Yungeren
![](../assets/images/interviewees/990235.jpg)
Basic information
Interviewee ID: 990235
Name: Yungeren
Parent's name: Demberel
Ovog: Shangas
Sex: f
Year of Birth: 1961
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: history, geography teacher
Work: elementary school teacher
Belief: Buddhist
Born in: Hovd sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
relations between men and women
family
education / cultural production
literature
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За Д. Юнгэрэн эгч бид хоёрын хоёрдахь уулзалт эхэлж байнаа. Тэгээд хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү?
Юнгэрэн -
За тэгье.
Хишигсүрэн -
Ийм асуултаар хоёулаа яриагаа эхэлье. Ер нь таны амьдралд их гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал байна уу? Байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ? Миний амьдралд ийм юм нөлөөлж билээ гээд хүмүүс ярьдаг ш дээ. Санаанаас гардаггүй. Цаашдын ажил амьдралд их ул мөр үлдээсэн ч юмуу тиймээ? Сайн муу, эерэг сөрөг янз бүрийн л юм байж болно ш дээ.
Юнгэрэн -
Яг тийм онцгой тийм үйл явдал тохиолдоогүй л дээ. Ер нь энэ багшийн юутай холбогдолтой юмнууд л байна л даа. 20 хэдэн жил ажиллалаа. Ер нь хүүхдийн байгууллага гэдэг чинь их сайхан ш дээ. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй ажиллах бүр их гоё. Тэгээд нөгөө 6 настай, 7 настай хүүхдүүдтэй ажиллаж байхад ерөөсөө хамаг юмаа л мартчихдаг. Хүүхэд гэдэг юм чинь дандаа гэгээлэг сайхан. Ерөөсөө цагаан цаас гэсэн үг ш дээ. Ялангуяа 6 настай хүүхдүүд чинь юу болж байна. Юу болохгүй байна гэдгийг аягүй сайн мэднэ. Ерөөсөө шууд. Мэдэж байна уу? Мэдэхгүй байна уу? Чадаж байна уу? Чадахгүй байна уу? Би арав хорин жил ажиллаад ирсэн бас жаахан жаахан хүүхдэд юм сургачих юмсан. Юм мэдүүлчих юмсан. Үлдэцтэй юм хийчих юмсан гэдэг юмнууд сүүлийн үед бас төрөөд л байгаа.
Хишигсүрэн -
Санаа зовдог ...
Юнгэрэн -
Санаа зовдог ийм болж байна л даа. Энэтэй холбогдуулаад бас жаахан жаахан юу гэдэг юм. Сургалтын гарын авлага ч юмуу, материал ч юмуу тэгээд үзүүлэн таниулах ч юмуу бас нэг хүнд өгөөжтэй хүүхдэд хэрэгтэй юм хийчих юмсан гэж бодогдож байна.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэгээд түрүүчээсээ хийгдээд байж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэр нь хүмүүст хүрээд хүмүүс энд бас сэтгэл ханачихаар бас сайхан байдаг л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Энэ хэрэгтэй юм байна.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь өчигдрөөс хойш бид хоёр зөндөө олон сэдвүүдээр ярьсан ш дээ. Тэгээд ийм юмыг нэг гүйцээж яримаар байна. Ярих хэрэгтэй юм байна гэж бодож байгаа юм байна уу?
Юнгэрэн -
Байна. Улс орны хөгжил яг 2000 оноос хойш сүүлийн 3-4 жил бүр эрс доошиллоо ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тиймээ? Яагаад гэхээр яг тэр төр засгаас ч байна уу? авах ёстой арга хэмжээнүүд нь цаг үедээ цаг хугацаандаа авч чаддагүй.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Юм хийж байгаа хүмүүсийг бол дэмжихгүй байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Тэр хүмүүст юу хэрэгтэй байна. Жаахан дэмжлэг хэрэгтэй.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Одоо сүүлийн үеийн залуучууд чинь яаж би хялбар аргаар мөнгө олчих вэ? тийм бодолтой болчихсон байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Юнгэрэн -
Яг жинхэнэ юм хийж байгаа улсууд бол тийм бодол санаатай хүмүүс аягүй их байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Даанч тэдэнд жаахан дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо жишээлбэл ямар байдалтай эдийн засгийн туслалцаа үзүүлэх ёстой гэж бодож байна? Тодорхой жишээ дээр яривал?
