Yungeren
![](../assets/images/interviewees/990235.jpg)
Basic information
Interviewee ID: 990235
Name: Yungeren
Parent's name: Demberel
Ovog: Shangas
Sex: f
Year of Birth: 1961
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: history, geography teacher
Work: elementary school teacher
Belief: Buddhist
Born in: Hovd sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
work
cultural campaigns
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Манай ярилцлаганд орох зөвшөөрөл өгөөд ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Өнөөдрийн манай ярилцлаганд Д. Юнгэрэн гэж багшийн ажил хийдэг хүн ярилцлага өгч байна. Би танаас багшийн ажил хийж байгаатай холбогдуулаад ийм сэдвээр ярилцлагаа эхэлбэл ямар вэ? гэж бодож байна. Ер нь таныг бага байхад хүүхдүүдийн боловсрол олж авдаг байдаг ямархуу байсан бэ? Та жишээлбэл хэдэн настай сургуульд орж байсан? Сургуульд ороход ямархуу байдалтай байсан бэ?
Юнгэрэн -
Их гоё санагддаг байсан. 69 онд би сургуульд орж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд манай ээж чинь намайг хөтлөөд л 9 сарын 1 юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Танайх сумын төвийн айл байсан уу?
Юнгэрэн -
Сумын төвийн айл байсан. Захиралд аваачаад нэрийн бичүүлээд л сургуульд орлоо. Их сайхан боллоо. Гоё боллоо гээд л тэгээд тухайн үед чинь хүүхдүүд жигд суралцдаг байсан ш дээ. Одоо үеийг бодоход ээж аав нь ч их анхаардаг байсан.
Хишигсүрэн -
Ер нь Ховд суманд 1-р ангид орж байсан уу?
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Одоо ингээд бодохоор 69 онд сургуульд орж байгаа хүүхэд Ховдын 8-н жилд алс хязгаар нутгийн сургуулийн сургалтын бааз төвийн сургуулиас нөхцөл муу энэ тэр гэсэн хот хөдөөгийн ялгаа байсан уу?
Юнгэрэн -
Яг эхэлж сурч байх үед байлгүй яахав. Боловсон хүчний хувьд ч гэсэн. Цэргээс ирсэн хүмүүс хичээл мичээл заасан тийм байсан. Тэр арай л боловсролтой хүн байсан байлгүй. Сургууль төгссөн мэргэжлийн багш нар ч байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Өвөл галладаг байсан. Их хүйтэн. Үстэй дээлтэй. Гал түлдэг тийм л байсан юм. Тэгэхдээ тэглээ гээд хүүхдүүд суръя гэж их мэрийдэг байсан. Сурлага их сайн байсан шиг санагдаж байна. Идэвх чармайлт ...
Хишигсүрэн -
Аа ха. Одоогийн хүүхдүүдээс идэвхтэй байсан нь тэрийг нөхцөлдүүлж байсан зүйл нь юу гэж та боддог вэ?
Юнгэрэн -
Одоо шиг одоо чинь бас нийгмийн байдлаас тэр бас нөлөөлж байна. Тухайн үед нийгмээрээ хэт ядуу биш, хэт баян биш байгаагүй юм. Жигдхэн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хүн болгон ажилтай, цалинтай. Тэр амьдралынхаа төлөө нэг их айхтар яадаггүй байсан ш дээ. Тэр нийгмийн байдал бас их нөлөөлж байсан байхаа. Бүгд жигд ажил албатай учраас ...
Хишигсүрэн -
Нэг ийм асуулт байна. Ер нь таныг сургуульд сурч байх үеийн хүүхдийн хамрагдалт ямар байсан бэ? Бид нарын аав ээжийн үе өөр ш дээ. Дахиад 60, 70 оны зааг дээр ер нь сургуулийг үнэлэх, сургуульд суулгах асуудал...
Юнгэрэн -
Тэр үед арай гайгуу байсан байхаа. Ер нь овоо хамрагдаж байсан байх шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр үед бас бүх нийтийг боловсролтой болгоно гээд янз бүрийн арга хэмжээ явагддаг байсан. Ер нь сайн байсан байхаа. Завсардалт байх нь байсан байх. Гэхдээ тийм их өндөр байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха. Төрийн бодлогоор сургаж байсан байх тиймээ?
Юнгэрэн -
Тийм. Төрийн бодлогоор хүмүүс бас хүүхдээ юутай болгон гэсэн бодолтой байсан байх. Хүмүүс хүүхдийнхээ төлөө анхаардаг л байсан.
Хишигсүрэн -
Таны бодож байгаагаар төрөөс боловсролыг дэмжиж байгаа байдал сурч байгаа хүүхдэд яаж харагдаж мэдрэгддэг юм бэ? Төрөөс явуулж байгаа боловсролын талаарх бодлого гэж нэг юм байна ш дээ.
Юнгэрэн -
Одоогийн уу?
Хишигсүрэн -
Одоо ч бай өмнө нь ч бай танд мэдрэгддэг. Сурч байх үед оюутан ахуйд ...
Юнгэрэн -
Тэр үед чинь бол бүх юм төлөвлөгөөтэй тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Төдөн жилийн дараа хэдэн хүүхэд төрсөн, төдөн жилийн дараа төдөн хүүхэд гарна бүх юм төлөвлөгөөтэй. Нормтой. Хуваарьтай, захиалгатай ч гэдэг юмуу яг тэрнийхээ дагуу боловсон хүчнээ бэлддэг. Тэгээд 90-ээд оны эхээр энэ бүгд юм бүгд бужигналдаад л ...... Тэр үед онц сурвал 60 төгрөг 180 дээрээ нэмж авдаг. 2-3 жил дараалан онц сурдаг ч юмуу тэгэхээр Сүхбаатарын нэрэмжит цалин гээд 360 гэдэг чинь тухайн үеийн албан хаагчийн цалин байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр чинь маш их нөлөөлдөг байсан. Тэгээд аав ээжээсээ нэг их юм аваад байхгүй. Дотуур байранд хамрагдчихна. Тэгээд стипент аваад хоол ундаа аваад тэгээд өөрөө өөрсдийгөө аваад явчихна.
Хишигсүрэн -
Аа ха. Таныг дунд сургуульд байж байх үеийн сургуулиас гадуурх соёл хүмүүжлийн ажил гэдэг юмуу нэг тийм юмнууд байдаг байсан ш дээ. Эмэгтэй хүүхдүүдэд зориулсан. Эрэгтэй хүүхдүүдэд зориулсан ялгаатай хичээл гэж байсан. Хүйсийн ялгаа хичээлд хэр тусгагддаг байсан юм.
Юнгэрэн -
Үйлчлэх хөдөлмөр байдаг байсан.
Хишигсүрэн -
Тийм хичээл явагддаг байсан тиймээ? Эрэгтэйчүүдэд мужаан, охидуудад юм оёдог гээд ер нь түүнтэй адилхан сургуульд сурч байхад яаж ажиглагддаг байсан бэ? Хөвгүүд нь илүү сурдаг. Охидууд нь дутуу. Эсвэл охидууд илүү, хөвгүүд дутуу ч гэдэг юмуу тийм юм анзаарч байсан уу?
