Tsend


Basic information
Interviewee ID: 990237
Name: Tsend
Parent's name: Luvsansharav
Ovog: Avarga
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: sports instructor
Work: retired
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
literature
belief
work
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За Цэнд гуай бид хоёрын хоёрдахь ярилцлага эхэлж байна. Бид хоёр өчигдөр тамирчны түүх , Монгол анх олимпид оролцож байх үед өвлийн олимпид тэшүүрчид хэрхэн яаж оролцож байсан, ер нь тэшүүрийн спорт манайд яаж хөгжив гэдэг талаар ярилцлага хийсэн. Тэгэхээр өнөөдөр бид хоёр зурагнуудаа аваад ирсэн. Би үзэж байх уу?

Цэнд -

Үз, Үз. Энэ СD гардаг юмуу?

Хишигсүрэн -

Болно ш дээ.

Цэнд -

.... Энэ олимп тайлбарлаж байсан байна

Хишигсүрэн -

Бичлэг юмуу? Тиймээ? Та аль нь юм бэ?

Цэнд -

Чи харж байгаад би ч биш манай хоёр хүү.

Хишигсүрэн -

Танай хоёр хүү юм уу?

Цэнд -

Энэ чинь дандаа л жаргал байхгүй юу. Би хоёр сайхан хүүтэй байсан. Нэг нь бурхан болчихсон юм. Тэгээд энэний хоёр хүүхэд үлдсэн. Хамгийн бага нь тэр ролекоор явдаг.

Хишигсүрэн -

Аа ролекоор явдаг?

Цэнд -

Ролекоор яваад ...

Хишигсүрэн -

Аварга болоод байдаг?

Цэнд -

Би чинь 3 охин, нэг хүүтэй. Хамгийн том ач их сургууль төгсөх юм. Чи зурагнуудаа эхлээд үзчих тэгэх үү? Тэгж байгаад дараа нь яръя.

Хишигсүрэн -

Тэгье.

Цэнд -

Энэ одоо манай том ач. Их сургууль энэ жил төгсчихөөд байгаа. Монгол Улсын Их Сургууль.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Энэ одоо манай хоёр ээж. Энэ манай ээж, энэ манай хадам ээж.

Хишигсүрэн -

Аа за.

Цэнд -

Хоёр сайхан ээжийгээ бас гаргачихъя.

Хишигсүрэн -

Гоё зураг байна.

Цэнд -

Тийм. Энэ манай гэр бүлийн хүн. Тэгээд манай ээж байна. Миний ах байгаа юм. Энэ манай хоёр хүү байна даа.

Хишигсүрэн -

Энэ таны овгийг авсан мөн үү?

Цэнд -

Өөр.

Хишигсүрэн -

Энийг авъя, энийг авъя тиймээ?

Цэнд -

Энэ гүйж байгаа нь байж байгаа. Манай том хүүгийн хоёр. Энэ манай гэр бүлийн хүн.

Хишигсүрэн -

Бас тамирчин хүн байсан уу?

Цэнд -

Тамирчин байгаагүй. Их сургуулийн эдийн засгийн анги төгсөөд тэгээд үйлдвэрчний төв зөвлөлд насаараа ажилласан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бид хоёр хөдөө гараад морь мал унаад явж байгаа нь. Энэ манай хөгшний зураг байна. Би Монгол дээл өмсчихсөн байна.

Хишигсүрэн -

Энэ Монгол дээлтэй зураг байна.

Цэнд -

Энэ манай ач. Манай дөрвөн ач энэ байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Энэ жаахан их хөөрхөн өхөөрдөөд байдаг юм.

Хишигсүрэн -

3 охин, нэг хүү юу?

Цэнд -

Энэ том хүү маань тэшүүрээр улсын аварга болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Явж байгаа үе нь.

Хишигсүрэн -

Гоё харагдаж байна шүү.

Цэнд -

Тийм. Бурхан болсон хүү гэр бүлээрээ байж байгаа нь. МИАТ-д ажиллаж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Нисэхийн сургууль төгссөн хүн дээ. Энэ хамгийн том охинтойгоо байж байна. Манай талийгаачийн хоёр хүүхэд энэ. Ийм хоёр жаахан юм орхичихоод тэнгэрт хальчихсан юм.

Хишигсүрэн -

Хнн.

Цэнд -

Хамгийн бага нь энэ. Энэ миний хүү ажилчидтайгаа байж байна. ....

Хишигсүрэн -

Энэ бол янз бүрийн арга хэмжээний зураг.

Цэнд -

Энэ сургуулийн үйл ажиллагааны зураг. Тэрний нэгийн л оруулна. Энэ нөгөө юу чинь ролектой энэ явж байна. Энэ миний багын ээжтэйгээ байж байгаад хуулаад хасаад ингэчихсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Ямар гоё тод гарсан юм бэ? Тиймээ?

Цэнд -

Аль нь дээр юм. Эхнэртэйгээ тэр үед зураг авахуулахыг патераа татуулна гэдэг байлаа.

Хишигсүрэн -

Оюутан насны зураг байна.

Цэнд -

Тийм. Энэ Дашням бид хоёр.

Хишигсүрэн -

Аа ха. Энэ бага хүүтэйгээ.

Цэнд -

Энэ манай ээж. Бэр мэр маань.

Хишигсүрэн -

Тийм байна.

Цэнд -

Нөгөө жижиг л байхгүй байна.

Хишигсүрэн -

Арай төрж амжаагүй. Энэ таны бага ачтайгаа авахуулсан зураг байна.

Цэнд -

Тийм. Энэ дэлхийн холбооны ерөнхийлөгч. Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Энэ Азийн ерөнхийлөгч. Хоёулаа ирээд тэшүүрийн гоё талбай байгуулъя ... Энэ хүүхдүүдтэй энэ гарах уу?

Хишигсүрэн -

Гарна, гарна. Ийм зураг гардаг юм.

Цэнд -

Бид нарын байгуулах гээд байгаа ерөөсөө энэ.

Хишигсүрэн -

Пөөх ....

Цэнд -

Ийм л юм хийх гээд газраа албан ёсоор авч чаддаггүй. Битүү уран гулгалт ... янз бүрийн л юм явна л даа. Дашням гээд яриад байсан хүн чинь энэ байна.

Хишигсүрэн -

Аа за, за.

Цэнд -

Энэ шигшээ багт орж байсан үе тамирчин байсан үеийн зураг байна. Заримын чи ав. Энэ нөгөө яриад байсан Лхамжавын аав энэ ш дээ. Улсын начин Дондов гэдэг хүн.

Хишигсүрэн -

Лхамжав гуайгаас биш танаас зургийн харлаа.

Цэнд -

Энэ Дашням бид хоёр нэг ангийн хоёр. Лхагвын Дашням гэдэг юм. Намайг Лувсаншаравын Цэнд.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хоёулаа барианд орчихсон хоёр байгаа юмаа. 61 онд аварга болж байсан үе. Энэ Японд байж байсан зураг. Энэ түрүүний хараад байсан жижиг зураг. Энэ нь дээр юмуу? Энэ одоо Саппород очоод ...

Хишигсүрэн -

Японы сэтгүүлчидтэй байна ш дээ.

Цэнд -

Тийм.

Хишигсүрэн -

Нөгөө олимпид орж байсан 72 он.

Цэнд -

Энэ хараа манай 10-н жил.

Хишигсүрэн -

Танай ангийнхан?

Цэнд -

Тийм. Манай ангийнхан.

