Dangaasüren
![](../assets/images/interviewees/990234.jpg)
Basic information
Interviewee ID: 990234
Name: Dangaasüren
Parent's name: Sungarav
Ovog: Shangas
Sex: m
Year of Birth: 1961
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: Soviet military academy
Work: private work
Belief: Buddhist
Born in: Hovd sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: cook
Father's profession: bank accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
military
work
democracy
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За манай ярилцлаганд Дангаасүрэн гэж одоо цэргийн мэргэжилтэй ийм хүн ярилцлага өгч байнаа. Таныг ярилцлага өгөх зөвшөөрөл өгч судалгаанд оролцож байгаад баярлалаа.
Дангаасүрэн -
За баярлалаа.
Хишигсүрэн -
За нэг ийм асуулт байнаа. Та өөрийгөө танилцуулаач хаана төрж өсөв? Ажил мэргэжил гээд...
Дангаасүрэн -
За би 1960 онд төрсөн.
Хишигсүрэн -
Увс аймаг?
Дангаасүрэн -
Увс аймаг Улаангомд. Тэгээд аав маань банкны нягтлан байсан учраас тэгээд Өмнөговь сум руу очоод...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд тэнд хоёр гурван жил болоод. Тэгээд салбар байгууллагдаад Ховд сум руу очсон байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Унаган сум бол Ховд сум л даа. Манай ээж бол Сагилийнх...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
1-р ангид Улаангомд очиж ороод биш юм байна. Ховд суманд 1-р ангид ороод тэгээд нэг улирал сурч байсан байх манай ээжийн бие муудаад Улаангом ороод . Тэгэхэд манай энэ ах эгч хоёр гэр бүл болчихсон байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд би араас нь дуудагдаж орж ирээд тэгээд ээж нас бараад энэ ах эгч хоёр дээр үлдсэн байхгүй юу. 1-р ангидаа Улаангомд байсан юм. 5,6 ангид байхдаа ах эгч хоёрыг дагаад Бөхмөрөн шилжсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд 77 онд 76 онд юм байнаа. Бишээ 75 он юм байна. Эргээд манай аав Ховд суманд байсан. Ховд суманд 8-р анги төгссөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
10-р ангид байхад аавын бие муудаад хот руу орж ирээд Манай нагац ах Готов гэж байсан юм. Тэр утсаар яриад хот руу аваад. Манай Дамдин ах Архустайд тракторын жолооч хийж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Гачууртад нэг байртай трактор барьж байсан юм. Тэр САА-д ажиллаж байсан байхгүй юу. Манайх чинь 79 онд хот орж ирсэн юм. Тэгээд би 10-р ангийг хотод манай ээжийн дүү Готов, тэгээд Надмид гээд хөгшин байна. Тэднийхээр байж байгаад 10-р анги төгссөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
79 онд чинь төв хорооны тогтоол гараад 10-р ангийг онц сайн дүнтэй төгссөн хүүхдүүдийг гадаадын их дээд сургуулиудад явуулна гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд би Готов ахтай ярьж байгаад..
Хишигсүрэн -
10 төгсөөд?
Дангаасүрэн -
10 төгсөөд шууд тэр хавар нь конкурс өгөхгүйгээр явсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Одессийн цэргийн дунд сургуульд явсан байхгүй юу. Бид нарыг төгсдөг жил дээд сургууль болсон л доо.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Их бууны командлагч мэргэжлээр төгссөн. 84 онд төгссөн. 84 онд төгсөж ирээд тэгэхэд 9 хүүхэд төгсөж ирсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд хоёр нь хотод үлдээд бусад нь Зүүн-Баян явж байсан юм. Тэгээд салааны захирагч зургаан жил хийгээд 89 онд Монголд ардчиллын том уур амьсгал орж ирж байлаа шүү дээ. 89 онд армид их цомхотгол явагдсан юм. Бараг 50%-ийн цомхотгоно гээд тэгээд халагдах хүсэлт тавиад
Хишигсүрэн -
Өөрийнхөө хүсэлтээр?
Дангаасүрэн -
Өөрийнхөө хүсэлтээр гарч байсан юм. 89 онд аймаар цомхотгол болсон ш дээ.
Хишигсүрэн -
Одоо хоёулаа жаахан тогтоод ярих уу? Одессийн сургууль гэж ямар сургууль байсан юм? Хичнээн хүн бэлтгэдэг байсан юм. Манай армийн боловсон хүчин бэлтгэхэд ямар үүрэгтэй байсан юм.
Дангаасүрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Оросодоо ямар хэмжээний сургууль байсан юм?
Дангаасүрэн -
Цэргийн хүрээний сургууль байсан. Украйны л хот шүү дээ. Одоо Украйн яачихлаа шүү дээ. Тэр үед социалист орнуудын армийн боловсон хүчнийг бэлдэж байсан юм. Их том сургууль байсан.
Хишигсүрэн -
Тэр хотод хэдэн тийм сургууль байсан бэ?
Дангаасүрэн -
Олон сургууль байсан. Түүний л нэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Социалист орон гэхээр бас нэлээд хэдэн орон орно шүү дээ. Социалист чиг баримжаатай улс гээд...
Дангаасүрэн -
Куба муба 30 гаруй орны байдаг байсан. Гэхдээ социалист орнуудын тусдаа байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
5 байшин байлаа гэхэд нэг байшин тэр чигтээ социалист орнуудын...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэр сургууль бол олон жилийн түүхтэй сургууль л даа. Оросын том сургууль шүү дээ. Тэгээд бид нар чинь цалинтай. Өдрийн гурван хоолтой.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тийм байлаа даа.
Хишигсүрэн -
Тэр сургууль нийтдээ ер нь хэдэн сонсогч байсан бол?
