Tsend


Basic information
Interviewee ID: 990237
Name: Tsend
Parent's name: Luvsansharav
Ovog: Avarga
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: sports instructor
Work: retired
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
foreign relations
childhood
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Манай өнөөдрийн ярилцлаганд Л. Цэнд гэж биеийн тамирын багш мэргэжилтэй. Ер тухайн үедээ сайн тамирчин байсан. Ийм хүн оролцож байнаа. Тэгээд таныг манай судалгаанд оролцож ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлалаа.

Цэнд -

За баярлалаа.

Хишигсүрэн -

Хоёулаа тэгээд хоёулаа яриагаа эхлэх үү?

Цэнд -

Эхлэе.

Хишигсүрэн -

За. Бид нарын уламжлалт асуултаар яриагаа эхлэе. Та өөрийгөө танилцуулаач? Өөрийнхөө амьдрал намтар юу байдаг юм тиймээ?

Цэнд -

За би Тэшүүрийн Спортын гавъяат тамирчин Цэнд гэдэг хүн байна. Тэшүүрийн холбооны зөвлөх багшаар ажилладаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэшүүрийн тамирчин, багш, дасгалжуулагч хийж 40 гаруй жил явлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм. Улсын шигшээ багт 1961 оноос хойш 73 он хүртэл 12 жил ажилласан тамирчин...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Түүнээс хойш багш дасгалжуулагчийн ажил хийгээд явж байна даа.

Хишигсүрэн -

Таны нутаг ус хаанах вэ?

Цэнд -

Булган аймгийн Сайхан сум.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Улзын голд төрсөн ийм хүн байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

За би ээжтэйгээ эгчтэйгээ гурвуулаа амьдарч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм.

Хишигсүрэн -

Та Булганд 10 жилийн сургууль төгссөн хүн үү? Хотод төгссөн юмуу?

Цэнд -

Булганд төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха. Аймгийн төвд үү?

Цэнд -

Анх сумынхаа сургуульд 49 онд тэр үед 9 настай сургуульд орж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

49 онд багш нар хүүхдүүдээ өөрсдөө багаар явж тэгээд цуглуулдаг. Морьтой явна шүү дээ. Багш нар маань явж хүүхдүүдээ цуглуулж аваад тэгээд сургуульд орж байсан түүхтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

За тэгээд...

Хишигсүрэн -

Би таны анкетыг уншлаа. Наадмаар төрсөн юм байна тиймээ? Таны үеийнхэн төрсөн сар өдрөө мэддэггүй тиймээ? Та яаж төрсөн оноо наадмаар... энэ талаар хоёулаа тодорхой ярих уу?

Цэнд -

Бид нарын үеийнхэн төрсөн өдөр сараа бараг мэддэггүй юмаа.

Хишигсүрэн -

Харин тийм.

Цэнд -

Би мэдээд байгаа нь их сонин 40 оны 7 сарын 11 гэдэг юм. Намайг эх барьж авсан хүн маань бөх хүн байсан. Өндөр Гомбо гээд нутагтаа их алдартай хүн. 40 оны 7 сарын 11 ны 1 цагийн үед төрсөн гэж ярьдаг юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Үд өнгөрч байсан юмуу даа. Намайг эх барьж авах хүйс ээж маань наадамд барилдах гээд яараад байдаг. Манай ээж өвдөөд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Энэ хоёрын хооронд нэлээд хугацаа аль алин хүнд л байсан даа. Ямарч байсан хоёр яс салгах ёстой юм байна гээд тэгээд хүү төрсөнд баярлаад морио унаж давхиад гурвын даваанаас эхэлсэн. Тэгээд бөхийн комисс дээр очоод хэлж л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ингээд ингээд ийм явдал тохиолдоод би хүү эх барьж авсандаа баярлаад Монголчууд хүү төрлөө гэхэд их баярладаг, билэгшээдэг сайхан юм байна л даа. Тэгээд хүү төрсөн чи тэгвэл шууд 3 барилд гээд тэгээд барилдаад тэр жилээ сумандаа түрүүлж байсан. Тэгээд сумын заан болж байсан гэж ярьдаг юм. Тэр хүнтэй бас ярьж хөөрч л байсан л даа. Тэрнээс хойш 3 жил дараалан сумандаа түрүүлж ...

Хишигсүрэн -

Хнн.

Цэнд -

Байсан ийм түүхтэй юм.

Хишигсүрэн -

Яагаад бөх хүн эх барьж авч байсан юм бол? Эмч юмуу?

Цэнд -

Эмч бишээ. Тухайн үед чинь ойрхон байсан уу? Нутаг ус нь ойрхон байсан уу? Ороод гаръя гэж байсан уу? Тэрийг нь би нарийн мэдэхгүй л дээ. Ямарч байсан эх барьж авахгүй бол өвдөж байсан хүнийг хаяж болохгүй л байсан үе л дээ. Ийм л учиртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хамгийн гол юм нь 1-рт намайг бөх эх барьж авсан. 2-рт алдартай Намхай аварга, Лувсанжамбаа аварга хоёрын төрсөн нутаг шүү дээ. Тийм учраас тийм нутагт төрсөндөө их бахархдаг юмаа. Гол нь ...

Хишигсүрэн -

Та өөрөө спортын хүн болохоор ...

Цэнд -

Аа ха. Чухам би бөх болсон бол яах байсан юм? Тэшүүрийн спортоор яваад энэ спортыг хөгжүүлэх гэж зүтгэсээр яваад нас өндөр болоод тэтгэвэрт гарлаа. Дэлхийн олон газар явж үзлээ.... Ямарч байсан тэр урмын хугалаагүй. Хөгжүүлсэн гэж л ойлгож явдаг ш дээ.

Хишигсүрэн -

Та тэшүүрийн спортоор хичээллэх болсон шалтгаан түүх юу болоо гэдгийг ?....

Цэнд -

Юу л даа. Ингээд 53 онд аймаг руу шилжиж ирж байгаа юм. Сумынхаа бага сургуулиа төгсчихөөд.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр үеэс эхлээд аймгийн төв дээр орж ирсэн чинь спорт гэдэг чинь Булган аймагт өрнүүн хөгжиж байсан үе л дээ. Биеийн тамирын хороо хагас бүтэн сайнгүй уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Тийм байсан. Ялангуяа Булган чинь хоёр голтой ш дээ. Зүүн талаараа Ачуутын гол нөгөө талаараа Зүүнтүрүүний гол гээд хоёр том голын урсгал нийлээд дундаа сайхан тосон гэдэг юм даа. Ер нь хүүхдүүд хичээлийнхээ бусад цагаар тэр мөсөн дээр тоглох, цасан дээр гулгах тийм үйл ажиллагаа уулнаас ... туг сүлжинэ. Тийм үйл ажиллагаа явагдана. Тэнд бас олон түмнээ уриалан дуудсан улсууд байсан л даа. Биеийн тамирын хорооны Шагдар гэж хүн байлаа. Малын эмч Орос Гүржав гэж хүн байлаа. Оросоор ярьдаг учир Орос гээд байгаа юм. Малын их эмч. Физикийн багш Бадрах гэж хүн байлаа. Сайхан тэшүүрээр гулгана. Тэр улсууд олон залуучуудыг үлгэр дууриал болж байсан. Тийм шалтгаанаар бид нар мөсөн дээр гараад аймгийн аварга 59 онд болсон юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Аймгийн аваргад ангиасаа хоёулаа орсон байхгүй юу. Тэр их сонин. Ангиасаа хоёулаа ороод би түрүүлж Дашням бас нэг гавъяат байгаа манай. Тэр маань 2-р байранд орж манай ангийн багш Пунцаг гэж хүн байсан юм. Өөрөө сайхан хөгжим тоглочихно. Урлаг, спортод их дуртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр багш очихоод манай ангийн хоёр хүүхэд 1, 2-р байранд орлоо гээд баярлаж бид хоёрын үнсэж байсан юм даа.

Хишигсүрэн -

Ер нь таны тэр би ийм юм анзаараад байгаа юм. Одоо хөгжихгүй байгаа спорт чинь тэшүүр ш дээ. Яагаад таны үед спорт цэцэглэн хөгжиж байсан? Таныг хүүхэд байх үед тиймээ? Улсаас тийм бодлого байсан юмуу? Энэ тухай та яриач? Намайг хүүхэд байхад тэшүүр гэж юм байгаагүй.

Цэнд -

Наадах чинь 1-рт улсаас явуулж байсан бодлого гэж би боддог. Яагаад гэхээр улсаас төсөв мөнгө суулгаад өгчихнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Улсын аваргад ороход ийм төсөвтэй. Нийгэмлэгийн аварга 7 хоног бэлтгэл сургуулилалт хийнэ. Хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Олон улсын аваргад 14 хоног ч гэдэг юмуу. Олон улсад 30 хоног ч гэдэг юмуу ийм юм байсан. Тийм учраас нааш цаашаа явах замын зардал, хоол, байр орон сууц бүгдийн улсаас амлаж байсан учраас хүмүүс маш идэвхтэй оролцож байсан. Тэгээд бүх аймгуудыг говийн аймаг хүртэл Улаанбаатарт ирж тэшүүрийн тэмцээнд орж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгэхээр би 61 оны анхдугаар спартакиадыг яръя л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

200-гаад хүн оролцож байсан юм. Өглөө эхлээд шөнийн хоёр гурван цаг хүрч дуусаж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Хаана болж байсан юм.

Цэнд -

Энхтайвны гүүрний баруухан талд л даа. Тэгж байсан түүхтэй.

Хишигсүрэн -

Гол дээр үү?

Цэнд -

Үгүй голоос өшөө наашаа. Талбайтай. Олон улсын стандартад нийцсэн 400 метрийн талбайтай. Түүн дээр явж байсан юм. Тэр үед хүн болгон спортоор оролдох хөдөлгөөн ч гэдэг юмуу. Тийм хүсэл эрмэлзэл хүмүүст их байсан. Ер нь тамирчин хүн ямар сайхан алдар гавъяатай юм. Гадаадад бас их явна. Тэр үед гадаадад явах амар биш байлаа шүү дээ. Намын даргын тогтоол гарч байж дэлхийн аварга олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн явна. Хүн болгон явахгүй шүү дээ. Түүнээсээ ч байсан байх гадаад дотоод явсан хүн өмссөн зүүсэн нь бусдаасаа арай өөр харагдаж хүмүүсийн сонирхлыг их татаж байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Гэж ойлгож байна. Тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд Булганы 10 жилийнхэн бол тухайн үедээ маш их тэшүүрчин цаначин тийм улс байсан юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм учраас манай ангийнхан бүгд гулгадаг. Бүгдээрээ цанаар явдаг. Бүгдээрээ тэшүүрээр гулгадаг ийм байлаа. Ямар сайндаа аймгийн аваргад хоёр хүн ороход хоёулаа нэг хоёрт орж байхав дээ. Тэр хоёр хүн маань хоёулаа спортын гавъяат тамирчин болчихсон. Үнэхээр бахдалтай. Тухайн үед биеийн тамирын дээд мэргэжлийн багш Нямдорж гээд хийж байсан л даа. Тэр хүний зааж хэлэх нь арай өөр л дөө. Мэргэжлийн хүн чинь тэр үед байхгүй байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Түүнээс хойш спартакиадад дөрвөн жил болоод нэг явна. Олон спартакиадад нэгдүгээр байр эзлэж шагнуулж байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд хотод орж ирээд хотын хэмжээнд уралдаан тэмцээнд ороод 61 оноос хоёулаа шигшээд татагдсан даа.

Хишигсүрэн -

Хэрэглэл тухайн үед олдохгүй.

Цэнд -

Тэр олдохгүй ш дээ. Тэр үед чинь хөрөөний төмрийг түлээ хөрөөддөг юугаар дундуур нь хугаллуулаад иртэй талын модонд зоогоод эндүүр нь оосроор ороогоод эсгий гутланд боогоод тэгээд л гулгана шүү дээ. Олдохгүй юм чинь яах юм. Тэр үед какас гээд нэг юм гарч байлаа. Цасны тэшүүр гээд гарч байлаа. Цана гэхээр хус модыг өөрсдөө юу яачихаад урд талын жаахан гэдийлгэчихээд явж байсан манайхан бүгд тэгж байсан. Манай ангид Гомбодоржийн Даваацэрэн гээд цанын спортын мастер байж л байсан. Бүгд л тэгж байсан юм. Аль болох эрээд байхгүй. Байгаа юмаа ашиглаад модон чарга хийж байсан даа. Тийм түүх байгаа л даа.

Хишигсүрэн -

Одоо ингээд би одоогийн тамирчдын түүхийг харахаар жаахнаасаа хичээллээд зорилго тавиад би тамирчин болно гээд явж байна л даа. Яг таны хувьд спорт руу анх орохдоо зорилго тавьсан уу? Урсгалаараа яваад орчих уу?

Цэнд -

Тийм зорилго ерөөсөө байгаагүй. Үгүй яахав сонирхохын хувьд сонирхоод...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Нэг аймгийн аварга болоод үзээд алдъя гэж оролцоод тэгээд хоёр жил дараалан 9-р анги, 10 ангидаа түрүүлчихлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд 10-р ангид байхдаа 59 онд улсын аваргын тэмцээнд анх ирж оролцоод...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Аа энэ спорт гэдэг чинь ийм сайхан байдаг юм байна. Тэгээд алдартай алдартай тамирчин сайн багш дасгалжуулагч нартаа уулзаад зөвөлгөөн аваад ер биеийн тамирын дээд сургуульд орж энэ чиглэлээр явах юм бол амжилтанд хүрч болох юм байна гэсэн зөвлөмжийг их олон хүнээс авсан л даа.

Хишигсүрэн -

Тухайлбал ямар тамирчид?

Цэнд -

Тухайлбал тэнд спортын мастер Хүрэлжав гэдэг хүн байлаа. Хөвсгөл аймгийн хүн дээ. Намсрай гэж хүн байлаа. Хэнтий аймгийн хүн. Галсан гэж байлаа. Энэ Улаанбаатар хотын. Эмэгтэйгээс Наранцэцэг гээд олон алдартангууд байсан даа. Тэднийг хараад эдний хэмжээнд хүрэх юмсан. Яаж ийм сайхан болох бэ? гэсэн хүсэл тэр үеэс төрж, тэгээд 10-р ангид байхдаа Нямдорж багшдаа хэлж байсан байхгүй юу. Багшаа би ерөөсөө биеийн тамирын мэргэжлийг сонгоё.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Би улсын аваргад ороод 4-р байранд орчихсон. Анх удаа оролцоод...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Их олон хүн сайн байна гэж урам өгч байсан л даа. Тэгээд шагналт байр гээд толь моль шагналд аваад тэр үед чинь ховорхон гурван хавтастай толийг чинь түрүүлсэн хүнд шагналт байранд бас нэг жижиг толь хоёр тольтой харьж ээждээ толио өгч байсан. Толио тавьчихаад ээж маань эгч маань миний хүү авч ирсэн. Миний дүү авч ирсэн гээд амьтанд гайхуулж байсан үе бий дээ. Хоол идэх унаа бүх юм улсаас гаргадаг байсан.

Хишигсүрэн -

За тэгээд бид хоёр ярилцлага өгөхийн өмнө ярилцаж байсан. Азийн рекордыг хоёр удаа эвдэж байсан гэж байна. Тэр түүх...

Цэнд -

Наадах чинь бол ийм л дээ. 61 онд бүх ард түмний спартакиад болсны дараагаар ЗХУ-аас тэшүүрийн мэргэжилтэн ирсэн байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бид нар бол түүнийг мэдэхгүй ш дээ. Тэмцээн уралдаанд ороод түүний дараа Зөвлөлтийн мэргэжилтэн хараад сонгож авсан юм байна лээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Энэ хүмүүсийг авъя. Үүнийг тэгье гээд тэр хүн бол дэлхийн аварга. Олимпийн тэмцээнд Монголчуудыг оролцуулна гэсэн ийм зорилготой ирсэн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд би 61 оны намар орсон. Дашням маань 62 онд орсон. Шигшээд орсон. Хоёулаа шигшээд орно гэдэг сонин л доо. 62 онд дэлхийн аваргын тэмцээнд Москвад Дашням бид хоёр явсан юм. 63 онд явсан юмуу. Тэгээд 64 онд олимпид оролцсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

64 онд Монгол анх удаа олимпид өвөл зуны гэж болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Өвөл явдаг нь цагаан. Зун болдог нь ногоон олимп гэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Австрийн Инсбург хотод болсон л доо. 2 сард...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

1 сарын 25-аас 2 сарын эхэн хүртэл явсан л даа. Түүний өмнө бэлтгэл хангах гээд Зөвлөлтийн шигшээ багийнхантай Оросын шигшээ багтай...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Казакстаны.... талбай дээр. Тэр талбай дээр бид бэлтгэл сургуулилалт хийж байлаа. Тэр үед дэлхийн олимпийн аварга болж байсан алдарт Евгений Гришкин дэлхийд ганцаараа хурдан хүн гэж тооцогдож байсан л даа. 500 метрт 39,6 секунт гүйгээд би шиг хурдан хүн байхгүй. Тэр талбайд тэдэнтэй хамт бэлтгэл сургуулилалт хийж байгаад олон улсын тэмцээнд орсон юм. Тэр тэмцээнд би 10000 метрийн тэмцээнд түрүүлж Азийн рекорд тогтоож түүнийгээ сайн мэдээгүй л дээ. Азийн рекорд гэж хүмүүс баяр хүргээд байсан. Түрүүлсэн гэж баяр хүргэж байна гэж бодоод байсан. Улсынхаа рекордыг эвдсэн гэдгээ мэдэж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр үед ТАСС-ын сурвалжлага гэж байлаа шүү дээ. Дэлхий даяар цацаад хаячихдаг. Тэр үед их сонинтой. Тэр үед биднийг оролцоод Улаанбаатарт ирсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бид нарыг угтаж авлаа л даа. Эрхүүгийн онгоцны буудал дээр...

