Yungeren
![](../assets/images/interviewees/990235.jpg)
Basic information
Interviewee ID: 990235
Name: Yungeren
Parent's name: Demberel
Ovog: Shangas
Sex: f
Year of Birth: 1961
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: history, geography teacher
Work: elementary school teacher
Belief: Buddhist
Born in: Hovd sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
environment
education / cultural production
family
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За Юнгэрэн эгч бид хоёрын гуравдахь уулзалт болж байна. Одоо тэгээд энэ бас нэг хэсэг сэдвээр ярилцъя гэж бодлоо. Би сая таны материалуудыг харж байсан чинь их олон тийм ном одоо бүтээл эмхэтгэж хүүхдүүдийн унших одоо материал дээр нэлээн ажилласан юм байна ш дээ. Та үүнтэй холбоотой юм яриач миний ойлгож байгаагаар хүүхдүүд ерөөсөө ном уншихаа больсон, хүүхдийн ном гэж байхаа ч больсон. Би бүр номын дэлгүүрт нэг жаахан хоёр гурван сар ажиллаж байсан ш дээ. Бэлтгэл ажил дээр би хүүхдийн номын тасаг нээсэн чинь тэгээд л олж авчрах юм байхгүй...
Юнгэрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэр тэгээд нэг өөрчлөгдсөн таван жилийн дотор өөрчлөгдсөн юм шиг байна анзаарч байхад...
Юнгэрэн -
Тиймээ тэр ер нь бол намайг анх 80-иад онд багш болж гарж байхад бол хичээлээс гадуурх унших уран зохиолын ном бүр хичээлээс гадуур унших уншлага гээд тийм тусгай ном гардаг байсан юм....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Сурах бичгээс гадна....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгэхэд чинь бол одоо уншихгүй барихгүй гэсэн ойлголт байхгүй. Хүүхдүүд нь аягүй их ном шимтэж уншдаг тийм байсан юм. За тэгээд тэр байдал чинь явсаар байгаад 90-ээд он гэхэд одоо улс орны эдийн засгийн байдалтай холбоотой тэгээд энэ нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор тэр унших бүх номнууд нь бүгд алга болсон... Тэгээд энэтэй холбоотойгоор унших ном нь ч алга больсон тэгээд хүүхдүүд ч ном уншихаа болилоо гэдэг тийм яриа хөөрөө тэндээс гарсан юм яг угтаа болбол хүүхэд ч бас огт ном уншихаа бас болиогүй....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Яагаад гэхээр тэр нэгдүгээрт ном нь алга болсон. Хоёрдугаарт бас улс орны эдийн засгийн байдал ч өөрчлөгдлөө. Ийм ийм юмтай холбоотой тэгээд номоо санхүүжүүлж үйлдвэрлэж чадахаа больсон. Зээлийн компаниуд байхгүй болсон тэгээд....
Хишигсүрэн -
Хэвлэх үйлдвэр байхгүй компаниуд дөнгөж хуваагдаж...
Юнгэрэн -
Нөгөө хувийн компаниуд дөнгөж бий болох энэ хооронд л тэр хүүхдийн хэвлжийсэн ном ерөөсөө бүр огт байхгүй болсон юм....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд энэ үед багшилж байсан багш нар тэр хүүхдэд ямар хэрэгтэй байна гэдгийг бид нэг сургуулийн багш нар мэдэрч хамгийн эхлээд бага ангийн сурагчдын хичээлээс гадуур унших тийм цуврал “Эрдмийн хөтөч” гэж 1-3 цуврал ийм 3 нь ном гаргасан юм байгаан.....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Энэ бол 2006 онд хэвлэгдсэн. Тэгээд тухайн үед үүнийг ч боловсролын яам дэлхийн банк тэр нь дотроо азийн хөгжлийн банкнаас манай энэ боловсролын яаманд оруулж ирсэн тэр төсөлд ерөөсөө энэ манай хөдөөгийн сургуулийн ангийн номын сан гэдэг юмыг бий болгож......
