Badamjav

Basic information
Interviewee ID: 990226
Name: Badamjav
Parent's name: Sainnyambuu
Ovog: Alag-Aduu
Sex: f
Year of Birth: 1954
Ethnicity: Sartuul
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: doctor, cancer research
Belief: Buddhist
Born in: Songino sum, Zavhan aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: housewife
Father's profession: accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
work
family
illness / health
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Бадамжав гуай.
Бадамжав -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Бадамжав -
За хоёулаа ямар сэдвээр ярих билээ?
Ариун-Ундрах -
Эхлээд таниас хоёр асуулт асуугаадахъя.
Бадамжав -
За тэгье.
Ариун-Ундрах -
За эхнийх нь болохоор таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ? гэсэн асуулт байна.
Бадамжав -
Өө миний амьдралд гүнээ нөлөөлсөн үйл явдал би анх эхлээд гэр бүл болоод нөгөө 2 ихэр охин төрүүлээд үр хүүхэдтэй болсон.Тэр их сайхан санагдсан, тийм.Бас нөгөө сургуульд орж байсан их сайхан санагдсан.Аа дараагых нь бас нөгөө аав ээж маань нас барсан их бас гүнзгий нөлөөлсөн.Тийм л юмнууд байгаа.
Ариун-Ундрах -
Таны амьдалд ер бусын, бусдынхаас онцгой гэх зүйл байгаа юу?
Бадамжав -
Өө яахав онцгой гээд байх юм байхгүй ээ.Яахав яг Монголчуудын яаж амьдардаг вэ? тэр амьдралаар л амьдарч байгаад тэгээд яахав онцгой гэдэг нь яахав дээ би бас ажиллаж байгаад одоо энэ ажиллаж байгаа эмч нараасаа бас бүр нилээн хожуу ажиллаж байгаад сургуульд орсон.18 настай хүүхдүүдтэй дээд сургуульд суралцаж байсан.Аа тэр бол одоо бас яахав бас арай онцгой юм тэ? Тэгэхдээ би тэр 18 настай хүүхдүүдээс би 29 настай мөртлөө хоцордоггүй байсан.Тэр хүүхдүүдээс би давуу байсан.Яагаад гэвэл би анагаахын мэргэжлийн сургуульд орсон учраас би мэдлэг мэргэжлээрээ хуучин бага эмч байсан, суурь боловсролтой тийм ээ? Аа дээр нь тэгээд Орос хэлтэй тэ? Одоо бас амьдралын практик дадлага туршлагатай, тэрүүгээрээ онцгой байсан.
Ариун-Ундрах -
За хоёулаа яриагаа эхэлье.Тэгэхээр социализмын үеийн давуу болон дутагдалтай талуудыг та юу гэж боддог вэ?
Бадамжав -
Социализмын үеийн давуу тал нь одоогоор бол хүмүүс амьдралдаа одоо ингээд баталгаатай юм шиг тэ? Яагаад гэвэл улсаас одоо тэр хүний амьдралд бол санаа зовохгүй, бэлэнчлэх маягийн... Давуу тал нь бол ерөөсөө эдийн засгийн талаар их дэмжлэг үзүүлдэг.Цалин хөлс тогтвортой, нэг стандартны, нэг хэвийн, одоо тэгээд сургууль соёл боловсрол бол одоо ерөөсөө хөдөлгөөнгүй, амьдрал баталгаатай байсан.Одоо юмны үнийн хөөрөгдөл байдаггүй, цаанаас нь тогтоосон жишиг хаягтай, одоо нэг тийм нормтой.Аа яг тийм дутагдалтай тал гэж одоотой харьцуулвал одоо амьдралыг хэтэрхий их бэлэнчилүүлж байсан.Одоо тэр хүн ерөөсөө бүхнийг бусдад даатгачихсан, улсад өөрийгөө даатгачихсан тэ? Тэгэхдээ тэр хувь хүний одоо хөгжил, өөрийгөө хөгжүүлэх хөгжил, одоо тэр эхнээсээ бага наснаасаа тэгээд эзэмшчихсэн учраас тэр хүний ганц нэг сүйхээтэй улсууд нь л байсан болохоос биш тэр бүхнийг л улсад даатгачихсан.Амь, амьдрал, цалин хөлсөө.Одоо энэ л гэсэн тийм.Хөгжилд жаахан садаа тээр болж байсан юм болов уу? гэж бодож байна.Одоотой ингээд харьцуулахад хувь хүмүүс ингээд өөрөө өөрийгөө аваад янз янзаар ингээд чөлөөтэй тийм ээ? Тэгээд бас янз бүрийн дуу хөгжим энэ тэр хаалттай байсан ш дээ.Одоо янз бүрийн барууны урсгал гээд л одоо дэлхий бид нар чинь чөлөөтэй хувцасладаг тийм янз бүрийн юм байхгүй.Тэгээд өргөн тарпизан, Битлзийг дуурайгаад л үс гэзгээ бүгд л нэг тийм.Одоо тийм дэгтэй, тийм хяналттай л байсан үе л дээ.Тэгэхдээ нэг их айхтар хавчуулаад боогдож байсан юм байхгүй л дээ.Тэр далд одоо ямар байж байсан юм.Бид нар бол дүрэм журам зөрчиж байгаагүй болох дээр бид нарын амьдрал болоод байх шиг л байсан.
Ариун-Ундрах -
Социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?
Бадамжав -
Өө социализмын үед хүмүүсийн ажлын хандлага бол аягүй идэвхитэй байсан.Яагаад гэвэл хүмүүсийг маш их урамшуулдаг.Моралийн одоо тэр урамшуулал их өгдөг, хүнийг их урамшуулдаг.Яагаад гэвэл янз бүрийн одон медалиар их шагнадаг.Тэр үеийн шагнал их нэр хүндтэй байлаа ш дээ.Одоо бол одоотой адилхан ингэж хавтгайруулж өгөхгүй.Жинхэнэ хөдөлмөрлөдөг хүнийг хөдөлмөрийг нь их сайн үнэлдэг, янз бүрийн цол хэргэм өгдөг.Хөдөлмөрийн дээр улсад нь хөдөлмөрийн баатар цол өгдөг, тэр хүнийг маш их алдаршуулдаг.Радио телевизээр үзэл сурталд их явдаг.Тийм учраас хүмүүс их сайхан ажиллаж.Тэгээд хүн болгон ажилгүй хүн гэж байгаагүй ш дээ тэр үед чинь хүн болгон ажилтай.Тийм байсан.Тийм учраас одоо чинь тэгээд хүний ажлыг урамшуулахгүй учраас зарим хүмүүс их нэр төрд дуртай улсууд чинь нэр төр хөөцөлдөөд л одоо ингээд л сүүлийн үед тэгээд хавтгайраад явчихаад байна ш дээ.Тэгээд тэр үед чинь одоо шагнал бол шагнал шиг л байдаг байлаа.Тийм байсан.