Хишигсүрэн -

61 онд уу?

Цэнд -

Биш. 63 онд

Хишигсүрэн -

Дэлхийн аваргад?

Цэнд -

Бишээ. Дэлхийн аваргад орохоос өмнө.

Хишигсүрэн -

Бэлтгэл сургуулилалтын үед?

Цэнд -

Бэлтгэл сургуулилалт олон улсын тэмцээнд. Азийн аварга эвдлээ. Бусад тамирчид маань Улсынхаа рекордыг эвдсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Хнн.

Цэнд -

Хамгийн том минийх Азийн рекорд байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд Эрхүүд онгоцны буудал дээр ирэхэд шууд Эрхүүгийн онгоцны буудлын радиогоор хэлсэн байхгүй юу. Монголын Л. Цэнд байна уу? Улаанбаатараас утсаар яръя гэж байна гэж...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд Намсрай багштай гүйгээд очихгүй юу. Ингэж урьдчилан ярина гэдэг сайн юм биш багшаа. Миний муу ээж бурхан болсон байна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Гэж яриад гүйгээд очсон чинь шууд багш аваад ярьсан чинь. Шууд баяр хүргэе МОНЦАМЭ-гээс ярьж байна гэдэг байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Та нарыг угтаж авах гэж байна. Үгээ бэлд гэсэн байхгүй юу. Тэгээд онгоцоор яваад энд ирээд гаалийн шалгалтаар ороод гараад ирсэн чинь тамирчдын автобусанд орох гээд явсан чинь хүн араас татахгүй юу. Л. Цэнд гуай та машинд суу гээд би юун машин автобусанд сууна гэж зүтгээд танд гурван хоног үйлчилнэ. Та гурван хоногийн дараа Япон явна гэсэн тэр хүртэл танд гурван хоног үйлчил гэж намын хороо өгсөн юм. Тэгээд Чайка тэргэнд сууж гурван хоног үйлчлүүлсэн.

Хишигсүрэн -

Гайхаад?

Цэнд -

Гайхаад унаж үзээгүй юм чинь. Тэгээд Дашнямтай хоёулаа нэг гэрт байсан. Хашаанд хоосон гэр байж байгаа ш дээ. Хажуу айлдаа орж цай уучихаад. Тэгээд Улаанбаатар ресторанд гурван хоног байрлана гэсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хэдэн цагт ирэх үү? гээд гадаа жолооч тэгж байна. Гадаа хүн хүлээлгэхээсээ санаа зовоод за 5 цагт хүрээд ир гээд явууллаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд айлд ирээд хоол цай идэж байтал гадаа сигналь дуугараад айгаад хөөе яана машин ирж байна гээд/ инээв/ Манайх ХАА-н яамны урд талд төмрийн завод гэж байсан юм. Түүний хажууд хашаанд байсан байхгүй юу. Тэгж Улаанбаатарт ирж байлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд оройн бид нарыг хүлээж аваад Лхамжав, Дашням бид хэдийг 1000, 1000 төгрөгөөр шагнаж урамшуулж байлаа.

Хишигсүрэн -

Ламжав?

Цэнд -

Тийм Лхамжав гэж манай тэшүүрийн гавъяат эмэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Дашням манай ангийн тэгээд бид гурвыг 1000, 1000 төгрөгөөр гурав хоноод явах гэж байгаа ш дээ. Урагшаа...

Хишигсүрэн -

Япон руу?

Цэнд -

Тийм тэгээд Ядамсүрэн манай дарга байсан юм. Биеийн тамир спортын эвлэлийн төв зөвлөл гэж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр дарга маань хүлээн авалт хийгээд. Орой нь....

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд хэлэхгүй юу. Сонин болгож ярьж байгаа юм л даа. Нэлээд орой болчихсон байсан утас дуугарлаа. Утсаа авсан чинь Бал дарга Ядамсүрэн чамд баяр хүргэе гээд утсаа тавьчихдаг байгаа гэж. Огт мэдээлэлгүй байсан. Олон тийшээгээ утсаар яриад олон тамирчин гадаадад тэмцээнд явсан аль нь юм болоо гэж бодоод тэгсэн чинь манай тэшүүрчид их сайн явсан байна гээд ТАСС-ын мэдээгээр явсан гээд. Бал дарга дандаа Орос хэл дээр мэдээ хүлээж авдаг.

Хишигсүрэн -

Дасгалжуулагч нь мэдэхгүй. Дарга нь мэдэж байгаа.

Цэнд -

Тийм.Улаанбаатарт байгаа ямар юмаа мэдэх вэ? дээ.

Хишигсүрэн -

/Инээв/

Цэнд -

Яг тийм сонин юм болж...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Гадаадад явж байсан ч гэсэн харж л байдаг юм байна гэсэн бодол төрж байсан л даа.

Хишигсүрэн -

Нэг ийм юм асуучихаад дараа хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Ер нь одоо ингээд эргээд бодохоор хамгийн анх рекорд тогтоосон. Хүмүүс баяр хүргэж байсан гэж та ярьж байна шүү дээ. Таньд яг дотор юу бодогдож байсан бэ?

Цэнд -

Юун дээр?

Хишигсүрэн -

Одоо яг аварга болоод...

Цэнд -

Хүлээж байхад уу?

Хишигсүрэн -

Ер нь та нэг ёсондоо баатар болчихлоо шүү дээ.

Цэнд -

Хожим хойно бодоод байхлаар сансарын нисэгчдийг хүлээж авч байгаа. Хожим нь бодоход...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр үед биш шүү дээ. Тэр үед намайг их л хүндэтгэсэн байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Цэцэг барьчихсан. Тэр олон хүн тосоод зогсож байна гэдэг чинь маш том хариуцлага. Яаж үүнийг хариулах уу? Яаж цааш нь сайн явах уу? Үүнээс улам сайн явах юмсан гэсэн бодол төрдөг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хариулах юмсан гэдэг талаасаа илүү бодогдож байсан даа.

Хишигсүрэн -

Таны ээж ирээгүй байсан уу?

Цэнд -

Үгүй ээж маань хөдөө өвлийн цагаар уралдаан тэмцээн гадаад дотоод...

Хишигсүрэн -

Та тэр 61 онд Азийн рекорд тогтоож байхдаа. Олон улсын ямар ямар тэмцээнд оролцсон байсан? Хаана хаана очсон байсан бэ?

Цэнд -

Би ер нь олон газар явсан даа. Би ер нь анх эхлээд хил давахдаа Москвад очсон. ТУ-100 54 гэдэг онгоцоор дуунаас хурдан цагаан онгоцонд анх удаа сууж Москвад очлоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Москвад тэнд дэлхийн аваргын тэмцээнд орсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Аа тэгээд 62 он шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

63 онд Японд очиж байсан. Дашням, Лхамжав бид гурвуулаа явсан.

Хишигсүрэн -

Хөрөнгөтөн оронд очсон байна шүү дээ?

Цэнд -

Анх удаа хөрөнгөтөн оронд очиж байгаа нь тэр.

Хишигсүрэн -

Монгол Япон гэдэг чинь бас их онцлог харилцаатай шүү дээ. Халхын голын дайнаасаа болоод....

Цэнд -

Тийм амаргүй үе байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэгээд ямархуу байдалтай байсан бэ?

Цэнд -

Бид эндээс явахдаа шууд онгоцоор яваагүй. Тэр үед чинь хэцүү ш дээ. Саяны ярьсан. Виз миз хаагуур явдаг юм. Галт тэргээр Бээжин ч орж үзээгүй шүү дээ. Галт тэргээр урагшаа явах болж байгаа юм. Галт тэргээр яваад тэгээд Бээжин орлоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Урагшаа галт тэргэнд анх удаа сууж байгаа нь тэр. За тэгээд Бээжинд оччихоод 7 хоносон юмаа. Мөс байхгүй гээд. Эндээс дулаахан юм байна лээ. Аягүй дулаахан юм байна лээ. Мөсгүй гээд зургаа долоо хоног тэр үед чинь ямар юугаар тэгсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Монголын тэшүүрчид сайн байгаад Азийн рекорд тогтоосон учраас тэр талаасаа ч тэгсэн юмуу?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ямарч мөс байгаагүй. Тэгээд Бээжингээс Гонгконг хүртэл бас галт тэргээр явсан. 7 хоног ямарч мөсөн дээр гарахгүй хоноод. Тэгээд Гонгконгод очоод нэг хоночихоод тэгээд онгоцоор Токиод очиж байсан. Токиод очиход бас сонин...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Токиод очоод онгоцноос буунгуут камер барьсан аппарат барьсан хүн 30,40-өөр ирсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Азийн рекорд?

Цэнд -

Үгүй тэгээгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хятадын тамирчид, Хойд Солонгосын тамирчид, манай тамирчид ингээд очсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Алийн хүлээж авч байгаа юм мэдэхгүй. Дэлхийн аваргад ингэж хүлээж авдаг юм байна гэж би бодсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд гараад ирсэн чинь Монгол Монгол гэсэн дуудсан баахан хүмүүс хашгираад байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Нэг юм болох нь дээ гээд манай дарга. Тэгээд яваад очсон чинь Японд байдаг Солонгосчууд зохион байгуулсан.

Хишигсүрэн -

Ардчилсан Солонгос уу?

Цэнд -

Ардчилсан Солонгос юмуу? Хойд Солонгос нь ч юмуу? Бодвол Ардчилсан Солонгос л байх л даа. Тэгээд яасан гэхээр эх орны дайны үед Солонгос хүүхдүүдийг манай Монголчууд хүлээж аваад өсгөж бойжуулаад, боловсрол олгоод түүнийг их өндөр үнэлж та нар их буянтай үйлс хийсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Сайхан сэтгэл гаргасан. Та нарыг дэмжинэ гээд. Тийм цуглаан хийж сонин юм болж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Сайхан л юм байна лээ.

Хишигсүрэн -

Та тэр Бээжингээр дамжаад, Гонгконг ороод, Токио орж байгаа явдал. Тэмцээн гэдгээсээ гадна гадаад улс оронд явж байгаа. Москвад очихдоо ч гэсэн тиймээ? Та бол хөрөнгөтөн оронд очиж байна шүү дээ. Их сонин байгаа ш дээ.

Цэнд -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ улс оронд очиход ямар сонин юм санагдаж байв? Юу танд их сонин санагдаж байсан? Юу бодогдож байв?

Цэнд -

Москвад очиход хамгийн сонирхсон ...

Хишигсүрэн -

Би танд нэг инээдтэй юм хэлэх үү? Намайг жаахан байхад манай хашааны хүн ардын их хурлын депутат, гавъяат хүн байхгүй юу. Тэр хүн Москвад аялалаар явчихаад явж ирчихээд Улаанбаатарт очсон чинь Улаанбаатар их том юм шиг тэгээд Улаанбаатараасаа Москвад очсон чинь Улаанбаатар Москвагийн хажууд сум сум манай сум л гэсэн үг гэж байсан. Тэгээд яг энэ зүйрлэлийг их олон хүн хэлдэг. Сум гэдэг хэмжээний л зүйрлүүлж байгаа царайн тэр ш дээ. Тэгэхэд танд юу мэдрэгдэж байсан бэ?

Цэнд -

Би Шерметковын онгоцны буудал дээр бид нарыг намын төв хороо хүлээж авсан тэр үед. Зөвлөлт холбоот улсын намын төв хороо, тэшүүрийн холбоо хоёр хүлээж авсан байхгүй юу. Яагаад гэвэл Монголчууд анх удаа дэлхийн аваргын тэмцээнд орох эрх авсан. Тэр утгаар нь Намын төв хороо, тэшүүрийн холбоо хамтарч авч байсан. Тэгж хүлээж авсан учраас бид нар өндөр байсан. .... Тэр зочид буудалд Дашням бид хоёр орос дасгалжуулагчтай цуг их өндөр хангамжинд бид хоёрыг байлгасан байхгүй юу.

Хишигсүрэн -

Таны ярианаас би ийм юм ойлголоо. Манайх спортдоо үнэхээр бодлоготой байж чадах юм бол маш өндөрт очно.

Цэнд -

Тэгэлгүй яадаг юм.

Хишигсүрэн -

Одоо энэ олимпийн хороо ....

Цэнд -

Одоо ч гэсэн ийм байгаа байхгүй юу. 74 оноос эхлээд за бараг 80-аад оноос эхлээд тэшүүрийн спорт тасраад дээшээгээ яваад өгсөн. Хөгжилтэй улс орнууд нь дээшээгээ яваад өгдөг. Хөгжил муутай манай мэт нь ингээд үлдэхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр юу юм бэ? гэхээр бид нарын үед чинь ердийн гулгуур адилхан байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бид нарын гулгадаг хугацаа адилхан байсан байхгүй юу. 11, 12, 1, 2 сар гээд адилхан 4 сар гулгадаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр үед бид адил хэмжээнд...

Хишигсүрэн -

Түвшин адилхан?

Цэнд -

Адилхан. Хэн ч дэлхийн хэмжээнд очоод адилхан гулгадаг. Одоо болохоор бүтэн жилийн гулгалттай болчихсон учраас...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Эр эмгүй ялгаа байхгүй. Тэшүүрддэг. Одоо би яагаад үүнийг яриад байна уу гэхээр бид нарын үе 63 он, 64 он бол дэлхийн хурдан хүн Евгений Грушкин 39,6 секунд гүйсэн. Үүнээс дээш амжилт байхгүй. Хүний дээд амжилт гэж яригддаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгж ярьж байсан үе бий лээ. Сонинд

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгтэл одоо 37, 38 гүйж байна шүү дээ. Энэ чинь одоо шинжлэх ухаан техникийн хөгжилтэй л холбоотой л доо. Тэр хэмжээнд манайх очих юм бол чиний хэлдэг шиг. Одоо бол зааланд агаар салхи орохгүй. Тийм зааланд бэлтгэл хийж байгаа шүү дээ. Одоо ямар ч нөхцөлд бол гулгаад байна. Тийм нөхцөл байх юм бол манайх явна. Үүнийг би яагаад баттай хэлж байна гэхээр миний шавь нар энэ жил юунд очлоо. Канадад очиж уралдлаа. Дэлхийн дундаж хэмжээнд очсон. Хоёр хүүхэд байгаа. Үзүүлж чадаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм юугийн хангаад өгөх юм бол чиний хэлдэгээр ямарч спортоор Монголын тамирчид дээшээгээ гарна.

Хишигсүрэн -

Нөгөө талаасаа бид нарт чинь бас нэг онцлог байгаа ш дээ. Байгалийн онцлогийг даван туулах чадвартай.

Цэнд -

Тэр үнэн.

Хишигсүрэн -

Японд үзүүлж байгаа тэр амжилтыг харахад тиймээ? За тэгээд эргээд хоёулаа яриа руугаа оръё. Дэлгэрэнгүй дараа тусгай сэдэв болгож яръя гэж бодож байна. Чайка гэдэг машин тиймээ? Москвад очсон.

Цэнд -

Чайка. Чайка гээд хар тэрэг манайд ч байсан. Томчууд унадаг.

Хишигсүрэн -

Хөнгөн тэрэг?

Цэнд -

Хөнгөн тэрэг. Их гоё.

Хишигсүрэн -

Коммунист намын төв хорооны төлөөлөгч нарыг хүлээж авдаг.

Цэнд -

Тийм. Манайхыг дэмжиж байхгүй юу.

Хишигсүрэн -

Жижиг сажиг хоол хүнс, дэлгүүр хоршоо, эмч, одоо жишээ нь Москвад та очоод юу анх худалдаж авч байв?