Дангаасүрэн -
Техникч гэж бий. Зөвхөн манай курсад гэхэд 30-аад хүүхэд байсан байх шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Афганистан нэг арваад хүүхэд байж байгаа. Монголоос долоо найман хүүхэд байдаг..... дөрвөн жил сураад төгсөж байсан.
Хишигсүрэн -
Тэр янз бүрийн орны хүүхдүүд ирээд сурч байхад орон орны онцлогоос шалтгаалаад ч юмуу. Сургуульд сурч байгаа байдлаараа ялгаа харагдах уу? Хятадууд байсан уу?
Дангаасүрэн -
Хятадууд бол дайсан гэж сургаж байсан юм чинь Хятад бол коммунист орон...
Юнгэрэн -
/эхнэр/ Хятад социалист орон ш дээ.
Хишигсүрэн -
Оросуудтай асуудалтай болохоор....
Юнгэрэн -
Социалист орон ч гэсэн бие даасан бодлоготой. Манайх шиг биш.
Хишигсүрэн -
Зөвлөлтөөр удирдуулахгүй.
Юнгэрэн -
Удирдуулахгүй. Өөрөө бие даасан юутай байсан ш дээ.
Хишигсүрэн -
Ийм янз бүрийн ялгаа гардаг байсан уу? гэж л асуугаад байна л даа. Жишээ нь та нартай Афганы сонсогч байсан гэж байна ш дээ. Дайн болж байсан ш дээ.
Дангаасүрэн -
Оросод сурч байсан учраас юм мэдэгдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэр бол нууц
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэр Афганстаны мөнгөтэй чадалтай улсын хүүхдүүд сурдаг байсан юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Дандаа мөнгөтэй чадалтай улс хүүхдээ явуулдаг байсан юм шиг байгаа юм. Афганстаны хүүхдүүд сурч байгаа гэдгээ мэдэгдвэл алуулна. Тэр бол нууцаар явж байгаа.
Хишигсүрэн -
Биедээ хайртай.
Дангаасүрэн -
Тэр болгон сураад байхгүй. Афганстаны хүүхдүүд би сурч байгаа мэдэгдэх юм бол шууд алуулна гэдэг байсан юм. Маш нууц байгаа ш дээ. Их айдаг байсан юм.
Хишигсүрэн -
Монголоос одоо юу бэлдүүлж сургаж байсан. Та одоо юу бодож тийм ангид сурч байсан байх уу?
Дангаасүрэн -
Бид нарын дайсан чинь Хятад байсан байхгүй юу. Хэзээ ч довтолж болзошгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр бүх мэргэжлээр Монгол армиа бэлдэж байсан.
Дангаасүрэн -
Армиа бэлдэж байсан. Тэрнээс хойш дээр үед бол Сонгинын цэргийг ангийг Оросууд барьсан ш дээ. Том том цэргийн ангиудаас ирдэг байсан ш дээ. Зөвлөлтийн цэргийн анги оруулж ирэх зориулалтаар тэнд тэгж...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгж бариулсан юм. Би чинь тэнд 6 жил болохдоо байнга хээрийн сургууль, дадлага сургууль хийнэ. Бид нар чинь тэнд гардаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хэд хэдэн өдрөөр явна. Шөнө 4, 5 цагт буутай цэрэг ирээд дууддаг.
Юнгэрэн -
Вьетнамийн дайн болж байсан үе ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд ирээд аваад явахаар та юу бодож байв?
Юнгэрэн -
Эхлээд их хэцүү байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Буутай цэрэг орж ирээд ингээд явах ёстой гээд. Нялх хүүхэдтэй байдаг. Тэгээд яахав дээ сүүлдээ дасаад хээрийн сургуульд 45 хоног сар мараар явчихдаг.
Хишигсүрэн -
Дайн болно гээд бэлдээд явж байгаа юу?
Дангаасүрэн -
Ардчилал гараад...
Хишигсүрэн -
Дайн гарвал бол арми бэлэн?
Дангаасүрэн -
Тэгээд 84 онд Зөвлөлт холбоот улсын батлан хамгаалах яамны сайд Устинов Монголд айлчилж ирсэн юм. Танайд том армийн хэрэг байхгүй зармын цомхотгох хэрэгтэй гээд тэгээд 89 онд том хувьсгал гарч ирж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд бодол доо. Манай нөгөө төгсөж ирсэн 10 хүүхдээс ганц нь л үлдээд бусад нь халагдсан ш дээ. Одессэд төгссөн 9 хүүхдээс ганц л үлдээд
Хишигсүрэн -
Тэгж их бэлдэж авчихаад тиймээ? Тэр сургуульд сурч байгаа хүүхдүүдийн зардал мөнгө хаанаас шийдэгддэг байсан бол?
Дангаасүрэн -
Улсаас батлан хамгаалах яамнаас үнэ төлбөргүй ш дээ. Хоол унд үнэгүй. Тэр чинь бас цалин авна.
Хишигсүрэн -
Оросод байхдаа . Монголчууд бусад орны хүүхдүүдээс бүх талаараа шилдэг нь байсан гээд ярьж байна ш дээ.
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Би нэг ийм түүх сонссон байхгүй юу. Нэг буриад авгай одоо эмгэн болчихсон. Тэр буриад эмгэний аав нь одоо 70 гарчихсан хүний аав нь дайнд яваад 45 оны чөлөөлөх дайн оролцсон гэж байгаа юм. Одоо Буриад Монгол гэсэн үг ш дээ.
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Дэлхийн 2-р дайн болоход тэр одоо довтолгоо гэж хэлэх юмуу хаашаа юм.