Ариун-Ундрах -
Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар болж өөрчлөгдсөн бэ?
Бадамжав -
Одооны бодлоор улсууд энэ улсын байгууллагад бол тийм их сайн хандахгүй байна.Яг хувиараа ингээд аж ахуй хөөдөг улсууд бол.Одоо ингээд л жишээлбэл манай эрүүл мэнд ингээд улсын байгууллагад ажиллаж байгаа салбарт сайхан сайхан эмч залуучууд яагаад гэвэл амьдралд цалин хөлс нь хүрэлцэхгүй учраас л одоо энэ авилгал, хээл хахууль чинь энэнтэй гарч ирээд байгаа ш дээ.Тэгээд л улсууд чинь энэ үндсэн мэргэжлээ хаяад л.Одоо ерөөсөө л улсаас харж хандаж байгаа юм байхгүй учраас л амиа бодоод л, хувийн бизнес хөөгөөд л.Тэр хувийн бизнес чинь бол янз янзын шалтгаанаар, зарим нь ашгийн төлөө ч явж байна, зарим нь ард түмний төлөө ч явж байна.Ингэж яваад байна ш дээ тэ?
Ариун-Ундрах -
Социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?
Бадамжав -
Өө социализмын үед ажилд ороход хүмүүсийг аягүй их өндөр шалгуураар авдаг байсан.Яагаад гэвэл одоо энэ хүн гэмт хэрэгт холбогдож байсан уу тийм ээ? Цагдаагын тодорхойлолттой, хороо хорины тодорхойлолттой.Тэгэж байж ордог байсан ш дээ.Нэг бодлын тийм одоо шоронгоос гарч ирсэн бол хамт олны батлан даалтад тэрийг өгдөг.Нөгөө шоронгоос зарим улсуудыг бүр нутаг зааж явуулдаг энэ тэр байсан ш дээ.Ялангуяа гадаадаас орж ирсэн одоо энэ өвөрлөгч Өвөрмонгол энэ тэр ингээд хил зөрчиж орж ирсэн, одоо улсын шалтгаанаар ч юм уу орж ирсэн улсуудыг бүр нутаг зааж явуулдаг байсан ш дээ.Хараан доор, хяналтан доор бас тэгэж явуулна.Тэгэж явуулдаг байсан.
Ариун-Ундрах -
Бас одоо бол ажилд орох процесс нь яаж өөрчлөгдсөн бэ?
Бадамжав -
Одоо ажил орох процесс бол уу? Аа нэг талаараа бол залуучууд бол хэлтэй, мэдлэг мэргэжил нь маш өндөр.Одоо жишээлбэл Англи хэлтэй, TOEFLE-ын шалгалт энэ тэр өгсөн тэ? Одоо их гадаад дотоод хэл бас нэг бодлын чадлаараа нэг хэсэг нь орж байна.Аа нэг хэсэг нь бас арын хаалгаар орж байна.Одоо тэр янз бүрийн авилгал энэ тэр өгч.Хоёр талтай л байна.Хоёр талдаа ижил явагдаж орж байна ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр үед таны эмчийн цалин гэдэг бол дунджаар хэдэн төгрөг байдаг байсан бэ?
Бадамжав -
Тэр үед одоо эмчийн цалин бол ерөөсөө 700-н хэдэн мянган цаас авдаг байсан социализмын үед бол.Социализмын үед чинь мөнгөний ханш их сайн байсан ш дээ.Одоо 1000 төгрөгний цалинтай хүн бол ер нь сайн.Социализмын үед бол эмч бол 650-750, тэгээд жижүүр хийгээд бид нар чинь 1000.1000 төгрөгний цалин бол сайдын авдаг цалин.Социализмын үед багш, эмч нар өндөр цалинтай, амьдрал сайн байсан.Одоо эргээд байхгүй эсрэгээр болчихож байгаа байхгүй юу.Тэр социализмын үед эмч багшийг их хүндэлдэг байсан.Одоо бол хүндлэхээ больчихсон.Одоо бол мөнгөтэй, хүмүүсийн ойлголт шал өөр болчихсон.Бизнес хийдэг бизнесмэн хүмүүсийг л хүндэлдэг.Одоо мөнгө их өндөр үнэлдэг.Тийм учраас нөгөө мөнгө гэдэг дуу байдаг ш дээ.Мөнгө гэдэг нөгөө аз жаргалын түлхүүр ээ, эвгүй яавал нөгөө адгийн юу билээ.Мөнгө бол хийсээд ирдэг яадаг ч билээ ингээд нөгөө дуу байдаг ш дээ.Манай энэ Нюанс хамтлагийн.Тэрүүн шиг л одоо тийм болчихоод байна.Одоо үеийн хүмүүсийн ухамсар бас их мөнгөөр хүнийг үнэлдэг болчихсон.Тийм учраас манай эмнэлэгийн нэр хүнд энэ тэр чинь бол одоо энэ залуучууд ажил төрлөө хаяад л, тэгээд л одоо аль мөнгө цаас өгсөн хүн рүү үйлчилдэг ийм ийм тал чинь л одоо энэ ар тал цалин хөлс багатайгаас л ийм байдал үүсээд байгаа ш дээ.Авилгал энэ тэр гэдэг чинь бол тэ? Сая бол би анагаахын дээд сургууль төгссөний 20 жилийн уулзалт хийгээд ирлээ.Бид нар бол 200-аад хүн уулзах байсан.140 хүн ирлээ.Тэгээд зарим нь гадаад дотоод явчихсан.Тэр 140 хүнээс ер нь нэг 50-иад нь л эмч хийж байгаа юм байна.Цаад 90 нь дандаа хувиараа бизнес эрхэлдэг, хувийн аж ахуй хөөсөн.Зарим нь бүр тэр сайхан бүр онц сурч байсан хүүхдүүд таксины жолооч хүртэл хийгээд явж байна ш дээ.Мөнгө хөөгөөд, ерөөсөө одоо.Одоо яагаад гэвэл өнөөдөр энэ эмчийн мэргэжлийг манай Монгол их үнэлдэггүй учраас, яагаад гэвэл нөгөө эмийн муу нь эмнэлэгт ирдэг, эрийн муу нь цагдаад ажилладаг гэдэг гэгчээр тэ? Тэгээд одоо эмнэлгийн ажлыг хүндэлдэггүй.Ер нь мөнгөөр бүх юмыг үнэлдэг, мөнгөөр бүх юмыг худалдаад авна гэдэг ойлголтоор яачихсан учраас тэгээд ийм сайхан чадалтай залуучууд бол ажлаа мэргэжлээ хаяж байна ш дээ.Хэрвээ эмчийн ажлыг хийдэг байсан бол... Одоо тэгэхэд чинь манай Монгол орны хөдөө суманд одоо эмч байхгүй гээд байна ш дээ.Их эмчгүй сум байна.Хөдөө одоо тэр байж байгаа улсуудыг өндөр цалинтай, хангамж сайтай байдаг бол энэ залуучууд явна ш дээ.Тэгээд сумын төв дээр аваачиж цалин мөнгөгүй юм чинь хаячихаад хүрээд ирж байгаа байхгүй юу.Тэгээд тийм учраас энэ улсууд чинь хөдөө суманд тэр эмнэлэг байхгүй, багш нар байхгүй.Тийм учраас үр хүүхдийнхээ амьдралыг бодоод сумын төвөөс чинь одоо ингээд хөдөөний улсууд чинь хот газар бараадаад энэ хот руу чинь нүүж ирцгээгээд байгаа байхгүй юу.Энэ бас төрийн бодлогын нэг хэлбэр байхгүй юу.