Цэнд -

Хамгийн түрүүн Москвад очсон тухайгаа яръя. Бид олуулаа явсан байхгүй юу. Бэлтгэл сургууль хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Аа нэг хэсэг нь дэлхийн аваргад орно. Бас нэг хоёр эмэгтэйн гадаадад юунд явж байсан юм. Бас эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын юунд явж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм учраас их олуулаа очсон. Хамгийн эхлээд очоод бид нарын сонирхсон зүйл бол тэмцээн болох газрыг очиж үзье гэж сонирхсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Лужник байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

80 оны олимп болсон шүү дээ. Яг тэр студионы чинь гадна талд яваад очсон. Манай цэнгэлдэх шиг цэнгэлдэх байгаа ш дээ. Түүний чинь гадна талаар ус асгаад очиход том далай харагдаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Пөөх энэ чинь юу вэ? Ийм том далай дээр гулгах юмуу гэж бодож байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгсэн чинь үгүй юмаа. Нийт ард түмний хэрэгцээнд зориулагдсан гэсэн хөгшин залуугүй гулгаж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Маш олон хүн. Ийм олон хүн гулгаж байгаа юм чинь Оросод тэшүүрийн спорт хөгжихгүй яахав гэж бодогдож байгаа. Дотогшоо орохоор студион дотор 400 метрийн талбай яг энэ манай ширээ шиг ийм цэлгэр цэвэрхэн нүүр харагдахаар тийм гоё. Талбай дээр эрэгтэй эмэгтэйгүй хүчээ үзэн гүйж байсан даа. Дэндүү гоё юмаа. Ийм аваргуудтай яаж уралдана даа гэж бодогдож байсан. Хамгийн түрүүн би айж байсан. Нэг ёсондоо айж байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Яаж ийм аваргуудтай уралдана даа гэж бодож байсан. Гарч гулгахад үнэхээр сайхан. Тээгэлдэх юм байхгүй. Тийм гоё юм байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

За хоёрдугаар гоё нь юу вэ? гэхээр Улаан Талбай дээр очиж Кремлийн музей үзлээ. Кремлийн ордон дотор явж үзлээ. За Кремлийн цаг дуугарахыг сонслоо. Нэг ангийн хоёр явж үзэж байхад үнэхээрийн гоё байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Багаасаа...

Цэнд -

Багаасаа нэг ангид байсан хоёр...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хоёулаа мөр зэрэгцээд явна гэдэг гайхамшиг.

Хишигсүрэн -

Гайхамшиг. Аа ха.

Цэнд -

Үнэхээрийн сайхан. За тэгээд дараа нь метро гэж юм орж үзээд гайхахгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр их олон мянган хүн. Тэр цахилгаан шатаар дээш доош явж үйлчлүүлдэг. Ямар агуу юм хийсэн юм бэ? Гэж

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Энэ их олон хүн хаашаа явж байгаа юм бол гээд их юм сонирхож байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

За тэгээд дэлгүүр мэлгүүр үнэхээрийн гоё байсан даа. Манай эгч хүүхэдтэй. Нялх хэдэн дүү нартай. Нөгөө хэдэн дүү нартаа л тоглоом авна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Миний авч чадах л юм тоглоом.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр үед чинь хэн дуртай хүн нь түрийвчээ дүүргэж явдаггүй үе байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тодорхой хэдэн рубльтэй явах уу? гээд төрийн хэмжээнд авч үздэг. Тэгээд 30, 40 нь л рубльтэй явна. 30,40 рубльд бас гайгуу юм авнаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

50, 60-аад рубль авч явж байсан шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Маш олон Монгол оюутнууд байсан. Тэдэнтэйгээ уулзаад сэтгэл сайхан л байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха. Дараа нь Казакстанд бэлтгэл хийгээд Азийн рекорд тогтоосон. Казакстан ер нь Алмата...

Цэнд -

Чи сүүлийн үеийн Казакстаныг мэдэх байх. Миний яриад байгаа бол 61 оны яриа. Доор байсан одоо дээр гарчихсан байх. Амралтын газрын ойролцоо ийм гулгуурын талбай байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Аа 74 оноос дээш нь болгоод нэлээд дээр тэнгэрт гаргаад доогуур нь хөргөгч тавиад орчин үеийн гэхдээ л задгай л даа. Битүү биш задгай. Одоо битүү болгож байгаа байх. цахилгаан хоолой моолой тавьчихсан. Дэлхийд нэг номерийн л гулгуур байсан л даа. Битүү гараад ирчихсэн учраас одоо дээгүүр орж чадахгүй. Одоо битүү хийчих юм бол тэртэй тэргүй нэг номерт орно. Яагаад гэхээр далайн түвшнээс өндөр. Манайх 1600 тэднийх 1650...

Хишигсүрэн -

Далайн түвшнээс өндөр байх нь юугаараа..

Цэнд -

Далайн түвшнээс дээш байх нь агаарын чийгшил дээшээ гараад ирдэг. Доошлох тусам агаарын нягтралд ороод хүндрэлтэй. Ялангуяа манайхан далайн түвшнээс дээш 1200 –д амьдарч байгаа шүү дээ. Түүнээс доош 200,300 метрт ороод ирэх юм бол бид нарт амьсгалахад маш хүндрэлтэй байдаг байхгүй юу. Дээшлэх тусам агаар нь ... 2-рт тэдний ус нь их цэнгэг их гоё. Манай энэ төв цэнгэлдэхийн тэдний усны бүтэц ижил гардаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Оо за.

Цэнд -

Тийм. Бид бас үзсэн юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манай гулгуурын талбайг маш их урамтай гэж ярьдаг ш дээ.

Хишигсүрэн -

Яагаад?

Цэнд -

Яахав. Найрлагандаа л байхгүй юу. Янз бүрийн эрдэс бодис тийм их биш байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Аа ха. Казакстан тэр үед ямар байсан бэ? Амьдралын түвшин манайхтай адилхан уу?

Цэнд -

Ер нь Казакстан чинь аль дээр зах зээлд орсон улс шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Яагаад бэ? гэхээр тэнд Солонгосчууд их байдаг юм билээ.

Хишигсүрэн -

Хойд Солонгосчууд их байдаг ш дээ. Тийм ?

Цэнд -

Хойд Солонгосчууд маш их байна. Тэд нар чинь дандаа хувьдаа аж ахуйтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хувийн аж ахуй их хөгжсөн.

Хишигсүрэн -

Тийм. ........

Цэнд -

Гэрт нь очиж үзэж байсан. Ногоо тариа цэцэрлэгтэй. Өөрсдийхөө хийсэн юмаар хүнийг их дайлдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Түүнийгээ ярих их дуртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Алимны мод гэхэд чинь айл болгонд байдаг юм байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Тийм. Айхтар газар ш дээ.

Цэнд -

Тийм. Парк байна ш дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Түүгээр зугаалаад явахаар идэж болно. Авч болохгүй гэсэн юутай юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Үнэхээр сайхан. Айраг их гоё хийдэг юм билээ?

Хишигсүрэн -

Ямар айраг?

Цэнд -

Гүүний айраг. Аягүй гоё айраг. Манай хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүд тэнд сурдаг байсан ш дээ. Би тэдэнд айраг аваачаад өгсөн чинь тэд нар гайхаад чи Улаанбаатараас айраг аваад ирсэн юмуу? Үгүй ээ танай зах дээр байна ш дээ. Тулманд хийчихсэн байгаа. Бүр ямааны тулманд...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Аягүй гоё.

Хишигсүрэн -

Сонин юм бэ?

Цэнд -

Тийм. Сонин. Казакстан Оросоос арай өөр шүү. Байж байгаа тэр соёл моёл. Амьдрал ахуй. .... 63 онд бид нар юунаас Гонконгоос далайн зах юм даа. Далайн боомтоос нисээд далайн дунд л буучих шиг боллоо. Нисээд байдаг. Нисээд байдаг. Ингээд харахад нэг жаахан энэ шиг ийм дөрвөлжин газар харагдсан байхгүй юу. Энэ юу вэ? гэсэн чинь Тайвань улс байнаа гэж ...... Тэр үед Шанхайн засгийн газар гэж байлаа. Шанхай засгийн газар энэ байна гээд тэгээд орой Токиод буух гэтэл ...

Хишигсүрэн -

....?

Цэнд -

Үгүй үгүй нисээд л явж байсан.

Хишигсүрэн -

60-аад оны эхэн үеийн Хятадын харилцаа ямар байсан бэ?

Цэнд -

Хэцүү. Бид анх эхлээд тийшээ гараад явахад эхлээд баахан цэргийн улсууд суусан л даа. Вагонд. Тэгээд Эрээн дээр буугаад байж байтал Эрээн чинь тийм гоё биш. Зүгээр нэг жаахан жаахан амбаар, хүмүүсийн өмссөн зүүсэн нь дэндүү ядуу. Тэгээд вагонд явж байгаа цэргүүдийн юу бүгд нөхөөстэй. Өмсөж яваа куртка, оймс моймс нь 75 нөхөөстэй. Үнэхээрийн ядуу. Тэгээд Бээжинд очиход нэг ийм аяга бариад өглөө дандаа хар хөх куртзатай. Ижил малгайтай. Иймэрхүү хар хөх. Өглөө стаканаар нэг ус хийгээд нэг мантуу аваад гараад байдаг юм байна лээ. Тэгээд ажил руугаа явдаг. Дугуйтай. Тэр их сонин харагдаж байсан. Нэг онцлог нь зай л байвал ногоо тарьдаг юм байна лээ. Түүнийгээ их айхтар арчилж янзалдаг. Энэ хөдөлмөрч гэдэг нь харагдаад байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Би бас их сониуч явж байгаад нэг айлд орчихож байгаа юм. Энэ айл байна гээд ногоо тарьчихсан айлд ороод үзээтгэе гээд хэл мэдэхгүй ч ороод дотор нь харъя гээд гүйгээд орлоо. Ор гэж зүгээр наар нааран дээр гудас тавьчихсан. Тэгээд нэг пийшин шиг юм байна. Тэрэн дээр 2, 3 стакан л байсан л даа. Төмөр аяга. Өөр ямарч эд хогшил байхгүй. Тэр үед газар дээр суугаад хоол ундаа иддэг байсан байх л даа. Үнэхээр ядуу байсан. Тийм гоё байшин барилга байгаагүй. Тэгээд Гонгконгод очсон чинь шал өөр болж байгаа юм.

Хишигсүрэн -

Вагоны цонхоор юу харагдаж байна?

Цэнд -

Вагоны цонхоор дандаа л айл үргэлжилсэн айл. Харин тэр Шар мөрөний хавьцаа их гайгуу харагдаж байсан. Ийшээ явах тусам л байшин барилга тааруу. Гонгконгод очиход шал өөр. Ярьж байгаа, өмссөн хувцас хунар гээд Гонгконг чинь дэлхийн өнцөг булан бүрээс үндэстэн цугларсан их айхтар хөгжилтэй газар юм байна лээ. Их цэвэрхэн, өндөр өндөр байшингуудтай. Байшин барилга ихтэй. Худалдаа наймаа ихтэй. Дээшээ доошоо гүйдэг нөгөө дээшээ, доошоо гүйдэг шатыг тэнд л анх үзэж байлаа. Би 30 хэдэн давхар гарч үзсэн. Дээшээ доошоо явахад мэдэгдэх юм байхгүй. Намуухан нэг мэдэхэд 7, 8 давхарт явж байгаа байх гэж бодоход л 30 давхарт оччихсон байдаг.

Хишигсүрэн -

Хамгийн өндөр байшин нь хэдэн давхар бол гэдгийг та анзаарсан уу?

Цэнд -

Анзаараагүй. Анзаараагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Их л өндөр юм байлаа. Тэгээд шөнө орой болоход онгоцны буудлын гэрэл гэгээ их гайхамшигтай. Ямар гоё юм бэ? Ямар аймшигтай гоё юм бэ? Өнгө өнгөөрөө тэгээд буусан чинь яг л далай дээр бууж байгаа юм шиг. Буугаад ирэхээр далайн уур амьсгал.

Хишигсүрэн -

Хөрөнгөтөн орон гэдэг чинь хүн амьдрахад хэцүү...

Цэнд -

Бид нарыг явахад намын төв хорооноос за та нар хөрөнгөтөн орон руу явж байна. За их боловсролтой. Аятайхан соёлтой. Наад зах нь оймс нусны алчуураас эхлүүлээд хэлнэ шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ингэж явна. За тэгээд Социалист Монгол орон гэдгээ сайн яриарай гэх юм л хэлнэ дээ. За хөрөнгөтөн орон гэдэг чинь айхтар шүү л гэж хэлнэ. Тэгэхээр бидэнд хөрөнгөтөн орон гэж нэг талын дайсан ч юм шиг. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм их хөрөнгөтэй болохоор харамч байдаг юм болов уу? гээд ингээд боддог байхгүй юу. Тэгээд харин очихоор тийм юм байдаггүй байсан ш дээ. Шал өөр хүнтэй харьцаж байгаа харьцаа өөр...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ер нь тэгээд спорт өөр л дөө. Газар газрын янз янзын үзэл санаатай янз янзын үзэл бодолтой улс нэг дор нэг зорилгоор цуглахаар хоорондоо бие биенээ харилцан ойлгосон.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэмцээний төгсгөлд хоорондоо салж ядаж байсан юм. Тийм сайхан ах дүү болсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бие биенээ харилцан мэднэ. Тэгээд яахав Монгол гэхээр улсууд Оросын Монгол юмуу? Хятадын Монгол юмуу гээд яг Монгол гэдгийг нарийндаа ойлгодоггүй. Хүлээн зөвшөөрдөггүй улсууд их байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм. Тэгээд хамгийн сүүлд нь Чингисийн Монгол гээд Чингис гэхээр ойлгож байгаа юм. Чингис гэхээр аа түүхээр үздэг байсан Чингис гээд ...

Хишигсүрэн -

Та нар жишээлбэл Чингисийн Монгол гэж хэлж ...

Цэнд -

Бид нар Чингис гэж хамаагүй ярьж болохгүй гэдэг байсан. Тийм учраас болгоомжтой аль болохоор Монгол гэдэг юмаа л хэлнэ ш дээ.

Хишигсүрэн -

Социалист Монгол гэж?

Цэнд -

Сүүл рүүгээ социалист Монгол гэж явсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

72 оны үеэс социалист гэдэг болсон ш дээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж байсан ш дээ. Би 64 онд анх Олимпид ороход тугаа барьж явсан байхгүй юу. Гурван олимпид гурвууланд нь тугаа барьсан юм. 64, 68, 72 онд.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

92 онд тамирчдаа дасгалжуулж орсон юм. Олимпид 4 орсон.

Хишигсүрэн -

Хоёулаа Японд ямар амжилт үзүүлсэн талаар ярих уу?

Цэнд -

Японы тэмцээнд яахав дээ. Өөрийнхөө дээд амжилтыг тогтоосон л доо.

Хишигсүрэн -

Аа ха. Казакстанд болохоор?

Цэнд -

Тэр бишээ. Тэр болохоор холын зайнд гурван зайнд явна. Гурван зайны нийлбэр оноогоор эхний 16-д ордог. 16-д ороогүй. 1000-д явж чадаагүй л байхгүй юу. Тэгээд Дашням, Лхамжав бид гурав чинь дэлхийн аваргын хэмжээнд ганцхан удаа л хамт явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

63 онд эрэгтэй, эмэгтэй нэг дороо хамт явсан. Дахиж хамт ерөөсөө яваагүй.

Хишигсүрэн -

Японд ямар оролцов? Дараагийнхан 64 оны олимп тэр талаар /Инээв/ Ямар баг 64 онд явж байсан юм. ямар амжилт үзүүлж байв?

Цэнд -

64 онд чинь...

Хишигсүрэн -

Ямар арга хэмжээ авч байсан юм?

Цэнд -

64 онд анх удаа цана тэшүүрчид явсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манайх бэлтгэлээ Казакстанд хийж байлаа. Цаначид маань Польшид хийж байлаа. Австрийн Вена хотод гурван талаас ирж байлаа. Бид Казакстанаас нисээд цаначид Польшоос нисээд Улаанбаатараас албаны улсууд нисээд аа тэгээд Венад очиж уулзахгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Венасаа бид галт тэргээр явж очиж байсан юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Монголоос анх удаагаа оролцож байна. Монголоос ирсэн гээд их л сурвалжлаж байсан л даа. Миний тэр 1000-ийн амжилтыг маш их сонирхож байсан. Яаж бэлтгэл хийж, яаж ийм амжилтыг гаргав гээд л Монголд олон хүн уралдах уу? олон хүн тэмцээнд оролцдог уу? гээд олон л юм асууж байсан. Яахав олимп гэдэг юмыг анх удаа үзэж олон орны янз янзын тансаг юмнуудыг гайхаж яваад ч юмуу? Монгол багш маань жаахан цалгардсан ч юмуу? Яг тэр Казакстанд үзүүлсэн амжилтаа үзүүлээгүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Яг миний тэр Казакстанд үзүүлсэн амжилтыг Баруун Германы Женернов гэдэг хүн үзүүлсэн байхгүй юу. Тэгээд 6-р байранд орж байсан юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Би тэр рекордоо хадгалсан бол форм хадгалах гэдэг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Формоо хадгалсан бол амжилт үзүүлэхгүй юу. Аль аль нь хариуцлага алдсан байх.

