Dashzeveg
![](../assets/images/interviewees/990224.jpg)
Basic information
Interviewee ID: 990224
Name: Dashzeveg
Parent's name: Bud
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: pump machinist, retired
Belief: Buddhist
Born in: Shilüüstei sum, Zavhan aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: State Sain herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
privatization
work
military
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Дашзэвэг гуай.
Дашзэвэг -
За сайн.Сайн байна уу? Сайхан зусч байна уу?
Ариун-Ундрах -
За хоёулаа түрүүчийнхээ ярилцлагыг үргэлжлүүлж яръя аа.
Дашзэвэг -
Заа.
Ариун-Ундрах -
Заа.Аа тэгээд хүмүүс анх ер нь нэдгэлд яаж элсдэг байсан юм бол?
Дашзэвэг -
За ер нь бол хүмүүс сайн дураараа бол элссэн.Хэд хэдэн хүмүүс нийлж байгаад нэгдэл байгуулъя аа.Тухайлбал одоо манай аав, аа тэр Довдон гуай, Санж гуай гээд одоо нэг 5-6 нилээн мал хөрөнгөтэй улсууд байсан л даа манай сумын.Тэр тухайн үеийн одоо баяачууд гэж нэртэй байсан улсууд.Тэгээд энэ нөхдүүд маань болохоор зэрэг нийлж байгаад ерөөсөө нэгдэлд орж нийхэмчилнэ гэхээр зэрэг 1-рт мөнгөтэй болох юм байна.Аа нийгмийн мал гэдгээрээ олон малтай айлууд чинь бас хэцүү ш дээ.Тэгээд манай аав лав ямар ч байсан 2600 малаа жаахан цөөлж, хүмүүст тарааж өгч ингэж маллуулъя гээд ингээд 300,300 юм уу 500,500-аар нь өгөөд ингээд маллуулаад.Тэгээд малын ашиг шимээ бол мөн ялгаа байхгүй ноос ноолуур төлөвлөгөөтэй.Тэрнийгээ авдаг.Аа нөгөө нэг юм нь малласан учраас малчин бол хөдөлмөрийн өдрийн хөлс гэдэг нэрээр мөнгө өгдөг, хөлс өгдөг байсан.
Ариун-Ундрах -
Аа бас хөлстэй байсан байх нь.
Дашзэвэг -
Тийм хөлстэй.Тэгээд тэр нь бол яахав нэгдэлжих хөдөлгөөнд орсон нэгдэлчин хүний одоо ашиг болж мөнгөжиж байна аа гэсэн.Өмнө нь бол мөнгө байхгүй.Мал маханд л мал тушаавал мөнгөтэй болдог.Өөр ерөөсөө мөнгөтэй болдоггүй байсан үе шүү дээ.За мөн газар тариалан эрхлүүлвэл тэр хадлан бордоо, газар тариалангаас авсан ногоогоо бол нэгдлийн гишүүддээ тарааж өгнө.Аа төмс хүнсний ногоогоо иддэг болъё оо гэсэн ийм журмаар л явсан юм.За нэгдэлжих хөдөлгөөн үүсэж бий болсны үр дүнд яасан бэ? гэхлээр зэрэг түрүүн би хэлсэн.1-рт хүмүүс орлоготой цалинтай болсон.За нэгдлийн төсөвт хамтын хөдөлмөрийн давуу талыг ойлгуулж бий болсон.Тухайлбал одоо бөөнөөрөө нийлж байгаад адуугаа хялгаслачихдаг, адуугаа хөөвөрлөчихдөг, хонио хяргачихдаг, ямаагаа самначихдаг.Аа өмнө нь болохоор зэрэг тухайн нэг айл л өөрийнхөө тэр 1000 малны ноос ноолуурыг авах гэж зүтгэдэг байсан бол нэгдэлжих хөдөлгөөнд нэгдлийн гишүүд бөөгнөрч байгаад гэрийнхээ модыг хийчихдэг, аа тийм юм хийдэг улсууд хамтарч байгаад араг шээзгий гэрийн мод хийдэг.Аа ноос ноолуураа хамтраад хийчихдэг, эмнэг дошгин малаа сургадаг, эсгий ноосоо савлаж гөвж байгаад гэрийнхээ бүрээс туурга дээврийг хийчихдэг.Ингээд хамтын хөдөлмөрийн давуу тал тэнд бий болсон.Нэгдэлжих хөдөлгөөнөөс одоо олж авсан хамгийн давуу талтай юм.За нөгөө нэг юм болохоор зэрэг нэгдэлжих хөдөлгөөний олон суурь мал бий болж, мал өсгөх бодлого баримталж байсан болов чиг аа төдийлөн мал өсч чадаагүй нэг тал нь.Нөгөө тал нь гэхээр зэрэг улсын бэлтгэлийн мал махны бэлтгэл гэдэгт эр хонио бэлддэг байсан бол сүүлдээ хурга төлөгөө бэлддэг болоод энэ асар их дарамт болж байсан учраас нэгдлийн мал өсөхөө байсан.Нэгдлийн мал жижиг болсон, давжаа болсон.Ийм бас нэг нөгөө талын хор.Энэ яасан бэ? гэхлээр тэр ОХУ руу, Хятад руу мах нь гардаг.