Хишигсүрэн -

Энэ дотор хэн хэн байгаа бол?

Цэнд -

Би Нямсүрэн гээд хүн яриад байсан тиймээ?

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Шагдар ...

Хишигсүрэн -

Шагдар гуай байгаа гэсэн.

Цэнд -

Манай ангид хамгийн ахмад нь Шагдар, Хорлоо гэж хоёр хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Наадах чинь Солонгост тэмцээнд явж байсан үеийн зураг байна. Энэ Дашням бид хоёр нэг ангийн хоёр. Энэ олимпид орсон зураг.

Хишигсүрэн -

Хэдэн оны?

Цэнд -

64 оны. Ийм 4 хүн орсон юм. Нэг эмэгтэйн алга байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Энэ хоршооллын баг. Нэг иймэрхүү тэр үеийн л форм шүү дээ. Энэ солонгосын тэмцээнд явж байсан байна. Энэ миний нэг найз байна. Тэр үед ийм форм сүүл рүүгээ арай ахиад .... Энэ олон улсын арга хэмжээний зураг. Энэ бол манайхны олимпид орох тамирчид. Үе, үеийн. Энэ хожим нь дэлхийн залуучуудын аваргын тэмцээнд орж байсан зураг. Энэ улсын аваргын тэмцээн. Энэ олон улсын тэмцээн. .... Энэ олон улсын янз янзын дасгалжуулагч нар байна. Энэ Польштой уралдаад яасан зураг байна. Энэ дөнгөж шигшээд орж байсан үеийн. Энэ 10-н жилд Булганаас орж ирсэн үеийн ... Ачуутын, Зүүнтүрүүний гол гэж яриад байсан. Тэр гол дээр зогсож байгаа юм. Энэ улсын аваргад орчихоод 59 оны зураг байна. Энэ дэлхийн аварга хүнтэй. Зайцов гээд Оросын хүн. Энэ миний нэг шавь байна. Энэ Филотова авгайгийн тэмцээнд орж манайх багаараа 12-р сургуульд багшилж байсан үе.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр авгай өөрөө. Энэ манай ач нар. Ач нар маань ноднин Азийн аваргын тэмцээнд орсон юм. Энэ хамгийн залуу тамирчин энэ байна. Одоо ийм л хүүхдүүдтэй ажиллаж байгаа ш дээ. ... Амралтын газар Дуган хадад. Энэ Азийн наадамд орж байсан үеийн зураг байна. 2006 он билүү? 2007он билүү? Энэ алдартай Ганболд гээд яриад байсан мундаг хүү чинь. Энэ нэг олон улсын тэмцээнд байж байгаа нь. .... Энэ миний өмнөх үеийн улсын шигшээ баг. Анхны би бол хоёрдахь шигшээ багийн хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манай багшийн зураг байна. Олон улсын хурал зөвлөлгөөнд их явна. Энэ бас гайгуу зураг байгаа юм. Энэ Азийн наадамд...

Хишигсүрэн -

Бүгд Монгол хувцас өмсөөд?

Цэнд -

Тийм. Энэ Азийн цомын тэмцээн. Анхны цомын тэмцээн. Бээжинд болсон. Мөнгөн медаль авч байх үеийн тэр үед манай авгай бас цанад явж .... Тэгээд иймэрхүү зураг байх шив дээ. .... 90 онд ардчилал ялж Япон улсууд ирээд телевиз хар гээд байсан байхгүй юу. Манай талбай дээр өчнөөн мянган хүн зогсчихсон. Улс төрийн товчоо бууж өглөө гээд Санжаагийн Зориг шууд. Тэр орой Япончуудыг хүлээж авч ингэж байсан байхгүй юу. Би яг Саппород тэмцээнд ороод байж байсан. Азийн тоглолтын ...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгэхэд зурагт хараач гээд талбай дээр баахан улс цуглараад лоозон моозон барьчихсан. Тэгэхэд Санжаагийн Зориг улс төрийн товчоо бууж өглөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Яахав тэнд Япон Монголын нийгэмлэгийнхэн хүлээж авдаг л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Нэгэнт ардчилал гэдэг сэдэв рүү орж ирснийх ....

Цэнд -

Ю. Дашням цанын дасгалжуулагчаар ирчихсэн байж байна.

Хишигсүрэн -

Японд?

Цэнд -

Японд ирчихсэн байна. Энэ Олимпийн хорооны ерөнхийлөгч шүү дээ. /зураг тайлбарлаж байгаа/

Хишигсүрэн -

Тийм байна. Энэ та ролик дээр тоглож байгаа юм байна.

Цэнд -

Энэ манай ачийн найз нар. Энэ зургийг тэшүүрээр уралдаж байдаг. Цаана нь Монгол гэр байдаг сонин юм байна гээд бодож байгаад авлаа.

Хишигсүрэн -

Тийм байна.

Цэнд -

Ийм юм уг манайх гурван хүүхэдтэй байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

64 онд хуримаа хийж яахав дээ. Одоогийнх шиг сүртэй хурим хийгээгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Яахав 3 сарын 18 нд нэг гэрт орж хуримаа хийж. Цөөхөн хүрээнд хуримаа хийж. Хуримын ордон ч байгаагүй шүү дээ. Тэгээд 64 онд хүүтэй боллоо. Тэр үед Мөнхбат гэж наадмын дараа гарсан байхгүй юу. Манай хүү...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

7 сарын 16 гарсан. 15 нд гарсан билүү? Үгүй 16 нд гарсан юм байна. Тэгээд тэр үед манай нутгаас Цэрэн аварга их сайн байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бүгд цуглаад ярьж байгаад түрүүлсэн бөхийн нэр өгнөө гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр жил Мөнхбат түрүүлсэн. Мөнхбат хоёрдахь удаагаа түрүүлж байсан байхаа. Дараа нь нэг охин гарлаа. Тэр охин маань Мөнхжаргал нэртэй байгаад гэнэтхэн 6 сартай байхдаа муудаад тэр үед юун өвдсөнийг ч мэдээгүй. Орноос унагаасан юмуу. тэр үед Яслид өгдөг байлаа шүү дээ. Тэгээд алдчихсан юм. Түүний дараа сая ярьдаг талийгаач хүү маань гараад 67 онд луу жил гарсан. Тэгээд сайхан явж байгаад сургууль соёл төгсөөд ажил төрөл хийгээд явж байгаад ажил мэргэжилдээ сайн хүү байсан юм. МИАТ-д 16 жил ажиллалаа. Салбарын ахлагч болчихсон. Хамгийн сүүлд Эрхүү яваад тэгээд удаагүй. 5 хоног өвдөөд өнгөрчихсөн.

Хишигсүрэн -

Хнн. Юун өвдсөн юм бол?

Цэнд -

Тэр элэг нь муу байсан юм шиг байна лээ. Тэгээд яаж ч чадаагүй. Энэ жаахан маань 5-хан настай. Үр хүүхдийн аваад манай хань маш их сэтгэлээр унасан л даа. Эмэгтэй хүн гэдэг илүү зовдог. Би яахав дээ. Хүүхдүүдтэй нааш цааш яваад сэтгэлээ мартуулдаг. Ээж хүн гэдэг агуу байдаг юм билээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Маш их сэтгэл санаагаар унаад хэцүү болсон л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд манай хөгшин тэгсэн байхгүй юу. Хоёулаа энд маань уншаад ямар олигтой мэдэх биш. Ерөөсөө нэг дуу хийлгэе. Хүүдээ дуу хийлгэе . Тэгээд нэг дуу хийлгэсэн л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Дуу хийлгээд. Ангийн нь нэг хамт сурдаг охин байсан тэр нь шүлгийн эх гаргаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд хөгжмийн зохиолч Сэр-Одод өгчихгүй юу. Үг нь болохгүй байна гээд тэгээд эргээд нөгөө охин руу ярилаа л даа. Би засахгүй л дээ. Тэгээд явж байгаад Соёмбо гэдэг залууд....