Юнгэрэн -
Одоо жишээлбэл мал аж ахуй ч байна. Газар тариалан ч байна. Хүнсний ногоо, гар урлал юу ч байж болно ш дээ. Хүн ямар юмаар илүү өөрөө хийж чадахаар байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Яг үнэхээр хөдөлмөрийн үнэ цэнийг гэдэг ч юмуу. Миний насны үеийн ч юмуу, надаас доошоо үеийнхэн үнэхээр чадвартай сайхан хүмүүс байна. Яг тэр хүмүүст дэмжлэг очиж чадахгүй байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр дэмжлэг яадаг гэхээр ерөөсөө хэнд эрх мэдэл, танил тал, заль ов мэх байна тэр хүмүүст л тэр юм очиж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо сүүлийн хэдэн жилд. Тэгээд үнэхээр яг үнэхээр энэ чадвартай байна уу? гээд харахаар үгүй байнаа. Би үнэндээ тийм залуучуудыг харахаар заримдаа ийм л залуучуудыг бид нар төрүүлж дээ, бойжуулж дээ гэж бодохоор их харамсмаар. Яг юм хийж байгаа бүтээж байгаа үнэхээр чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг харахаар өрөвдмөөр.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Юнгэрэн -
Тийм л байдаг ш дээ. Ер нь бол бидний ээж аав дээд дунд боловсрол олгосноос илүү амьдрах ухаанд сургасан нь хүн хүнээрээ байдаг. Хүнийг хүндэлдэг тэр суурь хүмүүжил бид нарт юугаар ч орлошгүй тийм өв. Бид нар тиймээ? Бид нар түүгээр л амьдарч байна ш дээ.
Эмэгтэй эрэгтэй хүн хоорондын харилцаа:
Хишигсүрэн -
Аа ха. Нэг ийм юмыг тантай яримаар санагдаж байна. Та бол 60-аад оны үеийн 70-аад оны үеийн сумын төвийн албан хаагчийн жирийн нэг охин ш дээ. Ер нь эмэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх талаар ээж нь, аав ээж нь, гэр бүл нь, сургууль нь яаж ханддаг байсан бэ? Эмэгтэй хүүхдэд хандсан тийм хүмүүжлийн юмыг та санаж байна уу? Орчин үед ямар болж вэ? Та дандаа банди нартай ш дээ.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Гэхдээ л тэр эмэгтэй хүүхдийн хүмүүжлийн талаар ер нь социализмын үед ямар байсан юм? Одоо ямар болж байна. Энэ талаар та яриач?
Юнгэрэн -
Яг тухайн үед эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан тийм ийм юм гэж байдаггүй байсан. Бид нар бол эх эцгийнхээ хүмүүжлээр л өсөж торниод л хүмүүжиж өссөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Яг дунд үед 90-ээд оноос хойш боловсролын хувьд нэлээд алдагдлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Эмэгтэйчүүд давамгай илүү сурдаг ч юмуу. Эрэгтэйчүүд нь хаягддаг ч юмуу. Одоо бол эргээд яригдах төдий л болж байх шиг байна тиймээ? Эргээд нөгөө жендерийн асуудлууд ярьж байна. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг гээд тухайн үед бол бүр онцгойлж айхтар ...
Хишигсүрэн -
Социализмын үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн одоо юу гэдэг юм эмэгтэйчүүдийн байр суурь, байр байдал яаж өөрчлөгдөж ирсэн юм. Одоо жишээлбэл хувьсгалаас өмнө ч гэдэг юмуу эмэгтэйчүүд нь дарлагдаж байсан. Гэрийн боол байсан. Өөрийгөө илэрхийлэх аргагүй байсан гэдэг юмуу? Тиймээ? Ийм юм яригддаг ш дээ. Бид нар мэдэхгүй. Яг үнэн чанартай тийм байсан юмуу. Үгүй юмуу. Яг таныг бага байхад таны эцэг эхийн харилцаа, бусад хүмүүсийн харилцаа одоо тэр суманд ажил алба гүйцэтгэж байгаа хүмүүсийн байр суурийг аваад үзэхээр эмэгтэйчүүдийн байр суурь яаж өөрчлөгдөж байсан?
Юнгэрэн -
Тухайн үед бол эрэгтэй хүмүүс нэлээд давамгайлж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Давамгай байсан шүү. Гэр бүлд ч бай. Албан газар ч бай. Ажил мэргэжлийн хувьд ч бай эрэгтэйчүүд давамгайлж байсан. Нэлээд давамгай байсан шүү.
Хишигсүрэн -
Жишээлбэл яаж давамгай гэдэг нь илрэх вэ? Яагаад давамгайлж байсан гэж та одоо бодож байна?
Юнгэрэн -
Тэр уламжлал муламжлалтай холбоотой байсан болов уу? Эх хүн гэрийн ажилд ойрхон байна гэдэг чинь үр хүүхдийн хүмүүжилд бас их нөлөө үзүүлж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Ер нь л эх хүн гэр орондоо ойрхон, хүүхдүүддээ ойрхон байна гэдэг чинь тэнд бойжиж байгаа үр хүүхдэд тодорхой хэмжээгээр мөнгөөр үнэлэшгүй тийм хөрөнгө оруулалт хийгдэж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд 90-ээд оноос хойш тэр юм алдагдаад тэгш эрх гээд тодорхой хэмжээгээр тэр нь нөлөөлж байгаа юм. Үр хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байгаа ш дээ. Тэгэх тусам тэр залуу үе хүүхэд үе тэр чигээрээ хаягдаж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм. Бид нарын үе бол уламжлалт юугаараа хүмүүжсэн. Тийм л юутай. Одоо бол охидууд хүүхдүүд нэлээд өндөр боловсролтой болж ирж байна ш дээ. Энэ тал дээр анхаарч байна. Их хуралд ч байна. Төрийн дээд албанд чадалтай чадалтай сайхан эмэгтэйчүүд зөндөө бий болж байна ш дээ.