Хишигсүрэн -

Аа хаа.

Цэнд -

Тэгээд тэр хиймэл гулгуур янз янз байдаг юм л даа. Анх эхлээд сайхан байж байгаад дээрээс жаахан нар гараад ирэхээр нялцайгаад юу яагаад гулгалт багасаад ирдэг л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгэхдээ 25-д орсон санагддаг юмаа. Тэр үед 25-р байранд орсон.

Хишигсүрэн -

Хэдэн тамирчин орсон бол?

Цэнд -

Тэр үед үү?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр үед тэшүүрчдээс Лхамжав, манай ангийн Дашням, тэгээд Гүржав, Жалбаа, тэгээд би 5 хүн оролцсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Цаначдаас бол 10 гаруй явсан. Тэгээд тэр үед чинь намын төв хорооноос Мооёо гэж хүн явлаа. Биеийн тамирын хорооны орлогч дарга Цэнддорж гэдэг хүн тэр хоёр удирдаж явсан юм. Дорж гээд англи хэлний орчуулагч явж байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд хожуу хойно бодоод байхад тухайн үед зургийн аппарат ч байхгүй. Камер ч байхгүй. Дурсамжийн юм ерөөсөө үлдээгүй.

Хишигсүрэн -

Фото зураг байна уу?

Цэнд -

Байхгүй. Ерөөсөө ийм аппарат байхгүй. Миний олимпид тугаа барьж явсан зургийг өөр газраас манай олимпийн хорооны ...

Хишигсүрэн -

Оросуудаас авч болоогүй юу?

Цэнд -

Оросуудад хэлээгүй л юм байгаа биз. Яг өөр өөрийнхөө зургийг бичнэ үү? гэхээс биш ...

Хишигсүрэн -

Жагсаалаар орж байгаа зургийг ...

Цэнд -

Уул нь бол тэр зургийг чиний хэлдэгээр захиалаад мөнгөө өгөөд авах ёстой байсан юм байна лээ. Тэгээд би туг бариад анх удаа явахад улс улс туг барьж яваа хүнээ ийм хүн туг барьж явна гэж хэлнэ. Монголын тамирчид орж ирнэ одоо гарна шүү гээд би тугаа бариад миний дэргэд Дорж гээд хэлмэрч цэнхэр үүдэн хуаран дээлтэй миний дэргэд тэгээд улсууд их сонирхож үзэж байсан. Зарим нь гэзгийн барьж үзээд хиймэл юмуу? Жинхэнэ юмуу? гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгж байна гээд би ямар хэл мэдэх биш. Тэгж л явж байсан юм даа. Тэгээд Монгол хүн ямар хоол иддэг юм? Монгол хүн яаж гулгаж байна? Яаж соёлын арга хэмжээнд орж байна? гээд олимп чинь их олон янзын арга хэмжээ байна ш дээ. Чөлөөт цагаар үдэшлэг, шоу, концерт, кино, жүжгүүд байна. Усан бассейн заал маал ер нь бүх л хангамжийг хангачихсан байдаг юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Үнэхээрийн гоё.

Хишигсүрэн -

Австри ямархуу улс байсан бэ?

Цэнд -

Австри бол үнэндээ гоё. 9-р Цагаан олимп гэж 35 орон орсон санагдаад байна. 35 орны 1000-иад тамирчин орж байна мэдээлэлж байсан юм. Тэгээд тэр миний хамгийн сонирхсон юм. бол Австрийн олимпийн тосгонд Грекийн туг байрлуулна гэж нэг юм болдог юм байна. Цэргийн хувцастай дөрвөн хүн алган дэээрээ тугаа барьчихаад хөгжмийн аянд их хүндэтгэлтэй орж ирдэг юм байна лээ. Тугаа өргөх баганын дэргэд очоод маш хүндэтгэлтэй өргөхөд манай төрийн дуулал дуулдаг байхгүй юу. Тэгэхэд маш их сэтгэл хөдлөж Монгол улс албан ёсны төлөөлөгч гэдэг нь харагддаг юм байна лээ. Дэлхийн улс үндэстэнтэй мөр зэрэгцэж явж байгаа нь харагддаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд Австрит 66 онд яваад тэгээд та биеийн тамирын дээд сургуульд хэдэн оноос орж суралцав?

Цэнд -

Би 59 онд орж суралцаад 61 онд чөлөө аваад 61 онд намын тогтоол гараад шигшээд авах тухай гээд цалинжуулна барина гээд тогтоол гардаг юм билээ? Гарах уу болих уу? гээд багш нартайгаа зөвлөөд намайг байхад Оросы мэргэжилтэн багш нар байсан. Зарим оюутнууд дээд сургуулиа төгссөн дээр дээ гээд л...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манай багш Данидов гэж хүн байсан. Мэргэжилтэн багш намайг тэшүүр дээр их дагаж явна л даа. Орох ёстой. Чи үүнд орсноор олимп, олон улсын тэмцээнд орох эрх чинь нээгдэнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Амжилтыг нээнэ. Хүн болгонд олддог завшаан биш. Ор ор чи харин сургуулиасаа чөлөө ав. Багш нь ярьж өгнө. Тэгж байсан юм. Тэгээд сургуулийн захиргаа ч хүлээнэ авлаа. Би олон жил багшийн дээдийн нэр дээр явсан даа. Тэгээд 3 жилийн чөлөө авсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд олимп орсон. Тэгээд 65 онд багшийн дээд төгссөн дөө.

Хишигсүрэн -

Та тэгээд тэшүүрийн багш дасгалжуулагч гэдгээр үү?

Цэнд -

Үгүй би бол ерөнхий багш. 10 жилийн л биеийн тамирын багш шүү дээ.

Хишигсүрэн -

Тэгээд та насаараа тэшүүрийн?

Цэнд -

Дасгалжуулагч гэдэг чинь 10 жил тэшүүрийн шигшээд байж тэмцээнд гадаад дотоод их явж байлаа. Дэлхийн аварга бүх юмыг биеэрээ амсаж нүдээрээ харлаа. Тэгээд дасгалжуулагчийн ажилд аяндаа гаршсан л даа. Ганц нэг курсад гадаадад сурсан юм бий л дээ. Тэгээд хүүхэдтэй ажилласан. Би 74 оноос эхлээд хүүхэдтэй ажилласан. Хүүхдийн оройн сургууль гэдэг юманд тэшүүрийн анги 30 хүүхэдтэй нээж ажиллуулаад тэндээс их алдартай сайн сайн аварга мастер гарсан даа. Зөндөө олон хүүхэд алийн ярих вэ? Маш олон хүүхэд гарсан. Одоо ч хүүхдүүдтэй ажиллаад л байна. Бүр 9, 10 настай хүүхэдтэй ажиллаж байгаа. Маш эрчимтэй сайн явж байгаа. Монголын хүүхдүүдийг яг ижил нөхцөлд гаргаад бэлтгэл сургуулилалт өгчих юм бол тэшүүрийн спортоор их олон хүн гулгана. Тэшүүрийн спорт гэхээр цөөхөн хүн уралддаг юм бодоод байна. Тийм биш. Нийт ард түмний бие бялдарын хүмүүжилд тэшүүрийн спорт асар их хэрэгтэй. Одоо надаас асуугаад байна л даа. Улсууд. Битүү гулгуурын талбай 4 жилийн өмнө хийнэ гэсэн чинь газар олдохгүй л байгаа байхгүй юу. Одоо нөгөө хаана байна. Гулгах юмсан гээд асуугаад л байгаа байхгүй юу. Хэрэгцээтэйн мэдэгдээд байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Ер нь таныг залуу байх үед тэшүүр бүх нийтийн спорт байж чадсан юм байгаа юм тиймээ?

Цэнд -

Чадсан. Яагаад гэвэл бодлого нь говийн аймагт ч гэсэн заавал байх ёстой гэсэн бодлоготой. Төсөв мөнгө байгаа юм чинь яах юм. Говийнхон говьдоо хийх үү? эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг Улаанбаатарт бэлтгэл хийлгээд аймгийнхаа нэрээр уралдуулах уу? гэдэг асуудлыг тухайн үеийн дарга нар шийддэг байсан байхгүй юу. Өргөн хүрээтэй. Яахав зах зээлийн үед 90 оноос эхлээд буурсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ер нь бол их буурсан. Тэгэхдээ устчихаагүй. Ер нь бол маш их буурсан байхгүй юу. Харин одоо сэргэж байгаад би их баярладаг юм. Айхтар буурсан шүү.

Хишигсүрэн -

Таны оролцсон дараагийн 2 олимпийн тухай яриач? Та 4 оролцсон ш дээ.

Цэнд -

Тийм. 68 онд Францын цагаан олимп, 72 онд Японы Токиод очиж байлаа. Завсарт нь бас явж байсан.

Хишигсүрэн -

Хөрөнгөтөн орон очих боломжтой хүмүүс нь тамирчид байж тиймээ?

Цэнд -

Тэгсэн. Тамирчид. Яг үнэн. Тэгээд 68 оны олимпид чинь тэндээс бас гурвуулаа гурван тамирчин явсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Жалбаа, Дашням би Хөвсгөлийн Жалбаа...

Хишигсүрэн -

Дашням та хоёр хоёулаа л яваад байдаг байж тиймээ?

Цэнд -

12 жил шигшээд хамт, хаашаа л явна. Хоёулаа хамт...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Дашням маань өөрийн зайд 500, 1000, 1500-гийн зайд би болохоор 5000 10000-ын холын зайд. Дөрвөн зайг хувьчлаад авчихсан юм шиг...

Хишигсүрэн -

/Инээв/ дараагийн тамирчин орох зай байхгүй.

Цэнд -

Энэ Дашнямын энэ Цэндийн гээд уралдаан болохоор хоёр гуравдугаар байрны төлөө голцуу гуравдугаар байрны төлөө өрсөлдөнө. Бид хоёр болохоор нэг хоёрын авчихна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Би түрүүлбэл хоёр нь Дашням гурав дөрөвдэхь нь хэн нэгэн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Иймэрхүү нэг үе явсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хоёр аварга шиг. Нэг үе Баянаа Мөөеө хоёр эзэлчихсэн байсан шиг. Бид хоёр бас тийм байлаа. Бас л тухайн үедээ л байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Олон жил хамт явсан сайхан даа.

Хишигсүрэн -

За тэгээд Токиод болсон өвлийн олимпид ямар амжилт гаргав?

Цэнд -

Түүнд нэг их амжилт гаргаагүй л дээ. Улсынхаа рекордыг ахиулаад Дашням ч гэсэн. Ер нь бол ахиулаад л байгаа байхгүй юу. Дэлхийн тэмцээн олон улсын тэмцээнд орохоор хардаг юм байна лээ. Монголын тамирчид ямар амжилт гаргах нь уу? амжилтаа ахиулж байна уу? гээд

Хишигсүрэн -

Та бүхний амжилт ахиад байгаа ч гэсэн бусад тамирчдын...

Цэнд -

Нөхцөлөөс шалтгаалдаг байхгүй юу. Түүндээ их хэцүү байдаг юм. Францад олимпид очиж байхад нэг сонин юм болсон л доо. Аялалаар явдаг хэсэг бүлэг хүмүүс ирж уулзсан байхгүй юу. Монголын тамирчидтай уулзъя гээд. Аа тэшүүрчид болохоор олимпийн тосгонд байрладаг. Цаначид болохоор уул руу гараад явчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд бидэнтэй ирж уулзсан юм. Яагаад бэ? гэхээр 67 онд юмуу даа. Францын нэг сурвалжлагч Улаанбаатарт ирж сар шахуу болсон юм шиг байгаа юм. хот хөдөөгүй явсан. Тэгээд сонинд нийтэлж л дээ. Би ямар мэдэх биш. Манай хэлмэрч л тэгж хэлж өгсөн. Их сайхан юм бичсэн юм байна л даа. Монгол бол 8 наснаас 80 нас хүртлээ дуулдаг дуу хуурын орон гэж тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

8 настай хүүхэд ч дуулдаг. 80 настай өвгөн ч дуулдаг тиймээ? Энэ бол дэлхийд байхгүй юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

2-рт нь хамгийн жаахан хүүхэд хамгийн хурдан морио унадаг аа. Тиймээ? 3-рт нь бүх нийтээрээ 8 жилийн боловсролтой. Тэр бол үнэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бүх нийтээрээ 8 жилийн боловсролтой 67,68,69 онуудад байсан нь үнэн.

Хишигсүрэн -

Том үзүүлэлт?

Цэнд -

Том үзүүлэлт. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй гэсэн үг байхгүй юу. 8 жилийн боловсрол бүх нийтээрээ эзэмшинэ гэдэг чинь агуу юм байхгүй юу. Тэгээд мал хөрөнгөөр нь тийм их мал хөрөнгөтэй.

Хишигсүрэн -

/Инээв/

Цэнд -

Тийм агуу газартай. Ямар баян улс байдаг юм бэ? тэгээд бидэнтэй ярьж хөөрч идэж ууж хөөрөлдсөн байхгүй юу. Монголчууд та нарыг бид дэмжинэ гээд. Тэгээд нэг хэсэг хүмүүст Монголынхоо соёлыг танилцуулж гайхуулж явсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд тэнд чинь манай нэг эмч явсан юм. франц хэлний Дэндэв гээд одоо бурхан болсон л доо. Сайхан юм болдог юм л даа. Олимпийн үеэр янз янзын юм болно.

Хишигсүрэн -

Тэмцээнээс гадуур...

Цэнд -

Янз янзын юм болно. Бие биетэйгээ дотно. Оросын тамирчидтай ч хамт бэлтгэл хийж байсан. Дасгалжуулагч нарын ч таньдаг бие биедээ их дотно байлаа. Чи хувцсаа тайл алив май гээд хувцасаа өгч байх жишээтэй. Гэтэл бидний тухайн үеийн онцлог бол орчин үед бид ийм хувцас өмсөх ёстой. Байгаа юмаараа уралдаж байдаг. Ерөөсөө өөрийгөө голдоггүй. Нэг гутал өмсвөл түүндээ дасчихдаг шиг тийм байхгүй юу. Бид нар Оросын зүгээр ... тэшүүрээр уралдаж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Мэргэжлийн биш?

Цэнд -

Мэргэжлийн биш.

Хишигсүрэн -

Мэргэжлийн тэшүүрчид биз дээ та нар?

Цэнд -

Уг нь мэргэжлийн тэшүүрчин Евгений Грушкиний тэшүүр байсан юм. Урд нь миний ярьсан алдарт тэшүүрчний тэгээд та нар хардаа ул нь нэг цэг дээр нийлэх ёстой. Тэгээд бид нар бариад үзсэн чинь хоёр цэг дээр нийлж байгаа. Нөгөө тамирчдын тэшүүр дээд зэргийн байж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Сая бид хоёр Оросын тамирчдын тэшүүр бариад явж байсан яриа ярилаа ш дээ. Тэгэхээр оросууд ер нь тухайн үедээ Оросуудын тоног төхөөрөмж хангамж дэлхийн түвшинтэй харьцуулахад ямар байсан бэ?

Цэнд -

Тэр үед чинь Оросууд их өндөр хэмжээнд бэлтгэгдэж байсан. Ер нь шигшээ багийн тамирчид том гүрнүүд чинь биенийхээ ижил хэмжээнд байна л даа. Гэхдээ хангамжийн хувьд гуравдагч оронд арай хүрэхгүй байсан. Тэр үед социалист, капиталист , дундыг баригч гэсэн гурван юунд хуваагдчихсан байлаа ш дээ. дундаж оронд Норвеги, Голланд, Швед мвед чинь дундыг баримтладаг алинд нь ч ордоггүй. Капиталист орнууд гээд социалистууд гээд нэг талыг л яана. Нөгөө хөрөнгөтөн гээд 2 талаас нь үзээд байгаа юм шиг мөртлөө тиймгүй л дээ.

Хишигсүрэн -

Яг уралдаан болоод Социалист Капиталист дундыг баримтлагч тэр орнуудын сэтгүүлчдийн хоорондын хүн ёсны харилцаа ямар байх уу?

Цэнд -

Яг тэр үе яг тэнд бол тэгж л ярьдаг байхгүй юу. Социалист Капиталист гэсэн тийм үзэл санаа нэг их явахгүй. Харин явж явж тив тивээрээ үздэг юм. Ази Азиараа тивийн Хятад Япон гээд тэгдэг юм байна лээ.

Хишигсүрэн -

Яг тэр спортын цаад шалтгаан юугаараа болж байна тиймээ?

