Dulamsüren


Basic information
Interviewee ID: 990228
Name: Dulamsüren
Parent's name: Doyed
Ovog: Zeerdiihen
Sex: f
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: literate
Notes on education:
Work: retired
Belief: Christian, Protestant
Born in: Tüvshinshiree sum, Sühbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
family
belief
work
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Дуламсүрэн эмээ хоёулаа өнөөдөр ярилцлага хийнэ. Та эхлээд өөрийнхөө төрсөн цагаас хойшхи өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын талаар товч ярьж өгөхгүй юу.

Дуламсүрэн -

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн юм билээ. Зүүн баруун салаа гэдэг. Зүүн салаанд нь төрсөн юм гэсэн. Тэгээд юуны, аав ээжтэйгээ байж байгаад аав маань тэгээд юуны, тэрийгээ за байз 40-н, 38-н онд

Отгонбаяр -

32 онд төрсөн тиймээ та?

Дуламсүрэн -

Тиймээ би 32 онд төрсөн.

Отгонбаяр -

Таныг 6-тай байхад барьж.

Дуламсүрэн -

Тэгэхэд аав маань Хэнтий аймгийн хоршоо дарга байсан юм гэнэ билээ. Тэгээд баригдаад явсан. Тэгээд юуны

Отгонбаяр -

Хэнтий аймгийн хоршооны дарга байсан юм уу? Сүхбаатар аймгийн

Дуламсүрэн -

Хэнтий, Сүхбаатар хоёр нэг байсан.

Отгонбаяр -

Аан тэр үед

Дуламсүрэн -

Тэгээд юу яасан. Ээж манай эмээ яахав дээ. Би эхлээд мэддэг юм. Нэг аягүй том хамартай, нов ногоон нүдтэй нэг жолооч юм байна л даа одоо бодоход гоё машинтай байсан. Тэгээд би тэр машинд нь ороод надад аягүй сайн. Тэгээд надад чихэр энэ тэр өгсөн би баярлаад, инээгээд жигтэйхэн. Манай хоёр ах дараа нь загнаж байна. Та, чи одоо ямар тэнэг юм. Хамаг юмыг чинь аваад явж байхад, тэр хүнд аягүй сайн байгаа ш дээ. Тэр хүн бол орос хүн байсан байхгүй юу. Жолооч нь.

Отгонбаяр -

Ааан

Дуламсүрэн -

Нөгөө улсууд хураагаад, манай авдрыг ийш нь хажуу тийш нь тавьчихаад ингээд дороос нь төмрөөр ухаад, их мэддэг юм.

Отгонбаяр -

Авдарны доод талын газар ухаж байгаа юм уу?Юм нууж гэж бодож

Дуламсүрэн -

Тийм газар ухаж, юм нууж гэж бодож байгаа юм. Тэгээд зөндөөг л аваад машин дотор хийдэг. Тэр орос жолооч надад учиргүй сайн байсан. Би баярлаад, тэгээд яахав хураагаад л явсан. Тэрнээс хойш ахиад бас хоёр дахиа ирж хураасан. Тэгээд одоо энэ юм нь дотор ганцхан хураасан нь гарсан. Нөгөө хоёр нь байхгүй.

Отгонбаяр -

Гэр орноос чинь бүх юмын хураагаад явчихсан юм уу. Аавыг чинь бас бариад явчихсан.

Дуламсүрэн -

Аавыг барьж явчаад, аав хаачсан мэдэхгүй гээд манайхыг хураадаг байхгүй юу. Тэгээд хураагаад яасан чинь нөгөө орос жолоочтой ирээд надад чихэр энэ тэр өгөөд, би учиргүй сайн байсан. Дагаж явна гээд орилоод, өвөр дээр нь сууж байсан гэнэ билээ. Тэнэг байгаа шүү бас.

Отгонбаяр -

Хүүхэд юм чинь.

Дуламсүрэн -

5, 6-н настай хүүхэд чинь бас ухаантай л баймаар юм. Тэгээд юу яасан чинь тэгээд ээж минь ирнэ гээд л тэгээд ингээд нохой хуцахаар за гар хүүхдүүд минь бид хэд чинь хаалгаар чихэлдээд л аавыгаа харах гээд. Тэгээд дахиад ч хураасан. Тэгсэн тэр хураасан юмнуудыг л одоогоор хураасан хүн нь морий нь уначихсан. Тэргийг нь гадаа тавьчихсан. Дээлийг нь өмсчихсөн. Хэт хутгыг нь зүүчихсэн. Аяганд нь цай уугаад байж байсан. Тэгээд ингээд хэлэнгүүт нь ээж за одоо танай аяга чинь тэнд байна билээ. Тэмээг чинь ингээд уначихсан явж байна. Морийг нь бариад эмээлийн тохчихсон явж байна. Ээж: Дуугүй бай, дуугүй бай, дуугүй бай нөгөө яамны ногоон малгайт дуулчихна шүү. Ээ Бурхан минь гээд ээж чинь, тэгээд ярьсан хүнийг та нарыг барина шүү гээд айлгачихдаг. Их айдаг байсан ш дээ хөөрхий. Би ч гэсэн сүүлд том болсон хойноо сэргийлэх хараад их айдаг байсан. Одоо бариад л явчихдаг. Тэгээд 3-н удаа ирж хурааж байхад нь мэдэхгүй. Тэгээд л одоо ирнэ гээд тэгээд нутагтаа одоо ээж минь улсууд за тэр баригдаад явсан юмаа. Тэр баригдаад явсан ч гэсэн одоо хотод авгай аваад суучихсан юм байна гэж ингэж ярина. Тэгээд л чих нь бас чагнаад л байна ш дээ. Тэгэхээр нь би хот орж ирчихээд аав маань надтай адилхан юм гэнэ билээ. Аав минь энд байдгүй байгаадаа гэж хүний нүүр шагайж явж байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Ээ хөөрхий.

Дуламсүрэн -

Адилхан болохоор. Тэгсэн ч ямар хамаа байхав. Ээж тэгээд нэг 50 хүрлүү үгүй билүү. Одоо чухам мэдэхгүй байна. Юуны 40-н хэдтэй нас барсан. Санаагаар унаад, нэг гэдсэнд,

Отгонбаяр -

За

Дуламсүрэн -

Тэгэхээр чинь 8-н хүүхдийн нэг гэдсэнд гэхээр 7-н гарсан байгаа. Тэгэхээр чинь хоёр ахтай, нэг ой гаран хэцүү улсууд байсан. Хамгийн том нь одоо

Отгонбаяр -

Хамгийн том нь хэдтэй үлдсэн?

Дуламсүрэн -

Хамгийн том нь юутай. За байз би чинь 3 дахь нь юм ш дээ. би чинь 6-тай байхаар миний дараачийн ах 8-тай байж. Тэр тэгэхээр 10-тай байж.

Отгонбаяр -

Тэгж

Дуламсүрэн -

9-тэй гээд байдаг шиг санах юм. Нэг ах байж болох юм.

Отгонбаяр -

Тийм байна.

Дуламсүрэн -

Тийм 9-тэй байсан байх. Тэгээд сургууль тэр үед чинь сургууль байсан юмуу үгүй юу мэдэхгүй, Тэгээд би хоёр ахтай. Тэгээд одоо яасан гэхээр 5-нь байхгүй нас барсан. Одоо 3 нь байгаа. Тэгээд өнөө айхтар муу өвчин мөчинөөр чинь

Отгонбаяр -

Нөгөө наймаас чинь тийм ээ?

Дуламсүрэн -

8-аас чинь. Одоо би нэг хоёр дүү байгаа. Хамгийн бага нь Онгон суманд байгаа.

Отгонбаяр -

Сүхбаатар аймгийн.

Дуламсүрэн -

Тийм, одоо тэтгэвэрт гарсан жаран хэдтэй өвгөн байгаа. Тэр гэдсэнд байсан нь,Тэгээд миний дээд талын ах тэр Дамбаа. Дамбадаржаа багш гээд байсан тэр миний дараачийнх. Жигмэддорж гэж байсан тэр нь бас нас барчихсан юм. Тэгээд хоёр дүү нас бараад 5 нь байхгүй. Тэгээд яасан юм гэхээр ердөө мэдэхгүй. Эсэргүүн гэж яриад байна. Эсэргүүн гээд яриад байхаар одоо манай аав ч гэсэн айхтар эсэргүүн байсан юм байхдаа гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь Элбэгдорж гарч ирчихээд за одоо би олон Монголчууд, олон гэмгүй Монголчууд, олон лам нар, олон хүн буудан алуулсан юм. Их олон хүүхэд өнчирсөн юм гэж дандаа ярьдаг байхгүй юу. Тэгэхээр нь би бодсон, за нэг өргөдөл өгье байз болдог юм болов уу. Тэр үедээ мэдэх ч үгүй. Тэгээд ахдаа хэлсэн чинь ах: за за аймагт нь, суманд нь буудаад хаячихаа биз. Юу гэж олддог юм. Тэгээд яахав өгсөн чинь овгий нь мэдэхгүй. Эцгийнхээ овгийн. Манай Доржийн Дуламсүрэн гэж ээж минь ингэж ярьж байсан гэдгийн хэзээ хойно санаж. Ганц охин юм чинь чамайг би аавын чинь өвөг эцгээр нэрлэсэн юмаа гэж, тэгэж хэлж байсан байхгүй юу. Тэгээд юу яасан чинь харин гараад ирэхгүй юу.

Отгонбаяр -

Дуламсүрэн гэдэг нэрээр хайхаар

Дуламсүрэн -

Яахав өнөө би өргөдөл өгөөд тэгээд эцгийнхээ овгийг мэдэхгүй Доёд гэж хүн байсан юм билээ. Хоршоон дарга байсан юм билээ. Тэгээд цагаатгалын газар, бас энэ яам тамга, дээхнээ бол сайн улсууд байдаг, Тэгээд гараад ирсэн байхгүй юу. Тэгээд гараад ирсэн гэж худлаа. Тэгээд яахав дээ архив ухаад гардаггүй. Рэнцэн доктор дээр очиж байлаа. Одоо ингэсэн ингэсэн би овгоо ч мэдэхгүй байна. Доёд л гэж хүн байсан юм гэнэ билээ. Хоршоон дарга байсан гэж ярьдаг юм. Одоо ээж мээж ярьдаг байсан. За та одоо юу яагаарай. Тэгэж тэгэж засгийн газар өргөдөл хийгээрэй. Тэгээд өгөөрэй. Тэр үед чинь засгийн газар авдаг байсан ш дээ. Тэр өргөдлийг. Тэгээд яахавдээ бид нар ингээд олох талаас нь бодно гээд, олоогүй л байгаа байхгүй юу. Тэгээд тэр Рэнцэн доктор чинь их сайн хүн байна билээ хөөрхий. Надад хүртэл ямар сайндаа би одоо тэмдэглэж авч чадахгүй ээ миний дүү. Би үүрч чадахгүй. Чихээр ярьсаныг тогтоохгүй гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд надад хэдэн юм тэмдэглээд, миний бичгийг битгий үзүүлээрэй гэж үнэхээр сайн хүн. Энэ бол хамгийн гол нь Бурханы хайр байгаа байхгүй юу. Бурханы хайрандаа л байх. Тэгээд ирээд бичүүлээд өгсөн. Тэр үед нь ухаандаа би байрны өргөдөл өгсөн бол байртай болох л байсан юм билээ. Тэгээд одоо сая өгсөн учраас яахав. Тэгээд хэлмэгдлийнхэн бол сүүлдээ нөгөө ардчилал гараад бүх юм чөлөөтэй болоод тэгээд дараагаар нь нөгөө юу чинь би тэгээд нөгөө хэлмэгдлээ гаргаагүй. Тэгээд би ааваараа л овоглох юмсан, би одоо ганц охин гээд ингээд ярьсан чинь за тэгвэл юуны хэдэн цаас ч билээ шүүхээр оруулаад яаж яагаад ч билээ зөндөө тэгээд ааваар овоглох болдог. Тэгтэл шинэ паспорт өгөх цаг болж байгаа юм. Тэгээд тэр одоо энэ дээр байгаа.

Отгонбаяр -

Одоо энэ тэ?

Дуламсүрэн -

Тийм, энийг эцгийнхээ овгоор авсан байхгүй юу.

Отгонбаяр -

Таны эцэг чинь Доёд гэдэг хүн байсан уу.

Дуламсүрэн -

Тэгээд өнөө энд чадаагүй олон материалууд байгаа л даа. Тэгээд яахав сүүлдээ олон улсуудын буянд бас овоо юм бүтсэн. би ч өөрөө ажилчин хүн юм. Юм ч мэдэхгүй юм. Тэгээд дээрээс нь таньдаг мэддэг хүн байхгүй болохоор. Нараа Мөнхөө хоёр болохоор бас яахын яахын, яршиг яршиг, дараа дараа гэхээр нь дараа л юм байлгүй гэдэг.

Отгонбаяр -

За Дууяа эмээ надад ийм асуулт байна. Таны бага насыг аавыг чинь 6-н настайд чинь бариад явчихаж тиймээ? Хамаг гэр орны чинь юмыг өнгөтэй өөдтэй болгоныг хураагаад явчихаж, тэгээд найман хүүхэдтэй ээж чинь юу хийдэг байв. Яаж амьдарч байв.

