Badamjav
![](../assets/images/interviewees/990226.jpg)
Basic information
Interviewee ID: 990226
Name: Badamjav
Parent's name: Sainnyambuu
Ovog: Alag-Aduu
Sex: f
Year of Birth: 1954
Ethnicity: Sartuul
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: doctor, cancer research
Belief: Buddhist
Born in: Songino sum, Zavhan aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: housewife
Father's profession: accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
foreign relations
literature
NGOs
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Бадамжав гуай.
Бадамжав -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За.Та энэхүү судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Бадамжав -
За би зөвшөөрч байна.Би энэ Кембриджийн их сургуулийн нийгмийн антропологийн тэнхмийн Монгол дахь Монгол ба дотоод Ази судлалын салбарын энэ Монголын түүх судалгааны төслийн ярилцлагыг өгч байгаадаа баяртай байна аа.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Та нэрээ нууцалж ярих уу? Нууцлахгүйгээр ярих уу?
Бадамжав -
Өө би юуг нь нууцлах уу? Одоо ардчилал хөгжчихсөн байхад чинь би сайхан чөлөөтэй яръя аа.
Ариун-Ундрах -
За хоёулаа ярьж эхэлье ээ.Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Бадамжав -
Намайг Сайнбуугын Бадамжав гэдэг.Би Монгол улсын иргэн.Би Монгол улсын Улаанбаатар хотын Налайх дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл гээд эмнэлгийн салбарт би их эмчээр ажиллаж байна аа.За миний бага нас бол одоо Монголд өнгөрсөн.Би Монголдоо Монголын одоо нэг баруун аймаг болох Завхан аймгийн Сонгино суманд би айлын одоо анхны хүүхэд болж төрсөөн.1954 оны 2 сарын 4-нд.Аа тэр өдөр бол Монголчуудын хамгийн сайхан баяр “Цагаан сар”-ын баяр, шиний нэгний өглөө би одоо төрсөн хүн юм байгаа юм аа.
Ариун-Ундрах -
Пөөх тийм үү?
Бадамжав -
Тийм.За миний бага нас би бага насаа тэр үеийн одоо Монголчуудын адил би тэр хөдөө суманд аав ээжийн гар дээр, одоо сургуульд ортлоо би аав ээжийн гар дээр хөдөө өссөөн.За тэгээд цэцэрлэг, одоо тийм яслиар яваагүй ээ.Аа сургуульд орохдоо манай гэр Завхан аймгаас 1957 онд нүүж хот газар, одоо хотын сууршил соёл иргэншлийг бараадаж энэ Төв аймгийн Баянзүрх сум гэж одоо энэ манай Налайх дүүрэгт, одоо энэ дээр үед тийм сум байсан \социализмын үед\.Аа тэр суманд бол нүүж ирсэн.Аа тэр сум бол одоо Монгол-Вьютнамын найрамдлын одоо тийм нэрэмжит одоо Хо Ши-ны нэрэмжит тийм сум нэгдэл байсан.Аа тэр нэгдлийн сумын бага сургуульд би 1-р ангид 1961 онд суралцаад, 1965 онд би 4-р анги одоо бага сургууль төгсөөд, аа 1965-1968 он хүртэл би энэ наашаагаа дунд сургуульд одоо коллежи гэдэг юм уу тийм сургуульд би одоо бол дараагын шатлалын сургуульд би элсэн орж 8- анги төгссөн.Аа бид нарын тэр үед чинь 8- анги төгсөөд бид нар одоо техникумд-тусгай мэргэжлийн сургуульд орж, би анагаах ухааны дунд сургуульд эмнэлгийн медицинский школ гээд тэрүүнд би бага эмчээр орж төгсөөд. 1972 онд би бага эмч болж одоо тусгай мэргэжлийн дунд мэргэжилтэй болж төгссөн.Аа тэгэхэд би бол 16 настай байсан.Яагаад гэвэл би социализмын үед сургуульд бол 8 настай ордог байсан бол би тэр үед 7 настай сургуульд орж байсан.Одоо хүүхдүүд бол 6 настай сургуульд орж байгаа ш дээ.Аа миний тэр үед бол хүүхдүүд бол бүр 9 настай, 10 настай сургуульд ордог байсан юм.12-той ч ордог.Яагаад гэвэл мал маллуулах гээд хүүхдийг хожуу сургуульд оруулах гээд байдаг тийм байсан юм.Аа тэгээд 72 онд би анагаах ухааны дунд сургууль төгсөөд, одоо манай энэ Налайх дүүрэг Монгол улсад анхны түлш эрчим хүчний том үйлдвэр, Монголын ганц их одоо том капитал уурхай, Налайхын нүүрсний уурхай гэж уурхай.Аа тэр уурхайн цехийн эмнэлэгт би бага эмчээр ажилласан.За тэгэхэд би 18 наснаасаа би 10 жил 29 нас хүртлээ би тэр одоо эмнэлэгт бага эмчээр ажилласан.Аа миний тэр ажил ямар ажил байсан бэ? гэвэл уурхайн үйлдвэрийн дэргэдэх цехийн эмнэлэг гэж байсан.Яагаад гэвэл тэр уурхай чинь 3000 уурхайчидтай, одоо Улаанбаатар руу ингээд галт тэргээр одоо уурхайн гүнд явдаг... Аа манай тэр Налайхын нүүрсний уурхай бол Монголын анхны гүний уурхай.1924 онд одоо тэр уурхай байгуулагдсан.Аа энэ уурхайгаас бол маш их олон тооны социализмын үед одоо хөдөлмөрийн алдартай баатрууд төрсөн.Анхны улсын хөдөлмөрийн баатар Даваажав төрж байсан.Одоо ганц тийм уурхай байсан.Одоо бол энэ уурхай бол зах зээлийн юугаар устаж одоо үгүй болсоон.Аа бас харамсалтай байгаа юм аа.За тэгээд энэ уурхайд ажиллаж байгаад би тэр уурхайчдад бол, социализмын үед уурхайчдыг бол сайхан үнэгүй хоол өгдөг, витаминжуулдаг тийм байсан.Эмнэлэг, одоо сувилалтай, физик эмчилгээтэй ийм эмнэлэгт би тэр уурхайчдын төлөө эм хариуцсан бага эмчээр ажиллаж байгаад 1983 онд би одоо мэдлэг мэргэжлээ дээшлүүлж би анагаах ухааны дээд сургуульд орж би одоо хүний их эмч болж байгаа юм.Одоо бага эмчээсээ их эмч болж байгаа юм.За их эмч болсон.Аа ингээд 1990 онд би одоо энэ зах зээл болох, энэ ардчилал хөгжихийн өмнөхөн яг ёстой нээрээ тэр социализмын шувтарган дээр би одоо ингээд энийг бол төгссөн.Аа миний энэ төгсөж явж байгаа бага, дунд сургууль, их... Би чинь их шатлалаар төгссөн ш дээ.Бага сургууль төгссөн.Дараа нь дунд сургуулиа төгслөө.Дараа нь одоо тусгай мэргэжлийн дунд сургууль төгслөө.Дараа нь дээд сургууль төгслөө.Одоо энэ сургууль төгсөж байх энэ хооронд бол энэ одоо би дандаа үнэ төлбөргүй, улсаас одоо намайг ингэж сургаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж одоо ингэж ажиллаж байна аа.Аа ингээд дээд сургуулиа төгсөөд зогсохгүй би бас дээр нь мэдлэг мэргэжлээ дээшлүүлж хавдар судлал одоо онкологи гээд одоо хавдрын мэргэжил эзэмшлээ, дотрын эмчийн мэргэжил эзэмшлээ, аа дээр нь эхо-сонография гээд одоо дүрс оношлогооны эмч.Одоо ийм мэргэжлүүдийг эзэмшиж, аа мөн халдвартын эмчийн гээд төрөл төрлийн мэргэжил эзэмшиж би одоо ингээд өнөөдрийн энэ Монгол улсынхаа эрүүл мэндийнхээ салбарт би тасралтгүй за 72 оноос хойш гэхэд чинь бараг 37-38 жил би ингэж энэ улсад тасралтгүй одоо ажиллаж байгаа юм аа.Аа энэ хугацаандаа би бас 1977 онд бас гэр бүл болсон.Манай нөхөр бол одоо энэ бас Монгол улсын цэргийн нисэх хүчний хүн байлаа.Аа тэнчээ ажиллаж байгаад одоо тэр хүн бол тэтгэвэрт гарсан.Аа цэргийн одоо войны авеци гээд тийм хүн байлаа, аа байсан байгаа одоо.Тэгээд энэ хооронд бид хоёр одоо гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн.Миний ахны хоёр охин бол ихэр 2 хүүхэд төрсөн. 25 насандаа 2 ихэр охинтой, дараа нь бас нэг охин бас 29 насандаа төрүүлсэн.Аа дараа нь бүр хожуу одоо 37-тойдоо дахиад нэг охин төрүүлсэн.Ингээд 4 охинтой одоо би өнөөдөр ингээд хань ижилтэйгээ амьдарч байна аа.Аа охидууд маань яахав сургууль соёлд явж байна.Бага охин бол одоо Солонгост сурч байна.За нөхөр бол одоо тэтгэвэрт гарсан.Аа би өөрөө бол бас ажиллаж байна.Тэтгэвэрт гарсан ч гэсэн бас ажиллаж байна.Бас яагаад гэвэл одоо эмч учраас одоо хүний төлөө ингэж ажиллаж байна аа.Аа эмч эмчдээ бол би бас одоо хавдар судлалын эмч.Яагаад гэвэл хорт хавдартай хүмүүс гэдэг чинь маш хэцүү өвчний одоо манай Монголд бол ер нь одоо голцуу л их эрт үед бол оношлогоо бас одоо жаахан сүүлийн үед аппарат тоног төхөөрөмж дээшлээд гарч байна.Аа эхний үед бол ер нь бас их хожуу оношлогддог байсан юм.Тийм учраас би энэ хавдартай хүмүүсийг одоо эрт илрүүлэх, өвдсөн хойно нь одоо тэр хүмүүсийг би бас туслах, өвдөлтийг дарах, аа бүр амьдралын төгсгөлийн шатанд нь тэр хүмүүсийг би бас одоо амьдралын утга учрыг ойлгуулах гээд энэ хорт хавдарт би одоо хаосесс байгуулж ингэж ажиллаж явж байгаа ийм хүн юм аа.За тэгээд энэ хугацаандаа бас юу яалаа.Бид нарын одоо оюутан байсан үеийн, одоо дунд сургуульд бол яахав бид нар чинь одоо ингээд бүх хичээлүүдийг төрөл бүрээр нь үздэг.Ингээд гадаад харилцаа энээ тэрээ гээд.Аа дунд сургуульд байхдаа би одоо газарзүйн түүхийн хичээлээр бид нар бол одоо дэлхийд бол 220-230-аад улс байдаг.Дэлхийн бөмбөрцөг дээр одоо энэ улс хаана вэ? Тэр улс хаана вэ? гэдгийг бид нарт заагаад мэддэг.Одоо тэр улсын зан заншил, хэл соёлын талаар бид нар сайн мэддэг тийм ээ? Одоо ингэж их сайн хичээл заадаг.Тэгээд аль одоо далайн улсууд, аль нь колонийн орнууд, аль нь хаанахын колони энэ тэр гэдгийг бол мэддэг ийм байсан.Аа нэгэнт би энэ Кембриджийн их сургуулийн юунд өгч байгаа учраас энэ Кембриджийн их сургууль гэдгийг би бол Английн одоо маш их нэр хүндтэй, их сайн сургууль гэдгийг би бол ойлгож байгаа.Англи улсыг бид нарын үед одоо яаж төсөөлдөг байсан гэвэл би тэр Английг бол одоо дэлхийн 2-р дайны үед Англи бол одоо бас холбоотнуудтай нэгдэж орж ирж байсан.Аа тэгээд нөгөө Черчиль... Одоо ингээд холбоотон улсууд 4 холбоотон тийм ээ? Одоо ийм холбоотны улсаар нь бид нарын үед бол ойлгодог байсан.Дайны үеийн байдлаар нь.Аа дараа нь энэ соёлын түүхэнд Кембриджийн их сургууль гэдэг алдартай гэдгээр нь бас дуулдаг байсан.Аа Англи хэл гэдэг бол дэлхийн одоо нийтийн социализмын үед 6 хэлний тэргүүлэгч хэл гэдгээр нь Англи улсыг мэддэг байлаа.Сүүлийн социализмын үед, бид нарын залуухан байхад бол “Битлз” гэдэг одоо хамтлаг байлаа.Английн хамтлаг.Аа тэр “Битлз” хамтлагийн одоо гишүүд одоо тэр Жонн Ленон, Поль Макартени гэсэн одоо улсуудын дууг бид нар их сонсдог байлаа.Тэгээд тийм учраас...