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэгээд дандаа тэргүүн эгнээнд нь Сибирийн цэргүүд явдаг. Буриадууд явдаг. Халимагууд явдаг. Тэгээд яагаад тэгдэг байсан гэхээр Орос цэргүүд урд талд нь гарч явж өгдөггүй. Яагаад гэхээр 1-рт хүйтнийг тэсвэрлэж чаддаггүй. Тэгээд дандаа Монгол Монгол цустай хүмүүсийг урд эгнээнд явуулдаг. Тэгээд ингээд бодохоор удам гэж байдаг юмуу. Ген гэж байдаг юмуу. Хүмүүжилдээ байдаг юмуу.
Дангаасүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Газар нутаг тэр амьдарч байгаа орчин нь тийм юм шаардаад байдаг тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм учраас тэр талдаа их гавшгай.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо жишээ нь Монгол цэргүүдийн бусад угсаатнуудаас илүү байдаг тийм жишээ байвал та яриач? Санаанд орох юм байна уу?
Дангаасүрэн -
Бид нар дандаа Лаос, Вьетнам цэргүүдийг төлөгнүүд гэж ярьдаг байсан байхгүй юу. Малтай харьцуулахад хурга төлөг гэдэг чинь тийм чадал муутай...
Хишигсүрэн -
Аа ха. Турьхан?
Дангаасүрэн -
Жижигхэн биетэй. Барьж аваад барилдахад дор нь аваад хаячихдаг. Хүч чадлын хувьд хамаагүй илүү ш дээ. Монголчууд. Ингээд яваад очиход би л ганцаараа хөдөөнийх байсан байхгүй юу. Бусад нь дандаа хотын хүүхдүүд байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд анх хичээл ороход дээд курсын ах орчуулга хийж өгсөн байхгүй юу. Орчуулга хийж өгсөн. Тэгсэн чинь нөгөө хэд орчуулах хэрэггүй бид ойлгож байна. Тэгэхэд би байхгүй. Биеэ дайчлахаас өөр аргагүй болж байгаа юм чинь. 4 жил уйгагүй сурсан.
Хишигсүрэн -
Ер нь Орос сургагч багш нар Монгол багш нартай харьцуулахад?
Дангаасүрэн -
Ярих юм байхгүй.
Хишигсүрэн -
Яаж харьцах уу?
Дангаасүрэн -
Маш эелдэг. Маш сайн. Тэгдэг байсан юм. Мөнгө ихтэй баячуудын хүүхдүүд их явдаг байсан шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Мөнгөтэй. Ганган. Тийм гурав дөрвөн оюутнууд байдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Чөлөөт цаг гэж байх уу? Өдрийн амралт?
Дангаасүрэн -
Амардаг байсан. Тэгээд хагас бүтэн сайн өдөр бид нарыг чөлөөгөөр гаргадаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Өглөө хичээл орно. Өдөр тарж ирж хоолонд орчихоод, тэгээд сул чөлөөтэй байж байгаад оройн хоол 7 цагийн үед орж байлуу даа. Орой 10 цагт тоо хийнэ. Тэгээд унтана.
Хишигсүрэн -
Танхимын хичээлүүдээс гадна мэргэжлийн хичээл....
Дангаасүрэн -
Оросын түүх мүүх гээд ордог байсан юм. Коммунист намын түүх гээд...
Хишигсүрэн -
Аа ха . Улс төрийн хичээл орох уу?
Дангаасүрэн -
Улс төрийн хичээл ордог байсан байх шүү. Ордог байсан байхаа. Түүх ордог байсан юм.
Хишигсүрэн -
Тэр хичээлүүдэд та хэр итгэл зүтгэлтэй зэрэг тавьдаг байсан байх тиймээ?
Дангаасүрэн -
Үгүй ер нь нэг хоёрдугаар зэрэг гээд байсан юм байхгүй дээ. Бид бол сурах л үүрэгтэй. Сурч л байсан.
Хишигсүрэн -
За та 84 онд төгсөж ирчихээд....
Ажил:
Дангаасүрэн -
Би 83 онд төгсөж ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд Сонгинод хуваарилагдаад очоод салааны захирагч болсон юм. захирагчийн өмнө тагнуулын станц авсан юм. машинтай. Тэгээд яахав Оросод төгсөөд ирсэн учраас ашиглагддаггүй тийм станц байсан юм. хуучин тийм станц байсан байна. Тэндээ тэгээд хоёр гурван жил болчихсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэр тагнуулын станц нь ямар байлдааны?
Дангаасүрэн -
Байлдааны тагнуул 60 км-т дайсны байрлалыг тогтоодог тийм л станц....
Хишигсүрэн -
Тэр үед Сонгины ангид ирээд тийм янз бүрийн долгион болгион илэрүүлж байсан уу?
Дангаасүрэн -
Тийм юм байгаагүй. Зураг гаргана. Тодорхойлно. Дүгнэлт гаргана. Тэр чинь бас дайны үе биш энхийн үе байсан учраас түүнийг ажиллуулах цэргийн л зориулалтаар ашиглах, Тэгээд салааны захирагч болоод 27 км хүртэл тийм хол бууддаг их буу байсан. Одоо эндээс буудлаа гэхэд нисэх хүртэл буудна. Яаж буудлага хийх үү? Хамгийн ухаантай хүмүүс ажиллуулна. Дандаа тоо бодно.
Хишигсүрэн -
Тооцоолж?
Дангаасүрэн -
Тоо бодож тооцоолж байгаа онож устгах л үүрэгтэй эд шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Дэлхийн 2-р дайнд Оросууд ялалт байгуулсан учраас цэрэг дайчдаа маш их хүндэтгэнэ. Ёстой бурхан шиг хүндэтгэнэ. Тийм учраас цэргийхнийг оросын ард түмэн маш их хүндэтгэнэ. Тийм учраас тийм их гоё сургууль төгссөндөө маш их бахархдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Соёлтой. Тэр аугаа гүрний цэрэг армийн сургуульд сурна гэдэг ховор мэргэжил байлаа.