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Манай Булганых юм байна лээ. Тэгээд Сэр-Од шөнийн 12 цагт дууддаг юм байна. Та чадах уу? чадна чадна. Хүүгийн маань юмыг шийдэх гэж байгаа юм чинь. Хоёулаа том хүүтэйгээ машин сашинтай давхиад очлоо. Од болж байгаа хэдэн залуучууд цуг байлаа. Жавхлан Мавхлан бүгд байсан. Манай хөгшин Жавхлан миний хүү сайхан дуулаад өгөөрөй гээд. Үгийн засаарай гээд Соёмбод өгөөд 5, 6 хоноод хүүгийн маань төрсөн өдрөөр газар дээр очоод байж байтал утас дуугардаг юм. Яг тэр талбай дээр байж байтал. Сонин шүү. Таны дуу бэлэн болчихлоо. Та сонсоод үз. Бөөн баяр. Бүгдээрээ давхиад тэр студи дээр нь яваад очлоо. Жавхлан байж байна. Их сайхан болж тэр үед клип байхгүй байсан. Одоо клиптэй болсон их сайхан клип болсон. “Миний найз” гээд дуу байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Пөөх?

Цэнд -

Тэр ш дээ. Одоо энэ байна.

Хишигсүрэн -

Би Жавхлангий хамаатан ш дээ.

Цэнд -

Чи юу? Тэгээд Жавхландаа их баярладаг юм. Тэгээд тэр Булганы хүү маш сайн зассан. Аав ээж нь айхтар улс. Аягүй гоё дуу. Дурсгалд зориулав гэдэг нь энд байгаа байхгүй юу. Яг тэр айлын хийж өгсөн нь энэ.

Хишигсүрэн -

Манай асуултанд нэг ийм юм байдаг байхгүй юу. Та анзаарсан уу? үгүй юу? Ер нь нас барсан гэр бүлийнхээ хүмүүсийг яаж дурсдаг болоо? Одоо жишээ нь дуу муу хийлгэж байгаа явдал мэр сэр гарч байна шүү.

Цэнд -

Тэгээд бид хоёр ч нөгөө охин маань ч их баярласан. Тэгээд хурдан клип хийлгэе. Клип хийгэх юм бол хит болох гээд байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд нөгөө клип хийлгэдэг хүмүүс дээр нь очсон чинь 1сая 500000 төгрөг болох юм байна гээд. Яахав яахав хийлгэе. Аягүй л гоё хийнэ шүү. Тэгээд би оччихоод за хүү нь орж болох нь уу? Ээж нь орж болох нь уу? Би орж болох нь уу гээд үзсэн чинь өөр юм байдаг юм байнаа. Манай том хүү бэр оччихсон байсан. Үгүй аав минь ээ наад улс чинь мэргэжлийн улс би яагаад орж болдоггүй юм. Яагаад ээж нь альбом үзээд сууж байгаагаар орж болдоггүй юм. Хүү нь ямар нэг хэсэгт нь яагаад орж болдоггүй юм гээд үзээд байдаг. Болох нь болно л доо. Өвөө минь болно. Та тэгвэл хувийн л нэг архивтай болно. Бүх нийтийн болгох гэж байгаа бол гээд болдоггүй. Тэгж тэгж байгаад нэг дугуйтай хүн тэргэнцэр дээр яваад...

Хишигсүрэн -

Тийм.

Цэнд -

Уг нь тэр шүлэг бичсэн хүн нь санаа гаргаад нэг ангийн шүү дээ. Өөрөө бас нэг юм биччихээд Жавхлан Мавхлантай уулзсан юм шиг байна лээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд тэгсэн юмуу. Их хүнд тусархаг тийм сайн хүү байсан юм чинь. Хүүхэд хөгшин бүх л хүнд туслаж байдаг. Дуу нь хөшөө босгож өгсөн. Сайхан дуулж өгсөн Жавхландаа баяр хүргэе.

Хишигсүрэн -

Клип нь ч сайн болсон.

Цэнд -

Уг нь талын төлдөг юм байна л даа. Эхлээд тэгсэн юм. 50%-ийн төлж болно. Үгүй үгүй би хүүдээ л зориулж байгаа учраас сайн л хийх ёстой. 7 хоног хийгээд тэгээд наадмын өмнө зурагтаар гаргаад сарын дотор л хит болсон.

Хишигсүрэн -

Сайн дуу.

Цэнд -

Сумогийн Дагвадорж эд нар дуулж байсан байхгүй юу. Одоо хаана ч очсон дуулж байдаг. Хөдөө очиход эрэгтэй эмэгтэй бүгд дуулдаг. Түүнд нь их баярлаж явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Анх гарч байхад бид нар дандаа уйлж сонсдог байсан. Одоо дассан. Хааяа жилд нэг телевизэд очоод үүнийг гаргаад өгөөч гэдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Гол түүх нь ийм юм. Гоё дуу болсон доо.

Хишигсүрэн -

Тийм байна.

Цэнд -

Би тэгээд Соёмбод хэлсэн л дууны зохиолд өгчих үү? Ах нь сайн мэдэхгүй юм гэж. Болж байвал та дуу зохиосонд оруулчих. Соёмбо тайлан тоглолтоо хийгээд энэ дуу дуулагдаж л байгаа байхгүй юу. Сайхан дуу байгаа биз.

Хишигсүрэн -

Сайхан дуу.

Цэнд -

Их гоё. Тэгээд бид хоёр нэг дуун хөшөө босгосон юм. Хүүдээ зориулж.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд цаашдаа үр хүүхэд нь ч гэсэн дамжаад үзнэ шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм ухаантай юм. Миний эгч яахав өндөр наслаад жар жаахан гараад бурхан болсон. Их олон хүүхэдтэй. Их олон ач зээтэй. Энэ байна. Ийм олон хүүхэдтэй. Яг өөрийнх нь долоон найман хүүхэдтэй. Дашинчилэн суманд төрсөн. Би 59 онд сургууль төгсөөд эгч маань нэг нөхөр дагаад Дашинчилэн явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бүгд Дашинчилэнд төрсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Уг нь өөрөө бол Улзын голын хүн л дээ. Тийм учраас би зургийнхаа цомогт аль болох талийгаачийн талын юмыг оруулах юмсан гэж боддог.

Хишигсүрэн -

Тэгье оруулъя. Оруулъя. Аа ха. Их сайхан цомогтой юм байна

Цэнд -

Тэгээд би нэг ийм юм ярих гэсэн юм. Би их олон удаа бэртсэн. Хугарсан. Хөлөө тайруулах гэж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Их аюултай. Түүн дээр яръя гэж бодоод байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Болох байлгүй.

Хишигсүрэн -

Болно. Болно.

