Dangaasüren

Basic information
Interviewee ID: 990234
Name: Dangaasüren
Parent's name: Sungarav
Ovog: Shangas
Sex: m
Year of Birth: 1961
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: Soviet military academy
Work: private work
Belief: Buddhist
Born in: Hovd sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: cook
Father's profession: bank accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
military
foreign relations
travel
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За С. Дангаасүрэн ах бид хоёрын хоёрдахь ярилцлага эхэлж байнаа. Хоёулаа ийм асуултаар яриагаа эхлэх үү? Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал байгаа юу. Ер нь хүмүүс ярьдаг шүү дээ. Тийм нэг юм тохиолдож билээ. Надад нөлөө үзүүлсэн шүү гээд юу ч байж болно шүү дээ. Сайн юм байж болно. Муу юм байж болно.
Дангаасүрэн -
Тийм өөрчлөлт гарсан юм бол байхгүй л дээ.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Дангаасүрэн -
Тийм ер бусын онцгой гээд байх зүйл байхгүй дээ.
Хишигсүрэн -
Ийм нэг асуулт байна. Ардчиллын дараа болсон нэг том зүйл бол хувьчлал шүү дээ.
Дангаасүрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Хувьчлал анх яаж гарч ирсэн. Та анх яаж мэдээлэл авсан. Хувьчлал таны амьдралд одоо ажилд ч гэдэг юмуу. Яаж нөлөөлсөн бэ? Таны хувьд хувьчлал хэрхэн болж өнгөрөвөө?
Дангаасүрэн -
Хувьчлалаар ганц юм л авсан ш дээ. Байраа л авсан байх. Тийм.
Хишигсүрэн -
Хувьцаа мувьцаа янз бүрийн юмнуудаа?
Дангаасүрэн -
Оо тэр хувьцаа мувьцаа алга болсон ш дээ. Ерөөсөө. Тухайн үед юм болгоод авчих тийм боломж байгаагүй юм шиг.
Хишигсүрэн -
Аа ха. Тухайн үед та хаана өгч байсан бэ?
Дангаасүрэн -
Төмөр замын нэг юманд өгч байсан юм. Тэгээд л өнгөрсөн.
Хишигсүрэн -
Та юу гэж бодож байна. Зарим хүмүүс бусдаасаа илүү өмч хувьчлалын үр дүнд бусдаас илүү авлаа.
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Энэ ер нь юутай холбоотой гэж боддог бэ?
Дангаасүрэн -
Энэ чинь бол тухайн үед миний бодож байгаагаар бол жаахан мэдээлэл сайтай байсан албан тушаалтай байсан хүмүүсийн гарт очсон гэж боддог ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Хоёулаа армид байсан үе рүүгээ эргээд орох уу? Та ер нь одоо байгаа байдал. Цэрэг бэлдэж байгаа байдал социализмын үед таны ажиллаж байсан үетэй харьцуулах юм бол түвшин чанар бүх талаараа буурсан гэж ярьсан ш дээ. сая альбом үзэж байхад...
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Та нарын түвшинд их өндөр түвшинд бэлдэж байжээ гэж бодож байлаа л даа. Би бас ингэж бодож байлаа. Ер нь манайх тэр түвшиндээ хүртэл бүгдийн хамруулаад бэлдээд Оросод бэлддэг байсан шиг...
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэр түвшинд хүрч чадах болов уу гэсэн бодол надад төрж байлаа. Та энэ дээр ямар саналтай байна?
Дангаасүрэн -
Тэр дээр үед чинь бол бид нарыг бол олон талаас нь сургадаг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Одоо бол арми цөөн тооны болсон юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Аа одоо бол бас сайжирч л байгаа байлгүй дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Явуулж байгаа бодлого сургалт нь сайн болж байгаа байхаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд явуулаад байнаа гэдэг чинь бас л...
Хишигсүрэн -
Өндөр түвшинд очиж байна...
Дангаасүрэн -
Өндөр түвшинд очиж байна гэсэн үг л дээ.
Хишигсүрэн -
Гэхдээ цөөхөн тоогоор?
Дангаасүрэн -
Цөөхөн тоогоор
Хишигсүрэн -
Тухайн үед бол нийтээр шахуу өндөр түвшинд бэлтгэгдэж байсан.
Дангаасүрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Та тухайн үед 9 хүн төгсөж ирээд 8-н гараад 1 л хүн үлдсэн гэсэн ш дээ.
Дангаасүрэн -
Аа ха. Тийм.
Хишигсүрэн -
Тэр 9 хүн одоо ер нь юу хийгээд явж байгаа болоо? Холбоотой байгаа юу?
Дангаасүрэн -
За ганц нэгтэйн л холбоотой байгаа. Өдөр болгон уулзаад байж чадахгүй ш дээ.
Хишигсүрэн -
Үлдсэн ганц нь яасан бол?
Дангаасүрэн -
Үлдсэн ганц маань армийн генерал болчихсон байгаа.