Юнгэрэн -
Яг миний сурч байх үед бол жигдхэн байсан ш дээ. Жигдхэн байсан. Бүр тэр байтугай эрэгтэй хүүхдүүд нь илүү манлайлдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр хүйсийн харьцаа чинь 90-ээд оноос алдагдсан. Багшийн дээд сургууль гэхэд чинь 90% нь охидууд ш дээ. Тухайн үед тийм байгаагүй юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Яг бид нарыг оюутан байх үед 60-70% нь охидууд байсан л даа. Гэхдээ их тэнцвэр алдаагүй гайгуу байсан. Ер нь жигд байсан шүү. Ер нь 60, 40 %-тай байсан байхаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр чинь хүйс зааж ирдэг байсан ш дээ. Инженерийн анги хүйс зааж ирдэг байсан юм. Тэр чинь бас төрийн бодлоготой холбоотой. Тэр чинь бас цаанаа юутай. Их сайн байсан юм. Одоо бол тэгэхээ больчихсон. За эрэгтэй ч яахав охины нь нэг юм бараадуулчихъя гэсэн бодол байсан.
Хишигсүрэн -
Охидуудаа түлхүү халамж өгөөд, анхаарал өгөөд сургууль соёлд оруулаад хөрөнгө оруулалт өгөөд хөвгүүдийн зөнгөөр нь хаячих үе байсан ш дээ. Тиймээ?
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Энэ чинь их дээд сургуульд охидууд ихээр орж ирж байгаагийн нэг шинж. Энэ таныг хүүхэд байхад тийм юм байсан юмуу?
Юнгэрэн -
Байгаагүй. Хүйс заадаг. Тэгээд харьцангуй жигд байсан. Тэр үед гайгуу сайхан хуваарийг эрэгтэй хүүхдүүд авдаг байсан шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Сайн байсан. Сүүлийн үед 90 хэдэн оноос хойш л ийм юм гарч байгаа болохоос өмнө нь бол эрэгтэйчүүд их сайн байдаг байсан.
Амьдралын түүх:
Хишигсүрэн -
Манай ярилцлага хүний амьдралын түүхийг яриулдаг нэг тийм юу байгаа. Тэр нь хаана төрж өссөн? Эцэг эх нь ямар хүн байв? Та өөрийнхөө намтар гэдэг юмуу юу гэдэг юм амьдралын түүхийг та нэг товчхон ярьж өгөөч? Ямар сургууль соёл төгсөж, ямар ажлуудыг хийв? Энэ түүхэн үеүд ямар онцлогтой байв? Нийгмийг хамарсан ямар томоохон хэмжээний нийгмийн ямар том өөрчлөлтүүд гарч байв? Түүнийг ярих уу? Хоёулаа.
Юнгэрэн -
За. Би 61 онд Увс аймгийн Ховд суманд Дэмбэрэл гэдэг айлын хоёрдахь охин болж төрсөн. Тэгээд аав маань жолооч тэгээд 48, 49 оны үед жолоочийн мэргэжил эзэмшээд анх л хөдөө орон нутагт машин техник ирж байх үеийн л анхны жолооч л доо. Тэгээд жолоочийн мэргэжил эзэмших гэж байгаад сумын нарийн бичгийн дарга тухайн үед бичиг хэргийн бас чадвартай хүн байсан. Тийм ч байсан учраас хамгийн анх жолооч бэлдэхэд ийм хүмүүсийг явуулж байсан. Ховд аймаг руу. Жолооч болоод тэгээд манай суманд ирсэн хамгийн анхны машиныг манай аавд тэр чинь одоо 50 хэдэн оны машин юм шиг байгаа юм. Түүнийг авч байсан. Ээж бол малчин тийм хүн. Тэгээд 69 онд Увс аймгийн Ховд сумын 8-н жилийн дунд сургуульд ороод 77 онд 8-р анги төгсөөд тэр чинь 40 хүүхэд төгссөн юмаа. Тухайн үед бас л сурлагаараа гайгуу байсан. Багшийн сургууль гайгуу хуваарь нь ч тэр байж. Тэгээд Архангайд багшийн сургуульд явж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Архангайн багшийн сургуульд 4 жил суралцаад тэгээд тэндээ онц суралцаад би тухайн үед техникум онц төгсөхөөр ганц хоёр хуваарь ирдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд тэр жил чинь гадаадын нэг хуваарь ирээд дотоодын хоёр хуваарь ирсэн юм. Манайд нийтдээ 3 хуваарь. Тэгээд би Москвагийн их сургуулийн орос хэлний анги гэдэг хуваарь авч байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд тэр хуваариа авчихаад намайг чинь наашаа явуулахгүй. Тэгээд яг арын хаалга тэнд орчихсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Хнн.
Юнгэрэн -
Бас дээд боловсролын хороо гэж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Орос мэргэжилтэн ирж шалгалт авсан шалгалтнаас хоцорсон гээд багшийн дээдийн пионерийн удирдагч, түүх газарзүйн анги байна. Алийг нь авах вэ? гээд тэгээд багшийн дээд орж байсан.
Хишигсүрэн -
Тухайн үед таны хуваарийг өөр хүмүүс авчихлаа гэж тухайн үед мэдсэн үү?
Юнгэрэн -
Мэдээгүй. Намайг шалгалтнаас хоцроочихсон байсан. Тэрийг нь дараа нь яаж мэдсэн гэхээр манай Лхагвасүрэн багш байсан байгаа юм. Түүхийн ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр чинь дээд боловсролын хороонд мэргэжилтэн байсан ш дээ. Тэгээд дараа нь дээд боловсролын хороо татан буугдахгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд багшийн дээдийн багшаар ирж байсан. Тэгээд тэрнийг надад ярьж байсан. Тэгээд хөдөөний хүүхэд намайг хөөцөлдөөд явах ах дүү ч байсангүй. Багшийн дээдийн хуваарь аваад л гэр лүүгээ яваад өгч байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тухайн үед би орос хэл сурах аягүй их сонирхолтой.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Үнэхээр их сонирхолтой байсан. Тэгээд түүх газарзүйн багш болж төгсчихөөд Дангаа чинь хотод 102-т Сонгины 102-т үлдсэн. Тэр үед хотод үлдэнэ гэдэг чинь айхтар юм байсан ш дээ. Арын хаалга гэдэг ч юмуу тийм хүмүүс үлдэнэ үү? гэхээс өөр хэр баргийн хүн үлддэггүй байсан юм. Тэгээд төв хорооны тогтоол байдаг байсан юм. Цэргийн ар гэрийг хамгийн эхний ээлжинд ахуйн хангамж хаана хуваарилагдсан тэр газар хуваарилана. Орон байраар хангана гэсэн тийм агуулгатай төв хорооны тогтоол байдаг байсан юм. Тэгээд тэр журмын дагуу би хотод хуваарилагдаад багшаар очсон юм. Бага ангийн багш хийж байгаад дараа нь түүх газарзүйн багш болоод тэгээд 89 онд нэг 10-р анги төгсгөөд нийгмийн байдал эрс өөр болоод нийгмийн хичээл дээр зааж байсан, түүхийн хичээл дээр зааж байсан намар зааж байсан хичээл хавар шал өөр болоод түүх бас эгзэгтэй болж ирсэн ш дээ. Нийгмийн хичээлийн агуулгыг өөрчлөөд намар нь заасан юм хавар нь худал болж таараад тэгээд ерөөсөө ингэж хүүхдийн толгой эргүүлж байхаар болъё нэгэнт сургуулийн төгссөн юм чинь бага ангийн багшаа хийе гээд эргээд 3, 4 жил түүх газарзүйн багш хийж байснаа болиод бага ангийн багш хийчихсэн юм. Тэгээд бага ангийн багшаа сүүлийн 10-аад жил бага ангийн багшаа хийж байна. Дээр үед бага ангийн багшийн цалин бага байсан ш дээ. Дээд мэргэжлийн хүн дундын багш нар 600 хүрч байхад багын багш нар 400 хэд байж байгаад 560 болж байсан юм. Тэгээд бага ангийн ч гэсэн дээд боловсролтой учраас 560 цалинждаг тийм уг чанартай бол дунд ангийн багшаас бага ангийн багш аягүй их ачаалалтай байдаг ш дээ. Аягүй их ачаалалтай байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Тийм. Тэрийг харгалздаггүй юм тиймээ?
