Tserendulam
![](../assets/images/interviewees/990233.jpg)
Basic information
Interviewee ID: 990233
Name: Tserendulam
Parent's name: Lhagvajav
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: some elementary
Notes on education: 4th grade
Work: retired
Belief: Buddhist
Born in: Ih Tamir sum, Arhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
illness / health
cultural campaigns
belief
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Л. Цэрэндулам гуай бид хоёрын хоёр дахь удаагийн ярилцлага эхэлж байна. Хоёулаа өнөөдрийн ярилцлагаа ийм сэдвээр эхлэх үү? Та жаахан бариа хийдэг юм байна тиймээ?
Цэрэндулам -
Аа тийм.
Хишигсүрэн -
Та энэ бариа хийдэг ажлаа хэдийнээс эхэлсэн бэ?
Цэрэндулам -
Тэтгэвэрт суусан цагаасаа хойш эхэлсэн юм.
Хишигсүрэн -
Хэдэн оноос бэ?
Цэрэндулам -
82 оноос эхэлсэн.
Хишигсүрэн -
За
Цэрэндулам -
Түүнээс хойш бариа мариа хийгээд...
Хишигсүрэн -
Аа ха. Танд энэ бариа засал хийх аргыг хэн зааж өгсөн бэ?
Цэрэндулам -
Ер нь зурагтаар их хардаг байсан. 2-рт манай нутгийнхан хүн амьтан барьдаг их удамтай л даа.
Хишигсүрэн -
Танд анагаахын чиглэлийн тийм ямар ч юм байгаагүй.
Цэрэндулам -
Цэцэгдулам гээд сувилагч байсан түүнээс би их юм сурсан. Хүний гарт бас мэдрэмж байна л даа.
Хишигсүрэн -
Яаж та социализмын үед сувилагчийн анхан шатны мэдлэгтэй болсон бэ?
Цэрэндулам -
Сувилагчийн гэрээр очдог байлаа л даа. Хүнд тариа хийчихнэ. Судас тариа хийчихнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Тэгээд сүүлдээ төмөр зам руугаа орсон. Төмөр замд их юм хийсэн дээ. Одоо хүн барих гэхээр өөрөө ядраад өвч мөвч аваад байх юм.
Хишигсүрэн -
Аа ха. Та хүнийг барьж анагаадаг энэ эрдмээсээ гэрийнхэндээ өвлүүлж үлдээж байгаа юу?
Цэрэндулам -
Үгүй.
Хишигсүрэн -
Таны одоо хүнд өвчтэй эдгээсэн хүн....
Цэрэндулам -
Хүүхэд тэгчихлээ ингэчихлээ бариад өгөөч гээд зөндөө л ирдэг юм. Хүнийг эдгээж ч байсан.
Хишигсүрэн -
Ямар өвчтэй хүмүүс байсан бэ?
Цэрэндулам -
Бөөр нурууны өвчтэй. Гар хөлний өвчтэй тийм л улс байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Бариа засал, анагаах ухаан, уламжлалт анагаах ухааны хооронд ямар ялгаа байна гэж та үздэг бэ?
Цэрэндулам -
Ялгаатай л юм шиг байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Одоо тэр зурагтаар яриад байгааг харахад зурагт мурагтаар ярьж байгаа юмыг харахад тийм л байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Та хэдэн наснаас бариа хийж эхэлсэн байх
Цэрэндулам -
Би чинь 48-тай байхдаа эхэлсэн байх. Манай нутгийнхан алив нэг толгой бариад өгөөч алив нэг тэгээд өгөөч гэдэг л байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Тэгээд бариулдаг л байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
16-тай байхдаа ерөнхийдөө хийдэг байсан.
Хишигсүрэн -
Төмөр замд орохоосоо өмнө?
Цэрэндулам -
Орохоосоо өмнө.
Хишигсүрэн -
Тэнд байхдаа жаахан анагаахын мэдлэгтэй болсон юм байна тиймээ?
Цэрэндулам -
Тийм./ дуугүй болсон/
Хишигсүрэн -
Хоёулаа сэдвээ өөрчлөөд өөр сэдвээр ярих уу?
Цэрэндулам -
За тэгье.
Соёлын довтолгоо:
Хишигсүрэн -
Таныг залуу байхад жаахан байхад соёлын довтолгоо гээд болсон гэсэн ш дээ.