Хишигсүрэн -
Таны үед ямар байсан? Том албан тушаалд эмэгтэйчүүд хэр олон байсан?
Юнгэрэн -
Байгаагүй байхаа.
Хишигсүрэн -
Одоо 76-ын дөнгөж 3 нь л эмэгтэй байна ш дээ. Яамны сайд ...
Юнгэрэн -
Хоёрхон байна ш дээ. Хөдөө аж ахуйн дэд сайд, боловсролын орлогч сайд хоёр л эмэгтэй. Өөр харин бас байгаа л байх л даа. Ганди бас хөдөлмөр хамгааллын арай гайгуу болж ирсэн ш дээ.
Хишигсүрэн -
Ер нь эмэгтэйчүүдийн талаар явуулж байсан бодлого, арга хэмжээний талаар ...?
Юнгэрэн -
Социализмын үед чинь эмэгтэйчүүдийн зөвлөл ажиллаж байсан байх гэж би боддог.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга юу гэж нэрлэдэг байсан юм бэ? Тэр чинь шат болгонд эмэгтэйчүүдийн хороо, үүр гээд байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Байсан. Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга марга гээд тийм албан тушаалд хүн ажилладаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тэд нар ямар үйл ажиллагаа явуулж байсныг та мэдэх үү?
Юнгэрэн -
Яг ямар юу яадгийг би мэддэггүй юм. Тэр нам төрийн бодлого модлого за тэгээд эмэгтэйчүүдтэй холбоотой эмнэлэг гэгээрлийн тиймэрхүү юмнууд явуулж байсан байхаа.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо жишээлбэл таныг жаахан байхад яг эмэгтэйчүүдийн асуудлаар ингээд багш нар ч юмуу, ээж нар ч юмуу мэдээллийг анх яаж өгдөг байсан бэ? Одоо бол нээлттэй байна ш дээ. Мэдээлэл.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Тэр үед их ховор. Ялангуяа миний үед их ховор байсан байхгүй юу.
Юнгэрэн -
Бид нар хааяа нэг багш нэг тиймэрхүү л юм ярьдаг байсан.
Хишигсүрэн -
Яг юу ярих вэ?
Юнгэрэн -
Одоо зөвхөн охидуудад зориулсан тийм ганц нэг сургалт, ганц нэг уулзалт явуулдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд биений хөгжил ч юмуу, айл гэр болох яадаг ч юмуу тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр талаар бол ганц нэг сургалт явагддаг. Тэр нь их ховор.
Хишигсүрэн -
Одоо жишээлбэл надад тийм юм ярьж байсан багшийг санадаггүй байхгүй юу. Би чинь 80-аад оны сурагч ш дээ.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхэд ерөөсөө охидуудын боловсрол одоо юу байдаг юм тэр талаар багш нар юм ярьж байсныг би мэдэхгүй.
Юнгэрэн -
Бид нарын үед бол хөвгүүдийг тусад нь, охидуудыг тусад нь нэг их биш ч гэсэн байсан шүү. Ер нь байсан юм.
Хишигсүрэн -
Ном товхимол янз бүрийн юм байсан уу?
Юнгэрэн -
Тэр үед ховор байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо тэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар ч юмуу хүмүүсийн талаар ч юмуу, ээж , эх, эцэг болох талаар тийм номны юм их ховор. Бид нар номын сангаас ... бүр жижиг боршур ном байдаг байсан юм. Тэр номноос л их мэдээлэл авдаг байсан. Ганц нэг тийм номнуудыг дамжуулж уншдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгж мэдээлэл авдаг байсан. Тэрнээс өөр одооных шиг байгаагүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо бол чөлөөтэй ш дээ. Хүүхэлдэйн кинонд бас тэр талын эрүүл мэндийн талын хичээл орж байгаа болохоор түүгээр дамжуулаад хүүхдүүд одоо тийм юм ярьсан ч гэсэн хүүхдүүд ерөөсөө нөгөө ичих ч юмуу, пөөх паах гэж хүүхдүүд хэлэхээ больчихсон ш дээ. Бага ангийн хүүхэд чинь тийм үү? гээд ер нь зүгээр аа гээд сонсож байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд л бага ангийн хүүхдэд ч гэсэн чи том болоод ээж болно. Том болоод аав болно. Тэгээд ийм ийм юм болно гэхэд түүнийг хот талдаа бол паах гэж хүлээж авахгүй ш дээ. Тэгээд жирийн л юм шиг хүүхдүүд хүлээж авдаг.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь гэмт хэрэгтэй тэмцэхэд гэр бүл одоо юу гэдэг юм ....
Юнгэрэн -
Тэр гэр боүл тодорхой хэмжээгээр бас их бага ч гэсэн байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо юу гээд өчигдөр энэ тэр ярьсан ш дээ. Юуны хөдөлгөөн гээд. Соёлч хөдөлгөөн гээд ...