Тэгэхээр энэ бэлтгэлийг хангахын тулд ачааллаа дийлэхгүй мал давжаарах, жижгэрэх, тэгээд зуданд одоо мал их олноороо үрэгдэж хорогддог болсон.Ийм асуудал нэгдэлжих хөдөлгөөний үед бол бий болж байсан.За нөгөө нэг юм нь бол тэжээлийн фондтой болсон, газар тариалангаа хөгжүүлдэг болсон.Аа дотооддоо газар тариалангаа тарьдаг, дотоодынхоо гурил хадлан тэжээлийг хангаж чаддаг болсон.Нэгдлийн давуу тал бол олон сайн тал бий.За нөгөө нэг зүйл яасан бэ? гэхээр зэрэг малыг бүхэлд нь эрүүлжүүлсэн.Тухайлбал одоо фуртлёзын бүх шинжилгээ авч эмчилдэг, аа ямыг эмчилдэг.Адууны ям өвчин.За тэгээд л одоо бүх одоо тэр хамуу, цагаан хорхой, туулга.Малд ямар л өвчин тусах байна тэр бүх бактериудыг нь устгаж, малыг бол өвчнөөс нь салгасан.Мал эрүүлжүүлсэн.Энэ талаасаа бас нэг.За нөгөө талаас нь болохоор зэрэг их сайн тал нь гэвэл малыг зөвхөн нутгийн мал биш, эрлийзжүүлэх, сайн чанарын өндөр үр ашигтай сүүний махны чиглэлийн малуудыг бол бий болгох ийм чиглэлүүд явсан.Одоо тэр талын улаан, казакын цагаан толгойт гэх мэт одоо энэ өндөр ашиг шимтэй үйлдрийн үхрүүдийг Монголд оруулж ирж эрлийзжүүлсэн.За сүүний чиглэлийн үхэр фермүүдийг бий болгосон.Сангийн аж ахуйнуудыг бий болгосон.Нэгдэлжих хөдөлгөөн чинь цаашаа явсаар дараа сангийн аж ахуйнууд бий болсон.Сангийн аж ахуйнууд нь төрөлжиж газар тариалан эрхэлсэн сангийн аж ахуй, мал аж ахуй эрхэлсэн сангийн аж ахуй, аа механикжсан сангийн аж ахуйнууд болж одоо ингэж төрөл төрлөөрөө бий болж өсөж ирсэн.За энэ бол техник, шинжлэх ухааны давуу талыг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн малчдад бас техник шинжлэх ухааны давуу талуудыг мэдрүүлэх ийм үр дүнтэй.Атрыг эзэмшсэн.Нэгдэлжих хөдөлгөөний үед бол ийм ийм олон ач холбогдлууд.За түрүүнд би дутагдалтай талууд нь бол бас тийм мал давжаа болсон.Нэг наст малыг одоо олноор нь мах бэлтгэлд бэлтгэдэг, гаргадаг байснаас мал өсөхгүй байсан.Ийм асуудлууд бас гарч байсаан нэгдэлжих хөдөлгөөний үед.
Ариун-Ундрах -
Малчид бол нэгдлийн малыг яг чин сэтгэлээсээ хариулж, ажилладаг байсан уу?
Дашзэвэг -
Ер нь мал бүхий иргэдүүд малладаг малаа маллаж чадаж байсан.Хуучин нөгөө хувийн аж ахуйтай, хувийн өмчтэй байхдаа л сайн маллаж байсан улсууд нь нэгдлийн мал гээд яг л ялгах юм байхгүй яг сайн малладаг.Аа муу маллаж байсан бас мал аж ахуй мэдэхгүй, мал мэдэхгүй хүнд бас мал өгснөөс мал их олноороо хоргодсон тал бий.Тухайлбал одоо малч биш, малаа арвилж маллаж мэдэхгүй хүмүүс малыг бас олноор нь авч янз бүрийн байдлаар одоо тарга хүчийг нь авхуулж чадахгүй, цаг хугацаанд нь тэр угаалга туулгыг нь хийлгэхгүй, тарга тэвээрэг авхуулахгүй байж байж бас малаа одоо хоргодуулсан малчид зөндөө л гардаг байсан.Энэ бол тухайн хүний арга ажиллагаатай, тухайн хүний идэвхи санаачилга, малч ажиллагаа, санаачилга идэвхи зүтгэлтэй холбоотой юм аа тэр бол.
Ариун-Ундрах -
Анх нэгдэлжих хөдөлгөөн эхэлж байх үеэр дургүйцэж байсан хүмүүс байсан уу?
Дашзэвэг -
Үгүй ээ ганц нэг хүн байсан.Зүгээр манай суманд бол нэг хүн одоо сожоо Шагдар гэдэг хүн байсан даа.Одоо тэр нэгдэлд орохгүй гээд малаа өгөхгүй байж л байсан.За тэр бол тэр тухайн үеийн таны одоо дурын асуудал аа.Та энэ нэгдэлд элсээд малаа өгнө үү, нэгдэлд элсэхгүй байгаад өгөхгүй байна уу одоо тэр бол таны дурын асуудал аа гээд ингээд байдаг.Тэгээд нөгөө кино гардаг шүү дээ.Монголын уран сайхны кино.Тэр бол яг л тэр хүний болж байсан, яг хөдөө орон нутагт болж байсан тийм л юм.
Ариун-Ундрах -
Тэр малаа нуух тохиолдол бас гардаг байсан байх тэ?
