Javzan
![](../assets/images/interviewees/990229.jpg)
Basic information
Interviewee ID: 990229
Name: Javzan
Parent's name: Dashdeleg
Ovog: Övgön
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Christian, Protestant
Born in: Batsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
education / cultural production
family
work
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Жавзан эгчээ хоёулаа яриагаа эхлэе. Тэгээд эхний удаад бол би таниас ийм зүйл асуумаар байна. Та өөрийнхөө амьдралын түүхийн талаар тодорхой ярьж өгөөч. Та хаана төрөв хэдэн онд төрөв, таны бага нас яаж өнгөрөв ээж аавынхаа тухай тэгээд сургууль соёл яаж дамжив ямар ямар ажил хийж байв энэ талаараа та ярьж өгөөч.
Жавзан -
За би чинь одоо Баянхонгор аймгийн Баацагаан суманд Дашдэлэг гэдэг малчин ардын энэ дөрөвдүгээр энэ юу билээ гуравдугаар охин болж төрсөн юм. Тэгээд яахав дээ эцэг эхийн гар дээр арван нас хүртэл хүмүүжээд тэгээд арван наснаасаа сургуульд ороод. Тэр үед чинь одоо сургуульд чинь ороход чинь бас хамаачгүй л байлаа л даа ер нь бараг л сайн дурын шахуу тэгээд гэхдээ бол хөөж ирдэг байсан юм. Тэгээд нөгөө сургуульд орох гээд яваад өгсөн чинь тэгж байсан юм гэнэ лээ би анх эхлээд ер нь 9-тэй сургуульд.
Отгонбаяр -
Хэдэн он гэсэн үгүү, яг сургуульд орох гэж байхад чинь.
Жавзан -
1952 онд.
Отгонбаяр -
52 онд юм байна.
Жавзан -
52 оны л орчим юм уу даа ер нь би ч худлаа ярьж байж магадгүй шүү тэгээд 52 онд сургуульд ороод тэгээд би ингээд сургуульд ирж бүртгүүлчихээд аавтай цуг айл хэсээд манай аав чинь архи уудаг хүн байсан юм чинь айл хэсээд тэгээд явж байгаад за аав одоо зөндөө айл хэсчихлээ одоо харья л даа гэж байсан юм гэнэ лээ. Тэгэхэд тэгж яваад тэгэхээр зэрэг манай аав ухрааж сургуульд суулгах дургүй чөлөө авч нэг жил хойш нь ухрааж эхлээд аравтай сургуульд орж байсан байхгүй юу. Тэгээд сургуульд арван настай нэгдүгээр ангид ороод Баацагаан суманд дөрөвдүгээр ангид төгсөөд тэгээд манай тэнд нэг долоон жил гээд дунд сургууль байгуулагдана гээд байсан чинь байгуулагдсан ч юм байхгүй Баянцагаанд байгуулагдаад Баянцагаанд долдугаар анги төгсөөд тэгээд Баянцагаанд чинь долоо төгсөөд, би чинь долоо төгсчихөөд яахав дээ одоо тэгээд нэх их сургууль соёлд ч явсангүй тэгж ингээд яахав эцэг эхтэйгээ мал хамжилцаж бариад яахав би чинь бас эрх л хүүхэд байлаа. Тэгээд өө би чинь одоо айлын гурав дахь гэсэн чинь юу вэ хоёр дахь нь байсан байна ш дээ. Хоёр дахь хүүхэд байхгүй юу манай миний дээр чинь нэг эгч байгаа юм. Миний дээд талын ах үргэдчихсэн юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Тэгээд уул нь гурав дахь үрэгдчихсэн учраас хоёр дахь юм байна ш дээ тийм.
Жавзан -
Тийм тэгээд юу яасан тэгсэн чинь яахав тэгээд хөдөө гадаа яахав дээ одоо ингээд Баянцагаанд сурж байгаад ирээд хөдөөний хүүхдүүдийг чинь ингээд ачаад шуудангаар ачаад наашаа цаашаа явна. Тэгээд аймгийн шууданд Баянцагаанаас Баянхонгор орох шууданд дайгдаад ирсэн хэрэг. Тэгээд шуудангаас чинь бид нар буугаад өнөө муу ээж минь гадаа ямаагаа самнаад байж байсан. Аав ч алга л байсан. Тэгээд ямаа самнаад байж байсан чинь ирээд буунгуутаа би ямаан дээр очоод ямаа самнаад суусан чинь л нөгөө нэг тэр машин дээр явж байсан улсууд хөөх энэ ямар сүрхий хүүхэд вэ ёстой нээрээ ингэж байгаа хүүхэд ёстой байхгүй ш дээ ингээд ирэнгүүтээ буунгуутаа мал дээр очоод ямаагаа самнаад байж байдаг хүүхдүүд хаа байхуу энэ чинь одоо гээд тэгж байлаа. Тэгээд ямаагаа самнаад нөгөө ээж минь ороод гэрт ороод ирсэн хүмүүст цай чанаж байгаа юм чинь би самналгүй яахав.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Жавзан -
Хүлээтэй хэвтэж хэдэн цаг ч хэвтэх юм тэр чинь тэгээд таарцаглачихна. Тэгээд ямаагаа самнаад тэгж байлаа. Тэгээд яахав дээ тэндээсээ тэгээд Баянцагаанд долдугаар анги төгсөөд тэгээд эцэг эх дээрээ малын дэргэд байж байгаад одоо чинь мянга есөн зуун...
Отгонбаяр -
Долдугаар анги төгсөөд цааш нь сургуульд ороогүй юм уу тэ?
Жавзан -
Сургуульд ороогүй.
Отгонбаяр -
Шууд ээж ааав дээрээ хүрээд ирсэн.
Жавзан -
Ээж аав дээрээ хүрээд ирсэн. Тэгээд юунд ирээд сүүлд нь тэгээд яахав дээ хот хүрээ явж бариад энэ нэхмэлийн үйлдвэрт бас нөгөө хоёр жил ажилж барчихаад тэгээд сүүлд нь эргэж бас хөдөөгөө гараад тэгээд байсаар байгаад сүүлдээ манай энэ талийгаач чинь нөгөө хэлмэгдүүлээд тийшээгээ оччихоод тэгээд сүүлд нь энэ чинь надаас нилээн олон ах хүн байхгүй юу. Тэгээд өөрийнх нь авгай нь хэлмэгдлээ гэхээр нь зэрэг хаяаад тэгээд энэ хүнтэй чинь танилцаал
Отгонбаяр -
Та нутагтай танилцсан уу?
Жавзан -
Нутагтаа танилцаад угаасаа манай нутгийн хүн л дээ.
Отгонбаяр -
Аа зөв.
Жавзан -
Тийм угаасаа Баацагааных тэгээд танилцаад тэгээд энэ хүнтэй суугаад энэ хүнтэй суугаад тэгээд ирээд аль одоо энэ хүнтэй чинь 68 онд суусан юм байна. 68 онд суугаад тэгээд 68 оноос намар 11 сард суугаад. Үгүй ээ 67 оны намар 67 оны намар 11 сард суугаад тэрнээс чинь хойш 68 онд чинь манай охин чинь гараад би чинь одоо энэ хүнтэй чинь нийлээд найман хүүхэд төрүүлсэн хүн дээ. Одоо тэгээд манай найман хүүхэд бол яахав дээ одоо юунд цугаараа л одоо яахав боловсролтой, боловсрол эзэмшсэн л дээ. Би чинь тэгээд Бөмбөгөрт ирээд яахав Бөмбөгөр сум нэгдлийн даргаар манай тэр хүн чинь ирж байгаа юм одоо нөгөө тэртээ талаас тойрсоор яваад тэгээд Бөмбөгөр сум нэгдлийн дарга болж байхдаа тэгээд суугаад тэгээд нэг тэнд чинь би чинь цэвэрлэгчээс бусдыг л хийсэн дээ. Дэлгүүрт худалдагч хийж үзээд дараа нь банканд нярав хийж байгаад тэгээд нэг эрхлэгч хийгээд тэгээд ер нь банкны ажилтай байсаар байгаад тэгээд сүүлдээ манай талийгаач чинь бас юунаас Бөмбөгрөөсөө хойшоо Байдраг руу нүүгээд Байдрагт очоод Байдрагын банканд орохуу гэсэн банканд ороогүй. Би одоо тэтгэвэрт гарах дөхөж байгаа юм чинь өндөр цалинтай ажил л хиймээр санагдаад гахай маллаж үзэж, гахай маллаад тэгээд гахайчин болоод Байдрагт чинь гахайчин байж өндөр цалин авч байж тэтгэвэрт гараад үгүй ээ яахав дээ тэгээд би чинь тэтгэвэр 320-иор тогтож байлаа.
Отгонбаяр -
Хэдэн онд бэ?
Жавзан -
За байз тэр чинь одоо 90-н 90 онд биш тийм яг 90 онд 90 биш 88 онд л гахайчин болсон юм байна даа. 88 онд сүүлийн 5 жилийн цалингаар гэсэн юм чинь гэхээр чинь худлаа 90, 90 89, 88,86,86, 86, 85 оноос эхлээд гахай чинь хийсэн юм уу. Сүүлийн 5 жилийн цалинг өндөр байлгах гээд зүтгэж байгаа хүн ш дээ. Өндөр тэтгэвэрт өндөр тэтгэвэр тогтоолох гээд 85 оноос хойш гахай маллаад л эмнэлэгт бас юу хийж байсан. Ариутгалт бас ажиллаж байсан. Ажиллаагүй газар ч ер нь байхгүй юм байна даа. Тэгээд яахав тэр юунд тэгж гахай маллаж байгаад тэтгэвэрт гараад 90 онд тэтгэвэрт гарсан юм би чинь. Аймгийн төв рүү манайх нүүж ирээд 90 оноос тэгээд 90 онд ирж аймгийн төвд ирж тэтгэвэрт гарахад чинь намайг ёстой үгүй ээ муу өндөр цалин авдаг хүн байна. Танай хүн чинь. Яасан өндөр цалин авдаг хүн бэ? гээд нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэгж байсан гэж байгаа юм. Тэгээд яахав дээ тэгж тэндээс тэгж тэтгэвэрт гараад тэгээд би чинь одоо манай том охин хүүхэд гаргаад тэгээд ачаа маллах нэрээр л тэтгэвэрт гарчихаж байгаа юм л даа. Үндсэндээ ерөөсөө тэгээд тэтгэвэрт гараад тэрнээс чинь хойш ерөөсөө тэгээд гэр зуураа байж байгаад тэгээд яахав 96 онд манай хүн өөд болоод 97 онд чинь 97 оноос чинь хойш яахав тэгээд тэтгэвэрт байгаа юм чинь яахав муу сайн хүүхдүүд худалдаа наймааны зах зээлд шилжээд 90 онд чинь нэг хүү маань наймаа хийгээд тэгээд яахав тэрнийхээ гарын дор бас гайгүй чиг л байлаа. Тэгээд сүүлдээ өнөө хүн маань өөд болоод хоёулаа яахав тэтгэвэртэй нэг нь дөчин хоёр мянган цаасны үгүй 420 цаасны тэтгэвэр тогтоож байгаа юм манай талийгаачид, би 320 төгрөгний тэтгэвэр тогтоож байгаа юм 90 онд чинь. Тэгээд 89 онд тэтгэвэрт гарлуу даа манай талийгаач чинь арай ч 90 онд цуг гараагүй байхаа 89 онд тэтгэвэрт гараад би 90 онд тэтгэвэрт гарч байсан билүү дээ. Тэгээд тэрнээс чинь хойш 85 онд ч гарсан билүү талийгаач чинь. Тэгээд би чинь одоо гэрийн ажил хийгээд байсаар байгаад тэгээд наашаагаа 2002 онд.
Отгонбаяр -
Улаанбаатарт орж ирсэн.
Жавзан -
Улаанбаатарт орж ирсэн. Тэгээд одоо гэрийн хүн, гэрийн ажил л хийж байна онцын юм хийгээд байсан ч юмгүй тэгээд яахав бага насандаа бол хийхгүй юмгүй л хийж л байсан. Цэвэрлэгчээс бусдыг л хийсэн ёстой нээрээ. Тэгээд сүүлдээ одоо яахав энд ирсэн хойноо хоёр оюутан хүүхэдтэй л хотод орж ирээд. Энэ хэдэн хүүхдүүдийнхээ төгсгөх л гэж ёстой өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй тэр чинь одоо хэдэн малтай байсан чинь зуданд дуусгачихсан. Тэгээд нөгөө малгүй улс юм чинь хоёр оюутан төгсгөх гэж байгаа муу сайн ах эгч нар нь дэмжлэг өгч байгаа юм. Би бол яахав ходоодын баярлуулах унааных нь мөнгийг төлөх тийм зорилгоор энэ хотод чинь аптекд цэвэрлэгч хийж үзлээ. Тэгээд дараа нь юм хийж утас барьж үзлээ. Цагаан утас барьж байлаа. Хоёр оюутнаа тэгж л төгсгөсөн ш дээ би чинь одоо.
Отгонбаяр -
Танай аав ээж хоёр хэд хүрсэн бэ?
Жавзан -
Манай аав ээж хоёр чинь манай аав чинь 70 хүрсэн. Ээж маань аав 79, 69 тэй өөд болсон юм байна. Ээж чинь 74,73, 74 тэй өөд болсон юм байна. Тэгээд ээж нэгдэлдээ мал маллаж байсан. Манай аав ээж чинь.
Отгонбаяр -
Нэгдэлд орохоос өмнө бол одоо өөрсдийнхөө хувийн малтай байсан уу?
Жавзан -
Хувийн малтай байсан. Хувийн малтай байж байгаад тэгээд нэгдэлд 59 онд нэгдэлд орж байлуу даа. Тэгээд Баацагаан суманд Чойбалсангийн зам нэгдэлд малаа нийгэмчилээд тэндээ тэгээд амьдарч байгаад аав ээж хоёр минь өөд болцгоосон юм даа.
Отгонбаяр -
Нэгдэлд орж байх үеийнхээ юмыг та санадаг уу?
Жавзан -
Нэгдэлд орж байхад чинь одоо ерөөсөө адуу малыг чинь тамгалаад л тэр дор нь хонио бол хонь ямаагаа бол холбоод л бог малыг чинь холбоод л тоолоод тэгээд данслаад авдаг. Өөрснөө авч үлдэх нь хэдэн юмаа авч үлдээд тэгээд одоо тэгэхэд чинь ер нь бараг л ёстой сайн юмаа өгөөрэй гэж байсан цаг шүү дээ ер нь. Тэгээд яахав дээ тэгээд өгдөгөө өгөөд авдагийгаа авч үлдээд цөөхөн л юм авч үлдэж байсан. Тэгэхэд чинь ер нь өөрийнхөө ерөөсөө л ер нь 16 толгой малаас илүү юм үлдээхгүй гэж байх шүү ер нь. Тэгээд тэр хэдэн малаараа л амьдардаг. Тэгээд нэг талынхаа малыг маллаад пээ манай муу ээж чинь бол бас их сүрхий ажилсаг хүн байсан тэгээд ээж бол жирийн л гэрийн ажлыг бараг ганцаараа хийж байсан санагдаж байгаа юм одоо бодоход ерөөсөө. Манай ээж чинь их л шагнал авдаг байсан шүү ер нь сум нэгдэлээс тэргүүний малчин болж л байсан юм зайлуул.
Отгонбаяр -
Нэгдэлд орохдоо дургүй байсан уу, дуртай байсан уу?
Жавзан -
Өө аав ер нь тааруухан байсан. Ээж бол нэг тийм хүний зөнгөөрдүү л хүн байсан. Аав бол хамтрал гээд нэг их ярьдаг байсан одоо юм сайн ойлгодоггүй л байсан юм байх даа. Хоммооны хэдэн ямар юмнууд.
Отгонбаяр -
Коммун гээд.
Жавзан -
Тийм хоммоон гэж ярьдаг байхгүй юу манай аав.
Отгонбаяр -
Аан за.
Жавзан -
Хоммооны хэдэн хохироо ч билүү өнөө хоныг чинь тэгээд аашилдаг хүн байсан юмдаг. Тэгээд яахав дээ зайлуул муу аав минь малаа нийгэмчилчихээд за одоо ингээд хоосон шахуу болж байгаа нь энэ дээ гээд тэгж л байсан. Тэгээд сүүлд нь нөгөө өөрсдийнхөө малыг үлдээгээд тамга тэмдэг хийгээд нэгдлийн мал болчихож байгаа юм чинь яахав тэгээд нэгдлийн л мал нэртэй болохоос биш өөрснөө тэрнийгээ маллаад сүү цагаан идээгээ авч нэгдэлдээ тушаагаад тэгээд тэр хөдөлмөрөө өөрснөө давуулан биелүүлсэн яасныхаа шагнал магналыг авдаг л байсан цаг шүү дээ тэр чинь одоо. За нөгөө хүүхдүүд чинь.
Отгонбаяр -
За та ярьчих.
Жавзан -
Тэгээд манай муу ээж чинь бол ёстой нээрээ нэгдлийн малыг сайн ч маллаж байсан. Сайн малчин ч нэртэй ч байсан тэгээд тэр тэгэхэд чинь тогоо дарж нэрдэг байлаа. Тогоогоо нэрээд нэрмийнхээ архийг аваачиж өгдөг. Ааруул идээгийн чинь аваад л бүгдийг нь яагаад аваачаад тушаачихдаг тийм л байсан ш дээ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг ёстой давуулан биелүүлдэг л хүн байлаа даа. Ёстой манай ээж ч үнэн ажилсаг хүн байсан шүү ээ ёстой нээрээ ярих юм байхгүй ёстой тэгээд.