Дуламсүрэн -

Юу ч хийдэггүй. Яахав тэр чинь хөдөө байсан. малын бас авсан ш дээ. Манай талийгаачийн. Малын хураагаад тэгээд яахав дээ ах дүү нар жаахан жаахан юм өгөөд Тэгээд юу яасан. Тэгээд яахав ээж минь нутгийн жаахан юм хум оёоод л, энэ сонин дээр байгаа л даа. Тэгээд л одоо ухаанаа Отгонбаяр нэг дээл хийлгэнэ гэвэл эгч нь хийж өгнөө, чи надад нэг ганц төлөг өгчихөөрэй, нэг ямаа өгчихээрэй гэдэг юм уу. Тэгээд тэгэж оёдог байсан байхгүй юу ээж. Тэгээд би бас овоо том болоод сүүлдээ өнөө шөрмөс нийтгэж өгнө. одоо энэ юуны малын чинь энэ юуг утас энэ тэр олдохгүй ш дээ. Юу ч олдохгүй. Нэг утас олдвол тэрийгээ Бурханд аваачиж өргөх нь дутуугүй байдаг байсан байхгүй юу. Тэр үед чинь юм аягүй ховор. 45-н оны байлдаан энэ тэр дараагаар нь болсон байх. Тэгээд шөрмөсийг чинь сайхан нийтгээд, тэрүүгээр чинь юм оёдог байсан. Би тэр шөрмөсийг нийтгэж өгнө ээждээ. Шилбийг нь хөвөрдөж өгнө, Тэгсээр байгаад би гайгүй овоо юм оёж сурсан байхгүй юу. тэгээд нөгөө хэдэн ах нар, дүү нар чинь болохоор бас их эрэгтэй хүүхдүүд болохоор их тааруухан байсан. Тэгээд л тэр тэгсэн, за одоо тэгээд зарим манай ээжийн үеийн хүн чинь ээж чинь одоо дөчин хэдтэй хоцорсон юм, энэ дээр байгаа, аав чинь 44-тэй байсан.

Отгонбаяр -

Аан за.

Дуламсүрэн -

Ээж чинь гучин хэдтэй байсан юм билээ. Тэгээд мартчих юм аа. Олон жил болсон болохоор. Даралт маралттай болохоор заримдаа бас би чинь юм мартчихаад байдаг юм. Тэгсэн чинь тэгээд одоо миний үеийн хүн хүнтэй суугаад ингээд одоо амьдраад хүү нь аргалы нь ойртуулж өгөөд, хонийн монийнь гаргаж өгөөд, малын хариулаад. Би ингээд хүнтэй суувал болох л байсан. Намайг сууя гэсэн хүн зөндөө. Гэхдээ та хэдийг өнчрүүлчихнэ. Давхар ахиад өнчирчихнэ гэж бодоод. Тэгээд би ерөөсөө хүн амьтан ер хавьтуулдаггүй байсан гэж яридаг байсан. Ээж минь одоо томоо намайг хүнтэй суусан хойно 20 гарсан хойно 50-н хэдэн онд нас барсан. Би одоо ээжийнхээ нас барсан оныг мэдэхгүй, мартчихаад байх юм. тэмдэглэж авдаг ч үгүй мангараа. Тэгээд тийм янз бүрийн юм. Тэгээд л заримдаа айлтай айл буухаар нөгөө хэдэн дүү нар чинь айлын хүүхэд зодно. Тэгээд манай ээж чинь ахиад энэ сонин дээр байгаа байх. Тэгээд зодохоор ээж минь өмөөрөхгүй. Дээрээс нь нэмж зоддог байхгүй юу бид нарыг. Би бол хэрэг хийхгүй л дээ аягүй номхон.

Отгонбаяр -

Бусад нь бүгд хүү юм уу?

Дуламсүрэн -

Хүү.

Отгонбаяр -

Ганцхан охин

Дуламсүрэн -

Долоон хүү, ганцхан охин байхгүй юу. Бага дүү ч гараад, бага дүүг хүнд өргүүлнэ гээд байсан. Тэгээд гараад ээжийнхээ өөрийнхөө дүүд өргүүлсэн байхгүй юу. Төрсөн дүүдээ өгсөн. Тэр хамгийн бага дүүг. Бас нэгийн бас яасан гэхээр Бас миний дараачийн одоо тэр Монхор гээд Дорнодод нэг өвгөн байгаа, харсан даа. Тэр өвгөнийг чинь бас аавынхаа аав нь манай өвөө аав чинь одоо ноён одоо ямар ч юм. Засаг ноён байсан гэсэн. Өвгөн аав. Тэр нь ээжийн ээж нь эртээ нас барчихгүй юу. Дөчин хэдтэй ч юмуу, гучин хэдтэй ч юмуу, Тэгээд нэг залуу авгай авчээ. Нөгөө тэгээд 50 гарсан хүнд 17-той охин авчирч байсан гэнэ билээ. Айхтар байгаа биз. Тэгээд яасан гэхээр ээж нь загнаад, за энэ хүнтэй суух л юм бол чи насныхаа амьдралд хүрнэ чи. Чи өөр хүнтэй суувал амьдарч чадахгүй гэж загнаж байсан гэдэг. Тэр хөгшчүүл сүүлд ярьдаг юм. Зөнөчихөөд манай эмээ их олон юм ярьдаг л байсан даа тогтоохгүй. Тэгээд аавыг тэр өвгөн аав тэгэж авч өгч байсан юм гэнэ билээ. Тэгээд тэр өвгөн аав ганцхан хүүхэдтэй. Өнөө хүүхэд нь нас барчихсан юм билээ. Тэр хүний хүүхэд нь. Тэгээд ганцхан охин байж байгаад нас барчихаар нь миний дүүг одоо нөгөө Дорнодод байгаа Монхорыг бариад өгчихсөн байхгүй юу, одоо чи хүн хийж ав. Томоо болсон хойно. Гэр өөдөө эргээд гүйж байсан юм гэнэ лээ. 3, 4 хүрсэн юм уу. Тэгээд бас тэр үедээ яахав ах дүүдээ өгсөн боловч бас л цөөрүүлж байгаа ш дээ ээж минь. Бас л хэцүү байгаа. Тэгээд ээж шиг зовсон хүн байхгүй, тэгээд одоо би өрөвдөөд байдаг юм. Одоо би ном сонинд бас бичүүлэх хэлмэгдэлтийг ээжийгээ их өрөвддөг байхгүй юу. Аав бол бага байхад их л эрхлүүлдэг байсан гэж ярьдаг юм билээ. Миний ганц охин гээд. Тэгээд зөндөө олон мөнгөн аяга энэ тэр хийгээд яахад чинь тэр үед чинь мөнгө манай нутагт шүр бол одоо зүгээр ерөөсөө тоглоом шиг байсан. Зүгээр л ингээд шүрээр тоглож л байна. Сувдаар тоглож л байна тийм газар. Тэгээд бүгдэд нь мөнгөн аяга хийж өгсөн юм билээ. Тэгсэн чинь надад жаахан ийм хүрээтэй. Буяны нь барна гээд урьдын улс чинь охин юм гээд сүүлд том аяга хийж өгнө гээд жаахан ийм хүрээлсэн модон аяга байсан юм гэнэ билээ. Бүх аягын хураагаад аваад явсан чинь миний тэр жаахан аяга үлдсэн юм гэсэн. Мөнгий нь голоод. Тэр улсууд чинь засагт авачиж өгөхгүй ш дээ. Өөрсдөө авах гэж. Тэгээд одоо биднийг очоод хураасан байхад өөрсдөө хэрэглэсэн л байсан.

Отгонбаяр -

Тээр

Дуламсүрэн -

Ганцхан удаагийн юу гарч байгаа ш дээ. Тэр нөгөө хоёр нь бол байхгүй. Хураасан юмнууд одоо энэ дээр байгаа. Тэгээд л бодоод тэгээд учрыг нь ч олохгүй л байсан, тэгээд яахав дээ өргөдөл өгсөн чинь гараад ирсэн байхгүй юу. Тэгээд дараагаар нь би ерөөсөө анхан ер нь мөнгө авна гэж хөөцөлдөөгүй. Бурханы хайраар хамгийн гол нь сүнсийг нь аварна гэж бодож байсан байхгүй юу. Өөрөө энийг мэдэхгүй ч гэсэн. Сүнс хоргодно гэж байсан.

Отгонбаяр -

Цагаатгана.

Дуламсүрэн -

Тийм цагаатгана. Тэгээд хөөцөлдөөд явсан сүүлдээ мөнгөтэй болчихгүй юу. Мөнгөтэй болсон чинь хүн болгон л үзээд зарим нь худлаа, хэрэв би үхсэн бол нэг нь Дуламсүрэн болоод авах гээд тийм юм зөндөө гарч байсан. Тэгээд яасан чинь Завод гэдэг шүүгч та ер нь худлаа ч юм уу, үнэнч юм уу гээд намайг загнадаг байсан.

Отгонбаяр -

Завод гэдэг шүүгч ээ?

Дуламсүрэн -

Завод гэдэг шүүгч одоо энэ юунд одоо байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Одоо насандаа гарсан юм байгаа биз мэдэхгүй. Тэр юуны, одоо тэр Октябрийн районы хүн юм байна лээ. Тэндхийн шшүх, тэр чинь одоо ОКтябрийн район чинь хаана хамрагдаж байсан юм вэ дэ?

Отгонбаяр -

Одоогийн Баянгол дүүрэг.

Дуламсүрэн -

За тийм Баянгол дүүрэг байх. Тийм тэр дүүрэгт хамаарагдаж байсан. Тэгээд би хүнтэй адилхан мөнгө авна гээгүй. Би сүнсий нь авна гэж бодож хөөцөлдсөн юм гэж сүүлдээ хэлдэг. Үнэн юм тэгээд яахав ухаж байгаад нөгөөдөхийн тэгээд хэдэн удаагийн ухсанаас тэгээд гараад ирсэн байхгүй юу. Тэгээд гарч ирээд миний аавын материал гарч ирээд, тэгээд яг сая төгрөг өгдөг. Сая төгрөгий нь авсан. Ах дүүдээ хуваагаад, заримын Бурханд өргөөд тэгсэн юм. тэгээд нэг тиймэрхүү л байна. Тэгээд ажил хийж байх үед ч намд элс гээд манай ээж нэг ингэж хэлдэг байсан юм. За намд элссэн хүн бол ер нь ээж, аавыгаа ч бараг учрыг нь олж чадахаар юм хэлдгийн гэнэ лээ. Бид нар ч учрын ч олохгүй байсан байх л даа. Намын хүн гэж бүгд муу хүн байхгүй ш дээ. Сайн хүн зөндөө байгаа. Тэгээд намд битгий элсээрэй гэж. Тэгээд өнөө ажил хийж байгаа үед манай хороон дарга, юуны намын дарга за миний хүү элсчих, элсчих. Чиний ажлыг дэмжинэ ш дээ. Чи намд элс гээд, ээжийн хэлж байсан бодогдоод би элсэхгүй. Би номд муухан би чадахгүй гээд, чамаас дор хүн элсэж байна ш дээ. Элсвэл сайн ш дээ гээд нөгөөдөх чинь намд элсүүлсэн. Тэгэхэд тэр хүн бол сайхан санаагаар миний ажлыг дэмжих гэж байсан юм билээ л дээ. Тэгээд яахав хэдэн гавшгайч бол надад өгсөн. Тэгээд хэдэн ойн медаль өгсөн. Өөр тийм том юм ерөөсөө аваагүй. За бригадын хурлаар хэлэлцээд явчихаад дээр очоод хасагдчихдаг юм байна л даа. Тэгээд яасан гэхээр одоо намайг хүртэл манай шинэ мастер ирээд та аврага болно шүү. Бид нар өнөө өдөр шөнийн ээлжинд явдаг

Отгонбаяр -

Та ямар үйлдвэрт ажиллаж байсан юм Дууяа эгч?

Дуламсүрэн -

Чихэр боовны үйлдвэрт, тэгээд одоо талх чихэрт очоод тэтгэвэрт гарсан. Одоо хүртэл талх чихэр аягүй сайн хардаг ш дээ цагаан сараар. Боов чихэр энэ тэр өгнө. Их сайхан хүлээж авна. Манай талх чихэр ёстой аврага ш дээ. Эзэнд л их талархдаг, Бурханд л талархдаг юм. тэгсэн нэг өдөр мастер маань ёлка дөхсөн үеэр та аврага болно ш дээ. Дээл бий юу танд гэнэ. Надад бий л дээ. Та чинь одоо навсганаад л нэг юм өмсөөд, өнөө шөнө өдрийн ээлжинд муухай хувцастай явахгүй бол болохгүй. Хүн зодно. Тэрнээс гадна бас дулаахан. Бүгдээрээ л тэгээд хачин хачин юм өмсөөд явдаг байсан. Даарна, хөөрнө. Тэгээд намайг аврага болгож байгаа юм даа. Би чинь намын гишүүн биш болохоороо гэж би хэлж байсан байхгүй юу. Болгоно доо гэсэн, тэгсэн ёлканоос өмнө таныг намын гишүүн биш гээд тэгээд би оруулах гээд бараагүй ээ гэж байна. Нэг тиймэрхүү хавчлага зөндөө. Гэхдээ хүн болгон биш л дээ. Хүн болгон муу биш. Намын хүн гээд бүгд хүн муу биш. Одоо зүгээр намын гишүүн биш гээд бүгд хүн сайн биш. Юм бол одоо тийм л байгаа. Би одоо бага зэрэг яахав олон түмний хүчинд, Бурханы хайраар олон хүмүүстэй уулзаад ингээд ойлгодог болсон. Урд нь мэдэхгүй. Тэгээд хөдөөний улсууд бол манай эгчид би хэлсэн чинь мэдэхгүй мэдэхгүй гээд ерөөсөө мэдээлэл байхгүй. Мэдээлэл байхгүй. Аль нь зөв юм. Их л их сайн сонгуулиар явдгийг л сайн гэж бодож байгаа юм байх. Одоо хүртэл тийм байна ш дээ хөдөө чинь.

