Javzan


Basic information
Interviewee ID: 990229
Name: Javzan
Parent's name: Dashdeleg
Ovog: Övgön
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Christian, Protestant
Born in: Batsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
travel
work
democracy
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Жавзан эгчээ хоёулаа өнөөдөр хоёр дах яриагаа хийнэ. Гэхдээ энэ удаа бол та бид хоёр өмнө нь тохирсон ёсоор нэг зүйлийн тухай ярих юм байгаа юм. Тэр бол юу юм гэхээр таны нөхөр Равнайсүрэн гуай Лоохууз, Нямбуу, Сурмаажавын хэрэгт холбогдож хэлмэгдэж явсан тэ. Тэгээд тэр хэлмэгдсэний одоо ар гэр бүлийнхэн гэж та одоо хэлмэгсдийн холбоонд байдаг тэр талаар бас холбоотой байдаг тэ. Тэгэхээр та нөхрийнхөө, талийгаач нөхрийнхөө талаар яагаад хэлмэгдэх болов, хэлмэгдсэнийхээ дараа юу хийж байв энэ талаар ярия.

Жавзан -

За одоо 1965 онд уул нь бол Сэлэнгэ аймагт л намын хорооны зохион байгуулагч хийж байгаад 1960 онд юм болов уу даа 61 онд ч юм болов уу тэгж тэнд намын хорооны зохион байгуулагч хийж байгаад тэгээд тэндээсээ зөвлөлт холбоот улсын одоо комунист намын дээд сургуульд.

Отгонбаяр -

Москвад.

Жавзан -

Москвад явсан. Тэгээд тэнд сурж байгаад одоо Лоохууз гуай тэр Нямбүү гуай энэ тэр одоо тэр үеийн л одоо бүгд хурлын гишүүд байсан юм байгаа юм. Тэгээд тэд нар нутаг буцаж тэр хуралдаа суух гээд.

Отгонбаяр -

Тэд нартай хамт нэг сургуульд сурж байсан юм уу.

Жавзан -

Үгүй ээ тэд нар өөр сургуульд сурж байсан. Тэр манай талийгаач бол тэр коммунист намын дээд сургуульд

Отгонбаяр -

Хойно коммунист намын дээдэд сурж байсан.

Жавзан -

Коммунист намын дээд сургуульд.

Отгонбаяр -

Тэгээд бүгд хурлын гишүүн болоод нөгөөдүүл чинь буцаад.

Жавзан -

Тийм наад нөгөө Лоохууз гуай, Нямбуу гуай, Сурмаажав гуай эд нар чинь бүгд хурлын гишүүд юм чинь тэд нар нь бүгд хуралд явах гэж буцаад явсан гэж байгаа. Тэгээд тэрний уртаа талд л ерөөсөө тэр Лоохууз гуай гээд одоо тэр сургуулийнхаа байранд л урьж авч ирж л яриа хийлгэсэн гэдэг нэрээр л одоо дандаа тэр үед чинь ерөөсөө тэнд сурж байгаа хүмүүс дотор чинь бас тагнуул байдаг байсан юм байгаа юм. Тэгээд тэр тагнуулууд чинь л ерөөсөө аваачаад юу ярьж байна уу юу хийж байна уу тэд нарыг чинь бүгдийг нь л ерөөсөө мэдээлдэг л байсан байна лээл дээ нааш нь төв хорооруу. Тэгээд Лоохууз гуай тэр тэднийхний сургууль дээр ирж нэг яриа хийсэн юм байна л даа. Улаанбаатар хотод ерөөсөө одоо ямааны мах, ямааны гуравдугаар махнаас өөр мах байхгүй. Лангуу ерөөсөө хоосорсон энэ тэр л гэж яриа хийж байсан бололтой юм билээ л дээ. Хамгийн одоо тэр л, миний тогтоосноос л одоо тэд нар л юм шиг байгаа юм. Тэгээд гурил будаа ер нь ховордож байсан. Юм болгон ховордсон ерөөсөө Улаанбаатарт идэж уух юм ховордсон лангуун дээр ер нь байх юмгүй болсон гэж яриад л тэгээд одоо энэ талаар л ер нь бас л нэг л эргэлт хийх л зорилготой л юм ярьсан байгаа юм оюутнуудын дунд. Гэхдээ зэрэг л тэр оюутны яриаг ерөөсөө одоо Равнайсүрэн зохион байгуулж тэндээс одоо Лоохуузыг авчирч энгэж яриа хийлгэж тэр яриаг одоо няцаалт ярианд няцаалт өгөхийн оронд хөхүүлэн дэмжиж яриа хийлгэсэн.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Гэж л одоо.

Отгонбаяр -

Ялласан сүүлд.

Жавзан -

Тийм тийм сүүлийн үед одоо тэрнээс болж л тэгээд тэнд сурж байсан одоо ер нь бүх монгол оюутныг л ерөөсөө тэр хурлаар л нааш нь татаж ирсэн байгаа юм даа. Хичнээн ч оюутан билээ тэр чинь маш олон хүүхдүүд хэлмэгдсэн юм байлгүй дээ. Тэгээд тэндээс чинь тэгж ирээд өнөө дүүл чинь урдаар бол яахав тэр бүгд хурлынхаа гишүүд нарыг хуралд дуудлаа нэртэй явсан болохоос тэр тэр ажлаараа л явсан юм шиг байгаа юм л даа. Тэр янз бүрийн яриа хөөрөө хийснээрээ л яваад энд ирээд тэгээд хуралд явлаа нэрээр л явсан бололтоо байгаад байгаа юм. Тэгээд тэд нарын араас л наад оюутнуудыг л дуудаж эхэлсэн бололтоо байгаад байгаа юм. Тэгээд тэр оюутнууд чинь дуудагдаж ирээд цугаарангий нь төв хороон дээр энгээд дуудаад л тэгээд өглөө энгээд яваад дуудсан цагт нь яваад л ирсэн чинь ерөөсөө нөгөө төв хороон дотор чинь коридороор явж байгаа улсууд чинь таньдаг улсууд чинь жишүү хараад өнгөрч байсан гэж байгаа юм. Ганц мэндлэх хүнгүй байсан гэж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Ерөөсөө тэгээд мэндлэхийн тухандгүй л буруу хараад энгээд танихгүй юм шиг л энгээд өнгөрдөг байсан гэж байгаа юм. Тэгээд.

Отгонбаяр -

Бас тэгээд тэр хүмүүсийг ойлгох талтай, мэндлээд яричихвал тэд нар чинь бас хам явчихна ш дээ.

Жавзан -

Тийм тэгнэ ш дээ бас л хамт хэлмэгдсэн болно ш дээ. Тэгээд өнөө улсууд нь энгээд жишүү хараад кордороор чинь энгээд явчихна тэгээд төв хорооных нь одоо нөгөө аль даргад нь дуудагдсан гэж ярьж байлаа даа биз уул нь тэр бичиг баримт байсан бол ч тодорхойл байсан л даа. Тэгээд тэнд ерөөсөө тэгээд яахав дуудагдаад орсон. Тэгээд за одоо тэгээд энгэлээ нөхөр минь чи одоо ийм хэрэг явдалд холбогдсон чи яагаад одоо тэгж тэр улс төрийн одоо тэд нар тэгж муу хэлж байхад тэрнийг одоо хөхүүлэн дэмжиж амьтан өөгшүүлж тэр яриаг дэмжсэн чи тэгээд энгэсэн юм яриад одоо за чамайг одоо... Өө тэр чинь одоо энгэсэн гэж байгаа юм. Тэгээд тэнчээ байж байгаад тэр Лоохууз гуай Нямбуу гуай энэ тэр байж байгаад явсаны дараа Нямбуу гуайн гэр бүлийн хүн буцахад нь тэр Нямбуу гуайн гэр бүлийн хүнд тэр хавьд байсан оюутнууд нийлээд нэг цаг авч өгсөн байгаа юм бэлгэнд тэгсэн чинь л одоо тэр л гололсон байгаад байгаа юм даа. Бэлгэнд одоо тийм юм авч өгсөн энэ тэр гээд л яагаад л тэрний тэрүүхэнд чинь нөгөө Хрущев гуайг халагдаж байхад чинь энгээд өрөөндөө байрандаа хэвтэж байгаад бие биенрүүгээ утасдаад Гүржав хусагдлаа гээд энгээд.

Отгонбаяр -

Аан Хрущевийг Гүржав гэж яриад.

Жавзан -

Тийм тийм тэгээд хусагдлаа гээд энгээд бие биен рүүгээ утасдахад хүртэл тэрнийг хүртэл авчихсан байна гэж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тийм айхтар байсан байгаа юм.

Отгонбаяр -

Тийм нарийн мэдээлдэг байсан.

Жавзан -

Тийм айхтар мэдээлэлдэг байсан юм байгаа юм. Тэгээд яахав дээ Нямбуу гуайн гэр бүлд тэгж цаг бэлэглээд тэгээд тэгсэн мэдээлэл нь хүрээд тэгээд дуудагдаад тэгээд оюутнууд дуудагдаж ирээд тэр чинь тэгж дуудагдаж ирээд тэгээд яахав тэр юугаараа ороход чинь тэгээд төв хороон дээрээ ороод очиход чинь ерөөсөө амьтан цаашлаад л байна уу гэхээс биш наашаа хардаг амьтан нэг ч үгүй байсан. Тэгээд яахав орж уулзаад энгэхэд чинь үгүй ээ хэн дээр орсон гэдэг билээ дээ биз одоо тэрнийг нь мартчихаж. Тэгээд тэр хүн нь төв хорооных нь зохион байгуулагч энэ тэр л байсан юм болов уу даа юу нь байсан юм тэгээд тэн дээр орсон чинь за нөхөр минь чамайг одоо за яахав чамайг энэ удаа яахав батлахыг чинь үлдээе. Батлахтай үлдээе тэгээд юу яачихая чи одоо тэр Шинэжинст сумын хоёрдугаар бригадад.

Отгонбаяр -

Баянхонгор аймгийн.

Жавзан -

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоёрдугаар бригадад даргаар явлаа чи. Одоо хугацааг нь хэлээд чи тэдэнд тэнд очсон байх ёстой гээд энгээд тэгээд онгоцоор явсан гэж байгаа юм. Онгоцоор явж очоод явж очоод намын хороо нь дарга маргаа хүлээж авна гэж бодоод их л том л хүндтэй л юм бодож явсан байгаа юм.

Отгонбаяр -

Аймаг дээр бууна.

Жавзан -

Тийм аймаг дээр буухад л нөгөө хүн чинь тэгсэн чинь ямар ч тийм дарга цэрэг ийм юм хүлээж авах юм байхгүй нэг жолооч ирээд та Равнайсүрэн гэдэг хүн мөн үү гээд асуугаад мөн гээд тэгсэн чинь за энэ машинд суу гээд тэгсэн тэгээд авж очоод аймгийн намын хороон дээр буусан. Тэгсэн чинь яахав аймгийн намын хороо нь дээр тэр үед Бүнчин гуай байсан. Бүнчин гуай хүлээж авч уулзсан юм уу наагуур нь бас л орлогч морлогч нь хүлээж авч уулзсан ч билүү юу гэдэг ч билээ одоо тэрнийг нь мартчихаж тэгээд тэнд очиж буугаад юу яасан чинь за Шинэжинст сумын хоёрдугаар бригадын даргаар би явна гээд энгэсэн гэж байгаа юм. Тэгээд яахав дээ одоо нөгөө тэндээсээ яваад тэгээд бас л аймгийн нэг зохион байгуулагч дагж явсан даа. Тэр Бүнчин гуай мүнчиг гуай тэрнийг юу гэж авч явах вэ дээ. Авч хэлэлцэх ч үгүй. Бүнчин гуайтай л уулзах л юм бодсон чинь Бүнчин гуайтай ч уулзаагүй гэсэн ш дээ. Тэгээд Бүнчин гуай чинь намын хороон дарга байсан юм чинь аймгийн намын хорооны дарга тэгээд яахав Шинэжинст сумруу ирээд Шинэжинст сумын төвд ирэхэд Шинэжинст сумын намын хорооных нь дарга нь яахав харин хүлээж аваад тэгээд тэр юурүү тэр хоёрдугаар бригадад хүргэж өгөөд. Тэндэхийн ажил явдлыг юу яагаад хүлээлгэж өгөөд тэгээд маргааш ажлаа хүлээж авсаныхаа маргаашаас эхлээд энгээд нөгөө бригадынхаа айлуудаар тойроод тэмээгээр хэснэ. Үгүй ээ энгээд тэмээгээр явсан чинь анх эхлээд нөгөө тэрэг унаж яваад тэмээ унасан хүн чинь хоёр гуя нь хасагдаад зүгээр юуны чинь халуураад тэр шөнө. Шөнө тэмээнээсээ буугаад нөгөө хонох шөндөө халуурч байгаа юм чинь яахав айлд халуураад тэгээд барахаа байгаад эргэж бригадынхаа төв дээр ирээд нэг хөндий ханхай хоёр ортой гэр байсан гэж байгаа байрлаж байсан байр нь.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгээд тэр байр нь гэртээ ирээд тэгээд халуураад байж байсан гэж байгаа юм чинь яахав тэгээд яахав дээ хөдөө бригадынхан чинь яахав дээ хөдөөнийхөн чинь сайхан ш дээ. Бие биендээ тусалдаг тэгээд бригадын улсууд л бодвол тусалж орж гарч хоол унд хийж өгч байсан юм шиг байгаа юм л даа тэр. Тэгээд яахав халуурч хэвтэж байгаад тэгээд жоохон гайгүй болохтойгоо зэрэг л тэгээд өнөө өгзөг мөгзөг чинь шалбарсан гэж байгаа ш дээ тэмээн дээр яваад ерөөсөө тэгээд яахав биеэ жоохон гайгүй болохтой зэрэг ахиад бригадаараа тойроод яваад энгээд ажил явдалтай нь танилцаад. Тэр Шинэжинст маань хоёрдугаар бригадын ажил бол хамгийн доогуур л ажилтай байсан гэж байгаа л даа. Бүр ажил нь болохоо байгаад тэгээд яахав дээ тэр хэлмэгдсэн хүнийг тавиад бас л ажил сайжруулахаар л тавьж байгаа л даа. Тэгээд яахав Шинэжинст чинь нэгдүгээр бригад хоёрдугаар бригадад нэг жил бүтэн ажиллахад ажил нь сайжраад тэднийх чинь одоо ерөөсөө тэнд л одоо хөдөө суманд л тэр айл өрхүүдэд чинь хуу энгээд тэр л гутлын гөвүүртэй болгож гутлын ул арчих гишгүүртэй болгоод айл болгоныг чинь тэгээд айл болгоныг л одоо ерөөсөө тохижилтын юм л хийлгээд даавуун шкаб хийлгээд тэгээд одоо нөгөө аяга тогоо шанагны алчуур хийдэг савтай болгоод л энгээд хөдөөний одоо нөгөө тэр үеийн ариун цэвэр ч.

Отгонбаяр -

Соёлжилтын юмыг.

Жавзан -

Соёлжилтын юманд л одоо тохирох л юу байсан тэр болгоныг л хийлгэж байсан байна лээл дээ. Тэгээд яахав тэд нар чинь бүгд тийм юм аа хийж бариад ерөөсөө тэр бригадын ажил бол маш сайн болоод тэр бригадынхаа төвд оччихсон хойноо зун нь улаан булан бариулаад л тэр тэгээд улаан булан барьсан чинь л одоо яахав тэгээд тэнд чинь цуглаж яриа хөөрөөгөө хий сав байртай болоод. Тэгээд бас бүжиг наадам явуулах юмтай ч болоод тэр бригадын ажил нилээд сайжирсан юм байж тэр нэг жил дотроо тэгж сайжирсан учираас Баянцагаан сум нэгдлийн орлогчоор яг нэг жил бригадын төвд ажиллуулаад яг тэр жилийнхэн ой дээр Баянцагаан сум нэгдлийн орлогч болгоод. Одоо он сар нь уул нь бий л дээ. Одоо тэгээд он саргүй юм чинь яахав дээ одоо мартчихаж тэрнийг нь. Тэгээд тэр Баянцагаан сумынхаа нэгдлийн орлогчоор өө бас яг нэг жил ажиллаад.

Отгонбаяр -

За.

Жавзан -

Тэгээд Бөмбөгөр Баянхонгорынхоо бас Бөмбөгөр сумын нэгдлийн даргаар томилогдож.

Отгонбаяр -

Ахиад дээшлээд байна шдээ.

Жавзан -

Тийм ахиад дээшлээд аминдаа.

Отгонбаяр -

Бригадын даргаас нэгдлийн орлогч болоод сумын дарга болоод.

Жавзан -

Тийм тэгээд нэг юм дээшлээд ажил нь. Тэгээд Бөмбөгөр сум нэгдлийн даргаар ажиллаад. Бөмбөгөр сум нэгдлийн даргаар чинь 12 жил 6 сар билүү 7 сар билүү ажилласан. Тэгээд тэндээсээ Бөмбөгөр сумын ажил чинь бас их сайжирсан. Тэгэхэд чинь Бөмбөгөр сум чинь бас юуныхаа нэгдлийнхээ гишүүдийн цалинг юу хөдөлмөрийн хөлсийг тавьж чадахаа байчихсан тийм л байсан юм гэнэ лээ. Тэгээд тэр чинь гуравдугаар бригад чинь ногоо бригад гэж байсан. Тэр ногооных нь ажил нь ч сайжраад. Тэнд чинь одоо нөгөө арвайн гурил арвай тариад арвайн гурил хийдэг болоод. Тэр арвайн гурил чинь өвөл болохлоор зэрэг л тэр нэгдлийн одоо үүрэлдэхүүний худалдаанд чинь худалдагддаг болсон. Тэр Бөмбөгөрт бол үнэхээрийн ажил нь сайжирсан. Тэгээд тэр Бөмбөгөрийг чинь одоо хичнээн азарга адуу билээ дээ биз. Одоо хэдэн азарга адуу байсан юм болдоо. Азарга адуу чинь одоо гуч мучаар л суурилж л азарга адуу болдог байсан байх. Мянга гаруй адуу гэдэг байлуу даа одоо тийм адууг энэ Говь-Алтайд зараад одоо нөгөө хөдөлмөрийнхөө хөлсийг тавьж чадахаа байчихсан учираас. Тэгээд Говь-Алтайн аль нэгдэлд нь ч зарж байсан юм. Говь-Алтай аймаг руу л зарж байсан гэж байгаа юм. Тэгээд зараад тэрнийг зараад хөдөлмөрийнхөө хөлсийг тавьж чаддаг энэ тэр болж байсан юм гэсэн. Тэгээд нөгөө аймагтаа мөнгөн орлого бас нийлүүлдэг л байлгүй яахав нэгдлүүд чинь тэгээд нэг хөдөлмөрийн хөлсөө тавьж чаддаг болж хугацаанд нь тавьдаг болж байсан юм гэнэ лээ. Тэглээ гээд тэрнийг чинь бас шүүмжлэлд өртөөд бас бүгд хурал мурлаар чинь авхуулж л байсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Аймагт чинь аймгийн.