Отгонбаяр -
Аварга малчин энэ тэр болж байсан.
Жавзан -
Өө болж байсан болж байсан. Тэгээд одоо юунд яваад амралт мамралтанд яваад ирдэг л байсан. Нэгдлийн сайн малчин энэ тэр л байсан даг. Үнэмлэх сайшаалын үнэмлэх энэ тэр аваад л хэвтдэг байсан. Одоо тэр юмнууд нь хуу Баацагаан д л бий л дээ нөгөө гэртээ л үлдсэн манай бага дүүд л үлдсэн л дээ зайлуул. Манай ээж ёстой ярих юм байхгүй аягүй их амьдарлын түүхтэй хүн байсан юм даа. Айлын ганц хүүхэд байсан юм даа манай муу ээж чинь.
Отгонбаяр -
Таныг юу сургуульд орж байхад чинь танай сургууль одоо юу байсан уу байртай байсан уу, гэрт байсан уу?
Жавзан -
Дотуур байртай байсан.
Отгонбаяр -
Байшинд байсан уу монгол гэрт байсан уу?
Жавзан -
Монгол гэрт байсан. Монгол гэрт дотуур байр ч байдаг байсан. Гэрт чиг хичээллэдэг байсан.
Отгонбаяр -
Ширээ сандалтай байсан уу? Болсон байсан уу?
Жавзан -
Ширээ сандалтай болчихсон байсан. Нэг муу юутай одоо нөгөө хэзээ ч баригдсан юм жижигхэн жижэгхэн шавар байшингууд байдаг байсан хичээлийн байр. Тэгээд нэг намайг чинь одоо дөрөвдүгээр ангид чинь байхад билүү дээ байз газар хөдлөөд.
Отгонбаяр -
Аа нөгөө их айхтар газар хөдлөлт.
Жавзан -
Тийм анхны их газар хөдлөлт болов доо. Тэргээр чинь зүгээр ингээд байран дотор өө тэгхэд чинь шавар байранд байж байсан юм. Байранд байж байсан чинь ингээд байр чинь өөрөө ингээд шороо манраад л унасан. Шороо манраад унасан чинь л ингээд дээрээс шавар унаад ингээд унасан хүүе хүүе энэ байшин нурлаа гаръя гаръя гээд гарч гүйгээд би нэг эрэгтэй дүүтэйгээ байж байсан. Тэгээд гадаа гараад ирсэн чинь зүгээр бөөн тоос болчихсон байж билээ. Гадна тал чинь зүгээр манраад зүгээр ёстой нэг янзын л болчихсон байсан. Тэгэхэд л тэр анхны тэр айхтар газар хөдлөлт чинь болж байсан ш дээ. Тэр газар хөдлөлтөөр чинь зүгээр одоо хөдөөгүүр чинь ан цав үүсээд зүгээр ийм айхтар газар чинь ингэж хагараад унага энэ тэр унаж үхээд л байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд ангайж хагарчихаад буцаагаад хаагдсан гэдэг билүү.
Жавзан -
Хаагдаагүй манай нутгат л лав хаагдаагүй ингээд голд ингээд хагарчихсан.
Отгонбаяр -
Их гүнзгий байсан уу?
Жавзан -
Их гүнзгий байсан. Тэр ер нь одоо бодоход ер нь 2 метр энэ тэр байсан болов уу их л гүнзгий унага унаад үхчихсэн харагддаг байсан шүү ёроолд нь тийм л байсан. Тэгээд л ерөөсөө бид нар чинь гэр байранд чинь л байсан байна. Байшин тэгээд нөгөө газар хөдөлсөнөөс хойш гэр бариад гэр байранд орсон юм байна. Гэр байранд чинь ер нь арай ч дөрөв биш байсан юм байна. Ер нь хоёрдугаар ангид байсан юм уу, гуравт байсан юм уу. Тэр гэр байранд хоёр жил болсон санагдаж байна. Тэгэхээр хоёрдугаар ангид байхад газар хөдөлсөн юм уу даа ер нь. Манай ангийн багш Бямбадорж гээд нээх гоё бичигтэй хүн байсан. Миний энэ бичгэрхүү маягийн миний энэ ч бас дуураймлаа янзын гоё бичдэг хүн байж билээ. Манай тэр ангийн багш ёстой сайхан хүн байсан юм даа.
Отгонбаяр -
Таныг сургуульд сурч байх үед одоо үзэг харандаа дэвтэр цаас ном.
Жавзан -
Байсан байсан.
Отгонбаяр -
Гайгүй болчихсон байсан уу?
Жавзан -
Паль үзэг чинь харин байдаг байсан. Дэвтэрүүд бол нимгэн дэвтэрүүд байдаг байсан. Нөгөө нэг үзэг гээд чирнэлэнд дүрдэг үзэгтэй байсан бид нар чинь тэр чинь тэгээд шоргоолж үзэг бол бас нээх олдохгүй. Тэр чинь их гоё гардаг тэр өнөө палбигар 11 номерийн үзэг чинь бол ингээд жоохон бичээд ирэхээрээ гажаад ингээд сарвайгаад бас бичиг муухай болгодог.
Отгонбаяр -
Аа нөгөө дүрдэг үзэгний хошуу.
Жавзан -
Тийм хошуу тийм шоргоолж үзэгч гэсэн дүрж бичдэг байсан. Гэхдээ шоргоолж үзэгний чинь шайриг нь элэгдэтлээ уддаг бас их бараг жилээ даачихдаг байсан юм бичүүлээд, тийм үзэг нэг сүүлдээ нэг хаа нэг аймгийн төвд гардаг байсан юм уу. Нэг целлодон иш гарч ирээд бид нар чинь модон иш нь дээр дүрж бичдэг байсан. Анх эхлээд бол балын харандаагаар л бичиж байсан л даа. Тэгээд хэддүгээр ангиасаа ч үзгэнд орсон юм бол доо ер нь гурав мурваасаа орсон юм болов уу үзгэнд. Лав л нэгдүгээр ангид харандаагаар л бичиж байсан юм. Тэгээд тэр юу үзэгний чинь шоргоолж үзэг бол шаариг нь элэгддэгч үгүй болохоор удаан бичдэг. Шоргоолжин үзгээр бичүүлэхгүй тэр даралттай үзгээр бичүүлэх гээд л бас багш нар чинь албан хүчээр тийм юмаар бичүүлдэг байлаа ш дээ. Таван хошуутай 11 номерийн шоргоолж үзгээр бичдэг.
Отгонбаяр -
Тийм байсан. Сургуульд юу яасан уу дотуур байранд байсан уу?
Жавзан -
Дотуур байранд байсан. Дотуур байранд ёстой байнга дотуур байранд байсаар байгаад сургууль төгссөн дөө.
Отгонбаяр -
Байрны амьдрал ямар шуу байв хэцүү байсан уу?
Жавзан -
Байрны амьдрал яахав дээ одоо. Шар будаа голдуу хоолтой хааяа гурилтай хоол иднэ. Тэгээд ер нь бүхэл хоол бол ховор тэгээд яахав дээ ер нь яс чанаж өгч бүхэл хоол хийнэ. Тэр үед ч их бүдүүлэг байж дээ. Бас л бүдүүлэг талдаа байсан байна ерөөсөө. Тэгээд хавар болоод ер нь нөгөө малаа нядлаад ингээд зооринд хийдэг байсан юмуу юунд хийдэг байсан юм сколад л байсан байхдаа. Нөгөө малыг чинь гулууз махны чинь дотор тал нь хөгзөрчихсөн, гухарчихсан тийм махаар хавар болохоор хоол хийдэг байсан. Ёстой аюултай. Тийм тэгээд одоо яахав дээ тэр үед чинь одоо янз бүрийн айхтар хурц юм иддэггүй байж. Тэгээд байрны тэр хоолонд жоохон гэдэс дотор муудвал муудахаар байсан байх бусдаар бол гайгүй л байж л дээ. Тэр үеийн улсууд чинь дэглэм ихтэй бид нар чинь одоо зун ингээд малаа саагаад өрөм мөрмөө хураагаад ер нь бага шиг хэмжээгээр л гар дээр авч тавин уу, гэхээс биш зоргоороо аяга аягаар аягалаад идэхгүй ш дээ. Бид би чинь одоо дөхвүүлэхнээ ш дээ. Дөрвүүлэхнээ хэр нь л одоо тийм л дэглэмтэй байсан ш дээ. Одоо эмэгтэй хүүхэд бол баганаас дээш гарч суудаггүй. Доошоо суу гээд хүрээд ирэх дээр чинь зэрэг л хүний үг чагналаа гар гадаа юм хий мал хар гээд хөөгдөөд гардаг тийм л байсан юм чинь. Их дэглэмтэй сайхан байсан юм шүү дээ одоо бол юуны чинь ах захаа алдаад зүгээр ёстой хүний чинь бараг л хойгуур урдуур нь гишгэчихээд гарч ордог болжээ дээ хүүхдүүд чинь тэр үеийн хүүхдүүд ч хүмүүжил сайтай сайхан байж дээ. Одоо өөрөөсөө нэг хоёр ах л бол та байлаа ш дээ. Одоо чинь тэгсэн чинь юу вэ зүгээр бие биенээ чи гээд л зүгээр чи байтугай элдвээр дууддаг тийм л болчихсон цаг юм даа.
Отгонбаяр -
Дотуур байрны хүүхэд юу өмсдөг байв. Хувцас хунарыг одоо.
Жавзан -
Өө яахав гэрээсээ.
Отгонбаяр -
Монгол дээлүү?
Жавзан -
Монгол дээлээр л байдаг байсан. Монгол дээл өмсөөд. Би чинь анх эхлээд нэг одоо нарийн цагаан эсгий гуталын түрий манай ээж нөгөө дугуйлж хийж улалж өгөөд, өвөл тэр гутлаа өмсөөд гуталруугаа хамар ингэж тоноглоод манай муу ээж.
Отгонбаяр -
Ганган байж. Нарийн цагаан эсгийтэй гуталтай хүн ч ёстой.
Жавзан -
Тийм тэгээд нэг нарийн цагаан эсгий гутлыг чинь бүр ингээд савхиар тоноглоод л савхин ч хаанаасаа юугаар байсан юм бол доо. Тэгээд улыг чинь нөгөө хамруулж оёдог ш дээ ингээд дугуй ул хийгээд хамруулж оёод ингээд тоноглоод гутал руугаа харж гүйгээд анх эхлээд өмсөж байхад жоохон байхад чинь бол ихэнхи нь хөл нүцгэн ш дээ ерөөсөө. Намрын хяруу унатал бол хөл нүцгэн гүйдэг байсан юм чинь сургуульд ороод тэр оросын бакиал тэр юу хоёрыг чинь өмсөж байгаа юм чинь тэр нарийн цагаан эсгий гутал хоёрыг чинь өмсөж байгаа юм чинь. Хөдөө малтай нөгөө сургуульд ороогүй байх үедээ бол намар чинь хяруу унатал хөл нүцгэн явна. Тэгээд өглөө чинь өнөө ямаагын чинь барьцаад холбодог ч байлаа тэгээд ямааны шээс нь шээсэн дээрээ гэж хөлөө дулаацуулж зогсоно. Ямаа барьж өгж байх даа. Ямаа босгоод шивтэр нь зогсохоор чинь бас аашлуулна. Мал хэвтүүлсэнгүй гээд мал шээхээр чинь зэрэг үхэр энэ тэр үнээ эвлэгэж өгч байгаад үнээний шээсэнд хөлөө дүрж бүлээцүүлдэг тийм л байсан ш дээ. Тэгээд гүйгээд тэгээд энэ хөл мөл хаграад хаячихсан.
Отгонбаяр -
Тэгэхэд их чийрэгжиж эрүүл байсан байх.
Жавзан -
Тийм тэгээд өвдөхгүй байхгүй юу.
Отгонбаяр -
Өвдөхгүй л байсан.
Жавзан -
Тийм тэгээд одоо би бол өвдөхгүй ш дээ ер нь. Одоо хавар өвөл хавар намар хоёр жоохон хүйтэн эхлэхээр зэрэг үе мөч л жоохон өвдөх гээд байна уу гэхээс биш нээх өвдөхгүй ш дээ би бол ер нь ханиад ч хүрэхгүй ш дээ ер нь барагтаа бол. Тэгээд энэ хөл чинь ингээд аандаа уллаад ирэхээрээ ингээд нүхтээд цоохортоод ирдэг ш дээ хөлийн тавхай чинь зүгээр ингээд нүхтээд цоохортоод тэгээд ерөөсөө зангуу мангуу шаан барина гэж байхгүй ш дээ зангуу ихтэй газар чинь тоохчгүй. Өвөл чинь одоо зун чинь одоо зүгээр энэ халуун хайрган дээр ч хамаагүй халуун элсэн дээр ч хамаагүй тэгээд таваргаад байгаа юм чинь яахав хонинд чинь тэгээд таваргаад тэгээд яахав дээ. Сүүлдээ нэг унаа унаад чаддаг болохоор зэрэг нөгөө унаанд суугаад хонь хариулж л байгаа юм л даа. Гэхдээ мориноос буугаад тэгээд дандаа хөл нүцгэн зун ч яаж ч өмсөх вэ дээ монгол гутлыг чинь тэгээд хөл нь халууцаад аргагүй эрхэнд тайлчихдаг байсан биз. Ерөөсөө тэгээд тэгээд ер нь монгол гуталтай л анх эхлээд сургуульд орж байсан байх. Тэгээд сүүлдээ хоёрдугаар ангиас тэр шөвгөр гутал оросын шөвгөр гутал гэж манай аав тэгдэг байсан. Савхин гутлыг бакиалыг тийм бакиал тэр бэржжэхэн түрийтэй бакиал өмсөж байсан байхаа тэгж савхин түрийтэй байсан юм болов уу бакиал өмсөөд дулаанд нь өвлийн хүйтэн болохоор тэр муу эсгий гутлаа өмсөөд тэгж л байсан юм. Тэгээд байранд ч яахав дээ сургуулийн дотуур байр чинь өөрөө яахав хангалттай ор хөнжил тавиад өгчихнө. Хоол ундаа цаанаас нь өгчихнө. Эцэг эхээс юм авдаггүй байлаа тэгэхэд чинь бас эцэг эхээс намайг сургуульд байхад л лав юм аваагүй түүнээс хойш бас авдаг болсон гэсэн шүү эцэг эхээс нь бас.
Отгонбаяр -
Мал өгдөг байсан.
Жавзан -
Тийм мал байна мах байна өгдөг байсан гэсэн. Намайг байхад өгдөггүй байсан байхаа тэр юм л ярьдаггүй байсан даа ер нь Жавзангийн хоол гэж ярьж байгаагүй юм даа тэр. Тэгээд яахав одоо дотуур байранд чинь гурилтай шөл, шар будаатай шөл, цагаан будаатай шөл ер нь хуургатай хоол бол ховорхон л идэж байсан байх. Тэгээд ясыг нь нэг чанаж өгдөг тийм.
Отгонбаяр -
Хоолноос өөр юу өгч байв. Боов,
Жавзан -
Боорцог боорцог өгнө
Отгонбаяр -
Гамбир хийж өгнө.
Жавзан -
Гамбир хийж өгдөггүй байсан. Тэр боорцог нь л амар байсан байх. Тэр боорцог л голдуу өгдөг байсан тэгээд сүүлийн үед бол дунд сургуульд ороод ирсэн хойно бол Баянцагаанд дунд сургуульд байхад бол юу идэж байсан мантуу энэ тэр идэж байсан. Сүүлийн үед тэр чинь одоо 65, 6 оны үе юм чинь арга ч үгүй юм даа. Одоо нөгөө тавин хэдэн оны юм болохоороо боов боорцог шар будаа, цагаан будаа гурилтай л хоол идэж байсан даа ховор болохоор тийм хуршсан айхтар махтай хоол иддэг байлаа. Тиймэрхүү л амьдарлыг тууллаа даа. Амралтаараа бол очоод ёстой байнга нөгөө гэр орныхоо ажлыг хийнэ. Би ерөөсөө зүгээр байдаггүй байсан. Хонинд явахдаа ээрүүл ноос аваад явдаг дандаа утас ээрч өгдөг ээждээ тэгээд манай муу ээж өнөө намар болохоор л бас гэрийнхээ бүрээсийг буулгаад оёдог л байсан байлгүй. Тэгээд ээрүүл утас ээрүүл ноостой очоод юунд сургиулаа эрт төгсөнө нөгөө харганан ингээд тэгээд бас ээрч сууж эрчлээд л тэгээд хүргэж ирдэг байсан. Манай муу ээж үгүй ээ бас их утас ээрчихсэн миний муу хүүхэн ээж нь ёстой нэг хоёр жил юм оёсон гээд ярьдаг байж билээ.
Отгонбаяр -
Тээр.
Жавзан -
Тэгээд би ерөөсөө зүгээр явдаггүй. Нэг бол дандаа ноолууран хялгас түүнэ хонин дээр, нэг бол шуудай үүрч яваад аргал түүнэ. Хүүшээ ямар сайхан байсан юм бэ би сүүлд нь одоо 90 онд 92 гурван онд хөдөө гараад морин дээр ингээд аргал анхныхаа гарсан жил морин дээр ингээд шуудайтаа аргал тохчидог байснаа хоёр шуудайтаа аргал дөрвөн шуудай аргал морин дээр тохоод ирдэг байснаа хойтон жил нь гархдаа өргөж даахаа больчихсон байсан ш дээ. Ёстой нээрээ хүн бас муухай муу зан сурдаг юм билээ. Ямар сайндаа манай муу аав өнөө сургиулаас ирчихээд ингээд хөдөө ирээд нүүхэд гэрийн бүрээс ингээд хамжаад аавтай тоосыг нь гөвөхөд чинь би одоо өнөө бүрээсээ дааж гөвж чадахгүй байхгүй юу ингээд барихтай зэрэг л хурууны өндөг хорсоод ингээд яа яа яа гээд ингээд тавьчихдаг. Үгүй ээ бас их ажилтай, үгүй ээ бас ажилтай хүүхэд байсан юмсан ийм болчихдог байх гэж гээд тэгж билээ. Манай аав гэрийн бүрээс сэгсэрч чадахгүй гарын өндөг өвдөөд ёо ёо ёо гээд нөгөөдөхийн алдаад гөвж чадахгүй л байсан юм даа би. Тэгж л яв лаа даа.