Хишигсүрэн -
Одоо жишээ нь Монголд хээрийн сургуульд явж байхад одоо юу гэдэг юм. Яг 27 км-тын тусгалтай буугаар сургуулилт хийх үү?
Дангаасүрэн -
Хийнэ ш дээ. Хийнэ. 87 оны хээрийн сургуулилт дээр хийсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Аливаа дайн чинь Артлерийн галын бэлтгэлээр эхэлдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хамгаалалтын байдалд орчихсон дайсны тэр алба дээр 30 минут, 1 цаг цаг артлерийн галаар буудахад дайсны цэрэг 30, 40%-иар алагддаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгсний дараа нисэх онгоц их буу ирнэ. Тэгээд будаа болгосны дараа танк явган цэрэг ирдэг байхгүй юу...... Зайгүй их буунуудыг байрлуулна. Тэгж байж .... их бууны тэр сум чинь 47 кг ш дээ.
Хишигсүрэн -
Хнн.
Дангаасүрэн -
Аа тэгээд минутанд 10, 20 удаа буудах ёстой. Тэр 47 кг сум өргөж зөөгөөд тэгээд минутанд 10, 20 удаа буудна гэхээр асар их хөдөлмөр ордог байхгүй юу. Эхнийгийн буудчихаад дараачийн аваачид хийдэг. Хошуугийн хийгээд.... маш их хөдөлмөр орж байгаа байхгүй юу. Артелийн буудлага дээд тал нь 30 минут л үргэлжилдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Хөрөнгө зарж байна тйимээ?
Дангаасүрэн -
... 3 нь отръядтай. 1 отръяд 6 буутай.
Хишигсүрэн -
Аа ха .
Дангаасүрэн -
318 буутай.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд артелиараар буудсаны дараа онгоц ирж бөмбөгдөөд дараа нь танк орж ирээд, яг тийм байлдааны сургуулилт хийж байсан. 1 гаруй явна. Окоп ухна. Яг дайн болбол ийм бэлтгэлтэй байнаа гэсэн. 89 онд халагдчихаад манай нагац ахын хүргэн Монгол энергострой тресст-д үйлдвэрчний эвлэлийн дарга хийж байсан. Оо хүрээд ир гээд намайг ажилд аваад. Тэнд 45 хоногийн курсад суугаад вагон контейнер оосорлогч 11сар хийсэн. Оросын тресст-д ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд би чинь орос хэлтэй. 2-рт намын гишүүн, оросууд надад аягүй сайн хандана. Ажлыг сайн хийдэг байсан байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хоорондоо сайн ойлголцоно. Хэдэн хүнийг ахлаад бригадын дарга хийгээд вагон буулгаад тэгээд явдаг. Тэр үед Оросууд ажилчдадаа байр өгдөг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Өргөдөл бичээд өгчихсөн байсан. Манайд мастер хийж байсан хүн орон сууцны албаны дарга болчихсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд би өргөдөл бичээд нэг өрөө байр гээд өгчихсөн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха .
Дангаасүрэн -
Дарга болчихсон нөгөө хүн өглөө намайг ажилд ирсэн чинь дуудаж байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
За хэдэн өрөө байр хэрэгтэй байна гээд асууж байна. 3 өрөө байр гээд хэлчихлээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Маргааш нь нэг шил архитай очлоо........Баярлаад гүйчихсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Нөгөө оросууд Монголоос гараад
Дангаасүрэн -
Аа ха. Байр тэгээд байр гарч байсан. Тэгж нэг байртай болсон юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Нисэхэд цэргийн ангийн ойролцоо 6 жил амьдарсан. Хашаа байшин барьсан.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь саналаар нь тэр офицерүүдыг халагдая гэхээр гаргачихдаг байсан гэсэн ш дээ.
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэр хүмүүс ажилдаа дургүй байсан ч гэх юмуу. Ер нь ямар улс нь армидаа үлдсэн юм бэ?
Дангаасүрэн -
Ер нь жаахан настай. Юу?
Хишигсүрэн -
Шилдгүүд нь үлдэж чадсан уу?
Дангаасүрэн -
Шилдгүүд нь яахав үлдэнэ. Шилдэг ч гээд яахав. Ер нь аав ээж тэнд ажилладаг.
Хишигсүрэн -
Үе залгамжилсан.
Дангаасүрэн -
Тийм үе залгамжилсан. 2-рт тээр болж багаасаа явсан хүүхдүүд шантарч эхэлж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд бас дээр нь хол 45 км хол...
Хишигсүрэн -
Хол?
Дангаасүрэн -
Хол. Олигтой унаа байхгүй. Автобус унаа гэж олигтой унаа явахгүй. Юнгэрэн тэгээд явдаг л байсан юм. Өглөө гарсан бол орой 10, 11- ээс нааш ирэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тийм учраас манайх аль болох хот бараадахыг их боддог байсан даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Бид нар чинь ихэнх нь тушаалаар л очсон хүмүүс....
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Цэргийн анги дамжаад явдаг. Ар гэр амьдрал үр хүүхдэд их хэцүү...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хаашаа яв гэнэ. Тийшээгээ л явдаг.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд нэг үе залгамжилсан хүмүүс үлдсэн?
Дангаасүрэн -
За тэгээд настай тийм хүмүүс л үлдсэн дээ. Албан тушаал бас нөлөөлнө л дөө. Цалин өндөр байсан. 690 төгрөгний цалин авдаг байсан. Тэр үед чинь аймар өндөр цалин шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
90 он гараад ардчилал гараад цэргүүд бас армид бас ардчиллын уур амьсгал ороод цэрэг чинь тодорхой диктатур хүлээн зөвшөөрөхгүй. Хүний урдаас юм хэлдэг тайлбар тавьдаг...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Эрх байхгүй ч гэдэг юмуу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тиймэрхүү юмнууд илэрсэн юм.