Цэнд -

3 сар эмнэлэгт хэвтээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Миний халамжит ханийнхаа хүч. Сайн эмч нарын буянаар боссон байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бүх юм дууссан шүү. Яг хөлийг минь тайрах гээд Орос явж эмчлүүлээд гавъяа шагналын маань буян би 75 онд Оросод явж эмчилгээ хийлгэсэн л дээ. Тийм хүн болгон явдаггүй байлаа шүү дээ. 75 онд тийм. Ингээд үүгээр тайруулна гэхээр олон түмэнд танигдсан хүнд сэтгэлд буухгүй байсан шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Яаж буух бэ дээ. Тэгэхэд миний бага хүү талийгаач болдог хүү дөнгөж сургуульд орсон 8 настай.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Том нь 11-тэй 4-р анги төгсөж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм хоёр хүүхэд авгайгаа хаячихаад бурхан болно гэдэг чинь ёстой айна ш дээ. Маш хэцүү. Яахав спортын буян байдаг байх. Спортын тэвчээр хатуужил бага насандаа маш хүнд хүчир ажил хийж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Яагаад гэхээр ээж маань тодорхой ажилгүй хэдэн малын буянгаар болно. Зуныхаа амралтаар хааш хаашаагаа 3 метр нүх ухаж байсан шүү дээ. Машин түлээ хөрөөдөнө. Машин түлээг 16 төгрөгөөр хөрөөдөнө. Хөрөөдөөд хагалчихна. Одоо том гарт Жадамба гээд байлаа. Болдбаатар гэж улсын начингийн ах л даа. Айл байна. Тэгээд янз янзын ажил их хийдэг. Тэр тэвчээр хатуужил их суулгасан байх л даа. Манай ээж бол айхтар луужинч. Луужинч гэдэг нь рашаан усанд явахдаа дуу дуулна, маань уншингаа луужингаа хийдэг хэсэг бүлэг улсууд байсан л даа. Ном их уншина. За хөл гар барьчихдаг хүн байсан гэж байгаа юм. Жижиг Санжаа гэж чөлөөтийн хүн байдаг юм. Тэр би танай ээжийн хүчинд өдий явж байгаа ш дээ. Мориноос унаад хөлөө хугалсан байсныг Цэрэндэжид гуай барьсан буянтай хөгшин шүү дээ гэж би хожим л сонсож байгаа ш дээ. Тэгээд яахав дээ. Энүүхэндээ чамд ярихад эцэггүй хүн юм даа. Эцэг тэнд байна гээд янз бүрээр л ярьдаг байхгүй юу. Би эгчээсээ асууж чадаагүй. Би ээжээсээ асууж чадаагүй юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр чинь ярьдаггүй үе байлаа. Миний эцэг хаана юм тиймээ?

Хишигсүрэн -

Ээж хэлээгүй?

Цэнд -

Ээж хэлээгүй. Эгч бид хоёр адилхан л нэг хүний хүүхэд байж таарна. Тэгээд нутгийн ардууд болохоор зэрэг аваргын удамтай юмаа гээд байдаг юм. Ойролцоо байж магадгүй. Түүхийн ухааны доктор Болдбаатар нэлээд судалсан юм байна лээ. Гарцаагүй юм байна лээ гээд тэгж байна лээ. Хоёр ч номонд оруулсан. Чи боль гэсэн. Яагаад боль гээд байгаа юм. Энэ чинь баталгаатай юм хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хүний ярьж байгаа яриа нэг өөр тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Надаас нэг хэдхэн насны ах за би хоёр настай байхад тэр хүн 5 настай байсан. Тийм хүн яаж мэддэг юм. Тэгээд би жаахан дургүйцсэн юм. Гэвч хоёр номонд орчихсон л байна лээ. Аваргын хамаатан удам юм гэсэн утгатай. Тэгээд би яахав дурсамжийн ном бичиж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Аварга гэдэг тийм учиртай. Намхай аваргын удам байж байна гэсэн утгатай. Аваргын гэж ярьдаг шүү дээ. Манай хүүхдүүд болохоор Аваргын Авиатынхан гэж овгоо тэгж авсан юм. Их олон талаас нь бодож байж тэгж авсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг эх барьж авсан хүн бөх хүн байсан гэж...

Цэнд -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр хүн хэн билээ?

Цэнд -

Гомбо өндөр Гомбо гэж хүн.

Хишигсүрэн -

Тэр хүн хамаатан.

Цэнд -

Хамаатан. Яг тэр Намхай аваргын нутгийн хүн байхгүй юу.

Хишигсүрэн -

Намхай аварга яг хэддүгээр зууны?

Цэнд -

Би чамд тэр талын юм авч ирж өгч болно.

Хишигсүрэн -

Хэдэн оны?

Цэнд -

1901 1902 оны л хүн. Ах дүү алдартай хоёр Аварга байсан. Түүх намтар нь байгаа л даа. Нэг үе ах дүү хамаатан саднаа мартаад тэгсэн ш дээ. Манай ээж намайг наашаа сургуульд явахад тэгж байсан юм. Их сургуульд явж байхад за миний хүү найзтай болбол хол нутгаас л авдаг юм шүү. Би хол нутгийн хүн эрээгүй. Манай авгай чинь Говь Алтай аймгийн Тонхил...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд Говь Алтайнхан бас их хүнлэг шударга улс байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Түдэв гуайн нутаг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Олон хүүхэдтэй айлын доод талаас нь хоёрдахь хүүхдийн авч суусан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Сонин юм тиймээ?

Цэнд -

Би ээждээ хэлсэн л дээ. Би найзтай болсон гээд. Аль нутаг юм гэсэн чинь Говь Алтай гэсэн чинь ямар сайн юм. /Инээв/ бараа зүсийн хараагүй байж одоо бол хардаг юм байна л даа. Жил мил гээд хардаг юм байна л даа. Тийм юм ерөөсөө мэдэхгүй. Бидний үед чинь хоёр хүн санаа нийллээ. Эвхдэг цагаан ортой.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Нэг бол 200-гийн цагаан ортой. Хоёр талаас хувцасаа аваад нийлээд сургууль төгсөөд хуваарь ирнэ. Тэгээд биеэ даагаад амьдраад явдаг. Бидний үед чинь сургуульд сурч байна гэж эцэг эхээ зовоодоггүй. Харин эцэг эхээ тэжээдэг байсан юм. яагаад гэвэл тодорхой хэмжээгээр 200, 100 гаруй төгрөг авчихдаг. Түүнийгээ хэрэглээд илүү дутуугаар нь бэлэгтэй очдог. Тийм байсан юм. Тэгээд сургууль төгсөнө хуваарь аваад яваад өгнө. Тэнд хөөгдлөө энд хөөгдлөө гэж харин ярьдаг байсан байхгүй юу. Сургууль гэдэг чинь манай улсад тийм мэргэжилтэн хэрэгтэй байна. Гээд айхтар мэдэж байсан.

Хишигсүрэн -

Нарийн тооцоотой.