Отгонбаяр -
Тэгээд долдугаар анги төгсөөд хөдөө очиж байж байгаад хэзээ хотод орж ирж үйлдвэрт ажилласан гэнээ.
Жавзан -
Өө би чинь долоо төгсөөд тэгээд хотруу ирээд үйлдвэрт нэг хоёр жил ажиллаад.
Отгонбаяр -
Хот руу яаж ирсэн юм бэ? хүмүүс дагаад хүрээд ирсэн үү?
Жавзан -
Өө тэгсэн.
Отгонбаяр -
Ирье гэж бодоод.
Жавзан -
Тийм ирье гээд хотруу орж ирээд манайхны тэр аавын нэг эгч нь хотод байсан тэднийд ирээд тэднийд ирж байж байгаад тэр эгчийн дагаж орж ирээд тэдний хүүхэн нь энэ юунд анагаахын дээдэд оюутан болж ирээд ганц өргөмөл хүүхэн нь тэгээд тэнчээ юу яаж байгаад тэгээд ноос нэхмэлийн үйлдвэрт ажиллаад ноос нэхмэлийн үйлдвэрийн нөхөн цехэд ажиллаж байлаа. Нөхөн цехэд чинь.
Отгонбаяр -
Нөхөн цехээ?
Жавзан -
Тийм.
Отгонбаяр -
Юу хийдэг юм.
Жавзан -
Нөхөн засах гэж одоо нөгөө даавуу ингээд нэхээд одоо даавуугийн чинь одоо нэхээд байдаг ш дээ даавуу чинь үгүй ээ бас гоё байжээ тэр үеийн үйлдвэр. Одоо ёстой юу ч үгүй ёстой балгас болсон байлаа дээ хайран юм даа ёстой нэг. Тэр ноос нэхмэлийн үйлдвэрт ажиллаад би чинь гар уяан дотор нөхөн засах одоо ингээд даавуу чинь ийм нүхтэй ингээд утас нь ингээд яачихсан тасарчихсан нэхэх гэж байгаад энэ тэр байдаг юм. Тэд нарыг засдаг байсан ш дээ. Нөхөн засах цех гэж тэр үед гар ажиллагаан дээр байсан. Тэрнийг чинь оёод үгүй ээ би бас цалин сайн авж байсан шүү. Тав, зургаан зуу хүргээд авдаг байсан ш дээ. Одоо 64 онд байсан юм болов уу, 62 онд орлуу даа би чинь тэр үйлдвэрт тэгээд 62 онд нэхмэлийн үйлдвэрт ороод нөхөн засах тасаг дээр нь ажиллаад тэгээд тэр нөхөн засах тасагт чинь бас сайн л ажиллаж байсан байгаа юм даа. Нэг сар дагалдан хийчихээд тэгээд жинхлээд ажилласан чинь хоёр зуун мянган цаас аваад хоёр зуун төгрөг аваад өнөө хоёр зуун төгрөг чинь тэгэхэд чинь их л мөнгө байлгүй яахав. Тэгээд дараа нь чинь таван зуу хүргээд, зургаан зуу хүргээд тэгж байснаа мянга хүргээд авдаг л байлаа. Миний энэ одоо тэтгэвэр юунд оролцсон хүн ш дээ би энийг одоо тэгээд хоёрхон жил ажилладаг билүү, гурван жил ажилладаг билүү тэгээд бас хаяад тэгээд.
Отгонбаяр -
Тасарчихсан юм байна л даа тэ?
Жавзан -
Тийм тэгээд хаяад хөдөө явчихаж байсан юм.
Отгонбаяр -
Тэгээд яагаад хөдөө явчихсан юм.
Жавзан -
Үгүй ээ яахав тэгээд жирэмсэн тэгээд хөдөө яваад хүүхдээ гаргаад тэгээд тэр чигтээ ирээгүй. Тэгээд одоо миний хүү чинь 46-тай байна уу, 5-тай байна уу одоо хамгийн том хүү.
Отгонбаяр -
63 онд төрсөн хүүхэд үү?
Жавзан -
Үгүй ээ 65 онд төрсөн.
Отгонбаяр -
65 онд төрсөн хүүхэд.
Жавзан -
Тийм 65 онд төрсөн хүүхэд байна одоо.
Отгонбаяр -
Өө за за та тэгээд нөхөртэй юу хөдөө очиж байж байгаад.
Жавзан -
Хөдөө очиж байж байгаад тэгээд намайг чинь энд байж байхад л тэр хэлмэгдүүлэлт чинь болоод тийм олон улс хэлмэгдээд ирж байсан.Тэгэхэд Баянхонгорын нэр нь их тодорхой байсан болоод тэгж байсан юм байхдаа хөөрхий минь Равнайсүрэн гэдэг хүн бас хөөгдөж иржээ гээд ер нь танихгүй хүн ч үгүй байсан юм уу хаашаа юм. Тийм л юм болж байсан юм. Төв хороо мороонд ажиллаж л байсан юм гэсэн л дээ. Хөдөө аж ахуйн яам мам хөдөө аж ахуй гэнэ. Юу билээ нэгдлийн холбооны.
Отгонбаяр -
Дээд зөвлөх.
Жавзан -
Дээд зөвлөх ч билүү тэр хавьд ч ажиллаж байсан билүү. Одоо тэгээд тэр Улаанбаатрын ямар газар ч билээ тэр газруудад л ажиллаж байсан бололтоо тэр бичиг баримт нь дээрээс нь л харахгүй бол мэдэх ч үгүй одоо тэрний чинь тогтоохгүй. Ерөөсөө ийм юм тогтоохоо байчихсан. Алсаасаа мунхаг юм болохоороо тэгээд тогтоохгүй юм даа чааваас.
Отгонбаяр -
Ер нь тэгээд юм мартана гэдэг чинь бас эрүүл байгаагын шинж гэж байгаа ш дээ. Бүгдийг нь мартахгүй бол бас хэцүүд нь л дээ.
Жавзан -
Одоо тэгээд энэ юм нээх уншдаггүй болоод энэ тархи нь тэлээд зайлуул муу болж байгаа байх. Юм их уншаад байвал хүний тархи чинь эрүүл байдаг юм гэсэн ш дээ. Одоо та нар мэдж л байгаа байлгүй дээ.
Отгонбаяр -
Үгүй ээ ялгаагүй ялгаагүй хүн л юм чинь адилхан хөгширнө адилхан л тэр чинь үхэж мүхнэ.
Жавзан -
Арай өөрөө одооний хүүхдүүд шал өөр л дөө мань хэдийн тэр үеэс.
Отгонбаяр -
Та тэгээд юу яав Жавзан эгчээ Равнайсүрэн гуайтай хэдэн онд хаана танилцаж суув.
Жавзан -
За байз тэр чинь одоо 67 онд тийм юм байж 67 онд байхаа 66 онд билүү 67 онд байхаа 66 онд ч билүү тэгээд л Баянхонгор.
Отгонбаяр -
Нутагтаа
Жавзан -
Нутагтаа нутагтаа нөгөө хөдөө гараад оччихсон юм чинь яахав. Тэгээд нэг мотоциклтой явж байгаад мотоцикл нь суугаад манайх чинь энэ Бөмбөгөр Баацагаан хоёрын савдаа нутгалдаг. Тэгээд мотоцикл нь машин нь суучихаад тэгээд машин нь суугаад машин нь суучихаад жолооч нь нэг сэлбэгэндээ яваад. Өө худлаа тэр чинь Янгир агнан гэж манай тэнд бууж үлдээд тэгээд янгир ч биш намайг л агнах гэж ирсэн юм байна. Сайн өдөр нь ирчихээд хөдөө сайн улирлаар ирчихээд тэр үед мөн сайхан байжээ. Нэгдлийн дарга тэгээд машинаа буцаачихаад.
Отгонбаяр -
Аа нэгдлийн дарга байсан.
Жавзан -
Тийм нөгөө нэгдлийн дарга болчихсон. Цаанаас нь нөгөө явсаар байгаад хэлмэгдүүлээд.
Отгонбаяр -
Хэлмэгдэж очиж багийн даргаар очиж.
Жавзан -
Тийм явсаар байгаад Баянцагаан суманд нэгдлийн орлогч болж нэг жил ажиллаад тэгээд Бөмбөгөр суманд ирээд дөнгөж ирээд намар чинь ажлаа авчихаад тэгээд наашаа цаашаа яваад ингээд байж байхдаа л хараад тэр чинь болоогүй ээ манайхыг тэр өмнө юунд байхад л аймгаас наашаагаа мотоциклтэй буцаж яваад төөрөөд урдуур замаар ороод манайх чинь тэр замын тээг гэдэг газар байхад л нэг мотоциклээ суулгачихсан гээд нэг хүн ирээд морь унаад Бөмбөгөр явах чинь болж л байсан. Тэгэхдээ л Бөмбөгөрийнхөө ажлыг авчихсан байсан юм байна ер нь. Тэгээд ирээд явж л байсан юм ирж хоноод би чинь ерөөсөө нөгөө одоо нэг дагавар хүүхэдтэй одоо хүн ирэхээр зэрэг байхгүй зугтаагаад зүгээр хүний араар орж унтдаг болчихсон байсан юм чинь. Тэгээд ээж аав хоёр тэр орны урдуур унтаад өгнө араас нь орон дээр гараад унтаад өгдөг тийм байсан юм чинь. Тэгээд ирээд явж л байсан юм. Ерөөсөө анзаараагүй юм. Тэр үед л харж явсан юм гэнэ лээ. Тэгээд би тэр янгираа агнах гэж тэнд очиж яваад аавтай цуг янгир агнаж байгаа нь энэ гээд өдөр уулаар морьтой явмаар аядаад л оройд нь ирж хоноод л тэгээд танилцаж байгаа байхгүй юу тэр чинь. Тэгээд яахав дээ нөгөө.
Отгонбаяр -
Тэгээд нэгдлийн даргын авгай болчихдог.
Жавзан -
Тэгээд нэгдлийн даргын авгай болж байлаа. Тэгээд манай тэр хадмууд чинь манай тэр талийгаачийн эгч нь Хонгоржав гээд хөгшин байсан юм. Тэр нь л ерөөсөө тэдний нөхөр тэр хоёр л Жамбал гэж хүн байсан юм нөхөр нь тэр хоёр л ээ гэгээ чухам ёстой нээрээ одоо ерөөсөө л тэр Дашдэлэгийн хүүхэн л байна ер нь өшөө ч өөдтэй юм алга одоо манай энд гэж байсан юм гэнэ лээ таарсан ч юм.
Отгонбаяр -
Тэгээд та хоёр нийлээд олон сайхан хүүхэдтэй сайхан л амьдарсан байна. Та тэгээд нөхрийнхөө талаар.
Жавзан -
Бараг гучаад жил болсон ш дээ бид хоёр чинь зайлуул тэгээд.
Отгонбаяр -
96 онд нас барсан.
Жавзан -
Тийм 96 онд нас барахаар чинь гучаад жил 29 жил хэдэн сар болсон байгаа юм тэр чинь бараг л 30 жил гэсэн үг дээ. Тэгэхээр чинь юу билээ хө 96 онд нас барсан гэхээр чинь хэдэн он байхуу хө.
Отгонбаяр -
67 он байна.
Жавзан -
Өө тэгвэл 67 онд л суусан байх нь.
Отгонбаяр -
Тийм байна.
Жавзан -
Тэгээд 67 оноос чинь хойш бол одоо найман хүүхэд гарчихсан байгаа ш дээ. Үгүй ээ муу хүүхэд ч мөн амрхан за манай хүүхдүүд ч ойрхон ч юм даа. Ой найман сарын л зөрөөтэй юм чинь зайлуул хоорондоо.
Отгонбаяр -
Та тэгээд олон ойрхон олон хүүхдүүд гаргалаа. Тэгээд тэр үеэр хүүхдээ асрах гэрийн ажил хийх, албаны ажлыг яаж амжуулж байв. Нэгдлийн даргын ажил гэр харахгүй ш дээ.
Жавзан -
Тийм тэглээ ш дээ тэр чинь одоо ингэж байлаа ш дээ нөгөө хүүхдүүдийг чинь одоо ерөөсөө өлгийдөж тавьчихаад одоо бидний үед чинь ерөөсөө эхний 45 хоног сүүлийн 45 хоног л байлаа ш дээ амралт чинь ерөөсөө 49 хоног байлуу сүүлийнх нь 49 хоног эхнийх нь 45 хоног байсан байхаа.Тэгээд 45 хоногоо авдаггүй. Үгүй ээ мөн онгироо хүн байжээ. Ёстой өтлөхгүй юм шиг л загнаж байж. 45 хоногоо авахгүй л ажлаа хийгээд л ангалзаад яваад байна ерөөсөө тэр хүүхэд тээснийх ч ерөөсөө хүүхэдтэй ч гэхгүй л үүртэдгүй ерөөсөө явдаг байсан.
Отгонбаяр -
Үгүй ээ мөн эрүүл байжээ.
Жавзан -
Үнэн дажигнуур байж тэгээд далжигнаад ангалзаад ингээд чухам л ноцолдоод тэр сургуулийн аргалын хогон дотор чинь сургуульд нярав хийж байлаа бас тэгээд тэр сургуулийн аргалын хогон дотор чинь өнөө цэвэрлэгч нартаа чинь ноцолдоод л зүгээр ёстой нээрээ тэрнийг чинь хаяад ажлаа хаяад явна гэж байхгүй тэр сургуулийн аргалын хашаа чинь айлын гэр шиг л цэмцийгээд л зүгээр ерөөсөө аргалых нь хогийг байнга хамж асгуулаад аргалыг чинь ерөөсөө л доороос нь хөөгөөд торниулж ухуулаад бүр шар буучихсан хогийг нь асгуулдаг тийм байлаа ш дээ. Тэгээд намайг эзгүй хойгуур хүн ерөөсөө авж болохгүй гээд түлшнийхээ хашааг цоожилчих нь замбараагүй болгочино гээд тэгээд хааяа нэг сайхан зан нь хөдөлдөг юм уу яадаг юмуу өнөө дүүлтэйгээ ноцолдоод л зүгээр л чухам бие биенийхээ өмд хамдыг шувтлах гээд ёстой үгүй ээ муу аальгүйтдэг байжээ ёстой нээрээ. Тэгээд л манайхан тэгдэг байсан гэсэн намайг гараад явсанаас хойш ёстой нээрээ Жавзан ч гарсан энэ аргалын хашаач хогоор дүүрлээ. Бидний амьдрал ахуй чиг өнгөрлөө ерөөсөө баяр инээд хөөрч байхгүй боллоо. Ёстой нээрээ бид нарын ажил ямар сайхан байсан юм бэ гээд дурсдаг байсан гэж байгаа юм. Зайлуул гэж дээ тэгээд эмнэлэг тэгээд тэр эмнэлэгийнхэн бас их дурсдаг гэж байгаа одоо бүр Байдрагын эмэнэлэгт би чинь бас гал тогоонд нь бас байсан юм. Байдрагын гал тогоонд ариутгалд байж байгаад ариутгагч ариутгалын мэргэжлийн хүн ирээд ажилдаа ороод тэгээд би гал тогоо руу нь ороод гал тогоо тогооч хийгээд.
Отгонбаяр -
Тэгээд хүүхдүүдээ өсгөнө улсын ажил хийнэ гэрийн ажил.
Жавзан -
Тэгээд одоо нөгөө сонин уншлага лекц яриаг чинь таслана гэж байхгүй. Хэрвээ таслах юм бол нөгөө хар юм тавиулна.
Отгонбаяр -
Тэгнэ.
Жавзан -
Тийм тэрнийг чинь таслахгүй өглөө ч ерөөсөө яагаач үгүй босоод нөгөө хүүхэд шуухдаа хууриалж өлгийдөж тавиад л явна. Ерөөсөө өлгийдөөд л тавьчихна манайх чинь одоо хүүхэд авах ч хүн байхгүй. Одоо анхных нь хүүхэд аав ээж хоёр дээр хоцорсон. Тэр нь хоцроод яахав тэндээ аав ээж хоёртой л байж байсан. Анхныхаа хүүхдийг өлгийдаж тавьчихаад тэгээд ажилдаа яваад өгнө. 45 хоноод дууссан бол тэгээд ажилдаа орчихоод тэгээд өдөр 12 цагт ирж хөхүүлдэг уйлж байгаа д л унтдаг л байсан байлгүй. Тэгээд ерөөсөө.
Отгонбаяр -
Чанга байжээ бас.