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гэж тэгээд ийм нэг төсөл орж ирээд тэр төсөлд энэ гурван ном орсон юм...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгэхдээ тухайн үед хэвлэлийн компани ч шинэ ч байж бид ч бас шинэ байж тэгээд энэ цуврал гэдгээрээ ороогүй юм...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Зүгээр нэг нэгээрээ орсон. Тэгээд шалгаруулалтанд бол гурав дугаарт шалгарч гарж ирсэн. Тэгээд одоо энэ “Эрдмийн хөтөч” 3-ын гуравдахь гэдэг чинь бол ерөөсөө байгаль нийгмийн ухааны танин мэдэхүйн ерөөсөө байгалийн үзэгдлийн танин мэдэх ийм л юутай холбоотой ном байгаа юм. Тэгээд энэ шалгарч одоо чинь бараг арван хэдэн аймагт ангийн болон сургуулийн номын сан тэр төсөл хэрэгжээд тарсан юм байгаа....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Аа тэгээд энэ төсөл тэгээд анхны юм их амжилттай хэрэгжсэн үнэхээр хэрэгцээ байсан уу? Байсан.....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд эхлээд багш нарыг сургасан. Тэр төсөл дараа нь одоо энэ хүүхдүүдийг яаж номонд дуртай болгох уу? Яаж ном уншуулах уу? гэдэг тал дээр тэгээд хамрагдаж байгаа аймагуудад шалгалт явагдаад тэгээд хэрэгжилт сайн болсон учраас энэ жил 2 дахь үе шат нь дахиад үргэлжлээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Аа.. явагдахаар болоод...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Энэ сард дахиад хэвлэлийн компаниудын хооронд тендер зарлагдаад тэгээд үргэлжлэл ба энэ одоо цуврал 10 ном байна ш дээ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Үүний эхний хувийг нь... Аа нөгөө “Эрдмийн хөтөч”-ийн эхний 1,2 нь...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Ингээд дахиад материалаа бид нар өгсөн...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд тэрний шалгаралуулалт нь бол хараахан гараагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм л учиртай анх хэвлэгдэж гарсан ном. Тэгээд энэ эхний 3 цувралыг хэвлүүлээд гаргачихаад байх үед ер нь манай боловсролын яам чинь нөгөө стандарт гэдэг юм анх бий болсон ш дээ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд энэ 2005 оноос 2009 онд хэрэгжих тэр стандарт гэдэг юм анх бий болж эхлээд энэ стандарт дээр монгол хэл уран зохиолын хичээлээр заавал унших эх зохиол гэж бүүр ингэж нэрийн жагсаагдаж гаргасан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд энэ эх зохиолуудыг унших гэвэл... Зарим эх зохиолууд нь 30,40-өөд оны үед хэвлэгдсэн. Тэр зохиолууд нь олдохгүй юм заримдаа хүүхэд унших гэхээр энэ тэндээс хайх номын санд суух бас төвөгтэй ийм бэрхшээлүүд гарч ирээд байх шиг болохоор нь ... Аа бас олон жил хамтарч ажилласан багын багштайгаа нийлээд .....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Ерөөсөө энэ бүх зохиолуудыг эмхтгэж цуврал болгож гаргая...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгвэл хүүхдүүд бас...
Хишигсүрэн -
амар..
Юнгэрэн -
Уншихад амар болно. Айл гэрийн номын санд ангийн номын санд их тохиромжтой юм шиг санагдаад ... Тэгээл ахлах ангийн нийт арван нэгдүгээр ангийн өөрсдийнхөө шавь нартайгаа цуг л (цугтаа) адилхан номын санд суусан бид хоёр хоёулаа тэгээл нэг хоёр жил шахам материалын цуглуулаад тэгээд л хэвлэлийн компанитай хамтарч ажиллаад л зургаан онд тэр номоо гаргачаад тэгээд л үргэлжлүүлээд номон дээр чинь...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээл харин энэ онд харин цуврал арван ном...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хэвлэгдэж гарч байгаан. Энэ тэгээд эхний нэг хоёр нь бага ангийн сурагчдад зориулсан...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
За гурав дөрөв тав нь бол дунд ангийн сурагчдад зориулсан тэгээд зургаа долоо найм ес арван бол ахлах ангийн сурагчдад зориулсан. Дотроо бол ардын аман зохиол ,яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол гэсэн ийм анги болгонд хэрэгтэй юм байгаан ингээд төрөлжсөн...
Хишигсүрэн -
Төрөлжүүлээд...
Юнгэрэн -
Төрөлжүүлээд ингээд гаргасан одоо сурах бичиг дээр байдаг юм л даа. Тэгэхдээ сурах бичиг дээр энэ эх зохиолууд хэсэгхэн хэсэгхэн байна. Зарим бүүр ч байхгүй сурагчид ихэвчлэн бие дааж уншдаг юм энэ даалгаварыг...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд л одоо тэр ажлыг....