Ариун-Ундрах -
Таны 700 хэдэн төгрөгний цалин тань амьдралд чинь хүрдэг байсан уу?
Бадамжав -
Өө тэр үед бол ёстой хангалттай амьдардаг байсан.Хүүхэд ч бага байсан.Ёстой дураараа.Бид нар тэгэж банкинд мөнгө яаж, одоотой адилхан ингэж таталдаггүй ёстой дуртай юмаа авч идэж, дуртай юмаа өмсч ингэдэг л байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
Хангалттай юу?
Бадамжав -
Хангалттай.Орос дэлгүүрээс ёстой.Тэр үед чинь новый товарь гээд гоё сэтгүүл гардаг байсан.Тэр сэтгүүл дээр гарсан хувцас болгоныг авч өмсдөг энэ тэр тийм байсан ш дээ.Мөнгө хураахыг мэддэггүй байлаа ш дээ.Тэр мөнгийг банкинд хийнэ гэсэн ойлголт бол мэдэхгүй.Бид нар тэр хүүхэд том болно, тэр одоо хойно хэрэг болно, одоо үхэхэд хэрэг болно гэсэн асуудал байгаагүй.Бид нар яагаад гэвэл зах зээлийн одоо энийг дамжиж яваагүй учраас яг энэ байдлаараа л гоё байна, энэ чигээрээ л байна.Болохгүй ч байсан цалингаа авчихна.Ингээд амьдрал яасан ч эмнэлэг үнэгүй.Бүх юм ингээд л энэ чигээрээ л байна гэж бодсон чинь 90 он болоод л зах зээл болоод л яасан чинь ёстой хэцүү байдалд орж байгаа байхгүй юу тэ?
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр социализмын үед та хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?
Бадамжав -
Өө тэр үед чинь сайхан байсан ш дээ.Тэр үед чинь бид нар ингээд л өглөө яваад л нөгөө хүүхдээ цэцэрлэгт өгчихнө.Тэгээд бид нар чинь ажилдаа явчихдаг.Орой ажлаа тараад хүүхдээ аваад ирнэ.Цэцэрлэг хүүхдийг чинь хүмүүжүүлчихнэ.Багш нар сургуульд нь хүмүүжүүлчихнэ.Одоотой адилхан хүүхэд алга болно, энээ тэрээ гэж санаа зовохгүй.Нийгэм орчин нь сайхан байлаа ш дээ.Одоо чинь хүүхдээ... Хүүхэд заримдаа өөрөө гүйгээд ирнэ ш дээ, бага насны хүүхэд.Одоо чинь 1,2-р ангийн хүүхдийг хүргэж өгнө ш дээ.Яагаад гэвэл хүүхэд алга болчих гээд байна ш дээ.Аймар хүний наймаа гараад байна тийм ээ? Янз бүрийн хүчирхийллийн юмнууд гараад байна.Хулгай дээрэм ихсээд байна.Яагаад гэвэл энэ нийгэм ийм, амьдрал дорой учраас ийм сөрөг үзэгдлүүд гараад ирээд байгаа учраас энэ чинь нийгэм чинь өөрөө ийм үзэгдэл болгоод байна ш дээ.Социализмын үед чинь тийм юм байхгүй байлаа ш дээ.Хүний наймаа байхгүй, хүүхэд хулгайд алдана гэж байхгүй.Одоо бид нар ингээд жоохон хүүхдээ гадаа гудамжинд гаргаад одоо шөнө болж байна ор ор, харанхуй болж байна гэртээ ор гээд дуудаад ингээд гадаа тоглоно.Одоо бол тэгэж чадахгүй ш дээ.Алга болчихно ш дээ, нөгөө хүүхдийг чинь хүн хулгай хийгээд авчихна нөгөөдөхийг чинь.Айгаад одоо хүний наймаа эрхтэн наймаалцдаг, янз янзын муу юмнууд гарч ирээд дандаа бас их.Энэ социализмын үед чинь тийм сөрөг одоо тийм стресс багатай байсан.Яахав тэгээд ажил хийгээд хүн ядарч болно.Биеийн хүчний ажил хийгээд хүн ядарч болно тэ? Тэгэхээс тийм сэтгэхүйн ядрал байгаагүй ш дээ.Одоо чинь бид нар биеийн хүчний ажил хийхгүй мөртлөө маш их тархиндаа стресстэй, дандаа тийм муу юм бодож, дандаа юмнаас болгоомжилж ингэдэг ийм л юмтай болчихоод байна ш дээ.Миний л хувьд лав.