Жавзан -
Тийм тэгээд ажилдаа орчихдог. Ямарч хэнхэг байсан юм тэр чинь чөлөө мөлөө өгдөгчгүй байсан юм болов уу даа одоо ер нь тэгээд хүүхдээ хөхүүлчихээд ахиад хуурайлж тавьчихаад яваад өгдөг тийм л байсан юм даа. Тэгээд ажлаа хийх гээд орой ирээд гэрийнхээ ажлыг хийнэ. Шөнө болохоор зэрэг зулайны чийдэн хажууруугаа унжуулж байгаад хүүхдүүдийнхээ хувцасыг оёдог тйим л байсан ш дээ. Тэгээд өөрийнхөө дээл хувцас өөрсөнийхөө дээл хувцасыг оёно. Ямар сайн даа нөгөө уран Хорлоо гээд нэг авгай байсан юм. Манай цэвэрлэгч тэгээд тэр авгай намайг тэгдэг байсан дээл хийж өмсчихөөд очсон чинь л үгүй ээ чи чинь дээлээ хэнээр хийлгээд өмсчихөө вэ гээд тэгж байсан намайг. Тэгэхээр зэрэг уур хүрээд үгүй ээ ер энэ л нэг Бөмбөгөрийн уран авгай нь юм гэсэн намайг л нэг дээлээ гуйна гэж бодсон юм байх даа гэж бодоод ааш хөдлөөд тэрүүхэндээ хэнээр хийлгэдэг юм өөрөө л хийлгүй яадаг юм гээд нөгөө муу авгайтаа тэгээд сэлбэлзэж байлаа. Залуу байхад ч мөн сайхан шүү ийм л байгаа даа. Шөнө л хийчихэж байна уу чи өдөр ингээд бид нартай өнжиж байгаа юм чинь. Тэгэлгүй яадаг юм шөнө хийхгүй энийг чинь надад хэн хийж өгдөг юм гээд. Нөгөө муу авгайд эр бар байх шиг байгаа юм болоогүй. Тэгээд яахав дээ шөнө дээл хувцасаа хийгээд өмсчихдөг тийм л байсан юм чинь. Шөнө л дандаа оёх юм аа оёдог гэрийнхэээ ажлыг шөнө хийдэг. Тэгээд өдөрт нь болохоор ажилдаа гүйгээд явчихдаг. Тэр хүүхдээ авдаггүй хүн чинь яахав манай хүүхдүүд чинь тэгээд ерөөсөө тэгээд өөрснөө л хүн болсон ш дээ. Яаж ч сайхан ханиад хүрдэгчгүй байсан юм бол доо зайлуул муу сайн хүүхдүүд.
Отгонбаяр -
Хөдөө эрүүл агаарт.
Жавзан -
Харин тийм л байсан байх. Хоол унд нь өөр байсан болоод л тэгж байсан байх. Тэгээд яахав дээ тэр муу охин чинь ой найман сартай болж байтал дараагийнх нь төрж байгаа юм. Тэгээд нэмэргүй ш дээ тэд нарыг чинь тэгээд яадаг байсан юм.
Отгонбаяр -
Тэгээд сүүлдээ нөгөө том нь жижгийгээ хараад.
Жавзан -
Тэгээд нөгөө ой найман сартай хүүхдээ яачихаад ч ажил даа явж байсан юм үнэндээ бүү мэд тэгээд л ажилдаа орчихдог байсан. Тэр хоёр хүүхдийг чинь тэгээд хаячихаад л явдаг байсан байх. Тэгээд арай нэгнийгээ алчилгүй тэгээд байцгааж байдаг байсан. Тэгээд сүүлдээ нөгөө муу охин ч овоо болоод өнөө муу хүү ч овоо болоод нэг юм сургуульд орох болоод гэр мэрээ аядаад дүүгээ хараад тэгээд байдаг байлаа. Тэгсэн чинь л яахав дээ тэгээд нөгөөдүүл чинь тэгж ингээд байцгааж л байдаг. Манай тэр муу ой найман сартай байсан охин чинь нөгөө дөрөв хүрсэн дөрөв хүрэхээр зэрэг эмэгтэй хүүхэд чинь ажилд орчихдог ш дээ. Би шалаа угаачихсан гээд нэг муу алчуур барьж хормогч хийгээд ингээд ар талдаа уячихсан. Тэгээд нэг муу алчуурынхаа үзүүрэнд гараа арчаад ингээд зогсож байдаг байж билээ. Тэгээд би дүүгээ хуурайлчихсан гээд тэгээд байж байдаг билээ. Ойрхон ойрхон гарж байгаа хүүхдүүд чинь яахав тэгээд ёстой нээрээ зоргондоо л нэг юм хүн болцгоосон юм даа манай найман хүүхэд чинь. Сүүлийн нэг хэдэн хүүхэд л ёстой түрүүчийнх нь өсгөсөн юм даа. Бүгдээрээ л эхний нэг гурван хүүхэд бол ёстой хөрвүү аргаар бойжсон. Бусад нь ч яахав би тэгээд байш дээ /00-38-19/ унтуулчихдаг байсан хүүхдүүдээ тэгээд л юм аа хийдэг байсан ш дээ.
Отгонбаяр -
Пөө яанаа доз мозийн яаж тааруулж байсан юм.
Жавзан -
Өө дөрөв хуваагаад л өгчихдөг байсан. Ампацлинийг дөрөв хувааж өгөөд тэгээд л унтуулчихдаг байсан ш дээ хүүхдүүдээ ерөөсөөө. Тэгээд тэр чинь 12 хүртэл унтахаас биш яах юм. Ампицлин өгөөд унтуулчихаж байгаа юм чинь. Өдрийн цайны цаг хүртэл унтуулчихаад тэгээд ирээд хуурайлчихаад тэгээд ахиад ампицлинаа өгөөд унтуулчихдаг байсан юм. Тэгээд яваад өгдөг байсан. Би ер нь надад ер ампицлинл миний хүүхдийн асрагч байсан байхаа тухайн үедээ.
Отгонбаяр -
Тэгээд хүүхдүүд эрүүл.
Жавзан -
Зөв зүгээр одоо манай хүүхдүүд зүгээр ш дээ. Банди нар л жоохон архи уух гээд байна уу гэхээс биш охидууд бол зүгээр ш дээ. 3 охин 5 хүүтэй манайх чинь тэгээд тэд нар чинь зүгээр ш дээ. Ёстой нээрээ.
Отгонбаяр -
Тэр таныг хөдөө тэр суманд байхад соёлжилтийн үзлэг гэж нэг юм явдаг байсан. Тэр талаараа яриач.
Жавзан -
Пөө тэр чинь ёстой тэр чинь ёстой нээрээ айл болгон одоо нөгөө даавуун шкаб энэ даавуун шкабыг чинь манай талийгаач тэр юунд очоод шинэ жинстэд энэ бригадад очохдоо тийм даавуун шкабжуулаад тэгээд тэр аяга тогооны алчууртай болгоод тэгсэн юм билээ. Тэгээд тэр чинь бүх сумдаар тараагдаад бүгдээрээ тийм даавуун шкабтай болоод.
Отгонбаяр -
Даавуун шкаб гэж юу юм.
Жавзан -
Даавуугаар шкаб хийдэг байсан ш дээ даалимбаар чинь ингээд шкаб хийгээд дээш нь ингээд татаад.
Отгонбаяр -
Аан ханнаасаа татаад уячихдаг.
Жавзан -
Дээд унинаасаа татаад уячихдаг. Арынх нь богиныг униныхаа бүр доод ханын толгойны хавиас ингээд уячихдаг. Тэгээд даавуун шкаб чинь өөдөөгөө ингээд тэгээд юмаа дэвхийтэл хийчихээр яг л модон шкаб шиг. Дөрвөлжин шкаб болчихдог ш дээ. Тийм шкаб байсан.
Отгонбаяр -
Манай нутагт тийм юм байгаагүй байсан ингээд уут байсан. Баянхонгорынхон.
Жавзан -
Тийм Баянхонгорынхон л тийм юм байсан байх. Тэгээд тогооны алчуурын уут байна аяганы алчуур байна ингээд нэг урт ийм гонзгой уут хийчихсэн тэрүүнд чинь тогоо аяганы алчуур хийчихдэг. Тэгээд хөлийн алчууртай, үүдэндээ гутлын гөвүүртэй тэр мэр чинь бүгд л байдаг байлаа ш дээ. Тэгээд одоо хүн болгон тустай гар нүүрийн алчууртай бол гээд шаардлага тавьж л байсан. Тэр нь чиг амжаагүй байхаа тухайн үед бас ямар л амжчив гэж тэгээд ямар ч л байсан аяга тогооны алчуур тустай л болчихсон байсан цаг юм даа. Намайг жоохон байхад бол аяга тогооны алчуур ч гэж ховор ч байсан байх даа. Ер нь.
Отгонбаяр -
Тийм байх.
Жавзан -
Хүнд ер нь аяга угаалгүй л авч өгдөг байсан санагддаг юм аа тэр намайг жоохон байхад л лав. Намайг багаас одоо нэг багаас нэг хүн ирээд би нэг аяга угаалгүй авч өгсөн чинь чи яасан заваан юм наад аягаа угааж авч өг хө чи гээд нэг аашилж билээ. Ямар амьтан нь ч ирж байсан юм бодвол багийн дарга нар байсан юм уу, яасан юм. Тэгээд аягаа угаагаад юугаар ч арчиж байсан юм бол доо ээж эзгүй л байсан. Хониндоо явчихсан байсан байх даа чааваас. Соёлжилтийн үзлэг чинь ерөөсөө зүгээр уралдаан зарлаад л чухам ёстой нээрээ хачин байлаа. Зун болохоор чинь одоо тааныг чинь түүгээд малын тэжээл бэлтгээд л Бөмбөгөрт чинь зүгээр ингээд тэгээд нялх хүүхэдтэй ч бай жирэмсэн ч бай явж л байна. Бид бол жирэмсэн бүр ёстой өнөө маргааш үгүй төрөх болсон байх даа таананд ч яваад таана зулгаагаад яасан сайхан даралт ихдэдгүй байсан юм бэ амьтан чинь даралт ихдээд гээд тэгдэг л байсан. Надаас бусад жирэмсэнгүүд тэгдэггүй байсан байх аа ер нь түүж барьдаггүй байсан байх. Би ер нь их хэнхэгтэй байсан байх ерөөсөө тэгээд хавар чинь би дандаа хавар жирэмсэн байдаг байсан. Балай юм шиг тэгээд хавар төрдөг байсан. Тэгээд хавар чинь ямаа самнана. Тэгээд жирэмсэн байж хар царайлаад ямаа самнаад байдаг байсан. Нэгдлийн ямааг чинь туугаад ирчихсэн. Ямаа самнаад би тэгээд дээлийн торго хүртэл авдаг байсан ш дээ ямаа самнаад.
Отгонбаяр -
Шагнуулаад.
Жавзан -
Тийм шагнуулаад. Тэр таанан зоодой хүртэл хийгээд бас торго морго, хонь монь авдаг байсан ш дээ би ёстой хэнхэгтэй байсан.
Отгонбаяр -
Нээрээ хэнхэг л байж дээ.
Жавзан -
Үнэн хэнхэгтэй байсан үнэн хэнхэгтэй байсан. Ерөөсөө тэр ажлаас хоцордоггүй байсан. Тэр жирэмсэн байхад чинь тэгээд тэр таананд ч яваад одоотой адилхан ийм 25 шуудай байх биш 70 хэлийн гурилын шуудайгаар чинь таана үүрээд өвчгөндөг байлаа даа.
Отгонбаяр -
Үгүй ээ тэгээд нөхөр нэгдлийн дарга, тэгээд одоо тагнуулууд яваад байна.
Жавзан -
Тийм тэгээд одоо хэнхэглэж явахаас ч үгүй байсан байх. Тэгээд нэгдлийн даргын авгай залхуураад юм хийхгүй байна 69 уначихаад байж байна л гэсэн байлгүй бодвол одоо тийм л юм дуулсан байсан юм байлгүй аягүй бол тэгээд.
Отгонбаяр -
Нэр хичээгээд.
Жавзан -
Тийм тэгээд одоо зүгээр ёстой би тэгээд явахдаа тэр 69-нд нь ч сууж явдаггүй. Тэр чинь цуг л ингээд машинтай таанд гарчихаж байгаа юм чинь би тэгээд том тэргэн дээр суугаад явчихдаг байсан ш дээ. Би их өвчтэй байсан ёстой нээрээ агуу өвчтэй байсан шүү ер нь.
Отгонбаяр -
Баянхонгор манай Говь-Алтай энэ тэр чинь ус их муутай ш дээ.
Жавзан -
Тийм.
Отгонбаяр -
Хүмүүс халуун усанд яаж ордог байв. Ер нь таныг хөдөө хүүхэд байхад бол усанд оруулдаг байсан уу байранд.
Жавзан -
Байранд байхад бол байрны дотуур байрны халуун ус байсан тэрүүнд оруулдаг байсан. Цагаан хэрэглэлийг чинь угаагаад тэгээд хүүхдүүдээ нэг юм усанд оруулдаг л байсан. Гэхдээ бол дандаа одоогийн өнөө нэг төмөр баананд оруулдаг.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Жавзан -
Тийм төмөр баананд л оруулдаг. Угаагч маань нэдрүүлэгтэй ингээд баананд нэдрүүлэгдээд сууж байдаг тийм л байсан ш дээ хөөрхий амьтад. Тэгээд бид нар чинь бол юу яасан сум бол халуун устай сүүлийн үед бол яахуу тэр жаран хэдэн онд бол халуун устай сумын халуун усандаа ордог тийм л байсан. Манай сум чинь ч бас тааруу л байсан. Манай талийгаач ирээд тэр сумыг чинь бас өөд нь татаад тэднийх чинь бас их л ажил доогуур байсан чинь их л дээгүүр болчихсон шүү тэр Бөмбөгөр чинь ч бас.
Отгонбаяр -
Сумын халуун усанд бүртгэл байсан гээд байгаа биз сумын ажилчин албан хаагч нар усанд орох уу яахуу гэдэг.
Жавзан -
Тэгэлгүй яахав тэр чинь тийм тэр чинь бүртгэлтэй ерөөсөө бүх юм бүртгэлтэй байсан ш дээ. Лекц улс төрийн яриа тэр л юмнууд чинь бүгд ингээд ерөөсөө өрөөтэй байгууллага дээрээ тэрнийг чинь байнга бүртгэдэг. Тэр байтугай өглөө ажил цуглахад нэг минут таван минут гээд би цаг бүртгэдэг байлаа. Бас тэрний чинь бичээд тэгээд өнөө цагийн бүртгэл дээр чинь өнөөдүүлээс чинь өнөөдөхийг нь хасаад бас цалингийн л хасуулдаг л байлаа бас өө бас хэнхэг байжээ үнэндээ. Тэр үед чинь ерөөсөө яг л номын байж ерөөсөө тэр нэг 5 минут зинутыг чинь ер нь хожигдсон барьсан гэхгүй ш дээ байнга тэрнийг чинь ерөөсөө тэгээд л бичнэ ш дээ ерөөсөө.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Жавзан -
Тэгээд тэрүүн дээр чинь огт тасалдаггүй барьдаггүй хүмүүс бол улаан таван хошуу мошуутай л байлаа. Би хэнхэгээрээ ер нь юмнаас хоцрохгүй ёстой нээрээ би ер нь орой кино ч үзэх завгүй байлаа шүү дээ. Гэртээ ерөөсөө тэгээд бүх юм аа хийгээд манай талийгаач кино үзэх гээд гараад явдаг л байсан. Би тэгэхэд гэрийнхээ хог юмыг ухаад хоцордог л байлаа шүү дээ.
Отгонбаяр -
Аргагүй шүү дээ олон хүүхэд тэгээд тэр ажлыг чинь яаж амжуулах уу.
Жавзан -
Тэгээд шөнө л бүх юм аа хийж байгаа юм чинь гэрийнхээ ажлыг тэгээд өдөрт нөгөө ажилдаа хэнхэглээд явж байгаа юм чинь. Би тэгээд нэг хүүхэд гараад нэг үргэдлээ тэгээд би ерөөсөө энэ сургуулийн нярвын ажлаас гаръя гэж бодоод гараад ерөөсөө энэ ажлаа өгсөн дээрээ л гаръя арай дэндүү хүнд юм гэж бодоод нилээн ч хэдэн хүүхэд гарчихсан байж дээ тэр чинь одоо ер нь. За байз тэр чинь Батжаргал, Болормаа, Бадралмаа, Энхболд тийм тав дахь хүүхэд гараад үргэдчихсэн юм байна. Тэгээд ерөөсөө эндээс гаръя гэж бодоод гараад ерөөсөө банканд хүн гарж байгаа юм чинь чи банканд ор гээд талийгаач тэгж байсан тэгээд банканд тэгээд юу хийх юм би хийж чадах юм байх юм болов уу даа гээд тэгж л байсан үгүй ээ яахав чи нярваар орчих арай энэ ажлаас чинь хөнгөн ядахдаа цагтаа ирээд байна. Энэ сургуулийн чинь ажил би чинь орой бүрэнхий мүрэнхий нөгөө сургуульд чинь түлш буудаг хөөш тэмээгээр өнөө сургуулийн одоо сургуульд хүүхэд нь сурдаг айл болгонд түлш оноочихсон. Тэгээд одоо өнөө улсууд чинь түлш.
Отгонбаяр -
Түлш гэж аргал л биз дээ.