Ариун-Ундрах -
Ёстой шүтдэг байсан уу?
Бадамжав -
Тийм шүтдэг байсан би тэр үед.Ингэж одоо ойлгоод тэгээд ийм байлаа.За тэгээд анагаах ухааны дунд сургуульд байх, дээд сургуульд байх одоо тэр залуу насанд хугацаанд бол бид нар бол социализмын үед одоо сайхан сангийн аж ахуй улс орныхоо төлөө их явж ажилладаг байлаа.Намар нь бол одоо маш их ургац хураадаг.Бид нар төмс тариалангын талбайд очиж төмсөө хураадаг, улаан буудай тариандаа явдаг.Аа хавар, намар нь одоо зун нь хадланд явдаг.Хашаа хороо барих гээд зуны ажил оюутнууд одоо эх орныхоо бүтээн байгуулалтад бид нар ингээд их дээд сургуульд байхдаа ингэж их явдаг байсан.Одооны оюутнууд бол явахаа больчихож ээ.За тэгээд оюутан болсноосоо хойш бид нар чинь социализмын үед бид нар ингээд дууслаа.Зах зээлд орсон ч гэсэн бид нар яахав өөрсдийнхөө мэдлэг мэргэжлийг одоо дээшлүүлэхийн тулд бид нарыг анагаах ухааны дээд сургуульд суралцаж байх үед бол одоо бид нарын гол сурах, гол ашиглах материалууд бол бид нар одоо Европ Оросын школоор, Оросын одоо сургалтаар бид нар бол одоо энэ мэдлэг мэргэжлийг эзэмшсэн.Аа одооны энэ одоо.... Бид нар тийм байсан учраас бид нар бол Орос хэлийг бол сайн мэднээ.Оросоор бол ном орчуулж чадна аа.Одоо Англи хэлийг тэр үед ерөөсөө бас нэг их хаалттай систем энэ тэр гээд бид нарт бол Англи хэл бол нэг их заадаггүй.Зүгээр төрөлжсөн тусгай их сургуул энэ тэрээр бол Англи хэлний хичээл заадаг байсан.Бид нарын программд ордоггүй байсан.Аа одоо бол харин энэ одооны хүүхдүүд бол харин Орос хэлээ мэдэхгүй, Англи хэлээ их сайн мэддэг болчихсон.Аа бид нар ч гэсэн бас одоо хэдий социализмын үед ч төгссөн гэсэн одоо бид нар бас заавал ч үгүй Англи хэл одоо сурах шаардлага маш их байна.Тийм учраас Англи хэлийг бол бид нар бас өөрийнхөө ном хэвлэлийг ашиглах одоо тийм боломжоор одоо сурах шаардлагатай.Аа яахав Орос үгтэй, эмнэлгийн Англи хэл бол яахав мэргэжлийн учраас би тэр эмнэлгийнхээ мэргэжлийнхээ Англи үгнүүдийг бол ойлгодог.Аа ярианы одоо тийм юун дээр бол ярьж чаддаггүй ийм л одоо байдалтай байна л даа.
Ариун-Ундрах -
Аан мэргэжлийн Англи хэл.
Бадамжав -
Тийм, мэргэжлийн Англи хэл гэдгийг тийм.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Бадамжав -
Миний хүүхэд нас бол ерөөсөө сумын төв дээр одоо бага насаа одоо мал малладаг бид нар чинь.Манай аав ээж чинь малтай байлаа.Бид нар чинь ингээд 4-5 наснаасаа эхлээд бид нар чинь одоо өнөө хурга ишгээ хариулна, аав ээждээ гэрийн ажилд тусална.Одоо үхэр малаа нааш нь ойртуулна, аргал хорлоо түүнэ.Одоо нүүдэлчин Монгол хүний амьдардаг ямар байсан тэр маягаар л бид нар амьдраад л тэгээд л 61 оноос эхлээд ер нь Монголчууд чинь нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн.Одоо нэгдэлд элссэн манай ээж аав.Тэгээд сумын төв дээр ирсэн.Тэгээд суурьшсан амьдрал одоо орчин үед хүүхэд нас бол тэгэж өнгөрсөн дөө.
Ариун-Ундрах -
Та айлын том гэсэн тэ? Тэгэхээр та эхээс хэдүүлээ вэ?
Бадамжав -
Би эхээсээ одоо 5-уулаа.Айлын том.Айлын том байсан учраас би дүү нараа харна, одоо гэрийнхээ бүх ажлыг хийнэ, дүү нартаа үлгэр жишээ үзүүлнэ.Бага насандаа бол одоотой адилхан энэ зурагт, одоо янз бүрийн энэ компьютер ийм юм байгаагүй.Аа бид нар бол одоо маш их гэрийн ажил хийдэг.Аа тэрний хажуугаар бид нар ном зохиолууд, хүүхдийн ном зохиол бол их уншдаг.Аа сонин хэвлэлийг бол аав ээжээрээ заалгаад одоо би 7-тойдоо сургуульд орж байсан юм байгаа юм аа.Ийм байсан.Гэхдээ бид нар өөрсдийгөө бас их дайчилж л ажилладаг.Бид нарын үед бол тийм байсан л даа.Одоотой адилхан энэ тооны машин гэж байсангүй.Янз бүрийн ийм юм байдаггүй учраас бид нар харин хичээлдээ сампин хэрэглэдэг.Янз бүрийн ингээд тоо энэ тэр бодохдоо мод, савх ашиглаж ингэж мэддэг.Тийм л байсан.Тийм учраас одооны хүүхдүүд бол ... одоо цээжээр бид нар чинь тооны хүрд их цээжилдэг учраас цээжээрээ ингэж боддог.Аа одооны хүүхдүүд бол ингээд тооны машин ашиглаад нөгөө юм л бол ингээд л бодох гээд цээжээрээ нөгөө тооны хүрдийг мэдэхгүй шахуу болчихсон юм байналээ ш дээ.Аа тэр үед бол бид нарыг хүмүүс ингэдэг байсан.Японд бол одоо ингээд тэр электрон машин энэ тэр гээд \электрон гэж хэлж байсан ш дээ\ гарсан.Тэгээд Японы хүүхдүүд дандаа тийм компьютер, одоо электрон тоглоом юм ашигладаг мөртлөө хүрд мэддэггүй юм билээ гээд ингээд хүн хэлж байсан.Ямар сонин юм, тийм хөгжөнгүй мөртлөө гэсэн чинь яг одоо болох гээд байна ш дээ.Хүүхдүүд юм л бол тооны машин шүүрч аваад нөгөө хүрдээ мэдэхгүй тэ? Бид нар тэгэхэд чинь тоог цээжээрээ бодчихдог байхгүй юу, ерөөсөө ингээд тоог чинь тийм л байдаг.Тийм байдалтай байсаан.
Ариун-Ундрах -
Тэр 7 настай сургуульд ороход тэр үед ямар нэгэн асуудал үүсээгүй юу?
Бадамжав -
7 настай сургуульд үүсээгүй.Бид нарын тэр үед чинь нөгөө хүүхдүүдээ улсууд чинь нөгөө мал дээр гаргах гээд нэг их сургуульд одоо 59-60 оны үе ш дээ... Улсууд чинь өнөө хөдөө нэгдлийн хүмүүс чинь хүүхдүүдээ нэг өдөр ч гэсэн өөрсөндөө малаа маллуулах гээд бүр 9-10 настай оруулдаг.Аль болохоор бага одоо 8 настайдаа л орох ёстой.Тэгэхэд чинь 7 настай ороход бол зөвшөөрдөг байсан бас. 6-тай арай зөвшөөрдөггүй.7 настай тэгээд бас тэрийг чинь нөгөө танил талаа хараад бас орчихдог.Яагаад гэвэл манай аав одоо дээр үед сумын худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан учраас бас тэгээд даргын хүүхэд гээд арын хаалгаар орж, тэгэж сургуульд орж байсан.
Ариун-Ундрах -
Тэр Төв аймгийн Баянзүрх суманд ирсэн гэсэн ш дээ тийм ээ? Тэр бол таныг 3 настай байхад уу?
Бадамжав -
Өө тийн Баянзүрх сумандаа бол манайх тийн 3 настайд нүүж ирсэн.Бүр хаа байсан Завхан аймгаас нүүж ирсэн.Завхан аймгаас нүүж ирэхэд одоотой адилхан ийм онгоцоор ирэхгүй, машинаар ирэхгүй, галт тэргээр ирэхгүй.Яагаад гэвэл би тэмээ ердийн хөсгөөр ирж байсан.Ингээд л айлууд чинь нүүгээд ирнэ.Малаа урдаа тууна.Ингээд нүүхдээ тэмээнд, одоо морин тэрэг бас байгаагүй ш дээ.Морин тэрэг чинь модон дугуйтай.Одоо ийм хамеран дугуйтай морин тэрэг энэ тэр бол ховор.Тэгээд бүр хөдөө сумын төв.Тэр чинь тэмээн дээр ингээд араг.Араг мэднэ ш дээ тэ? Тэмээн дээр хоёр араг зүүгээд, нэг талд нь араг.Араган дотроо суугаад дотор нь ингээд хоол ундаа, идэх юмаа хийгээд араган дотроо хучуулаад, үстэй дээлэн дотор юм уу тэмээн дээр ингээд тэгнэгдээд тэгэж ирж байсан юм.Аа тэр үед бол бас бүр ингээд улсууд бас тэгэж нүүдэл хийж ирж байхад зарим нэгэн айлын хүүхдүүд тэр араган дотроо бас холын аяныг даахгүй ингээд юм юмаар бүтээчихдэг ч юм уу ингээд бас хүүхдүүд араган дотроо осолдож байсан, бас нас барж байсан тохиолдол байсан байдаг юм.Тэгээд тэмээн дээр араг ингээд хоёр талд нь нэг тэмээн дээр хоёр хүүхэд байна ш дээ.Нэг араган дотор суучихаад ингээд ингээд сагсан дотор суучихсан юм шиг тэгэж ирж байсан юм аа.Тэгээд нүүж ирж байсан юм гэнэлээ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд заавал яагаад энд ирэх болсон юм бол? Улаанбаатарт ч юм уу өө газар ирж болоогүй юм болов уу?