Хишигсүрэн -
Тийм. Соёлын довтолгоо гээд ...
Юнгэрэн -
Соёлын довтолгоо гээд ярьсан. Тэр үед гэр бүлийн тухай бас их ярьдаг байсан. Тэдний гэр нь тийм. Хүүхэд нь тийм. Ажил төрөл нь тийм. Хашаа хороо нь тийм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр чинь манлайлал бас байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гэр бүлд. Тэдний хүүхдүүд тийм тийм хүмүүжилтэй. За тэгээд нөгөө сумын хурал мурал болоход тэрэн дээр бас сайшааж магтдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Байсан гэж байгаа юм. Эднийх тийм тийм. Хүүхдүүд нь хүмүүжилтэй. Төдөн хүүхэдтэй. Төдөн хүүхэд нь сургуульд явдаг. Төдөн онц сурдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Энэ тэр гэсэн тийм юмнууд яригдаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гэр бүлийн талаар одоогийнхыг бодоход арай илүү байсан болов уу?
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гэж боддог ш дээ.
Хишигсүрэн -
Одоо жишээлбэл Бөхмөрөнд болохоор ингэдэг байсан юм. Жил болгон нэг шилдэг хүүхдүүдтэй айл шалгаруулаад тэр айлын хүүхдийг Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнадаг. Бодвол Найрамдал зуслангийн эрхийн бичиг ганц, хоёр ирдэг байсан юм байлгүй. Тэрийг нэг хүүхдэд биш тэр айлын хүүхдүүдийн сурлагын амжилтыг харж байгаад өгдөг байсан. Бас олон хүүхэдтэй айлд хүүхдийн мөнгө өгдөг байсан. Тэр их мөнгө байсан байлаа ш дээ.
Юнгэрэн -
Тийм. Үнэндээ их мөнгө.
Хишигсүрэн -
Тэр бол нэлээд том дэмжлэг байсан. Социализмын үеийн ихэнх айл олон хүүхэдтэй байсан. Олон хүүхэдтэй байлаа гэснээрээ тэр айл одоо бол олон хүүхэдтэй айл зүдрэнэ ш дээ. Зутарч ядраад байх юм одоогийнхыг бодвол гайгуу байсан юм шиг санагдаад байх юм надад. Хүүхдийн мөнгө нэлээд хангалттай өгдөг байсан.
Юнгэрэн -
Олон байхаасаа гадна тэр айлын хүүхэд бас их дэгтэй, хүмүүжилтэй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Том нь багаа аваад явчихдаг. Шат шат дараалсан ажилтай бүгд. Нэг нь түлээ усаа, нэг нь нүүрсээ, нэг нь усаа ч гэдэг юмуу, нэг нь мал аж ахуйгаа гэдэг юмуу тэгээд ах захаа их сайн мэднэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр аав ээж яана гэсэн юм байхгүй. Одоо бид нар бол алив миний охин гээд үнсээд тэгээд байдаггүй байсан. Харин унтсан хойно яадаг байсан. Ер нь тийм байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Нүүрэн дээр нь тэгээд айлын хүүхдүүд зодолдоно. Зодуулбал хохь нь л биз гээд тэгдэг байсан. Хүүхэд өмөөрнө манай ээж аав бол хүүхэд өмөөрөх хамгийн адгийн юм гэж хэлдэг байсан юм.
Хишигсүрэн -
Манай аав ээж ч тийм байсан.
Юнгэрэн -
Тэгэхээр нөгөө хүүхдүүд ойлгодог байхгүй юу. Хов зөөж болдоггүй. Тэр намайг зодлоо гээд орж ирэхэд хохь нь тэр чи муугаасаа л болоо биз гэдэг. Тэгээд тэр намайг тэгчихлээ гэдэг тийм ойлголт ерөөсөө байхгүй. Тэгээд биеэ аваад болохгүй юм байна гэдэг ойлголттой болчихсон. Тэр хөдөлмөрийн талын юм их. Манай суманд 11 хүүхэдтэй айл, 9 хүүхэдтэй айл, 13 хүүхэдтэй айл гээд ороход чинь тэнд ч нэг юмгүй. Энд ч нэг юмгүй. 5 хүүхэдтэй айлаас цэмцгэр байсан гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгж л хүүхдээ хүмүүжүүлдэг байсан. Одоо тэр үед тэгж өссөн хүүхдүүд хамгийн сайн амьдарч байна ш дээ. Тэр чинь хүн болох төлөвшлийг бүр багаас нь тэр боловсрол байхгүй ч гэсэн тэр хүн болдог тэр юмын гэрийн хүмүүжил их сайн өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Нэгэнт сайн хүмүүжилтэй тийм хүн чинь хөдөлмөрөөр хүмүүжсэн хүн чинь цаашдаа боловсролыг өөрөө олоод авахаар хүнд дийлдэхгүй хүн болж байгаа байхгүй юу. Боловсрол өгчихөөд дараа нь хүмүүжил өгнө гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тэр хэзээ ч бүтэхгүй. Хамгийн эмгэнэлтэй нь хүүхдийг багаас нь одоо хараад байхад чинь ерөөсөө хүн болгон гэдэг асуудал боловсрол өгөхөөс хамгийн нэгдүгээрт ...