Юнгэрэн -
Тэрийг ерөөсөө харгалзаж үздэггүй юм.
Хишигсүрэн -
Тэгээд Монгенид бага ангийн багш хийгээд 10-аад жил болж байгаа юм байна тиймээ?
Юнгэрэн -
Тэгээд ерөөсөө сургуульд л ажиллаж байгаа. 25 жил.
Хишигсүрэн -
Завсарлага гарсан уу?
Юнгэрэн -
Үгүй.
Хишигсүрэн -
Ер нь таны ажиллаж байгаа нийгэмд улсуудын ажилдаа хандаж байгаа хандлага ямар байсан? Тухайн үедээ таныг ажил хийж эхэлсэн үед одоо үе тиймээ? 90-ээд оны үед ч гэдэг юмуу? Тиймээ?
Юнгэрэн -
Тэр тухайн социализмын үед ажлын төлөө нэлээд хариуцлагатай явдаг байсан. Бид нар зав зайгүй л ажилладаг байсан. Өдөр болгон лекц семинар, улс төрийн сонсгол лекц гээд аягүй их явагддаг. Их сайн байдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд ажлаа хий. Хийгээд авч байгаа цалин бол амьдралд нь хүрнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд боломжийн амьдрал яагаад байх юм байхгүй. Юмаа аягүй сайн хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо үетэй харьцуулах юм бол одоо төгсөж гарч байгаа боловсон хүчин хэцүү л дээ. Залуучуудын ажилдаа хандаж байгаа хандлага бол тааруухан л байна л даа. Цалин мөнгө юу мутай холбоотой л байдаг байх.
Хишигсүрэн -
Аа ха. Та ажилдаа хэр дуртай вэ?
Юнгэрэн -
Ер нь дуртай.
Хишигсүрэн -
Одоо ингээд та болохоор цэргийн ар гэр гэдэг үндэслэлээр тухайн үед ажилд орж байсан гэж байна ш дээ. Социализмын үед томилолтоор явчихдаг байсан ш дээ.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Ажил ороход бас цэнзүүр байдаг байсан ш дээ. Ажилд орж байгаа одоогийн үе тэр үе хоёрт ялгаа юу байна?
Юнгэрэн -
Тухайн үед чинь болохоор яадаг гэхээр Ажилчны районд ажиллаж байсан. Одоо энэ Хан-Уул чинь Ажилчны район гэж байсан юм.
Хишигсүрэн -
Тийм.
Юнгэрэн -
Ажилчны районд хэдэн багш дутуу байна. Юу юуны багш дутуу байна гээд бүр тоон гарчихсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хаана хэдэн багш хаашаа яаж шилжив гэдэг чинь комьютерт ороогүй ч гэсэн тэр систем бас их сайн байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд тийм юмаар яваад л бид нар ажил төрөл олж авч байсан ш дээ. Хөдөө бүх газар багш нар хүрэлцээ муутай. Хаана л очно аль л бол аль очиход ажлын байр байж байдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хотод л бол хэцүү. Одоо тэр зарчим алдагдаад байна ш дээ. Гэхдээ эргээд бас гайгуу болж байна л даа.
Хишигсүрэн -
Ер нь ажил хийж байх үед хамгийн бахархмаар ч гэдэг юмуу сайн юм юу байсан бэ? Таны ажил хийж байсан 25 жилээ бодохоор?
Юнгэрэн -
Яг бид нарын үед юмыг их чинь сэтгэлээсээ бүр ар ул мөрт нь орж ажил хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Энэ мэргэжил эзэмшсэн бол түүгээрээ тэгээд л явахаас өөр аргагүй. Өөр тийм хоёрдахь санаа сэтгэл байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм учраас бид нар яг тэр эзэмшсэн мэргэжилдээ үнэнч тийм л байсан. Түүнийхээ үр шимийг өчнөөн хүртдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо бол хоёрдахь юм энэ нийгэмд чинь байгаад байна. Багшийн ажлаас өөр юм хийчихвэл арай илүү мөнгө олчихно гэсэн тийм юм байгаад байна. Тийм байдал нь бас залуучуудад нөлөөлж байгаа байх.
Хишигсүрэн -
Ер нь ажил хийж байхад хэцүү юм юу байв?
Юнгэрэн -
Хэцүү юм бид нар тухайн үед аягүй их цаг наргүй ажилладаг байсан. Хувийн амьдралын хувьд ясли цэцэрлэг гэдэг юм бас их хүртээмжтэй байсан ш дээ. Одоо шиг 2 нас хүртэл нь хардаггүй байлаа бид нар чинь. 45 хоногтой гээд сар болоогүй хүүхдийг яслид өгч байсан ш дээ. Бид нар.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд яслийн багш нар чинь тэд нарыг хүн болгоод яслиар хүн болсон ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Их хариуцлагатай байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийм жаахан хүүхдээ аваачаад өгчихдөг?
Юнгэрэн -
Бид нар чинь оюутан байсан. Өлгийтэй хүүхэд ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд ажилтай хүмүүс завсарлагаанаар ч юмуу цаг гаргаж 11 цагт ч юмуу хөхүүлдэг бид нар хүүхдээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хөхүүлээд л тэгээд 5-6 сартайд нь бантан мантангийн хийгээд өгчихдөг. Хүүхдээ хөхүүлэнгээ нөгөө бантангийн өгөөд л буцаагаад тавьчихаад л тэгээд ажилдаа ирдэг байсан. 90 оноос хойш л ингэж хүүхэд мүүхдээ хардаг болсон болохоос биш өмнө нь 45 хоногтой, 30 хоногтой хүүхдийг бид нар яслид өгч байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хэцүү юу?
Юнгэрэн -
Гайгуу байсан ш дээ. Яслийн анги манги байсан. 45 хоногоос дээш авна гэдэг байсан юм. Гэхдээ 30 хоногтой хүүхдийг 45 хоногтой хүүхэд гээд бид нар өгч байсан ш дээ.
Хишигсүрэн -
45 хоногтой хүүхдээ өгөхдөө миний хүүхдийг яачих бол гэж айх юм байхгүй тиймээ?
Юнгэрэн -
Асрагч багш нь тийм сэтгэлээсээ ханддаг тийм байсан. Дандаа өлгийтэй хүүхдүүд. Тэгээд дөнгөж сууж байгаа нь иймэрхүү ширээтэй. Тэгээд шургуулга дунд суулгаад суулгаад тавьчихна.