Цэрэндулам -
Аа ха.
Хишигсүрэн -
Энэ соёлын довтолгоо юу болж өнгөрсөн. Яг юу шаарддаг байсан. Энэ талаар ярих уу?
Цэрэндулам -
Соёлын довтолгоо чинь ариун цэврийг л их шаарддаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
За жишээ нь юу юу шаардах уу?
Цэрэндулам -
Гэр орноо аятайхан цэвэрхэн байлга бохир заваан байх юм бол өвчин гарна. Тэгээд тэр талаар л их ярьдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Соёлын довтолгоо их л сүртэй юм болдог байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Жишээ нь юу болох уу?
Цэрэндулам -
Одоо Цэвэрхэн байхыг их шаардана. Соёлын довтолгоо бол сайн ер нь зүгээр байсан шүү. Ном их уншдаг. Ер нь соёлын талаар л байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха . Ер нь соёлын довтолгооны өөрчлөлтөнд ямар ямар өөрчлөлт гарсан гэж та боддог бэ?
Цэрэндулам -
Аа өөрчлөлт гаралгүй яахав?
Хишигсүрэн -
Жишээ нь?
Цэрэндулам -
Шаардлага их сайтай.
Хишигсүрэн -
За яг ариун цэврийн хувьд юу юу шаардах уу?
Цэрэндулам -
Орны цагаан даавуу цэвэрхэн үү? Гэр орон цэвэрхэн байна уу гээд л тэгээд л шалгадаг байсан юм.
Хишигсүрэн -
Тэгээд шаардлага биелүүлэхгүй бол яахав?
Цэрэндулам -
Шаардлага биелүүлэхгүй бол шаардана. Өөр яахав? Нэг их торгуулийн мөнгө сөнгө аваад байдаггүй байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Төмөр замд соёлын довтолгоо ямар нэгэн онцлогтой байх уу? Байвал ямар онцлогтой байх уу?
Цэрэндулам -
Ажлынхаа газрын лекц дугуйлан хүмүүжлийн ажилд сайн оролцсон. Тэр бүхнийг дүгнэдэг л байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Манай төмөр замд хагас сайн өдөр болгон сонин уншлага хийнэ.
Хишигсүрэн -
Сонин уншлагыг хэн хийлгэдэг байсан бэ?
Цэрэндулам -
Аа энэ тэндээс улсууд ирнэ. Ирнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Ирж хийдэг л байсан юм.
Хишигсүрэн -
Сонин уншихад хүн ер нь юм мэдэж авах уу?
Цэрэндулам -
Авалгүй яахав. Тодорхой хэмжээгээр юм ойлгож авна ш дээ.
Хишигсүрэн -
Одоо жишээ нь юу байхав?
Цэрэндулам -
Улс оронд юу болж байна. Гадна дотно ямархуу байна. Лекц уншина.
Сүсэг бишрэл:
Хишигсүрэн -
Аа ха. Та ер шашин шүтдэг үү?
Цэрэндулам -
Би шарынхаа л шашинг шүтдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндулам -
Өөр нэг янз бүрийн юм шүтэхгүй ээ.
Хишигсүрэн -
Хэзээнээс эхэлж шүтсэн бэ?
Цэрэндулам -
Жаахан нас ахиад ирэхээр шүтэхийн байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Залуу зандандаа бас тийм юм мэддэггүй л байсан юм.
Хишигсүрэн -
Би таныг бариа хийдэг болохоор бүүр залуугаас шүтдэг байсан болов уу гэж бодсон юм.
Цэрэндулам -
Үгүй үгүй тийм юм байхгүй.
Хувьчлал:
Хишигсүрэн -
Байхгүй юу тиймээ? Аа ха. Хувьчлал гэж нэг юм болсон ш дээ.
Цэрэндулам -
Тийм.
Хишигсүрэн -
Тэр хувьчлал болоход танайхан ер юу авсан бэ?
Цэрэндулам -
Манайхан юм аваагүй ш дээ.
Хишигсүрэн -
Яагаад?
Цэрэндулам -
Авна гээд манай хөгшин хөөцөлдөөд байсан. Аваа ч үгүй. Яасан юм.
Хишигсүрэн -
Юу авна гэж бодож байсан юм?
Цэрэндулам -
Цагаан хуудас тараагаад байдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа хаа.