Ариун-Ундрах -
Аан тэгээд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ?
Бадамжав -
Өө бид нар чинь нөгөө амралтаараа бид нар чинь юу ш дээ.Социализмын үед чинь сайхан байлаа ш дээ.Манайх машинтай байсан, жижигхэн Оросын Лада гэдэг машинтай.Хүүхдүүдээ суулгаж аваад л, урд нь хоёулаа мотоцикльтой байсан.Мотоцикльн дээрээ хоёр хүүхдээ суулгаж аваад энэ Туулын шугуй руу ороод ингээд л нөгөө гол дээр очиж зугаалдаг.Аа энэ хагас бүтэн сайнаар Богд ууланд очиж сайхан жимс түүдэг.Манайх тэгдэг байсан.Оросуудтай цуг явна.Уурхайд байсан Оросуудтай цуг яваад л.Хагас бүтэн сайнаар чинь тэр үед архи уудаггүй байсан.Яахав ундаа, ундаа авч яваад л, эсвэл сайхан цайгаа усаа буцалгаж аваад л, тэгээд л нөгөө өндөгөөр Оросууд .... хийхийг зааж өгдөг, аваад л Богд ууланд жимс түүгээд л хагас бүтэн сайнаар ингэж жимсэнд явдаг байсан.Тэгээд зарим өдөр нь гэр орондоо сайхан яагаад.Одоотой адилхан зурагт ийм өдөр шөнөгүй гардаггүй байсан ш дээ.Зурагт яг ингээд л программаар 7 хоногт 2 гарна.Зурагтаа үзээд гэр орныхоо юмыг хийгээд, номоо уншдаг ч юмуу тэгээд л унтаад л, хүүхдүүдтэйгээ тэгээд л тэгэж л амьдардаг.Тэгээд аав ээж дээрээ очно.Намар бол хадлан тариагы нь аав ээждээ тусална, өвс авч өгнө.Тийм л.Одоотой адилхан тийм олон баяр болдоггүй байсан.Тэгэхэд чинь Майн баяр гээд цөөхөн баяр байдаг байсан ш дээ.5 сард майн баяр болоод жагсдаг байсан, 3 сард Март гээд одоотой адилхан ууж идэж архиддаггүй байлаа.Цагаан сар, шинэ жил, энэ 3 л өргөн.Одоо энэ улс тунхагласны 11 сарын 26-ны баяр гэж байдаггүй байлаа.Социализмын үед чинь хамгийн сайхан баяр чинь шинэ жил, эмэгтэйчүүдийн Март, Майн баяр, улсын наадам гээд 4 баяр л байсан.Одоо чинь баяр нь ихдэчихээд байна ш дээ.Энэ цэргийн баярыг чинь мэддэггүй байлаа.Одоо тэгээд л нэг ингээд л шинэ жил 1 сард чинь, тэгээд цагаан сар, Март, цэргийн баяр, Майн 1, одоо чинь 6 сарын 1, 7 сар гээд тэгээд ингээд л.За 9,10 сар л нэг жоохон баяргүй юм шив дээ.Тэгээд сар болгон л баяртай болчихоод байх юм байна ш дээ.Тийм олон баяр байгаагүй.
Ариун-Ундрах -
Тэр үед цагаан сарын яаж тэмдэглэдэг байсан бэ?
Бадамжав -
Цагаан сарыг чинь ёстой бас бүүр намайг хүүхэд байхад цагаан сар хийлгэддэггүй байсан.Нэг талд цагаан сарыг бүр хийхгүй.Шинэ жилээр мэдэхгүй.Цагаан сар гээд өнөө яахав нэг сумын төв дээр нэг цагаан сар хийж байсаан.Гэхдээ архигүй, бүр архи чинь аймгаас нэг айл нэг шил архитай.Тэгээд хүн орж ирнэ нэг жижигхээн хундага, нэг одоо 20 граммын хундагаар ч юм уу өгөөд л, тэгээд болоод л нэг их тийм согтуу байдаггүй байсан ш дээ.Тэгээд л дараа нь яахав нээлттэй болоод, нэгдэлчдийн баяр болоод саяхнаас л нэгдэлчдийн баяр болсон байх аа тэ? Бараг хэдэн оноос юм бэ дээ.Тэгээд л одоо ингээд өргөн болоод л ингээд л.
Ариун-Ундрах -
Малчдын баяр.
Бадамжав -
Тийм малчдын баяр гээд л тийм байсан.
Ариун-Ундрах -
Аа тэгээд та энэ олон жил эмч хийж байх хугацаанд чинь хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?
Бадамжав -
Нэг айхтар хэцүү зүйл гэж байдаггүй байсаан.Надад тэгээд одоо харин хамгийн хэцүү зүйл одоо би бас залуу байхдаа ингээд л бас хүн нас барч барьж байхад тэрийг би их уйлдаг байсан, харамсаад л энэ тэр.Одоо ч гэсэн бас одоо бас ингээд амьдралын, би чинь эмч болоод одоо энэ бараг 72 оноос эхлээд бас анагаахын дундад байхад чинь эмнэлгийн байгууллагатай холбоотой би ч одоо 40-өөд жил болж байна ш дээ.Бага эмч, их эмчийг нь хийлээ.Тэгээд зөндөө л яалаа.Ер нь эцсийн эцэст бол хүн ер нь амьд л байх хэрэгтэй.Хүн эрүүл мэндээрээ, хүнд өнөөдөр эд хөрөнгө байж болно, янз бүрийн мөнгө цаас байж болно.Хүн ер нь өөртөө хувцас хунар зарцуулахдаа биш.Яг одоо манай европыхон чинь зах зээл хөгжсөн улсуудыг бид нар мэдэж байгаа.Бид нар залуу байхдаа өдөржингөө өлсөөд тэ? Хоол идэхгүй, мөнгөө харамлаад өөрөөсөө.Гоё гутал авах гээд, тэгээд 200-ын цагаан туфль гэж юм авч өмсөх гээд тэ? Хоосон гүйгээд энэ тэр явдаг байлаа ш дээ.Тэгэж болохгүй.Одоо бол хөл нүцгэн гүйж болно.Тэр хүн эрүүл л байх ёстой.Зөв зохистой хооллож, эрүүл хүнс.Тэгээд ийм л юм хэрэглэж байж хүн хамгийн гол нь эрүүл л байх ёстой.Дээр үед үг байдаг ш дээ.Нэг эрүүл байвал улсын наадам үзнэ гэсэн манай их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн үг байдаг ш дээ.Тэр чинь бас ухаантай улсууд байсан шүү.Тэгээд хүн эрүүл л байх ёстой.Одоо сайхан ориг хүнс хэрэглээд л.Нэг хэсэг манайхан чинь одоо би хавдрын эмч хийлээ.Одоо ерөөсөө Монголын хүн амын судалгаагаар үзэхэд элэгний хавдар одоо бүр 1-р байранд.Яагаад гэвэл энэ зах зээл хөгжөөд бид нар урдаас маш баталгаагүй хүнснүүд хэрэглэсэнтэй холбоотой.Монголд одоо элэгний хавдар маш ихсэж байна.Манай налайх ч гэсэн 1-р байр.Дараа нь улаан хоолой, ходоод.Дандаа хоол тус газрын эрхтэн ш дээ.Тэгээд гэдэс, уушги.Уушги бол энэ тамхидалттай холбоотой, агаарын бохирдолттой холбоотой.За эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар сүүлийн үед залуужиж байна.Энэ бол яагаад гэвэл энэ одоо бас л энэ янз бүрийн одоо энэ ДОХ гэдэг юм уу энэ БЗХӨ ихэссэнтэй холбоотой.Тэгэх дээр энэ чинь яг нийгэмтэй холбоотой өвчин байхгүй юу эд нар чинь.Манай нийгэм сайхан эрүүл.Социализмын үед ховор байлаа ш дээ.Бид нар чинь Оросоос сайхан чанартай хүнс иддэг, баталгаатай.Хувь хүмүүс янз янзын муудсан юм авчрахгүй.Тийм учраас ховор байсан ш дээ.Одоо бол хоол хүнс бол маш их бохирдолттой байгаа ш дээ.Бид нарын ориг хоол хүнс юу байна? Монгол газар ургасан, одоо энэ Монгол хонины мах.Малын махнуудаа бид нар яагаад гэвэл буцалгаад чанаад идчихнэ тийм ээ? Тэгээд бас сүү саалиа.Одоо бас фуртлёз ихсэж байна ш дээ.
Ариун-Ундрах -
Бас амархан санагддаг байсан зүйл нь юу байсан бэ?
Бадамжав -
Өө энэ ажил хийж байх хооронд уу?
Ариун-Ундрах -
Аанхан.
Бадамжав -
Анх эхлээд л сургууль төгсөөд л одоо бид нар чинь одоо ингээд л эмч болчихлоо, одоо ингээд л хүн үзнэ гээд л боддог байсан.Яг сургуульд сурч байхад л амархан байж.Яагаад гэвэл багшийн заасан, хүний заалгасан юмыг бол бид нар сурдаг.Яг ингээд бид нарын сурсан юмыг чинь хэн шалгах уу? Ард түмэн шалгадаг.Амьдрал шалгадаг учраас.Бид нарыг оюутан байхад хэцүү байлаа гээд л ярьдаг ш дээ.Тэр харин амархан байж.Яагаад гэвэл хүнээр заалгачихаад, хүний хэлсэн юмыг тогтоочихоод.Тэгээд өөрөө яахав илүү дутуу ном бол нэмэх ёстой.Амьдрал дээр орж ирэхээр хэн хэлж өгөх юм.Өөрөө өөрийгөө л шалгана ш дээ.Тийм л байгаа юм.
Ариун-Ундрах -
Таны хамгийн гол бахархдаг зүйл чинь юу вэ?
Бадамжав -
Хамгийн гол бахархдаг зүйл үү? Би одоо хүн болж төрсөнөөрөө л бахархана даа.Хүн болж өдий хүртэл насласнаараа, эрүүл.Өшөө болж өгвөл цаашаа өшөө олон наслах юмсан.Одоо би чинь одоо 3 одоо нөгөө бас эмээ болчихсон ш дээ.Ач, зээтэй.Тэд нарыгаа сайхан боловсролтой соёлтой хүн болгож, эрүүл энх өсгөх юмсан гээд л.Хүн гэдэг чинь хамгийн гол нь би өчнөөн сайхан машинтай болчихлоо, байшинтай болчихлоо, юутай хийтэй болчихлоо гээд тэрүүгээр бахархахгүй.Тэр бол нэг л өдөр алга болно ш дээ.Баян хүн бол одоо нөгөө нэг шуурганаар, Баатар хүн нэг суманд гээд тэ? Өчнөөн би баян, малтай, тал дүүрэн хоньтой би тэрүүгээрээ бахархаж болно ш дээ.Хариулаад л сайхан тэ? Цаг агаар сайхан үед би ингээд хонио хариулаад ч юм уу гоё байшингаа хараад ч юм уу ингээд би бас нэг.Тэр бол түр зуурын асуудал байхгүй юу.Нэг өдөр шуурга болно нөгөө хонь мал чинь үхээд байхгүй болно тэ? Нөгөө гоё хаус чинь шатаад ч юм уу алга болно тэ? Эцсийн эцэст би амьд, би өөртөө толгойндоо юмтай тэ? байхад л би болно ш дээ.Амьдралын ухаантай тэ? Би ингээд л нүцгэн байж болно, гэр оронгүй байж болно.Би энэ мэдлэг боловсролтой байхад би шалгалт өгөөд юм уу би нэг газар ажил хийдэг чадвартай тийм ээ? Тийм учраас одоо хүмүүс оюуны хөдөлмөрийг аягүй их үнэлдэг,оюунлаг байх юмсан л гэсэн тэ? Дээр нь бас сайхан сэтгэлтэй тэ? Санаа сайн бол заяа сайн гэж байдаг ш дээ.Хүнд хар буруу санахгүй.Одоо чинь нөгөө сайхан энерги гэж ярьдаг, аури гээд тэ? Бас тийм орчинтой байх юмсан л гэж боддог.
Ариун-Ундрах -
Эсрэгээр нь хамгийн их жигшдэг зүйл чинь?
