Buyantogtoh


Basic information
Interviewee ID: 990232
Name: Buyantogtoh
Parent's name: Bankaa
Ovog: Bank
Sex: m
Year of Birth: 1943
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: higher
Notes on education: technical drawing teacher
Work: retired
Belief: none
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
life in wartime
collectivization
childhood
education / cultural production
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Өнөөдрийн ярилцлаганд Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат одоо Улаанбаатар хотын Баян-Зүрх дүүргийн Амгаланд амьдардаг Буянтогтох гэдэг хүн оролцож байнаа. За таныг манай судалгаанд оролцож ярилцлага өгөхөөр болсонд баярлаж байнаа.

Буянтогтох -

За баярлалаа.

Хишигсүрэн -

За хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

Буянтогтох -

Тэгье.

Хишигсүрэн -

Та надтай ярилцлага өгөх зөвшөөрөл өгөөд бид хоёр ярилцлагын өмнөх тохироогоо хийчихлээ гэж бодож байна ш дээ.

Буянтогтох -

Зөвшөөрч байнаа.

Хишигсүрэн -

За манай ярилцлага нэг ийм асуултаар эхэлдэг юмаа.

Буянтогтох -

За

Хишигсүрэн -

Ер нь та өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөч? Төрсөн цагаасаа эхлээд, хүүхэд нас хаана өнгөрөв. Хаана ямар байдлаар боловсрол эзэмшив. Эцэг эх нь ямар хүмүүс байв? Хаана ажиллаж байв? Ямар ажил хийж байв гээд хоёулаа иймэрхүү ярианаас яриагаа эхлэх үү?

Буянтогтох -

За би бол 1943 оны 5 сарын 01 нд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг Ховдын голд тухайн үед бол Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт төрсөн ш дээ. Бөхмөрөн сум чинь одоогийн харъяалалын авч үзэх юм бол Увс аймгийн Ховд сум. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур, Цагаан-Нуур ийм сумуудыг .....

Хишигсүрэн -

Яг энэ яриагаа тогтоод ярих уу?

Буянтогтох -

За

Хишигсүрэн -

43 он хүртэл Баян-Өлгийд газар нутгаа таслаж өгөөгүй байсан юм байна тиймээ?

Буянтогтох -

Тийм байх. Тэгээд....

Хишигсүрэн -

Тэр сумуудын газар нутаг тэр чигээрээ?

Буянтогтох -

Бөхмөрөний газар нутаг тэгээд би 5 сарын 1 нд төрсөн....

Хишигсүрэн -

43 он хүртэл Бөхмөрөний газар нутаг байсан гэж байна шүү дээ. тэгээд газар нутгийн Баян-Өлгий аймгийн сумуудад тасалж өгөөд, Ховд суманд тасалж өгөхөд ард түмэн эсэргүүцэж байсан уу?

Буянтогтох -

Би тэр талаар сонсоогүй юм байна. Зүгээр нэг захиргааны шийдвэрээр тэгэхэд манай аймгийн төв чинь бараг Ховд аймгийн Чандмань Уулын аймаг гэж байсан ш дээ. Дөрвөн ойрдууд чинь Чандмань Уулын аймаг Ховд аймагт харьяалагдсан засаг ноён нь Ховд аймгийн төвд суудаг.

Хишигсүрэн -

Тэгэхээр Бөхмөрөн гэж биш шал өөр ...

Буянтогтох -

Баянмөрөн гэдэг нэртэй байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Баянмөрөн?

Буянтогтох -

Аа ха. Баянмөрөн сум Чандмань Уул аймгийн Баянмөрөн хошуу гэж ...

Хишигсүрэн -

Чандмань уул аймгийн Баянмөрөн хошуу гэж явж байсан байх нь? Би тэрийг чинь 20 хэд 30 хэдэн онд хуваагдсан юм байх гэж бодож байсан байхгүй юу. Нагац ээж баруун ямаат гэж ярьдаг байсан.

Буянтогтох -

Бүгд манай сумын нутаг ш дээ. Одоо тэр Ногоон-Нуурын Дулаан хар, Чигтээ, Алтанцөгцийн Ховдын гол...

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Цагаан-Нуурын тэр юу. Асгат, Ховд сумын Суваг, Улаан сай, тэр нутаг дэвсгэр бүгд Бөхмөрөний газар нутаг байсан ийм түүхтэй юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгэхээр тэр Алтанцөгц суманд байсан тэр Урианхайчууд бас Баянмөрөн сумын харъяат байсан уу?

Буянтогтох -

Биш. Яг залгаа.

Хишигсүрэн -

Яг залгаа.

Буянтогтох -

Алтанцөгцийн сумын төв Цагаантүнгэ гэж Ховдын голын эхэнд Алтанцөгц гэж харъяалалтай байсан юм. Урианхай голдуу хүмүүс амьдардаг тийм сум байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Тэгээд тухайн үед Ховд гол орж өвөлждөг. 5 сард Ховдын гол ихдэхээс өмнө Ховдын голын нөгөө талд гарч

Хишигсүрэн -

Зун, намар, Хаваржаад.

Буянтогтох -

Хаваржаад тэгээд 5 сард Нүцгэн голд нүүж ирдэг. Ийм л байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

5 сард Бөхмөрөнд нүүж ирээд....

Буянтогтох -

Хаваржаад нүцгэн голынхоо модон дотор ........

Хишигсүрэн -

Тэр үед шумуул байдаг байсан уу?

Буянтогтох -

Тэр үед шумуул ...7 сарын 15 хүрч зуслан гарна. Түүнээс өмнө зуслан гарна гэсэн ойлголт байхгүй.

Хишигсүрэн -

Шумуул?

Буянтогтох -

Шумуул гарч л байна. Мал хүн амьтан ч яагаад байх юм байхгүй. Наадам өнгөрөөгөөд хоёр нэг хоноод зуслан гарна. Одоо бол...

Хишигсүрэн -

Ер нь Бөхмөрөний сумын анхны дарга хэн бэ?

Буянтогтох -

Сумын дарга Жамбаа гэдэг хүн байсан сураг байгаа юмаа. Сүүлд үйлдвэрчний эвлэл мэвлэлд ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Тэр Баянмөрөн гэдэг сумнаас салаад анхны Бөхмөрөн сумын дарга хэн гэж хүн байсан бол?

Буянтогтох -

Төмөрбат Жамц гэдэг хүүтэй. Үндсэндээ Ногоон-Нуур талын хүн

Хишигсүрэн -

Дамба дарга хэзээнээс ?

Буянтогтох -

Оо Дамба дарга 60-аад оны үед .....

Хишигсүрэн -

Ер нь Бөхмөрөний түүхийг яриад өгчих настай хүмүүсээс хэн хэн байгаа бол?

Буянтогтох -

Бөхмөрөний түүхийг яриад өгчих одоо энэ Дарханд байна. 80 дөхөж яваа Гонжав

Хишигсүрэн -

Хэн гэнээ?

Буянтогтох -

Гонжав өнгөрсөн жил нүүж ирсэн. Тэмээчин Бямбаагийн хүргэн ах ш дээ. Бямбааг таньж байна уу?

Хишигсүрэн -

Үгүй.

Буянтогтох -

Аа нутагт бол Ноонь байна.

Хишигсүрэн -

Аа аа

Буянтогтох -

Ноонь гэж өвгөн бий. Бурмаа мэднэ.

Хишигсүрэн -

Их Пунцаг хэр мэдэх үү?

Буянтогтох -

Аа их Пунцаг яахав...

Хишигсүрэн -

Та нарын хэмжээнд л мэдэх үү?

Буянтогтох -

Бид нарын хэмжээнд л мэднэ.

Хишигсүрэн -

Аа Бурмаа ах мэдэх үү?

Буянтогтох -

Бурмаа мэднэ. Бурмаа хамгийн сайн мэднэ.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Сум орны амьдралыг мэдэж байгаа.

Хишигсүрэн -

Тэгээд манай нутаг тэнд байсан гээд ганц нэг яриа намайг жаахан байхад байсан. Эсэргүүцэхгүйгээр тэр амьдарч хаваржиж намаржиж байсан нутгаа тэгээд өгчихөж байсан байна ш дээ.

Буянтогтох -

Ямар ч эсэргүүцэл байхгүй. Тухайн үед Улсын бага хурал Бумцэнд гэдэг даргатай байхдаа Улсын их хурал гэж байгаагүй. Улсын бага хурал гэж байсан ш дээ. 40 хэдэн онд л Баян-Өлгий байгуулагдсан байх.

Хишигсүрэн -

Казакууд Хасагууд 40 хэдэн он хүртэл ямар харъяалалтай явж байсан гэсэн үг бэ?

Буянтогтох -

Баруун зах Ногоон-Нуур суманд чинь цөөхөн хэдэн Хасаг байсан юм. Ар араасаа явсаар байгаад ийм том сум болсон болохоос биш Баян-Өлгийд үндсэн суурин Хасаг гэж байхгүй.

Хишигсүрэн -

Шиньжайн Уйгараас давж ирсэн.

Буянтогтох -

Алтайгаас давж ирсэн гэдэг. Баян-Өлгий нутаг дэвсгэр үндсэндээ манай өвөг дээдсийн нутаг дэвсгэр Дулаан хар, Чигтээ, Бага Ямаат, тэгээд Асгат...

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Энэ чинь манай Бөхмөрөний газар нутаг амьдарч байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Манай энэ хуучин зургаагийнхан баруун захынхан Ногоон-Нуур луу шилжээд очсон. Ногоон-Нуурт баахан Дөрвөдүүд байгаад одоо дуусаж явах юм шиг байна.

Хишигсүрэн -

Тэгээд асууя гэж бодож байсан юм. 5-р багийнхан гээд манайхныг хэлдэг ш дээ.

Буянтогтох -

Аа ха

Хишигсүрэн -

5-р багийнхан гээд нутгархаг суман дотроо бас 5-р багийнхан гэж ямар хүмүүс байсан бэ?

Буянтогтох -

5-р багийнхан дотор Жураа Жамбал гэсэн юутай. Шаравынхан, Төгөлдөрийн Төлхийнхөн, Хорхойгийнхон, малчин Санжийнх, Шөндгөйн Зодовынх одоо энэ Омбоогийн аав Эдэнжэй ийм л өвөг дээдэстэй ийм л улс бөхтэй их хөдөлмөрч амьдрал ахуй сайтай оюуны потенциаль сайтай улс гэж үзэж болно.

Хишигсүрэн -

Үндсэндээ сумын төвийхөн гэж үзэж болох нь дээ?

Буянтогтох -

Сумынх төвийнхөн биш.

Хишигсүрэн -

Биш үү?

Буянтогтох -

Нүцгэн голынхон л гэж ярина.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Аа сумын төвийнхөн гэж 7-р багийнхан тэнд бас нэлээд хүмүүс амьдардаг.

Хишигсүрэн -

Аа та сая 5 сарын 01 нд төрсөн гээд ярьсан ш дээ. Төрсөн өдрөө яг мэдэж байгаа юу?

Буянтогтох -

Ховдын гол чинь цөнгөө түрээд нөгөө юу яахаар Ховдын гол 5 сарын 1-нд дээрээс ирээд 5 сарын 1-нээс 15-ны хооронд Ховдын гол урсдаг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд цөнө түрээд Ховдын гол урсдаг гэж байна гэхээр манайхан голынхоо нөгөө талд гарч бууна яг тэр үед надтай хамт манай нэг хоо халзан гүү төрсөн тэгэхэд гүү төрж байдаг. Ховдын гол урсаж байдаг ийм үеийг тохируулаад 5 сарын 1 гэсэн болов уу яг тийм юу байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Он сар ...

Буянтогтох -

Он сар өдөр байхгүй. Төрсний гэрчилгээ, төрсөн он сар тогтоох юм чинь 60 хэдэн оноос болсон өөрчлөлт. Түүнээс биш оноор жилээр тоймлож яриад хавар төрсөн бол 3, 4 сар гээд өвөл төрсөн бол 12 сар ...

Хишигсүрэн -

Тэгээд та ухаан мэдээнд орсон цагаас санаж байхад 5-р багийнхан ямархуу аж амьдралтай ямархуу улсууд байв? Танай аав, ээж ямар хүмүүс байв? Тэр үеийн улсууд 43 он гэдэг чинь дайны дараах ...

Буянтогтох -

Дайны дараах ...

Хишигсүрэн -

Тэр дайны дараах үед та ухаан мэдээ орчихсон байсан байна. Тэр үед ....

Буянтогтох -

Юм л их ховор байсан байлаа. Идэх уух юм ерөөсөө их ховор. Пуньд эгч Цэвээн эгч хоёр цай чаначихаад дан цай орж өгөхгүй байна гээд цайн дээрээ дэрс хөвүүлчихсэн. Үлээгээд уухаар гурил цацаад ууж байгаа шиг болдог юм гэж тийм л их юм ховор амьдрал их хүнд байсан. Картын гурил гэж сард нэг ч юмуу жилд нэг ч юмуу авч ирж өгч байсан гэсэн. Их хар гурил айл болгонд өгдөг.

Хишигсүрэн -

Хар гурил гэдэг нь одоогийн хоёрдугаар гурил уу?

Буянтогтох -

Оо хивэг хивэг л гэсэн үг.

Хишигсүрэн -

За тэр 5 кг гурилаар хэдэн сар амьдардаг байсан бол?

Буянтогтох -

Тэр үед юм их ховор байсан ш дээ. Тариа тарьж чадахгүй. Тариагаа Улаангом явж жин тээж байж авч ирнэ. Жаахан малын мах байна. Өөр хоолонд холиод байх юм байхгүй.

Хишигсүрэн -

Мах бол байх уу?

Буянтогтох -

Мах бол нэг их идэхгүй. Зунд нэг ганц ямаа алж иднэ. Байнга тогтмол мал алж идээд байдаг айл байхгүй. Малдаа их гамтай.

Хишигсүрэн -

Айлууд хангалттай малтай байсан уу?

Буянтогтох -

Ер нь нэг дундаж амандаа зөв малтай гэж ярьдаг ш дээ.

Хишигсүрэн -

Тэр яг хэдий хэмжээний малтай байх уу?

Буянтогтох -

150 орчим.

Хишигсүрэн -

Бод бог...

Буянтогтох -

Бод бог нийлээд

Хишигсүрэн -

Хонио нийлүүлээд хариулах уу?

Буянтогтох -

Тус тусдаа хариулна. Өвөл бол яахав айлд тавиад гурван сар тэгээд төллөх болоод ирэхээр нь авна.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Тухайн үед мах нэг их идээд байдаггүй байсан.

Хишигсүрэн -

Нагац ээж бас тэгж ярьдаг байсан. Байхгүйдээ ч биш юм байна тиймээ?

Буянтогтох -

Байхгүйдээ биш. Амьдралынхан хэв маяг тийм.

Хишигсүрэн -

Цагаан идээ элбэг байх уу?

Буянтогтох -

Тийм элбэг биш

Хишигсүрэн -

\Инээв\ Яагаад? Сэдэв-2 : 1930-1950-иад оны Албан татвар:

Буянтогтох -

Заводод өгнө. Тугалтай үнээнд 300 литр хусран үхэрт 150 литр...

Хишигсүрэн -

Норм өгөөд....

Буянтогтох -

Норм өгөөд 5 сарын 1-нээс 9 сарын 1 хүртэл өгнө. Албан норм биелүүлээгүй бол шоронд орно. Ер нь гэртээ сүү авч хоцрохгүй. Айлуудын архадны араар нэгжээд байвал торгоод ...

Хишигсүрэн -

Хнн.

Буянтогтох -

Заводад сүү өгнө. Тэгээд сүүгээ өгөөд машиндуулчихаад шар сүүг 80%-ийн буцааж авна. Жишээ нь 10 литр сүү өглөө гэхэд 8 литр гэх жишээний 80%-ийн буцааж өгнө. Тэр хөх сүүгээр нь цагаан идээ хийнэ. Хөх сүүний аарц гээд хөх аарц гардаг. Ганц нэг ямаатай айл цайгаа сүүлээд тэр хөх сүүгээр тараг айраг хийгээд бүлээд тос ч гарахгүй. Өгөхгүй байх арга байхгүй. За тэр сүүг Дэнсметрээр хэмжинэ. Тэгээд тэр сүү хүргэж өгсөн хүн буцаасан сүүгээ авч ирнэ. Тэр сүүг чинь халаагаад машиндаад тэр сүүгээ авахын тулд бараг хонууд хүлээж байж авч ирнэ. За тэгээд тэр хөх сүүгээ буцалгаж байгаад гурил цацаад уудаг. Ер нь мах иддэг айл ховор ....

Хишигсүрэн -

Үндсэндээ 90 он хүртэл сүүний норм татвар байсан тиймээ?

Буянтогтох -

Байсан.

Хишигсүрэн -

Тэгвэл бид нарын үед арай гайгуу айл болгон айраг хийдэг. Ааруул гаргаж авдаг байсан тиймээ?

Буянтогтох -

Та нарын үед бол гайгуу чөлөөтэй болчихсон байсан.

Хишигсүрэн -

40-өөд оны үед?

Буянтогтох -

Нэгдэлжих хөдөлгөөн 59 онд ялсан ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Тэр хүртэл заводын бүх юмыг ард түмэн хийдэг. Түлээ усыг нь бэлдэж өгдөг норм уячихсан. Түдэн түдэнд аргас /аргал/ түлээ ачиж ирж өгнө.

Хишигсүрэн -

Түүнийг нь авчихаад мөнгө төгрөг өгөх үү?

Буянтогтох -

Өгнө. 1 литр сүү 15 мөнгө, жишээ нь 300 литр сүүнд 45 төгрөг өгнө шүү дээ. Түүгээрээ амьдарна. Ер нь мөнгө төгрөг ховор.

Хишигсүрэн -

Хүн тэгж ярьж байсан. Албан татвар гэдэг юмаар маш их дараад ....

Буянтогтох -

Нэг малд ноогдох махны норм байна.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Ноос арьс ширний нормтай. Танайх түдэн малтай тийм мах нормд өгөх ёстой. Тэгээд уяад хаячихдаг. Түүнийг нь биелүүлэхгүй бол торгууль нь нэмэгдээд албан татвараа дийлэхгүй болоод ирсэн.

Хишигсүрэн -

Албан татвараа биелүүлэхгүй. Түүнийг эсэргүүцдэг хүмүүс байсан уу?

Буянтогтох -

Шоронд л явж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа баячууд нь өгөхгүй.

Буянтогтох -

Өгөхгүйдээ биш дийлэхгүйдээ өгдөггүй. Малчин Янжив гэж байсан ш дээ. Чи сонсож байсан уу? 1000 малтай байгаад хамгийн сүүлд бүх малаа дуусгаад ...

Хишигсүрэн -

Янжив гэж Бөхмөрөнд байсан?

Буянтогтох -

Биш малчин Янжив гэж сүүлд нь Ховд суманд байсан. Шагдарсүрэн ахын хажууд байдаг байсан.

Хишигсүрэн -

Бөхмөрөний хүн байсан.

Буянтогтох -

Бөхмөрөнийх.

Хишигсүрэн -

Гэх мэтээр ...

Буянтогтох -

Гэх мэтээр шоронд явдаг.

Хишигсүрэн -

Тухайн үед ард түмэн яаж байсан бол. Одоо шоронд явж байгаа хүнээс хүмүүс жаахан зай барьдаг. Жийрэхдэг. Тухайн үед тоохгүй юу?

Буянтогтох -

Тоохгүй. Тухайн үед бол эсэргүүцэх юм байхгүй. Дээрээс өгсөн юм бол хууль, биелүүлэхгүй бол шоронд орно гэдгээ хатуу ойлгочихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Үгээ чөлөөтэй хэлэх эрх ч байхгүй. Эсэргүүцэх ч эрх байхгүй. Тийм л цаг үе байсан. Өгөх л ёстой гээд ойлгочихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Төлгөөс дээш мал байхгүй. Дээшээ гараад ирэхээр...

Хишигсүрэн -

Маханд өгдөг.

Буянтогтох -

Маханд өгдөг. Гунан шүдлэнгээс дээш эр үхэр байхгүй.

Хишигсүрэн -

Нормд өгчихнө.

Буянтогтох -

Нормд өгнө. Нормоо биелүүлэхийн тулд хээлтэй үнээгээ аваачиж өгнө. Туувар аваад арав гаруй хонож байхад нөгөө үнээнүүд нь төрөөд эхэлж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Тэгээд бяруу аваачиж өгчихөөд сайхан тугалтай үнээ авчихдаг.

Хишигсүрэн -

Ямар хүмүүс тэгж замаас нь авах уу?

Буянтогтох -

Тэгээд таньдаг мэддэг холбоотой улс нь...

Хишигсүрэн -

Таньдаг мэддэг улс нь авдаг. Тэр тууварыг Цагаан-Нуурын боомтоор гаргадаг.

Буянтогтох -

Цагаан-Нуурын Холбоо нуураар гаргадаг.

Хишигсүрэн -

Холбоо нуураар?

Буянтогтох -

Аа ха

Хишигсүрэн -

Цаана нь ямар улсууд тосож авах уу?

Буянтогтох -

Оросын тууварчид. Хамгийн сайн мал өгдөг.

Хишигсүрэн -

Хамгийн сайн малыг хамгийн хямд үнээр авдаг.

Буянтогтох -

Аа ха. Тууврын малыг 5 сарын 15-наас авч эхлээд 6 сарын 1 хүртэл авдаг. Тэгээд цаана тушаахдаа 8 сард тэр гурван сарын хугацаанд малын жин нэмэгдэнэ шүү дээ. Цуглуулсан хоршоо ашгаа болгоод авчихдаг. Бэлтгэл анги ашигтай ажилладаг нь ийм юмнаас....

Хишигсүрэн -

Бэлтгэл ангийн гаргасан ашгаас худалдаа бэлтгэл ангийн дарга ч юмуу. Эрх мэдэлтэй улс хувьдаа завших тийм эрх мэдэл байгаа юу?

Буянтогтох -

Байхгүй байхаа. Зүгээр ашигтай ажиллаа гээд цалин мөнгөн дээр нь нэмэгддэг байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Аа тэр дунд тууврын дунд завшигчид их байсан. Бяруу авч ирчихээд үхэр аваад явдаг ч юмуу. Ард түмний амьдрал хэцүү байсан.

Хишигсүрэн -

Одоо манайд ч гэсэн байдаг юмаа. Тэр аавын хүүхэд байсан үе Торгоо эгчийн оюутан байсан үеийн өмсөж зүүсэн хувцас, тэр гэр орны байж байгаа байдал нь навсаасан аймаар байдаг.

Буянтогтох -

Боломж байхгүй. Үстэй дээл өмсөх боломж байхгүй. Нэхий албан даалгавартай учраас түүнийгээ биелүүлэхийн тулд албан даалгаварт өгнө.

Хишигсүрэн -

Аа ха. Ноосын хайчлаад ноосонд өгнө.

Буянтогтох -

Ноосонд өгнө. Наадам болоход хүртэл албан татвар 3 литр шимийн архи гэх жишээний. Тэгээд яахав нэгдэлжих хөдөлгөөн ялаад нэгдэл жаахан бэхжээд хөдөлмөр хөлстэй болоод ер нь сүүлийн үед нэгдэлжих хөдөлгөөн ялаад малаа маллаад ард түмний амьдрал жаахан гайгуу болсон ш дээ.

Хишигсүрэн -

Тийм одоо бид нарыг хүүхэд байх үед.

Буянтогтох -

Тийм. Мах иддэг болсон.

Хишигсүрэн -

Хувцас өмсдөг болсон.

Буянтогтох -

Хувцас өмсдөг болсон. Гэр орноо жаахан өөд нь татсан.

Хишигсүрэн -

Нэг ийм юм асуумаар байна. Нэгдэл байгууллагдах хүртэл тэр суманд хамгийн олон малтай ямар хүмүүс байсан бэ?

Буянтогтох -

Манай суманд малчин Санж гэж байсан. 1000 гаруй малтай.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Манай багт Шалдайн Цэнгэл гэж байсан юм. Нэлээд малтай.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Аа түүний доод талд 150 орчим малтай хүмүүс байсан. Огт малгүй ядуу хүмүүс их байсан. Бүр юу ч байхгүй.

Хишигсүрэн -

Тэр хүмүүс яагаад огт юмгүй байхав?

Буянтогтох -

Ерөөсөө үндсэн хөрөнгө байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Хэлгүй Санж гэж байсан\ Саяа\ ээжтэйгээ хамт амьдардаг. Малжран Даржаа, Хоргон Самган гэж байсан. Суурь сахиад байдаг.

Хишигсүрэн -

Айлуудын амбаар сав хардаг?

Буянтогтох -

Тийм суурь сахиад байдаг. Хөлс мөнгө гээд байх юм байхгүй. Зусланд гарахдаа жаахан ааруул...

Хишигсүрэн -

Мал сал өгөх үү?

Буянтогтох -

Ямаа мамаа л өгдөг байсан байх. Малтай улс түүнээс биш илүү гараад байдаг юм их ховор байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр их олон 1500 малтай айл хажуудаа барлаг марлаг гээд буулгаад.....

Буянтогтох -

Байсан байсан. Санжийнд бол Насанжаргал гээд байна ш дээ. Чи таних уу? Аръяа гээд ээж нь тийм барлаг бол байна.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь хүмүүсийн амьдрал их муу байсан юм байна ш дээ. Ер нь Монголын амьдрал тийм байсан уу? Зөвхөн Бөхмөрөний амьдрал тийм байсан уу?

Буянтогтох -

Ер нь Монголын байдал тийм байсан.

Хишигсүрэн -

Тийм байсан.

Буянтогтох -

Ер нь бүх хүмүүс хувиа даасан.

Хишигсүрэн -

Амиа бодсон?

Буянтогтох -

Амиа бодсон. Нийгмийн халамж үйлчилгээ гэж ямар нэгэн юм байхгүй.

Хишигсүрэн -

Эмнэлэгийн үйлчилгээ ямар байх уу?

Буянтогтох -

Эмнэлэгийн үйлчилгээ гэж яахав суман дээр нэг бага эмч байна. Хоёр нэг санитар байна. Мориор очиж дуудлага өгнө. Мориор ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Эмчилдэг юм нь аспирин, фталазол, тэр үед малын эм тэмээний кальци хлорид өгдөг. Нэг үе ханиад хүрсэн хүн цусан хатгаа болдог. Дамнах өвчин гэж хэлдэг юм. Тэгээд уушгигүй болсон хүмүүс олон байсан. Тэмээний кальци өгөөд тэгээд ардын уламжлалт эмээр...

Хишигсүрэн -

Одоо нэг ёсондоо хүнийхээ хангамжаас илүү малынхан хангамж сайн.

Буянтогтох -

Тийм юм байсан юм. Тэмээний шфриц гэж том шфриц байдаг. Даралт нь ихэссэн хүний хөлийн судас руу хатгаад цус гаргаад даралтын буулгадаг. Эмнэлгийн үйлчилгээ гэж мориор очиж авч ирээд хүн сайжруулна гэж юу байхав тэр хооронд зөндөө л хүн үхэж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны хүүхэд байх үеийн хүн амын тоо хэд байсан бол?

Буянтогтох -

Оо хүн ам ихтэй байсан. 4500 гаруй хүн амтай байсан юм байна лээ. 11 бригадтай байхад. Бөхмөрөн сум чинь 11 багтай байсан сум шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

4500 орчим хүнтай байсан гэсэн.

Хишигсүрэн -

Овоо их байсан байна.

Буянтогтох -

Аа ха Одоо бол 2000 орчим болчихоод байгаа шүү дээ. Манай сум.

Хишигсүрэн -

Манай сум бас мал өсөхөд их халгаатай байхаа тиймээ? Их муу хавартай ч гэдэг юмуу.

Буянтогтох -

Манай сумын мал бэлчээртээ биш манай сумын тэр хөндий хаварт тэр усанд нь малын шүд иддэг хорхой их үрждэг. Хаврын цагт...

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Тогтоол ус их байдаг. Тэгээд тэр мал тогтоол уснаас уугаад шүдээ авчихдаг учраас Бөхмөрөний мал шүдгүй учраас чанар муутай.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Аа шилээрээ байгаад байгаа малууд нь чанартай.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Малын ашиг шимийн хувьд манайх тааруу ш дээ. хамгийн сүүтэй үхэр л гэхэд 3 литр гарна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Чанартай малтай газар бол 5, 10 литр гардаг.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Манайд бол тийм юм байхгүй. Давжаа биетэй. Тэр юунаасаа болж байна гэхээр уснаасаа болдог.

Хишигсүрэн -

Тэгэхээр бид хоёрын ярианд нэг ийм юм гараад байгаа ш дээ. Тэр их албан татвар дарамтанд байсан ядуу хүмүүсийн амьдрал ямар нэгэн байдлаар нэгдэлжих хөдөлгөөн гараад сайжирсан гэж...

Буянтогтох -

Аа ха Сэдэв-3: Нэгдэлжих хөдөлгөөн:

Хишигсүрэн -

Ер нь та санаж байна уу? Таныг сургууль соёлд явсан хойгуур нэгдэлжих хөдөлгөөн үүссэн үү? Нэгдэлжих хөдөлгөөн хэр яаж өрнөсөн бол тэр талаар та ер нь мэдэж байна уу?

Буянтогтох -

Нэгдэлжих хөдөлгөөн намайг сурагч байхад болсон. Анх бол албан журмаасаа салж ядсан улсууд чинь одоо тэр нэгдэл гэдгийг чинь дуртай хүлээж авсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Тэгээд Бөхмөрөнд Нэгдэл байгууллагдахаас өмнө 5 нэгдэл байгууллагсан ш дээ. Манай 5-р багт Ундрал нэгдэл, дарга нь Үрээхэй. 9-р багт Цацрал нэгдэл дарга нь Хунжавын аав Чой, Бадрал гэдэг нэгдлийг Жигэртэйнхэн байгуулаад дарга Шийзэн, 6-р баг буюу энэ Цагаан буруугийнхан Хөдөлмөр гэдэг нэгдэл байгуулаад Хозынхон бас нэг нэгдэл байгуулаад нэрийн мартчихаж, ингээд 5 нэгдэл байгуулаад гишүүн элсэх нээлттэй.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Анх нэгдэлд ороход чи хэдэн мал өг чи тийм юм өг гэсэн болзол байхгүй. Огт малгүй нь хүрзээ тавиад сүхээ тавиад, сүхээ тавиад хүрзээ тавиад орсон улс их бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Малтай нь малаа өгөөд малынхаа 10%, 5%, 50% -ийг өгч байнаа гээд хэлээд өгсөн. Аа ингээд нэгдэлжих хөдөлгөөн үүсээд бүгдийн нэгдлийн гишүүн болгоод авсныхаа дараа нэг өрх 50 толгой малтай байна илүү малаа нэгдэлд өгнө гээд. Ингээд хүчээр дахин нийгэмчлэл явуулаад хүмүүсийн амьдралыг жигд барьчихгүй юу. Нэгдлийн гишүүн гэдэг нэрийн дор 500 гаруй малтай. Нэгдлийн гишүүн гэдэг нэрээрээр шоронд орох ямар нэгэн хариуцлагаас гардаг тийм байдал байсан учраас....

Хишигсүрэн -

Тэр хоёрдахь удаагаа нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд болсон бэ?

Буянтогтох -

59 онд болсон.

Хишигсүрэн -

Эхнийх нь хэдэн онд бэ?

Буянтогтох -

Эхнийх нь 53, 54 онд...

Хишигсүрэн -

Тэр үед бол чөлөөтэй нээлттэй хүмүүс бол бараг саналаараа орсон юм байна тиймээ?

Буянтогтох -

Тийм бараг саналаараа. Даргаа өөрсдөө сонгодог. Шалган байцаах комиссоо өөрсдөө сонгодог. Тэгээд яг нэгдэлжих хөдөлгөөн ялангуут төр мэдэлдээ аваад даргын аймгийн намын хороо....

Хишигсүрэн -

Шийддэг болоод...

Буянтогтох -

Шийддэг болоод ...

Хишигсүрэн -

Нэг юм тодоруулъя даа. Нэгдэлжих хөдөлгөөн үүсэхээс өмнө айлууд нэг тав арван малтай байсан гэж байна шүү дээ. Малтай малгүй улсууд байсан гэж байна. Өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс тэр суманд байсан уу? За эмч гээд ганц нэг хүн байсан юм байна.

Буянтогтох -

Өөр хүн байхгүй ш дээ. Тэр манай Нүцгэн голд өвс хаддаг морин станц гэж байсан юм. Баян-Өлгийн харъяанд түүнээс өөр юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Аа харин жин тээнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Жин тээнэ. Бийска хүртэл жин тээнэ. Цагаан-Нуур хүртэл жин тээнэ. Ховдын гол Ямаатаас мод бэлдээд Цагаан-Нуур гэж түлээ модгүй газар байсан тэнд аваачиж зарж борлуулдаг. Өөр бол юм байхгүй.

Хишигсүрэн -

Цагаан-Нуурын худалдааны боомт хэдэн онд нээгдсэн юм бэ?

Буянтогтох -

40-өөд онд яасан байхаа. Их дээр үеийн боомт ш дээ. Баруун гурван аймгийн Оросоос орж ирдэг юм Цагаан-Нуураар орж ирдэг.

Хишигсүрэн -

Аа тэгдэг байсан байх. Тэгээд бас нэг ийм юм байнаа. Нэгдэлжих хөдөлгөөнд хүмүүсийг оруулахын тулд одоогоор бол сурталчилгаа хэр явдаг байсан бэ?

Буянтогтох -

Оо их явна.

Хишигсүрэн -

Ер нь ямар ухуулга их явах уу? Радио юу?

Буянтогтох -

Аман ухуулга их явна. Хэвлэлээр явна. Намын шугамаар явна. Манай аймагт нэгдэлд ороогүй ганцхан хүн байсан ш дээ. Хэн билээ? Үүргийн ....

Хишигсүрэн -

Үүргийн Өлзийдалай багшийн хамаатан...

Буянтогтох -

Дэлгэрэх гэж....

Хишигсүрэн -

Дэлгэрэх гэдэг. 80 хэдэн оны үед насаараа ороогүй.

Буянтогтох -

Насаараа ороогүй.

Хишигсүрэн -

Хүнтэй ч суугаагүй? Тэр чинь хүнтэй суугаагүй ганц биеэрээ?

Буянтогтох -

Бусад нь бол хүчээр орсон.

Хишигсүрэн -

Тэр Дэлгэрэхийн тухай хэн ярих бол би яг бодож байсан ш дээ.

Буянтогтох -

Сагиль Үүрэг нуурын ...

Хишигсүрэн -

Өлзийдалай багш ...

Буянтогтох -

Өлзийдалайн нагац ах. Ээжийн нь ах.

Хишигсүрэн -

Нээрээ тэр Дэлгэрэх бараг 90 он хүртэл байсан биз дээ. С. Дуламсүрэн: /эхнэр/Цэвэгмэд ахынх сайн мэднэ.

Буянтогтох -

Цэвэгмэд ахынх сайн мэднэ. С. Дуламсүрэн: Оролжав эгч бүр сайн мэднэ.

Хишигсүрэн -

Сүүлд Улаангомд уу?

Буянтогтох -

Байрамын нөгөө талд айл байсан юм. Нэг зун.

Хишигсүрэн -

Аа ха.

Дуламсүрэн: -

Бучуу бид хоёртой нэг таараад...

Буянтогтох -

Нэгдсэн Үндэсний Байгууллагад өргөдөл гаргасан ганц Монгол хүн.

Хишигсүрэн -

Пөөх ... Ер нь хэн тэр Дэлгэрэхийн тухай сайн ярих бол?

Дуламсүрэн: -

Оролжав эгч сайн ярина. Хоёр гурван жил айл байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Өлзийдалай багш хир ярих бол?

Буянтогтох -

Мэднэ.

Дуламсүрэн: -

Ах дүүтэйгээ бас таардаггүй юм гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Дуламсүрэн: -

Хүнд өгсөн юмаа буцаагаад авчихдаг... Цэвэгмэд ахынд ирээд нэг орой бид нартай ярьж байсан.

Хишигсүрэн -

Тэр их онцгой хүн байж тиймээ?

Буянтогтох -

Тэр их өвөрмөц сэтгэлгээтэй хүн байсан.

Хишигсүрэн -

Тийм байна. Одоо жишээлбэл нагац ээж их юун хүн байсан ш дээ. Тэгсэн мөртлөө яагаад бүх юмаа өгчихсөн юм бол?

Буянтогтох -

Өгөхөөс өөр арга байхгүй.

Хишигсүрэн -

Тэгсэн хэрнээ тэр нэгдэлд мал маллаагүй тиймээ?

Буянтогтох -

Орохоос өөр арга байхгүй. Нэгдэлд орж салж авахгүй бол албан журмаас нь өндийхгүй. Нэгдлийн гишүүн биш бол нэгдлийн гишүүн хүнд нэг үнээнд 150 л сүү гардаг бол нэгдлийн гишүүн биш бол 250 л сүү оногдоно.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ялчихаад 62 онд байна уу? Хамгийн их хохирсон ард түмэн бол Бөхмөрөний ард түмэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бөхмөрөн дээр үеэс нааш сарлаг ихтэй нутаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Тэгээд 63 онд аймгийн шийдвэр гараад Тариалан суманд аймгийг чанар сайтай сарлагийн сүүгээр хангадаг сарлагийн ферм байгуулах гэж байна гээд нэгдүгээрт, хоёрдугаарт Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт сарлаг байхад тохиромжгүй байна гэсэн нэрийн доор Бөхмөрөн сумын бүх сарлагийг Тариалан суманд бүгдийн шилжүүлж байсан юм. Одоо байгаа хэд чинь аминд байсан хэд нь үржээд өдий хүрсэн болохоос биш дансаар нь жишээ Бөхмөрөн 4200 сарлагтай байсан бол 4200 сарлаг авна гээд Тариалангаас хэдэн Хотонгууд хүрч ирээд аваад явсан. Ардчилал гарахад Бөхмөрөнийхөн авна гэсэн юм. Гэтэл хэнээс очиж авах вэ дээ. Эзэн байхгүй. Энэ ажлыг хийсэн хүн одоо энх тунх байж байна. Тухайн үед аймгийн нэгдлийн зөвлөлийн дарга байсан. Хар Рэгзэн гэдэг хүн тийм шийвдэр гаргаж....

Хишигсүрэн -

Хнн

Буянтогтох -

Бөхмөрөний бүх сарлагийг...

Хишигсүрэн -

Ард түмэн эсэргүүцсэн үү?

Буянтогтох -

Эсэргүүцээд явах юм. Тэр үед эсэргүүцсэн л дээ. Гэхдээ дийлээгүй.

Хишигсүрэн -

Сумын төв рүү явах замд Улаан ууланд баахан малын яс байдаг ш дээ. Тэр ер нь яасан гэсэн билээ?

Буянтогтох -

Нөгөө 67 онд малын халдварт өвчин гараад Орос руу мал хөлөөр нь оруулаагүй байхгүй юу. Тэгээд Бөхмөрөн суманд Оросууд нядалгааны юу байгуулаад малын алаад махын аваад толгой шийрийн овоолоод хаячихсан.

Хишигсүрэн -

Аймаар намайг хүүхэд байхад....

Буянтогтох -

Оросууд Монголын малыг ёстой хайр найргүй ална. Бүгдийн цохиж ална. Тэгээд тэр Оросууд буцах замдаа автобус дүүрэн хүн онхолдож нас барсан юм байна лээ. Ёстой жинхэнэ нүгэл нь нүдээрээ гарч...

Хишигсүрэн -

Нүгэл нь гарч...

Буянтогтох -

Буцах замдаа автобус нь онхолдож нас барсан. Малын толгой шийр одоо ч байдаг юм.

Хишигсүрэн -

Бүр овоолчихсон.

Буянтогтох -

Овоолчихсон.

Хишигсүрэн -

Одоо юу гэх юм. Нэгдэлжих хөдөлгөөн 60-аад он гэхэд дуусаад 60-аад оноос 90 он хүртэл гэхээр 70, 80, 90 он гэхээр бараг 30 жил болсон нэгдэл эргээд тарж байх үеийн талаар, ер нь нэгдлийн үйл ажиллагаа яаж зохион байгууллагдаг байсан юм. Хөдөлмөрийн зохион байгуулалт нь яаж явдаг. Малчид ямар үүрэгтэй. Тракторчид, жолооч нар заводынхон гэдэг юмуу...

Буянтогтох -

Нэгдлийн аж ахуйн үйл ажиллагааг бэхжүүлнэ гэж төр засгаас их анхаарсан. Нэгдлүүд их бэхжсэн. Санхүүтэй. Машин техниктэй. Анх түрүүн нэгдэл байгууллагдаж байхад хэдэн малтай л байсан ш дээ. Энэ 30 жилд бол нэгдлүүд асар их бэхжсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Газар тариалан эрхэлдэг болсон. Машин техниктэй болсон. Малынхаа үйлдвэр угсааг сайжруулсан.

Хишигсүрэн -

Хадлангийн салаатай...

Буянтогтох -

Хадлангийн салаатай болсон. Малчдын хөдөлмөрийг хүртэл их хөнгөвчилж өгсөн. Жишээ нь малын хөдөлмөр зуслангаар хүүхдүүд гараад саачихдаг. Өвс тэжээлийн нэгдлийн унаагаар хашаанд нь хүргээд өгчихдөг. Мал төллөх болохоор зэрэг туслах малчин гээд хүн цалинжуулаад хүргээд өгчихдөг. Эмнэг хангалын адуучид сургаад өгчихдөг. Ер нь их бэхжсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Нэгдэл тарахын өмнө буюу 80, 90-ээд оны үед хүмүүсийн амьдрал ер нь боломжийн болоод ирсэн.

Хишигсүрэн -

Одоо жишээ нь сумын төвийнхөн намар 10, 20 хоногоор хадланд яваад л одоо хадланд явлаа гэж цалин мөнгө байх уу?

Буянтогтох -

Байхгүй байхгүй.

Хишигсүрэн -

Саалинд гаргаад л цалин мөнгө байхгүй. Тэр нэг ёсондоо албадлагаар ажил хийлгээд байна шүү дээ.

Буянтогтох -

Бүгдийг хүчээр хийлгэнэ.

Хишигсүрэн -

Түүнийг эсэргүүцдэг байсан юмуу?

Буянтогтох -

Байхгүй ээ. Дотроо л бодож байсан болохоос биш.

Хишигсүрэн -

Манайх лав хоёр гурван жил гарч байсныг би мэддэг байхгүй юу.

Буянтогтох -

Ямаагийн очоод самнаад өгчихдөг. Тэмээгийн нэгдлийн тэмээ чинь хангал догшин ачлаг уналганд хэрэглэхгүй. Хэдэн өдөр ноцолдоно.

Хишигсүрэн -

Тэгээд яадаг гэж өсгөж байсан юм.

Буянтогтох -

Ер ашигласан юм байхгүй. Ноосын авна. Нядалгаанд өгнө.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Нэгдлээс нэг багзаг цохиулж аваад түүнийгээ барьж аваад нэг малчинд очдог.

Хишигсүрэн -

Нэг хонин дуусахаар дараагийн капитанзаа барьж аваад явдаг.

Буянтогтох -

Бүх юм тийм нэг төвлөрөлд орж очсон. Нэгдэл жааз гээд нядалгааны малаа тусад маллаад байгаа юм л даа. Тэгсэн чинь гэсэн хүмүүс хамгийн сайн малтай айлд очиж сайн мал л авна шүү дээ. суурь хотонд очоод малчинтай нь ярьж байгаад авна. Малчин капитанзаа аваад хоцорно.

Хишигсүрэн -

Тэр нэгдэл чинь баахан трактортай. ЗИЛ-130 машинтай. Тэр машин техникийг өөрийнхөө хөрөнгөөр авах уу? Нэг бол улсын татаасаар авах уу?

Буянтогтох -

Ихэнх нь улсын хөрөнгө оруулалтаар манай суманд чинь Механикжсан салаа байлаа шүү дээ. 10-аад трактортай.

Хишигсүрэн -

Механикжсан салаа гээд нэлээд их хадлан авдаг.

Буянтогтох -

Аа ха. Механикжсан салаа гэдэг нь хаддаг трактор нь байна. Тарамдаг трактор нь байна. Переслэдэг нь байна. Ингээд механикжсан салаа болоод явчихаж байгаа юм. Сэдэв-5: Өмч хувьчлал:

Хишигсүрэн -

Аа ха. Нэгдлийн өмч хувьчлалын талаар суманд өмч хувьчлал яаж явагдсан бэ? Санаж ярьж болно тиймээ? Нэлээд сүүлийн үеийн үйл явдал ш дээ. ер нь хувьчлал хэр зэрэг шударга явагдав?

Буянтогтох -

Хувьчлал бол зөв явагдаагүй. Үндсэндээ буруу явагдсан.

Хишигсүрэн -

Аа ха. Яагаад?

Буянтогтох -

Хамгийн их хохирсон хүмүүс бол нэгдэлд алба хашиж байгаагүй хүмүүс...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Жишээ нь би өмч хувьчлалаар 45 мал авах хувь оногдлоо гэхэд...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Нэгдлийн өмч хувьчлалын комисс хуралдаад 5 хонь, 6 ишигтэй ямаа гээд бичээд өгдөг. Бичиж өгсөн айлд нь очихоор оо манайд байхгүй. Өнгөрсөн хавар үхчихсэн шүү дээ. гурван ишиг байнаа авбал ав. Эсвэл өөр газраасаа очоод ав. Тэндээс ав гэсэн бичигтэй.

Хишигсүрэн -

Тэр хэдэн хонь, хэдэн ямаа ав гэсэн бичиг хэн хийж өгөх үү?

Буянтогтох -

Нэгдлийн өмч хувьчлалын комисс гэж байсан юм.

Хишигсүрэн -

Одоо та хувьдаа өмч хувьчлах тухай мэдээллийг яаж авч байснаа санаж байна уу?

Буянтогтох -

Ардчилал гарангуут хүмүүст 10000 төгрөгний эрхийн бичиг тараасан ш дээ.

Хишигсүрэн -

Нэг юм тодруулъя. Өмч хувьчлалын 10000 төгрөгний эрхийн бичиг тараахад одоо танайхан 7 ам бүлтэй байлаа гэхэд 70000 төгрөгний өмч би авах юм байнаа гэдэгтээ итгэж байсан уу?

Буянтогтох -

Итгэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд...

Буянтогтох -

Тэгээд яг үндсэндээ авах болохоор 50%-ийн л авсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Дандаа чанаргүй юм авсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэр нутагт ах дүү сайтай. Төрөл садан сайтай. Малчин дарга тийм улс хоорондоо хуувилдаад шилжүүлчихээд, ашиг шим муутай. Муу сайн хангал догшин тийм юмнуудаа өгөх жишээтэй.

Хишигсүрэн -

Аав өмч хувьчлалаар хоршоо байгуулаад...

Буянтогтох -

Аав чинь нөгөө хувьцаагаараа хоршоо байгуулаад. Жамбалдорж аав чинь хоёр ийм хувьцаанд ийм хэмжээний мал ноогдож байна. Бэлэн мөнгө ч авсан ш дээ. түдэн төгрөг ноогдож байна.

Хишигсүрэн -

Аа ха. Жоноо моноогийн трактор аваад. Төмөрпүрэвийн машин сашин аваад..

Буянтогтох -

Аа аа. Дүнзэн байшин. Яг өмч хувьчлалаар ийм ийм юм ноогдож байна гэсэн тооцоогийн гаргаад

Хишигсүрэн -

Нэгдлийн хөрөнгийг ингэж хуваана гэсэн нарийвчилсан журам гарсан юм шиг хоршоо байгуулж болно гэсэн.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Яг түүнийг ашигласан юм шиг байгаа юм.

Буянтогтох -

Аа аа.

Хишигсүрэн -

Дараа нь нэгдэл малаа тараахаар ..................

Буянтогтох -

Аа 10 гаруй өрх чинь 500 гаруй малаа хувааж аваад ............

Хишигсүрэн -

Ер нь тухайн үед ойлгоод хурдан түргэн хийсэн бол хуулийн цоорхой ч гэдэг юмуу. Тодорхой хугацаанд толгойгоо ажиллуулсан хүн юм авч болохоор байсан юм шиг байгаа юм. Би ер нь ярилцлага хийж байгаа хүмүүсээс асуухаар зэрэг өмч хувьчлалаар хөрөнгөө сэтгэл хангалуун авч чадсан хүн ховор байгаа байхгүй юу.

Буянтогтох -

Ховор ховор.

Хишигсүрэн -

Тань дээр болохоор хуваарилагдсан малаа авах гээд очихоор их сонин сонин юм ярьж байсан талаар ярьж байна шүү дээ. Тиймээ? Тэгэхээр нэгдлийн гишүүн байсан. Нэгдлийн дарга нар ....

Буянтогтох -

Нэгдэл....

Хишигсүрэн -

Нэгдлийн тэр байшин сав яасан бэ?

Буянтогтох -

Нэгдлийн байшин савыг хувьчлалаар авчихсан шүү дээ. Байшин саваа энэ өрөө түүнийх, тэр өрөө түүнийх гээд хуваагаад авчихсан.

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Заанаагийн. Сайнжаргалын, Буянтогтохын гээд нэг хана нь нэгнийхэн нэг хана нь нэгнийхэн болчихсон.

Хишигсүрэн -

\Инээв\ Тэгээд яасан бэ?

Буянтогтох -

Тэгээд яахав нэг өрөөгийн цагдаагийн байгууллагад худалдаад мөнгө болгоод авчих жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха. Дээр үед Омар хаана конторлож байсан.

Буянтогтох -

Захиргааны конторт

Хишигсүрэн -

Нэг өрөөтэй.

Буянтогтох -

Нэг өрөөтэй.

Хишигсүрэн -

Ер нь тэр Омар гээд хэлтсийн төлөөлөгч байхад ямар ажил хийдэг байсан юм? Дээр үед ямар янз бүрийн юм байдаг байсан биш.

Буянтогтох -

Омарт хийдэг ямар ажил байх вэ? Хулгай байхгүй. Архи зодоон цохион байхгүй.

Хишигсүрэн -

Байхгүй. Хууль бус юм байхгүй.

Буянтогтох -

Тэгээд л байж байдаг.

Хишигсүрэн -

Цалин аваад л байж байдаг. Бараг шахуу хийх ажил байхгүй. Омар дээд сургууль төгссөн.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Цагдаагийн ...

Буянтогтох -

Одоо энэ ....

Хишигсүрэн -

Академи ...

Буянтогтох -

Омар гээд байлаа. Хавута гээд байлаа.

Хишигсүрэн -

Цэргийн нэгдсэн дээд сургуульд цагдаагийн анги байсан юмуу? Нэлээд сайн бэлтгэгдсэн цагдаа байсан байна. Яриа бүр өөр тийшээ ... Манай суманд цэргийн анги байдаг байсан ш дээ?

Буянтогтох -

Довчин даргатай. Довчин цэргийн ахмад байсан ш дээ.

Хишигсүрэн -

Ер нь тэр цэргийн анги хэзээ байгуулагдсан юм? Цэргийн анги юмуу тэр одоо юу юм бэ?

Буянтогтох -

Хилийн застав. Нутгийнхаа гүнд байрлачихсан. Хил нь бүр тэнд байдаг. Заставынхан өглөө жагсдаг. Хааяа явж хилээ эргэдэг 66-тай. Хил тайван байсан. Одоо Цагаан Түнгэ дээр заставтай болсон.

Хишигсүрэн -

Хил тайван учраас ... Хэрмэн хашаатай хэдэн айл байсан. Контор нь хаана байсан юм?

Буянтогтох -

Холбооны энэ талд. Конторын ард талын 3 байрны нэгэнд нь байсан юм.

Хишигсүрэн -

Нэлээд олон айл байсан ш дээ.

Буянтогтох -

Олон олон. Энд тэндээс ирсэн.

Хишигсүрэн -

Хийх ажил байхгүй?

Буянтогтох -

Сонин л их хуулуулдаг. Цэргийн ангийн улсууд өдөржин сонин хуулаад өнждөг. Улс төрийн боловсролоо дээшлүүлж байгаа нь тэр.

Хишигсүрэн -

/инээв/

Буянтогтох -

Довчин тэрийг нь шалгана. 5 төгрөгний зузаан дэвтэртэй. Тэрэндээ Үнэн сонины 4-р нүүрийг хуулж бичээд Мөнхбат энэ тэр тийм л юм хийдэг байсан.

Хишигсүрэн -

/инээсээр байв/ ... Үнэн сонины 4-р нүүр ...

Буянтогтох -

Олон улсын байдал бичнэ. Тийм л байсан. Цэргийн анги гэдэг нэртэй.

Хишигсүрэн -

Тэгсэн хэрнээ цэргийн хувцас өмсчихөөд яваад байдаг. Цэргийн нормын хувцастай тиймээ?

Буянтогтох -

Цалин өндөртэй.

Хишигсүрэн -

Тийм байх. Хил рүү ядаж өөрсдөө эргэж очих уу? Хилийн цэрэг харуул гэж байсан уу?

Буянтогтох -

Байгаагүй. Гадаад харилцаа:

Хишигсүрэн -

Байгаагүй юу? Одоо жишээлбэл манай сум Баян-Овоо, Мөнгөнтайга руу гарахаараа яадаг байсан бэ?

Буянтогтох -

Зүгээр шууд гараад явна. Мөнгөнтайга очиход Долоон толгойн застав гэж байна.

Хишигсүрэн -

Аа тийм. Нэг ёсондоо Сагилийн нутаг тиймээ?

Буянтогтох -

Манайх Оргион сургууль мургууль ороход зүгээр гарна. Ямар нэг юм байхгүй. Юу ч байхгүй. Хааяа нэг явуулын цэрэг явдаг.

Хишигсүрэн -

Ямар нэгэн байдлаар контурвант их хийдэг байсан ...

Буянтогтох -

Ард түмэн орж ирээд нэг дээлийн торго өгч байгаад 15 аяга авна.

Хишигсүрэн -

Тийм аяга урианхайгаас авсан гээд айл болгон аягатай. Гал тогооны хэрэглэл л авдаг байсан байх. Өөр юм авдаг байсан уу?

Буянтогтох -

Чихэр үзэм ...

Хишигсүрэн -

Алчуур малчуур ... Хоёр хилийн баганын хоёр талд малчин айлууд зэрэгцээд амьдардаг ...

Буянтогтох -

Хоорондоо тоглож наадна. Байнга орж гарна. Архидсан цайлсан байдаг байсан. Одоо бол муудсан. .

Хишигсүрэн -

Нэг хэсэг хилийн уулзалт гээд сургууль сумынхан очиж уулздаг байсан хаагдсан уу? Яасан тэр хаагдсан нь ямар учиртай юм?

Буянтогтох -

Оросод байдал их түгшүүртэй Оросууд Монголчуудыг мулзлаад /дээрэмдээд/ гаргадаг болсон.

Хишигсүрэн -

Юугийн?

Буянтогтох -

Хувцас хунарын дээрэмдээд ...

Хишигсүрэн -

Аа ...

Буянтогтох -

Тэгээд тэрнээс хойш одоо харилцаа байхгүй ш дээ. Оргио ахын үхэр гээгдчихлээ гээд хайгаад явж байдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Оргио гэдэг нь хэн юм?

Буянтогтох -

Баян-Овоогийн сургуулийн захирал. Чи хилийн уулзалтанд явж байсан биз дээ?

Хишигсүрэн -

Би явж байсан. Намайг явахын өмнөхөн талд нэг хэсэг ....

Буянтогтох -

Хулгай дээрэм хийгээд ...

Хишигсүрэн -

Тэрнээс болж ...

Буянтогтох -

Аа ха. Хувьчлал:

Хишигсүрэн -

За тэгээд хувьчлал нэг тиймэрхүү болсон гэж үздэг юм байна тиймээ?

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

За нэгэнт хувьчлал явагдчихаж болсон болоогүй хүн болгон юмтай нь юмтай. Юмгүй нь юмгүй үлдлээ гэхэд хувьчлал хүмүүсийн өдөр тутмын амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Буянтогтох -

Хувьчлалын дараа бол ядуучууд баян болсон. Нэгдлийн малчид баян болсон. Нэгдлийн адуу маллаж байсан улсууд чинь тэр хувьчлал болдог хавар бол Бөхмөрөн сумын адуунд адууны ханиад гэдэг өвчин гарсан.

Хишигсүрэн -

/ инээв/

Буянтогтох -

Хувьчлалын дараа бол 3 азарга адуутай, 4 азарга адуутай айлууд бий болсон. Санхүү гэхэд 3 азарга адуутай. Дистийн Чимэддорж бол 4-5 азарга адуутай.

Хишигсүрэн -

Адууны ханиад туслаа гэдэг нь ....

Буянтогтох -

Сураганы гадаа Сураганд нэг шил архи өгөхөд хэдэн ч адуунд акт бичүүлж болно.

Хишигсүрэн -

Сураган малын эмч?

Буянтогтох -

Аа ха. Малын эмч. Сураганы гадаа өдөрт морьд уяатай байгаад байдаг. Сураган согтуу л байгаад байдаг.

Хишигсүрэн -

Тэрийг эсэргүүцсэн янз бүрийн юм байхгүй.

Буянтогтох -

Байхгүй ээ. Байхгүй. Эсэргүүцэх гэдэг юм чинь сая л гарч ирж байгаа болохоос биш хүний хэлсэн үг хууль л байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Хүний өмнөөс үг хэлэхгүй.

Хишигсүрэн -

Шүүмжилж болохгүй.

Буянтогтох -

Шүүмжилж болохгүй.

Хишигсүрэн -

Тэгээд үндсэндээ ядуу байсан хүмүүс баян болсон.

Буянтогтох -

Малтай болсон.

Хишигсүрэн -

Тэгээд тэр их мал авсан чинээгээрээ ашиглаж чадсан уу?

Буянтогтох -

Чадаагүй.

Хишигсүрэн -

Ер өмч хувьчлалыг хүмүүст хүртээмжтэй шударга явуулах боломж байсан уу?

Буянтогтох -

Байсан байсан.

Хишигсүрэн -

Яаж жишээ нь?

Буянтогтох -

Тухайн үед эдийн засгийн онц дэглэм тогтоох ёстой байсан. Орон нутагтаа...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгчихээд хувьчлал явагдахад ард түмнээ очерлоод зогсоочихоод малчдаа нэг болгоод, өмч авдаг улсаа нэг болгоод, за өнөө өглөө Чимэддоржийн дээр байгаа малыг хувьчилна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Таван хүн оролцоно.

Хишигсүрэн -

Малын тоолоод....

Буянтогтох -

Хувьчлаж авдаг хүмүүсийн нэг. Чимэддоржийн малыг нэг тусад нь зогсоочихоод за Б. Буянтогтох од 16 хонь, захаас нь эхлээд барь. 16 нь хонио ав.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Адуугаа ав. Гурван хонио ав. За одоо чамтай хувьчлалын талаар ярих юм байхгүй. Чи үүнийгээ туугаад явна уу. Хотонд үлдээгээд явна уу. Алаад иднэ үү чиний дур.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ингээд ингээд өгөх ёстой байсан. Зүгээр л нэг их эрх мэдэлтэй улс. Доогуур архи хүлээж авсан улс. Өөрийнхөө үзэмжээр...

Хишигсүрэн -

Аа ха. Яг таны хэлж байгаагаар малаа зохион байгуулаад хувьчлах боломж байсан уу?

Буянтогтох -

Байсан.

Хишигсүрэн -

Одоо жишээ нь сумыг удирдаж байгаа нэгдлийн дарга...

Буянтогтох -

Нэгдлийн дарга.

Хишигсүрэн -

Ард түмнийхээ төлөө бодолтой байсан бол хийх боломжтой байсан.

Буянтогтох -

Тэгж хийх юм бол өөрсдөд нь ашиг байхгүй. Будлиантуулж байж бид илүү дутуу юмаа авч гарна гэсэн бодолтой.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тийм зохион байгууллалтай.

Хишигсүрэн -

Аа ха. Өөрөөр хэлбэл өөрсдөө юм гаргаж авахын тулд...

Буянтогтох -

Улам замбараагүй болбол улам их ашиг гаргаж авна гэсэн бодолтой.

Хишигсүрэн -

Тэгэхээр үүнийг ойлгож байсан тав арван сэхээтэн нийлээд зохион байгуулаад явсан бол болох л байсан байх тиймээ?

Буянтогтох -

Болох л байсан.

Хишигсүрэн -

Тийм юмаа хийгээгүй.

Буянтогтох -

Тийм юмаа хийгээгүй.

Хишигсүрэн -

Тийм хөдөлгөөн байгуулж сураагүйгийнх.

Буянтогтох -

Муу царайлаад явахаас биш өөр тэмцэнэ барина гэсэн тийм ойлголт байхгүй. Эцэг эх:

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. За тэгээд ер нь таны аав ээж ямар хүмүүс байваа?

Буянтогтох -

Миний аав Банкаа гэдэг хүн. Жирийн малчин хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Баруун талдаа алдартай уяач хурдан морь уядаг. Банкаан алагийг гүйцэх морь байхгүй. Баагуурын самганыг \хөгшин\ гүйцэх дуучин байхгүй гэж дуулдаг. Увс аймагт хоёр ирсэн гэж байгаа юм. Тэсийн морьдуудтай уралдаад хоёрт ирж байсан. Цагаан-Нуур, Баян-Өлгий, Ховд , Түргэн Бөхмөрөнд манай алаг морийг гүйцэх морь байхгүй. Морь танихдаа их сайн. Хаана ямар хурдан сайн морь байна түүнийг шинжиж чаддаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Олж ирдэг. Байсан хөрөнгөө түүний төлөө өгчихдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

10-аад тугалтай үнээтэй байж байгаад нэг мориноос өгчихөөд хоосон хоцордог ийм наймаачин хүн байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд 43 насандаа наадаж яваад, Түргэн суманд наадаж яваад шарласан байснаа мэдэхгүй ингээд хүндрүүлээд намайг 3 настай байхад нас барсан. Аавын талаар хүмүүсийн ярианаас л мэддэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Өөр бол тодорхой юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Миний ээж бол жирийн нэг сайхан хүн байсан. Би эхээс дөрвүүлээ төрсөн ч гэсэн хоёр нь эндсэн юм гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд манайх аавынхаасаа Шарав гэдэг хүнээс хоёр хүүхэд өргөж авсан байхгүй юу. Пуньд...

Хишигсүрэн -

Аавынхаа хоёр хүүхдийг өргөж авсан.

Буянтогтох -

Аа.

Хишигсүрэн -

Яагаад тэгсэн юм бол?

Буянтогтох -

Яахав хүүхдүүддээ хань болгох гэж.

Хишигсүрэн -

Аав ээж нь нас барчихсан гэсэн үг үү?

Буянтогтох -

Хэний?

Хишигсүрэн -

Пуньд эгч хэн ах хоёрын?

Буянтогтох -

Үгүй. Шарав амьд байхад нь.

Хишигсүрэн -

Хоёр хүүхдийн...

Буянтогтох -

Нэг нь дунд хүүхэд нь нэг нь бага хүүхэд нь. Шаравын ахмад хүүхэд нь хоёр хүүхдийн өргөж авахгүй юу.

Хишигсүрэн -

Хоёр дүүгээ өөрийнхөө нэр дээр авсан.

Буянтогтох -

Аа тийм. Хоёр дүүгээ өөрийнхөө нэр дээр авсан. Ингээд аав намайг 3 настай байхад нас барсан гэж байгаа. Аа ээж бол 14-тэй байхад ...

Хишигсүрэн -

Хнн.

Буянтогтох -

Би чинь одоогийн насаар бол их бага насандаа өнчирсөн хүн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд тэр хооронд амьдрал их хүнд байсан. Ах цэрэгт явчихсан. Цэвээн эгч хүнтэй суучихсан. Пуньд эгч хүнтэй суучихсан. Ээж бид хоёр л байсан. Тэр үед нийгмийн байдал их хүнд...

Хишигсүрэн -

Саяны ярьж байгаагаар...

Буянтогтох -

Миний амьдрал ч хүнд.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ээжтэйгээ хоёулаа амь зуугаад амьдардаг. Тэр үед ах дүү нар байсан ч гэсэн тус тусынхаа амьдралыг хөөгөөд явчихсан. Буурал Очир гээд хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Буурал Очир тухайн үедээ манай Пуньд эгчийн нөхөр байсан хүн байхгүй юу. Хүргэн болж явсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд салаад сарнисан ч гэсэн бид хэдийг хажуудаа авчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Очирыг дагаж жилийн дөрвөн улиралд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ингэж амьдарч байсан.

Хишигсүрэн -

Тэр Шаравын хамгийн бага охин нь Пуньд эгч юмуу?

Буянтогтох -

Охидуудын бага нь Пуньд эгч, хөвгүүдийн бага нь Нямжав ах,..

Хишигсүрэн -

Аа аа. Цэвээн эгч та хоёр хоорондоо хэдэн насны зөрөөтэй бэ?

Буянтогтох -

7 насны зөрөөтэй. Хүүхэд нас:

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд таны хүүхэд нас тухайн үеийн хүүхдүүдээс юугаараа ялгаатай байв. За эрт өнчирсөн юм байна.

Буянтогтох -

Эрт өнчирсөн. Ер нь эрт өнчирсөн хүн чинь мухуу зоримог биш

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хүний үгэнд их ордог. Намайг өнчин мөнчинд тэгдэг юмуу. Яадаг юм. Айлд ордог.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хөвүүн /хүү/ аарц авдууч,\авах уу?\ боов авдууч /авах уу?/ Би авна гэж хэлж чаддаггүй. Айгаад. Таанасууд / Та нар/ мэднэ. Та нар мэднэ гэдгээ Таануус мэднэ гээд тэгээд намайг улсууд өхөөрддөг ч юмуу түүнийг хэлүүлэх гээд намайг орохоор хөвүүн аарц авдууч гээд тэгдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Таанасууд мэднэ гэнэ. Тэгээд нэг аарц авч өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хөвүүн цай уудууч / уух уу?/ таанасууд мэднэ гээд айлд орсон болоод ээжтэйгээ хоёулаа Очирыныг бараадаад Очир бол сумандаа алдартай их эртэч хүн. Нүүдэг цагт Очир хүн унтуулдаггүй. Ер нүүнэ гэдэг асуудал одоо бид чинь Нүцгэн голоос нүүгээд Ямаатын эхэнд хоёр талд нь буучихаад 10 хоноод бэлчээрээ солиод нүүдэг. Цагаан салаан үзүүр. Дахиад түүнээсээ доошоо Хар улиасны дэнж, түүнээс нь доошоо Ачитын тасархай, тэгээд Нүцгэн гол, түүнээс нь Ховдын гол ...

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Дахиад эргээд Нүцгэн голдоо ....

Хишигсүрэн -

Жилийн бараг 10 нүүж байна ш дээ.

Буянтогтох -

Оо 10 хэд нүүнэ. Тэгээд тэр болгонд нүүнэ гэдэг хүний амьдралын хамгийн хүнд асуудал нүүх ...

Хишигсүрэн -

Яагаад?

Буянтогтох -

Малаа тууна гэж тэр чинь бас тухайн үед л хэдэн адуутай. Хэдэн хоньтой. Хэдэн үхэртэй. Түүнийгээ тууна гэж тэр гэрээ ачаад ...

Хишигсүрэн -

Хоёуланхаа байгаа хүнд?

Буянтогтох -

Тэгээд зуслан өөд гарахад нүүдэг орой нар орж байхад мал туугаад явж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Малаа туугаад Таван харын доохно талд малаа хэд хэвтүүлж байгаад тэгээд өглөө нар тусаж байхад хажуугаар ачаа өнгөрнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ачаа өнгөрөөд Шинэ усанд очоод ачаа үдэлнэ. Хашин морьтой. Явдаггүй малтай мал тууна гэдэг чинь их хэцүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд цайгаа чанаад яаж байх хооронд бид ачаагаа гүйцэж очно.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Түүнээс дээш ачаа түрүүлээд явчихна. Тэгж байтал их сайхан сайхан Улаан Даржаан Бадиръяа гээд сайхан залуучууд адуу туугаад л шилепээ шил дээрээ хаячихсан хажуугаар исгэрээд өнгөрдөг. Бид нарт нэг сайн эмээл ч байхгүй. Хөлөө унжуулчихсан дөрөөгүй морьтой явж байлаа. Тэгж байтал нутгийн хөгшчүүл хөхүүртэй архиа ганзагалчихсан хэд гурваараа ачаагаа дагаад явж байдаг байсан. Зуслан гараад Ямаатын голын хоёр талд бууна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бороо орохоор Ямаатын гол үерлэнэ. Хүүш талд байсан айлууд Ямаатын голыг гаталж сүүгээ өгнө. Тэр л бэрх.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Гэх мэтээр ээж бид хоёр амьтан дагасаар явж жилийн 4 улирлыг өнгөрөөдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Мөнгө төгрөг гэж юм байхгүй. Бид хоёрт байтугай Монголын ард түмэн мөнгө төгрөггүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Зун Улаан гэрийн ухуулга гэж мотор сотортой Улаан гэрт орой сүүдэр ший гарна гэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Хэдэн настай байсан бэ? Та?

Буянтогтох -

Би 6, 7 хавьд байсан байх. Тэгээд сүүдэр ший үзэх гээд очлоо. Мөнгө байхгүй надад. Нэг төгрөгөөр оруулдаг байсан. Би мөнгөгүй майхан доогуур мөлхөөд орж байтал нэг хүн энэ хаяагаар нэг нөхөр орж ирлээ гээд шилэн дээрээс чирч аваад гаргачихлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Гадаа гараад жаахан уйлаад сууж байгаад, мөнгөтэй байсан бол ороод үзнэ ш дээ. Гэртээ гүйж ирээд ээждээ хэлээд намайг чирээд гаргачихлаа гээд хэлж байдаг. Бид нарт гутал гэж байхгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Та тэгээд үзэж чадаагүй юу. Юу гарч байсан бэ?

Буянтогтох -

Нэг туулай л үсрээд...

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Тэнд дуу байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Туулай хараад зогсож байгаад чирэгдээд гарсан.

Хишигсүрэн -

За тэгээд хувцас байхгүй.

Буянтогтох -

Гутал байхгүй. Бид нарын хөл чинь гануугаараа хэд хэд шуурчихсан. Орой галын хөвөөнд суугаад тос түрхэхээр зэрэг аймаар хорсоно. Гутал мутал гэж байхгүй.

Хишигсүрэн -

Үхрийн баасанд хөлөө хийдэг байсан гэсэн.

Буянтогтох -

Үхрийн баасанд хөлөө хийгээд зогсдог. Үхэр хэвтээд боссон газар очоод зогсохоор зэрэг жаахан амь ордог.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгж байтал нэгдэл үхрээ гурав саадаг болно гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Өглөө гурван цагт босож саадаг.

Хишигсүрэн -

Шөнө?

Буянтогтох -

Үүрийн гурван цагт. Дахиад 11 цагт оруулж ирж нэг саагаад тэгээд орой саадаг.

Хишигсүрэн -

Орой саадаг.

Буянтогтох -

Тэр чинь ард түмнийг ёстой залхаасан шүү.

Хишигсүрэн -

Бүх айл?

Буянтогтох -

Бүх айл.

Хишигсүрэн -

Нэгдэлд элссэний дараа?

Буянтогтох -

Нэгдэлд элссэний дараа. Оросод тэгж сааж байна гэнээ. Хэдэн хувиар нэмэгдэж байна гэнээ.

Хишигсүрэн -

Оросод...

Буянтогтох -

Ерөөсөө Оросод л юу болно. Оросод тугалын эхэд нь хөхүүлэхгүйгээр заядуулна гэдэг юм болж байна гэнэ. Тусгай хашаа бариад эх тугал хоёрыг салгаад бойжуулна гэсэн арга байхгүй юу даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Монгол мал юу гэж заядаж өгөх вэ? дээ. Тугал нь эцэж үхээд үхэр нь ширгээд ...

Хишигсүрэн -

\Инээв\ Тэжээлтэй мал биш

Буянтогтох -

Аа ха. Тэгээд хурга ишгийг баварцааны аргаар хөнгөлдөг гээд оо нэгдлийн малыг олон аргаар тамласан.

Хишигсүрэн -

Таны энэ амьдралын үед хүүхдүүдийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Буянтогтох -

Одоогийн уу?

Хишигсүрэн -

Таны хүүхэд байсан. Дараагийн үе хүүхэд багачуудын амьдрал?

Буянтогтох -

Тэгээд Бөхмөрөн суманд 4-р анги төгсчихөөд Өмнөговийн 7 жилд ... Сургууль:

Хишигсүрэн -

Сургуульд орсон түүхээ ярьж байна уу? Та ээжтэйгээ хоёулахнаа байсан гэсэн ш дээ. Хэдэн насайдаа сургуульд орсон бэ?

Буянтогтох -

Би 10 настайдаа сургуульд орсон. Нямжав ахыг цэргээс ирэхийг хүлээгээд ээж ганцаараа гэрээ авч явдаг. Тэгээд 10 настайдаа сургуульд орсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Намайг 10-тайд ах цэргээс ирээд 1953 онд сургуульд ороод 1-р ангидаа манай энэ Жамбалдоржийн аав манай нагац ахынд байгаад...

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Тэр Бөхмөрөний бага сургууль байхдаа дотуур байранд байгаагүй. Дотуур байранд байхад махын өгнө. 100 хэд билээ?

Хишигсүрэн -

150 гэсэн Янжив багш ярьж байсан.

Буянтогтох -

Махаа өгнө. 10 тэмээ түлээгээ өгдөг.

Хишигсүрэн -

Түлээгээ өгнө.

Буянтогтох -

Тэгж байж ордог. Чадалгүй улс дотуур байранд орох арга байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд дотуур байранд гэрэл байх уу?

Буянтогтох -

Юун гэрэл. Бөхмөрөний дотуур байр календарь дээр хойд талын байшин байгаа ш дээ. Тэнд тасаг байдаг байсан юм. Өлзийсүрэн хошногоо түлээд галд ээж байгаад \инээв\Тэгээд байж байтал Нямжав ахынхан ирээд тийшээгээ шилжээд ...

Хишигсүрэн -

\ Инээв\ Бөхмөрөний сургууль 4-р ангитай.

Буянтогтох -

4-р ангитай.

Хишигсүрэн -

Сургууль нь л 4-р ангитай.

Буянтогтох -

Аа тийм.

Хишигсүрэн -

Бага сургууль

Буянтогтох -

Тийм бага сургууль. Тэгээд үргэлжлүүлээд сурахад Өмнөговьд. Манай аймагт 7 жилийн сургууль Баруунтуруунд нэг Өмнөговьд нэг, аймгийн төвд нэг байсан. Тэгээд бид нар Өмнөговь явна. Өмнөговийн сургуульд явахад тэр үед машин техник гэж байсан биш. Энэ Нацагдоржийн аав Мандал 5-р багийн хүүхдүүдийг бас хажуудаа нэг хүнтэй морь хөтөлж ирнэ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бид нарыг аваад явлаа. Зуслан дээрээс Ачитын тасархайгаас яваад Шивэр өнгөрөөд ...

Хишигсүрэн -

Хэдэн км газар вэ?

Буянтогтох -

Ховд хүртэл 90, 80 гэдэг чинь 170-аад км газар.

Хишигсүрэн -

Хнн. Морьтой?

Буянтогтох -

Морьтой. Нэг жаахан боов моов ганзагалачихсан. Хоёр ээлжийн дээлтэйгээ. Тэгээд 2 хоноод Өмнөговьд очно.

Хишигсүрэн -

Аа ха. Нэг юм асууя даа. Таныг сургуульд оруулахад та өөрөө дуртай байсан уу? Ээж чинь хориглож байсан уу?

Буянтогтох -

Оруулах зорилготой.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр үед нэг ийм ойлголт байлаа ш дээ. Боломжгүй хүмүүс хүүхдээ сургуульд өгдөг. Баян улсууд хүүхдээ сургуульд өгдөггүй. Тийм юм анзаараад байгаа ш дээ. Тэр ер нь Бөхмөрөнд ямархуу байсан бэ?

Буянтогтох -

Байсан. Ер нь баян улсууд хүүхдээ оруулахгүй шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ядуучууд оруулна.

Хишигсүрэн -

Ядуучууд оруулж байгаа нь эрдэм номтой хүн болгож ....

Буянтогтох -

Тиймэрхүү утгаар ...

Хишигсүрэн -

Тэгээд Өмнөговьд ...

Буянтогтох -

Өмнөговьд хүрч ирлээ. 160-170 км явж Өмнөговьд ирээд дотуур байранд орж байгаа юм. Өмнөговийн сургууль чинь Ховд сумын, Бөхмөрөн сумын, Өлгий сумын, Наранбулаг сумын Завхан ингээд 5 сумын дунд сургууль байсан юм.

Хишигсүрэн -

Дундын?

Буянтогтох -

7 жилийн сургууль.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд тэнд 3 жил сурсан. Тэр үед өлсөнө гэдгийг дээд зэргээр үзсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ерөөсөө одоогийн хүүхэд шиг бидэнд нормын хоол байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Өглөөд нэг зүсэм талх, 2 саахар үд дээр нэг гурилтай шөл, оройд нэг гурилтай шөл өлсдөг гэж л бэрх. Тэгээд багш нарыг дагаад Өмнөговьд багш нарт гэрт нь очиж харгана чавчиж өгч байж хэдэн боов авна. Тэр шиг нэмэгдэл тэжээл байхгүй. Тэгээд бид чинь харихгүй ш дээ. Намар 8 сард ирсэн бол дараа жилийн 6 сард харина.

Хишигсүрэн -

Улирлын амралтаар харих уу?

Буянтогтох -

Улирлын амралтаар харина гэж байхгүй.

Хишигсүрэн -

Эцэг эх нь эргэх үү?

Буянтогтох -

Чадалтай нь эргэнэ. Чадалгүй нь эргэхгүй. Тэгж байтал 12 сар болоод хүнсээ идсний дараа нэг дайвар майвар явсан улсууд ачиж ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Нэг өвлийн гутал нэг. Монгол гутал нэг, өвлийн үстэй дээл нэг ийм юм авч ирнэ. Бусад цагт бол тэнд л байна ш дээ. Бид нар хамуурч ч үзлээ. Тэр бүх юм байранд л болно.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Аа хамуурах бэрх бүтэн шөнөжин биеэ маажаад....

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Нэг тасагт нэг хүүхэд хамуурах юм бол...

Хишигсүрэн -

Бүгдээрээ хамуурна.

Буянтогтох -

Бүгдээрээ л хамуурна.

Хишигсүрэн -

Тэр сургуульд заадаг байсан хичээл ямархуу түвшинд заадаг байсан? Сургалт ямар байсан бэ?

Буянтогтох -

Өмнөговийн сургалтын түвшин дээд зэргийн түвшинтэй. Багш нар бол ярих юм байхгүй. Өмнөговийн багш нар 60, 70 оны үед бол Увс аймгийг авч явлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Манай сургуулийн Монгол хэлний багш гэхэд Жав...

Хишигсүрэн -

Улаангомд байсан.

Буянтогтох -

Аа ха. Түүхийн багш Сорогжоо Улсын их гишүүн байсан хэний аав нөгөө Төмөрийн аав.

Хишигсүрэн -

Сорогжоогийн Төмөр гээд мэднэ.

Буянтогтох -

Аа ха. Математикийн багш Өөлдийн Намжил аймгийн гэгээрлийн хэлтсийн дарга байсан.

Хишигсүрэн -

Манай хамаатны Намжил тиймээ?

Буянтогтох -

Аа тийм. Сосорбарам Дашдондог гээд чадалтай багш нар байсан. Манай сургуулийн багш нар чадалтай.

Хишигсүрэн -

Хоол унд байхгүй. Хичээлийн бус цагаар хичээлээ л хийх үү?

Буянтогтох -

Хичээлээ л хийнэ. Заримдаа Бөхмөрөнөөс шуудан ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Нөгөө аймгаас гарсан шуудан чинь...

Хишигсүрэн -

Бөхмөрөнөөр дайраад...

Буянтогтох -

Бөхмөрөнөөр дайраад Өмнөговьд ирдэг. Тэр шуудан ирдэг өдрийг их хүлээнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хүлээгээд сууж байтал тэр үед машин ховор ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тоос гараад л сургуулийн хажуугаар өнгөрнө. Бид нар араас нь хөөчихдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Холбоон дээр очиж зогсоно. Бид нар хөөгөөд араас нь очдог. Бөхмөрөнөөс явж байгаа чадалтай улс бол кармаагаа уудлаад нэг, нэг төгрөг өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Аа тэр бол дээд зэргийн бэлэг. Түүнийгээ барьж аваад агент рүү гүйхээр зэрэг тэр үед годгор годгор боов байдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Нэг төгрөгөнд 12 ширхэг боов ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Түүнийгээ кармаалж аваад иднэ.

Хишигсүрэн -

Пошийлаа. / Болоод явчихлаа/

Буянтогтох -

Пошийлаа. Тэгээд бүр шинэ аргад сураад 7, 8-р ангид ороод ирэхээр зэрэг дуулдаг барьдаг хүүхдүүд ухуулга хийдэг гэж байна гэж бүр хөдөө гарч айл очоод нэг үдийн цай уучих....

Хишигсүрэн -

Ухуулга хийнэ гэхээр юу хийхэв?

Буянтогтох -

Сонин мониноос юм уншиж тийм л юм хийж явсан юм л ...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Аа ёстой бэрх байсан. Бөөсдөнө гэж ч үзүүлсэн.

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Бөөс цохино. Өмнөговь чинь тэр үед нүүрс мүүрс гэж байхгүй. Зөвхөн харганаар л галладаг. Хөлдөж үхэх шахна.

Хишигсүрэн -

Байшинтай байсан уу?

Буянтогтох -

Байшинтай.

Хишигсүрэн -

За тэгэхээр амьдралын орчин их муу байсан юм байна.

Буянтогтох -

Муу муу муу.

Хишигсүрэн -

Цахилгаан байсан уу? тэр үед?

Буянтогтох -

Ямар цахилгаан байдаг юм.

Хишигсүрэн -

Радио байх уу?

Буянтогтох -

Байхгүй ээ.

Хишигсүрэн -

Та сүүдэр ший үзсэн талаар ярьсан ш дээ. Хэдэн онд анх кино үзсэн бэ?

Буянтогтох -

Тэр сүүдэр шийг чинь мотор асааж гаргадаг. 50 хэдэн онд кино гарч эхэлсэн юм. Бөхтөр морь,

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

” Манай аялгуу” гээд Монголын уран сайхны кино тэр их дээр үеийн кино Хайдав дуулаад байдаг. Дандаа дуугаар хийсэн кино.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тийм кино л үзэж байсан. Тэгээд Өмнөговьд нэлээд сайн сурсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд 10 жилд ирээд 8-р ангид орсон чинь сурлага муудлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Манай ангид математикийн хичээлийг Сандагдорж гэдэг зохиолч байгаад эсэргүү болоод нутаг заагдаж ирсэн. Тууврын мал хил дээр очоод майлан майлан нутгаа эргэж хараад Оросын хил давлаа гэсэн юм бичсэн юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд Увс аймагт...

Хишигсүрэн -

Нутаг заагдаж очсон.

Буянтогтох -

Нутаг заагдаж ирсэн Сандагдорж багш манай ангид Математикийн хичээл заахаар болоод...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Сандагдорж багш за би Оросоор заах уу? гэдэг тэгье тэгье гэдэг. Тэгээд Оросоор баахан юм ярьдаг. Ойлгож байна уу? гэдэг ойлгож байнаа л гэдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд их гоё гоё юм ярьдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэр юмын яриулах гэж манай ангийхан заль зохиодог.

Хишигсүрэн -

Үндсэн хичээлийн заалгахгүй. Гоё юм яриулдаг.

Буянтогтох -

Аа ха. Тэгээд улирлын дүн гарах болохоор архи их уудаг. Би танай ангид их сайн байгаа танай ангийг бүгдийн онц гаргана л гэдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Математик дээр ангиараа онц гараад яваад байдаг. Тэгж байтал хавар гэнэтхэн аймгийн намын хорооны шалгалт ирж байна гээд хичээл дээр сууж байгаад нөгөө Сандагдорж багшийг халаад хаячихлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд тэр чинь 5 сар гарчихсан байсан. Манай ангийн шалгалтыг Намжил багш боловсролын хэлтсээс ирж авна гээд Намжил багш хэд гурван консультаци өгсөн юм. Тэгээд 8-р ангидаа бүтэн жил математик үзээгүй болохоор хоцрогдчихсон. /инээв/ Тэрнээс хойш математик дээр сайжрахгүй байж байгаад 10-р анги манай ангийнхан төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр нутаг заагдаж ирсэн багшид бусад багш нар яаж ханддаг байсан бол?

Буянтогтох -

Тэр үед муу л хандаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Одоо зохиол нь байж л байна. Сандагдорж гэж сайн зохиолч байсан байна лээ.

Хишигсүрэн -

Ер нь таны хүүхэд үеийн эцэг эх хүүхдийн харилцаа ямар байсан бэ?

Буянтогтох -

Эцэг эх бол эцэг эх, хүүхэд бол хүүхэд...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Зөрчил гаргавал хүүхэд нэлээд хатуу арга хэмжээ авахуулна ш дээ. Цохиулна. Мориор хөөлгөнө. Гадаа хонуулна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Эцэг эх хүүхдийн харилцаа бол нэлээд ширүүн.

Хишигсүрэн -

Улаангомд очоод та бас байранд байсан уу?

Буянтогтох -

Байранд байсан.

Хишигсүрэн -

Улаангомын дотуур байр, Өмнөговийн дотуур байр 2-ын хооронд ямар ялгаа байсан?

Буянтогтох -

Ялгаатай. Улаангомд ороод ирсэн чинь хоол унд ч ялгаатай. Нэг, хоёрдугаар хоолтой.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо нөгөө нэг 3 давхар дотуур байр ашиглалтанд орсон байсан уу?

Буянтогтох -

Ороогүй. Төвийн 10-н жилийн сургууль 2 давхар байранд байсан юм. Бүр тэр дээшээ. Тэр нэг хэдэн улиасны доод талд энэ 3 давхар байр чинь 65 онд ашиглалтанд орсон юм.

Хишигсүрэн -

Оо за, за. Сүүлд орсон юм байна ш дээ.

Буянтогтох -

Рагчаасүрэн гэдэг захиралтай. Бөхчулуун гэдэг эрхлэгчтэй. Дүгэр гэдэг тогоочтой. Ийшээ гэдэг ангийн багштай. 10-р анги төгсгөсөн.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг ийм юм асуумаар байна. Таныг хүүхэд байхад сургуульд сурдаг нас нь өнгөрчихсөн улсуудыг бичиг үсэг тайлуулдаг гэрийн сургууль гэдэг юм явж байсан уу?

Буянтогтох -

Байсан. Байсан. Завод дээр болно. Завод дээр бичиг үсгийн бүлгэм хичээллэнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Сумын төв дээр бол байнга хичээллэнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгж байж энэ бичиг үсэг 60-аад оны үед түр сургууль гэдэг юм байгуулсаар байгаад бичиг үсэгтэй болгосон ш дээ.

Хишигсүрэн -

Нэг ийм юм асуумаар байна. Театр ,концерт, жүжиг энэ тэр танд өөрт чинь нөлөөлж байсан уу?

Буянтогтох -

Нөлөөлөлгүй яахав. Тэрийг л үзэх л зорилготой. Үзэж ертөнцийг таньж мэдэх зорилготой. Намайг 3-р ангид байхад Казакстаны жүжигчид гэж гадаадтай манай улс харилцаж байсан биш. Анх удаа Бөхмөрөнд ирж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Клуб хоршооны энэ талд нэг махны юу болоод ...

Хишигсүрэн -

Тийм...

Буянтогтох -

Тэрний цонх аваад тавьчихсан Бөхмөрөн сумын ...

Хишигсүрэн -

Жижигхэн байшин ш дээ.

Буянтогтох -

Тийм. Тухайн үед хамгийн том байшин тэр байхгүй юу. Сумын контор сүүлд халуун ус болсон тэр хоёр л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Казакстаны 10 хэдэн жүжигчин байсан байх. Сайхан концерт ирж тоглоод пионерийн жагсаал ёсолгоо хийж бид тэрэн дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зах хязгаараар айлчлан тоглож буй Казакстаны жүжигчдэд халуун баяр хүргэе гэж рапорт өгч нэг дууны ноттой ном ахлагч нь надад өгч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Түүний дараа Бөхтөр морь гэдэг хүүхэлдэйн кино үлгэрийн маягийн кино ...

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Бас нэг Илья Морьмец гээд морьтой хүн үүлний цаагуур нисдэг хүүхэлдэйн кино гарч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Хоёулаа түр завсарлаад дахиад эргээд ярилцъя.

Буянтогтох -

Тэгье. Ярилцлага: №25-01-2 Ярилцлагын хугацаа: 86 минут Огноо: 2009.06.22 Аудио файлын нэр: #25_01-2_B.Buyantogtokh_amantuuh_ 2009_06_22 Ярилцлага авагч: Я. Хишигсүрэн Сэдэв: Мэргэжил:

Хишигсүрэн -

За хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Бид хоёр сая таны 10 жилд Улаангомын 1-р 10-н жилд сурсан тухай ярьсан. Тэгээд Сандагдорж багш хичээл зааж байсан. Тооны хичээл дээр янз бүрийн юм ярьсаар байж жаахан тааруу байсан гээд ярьсан ш дээ.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгээд ийм юм асуумаар байна. Та Шугам зургийн хөдөлмөр техникийн багш ш дээ. Тэгэхээр ийм мэргэжил сонгож сурах тийм болсон шалтгаан юу вэ? Та өөрөө сонгосон уу? Хүн зөвлөж байсан уу? Яаж мэргэжлээ сонгож байсан бэ?

Буянтогтох -

За би 10- р анги төгсөхөд урлагийн авъяастай урлагийн сургуульд ордог юмуу гэсэн бодолтой байсан.

Хишигсүрэн -

Ямар авъяастай байсан бэ?

Буянтогтох -

Дуулдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Концертонд байнга оролцоно. Аймаг албан байгууллагуудын уралдаан тэмцээнд байнга оролцоно.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд урлагт жаахан сонирхолтой. Тэгээд тэр жил юу ирсэнгүй. Урлагийн ажилтан бэлтгэдэг багшийн дээдийн кино драмын анги гэж байсан юм. Тэр жил тэр ангийн элсэлт байхгүй жил таараад тэгээд тэр үед чинь сургуулиас нь хуваарилдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд намайг бас хүн болгочихъя гэж бодож явдаг улсууд байсан юм байна лээ. Тэр үед Цэвгээ ах аймгийн боловсролын хэлтэст байцаагч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хуваарь авахаар сургуулийн комисс дээр орж сургуулийн санал авч байсан байхгүй юу. Тэгэхэд Цэвгээ ах Рагчаасүрэн багшид хэлээд манай энд тохирох хуваарийн өг гээд захисан юм байлгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Би мэдэж байна. Сайн багш хийж авна гэж Рагчаасүрэн багш хэлээд багшийн дээдийн хуваарь өгөөд түүндээ 4 жил суралцаад тэгээд багшийн мэргэжил эзэмшсэн. Хот, хотжих асуудал:

Хишигсүрэн -

Аа ха. Та Улаанбаатарт хэдэн онд анх орж ирсэн бэ?

Буянтогтох -

63 онд оюутан болоод Улаанбаатарт онгоцоор ирлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Онгоцноос буугаад тосдог хүн байхгүй. Ах дүүгийн ойр дотны хүн байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд надыг ирнэ гэдгийн Хашсүрэн ах сонссон юм байлгүй.

Хишигсүрэн -

Очирын хүү?

Буянтогтох -

Аа ха. Тэгсэн чинь онгоцны буудлаас буулгачихаад нэг автобусанд суулгаад Туул ресторан гэж байсан юм. Одоо энэ барилгачдын талбайн урд талд нэг зогсоол байдаг. Тэнд авч ирээд буулгалаа. Бороо ч орж байсан. Автобуснаас буугаад ирсэн чинь цэргийн мөргүй нэг цув өмсчихсөн Хашсүрэн ах бороон дотор зогсож байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Чамайг тосож авдаг гээд гэчихсэн. Хашсүрэн ах дагуулж аваад Толгойтын цэргийн ангийн лагерьт гэр нь байсан тэднийд очоод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд Улаанбаатартай анх танилцсан нь тэр дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэр үед Улаанбаатар сайхан сийрэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хүн ам цөөхөнтэй. Бид багшийн дээдийн үүдэн дээр зогсчихоод хэдэн минут тутамд энэ гол гудамжаар машин явж байна гэхэд 2 минутанд нэг машин явж байна. Машин их элбэг байна шүү гэж ярьж байсан цаг 1963 он. Гэтэл одоо машин Улаанбаатарын тэр гудамжаар багтахгүй байна. Тэгэхэд 2-3 минутанд нэг машин багшийн дээдийн үүдээр өнгөрч байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр нь одоо ямар машин өнгөрөх вэ?

Буянтогтох -

Автобус. Автобус бас их ховор. Гол төлөв 69, тэр үед Волга гэж нэг машин байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Том улс төрийн товчооны гишүүд Чайка гэдэг машин унадаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Хотын тухай ярьсан болохоор нэг ийм юм асуумаар байна. Хотод гудамжаар 2 минутанд, 3 минутанд нэг машин явдаг түүнийгээ их байдаг гэж байна. Ер нь хөдөө аймгийн төвд байсан хүний хувьд хотод хүрээд ирэхээр хотыг та яаж хүлээж авч байсан? Хот ер нь ямар онцлогтой газар юм шиг танд санагдсан?

Буянтогтох -

Хот бол гоё сайхан хот байсан. Төөрдөг барьдаг асуудал байлгүй яахав. Хөдөөнөөс орж ирсэн хүмүүст...

Хишигсүрэн -

Аа ха. Байшин барилга, гудамж талбай гоё. Өшөө? Хүмүүс нь ямар байсан бэ?

Буянтогтох -

Хүмүүс нь гоё. Зах гэж байсан. Одоо энэ хүнсний 7-р гуанз гэж байсан түүний хажууд зах байдаг байсан юм. Зах дээр хагас бүтэн сайнд хүмүүс бөөгнөрдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хүмүүс сайхан амьдардаг. Бас их цэвэрхэн соёлтой амьдардаг.

Хишигсүрэн -

Хог новшгүй цэвэрхэн амьдардаг байсан байх тиймээ?

Буянтогтох -

Цэвэрхэн цэвэрхэн ног новш байхгүй. Хог хаядаг замбараагүй байдаг хүмүүс одоо л байгаа болохоос биш тэр үед бол хот цэвэрхэн сайхан хот байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Тэр үед хот таньд таалагддаг байсан уу?

Буянтогтох -

Таалагддаг байсан. Сайхан байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа танд сургууль төгсөөд хотод үлдэнэ барина гэсэн тийм бодол байсан уу?

Буянтогтох -

Байхгүй ээ. Бид нарыг чинь яамнаас хуваарь гаргаад ЗИЛ-130 машинд ачаад л явна. Өөр санал хүсэлт гаргана. Тэгнэ барина гэсэн юм байхгүй. Соёл урлагийн арга хэмжээ:

Хишигсүрэн -

Аа ха. Оюутны амьдралаас өмнө ийм юм асуумаар байна. Социализмын үед чинь урлаг соёлын арга хэмжээ шат шатны байгууллагууд дээр урлаг соёлын юм их болдог байсан ш дээ. Спортын арга хэмжээнээс гадна.

Буянтогтох -

: Аа ха.

Хишигсүрэн -

Бодвол та тийм арга хэмжээнд дуулдаг байсан байлгүй. Урлагийн үзлэг, тэр урлаг соёлтой холбоотой зүйлүүд одоо ингээд бодсон чинь ямар утга учиртай зүйл байсан бэ? Урлагийн үзлэг гээд тиймээ?

Буянтогтох -

Урлагийн үзлэг тэр бол бүр уламжлал болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Намар хичээл эхлээд 10 сарын дундуур факультут факультутаар нь урлагийн үзлэг болж...

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Комиссоор шалгуулдаг. Түүний дараа сургуулийн нэгдсэн урлагийн үзлэг болж Багшийн дээд чинь соёлын том төв байсан ш дээ. Кино драмын ангитай. Уран зургийн ангитай. Дуулаачийн ангитай. Урлаг соёл үнэхээр хөгжиж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэр үед багшийн дээд сургууль төгссөн алдартай алдартай улс зөндөө байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Латив байсан. Гавъяат жүжигчин Жарантав гэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Мэргэжлийн ангиудад авъяастай оюутнууд зөндөө байсан л даа. Би багшийн дээдийн концертанд тогтмол оролцоно.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Түүгээр ч барахгүй. Дэлхийн оюутны холбооны их хурал гэж 65 онд Монголд болсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэнд монголын оюутны нэгдсэн концерт гэж том концерт тоглоод...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Дэлхийн оюутны холбооны төлөөлөгч нарт драмын тетрт концерт тоглоод үзүүлж байсан. Идэвхтэй оролцдог байсан. Сургуулийн хүндэт самбарт зураг тавигдаж байсан. Урлаг спортыг их дэмждэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд шугам зураг хөдөлмөрийн ангид суралцсан ш дээ. Хөдөөний хүүхэд оюутан болоод дотуур байранд байсан уу? Оюутны 4 жилийг ямархуу байдалтай өнгөрөөж байсан бэ? \утсаар ярив\

Буянтогтох -

Дээр үеийн оюутнууд ар гэр аав ээжээ шаналгаад байхгүй тийм байсан л дээ. Сард 1-р курсад бол 180 төгрөгний цалинтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд сайн сурах юм бол 40 төгрөг нэмж өгнө. Онц сурсан оюутан бол Сүхбаатарын цалин гээд 2, 3 курсад бол 240 төгрөг авдаг. Тасагт 4-6 оюутан байна. Сард зуу зуун төгрөгөөр нийлээд хоол ундаа авчихна. 180 төгрөгөөрөө хичээлийн хэрэглэлээ аваад бас өөртөө хувцас хунарын юм авчихна. Тасгаараа хувцасаараа ижилсэх гоёх гэж их юм болно. Тэр үед аваарын цагаан гэж сайхан саравчтай цагаан малгай ирдэг байлаа. Тасгаараа тэр цагаан малгай тавьчихаад ижилсээд явж байхад сайхан л байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. За тэгээд сургуулийг ямарч асуудалгүй төгсөөд шууд Увс руу...

Буянтогтох -

Шууд Увсад очоод Увсын төвийн 10-н жил, Баруунтурууны 10-н жил гэж хоёрхон 10-н жил ...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Төвийн 10-н жилд хуваарилагдаад тэндээ 5 жил ажилласан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Увс аймгийн төвийн 10-н жилд.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэр 10-н жилд ажиллаж байхад сургуулийн хамт олон их сайхан хамт олон. Сургуулийн захирал нь Рагчаасүрэн. Хичээлийн эрхлэгч нь Лхамжав. Тэгээд одоо гавъяат болчихсон Гомбожав, Биньеэ. Ганболд, Бямбажав гээд бид нар нэг үеийн ажлаа ч сайн хийнэ. Тоглож наадаж чаддаг. Заримдаа нийлээд дарвиад цэнгэчихдэг. Ийм л хамт олон байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг ийм юм асуумаар байх юм. Таныг 10-н жил төгсөж байхад тухайн үедээ Рагчаасүрэн багш энэ хүнийг би багш хийж авна гээд хуваарь өгөөд явуулж байсан гэсэн ш дээ.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгээд ямарч байсан мэргэжлийн эзэмшээд буцаад ирж байсан. Ер нь тэр үед хүмүүс ажилдаа яаж ханддаг байсан бэ? Ажил хийж байсан улсууд. Ялангуяа багшийн ажил хийж байсан улсууд? Сүүлийн үеийн байдалтай харьцуулаад бодохоор ямар ялгаа байна?

Буянтогтох -

Социализмын үед ерөөсөө бүх юм хатуу чанга дэглэмтэй. Тодорхой хүрээнд л хатуу шаардлага биелүүлдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Шаардлага бол өндөр. Түүнийг давж байж ажилд тэнцэж тогтож байна. Шаардлага хангахгүй бол муу үзэгдэнэ. Тийм учраас чармайж ажилладаг ийм л байсан. Сонгуульт ажил:

Хишигсүрэн -

Аа ха. 1-р 10-н жилд ажиллаж байсан ажлын байдлыг бодохоор нэг өдрийн ажил ер нь ямархуу байдалтай өнгөрөх вэ? Тэр тухай яриач?

Буянтогтох -

Би 1-р 10-н жилд зураг хөдөлмөрийн багшаар очиж ажиллаад надад насан туршид дагалдаж явдаг юм бол ямар нэг сонгуульт ажил намайг насан туршид дагасан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Би 10-н жилийн сургуульд багш. Тэгээд сургуулийн эвлэлийн хорооны дарга. Сургуулийн эвлэлийн хороо гэдэг бол нүсэр том байгууллага.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Орон тооны биш боловч ажил ихтэй. 8-р ангиас эхлээд эвлэлд элсэнэ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Залуу багш нар, ажилчид бүгд эвлэлийн гишүүн?

Буянтогтох -

Эвлэлийн гишүүн. Эвлэлийн хороо гэж 450 гишүүнтэй. Эвлэлийн хорооны дотоод ажил асар их ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Сар бүр үүрийн хурал болно. 7 хоногт үүрийн ажил болно. Тэгээд эвлэлийн нэрэмжит юу байдаг юм бүхий л ажилд оролцоно. Тэгээд 10-н жилд пионерийн удирдагчийн орон тоо байна. Эвлэлийн хорооны даргын орон тоо байхгүй. Нэг ч төгрөгний цалин байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгсэн хэрнээ асар их ажилтай. Байнга шалгалт ирж байдаг. Тийм ажлыг 5 жил хийгээд нэг ч төгрөгний цалин авч үзээгүй.

Хишигсүрэн -

Ер нь пионерийн байгууллагын дараа бүх хүүхдүүдийг эвлэлд элсүүлдэг байсан ш дээ. Зарим нь ч элсдэггүй л байсан байх. Тэгэхээр тэр эвлэлийн ажил, пионерийн ажил гэдэг анхан шатны ажил байсан ш дээ. Эвлэлийн ажлын онцлог нь юу байсан бэ? Та дурдаад хэлээч? Ямар ажил хийдэг байсан юм?

Буянтогтох -

Эвлэлийн ажлын гол онцлог бол Монголын залуу үеийнхэн эх орондоо бүтээлч юм хийх л ажил эвлэлийн байгууллага хийнэ. Аймгаа тохижуулах, сурагчийн эвлэлийн байгууллага бол анги танхимаа тохижуулна. Нам засгийн тогтоол шийдвэрийг судалдаг, аа пионерийн байгууллага бол бэлэгдлийн шинж чанартай ч гэсэн эвлэлийн ажилд гар бие оролцдог.

Хишигсүрэн -

Хавар намрын ажилд...

Буянтогтох -

Хавар намрын ажилд явна. Ногоо тарина. Хураах, сургууль орчмоо тохижуулах, одоо малчдад туслах хөдөлгөөн өрнөн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Өвөлжилтөнд туслана. Биеэрээ ч туслана.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Одоо тэр эвлэлийн байгууллага лаа шүдэнзээ цуглуулна. Захидал занаа бичнэ. Ухуулга хийнэ. Концертоор явна гэх мэт ийм ажлууд их хийгдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Эвлэлийн ажлаас болоод, сургалтын үйл ажиллгаа явагдаж байгаа ш дээ.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Малчдад туслах ч юмуу. Хичээл сургалтын таслуулаад аваад явах явдал байсан уу?

Буянтогтох -

Байсан байсан.

Хишигсүрэн -

Тэгээд түүнийг яаж нөхөх үү?

Буянтогтох -

Түүнийг одоо зохицуулна. Жишээ нь одоо 67 оны хавар Сагил суманд их хэмжээний зуд болоод бүх эвлэлийн гишүүд залуучууд тэнд багш, ахлах ангийн сурагчидтайгаа яваад...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ядарсан малыг арчилдаг сувилдаг. Тэжээдэг ийм ажилд одоо сар гаруй явж ирээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Сар гаруй яваад төчнөөн мал арчиллаа төчнөөн юу яалаа гэсэн мэдээтэй ирэх жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха. Ажлын хажуугаар эвлэлийн ажил хийдэг. Ер нь багш нарын ажлын цаг, амралтын цаг, тэгээд олон нийтийн ажил, ялангуяа тэр дугуйлан, хурал цуглаанаас гадна ажлын ачаалал хэр байсан бэ?

Буянтогтох -

Ажлын ачаалал маш их...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

7 хоногт нэг удаа албан байгууллагуудын ажил төрлийн цуглаан, Эмнэлэг гэгээрлийн ажил, дугуйлан, лекц, тэгээд дээр нь намын гишүүн бол намын улс төрийн дугуйлан. Эвлэлийн гишүүн бол эвлэлийн улс төрийн дугуйланд явна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд нэг өдөр байгууллага орчноо тохижуулах өдөр, зөвхөн хичээлээ хийдэг өдөр гэж байхгүй. Тэр өдөр хичээлээ хийнэ. Тэгээд өөр жишээ нь даваа гариг бүр улс төрийн сонсголтой. Орой нь ажил төрлийн цуглаантай. Гуравдахь өдөр эмнэлэг гэгээрлийн яриатай.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

4-дахь өдөр намын улс төрийн дугуйлан гээд ингээд завгүй. Гэр хооронд гүйж явдаг. Эмэгтэйчүүд нь хүүхдээ хөхүүлэх эргэхээр нэг ирдэг. Эрэгтэйчүүд нь түлээ нүүрс, усаа авахаар нэг ирдэг. Социализм байгуулах гэж социализмаас өөр нийгэм байхгүй. Бид нарын зорилго бол социалзмын байгуулах, өөр нийгмийн талаар ойлголт байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо энэ ажлын ачаалал их байна. Багасгамаар байна. Тийм одоо төвөгшөөсөн юм байх уу?

Буянтогтох -

Байхгүй байхгүй.

Хишигсүрэн -

Дотроо бодох уу?

Буянтогтох -

Дотроо бодоод л явна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хэцүү байгааг мэдэж байгаа ч гэсэн түүнийг хэлдэг хүн ч байхгүй. Түүнийг хүлээж авдаг газар ч байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Мухлагдаад сурчихсан.

Хишигсүрэн -

Одоо ингэж байна ш дээ. Ажлын бус цагаар бүжгэнд яваад л, Баар саваар яваар л, амралтанд яваад л, салхинд гараад л ажлын стресс ядаргаагаа тайлана гээд ажил амралтын тодорхой маяг байна ш дээ.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Тиймэрхүү нэг маяг байна шүү дээ. Та нарын үед амралт...

Буянтогтох -

Байхгүй ээ. Байхгүй.

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Мухлагдсаар байгаад л тийм юм байхгүй ш дээ. Аймагт ажиллаж байхдаа улсын амралтанд нэг 14 хоног амарсан. Түүнээс хойш ер нь амралт мамралтанд амарч үзээгүй.

Хишигсүрэн -

Ажилдаа хүмүүс тэр үед нийтээрээ тийм чин сэтгэлээсээ ханддаг байсан гэж би ойлгоод байна. Ажилдаа тийм дуртай байсан юмуу? Оногдсон тэр гээд...

Буянтогтох -

Ерөөсөө багш хийж байна гэдэг багшид ямар нэг өмч байхгүй. Ажлаа хийж байж 500 хэдэн төгрөгөө аваад тэр 540 төгрөгөөрөө дараачийн 540-өө автал амьдрахын төлөө тэмцээд ...

Хишигсүрэн -

Ажлын байр ямар нэгэн байдлаар баталгаатай юу?

Буянтогтох -

Ер нь баталгаатай шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Гайгуу баталгаатай. Ажилдаа онцын хариуцлага алдахгүй бол ажлын байр бол баталгаатай.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Сургууль төгссөн бол ямарч байсан ажлын байр олдоно. Ямар нэг мэргэжил эзэмшсэн бол ажлын байрны тухай нэг их асуудал үүсэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Нэг ийм юм байнаа. 90 он гараад ардчилсан хувьсгалын дараа ажиллаж байхад өмнөх ажилд хандах хандлагад ямар өөрчлөлт гарсан бэ?

Буянтогтох -

Бүх улсууд өмчтэй болсон. Луйвар хийх нь луйвар хийгээд, хулгай хийх нь хулгай хийгээд 90 оноос өмнө өмчийн сонирхол байгаагүй. Болгоод л өвөлд нь хүнсээ алаад авчихна. Зунд нь нэгдлийн даргыг аргалж байгаад жааз хонь цохиулаад, амралтынхаа цалинг аваад нэг шуудай гурил аваад өөр их асуудал үүсээд байх юм байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд амьдраад ороод ирчихнэ. Зах зээл гарч ирэнгүүт төрийн өмчийг хулгайлах, ашиглах гэсэн ойлголт бий болсон. Хүмүүсийн сэтгэлгээ эрс өөрчлөгдсөн л дөө.

Хишигсүрэн -

Эрс өөрчлөгдсөн нь өмнө нь ч гэсэн хүч нь их дарагдаж байсан байх...

Буянтогтох -

Нэгдэл байгуулагдаж байхад .....

Хишигсүрэн -

Ер нь таныг ажил хийж байх үед хамгийн бахархмаар зүйл юу байсан бэ? Ажилтай холбоотой бахархал төрүүлсэн ...

Буянтогтох -

Удирдлагаасаа сайн гэсэн үнэлэлт авч байсан ажил бүхэн бахархал байсан. Тухайн үед ажил дүгнэдэг, цэгнэдэг. Дутуу үнэлэгдэх явдал их л гарч байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Түүнд гомдоод цөхрөөд байсан юм байхгүй. Хэл ам хийгээд байсан юм байхгүй.

Хишигсүрэн -

Ажил дээр гардаг хэцүү бэрхшээлтэй юм юу байсан бэ?

Буянтогтох -

Ерөөсөө цаг нар байхгүй. Гэрт хүүхэд уйлж байсан ч тэр, өөрөө өвчтэй зовлонтой байсан ч тэр дээд байгууллагын шалгалт гэж их хэцүү юм байсан. Өдөржин шөнөжин шал угаалгаад ... хамгийн бэрхшээлтэй юм бол шалгалт. Шалгалт бол хөдөлмөр үнэлэх хамгийн шилдэг арга байсан ш дээ. Сумын төвд 69 хонохгүй шөнө ховор ш дээ.

Хишигсүрэн -

Тэр шалгалтууд нь ямар ямар шалгалт ирэх вэ? Юу шалгах вэ?

Буянтогтох -

Бичиг баримт шалгана. Мэдлэг боловсрол шалгана.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ажлын байрны тохижилт ...

Хишигсүрэн -

Намын шалгалт ...

Буянтогтох -

Оо шалгаж байсан.

Хишигсүрэн -

Ариун цэврийн ...

Буянтогтох -

Ариун цэврийн шалгалт бол байнга.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бид хэдийг конторт оруулж байгаад хөл гарын хумс ...

Хишигсүрэн -

Багш нарын?

Буянтогтох -

Шалгана, шалгана. Шалгахгүй юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Шалгахгүй юм байхгүй. Байнга шалгаж байна. Орос хэлний шалгалт гэж ирж авна. Олон улсын байдлын шалгалт гэж авна.

Хишигсүрэн -

Аа ха. Улс төрийн шалгалт ...

Буянтогтох -

Улс төрийн шалгалт авдаг байлаа.

Хишигсүрэн -

За дараа нь та Бөхмөрөн лүү багшаар очсон. Тэр нь яасан юм? Бөхмөрөн лүү та хүсэлтээрээ очиж байсан юмуу?

Буянтогтох -

Бат-Өлзий багш Бөхмөрөний сургууль чинь 8 жилийн сургууль болчихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Мэргэжлийн багш нар хэрэгцээтэй. Бат-Өлзий багш гавъяат багш болчихсон. Нэр хүндтэй....

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Үндсэн сумынхаа хүнийг мэргэжлийн багшаар авна гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Дээгүүр нь бид нарыг ямар намын байгууллага мэдэх биш боловсролын хэлтэс мэддэг байсан. Тэндүүр зохицуулж байсан юм байгаа биз. 1-р шалтгаан энэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бөхмөрөний сургуульд очиход. 2-р шалтгаан нь багшийн дээдийн сурганыг төгссөн Д. Хөхөө багшийн дээд сургуулийг онц дүнтэй төгсөж ирээд, тэр хүн боловсролын байгууллагаас томилолттой ирээд миний оронд ороод Хөхөө ч сайн ажиллаад багшийн дээдэд багшаар ирээд...

Хишигсүрэн -

Аа ха. Тийм хоёр шалтгаанаар. Бөхмөрөнд ажилласан түүхийг дараа хоёулаа ярина. 8 жил болоод хэдэн жил болж байхад очсон бэ? С. Дуламсүрэн: \Эхнэр\ 72 оны 9 сард манайх нь очсон. Увс аймгийн Бөхмөрөн сумын 8-н жилийн сургуулийн тухай:

Буянтогтох -

32 дахь хичээлийн жил нь эхэлж байсан юм. За одоо Бөхмөрөний сургуулийн талаар ярих уу?

Хишигсүрэн -

Тэгье. 8 жил болоод хэдэн жил болж байсан?

Буянтогтох -

1930 онд байгууллагдсан сургууль юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд 1967 оноос эхэлж 8 жилийн сургууль болоод 8 жилийн сургууль болоод 4 жил болж байхад нь Бөхмөрөн суманд очсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бөхмөрөний сургууль бол манай аймгийн анхны гурван сургуулийн нэг. Ууган сургууль.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Улаангомын сургууль, Мөндөөхөйн сургууль гэж Цагаанхайрханы сургууль, тэгээд...

Хишигсүрэн -

Бөхмөрөний сургууль...

Буянтогтох -

Бөхмөрөний сургууль. Бөхмөрөний сургууль 1930 оны 9 сард Ногоон-Нуур Бөхмөрөн хоёрын хооронд Хоёр харгайн ам гээд модон дотор хоёр харгай ургачихсан байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Хоёр харгайн аманд модон дотор анх байгууллагдсан. Хоёр гэртэй. Хоёр багштай. 25 хүүхэдтэй. Ингэж байгууллагдсан. Анхны захирал нь Баатар гэж Өмнөговь сумын харъяат ийм хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэр жилдээ байгууллагдаад 25 сурагчтай 1-р ангиа хичээлээд 2-р ангид ордог жилээ байшинтын улаан хадны өвөрт ирж бууриа зассан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ийм сургууль.

Хишигсүрэн -

8 жил байгууллагдах хүртэл бага сургууль л байсан уу?

Буянтогтох -

Аа ха. Аа Бөхмөрөний бага сургуульд олон шилдэг багш багшилж байсан. Удирдаж байсан. Бөхмөрөний анхны захирлуудаас олон хүн төр засгийн хариуцлагатай ажил хийсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Жишээ нь Бөхмөрөний сургуульд багшилж байсан. Баатар Москвагийн нэрэмжит 33-р сургуулийн захирал Даваасамбуу, мэдээлэл радио телевийн дарга байсан Гончиг гэж манай сургуулийн анхны төгсөгчийн нэг. Тэгээд Монгол улсын гавъяат багш Сайнбуян, гавъяат багш Бат-Өлзий. Монгол улсын их сургуулийн сүүлд монголын хэлний танхимын эрхлэгч Мишиг гэж хүн багшилж байсан. Ийм алдартай хүмүүс анхнаасаа бариад явчихсан. Баруун талын төв сургууль байсан ш дээ. Сагилийн, Ховдын, Түргэний, Цагаан-Нуурын, Ногоонннуурын бүх хүүхдүүд сурдаг сургууль байсан. Энэ сургуулиас 1945 оны үед олон шилдэг төгсөгчид Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд байсан Нансалжав Түргэн сумын харъяат боловч манай Бөхмөрөний бага сургууль төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Улсын прокурор Р. Гүнсэн тэр хүн бол Бөхмөрөн сумын хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Гадаад худалдааны сайд Баатар гэдэг хүн бол Бөхмөрөний хүн. 60-аад оны үед нам засгийн хариуцлагатай ажил хийж байсан Чойгийн Хунжав гэдэг хүн бол манай сургуулийн ууган төгсөгчдийн нэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэрэв гэдэг хүн бол Бөхмөрөний сургуулийнх гэх мэтээр ...

Хишигсүрэн -

Цэрэв гуай юу хийж байсан гэнээ?

Буянтогтох -

Бөхмөрөний сургуульд сурагч байгаад ...

Хишигсүрэн -

Сүүлд юу хийж байсан юм?

Буянтогтох -

Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга.

Хишигсүрэн -

Одоо нөгөө Хурцбилэгийн аав ш дээ.

Буянтогтох -

Тийм байлгүй.

Хишигсүрэн -

Үрэлийн ах тиймээ?

Буянтогтох -

Аа ха. Тийм тийм. Ер нь одоо хойд талын сумдын суръя гэсэн эрмэлзэлтэй хүмүүс ирж сурч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бөхмөрөний сургууль бас салбар сургууль гэж Хозод сургууль байгуулаад Хозийн бага сургууль гэж байгуулаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Байшинтад үндсэн сургууль нь одоо Хозод бага сургуулийн туурь байсан суурь нь бий.

Хишигсүрэн -

Аа ха. За тийм түүхтэй сургууль байгаад тэр чигээрээ явсаар байж сүүлд нь 8 жил ...

Буянтогтох -

67 оноос 68 оноос 8 жилийн сургууль болоод ерэн чиний үед чинь ...

Хишигсүрэн -

Би 82 онд сургууль орсон.

Буянтогтох -

Чи хэдэн онд 10-р анги төгслөө?

Хишигсүрэн -

92 ...

Буянтогтох -

Чи анхны төгсөгч ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Түүний дараа 2 төгсгөөд нийтдээ 10-н жилийн сургууль болж 3 удаа төгсөлт хийж 105 хүүхдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлсэн. Олон шилдэг багш нар ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ялангуяа 90 он хүртэл манай сургуульд олон шилдэг багш нар ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Химийн багш Сүрэнжав байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бага ангийн багш Хоньтой байна.

Хишигсүрэн -

Мундаг багш нар байсан.

Буянтогтох -

Мундаг багш нар байсан. Математикийн багш Цэдэнбал, Ядамсүрэн гээд шилдэг багш нар ажиллаж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Биеийн тамирын багш Энхээ чинь бас шилдэг багшийн нэг ш дээ. Биеийн тамирын боловсролыг бол хүүхдэд сайн эзэмшүүлж байсан. Цэрэг эх орны Дөл тоглолтонд аймагтаа шилдэг байсан. Бөхмөрөний дунд сургуулийн гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис аймагт л нэг, хоёрдугаар байранд ордог шилдэг сайн сургууль байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бөхмөрөний бага сургууль байгуулагдсан цагаасаа эхлээд захиралаар ажилласан Бат-Өлзий 8 жилийн сургууль болоход нэлээд жил удирдсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бат-Өлзий багш сургуулийг материаллаг баазтай болгосон. Бөхмөрөний сургууль чинь 74 онд улсын төсвөөр баригдсан. 310 хүүхдийн хичээлийн байр баригдсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэрнээс бусад нь бүгд аж ахуйн аргаар тэр хойд талын баригдсан барилгууд чинь бүгдийн аж ахуйн аргаар бариад сумын хөдөлмөрчдийн хүч боломжоор баригдсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд таныг яг очиж байх үед нэг зэрэг баахан залуу сургууль төгссөн мэргэжил мэргэжлийн багш нар зэрэг очсон уу?

Буянтогтох -

Зэрэг очсон. Зэрэг очсон.

Хишигсүрэн -

Тэр 8 жилийн сургууль байгуулагдсан яг таны ажиллаж байсан үед сургуулийн хамт олон ямар амжилт бүтээл гаргав? Монголын олон мянган багш нарын нэг хэсэг нь тэнд ажиллаж байсан. Тэр 360 хэдэн сумын л нэг сургууль нь ш дээ. Тэгэхдээ тэр жижигхэн захын сумын сургууль дээр ямар үйл явдал болдог байв? Боловсрол олгох үйл явц ямар түвшинд байсан? Төвд байгаа сургуультай харьцуулахад ямар ялгаатай байсан? Арай жаахан хоцрогдох шалтгаан байсан уу? тиймэрхүү юмнууд байсан уу? тэр талаар ярих уу?

Буянтогтох -

Боловсролын стандартыг бол Бөхмөрөний сургууль бол нэлээд сайн биелүүлж байсан. Үүний юугаар илэрэх бэ гэхээр 4 жил тутам боловсролын яамны үзлэг явдаг байсан юм. Яамны шалгалт ирээд стандартын дагуу багшийн шалгаад сурагчдын шалгаад, бид нарыг ажиллаж байх хугацаанд гурван удаа боловсролын яамны шалгалт ирээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бөхмөрөний сургууль бол хэвийн ажиллаж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Гэсэн тийм үнэлгээ авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Багш нарын хамтын ажиллагаа. Тэр залуу багш нар дотор сул муу багш байгаагүй. Бүгд хэвийн хэмжээнд сайн эзэмшсэн. Манай сурагчдын сурлага бол хэвийн хаанаас юу шалгасан ч...

Хишигсүрэн -

Хэвийн түвшинд байж чаддаг.

Буянтогтох -

Байж чаддаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Багш нар анги танхимаа сайн янзалдаг. Хичээлийн танхим, гадаад хэлний танхим ....

Хишигсүрэн -

Би нэг ийм юм санаж байна. Намайг жаахан байхад Булган багшийн танхим гээд хачин сайхан танхим байсан.

Буянтогтох -

Тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Ялангуяа дүрслэх хөдөлмөрийн кабинет, хөдөлмөрийн кабинетэд ямар гоё гоё юмнууд байлаа. Дахиж би тийм сургууль хаана ч хараагүй. Улаанбаатар хотод ч хараагүй. Аймгийн төвд ч хараагүй. Ялангуяа сургуулийн тохижилт их гоё байсан гэж би бодоод байгаа байхгүй юу. Түүнийг ер нь ямар байдлаар яаж хийдэг байсан бэ?

Буянтогтох -

Багш нарын санаачлагаас болдог байсан. Доктор Цэрэнсодном гэж байна ш дээ. Шинжлэх ШУА-ын хэл судлалын доктор Цэрэнсодном гэдэг хүн байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Монгол судлаач Ю. Кручкин хамт ирсэн юм.

Хишигсүрэн -

Кручкин тийм.

Буянтогтох -

Тэгээд манай өрөөнд орж ирсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд би Монголд олон сургуулиар орж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ийм тохижилттой кабинет би үзээгүй юм байна.

Хишигсүрэн -

Ялангуяа хөдөлмөрийн кабинет..

Буянтогтох -

Би сурвалжлуулна гээд Батбаярыг дагуулж ирээд чи үүнийг нэг сурвалжлаад өгөхгүй юмуу. Тийм юм болж байсан юм.

Хишигсүрэн -

Одоо үйлчлэх хөдөлмөрийн кабинетед Монгол гэрийн хэрэгсэл тавилга бүгд байдаг. Үзүүлэн таниулах монгол дээл хувцасыг бүгдийн хийчихсэн.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Аа тэгээд охид ч тэр хөвгүүд тэр одоо би сайн санаж байна. Дэрсийг нугалаад наагаад аягүй хөөрхөн юм хийдэг. Шүүр угаалтуур, гээд хүүхдүүдийн хийсэн зүйл дүүрэн байдаг байсан. Хөдөлмөрийн хүмүүжил аягүй сайн өгч байсан.

Буянтогтох -

Одоо Бөхмөрөнийг мужаан сайтай гэж ярьдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хөдөлмөрийн сургалт...

Хишигсүрэн -

Сайн байсан.

Буянтогтох -

Одоо Бөхмөрөнд хүнээс нэг их юм худалдаад аваад байхгүй шүү дээ. Хөрөө алх хоёр байвал Бөхмөрөний хүн болгон хаалга хийчихнэ.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Авдар шүүгээгээ хийчихнэ.

Хишигсүрэн -

Бид нар охидууд хэрнээ мод харуулдаж байснаа санаад байдаг юм.

Буянтогтох -

Ерөөсөө бүгдийн өөрсдөө хийчихдэг. Би материал гээд сургуулиас юм шаардаад байдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Дэрс бол дэрс, хулс бол хулс, эвэр бол эвэр, яс бол яс, хаана юу л элбэг олдож байна түүгээр хүүхдүүдээр юм хийлгэдэг. Нэг их багаж худалдаж аваад байдаггүй. Багажаа өөрсдөө хийчихдэг. Харуул, хадуур, хөрөөгөө. Алхаа, алхаа бид өөрсдөө хийчихдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгэхээр ерөөсөө хөдөлмөрийн хичээлээр бүх юмаа гарын доорх материалаар үйлдвэр хөгжсөн материал элбэг биш хөдөө бүгдийг өөрсдөө хийдэг байсан.

Хишигсүрэн -

Тэр кабинетуудын тохижилт их сайхан байж ангиуд цэвэрхэн байсан. Сургуулийн шал гялтганаад байдаг байсан.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Шалны алчуур гэж цав цагаан юм байсан. Дахиж хаана ч тийм сургууль харсангүй л дээ. Ер нь.

Буянтогтох -

Багш нар бүгдээрээ энэ 3-р улиралын амралтаар нэг кабинет тохижуулна. Бүх багш нар бүгдээрээ хийнэ. Юм хийдэг нь юмаа хийнэ. Хийж чаддаггүй нь ханаа будна. Шалаа будна. Бүх багш нар хамжаад дэмжээд ороод сургуулийн үзэмж бол сайхан л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд сургууль сайн байх бас нэг юм нь хамт олон сайн байхаас гадна сургуулийн удирдлага удирдаж байсан улсуудтай бас их холбоотой байх? Миний санаад байгаа тэр үед Чулуунбаатар багш захирал байсан. Дараа нь Шуумаржав багш захирал байсан тиймээ?

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Бат-Өлзий багш захирал байсан. Харьцангуй эрт Бат-Өлзий багш гавъяат болсон юм байна ш дээ. Бүүр тэр захын сургуулийн багшийг 60, 70 оны зааг дээр гавъяат болгож байна гэдэг чинь ер нь л ажлын үзүүлэлт...

Буянтогтох -

Аа ха. Увс аймаг 80-ад он хүртэл хоёрхон гавъяаттай байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хоёулаа Бөхмөрөнийх.

Хишигсүрэн -

Аа ха. Нэг нь?

Буянтогтох -

Бат-Өлзий нэг нь Сайнбуян.

Хишигсүрэн -

Сайнбуян бас Бөхмөрөнийх юмуу?

Буянтогтох -

Аа ха. Одоо Увс аймаг 6-7 гавъяат багштай байх түүний 3 нь Бөхмөрөнийх байж байна ш дээ. Тэгэхээр уламжлал байна энд.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд одоо Бат-Өлзий багш ажлаа өгдөг гол шалтгаан бол нийгэмд хүн хоцордог юм байна лээ дээ. Ерөөсөө хоцорсон нь илрээд байсан. Дандаа л дарангуйлах маягтай. Бид чинь өдөрт харина гэсэн юм байхгүй ш дээ. Цонхоор харж байна. Яг гэрт орж байхад араас хүүхэд таныг захирал дуудаж байна. Ирэхээр аймгаас шалгалт ирнэ гэнэ. Тэгээд суулгачихна. Бид ус авах хувингаа барьж аваад худгийн хажууд тавьчихаад орой усаа авч харьдаг. Хүүхдээ цэцэрлэгээс үүрч аваад эмэгтэй нь усаа аваад, эрэгтэй нь хүүхдээ аваад харина. Тухайн үеийн багш нар нийгмийн өөр ямар нэгэн сэтгэлгээ байхгүй. Ингэж байх ёстой. Үүнээс өөр арга барил байхгүй. Дотуур байрны хүүхдийн цагаан хэрэглэл адъяал даавуутайгийн үүрч аваад харьж угаана.

Хишигсүрэн -

Сургуулийн угаагч гэж байдаггүй юмуу?

Буянтогтох -

Хүч хүрэхгүй л байхгүй юу.

Хишигсүрэн -

Дар яаж даавуу угаадаг билээ?

Буянтогтох -

Ваннад хийж байгаад гишгээд байна.

Хишигсүрэн -

/инээв/

Буянтогтох -

Тэгж байгаад баригдсан.

Хишигсүрэн -

Сургууль халуун устай хэзээ болсон юм бэ?

Буянтогтох -

Халуун ус 84 онд сурагчийн жил гэж болсон юм.

Хишигсүрэн -

83 онд.

Буянтогтох -

83 билүү? 84 билүү? 83 оны хичээлийн жил. Тэгээд сурагчийн жил болоод сумын намын гишүүд санаачлага гаргаад суманд халуун ус баръя гээд намын гишүүдийн хүчээр үнсэн блокоор барьсан юм. Тэгээд 4, 5 өрөөтэй. Үүдэндээ үс засдаг өрөөтэй. Намын гишүүд үнсэн блокоор барьж өгөөд дотор монтажийн инженер гэж хэлдэг байсан Дулдуй Жамсран байна ш дээ. Дулдуй Жамсран дотор монтажийн сайн хийсэн.

Хишигсүрэн -

Сургуулийн заалны хойд талд их том нүх ухсан тиймээ? Заалны ард талд одоо санаж байнаа би. Тэр сургуулийн зоорийг хэдэн хүн барьсан юм бэ? Яг заалнаас залгаад барьсан тиймээ?

Буянтогтох -

Ядамсүрэн бид хоёр 77 онд 10-дахь жилийн шалгаруултанд ирэхэд бид хоёр харанхуй шөнө багсаа тавиад машинд суусан ш дээ. тэгэхгүй бол машин олдохгүй болчих гээд 3 ангитай хичээлийн байр байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тийм тийм. Бага анги уу?

Буянтогтох -

Тийм бага анги ордог байсан. Түүний гадна талд жилдээр тавь гээд бидэнд үүрэг өгчихсөн. Тэр бүр дуусаж өгөхгүй.

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Багсаа тавиад. Айл амьтан зуслан нүүгээд гарчихсан. Хамгийн сүүлд Оодгой, Пүрвээ хоёрыг үүрээд энэ Жоороо Мягаа хоёр түрүүлээд ирчихсэн байсан юм. Тэгээд сургуулийн хашаанаас, гэрээ түрүүлээд сургуулийн хашаанд авч ирээд тавьчихсан.

Хишигсүрэн -

\Инээв\ Одоо сонсохоор боолын хөдөлмөр шиг сонсогдож байна.

Буянтогтох -

Боолын хөдөлмөр. Ёстой жинхэнэ боолын хөдөлмөр. Энэ их сайн сайн удирдагч нар чинь хүнийг юм хийлгэж чаддаг.

Хишигсүрэн -

Одоо би аягүй сайн санаж байна. Хэний анги бэ? Нэг анги 8-р анги төгсөх болсон чинь ээжийг дагаад би трактор дээр сууж аваад ээж тэр ангийг дагуулаад, том том залуучуудыг дагуулаад доошоо яваад ургаж байгаа цэцгийг...

Буянтогтох -

Цахилдаг уу?

Хишигсүрэн -

Бишээ биш. Газар ухаад нэг ёсондоо ширэг авч ирээд...

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Байр сургууль хоёрын хооронд аягүй том цэцгийн мандал хийгээд...

Буянтогтох -

Аа тийм. Тийм.

Хишигсүрэн -

Түүнийг би аягүй сайн санадаг юм.

Буянтогтох -

Оо бидэнд хийгээгүй юм байхгүй. Нэгдлийн суурь тэмээ ноослох гэдэг чинь...

Хишигсүрэн -

Би түүнийг бас аягүй сайн санадаг юм. Тэмээний хар баахан тэмээгээ авч ирээд тавьчихсан. Хашлага барьчихсан. Ар талын хадан дээр сумын төвийн бүх хүүхдүүд гайхаад суучихсан. Доор баахан тэмээний ноос авсан. Яахаараа багш нар нь ч авч байдаг юм тиймээ? Ямар ч учиртай байсан юм. \инээв\

Буянтогтох -

Бид нарт нийгмийн халамж гэж байхгүй. Цалингаа л авна.

Хишигсүрэн -

Цалин авахын тулд тэр бүгдийг хийхээс өөр арга байхгүй.

Буянтогтох -

Цагаан сар өдөр бүх эрэгтэй багш нараар трактор авч ирээд үнс ачуулаад зогсоочихсон.

Хишигсүрэн -

Бүх эрэгтэйчүүд?

Буянтогтох -

Бүх эрэгтэйчүүд

Хишигсүрэн -

Хаана үнс ачуулж байгаа юм?

Буянтогтох -

Сургуулийн үнс, Бөхмөрөн салхитай учраас үнс ачсан хүн.

Хишигсүрэн -

Сургуулийн ар талд уурын зуух байдаг байсан ш дээ. Одоо байхгүй болчихсон уу?

Буянтогтох -

Байхгүй. Аа үнс ачиж болно л доо. Гэхдээ Монголын цагаан сар өдөр ачуулж байдаг. Урьдчилан төлөвлөж эд нар ажил хийдүүлчихэж магадгүй гэж.

Хишигсүрэн -

Та нар яагаад эсэргүүцэл үзүүлдэггүй юм?

Буянтогтох -

Ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй.

Хишигсүрэн -

Ямар ч байсан дотуур байрны тасаг болгон нэг нэг багштай.

Буянтогтох -

Багштай багштай.

Хишигсүрэн -

Хуваарилагдсан тасгийнхаа хүүхдүүдийн хувцас .../инээв/ Би лав орой унтахад ээж аавын ирдэг өдөр гэж байхгүй. 10, 11 цагаас нааш ерөөсөө ирдэггүй. Ирчихээд байрны хүүхэд гээд яваад ....

Буянтогтох -

Бид нарын стресс тайлах юм бол хагас бүтэн сайнаар нэгнийдээ очиж хөзөр тоглоно. Бид нарын нийгэм соёлын арга хэмжээ тэр.

Хишигсүрэн -

/ инээв/

Буянтогтох -

Өөр ямар нэгэн ...

Хишигсүрэн -

Хөзөр их тоглодог байсан. Би сайн санаж байна.

Буянтогтох -

Хамгийн жаргалтай, аз жаргалтай үйл ажиллагаа нь тэр.

Хишигсүрэн -

/ инээв/

Буянтогтох -

Багш нар их хамтач.

Хишигсүрэн -

Тэр их хүнд хөдөлмөр хамт олонч болгодог байсан байх. Тэр их ажлын дарамт тиймээ?/ инээв/

Буянтогтох -

Хүчээр хамтарч хийхийн тулд хамт олон бүрдэнэ.

Хишигсүрэн -

/инээв/ Би нэг юм саначихлаа. Нэг нэгнийхээ гэрт очоод тоглодог гэсэн чинь хуваарилачихсан байдаг байсан тиймээ? Өнөөдөр тэднийд тоглоно. Дараа нь тэднийд тоглоно гээд манайх байшинд байсан ш дээ. Шөнө аав ээжийг ирэхээр бид нар хаалгаа тайлдаггүй. Тэгээд Лхагваагийн хөлнөөс бүс уяад цонхоор гаргаад дүүжилчихээд Лхагваа унтдаг. / инээв/ Тэгээд ирээд хөлнөөс нь татахаар хаалгаа тайлж өгдөг. /инээсээр .../ Аргаа барсан юм хийж байсан байна ш дээ. Бас нэг юм санаад байгаа нь хадланд явахаар аавын нүүр ингээд тэнийчихсэн шумууланд идүүлээд ... тэгнэ тэгнэ миний бие муудлаа гээд акт аваад ...

Буянтогтох -

Тийм нөхцөл байхгүй.

Хишигсүрэн -

Нэг багшийн норм хэд байсан гэлээ?

Буянтогтох -

150. Эрэгтэй хүн 150. Эмэгтэй хүн 100 пересний нормтой. Түүнийг биелүүлэхгүй бол байхгүй. 150 перес гэдэг нь дээд зэргийн нэг трактор өвс. Тэр газрыг чинь хадаад боолгоно. Хураана. Хүлээлгэж өгч байж л гарч ирнэ.

Хишигсүрэн -

Тэр 150 пересний мөнгө гэж ...

Буянтогтох -

Ямар мөнгө байдаг юм.

Хишигсүрэн -

/инээв/

Буянтогтох -

Юу ч байхгүй. Мал бас нядална. Өдөрт 45 мал нядална. Сайн албал саахараар шагнана.

Хишигсүрэн -

Саахар өгнө? /инээв/ 45 мал нэг өдөр нядална гэдэг чинь ямар аймаар юм бэ?

Буянтогтох -

Ажлаа тарчихаад. С. Дуламсүрэн: Хамгийн хүнд ажил тэр зоорь барих л байсан юм. Хар хөлс асгараад л ...

Хишигсүрэн -

Аа ха. Би тэрийг санаад байдаг юм.

Буянтогтох -

Хавар бүтэн жилийн ажлаа шалгуулаад тэгээд дүн аваад .... чонын ав гэж байна. Бид нарыг ачиж аваад явна. Хусан эхэнд аваачаад буулгаад орхичихдог. Бууддаг улс Хозын адагт байдаг. Бид хэд муухай дуугаар орилоод байдаг. Бас түймэрт явдаг.

Хишигсүрэн -

\Инээв\ Санаж байна. Орой гудамжаар яваад түймэрт яваарай түймэрт яваарай гээд бүгдийн цуглуулаад явдаг. Бултах арга байхгүй. Тэр их түймэр өвс хаддаг байсан учраас гардаг байсан юмуу? С. Дуламсүрэн: Модон дотор явж байсан хүмүүс гал алдаад л....

Буянтогтох -

Бид хэд түймэрт явж байсан баахан улс төөрөөд

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Дээшээ явж байна гээд яваад байсан чинь одоо ер нь байшинт дөхөж явах ёстой гээд л яваад байсан. Бид нар буруу яваад байх шиг байна. Гол дээр очиж бид нар дээшээ явж байна уу? Доошоо явж байна уу? үзье гээд гол дээр цаас хаячихаад шүдэнз зураад үзэхээр голын ус дээшээ урсаж байдаг. Бид нар буруу яваад байж. \инээв\

Хишигсүрэн -

Голоо дагаад уруудсан.

Буянтогтох -

Голоо дагаад гүйгээд нуурын хөвөө орчихож. Одоогийн улс их сайхан орчинд амьдарч байна. Бид нарын нөхцөл ёстой хүнд. Ёстой хүнд. Албан байгууллагаас мод өгөхгүй. Өөрсдөө түүж аваад. Өөрсдөө ачиж авдаг.

Хишигсүрэн -

Нэг нэгнийхээ түлээд их явдаг тиймээ?

Буянтогтох -

Нэг нэгэндээ хамжаад туслаад явдаг.

Хишигсүрэн -

Нэг трактор аваад яваад өнөөдөр нэг айлын гадаа дараа нь нэг айлын гадаа..

Буянтогтох -

Аа тийм.

Хишигсүрэн -

Аргагүйн эрхэнд хамтрахаас өөр аргагүй юм байна л даа. \инээв\ Тэгээд бас бүгдийн аваачаад лагерь болгож буулгаад..

Буянтогтох -

6 сарын 1 нд хавчууд гарсан байх ёстой. Түүнээсээ зусланд гардаг. Зуслангаас орж ирээд хавчууд буудаг.

Хишигсүрэн -

Тэр яагаад заавал Хавчууд буулгадаг байсан юм бол? С. Дуламсүрэн: Голын өвсөнд үхэр мал оруулахгүй гэж.

Буянтогтох -

Баруун голд малын тэжээл тарьдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа аа.

Буянтогтох -

Хавчууд буучихаад малаа тийшээгээ...

Хишигсүрэн -

Хөдөө рүү гаргадаг. Тэгээд тэр Хавчуугаас хичээлдээ яваад халууцаад л элсэн дотор...

Буянтогтох -

Тэгээд 10 сарын 1 гэхэд хашаанд орсон байх ёстой. Хашаанд орсон байх ёстой. 10 сарын 1-нээс гэрэл өгнө. Намын улс төрийн хүмүүжлийн ажлууд эхэлнэ. С. Дуламсүрэн: Хүмүүжлийн ажил, лекц дугуйланд явах их хэцүү. Орой ясли цэцэрлэг тарчихаар хүүхэд харах хүн байхгүй.

Хишигсүрэн -

Тэгээд байрны ногоон ногоон дээлтэй охидууд ирдэг. \инээв\ С. Дуламсүрэн: Түүнийг чинь бас зүгээр харуулчихгүй. Нэгэнд нэг гутал авч өгнө. Нэгэнд бас нэг хувцас авч өгнө.

Буянтогтох -

Багш нарын семинар аймагт болдог.

Хишигсүрэн -

Намар 8 сарын 20-иор болдог. Бүх сумын багш нар ирээд баяр шиг юм болдог.

Буянтогтох -

Семинар нь сайхан болдог. Гэхдээ Бөхмөрөний яг зуслан доошоо ордог цаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Гэр семинарт ороод ирэхэд, семинарт ороод Даваасамбуу замдаа саатаад хоноод өнжөөд ирэхэд 25 болчихдог. Хэдэн багш нарын гэр нэг нэг аманд хоцорсон байдаг. Бусад айлууд нь салхи шуурга болоод доошоогоо орчихдог. Хэдэн багш нар семинарт гээд явж яваад ирсэн.

Хишигсүрэн -

Та хоёр санаж байна уу? Манай хоёр гэр Улаан эрэгт хоцорчихсон. Тэгсэн чинь нэг онгоц аягүй доогуур нисээд бид нар онгоцны дуунаас айгаад...

Сумъяасүрэн:\охин\ -

Тэр 90 км газар Даваасамбуугийн машин гурав хонож ирдэг.

Хишигсүрэн -

\Инээв\ Тэр Даваасамбуу уг нь шинэ машин авч өгсөн гэсэн ш дээ. 80 онд авч өгч байсан.

Буянтогтох -

Бид хоёр нэг уурхайгаас нүүрс аччихаад Оошгийн үзүүр өнгөрөөд явж байсан чинь хажуугаар нэг дугуй өнгөрч явна.

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Тэгсэн чинь гадна талынхан дугуй машинаас нь түрүүлээд явчихсан. Ожигдой ч машин барьж байсан. Даваасамбуу ч машин барьж байсан. Юманд явбал заавал машин эвдэрнэ.

Хишигсүрэн -

Тэрүүхэн хооронд тиймээ? Одоо тийм машины эвдрэл гэдэг юм байхгүй болжээ?

Буянтогтох -

Одоо байхгүй.

Хишигсүрэн -

За тэгээд сургуулийн хүүхдүүдэд бас норм өгчихөөд чацаргана түүлгэдэг байсан. Дэрс түүж ир гээд одоо миний гар дээр дэрс түүж байгаад авчихсан сорви байдаг ш дээ. Сургуулийн хүүхдүүдэд норм өгөөд түүлгэдэг байсан тиймээ? Хэдэн шүүрний дэрс ч билээ?

Буянтогтох -

Хүүхэд болгон 3 литр чацаргана 3 туужуурын / шүүрний/ дэрс намар зайлшгүй түүнэ.

Хишигсүрэн -

Тийм их ажлын хажуугаар ийм их бэрхшээл байсан.

Буянтогтох -

Байсан. Байсан.

Хишигсүрэн -

Өглөө 7:30-д юу билээ?

Буянтогтох -

Улс төрийн сонсгол.

Хишигсүрэн -

Сургуулийн хүүхдүүд бас түрүүлж очдог нэг өдөр байсан тиймээ?

Буянтогтох -

Хүмүүжлийн ажил.

Хишигсүрэн -

Багш нар бас нэг өглөө явна. Орой улс төрийн юутай?

Буянтогтох -

Кино үзэх бас бүртгэлтэй. Үзээгүй нь хар цэг тавиулна.

Хишигсүрэн -

Кино үзэхэд бас бүртгэдэг юмуу?

Буянтогтох -

Бүртгэнэ.

Хишигсүрэн -

Аа тэгээд кинонд яваад байдаг нь заавал үзэх ёстой юмуу?

Буянтогтох -

Албан ёсны бүртгэлтэй.

Хишигсүрэн -

/инээв/

Буянтогтох -

Номын санд номын тооллого болно. Номын санд карттай үгүйг шалгана. Гэрт ирж ном тоолно.

Хишигсүрэн -

Ээж надад ном авч ирж өгөөд байдаг байсан. Өөрийнхөө картанд бичүүлчихээд авч ирж өгдөг байсан юм байна ш дээ. / инээсээр .../ Сайндаа ч биш ... / инээсээр .../ С. Дуламсүрэн: Хугиа багш их кино үздэг байсан юм. Кино идэвхтэн гээд

Буянтогтох -

Кино идэвхтэн үнэгүй үзнэ. Бид нар 1-3 төгрөгөөр үзнэ. Соёлын довтолгоо:

Хишигсүрэн -

Сая ажил гэж ярьж байхад дотуур байрны хүүхдийн орны даавууг хүртэл үүрч аваад гэртээ аваачаад цэвэрлэдэг байсан гээд ярилаа ш дээ. Намайг жаахан байхад ариун цэврийн үзлэг гээд аймгийн үзлэг ирлээ гээд нэг юм болдог байсан ш дээ. Соёлын довтолгоо гэж юу болж байсан юм бэ? Тэр Бөхмөрөнд ямархуу байдалтай явж байв? С. Дуламсүрэн: 2 ээлжийн даавуутай байх ёстой. Зочны хөнжилтэй байх ёстой. Тэрийг гаднаас орж ирж шалгана ш дээ. Сумаас юмуу, эмнэлгээс юмуу , олон нийтийн байгууллагаас ...

Буянтогтох -

Гэгээн гэрэлт соёл багш гэр байшингүй довтолж явна.

Хишигсүрэн -

Юу гэнээ?

Буянтогтох -

Гэгээн гэрэлт соёл багш гэр байшингүй довтолж явна гэдэг дуутай.

Хишигсүрэн -

Хэн зохиосон дуу вэ?

Буянтогтох -

Улсаас зохиосон ...

Хишигсүрэн -

Гэгээн гэрэлт соёл багш...

Буянтогтох -

Гэр байшингүй довтолж байна. Тэгээд аймгийн нийтийн үзэсгэлэнгийн самбар дээр Доржийн аяганы алчуур гэртээ байхдаа энэ. Манайд ирээд энэ гээд ариун цэврийн станцын Хайнзан гэдэг хүн нэг гахай хөтөлчихсөн. Модоор хийчихсэн гахай чирч яваад хогтой айлын гадаа аваачаад тавьчихдаг. Торгуультай.

Хишигсүрэн -

Айлын гадаа хонохоор уу?

Буянтогтох -

Аа ха. Тэгээд их муухай нэр сонсогдоно. Тэднийд гахай байна гэнэ. Тэднийд гахай хонож байна гээд амьтны шившиг болдог. Аа тэр соёлын довтолгоо аймаар. Ер нь их бүдүүлэг байсан юм. Маш их замбараагүй байсан. Бөөс бол хэн хүнд л байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Тэгээд довтолгооны хүмүүс ирж явна гэж соёлын довтолгооны хүмүүс айл руу орохоор авдар сав, хувцасны шүүгээгийн үзээд...

Хишигсүрэн -

Ямар хүмүүс явдаг байсан юм бэ?

Буянтогтох -

Сумын намын үүрээс хүн явна. Эмнэлгээс хүн явна. Шалгана. Муу муухай бүгдийн хэлнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Шинэ жил болохоор дурандана.

Хишигсүрэн -

Алиалагч дурандана.

Буянтогтох -

Алиалагч та нар харж байна уу? Тэдний хөнжил дээр нөгөө юм гүйж явна. Нэрийг нь хэн гэдэг билээ гээд шог маягаар, тэдний хүүхдүүд нусаа гоожуулаад явж байна. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй ямар муухай юм. Ёолк дээр хамаг муу муухай юмаа дуудуулдаг.

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Оо тэндний хотны тэнд боохой явж байна. Авлаа авлаа гэх жишээгээр ...

Хишигсүрэн -

Сумын алиалагчийг хэн хийдэг байсан бэ? Сумын ёолк гэж нэг аюултай юм болдог байсан тиймээ? Сүртэй юм болдог байсан ш дээ.

Буянтогтох -

Сайхан болно. Муу муухайг ч их дуудна. Сайн сайхныг ч их дуудна.

Хишигсүрэн -

Тэр дотуур байранд их юу байсан юмаа тиймээ? Дэгтэй журамтай. Бүх хүүхдийн гутлыг тэр шатны дор овоолчихсон.

Буянтогтох -

Тийм тийм.

Хишигсүрэн -

Хүүхдүүд бүгд тавчектай.

Буянтогтох -

Шатны дор тавиур байсан ш дээ. Аав чинь хийсэн юм.

Хишигсүрэн -

Тэр гутал тайлдаг үед үү?

Буянтогтох -

Аа ха. Аав чинь байрны багш байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Шатны дор тавиур хийгээд

Хишигсүрэн -

Баахан гутал тайлаад тавьчихдаг тиймээ? Сая ажлын бэрхшээлийн талаар ярилаа. Ер нь бахархах зүйл юу байсан бэ?

Буянтогтох -

Бахархах юм хамт олон сайн нэгдэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ерөөсөө зарчим ч тэр нэг нь нэгнийхээ төлөө...

Хишигсүрэн -

Сайн биелүүлдэг байсан биз дээ. \Инээв\

Буянтогтох -

Социализмаас өөр сэтгэхүй байгаагүй. Өөр ардчилал хүний эрх мэрх гэдэг юм байхгүй. Дарга тэг гэвэл за гэдэг.

Хишигсүрэн -

Аа ха. Би тэр Хавчууд буугаад байдгийг ойлгодоггүй байсан юм. Сумаас зохион байгуулчихдаг байсан юм байна.

Буянтогтох -

Сумаас сумын даргын захирамж гарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Өвөлжөөнд байгаа айлууд 6 сарын 1 гэхэд Хавчууд гарна. Ер нь айлууд байгаагүй биз дээ?

Хишигсүрэн -

Байгаагүй.

Буянтогтох -

Ганц нэг манаач нар байдаг. Дээд зэргийн захирамж биелүүлдэг.

Хишигсүрэн -

Бүх сум тийм байсан юмуу? Ганц Бөхмөрөн тийм байсан юмуу?

Буянтогтох -

Ерөнхийдөө тийм байсан. Захиргаадалт гэдэг юм чинь сүүлдээ унахаас өөр аргагүй болсон юм байна лээ л...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Хүний эрх чөлөөг арай хэтэрхий боогдуулж байсан. Намын ажил:

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Та намын гишүүн байсан тиймээ?

Буянтогтох -

Тиймээ.

Хишигсүрэн -

Намын ажил яаж явагддаг байсан. Намын хурал юу авч хэлэлцдэг байсан. Хэн намын гишүүн болдог байсан. Энэ талаар?

Буянтогтох -

Тухайн үед намын гишүүн байх нь нэр төрийн асуудал. Намын гишүүн болсон хүн их нэр хүндтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Бас хариуцлагатай.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Намын дүрэм хатуу. Намд гишүүнээр элсэхэд одоо шууд элсэхгүй шүү дээ. Намын идэвхтэн гишүүнээр хэдэн жил байна.

Хишигсүрэн -

Ямар шалгуураар намд элсүүлдэг байсан бэ?

Буянтогтох -

Эрхэлсэн ажлын хариуцлага, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн гэсэн хэдэн юм байдаг юм.

Хишигсүрэн -

Түүнийг жагсааж байгаад?

Буянтогтох -

Тэгээд намын үүрийн товчоогоор хэлцэж байж энэ хүн тэнцэнэ тэнцэхгүй гэсэн шийдвэр гарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд өргөдөл өгнө. Өргөдөл өгөхөөр намын үүрийн товчооны хурлаар авч хэлэлцээд шийдвэр гаргана. Хуралд орохдоо намын гишүүн 2 хүнээр батлан даалгана.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Энэ сайн хүн гэдгийг баталсан 2 намын гишүүний батлан даалттай.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд эвлэлийн гишүүн бол эвлэлийн үүрийн батлан даалттай. Ингээд намд элсэнэ. Намд элсэх их хэцүү. Эхлээд намын үүрийн товчоогоор орно. Дараа нь намын бүх гишүүдийн хурлаар орно.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Дараа нь аймагт очиж аймгийн намын комисс гэдгээр орно.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Намын комиссоор орсны дараа намын аймгийн намын хорооны товчоогоор орно. Тэгж байж орлогч гишүүн болно. Дахиад нэг жилийн хугацаанд намын гишүүн болж чадах үгүйг нь дахиад бүх гишүүдээр хэлэлцүүлж байж намын гишүүн болно. Намын орлогчийн батлах, намын жинхэнэ гишүүний үнэмлэх гэж хоёр янзын үнэмлэх байна. Намын үүрийн хурал бол сар бүрийн 25-нд.

Хишигсүрэн -

Зөвхөн Бөхмөрөнд тэгдэг байсан уу?

Буянтогтох -

Үгүй. Улсын хэмжээнд. Намын бүх гишүүдийн хурал сард нэг удаа болно гээд заачихсан. Намын гишүүн хуралд ирснээ мэдэгдээд батлахаа шалгуулаад, татвараа хураалгаад батлах дээрээ ...

Хишигсүрэн -

Тэмдэгээ тавиулаад ...

Буянтогтох -

Тэмдэгээ тавиулаад тэгээд намынхаа хуралд сууна.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд намын хуралд хэдэн удаа суув, хэдэн удаа үг хэлсэн, хэдэн удаа тэргүүлэгчээр сонгогдов , хэдэн удаа үг хэлэв, тогтоолын төсөлд хэдэн удаа санал гаргав, өөрөө яаж намын шийдвэр биелүүлэв гэх мэтээр намын гишүүний манлайлал гэдэг бол их хурц.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тийм л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Намын гишүүн хүн намын гишүүн биш хоёр хүний өдөр тутмын амьдралын ялгаа нь юу юм?

Буянтогтох -

Байхгүй. Байхгүй. Адилхан.

Хишигсүрэн -

/ инээв/ Би бодоход манай аав ээж хоёрын аав л намын гишүүн баймаар юм. Гэтэл ээж намын гишүүн байсан.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Сумын намын гишүүдийн нийт тоо хэд байсан бэ?

Буянтогтох -

35-45-ын хооронд байсан юм. Тэр чинь бас бүх намын гишүүдийн хэдэн хувь нь ажилчин, малчин, хэдэн хувь нь сэхээтэн, барилгачин төд байх ёстой, малчин төд байх ёстой эрэгтэй төд байх ёстой бүр дээрээсээ хяналттай. Нам бүтэцээ хамгаалдаг гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Намын үүрт үүрэг өгчихдөг. Сэхээтэн хүнээс намын үүрт ганц л хүн авах жишээтэй.

Хишигсүрэн -

Тэр намын гишүүнээс хөөгдөж байсан дурсамжтай юм байна уу?

Буянтогтох -

Байна. Олон хүн хөөгдсөн.

Хишигсүрэн -

За ...

Буянтогтох -

Жишээлбэл Нямдорж гэж намын гишүүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Нямдорж нэгдлийн хуц хариулаад хашаагаа дулаалаагүй учир хэвтэр бууц нь хөлдөөд хуц үхсэн юм байна л даа. Тэгээд намаас хөөгдсөн юм.

Хишигсүрэн -

Тэрийн бүр шалгаад тогтоочихсон?

Буянтогтох -

Аа ха. Тэгээд Нямдоржийг намын гишүүний манлайллыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хөөж байсан. Намын хурлын шийдвэр 99 %-тай гэж юм байгаагүй.

Хишигсүрэн -

Намын шийдвэрийг эсэргүүцэх эрх байхгүй?

Буянтогтох -

Байхгүй. Намын шийдвэр эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр буруутна. Нам бол эв нэгдэлтэй байх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Олонх санал гаргаж байхад өөр санал гаргасан хүн намын гишүүн байж чадах хүн үү? Эргэлзээтэй хүн байна гэж ер нь их хардана.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Тэгээд хардуулахгүй нь тулд ... Хултай өвөлжөөнд гэрээ барьж байгаад тэр үед зуухных ам онгорхой байж байгаад батлахаа шатаачихсан.

Хишигсүрэн -

Тийм яриа байдаг үнэн юмуу?\инээв\

Буянтогтох -

Намын батлахаа хийдэг тусгай сав байдаг.

Хишигсүрэн -

Хэн хийдэг юм?

Буянтогтох -

Худалдаж аваад батлахаа хийдэг савгүй бол аймгийн намын хороо батлаха өгөхгүй шүү дээ. Батлахаа байна байна шалгана. Намын батлах гэж хамгийн хүндтэй юм.

Хишигсүрэн -

За нам тийм байж 90 он гараад ардчилал гарахад хувьсгалт намын дотор юу болов? Хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн. Намд элсдэг барьдаг?

Буянтогтох -

90 онд хувьсгал гараад өлсгөлөн зарлаад....

Хишигсүрэн -

Нэг юм шууд асууя. 90 оны хувьсгалыг яг хувь хүнийхээ хувьд яаж хүлээж авсан.

Буянтогтох -

Дэмжиж байсан. Улаанбаатар хотод өлсгөлөн зарлаж байна гэсэн чинь шөнө дунд дуудаад намын гишүүдийг...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Одвог гуай хамгийн тэргүүн эгнээнд манай намын эсрэг их том хуйвалдаан гарлаа одоо цуглахгүй бол болохгүй гэсэн.

Хишигсүрэн -

\Инээв\

Буянтогтох -

Энэ нам яаж байна гэдэг нь ер нь мэдэгдээд байсан юм л....

Хишигсүрэн -

Яаж мэдэгдэж байсан гэж?

Буянтогтох -

Тэр үед “Үнэн” сонин их том том нийтлэлүүд гарсан ш дээ. Намын товчоо Үнэн сонин янз бүрийн юм бичиж намыг бутаргаж байна гэж арга хэмжээ авсан юм байна л даа. Тэгэхэд нь Түдэв гуай Нам “Үнэн” сониноос ялзраагүй. Үүрнээсээ ялзарч байна гэж бичээд.. аймгийн намын хорооны бүгд хурал болсон чинь Саманд Увс аймгийн намын хороо хаврын эцсэн мал шиг зогслоо гэж хэлээд би чинь бас аймгийн намын хорооны гишүүн хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Сумаас оролцдог байсан уу?

Буянтогтох -

Сумаас оролцдог байлаа шүү дээ. Бөхмөрөнд ардчилсан холбоо байгууллагдаж Алтанбаяр улаан буланд арц хүж уугуилж байгуулсан юм. Анхны дарга чинь Алтанбаяр ш дээ.

Хишигсүрэн -

Ардчилсан холбооны?

Буянтогтох -

Ардчилсан холбоо

Хишигсүрэн -

Та нар шөнө хурал болсон гэсэн ш дээ. Тэнд юу болсон бэ?

Буянтогтох -

Намыг хамгаалах тухай. Энэ өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарлая. Тийм санал гарсан тэр нь дэмжигдсэнгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн...

Буянтогтох -

Ардчиллын эсрэг гэж байхгүй юу.

Хишигсүрэн -

Хэн тийм санал гаргасан юм?

Буянтогтох -

Дээрээс нь чиглэлтэй байх л даа.

Хишигсүрэн -

Түүнийг намын гишүүд ...

Буянтогтох -

Дэмжээгүй.

Хишигсүрэн -

Аа ха. За тэгээд?

Буянтогтох -

Би дотроо ардчиллыг дэмжсэн болоод л яваад байдаг. Тэгж байтал сонгууль болоод..

Хишигсүрэн -

Аа ха. 90 оны сонгууль.

Буянтогтох -

Улаанхүү Сумъяа хоёр дэвшсэн ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Одвог хамгийн үнэнч байлаа. Доголон Пунцагийн гууринч /хүү/ Батчулууны ээжийг харц гэж бичсэн байна.

Хишигсүрэн -

/Инээв/

Буянтогтох -

: Харц гэдэг чинь ядуу гэсэн үг. Батчулуун ер нь ямар учиртай хүн бэ? гээд нэг хурал дээр хэлсэн чинь За Одвог гуай та анхаарч байтан би маргааш саналаа илээр өгнө. Би илээр өгнө ...

Хишигсүрэн -

Хэн тэгж байгаа юм?

Буянтогтох -

Батчулуун. Би намаас урваагүй. Маргааш илээр өгөөд тэр Пунцагийн Улаанхүүг дэмжиж байна уу? Хэний Сумъяаг дэмжиж байна уу? гэдгээ танд үзүүлнэ та намайг шүүмжилсэн тул би олон түмний дунд энэ саналыг илээр өгнө гэсэн ....

Хишигсүрэн -

Тэр их ширүүн сонгууль болж байсан тиймээ? Тухайн үеийн соёлын сайд байсан ш дээ.

Буянтогтох -

Аа ха.

Хишигсүрэн -

Соёлын дэд сайд билүү?

Буянтогтох -

Сайд.

Хишигсүрэн -

Тэгээд социаль демократ намын үүсгэн байгуулагчдын нэг Улаанхүү тэр захын суманд сонгууль ...

Буянтогтох -

Манай нам нэг хэсэг сайхан нам байсан юм.

Хишигсүрэн -

Яг ямар үед сайхан нам байсан юм?

Буянтогтох -

Цэдэнбалын үед.

Хишигсүрэн -

/ инээв/

Буянтогтох -

Ард түмний амьдрал арай овоо болсон. Сайжирсан.

Хишигсүрэн -

Аа ха. Нагац ээжийн нэг үг байдаг биз дээ. Таараа гүвж хоол хийдэг байсан үед Цэдэнбал төрийн толгойд гараад Цэдэнбал буцаад буугаад нөгөө таар сэгсэрдэг үе ирлээ гээд ...

Буянтогтох -

Тариа сэвдэг үе үү?

Хишигсүрэн -

Юу билээ?

Буянтогтох -

Тариа сэвдэг үе буцаад ирлээ. Цэдэнбалын үед сайхан байсан.

Хишигсүрэн -

Бөхмөрөний намын байгууллага сүүлдээ юу болсон бэ? Хоёулаа намаа ямарч байсан дуусгачихъя. Энэ удаа.

Буянтогтох -

Бөхмөрөний намын байгууллага ...

Хишигсүрэн -

Бусад намууд Бөхмөрөнд яаж үүссэн бэ?

Буянтогтох -

Бөхмөрөнд тэгэхэд Социаль демократ нам гэж хоршооны дарга байсан Бумцэнд ...

Хишигсүрэн -

Аа Бумцэнд ...

Буянтогтох -

Ардчилсан нам Тэгшээ даргатай.

Хишигсүрэн -

Сумын их эмч.

Буянтогтох -

Их эмч. Ардчилал манай суманд их эрт эхэлсэн ш дээ. Манай 1-р бригад тал бол ер нь ардчиллыг их дэмжинэ. Элэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд хожим нь хувьсгалт нам толгой дараалан ялсан ш дээ. Увсад. Тэгэхээр Бөхмөрөнд сонгуулийн дүн яаж гардаг юм бэ?

Буянтогтох -

Бас ялаад байдаг юмаа.

Хишигсүрэн -

Хувьсгалт нам ялаад байдаг. Уг нь бол ардчилал хувьсгалт нам хоёр хүчтэй өрсөлддөг тиймээ?

Буянтогтох -

Тийм. Орон нутгийн сонгуульд сүүлийн хоёр сонгуульд ардчилал ялж байгаа. УИХ-ын сонгуульд ялагдсан ч гэсэн..

Хишигсүрэн -

Орон нутагт тиймээ?

Буянтогтох -

Аа ха. Орон нутгийн сонгуульд хоёр дараалан ялалт байгуулсан.

Хишигсүрэн -

Аа ха. Юу билээ. Бөхмөрөнөөр ардчиллынхан явж байгаад танаа гэрээр ирээд байдаг билүү?

Буянтогтох -

Тэгсэн. Элбэгдорж, Да. Ганболд, Алтангэрэл гээд орос хэлний багш Гадаад явдлын яамны сайд болсон байхаа.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Энэ гурав л юм байна. Элбэгдорж, Да. Ганболд Алтангэрэл. Нэг өдөр үхрийн хашаан дотор явж байтал нэг шар 69 машин ирээд нэг их таньдаг царай энэ хэн билээ? гэж бодоод зогсож байтал Элбэгдорж энэ Б. Буянтогтох багшийнх мөн үү? гээд ...

Хишигсүрэн -

Яагаад танайхыг асуусан юм бол?

Буянтогтох -

Шарав гээд аймгийн ардчилсан намын дарга байсан. Засгийн газарт байгаад байсан.

Хишигсүрэн -

Тийм.

Буянтогтох -

Та нар Баян-Өлгий явахдаа замдаа Бөхмөрөнөөр дайрна. Буянтогтох гээд багшийнх байгаа тэднийд ороод цай хоол идэж аваад яв гээд хэлсэн байсан.

Хишигсүрэн -

Аа аа. Тэгээд тийм ажлаар явж байсан юм байна.

Буянтогтох -

Оо тэгээд тэр гурав чинь их сайхан. Хонох уу? Яах вэ?. Сумын хөдөлмөрчидтэй уулзах уу? Яах вэ?. Тэгж байгаад болъё шууд Баян-Өлгий гаръя гээд...

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Ардчилсан намын дарга хэн болж таарсан. Буян-орших болж таараад ардчилсан намын даргыг дуудаж уулзана гээд тэгж байтал ирлээ.

Хишигсүрэн -

Аа ха

Буянтогтох -

Ганболд чинь шударга шаардлагатай хүн байлаа шүү. Одоо ингээд ардчилсан намын их хурал болно. Ажлын шалгаад ер нь хатуу шалгаж байсан шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ардчилсан намын хуралд чи ирэх ёстой. Анхан шатны дарга нар ирэх ёстой. Чи ирж чадах хүн үү?

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Ардчилсан нам бол чамайг Бөхмөрөнөөс Улаанбаатарт очсон. Улаанбаатараас Бөхмөрөнд ирсэн бүх зардлыг чинь даана. Ардчилсан намын 1000 тугтай жагсаал болох гэж байгаа...

Хишигсүрэн -

Аа ха.

Буянтогтох -

Буян-Оршиход Элбэгдорж ч юм хэлсэнгүй. Ганболд л ажиллаад байсан. Зураг Шаравынд ирсэн гэсэн авч чадаагүй.

Хишигсүрэн -

За хоёулаа өнөөдрийнхөө яриагаа өндөрлөе.

Буянтогтох -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.