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Сурагчдад ойр дөхөм болгох үүднээс ингээл энэ цуврал номыг хэвлээл...
Хишигсүрэн -
Борлуулалт нь ямар байна?
Юнгэрэн -
Ер нь эхний үед бол тэр эхний таван цуврал дөрвөн сард энэ чинь 2007 оны 4 сард хэвлэгдээд тав зуравдугаар сард гэхэд л таван зуун ширхэг зарагдаад дууссан ш дээ. Тэгэхэд тэр бол үнийн хувьд харьцангуй хямдхан байсан. Тэгээл одоо энэ 2007 оны сүүл 2008 он хямрал гээд юмны үнэ айхтар өслөө ш дээ. Цаасны үнэ өсөнгүүт нөгөө номын үнэ өсөөд гараад ирж байгаа юм. Тэгээд үнэ өсөөд гараад ирэхэр борлуулалт нь тийм...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд энэ эдийн засгийн хямрал гээд жаахан жаахан тийм байх шиг байгаан тэгэхдээ энэ бол асар их хэрэгцээтэй...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Сургуулийн номын сан гэрийн номын санд байхад л...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо зөвхөн хүүхдэд зориулсан ном биш...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Аав ээжид ч гэсэн тэгээд нэг сайхан яруу найраг уншчих нэг сайхан тууж өгүүллэг уншчихмаар үе хүнд бас гардаг ш дээ. Тийм үед бүрэн эхээрээ байгаа нь онцлогтой тийм л....
Хишигсүрэн -
Зохиогчийн эрхийн асуудал ер нь яригдахуу?
Юнгэрэн -
Зохиогчийн эрхийн асуудал бас энэ дээр яригдана.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгэхээр бид нар энэ тал дээр уг нь бас боловсролын яаманд хандсан юм байгаан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд боловсролын яаманд хандахаар чинь зэрэг боловсролын яам бол үүнийг бас энэ чигээр оруулая гэж үзсэнэ л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хоёр багш биднийг дэмжээд тэгсэн чинь бас янз янзын саналтай хүн бас байгаад яам энэ санаачлага бидний гаргасан энэ дээр хэрэглэчихвэл хүүхдүүдэд бас их зүгээр юм байна гэсэн анх гаргасан тэр юуг маань яагаад бас өөрсдөө бас тодорхой гурван тийм дугаар гаргасан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгэхдээ энэ нь шиг яг стандартад заагдсан зохиолууд биш л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Ер нь ерөнхийд нь ...
Хишигсүрэн -
Яг зохиолын зохиолчидтой холбоотой сөхөж яригдвал яаж яригддаг вэ? За эхлээд өмнөх зохиолууд нь яадаг юм бол. Одоо жишээлбэл Эрдэнийн зохиол гэвэл яах вэ? Дашдооровын зохиол гэвэл яах вэ? Тэр зохиолыг дахин хэвлэхэд асуудал үүсч байна уу?
Юнгэрэн -
Аа одоо бол бас тийм цагийн юм их нарийн яригдаж байна ш дээ... Аа яг одоохондоо бол энэ номын эх нь бол хэвлэлийн компанид байгаан.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хэвлэлийн компанид бид нар өөрсдөө тэгэж тохиролцож яасан юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Аа яг тийм нөхцөлд зохиогчийн эрхийн юм бас яг гарцаагүй яригддаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэрийг бас бодмоор л юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.. Гэхдээ манайхан чинь ер нь социализмын үед бичигдсэн бол ерөөсөө улсын өмч тэгээд ямар ерэн оноос өмнө зохиогдсон юм чинь яах уу, (юу билээ) байсан биш гэдэг байдлаар бас ерэн оноос хойш бол харин чанга байж магадгүй.
Юнгэрэн -
Тийн ерэн оноос хойш сүүлийн нэг хоёр жил бүр илүү чанга яригдаж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха... Аа ха.
Юнгэрэн -
Аа тавин жилээс дээш ч юмуу болоод ирэхээрээ нийтийн хүртээл болох тийм юутай байдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Заалттай..
Юнгэрэн -
Заалттай, Аа тэгээд хүүхдийн юм гэдгээрээ бас . . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хүүхдэд зориулагдсан юм чинь бас
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Өнөөдөр хүртээл болно гэдэгт бас нэх татгалзаад янз бүр болоод байхгүй бас нэг тийм юмнууд. . . .