Цэнд -

Одоо биеийн тамир хэрэгцээтэй. Тэшүүр хэрэгтэй ч юмуу. Урлаг хэрэгтэй. Өнөөдөр нягтлан бодох хэрэгтэй гээд яг мэдэж байсан байхгүй юу. Түлхүү гадаад дотоодод сургадаг. Одоо хүн болгон л банк хүн болгон л тэр болохгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм замбараагүй. Нэг нь үлээд нэг нь дутаад Барилгын талын инженер уул уурхайн талын инженер дутчихсан л явж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм юм харагдаад байгаа юм л даа. Тэтгэвэр цалин мөнгө бага байсан ч гэсэн ядуурал бага байсан гэж боддог юм. Манай эгч олон хүүхэдтэй байсан. Ах маань тэр үед 500 төгрөгийн цалин авч байсан байх. Түүгээр амьдраад болоод байдаг байсан. Хэний ч царай харахгүй. Ажилтай байх нь чухал юм. Одоо ингээд хараад байхад ажил голно. Зөндөө ажил байхад хийхгүй. Яаж байгаа юм. ажлыг голж болохгүй шүү дээ. Ажил хүнийг голдог болохоос биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тиймээ? Ажлыг хүн голж болохгүй шүү дээ. Бидний үеийнхэн тийм л сэтгэхүйтэй байсан юм даа. Ямар ч ажлыг хийх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Манай ээж юу гэж сургасан гэхээр ерөөсөө хүнтэй эвтэй найртай яв. Хүнд туслах юм бол тусалсан шиг туслаарай. Тэгж л байсан даа. Тэгээд одоо 80 хүрээд бурхан болсон. Тэгэхэд нэг удаа эмчид очиж үзээгүй. Сонин байгаа биз. Сэтгэл их сайхантай. Тэгээд их хурлын нарийн бичгийн дарга Готов гуай аа тэгээд Гомбосүрэн генерал эд нар чинь их сайхан юм л даа. Тэр хоёрын дунд суучихаад хөгшчүүл тоглоод миний хүү муу юманд орчихлоо гээд Ганданд очиж ном уншуулаад л би түүнийг нь мэдэхгүй. Одоо үсээ засуулахад хүртэл очиж үзүүлж байна шүү дээ. Шашин шүтлэг 90 оны ардчилал гарч ирээд нээлттэй сайхан боллоо. Сайн сайхан улс байж байсан байна л даа. Богдууд байсан. Түүний хажуугаар сайн мэдэхгүй ч хүнийг хулхидаад байдаг улс байна л даа.

Хишигсүрэн -

Таны хэлж байгаа. Та бол од ш дээ. Одоогийнхоор бол

Цэнд -

Одоогоор бол од байхгүй юу.

Хишигсүрэн -

Од гэдгээ та тэр үед мэдэрч байв уу?

Цэнд -

Ямар юмныхан. Хаана ч явсан. Хөдөө гадаа ажлаар их явна л даа. Биеийн тамирын ажлаар явна л даа. Тэгэхэд оо нөгөө Цэнд гуай юу. Оо нөгөө хурдан Цэнд гуай чинь байна ш дээ. Тэгээд л миний ажил бүтээд ирдэг. Спорт гэдэг их сайхан. Нөгөө л одын чинь буян байхгүй юу даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Сүүлд л од од гээд байгаа болохоос биш. Бид нар чинь үнэхээр тасархай. Яагаад од биш байхав?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Ази тивийн рекорд тогтоосон хүн Монголд надаас өөр байхгүй л байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

40 жил 50 жил боллоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр чинь том амжилт ш дээ. яахав. Дэлхийн аварга аваагүй ч гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Спортыг орхихгүй юмсан. Зах зээлийн үед унагачихгүй юмсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Зүтгэсээр байгаад. 20, 30 мянга дээр зүтгэсээр байгаад л гаргаад ирсэн шүү дээ. яахав амьдралын хууль л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Наймаа хийгээд Энд тэнд явж байхад нэртэй төртэй хүн хэрэгтэй байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

За тэгээд наймаа хийхээ болъё гээд ...

Хишигсүрэн -

Аа ха. Нэг ийм асуулт асууя. Ер нь та амьдралдаа тохиолдсон. Гүн гүнзгий ул мөр үлдээсэн.

Цэнд -

Юу гэнээ?

Хишигсүрэн -

Таны амьдралд гүнзгий нөлөөлсөн. Та чинь их түүхтэй хүн шүү дээ. Тиймээ? Та юугаа надад их гүнзгий нөлөө үзүүлсэн үйл явдал гэж боддог вэ?

Цэнд -

Ер нь бол ийм л дээ. Намайг 9-р ангид байхад манай тэнд танай нутгийн Базардариа гээд мундаг эмч байлаа. Бадмаа гээд гавъяат эмч сүүлд болсон л доо. Тэр хоёр хүн хоёр хоёулаа Увсынх.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр хоёр гэр бүлээрээ ажлаа хийгээд би 9-р ангид сурч байхад манай ээж хүүхдийн хардаг байсан байхгүй юу. Тэгээд ээж гээд ээжийн ээж гээд тэр хоёрыг танай хүүг анагаахын дээдэд оруулчихъя гээд 10-ийн төгсгөхгүй шууд 9-өөс шууд оруулж болж л байсан байлаа. Тэгээд би биеийн тамираар яваад аймгийн аварга авчихсан юм чинь тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд багш маань Нямдорж гээд багш тэгнэ. Үгүй биеийн тамираар яваад ямарч нийгмээс хоцордоггүй юм. Манай ах тийм мэргэжлээр явсан. Лувсаншарав гээд ах маань. Биеийн тамираа хаяж болохгүй. Тэр чинь их сайхан сайн явах юм бол тэр чигээрээ өндөрт гардаг юм гээд тэгээд өөр юм руу гүйж явсан хүн тэр нь дээр байхаа гээд Орос багштай уулзаад зөндөө олон хүнтэй уулзаад тэгээд гол нь үүнийгээ хаяхгүй. Үүгээрээ зүтгээд байнгын бэлтгэл сургуулилалт хийгээд тэгээд ахидаг юм байна. Тэр Орос багш нар их нөлөөлсөн л дөө. Зөвлөлтийн багш нар тэр үед бүх л сургуульд байсан даа. Өөрсдөө үзүүлээд тэр гоё юмыг өөрсдөө үзүүлж байж гайхаад алга ташаад оюутнууд суучихна. Тэндий үгийг нэг ч зөрдөг хүн байхгүй. Нэг ч хүн хичээл таслах юм байхгүй. Тэр их нөлөөлсөн дөө. Тийм л юм их нөлөөлсөн байх. Тэгээд Радио узель тэр үед ямар телевиз байсан биш. Сонинд гараад ирэхээр олон түмэнд танигдаад ирэхээр тохитой томоотой олон түмэнтэй уулздаг, өглөөний сонин уншдаг, лекц мекц олон юманд хамрагдана ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хүлээн зөвшөөрөгдчихөж байгаа юм л даа. Ийм юмнууд хэрэг болсон байх гэж ойлгодог юм.

Хишигсүрэн -

Аа ха. Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэж хэлж болох юм байна уу? Та юу гэж бодож байна?