Бадамжав -
Өө тэр үед чинь нөгөө юу яахгүй юу.Нөгөө сумын төв чинь ерөөсөө л хөдөө л байсан юм чинь.Тэгээд л яахав манай ээж аав энэ тэр ер нь тэгээд л нөгөө ер нь одоо Улаанбаатар гэдэг газар байдаг юм байна.Монгол улс хөгжиж байна.Одоо үр хүүхдээ сургуульд ороход нь төв хот газар бараадаж хүүхдүүдээ мэдлэг мэргэжилтэй болгоё.Нөгөө бид нарын ирээдүйг бодож ээж аав маань орон нутаг, одоо мал ахуй зөндөө юм байсан.Хагасыг нь орхиод, хэрэглээнийхээ хэдэн мал ахуйгаа туугаад тэгээд нүүж ирж байсан байгаа юм ш дээ.Бүр тийм зөндөө хол хаа байсан Завхан аймаг гэдэг чинь одоо бараг 2000 км-ын цаанаас тэгэж явж ирж байсан.Завхан аймаг одоо тэр баруун аймгууд одоо сая энэ зах зээлийн үед чинь одоо баруун аймгийхан нүүгээд энэ Эрдэнэт хотоор ингээд Улаанбаатарт амьдрал хөөцөлдөж ирээд бас их нүүдэл ирсэн ш дээ.Тэрүүн шиг бас их тийм нүүдлийн үе байсан гэж байгаа юм.Одоо чинь бас ингээд энэ 90 оноос амьдрал ядуу болоод бас ингээд нөгөө баруун аймгийхан чинь мал хуйгаа аваад төв газар бараадаад ингээд Улаанбаатар чинь дандаа хөдөө гадаанаас ирсэн улсууд ингээд олшроод, гэр хороолол ихсээд явж байгаа гэсэн ш дээ.Тийм байна аа.
Ариун-Ундрах -
Та аав ээжийнхээ тухай ярьж өгөөч? Яг хувь хүмүүсийнхээ хувьд ямархуу хүмүүс байсан бэ?
Бадамжав -
Ай.Манай аав бол юу яасан угаасаа нөгөө дээр үед тийм 1925 онд төрсөн хүн байсан.Тэгээд одоо манай Монгол чинь сая л нэг 40 оноос, хэдэн оноос юм бэ дээ сургууль энэ тэр яагаад яваагүй.Өөрөө яахав цэрэгт явсан.1945 онд бол хөдөө нөгөө аав ээж дээрээ мал маллаж байгаад 45 оны Японы нөгөө дайны үед ороод манай аав тэгээд энэ Япончуудыг одоо нөгөө дайны төгсгөлөөр бүр Өвөр Монголын Жанчхүүгийн даваа хүртэл байлдаж явж одоо ингэж байсан тийм ахмад дайчин хүн байсан.Одоогоор бол халх голын дайнд оролцож байсан ийм хүн байж байгаад 1985 онд нас барсан.Аа тэр хугацаандаа бол өөрийнхөө идэвхи зүтгэлээр манай аав өөрөө бичиг үсэг мэддэг, монгол бичиг мэддэг, уйгаржин бичиг мэддэг ийм хүн байсан.Тэгээд сумын худалдаа бэлтгэлийн одоо ангид одоо нярав, нягтлан, одоо тэр худалдаа бэлтгэлийн ангийн худалдааны байгууллагад дарга энэ тэр хийж байгаад тэгээд нас барсан хүн байгаа.Аа ээж минь бол насаараа одоо сургуульд сураагүй.Малаа маллаад, бид хэдийг өсгөж, гэр ахуй, гэр орноо одоо татаж, бид нарыг хоол унд бэлдэж явсан.Одоо сая 85 нас хүрээд нас эцэслэсэн ийм сайхан улсууд байсаан.
Ариун-Ундрах -
Та хүүхэд насандаа бас тэр үед ямар тоглоомоор ихэвчлэн тоглодог байсан бол?
Бадамжав -
Өө хүүхэд байхдаа бид нарын үед чинь янз бүрийн тоглоом бас ховор байлаа ш дээ.Яахав бид нар шагай их тоглоно, Монголчууд шагайгаараа тоглоно.Морь уралдуулна.Тэгээд нөгөө алаг мэлхий гэдгийг тоглоно.Бид нар шагайгаараа ингээд нөгөө шагай шүүрэх тийм тоглоомоор тоглоно.Аа бид нар нөгөө чирта их тоглоно.Газар зураад нөгөө чирта зурдаг ш дээ.Ингээд анги дэвшинэ гээд чирта тоглодог.Дээс их тоглодог.Тийм байсан бага насандаа.Жоохон том сургуульд ороод ирэх дээрээ бид нар харин нөгөө сагс их тоглодог байсан.Сагс тоглоно.Аа өвөлд нь хөлдөө нөгөө ингээд нэг канки углаад, цасны тэшүүр ингээд эсгий гутлан дээр мод ингэж углачихаад.За одоо энэ ботинк байхгүй ш дээ.Ботинк тийм Норвеги гэдэг чинь ховор байсан.Зүгээр ингээд цасны ээтгэн хошуутай Оросын эсгий гутал ингээд олсоор багалж гудманд цасан дээр тэгэж тоглодог тийм л байсан.Бид нарын үед чинь цас их ордог байсан ш дээ.Одоо бүр цас байхгүй болчихсон.Аймар их цастай.Тэгээд цанаар гулгаад, тэгээд цана ч ховор.Тэгэнгүүт нь бид нар зүгээр хавтгай нөгөө нэг пошкины мод, том ингээд торхнууд байгаа ш дээ.Масло хийдэг тийм торхны ийм ийм хавтгай моднуудыг ингээд хооронд нь холбочихоод тэрэн дээрээ суугаад ингээд гулгаад одоо тэгээд тоглодог байсан.Тэгэж тоглодог байлаа.Зун нь бол яахав бороо ороод л, усан дээр сайхан тоглоод л тэгэж л байж байдаг.
Ариун-Ундрах -
Та тэгээд 7 настай анх сургуульд ороход ер нь ямархуу байсан бэ?
Бадамжав -
Би бол бага насанд 7 настай сургуульд орохдоо би бүр тэр үед чинь “Үнэн” гэдэг сонин байдаг байсан.Олон сонин байгаагүй ш дээ.Үнэн сонин гардаг байсан.Тэгээд ерөөсөө л тэр сонинг л ингээд том улсуудын сонинг би яагаад ч юм дуржигнатал уншдаг байсан.Тэгээд улсууд намайг манай аав энэ тэр яасан их хэн зааж өгсөн юм энэ тэр гээд л улсууд тэгнэ.Тэгээд өөрөө ингээд үсгээ заагаад, уншаад, сонин уншдаг, би ном их уншдаг байсан.Бас тийм л байсан.Тэгээд одоо янз янзын сонин гараад, тэгээд “Пионерийн үнэн” гардаг.Тэрийг чинь захиална.”Залгамжит сэтгүүл” гээд сэтгүүл байдаг байсан.Тэрийг захиална.Одоотой адилхан ийм олон тооны янз бүрийн тийм шар янз бүрийн сонин байгаагүй ш дээ.Аа тэгээд радио чагнана.Радио бол одоо... Радио чинь “Эх орон-52” гэдэг одоо тийм радио сумын төв дээр ховор ш дээ.Радио саяхан 61-62 оноос радио айлуудад гарч ирсэн ш дээ.Тэгээд Родина 52 гээд Эх орон 52 гэсэн оросын тийм радио.Тэрийг чинь хэр баргын айл авахгүй.Сумын төвд бас худалдаанд байдаг улсууд чинь өөрөө авдаг.Тэрүүгээр бас янз бүрийн юм сонсдог тийм л байсан.
Ариун-Ундрах -
Тэр ”Эх орон-52” гээд байдаг нь тэр радионыхоо маркийг нь хэлээд байгаа юм уу?
Бадамжав -
Тийм маркийг нь хэлдэг юм.Родина 52 гэсэн тийм бичигтэй Оросын тийм нэг шар радио байдаг ш дээ.Тийм юм энэ тэрийг л одоо айлууд тавьдаг тийм л байлаа.
Ариун-Ундрах -
Тэгээд таныг тэр дунд сургуульд, бага сургуульд сурч байх үед хүүхдүүд бол ер нь тэр нийгмийн зүгээс идэвхитэй оролцох ч юм уу...
Бадамжав -
Өө аягүй идэвхитэй байдаг байсан.Яагаад гэвэл нөгөө 1961-1962 онуудад чинь нөгөө Вьетнамын дайн болсон ш дээ.Америкууд нөгөө Вьетнамыг эзлээд, дайралт хийгээд.Тэгээд манайх чинь нөгөө Вьетнамд тусладаг байсан.Тийм учраас манай Баянзүрх чинь одоо энэ хойд цэргийн анги ш дээ.Тэгээд энэ Баянзүрх суманд байхад чинь Монгол Вьетнамын найрамдлын нэрэмжит Төв аймгийн Баянзүрх сум гэж байсан.Аа энэ сумын дарга нь бол Дэжид гээд хүн байсан.Энэ Дэжид гэдэг дарга нь хожим МУ-ын дотоод хамгаалах яамны сайд байсан.Тэгээд одоо энэ нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд байсан хүн одоо манай тэр сумын дарга хийж байсан.Тэгээд Вьетнамууд их ирдэг байсан.Вьетнамын элчин сайдынхан л ирдэг байсан байх даа.Тэгээд бид нар хүүхэд байхдаа, сургуульд байхдаа энэ дайн болоод нөгөө Америкууд чинь... Вьютнам ч тэр үед Өмнөд Вьютнам, Хойд Вьетнам гэж хоёр Вьютнам байсан ш дээ.Тэгээд Өмнөд нь болох дээрээ Сайгон гээд нийслэлтэй, Хойдох нь болох дээр Ханой гэсэн нийслэлтэй хоёр Вьетнам.Бид нар аягүй сайн мэддэг.Тэгээд нөгөө Америкуудад чинь баригдаад Хойд юу нь, тэгээд дараа нь эрх чөлөөгөө олж бариад энэ хоёр чинь нэгдээд нэгдсэн нэг Вьетнам улс болсон ш дээ.Аа энэ Вьетнамын дайны үед одоо манайх чинь юуны төлөө найрамдлын нэрэмжит одоо сум билээ.Бид нар хандив их өгдөг байсан.Бид нар чинь шил цуглуулна, нөгөө хаягдал ясаа тослоод тосыг нь аваачиж өгөөд, дээр үед чинь тэр тосоор чинь барааны саван хийдэг, мах комбинатад өгдөг.Тэр мөнгөөр нь бас саван хийж туслах юм уу бээлий одоо тэгээд өөрснийхөө янз бүрийн юмнуудыг Вьетнамчуудад тусладаг, бид нар илгээлт өгдөг байсан.Аа Вьетнам гэдэг дууг дуулдаг байсан.Одоо Вьетнамын бид нарын тэр үед бол Вьетнамын үндэсний баатар Мин Гүйн Ван Чой одоо тийм хүн байсан.Одоо бүр тийм дуу гарчихсан.Вьетнамыг чинь бид нар судлаад.Аа тэр Хо Ши Мин гээд ерөнхийлөгчийг нь бид нар Хо авга гэж нэрлэдэг байлаа.
Ариун-Ундрах -
Бүр авгатай болчихсон байна ш дээ.