Отгонбаяр -

Та тэгээд юу яав уу Дууяа эгч. Хөдөө байж байгаад хэзээ хотод орж ирэв. Сургуульд сурсан уу?

Дуламсүрэн -

Үгүй.

Отгонбаяр -

Та найм 8-уулаа сургуульд сураагүй юу?

Дуламсүрэн -

Яахав 2 ах сургууль төгссөн. Би ороогүй. Тэгээд ээж минь бас авна гээд намайг одоо багш нар ирээд айлын гэрээр яваад их л хүүхэд элсүүлэх гэж юу яадаг ш дээ. Сургуульд оруулна гээд. Үгүй үгүй ганц охиноо өгөхгүй. Аваад явчих гэж байгаа биш. Ээж бас тэгдэг байсан байхгүй юу. Тэгээд би өөрөө сургуульд сурах л байсан л даа. Өөрөө бас тийм номын авъяасгүй ч юм уу. Өөрөө сурахгүй байгаа юм. Юм оёод сурсан шигээ сурах л байсан байх. Өөрийнхөө муугаас л болж байгаа байхгүй юу. Тэгээд тэгээд ямар сайндаа намайг ээж минь 8-н настай, 10-н настай байхад 8 настай гэж дараад, хоёр жил илүү ажиллаж байж тэтгэвэртээ гарсан, Одоо 78-тай гэдгийн чинь энэ материалаас харж байгаа байхгүй юу. Архив бас ухсан. Тэгээд би бол одоо 76-тай гээд явна. Хуучнаараа бол, тэгээд залуу болж байгаа юм биш л дээ. Тиймэрхүү асуудал зөндөө. Тэгээд тэр үед хөдөө энэ тэр байхад энэ чинь өнөө эсэргүүний хүүхэд юм гэнэ лээ гээд зодно ш дээ бид нарыг чинь. Тэгээд яахав дээ хүүхдэд заагаад өгчихөөр мэдэхгүй ш дээ. Ямар сайндаа манай хоёрыг би тэгдэг юм. Ээ Бурхан минь 7 сарын 1-нд энэ хоёр явсан бол аягүй л бол чулуу шидэх л байсан даа. Хол л явсан юм байх даа. Бурханы авралаар гээд бодоод байгаа ш дээ. Томоо хүү юм чинь ерөөсөө. Сонгууль луйвардлаа гээд л аягүй уур нь хүрчихсэн, Яадгийн юмын нураанаа, шатаанаа, амиа үрнээ гэж ярьж байсан гэсэн.

Отгонбаяр -

Таныг эсэргүүний хүүхэд гэдгийг тэр сум бас нутаг даяараа мэддэг үү?

Дуламсүрэн -

Мэдэлгүй яахав. Сургуульд оруулдаггүй байсан.

Отгонбаяр -

Өө за.

Дуламсүрэн -

Ерөөсөө би чинь сургуульд орохгүй. Манай хоёр ах яаж орсон гэхээр нэг нь өвгөн ааваараа овголж орж байгаа юм том ах. Нөгөө дараачийн юу болохоороо Лхамсүрэн гээд ах дүүгийн хүн байсан юм билээ. Тэрүүгээр овголдог. Лхамсүрэнгийн дамбадаржаа гэж тэгээд овголоод орсон. Би болохоороо яг

Отгонбаяр -

Та хэнээр овголсон юм бэ?

Дуламсүрэн -

Өвгөн. Яахав өнөө аавынхаа ааваар Доржийн Дуламсүрэн гэж

Отгонбаяр -

Аан,

Дуламсүрэн -

Тэгээд Дорж гэж хүн өвгөн аав нь байсан нутгийн улсууд мэддэг. Зарим нь болохоор хөөрхий дөө гэж, зарим нь болохоор чи зальтай оруулах гэж байна уу. Улсууд чинь тийм байгаа ш дээ. Тийм муухай. Тэгээд улсууд гуйж оруулж байсан. Тэгээд би яахав, дараачийнх нь 2 нь л дээд сургууль, бага дүү маань дээд сургууль төгссөн. Хамгийн бага, тэр үед чинь ардчилал мардчилал гарсан ч юм уу. Яасан ч юм ээжийн дүүгийн өвгөнөөр овголсон юм чинь, тэгээд эргэж бас ааваар овголоод. Тэгэхээр миний дараачийн нас барсан дүү Жамъяансүрэн, Дуламсүрэн бид хэд л ингээд сургууль байхгүй. Тэгээд найман настай байхад нь хүртэл, 10-н настай байхад 8-н настай гэж чамайг одоо сургуульд оруулах гэж худлаа хэлсэн юм. Би худлаа сүүлд эгчдээ хэлсэн байсан байхгүй юу энийг чинь. Тэгээд би хэдэн настай юм. За за хүний ганц охин яг насаа мэдэж яах гэсэн юм гээд байдаг. Тийм айхтар хэлдэггүй байхгүй юу. Тэгээд хүүхэд гараад, тэмээн дээрээс оочойд хүүхэд нь одоо бүтээгүй дутуу гараад өнгөрсөн. За яахав чи хүүхэд битгий гарсан гэж хэлээрэй. Гараагүй гэж бодоорой. Одоо тэр ээжийн том ухаан байхгүй юу. Ухаан нь санаандаа их юм боддог юм уу. Тиймэрхүү асуудал энэ тэр байсан.

Отгонбаяр -

Танай 8-н хүүхэд 8-уулаа өөр овогтой юу?

Дуламсүрэн -

Үгүй, Голдуу тэр ах, би болохоороо өвөг эцгээрээ. Тийм бараг наймуулаа өөр овогтой.

Отгонбаяр -

Аан за. Том ах

Дуламсүрэн -

Том ах чинь тэр Гончигийн өвгөн ааваараа овоглочихсон.

Отгонбаяр -

Аль талын өвгөн ааваараа овголсон?.

Дуламсүрэн -

Ээжийнхээ талын.

Отгонбаяр -

Засаг ноён байсан.

Дуламсүрэн -

Тэр Янжмаагийн Монхор гэж одоо энэ Дорнодод байгаа тэр өргөж авсан ээжээрээ овоглочихсон. Тэгээд юуны, би болохоороо яахав аавынхаа өвөг эцгээр овголчихсон. Хэн болохоороо, тэр одоо 3-н өөр болчихлоо. Тэр бас нөгөө одоо тэр нас барчихсан тэд нар бас өөр овогтой. Сургуульд оруулна гээд за Отгонбаяраа миний хүү одоо би чамаар овоглоод, хүүхдээ оруулъя. Зарим муу нэг нь бол Отгонбаярын хүүхэд биш шүү гээд, зарим нь бол яахав хөөрхий ном сураг гээд бас өрөвдөөд. Тэгээд сумын дарга хүрч ирээд яахав танайхыг мэдэж байна. Гэхдээ овог нь буруу, овгоороо бол болохгүй гэж хэлдэг байсан гэнэ лээ. Тэгээд хөдөө чинь бүр этгээд одоо туйлширчихсан.этгээд их эвгүй байсан. Хотод бол тэгэхгүй л дээ. Хүнд номтой эрдэмтэй хүн бол толгойд нь их юм байгаа ш дээ. Биднийг бодвол өөр юм мэднэ. Тэр үед чинь муулвал тэр хэвээрээ муу, сайлвал сайн. Тэгээд яахав дээ би хөдөө юунд шүүхийн зарлага хийлээ. Сүүлд одоо хэдтэй ч билээ дээ. Одоо би 38-н жил ажиллаад тэтгэвэрт гарсан юм. 50-н онд ажил хийсэн юм. Тэгээд энд ирээд 59 онд Чихэр боов, манайх хот орж ирсэн, нөхөр энд сургуульд ирээд, тэгээд яасан гэхээр юуны талх чихэр боовны үйлдвэрт орсон юм. Чихэр боовны үйлдвэрт ороод юуны 89-н он хүртэл ажилласан байх. 38-н жил би мартчихаад байдаг юм.

Отгонбаяр -

Тэгээд ерөөсөө шувтан чихэр боовныхоо үйлдвэрт ажилласан уу?

Дуламсүрэн -

Тийм

Отгонбаяр -

Нэг л үйлдвэртээ?

Дуламсүрэн -

Нэг л үйлдвэртээ,

Отгонбаяр -

Нормчин хийгээд байсан уу?

Дуламсүрэн -

Тийм, нормчин хийгээд тэгээд л яваад байсан. Сүүлдээ бас энэ хооронд нэг айхтар, одоо энэ 40,50 мянгатынхан бол мэднэ, бас нэг үйлдвэрийн том осол болсон. Одоо нөгөө угаар нь гадагшаа гараад Тэр чинь 60 онд шиг санаж байна. Тэгээд өнөө яасан гэхээр нүүрсний юугаар печень жигнэдэг байсан байхгүй юу. Гэтэл өнөөх чинь гадагшаа гараад пийшин мийшин нь эвдрээд Зөвлөлт холбоот улсад 57-н онд хийгдсэн үйлдвэр, тэгээд яасан гэхээр би чинь 59 онд 2 жилийн дараа орсон. бараг 58-н онд нээгдсэн байх. Тэгээд өнөө угаар нь гадагшаа гараад байсан чинь тэр үед юм бүхэн хаалттай. Би печень дээр өнөө печень ингээд явах лээр жижгийг нь авдаг байхгүй юу, тэр нь шиг ингээд аваад байж байсан чинь нэг мэдсэн чинь дотор эвгүй болоод бөөлжих гээд, жорлонд очиж бөөлжөөд байсан байхгүй юу. Бүр байж болохгүй муухай үнэр үнэртээд. Тэгээд ухаан алдаад уначихсан би. Тэгээд одоо энэ 2-р, хүүхдийн 2 гэж байгаа ш дээ. Энд одоо баахан 10-н хэдэн хүн ухаангүй очиж хэвтсэн. Тэгээд нугасны усыг зөндөө авсан байхгүй юу. Тэнд оччихоод яасан гэхээр нөгөөдөх чинь юу яаж байсан. Тэгээд ухаангүй байж байгаад сэрсэн. Нэг харсан чинь би нэг их өндөр юм нь дээр модонд өлгөчихөж, би чинь хараач үгүй хөдөөнөөс ирээд. Тэгэхэд 60 онд аягүй их гарсан байх. Тэр угаар гараад 40, 50-н мянгатынхан ад үздэг байсан. Ийм муухай үнэртэй. Байхын аргагүй, нүүрсний угаар үнэртээд. Тэгээд одоо утасдана. Тэр үед утас байсан ч юм уу, үгүй ч юм уу. Жижүүрт нэг утас байдаг ирж хэлээд л улсууд уурлаад л Тэгээд яахав дээ, тэр үед чинь ардчилал байхгүй. Яах ч аргагүй. Тэгээд Дамдин сайд гэж байсан. Заазуур Дамдин гэж

Отгонбаяр -

Тийм тийм.

Дуламсүрэн -

Тэгээд улсууд чинь ярихаар би мэдэхгүй байна. Хааж чадахгүй байна. Ах дүү нар ажилчидаа би хааж чадахгүй байна. Би мэдэхгүй байна гээд тэгээд заазуур Дамдин гээд шоолчихсон. Хөөрхий амьтан. Тэгээд нэг харсан чинь өндөр юман дээр юм өогөчихсөн, цагаан халааттай хүн, ажлаа хийж байсан ш дээ. Эмнэлэгт байна гэж мэдэхгүй. Ухаан гэнэтхэн ороод, учраа олохгүй. Тэгээд би гэртээ, ажил дээрээ л баймаар юм даа. Дусал залгачихсан байхгүй юу. Тэгээд яахав нугасны ус эндээ аваад юу руу нь орчихдог юм байна. Тэгээд сүүлдээ толгой молгой өвддөг болсон юм. Тийм тэрнээс өвчин тогтсон байхгүй юу. Тэгэж байгаад ганц бий ч биш, хэд хэдэн хүн. Ер нь үхэх нь үхсэн. Амьд одоо хэн Дамбий гэж хүн байгаа байх. Ичинноров гэж байгаа одоо байна уу, үгүй юу. Бид 3 л байгаа.

Отгонбаяр -

Бусад нь нас барсан.

Дуламсүрэн -

Тийм байхгүй. Нас барчихсан. Тэгсэн чинь ерөөсөө эмч акт энэ тэр өгөхгүй. Өгч болдоггүй байсан ш дээ. Акт өгөхгүй, төлөвлөгөө төлөвлөгөө. Чи акт бичиж болохгүй эм л өг. Эм л бич гээд байна. Бас ч одоо нэгэнт л дээрээс шахаж байгаа юм чинь тэгнэ ш дээ. Отгонбаяраа чи шахаад байх юм бол бид нар ч бас тэгнэ ш дээ. Тэд нарын буруу биш л дээ. Юм тиймэрхүү л байсан юм. Одоо бол мэдэг л юм л даа хөөрхий. Үйлдвэрийн буянд одоо хүлээж авна. Манай талх чихэр хэн гээд Пүрэвжав гээд дарга байгаа. Тэр бас одоо тэтгэвэртээ гарсан сайн хөөрхий. Хэн гээд Пүрэвсүрэн гээд бас нэг залуу мастер манайд байсан юм. Тэр энэ тэр одоо сайхан үйлдвэрийг талх чихрийг их гоё болгоод тэгээд одоо настангуудаа харна. Настангууддаа үзүүлнэ. Одоо энд ч чихэр боовны үйлдвэр, би чинь 89 онд гарсан байх тэтгэвэрт. Тэгээд одоо хүртэл их сайн харна. Бид нарыг хүлээж авна. Зөндөө сайхан гуанзандаа хоолтой, одоо янз бүрийн баярт наад архи мархи жигтэйхэн. Тэгээд цөмд нь тавгийнхаа идээг өгнө. Их юм өгдөг ш дээ бид нарт. Хоёр хүлээж авдаг байснаа сүүлдээ зах зээл болоод одоо нэг л хүлээж авдаг. Тэгээд л одоо бид нар чинь юу яана. 21-н боов хагасыг өгнө. Том гурван еэвэн өгнө. Тэгээд чихэр, үзэм, сахар, ааруул, ерөөсөө цагаан будаа ерөөсөө манай л охин шиг бэлдэж өгч байгаа юм. Жигтэйхэн баярладаг юм. Их сайхан.