Цэрэндулам -
Түүнийг аваад юм болгох байсан юм шиг байна лээ ш дээ.
Хишигсүрэн -
Та тэр цагаан хуудсаа ч аваагүй юмуу?
Цэрэндулам -
Аваагүй.
Хишигсүрэн -
Хнн. Яагаад?
Цэрэндулам -
Тэгэхээр манай өвгөн л хөөцөлдөж байсан. Би сайн мэдэхгүй.
Хишигсүрэн -
Ер нь төмөр замд ажиллаж байсан улс хувьчлалаар юутай үлдсэн бэ?
Цэрэндулам -
Мэдэхгүй. Манай нэг охин хувьцаа аваад энэ их дэлгүүрт өгөөд одоо хүртэл юм байхгүй. Ингээд өнгөрөх юм шиг байна гээд гүйгээд байсан. Элбэгдорж хувьцаа тараана гээд юм яриад байх юм. Тэр бас нэг хуудас тараачихдаг эргээд юм болохгүй юм биш байгаа даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Чи авна гээд юм хөөцөлдөөд байсан авсан уу? гэсэн чинь аваад гал тогооны хэрэгсэл авчихсан ш дээ гэж хэлсэн ш дээ.
Хишигсүрэн -
Нөгөө их дэлгүүрээс үү?
Цэрэндулам -
Үгүй бас нэг өөр газраас ...
Хишигсүрэн -
Төмөр замын байр хувьчлагдсан тиймээ?
Цэрэндулам -
Хувьчлагдсан.
Хишигсүрэн -
Тухайн үед төмөр замд ажиллаж байсан хүмүүс цэнхэр ягаан тасалбараа аваад төмөр замынхаа юунд оруулах боломж байгаагүй юмуу?
Цэрэндулам -
Байгаагүй.
Хишигсүрэн -
Төмөр замын байр их хожуу хувьчлагдсан билүү?
Цэрэндулам -
Тийм. /дуугүй болсон/
Хишигсүрэн -
Та бүлгэмд явж бичиг үсэг сурсан гэсэн ш дээ?
Цэрэндулам -
Тийм.
Хишигсүрэн -
Бүлгэмийн хичээл сургалт яаж явагддаг байсан талаар яриач?
Цэрэндулам -
Гэрт бичиг үсэг заадаг байсан юм. улсууд чинь ирээд үсэг мүсгээ заалгаад тэгээд явдаг байсан юм. хөдөөний багш нар чинь их сайхан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Боломжтой. Тэгээд сурсан юм даа. Ер бид нар хичээлээ таслахгүй дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Өдөр болгон орох уу?
Цэрэндулам -
Үгүй 7 хоногт хоёр удаа орно
Хишигсүрэн -
Аа ха. Хэр удаан үргэлжлэх бэ?
Цэрэндулам -
Оо нэг хоёр сар мар заадаг юм.
Хишигсүрэн -
Нийтдээ ер нь хэр удаан суусан бэ?
Цэрэндулам -
Жил суусан. Бага боловсрол эзэмшээд авдаг юм.
Хишигсүрэн -
Та ер сурах дуртай байсан уу?
Цэрэндулам -
Дуртай байлгүй яадаг юм. хүүхдүүд хичээл сургуульд сураад гүйлдээд байхаар хараад сурах дуртай л байсан. Бололцоотой байсан бол явуулах л байсан. Даанч бололцоо байхгүй. Мал салын харах хүн байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Ах цэрэгт явчихсан. Аав нас барчихсан. Нөгөө өргөж авсан аав....
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Ээж хоёулаа хоцорч байгаа.
Хишигсүрэн -
Танайх хэр малтай байсан бэ?
Цэрэндулам -
Оо нэг 200 гаруй малтай байсан.
Хишигсүрэн -
Тэр бас их мал тиймээ?
Цэрэндулам -
Тийм. Тэгээд ээжтэйгээ хоёулаа мал малладаг.
Хишигсүрэн -
Албан татвар матвар байсан уу?
Цэрэндулам -
Албан татвар байсан байсан. Сүүн завод гэж байсан. Тэнд сүүүгээ аваачиж өгнө. Нормоо биелүүлж байж л дуусна шүү дээ.
Хишигсүрэн -
Хэр их сүү өгдөг байсан бэ? Тэр албан татвар өгөхөд биелүүлэхэд хэцүү байв уу? Ямар байв?