Хишигсүрэн -
Шургуулга дунд?
Юнгэрэн -
Тийм ийм стол чинь шургуулгатай. Тэгээд хүүхэд нь суугаад тоглоомоороо тоглоод заримдаа доошоо аваад тавьчихна. Тийм байсан ш дээ. Тэгээд нэг жижиг ортой. Хүүхэд болгон цагаан ор байдаг байсан юм. Хашлагатай. Тэгээд хүүхэд болгоныг тусад нь тавьчихна. Тэгээд түшээд л бариад яваад ... тэгж л хүүхдүүдээ өсгөсөн ш дээ. Тэгээд жаахан том болсонд нь бантангийн цутгаж өгчихөөд л их гоё бантан өгнө.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд ээжүүд өөрсдөө хооллочихно. Янзын нарийн бантан хийдэг байсан шүү. Тэгээд хүүхэддээ сайхан өгөөд тэгээд хуурайлаад одоо шиг пампресс байхгүй. Ийм ууттай. Тэр уутандаа 5-6 даавуу хийчихнэ. Өглөө 5-6 өмдийн авч ирээд өгчихнө. Орой дүүрэн нойтон зарим асрагч нар чинь баас маасын сайхан цэвэрлээд угаагаад хийчихсэн байна. Заримдаа баас маастай л байна. Тэгээд л авч яваад угаагаад л одоо шиг унтана гэсэн ойлголт байхгүй. Дандаа цаг нартай уралдана.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Яг ажил хиймээр байдаг. Хүүхэд харах хүнгүй. Хүүхдээ авмаар байдаг. Бас тийм хэцүү хэцүү юмнууд зөндөө л дөө. Залуугийн хүчээр л туулж байсан байх. Одоогийнх шиг унтах ойлголт байдаггүй байсан ш дээ. Тэгээд 5 цаг гээд ясли тарчихаад байхад чинь лекц, семинар, улс төрийн хичээл дугуйлан мугуйлан гээд ер нь долоо хоногийн 5 өдөр дандаа тийм юм хийдэг байсан ш дээ. Газрын зураг дээр улс төрийн юм аягүй их заадаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд тэр төв хорооны тогтоол гэж ямар ч их бүгд хурал болдог байсан юм. Тэрийг ямарч их тэмдэглүүлдэг байсан юм. 5 ийм дэвтэртэй бид нар. Энэ дандаа төв хорооны тогтоол, цаг үеийн байдал ч гэдэг юмуу нэг нь мэргэжлийн гээд 5 дэвтэр гаргачихсан байдаг байсан ш дээ. Тэгээд тус бүрд нь хөтөлж тэмдэглэл хөтөлдөг.
Хишигсүрэн -
Тэгээд шалгадаг байсан юмуу?
Юнгэрэн -
Шалгадаг байсан.
Хишигсүрэн -
Хөтлөхгүй бол яах юм?
Юнгэрэн -
Хөтлөхгүй бол хөтөлсөнгүй барьсангүй гээд бас юм болдог л байсан. Тийм байсан ш дээ. Тэгээд заримдаа түүгээрээ шалгалт өгнө. Тэгээд ирц хөтлөөд л цалин малинтай нь холбодог л байсан. Ажлын амжилт үр бүтээлтэй холбодог. Ажлын амжилт цалин мөнгөнөөс хасах масах юу байсан байхаа. Шагнал урамшил дээр тэр их биелдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд би ажил хийж хүүхдээ асрах хэцүү байнаа. Надыг жаахан харж үзээч гэсэн юм ярих уу?
Юнгэрэн -
Хүүхэд мүүхэд өвчтэй байна гэж тийм юм ярьдаг байсан. Бас нэг чөлөө өгдөг юм байдаг л юм. Тэгэхдээ тэр болгон тэгээд байхгүй ээ. Хийх ёстой юм чинь гээд зүтгэдэг.
Хишигсүрэн -
Сая бид хоёр юу ярилаа ш дээ. Ажил амьдралаа яаж зохицуулдаг байсан гээд ажлын тухай ярилаа. Ер нь ажилтай холбоотойгоор нэг ийм юм асуумаар байна. Социализмын үеийн эрх мэдэлтэй дарга улсууд гэж ямар хүмүүс байсан юм бэ? Жирийн улсуудаас байгууллагын дарга ямар ялгаатай юм? Дарга цэргийн хоорондын харилцаа ямархуу байсан?
Юнгэрэн -
Тухайн үед дарга нар гэхээр их л том бас их эмээдэг байсан ш дээ. Бид нар. Ер л захиргаадана шүү. Захирал дээр дуудсан ч яасан бол ийсэн бол гээд л ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Манай ангийнхан ямар хэрэг тарьчихсан юм бол би яачихсан бол гээд аягүй их айж эмээдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм байсан ш дээ. Одоогийнх шиг бишээ.
Хишигсүрэн -
Тэр дарга нар эрх мэдлээ яаж хэрэгжүүлдэг. Юунаас нь болж тэр хүнээс айдаг байсан бэ? гэж асуугаад байна л даа.
Юнгэрэн -
Дарга гэдэг үг чинь тэр үед нэлээд айдаг байсан ш дээ. Тэр дарга гэдэг, захирал гэдэг нэрнээс л айж бид нар их юу яадаг.
Хишигсүрэн -
Хувь хүмүүс нь ямар байсан?
Юнгэрэн -
Янз бүр. Зарим нь жирийн хүмүүсийн юуг их сайн мэддэг. Гэхдээ тэр тал нь арай давамгай байсан шүү. Жирийн хүмүүсийг мэддэг тийм хүмүүс нь арай илүү байсан. Лидер улсууд нь дарга болдог байсан шүү. Одоо бол ар өврийн хаалгатай тэр юутай хүмүүс нь хийж байна ш дээ. Хийх гэж орондож байна ш дээ. Тухайн үед үгүй. Чадалтай чадалтай хүмүүс ер нь 70, 80 % нь тийм хүмүүс байсан юм. За тэр чадваргүй ч гэдэг юмуу мэргэжил мэдлэгдээ муу хүмүүс бол байдаггүй байсан. Боловсон хүчнийг бол зөв үнэлж тавьдаг байсан шүү.
Хишигсүрэн -
Тэр үеийн дарга нарын өдөр тутмын амьдрал дээр биеэ авч явж байгаа байдал, өмсөж зүүж байгаа хувцас, амьдарч байгаа орчин, хэрэглээнд ялгаа байсан уу?
Юнгэрэн -
Ер нь цалин мөнгө бас арай илүү байдаг байсан ш дээ. Янз бүрийн хангамж мангамж байсан л байлгүй дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хариуцлага гэдэг юм бас өндөр байсан байх.
Хишигсүрэн -
Тэд нарт тусгай хангамж байсан уу?
Юнгэрэн -
Ер нь байсан байхаа. Байсан байх. Эрх мэдэл байгаа юм чинь байж л таарна.
Хишигсүрэн -
Ер нь эрх мэдэлтэй хүнтэй жирийн хүмүүсийн хандах хандлагад өөрчлөлт гарсан уу? Таны бодож байгаагаар дарга хүнд хандах бид нарын хандлага...
Юнгэрэн -
Гарсан ш дээ.