Хишигсүрэн -
Тогтворгүй. Нийгэм ч гэсэн....
Дангаасүрэн -
Тийм. Ардчилал гараад...
Хишигсүрэн -
Ер нь цэргийн байгууллага ажиллаж байсан хүний хувьд 90 оны тэр ардчиллын үйл явдал ямар байдлаар нөлөөлж байв? Юу гэж хүлээж авч байсан? Цэргийн байгууллага дээр ямар байдалтай. Цэргүүд .... яахаа больсон юм байна өшөө?
Дангаасүрэн -
.. Тийм юм байхгүй л дээ.
Хишигсүрэн -
Үгүй яахав тодорхой хэмжээгээр...
Дангаасүрэн -
Хуучин чинь 3 жилийн цэрэг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Сүүлд 2 жил болоод яасан билээ? Ардчилал гарсан ч гэсэн армид нэг их нөлөөлөөгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Улаанбаатарт жагсаж байна л гэдэг байсан. Армид бол...
Хишигсүрэн -
Жишээ нь 90 оны жагсаал цуглаан болж байх үед Арми бэлэн байдалд орсон ч гэдэг юмуу. Тиймэрхүү яриа гарч байсан ш дээ.
Дангаасүрэн -
/ Сайн сонсогдохгүй байна/
Хишигсүрэн -
Та тэр оросын тресст-д 11сар ажилласан дараа нь юу хийсэн бэ?
Дангаасүрэн -
90 онд гараад 350000 төгрөгөөр нэг москвич аваад тэр Москвичээрээ Улаан-Үд Хиагт руу гарч хүн тээвэрлэдэг байсан.
Хишигсүрэн -
Хаана. Оросын нутагт Монголчуудыг зөөх үү?
Дангаасүрэн -
Наймаачдыг нааш цааш болгоно. 15 хоног сар яваад овоо хэдэн төгрөгтэй ороод ирдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хоёр гурван жил явсан шүү. Сүүлдээ хоёулаа явдаг болоод...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгж байхад чинь Юнгэрэн бас наймаа хийгээд Улаан-Үд, Читнов гэсэн мужуудаар явдаг байсан. Тэгж байгаад тахир дутуу иргэдийн нийгэмлэгт аж ахуйн даргаар 10 жил ажилласан.
Хишигсүрэн -
Аа ха. Наймаа хийж байгаад ажилд оръё гэсэн шийдвэр...
Дангаасүрэн -
Тийм ажилд оръё гэж шийдээд манай нэг найз ийм нэг ажил байна гээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
10 жил төсвийн байгууллагад ажиллаад...
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь ажил хийж байх үед бэрхшээлтэй зүйл юу байв?Хэцүү зүйл нь юу байв? Ялгаа юу байв? Таны тэр ажил хийж байх хугацаанд?
Дангаасүрэн -
Жигшмээр муухай юм гэж юу байхав?
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хамт олонтой байна гэдэг чинь сайхан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд яахав жижиг машин тэрэгтэй. Түүгээрээ бас халтуур малтуур хийгээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Бензинийхээ мөнгийг олно. Түүний хажуугаар ажлаа хийнэ. Одоо бол жаахан хувийн аж ахуй эрхлээд явж байна.
Хишигсүрэн -
Аа ха. Таны байдлаар социализмын дараа, өмнөх байдлыг харахаар хүмүүсийн ажилдаа хандах хандалагад өөрчлөлт орсон уу? Зөвхөн таны ажилд биш бусад хүний ч гэсэн? Ажил хүний амьдралын ямар хэсэг байгаад ямар хэсэг болж хувирсан бэ?
Дангаасүрэн -
Социализмын үед бид нар чинь цэргийн хүмүүс учраас тушаалаар ажиллана шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Ангийн захирагч юу гэнэ түүнийг нь биелүүлээд явдаг. Амьдрал ахуйгаа аваад явдаг л байсан. Аа энэ ардчилал ороод ирэхээр зэрэг, энгийн газар ороод ирэхээр зэрэг би чинь бас удирдах чиглэлийн ажил хийж байсан учраас түүртээд байх юм байхгүй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Нэг их бэрхшээл надад тулгарч байгаагүй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Ажлаа мэддэг. Хийж чаддаг байсан учраас надад нэг их түүртээд байх юм байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Аа зүгээр цагт баригддаг тэр нь жаахан түвэгтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Би болохоор сул тааваараа байхыг боддог. Тэр л байх гэж бодож байна.
Хишигсүрэн -
Ер нь 90 оны тэр ардчилал хувьсгалд хэр хандаж байсан. Хувьсгалт намын гишүүн байсан гэсэн ш дээ.
Дангаасүрэн -
Гишүүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр үйл явдлыг яаж хүлээж авч байваа?
Дангаасүрэн -
Ер нь гэрээс хараад гэрээс гараагүй ш дээ.
Хишигсүрэн -
Тийм үү?
Дангаасүрэн -
Тийм гэрээс гарч яваагүй.
Хишигсүрэн -
Юу хийж байсан бэ та?
Дангаасүрэн -
Одоо ингээд бодоод байхаар зөв л юм хийж байсан юм байна лээ л дээ. Би бол сайнаар хүлээж аваагүй. Дэмжээ ч үгүй. Оролцоо ч үгүй. Ардчилсан үзэлтэй байсан бол давхиад л очих байсан байх л даа.