Цэрэндулам -
Хэцүү талдаа хэцүү гайгуу талдаа гайгуу л байсан байх л даа. Улсууд сүүн заводын сүүгээ өгөх хэцүү гээд ярьдаг л байсан юм. ээж бид хоёрт бол гайгуу л байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Хийдэг юмаа хийгээд болоод л байдаг байсан. Ер нь хүн амьтныг туслаач гэж ээж бид хоёр хэлдэггүй л байсан.
Хишигсүрэн -
Тэр нэгдэлжих хөдөлгөөн болж байхад та хаана байсан бэ?
Цэрэндулам -
Нэгдэлжих хөдөлгөөний үед хөдөө байсан л даа. Ээж ярьдаг л байсан юм. Нэгдэлд мал өгч байна. Авч байна гээд ярьдаг л байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Танаах малаа нэгдэлд өгөхөөс өмнө та хот ороод ирчихсэн.
Цэрэндулам -
Тийм өгөхөөс өмнө хот ороод ирчихсэн.
Хишигсүрэн -
Танаах яасан бол?
Цэрэндулам -
Манай тэр ах багийн дарга хийдэг байсан. Ах малаа өгсөн байхаа. Би түүнийг сайн мэдэхгүй байна. Хөдөө яваад очиход ээж ах маань малтай идээтэйгээ сууж байдаг байсан. Манай тэр ах бөх бас барилдчихна.
Хишигсүрэн -
Аа ха .
Цэрэндулам -
Сүрхий ажилтай. Тийм хүн байсан. Одоо манай ахын хүүхдүүд хөдөө байдаг юм. Мал салтай. Очоод цагаа идээд сайхан л байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Больницэд 4 жил орчим ажилласан. Та уран сайханд явдаг байсан гээд ярьсан ш дээ?
Цэрэндулам -
.... Цэдэнбал даргын үед /утас дуугарав/ тэгээд хооронд зогсдог байсан. Цагаан дээл өмсөөд зогсдог. Цэдэнбал дарга урд талд суугаад үздэг. Ямар хоолой гарах бол гээд л өвдөг чичрээд л Үйлдвэрчний төв зөвлөлийн ордонд
Хишигсүрэн -
Та тэгээд яг юу хийдэг байв?
Цэрэндулам -
Хоороор дуулдаг байлаа. Хоёр нь манделин дараад хоёр нь дуулдаг байлаа. Гавъяат жүжигчин Цогзолмаа гуай байна ш дээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Тэр чинь бас Оргилд амарч байсан юм. Тэгээд бид дөрвүүлээ дуулдаг байсан юм. Тэгсэн манай багш Цогзолмаа гуай ирж байна. Хоолой моолой буруу гарах юм бол болохгүй шүү. Гавъяат жүжигчин Цогзолмаа гуай байна гээд л тэгээд бид хэд дуулчихаад зогсож байсан чинь Цогзолмаа гуай ирээд баярлалаа хүүхдүүдээ баярлалаа. Сайн дуулж байна гээд л бид нар ямар ч байсан хоолой моолой гайгуу байсан юм байна гэж бодоод л манай багшид ч баяр хүргэж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Дөрвүүлээд дуулдаг байгаад сүүлд бүжиглэнэ. Дуулна.
Хишигсүрэн -
Аа ха. Соёлын ордонд ажилладаг байсан болж байна уу?
Цэрэндулам -
Энэ ажилчдын соёлын ордонд.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Ажлын газраас татаад татаад авчихдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Тийм улсаа явуул гээд. Бид нартай хамт явж байсан хүмүүс одоо бүгд хөгшин болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Зарим нь гавъяат болоод зарим ч ажил төрөл хийгээд яваад байгаа юм шиг байна лээ. Тэгээд бид нар чинь бригадаар явж их тоглож байлаа шүү дээ. хонь чинь 5 төгрөг байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Хаана?
Цэрэндулам -
Хүмүүс мөнгөө нийлүүлж байгаад хонь аваад идчихдэг байлаа.
Хишигсүрэн -
Ердөө 5 төгрөг үү? Нэг хүн 5 төгрөгөөр нийлэх үү?