Хишигсүрэн -
Яаж?
Юнгэрэн -
Одоо бас зарим хүмүүс чинь хүн гэдэг утгаар их авч үзэж байна ш дээ. Тухайн үед ажил мэргэжил албан тушаал гэдэг юмаар ... байсан бол одоо бол хүмүүсийн хандлага боловсрол ... тэр үе шиг хандахгүй байна ш дээ. Тэр хэн байх хамаагүй. Дарга байна уу? Цэрэг байна уу? Хүн гэдэг утгаар нь харьцах хэрэгтэй.
Хишигсүрэн -
Аа ха. Сая би Дангаа ахтай ярилцлага хийж байхад би танаас ийм юм асууя гэж бодож байсан. Ер нь цэргийн хүний гэр бүл байлаа гэхэд наад зах нь цэргийн хээрийн сургуулилалт энэ тэр гээд юм болдог байсан. Шөнө гэхэд дуудлага ирээд хоёулаа энэ сэдэв рүү оръя. Та жирийн хүнийг бодвол тэр цэргийн амьдралыг мэдэж байсан. Ер нь цэргийн ар гэр гэж их ярьдаг. Цэргийн ар гэр жирийн хүнээс юугаараа ялгаатай вэ?
Юнгэрэн -
Дангаа чинь бол ардын арми. Хилийн цэрэг болохоор хаа хамаагүй ингээд явдаг. Ардын арми харьцангуй тогтвортой байсан шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Надад нэг их нөлөөлж байгаагүй. Яагаад гэвэл хот орон газар байсан учраас тогтвортой нэг газар ажиллаж байсан болохоор. Их нөлөөлөөгүй. Харин ар гэрийн хувьд хүндрэлтэй юмнууд аягүй их байдаг байсан. Хүүхдүүд жаахан. 45 хоног, сар ганцаараа гэрт байна. Өвлийн хүйтэнд 2, 3 хүүхэд чирээд хэр баргийн хүн түүнийг даваад гарахад хэцүү байсан шүү. Нохойгоор бараа хийгээд би чинь хүүхдүүд нялх байхад хашаандаа ганцаараа сар болоод л хээрийн сургууль 45 хоногоор явдаг. Заримдаа цагдаа цэрэг хүн шиг зогсож байдаг. Янз янзын юм гардаг л байсан. Тэрийг бид нар нэг их тайлбарлаад байхгүй. Бид нар тэр хавийнх цэргийнх болохоор ерөнхийдөө бас гадарлаад л надтай адилхан гэр бүлүүд бас байгаа ш дээ. Тэгээд хүнээс бас нэлээд амьдрах ухаан, чадвар ер нь их шаарддаг байсан шүү.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд одоо юу гэдэг юм цэргийн ар гэрт дайн байлдаан болж магадгүй гэсэн бодол байдаг байсан уу? Ямар нэгэн үйл явдал болж магадгүй гэсэн ...
Юнгэрэн -
Байдаг л байсан. За одоо яадаг бол гэж түгших үе байлгүй яахав.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Энэ ч нэг л бишээ ямар сайндаа буутай цэрэг ирээд л заримдаа хонож авч явдаг байсан ш дээ. Түгшүүр зарласан үед чинь цэрэг дагаж явдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хонож гэдэг нь юу гэсэн үг вэ?
Юнгэрэн -
Тэр үед хол ойроосоо шалтгаалаад яг зэрэг нэг цагт өглөө 3, 4 цагт түгшүүр зарлана. 5-д ч түгшүүр зарладаг ч юмуу. Тэр чинь их хэцүү ш дээ. Хол газраас зэрэг нэг цагт цугларна гэдэг чинь тийм тийм байдлаас тийм юм болдог л байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Бас эгзэгтэй. Улс орны байдал хэцүү тийм байсан ш дээ. Гадаад улс орны байдал ч бас эгзэгтэй. Юу ч болоо билээ гэж бодогддог байсан ш дээ. Тийм түгшүүр байсан. Тэр үед бас залуу ч байж тухайн үедээ тэгээд мартчихдаг байж. Одоо бол их л дарамт болно доо.
Соёлын довтолгоо:
Хишигсүрэн -
Аа ха. Бодвол таныг хүүхэд байх үед соёлын довтолгоо гэж нэг юм боллоо ш дээ.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Соёлын довтолгоо гэж ямархуу юм болж байсан бэ? Ямар кампанит ажил өрнөдөг байсан бэ?
Юнгэрэн -
Тэр чинь одоо 5, 6, 7 настай байхад юм байнаа.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэр бас сайн талтай байсан гэж боддог ш дээ. Жишээлбэл манайд орж ирээд л сумын төвд айлуудаар орж ирээд за танайх хөнжлийн хэдэн даавуутай вэ? Нүүр гарын хэдэн алчууртай вэ? Аяганы хэдэн алчууртай вэ? Оо сойз байна уу? гээд тэгээд тэрэнд бас тодорхой хэмжээгээр бэлтгэнэ ш дээ. 7 хоногт усанд хэдэн удаа ордог вэ? ч гэдэг юмуу. Хаана ордог ч гэдэг юмуу.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэрийг чинь бүр тоолоод сөхөөд эмнэлгээс комисс гараад одоо тэнд явж байна. Энд явж байна. Танайхыг шалгах гэж байна. Манайхыг шалгах гэж байна гээд бүгдийн тэгж шалгадаг байсан. Тэрэнд манай аав ээж гэр орныхон бэлддэг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гар нүүрийн алчуур, оо, сойз бүгдийг үздэг байсан. Соёлжуулж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэгээд нэг ийм шог яриа байдаг ш дээ. Та 7 хоногт гэдэг билүү хэдэн удаа усанд орсон бэ? гээд нэг эмээгээс галуу биш гэдэг...
Хишигсүрэн -
/инээв/ Соёлын довтолгооны үеэр үү?
Юнгэрэн -
Тийм. Галуу биш усан дотор байх уу? гэж тэр чинь 7 хоногт байтугай сардаа, жилдээ ордог ч юмуу тэр эмээ тэгж хариулж байхгүй юу.
Хишигсүрэн -
Би нагац ээжээс асуудаг байсан ш дээ. Усанд ордоггүй байхгүй юу. Толгойгоо ч хүчээр угаадаг. Та хэзээ усанд ордог юм гэхээр Ямаатын голын ус хайлаад урсахаар ордог байсан гэж байгаа байхгүй юу. / инээв/ Саван байх уу? гэсэн чинь байхгүй. Том том чулуутай голын ус хүчтэй ирээд хүний арьсыг балбаад гарахаар хир аваад явчихдаг байсан гэсэн утгатай юм ярьдаг байсан.
Юнгэрэн -
Тэр нэг талдаа их хүмүүст бас соёлжиход их тус болсон.
Хишигсүрэн -
Хэрэгтэй байсан уу?
Юнгэрэн -
Хэрэгтэй байсан. Тэгээд айлуудыг уралдуулаад тэгээд хороолол хорооллоор нь танайх тийм юмгүй байж гэнэ гэсэн дүгнэлт бас гардаг байсан шүү. Сумын хөдөлмөрчдийн нөгөө юу болно ш дээ. Сонин уншлага хурал гэдэг юм бас болдог байсан юм. Тийм юман дээр тэрийг нь хэлнэ. Сайн байсныг нь сайн. Муу байсныг нь муу гэж ярьдаг байсан байлаа ш дээ. Тэгээд бид нарын үед ариун цэвэр байнга шалгана. Тэгээд бөөс хуурс тэр үед чинь элбэг байсан юм чинь. Байнга шалгаад л толгой шалгаад л, хувцас хунар шалгаад л, гутал хувцасын тайлуулаад хумсын үзээд л байнга шалгуулдаг байсан ш дээ. /инээв/
Хишигсүрэн -
Тэр бөөс гэдэг юм одоо яагаад алга болчихсон юм?
Юнгэрэн -
Байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Байгаа юу?
Юнгэрэн -
Хөдөө бол зөндөө. Байж л байдаг ш дээ. Тэгэхдээ их багассан байх.
Хишигсүрэн -
Тухайн үед юунаас гардаг байсан юм бол? Эртүүд бид нар ярихгүй юу. Найзуудтайгаа. Тэгсэн чинь техникийн тос гэдэг юмаар саван хийдэг байсан. Тэгээд тэр техникийн тос гэдэг чинь аймаар муудчихсан малын гаралтай түүгээр саван хийчихээд эргээд хүний хувцас угааж байна гэдэг чинь тэр өөрөө аймаар юу байсан юм биш үү? Улам үржүүлдэг ...
Юнгэрэн -
Нөхцлийн бүрдүүлдэг тийм байж бас болно. Тухайн үед хүүхэд байх үед чинь усанд орохгүй хиртэй байгаад байхаар хир байгаад сүүлдээ бөөс болдог гэдэг байсан ш дээ. Магадгүй тэр техникийн тос чинь яагаад гэхээр өөх хайлна ...
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Цэвэр тосын шүүгээд авчихна. Үлдсэн шагийн техникийн тос гэж өндөр үнэтэй авдаг байсан ш дээ. Тэр чинь л савангийн гол түүхий эд болж байсан ш дээ. Бөөс устах бас нэг нөхцөл нь хятад саван орж ирээд одоо ч улсууд ярьж байна ш дээ. Хятад саванд бас нэг химийн бодис байна. Устгах чадвар байнаа. Тэгж бас ярьдаг юм. Одоо хятад савангаар угаахаар бид нарын үед кралинд оруулдаг байсан ш дээ. Хүүхдүүдээ.
Хишигсүрэн -
Хамуунаас?
Юнгэрэн -
Хамуу бас байсан. Дотуур байрны хүүхдийг кралинтай усанд оруулдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Кралин чинь орос кралин гээд байна ш дээ. Одоогийнх шиг хятад биш. Тэгээд ганц дусаачихаар сүү шиг болдог. Тийм юманд оруулдаг байсан ш дээ. Бид нар ч гэсэн орж байсан.
Хишигсүрэн -
Кралин үнэртүүлчихээд?
Юнгэрэн -
Үнэртүүлээд тэрийг үнэр гэж мэддэг байсан юмуу? Мэддэг байсан юм байлгүй. Тэгээд дотуур байрны хүүхдүүдийг айл айлд хуваарилаж өгөөд танайх энэ хүүхдийн толгойг цэвэрлэнэ гээд явж л байсан. Тэгээд хувцас хунарын сайхан угааж өгөөд л тэгээд шат шатандаа тэгсээр байгаад алга болсон байлгүй дээ. Тэгээд бас юутай холбоотой байсан юм байх ёстой ч байсан юмуу хэн мэдэх вэ? Одоо ч гэсэн хятад саванг тэгдэг ш дээ. Бас энэтэй ч холбоотой байж магадгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Өөр юу гэдэг юм соёлын хувьсгалын соёлын довтолгооны үр дүнд ямар ямар өөрчлөлт гарав?
Юнгэрэн -
Үзвэр үйлчилгээ кино үзэх бас их нээлттэй болсон байхаа. Долоо хоног болгон орой болгон кино гардаг. Монголын кино гэж бүр тусад нь хагас бүтэн сайн өдөр хүүхдийн кино гардаг. Тэгээд тэр чинь хэдэн он ...
Хишигсүрэн -
Би бас тэгж бодоод байдаг юм. Миний хүүхэд байх үеийн тэр ёолк тэмдэглэдэг байсан олон нийтийн ажил их гоё байсан. Хөдөө юм ховор байсан болохоор гэж нөлөөлдөг байсан гэж бодохоор одоо тэгж зохион байгуулж чаддаггүй болчихсон юм шиг байна. Сайн зохион байгуулдаг байсан.
Юнгэрэн -
Тийм. Тэр чинь 69 он 70 он 72 он хүртэл манай сум чинь 7 жилийн сургууль гэж байсан юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэгээд манайх бага сургууль байсан юмаа. Сумын сургууль. 5-р ангид очдог байсан юм. Тэгэхээр 4 жилийн бага сургууль байсан байх л даа.
Хишигсүрэн -
Таныг сургуульд орж байхад танайх бага сургууль байсан юм байна ш дээ.
Юнгэрэн -
Бага сургууль байж байгаад 7 жил 75, 6 оноос хойш 7 жил болсон байхгүй юу. Тэгээд тэр үед яасан гэхээр нөгөө шинэ жил гэдэг юм бас дөнгөж л тэмдэглэж байсан. Удаагүй ч байсан юм болов уу? даа. Тэгээд манай сургууль чинь одоо бодоод байхад 200 гаруй хүүхэд байсан юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Бүх хүүхдэд бэлэг өгнө.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Улаан буланд бүх бэлгээ боогоод 70-ын шуудайнд хийчихсэн. Шинэ жил үзсэн хүүхдүүд гарахаар бэлэг өгнө. Тэгээд би чинь бас жаахан авъяастай гайгуу сурдаг болохоор концертонд нь орж, цасан бүжгэнд нь орж , сурлагаараа гээд 3-4 бэлэгтэй харьдаг байсан. Юманд оролцсон бүх хүүхдэд бэлэг өгөөд, сурлагаар түрүүлсэн хүүхдэд бэлэг өгөөд тэгээд бүх хүүхдэд бэлэг өгдөг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэгээд их гоё болдог байсан. Хүүхдийн санаанд буутал гоё зохион байгуулж, хүүхэд хүсэн хүлээдэг тийм гоё баяр байсан ш дээ. Лав л 2-3 бэлэг авч байсан юм. Тэгээд зарим муу сурсан хүүхдийг дурандаад л онц сурлагатан тэр хаана байна гээд л тэгээд зайлуул бүх хүүхдэд өгч байгаа болохоор бүгд л бэлэгтэй харьж байгаа байхгүй юу. Их гоё гоё арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Пионерийн зуслан гээд сайхан зуслан байлаа.
Хишигсүрэн -
Аа ха. Соёл урлагийн арга хэмжээ их болдог байсан тиймээ?
Юнгэрэн -
Аа ха. Тэр чинээгээрээ хүүхдийн хүмүүжилд нэлээд өөрчлөлтүүд гарсан байхаа.
Хишигсүрэн -
Зайлшгүй хийх ёстой арга хэмжээнүүд байсан уу?
Юнгэрэн -
Байсан. Зарим юм нь хүчээр байсан байх.
Сүсэг бишрэл:
Хишигсүрэн -
Би нэг ийм юм асуумаар байна. Таныг хүүхэд байхад шашин шүтлэг гэдэг юм далд л байсан байж таараа тэгэхдээ та ер нь мэдэрдэг байсан уу? ...
Юнгэрэн -
Тэр бол байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Чадалтай ч хүмүүс байсан. Тэр нь нууц ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Бид нарын ээж аав ч гэсэн тэрэнд очдог л байсан. Шүтдэг байсан. Биширдэг байсан. Бид нарыг ч гэсэн дагуулж очдог байсан. Бид нарыг утах янз бүрийн рашаан энэ тэр өгдөг юм байсан. Ээж л тэгнэ. Аав бол нэг их сайн шүтдэггүй байсан. Манай ээж бол шүтдэг байсан.
Хишигсүрэн -
Тэгэхээр танай нутагт ийм хүмүүс байсан уу?
Юнгэрэн -
Байсан. Тэр хүмүүсийн юм манай нутагт энэ ... дууссан даа.
Хишигсүрэн -
Аа ха. Ямар шалгуураар ...
Юнгэрэн -
Тэр хүмүүс нэгдүгээрт яг тэр юм тэгсэн байна. Тэгэхэд нэг тэгнэ дээ гэдэг юм нь яг таардаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Мэргэ төлөг нь яг таарах уу?
Юнгэрэн -
Мэргэ төлөг нь таардаг. Тэрийг засаж залруулдаг. Буруу юмыг тэр нэг тийм юм болсон байна. Төдөн сард та нар тэгнэ тэрийгээ тэгээрэй гээд тэр юм нь яг л болдог л байсан. Бүүр айхтар тэгж яадаггүй ч гэсэн бас яадаг байсан. Яагаад гэхээр манай ээж чинь Цагаан дөрвөдийнхөн. Цагаан дөрвөдийнхөн гэдэг байхгүй юу манай ээж. Манай аав бол Нохойхүү гэж явдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Одоо бодоход овог нь ч юмуу. Яг тэр өвөг дээдсийнхэн нь юм. Манай цагаан дөрвөдийнхөөс ээжийн талаас үлдсэн нь Янзан гэж хүн байсан юм. Тэгээд тэрэн дээр очдог байсан юм. Рашаан утлага хүртдэг байсан юм. Бас ном сом айлдуулдаг байсан юм. гэртээ авч ирж сан хийморийн сан тавиулдаг байсан. Тэр бүгд нууцаар.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд сумын дарга, намын дарга нууцаар хийж байна гэдгийг олон нийт мэдэх үү?
Юнгэрэн -
Мэднэ. Гэхдээ яах ч үгүй. Албан ёсоор зарлахгүй. Тэгэхгүй шүү гэж хэлдэг ч гэсэн дотроо чадвартай гэдгийн мэддэг, очдог тийм байсан. Тэгээд өөрийн бурхан шүтээн мүтээнтэй.
Хишигсүрэн -
Аа ха. Тэрийгээ ил тавьчихсан уу?
Юнгэрэн -
Ил тавьчихсан. Тэр хэлмэгдүүлэлтийн онд бол тэр хэдэн он байсан юм. Тэр үед чинь 70 хэдтэй хүн байсан гэдэг чинь 70 хэдэн онд 70 хэдтэй хүн байсан гэхээр 1900-аад оны хүн байсан байж таарч байгаа биз. Хэлмэгдүүлэлтийн үед л яаж ийгээд л хоцорчихсон. Одоо юу ч гэдэг юм бэ? Ямар нэгэн байдлаар хоцорчихсон байдлаар хоцорчихсон байсан ш дээ. Манай нутагт.
Хишигсүрэн -
Танай суманд сүм хийд байсан уу?
Юнгэрэн -
Байгаагүй. Манай сум чинь шастир гээд юм барьж байсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Шастир хийд тэр чинь юуны хийд шастир мод байна ш дээ. Манай сум чинь ... сум ш дээ. Яг жинхэнэ сүм нь эртүүд нэг хүн хэлж байлаа. 9, 10-р баг гэж байсан. Манай аав ч хэлдэг байсан. 9-р баг нь шастир хийдийн тэр хавьд байсан юмуу.
Хишигсүрэн -
Ховд сум уу?
Юнгэрэн -
Улаангом чинь 9, 10-р баг гэж байсан юм гэсэн ш дээ. Тэгээд сүүлд нь сум болсон юм. Тэгээд тасраад тасраад сумууд болсон юм шиг байгаа юм. Яг жинхэнэ төвлөрсөн сум нь тэр 40-өөд оны үед, 50-иад оны үед шастир гээд байсан юм гэсэн. Тэгээд ... манай суманд байгуулагдсан гэж байлаа. Тэр бас том хүрээ, лам нартай хийд байсан гэнэлээ. Яг манай аавын удамд бас тийм юутай хүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Бас ийм бурхан шүтээнтэй. Үнэн хэлээд байгаа юмуу. Худлаа ч хэлээд байгаа юмуу хүнийг хойд урдахыг уншчихдаг, харчихдаг тийм юм байсан юм. бас тийм хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Социализмын үед оршуулга ... одоо үед лам авч ирээд ном уншуулаад байна ш дээ.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Тэр үед яадаг байсан юм бол? Лам байхгүй. Хойтохын ном гэж уншдаг байсан юмуу?
Юнгэрэн -
Тэр хойтохын хийдэг хүмүүс гэж байсан. Тэгэхээрээ тэд тэгж их ном сом уншиж айхтар лам хар авч залдаггүй ч гэсэн бас нэг хүн амьтанд очоод ном уншчихдаг тийм хүмүүс бол байсан. Сүмгүй ч гэсэн жирийн улсууд байсан манайд.
Хишигсүрэн -
Одоо жишээлбэл танай хамаатан саднаас хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүн байсан гэж танай аав ээж ярьдаг байсан уу?
Юнгэрэн -
Үгүй. Тэгж ярьдаггүй байсан.
Хишигсүрэн -
Ер нь танай сумын таныг жаахан байхад хэлмэгдэж элдвээр хэлэгддэг тийм яриа хөөрөө байсан уу?
Юнгэрэн -
Би сайн санадаггүй юм. Ер нь тиймэрхүү яриа бага байсан. Харьцангуй бага юм шиг байгаа юм. Манайхан бол байсан ч хэдий баруун талдаа цэргийн алба их хаадаг. 5 жилээр 45 оны үед чинь 5 жилээр хаадаг байсан. 48 оноос хойш л 3 жил болсон. Өмнө нь 5 жилийн хугацаатайгаар хаадаг байсан. Тэр тал нь харьцангуй гайгуу байхаа. Тэр их л цөөхөн байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Улаангомын хүрээ мүрээнд сууж байсан улсууд л ....
Хишигсүрэн -
Шашин шүтлэг чөлөөтэй нээлттэй боллоо гээд ингэж байна ш дээ. Ер нь та жаахнаасаа аав ээжийгээ дагаад тийм газар очдог шүтлэгтэй байсан байна тиймээ?
Юнгэрэн -
Тэгээд тэр хүмүүсээс бас юу гэдэг юм ээж аав тэгээд байхаар бас л тэгдэг л юм байх гэж бодож байсан. Хожуу бас юм ухаараад ойлгоод ирэхээр бас учиртай л юм байна тэгээд манайхан чинь бас ярьдаг байхгүй юу. Одоо юу гэдэг юм. Тийм юмнуудын тухай хүмүүс хоорондоо ярьж байдаг. Настайчууд.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд тэр бол ер нь үнэний ортой юмнууд байсан л байхгүй юу.
Хишигсүрэн -
Одоо ингээд шашин шүтлэг нээлттэй болоод ирэхээр таны хувьд яаж илэрдэг вэ? Шүтлэг энэ тэр чинь ...
Юнгэрэн -
Энэ дээр өөрөө хүмүүсийг дагаад аа тэр тийм. Энэ ийм гээд яриад байх нь хаашаа юм. Ер нь бишрэлтэй. Яагаад гэвэл тэр бөө талынхан хүмүүс гэдэг юмуу тэр байгаль эх дэлхийтэй холбогдсон үнэхээр тэр лус савдаг байдаг гэдэгтэй би бас тодорхой хэмжээгээр үнэмшилтэй байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Та уул нь газарзүйн багш хүн ш дээ.
Юнгэрэн -
Тийм. Тэр тал дээр би бөөгийн талын юм их сонирхдог ш дээ. Ер нь бол байсан. Тэр бол бодитой. Зөн билэг ч гэдэг юмуу эсвэл одоо юу гэдэг билээ нөгөө нас бараад юу яахаар чинь хойтох уншина барина тэр бүгд үнэн. Байдаг л юмнууд ш дээ. Тэр онгон монгон гээд манай талд ярьдаг ш дээ. Би яг үзэж харж байсан тийм хүмүүсийг сонсож байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Лусын хорлол болсон. Одоо жишээлбэл бид нарыг жаахан байхад тэнд хог хаялаа энэ тэр гээд одоо бодохоор байгаль хамгаалах усанд бохир юм хаясан хүний гар хөл татдаг гээд янз бүрийн юм болбол тийм утгаар тайлбарладаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэр чинь байгаль хамгаалах талаасаа гадна лус савдаг юм гэдэг чинь байх шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Одоо ч гэсэн газар хөнддөггүй, ногоо тарьдаггүй ч гэдэг юмуу тэр чинь бүүр холбоотой. Яг байгаа юм. Яг тийм үед нь газар ухаад худаг ус гаргадаг ч юмуу, тэр гол усанд ямар нэгэн юм яахаар тэр бол бас л нөгөө талаасаа эсрэг талын юм хийгдээд л байгаа юм. Хоргүй ч гэсэн хорлоод байгаа байхгүй юу. Угаасаа энэ хоёр чинь хоорондоо аягүй их шүтэлцээтэй. Холбоотой. Тэр сүнс гэдэг юм бий. Оргүй ч биш. Бүгд ортой.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тийм юм эрт дээр үед монголчуудад бүгд нь байсан. Нэг хэсэг 37- 70, 80-аад онд хооронд тэр хүмүүс бүгд ... алга болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Аа бас чадалтай юутай хүмүүс байсан болоод уламжлаад аваад болгоод одоо юу гэхээр яг мөн чанараа олоогүй хүмүүс худлаа л ингээд байгаа болохоос дээр үед чадалтай хүмүүс байсан.
Хишигсүрэн -
Орчин үеийн лам нарыг чадалтай биш гэдэг тиймээ?
Юнгэрэн -
Тэр болгон 70-аад онд байдаг шиг намайг хүүхэд ахуй байсан шиг яг тэндээ итгэлтэй тэрнийхээ төлөө явдаг тийм юм ховор байхаа одоо. Тэр хүмүүс чинь жинхэнэ тийм хүмүүс байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Нэг ийм асуулт байнаа. Таны амьдралд ер нь гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал байдаг уу?
Юнгэрэн -
Тийм айхтар уу?
Хишигсүрэн -
Үргэлж бодож явдаг. Энэ үйл явдал миний амьдралд их чухал нөлөө үзүүлсэн шүү гээд улсууд ярьдаг ш дээ.
Юнгэрэн -
Аль талаар ...
Хишигсүрэн -
Аль ч талаар сайн ч байна уу? Муу ч байна уу? Ингээд бодохоор ....
Юнгэрэн -
Яг энэ өөрчлөлтийн 90-ээд оны хувьсгал энэ чинь сайн ч юм их байна. Саар ч юм их байна. Бидний үе чинь яг энэ үед ид залуу байсан үе байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Яг энэ нийгэм эдийн засгийн энэ өөрчлөлтийн энэ үед чинь эрх мэдлийг тэгш авч ирсэн хэдий ч улс орны эдийн засгийн байдал аягүй их нөлөөлсөн. Эрчүүд энэ их архи уудаг. Их замбраагүй дэндүү байгаа биз дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Одоо ингээд хараад байхад чинь тэр үед чинь бид нар хэдтэй байсан байх билээ? 29, 30 яг л ид залуу байсан байна ш дээ. Одоо бол 40-60-ын хооронд эрэгтэйчүүд архи их ууж байгаа нь энэтэй холбоотой гэж үздэг ш дээ. Тэгээд хэцүү байдалд орчихсон.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Энд бас янз бүрийн гадны ч юм нөлөөлсөн байж болно ш дээ. Улс орны байдлыг ийм байдалд оруулаад гадны янз бүрийн одоо хил залгаа улс орны байдал ч нөлөөлсөн байж болно ш дээ. Тиймээ? Архи мархинд янз бүрийн байдлаар оруулаад л .... одоо үүний хор уршиг одоо гарч байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Одоо энэ өвчлөлт бүгд энэтэй холбоотой. 20-30 жилийн дараа үүний үр дагавар гарч ирж байна ш дээ. Одоо гарч ирж байгаа залуучууд бол боловсролтой сайхан залуучууд болно ш дээ. Тэгээд үүнээс болж их сайхан сайхан залуучууд, сайхан сайхан хүмүүс үнэхээр хөсөр хаягдсан даа.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Яг одоо үед бол бас нэг хэсэг үе байна ш дээ. Одоо энэ 10 жил 10 жилийн дараа бол .... энэ бол улс орны эдийн засгийн байдалд асар их холбоотой нь харагдаж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Оюуны потенциальтай, чадалтай, чадвартай хүмүүст юм хийе гэхнээ тэр оюуны потенциаль чадвар чадалтай ч эдийн засгийн хувьд бол хийж чадахгүй байна ш дээ. Гэтэл ямар хүмүүс одоо эрх мэдэлтэй хүмүүс ямар байна гэхээр толгой хоосон, өнгө мөнгө харсан тэд бол амьдралыг ойлгохгүй. Ойлгохыг хүсэх ч үгүй. Тэд нарт мөнгө л байвал болоо.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тийм хүмүүсийн бий болгож байгаа тэр хууль ямар нэгэн тушаал яаж хүний амьдралд буух юм. Үнэхээр амьдралын хөрсөнд буухгүй байна ш дээ. Яаж буух юм. Үнэхээр амьдралыг үзсэн байгаад төлжөөд, ургаад бий болгоод ирсэн хүмүүст эрх мэдэл, ялангуяа эдийн засаг алга байна.
Хишигсүрэн -
Аа ха. За ингэж боддог юм байна тиймээ? Хоёулаа өнөөдрийн яриагаа өндөрлөе.
Юнгэрэн -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.