Хишигсүрэн -
Аа ха. 90 онд таны үеийн залуучууд за би ардчиллыг дэмжиж байна. Энэ хувьсгалт намын үйл ажиллагааг эсэргүүцэж байна гэж ухамсартайгаар ойлгох тийм ухамсрын түвшин байсан бол уу?
Дангаасүрэн -
Байсан л байх тийм.
Хишигсүрэн -
Байсан байх.
Дангаасүрэн -
Ярьдаг л байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха. За тэгвэл 90 оны хувьсгал танд ер нь ямар байдлаар нөлөөлсөн гэж та бодож явдаг бэ?
Дангаасүрэн -
Ардчилал гэдгийг хүмүүс уншаад мэдээд ирж байна л даа, эрх чөлөө гэдгийг эрх чөлөө гэдгийг одоо .... болгочихоод байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Бид нар ч гэсэн тухайн үедээ сургууль төгссөн соёлтой л байсан байхгүй юу. Цэргийн хүмүүс чинь тийм юмыг нэг их дэмждэггүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Аа одоо бол би тэгж боддог ш дээ. Элбэгдорж ерөнхийлөгч ч гэсэн ярьж байна л даа. Улс орноосоо илүү баян ерөнхийлөгч, Авилгал хээл хахуулийг Энхбаяр цэцэглүүлсэн ч гэдэг юмуу Энхбаярын талаар яриад байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Энэ чинь үнэн байхгүй юу. Ялзарсан. Зарим цэргийн албан хаагчид ч гэсэн ялзарсан. Үүнийг би өөрчлөх юмсан гэж бодож явдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хэрвээ даамжраад ирэх юм бол цэргийн эргэлт .... цэргийн эргэлтийг зөвхөн арми хийдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Би бас ингэж сонсож байсан юм байна. Цэргээс чөлөөлөгдсөн ийм улсуудад ийм бодол байдаг гэж ...
Дангаасүрэн -
Байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Та тийм шаардлага гарна гэж боддог уу?
Дангаасүрэн -
Шаардлага гарвал гарна шүү дээ. Бид нарт нэг тийм чанар байдаг байхгүй юу. Маш хурдан сэтгэж хөдөлдөг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тийм чанар байдаг. Цэргийн газар шийдвэр маш хурдан гаргадаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тийм чадвар эзэмшдэг.
Хишигсүрэн -
Мэргэжлийн?
Дангаасүрэн -
Мэргэжлийн тийм чадвар байдаг.
Хишигсүрэн -
Таны үеийн та чинь төгсгөл үед бэлтгэгдсэн боловсон хүчин ш дээ. 50 настай 55 настай л байж байгаа байх...
Дангаасүрэн -
Тийм 50...
Хишигсүрэн -
Доод тал нь 45- тай тиймээ?
Дангаасүрэн -
Тийм 45-тай...
Хишигсүрэн -
Тийм сайхан потенциальтай хүмүүс байж байгаа. Одоо бэлтгэгдэж байгаа хүмүүс ямархуу байдалтай бэлтгэгдэж байгаа бол?
Дангаасүрэн -
Одоо бол яахав. Тэр үед цэрэг 3 жилийн цэрэг байлаа шүү дээ. 1 жилд цэрэг арай чурддаг байхгүй юу. 2 жилдээ суралцаад 3 дахь жилдээ эр хүн шиг эр хүн болдог. Чадалтай мэргэжилтэй болоод халагддаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
8, 9 сар бол алба биш шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Нэг анхан шатны мэдлэг аваад л халагдаж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Дангаасүрэн -
3 жилийн цэрэг бол чадвартай. Тэвчээртэй болгоод гаргаж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Одоо бол тийм биш. Харж байгаа биз дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэр чанараараа дээр үеийнх шиг сайн сурч чадахгүй байгаа байх. Би Налайхаас элс ачаад Гачууртаар орж ирж байсан чинь хэсгийн төлөөлөгч нь хөөж ирж намайг зогсоогоод үнэмлэх бичиг баримт шалгаж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Жаахан элс ачаад эндүүр төөрөөд орж ирж байнаа гэсэн чинь за намайг дагаад яв гэж байнаа....
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Дагаад төв дээр оч гэж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Надаас патент нэхэж байгаа байхгүй юу. Жижиг ачаа мачаа ачаад явахад сард нэг 5000,10000 төгрөгний патент авах ёстой юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Ганц нэг ачдаг надад патент хэрэг байхгүй байхгүй юу. Тэгтэл надаас патент нэхээд тэгэхээр яаж ийж байгаад торгох гээд байгаа байхгүй юу. Амьдрал ахуйдаа хэрэглэх гээд ингээд элс ачаад ороод ирж байнаа гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгсэн таныг оруулахгүй ээ гээд намайг оруулдаггүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгэхээр энэ төгсөж байгаа боловсон хүчин энэ жолоочийг сайн шантаалгаж байж...
Хишигсүрэн -
Сайн Шантаачлах?
Дангаасүрэн -
Таны энэ гэрэл ингэчихсэн байна. Та үүнийгээ ингээд ингээд засчих гэхийн оронд яаж л нэг мөнгө салгах вэ? Аюулгүйн талаас та үүнийгээ ингэчих...
Хишигсүрэн -
Үүргээ мэдэхгүй.
Дангаасүрэн -
Үүргээ биелүүлэхгүй. Яаж л нэг мөнгө олох вэ? Ийм л юм бодогдоод байгаа байхгүй юу. Миний үүрэг бол аюулгүй байдлыг хангуулж байх ёстой.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Бидэнд дээр үед чинь тийм зүйл байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Бид нарын үед бол эх орныхоо төлөө үнэхээр ... ийм ялгаа байна. Маш их хөдөлмөрлөж байж хүн амьдардаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Яаж мөнгө олох уу л гэж бодоод байдаг.