Хишигсүрэн -
Би бас таниас ийм нэг юм асуумаар байна. Одоо үндсэндээ ерэн оноос нэг ерэн тав зургаа он хүртэл долоо найм ч юмуу нэг арван жил манайхан айл болгоны амь ....(яриа нь гаргагдахад төвөгтэй байна), хүүхэд айл болгоны амьдрал ч хэцүүдээд хүүхдүүдээ хаясан гэсэн нэг юм ярьдаг ш дээ...
Юнгэрэн -
Аа ха....
Хишигсүрэн -
Ерөөсөө тэгээд хүүхдийн хүмүүжил ч хаягдсан тэгээд зах зээлийн хүүхдүүд, хүүхдүүдийнхээ хоол хувцас нарын төлөө бэлдэх биш эцэг эх ч гэж юу, тэр багш эцэг эхийн хоорондын харилцаа хамтын ажиллагаа гэдэг хүүхдийн хүмүүжилд ер нь ерэн оны ялангуяа нэгдүгээрт ямар өөрчлөлт гарсан бэ?
Юнгэрэн -
Бүр одоо их л хэцүү байдалд орсон ш дээ. Нэг үе.. социализмын үед чинь бас нэгд тийм байгаагүй. Хүмүүсийн амьдрал жигд бас нэг тэр тал руу нэг их анхаараад байхгүй. Багш хүүхдийнхээ сурлага хүмүүжилд бас харьцангуй их анхаардаг. Сурах бичих бүх юм нь гараад ирсэн хангалттай боломжийн байсан. Ерэн оноос чинь хойш ялангуяа одоо бид нарт бас хүүхдүүдийг ном уншуулж тэр сургах юмны төлөөгөөс илүү яаж хоол ундтай байлгах уу? гэдэг юм бас их чухал ээж аавуудад их хэцүү байлаа ш дээ. Тэгээд тэр ном сурах бичиг хувцас хунар за тэр сургууль боловсролын тал дээр анхаарах тал бол ер нь их муу болсон ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Бас хэцүү байсан хоёрдугаарт гэвэл бас яаг надад ажиглагдсан манай сургуулийн хувьд ажиглагдсан юм юу гэвэл?
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тавиул хүүхдүүд их байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Эмээ өвөө дээрээ...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгэхээр их хэцүү...
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Эцэг эх нь олон жил хаячихаад яваад өгсөн. Зарим хүүхдүүд чинь бүр ер нь би гайгүй дээ долоо найман жил үзээгүй найм есөн жил болоод ирж байсан ш дээ. Ээж аав нь нэг ч удаа ч уулзаж байгаагүй зөвхөн эмээ өвөөдөө...
Хишигсүрэн -
Гадагшаа ажил хийгээд...
Юнгэрэн -
Ялангуяа Солонгос руу маш их явдаг ш дээ.
Хишигсүрэн -
Харин.
Юнгэрэн -
Тэгээд тэр хүүхдүүд чинь яах вэ? Бас гайгүй эмээ өвөө нар бас байна.
Хишигсүрэн -
Аа ха.. . .
Юнгэрэн -
Хүүхдүүдээ ингээд анхаарал тавиад бас нэг . . .Аа бүр тэгэхгүй ээж аав нь одоо хоёр тал болсон. Тэрнээс чинь болоод гэр бүл салалт маш их байлаа ш дээ тэрнээс чинь болоод хүүхэд бас ... хэцүү байдалд орох ийм маш их гарч байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тун их хэцүү байдалтай байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. одоо тэгээд яаж байна?
Юнгэрэн -
Одоо тэгээд бас харьцангуй гайгүй шүү. Эргээд бас гайгүй тэр үеэ бас бодвол гайгүй. Ер нь сүүлийн нэг хоёр жилд хүмүүс бас хүүхдийн боловсролд аягүй их анхаардаг болчихож.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Бүүр тэр нөгөө том болсон хойно нь биш.
