглосон, Солонгын таван өнгийн ламд тоглосон, Их замын эзэндийн буудлын эзэнд тоглож, Тууврын замд Ундрах гэдэгт тоглож, Үүр цайхын өмнө гэдэг дээр майга Доржид тоглосон, Дайсны цэргүүд сонсоцгоод Япон хурандаад тоглосон, Мандах нарны туяад түшмэлд тоглосон, Ховор хүний Самдан даргад тоглосон, Модон могойн өвгөнд тоглосон, Буяны нүгэл гэдгийн маарамбад тоглосон, Ач тус гэдэгт ноёнд тоглосон, Би эмээ болохгүй гэдэг Тампул авгай гэдэг хүний рольд,

Баасанхүү -

аанхан

Батсүх -

Мичидийн зургаан гялаанд япон Гаваа гэдэг хүнд, Монголын гурван өдөр гэдэгт даалуучин, за тэгээд учиртай гурван толгойн согтуу ноён.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

киноных шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

Ламба гуайн нулимсын Тамсаг өвгөн, морьтой ч болоосойгийн 2-ын Гочиг.

Баасанхүү -

за

Батсүх -

гэх мэтчилэнгээр ийм кинонуудад тоглосон. Телевизийн кино Нэхийт гэдгийн Моонон.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

телевизэд шүү дээ.

Баасанхүү -

за

Батсүх -

Дурсгалт зураг гэдгийн эсэргүү лам, Шараа голын гурван хааны Царгин, Алтан түлхүүрийн цэргийн түшмэл, Бурханч ламын ах лам, Бөмбөгөр ногоон театрыхан гэдэг бас нэг тийм уран сайхны кино хийсэн юм.

Баасанхүү -

за

Батсүх -

тэрэнд бас оролцож тоглосон. Тэнд одоо өнөө малчдын уралдаан энэ тэрт тоглосон байх.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

Хохирогчийн мэдүүлэг гэдэгт малчин гэх мэтчилэн ийм юмнууд тоглосон гэж байх юм даа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

за тэгээд өөрийн найруулсан концерт бол, бие дааж найруулсан концерт бол 80-аад байна.

Баасанхүү -

өө за

Батсүх -

авхаалж сэрэглэнчүүдийн тэмцээн гэж нэг дээр үед АСТ гэж нэг юм хийдэг байсан юм даа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэр бол 34 АСТ хийсэн байна. Концертийн туслах найруулагчийн ажлыг болуул 276 концертонд оролцож ирсэн байна.

Баасанхүү -

өө за.

Батсүх -

дуурийн жүжиг гэхэд 10 жүжигт ажилласан байна. Бүжгийн жүжиг гэхэд 30 гаран жүжигт ажилласан байна. За ингээд үдэжлэг уулзалт энэ тэрт бол 1626 удаа оролцсон гэж байна.

Баасанхүү -

хөөх. За таны амьдралд хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу вэ? Тийм зүйл байдаг уу?

Батсүх -

юу гэнэ ээ?

Баасанхүү -

таны амьдралд хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу вэ? Тийм зүйл байдаг уу?

Батсүх -

одоо тийм юм..., одоо би нэгэнтээ хүн болж төрсөн чинь 3 сайхан охин төрүүлсэн.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэрэндээ би их бахархаж байдаг. Учир юунаас вэ гэвэл миний нэг охин жүжигчин, нэг охин зураач, нэг охин бас урлагт дуртай сэтгэлтэй ийм 3 охинтой хүн.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тэгээд ийм сайхан охидууд төрүүлсэндээ би бас их баярладаг. Энэ 3 охиныг одоо төрүүлж өгсөн миний одоо хань байсан, тэр одоо Нанжин гэж хүн байсан таалал төгссөн одоо хөөрхий. Тэр хүнийгээ би бас их хүндэтгэдэг.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

ийм л хүн байгаа юм. Тэгээд одоо амьдралд буй болсон 60 гаруй жилд урлагаар зүтгэсэн энэ зүтгэл маань одоо ер нь тэгээд их л юм үзүүлсэн, их л олонтой танил болгосон, их л одоо гавъяа шагнал хүртээсэн гэж би ингэж бодож байдаг юм. Ийм л байна.

Баасанхүү -

таны маьдралын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог юм вэ?

Батсүх -

юу байхав дээ адилхан хүн идэж уудаг, инээж хөхөрвөл инээж хөхөрдөг, тэгээд тоглодог бол тоглодог. Ер нь одоо хүн яаж өөрийнхөө сайн сайхны төлөө амьдралаа зохион байгуулж байна тэрэнд хэрэгтэй бүхнийг л хийх нь тийм л юм нь одоо эрхэм гэж би боддог.

Баасанхүү -

урлагтай амьдралаа холбосон таны хувьд одоо онцлог биш үү?

Батсүх -

урлаг гэдэг бол одоо хүний оюун ухаан сэтгэл санааг одоо тэтгэж байдаг одоо асар их чухал зүйл юм л даа.

Баасанхүү -

ммхм

Батсүх -

тийм учраас би хэрвээ урлагт ороогүй зүгээр өөр газар байсан болуул өдийд ажил хийж байсан болуул ямар ч байж болно, байж ч болно өдийд байхгүй ч болчихсон байж мэднэ. Энэ урлаг гэдэг одоо хүнийг цаг үргэлж залуужуулж сэтгэл санааны дэм өгч ингэж байдаг. Би өөрөө урлагт сэтгэлтэй хайртай болохоороо зэрэг надад болуул одоо тийм гуних гутрах тийм юм ерөөсөө байдаггүй. Үргэлж л одоо хүүхдүүд, жүжигчид, танил нөхөд, анд нөхдүүдтэйгээ бүгдтэй нь л баярлаж инээж хөөрч яваад энэ амьдралыг дуусгаж яваа ийм л эр хүн.

Баасанхүү -

ммхм. За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.