Хишигсүрэн -
Аа ха. Тэгэхээр бид нарыг хүүхэд байхад хүмүүжлийн ажил, сургалтын ажил гээд хос юм ажиллаад явдаг байсан. Хүмүүжлийн ажил гээд хичээл эхлэхээс өмнө нэг өдөр одоо би санахгүй байна. Хүмүүжлийн ажилтай гээд өглөө 7:30-д нэг өглөө явдаг байсан. Тэр 30 минут бид нарыг цуглуулаад юу ярьдаг байсныг би санахгүй байна.
Юнгэрэн -
Тэр чинь яадаг гэхээр ангиудын тэргүүний, манлай, урлаг уран сайхны ямар ажил болсон тэр дүгнэлтүүдийг хийдэг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийм үү?
Юнгэрэн -
Тийм. Тэгээд донгодох юмнуудыг донгодоно. Тэр хамгийн их сайн ажил байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Яагаад гээч. Сургуулийн хүүхдүүдийг их танилцуулна. Тэр манлайлал, тэр болохгүй юмыг хүүхдүүдээс жигшинэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд урлаг уран сайхны сайн сайхан болсон юм, шинээр санаачилсан анги танхим ямар байна бүгдийн тэгж ярьдаг байсан. Анги ангиараа ингээд зогсчихсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Нэг зааланд оруулчихсан. Одоо тэгэхгүй болохоор чинь тэр их муу.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Лав л манай сургуульд тийм юм хийгддэггүй. Тэр бас их сайн байсан байна лээ. Тухайн үед хүүхдүүд бие биенээ мэддэг. Тийм ангийн тэр хүүхэд ямар сурдаг. Хүүхэд аягүй их мэддэг. Хүүхдийг ингээд харж байхад чинь хүүхэд хүүхдээс аягүй их сурдаг ш дээ. Ялангуяа айлууд ганц хоёр хүүхэдтэй болчихсон. Дандаа айлын эрх танхи хүүхдүүд байдаг ш дээ. Эвий минь, эвий минь гэсэн хүүхдүүд. Тэр хүүхэд чинь ангид орж ирээд л хүүхэд хүүхдээсээ сурдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр бас их сайхан юмнууд байсан. Тэгээд манайд ч гэсэн аймгийн пионерийн зуслангийн ганц хоёр урилга ирдэг юмуу тэгэхэд сурлага хүмүүжлээрээ сайн байсан учир тэрний тэрийг шагналаа гээд олон хүүхэд алгаа ташаад олон хүүхдийн нүүрэн дээр тэрийг авна гэдэг чинь их бахархал байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гэх мэтчилэн.
Хишигсүрэн -
Тухайн үедээ одоо би санадаггүй юм. Яагаад хүмүүжлийн ажил гээд бөөн юм болоод байдаг байсан юм. Тэгэхээр тиймэрхүү юм болдог байсан юм байна л даа.
Юнгэрэн -
Тийм юм болдог байсан. Тэгээд тэр чинь нэг хэсэг хаягдчихлаа ш дээ.
Хишигсүрэн -
Ер нь хаягдсан.
Юнгэрэн -
Тэгээд ирэхээр хүүхдийн чөлөөт цаг хүмүүжлийн талын юм доголдолтой л байгаад байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Та дотуур байранд байсан уу?
Юнгэрэн -
Үгүй.
Хишигсүрэн -
Хүүхэд байхдаа юу?
Юнгэрэн -
Тийм. Хүүхэд байхдаа.
Хишигсүрэн -
Юу сая нөгөө олон хүүхэдтэй айл гээд хэлсэн ш дээ. Ер нь тийм байдаг ш дээ. Тиймээ? Олон хүүхэдтэй хөдөөгийн айлын хүүхдүүд хөдөөний ч юу байх вэ? Том нь багыгаа аваад явчихдаг. Эцэг эх нь яс юман дээрээ хүүхдээ хүмүүжүүлээд анхаараад суух зав байхгүй ш дээ. Яг нь нэг нь ажилтай бол ээж нь хүүхдээ хараад байна л даа. Хүүхэд хүүхдээ хүмүүжүүлдэг тийм л юм болдог байсан юм байна ш дээ. Одоо ингээд бодохоор ...
Юнгэрэн -
Тийм. Тэгээд тэр үед чинь ээж аав өөрсдөө их үлгэртэй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Өөрсдөө юмаа хийгээд л хөдлөөд их зарчимч. Эхлээд хүүхэд чинь бол дагаж дуурайж эхэлж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд жаахан том болоод ирэхээр биеийн даалгаад л, биеийн даалгаад л тэгээд бие даагаад хийдэг болооод л ер нь хүүхдийг хараад байхаар багш хүн ч гэсэн дандаа дагуулж дуурайлгаж хийдэг ш дээ. Тэгээд сүүлдээ тэр нь олон дахин хийгээд дадлага туршлага бий болоод ирэхээр биеийн даалгадаг.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Ер нь таны өөрийн чинь бага насыг аваад үзэхээр тухайн үеийн хүүхдүүдээс юугаараа онцлог байсан бэ?