Цэнд -

Ер нь бол юу шүү. Орой үдэш ингээд явж байхад чинь 64 онд манай Дэндэв гээд тамирчин ахмад тамирчин л даа. Аятайхан дуулчихна. Бүжиглэчихдэг. Соёлын арга хэмжээнд оролц гэж байгаа юм. Монголоос анх удаа оччихоод оролцохгүй гэх арга байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Английн эмэгтэй тамирчидтай бүжиглээд. Тэгсэн чинь орой нь яагаад чи хөрөнгөтөн орны тамирчинтай бүжиглэж байгаа юм.

Хишигсүрэн -

/Инээв/

Цэнд -

Дараа нь бол тиймгүй л байхгүй юу. Тэр чинь хийх ёстой л байхгүй юу. Нэг нь Монгол гэдгээ ойлгуулж нэг нь Англи гэдгээ ойлгуулах ёстой байхгүй юу. Сүүлдээ бид нар дассан л даа. Сайхан болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

72 оны Саппорогийн олимпид бид нэг их сайнгүй оролцсон юм. Тэрний нэг юм яръя л даа. Яагаад тэгээд байгаа юм гэхээр тэндээс бид нар Эрхүү, Хаваровск хүртэл онгоцоор явдаг юм. Аа тэгээд Владивосток хүрчихээд усан онгоцоор явлаа. Усан онгоцод анх удаа сууж байгаа юм. Тэгээд явж байтал далайн шуурга таараад бүр тэнд чинь 2 хоног элий балай юм шиг л яваад тэгээд нэг юм хуурай газар очоод буулаа. Буугаад гишгэх гэхээр ерөөсөө согтуу хүн шиг унаж гишгээд 3, 4 хоног болчихоод талбай дээр гулгах гэхээр ямарч мэдрэмж байхгүй. Нөгөө талбай чинь нөгөө л давалгаа миний сэтгэхүйд орж ирээд ...

Хишигсүрэн -

Тэр далайн шуурга гэж болдог юмуу?

Цэнд -

Айхтар юм болно. Цөөхөн минут болдог юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

... Юун тэр хоол унд идэх манатай. Тэгж явж байж нэг юм очсон. 2 хоног яваад ...

Хишигсүрэн -

Усан онгоцонд суухад ямархуу байх юм?

Цэнд -

Нэг их том 2, 3 давхар байшинд орлоо. Доошоо ороод ресторан гээд нэг их сайхан намуухан. Хаашаа л харна ус цэлэлзээд их эвгүй юм байна лээ. Бид далайтай газрын улс биш болохоор хэцүү. Тэгээд жаахан унтсан. Унтаж байх хооронд тэр чинь дээшээ л бол дээшээ. Доошоо л бол доошоо хэлбэлздэг юм байна лээ. Тэгээд хонх дуугардаг юм. Гүйгээд л хоолонд орох гэсэн чинь хоолны үүдэнд очоод огиод эхэлсэн. Бараг л гэдэс дотор гарчих гээд байгаа юм. Тэгээд орой болсон. Дашням бид хоёр давхар ортой. Хажуу талд метрийн цаанах нь нөгөө талын өрөөнд цаначдын өрөөн дотор шарсан гуя байдаг. Тэрийгээ аваад идэх гэхээр дотор муухайраад байдаг. Би доод талын орон дээр чи яв мөлх гээд Дашням маань тэгнэ. Тэгээд би явлаа. Ингэж гараад мөлхсөөр байгаад босож чадахгүй. Тэгээд нөгөө өрөөнд ороод нөгөөдөхийг чинь эрээд өрөөндөө орж ирээд жаахан унтаж амарч байгаад Дашнямд май гээд өгөөд тэгж байгаад орой унтаад тэгээд өглөө босоод хоёулаа тавцан дээр гардаг юм. Юун гарах толгой эргээд дахиж огиод давалгаанд саваад больж үзье гээд хуурай газар очиж үхье гээд би тэгж байсан. Тэгж л явж байсан. Буучихаад дахиж л суухгүй юм шүү гэхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд ямар суухгүй байх вэ? явлаа.

Хишигсүрэн -

Буцаад явсан уу?

Цэнд -

Тэгээд олимпид очсон чинь хүмүүс асуугаад байна. Та нар юугаар ирсэн онгоцоор уу? гэж байна. Үгүй усан онгоцоор ирсэн. Тэгээд гээд байх юм тэгээд гэж яадаг юм. Далайн шуурга таараа юу гэж байна. Таарсан гэсэн чинь тэгээд гэж байна. Тэгээд инээгээд байх юм. Тэд маань бас явж хаширсан л юм байна лээ. Тэрийгээ мэдэж байхгүй юу.

Хишигсүрэн -

Бодмоор юм байна тиймээ?

Цэнд -

Бодмоор. Ерөөсөө айхтар. Бодохгүй бол болохгүй. Хэд хоног билээ? Хэд хоног яах билээ? Ерөөсөө онгоцоор нисэх нь зөв байхгүй юу. Галт тэргээр явж ч болно. Усан онгоцоор явдаг ядуугийн зовлон юм даа. Мэдээж тэнд орох ёстой. Олимп гэдэг чинь аль болох үзэл санаагаа нэгтгэж тэгж орж байх хуультай юм байхгүй юу. Харилцан бие биенээсээ сурдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд олимпийн дундуур улс орнуудтай уулздаг. Норвегийн тэшүүрчидтэй нэг орой уулзлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Завтай байна уу? гээд асууж байгаад багш дасгалжуулагчтайгаа Чингис архиа аваад бас жаахан жуухан юмаа аваад яриад хэлмэрчтэйгээ яваад очно. Норвегийнхэн асууж байна. Та нар хичнээн гулгууртай юм. Хичнээн тэшүүртэй юм. Хичнээн хүн гулгадаг юм? Тиймээ? Хичнээн уралдаан тэмцээн байдаг уу? хичнээн км уралдчихаад бид нартай ирж уралдаж байгаа юм. Тэгээд бид хариуллаа. Өвлийн гурван сар гулгадаг. Ердийн гулгуурын талбайтай. Тэгээд км-рээ хэлсэн чинь толгой сэгсэрээд тийм хол газраас тийм жаахан гулгалт хийчихээд бид нартай уралдана гээд ирж байдаг гээд ёстой жинхэнэ /инээв/ тэр бол онигоо л доо. Дасгалжуулагч нь тэр үед тэгж байсан юм. тэгээд яахав яриа хөөрөө сайхан болоод тэгээд бид нарын тэшүүрийг хараад тэгээд надад 70.. Норвегийн тэшүүр л дээ. Мундаг тэшүүр л дээ. 5000км-т мөнгөн медаль авсан тэр тамирчин өмсөж уралдсан тэшүүрээ дурсгаж байгаа юм л даа. Би хачин их баярласан. Монголд тэшүүрийн спортыг хөгжүүлээрэй гэж өгч байгаа байхгүй юу?

Хишигсүрэн -

Одоо тэр тэшүүр танд байгаа юу?

Цэнд -

Музейд байгаа. Булганы музейд байгаа. Нэлээд явж явж тэнд байгаа. Манай Дашнямын өмсгөл бид тэр үед ерөөсөө комбинзон мэдэхгүй. Эртүүз өмсчихөөд уралдана.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тусгай өмсгөл байгаа ш дээ. Одоо бол малгайтай. Дашням бол малгайгүй комбинзон өмсчихөөд уралдана. Дакормос гээд Норвегийн алдартай Тамирчин Дашнямд эртүүз өгч байгаа юм. Урд нь эхлээд тэшүүр өмсгөсөн тэгсэн чинь таардаггүй. Тэгсэн чинь май гээд хоорондоо ярьсан юм шиг байна лээ л дээ. Монголчуудад өгнө гэж. Манай дасгалжуулагч Очирбат гээд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ер гээд байдаг юм. Елү гэдэг л дээ. Хоёр гурван ер тэр бол мундаг л даа. Ирийг нь солиод хийчихдэг. Тийм юм өгсөн. За тэгээд монголчуудад тэшүүрийг спортыг хөгжүүлээрэй гээд. Хаа газар явахад алдартангууд өгөөжтэй сайхан байдаг. Тэгж харагддаг л даа. Олон жил уралдсан л даа. Тэдэнтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэд нарыг гүйцэхгүй ч гэсэн тэд нар харж мэдэж л байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Канадад очиход Норвегийн тамирчин намайг асуугаад байна гэж байсан. Хэн гэдэг хүн байна гэхээр. Мэдэхгүй таныг л яг асуугаад байсан гэж....

Хишигсүрэн -

Пөөх ямар сонин юм. /инээв/

Цэнд -

Таны л үеийн хүн шиг байна лээ. Их л айхтар мэддэг юм шиг байна лээ. Олон тэмцээнд оролцож явсан. Томчууд томоороо явна. Хэмжээ хэмжээгээрээ л явна шүү дээ. Зиндаа зиндаагаараа л явна шүү дээ. Дэлхийн аварга олимпид орж байна гэдэг чинь түвшин тэр хэмжээнд очиж байна гэсэн үг байхгүй юу. Тэшүүрийн томчуудын эгнээнд, хэдийгээр доогуур байр эзлэж байгаа ч гэсэн тэр хэмжээнд очиж байна гэдэг чинь том л амжилт л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Монголчууд оролцлоо гэхэд тийм хол хоцрохгүй. Ижил хэмжээнд яваад байна. Тэр явж байгаа техник, тэр явж байгаа хөдөлмөрч чанар, биднээс асууж сурагладаг улс зөндөө бий л дээ.

Хишигсүрэн -

За тэгээд Саппорогийн олимп 72 он...

Цэнд -

Саппорогийн олимпид яадаг ч байсан ерөөсөө миний юу яадаггүй. Давалгааны юм гарахгүй байсан байхгүй юу. Тэгээд Магван дарга маань явж байсан юм. Тэгээд наашаагаа далайгаар явахгүй болъё гэж байсан улсууд усан онгоцондоо суугаад Номхон далай дээр явж байгаад Магван даргатай таараад золгож...

Хишигсүрэн -

Далай дээр?

Цэнд -

Далай дээр. Номхон далай дээр таарч байсан юм даа. Сонин түүх байгаа биз.

Хишигсүрэн -

Харин тийм. Буцахад шуурга таарсан уу?

Цэнд -

Таараагүй. Огт таараагүй. Тухайн үед айхтар үе үе яадаг юм байна лээ. Манайд ч гэсэн үе үе гэнэт шуурга болоод гэнэт цас ороод салхи болоод байгаа тийм л юм болдог юм байна лээ. Тийм л юм таарсан. Анх эхлээд орой гоё хөгжим мөгжим байдаг бүгдийн хүлчихсэн байгаа байхгүй юу. Өнөө орой диско болно ирээрэй гээд байдаг. Юун дискотой манатай.

Хишигсүрэн -

/ Инээв/

Цэнд -

Аймшигтай. Тэр бол аймшигтай. Тэгээд яваад ирсэн.

Хишигсүрэн -

72 онд та үндсэндээ ...

Цэнд -

32 настай. Явж байгаа улсуудын ахмад нь явж байсан. Тэгээд ер нь больж байгаа юм даа. 12 жил орж байгаа юм чинь. Арай дэндэж байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Тэгээд та дасгалжуулагчийн байдлаар яаж ажиллав?

Цэнд -

Би шигшээгээс дөнгөж гарангуут 72 оны наадмын дараахан Хоршоолол нийгэмлэгийн орлогч даргаар намайг томилдог юм.

Хишигсүрэн -

Аа ха. Хоршоолол нийгэмлэг тухай үедээ...?

Цэнд -

Хоршоолол нийгэмлэг чинь Урт цагааны баруун үзүүрт байсан юм л даа. Тэнд нэг жил ажиллаад даргын ажил надад зохимооргүй санагдаад ерөөсөө л хүүхдүүдтэй ажилламаар сайн тэшүүрчид гаргая гэж бодоод тэгээд би Улаанбаатар хотын Боловсролын хэлтэст асуудал тавиад Хүүхдийн Биеийн тамирын оройн сургууль гэж байсан юм. Тэнд тэшүүрийн анги нээж өгөөчээ би очиж ажиллая.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд очоод гуйлаа. Биеийн тамирын хорооноос гуйлаа. Би хүүхэд дээр ажиллая гээд тэгээд тэг гээд тэгээд 74 онд хүүхдийн биеийн тамирын оройн сургуульд тэшүүрийн анги 30 хүүхэдтэй нээгээд тэгээд тэрнээс хойш 12 жил ажиллаад тэгээд шигшээ багтай ажилласан. Дунд нь 10-н жилд 2 жил ажилласан. 2 жил ажилласан юмаа. Дунд сургуульд ажиллаж байгаагүй. Гэрийн хороололд байж байгаад сүүлд надад орон сууц өгөөд 5 шар гээд нэгдүгээр хороололд хоёр өрөө байр өгөөд тамирчин байхад чинь уралдаан тэмцээн гадаад дотоодод цугларалтанд үр хүүхдүүдээ явуулж чадаагүй. Хүүхэд маань сургуульд орчихсон. Бага маань арай ороогүй. Тэгээд орон сууцанд оръё гээд. Тэгээд дунд сургуульд хоёр жил ажилласан. 10 жилд ажиллаж үзлээ. Сайхан хамт олонтой байсан. Сайхан туршлагатай мэдлэгтэй багш нарын дунд. Биеийн тамир гэдгийг ёсоор нь заах гэж хоёр жил үзлээ...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Гайгуу сайн байсан. 12-р сургууль маань улсын тэргүүний сургууль болсон. Захирлын биеийн тамирын тэргүүний ажилтнаар шагнуулсан. Тэшүүрийн талбай хийлгэлээ. Биеийн тамирын талбай хийлгэлээ. Тэшүүрээр гулгадаг болголоо. Подизенд гитар тоглодог байсан хүүхдүүдийг талбайд гаргалаа.

Хишигсүрэн -

Байсан юмуу?

Цэнд -

Байгаа байсан. Надад нэг багш баяр хүргэсэн. Яасан гэсэн чинь подизенд пон пон гээд байдаг байсан. Бүгд алга боллоо гэж. /Инээв/

Хишигсүрэн -

/Инээв/ Хэдэн онд юм тэр?

Цэнд -

Тэр чинь одоо 78 он юмуу даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм байх. 78, 80-аад оны үе байхгүй юу. Тэндээс маш олон хүүхэд тэшүүрээр гулгаж сурсан. Маш олон аваргууд гарсан. Олон мастер гарсан. Тийм үр дүн байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд бас ганц тэшүүр биш. Хөнгөн атлетик, дугуй, үндэсний бөх хичээллүүлдэг байсан юм. Уралдаан тэмцээнд их оруулдаг. Тэр үед чинь хүүхдийн төлөө фонд гээд байсан юм. Филатов гуай Бал даргын даргалж байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Тэдний нэрэмжит нэг тэмцээнд явсан. Хөнгөн атлетик бөх гээд Улаанбаатар хотын бүх сургууль оролцож...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Түүнд оролцож манайх багаараа түрүүлж байсан л юм. Цом мом аваад тэр авгайтай чинь зураг мураг авахуулаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгж байсан түүх байгаа даа.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ийм юм асууя гэж бодлоо. Ер та тамирчны карьер гэдэг юмыг дасгалжуулагч хийлээ. Бүх талаар сайн ажиллалаа тиймээ? Тамирчин байж байгаад дасгалжуулагч болдог юмуу? Дасгалжуулагч байгаад одоо юу гэдэг юм. Та дасгалжуулагч болоход ямар өөрчлөлт гарч байсан бэ? Хүүхдүүдтэй ажиллаад ямар үр дүнд хүрсэн. Таны шавь дотроос чинь таны үеийн түвшинг давж гарсан. Илүү тамирчин гарсан уу?

Цэнд -

Гаралгүй яахав.

Хишигсүрэн -

За.