Цэнд -

Юу байх вэ? надад. Бусдын байдаг ердийн л ардуудын явдаг л амьдралаар яваад ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Онцгой юу байх вэ? Сайн амжилт гаргаад ирвэл гэрийн нөхцөлд амьдраад наашаа гэж хандах хүн олон байсан. Хожуу хойно улсын шигшээгээс бараг гарах үед надад орон сууц өгч тэгээд орон сууцанд орж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Гэр орноо дулаална. Янз бүрийн ажил их байна ш дээ. Хүүхэд мүүхдээ хувцас хунарын угаах , ус авах хичнээн ажил байх вэ? Тиймээ? Тамирчдыг амраад байж байхад чинь би гүйж очоод гэр орондоо хамаг юмын хийж өгөөд гүйгээд очиход тамирчид бэлтгэлдээ гарах гээд л орноосоо яг л босож байна. Тэр үед би амраагүй юм шүү гэж ерөөсөө боддоггүй. Нэг ажлыг нөгөө ажлаар ... амралт болдог юм байна гэсэн ойлголт өөртөө авчихсан. Хийх л ёстой ажлаа хийж байна. Хийхгүй бол сэтгэл зовоод түлээ түлш нь яаж байгаа бол? Миний ээж яаж байгаа бол? Миний үр хүүхэд яаж байгаа бол? гээд зовоод байвал ажил бүтэхгүй ш дээ. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд манай гэр бүлийн хүн, манай ээж намайг спортоор явахад үнэн дэмждэг учраас надад ямар нэг татлаа түлхээ ар талдаа зовох юм байхгүй. Тэрнийхээ төлөө юу л байдаг юм тэр амжилтанд хүрэхийн төлөө зүтгэсэн юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Саваагүй асуулт асуумаар санагдчихлаа. Та эхнэртэйгээ хэдэн онд гэр бүл болсон бэ?

Цэнд -

64 онд яг олимпид явж ирчихээд 64 оны 3 сард ...

Хишигсүрэн -

Тодорхой түвшинд од болсон олны танил алдартай залуу болсон хойноо эхнэртэйгээ суусан юм байна ш дээ. Тэгэхээр тухайн үедээ танд сонголтууд байна ш дээ. Тийм биз дээ.

Цэнд -

За яахав тийм юм байсан л байлгүй.

Хишигсүрэн -

Яагаад эхнэрээ сонгож байсан бэ? гэж асуумаар байна.

Цэнд -

Бидэнд тийм зав олддоггүй байхгүй юу. Тэнд бүжгэнд орно тэнд ... хааяа нэг кино үзнэ. Тэгээд Алтай гэж ресторан байлаа л даа. Чи мэдэхгүй дээ. Энэ хотын захиргааны хойд талын өнцөгт.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Том ресторан байсан. Тэр ресторанд манай авгай чинь худалдааны техникумыг төгсчихөөд тэндээ багшилж байсан юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тийм. Техникум төгсөөд онц төгсөөд тэндээ багшилсан байхгүй юу. Тэгээд хэсэг оюутнуудыг авч ирж практик хийдэг юм байна л даа. Хоолны талын.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд тэнд явж байгаад танилцаж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Санамсаргүй?

Цэнд -

Ёстой санамсаргүй л юм л даа. Нэг их хойноос нь гүйгээд байсан юм байхгүй хааяа нэг кино үзчихнэ. Тэгээд яахав явсаар байгаад тэгээд гэдсэндээ хүүхэдтэй байсан. Тэгээд аав ээжид нь хэллээ. Өөрийгөө илчиллээ. Манайх гэрт байсан. Хөдөө аж ахуйн их сургуулийн урд талд. Тэгээд тэнд хурим гээд нэг юм болдог юм. Хэдэн найзуудаа дуудаж байгаад / инээв/ Жаахан айраг байсан байх тэгээд л бид нар архи уудаггүй байсан. Сонин шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Бидний мастер болчихлоо гээд манай найзын эгч нь нэг шил архи тавьчихаад л бууз банш хийгээд архийн уухгүй. Сонин 20 гарчихсан байсан. 21, 22-тай улсууд ерөөсөө уухгүй л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

22, 23-тай улс уухгүй байна гэдэг чинь сонирхохгүй л байсан байна.

Хишигсүрэн -

Энэ ...

Цэнд -

Би хүүхдийн биеийн тамирын хороонд оччихоод ингэж эмблем гаргаж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Хүүхдийн биеийн тамирын...

Цэнд -

Хүүхдийн биеийн тамирын оройн сургууль

Хишигсүрэн -

Оройн сургууль гэсэн эмблем байна ш дээ. Аа

Цэнд -

Гоё юм гээд эндээ зүүчихдэг /инээв/ нэг ёсны сурталчилгаа байхгүй юу. Манай тэр жаахан хүүхдүүд чинь ингэдэг юм. 75 оноос аварга болсон. Аварга болсон хүүхдэд материалын сайжруулахын тулд шинэ тэшүүр авч өгнө л дөө. Хуучин тэшүүр нь бүр хүндэтгэлтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

За энэ аварга авсан тэшүүр шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр аваргын тэшүүр энэ аваргын гээд уламжлал тогтож байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэр их гоё шүү. Хүүхдийн хүмүүжилд ялихгүй юмнаас хүүхдийн хүмүүжил гарч байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм. За бид хоёр хоёр өдөр сайхан ярилцлаа. Ийм юм хэлмээр байна. Ийм юм их сонин байсан. Үүнийг би заавал хэлэх ёстой гэсэн үлдсэн юм байна уу?

Цэнд -

За юу байхав дээ. саяны тэр дээр ярьсан..... ярина уу гэхээс биш. 75 оны 6 сарын 1 хүүхдийн баяр ш дээ. Найрамдал парк дээр хүүхдийн том тэмцээн болно . намайг ерөнхий шүүгч хий гээд дуудахгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд гэрээсээ гараад манайх 5 шард байсан. Автобусанд суугаад ажлаа хийхээр төмөр замын У хэлбэрийн зам байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Төмөр замын соёлын ордны тэнд гэнэт тормоско дараад мэдэхгүй юу болсон юм. урд талруу нь машин орсон юмуу яасан юм. Дотор явсан улс бүгд хоорондоо мөргөлдөөд юманд цохигдоод л тэгээд ингээд харсан чинь миний булчин цусаар дүүрчихсэн. Би бэртчихлээ гэж арай гэж хэлээд тэгээд гэмтлийн эмнэлэгт очоод тэгээд би тэнд 3 сар хэвтэж байгаа юм. Энэ лүү төмөр шаасан байсныг нь аваад битүү өвдөөд байдаг. Наадам дөхөөд байдаг. Сар боллоо. Сар болоход улам өвчин нь ихсээд тэр үед гэмтлийн ерөнхий эмч нь Даш гэж хүн байсан юм. Тэр ирж үзээд зүсэлт хийе. Энд хатуу юмнууд байна. Цусан нөж байна. Авъя. Зүсэлт хийгээд хоёр хоноод дотор цус алдаад дөрвөн атга булчин авч хаяад түүнээс хойш хүндрээд учрын олохгүй. Тэгээд 8 сарын 1 нд гэнэт хөлийг чинь тайрна гээд эмч нарыг дуудаад л тэр манай авгай тэвдэж хаана хэнд хэлэх үү? гэж гүйгээд Готов гуай бид нар нэг нутгийн юм гээд Готов гуайн гэр лүү утасдаж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хааяа нэг ярина. Тэр үед их хурлын нарийн бичгийн дарга байсан ш дээ. Готов гуай.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд бүтэн сайн өдөр байсан байхаа. Гэр лүү нь утасдсан чинь Готов гуай байхгүй. Авгай нь Готов хөдөө явчихсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд утсаа тавьчихаж. Хөөрхий минь муу байна гээд хэлж л дээ. Тэгээд удалгүй Готов гуайн авгай нэг эмч охиноо дагуулаад ирсэн. Тэгээд нөгөө охин ээжээ наад хүн чинь үхэж байгаа юм байна ш дээ. Яаралтай эмч дууд гээд тэгээд эмч нар гүйгээд л тэгж байтал Готов гуай ирээд их хурлын нарийн бичгийн дарга. Төв хороонд ажиллаж байсан юм байна лээ. Гоош гуай зөвлөх Гоош гуайн авгайтай манай авгай нэг доор ажиллаж байсан юм чинь. Тэгээд тэд нар цуглараад тэгээд Цэрэннадмид гээд Жигжидсүрэн гээд цугларсаар байгаад үд өнгөрчихөж байгаа юм. Аль өглөө л цуглаж эхэлсэн. Цаана л яриад байгаа юм. Нэг ёсны ухаан алдаж байгаа юм. Авгай тайруулахгүй гээд байгаа. Сайн дуулдаггүй юм байна лээ. Ам мам хагараад газар хагарч байгаа юм шиг хачин юм болж байгаа юм л даа. Ямар ч байсан ухаан алдахгүй. Нүдээ анихгүй гээд дотроо тэмцээд байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хүнд байгаа гэдгээ мэдээд байгаа юм. Цусны даралт 75/50 болчихсон уначихсан. Тэгээд баахан улс ирээд яриад авгайн гэр бүл нь ирээд хөлийн тайруулахгүй гэж байгаа юм чинь эхлээд артерын судсыг нь бооё. Артерын гол судсын хаачихаар .... надад тайлбарлаад байгаа юм. Би толгой дохиод л тэрнээс өөр арга байхгүй. Хөлөө тайруулчихаад суга таягтай. Би тамирчин хүн гээд хэлээд явж байх юмуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тиймээ? Түүнд орвол болъё. Хоёр хүүхэд авгайдаа гай болж байхаар үгүй. Ээж маань байгаа. Би ажил хийнэ. Миний ярьдаг юм тэр.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хамгийн гол нь үхнэ гэж ярихгүй. Босно ажил хийнэ. Амьдарна гэж яриад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Эмч нар ямар аймаар юм бэ? Босно ажил хийнэ гэж яриад байх юм. Бие нь улам муудаад байхад тэгээд артерын судас боох болоод Гоош гуайг манай авгай та хий. Та хийчих. Гоош гуай ах нь хийхгүй. Ажиглаж байя. Ажиглана. Хянана. Миний гарын шавь мундаг эмч байна. Нямхүү гэж хожим хөдөлмөрийн баатар авсан.