Отгонбаяр -

Намын хурлаар.

Жавзан -

Тийм бүгд хурал мурал хуралдахад чинь. Тэгээд яахав тэгээд Бөмбөгөрийн ажил бол маш сайн ажираад л тэр чинь Бөмбөгөрт байхад чинь манай талийгаач чинь хөдөлмөрийн хүндэт медаль авч байсан. Тэгээд засгийн газрын жуух авч байсан.

Отгонбаяр -

Яахын аргагүй сайн ажиллаж байсан учираас л өгч дээ.

Жавзан -

Тэгнэ ш дээ.

Отгонбаяр -

Түүнээс биш хэлмэгдээд нутаг заагдаад арай намаасаа хусуулчихаагүй нөгөө намтайгаа үлдсэн хүн чинь шагнал бол нилээн хатуу байсан байх даа.

Жавзан -

Тийм тийм ш дээ одоо тэгээд ерөөсөө л одоо гурав дах жилдээ Бөмбөгөрт ирж ажиллаж байгаа ш дээ. Тэгэхэд чинь л одоо Бөмбөгөрт ажиллаад яасан юм болдоо одоо хэд дэх жилдээ авж байсан юм болдоо. Тэгээд тэр тав зургадугаар жилийн гавшгайч хүртэл тав зургаан жилийн гавшгай ч хүртэл болж байсан юм даг.

Отгонбаяр -

Таван жилийн гавшгай ч.

Жавзан -

Тийм тийм тав зургадугаар тав зургаан.

Отгонбаяр -

Дугаар. Таван жилийн.

Жавзан -

Тийм гавшгай ч хүртэл болж байсан юм даг. Тэгээд тэр чинь тэгээд одоо бас ажил сайн учираас сайн байсан учираас тэр залуу үеийн халамжлан хүмүүжүүлэгч бас нэг ямар ч тэмдэг билээ тийм тэмдэг авж байсан. Тэгээд өшөө тэмдэг медалиуд авч байсан авч байсан. Одоо би тэрнийг нь бас сайн нэрлэж мэдэхгүй байна. Ямар ч байсан хөдөлмөрийн хүндэт медаль тэр засгийн газрын жуух байсан юм даа гай нь тэгээд өшөө юмнууд байх ёстой одоо ядаж тэд нарыг нь аваад ирдэгүү би ёстой нээрээ.

Отгонбаяр -

Үгүй ээ яахав тэрнийг авчихна таниас бүтэн сайн өдөр ирэхдээ хоёулаа аваад янзалчихна.

Жавзан -

Аа за. Тийм юмнууд хүртэл авж байсан. Тийм шагналууд хүртэл авж байсан юм. Бөмбөгөрийн мал чинь сайн өссөн. Ер нь сайн өсөөд Бөмбөгөр чинь ташууртай байдаг байсан бол ташуураа хүлээлгэж өгөөд тэр шилжин явах туг муг хүртэл авж л байсан юм байгаа юм.

Отгонбаяр -

Аймгийн нөгөө сумуудыг байр эзлүүлээд ташууртай хамгийн сүүлд орчихсон байдаг биз дээ.

Жавзан -

Тийм тийм тийм ташууртай байсан. Тэгээд ташуураа хүлээлгэж өгөөд шилжин явах улаан туг мугийг нь авж л байсан юм байгаа юм тэр. Тэр чинь одоо ажил ёстой сайжраад ер нь Бадам гэж намын хорооных нь дарга ирж анх эхлээд Бөмбөгөр суманд ирэхэд Сэнжид гэдэг хүнийг томилоод тэр хүнийг одоо энэ Равнайсүрэн хэнтэй уулзахнуу юу ярьхнуу юу хийхнүү гэж тийм хүн хүртэл намын хорооноос бас тавьж байсан юм байгаа юм.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Нэг Сэнжид гуай гэж нэг хөгшин хүн ирж л байсан юм намын даргаар. Тэгээд тэр Сэнжид гуай чинь жил болсон юм болов уу болоогүй юм болов уу. Тэгээд явж байсан. Тэгэхэд тэр Сэнжид гуайг бас тэгж тагнуулаар тавьж байсан гэж байгаа юм. Тэгээд Сэнжид гуайг байхад чинь одоо юутайгаа уулзаж юутайгаа ярих вэ дээ чааваас гэж тэгээд яахав дээ одоо нэг хотруу яахав энгээд нэг явахад Лоохууз гуайг л их ярьдаг байсан. Лоохууз гуай чинь одоо энэ Өвөрхангайн аль суманд нь байсан гэлээ дээ биз. Тэр Улаанбаатар явах замд л бас ойролцоодуу тэгсэн байтлаа бас милээн зайтай тэр Баруун Баянулаанд байсан юм болов уу аль улаанд нь байсан юм бол тэрний л нэг нэг суманд л байсан гэж байгаа юм. Тэгээд тэр Лоохууз гуайтай л нэг уулзах юм сан гэж бодоод байсан гэж байгаа юм. Хариугүй мурийгаад Лоохууз гуай дээр очиж уулзах гээд л байсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

За төвөг гэж бодоод за төвөг бас буруудчих байх гэж бодоод уулзахгүй байсан гэж байгаа юм. Тэгээд Лоохууз гуайтай уулзсан бол тэгээд ёстой юун нэгдэлд ажиллах нь байтугай намынхаа батлах затлах хамаг юм аа хураалгаад тэгээд бүр хөөгдөх л байсан байх л даа.

Отгонбаяр -

Тэгсэн байх.

Жавзан -

Тэр тийм тэгээд Лоохууз гуайтай уулзаагүй л байсан байна лээл дээ тухайн үедээ бол. Тэр

Отгонбаяр -

Дотор нь бодогдоод л байсан.

Жавзан -

Тийм дотор нь бодогдоод л байдаг. Ишдорж гэдэг хүнийг бас их ярьдаг байсан. Бас хамт сурч байсан хүн нь гэсэн. Тэр нь бас л энэ урагшаагаа л одоо энэ зүүн аймгууд руу бас нутаг заагдаад явж байсан юм гэсэн. Тэр Лоохууз гуай, Ишдорж гуай, тэр Нямбуу гуай тэр Сурмаажав гуай ч яахав тэгээд одоо бас тэр юунд байж байгаад бас өөд болсон юм чинь тэр мэрийг л их ярьдаг л байсан л даа.

Отгонбаяр -

Танд ярихдаа бол их юу яадаг байсан уу. Одоо нууц ч гэдэг юм уу айсан байдалтай гэр бүлийнхээ хүнд бол сүүлд ярьсан уу?

Жавзан -

Үгүй ээ одоо яахав дээ сүүлд ярьсан л даа тэр чинь.

Отгонбаяр -

Тухайн үедээ бол яриагүй.

Жавзан -

Тухайн үедээ бол юун тийм ярихтай мантай тэр чинь ерөөсөө Бөмбөгөр суманд чинь одоо ер нт нилээн удаж байж ярьсан шүү дээ.

Отгонбаяр -

Тийм байх.

Жавзан -

Тийм.

Отгонбаяр -

Сүүлдээ их айсан байдалтай байсан байх.

Жавзан -

Тийм тэгээд яахав дээ тэр Сэнжид гуай чинь нэг жил болсон. Нэг жилийн дараа Бадам гэж намын хорооны дарга нь ирж байсан. Тэр хоёр бол гар нийлээд ёстой сайн ажиллаж байсан. Бөмбөгөр бол үнэхээр ер нь аймагтаа бол эхний гурав дөрөвт лав байсан байх шүү ер нь хоёр гуравт байсан уу яасан. Их л дээгүүр орж байсан шүү ажил их сайжирч байсан шүү дээ.

Отгонбаяр -

Тэгээд Равнайсүрэн гуай Баянхонгорт нутаг заагдаад очиж тэгээд танд та хоёр тэнд нийлсэн юм байна тэ. Тэгээд тэр хүний өмнөх амьдралын ер нь энгээд хэлмэгдүүлээд харин ч их сайн ханьтай учиржээ. Та тэр талаараа яриач.

Жавзан -

Үгүй ээ одоо яахав дээ тэр чинь одоо тэр Шинэжинст суманд байж байгаад Баянцагаанруу очиход нь авгай нь нэг удаа нэг эргэж ирсэн гэж байгаа юм. Шинэжинст сумд чинь яахав дээ бригадад Шинэжинстийн бригад дээр байхдаа бол яахав хоёр хүүхэдтэйгээ байгаад. Тэгээд Баянцагаанд очоод юу сургуультай газар очихтой зэрэг нэг хоёр бага бандитайгаа тэрнийгээ хань хийгээд аминдаа хажуудаа аваад.

Отгонбаяр -

Хэдэн хүүхэдтэй байсан юм өмнө нь.

Жавзан -

Одоо зургаан хүүхэдтэй байсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

Өө за.

Жавзан -

Өнөр л гэр бүл байсан байгаа биз дээ.

Отгонбаяр -

Өнөр байж тийм байна.

Жавзан -

Тэгээд яахав хэлмэгдээд явахтай зэрэг авгайн тэгээд хаячихсан гэж байгаа юм чинь тэр авгай нь ерөөсөө.

Отгонбаяр -

Хотод байсан.

Жавзан -

Хотод байсан. Хотын хүн уул нь Өвөрхангайн хүн юм байна лээ л дээ. Хотод ирээ.д нилээн хэдэн жил болоод тэгээд манай талийгаачтай нийлээд намын дээд сургуульд байхад нь нийлсэн гэж байгаа юм л даа.

Отгонбаяр -

Аан за.

Жавзан -

Тэгээд тэр хүнтэй чинь нийлээд тэгж амьдарч барьж байгаад хойшоо явж бариад тэгээд яг хэлмэгдээд ирэхэд нь тэр өөрийнхөө тэр авгай түрүүчийнх нь авгай бол нөгөө нэг хэн хаа тэр бас өөрийнх нь төрсөн эгчийн нөхөртэй нөхөр нь жолооч байсан хүнтэй тэгээд гэр бүл болчихсёон байхгүй юу тэр чинь.

Отгонбаяр -

Аан за за.

Жавзан -

Тэр Баянцагаанд очоод тэгээд нутаг заагдаад явчихсан. Тэр Баянцагаан энэ тэрээр энгээд дамжаад явж байхад нь тэр өөрийнхөө хүргэн ахын жолоочтой нөхцөөд тэгээд суучихсан байхгүй юу.

Отгонбаяр -

Хүргэн ах нь жолоочтой байхыг бодоход том дарга байсан юм уу.

Жавзан -

Том геологийн яамны дарга хүн байсан юм.

Отгонбаяр -

Сайд байсан юм уу.

Жавзан -

Бэхбат гэж хүн байсан юм.

Отгонбаяр -

Аан зөв зөв.

Жавзан -

Тийм тэгээд одоо бие нь тааруухан байдаг л гэсэн л дээ заалиул. 120 мянгатад тэр хүн бол тэгээд тэр жолоочтой суусан юм гэнэ лээл дээ. Тэгээд яахав дээ Баянцагаанд очоод тэр хоёр хүүхдээ дунд сургуульд хоёр хүүхдээ авч байж байгаад өвөлд нь болохоор ээжрүү нь явуулчихдаг 3 хүүхдээ авч байж байгаад ээжрүү нь явуулчихдаг өвөлд нь болохоор тэгээд байж байгаад Баянцагаанаас яахав жилийн дараа Бөмбөгөрт ирээд. Тэгээд 2 хүүхдээ бүр өөр дээрээ аваад. Хоёр бага банди Энхбаатар, Энхбаяр гэж хоёр хүү байсан. Тэр хоёр намайг надтай суухад бол нэгдүгээр ангид орж байсан.

Отгонбаяр -

Өө хөөрхий.

Жавзан -

Тэр хоёр хүүхдийг чинь ёстой яг байлгасаар байгаад аль одоо найм төгсгөөд наймдугаар ангиас Энхбаатарыг бол одоо би арван жилд сургая аймгийн арван жилд сурна гээд. Энхбаатар нь бол гайгүй тийм томоотойдуу хүүхэд байсан. Наадах нь бол Энхбаяр нь бол шомбогонсон тийм хөнгөндүү хүүхэд байсан. Энэ одоо энгээд эндээс холдоод явахаараа нэмэргүй энэ чинь одоо аймагт очоод байранд суухаар чинь архи дарс ч ууж барина. Одоо аймгийн юунд бол ер нь юм болгонд л оролцох юм болно шүү дээ. Ер нь энэ нэг ээжрүү нь явуулах дээр хүрвэл Энхбаярыг эжжрүү нь явуулаад Энхбаатрыгаа юунд сургачия. Ээж дээрээ очоод Энхбаяр нь яахав тэмсдээ сурна уу арван жилдээ сурна уу тэгнэ биз. Энхбаатрыгаа бол одоо аймгийн арван жилд суулгаад арван жил төгсгөөд Энхбаатрыг сургууль соёл бараадуулъя гээд энгэсэн чинь үгүй ээ Энхбаатрыг, юу яачихая өнөө Энхбаяртай бол илүү хайртай байхгүй юу. Байгальмаа гэж нэг охин байсан. Тэрүүндээ бол их хайртай байсан. Зун болгон ирж зуныхаа амралтаар дандаа ирж амардаг байсан.

Отгонбаяр -

Өө заалиул.

Жавзан -

Тэгээд ямар сайндаа ээждээ очоод тэгдэг байсан гэсэн. Хөө манай аавын авгай чинь таниас залуухан аягүй гоё урт үстэй аягүй хөөрхөн ааштай эгч байдаг ш дээ ёстой нээрээ ярих юм байхгүй. Үгүй ээ тэрний ажил хийнэ гэж яаваа халуурч үхмээр ажил хийдэг юм гэртээ гэж хүүхэд нь тэгж ярьж байсан гэж байгаа юм ээждээ ирээд.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгээд орой ёстой халуураад хэвтчихмээр их ажил хийдэг ш дээ. Ерөөсөө тэгээд ажилдаа яваад гэрийнхээ ажлыг хийгээд ерөөсөө энгээд байдаг ш дээ. Тэгээд тэр хүүхдүүдийн юм хумыг угаагаад оёод энгээд байдаг ш дээ манай тэр ажээ ёстой янзтайхан их ажил хийдэг юм. Халуураад хэвтмээр та бол өдийд халуураад хэвтчихсэн хэзээний гэж ээждээ тэгдэг байсан юм гэсэн. Тэгээд яахав дээ тэр хүүхдүүдийг чинь тэгж байлгаад зунд нь яахав тэгээд яваад ээжтэйгээ очоод нэг уулзаад эргээд аав нь аваад ирдэг тийм л байсан юм л даа. Хоёр эрэгтэй эрэгтэй хүүхэдээ бол тэгээд тэр чинь Энхбаярыгаа бол арван жилд суулгасан. Өнөөдөх нь арван жилд сурж чадаагүй архи ууж бариад. Яг тийм.

Отгонбаяр -

Хөдөлгөөн ихтэй.

Жавзан -

Хэмжээний л хүүхэд байсан юм л даа. Хөдөлгөөн ихтэй хүүхэд байсан. Би тэрнийг мэдэлгүй яахав дээ тэгээд Энхбаатарыг хотруу явуулж ТМС-д оруулаад Налайхын бас л нөгөө геологийн л хавийн ТМС. Сураад төгссөн л дөө тэгээд одоо яахав дээ заалиул. Тэр цэцэрлэгт байхад нь өнөө бага насных нь бага насандаа цэцэрлэгт байж байгаад энгээд унагаад хэлэхгүй байж байгаад жоохон өрөөл татамхай болгочихсон тийм банди байдаг юм одоо. Банди юу байхав дээ одоо тавь гарчихсан хөгшин амьтан заалиул бас л хөгширч байгаа тийм хүн байдаг юм заалиул. Тэр наад дүү нь бол угаасаа тийм хөгжим мөгжим тоголдог жоохон тиймэрхүүл юм байсан. Тэгээд ямарч сургууль төгсөөгүй тэрүүгээрээ яахав сонсголоороо хөгжим тоглоод л одоо нэг энд тэнд хөгжмийн юм удирдаач мудирдаач юм хийгээд тэгээд одоо төмөр замд нэг байр түрээслээд авчихсан юм шиг байна лээ. Тэнд л тийм бүжгийн заал мааланд л ажилладаг юм шиг байна лээ. Тиймэрхүү юм хийдэг юм тэр Энхбаяр нь. Одоо Энхбаатар нь бол яахав дээ заалиул тэр тоосгоны үйлдвэрт л манаа хийгээд байж л байдаг юм. Зун улирлын чанартаа ажил хийдэг юм даа заалиул. Тэр Байгаль маань бол хойшоогоо гадаадад сурж бариал аав нь ч бас тэтгэдэг л байсан. Тэгээд тэр Байгальмаагаа хойно Орсод төгсгөөд ирчихсэн. Орос хэлний багш юм л даа. Тэгээд одоо бол тэр багш магшаа хийхээ байчихсан ломбарданд л суудаг бололтой ломбард хувиараа тийм юм ажилуулдаг бололтоо юм шиг байна лээ ер нь бол. Тэгээд яахав дээ тэр хоёр хүүхэд бол төгсөөд ирчихсэн. Үгүй ээ төгсөөд гэнэ тэгээд юу наймдугаар анги төгсөөд геологийн юу төгсчихөөд тэгээд геологид явж бариачгүй л юм байна лээл дээ Мөнхбаатар минь. тэтгэвэртээ гараад тэр ажлаа хийх л байсаэн юм шиг байна лээл дээ Энхбаатар бол. Тэгээд л байж байдаг юм даа заалиул.