Дашзэвэг -
Яахав тэр үеийн хүмүүс бол яахав нөгөө толгой тоо заачихсан.Говийн бүсэнд 150 толгой малтай, хангайн бүсэд 75 толгой малтай байна гэхээр зэрэг одоо нөгөө илүү сайн, сайхан малаа хувьдаа авч үлдэх.Аа нөгөө олон малтай учиар 75-хан мал авч үлдэх гэхээр чинь одоо бас сайн юмнууд нь явчих гээд тэрнийгээ нуух бас тийм асуудлууд мэр сэр гарч байсан юм гэсээн.Тэгээд манай нутагт бол тиймэрхүү юм гарч байгаагүй.Яагаад вэ гэхээр зэрэг ерөөсөө бүгдээрээ санал нэгдэж нэгдэлд оръё гэдэг хүсэл эрмэлзлэл байсан учраас бол тийм юм гараагүй.За зарим аймаг сумд бол гарч байсан л юм байналээ.
Ариун-Ундрах -
Аан тэгээд яг нэгдэлд элсэх нь өөрийх нь дурын хэрэг гэхээр нэгдэлд огт элсээгүй тиймэрхүү айл өрх ер нь байдаг болов уу? Тийм тохиолдол?
Дашзэвэг -
Ганц нэгэн хүн байна.Мал ч аваагүй, нэгдэлд ч элсээгүй, ажил ч хийгээгүй.Зүгээр төв суурин газар байгаад байдаг тийм хүн бол байдаг л байсан.Тухайн үеийн нэгдлийн гишүүн биш, тэгээд нэгдэлд ажил хийдэггүй.Тэгээд яваа яваандаа тэр хүн чинь явж явж аргагүй нөгөө санхүү эдийн засгийнх нь нөхцөл байдал шаардаад, энэ нэгдлийн давуу тал мал маллахаар энэ чинь цалин авдаг юм байна, мөнгө авдаг юм байна, мөнгөтэй болдог юм байна, ноосоо тушаахаар ингэдэг юм байна гэдгийг яваа яваандаа тэр чинь 2-3 жилийн дараа бол 5-6 жилийн дараа нөгөө хүн чинь аажим аажмаар одоо нэгдэлдээ элсэх, нэгдэлдээ орох, нэгдлийн мал маллах ийм асуудал гарч байсаан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр нэгдлүүд бас өөрсдөө янз бүрийн нэртэй байсан юм шиг байналээ тийм ээ?
Дашзэвэг -
Тийм.Тухайлбал одоо “Саруул зам” нэгдэл, “Чойбалсангын зам” нэгдэл ч гэдэг юм уу тийм ээ? Тийм нэрүүд байсан.Тэр нь яахав тэр тухайн үеийнхээ л одоо тэр сум орон нутгийн улсууд нэрлэчихсэн тийм.Манай сум гэхэд л одоо “Саруул зам” нэгдэл гэж байлаа.Бас утга төгөлдөр, бэлгэдэлтэйгээр одоо саруул сайхнаар урагшилж байя л гэсэн одоо хөгжил дэвшлээ жигд сайхан саруул сайхнаар урагшлуулъя гэсэн тийм бэлгэдлийн л нэр өгч байсан юм байналээ.
Ариун-Ундрах -
Тэгэхдээ бас нэг онцлог нь нөгөө таниас сая сонссон ч тэр, өөр өмнө нь сонссон ч тэр дандаа нөгөө “зам” гэдэг үг орчихсон байсан юм шиг байгаа юм тэ?
Дашзэвэг -
Тийм.Саруул зам.Тийм нэрүүд л, тийм нэртэй нэгдэл их олон байдаг.Тэгээд тэр бодвол одоо чиг зүгийнхээ л одоо хөгжил дэвшлийнхээ чигийг л одоо тэр замаар... Лениний зам нэгдэл энэ тэр гэж л байдаг байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр нэгдлүүд бол нэг суман дээр нэг нэгдэл байх уу?
Дашзэвэг -
Нэг суманд нэг нэгдэл.Сум болгон нэг нэртэй, нэг нэгдэлтэй.
Ариун-Ундрах -
Аан тэгээд бас тэр нэгдлүүд хоорондоо өрсөлдөх тиймэрхүү зүйлүүд гарах уу?
Дашзэвэг -
Байна.Тухайлбал одоо нэг нэгдэл чинь одоо аймаг сум болгон өөр өөрийн онцлогтой ш дээ.Тухайлбал нэг сум чинь одоо дандаа сарлаг, хайнагтай байхад нэг сум нь адуу ихтэй, нэг сум нь мал багатай гэрийн хана тооно, бургас мод хийдэг байх жишээтэй тийм ээ? Тэгээд газар нутгийн байршил, тэр тухайн орон нутгийн хүмүүсийн хөдөлмөрлөж эрхэлж хийж чаддаг тэр нөхцөл байдлаасаа болоод янз бүрийн.За тэр ч бол нөгөө хөдөлмөр хоршино гэдэг шиг би түрүүн хэлсэн тийм ээ? Тэр мод хийдэг нь нөгөөдөх рүүгээ модоо нийлүүлдэг тийм ээ? Араг шээзгий, савар одоо тэгээд л гэрийн модыг нь бэлдэж өгөх.Аа тэнд юу дутагдалтай вэ? гэхээр давс, хужир нь дутагдалтай бол тэрнийг нь наад нэгдлийнхэн хүргэж өгөх жишээтэй тийм ээ? Аа эсгий ноосыг гэрийн бүрээс дутуу бол нөгөөдөх нь ингэж нийлүүлээд харилцаа.Тухайлбал одоо тэд нарыгаа бэлэн мөнгө нэг их байхгүй ч гэсэн нөгөө бараа таваараар солилцох хэлбэрээр наймаа хийдэг.Тэгээд 3 эсгий өгье өө, тэдэн тийм юм авъя гээд л.Гэрийн мод авъя аа тэдэн хонь өгье өө.За ийм л хэлбэрээр одоо юмаа хоршиж хийдэг хөдөлмөрийн давуу тал.За тэгээд тэр нэгдлүүд бол одоо гэрийнхээ мод, галын хайч, араг шээзгий, эмээлийн мод.Дандаа л хүмүүст их хэрэгтэй юмнуудаа хийдэг.Одоо тэгээд сүүл сүүлдээ бол нэгдэл дундын хоршоо гэдэг юм бий болоод, хоршооны хэлбэр рүү орж тэр саяын миний хэлдэгээр л ажлуудаа хийж эхэлж байсан даа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд нэгдэлжих хөдөлгөөн яг хэзээ дууссан бэ? Ардчиллын үеэр үү?
Дашзэвэг -
Юу яасан ш дээ.Тэр чинь одоо 57 оноос эхлээд л аа 60 хэдэн онд дууссан юм.Нэгдэлжих хөдөлгөөн дуусаад.Тэгээд нэгдэл чинь байж байгаад сүүлдээ 90 оноор төгсгөл боллоо ш дээ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд энэ нэгдэл тарах болсон шалтгаан нь юу вэ?
Дашзэвэг -
Нэгдэл тарах болсон шалтгаан бол ерөөсөө л 1990 оны ардчилсан хөдөлгөөн бий болж ардчилсан хувьсгал ялснаар хүн болгон нөгөө хувийн аж ахуйтай болох энэ одоо ардчиллын үеийн одоо юу гэж хэлмээр юм бэ дээ.Ардчилсан нийгэм өөрчлөгдсөн. Нийгмийнхээ цаг үеийг дагаж л өөрчлөгдөж тэгээд хувийн аж ахуйтай болж нөгөө улсын гэдэг юмыг халж дандаа хувийн юм бий болгосноор л өөрчлөгдөж сая нэгдэл байхгүй боллоо ш дээ.Өмчийн хэлбэрийн ялгаа гарснаас боллоо гэж ойлгож болно.
Ариун-Ундрах -
Аан тэгээд яг энэ үед нэгдлийн малыг тараах үйл явц нь ямархуу болсон бол?
Дашзэвэг -
Нэгдлийн малыг тараахдаа болохоор хувьцаа маягаар өгсөн юм байналээ.Яг тухай тухайн орон нутагтаа малаа маллаж байгаа малчдад нэгдлийн тэдэн тэмээ, тэдэн адуу, тэдэн хонь үхэр гэж ингэж хувьцаа маягаар өгсөн.Аа дээр үед нийгэм малаа өгчихсөн мань мэт бол нэг ч төлөг ч авч чадаагүй.Аа уг нь бол манайх чинь 2600 толгой малаа нийгэмчилчихсэн л, нэгдэлд өгчихсөн.Аа тэгээд тэр мал өгсөн хүн өнөөдөр хаа явна? Тэр малаас хишиг хүртээх ёстой юу? гэвэл тийм юм төр засгаас зохиож хийгээгүй юм шиг байналээ.Яг тухайн үедээ л тэр орон нутагтаа малаа маллаж байгаа малчдадаа л малаа эв тэнцүүхэн бас хувь хувьд нь хувьчилж өгөөд хувьчлал гэдгээр малгүйд нь малтай болгож өгөөд л ам бүлийнх нь тоогоор хуваагаад л ингээд өгчихсөн юм байналээ.
Ариун-Ундрах -
Тэрнээс бол яг хувь хүнд нь өөрт нь эзэнд нь буцаж очсон тийм асуудал гараагүй юм байна тэ?
Дашзэвэг -
Тэгээд яахав тасралтгүй малаа маллаж байсан хүн бол мал нь өөртөө л очиж байгаа.Аа мал маллаж байгаад орхиод сургууль соёлоор явчихсан, одоо тэр байхгүй болчихсон бол одоо тэгээд байхгүй болсон.
Ариун-Ундрах -
Тэгэхдээ бол тэр нөгөө анх нэгдэлд баян хүмүүс тийм малаа ихийг өгсөн ч гэсэн сүүлд нь яг нөгөө тэнцүүхэн хуваачихсан учраас бас бага л оногдсон юм байна тэ?