Жавзан -
Аргал тэгээд одоо яахав дээ уултай газар байгаа улсуудад бол харгана бут ирнэ. Тэр мэрнийг чинь авдаг тэмээгээр ачиж ирдэг тийм байсан ш дээ. Тэгээд тэд нарыг чинь аваад оройтож ирнэ ш дээ би чинь яг ажлынхаа 5 цагт тараад буухгүй ш дээ. 8, 9 цагт л гэртээ орно ш дээ тэгж байгаа хүн чинь яах юм бэ. Тэгээд чи одоо нөгөө хүүхэд ноолсоор байгаа бүр хэцүү санагдсан юм байлгүй дээ нэг удаа бас үгүй мөн халамж муутай хүн байсан юм шүү хөөрхий минь гэж дээ тэгээд төв газар ширээний ард сууж байсан хүн болоод тэгж байсан байх даа. Тэгээд ерөөсөө ямар сайн даа гахай маллаад нөгөө гахай хавар төллүүлнэ гээд ороож байсан чинь манай талийгаач нэг улхайсан шингэн гурил зуурчихсан элдээд байж байсан чинь манай нэг хүүхэд орж ирээд пээ манай аав гурил зуурч элдэж чаддаг юм байна гэж хэлээд нэг бөөн инээд болж байсан. Хогийн шүүр ч барьж үзээгүй. Гурил мурил ч элдэж үзээгүй тийм хүн байсан ш дээ зайлуул. Тэгээд ерөөсөө идчихээд тэгээд нэг сонин нүүрэн дээрээ тавиад сүүжээрээ голдуу тэгээд хэвтэж байдаг хүн байсан юм даа. Би яахав дээ би өөрөө жараахай шиг юм чинь тэгээд ямар ч амьтны урдуур орж дандаа юм аа хийдэг болохоор хүүхдүүд хүртэл муу зан сурчихсан юм манайх чинь ерөөсөө. Үгүй ээ ямар сайн даа одоо ёстой дандаа өөрөө хүүхдүүдийнхээ урдуур орж юм аа хийж байдаг чи хүүхдүүдээ юм сургасангүй гээд хүүхдүүдээ овоо болсон хойно тэгж л байсан. Эд нарыг чинь хараад нэг хэлээд хөдлөхгүй бол тэгээд өөрөө хийж байгаа юм чинь. Ер нь юм гэдэг чинь хэцүү ш дээ хүн хараад ууралж сууснаас өөрөө хийж өгвөл жаргал байхгүй юу тэр чинь ерөөсөө хамгийн гол нь. Би чинь одоо тэгж л боддог ш дээ. Ерөөсөө хүнд уурлаж хүн зарж байх чинь ёстой тоймтой ерөөсөө дандаа л өөрөө юм аа юмаа хийдэг. Одоо ч тэр ш дээ одоо бол ерөөсөө гадаа нэг жоохон ногоо тарьчихсан байсан ч тэр тэрнийгээ өөрөө л оролднуу гэхээс биш чи тэрнийг тэгээдэхээч гэх юм байхгүй харин ус авахад л бэрх юм болохоор усанд л хүн гуйж үглэнэ бусдаар бол өөрөө хийчихнэ. Үгүй ээ та ядрахгүй байна уу та ёстой нээрээ ядарч үхлээ гээд намайг энэ юунд нөгөө хоёр муу хүүхдээ төгсгөх гээд энэ Дарь-эхэд нэг эмийн санд хүүхдийн найзынх нь эмийн санд цэвэрлэгч нэг жил хийсэн юм. Тэгэхэд тэр эмийн сангийн хүүхэн тэгж байсан юм. Үгүй ээ та ядрахгүй байна уу хөөе энэ чинь тэнд очиж ажил хийж хийж ирчихээд одоо гал тогоогоо бариад юунд нь ядардаг юм энэний чинь би бол ч хэвтээд өгсөн. Та нар юу ч хийдгүй болоод хэвтэрийн өвчин чинь дийлчихсэн байхгүй юу гээд өнөө муу хүүхнийгээ.
Отгонбаяр -
Анхнаасаа сурчихгүй юу та чинь ерөөсөө хөнгөн шингэн хүн байна ш дээ.
Жавзан -
Тэгж аашилдэг байлаа. Нөгөө аптекийнхаа даргыг ш дээ.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна Жавзан эгчээ. Тэр таныг одоо та одоо голцуу сумаар суманд амьдарсан сумын байгуулагуудад ажил хийж байсан байна ш дээ. Тэгээд тэр сумын байгууллагуудад ажил хийж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаа байв уу ингээд хараад байхад бол эмэгтэйчүүдэд нь илүү их ачаа оногдож байгаа байхгүй юу тэ хүүхэд төрүүлэх өсгөх тэгээд ар гэрийн ажил хоол унд хийх гээд тэгсэн хэрнээ адилхан ажил хийгээд байдаг. Тэгээд энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд ажил дээр одоо эмэгтэй нь ингээд хүүхэдтэй гээд хойш суудаг юм уу одоо янз бүрийн байдлаар тэнд ялгаа байв уу?
Жавзан -
Байргүй байхгүй байхгүй ерөөсөө тийм ялгаа байгаагүй ш дээ. Хичнээн хүүхэд төрүүлчихсэн ч гэсэн 45 хоноод ажилдаа орж байгаа гээд бод л доо тэгэхээр чинь ямар ялгаа байх юм ямар ч амралтгүй байгаа юм чинь яах юм. Эрэгтэйтэйчүүд гэж илүү хийх юм ер байхгүй тэр чинь ерөөсөө. Адилхан л ажилдаа явж субатник хийсэн ч субатникт явж л байна одоо яадаг байсан юм би их хэнхэг байсан болоод тэр юм уу ер нь ёстой нээрээ ажлаас хойш суудаггүй байсан ерөөсөө тэгээд бүх л ажилд оролцдог байсан. Тэгээд хавар чинь одоо жирэмсэн тэгээд хар царайлаад яаж ч тэр эр ямааг самначихаж байсан юм бол доо. Одоо бодоход тамиртай л байж дээ. Эр ямааг чинь хүлээд самнахад чинь өргөөд хүлнэ ш дээ. Тэр чинь өргөж ингэж гэдэргээ харуулж унагаад хүлээд самнана ш дээ хажуугаар нь харуулж унагаад тэр мэрнийг чинь ерөөсөө тэгэх юм байхгүй. Манай талийгаач бол ер нь гэртээ сонингоо нүүр нь дээрээ тавиад хэвтэж байна уу гэхээс биш тэр ямаа хүлээд өгнө нэг гуяыг нь самнаад өгнө байхгүй ш дээ ер нь тийм л хүн байсан даа зайлуул.
Отгонбаяр -
Албан хаадаг эрэгтэй хүмүүс ихэнхи нь тийм байсан болов уу?
Жавзан -
Тийм л байсан байх. Ер нь ширээний ард насаараа суучихсан. Тэгээд ч бас өмнө нь наддаа бас хөгширхдөг байсан биз. Надаасаа бас милээн хэд ах хүн байсан болоод.
Отгонбаяр -
Хэд ах хүн байсан юм.
Жавзан -
10 гаруй ах хүн байсан юм.
Отгонбаяр -
10 ч нээх их биш л юм байна л даа.
Жавзан -
10 гаруй ах хүн байсан тэгээд яахав дээ тэр чинь тэгээд хөдөлгөөн муутай л хүн байсан юм зайлуул. Тэгээд сурчихсан ч хүн байсан юм даа. Ер нь хар ажилд бол ёстой хуруу дүрж үзээгүй. Гар мар чинь сүмбийгээд ямарч эвдэрсэн юм байхгүй.
Отгонбаяр -
Тэгнэ л дээ.
Жавзан -
Гэхдээ л би одоо хар ажил хийж байсан гэхэд миний гар гайгүй байгаа биз. Эвдэрсэн байна уу ер нь.
Отгонбаяр -
Гайгүй хар ажил нь тэгээд хүнд хүчир бас биш байх л даа.
Жавзан -
Угаасаа харин тийм нээх айхтар газар шорооны ажил биш байсан болохоор гайгүй байсан. Тийм мод түлээ хагалаад байхгүй хөдөө чинь голдуу л аргал хөр түлж байгаа юм чинь. Тэгээд наашаа хангайд гарч ирээд Бөмбөгөрт ирсэн ч ялгаагүй аргал түлж байгаа юм чинь ер нь нээх мод түлээ хаглаад байсан юм байхгүй. Одоо л харин хотод ирээд мод түлээ хагалж түлнэ үү гэхээс одоо ч хүүхэд хагалчихдаг юм чинь би хагалах нь хаашаа юм.
Отгонбаяр -
Та чинь саяхан хоёр мянга хэдэн онд хоёр онд орж ирсэн тэ?
Жавзан -
2002 онд хотод орж ирсэн.
Отгонбаяр -
Тэгвэл 2002 онд хотод орж ирэх хүртэл танай нутгат одоо байгаль өөрчилөгдөв үү?
Жавзан -
Өөрчилөгдөлгүй яахав одоо чинь тэгээд ордог хур нь багасаад шуурга нь ихдээд одоо.
Отгонбаяр -
Ургадаг юм нь.
Жавзан -
Ургадаг юм нь бороо хур л орохгүй болохоор ургамал нь багадаад цөлжилт нь ихсээд тэгээд л ирж байгаа юм чинь. Тэгээд малын тараг тэвээр нь хүртэл муудаад тэгээд одоо амьтан чинь ойр тойрныхоо харгана бутыг чинь түлээд тэр аймгийн төвд чинь хэцүү ш дээ. Яг мод нь ч бас олдохгүй.
Отгонбаяр -
Харин тэгээд тэр түлшгүйгээс болоод тэр хамаг харгана бутаа хамж түлсэнээс болоод л энэ байгаль бас муудаж байгаа юм ш дээ. Цөлжөөд усгүйдээд.
Жавзан -
Тийм усгүйдээд одоо тэгээд энэ юуг чинь л одоо энэ ургамлыг чинь л ер нь их сүйтгээд байх ер нь тэгээд намайг бага шиг байхад чинь одоо хадлан бордоо гээд эхэлсэнээс хойш л байгаль ер нь өөрчилөгдөж эхэлсэн шүү дээ.
Отгонбаяр -
Харин тийм.
Жавзан -
Ер нь хадлан гээч юмыг чинь авдаггүй байх үед бол тэр тэнгэр байгаль чинь сайхан л байж. Ер нь газар ч сайхан гардаг байж бороо хур ч элбэг байж, намар ч, хавар ч яагаач үгүй бороо орчихдог. Таван сарын арван таван гээд мал нухуулахад чинь зүгээр ерөөсөө ногоонд мал цадчихсан адуу мал чинь үс ноосоо хаячихсан. Тэмээ чинь ноосоо хаяад өтдөг байлаа. Одоо ямааг чинь гурван сарын арван тавнаас эхлээд самнаад одоо ер нь таван сарын арван гэхэд цаг нь дуусдаг байсан уу яасан бэ. Ер нь сүүлийн хугацаа ер нь тийм байсан байхаа ер нь юмны тушаал чинь бас дэгтэй горимтой байсан ш дээ. Тэгээд тэр нэгдэл ч, нийгэм ч юм байгуулагдаж ирсэнээс хойш хадлан бордоо хадсанаас хойш бол байгаль ерөөсөө эрс зангаа хувиргаж ирсэн шүү дээ ер нь
Отгонбаяр -
Тэгээд бас нөгөө нэг сум нь дээр байгууллагууд сургууль эмнэлэг байгуулагдаад тэд нарын түлш бэлдээд.
Жавзан -
Тийм тэд нарын түлш бэлдээд.
Отгонбаяр -
Тэгээд түлшнээс болоод түлш хангай газар бол өөр байсан байх.
Жавзан -
Тийм.
Отгонбаяр -
Говь тийшээгээ бол ерөөсөө.
Жавзан -
Тэгээд нөгөө заг маг харган бутаа зулгааж ирээд тэр чинь тэрнээс л бүх юм болдог байх аа. Тэр байгальдаа ургасан юм аа ургасан юм аа их аваад байхад бол цөлжилт л ихэсчидэг тийм л тал байна л даа ерөөсөө.
Отгонбаяр -
Нэг ийм асуудал байна. Та одоо тэр сумын төвийн амьдрал тэр сум нэгдлийнхний амьдарлыг их сайн мэднэ ш дээ. Тэгээд тэр суманд бол ингээд гэмт хэрэг зөрчил хир их гарч байв. Хэрэг төвөгт орооцолддог хүмүүс байсан уу?
Жавзан -
Тэр үед чинь ёстой ер нь гэмт хэрэг ховор ш дээ. Хаа нэг малын хулгайч л байсан юм чинь.
Отгонбаяр -
Хаа нэг.
Жавзан -
Тийм хаа нэг малын хулгайч л байсан юм чинь. Одоо чинь одоотой адил тэгж хулгай дээрэм гэж ярьдаггүй байсан цаг шүү дээ. Ер нь хаа нэг малын хулгайч л байсан. Тэгээд одоо нөгөө нэгдэл чинь бол мал хямдхан байлаа. Ямаа 40 төгрөгөөр авч иддэг байлаа. Хонь 80 төгрөгөөр авч иддэг байлаа. Тэд нарыг чинь авч идээд хөөх чухам 80 цаас өнөө цалингаа өгөөд идчихлээ эд нар гээд тэрэнд чинь гасалж гангиндаг байлаа. Өвөл болохоор зэрэг нядалгаа хийгээд тэрнийхээ цувдаа толгойг нь зарна. Одоо нөгөө нэгдэл чинь бөөн сарванай хүн явуулаад уул руу явуулж түүлгэж ирээд тэр нэгдлийнхээ гаргасан малын толгойг чинь хуухилдаг байлаа. Тэр цувдаа юмыг чинь зардаг тусгай газартаа толгой цувдаа зардаг мухлагтай тэрэндээ зардаг л байсан. Амьтны амьдрал бол сайн байсан. Өөрсдөдөө ч хувийн хэд хэдэн малтай ч байсан байх. Малгүй ч амьтан байсан л байх гэхдээ бол юм хямдхан байсан. Тэгээд нөгөө улсууд чинь тэр хямдхан юм аа аваад идчих чадвартай одоог бодох юм бол зах зээл эхлээгүй байсан цаг. Тэгээд хүн болгон дор бүрнээ хөдөлмөртэй. Ер нь ажилгүй хүн байгаагүй тэгэхээр чинь нэгдлийн гишүүн гэхээр чинь бас л нэг хэдэн төгрөг авчихдаг малаа маллаад сумын төвийн ажилчин албан хаагчид гэхэд чинь бас л нэг хэдэн цаас авчихдаг. 180 цаасны цалинтай байлуу даа цэвэрлэгч чинь ер нь тийм байсан байх.
Отгонбаяр -
Тийм байх 180.
Жавзан -
Тэгээд тэрүүгээр чинь их юм авна ш дээ. 180 төгрөгөөр чинь одоо гурил гэхэд чинь 70 хэлийн гурилыг чинь тэгээд 70 төгрөгөөр аваад иднэ шүү дээ. Хорин цаастай хүн гэдэг чинь цай тамхиа авчихна шүү дээ тэр үед чинь. Тийм л байсан юм чинь тэгээд 180 цаасны цалинтай хүн чинь юу хийж хулгай хийж худлаа ярьж явах вэ дээ. Одоо бол ажилгүй хүн ихэдчихээд энэ одоо 90 онд бол сайн юм гарах нь гарсан. Муу юм бас хажуугаар нь их хийсэн л дээ. Одоо тэр хамаг үйлдвэрүүдээ устгадаг л ёстой хамгийн буруу юм болсон юм. Одоо жаран хэдэн онд чинь хэзээ байх даа траншины хүн гуйлга гуйсан хүн энэ архичид ч байлаа. 90 оноос хойш л ийм боллоо ш дээ хамаг үйлдвэр хаагдсан учираас л энэ шүү дээ энэ ч одоо тэгэхэд чинь одоо тэр жаран хэдэн оны үед чинь бол тийм хулгай дээрэм ховор байсан ховор байсан. Хаа нэг хүн л хулгай хийчихиж гэж яригддаг байсан. Тэр чинь малын л хулгай байсан түүнээс биш дэлгүүр хоршоо лангуу юм ухаж байна гэж ерөөсөө байдаггүй байсан ш дээ. Хаана уу гэхээр нь малын хулгай хийгээд явж байна л гэдэг байсан. Манай тэр Бөмбөгөрт одоо нэртэй хулгайч байсан даа тэр Дэлгэ гэж.
Отгонбаяр -
Малын хулгайч.
Жавзан -
Малын хулгайч тэр л баахан шорон оронд явдаг. Муу авгай нь нэг хэдэн хүүхэдтэйгээ сургуулийн цэвэрлэгч хийгээд горчийсон туранхай хүүхэн байдаг байлаа Норовсүрэн гээд. Тэр Дэлгэ бол сайхан хулгайч хүн байсан. Тэднийхний удам ерөөсөө л удмаараа л хулгайч улс байсан байх аа тэр сүүлд нь тэр хэндээ ч баригддаггүй. Үгүй ээ мал ихтэй улсууд чинь хулгай хийсээр байгаад юмжчихдаг юм байлгүй. Хуулийнханыг чинь хахуулдаад тэгээд яланд явдаггүй нэг нөхөр байдаг юм. Манай муу аавын хэдэн үхрийг хүртэл хойш нь Бууцагаан сумруу Бөмбөгөрийн уртаа талаас чинь гаргаад л явуулчихаж байсан юм. Даваасүрэн гэж нэг юм. Тэгээд тэрнийг чинь би юунд сэргийлэхэд мэдэгдээд та яг баримттай юм ярь баримтгүй бол энэ чинь болохгүй ш дээ гээд тэгээд өнгөрч байсан юм. Би ч бас муу байж дээ одоо тэрнийг хөөцөлдөөд улаан цайм тэрнийг юу яасан бол аавын тэр хэдэн үхрийг олоод авах л байсан байх даа. Дөрөв таваар нь хулгайд алдчихдаг л болсон юмдаг. Сүүлийн үед л тэр чинь одоо далан хэдэн оны үед л хулгай гэж гарч байсан байх. Тэр жаран хэдэн оны үед бол ёстой хулгай сонссогддоггүй байсан байх аа. Далан хэдэн оны үед л ганц нэг тийм малын хулгайч байсан байх. Сумын төвийнхөн чинь бол тэгээд ерөөсөө өөрснөө түлшээ авчихдаг. Ойр хавийнхаа бургасны хүрээг говхлоод тэгээд харгана шовго уулнаасаа түүгээд нэгдэлчин хүн өнөө хөдөө бас л тэр их ургамалтай газраа явуулаад нохойн ширгэнэ, харгана, буйлс түүж ирээд тэгээд худалддаг тэрнийг аваад түлдэг тийм л байсан ш дээ ер нь. Тэгээд намар чинь бол би чинь одоо жирэмсэн хирнээ хоёр гудас тэгнээд тэмээнд тэгнээд майхантай ингээд хээр очоод аргал түүгээд тавьчихдаг. Тэгээд манай талийгаач нэгдлээсээ нэг тэрэг авч яваад ачиж ирдэг тийм л байсан ш дээ.