Хишигсүрэн -

Тийм

Цэнд -

Нямхүү эмч хийнэ. Цусны даралт уначихаад байдаг. Тариа хийдэг ш дээ. Одоо яахав. Мягмарсүрэн гээд тасгийн эрхлэгч намайг эмчилж байсан. Одоо яахав Цэндээ жаахан ... судсаар шахчих уу? Юу л хийнэ. Бүгдийн хий. Тэгээд жаахан л шахсан юм байна лээ л дээ. Тэгээд дусал мусал хүлээж аваад тэгээд мэс засалд ч орлоо. Судсын ч боолоо. Тэр үед бааахан хүмүүс цуглаад нэг хэсэг нь яваад өгсөн. Энэ бүтэхгүй юм байна. Бие нь муу байна. Аргагүй нүд анихын харах гэсэн хэсэг шаардалгатай улс нь үлдсэн юм байна л даа. Долоо найман эмч мэмч үлдсэн. Хамгийн сүүлд хөл нь дээр нь тавиад чагнаад байгаа. Энд чагнахгүй байгаа. Яагаад тэнд чагнаад байна гэхээр цусны эргэлт очвол зүгээр очихгүй бол 24 цагийн дотор... байна байна. Байхгүй байхгүй гээд тэгээд байсан. Нэг хэсэг нь гэртээ очоод тэгсэн юм байна л даа. Тэшүүрийн Цэнд аягүй хүнд байна. Өнөө шөнө аягүй бол даахгүй байх гэсэн юм ярьчихгүй юу даа. Маргааш нь Гавъяат Цэнд нас барчихсан гэж ярьсан байгаа юм чинь. Хамаатан улсууд сонсоод тэгж л байсан л даа. Бие нь муудаад орохоор манай авгай чинь олон сар сахисан юм чинь хөөрхий. Бие нь муужираад уначихсан юм байна л даа. Гадаа хоёр хүүхэд байдаг. Хамаатан садан зөндөө улс ирнэ л дээ. Тэгээд хүмүүс өнгөрчихөж гээд гүйлдээд тэгж байтал манай жаахан одоо талийгаач болсон. Ээжээ аав тэнд хөдлөж байна гэсэн гэж байгаа.

Хишигсүрэн -

/инээв/

Цэнд -

/Инээв/ Нөгөө хүмүүс хаана юу гэсэн чинь тэнд хөдлөж байна.

Хишигсүрэн -

Сонин юм болсон юм байна.

Цэнд -

Аюултай сонин. Тэгээд тэнд дахиад нэг сар хэвтэж эмчлүүлчихээд тэгээд би гэртээ харьсан юм. Гэр 5 шард миний гэзэг бүр ийм урт болчихсон. Царай гэж хачин юм байгаа ш дээ. Цаас шиг. Тэгээд их дэлгүүрийн цаахан талд цаашаагаа харсан үсчин байсан даа. Замдаа үсээ засуулна гээд гэртээ харихдаа тэгээд хүмүүс өргөж оруулаад сандал дээр суулгахад үсчин айсан байгаа юм. /инээв/ Тэгээд манайх 5 давхарт байсан. Намайг өргөөд насилкиар оруулна гээд үгүй би насилкиар орохгүй. Би хөлөөрөө л орно. Хэдэн цаг явна хамаагүй. Намайг гарч ирнэ хөөрхий минь их бэлдсэн юм байна лээ л дээ. /утсаар ярив/ тэгээд гэртээ орлоо. Түүнээс хойш шөнө янгинаж өвдөөд болдоггүй. Ялангуяа үүр цайхын өмнө...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хоёр өрөөтэй. Нэг өрөөндөө кинонд гардаг шиг.... Зовж амьдарна гэдэг юм нь болж байгаа юм. 200 метр явж чадахгүй сандал дээр суугаад л

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгж бодоод л тэгээд яахав. Авгай ажилдаа явлаа. Хоёр хүү сургуульдаа явлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд би өдөрт ганцаараа үлдэнэ. Тийм. Тэгээд хонх дуугараад нэг танихгүй авгай танай хажуу талын айл хэзээ ирэх бол? Мэдэхгүй. Та ороод хүлээж байхгүй юу. Манайд орж ирээд тэгээд яахав. Хөл мөл нь яасан юм гээд яриад би ингээд ингээд ийм юм болоод зовж байнаа эгч минь гэсэн чинь юмыг яаж мэдэх бэ? Би чамд нэг зөвлөлгөө өгье.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Чи Гүрж ногоон цайг сайхан нунтаглаад хонины сүүл сайхан хайлуулаад тэр хоёрыг сайхан холиод тавиад үз дээ. Юмыг яаж мэдэх үү? гээд гараад явчихгүй юу. Нэр усыг нь ч мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд орой манай авгай ирэхээр нь хэллээ хөөрхий. Дор нь уур гүвдүүр аваад дор нь бэлдээд тэр шөнөөс хойш хөл минь өвдөхөө байгаад...

Хишигсүрэн -

Хорын татдаг юм байна.