Цэнд -

Зөндөө гарсан. Түүнийг л гаргах гэж сургууль байгуулж...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хамгийн гол юу нь тамирчин байна гэдэг юмыг мах цусаараа мэдэрдэг учраас юмыг их сайн мэддэг. Урлагийн талаас ч мэднэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Олон жил дандаа түүгээр явлаа. Хурдан морио таньдаг. Монголчууд хурдан морь бөх хоёр ярихаар эрэгтэй эмэгтэйгүй ойлгодог шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Би бас уяан дээр уячихсан морийг хараад энэ хурдан энэ хурдан гэдэг шиг би тамирчдаа хараад энэ ч хурдан гулгах юм байна. Энэ ч дээ. Энэ бяр чадалтай юм байна. Одоо ч гэсэн хараад энэ хүүхэд явах хүүхэд байна. Тамирчин хүн биеэрээ бүх юмыг амссан учраас булчин ингэвэл амарна гээд мэддэг. Түүнээс гадна ийм дасгал хийх юм бол ийм булчин чангарна. Энэ дасгал ийм булчинд сайн гээд хэлэхээр хүүхэд эцэг эхдээ очоод хэлдэг байхгүй юу. Эцэг эх бас тодорхой ойлголттой болоод за энэ хүнээр хүүхдэдээ юм заалгавал болох юм байна. Тэр үед надад Улаанбаатар хотоос янз янзын хүүхдүүд ирнэ шүү дээ. Ганцхан сургуулиас авахгүй. Шалгарсан хүүхдүүд ирээд сонгож авна. Тэд нарыг чинь багш захирал сургуультай нь ярина. Тэд дэмжинэ. Хүүхэд алдаршина. Эцэг эх нь тэр хүүхдийнхээ алтан медалийг угаана. Сонин сонин юм их өргөн хүрээнд орж ирж байгаа юм л даа. Багш хүн болоод ороод ирэхээр. Тэр хүүхэд өвдөж зовж байгаа үед, медаль сидаль аваад баярлаж байгаа үе, хожигдоод уйлж байгаа үе. Тэр бүгдэд багш хүн юу хэлэх үү? ухаан зарах л хэрэгтэй. Хэдий үед нь загнах уу? хэдий үед нь урам өгөх үү? Тэр чинь нарийн л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

За энэ хүүхдийг ямар байдлаар үзэх үү? Яавал сайн байх уу? Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Багаа яаж бүрдүүлэх үү? гээд олон талаас нь бодно л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд ингэдэг юм. Харж байхад нэг сайн хүүхэд байхад дагавар нэг муу хүүхэд ирдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр нь юу гэхээр найз нь байхгүй юу. Тэр найзаа хаяж болдоггүй.

Хишигсүрэн -

/Инээв/ За?

Цэнд -

Чи хэрэггүй гэх юм бол нөгөө хүүхэд нь ирэхгүй. Сайн хүүхдээ дарчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Их нарийн юм байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манай биеийн тамирын хорооны орлогч дарга Цэрэндаш гэдэг хүн байсан. Тэр тэгнэ. Жижигхэн жижигхэн зарим нь болчихмоор болчихмоор хүүхдүүд байна. Тэр нь болохгүй даргаа нэг сайн хүүхдийг авахын тулд хоёр найзын авахгүй бол болохгүй ээ.

Хишигсүрэн -

Аа ха. /Инээв/

Цэнд -

Дагаж ирээд байдаг. Гол нь миний нэг хүүхэд цаана нь хоёр хүүхэд сураад явж л байг...

Хишигсүрэн -

/Инээв/ Аа ха.

Цэнд -

Тийм л байхгүй юу. Тэгж л харж авах хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Одоо ингээд хараад байхад хөдөө сайн хүүхдүүд бий. Би Булган аймгийн Баян-Агт сумнаас 8-р ангийн хүүхэд авч ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр хүүхэд улсын аваргын тэмцээнд Булганаас ирж 1500 метрийн зайнд түрүүлээд алтан медаль аваад буцсан л даа. Тэгээд харчихаад за энэ хүүхэд ч сайн хүүхэд байна. Тэгээд эцэг эхтэй нь ярилцаад хот руу аваад ирсэн л дээ. Тэр маш сайн хүүхэд миний бүх амжилтыг эвдсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ази тивээс мөнгөн медаль авч ирсэн хүүхэд. Тивийн медалийг анх удаа авч ирсэн хүүхэд.

Хишигсүрэн -

Хэн гэдэг хүүхэд бэ?

Цэнд -

Ганболд гэдэг хүүхэд. Олон улсын хэмжээний мастер Ганболд гэдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

15 настайдаа спортын мастерын болзол хангасан. Би олон тэмцээнд авч явж байсан. Хамгийн сүүлд 92 оны олимпид түүнийгээ авч яваад ерөнхийдөө тэгээд өндөр зэрэглэлийн юм буурч байгаа шив дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Содномдаржаа гээд олон улсын хэмжээний мастер бий. Эрдэнэбилэг гээд олон улсын хэмжээний мастер байна. Дагвадорж гээд олон улсын хэмжээний мастер байна. Хүрэлбаатар гээд спортын мастер хамгийн сүүлд Ууганбаатар Мөнх-Ундрал гээд бүгд олон улсын хэмжээний мастер байна. Аа тэгээд ярих юм бол 30 гаруй бий л дээ. Алийн ярьж дуусах бэ дээ. Олон сайн улс бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Маш олон рекордыг эвдлээ. Өсвөрийн рекордыг эвдлээ. Одоо ч гэсэн амжилт хэвээрээ байж л байна. Эвдээгүй. Нэлээд хөдөлмөр гарсан л даа.

Хишигсүрэн -

Ер нь танаас өөр тэшүүрийн спортыг дасгалжуулж бэлдэж байгаа хүн байна уу?

Цэнд -

Байлгүй яахав. Одоо Дашням ч гэсэн ялгаагүй өөрийн зайгаа бэлдэж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Дасгалжуулаад явж байгаа. Сүүлийн хоёр жил харин хөдөө гараад явчихаад дасгалжуулаагүй байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ер нь Булган аймгаас их гарна. Хөвсгөл аймгаас их гарна. Төв аймгаас бас гарна. Аа Завхан аймаг бас их сайн байсан. Сүүлийн зах зээлийн үед алга боллоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ховд Увсаас гардаг байсан. Одоо жаахан тасарчихсан байна. Сэлэнгээс гарч ирж байна. Эрдэнэт Дархан гээд гарч ирж байна. Одоо жаахан өргөжөөд байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Нэг үе аягүй хомсдоод дөрөв тавхан аймаг байдаг болсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Зах зээлийн үед одоо харин ч гайгуу.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо тамирчдын бэлтгэл сургуулилалтын нөхцөл таныг тамирчин байхаас хэр ахиц гарч байна?

Цэнд -

Одоо ахиж байгаа

Хишигсүрэн -

За

Цэнд -

1-рт манайх гадаад дотоодын дэлхийн холбоотой. Азийн холбоотой нэлээд уялдаатай ажлаад байгаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм учраас нэлээд гайгуу. Аа хэрэглэж байгаа хэрэглэл шал өөр бидний өмсөж үзээгүй юм хэрэглэж байгаа. Бид нарт орчин үеийн тэшүүр нь байгаа хувцас хэрэглэл нь байгаа. Сүүлийн үед хаддаг тэшүүр гээд өсгийгийн сольдог. Тийм юмыг сүүлийн гурван жил л үзэж байгаа ш дээ. Гэхдээ тэр дээд зэргийнхэн биш л дээ. Хятадууд лицензээр хийгээд бид түүнийг нь ойр юм гээд аваад биднийг хангаад л байгаа болж л байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хангаж л байгаа.

Хишигсүрэн -

Одоо... холбоо...

Цэнд -

Оо тэр чинь хамгийн чухал. Азийн тэшүүрийн холбоо ноднин манайд ирээд манай тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэ-Өлзий гээд миний шавь олон улсын хэмжээний мастер тэр маань Дагвадорж гээд нарийн бичгийн дарга эд нар маань ярьж байгаад Хандгайтын гулгуурын талбайд хөргөгч тавиулах овоо мөнгө амалсан юм байна лээ л дээ. Түүнийг нь оруулаад ирэх гэхээр манайд газрын баталгаа хэрэгтэй болоод газрын баталгаа байхгүй. Тэгээд оруулж ирж чадахгүй. Битүү гулгуурын талбай байгуулах гээд Яармагийн цаана байж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэрний урд талын талбай өгсөн байхгүй юу. Түүнийгээ май энэ газар танайх шүү гээд баталгаажуулж өгөөгүй учраас бас болохгүй байгаа юм. Дэлхийн холбооноос мөнгийн гаргаад өгье гэхээр орчин тойронд ямар сургууль байна. Өчнөөн албан газар байна. Олон улсын том тэмцээн явна ш дээ. Тэгэхээр олон сая төгрөгөөр манайх барихгүй ш дээ. Дэлхийн холбооноос мэдээжийн хэрэг уралдаан зарлаж байгаа. Хэн яасан л авах байх л даа. Олон жил болчихлоо одоо мөнгө нь хасагдаад л байгаа. Энэ чинь маш олон улсууд өрсөлдөж байж манайд зөвшөөрөл өгч байгаа байхгүй юу. Манай удирдлагууд хайнга л хандаад байгаа юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ялангуяа хотын дарга байгаад Улсын Их Хуралд очсон Батбаяр нөхрийн үед л гаргах ёстой байсан. Гаргаагүй л юм. олдохгүй л байгаа юм. Би ойлгохгүй л байгаа. Би анх 2006 онд Турины олимпийг ТV-5 нэвтрүүлж байхад би нэвтрүүлэгчийн хийж тайлбарлаж байлаа. Тэгж байхад би ард түмэнд ийм юм болно гэж хэлж байсан. Тэр чинь хаана байна гэвэл худлаа яриад байгаа юм.

Хишигсүрэн -

Манайх дэмжлэг аваад зохион байгуулах юм бол болох байлгүй дээ. Алийн болгон ядуу гэж байж байдаг юм.

Цэнд -

Тэр чинь цөөхөн хэдэн хүний юм биш ард түмний юм учраас айхтар анхаарах хэрэгтэй. Дэлхийн холбооны удирдлага ирээд манайд юу гэсэн гэхээр ингэхгүй юу бид нар 400 метрийн талбай хийе. Тэгээд Улаанбаатар хотод сургуулийн хэмжээ асуугаад, залуучуудын хэмжээ асуугаад танайд шорттерек, хоккейн хэмжээний талбай яг таарна ...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Уран гулгалт болно. Танайд залуучууд их байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хийнэ болно гээд зөвшөөрөөд явсан ш дээ. Тэр их сайхан зөвшөөрөл өгсөн. Дэлхийн 2 том удирдлага нь ирсэн ш дээ. Азийн холбоо, Дэлхийн холбооны ерөнхийлөгч санхүүгийн хүнтэйгээ ирсэн. Их сайхан бололцоо гарсан.

Хишигсүрэн -

Тэр газрын зөвшөөрлийн өгөхөд болох байсан уу?

Цэнд -

Мөнгө гарга гээгүй ш дээ. Ганцхан газрын зөвшөөрөл яриад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Сонин улсууд шүү манайх нээрээ.

Цэнд -

Сонин, сонин. Хөөрхий Болормаа юуны дарга байсан ш дээ.

Хишигсүрэн -

Боловсролын яамны сайд байхдаа?

Цэнд -

Үгүй үгүй. Хотын захиргаанд байхдаа.

Хишигсүрэн -

Иргэдийн хурал ...

Цэнд -

Тийм. Иргэдийн хурлын дарга байлаа. Тэгэхэд би орсон юм. Болормаа чинь 12-р сургуульд төгсөж байхад нь би багшилж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд хүү минь ийм юмаа болж өгвөл Сүхбаатарын талбайд өгчихөөч тоглоом хийгээд тэгж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Сүхбаатарын талбайд өгчихвөл яадаг юм бэ? Багшдаа гээд тэгсэн чинь үгүй болдоггүй юм. Тэгээд хөөрхий минь тэр чинь бас тогтоол гаргасан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд хамгийн сүүлд нь хотын дарга Батбаяр нь захирамж гаргадаг юм байна лээ. Тэр захирамж л гараагүй.

Хишигсүрэн -

Одоогийн дарга нар яаж байна?

Цэнд -

Манайхан одоо хөөцөлдөөд л байгаа. Дээр дооргүй олимпийн хороо ч, биеийн тамирын хороо ч, хотын биеийн тамирын хороо ч хөөцөлдөөд байгаа. Одоо учраа олох байлгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Алийн болгон яахав. Тэрийг байгуулчих юм бол үгүй мөн буяны ажил болох гээд байгаа юм.

Хишигсүрэн -

Тийм ш дээ.

Цэнд -

Тийм. Тэрэн шиг гоё юм байхгүй.

Хишигсүрэн -

Би шал хөндлөнгийн спортоос хол хүн учраас зориулалтын талбай байхгүй байгаагаас болоод хөгжихгүй байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Одоо жишээлбэл хүүхдүүдээ ч юмуу улсууд аваачаад тэшүүрийн спортоор хичээллүүлье гэхэд нөхцөл байдаггүй юм байна ш дээ. Манайд. Тиймээ?

Цэнд -

Би сүүлийн 3 жил дугуйт тэшүүр гээд байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэрийг чинь хүүхдүүдэд заагаад байгаа юм. Их сайн сурч байгаа ш дээ. Хааяа нэг талбай дээр Сүхбаатарын талбай дээр ирээд гулгадаг юм. Тэгэхээр улсууд ач гучаа дагуулчихсан энэ хаана явдаг юм. Ямар байдаг юм? Яадаг юм? гээд сонирхоод байгаа юм. Тэрийг бодохоор маш их олон хүн гулгуурын талбай хийчих юм бол ирэх байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм байхгүй юу.

Цэнд -

Янзын гоё юм болно.

Хишигсүрэн -

Одоо манай ээж тэшүүрээр гулгадаг байсан. Манай хөдөө сум голтой тэр гол дээр өвөл хүүхдүүд байж байдаг. Би бол тэшүүр гулгахгүй. Манай том ах их тэшүүрээр гулгадаг.

Цэнд -

Би таних юм биш үү?

Хишигсүрэн -

Үгүй, үгүй. Улсын хэмжээний биш. Аймагтай л явдаг байсан. Тэгээд манай гэрт тэшүүр янз бүрээрээ байж байдаг байсан. Норвеги гэж нэрлэдэг.

Цэнд -

Норвеги байдаг юмуу. Оросын Норвеги гэж ярина. ...

Хишигсүрэн -

Тэгээд юу яадаг гэхээр хуучирсан тэшүүрээ чарга болгоод надад их ойрхон байгаа байхгүй юу.

Цэнд -

Зөв зөв. Хоцрогдсон байгаа. Гэхдээ дурсгалтай сайхан байдаг.

Хишигсүрэн -

Тэгнэ шүү дээ. Та чинь манай спортын одоо юу гэдэг юм. спортын ахиц хөгжилд юу хэрэгтэй бэ? ахиц гэдгийн би юугаар хэлж байна гэхээр олимпоос медаль авах тив дэлхийгээс...

Цэнд -

Манайх чинь одоо ийм...

Хишигсүрэн -

Аа ха за.

Цэнд -

Манайх чинь бөх мөхтэй адилхан биш. Манай бөх чинь 700, 800 жилийн түүхтэй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тийм.

Цэнд -

Жудо, самбо, чөлөөт хөгжөөгүй ч гэсэн. Монголын үндэсний бөх барилдаантай ойролцоо байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр утгаараа хүүхэд томгүй. Барилдах дуртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бүгдээрээ хүүхдээ бөх болгох дуртай. Тэр шиг Голланд энэ тэрд хүүхдүүд багасаа тэшүүрээр гулгаж эхэлж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр үүднээсээ авах юм бол манайх медальд хүрэх яагаа ч үгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Аа ер нь дэлхийн олимпид орж байсны хувьд сая тасарчихсан байхгүй юу. Түрүүний олимпид...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Түүнд би их харамсдаг юм. Ямарч байсан оролцоод дэлхийн норм биелүүлээд түвшингээ..

Хишигсүрэн -

Хадгалаад...

Цэнд -

Түвшингээ хадгална гэдэг чинь том юм шүү дээ. Их том асуудал...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд 3-рт чиний саяны хэлдгээр бэлтгэл сургуулилалт хийж орчинг л хамгийн гол нь орчинг л бүрдүүлэх. Одоо сүүлийн үед гадуур их гүйж байна л даа. Суурь нь дугуйн дээр хүчээ аваад гүйгээд байгаа. Тэгээд хүчний аппарат орж ирээд бүх юм нэг дор байхгүй юу. Тэр нөхцөлийг бүрдүүлж өгөөд тэгэх юм бол манай Монголын тамирчид маш хурдан гарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Одоо бол олимпид 5 тамирчин бэлдэж байгаа. Нэг эмэгтэй байгаа. Уранцэцэг гээд спортын мастер. Сая олон улсын спортын мастер болсон Ууганбаатар Мөнх-Ундрал Мөн шортрекээр хоёр хүү бэлдэж байгаа. Тийм 5 хүүхэд бэлдэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Амжилт гаргаад өөрийнхөө хүчээр цагаан хуудсаар биш өөрийнхөө хүчээр нормоо биелүүлнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Тэр зиндаагаа алдахгүй. Тэгж байж цаашаагаа ахина шүү дээ. Нөгөө хүн чинь ахиад байгаа байхгүй юу. Өнөөдөр 51 секунт байсан бол дараагийн дөрвөн жилд 46 болох л байхгүй юу. 51 дээ арай чүү хийж байсан хүмүүс 46 хийж байгаа байхгүй юу. Өнөөдөр манайх 38,0 секунт гүйж байна. Энэ бол том амжилт. Нэг сайн юм гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгээд ингээд байнга байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манай хүүхдүүдэд миний бодож байгаа хөрөнгө мөнгө байдаг бол Голланд юмуу Норвегийн хүүхдүүдтэй 2 сарын өмнө аваачаад хамтарсан бэлтгэл хийлгэж байгаад нэг түвшинд хийлгэх юм бол тэгээд л гараад ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм л юм дутаад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм.