Юнгэрэн -
Манай ээж аав бол их л сайн сур гэж яадаг байсан. Их л мэрийж сурдаг байсан. Ном хайгаад л унших гээд хайгаад олддоггүй. Суманд ганц л байх шиг ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд нийлж ганц нэгээрээ нийлж аягүй их билет милет гэж боловсруулдаг байсан ш дээ. Тэрийг аягүй их уншина. Манай ээж чинь бид нарыг 5, 4 цагт босгочихдог байсан ш дээ. Тэгээд голын хөвөөгөөр яваад уулаар яваад хичнээн билет байдаг юм. Тэрийг уншуулаад цээжлүүлээд л тэгээд тэрийгээ аягүй их уншина. Олон дахин уншина. Хүүхдүүдтэй хамтарч хийнэ. Гэртээ хийнэ. Тэд нар ямарч боловсрол байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хуучин монгол бичиг гэрээрээ заалгасан гэж байгаа юм. Тэгээд дараа нь яг нэгдэлжих хөдөлгөөний үед бас шинэ үсэг заалгасан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгсэн хэрнээ бид нарын боловсролд аягүй их анхаардаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Аав бол яах вэ? тэгсхийгээд энд тэнд явдаг ээж бол маш их анхаардаг. Тэгээд л явуулчихдаг. Бид нар тэгээд тэр үед их сайхан билет уншаад нэгэндээ ярьж өгөөд хүүхдүүд чинь нэг л их идэвхтэй.
Хишигсүрэн -
Билет боловсруулна гэж нэг юм байсан тиймээ? Амаар шалгалтаа өгдөг.
Юнгэрэн -
Тооны шалгалт ч өгдөг байсан.
Хишигсүрэн -
Тооны шалгалт аман асуулттай.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Нэг билет 3 асуулттай.
Юнгэрэн -
Аа ха. ... Миний 77 онд 8 төгсөөд миний цээжилсэн Монгол хэлний хичээл дээр цээжилсэн юм энгийн нийлмэл өгүүлбэр, хавсарсан нийлмэл өгүүлбэр тэр тодорхойлолтууд одоо миний санаанаас гардаггүй ш дээ. Тэр сургууль хамгийн дээд тал нь хэдэн хүүхэдтэй байна. Тэрний тоогоор билет боловсруулдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Тийм байх тиймээ?
Юнгэрэн -
Жишээлбэл энэ жил 8-р анги хамгийн дээд тал нь 31 хүүхэдтэй гэж байвал яг 31 билет боловсруулдаг. Тэр билет яг жилийн туршид үзсэн юмны гол агуулга байдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд 5-ын дэвтэр голоор нь хуваагаад бичнэ ...
Юнгэрэн -
Тийм. Тэгээд тэрэн дээрээс мэдэхгүй юмыг нь багш хэлж өгнө. Тэгээд тэр билетүүд зарим нь яг түүгээрээ ирнэ. Зарим нь бол нууц ирнэ. Тэгж аягүй их бэлддэг байсан ш дээ. Тэр чинь бас хэрэгтэй байсан шиг байгаа юм. Яагаад гэхээр өмнө нь дурдаад хичээлийн жилийн эхэнд дурдаад мартчихсан юмнуудыг тэр хэдэн хоногт хүүхдүүд аягүй сайн сэргээж авна.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд бүр их бататгалтай. Тэгээд зарим хүүхдүүдэд их урам хайрладаг. Тэгээд тааруухан байж байгаад билетээ сайн уншаад ирсэн хүүхдүүд онц аваад тэгээд их баярлаад тэгдэг л байсан. Тэгээд урлаг уран сайхны юманд их явдаг байсан. Спорт урлагаар сумуудын тэмцээн уралдаан явдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Манлайлдаг тийм л сурагч байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд ажил төрөлд ч гэсэн. Би чинь ер нь 3, 4-р ангиасаа дээл хийж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хнн.
Юнгэрэн -
Одоо бодоход бараг 4-р ангид 18-ын торгоор ээжээр дээл заалгаад оёж байсан. 4-р ангид байхдаа зөрүүлдээд эсгээд жигүүн гэж их сайхан юу байдаг байсан юм. Оросын ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хээ хуар байхгүй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Зөрүүлдэж оёдог их сайхан. Тэгээд тэрийг чинь би эсгээд тэгээд манайхнаас надаар дээл эмжүүлж л байсан юм. 4, 5-р ангийн хүүхэд шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
7, 8-д чинь төгссөн хойноо жилд манай ээж бид хоёр 15, 16 дээл оёдог байсан. Дан дээл, хөвөнтэй дээл гээд л хүн болгонд оёод ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд ойр зуурын юм аягүй их оёно. Тэгээд хүмүүс дээл эсгүүлнэ. Имжүүлнэ. Тэгээд ерөөсөө зав зай гэж байдаггүй. Тиймэрхүү юм хийгээд л нөгөөдөхдөө сонирхолтой.