Отгонбаяр -
Өөрсдөдийнхөө түлшийг бэлддэг.
Жавзан -
Тийм өөрийнхөө түлшийг бэлддэг. Тэгээд нэг машин аргал, нэг машин хөр авчихдаг л байсан. Тэгээд хөр чинь яахав одоо өвөлжөө очоод л ховхлоод авчихна. Амьтан чинь их дуртай нөгөө өвөлжөө чинь өөдөөгөө их болоод юу яачихаар чинь тэр нэг говхлох гэж бас төвөг л болно ш дээ. Тэгээд тэрнийг чинь ховхлоод тэр хөрийг чинь ачиж ирээд түлчихдэг. Хөр чинь бол одоо бараг л өвс л гэсэн үг ш дээ.
Отгонбаяр -
Тийм шүү.
Жавзан -
Тийм тийм л түлшээ түлээд амьдарцгаадаг л байлаа ш дээ.
Отгонбаяр -
Хөр чинь тэгээд бас байгальд агаар бохирдуулахгүй сайн ш дээ.
Жавзан -
Тийм ш дээ, тийм ш дээ тухайн үедээ бол тэрүүн шиг сайхан түлш хаа байх уу.
Отгонбаяр -
Илчтэй.
Жавзан -
Тэгээд одоо яахав өөрснөө хогоо үүрээд асгачихдаг байснаа сүүлдээ нэг трактор явж ачдаг тийм л болсон ш дээ. Тэгээд Бөмбөгөр чинь ус их муутай. Сүүлдээ нэг усны систэр аваад сумынх нь ажил сайжраад яахуу нэг усны систэр аваад тэр усны систэрээ яг ус голоос авчирдаг. Тэгээд тэр голын ус авчираад худлаа голын ус авчирдаггүй наанаас авдаг энэ тэр гээд л ярьдаг л байсан.
Отгонбаяр -
Худаг.
Жавзан -
одоо яаж ч авдаг байсан юм. Мэдэхгүй ээ мэдэхгүй ээ тэр жолооч хуурдаг. Одоо бид нарт сайн ус уулгаж байгаа юм ерөөсөө байхгүй гээд тэгдэг байсан ш дээ. Тэгээд уудаг л байсан. Мэдэхгүй ээ тэр Бөмбөгөрийн уснаас дээр л байсан байх ямар ч байсан тэр уудаг ус бол. Тиймэрхүү л байсан даа.
Отгонбаяр -
Тэр сумд одоо гэр бүл салалт ер нь байсан уу?
Жавзан -
Байгаагүй хөөе байгаагүй ёстой байдаггүй байсан.
Отгонбаяр -
Харин тийм байх.
Жавзан -
Байгаагүй. Тэр сүүлийн үеийн одооны залуучуудын л ажил тэр чинь одоо тэр 60, 70 оны үеийн гэр бүл салалт байтугай 80 онд ч ер нь гэр бүл салдаггүй байсан байх аа. Энэ 90 оноос хойш л тийм юм гарч байгаа байх гэж би бодож байна ерөөсөө ер нь.
Отгонбаяр -
Тэр юуных юм бол яагаад салдаггүй байсан юм бол.
Жавзан -
Үгүй тэр чинь одоо яахав дээ амьтан одоо яахав тэгээд ажил сайтай болохоор чинь ямар хэрүүл уруул болох юм бэ. Одоо 90 оноос хойш л одоо ямар ч ажил төрөл бүх юм цалгардаад, тэгээд амьтны амьдрал доройтоод ингээд ирэхээр чинь зэрэг амьдрал доройтохоор хэрүүл уруул үүсээд энэ салалт үүсэж байгаа байх гэж би бодож байгаа шүү ер нь тэр чухам таарах юм уу үгүй юу мэдэхгүй.
Отгонбаяр -
Бас нэг талдаа үнэн л дээ тэр.
Жавзан -
Тийм манийн үед чинь бол ажилтай. Тус бүрдээ ажилтай болохоор чинь гэрт орж ирээд хэрүүл хийнэ гэж ерөөсөө байхгүй. Ерөөсөө бид хоёр бол ер нь хэрэлдэж байгаагүй ерөөсөө хоёр. Сүүлд л тэтгэвэрт гарсан хойноо л хааяа нэг.
Отгонбаяр -
90 оноос хойш.
Жавзан -
Тийм би ер нь нөгөө муухай хардаг байсан байх. Зах зээлд ороод муухай хардаг байх. Бусдаар бол ер нь хэрүүлгүй байсан шүү ер нь тэр наймын найман хүүхдийг чинь өсгөхөд ер нь тэгж бухимдаж байгаагүй шүү би ер нь тэгж гэр бүлдээ уурлаж надад тэгж тус болсонгуй ингэж тус болсонгуй гэж. Би 90 оноос хойш л ер нь аавыг аашилдаг болсон гэж манай хүүхдүүд тэгдэг байсан шүү. Аавыг тэтгэвэрт гарсанаас хойш та аавыг дээрэлхдэг болсон гэж үү. Ямар сайн даа л тэгэв гэж адилхан өтлөөд тэгээд.
Отгонбаяр -
Адилхан өтлөөд.
Жавзан -
Ер нь юм зум ховордоод уур уцаар төрж байсан.
Отгонбаяр -
Амьдрал хэцүүдээд.
Жавзан -
Тийм 90 оноос чинь картанд орж эхэлсэн шүү дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Жавзан -
Тэгээд картанд ороод яахав дээ нөгөө олон ам бүлтэй айл нь бол яахав жоохон арай ахиухан шиг юм аваад цөөхөн ам бүлтэй айл нь бол жоохон юм аваад бас л хэцүү л байсан. Тэгээд манайх ч бас яахав дээ хөдөө нэг хэдэн малтай. Тэгээд хөдөө гараад тэрүүхэн аймгийн төв хойтхон би энд гараад хэдэн малтайгаа тэгээд өнөө муу сайн хүүхдүүд чинь картныхаа гурил будааг үүрээд ирдэг. Төвд том гэрээ орхиод жижиг гэрээрээ хөдөө гараад хэдэн малтайгаа тэгээд байж л байсан. Тэр картны бараатай үе чинь их л хэцүү л санагдаж байсан. Гэхдээ хэцүү байсан юм биш л байна лээ л дээ. Нэг хэсэг хангалуун амьдарлаар туйлж байсан болоод тэр байх. Ёстой нээрээ.
Отгонбаяр -
Тийм байх.
Жавзан -
Тэгээд л одоо чинь тэгэхэд чинь бол яахав дээ одоо ер нь дор хаяж л амьтан чинь өвөлд нь хоол хүнсээ гаргаад зуныхаа хүнсийг бэлдээд мах шөлөө борцлоод л авчихдаг. Тэгэхээр чинь хулгай дээрэм гэж гарахгүй л байсан байхгүй юу. Тэгээд нэг намайг нэг тэнд сургуульд тэр нярав хийж байхад хүүхдүүд үгүй ээ манай сургуулийнханыг та нар нэг усанд орчихсон гоймон ялгаад өгөөч гээд ангийн дарга гуйгаад. Тэгээд тэр анги дээр очиж бид нар нэг гоймон ялгасан. Өнөө сургийлийн хэд л яахав дээ ажил нь дуусаагүй зайлуул тэгээд амралтыг нь өгөөгүй л байсан юм байлгүй. Бид хэд нэг гоймон янзлаад сургууль тарчихсан л байсан л байлаа л дээ. Гоймон өгөөд бид нарт нөгөө ялгалаа гэж өгөөд. Би ч эрээ цээргүй нэгдлийн даргын авгай тэгээд тэр гоймонгоос чинь авалцаад л ирж байсан юм. Тэндээр очоод гоймон ялгаад би ерөөсөө хийхгүй ажил гэж байгаагүй юм даа. Тухайн үедээ л залуухан байдаа цэвэрлэгч хийгээгүй өтөлсөн хойноо цэвэрлэгч хийсэн. Гэхдээ бол тэр цэвэрлэгч хийж байсантаа ялгаагүй тэр цэвэрлэгч нартайгаа ерөөсөө эрээ цээргүй л ажилладаг байсан. Тэгээд тэр гоймонг чинь ялгуулаад усанд орчихсоныг нэг хаячихаж байгаа юм. Тэгээд тэр ялгасан гоймонгоосоо бид нарт өгч л байсан тэгээд аваад ирж л байсан санагдаж байна би тэр гоймонгоос. Тэгээд тэр манайхны нэг цэвэрлэгч авгай л тэр ёстой жинхэнэ мах шөлчгүй байж зайлуул тэр муу л харин нэг хоёр ядуухан авгай байсан. Тэр хоёр л хар цайнд гоймон чанаад байж байсан намайг нөгөө орсон чинь тэгээд би гэрээсээ нэг сүү махны юм өгч байсан юмдаг тэр хоёрт. Нэг нь их олон хүүхэдтэй нөхрөөсөө салчихсан. Нөхөр нь архи уудаг нэг тийм байсан юм. Тэгээд.
Отгонбаяр -
Тэр үед бол архи уудаг хүн ч их байгаагүй.
Жавзан -
Байгаагүй байгаагүй. Ер нь ховор байдаг байсан юм. Тэгээд нэг нь бол огт нөхөргүй ээжтэйгээ нэг ганц хүүхэдтэй нэг тийм хүүхэн байсан юм. Тэр хоёр л тэгж хар цай гоймон чанаж иддэг юм байна гэж надад ойлгуулсан юм даг. Би ерөөсөө тэр цайнд будаа мудаа хийж идэхийгч бараг мэдэхгүй л цаг байна лээ одоо бодоход ерөөсөө бас л цамаан л байсан байлаа тухайн үедээ тэгээд сүүлийн үед яахав юуны чинь одоо бол цайнд гоймон арай ч хийж идэхгүй л байна. Зүгээр будаа бол чанаж идэлгүй яахав цайнд будаа хийж идэж л байна.Тийм байна.
Отгонбаяр -
Тэр гэр бүл салалт ер нь байгаагүй гэхдээ суманд байна ш дээ. Ингээд нөхөргүй ганц бие тэгээд хүүхэд гаргачихсан эмэгтэйчүүд ер нь мэр сэр байсан байх.
Жавзан -
Байсан байсан.
Отгонбаяр -
Тэд нарын амьдрал ер нь ямар шуухан байсан бэ?.
Жавзан -
Үгүй ээ тэд нар чинь тэгээд одоо гайгүй ч тэгээд болоод амьдраад байдаг шүү дээ. Хамгийн муу гэж байгаа нь яахав тэгээд нэг цайнд гурил таслаж идэх зүгээр хар цайнд нэг буудай хар цай хийж уух тийм л байсан байгаа юм. Гэхдээ бол ерөөсөө тэгж хулгай мулгай хийдэггүй, гуйлга муйлга гуйдаггүй тийм л байсан ш дээ.
Отгонбаяр -
Ямар ч байсан ажилтай байсан.
Жавзан -
Ажилтай ажилтай сургуульд цэвэрлэгч хийчихнэ тэр чинь тэгээд ерөөсөө амиа аваад явчихна. Нэгдэлд цэвэрлэгч хийнэ сургуульд цэвэрлэгч хийнэ. Тэд нар чинь тэгээд яахав нөгөө мөнгөө хүргэж чадахгүй бас жоохон буруу зарцуулдаг байсан юм уу 180 цаасаа. 180 цаас чинь тухайн үедээ их мөнгө байсан ш дээ тэгээд одоо.
Отгонбаяр -
Тийм дээ.
Жавзан -
Манайх чинь бол одоо яахав нэгдлийн дарга гээд яахав нэг надтай нийлэхдээ 750-ийг авдаг байсан.Сүүлдээ нэг 1025 болсон юмдаг. Тэгээд тэр 1025 чинь юу юм бэ тэр чинь тэр хүн чинь томилолтоор ийш тийшээ явна. Тэрнийгээ урьдчилж аваад яваад өгнө. Би 180 цаасаараа л тэр.
Отгонбаяр -
Найман хүүхдэдээ хүргээд байна.
Жавзан -
Найман хүүхдэдээ хүргээд тэр гэр орны чинь саван бок юм аа аваад хувцас хунарыг чинь аваад даавуу даалимба аваад юм аа оёод тэгээд байдаг байсан ш дээ. Тэр нэгдлийн даргын цалин бол томилолтоор ийш тийшээ явахаар бол ерөөсөө тэр надад оногдохгүй ш дээ. Тэр гэр орондоо хүрэхгүй тэр хүн чинь манай хүн чинь дандаа ВТ татдаг хүн байсан юм чинь тухайн үедээ.
Отгонбаяр -
Үнэтэй тамхи татна.
Жавзан -
Бүгдийг нь тал хоёр ВТ татаж байгаа юм чинь яах юм. Эхлээд өнөө нэг ТУ гээд нэг онгоцтой нэг тамхи.
Отгонбаяр -
Тийм.
Жавзан -
Татдаг байсан юм. Тэгээд сүүлдээ гашуун байна гэж хэлээд ВТ рүү ордог л болсон юм. ВТ нь арай үнэтэй байсан санагдаж байна одоо бодоход.
Отгонбаяр -
Тийм тийм.
Жавзан -
4 төгрөг байсан.
Отгонбаяр -
4 төгрөг байсан.
Жавзан -
4 төгрөг байлуу 50 мөнгө байлуу.
Отгонбаяр -
4 төгрөг байсан юм. Тийм тийм.
Жавзан -
Тийм л байсан юм. ВТ татдаг л болсон юм. Тэгээд ВТ өдөрт бүтэн хагасыг татахаар чинь явж өгөлгүй яахав дээ тэр чинь тэгээд тийм л байлаа. Тэгээд хааяа бас өнөө хол юманд явж байгаа юм чинь яах гэж зүгээр байхав ууна, бас балаг ус балагдчихдаг байсан биз. Тэгээд мөнгө төгрөг чинь хаанаа ч үгүй шүү дээ. Би тэгээд нэг мөнгө хурааж чадаагүй ш дээ. Тэгсэн чинь нэгдлийн дарга хийж байсан улсууд чинь юу вэ малжчихсан баян юмнууд байдаг юм гэх шүү айл дээр мал хуу нь байдаг. Манайх бол өнчин ишиг ч үгүй нэгдлийн даргаас гарж байсан улсдаа нээрээ горьгүй. Үнэндээ л нэг аж ахуй ч бус бид хоёр бол ерөөсөө.
Отгонбаяр -
Тэгээд хамаг юмаа ажилд зориулаад.
Жавзан -
Цалин мөнгөө ч хураахыг мэддэггүй тэгээд байж байгаа юм аа идэж уугаад байж л байдаг тийм л байсан. Гэхдээ бол хангалуун байсан хангалуун байсан. Одоо бодохоор ёстой нээрээ тэр амьдарлыг бодохоор одоо ч бас горьгүй байгаа юм шүү нээрээ л бас пээ нээрээ тэгж ёстой нээрээ мах сүүгээр цалгиж байх юм одоо ямар юм байх вэ дээ. Тэр чинь үнэ цэнэ нь тэнгэрт хадчихсан юм чинь гэхдээ яахав хоосон хонохгүй л юм л даа яахав хэмжээтэй юманд л байна зүгээр.
Отгонбаяр -
Оо бололгүй яахав тэгээд бурханы хайраад тэгээд.
Жавзан -
Тийм балга залгагүй ч гэсэн тэгээд яахав болж л байгаа юм чинь. Гэхдээ яахав муу сайн хүүхдүүд тал талаас их бага хэмжээгээр юм тэтгэж байгаа юм. Түүнээс тэр миний муу 80000 цаас чинь юу юм бэ юу ч болохгүй ш дээ. Тэгээд хүүхдүүд нэг хөдөө гадаанаас жоохон ирээд ирэхдээр чинь зэрэг нөгөө 80000 чинь хаанан ч үгүй л байгаа юм чинь.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Жавзан -
Өнөө дүүл чинь цувсан алинд нь бас жоохон жоохон яах юм яах юм гэж байгаа ч гэсэн цаана нь хүүхдүүдийн нүд харна шүү дээ энэ чинь. Юм хийлгэвэл яах юм тийм л байгаа юм чинь. Тэгээд гавьтай ч юм хийхгүй л дээ чааваас яахав. Тэгээд юмных нь үнэ өндөрсчихсөн юм чинь жоохон жоохон юм авж байтал тэгээд таарах юм даа.
Отгонбаяр -
Тэр та нэг ийм зүйл мэдэж байна уу. Эцэг тогтоох гээд нэг ажил болдог байсан.
Жавзан -
Өө тэр чинь одоо ёстой нэг аюул болж байсан. Тэр үед чинь хүүхнүүд чинь тэрнийгээ нуугаад л чухам ёстой нээрээ.