Отгонбаяр -

Та тэр хөдөө сумандаа эсэргүүний охин хүнтэй яаж суув. Ямар хүнтэй суув.

Дуламсүрэн -

Өө тэр яахав зүгээр л сүүлдээ ч эсэргүүн энэ тэр нь гайгүй болсон ч юм уу. Тэгээд яахав Ухнаа гэж манай нутгийн хүн байсан. Тэгээд тэрүүнтэй суусан. Тэгээд яахав дээ олон жил болоод салсан байхгүй юу. Тэр хүн маань намайг хаячихаад өөр хүнтэй суусан юм. Бид хоёр жаахандаа 16-тай, 17-тай байхдаа суусан байх. Хэдэн онд, гучин хэдэн онд

Отгонбаяр -

50-н онд, тавиад оны үед л суусан хүмүүс байна ш дээ.

Дуламсүрэн -

Тэр юуны шүүхэд ажилд орохдоо суусан байхгүй юу.

Отгонбаяр -

Та аймгийн шүүхэд юм уу?

Дуламсүрэн -

Аймгийн шүүхэд.

Отгонбаяр -

Тэгээд аймгийн төв ороод ирсэн юм байна ш дээ.

Дуламсүрэн -

Тэгээд ер нь аймгийн төв рүү шилжсэн. Манай тэр Дамбаа ах чинь хуучин тэр Түвшинд байж байгаад өнөө оффицерийн сургуульд байж байгаад манай тэр Дамбаа багш, Дамбадаржаа гэж тэр ах маань бага ангийн багшаар аа худлаа. Тэр түвшинширээд байж байгаад энэ Гэгээрлийн хэлтсийн байцаагч болгочихож байгаа юм. Дөнгөж 4-р анги төгсөөд оффицерийн сургуульд ирээд энд бас агаар таарахгүй гээд очсон байхгүй юу. Очоод бол 5-р ангийн боловсролтой хүн л дээ. Тэгээд өнөөхийг чинь их сайн хүн гэсэн юм уу яасан юм аймгаас ажил томилоод, тэгээд аймаг дуудаад тэгээд аймаг руу бүгдээрээ ахыгаа дагаад ирсэн байхгүй юу. Ээж маань байсан. Бид нар бүгдээрээ дагаад. Тэгээд ах маань анхны цалин авч байгаа юм. Манай, бид нарыг тэжээсэн ах байгаа. Тэгээд юуны хүнтэй танилцаад, хүнтэй суусан юм. Тэгээд одоо ах дүү нар нь ч аягүй сайн холбоотой. Бид нарт их сайн байдаг юм. Багад суусан болохоор, тэр үедээ сална барина гэж тийм юм байдаг энэ тэр ч гэж мэдэхгүй. Яаж ичихгүй суудаг юм билээ. Ичнэ гэж жигтэйхэн. Хүнээс айгаад, тэгээд одоо бас улс чинь их хачин ингээд зулгаагаад, одоо хөдөө чинь байлгахгүй ш дээ ерөөсөө. Тэгээд одоо бушуухан хүнтэй суугаад авъя. Нойртой хонох юмсан гэж боддог байсан. Их бүдүүлгээ, манай аймгийнхан.

Отгонбаяр -

Гэрт нь орж ирээд зулгаагаад байдаг юм уу?

Дуламсүрэн -

Тийм, одоо нөгөө хаяагаар энэ тэр унтахаар модоор хатгаж унтуулахгүй ш дээ. Ээж л яаж байгаа юм гэж хэлнэ. Заримдаа зүгээр за яршиг даа хүний хүүхдэд ад болдог юм болов уу гэж айх юм гэж тэгдэг байсан. Их балай.

Отгонбаяр -

Тэгээд ах нар чинь хамт явж байгаа тэгэхэд зулгаагаад л байх уу.

Дуламсүрэн -

Тийм, ах чинь яахав өнөө сургуульд явна. 2 ах чинь сургуульд явчихна. Хамгийн том нь би юм чинь, нөгөө дүү нар чинь унтаад л өгнө. Бас тэр үедээ бодож байсан юм. Одоо хүн энэ тэр зулгаадаггүй, нойр хоолтой унтах юмсан. Энэ нөхөртэй улсууд ямар сайхан юм бэ, зовлонгүй байх юм гэж боддог байсан. Тийм бага 16-тайдаа сууж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Өвөл бас зулгаах уу, зун бол их зулгаадаг гэж байгаа юм аа тэ?

Дуламсүрэн -

Өвөл ч гэсэн бас зориуд ухааны энэ тэрүүгээр явж байгаад эднийд очиж хоноод тэрийг очиж зулгаана гээд зулгаадаг. Аймаг дээр тэрийг очиж татаж чангаана гээд оройхон байж байгаад ирдэг юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Тэгээд айлд хөдөөний хүмүүс гэрт нь орж ирээд зүгээр л унтаад өгөх үү?

Дуламсүрэн -

Тийм, яахав ор дэр засаад л өгнө. Тэгээд л зулгаачихна. Тэгээд босоод суучихна. Гараад зугтаана. Өнөө нэг ямар кинон дээр билээ Дэмбэрэлийг эзгүйд Хайдав зулгаагаад яг л тэр шиг. Тэр чинь яг л одоо бидний амьдрал тийм байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Хүргэн хүү дээр

Дуламсүрэн -

Тийм, Дэмбэрэлийн ээжийнд очдог ш дээ. Хайдав зулгаагаад, тэр дуртай, дургүй хүлээхгүй. Тэгээд ээж аав нь их муудна. Зундуй гээд залууг л надтай суулгана гэсэн юм гэнэ лээ. Тэгээд би тэрэнд нь аягүй дургүй. Тэгээд тэгсэн чинь их муу эсэргүүний хүүхэд энэ тэр байж цаанаа л нэг хүйтэн юм даа гэж муулж байсан юм гэсэн намайг. Одоо хүүтэй нь суусангүй гээд. Одоо яахав дээ Бурхан мэддэггүй тийм улс чинь дандаа л хүн шүүх л ажилтай мэдэхгүй цаагуур нь. Тэгээд яахав тиймэрхүү л янзтай.

Отгонбаяр -

Та бичиг үсэг яаж сурав?

Дуламсүрэн -

Бичиг үсгийг яахав дээ. Сүүлдээ нэг жаахан хуулж бичиж барьж байгаад тэгэж байгаад нэг уншдаг, бичдэг болсон.

Отгонбаяр -

Хотод орж ирсэн хойноо юу?

Дуламсүрэн -

Тийм, үгүй үгүй хөдөө нэг жаахан оролддог байсан. Өөрийнхөө муугаас бас яахгүй юу сурахгүй.

Отгонбаяр -

Нөгөө бүлгэм энэ тэрд яваагүй юу?

Дуламсүрэн -

Бүлгэм энэ тэрд яваад 4-р анги төгссөн ухаантай.

Отгонбаяр -

Бүлгэмд явсан юм уу та?

Дуламсүрэн -

Ганц нэг явсан. Сүүлд эсэргүүн мэсэргүүн гэдгээ байчихаад энэ чихэр боовны үйлдвэрт ирээд бас оройн сургуульд жаахан явж байсан ганц нэг. Тэгээд өнөө ээлжийн ажилтай болохоор явах нөхцөл байхгүй. 7 хоногт ганц юм уу, 14 хоногт ганц ч юм уу тэгэж явна ш дээ. Тэр үед чинь ажил гэдэг бол зөндөө хийх хүн олдохгүй тийм байлаа ш дээ. Эмэгтэй хүн ажил хийх чинь бараг л одоо буруу юм шиг. Гэрийнхээ ажлыг орхичихоод гэж настай улсууд тэгэж ярьдаг байсан юм. Их сонион, Тэгээд улсын буянд бас олон түмний буянд одоо хүнтэй адилхан ажиллаад, тэтгэвэр аваад одоо бишгүй л сайхан байлаа. Заримдаа нээрээ би ямар та нарын царай харах биш, амралтанд явсан ч өөрөө өөрийнхөө мөнгөөр явчихна. Нөхөн сэргээх энд тэнд хэвтсэн ч би төлөөд хэвтчихнэ гээд том яриад байгаа ш дээ заримдаа. Тэрнээс байрны мөнгө энэ тэр өгдөг бол 100-н хэдэн мянга чинь юу базаахав дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Тэгээд яахав сайн хүү, сайн хүргэн, сайн охины буянд ингээд жаргаж л байна. Тэгээд сэтгэл санаагаар ер нь хүн их ядардаг л даа. Одоо бол яахав Эзний хайраар олон түмэн, хүн болгон инээгээд их сайхан, сэтгэл их өндөр. Өвчин туссан ч эдгэнэ гэж бодоод ерөөсөө санаа зовохгүй. Би чинь одоо хорт хавдартай байж байгаад яг үхдэг. Миний 5-н одоо хорт хавдраар нас барсан ш дээ. Бүгдээрээ одоо удамшилын тийм өвчтэй. Тэгээд миний ходоод муудаад байсан юм билээ. Тэгээд тураад л байсан. Өвгөний бие аягүй муу 2 жил үхдэл болчихоод байсан. Тэгээд эмнэлэгт очоод хэвтсэн чинь нэг хөгшин хэлсэн, Христэд итгэ энэ чинь амьд Бурхан байгаа.

Отгонбаяр -

Тэр хэдэн он бэ?

Дуламсүрэн -

Тэр 92 онд.

Отгонбаяр -

92 онд итгэсэн.

Дуламсүрэн -

92 онд итгэсэн. 92 онд итгээд өвгөн чинь өөрөө лам байгаагүй. Ах лам нь одоо лам байсан. Тэгээд та хоёр их нүгэлтэй. Хүүхэд шуухад нь тогтохгүй тэгээд одоо манай зиндаанд ор, тэгээд айраг их ав. Хуушуур хий, шөлтэй хоол хий. Тэгээд цуглуул гэсэн. Тэгээд их сайхан цай май чанана. Дараагаар нь тэгээд одоо бид нар нүглээ аврах гэж байгаа юм. Гэхдээ энэ бол аврал биш л юм байна билээ л дээ. Одоо бол жинхэнэ амьд Бурхантай болоод бүх юм л амьд Бурхан минь, ариун хүүхдүүд минь үнэхээр дандаа сайхан, сэтгэл санаа өндөр. Тэгээд одоо ярьж байгаа нь ч гэсэн бөөн баясгалан, баях баясгалан дүүрэн байгаа байхгүй юу. Ийм сайхан Бурханд итгээд тэгээд сайхан байна.

Отгонбаяр -

Тэгээд нөгөө хөгшиний чинь ах нь лам хүн. Та хоёрыг тэгээд ном уншаад тэгээд яав?

Дуламсүрэн -

Тэгээд яахав дээ биднийг цуглуулдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр өвгөн чинь нас барчихлаа. Тэгээд өвгөнийг манай зиндаанд элс гээд лам ухаантай юм боллохгүй юу, гэхдээ нэг төгрөг ч хүнээс аваагүй. Тэр маань их уншдаг. Өвгөнг хэдэн сая түм ч юм дээ мэдэхгүй. Хэлж мэдэхгүй тийм маань уншдаг гэнэ Будда.

Отгонбаяр -

Дүнчүүр маань.

Дуламсүрэн -

За Дүнчүүрч гэнэ үү, хэд ч гэнэ үү. Тэгээд тэр маань нь жилийн өмнө дууссан байна тэр чинь. Тэгээд одоо ерөөсөө л өөрөө бүр нас барахаасаа өмнө одоо манай Нараагийн хамаатан тэгэж байсан байхгүй юу. Чи надад сайхан чулуу бэлдчээрэй. Миний толгой дээр тавих гэж зүгээр ингээд эрүүл байхдаа. Тэгээд нөгөө хүүхэд нь айчихсан. Тэгээд нүднийх нь нулимс гоожжоод доошоо хараад сууж байсан. Тийм одоо сайхан. Ерөөсөө би унтахдаа айх юм байхгүй. Одоо Дуламсүрэн гуай та өнөөдөр унтана. Миний ариун сүнс Бурханд очно. Миний муу махан бодь бол ингээд арилаад дуусна. Ерөөсөө айхгүй байгаа ш дээ. Ер айхаа байчихсан. Бурхан бол ийм агуу юм. Тэр дундаа Христ бол их агуу байна. Үнэхээр амьд, үнэхээр үнэн. Дандаа сэтгэл санаа өөдөө их сайхан байдаг.

Отгонбаяр -

Танай талийгаач хөгшин юу хийдэг хүн байв? Хэдэн насандаа өнгөрөв?

Дуламсүрэн -

Одоо надаас 5 ах юм чинь. 92 онд өнгөрсөн.

Отгонбаяр -

За

Дуламсүрэн -

Хэдтэй байх нь уу?

Отгонбаяр -

92 онд гэдэг чинь та чинь 32 онд. 60-тай 65-тай өнгөрч. Та тэр үед тэтгэвэртээ суусан байсан уу?