Цэрэндулам -
Нэг хүн 5 төгрөг бригадаар явахаар газар мазар үзээд сайхан л байдаг байсан юм. Одоо энэ Сэлэнгэ мэлэнгэ ийшээгээ Оросын шар будаа их байдаг байсан ш дээ. тоглолт моглолт дууссаны дараа нэг хүнд 4, 4 кг шар будаа хотод очоод өрөмтэй хольж идээрэй гээд өгч байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха . Бид хоёр хоёр өдөр янз бүрийн сэдвээр ярилцлаа.
Цэрэндулам -
Аа ха.
Хишигсүрэн -
Ийм юм ярих байсан юм. ийм юм яримаар байна гэсэн юм танд байна уу?
Цэрэндулам -
Одоохондоо тийм юм алга даа. Нас ахиад ирэхээр бодож байсан юмаа мартах ч юмуу тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Тийм болчихдог юм байна ш дээ. ярьж чадахгүй. Түүнийг нэг тэгээд хэлчих юм шүү гэж бодсон хэрнээ яг ингээд ярих гэхээр мартаад гээгээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Ямар сайндаа манай хүүхэд ээж минь та зөв юм яриарай буруу юм ярьчихваа гэж байгаа юм чинь
Хишигсүрэн -
Буруу юм гэж байхгүй ш дээ. хүн бодож байгаа санаж байгаа юмаа ярьж байгаа юм чинь тиймээ?
Цэрэндулам -
Хөгшрөөд ирэхээр их боддог юм байна.
Хишигсүрэн -
Та урлаг уран сайханд хэдэн жил явсан бэ?
Цэрэндулам -
Лав нэг 3 жил явсан даа.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр үе л хамгийн сайхан санагддаг уу?
Цэрэндулам -
Тэгэлгүй яахав
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Одоо энэ тэндээс бие биеэ асуугаад сураглаад тэгдэг ш дээ. манайхан.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь та яагаад урлагаар тэр чигээрээ яваагүй юм?
Цэрэндулам -
Ямар учиртай юм. яваагүй л байгаа юм. Ажлаа хийгээд /Инээв/ Хувьсгалт залуучуудын эвлэл гээд байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Цэрэндулам -
Эвлэлийн хорооноос та нарыг дуудаж байна гээд эвлэлийн гишүүн залуучууд мод тарих ажилд их явдаг байсан юм. Хөдөө явна шүү та нар. Тэгээд та хэд эвлэлийн гишүүн залуучуудыг уриалж дуудаж ажилд явна.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Хөдөө явна та нар. Ээж мээждээ ингэж явлаа гэж нуугаад ерөөсөө хэлэхгүй. Нөгөөдөр нь явах болоод та нар бэлэн байж байгаарай гээд бид за гээд л манай багш юу ч мэдэхгүй хэдэн хүүхдээр яах гэсэн юм гээд л тэгээд хурал мурал болоод явах гэж байгаа хүүхдүүдэд шагнал өгнө гээд шагнал магнал өгөөд л бид хэд ээж аавдаа мэдэгдэхгүйгээр гарлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Гараад хүлээгээд сууж байсан чинь за машинд суунаа л гэлээ...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Тэгээд явах гэж байтал.............бид хэдийг буулгачихсан. Тэгээд гэртээ ирээд ээж аавдаа ингээд гээд хэлсэн чинь тэгээд хэлэхгүй явах гэдэг яасан задарсан хүүхдүүд бэ? та нар гээд бид хэд загнуулж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Одоо бодоход малчдад очиж туслах гэж байсан юм шиг байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Их хөөрдөг. Ээж аавдаа хэлэхгүйгээр явах гээд байж байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Хүмүүс намайг та урлагаар явахгүй яасан юм гэдэг л юм. Ариунаа гээд дуулаад байдаг хүүхэд байна ш дээ.
Хишигсүрэн -
Дуучин Ариунаа?
Цэрэндулам -
Тэр чинь манай хамаатны хүүхэд манайх урлагийн талдаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндулам -
Манай нэг жаахан хүүхэд хөөрхөн дуулна. Бүжиглэнэ.
Хишигсүрэн -
За ингээд хоёулаа яриагаа өндөрлөх үү? танд баярлалаа.
Цэрэндулам -
За баярлалаа. Эмээгээ ингээд яриулаад ярилцлага авсанд баярлалаа.
Хишигсүрэн -
Баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.