Ragchaa
![](../assets/images/interviewees/990231.jpg)
Basic information
Interviewee ID: 990231
Name: Ragchaa
Parent's name: Gajid
Ovog: Peljee
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, teacher, nedgel deputy boss
Belief: Buddhist
Born in: Darvi sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
travel
education / cultural production
work
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Дамбаа хоёулаа яриагаа эхлэе. Тэгээд надад яриа өгөхөөр зөвшөөрөөд ингээд цаг заваа гаргаад сууж байгаа таньд их баярлаж байна. Тэгээд хоёулаа эхлээд нэг ийм сэдвээр яръя. Та өөрийнхөө амьдарлын түүхийн талаар, хэзээ төрөв, бага нас яаж өнгөрөв, сургууль соёлоор яаж дамжив, ямар ямар ажил хийж ирэв энэ талаараа нэг ярьж өгөөч.
Рагчаа -
За өвөө нь мянга есөн зуун гучин нэгэн оны тэр үед чинь ч одоо нөгөө календар хуучин билгийн тооллоор явдаг байсан.
Отгонбаяр -
Аанхан
Рагчаа -
Аргын тоолол гэж болбол ерөөсөө огт байдгүй байсан, за хаврын эхэн сарын шинийн нэгэн, цагаан сарын дараахан төрсийм гэнэ лээ. За би Говь-Алтай аймгийн Дарви сумын одоогын Хужирт багын нутаг Цохын Ам гэдэг газар Цохын ам нь хонхор газарт одоо Пэлжээгийн зээ болж тэдний гэр бүлд бол төрсөн ийм хүн. За манай нагац ижий Баднаа гэдэг ийм их одоо үхэр малладаг, сарлаг голдуу ерөөсөө. Их үхэртэй
Отгонбаяр -
Нагац ижий гэдэг чинь одоо ээжийн чинь ээж үү тэ?
Рагчаа -
Аа тийм тэрний ээж, аа хувьдаа болбол ерөөсөө маш их сарлаг малладаг, аа өнөө маш их сарлаг маллаж, сарлагийн нутаг дагаж явдаг байсан учраас тэр үеийн жасын сарлагыг одоо бас малладаг байсан байна.
Отгонбаяр -
Ннн
Рагчаа -
За ингээд тэр сарлагийн нутаг нь болбол одоогийн энэ Дарви сумын нутаг Гүнгээгийн хөндий, Муруйн хөндий одоо тэр данн ар хавцалуудаар аль одоо ийм одоо аль өвс ургамал ихтэй, их яхир өндөр ийм одоо уултай газар болбол өнөө сарлагийн нутаг бэлчээр болбол зохицсон байдаг учраас тэнд одоо тэр сарлаг үхрээ маллаж, сааль сүүг нь болбол ашиглаж, одоо ингэж жилийн дөрвөн улиралд болбол үхрийн одоо сааль сүүг одоо өвөлд нь болбол сүүгээ хөлдөөгөөд өнөө аарц тараг цагаан идээг өнөөх л боодолтой нь хөлдөөгөөд энэ гүзээнд хийгээд, ингээд одоо хадгалаад тэгээд одоо голдуу өнөө Тонхилын Хүрээн дээр, Тонхилын Хүрээ гэдэг чинь одоо манай тэр хөгшчүүдийн нутаглаж байсан одоо яг тэр нутгаас нэг хоёр өртөө илүү газар, аа тэгээд тэрнийг одоо тэмээгээр ачиж аваачиж одоо Тонхил дээр оруулж өнөө жас цангын өнөө үйлчилгээнд болбол хэрэглэдэг ийм байсым билээ. За өөрийнхөө одоо хувийн сүү сааль цагаан идээг болбол одоо өөрснөө хэрэглээд, тэрийгээ жилийн дөрвөн улиралд болбол ер нь голдуу одоо тэр л сарлаг, ер нь сүү сааль, цагаан идээгээр одоо голлож амьдардаг ийм одоо улсууд байсан байгаамаа.
За ингээд мянга есөн зуун одоо дөчин нэгэн он хүртэл болбол одоо тэр нагац одоо тэр нагац ээж, нагац эгч нар одоо өөрийнхөө ээжийн гар дээр болбол одоо өсөж одоо бойжоод долоон нас хүрсэн. За долоон настайдаа болбол Тонхилын Усан Зүйлийн Хүрээ Майдарт мөргөнө гээч юм долоон настайдаа би Тонхилын Хүрээнд дээр одоо манай нэг нагац эгч намайг дүүрээд, өө их олуул явдаг Майдарт мөргөнө гээч юм болж, нэг зун одоо Тонхилын Хүрээн дээр очиж байсан. За тэр болбол одоо маш их сонин санагджаагаа юм. Тэр болбол одоо өнөө лам хуврагууд өнөөх л алтан ганжир тавиад л өнөөх л хүрд өнөөх л бүх л одоо тэр сүмийн одоо бурхан шашний бүх одоо хэрэглэл болбол ерөөсөө бүрэн гүйцэд ийм байдаг байсан. За ингээд нилээд юм өргөж ингэж одоо явж байсан. Энэ болбол одоо их сайхан сонин одоо санагдаж байсан. За тэр хувийн аж ахуйтан байсан учраас болбол одоо жилийн дөрвөн улиралд нүүдлийн, ийм одоо маягаар болбол яваад ингэж одоо амьдардаг байсан. За тэгээд тэр үхэр сүргүүд, энэ олны үхрүүд одоо яасымб гэхдээр тэр нэг зуд болсым гэнэ лээ нэг.
Отгонбаяр -
аанхан
Рагчаа -
Аа тэгээд тэр зуданд болбол ер нь болбол нилээн их хамрагдсан байгаа юм ерөөсөө, маш их одоо мал их хорогдсон ер нь улсын хэмжээгээр болсон тийм зуд шиг байгаа юм. Тэгээд яахав, тэр үхэр ч юм уу тэмээгээ одоо нуруу ачаанд болбол одоо сарлаг үхрийг их хэрэглэдэг байсан байгаа юм. Аа манайхан болбол одоо ер нь хангай газар болбол одоо тэрэг их хэрэглэжийн, аа тэгүүл тэр манай нутаг оронд болбол тэр одоо мал, тэмээ энэ үхэрт болбол тэрэг хэрэглэдэггүй данн одоо нуга ачаа хэрэглэдэг ийм байсаан. За ингээд ер нь бид нарыг одоо долоо наймтай байхад болбол одоо энэ лам нарыг болбол авайчиж одоо барьж одоо баривчилгаа энэ болбол одоо эхэлжээжээ.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
За тэгээд энэ одоо энэ Тонхилын Хүрээн дээр болбол ер нь одоо бүх одоо ер нь тэр л өндөр тушаалтай мундаг тэр лам нарыг болбол ер нь одоо цөмийн мориороо авахын болбол мориор, аа машинаар болбол ер нь ингээд машинаар ингэж баривчилдаг байсан юм гэж санагдаж байна. За ингээд манай нагац одоо Тонхилын Хүрээн дээр тийм банди одоо Төвд ном заалгах ийм зорилгоор болбол одоо би илүү гэр бариад ээж эхээрээ тогоо бариулаад Тонхилын Хүрээн дээр одоо ном заалгахаар хоёр жил болоод, тэгээд өнөө лам нар баригдаад, өнөө ном заадаг багш нар нь үгүй болохдоор тэгээд одоо хөдөөлж ирээд, тэгээд тэр хөдөөлж ирсэн хэргийнхаа хойтон зун нь одоо цэрэгт татагдаад, аа тэгээд одоо цэрэгт яваад ингээд одоо цэрэгт яваад таван жил болоод ирсэн. За энэ хооронд болвол яахав өнөө хуучин хувийн аж ахуй эрхлүүлж болбол одоо манай Дарви сум болбол одоо сумын захиргаа болбол тийм малчидынхаа дунд тэр үед хүлээсэн одоо тийм төв байргүй учраас одоо захиргаа, намын үүрийн нэг,нэг ийм хоёр гэртэй, тэгээл энэ хоёр гэр одоо тэгээл тэр дарга нь тэр аль малчдын одоо жилийн дөрвөн улиралд зохицсон ийм нутгуудад одоо нүүж, ингэж одоо нүүдлийн байдалтай ингэж ажилладаг байсан. За ингээд мянга есөн зуун дөчин онд манай Дарви сумын сургууль болбол анх эхэлж Цагаан Тэмээтийн Ам гэдэг газар байгуулагдаж байлаа. За Цагаан Тэмээтийн сургуульд болбол манай хамгийн анхны тавин сурагч, аа хоёр казак сурагч ингээд тавин хоёр сурагч хоёр багштай, аа таван гэртэй, аа хоёр үйлчлэгч, тогооч, цэвэрлэгч ингээд нийтдээ хоёр хоёр хүн, за нэг няравтай, аа ийм бүлтэй болвол байгуулагдаж, аа тэрэндээ болбол хоёр жил болсон. За хоёр дахь гэрт нь, аа бид нар болбол Цагаан Тэмээтийн аманд, аа мөн одоо сургуульд нэг дүгээр ангид одоо орж суралцаад ...
Отгонбаяр -
Та хэдэн онд орсон юм нэг дүгээр ангидаа?
Рагчаа -
Аа мянга есөн зуун дөчин нэгэн онд. Дөчин нэг, дөчин хоёр оны хичээлийн жилд, аа бид нар нэг дүгээр ангид гучин долуулаа тэнд сурч байлаа. За манай ангийн багш болбол Аюурын Чойном гэдэг хүн байсан. За манай түрүүчийн өнөө анхны сурагчид маань хоёр бүлэг, аа тэгэхэд болбол сургуулийн эрхлэгч нь хичээл заадаг байсан. За Санжжавын Ядамхүү гэдэг хүн сургуулийн эрхлэгч, аа наана нь Төмөр гэдэг нэг багш байсан. Ингээд манай ангийн багш Чойномтой ингээд гурван багштай. За нярав нь болбол Шийдэвийн Тонж гэдэг хүн байсан. За сургуулийн тогооч нь болбол Ядамчулуун гэж нэг хөгшин байсан. За наад паажиг Готов гэж нэг ийм хүнтэй нэг нэг жил болоод, тэгээд нэг дүгээр ангиа Цагаан Тэмээт дээр дүүргээд тэгээд бид нарыг өнөө зуны амралтаар явуулсны дараа болбол өнөө сумын захиргаа, тэгэхэд чинь одоо сумын захиргаа, намын үүрийн хоёр гэр, сургууль нэг таван гэртэй, хүний эмнэлэг нэг хоёр эмчтэй сувилагч нэг ийм хоёр хүн нэг ганц гэр, малын эмнэлэг нэг ганц гэр нэг хоёр хүнтэй тэгээл одоо энэ сум ингээл ийм л юм байсан. Тэгээл өнөөдүүл чинь энэ гэр ханхай гэр, уул нь нэг жаахаан ачаатай, тэгэхэд чинь өнөө парт ширээ, одоо энэ төмөр ор мор гэч гээч юм юу ч байхгүй, хэдэн хөнжил гудас, тэгээл нэг хэдэн даавуутай...
Отгонбаяр -
Хөнжил байсым уу?
Рагчаа -
Аа нэг хөнжилтэй байсым, харин цагаан хэрэглэл болбол ер нь их ховор, аа ер нь нэг хөвөнтэй хөнжил, тэр болвол ер нь одоо тэр данн тэр хуучин хөнжлүүд байсан байгаам. Тэр бодвол одоо Тонхилын одоо сургуулийн гэр бол тэнхим ихтэй байсан, Тонхилын сургуулиас л одоо манай сургуульд баахан тэр хуучин гэр, одоо хүүхдийн одоо тэр ялангуяа одоо хөнжил гудас энэ зүйл болбол одоо хуучин хэрэглэгдэж байсан ийм зүйлүүд ирж байсан. Тонхилоос ирж байсым гэнэ лээ.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
Тэгээд, Цагаан Тэмээтээсээ нүүгээд одоогийн Жавхлант багийн нутаг Хоолой Худаг гэдэг дээр мянга есөн зуун дөчин хоёр гурван оны хичээлийн жилд тэндээ ер нь сум очиж буугаад аа тэгээд тэндээр болвол есөн сарын нэгэн болж хүүхдүүд цуглараад, аа тэгээд тэр Хоолой Худгаасаа нүүн тэр намраа, есөн сарын сүүлээр Даавага гэдэг газар одоо нүүдэллэж өнөө сум маань тэнд ирж байлаа. Аа тэгээд тэгэхэд, бид нар хоёр дугаар ангид, аа Даавага дээр болбол сум хоёр жил болсон учраас хоёр гурав дугаар ангийг болбол Даавага дээр дүүргэлээ. Аа тэгээд, дараагийн жил нь дөчин дөрөв, таван оны хичээлийн жилд сум маань нүүгээд бүр тэр Дарвийн ойр Эрдэнэ-Толгой гэдэг газар буудаг юм байна ээ. Эрдэнэ-Толгой дээр буусан буудалыг тэгсэн өнөө улс орныг хамарсан өнөө алдартай мичин жилийн зуд гэж нэг аюултай зуд болсымаа тэгэхэд. Тэгээ өнөө даваа гүвээ бүр бүхэн хаагдаад, тэгээ өнөө даваа даваж болохгүй бүр хаагдсан учраас сургуулийн тэр жил одоо хичээл хийлгүй, тэр одоо цас зуднаас болоод арав хоёр дугаар сард тардын байна ээ. Тэгээд арав хоёр дугаар сард сургууль маань тараад бид нар чинь хөдөө гэр гэртээ ингээд өвөлждийн байна.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
Тэгээд сум маань тэр хойгуур нүүгээд Эрдэнэ-Толгойгоосоо дөчин дөрөв таван оны хичээлийн жилд тэнд байж байгаад, тэгээ сумын төв одоогийн энэ Эхсийн Голд манай сур сум ирж төвлөрөөд, одоо тэгээд тэр төвлөрсөн одоо тэр сумдаа одоог хүртэл одоо сумын төв нь болбол байж байна. За бид нар дөчин тав зургаа оны хичээлийн жил өнөө сум маань тэр аа Эхсийн Голд төвлөрсөн учраас бид өнөө хуучин Эрдэнэ-Толгой дээр сурж байсан дөрөв дүгээр ангидаа, аа ер нь бүх одоо тэнд сургуульд байсан тэр хуучин анги нэгдэлдээ одоо ингээд сураад, тэгээ дөрөв дүгээр ангиа төгсөөд, тэгээд дөрөв дүгээр ангиасаа аа Тонхилын долоон жилийн дунд сургуульд Тонхил суманд, тэгээ угаасаа одоо тэнд дунд сургууль байгуулагдаад тэр баруун одоо тэр үед чинь одоо Биж-Алтай гэж байсым даа одоо манай нуга нутаг Биж-Алтай, аа Тамч сум байлаа манай аймгийн аа Төгрөг сум байлаа. Мөн Баян-Уулаас одоо Тонхил дээр хоёр хүүхэд ирж сурч байсан. Намнан, Бямбажав гэж хоёр хүүхэд. За манай Дарви сумын дөрөв дүгээр анги төгссөн бүх хүүхэд болбол цөмөөрөө Тонхилд ирж одоо сурдаг ийм байлаа. За ингээ, мянга есөн зуун дөчин зургаа долоо, дөчин зургаа оноос эхлээд Тонхилд Тонхилын дунд сургуульд гурван жил суралцаад, аа тэгээд долоогоо төгсөөд, аа дол дугаар ангиасаа тэгэхэд өнөө энэ сургуулиуд болбол хувиарладаг, аа би энэ багшийн техникомд ирж
Отгонбаяр -
Хэдэн онд билээ Дамбаа?
Рагчаа -
Мянга есөн зуун дөчин есөн онд би энд багшийн техникомд ирж сураад тэгээ мянга есөн зуун тавин хоёр онд одоо багшийн техникомоо төгсөөд, аа тэгээ багшийн техником төгссөн одоо нэгээс дөрөв дүгээр ангид багшлах эрхийн бичиг, адестат одоо олгодог байсын тэр үед. Тэгээд энд техникомоо төгсөөл тэгээл мянга есөн зуун тавин хоёр оноос тавин долоон онг хүртэл Дэлгэр сумын бага сургуульд багшилсан, аа мянга есөн зуун тавин долоо оноос мянга есөн зуун жаран долоон онг хүртэл Дарви сумын бага сургаальд багшлаад, аа мянга есөн зуун жаран долоон оноос далан таван онг хүртэл аа Дарви сумад намын үүрийн орлогч, нарийн бичгийн дарга гэдэг тийм ажил хийж байгаад, аа тэгээд мянга есөн зуун далан таван оноос мянга есөн зуун за наян найман он хүртэл нэгдлийн орлогч хийж байгаад аа тэгээ, мянга есөн зуун наян найман онд хоёр жил дахиад нэг байрын багш хийж байгаал сургуульдаа тэгээд мянга есөн зуун ерин нэгэн онд одоо гавъяаныхаа амралтанд тэтгэвэртээ гараад тэгээ одоог хүртэл одоо энэ тэтгэвэрт одоо ингээд байж байна.
Отгонбаяр -
Нхн, багшийн сургуульд анх ирэхдээ ямар унаагаар ирэв?
Рагчаа -
За, багшийн сургуульд хамгийн анх ирэхэд за сумаас аймгийн төв иртэл морин өртөөгөөр иржэсэн, морин өртөөгөөр. Энэ морин өртөө чинь болбол мянга есөн зуун дөчин есөн оны арван сарын нэгнээс чинь чөлөөлөгдсөн байхаа. Тэгэж санагджын.
Отгонбаяр -
Тийм
Рагчаа -
Аа бид нар болбол мянга есөн зуун дөчин есөн оны наймдугаар сарын сүүлээр гэрээсээ гараал тэгээл одоо аймаг иртэл ерөөсөө мориор явна, аа тэгээд
Отгонбаяр -
Хэдэн километр билээ Дамбаа?
Рагчаа -
Аймгаас одоо тэгэхэд чинь одоо өнөө Дарвийн араар манайх чинь одоо долоон өртөө байсан байгаа юм.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
Дарви сумаасаа яг аймгийн төв хүртэл долоон өртөө газар. За нэг өртөө гэдэг болбол чинь нэг гучин километр газар. Тэгээ нэг аймаг дээр өнөө морин өртөөгөөр өнөө аймгийн төв дээр ирчихаад, тэгэхэд чинь өнөө аймгийн төв дээр чинь л одоо нөгөө зорчин явагчдыг хүлээж авдаг зочид буудал гээч юм ерөөсөө байдгүй, тээхийн гэр гэсэн одоо тэр сургуулийн хүүхэд голдуу одоо тэнд өнөө бүх сургуулийн хүүхдүүдийг л тээхийн гэр хоёр гэрт суулгаал их том, тэгээл тэр тээхийн гэрт болбол одоо байдаг байлаа бид нар. Аа тээхийн гэр болбол өдөрт одоо тэр хүүхдүүдэд болбол өглөөнийн хар цайг буцалгаж өгнө, орой нэг хар цай буцалгаж өгнө, аа тэгээл ер нь өөрсдийнхөө ганзагын хүнснээс идээл, тэгээл өнөө хувиартай хувиартай сургууль болбол тэгэхэд чинь өнөө машины бэлдэж олоод тэгээ улсын зардлаар энэ Улаанбаатарт болбол орж ирдэг байлаа. Тэгэхэд чинь өнөө ЗИС 5 гэж модон кабинтай ийм машин байсан. За ингээд машинд нэг хорин таваас гучин хүүхэд суудаг. Тэгээл өнөө хүүхдий чинь л өнөө тэгэхэд чинь л одоо Гэгээрлийн хэлтэс гэж байсын. Одоо боловсролын хэлтэс болчихсийм. Тэр Гэгээрлийн хэлтсийн байцаагч нар өнөө хүүх өнөө өөрийнхөө харъяаллын нутгын сургуулийн хүүхдүүдийг болбол Гэгээрлийн хэлтэсд одоо хариуцдаг. Санхүү эдийн засгын техникомын хүүхдийн болбол санхүүгийн хэлтэс хариуцах, хүн эмнэлгийн техникомын хүүхдүүдийг болбол одоо аймгийн эрүүлийг хамгаалах хэлтэс хариуцах мэтчилэн одоо өнөө салбар салбар нь ингэж хариуцдаг байсан. Бид нарыг болбол өнөө Гэгээрлийн хэлтэс одоо хариуцаж, аа өнөө хорин тав гучин хүүхлийн хэрэг бүтээл тэгээл нэг машин дээр суугаал тэгээл одоо Улаанбаатарыг зоридог байлаа. Тэгээл энд чинь нэг хэдэн буудал байдаг билээ дээ одоо манай аймгийн төв дээрээс гараал Баянхонгорын гарааш, Баянхонгорын гараашаасаа аа Загын гарааш, Загын гараашаасаа Хөрөмний гарааш гэж байсым. Хөрөм дээрээс Архангай, Архангайгаас Өгий, Өгийгээс Хадаасан, Хадаасангаас Лүн, Лүнгээс одоо энэ Улаанбаатарт за яахав тэгээд нэг дөрөв юм уу тав хоноол ингээл Улаанбаатарт ирдэг. Тэгээд ер нь үнэндээ болбол ер нь саатахгүй явахын болбол дөрөв тав хоноол ирдэг тэгэхэд чинь өнөө говиор явдгүй энэ хангайгаар энэ Эгийн даваагаар давж явдаг байлаа. Тэгээл сургуульдаа ирээл тэгээл сургуулиа тарахад болбол мөн одоо сургууль мөн одоо өнөө хорин цаг гучаар нь өнөө орон нутагт нь өнөө зуны амралтаар буцаадаг, мөн машинаар явна. Мөн одоо нөгөө гуч хорин таваас гучин хүүхэд за нэг гучин тав зургаан хүүхэд бол хүртэл сууна. За эхлээд болбол ЗИС 5 машинаар явдаг байсан болвол сүүлд нь одоо энэ монхор ногоон ЗИС гэж ЗИС таваас арай жаахан зайтай ийм машин гарч ирсэн. Тэрэнд нэг дөч гаруй хүүхэд суудаг. Тэгэхдээ өнөө ачаа бараа байхын биш яахав хүүхэд одоо тэгээл нэг сайн болбол ганц хоёр кил чихэртэй, тэгээл машиндаа суучихдаг ингээл ачаа бараа байхгүй тэгээл ирдэг. Тэгээд тэхэд чинь өнөө дөчин есөн оны арван сарын нэгэнд өнөө авто өртөө байгуулагдсан учраас өнөө сумуудад өнөө тавин нэг машин явдаг. Гурван сумын хооронд одоо нэг машин явдаг тэгээд Тамч, Тонхил, Дарви гурвын дунд нэг машин явдаг тэгээд зарим сумуудын хооронд болбол өнөө тавин нэг машинаар шуудангаар явдаг ингээл одоо машин тэрэг техникийг ингэж алхсан. Ийм л юм.
Отгонбаяр -
Нхн, багшийн сургуулийн оюутан байхдаа хаана амьдарав? Цалин степент авжэсан уу?
Рагчаа -
Аа ер нь багшийн сургуулийн оюутан байхад чинь ер нь ийм байдаг байсым. Гадуур хэрвээ одоо гадуур байхым болбол хоолны мөнгө гэж гадуур байрны хүүхдэд болвол нэг зуун хорин төгрөг өгнө сард, зуун хорин төгрөг. Аа байрны хүүхэд болвол ерөөсөө одоо тэр хоол тэр байр, аа тэр хэрэглэл болбол ерөөсөө үнэ төлбөр байхгү,
Отгонбаяр -
Цагаан хэрэглэл үү? Нхн.
Рагчаа -
Одоо үнэ төлбөргүй, ийм ингэж одоо сурдаг. Аа ер нь одоо баг сумын нэг тодорхойлолттой болбол сургуулиас өвөл нэг хөвөнтэй цамц нэг эсгий гутал өгнө. Аа хавар Майн баяраар нэг бахиал тавьж өгдөг, одоо үзүүлж байгаа тусламж болвол ерөөсөө энэ л байсан. За наашаа цаашаа явахад болвол ерөөсөө улсын зардал гэж байсан. Аа байр орон сууц, хичээлийн танхим болбол үнэ төлбөр байхгүй, аа хэрвээ одоо таньдаг айлтай газар байхым болвол хоолны мөнгө гэж нэг зуун хорин төгрөг өгнө. Тэгээл одоо олж байгаа хангамж болвол тэр. За харин оюутан хүүхдүүд болбол энэ вактер шинжилгээний газар болбол энэ цусаа их худалддаг байсан байна. Эрүүл цус.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
Литр, зуун грам цус чинь одоо хорин таван төгрөг байсын болуу. Гурван зуун грам цусаа өгөхөөр чинь далан таван төгрөг. Аа тэхдээ болбол энэ бактер шинжилгээ болвол арай жаахан хямд шиг энэ төв эмнэлэг, нэг дүгээр эмнэлэг гэж байсан тэнд заримдаа болвол литр цусыг гучин төгрөгөөр авдаг ийм л байсан. За тэгээд тэр үед чинь одоо яадаг байсанб гэхдээр одоо бүх юм болвол өөрснөө бэлддэг байсан учраас хүүхэд яахав тэгээд нэг цусаа авхуулсан хүүхдүүд далан таван төгрөг дунджаар авахад за хорин зургаан төгрөгөөр нь нэг бахиал уллуулна, за тэгээл шарваар гэж юм их чирнэ. Ялангуяа хөх жигүүнэн өмд хүүхдүүд ч болвол их өмсдөг байсан. За ингээд хөх жигүүнэн өмд шарваар нэг бахиал уллуулаал авбал тэгээл одоо зорилго агаар нийлнэ. Дээр үед чинь одоо хүүхдүүд их хүмүүжилтэй гадуур дотуур тэнэнэ гээч юм байхгүй ер нь байр болбол хангалттай дулаахан сайхан ер нь одоо энэ уурын зуух одоо галлаад халаачихдаг ийм их тохь хэрэндээ болбол их сайхан тийм л байдаг байсым байна. Тэгээл энд гуруун жил болоол энэ сургуулиа төгссөн.
Отгонбаяр -
Та сумын сургуульд сурчаахдаа гэр чинь хөдөө байсан биз дээ тэ?
Рагчаа -
Аа сургуульд болвол зарим үед болвол бас хооллодог байсан тэр чинь их ийм их ийм байсым ш дээ. Арван бодноос дээш бодтой ийм хүүхдүүдээс болбол нэг зуун хорин килограм мах авдаг байсым. Арван бод арван бодноос дээшхи нь. За арван бодноос доош бодтой ийм хүүхдүүдийг болвол яахав одоо улсаас үнэ төлбөргүй одоо тийм.
Отгонбаяр -
айлын хүүхдүүдэд тэ? нхн
Рагчаа -
Аа тэхдээ болвол бод гэдэг чинь одоо тэмээ болбол нэг аравны таван тэмээг болвол нэг бод ухаанд хоёр тэмээ болвол гурван бод болох нь байна.
Отгонбаяр -
Тийм байна нхн
Рагчаа -
за үхэр адуу болвол тус бүр нэг бод, аа арван ямаа нэг бод, долоо хонь нэг бод гээл
Отгонбаяр -
Арван хонь арван ямаа долоон хонь тийн тйин
Рагчаа -
Долоон хонь нэг бод арван ямаа нэг бод аа адуу үхэр тус бүр нэг бод тэмээ нэг арваны таван бод гээл ингээл бодсоод тэгээд арваас дээш бодтойгоос нь болвол зуун хорин кило мах жилд авдаг одоо сургуулийн одоо энэ хичээлийн жилийн хугацаанд, заа арван бодноос дооших нь болбол одоо яахав, сургуульд болбол үнэ төлбөргүй одоо хооллодог тийм л байсын. Аа хүүхдүүдийг болбол яахав, өвөл нь болбол ерөөсөө хооллоод, тэгээл өнөө мал төллөлтийн үед хөдөө яг ингээл гараа явчихдаг, ийм байсан, тэгэхэд чинь болбол өнөө гэрт чинь энэ төмөр ор, модон ор ерөөсөө янз бүрийн юм байхгүй, аа ийм одоо ширдэг дэвсчихсэн ийм дэвсгэртэй тэгээд нэг хөнжил гудас, дэр гэдгийм нэг жаахан жинтүү тавьж өгдөг. Тэгээд өнөө гудсаа сайхан нугалаад жоохоон одоо нэг энэ энэ аргалын төмөр дөрвөлжнөөс нэг нугалаад тэр мөн дөрвөлжилөн хураачихлаар нэг тийм хөөрхөөн тэгээд нэг гэр чинь одоо таван ханатай том л гэр байх шиг санагджаагаам одоо бургасан таван ханат голдуу байсан байна. Тэгээ тэр чинь нэг хорин хэд гучин хэдэн хүүхэд одоо нэг байранд байдаг байсан, тэгээд одоо хичээлийн танхим болбол мөн энэ нэг гэртээ хичээллэнэ. Сандал ширээ байхгу, зүгээр одоо ийм энэ өвдгөө нугалаад энэ өвдгөө босгоод шупай гэж одоо нэг ийм дөрвөлжин ийм цүнхний яг нэг ийм одоо дөрвөлжин ийм панер мод байдаг байсан. Тэгээд нөгөөхийгээ энэ өвдөг дээрээ ингэж тавиал тэгээл дээрээс нь одоо нөгөө дэвтрээ тавиал тэгээл одоо бичдэг. Тэгэхэд чинь болбол хичээлийн хэрэглэл ер нь их ховор оо, бэх гэж нэг алтан үсэгтэй тийм дөрвөлжин тийм бэх гэж одоо черниль гэдэг одоо ингээд уусгаад хөвөн дүрээд тэгээ хөвөнд уусгаад тэгээд янтай юм уу ийм одоо хайрцаганд хийгээд өнөөхөөрөө нэг юм бичдэг. За тэр үед чинь болбол одоо чирнелийн нугалуурны хээ бол шил бол одоо нүдний гэм,ийм учраас болбол одоо жижигхэн одоо хуруу шил одоо энэ том бууны одоо энэ ийм поозон одоо хуруу шиг хонгион хуруу шил хүүхэд черниль хийгээд бичдэг тэгээд тэр болбол тогтвор муутай, хүүхдийн гар болбол их бохирдчихдог тийм л байсын тэгээл тийм чирнелиэр л эхэлж бичээл тэгээл тэгэхэд чинь одоо өнөөл зайрманы үнэ?? байсан учраас ер нь юм их ховор байсым ш дээ. Одоо энэ л дэвтэр, тэгээл одоо энэ черниль ер нь одоо тэгээл эд бараа ер нь бүх юм болбол ерөөсөө ховор байсан ер нь. Хортой харандаа гэж нэг ийм одоо харандаа байсан. Тэрнийг зорж одоо черниль хийдэг одоо тиймэрхүү одоо дэвтэр болбол ер нь ховор одоо бал харандаа чинь ухаандаа нэг хорин төгрөгний үнэтэй байхаа, аа хортой харандаа болбол нэг тавин төгрөгний үнэтэй,
Отгонбаяр -
мөнгө үү?
Рагчаа -
Аа одоогоор ер нь төгрөгөөр үнэлдэг
Отгонбаяр -
Хорин мөнгө, тавин мөнгө, төгрөгөөр үү?
Рагчаа -
Бүр төгрөгөөр
Отгонбаяр -
Өө, бүр төгрөгөөр үү?
Рагчаа -
Аа төгрөгөөр
Отгонбаяр -
Пөөх
Рагчаа -
тийм одоо үнэтэй бал харандаа тийн төгрөг болвол ерөөсөө их элбэг, төгрөгөөр чинь одоо авах юм байхгүй одоо хоршоо дэлгүүрт юу байсым гэхдээр одоо цагаан архи, домбон сахар хоёр л байдаг,
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
тэгээл одоо өөр юм ерөөсөө байхгүй. Тэгээд одоо цалингаа авсан улсууд болбол ер нь одоо ганц нэг цагаан архи, архи уудаг хүн ч их ховор байсым шдээ дээр үед. Тэгээд нэг цагаан архи, тэгээ домбон сахар болбол зүгээр их их шуудайтай, тэгээл нэг цагаан чулуу хийцийм шиг л ийм бүхэл бүхэл ийм арцгар шар гарчээсийм ийм л юм байдаг байсым ер нь. Тэгээ энэ дэлгүүрт ер нь тийм л юм байдаг байсын шдээ. Тэгэхэд ч одоо цалин пүнлүү бага байсан бага ухаанд сургуулийн галч гэхэд нэг далан таван төгрөгний цалинтай, за багш нар одоо нэг хоёр зуу гаруй төгрөг авдаг байсын бол уу даа. Одоо тэгэхэд чинь хонь ямаа гэхэд болвол ерөөсөө тийм хямдхоон хямдхан одоо ерөөсөө хорин нэг хорь хорин таван төгрөг ухаанд
Отгонбаяр -
Харандаатай адилхан үнэтэй байсын байна шд
Рагчаа -
ямаа болбол нэг арван таван төгрөгний үнэтэй ухаанд ерөөсөө эм ямаа
Отгонбаяр -
Хонь хорин төгрөг, харандаа хорин төгрөг байсан байна шдээ тэ?
Рагчаа -
Харандаа, бал харандаа хорин төгрөг маш ховор, эр хонь болвол одоо нэг гуч дөчин төгрөг, сүүлийн нөгөө одоо нэгдэлч хөдөлгөөн бий болж байхад чинь одоо бүх эр хонь одоо өдийгийнх нь одоо намар тавин төгрөгөөр одоо хүн худалдаж авахгүй одоо гадаа уяатай байж байгаал тэгээл өнжин хонон байж байгаал тэгээл тэр буудлын тэр одоо тэр нэг эр хонь байсан одоо Нонгор гэдэг хүн буудлын үйлчлэгч гэчихээд буудал болвол энэ зорчин явагчдыг хүлээж авдаг нэг хоёр гурав ортой нэг гэр, аа наана нь гал тогоо нь гэж нэг хоолын бэлддэг нэг гэр, тэгээл тэрэндээ бэлтгээл хэдэн хүн ирээл тэгээл өнөө тавин төгрөгөөр хүн авахгүй, тэгээл тэр нэгнийгээ өөрийн нядлаал тэгээл хэрэглэж байсын шдээ ухаанд.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
гэх мэтчилэн одоо мал болвол ерөөсөө маш хямд байсын шд. Одоо тэгэхэд чинь өнөө сургууль болвол өнөө төсөв гээд өнөө сургуульд өнөө мөнгийн өгчихдөг хоолны хүүхдийн, тэгээл тэр сургууль болбол өөрөө одоо өнөө махан бүтээгдэхүүн хуурай хэрэглэлээ болбол өөрөө бэлтгэдэг за гурил болвол ер нь одоо хямд ухаанд, уут кило гурил одоо хоёр туухай гурил чинь нэг төгрөгний үнэтэй, аа цагаан будаа болбол кило нь хоёр төгрөг хорин мөнгө, шар будаа наян мөнгөний үнэтэй ухаанд, нэг хайрцаг сахар гэхэд л бол хоёр төгрөг табин мөнгө, хил элсэн сахар дөрвөн төгрөгний үнэтэй тийм л байлаа ш дээ одоо. Ухаанд ямар ч ухаанд, төгрөгөнд болвол дөрвөн бууз өгнө, аа хуушуур болвол төгрөгөнд аа хоёр хуушуур аа тэхдээ болбол ер нь томоо ийм л хуушуурууд байдаг байсан. Заа яахав нэг, төгрөг наян мөнгөөр болбол нэг шөлтэй хоол одоо гурилтай шөл байж болно, будаатай шөл байж болно, ухаанд. Иймэрхүү л одоо үнэтэй байсан. Аяга цай гэхэд чинь л ухаанд нэг л аяга сүүтэй цай табин мөнгөний үнэтэй байсан ухаанд. Ийм л хямд байсым л даа тэр үед болбол.
Отгонбаяр -
Багшийн техникомд сурч байхад ямар ямар хичээлүүд ордог байсан, багш нар нь ямар хүмүүс байв?
Рагчаа -
Заа бид нарыг одоо багшийн техникомод эхэлж очжахад болбол сургуулийн захирал нь болвол Лхасүрэн гэдэг хүн байсан, за тэгээд тэр Лхасүрэнгийн дараагаар болвол сургуулийн захирал Зундуй гэдэг хүн байж байгаад тэгээ Зундуй захирлын үед болбол бид нар төгсч байлаа. За хичээлийн эрхлэгч нь болбол Алтангэрэл гэж багш байсан. Сүүлдээ одоо сурганы хүрээлэнд мэргэжилтэн хийж байгаад тэр тооны багш байсан Алтангэрэл. За манай ангийг удирджэсан багш болбол улсын гавъяат багш Палаан гэдэг хүн манай ангийг удирдаж байсан. Тийм одоо нүд муутай тийм одоо тийм хөгшин настай ийм хүн байсан. За тэр яагаад нүд муутай болсон гэхээр тэр хоёр давхар байшингийн орой дээрээс одоо нэг найзтайгаа нэг нөхөр хоёр зуун төгрөгөөр мөрөөдөөд аа тэгээ чамайг энэ хоёр давхар байшингийн орой дээрээс дэвхэрчихийн болбол зуун төгрөг өгнө гэсэн, тэгээд зуун төгрөгний төлөө тэр хүн тэр байшингийн орой дээрээс дэвкрээд тэгээ өнөө хоёр нүд нь бүлтэрч гарч ирээд
Отгонбаяр -
Ээ цус аа
Рагчаа -
аа тэгээд өнөө ташаан толгой аа ер нь чөмөг нь дунд чөмөг нь өнөө мултраад тэгээд тэрнээс болж одоо хараагүй аа доголон, тийм болсон л гэж одоо тэр үед ярьдаг байсан. Палаан багшийг болбол, тэр одоо үнэн юм байлгүй, тэр чинь багшийн техникомын болбол маш их олон жил захирлын хийж байсан хүн гэнэ лээ юу, улсын гавъяат багш Палаан гэдэг тийм багш байсан. Тэгээл тэрний дараагаар манай ангийн багш одоо Сэрэнпид гэж нэг эмэгтэй багш байсан. Энэ боловсролын яаманд хэлтсийн дарга байсым гэнэ лээ Эрдэнэбилэг гэж тэр хүний гэр бүлийн хүн юм гэнэ лээ. За биднийг төгсөхөд болбол манай ангийн багш Насанбуян гэж улсын гавъяат багш тоо бичгийн нэг багш байдаг байсан. Ийм гуруун багшаар удирдуулаад, за хичээл заадаг ямар ямар хичээл заадаг орж байсанб гэхдээр л одоо ерөнхий боловсролын хичээлүүдээс гадна одоо хэл бичиг заах арга, тоо заах арга, дэлхий заах арга, байгаль заах арга, за сурган хүмүүжүүлэх ухаан, аа сэтгэл зүйн хичээл, заа тэгээ монгол ардын хувьсгалт намын түүх, монгол улсын түүх, диаграф, байгаль, тригнометр, алгебр одоо ерөнхий боловсролын энэ хичээлүүд л их ордог байсан.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
Заа хуучин үсэг, энэ уйгаржин бичиг долоо хоногт нэг цаг ордог ийм л байсан
Отгонбаяр -
Нхн, за та тэгээд багшийн техникум төгсөөд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын бага сургуульд багшаар очлоо
Рагчаа -
Заа
Отгонбаяр -
тэгээд сумын бага сургуульд очсон тэр сумын бага сургууль ер нь ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байв, хэдэн сурагчтай байв, яаж ажлаа явуулдаг байв? Тэр үеийн сумын хүмүүсийн амьдрал ямаршуу байв?
Рагчаа -
Заа, Дэлгэр сумын бага сургуульд гэгээрлийн хэлтсийн томилолтоор мянга есөн зуун тавин хоёр оноос мянга есөн зуун тавин долоон онуудад одоо тэнд ажилласан, заа мянга есөн зуун тавин хоёр онд Дэлгэр сумын бага сургуульд багшилхаар одоо өөрийнхөө Дарви сумаас гараад шуудангын машин дээр суугаад тэгээ аймгийн төв дээр очоод, аймгийн төвөөсөө урагшаа манай Дэлгэр сум болбол зуун километр, ийм учраас Дэлгэр, Чандмань, Эрдэнэ сумын чиглэлд болбол нэг шуудангын машин явдаг байсан учраас одоо ГАЗ 51 машин даар за Дэлгэр сумын бага сургуулийн багш Түвдэнгийн Дамбадаржаа гэдэг хүн тэр аймаг дээр ирсэн байсан учраас тэр Дамбадаржаа багшийн хамт одоо Дэлгэр сумыг одоо манай дүү Момол бид хоёр хоёулаа багшилхаар Дамбадаржаагын хамтаар Дэлгэр сумруу одоо шуудангын машин дээр суугаад ингээд явлаа. Тэгээ Дамбадаржаа багш маань Дэлгэр сумын төв дээр буугаад өөрийн хамаатан Амбрай гэдэг нэг хоёр хүүхэдтэй хоёр эрэгтэй хүүхэдтэй нэг ийм одоо нэг настай ийм одоо эмээгийндээ ирдийн байна. Тэгээ бид хоёр өнөө Дамбадаржаа багшаа дагаад тэр Амбрай гэдэг айлд ирж, тэгсэн өнөө тэндээ хоноод тэгээ магааш нь одоо сургуулийн захирал эрхлэгч Батнасангын Намсрай гэдэг хүн байсан, за энэ Дамбадаржаа багш байсан, за Эрдэнэ сумын харъяат Шийравын Аюуш гэдэг багш байсан, аа мөн Бигэр сумын харъяат Мянганы Дашцэрэн гэдэг ийм багш байсан. За ингээ ийм одоо бүтэц бүрэлдэхүүнтэй ингээд одоо Дэлгэр сумын бага сургуулийн хамендан болбол тэхэд Өлзий-Орших гэдэг ийм хүн байсан, за сургуулийн галч нар дотор сургуулийн ахлах тогооч нь болбол одоо Ааяа гэж авгайлдаг өө нэг буурал толгойтой буурал сахалтай нэг тийм сайхан хөгшин байсан. За Магдан, Даш,Тогтох мэтчилэн одоо ийм галч нар болбол одоо тэр сургуульд ажиллаж байсан. За мөн одоо өнөө сургууль маань болбол жилд одоо байрны хүүхэд нь болбол гэрт байрладаг, аа хичээлийн танхим нь болбол мөн одоо гэртээ хичээллэдэг ийм байсан, аа мөн одоо ширээ сандал болбол мөн байхгүй одоо мөн суугаал мөн одоо өвдгөө нэг хөлөө нугалаал нэг өвдгөө босгоол мөн одоо тэгээл хичээллэдэг ийм байлаа тэгээд нэг дүгээр ангид өгч байсан тэхэд
Отгонбаяр -
Самбар байсан уу?
Рагчаа -
Аайн?
Отгонбаяр -
Самбар байсан уу?
Рагчаа -
Аай, самбар байсан, самбар болбол яахав нэг тийм төмөр юм хо хоёр хөлтэй ийм төмөр самбар, тэгээл одоо ийм тэгээл одоо хийх ажлынхаа гарааг болбол энэ Дэлгэр сумаас мянга есөн зуун тавин хоёр гурван онд хичээлийн жилээс ингэж эхэлжээлээ, аа тэгээ харин манай Дэлгэр сумад болбол мянга есөн зуун тавин дөрөв таван оны хичээлийн жилээс эхэлж тэнд улсаас нэг хичээлийн сайхан байр барьж өгжээсиймаа. Тэгээ одоо тэр нэг хичээлийн одоо улс нэг байр барьж өгсөн учраас тэр энэ байр баригдаал жинхэнэ одоо нөгөө парт ширээ болбол энэ байранд тавигдаал тэгээл одоо сайхан орчин үеийн ийм хичээлийн танхим байгуулаал эхэлж одоо ашиглалтанд орж байлаа. Энийг болбол одоо Балдан техник гэдэг хүн одоо хариуцаж бариулж ингэж өгч байсан. Одоо тэгээ энэ барилга одоо ингэж одоо улсын төсөвт ийм барилга болвол эхэлж баригдаж ингэж одоо аж ахуй зохион байгуулалтын талаар болбол сургууль маань одоо хөгжиж ингэж одоо шинэ танхимд сурч орж байлаа. Энэ бол хичээлийн танхим, аа байр биш зүгээр, ийм одоо дөрөв таван бүлэг хичээллэдэг ийм танхим багш нарын контортой ийм одоо байр барьж өгжээсийм.
Отгонбаяр -
Анх одоо ингээд сумын сургуульд багшаар очиход дөнгөж одоо хэдэн настай багш болсын бэ та чинь, хорин нэгтэй багш болсон байна шдээ тэ, бага хүүхэд байж?
Рагчаа -
заа байз, хорин нэгтэй аа тийм л юм тийм байна,
Отгонбаяр -
Тийм байна. Хүнд хэцүү юм байсан уу ер нь одоо багш хийжаах үед чинь тулгарсан их тийм онцгой содон үйл явдал байсан уу?
Рагчаа -
Аа одоо тэгээл сургаж, хүн сургана хүн хүмүүжүүлнэ гэдэг чинь болбол ерөөсөө маш хүнд ялангуяа одоо тэгээл юу ч мэдэхгүй одоо тэхэд чинь цэцэрлэг гээч юм ерөөсөө байдаггүй,
Отгонбаяр -
Тийм үү?
Рагчаа -
Тэгээл одоо нөгөө найман настай хүүхэд ирдэг, тэгээл одоо нөгөө жинхэнэ одоо аав ээжийнхаа өврөөс одоо гараад сургуулийн байртай, зарим нь болбол яахав өнөө сумын төв дээр боломжтой бололцоотой нь болбол хүүхдээ одоо хооллож, зүгсрүүлдэг одоо ингээ дэг байсан. Заа үнэхээр одоо бүл чадал муутай одоо үнэхээр одоо хүүхдээ байранд өхөөс аргагүй ийм айлуудын хүүхэд болбол одоо байранд ирдэг, суудаг аа ер нь одоо хүнтэй ажиллана, хүн хүмүүжүүлнэ гэдэг болбол ер нь хамгийн одоо лут ер нь одоо, багш нар ч захидаг байсан л даа ер нь, сургуульд байхад шиг одоо ийм жаргалтай ийм сайхан ажил болбол ерөөсөө ийм юм байхгүй, аа жинхэнэ одоо бие даагаад гараад ажил хйинэ гэдэг болбол ер нь одоо хамгийн хүнд хүчир ийм асуудал. Одоо хүнээс асуугаад одоо лавлах юм хүртэл одоо ерөөсөө байхгүй, та нар одоо асууж лавлах одоо мэдкү чадку тийм зүйлээ болбол бид нараас болвол ерөөсөө нэр төр харах юм байхгүй одоо асууж лавлаж ингэж мэджээ гээл за багш нар болбол сургадаг байсан. Тэхэд чинь болвол өнөө залуу зандан байсан учраас ер нь тэгээл насны залуу, насны аагаар болбол ер нь одоо тоодгүй ер нь ийм л байсан байна тэгээл хүн ч одоо жаахан хашир суугаад жаахан одоо нас ихсэх тусам л улам одоо ер нь багадаа одоо тэгжээхгүй яав аа ингэжээхгүй яав аа гэдэг одоо юм болбол одоо жил ирэх тусам жаахан нас намба суух тусам л одоо улам мэдэгдэж, улам л одоо ер нь амаа баридаг тийм цаг болбол одоо аажим аажимдаа л ирдэг ийм байсан л даа одоо. Тэхэд болбол одоо манай хамт олон сургуулийн багш нь болбол дандаа одоо хэдэн жил багшилчихсан одоо ийм багш нар, за сургуулийн эрхлэгч нь болбол олон жил ажилласан ийм одоо дадлага туршлагатай сайн хүн байсан учраас одоо тэд нарын одоо заавар зөвлөгөө, тэдний удирдлагаар болбол одоо тэгээл одоо гайгүй шиг одоо тэгээл хөл дөрөөнд гар ганзганд хүрсэн. Тэгээл одоо тэрний буянд одоо ингээл гайгүй шиг ийм л явж байна даа.
Отгонбаяр -
Сумын сургуулийн хүүхдүүд их оргодог байсан уу гэрлүүгээ, тэрнийг яаж зохицуулдаг байв?
Рагчаа -
Үгүй одоо ерөөсөө үнэндээ болбол одоо манай бид нарыг болбол сургуульд одоо яг ажил хийсэн энэ үед болвол одоо оргодог хүүхэд үнэндээ ерөөсөө байгаагүй. Ер нь оргодог хүүхэдтэй болбол ерөөсөө таараагүй. За бид нарыг бага сургуульд байхад болвол манай сургуульд Гэндэнгийн Дорж гэж одоо манай ангийн нэг хүүхэд болбол оргодог, аа тэр болбол одоо дөрөв дүгээр анги төгсөн төгстлөө нэг дүгээр ангиас дөрөв дүгээр анги хүртэл одоо дөрвөн удаа оргосон, тэгээд яадым одоо тэр үед чинь болбол бас их юм их нарийн байсым байгаам. Багш нар чинь одоо чухам дээр доороо орчихно шдээ хүүхэд оргоцон байна наана уу цаана уу гээл тэгээд одоо сумын төв дээр ерөөсөө одоо том юм байх биш одоо хэдхээн айл одоо ерөөсөө тэгээл өнөө айлуудаар хүүхэд гүйлгээл өнөө Дорж байна уу байхгуйа тэгээд одоо тэхэд чинь одоо тахар суман гэдэг нь болбол одоо ингээд сумуудын хооронд одоо ингээд хүн зөөдөг одоо энэ албаны явжаагаа улсуудыг зөөдөг аа тахар гэдэг нь болбол сум дотор одоо унаа залгуулдаг ийм одоо улсуудын болбол тахар гэж нэрлэдэг. Тэгээл тахараас нэг морь унаал тэгээл өнөө анги удирдсан багшийн одоо лай тэгээл өнөө анги удирдсан багш өнөөхийгөө хөөцөлдөөл явдаг тэгээл гэртээ очцон байж гэнэ, тэгээл одоо сундлаал ирдэг ийм л байсан. Аа харин хүүхэд болбол одоо хоорондоо маргаад муудалцаад аа тэгээ гэрлүүгээ гүйх явдал болбол алийн элбэг байдагбайсан л даа. Тэрийг болбол одоо хүүхдүүд болбол өө багшаа тэр оргоод явчихлаа энэ оргоод явчихлаа гэнэ, тэгээл яадым багш одоо хойноос нь очоол дагуулаал ирнэ. Аа зарим үед болбол яахав энэ айлын том болсон хүүхдүүд болбол нуугдсан хүүхдийг болбол хойноос нь яваал ингээл дагуулаал хөтлөөл ирдэг. Ийм одоо юмнууд болбол ер нь байдаг л байсан л даа ер нь.
Отгонбаяр -
Аанхаан, та тавин долоо онд Дэлгэрийн сургуулиас Дарвийн сургууль руу шилжиж багшаар очсон байна тэ?
Рагчаа -
Нхнг, тийн
Отгонбаяр -
тэгээд тавин долоон онд гэдэг чинь та дөчин нэгэн онд нэг дүгээр ангид орсон гэдэг чинь арван тав орчим жилийн дараа очиж, тэгээ очихоор танай сумын сургууль өөрчлөгдсөн байсан уу?
Рагчаа -
Заа тийм манай сургууль болбол ерөөсөө бид нарыг эхлээд одоо тэр бага сургууль төгч, одоо бага боловсрол эзэмшсэн тэр сургуульд ахиад очиход болбол биднийг төгсөхөд болбол ерөөсөө нэг тийм гэр л байсым байгаам. Аа тэхэд дахиад болбол тавин долоон онд очиход болбол ерөөсөө Дарвийн сургуульд болбол ерөөсөө гэр байгаагүй, аа тэхдээ болбол улсын төсвөөр одоо баригдсан сайхан одоо тийм яг одоо номын шугамаар улаан шугамаар баригдсан одоо яг барилгын тийм одоо яг улсын одоо тийм барилга бол байгаагүй дагнан одоо аж ахуйн аргаар багш нар одоо ажилчидын мөн одоо мэргэжилийн биш одоо тэр хөлсний одоо ажилчидын барьсан одоо нэг ийм одоо түүхий тоосгоор бариад л тэгээд тэрний гадуур болбол өнөө хар цагаан шавардлагыг нь болбол цемент их ховор олддог мөн өнөө шавардаад л тэгээд одоо шохой их ховор байсан байгаамаа.Тэгээд л яадаг юм одоо яадаг юм одоо эсрэг буланд тийм одоо цагаан шороо найруулж хутгаал зуураал тэгээд л одоо шохойны оронд өнөөхийг шохойдож ингэж өнгөлөөд л тэгээд л одоо хичээл хийдэг за хичээлийн танхим болбол одоо аж ахуйн аргаар баригдсан байшинд аа парт сандалтай за сургуулийн байр нь болбол мөн тэхэд одоо нэг тийм модон төмөр ор холилдсон ийм ортой, байрны хүүхэд болбол мөн одоо ширдэгэн дээр хэвтэх биш аа модон төмөр орондоор одоо хэрэглэдэг, хэрэглэж унтдаг амардаг ийм ийм л одоо дэвшилттэй ийм сайн тал болбол байсан.
Отгонбаяр -
Байрны хүүхдүүдийг ер нь ямар хоол хийж өгдөг байсан бэ
Рагчаа -
За байрны хүүхэд болбол ер нь ийм л байсан л даа одоо байрны хүүхэд болбол одоо тэр үед чинь л болбол за сүүлрүүгээ болбол нэг талх тариа энэ хэрэглэдэг болсон эхлээд болбол ерөөсөө л тэгээл мантуу ерөөсөө боорцог, мантуу боорцог хоёр. За махан хоол болбол ерөөсөө л тэгээл бүхэл мах за хааяа нэг одоо амралтын өдөр юм уу бүтэн сайн өдөрт болбол бууз хийж өгнө, хааяа нэг хуушуур хайрч өгнө. Тэгээл ерөөсөө л бүхэл мах тэгээл одоо голдуу шар будаа цагаан будаа болбол ер нь ховор байсан тэгээл одоо лапша, аа шар будаатай хоол, тэгээл одоо бүхэл мах аа тэхэд болбол дээр үед чинь өнөө худалдаа үйлчилгээн анги гэж одоо өнөө цагаан зээр, одоо энэ хойлог ятуу, энийг болбол одоо улсын бэлтгэлд бэлддэг байсын. Одоо ачуулдаг аа заримын болбол одоо сургуулийн хүүхдийн хоолонд одоо хэрэглэдэг, ийм байсан, за цагаан зээрийн мах за энэ ятуу хойлогны махыг болбол сургуулийн хүүхдэд одоо хэрэглэж өгдөг, заа ятуу хойлогны махыг болбол хүүхэд одоо ер нь иддэггүй, тэгээл ер нь нэг тавгандаар одоо нэг хүүхдэд нэг зээрийн нэг мөч нэг бондгор ятуу юм уу за хойлогны махыг болбол аль нь одоо нөгөө хойлог ч том биетэй амьтан байсан учраас сайхан одоо хуваагаад хөшиглөөд ингээд одоо сонгино сармистай холиод тарган малын сүүлтэй холиод ингээд хуураад өгөхөд болбол тэр хойлогны хуурга болбол маш их сайхан хоол ийм хоол байдаг байсан санагдаж байна. За нэг ятуу нэг зээрийн мөч хоёр ингээ тавган дээр тавиал өгдөг хүүхдэд байрны хүүхдэд, хүүхэд болбол өнөө зээрийх нь мөчийг болбол мөлжөөл өнөө ятуунд болбол гар хүрэхгүй, тэгээл өнөө галч нар өнөөхийг хурааж аваал өнөө таваг өнөө үлдэгдэл хоолныхоо цэврүүг аваал явдаг тэгээл тэр голдуу ятууг болбол тэгээл тэд нар аваачаал хаячихдаг хэрэглэсэн юм байдгүй тийм л байсан за харин тарган хонины мах одоо хүүхдийн хоолонд болбол өнөө тарган мах авдаг байсан. За сүүлдээ болбол одоо нөгөө энэ нэгдэлэх, нэгдэлчин хөдөлгөөн ялаад тэгээд өнөө байранд суусан хүүхдийг болвол одоо өнөө хоолны өнөө зуун хорин кило мах авахаа байгаад аа тэгээд нэгдэлээс одоо хоолын бэлдэж өгдөг. За нэгдэл болбол яахав таван хошуу малын мах одоо өгдөг зээр гөрөөсний мах болбол одоо хэрэглэхээ байгаал тэгээд одоо сүүлдээ болбол улам одоо боловсронгуй болж одоо талх баридаг болсон одоо энэ чинь мянга есөн зуун жараад оноос хойш болбол ер нь одоо энэ байрны хүүхэд болбол талх барьж одоо өөрийн гал зуухандаа болбол одоо талхаар хангадаг одоо унданд болбол аяганы хийцэнд болбол талх өгдөг ийм болсон. За тэгээд сүүл рүүгээ болбол яахав одоо энэ гар, үйлдвэрийн одоо энэ үйлдвэрийн хоршооллын хийсэн гурилан боов одоо ялангуяа одоо энэ барень печень аа за нэг кавришек пиранек ийм гурилан боовууд болбол боорцог ийм зүйл болбол одоо ингээл дамжиж мэддэг болсон учраас энийг болбол одоо хүүхдэд одоо сургуульд бэлдэж авч явдаг ийм болсон. За сүү болвол яахав ер нь ховор тэхдээ болбол одоо хуурай сүүг хэрэглэж, хуурай сүүг болбол худалдаа үйлчилгээгээр дамжиж ирдэг байсан учраас хуурай сүүгээр болбол одоо сүүтэй цай хярам хийж одоо өгдөг явдал болбол сүүлийндээ болбол идэвхижсэн, за өвлийн улиралд болбол яахав нэгдэл хөлдөөсөн сүү болбол одоо энэ үхэрчидээс болбол авдаг аа нэгдэл болбол мөн хөлдөөсөн сүүг болбол зохих журмаар одоо юу гэдгийм ноогдох хэмжээгээр нь болбол аваад мөн одоо энэ хөлдөөсөн сүүг зарим үед болбол одоо хөлдөөсөн аарц ийм зүйл болбол бүрэн хангагддагүй байсан, аа ер нь тухайн үедээ болбол одоо үе үе болбол одоо энэ малын гаралтай сааль сүүгээр болбол хангаж хэрэглэж ингэжэсэн.
Отгонбаяр -
Сумын сургуульд та шууд бага ангийн багш хийжэсэн үү өөр ?
Рагчаа -
Өө тийм бага ангийн л багш хийж байсан, пионер удирдагч гэж нэг юм хийжэсэн, за пионер удирдагч болбол яахав одоо сургуулийн одоогийн энэ намын байгууллага юм даа одоо энэ төсөөлж ярихын болбол, тэгээ пионерын байгууллага одоо шугам жагсаал хийнэ. Аа тийм бүлгийн ажил гэж одоо ажил явагдана, энд болбол зарим нь одоо тийм хүмүүжлийн эх оронч хүмүүжил олгох тийм л одоо ажлууд болбол пионер ажлаар одоо явагддаг байсан.
Отгонбаяр -
Багшийн сумын сургуулийн багшид байшдээ яг хичээл заахаас гадна өөр их олон ажлууд хийгддэг байсым шиг санагдаад байгаа байхгүй юу надад. Одоо тэр сумын хүмүүстэй холбоотой тэр сургуультай холбоотой тэр аж ахуйн бүр байшин хүртэл баридаг байсым шиг байгаа юм шд
Рагчаа -
одоо ер нь, одоо ер нь нийгэм нь л тэр ер нь, одоо ер нь хамгийн олон хүнтэй ажилчинтай ийм газар нь болбол одоо сумад болбол сургууль байдаг байсын, аа тэгээд тэрний дараагаар болбол худалдаа үйлчилгээ анги, аа тэр сүүлдээ өнөө хүний их эмчийн салбар байгуулагдаад хүний эмнэлэг болбол өнөө их эмч тэгээл бага эмч, асрагч сувилагч энд нар гээл нилээн л хэдэн орон тоотой, за анги болбол одоо ангийн дарга нягтлан бодох түүхий эдийн эрхлэгч барааны нярав манаач нар гээл ухаандаа
Отгонбаяр -
Худалдагч
Рагчаа -
аа худалдагч гээд худалдагч болбол нэг хоёр байсан, за малын эмч нар болбол яахав одоо жинхэнэ одоо нэгдэл байгуулагдаад малын эмч нар чинь болвол хөдөө өнөө баригад бүртээ өнөө малын эмчтэй, за сумын төв дээр болбол яахав малын их эмч, нэг сантиартай нэг жолоочтой. За нэгдэл болбол яахав нэгдэлд захиргаа болбол нийлээд одоо ер нь нилээн олуулаа одоо нэгдэл захиргаа нийлээд ухаандаа тэр чинь нэгдэл чинь болбол даргатай орлогчтой нягтлантай эдийн засагчтай ухаанд зочид буудалтай зочид буудлын үйлчлэгч тогооч гээд бас нилээн хэдүүлээ, за сумын захиргаа гэхэд болбол яахав даргын болбол одоо сум нэгдлийн дарга нэг хүн хавсарч ерөнхийд нь удирддаг, за тэрэн дотроо болбол захиргааны орлогч нэгдлийн орлогч, захиргааны нарийн бичгийн дарга, за сүүлрүүгээ болбол орон тооны одоо ардын хянан шалгах хорооны дарга гэж нэг ийм дарга бий болсон. За санхүү тасгийн хоёр хүн аа санхүү тасгийн эрхлэгч, нягтлан гэсэн ийм хоёр орон тоололтой, эвлэлийн үүрийн дарга нэг хүн байдаг байсан, намын үүрийн дарга орлогч нэг хоёр хүнтэй, клубын эрхлэгч цэвэрлэгч гэсэн нэг ийм хоёр хүн тэгээл тиймэрхүү орон тоотой за тэгээл цуглах л болон одоо тэгээл, зар өгөөл тэгээл клубэд цуглахад болбол тэгээл хамгийн олон нь сургууль тэгээл тэрний дараа анги тэгээл хүн эмнэлэг тэгээл нэгдэл мэтчилэн за тэгээл тэр чинь зөвхөн одоо хичээл заагаал ингээд одоо зогсдоггүй ухаанд, урлаг уран сайхны ажил одоо клубын ажил, тэхэд чинь одоо тэгээл ер нь сургуулийн багш нар болбол ер нь урлаг уран сайхны ажилд болбол манлайлж оролцох ёстой гээл өнөө багш нар болвол тэнд оролцдог, за хүүхдийн одоо амралт чөлөө одоо амралтын үе хоёр удаа энэ л улиралын амралт болвол болоход болбол тэгээл ер нь хөдөө гадаа ер нь л одоо ухуулга сурталчилгаа тэгээл одоо энэ л аж ахуйн ажил одоо энэ л хашаа хороо барих ухаанд, өвөлжөөлөлтийн бэлтгэл ажил , хавар хаваржаалалтын бэлтгэл ажил, тэгээл одоо өнөө хадлан тариа ухаанд хаврын тариалалтын үед болвол одоо тэр чинь манай сум чинь хамгийн эхлээл өнөө газар хагалдаг трактор байхгүй байсан тракторын голтой?? Аа хүрзээр болбол одоо газар гишгэж хагалдаг, тэгээл одоо нөгөө тарианы газар хагалахад чинь одоо ер нь дөрвөлжин ийм одоо жижигхэн одоо талбай хийх юм дөө тийн тэгээ өнөө тариа өнөө газры чинь өнөө хувь улсуудад өнөө хувиарлаад өгчихдөг. Аа өдрийн одоо ноогдол аа энэ тариаг одоо ингээл гишгэнэ, энэ тариаг гишгэнэ гээл тэгээл өнөөхийг одоо норм өгчихсөн, тэгээл хөлийнхөө тавгийг одоо чухам цэврүү үсэртэл гишгэнэ. Аа хөлийнхаа тавганд болбол нэг ийм бахиришиг нэг одоо дөрвөн үзүүрийн нарийхан цоолоод ингээд одоо сураар оосорлоод тэгээд өнөө гишгэдэг өнөө хөлөндөө уяад тэгээ өнөө хөлийнхөө тавгийг хамгаалаад тэгээ гишгэвэл,
Отгонбаяр -
бахиришиг гэдэг нь өнөө дугуйны гадна юу юу?
Рагчаа -
Аа тийн өнөө автомашины өнөө дугуйны өнөө гадна талын одоо зузаан хар хамер. Аа тэгээ өнөө тариалангийн газры чинь одоо тэгэж одоо дайчлагдаж, сургуулийн багш нар одоо худалдаа үйлчилгээ ангийн одоо тэр за эмнэлгээс болбол яахав өнөө өвчтөн, тэр болбол ганц нэг хүн явна. Тэгээл ер нь анги сургууль нэгдэл энэнээс болбол ер нь одоо дайчлагаанд их явагдаг байсан, ялангуяа одоо хаврын тариалалтын бэлтгэл ажил, аа намрын одоо нөгөө тариа хураах ажилд сургуулийн хүүхэд одоо хүртэл одоо их явна. Тэгээл өнөө тариагий чинь өнөө гар хадуураар одоо хадна. За малын тэжээл бэлтгэнэ, хадлан тэжээл бэлтгэнэ. За мөн хадлан тэжээлд болбол мөн өнөө албан газрууд болбол зүгээр байхгүй, мөн өнөө сургуулиуд чинь өнөө албан газрууд чинь болбол өнөө албан даалгавар гээд ингээд одоо өгчихнө. Тэгээл өнөө аль одоо жаахан түнгэтэй аль одоо жаахан дэгэс одоо хулас ургадаг тийм газар луу явж өнөө хадлан тариаланг хийнэ. Аа тэгжээж одоо нөгөө үүрэг даалагавраа болбол биелүүлдэг ийм байсан. За сургуульд болбол одоо албан газруудад цөмөөрөнд нь одоо энэ бригадуудадыг одоо энэ шиф гээд өгчихдөг аа шиф гээд за энэ шиф одоо яаж тусалдаг байсанб гэхдээр за мал төллөлтийн үед болволт аль одоо хүн хүч муутай ийм газар болбол ухаанд тусалж дэмжихээр очиж, одоо туслана заа хаваржаа өвөлжөөнийг болбол давтан сэлбэхэд болбол өнөө шиф бригадтай явуулж, өнөө дээвэрлэх одоо өнөө одоо өнөө шавар нь унацан өнөө нуруу нь хотойсон ийм одоо хашаануудад болвол багана одоо ивэж шаах, ер нь дээд тал нь өнөө нураад унацан өнөө шаврын одоо дахиж одоо шавар зуурч нөгөө шавардах өнөө хөлдсөн хөргөгчинд нь хөлдөж одоо гаргаж, одоо хурааж өгөх, за мал ноослолтын үеэр болбол одоо өнөө шиф бригад өнөө боды чинь өнөө суурилчихсан одоо үхэр адуугаар л өнөө шеф бригадтай нь явуулж өнөө адуу ноослоход нь орж одоо туслана, аа үхэр ноослоход нь одоо туслана хичээлийн бус цагаар одоо ингэж дайчлагдаж ингэж одоо ажилладаг байсан. За ухуулгын ажилд болбол нь одоо их явж одоо дайчлагдана, за хичээлээс гадуур одоо бүлгэм дугуйлангийн ажил гэж одоо хичээлүүд их ордог байсан. Дээд мэргэжлүүдийн голдуу одоо эдийн засгийн хичээл, улс төрийн хичээлүүд одоо орно, тэр дугуйланг болбол одоо наймаас арван цаг хүртэл одоо найм арван хоёрын хооронд шөнийн одоо нэг үгээр хэлэхийн болбол одоо хориос хорин хоёр цагийн хооронд одоо энэ бүлгэм дугуйлан шөнө болвол хичээллэдэг, за өглөө болбол долоо хоногт хоёр өглөө болбол наймаас есийн хооронд одоо улс төрийн сонсгол гэж одоо ийм сонсгол яриа явагдана энэнд болбол одоо хүн бүхэн нарийн бүртгэлтэй оролцдог. За долоо хоногт одоо нэг удаа лекц одоо ордог байсан. За энэ лекцэнд болвол ерөөсөө бүртгэлтэй нарийн оролцоно. За энэ улс төрийн хичээл энэ лекц аа энэ одоо өглөөний одоо улс төрийн хүмүүжил одоо тэр сонин уншлага за энийг одоо за жижүүрийн багш жижүүрийн улсууд болбол яахав чөлөөлөгддөг, за бусад хүмүүсүүд болбол энд одоо их нарийн бүртгэлтэй одоо оролцдог байсан. За энийг таслахын болвол одоо хариуцлагын одоо замечем хүртээнэ одоо анхааруулна, тэгээл одоо ер нь их нарийн байсан дөө ер нь одоо ярих одоо
Отгонбаяр -
Тэр лекц улс төрийн сонсголыг одоо хэн уншдаг байсан бэ суман дээр?
Рагчаа -
Аа тэр лекц улс төрийн сонсголыг болбол одоо за урьдчилан одоо бэлтгүүлээд за энэ улс төрийн сонсголд дээр ухаанд намын байгууллага болбол ер нь гол нь их хариуцдаг, намын байгууллага, аа тэхдээ болбол намын үүрийн хоёр дарга өөрөө уншаад өөрөө яриад байхгүй энэндээр болбол одоо ялангуяа одоо тэр эхний үед болбол яахав тэр албан газрын эрхлэгч нар зарим одоо дунд боловсролтой дээд боловсролтой сэхээтнүүдийн хүчийг болбол ашигладаг байсан. Заа сүүлрүүгээ өнөө дээд боловсролтой боловсон хүчнүүд одоо нэмэгдээд, одоо боловсон хүчнүүдээр одоо хангагдаад, ингээд ирсэн үед болбол ер нь голдуу одоо тэр дээд мэргэжлийн одоо энэ улсуудад одоо даалагавар өгөөд за энэ дараагийн энэ ирэх улс төрийн одоо сонсголыг болбол танай байгууллага хариуцна, аа энэ хичээлийг болбол танай байгууллага хариуцна гээл ухаан нь ингээл урьдчилаал одоо бэлтгүүлчихдэг ийм байсан учраас одоо ер нь за лекцэн дээр болбол одоо яахав одоо аймгийн намын хорооноос энэ эрдэм дэлгэрүүлэх бүлэг гэж одоо байсым. Эндээс болбол ярианы сэдэв болбол бас их ирдэг байсым шдээ. За улс төрийн сонсгол дээр болбол одоо ер нь тэгээл голдуу одоо сонины тойм голдуу одоо ярина. Аа тэхдээ болбол сонин харж уншихийг болбол их цээрлэдэг байсан. Аа ер нь одоо урьдчилж одоо бэлтгээд аа тэгээд ярианы журмаар одоо ярихийг болбол одоо их шаарддаг одоо ийм байсан. Ийм учраас болбол тэр эхлээд болбол сонин уншлага гэжэсэн маань болбол өөрчлөгдөөд улс төрийн сонсгол болоод улс төрийн сонсгол нь болбол сонин унших биш одоо ярианы журмаар болбол яригддаг. За наад хичээлүүд болбол яахав одоо тэгээл улс төрийн хичээл, нээх голдуу одоо эдийн засгийн ухаан, номноос голдуу одоо хараал заадаг, ийм л байсан одоо дээд мэргэжлийн одоо манай сумын эдийн засагч Дамдинсодном гэдэг хүн байсан. Энэ одоо хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн дээд сургууль төгссөн ийм байсан хүн учраас одоо эдийн засгийн мэргэжлийн хүн гээл тэрүүгээр одоо бол тэр хичээл заалгадаг ийм байсан оройн цагаар болбол
Отгонбаяр -
Тэр сумын байшингуудыг ер нь багш нар барьсан уу үгүй юу? Сургуулийн хүүхдүүд?
Рагчаа -
Тийн сумын одоо байшин чинь тэгээд аж ахуйн аргын байшин гэдэг чинь болбол одоо тэгээл данн одоо багш ажилчид барьж байсын. Багш ажилчид, одоо энэ чинь хичээл нь ингээл ухаанд таван сарын заа түрүүчийн анги болбол яахав нэг таван сарын гаргаал ингээл тардаг. За дөрөв дүгээр анги болбол нэг таван сарын нэг арван хэд хорьд орчим ингээл тардаг байлаа ухаанд төгч байгаа анги нь болбол. Аа засвар ажил хийнэ гээд одоо бүр ингээд бүүр одоо жагсаачихсан одоо энэ байшинг ингэж засна, зарим одоо тэр л дээвэр мээвэр нь одоо хотойсон одоо ийм юмнуудыг болбол одоо өнөө буулгаад тэгээл одоо шавар болбол бэлэн. За тоосго болбол одоо өөрснөө өнөө гараар одоо ингээд өнөө туупуйг чинь өнөө гараар одоо өнөө түүхий тоосгыг л ингээд цохичихно.
Отгонбаяр -
цохичихно
Рагчаа -
Тэгээл энэ чинь одоо тэр хоёр нарны хооронд хийдэг байсан одоо, тэгжээж одоо цалин авна. Аа сургууль тарчихлаа гээд одоо гадуур гараад явж болохгүй тэгээд л мөн хөдөө гадаа явуул яахав одоо хувиараар баг бригадад хүн явахын болбол ганц нэг нь явна тэгээл бусад нь болбол одоо тэгээл өнөө байшин барилгынхаа ажил ажлыг өнөө байшин барилгыг дуусан дуустал одоо багш нарын семинар болдог байсын. Багш нарын семинар болтол өнөөхийг болбол ёстой чухам өдөр шөнөгүй өнөө гэрт хүчин зүтгэжээж аа чармайжээж өнөөхийгөө дуусгаж аваал тэгээл одоо бүр хийдэг хийдэг юмаа хийж дуусгаж аваал тэгээд одоо багш нарын семинарт явна. Багш нарын семинарт чинь одоо нэг долоо хоног зарим үед нэг арав хоног ийм юм болдог байсан. Тэгээл одоо семинар хийгээл тэгээл багш нар амралтынхаа мөнгийн тэр аймаг дээрээсээ гардаж аваал тэгээл одоо семинараа тараал тэгээл ээлжийнхээ амралтыг аваал явдаг. За ээлжийн амралт болбол яахав найман сарын арван таван хүртэл ээлжийн амралт болдог тэгээл найман сарын арван тавнаар өдрөөс эхлээд ажилдаа орох ийм одоо ёстой. Тэгээл одоо өнөө хаврын өнөө ажлаас жаахан одоо дутуу хүтүү үлдсэн шавар шохойны ажил байхым болбол тэгээл өнөө намар найман сарын хорин таван хүртэл өнөө засвараа хийнэ. Нэг арав хоног, аа тэгээл найман сарын хорин тавнаас өнөө хичээлийнхаа бэлтгэлийг хийж эхэлдэг. За энд болвол яахав үйлдвэрийн төлөвлөгөө хичээлийн одоо конспект энэ тэрээ бэлдээл тэгээл есөн сарын нэгнээс өмнө ухаанд найман сарын за нэг гучин гучин нэгэн одоо эцсийн хугацаа найман сарын гучин нэгэн, өнөө хүүхдүүдээ хөөцөлдөөд явчихна. Аа харин хүүхэд болбол их сайн цугладаг байсан тэр үед. Яг одоо есөн сарын нэгэн гэхэд ер нь тэгээл хүүхэд ер нь за яахав ганц нэг дутуу хүүхэд сүүлдээ болвол буцаж ирнэ. За яахав нэг ар гэрийн одоо гачигдлын улмаас одоо унаа уншлага тэр их байдымуу унаа уншгүйгээс болоод одоо яг есөн сарын нэгний хичээлд ирж чадахгүй хоцроод ирэх ийм тохиолдол болбол хааяа нэг байна л даа. Тэгээл хичээлд хүрч ирдэг байсан. Тэгээл одоо хичээл есөн сарын нэгнээсээ эхлээл хичээл эхлээл ингээд явдаг ийм байсан.
Отгонбаяр -
Конспектаа жил болгон шинэчилдэг байсан уу?
Рагчаа -
Өө конспект болбол яахав ер нь жил бүгд одоо ерөөсөө хуучин конспект болбол ерөөсөө ашиглаж болохгүй одоо боловсролын хэлтсээс чинь одоо сургуулийг болбол их нарийн шалгадаг байсын шдээ. Ийм учраас болбол нөгөө үйлдвэрийн төлөвлөгөө, конспект, журналын он сар энэ гурвыг болвол одоо ширхэгчилэн одоо шалгаад аа тэгээ конспект дутуу байхын болбол конспектгүй хичээл заасан гэж одоо паканд ордог ийм байсан одоо зэн зэмлэлд ордог. Ийм учраас болбол ерөөсөөл бүх хичээл конспектийг болбол одоо маргаашийн хичээлийн конспектийг болбол өнөөдөр нь одоо бэлдээд аа сургуулийн эрхлэгчийн болбол үзэв гэсэн одоо ийм гарын үсэг зуруулаад тэгээ одоо хичээлдээ хэрэглэдэг тийм байсан за, үзүүлэн гэж нэг юм одоо заавал хэрэглэ гэдэг байсан. Тэгээд одоо яахав хүн бүр одоо сайхан зурж чадахгүй ч гэлээ гэсэн тэгээд одоо өөрсдийнхөө бололцоо хэрээр одоо хүүхдийн юмнуудаа тэгээл үзүүлэн таниулахдаа хүн болоод одоо тэр үед чинь зургийн дэвтэр гэж байсым зургийн дэвтрийн цаас л одоо хамгийн хатуу цаас л байсан л тэгээл сүүлдээ болбол яахав энэ хоршоо худалдаа болбол энэ сургуулиар болбол кардон цаас нилээн элбэгшсэн, дээр үед болбол зургийн дэвтрээсээн одоо тэр кардон цаасыг ерөөсөө байдгүй байлаа шд дээр үед.
Отгонбаяр -
Тийм үү?
Рагчаа -
Тэгээл зургийн дэвтэртээ л одоо нэг тийм үзүүлэн маягтай нэг тийм юм хийгээл хүүхдэд харуулдаг үзүүлдэг ийм л байсан. Тэгээл өдөрт үзүүлэх харуулж үзүүлдэг байсан учраас аа тэгээл ашигт малтмал ер нь одоо энэ боржин чулуу мулуу энэ нүүрс мэтийн ийм зүйлийг болбол яахав бодит байдлаар нь харуулаал ингээл заадаг бусад нь болбол яахав одоо нэг тийм зургийн хүн одоо чадлынхаа хэрээр хийсэн нэг тийм юм болбол хүүхдэд харуулаал тэгээл хичээл заадаг байсан.
Отгонбаяр -
Сумын сургуулийн хүүхдүүд их бөөстдөг байсан уу?
Рагчаа -
Аа сургуулийн сургуулийн бөөс ч одоо ерөөсөө саяхан болтол байлаа шдээ ер нь.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
За тэр ч одоо ерөөсөө бөөстөхгүй байхын тийм аргагүй юм ер нь. Одоо сургууль чинь болбол тэр өөрийнхөө хүүхдэд чинь одоо өөрийнхөө өмссөн одоо өмд цамцтай л үлддэг байсан
Отгонбаяр -
Солих хувцас байхгүй.
Рагчаа -
Аа хувцас хунар одоо солиод аваад ирэхийм ерөөсөө байхгүй, зарим нь болвол яахав өнөө одоо өнөө хоёр ээлжийн, аа зарим нь болбол одоо яахав нэг өмсжөөгаа ерөөсөө ганцтайгаа тэгээдл одоо халуун ус гээч юм ерөөсөө байдгүй байсан. За халуун усны галчин гэхдээр чинь одоо угаагчин гэртэй нэг ийм галч байдаг байсан. Тэгээл одоо өнөө угаалганы галч чинь
Отгонбаяр -
Угаалганы өрөө гэж нэг тусдаа өрөө байсан уу?
Рагчаа -
Аа угаалганы байр гэж
Отгонбаяр -
Угаалганы байр гээд?
Рагчаа -
Нэг муу байшин байдаг байсан.
Отгонбаяр -
Нхн
Рагчаа -
Аа тэгээд тэр угаалганы байшин дотор чинь одоо тэр байн сав гээч юм бол байхгүй шдээ. Одоо нэг тийм төмөр гөлөм төмөрөөр одоо хийсэн ийм том ийм жартгар ийм одоо хүүхэд ухаандаа хүүхэд одоо усанд оруулдахым л даа одоо зориулалт нь тэгээд одоо тэрэнд чинь долоо наймаараа гурав дөрвөөрөө усан оржаагаа юм. Тэгээд одоо нэг ийм ширмэн тогоонд өнөө угаалганы галч чинь нэг ус халаагаад тэгээд халуун болбол өнөө хажууд нь хүйтэн устай өнөө халуун хүйтэн хоёрыг сэвсээл тэгээл одоо өнөө хүүхдүүд чинь нэг ийм наймны хувинд нөгөө бүлээн уснаасаа хийж ирээл, өнөө баахан хүүхдүүд чинь бөөнөөрөө байж байгаа шд. Нэг нэгээрээ байхгүй хоёр хоёроороо байхгүй тав зургаагаар нь ингээл өнөө галч чинь аа нэг заримдаа савантай зарим өдөр савангүй тэгээд өнөө галч чинь дээрээс нь хэдэн хэдэн шанага нэг ус хийж өгч одоо шүршижаагаал заа гарцгаа хүүхдүүд л гэнэ, тэхдээр өнөө хүүхдүүд чинь гуяа алгадаад л гарчихаал тэгээл тэгээл тэнд чинь угаасан юм одоо хэрэглэсэн одоо огт байхгүй зарим нь нөгөө хиртэй цамцаа тэгээл өмсчихнө, зарим нь нэг яахав одоо нэг угаасан өнөө хүүхэд мүүхдийнх нь өнөө байр байраар нь угаагаад өнөө өмд цамц хоёрыг өнөө шурханаг ханцуй хоёроор нь ингээд холбочихсон байдаг. Өнөө байр байраар нь угаагаад өгдөг учраас өнөө тасгийн дарга нар гэж байдаг байсан өнөө байрны хүүхдүүдэд, тэгээ өнөө тасгийн дарга нар өнөө байрныхаа өнөө угаасан өмд цамцыг өнөө салгалгүй өнөө холбоотой чигээр нь угаацан ийм л байдаг байсан. Тэгээд яадым өнөөхийгээ өмсөөл заримдаа тэгээл өмсөхгүй нь болбол яахав одоо өнөө усанд орсон нэртэй өнөө хиртэй өнөөхийгөө өмсөөл тэгээл одоо усанд орсон нэртэй ийм. Тэгээ одоо бид нарын үед чинь одоо тэр тавин долоон оноос хойно одоо аймгийн хүүхдийг энэ одоо тэр дотор өмд цамцыг гадаа өвөл өнөө жаварт тавиал өнөө бөөс хуурсы нь хөлдөөгөөд тэгээ өнөө өглөө багш ажилчид ирж өнөөхийг сэгсэрч гөвдөг байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Ээлжээр очдог байсан уу?
Рагчаа -
Аайн?
Отгонбаяр -
Хувиартай байсан уу, өглөөд очиж
Рагчаа -
Аайн?
Отгонбаяр -
Хувиартай очдог байсан уу?
Рагчаа -
Өө хувиарүй бүгдээрээ,
Отгонбаяр -
Өө за
Рагчаа -
Бүр бүгдээрээ одоо зургаан цагт одоо хүүхдийн юмыг чинь очиж ялгана яг зургаан цагт
Отгонбаяр -
Тэгээд тэрнийг хэн хэлэхэв сургуулийн захирал тэгэж хэлэх үү?
Рагчаа -
аан захирал зохион байгуулна, заа багш ажилчид өнөө шөнө тэр байрны хүүхдийн өмд цамцыг гадаа тавина, за өглөө төдөн цагт цөмөөрөө цуглаж ирнэ шүү гээл тэгсэн нэг өглөө одоо энэ санаанаас ер гардгүй юм. Одоо амьд сэрүүн байгаа Халтар багш гэж
Отгонбаяр -
Аа нөгөө Ха багш уу? Хоёрдугаар арван жилийн?
Рагчаа -
Тийн, Ха багш.
Отгонбаяр -
Тийн
Рагчаа -
Ха багш нэг өглөө жижүүр багш байсан байгаамаа, тэгсэн өнөө Ха багш сургуулийн эрхлэгч нь Ягаан Нямаа гэж байсан манай сургуулийн
Отгонбаяр -
За
Рагчаа -
Тэгсэн өнөө Ха багш ирээд өнөө өглөө ирээд өнөө хүн ажилчид цуглаагүй байхдаар шөнө бүрээ татчихгүй юу.
Отгонбаяр -
Аанхаан
Рагчаа -
Өглөө, тэгсэн өнөө бүрээ татсан чинь өнөө Содном байхгүй яахав өнөө шөнө чинь өнөө сумын төв дээр өглөө өнөө бүрээ татсан тэгсэн, тэгээл өнөө бүрээнээр зарим нь хүрээл ирсэн байх, зарим нь одоо яахав тэгээл өнөө тэр одоо тэгээл ингээл хоёулаа дуулаал сэрнэ, тэгээ чи гамин цэрэг шиг л болжаагаа юм шиг л чи амьтаны амгалаг тайван байдал алдагдуулаж хар үүрээр бүрээ татлаа гээд өнөө сургуулийн эрхлэгчийг Халтар багшийг зэмлэж тэгээд тэндээрээс болж Халтар Ягаан Нямаа хоёр чухам бөөн хэрүүл болжээсийм. Тэгээд тэр хоёр хэрэлдээд тэр үед өнөө хүүхдийн улсууд зөвөлгөөн хийдэг улсууд босцон байсан тэгсэн нөгөө хоёр сэгсэрч өрөөнд оруулаад тэгээд байр байранд нь оруулж өгчихаад тэгээл явж байсын. Одоо тэр мэтчилэн одоо тийм сонин үйл явдлууд чинь саяхан болтол одоо байсан юм шүү дээ одоо энэ тэгээд бөөс чинь одоо тэгээд одоогоор алга болжээ тэр чинь
Отгонбаяр -
Тийм байх, саван боодолтой сав баглаа ямар байсан
Рагчаа -
одоо тэгээд бөөс алга болсноос одоо тэгээд шар өвчин гардаг гэсэн одоо нэг тийм юм одоо яригддаг л байсан одоо тэгээд ком болсон хүнд энэ хоригдолуудаас одоо хорин таван төгрөгөөр бөөс авч өгжаагаам гэнээ гээл нэг тийм юм л яригддаг л байсан одоо тэр чухам үнэн юм уу худлаа юм уу. Тэгжээсийм одоо Халтар багш Ягаан Нямаа хоёр болбол өмгөөлснөөрөө болбол ч хүүхдийн өмд цамц гадаа тавьж сэгсрээд тэглээ гээд бүрээ татчихсан тэгээл тэрэн дээрээ одоо хоёулаа арай хэрэлджээсийн одоо,
Отгонбаяр -
Сургуулийн хүүхдүүдийг хувиарлаад өгчихсөн, их бөөстэйгийн одоо ялангуяа эмэгтэй багш нар одоо гэртээ аваачаад бөөсийн түүж өгдөг байсан шүүрддэг байсан гэдэг
Рагчаа -
Одоо дээр үед чинь одоо ингэдэг байсын шдээ өнөө аймгийн лекцийн хүн хүн болбол ерөөсөө аймгийн намын хороо захиргааны төлөөлөгч гээд одоо сургуулийн тэр үед чинь заавал сургуулиар орж ирнэ. Аа тэгээд сургуулиар орж ирсэн тэр албаны улсууд чинь болбол одоо заавал хүүхдийн гарын хумсыг ингэж үзнэ. Аа өрөөсөн гутлын тайлуулж одоо хөлийн хумс аа тэр биеийн хир бас хардаг байсан байгаам, аа хүүхдээс одоо цөмийн биш ганц нэг хүүхдийг одоо тэр өөрийнхөө одоо байж магадгүй гэж одоо тэр хардсан хүүхдүүдийг ганц хоёр хүүхдийг босгоод одоо захын болбол ерөөсөө ярж үздэг ерөөсөө энэ болбол чухам одоо хэвшмэл байсан ш дээ одоо, аймгаас ирсэн улсад болбол ингэдэг. Аа ер нь тэгээд харин сүүлрүүгээ болбол харин эхэндээ үедээ одоо ч харин хир буртагтай байна, хумстай байна, за ганц нэг одоо бөөс үзэгддэг байсан байх, сүүлрүүгээ болбол харин одоо нөгөө анхаарал халамж өнөө бүх юм нь одоо сайжирсын байлгүй харин тэгээд тэгж үзэхээ ч байлаа, аа тийм юм одоо гарахаа ч байсан тэгээл одоо сүүлдээ одоо энэ чинь өнөө нэгдэл гэдэг айл чинь болбол ерөөсөө маш их том айл байлаа шдээ одоо сумын ерөөсөө л бүх юмыг болбол одоо хариуцаж дааж авсан, тэгээл одоо халуун устай боллоо, аа халуун усанд одоо дураараа ордог боллоо, ерөөсөө одоо том жижиггүй одоо хөдөө гадаагүй халуун усанд одоо ингээд ордог боллоо санж. Тэгээд нэгдлийн бригад
Батхүү (эхнэр) -
Бүртгэлтэй байлаа шдээ халуун усанд ч
Рагчаа -
Тэгээл би чинь өнөө
Батхүү (эхнэр) -
Өнөө усанд ороогүй халуун усанд өнөө нийгэм тэхэд чинь одоо таван хошуу тавижээсийн
Рагчаа -
Халуун
Отгонбаяр -
Сумын бүх иргэдийн үү?
Батхүү (эхнэр) -
Айн
Рагчаа -
Тийн
Отгонбаяр -
О тэгээд тэр ороогүй гээд тооцоо нь гарна
Рагчаа -
Тийн халуун ус чинь хүртэл бүртгэлтэй байлаа шд. Халуун усанд ороогүй хүнийг болбол одоо кино үзээгүй хүн гээч одоо бүртгэлтэй, лекцэнд ороогүй хүн харандаадаадчихсан, халуун усанд ороогүй хүн хүртэл бүртгэлтэй тийм учраас одоо нөгөө шахаанд ороод энэ чинь хүнийхаа талаар эрүүл мэндийн талаар болбол тэр боловсрол мэдлэгийнхаа талаар болбол ерөөсөө энэ хуучин тогтолцооныхоо үед чинь болбол маш их анхаардаг байсан юм байна. Ийм учраас болвол одоо өнөө халуун усанд ороогүй улсууды чинь өнөө албан газруудаар нь түүж гаргаад тэгээд одоо өнөө албан байгууллагын дарга эрхлэгчийн дуудаад одоо хүмсүүдээ халуун усанд оруулах талаар ариун цэврийн одоо сайн сахиулах талаар болбол одоо их шахаж шаарддаг ийм байлаа шдээ ер нь. Энэ болбол ерөөсөө маш их ач холбогдолоо өгч байсан
Отгонбаяр -
Тийм байх
Рагчаа -
Тун их сайн зүйл болж байсын байгаам. Зарим нь болбол яадгүй одоо энэ захиргаадалтанд
Отгонбаяр -
Сумын төв
Рагчаа -
Их дэглэгддэг байсан байх, энэ болбол тэгээл ер нь бас юм болбол шинэ дээрээ тэгдэг шахалт шаардлага ер нь одоо нилээн хэрэгтэй байдаг байсан байх. Тэгэж одоо шаардажээж тэгжээж одоо зүгсрүүлжээж ийм одоо бас номод оржээсийн. Ийм одоо сайн талууд болбол байгаамаа ер нь. Энэ чинь одоо ер нь хүний сайн сайхны төлөөл одоо ажиллаж байсан ийм л зүйлэл дээ энэ чинь одоо нэг үгээр хэлэхийн болбол одоо мууйхар модон шаардлага л гэж одоо ингэж л хэлэх байх. Тэгээд ч одоо нэг үгээр хэлэхийн бол
Отгонбаяр -
Соёлжуулах гэж л үзээд байсын байна шд?
Рагчаа -
Энэ одоо хүнийхаа л одоо сайн сайхны төлөө л одоо шаардаж байсан шахаж байсан одоо ийм зүйл юм. Одоо энэ соёлын довтолгоон гээл одоо явжээлаа шдээ одоо дээр үед чинь, соёлын довтолгооны үед болбол ёстой одоо энэ хир буртагнаас нь одоо салгаж сайн сайхан байлгахын төлөөл одоо соёлын довтолгоон явуулж байсан байна.
Отгонбаяр -
Соёлын довтолгоон ер нь яг яаж тэр суманд яаж мэдэгдэж байв? Таны тэр багшийн ажил хийж байхад?
Батхүү (эхнэр) -
Айл болгоныг жишээнэ юухнаар гурилын банз ганж гэртэй болгодог жишээнэ, тэгээл хөнжил мөнжилтэй болгоно тэр үед чинь хөнжилгүй байсан шд тийм. Хөнжил хөнжлийн даавуутай, зүгээр нөгөө даавуу
Отгонбаяр -
Ууттай болгоно
Рагчаа -
Соёлын довтолгооон чинь одоо тэр тэр үед чинь болбол одоо ер нь халуун ус гээч юм болбол их шаардаж одоо шахажээж ингэж одоо оруулдаг байсан.
Отгонбаяр -
Бүх суманд халуун ус байсан уу?
Рагчаа -
Сураагүй байсан учраас тийм учраас халуун усны бүртгэл гээч юм бас хөтөлчихсөн, ялангуяа одоо сумын тэр ажилчин албан хаагчдын нэрсийг жагсаагаад тэгээд өнөө бүр ингээд бүр тэр халуун усны өрөөн дотор ингээд бүртгэчихдаг, аа кино үзэгчдийн бүртгэл гээд бас одоо тийм бүртгэл гаргаад ингээд одоо клубэд зүүчихсан ийм байдаг байсан. Тэгээ өнөө халуун усанд чинь өнөө шаардаж шахаад ингээд одоо бүртгээд ингээд эхлэхдээр зэрэг өнөө халуун усанд чинь өнөө бүртгэлтэй учраас хүн бүхэн өнөө биеэ дайчлаад тэгээд одоо халуун усанд ороод тэгээд сүүлдээ өнөө халуун усныхаа ашиг тусыг болбол хүн бүгд ас тусыг ойлгож мэдээд аа тэгээд одоо бүр сүүлдээ шахалт шардлагагүй өнөө халуун усандаа ордог, за киноны бүртгэл гэж одоо гардаг байсын бас өнөө улсуудаа болбол бас одоо кино үзүүлэх гэж одоо тогтмол үзүүлж харуулах, за кино, за лекц яриа хүртэл одоо
Отгонбаяр -
Бүгд бүртгэлтэй
Рагчаа -
Бүр ийм байлаа шдээ одоо.
Отгонбаяр -
Малчид ер нь яадаг байсын бол?
Рагчаа -
Заа малчид ч тэр одоо
Отгонбаяр -
Сумын төв нь ч болбол яахав тэгээд
Рагчаа -
одоо явуулын багш гэж нэг багш байсын, явуулын багш, энэ одоо тэр малчдын соёл хүмүүжлийн ажлыг болбол хариуцаж бүр одоо тусгай нэгдлээс одоо цалинжсан одоо бүр тусгай одоо нормын унаатай, аа тэгээд бүр намын үүрийн одоо бүүр одоо графикаар одоо явж үйлчилдэг, тэр одоо экспа бригадад одоо манай явуулын багш Өнөржаргал байна, тэдний сураг дээр тэнд явж байгаа, аа тэр бригадаас төдөнд одоо тэр бригад руу шилжиж орж ирнэ гэсэн бүр одоо ийм графиктай, энэ графикийн болбол бүр намын үүр одоо гардаж хариуцаж одоо тооцож байдаг ийм байсым.
Отгонбаяр -
Халуун ус тэр ариун цэвэр соёлжилтийн талаар малчид ямар байсын бол?
Рагчаа -
Ай тийн, халуун ус соёлжилтийн талаар болбол яахав хөдөө ч одоо бас энэ халуун усны одоо энэ байр энэ тэр гээд бүр одоо нэг тийм гүпэ одоо гэдийм ингээд одоо халуун устай тэгээд сумын төв дээр болбол бүр одоо бүртглээр ордог, аа халуун усны бүртгэлтэй ийм байсан, за хөдөөнийхөн болбол одоо сумын төв дээр зарим нь болбол одоо орж ирдэг, аа өөрөө болбол одоо зарим идэвхитэй нь болбол одоо гэр гэртээ ордог одоо бүр тийм халуун усны булан ийм юмтай байсан. За зарим үед болбол яахав одоо бригадын өдөрлөг гэж тийм өдөрлөг тэмдэглэдэг байлаа одоо сүүлрүүгээ энд болбол одоо халуун усны үйлчилгээний янз бүрийн одоо энэ соёл хүмүүжлийн янз бүрийн үйлчилгээнүүд явж одоо их үйлчилж одоо үс засах юм уу одоо үс зүс ер нь янзалах ухаанд одоо халуун усанд оруулах, одоо ийм соёл хүмүүжлийн юм болбол сүүлрүүгээ энэ соёлын довтолгоон гэж одоо нэг үеэр их явагдаж байлаа. Энэ болбол ер нь одоо тэр малчидыг болбол ер нь одоо соёлжуулах тэр одоо хуучин тэр хоцрогдсон үйл ажиллагаануудаас нь болбол салгах ийм ажлууд болбол нэг үе болбол их хийгдсэн л дээ ер нь болбол. Тэр болбол ер нь одоо ач тусаа өгч ер нь одоо бас ер нь хөдөөгийн хөдөлмөрчдийн одоо энэ соёлжилтийн ажилд болбол ер нь их ач тусаа өгсөн ийм ажил болж л байсан
Отгонбаяр -
Сумын сургуулийн багш ер нь дунджаар хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ? Тэгээд тэр цалин одоо сумын төвд амьдаржаагаа айлд одоо яаж хүрдэг байсан, амьдрал ахуйгаа ер нь яаж болгож байсан ер нь цаг наргүй л ажиллаад байсым шиг байна шдээ?
Рагчаа -
Өө тэр ер нь дээр үед болбол ер нь одоо цаг нар гээч юм болвол байхгүй шдээ ерөөсөө одоо, одоо цалин болбол яахав одоо багшийн техником төгссөн улсууд болбол хоёр зуун далан таван төгрөг өнөө цалинтай ингэж ажиллаж байлаа. Тэхэд чинь болбол ер нь юмны үнэ болбол ер нь бас одоо төсөр байсан байгаам л даа ухаанд, манай Дарви суманд гэхэд болбол ухаанд эм хонь нэг хорин таван төгрөгний үнэтэй, ямаа нэг арван таваас хорин төгрөгний үнэтэй ухаанд, за түлш түлээ болбол яахав одоо өөрснөө сайн өдөр мөдөр яваад одоо ганзагалаад түүгээд түлш ингээд бэлдчихдаг за одоо тэр үед чинь одоо одоотой адилхан тэр байгаль майгал хамгаална одоо энэ шаваг шарилж одоо энэ л мод гэхийн байхгүй одоо тийм байсан учраас
Отгонбаяр -
Сүүлд багшийн цалин нэмэгдсэн байх тэ?
Рагчаа -
Аайн?
Отгонбаяр -
Анхны хоёр зуун далан таваас бас сүүлрүүгээ цалин нэмэгдсэн тэ?
Рагчаа -
Өө тийм тэр хамгийн одоо цалин болбол яахав ер нь гайгүй ер нь энэ юмнаа үнэ их хямдхан байсан байгаамаа
Отгонбаяр -
Тийм байна
Рагчаа -
Тийм, юмнаа үнэ болбол юм нь болбол яахав одоо ер нь хямдарсан аа юм болбол ер нь одоо үнэ хямдтай одоо энэ юмны үнэ одоо хямд энэ юмны үнэ нэмэгдээл одоо энэ бүгдээрээ одоо үнэтэй болсон болохоос биш түүнээс дээр үеийн юм болбол ер нь маш хямд байсан байгаам л даа энэ чинь.
Отгонбаяр -
Тэр үеийн багш нар ер нь ажилдаа хандах хандлага ямаршуу байсан бэ? Хэр зэрэг үнэнч за тэгээд ажилдаа шүүмжлэлтэй ханддаг байсан уу юманд?
Рагчаа -
Багш нар болбол яахав ер нь одоо дээр үеийн багш нар болбол тэр гутамшигт үгийг хэлэхийг болбол одоо үгүйсгэдэг ер нь юмыг болбол одоо ерөөсөө л үнэнч шударга одоо ил тод ингэж ярихыг л одоо гол зорилго болгодог байсан байгаам л даа ер нь. Ер нь одоо тэгээл цааш нь одоо янз бүрийн юм үг дамжуулах барих тийм юмыг чинь болбол их товчилсон ер нь тэгээл үнэн юм болбол ярих ерөөсөө худал үг ярихыг болбол одоо их үгүйсгэдэг тийм л байсым ер нь.
Отгонбаяр -
Сумын төв албан хаагчдын дотор ер нь одоо худлаа ярьдаг ажилдаа хариуцлагагүй ханддаг ч гэдгийм үү одоо тодорхой хэмжээгээр хууран мэхэлсэн юм уу нэг тийм завшсан ч байдгым уу тэхдээ голдуу нөгөө нягтлан нярав энэ тэртэй холбоотой байсан байх. Тийм үйлдэлүүд гардаг байсан уу?
Рагчаа -
Аа ер нь одоо худлаа худлаа зарим одоо тэр мэхлэх ухаанд, тийм юм одоо байсан л даа одоо ер нь, одоо худлаа хэлэх одоо ухаандаа нэр төр одоо ашиглах тийм юмнууд болбол ерөөсөө худлаа хэлэх тийм юмнууд болбол байсаан байсан бас дээр үед болбол. Дээр үед юм уу ухааны л хаал хар дунд зэргийн юмыг болбол одоо яг хийгээд хэлэхийн оронд зарим нь одоо тэнд иймээ тиймээ одоо дээр нь одоо хандлагатай бэлэн тийм улсууд болбол ер нь байсан л даа одоо дээр үед болбол,
Отгонбаяр -
Та хэдэн онд намын гишүүнд элссэн бэ?
Рагчаа -
Би мянга есөн зуун тавин таван онд элссэн болуу?
Отгонбаяр -
Тавин таван онд элссэн үү тэ? Дэлгэрийн сургуулийн багш байхдаа элссийм үү?
Рагчаа -
Тийм
Отгонбаяр -
Энэ намын гишүүнд элсэхэд одоо их хүнд байсан уу?
Рагчаа -
Аа ер нь намын гишүүнд элсэхэд одоо хоёр батлан даагчтай ерөөсөө дээр нь намын гишүүнд элсэхэд болбол их хүнд байсын шдээ ер нь.
Отгонбаяр -
Жаахан завсарлаад цайгаа уугаад, тэгээд дараа нь ярих уу хоёуулаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.