Хишигсүрэн -
Таныг яг армид ажиллаж байх үед армийн офицерүүдын тоо хэмжээ хэд гэдэг байлаа? 10000...
Дангаасүрэн -
Аа мэдэхгүй.
Хишигсүрэн -
Нэг тоо байдаг байсан ш дээ.
Дангаасүрэн -
Тэр бол нууц байсан ш дээ.
Хишигсүрэн -
Цагдаагийн бие бүрэлдэхүүн цэргийн бие бүрэлдэхүүний тоо гээд хэлээд байдаггүй билүү?
Юнгэрэн -
Ангийнхаа,цэргийнхээ тоог хэлдэггүй байсан ш дээ. Нууц...
Дангаасүрэн -
Тэр үед Ангийн дугаарыг хэлдэггүй л байсан байхгүй юу.
Юнгэрэн -
Тийм ангийнхаа дугаарыг хэлдэггүй байсан юм.
Хишигсүрэн -
Дугаар анги л гэдэг.
Дангаасүрэн -
Ардын армийн дугаар анги л гэдэг. 33-р анги манги гээд хэлэх юм бол нууц алдагдаж байгаа. Тийм байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгэхээр нийт ангийн офицерүүдын тоог мэдэхгүй.
Дангаасүрэн -
Тоог мэдэхгүй.
Юнгэрэн -
Нэг анги, нэг дивиз хэдэн хүнтэй ерөнхий тоо л гарна уу гэхээс тодорхой хэлэхгүй.
Хишигсүрэн -
Цэргийн хэдэн анги байсан? Дотоодын цэргийн хилийн цэргийн гэсэн юм байхгүй юу.
Дангаасүрэн -
Байхгүй.
Хишигсүрэн -
Тэр бол нууц?
Дангаасүрэн -
Нууц тэнд тийм анги байна. Түдэн анги байна гэж ярьдаггүй байсан. Одоо л ардчилал гараад чөлөөтэй болчихоод 032-р анги л хүндэт харуулын анги гээд чөлөөтэй л яриад байдаг болчихсон байна лээ ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Цэргийн ангиуд юу хийж байгаа бэ? За нэг жилийнхээ цэргийг бэлдээд явж байгаа?
Юнгэрэн -
Яг цэрэгт ирээд жагсаал сурна. Хатуужил бэрхшээлийг шалгадаг. 45 хоног карентинд яваад түүнийг давсан хүн цэрэг болдог гэх юмуу даа...
Хишигсүрэн -
Одоо 45 хоногийн карентин байгаа юу?
Дангаасүрэн -
Байгаа.
Хишигсүрэн -
Цэрэгт дэглэлт их байна гээд 80 оны дунд үеэс хэвлэлд бичээд л их юм болж байсан ш дээ тиймээ?
Дангаасүрэн -
За.
Хишигсүрэн -
Оны ялгаа малгаа гээд?
Юнгэрэн -
Байх нь байсан.
Дангаасүрэн -
Байсан.
Юнгэрэн -
Байсан: Одоо ч бас байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Ер нь бол гайгуу болсон л доо. Зогсоочихдог ингээд зогсоочихдог. Түүнийг чинь дэглэлт гэж яриад байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Нэг нь л оргочих юм бол ороод дэглүүлдэг.
Хишигсүрэн -
Аа ха. Хэн дэглэх үү?
Дангаасүрэн -
Дээрээс нь тэр салааны захирагч махирагч...
Юнгэрэн -
Доод тушаалын хүмүүс нь бас дэглэнэ ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Нэг салаанаас нэг цэрэг оргоод явчих юм бол тэгээд...
Хишигсүрэн -
Тэгээд тэр оргосон цэргээ олох уу?
Дангаасүрэн -
Олно.
Юнгэрэн -
Ардчилал гараад ирсэн чинь цэргүүд дур дураараа болоод Чөлөөтэй болоод...
Хишигсүрэн -
Би нэг хоёр гурван цэргийн ангиар орж үзсэн. Аймгийн төв дээр байдаг цэргийн ангиар орж үзсэн. Ховд аймгийн төв дээр байдаг цэргийн ангиар орж үзсэн. Ор дэр цэргийн ангийн материаллаг бааз үнэхээр хүн аймаар тохжилт байхгүй. Үнэн аймаар тэр ор дэр хөнжил шоронд ч ийм баймааргүй юм. Одоо хэдэн он бэ? Гээд гайхаад байгаа юм. Ийм юманд явах гэж цэрэгт яваад яадаг юм гэж бодож байсан. 2005 онд.
Юнгэрэн -
80 оны дунд үед тийм байгаагүй. Хангалт сайн байсан.
Хишигсүрэн -
Аймаар болчихсон юм байна лээ. Би бүр гайхсан ш дээ.
Дангаасүрэн -
Одоо тийм болчихсон юм байлгүй. Уг нь хангамж сайн байсан. Дээр үед чинь....
Хишигсүрэн -
Хангамж сайн байсан уу?
Дангаасүрэн -
Юу ярьж байгаа юм. Масло сахар иднэ.
Хишигсүрэн -
Масло сахар иднэ?
Дангаасүрэн -
Тэгнэ ш дээ. цэрэг өдөрт 450 грамм мах идэх ёстой.
Хишигсүрэн -
Пөөх хангалттай их байна шүү дээ.
Дангаасүрэн -
350 грамм талх идэх ёстой. Бүх юм нормтой.
Хишигсүрэн -
Сайн байсан юм байна ш дээ.
Дангаасүрэн -
Дандаа тарган тарган өөх иддэг байсан ш дээ. юу ярьж байгаа юм.
Хишигсүрэн -
/Инээв\
Дангаасүрэн -
Отръядын даргаа дагаж ороод хоолонд орчихдог. Хангалттай сайн байсан.