Бадамжав -
Тийм.Их сонин байгаа биз дээ.Хо авга гээд.Одоо тэгээд тэр Мин Гүйн Ван Чой ингээд бүр тийм дуу.Тэгээд Вьетнамын ард түмнийг дэмжиж байна гээд цуглаан хийдэг тийм байсан ш дээ.Одоо бол тэгээд нэг хэсэг Вьетнамын харилцаа чимээгүй болчихсон байсан чинь одоо сая нодлин тэр нөгөө Вьетнамын төлөөлөгчид ирээд энэ 14-р сургуулийг чинь одоо Вьетнамын Хо Шины нэрэмжит болголоо ш дээ тийм ээ? Тэгсэн.Ингээд бид нар чинь улс төрийн бас их юмыг хүүхэд байхдаа бас их сайн мэддэг байлаа ш дээ.Бид нар чинь одоо тийм.Ялангуяа социалист одоо орнуудын одоо тэр нийслэлийг бол нийслэлийг нь хүн амтай нь, одоо тэр газар нутагтай ингээд л газрын зураг дээр шууд заадаг байлаа ш дээ.Одоо энэ хүүхдүүд чинь мэддэггүй юм байналээ ш дээ.Тэгээд бид нар ингээд зурагтаар ингээд гадаадын янз бүрийн ВВС ч гэдэг юм уу гадаадын одоо энэ олон суваг үзэхэд чинь Монгол улс гэж мэдэх үү? гэсэн чинь мэдэхгүй гээд улсууд тэгээд.Бид нар бол тийм улс гэж мэдэх үү? Өө мэднэ.Тэр Африк тивийн хаана тийм улс байгаа, тийм хар энэ тэр гээд, ерөнхийлөгч нь тэр энэ тэр гээд бид нар чинь одоо тэгээд л мэднэ ш дээ.Тэр хүүхэд байхдаа л бид нар тэгдэг байсан.Одоо жишээлбэл Индонез гээд ярихад чинь бид нар чинь 300 арал, одоо галт шувууны орон гэдэг гэнэ гээд л, ёстой 300 арал нь ингээд усан дунд ингэдэг.Яанаа яаж бие биендээ очдог байсан болоо гээд, ерөнхийлөгчийг нь хэн гэдэг байсан юм гээд тэгвэл Сухорна гэдэг, Сухарто гэдэг гээд л ингээд бид нар чинь аягүй сайн мэддэг.Тэр социализмын улсуудын ерөнхийлөгч энэ тэрийг бид нар сайн мэднэ.Одоо бол мэдэхгүй.Одоо юу болоод байгаа юм мэдэхгүй.Тэгээд өөрчлөгдөөд л, улс төрийн эргэлт хийгээд ингээд л .... Иймэрхүүгээр л бага нас өнгөрсөн.
Ариун-Ундрах -
Аа тэр Вьетнамтай социалист орон гэдгээрээ холбоотой байсан юм уу?
Бадамжав -
Тийм ш дээ.Тэр үед чинь социалист 14 орон байсан ш дээ.14 социалист орон байсан.Энийг чинь СЭВ-ийн орон гэж.СЭВ гэдэг нь одоо социалист экономический везамотношиние гэсэн утгатай үг байхгүй юу оросоор СЭВ-ийн орнууд гэсэн одоо тийм.Тэр орнууд нь нэгдэж ингээд социалист 14 орон байсан.Энэ 14 орон дотор манай Монгол, Орос, Үрмин, Унгар, Чех, Польш.Одоо зүүн Герман гэдэг чинь ардчилсан Герман, баруун Герман бол хөрөнгөтний Герман байлаа ш дээ.Одоо сая нийлсэн тийм ээ? Тэгээд одоо хаа байсан тэр юунаас чинь юу байгаа байхгүй юу одоо энэ ардчилсан Солонгос тийм ээ? Хятад чинь бас ордог байл уу? Ордоггүй ч байл уу?
Ариун-Ундрах -
Харин энэ Хятад яадаг байсан бэ?
Бадамжав -
Хятад одоо төвийг сахиж байсан.Хятад орж байсан байх аа.Тэгэхдээ энэ Хятад чинь муухай бас.Манайхыг чинь нөгөө НҮБ-д бид нарыг элсэхэд, бас тэр үеийг бид нар их сайн мэддэг байхгүй юу. 61 онд сургуульд орлоо.Бид нар чинь байс гээд л баяр хийнэ.Тэгээд НҮБ-д Монгол улс хэзээ элссэн бэ? гэвэл манайх чинь 1961 онд бид нарыг 1-р ангид байхад чинь ёстой бөөн баяр болдог байлаа.Монгол улс НҮБ-д элсэн орсон.Тэгэхэд бол Хятадууд бол бас зөвшөөрөхгүй байсан мөртлөө нөгөө Тайваны Чанхай Ши-гийн нөгөө Хятадаасаа салсан тийм орон ш дээ.Тэр Чанхай Ши Монголыг зөвшөөрөхгүй байсан гэсэн ш дээ тэ? Тэгээд бас тэрийг бид нар чинь яриад одоо манай Цэгмид гуай чинь нөгөө үг хэлээд л одоо энэ чинь тийм ийм гэж бид нарт их ярьдаг байсан юм.Аа тэрэн дээр бол бид нарыг бас одоо энэ хувьсгалын үед Монголоос аягүй алдартай янз бүрийн тийм томчууд чинь Монголоос урагшаагаа дүрвэж гараад бас ингээд энэ тэрүүгээр яваад одоо бүр Америкт оччихсон, Энэтхэгт оччихсон Монголын томчууд байсан байгаа юм.Монгол улсын тэр 1961 онд НҮБ-д Америкт ш дээ төв нь.Тэнчээ элсэж байхад бол тэр Монгол гэдэг улсыг элсэхийг бол тэр Дэли хутагт гээд маш том хутагт хүн хараад бүр нулимс унагаж байсан гэж байна ш дээ.Монгол эх орноо гэсэн сэтгэлээр тийм.Тэр үед одоо социализмын тэр улсуудыг чинь хяхан хавчиж байсан юм уу? Яасан юм.Социализм гэдэг чинь дөнгөж хувьсгал ялсны дараа тэгээд тэр гадаадын дээр үеийн чадалтай байсан улсууд гараад дүрвээд явчихсан тийм улсууд...
Ариун-Ундрах -
Тийм хүн байналээ ш дээ.Саяхан Энэтхэгт нэг хөгшин хүн гараад байсан.
Бадамжав -
Тийм ш дээ, гарсан ш дээ.Хүүхэд нь нөгөө очоод л тэ?
Ариун-Ундрах -
Тийм, Монгол хүн байналээ ш дээ тэ? Хөгшин.
Бадамжав -
Тийм Монгол хүн очоод Монгол авгай авчихсан тийм ээ? Тэр гарсан ш дээ.Хүүхэд нь бүр нөгөө Атганы Монголчуудаас ингэж очоод тэ?... Тэгээд тийм тийм юмнуудыг чинь бид нарыг бас ингээд бид нарын үеийн багш нар аягүй их гоё юм ярьж өгдөг.Тэгээд бид нар чинь ингээд яриад л ямар сонин юм бэ? Ямар сонин юм? гэж тэгэж ярьдаг байлаа ш дээ.Тэгэж л хүүхэд насаа тэгэж өнгөрөөсөн.Одоотой адилхан тэр үед бид нар мэдээллийг бол сонингоос, зөвхөн Үнэн сонин дээр бичсэн юм чинь үнэн юм шиг байдаг байхгүй юу.Сонин дээр тэгэж бичсэн байналээ.Радиогоор тэгэж яриад байна.Тэр хоёроос илүү үнэн үг бол байхгүй.Тэрнээс тэр хоёрыг л хамгийн үнэн, хүний үг бол худлаа гэж, тэрнээс ярьсан юмыг үнэн гэж бид нар чинь үнэмшиж итгэдэг тийм үе байлаа ш дээ.Одоо бол шар сонин дээр ёстой юу ч хамаагүй бичээд, хэнийг ч хамаагүй бичээд ингээд толгой эргүүлээд.Энэ сонинг бол бид нар үнэн гэж бодохгүй ш дээ.Радио, телевиз ч гэсэн тэ? Тэгээд бид нар тэгэж бодог байсан.Тэгээд бид нар чинь аягүй их юм ушдаг, янз бүрийн юм уншдаг.Үнэн сонины чинь зүгээр ёстой мэдээллийг чинь А, Б-гүй ар өвөргүй уншдаг одоо тийм. Олон ч сонин байгаагүй дээ.Тэгээд сүүлийн үед үнэн сонин байлаа, сүүл рүүгээ залуучуудын үнэн гэдэг сонин байлаа.Тэгээд хөдөлмөр сонин байлаа, ерөөсөө л пионерын үнэн.Тэгээд нэг Цог гээд сайхан уран сайхны гоё сэтгүүл байлаа.Тэгээд хошин шог Матар гээд нэг сэтгүүл байлааТэгээд тоотой 10-н хуруунд дарахаар сонин хэвлэл. Тэрийг чинь бид нар бүгдийг нь л уншина ш дээ.Кино ч гэсэн бид нар кино их үздэг байсан сониноос.Сумын төв дээр кино үзнээ гоё гоё кинонууд.Тэгээд бид нар чинь киногы чинь юу яаш дээ Монголд гарсан бүх киног чинь бид нар ёстой алгасахгүй үзнэ.Одоотой адилхан янз бүрийн олон кино хийхгүй, жинхэнэ нэг хоёр кино хийнэ.Тэр алгасахгүй кинонуудыг бүгдийг нь бид нар мэддэг байсан ш дээ. Тийн тэгээд сумын төв дээр киногоо үзээд л тэгэж л.Нэг удаа хот руу очиж нэг юу үзсэн цэргийн ансамблийг үзсэн ямар гоё тоглолт гэж бодож байсан бэ тэр тэгээд, бүүр хожуу хойно би техникумд 15-16 хүрсэн хойно би дуурь бүжгийн эрдмийн театрт анх удаагаа орж үзэж үзээд тэр валет гэдэг юмыг орж үзэж байлаа.Тэгээд би тэр дээр нөгөө нэг валетандаа ямар валетыг үзлээ корсокови ч гэдэг билүү манай багш тэгэж байсан. Нэг хөлөндөө дээрээ 33 удаа ингэж эргэдэг ингээд валет чинь одоо.Тэгээд тэгэж энэ ямар мод шиг хөлөн дээрээ эргэдэг тэгээд валетын урлагийг анх тэгэж валет үзэж байлаа.Тэххх тэгэж л байлаа хожуу үедээ.Түүнээс одоотой адилхан эрт дуурь мэддэггүй байлаа ш дээ.Тийн цирк чинь хожуу л хот орж л үзсэн болохоос биш тийн тэгж танилцаж байлаа.
Ариун-Ундрах -
Аан тэр киногоо яаж гаргадаг байсан бэ? Одооных шиг энэ театр байгаагүй ш дээ тийм ээ?
Бадамжав -
Одоо чинь ийм театар байгаагүй зүгээр сумын клубд. Клуб гэдэг чинь одоо жишээлбэл энэ жижигхэн байшин.Тэгээд ингээд сандлуудаа эгнээгээд цагаан ийм нөгөө хөшиг татаад л, харанхуй чийдэнгээ харанхуйлж байгаад нөгөө мотороор одоо нөгөө кино аппарат их томоо тэр чинь нөгөө ийм том хальс нь дугуй.Хальсан дотор нь нөгөө пилёнктой тэрийгээ эргүүлээд, 1 кадр гараад дуучихна, 1 бүлэг тэ? Тэгэнгүүт нөгөө кино чинь тасарна ш дээ.Тэгээд дараа нь жаахан байж байснаа чад чад пад пад гээд л тэгээд л дахиад нэг ийм кадр пилёнкыг нь хийнэ.Нөгөөдөх нь эргээд дуусчихна.Тэгээд нөгөө кино жаахан хүлээнэ,тэгснээ дахиад нөдөөгөх нь гарна.Ийм кино гардаг байсан.Одоотой адилхан ийм ингэж... Тэрний дараа жаахан хөгжөөд хоёр юм ингэж ээлжилж нөгөөдөх нь гараад дуусангуут нөгөөдөх нь шууд гараад.Сумын төв дээр бол ганцхан байгаа юм чинь.Ийм дугуй нөгөө юм нь дуусангуут харанхуйд арай ийм нөгөө бүдэг, нөгөө гарахыг нь хүлээгээд ингээд л дахиад нөгөөдөх нь ингээд гараад л.Тэгээд нэг киног чинь тэгээд 2-3 тасалж үзнэ,pause авч байж үздэг.Тэгэж л үздэг байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд нэг кино шинээр гарлаа гэхэд тэр ингээд улс даяар тойроод явах юм уу? Эсвэл зэрэг гарах уу?