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Бүр багаас нь. Боломжийн дундаж амьдралтай ээж аавууд болвол. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Маш их анхаарч байна . . . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Маш их анхаарч байна . . . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм ч учраас манай сургууль чинь их боломжийн нөгөө нэг багаас ингээд төрөлжөөд дагнаад хэлний чиглэл математик тэгээд хүүхдүүдийн авъяасыг хөгжүүлэх тал дээр их анхаардаг л даа. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд бас боломжийн дундаж амьдралтай эцэг эхчүүд бас манай сургуульд хүүхдээ бас. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
тийн. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Одоо бас харин сүүлийн үед их бас их сайн болж тэгээд хэвлэлийн компаниуд ч их гарч ирж. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Өрсөлдөж байна. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд одоо ямарч дэлгүүрт орсон хүүхдийн ном бол ингээд өрөөстэй байна. Яаж сонгох уу л гэдэг? Харин эх эцгийн хувьд тэр сонгох чухам аль номыг сонгуулж хүүхдэд уншуулах вэ? гэдгийг тэр эцэг эхэд тусламж өгөх хэрэгтэй. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Энэ дээр. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Чухам алийн уншуулах боломжтой вэ? Тэрнээс бол одоо сургуулийн насны бага насны дунд насны ахлах насны хүүхдүүдэд зориулагдсан ном бол одоо ер нь хангалттай гарж ирж байна шүү. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гадаадын уран зохиолчдын ч орчуулага ч байж байна, өнгө, зураг дизайн цаас бол үнэхээр сайхан болж ирж байна . . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Аа Одоо харин дутагдалтай нэг юм нь юу байна уу? гэхээр сургуулийн материаллаг баазад, социализмын үед тэр үзүүлэн таниулах хэрэглэл материал техник хангамж гэдэг юм их сайн байсан. Юм ялангуяа үзүүлэн их сайн байсан юм. Одоо бол байхгүй шүү. Одоо сүүлийн нэг хоёр жилд л жаахан сэргэж гарж ирж байна гайгүй болж байна ...
Хишигсүрэн -
Тэр нөгөө слайд (slide) ашигладаг повэрпойнт (powerpoint) ашигладаг . . .
Юнгэрэн -
Аа ха.
Хишигсүрэн -
Нөгөө дэлгэцэн дээр юм хум энэ тэр дунд сургууль дээр байхуу? Одоо?
Юнгэрэн -
Одоо повэрпойнт (powerpoint) дээр сүүлийн үеийн энэ компьютэр дээр л байна уу? Гэхээс дээр үеийн диафильм, телескоп фильмскоп энэ тэр бол ер нь бараг байхгүй ш дээ. . .
Хишигсүрэн -
Тэгэхэд чинь бараг тийм л юм байсан ш дээ. . .
Юнгэрэн -
Тийм юм бараг байхгүй болсон ш дээ. . .
Хишигсүрэн -
Тэд нар юу байсан юм оросуудын хийсэн. . .
Юнгэрэн -
Аа ха. Тийм оросуудын хийсэн техник хэрэгсэл байсан юм. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэрнээс гадна одоо ингээд хүүхдэд бариулаад өгчдөг. Одоо ингээд бага насны хүүхэд чинь дандаа юмыг ингэж барьж харж мэдэрч ингэжийж тийм яадаг. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм үзүүлэнгүүд их байсан. Тараах материалиуд. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Багш нар их бэлддэг байсан. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэр ч бас элбэг байсан. Одоо бол тийм юм байхгүй одоо тэр харин ном сурах бичиг унших сурах бичигийн хувьд боломжтой. Одоо тэр үзүүлэн таниулах гэдэг юм бас. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гарч л байна л даа. Тэр бол хэрэгцээ болоод ингээд хэвлэлийн компани бид нарыг бас хамтарч ажиллая гээд л байна. Ялангуяа бага насны хүүхдүүд одоо бүр гурав, дөрөв таван насны зургаан насны хүүхдийн тийм юм ээж аавууд аягүй их асуудаг болчиж “манай хүүхэд хоёр настай гурван настай . . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Би ямар ном авч өгөх үү?”. . .
Хишигсүрэн -
Хүүхэд төрөлт бас ихсэж байна манай.
Юнгэрэн -
Ихсэж байна. . .
Хишигсүрэн -
Тийм. . .
Юнгэрэн -
Одоо ингээд харахад. . .
Хишигсүрэн -
Амьдрал харьцангуй сайжирч байна. . .
Юнгэрэн -
Тийн тэгээд. . .
Хишигсүрэн -
Төрөлт бас ухамсартайгаар төрүүлж байгаа байх тиймээ? Төлөвлөгөөтэйгээр . . .
Юнгэрэн -
Тийм. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хоёрдугаарт бас төрөөс энэ төрөлтийг бас . . .
Хишигсүрэн -
Дэмжих. . .
Юнгэрэн -
Дэмжих, туслах. . .
(Цаана юм шаржигнав). . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Барих анхаарах. . .