Отгонбаяр -
Тэгээд тэр эцэггүй хүүхдүүд их олон гарч байсан юм уу хөдөөгүүр.
Жавзан -
Хаа нэг, хаа нэг, хаа нэг.
Отгонбаяр -
Тэгээд нөгөөдүүлийг нь очиж шалгаачихдаг.
Жавзан -
Тэрнийг чинь очиж шалгаадаг л байсан юм гэнэ лээ. Тэгээд ёстой ичиж үхдэг ёстой нэг тэрнийгээ нуугаад ч хэлдэггүй энэ тэр тийм хүн байсан л юм гэнэ лээ. Тэрний чинь.
Отгонбаяр -
Тэр талаар тодорхой юм мэдэх үү тэ.
Жавзан -
Ёстой мэдэхгүй би тэрнийг ерөөсөө.
Отгонбаяр -
Тийм үү.
Жавзан -
Тийм ёстой мэдэхгүй ерөөсөө тэгж яг тэгж эцгийг нь тогтоох гэж тэгж тэр одоо ер нь.
Отгонбаяр -
Намаас аймгаас энэ тэр зохион байгуулж хөдөө явуулдаг. Сумаас ч гэсэн.
Жавзан -
Үгүй ээ одоо хөдөө яг тэгвэл явж л байсан байлгүй. Би ерөөсөө тэрнийг ёстой мэдээгүй. Эцэг тогтоох гэж яваад гэж нээрээ нэг ярьж байсан байх шүү. Тэгсэн чинь хүүхнүүд чинь хэлдэггүй юм байна гэж манай талийгаач нэг хөхрөөд байсан шүү. Хүүхнүүд чинь хэлдэггүй юм байна хүүхдийнхээ эцгийг ерөөсөө эцэг тогтоох гэж яваад гэж нэг ярьсан санагддаг юм.
Отгонбаяр -
Буруу хараад авдраа ухаад суучихдаг гэж байгаа ш дээ.
Жавзан -
Чааваас тэгж зовоогоод.
Отгонбаяр -
Чамд ямар хамаатай юм гэдэг гэж.
Жавзан -
Тийм.
Отгонбаяр -
Нэг тийм юм болдог байсан юм аа.
Жавзан -
Үгүй тэр ардаа хамартаа айлтай сүрхий чамд ямар хамаатай юм. Чи яах юм эцэгийг нь тогтоогоод юу өгөх гэж байгаа энэ тэр гэдэг л байсан байлгүй аягүй бол. Тэрнийг бол ёстой мэдэхгүй. Би ч өөрөө одоо тэгж тэр хүүдээ бол тэгж эцэг мэцгийг нь тэгж асуулгагдаж барьж байгаа ч үгүй болохоор ёстой мэдэхгүй тэрнийг бол ерөөсөө.
Отгонбаяр -
Сум нь дээр тэгээд нөгөө хүн ам цөөхөн бүгд нэгнийгээ мэддэг учираас ер нь алсуураа мэддэг л байсан юм шиг байгаа юм.
Жавзан -
Тийм л байгаа биз дээ тэр тэгээд.
Отгонбаяр -
Гэхдээ хөдөөгүүр малчин айлуудаар их явдаг байсан гэж байгаа юм.
Жавзан -
Тийм байлгүй тэр.
Отгонбаяр -
Тийм зайлуул тэр бүр хээр хөдөө байдаг ганц бие тэгээд хүүхэд гаргачихсан малчин эмэгтэйчүүд байдаг.
Жавзан -
Тийм байсан биз. Тэрнийг бол ёстой үнэндээ тэрнийг бол мэдэхгүй одоо энд нэг хүүхэн энэ хойно Хайлаастад байдаг нэг хүүхэн байдаг юм тэрнээс л асуувал ёстой мэдэх байсан байх даа. Би нэг Дэлгэтэй нэг уулзах юм сан одоо ерөөсөө уулзалдахгүй юм. Нөхөр нь энэ жил нас барчихсан гэсэн зайлуул. Тэр л уул нь энэ нөхөртэйгээ суухаас өмнө бас нэг хэдэн хүүхэдтэй л байсан юм даа зайлуул. Тэрнийг нээрээ яаж байсан юм болоо одоо ёстой тэрнийг ч сонирхохгүй юм даа.
Отгонбаяр -
Тийм тэр яг ингээд эмэгтэй хүний амьдарлын хувьд их тийм сонин байдал байхгүй юу тэ? Хөдөөний ингээд монголчуудын хувьд жоохон нас биед гүйцээд ирэхээр гэр оронд нь одоо ингээд энэ тэндээс нь татаад шөнө орой орж ирээд амраадаггүй гээд байгаа ш дээ.
Жавзан -
Тийм.
Отгонбаяр -
Дууяа эмээ хүртэл тийм юм ярьж байгаа ш дээ.
Жавзан -
Тийм тэр чинь бол байсан л даа.
Отгонбаяр -
Тийм байсан. Тэгээд та ч гэсэн түрүүн тэгж байна ш дээ. Ээж аавын араар ороод унтчихдаг байсан.
Жавзан -
Тийм тэгээд тэр чинь ээж аавын араар ороод унтахад бол ердөө тэгж хүний гар хүрнэ гэж юу байхав. Тэр чинь.
Отгонбаяр -
Тийм тэгэхээр ээж аавтай хүний амьдрал гэтэл ингээд зайлуул ганц бие эмэгтэйн охин, охин гаргачихаж бас азгүй.
Жавзан -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд нөгөө охин нь нас бие гүйцлээ. Тэрнийг чинь бас л татаж чангаах дээрэлхэх амьтан олон байна.
Жавзан -
Мундахгүй байж таараа ш дээ тэгнэ ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд нөгөөх чинь ахиад нэг эцэггүй хүүхэд гаргачихдаг.
Жавзан -
Тийм ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд тийм амьдрал манай хөдөөд бас их байх шиг.
Жавзан -
Байсан байсан тэр бол байсан. Тэр чинь одоо ерөөсөө ганцхан тэр эмэгтэй хүний өөрөөсөө шалтгаалах юм гэж би бодож байгаа юм л даа. Тэрийг бол ер нь одоо хүн өөрөө биеэ яаж авч явна уу түүнээс л шалтгаална л даа. Би бол одоо ер нь ёстой нээрээ яг л ингээд суух л нөхөртэй болж байж л хүн хавьтуулна уу гэхээс биш суух нөхөргүй бол хүн хавьтуулна гэсэн ойлголт байдаггүй л байсан юм даа. Яг л ёстой нээрээ за чамтай сууя л гэсэн хүнийг л оруулна уу гэхээс биш сууя гэхгүй хүнийг оруулахгүй л гэж боддог байсан. Тэр үедээ бол ёстой хүнд хүрээд л тэгээд хүүхэдтэй болчих л юм боддог байсан.
Отгонбаяр -
Бараг тийм ш дээ.
Жавзан -
Тухайн үедээ тийм л юм боддог байсан юм чинь. Тэгээд одоо эцэггүй хүүхэд гаргана гэдэг чинь ёстой нэг тэрүүн шиг гутамшиг байхгүй л гэж боддог байсан юм чинь яахав ерөөсөө.
Отгонбаяр -
Та 90 онд чинь сумандаа байсан тэ? 90 онд одоо ардчилал гарж байх үед.
Жавзан -
Тийм тийм тэр жилд яг Баянхонгорт байсан юм чинь.
Отгонбаяр -
Гэхдээ хөдөө сумандаа байсан тэ.
Жавзан -
Үгүй үгүй Баянхонгорт.
Отгонбаяр -
Аймгийн төв дээр.
Жавзан -
Аймгийн төв дээр ороод ирсэн Байдрагаас аймгийн төв рүү орж ирээд тэтгэвэр мэтгэвэрт орчихсон байсан үе.
Отгонбаяр -
Аа тийм байж.
Жавзан -
Тийм.
Отгонбаяр -
Аа нээрээ 90 онд тэтгэвэрт гарсан.
Жавзан -
Тийм 90 онд тэтгэвэрт.
Отгонбаяр -
90 онд нөгөө ардчилсан хувьсгал Улаанбаатарт гараад өлсгөлөн жагсаал цуглаан болж байх үеэр аймаг дээрээ байж тэ.
Жавзан -
Тийм аймаг дээрээ байсан.
Отгонбаяр -
Тэр үеэр одоо танай талийгаач хөгшин тэрнийг яаж хүлээж авав тэр талаар та юу бодож байв энэ талаар яриач.
Жавзан -
За энэ ёстой нээрээ нэг энэ засаг төр чинь хэцүүдэх нь горигүйдэх нь одоо ерөөсөө сүүд болж байна даа. Одоо гээд тэгж л байсан тэгээд телевизор их л үздэг хүн байсан тэр ёстой юм их.
Отгонбаяр -
Дэмжиж байсан уу.
Жавзан -
Ер нь.
Отгонбаяр -
Хэлмэгдсэн хүн учираас алсаараа дэмжсэн байх.
Жавзан -
Алсаараа дэмжиж л байсан байх л даа хөөрхий минь. Тэр чинь хэлмэгдсэн амьтан юм чинь гэхдээ бол бас намаа хаяж чаддаггүй л байсан хүн шүү дээ хөөрхий.
Отгонбаяр -
Намдаа эргэж элссэн юм уу танай нөхөр.
Жавзан -
Элсээгүй. Үгүй ерөөсөө хөөчихөөгүй юм яг хөөчихөөгүй юм.
Отгонбаяр -
Аан ар нээрээ хатуу донгодоод.
Жавзан -
Тийм тийм хатуу донгодоод ерөөсөө хөөчихөөгүй юм. Тэгээд энэ муу батлах шиг юмыг хаячихдаг ч юм билүү гээд тэгж л байдаг байсан юм заримдаа. Тэгээд ч дараа хэрэг болвол яах юм наадах чинь гээд би тэгдэг л байсан. Хаяад байх даа яадаг юм авдар луу хийчихгүй юу өөрөөсөө холдуулах гээд би тэгдэг л байсан. Авдранд одоо ч бий л дээ тэр батлах нь бол байж л байгаа.
Отгонбаяр -
Аа тэр.
Жавзан -
Бүх юм нь байж л байгаа л даа тэр чинь байлгүй хаачих вэ дээ эзэн нь байхгүй л болохоороо яахав нөгөө эд мөнх, эзэн хэврэг чинь тэр л юм чинь.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Жавзан -
Тэр бүх эдэлж хэрэглэж байсан юм нууд нь байж л байгаа юм чинь. Тэрнийг бол яахав ер нь зөв зүйтэй л юм байгаа юм энэ чинь энэ бол эрт эхлэх ёстой байсан юм. Одоо Лоохууз бид нарын үеэс л эхлэх байсан ш дээ. Энэ хожуу эхэлж байгаа юм. Тэгэхэд л эхэлсэн бол одоо өдийд бид нар ийм байдалд байхгүй ш дээ гэж байсан юм шүү.
Отгонбаяр -
Тээр.
Жавзан -
Тийм тэрнийг бол тэгж байсан юм байгаа юм. Тэр үеэс л яг энэ ардчил чинь эхлэх гэж байсан юм тэгээд Цэдэнбалын үед нам дарсан юм гэж ярьж байсан юм. Гэхдээ бол Бал дарга бол бид нарыг амаар шороо үмхүүлээгүй л дээ. Дээд зэргээр амьдруулсан хүн шүү дээ ёстой. Дээд зэргээд тэжээж тэтгэсэн хүн дээ зайлуул Бал даргыг чинь ч бас муу хэлнэ л байна бас муу хэлж ч болохгүй шүү бас.
Отгонбаяр -
Тийм шүү.
Жавзан -
Тийм Бал даргаас хойш л ёстой ийм.
Отгонбаяр -
Тэгээд аймаг дээр одоо амьтан хүмүүс тэр ардчиллын талаар юу ярьж байв. Тэр үед ер нь аймгийнхан.
Жавзан -
Аа тэр чинь ерөөсөө ер нь зарим нэг хэсэг нь бол дэмжиж байсан. Нэг хэсэг нь бол өө энэ ёстой балай юм болж байна. Ийм юм гэж ямар юм байх вэ дээ. Энэ ч ёстой их захаа дэндүү алдаж байна гэж байсан. Дэндүү их захаа алдаж байна. Ийм цадиг замбараагүй юм гэж байх уу энэ чинь одоо төрийнхөө ордны өмнө ингэж өлсөж цангаж байгаад энэ чинь муу ёр шүү. Энэ зүгээр байж байгаад өлсөнө гэдэг чинь гэж байсан.
Отгонбаяр -
Тээр.
Жавзан -
Амьтад ер нь ихэнхи дээ л тэгж байсан.
Отгонбаяр -
Тээр.
Жавзан -
Энэ яг л муу ёр дуудаж байна энэ муу сайн юмнууд. Өлсөж цангана гэдэг чинь муу ёр л дуудаж байгаа юм өөр яахав гэж байсан.
Отгонбаяр -
Тээр.
Жавзан -
Тэгж байсан шүү. Ер нь үүнийг их сайн байна гэж нэг их сайшаах нь ховор байсан шүү бас тухайн үедээ. Нэг хэсэг яахав дээ залуучууд нь бас арай л өөр сэтгэлгээтэй л байсан байх. Хөгшин хөвөө улсууд бол үүнд бол ёстой сэжиглэж байсан юм. Ёстой ингэж өлсөж цангана гэдэг чинь ер нь муу ёр дуудаж байгаа юм энэ муу сайн юмнууд гэж байсан.
Отгонбаяр -
Одоо энэ жүжигчин Сосорбарам чинь танай нутгийнх.
Жавзан -
Тийм ш дээ.
Отгонбаяр -
Хотод энэ ардчилсан хувьсгалд ороод нутагтаа очоод.
Жавзан -
Тийм одоо.
Отгонбаяр -
Хурал хуй хийгээд явсан байх. Тэрнийг яаж байсан.
Жавзан -
Юунд Баяновооны хүн юм гэнэ лээ. Тэр Баяновооны Догмид гэж хүний хүү юм гэнэ лээ. Тэгээд аав нь ирээд яриад чиг тэрнийг хүлээж авахгүй байсан гэсэн хөөрхий. Таны бодол өөр миний бодол өөр гэж л байсан юм гэсэн тэгээд тэр одоо тэд нарыг яриа хийж байхад яаж байсан юм бол доо манайх бүр яг аймгийн төвөөс бүр алс дуу байсан. Тэр хурал ярианд ерөөсөө очоогүй. Тэр юу ч болж байсан юм мэдэхгүй. Тэрнийг бол ёстой мэдэхгүй ерөөсөө очоо ч үгүй тэрүүгээр чинь. Гэхдээ бол зарим нь сайшааж байсан. Тэрнийг чинь нэг хэсэг нь сайшааж нэг хэсэг нь муу хэлж байсан үе. Гэхдээ бол яахав одоо ардчилал ирээд яахав бас энэ шашин шүтээн гарч ирлээ гэж бас хөгшин хүмүүс талархах нь талархаж л байсан. Гэхдээ бол муу ёр их дуудаж байна гэсэн тэр өлсгөлөн зарлахыг л лав.
Отгонбаяр -
Ер нь та энэ ардчилал 90 оны ардчилсан хувьсгалыг юу гэж үнэлдэг вэ? энэ нь таны амьдралд нөлөөлсөн үү, үр хүүхдүүдийн чинь амьдралд таны амьдралд.
Жавзан -
Үгүй ээ одоо яахав дээ тэгээд одоо нээх нөлөөлөөд сүйд болсон ч юм байхгүй. Нөлөөлөхгүй байна гээд муу юм болсон ч юм байхгүй ерөөсөө. Би бол одоо ер нь энэ намуудын альныг нь ч дэмждэггүй ерөөсөө тэгээд өөрийнхөө мөрөөр л хүн. Гэхдээ бол яахав одоо тэгээд бас нэг хэлмэгдсэн гээд нэг хэдэн төгрөг олголоо. Ингэж энэ ардчилал гараагүй бол олгогдох ч байсан юм уу үгүй байсан юм уу.
Отгонбаяр -
Цагаатгасан тиймээ.
Жавзан -
Тийм цагаатгагдсан. Хамгийн гол нь цагаатгагдсан. Хэдэн төгрөг олгогдсон. Яахав янз бүрийн шашин шүтээнүүд нь орж ирээд, энийг бас яахав одоо хааж боохгүй ийм л болсон цаг юм даа зайлуул. Анх эхлээд бол өөрийнхөө шарын шашныг хааж боож л байсан цаг юм чинь.
Отгонбаяр -
Тийм.
Жавзан -
Одоо яахав 90 онд бол авах юм бий, хүн цэрвэх юм ч бий. Хамгийн гол нь тэр өлсөж цангаж суусан нь их муухай. Бас нэг хэл яриа ч бас арай ч дэндүү бас зоримог байсан. Тэргээрэй л нэг яахав дээ тэгээд нэг ажил явдал нь болж бүтэж байгаа юм байлгүй. Их л зоримог байснаараа одоо яахав ингээд нэг ерөнхийлөгч энэ тэр болж байх шиг байна даа. Одоо яахав бас ч гэж. Энэ ч байгуулагдаад одоо яахав энэ засаг төрийнх нь ажил нэг өөрчлөгдөөд арай нэг амьтаны амьдрал дээшлэдэг арга байдаг юм уу, үгүй юм уу. За тэгээд ажил явдал хийхгүй, одоо улсын чанартай үйлдвэр байгуулахгүй бол энэ амьдрал нэг их өөдөө очихгүй л дээ. Хэвээрээ л байна байх. Тэгэж их сайн болоод тийм ер нь байх
Отгонбаяр -
Ер нь бол үйлдвэржиж л хөгжинө.