Хишигсүрэн -
Пөөх
Дангаасүрэн -
Дэслэгч генерал болчихсон байна уу? хошууч генерал болчихсон байна уу? Зэвсэг хүчний жанжин штабын орлогч морлогч тийм албан тушаалтай байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Та нөгөө цэргийн сургуульд байхад олон гадныхан байсан.
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Манай судалгааны асуултанд нэг ийм асуулт байдаг юм. ер нь Оросуудтай жирийн улсууд яаж харилцдаг байсан бэ? Гэхээр Оросуудаас гадна. Зөвлөлтөөс гадна. Та бол оюутан байхдаа гадны олон оюутнуудтай хамт сурч байсан юм байна ш дээ. Аа тэгээд ер нь гадаад улсууд Монгол хүмүүсийн ялгааг цэргийн хүмүүс гэдэг талаас нь ялгаад бид хоёр ярьсан.
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэгвэл яг хувь хүнийхээ хувьд ямар хүмүүс байсан бэ? Куба хүмүүс их баян хүмүүс байсан уу? Гэх жишээний тиймээ? Хувь хүнийхээ үүднээс ямар ялгаа харагддаг байсан бэ? Найз нөхөд болж байсан уу?
Дангаасүрэн -
Би зүгээр дажгүй. Нэг их нийлж барьж яаж байгаагүй ч гэсэн Волейбол тоглоно. Гадаа волейболын сетк татаж байгаад тоглодог. Бид нар волейбол их тоглодог байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Нэг их тийм дотно болохгүй ч гэсэн хамт их тоглодог. Ширээний теннис бас их тоглодог.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Сайн тоглоно.
Хишигсүрэн -
Цаашид тэр хамт сурч байсан Оросуудтайгаа холбоо харилцаатай байж чадсан уу? Оюутан цагийн найзууд гээд холбоотой байдаг шүү дээ.
Дангаасүрэн -
Яахав. Тааралдаад нэг их байдаггүй юм.
Хишигсүрэн -
Монголд байгаа нь?
Дангаасүрэн -
Монголд байгаа нь.
Хишигсүрэн -
Гадаадад байгаа?
Дангаасүрэн -
Гадаадад байгаатай нь нэг их холбоо байхгүй дээ. Төгсөөд тэгээд мартагддаг юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Та төгсөж ирснээсээ хойш гадагшаа дотогшоо явсан уу?
Дангаасүрэн -
Би наймаа хийж байхдаа урагшаа явдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Аа орос руу хэд явсан.
Хишигсүрэн -
Оросын нутагт байдаг Монголчуудыг хөөгөөд .... үед тийм юм байсан ш дээ. тэр үед байдал ер нь ямар байсан бэ? Жаахан хэцүү янз янзын юм сонсогдож байсан ш дээ. Наймаачдад янз бүрийн юм тохиолдож байна энэ тэр гээд? Тэр үед ямар байсан юм бол 90-ээд оны үед?
Дангаасүрэн -
Тэр үед чинь одоо нэг маршрутаар яваад нэг маршрутаар ирээд тэгээд явчихдаг байсан юм. ер нь Монгол машинууд хил дээр зогсож байгаад хилээр орж ирсэн хүмүүсийг аваад явчихдаг байсан. Тэгэхэд бид нарт Оросууд их дургүй байдаг байсан. Бид нарын юмыг авчихаж байна гээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хааяа зодоон модоон гардаг л байсан. Тийм. Тэгээд яваад л байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Тэгээд тийм ажлыг нэг их удаан хийгээгүй юм байна тиймээ?
Дангаасүрэн -
Тийм. Хоёр гурван жил л хийгээд хаясан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Аа ха. Подволь янзлуулаад. Янзын гоё подволь байсан. Халуун ус, жорлон бантай Дэлгүүр үсчин янз бүрийн юм бас ажиллуулсан юмаа. 90 оноос 95 он хүртэл...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Дэлгүүртэй. Янз янзын цайны газарч ажиллуулж байсан. Аягүй гоё зассан. Тэгээд байр хувьчлагдахаар зэрэг түүнийгээ зарчихсан. Дараа нь би 95 онд ажилд ороод...
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь тэгээд ажил хийгээд явж байхад цэргийн ажил биш дараагийн ажил хийгээд явж байхад одоо юу гэдэг юм. Амархан зүйл ер нь юу байсан бэ? Хэцүү зүйл бас юу байсан бэ? Социализмын дараа ажил хийж байх үед? Хамгийн бэрхшээлтэй гэж хэлж болох зүйл юу байсан бол?
Дангаасүрэн -
Ер мөнгө санхүүгийн байдал жаахан хүндрэлтэй байсан л даа. Бэлэн мөнгөний эргэлт тэр л жаахан бэрх байсан. Би чинь хог их цуглуулдаг хүн. Би бол гараар юм хийчихдэг. Юмханаар юм хийчихдэг учраас тийм ч их хүндрэлтэй байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха. Хүн хөдөлмөрлөж байгаа хэрээрээ хуримтлал үүсгэх ёстой.
Дангаасүрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Хөдөлмөрлөсний чинээгээрээ сайхан амьдрах ёстой гэдэг энэ зарчим ер нь манайд үйлчилж байна уу? Хөдөлмөрлөөд байдаг. Хөдөлмөрлөөд байдаг. Яг хөдөлмөрлөсөн чинээгээрээ хүн сайхан амьдрахгүй байгаа байхгүй юу. Амьдрах арга ухаан. Одоо яг ингээд харж байхад танайх ийм сайхан том цэцэрлэг хүлэмж барьчихсан. Хашаандаа ийм айл Улаанбаатар хотод ховор л байх. Энэ тал дээр та ярих уу?
Дангаасүрэн -
Би ер нь хөдөлмөрлөвөл сайн сайхан амьдарна гэж зүтгэдэг хүн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Хүнээс нэг их юм аваад байсангүй. Хүн ч намайг дэмжээд байсан юм алга...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Тэгээд яахав бор зүрхээрээ зүтгээд өдий хүрсэн дээ.
Хишигсүрэн -
Анх ер нь банк хэзээ зээл өгч байсан юм бэ?
Дангаасүрэн -
90 онд чинь зээл ер бүтдэггүй байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Монгол Банкны дэд ерөнхийлөгч Янзан гээд манай хамаатан байсан юм. Тэр хүнээр яриулж байж 350,000 төгрөгний зээл авсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Москвич гэдэг машин аваад тэгж эхэлж байсан шүү дээ. Дараа нь зээлээ төлөх гэж би хойшоо Орос руу наймаа хийдэг байсан. Зээлээ төлөх гэж нэлээд сунасан даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Анх удаагаа зээл гэж авч үзээгүй. Тэгж зээл авч нэлээд явж байж авгай мавгай явж байж зээлээ төлж дуусгасан шүү.
Хишигсүрэн -
Анхны зээл авсан хүмүүс төлөөгүй бариагүй гээд бас нэлээд яриа яваад байдаг ш дээ. Тийм боломж ер нь байсан уу? Төлөхгүй үлдчих?
Дангаасүрэн -
Тийм боломж байгаагүй л дээ. Надад тийм бодол ч байдаггүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Зээлээ хурдан төлөхийг л боддог байсан. Бид нар чинь заль хэрэглэж чадахгүй улс шүү дээ. Хүмүүжил нь тийм улс...
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Өөрөө л зүтгэж байж төлж дуусгана гэсэн ойлголттой.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Дангаасүрэн -
Одоо бол шал ондоо болсон байна л даа.
Хишигсүрэн -
За өөр энэ ярилцлага өгч байхад би ийм хэлэх ёстой гэж санагдаж байна. Таны ажилтай холбоотой. Амьдралтай холбоотой. Хамт ажиллаж байсан хүмүүстэй холбоотой. Янз бүрийн юм байна уу?
Дангаасүрэн -
Одоо бол хөрөнгө оруулалт. Би чинь одоо хувийн юм хийгээд байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Зээлийн хугацаа нь урт, тиймэрхүү байх юм бол юм хийж болж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Одоо тэр нь олдохгүй.
Хишигсүрэн -
Одоо ч гэсэн зээл олдохгүй байна уу?
Дангаасүрэн -
Олдохгүй байгаа ш дээ. 2005 оноос хойш олон зээл авч олон удаа хаалаа л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дангаасүрэн -
Байшин хашааг ямар ч үнэгүй авдаг ш дээ. Модон байшин байна. Найдваргүй байшин байна ч гэдэг юмуу. 4сая-аар үнэлдэг ш дээ. Гэтэл газар нь 8 саяар үнлэгдэх газар байхгүй юу. Тэгээд байшин барьчихсан байхад чинь ерөөсөө үнэлэхгүй. Тэр л их хүндрэлтэй байдаг. Тийм. Хоёр машин зэрэг тавьж байх жишээтэй. Хоёр байшин зэрэг тавьж байх жишээтэй. Банк чинь тэгдэг ш дээ. Тиймэрхүү л хашаа байсан байна гэж байгаад тэгж үнэлдэг. Гэхдээ яахав болгоод явж л байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь тэгээд хангалттай боломжийн зээл аваад юм хийх гэхээр болохгүй байгаа юм байна тиймээ?
Дангаасүрэн -
Яг тийм.
Хишигсүрэн -
Одоо манайд чинь хүн амынхан 60, 70% нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг хүмүүсийн өмч хөрөнгийн үнэлгээ гэдэг юм бага байдаг.
Дангаасүрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Танд өөр ярих юм байна уу?
Дангаасүрэн -
Өөр юу ярих вэ дээ.
Хишигсүрэн -
За манайд ярилцлага өгч их олон сэдвээр ярилцсан танд баярлалаа.
Дангаасүрэн -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.