Хишигсүрэн -

Би нэг ийм асуулт тавимаар байна. Та спортын салбарт насаараа ажилласан. Спортыг ажил болгосон хүн ш дээ. Тэгэхээр ажил хийсэн хүн цалин мөнгө аваад амьдардаг.

Цэнд -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгэхээр социализмын өмнөх хойно гээд хоёр хуваах юм бол спортын одоо спортын тамирчдын бэлтгэлийг хангадаг спортын ордон, олимпийн хороо, янз бүрийн нийгэмлэгүүдийн ажил яаж явдаг байсан бэ? Бид хоёр сая ярьсан ш дээ. ....

Цэнд -

Яг миний явж байсан үе бол би түрүүн хэлсэн ш дээ. Төсөвт тусгагдсан учраас мөнгөтэй байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд тэр дасгалжуулагч нар хариуцлагатай байлаа. Байрлана. Бэлтгэлээ хийнэ. Тэмцээн уралдаанд орно. Гадагшаа явна. Ерөөсөө мөнгө төгрөгөнд сэтгэл зовох юм байхгүй. Зах зээл гараад ирсэн үед мөнгөө эрнэ. Энд тэндээс ивээн тэтгэх байгууллага эрсээр байгаад нэг өгнө. Хоёр өгөхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

3 өгөхгүй ш дээ. Тийм маягаар царай алдаад яахав дээ. Биеийн тамирын хорооны мэдэлд байсан юм чинь. Мэдлээс нь гаргаад ерөөсөө холбоодуудыг биеэ даа гээд гаргачихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Холбоонд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Орлогогүй юм чинь яаж байх юм. Яаж олох юм бэ? Ядахдаа нэг үйлдвэр байгуулчихаад тэгвэл бид чинь ажиллаад байна. Үгүй бол нэг цех ч байдаг юмуу. Тийм орлого олдог юм байхгүй. Тэгээд суучихаад байгаа юм. Түүнээс одоо бол ийш тийш явдаг нь бидний үеэс илүү явж байна. Тиймээ? Ардчилал гарч ирснээс хойш чөлөөтэй намын төв хороогоор орно гэх юм биш өөрсдөө мэдээд биеийн тамирын хороо шийдээд л явуулчихаж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгэхдээ биеийн тамирын юу дутаад байгаа байхгүй юу. 10-н жилийн сургалт биеийн тамирын маш их суларсан. Бөмбөг өгнө. Тэр бөмбөгний мөн чанарыг ярих ёстой байхгүй юу. Бөмбөг тоглох бас дүрэмтэй ш дээ. Яаж залдаг юм? Яаж хуурдаг юм? Яаж барьдаг юм? бүх юм заах ёстой. Зүгээр май гээд бөмбөг шидчихээд буруу хараад юмуу? тамхи татаад хэдэн чаддаг нь тоглоод чаддаггүй нь суугаад байж болохгүй. Өнөөдөр ингээд л алдаад байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бидний үед юу байсан гэхээр батлан хамгаалах тэмдгийн норм гээд ерөөсөө том жижиггүй хөдөлмөрчин хүмүүсийн дунд, ажилчин ангийн дунд, сургуулийн оюутны дунд бүгд ижил норм биелүүлдэг. Одоо хөгжилтэй том том орнууд Америк энэ тэр хамгийн түрүүнд биеийн тамирын зачёт авч байж биеийн тамир гэдэг бол манайд 3-р ,4-р хичээл гэж үзэж байгаа байхгүй юу. Гэтэл тэнд 1 номерийн хүн эрүүл биетэй, саруул ухаантай хүн нийгэмд хэрэгтэй учраас биеийн тамир нэг номер байгаа байхгүй юу. Би 10-н жилд байхдаа тоо их үзнэ. Тоо бишээ биеийн тамир байх ёстой. Тоо байлгүй л яахав. Хэл байлгүй л яахав. Тэгэхдээ нүдний шил зүүчихээд линз хажуудаа тавьчихаад цааш явахгүй ээ. Тийм биз дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Тэгэхээр биеийн тамир нэг номерийн хичээл. Зарим нь хүлээн зөвшөөрөөд, зарим нь зөвшөөрөхгүй. Тоонд онц юм чинь биеийн тамир онц тавь. Тэгж болохгүй л байхгүй юу. Тийм үүднээс алдаад байгаа манайх. Одоо ч Америкууд тийм биш. Ерөөсөө бие бялдарыг айхтар үнэлнэ. Сүүлийн сургуулийг харж байхад сайхан сайхан биетэй бас бялдаржуулах урлаг янз бүрийн юманд яваад бас сайжирч байна. Сайхан болж л байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгэхдээ биеийн тамирын багш нарын хариуцлага маш сул байгаа. Тэрэн дээр секц дугуйлан ажилладаг. Мөнгийн өгдөггүй юм шиг байна лээ. Ажиллаад байдаг. Цаана нь дүгнэдэггүй. Үнэлгээ байхгүй. Бас хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй ш дээ. Ялангуяа тэшүүрийн спорт маш хэцүү. Өвлийн цагт даарна, чичрэнэ. Зун болохоор наранд хална. Гандана гээд хэцүү. Гэхдээ биеийн тамир гэдгийг ямарч нийгэмд хоцрохгүй мэргэжил гэж ойлгодог.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Үнэхээр ямарч нийгэмд хоцрохгүй. Хамгийн сайхан хүнлэг, гэгээлэг гэж ойлгодог. Би хүүхдүүдээ хараад би бас хөл гараа тайруулах гэж байлаа. Маш их апрессанд орсон. Хөлөө хугалж үзлээ. Хөлөө тайруулах гэж явж үзлээ. Тэгээд тэр л тамирчдаа хараад л тэр сайхан бэлдсэн хүүхдүүдээ хараад тэгээд л хөл дээрээ боссон доо. Тийм ч учраас би тэтгэвэртээ гарсан насандаа байлаа ч гэсэн хүүхдүүдийнхээ дэргэд хүүхдүүд ч гэсэн та байх ёстой, хэлэх ёстой яахав хүүхэдтэй ажиллаад сурсан учраас бэрхшээл бага л даа. Тиймээ? Тэр талын өндөр настай ч гэсэн хэлж өгье гэж боддог. Тэд нартайгаа хамт байх би бас дуртай.

Хишигсүрэн -

Аа ха. Танай хүүхдүүд тамирчин болсон уу?

Цэнд -

Миний том хүү 80 оны 8-р спартакиадын аварга болж байсан.

Хишигсүрэн -

Тэшүүрийн?

Цэнд -

Тийм тэшүүрийн. Том хүү маань спартакиадын аварга болоод бага хүү маань дугуй мугуй сагс магсанд явнаа. Сургуульд яваад үр хүүхэдтэй болоод тэгээд болих юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Ач зээ нар яахав?

Цэнд -

Ач зээ нар явна. Хамгийн бага ач маань тэшүүрчин болох гээд л яваад байгаа.

Хишигсүрэн -

Тийм үү?

Цэнд -

Тийм сая улсын аваргад оролцсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ноднин роликийн Азийн аваргад Шанхай өвөөтэйгээ цуг яваад ирсэн л дээ. Энэ өвөл Солонгост олон улсын тэмцээнд яваад ирсэн. Ер нь гайгуу

Хишигсүрэн -

. Аа ха. Хамгийн бага нь явж магадгүй байгаа юм байна тиймээ?

Цэнд -

Ерөнхийдөө. Гайгуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манай ач нарын хамгийн том нь энэ жил их сургууль төгслөө. Дараагийн хоёр нь 11 жилийг төгсөж байгаа. Их сургуульд орох гэж байгаа. Гайгуу л шалгалтаа өгсөн юм шиг байна лээ. Хүүхэд нас:

Хишигсүрэн -

Аа ха. Би бас нэг ийм юм бодож суулаа л даа. 40 онд төрсөн хүн чинь дайны дараах үед таны хүүхэд нас өнгөрсөн ш дээ. Шал өөр сэдэв рүү орох гээд байна л даа. 40 оны за та 45 оноос хойш санах чадвартай ш дээ. Хөдөөний 45 оноос хойших таны санаж байгаа үед ард түмний амьдрал ямархуу байсан. Таны хүүхэд нас яаж өнгөрсөн бэ?

Цэнд -

Би өөрийнөө мэдэж байгааг хариулъя.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манайх бол 20, 30-аад хоньтой.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Нэг хоёр саалийн үнээтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Чөдрийн хоёр морьтой. Иймэрхүү л туйлын ядуу гэвэл үгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ядуувтар нэг иймэрхүү айл байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Түүгээрээ өөрсдийгөө тэжээгээд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Дээр үед чинь гурил олдохгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Гурил 3-р гурил замбай гэж нэрлэдэг байсан юм. 3-р гурил өвстэй хар гурил идэж байсан юм даа. Тийм хүнд үе чиний асууж байгаа үе тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

45, 46 оны үеийг ярьж байгаа байх гэж бодож байна. Би мэдэж байгаа үеэ ярьж байгаа учраас тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд яахав. Ард түмний амьдрал ерөнхийдөө гундуудуухан тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд бид яр өвчин гэх юмуу. Эрүүл мэндийн хувьд тиймэрхүү хүнд байсан даа. Тэр үед чинь хувцас хунараа угаах дургүй. Одоо өөрийн баяр баясгалан ч гэдэг юмуу. Өөрийн олз омог нь угаачихаар алга болчихдог ч гэдэг юмуу...

Хишигсүрэн -

Буян хишиг нь...

Цэнд -

Буян хишиг ч гэдэг юмуу. Аа тэр үед нэг юм сайхан байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Одоо ч гэсэн би дүү нартаа ч хэлдэг юм. Үр хүүхдүүдээ ч хэлдэг юм. Булгийн усан дээр очно. Булгийн усан дээр ёстой цагаан идээ дусааж болохгүй. Аа юмаа угаах бол усаа аваачаад хол газар очоод 1-рт тэр тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр бол ёстой гайхамшиг. Би бол гайхамшиг гэдэг. Тэгээд эмэгтэйчүүд аягүй ёс журамтай. Нуудаг хаадаг байлаа шүү дээ. Тийм тийм нарийн юмнууд байсан. Сайхан худлаа хэлэхгүй. Хулгай хийхгүй. Байгаа хэмжээндээ амьдарна. Тэгээд жаахан жаахан гурил юу тариа тарина. Нүдэж байгаад бас боловсруулна. Ууртай нүдүүртэй байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд яахав хонь малтай ч гэсэн. Тарвага зурам их байсан юм. одоогийнх шиг их алж байгаагүй юм. Хэрэгцээнийхээ хэрээр хангай минь өнөөдөр хэдэн хүүхдэд минь хишгээ хайрла гэж байгаад хоёр гурвыг хэрэгцээний хэрээр алаад идчихдэг байсан болохоос биш хэмжээ хязгааргүй алаад байхгүй. Арьс үсийн ч хэрэглэдэг байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм л байсан. Тэгээд халуун зунаар бол сүү цагаан идээ, тараг, ээзгий ааруулаа иднэ. За хааяа нэг борцоор бантан хийж иднэ. Тэгээд ёстой хөл нүцгэн явна даа. Тэр үед яахав дээ гутал хувцас олдоц муутай. Хөөрхий минь. Хөл нүцгэн явах сайн л байсан юм шиг байгаа юм. Олон жил хөл нүцгэн явж үзсэн дээ. Тэгж л явж байсан юм даа. Тийм л үе байлаа. Тэгээд сүүлийн үед намайг сургуульд байхад нэгдэл гээд гарч ирсэн ш дээ. Их малтай улсууд дийлэхгүй. Сүүлдээ бушуухан тэр нэгдэлд малаа өгөөд цөөхөн малтай үлдэх юмсан гэж байсан айл ч бий. Тэгээд нэгдэлд яахав нэг их юу яасан байхаа. Нэгдлийн мал маллаад гайгуу амьдрал нь боссон улсууд ч бий л дээ. Тиймээ? Нэлээд дэгтэй журамтай болоод тэгээд нэгдэлд бүх малаа өгөөд Улаанбаатар луу ороод ирсэн улс ч бий л дээ. Манайх бол байгаа хэдийгээ ээж маань яасан юм. Тэгээд миний араас орж ирсэн. Юу байх вэ? дээ. 20, 30-хан хонь, хоёр гурван үнээ ...

Хишигсүрэн -

Ер нь тэр хүүхэд насны дурсамжуудаас бодож байхад юу сонин содон санагдаж байна?

Цэнд -

Бидний тоглож өссөн Улзын голын эхэнд Угалз уул гээд сайхан хайрхан байдаг юм л даа. Тэр хайрхны урд талд яг ийм гурван өөр өнгийн нуур байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Нуураа?

Цэнд -

Тийм. Яг энэ шиг л 3 өөр өнгийн нуур. Цэнхэр, шар, нэг нь юу билээ? 3 өөр өнгийн тэгээд тэрийг нутгийн ардууд тахилгын тахилга гэх үү? Бурханд тахилгын цөгц гэдэг шиг тахилгын цөгц гэж нэрлэдэг. Тийм байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд Ороохын гол гээд Лхамжав гуай нутгаа мэдэж л байна. / инээв/ Тэрний урд талд Хунтын нуур сайхан Хунт нуур гээд рашаан байгаа юм. Зүүн урагшаагаа явахаар их гоё гоё газар бий л дээ. Ингээд ярихад миний нутаг харагдаж байна. Байгаль:

Хишигсүрэн -

Хожим хойно нутагтай яваад үзэхээр нутгийн байгаль өөрчлөгдөж үү?

Цэнд -

Байгаль их өөрчлөгдсөн байна. Ер нь хараад байхад газрыг их ухчихсан байна. Сайхан уул гээд нүүрстэй газар бий ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэрийг айхтар ухсан харагдана лээ.

Хишигсүрэн -

Сайхан уул чинь юу билээ? Одоо алга болж байна уу?

Цэнд -

Одоо алга болох гээд л байна. Нутгийн ардууд эсэргүүцээд л ... Ер нь бидний байж байсан гол горхи жишээ нь Ачуутын гол, Зүүнтүрүүний гол чинь бараг байхгүй болсон. Тэр чинь бараг мориор гардаг байсан ус одоо байхгүй. Энэ одоо тэр алт малт ухсантай холбоотой байдаг юмуу? Ер нь тэр эрдэс мэрдэс усыг тодорхой хэмжээгээр барьдаг тийм зохицуулалт байдаг байхаа. Баялгийг айхтар яагаад бидний дээр үеийн өвгөчүүл яагаад газар нутгаа ухаж доор нь байгаа алт мөнгийн аваагүй юм гэдэг нь нарийн байхгүй юу. Тэгээд одоо ургамал нэлээн ховордсон. Ямаагаа ямаа их өсөхөөр өсгөж баяжаад дараа нь ядуурдаг гэдэг л болж байгаа юм болов уу? Ямаа үндэс тасалж иддэг.

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Яагаад манай Монголчууд дээр үеийн өвөг дээдсүүд маань 10 хонь дотор нэг ямаа л байлгаж байсан байхгүй юу. 100-д хэд байх билээ тиймээ? 10 л байна. Гэтэл одоо 10 ямаанд нэг хонь шахам болчихоод байна. Тэгээд эсрэгээр яваад байгаа байхгүй юу. Тэгээд Булган чинь миний нутаг чинь айрагаар бол дэндүү гоё шүү дээ. Айраг гэж Монголын сайн айраг Сайхан суманд байна. Могод суманд байна. Гайхалтай гоё. Уугаад уугаад ханашгүй. Тэгээд хүний эрүүл мэндэд аягүй сайн. Бид ерөөсөө багадаа манай Банзрагч их гүү барина. Манайх чинь гүү байхгүй ш дээ. Айрагийн ууна. Мөнгө төгрөг өгөх биш. Гүү мүүгийн татаж өгөөд ууна. Их уулгана даа. За хэн хэд ууж байна. Лхамжав хэд ууж байна гээд аав нь тэгнэ. Хоёр гурван аяга ууна. Лхамжав маш сайн ууна. Тийм айраг их ууна.

Хишигсүрэн -

Газар газрын айраг өөр тиймээ?

Цэнд -

Газар газрын айраг өөр ер нь таван аймаг л байгаа юм л даа. Архангай, Өвөрхангай, Булган Төв аймаг Дундговь энэ таван аймгийн л айраг шүү дээ. Урагшаа болоод ирэхээр таана ихтэй өтгөн шаргалдуу байна. Их уугаад ирэхээр толгойд гарна.

Хишигсүрэн -

Манай нутаг руу нэг их байхгүй ш дээ.