Бадамжав -
Хамгийн их жигшдэг зүйл үү? Хувиа их бодомхой тэ? Албан тушаалд шунасан, хүнийг алагчилж яадаг.Өөрийнхөө ажлыг л бүтээхийн төлөө нэг өдөр л хүнд долигнодог, олон зантай, муухай сэтгэлтэй тийм хүнд би үнэхээр дургүй.Тэгээд би бас нилээн шударгадуу хүн ш дээ өөрөө бол.Яагаад гэвэл би бас ямар ч намын гишүүн биш.Нам нам дамжаад л намын далбаан дор өөрийгөө өөд нь татаад явдаг хүн байдаг ш дээ.Би тийм биш.Яагаад гэвэл би өөрөө өөрийгөө л авч явж, өөрийнхөө үзэл бодлоор тийм ээ? явж байгаа 1-рт.Тийм учраас би байгууллагын үйлдвэрчний хороо, би энэ хөдөлмөрчдийн ажиллаж байгаа нэгж ажлынхаа нийгэм асуудлын байгууллагадаа асуудлыг зоригтой тавьдаг, хэлдэг ярьдаг.Тэгэхдээ би хэлж ярьдаг ч гэсэн би тийм хэрүүлч одоо тийм хүн биш ш дээ тийм ээ? Үнэн бодитой зүйл хэлдэг тийм л байх ёстой гэж боддог.Тэгээд хамгийн гол нь би тэр хар амиа бодсон, тэр мөнгө цаасанд шунасан, өөрийнхөө ажлыг бүтээхийн төлөө хэнийг ч хамаагүй золиослоход бэлэн, тийм урвах шарвах тийм явдалд дургүй.
Ариун-Ундрах -
Та тэгээд социализмын үеийн хамт олныхоо тухай ярьж өгөөч?
Бадамжав -
Социализмын үеийн хамт олон бол сайхан байлаа.Цаанаас нь аяндаа улсуудыг тэгэж төлөвшүүлдэг байлаа.Бид нарыг бага байхаас эхлээд янз бүрийн бүлгэм дугуйлан ажилладаг байлаа.Сургуульд бага ангид байхад, сурагч байхад.Тэд нар бол бид нарыг эвлэлдэн нэгдүүлж байгаа багаас нь тийм ээ? Нэг ингээд спорт тэмцээн боллоо.Нэг баг болдог.Нэг баг болно гэдэг чинь бас нэг бас тэр хэд чинь бүрэлдэж байгаагын шинж тийм ээ? За дунд сургуульд орлоо.За эвлэл пионерийн ажил гээд бас орой болгон дугуйлан явдаг тэ? Тэр дугуйлан дээр чинь бас бид нарыг ингэж ярьж хөөрч өгдөг.За ингээд дээд сургуульд орлоо.Зуны ажилд явлаа, сангийн аж ахуй явлаа.Цуг явна, бид нар чинь хоол ундаа хувааж иднэ, ажлаа цуг бараг хийлцэнэ.Бас бүрэлдэж байгаагын шинж.Ажил дээр гарлаа.Хамт олон тийм ээ? Хамт олон сайхан ажилчидаа ирэхэд хүлээж авдаг.Ингээд бид нар амжилт гаргавал баяр хүргэдэг, баярын бичгээр сайшааж шагнадаг.Яахав баяр ёслолоор бас нэг хурал цуглаан хийдэг, нэгэндээ баяр хийдэг.Ингээд баяраар нийлж бас нийллэг хийдэг тийм ээ? Нийлж нэг газар цай уудаг ч юм уу одоогоор банкет гэж ярьдаг.Дээр үед банкет гэж ярьдаг байлаа ш дээ.Чи дуулсан уу? Банкет гэдэг үгийг?
Ариун-Ундрах -
Сонссон.Нийллэг...
Бадамжав -
Нийллэг.Одоо нийлээд ингээд цай уух тэ? ресторанд.Тийм юмыг хэлдэг юм.Тэгээд баяр хүргээд л одоо тийм л байна.Тэр хамт олон сайхан нэгийгээ үхэл зовлон болно тэ? Амьдралд нь баяр байвал баярладаг.Ямар нэгэн гавъяа шагнал авбал тэрийг нь гэрт нь ирж бас баяр хүргэж.Одоотой адилхан цэцэг өгдөггүй байлаа ш дээ.За ар гэрт нь амьдралд нь одоо янз бүрийн юм тохиолдоно ш дээ.Гашуун зовлон, тэрийг сайхан хуваалцдаг.Ажлын чинь хамт олон тийм л сайхан.Одоо ч бас тэр байна л даа.Одоо бол яг дээр үеийнх шиг тийм биш.Одоо бол үзэл бодлоороо, найз нөхдөөрөө тийм ээ? Одоо энэ .... гэхэд манайхан бүгдээрээ ирэхгүй ш дээ.Намайг таньдаг, надад сайн нь л ирнэ.Социализмын үед бол тэр тэгсэн шүү гээд гарын үсэг зуруулаад ингээд бүгдээрэнг нь тэдний шагналд нь тэдэн төгрөг өгнө гээд л, аа тэрний аав ээж нь нас барсан тэдэн төгрөг гээд л ингээд явдаг байсан бол хүн дуртай дургүй өгдөг.Одоо бол өгөхгүй, би өгөхгүй ээ танихгүй.
Ариун-Ундрах -
Дургүй гээд л үү?
Бадамжав -
Тийм.Дургүй.Би тэр хүнд өгөхгүй гээд л.Ийм ийм өөрчлөлтүүд гарсан байна.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед хүмүүс ихэвчлэн ямар өвчнөөр өвчилдөг байсан бэ?
Бадамжав -
Социализмын үед үү? Одоотой адилхан энэ машин тэрэг цөөхөн байлаа.Энэ осол гэмтэл маш цөөхөн байсан.Яагаад гэвэл нөгөө мотоцикль их унадаг байсан тэ? Энэ автын осол бага.Энэ машин чинь их ховор байлаа ш дээ.Амины машин их ховор.Улсын машин яахав аваар осол гардаг байсан л даа, цөөхөн.За энэ уурхайд бол энэ үйлдвэрийн осол ганц нэг л гардаг байсан.Яахав тэгэхдээ энэ 90 оны айхтар энэ уурхайд чинь дэлбэрэлт болоод 20-30-аараа хүн үхэж байсан юм.Том том газрын улсууд.Өвчлөл ер нь юу байсан.Хүүхдийн өвчлөл бас нилээн байсан.Яагаад гэвэл манайд хүүхдийн эмч нар их ховор байсан.Хүүхдийн өвчлөл ирдэг байсан.Хүүхдийн арчилгаа маллагааны талаар залуу эцэг эхчүүдэд эрүүл ахуйн тийм хичээл ховор.Одоо сайхан харин заадаг болж байгаа ш дээ.Тийм байсан.Одоотой адилхан энэ хавдар ховор байсан.Ер нь их өвчлөл ховор байсан шүү.Одоотой адилхан янз бүрийн өвчин гайгүй байсан.