Отгонбаяр -

Тэгээд хөдөө очоод харин их шинэ амьдрал эхэлсэн их азтай сайн ажилсаг сайн авгай авч тэ.

Жавзан -

Үгүй ээ яахав дээ тэгээд яахав тэгээд хүний үйл гэж яахав.

Отгонбаяр -

Хүний үйл нээрээ тийм.

Жавзан -

Тийм тэгээд яахав дээ одоо тэгээд тэр тэнд чинь тэгээд ажиллаад бид нар чинь бол яахав дээ одоо хөдөө газар чинь өөрсөнөө намарт нь түлшээ бэлдчихнэ. Бүх юм аа өөрсөнөө бэлдэнэ ш дээ. Хөдөө чинь бол ямар төв газар бол яахав дээ тэгээд гэхдээ бол яахав хүн хар энгээд зараад юм аа хийлгэвэл хийлгэчихнэ л дээ. Тэр чинь муухай ш дээ ямар боолын нийгмийн үе байгаа биш. Тэгээд өөрсдөдөө л хөдөлж л чадаж байгаа учираас. Би бол ёстой нээрээ их хэнхэг байсан юм байгаа юм ерөөсөө тэгээд тэр хаврын хаварт чинь тэр ямаа ирээд өдөр нь ямаа орж ирээд самнахад чинь жирэмсэн. Хариугүй төрөх дөхчихсөн амралтаа авчихсан энэ тэр байхад чинь ерөөсөө ямаа самнаад өвчин тусаад байдаг байлаа ш дээ ёстой нээр нь хэнээтэй байсан. Тэгээд тэр ямаагы чинь самнаад дээлийн торго моргоор шагнуулаад тэр шагналт байранд л орж байсан. Намар болохолоор чинь зэрэг л нөгөө тэжээл малын тэжээл бэлдэнэ. Тэр малын тэжээлийг чинь бэлдэхэд чинь заавал л тэр малын тэжээлэнд чинь оролцоод л явдаг. Тэгээд таананд зоодой таана түүж ирээд таананд зоодой хийнэ. Хөдөө хээр нэхүүлсэн хүнд дарна тэр тааныг чинь давслаад дарна. Тэгээд хавар хэрэглэж л байсан юм болов уу даа. Тэрнийг одоо ёстой асууж байсангүй дээ. За одоо сүлжээ эд нарыг бол хаварт бол хэрэглэнэл дээ. Тэрийг бол малын тэжээлэнд хэрэглэнэ. Тиймэрхүү ажлуудад бол дандаа л оролцож байсандаа. Дандаа шагналт байранд л оролцдог байсан ёстой нээрээ үнэхээр нэг юм хийе гэхнээ нэг амь тэмцэж байсан байгаа юм. Тэгээд одоо намар чинь одоо хичнээн жирэмсэн байсан ч тэмээн дээр чинь хунз тохоод араг үүрээд яваад тэгээд түлшээ бэлдчихээд өвлийнхөө түлшийг бэлддэг байсан ш дээ хөдөө чинь бол яахав дээ дандаа л аргал л бэлдэнэ. Яахав тэгээд нэг хөдөө уулнаас бол яахав нэг юу худалдаад авчихна биз яахав нэг шаваг худалдаж авна л даа бас. Шавганд бол яваагүй л дээ би. Одоо тийм хөр одоо өвөлжөө бууцыг чинь задлаад.

Отгонбаяр -

Шаваг.

Жавзан -

Хөл буйлс хөрийг нь гаргаад хатааж авна.

Отгонбаяр -

Шаваг ер нь хэр зэрэг илчтэй түлш вэ?

Жавзан -

Янзын илчтэй ш дээ.

Отгонбаяр -

Тийм үү.

Жавзан -

Шаваг чинь илчтэй зүгээр хөрийг бодвол хурдан асаад дуусчихна.

Отгонбаяр -

Тийм байх.

Жавзан -

Тийм түлж байгаа тохиолдолд бол маш илчтэй. Модон түлш бол маш илчтэй. Хөр бол гар хойш татуулна удаан асна л даа. Тэгээд тэр чинь цог нь зөндөө удах юм чинь.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Яг л одооны хөдөө газартаа бол одооны нүүрс л гэсэн үг шүү дээ.

Отгонбаяр -

Тийм тийм.

Жавзан -

Тийм тийм л түлш түлж байлаа даа.

Отгонбаяр -

За тэгээд Равнайсүрэн гуай Бөмбөгөр сумын нэгдлийн даргаар 13 жил ажилж тэ. Тэгээд дараа нь юу хийв.

Жавзан -

Дараа нь тэгээд яахав юунд Байдрагийн ахуй үйлчилгээнд саналаараа яваад. Байдрагийн ахуй үйлчилгээний.

Отгонбаяр -

Байдрагийн Байдраг сумын уу.

Жавзан -

Тийм Байдраг сумын Байдрагийн сум сангийн аж ахуй гэж байсан юм.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Тэрний ахуй үйлчилгээнд даргаар бас арван жил ажилласан даа. Тэнд чинь бас л тэгээд тэр ахуй үйлчилгээний ажил бол бас л уналттай л байсан. Сайн л болсон бас. Тэнд чинь бол бас ёстой нээрээ тэр орлогын төлөвлөгөө энэ тэр биелдэггүй байсан бол биелдэг л болсон гэж л ярьж байсан даа тэгэхэд чинь одоо маш олон үзүүлэлтээр төлөвлөгөө биелүүлдэг байсан. Тэр чинь одоо гутлын цехтэй байсан. Юу байсан одоо хувцасных байсан. Дээс тондог одоо нөхөн өө худлаа ярилаа. Нөхөн сэргээх гэж юу байхав. Ямар юм гэдэг байлаа даа тэр дээс тондог газрыг чинь бас нэг нэртэй тэд нар чинь цуваараа тусдаа нэртэй. Өө золиг гэж юу билээ дээ биз.

Отгонбаяр -

Тэгээд ахуй үйлчилгээнд чинь бас нөгөө нэг үсчин энэ тэр гэрэл зурагчин энэ тэр байдаг байсан.

Жавзан -

Байлгүй яахав байлгүй яахав.

Отгонбаяр -

Тэгээд бүгдээрэнгийн.

Жавзан -

Тэр ахуй үйлчилгээ чинь гэрэл зурагчинтай байсан. Үсчин, халуун ус,

Отгонбаяр -

Оёдол.

Жавзан -

Оёдол, гутал,

Отгонбаяр -

Хими цэвэрлэгээ.

Жавзан -

Хими цэвэрлэгээ эд нар чинь байхгүй юмгүй. Тэд нар чинь тэгээд бүгд тэр хөдөөрүүгээ бас тараагаад л хөдөөгийн сум дээрээ тараагаад бас цэгүүдтэй. Тэр цэгүүдээрээ явж бас ажил явдлаа шалгана. Наад сум Байдрагий н ахуй үйлчилгээн дээр хийсэн бүх материалуудаас аваачиж хөдөөгүүр чинь явуулын үйлчилгээ хийнэ. Явуулын үйлчилгээний халуун ус хийчихсэн байсан. Тэрүүгээр чинь явж хөдөөгүүрийн нөгөө орос хэдэн бригадуудын юмбан дээр аваачиж тэр үед чинь халуун ус мус үйлчилгээ хийлгэнэ. Тэр ахуй үйлчилгээний ямар л бүх үйлчилгээ байна уу тэр бүгдийг чинь л одоо тэр сумдын одоо хурлуудынл юу дээр чинь л үйлчилгээгээ явуулна шүү дээ. Тэгээд тэр орлогын төлөвлөгөөгөө тэгж л биелүүлэхгүй бол ганцхан Байдрагийнхаа сангийн аж ахуйн төвд суугаад тэр ахуй үйлчилгээний төлөвлөгөө биелэхгүй л дээ. Ахуй үйлчилгээ чинь одоо гурав дөрвөн машинтай байсан. Дандаа бүхээгтэй гаднаа нөгөө цагаан төмөртэй байсан. Бас төмөр хийнэ. Мод хийнэ. Тэр ахуй үйлчилгээ чинь бүх л юм л хийдэг ерөөсөө. Юу гэдэг байлаа даа тэд нарынхаа нэрийг одоо мартчихжээ.

Отгонбаяр -

Тийм ээ нэг явуулын нэг тийм одоогоор бол нэг иж бүрэн үйлчилгээ байсан юм.

Жавзан -

Тийм тийм иж бүрэн үйлчилгээтэй байсан.

Отгонбаяр -

Би бас санаж байна.

Жавзан -

Тийм иж бүрэн үйлчилгээ яваад.

Отгонбаяр -

Аймгаас явдаг байсан.

Жавзан -

Тийм тэр чинь бол ёстой Байдрагаас бол тэр чинь л бүх одоо Баянхонгорын хойд талын бүх сумуудаар явж үйлчилгээ хийдэг байсан ш дээ. Тэр чинь бол маш сайхан тэгээд одоо тэр тэрүүгээрээ яваад тэр л сарлагийнхаа хөөвөр хялгас юмыг авчираад тэрүүгээр чинь өнөө дээсээ хйинэ ш дээ. Дээс хийлгээд гадаа чинь дандаа гараар хийнэ тэр дээсийг чинь. Тэр машин зашин байхгүй. Өөрсөнөө нэг хөөрхөн юм эргүүлдэг юмнууд хийчихсэн. Тэрүүгээр чинь энгээд ноосоо сувиад лд энгээд дээсээ хийгээд л байх нь тэр. Тэр дээс бол маш их гүйлгээтэй байдаг байсан ш дээ. Тэгээд гутлууд бол янзын сайхан гутлууд.

Отгонбаяр -

Цагаан ултай гутлууд хийдэг байсан.

Жавзан -

Дандаа цагаан ултай гутлууд хийдэг байсан.

Отгонбаяр -

Хүүхдийн том хүний цагаан ултай гутал хийдэг байсан.

Жавзан -

Тийм хүүхдийн том хүний цагаан ултай гутал.

Отгонбаяр -

Монгол дээл их байдаг байсан юм тэ.

Жавзан -

Монгол дээл бол Байдрагийн ахуй үйлчилгээний дээл чинь нэртэй дээл байсан ш дээ ёстой. Байдрагийнхан чинь тэр оёдолын дээлийн хэдэн хүүхнүүд чинь ёстой нээрэн нэг үнэхээрийн нэг сайхан хийдэг улсууд байсан даа дээлийг нэг.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Гаргууд ямар сайн даа намайг тэгж байсан юм. Би тэгэхэд нөгөө бас тэнд яахав дээ оччихоод бас нэг анх эхлээд очингуутаа намайг нөгөө банканд ахуйчийн ажилд ор гээд аймгийн банкны дарга тэгж байсан л даа. Би чинь Бөмбөгөрт чинь зургаан жил долоон жил ч банканд ажилчихсан юм чинь. Тооцооны касс банк юу байхав тэр үед чинь сумуудад чинь тооцооны касс л гэж байсан юм чинь. Тэгээд аймгийн банкны дарга бол юунд сангийн аж ахуйн тэр банкандаа л ор л гэж байсан юм даг. Би тэгээд за төвөг төвөг одоо цаас их шагаадаг юм чинь тэгээд ямар ч завгүй нээх хэцүү юм билээ гэж бодогдоод байчихаад. Тэгээд би тэр ахуй үйлчилгээнд нэг удаа бас нэг тооцоо гүйцэтгэгч хйиж байсан л даа. Оёдлын нэг тооцоо мастер нэртэй тэгээд хийж л байсан. Тэгтэл ямар сайн даа гэртээ бас оройд нь ирээд юм аа оёдог. Бас талийгаачид нэг дээл хийж л байсан. Тэгсэн чинь тэндхийн нөгөө сангийн аж ахуйн малын эмч орж ирчихээд хөөх одоо бас л нарийлж л байсан байхгүй юу тэр чинь сангийн аж ахуйн малын эмч хүн чинь одоо өөрөө сангийн аж ахуйн энэ тэр ахуйн үйлчилгээн дээлнээс бас авч өмсөхөөсөө нарийлаад надаар бас дээл хийлгэх гээд үгүй ээ энчээ чинь ёстой нэг агуу оёдолчин байсан байна ш дээ. Би энгээр би чамаар дээл хийлгэнэ гээл.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгж л байсан. Ямар гоё оёдог юм бэ чи гээд тэгж л байсан юм даа тэр. Залуу байхад чинь яахав дээ тэр дээлийн товч шилбийг чинь хадалгүй яахав дээ. Одоо ч гэсэн хадна л даа би бол. Гэхдээ хатгаж оёх бол наана цаана нь л хатгах байх л даа одоо бол муу л хийх л байх л даа тэр үеийг гүйцэхгүй л дээ. Тэгээд дээл хийлгэх юм сан гээд сангийн аж ахуйн малын эмч тэгж л байсан юм даг.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байх юм Жавзан эгчээ. Та анх нөгөө Равнайсүрэн гуайтай сууж байх үед энэ хүн нэгдлийн дарга байсан тэ.

Жавзан -

Тийм нэгдлийн дарга.

Отгонбаяр -

Тэр хэлмэгдсэн нутаг заагдаад ирсэн гэдгийг нь мэдэж байсан уу.

Жавзан -

Мэдэлгүй яахав мэдэж л байсан л даа.

Отгонбаяр -

Тийм үү сум даяараа мэддэг байсан уу.

Жавзан -

Тийм тэр чинь одоо ерөөсөө намайг өнөө хотод үйлдвэрт ажиллаж байхад энгээд үнэн сонин чинь бүр хавсралттай нэртэйгээ гарчихсан байхад чинь нөгөө манай нутгийн хүн болохоор чинь мэднэ ш дээ одо тэрнийг чинь. Манай би чинь урд сумаасаа урагш хоёрдугаар бригадыхан эднийхэн чинь хойшоогоо тэр Сайрын ар луу нэгдүгээр бригадынхан гэж байсан. Тэгээд тэр аав нь бол Норовжав гэдэг хүн байсан. Панз Норовжав нэртэй хүн байсан л даа манай хадам аав чинь.

Отгонбаяр -

Аан за.

Жавзан -

Тэр Норовжавын Равнайсүрэн гэдгийг чинь мэддэг байсан л даа.

Отгонбаяр -

Аан зөв.

Жавзан -

Тэрнийг чинь бүр хэзээний мэддэг байсан. Тэгээд яахав дээ би чинь одоо нөгөө Баянцагаан суманд дунд сургуульд сурж байхад чинь энэ Баянцагаанаас ирээд манайх чинь бүр Бөмбөгөр сумын нутагт байсан. Баацагаан сум нь дээр Баянцагаанаас ирээд энэ Равнайсүрэнгуай гэдэг хүн чинь төв хорооны одоо хаана нь чиг байсан юм. Нэг зааварлагч хийж байсан юм байгаа юм. Тэгэхэд чинь тэрэгтэйгээ ирээд нэг тэрэг юу байхав дээ одоо тэр үеийн 66 гэдэг байсан даа 6 дугуйтай тэрэг байдаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Том машин.

Жавзан -

Тийм хавар ирчихсэн амралтаараа Баянцагаанаас ирээд сургуулийн сурагч амралтаараа Баянцагаанаас ирээд тэр том машинтай өнөө миний хадмых одоо тэр Жамбал гэдэг айл чинь одоо тэр Жамбал гэдэг хүний чинь авгай нь манай талийгаачийн чинь төрсөн эгч нь байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аан за.

Жавзан -

Би юм л бол тэр Жамбал гэдэг айлд ерөөсөө наашаа цаашаа явахдаа хөлөлдөг байсан байхгүй юу. Тэгээд тэднийд ирэхэд энэ хүн чинь ирчихсэн байсан. Тэгээд тэр.

Отгонбаяр -

Учиртай байж.

Жавзан -

Эгчийнд нь суугаад тэгээд одоо тэгээд нэг уулзаж байх л учир л байж. Тэгэхэд чинь энэ хүн чинь авгай хүүхэдтэйгээ байсан цаг нь байхгүй юу. Тэгээд тэр машинд чинь дайгдаад би нөгөө замд нь манайх ийшээгээ тэр юу гээд гарчихсан Бөмбөгөрийн нутгаар гарчихсан. Тэр юу гээд уушигын хад гэдгийн өврөөд нь байдаг байхгүй юу манайх. Тэгээд тэр уушигын хад яг Бөмбөгөрийн замаар яваад тэгээд хотоо орох хүн байхгүй юу. Тэгээд тэр машинд чинь юунаас дайгдаад Баянцагаанаас ирээд Баацагаан дээрээс тэр машинд чинь дайгдаад наашаагаа ирээд тэр юунд Байдрагийн голд ирээд аавынхан байсан тэгэхэд манай талийгаачийн тэгээд тэр аавындаа ирж нэг хоноод явж байгаа юм. Тэгээд бид нар бол яахав дээ хүүхдүүд юм чинь. Тэгээд тэр хадам ээждээ одоогоор бол тэр үед чинь бол юу хадам мадмаа мэдэхчгүй л байсан юм чинь.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Нээх сайхан сонхойсон тийм хүн байсан ш дээ. Манай тэр хадам ээж чинь. Тэр талийгаачийн ээж чинь. Нээх сайхан сонхойсон шар авгай байсан. Тэгээд тэр аав нь эзгүй байсан л даа. Тэр чинь панз хийдэг хүн юм чинь бас л дэмий тэнээд панзаа хийгээд явж байсан байлгүй бодвол. Тэгээд тэр хөгшин л байж байсан. Тэгээд тэнд нэг хоноод явж байсан. Тэгэхэд л манай тэр талийгаач хадам ээж болох хүн ёстой янзын сайхан сонхойсон шар авгай л байсан юм. Орой чинь буучихаад машинаас буучихаад аргал түүж өгөөд тэр хөгшинд чинь. Би ерөөсөө зүгээр сууж чаддаггүй хэзээний тийм татгансан өвчтэй юм байсан байгаа юм л даа. Тэгээд яваад аргал түүж ирээд тэгсэн чинь тэгж байсан гэсэн. Тэр одоо манай талийгаачийн эгч тэр Гонгоржав гэдэгт манай тэр хадам ээж хээ энэ Дашдэлэгийн тэр нэг хүүхэд ёстой л нэг хүнд хань болчихоор хүүхэд юм даа гэж ярьж байсан юм гэнэ лээ.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгээд манай Равнайсүрэнд дайгдаад ийшээгээ нэг хэдэн хүүхэд явж байна. Бөмбөгөрийн нэг хэдэн хүүхдүүд явж байна. Тэр нь дотор нэг гайгүй ч охин байна. Тэр ёстой нээр нь нэг хүний ёстой л нэг хүнд хань болмоор хүүхэд байна гэж байсан юм гэсэн.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгэхэд чинь юуны чинь одоо 5, 6 д байсан юм уу тийм л байсан байх. Арай л бага байсан би ер нь.