Цэнд -

Тийм байна лээ. Тэгээд өсгий хагархай. Оёно гэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Эмч нар дандаа ирж үзнэ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Пөөх яана гээд гайхна. Та нар л ингэлээ гээд би тоглоом хийнэ. Чи юу хэрэглэсэн юм бэ? гээд их асууна. Нэг хүн ирээд тэгсэн тэгээд ингэсэн гээд. Хүн чинь ядраад ирэхээр цагаан даавуун дээр байсан өсгий хүртэл цоорчихдог юм байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Сонин шүү. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхдаа аппарат тавьчихсан. Дасгал сургууль хийсэн байхгүй юу. Өөрөө биеийн тамирын хүн учраас ямар дасгал хэдэн удаа хийх үү гээд түүнийгээ их сайн хийсэн. Зүгээр орон дээр хэвтэж байгаа хийдэг дасгал. Гаднаас хүн харах юм бол дүүжлүүлчихсэн хүн шиг харагдахаар байгаа байхгүй юу. Тэгээд эмнэлэгт манай авгайн том ах нь нэг өдөр харсан байхгүй юу. Би босно гэж бодоод суга таяг аваад...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Харах юм болоод миний сурч байсан багшийн дээд сургууль гээд нэг л удаа хараарай ах минь гээд нэг л удаа харахад хөл минь задрах шиг болж байгаа юм. Энэ ч бүтэхгүй юм байна. Нэг удаа ингэхэд задрах гэж байгаа юм чинь гээд янз янзын бодол л гарч ирээд байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд 5 шард гараад үнэндээ тэр сүүл цай хоёр надад хэрэг болсон шүү. Тэгээд би хөлөө тайруулахгүйгээр босчихсон юм. 3 сар болчихсон. Удаан явдаггүй юм байна лээ. Тэгээд түүний дараа манай эрүүл мэндийн яамнаас Орос руу бичиг явуулаад намайг энд байхад Гермополий гээд цусны талын удамшлын өвчин гээд онош гарсан байхгүй юу. Тэгээд түүнийгээ баталгаажуулах гээд Орос руу явсан юм. Орос хүлээж авсан юм. Авъя гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Би гавъяат юм чинь намын төв хороонд өргөдөл бичээд унааныхаа зардал ирж очих тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгсэн чинь нэг өдөр соёлын өргөөний тэнд явж байсан чинь .... сайд таараад чи яваагүй юмуу. Хаашаа чи чинь эмчилгээнд явна гээ биз дээ. Аа явна даа. Чиний зардал мөнгө чинь гарчихсан байгаа ш дээ. Тэгээд би очиж зардлаа аваад онгоцоор яваад тэгээд Москвад очиход намын төв хороонд ажиллаж байсан. Хэсэг бүлэг хүмүүс намын дээдэд мэргэжил дээшлүүлж байсан юм байна лээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Тэгээд тэр Элдэв-Очир гэдэг хүний хүүхэд нь над дээр явж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хоёр тамирчин. Тэр маань тэнд тэр хүмүүсийг удирдаад авч явж байсан юм байна. Хүүхэд нь хэлчихсэн юм байна. Шерметовын онгоцны буудал дээр Л. Цэнд гээд хүн дуудаад байх шиг. Хэн намайг дуудсан юм бол гээд гаалиар орчихоод гараад ирсэн чинь. Хөөе сайн явж ирэв үү? гээд Элдэв-Очир миний нөгөө хоёр тамирчин гарч ирэх юм. Угтаж авдаг юм. Одоо хаачих уу багшаа гэж байна. Энэ хоёр оюутныд очдог юм билүү? Том дарга танайд очдог юм билүү? гээд ямар ч байсан Улаан талбай орноо гээд...

Хишигсүрэн -

/Инээв/

Цэнд -

Тэгээд Улаан талбай дээр давхиад яг очдог юм. Яг очдог юм. Яг очтол цаг дуугарсан. Тэгэхэд миний нүднээс нулимс гоожсон шүү. Би олон удаа ажлаар олон очсон доо. Тэр их зовлонг даваад хөлөө тайруулахгүй энд ингээд зогсож байна гэж бодсон л доо. Тэгээд Элдэв-Очир намын дээд дээр гэртээ намайг дагуулж очоод. Тэгээд маргааш нь эрүүл мэндийн яаманд хамт очоод тэгээд хоёр бичиг өгсөн. Нэг нь улаан зураастай. Нэг хөх зураастай иймэрхүү. Энэ хоёрыг бариад очиход таныг хүлээж авнаа гээд. Улааныг аваад очсон чинь цусны төв дор нь хүлээж аваад нэг өрөөнд оруулаад дотроо жорлон морлонтой. Хөргөгч мөргөгч тавьчихсан. Гуанзнаас хоол зөөгөөд байдаг. Тэдэндээ бас бэлэг сэлэг өгөөд орой болохоор миний хөргөгчөөр дүүрэн юм хийчихдэг. Элдэв-Очир энд үүнийг өг. Тэнд тэрийг өг гээд хэлээд өгчихсөн. Тэгээд сайхан эмчлээд / инээв/...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Сайхан эмчлээд Гермополий гэдэг нь үнэн байнаа. Гэхдээ таных хүнд хэлбэр нь биш. Тэгээд ирээд ээжийг үзүүлсэн зүв зүгээр ахыг үзүүлсэн зүв зүгээр тэгээд ямар үедээ гардаг юм байгаа юм. Олон хүн намайг бурхан болсон гээд байгаа байхгүй юу. /Инээв/

Хишигсүрэн -

75 онд таныг тийм байхад таны ээж амьд байсан уу?

Цэнд -

Амьд байсан. Тэр чинь халуун зун юм чинь. Тэгээд тэр үед чинь хэн дуртай нь хүн дуудахгүй шүү дээ. Цахилгаан явуулна. Тэгээд эмнэлгээс манай ээж эгч хоёрт цахилгаан явуулсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Хүү чинь, дүү чинь муудаж байна. Хурдан ир. Тэр үед чинь машин олдохгүй. Явдаг нь цистрин явна. Бензиний Дашинчилэнгээс суугаад тэгээд ирнэ. Эмчтэй яриад ээж чинь ирэх гэж байна гээд сүйд болно гээд л манай ээж хэзээч тэгэхгүй. Миний хүү амьсгаатай байвал эдгэнэ гээд гурав тойроод л гарна. Тэгээд ирсэн. Эгч маань намайг танихгүй. Дүү минь мөн юмуу? Биш юмуу? гээд би эндээ нэг сорвитой.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэнд -

Мөсөн дээр гулгаж байгаад. Гулгах юу байхав. Чаргаар мөс авдаг. Чаргаар мөс авахад хүүхдүүд үсрөөд би хол явж байна уу гээд. Тэгж байхдаа чарганы үзүүрт .... яачихсан. Ингээд үзсэн байдаггүй ингээд үзсэн байдаггүй. Тэгээд шуудайгаар, мөсөө шуудайнд хийнэ шүү дээ. Тэгээд ээж дээрээ давхиж очоод эмнэлэг ойрхон байсан. Ийм бохир юмаар. Юун бохир өөр юм байхгүй юм чинь шуудайнаас өөр юм байхгүй. Тэгээд энэ сорвиор миний эгч таньж байсан. Тэгээд ээж маань ирээд намайг гурав тойроод маань уншаад миний хүү давгүй ээ гээд гараад явж байсан.

Хишигсүрэн -

Зоригтой байсан байна шүү.

Цэнд -

Би хүнд нэг их ярьдаггүй юм.

Хишигсүрэн -

За бид нарын ярилцлага их сайхан боллоо. Таны амьдралын түүх, сонин сайхан түүх, содон содон зүйл ярьж өгсөн таньд баярлалаа.

Цэнд -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.