Жавзан -
Үйлдвэржиж л хөгжих байх гэж би бодож байна. Хуучин тийм сайхан үйлдвэртэй байж байгаад амьтаны амьдрал ахуй зөв зүгээр гуйлга түүлгэ түүгээгүй, траншейн нүхэнд ороогүй, амьтаны хүүхэд тэнүүлчин тонуулчин болоогүй тийм л байсан цаг юм чинь үйлдвэртэй л холбоотой гэж би бодож байна. Тэр үйлдвэр байсан. Үйлдвэр бол бүх ард түмнийг л тэжээж байсан цаг шүү дээ. Тэгээд тэр ардчилал эхлээд юм аа л их буруу тараасных л ийм юманд хүргэж байгаа л гэж би бол тэгж л ойлгодог.
Отгонбаяр -
Өмч хувьчлалыг бол ер нь их буруу хийсэн.
Жавзан -
Тийм өмч хувьчлалыг буруу хийсэн. Энэ өмч хувьчлалаар ерөөсөө ёстой арай дэндүү сүүрүүлсэн.
Отгонбаяр -
Өмч хувьчлал гэснээс нэгдэл задраад нэгдэл тарсан ш дээ.
Жавзан -
Тийм.
Отгонбаяр -
90 оноос хойш тэгээд тэр үеэр бол та хоёр аймаг дээр ороод ирсэн юм байна тэ.
Жавзан -
Тийм аймаг дээр орж ирсэн юм.
Отгонбаяр -
Тэгээд ажилж байсан нэгдлээс чинь та хоёрт одоо ямар нэгэн хувь хүртсэн үү.
Жавзан -
Юу ч өгөөгүй ш дээ.
Отгонбаяр -
Юу ч байхгүй.
Жавзан -
Авах гэж ч хөөцөлдөөгүй.
Отгонбаяр -
Аа тийм байх.
Жавзан -
Бид нар чинь ерөөсөө тэнэг юм чинь яах вэ. Одоо ёстой мунхаг бүр нэг юмыг ерөөсөө юмтай болъё гэсэн сэтгэхүй байхгүй. Өнөөдөр болж байвал маргааш ёстой нээрээ тоохгүй л байж.
Отгонбаяр -
Харин тийм.
Жавзан -
Юм гуйгаад хөөцөлдөөд явсан бол өгөх л байсан байх даа. Манайх чинь одоо 13 жил хагас бүтэн 13 жил нэгдлийн дарга хийсэн ш дээ.
Отгонбаяр -
Тийм байна.
Жавзан -
Тэгэхэд манайд бол юм олдох л байсан.
Отгонбаяр -
Олдох л байсан.
Жавзан -
Даан ч хөөцөлдөөгүй. Манайд ёстой юм олдох байсан. Тэгээд юм хөөцөлдөөгүй ш дээ манайх ерөөсөө. Нэг хэдэн малын сураг гарч л байсан тэгээд манайд өгөөгүй ш дээ. Манайх ч хөөцөлдөөгүй юм чинь.
Отгонбаяр -
Өөрсдөө ч авъя гээгүй юм чинь.
Жавзан -
Тийм хөөцөлдөхгүй болохоор хэн май гээд туугаад,
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Жавзан -
Тэгээд аваагүй ш дээ. Бид хоёр чинь ерөөсөө нэг тийм хачин л улсууд юм даа ер нь юмыг ерөөсөө,
Отгонбаяр -
Үгүй ээ ер нь бол социализмын үеийн ихэнхи хүмүүс та хоёр шиг л байсан. Одоо манай аав ээж хоёр ч тийм.
Жавзан -
Тийм л байсан даа ёстой нээрээ.
Отгонбаяр -
Тэгээд нөгөө өмч хувьчлалын тасалбар нь ч юу ч болоогүй.
Жавзан -
Юу ч болоогүй хөөе. Үгүй ээ тэр цэнхэр тасалбарыг яаж байсан бэ. Би одоо хүүхдээсээ л асууя гэж бодох юм. Цэнхэр тасалбарыг нь авч үлдээд ягаан нарийхан ягаан тасалбарыг нь өгч байсан шиг санагдах юм.
Отгонбаяр -
Манайх бүр юу ч болоогүй. Одоо санах ч үгүй.
Жавзан -
Би одоо хүүхдээсээ л асууя. Аймаг нь одоо энэ цэнхэрийн аваад ягааныг нь өгч байсан шиг санагдах юм. Тэгсэн чинь манай нэг хамаатангийн хүн сая энэ Сэлэнгээс ирчихээд яалаа гэж тэгдэг юм та худлаа яриад бай цэнхэр тасалбараа хаана хэнд өгсөн юм гээд байх юм. Үгүй ээ тэр цэнхэр нь аймаг аваад хоцорчихсон юм шиг санагдах юм. Тэр чинь одоо танд эргээд хөрөнгө болж ирнэ дээ. Нэг л өдөр баяжина гэх юм .Элэнцгээ дээ тэр чинь одоо.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Жавзан -
Тэр ирж байтал худлаа. Тэр ч өдий.
Отгонбаяр -
Тэрнийгээ тэгээд хөөцөлдөх гэж явна гэж бүр наян ажил болно.
Жавзан -
Хөө тэрнийг чинь хэн хөөцөлдөх юм.
Отгонбаяр -
Тэгээд нэгнийх нь гараар орно.
Жавзан -
Хэн хөөцөлдөх юм. Тэрнийг чинь хөөцөлдөөд ч олдохгүй. Тэрүүн дээр оч, энүүн дээр оч тэгээд л будилаанын хутгачихна ш дээ. Тэгээд гүйцээ.
Отгонбаяр -
Харин тийм ээ.
Жавзан -
Тэр ягаан тасалбар нь бол харин хүүхэд аваад манайх тэгээд найман ам бүлээ цувыг нь аваагүй шиг санагдах юм. Мөнгөөр өгч байсан Баянхонгорт тэгээд манайх мөнгө нь хүрээгүй авж чадаагүй шиг санагдах юм. Хэдээр өгч байлаа даа ер нь. Мөнгө л хүрээгүй юмдаг тэгэхэд манайхны бүгдээрээ найман хүнийхээ нэг наймуулангийн нэг авч чадаагүй л юм шүү манайх.
Отгонбаяр -
Тээр.
Жавзан -
Тэгэхээрээ тэгээд мөнгөтэй л өгч байсан юм яах аргагүй. Худлаа ярь та мөнгөтэй өгсөн гэж тэгээд мөнгөөр өгсөн юм аа. Манайх мөнгөөр авч чадаагүй гээд тэгсэн зүгээр тарааж байсан ш дээ гээд байдаг юм. Манайх л лав мөнгөөр өгч байсан. Тэр аймаг дээр.
Отгонбаяр -
Мөнгөөр цөөхөн хэдэн төгрөгөөр өгсөн санагдаж байна.
Жавзан -
Харин тийм мөнгөөр өгсөн хэдэн цаасаар л өгсөн. Манайх мөнгөө байгаагүй юм даг тэр үед л лав авах мөнгө тэгэхээрээ ядуу л байсан байх гэж байгаа юм. Бид хоёр бол ерөөсөө л цалингаараа л амьдардаг. Тэгээд яахав дээ тэтгэвэрт гарсан хойно ээж минь нэг хоёр ямаа өгөөд манайх тэгээд Байдрагаас дөчөөд дөч гаруй малтай орж ирж байсан ш дээ. Тэгээд тэр дөч гаруй чинь өссөөр байгаад арваад үхэртэй болоод зуданд хамуулаад өнөө мал чинь бол юун дөч байтугай зөндөө болоод өвөл бол ерөөсөө энд тэндээс хоол унд авахгүй яг л тэр өөрийнхөө малнаас үхэр ч авчихдаг бог ч авчихдаг л байсан. Тэгээд зуданд хамуулаад гүйцээ. Тэгээд за одоо мал ч үгүй юм чинь юундаа ч хорогдож байх уу энд ч одоо нээх хорогдоод байх ч юм алга гээд тэгээд аймгийн төв рүү хоёр хүүхэд сургуульд суух болоод тэгээд хотруу ороод ирсэн юм. 2002 онд чинь тэгээд хотод орж ирээд яахав дээ нэг түцэнд суугаад манай бэр нэг хүүгийнх нэг түцтэй тэгээд охин чинь юунд их сургуулийн багш юм чинь бэр чинь хүү бас юун дээр нарантуул дээр нэг кантенэртэй байсан. Тэгээд би Баянхошуунд нэг түцэнд суудаг хүүхэд малалдаг завсараар нь миний ажил мундахь биш дээ яахав.
Отгонбаяр -
Тийм.
Жавзан -
Хоёр оюутны төлбөрийг нь төлөөд гээд.
Отгонбаяр -
Хоолыг нь хийгээд.
Жавзан -
Хоолын хийгээд тэр улсуудын бүгдийх нь хоолыг хийнэ хогийг нь цэвэрлэнэ. Хувцасыг нь яахав арай угаахгүй шүү нэг юм өөрөө өөрснөө дор дороо угаачихна. Тийм л байсан юм. Угаалгын машин ч үгүй байсан. Саяханаас л угаалгын машинд хүрж байгаа юм чинь одоо яахав дээ. Одоо бол би хувцас угаана гэж юу байхав хүүхдүүд аваад л угаачихаж байгаа юм чинь угаалгын машинд. Тэр үеээ бодвол ч бас яахуу л юм шиг нэг талдаа нэг талдаа ч тэгээд жоохон бүл олшроод ирэхээр нөгөө 80000 хүрэхгүй жоохон түүртэх гээд л байх юм. Явдалтай л байх юм. Явдалтай байх юм .Одоо тэгээд нэг энэ одоо намайг чинь одоо залуу гээд энэ багаас чинь түлш өгдөггүй ш дээ нөгөө түлшний мөнгө өгдөггүй ш дээ балаа ш дээ. Тэгээд би залуу байгаад байгаад би одоо хаанаас юу үүрч ирж түлэх юм болоо. Одоо л энэ жил баг.
Отгонбаяр -
Тэр хорооныхоо нийгмийн ажилтан хүмүүс дээр ороод цагаан толгойлоод алчуураа аваад орохгүй юу.
Жавзан -
Үгүй ээ энэ чинь ер нь голдуу л малгаатай л байдаг юм даа.
Отгонбаяр -
Тийм малгаагай аваад орчих тэгэхээр таныг цагаан толгойтоог мэднэ.
Жавзан -
Намайг чинь одоо залуу байна гэдэг юм. Би ч одоо тэгээд яасан ч янзын амьтан юм бол доо одоо ёнхоож хөнхийгөөд өтөлсөн л байхад чинь л одоо та бол хөдөлмөрийн чадвартай байна. Элэнцэгээ хийх юм чадвар байгаад намайг байтугай надаас цаадахыг ажилд авахгүй юм чинь.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Жавзан -
Нэг айл гэр цэвэрлээд бай та гэвэл би цэвэрлээд л байна чадаад л байна. Ямар ч байсан хоолыг нь хийгээд за хоолыг нь бол яг сайхан амьтны сэтгэлд тохирох юм хийхгүй ч гэсэн хүний хоолоо руу давчих л юм хийх байх зүгээр угааж цэвэрлэх юм аа бол үнэн ч л хийнэ шүү дээ. Ямар сайн даа цэвэрлэгч хйих юм сан намайг нэг бага шиг газар аваад цэвэрлэгчээр авдаггүй юм байх даа. Тэгвэл нэг 80000 дээрээ нэг хэдэн цаас олчих юмсан гэж ирээд тэгдэг юм. Тэгээд нээрээ тэтгэвэр одоо нэг нэмэхгүй юм л энэ Цогтбаяр чинь Баярцогт чинь яриад өгчихсөн одоо тэгээд 80000-тай хүн чинь хэцүү л юм байна даа одоо тэгээд өвлийн түлш түлээнээс авхуулаад.
Отгонбаяр -
Харин тиймээ хэцүү байна хөгшчүүд.
Жавзан -
Горьгүй байна горьгүй байна горьгүй байна. Тэгээд энэ тэтгэвэр нэмж байгаа нь нийт даяар нь нэмээд хаячих юм. Нэг наад нэг бүүр нэг доод хэмжээний бүр нэг эрүү өвдөг нь нийлсэн юм нь дээрээ бас арай жоохон учиртай нэмчихгүй тэгээд тэр жил милээс нь болдог юм байх даа одоо би аваачаад одоо энд тэнд тэнж яваад нөгөө хөдөлмөрийн дэвтэр гээч юмыг чинь нээлгэхгүй энэ чигээрээ залуу чигээрээ амьдралаа дуусгах юм шиг ер нь амьдралдаа өтлөнө гэж ерөөсөө ойлгохгүй явж байсан юм байна. Тэгээд өнөө жилүүд чинь энэ тэнд хаягдаад явсаар байгаад би ерөөсөө 20 жилээр орсон ш дээ.
Отгонбаяр -
Өө цус тэтгэвэрт.
Жавзан -
Тэгээд жил жоохон учираас миний тэтгэвэр ийм жоохон түүнээс тэр би цалин өндөртэй гарсан хүн байхгүй юу тэр хамгийн сүүлд гахай маллаж байгаад гарсан.
Отгонбаяр -
Бүр өндөр гаргах гэж.
Жавзан -
Тийм өөрийгөө өндөр гаргах гэж.
Отгонбаяр -
Хөдөө гахай маллах нь цалин өндөр байдаг юм уу.
Жавзан -
Би чинь 1000 гаргаж авдаг байсан ш дээ. Тэр үед чинь тэгээд өндөр цалин байхгүй яадаг юм.
Отгонбаяр -
Тэгэлгүй яах юм сум нь дээр юм чинь.
Жавзан -
Тийм одоо энэ сангийн аж ахуй сангийн аж ахуйн дарга нарын цалинтай тэнцэхүйц цалин авч байсан юм чинь тухайн үедээ бол 1000 гаргаад 800,900 хүргээд энэ тэр тэгээд гахай төллөх хаврын үед бол 1000 гаргаад авдаг байсан юм чинь. Би чинь үнэнч гэж жигтэйхэн зүгээр ёстой нээрээ намайг чинь зүгээр ёстой янзтай хаана. Нөгөө түлш харин гахайн дээр ороод би түлш худалдаж авч түлэхээ байгаад гахайныхаа түлшнээс түлчихсэн шүү гээд мөнгө сангийн аж ахуйн дансанд хийчихдэг. Намайг чинь тэгээд үнэнч гээд Жавзан гуай ёстой шудрага гээд тэгдэг байсан юм.
Отгонбаяр -
Тээр.
Жавзан -
Ингэж энэ аж ахуй туслах аж ахуй дээр байж байгаа улсууд Жавзан гуай шиг ингэж гахайны түлш түлсэн гэж ингэж түлш тушааж мөнгө тушааж байсан хүмүүс нэг ч байхгүй ш дээ ингэж авч баймаар юм байна ш дээ энэ чинь гээд сангийн аж ахуйн нягтлангууд тэгдэг байсан ш дээ. Би ч одоо улаан цайм түлээд гахайтайгаа хуваагаад түлж байгаа юм чинь яаж гудиг ч үгүй байж байхав санаа зовоод өгж байгаа юм чинь нээрээ.
Отгонбаяр -
Тээр ёстой л нэг үнэнч социализмийн үеийн хүмүүсийн бас нэг чанар бий шүү тэгээд.
Жавзан -
Ёстой нээрээ худлаа хэлдэггүй л байсан яг л үнэнээрээ л байдаг байсан. Тэр үед чинь бол авах юм бол байсан байсан. Аваад байсан бол авах юм байсан. Дор хаяж л одоо гахай тахианд чинь одоо эм гээд эмийн сангаас чинь эм өгдөг л байсан. Үгүй ээ тэрнийг чинь шуналтаад тэр биомицин мицинийг чинь аваад хэвтвэл аваад хэвтэх л байсан ш дээ. Ер тэгдэггүй байлаа ш дээ ёстой нээрээ одоо тэр пепсин панкреатин энэ тэр чинь бол малын эмэнд байдаг л юм байлаа ш дээ биомицин, левомицин энэ тэр чинь тэр мэрийг чинь ч авч хурааж байгаа юм юу ч байхгүй. Одоо нөгөө сульфадимезин энэ тэр гээд өвөл хүүхэд шуухад ханиад хүрж л байдаг. Үгүй ээ тэрийг чинь ерөөсөө тэр гахай шувуунд чинь авна гэж байхгүй яг л өвчин сүүлд нь үзүүлээд л тохирсон эмийг нь авдаг. Тийм шуналын сэтгэлгүй байсан ш дээ ер нь юманд ёстой шундаггүй байж ээ нээрээ арай дэндүү байжээ. За орой болох нь
Отгонбаяр -
Даяараа тийм байсан л даа. Тэр үеийн хүмүүс бүгдээрээ их үнэнч шуналгүй бүгд өмчгүй учраас тэ тийм байсан юм шиг байгаа юм.
Жавзан -
Харин тиймээ. Одоо бол тэгээд юу юм хийх.
Отгонбаяр -
Одоо бол тэр чинь хувийнх л биш бол тэр нь байхгүй болно шүү дээ.
Жавзан -
Тийм ш дээ.
Отгонбаяр -
Тийм.
Жавзан -
Одоо тэгээд ёстой нээрээ хариугүй л шил лааз түүх нь л холгүй л байх шиг байна.
Отгонбаяр -
Тийм байна. За энэ удаа баярлалаа Жавзан эгчээ.
Жавзан -
За.
Отгонбаяр -
Эхний яриагаа хоёулаа ингээд дуусгая.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.