Бадамжав -
Тойроод явна ш дээ.Цөөхөн хувилж байгаа юм чинь.Ингээд Улаанбаатарт гарсны дараа хэдэн сарын дараа манайд ирнэ.Ингээд ингээд тэгээд нөгөө кино нь нүүдлээд явдаг юм уу дараа нь олон хувилж өгдөг ч байсан юм уу.Цөөхөн, хожуу л үздэг.Тэгдэг л байсан.Одоо бол ингээд л театруудаар чинь ингээд л янз бүрийн компьютерийн аргаар ёстой тэ? Янз янзын сувгуудаар ингэж л гарч байна ш дээ.Тэгээд л телевиз гээч юм чинь бүүр хожуу.Энэ телевизийг бол бүр юу яасан ш дээ.Бүр би техникумд байх үед, Монгол телевиз чинь 1969 онд анх байгуулагдсан ш дээ.Энэ чинь 7 хоногт бол 2-хон удаа гардаг байсан тэр үед, хар зурагтаар.Тийм байсан ш дээ.Тэгээд телевизтэй айл ховор.Тэгээд одоо телевиз үзэх гээд нэг ингээд гэрт ингээд бүр зөндөө олон хүн кино үзэж байгаа юм шиг зэрэгцээд суучихсан тэр айлд.Тэр телевизортой айл бол аягүй хэцүү.Тэр айлыг мөд унтуулахгүй.Дуусан дуустал нөгөөдөхийг нь үзээд ингээд суугаад, шуугиж барихгүй тэр айл ингээд чив чимээгүй сонсоод анхааралтай ингээд байна.Тэгэж үздэг байсан ш дээ бид нар.
Ариун-Ундрах -
Тэгээд ганцхан суваг л үзнэ ш дээ тэ?
Бадамжав -
Ганцхан суваг.Ганцхан Монгол телевизийн суваг, өшөө тэр Оросын сувгууд чинь байхгүй байсан ш дээ.Тэгээд дараа нь 7 хоногт 1-2 удаа гарна.2 удаа л гардаг байсан.Тэр үед хүлээгээд л бүр телевиз үзэх гээд хүлээгээд л бөөн ажил удаад л.Тэгээд л одоо өдөр болгон гарна, зөндөө олон суваг.Улс гоё хөгжиж байна ш дээ, улам сайхан хөгжөөд л байна.Бид нарын үед чинь тийм ховор л байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд 69 оноос өмнө бол тэр телевизор гэдэг зүйл байхгүй байсан гэсэн үг үү?
Бадамжав -
Тэххх байхгүй ш дээ.Телевиз, Монгол телевиз байдаггүй байсан ш дээ.Байхгүй ерөөсөө л тэр радио.Тэгээд тэр эх орон 52 гэдэг радио чинь ховор ш дээ.Одоо нэг кинон дээр гардаг нэг шар ийм ингэсэн нэг ийм харагдаад байдаг ш дээ, хуучны тавилга дээр.Тэр л гарна.Түүнээс радио ч байхгүй.Тэгээд бүр одоо хожуу энэ шугамын радио гээд байрнуудын жижигхэн радио чинь бүр хожуу гарсан ш дээ.Ер нь тэгээд манай энэ орон чинь одоо 65 оноос хойш л аягүй сайхан хөгжиж байгаа байхгүй юу.70-80 оны үед чиньид одоо жинхэнэ социализмын одоо тэр бүтээн байгуулалт, одоо тэр хөгжингүй сайхан хөгжиж байсан үе байхгүй юу.Тэгээд л одоо аминдаа ингээд Орос чинь... гээд л том том гүрнүүд чинь задраад л тийм ээ? Ингээд л явчихаж байгаа байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр телевиз радиогоор ихэвчлэн тэр ямар юмны тухай мэдээлэх үү? Ямар юм мэдээлэх үү?
Бадамжав -
Аа энэ Монгол орны тэр өдөр одоо янз бүрийн... Одоотой адилхан ийм гэмт хэрэг, ийм янз янзын юм гарахгүй ш дээ.Тэр үеийн радио телевиз чинь хардаг хянадаг.Тэр төв хороо тэр өнөө юмаараа хянадаг одоо программтай.Одоо янз бүрийн юм бол энэ архины сурталчилгаа ийм юм байгаагүй.Янз бүрийн одоо гэмт хэрэг ийм юм ярьдаггүй.Хүний муу муухайг ярьдаггүй.Дандаа сайн сайхан юм ярьдаг.Дандаа л улс оны өнөөдрийн байдал.Тэгээд тэр үед чинь одоо намар нь бол ургацын далай гээд л гоё нэвтрүүлэг.Ургацын далай гээд л гоё тэр монгол орны тариа хурааж байгаа, тэр хүмүүсийн одоо юмыг ингэж харуулсан.За өвөл нь бол өвлийн бэлтгэл гээд л, хавар бол нөгөө төлийн одоо малчны хотоос гэдгийг нөгөө төл маллаж байгаа тэр юуг харуулаад л, зун нь бол одоо нөгөө хот айлуудын сүү саалиа ингээд сааж байгаа ийм суурин ферм, нэгдэлжих юмыг харуулаад.Дээр үед чинь одоо энэ айлууд чинь үхэр малаа ингээд ферм... зөндөө 10-20-оороо ингээд зэрэгцэж суучихаад саалиа саадаг, сүүний машин сүүг нь авдаг.Одоо ингээд л кинон дээр гардаг ш дээ тэ? Монгол орон ямар.Яг л тэр чинь тийм байсан байхгүй юу.Гоё байсан ш дээ.Одоо бол ингээд тараад бутраад бутраад, амь амиа бодоод ингээд тараад л ингээд хувиараа явж байгаа.Дээр үед чинь нэгдсэн бүр ингээд л тийм байдаг байсан.
Ариун-Ундрах -
Их зохион байгуулалттай.
Бадамжав -
Их зохион байгуулалттай, тийм.Сургуулийн хүүхдүүд гэхэд чинь одоо аав ээж нь хөдөө мал дээр, сумын төв дээр дотуур байранд байлаа ш дээ.Дотуур байранд тэр чинь дотуур байрны багштай, ор дэртэй.Тэр байранд цагаар хоолоо иднэ.Хүүхдүүд тэгээд сургуульдаа явдаг.Аав ээж нь хөдөө, сургуулиа тарах дээр очдог.1-р ангид ороход дотуур байранд хүүхдүүд ордог байсан.Яахав тэгээд тэр байр нь хүрэлцэхгүй.Тэгэх дээр сумын төв дээр таньдаг айл дээрээ байдаг.Тэгэж сургуульд явдаг байсан.Одоотой адилхан ийм гоё цүнх байхгүй.Тэгээд тэр чинь форм байхгүй.Монгол дээлтэйгээ, сургуульд сурч байхдаа Монгол дээлтэйгээ байдаг байсан.Яагаад гэвэл эмэгтэй хүүхдүүд нь ийм ногоон дээлтэй, цэнхэр эмжээртэй.Эрэгтэй нь ногоон эмжээртэй, хар хөх дээлтэй.Тэгээд ийм галстук, улаан ингээд даавуугаар галстука, тэр пионерийн гишүүн тийм ээ? Цүнх бол ийм гоё ширэн цүнх байхгүй.Ингээд даавуугаар өөрсдөө даалимбан даавуугаар цүнхээ хийнэ.5 хошуутай ингээд даавуун цүнхтэй.Тэгэж сурч байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
Дэвтэр номоо яах уу?
Бадамжав -
Дэвтэр ном харин олдож байсан.Орос дэвтэр.Дэвтрээ аягүй хайрлана, ховор.Одоо энэ будгийн харандаа, тосон будаг энэ тэр бол ховор.Будгийн харандаа яахав байсан.Тэгээд бид нар ийм черниль ийм бал байгаагүй.Дүрдэг үзэгтэй, ийм чернильтэй.Тэр черниль чинь ховор.Ийм шилэн савтай, ингээд дотор нь хийгээд дүрнэ.Гар нил черниль ингээд.Тэгээд ил хошуутай үзгээр ингээд бичдэг.Нөгөө дүрдэг үзэгний хошуу нь уначихна.Чернильдээ ингээд дүрнэ.Ингээд черниль нь хатна, хөлдөнө.Сумын сургуульд сурч байхад чинь нээрээ юу яадаг байсан.Энэ байшинд манай сургууль байгаагүй.Намайг сурч байхад гэр бариад гэрт сургалтаа хийдэг байсан.Тэгээд голдоо пийшинтэй.Тэгээд тойроод бид нар ингээд, тэр үед ширээ гэж байгаагүй юм.Парт гээд урдаа ийм юмтай ингээд сандалтайгаа холбоотой ийм юман дээр суудаг байсан.Тийм ширээн дээр, энэ нь налуу ингээд.Тэгээд тэр нь нил хар черниль болчихсон.Тэгээд зарим нэг эрэгтэй сахилгагүй хүүхдүүд чинь нөгөө чернилиэ үзэг нь гарахгүй амандаа ингээд дүрээд ингээд ингээд.Черниль нь ингээд толгойгоор нь толботоод толботоод гарчихсан байдаг.Нөгөө чернилиэ идсээр байгаад.
Ариун-Ундрах -
Тэгээд толгойгоор нь гараад ирдэг юм уу?
Бадамжав -
Тийм.Үсэн дээр нь черниль нь гараад ирдэг ш дээ, тэр чинь ингээд толгойн дээр нь.Тэгдэг байсан ш дээ.Тэгээд л гар хөл нил черниль болчихсон.Одооны хүүхдүүд бол бал гээд л ёстой аягүй гоё үзэг...
Ариун-Ундрах -
Заваарахгүй тэ?
Бадамжав -
Заваарахгүй тийм.Тэгдэг л байсан ш дээ.Бид нарын үед чинь тийм.
Ариун-Ундрах -
Аа та тэр пионерийн тухай ярьж өгөөч? Пионерийн гишүүн гэдэг нь хэр идэвхитэй вэ?
Бадамжав -
Өө гишүүн гэдэг чинь одоо юу байхгүй юу.Одоо онц сурдаг хүүхдүүд чинь пионерт элсэнэ.Одоо нэг анги чинь одоо 30 хүүхэд байна тэ? 30 хүүхдийг чинь 10,10-аар нь ингээд уртааш нь ингээд элсүүлнэ.10 хүүхдийн нэг дарга нь салаан дарга.Аа тэр 30 хүүхдийг нэг байгууллагад бүлэг гэнэ.Тэр ангийн дарга бүлгийн дарга.Ангийн дарга гэж нэг байгаа.Тэгээд тэр чинь олон даргатай.Сургуульд байхад бүлгийн дарга,тэр пионерийн бүлгийн дарга.Тэгээд 3 салаан дарга гэдэг чинь 1 хүүхэд 10 хүүхэд хариуцна.30 хүүхдийгээ, 3 даргыгаа хариуцна гэдэг нь бүлгийн дарга.Аа өшөө олон ангиудын бүлгийн даргыг хариуцсан ганцхан тэр сургуулийн бас пионерийн том дарга байгаа.Тэрийг бүлгэмийн дарга гэдэг.Тэгээд работ өгнө гээд ингээд жагсаад, тэгээд дуугаа дуулаад, хичээл тарахдаа орой.Тэгдэг байсан бид хэд.Тэгээд Монголын пионерийн байгууллагын өдөр чинь 5 сарын 8-нд байдаг ш дээ.Бид нар бүр мартахгүй.Тэр өдөр байгуулна, тэр өдрөө дуугаа дуулна, пионерийн дуугаа дуулдаг.Тэгээд пионерийн тэмдэгээр пионерт элсэнэ.Муу сурдаг хүүхдийг элсүүлэхгүй ш дээ тэр чинь.Тэгээд ингээд улаан даалимбаар ингээд галстука хийнэ.Тэгээд бид нарын үед чинь тэр улаан одоо тийм гоё пансан материал ховор байлаа.Одоо ингээд бүүр сүүлд одоо нөгөө онц сурсан хүүхдүүдийг одоо ЗХУ гэж байхад чинь Артек гэдэг зусланд амруулдаг байлаа.Аа тэр гадаад явсан хүүхдүүд ирэхдээ бид нарт ийм гадаад галстук авчирч өгнө.Тэрийг ёстой гоё, тэрийг зүүсэн бол аягүй гоё.Тэгээд тийм л байдаг байлаа ш дээ.Юм ховор байлаа.
Ариун-Ундрах -
Аа тэр пионер гэдэг нь ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
Бадамжав -
Аа пионерийн байгууллага бол одоо ерөөсөө л бид нарыг, хүүхдүүдийг одоо нөгөө эх оронч... Одоо нөгөө бага байхдаа пионер байна, сургуульд байхдаа.Одоо ерөөсөө 7-8 нас хүртлээ пионерийн байгууллагын гишүүн байна.Аа тэр бол бид нарыг одоо эх оронч, хүмүүжилтэй одоо ингээд л эх орноо гэдэг, байгаль орчноо хамгаалах, ээж аавдаа туслах ийм л хүмүүжлээр пионерийн гишүүн одоо үнэнч, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй гэдэг юм уу ийм л хүмүүжлээр хүмүүжүүлсэн байгууллага байхгүй юу.Тэгээд бид нар ингээд бага насанд пионерийн байгууллага болоод, за тэгээд нөгөө юу яана.Томроод байна ш дээ том ахлах ангид ороод ирнэ, 8,9,10-р ангид ороод ирвэл Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэдэгт элсэнэ.Монголын хувьсгалт залуучуудын эвлэл бол яг одоо ингээд нэг залуу болоод амьдралд яаж бэлдэх вэ? Одоо бас л тэр сурж сонирхдог чиглэлийг нь зааж өгсөн бас нэг тийм байгууллага.Одоо бол олон нийтийн байгууллага байхгүй юу тийм ээ? Аа тэгээд эвлэлд байж байгаад би тэр ажлаа хийгээд бүр ажил дээр гарна тэ? Оюутан байхад эвлэлийн гишүүн байна.Аа бүр нас ингээд томроод цаашаа гэвэл МАХН-ын гишүүн.Нэг л одоо тийм улс төрийн байгууллага л юм даа.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед хүн болгон л насаараа тэгээд нэг юманд харъяалагдаад л яваад байх нь байна ш дээ тийм ээ?
Бадамжав -
Яахав тэр бас намд бол тэр болгон ... Бид нарыг сургуульд байхад пионерийн гишүүн хүн болгон байна.Аа муу сурдаг хүүхдүүд бол байхгүй.Муу сурдаг, сахилгагүй хүүхдийг бол хөөнө.Пионерийн гишүүнээс хөөнө, эвлэлийн гишүүнээс хөөнө.Тэрийг чинь бас сахилгын арга хэмжээ авна.Аа бүр сайн ингээд яавал хувьсгалт намд элсэнэ гэж ёстой ярихгүй.Хувьсгалт нам бол маш хэцүү шалгуураар элсүүлдэг.Аа намын гишүүн оюутан энэ тэр байсан бол мундаг.Тэгээд дээд сургуульд намын гишүүн оюутан бол маш нэр хүндтэй.Одоо тийм байсан.Оросод бол комсмолын гишүүн гэдэг шиг тийм ээ? Яг л энэ Оросын школоор байсан байхгүй юу.ЗХУ улс ямар байсан тэр маягаар л, тиймэрхүү практиктай байдаг байсан.Тэгэж л хүмүүжиж байсан даа.Тэгээд л одоо ингээд хувьсгалт нам гээд л явж байсан.Дараа нь зүгээр ингээд нөгөө хөдөлмөрлөж байгаа улсууд байна ш дээ.Завод, одоо фабрик, гутлын том том үйлдвэр.Монголд энэ том том үйлдвэрүүд байгуулагдсан ш дээ.Нэхмэлийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр гээд л, энэ гутлын үйлдвэр гээд том хэдэн зуун ажилчинтай үйлдвэрүүд байгуулагдаж байхад чинь бол энэ ажилчдыг чинь янз бүрийн социалист уралдаан гээд л өрнүүлдэг байсан.Уралдуулаад л, ажиллуулаад л ингээд зөндөө ажил хийгээд, тэгээд л 5 жилийн гавшгайч гэсэн цол тэмдэг өгөөд.Тэд нар чинь тэгээд дэвшээд дэвшээд одоо улсын баатар, хөдөлмөрийн баатар болтол тийм цол өгч л байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд техникумд сурсан тухайгаа ярьж өгөөч?
Бадамжав -
Өө яахав техникумд би 8-р анги төгсөөд л техникумд орчихсон.Яахав бид нарын үед чинь 8 төгсөөд техникумд ордог байсан.Тэгээд техникумд ороод, тэгээд сангийн аж ахуйд очоод.Техникумаа төгсөж ирээд би угаасаа энэ Налайхын 10 жил төгссөн юм чинь, Налайхт гэр орон энчээ байгаа.Энчээнээ ирээд тэр уурхайд ажилласан.Уурхайд ажиллаж байгаад би тэгээд л одоо бид нарын үед чинь ажиллаж байгаад дээд сургуульд орно гэдэг хүнд байсан ш дээ.Маш хүнд.Тэгээд бид нар чинь ёстой ажиллаж байж, конкурс өгч, шалгалт өгч байж нэг тэнцээд, тэгээд би 29 насандаа, 18 насандаа би ажиллаж байгаад за тэгээд төгсөөд сургуульдаа орсон юм.Техникумаа төгсөж ирээд энэ уурхайд эмнэлэгт ажилд орсон юм.Налайхын уурхайд.Манай Налайхын уурхай гэдэг чинь ёстой тийм социализмын ганц одоо Монголын хар алт гээд, нүүрсийг чинь хар алт гээд нэрлэчихсэн.Энийг чинь гаргадаг.Уурхай чинь маш том уурхай байсан.Монголын ганц эрчим хүчний том үйлдвэр.Эндээс чинь МУ-ын бүх анхаарал төвлөрдөг.Уурхайчид ахуй хангамж сайтай их сайхан үйлдвэр байсан.Тэгээд л одоо энэ социализмын үед.Одоо энэ уурхайн буурь, балгасыг хараад сэтгэл өрөвдмөөр л байгаа юм чинь.Би чинь хайран сайхан залуу насандаа бас энэ газар чинь ажиллаж байсан шүү дээ.Энэ сайхан бүтээн байгуулсан юмаа ингээд эвдээд сүйтгээд хаячих гэж одоо эвгүй л байгаа юм чинь.Тэгээд энэ уурхай чинь зөндөө баатрууд бас төрүүлж байсан.Тэгээд энэ уурхайгаас би тэгээд л эмч болоод л одоо ингээд л бас л ажиллаж байна.Тэгээд ажиллаж байсан залуучуудаа дээд сургуульд оруулдаг байхгүй юу.Тэгээд ингээд хуваарь энэ тэр өгч.Тэр журмаар би дээд сургуульд орсон.
Ариун-Ундрах -
Тэр таны хүүхэд насны хамгийн том мөрөөдөл чинь юу байсан бэ?
Бадамжав -
Миний хүүхэд насны хамгийн том мөрөөдөл бол би ерөөсөө л том болоод... Манай аав одоо ингэдэг байсан юм.Намайг бол эмч болгоно.Аа бас манай нэг эмэгтэй одоо дүүг бол багш болгоно.Манайх ер нь 2 охин байсан юм.Тэгээд 2 охиноо бол, яахав эрэгтэй дүү нар жоохон байсан л даа.2 охиноо нэгийг нь эмч болгоно, нэгийг нь багш болгоно.Яагаад гэвэл манай тэр Баянзүрх суманд байна ш дээ Долгорсүрэн гээд багш байдаг байсан юм.Аягүй сайн багш, сумын төв дээр нэр хүндтэй.Тэгээд манай аав Долгорсүрэн багш шиг Ичинхорлоогоо \ миний тэр нэг эмэгтэй дүүг\ багш болгоно.Аа манай баянзүрх суманд Ширчин гээд нэг тийм эмнэлгийн бага эмч, одоогоор бол сувилагч хүн байхгүй юу.Тэгээд Ширчин гуай шиг намайг одоо доктор болгоно гэдэг байсан.Тэгээд би чинь эмч болно л гээд ерөөсөө бага насны мөрөөдөл тэгээд л би эмч болсон.Манай эгч ч гэсэн манай аав одоо тэр багш болгоод.Тэгээд намайг анагаахын дундад оруулаад, намайг хөтлөөд л аваачиж сургуульд оруулж өгөөд бүртгүүлээд тэгээд ингэдэг байсан.Тэгээд л тийм л байсан.Тэгээд яг өөрийнхөө мөрөөдсөн мэргэжилээрээ л явж байна.
Ариун-Ундрах -
Тэгээд сонин юм тэ? 2 охиноо бас яаж ялгаж ингэж багш гэсэн юм бол? Нөгөөдөхийг нь эмч, нөгөөдөхийг нь багш гээд сольчихож болоогүй юм байхдаа тэ?
Бадамжав -
Тийм.Бас л яахав хүний эцэг болох дээрээ бас энийг нэг тийм болно, энэ тийм болно гэж л ерөөсөө бодож л байсан байх л даа.Тэгээд бас дээр үеийн хүмүүс чинь тийм гоё үлгэр дуурайлтай хүмүүс байсан байгаа байхгүй юу.Тэгээд одоо сумын төв чинь жижигхэн ш дээ.Одоогоор бол нэг 200 айл байсан юм уу нэг 300 ч өрх байсан юм уу? Их бодоход нэг 1000 л хүн байсан байх даа тэр үед.Тэгэхэд тэр хүн бид нар чинь бие биенээ таньдаг.Тэгээд л Долгорсүрэн багш гээд их сайхан багш байсан байна.Их гоё байсан, манлайлалтай.Тэр Ширчин доктор гэдэг хүн бас их манлайлалтай хүн байсан байна тэ? Тэгээд л одоо ер нь эмч болгоё л гэж манай аав л бас бодож байсан л байх л даа тэ? Тэгээд л тийм байсан.
Ариун-Ундрах -
Та ч гэсэн өөрөө эмч болох дуртай байсан байна ш дээ тэ?
Бадамжав -
Дуртай.Би өөрөө эмч болох дуртай учраас би чинь эмчийн сургуулийг чинь би бүр бага эмчээс нь их эмч хүртэл хийж байгаа байхгүй юу.Би чинь бага эмч хийгээд л тэгээд их эмч болоод л ингээд бүр шат дараалж багаас нь доороосоо дээшээ яваад л.Тэгээд л одоо энэ эхо-гын эмч болоод л.Эхо гэдэг чинь би бас энэ Налайхын эмч дотроосоо хамгийн түрүүнд би эхо-ын эмч болсон.Тэгээд л би эхо-ын эмч хүн ховор байсан.Тэгээд би 90 онд би эхо-ын эмч болсон.Монголд чинь 90 оноос эхэлж л эхо-сонография гэдэг аппарат орж ирсэн ш дээ.Тэгээд би тэр анхны эхо-ын эмч одоо бараг 20-иод жил шахуу хийж байна.Дээр нь хавдрын эмч хийж байгаа.Яагаад хавдрын эмч болсон гэвэл манай ээж аав хоёулаа хорт хавдраар нас барсан учраас ер нь ядарсан зүдэрсэн хүмүүст бол энэ хавдар дээр нь их тус болъё гэж би тийм учраас энэ хавдартай хүмүүстэй би өөрийнхөө хандаж, аль болохоор тус нэмэр болж.Тэгээд энэ хүн чинь нэгэнт л хорт хавдар үрэвссэн хүн цаад амьдралын хугацаа нь богино учраас энэ хүмүүст би их буян үйлдэж, энэ хүмүүсийг аль болохоор өвдөхгүй, зовоохгүй, амьдралын төгсгөлд нь сайхан байлгаж үхүүлэх юмсан гэж их чармайж ажилладаг байхгүй юу.
