Tömörbaatar


Basic information
Interviewee ID: 990238
Name: Tömörbaatar
Parent's name: Gaasüren
Ovog: Mögrög
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: economist
Work: Mongol Bank advisor
Belief: Buddhist
Born in: Tögrög sum, Govi-Altai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: animal husbandry
Father's profession: animal husbandry


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
new technologies
education / cultural production
childhood
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 6 дугаар сарын 20. Би Монгол Банкны одоо ахмад ажилтан, Эрдэнэсийн сангийн захирал байсан, Монгол банкны үүх түүхийг сайн мэддэг Төмөрбаатартай уулзаад байнаа. Гэрт нь ирчихээд байна. Тэгэхээр та чинь аль нутгийн хүн билээ одоо яг?

Төмөрбаатар -

Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын. Төгрөг суманд төрсөн. Төгрөг мөнгөтэй ноцолдохын тулд тэнд төрсөн тийм л сонин тохиолдолдтой хүн дээ.

Буяндэлгэр -

Харин их сонин түүхтэй юм байна. Тийн.

Төмөрбаатар -

Түүхтэй.

Буяндэлгэр -

Төгрөг сумын хүн байна.

Төмөрбаатар -

Төгрөг сум.

Буяндэлгэр -

За ээж, аавын чинь хэн гэдэг байсан юм. Та багадаа .. мал маллаж байгаад хэдий сургуульд орсон юм. Ямар сургууль төгссөн юм та?

Төмөрбаатар -

Би 1941 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрөөд Говь-Алтай аймагт, Төгрөг суманд өсч, аав, ээж 2-тойгоо өсч, бага сургуульд орж

Буяндэлгэр -

Та айлын ганц хүү гэлүү?

Төмөрбаатар -

Айлын ганц хүүхэд. Бага сургуульд орж, тэгээд Улаанбаатар луу шилжсэн. Ер нь миний эцэг Чойндонгын Гаасүрэн гэж одоо анчин, адуучин хөгшин байсан. Миний ээж болохлээр зэрэг гэр ахуйгаа хариуцдаг, хэдэн ямаа хоньтой, тэр гэр ахуйн ажлаа хариуцдаг, тэр араа гэрээ хариуцдаг. Тэгээ л одоо аав, ээж бид 3 л амьдарч энэ Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1958 оныг хүртэл амьдарсан. Би 1958 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 7 дугаар ангийг төгсөөд, овоо гайгүй сурсан учраас Санхүүгийн техникумд сурах одоо томилолт аваад тэгээд Санхүүгийн техникум руу очихын тулд хавар .. хавар шалгалтаа өгч 7 дугаар ангиа төгсөх шалгалтаа өгөөгүй миний аав, ээж 2 наашаа монгол, тэр үед мал туувар гэж байсан. Хөдөөнөөс одоо мах бэлтгэлийн малыг аваад, хавар аваад намар одоо 11 сард энэ одоо Улаанбаатарт юмуу Мангтай, Шар мангатай гэдэг одоо Алтанбулагын тэнд тушаадаг байсан. Тэр үед жил болвол Шар мангатайд тушаахад одоо тийм мал туувартай хамт наашаа аав, ээжтэй тууврын замаар гарсан хүн. Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас.

Буяндэлгэр -

Алтанбулаг гэдэг чинь Монгол, Зөвлөлтийн хил шүү дээ тиймээ?

Төмөрбаатар -

Энэ хойд Сэлэнгийн Алтанбулаг. Тэр хүртэл..

Буяндэлгэр -

Хойд хил шүү дээ тиймээ?

Төмөрбаатар -

Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас тэр малыг чинь зунжин, намаржин, өвөлжин туугаад энд одоо малаа авчирч хөлөөр нь гаргах малыг оросуудад тушааж өгдөг байсан.

Буяндэлгэр -

Хөөх, Хмнг.

Төмөрбаатар -

Нэг хэсгийг нь Мах комбинатад өгдөг байсан. Созиализмын үеийн одоо тийм мах бэлтгэх одоо тийм систем дээр. Худалдаа бэлтгэлийн байгуулагын шугамаар энэ ажлыг хийж байсан. Манай аав, ээж 2 болвол бас нэг, ээж бол тэр жил явсан дөө. Түүнээс өмнө нэг жил явсан үгүй юу. Түүнээс бусад жилд манай аав 5 жил тууврын одоо энэ ажлыг хийж мал туусан хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Мнхг.

Төмөрбаатар -

Одоо хавар гараад л намаржин, намар орой 11 сар, 12 сард мах, малаа тушаагаад хойно бүх ажлаа дуусангуут нь овоо гайгүй мөнгө аваад л тэгээд л нутаг руугаа буцдаг тийм ажил. Тэр ажлыг одоо тэр чиглэлээр л одоо би тэр Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас 6 сарын 26-нд гараад л. Би манай шалгалт 25-нд дууссан. Манай аав, ээж хоёр 20., 21-нд. Юу билээ? 15-нд малаа авсан. Малаа авчаад наашаагаа тэр одоо, тэр үеийн цаг үе болвол тэр тууварчин малаа аваад л тэгээд сумаасаа бол шалавхан явах ёстой. Хөөгдөөд байна. Хөөгдөөд байна тэгээд л одоо 1 өртөө, 2,3 өртөө газар одоо тэд нар намайг сургуулиа төгсөөд иртэл нь хүлээж байгаад. Тэгээд би нэг сургуулиа төгсөөд үнэмлэхээ аваад л тэгээд л нөгөө 2 дээрээ ирээд л тэгээд л наашаагаа мал аж ахуй, малтайгаа хамт одоо зунжингаа яваад. Тэгээд 8 сарын 25-нд бид нар одоо тууварчид явсаар байгаад л энэ наашаа энэ бүх аймгийг энэ одоо Шар ... бишээ, юу гэдэг билээ?

Буяндэлгэр -

Гүнтийн даваа гэж байсан үгүй юу?

Төмөрбаатар -

Бишээ. Ар.. Архангайн тэнд одоо мундаг даваа байна ш дээ. Шар.., бишээ... нөгөө тэр даваанд, даваа давах үед л одоо манай Говь-Алтай аймгаас 8 сарын., хүүхдүүд сургуулийн хүүхдүүдийг өгөх, нааш нь авч явдаг машин тэр давааг давдаг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аанхнг. Тэрийг амдаж зогсож байх нь.

Төмөрбаатар -

Тэнд одоо ам тосож, бид одоо 3 хонож байгаад, тэгээд одоо манай сумын хүүхдүүдтэй хамт намайг суулгаж өгөөд тэгээд би аймаг дээрээ ирж, тэндээсээ би машин дээрээ суугаад аав, ээжийгээ баяртай гээд тэгээд одоо Улаанбаатарт ирсэн. Тийм түүхтэй. Тэгээд Санхүү, эдийн засгийн техникумд Банкны нягтлан бодох ангид орсон.

Буяндэлгэр -

Та өөрөө тэр Банкны нягтлан бодох ангид оръё гэсэн юмуу эсвэл танийг зүгээр тэнд хувиарласан юмуу?

Төмөрбаатар -

Тэгэхдээ энэ бас их сонин.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Би ерөөсөө тэр үед одоо хөдөөгийн жоохон хүүхэд байсан. Бид нар чинь нөгөө бас одоо нөгөө малд, мал тээвэр, мал туувар тууварчид нь аймгийн төвөөс, сумын төвөөс одоо бас нилээн 10 хэд хоног явж байж аймгийн төв орно ш дээ. Аймгийн төв дээр би нөгөө сургуулиас өгсөн сургууль төгссөн үнэмлэхээ аваад, аавтайгаа мориор яваад, аймгийн төвийн боловсролын хэлтэс дээр очиж нөгөө юу.. хувиараа авч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аанхнг.

Төмөрбаатар -

Тэгээд манай малтай айл тэрүүхэн ойролцоо аймгийн төвийн ойролцоо байгаа юм. Тэгээд аймгийн төвийн Боловсролын хэлтэс дээрээс аваад өгсөн чинь тэр үед ямар сургуульд орох, юу одоо тийм юу байхгүй. Чи одоо юуны ангид орох вэ л гэсэн. Би хөдөө аж ахуйн нэгдлийн ангид орж, чамайг хувиарлаж байнаа гэсэн байхгүй. Тэгээд би хөдөө аж ахуйн нэгдлийн нягтлан бодох гэсэн ангид орсон байхгүй юу. Тэгээд Санхүүгийн техникумд ирээд бүртгүүлээд хөдөө аж ахуйн нэгдлийн нягтлан бодохын ангид орчоод... ингээд нэг жил болж байсан чинь жил гаруйгийн дараа бидний ангийг банкны анги болгож өөрчилсөн.

Буяндэлгэр -

Аанхнг.

Төмөрбаатар -

Яагаад тэгсэн гэсэн чинь Монгол улсад, улсад энэ банкны систем хувь нийлүүлсэн банк байгуулаад, тэгээд хувь нийлүүлсэн банк чинь одоо үүргээ гүйцэтгээд оросууд 1954 онд монголд хөрөнгөө 100% өгөөд энэ одоо монгол-оросын хувь нийлүүлсэн “Худалдаа, аж үйлдвэрийн банк” буюу “Монгол банк” гэсэн тийм банк байсныг 1954 онд монголын Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Банк гэж байгуулсан байхгүй юу. Тэр Улсын банк дөнгөж 54 онд байгуулсан учраас бид нарын аз болж яг тэр үед 58 онд шинэ боловсон хүчин монгол боловсон хүчнүүдийг салбар салбараар бэлтгэх шаардлага гарсан. Тэр шаардлагын дагуу манай ангийг хөдөө аж ахуйн нэгдлийн нягтлан бодохын ангийг өөрчлөөд банкны анги болгочихсон. Тэгээд бид нар болвол тэнд одоо дургүйцэх мургүйцэх юм байхгүй за гарын үсэг зуруулсануу яасан тийм л юм болсон. Танай анги Банк банкны анги боллоо. Тэгээ л би банкны ангид орсон хүн байгаа юм. Тэгээд л тэр одоо үеэс эхлээд л би чинь жинхэнэ банкны хүн болсон. Банкны энэ Санхүү эдийн засгийн техникум, Банкны ангийг .. Банкны нягтлан бодох мэргэжлээр төгссөн. За би...

Буяндэлгэр -

Төгсөөд та тэгээд яасан? Аанг.

Төмөрбаатар -

Тэр сургуульд төгсөх одоо энэ энэ болвол бас сонин түүх л дээ. Аав, ээж 2 маань танилсан. Тэгээд 58 онд одоо би 8 сарын 24-нд одоо 8 сарын 23-нд байна уу наашаа яваад 25-нд энд бүртгүүлсэн. Тэгээд машинаар наашаа явсан. Манай аав, ээж 2 маань үлдээд 11 сард одоо нөгөө малаа Шар мангатай гэж ярьдаг юм даа. Одоо тэр үед л тэгэж ярьдаг байсан. Алтанбулагын тэнд малаа одоо хөлөөр нь хил гаргадаг, тушааж өгдөг. Оросууд тэнд хүлээж авдаг. Тэгээд тэрийг өгөөд нэг юм бүх ажил дуусаад нөгөөдүүл ирдэг. Тэр 2 болвол 12 сарын сүүл, эхээр Улаанбаатарт орж ирдэг.

Буяндэлгэр -

Таны хойноос ирж байгаа гэсэн үг байна ш дээ. Тээ?

Төмөрбаатар -

Хойд Алтанбулаг, Шар мангатайгаас малаа туучаад ирчинэ. Би тэр, тэр хооронд сургуульдаа ороод, хичээлдээ ороод ингэчихсэн. Тэгээд бид нар одоо тэндээ аав, ээжтэйгээ уулзаад. Би нэг хамаатныхаа айлд байж байгаад тэгээд нөгөө, нөгөө 2 маань яахад нэг айлд байгаа юм чинь дээр нь бид нар хэдэн сургуулийн хүүхэд тэр айлд амьдарч байгаа тийм учраас одоо нөгөө 2 маань яахав нээх удаагүй буцсан, нутаг руугаа. Одоо унааны мал тэр үед чинь одоо нөгөө ачлагын мал одоо ингээд л зөндөө юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Төмөрбаатар -

Тэр мал залаа зараад, тэр мөнгө төгрөг тэгээд нөгөө нэг зуны турш хөдөлмөрлөсөн хөлсөө овоо гайгүй юм авна. Тэгээд нөгөө аймаг руугаа ямар ч байсан буцдаг. Машинаар буцдаг. Тэгээд тэр 2 маань буцаж би Улаанбаатарт үлдэж сургуульдаа орсон юм. Тэр жилээ болвол овоо гайгүй зүгширч хөдөө аж ахуйн нэгдлийн нягтлан бодохын ангид ороод. Тэгээд овоо гайгүй зүгширээд анхны ингээд тэр жилээ болоод хавар нь аав, ээж 2 маань одоо нутагтаа оччихсон. Би хавар нь одоо, тэр үед чинь нэг тийм.. юу гэдгийн юм дээ одоо.. бүтээн байгуулалтын ажил.. тэгээд баахан одоо..

Буяндэлгэр -

Мнхнг. Тэр чинь одоо 50-н 3,4 онд, 58 он?

Төмөрбаатар -

59 онд

Буяндэлгэр -

59 онд байх нь тийм үү?

Төмөрбаатар -

58 онд би сургууль орчоод 59 оны хавар одоо 4 сард бидний хичээлийг дуусгаад яаравчилж дуусгаад. Тэгээд одоо барилгын чулуу бэлтгэх, чулуу бөглөх ажилд биднийг авсан.

Буяндэлгэр -

Хүнд ажил ш дээ тэр чинь.

Төмөрбаатар -

Хүнд ажил. Тэр ажилд чулуу бөглөх ажлыг одоо..

Буяндэлгэр -

Тэр хайшаа явсан? Төв аймаг очсон уу? Хаана очсон?

Төмөрбаатар -

..манай Санхүүгийн техникумын бүх хүүхдүүдийг одоо хичнээн ч хэдэн ангийн ч хүүхэд байсан юм мэдэхгүй ер нь гайгүй том ангийн л хүүхэд 2 дугаар ангиас л явсан юмдаг ямар ч байсан. Тэр хүүхдүүд яваад Борнуурын сангийн аж ахуй явсан. Борнуурын сангийн аж ахуйд бид нар нэг тахианы байранд байрладаг.

Буяндэлгэр -

Тэр үед чинь Борнуурын сангийн аж ахуй байгуулагдсан байсан юм уу?

Төмөрбаатар -

Байсөөн. Байсан байсан.

Буяндэлгэр -

Дээр үеэс байсан байна ш дээ.

Төмөрбаатар -

Борнуурын сангийн аж ахуй байгуулагдсан байсан тэр үед чинь. Тэгээд Борнуурын сангийн аж ахуйн тахианы байранд биднийг байрлуулчихсан. Нийтийн байранд. Нөгөө оюутанууд. Тэгээд тэр ууланд чулуу үүрэх групп бригад, бригад болчихсон. Тэр үед чинь үнэнч шударга хөдөлмөрлөх..

Буяндэлгэр -

Тийм.

Төмөрбаатар -

..тийм сайхан сэтгэлгээлтэй хүүхдүүд байсан. Тэгээд одоо бригад болчоод уралдана. Уралдаж уралдааны оройгийн шагнал болвол тэр нэг жаахан гайгүй шиг одоо тэр мантуу зантуу, хоол өгдөг тийм, нэмэгдэл хоол өгдөг ч юм уу тиймэрхүү урамшуулал..

Буяндэлгэр -

Хоол тэр үед байсан? Бас хэцүү юу?

Төмөрбаатар -

Хоол унд яахав тэр үедээ одоогийнх шиг сэтгэлгээгээр ярих юм бол гол нь тэр үедээ голж, шилэх юм ч байхгүй. Сайхан болоод л байдаг байсан. За тэгээд бид нар одоо нэг сар Борнуурын сангийн аж ахуйд ажиллаад. Тэгээд Борнуурын сангийн аж ахуйд ажиллаж байсан тэр үйл ажиллагаа маань дуусаад тэнд дараагийн том ангиуд ирсэн байхаа. Тэгэнгүүтээ Борнуурын сангийн аж ахуйд ажиллаж байсан одоо арай нэг бага шиг ангийн хүүхдүүд бид нар байсан шиг байгаа юм. Тэгээд бид нарыг Жаргалантын сангийн аж ахуйд өгсөн. Тэгээд би Жаргалантын сангийн аж ахуйд очоод их удаагүй бас бригад болчихсон. Жаргалантын сангийн аж ахуйн одоо тэр нэг тахианы аймгийн сумын төвийн дээх нь талд одоо.. ногооны талбай хятадуудын дээр үеийн хятадууд ногоо тарьж байсан, тэр үед ч хятадууд байсан л даа нилээд.

Буяндэлгэр -

Тийм.

Төмөрбаатар -

Тэр ногооны талбайд одоо ногоо тарьж байгаад тарьсан, тарьдаг газрын хажууд чулуу бөглөж байгаад тэгээд 10-аад хоносон уу үгүй юу тэгээд бид нар чинь бас бригад болоод, би одоо бас аягүй их тийм ажилд идэвхитэй хүүхэд байсан. Хамгийн түрүүн, урд, өмнө нь явдаг. Тэгээд нөгөө уурхайд Борнуурт, энэ Жаргалант маргалант ч ямар арзайсан чулуу байхгүй ш дээ. Газрын доорх чулууг ингээд аваад одоо ингээд уурхайлж..

Буяндэлгэр -

Хөөх ззз хнн.

Төмөрбаатар -

..ухдаг.Тэгээд уурхайлж ухсан одоо чулуу маань чулуундаа дарагдаад

Буяндэлгэр -

Хнн. Хүүхдүүд чулуунд дарагдчихсан гэсэн үг үү?

Төмөрбаатар -

Тэгээд би дарагдаад ломоор ингээд л...

Буяндэлгэр -

Газар доор орж байж чулуу хийж байна гэсэн үг ш дээ.

Төмөрбаатар -

Ломоор ингэсэнээ мэдэж байгаа тэгээд л. Өмнө нь болвол Борнуурын сангийн аж ахуйд 2 ч хүүхэд хөл мөлөө хугалсан л даа. Дээд талын хүүхэд доош нь чулуу өнхрүүлчээд тэр жил тийм амар авч байсан. Тэгээд тэр одоо дараагийн тэр Жаргалантын сангийн аж ахуйд би одоо яг нөгөө ломоор нөгөө уурхайлсан том нүхэн дотор ломоор том чулуу гэмтсэнээ мэдэж байгаа. Тэгээд тэрнээс хойш ухаа алдсан.

Буяндэлгэр -

Пөө ёө ззз..

Төмөрбаатар -

Тэгээд замдаа бол нөгөө Борнуур, Жаргалантын сангийн аж ахуй руу манай хүүхдүүд манай ангийн хүүхдүүд 40-ийн орны төмөр ингээд миний ингээд харагдаад байдаг байхгүй юу. 40-ийн орны төмөр харагдаад дээгүүр миний танидаг хүүхдүүд харагдаад байгаа юм. Нэг тэгэж ухаа орсон. Тэгээд дараа нь одоо 7 хоног сумын Жаргалантын сангийн аж ахуйн төв дээр ухаангүй байсан гэж байгаа юм. Тэрийг одоо би ямар мэдхэв. Миний тэр хүүхэд үе. Яагаад манай хүүхдүүд яасан гээд л нөгөө дарагдсан пар гээд л бүгдээрээ л орсон. За ингээд л энд хэн байна, юу байна гээд л бөөн юм болсон чинь би нэг л 2 хүүхэд байхгүй гээд л байсан гэж байгаа юм. Тэгээд л бид 2-г хайсан чинь ерөөсөө миний цамц цухуйсан эрээн цамц. Тэгээд л гаргаж авсан. Нөгөөдөх нь тэгсэн чинь гүйгээд гарчихсан. Угаасаа өмнө нь бие засах гээд гараад явчихсан байсан хүүхэд. Тэгээд би тэнд нь дарагдчихсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тэгээд Жаргалантын сангийн аж ахуйн тэнд 7 хоног ухаангүй байж байгаад..

Буяндэлгэр -

Амь алдах шахсан байна ш дээ бүр.

Төмөрбаатар -

Нэг удаа яасан гэсэн чинь ухаангүй байж байхдаа нөгөө нэг ухаан орсон. Тэр нь яасан гэхлээр нэг их халуун оргиод л тэгсэн нөгөө аймгийн төвөөс аймгаас дуудсан эмч ирээд кальцхлорид хийсэн байна л даа. Аймаар халуун оргиод нэг ухаан ороод ойр орчмын хүн, эмч мэмч байж байна гэдгээ ухаан ороод, сая нэг мэдээд тэгээд дараа нь дахиад ухаан алдсан.

Буяндэлгэр -

Ухаан алдчихсан уу?

Төмөрбаатар -

Тийн. Тэгээд дахиад 7 хоног ухаангүй байж байгаад. Тэгээд тэр үед аймаг руу эмнэлэг явахсан. Тэр үеийн 58 он ш дээ. 59 он ш дээ. 59 оны үеийн түргэн тусламжийн машин ямар юм байсан юм бүү мэд. Тэгээд би ерөөсөө машины гар даахгүй тэндээ эмчилгээ хийлгээд сумын төвд үлдээсэн. Тэгээд би сумын төвд одоо 45 хоног тэнд хэвтээд. Тэгээд Улаанбаатар хотод орж ирж хагас жилээр., хагас жилийн нэгдүгээр семистр өнгөрсөний дараа хичээлдээ орж байсан.

Буяндэлгэр -

Эмнэлэгт байсан хэрэг үү?

Төмөрбаатар -

Өө ерөөсөө Жаргалантын сангийн аж ахуйд байж байж ирээд л тэгээд л одоо төв эмнэлэгт жоохон хэвтэж байгаад л тэгээд л гараад л.

Буяндэлгэр -

Мнхнг. Тэгээд яаж ухаан орсон тэгээд?

Төмөрбаатар -

/инээв/ Үгүй ээ ерөөсөө тэр.. юу одоо тэр нэг удаа тэгэж ухаан орсон тийм ээ. Нэг удаа орход ингээд явж байсныгаа хардаг. Хоёрдугаарт нь халуун тариа хийгээд нэг ухаан орсон. Гурав дахь нь болвол тэр аймаг., үгүй тэр чинь сумын эмнэлэг над халуун тариа хийсэн юм. Гурав дахь удаа нь сумын эмнэлэг хүрч ирээд, аймгийн эмнэлэг хүрч ирээд, тэр ч сумын эмнэлэг байсан. Аймгийн эмнэлэг, аймгаас эмнэлэг юм уу, Улаанбаатарын эмч хүрч ирсэн юм уу ирээд нилээн арга хэмжээ авч байсан юм. Тэгээд ухаан орсон. Гэхдээ би ухаантай, ухаан мэд.., юу гэдэг юм бэ дээ ер нь амьд байгаад байсан байгаа байхгүй юу. Тэгээд л тэгсэн..

Буяндэлгэр -

Юм хум хугарч няцарсан уу үгүй юу?

Төмөрбаатар -

Тэгсэн чинь ерөөсөө би хамгийн гол нь азтай нь юу гэхлээр ганц үе мөч, язарсан, хугарсан тэр зөндөө юм бий л дээ. Тэгсэн мөртлөө ерөөсөө яс мас хугараагүй.

Буяндэлгэр -

Мхнг.

Төмөрбаатар -

Тархи нь хөдөлсөн. Тэр нь одоо 10,20 жилийн дараа болвол энэ тархи мархиний гэмтэл нь мэдэгдсэн л дээ. Тэгэхдээ болвол тэгээд л шуурхай эмчилж гайгүй болсон. Тэгэж байлаа.

Буяндэлгэр -

Тэгвэл та бол ерөөсөө үхээд боссон хүн байна ш дээ.

Төмөрбаатар -

Үхээд боссон хүн. Намайг мэдэх хүн бүхэн., тэр үеийн надтай хамт ажиллаж байсан, надаас тэр одоо шорооноос цамцыг нь хайж ингэж байсан хүүхдүүд бол одоо хөгшинчүүл болсон. Зарим нь ч яваад өгсөн байна л даа. Тэд нар болвол тэгэж өмнө хэдэн жилийн өмнө нь ярихдаа болвол тэгэж: чи бол үхээд боссон хүн. Чи ер нь яаж тэгээд үлдсэн юм. Тэр бөөн чулууны дотор. Гэж л ярьдаг байсан. Гэхдээ тийм учраас бас нэг жаахан амьд явах хувьтай юм болов уу даа гэж бодоод л.

Буяндэлгэр -

Үгүй нээрээ хувьтай байна. Тэр чинь аймаар юм байхгүй юу тээ.

Төмөрбаатар -

За энэ хэрэггүй түүх байгаа биз дээ?

Буяндэлгэр -

Үгүй ээ үгүй. Гоё гоё. Тэр чинь гоё. За тэгээд... хичээл, хичээлдээ орлоо..

Төмөрбаатар -

За тэгээд би одоо 59 оныхоо, 59 оны хавар.. хавар тийм юм болчоод. 59 оныхоо хичээлд явсаар байтал чинь 60 он, 59..60 он болохын үед одоо зааган дээр нөгөө эхний 2,4-н улирал дуусна ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Төмөрбаатар -

Тэгээд эхний 4 улирал дууссан зэрэг 1 сар 2., 1 сард ч байсан уу., бишээ., тиймээ тийм л дээ 1,2 сард л байхдаа эхний улирал. Тэр эхний 2 улирал дууссаны дараа., тэр үед чинь 4 улиралтай байлаа ш дээ. 4-н хичээлийн жил 4. Тэгээд хичээлдээ орсон. Тэгээд манай тэр үед чинь бас одоо созиализмын үеийн чинь одоо нөгөө сайхан сэтгэл их байдаг юм л даа.

Буяндэлгэр -

Тийн.

Төмөрбаатар -

Тэр үед яасан гэхэд чинь манай ангийнхан, багш магш чинь ингээд өвчтэй, ажил хийж байгаад ингэсэн. Тэд нар чинь сургууль ч их анхаарч байсан маань тэгээд бүр зориуд миний бүх хичээлийг хүүхдүүдэд хуваагаад өгсөн байхгүй. За чи энэ хичээлийг, чи энэний хичээлийг хуулж өгнө. Ямар ч байсан өөрийн гэсэн өөрийн., өөрийн биш ч гэсэн хүн хуулаад өгсөн тийм хичээлтэй л нөгөө цаашаа үргэлжлүүлээд явдаг.

Буяндэлгэр -

Лекцүүдээ бичээд явцан?

Төмөрбаатар -

Тийн. Янз бүрийн хүүхдийн бичсэн. Тэгээд цааш нь нэг юм яваад л тэгээд л дараа жил нь шалгалтаа өгөөд л. Тэгсэн чинь банкны анги болсон. Тэгээд арай өөр маягаар ч заах, өөр маягийн систем ч орлоо. Тэр үед бас нэг сургуульд нэг жил болонгуут банк, хөдөө аж ахуй махуйгаа ойлгодог болсон. Тэгээд бид нар чинь бүгд манай ангийнхан бүгдээрээ ярьдаг байсанюм. Ямар азтай улсууд вэ бид нар чинь. Нэгдэлдээ нягтлан бодох хийгүй банкинд нягтлан бодох болсон. /2-лаа инээв/

Буяндэлгэр -

Гоё ш дээ тээ?

Төмөрбаатар -

Тэгдэг байлаа.

Буяндэлгэр -

Тэгээд хэдэн онд төгссөн?

Төмөрбаатар -

Тэгээд дараа жил аав, ээж 2 маань ерөөсөө тэр 59 оны, 59 онд бас ямар түүх байлаа., 59 онд манай аав, ээж 2 хавар нь, тэгээд миний тэр 59 онд тэр дарагдсан марагдсан, хавар нь бас дахиад буцаж очоод 58 онд мал тууж ирчээд буцаж очоод хавар наашаа гараад явсан ш дээ. Манай аав, ээж 2. Бас дараагийн жил нь бүр одоо ганц хүүхэд нь Улаанбаатар ирсэн. Гэрээрээ нүүж ирхийн тулд дахиад мал туугаад, 59 оны хавар тэр 2 малаа туугаад зунжингаа яваад л. Би дарагдаад л ингээд л, ухаан ороод л ингээд л сургуульдаа орохын өмнө одоо нэг байж байхад нөгөө хоёр 12 сард бас Шар мангатайд малаа тушаачихаад 59 оны 12 сард Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгсэн би тэгэхэд одоо дарагдаад, ингээд эргэж сэхээд ийм болчихсон байж ээж, аавтайгаа уулзаж байлаа. Тэгээд тэгээд манай 2 болвол тэр мөртөө Улаанбаатарын улсууд болсон. Нэг муу жоохон гэр бариад ингээд бид нар амьдарсан. Тэгээд би энэ Санхүүгийн техникумд гайгүй сурч байсөөн. Тэгэхдээ сурлага бол гайгүй. Манай 4,5 сайн, сайн сурлагатай хүүхдүүд байсан даа. Тэгээд ангидаа тэргүүлдэг. Би одоо ангийн ... ангийн дарга. Манай нэг нөгөө гайгүй сурлагатай нь ангийн социализмын нөхөрлөлийн дарга. Оюутаны социалист нөхөрлөл гэж байлаа. Нөгөөдөх нь ангийн эвлэлийн үүрийн дарга энэ тэр гээд л. Гайгүй шиг хүүхдүүд нь тэгдэг тийм. Тэгээд манай анги болвол эвтэй найртай, сайхан анги байсан. Тэгээд сургуулиа би 1960 онд., аа тэгээд 60 онд., 1960 онд би одоо нөгөө банкны анги мю чинь. Ерөөсөө практик хийнэ гээд л.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

60 онд би энэ банкны хаалгаар орж ирсэн. Одоо энэ банк гэдэг чинь одоогийн энэ олон корпус байхгүй ганц энэ Голомт банкны нэгдүгээр салбар байгаа буюу Ард банкны наад талд.., юу Хадгаламж банкны наад талд нь байгаа. Энэ манай энэ дотор болвол одоо бол манай түрээсээр энэ 2 банк байгаа ш дээ. Энэ чинь жинхэнэ манай банкны 1953 оны, онд л одоо энэ банк, улсын банк үүсгэн байгуулахад л одоо өмнө нь баригдсан байсан байшин. Байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Одоо энэ төв банк байна ш дээ? Тийн. Төв банкны байр.

Төмөрбаатар -

Энэ ар талын байшин ш дээ. Ар талын байшин ш дээ.

Буяндэлгэр -

Аанхнг. Тийн.

Төмөрбаатар -

Энэ байшингийн хаалгаар 1960 онд орж ирсэн хүн.

Буяндэлгэр -

За.

Төмөрбаатар -

Тэгээд нэг одоо дансны нягтлан бодох дээр практик хийж байгаад. Тэгээд буцаж очоод 61 онд төгссөн. 61 онд төгсөөд би бас ерөөсөө энэ банкинд л одоо энэ гүйлгээний зааланд л 18 номерийн цонхонд дансны нягтлан бодох хийж байсан. Аж ахуйн нягтлан, нярав, аж ахуйн байгууллагын данс баридаг. Дансны нягтлан бодох нэг 4 сар хийсэн. Тэгээд дараад нь ... хөрөнгө оруулалтын байцаагч болсон. Өөрөөр хэлбэл нэг жоохон дэвшиж байгаа юм. Байцаагч гэдэг чинь арай цалин өндөр болно. Тусгай өрөө мөрөөнд сууна. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжүүдийг хөрөнгөөр хангадаг, санхүүжүүлдэг ажлыг хариуцдаг. Хөрөнгө оруулалтын байцаагч болоод ингээд байж байсан чинь 62 оны эхээр намайг., тэр үед банкны дарга Лүүюугын Лхамсүрэн гэж мундаг хүн байсан. Ном бичсэн. Тэр Лүүюугын Лхамсүрэн намайг нэг өдөр дуудаад: Чамайг Дорноговь аймгийн банкны ерөнхий нягтлан бодохоор томиллоо. Ингээд..

Буяндэлгэр -

Томорсон байна ш дээ. Хөдөө ерөнхий нягтлан бодох гэдэг чинь тиймээ.

Төмөрбаатар -

Дорноговь аймгийн банкны ерөнхий нягтлан бодох хөөгөөд байдаг. Явхаас наантай ээж, аавтай юу, гачигдал зовлонтой гэж үзэж үзэж тэгээд л явахаас өөр арга байдаггүй явсан. Тэгээд Дорноговь аймгийн банкны ерөнхий нягтлан бодохоор очоод юу ч мэдэх, юу ч мэдэхгүй гэхэд ч хаашаа юм ямар ч байсан нэг жоохон ном үзчихсэн, нэг дансны юу хийдэг. Гэхдээ аймгийн ерөнхий ня-бо хийнэ гэдэг чинь асар том ажил.

Буяндэлгэр -

Том ажил. Тийн.

Төмөрбаатар -

Бүхэл бүтэн аймгийн банкны нягтлан. Тэр ажилд орсон. Их юм сурсан. Би дараа нь бодохдоо тэгэж боддог юм. Аймгийн банкны ерөнхий нягтлан бодох байсан энэ 2 жилд л би хамаг юмаа сурсан юм шиг санагддаг. Ерөөсөө юмны чинь учрыг олдог. Олон ажлын холбоог ингэдэг. Түүнээс би энэ төв рүүгээ болохлээр зэрэг чинь нэг л сар нэг л юмыг нь баричаад бусад юмыг нь мэддэггүй.

Буяндэлгэр -

Мэдэхгүй.

Төмөрбаатар -

Аймагт бол ерөөсөө хэдхэн хүн ш дээ. Хэдэн нягтлан, 2,3-н нягтлан бодох, 4 нягтлан бодох ч юмуу нэг байцаагч, зээлийн байцаагчид, хадгаламж буюу хадагалмжийн байцаагчид, цалин фонд, мөнгөн эргэлтийн байцаагч ингээд л баахан хэдэн хүн 5,6, хөрөнгө оруулалтын ингээд л. Ингээд л салбар бүрийн байгаа байхгүй юу. Тэгэхдээ цөөхөөн хүн. Гэхдээ бараг бие биенийхээ ажлын оролж хийхээс өөр арга байхгүй хөдөөгийн тэр муу жоохон банкинд. Тийм учир бүх юмыг сурдаг. Тэнд одоо хамаг юмаа сурсан гэж боддог юм. Би банкы банканд цаашдаа ажиллах хамаг суурь, сургууль бол энэ болсон юмаа. Болжээ гэж одоо сүүлд нь би дүгнэсэн.

Буяндэлгэр -

Тэгээд Дорноговьт 4 жил ажилласан уу?

Төмөрбаатар -

Тэгээд би Дорноговьт 2 жил гаран ажиллаад..

Буяндэлгэр -

2 жил ажиллаад

Төмөрбаатар -

Тэгээд Улаанбаатар хотод, хотын банкны., тэр үед яасан гэхлээр., тэр үед чинь тооцооны касс, хадгаламжын касс маас гэдэг чинь дөнгөж үүсэж байсан байхгүй.

Буяндэлгэр -

Тийн. Мнхнг.

Төмөрбаатар -

Тэр үед чинь яг 62 онд яасан гэсэн чинь банк Улаанбаатар хотод 8 тооцооны касс байсан 9 дэхийг байгуулсан байхгүй юу. Одоо энэ 1 дүгээр касс гэдэг чинь хамгийн анхных л даа. Тэгээд 9 дүгээр касс байгуулсан чинь бас л адилхан касс гэдэг чинь нэг хүний мөнгө, мөнгийг авна, одоо хадгаламж ингээд л бүх орлого, зарлага гээд л ийм гүйлгээ хийдэг. Тэгээд тэн дээр чинь бас адилхан одоо бас мөнгө идэж, ашиглах юм гарч эхэлсэн.

Буяндэлгэр -

Мхнг.

Төмөрбаатар -

Тийм учраас тийм учраас л их төвөгтэй байдал одоо тэр дотор 8 касс, хотын 8,9 кассыг шалгадаг нэг аппарат, нэг одоо хүн байх шаардлагатай болсон. Яг би тэр үед нь хөдөөнөөс шилжиж ирэнгүүт нь Улаанбаатар хотын 8 кассыг шалгадаг хяналт шалгалтын байцаагч болсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Өө гоё. Их томорсон байна ш дээ.

Төмөрбаатар -

/инээв/

Буяндэлгэр -

Ер нь ахиад л байсан байна ш дээ аан.

Төмөрбаатар -

Хотын 8 кассыг шалгадаг. Тэгэхдээ би чинь аймгийн нягтлан бодох байсан юм болохлээр бас нэг Улаанбаатар хотод байгаа нэг тооцооны каасад байгаа сая арван жил төгссөн хүүхэд, 10-аа төгссөн,7 жил төгссөн хүүхэд л тэр чинь дагалдан хийнэ. Нягтлан бодох нь нэг мэргэжлийн байна уу тийм л байсан. Боловсон хүчний хангамж муутай. Тэгээд нөгөөдөхийг чинь би болвол багш болно л доо. Нөгөө жоохон шинэ орсон охидууд, шинэ орсон залуучууд чинь одоо нөгөө 8 кассанд чинь багшлана, ажлыг нь шалгана одоо. Ийм байдлаар ажлаа эхэлсэн юмаа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тэгээд... 60-н., тийм байцаагч байгаад дараад нь зээл, эдийн засагч, зээлийн байцаагч болсон. Зээлитйн байцаагч болоод...

Буяндэлгэр -

Тэр үед нь зээл өгч байсан юм уу хүнд ер нь?

Төмөрбаатар -

Өгөлгүй яахав.

Буяндэлгэр -

Хувь хүнд өгөхгүй биз дээ?

Төмөрбаатар -

Хувь хүнд өгөхгүй. Дандаа аж ахуйн нэгж.

Буяндэлгэр -

Аж ахуйн нэгжүүдэд өгнө тээ?

Төмөрбаатар -

Жишээлбэл одоо зээлээр улс яаж амьдарч байсныг одоо ингээд одоо болвол улсууд мэдэхгүй л дээ. Жишээ нь тэрийн үеийн Худалдаа, бэлтгэлийн байгууллага гэж байсан.

Буяндэлгэр -

За тийм байсан.

Төмөрбаатар -

Худалдаа, бэлтгэлийн байгууллагын хөрөнгийн 8 % нь өөрийн хөрөнгө. Ерөөсөө 92 % нь банкны зээл.

Буяндэлгэр -

Хөөх

Төмөрбаатар -

Худалдаа, бэлтгэлийн байгууллага чинь шууд баримтаа ачаагаа гаднаас ч юм уу хаанаас ч юм ачаа барьсан барьцан ачааныхаа баримтыг инкасс гээчийн банкинд өгөөд инкассыг нь аваад банк шууд зээл олгодог жишээтэй. Тэгээд ер нь Худалдаа бэлтгэлийн байгууллага чинь 100 %-ийн хөрөнгийн чинь 92 % нь банкны хөрөнгө, 8 % нь Худалдаа бэлтгэлийн байгууллагын хөрөнгө. Тийм учраас Худалдаа бэлтгэлийн байгууллага чинь зээл хариуцсан байцаагч, зээл хариуцсан ажилтан мажилтан бүр хэлтэстэй. Банктай харилцдаг ийм том.

Буяндэлгэр -

Тийм байна ш дээ.

Төмөрбаатар -

Өөрөөр хэлбэл худалдааг 100 % банктай. Аа харин бусад салбар барилга, тийм юм энэ тэрийг болвол одоо тэгэж 100 % биш л дээ. Тийм иймэрхүү ёстой өнөө хүссэн зохих шаардлагатай хэмжээ мэмжээ бөөн хяналт шалгалттайгаар зээл олгодог байсан. Хөрөнгө оруулалтын зээл гэдэг чинь энэ барилгад оруулж байсан зээл байхгүй юу.

Буяндэлгэр -

Ммм.

Төмөрбаатар -

За тийм.

Буяндэлгэр -

Тэр үед банкууд байна ш дээ тиймээ ашигтай ажиллаж чадаж байсан уу? Одоо социализмын үед одоо тэр чинь?

Төмөрбаатар -

Тэр үед социализмын үеийн банкыг алдагдалтай байсан гэж одоо гэсэн юм бол бид нар ерөөсөө үздэггүй, тооцдоггүй ерөөсөө ашигтай л байсан.

Буяндэлгэр -

Ашигтай л байсан.

Төмөрбаатар -

Яагаад вэ гэхлээр Худалдаа бэлтгэлийн байгууллагын тэр одоо 80 % нь зээлийн одоо юуг 92 %-ийн хөрөнгийн батламж зээл юм чинь. Зохих хэмжээний хүүгээ аваад ашигтай байхаас өөр арга байхгүй ш дээ. Цаашаагаа бол Худалдаа бэлтгэлийн тэр үеийн Худалдаа бэлтгэлийн байгууллага чинь бага зардал гарахгүй. Тийм учраас ашигтай, маш сайн ашигтай л байсан.

Буяндэлгэр -

Тэр үед байна ш дээ 50,60-аад оны үед чинь дотуур хүмсүүд банкинд мөнгөө хэр хадгалуулдаг байсан бэ?

Төмөрбаатар -

Хадгаламж байнга өсдөг байсан шүү.

Буяндэлгэр -

Байнга өсдөг байсан уу?

Төмөрбаатар -

Би хадгаламжийн байцаагч олон жил хийсэн юм чинь. Хадгаламжийн тухай анхны миний өгүүлэл, стачья энэ тэр болвол дандаа мөнгө., мөнгөн хадгаламжийг сурталчилах гэсэн юмнуудыг бичсэн байдаг байхгүй юу. 60-н, 62 оноос бичсэн байдаг юм. 62 онд би байцаагч болсоноос хойш хот, хөдөөгийн бүх сонинд хадгаламж, мөнгөн хадгаламж, нэрийн хадгаламж, хадгаламжийн ач тус мус гээд л юм бичиж эхэлсэн. Тэгэхэд тэр хадгаламжийг сурталчилна гэдэг чинь хадагалжийн хүүгээр банк орлого олох учиртай.

Буяндэлгэр -

Тэр үед одоо бол хүмсүүд банк гэдгийг сайн мэдэхгүй, мөнгө бол ер нь гэртээ л хадгаладаг байсан ш дээ.

Төмөрбаатар -

Хувцасандаа хадгаладаг иймэрхүү л байсан.

Буяндэлгэр -

Тийн хувцасандаа хадгаладаг. Тийм юм бол их байсан байх.

Төмөрбаатар -

Гэхдээ бол одоогийнх шиг тэгэж банк руу гүйдэг нь цөөхөн.

Буяндэлгэр -

Цөөхөн байсан тээ?

Төмөрбаатар -

Байнгын хадгалуулалт, учрыг нь олсон тийм юм маш олон харилцагчидтай байсан л даа. Олон тэр, олон сая төгрөг одоо тэр. Тэр үед чинь олон тэрбумаар ярихгүй саяаар л яридаг байсан.

Буяндэлгэр -

Тийн. Мөнгө тэр үед чинь хатуу байсан ш дээ

Төмөрбаатар -

Олон сая төгрөгийн хадгаламжтай тийм л байлаа.

Буяндэлгэр -

Өө тэгвэл тэр үед чинь их овоо байсан юм байна ш дээ.

Төмөрбаатар -

Гайгүй байсан. Адилхан л даа. Ерөөсөө энэ ажлыг яаж эхлүүлсэн юм гэхлээр тэр оросын, орос, Зөвлөлт Холбоот Улс, Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн банк бол анхнаас нь зөв эхлүүлж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнг.

Төмөрбаатар -

Ерөөсөө тэр үеийн Зөвлөлт-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банкны ажилтанууд одоо 22 ажилтантай банк байгуулсан. 22 ажилтаны 18 нь оросууд байсан. Оросууд бол яахав ихэнх нь еврейнүүд байсан. Одоо би нэр усаар нь ингээд судлахад.

Буяндэлгэр -

Аанг. Хнг.

Төмөрбаатар -

Тэгээд тэд нар бол ерөөсөө зах зээлийн банкыг асар их судалсан ийм байсан. Ер нь бол 1954 онд бол Улсын банкны ерөнхий хороо болох болтол болвол ер нь хувь нийлүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн банк болвол одоогийн зах зээлийн банкны номоор явж байсан байдаг юм.

Буяндэлгэр -

Мхнг.

Төмөрбаатар -

Тэгээд тэр зарчим хэсэг 2,3,4,5,6 жил болоод 54,60-аад оноос эхлээд алдагдсан. Өөрөөр хэлбэл Улсын банкны ерөнхий хороо нь, Улсын банкны ерөнхий хороо нь Улсын банк маань юуны одоо Засгийн газрын мэдлийн банк болсон байхгүй юу. Хувь нийлүүлсэн банк байсан чинь хэн ч мэддэггүй банк байсан чинь хувь нийлүүлэхдээ оросууд хувь хөрөнгөө авангуутаа монголын хөрөнгө болонгуут нь Засгийн газрын мэдлийн банк болсон.

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл Улсын банк болчиж тиймээ?

Төмөрбаатар -

Тийн. Тэгээд тэр үед чинь Засгийн газар яаж байна гэхлээр зэрэг тэрнээс хойш 60-аад оноос, 70-аад оноос тэгээд л 80-аад онд гаарч өгсөн дөө. Засгийн газар бүх юмаа ерөөсөө хаана л мөнгө хэрэгтэй байна чи банк, төв банкыг дуудаж аваачаад, даргыг нь дуудаж аваачаад л чи тэнд зээл олго, энд зээл олго. Ингэдэг.

Буяндэлгэр -

Тушаал буулгаж?

Төмөрбаатар -

Би энд зарчимд 60-аад оноос эхэлсэн зарчим 70-аад онд, 80-аад онд, 80-н хэдэн онд одоо 70-80-аад онд чинь ерөөсөө Хөдөө, аж ахуйн зээлийг хөнгөлөх, сангийн аж ахуйн зээлийг хөнгөлөх одоо тэр ерөөсөө тув ч тийм л том асуудлууд боссоор байгаад ерөөсөө банк энэ зах ээлийн систем биш социалст системийн банк чинь болохгүй юм байна гэдгийг л 80,90-ээд онд л ойлгосон байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр үед чинь бараг одоо...

Төмөрбаатар -

Ерөөсөө тийм учраас энэ 80-н хэдэн оны сүүлээс эхлээд одоо миний өгүүллүүд байна. Тэр үед одоо сонин монин, тэр үеийн сонин монинд тэгэж байсан ш дээ банкны гох дэгээ гэсэн том өгүүлэл мөгүүлэл сонингуудад гарч байсан. Үнэнхээрийн гох дэгээ болсон. Тийм банкны үйл ажиллагаа болвол бүүх юмны дунд хутгалдах гэсэн. Тэр нь юу гэхлээр Засгийн газраас тийм чиглэл өгөөд байдаг. Засгаас бүр одоо зөндөө тогтоол гарчихсан. Жишээлбэл хөдөө, аж ахуйн зээлийн эдийн засгийн асуудлыг хөдөө аж ахуйн нэгдлийн санхүү муудаад ирэхлээр нь хөдөө аж ахуйн нэгдлийг санхүү, эдийн засагт нөлөөлүүлхийн тулд Улсын тусгай тогтоол гараад мянга ёсөн зуун наян хэдэн онд байна даа., 70 хэдэн онд. Тусгай тогтоол хийгээд 20 дугаар тогтоол гэж алдартай тогтоол гаргаад хөдөө аж ахуйн 8 нэгдэл бүрийг хариуцсан нэг банкны байцаагч оронтоо бүх орон нутаг, аймаг сумуудад нэмээд. Тэр нь одоо Улаанбаатар хотод Төв банкинд хөдөө аж ахуйн нэгдлийн зээлийн тасаг байгуулж байсан байхгүй юу. Тэгэхэд нь би хөдөө аж ахуйн нэгдлийн зээлийн тасгийн дарга нь болж байсан. Тэгээд тэр үеийн хөдөө аж ахуйн нэгдлийн зээл ямар байлаа. Тэрийг чөлөөлж, хөнгөлөхийн тулд бид нар яаж судлаж ирсэн гэсэн бүх асуудлыг би одоо нэг 2 жил гаруй тэр ажлыг хийсэн байхгүй юу. Тэгэхд чинь үнэнхээрийн санхүү нь хүндэрцэн зээл, зээлээс айсан, хийж чадахгүй, удирдлага нь муу ажилласан тийм улсууд баахан тийм нэр дээр баахан зээл авцан. Тэрийгээ төлж чаддаггүй. Тэгээд улсад зээлээ хөнгөлүүлнэ гэдэг асуудлууд явсаар байгаад эцсийн эцэст Засгийн газрын мэдлийн банкыг энэ энэ банкны мэдлийнх, энэ энэ одоо сангийн аж ахуй, энэ нэг сангийн аж ахуйн нэгдлийн зээлийг хөнгөл гэсэн шийдвэр гараад л. Тэгээд л одоо банк зээлийн өрийг хөнгөлдөг тийм систем рүү ороод. Тэр нь явсаар байгаад энэ одоо манайд ч өөрчлөлт, шинчлэлт болсон. Оросын өөрчлөлт, шинчлэлт болсон тийм л систем байсан байхгүй юу. Тийм л хэлбэрт орсон байхгүй юу. Тийм учраас өөрчлөлт, шинчлэлт гэсэн юмаар их шүүмжилдэг. Ямар сайндаа банкыг чинь банкны гох дэгээ гэсэн юм хэлдэг. Тэгээд би сонинд тийм нэртэй өгүүлэл мөгүүлэл бичиж байсан. Тэгээд л тийм энэ тэр юм болсоор байгаад л одоогийн өөрчлөлт, шинчлэлт аль аль бүх салбарт л өөрчлөлт, шинчлэлт хийхээр юм байсан л байхгүй юу.

Буяндэлгэр -

Зайлшгүй шаардлагатай болж эхэлсэн тиймээ?

Төмөрбаатар -

Тийн. 90-ээд оныг хүртэл тэр чинь өөрчлөх арга байхгүй. Тийм учиртай.

Буяндэлгэр -

Өөрөөр хэлэх юм бол нэгдэл, сангийн аж ахуйн зээлийг хөнгөлнөө гэдэг чинь банкыг бараг дампууруулах шахсан байна ш дээ. Мөнгөгүй болох шахсан байна ш дээ.

Төмөрбаатар -

Дампууруулахгүй яахав. Банк мөнгөгүй л болно. Улс дээрээс нь хөрөнгө гаргахгүй. Тэр үед банк нь ашигтай байсан учраас нэг тэгэсгээд арай нэг дампуурахгүй нэг юм яваад л ёстой нэг тэгээд ингээд л банк өөрөө эсэргүүцдэг. Эсэргүүцээд нэмэр байхгүй. Засгийн газрын захирамж гарцан. Ийм л байдалдтай одоо байсан байхгүй. Тэрийг бол банкны нэг хэсэг нь сүйд болж эсэргүүцдэг. Доороо нилээн одоо шуумтай ярьдаг. Нэг хэсэг нь болохлээр зэрэг дээшээгээ очиж зөвтөгдөг ийм л байсан л даа. Тэгээл энэ бүхэн чинь банкны системдээ байгаа байхгүй юу. Банкны систем тийм байсан тэрнээс манай бүх салбар янз бүрийн тийм юм байсан учраас л энэ өөрчлөлт, шинчлэлт, ардчилсан хувьсгал гархад болвол нөлөөлсөн л байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг. Тэгэхлээр юу ш дээ. Та бол банкинд насаараа ажилласан хүн. Эрдэнэсийн сан чинь яг хэдэн онд байгуулагдсан юм бэ?

Төмөрбаатар -

Эрдэнэсийн сан гэж ерөөсөө Эрдэнэсийн сан гээд, ер нь Эрдэнэсийн сан гэдэг чинь байсан.

Буяндэлгэр -

Байсан уу?

Төмөрбаатар -

Байсан.

Буяндэлгэр -

Аанхнг. Анх банк байгуулагдахад л байсан уу?

Төмөрбаатар -

Гэхдээ Бэлтгэл сан, Эрдэнэсийн сан гэсэн 2 юмтай л ерөөсөө одоо оросын балманцанд байдаг байхгүй юу. Эрдэнэсийн сангийн үнэт зүйл гээд нэг балманцанд Бэлтгэл сангийн үнэт зүйл гээд байсан. Одоо гэхдээ зүгээр нэг аппарат болгосон нь бол 70-н хэд, 80-аад онд бий болсон. Тэгээд тэр аппарат нь нээх удаагүй байж байгаад энэ өөрчлөлт шинчлэлтийн дараа манай, миний одоо шинэ 91 онд авсан одоо шинэ үеийн төв одоо юу гэдэг юм бэ дээ. Монгол банкны шинэ зохион байгуулалтаар нөгөө Эрдэнэсийн сан чинь байхгүй болчоод, мөнгөний үнэт эд зүйлсийн ......... чигээр Эрдэнэсийн сан, сан нь Бэлтгэл сантайгаа хамт нийлүүлэгдсэн. Тэгээд 10 гаруй жил бүгдийг нь би хариуцсан.

Буяндэлгэр -

Тэр чинь үнэт зүйлсийн юу, яг юу гэж байна? Албан ёсных нь нэр юу гэж очсон?

Төмөрбаатар -

Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар.

Буяндэлгэр -

Газар гээд.

Төмөрбаатар -

Мөнгөн тэмдэгт гэхлээр зэрэг мөнгө хийлгэх, одоо орон нутгийг мөнгөөр хангуулах, гадаад мөнгө хэлэх бүх асуудал. Тэгээд үнэт зүйлс гэхээр зэрэг Эрдэнэсийн сан..

Буяндэлгэр -

тэр чигээрээ

Төмөрбаатар -

энэ асуудлыг бүгдийг нь одоо би 10 хэдэн жил хариуцсан.

Буяндэлгэр -

Та тэгвэл бас маш их чухал юм хариуцаж байсан нууц ноёнтон байсан байна ш дээ та.

Төмөрбаатар -

90-ээд оноос хойш. Өөрөөр хэлбэл манай энэ одоо, энэ хойд талын 2 корпустай болсон байна ш дээ.

Буяндэлгэр -

Ммнг.

Төмөрбаатар -

Хойд талын корпус байж байгаад дараагийн корпус 70-н хэдэн онд баригдсан байсан. 2 корпусын доор байгаа одоо 8 агуулахын түлхүүрийг барьдаг л хүн байсан даа.

Буяндэлгэр -

Тэгээд би энэ таны.. энэ монгол баримт төгрөг гэсэн энэ номыг уншлаа л даа. Энэ дээр маш сонин, сонин юмнууд их байна л даа. Тэгэхлээр зах зээлд ингээд шилжиж орох үед, одоо ингээд оржээ тиймээ.

Төмөрбаатар -

Тийн.

Буяндэлгэр -

Тэр үед байна ш дээ мөнгөний асуудал ямаршуу байсан бэ? Манай банк хэр мөнгө, одоо сан хөмрөг мөнгөтэй байсан юм. Зах зээлд шилжинээ гэдэг чинь социализмын үеэс зах зээл рүү шилжинэ гэдэг чинь маш их хэцүү ш дээ. Тэрийг одоо хэн зохион байгуулж орж чадсан юм болоо?

Төмөрбаатар -

Банкинд маш хүндээр туссан. Өөрөөр хэлбэл өөрчлөлт, шинчлэлт болоод энэ одоо ардчилсан хувьсгал гараад шинэ одоо, одоо хуучин Улсын банкны ерөнхий хороо, Засгийн газрын мэдлийн банкыг чинь өөрчлөөд 91 оны 1 сарын тогтоолоор банкны хууль гараад, 91 оны 1 сард банкны хууль гараад, тэр одоо Засгийн газрын мэдлийн Улсын банкны ерөнхий хороо юу, Улсын банк гэдгийг өөрчлөөд 91 оны 1 сараас эхлээд одоо энэ шинэ Монгол улсын Улсын банк болгосон. Хуулинд болвол бид нар Улсын банк гэдгийг, би одоо тэр коллегийн гишүүн, хэлтэсийн дарга байсан. Бодлогын зөвлөлийн гишүүн, хэлтэсийн дарга нь дараа нь болсон. Тийм учраас энэ хууль боловсруулахад асар их олон оролцсон. Тэгээд бид нар одоо энэ түүхэн талаасаа болвол монголын хувь нийлүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн банк гээд хаалтан дотор Улсын банк гэж бичсэн байдаг байхгүй юу тэр орос-монголын хувь нийлүүлсэн банк. Тэгээд тийм учраас Улсын банк гээд тэр одоо оросууд тэр үеийн хуулинд тэр гэрээ, хэлэлцээртээ байж байдаг. Тэгэнгүүт нь бид нар одоо энэ шинэ Монгол улсын чинь банкыг яах уу гэж байж энэ яг Улсын банк гэж явъяа гээд. Тэгээд Улсын банк гэж байгуулаад. Улсын банк гэдэг маань тэр үеийн Засгийн газрын мэдлийн банк биш, шинэ одоо Улсын Их Хурлын бага хурлын тогтоол, шийд, хууль гараад банкны дүрэм гэж баталсан. Тэр банкны дүрмээр, Бага хурлын баталсан дүрмээр монгол юу, Монгол улсын Улсын банк гэсэн байгууллагыг байгуулаад Монгол улсын Улсын банкны ерөнхий хорооны даргаар нь Найдансүрэнгийн Жаргалсайханыг томилсон байхгүй. Тэгээд тэр үед улсын хуучин Улсын банкны ерөнхий хорооны коллегийн гишүүн байсан 19 хүн байсан. За тэгээд ерөнхий хорооны дарга, орлогч ингээд л 19 хүн байсанаас бүгдийг нь өөрчлөөд цоо шинэ одоо бүрэлдэхүүнүүдийг Улсын банкны, шинэ Улсын банкны бодлогын зөвлөл, тэр үед коллегийн гишүүн байсан бол шинэ Услын банкны бодлогын зөвлөл гэж гээч юм байгуулаад. Тэгээд бас 8 хүн ч билүү одоо томилоод, би энэ номон дээр нэрийг нь бичсэн байгаа. Томилоод ингэж ажиллуулсан. Тэгээд хуучин Улсын банкны ерөнхий хорооны гишүүд, даргуудаас нь ганцхан би үлдсэн юмаа. Би яагаад үлдсэн гэхээр зэрэг би чинь тэр нөгөө газрын доор байсан 8,9 агуулахтай хамаг үнэт зүйлийг хариуцаж байсан учраас намайг одоо өөрчлөөд миний тэр түлхүүрийг аваад тэрийг цаашаа авч зүрх зоригтой хүн байгаагүй юм болов уу гэж боддог юм ш дээ.

Буяндэлгэр -

Ммнг.

Төмөрбаатар -

Тэгээд би энэ ажлыг болвол үргэлжлүүлэн ингээд явсан. Энэ одоо шинэ Улсын банк, Монгол банкны удирдлагад ганцаараа үлдээд л. Ингээд би шинэ Монгол банкны удирдлагатай гар нийлж ажилласаар байгаад 2005,6 онд хамт ажиллаа л даа.

Буяндэлгэр -

Жаргалсайхан чинь нэг их удаагүй байхаа?

Төмөрбаатар -

Найдансүрэнгийн Жаргалсайхан жинхэнэ зах зээлийн номыг үнэнхээрийн мэддэг. Бидэнд одоо чих сортоймоор юм ярьдаг. Үнэнхээрийн зах зээлийн банк ийм юм байдаг юмаа, онол нь ийм байдаг юм, тэр одоо Америкийн тэр одоо тэр эрдэмтэн тэгсэн, английн тэр номонд тэгсэн гээд л ёстой гайхамшигтай юмаар үнэнхээрийн тэрүүгээр нь явмаар. Тэгсэн мөртлөө өөрөө болвол тэр сайхан онолыг тэр сайхан мэдлэгээ ажил хэрэг болгохыг, төвөгтэй үе байсан тэгээд болгож чадаагүй. Яагаад гэвэл тэр үед одоо түүнээс өмнөх нь Монгол улсын банкны ерөнхий хорооны удирдахуйн даргатай Улсын банкны ерөнхий хорооны диллерийн алба, диллерүүд, за тэгээд яахав дээ 80,90-ээд онд юм задгайрч байсан тэр үед одоо овоо ашигтай ажиллаж байна гээд их ашигтай ажиллаж байна гээд том том бооцоо тавьж байгаад асар их алдагдал авсан.

Буяндэлгэр -

Тэгсэн тэр үед чинь диллерийн хэрэг гээд их юм гарсан ш дээ.

Төмөрбаатар -

Яг тэр үед алдагдал., тэр их алдагдал Монгол банкны, банкны системтэй холбогдож өөрчлөгдөж гарсан учраас банк ерөөсөө, одоо манай төв банк санхүүгээр уначихсан. Монгол улс ч адилхан хэцүү болцон ийм байсан. Тэгээд тэр диллерийн алдагдалд тэр Жаргалсайхан холбогдсон.

Буяндэлгэр -

Хмнг.

Төмөрбаатар -

Жаргалсайханы холбогдсон зөндөө олон хүмсүүд бий л дээ. Холбогдсон тэр хэргийн өрийг болвол Монгол улс төлөхөөс өөр арга байхгүй болоод тэгээд энэ өрийг төлөхийн тулд Монгол улсын гадаад, дотоодын дансанд байсан сая доллар, манай агуулахад байсан 2,6 тонн алтыг шууд ачуулж төлсөн.

Буяндэлгэр -

Мхнг.

Төмөрбаатар -

энэ нь болвол Монгол Услын одоо улсын Монгол Улсын ч эдийн засагт, Монгол Банкны ч эдийн засагт асар их хүнд туссан.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Хамаг нөөцөө шавхасан байна ш дээ тиймээ.

Төмөрбаатар -

Тийм юм болсон. Тийм, тийм хэрэгтэй байсан учраас 91 оны 6 сард, 90, 91 оны 6 сард юу яасан 89, 90 онд алдагдал гаргачихсан хүн чинь тэр алдагдал нь толгойд нь орчоод ерөөсөө шөнө ажил хийхэд маш хэцүү тийм хүн томилогдсон. Тэр хүн маань хөөрхий минь алдагдалаа нөхөх, тэр алдагдал яаж байна гэж Английн цагаар энд шөнийн 2-оос., өдрийн 2-оос шөнийн 2 хүртэл ажиллах болно. Энд Монгол банкны цагаар Монгол Улсын цагаар ажиллах болно гэх мэтээр асар их хүнд, хнүд байсан.

Буяндэлгэр -

Бараг одоо 20-иод цаг ажиллаж байсан байна ш дээ. Бараг тээ?

Төмөрбаатар -

Тийн. Тэр хүн болвол ерөөсөө үнэнхээрийн хүнд байсан. Тийм учраас ажиллахад ч төвөгтэй байсан байх. Тэр сайхан онол одоо туршлага энэ мэдсэн юмаа хэрэгжүүлж чадаагүй. Тийм учраас 6 сар болоод халагдсан.

Буяндэлгэр -

Тэгээд оронд нь хэн болсон Моломжамц уу?

Төмөрбаатар -

Оронд нь одоо Дэмчигийн Моломжамц болсон.

Буяндэлгэр -

Моломжамц болсон уу тиймээ?

Төмөрбаатар -

Дэмчигийн Моломжамц болвол бууртай, сууртай Сангийн сайд байсан. Ийм хүн учраас үнэнхээрийн юмыг хөөрхий англи хэл муутай, гэхдээ арга туршлага одоо орос-д төгссөн боловсрол сайтай, тийм учраас англи хэл маш түргэн сурсан. Оросын номнуудаас тэр зах зээлийн юмыг судлах боломжтой ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Төмөрбаатар -

Тэгээд боломжтой, тийм учраас энэ зах зээлийн банкны ном руу болвол оруулж өгсөн хүн бол Дэмчигийн Моломжамц мөн. Ёстой мөнөөсөө мөн. Би одоо энэ баталдаг. Би одоо энэ коллегид нь хамт ажиллаж байсан тийм учраас. Бид нар ямар хэцүү зовлонг тэр урдах хүмсүүдийн хийсэн хэцүү, зовлонг амсаж бйасан нь олон баримтаар нотлогдоно. Би одоо энэ номон дээрээ бичсэн. Монгол банк мөнгө байхгүй, Монгол улс мөнгө байхгүй. Тэгсэн чинь Монголын хэвлүүлсэн гүйлгээнд хэрэглэж байгаа мөнгө байхгүй болцон. Яагаад гэвэл..

Буяндэлгэр -

Мөнгөний хомсдолд орсон байна ш дээ тээ?

Төмөрбаатар -

Мөнгөний хомсдолд орцон. Мөнгөний хомсдолд орхын, Мөнгөний хомсдолд орхоос өмнө Монгол улс бүр тооц хэвлүүлдэг байсан. Орос мөнгөө ерөөсөө, социалист бүх орон чинь мөнгөө орос-д хэвлүүлдэг яг адилхан, зураг нь л өөр болохоос. Дэвсгэртүүд ижил тийм юм тэнд хэвлүүлдэг.

Буяндэлгэр -

Тэр чинь Ленинградын нөгөө Ленинградын манет гэдэг буудалд хэвлүүлдэг байсан тиймээ. Би тэрийг очиж үзэж байсан юм. Тийн

Төмөрбаатар -

Тэгээ л одоо социалист бүх орнуудын дэвсгэртийн өнгө зүс, зураг нь л өөр болохоос биш, хэмжээ нь ижил, дэвсгэрт бүхэн хэмжээ нь ижил, бараг өнгө нь шахуу ижил Болгар одоо Румин, юу гэдгийн Чех мех ингээд л тийм байсан. Тийм мөнгө зөвхөн ах нар одоо зориуд Төв банк, оросын төв банк л одоо тэр бүх асуудлыг хариуцаад хийчихэнэ. Манайх бол зөвхөн зургаа зураад өгчинө. Тэд нар одоо хэвлээд ингээд ингээд л тоогоо хэлээд өгчвөл хэвлээд ингэсээр байгаад танай толгойтын баруун салаан дээр одоо тэчнээн вагон мөнгө ирчлээ ав гэнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аанг.

Төмөрбаатар -

Тэр бүх зовлон жаргалыг мэддэггүй шууд одоо бэлэн ах нарын бэлэн хангалтаар одоо нэг орос цэргийн бүхэл бүтэн салаа цэрэгтэй 4 вагон хүрээл ирэх жишээтэй. Ийм л одоо мөнгөний хангамж байсан. Би 86 онд Монгол улсад одоо тэр үед Цогтын Данзанбалжир бид нар юу 86 оны мөн давтан хэвлэлтээр хэвлүүлсэн. Тэгээд 86 онд хэвлүүлэхдээ бид нар яасан гэхлээр 20 жилийн нөөцтэй. Социализмын үе байсан юм чинь. Бид нар яг тэр үеийнхээ хэрэгцээг 20 жил, 86 гэдэг чинь 96, 2006 он хүртэл хэвлэх юмаа нэг мөсөн...

Буяндэлгэр -

Хэрэглэх мөнгөө хэвлүүлсэн байна ш дээ.

Төмөрбаатар -

.. нэг мөсөн хэвлээд 86 онд бид нар татаад авцан.

Буяндэлгэр -

Аанг.

Төмөрбаатар -

Ингээд байж байсан чинь 91 онд зах зээлд оронгуут ерөөсөө 1,2 жил болоод нөгөө агуулахад байгаа мөнгө чинь 93, 94 онд чинь ерөөсөө дууссан байхгүй.

Буяндэлгэр -

Тэр чинь яалаа мөнгөний хомсдол..?

Төмөрбаатар -

Яагаад гэвэл төгрөгний ханш, тэр үед чинь хамгийн том дэвсгэрт 100-т. Ямар мундаг их одоо чухал үнэтэй дэвсгэрт байв. Тэгсэн чинь мөнгөний ханш муудангуут 100-тийн дэвсгэрт ямар ч хэрэггүй болчихсон, хамгийн бага нь 1,2-тийг тэр үед чинь бараг одоо жорлондоо хэрэглэж байна энэ тэр гэж бөөн юм бичиж одоо.

Буяндэлгэр -

Тийн.

Төмөрбаатар -

Тэр үед чинь би ер нь бараг одоо хэвлэл, телевиз бүхэнд мөнгөний хомсдолын тухай ярилцлага өгч, хэвлэл бүхэнд мэдээлэл өгч тэр одоо жорлонд 1-тийн дэвсгэртээр., жорлонд хэрэглэж байгаа хүний бүх бурууг л би хариуцаж, маш их одоо байнгын хэвлэл, мэдээлэлд тийм одоо...

Буяндэлгэр -

Ярилцлага өгч.

Төмөрбаатар -

Тийм одоо зэм хүлээсэн хүн байсан даа. Маш их ярилцлага өгдөг, ингэдэг байлаа. Тэгээд тэр одоо мөнгөний хомсдол тэгэж эхэлсэн байхгүй юу. Ингээд энэ үед одоо мөнгөө хэвлүүлэх асуудлыг одоо бид нар маш их шуурхай эхэлсэн. Гэхдээ биднүүс социализмын үед төв банкинд байхдаа Хүдэрчулуун бид нар болвол бас энэ мөнгө., бас нэг 80-н хэдэн онд 1-тийн мөнгөний хомсдол момсдол юу гэдэг юм бэ дээ, хомсдол биш инфляци энэ тэр гээд ярьдаг байсан, ярьж эхэлсэн ш дээ.

Буяндэлгэр -

Тийн. Аанг.

Төмөрбаатар -

“Үнэн” сонин бол нилээд их бичдэг. Инфляци инфляци болох гэж байна банкны буруу гээд л. Тийм учраас инфляци болвол ингэнэ гээд бид нар хоорондоо ярьж байгаад Хүдэрчулуун бид нар. Англид одоо тэр мөнгөний Английн мөнгөний үйлдвэрт одоо Чингис хааны зураг хэрэгтэй. Тэгэхэд чинь Чингис хааны зургийг чинь хэрэглэх одоо тийм чөлөөтэй болоогүй байсан л даа. 87,8 онд.

Буяндэлгэр -

Тийн.

Төмөрбаатар -

Тэгээд Чингис хааны зургийг явуулаад, тийм одоо усан хээ, одоо мөнгөний энэ харагдаж байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Төмөрбаатар -

Тийм усан хээг хэвлүүлж авсан байсан. Энийг бол одоо Хүдэрчулуун энэ тэр одоо.. юуны Дибаругийн одоо үйлдвэрт очиж үзсэн байсан. Тэгээд тэдэнтэй холбоо бариад бид 2 холбоо бариад тийм усан хээг жаахан хийлэгцэн бас. Чингис хааны зурагтай усан хээг..

Буяндэлгэр -

Тэр чинь тэгвэл 80-н хэдэн онд хийлгэж байсан юм уу?

Төмөрбаатар -

80-н хэдэн онд тийн зүгээр цаасан дээр чинь ус жоохон ...

Буяндэлгэр -

Зүгээр үзэж байсан юм уу тээ?

Төмөрбаатар -

Зүгээр үзэж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Төмөрбаатар -

Тийн судлаад. Ер нь одоо 2-лаа өөрчлөөд усан хээтэй Чингис хаантай арай Чингисийн жаахан зөөлөрсөн байсан байхгүй 80-н хэдэн онд чинь. Тийм учраас Чингис хааны зурагтай юм хийнэ шүү гэсэн маягтай. Тэгэж байсан чинь тэгээд жаахан тооцоо мооцоо хийж байсан. Тэгсэн чинь хомсдол болоод тэгээд мөнгөн хийлгэх асуудал маш шуурхай шийдсэндээ. Тэгээд ер нь 90 оноос, 90 оноос бид нар чинь тэр Английн Диларов, Германы Гийцоков 2 хоттой холбоо тогтоосон. Тэдний хүмүүсд чиг одоо шинэ зах зээлд орхын тулд маш их хуралтай. Бидэн дээр ерөөсөө зүгээр л зогсоо зайгүй ээлжээр ирдэг. Бид ч очоод уулздаг. За ийм байсаар байгаад нилээн одоо зах зээлийн энэ мөнгө хийдэг ажлын зах зээлийн номоор мөнгө хийдэг ажлын дүртэй болсон. Түүнээс хуучин болвол орос зүгээр л... #8_02-1_G.Tumurbaatar_interviewer_M.Buyandelger

Буяндэлгэр -

Монгол банкны ууган ажилтан Төмөрбаатартай 2 дахь ярилцлагыг эхэлж байна. Тэгэхлээр би таниас нэг ийм ийм юм асуумаар байнаа. Зах зээлд одоо шилжих үед бол ер хамгийн түрүүн зах зээлд шилжсэн одоо албан байгууллага, газрын нэг бол мон.., ер банкны салбарууд гэж бодож байгаа юм л даа. Тэгэхлээр тэр их хүнд хэцүү үед одоо... танай ямар дарга банкны үйл ажиллагааг зөв чиглэл рүү нь залж чадсан бэ?

Төмөрбаатар -

Монгол Банк байгуулагдсаны дараа Найдансүрэнгийн Жаргалсайхан томилогдсон. Жаргалсайхан 6 сарын дараа ажлаа өөрчилсөн. Тэр бол мэдлэг чадвартай залуу байсан боловч арга туршлага, тэгээд л диллерийн хэрэгт холбогдсон учраас ажиллах хэцүү байсан байх. Тэгээд энэ ажил нь өөдтэй яваагүй учраас УИХ-аас Дэмчигийн Моломжамцыг томилсон 6 сарын дараа. Дэмчигийн Моломжамц болвол одоо жинхэнэ хуулийн дагуу 4 жил Монгол банкыг удирдсан. Монгол банкны., Монгол банкыг жинхэнэ зах зээлийн банкны хэв шинжинд нь оруулсан хүн бол Дэмчигийн Моломжамц. Дэмчигийн Моломжамц өөрөө боловсролтой, сайн сэхээтэн, Сангийн сайд байсан, Төв хорооны эдийн засгийн хэлтэсийн дарга гэх мэтээр гадаадад, гадаадад ажиллаж байсан. Тийм учраас туршлага байсан. Англи хэл дутмаг байсан маш богино хугацаанд бидэнтэй хамтарч ажиллаж байхдаа англи хэлийг маш сайн сурсан. За ингээд зах зээлийн номоор энэ банкыг чинь ингэж ажилладагын байна, арилжааны банкуудыг ингэж удирдахын байна гэдгийг бол жинхэнэ хэрэгжүүлсэн хүн. Тэгэхлээр Моломжамц, Моломжамцын би.. удирдлагын зөвлөлийн гишүүн нь одоо хамт, хамт бүх томилолтын хугацаанд нь ажилласан. Тийм учраас маш сайн мэдэж байна. Бид зах зээлд шилжсэн учраас нэг хэсэг нь арилжааны банк байгуулцан, арилжааны банк байгуулсан хүн нь хуучин улсын банкны ерөнхий хорооны удирдах ажилтанууд байсан. Тийм учраас нөгөө арилжааны банкыг зах зээлийн номоор Төв банк удирдахад асар их хүндрэл гарч байсан. Яагаад гэвэл та нар улсын банкны ерөнхий хорооны улсыг юу гэсэн гэхлээр биднийг захиргаадаж байна, удирдаж байна гэж. Угаасаа тэд нар нь өөрсднөө зах зээлийн ном мэдэхгүй, зүгээр хуучин улсын банкны ерөнхий хорооны, газар хэлтэс, нэг хөдөөгийн хэлтэс шиг нэг сайхан цаашаагаа амьдрал, ажил нь явахын юм шиг ойлгосон баахан улсууд байсан учраас Төв банкны удирдлагыг ойшоодоггүй ийм байсан. Асар их тэмцэлтэй юу.. тулгарч байсан. Өөрөөр хэлбэл Моломжамц, манай коллеги одоо энэ арилжааны банкны удирдлагуудыг цуглуулаад уулзахад одоо шууд л хаяаад гардаг. Ерөөсөө үг хэлүүлдэггүй. Баахан юм хэлж байгаад, зах зээлийн ном ийм тийм гэж байгаад л гардаг ийм улсууд их байсан. Тэр нь болвол Моломжамцын ажлыг асар их хүндрүүлж байсан. Бидний одоо манай коллегид ч их ажил хүндэрч байсан. Тэгэхдээ бид энэ нь тээ аажим, маш аажим, зугуухан тэмцэл хийсэн, ойлгуулсан. Дэлхийн банк, валютын сан, Азийн хөгжлийн банк асар их тусалсан. Их олон сургалт хийсэн. Тэр арилжааны банкуудын хүмсүүдийг бид нар олон сургалтанд оруулсан. Олон сургалтанд сертфикаттай сургасан. Тэр байтугай тэр үед одоо 10 долларын үнэтэй сургалтуудыг хүртэл хийж байсан. Хоногын 10 долларын монголд хийж байгаа сургалтууд. Гэх мэтээр одоо тэдэнд сертфикат олгодог. Ингээд одоо зах зээлийн номыг үнэнхээрийн одоо толгойд хийх ажлыг асар их шуурхай хийсэн. Ер нь Моломжамц болвол энэ ажлыг хийхдээ Валютын сан, Азийн хөгжлийн банктай ., одоо Дэлхийн банкыг түшсэн нь хамгийн зөв арга байсан. Тийм учраас угаасаа одоо зах зээлийн ном баримталж байгаа хүн болвол Валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкыг одоо түшихгүйгээр ер нь зах зээлийн ном руу орно, зах зээл нь урагшаа явна гэсэн юм байхгүй, дэлхий дэмжлэг авна гэсэн юм байхгүй ш дээ. Одоо бол сүүлийн үед бас юу өөрөөр юм яриад байгаа юм. Угаасаа тийм биш. Эдний дэмжлэг, эд нар болвол зүгээр улсыг эзлэх гэсэн одоо тийм юм руу үнэнхээрийн байдаггүй. Тэд нар чинь олон улсын байгууллага.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тийм учраас бас одоо энэ тэр улсын эдийн засгийн салбарыг л хөгжүүлэхийн тулд л тусалмаар юу байна бүгдийг хэлж өгдөг, юун дээр чинь энэ нөхөр алдаад, яаж байна гэдгийг хэлж өгдөг ийм сайхан байгууллага. Эднийг түшсэн тэгээд түшсэн нь болвол манай хэний Моломжамцын арга барил байсан. Гэхдээ Моломжамц болвол өмнө нь маш олон удирдах ажил хийцэн, хүнтэй ажиллах туршлагатай хүн байхгүй юу. Манай хуучин залуу маань хүнтэй ажиллах туршлага байхгүй учраас их хэцүү байсан байх. Тийм учраас Моломжамц болвол хүнтэй ажиллана, хнүтэй ажиллана хүний чанарыг ойлгоно гэдэг чинь асар их удирдах ажилтаны асар их чадвар байдаг байхгүй юу. Ер бол сайн удирдах ажилтан бол Доржыг хараад одоо энэ чинь нэг, энэ чинь нэг тиймэрхүү хүн байна, Дулмааг хараад энэ чинь сайн талдаа хүн байна гэж хэлэх шахуу одоо 2,3 үг ярьж байгаад инэгж ойлгодог тийм л удирдах ажилтан одоо энэ одоо байгууллагын хамт олныг чинь авч явдаг байхгүй юу. Тийм учраас Моломжамц болвол тэр талаараа асар их туршлагатай

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл Монгол банкыг тухайн үед хүнд байдалд орсон үед нь өөд нь татаж авсан хүний нэг байх нь байна ш дээ.

Төмөрбаатар -

Би тийм учраас, тийм учраас Моломжамцын одоо арга туршлага, Моломжамцын хэлж байгаа үг, хийсэн яриа одоо тэгээд л хийж зохион байгуулсан ажил бүхэн бол эхлээд эсэргүүцэл тулж байсан боловч тэр нь одоо амжилттай болсон. Тийм учраас энэ Монгол банкыг 4 жилд бол хөл дээр нь босгосон хүн. Зөвхөн одоо .... Моломжамц мөн.

Буяндэлгэр -

Тэгэхлээр байна ш дээ хараа, зах зээлийн үед чинь одоо тэр их хүнд, дөнгөж шилжиж байх үед чинь Бямбасүрэн гуай чинь одоо Ерөнхий сайд байлаа ш дээ. Тийм ээ.

Төмөрбаатар -

Тийн.

Буяндэлгэр -

Та 20 дугаар тогтоолыг та юу гэж үздэг вэ? Та бол банкны ахмад ажилтан, мөнгө төгрөгтэй харилцаж байсан одоо том мэргэжилтэн. Тэрийг бол та юу гэж үздэг вэ. Хэвлэл дээр бол янз бүрээр бичдэг л дээ. Зарим нь зөв гэдэг зарим нь буруу гэдэг.

Төмөрбаатар -

Миний байр суурь болвол энэ тогтоол дэндүү буруу хийсэн. 20 дугаар тогтоол. Өөрөөр хэлбэл тэр тэргүй зах зээл рүү орж байгаа, орж байгаа нийгэмд тэр тэргүй үэн өртөг нь өсөх гэж байгаа нийгмийн чинь үнэ өртийг 1 дахин өсөгчихсөн байхгүй юу. Өөрөөр хэлбэл дараа нь зах зээлийн номоор дахиад нэг жаахан өсгөхөд тэр одоо 20 дугаар тогтоолоор өссөн, 1 дахин өсгөсөн юм чинь 4 дахин өсөж байгаа байхгүй юу. Тийм учраас угаасаа тэр одоо жинхэнэ.. одоо манайхан тэгэж ярьдагсан нөгөө нэг одоо өнөө байран дээрээ, газар дээрээ, суурин дээрээ ирчихдэг билүү. Тэр тэгэж байсан боловч зах зээлийнхээ номон дээр байсан бол 20 дугаар тогтоол гараагүй байсан бол тэр өртөг, үнэ өртөг чинь дахиад одоо тэр 20 дугаар тогтоолын хэмжээнд өстөл нилээн удна биз дээ?

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

1 %, 1 дахин өстлөө нилээн удна. Дараа 2 дахин өстлөө нилээн удна. Тэртээ тэргүй автомат 1 дахин өссөн юм чинь 1 дахин өсгөсөн, 1 дүгээрт тэр өсөлтийн тийм юм байна. 2 дугаарт ерөөсөө зах зээлд орохын өмнө аваачаад 1 дахин үнийн дүнийг Засгийн газар өсөгчиж байгаа юм чинь. Ерөөсөө энэ үнийг Дорж гуай, хэн гуай нь ч гэсэн дураараа өсгөж болдог юм байна гэсэн нэг тийм ойлголтыг энэ ард түмэнд өгсөн байхгүй. Тийм учраас одоо ямар сайндаа энэ одоо мөнгөөр хангадаг миний хувьд асар их эмзэглүүдэг юм бид нар чинь одоо социализмаас капитализмд орчоод нээх одоо мундаг хүн болоод л 1-тийн дэвгэртээрээ жорлонд одоо хэрэглэж байлаа ш дээ. Энэ чинь юунаас болж байна вэ гэвэл тэр 1 төгрөгийг, 1 төгрөгийг одоо юу мөнгөний үнэ цэнийг 1 дахин буулгасны л хор холбогдол тэнд гарч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Хор холбогдол..

Төмөрбаатар -

Түүнээс биш зах зээлийн ном руу ороогүй байхад тийм юм болсон ш дээ. Ороогүй байхад. Би Английн мөнгөний, Германы мөнгөний үйлдвэрийнхантай одоо энэ юу удирдах.., за ингээд хар хоринд дагуулаад явж байсан. Тэгсэн чинь тэр үеийн овоон дээр ерөөсөө санаа зовмоор. Тэр хүмсүүд мөнгөн тэмдэгтийг одоо хэвлүүлэхийн тулд би чинь нөгөө зах зээл судлаад, нөгөөдүүлтэй яриа хэлэлцээр хийгээд явж байхад. Замын гол бүхэнд шашин төв сэргэсэн. Замын хажуу бүхэн дээр жоохон овоо босгосон. Овоо бүхэн дээр мөнгө. 1,3,5-т овоолгоотой.

Буяндэлгэр -

Мхнг. зззз

Төмөрбаатар -

Тийм байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Мөнгөн тэмдэгтийг үнэгүй болгоцон байна ш дээ.

Төмөрбаатар -

Үнэгүй болгоцон. Тэр чинь дөнгөж одоо мөнгө хэвлэхийн өмнө ш дээ. Яг тийм учраас би, бид нар чинь зах зээл 90,91 онд энэ мөнгөн тэмдэгт хэвлүүлэхийн тулд тэр хүмсүүдтэй уулзаж, мөнгөө хэвлүүлэх, ......... зохион байгуулах, үнээ, үнэ ханшаа өсгөх, өгөх, авах элдэв бусын юм ярьж байсан байхгүй юу. Тийм үед л одоо энэ мөнгийг чинь тэнд. Би бол гадаадын мөнгөний үйлдвэрийн хүнтэй санаа зовдог байсан ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Зүгээр 1,3,5-т болвол нөгөө мундаг том овоо биш ш дээ зүгээр нэг замын хажууд байгаа хэдэн чулуу овоолцон, тэр үед чинь шашин сэргэсэн баахан овоотой, хадагтай юм замын хажууд хэдэн чулуу босгоод нэг юм ..... байсан. Тэр бүхэн мөнгөөр дүүрэн байдаг байсан байхгүй юу. Тийм учраас энэ мөнгийг дээнүү, дэндүү үнэ үнэгүйдүүлсэн маш буруу шийдвэр. Уг нь одоо хүн хариуцлага хүлээдэг юм бол хариуцлага хүлээмээр тийм л юм байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Одоо ер нь байна ш дээ. Мөнгө одоо анх мөнгөн тэмдэгт зоосон мөнгө энэ тэр бол ер нь монголоос гарсан гэж үздэг ш дээ. Аа зүгээр ер нь хувьсгал гарсанаас хойш ер нь монголд байна ш дээ мөнгөн тэмдэгт хэдэн, хэдэн удаа өөрчлөгдөж байсан юм бэ? Хэдэн удаагийнхийг та хариуцаж хэвлүүлж байсан бэ?

Төмөрбаатар -

1924 оны 6 сарын 2-нд Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банк буюу Монгол банк байгуулагдсан тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Төмөрбаатар -

Тэрнээс хойш мөнгөн тэмдэгтийг гаргахын тулд засаг, тэр үеийн засаг асар их олон асуудлыг тэр, тэр үеийн чинь нам их рольтой байлаа. Намын төв хорооны тогтоол гарсан, Засгийн газрын тогтоол гарсан. Ийм олон шийдвэрүүд гарсаны үндсэн дээр Монгол улсад мөнгө, шинэ мөнгөн тэмдэгт гаргъяа гэсэн одоо ийм шийдэлд хүрсэн юм. Үгүй ээ энд болвол нэг түүх дурдахад автономит одоо юу гэдгийн автономит засгийн үе өөрөөр хэлбэл үндэсний хувьсгал, монгол үндэсний ардчилсан хувьсгал үүсгэн байгуулагдсан 1911 онд Богд хаант улс байгуулаад. Богд хаант улс байгуулагдсаны дараа мөнгөн тэмдэгт гаргах гэж асар их олон удаа үзсэн. Тэгээд мөнгөн тэмдэгт гаргах мөнгөн тэмдэгтийн загвар нь гарсан. Нээх гоё ногоон эрээн цаастай, өлзий мөлзийтэй тийм загвар одоо бараг мөнгө шиг манай энэ ном хэвлэлд бичээд байгаа. Ийм бол тэр автономитын одоо Богд хаант засгийн газрын автономит энэ чинь одоо юу гэдэг билээ Богд хаант засгийн газар байгуулагдсаны дараа болвол 1911 оноос 1921 оны хооронд мөнгө хийх гэсэн одоо үйлдэлүүдийн хамгийн одоо сүүлийн тэр одоо сайхан мөнгөн тэмдэгтийн загвар нь хүртэл гарсан байгаа байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь манай одоо тэр Богд хаант засгийн газрын нэг одоо мөнгөн тэмдэгтийг хийлгэхийн тулд одоо хөөцөлдөж байсан, судлаж байсан хүний хувьд бол миний энэ нэг зүйл бол тэдний нэг дутагдал бол өөрийн үндэсний банк байхгүй мөртлөө мөнгө хийх гээд байсан. Баахан мөнгөний загвар хийсэн одоо тэр л одоо тэгээд юу гэдэг билээ “бага болзоот” энэ тэр гээд зөндөө юм байгаа л даа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Энэ бүхэнд мөнгөө л гаргах гээд байдаг. Банк байдаггүй. Хятадын банкны салбар Бээжин., Улаанбаатарт нээгддэг, хүрээнд нээгддэг Хятадын банкны салбараар мөнгөө гаргах гэж байсан чинь Хятадын банкны салбарыг татан буугдаад хаачидаг. Дараа нь Оросын банкны салбар байгуулагддаг. Оросын банкны салбар дээр бас нөгөө мөнгөө байгуулаад гаргах гэдэг. Гэх мэтээр байсаар байтал чинь энэ одоо Богд хаант засгийн газрын үед ерөөсөө мөнгөн тэмдэгт гаргаж чадаагүй байхгүй юу. Тэгэхдээ энд болвол банкгүй байж ийж мөнгөн гаргах гээд байсан нь хамгийн...

Буяндэлгэр -

гол дутгадал, дутагдал.

Төмөрбаатар -

.. мөнгө мөнгө бол ерөөсөө мөнгө бол эхэлж үүссэн. Гэхдээ банкыг үүсгэсэн. Дараа нь банкгүй мөнгө гарна гээ ч юм түүхэнд байхгүй байхгүй юу. Банк мөнгө гаргах эрхтэй. Мөнгө гаргах эрхтэйг тэр төр засаг нь эрхтэй банкыг томилдог. Тэр одоо тэрийг гаргах л ёстой. Тийм зарчимыг мэдэхгүй байсан учраас тэр үеийнхэн болвол ажил нь яваагүй юм. За ингээд 24 оны 6 сарын 2-нд Монголд банк байгуулагдсаны дараа мөнгө гаргахын тулд асар их идэвхитэй ажил хийсний дотор болвол 1925 оны 12 сарын 9-нд төгрөг гэдэг энэ Монголын анхны мөнгөн тэмдэгтийг гаргасан. Энэ мөнгөн тэмдэгтийг төгрөг гэж нэрлэсэн...

Буяндэлгэр -

Одоо энэ үү биш үү?

Төмөрбаатар -

Тийн энэ. Энэ төгрөг гэж нэрлэсэний учир нь болвол төгрөг цагаан гэсэн үг л дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Дугуй цагаан гэсэн үг. Энэ төгрөг цагаан одоо 18 грамм. 18 грамм цэвэр цагаан мөнгө.

Буяндэлгэр -

Нилээн их байх нь байна ш дээ тиймээ?

Төмөрбаатар -

18 грамм ш дээ. 18 грамм цэвэр цагаан мөнгө шахаад, шахсан, шахсан зоос болвол төгрөгний одоо үндсэн нэрлэсэн одоо юу гэдгийн нэрлэсэн үнийн юу ч болдогын баталгаа. Тэр үеийн. Ингээд 18 грамм цэвэр цагаан мөнгөтэй тэнцсэн Монгол улсын 1 төгрөг гээч юмыг гаргасан. Тэгээд тэр үед болвол 25 оны 6 сарын., 6 сарын.. 25 оны 12 сарын 9-нд Хоёр зуун мянга нэг зуун төгрөг тэр үедээ бол асар их мөнгө л дөө. Хоёр зуун мянга нэг зуун төгрөг гүйлгээнд гаргасан. Тэгээд тэр үед одоо тэр Хятад.., тэр үед чинь одоо Монголын зах зээл дээр Хятадын, Хятадын юань шиг одоо энэ энэ гээд л Хятадын бүх мөнгөнүүд, Хятадын цаасан мөнгөнүүд. Тэгсэн чинь бүх Оросын бүх одоо юу цаасан мөнгө. Тэгээд Оросын бүх...

Буяндэлгэр -

Рублиүд

Төмөрбаатар -

.. зоосон мөнгөнүүд, рубль тэр үеийн рубль. Тэгээд дараад нь болохлээр зэрэг чинь Англи, Америкийн одоо бас алт мөнгө, мөнгөн зооснууд, Монголд нэг их алтан зооснууд байгаагүй юм.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тэгээд ийм ийм юм гүйлгээнд гарсан. Тэгээд хонь, хонь, ямаа, тэмээ, үхэр юу байдагын энэ одоо цай, хадаг бүгд мөнгөний үүрэг гүйцэтгэсэн ийм л оронд 25 оны 12 сарын 9-нд шинэ мөнгөн тэмдэгт гарсан байхгүй юу. Тэгээд шинэ мөнгөн тэмдэгт Хоёр зуун мянга нэг зуун төгрөг гаргасаны дараа болвол жинхэн одоо эдийн засгийн одоо тэмцэл, мөнгөний тэмцэл үүссэн байхгүй юу. Шинэ мөнгөний тэмцэл юм уу, хуучны тэмцэл юм уу тэгэнгүүт нь ингэсээр байгаад маш богино хугацаанд Монголын шинэ мөнгөн тэмдэгт болвол амжилттай одоо гүйлгээнд гарч ерөөсөө 4-хөн сарын дараа Монголын одоо... валют, валютын ханш., тэр үеийн үнэ өртгийг тогтоодог хэрэглэгдэхүүн болж тэгээд одоо.. засгийн газрын одоо данс бүртгэл, өр, авлага одоо тэрүүгээр тооцдог 5,6 сарын дараа болсон. Ийм юутай. Тэгээд 25 оны 12 сарын 9-нд гарсан энэ шинэ мөнгөн тэмдэгт дээр, тэмдэгтүүд болвол өөрөөр хэлбэл Монгол улсын хувь нийлүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн банк буюу Монгол банкнаас гаргасан. Энэ банкны, энэ банкны удирдлагууд нь одоо би түрүүн ярьж байсан 22 хүний 18 нь одоо Орос, 4 нь Монгол байсан гээд.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

4 монголын одоо 2-нь жинхэнэ дагалдан сурагч, 2 нь жаахан гайгүй шиг хэлтэй, сүүлд нь хэлмэгдсэн 30-н хэдэн онд.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Бат-очир, Цэдэн-Иш гэж 2 хүн байсан. Тийм улсууд байсан. За ийм учраас тэр үед болвол тэр мөнгөн дээр тэр үед болвол тэр юу гэдгийн Оросын жишиг ч байсан юм уу тэр одоо мөнгөн дээр гарын үсэг баахан зурсан. Тэр мөнгөн дээр гарын үсгүүд Оросын одоо банкны дарга одоо юу билээ.. банкны дарга нь тэгээд нярав Болщиков, тэгээд монголын талаас Цэдэн-Иш, Бат-очир зурсан байдаг гарын үсэг. 5,6 хүн зурсан байдаг. Тийм юм гаргасан юм. За энэ мөнгө гаргаад удаагүй. Нээх удаагүй байтал Монгол улсын одоо хэрэглэгдэж байгаа мөнгөнд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл одоо энэ хуучин монгол бичгийг хэрэглэж байснаа одоо крилл үсгэнд шилжсэн. Тийм учраас 1941 онд...

Буяндэлгэр -

Манай энэ мөнгөнүүд ч гоё шүү. Аан.

Төмөрбаатар -

... бишээ тийн тийн. Тэгээд 25 оны анхнб мөнгөн тэмдэгт бол ерөөсөө юу.., ямар хүн амьтаны нэр төр байхгүй, ямар ч хүний нэр төр байхгүй тиймээ? Хүний зураг байхгүй зүгээр л ерөнхийдөө нийтлэг загвартай тийм анхны мөнгө байсан. Анхны мөнгийг дараа нв 1939 онд Сүхбаатарын зурагтай болгосон. Сүхбаатарын зурагтай болгоод энэ чинь одоо жинхэнэ дэлхийн мөнгөний жишиг тогтоох том одоо сонирхолтой, Сүхбаатарын зурагтай ийм загвар хийгээд 40.,39 онд уг нь бол нэг өөрчлөх шаардлагагүй байсан. Угаасаа тийм биш, одоо улс орон нь тийм байсан учраас энийг одоо богино хугацаанд өөрчлөөд хуучин нөөц зөндөө байсан ч гэсэн өөрчлөөд тэгээд одоо Сүхбаатарын зурагтай ийм 39 оны мөнгө гаргасан. Тэгэнгүүт нь 41 онд яасан гэхэд чинь бас Монголын мөнгөн тэмдэгт өөрчлөгдөөд өөрөөр хэлбэл крилл үсэг хэрэглэдэг болцон. Тэгэнгүүт нь 41 онд 39 онд мөнгө гаргачаад 41 онд дахиад мөнгө хэвлүүлсэн. Яагаад гэвэл крилл, монгол 2-ыг одоо хослуулсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Криллээр хагасын, хагас үгий нь криллээр хагас үгийг нь монголоор бичсэн ийм. Хагас үгийг нь криллээр 41 оны мөнгө. Тэгээд 1955 онд хүртэл болвол энэ 41 оны хэрэглэгдсэн. 1955 оны өмнө гэдэг чинь өөрөөр хэлбэл Монгол, Хятадын найрамдал их сайн байсан. Энэ урагшаах мөнгийг бүгдийг нь одоо оросжуулсан. Ингээд 1955 оны мөнгийг ерөөсөө цэвэр крилл үсэгтэй, бүр дэвсгэртийн хэмжээ нь асар том болсон. Том дэвсгэртүүдтэй, том дэвсгэртүүдтэй ийм мөнгийг 1955 онд Хятадад үйлдвэрлэсэн. Хятад, Монголын одоо 2 зураас зурсан байдаг юм. За тэгээд тэрнээс хойш 55 оны мөнгө хэвлэж байгаад 1961 онд, 61 он хүртэлээ энэ дэвсгэрт явж байгаад тэгээд бол асар их нөөцтэй, бөөн одоо нилээн олон жилийн нөөцтэй дахиж хэвлүүлээгүй. Ерөөсөө 55 оны мөнгөөр болвол асар их олон жил болсон. Тэгээд 1966 оны одоо шинэ мөнгөн тэмдэгт гарсан. 66 онд бол дэвсгэрт нь арай өөр. Гэхдээ орос шиг, социализмын үеийн орос, орос одоо социалист системийн үеийн мөнгөний системд орсон.

Буяндэлгэр -

Одоо бид нар хүүхэд байхаас....

Төмөрбаатар -

Өөрөөр хэлбэл яг руль..

Буяндэлгэр -

тийн. Хүүхэд байхаас, хүүхэд байхаас авхуулаад нөгөө зах зээлд ортол хэрэглэж байсан мөнгө биз дээ? Тийм ээ?

Төмөрбаатар -

Тийн мөн мөн. Энэ одоо яг рубль, энэ хэсэг нь яг рубль шиг, Болгарын левь мевь шиг одоо яг адилхан ижил. Зургийг нь болвол монголчууд ингээд зурсан тийм л. Монгол хүн зургийг нь зураад өгнө. Гэхдээ энд бол нээх олон шинэ загвар байхгүй, хуучин Сүхбаатар одоо тэгээд сүлд нь өөрчлөгдсөн ийм юм хийлгэсэн. Тэгээд энийг болвол Оросд хэвлүүлсэн. Оросын одоо мөнгөний үйлдвэр социалист орнуудын бүх мөнгөний, мөнгийг хэвлүүлдэг, шууд...

Буяндэлгэр -

Та тэр үед байна ш дээ... аанг

Төмөрбаатар -

...шууд тэрийгээ хэвлүүлээд л тэгээд л шууд одоо... хуулан хэвлэх системээр хэвлүүлээд л тухайн социалист орнуудын нийслэл дээр нь аваачаад тэр танай толгойтын баруун салаан дээр мөнгө байна гэх жишээтэй. 3 контейнор мөнгө байна гэдэг юм уу нэг салаа цэрэгтэй байх жишээтэй. Тэгэж хангадаг. Тэр мөнгийг бол социалист орнууд...

Буяндэлгэр -

уг нь хялбар байсан юм байна ш дээ.

Төмөрбаатар -

... өөрөө хамгаалдаггүй, авчирдаггүй, яаж хэвлэдэгийг нь ч мэддэггүй ерөнхийдөө гэрээ хэлцэлээр гэдэг зарчимаар явагддаг тийм л систем явсаар байгаад тэр 1966 оны мөнгөөр бид нар 1991 онтой тохирсон. Тэгэхдээ 1966 оны мөнгийг болвол нөөцийг нь хангахын тулд 1976 онд ахиж хэвлүүлсэн. 76 онд болоод 77 онд авсан. Энэ нөөцийн дахиж хэвлүүлэлтийг бид нар 76 онд, 76 онд нөөцөнд нь нөхөж хэвлүүлээд тэгээд 1986 онд дахин 10 жилийн дараа 86 онд шинэ 20-тийн дэвгэртээ гаргасан. 20-тийн дэвсгэрт нь юу бол Монгол улс нь үйлдвэржисэн тийм сайхан зураг мураг байх. Өөрөөр хэлбэл нөгөө үйлдвэр мүйлдвэр, хөдөө аж ахуйн зурагтай их сайхан дэвсгэрт болсон ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тийм дэвсгэрт 20-тийн дэвсгэрт нэмж хэвлээд мянга есөн зуун 20-тийн дэвсгэрт хэвлэх үед хамтруулж одоо монголын энэ 66 оны тэмдэгтийн ерөөсөө банкны нөөцийг 86 онд ш дээ, 86 оноос 2006 онд, 96 он, 2006 он хүртэл 20 жилийн нөөцтэй 86 онд энэ энэ одоо тэмдэгтийг 20-ттой хамт хэвлүүлээд 20 жилийн нөөцтэй Монгол улсд 20 жилийн мөнгөний нөөцөө агуулахдаа хийчээд ингээд байж байсан байхгүй юу. Ингэсэн чинь зах зээлд ороод л тэгээ л нөгөө нэг 20 жилийн нөөц болвол өөрөөр хэлбэл 20 дугаар тогтоол гарлаа 1 дахин уналаа дараад нь зах зээлд орлоо ингээд ерөөсөө...

Буяндэлгэр -

Тэгээд мөнгөний нөөц дуусцан, дуусах тийшээгээ хандсан юм байна ш дээ?

Төмөрбаатар -

20 жилийн нөөц бол ерөөсөө 2,3-хан жил л одоо үлдсэн нь энэ ш дээ. Угаасаа яахав 86 оноос 96 одоо он хүртэл хэрэглэчихсэн. 2006 он хүртэл хэрэглэнэ гээд байсан чинь өөрөөр хэлбэл 91 онд хувьсгал гарангуут 91 оноос, оноос бүх ханш унаад л тэгээ л ерөөсөө бүх юм маш түргэн мөнгө ерөөсөө мөнгө чинь цаас болоод л ямар сайндаа жорлонд одоо 1,3,5-тийг хэрэглэж байна гээд.

Буяндэлгэр -

Танийг...

Төмөрбаатар -

Хамаг бурууг одоо надад өгөөд би ч одоо ...

Буяндэлгэр -

Танийг гадаад явж байхад хэн гэнээ утасдаад аймгуудад мөнгөгүй болчлоо гээд үлдэгдэл мөнгөнүүдийг ачиж байсан нэг тийм юм дуулдаад байналээ. Тэр чинь одоо хэдэн он бэ?

Төмөрбаатар -

Тэр 93 он. Тэр чинь 93 он. 93 онд Моломжамц бид нарыг одоо Флиппиний ..........-д байж байхад манай одоо Монгол банкны дэд ерөнхийлөгч Ёндон энэ бүх асуудлыг хариуцаж үлдсэн. Өөрөөр хэлбэл тэр, тэр хомсдол чинь тийм аймаар юм болж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл бид нар хомсдолоо тооцоод за ямар ч байсан дараагийн 93 оны дундуур бид нар шинэ тэр мөнгө тэр чигтээ авахаар гэрээ, хэлэлцээ хийцэн, бэлэн болцон ингээд байж байгаад за одоо ингээд агуулахад байгаа бүх мөнгөө одоо ингээд нөөц агуулах, одоо хотын банк манк салбарууддаа хангаад тэгээд ерөөсөө энэ байгаа мөнгө болвол ерөөсөө л зүгээр бэлэг дурсгалын чанартай, түүхэнд үлдээнэ гээд аваад үлдсэн. Баахан хэсэг мөнгийг үлдээгээд. Ингээд бид нар явсан чинь тийм асуудал болсон байхгүй юу. Тэгээд одоо Цагаан сар болсон. 93 оны Цагаан сар болонгуут Монгол улс мөнгөггүйтлээ одоо яахав, ерөөсөө тэр л агуулахад байгаа жоохон мөнгийг чинь гаргахгүй л болвол ерөөсөө мөнгө болохгүй нь гэж.

Буяндэлгэр -

Мхнг.

Төмөрбаатар -

Бөөн юм боллоо. Тэгээд одоо би миний агуулаханд түлхүүр, нэвтрүүлэх одоо бүх асуудлыг тэд нар одоо утсаар надаас шийдвэр авч миний агуулахыг, миний мэдлийн бүх түлхүүр мүлхүүрийг миний авдар савнаас авч одоо тэр агуулахыг 3 хүн хариуцдаг юм ш дээ. Монгол улсын эрдэнэсийн сан, бэлтгэл сан адилхан л 3 хүн хариуцдаг. Нэг нь би юм чинь түлхүүр цоожыг нь онгойлох асуудлыг надаас одоо утсаар зөвшөөрөл авч. Ингээд одоо мөнгөний нөөцийг гаргаж байсан үнэн. Тийм түүх бий. Энэ бол өөрөөр хэлбэл Монгол улсад мөнгөний хомсдол ямар их хүнд болсон бэ, юунд тулж байсан юм гэдэг нь байгаа юм. Тэгээд хэрвээ яг 93 онд 6,7 сард л бид нар мөнгөө хүлээж аваагүй бол Монгол улс ёстой ямар байдалд орох байсан бэ? Монгол улсад одоо бослого гарах юм уу юу болохын тийм л юм болно ш дээ.

Буяндэлгэр -

Хнг.

Төмөрбаатар -

Мөнгө гэдэг чинь тийм их учир холбогдолтой, эдийн засаг ерөөсөө энэ улс, улс төрөөс гадна одоо их ач холбогдолтой байдаг зүйл ш дээ. Энэ нь бол манайхан зарим нь муу анхаардаг юм. Тэр үед жишээлбэл 93 онд тэр мөнгөөр хангаж чадаагүй банк хангаж чадаагүй бол Төр засаг нь яахын байгаа юм. Тийм биз дээ?

Буяндэлгэр -

Мхнг.

Төмөрбаатар -

Маш хэцүү байсан. Хэцүү үе тулж байсан. Бид тэрийг даван туулж байсан. Тэр үеийнхийг давж туулахад манай Моломжамцын удирдсан одоо манай хамт олон, манай бодлогын зөвлөлийхөн одоо асар их роль гүйцэтгэсэн шүү. Эднийг мартаж болохгүй.

Буяндэлгэр -

Манай мөнгөний ханш байна ш дээ одоогийн байдлаар байна ш дээ ер нь жаахан унаад байна уу та юу гэж бодож байна? Мөнгөний ханш.

Төмөрбаатар -

Мөнгөний ханш байна ш дээ ерөөсөө мөнгөний ханш бол тогтмол байдаг эд биш. Мөнгөний ханш ерөөсөө энэ дэлхийн жишгийн зах зээлийн ном судалж байхад одоо Америкийн доллар ч гэсэн, Английн фунт ч гэсэн ераөөсөө бүгдээрээ ерөөсөө өсөх...

Буяндэлгэр -

Хэлбэлзэлтэй.

Төмөрбаатар -

... хэлбэлзэнэ. Гэхдээ ерөнхий ноён нуруу ........ ерөөсөө дэлхийн мөнгө. Ер нь энэ их өсөлтийг дараа нь яаж тогтоохын ер нь тэр өсөөд л тэгээ л үнэ ханш нь өснө гэдэг чинь цалин хөлс элдэв бусын юм нэмнэ гэсэн үг л дээ. Энэ нь нийгмийн тэр юуг дагаад байвал яваа л байх байх л даа. Тийм учиртай. Аа зүгээр гэнэт тэгэж өсөх бол аюултай. Жишээлбэл бид нар одоо энэ 4 сард 5 сард ямар, яаж өсөв. Монгол банк одоо ямар бодлого барьж буулгав. Энэ бол их, их тэнхээтэй их ойлголт өгөх одоо их чухал асуудал л даа. Ер нь эхэнд нь мөнгөний ханш унах гэж байна шүү ийм юм нөлөөлөх байна гэдгийг түргэн арга хэмжээ аваагүй нэг дутагдал байгаа байхгүй юу. Хамгийн гол нь энэ одоо их өсөлтийг Монгол банкны монгол төгрөгийн их өсөлтийн энэ их одоо аймаар хүнд үеийг Монгол банк маш зөв шийдвэр гаргаж дарсан нь бас гавъяатай.

Буяндэлгэр -

Мнг. Би ингэж боддог юм л даа Төмөрөө. Яахав зүгээр яахав ардчиллын буянаар хэд хэдэн орноор явж үзлээ л дээ. Жишээ нь бол Тайландад явж үзлээ, за Америкт ч явж үзлээ, Хятад ч явж үзлээ. Ингээд харж байхад байнаа. Энэ валют солих юу чинь их нарийн байдаг юм байнаа. Жишээлбэл Тайландад очоод л мөнгө солиулуулахад чинь байна ш дээ паспортыг нь аваад л бүх юмын ингээд компютерт оруулаад одоо 100 ч бай, 1000 ч бай доллар солиход дандаа компютерт оруулж паспортын авч сольж байна ш дээ. Манайд бол өнөөдөр гар дээрээс валют маш их хэмжээгээр солигдож байгаа. Энэ ер нь зөв үү буруу юу?

Төмөрбаатар -

Ерөөсөө ...

Буяндэлгэр -

Тайланд бол одоо маш их жуулчлал хөгжсөн орон ш дээ.

Төмөрбаатар -

Тийн.

Буяндэлгэр -

Тэгтэл чи 10 доллар солиулсан ч гэсэн паспортаа өгч байна. Үгүй компютерт орж байж тэр чинь сольж байна ш дээ.

Төмөрбаатар -

Би энийг болвол судалсан юмаа.

Буяндэлгэр -

Мнг. Энэ ер нь ямар учиртай байна.

Төмөрбаатар -

Социализмын үед, социализмын үе, социализмаас одоо энэ зах зээлд орсон үед бол бид нар хатуу систем барчих ёстой. Манайд бол Улаанбаатар зочид буудал чинь одоо нэг социализмын үед бол нэг Дорж 10 доллартай Улаанбаатарт тэр үед чинь сольдог, мөнгө сольдог газар нь бол Улаанбаатар зочид буудал. Улаанбаатар зочид буудал оччиход л одоо бараг хар дансанд ордог тийм байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийн. Хэцүү үе байсан тийн.

Төмөрбаатар -

энэ болвол ийм систем байсан. Энэ үед чинь зах зээлийн юм уу ард түмний хяналтын систем. Аа тэгэхээр би бусад орнуудад одоо зөндөө бүх л одоо том орон ингээд л гайгүй орнуудад явж үзсэн л дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Судалсан олон хүнтэй уулзлаа. Тэгэхлээр угаасаа гол иргэнийг, иргэнийг хэдэн доллараар, хэдэн доллараар яах гээд байна вэ. Хэдэн доллар яаж олсын бэ гэж хянадаг бол ер нь одоо тийм диктатурт систем ч гэдэг юм уу зах зээлийн системийн ийм арга байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Одоо Хятадад бол бас тийм байсан ш дээ. Одоо ерөөсөө бүх хүний паспортыг нь үзээд ингэдэг байсан. Одоо бол ерөөсөө тэгэхгүй шууд л солино. Дорж, Дорж зүгээр доллараа өгөөд л солино. Гэх мэтээр. Хамгийн хатуу зах зээлтэй орон тийм болчоод байна ш дээ. Аа тийм учраас Тайландын одоогийн энэ нөхцөл бол Тайланд чинь улс төр наймалцсан орон. Ер нь иймэрхүү журам бол дандаа улс төртэй холбоотой. Тайланд бол улс төр наймаа хэцүү байгаа учраас хэн нь их мөнгө солиод байнаа хэн нь их мөнгөтэй болоод байнаа. Энэ их мөнгөтэй хүн чинь төрийн төлөө, улсын төлөө юм хийх гээд байна уу үгүй гэсэн тийм л ...

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл хяналтанд авч байна гэсэн үг.

Төмөрбаатар -

...болгоомжлол байгаад байгаа учраас.

Буяндэлгэр -

болгоомжлол хяналтанд авч байна гэсэн үг.

Төмөрбаатар -

Байгаад байгаа учраас тэгээд байгаа юм. Түүнээс биш дэлхий бүгдээрээ чөлөөтэй. Чөлөөтэй байх нь зөв. Чөлөөтэй байжийж энэ одоо одоо долларын ханш, валютын ханшын чинь одоо тэр одоогийн зах зээлийн номоор тогтоодог энэ журам чинь хэрэжих ёстой байхгүй юу. Энэ ийм журамыг хэрэгжүүлэхгүй л гэсэн нөхцөлд чөлөөлөхөөс, чөлөөлөх, чөлөө хатуу журамд орчоод тэгээ л одоо манай 1 доллар тэд 1 төгрөг гэж шууд тогтоогоод явж байх ёстой байхгүй юу. Тйим учраас 1 төгрөг чинь тэд дээр тогтов гэдгийг зах зээлийн номоор нь тогтоохын тулд тийм чөлөөтэй байх ёстой байхгүй юу.

Буяндэлгэр -

Ммм. Зөв зөв.

Төмөрбаатар -

Тийм учиртай шүү.

Буяндэлгэр -

Гэхдээ би таниас бас нэг юм асууя. Манайхан ингэж байна ш дээ одоо доллараар их гүйлгээ хийж байна ш дээ. Жишээлхийн бол одоо м2 одоо шинэ байрны м2 –нь 800 доллар, 1000 доллар, 1200 доллар гээд тэгэж байна тээ. Энийг бол би байна ш дээ манай улсад жаахан буруу бодлого явуулаад байна уу даа гэж бодоод байгаан. Бүх аж ахуйн нэгж одоо үйлдвэр, аж ахуйн газрууд бол монгол мөнгөөр тооцоо хийх ёстой гэж би боддог байхгүй юу. Энэ бол ямар учир байна? Та бол одоо...

Төмөрбаатар -

Энэ энэ бол өөр асуудал.

Буяндэлгэр -

Мнг.

Төмөрбаатар -

Доллароо, доллароо тэр валют солих ченж дээр очоод Дорж, Дорж юм уу хэдэн тоот паспорттай юм одоо хэдэн төгрөг хаанаас олсон юм гэж хэл, хэлж бүртгүүлэх болвол хамгийн буруу арга.

Буяндэлгэр -

Тийн. За тэр бол ойлгомжтой болсон.

Төмөрбаатар -

Аа тэгвэл ...

Буяндэлгэр -

Аж ахуйн нэгжүүдийн гүйлгээний асуудал.

Төмөрбаатар -

Аа тэгвэл саяын чиний хэлдэг жишээлбэл миний энэ одоо юу гэдгийн компютер болвол 1000 доллароо, миний энэ байр болвол 15 000 доллароо гэж үнэлдэг нь тухайн улс орны нутаг дэвсгэр дээр байх ёсгүй л байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнг.

Төмөрбаатар -

Өөрөөр хэлбэл манай, бүх орны хуульд байдаг юм. Валютын хуульд. Манай валютын хуульд болвол бүх зүйлийг төгрөгөөр хийнээ гээд байж байгаа.

Буяндэлгэр -

Төгрөгөөр хийх ёстой гэж би боддог байхгүй юу.

Төмөрбаатар -

Төгрөгөөр хийнэ. Цаашаагаа тооцохдоо болвол тэр доллар моллар ямар юм байдаг юм ханш ямар байна гэдгээр тооцох ёстой байхгүй юу. Аа тэгэхээр бүх зүйлийг төгрөгөөр хийнэ гээд хуульчилсан байхад манай аж ахуйн нэгжүүд нь одоо миний м2 байр тичнээн ч гэдэг юм уу, миний нэг компютер тэдэн доллар гэж үнэлээд байгаа нь хамгийн буруу. Аа тэгээд тэр энэнтэй тэмцэл нэг хэсэг суларсан. Энэнтэй яаж тэмцэж байсан Моломжамцын үед бид нар асар их тэмцэж байсан. Бид нар одоо энэ валютыг хадгаламж зээлийн хорш.. юу валют солих цэг гээч юмыг чинь тэр үед валют солих цэг байсан. Валют солих цэг гэдэг юм чинь аж ахуйн байгууллага бүхэл одоо Туушин компани нь ч юм уу одоо төмөр замд одоо бүр зөвшөөрөл олгоод цэг байгуулдаг. Тэгээд зэрлэг цэгүүдийг одоо хаах тийм систем барьж байсан байхгүй юу. Тэгээд энэ чинь одоо жураманд ороод ерөөсөө ингээд Монгол банкны валютын газар, хяналт шалгалтынхан болвол энэ дэлгүүр хоршоогоор яваад доллар үнэлсэн бүх юмыг болиулсан. Тэр үед тэр 4 жилд чинь болиулсан байсан байхгүй юу. Тэгсэн тэрний дараагийн удирдлага нь чөлөөт зах зээлд одоо орчихсон гэж үзсэн. Тэгээд л энэ чөлөөт зах зээлдээ орчихсон юм чинь одоо тэр дураараа яваг гээд нэг хэсэг одоо энэ дараагийн удирдлагууд ингээд хяналт сулруулсан учраас ийм систем, ийм чиглэлд, ийм хачин байдалд орчиж байгаа юм.

Буяндэлгэр -

Харин тийм. Ийм чиглэлд орсон учраас ... ааханг.

Төмөрбаатар -

Одоо тэгэхээр энийг саяын одоо валютын Монгол улсын валютын одоо ханшын асар их өөрчлөлтийн үед энэ чинь одоо хөндөгдлөө ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Төмөрбаатар -

Тэгээд одоо болвол энийг хянасан. Санхүүгийн зохицуулах хороо ч хянасан, валют тэр цэгүүдэд зөвшөөрөл олгодог валютын энэ Санхүүгийн зохицуулах хороо ш дээ. Дээр үед бол тэр Моломжамцын үед болвол Монгол банк байсан. Аа тэгээд Монгол банк чинь хянасан, Монгол банк чинь төгрөгийн ханшын талаас нь одоо хянаж байгаа учраас шалгах ёстой. Гэх мэтээр цөмөөрөө шалгасан. Шалгалтын үр дүнгээр жишээлбэл... бас нэг зохицуулах юм байгаа байхгүй юу. Зүгээр нэг ченж гээд нэг нөхөр амбаар дотор суугаад. Тэгсэн чинь сая энэ ченжийг яаж дээрэмд вэ? Хамгийн гол нь ийм юм чинь тэгэж байж арилдаг байхгүй юу. Тэр Филиппинд энэнээс болж .... байсан. Хэд хэдэн ченжийг шатаасан одоо дээрэмдсэн. Тэгэнгүүт ченж гээч юм чинь байхаа болиод улсын хамгаалалтанд том цагдаатай, аппараттай ийм болоод тэр одоо нэг одоо санхүүгийн ийм аппарат болгодог. Тийм систем тэр үед биднийг очиж 93 онд очиж байхад шилжиж байсан байхгүй юу. Тэгэхээр одоо бол манайд яг тэрийг хийх ёстой байхгүй юу. Түүнээс нэг Дулмаа, Дорж, Дулмаа 2 нэг амбаарт л сууж байдаг. Тэгээд баахан мөнгөө алдчаад, би одоо мөнгөө алдчилаа гээд гомдол гаргаад байдаг. Уг нь хохь нь л байхгүй юу, тэгэх ёсгүй л байхгүй юу. Угаасаа л энэ чинь бүхэл бүтэн хамтаараа нэг санхүүгийн систем. Тэгээд дохиолол хамгаалалтын системтэй, асар их чухал одоо ийм аппараттай байх ёстой байсан байхгүй юу. Тэр нь л явахгүй байгаа юм. Энийг одоо цэгцэлж эхэлж байх шиг байна.

Буяндэлгэр -

Мнхнг. Тэгээд юу байна ш дээ. Би бас эргээд хойшоогоо орох гэж байна л даа. Одоо дөнгөж хувьсгал ялсаны дараа одоо 24 онд ч юм уу монгол төгрөг бий болохоос өмнө арилжааг бол голцуу малаар хийдэг байсан юм шиг байна тийм үү? Хонь малаар.

Төмөрбаатар -

Хамгийн жижиг дэвсгэрт нь хадаг, цай. Цай гэдэг нь одоо нөгөө нэг тэр үеийн одоо хятад жижигхэн цай. Тэгээд хунз цайг бол бүр авдар цай. Ингээд нөгөө цай, цай бол асар их үүрэг рольтой. Тэгэж байгаад одоо хонь, хонь, ямаа, тэмээ, үхэр, адуу.

Буяндэлгэр -

Тэрүүгээр арилжаа хийнэ?

Төмөрбаатар -

Аа тэгээд одоо дээр нь, тэгээ л дээр нь одоо нөгөө гадаадын мөнгөн тэмдэгт одоо ингээд л ингэж иэнгээд л хийж байсан. Мөнгөн тэмдэгтийг ерөөсөө 27 оны 5 сарын., 12 сарын 9-нд тэр мөнгө гарахаас өмнө болвол Монголын мөнгөн тэмдэгтийг тийм л юм хүрч байсан. Тэгээ л гадаадын валют хийж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Би зүгээр одоо бас... аанхнг.

Төмөрбаатар -

Тэгээд Монгол улс ч одоо өөрөөр хэлбэл 1925 оныг хүртэл ямар бүдүүлэг зах зээлтэй, ямархуу мөнгөн системтэй байсан нь л одоо энд харагддаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна.

Төмөрбаатар -

Тэр одоо ийм систем 25 онд байсан ийм систем өнөөдөр ийм болж байгаа нь бидэнд бол их амжилт л даа.

Буяндэлгэр -

Тийн. Маш их амжилт. Тийн. Энийг харьцангуйгаар бол улсын хөгжил бол богино хугацаанд бол их амжилтанд хүрсэн байна ш дээ.

Төмөрбаатар -

Тийн их амжилт.

Буяндэлгэр -

Тийн. Хараа Төмөрөө юу нөгөө одоо Баабар гээд байгаа Батбаярын үед ч нэг аль банкыг билээ нэгтгээд, дампууруулж байгаад байсан. Тэр ер нь ямар учиртай юм бэ?

Төмөрбаатар -

Энэ ингэсэн ш дээ хөө. Ард банкыг дампууруулсан.

Буяндэлгэр -

Тийн Ард банк тээ.

Төмөрбаатар -

Хэд хэдэн банк дампуурсан даа. Ард банк одоо.,

Буяндэлгэр -

ХОТШ банк чинь тэр үед бас дампуурсан тээ?

Төмөрбаатар -

... ХОТШ банк, Даатгал банк гэх мэтээр. За тэгээд хамгийн гол нь Ард банкын дампуурал дээр суурилсан, суурилаад энэ Голомт банкыг байгуулсан юм ш дээ. Гэхдээ Голомт банк байгуулахад болвол зүгээр энэ бүхнийг одоо тэр улс төр мөртэй холбоотой юм ёстой би мэдэхгүй. Би болвол энийг одоо тэр улс төр ...

Буяндэлгэр -

Танийг бол зүгээр банкны одоо сайн мэргэжилтэн хүний хувьд, банкны хүний хувьд.

Төмөрбаатар -

Банкны хүний хувьд байна ш дээ энэ манай хэдэн банк бол үнэнхээрийн ерөөсөө энэ манай эхний энэ одоо миний нөгөө нэг ...

Буяндэлгэр -

Хараа Төмөрөө байз даа би энийг яагаад асууж байна вэ гэвэл би бас банкны хэд хэдэн хүнтэй уулзаж ярихлээр зэрэг зарим нь бол дампууруулсан нь зөв гэж ярьдаг байхгүй юу. Аа зарим нь бол буруу гэж ярьдаг байхгүй юу. Одоо бол би таны, та бол одоо ахмад ажилтан маш их туршлагатай маш их онолтой тийм хүн учраас таны санал бас их чухал байна л даа.

Төмөрбаатар -

Би болохоор зэрэг энийг ингэж боддог юм? Ерөөсөө энэ банк байгуулахын тулд асар их одоо олон эрчимтэй Монгол банкны, банкны энэ банкны системийнхэн одоо анхны шинчлэлийг хийж банкуудыг байгуулсаан. Банкуудыг байгуулсан хүн нь хэн байсан бэ? Социализмын үеийн одоо энэ Төв банкны хэдэн удирдах ажилтан тэгээд нэг бусад банкны удирдах ажилтан хотын банкны дарга ч юм уу ийм л хүмсүүд байсан байхгүй юу. Тэгээд эд нар чинь өөрөө зах зээлийг мэддэггүй тийм л баахан улсууд нэг банк байгуулчихсан. Тэгээд хуучин улсын банкны ерөнхий хорооны харъяа нэг одоо аймгийн банк ч юм уу, тэрэн шиг л нэг сайхан тэр хэвээрээ яваад байна гэж бодсон нэг тийм нийтлэг ойлголтууд тэр хүмсүүдийн дунд байсан. Өөрөөр хэлбэл зах зээлийн номоор нь удирдана гэсэн тэр одоо арга барил тэрийг болвол их муу мэдэж байсан. Тийм учраас банк нь багаасаа эхлээд дампуурч эхэлсэн. Жинхэнээсээ дампуурсан тийн. Аа тэгсэн хэдэн том болвол тэр хэдэн томын дампууруулахгүйгээр алдааг нь засаад удирдлагыг нь солиод аваад явах боломж байсан гэвэл байсаан. Гэхдээ энд бол намчсан, улс төржсөн элдэв бусын юм оруулсан учраас гэдгийг дампууруулсан. Дампууруулсан нь одоо нэгэн бодлын тэр банкыг аварсан ч байж магадгүй нөгөө бодлын дампуурлаас болж хэн хожив гэсэн асуудал байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Асуудал бүр гарч ирж байгаа юм байна.

Төмөрбаатар -

Жишээлбэл ХОТШ банкыг дампууруулсан гээд л байдаг ХОТШ банк нь энэ чинь одоо тэр орлогч дарга нь Дорнодод ч байл уу нэг нөхөр л одоо Голомт банкны одоо хувь нийлүүлсэн ч гэл үү Голомт банк байгуулахдаа олон сая доллар өгсөн энэ тэр гээд л. Тийм тийм юм үнэн байгаа болвол энэ бол асар их одоо цаана нь улс төр оролцсон тиймээ ийм л юм болсон байгаа байхгүй юу. Тийм учраас тэр бүхнийг одоо нотлоогүй, нотолж чадахгүй яг тэгээд үнэн, үнэнээрээ нь одоо бичиж хэвлэж бидэнд ойлгуулахгүй л байгаа учраас би тэр Дорж нь ч буруу энэ нь буруу гэж хэлэхгүй. Ер банкууд бүгдээрээ удирдлага нь буруу байсан. Зах зээлийн номоор яваагүй. Ямар сайндаа зах зээлийн номоор явуулахын тулд одоо Монгол банкны тэр үеийн Моломжамцын үе ш дээ. Моломжамцын үед бид нар одоо энийг чинь тэр арилжааны банкыг түрүүн би дээр хэлсэн тээ. Арилжааны банкыг удирдах гэж одоо зөвөлгөө өгөх гэж ингэж байхад чинь хаалгаа саваад гардаг байсан байхгүй юу. Та нар шиг Улсын банкны ерөнхий хороог мэднэ, захиргаадах гэж байна, удирдах гэж байна, бид нар биеэ даасан байгууллага. Тийм ойголттой хүн тэр банкыг, арилжааны банкыг удирдаад тэгээд зах зээл мэдээгүй учраас үнэнхээрийн одоо банкуупаа муудуулсан нь үнэн.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Баримт. Үнэн баримт. Аа энэ хэдэн том банк болвол яг бүр одоо аваад гарах боломж байсан уу гэвэл бас байсан. Дампууруулах боломж байсан гэвэл байсан. Тийм учраас энэ л системээрээ шилжсэн л байхгүй юу.

Буяндэлгэр -

Та бол гайхамшигтай сайхан юм ярилаа. Их баярлалаа таньд. Таны хойшдын ажилд их амжилт хүсье. Зүгээр шагнал бол их хавтгайрч байна л даа. Гэхдээ би ярилцлагынхаа төгсгөлд юу гэж байна вэ гэвэл та бол үнэнхээр нээрээ гайхамшигтай Монгол банкны одоо амьд түүх юм байна. Тэр чигээрээ энциклопед, лавлах бичиг тийм хүн юм байна. За бараг л хөдөлмөрийн баатар, гавъяат цолтой хүн юм байнаа. Энийг бол төр засаг харж үзэх байх гэж бодож байна. Өнөөдөр бол ардчилсан, ард түмний ерөнхийлөгч, ардчилсан ерөнхийлөгч гээд Элбэгдоржын тухай ярьж байгаа. Элбэгдорж энийг, Элбэгдорж ерөнхийлөгч ойлгох байх гэж би бодож байна. Таньд их баярлалаа. #8_02-2_G.Tumurbaatar_interviewer_M.Buyandelger

Төмөрбаатар -

Заримтай нь болохоор за яахав дээ...

Буяндэлгэр -

Төмөрөө та байна ш дээ тиймээ их олон газраар явж. Их олон одоо банкны салбарын ажилтан, мөнгө хийдэг үйлдвэрийн эзэдтэй уулзаж явжээ. Тэд нарын ахуй амьдрал ер нь ямар байх юм бэ? Тэр бас их сонин байна. Таньтай харьцуулахад. Та бол насаараа банкинд ажилласан хүн гэж байгаа ш дээ. Өнөөдөр та нэг 3 өрөө байшинд нь л ингээд нэг амьдарч байна ш дээ. Гэтэл таны зиндааны хүмүүсүүд байна ш дээ тийм ээ гадны орноос яаж амьдарч байна вэ?

Төмөрбаатар -

Миний судалсанаар, ойлгосоноор аа тэгэхдээ зарим нь болвол нууц л даа. Энэ одоо Монгол улсын, Монгол улсын мөнгийг хийлгэсэн хүн би мөн. Аа нөгөө улсын мөнгийг хийлгэсэн хүн эд нар чинь бол зарим нь нууц.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Банк салбарны улсууд байдаг. Тусдаа хамгаалалтанд байдаг.

Буяндэлгэр -

Хамгаалалтанд байдаг.

Төмөрбаатар -

Ийм юм билээ. Тийм учраас миний хувьд болвол энэ ажлын төлөө л...

Буяндэлгэр -

хамгаалалт эд нар байна ш дээ тийм ээ...

Төмөрбаатар -

... зүтгэж байлаа. Би одоо Тяньжиний усан онгоцноос мөнгөтэй контайнерийг буулгаад вагонд ачих хүртэл одоо эхний жилүүддээ Тагнуулын төв газрын хүмүүсүүдээр хамгаалуулж явсан. Түлхүүрээ аваад хил гартал тэдэнтэй хамт явсан. Аа дараагийнх нь бол би өөрөө бие дааж явсан. Аа тэгээд ачаа бараагаа болвол Эрээн дээр бид нар аваад л тэгээ л наашаагаа Монголын, монголынхоо хил хамгаалах газар луу шилжүүлээд санаа амардаг байсан. Энэ бүхэнд болвол хүнээ хамгаална гэж юм байдаггүй. Угаасаа бид нар зах зээлийн системд шилжсэн ийм үе учраас тэр одоо 8 контайнерийн одоо 24 түлхүүрийг, 24 түлхүүр гэдэг чинь бараг кг юм, кг төмөр одоо би хүзүүндээ зүүчээд явж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Хүзүүндээ зүүчээд /инээв/.

Төмөрбаатар -

Тийм үед Доржыг болвол хамгаална мамгаална гэсэн юм байгүй ш дээ. Манайд ерөөсөө манай энэ систем чинь тийм байхгүй юу. Өө ер нь гадаадын мөнгө хийлгэдэг энэ мөнгөний үйлдвэрүүдийнхэнтэй яах ажлыг мөнгө хийлгэдэг банкны тэр нарийн ажилтануудтай жишээлбэл уулзах одоо тийм юм байхгүй ш дээ. Жишээлбэл тэр Германы мөнгө хийлгэдэг энэ миний ажлыг хариуцаж байгаа хүнтэй би болвол уулзана, маш олон дахин давтан.. даваа давж байж уулзах ёстой. Тэр бол маш нарийн хамгаалалтанд байдаг хүн байхгүй юу. Тийм учраас Америкийн одоо үндсэн үндэсний одоо фондын тэр, тэр одоо доллар хийлгэж байгаа хүнтэй уулзана муулзана гэдэг бол ярих юм байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Мнг.

Төмөрбаатар -

Тийм учраас зүгээр Монгол бага орон юм, мөнгө нь бага юм, санхүү нь муу юм тийм учраас би одоо энд нь зохицоод нэг юм болж байгаа л гэж боддог. Аа ер нь миний ажлаа өгсөнөөс хойш биднийг анхаарч байгаа хандаж байгаа юм байхгүй л дээ. Ер нь хэнийг ч хамгаалахгүй, хамгаалахгүй. Одо манайд тийм систем ч тэгэхдээ би өөрийн тархинд байгаа Монгол услын мөнгийг хийлгэх, хийлгэсэн, загварын зохион бүтээсэн, үйлдвэрлүүлсэн, хэвэлсэн, хэвлүүлсэн, тээвэрлэсэн одоо ингээд энэ бүх туршлагаа болвол би Монгол банкны одоо мөнгөн тэмдэгт хийлгэх асуудлыг хариуцсан одоо ноён Бүрэнцогт, газрын захирал ноён Болдбаатарт харамгүй тусалдаг. Би гадаадын одоо Гээциг-ийн ноёдууд ирэхэд, Дилларовын ноёдууд ирэхэд би хамтарч уулзадаг. Би шинэчилсэн Монгол банкны одоо том дэвсгэртүүдийн чанарыг сайжруулахын тулд хийж байгаа ажлуудад болвол алхам тутамдаа тухай тухай үед нь өдөр тутам хийдэг ажил биш шүү дээ. Жишээлбэл жилдээ хоёрдохоо ч юм уу. Тэр бүх үе шатдана одоо би материалуудыг үзэж одоо харамгүй зөвөлгөө өгдөг, энэ одоо олон жил туршсан, судалсан, туршсан, хийсаэн, дадлагжсан ажлаа эдэндээ харамгүй зөвөлдөгөө.

Буяндэлгэр -

Одоо ч гэсэн тө зөвөлсөөр л байгаа? Тэгэхлээр над ийм юм сонин байна л даа. Та бол насаараа банкинд ажиллажээ. Одоо ч гэсэн та залуучууддаа бол зөвөлхөөр, зөвлөж харамгүй мэдлэг чадвараа аа дайчилж ажиллаж байна. Өнөөдөр яахав зүгээр зах зээлийн нүдээр хархад бол одоо та бол 3 өрөө байшинд л даруухан амьдарч байна ш дээ. Таний зиндааны улсууд гадаадын тэр олон улсууд таниас юу асуудаг байсан бэ? Амьдрал нь ямар түвшинд байдаг вэ? Тэр бас их сонин байна л даа.

Төмөрбаатар -

Би бол, би бол нөгөө Германы мөнгөний үйлдвэр, үйлдвэр, Английн мөнгөний үйлдвэр, Японы одоо мөнгөний үйлдвэр, Филиппиний мөнгөний үйлдвэр, Сингапурын мөнгөний үйлдвэр, Францын мөнгөний үйлдвэрийнхэнтэй ажиллаж байсан. Энэ бүхэн болвол намайг тэр тэдэнтэй харилцаж уулзаж байхад 1990-ээд он, 1900 одоо юу гэдгийн 96, 97 он хүртэл л энэ хооронд зөндөө олон уулзаж байсан. Тэгээд эд нар болвол намайг тэгдэг байсан. Та хэдэн, хэдэн машинтай вэ? Хэдэн хаустай вэ? Таны хаус аль зүгт байнаа? Аль ууланд байнаа? гэж ийм ийм юм асуудаг л даа.

Буяндэлгэр -

Мнг. /инээв/

Төмөрбаатар -

Тэгэхээр миний зиндааны ажил эрхэлж байсан хүмүүс тиймэрхүү л байх ёстой юм шиг байна лээ л дээ. Тэгэхдээ бол Монгол улс үнэнхээрийн хүнд хэцүү үеийг давж байсан үед би энэ ажлыг хийж байсан учраас одоо тэн дээр нэг их одоо юу гэдгийн гомдоод ч байхгүй гэдэг юм уу социализмын үе, муу амьдаралдаа тохирсон, дассан ч гэдэг юм уу тийм ийм хүн байгаа юм. Аа гэхдээ нэг юм бодож байгаа зүйл болвол жишээлбэл тэр олон хүмүүсүүд чинь тэдэн хаустай, тэдэн машинтай байсан тэр хүмүүсүүд чинь хэдэн машинтай, хэдэн хаустай байсан юм болвол би чинь бас нэг хүн байна даа арай нэг өөр байж болохгүй байсан юм байх даа Монгол улсын төлөө би асар их зүтгэсэн шүү. Энэ мөнгөний хомсдолыг арилгахын төлөө асар их зүтгэсээн. Ямар хэцүү үед байсан билээ. Энийг бол Моломжамц мэднэ дээ. Аа тэрний дараа бол мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэх, мөнгөн тэмдэгт хэвлүүлсэн мөнгөө хэвлүүлсэнийхээ мөнгийг төлөхын төлд Моломжамц бид 2 яаж нүүрээ улайлгаж энэ хэдэн улсын дунд одоо тооцоо ямар хэцүү байсан бэ. Энэ бүхэн болвол биднийг одоо бас нэг жаахан ард зүстэй юм уу гэж боддог юм л даа.

Буяндэлгэр -

Та тэрнээсээ дурдахгүй юу. Тэгэхийн бол мөнгө хэвлүүлсэний төлөө бид чинь, Монгол улс чинь мөнгө төлнө ш дээ.

Төмөрбаатар -

Тийн.

Буяндэлгэр -

Тэр их санхүүгийн хүнд нөхцөлд тэр одоо мөнгө хэвлүүлсэнийхээ төлөрийг хийхийн тулд би яаж биелүүлсэн бэ гэсэн тэрний тухай ганц 2 жишээ дурдахгүй юу.

Төмөрбаатар -

Тэгэхээр Монгол улс хамгийн гол нь бидний гэрээ болвол ингэдэг байсан. Монгол улс мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэх шийдвэрээ өгөөд 7 хоногын хувь нь дотор одоо ер нь ерөнхий зарчим бол тийм. 7 хоногын дотор одоо мөнгө, манай мөнгийг одоо хэвлүүллээ, загвар магвар батлагдлаа гэнгүүт нь бид нар одоо шийд, мөнгөө хэвлүүлэх цаас, эхлээд цаасыг нь үйлдвэрлэнэ, дараа одоо нэг гээд зөндөө юм болно ш дээ. Мөнгө хэвлэнэ гэдэг асар их олон ажил.

Буяндэлгэр -

Тийн.

Төмөрбаатар -

Энүүгээр болвол би бүхэл бүтэн лекц уншиж чадна.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Аа тэгсэн энэ нь одоо ажлыг бид сингалаа өгсөний дараа 7 хоногийн дараа Монгол банк 30 %-ийг нь төлдөг байхгүй юу нөгөө гэрээнд зааснаар. Тэр 30 %-ийг нь 93 онд төлсөн юм. Тэгэнгүүт нь...

Буяндэлгэр -

Төлж чадаж л дээ тйим үү тээ?

Төмөрбаатар -

Тэр үед бол ямар ч байсан гүрийж байгаад 30 %-иа төлж байлаа. Төлсөөн.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо алтаар төлөх үү, валютаар төлөх үү?

Төмөрбаатар -

Өө тэгнэ доллараар төлнө.

Буяндэлгэр -

Доллараар.

Төмөрбаатар -

Тэгээ л тэрний дараа өөрөөр хэлбэл мөнгөө одоо жинхэнэ тэдний онгоцны буудал дээр гэдэг юм уу тэдний вагон, тэдний одоо усан онгоцны нуруунаас авсанаас хойш 7 хоногын дотор би нөгөө 70 %-иа төлөх ёстой. Тийм гэрээтэй байсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Би тэгээд 1993 оны мөнгийг өөрөө биеэрээ одоо Гаанжин дээр очиж аваад л, намар очиж авлуу даа, хавар 6 сард аваад л, 6 сарын, 6 сарын хэд, хэдэнд байв даа? Би одоо энэ тог., бүр шийдвэр гарсан одоо энэ их хурлын шийдвэр гараад гүйлгээнд гаргасан. 6 сарын 23-нд байна ингээд гүйлгээнд гаргасан. Тэгээд 93 оны 6 сарын 23-нд гүйлгээнд гаргахаас өмнө би чинь одоо бараг 20-иод хоногын өмнө одоо тэр мөнгө төгрөгийг чинь тэндээс Тяньжингаас аваад л, усан онгоцноос аваад л, тэгээд л вагоноор зөөгөөд л тэгээд л вагоны нуруун дээр тавиад л одоо ингээд л Эрээн дээр авчираад л Эрээн дээр Монголын вагонд тавиад л ингээд л Монголын вагоноос ирээд л Улаанбаатарын вагонд буулгалаа. Нэг юм агуулахдаа ороод л миний санаа амардаг.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Ийм л ажил хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь байна ш дээ...

Буяндэлгэр -

Уучлаарай би дундаас нь таслаадхая. Та байна ш дээ тийм ээ тэр асар их хэмжээний мөнгийг тийм ээ хамгаалал багатай, даатгалгүйгээр ингээд явж байх даа таниас айдас хүйдэс төрж байсан уу?

Төмөрбаатар -

Хамгийн гол нь байна ш дээ. Бид энэ одоо эх орныхоо төлөө л одоо ийм л юм хийнэ гэсэн тийм ойлголттой байсан учраас гэрээгээ тэгээд хийсэн, шийдсэн. Одоо энэ Моломжамц бид одоо ямар ч байсан бид нар одоо тээвэр зуучын Туушин компанитай тохирсон, одоо Хятадын компанитай тохирсон одоо ингээд биеэрээ л би очиж байгаа учраас л тэгсэн нэг. Тэр үед бол тийм зарчим байсан юм. Тэгээд биеэрээ бие төлөөлөгч энэ тэр байж байвал одоо одоогийнх шиг л юм л даа. Тийм учраас одоо тэгээд л биеэрээ баахан улсууд очиж байгаад ..... хийнэ энэ чинь одоо даатгалгүй тэгээд л одоо ингээд явчихсан. Тэрийг одоо хийхээс өөр ямар ч арга зам байхгүй. Тэр одоо эрсдэл боллоо гээд тэр олон сая доллар төлөх тийм Монгол улсад мөнгө хөрөнгө байхгүй, Монгол банкинд мөнгө хөрөнгө байхгүй. Тийм учраас тэгэхээс өөр арга зам байхгүй. Бид нар тэр арга замыг нь одоо үнэнхээрийн зөв шийдэж л хийсэн. Энэ ажил одоо амжилттай л болсон. Тийм учиртай. Тэгээд түрүүчийн чиний асуудлыг би нэг...

Буяндэлгэр -

Аанг. Айж байсан уу та?

Төмөрбаатар -

Айлгүй яахав. Тэр чинь...

Буяндэлгэр -

Алга болчих вий, дээрэмдчих вий айдас хүйдэс таньд байсан уу?

Төмөрбаатар -

айдас хүйдэс зөндөө байлгүй л яахав. Би болвол Тяньжингийн анхны 8 контайнер авсан би. Тяньжин дээр усан онгоцноос 8 контайнерийг Хятадын вагоны нуруун дээр тавиад, Монгол руу явах вагоны нуруун дээр тавиад хоёр найм арванзургаан Хятадын Төмөр замын цагдаатай хүлээлгэж өгчөөд тэгээд, тэгээд наашаа явахдаа бодож байсан байхгүй юу. Энэ ер нь юу л бол. Анхны юм ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Юу л болох болдоо. Хятад одоо тэр үе 93 он шүү дээ. Тэр Хятад маань ямар билээ. Тэгээд одоо яахав дээ. Аз заяа туршсан юм. Монгол улсын аз заяа туршсан, миний аз заяа туршсан юм, ерөөсөө банкны аз заяа туршсан юм. Хийх ёстой л ажил. Бид нар одоо хийхийн тулд л одоо ийм, ийм зарчим барьсан юм чинь өөр арга байхгүй. Ингэж л явсан л даа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тэгээд бидний одоо сэтгэл цагаан байсан уу сайхан, сайхан бүтсээн. Чиний ... чи чинь түрүүн нэг түрүүчийн түрүүчийн асуудлыг дутуу хариулсан.

Буяндэлгэр -

Ммнг.

Төмөрбаатар -

Нээх сайхан юм хариулмаар байсан. Юу гэж асуулаа чи? Энэний түрүүчийн?

Буяндэлгэр -

Юу гэж асуусийн?

Төмөрбаатар -

За яахав тэрийг дараа больёо.

Буяндэлгэр -

Би харин тасалдуулчилаа юмаа асуухгүй. Санаж байгаад хэлье.Санаж байгаад л 2-лаа яръяа.

Таныг Америкт., Англид мөнгө хэвлүүлэхэд чинь одоо монголоос элчин сайдын яаманд хэн байсан юм бэ?

Төмөрбаатар -

Монголын элчин сайдын яамны...

Буяндэлгэр -

Англид?

Төмөрбаатар -

... ерөнхий элчин Баатар байсан. Аа элчин зөвлөх...

Буяндэлгэр -

Одоо энэ Элбэгдоржын зөвлөх болоод байгаа мөн үү?

Төмөрбаатар -

элчин зөвлөх... биш... Баатар гэж.

Буяндэлгэр -

Аан Баатар гэж хүн байсан уу?

Төмөрбаатар -

Элчин сайд нь.

Буяндэлгэр -

Элчин сайд нь?

Төмөрбаатар -

Элчин зөвлөх гэдэг билүү дээ. Тэр энэ манай одоогийн Сүхбаатар байсан. Сүхбаатар болвол бид нар Баатар, Сүхбаатар нарыг дагуулж одоо Дилларов, Лондонгоос цаашаа Дилларов руу нилээн зайтай очиж монголын мөнгөн тэмдэгтийн загвар бүтээх мөнгөн тэмдэгтийн үнэ ханшыг гэрээг ерөнхий төслийг шийдвэрлэх асуудлаар гарын үсэг зурсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Энэ гарын үсэг зурахад бид нар Баатарыг Сүхбаатартай аваачсан. Сүхбаатар би герман хэлтэй орчуулагчтай байсан учраас Сүхбаатар одоо миний бүх тэр одоо Дилларов дээр болсон Элчин сайдтай очсон бүх яриа хэлэлцээ тэр хүлээн авалтын асуудлуудыг манай энэ Сүхбаатар орчуулж байсан. Сүхбаатар болвол миний ажилд би 2 жил, би 2-ч удаа Сүхбаатартай Лондонд байхад нь Дилларов дээр мөнгөн тэмдэгтийн асуудлаар очиж уулзаж байсан.

Буяндэлгэр -

Ер нь бол яагаад та герман орчуулагчтай байсан юм. Англид явж байгаа юм чинь яагаад?

Төмөрбаатар -

Тэгэхлээр зах зээлд шилжсэн Монгол улс чинь чөлөөтэй англиар орчуулдаг хүн гэж ер нь байдаггүй байлаа ш дээ. Тэр...

Буяндэлгэр -

Ховор байсан тиймээ?

Төмөрбаатар -

... тэр мөртөө байна ш дээ. Тэр мөртөө. Энэ мөнгөн тэмдэгтийн гэрээ хэлэлцээр, энэ мөнгөн тэмдэгтийн хийц энийг орчуулдаг хүн гэж болвол ерөөсөө 90-ээд онд монголоос хайгаад олдохгүй. Тийм учраас би одоо үнэнхээрийн тэр хэвлэлийн маш сайн герман орчуулагч, инженер байсан. Хандмаа гуай гэж өвгөн байгаа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тэр Хандмаа гуайгаа дагуулж явсан. Өөрөөр хэлбэл английн одоо манай манайтай харилцдаг мөнгөн тэмдэгтийн асуудлыг хариуцсан тэр одоо бүс нутаг хариуцсан менежер нь герман, англи хэлтэй байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Чөлөөтэй герман, герман ээжтэй. Тийм учраас бид нар Хандмаа гуайгаар орчуулуулаад монголын мөнгийг хийлгэхийн тулд би одоо монголоосоо германаар тэр хүнтэй харьцаад. Тэр хүн цаанаа Англид дарга маргадаа хэлэх юм болвол англиар орчуулах юмсдаа 3 дахь орчуулагатай тэр чинь 90-ээд он шүү дээ.

Буяндэлгэр -

тийн.

Төмөрбаатар -

Тэр үед монголд чинь тэгэж ерөөсөө монголд мөнгөний мөнгийг хэвлүүлэх мөнгөн тэмдэгт хийлгэх ч гэдэг юм уу алтыг цэвэршүүлэх асуудлыг одоо шууд орчуулдаг орчуулагч бол их хэцүү ш дээ. Байдаггүй юм. Олдодгүй юм. Одоо бол байж байгаа байх л даа. Мэдээж.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тийм учраас одоо би герман хэлтэй орчуулагчтай ерөөсөө англичуудтай тувт харилцсан. Нөгөө тал нь болохоороо германы Лийпциг дээрээ дандаа герман хэлтэй юм чинь чөлөөтэй харилцдаг. Энэ хоёртой хоёулантай нь тэгэж харьцдаг байсан. Ер нь энэ ажлыг одоо энэ Монгол улсын 93 оны мөнгийг хийлгэхийн тулд бид одоо бэрхшээл, зовлон тооцох нь одоо хаашаа юм бэ дээ. Тэр нь ямар, ямаршуу байсан бэ гэдэг нь л тэр байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Хэл нь хүртэл одоо тийм. Хийц нь хүртэл ямар байсан бэ. Өмнөх хийцээ цөм орос ахаар одоо шууд хийчихдэг байсан. Тэгээд л энэ бүхнийг чинь одоо бүгдийг нь шинээр хийх тийм юм л одоо миний нүүр, нуруун дээр тохиолдсон байхгүй юу. Аа дээр нь мөртлөө зах зээлд шилжсэн. Чингис хааныг одоо жинхэнэ Чингис хаан мөн юм уу, биш юм уу ...

Буяндэлгэр -

биш юм уу...

Төмөрбаатар -

... гэдгийг нотлох хүртэл тэр л одоо энэ мөнгөн тэмдэгт дээр чинь доошоо крилл үсгээр одоо хуучин монгол үсгээр бичсэн үгийг чинь одоо үнэн юм уу худлаа юм уу гэх мэт зөндөө олон асуудал. Бид нар богино хугацаанд зөндөө олон асуудал шийдсэн л дээ. Тэр бүхэн тэр үед одоо чинь монгол крилл, доошоо уйгар монголоор бичдэг хүн ховор. Тэрийгээ мартсан. Би өөрөө юу ч мэдэхгүй. Манай орчуулагч юу ч мэдэхгүй. Гэх мэтийн тийм л юм тиймл байдлаар Монгол улсын чинь загварыг бид нар хийлгэсэн байхгүй юу. Их олон хүний хүчин зүтгэл орсон. Гэхдээ миний найзуудын. Зүгээр бараг хувийн шахуу л юм л хийсэн. Би Монгол банкны гэрээгээр одоо ганцхан Монгол улсын урлагын гавъяат зүтгэлтэн Бүтэмжидтэй л ажилласан. Бүтэмжидтэй бол ...

Буяндэлгэр -

Зураач ?

Төмөрбаатар -

... зураач Бүтэмжид чинь тэр үед Урчуудын эвлэлийн хорооны дарга байсан учраас том дарга.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Нарийн ажилд ороход хэцүү. Тэгээд л ерөөсөө Бүтэмж бол Бүтэмжийн гавъяа бол би одоо хамгийн сайн үнэлдэг юм бол Бүтэмжийн гавъяа болвол тэр Тайванийн уран зургийн академид байсан монголын хаадуудын жинхэнэ Чингис хааны зургийг жинхэнэ бид нар олж өгсөн Бүтэмж. Тэр одоо гавъяа.

Буяндэлгэр -

Тэр бол том гавъяа шүү.

Төмөрбаатар -

Бүтэмж бол тэр бол маш том гавъяа. Тэр том альбом аваад бид 2,3 Лондон явсан Хандмаа гуай бид нар. Лондонд 7 хоносон.

Буяндэлгэр -

Тэр альбомыг хаанаас авсан бэ? Тайваниас авсан уу?

Төмөрбаатар -

Тэр, тэр зураг Тайваний альбомоос Бүтэмж авсан байхгүй юу. Тэгээд тэрийг одоо Бүтэмж аваад явсан. Тэрийгээ одоо Лондоны Лондонд байгаа одоо тэр мөнгөний зураач нэг хүн томилож өгсөн. Боотик гэж байдаг юм.

Буяндэлгэр -

Ммнхнг.

Төмөрбаатар -

Жинхэнэ англи. