Buyantogtoh
![](../assets/images/interviewees/990232.jpg)
Basic information
Interviewee ID: 990232
Name: Buyantogtoh
Parent's name: Bankaa
Ovog: Bank
Sex: m
Year of Birth: 1943
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: technical drawing teacher
Work: retired
Belief: none
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment
authority
keepsakes / material culture
funerals
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Буянтогтох гуай бид хоёрын хоёрдахь ярилцлага өнөөдөр эхэлж байнаа. Бөхмөрөн сум чинь үндсэндээ Увс аймгийн ууган сумуудын нэг. Засаг захиргааны хувьд ч гэсэн нэлээд эрт одоо юу гэдэг юм. Хуваарилагдсан. Сумын хувьд ууган сумын нэг байх тиймээ? Түрүүлж байгууллагдсан....
Буянтогтох -
Тиймээ.
Хишигсүрэн -
Бид хоёр Баян-Өлгийн аймгийн хоёр гурван суманд Бөхмөрөн сумын нутаг хувааж өгч байсан гээд бид хоёр яриад...
Буянтогтох -
Тэгсэн.
Хишигсүрэн -
Түүнийг нэг жаахан дэлгэрүүлж ярих уу?
Буянтогтох -
За Бөхмөрөн сум бол 11 багтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Нэлээд том Увс аймгийн том сум байсан. Энэ 11 багаас хамгийн нэлээд хөдөлгөөнтэй. Ажил хэрэгч...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хүмүүсийн амьдрал нь тэгширсэн. Ийм баг бол 5-р баг байсан гэж хүмүүс одоо хүртэл ярьдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Энэ 5-р баг юу юугаараа алдартай бэ? гэхээр хурдан мориороо тэр бүс нутагтаа алдартай. Сайн бөхтэй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Аа хүмүүсийн амьдрал нь бусад багуудаа бодоход нэлээд өвөрмөц, ард түмний хоорондын харилцаа...
Хишигсүрэн -
Сайн.
Буянтогтох -
Нэлээд сайн. Ийм байсан. Энэ баг бол нэг 60-аад өрхтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Үндсэндээ нэг 20 гаруй омог айлаас үүссэн. Ийм баг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Түүхэнд үлдэх ийм омгуудын нэг гэж бодож байна. Энд бол Цоохорынхон гэж байсан. Хүүхдүүдүүд нь бол Хөхөө, Тавингунан, Буян-Орших гээд...
Баядаахан гээд Монтой, Банкаа, Пуньд, Нямжав, Аюурзана, Цэндээ, Толгой, Лэгдэн, Бор, Тогтомбоо, Товоо, Баавал,
Хурмаштынхан гээд байсан. Эдний үр хүүхдүүд бол Түмэн, Түнрэв,
Хорхойнхон гээд байсан. Дүдэн, Хэрмэн гээд...
Ацынхан гээд байсан. Үр хүүхдүүд нь Цулхаадаг, Очир, Түнжин гээд...
Үнтэвийнхэн гээд байсан. Үр хүүхдүүд нь Жамбал гээд...
Шөндгөөхөн гээд байсан. Үр хүүхдүүд нь Зодов, Эдэнжээ гээд...
Төгөлдөрийнхөн гээд байсан. Үр хүүхдүүд нь Төлх, Үрээхэй, Ламжав, Дамдинсүрэн гээд...
Шандайнхан гээд байсан. Үр хүүхдүүд нь Юүнгэр, Маш, Мичид гээд...
Ивгээлийнхэн гээд байсан. Мандал, Шомбоон гээд...
Цагаан Нохойнхон гээд байсан. Үр хүүхдүүд нь Санж, Чойрог гээд...
Чөмөөдөхөн гээд байсан. Үр хүүхдүүд нь Аюур, Жав, Жамбал, Жаргал гээд...
Шалдаахан гээд байсан. Үр хүүхдүүд нь Цэнгэл Цэнгэлийн хүү Жаргал гээд...
Цагааныхан гээд байсан. Үр хүүхдүүд нь Түвшин, Сүрэн, гээд...
Чавгайнхан гээд байсан. Үр хүүхдүүд нь Тангай, Жураа, Бурмаа гээд...
Холдойхон гээд байсан. Шагдарсүрэн. Дамба, Бунсүрэн, Буянхүү, Надмид, Цээрэн Оролжав гээд...
Бамбашийнхан гээд байсан. Үр хүүхдүүд нь Даржаа, Саманд, гээд... Түүнээс гадна би овгийн сайн мэдэхгүй байна. Урт Юүнгэр гээд малтай сайхан баян хүн байсан. Жимбийнхэн гээд байсан. Иймэрхүү уг үндэстэй 70 гаруй өрх энэ суманд Нүцгэн голоор байдаг байсан. Нүцгэн голынхон гэж хэлдэг. 5-ынхан гэж хэлдэг ийм ард түмэн байлаа. Энэ дотор хамгийн чинээлэг амьдралтай баян улсууд нь бол Малчин Санжийнхан 1000 малтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Маршил Чойбалсангаас мянгат малчны өргөмжлөл авсан. Ивгээлийнхэн байсан. Олон зуун малтай.
Хишигсүрэн -
Нагац ээжийн аав.
Буянтогтох -
Аа ха. Олон зуун малтай Шалдайхан гээд байсан. Урт Юнгэрийнх гээд байсан. Эд нар багтай нэлээд олон зуун малтай баян айлд орж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Бусад нь бол дундаж амьдралтай. Тухайн үедээ амандаа зөв малтай гэж ярьдаг. Мал өсгөөд байсан ч юм байхгүй амандаа зөв өөрийгөө тэжээх чадвартай ийм хүмүүс байсан. Ядуу хүмүүс бас байсан. Тухайн үедээ гэр оронгүй гурил гуйдаг гуйлгачин хүмүүс зөндөө байсан. 5-р багт Малжран Даржаа гэж хүн байсан. Энэ хүнд төрөл садан байхгүй. Нэг талдаа цус харвачихсан доголон явдаг байсан. Ма Дааяа гэдэг хочтой 5-р багийн ард түмний дэмжлэг туслалцаатайгаар байж байгаад гэр орон тааруулж өгөөд 40, 50 хүрсэн хойно нь Монтой ах явж Өмнөговиос авгай авч ирж өгөөд тэгээд гэр бүл болгоод тэрнээс хоёр сайхан хүүхэд гарсан. Цэрэнчимэд, Сүхбаатар гээд хоёр сайхан залуу байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд бүр сүүлд нь тэр Ма Дааяан авгайн эх сурвалжийг үзэхээр зэрэг нөгөө Дэжид даргын их ойрын хүн байсан байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд сүүлд Дэжид дарга мэдээд ...
Хишигсүрэн -
Бугын Дэжид.
Буянтогтох -
Аа ха. Бугын Дэжид. Хоёр хүүхдийн сургууль соёлд сургаад ажилтай болгосон. Нэг нэгэндээ халамжтай ийм ард түмэн. Ийм ард түмэн байсан.
Аа ха. Баг дотор сайн ч юм байна. Муу ч юм байна. Хулгай хийдэг улсууд байсан. Энд бол Авдарын Нанжаа, Ац Цулхайдаг гэж нэртэй хулгайчид байсан.
Хишигсүрэн -
Юу хулгайлах вэ? Мал хулгайлах уу?
Буянтогтох -
Одоогийн хулгайч шиг суман дотроо эргэхгүй. Хол явж гол төлөв азарга адуу тууж ирээд хэрэгтэйгийн өөрсдөө аваад үлдснийг нь ядуу зүдүү хүмүүст өгдөг байсан. Ийм л хүмүүс байсан. Авдарын Нанжаа бол нэртэй хулгайч хүн.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Говь-Алтай, Завхан, Ховд аймаг явж хулгай хийнэ. Ард түмэн Нүцгэн голоор их найрсаг амьдарцгаадаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ажлыг дандаа хамтын хүчээр хийнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Эмэгтэйчүүд нь бас их эрдүүн. /эршүүд/
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Чонын авд бол эрэгтэй, эмэгтэйгүй мордоод явчихна. Хус модон дотор чоно үргээж өгнө. Эрэгтэйчүүд нь буудна. Авлана. Жишээлбэл Мичидийн Хорлоо, Цулхайдагийн ч гэж ярьдаг. Энэ хүн бол чоныг дэнзэн ташуураар алсан гэдэг. Танай нагац ээж бол моринд гарамгай, адуунд эрэмгий, хурдан хангал сургадаг. Морь уургалж хангал догшныг амын хагалж өгдөг. Ийм аюултай. Манай Пуньд эгч ч гэсэн гарамгай эмэгтэйчүүдийн тоонд орж байсан. Их эрдүүн эмэгтэйчүүдтэй ийм эрэмгий ийм улсууд байсан. Их наадамсаг, найрсаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Гол төлөв найрлана.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Одоогоор бол бэсрэг наадам багийнхаа наадам хэд хэд зохиочихно. Морио уралдуулж, бөхөө барилдуулж түүнээсээ тараад найрлана. Бөхчүүдээс бол аймгийн заан Монтой сумандаа хэд хэд түрүүлсэн ийм бөх байсан. Гонгор гэж сайн барилддаг залуу байсан. Хурдан морины тухайд бол хаана ч очсон 5-ын морь түрүүлдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Алдартай алдартай хурдан хүлгүүд байсан. Жишээлбэл Банкаан алаг гээд байсан.
Хишигсүрэн -
Нагац ээж бас морь уядаг байсан. Тиймээ?
Буянтогтох -
Аа ха. Шомбооны хар гээд сайхан хурдан морь байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Батаагийн хоо гэж бас яг 13 алд аргамж сүүлнээс нь уяад давхиулахад газарт хүргэхгүй....
Хишигсүрэн -
Газраас хөндий?
Буянтогтох -
Газраас хөндий хатирч чаддаг гайхалтай хурдан хатирдаг морь байсан. Үрээхэйн хар гэж байсан. Луудайн хээр гэж байсан. Жүдлэнгийн хоо морь гэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Энэ дотроос миний мэдэх Луудайн хээр бол гайхалтай сайхан морь байсан. Энэ морийг Дархан хотын дарга байсан Цэвэгмэд унаж олон жил наадамд түрүүлсэн. За тэгээд өөр 5-р багийнхан гол төлөв Нүцгэн голоор байршсан. Нүцгэн гол гэдэг сууринтай. Өвөлжихдөө Нүцгэн голынхон, 5-р багийнхан Шар модны гол гэж тэр баруун голоор урссан гол бий. Хажуудаа модтой. Энэ модыг дагаад хамгийн дээд талд нь Баавалынх, хамгийн доод талд нь Цагааных бууна. Тэр Шар модыг дагаж 20-иод айл.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд тэрний дунд бол ходоод гэж хоёр том уулзвар бий. Дээд ходоод, доод ходоод гэж. Дээд ходоодонд бол гол төлөв Түмэн, Луудай, Мандалынхан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Доод ходоодонд бол Шаравынхан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Нуурын хөвөөнд бол Төгөлдөрийнхөн. Төлхийнхөн байна. Эд нар бол гол төлөв бод мал маллана. Бог малтай айлууд бол Ногооннуур сумын нутагт Чигтэй, Хожоо, Дулаан хар, Хар Ямаат гэсэн энэ газруудаар өвөлждөг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
За иймэрхүү байдлаар энэ тэнд баяр наадам боллоо гэхэд 5-ынхан бүгдээрээ явна.
Хишигсүрэн -
Аа ха. Хурдан морио уяад ...
Буянтогтох -
Хурдан морио уяад , авгай хүүхдээ дагуулаад их хөгсөөнөг / хөгжилтэй/ Түргэнд наадам боллоо гэхэд бүгд Түргэн явна. Үхэр тугалаа хүнд захиад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Яваад өгөх жишээтэй ийм найрсаг ард түмэн байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
За тэгээд ...
Хишигсүрэн -
Ээжийн аав Баавал чинь намын үүрийн дарга байсан уу?
Буянтогтох -
Аа ха. Намын үүрийн дарга байж байгаад бас нэг шоронд орсон юм.
Хишигсүрэн -
Ямар хэргээр?
Буянтогтох -
Ямар хэргээр орсныг нь би сайн мэддэггүй юм. Хэлмэгдүүлэлтийн үе л болж байсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэр тууврын малаас болж хэлмэгдээд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Шоронд орж байсан юм. Шоронд ороход нь бас нэг цус харвалт болоод хагас дутуу юм буцаж ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд эмнэлэгт хэвтээд нас барсан. Ийм түүхтэй юм. За тэр үед чинь сум орны сум оршин тогтнох үндэс бол албан газрууд дээр тогтож байсан.
Хишигсүрэн -
Ер нь багийн амьдрал гээд багийн дарга нь юу хийдэг? Багийн одоогийнхоор болохоор засаг захиргаа багийн тэр удирдах ёс гэдэг юмуу засаг захиргааны зохион байгуулалт ямархуу байсан бэ?
Буянтогтох -
Багууд бол их зохион байгуулалттай. Багийн хурал болно. Багийн хурлыг таслах эрх байхгүй. 50-60 км-ын цаана байгаа хүн ч гэсэн заавал багийн хуралд ирнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Манай багийн дарга Биньеэ байсан. Мооёогийн аав Биньеэ.
Хишигсүрэн -
Заводын Биньеэ юу?
Буянтогтох -
Заводын Биньеэ. Биньеэ даргатай 5-р баг. Багийн хурлыг сар тутам хийнэ. Нэг нэг айлд хийнэ. Тэр үед гарах зардлыг тэр айл хариуцна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Гэр орноо чөлөөлж өгнө. Цай сүүгээ өгдөг. Тэгээд бас тодорхой хэмжээгээр тоглодог шагайгаа , тэмцээн зохиодог бүх зүйлээ бэлдэж өгдөг байсныг би сайн санаж байна.
Хишигсүрэн -
Аа ха. Багийн хурал дээр юу ярьдаг байсан юм бол?
Буянтогтох -
Багийн хурал дээр гол төлөв албан журмыг хэрхэн биелүүлэх тухай төрийн ажлын гол нь татвар.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Албан журмыг хэрхэн биелүүлэх ямар журам баримтлах, тэгээд жин жинд төдөн тэмээ явна. Хэн хэн жинчинээр явах вэ? Хэдэн тэмээ гаргах вэ? гэх мэтээр амьдралынхаа асуудлыг ярьдаг байсныг би санаж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Багийн улсууд дотор хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулж байсан хүмүүс бий.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Жишээлбэл эмээлчин хүмүүс манайд зөндөө байсан. Одоо ч гэсэн Түнрэвийн хийсэн эмээл, Тангайн хийсэн эмээл нэртэй. 5-ынхан дотор мод чавчаад эмээл хийдэггүй хүн ховор л доо. Түнрэв байна. Тангай бол сайн хийнэ. Түнжин хийж байсан. Одоо Балчаа хийж байсан. Гэх жишээний 5-р багийнхан байсан. За өөр бол бас бид нарын амьдралд байдаг нэг юм бол амьдралаа залгуулах нэг юм бол айл болгон Бөхмөрөн бол тариа тарьдаггүй. Тарьж чаддаг ч үгүй байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ингээд голцуу болсон гурил хийж иддэг. Тариагаар...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Улаангомоос явж авч ирнэ.
Хишигсүрэн -
Тариа явж авч ирнэ.
Буянтогтох -
Тариагаа явж авч ирнэ. Тэмээн жинд жилд хоёр удаа явдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Нэг нь намар зуслангаас орж ирээд явна. Аа тэгээд тэр үед чинь ямар мөнгөөр тариагаа худалдаж авч байсан биш...
Хишигсүрэн -
Аа ха .
Буянтогтох -
Айл болгон элдсэн хурганы арьс, элдсэн хонины нэхий за тэгээд аарц шүүрмэг...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ийм юмаа ачиж аваад яваад түүгээрээ солиод дамнуур гэж хэлж байсан юм. Одоогоор бол 6-гийн тавганд хийгээд түүнийгээ паниараар хусаж аваад нэг дамнуур нэг хурганы арьс гэдэг ч юмуу. Ийм юугаар...
Хишигсүрэн -
Тариагаа..
Буянтогтох -
Тариагаа авч ирдэг. Өвөл дахиад хүнсээ идчихээд дахиад явдаг. Тэр үед бол сүүгээ аваад...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Бод малынхаа хаа гуя аваад тийм юмаар очиж Тариалангийн Хотонгуудаас очиж авдаг. Таван хонины махаар таван дамнуур тариа гэдэг юмуу. Бараагаар бараа солилцдог ийм л үе байсан ш дээ. Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
За бас манай багт бол нэлээд ардчилсан үзэлтэй. Хэлгүй Саяа / жинхэнэ нэр нь Санж / гэдэг хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр хүн...
Буянтогтох -
Аа хагас дутуу хэлнэ л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хэлгүй Саяа хэлхэн үүлэн цэнхэр \ Хэлгүй Саяа юмны голыг олж хэлдэг гэсэн үг\ 52 онд Сталин нас барсан тиймээ? Тэгээд тэр үед сумын төв дотор явж байтал их багш Сталин нас барсан гашуудлын цуглаанд ор гэж сумаас хэлж л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгсэн. Гүржийн хөгшин бух үхэх надад ямар хамаатай юм. Түүний оронд Монгол самганд түлээ түүж өгнө. Монгол самган гэж ээж нь ...
Хишигсүрэн -
Аа ха
Буянтогтох -
Түүнийг өөрийнхөө аялгаар хэлэхдээ Гүржийн хөгшин бухаа үхэх надад ямар хамаа түүнд орвол хөөрхий муу Монгоо самганд очиж түлээ түүж өгөө гэж. Тэгж байснаа бас их хохирч \Шооч гэсэн үг\ Сартаа Тангай өмх идээ. Өмх идээ гэдэг нь модоор юм хийж байгаа учраас тэгж хэлж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха./инээв/
Буянтогтох -
Хэлгүй Саяа /жинхэнэ нэр нь Санж/ өөх идээ гэх мэтийн сайхан хэлдэг хар буруу санаа байхгүй. Ард түмэнд их тусч ийм өвгөн ганцаар явж байгаад ганц хоо морьтой. Төр засгийн бодлогод нэлээд хэлдэг ийм хүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Ийм юм асууя гэж бодож байна. За тэр 5-р баг гэдэг баг сум орноосоо миний ойлгож байгаагаар бараг гадагшаа гараад явчихсан юм шиг байгаа юм.?
Буянтогтох -
Энэ ард түмний шилжих хөдөлгөөн 2 шалтгаанаар шилсэн юм. 57, 58 онд нэгдэлжийх хөдөлгөөн анх өрнөөд бүх малаа нийгэмчлээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Малаа нийгэмчлээд хот суурин бараадаад нүүсэн юм.
Хишигсүрэн -
Тийм юм шиг байгаа юм.
Буянтогтох -
За сайхан хонь гурав дөрвөн азрага адуутай байсан. Нутгийн сайхан өвгөн Урт Юнгэр гэдэг хүн байсан юм. Тэр хүн Налайхад ирээд байж байгаад яалаа. Борнуурт Цээрэн гээд байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Түүний аав Ангаа гээд тэд урагшаа шилжээд явсан юм. Тийм сайхан малтай байсан айл шилжээд аймаг руу ордог нь ороод...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тангай Мангаа аймаг ороод тэгээд явсаар байгаад 5-р багийн үндсэн хүмүүсээс Бөхмөрөнд ганцхан Бурмаа ах байна. Одоо 81 настай.
Хишигсүрэн -
Тэгээд тэр 5-р багийн хүүхдүүд нь хүртэл...
Буянтогтох -
Хүүхдүүд нь ...
Хишигсүрэн -
80-аад он хүртэл байгаад...
Буянтогтох -
Хоёрдахь шат болохоор ардчилал гараад нүүдэл суудал бүх юм чөлөөтэй болохоор нүүгээд явчихсан. Тэгээд 5-р багийн тухай ярихаар үнэхээр сэтгэл хөдөлдөг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Одоо бид нарын амьдарч байсан. Жилийн дөрвөн улиралд байсан тэр буурь бууц бүгд байхгүй. Тэр Шар мод гэдэг газар үндсэндээ Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэнд нэг хэдэн хасаг /казак/ айл байдаг. Бид нарын өвөлжиж байсан буурь байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэр үед чинь хүмүүсийн байгалийн баялагт нэг их шунаад байдаггүй байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэр Шар модон дотор байсан айл Шар модон дотор өвөлжиж байсан хэрнээ түлээ модоо жингээр Ховдын голоос очиж авч ирдэг байсан. Нутаг усаа тэр Шар модны модыг унаган чигээр нь байлгая гэсэн үүднээс...
Хишигсүрэн -
Модон дунд байж байж...
Буянтогтох -
Модноосоо авч түлэхгүй. Тэр 30, 40 км газраас модоо зөөдөг. Ачиж зөөдөг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Гэх мэтийн нийгмийн амьдралын бүх сайхан шинж ард түмэнд байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо тэгээд ер нь байгаль өөрчлөгдөж байна уу? Таны хүүхэд насыг эргээд бодохоор?
Буянтогтох -
Байгаль өөрчлөгдсөн.
Хишигсүрэн -
Аа ха. Яаж өөрчлөгдөв?
Буянтогтох -
Мориор гардаг гатлаганууд гээд байсан ш дээ. Одоо тэр гатлаганууд бүгд байхгүй болсон. Шар модноос тэр Зүүн зах хүртэл 15, 16 гол гаталдаг байсан. Одоо тэгэхэд Хар гэцлийн гатлага. Өргөн гатлага байна. Бусад нь тэгээд алга болчихдог юм байна. За тэгээд буурь бууц байсан газар түүрэн болоод бид нарын байсан газар сайхан ургамал ногоотой сайхан газар байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха .
Буянтогтох -
Одоо байхгүй. Дүүрэн түүрэн болчихсон гэх мэтийн тэгээд Хасаг хүн / Казак хүн/ байсан газар ургамал ой мод дандаа устаж байдаг. Одоо тэр Шар модны мод энд тэнд нэг хэдхэн мод байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Заагийн хусанд том том Хус модтой байсан. Тэгэхэд хашаагаа модоор барьдаггүй байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Дандаа дэрс хатаагаад дэрс хавчиж барьдаг байсан. Одоо тэгтэл Хасгууд / Казакууд/ дэрсийг түүж аваад гэрээ тойруулдаг юм хийж байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм. Туурга шиг юм хийдэг.
Буянтогтох -
Тийм туурга шиг юм хийдэг. Тэр бол устаад үгүй болсон.
Хишигсүрэн -
Муу тал руугаа л өөрчлөгдөөд байгаа юм байна.
Буянтогтох -
Муу тал руугаа л явж байна. Сэргэж байгаа юм байхгүй. Олон удаа түймэр гарлаа. Модны үзүүрийн мод устаж үгүй болж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ховдын голын их сайхан модтой байсан газар одоо бас байхгүй гэх мэтээр байгаль зун болоход Ямаат жимс их ургадаг байсан. Үхрийн нүд, тошлой, сонгиноор Бөхмөрөн сумыг хангадаг байсан. Одоо Цагаан салаад ургахаа больсон. Гачгууртайд сонгино ургахаа больсон. Ямаатын хэдэн аманд жаахан ургаж байгаа байх. Энэ бол сонгиныг төл байхад үрээ цацахын өмнө түүсээр байж сонгино ургахаа байсан. Тийм юм байна.
Хишигсүрэн -
Та Баян-Өлгийн казакууд Хотгорын уурхай байгуулагдаж байсан, Ногооннуурт казакууд орж ирж суурьшсан тэр үеийг санадаг уу?
Буянтогтох -
Санадаг.
Хишигсүрэн -
Казакууд хэрхэн яаж суурьшсан. Тэд нарын түүхийг та хөндлөнгөөс харж байсан хүний хувьд юу болж байсан бэ?
Буянтогтох -
Казакууд омог ясны гэж ярьдаг тийм үндсэрхэг ард түмэн ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Омгоороо амьдрах сонирхолтой. Тийм учраас жишээ нь уурхайн дарга 62 онд байна уу? Хотгорын уурхай анх ашиглалтанд орсон ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Уурхайн дарга Хавидалдай гэж ирээд тэгээд Хавидалдайн ах дүү омгийнхон ирсээр байгаад тэдэнтэй холбоотой омгийнхон ирсээр байгаад уурхайг казакууд эзлээд түүгээр барахгүй...
Хишигсүрэн -
Дандаа хамаатнууд.
Буянтогтох -
Тэгээд Улиасны гол гэдэг газар казакын хэд хэдэн өвөлжөө бууцууд байдаг. Тэгээд манай сумын Мөст, Хужиртад казакын өвөлжөө байх жишээний манай Бөхмөрөн сумын нутагт.
Хишигсүрэн -
Тэгээд нутаг усаа булаацалдах маргаан гардаг байсан уу?
Буянтогтох -
Газар ус булаалцалдахгүй. Баялагаа булаалцалдах ард түмэн их байсан юм. Одоо хэдэн их хурлын үед яригдаж байгаад бидний газар нутагт байгаа Хотгорын уурхай чинь Баян-Өлгий аймгийн ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Тэгээд Хотгорын уурхайн улсад төлөх татвар бүгд Баян-Өлгий рүү ордог. Тэр баялагийг Бөхмөрөн сумын нутаг дэвсгэр дээрээс олборлоод олсон ашиг нь Баян-Өлгийхөнд очдог. Энэ асуудлыг ард түмэн нэлээд тавьдаг. Тэгэхээр дээд шатанд энэ бол үндэстний асуудал гээд авч хэлэлцдэггүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Баян-Өлгий аймагт нүүрсний орд газар байхгүй гэдэг шалтгаанаар одоо хүртэл ...
Хишигсүрэн -
Ногооннуур сум хэдэн онд байгуулагдаж байсан юм?
Буянтогтох -
Ногооннуур сум 45, 46 оноос хойш байгуулагдсан байх.
Хишигсүрэн -
Аа ха. Ногооннуур анх байгуулагдаж байхад тэр улсууд хэрхэн яаж нүүдэллэж ирсэн юм бэ?
Буянтогтох -
Эд нар бүр тэр Алтайдаа байсан юмуу? Хятаддаа байсан юмуу? Хаана байсан юм. 30 хэдэн он хүртэл Бөхмөрөнийхөн хасаг /казак/ гэдэг хүн үзээгүй байсан ард түмэн ш дээ.
Хишигсүрэн -
Харин тийм.
Буянтогтох -
Тэгээд одоо гэнэт л ... Тэр үед чинь нутаг эрсэн нүүдэлчид Улаангомын хойд талд баахан урианхайчууд ороод ирчихсэн. Нутаг хайсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Манай Бөхмөрөнд баахан казакууд ороод ирчихсэн баахан улсууд нутаг орон үзэж яваад тэгээд ирээд суурьшаад, суурьшаад тэгээд сум нийгэмдээ дасаад суурьшаад ирэхээр төр засаг харж үзээд л сум байгуулсан юм шиг байна лээ.
Хишигсүрэн -
Одоо ер нь Ногооннуурт Ногооннуурынхаа түүхийг ярьчихаар хөгшчүүд байгаа болов уу?
Буянтогтох -
Байна. Байна.
Хишигсүрэн -
Байгаа юу? Монголоор ярих уу? Тэд нар?
Буянтогтох -
Байгаа. Ногооннуурт хэдэн дөрвөдүүд байдаг ш дээ. Манай хуучин 6-р багийнхан байгаа. Одоо тэгээд тэд бас дуусаж явдаг юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Байдаг байдаг. Түүнийг хэлж өгч болно.
Хишигсүрэн -
Аа ха. Юу ямар байсан бэ? Нэг ийм юм асууя? Ер социализмын үеийн эрх мэдэлтэй дарга нар гэж ямар улс байсан юм бэ? Өдөр тутмын амьдралд эрх мэдэлтэй хүмүүс юугаараа ялгаатай байсан юм? Энэ тухай.
Буянтогтох -
Социализмын үеийн дарга ер нь юугаараа ашигтай юм.
Хишигсүрэн -
/Инээв/
Буянтогтох -
Дээд талаасаа сайн нохой сүүлээ сүүл нь матгараа гэдэг шиг. Социализмын үеийн айлгадаг ганц зэвсэг бол шалгалт...
Хишигсүрэн -
Аа ха. Ямар шалгалт?
Буянтогтох -
Шалгалт ер нь их явнаа. Бөөс хуурс шалгана. Мэдлэг боловсрол шалгана. Ажил төрөл шалгана.
Хишигсүрэн -
Тэр шалгалт авдаг улс эрх мэдлээ ашиглаж...
Буянтогтох -
Тийм бусдыг дарамталдаг.
Хишигсүрэн -
Улсууд дарга нараа муу хэлдэг. Далдуур одоо үзэн яддаг ч юмуу. Эсэргүүцэл илэрхийлдэг ч юмуу ер байсан уу?
Буянтогтох -
Байсан байна.
Хишигсүрэн -
Жишээ нь ямар улс байсан юм?
Буянтогтох -
Жишээ нь Бөхмөрөн сумын нэгдлийн дарга сумын дарга намын үүрийн даргыг аймгийн намын хорооноос өгнө ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
2-р багийн хурал болоод багийн хурал дээр энэ Бадарч гэж Бат-Очирын аав...
Хишигсүрэн -
Тийм хөх Бадарч...
Буянтогтох -
Аа ха. Тэгэхэд Бөхмөрөн сум бол 60 хэдэн онд 65 оны үед муудсан гэж байгаа юм. Бүх талаараа....
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгэхэд Бадарч босоод аймгийн намын хорооныхон та нар сонсож байцгаатан. Та нар болдог бүтдэг гээд Боршоогоос Чулууныг авч ирээд Тэсээс Боожойг авч ирээд бид нарыг удирдуулаад олсон юм чинь хаана байна. Энэ тэндээс хэдэн дарга нар ирээд сум орныг муутгаж байна гэж хэлж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тийм түүх байдаг л юм. Ер нь тэгээд дарга нараа шүүмжилнэ. Шүүмжилсэн хүн бол нэлээд дарамтанд орно.
Хишигсүрэн -
За жишээ нь жишээ та мэдэж байна уу?
Буянтогтох -
Энэ Жамбалдорж бол нэлээд сайн шүүмжлэгч байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Ер нь болж бүтэхгүй юмыг нэлээд хэлнэ.
Хишигсүрэн -
Аа ха. Социализмын үед ш дээ.
Буянтогтох -
Социализмын үед аймгийн дарга Намсрайг шүүмжилж байсан. Сумын намын хорооны дарга Түдэвийг ч хатуу шүүмжилж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Намсрай даргыг яг юу гэж шүүмжилж байсныг та санаж байна уу?
Буянтогтох -
Аа аа?
Хишигсүрэн -
Та санаж байна уу? Ер нь
Буянтогтох -
Намсрай дарга дарга болоод 3 жил болохдоо Бөхмөрөнд очоогүй юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Манай аймаг чинь 18 сумтай байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
18 сумандаа гурван жил болоход очдоггүй дарга. Ер нь огцор гэж тэр талаар аймгийн намын хурал дээр хэлж байсан гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Түдэвийг яаж шүүмжилэх үү? Намын хорооны дарга байсан.
Буянтогтох -
Ажлын арга барилын талаар...
Хишигсүрэн -
Ер нь чанга сайн дарга байсан байхаа.
Буянтогтох -
Чанга байсан.
Хишигсүрэн -
Тэр үед сумын ажил сайжирч байсан уу?
Буянтогтох -
Гайгуу болсон шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Түүний урд талд Дөчин гээд дарга байсан. Дөчин даргын чинь өмнө сумын дарга хэн байлаа?
Хишигсүрэн -
Нөгөө Дүгэржав гуай юу?
Буянтогтох -
Бөхмөрөнд байсан дарга нараас хамгийн юм хийсэн дарга Дүгэржав дарга байсан шүү. Ер нь Дүгэржав дарга боловсролтой хүн байсан шүү. Чадвартай. Сайн хүн байсан ш дээ. Тэгээд Эрдэнэ мэрдэнэ гэсэн хүмүүс ирээд ...
Хишигсүрэн -
Ер нь сумын дарга нар бусад хүмүүстэй харьцуулах юм бол амьдралын түвшин, биеэ авч явах байдал уудаг, иддэг юмаараа ер нь ялгаатай байсан уу?
Буянтогтох -
Ялгаатай байсан. Тэд нар чинь машин унаад явахаараа хаана ч юу хийгээд явж байдаг.
Хишигсүрэн -
Машинаас өөр юу байх вэ?
Буянтогтох -
2 дарга орон сууцтай байсан.
Хишигсүрэн -
Ер нь эрх мэдэлтэй хүн, эрх мэдэлгүй хүн хоёрын харилцаа ямархуу байсан?
Буянтогтох -
Ер нь ялгаатай ш дээ. Ард түмэнд үг хэлэх эрх бол эсэргүүцэх эрх бол байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгж эсэргүүцэх юм бол албан ажлаасаа халагдана. Дарамтанд орно. Өөр газар шилжүүлнэ. Сэхээтнүүдийг бол шийтгэх их олон арга байна. Аймгийн намын хороонд очоод товчооны хурлаар оруулаад ажлаас нь халуулчихна.
Хишигсүрэн -
Хнн. Тийм юм манай суманд тохиолдож байсан уу?
Буянтогтох -
Байсан. Байсан. Цогтсайхан бол баруун талын бүх суманд багшилсан хүн ш дээ. Наранбулагт байсан. Өмнөговьд байсан. Ховдод байсан. Бөхмөрөнд байсан. Ингээд 5 жил дотор 4-5 сум тойруулаад явуулчихдаг арга байсан.
Хишигсүрэн -
Хүнтэй таардаггүй.
Буянтогтох -
Хүнтэй таардаггүй гэх мэтээр таардаггүй хүнээ яаж ч чадна. Дарга нарын эрх мэдэл бол их том.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ерөөсөө дарга даргаасаа л айдаг. Өөрийгөө хамгаалаад гараад явах чадваргүй улсууд ер нь жирийн хүнд байхгүй. Тэр бол бүтэхгүй ш дээ.
Сүм хийд:
Хишигсүрэн -
Аа ха. Бөхмөрөнд ер нь сүм гэж байсан юмуу?
Буянтогтох -
Бөхмөрөн сүм хийдтэй байгаагүй. Бөхмөрөн сумын шашны төв нь Төгсбуянт хийд гэж Түргэн суманд байсан. Ерөөсөө сүм хийдгүй, лам хувраггүй сум чинь Бөхмөрөн ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Манай сумаас лам болох хүмүүс Төгсбуянт хүрээнд шавилан суудаг. Төгсбуянтын хүрээнд шавилан сууж байснаас Шадрав, Шагтав, Зодов гурав. Энэ дотроос эрдэмтэй нь Зодов байсан.
Хишигсүрэн -
Зодов гуайг би асууя гэж бодож байсан. Тэр домог болсон хүн байлаа ш дээ. Аав лав нөгөө үнсэн самбар дээр тоо бодоод зурхайн тоо боддог хийдэг хүн байсан гээд ярьсан ш дээ. Ер нь ямар хүн байсан юм бэ?
Буянтогтох -
Зодов бол их олон талын чадвартай хүн. Анх түрүүн Төгсбуянтын хүрээнд суухдаа хөгжмийн ангид байсан.
Хишигсүрэн -
Хөгжмийн ангитай байсан юмуу?
Буянтогтох -
Аа ха. Хөгжмийн ангитай. Хөгжмийн ангид нь байсан. Тэгээд сүүлд нь эмэгтэй хүний дунд чөмгөөр хийсэн үлээдэг хөгжим байсан юм.
Хишигсүрэн -
Пөөх?
Буянтогтох -
Тэр хөгжим үлээдэг ийм хүн байсан.
Хишигсүрэн -
Ямар аймаар юм. Үхсэн хүний ясаар хийсэн...
Буянтогтох -
Үхсэн хүний ясаар хийсэн нөгөө Лүүжин тавихад хөгжмийн зэмсэг болж оролцдог. Зодов бол төвд ном их сайн уншдаг. Уншлага сайтай. Хүнд их тустай.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Зурхай зурна. Гай барцад бүх юмыг сайхан хэлж өгнө.
Хишигсүрэн -
Бөхмөрөнийхөн очдог байсан уу?
Буянтогтох -
Очдог байсан. Нууж очно. Намын дарга мэдэх юм бол арга хэмжээ авна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Зодов бас 1967 онд аймгийн намын хороон дээр 69 онд хөдөө хийморийн сан тавьчихдаг арц уугиулчихдаг ийм хүмүүсийг 69 онд Увс аймгийн намын хороо шашингүй суртал ухуулгын ажил хийж байна гэж аймгийн төв дээр авч ирж сургалт хийлгэсэн. Тэгээд хүзүүнээс нь би ард түмнийг хуурч байсан. Надад та нар итгээд хэрэггүй гэсэн бичиг бичүүлээд та нар намайг харж таньж байвал дахиж надад ирж үзүүлэх хэрэггүй. Ийм...
Хишигсүрэн -
Пайз...
Буянтогтох -
Пайз зүүж өгөөд бүх албан газраар оруулаад...
Хишигсүрэн -
Аймгийн төвд үү?
Буянтогтох -
Аймгийн төвд ...
Хишигсүрэн -
Хэдэн хүн ирсэн бол?
Буянтогтох -
Нэлээд хэдэн хүн. Тариалан Өмнөговь Наранбулагаас хүмүүс нэлээд ирсэн. Түүнд бол Бөхмөрөн сумаас онц аюултай. Шашин номыг дэлгэрүүлдэг. Ард түмнийг мунхруулдаг.
Хишигсүрэн -
Зодов...
Буянтогтох -
Зодов гэдэг хүнийг авч явж байсан. Надаас ямар юм унах биш түүнийг нь зүүлгэж аваад бүх газраар орсон гэдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. /Инээв/ Бямбын Ренчин Лувсанвандан, Дамдинсүрэн нартаа уулзаж байсан гэсэн тиймээ? Ар Монголдоо алдартай.
Буянтогтох -
Аа тийм. Алдарт туульч Парчингийн дараах нь Зодов гэж Хэл шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн бичсэн байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Зодов тууль хайлах гэж Шинжлэх ухааны хүрээлэнгийн урилгаар энд ирж байсан. Нямдоржийн гэрт Бямбын Ренчин, Дамдинсүрэн, Лувсанванданнарын том том эрдэмтэдтэй хамт авахуулсан зураг Нямдоржийн жаазанд байдаг. Одоо ч гэсэн амьд гэрч байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Би түрүүн чамд хэлж байсан. Оросын Монголч эрдэмтэн хэн билээ? Манай сумын наадамд ирж байсан.
Хишигсүрэн -
Кручкин?
Буянтогтох -
Кручкин тэр хүн хэл шинжлэлийн доктор Цэрэнсодном гэдэг хүнтэй хамт аман ухуулга, аман туулийг бичиж авахын тулд 74 онд Бөхмөрөн суманд ирж уншуулж бичиж авсан ш дээ. Зодовын бичлэг одоо байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Фондын бичлэгт?
Буянтогтох -
Байгаа. Тэр туулиа ёстой гоё хайлна. Хоёр хоног хайлна.
Хишигсүрэн -
Тэр тууль хайлдаг улсын туулийг анх хэн зохиосон. Яаж мэдэж авдаг байсан бол?
Буянтогтох -
Ардын би тэр Алтайн магтаал хайлаж байхын харж байсан. Баруун Монголын алдарт туульч гэж бичигдэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Авгайтай байсан уу?
Буянтогтох -
Байсан байсан.
Хишигсүрэн -
Аа за за. Хүүхэд нь Нямдорж юмуу.
Буянтогтох -
Нямдорж Базарсад гээд байна шүү дээ.
Хишигсүрэн -
Базарсад бас төрсөн хүүхэд нь юмуу?
Буянтогтох -
Тийм.
Хишигсүрэн -
Баринзай төрсөн хүүхэд юмуу?
Буянтогтох -
Баринзай төрсөн дүү нь...
Хишигсүрэн -
Аа аа. Базарсад төрсөн хүүхэд нь юмуу?
Буянтогтох -
Жинхэнэ отгон хүүхэд нь
Хишигсүрэн -
Тэр Нямдорж гэдэг хүүхэд нь юм үзээд тариндаад байдаг байсан тиймээ?
Буянтогтох -
Байсан.
Хишигсүрэн -
Газар товчилдог гээд?
Буянтогтох -
Тийм авъяас байсан юм. Тэгж байгаад архинд гүнзгий орсноос болоод Нямдорж чинь өглөө сумын төвд явж байдаг. Оройн Нүцгэн гол уруудаж үнэг хөөгөөд Ачит нуураар яваад гэртээ харьчихдаг. Тэгээд чонын авд явахдаа өвлийн цагт хээр хоноод Цагаансалаа Живэртээр ороод явган ганцаар хоёр гурван хоногоор чоно агнаад сайн анчин хүн байсан ш дээ. Бас ном уншчихна. Юм үзчихнэ. Мэргэлчихнэ. Тэгээд хамгийн сүүлд архинаас болоод нэг сайхан хүүхдээ алдсанаас болоод архинд ороод сэтгэл санаагаар унаад ...
Хэлмэгдүүлэлт:
Хишигсүрэн -
Ер нь тэр хэлмэгдүүлэлт гэдэг юм манайхан их бага өртжээ. Лам багатай байсан учраас?
Буянтогтох -
Манайханд ламын талаар хэлмэгдсэн хүн ховор байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хөрөнгө, үзэл суртлын талаас хэлмэгдсэн хүмүүс нэлээд байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тухайн үеийн төр захиргааны байгууллагыг эсэргүүцэж ....
Хишигсүрэн -
Татвар хураамж энэ тэр?
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэд нар ч яахав нэг шоронд ороод гарсан байх.
Буянтогтох -
Бас нэлээд олон улсууд алуулсан юм гэнэлээ. Манай нутагт бол тийм юм байдаггүй юм.
Хишигсүрэн -
Тэр Жиргээн аав маав баригдаж байсан байлаа ш дээ.
Буянтогтох -
Тэр Ачитын хүн ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Манай сум бол шашны уламжлал багатай.
Хишигсүрэн -
Тийм юм шиг байгаа юм. Одоо ингээд бодохоор ... Богдын хүрээний 700 гаруй сүм хийдээс ...
Буянтогтох -
Манай суманд сүм хийд байхгүй.
Түүхэн дурсгалт газар:
Хишигсүрэн -
Хатанбаатар ... Ардын хувьсгалын дайн байлдаан тэнд болж байсан. Байшинтын Улаан хад гээд түүхэн өлгий нутаг.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэр түүхтэй холбоотой ер нь юу байдаг юм бэ?
Буянтогтох -
Тэр чинь ардын хувьсгал ... цагаатнууд орж ирээд ард түмнийг яагаад тэр цагаатны цэрэг гэж дээрэм хийдэг тонуул /хулгай/ хийдэг цэргүүд орж ирсэн гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэр явж байсан түүх нь ул мөр нь байгаа ш дээ. Сономын ах Балууз гэж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэр чинь цагаатнаас зугтсан нэг орос авгай ирээд Онхир гэдэг айлд байж байгаад хүүхэд гарахаар тэр орос авгай Сономын аав Онхир гэдэг айлд орхиод цагаатнаас зугтаад Балууз гэдэг хүн чинь Монгол айлд Бөхмөрөний тэр цагаатнууд чинь оросын нутаг руу гарчихаад нөгөө цагаатнуудаа цагаатнууд нь улаантнууддаа баригдаад зугтахгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Цагаатнууд улаантнуудыг байсан газар нь алж сүйтгэж нутаг орон цэвэртсэн юм гэнэлээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд тэр цагаатнуудтайгаа улаантнууд тэмцэлдэж явсан газар чинь Бөхмөрөн сумын Байшинтын Улаан хаданд нөгөө юу яадаг ш дээ. Байшинтын Улаан хадны дунд цэргийн шивээ байдаг. Хамгийн том байлдаан Хүвд нөгөө уурхайн доод талын Хүвд болж байсан гэж байгаа юм. Ачитын Бурхантад болж байсан гэх мэтээр цагаатнууд улаантнуудын хоорондох байлдаан болж байсан. Сумын конторын урд талд улаан цэргийн ялалтанд зохиулсан дээрээ 5 хошуутай өндөрлөг байдаг.
Хишигсүрэн -
Хөшөө одоо байгаа юмуу?
Буянтогтох -
Байдаг. Дээрээ 5 хошуутай улаан цэргийн дайчдад зориулав гэсэн бичигтэй.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Оросууд 1960 онд улаантнуудын замаар явж байгаад тэр хөшөөг ирж босгосон юм.
Хишигсүрэн -
Тэгээд тэр Балууз гэдэг хүн тэр орос хүн байсан юмуу?
Буянтогтох -
Балууз гэж орос хүн.
Хишигсүрэн -
Тэгээд тэр ямар айлын хүүхэд болж үлдсэн гэнээ?
Буянтогтох -
Онхир гэдэг айлын.
Хишигсүрэн -
За...
Буянтогтох -
Сүүлд Улаанбаатар хотын бараа баазад ажиллаж байгаад нас барлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Одоо энэ Жамбалдорж энэ тэр байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Тэд нарын аавын ах.
Хишигсүрэн -
Аа ха. Болж яваад ...
Буянтогтох -
Сүүлд сонсож байхад Балууз бол оросын их нэртэй хэн билээ? Тийм хүний төрсөн дүү байсан юм байна лээ. Тэр зураг мураг нь ирээд бариад тийм юм болж л байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Сонин юм тиймээ? Аа ха. Бас манай суманд чинь хүн хөшөө ихтэй. Хялгасан үүр /булш/ ихтэй тиймээ? Хялгасан үүр маш ихтэй. Ялангуяа зуслангийн тэр Баадайн салаанд хялгасан үүр их байдаг тиймээ?
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Их түүхийн юутай газар тиймээ? Одоо би хялгасан үүр хаа сайгүй байдаг юм байх гэсэн чинь Зүүн аймгуудад байдаггүй юм байна лээ ш дээ. Бөхмөрөний нутаг дэвсгэр хаа сайгүй...
Буянтогтох -
Хялгасан үүр...
Хишигсүрэн -
Хаа сайгүй хүн чулуу тиймээ?
Буянтогтох -
Хаа сайгүй байдаг.
Хишигсүрэн -
Сургуулийн хашаан дотор бас байдаг тиймээ?
Буянтогтох -
Байгаа байгаа. Чи зургийн үзсэн үү?
Хишигсүрэн -
Тэгье. Түүнийг хүн авч ирээгүй биз дээ?
Буянтогтох -
Байсан газар нь тэр. Баадайн тэр өөд нэлээд хүн чулуу байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Байримын овоо тэнд байсан чулууг ухаад авчихсан.
Хишигсүрэн -
Тэр сургуулийн хашаан дотор байгааг Хүннүгийн үеийн гэж тодорхойлдог тиймээ?
Буянтогтох -
Тиймээ тийм.
Хишигсүрэн -
Түүнийг ер шинжлэх ухааныхан ирж үздэг байсан уу? Одоо ингээд бодохоор их сонин байж тиймээ? Дэлхийн түүх ш дээ. Сумын төвийн хад бол хаана ч байхгүй хад ш дээ.
Буянтогтох -
Тийм тийм. Бүгд дүрс хэлбэртэй.
Хишигсүрэн -
Тийм. Сонин байгалийн тогтоцтой. Заант хад байна.
Буянтогтох -
Заант хад байна. Түүний доод талд Арслантай хад байна. Талд ингээд тогтчихсон.
Хишигсүрэн -
Та байшинтын улаан хадыг хэлж байна уу тиймээ?
Буянтогтох -
Тийм. Манай нутагт Сартагтай...
Хишигсүрэн -
Домог байдаг.
Буянтогтох -
Домог байдаг ш дээ. Сартагтай бол манай нутагт амьдарч байсан. Хоёр чулуу байгаа ш дээ. Бор гадас, алтан гадас гээд байгаа ш дээ. Энэ хоёрын хооронд Сартагтай баатар гүүнийхээ зэлийг татах гэж өргөж ирсэн чулуу гэж Сартагтайн унаганы зэл гэдэг.
Хишигсүрэн -
Тэгж ярьдаг. Мод байхгүй нүцгэн уул Ямаат руу жаахан мод байдаг.
Буянтогтох -
Аа ха. Аа хадлангийн талбай сайтай. Авч л чадах юм бол хадлан сайн ургана.
Нүүдэл:
Хишигсүрэн -
Аа ха. Малын тэжээл авдаг тийм газар. Одоо яг Бөхмөрөн сумын хүн ам айл өрхийн хэдэн хувь нь нүүж ирсэн бол?
Буянтогтох -
Оо үндсэндээ ингээд тооцох юм бол нэлээд их жишээ Дарханд нэг баг тэр чигээрээ бараг Бөхмөрөнгийн айл байна гэсэн. 102 дахь айл нь 3 жилийн өмнө нүүж ирлээ гэж байсан.
Хишигсүрэн -
102 дахь айл нь Дархан хотод ирж суурьшсан.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Эрдэнэтэд?
Буянтогтох -
Эрдэнэт тэр Улаантолгойд бараг нэг баг айл ирсэн ш дээ. одоо 1-р бригадынхан Улаантолгойд байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Одоо налайхад бас их байна. Бөхмөрөнгийнхөн
Хишигсүрэн -
Аа ха. Манай сумаас өөр хүн ам нь бараг 50%, 70% нүүсэн сум Увсад байгаа юу?
Буянтогтох -
Байхгүй байхаа.
Хишигсүрэн -
Байхгүй байх. Та ер нь юу гэж бодож байна?
Буянтогтох -
Энэ бол ядууралтай холбоотой.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Энэ ардчилал гараад юу яагаад малын хулгай маш их нэмэгдсэн ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Ер нь малаа хулгайд алдаагүй айл байхгүй. Одоо Бөхмөрөнд тэмээ байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
500, 600 тэмээтэй байсан.
Хишигсүрэн -
Одоо ширхэг ч тэмээ байхгүй юу?
Буянтогтох -
Ширхэг ч тэмээ байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Адуу гэхээр азарга адуутай айл цөөхөн. Тэр байтугай 1-р бригадынхан өдөрт хонио хариулж яваад шөнө гэрийн үүднээс мориныхоо цулбуур бариад унтдаг болсон ш дээ. Шөнө ирээд авчихдаг.
Хишигсүрэн -
Тувачууд хулгайлаад байх уу?
Буянтогтох -
Тувачууд. Хасаг / казак/ Тува хоёр нийлээд бас үндсэн хулгайч ихтэй.
Хишигсүрэн -
Том хулгайчид Хөхөө Мөхөө гээд шоронд ...
Буянтогтох -
Өвлөж авсан хулгайчид одоо Бөхмөрөнд их байна. Бөхмөрөнд олон айл зэлтэй тугалтай хоцорсон ш дээ. Адуу бол тэр чигээрээ байхгүй. Тэмээ байхгүй. Хонио хүртэл алдаад ....
Хишигсүрэн -
Ерөөсөө нүүх шалгаан малын хулгай ...
Буянтогтох -
Үндсэн шалтгаан малын хулгай.
Хишигсүрэн -
Нөгөө талаасаа зах хязгаар?
Буянтогтох -
Зах хязгаарт хөгжил байхгүй. Түүнээс биш сайхан дэд бүтэц сайтай бол суманд амьдрах сайхан л даа. Сайхан байгальтай. Цаг агаар бол сайхан. Их хүйтрэхгүй. Онц халахгүй. Баян-Өлгийг бодох юм бол газар нутаг зөөлөн. Баян-Өлгий бол хадан дотор байгаа ш дээ. Түүний хажууд бол Бөхмөрөн бол хүн амьдрах бололцоотой нутаг. Байгалийн баялагтай. Ачит нуурын хөвөөнд загас элбэг. Тарвага, зурам байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Чацаргана байна.
Оршуулга:
Хишигсүрэн -
Манай судалгаанд нэг ийм асуулт байгаа. Нас барсан хүмүүсийг оршуулах ёс таны амьдралын туршид яаж өөрчлөгдөв? Энэ асуултыг улсуудаас асуухаар нутаг нутагт өөр өөр сонин юм байдаг л юм байна л даа. Энэ тухай та ер нь юу ярих вэ? Казакууд бол нэг өөр тиймээ?
Буянтогтох -
Тийм казакууд бол байшин бариад хүн нас барлаа гэхэд тэр нас барсан хүнээ эхээс гарсан биеэр нь болгож байгаад угаагаад цэвэрлээд хамгийн тарган морио авч ирж гэрийн гадаа уяад тэр морин дээр тэр хүний хэрэглэж байсан эмээл хазаарыг тохоод ...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд молда номоо уншаад ...
Хишигсүрэн -
Молда гэдэг тиймээ?
Буянтогтох -
Молда гэдэг нь манайхны лам тэдний молда номоо уншаад тэр биеийг сайн морийн унуулаад сүнстэйгийн явуулаад шарилын оршуулаад эргэж ирээд нөгөө морийг алаад махын хувааж идээд казак хүн нас барвал заавал адуу морь ална.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хамгийн хайртай, хамгийн тарган морь алж ...
Хишигсүрэн -
Өвөл зун хамаагүй юу?
Буянтогтох -
Өвөл зун хамаагүй. Их хэмжээний мах чанаж идээлэг будаалга хийдэг. Манай нутагт болохоор дээр үед нас барагсдыг бол гол төлөв их хонхор газар хар усгүй / харагдахгүй/ өлгий маягийн ...
Хишигсүрэн -
Хонхор газар өлгийдөж байгаа юмуу?
Буянтогтох -
Ачит нуур луу хөлийн харуулаад толгойгийн манай 5-ынхан бол Ямаатыг харуулах жишээтэй 1-ийнхэн бол Асгат луу харуулах жишээтэй.
Хишигсүрэн -
Харуулаад гэдэг нь задгай тавьдаг?
Буянтогтох -
Аа ха. Задгай тавьдаг.
Хишигсүрэн -
Ер нь задгай тавьдаг ёс хэдэн он хүртэл байсан бэ?
Буянтогтох -
52, 53 он хүртэл байсан байх. 53 оноос хойш газарт оршуулах болсон.
Хишигсүрэн -
Танай ээжийг яасан бэ?
Буянтогтох -
Манай ээжийг өнгөрөхөд тэмээгээр ачаад одоогийнх шиг учиртай яах биш. Улсуудыг гол төлөв тэмээгээр аль зүг рүү байна. Тэр зүг рүү явдал дундаа нэг зогсоод түр зогсохоор хөтөлгөө морь их ядардаг байсан. Тэгээд тавьчихаад явчихна. Газар ухах биш. Тэгээд хэд хоногийн дараа яачихдаг. Манай суманд бол дээр үед задгай тавьдаг байсан. Бид нарыг бага байхад хонь мал маллаад явж байхад хүний араг яс их байдаг байсан ш дээ. Их байдаг байсан юм. түүний дараа нэгдэл тусгай газартай болж үзсэн.
Хишигсүрэн -
Таван хард?
Буянтогтох -
Таван харын хөдөөд хэдэн улсын байдаг. Бас Хужиртад нэг хэсэг бий. Нэг хэсэг Орлогын хар үзүүрт, сумын албан ёсны газар бол Бөхмөрөний хар хөдөөд
Хишигсүрэн -
Зүүн шилд Оошгийн үзүүрт бас байдаг билүү?
Буянтогтох -
Мөстийн доод талд Хүвийн тэнд оршуулж байгаа. Дээр үед бол зүгээр очоод ил тавьчихдаг байсан юм. Аа хүүхдийг бол гээнэ гэдэг юм хийдэг байсан юм.
Хишигсүрэн -
Нялх хүүхдийг?
Буянтогтох -
Аа ха. Нялх хүүхдийг.
Хишигсүрэн -
Саяхныг хүртэл тиймээ?
Буянтогтох -
Хүүхэд гээх саяных хүртэл байсан.
Хишигсүрэн -
80-аад оны үед байсан ш дээ.
Буянтогтох -
Байсан байсан. Одоо ч гэсэн байгаа.
Хишигсүрэн -
Тийм үү?
Буянтогтох -
Аа ха. Хөдөө
Хишигсүрэн -
Одоо ч гэсэн тэгдэг юмуу?
Буянтогтох -
Тийм.
Хишигсүрэн -
Одоо Улаанбаатарт бол том юм болж байгаа ш дээ?
Буянтогтох -
Цайллага дайллага болоод тэгээд сүүлд нь гар цайлгах юм болоод тэгдэг дээр үед ёс хийсэн хүнд мал өгдөг. Тэгээд тэр чинь тэмээгээр ачиж явдаг учраас хоёр гурван хүн л явдаг. Гарын цайлгаад нэлээд настай хүн бол мал заана.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо та тэр чандарладаг ёсыг юу гэж бодож байна бэ? чандарладаг болоод байна шүү дээ. Сүүлийн үед ?
Буянтогтох -
Түүнийг бол би буруу гэж үздэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хүн тэнгэрийн дор төрөөд газрын дор шингэх ёстой.
Хишигсүрэн -
Аа ха
Буянтогтох -
Хүн өөрийн дураар шингэх ёстой тэр газартаа шингэсэн дээр байх гэж боддог.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэр чандарлана барина гэдэг...
Хишигсүрэн -
Ер нь Монголд тийм ёс байсан юм болов уу?
Буянтогтох -
Лам хуваргуудад байсан гэдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгж чандарлаж байсан. Одоогийн шиг ийм их техник юугаар биш их л аюултай юм болдог байсан. Гал түлээд дээр нь тавьчихдаг. Галд хөөгөөд ирэхээрээ дэлбэрнэ. Буудна. Тийм юм болж байсан. Их эвгүй л юм болж байсан. Техник байгаагүй.
Хишигсүрэн -
Шатаагаад
Буянтогтох -
Мод түлээд тэр чинь их бүдүүлэг л юм хийж байсан юм байна лээ. Гол төлөв лам улсуудыг...
Хишигсүрэн -
Аа ха . хоёулаа түр завсарлаад эргээд ярья.
Буянтогтох -
Тэгье.
Ярилцлага: №25-02
Ярилцлагын хугацаа: 55 минут
Огноо: 2009.06.30
Аудио файлын нэр:
#25_02-2_B.Buyantogtokh_amantuuh_ 2009_06_30
Ярилцлага авагч: Я. Хишигсүрэн
Ажил:
Хишигсүрэн -
За ингээд Б. Буянтогтох ах бид хоёрын яриа үргэлжилж байна. Бид хоёр бол үндсэндээ Бөхмөрөн сумын тухай, Бөхмөрөн сумын түүхийн тухай нэлээд дэлгэрэнгүй ярилаа. 5-р баг, хүүхэд нас, боловсрол хэрхэн олж авсан, ажил энэ тэр гээд тийм юмаа ярьж байсан. Тэгээд ажил гэдэг сэдвийн хүрээд би нэг ийм юм дээр тогтоод сайн яримаар байна. Одоо Дуламсүрэн эгч ороод ирлээ. Дуламсүрэн эгч, Буянтогтох ах хоёр насаараа хамт ажилласан. Гэр бүлийн хүмүүс. Нэг нь үйлчлэх хөдөлмөрийн багш, нөгөө нь техник хөдөлмөр зургийн багшаар насаараа ажилласан. Тэгэхээр социализмын үеийн одоо ингээд харахаар онцлог гэж хэлж болохоор ажил дээр гардаг байсан юмнуудыг яриач? Социалист хөдөлмөрийн бригад гэдэг юм сургууль дээр хэрхэн гарч байсан? Тэр нийтийн субботник гэж нэг юм болдог байсан. Ажлаас гадна янз бүрийн ажлын төлөвлөгөө гардаг байсан. Их олон сэдэв байна ш дээ. Энэ тухай ярьцгаах уу?
Буянтогтох -
Би эхлээд ийм юм яръя. Социализм бол нийгмийн идэвхтэй хүч хөдөлмөрийг ашиглаж чаддаг тийм нийгэм байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Би 40-өөд жил ажиллалаа. Маш их сонгуульт ажил хийж байлаа. Жишээ нь би Бөхмөрөн суманд гэхэд намын хэсгийн зохион байгуулагч,
Хишигсүрэн -
Намын?
Буянтогтох -
Монгол Ардын Хувьсгалт Намын хэсгийн зохион байгуулагч, сумын шинийг санаачлагчдын зөвлөлийн дарга.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Сумын намын улс төрийн дугуйлангийн суртал нэвтрүүлэгч.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд сургууль дээр ирэхээр надад ерөөсөө анги хариуцуулдаггүй гол төлөв хүүхдийн зөвлөл гэж юм өгдөг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хүүхдийн зөвлөл гэдэг чинь маш их ...
Хишигсүрэн -
Пионерийн байгууллагаас гадна сурагчдын зөвлөл гэж байсан ш дээ.
Буянтогтох -
Аа ха. Сурагчдын зөвлөлийг хариуцдаг.
Хишигсүрэн -
Аймгийн сургуульд болохоор хүмүүжлийн эрхлэгч гэдэг ажлыг та хийдэг байсан уу?
Буянтогтох -
За тэгээд социалист хөдөлмөрийн бригадын ахлагч гээд ийм сонгуульт ажил энэ бол хүнийг байнгын ажилтай байлгаж байдаг. Би тэгээд энэ сонгуульт ажлуудаа хийгээд муу хийж байгаагүй. Хийж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
За би бол 5, 6, 7, 8-р таван жилийн гавшгайч авч байсан. Өөрөөр хэлбэл энэ ажиллах хугацаандаа би 20 жилд нь гавшгайчаар ажилласан...
Хишигсүрэн -
Тэргүүний сайн ажилладаг байсан.
Буянтогтох -
Гэж бахархаж болох талтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Аймагт аймгийн тэргүүний суртал нэвтрүүлэгч болж хөдөлмөрийн алдраа аймагт тэмдэглүүлж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Намын улс төрийн тэргүүн суртал нэвтрүүлэгч гэсэн намын төв хорооны шагналаар шагнуулж байлаа. Намын үзэл суртал зохион байгуулагчдын улсын зөвлөлгөөнд оролцож байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
За шинийг санаачлагчдын хувьд бол Бөхмөрөн сум бол шинийг санаачлах талаар нэлээд сайн сум байсан. Үлгэр жишээ байсан. Гавъяат Пунцаг бол миний ажиллаж байх хугацаанд 15, 16 шинэ бүтээлийн патент авсан хүн. Пантент авахад бичиг баримт нэг ийм юм хийчихэж гээд патент өгдөггүй байсан ш дээ. Түүний бүх зураг дизайныг гаргана. Эдийн засгийн тооцоо гаргана. Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үр дүнгийн тооцно гэх мэтээр бүх материалыг бүрдүүлэх ажлыг шинийг санаачлагчдын зөвлөл гардан хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
С. Дуламсүрэн: Тэр бүх ажлыг цалин мөнгөгүй хийж өгнө ш дээ.
Буянтогтох -
Тэр зураг схез зурахад чинь зургийн нэг багаж авч өгөхгүй. Энд дээр зур гэж нэг зургийн дэвтэр өгөхгүй бүгдийн өөрийнхөө юмаар хийнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд би үүрэг даалгаврыг сайн биелүүлж байсан. За тэгээд одоо жишээ нь Пунцаг Ардын их хурлын депутатаар сонгогдох гэж байхад би МАХН-аас томилогдсон итгэмжлэгдсэн ухуулагчаар явж Ховд, Бөхмөрөн хоёр сумынханд Пунцагийн хийх ажил, хийсэн ажил бүх юмыг одоогоор бодоход сонгуулийн менежерээр нь ажиллаж байсан.
Хишигсүрэн -
Пунцаг гуай бол боловсролын хувьд бол бага боловсролтой хүн ш дээ. Тиймээ?
Буянтогтох -
4-р ангийн боловсролтой хүн.
Хишигсүрэн -
Асар хөдөлмөрч хүн тиймээ?
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Нарийн мужаан, нарийн торгон мэдрэмж...
Буянтогтох -
Аа ха нарийн мэдрэмж,
Хишигсүрэн -
Мундаг хүн л дээ.
Буянтогтох -
Мундаг.
Хишигсүрэн -
Тэгэхээр ухуулга хийгээд явах юу байгаагүй. Тэгэхээр нэг ухуулагч гаргаад тавьчихаар зэрэг одоо бодоход 90 оны сонгуульд ухуулагч гээд явдаг байсан ш дээ. Ухуулга хийгээд...
Буянтогтох -
Аа ха.
Дуламсүрэн: -
Нэг ийм юм хиймээр байна. Тийм бригад дээр тийм юм хиймээр байна. Яах бэ? гээд Буянтогтох дээр ирдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн: -
Ингээд ингээд гээд амаар хэлээд өгчихөөр зэрэг энэ хүн бүх схезийн гаргаад өгдөг. Бүх гавъяа шагнал нь Пунцагаар гардаг. Түүнийг хийж өгсөн хүнд ямар юу байхгүй.
Хишигсүрэн -
Тийм ш дээ.
Дуламсүрэн: -
Тэгээд өнгөрдөг байсан. Модель бүх загварын хийж өгч байсан. Одоо бодохоор зэрэг тийм юмыг хүмүүс чинь үнэ мөнгөөр хийж байгаа биз дээ?
Хишигсүрэн -
Тийм. Таны сонгуульт ажлыг нэг нэгээр ярья гэж бодлоо. За шинийг санаачлагч гээд ярихаар Пунцаг гуайтай холбоотой. Одоо гавъяат барилгачин болсон.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Нэгдэлчин...
Буянтогтох -
Нэгдэлчин.
Хишигсүрэн -
Гавъяат нэгдэлчин болсон. Тэр хүний талаар баримтат кино байдаг биз дээ?
Буянтогтох -
Тийм. “Ухаанаас ундарсан бүтээл” гэдэг баримтат кино.
Хишигсүрэн -
Тийм. Малчдын ажил хөдөлмөрийн яаж хөнгөвчлөх тухай...
Буянтогтох -
Аа ха. Их юм бүтээсэн хүн. Одоо Бөхмөрөнд юу ч байхгүй. Өмч хувьчлал гээд бүгдийн аваачаад байхгүй. Таван хард төл бойжуулдаг бааз. Хадаан усанд эмчилгээ тэжээлийн цэг. Үнээр механикжуулсан ферм гээд Хадаан үзүүрт Сүрэнгийнд байгуулж өгсөн.
Дуламсүрэн: -
Гатавын Сүрэн гээд...
Буянтогтох -
Худаг ус нь хашаан дотроо тэжээл бэлэн тэжээлийн машинаар авчиж өгөөд усын хажуугаар нь урсгаж өгөөд хийчихсэн. Малын эмчилгээ үйлчилгээ цэг чинь мэс засал хийдэг. Хүн эмнэлгээс дээр байсан. Хонь жишээ нь хөл хугалахад тэнд мэс заслын тасагтай. Малыг дээшээ харуулаад хэвтүүлчихээр зэрэг хөлөө хөдөлгөж чадахгүй. Ер нь онцгой онцгой юм санаачилдаг хүн байсан. Одоо ч гэсэн байна.
Хишигсүрэн -
Холбоотой ажиллаж байсан. Надад нэг сонин санагдаж байгаа нь аймгийн тэргүүний суртал нэвтрүүлэгч болж байсан гээд ярьж байна шүү дээ. Яг суртал нэвтрүүлэгч гэж юу хийдэг хүн бэ? Одоо өнөөдрийг хүртэл олон ярилцлага хийхдээ суртал нэврүүлэгч гэдэг маш хүчтэй байсан. Яг дотор орж ажиллаж хийдэг. Дотоод ажлын талаар асуух хүн надад яг тааралдаагүй байхгүй юу.
Буянтогтох -
Суртал нэвтрүүлэгч хүн биеэ их боловсруулах шаардлагатай байдаг. Тэр чинь программтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Оросын коммунист хөдөлгөөний тухай.. жишээ нь тодорхой тодорхой сэдэв өгчихдөг. Түүнд ярилцлагын журмаар түүнийг удирдаж байгаа хүн сонсогчоосоо илүү чадвартай байхын тулд багш хүн улс төр онолын хувьд тэр хүмүүсээсээ илүү байж байж л тэр хүмүүст сургалт явуулна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тийм учраас юм уншиж өөрийгөө боловсруулах шаардлагатай суртал нэвтрүүлэгч хүн. Тийм шаардлага зайлшгүй гарна. Тэгээд бид нарыг бас зүгээр орхихгүй. Жилд нэг удаа суртал нэвтрүүлэгчдийн семинар гэж намын төв хорооноос багш нар очиж 3 хоногийн их сайхан сургалт явуулна.
Хишигсүрэн -
Орон нутагт аймгийн төвд?
Буянтогтох -
Аймгийн төвд сургалт явуулж ерөнхий чиглэл өгнө.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тухайн үед социализмын коммунизмын онолын асуудал гэж тусгай их юм байлаа ш дээ. Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Түүнд хүрэх тусгай онол боловсруулсан. Тэр үед их олон онолууд гарч коммунист намын төв хорооны бодлогыг хэрэгжүүлдэг улсууд бид нар байлаа. Ард түмний тархи толгойтой яаж ажиллах вэ? Коммунист намын үйл ажиллагаанд яаж үр дүн хийх вэ? гээд яриад явна.
Хишигсүрэн -
Сонин хэвлэл уншина. Өөр юунаас мэдээлэл авах вэ? Гарын авлага ирэх үү?
Буянтогтох -
Ирнэ. Ерөөсөө тогтмол улс төрийн мэдээлэл ирнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Гарын авлага намын төв хорооны үзэл суртлын хэлтэсээс ...
Хишигсүрэн -
Зөвхөн танд зориулсан олон нийтэд зориулаагүй тусгай материал байх уу? Ганц хувь ч юмуу?
Буянтогтох -
Ирнэ. Ирнэ.
Хишигсүрэн -
Ирэх үү?
Буянтогтох -
Суртал нэвтрүүлгийн гарын авлага материал бол байнга ирнэ.
С. Дуламсүрэн: Суманд гэхэд 3 суртал нэвтрүүлэгч намын, үйлдвэрчний гэдэг нь боловсрол багатай хүмүүст хичээл заадаг, хууль дүрэм тайлбарлана. Өөрөөр хэлбэл хөдөлмөрчидтэй ажиллана.
Хишигсүрэн -
Аа ха. Манай эвлэлийн суртал нэвтрүүлэгч хэн байсан юм?
Буянтогтох -
Шуумаржав, Батчимэг байсан.
Хишигсүрэн -
Батчимэг багш уу?
Буянтогтох -
Аа ха. Газар зүйн багш.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд ярих юмаа бэлдчихээд 7 хоногт сургалт нь ямар байдлаар явдаг байсан юм?
Буянтогтох -
Онолын семинар бол 2 долоо хоногт 4 цагаар явна. Бусад улс төрийн дугуйлангууд бол 7 хоног бүр 2 цагаар 1 удаа явагдана.
Хишигсүрэн -
Дугуйлан гээд оройн цагаар явдаг байсан юм тиймээ? Зөвхөн багш нар цуглардаг байсан юмуу? Сумын бүх хөдөлмөрчид цуглардаг байсан юмуу?
Дуламсүрэн -
Сумын бүх хөдөлмөрчид өглөөний 7:30-аас хүмүүжлийн ажил гэж явагддаг байсан юм. Хагас сайны өглөө байхаа. Хагас сайнд явагдаж байсан. 5 дахь өдрийн орой бол лекц сумын хэмжээнд байгаа дээд боловсролтой хүмүүст хуваарь гаргаж өгөөд сэдвийн өгөөд жишээлбэл би “ Олон улсын байдал”-аар уншсан бол маргаашийн лекц “Зах зээл” гэдэг юмуу сэдэв гаргаж өгөөд 5 дахь өдрийн лекц уншина.
Хишигсүрэн -
Тэрийг заавал намын гишүүд байх уу? Ердийн ...
Дуламсүрэн -
Сумын хэмжээнд байгаа бүх хөдөлмөрчид байна.
Хишигсүрэн -
Аа ха. Дээд боловсролтой бэлдээд унших чадвартай улсууд ...
Дуламсүрэн -
Багш нар бол мэргэжлийнхээ талаар Заах аргын нэгдлээрээ систем системээрээ 2, 3 заах аргын нэгдлээрээ сургууль дотор бол юугаа явуулна ш дээ.
Буянтогтох -
Заах аргын нэгдлийн ажил гэдгээрээ мэргэжил дээшлүүлэх сургалт явуулна.
Хишигсүрэн -
Аа ха. Сургууль дотроо тиймээ?
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Сурагчдын зөвлөлийн ажил гээд нэг юм хийдэг байсан. Энэ ямар ажил байсан бэ?
Дуламсүрэн -
Сургуулийн хэмжээний дэг журам, сурагчдын хүмүүжил ...
Хишигсүрэн -
Пионерийн байгууллага яг юу хариуцдаг байсан юм?
Дуламсүрэн -
Пионерийн зөвлөл урлаг, хүмүүжил талдаа бол сурагчдын зөвлөл дэг журам, сахилга бат ...
Хишигсүрэн -
Ариун цэвэр хариуцах уу?
Буянтогтох -
Тэр нь пионерийн зөвлөлийн ажил.
Дуламсүрэн -
Сахилга бат дэг журам жагсаалаар явах гэдэг ч юмуу ангид нэг дэг журам зөв өнгөрөөх, өдрийн гимнастик хийлгэх хариуцлагатай жижүүр гаргаж ангиудыг дүгнэнэ. Зохицуулна.
Хишигсүрэн -
Завсарлагаа болгоноор ийм юм хийнэ гэсэн журам байсан тиймээ?
Буянтогтох -
Байсан.
Хишигсүрэн -
3-р цагийн завсарлагаанаар гадаа жагсана. /инээв/ Тэгээд янз янзын дуу дуулна. Тэрийг бол ёстой санаж байна. Коридорт дуулаад зогсож байна.
Буянтогтох -
2-р цагийн завсарлагаанаар жагсаалаар гарч бие засна. 4-р цагийн завсарлагаанаар хэн ч бие засахгүй гимнастикт гарч ирнэ.
С. Дуламсүрэн: Сурагчдын зөвлөл ангиуд ямар зохион байгуулалттай яаж гарч ирж байна гэдгийн хараад нэг нэг эгнээгээр жагсаагаад...
Хишигсүрэн -
Түүн дээр зарлал марлал янз бүрийн юм хэлдэг.
Буянтогтох -
Зарлал хэлдэг.
С. Дуламсүрэн: Тэгээд тэр сурагчдын зөвлөлийн багш бол захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүн байна. Сурагчдын зөвлөл дээр болж байгаа бүх үйл явдлыг сургуультай холбож өгдөг ийм л хүн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Намайг бага байхад Зөвлөлт Холбоот Улсын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга нар жил жил дараалалж нас барсан ш дээ.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэгээд гимнастик дээр гарахаар л гашуудал зарлаад...
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
5 минут дуугүй зогс гээд л /инээв/ Тэр хооронд инээд хүрээд болдоггүй. /инээв/
Буянтогтох -
Чамайг бага байхад Бережнев нас бараад Андрейпов, Черненко нас бараад сургуульд дээр зургийн өлгөж тавьчихаад гашуудал зарладаг.
Хишигсүрэн -
Өлгөөд...
Буянтогтох -
Өлгөөд тавьчихаад гашуудлын цуглаан хийж байсан юм.
Хишигсүрэн -
Одоо ёстой Америк дайн зарлана даа. Цөмийн дайныг хязгаарлаж байсан. Ганц хүн нь алга боллоо гээд /инээв/
Буянтогтох -
Тиймээ тийм.
Хишигсүрэн -
Одоо бараг Америк бид нарыг пуужингаар харвахад бараг бэлэн гэж яригддаг байсан биз дээ.
Буянтогтох -
Тэгж байсан.
Хишигсүрэн -
Нэг л их айдас хүйдэст автсан....
Буянтогтох -
Тийм. Хүйтэн дайны аюул ойрхон байна гэж хүн болгонд эхлээд Америк гэж байснаа 80-аад оны дунд үеэс Хятад болж хувирсан шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Хятадууд бас аюул хийнэ алдсан шүү дээ.
Хишигсүрэн -
Тэгсэн юмуу?
Буянтогтох -
Тэгсэн.
Хишигсүрэн -
Юу гэж ярьдаг байлаа. Хятадууд дөхөөд ирсэн гээд тиймээ?
Буянтогтох -
Аа ха.
С. Дуламсүрэн: Аппарат тавиад явуулчихаж гэнэ. Хилээр их янз бүрийн юм орж ирж байна гээд өчнөөн яриа гардаг байсан. Одоо харин намжиж тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Одоогийн энэ сургуулиудад сурагчдын зөвлөл гэж байна уу?
Хишигсүрэн -
Нийгмийн ажилтан гээд нэг хүн байгаа ш дээ. Аль алийн хариуцаад байгаа юмуу хаашаа юм. Би Алгаа эгчээс ярилцлага авсан чинь аягүй инээдтэй юм ярьсан ш дээ. Пионерийн танхимд ч юмуу. Сургуулийн коридорт юмуу. Улс төрийн товчооны гишүүдийн нэрийг Цэдэнбалаас зүүн тийшээгээ тав баруун тийшээгээ тав гээд нөгөө хүмүүсийн нэрийг хэлээд зурагтаар ч хараагүй. Ямар царай зүстэйг нь мэддэггүй. Шалгалт авах болохоор...
Дуламсүрэн -
Бүх багш нараас шалгалт авах болохоор асуудаг ганц юм чинь.
Хишигсүрэн -
Цэдэнбалаас зүүн тийшээгээ гуравдахь нь тэр. Баруун тийшээгээ хоёрдахь тэр гээд /инээв/ таньдаг ганц Цэдэнбалаасаа тойруулж зурагтай нь нэрийн тогтоодог байсан гээд ярьж байсан ш дээ.
Буянтогтох -
Тэр ч үнэн.
Хишигсүрэн -
Аа аа?
Буянтогтох -
Тэгж байсан тэр үнэн.
Хишигсүрэн -
За тийм юм хариуцаж байсан. Социалист хөдөлмөрийн бригад гээд нэг юм байсан.
Буянтогтох -
Аа ха. Социалист хөдөлмөрийн бригад бол цэвэр сургалтын байгууллага. Сургалтын ажлын үр дүнг сайжруулах. Ер нь дээр үед 50, 60, 70 оны үед социалист хөдөлгөөнүүд их өрнөсөн шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хүн бүхэн Социалист ёсоор сурч амьдаръя гэсэн ийм уриатай.
С. Дуламсүрэн: Хоёр лоозон байдаг биз дээ.
Хишигсүрэн -
Тийм. “Хүн бүр бага балчираасаа туйлын арвич хямгач байж социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлана” гээд...
С. Дуламсүрэн: Лекц дээр босгоод нэг нэгээр нь уншуулдаг байлаа ш дээ.
Буянтогтох -
Цээжлээгүй хүн байхгүй. Бүх ард түмэн цээжилсэн. Аа манай Цэдэнбал даргын ухаанч ундарч байна. Москвад очсон чинь .... нисэх онгоцны буудал дээр үүнийг бичээд тавьчихсан байсан гэнэ. Энэ дэлхийн нийтийн уриа боллоо гээд аймгаас ирсэн суртал ухуулагч ...
Хишигсүрэн -
Аа энэ Цэдэнбалын зохиосон?
Буянтогтох -
Аа ха. Цэдэнбалын зохиосон.
Хишигсүрэн -
Сумын төв рүү ороод ч юмуу сумын төвийн энд тэнд одоогоор бол гудамжны самбар юм даа. Төмөр цагаан цагаан самбар дээр будгаар янз бүрийн юмнууд бичээд хадчихсан. Баяр маяр болохоор зэрэг шүдний оогоор бичдэг байсан.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Улаан даавуун дээр шүдний оогоор бүх лоозонгоо бичээд өлгөчихдөг. Тэгээд бүгд энэ юмыг ангидаа хийгээд бариад жагсдаг тиймээ? Тэр социалист хөдөлмөрийн бригад гэдэг чинь сургууль дээр ямар онцлогтой байсан юм?
Буянтогтох -
Сургууль дээр бүтээлч байх зорилготой байсан юм. Бид социалист хөдөлмөрийн 12 багш нэг бригадад...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэр бол ерөөсөө сургуулийн сургалтын орчин сайжруулах зорилготой. Тэр бүх кабинет бол социалист хөдөлмөрийн бригадын хүчээр хийсэн. Тэгээд сургалтанд орчин үеийн гэж хэлдэг дэвшилттэй арга барил нэвтрүүлэх, юм уншиж судална. Нэгнийхээ хичээлд сууж судална. Ерөөсөө орчин үеийн сургалтын аргыг хэрэглэх ийм л зорилт тавина. Сургалт явуулсан үр дүнгээр ажлын үр дүн гарна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Социалист хөдөлмөрийн бригад ажиллаж байх үед бол сургалтын үйл ажиллагаа нэлээд сайжирсан.
С. Дуламсүрэн: Багш нарыг ч тэр байр эзлүүлээд л 10-20 хэдэн жагсаалтаар ажил дүгнэнэ ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Тэгээд лекцэнд суусан байдал, хүмүүжлийн ажилд оролцсон байдал, анги удирдсан байдал, дугуйланд явсан байдал, кино үзсэн байдал бүх л юмаа яадаг учир сүүлийн байранд орохгүйн тулд урагшаа яахын тулд бүгдээрээ ...
Хишигсүрэн -
Хэн сүүлийн байранд ордог байсан бэ? Багш нараас?
Дуламсүрэн -
: Бас хэсэг хэсэг хүн байна.
Хишигсүрэн -
Тогтмол доогуур ордог хүмүүс .... / инээв/
С. Дуламсүрэн: Биз, Зинельхан гээд байна.
Буянтогтох -
Байна. Байна. Нийгмийн идэвхгүй хүн байна.
Хишигсүрэн -
Сүүлийн байранд орлоо гээд бодох ч юм байхгүй. Түрүүлсэн хүнийг хүндэтгэх бахархах юм байх уу?
Буянтогтох -
Баярын бичиг л өгнө.
С. Дуламсүрэн: Багш нарын баяр боллоо гэхэд чинь нэгдлээс, үйлдвэрчний байгууллагаас, эвлэлээс, сургуулиас , холбооноос тэр сумын төвд ямар л албан газар байна хуваарилаад өгчихдөг. Тэгээд ном дээр хэдэн үг биччихээд баярын бичиг ...
Хишигсүрэн -
Шагнал нь тэр.
Буянтогтох -
Аа ха.
С. Дуламсүрэн: Шагнал авчихсан хүн бол идэвхтэй сайн ажиллана. Сайхан ажиллана гэж бодно. Социалист хөдөлмөрийн бригад гэдэг чинь хамтарч сурч боловсрох хамтын хүмүүжил их олгодог. Чөлөөт цагаа өнгөрөөх нэг нь нэгнийхээ төлөө эмэгтэй багш жишээ нь хүүхэд гаргалаа гэхэд бүгдээрээ нийлээд гэр оронд нь очдог юмуу бараг нэгнийдээ очиж түлээ хөрөөдөх шахуу л түлээнд явдаг. Мал алдаг.
Хишигсүрэн -
Нэгнийхээ хүнд хүчир ажлыг бүгд цуг хийдэг. Ерөөсөө л намайг хүүхэд байхад тийм байсан.
Дуламсүрэн -
: Манайх мал албал аав тань, Батчулуун багш, Оотой Моотой хэн байдаг юм бүгд ирж алалцана. Үхрийн гэдэс чанаад сээр хавс / хавирга/ бүх юмаа тараагаад л дуусна. Дараа нь нөгөө айлууд мал алахаар өчнөөн их гэдэс ирдэг. 6-гийн тавагтайгийн гаргаж тавиад байж гэдэс, сээр хавс /хавирга / ихтэй болчихсон байдаг. Нэг нь нэгнийхээ төлөө гэсэн тэр социалист нийгэм чинь бас их зүгээр байсан юм шиг байгаа юм. Ерөөсөө л хамт олны тухай бодож явна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Өөрийнхөө амьдралд нэг их санаа зовохгүй байсан юм шиг байгаа юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Сургуулийн ажилд өөрөөсөө илүү зовно. Байрны хүүхдэд хоор гараад дизентри ч юмуу янз бүрийн халдварт өвчин гарлаа гэхэд бид нарыг жижүүрээр тавьчихдаг. 2-3 цагийн зайтай эмийн өгөөд өөрсдөө нялх хүүхэдтэй түүнийгээ гэртээ хаячихсан. Байрны хүүхдүүдийн өмнө ширээ тавиад суучихсан. Аль тасгаас хэн халуурч байна. Аль тасгаас хэн гадагшаа дотогшоо бие засаж байна. Нэг үе менингит их гарсан юм. Тэгэхэд бид сургууль дээр жижүүр хийгээд хонож байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Ер байрны тасгийн багш гэж байсан уу?
Буянтогтох -
Байна.
Хишигсүрэн -
Тасгийн багшийн ажилд явлаа гээд орой гараад ээж аав хоёр алга болдог байсан ш дээ. Бид нар болохоор өөрсдийнхөө гэр цэвэрлээд, дүүгийнхээ хувцас угааж байхад аав ээж нар сургуулийн .... /инээв/
Дуламсүрэн -
Манай Мягаа гараад 45 хонож байхад гавъяат багшийн ээж нас бараад 84-тэй тэгэхэд Бороо бид хоёр хоёулаа нялх хүүхэдтэй. Баттулга гарсан байсан байх. Тэгээд гавъяатын ээжийг захирлын өрөөнд байрлуулчихсан. Ширээн дээр байрлуулчихсан. Гавъяатын өрөөнд эмэгтэй багш нарыг ээлжээр жижүүрээр тавьчихсан. Юуг сахиад зогсож байдаг. Цай май хийгээд ингээд байж байсан юм.
Хишигсүрэн -
Сургууль дээр үү?
Дуламсүрэн -
Сургууль дээр сургууль дээр. 84-тэй гэж ярьж байсан юм. Дикреттэй багш нар ажилд ороод хоёр гурав хонож байсан. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй багш нар ээлжээр орж хүж уугиулж эргэж тойрдог. Тэгж байх ёстой гэж боддог байсан болохоос биш ...
Хишигсүрэн -
/Инээв/ Ээжийгээ авч ирээд сургуулийн ширээн дээр тавьчихсан.
Дуламсүрэн -
Гэр нь хажууд нь сургуулийн хашаан дотор...
Хишигсүрэн -
Аа хашаан дотор..
Дуламсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Батөлзий багш Даргаас их айдаг. Шалгалтаас их айдаг.
Дуламсүрэн -
Аймгаас шалгалт гарлаа гэвэл гэрт харихгүй.
Хишигсүрэн -
/Инээв/
Дуламсүрэн -
Хүүхдийн бөөс хуурстай их тэмцэнэ. Байрны хүүхдийн бөөс хуурс шалга л гэдэг. Дээр үед бөөс их байсан юм чинь харандаа зуруулдаг.
Хишигсүрэн -
Харандаа зуруулдаг нь яаж байгаа юм?
Дуламсүрэн -
Тувагаас авч ирдэг байсан юм. Нэг ийм харандаа хүүхдийн үсээр ингээд зурчихаар бөөс хуурс үхдэг л байсан юм.
Хишигсүрэн -
Бөөсний хор. Тувачууд бас их бөөсдөг байсан юм шиг тиймээ?
Буянтогтох -
Тувачууд бас их бөөсдөг байсан юм шиг байгаа юм. Тувагаас авч ирдэг юм. Шүүр...
Хишигсүрэн -
Аа аа...
Дуламсүрэн -
Толгойн үсний бөөсний шүүр уулзалтаар ирэхдээ бэлэгт өгдөг байлаа ш дээ.
Хишигсүрэн -
/Инээв/
Буянтогтох -
Одоо харин Тувад бөөс байгаа байх. Манай Монголд бөөс байхгүй.
Хишигсүрэн -
Алга болсон гэж үзэж байгаа юу?
Буянтогтох -
Одоо ер бөөс байхгүй.
С. Дуламсүрэн: Савангаас болсон уу? Соёлын довтолгооны үед устаагүй бөөс одоо л алга боллоо шүү дээ.
Хишигсүрэн -
90 он гараад?
Дуламсүрэн -
Тийм 90 он гараад ардчилал гараад алга боллоо.
Хишигсүрэн -
Аа ха./инээв/ За тэгээд байрны хүүхэд их оргодог байсан ш дээ. Тэр ямар учиртай юм бол? Сумын хэмжээгээр дайчлагдаад л санаж байна уу? Мянгаа байсан.
Буянтогтох -
Мянгаа...
Дуламсүрэн -
Зоригоо Бурмаа гэсэн улс их оргодог байсан. Батчулууны ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Тэр чөлөө мөлөө өгдөггүй. Диктатур байсантай холбоотой болов уу? Чөлөө гуйж үзээд өгөхгүй бол тэгээд оргочихдог байсан.
Буянтогтох -
Гараад алхчихдаг. Цагаантүнгэ гүйгээд орчихдог. Хадаан ус гүйгээд орчихдог.
Дуламсүрэн -
Мотоцикльтэй багш нарыг дуудаж ирээд явуулаад авахуулдаг. Явсан багш очиж гуйж байж авч ирдэг байсан.
Хишигсүрэн -
Хичээлд явдаггүй хүүхдүүдийн гэрээр хагас бүтэн сайн өдөр явдаг байсан тиймээ? Тэр үйлчлэх хөдөлмөрийн хичээл гэдэг юман дээр ер нь ямар хэмжээний сургалт явдаг байсан. Тэр одоо юу болж байнаа?
Дуламсүрэн -
Үйлчлэх хөдөлмөрийн хичээл хүүхдийг амьдрал хөдөлмөрт бэлтгэх, эмэгтэй хүүхдийг өрх гэрийн сайн эзэгтэй болгох хоол унд хийх, хувцас хунар оёх, хүний амьдралд хэрэгтэй зүйлийг зааж сургах одоо тэр ногоо тарих, амьдрал үйлдвэрлэлд бэлтгэх сургалт явуулдаг. Мэргэжлийн чиг баримжаа олгох,...
Хишигсүрэн -
Аа ха. Хоол унд хийх дандаа охидууд ордог.
Дуламсүрэн -
Охидууд ордог. Техник хөдөлмөрт эрэгтэй хүүхдүүд, үйлчлэх хөдөлмөрт эрэгтэй хүүхдүүд сүүлд хамт ордог болчихсон. Техник хөдөлмөр ч охидууд хөвгүүд, үйлчлэх хөдөлмөрт ч эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ордог болсон.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Би нэг ийм юм асууя гэж бодоод байна. Хэддүгээр ангид байсан юм. Би жаахан байсан. Суман дээр нэг иргэний хамгаалалт гээд бүх айл ...
Буянтогтох -
Бүх айл яндангаа буулгачихсан. Өрхөө татаж, бүх албан газрууд ...
Хишигсүрэн -
Ерөөсөө дайн болж байгаа юм шиг ...
Дуламсүрэн -
Сургалт явуулж байна гээд аймгаас иргэний хамгаалалтын сургуулилалт гэж хийдэг байсан.
Хишигсүрэн -
Бүх айл яндангаа буулгаад далд орцгоогоод ...
Буянтогтох -
Сумын конторт бүх идэрчүүд жагсана. Тэрэн дотор авран хамгаалах эмэгтэйчүүд ч байна. Эмнэлгийн алба гэж байна. Авран хамгаалах анги байна.
Дуламсүрэн -
Ямар алба байна. Түүгээрээ хувцасаа ... заасан хувцастай.
Хишигсүрэн -
Малгай салгайтай.
Буянтогтох -
Суманд иргэний хамгаалалтын нүх бариулсан ш дээ. Тэр хойд талд газар доор ордог.
Хишигсүрэн -
Одоо би бүр бүдэг бадаг санаад байна. Тэрийг өөр зориулалтаар ашигласан уу? Иргэний хамгаалалтын байр гэж байсан тиймээ?
Буянтогтох -
Тэгээд гаднаас хүн оруулахгүй. Бүх хүмүүст ...
С. Дуламсүрэн: Яндан буулгаад их эвгүй. Хэдэн минут чимээгүй болоод дохио өгөөд хоргодох байр луу орцгоогоод, дахиад хоргодох байрнаасаа гараад яг л дайн болж байгаа юм шиг юм хийдэг байсан.
Хишигсүрэн -
Тэр надад жинхэнээсээ дайн болж байгаа юм шиг санагдсан.
Буянтогтох -
Сумын бүх хүн нуувчинд орно.
Хишигсүрэн -
Дайн болж байгаа юм шиг.
Буянтогтох -
Тэгж биеэ хамгаалах тухай зааж байсан.
Хишигсүрэн -
Жишээлбэл та хоёр оддын дайн, цөмийн дайны хөтөлбөр, оросын харилцаа гээд юм ярихаар ...
Буянтогтох -
Одоо оддыг дайн болно.
Дуламсүрэн -
Тэр үед Хятадыг дайсан гэж ойлгуулж байсан. Хятадын байдлын тухай их лекц уншина.
Хишигсүрэн -
Хятадыг юу хийж байна гээд байдаг байсан юм?
Дуламсүрэн -
Хил орчмоор янз бүрийн тагнуул туршилтын хийдэг. Мал амьтанд хүртэл янз бүрийн аппарат зүүгээд оруулж гэнэ гэж ярьдаг байсан юм. Дээр үед хэд хэдэн кампанит ажил байлаа. Спартакиад явна гэж аймаар юм байлаа. Нялх хүүхдээ орхиод аав тань, ээж чинь, Цогзол, Жамбалдорж бид бүгдээрээ Түргэн лүү ачигдаад явдаг. Янжив багш шатарт явдаг. Бид нар гар бөмбөг, сагс магсанд явдаг.
Хишигсүрэн -
/инээв/
Дуламсүрэн -
Дээр нь тэгээд менингит өвчин гарчихсан. Ариутгал хийнэ. Түргэн авахгүй гээд Улаандаваагаар ороод ирж байтал машинд ариутгал юм цацаад буулгаад Түргэнд ирж байсан. Тариалан явдаг. Заавал явах ёстой. Намын байгууллагаас зохион байгуулдаг. Баянмөнх дарга байсан. Айхтар хатуу шаардлагатай.
Хишигсүрэн -
Спортын арга хэмжээ, урлагийн үзлэг гээд ....
Дуламсүрэн -
Сэхээтэн хүн заавал орж байх ёстой.
Хишигсүрэн -
Авъяасгүй бол яах вэ?
Буянтогтох -
Хоронд зогсоно.
Хишигсүрэн -
/инээв/
Дуламсүрэн -
Ээж чинь нэг яасан юм. Концертны нэрсийн жагсаалт яваад хүмүүсээр гарын үсэг зуруулж яваад Алгаа, Янжив гээд авъяастай хүмүүсийн нэр явсан юмуу даа. Доод талд нь Сүрэнжав, Тэгшжаргал хоёрын нэрийг биччихэж тэгээд тэр хоёр дуудагдаад концертонд орчихсон ш дээ. /инээлдэв/ Зүгээр зогсоно.
Буянтогтох -
Цаанаас нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй гээд заачихсан.
Дуламсүрэн -
Бүх юм бүртгэлтэй. Одоо нэг талаар задгай юм шиг боловч нөгөө талаар эрх чөлөө их сайхан эдэлж байна.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд ер нь одоо юу гэдэг юм. Ардчиллын дараах үед та хоёр ажил хийж байсан байх тиймээ? Ажил хийж байсан ш дээ. Тэгэхээр улсуудын ажилдаа хандах хандлагад ямар өөрчлөлт орсон бэ?
Дуламсүрэн -
Тэгээд одоо тэтгэвэрт гарснаасаа хойш би 91 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд ажиллаж байгаад 98 онд энд орж ирсэн. Тэтгэвэрт гарчихаад ажиллаж байгаад 98 онд орж ирчихээд ажилласан. АПУ-д ажилласан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Тэгээд ингээд хувийн байгууллагад ажиллаад үзэхээр сургууль шиг тийм дэг журамтай. Ажлын эмх цэгцтэй. Тийм зохион байгуулалттай газар байдаггүй юм байна. Хувийн хэвшлийнхэн зүгээр дур дураараа....
Хишигсүрэн -
Аа ха. Замбараагүй.
Дуламсүрэн -
Сургууль чинь дэг журамтай газар ш дээ. Бүх юм нь...
Хишигсүрэн -
Дэг журамтай...
Дуламсүрэн -
Дэг журамтай. Стандарттай.
Буянтогтох -
Стандарттай.
Дуламсүрэн -
Хувийн юманд тийм зүйл байхгүй ш дээ. Эхлээд их эвгүй санагдаж байгаад сүүлдээ тэгээд дасдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха. Таны хувьд юу болсон бэ?
Буянтогтох -
Миний хувьд тэтгэвэрт гарчихаад шатсан САПУ худалдааны төвд зохион байгуулагчаар орсон.
Хишигсүрэн -
Шатдаг худалдааны төв/Инээв/
Буянтогтох -
Тэнд ажилд ороод 4 сард ашиглалтанд орсон төв байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд 12 сард шатсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэр хүртэл сайхан зохион байгуулалттай сайхан ажиллаж байсан. 600 гаруй түрээслэгчтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Том худалдааны төв болсон юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Томхон худалдааны төв ажилласан. Нэлээд цомхон бүтэцтэй ажилласан. Жишээ нь харуулын алба гэхэд 24 хүнтэй. Сантехник зургаа долоон хүнтэй. Удирдах бүрэлдэхүүнд дарга гурван зохион байгуулагчтай. Сайхан хамт олонтой. Түрээслэгчид ч гэсэн сайн үгтэй эхэлсэн. Шатсан чинь 2004, 2005 оны 12-р сарын 16 нд шатсан.
Хишигсүрэн -
2005 онд?
С. Дуламсүрэн: Яг САПУ-гийн ёолк болж байхад шатсан.
Буянтогтох -
700 хүнийг удирдаад ажиллуулах хэцүү байсан л даа. 8 цаг гээд хаалгаад 9 цаг гээд гэртээ ирээд сууж байтал ...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Бөмбөгөр шатаж байна гээд мэдээгээр гарч байна. Бараг цус харвах шахсан.
Хишигсүрэн -
Зурагтаар үзсэн?
Буянтогтох -
Аа ха. Зурагтаар үзсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд?
Буянтогтох -
Тэгээд хүүхдүүд та очиж болохгүй гэчихээд яваад очоод ирсэн чинь би нэгдүгээр заалыг хариуцсан урд талын заал байсан юм.Ттэгсэн хойноос нь эхэлж шатсан. Гуравдугаар заалны тэндээс эхэлж шатсан. Цахилгааны утас тэр чинь 700 гаруй түрээслэгч 4, 5 гуанз, тэнд чинь асар их цахилгаан хэрэглэнэ. Ачаалал ихтэй байдаг. Тэр бол бүх гэрэл унтраасан. Ажил үйлчилгээ хаасан байсан үе. Тэгээд гэнэт гал гарлаа гээд эд нар яваад өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Очоод тэр орой харахад чинь онцгой байдал, гал команд бол хамгаалтанд авч байгаад шатаалгасан ш дээ. Нэг корпуст гал гарч байхад бусдын хамгаалаад таслаад авах боломж байсан ш дээ. хүмүүсийг оруулахгүй. Нэг хоёрдугаар корпусыг хамгаалаад авах боломж байсан. Бид машин дотроос харж байсан юм. Тэгээд хүмүүс ороод юмаа авчихъя гэхээр урдаас нь цагдаа нар түлхээд тэгээд хойноос гарсан гал чинь явсаар байгаад бүгдийн шатаагаад яасан ш дээ. Тэгээд баахан амьтан яагаад байхаар арга барсан Алтан гарч ирээд хохирлыг төлнө гээд хэлчихээр зэрэг бодит хохирлоор биш арав, хорь, гуч нугалж төлүүлэх гээд ингээд хоёр гурван жил болоод одоо төлөөд дуусаж байгаа юм байна лээ.
Буянтогтох -
Тэнд шударга бус байдал их гарсан л даа. Тэгээд хуулийн байгууллага эхний шатанд хэрэг бүртгэх газар ирээд энэ хүнд ийм хэмжээний бараа байсан тэгээд нөгөө хүнийгээ суулгаж байгаад чиний бараа тийм байсныг нөгөө хүнээрээ гэрчлүүлээд зохион байгуулагч байгаад нөгөө хүн өөрөө зөвшөөрөөд бууруулаад бодит байдал гаргачих юмыг хэрэг бүртгэгч нар газар дээр нь дүгнэсэн дүгнэлтийг бүгдийн хүчингүй болгоод нөгөө улсууд чинь дахиад мөрдөн байцаах газар дээр очоод нөгөө улсуудын хэлсэн тоогоор үнэлгээгээ тогтоочихсон.
Дуламсүрэн -
Эзэн нь Улаанбаатар хотын 8 захын жишгээр ийм хэмжээний талбайд соёлын бараа бол төдөн төгрөгний бараа байдаг. Хүнсний бараа бол төдөн төгрөг гээд квадратаар нь хэмжээд үзэхээр нэг жишиг гардаг юм байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
С. Дуламсүрэн: Тэр жишиг гараад тэгээд энэ зохион байгуулагч нарын тэр дотор ажиллаж байсан хүмүүсийн энэ хүн ийм бараатай байсан гэсэн ийм юм гараад тогтох ёстой байтал өөрсдөө яваад дур дураараа ямар аргаараа өсгөөд, өсгөөд, хуйвалдаад, хуйвалдаад ....
Буянтогтох -
Шүүхийн шийдвэр гаргуулчихаад энд хохирогч гээд байгаа хүмүүс нэг их хохироогүй. Эд нар бол мөнгөө бараагаа 2-3 дахин нугалж авсан.
Дуламсүрэн -
Нолийн цаас зарж байсан,ариун цэврийн хэрэглэл зарж байсан хүн чинь 40 сая төгрөг Сүхбаатарын талбайд үхнээ сэхнээ гээд хэвтсээр байгаад авчихлаа ш дээ. Хүн хүнээ боддоггүй муухай юм л энэ дээр гарсан.
Буянтогтох -
Тэр Нямдорж гэдэг хүн бол нолийн цаас, ариун цэврийн хэрэглэл зардаг байсан хүн 6 м2 газар 42 сая төгрөгний бараагаа багтаана гэж байхгүй ш дээ.
Дуламсүрэн -
Тэгээд энэ дээр юу харагдаж байна гэхээр манай Монголын төр засаг хүчгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Түүнийг ялгаад салгаад тэр хүн хохирлыг бодит хэмжээгээр нь арилгая гэсэн бодит хэмжээгээр нь тогтоо гээд шүүхийн байгууллагад ч гэсэн шийдвэр өгч байгаад бодитоор нь гаргуулах ёстой байтал яадаг юм чамд төдөн төгрөг өгнө. Чи өсгөөд өг тэг гэж л тохиролцооны үндсэн дээр өсгөсөөр байж энэ чинь бүр замбраа алдчихсан ш дээ.
Буянтогтох -
Тэгээд энэ чинь үндсэндээ 4 тэрбум төгрөгний хохирол төлж байгаа ш дээ. 4 тэрбум төгрөг гэдэг чинь их мөнгө ш дээ. Тэгээд гал унтраах анги ирээд Улаанбаатар хотын бүх гал унтраах ангиуд ирээд усгүй, шаланк эвдэрсэн байдаг. Гал командынхан ирээд ...
Хишигсүрэн -
Яг 7 сарын 1 шиг ямарч бэлтгэлгүй...
Буянтогтох -
Аа ха. Гал командынхан гал унтраах ажил ерөөсөө хийгээгүй ш дээ.
Дуламсүрэн -
Тэгээд шатаад дуусаад хүмүүс дутуу шатсан юмаа авъя гэхээр хамгаалалтанд авчихаад хүн оруулахгүй байсаар байгаад бүх гал командынхан, байсан цагдаа нар бүх юмын зөөгөөд барсан ш дээ.
Хишигсүрэн -
Өөрсдөө?
Дуламсүрэн -
Өөрсдөө. Тэгээд Алтан бүр яваад ядаад хэдэн шүүх прокурор одоо ч дуусаагүй байдаг юм гэнэлээ. Одоо 700 хэдэн хохирогчдоос 70 хэд байдаг юм гэнэлээ. 100 саяас дээш нэхсэн хүмүүс байдаг юм гэнэлээ. 70, 80 саяыг нэхсэн тийм хүмүүс байгаа. 8 захын жишиг үнэ ийм байхад та нарынх ийм байна гэдгийн хэлээд таслан зогсоож чаддаггүй юм байна лээ.
Хишигсүрэн -
Хохирогчдын амаар л ?
Буянтогтох -
Амаар
Дуламсүрэн -
Хүн чанар хүнлэг ёс гэдэг юм байхгүй. Тэр эмэгтэйгээс авна л гэсэн бодолтой. Тэгээд аваад байж дуусаж байна ш дээ. одоо 74 хүн байна гээд хоёр гурван долоо хоногийн өмнө гэж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Тэгэхэд энэ хадгаламж зээлийн хоршоо яаж байна. Энд тэнд өчнөөн л байгаа ш дээ. Нэг ч төлсөн юм байхгүй. Ганц хүнээр төлүүлчихэж чадаж байгаа байхгүй юу. Төр хүчгүй учраас...
Хишигсүрэн -
Аа ха. Нэг татвар матвараас чөлөөлнө гээд байсан уу? яалаа?
Буянтогтох -
Байхгүй байхгүй.
Дуламсүрэн -
6 эмэгтэй гишүүн санаачлаад УИХ-д оруулсан ш дээ. Тэгээд байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тэгээд болохгүй болоод Нефть баазаа зараад...
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Бид нар шиг биш улсын төсөвт Алтан өчнөөн тэрбум төгрөг татварт өгч байсан хүн ш дээ. Улсын төсвийг зузаалж байсан. 13 колонктой байхдаа улсад 12 тэрбум төгрөгний татвар төлж байсан хүн. Тэгэхэд улс шүүхийн зөв шийдвэр гаргуулаад хохиролгүй болгочихож чадахгүй. Энэ хүнийг хохироогоод чадсан. Түүгээр амьдарч байсан бид нар хүртэл хохироод ингээд сууж байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Асуултандаа дахиад эргээд орох уу? Социализмын дараагийн үеийн ажил социализмын үеийн ажлаас чухам юугаараа ялгаатай байгаа юм бэ? Одоо тэр социализмын үед ажиллаж байсан үе дараагийн үе хоёрыг харьцуулаад үзэхээр зэрэг юу хамгийн их ялгаатай харагдаж байна бэ?
Дуламсүрэн -
Ялгаа их гарч байна. Одоо тэтгэвэрт гарснаасаа хойш улсын байгууллагад ажиллаж үзсэнгүй. Хувийн байгууллагад ажиллаж байхад их дураараа бүх л юмыг санаснаараа хийдэг. Тийм одоо юу гэдэг юм. Хөдөлмөрийн сахилга бат байхгүй. Тийм болчихож нийгэм тийм болсон юмуу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн үлгэн салган өөрийгөө бодсон. Сэтгэл гаргаж ажиллахгүй. Ийм л юм харагдаад байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Социализмын үед сайхан байсан юмаа. Дэг журамтай. Диктатур нэг ёсондоо болж байсан юм. Бүх юмыг намын даргад хэлнэ. Сумын даргад хэлнэ гээд шийдүүлээд авчихаж болдог байсан.
Хишигсүрэн -
/Инээв/ Ажил ч гэсэн үү?
Дуламсүрэн -
Тийм намын даргад хэлнэ. Намын үүр тэгж байна гэх юм бол үгүй гэх хүн байхгүй. Бүгд л хийнэ ш дээ. Түүнийг ...
Буянтогтох -
Зах зээлийн эдийн засагт шилжээд хүмүүст их өргөн боломж нээгдсэн. Залуухан хүн амьдралаа зөв удирдаад явах юм бол энэ нийгэмд амьдарч болно.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Амьдрах нөхцөл байна.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Буянтогтох -
Хүний өөрийн ухамсараас шалтгаална. Хүний өөрөөсөө шалтгаална. Түрүүн бол бүх зүйл хаагдмал...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Түгжигдмэл ийм байсан. Одоо бол санал бодлоо чөлөөтэй илэрхийлээд...
Дуламсүрэн -
Дуртай ажлаа хийгээд
Хишигсүрэн -
Чадал...
Буянтогтох -
Чадал байх юм бол чөлөөтэй амьдрах боломж бүрдсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Нэг ийм асуулт байнаа. Социализмын үед бид нар түрүүн цухас дурдаад өнгөрсөн. Нэг нэгнийхээ гэрт очиж их тоглодог. Стрессээ тайлдаг. Чөлөө цагаа өнгөрөөдөг байсан гээд. Спорт урлагийн арга хэмжээ гэдэг чинь чөлөө цагаа өнгөрөөж стресс тайлдаг арга ш дээ. Түүнийг албадлага болгоод тиймээ?
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Албан хүчээр аваачиж хийлгээд тийм юм болгоод байсан юм байна ш дээ.
Дуламсүрэн -
Ажлын 5, 6 өдөр чөлөөгүй байсан хүмүүс чинь нэг өдөр зав гаргаад хүүхэд шуухдаа аваад болж л байгаа юм бодоод...
Хишигсүрэн -
Өөр ер чөлөөт цагаа өнгөрөөдөг...
Дуламсүрэн -
Архи дарс уух одоогийн энэ бар сав бид нарын үед байсан биш. Ялангуяа Бөхмөрөний сургуулийн багш нарын дунд архидалт гэдэг юм байгаагүй шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Байгаагүй байгаагүй.
Дуламсүрэн -
Хааяа нэг багш нарын баяр болохоор зэрэг бид нар шөнөжин явнаа. Нэг айл нэг шил архи 20 хүний дунд задалдаг. Түүнийг уугаад нэг хоол хийлгэж идээд цай уугаад дараагийн айлд очдог. Шөнөжин явна. Хамгийн сүүлд Биз багшийнд очдог. Тэнд цай уугаад 7:30 гэхэд хичээл дээрээ очоод юу ч болоогүй юм шиг хичээлээ хийгээд явдаг. Тэр ажил мажил таслах тийм юм байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Багш нарын мэргэжил дээшлүүлэх гээд тав таван жилээр явдаг...
Буянтогтох -
Тэр их сайхан юм байсан.
Дуламсүрэн -
Хот орон үздэг. Ах дүүтэйгээ уулздаг. Тэр бас нэг дэмжлэг байсан юм. Тэр тэр жилүүдэд явна гээд график хуваарьтай.
Хишигсүрэн -
Тэр зардлын улс даах уу?
Буянтогтох -
Улс даана.
Дуламсүрэн -
Хоолны мөнгийн өгнө.
Хишигсүрэн -
Тэгээд энд ирээд юу сурах вэ?
Буянтогтох -
5 жилд гарсан сургалтын шинэлэг аргуудыг бүгдийн заана, сургана. Дандаа дээд сургуулийн багш нар заана. Сайхан цэнэглээд буцна шүү.
Хишигсүрэн -
Аа ха. Хичээлдээ яг сууна.
Буянтогтох -
Хичээлдээ сууна.
Дуламсүрэн -
Мэргэжил мэргэжлээрээ жишээлбэл үйлчлэх хөдөлмөрийн багш семинарт ирэхэд ресторанаар явж хоол яаж хийдгийн үзнэ. Үйлдвэрүүдээр явуулна. Юмханаар юм хийж байгаа сургуулиудын хөдөлмөрийн кабинет үзүүлнэ. Туршлага судлуулна. Чөлөөтэй юм үзүүлнэ хажуугаар нь концерт үзүүлнэ. Ийш тийшээ амралтанд явуулна. Бас зүгээр байхгүй. 5 жил тутам нэг сайхан сэргэдэг байсан юм. Тэгэхдээ л нялх нойтон хүүхдээ чирч аваад л явна.
Хишигсүрэн -
Тийм нэг систем байсан юм шиг байгаа юм?
Буянтогтох -
Тэрний дараа цалин нэмэгдэнэ. 60 төгрөгөөр нэмэгдэнэ. 5 жил тутамд 60 төгрөгөөр цалин нэмэгддэг системтэй байсан ш дээ. Анх түрүүн дээд боловсролтой багш бол 540 төгрөгний үндсэн цалинтай.
Дуламсүрэн -
Ажиллаж байхдаа бид нар байнгын шалгалтанд орно. Ажил шалгасан хүн бол орос хэл шалгана. Ер нь шалгахгүй юм байхгүй.
Хишигсүрэн -
/инээв/
Дуламсүрэн -
Ариун цэвэр шалгана. Үсний сам шалгана. Дутуу юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Гэхдээ ийм юм байна. Би Улаангомын 10-н жил их сургуульд мургуульд сурч байсан. Бөхмөрөний сургуулийн дэг журам, хүмүүжил тийм юм ер нь хаана ч байхгүй. Зохион байгуулалт сайн. Дэг журамгүй хүүхэд гэж байхгүй. Атман хүүхэд гэж юм байхгүй.
Дуламсүрэн -
Пионерийн байгууллага, сурагчдын зөвлөл сайн ажиллаж байсны л үр дүн. Хүний хүмүүжил эх суурийн сайн тавьж өгч байж л ...
Хишигсүрэн -
Тийм л юм.
Дуламсүрэн -
Чулуунбаатар багш орж ирээд хүүхдийн бакаль гуталд өндөр өсгий хадаад дэглэчихсэн юмыг ховх татаад л гутал бол үйлдвэрлэсэн байдлаараа байх ёстой гээд л бүх юманд анхаардаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Гутлын алчуур хийлгэнэ. Гутлын цохиур хийлгэнэ. Тэр сургуульд байхгүй юм байхгүй. Тэр сургуульд бид нар ажиллаад сурчихсан. Одоо өөр газар ажиллахаар удирдлага нь болохгүй байгаа юм шиг санагдаад байдаг юм байна лээ. Тэгчих юмсан гээд бодогдоод байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Манай сургууль аймаар сайхан хамт олон бүрдсэн байсан. Тэгээд ч эртээд бид нар яваад байсан. Сүрэнжав багш сургуулийн 70-н жилийн ой дээр хэлж байсан юм. Тэр үеийн бид нар Алтан үе байсан гэж. Яг Алтан үе байгаад л өнгөрсөн байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дуламсүрэн -
Бүгдээрээ залуухан очиж байлаа. Тэгээд тэр сургуульд насаа өнгөрөөгөөд өдий хүрлээ.
Хишигсүрэн -
Нэг үеийн залуучууд нэгэн зэрэг тэтгэвэртээ гарсан.
Буянтогтох -
Тэр сургуульд бүхий л амьдралаа зориулсан.
Хишигсүрэн -
Гэр бүл, гэр бүлээрээ... Яагаад тэгж гэр бүлээрээ багш нар хоорондоо их суудаг байж тиймээ?
Буянтогтох -
Тийм л биз.
Хишигсүрэн -
Одоо бол тийм юм байна уу?
Буянтогтох -
Одоо ер нь больсон ш дээ.
Дуламсүрэн -
Тэр чинь тогтвор суурьшилтай ажилладаг. Жил болгон нэг хүн томилолтоор ирээд яваад байхгүй тэр сургуульд тогтвор суурьшилтай ажилладаг бас нэг хамт олон бүрдэх эх үндэс болж байсан юм байна лээ. \
Буянтогтох -
Одоо жендерийн харьцаа алдагдсан. Хөдөөд эрэгтэй багш ер нь байхгүй.
Хишигсүрэн -
Тэгэхэд Бөхмөрөний сургуулийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа ямар байсан?
Буянтогтох -
Ер нь тэнцүү байсан.
Хишигсүрэн -
Айхтар байна шүү тиймээ? Ялангуяа тэр физик, математик, байгалийн ухаан дандаа эрэгтэй ...
Дуламсүрэн -
Тэгээд үе залгамжилсан юм шиг Болдоо, Долгормаа хоёр суугаад Батчимэг, Баянмөнх суух жишээтэй ингээд багш багш гэр бүл гараад байсан байхгүй юу.
Буянтогтох -
Тэгж байгаад одоо байхгүй. Одоо эмэгтэй багш нар зүгээр нэг ажилгүй залуучуудтай суудаг болсон.
Хишигсүрэн -
Тэгээд одоо ямар хүүхдүүд багш болоод үлдчихэв ээ? Одоо миний ойлгосноор тухайн үедээ хамгийн шилдэг хүүхдүүд нь ...
Дуламсүрэн -
Одоо бол мөнгөтэй төгрөгтэй нь яваад л Баян-Өлгийд Баян-Өлгий бараг хаагдах гээд байна уу? Тэгээд мөнгө төгрөг өгөөд ордог учраас тааруухан хүмүүс багш болоод байна.
Хишигсүрэн -
Одоо ер нь сургалт ямархуу байгаа бол?
Буянтогтох -
Гайгуу юм байлгүй.
Дуламсүрэн -
Болормаагийн хэлснээр бол Ховдын сургууль манайхаас илүү болчихож нэг хэсэг Ховдын сургууль дор хоцроод манай сургууль илүү байсан гэсэн. Сая нэг шалгалт очоод жаахан тааруухан гарсан гэж сонсогдсон. Одоо бид нарын ажиллаж байсан үе байхгүй. Тархай бутархай. Эмх цэгц аж ахуйн талын юм бол байхгүй.
Хишигсүрэн -
Одоо ингээд өнөөдрийн яриагаа өндөрлөе дөө.
Буянтогтох -
За тэгье.
Хишигсүрэн -
Ярилцлага өгсөнд их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.