Цэнд -

Завхан Ховд тийшээгээ нэг их байхгүй байхаа. Харин Өлгийд жаахан байж магадгүй.

Хишигсүрэн -

Тийм. Казакууд ууна. Тэгээд тэр хэцүү үед нэгдлийн мал малладаг айл ....

Цэнд -

Миний үед ийм байлаа. Чи асуугаагүй юм. Нэг сонин юм юу бэ? гэхээр 10 жилд байхад өшөө бага ангид байхад нөгөө юу улаан машинтай. Арьс өнгөний машин гэж нэрлэдэг байлаа. Соёлын довтолгоо:

Хишигсүрэн -

Одоо би яг асуух гэж байлаа. Соёлын довтолгоо гэж...

Цэнд -

Манай муу ээж яанаа чармай нүцгэлж байгаад тонгоо ангаа гээд орос хэлтэй эмч ирдэг гээд. Түүнийг би их сайн гэж боддог юм. Яагаад улаан машин гэхээр нөгөө яр хүйтэн тэр бүгдийг устгаж байсан улаан тариа гэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Үнэндээ түүгээр тариад тэр муухай ярнаас Монголыг салгаж өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр улаан хувьсгал...

Хишигсүрэн -

Улаан машин явдаг байсан юмуу?

Цэнд -

Улаан машин явдаг байсан.

Хишигсүрэн -

Улаан даавуугаар?

Цэнд -

Үгүй ерөөсөө машин нь улаан

Хишигсүрэн -

Ямар маркийн машин?

Цэнд -

Оо Орос л машин байлгүй дээ. Битүү...

Хишигсүрэн -

Дотор нь хэдэн хүн явах уу?

Цэнд -

Оо мэдэхгүй. Ямар ч байсан улаан машин ирээд сургууль эмнэлэг бүх л газраар ороод сумын бүх л хүнийг үзээд тариан улаан тариа гээд тэр нь улаан ч байсан юмуу. Цагаан ч байсан юмуу. Нэр нь л улаан. Тэр маш өгөөжтэй. 2-рт тэр үед чинь соёл их явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Айл болгонд ороод гудас байна уу? Хөнжил байна уу? Цагаан даавуун байна уу? Хэд солих даавуу байна. Хоёр солих даавуу байна уу? Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Нүүр гарын алчуур хэд байна уу? Тэр бол сайн. Би бол сайн гэж ойлгодог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Сайхан өгөөжтэй.

Хишигсүрэн -

Аа ха. Амьдрал өөр түвшинд гарсан.

Цэнд -

Тэгээд өшөө манай муу ээжид хүртэл бичиг үсэг зааж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Харандаагаар шинэ үсгийн дугуйлан гэж ярина. Бүлгэм гэж ярина.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгж л байсан үе л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр ер нь өгөөжтэй болж байсан байхаа.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тэр соёлын довтолгоо гэдэг юмыг хийснээр чухам ямар ямар өөрчлөлтүүд гарсан бэ? За саяны тэр хэлсэн янз бүрийн халдварт өвчнөөс салсан. Айлуудын ариун цэвэр сайжирсан.

Цэнд -

Айлуудын ариун цэвэр...

Хишигсүрэн -

Бичиг үсэгтэй болсон.

Цэнд -

Манай тэнд найр наадам болно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Сайхан гэдэг чинь найрнаас өөр юм мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Намар хадлан тариа болоход өнөөдөр манайд маргааш тэднийд гээд найрлаад явна. Тэр үед чинь ингэдэг байхгүй юу. Бид нар ч гэсэн ялгаагүй дээ. гайгуу дээл өмсөөд очно ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

4, 5-р ангийн хүүхэд ч юмуу. хүүхэд л дээ. Архи уухгүй. Мэдэхгүй. Архи ерөөсөө байгаагүй. Шимийн архи харин байсан. Настай ахмадууд нь уудаг. .... тэгээд найр наадам их дэгтэй. Ерөөсөө ахмад хүмүүс нь дээрээ түүний дараагаар зиндаа зиндаагаар...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Дэгтэй. Гарахдаа би гараад бие засаад ирье гээд зөвшөөрөл аваад гардаг. Энэ чинь бас том соёл л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэнд хараал ерөөл хэлэхгүй. Хараал хэлэх юм бол та энийгээ болиорой за май гээд айрагаараа торгоно доо. Тэгэхээр айраг чинь хүмүүжил байхгүй юу. Уухгүй бол айлын найрыг хүндэлсэнгүй гээд ....

Хишигсүрэн -

Яг найранд дээр юу болох вэ? Дуулж хуурдана. Идэж ууна. Стрессээ тайлна?

Цэнд -

Ер нь бол тийм л дээ. Гол нь тэр л дээ.

Хишигсүрэн -

Утга нь юу байсан юм бэ?

Цэнд -

Нэг ёсны цэнгэж наргиж байгаа хурим бол хуримын талаар ярина. Үр хүүхэд саналаа хэлээд ураг төрөл боллоо гэдэг ч юмуу. Насны баяр байх юм бол морь малаа уралдуулаад хүнээ барилдуулаад хүүхдээ барилдуулаад тэгэхдээ тэнд соёл харагдаад байгаа байхгүй юу. Яагаад гэхээр би ярих гэж байгаа юм юу гэхээр айраг сөгнөхөд аюулын юм өмсөөд очлоо. Тэрийг 3 уучихаж байгаа юмаа. 4 дэхийн чадахгүй байхад чинь айраг уухгүй бол энэ лүү хийчих гэдэг юм. Хийчихдэг байхгүй юу. Тийм бүдүүлэг байж байсан. Хийчихнэ. Тэгээд эндээс айраг гоожоод сууж чадахгүй. Тэгж л дэглүүлж тэгээд тэрийг сум, аймгаас хүн ирж ярьж хөөрч байж нэг юм зогсоосон байхгүй юу.

Хишигсүрэн -

/ Инээв/

Цэнд -

Айрагийн голоо юу, аягын бага гээ юу гээд эхэлнэ ш дээ. Булганы Сайхан чинь хачин том том айрагны сав байдаг ш дээ. 7, 8 литр ордог. 10 л ордог байна.

Хишигсүрэн -

/ утсаар ярив/ За тэгээд?

Цэнд -

Тэгээд хүмүүжилгүй байсан юм чинь сүүлдээ тэгээд юунд орж байгаа юм л даа. Тэгээд хүнийг загнахгүй ,хүний ухамсарт ойлгуулж байгаа юмуу яваа яваандаа найрын дэг ёс үеийн үед байсан тэр ёс жаягаа алдахгүй явсан юм болов уу? гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хаа хамаагүй яахгүй. Тэр чинь уртын дуу дуулна. За одоо задгайрч болно гэдэг ч юмуу. Тэгэхээр нийтийн дуу явна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгдэг байсан юм даа. Тэр чинь бас хүмүүжлийн хэлбэр л дээ. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха. Хоёулаа соёлын довтолгоо гэдэг юмыг ярьж байсан ш дээ. Ер нь соёлын довтолгоогоор тавьж байгаа шаардлагууд байна ш дээ. Тэр шаардлага биелэгдээгүй бол яах вэ? Даавуун байхгүй ч юмуу? Заваан ч юмуу?

Цэнд -

Заваанаасаа гадна тэр чинь өвчин зовлон ирнэ гэж өвчин зовлон гарч болно. Тэр цэвэрлэсэн сайхан 2, 3 даавуутай тэр чинь Монголчуудаас гадна Казакад бүр илүү байсан гээд байгаа байхгүй юу. Тэр казакууд чинь их олон даавуутай. Тэр бидний үед хөнжил гэж байхгүй. Бүгдээрээ азарган дээлтэй. Тэрийгээ нөмрөөд унтана. Бид нарт дотуур өмд мөмд гэж байхгүй. Тэрийгээ хагас бүтэн сайнд гөвж янзална.

Хишигсүрэн -

/ Инээв/

Цэнд -

Тийм л байсан үе шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр соёлын довтолгоо явснаас хойш цэвэршээд л аль болохоор орчин үеийн Оросууд чинь их нөлөөлсөн. Оросууд орж ирсэн. Тэрнээс их юм сурсан даа манайх. Ахуйн талаас ч гэсэн, хүн амьтантай харьцаж байгаа ч гэсэн. Манай Монголчуудын гол сайхан юм гэвэл сайхан хүнлэг чанартай. Гүндүүгүй улсууд шүү дээ. Илүү дутуу хулгай зэлгээ бие биенийгээ хуурах барих юм байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр ээлт ухаанаар амьдарч байсан. Бидний үед. За хэдэн төгрөг зээлдүүлчихээч мөнгө байгаа шүү дээ. Тэгээд өгдөг. Бид хоёр уулзаж байгаад эрүүл саруул ухаанаар өгдөг, авдаг. Тийм л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Итгэлцэл дээр хүмүүсийн харилцаа явдаг тиймээ?

Цэнд -

Тийм.

Хишигсүрэн -

Хуурах юм байхгүй.

Цэнд -

Байхгүй. Бие биенийгээ хульхидаж байгаагүй.

Хишигсүрэн -

Та дотуур байранд байсан уу?

Цэнд -

Дотуур байранд байсан. Ер нь бол нэг жил оюутны байранд байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Хүүхэд 10-н жилд байхдаа?

Цэнд -

Ер нь дотуур байрыг мэднэ. Лхамжав энэ тэр дотуур байранд байсан л даа. Дотуур байр чинь их дэгтэй. Биднийг бага сургуульд байхад ангийн багш маань юу яана ш дээ. Бид нар нэг нэг түмпэнтэй байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр түмпэндээ ус хийнэ. Тэр усанд савандаж ангийн багш маань биднийг дээрээс нь ус хийж угааж өгнө ш дээ.

Хишигсүрэн -

/ Инээв/

Цэнд -

Багш тэгдэг байсан юм. яах юм. Усанд хамт оруулна. Савандаад угаагаад түмпэнтэй усанд л оруулж байгаа шүү дээ. ямар карантаар гоожихгүй л дээ.

Хишигсүрэн -

Саван байх уу?

Цэнд -

Байна байна. Барааны саван байна. Өөр юм байхгүй. Хаанаас авдаг. Хаанаас ирдэг юм. Тас хар саван. Сургуульд ороод өнгө зүс нь өөр болоод ном сонин уншаад эхэлж байгаа. 4-р ангидаа арай гэж 35 үсгээ дэс дараалан хэлдэг л төгсөж байлаа шүү дээ. Сургалтын ном гэж байгаагүй. Багшид л тийм юм байна. Багшийн хэлсэн үгийг тэр үед чернелинд хийж байгаад шоргоолжин үзэг гэдгээр бичнэ шүү дээ. чернель асгана цутгана заваарна.

Хишигсүрэн -

Форм?

Цэнд -

Форм яахав. Эмэгтэйчүүд нь ногоон, эрэгтэйчүүд нь хөх дээлтэй. Монгол дээл тэгээд нэг даавуун цүнхтэй. Бас таван хошуутай дээр нь /инээв/ тийм л байсан юм.

Хишигсүрэн -

Хэдэн төрлийн хичээл орох уу? Бага ангид?

Цэнд -

Зургаа дөрөв дөрвөн төрлийн хичээл орсон байх. Монгол хэл, тоо, Байгалийн ухаан гэж орж байсан санагдаж байна. Уран зохиол эд нар...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Нэг л багш заана шүү дээ. Тэр үед илүү дутуу юм заах биш.

Хишигсүрэн -

Аа ха. Зургийн хичээл биеийн тамирын хичээл?

Цэнд -

Орно. Биеийн тамирын хичээл орж байгаагүй ээ. Дуу бол багш нэг юм заана даа. Пионерийн улаан туг ямар юу билээ. Тиймэрхүү л юм заана.

Хишигсүрэн -

Пионерт элсүүлж байсан уу?

Цэнд -

Элсүүлж байсан байлгүй дээ. /Инээв/ баахан шалгалт авнаа тэр чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хичээл сурлага ямар байна. Сахилга бат ямар байна. Ариун цэвэр ямар байна. Ариун цэвэр гэхэд гараа ингэж үзүүлдэг байсан юм.

Хишигсүрэн -

Харин тийм.

Цэнд -

Бүгдийн үзнэ. Бүгдийн үзнэ дээ.

Хишигсүрэн -

Та нарын үед нейлон гластук гарч ирээгүй байсан уу?

Цэнд -

Үгүй.

Хишигсүрэн -

Улаан даалимбуу?

Цэнд -

Тийм улаан даалимбуу л түүнийг зүүчихээр томоотой сахилга алдана гэж байхгүй. Ер нь томоотой байна даа. Түүнийг зүүсэн хүн чинь том хүн болж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тэр үеийн эцэг эхчүүд хүүхдээ ямар аргаар хүмүүжүүлдэг байсан гэж боддог бэ? Эцэг эх хүүхдийн харилцаа ямар байсан бэ?

Цэнд -

Эцэг эхчүүд хичээл заагаад байх нь юу юм. Тийм байх ёстой. Ийм байх ёстой л гэсэн харьцаатай. Багштай нь очиж уулзана. Зөнгөөрөө л явж байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Дотуур байранд байсан Лхамжав сайн мэднэ дээ.

Хишигсүрэн -

Гэрийн хүмүүжил ямар байсан бэ?

Цэнд -

Аа ?

Хишигсүрэн -

Гэрийн хүмүүжил одоо жишээ нь үг хэлэхдээ эелдэг зөөлөн байсан уу? Эсвэл зандарч хэлэх нь их байсан юмуу? Ямар аясаар хэлж захидаг байсан юм бол?

Цэнд -

Манай ээж бол барагтай бол загнаад байхгүй. Яахав дээ. Ганц хүү гээд тэгдэг байсан биз.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Эгч маань надаас 10 насаар эгч. Эгчийн үгэнд бас орно. Хүнтэй их эелдэг. Хүнтэй зодоон хийхийг үзэн ядна даа. Тэр ах намайг зодоод хурга хариулж явтал тэглээ гээд хэлэх юм бол. Чи унтаж байсан юм байгаа биз. Настай хүний үгэнд орох ёстой. Үгэнд ор. За

Хишигсүрэн -

Ер нь Монголчууд нийтээрээ...

Цэнд -

Тийм нийтээрээ хүмүүжүүлж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Яагаад гэвэл хэний ч хүүхэд гэхгүй. Чи буруу юм хийж байна. Тамхи татаж байна. Бид нарын үед бол архи ууж тамхи татна гэж мэддэггүй. Ганц нэг уусан татсан юм байдаг л даа. Гэхдээ ер нь ховорхон доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм л үе байсан юм. Зодоон боллоо за нэг хамрын ингэнэ. Боллоо. Хутга шөвөг тийм юм байхгүй. Яахав харж үзэх радио телевиз байсан биш. Яахав радио байсан. Хамгийн том юм чинь радио сонинд гарах байлаа шүү дээ. Сонинд гарчих юм бол оо тэр сонинд гарсан. Радиод нэг юм хэлчих юм бол тэгээд бөөн юм орон даяар явж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Эх орон 52 гээд радио байлаа шүү дээ. Тэр үед

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Хамгийн сайн радио байсан.

Хишигсүрэн -

Эх орон 52 радиогоор хэн ярьж байсан гэж? Таньдаг хүнээс?

Цэнд -

Эх орон 52 радиог анх сонсоод.....

Хишигсүрэн -

Хэдэн он бэ?

Цэнд -

Тэр чинь одоо 61 он юмуу даа. Анхдугаар спартакиад гэж боллоо шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Анхдугаар спартакиадыг Монголчууд их сайн хийсэн гэж би ойлгодог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бүх нийтээрээ орж манай аймгийн дарга Равжар гэж хүн байсан юм. Их том гэдэстэй. 10-р ангийн хүүхэд бүх нийтийг хамарч чадсан сайн байхгүй юу. Би анхдугаар спартакиадын ялагчийг ялж байлаа 5000,10000-д багшийн дээд сургуулийн нэрийн өмнөөс орж улсын рекордыг тогтоож түүнээс үндэслээд явж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. За за хоёулаа өнөөдрийн ярилцлагаа өндөрлөөд дараагийн ярилцлага дээр уулзъя. Таны янз бүрийн уралдаан тэмцээн арга хэмжээнд оролцож байсан зураг хөрөг альбом үзье. Биеийн тамирын хувцас хэрэглэл байгаа юу?

Цэнд -

Одоо байхгүй ээ.

Хишигсүрэн -

Байхгүй юу.

Цэнд -

Байхгүй. Ганц нэг байсныг шавь нартаа өгөөд дууссан. Миний тэшүүр Булганы юунд бий.

Хишигсүрэн -

Булганы музейд байгаа юм байна тиймээ?

Цэнд -

Чи Булганд очих юм ....

Хишигсүрэн -

За баярлалаа.

Цэнд -

Баярлалаа.

Хишигсүрэн -

Зүгээр зүгээр

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.