Дуламсүрэн -

Суусан байсан. Эмэгтэй хүн чинь 55-тай.

Отгонбаяр -

Аан за за.

Дуламсүрэн -

Яахав 57 хүрч байгаад гарч байгаа юм. Тэгээд одоо их хэцүү. Өвгөн чинь ерөөсөө архи уудаггүй. Тамхи татдаггүй нээх сайхан хүн байсан. Тэгээд хөдөө багийн дарга нь Булган. Уг нь Архангайн хүн юм гэнэ лээ. Булганых, багийн дарга байсан юм гэнэ лээ. Тэгээд энд ирээд яахав үйлдвэрт нормын ажил хийгээд, сүүлдээ их сайхан юм оёно. Юм эсгэнэ, их сайхан. Тэгээд оёдлын үйлдвэрт ажиллаж байсан. Ямар сайндаа нэг шагналд оруулсан чинь эмэгтэйчүүдийн баяраар платье, хоргойгоор дээлийн эмжээр тал хоргойгоор шагнасан байсан.

Отгонбаяр -

Эрэгтэй хүнийг.

Дуламсүрэн -

Эрэгтэй хүнийг. Эмэгтэй хүн гэж бодохгүй юу. Их сайн оёдог. Тэгээд юм оёно. Бас өнөө загвар магвар гаргадаг тиймэрхүү байсан юм шиг байна лээ. Тэгээд л платийг манай энэ охин өмсчихнө. Дээлийн нь эмжээрээр охин бид хоёр дээл эмжээд өмсчихнө. Тэр үед чинь юм маш ховор байсан юм чинь. Тэгээд хөөрхий минь байсан.

Отгонбаяр -

Тэгээд социализмын үед хоёр үйлдвэрийн ажилчин нийт цалин хэр зэрэг, их сайн авдаг байсан байх.

Дуламсүрэн -

Одоо би бол заримдаа би 1500 цаас төгрөг авч үзсэн юм. Яагаад гэхээр тэр үед чинь баатар болчихсон юм шиг л. Яагаад тэгэж их өгсөн гэхээр хүний оронд ажиллаад ухаан нь өнөөдөр би ингээд ажиллаж байтал Нараа ирэхгүй. Ажиллаж байгаа гээд тэгэж явсаар байгаад 500 цаас маш том юм л даа. Одоо ханш өндөр байсан. Тэгээд л юу яагаад л. Тэгээд би 800, 900 одоо миний, заримдаа бас ажилгүй болох тал байдаг байхгүй юу. Яагаад гэхээр паар зогсчихна. Тэгээд заримдаа тэр үед чинь 400, 500 энэ тэр авдаг тийм л байсан. Өвгөн чинь бас л нэг 700, 800 авдаг байсан байх. Тэгээд яахав дээ юуны тэр үедээ бид нар бол ядарч байна, зүдэрч байна. Одоо ээлжинд яваад байна гэж үглэх энэ тэр ердөө гаргадаггүй. Төрийн минь сүлд, Бурхан минь, төрийн сүлд яахав энэ чинь их ирэйдүй байх гээд л бодно. Ерөөсөө санаа зовохгүй. Одооны хүүхдүүд жаахан л дургүй нь хүрвэл жагсаад л, уурлаад л

Отгонбаяр -

Ажил хаяад л

Дуламсүрэн -

Ажил хаяад л. Амралт энэ тэр өгдөггүй байсан ш дээ. Цагаан сар ч яахав дээ акт өгөхгүй. Юунд наадам дөхөхөөр төлөвлөгөөгөө биелүүлнэ. Одоо 7 сард, одоо болохгүй ерөөсөө амралт өгөхгүй. Тэгээд бүгдээрээ засвар хийлгэнэ гэж нэг юу яадаг амардаг. Үйлдвэрээ хаагаад амархаар нь амардаг байсан юм.

Отгонбаяр -

Тэгээд танай талийгаач хөгшин өвдөөд хэвтэж байгаад

Дуламсүрэн -

Тийм

Отгонбаяр -

Тэр үеэр та хоёр сайн мэдээ сонссон юм байна тэ?

Дуламсүрэн -

Тийм, би өөрөө эмнэлэгт хэвтсэн байхгүй юу. Анхан яагаад эмнэлэгт хэвтсэн гэвэл би аягүй тураад гэхдээ хавдраа мэдэхгүй ш дээ. Ерөөсөө л ядаргаа гээд 3-р эмнэлэгт хэвтээд манай хүү найрамдлын районы эмч байсан юм. Тэнд хэвтлээ, тэгээд болдоггүй. Тэгээд яахав өнөө витамин, глюкоза энэ тэр хийлгээд тэгээд л тураад. Тэгсэн чинь өвгөн болохоор элэг, цөсний өвчтэй. 66 онд өнөө нэг айхтар үер усанд яваад элэг, цөс нь бүр муудчихсан байхгүй юу. Тэгээд бүр хэвтэрт ороод долоохон хоносон. Тэгээд Бурханы авралаар тэр их маань уншаад юу яадаг болохоор сэтгэлийн тэнхээ сайтай хүн байсан. Тэгэж ядарч, хэвтдэггүй хүн байсан. Тэгээд би одоо тэгтээ тэргүй үхнэ. Би элэгний циррозтой, хорт хавдартай хүн. Чи л одоо хэдэн хүүхэдтэйгээ амьд байх. Тэгээд намайгий чинь чи хэвт гээд хөөгөөд байхгүй юу, Тэгэхээр нь би одоо энэ хүн намайг эзгүйдчихнээ, ирэхэд үхчхнээ, би яахав гайгүй байгаа юм чинь, турсан болохоос өөр нэг өвдөөд байх нь гайгүй. Хавдар чинь мэдэгддэггүй юм байлаа. Нэг их өвдөггүй өвчин байна лээ ш дээ. Тэгээд жаахан ядраад л байдаг. Тэгээд хөөгөөд байхаар нь яахав дээ. Чи намайг эмнэлэгт хэвтчихсэн байхад чи үхсэн байна гэж би яаж хэлэхэв. Уйлаад нулимстай хэвтэж байлаа. Тэгээд очоод эрхи бариад маань уншаад одоо ерөөсөө тэр үед чинь өнөө ардчилал гарчихсан. Юм бүхэн чөлөөтэй. Тэнэг улсууд бол хэтэрхий тэнэг болчихсон. Архи уугаад л гадаа чинь найр наадам хийж байгаа юм шиг би нэг эрхи баричаад өвгөн байна уу үгүй юу. Бурхадууд минь аварч өгөөрэй гээд. Тэгсэн чинь нэг 80 хүрсэн хөгшин ирээд чи залуу хүн байж, би тэр үед 61-тэй байсан юм уу. 60-тай байсан юм уу мэдэхгүй. Чи ийм сайхан залуу хүүхэн байж яасан хийморгүй юм чи сохор хорхой шиг тонгойчихаад ганцаараа суугаад байх юм. Үгүй ээ эмээ минь. Би 80-тай гэж тэр хөгшин хэлж байгаа юм. 80 хүрч байна. Тэгээд хэлэхээр нь би одоо яахав дээ. Өвгөн гэртээ бие нь муу байгаа үхсэн юм уу, амьд юм уу. Аягүй муу намайг хэвт гээд байхаар нь хэвтчихсэн юм. Тэгээд сэтгэлээр унаад байна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь за Христ гэж сайхан Бурхан байдаг юм. Чингис шүтэж байсан. Тэгээд одоо Чингис шүтэж байснаар байлдаанд одоо хүчирхэг байсан юм. Хүн бол мэднэ энийг. Манай хүүхдүүд явдаг юм. Чи тэгээд Эзэнд итгэ гэж нөгөө хөгшин тэгэхгүй юу. Тэгэхээр нь одоо би яаж итгэнэ. Би тэгээд тэр лам дээр чинь мөнгөтэй л бол очино. Хамгийн наад тал нь нэг 500 цаас ч юм уу, 200 цаасгүй бол очдоггүй байсан юм. Бид нар бол одоо хоосон очихгүй гээд. Өөрснөө тэгээд сурчихсан. Заавал гандан бол бас тэгж үгүй лдээ, өөрсдөө тэгээд сурчихсан. Тэгээд би мөнгө байхгүй яаж очих юм. Мөнгөтэй очдог юм биш ээ. Сайхан сэтгэл гаргаад очвол болно. Тэгээд хэллээ. Тэгэхээр нь итгэе гээд бодлоо. Тэгсэн чинь одоо эзний өмнө эзний сүнс минь намайг аварч өгөөрэй гээд ингээд бүх зовлонгоо яриад залбираад гуйгаарай итгэл болдог юм. Итгэвэл болно гэж байна. Тэгээд л одоо сүүлдээ бас зовчихож байгаа юм. Сүүлдээ бас зовчихож байгаа юм. Одоо нөгөө их маань уншдаг. Ламын төрлийн болчихсон хүн чинь үхэхийн хооронд би одоо Эзэнд итгэлээ гээд яаж хэлэх билээ. Одоо яах билээ гээд ахиад ингээд дарамтанд орчихож байгаа байхгүй юу. Одоо яана аа, хэлэх хэцүү. Байх хэцүү.

Отгонбаяр -

Хөгшиндөө очоод тиймээ?

Дуламсүрэн -

Тийм, одоо лам болчихсон хүнд чинь. Одоо сэтгэлээрээ лам болж байгаа ухаантай. Гэхдээ гүйцдэг үнэн лам биш байсан байна лээ. Тэгээд одоо яая даа гэж бодоод, тэгээд яавал дээрүү гэсэн чинь Эзний нэрийг дуудаа, Эзэн минь, Бурхан минь та намайг аварч өгөөч ийм дарамт байна надад. Энийг аварч өгөөрэй гэж гуйгаарай гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд залбираад Эзэн минь ээ, Бурхан минь ээ одоо өвгөнд хэлүүлэх гүйцэд та нэг хэлүүлж өгөөч гэж гуйгаад, заримдаа дарь эх Бурхан минь хэлүүлж өгөөч гэж гуйгаад.

Отгонбаяр -

Холиод

Дуламсүрэн -

Холиод учрын олохгүй. Бурхадууд нэг л байдаг юм бодохгүй юу мэдэхгүй. Тэгээд л өвгөн нэг өдөр өвгөн би чамд юм хэлэх үү. Чамаас айгаад байна. Чи хэзээ надаас айдаг болчихов чи. Чи намайг л загнадаг биз дээ. Эмэгтэй хүн чинь ер нь тэгээд эрэгтэй хүнийг бага багаар ерөөсөө л их том юманд үлдэхгүй ч жижиг шажиг юманд дандаа дийлдэг амьтан ш дээ эмэгтэй хүн чинь. Тэгэж байна. Тэгээд яахав Христ гэж байдаг гэнэ. Амьд Бурхан юм байна. Бид хоёр шиг бие муутай улсыг эдгээдэг л юм шиг хүн ярих юм. Өө тийм Чингис шүтдэг гэсэн. Тэнгэрт Бурхан байдаг ш дээ. Надаас илүү мэдэж байхгүй юу. Тэнгэрт Бурхан гэж байдаг. Тэнгэр Бурханд чи дээжээ өргөдөг биз дээ. Тэр чинь тэнгэр Бурхан юу нь болохгүй байгаа юм. Тэгээд л хар юм чинь уужраад л, сайхан хэдэн тийшээ нээгээд арилж байгаа юм шиг болсон. Тэгээд л ийм байдаг гэнэ гээд. Тэгээд бүтэн сайн өдөр цэцэрлэгт цугладаг гэнэ. За хүүг дуудна. Тэр үед чинь хувийн машин ч байхгүй. Их юм бүхэн чинь бүдүүлэг. Өнөө нэг юу яачихсан. Юм бүхэн картанд орчихсон, айхтар хэцүү байсан ш дээ. Тэгээд дуудна гээд тэгээд манай тэр эмч хүү дуудаад такси баричихаж байгаа юм. Тэгээд 13-р хороололд одоо тэр хавдарын энэ талд нэг цэцэрлэг байдаг юм. Тэр цэцэрлэгт цугладаг. Тэгээд хоёул өвгөн монгол гутал өмсчихсөн. Би эрхи баричихсан. Өвгөн эрхи баричихсан. Эзэн Бурханыг л дуудаж байгаа юм л даа одоо бодвол. Тэгээд очсон чинь ингээд харсан чинь сайхан дандаа сайхан залуучууд, дандаа сайхан охидууд, дандаа сайхан хүү. Ерөөсөө хөгшин хүн бид хоёр л. Тэгээд би гутлаа тайлчихаж байгаа юм. Нөгөө улсууд хөл нүцгэн хивс нь дээр суучихсан. Өвгөнийг гутлаа тайл гэхээр би тайлж чадахгүй. Би тайлж чадахгүй гээд монгол гуталтайгаа ингээд суучихаж байгаа юм. Тэгээд яахав Эзэн Есүс минь гээд дуудаад л, тэгээд бид учрыг нь олдоггүй ээ. Нөгөө хүүхдүүдийн хараад их сайхан санагдсан. Их хөөрхөн, царайлаг нэг их хөөрхөн банди нар дандаа сайхан залуус. Тэгээд ийм сайхан хүүхдүүд нэг учиртай л байх даа. Нэг л Бурхан байгаа нь үнэн л байх даа гэсэн юм бодож байсан. Юу ч мэдэхгүй. Тэгээд Эзэн Есүс минь гэж дуудаад ийш тийшээ хараад одоо манай бэр болохоор хүн байна уу. Манай хүргэн болохоор хүн байна уу гэсэн юм бодогдож байгаа ш дээ. Бас л муухай байгаа шүү. Эзэн минь, Бурхан минь өршөөж өгөөч. Тэгээд за тэгээд яахав гарах боллоо. Гэр нь хаана уу, утас байна уу гэж байна. Байхгүй, одоо энэ Сайнбилэг, Алтангэрэл одоо энэ хэн энэ тэр байсан Ганхуяг энэ тэр байсан байх. Заримыг нь би таньдаггүй юм. Тэгээд ирээрэй ирээрэй гэлээ. Тэгээд ирээрэй ирээрэй гэхэд хөгшин ирнэ, би ирж чадахгүй гэж байна өвгөн чинь. Би одоо үхлээ хүлээж байгаа хүн. Тэгээд гараад би уурлаж байгаа юм. Би одоо учрыг нь мэдэхгүй байна. Эзэн Есүс минь гэх юм. Тэгээд одоо энэ хүүхдүүдэд Чи намайг мэддэг юм уу. Бас их ааш муутай би. Чи ирнэ ээ ирнэ гээд би хоногоо хүлээж байгаа юм уу би чадахгүй. Хөгшин ирнэ гэнэ, чи юунд бариад өгчихөж байгаа юм. Би бас уурлаж байгаа юм. Тэгсэн чинь чам шиг харин одоо би ч одоо ингээд үхнэ. Чам шиг одоо хэдэн хүүхэдтэйгээ хоцрох гэж байгаа чавганцад одоо хэрэгтэй дээ.гэж. Би тэгээд тэр яахав эмнэлэгт хэвтэж байсан үе байхгүй юу. Бүтэн хагас сайн өдрөөр чөлөө аваад Найрамдлын районы эмнэлэгт. Хүү тэгэж байгаа юм таны өвчиныг сайн болохгүй л байна даа. 3-р эмнэлэг рүү л үзүүлсэн нь дээр байх. Багштай энэ тэр яриад, ангийнхаа найзуудтай яриад. 3-р эмнэлэг л танд арай дээр байх даа. хавдрыг мэдэхгүй. Санаанд орохгүй, өнөө дурандуулж бариагүй болохоор мэдэхгүй. Тэгээд байсан чинь хэвтэнэ гээд маргааш нэг дэх өдөр хэвтэнэ гээд. Тэгээд нэг дэх өдөр хэвтэх гээд хаана хэвтэх үү, яах уу. Одоо яах уу 3-т л хэвтүүлнэ гээд байгаа юм. 3-таа хэвтэх юм уу, өнөө найрамдлынхаа районы эмнэлэгт хэвтэх юм уу. Учрын мэдэхгүй байна. Маргааш тэрийн яг л тийшээ шилжүүлээд хэвтүүлчихэж байгаа байхгүй юу. Нөгөө хүү чинь. Тэгээд утас байна уу гээд манай тэр Лүндэн гээд байгаа энэ талийгаачийн дүүгийн хүүгийнх нь гар утастай. Тэрний утсыг хэллээ. Би гэрийнхээ хаягийг хэллээ ганданд гээд. Би эмнэлэгт хэвтэж байгаа. Эмнэлэгт хэвтэж байгаа болохоор одоо би утас мутас байхгүй. Тэгсэн чинь хоёр хоносон. Үгүй нэг хоносон байхаа тэр нэг дэх өдрөө, 2 дахь өдрөө. Тэр үед чинь 3-р эмнэлэг чинь цоожтой байдаг байлаа. Өглөө нэг салхилуулчихаад цоожилчихна. Өдөр нь нэг хүн ирвэр жаахан поорчигоор ингэж ярьдаг байсан ш дээ. Ерөөсөө яг л тэр аавынд байгаа хүн ямар байдаг. Хамгийн одоо тийм л айхтар байсан ш дээ. Тэгээд хэдэн хүүхдүүд хүрээд ирсэн. Тэгсэн байхгүй юу. Тэгээд юуны та одоо багш уу гээд тэгнэ. Дуламсүрэн гэж байна уу гээд л. Байна аа байна. Та багш уу. Үгүй би чинь ажилчин хүн байхгүй юу. Тэгээд эргээд бууна. Таныг л хэлээд байх шиг байна. 1 дэх өдөр хэвтсэн байх гээд. Баахан оюутнууд ирсэн байна. Тэр цонхон дээрээ хар. Оюутан л юм шиг байна, баахан хүүхдүүд.

Отгонбаяр -

За

Дуламсүрэн -

Тэгээд та нэг очоод шагайчих даа гээд асрагч нь хоёр гурав хэлээд. Ингээд шагаасан чинь

Отгонбаяр -

Нөгөө сүмийн хүүхдүүд.

Дуламсүрэн -

Нөгөө сүмийн хүүхдүүд. Учиргүй л нүдний нулимс асгачихсан. Миний ах дүү ч дуудаагүй байхад тэр хүүхэд ганцхан өдөр харчихаад ирсэн байна гээд баярлаад л нүдний нулимс асгачихаж байгаа юм чинь. Хоёр нүдний. Тэгээд л эмээ яаж байна уу, яаж байна уу гээд хөөрхий. Ундаа мундаа аваад ирчихсэн. Эмээ нь нэг их ундаа уухгүй. Аваа ав гээд. Тэгээд юу яасан чинь тэгээд орой 7-гаас гаргадаг байхгүй юу. Зун болохоор. Орой 7-гаас гаргана. За орой ирж уулзана гээд тэгээд явж байгаа юм нөгөө хүүхдүүд. Тэгээд баярлачихаж байгаа юм. Миний ахын хүү энд байгаа. Манай дүүгийн охин бас энд сурч байсан. Тэр хоёр ирээгүй, мэдээгүй байхгүй юу. Тэгэхэд тэд нар ирээд, тэгээд би аягүй сайхан. Тэгээд би нилоон оймстой дулаахан байж байсан чинь хүүе эмээ та чинь яасан нилоон оймстой юм уу. Би ноосон оймс аваад ирэх үү. Үгүй ээ бий, дотор бий гээд тэгээд би Нараагаас авсан. Нараа их ухаантай, их сайн л даа. Ээжийгээ нилоон оймстой байхыг харсан уу. Үгүй хараагүй гэж тэгээд тэр Бурханы хайр бол үнэхээр тийм агуу байна. Тэгээд олон төрлөөр Бурхан бол надад өөрийгөө харуулсан байхгүй юу. Үнэхээр сайхан. Тэгээд энэ цагаатгуулах гээд явж байх үед би Эзэн минь, Бурхан минь та ярьж өгөөрэй. Хүний яаж ярихыг зааж өгөөрэй. Би чинь юм хуманд засгийн газар мазар, яахав дээр үед орсон юм ёолкоор. Ёолк үзсэн юм байгаа юм. Хэдэн онд ч билээ, 60-н хэдэн онд л байх. Тэрнээс өөр орж үзээч үгүй. Засгийн газар орно. Засгийн газар чинь одоо энэ Сампилноров дарга чинь засгийн газар байсан ш дээ. Тэгээд пропуска бичүүлж орно. Ихээхэн олон дарамтууд басйан. Тэгээд очиж үзээгүй. Тэгээд тэр хөөцөлдөөд явахдаа засгийн газар ордог юм байна билээ л дээ. Би материал энэ тэрээ аваачиж өгдөг. Өнөө Рэнцэнтавхай зааж өгснөөр хэлээд, өргөдөл бичээд тэгээд ийм юм бичихдээ би эцгийнхээ овгийг мэдэхгүй. Одоо юу юу байдаг. Доёд л гэсэн. Өвөг эцэг нь юм шиг байгаа юм. Надтай нэг овогтой байгаа юм. Тэгээд одоо цагаатгуулж өгөөрэй. Энэ цагаатгалын газрын дарга нь одоо ингээд ингээд цагаатгуулна энэ тэр гэж өргөдөл өгөөрэй гэж радиогоор хэлсэн байхгүй юу. Радио биш байхаа, зурагт байх. Тэгээд ингээд би гаргуулчих санаатай. Миний эцэг юм байгаа юм. Би одоо ингээд явж байна гээд үнэнээ хэлээд өгсөн. Тэгээд гараад, тэгээд яахав дээ архив ухуулаад тэгсэн. Архив ухуулаад байсан чинь архиваас хичнээн одоо ухсан. Нэг ухахад 800 цаас авдаг байсан. Тэгээд нэг хүнтэй ярихад 200 цаас авдаг байсан. Тэгэхдээ бас бага. Одоо бол 2000, 3000-н мянга.

Отгонбаяр -

Гэхдээ тэр чинь одоогийн 800 төгрөг биш ш дээ.

Дуламсүрэн -

Тийм байх л даа. Тэгээд энэ хавиас нь ухаад л байхгүй. Тэгэд тэр манай юуны намын хорооны дарга байсан Намдаг гээд хүн байсан юм. Тэгээд одоо 30-н хэдэн оны юм олдохгүй юм байна гээд 21 оны юм хүртэл байгаа. Архивт байдаг юм. Та одоо бүр дороос нь ух гэж хэл. Надад одоо дороос нь ухаж өг гэж хэл гээд тэгээд дандаа ийм сайхан санаатай Монголчууд дандаа зааж өгч, би бол өөрөө юу ч мэдэхгүй. Олон түмний хайр бол агуу Бурханы хайр одоо ерөөсөө жигтэйхэн сайхан. Дандаа хүнд тусалж өгдөг байхгүй юу. Тэгээд хэлсэн чинь ухаад гараад ирсэн. Тэгээд энэ юунаас чинь архивын материал гээд ухна. Оочирлоод хоёр гурав хоног л очерлоод, гар нь ингээд сарваганаад л зурагтаар л гараад байсан ш дээ. Зөндөө, тэгэхэд би бас их гайгүй. Бас юу яагаад яахав Бурханы хайраар тэгээд гарч ирээд хураасан барисан юмнууд нь бүгд тэндээ гарч ирсэн. Яахав 3-н удаа хураасан юмны нэг л удаагийнх гарсан. Тэгээд овог нэр нь жаахан дутуу. Ах Дамбадаржааг Дамба гээд биччихсэн. Дүү нар зарим нь жижгүүд нь байхгүй. Бичигдээгүй юм уу. Тэгээд тэр үеийн улсууд чинь бүдүүлэг, олон хүний нэр бичиж чадахгүй. Манай том ах бас байхгүй байдаг. Засаг ноён Манай бага ах бид хоёр л байгаа юм. нөгөө жижгүүд байхгүй. Нөгөө бичиг үсэг муутай хүн аягүй бол олон нэр бичих хэцүү байсан биз.

Отгонбаяр -

Магадгүй.

Дуламсүрэн -

Чадаагүй байх. Тэр дүү нар бол нэг нь л гэдсэнд байсан болохоос биш тэр 7 бол долуулаа л байх ёстой байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм

Дуламсүрэн -

Том нь яахав дээ өөр овогтой болохоор байхгүй ч байсан байж магадгүй. Гэхдээ л тэр овог мовог сольж мэдэхгүй байж л таарна. Одоо бол хүүхэд өргөж авлаа гэхэд эцгийн одоо тэр өргөж авсан эх эцгийн нэрээр байгаа ш дээ. Тэрийг ч мэдэхгүй юм чинь. Ерөөсөө тийм нэр байхгүй. Тиймэрхүү байлаа, тэгээд яахав ээ олон түмэндээ их баярладаг юм. Засаг төрд ч би их баярладаг ерөөсөө. Тэгээд тэр цагаатгуулах гээд явж байхад одоо энэ хэн дарга дээр чинь зөндөө орж байсан байхгүй юу. Одоо ийм ийм байна гээд Сампилноров дарга чинь одоо ч гэсэн байгаа. Надад одоо зураг нь хүртэл байдаг. Хүлээж аваад уулзаад энэ тэр байдаг ш дээ. Хоёр гурван зураг нь надад байдаг. Тэгээд энэ хүн сайн хүн л дээ. Би эртүүд яагаад гэхээр одоо ерөөсөө Уянгаа дээр очдог байхгүй юу залуухан хүн. Тэгээд одоо гараагүй байна. Учир нь олдоод, тогтоол могтоол гараагүй байна тэгээд нэг оччихоод ирдэг юм. Тэгээд утсаар асуугаарай гээд утасныхан номер байдаг. Утас энэ тэрээ авдаггүй юм билээ. Тэгээд одоо яадаг юм билээ гээд энэ улсууд чинь манайхны хамаатан, хамт ажиллаж байсан улсууд одоо чамаас бусад нь байр майр аваад ингээд байх юм. Чи одоо тэр олон хүүхэдтэй. Би үнэндээ олон хүүхдээ цувуулаад энэ хоёрыг чинь ингэж л хаалга барихгүй бол орой чинь манай гэрт юм ч үзүүлэхгүй. Ирээд л бахирчихна. Дөрвүүлээ ирээд бахирчихна. Нөгөө хоёр том нь бас бахируулаад, хоёр бага чинь бахираад одоо тэгээд заримдаа аягүй ядардаг байхгүй юу. Тэгээд би Сампилноров даргад би одоо ядраад байна. Одоо нэг ганц өрөө ч хамаагүй байртай болвол зүгээр юм даа хүүхдийнхээ хажууд тэгэлгүй яахав дээ би таныг ойлгож байна. Хүүхдийн шуугианд ядраад, би амьдралаар нэг их ядраагүй. Охин хүргэн хоёрынхоо хүчинд би талх иддэг бол идээд, сүүтэй цай уудаг бол уугаад байж байна. Гэхдээ л би шуугианд ядраад, тэгэлгүй яахав та настай хүн байтугай би ч одоо шуугиан муугианд ядардаг ш дээ. Тэр үед нэг 50-н хэдтэй л байх хөөрхий тэгэж байгаа юм. Тэгээд ойлгож байна. Тэгээд очоод тэгсэн номер авдаг гээд ярьлаа нөгөөдүүл чинь. Тэгээд номер авдаг гэхээр нь одоо би хэдэн номерт байна гээд сая очихгүй юу. Аа тэгээд Сампилноров дарга дээр би яах вэ. Одоо учрыг нь олохгүй ингэх юм гээд эргээд очсон байхгүй юу. Тэр хүн чинь их сайн залуу зайлуул. Тэгээд та одоо миний номерыг аль гэж хэл. Хэдэн номер гэж тэгээд болохгүй бол тэр хэн гэж Бат гэж хүн байгаа дарга нь. Тэр Бат гэдэг хүн дээр ор, ороё гэж хэл гэж. Номероо ч аваагүй байж Бат гэдэг хүн дээр ороочгүй хүн орж болдоггүй л гэж байна.

Отгонбаяр -

За

Дуламсүрэн -

Тэгээд хэлж чадсангүй би. Бас номероо гэж гуйж авчихаад, тэгсэн чинь 400-гаар. 394 хүн байна. Тэгэхээр өнөө улсууд болохоор биш ээ. Та хэлмэгдлээр байх ёстой. Бүх л улсууд, Улаанбаатар хотын бүх үхсэн хүн нэг номер байх тэр чинь гээд ингэж байна. Тэгээд одоо тийм юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Тэгээд яахав дээ хэлмэгдлийн холбооны гишүүнд нь элсээд ингээд жилдээ нэг 10 хоног амралтанд үнэгүй амраачихдаг юм. Засаг төрд би их баярлаж байгаа их сайхан. Тэр нам, энэ нам гэж муулах юм байхгүй. Үнэндээ сайн ус уусан. Одоо хүүхэд нэг ээжийн хүүхэд ч гэсэн янз бүрийн зантай байхад чинь

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Тийм юм бол байна шүү дээ. Одоо яахав олон түмэн хүүхдүүдийн буянд Бурханы хайраар бас мэддэг болчихоод байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Энэ 2007 онд сонинд гарч байсан юм байна. Зууны мэдээн дээр. Таны ярилцлага. Тэрнээс өмнө аль нөгөө анх хэлмэгдүүлэлтийг цагаатгалын ажил эхлээд та нэг анх өргөдөл өгөөд явж байх үеэр сонин хэвлэлээр гарсан юм бий юу?

Дуламсүрэн -

Байхгүй. Ганцхан энэ юу байгаа. Мэдэхгүй юм чинь тэр үед чинь. Ганцхан эцгээрээ овголсон юм байдаг.

Отгонбаяр -

Энэ ярилцлагыг таниас хэн авсан бэ?

Дуламсүрэн -

Тэр хэн гэж одоо нөгөө ардчилалын Навагчамба гэдэг хүн авсан юм.

Отгонбаяр -

Аан Зууны мэдээ сонины

Дуламсүрэн -

Тийм. Бас нэг ном байгаа.

Отгонбаяр -

За, танай нутгаас аавын чинь нутгаас хэн эмээ Дууяа эгч аавтай чинь хамт өөр тэгэж хэлмэгдсэн хүн бий юу?

Дуламсүрэн -

Зөндөө, наана чинь одоо 54 билүү, тавин хэдэн хүн байна лээ.

Отгонбаяр -

Аавын чинь зураг байдаг юм уу?

Дуламсүрэн -

Байхгүй

Отгонбаяр -

Байхгүй юу, байх аргагүй л дээ.

Дуламсүрэн -

Тэр үед чинь зураг байхгүй л дээ.

Отгонбаяр -

Ээжийн чинь зураг байдаг уу?

Дуламсүрэн -

Ээжийн зураг байдаг. Наадах чинь.

Отгонбаяр -

Энэ үү?

Дуламсүрэн -

Тийм

Отгонбаяр -

Ээ зайлуул найман хүүхэдтэй үлдээд, мөн хэцүү байжээ, залуугаараа

Дуламсүрэн -

Гучин хэдтэй байна уу хөөрхий. Надад энэ бүхнийг сайхан сэтгэлт улсууд л хэлээд байгаа юм. Би бол юу ч мэдэхгүй юм чинь. Тэр үеийн асуудлууд бол тиймэрхүү л байсан. Засаг төрдөө би гомддоггүй. Би ч гэсэн бас л ийм ажил хийх байсан бол бас л их л ийм ажил хийх л байсан гэж боддог юм. Тэгээд надад бас Лүндээжанцан даргатай бас уулзсан юм. Тэгээд яахав хөөрхий минь тэр нам, энэ нам ийм тийм гэж ялгаад муулаад зарим хүмүүс болохоор тэгдэг юм

Отгонбаяр -

Лүндээжанцан даргатай уулзахад юу өгсөн?

Дуламсүрэн -

Надад яахав ээ. Хэлмэгдсэн хүний хүүхдүүд, Ажилчин хүн гээд би ганцаараа орсон. Дандаа л хоёр гурван дээд сургууль төгссөн томчууд байна лээ. Тэгээд тэр бол Бурханд талархдаг.

Отгонбаяр -

Энэ ээжийн чинь зураг байх нь тэ?

Дуламсүрэн -

Тэгээд тэр өргөмжлөл энэ тэр аваад, одоо бишгүй л хөөрхий минь харж үздэг юм. Энэ одоо бүгдээрээ адилхан байгаа биз.

Отгонбаяр -

Танай найм уу?

Дуламсүрэн -

Манай найм. Нэг нь эрт нас барсан, ганцхан эмэгтэй. Энэ миний бага дүү. Энэ байгаа, энэ байгаа. Энэ байхгүй, энэ байхгүй.

Отгонбаяр -

Ер нь их адилхан юм хоорондоо. Та нар аавтайгаа адилхан байж.

Дуламсүрэн -

Тийм аавтайгаа адилхан. Надтай адилхан гэж ярьдаг юм билээ. Энэ Дамбадаржаа гэдэг багш чинь энэ. Энэ миний том ах. Одоо би ингээд 3 дахь нь. 3-н том нь урд нь суучихсан байна. Энэ байгаа, одоо Монхор гээд өвгөн энэ байна. Эд нар байхгүй. Ингээд 5 нь байхгүй.

Отгонбаяр -

Тэр ер нь хураалгасан юмыг харахад танайх бас овоо гайгүй хөрөнгө юмтай айл байж тиймээ?

Дуламсүрэн -

Юмтай айл байсан юм гэнэ лээ. Ер нь манай ээж бол би ярьдаг том ээмэг байсан гэсэн. Аав нь хийж өгсөн. Тэр засаг ноён чинь аягүй баян хүн. Ер нь одоо гурван удаагийн баян хүн гэсэн.

Отгонбаяр -

Гурван удаагийн гэдэг нь юу гэсэн үг юм.

Дуламсүрэн -

Үе, гурван үе. 3-н удаа гэдэг нь гурван үе.

Отгонбаяр -

Аан за.

Дуламсүрэн -

Гурван үеэрээ баян юм гэнэ лээ.

Отгонбаяр -

Аан за.

Дуламсүрэн -

Яагаад уу гэхээр зэрэг улсууд тэгдэг. Хичнээн хураагдсан ч гэсэн тэд нарт юм байгаа энэ тэр гэж худалдаж авъя гэж ирдэг байсан гэсэн. Гэхдээ манайд бол нэг их юм үлдээгүй ш дээ. Ээжийн ээмгийг авна гэсэн юм билээ аягүй том ээмэг. Аав нь хийж өгсөн гэнэ лээ. Энэ чинь миний аав хийж өгсөн юм. Тойг, мөнгөн тойг энэ тэр үсэндээ зүүдэг байсан ш дээ. даруулга маруулга. Тэгсэн тэрийн авна гээд энэ чинь миний аав хийж өгсөн юм. Миний аав одоо амьд байвал хэлнэ. Чиний хөрөнгө чинь байтугай чи чинь энэ айлын хүн шүү. Эсэргүүний хүүхэд шүү гэж ээмгийн булаагаад авчихсан.

Отгонбаяр -

Сугалаад авчихсан.

Дуламсүрэн -

Сугалаад, тэгээд яахав дээ дээрэмдэж л байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Тэр үедээ тэднийд бол ерөөсөө тэрэг мэрэг Жагтан Цээвээ гэж сумын зарлага байсан,тэр ирээд хүртэл ухаж байсан. Зүгээр сумын зарлага хүн.

Отгонбаяр -

Тээр

Дуламсүрэн -

Тэгээд тиймэрхүү. Тэгээд сүүлд энэ хүн манайхыг хурааж байсан Яахав дээ хөөрхий. Ээж бол их ухаантай айхтар хүн байсан. Яахав дээ хөөрхий засаг төрийн ажлыг хийж яваа хүн чинь тэрний сумын зарлага хамаатай юу гэдэг юм. Бид нар бол жаахан дургүй байдаг байсан. Манай юмыг ухаж байсан юм гэнэ лээ. Их зааж өгч байсан гэнэ билээ. Дотроо бодож байсан. Одоо болохоор салахгүй л дээ хөөрхий бас тийм.

Отгонбаяр -

Лүндээжанцан даргатай уулзсан гэсэн тэ?

Дуламсүрэн -

Уулзсан.

Отгонбаяр -

Лүндээжанцан даргатай энэ хэлмэгдлийнхээ асуудлаар ярьсан юм уу та?

Дуламсүрэн -

Яахав бүгдийн одоо ухаандаа тийм асуудлаар яасан юм уу. Нэг л мэдсэн чинь хэлэхгүй юу утсаар та юу яагаарай. Тэдэн цагт засгийн газрын үүдэнд байж байгаарай. Одоо нэг хэдэн хүн оруулна. Уулзах гэж байгаа юм. Би ярьсан чинь байхгүй. Юу яасан чинь ч байхгүй. Ээж минь өнөө түмний тоосонд л гэж ярьдаг юм. Тэгээд яахав ээ хүн болгон л гэмгүй сайн, сайн санааны үзүүрт тос гэж ээж минь ярьдаг юм. Тэгээд сайхан юм мэддэггүй боловч ямар ч одоо ялгалгүй сайхан цаг болчихсон. Ийм сайхан байна л даа. Бурханы хайраар.

Отгонбаяр -

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хүлээн авалтанд оролцсон. Амь насаараа хэлмэгсдийн хүүхдүүд. 13 хүн байна тэ. Тэнд та

Дуламсүрэн -

2 дарга байгаа.

Отгонбаяр -

Тийм байх нь. Яг ээж, аавын аваачаад алчихсан. Аавын ш дээ. Эмэгтэй хүн тэр үед буудуулсан юм болов уу?

Дуламсүрэн -

Одоо мэдэхгүй юм. Ёстой мэдэхгүй юм.

Отгонбаяр -

Тийм байх.

Дуламсүрэн -

Энэ Сампилноров дарга ч байгаа. Хаана байна би одоо ч үзэхгүй юм.

Отгонбаяр -

Тийм байна, тийм байна. Бүх сайхан хөгшчүүд

Дуламсүрэн -

Тэгээд эд нар болохоороо ерөөсөө бүгдээрээ дээд сургууль төгссөн юм гэнэ лээ. Хоёр гурван дээд сургууль төгссөн. Би болохоороо ганцхан ажилчин. Тэгээд би яахав Бурханы хайраар үнэхээр Эзэнд талархаад, энэ бол Бурханы хайраар намайг оруулжээ. Эзэнд талархаж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Энэ хүмүүс одоо амьд сэрүүн байдаг уу. Та холбоотой байдаг уу?

Дуламсүрэн -

Энэ одоо ганц нэг нь холбоотой байдаг юм. Энэ чинь Баабарын ээж байх аа.

Отгонбаяр -

Аан за за. Юу яасан уу Дууяа эгч. Эд нар дээд сургууль төгсөхдөө өөр овогтой.

Дуламсүрэн -

Мэдэхгүй, эд нар над шиг өөр овогтой юм уу. Эд нар чинь нөгөө ер нь одоо хэн Рэнцэн доктор ч хэлж байсан шүү. Танай Сүхбаатар аймаг, Дорнод 2 өшөө их онцгой. Онгироо улсууд байсан юм байна л даа.

Отгонбаяр -

Илүү их хэлмэгдүүлж.

Дуламсүрэн -

Эд нар одоо чухам юу юм бол энэ өнөө хэний Баабарын ээж. Энэ чинь хөл нүцгэн гүйж явсан багш маань надад бойтог өгсөн юм гэж уйлаад ярьж байна лээ. Энэ байдаг юм. Энэ хүн. За энэ Туваанжав энэ нас барчихсан. Энэ Дамдинсүрэн гэж байдаг юм. Дорнодын хүн. Энэ Дашдаваа байдаг юм. Уулздаг юм. Энэ бас нэг биеийн тамрийн юу гавъяат хэн ч билээ дээ.

Отгонбаяр -

Өө тийм тийм. Одоо Алтайгийн аав.

Дуламсүрэн -

Тийм тийм. Уулздаг юм. Заримдаа энэ амралт мамралтанд явахад ирдэг юм. Энэ дарга, энэ хүн байдаг юм. Тэгэхээр надаас бусад нь бүгд томчууд. Энэ хүн Дорнодын хүн. 9-р ангид байхдаа сургуулиас хөөгдөж байсан гэж ярьж байна билээ.

Отгонбаяр -

Тээр

Дуламсүрэн -

Тэгээд яахав сүүлдээ л хэлээд дахиад. Энэ бол ер нь бас л онцгой баримт юм л даа. Их сайхан. Их олон том зурган дээр их олон удаа бий. Бид нар ингээд яваад, за машин энэ тэртээ ирээд хүлээж авч уулзуулаад, ухаан хоол унданд оруулаад тэгээд сайхан машинаар энэ тэр хүргэж өгдөг юм билээ. Тэгээд яахав дээ үнэхээр одоо ийм сайхан. Хотод байгаагаарай бас өнөө яахав дээ ганц охин минь гээд аав минь их ярьдаг байсан. Тэгээд бас тэрний буян байдаг биз. Ер нь одоо байгаагаас томоос би. 2 дүүгийн нэр ч байхгүй. Одоо энэ хоёр амьд байгаа дүүгийн нэр байхгүй.

Отгонбаяр -

Тээр.

Дуламсүрэн -

Би л одоо нэр мэрийг нь гаргаад тийм байна гэж байгаа байх. Тэр байгаа хүний өнгөрөх дээр л тэр талийгаач ах бид хоёр байгаа юм. Өөр хүн байхгүй. Тэр улсдаа бичээгүй бас байсан юм уу. Хүүхэд бичсэн ч яадаг юм. Байсан ч яадаг юм. Яаж харин манай аав их ухаантай айхтар, тийм нэг үгээр хэлвэл их айхтар, цэцэн цэлмэг үгтэй хүн байсан юм гэнэ лээ. Тэгээд ярьдаг юм намайг. За ерөөсөө ном сурсан бол сургуульд суусан бол Дуламсүрэн бол онцоос доош дүн авахгүй дээ гэж ярьдаг байсан. Тэгээд манай ах энэ тэрийг их толгойтой. Их сайн. Эцэг эх сайн хүн байсан юм гэнэ лээ. Тэгээд бас яасан гэхээр манай эцэг чинь жаахан ядуу талтай байсан юм гэнэ билээ. Манай аав болохоор ноёны удамтай, бас тэр үедээ бас ядуу хүний хүүхэдтэй суулаа гэж хавчиж байсан гэсэн.

Отгонбаяр -

Хэн нь, танай аав гэж?

Дуламсүрэн -

Яахав хэн нь ядуу вэ гэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Аан аав чинь ядуу. Хэн нь баян юм?

Дуламсүрэн -

Яахав манай ээж.

Отгонбаяр -

Ноёны хүүхэд.

Дуламсүрэн -

Ер нь гурван удаагийн. 3-н үеийн тийм баян улсууд байхгүй юу. Тэгээд яахав гэхээр ээж ярьдаггүй. Манай эгч энэ тэр манай хамаатан ээжийг минь надад одоо муулж байсан санагдаж байгаа юм. Танай ээж чинь одоо тэнэгтээд л ухааны юм ярьж байгаа юм. Сэхээтэн хүнтэй суусан. Тэрнээс л болж л баригдаж өнчирсөн та нар. Аягүй муулж байсан шиг санаж байгаа юм одоо. Айхтар байгаа шүү. Ээ Бурхан минь, тэгээд юу яасан. Зарим нь лам мамтай суусан. Тэд нар бол хэлмэгдээчгүй, зүгээр л байна хүүхэд шуухад нь. Тэгээд манай аавын тал болохоор эцгийнхээ толгойг харсан хүүхдүүд гэж муулж байсан.

Отгонбаяр -

Та нарыг

Дуламсүрэн -

Тийм,

Бурхан минь, ээ Бурхан минь тиймэрхүү. Тэгээд яахав ээ. Тэгсэн чинь тэр эгч нь за чи зүгээр тэр хамаатныхаа зарцтайгаа суусан ш дээ танай ээж чинь аягүй. Тэгээд ээж тэгэж байна шүү эд нар гэж би ээждээ ховлож байгаа байхгүй юу. Яахав ээ зарц байгаагүй. Зүгээр нэг хонины хамжаанд билүү, айлын хажууд хүүтэйгээ ирсэн юм. Хүний ганц хүү юм гэсэн. Манай аав. Тэгээд одоо тэр үед чинь нилээд хавчаад, ядуу хүнтэй суулаа энэ тэр гэж бас тиймэрхүү хэлж байсан гэсэн. Тэгээд эцгийн тал бол бид нар ч бас ядуугаасаа ч болдог юм уу. Ямар ч ухаантай юм бас тиймэрхүү байсан. Тэгээд яахав манай ээжийн тал бол яахав сайн. Сүүлдээ манайх чинь хонь монийн хураагаад, тэр нэг юмын яагаад юм энэ тэр багасаад тэгээд юм оёод ямаа аваад идэх шив. Нэг тугал аваад өнөөх нь том болоод иддэг. Тэр үед чинь гурил мурил олдохгүй. Будаа олдохгүй, тийм байсан ш дээ. Дандаа л махаар шөл хийнэ. Тэгээд нэг хар гурил гээд, 3-р гурил гээд одоо бодоход нэг тийм хачин хар гурил байсан юм. Шигшээд нэг жаахан идэхээр одооны нэг 3-р гурил шиг л байсан байх. 3-р гурил. Тэгээд ингээд маарланд шигшээд боов хийчихнэ. Бов бор боов болдог байсан байхгүй юу. Шигшээд байхаар тэр чинь нэг том том юмнууд нь үлдчихдэг байсан. Тэгээд тийм үед жаахан хэцүү байсан. Ээжийг бас жаахан тэгэж байсан тал ч бий. Ээж болохоор намайг ганц охин болохоор нөгөөх хүүхдүүд нь мэдэхгүй. Ээж нь одоо ингэж ингэж байсан. Та нарыг өсгөх гэж ингэж ингэж ядарсан. Тэгээд л одоо юу яахав энэ тэр аягүй өрөвддөг байхгүй юу. Уйлаад яахав ээ, ганцхан би хэлмэгдсэн биш. Түмэн олон хэлмэгдсэн. Ухаан одоо 25 мянга гаруй хүн хэлмэгдсэн гэж байгаа ш дээ. Тэгээд энд буудуулсан хүн ч байгаа, эргэж ирсэн ч хүн байгаа. Олон хүн байгаа. Тэгээд манай энэ талийгаачийн хамаатны нэг одоо Богдын хөгжимчин байсан гэсэн. Зундуй гээд хүн байгаа. Тэрний хүүхдүүд нь байгаа ш дээ. Манай талийгаачийн дүү нар. Тэгээд тэр ингэсэн юм гэнэ лээ. Богдын хөгжимчин байхад нь бариад авсан. Юм хумын хураасан юм гэнэ билээ. Хураасан чинь надад тэгэж ярьж байгаа юм. Өө Бурхан минь ээ би их худлаа хэлсэн. Би хүний амь үрсэн хүн шүү дээ. Би хүн алсан. Үгүй та яахаараа хүн алдаг юм гэж байна. Тэгсэн чинь өнөө ингээд хэлмэгдлийн үед ингэдэг гэнэ л дээ. Би биш ээ. Дуламсүрэн, Отгонбаяр гэж худлаа хэлэхээр гаргачихдаг байсан.

Отгонбаяр -

Нөгөөдүүлийн авна.

Дуламсүрэн -

Бид хоёрыг чихчихээд, Тэгээд та яагаад хүн алсан гээд яахав би худлаа хэлээд, өөрөө гарсан. Тэгээд би одоо их залбирах хэрэгтэй. Их буян хийх хэрэгтэй гэж ярьдаг байсан. Нас барчихсан л даа. Тэгээд яасан гэхээр манай өвгөний дүүтэй суусан. Бүр настай болсон хойноо. 20-аад ах ч юм уу. 30-аад ах ч юм уу хүнтэй суусан юм билээ. Тэгээд тэр хүн ярьдаг байсан. Одоо Богдын хөгжимчин. Одоо тэр нэг өөрөө амьд байхдаа харин байр өгсөн шүү тэр хүнд.

Отгонбаяр -

Өө тийм үү.

Дуламсүрэн -

Амьд байхдаа хүүхдэдээ байр өгөөд, одоо энэи 3-р хороололд тэр Лүндэн гээд байгаа. Хүний өгсөн өөрийнх нь хүүхэд авсан байхгүй юу. Тэгээд нэг тийм хөгжим шиг жаахан иймэрхүү нэг хавтгай жаахан юм өгсөн байсан. Тэгээд тэр үед өөрөө авсан юм билээ л дээ. Тэгэж ярьж байсан. одоо тийм юм байгаа. Тэгээд яахав өнөө нэг тэр үед яасан гэхээр бас одоо энэ засгийн газар орсон доо хөөрхий амьтан. Лүндээжанцан дарга чинь өөрийнхөө өрөнд хүлээж аваад их сайхан байна билээ. Тамхи энэ тэр өгөөд. Хөөргөөр тамхилаад энэ тэр их сайхан. Тэгээд баахан сурвалжлагч ирдэг юм байна. Тэгээд ирээд ухаан ингээд ярихаар би болохгүй. Одоо ингээд чихэр михэр таваглаад ундаа энэ тэр өгчихнө. Одоо ингээд та нарыг хоолонд оруулна гээд ингэхгүй юу. Тэгэхээр нь би өнөө сурвалжлагч нар нь бүгд ороод явчихдаг юм байх даа гэж юм мэддэггүй хүн чинь. Бүгд ордог юм байх даа. Тэгээд үгүй бид 13-лаа ороод. Тэгээд тэр хооронд бас нэг хэн гээд Хатанбаатар гээд сурвалжлагч байгаа юм. Одоо энэ хэлмэгдлийн талын, хэн Зоригт ч билүү тийм 2 залуу байгаа юм. Жаахан залуу. 80-н хэдтэй л хүүхдүүд байх. Тэгээд тэр 2 та яаж ийшээ яаж байсан. Тэр хооронд бас ярьж зарим нь ингэж байх хооронд надаас асуусан. Утас байна уу танд, утас байгаа. Би хүргэнийдээ байдаг. Тэгээд тэр хоёр уулзаад тэгээд надтай уулзсан байгаа юм. Тэгээд уулзаад, гэрийн хаяг аваад юу яагаад тэгээд утсаар яриад би танайд очъё гэж ирсэн байхгүй юу. Тэгээд кино гаргана гээд,

Отгонбаяр -

өө тийм үү?

Дуламсүрэн -

Тийм, кино хийнэ гээд. Энэ бол зүгээр л нэг тэр нэг хэлмэгдлийн “Хэлмэгдсэн заяа” гэдэг кино урилга өгч би үзсэн. Засгийн газрын ордонд өгсөн. Намайг бол ухаанаа ерөөсөө энэ улсууд хасдаггүй байхгүй юу. Би тэр энд хуралтай, тэнд хуралтай хэний Төмөр-Очир гуайн авгайг нас барахад хандив өргөөрэй гэсэн. Би чинь 10000 цаас бариад л гүйгээд очиж байгаа юм. Тэгээд одоо хэд хэдэн хэлмэгдсэн улсуудаас нас барсан улсууд их байгаа юм. Одоо ер нь цөөхөн байгаа. Тэгээд бүгд нийлээд нэг 20-аад хүн байгаа гэж хэлээд байгаа байхгүй юу. Таагаад 400-гаад хүн байхгүй тэр. Тэгээд одоо бас би Алтанд өргөдөл бичээд Сампилноров бол сайн хүн одоо нэг үхэхээсээ өмнө, одоо миний юуны түрүүчийн нөхрийн одоо 6-н өнчин хүүхэд байна бас. Аягүй өрөвдмөөр, их ядуу амьдралтай.

Отгонбаяр -

Анхны нөхрийн?

Дуламсүрэн -

Анхны нөхрийн, тэгээд тэр Шар хаданд байна. Хамгийн том нь хорин хэдтэй. Бага нь одоо 5-р анги.

Отгонбаяр -

Хүүхдүүдийнх нь хүүхдүүд тэ?

Дуламсүрэн -

Одоо миний хүүгийн хүүхдүүд. За ээж нь байхгүй. Аав нь байхгүй нас барчихсан. Бүтэн өнчин, гэхдээ зарим нь бол насанд хүрчихсэн байхгүй юу. 20-н хэдтэй. Зарим нь ч гуч хүрч байгаа байх. 2 бага нь бол байгаа. Би тэгээд Мөнхөө эд нарыг хэлээд бас Мөнхөөгөөс энэ тэр зовдог юм ш дээ хөөрхий. Миний тэр хэцүү, миний энэ хэцүү гээд юм гуйх чинь одоо хэцүү ш дээ. Тэгээд Сийлэгмаа энэ тэрд бол хэлдэг л юм, тэгээд наранбаатар дүү очсон, Юон чол дүү очиж хуучин хувцас энэ тэр өгсөн. Яршиг тэр муу ар гэрт хэлдэг л юм л даа. Тийм юм байгаа надад. Тэгээд одоо тэр 6-н өнчин хүүхдээ бодсон ч надад бол үнэндээ би хүсвэл гуч гэдэг юмуу ачдаа ч гэсэн хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд надад бол өөрөө яахав амьд байхдаа хэд хоног чимээгүй газар байж байгаад сүүлдээ юу яахаар энэ хүүхдэдээ хэрэгтэй юм аа гээд. Эд нарыгаа одоо яахав ам бүл надаас тусдаа байхгүй юу эд нар чинь. Ам бүлд ороогүй учраас би одоо тэрийг хэлэхгүй л байгаа юм. Тийм асуудлууд бол их байгаа. Заримыг нь эмээ нь одоо ингээд мартчих юмаа.

Отгонбаяр -

За хоёулаа энэ өдөр ярилцлагаа ингээд дуссгая. Дараагийн удаа хоёулаа Эзэнд итгэснээс хойшхи сүм чуулганы амьдрал ямар байв тэр талаар хоёулаа яринаа. За их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.