Дашзэвэг -
Тийм бага л оногдоно оо л гэсэн үг.Тэгээд 2-рт сая ардчилал гарч ирээд нэгдлийг тарааснаар бол олон давуу тал бий болчихож байналээ л дээ.Яагаад вэ гэхээр зэрэг нөгөө нэгдлийн мал гэдэг хүний юм гэдэг тийм ээ? 75, 100 толгой мал хувийх нь байгаад байдаг.Бусад нь болохоор 1000 мал нь хүнийх байгаад байдаг.Тэгэхээр зэрэг тэрнийг нь сая хувьд нь өгөөдөхлөөр зэрэг аа өмнө нь бол одоо 90 оноос өмнө чинь манай улс чинь нэг 17-18 сая мал тоолуулдаг байлаа ш дээ.Аа 90 оноос хойш чинь одоо мал өссөөр өссөөр одоо 40-өөд сая малтай болчихлоо ш дээ.Тэгэхээр энэ хувийн аж ахуй, хувийн хэвшил, хүнд юмыг нь хариуцуулж өгнө, хувьдаа юмтай байна гэдгийн давуу тал бол энд байна аа.За 25 сая толгой малтай болно гэж олон удаа лоозон тавьсан байдаг юм.Нам төрийн одоо удаа дараагийн их хурлуудаар.Тэгээд ерөөсөө 22-23 саяас хэтрээгүй байдаг юм.Монголын малын тоо.Аа ардчиллаас хойш болохоор зэрэг малын тоо бол 25 сая, 30 сая, одоо 37-38 сая толгой малтай болчихоод байж байна ш дээ.
Ариун-Ундрах -
Хувийн өмчтэй болохоор чинь арай өөр ханддаг...
Дашзэвэг -
Тийм.Хүн болгон өөрийн гэсэн юмтай.Өөрийн юм гэдэгтээ илүү хандана ш дээ.Алаад идсэн ч өөрийнхөө юмнаас дураараа идэх үү? Идэхгүй юу? Идсэн ч муугаа иднэ тийм ээ? Аа нэгдлийн үед бол сайныг нь идчихээд мууг нь үлдээчих жишээтэй.Тэгэхлээр зэрэг тийм байсан байна.
Ариун-Ундрах -
Аа тэгээд нэгдлүүд хоорондоо малаа нөгөө тамгаараа ялгадаг уу?
Дашзэвэг -
Аа нэгдлүүд хоорондоо тэр үед өрсөлдөж байсан уу? Өрсөлдөж байсан.Түрүүн би хэллээ.Одоо хоршооллын хэлбэрээр, хамтын хөдөлмөрийн аж хэлбэрээр.Аа нэгдэл болгон тусдаа тамгатай.Тэр нэгдлийн тамга гээд ингээд ийм байсан.Тэр чинь малыг нь хүртэл аймаг сумаараа ингээд тамгатай, имтэй.
Ариун-Ундрах -
Ер нь таны бодлоор социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан гэж боддог вэ?
Дашзэвэг -
Социалист нийгмийн үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь бол жигд байсан болов чиг дандаа өөрийн хүсэл эрмэлзлэлээр биш, захиргаадлын хэлбэрээр чи тэг, чи ингэ, чи хийж бай, чи хийх ёстой гэдэг юугаар хийж ирж байсан болохоос биш аа яг чин сэтгэлээрээ ухамсраараа, өөрийнхөө бодол эргэцүүллээр ажилаж хөдөлмөрлөж явах үе нь бол энэ илүү давуу талтай юм.
Ариун-Ундрах -
Аа тэгээд социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?
Дашзэвэг -
Социалист нийгмийн үед хүмүүс ажилд орохын тулд хүн болгоныг ажилтай байлгана, ажилгүй хүн байж болохгүй гэж албадан хөдөлмөрлүүлдэг.Тэгээд тэр үед чинь одоо хийдэг ажил нь юу гэхээр зэрэг газар тариалан дээр ажиллана, мал дээр ажиллана, барилга дээр ажиллана, за өөр одоо үйлдвэр дээр ажиллана ийм л ажлууд байсан.Одоо хүн болгоныг л ажилтай болгох, хүн болгоныг л үйлдвэрт ажиллуулах л гэсэн ийм юутай.Аа тэгээд одоотой адилхан хүн болгоныг тэр хувийн өмчтэй болгож болоогүй, хувийн биш нэг тийм хязгаарлагдмал, баригдмал байдалд байсан учраас хүмүүс бол нэг их тодорхой хэмжээнд өмчтэй болох сонирхолгүй, ажил хийх нэг их тийм сонирхолгүй.Яахав нэг хийсэн ч би нэг ингээд цалин авчихдаг юм, хийгээгүй ч би энэ цалинг л авчихна гэдэг нэг тийм ухамсар ойлгоц байсан учраас бас жаахан алдаатай тал тэнд байсаан социалист нийгмийн үед.Аа социалист нийгмийн үеийн бас сайн сайн талууд бий л даа.Эрүүл мэндийн талаар их сайн болсон, боловсролын талаар их сайн болсон, шинжлэх ухаан техник технологийг одоо бас тодорхой хэмжээнд эзэмшсэн.Энэ бол нилээн олон давуу талууд бий.Аа хүнийг албадаж, хязгаарлагдмал байдалд нэгэн хэв загварт байлгасан тэр нь их алдаа болсон гэж ойлгож байна даа миний хувьд.
Ариун-Ундрах -
Бас хүний нөгөө чөлөөт үзэл бодлых нь хувьд ямархуу эрх чөлөө байсан бол?
Дашзэвэг -
Тэр хаагдмал.Хүний чөлөөт үзэл бодол тэр хаагдмал.Дээрээс юу хүснэ үү яг тэг л гэсэн бол тэрийг тэгээд л сохроор дагадаг.Сайн ч юм уу? Муу ч юм уу? Чөтгөр бүү мэд.Яг тэрнийгээ л одоо яг дагадаг.Өөр замнал байхгүй.
Ариун-Ундрах -
Аан тэгээд таны бодлоор одоо бол тэр ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?
Дашзэвэг -
Одоо энэ нийгэм бол маш сайхан нийгэм.Хэн ухаардаг, хэн юм хийж чаддаг, хэн хөдөлмөрлөж чаддаг, хэн өөрийнхөө төлөө... Одооны энэ нийгэмд чинь хүн өөрийнхөө төлөө л явна ш дээ.Би өнөөдөр явж өөрөө өөрийнхөө төлөө юм хийгээд л байвал миний ажил амьдрал юм сайжраад л байна.Аа тэгэж явахгүй хүн бол тэр ядуу зүдүү ч байдаг юм уу санаачлагаггүй идэвхигүй ийм байдалтай бол тэр өөрөө хөдөлмөрөө олж ажлаа хийж чалахгүй.Тэрнээс бол одоо дээр үед бол энэ чинь юм суръя гэхэд чи энийг сур, тэрийг сурч болохгүй гээд ингээд заачихдаг.Тэгвэл одоо бол би юу л бол юу сурч болж байна.Юунд л юу хийж ажил хийж болж байна.Тухайн хүн өөрөө ямар л ур чадвар байна.Хувь хүний ур чадвар, эзэмшсэн мэргэжил, хийх чадвар л хэрэгтэй байна ш дээ.За хамгийн гол нь одоо нэг их өндөр мэдлэг чадвараасаа илүү өндөр ур чадвартай, санаачлаад юм хийж чаддаг чадвартай л байх их чухал юм гэж ойлгогдож байна.Энэ бол их давуу тал юм аа.Маш сайхан нийгэм, сайхан.Энд бол одоо хүн болгон тэгэж хийвэл болохоор байна.Энийг даан ч ашиглаж чадахгүй нэг байгаа талууд байна шүү.
Ариун-Ундрах -
Одооны бас хүмүүсийн ажилд хандах хандлага нь өөрчлөгдсөн үү?
Дашзэвэг -
Өөрчлөгдсөн.Яагаад вэ гэхээр зэрэг нийгэм нь өөрчлөгдсөн, нийгмийн сэтгэлзүй нь өөрчлөгдсөн, нийгмийн эрхэлж байгаа хөдөлмөр нь өөр болсон учраас өөрчлөгдөхөөс өөр аргагүй.Яг тэрэнтэйгээ зохицож, харьцаж, ажиллаж, хөдөлмөрлөх л ёстой.
Ариун-Ундрах -
Та тэр цэргийн ажил хийж байхад бол таны цалин дунджаар ер нь хэдэн төгрөг байдаг байсан бэ?
Дашзэвэг -
Миний цалин чинь ерөөсөө л 720 төгрөгний л цалинтай байсан хүн шүү дээ.
Ариун-Ундрах -
Тогтмол уу тэ?
Дашзэвэг -
Тогтмол.
Ариун-Ундрах -
Аа тэр цалин бол амьдралдаа хүрэлцдэг байсан уу?
Дашзэвэг -
Яг л одоо хүрнэ.Илүү гараад одоо нэг их юм авчихна гэж юм байхгүй.Өмссөн хувцас нь цэргийн форм өмсчихнө, хувцсанд мөнгө зарахгүй.Хүнс хоолондоо, хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгө ийм л юм.Тэгээд л таарна.Тэрнээс хашаа байшин барина, гэр орон янзлана гэх юм байхгүй.Засгийн нэг дуртай ч дургүй ч нэг юманд суулгаад л хаячихна.Ийм л байдалтай байсан.Тэгээд тэр бол хүнийг бас хөгжүүлэх, хүнийг хөдөлмөрт сургах тэр тал бол нилээн хаагдмал байсаан.Тэр чанараараа бол одоо хүмүүс бол 20 жил зах зээлд бол бас их хүнд тусч орж байгаа байдлууд ажиглагдаж байна.
Ариун-Ундрах -
Аа тэгээд бас хэцүү зүйл нь юу байсан бэ? Ажил хийж байх үед чинь?
Дашзэвэг -
Цаг наргүй ажиллана.Аа тэгээд хийсэн ч одоо тэгээд нэг үр дүнг нь одоо нэг их тодорхой хувь талд бол тусах юм их бага.Тэрүүгээрээ л жаахан хүндрэлтэй байсан.Улсын төлөө, нийгмийн төлөө л гэдэг сэтгэлээр явснаас биш хувь хүний талаар бол одоо их тааруу байсан даа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр ажлын хамт олныхоо тухай ярьж өгөөч?
Дашзэвэг -
Хамт олон бол яг байгууллагынхаа төлөө, тэр үйлдвэрийнхээ төлөө.Энэнийхээ төлөө л, энд л ажиллаж байвал би одоо цалинтай,амьдралтай л гэсэн ойлгоцтой.Өөр юм байхгүй.Тийм л бодолтой, тийм л журмаар ажилладаг байсан.
Ариун-Ундрах -
За та ингээд өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад таны энэ өнгөрүүлсэн амьдралын гол зорилго нь юу байсан гэж та боддог вэ?