Отгонбаяр -

Тийм байж.

Жавзан -

Тийм тэгээд явж л байсан юм даг тэгээд.

Отгонбаяр -

Зөн байсан юм болов уу сонин юм бишүү тэ.

Жавзан -

Тэгээд тэгээд яахав дээ замдаа тэгээд гэртээ буугаэад л хоцорч байгаа юм чинь гэртээ юу байхав яг зам дээр буугаад тэгээд гэрлүүгээ яваад орчихож байгаа юм чинь. Тэр чинь хүний унаанд дайгдаж яваа тэр хүн чинь ерөөсөө нэг сэмсийсэн хямсгар хүн л явсан юм чинь.

Отгонбаяр -

Том дарга.

Жавзан -

Тийм.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Жавзан -

Тэр үед чинь ерөөсөө хүнтэй ч дуугардаггүй ер нь ээжтэйгээ ч нэх юм ярьж байсан юм уу үгүй юу мэдэхгүй. Бид нар чинь өнөө гадаа л эрхэлж тоглоод тэр хүний унаанд л дайгдаж явсан юм чинь тэгээд ямар юм нь тэр гэрт орж аяга оролдож суух вэ дээ. Хүүхэд байсан юм чинь. Тэгээд л гадуур дотуур юм л тэр айлд л хийх юу ямар ажил байсан тэрнийг л хйиж л явсан байгаа юм л даа би болсон хойно. Тэгээд нэг хоночихоод бид нар бол гадаа машиндаа л хонож машиныхаа гүзив нь дээр л хонож байсан хэрэг ерөөсөө. Дулаарчихсан байсан үе юм чинь даарч барихыг ч мэдэх ч үгүй тэгээд хоночихоод тэгээд замд буугаад хоцор ч л байсан юм. Тэгэхэд бид нартай цуг Жумдаан гэж нэг хүүхэд явж байсан юм. Бөмбөгөрийн тэр чинь бид нарыг бодвол бас арай бас бараг хүүхэн талдаа орчихсон байсан хүүхэд байсан юм л даа. Тэгээд тэр жолооч нь шал согтуу тэгээд тэр Равнайсүрэнгуай нь өөрөө тэргээ бариад тэр жолооч нь тэр Жумдаантай л өвчин тусаад л явж байсан кавинд. Бид нар ар талынх нь шилээр хэрэгт дурлаад.

Отгонбаяр -

Хараад.

Жавзан -

Тэгж л явсан юм даа. Тэгээд замдаа буугаад хоцорсон. Жумдаан тэгээд тэр чигтэй яваад аймаг орсон гэж ярьдаг юм аа тэр жолоочийг дагж.

Отгонбаяр -

Өө за.

Жавзан -

Тэгээд одоо сүүлдээ энэ хотод ирээд арай л тэр жолоочтойгоо л ирээгүй л байх даа. Одоо энэ хотод ирчихсэн гээд л нөгөө нэг энэ аймаг Баянхонгор аймгийн өнөө нэг золгуут болдог юм даа, цагаан сараар нутгийн тэн дээр нэг уулзсан ноднин. Тэгсэн чинь энэ хотод ирчихсэн удаж байгаа гээд энэ Шархаданд байдаг гээд байж билээ. Тэгээд би тэгээд яриа ярьж бас нэх халуурч амжаагүй. Халуурч амжсан бол чи тэр нөгөө жолоочтойгоо тэгээд суусан уу гэж асуух л байхгүй юу. Тэгээд чадаагүй.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Тэгээд хот орчихсон байна лээ. Тэр Жумдаа бол эрт л хот орсон байна лээл дээ тэр. Тэгж байлаа тиймэрхүү явдалтай л явж байлаа даа бид хэд ч яахав дээ тэгээд.

Отгонбаяр -

Танай нутгийнхан одоо таны талийгаачид ер нь яаж ханддаг байсан бэ. Тэр хүнийг нөгөө нэг хэлмэгдсэн нутаг заагдаад очсон гэдэгт нь.

Жавзан -

Өө нэг хэсэгтээ.

Отгонбаяр -

Ялгаа байсан уу.

Жавзан -

Нэг хэсэгтээ бол жоохон амьтан бол хөдөөнийхөн бол тэрнийг бол нээх сүйд болддоггүй байсан байгаа юм ерөөсөө. Тэгээд тэрнийг чинь ч одоо хөдөөнийхөн нээх ойшоож ойлгодоггүй ч байсан шиг л байгаа юм ерөөсөө. Яахав дээ тэр үедээ бол энгэж байсан гэж байгаа юм хөөш. Би бас хагас юмын яриад одоо Шинэжинстрүү эргээд орохоосдоо одоо. Шинэжинстэд хоёрдугаар бригадын дарга байх даа энгээд хүмүүс энгээд одоо унаа авч унаа та одоо энгэж яаж энгэж морь тэмээгээр явж байхав гээд тал болгоноосоо мөнгө төгрөг хандивлаад л ерөөсөө энгээд бүгд л энгээд тэр бригадын хүмүүс л энгээд санаачлаад л тэр бригадынхаа даргад унаа авч өгж байсан юм байгаа юм.

Отгонбаяр -

Мотоцикл уу.

Жавзан -

Тийм мотоцикл одоо энгээд нөгөө нэг эхний нөгөө нэг улаан яав байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Тэрнийг авч өгж байсан юм байгаа юм. Энгээд энрсийг нь биччихсэн. Одоо тэр юу бий билүү байхгүй билүү манайд. Байгаа байж ч магадгүй. Нэрсийг нь энгээд биччихсэн юм байлуу даа.

Отгонбаяр -

Өө тээр.

Жавзан -

Мөнгө өгч байсан улсуудыг тэр тэд энэ эд гээд. Тэгээд бодвол өөрийнхөө цалинг л нэмэрлсэн л байлгүй. Тэгээд тийм яав авч унаж сүүлдээ яав авч унаж байсан юм байгаа. Хэдэн сарын дараа тэр яавыг авч унаж байсан юм байгаа. Хөдөөнийхөн тийм айхтар тус ч шүү дээ одоо ёстой.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Тэгээд одоо тэгж хэлмэгдэж ирсэн энэ бол тусгүй хүн гэж ер нь тэгж амьтан тэгж байгаагүй байгаа юм. Тэгээд тэнчээ тэр за байз Юмчин гэж нэг лам байсан байгаа юм. Тэр Юмчин ламынхаар нэг хэсэг хэсэг орж бас бригад дээр бас хянагч байсан байхгүй юу бас үүрэг өгчихсөн. Юмчин гэдэг ламынхаар байн байн орж ном уншуулж байсан Равнайсүрэн гэж байгаа юм л даа. Номоо уншуулж байсан юм уу яриа дэлгэж байсан юм уу.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Хэн мэдхэв дээ одоо тухайн үедээ. Тэгж бас тэр юун дээ бас бичигдсэн тийм юм байгаа юм. Тэгээд одоо эд нарыг чинь тэнд тэгж тэдэн жил ажилласан тийм тийм баг бүтээл гаргасан гээд бүгд тийм бичигнүүд нь байгаа юм л даа. Би тэрнийг бүгдийг нь аваачаад тэр юун дээ өнөө нэг хэлмэгсдийн холбоон дээр аваачаад ном болгож бичүүлэх гээд өгөөд тавьчихсан байхгүй юу.

Отгонбаяр -

Харин та өнөөдөр хөөцөлдөж яваад олоогүй учир нь тэр байна ш дээ.

Жавзан -

Тийм тийм тэрийгээ тэгээд авах гээд бүр хэлмэгсдийн холбоо ороод хоёр гурав орж байгаа юм чинь би тэгээд ерөөсөө тааралдахгүй байгаа юм чинь. Өнөөдөр тэр Баасанхүү гарч байна лээ. Баасанхүү бас тэгээд юу гарах гээд би бас хувь ирээд аажуудчихлаа тэгээгүй бол тэр юм аа бас ухуулахгүй юу Баасанхүүгээр уул нь бол. Тэгээд юу яасан ш дээ тэгээд унаа аваад өгчихсөн байгаа юм даа. Тэгээд унаа яав авч өгөөд тэр унаагаа тэгээд яасан юм болдоо сүүлд нь тэгээд өөрөө зарж үрсэн л байх даа бодвол.

Отгонбаяр -

Анхандаа ч очиход жоохон зэнзийлдэг ч юмуу, гэхдээ л нутгийн хүн юм чинь.

Жавзан -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд яавандаа сайн ажиллаад ирэхээр тэрнийг чинь.

Жавзан -

Тийм тэгээд одоо анх л.

Отгонбаяр -

Зүгээр л ялгаагүй болсон байх.

Жавзан -

Тийм анхандаа бол жоохон тиймэрхүү л байсан байгаа юм л даа. Тэгээд бригадын ажил сайжраад ирсэн болохолоор зэрэг амьтанд хүрээлэгдсэн учираас л унаанд мөнгө тусалж.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Унаа авч өгж байсан байж таарна л даа тэр. Тийм тэгж л байсан юм байгаа юм даа заалиул тэгээд.. Хэцүү л байсан гэсэн л дээ эхлээд чинь ерөөсөө хоол унд ч байхгүй өнөө хэдэн муу сайн хүүхдээ бодоод.

Отгонбаяр -

Аргагүй ш дээ.

Жавзан -

Тийм тэгээд одоо нөгөө анх эхлээд очиход чинь тэр бригад дээр бас нэг будлархуу юм байсан юм болов уу даа. Тэгээд тийм юмнаас нь хоол унд хийж авчирч өгдөг байсан гэсэн. Тэгээд тэр хоол унд авчираад хийгээд өгөхөд чинь хоол ундын идэж ууж ордоггүй л байсан юм гэсэн шүү. Тэгээд өөрөө тэгээд хэлмэгдээд явж байгаа юм болохоороо ямар л өөд байхав дээ өөрийнх нь санаа сэтгэл бол их л уналтын байдалтай байсан юм байгаа л даа. Тэгээд одоо яахав тэглээ ч гэсэн тэгээд одоо нэгэнт л шийтгэл хүлээсэн хүн чинь тэр ажлаа биелүүлж байж л өнөөдөхөө л одоо муу нэрээ хусж л сайн нэрээ л олж авахыг л бодож явсан байх л даа. Тэр үедээ бол.

Отгонбаяр -

Тийм байна.

Жавзан -

Тийм тэгээд яахав дээ хайран тэгээд л олон түмэн тэр ард түмний сайн сайхан санааны үүднээс ажил явдал нь сайн л явж байсан юм байгаа юм л даа. Тэр ард түмнийг зохион байгуулаад тэр зохион байгуулалтанд ард түмэн сайн хамрагдаж байсан учираас л одоо тэр ажилж байсан газруудад ажил нь сайн болоод тэгээд яахав дэвшээд Бөмбөгөр сум нэгдлийн даргаар ирж байсан юм байгаа юм л даа тэр чинь.

Отгонбаяр -

Тэгээд тэр хэлмэгдсэн хүнийг чинь тэрнээс цааш нв явуулахгүй ш дээ.

Жавзан -

Тийм ш дээ тийм ш дээ.

Отгонбаяр -

Төөх.

Жавзан -

Тэгээд л одоо ерөөсөө аймагт чинь одоо энгээд нөгөө нэг аймгийн депутат мивтат гэж байхад чинь яахав тэр аймгийн депутатаас дээш гаргахгүй ерөөсөө. Аймгийн депутат чинь ер нь аан аймгийн депутат болж байсан юм байна. Аймгийн депутат болоод ер нь хурал яриан дээр үг хэлж барихад чинь ер нь тааруухан л байсан юм байгаа юм. Тэгээд сүүлдээ яахав дээ ер нь юмыг ерөөсөө бас л нөгөө ардчилал талдаа байсан юм шиг байгаа юм. Тухайн үедээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Жавзан -

Ер нь тэгээд хүний дутгадлыг ерөөсөө дуугүй өнгөрч чаддаггүй заавал л өнөөдөхийг хэлж урдаар хэлж өнөөдөх нь өстөн болж тэгж байсан байгаа юм ер нь. Тэгээд тэр талаасаа л одоо Бөмбөгөр сум нэгдлийн даргаас халагдсан байгаа юм шүү дээ.

Отгонбаяр -

Аа бас үү.

Жавзан -

Тийм. Тэгээд одоо нөгөө.

Отгонбаяр -

13 жил хийчихээд.

Жавзан -

Тийм 13 жил хийгээд. Одоо ерөөсөө Чойжил гэж намын хороон дээр муу Бүнчин дарга яваад тэрнээс чинь хойш Чойжил гэж нэг хүн ирж байсан юм байгаа юм. Чойжил даргын үед л халагдсан юм шүү дээ. Тэр Чойжил даргад л таалагдаагүй л халагдсан байгаа юм л даа.

Отгонбаяр -

Тэгж.

Жавзан -

Тэгээд яахав хойшоо ахуйн үйлчилгээнд очоод, тэгээд очоод ахуй үйлчилгээний дарга болоод. Тэд нар чинь одоо ерөөсөө хурал дээр чинь ёстой онцгой авдаг байсан гэж байгаа юм аа. Юу юу ч билээ тэр ярьж байсан юм аа. Би энэ бөндгөрт байхгүй болчихсон. Тэгж аваад Чойжилыг тэгж аваад дургүй хүргээд гээд тэгээд нэг жоохон юм уучихаараа л нэг ярина л даа. Тэр чинь юм уугаагүй үедээ бол тэгж тийм амархан ярихгүй л дээ. Тэгээд нэг сонин бариад хэвтчихнэ ерөөсөө. Ихэнхидээ л ном сонин л их уншина л даа ер нь. Тэтгэвэрт гараад ч тэр ном сонингоос чинь бол холддоггүй л байсан л даа ер нь. Тэгээд Байдрагийн ахуй үйлчилгээнд чинь ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад Байдрагийн ахуй үйлчилгээнд чинь арван жил ажиллаад тэтгэвэртэй гараад тэгээд Баянхонгор аймагт 90 онд орж ирж байлаа даа.

Отгонбаяр -

Тэгээд 90 оны ардчилсан хувьсгалыг ер нь яаж хүлээж авсан бэ танай хөгшин.

Жавзан -

Үгүй ээ тэрэнд чинь одоо ёстой аль насны ёстой нээрэн тэр жаран хэдэн оны бид нарын тэр ярьж байх үед л авах байсан байхгүй юу орчихсон байх байхгүй юу. Тэгсэн бол өдийд чинь шал өөр бол болчихсон байхгүй юу одоо өдийд чинь энгэж гурайтахгүй байхгүй юу гэж ярьж байсан.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэр үеийнхээ тэр юуг бол ёстой өөрөө бол жинхэнэ ойшоож ёстой хувьсгал ардчилсан хувьсгал чинь ёстой тэр үеэс л эхлэх байсан. Энэ чинь хожуу эхэлж байгаа байхгүй юу гэж тэгж байсан юм. Энэ чинь одоо аргагүй ш дээ жаран хэдэн оны үе юм чинь 90 онд эхлэхээр чинь зэрэг.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Бараг гучаад жилийн дараа гэсэн үгүү. Тэгж байсан юм тэр чинь.

Отгонбаяр -

Тэгэхээр хэлмэгдэж байсан үеийнхээ тухайн үед одоо тэр нутаг заагдаад явсан юмныхаа талаар ер нь нээх дэлгэрэнгүй танд хэзээ ярьсан бэ.

Жавзан -

За байз тэр чинь одоо ер нь Бөмбөгөр суманд байх даа л одоо Бөмбөгөр суманд чинь одоо ер нь далан.

Отгонбаяр -

Нийлсэнийхээ дараахан бол яриагүй байх.

Жавзан -

Яриагүй яриагүй яриагүй тэр чинь одоо тэгээд ерөөсөө тэгдэг л байсан. Яахав дээ энэ муу сайн хүүхдүүд чинь одоо барагтаадаа надаар ч нэрлэж болохгүй шахуу л байлаа шүү дээ яахав тэгээд одоо чи бол одоо хэлмэгдсэн хүнтэй суусан юм чинь одоо хэлмэгдсэн хүний гэр бүл болохоор чинь чи ер нь яаж ажиллаад ч чиний ажил нээх дээшээ гарахгүй ш дээ гээд тэгдэг л байсан л даа. Гэхдээ бол гайгүй л байсан л даа хөдөө сумын юм чинь. Тэгээд бас зүгээр яахав би бол ямарч санхүүгийн талаар мэргэжил боловсрол эзэмшээгүй байхад л намайг яахав тэгээд банк тооцооны каассад нярьаар ажиллаж байгаад тэгээд банкны эрхлэгчээр тавьж л байсан л даа яахав. Тэр чинь тэгээд бас бас ч гэж хөдөө орон нутагт бол тэр талын хэлмэгдлийн талын юм бол бас нээх нөлөөлөөгүй л юм л даа.

Отгонбаяр -

Тийм байна.

Жавзан -

Тийм тэгж тавьж байгаа юм чинь. Би бол санхүүгийн талын яг ямарч байсан мэргэжил эзэмшээгүй ш дээ. Тийм учираас намайг бас санхүүгийн талын ажилд итгэл хүлээлгээд тавьж байхыг бодоход бас боломжийн л байсан болоод тавьж байсан байх л даа тэр. Тэгээд ажиллахад бол яахав дээ тэгээд болж л байсан даа. Тэгээд манайх бол одоо Баянхонгор аймгаас одоо энгээд төлөөлөгчид ирнэ. Тэгээд төлөөлөгч нар чинь бол яахав манайхнаар л хөллөнө. Тэгээд тэр төлөөлөагч нартайгаа хөдөө гадаа яваад тэр ямар л ажил явдлаар ирсэн байна уу. Тэр ажил явдлаа хийгээд л явна. Ерөөсөө тэгээд ер нь хэлдмэгдсэн гэлтгүй бас ч гэж уул хүнийх нь хувьд нь бол бас амьтан гайгүй бас сайн л байсан л даа. Тэр аймгаас ирсэн төлөөлөгч нар чинь бол хөдөө гадаа цуг яваад тэгээд манайхаар ирдэг л байсан. Тэр ямар л муу юмыгл ирж байв гэж дээ. Угаасаа хувь хүний хувьд бол хүн чанрын хувьд бол сайн хүн л байсан л даа. Ер нь л дуугайдуу л маягийн хүн байсан. Гэхдээ бол нэг ам халаад ярихаараа бол сайхан сайхан юм ярьдаг л байсан л даа. Би чинь одоо даанч одоо тэр ярианаас нь алга даа миний дотор одоо мартчихаж. Тэгээд одоо ийшээгээ явж байгаа аймгуудын дарга нар чинь манайхаар их хөдлөнө бас. Тэгээд л бүр шөнө чинь одоо хоёр гурван цагийн үед чинь ирээд хэвтдэг л байсан ш дээ. Тэгээд би яахав дээ нэг дөрвөн айлын сууц гээд нэг ийм юм байсан. Манайх.

Отгонбаяр -

Сумын даргынхан тийм байранд байдаг байсан.

Жавзан -

Тийм тийм юманд байсан. Тэгээд яахав тэд нар чинь тэр талын өрөөнд л ярьж байна. Би бол гал тогоондоо л энэ хоол ундаа л хийж байна л даа тэгээд одоо юу яриад өнгөрдөг байсан юм. Одоо амьдрал ахуй тэгээд ажил төрөл тийм л юм аа ярьдаг л байсан байх л даа. Тэгээд тэр ярианд бол би нээх оролцдоггүй. Би бол ерөөсөө ер нь бас их бүрэг талдаа л байсан л даа ер нь . Тэгээд л амьтан хүн ирээд нөгөө манайх чинь нэг гэртээ байсан юм аа анх эхлээд. Бид хоёр нийлэхдээ тэр гэрт байхад бол тэр ирсэн улсууд чинь янз янзын л юм ярина л даа ерөөсөө тэгээд одоо энэ дээр гарахаар чинь бас онцгүй л юм даа. Тэгээд ярихад чинь би ичээд байдаг байсан л даа. Тэр ярианаас нь ичээд ёстой орох газаргүй.

Отгонбаяр -

Хүүхэд байсан. Олон дүүг хэлэхүү.

Жавзан -

Тийм олон дүүг ч хэлэхүү тэр чинь тэгээд нэг газар өөр газар орчихмоор санагдаад их хэцүү тэгээд тэд нар айхтар яриа хөөрөөнд ч нээх оролцдогчгүй угаасаа тэгээд.

Отгонбаяр -

Аргачгүй ш дээ эмэгтэй хүн чинь тэгээд.

Жавзан -

Тийм угаасаа хөдөө талдаа юм чинь тийм л байсан юм чинь.Тэгээд яахав одоо тэгээд нээх сайхан сайхан юм ярьдаг байсан. Тэгээд одоо ерөөсөө надад яг энгээд ярьчих юм ёстой алга даа одоо тулгамдаад. Ёстой үнэндээ бол хүний хувьд бол хүн л байсан л даа манай талийгаач чинь ёстой. Сайхан хүн байсан. Сайн хүний нөмөрт тэгээд одоо бараг 30 жил л амьдарсан даа бид хоёр. Тэгээд 30 жил болоод амьдраад яахав хэлмэглийнхэн мөнгө төгрөг нь надад ирсэн л дээ. Сүүлд нь тэгээд сүүлийнх нь авгай нь хэлмэгдэл хөөцөлдсөн байна л ээл дээ. Тэгсэн чинь.

Отгонбаяр -

Эхний авгай нь үү.

Жавзан -

Тийм түрүүчийх нь авгай нь хөөцөлдсөн байна лээ. Энэ жил энэ ноднингоос л хөөцөлдсөн байна лээл дээ. Тэгээд тэр хэлмэгдлийн мөнгийг одоо хөөцөлдсөн чинь энгээд тэр чинь бол намайг бодвол том хүнээр л орж хөөцөлдсөн юм шиг байна лээл дээ. Тэгээд хөөцөлдөөд энгээд яасан чинь чиний тэр мөнгө авсан эх үүсвэрийн чинь баримт л надад олдож хэрэв олвол надад хэдэн юм олдмоор байна гээд байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Тань руу ярьсан уу.

Жавзан -

Тийм тэгээд тэр чинь бас 5,6 хүүхдийг төрүүлчихсэн хүн чинь тэгэлгүй яахав дээ.

Отгонбаяр -

Аргагүй.

Жавзан -

Тийм тэгээд би тэд нарт нь өгөөгүй юм чинь яах юм. Тэгээд тэд нарт ч хүргээгүй өөрөө энгээрээ өөрийнхөө хүүхдэд ч бараг хүргэлгүй нэг хашаа байшин авчихсан юм чинь яахав тэрүүгээр чинь.

Отгонбаяр -

Болоо шүү дээ.

Жавзан -

Тэгчихсэн юм чинь. Тэгээд би бас буруудчихсан л байна лээл дээ уул нь бол нэг өрөө л байр авах байсан байхгүй юу

Отгонбаяр -

Тийм байж.

Жавзан -

Тийм тэгээд хүлээж байгаад. Гэхдээ бол би нөгөө хөдөөнөөс гэртээ ороод ирчихсэн. Энчээ нэг хүүхэд бас авгай хүүхэд аваад. Тэгээд тэр хүүхдэдээ гэрээ өгчихөөд тэгээд энгээд айлын хашаа машаагаар дамжаад явж байсан юм болохоороо тэгээд яараад хашаа байшин мөнгөө аваад хашаа байшин 6 сая төгрөгийн аваад хашаа байшин авчихсан юм л даа. Тэгээгүй нэг өрөө байр хүлээж байсан бол надад ёстой нээрээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Уул нь би их алдсан даа.

Отгонбаяр -

Та тэр хэлмэгдүүлэлтийнх нь юмыг хэзээнээс санаж хөөцөлдөөв.

Жавзан -

Үгүй ээ тэрийг чинь одоо манай Баянхонгорт аймагт байдаг хүүхэд л одоо Баянхонгорт байж байгаад Баянхонгорын тэр юуны хүн л хэлсэн байгаа юм л даа. Бүүвэй гэж хүн байсан юм байгаа юм. Анх эхлээд тэр хүн л ерөөсөө надад тэр нэг хэлмэгдлийнх нь таван зуун мянган цаасыг тэндээс хөөцөлдөж олж авсан л даа би Баянхонгорт байх даа.

Отгонбаяр -

Аан за.

Жавзан -

Тэгээд тэгээд тэр хүн л юу яасан байна лээл дээ. Тэр иргэдийн хурлын ямар юм ч билээ дээ тэр хүн Бүүвэй гэдэг хүн тэр хүн л одоо аавд чинь энгээд энчээ 3 сая төгрөг өгөх гээд байна. Хотоос авбал ээж чинь хот явчихсан юм бол хотоос авбал 6 сая төгрөг өгөх гээд байна. Аа энд хөдөөгөөс та нар аваад хэрэглэвэл энчээ 3 сая төгрөг өгнө. Хөөцөлдөөч чи гээд тэр манай хөдөө Баянхонгор аймгийн тэр юун эмнэлэгт ажилладаг дотрын тасагт ажилладаг хүүхэн бий л дээ манай.

Отгонбаяр -

Аан за.

Жавзан -

Сувилагч хүүхэн бий. Тэрэнд л тэгж хэлсэн байна лээл дээ. Манай хүргэн чинь тэр 3-р арван жилийн хичээлийн эрхлэгч тэд нарт л хэлсэн байна лээл дээ. Тэгээд манай хүүхэн надруу утасдаад наана чинь хөөцөлдөөд олж авч чадах уу та олж авч чадвал танд 6 сая төгрөг оногдох юм байна. Энд хөөцөлдвөл.

Отгонбаяр -

Хэдэн онд билээ тэр чинь.

Жавзан -

Тэр чинь одоо 2006 онд.

Отгонбаяр -

Саяхан.

Жавзан -

Тийм 2006 онд л би чинь одоо 2002 онд орж ирээд хөөцөлдөөд энгээр чинь яваад юм мэддэг байсан бол хөөцөлдөөд явсан бол би арай л өөр л юм нь дээр буух байсан байна лээл дээ. Тэгээгүй юм чинь яахав одоо мэдэхгүй юм чинь яахав тэгээд 5 зуун мянган цаасаа авчихсан Баянхонгорт тэгээд тэргээрээ болчихсон л юм бодолгүй яахав дээ тэр чинь.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Жавзан -

Тэгээд угаасаа тэгээд өшөө юу өгч байна уу хаана яаж байна уу гээд явах тийм ухаангүй юм чинь яахав. Угаасаа одоо ер нь бүрэг дорой ч юм уу хаашаа юм мэдэхгүй. Цаашаагаа тэгж шунаад юу болж байна гэж хөөцөлдөж явах тийм ухамсаргүй л юм даа одоо. Тэгээд яахав дээ тэрнийг чинь 2006 онд чинь манай дорно дахины гүн ухаан төгссөн хүү хөөцөлдөөд л энэ хэлмэгсдийн холбоогий чинь олоод л тэгээд Дашнямжалгуайтай уулзуулаад намайгы чинь тэгээд тэр 6 сая төгрөгий чинь хөөцөлдөх болоод хөөцөлдөөд энгээд бичиг баримт бүрдүүлсэн чинь. Хөөрхий минь амьтан 5, 6 жил л хөөцөлдсөн л юм ярьсан. Надад бол жилийнхээ дотор тэгээд хэдэн сар хөөцөлдөөд олдсон шүү дээ тэр 6 сая төгрөг чинь ёстой дорой хөөцөлдөөд. Таны тэгээд гэр бүл гэж баталгаа байгаа юм уу гээд тэгсэн Баянхонгорт энэ Бөмбөгөр суманд байхад батлуулж байсан байхгүй юу. Батлуулах гэсэн чинь манай талийгаачийг чинь захиргааных нь орлогч дарга нь Цуй гээд бас нэг хэнхэгдүү талдаа хүн байсан юм аа хөөрхий амьтан бас л яахав дээ одоо намынхаа шугмаар л байсан биз тэр хүн бол. Тэгээд нөгөө хүн чинь за дарга тэрнийг чинь түрүүчийнхээ гэр бүлээс юу яагагүй баталгаагаа салгуулаагүй байгаа биз тийм болохоор чинь яаж энэ хүүхдүүдийг чинь даргын аргаар овголдог юм. Таниар л овоглоно гэж хэлээд манай хэдэн хүүхэд чинь надаар овогтой юм шүү дээ.

Отгонбаяр -

Өө тийм үү.

Жавзан -

Тийм надаар овголж.

Отгонбаяр -

Одоо таниар овголдог юм уу.

Жавзан -

Одоо цугаараа өөрсөнөө хэрэлдэж уурлаж явж байгаад энэ юугаар чинь ороод хүү эцгээрээ овголчихсон л доо.

Отгонбаяр -

Тэгэхээр тухайн үедээ.

Жавзан -

Тухайн үедээ суманд байхад чинь одоо нөгөө захиргааны орлогч чинь бас л нөгөө хэлмэгдсэн талаас нь тэр жоохон хэнхэгдүү хүн байсан учираас. Эцгээр нь овоглохгүй хэдэн хүүхдийг чинь надаар овголж байсан байхгүй юу. Ёстой тэгээд энэ хэдэн хүүхэд чинь.

Отгонбаяр -

Таширдаа бүгдээрээ хэлмэгдчихэж байгаа ш дээ тэ.

Жавзан -

Тийм тэгээд надаар овогтой байж байгаад энд ирсэн хойноо одоо энэ иргэдийн юу билээ иргэний бүртгэл мэдээлэл дээр чинь.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Орж ирж овгоо сольж.

Отгонбаяр -

Тэгээд сая л солиулж байгаа юм уу.

Жавзан -

Тийм ш дээ одоо 2006 оноос чинь хойш л солиулсан ш дээ эд нар чинь ерөөсөө. Ёстой нээрээ явдалтай шүү дээ ер нь.

Отгонбаяр -

Тэгээд тэр анхны авгайгаасаа гэр бүлээ салгасан байсан уу.

Жавзан -

Үгүй ээ одоо тэр авгай чинь ерөөсөө тэр гэр бүлийн баталгаа маталгаа чинь алга болчихсон гэж хэлээд ерөөсөө өөрт нь өгөөгүй гэсэн ш дээ.

Отгонбаяр -

Өө тийм.

Жавзан -

Тэгээд байсан учираас л сая мөнгө хөөцөлдөө биз.

Отгонбаяр -

Тийм байж тийм.

Жавзан -

Тэгээд надруу чинь утасдаад чи хөө тэр анхныхаа мөнгө авсан тэр эх үүсвэрийнхээ бичгийг надад өгчихөө хө би эндээс энгээд надад тийм л бичгээ аваад ир гэж байна. Тэгээд надад бас хэдэн юм олгох гээд байна гэсэн чинь. Би нөгөө тэнэг юм чинь канондаж барилгүй тэгээд нэг л юмаараа дуусах юм шиг өнөө 6 саяыг авахад чинь тэр бичиг баримтаа аваачаад хуу нөгөө анхныхаа эх үүсвэрийг аваачаад өгчихсөн.

Отгонбаяр -

Найр нь дээр тушаачихсан.

Жавзан -

Тийм тушаачихсан. Тэгээд би одоо энэ шилэн банк нь дээр л авсан ш дээ. Одоо энэ улаанбаатар банк нь дээрээс л авсан. Би тэр улаанбаатар банк нь дээрээс л мөнгөө авсан ш дээ хө гэсэн чинь юу гэж улаанбаатар банк өгдөг юм гээд тэнд л байрлаж л байсан л даа намайг мөнгө авах үе бол. Тэр хэлмэгдлий чинь мөнгийг олгож байсан газар. Тэндээс л одоо надад өгөх болов уу үгүй болов уу одоо нэгэнт л мөнгөө авчихсан юм чинь надад тэр баримтаа юу гэж л өгөв гэж дээ гэсэн чинь. Өө чи тэндээс ороод канандаж бариад өгөөч гээд тэгсэн ш дээ намайг. Өө чадаагүй ш дээ гээд. Хэзээ нэг юм олж авсан л гэж байна лээ. Тэр жоохон юм авсан юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Тэгсэн байх.

Жавзан -

Тэгээд түрүүчий чинь хүн нь авчихсан байна лээ. Чамайг авчихсан байна гээд өгөхгүй байна л гэж байна лээ. Тэгэлгүй яах юм бэ тэр чинь яаж юу яахав. Би тэгээд байна ш дээ би тэр бичиг баримтыг чинь хөөцөлдөх гэж бас милээн юм болсон. Тэгээд нөгөө түрүүчий чинь тэр юугы чинь хүүхэд авч яваад гэр бүлийн баталгаа нэртэй юмыг чинь авч яваад. Тэгсэн чинь манай тэр нарийн бичгийн дарга нь л хийж өгсөн юм л даа. Тэр Бөмбөгөрт байхад гэр бүлийн баталгаа бид хоёрын тэгсэн чинь өнөөдөх чинь буруу юм хийгээд нөгөө цаанаа дансандаа бүр өнөө нэг бас юу бичиг баримтандаа авалгүй нэг муу гэрчилгээ бичээд өгчихөж гэр бүлийн баталгааны гэрчилгээ. Тэгээд өнөө цаанаа бүр бүртгэлд нь авалгүйгээр тэгсэн чинь өнөөдөх нь энгээд архит шүүхээр байдаггүй юм байлаа ш дээ. Хоосон нэг муу гэр бүлийн баталгаа байгаад байдаг. Тэгсэн чинь нэг хүүхэд овгоо солиулах гэж авч яваад уурлаад өнөөдөхийг чинь доор нь ураад хаячихсан юм уу хаашаа юм алга болгоод. Тэгээд энчээ чинь иргэний бүртгэл мэдээлэл дээр чинь ороод би чинь тэр дарга дээр нь орж барьж тэр дарга чинь намайг нэг хоёр өдөр хүлээлгэж барьж тэгээд яахав дээ нөгөө түрүүчийнх нь өөрийнх нь одоо нөгөө намынх нь батлах нь байна. Үйлдвэрчнийх нь батлах нь байна. Тэгээд гэр бүлээрээ авхуулж байсан зураг байна. Тэр бүгдийг чинь үзэж байж тэгээд надад юу энэ хүний гэр бүл нь мөн гэсэн нэг цагаан хуудас шиг юм хийж өгсөн ш дээ. Тэгээд тэгж байж би чинь энэ юунд нэг юм тэр 6 сая төгрөгөнд чинь өртсөн шүү дээ. Тэр юуны мөнгө авч байгаа улсууд ч тэгдэг юм билээ гэр бүлийн зураг тэр л одоо юу мугы чинь гэр бүлийн баталгааны тэр бичгийг тэгээд нөгөө.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Жавзан -

Юунууды чинь тэр хүний чинь тэтгэвэрт гарсан тэтгэврийн дэвтэр нь аа тэгээд л намынх батлах нь үйлдвэрчний зөвлөхийнх нь эвлэлийнх нь батлах нь энэ бүгд л орж байж л нэг юм үнэмшсэн шүү дээ. Тэгэхгүйгээр болохгүй юм билээ тэр чинь тэр мөнгийг чинь бас тийм тийм юмнууд нь байсан учираас л энэ 6 сая төгрөг чинь надад нэг түргэн олдсон ш дээ хөөрхий минь. Би ч одоо бас энэ муу талийгаачийгаа амьд байхад л олдсон бол өөр л байхгүй юу. Өөд болсон хойно нь тэгээд хамаг юмыг нь аваад эдэлж л байна даа одоо тэгээд амралтанд нь явж байна.

Отгонбаяр -

Яахав тэгээд тэрний буянаар хотод байр хашаа байр савтай болчихсон.

Жавзан -

Тийм.

Отгонбаяр -

Тиймээ.

Жавзан -

Тийм тэр буянаар нь тэгээд хашаа байшин авлаа одоо тэр тэр хүнтэй нийлээгүй байсан бол энэ хашаа байшинг би бас тийм амархан авахгүй ш дээ. Надад тийм мөнгө төгрөг хаа л байхав дээ энэ чинь одоо.

Отгонбаяр -

Тийм ш дээ. Та тэгээд юу билээ найман хүүхэд гаргасан тэ.

Жавзан -

Тийм найман хүүхэд.

Отгонбаяр -

Равнайсүрэн гуайтай суугаад долоон хүүхэд гаргасан уу тэгээд.

Жавзан -

Үгүй ээ ерөөсөө суугаад би чинь яг одоо энэ хүний хүүхэд чинь бол ерөөсөө 9 хүүхэд гарсан шүү дээ.

Отгонбаяр -

Нэг нь эндчихсэн гэлүү тэ.

Жавзан -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд бүх хүүхэд таниар овголсон юм уу.

Жавзан -

Тэгсэн ш дээ надаар овголж байж байгаад тэгээд захиргааны нарийн бичгийн дарга нь Раш гэж нэг хүн байсан Бөмбөгөрт, тэр яахав дээ үгүй ээ одоо яаж одоо даргийнхаа авгайгий чинь одоо хүүхдийн ээжээр нь овоглох вэ дээ одоо яахав дээ одоо гэр бүлийн баталгаагүй ч гэсэн даргаар овголчихийдоо гээд нэг л хүүхдийг тэр л нэг овголж өгч байсан юм байгаа. Тэгээд бүгд нь Жавзангаар овогтой юм. Тэгээд тэд нар чинь одоо өнөө гадаад дотоод гарахад чинь тэр Жавзан овогт нь гарч ирээд өнөө дүүл чинь уурлаад. Тэгээд иргэний бүртгэл мэдээллээр явж байж өнөөдүүл чинь тэр эцгийнхээ овгоор олж авсан шүү дээ.

Отгонбаяр -

Тэгээд тэр тэрэнд одоо хүүхдүүд нь овоглохгүй байна гээд тэгэхэд танай талийгаач яаж хандаж байсан бэ.

Жавзан -

Үгүй ээ тэрнийг чинь бол яахав дээ Сүхээ гэж нэг муу хэнхэг юм тэр чинь одоо юунд нь тэгээд байхав дээ тэртээ тэрэнгүү мэдэж л байж тэрнийг чинь нээх овоглохгүй эхээр нь овоглоод байх даа яахав дээ муу хар хэнхэг гээд. Үгүй ээ тэгээд уулзаад ярьж хөөрөлдөөд тэр гэр бүлийнхээ баталгаа юмыг ав л даа гэхэд чинь завгүй байгаа юм чинь. Тэгээд би чинь одоо нэг эцэггүй нэг баахан хүүхэд төрүүлсэн авгай л байгаа юм чинь. Тэгээд сүүлд нь өөрөө хөөцөлдөж яваад нэг муу гэр бүлийн баталгаа шүү юм авсан чинь өнөө нарийн бичгийн дарга нь согтуу юм чинь аваачаад цаад бүртгэлдээ авалгүйгээр надад зүгээр нэг гэрчилгээ бичээд өгчихсөн. Тэгээд энчээ ирээд иргэний бүртгэл дээр шүүлгэсэн чинь гэр бүлийн.

Отгонбаяр -

Бүртгэлд ороогүй.

Жавзан -

Байхгүй байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Жавзан -

Бүртгэлд ороогүй байгаа юм чинь. Тэгээд өнөө хүүхэд нь уурлаад тэрнийг нь хаа ч аваачаад хаячихсан юм. Тэр муу тэгсэн чинь энэ иргэний бүртгэл мэдээллийн дарга тэр Эрдэнэчимэг чинь аашилж байгаа юм чинь намайг. Тэр хүүхэд чинь юун дураараа юм. Нээрээ л тийм гэрчилгээ байсан л бол тэрнийг чинь одоо тэр энэ бүртгэлд ороогүй ч байсан тэр гэрчилгээ чинь байх л ёстой ш дээ. Юун дураараа та нар тэрнийг ч өгөх дуртай юм гээд аашилж л байсан. Гэхдээ хөөрхий минь тэр муу Эрдэнэчимэг дарга надад их тус болсон. Тэрнийг хийлгээд өгсөн. Тийм учираас л би мөнгө авсан ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Тэр Эрдэнэчимэг дарга надад хандаагүй бол тэр Эрдэнэчимэг даргад би хандаагүй бол яахгүй ш дээ надад хийж өгөхгүй ш дээ. Тэр энэ юуны тэр энэ юун дээр чинь Чингэлтэй дүүрэг дээр чинь бас нэг хэлмэгдэгсдийн холбооны юм уу хаашаа юм дээ бас нэг хэлмэгдэгсдийн нэг ийм ажилладаг юм билээ бас Гаваа гэж нэг дарга байдаг юм билээ. Тэр Гаваа дарга надад энэ Эрдэнэчимэг даргатай уулзах юуг хийж өгсөн ш дээ хөөрхий амьтан. Намайг тэгсэн тэрлүүгээ ярьж байж заалиул тэгээд тэр Гаваа тэр хоёр бол Гаваа дарга тэр хоёр бол хоорондоо бие биеэ таньдаг найзууд юм шиг байна лээ. Тэгж байж надад тэр бичгийг юу яаж өгсөн ш дээ заалиул. Надад тэрнийг чинь олж авахад амьтан их тус болсон. Тэгэхэд чинь би яахав дээ бурханы хүүхэд байсан болчихсон байсан л даа тийм учираас бурхан чинь надад тусалсан. Тэгж олж авсан шүү дээ. Тэрнээс чинь би ерөөсөө ирээд нэг сарын дотор надад оногдсон шүү дээ тэр 6 сая төгрөг чинь.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Их хурдан олдсон надад. Та яасан хурдан авдаг юм бэ. Би гурван жил болоод авч байна. Би дөрвөн жил хөөцөлдөөд одоо ч авч амжаагүй байж байна гээд хүмүүс зогсож байсан ш дээ.

Отгонбаяр -

Бурхан ивээсэн.

Жавзан -

Тийм тэгээд би ёстой дор нь авсан ш дээ ёстой нээрээ дор нь аваад тэгээд. Би үнэнээ л хэлж явсан л даа тэр улссудад Сампилноров гуай дээр би тэгээд өө тэр чинь ерөөсөө энгээд тэр өөрийнхөө харъяа дүүргийн тэр юу муугаар иргэдийн хурал мурлаар ороод л тэндээс чинь бичиг ном аваад л хорооноосооо бичиг мичиг авж байж л их хөөцөлдлөгөө орох байсан юм байгаа юм. Би ч ерөөсөө дээгүүр л үсрээд байсан юм байгаа юм. Сампилноров гуай дээр очоод яасан чинь Сампилноров гуай чинь шууд тэр юуруу чинь утасдаад одоо энэ тргэний өө биш хотын энэ иргэдийн хурлын тэр Халтар дарга гэдэг чинь юу хийдэг юм дээ. Бас л тэр хэлмэгдэгсдийн л юм хариуцдаг юм шиг байна лээ. Тэрлүү чинь утасдаад энэ Сампилноров гуай чинь өрөнөөсөө утасдаад тэгээд тэндээс ч очоод тэр Халтар дарга дээр очоод ерөөсөө бас тэндээс чинь бичиг ном аваад тэгээд ерөөсөө дээгүүр дандаа дээгүүр явсаар байгаад тэгээд энэ.

Отгонбаяр -

Дээрээс нь доошоо буучихсан болохоор хурдан буцсан байна ш дээ. Бүр хурднаас аваад.

Жавзан -

Тийм тэгээд Гаваа дарга чинь надад бас их тус болсон. Гаваа дарга чинь бас дор нь юу яаж өгөөд ерөөсөө юмыг чинь дор нь л тэр дарга нар нь яаж харьцана уу дооших нь тэгж л харьцаж байгаа юм чинь ерөөсөө.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Ёстой миний юмнууд ёстой үгүй ээ муу хурдан буцсан. Би ерөөсөө шууд бичгээ аваад анх эхлээд бичгээ аваад тэр Сампилноров гуай дээр чинь ороод тэгээд Сампилноров гуай чинь тэр иргэдийн одоо энэ улаанбаатар хотын тэр нэг юу билээ энэ.

Отгонбаяр -

Нөгөө засаг даргын тамгын газар уу.

Жавзан -

За тийм тийм энэ тамгын газарт чинь суудаг тэр Халтар гэдэг хүүхэн дээр чинь тэр ч Баянхонгорын ч хүүхэн байна лээ.

Отгонбаяр -

Аан зөв зөв.

Жавзан -

Тэгээд тэр хүүхэн дээр чинь оруулаад зүгээр ёстой нээрээ. Бараг тэгээд утсаар яриад зүгээр одоо явууллаа Жавзан гуайг гээд л утасдаад тэгээд бүтэж байсан ш дээ ёстой нээрээ үгүй ээ муу хурдан бүтсэн шүү ёстой нээрээ яаж сайхан тэгж ажил ёстой дороо бүтсэн.

Отгонбаяр -

За танай хүүхдүүд тэгээд сая 2006 оноос хойш ааваараа овоглож байгаа юм уу.

Жавзан -

Тэгсэн.

Отгонбаяр -

Бүгдээрээ одоо овгоо сольсон уу.

Жавзан -

Тийм одоо бүгдээрээ овгоо сольсон. Бүгд л өнөө гадаад паспорт авах гэхээр чинь зэрэг л өнөө овог нь надаар гарч ирээд болохгүй хичнээн юу яагаад нэмэргүй тэр чинь тэгээд ерөөсөө иргэний бүртгэл мэдээллийн төв дээр чинь очоод нөгөө паспорт авахад чинь дандаа надаар гарч ирж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Сургуульд орохдоо одоо энгээд нөгөө анкет бүртгэдэг ш дээ бөглөдөг ш дээ. Тэгэхдээ бол аавыгаа бичдэг байсан биз дээ.

Жавзан -

Аавыгаа бичээд л бүртгүүлнэ л дээ аавыгаа бичээд яахав өнөө улсууд мэдэж байгаа учираас шүү дээ тэр чинь.

Отгонбаяр -

Аан явдаг.

Жавзан -

Тийм мэддэг учираас яахав тэгээд тэр энэ хиймэл гэрчилгээнүүд чинь Жавзангаар зарим нь овогтой Жавзангаараа ааваараа зарим нь ааваараа овогтой байсан чинь ааваараа овоглочихсон байсан хүүхдүүд чинь бөөн иргэний бүртгэл дээр ирээд сөнж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Жавзан -

Зарим нь болохоороо надаар овогтой чинь яахав тэгээд өөрсөнөө яваад энгээд солиулж байгаа юм чинь. Одоо ерөөсөө бүгд л ааваараа овогтой болсон л доо. Нөгөө том том болоод ирэхээрээ хүүхдүүд чинь одоо хамгийн доод тал нь л одоо 26 хүрж байгаа юм чинь яахав манай хүүхдүүд чинь.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Тэгэхээр чинь бүгд л одоо ааваараа өөрсөнөө овгоо солиулахгүй л яахав дээ аавтай улсууд чинь.

Отгонбаяр -

Тэгээд тэр хүүхдүүд одоо энэн талаараа аав нь байсан тэгсэн хирнээ насаараа ээжээрээ овголсон тэ. Энэ асуудлыг ер нь яаж үнэлж ярих юм.

Жавзан -

Үгүй ээ яахав дээ одоо тэр үеийн ажиллаж байсан тэр нөгөө цахиргааны орлогч нарийн бичгийн дарга энэ тэрт л буруу өгж л байхгүй юу. Одоо тэгээд ааваараа овоглохгүй мэдсээр байж муу сайн тэнэг юм нууд ааваар овоглохгүй байх даа яахав дээ гээд тэгж байгаа юм чинь. Тэрнийг л буруутгаж байгаа юм чинь. Яахав тэгээд нэх их юу яахгүй л байгаа юм чинь. Одоо яахав одоо энэ бол зөвдөж байгаа юм засаг төр эргэх нь бол зөв л дөө гээд хүүхдүүд бол тэгж байгаа юм л даа. Зөв талдаа л байж байгаа юм л даа тэр чинь бол яахав энгэх л байсан байхгүй юу. Манай аавыг энгэж хэлмэгдүүлж байсан юм чинь одоо эд нар бол юу ч мэдэхгүй муу сайн юмнууд байсан учираас л энгэж хүн хий хоосон гүжирдэж хэлмэгдүүлж л байгаа юм чинь гэж л ярьж байгаа юм л даа эд нар бол. Эд нараас өөрсөнөөс нь ярилцлага авах юм бол шал өөр л юм ярих байх л даа.

Отгонбаяр -

Тэгэх байх.

Жавзан -

Тийм. Манай чинь одоо тэр Солонгост байгаа хүү бол ёстой янзын ярина л даа энэ талаар бол ёстой. Тэр бол бүрэн бүтэн мэднэ. Тэр чинь ярианы баялагч сайтай юм байгаа юм. Одоо Солнгост бол тэр ёстой Солонгосчуудад ёстой янзын хүндлэгдэж байна гэж байгаа юм ерөөсөө.

Отгонбаяр -

Ажилсаг байх нь.

Жавзан -

Тийм ажилсаг ажилсаг тэр чинь ёстой. Тэнд ч нэг дэвхэрч гараад энд ч нэг дэвхэрч гараад тэр чинь ажил хийх гэж үзүүлээд өгнө, тэр маш сайн ажилд бол.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байх юм Жавзан эгчээ. Та одоо найм есөн хүүхэд төрүүлсэн. Эмэгтэй хүн тэгээд тэр эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёрын энэ тухайн үеийн тэр нийгэмд эзлэж байсан байр суурь, хийж байгаа ажлын үнэлгээ ялгаатай байв уу. Эмэгтэй хүний одоо байр суурь одоо ямаршуу болж байх шиг байна. Энэ талаар таны бодол ямар байна.

Жавзан -

Үгүй ээ одоо тэгэхэд чинь бол ер нь одоо эмэгтэй хүн бол ёстой яахав дээ одоо өөрийнхөө мэдлэг боловсролоор л дээшээ ахинуу гэхээс биш тэгж одоо ямар нэгэн өргөмжлөлөөр ч гардаггүй байсан үе. Тэгээд яахав эрэгтэй хүн бол тэр үедээ бол яаху одоо ер нь тэгээд одоо миний бодож байгаагаар бол ер нь тухайн үедээ мэдлэг боловсролтой бол дээшээ шат ахиад ажлаа хийж л байсан байх. Нээх их одоо миний багд байсан шиг тэгж бас нээх ялгаварлаад байх нь ч гайгүй л болсон байсан байх шүү ер нь.

Отгонбаяр -

Таны багад их ялгаварладаг байсан уу.

Жавзан -

Миний багад чинь бол ер нь эмэгтэй улсууд чинь бол хамгийн дуугүй түвшинд байлгүй яахав дээ ер нь эр нөхрөө л хүндэлж л байдаг болохоос биш эмэгтэй хүн бол тэгж нээх их өндөр байр суурь эзлэхгүй шүү дээ ер нь.

Отгонбаяр -

Тэгээд нийгэмдээ тиймээ.

Жавзан -

Тийм нийгэмдээ бол.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Тэр чинь одоо яахав дээ ер нь тэр үед бол тийм л байсан юм байгаа юм. Сүүлийн үед миний тэр энэ хүнтэй суусан үед бол эмэгтэйчүүд бол даруухан байсан даруухан байсан л даа. Одоо үетэй адилхан тэгж одоо үед чинь бол эмэгтэйчүүд бол бас их дээгүүр байр суурь эзэлж байна шүү дээ ер нь. Бас л дээшээ гарч байна ш дээ ер нь.

Отгонбаяр -

Яахав өмнөхтэй харьцуулахад.

Жавзан -

Тийм өмнөхтэй харьцуулахад. Одоо бол ерөөсөө цугаараа л ерөөсөө нэр нь эрх тэгш болж байна гэсэн үг. Бидний үед бол яахав эрэгтэйчүүдийн байр суурь бол бас арай л тэргүүн энэ тэр байсан л даа. Эмэгтэйчүүд бол бас нам дарангуй л байсан үе. Гэхдээ бол миний ээж аавын байны үетэй зүүрлэхгүй л дээ.

Отгонбаяр -

Та ээж аавынхаа байсан үеийн одоо жишээлбэл таны ээж тэр эрэгтэй хүнтэй яаж харьцдаг байсан гэрийн эзэнтэй. Одоо жишээлбэл гэрийнхээ хойморьт гардаггүй нэг тиймэрхүү хатуу ёснууд их бий ш дээ.

Жавзан -

Тийм тэгэхэд чинь бол.

Отгонбаяр -

Тэр талаар ярихгүй юу.

Жавзан -

Яахав дээ одоо бурхан тахилдаа одоо цай цүүгээ өргөхтэй бол яахав хойморьтой гарна тэгээд ер нь одоо нөхөр хүн бол ерөөсөө байнга дээд талдаа сууна. Эмэгтэй хүн бол гарынхаа аман дээр сууна. Тийм л байсан л даа тэгээд ер нь өөрөөсөө нэг ах ч бай хоёр ах ч бай тэрнийг дандаа та л гэж гуайлдаг. Манай ээж бол аавыг бол та Дэлээ та гэж л ярьдаг байсан. Дэлэггуай та цайгаа уу энэ тэр гэж тэгээд одоо ер нь цай хоолныхоо дээжийг байнга л нөхөртэй өгдөг тийм л байсан үе шүү дээ. Ер нь бурхан тахил тэнгэр хангайдаа өргөөд тэгээд нөхөртэй барьдаг тийм л байсан үе шүү дээ. Хоол хийгээд гаргасан ч л нөхөртэй дээжээ өгнө. Цайныхаа дээжийг ч нөхөртэй өргөнө. Уг нь тийм л байсан ш дээ ер нь. Одоо бол яахав дээ одооны хүүхдүүд бол яахав их дэг журамтайн тэгж нөхрөө хүндэлдэг л байх даа.

Отгонбаяр -

Та та гэдэг байсан уу талийгаачийг.

Жавзан -

Өө би та гэдэг л байсан л даа.

Отгонбаяр -

Анхандаа бол бүр ч их та гэдэг байсан уу.

Жавзан -

Ерөөсөө ер нь та л гэдэг байсан. Гэртээ ч бай хэдийд ч бай ер нь та л гэдэг байсан. Яг ажил дээр нь ороод бол тийм юм аа өгөөч энэ тэр л гэж яринуу гэхээс биш тэгж юу яахгүй л дээ хамаа бусаар тэгж харьцахгүй л дээ. Ер нь ер нь тэгж хамаа бусаар харьцна гэж байхгүй л дээ. Дандаа л ер нь та гуайн л хэрэглэнэ үү гэхээс биш өөрөө бол та гэж хэлүүлэх дургүй л байдаг байсан л даа. Тэр чинь бол одоо түрүүчийнх нь авгай ч гэсэн милээн л хэдэн дүү л хүн л байсан юм байна лээ. Гэхдээ бол би бол тэрнээс нь бас хэд дүү л хүн байсан л даа. Тэгээд л ер нь та гэж хэлүүлэх дургүй л байдаг байсан. Би бол та л гэдэг байсан. Тэгж нээх үеийн юм шиг харьцахгүй л дээ ер нь.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна Жавзан эгчээ. Таны энгээд амьдралын туршид монголчууд энгээд сүшиг бишрэлийн байдал тэгээд шүтлэгийн байдал яаж өөрчилөгдөв. Жишээлбэл таны хувьд. Бага байхад чинь яав эд залуу насанд чинь бол социолизмийн үед шашин их хаалттай байлаа ш дээ.

Жавзан -

Тийм хаалттай байсан.

Отгонбаяр -

Тэгээд одоо ямар байна уу энэ талаар та яриач.

Жавзан -

Үгүй ээ одоо яахав дээ шашин хаалттай байх үед чинь одоо би хөдөө яваад нөгөө талийгаачтайгаа нийлчихсэн байх даа хөдөө яваад манайхны аавын нэг ах лам байсан. Тэднийхээр ороод тэгээд өнөө ёстой жинхэнэ хаалттай үе байсан жаран хэдэн онд чинь. Тэгээд би тэр ах ламынхаараа буугаад гардаг тэгээд би Бужаагаас юм асуунаа юм үзүүлнэ тэгэхээр за юу гэхүү чи зүгээр намайг л гарсан хойно тэрнийгээ үзүүлж харуулдаг юм байгаа биз. Би тэрүүнд чинь холбоогүй шүү гэж ирээд тэгдэг байсан.

Отгонбаяр -

Танай талийгаач.

Жавзан -

Тийм манай талийгаач тэгдэг байсан.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгээд би тэр ах ламаас асууж барих юм аа асууж бариад арц утлага юм аа аваад гардаг л байсан л даа. Тэр үед ч одоо яахав хүүхэд шуухад гараад энгээд уйлж унжаад бас нэг одоо бүр чухам дээр үеийн тэр хүний одоо тэр хэлтэй хусчихсан тийм үс өгдөг байсан. Буурал үс.

Отгонбаяр -

Үгүй ээ ямар учиртай юм.

Жавзан -

Тэр одоо уйлж барьсан болохгүй байгаа хүүхдийг одоо ганцааранд нь энгээд цог нь дээр хийгээд хөрхөглөж байгаад ганцааранд нь үнэрлүүл тэр тийм үс буурал үс сангасанд боож өгч байсан манай тэр ах лам.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгээд тэрний чинь авчираад үнэрлүүлнэ.Тэгээд арц марц уугуулаад энгээд үнэртүүлэхээр за за за наадах чинь бол надад хэрэггүй гээд манай талийгаач тэгдэг байсан. Тэгээд тэр тэгээд яахав дээ би ороод үзүүлж харууулаад энгээд гардаг л байсан л даа. Тэгээд юугаа өөрсдийгөө үзүүлж харуулаад гардаг л байсан тэр ах ламаараа. Тэгээд гараад намайг юм асуух болохоор гараад явчихдаг байсан л даа тэр чинь.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэр манай тэр ах лам бол их номтой тэр нялхасад маш сайн хүн байсан тэр бол. Ёстой ер нь тэгээд хүүхдэд ер нь уйлж бариад унтаж барихгүй тийм байсан хүүхэд чинь тэр хүн дээр очоод тэгээд ах ч утлага юмыг нь аваад хэрэглэхэд унтуулж чаддаг л хүн байсан ямар ч байсан. Бороог бол хариулчихдаг хүн байсан.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

тийм манай аав ч бас бороо хариулдагл хүн байсан. Тэр бороо хариулж барихад чинь тэнгэр хангай чинь айхтар болдог юм байна лээ ш дээ. Дуу шуу цахилгаан гэдэг чинь ерөөсөө ёстой.

Отгонбаяр -

Тийм үү.

Жавзан -

Тийм ш дээ тэр чинь ёстой.

Отгонбаяр -

Яаж хариулдаг юм.

Жавзан -

Ном уншаад энгээд одоо ном уншаад энгээд нэг жоохон мод энгээд үлдээгээд энгээд ширэвхэд чинь үүл одоо хаагуураа заагдмаар жоохон нимгэртэнэ тийм сиймхий гарч байна уу тэр зүгээр энгээд хоёр тийш нь ярчихдаг юм билээ ш дээ тэр чинь номын хүчээр чинь. Тэгж ярдаг хүн байсан ш дээ манай аав. Тэгээд бороо чинь зүгээр энгээд өдөр болгон ороод энгээд ширүүн тэгээд яахав дээ энгээд орж байсан бороо чинь энгээд хоёр тийшээ яралдаад энгээд тэнгэр чинь гийгээд ирдэг ш дээ. Дуу цахилгаан гэдэг чинь сүйд болоод тэгээд энгээд өнгөрөөд явж байгаа тэр салхи хаанаасаа байна уу тэр салхины дагуу хариулдаг юм байна лээ. Салхи уруудуулаад. Тэгж хариулахад чинь ямар сайн даа манайх тэр хойд талын Буйлсан гэдэг газар нь байсан. Манайд айхтар бороо ороод аав тэрнийг нэг хариулаад тэгсэн чинь тэр Буйлсангаа урагш тэр юуны Сүжийн худаг гээд газар байсан тэнд байсан айл нэг хөгшин маргааш нь ирээд. Энэ муу цэхэр Лхагважав ёстой нэг тэнгэр хэлэгнүүлээд зүгээр хядчихаал алдлаа манайхныг зүгээр гээд ирж байсан маргааш нь. Нээх бүдүүн хүн байсан. Бас л архиуудаг л хүн байсан Суман сүрьеэ гээд уул нь бол Сүрьеэ нэртэй л хүн л байсан. Тэгээд бүдүүнээр нь суман Сүрьеэ гээд нэр өгчихсөн. Хядчихаал алдлаа энэ муу цэхэр Лхагважав зүгээр тэнгэр хилэгнүүлээд гээд. Тэрнийг бол Бужаа хилэгнүүлээгүй юм л даа манай аав л хилэгнүүлсэн л байхгүй юу.Хоёр нүдгүй хүн ибайсан манай ааав сүүлдээ хоёр нүдгүй болчихсон байсан. Хоёр нүдгүй ч гэсэн өнөө халуунд битүү нэрмийн архийг чинь бас их уухаараа хүн сохорчихдог юм байна лээ ш дээ цус нь өөдөө хөөгөөд.

Отгонбаяр -

За.

Жавзан -

Тэгээд манай аав хоёр нүдгүй хүн байсан. Хаагуураа үүл нимгэрч заадас гарч байна уу гээд тэгээд хэлээд өгөхөд чинь тэгээд тэр савааны үзүүрийг чинь үлээгээд энгээд ном уншаад тэгээд энгээд байдаг.

Отгонбаяр -

Багадаа хийдэд сурж байсан юм уу танай аав авга ах хоёр чинь.

Жавзан -

Тийм хийдэд тийм лам юу яаж байсан юм гэнэ лээ шавь орж байсан л юм гэнэ лээ. Тэгээд манай аав их төрхгүй омогтой хүн байсан юм байгаа юм. Тэгээд нөгөө багш ламаа одоо шавь ороод байж байгаад багш лам нь уурыг нь хүргэсэн юм байлгүй. Орных нь хөлрүү тэр үед чинь ямар ор гэдэг чинь ийм модон ор л байсан юм чинь орных нь хөлрүү энэ багш ламынхаа энэ хоёр хуруугийн энгэж гэдрэг нь дараад одоо энэ чинь юу билээ долоовор хуруу энэ юу хоёрыг чинь энгэж хойш нь гэдэргэж дарж явсаар байгаад орных нь хөлрүү энгэж чихэж хаячихаад багш ламаа. Энгээд тэр чинь энгээд чихэж энгэж чихэж хаячихаад тэгээд оргоод явчихаж байсан юм гэнэ лээ. Тэр чигтэй тэгээд тэр хийдээ хаяаад явчихаж байсан юм гэнэ лээ. Манай аав манай аав чинь бас их номтой хүн байсан юм шиг байгаа юм шүү тухайн үедээ.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Хүүхэд уйлахад бас дугай болгочихдог байсан юм бас болоогүй.

Отгонбаяр -

Өө тээр.

Жавзан -

Тэр гадь мадил гэж уншдаг л байсан шүү тэр. Гадь судар энэ тэр гэж уншдаг байсан тэгэхээрээ тэр хүүхдийн тэр гадь гэж ном манай аавынд одоо хүртэл байдаг л юм гэнэ лээ тэр тэр тэгээд нэг ламд задалж үзүүлсэн судрын тэгсэн чинь хөө энэ ёстой нэг нандин судрууд байна гэж байсан шүү манай аавын тэр судруудыг.

Отгонбаяр -

Одоо байдаг юм уу.

Жавзан -

Байдаг юм.

Отгонбаяр -

Өө за.

Жавзан -

Манай тэр хамгийн бага эмэгтэй дүүгийнд л байдаг юм тэр судрууд нь тэгээд л. Тэрнийг ёстой за энийгээ хүнд алдав гээд тэгж л байсан. Ёстой хүүхдийн гарьд судартай айл байсан байна. Тэгээд хүүхэд уйлахаар дуугай болгочихдог л байсан тэр манай аав нэг да ам гади гади суха гээд нэг юм уншдаг л байсан юм. Тэгээд тэрнийг уншаад хүүхэд үлээгээд тэгээд хүүхэд дуугай болгочихдог л байсан шүү уйлаад унтахгүй байгаа аджчихсан хүүхэд байна гээд тэгдэг л байсан шүү.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тухайн үедээ. Зоос гүйлгэчихдэг тийм л байсан юм даг манай аав. Нүдгүй болсон хойноо зоосоо гүйлгээд хүний нүд чинь гартаа орчихдог юм байна лээ ш дээ. Энгээд зоос гүйлгээд. Тэгээд.

Отгонбаяр -

Зоосны нүхнүүдийг гараа хийгээд мэдэрдэг байх.

Жавзан -

Тийм энгээд тэмтрээд тийм мэдрээд тэгээд тэрнийг чинь мэдчихдэг л байсан ш дээ.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгдэг байлаа заалиул. Тэр Бужаа лам бол манай ааваас сүүлд өөд болсон.

Отгонбаяр -

Тэгээд тэр үед чинь нөгөө хаалттай хатуу байсан учираас нууцаар.

Жавзан -

Нууц дандаа нууц тэд нар чинь ёстой нууц шүү дээ ерөөсөө. Тэгээд ямар сайн даа манай муу талийгаач гарж машиндаа орж сууж би ард нь юм аа утаж арц хүжуу авч арц хүж арц уугуулаад энгээд үнэрлүүлэх гэхээр чинь за за за гээд үнэрлдэггүй тийм л байсан шүү дээ жаран хэдэн оны чинь үед. Жаран долоо найман онд одоо далан он гарах орчимд чинь ер нь далан он л гарч байсан үе л байна даа. Тэр үед чинь тийм байсан ш дээ ерөөсөө. Үздэггүй л байсан арц хүжийг чинь. Сүүлдээ тэгээд одоо тэтгэвэрт гарсан хойноо өөрөө эрхи барьдаг боллоо доо манай талийгаач чинь.

Отгонбаяр -

Талийгаач чинь.

Жавзан -

Тийм.

Отгонбаяр -

Өө тээр нөгөө 90 он ч гарчихсан.

Жавзан -

Тийм 90 он ч гараад тэгээд эрхи барьж л байлаа даа тэр 90 онд чинь тэгээд бас нэг хазгай муруй бас нэг тарин маринтай л байсан даа тэр үед чинь тэгээд. Би бол яахав дээ нөгөө ээж аав өөд болоод муудаад тэр тэгж байх үед бол одоо тийм ном бас авч л байсан хүнээс. Тийм ном бол одоо байж л байгаа даа надад бол. Тэр бол яахав эвхээд хойш нь далт хийчихсэн л дээ одоо бол. Тэгж байлаа одоо тэгээд.

Отгонбаяр -

Тэгээд 90 оноос хойш нөгөө бурхан шашин сэргээд ирэхээр хүрээ хийдээр гандан хийдээр их явав уу та.

Жавзан -

Явж байсан явж байсан одоо гандан хийдэд чинь ном уншуулж л байлаа. Талийгаачийгаа өөд болоход чинь одоо шөнийн найманд чинь одоо маш их ном айлдуулж байлаа Баянхонгорын ганданд аан тэгээд шөнийн өө худлаа шөнийн таванд ном айлдуулаад. Тэгээд шөнийн найманд чинь тэр Эрдэнэцогтийн хийд ороод бас ном аайлдуулаад. Ном маш их айлдуулсан. Тэгээд одоо юунд чинь шөнийн арван таванд чинь наашаа энэ юунд орж ирээд Улаанбаатарт чинь орж ирээд энэ төв гандан хийдэд чинь бас ном айлдуулж байсан. Манай нэг банди наймаанд явж байсан хүүхэд ирж тэр ирж ном айлдуулж байсан. Тэгээд ер нь бас юм ч бас сүрхий юм байна лээ бас. Овоо л ном айлдууллаа гэж бодсон бас дутуул байсан байна лээ бас тэр тухайн үедээ бас. Тэгдэг л юм шиг байна лээ сүүлд нь үзүүлж харуулж явахад. Одоо бол яахав дээ одоо бол бурхан мэдэж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Та тэгээд хэзээ Есүст итгэв.

Жавзан -

Би чинь хөө одоо 2006 онд ийшээгээ нүүж буусан. 6 оноос л явсан юм байна. одоо би энэ Дууяатай тааралдаад. Тийм цуглаанд яваад.

Отгонбаяр -

Аан за за Дууяа эмээ элсүүлж аваад.

Жавзан -

Тийм Дууяа элсүүлж аваад тэгээд Баянбуурлын амралтанд хамт амраад тэгээд тэрнээсээ Дууяа эмээд элсээд тэгээд юунд элссэн юм байна.

Отгонбаяр -

Тэгээд сүмд явдаг болсон.

Жавзан -

Тийм сүмд явдаг болсон юм байна. Тэгэхэд чинь алдаг оног л явж байсан л даа. Тэгээд сүүлдээ бол яахав 2007 оноос хойш бол иер нь алдаагүй явсан юм байна одоо.

Отгонбаяр -

За тэгээд Есүст итгэсний дараа тэр өмнөх үеийн сүшиг бишрэл лам хараар явж байсан энэнийхээ талаар юу бодогдох юм.

Жавзан -

Үгүй ээ яахав дээ одоо тэгээд уртаа талаа бодвол яахав бас ч гэж тухайн үедээ бол болохгүй бүтэхгүй биш болж бүтэж л байсан. Сүүлдээ бол одоо яахав дээ Есүст итгэснээр бол яахав одоо тэгээд мөнгө бариад энэ тэндгүй гандан хийдээр гүйхээ больлоо одоо тэгээд яахав ганцхан одоо яахав бурхандаа итгээд бурхандаа бодож санах юм аа бас Есүстэй итгээд залбираад бас залбирлаар бүтэж байна. Одоо ерөөсөө шөнө залбирлаар бол бүтэхгүй юм байхгүй байна шүү дээ бас. Юм бол үнэхээрийн санаж бодсон юм бол биелэж байна. Тэр бол биелэхгүй гэж хэлж болохгүй ёстой. Ер нь одоо энгээд за яанаа одоо ёстой нээрээ одоо нэг тийм л юм хэрэгтэй одоо тэгэх юм сан. Одоо тийм юм аа тэгж чадаагүй ёстой нээрээ энгээд бодчихоод бодоод залбирахад чинь бол одоо болж л байгаа юм чинь ерөөсөө. За биз одоо тэтгэвэр буухаас өмнө тэгж тийм юмаар тасрах нь одоо хэзээ одоо яавал тийм юм аа яах болоо гээд энгэж бодож байтал чинь хүүхдүүдээс чинь юм хүрээд ирж байх жишээтэй. Тэгээд тэр чинь тэгээд болчихож л байгаа хэрэг. Би бол одоо ёстой нээрээ ёстой яанаа гээд энгээд бодож л байхад чинь ёстой нээрээ яах гэж л дутаж дунтрахгүй л байгаа юм чинь яахав тэгээд болоод байгаа юм чинь хөөрхий минь ёстой нээрээ. Үнэндээ сайхан байгаа юм л даа болохгүй бүтэхгүй юм ч байхгүй шүү дээ ер нь. Одоо би тэгээд хүүхдүүдээ энгээд болж байна бүтэж байна яв л гээд байгаа юм тэгээд одоо хүлээж авах болоогүй л байгаа юм байлгүй дээ бурхан минь хүүхдүүдийг минь ёстой. Тэгээд одоо нэг тэр Солонгосоос ирсэн банди нэг жил гаруухан Солонгост яваад ирж байгаа нэг хүү. Эндээс явахад нь тэр чинь усан батлах матлах хийж явуулсан юм. Тэр бол одоо за одоонэг явдаг юм билүү гэж бодоод байна. Тэр Баттулга гэж чинь ямар ажил хийж байсан юм. Тэрүүнтэй чинь бас яамаар байна л гэж байсан. Тэгээд Баттулгатай маттулгагүй одоо тус бүртэйл танилцаад ирэх юм бол шал өөр л дөө.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Тэд нар бол нөгөө босоод нөгөө нэг өөрийгөө танилцуулдаг тэрэнд нь л ухаан алдах гээд байх шиг байгаа юм.

Отгонбаяр -

Танилцуулахгүй байж болно ш дээ тэрэнд.

Жавзан -

Үгүй ээ үгүй тэр чинь тэгээд та тэр ирсэн байна гээд энгээд босгодог ш дээ. Тэрэнд нь л эмээгээд байх шиг байгаа юм л даа. Манай тэр одоо бага банди бол бүр тэрнээс нь бүр ухаан алдана. Тэр ч ёстой ичимхийч гэж барьцгүй хүү байгаа юм даа. Тэр их ичих байх. Наад банди бол гайгүй л дээ. Нэг л сайн итгүүлээд нэг явуулаөад тэр нөгөө гэр бүл гэрийн цуглаануудаар л хэсгийн цуглаанд л очууул хэсгийн цуглаан чинь одоо энэ бидний цуглаж байгаагаас бүр илүү ойр дотно юм чинь.

Отгонбаяр -

Тийм шүү.

Жавзан -

Би одоо харин тэрэндээ явж чадахаа байгаад байна харин. Одоо тэгээд ёстой нээрээ хоосон хүний төрөл олширхоороо хонох газар олддоггүй гэхчээр л болох юм даа одоо тэгээд тэгээд над дээр чинь шавах юм мундахгүй юм нээрээ. Тэгээд завгүйдүүлээд байгаа юм .Түүнээс биш би юундаа завгүйтэх вэ дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Жавзан -

Юмандаа яваад л баймаар байх юм. Тэгээд яаж ийгээд л хөл ирээд би ч ерөөсөө хэзээ мөнгөтэй л хөлд дараатай байх юм аа ерөөсөө. Нутгаасаа гараад за одоо надад чинь ёстой нээрээ цагаан сараар одоо шаваад байх хөлгүй болсон. Би ч одоо ёстой нэрээ янзын л байх юм бодсон чинь байхгүй бахь байдагтаал ерөөсөө бас л хөл дараатай. За одоо Нарантуулаас холдоод ийшээгээ Баянхошуунд очоод буулаа. Одоо ёстой би нээрээ хөлд дарагдахгүй сайхан боллоо гэсэн чинь байхгүй бас л тэгээд сураад ирээд энгээд ерөөсөө хэзээ мөнхтэй л хөлд дараатай ерөөсөө. Яагаад ч болохгүй юм аа ерөөсөө.

Отгонбаяр -

Үгүй ээ тэгээд олон хүүхэдтэй хүн чинь аргагүй шүү дээ тэ.

Жавзан -

Тэгээд ерөөсөө хүүхдүүд бол яахав ирдгээрээ ирж л байна биз дээ. Одоо хүүхдүүдээ энэ чинь дагаад тэгээд хүүхдүүдий чинь найз нөхдүүд нь бүр сургалж яваад ирж золгох юм байна ш дээ ерөөсөө заавал ч үгүй. Тэгээд нээрээ явдал байна надад бас. Би өөрөө үгийн дэлэнтэй болохоороо тэгээд амьтан хүртэл энгээд шавуулчихдаг юм байх даа гээд бодох юм заримдаа нээрээ.

Отгонбаяр -

Буянтай л байна.

Жавзан -

Үгүй ээ одоо яахав дээ одоо хөлд дарсаны буруу гэж юу байхав дээ. Өөрөө л амьтан хүнд амсуулах шимсүүлэх юм тай л байж байвал болох юм тэр юм чинь яахав.

Отгонбаяр -

За эцэст нь нэг ийм асуулт байна Жавзан эгчээ. Таны амьдралд их гүнзгий нөлөөлсөн, таны үзэл бодол ч гэдэг юм уу ер нь амьдралд чинь онц эргэлт гаргасан ч юм уу их тийм өөр болгосон нөлөөлсөн тийм зүйл байна уу.

Жавзан -

Би одоо бол ерөөсөө энэ Есүст явсанаар миний амьдрал арай өөрчлөгдөж байна гэж бодож байгаа шүү. Тийм энэ бол ёстой нээрээ үнэндээ л өөрчлөгдөж байгаа шүү. Тэгээд үүнийг л би өөрчлөгдөж байна гэж үзэж байгаа.

Отгонбаяр -

Яаж өөрчлөгдөв та тэр талаараа.

Жавзан -

Үгүй ээ яахаав одоо.

Отгонбаяр -

Амгалан болсон байх ямарч байсан.

Жавзан -

Тийм би бол ерөөсөө одоо ёстой энгээд шөнө бол нойр муутай хонодог байлаа. Долоон шидийн юм бодоод одоо ерөөсөө тэгээд амьдрал ахуйн талаарч үр хүүхдүүдийн талаарч энгэж байгаад одоо өөрөө өнөө сэтгэл хөнгөнтэй болохоороо тэгээд ёстой нээрээ юм бодоод энгээд ирэхээр чинь нойр хулжаад энгээд ерөөсөө эргэж хөрвөөд хондог шөнө бишгүй л байлаа. Тэгээд байсан маань бол ёстой ил өөрчлөгдсөн шүү дээ. Цуглаанд яваад ерөөсөө тэгээд одоо ер нь ёстой нэг нойр хүрдэггүй байсан бол унтдаг болсон. Долоон шидийн юм боддог байсан бол бодохоо больсон. Их амгалан сайхан болсон ерөөсө. Ер нь тэгээд одоо энгээд ёстой нээрэн нэг тэр үедээ одоо би ер нь агдаж тэвдэж явдаг байсан болоод тэр юм уу. Үгүй ээ ер нь л ажил бүтэмжгүй юм шиг санагдаад унаа уншинд суух байсан ч одоо энэ автобус чинь ч гэсэн их удаан ирдэг байсан юм шиг санагдаад. Үгүй ээ одоо энэ цуглаанд явдаг болсоноос л хойш автобусны буудал дээр очоод зогсоход л автобустайгаа хүрээд ирэх шиг л болох юм .Яг ирэх үед нь таараад очдог байна уу хаашаа юм. Тэгээд одоо хүнд яривал нээрээ энэ ёстой нээрээ хуцдаг болжээ гэж л бодох байх даа.

Отгонбаяр -

Нөгөө Дууяа эмээгийн өнөө солиорчихсон гэж хэлэх байх гэж ярьсан гээд.

Жавзан -

Харин тийм.

Отгонбаяр -

Өө тийм мэдэхгүй хүн харвал энэ галзуу солиотой юм шиг юм яриад байна гэж бодох байх гээд хөхрөлдөөд байсан тэрүүн шиг.

Жавзан -

Харин тийм яг л одоо би ерөөсөө нэг л Дууяа эмээд их наалдсан болоод тэр юм уу үгүй ээ одоо ерөөсөө Дууяа эмээг л их энгээд нэг цуглаан дээр энгээд ирээд суухад алга байхтай зэрэг л нэг л ил хуль оргиод байгаа юм шиг болоод байгаа юм шүү дээ надад ерөөсөө.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Дууяа эмээд л ер нь тун их ээнэгшиж байгаа бололтоо байгаад байгаа юм даг. Тэгээд яахав дээ өнөө Сийлэгмаа Оогий бид гурав чинь гурвуулаа нэг дор суудаг юм чинь үгүй ээ тэгээд Дууяа эмээ байхгүй болохтой чинь зэрэг Сийлэгмаагийн дэргэд суучихаагүй л байгаа юм даг. Саяын түрүүчийн цуглаан дээ.

Отгонбаяр -

өөр газар очиж.

Жавзан -

өөр газар очиж суучихсан байгаа юм.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тэгээд суусан хойноо бүүр яанаа одоо өнөө Сийлэгмаа гуай чинь намайг одоо юу гэж бодож байгаа болоо. өнөө Дууяа эмээг байхад чинь хамт энгээд суудаг юм чинь өөр газар очоод суучихсан байна ш дээ би бодож байгаа юм чинь хажууд. Тэгээд миний сэтгэл санаа хүртэл бүр өөр болж байгаа юм чинь ерөөсөө энгэж ёстой нээрээ ёстой ямар өөр болж байгаа гэж сананаа нээрээ. Тэгээд сэтгэл чинь тэгээд ёстой нээрээ нэг бүтэхгүй болохгүй юм шиг л дандаа юмыг буруугаар боддог байсан бол дандаа л нааштай. За одоо тэгээд миний юм бүтнэ дээ одоо гэж бодоод л ерөөсөө ч тэгээд гараад явахад л бүтэж байгаа юм чинь яах бэ ер нь сайхан байгаа шүү үнэндээ нэг сайхан ерөөсөө. Тэгээд одоо энэ Нараа энэ тэр бол одоо муу ээждээ энэ чинь нааш нь цааш нь байдаг болоод тэр юм уу ерөөсөө янзын шүү дээ. Одоо залбирлын үгийг чинь би одоо ерөөсөө юм тогтоодоггүй үгүй ээ ерөөсөө миний толгойд нэг л ерөөсөө толгой чинь битүү юм шиг л байдаг байсан ч одоо болвол онгойгоод байгаа юм шүү дээ ер нь. Одоо манай хүн чинь дуугүй хүн байсан болоод тэр юм уу би ерөөсөө нэг л хаалттай болчихсон байсан юм байна нэг бодоход. Одоо энгээд бодоход. Одоо бол сиймхий гараад байгаа шинж байна. Юм тогтдог болоод байна. Одоо библи хараад ер нь юм тогтоодоггүй энэ тэр байсан бол өөр болж байна энэ. Нараа бол надад үгүй ээ бас их тус болсон. Нараа чинь одоо надад залбирлын үг хүртэл бичиж өгөөд л. Үгүй ээ одоо тэгээд би тэрнийг чинь одоо бэрдээ бас бичиж өгч байна шүү дээ.

Отгонбаяр -

Тээр.

Жавзан -

Тийм тэгээд өнөөдөх чинь бас тоохгүй юм шиг энэ тэнд энгээд манайд тавьчихаад энгээд гарч ороод гүйгээд байна. Тэгсэн чинь өнөөдрөөс авхуулж байнаа янз нь. Үгүй ээ чи чи тэгмээрдээ чи одоо хүн энгээд хэрэг болгоод бичээд өгч байхад чинь чи хүний тэрнийг хүлээж авахгүй хаяад байсан чинь чи одоо л сиймхий гарах нь дээ чамд гэж би бас тэгж байгаад тэрнийг хөхрөөд. Энхамгаланд ч гэсэн үзүүлээд та нар наадахаараа энгээд залбирч бай. Наадах чинь дандаа залбирлын үгнүүд гэж би тэгж байгаа юм л даа. Тэгээд аминдаа тэр Нараагийн бичиж өгсөн үгнүүдийг залбирлын үгнүүд бичиж өгөөд бас ном момноос ч бас бичиж өгөөд бас энгэж байгаа юм чинь. Тэгээд тэгээд өшөө ч бас болоогүй л дээ тэд нар чинь хаа ч байсан. Үгүй ээ ямар сайн даа чи одоо нэг тэнд одоо цуглаанд сууж байгаа нэртэй. Тэгээд хүүхдийн цуглаан руу хүүхдийнх рүүгээ орчих юм даа. Гурван удаа чи жинхэнэ их цуглаандаа сууж байх ёстойдоо гээд тэгж байгаа юм. Тэгээд энэ нэг юмыг чинь тэнд очоод суухаар чинь суулгахгүй юм чинь яах вэ дээ тэгээд тэр хүүхдүүд дотор л суухаас гэж тэгж байгаа. Өнөө хүүхэд нь хөдөлгөөн ихтэй.

Отгонбаяр -

Харин тиймээ.

Жавзан -

Тэнд чинь очоод ерөөсөө суулгахгүй байгаа юм чинь. Тэгээд ерөөсөө суулгахгүй юм чинь одоо яах вэ дээ гээд. Тэгээд цай болохоор ороод ирэх юм даа. Тэр чинь л надад их эвгүй харагадх юм даа гээд авсан. Тэгж байгаа юм би бас.

Отгонбаяр -

Уул нь тэгээд бас үг сонсвол тэ.

Жавзан -

Тийм ш дээ үг сонсвол сайн байхгүй юу. Тэгээд манай чинь өнөө нэг зээ явдаг болоод манай зээ энэ жил нөгөө юунд ирсэн гэсэн ш дээ. ТИС-д ирсэн хүүхэд. Тэр ТИС-д ирсэн хүү чинь гэнэтхэн л тэр Галаа гэж залуу бас дуудаад л тэр юуны мэргэжилтний хорийн тэнд бас нэг цугалдаг байнаа тэр оюутнууд. Дандаа оюутнууд бие биенээ энгээд дуудаад энгээд оруулчихсан ерөөсөө. Бас нэг хэсэг хүүхдүүд байна. Тэнд тэр Галаа гэж бас их сургуулийн багшийн их сургуулийн эдийн засгийн анги төгссөн нэг хүү манай тэр бандитай тааралдаж тэрийг аваад тэгээд нэг юм тэр хоёр тэнд чацуулаа цугларалтанд суугаад. Тэднийх юу яах юм. Тэднийх ерөөсөө энгээд матээ үзсэн бол яг матээгээ үзээд дуусгадаг юм байна. манайх одоо тэгээд дандаа энгээд цоололдоод цоололдоод адил адил юм үзсэн.

Отгонбаяр -

Манайх нөгөө ном номоор нь сэдвээр яваад байгаа учираас.

Жавзан -

Харин тийм. Тэгээд явчих юм байна. Уул нь бол энгээд яг энгээд нэг нэг зарлигаар нь энгээд явбал бас ойлгомж нь арай дээр юм шиг. Тэд нар бол яг нэг нэг зарлигаар явчих юм ерөөсөө. Матай үзсэн бол дандаа матээгээрээ тэгээд одоо.

Отгонбаяр -

Эсийн бүлгээр юу яаж байгаа л даа. Бүлгэмийн цуглаанаар бол одоо шинээр эхлэл номыг бүгдээрээ үзэж байгаа ш дээ тэ.

Жавзан -

Тийм үү.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Тэгээд одоо тэгж л үзвэл одоо бас ойлгомж нь арай дээр байна.

Отгонбаяр -

Тийм байна.

Жавзан -

Тэрний тэр үзэж байгаагаас би аваад бас одоо гэртээ хуулалт хийж байгаа л даа. Тэднийх бол библи дээрээс энгээд хуулаад бичихлээр чинь тэгээд нэг явж байгаад нэг өөр юм руу орчихоод болохгүй юм шиг санагдаад ерөөсөө бас библээсээ хуулахаа байгаад тэрний цуглааныг юунаас зарлигуудаас би бас хуулаад байгаа бас болоогүй. Тэднийх чинь дагнаад дагнаад үзэж байгаа болохоороо.

Отгонбаяр -

Ном номоороо.

Жавзан -

Ном номоороо биш. Яг юугаар нь үзэж байгаа болохоор яг юугаар нь үзэж байгаа яг гарчиг гарчигаар нь залбираад үзэж байгаа.

Отгонбаяр -

Харин тийм магтаал номоор нь нэг яваад.

Жавзан -

Тийм тийм одоо Еврей үзэж байгаа бол Еврей дотроос нь тэрчигтээ энгээд еврэгээ үзэж дуусгаад матигаа үзэж дуусгаад энгэх жишээтэй. Тэгж үзэж байгаа болохоор би тэднийхээс хуулалт хийгээд байгаа. Би ч одоо Матай дээрээс урьд нь бол зөндөө хуулчихсан байгаа л даа тэр чинь одоо. Матай бол дуустал энгээд хуулчихсан байгаа юм. Тэгсэн чинь миний тэр хуулсан юман дотор байгаа юм уу үгүй юу тэдний бичсэн юм л аятайхан санагдаад тэд нар чинь ерөөсөө дандаа нөгөө юун дээр энгээд компютер дээр зөндөө энгээд хуудаснууд энгээд өгдөг юм байна. Тэд нар чинь ерөөсөө бичээд энгээд өгдөг. Гурав дөрвөн хуудас бичээд өгдөг юм байна лээ. Тийм юмыг чинь тэгээд аваад үзээд манайх чинь одоо яахав дээ Ганхуяг пастор бас тийм юмнууд нэг хуудсаар одоо энгээд яг үзүүлчихсэн одоо юунууд дээрээ хэсэгчилээд байж л байгаа л даа.

Отгонбаяр -

Тийм.

Жавзан -

Би бас тэрнийг бас хуулдаг л байсан л даа. Тэгээд тэр юунууд дээрээ өдрийн нөгөө орсон хичээлүүд зарлигуудынхаа юунуудыг бас тэр яг орсон орсон юугаар нь бас хуулдаг л юм л даа. Тэгсэнээ тэр тэдний тэр юу их ойлгомжтой ч юм шиг санагдаад бас надад таалагдаад тэднийхийг голдуу хуулаад байгаа бас болоогүй. Тиймэрхүү л юм болоод байна даа.

Отгонбаяр -

За за за за их баярлалаа Жавзан эгчээ. Үнэхээр сайхан яриа боллоо.

Жавзан -

Сайхан яриа боллоо баахан юм ярилаа.

Отгонбаяр -

Тэгээд урт насалж удаан жаргаарай. Эзэний ивээл их байх болтугай.

Жавзан -

Харин тиймээ Эзэний ивээлийг их авч байгаа, авч байгаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.