Ариун-Ундрах -
Хувь хүмүүс эрүүл мэнддээ яаж анхаардаг байсан бэ?
Бадамжав -
Тэр үед хүмүүс бол яахав дээ тэр үеийн нөгөө хүнс тэжээл чинь ориг оригналь юмнууд байдаг байсан ш дээ.Жинхэнэ натуралный юмыг л хэрэглэдэг байсан учраас хоол хүнсэн дээр бол хүнс нэг их тэгэж одоотой адилхан урьдчилан сэргийлэх үзлэг гэж яахав байсан л даа.Тэгэхдээ бас нэг үйлдвэрт ажиллаж байгаа улсуудыг витаминжуулж энэ тэр өгдөг байсан ш дээ.Улсаас арга хэмжээ авч үнэгүй сувилалд явуулдаг.Энэ сувилал чинь бүр үнэ багатай байсан ш дээ.Одоо манай налайх гэхэд чинь сайхан сувилалын хоолны газартай ингээд бас их сайн харж ханддаг байсан.Одоо чинь юм болгон үнэтэй.Албан газрын шагналаар амралтанд явуулдаг.Одоо эмнэлэгт хэвтэхэд үнэгүй байсан ш дээ.Нэг хүн бол дээд тал нь 45 хоног хүртэл хэвтдэг байсан ш дээ.Хэдэн сар ч хэвтэж болно.Одоо бол аравхан хоноод гаргаад, энэ даатгал гээд ингээд буруу.Тэгээд одоо ихэнхи ядуу улсууд чинь эмнэлэгт хэвтэж чадахгүй байна ш дээ.Одоо манайх чинь амьдралдаа болоод өвчнөө хүндрүүлчихээд ирээд байгаа байхгүй юу.Хамгийн гол нь бол өвдсөн хойно нь биш өвдөхөөс урьдчилан сэргийлж, одоо харин тэрийг заагаад байгаа юм.Яагаад гэвэл хүнийг чинь өвдсөн хойно нь төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байгаа ш дээ.Тэрний оронд өвдөөгүй байхад нь ингээд яриад ойлгуулаад байсан нь мөнгө цаас бага гарна ш дээ тийм ээ?
Ариун-Ундрах -
Таныг тэгээд эмчээр ажиллаж байх үед чинь бүр нэг айж сандаргасан ч юм уу тиймэрхүү тохиолдол гарч байсан уу?
Бадамжав -
Өө байлгүй яахав.Зөндөө байгаа ш дээ.Маш их одоо.Одоо ингээд л би түргэн дээр явж байсан чинь бас л ийм одоо тэр хариуцлагагүй байгаа юм.Одоо автобусны буудал дээр хүн ингээд автобус хүлээгээд зогсож байсан байхгүй юу? Тэгсэн чинь аймар их шороон шуурга болоод.Тэгсэн чинь автобусны буудал ингээд унаад, нөгөө нэг төмөр саравч ингээд унаад, тэрний доор ингээд зогсож байсан нэг сайхан хүүхнийг ирээд дараад алчихсан ш дээ.Тэр надад ёстой аягүй харамсалтай.Би тэрэн дээр одоо хүртэл миний нүдэнд харагдаж байгаа юм.
Ариун-Ундрах -
Та бүр харсан юм уу?
Бадамжав -
Би харсан.Би өөрөө эмч очиж байгаа байхгүй юу.Тэгээд ингээд тархи нь бяцраад ингээд ёстой аймар.Тэгээд хүрч чадахгүй байсан тэр.Тэгээд манай эмнэлгийн эрэгтэй жолооч надтай элбэлцэж байсан.Тэр бол тэр ингээд хоргодоод зогсож байгаа байхгүй юу.Тэрний тэр хүүхний буруу биш ш дээ.Тэр автобусны хүлээлгийн саравчыг муу суулгасан байгаа байхгүй юу? Сайн суулгачихсан бол тэр хүн үхэхгүй ш дээ.Тэрийг мэдсэн бол тэр хүн тэр доор хоргодохгүй ш дээ.Тэгсэн бол тэр хүн салхинд хийсэхгүй ш дээ.Тэр бол бас л тийм хариуцлагагүй л.Тэр л надад их эвгүй санагдсан.Тийм юмтай таарч байсан.
Ариун-Ундрах -
Хөөрхий амьтан салхинаас хоргодоод л зогсож байсан байх.
Бадамжав -
Тийм, тийм.Тэгсэн чинь нөгөөдөх нь хийсээд урагшаа унахдаа дараад алчихгүй юу тэ? Тэгээд энэ хойно налайхын автобусны буудал дээр тийм юм болсон ш дээ.
Ариун-Ундрах -
Тийм үү? Тиймэрхүү юм сонсож байсан шиг санагдаад байх юм.
Бадамжав -
Тийм.Одоо бараг 7-8 жил болж байгаа байх.Чи жоохон байсан байх.Тийм юм гарч байсан.
Ариун-Ундрах -
Та тэгээд... Энэ ардчилал гарснаас хойш таны ямар ямар өөрчлөлтүүд гарсан гэж боддог вэ?