Хишигсүрэн -
Аа ха. 4-р ангидаа дээл оёж байна гэдэг чинь эрт юм хийлгэж сургажээ?
Юнгэрэн -
Тийм. Тэгээд одоо ах дүү нар бид нар ярьдаг байхгүй юу. Өчигдөр гэхэд манайхны ах дүү нар ах дүү нарын хүүхдүүд бүлүүд болж байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Нийлээд бид нар Налайхад 10-уулаа нийлж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд бүтэн өдөржин цуглаад хүүхэд ахуй насаа дурсаж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд тэгж байгаа байхгүй юу. Бид нар одоо бодохноо 40-тийн битоноор бид нарыг зогсоож байгаад ч юмуу сандал дээр зогсоож байгаад айраг бүлүүлж байсан гэхээр тэр ямар өндөр хүн байх вэ? дээ.
Хишигсүрэн -
Тийм яг сандал дээр зогсоож байгаад айраг бүлүүлдэг байсан.
Юнгэрэн -
Тийм. Тэгээд 500 бүл, 100 бүл, 1000 бүл гээд тэгээд ёстой гоё бүлж байна. Шар тос их унаж байна гээд бид нарт урам өгөөд л ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд өглөө их харанхуйд л босоод би бол тэгж л байсан. Дуудаад л босгочихно. Тэгээд хаалгаа онгойлгочихоод л усанд явна. Айгаад л айгаад хаанаас юу гараад ирдэг бол гэж бодоод л усаа зөөгөөд л 8 цагт нар тусаад сайхан болж байхад айраг тавиад дуусаж байна. Тийм байсан ш дээ. Бид нарыг аягүй их юманд сургасан байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр чинь тухайн үед хэцүү л байсан байх. Одоо бол / утас дуугарав/ / утсаар ярив/
Хишигсүрэн -
Тэгээд ажилд тэгж сургадаг байсан. Айраг бүлнэ гэж айхтар ажил байсан. Тэр ер нь манайхны баруун аймгуудын Увсын л юу байсан байхаа даа?
Юнгэрэн -
Ер нь бол хүүхдийг багаас нь тэгж яадаг чинь тухайн үедээ бол ингээд яасан ч их ажил хийлгүүлдэг юм. Тэр чинь хожим хүнд аягүй их хэрэг болж байна ш дээ. Дээр үед ямарч их юманд сургадаг байсан юм. Тэр чинь одоо ямар ч мөнгөөр үнэ цэнээр бүтэшгүй юмыг бидэнд ...
Хишигсүрэн -
Одоогийнхоор бол хүмүүсийн хөдөлмөрийг одоо юу гэх юм бэ? дээ...
Юнгэрэн -
Аа тухайн үед бол тийм боловч уламжлалт тэр мал аж ахуй, уламжлалт тэр амьдралын хэв заншил бол ерөөсөө хүнийг хүн болгодог. Одоо би ингээд гараад ногоо цагаа тариад, мал аж ахуй, юм хум оёж байна. Энэ чинь эх эцгийн л хүмүүжил...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Би үүнийг нэг их сураагүй. Угаасаа тэр суурь хүмүүжил нь яасан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Юум уншихад аа үүнийг тэгэх юм байна. Түүнийг тэгэх юм байна. Тэр чанар нь тэр ахуй амьдралын тэр чанар нь Монгол хүнийг янз бүрийн юманд овсгоотой байлгадаг юм нь түүнээс л эх үүсвэртэй.
Хишигсүрэн -
Аа ха. Танайх хашаандаа хэзээнээс ногоо тарьсан билээ?
Юнгэрэн -
Саяхнаас ш дээ. 2003, 2004 оноос ш дээ.
Хишигсүрэн -
Одоо овоо том болчихсон байна ш дээ.
Юнгэрэн -
Одоо ингээд ус цас гээд л ус бол хамгийн чухал юм.
Хишигсүрэн -
Танайд худаг их ойрхон юм байна тиймээ?
Юнгэрэн -
Тийм худаг их ойрхон одоо юу гэдэг юм энэ айлуудыг худгийн яагаад танайх руу усын оруулна гэвэл ямар их дуртай зөвшөөрөх бол. Би бол хамгийн түрүүнд гэмээр байна.
Хишигсүрэн -
Гүний худаг уу?
Юнгэрэн -
Биш энэ чинь труба явж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Зөөврийн ус юмуу?
Юнгэрэн -
Энэ дундуур труба дээр тавьчихсан худаг байхгүй юу. Одоо манай урдуур цэвэр усны их том шугам явж байгаа.
Хишигсүрэн -
Аа аа.