Юнгэрэн -
Ёстой 1000 өдөр тэжээж нэг өдөр ашиглана гэдэг шиг. Тийм байсан байхгүй юу.
Дангаасүрэн -
Нэг өдөр ашиглана.
Юнгэрэн -
Нэг өдөр тэгээд эх орны төлөө ч юмуу. Юуны төлөө ч юм. амь хайргүй зүтгэх ёстой.
Хишигсүрэн -
Тэр Вьетнамын дайны үед юу болж байсан юм. Зөвлөлтийн цэргийн анги гарах процесс юу болж байсан юм.
Дангаасүрэн -
Вьетнамд Америкийн цэргүүд орж ирсэн байх. Зөвлөлтийн цэрэг очоогүй байхаа.
Юнгэрэн -
Зөвлөлтийн цэрэг очоогүй ч гэсэн. Баруун талаар манай армид туслахаар орж ирж байсан ш дээ. Яагаад гэхээр Монголын урд хилийг маш сайн хамгаалж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тэгсэн. Тэр яагаад тэгж байсан юм? Хятадууд дайраад орж ирэх гээд байсан юмуу?
Юнгэрэн -
Улс төрийн байдал тийм сонин байсан байхгүй юу. Хаашаа эргэж магадгүй байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Хятадууд Америктай нэгдэх гээд байсан юмуу? Яагаад манай урд хилийг тийм аймаар хамгаалж байсан юм?
Дангаасүрэн -
Америктай нэгдээгүй.
Хишигсүрэн -
Тэгээд яагаад манай хилийг хамгаалж байсан юм?
Дангаасүрэн -
Монголын хилийг хамгаалж байсан байхгүй юу.
Юнгэрэн -
Тэр тийм утгаараа биш. Яагаад гэхээр Монголын газар нутаг гэдэг чинь Монголын хил рүү ороод ирэхийн бол Оросын газар нутаг руу ороод ирсэнтэй ялгаагүй ш дээ. Монголыг хамгаалах нэрийн дор тэгж хамгаалж байсан.
Дангаасүрэн -
Аа ха тэгж хамгаалж байсан.
Юнгэрэн -
Давхар хамгаалж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Оросоос бас айж байсан байхгүй юу. Хэрвээ ороод ирсэн бол Оросууд будаа болгох байсан. Эрээн мэрээнд хятадууд армиа татчихсан байсан ш дээ. Зүүн-Баянд Оросын цэргийн анги байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. ¬Ер нь тэгээд Оросын цэргийн анги хэдэн оноос гарч эхэлсэн бэ?
Дангаасүрэн -
90 оноос...
Юнгэрэн -
90 онд юу болоод аягүй хурдан гаргасан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тийм.
Юнгэрэн -
Манайх аягүй алдсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Тогтоол шийдвэр гараад?
Дангаасүрэн -
Тийм.
Юнгэрэн -
Оросууд аягүй хурдан юмаа татсан ш дээ. Тэр сайхан бүтээн байгууллалтын юмнууд бүгд алдагдсан.
Дангаасүрэн -
89 оноос Баян-Чандманиас эхэлж гарсан байх.
Хишигсүрэн -
90 оноос өмнө гарч эхэлсэн юм байна.
Дангаасүрэн -
Тийм.
Юнгэрэн -
85, 86 онд улс төрийн хэцүү байсан байдал намжаад Вьетнамын дайн ч дуусаад улс төрийн байдал намжаад ирэхээр Оросууд бүгдийн хойшоогоо татаж эхэлж байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Энэ Орхоны хөндий мөндийд цэргийн ангиуд байсан. Бид нар оюутан байгаад тийшээгээ явахад чинь...
Дангаасүрэн -
Энэ Турк сургууль мургууль байна ш дээ. Тэр чинь цэргийн анги байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо ийшээгээ дандаа цэргийн анги байсан ш дээ. Бүгд цэргийн харуултай. Цэргийн байлдааны тоног төхөөрөмжүүд дандаа газар доор нуувчтай.
Дангаасүрэн -
Байлдааны онгоц монгоц...
Юнгэрэн -
Хэн ч мэдэхгүй. Нууц. Аа тэгээд хүмүүс юу гэж боддог бэ? гэхээр Оросууд Монголыг хамгаалж өгч байна л гэж боддог. Өөр байдлаар ойлгохгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Онгоц нисдэг байсан ш дээ.
Юнгэрэн -
Улсын баяр наадмаар баяр маяр онгоц нисээд аймаар их онгоц ниснэ. Дэлхийн 2-р дайны үед л ийм байсан байх гэмээр онгоц нисдэг байсан ш дээ.
Хишигсүрэн -
5 сарын 01 нд Оросын Ялалтын баяр үзэж байхад шууд дээр нь пөөх...
Юнгэрэн -
Манайх ч гэсэн тэгдэг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Байлдааны онгоцууд...
Юнгэрэн -
Тийм. Тэр үед Бережневийн хурганы бор, 70-аад оны үед төл одоо энэ жил төл одоо гарч байгаа төл чинь намар хөөрхөн болоод ирнэ шүү дээ. Түүнийг тэр чигээр нь хойшоо гаргадаг байсан.
Дангаасүрэн -
Тэгээд хурганы бор...
Юнгэрэн -
Тэгээд хурганы бор гэдэг нэртэй гуч машин орж ирж байсан юм. Бережневийн бор, бэлэгний бор гэдэг нэртэй. Дандаа төл малыг хойшоо гаргаж байсан.
Хишигсүрэн -
Яагаад?
Юнгэрэн -
Хоёр шалтгаантай. 1-рт Оросууд төл малын мах иддэг. Монголд төл мал онд орох магадлал багатай.
Хишигсүрэн -
Аа ха.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.