Бадамжав -
Ардчилал гарснаас би яахав байраа хувьчилж авсан.Энэ орон сууц чинь улсын юу байсан ш дээ.Тэгэхдээ энэ байр бол энэ батлан хамгаалах яамны байр.Энэ байрууд чинь одоо ингээд одоо жишээлбэл батлан хамгаалах яам, боловсролын яамны ингээд харъяа харъяа гээд байж байсан.Манай нөхөр чинь цэргийн хүн учраас цэргийн байр, батлан хамгаалах яамны мэдлийн.Тэгээд манайхыг 2 ихэр хүүхэд гарсан гээд яахав бэлэгийн журмаар тэр байранд оруулж байсан боловч бид хоёр чинь байрны мөнгө энэ тэрээ өгдөг.Бид хоёрын байр биш тэр байранд төлбөрөө өгч суудаг байсан.Нэг ёсондоо түрээслэж байсан байхгүй юу одоогоор бол.Одоо харин энэ хувьчлалаар чинь хойно бүгд ингээд би тэр байрыг өөрийн мэдлийн болгосон.Манай байртай л болсон.Тэгээд хүүхдүүд энэ тэрээ яахав сургуульд ороход бол дуртай сургуульдаа хүүхдүүдээ оруулдаг болсон.Мөнгө байгаа цагт тийм ээ? Дээр үед чинь нэг л хуваарь өгөөд л тэгэж сурахад хэцүү байлаа ш дээ тийм ээ? Миний хувьд бол тийм л байна.Яахав тэгээд хүн үг хэл, эрх чөлөөгөө соёлтой чөлөөтэй хэлдэг.Дээр үед чинь тэгэхгүй ш дээ.Нэг үг хэлсэн хүнийг л нэг намын харъяалалаар муу гээд л хялалзаад л, цэхэлзээд л, хавчаад л тийм ээ? Одоо бол тэгэхгүй.Одоо бүр, одоо өнөөдөр бүр тэгэхгүй.Яагаад гэвэл ардчилсан ерөнхийлөгчтэй болчихоод байна ш дээ тийм ээ?
Ариун-Ундрах -
Тэгээд та өнөөдрийн энэ өндөрлөгөөс өнгөрүүлсэн амьдралаа харж байхад таны амьдралын хамгийн гол зорилго нь юу байсан гэж та боддог вэ?
Бадамжав -
Яахав өнөөдрийг хүртэл ингээд өндөрлөгөөс харахад би өнгөрүүлсэн амьдралаа харахад бас хийж бүтээх юм зөндөө л байсан юм билээ? Би залуу байж, тэр үеийн нийгэм нь тийм байж.Хүмүүс бид нарт ингэж хэлж ярьж өгдөггүй.Яг л тэр социализмын бэлэнчилэх сэтгэлгээгээр л одоо бэлэн юмаар л явж.Одоо тэр үеийгээ ингээд өндөрлөгөөс харахад би одоо мөнгө цаас, одоо ингээд амьдрал ахуйгаа цэгцлээд явсан бол би бас хэрэгтэй хэрэггүй юманд одоо... мөнгөний бодлогоо гээд мөнгө цаасаа бас буруу л зарцуулж байсан.За яг тийм хүнд яг хэрэгцээтэй, хэрэглээний юмаа авдаггүй.Харагдсан болгоноо авдаг.Мөнгө хуримтлуулахыг мэддэггүй.Одоогоор бол янз янзын амьдралын ийм номнууд ховор байсан ш дээ.Одоо энэ гадаадын янз бүрийн саятан хүмүүсийн амьдралыг ингээд уншихад бид нар бол цалингаа аваад л дараагын цалин ирэх юм чинь гээд л ингэдэг тэ? Ямар ч байсан өөртөө хуримтлал бий болгохыг мэддэггүй л байж.Өдийд бас ингээд хуримтлалтай байсан бол бид нарын өдий насанд бол бид нар бас арай л өөр амьдралтай байна л даа тийм ээ? Тэгээд яахав эмнэлэгт ажилласанаараа бид нар шиг одоо дундаж амьдралтай айлын хүүхдүүд, бид нар чинь ингээд өөрснөө л амьдралаа бий болгосон ш дээ.Аав ээжээс хөрөнгө мөнгө аваагүй.Өөрсдөө л амьдралаараа хоёр талаар нийлж өөрийнхөө амьдралыг, энэ гэр орон хүүхдийг босгосон.Бид нарт хэн ч бэлэн юм, орон гэр төхөөрч өгөөгүй.Өөрөө өөрийнхөө л юугаар явж байгаа учраас болж байна.Яахав бас жаахан боловсрол эзэмшсэндээ бас арай дээр гайгүй.Хэрвээ би боловсролгүй байсан бол бас л хэцүү.Энэ боловсролгүй улсууд байгаа ш дээ.Хэцүү л байгаа ш дээ.Боловсролгүй улсуудыг чинь одоо ажил төрөлгүй, ажил нь ингээд л авахгүй тэ? Өнөөдөр би яахав эмч гэдэг утгаараа өргөн хүрээний хэнд ч шаардлагатай мэргэжилтэй учраас ингээд бас ажилтай л байгаа ш дээ.Тэтгэвэртэй ч гэсэн тийм ээ? Түүнээс одоо бусад газар ажилчин бол одоо тэтгэвэртээ одоо ингээд гэртэээ сууж байгаа ш дээ.Би бас тэтгэврээ тогтоолгочихсон дээр нь тэтгэврээ авч байна, бас ингээд ажил хийж байна тэ? Хамт олны дунд эмч гээд үнэлэгдээд 1-рт.Хоёрт бас би өөрийн өчнөөн одоо сурсан мэдлэг мэргэжлээрээ хүнд бас, хувь хүнд бас хэрэг болж тийм ээ? Бас нэмэр болж байна ш дээ тийм ээ?
Ариун-Ундрах -
Заа.Үнэтэй цаг заваа зарцуулж ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Бадамжав -
За баярлалаа.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Бадамжав -
За та бүхний ажилд амжилт хүсье.Тэгээд Монгол орны талаар сайхан судалгаа хийгээд одоо янз бүрийн улс төрийн ийм одоо судалгаа явуулж, ихэнхи одоо Монголын янз бүрийн түвшин, янз бүрийн мэргэжилтэй хүмүүсээс ингээд аваасай тийм ээ? Тэгээд хувь хүн болгон янз бүрээр тийм ээ? Одоо тэгээд байшинд амьдардаг, гэрт амьдардаг, малчин ингээд боловсролын янз бүрийн хүмүүсээс бол тэр хүмүүсийн үзэл бодол янз бүр л байна ш дээ тийм ээ? Аа энэ миний энэ бодол бол би зөвхөн гоёж чимж хэлсэн юм байхгүй.Яг өөрийнхөө өдийг хүртэл насалсан насныхаа одоо надад тохиолдсон, Бадамжав гэдэг хүний хувьд одоо үзэл бодол нь өдий хүртэл ийм үзэл бодолтой явж, ийм дүгнэлт байна гэсэн л миний одоо Монголын нэг иргэний үзэл бодол.Тийм ээ?
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.