Юнгэрэн -
Тэрэн дээр яачихсан. Ийм байгууламжийн ус тэр болгон шим юу багатай байдаг юм. Тэгээд сүүлийн үед бас нөгөө жаахан жаахан юу яагаад ирэхээр иймэрхүү юмнууд хийж байгаа.
Хишигсүрэн -
Пөөх та ямар олон ном гаргасан юм?
Юнгэрэн -
Энэ Монгол хэл-Уран зохиолын хичээл дээр заавал унших ёстой зохиол гэж байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Бүр стандартад заагдчихсан. Тэрийг хүүхдүүд унших гээд зарим нь олддоггүй. Зарим нь хайгдаад л их төвөгтэй байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд ерөөсөө хүүхдийг номтой нөхөрлүүлье. Бүр багаас нь гээд 2006 оноос 1-5-р ангийн сурагчдад зориулсан цуврал 3 ном байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
2005 оноос эхэлсэн. Номын ажлыг...
Хишигсүрэн -
Аа за.
Юнгэрэн -
Тэгээд юу яачихаад тэрийгээ дуусгачихаад сургуулийнхаа багш нартай баг болоод эд нараас чамд авч ирж үзүүлнээ. 4 настай, 5 настай хүүхдээс эхлээд 3, 4-р ангийн хүүхдэд хэрэглэгдэхээр одоо унших хичээл гэж байхаа больсон ш дээ.
Хишигсүрэн -
За ...
Юнгэрэн -
Тэгэхээр түүнтэй холбогдуулаад ийм 10 цуврал бага, дунд, ахлах анги гэсэн ... тэр бүх зохиолыг бүрэн эхээр нь багтаасан номнууд гаргасан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд сүүлчийнхэн өнгөрсөн долоо хоногт 10 дахь нь хэвлэгдээд гарч байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд энэ хоёр нь бага анги.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд сая 3, 4, 5 сард энэ 5 ном. Энэ 3 бага анги, энэ 3 нь дунд анги, эд нар ингээд ахлах анги.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд эд нар чинь их гоё. Яруу найраг, үргэлжилсэн үг, роман, тууж гээд тус тусад нь гаргачихсан. .... Одоо ингээд бид нар үүнийг ингээд санаачилсан яам өөрөө эрхийн аваад санаа авангуут эрхийн өөрөө авчихаж байгаа байхгүй юу. Үзүүлэн хийнэ дандаа дээд шатны хүмүүстэй эрхийн өгчихөж байгаа байхгүй юу. .... Нэг сургуулийн багш нар баг болж хийсэн юм.
Хишигсүрэн -
Энэ юун тухай ном юм?
Юнгэрэн -
Энэ чинь бас л хүүхдийн унших энэ зураг хөргийг дандаа бид нар өөрсдөө эх өөрсдөө олоод тэрэнтэй холбоотой юм. Хүүхдийн сонирхдог танин мэдэхүйн, байгаль шинжлэлийн тийм юмнууд оруулсан.
Энэ манай багийн гишүүд.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Дандаа их сургуулийн багш нар. Бид хоёр 10-н жилийн багш. Энэ зургийн багш. .... Ер нь хөдөө дунд сургуулиудын номын сангуудыг номжуулах тэр их гоё төсөл байгаа юм. Анги болгонд 150 номтой номын санг бүрдпүүлж өгч яадаг ш дээ.
Хишигсүрэн -
Хаанахын төсөл юм?
Юнгэрэн -
Энэ дэлхийн банкнаас санхүүжүүлж байгаа Азийн хөгжлийн банк гэсэн байхаа. Тэгээд 6 аймагт төслөө эхний ээлжинд хэрэгжээд сайн боллоо гээд одоо дараачийн ... тэрэнд энэ шалгарсан байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Энэ их гоё. Би чамд үзүүлнээ. Дараа нь энэ цуврал хийсэн юм. Хүүхэд их хөөрхөн ном уншдаг юм. Тэр унших юмыг бүр бага ангиас нь хийж өгөх ёстой байхгүй юу. Номонд дуртай болдог юмыг бага сууриас нь тавьж өгөх ёстой.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо багш нар тэгж чадахгүй байна. Унших юм байхгүй болчихлоо гээд байгаа юм. Ноднин уржнан нэг хэсэг боловсролын яамны бага дунд боловсролын газар энэ уран зохиолын цаг маг арилаад бөөн юм болоод байсан. Энэ номтой нөхөрлөх юмыг бүүр 1-р ангиас нь 5, 6 настайгаас нь хийж өгмөөр юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Би юу яая. Дараагийн удаа ирэхдээ эд нарыг бүгдийн скайнердаад ийм юм хийсэн гэдгийг оруулъя. Одоо өнөөдөр яриагаа ингээд өндөрлөе. Ер нь нэмээд ярих юм байна гэх юм бол би дахин ирнэ. Тэр үед тэгээд нэмээд ярьж болно.
Юнгэрэн -
Болно ш дээ. Яг боловсролын яамаар байна.
Хишигсүрэн -
Үүнийг бие даасан сэдэв болгоод яримаар юм байна.
Юнгэрэн -
Тийм.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.