Ариун-Ундрах -
Таны амьдралд бас их нөлөөлсөн байна тиймээ?
Бадамжав -
Тийм, нөлөөлсөн.
Ариун-Ундрах -
Тэгэхээр та 10 жилд байхдаа хими, физик ч байдаг юм уу тиймэрхүү хичээлдээ их сонирхолтой байсан уу?
Бадамжав -
Сайн байсан.Тийм, хими биологи.Би бүр ялангуяа хими, физикийн хичээлд аягүй дуртай.Одоо хүртэл ингээд би чинь химийн хичээлдээ ингээд... Одооны хүүхдүүд чинь химийн томъёо зарим нь манай хүүхэд энэ тэр мэддэггүй ш дээ сонин.Тэгээд би чинь нөгөө анагаахын дээдэд ажиллаж байгаад дахиад бас хими, физикийн шалгалт өгнө ш дээ.Тэгэхэд би чинь... Анагаахын дээдэд орохдоо намайг ямар байсан гээ.Хараа 5 настай 2 ихэр хүүхэдтэй, 3 настай ингээд 3 жаахан хүүхэдтэй авгай одоо ингээд би Налайхаас шувт ингээд Улаанбаатар руу автобусаар явж би сургуульдаа сурч...
Ариун-Ундрах -
Аан та эндээс явдаг байсан юм уу?
Бадамжав -
Тийм.Би 7 жил.Тэгэж байж би анагаахын дээд төгссөн ш дээ.Гэрээсээ явна.Тэгэж байж би чинь юмаа төгсөж байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед ямар унаагаар явдаг байсан юм?
Бадамжав -
Налайхаас автобус явна.Өглөө 7.20-ын автобусаар хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгчихөөд шөнийн вагоноор ирнэ.Шөнийн вагон 10 цагийн вагон энчээ Налайхад 12-т ирнэ.12-т гэртээ ирээд хүүхдүүд яахав цэцэрлэг яслид байдаг байсан л даа.7 хоногт 2 удаа авна, 24-ийн цэцэрлэгт.Тэгээд 12-т ирчихээд би чинь гэрээ цэвэрлээд юмаа хийгээд, 2 цаг хүртэл хоол унд, гэр орноо цэвэрлэж, хүүхдийн хувцсыг угааж, юмаа индүүдчихээд.Өглөө цэцэрлэг дээр очиж хүүхдийнхээ хувцсыг сольж өгчихөөд, тэгээд 7.20-ийн автобусаар яваад ингээд 6 жил би Налайхаас ингэж явдаг байсан.Тэгээд улсууд намайг дайчин гэдэг байсан.Тэгэж явна.
Ариун-Ундрах -
Ёстой дайчин байна.
Бадамжав -
Тийм, дайчин байсан би.Тэгээд нялх хүүхэдтэй тэгээд л.Тэгээд л хичээл номоо уншаад ёстой тэгээд л эмч болсон доо.Өөрөө дуртайдаа л эмч болж байгаа юм чинь хүн чинь.
Ариун-Ундрах -
Та гэр бүлийнхээ хүнтэй анх яаж танилцсан бэ?
Бадамжав -
Өө манай гэр бүлийн хүн энэ Налайхт ингээд л манай энэ 137-р анги гэдэг цэргийн анги чинь дөнгөж бас энэ урд цэргийн онгоцны анги байсан ш дээ.Тэгээд бид хоёр нэг тийм манай эмнэлэг тэдний анги хоёр одоо нөгөө шиф гэж ярьдаг байлаа ш дээ.Ингээд харилцаатай, нэг концерт бэлтгээд, тэрэн дээр хоёулаа тэгээд л 2 албан газрын уулзалтан дээр танилцаад, тэгээд хоёулаа танилцаад суучихсан юм.
Ариун-Ундрах -
Таны анхны хоёр хүүхэд чинь 2 ихэр гэхээр танд ихрийн удам байгаа юу?
Бадамжав -
Байгаа.Нээрээ ихэр гэснээс манай ээж бас 2 ихэр гаргасан.Одоо надад 2 ихэр эмэгтэй дүү байгаа.Миний төрсөн дүү, одоо тэр хоёр 65 онд төрсөн 44-тэй 2 байгаа.Одоо миний хоёр ихэр охин 25-ны жил дээр гарсан.Тэр хоёроос 13 дүү.Одоо энэ 2 охин чинь 32-33-тай.Манай нөхөр ч гэсэн ихрийн удамтай.Ихэр бол яг удам дагадаг юм байналээ ш дээ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд та хоёр хоёулаа болохоор тэгээд гарцаагүй л байна л даа тэ?
Бадамжав -
Тийм.Манай нөхөр бас 2 ихэр дүүтэй.Би 2 ихэр дүүтэй. 2 ихэр хүүхэдтэй.Тэгээд энэ чинь ийм л улс байна л даа.
Ариун-Ундрах -
Тэгээд яг анх ажил дээр гарахад ямархуу байсан бэ?
Бадамжав -
Өө анх эхлээд намайг ажил дээр дөнгөж техникум төгсөөд ирэхэд ёстой гоё байдаг байсан.Ажлын газар чинь хамт олон хүлээж аваад л тэгээд л тэр үед чинь уурхай руу чинь ингээд л автобус нь яг цаг сайн барьдаг.Яг 7.20-д автобус явдаг.Тэр автобусаа уурхай чинь 3 км явна ш дээ.Тэнчээ очдог, ажил дээрээ очдог, юмаа мэддэг, цайны цагаа ингээд амжаад бид нар яг ажлын цаг их нарийн байсан ш дээ.Одоо бол ингээд л дуртай цагтаа ингээд л бас жоохон чөлөөтэй болоод байгаа ш дээ тэ? Тэр үед чинь ганцхан бүтэн сайн өдөр л амардаг байсан ш дээ.Хагас сайн өдөр хагас хийнэ гэж байхгүй... Аа хагас сайн өдөр чинь яадаг байлаа.2 цагаас тардаг байл уу? 4 цагаас тардаг байл уу? Тийм тэгээд л бүтэн сайн өдөр л амардаг байсан.Одоотой адилхан ингээд хагас бүтэн сайнд 2 өдөр амардаггүй байсан ш дээ.Зав чөлөө аягүй муу.Тэр амарсан өдрөө бид нар чинь тэгээд гэр орныхоо ажлыг хийгээд л тэгээд таарч байгаа юм чинь.
Ариун-Ундрах -
Саяхнаас л 2 өдрийн амралттай болсон ш дээ тэ?
Бадамжав -
Тийм ш дээ.Саяхнаас 2 өдөр... Чөлөөтэй цагтай болж байгаа юм чинь тэ? Тэгэж л ажилладаг болж байна.Тэгээд ингээд ажлаа хийж байх хугацаандаа би бас юу яаж байгаа.Улс төр би нэг их хөөгөөд байдаггүй л дээ.Ямар ч намын гишүүн биш.Гэхдээ намайг энэ нөгөө эхо-гын эмч байгаа учраас хөдөө нөгөө эмнэлгийн бригадаар би явдаг.Яагаад гэвэл хувьсгалт намын 2009 оны сонгуулиар би, эмч нар явж байхад намайг бүр Налайхаас авч явсан юм.Тэгээд Хөвсгөл аймаг явсан, Хөвсгөлийн бүх нутгаар явсан.Тэгэж эх орноо үзсэн.Аягүй гоё.Аа тэрний дараа жил нь би Булган аймагт явсан.Булган аймгийн бүх сумаар явсан.Иргэний зориг намтай.2 намын юугаар ингээд эхогоо үзээд хүн ардад туслаад ингээд явж байсан.Тэгэж явж байхдаа би ер нь өнөө бага байхдаа би Налайхын энэ хавиар л байсан болохоор хөдөө явж үзээгүй учраас Монгол орон ёстой гоё, сайхан.Тэгээд би энэ эх орноо дандаа хамгаалах, байгаль дэлхий, тэр Хөвсгөл далай энэ тэр одоо ямар гэдгийг ёстой тэгэж үзэж, ёстой энэ улсуудыг одоо гадаад дотоод ингэж явж байхаар энэ хөдөө гадаа явж, дэлхий байгальтайгаа харьцаж байгаасай.Хүүхдүүдийг ингэж үзүүлж байгаасай гэж бодсон л доо.Яагаад энийг ингэж бодсон бэ? гэвэл би бас аварга болоод л, ажил сайн гээд 2 удаа шагналаар би эмнэлэгээсээ тойрон аялалаар, нөгөө Монголын эх орон гэдэг тойрон аялалаар Архангай, Хөвсгөл 2 удаа явж байсан.Ингээд би 4 удаа ингээд эх орноо тойрон аялалаар, Монголоо тойрон аялалаар явж байсан л даа.Гоё юм билээ, их сайхан.Ингэж үзэж байж л энэ Монгол орон, энэ уул ус, одоо нутаг, энэ ус ургамалаа хамаагүй тасдахгүй гоё байлгах гэсэн сэтгэл хүнд өөрөө үзчихээд.Түүнээс биш энэ битгий тэг, битгий ингэ гээд хэлээд энэ гэрээс байшин дотор байгаа хүүхэд чинь ойлгохгүй ш дээ.Тийм учраас энэ хүүхдүүдийг бол хөдөө гадаа дагуулж явж, үзүүлж харуулж, байгалийн сайхныг мэдрүүлж байж л ойлгодог юм байна гэж ойлгодог.Яагаад нэг удаа тэгсэн гэвэл би нэг удаа энэ Эрээнд явсан байхгүй юу. \Хятадын\.Тэгсэн чинь бүр ам цангаад ус ингээд л, тэгсэн чинь манай Туулын гол ингээд л нүдэнд харагдаад байгаа юм чинь.Яанаа тэр Туулын гол дээр очоод шумбах юмсан, ус уух юмсан гэж бодоод л ингээд л бодогдоод л байсан.Тэгээд нодлин би Бээжин явж үзсэн.Бээжин явсан чинь ёстой юун юм үзэх манатай, тэр амьтаны парк үзээд л за за бусдыг нь яршиг тэгээд юу үздэг юм.Зурагтаар үзье гээд.Халуун тэгээд л аймар муухай тэгээд л ёстой харихын түүс болж байгаа юм чинь.Тэгээд л би ерөөсөө тэр Бээжин явна гэж байхаар Хөвсгөл одоо ингээд л хөдөө тэр Архангай руу гоё түүх байгальтай газраар явсан нь хамаагүй гоё.
Ариун-Ундрах -
Цэвэр агаарт тэ?
Бадамжав -
Тийм, цэвэр агаарт.Өчнөөн зардалаар тэгээд л Бээжин яваад л заваан.Хятадууд ч гэсэн надад таалагддаггүй.Би ер нь Хятадуудад дургүй.Оросууддаа л дуртай.Оросуудтай бол ярьж харилцаж байхад хамаагүй дээр.Хужаа нар их муухай улсууд, надад тэгэж санагдсан.Тэр социализмын үзэл суртал ч бас бид нар тэгэж хүмүүжсэн байж магадгүй тийм ээ? Эхнээсээ л тэгэж бодсоор байгаад л.
Ариун-Ундрах -
Хятадууд гэснээс би нэг юмыг ойлгохгүй байгаа юм.Тэр социализмын үед миний ойлгож байгаагаар бол Хятад социалист орнуудын нэг байсан юм шиг байгаа юм тийм ээ?
Бадамжав -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд энэ Орос, Хятад хоёр хоорондоо яагаад ингээд зөрчилдөөд байдаг байсан юм бол?
Бадамжав -
Хятадууд бол ерөөсөө л юу байхгүй юу.Хэзээний угаасаа Монголыг эзлэе гэсэн бодлоготой л байсан байхгүй юу миний бодлоор бол.Манж улс чинь одоо Монголын эзлэн түрэмгийлж байсан.Тэгээд аль 1911 онд Монголын түүх дээр байгаа ш дээ тэ? Монгол улс чинь 1911 онд гамингууд орж ирээд Монгол орныг эзэлж байсан.Тэгэхэд одоо энэ Хятадаар нэг их сайн ярьдаг хүн байхгүй ш дээ.Тэгэхэд эрлийз, хурлийз гэхэд бас өөр тэ? Тэгээд Хятадын соёл манайд үлдээгүй ш дээ.Юу үлдээсэн юм Хятадууд бид нарт? Өвчин л үлдээсэн ш дээ.Тэр яр, тэмбүү одоо янз бүрийн тийм ээ? Монголчууд маш их яр тэмбүү өвчтэй байсан гэж ингэж бичдэг.40-н хэдэн онд.Тийм учраас нөгөө улаан тарианы хүүхэн гэсэн дуу хүртэл гарч тэр чинь тийм...
Ариун-Ундрах -
Өө бүр үү?
Бадамжав -
Тийм ш дээ тийм.Төрийн шагналт нөгөө Догмид байна ш дээ.Дорноговийн яруу найрагч, тэр чинь нөгөө улаан тарианы хүүхнүүд гээд тийм шүлэг хүртэл гардаг ш дээ тэ? Яагаад гэвэл энийг чинь хэн сайхан болгосон? Манай Оросууд л янзалж өгсөн ш дээ.Оросууд орж ирж 50-н хэдэн онд чинь бүх л экспедици явж, энэ улаан тариа гээд бүхэл бүтэн ингээд явж байж Монголчуудыг чинь тэр яр тэмбүүнээс нь салгаж өгсөн улсууд байхгүй юу.Одоо ингээд би эмч хүний хувьд оролцоход одоо Хятадууд одоо энэ янз бүрийн орж ирээд тэ? Одоо энэ янз бүрийн арьс өнгөний, бэлэгсийн өвчнүүд ихсээд байна ш дээ.Эд нараас л гаралтай ш дээ.Гэхдээ Хятад бол муу санаатай, хүнд юмыг зааж өгөхгүй.Бид нар Оростой бол нөхөрлөснөөрөө бид нар бол Оросуудаас их юм сурсан ш дээ.Бид нар бол одоо ингээд Орос телевизийн сувгийг чөлөөтэй үзнэ.Орос хүн яривал ойлгоно.Оросоор бид нар ярьж чадна, муруй хазгай ч гэсэн тэ? Оросуудыг бол бид нар өөрсдөө ингээд хоол ундаа бол... Хятад бол байхгүй ш дээ.Хүн Хятадаар дөхүүлээд хэлээд байхад л мэдэхгүй царай гаргаад тийм байдаг.Ойлгохгүй ч байдаг юм уу? Үнэхээрийн тэр боловсрол.Оростой нөхөрлөснөөрөө бид нар аягүй их соёл эзэмшсэн ш дээ.Одоо талх, янз бүрийн салад хийдэг тийм ээ? Янз бүрийн эмэгтэй хүний арга бид нар Оросуудаас сурсан ш дээ тэ? Тийм учраас би Оросдоо бол сайн.Оросыгоо магтдаг.
Ариун-Ундрах -
Тэгээд та анагаахын дээдэд сурч байхад ер нь ямархуу байсан бэ? Хичээл нь хүнд үү?
Бадамжав -
Анагаах аягүй их шахуу, манай анагаах ёстой аягүй хүнд.Анагаахын дээдэд сурахад бол ерөөсөө бүх л юмаа тэр анагаах руугаа л, тэр ухаан санаагаа чиглүүлэхээс биш тэр илүү дутуу цаг байхгүй.Одоо ч хүртэл би суралцаж байгаа ш дээ.Би жижүүр хийж байхдаа би орой болгон л ном уншдаг.Яагаад гэвэл хүний амь настай холбоотой учраас, өдрөөс өдөрт юм хувьсаж байгаа учраас маш их мэдээлэл авч байгаа.Аа тэгэхэд өөр сургуулийн хүүхэд бол завтай байдаг.Жишээлбэл одоо соёлын сургууль ч юм уу одоо тэр багшийн дээдийн урлагийхан бол кино ший үзээд, театр музей үзээд явна тэ? Бид нар бол тийм юм байхгүй ш дээ.Нөгөө л номоо, нөгөө өвчнөө судлаад ингээд .... Тэгээд л одоо уламжлалынх гэхэд өвс ургамал бүх л юмыг л бид нар чинь одоо үзэж судлаж байна ш дээ.Тэгэхдээ би бол Европ чиглэлээрээ сурч байгаа.Уламжлал бол аягүй их ерөөсөө цаг хугацаа ховор ш дээ.Тэгээд би чинь одоо анагаахыг 6 жил төгсөж байгаа юм.Үндсэндээ би чинь одоо анагаахын дундыг 4 жил төгссөн.Тэгээд ингээд би чинь анагаах ухааныг чинь би юу яаж байна ш дээ.Насан туршдаа суралцаж байна ш дээ.Өөр одоо багш нар бол төгсөөд л багшаа хийгээд л ингээд л явж байгаа ш дээ.Би чинь хүний их эмч гэдэг ерөнхий чиглэлээр төгсчихөөд, аа тэгээд ингээд салбарлаж байгаа ш дээ.Яагаад гэвэл би чинь нарийн мэргэжил эзэмшинэ.Яагаад гэвэл би эхо эзэмшинэ, халдвартыг мэдэх хэрэгтэй тийм ээ? Тэгээд дотор, хүүхэд ингээд салбарлаад энэ болгоныг чинь би бүгдийг мэдэж байж би чинь эмч хийнэ ш дээ.Тэгэхгүй бол би том хүний эмчээ гээд суухгүй ш дээ, хөдөө хотоор тийм.Тэгээд л би шинжилгээ гэхэд чинь л би жишээ нь би рентгений юмыг хүртэл мэдэж байх ёстой байхгүй юу.Рентгенд хараад би рентгений зургаа уншиж чаддаг, эход хараад би эхог нь уншдаг.Зүрхний бичлэг хийгээд ирэхэд нь би тэрийг нь үздэг тийм ээ? Нүдний эмч үзээд юм бичихэд би тэрийг нь хүртэл ингээд цогц мэдлэг байх учраас аягүй их юм унших шаардлагатай байдаг байхгүй юу.Тэгээд л одоо ийм эм гэхэд чинь би улсын эм үү? гээд л уншина.Өнөөдөр надад Англи хэл чухал шаардлагатай.Яагаад гэвэл би Англиар бичсэн юм ороод ирнэ.Би тэрийг уншаад тэр хүндээ тайлбарлах ёстой ш дээ.Өнөөдөр нэг ийм эмийг пинцилин гээд Орос дээр байвал нөгөө өөр нэг улсад өөр нэртэй.Манай Хятадынх өөр нэртэй ороод ирнэ.Ерөнхий тэрнийх нь химийн бүтцийг нь үзвэл нэг бүтэцтэй нэг эм.Тийм учраас би химийг маш сайн судалж байх хэрэгтэй.Тэгээд физикийг бас үзэх.Яагаад гэвэл нөгөө халуун хүйтэн темпратур дээр хүний биеийг үзэж байхад ингээд л маш их юм судлах ёстой байхгүй юу.Тэгээд л удамшил, тэгээд л генетик, биологи гээд л ёстой тийм ээ? Одоо тэгээд л хөрс, ус ургамал хүртэл, цаг агаар хүртэл одоо бид нар судлана ш дээ.Хүний биед нөлөөлөх учраас.Тийм учраас эмчийн ажил бол маш их өргөн хүрээний байх ёстой.Манай Монголд бол общей бид нар чинь ингээд ерөнхий чиглэлээр.Аа гадаад оронд бол яахав нарийн мэргэжсэн улсууд бол тэр юмаа л хийнэ ш дээ.Нүдний эмч бол нүдээ үзээд тэрийгээ л судлаад, ганцхан эрхтнээ л судлаад тэ? Бид нар чинь тэгэхэд одоо бүгдийг нь л үзэж байж тэгэж л сурдаг.Тэгээд одоо ингээд жижүүр дээр чинь эм уншаад, одоо шинэ эм ямар эм хаягдсан? Ямар эм хүний биед үл нийцэх нийцэхгүй? Өнөөдөр надад таарч байгаа эм чамд таарахгүй ш дээ тийм ээ? Тэрийг хүртэл судалж үзнэ.Аягүй зовлонтой хэцүү ажил.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед анагаах ухааны салбарт хэр анхаарлаа хандуулдаг байсан бэ?
Бадамжав -
Социализмын үед үү? Яахав анагаах бол сайхан байсан.Бид нар анагаахын алтан үеийг төгссөн.Бид нарын үед бол анагаахын сайхан сайхан мундаг багш нар байсан.Энэ багш нар бол дандаа Оросод мэргэжил эзэмшсэн, Орос школтой тийм багш нар.Одоо бол бас хөгжиж байгаа байх л даа.Энэ залуучууд одоо бол Дорно дахин гээд л Хятад уламжлал гээд л тэгээд одоо Солонгосын гээд л орж ирж байна.Залуучууд бол хэлтэй устай газар газар... Социализмын үед чинь одоо анагаахыг хаана төгсөнө? Оросод төгсдөг байсан, уламжлал гэвэл Хятадад зүүний эмч төгсдөг байсан.Тэгээд Монгол энэ 3 л байсан ш дээ.Энэтхэгт яахав зүгээр йога гээд нэг тийм.Одоо бол хаана л бол хаана төгсөж байна.Улс болгон за тэгээд л Англи, Америкт одоо ертөнцийн улс болгонд л хүн мэргэжил эзэмшиж байна тэ? Нэг бодлын гоё тийм л болчихсон үе.Нэг бодлын бид нар социализмын үед төгссөнөөрөө бид нар бол их юм мэдсэн.Нэг бодлын одоо энэ үетэй харьцуулвал бид нар хоцрогдож байгаа юм уу хаашаа юм.Нэг базмал, нэг орчинд тийм ээ? Тийм л байна.
Ариун-Ундрах -
Тэр социализмын үед бас техник тоног төхөөрөмжийн хувьд ямархуу байсан бэ?
Бадамжав -
Тоног төхөөрөмж харин ёстой ховор.Ерөөсөө бид нарын үед чинь яахав тэр үедээ таарсан л рентген аппарат гэхээс одоотой адилхан энэ эхо байхгүй, энэ компьютер байхгүй, имрай гэдэг аппарат байхгүй тийм ээ? Одоо янз бүрийн энэ оношлогооны аппарат бол байхгүй байсан ш дээ.Энэ бөөрний... чинь дандаа.Чадалтай нэг нь гадагшаа явдаг, орос руу л явдаг.Тэр болгон Монголчууд чинь гадагшаа явж чаддаггүй байсан ш дээ.90 он гараад л гадагшаа эмчилгээнд явдаг болсон.Одоо харин ингээд хувиараа хүмүүс чинь гадна дотны янз бүрийн хувь пүүсүүд янз бүрийн аппарат тоног чинь Монголд орж ирээд харин тоног төхөөрөмж хөгжиж байна ш дээ.Социализмын үед тийм юм байхгүй.Бид нар энэ чагнуур, даралтны аппарат хоёр, өөрийн гараараа л хүнийг оношилж мэддэг байсан.Одоо бол зөндөө л оношлогооны юм байна ш дээ.Компьютер байна, имрай гээд л өшөө бүр цаашлаад л тэ? Тэгээд л нөгөө магнитный резансны аппаратууд энэ тэр гээд л одоо цөмийн оношлогоо энэ тэр гээд л зөндөө юмнууд бол байна.Одоо энэ хөгжиж байна.Социализмын үед энэ ховор байсан.Ёстой л улаан гараараа л үздэг байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг түр ингээд өндөрлөе өө.
Бадамжав -
За тэгье.
Ариун-Ундрах -
Дараа дахиж үргэлжлүүлье.
Бадамжав -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.