(цаана юм шаржигнав)
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд нэг үе бүр тасраад ирсэн ш дээ. Одоо эргээд тэр сургуульд нь
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Элсэх элсэлтийн тоо . . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Хэвийн болж байна ш дээ. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм. Тэгээд ер нь энэ жилээс бид нар хамтраад хэвлэлийн компанид санал тавьсан. Бид нар ч бас ингээд хамтарч ажиллаад бүүр дараалсан тийм сургалтын материал хийе. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Үзүүлэн таниулах ийм хүүхдийн гарт баригддаг тийм юм хийе тараах материал янз бүрийн хэлбэрээр хийе. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Гэж ингэж хамтраад ажиллаад дараачийн бас өөрчлөөд. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм тийм талын. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Юм яаг дутмаг байна. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Нөгөө талаар бас энэ багшийн оюун, багш нарт оруулах тэр хөрөнгө оруулалт, бид нарыг чинь социализмын үед нөгөө мэргэжил дээшлүүлэх институт гэдгээр тав таван жилдээ ч юмуу жилдээ ингээд мэргэжлээр нь шаталсан тийм сургалтууд их байлаа ш дээ. . .
Хишигсүрэн -
тийм. . .
Юнгэрэн -
Аа сүүлийн энэ хэдэн жил бүр байхгүй. . .
Хишигсүрэн -
Байхгүй тасарсан бүүр. . .
Юнгэрэн -
Бүгд байхгүй тасарсан.. Тэрэнтэй холбогдоод багшийн мэргэжил мэдлэг дээшлүүлэх асуудал бүр байхгүй болсон. Аа нөгөө талаар бас багшийн нийгмийн асуудал бас хэцүү ш дээ. Бас тэгээд авч байгаа цалин хөлс тэгээд хангамж ахуй гээд зарим нөхцөл хашаа байшан ч үгүй шахам байна ш дээ. Тэгээд тэр хүн чинь бас яаг тэр орон гэрээ хаяад энэ юмаа хийхэд бас сэтгэл санаа цөхрөн, бас чиглэж чадахуу гэдэгт л бас л . . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм л. . . Тэгээд багш нарын мэргэжил дээшлүүлэх тал дээр бас их л ажилламаар юм шиг байгаа юм. Тэгээд бас харьцангуй гайгүй болж байна. Одоо ингээд 6 настай хүүхдүүдийн багш нарыг ингээл тус тусад нь бэлдэж байна ш дээ. .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Бэлдэнэ. Нэг хоёр удаагийн семинар сургалт явуулаад тэр ном сурах бичиг үзүүлэн таниулан хийхэд чинь багшийн оролцоо их муу байсан ш дээ. .
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Юнгэрэн -
Тэр чинь хүүхэдтэй ажиллаж нийлж хийж байгаа юм чинь бас их хэцүү. Одоо дуун дуулдахгүй юм их байна тийм учраас яаг тэр хүүхэдтэй гардан (тулж) ажиллаж байгаа тэр хүүхдийг хэрэгцээг мэдэрч байгаа хүмүүс бол арай л илүү юмыг хийнэ дээ. Тэгээд тийм дунд сургуулийн багш нарын бага ангийн багш нарын сурах бичиг ч юмуу үзүүлэн таниулах тэр ангийн юманд татан оролцуулах явдал нэн тэргүүний ач холбогдолтой. Ер нь багш нар жаахан юм хийгээд авчдаг юм тэр нь тэгээл тэгсхийгээл өнгөрчдөг . . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тэгээд ямар нэгэн юманд л дээгүүрх ярьж байгаа хүмүүсийн л. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Яаж байдаг байлаа. Одоо бол харьцангуй багш нар нэлээн их юм хийдэг болчиж. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм л болж байна.
Хишигсүрэн -
Аа ха. за ер нь одоо ингээд бид хоёр гуравдахь уулзалт хийж байгаа учраас ийм яриа яримаар санагдсан юмаа тиймэрхүү хэлмээр барих захих санагдаж байгаа юм байна уу? Танд?
Юнгэрэн -
Тэгээд яах вэ? Харин саяны миний мэргэжилтэй холбоотой ингээд. . .
Хишигсүрэн -
Гол. . .
Юнгэрэн -
Тийн гол юмаа ингээд яриад тиймээ? Тэгчихлээ. . .
Хишигсүрэн -
Аа ха.
Юнгэрэн -
Тийм.
Хишигсүрэн -
Аа ха. За за хоёулаа сайхан ярилцлага хийж одоо цаг зав гаргасанд их баярлаж байна аа. . .
Юнгэрэн -
Аа ха.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.