Дашзэвэг -
За эргээд харахад бол нийгмийг өөрчлөх гэж явсаар байгаад л нэг нийгмийг өөрчилж чадалгүй яваад дараагын нийгэмтэй залгачихсан.Түрүүн социалист нийгмийн давуу талыг үзнэ.За социалист нийгмийн материал техникийн баазыг барьж байгуулаад коммунизмыг байгуулна гээд ингээд л зорилго тавиад яваад байсан.Тэр нь хаана ч байсан юм? Юу ч байсан юм? Явж явж социализм ч байхгүй, коммунизм ч байхгүй болоод зах зээлийн харилцаатай эдийн засагтай ийм нийгэм рүү давхиад орчихсон.Энэ болох дээр юу гэхлээр зэрэг капиталист нийгмийн хэлбэр юм уу даа.Хүн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг.Эзэн боолын зарчмаар ч ажиллах гээд байгаа ч юм шиг.Аа гэтэл энийг жаахан өөр хэлбэрээр нийгмийг өөрчилсөн бол бас арай давуу талтай байх болов уу гэж би бас нэг бодоод байгаа юм аа.Тэгэхээр энэ бол тэгэж чадсангүй.Яагаад одоо тэр болдоггүй юм.Миний бодлоор бол одоо эргээд харахад бол жижиг дунд үйлдвэр гээд тун зөв юм ярьж байгаа боловч яг өнөөдөр жижиг дунд үйлдвэр гэдэг чинь нэг гутал хийж байгаа хүн, нэг зайрмагны цех ажиллуулж байгаа хүн, тэр Монгол технологи Монгол орц нормоор нь тийм юм хийгээд ингээд тэр жижиг дунд үйлдвэр хөгжих юм бол манай Монгол бол ихээхэн өөрчлөлт орохоор байна.Гэтэл нөгөө хувь хүний хийж чадах чадваруудыг ингээд хаачихдаг.Том том монополь үйлдвэрүүд, монополь эдийн засгийн нөхдүүд бэлэн юмаа гаднаас оруулж ирж хүмүүсийг хангаад, нөгөө хүмүүс маань бэлэн юмыг худалдаж авах сонирхолтой.Өөрсдөө хийхгүй.Энүүгээрээ бол улсын эдийн засаг, улсын сан хөмрөг ч дээшлэхгүй, нийгэм ч хөгжихгүй.Тухайн санхүү мөнгөний томоохон корпорациуд байдаг юм уу томоохон одоо тэр олигархиуд энэ нөхдүүд л одоо мөнгөжиж чинээжээд байна уу гэхээс биш нийгэм тэр чигээрээ хөгжих бол зогсонги байдалтай болчихлоо л гэж одоо энэ өндөрлөгөөс харахад харагдаж байна.
Ариун-Ундрах -
За таны гол бахархдаг зүйл чинь юу вэ?
Дашзэвэг -
Түрүүнд хэлчихсэн.Би эх орон тусгаар тогтнол, газар шороогоороо бахархдаг.Монгол оронд төрсөнөөрөө бахархдаг, Монгол хүн болсноороо л бахархдаг. 4 улиралтай Монголын газар шороонд Монгол хүн болж төрсөн л минь миний хамгийн дээдийн заяа бахархал юм аа.Энэ улирлын энэ цаг үед тохирч, энэ цагт нь тааруулж ажиллаж хөдөлмөрлөж, амьдралаа авч явна гэдэг бол Монгол хүнд хэзээ ч олдошгүй хамгийн сайхан бахархал.Хүн төрөлхтний одоо олдошгүй бахархал юм аа л гэж ойлгож байна.
Ариун-Ундрах -
Аан тэгээд та тэр социалист нийгмийн үед яг социалист нийгэм цэцэглэн хөгжиж байх үед яг тэр нийгэм дотор өөрөө амьдарч байлаа ш дээ тийм ээ? Яг тэр үедээ та энэ ардчиллын тухай ч юм уу тэр нийгмийнхээ тухай ер нь юу гэж боддог байсан бэ?
Дашзэвэг -
Тухайн үеийн нийгмийн тогтолцоо маань бол ерөөсөө л түрүүний миний хэлдэг социалист нийгмийг байгуулна, социалист нийгмийн материал техникийн баазыг байгуулна.Энийг л одоо олон талаас нь ярьж сурталчилдаг байсан.Тэрнээс ... Аа яахав зүгээр би бол бас нөгөө 2 дээд сургууль төгссөний хувьд бол тодорхой ойлгоц авч байсан л даа.Эдийн засгийн талаар ер нь бол энэ улс орон чинь яаж хөгжих ёстой юм бэ? гэдгийг бол бас ер нь энэ капиталист нийгэм байгаа, энэ ардчилал хөгжсөн орнууд чинь арай илүү хөгжөөд байгаа юм биш үү? Японыг хар, тэр Америкийг хар,тэр баруун Германыг хар гэж ингэж боддог байсан.Тэгээд манай багш нар ч гэсэн бас тиймэрхүү бодолтой багш нар байдаг байсан.Ер нь хувийн талаас нь илүү түлхүү хөгжиж, хувийн үйлдвэр хоршооллууд өгсөн бол улс орон их түлхүү хөгждөг юм байна аа.Аа социалист нийгмийн энэ хавчигдмал байдалд бол тодорхой хөгжилд хүрдэггүй юм байна аа гэсэн ийм юуг л ярьдаг байсан багш нар.Тэр нь ч үнэн болсон.Ер нь бол тэр хөгжсөн орнууд, хөгжиж байгаа орнууд хөгжлийн хувьд дорой буурай орнууд ингээд эдийн засгийн хувьд нэг хэд хэдэн ангиллаар хуваачихлаар зэрэг манайх бол яах арга байхгүй буурай оронд орчихоод байгаа юм.Эдийн засгийн хувьд ч буурай, шинжлэх ухаан техникийн дэвшлийн хувьд ч буурай болчихож байгаа юм.Тэгэхээр энэ хөгжил гэдэг бол хүнийг хөгжүүлж байж хүн нийгмээ өөрөө хөгжүүлдэг юм байна аа л гэж ингэж ойлгож байгаа юм.
Ариун-Ундрах -
Тэгээд ер нь 80-аад оноос эхлээд ардчиллын үйл явц өрнөж эхлэхэд та ер нь ардчиллын тухай бол дотроо дэмжиж байсан байх тийм ээ?
Дашзэвэг -
Би бол манай өвөг дээдсүүд бол угаасаа ер нь бол нийгэм бол 50, 60-70 жил болоод нэг нийгэм нэг нийгмээр өөрчлөгддөг юм байнаа гэдгийг манай өвөг дээдэс бол 2 төрийн нүүр үзлээ би гэж ингэж ярьдаг байсан.Та яагаад 2 төрийн нүүр үзчихвээ? гэсэн чинь хувийн хэвшилтэй, шашны юутай нэг төр үзсэн байгаа юм.Тэгээд шашин номыг нь халаад, хувийн өмчийг нь халаад социалист нийгмийн төр гээд ингээд гараад ирсэн.Ингээд 2 төрийн нүүр үзсэн.Аа бид нар чинь болохоор зэрэг мөн төрийн нүүр үзчихэж байгаа байхгүй юу.Яагаад вэ гэхлээр зэрэг социалист нийгмийн үеийн төрд ажиллаж амьдарч байсан чинь дараа нь зах зээлийн үеийн нийгмийн төр гээд ингээд бас 2 төрийн нүүр үзчихлээ.Тэгээд нэг нийгмийн хөгжил нөгөө нийгэмдээ ингэхэд нэг 60-70 жил оршин тогтнож амьдардаг юм уу даа гэсэн түүхэн сургамж байх шиг байна.За Америк шиг нэг 200-300 жил болчихоогүй.Энэ буурай орнуудын нийгмийн хөгжил тэгэж явагддаг юм болов уу даа гэж ингэж одоо миний хувийн бодол байгаа юм.Тэгэхээр зэрэг энэ ардчилал, зах зээлийн нийгэмд бол манайх одоо хэдэн жил болох юм? 20 жил болчихлоо.100 жил ч болох юм уу? 70 жил ч болох юм уу? Дараа нь ямар нийгэм болох юм? Дахиад нэг өөр нийгэм өөрчлөгдөх юм шиг байна.Яагаад вэ гэхээрээ дэлхий нийтээрээ өнөөдөр хямралтай болчихлоо, эдийн засгийн хямрал бий болчихлоо.Ингээд санхүү эдийн засаг, мөнгөний одоо янз бүрийн бодолд автагдаж байна ш дээ, төрийн тэргүүнүүд.Тэгээд би бол дотроо зүгээр хувь хүний хувьд бодож байхад нэг нийгэм бол оршин тогтнох хугацаагаараа л хэмжигдэж нийгэм явагддаг юм байна даа л гэж ингэж ойлгож байгаа юм.
Ариун-Ундрах -
Аан тэгээд ардчиллын үед хүмүүс жагсаж байх үед та тэр жагсаал цуглаанд ч юм уу оролцсон уу?
Дашзэвэг -
Би тэр жагсаал цуглаанд бол оролцоогүй.Ерөнхийдөө бол ер нь нийгмийн өөрчлөлт бол зайлшгүй, гарцаагүй болох юм байна аа гэдгийг ойлгож байсан. Аа тэгэхдээ яг жагсаал цуглаан болж байх үед бол бид нар бас өөрөөр сэтгэж байсан л даа.Нийгмийг өөрчлөхөд энэ эдийн засгийн хувьд ямаршуу нөхцөл байдлаар орох ёстой юм бэ? гэдгийг бол арай өөрөөр төсөөлж байсан.Гэтэл бол тэгээгүй.Шууд өмчийг одоо шууд өгөөд явчихсан.Аа миний ойлгож байснаар бол гэрээ түрээсийн хэлбэрээр аажмаар үйлдвэрүүдийг хэвийн ажиллуулж, аа техник технологийх нь хувьд бага багаар өөрчлөх, аа хялбаржуулах, автоматжуулах ийм маягаар хийсэн бол бид нар бол арай өөр нөхцөл байдалд орчих байсан байх аа л гэж ингэж ойлгож боддог юм.
Ариун-Ундрах -
За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Дашзэвэг -
Заа баярлалаа.Та нарын энэ хөгжил дэвшлийн үед интернэтээр орж ингэж одоо түүх, хүмүүсийн бодит амьдралтай холбосон энэ зүйлийг одоо хийх гэж зүтгэж, мэрийж байгаа энэ ажилд нь одоо өндөр амжилт хүсье ээ.Тэгээд та бүхэнд аз жаргал сайн сайхныг бэлгэдье ээ.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Танд бас маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.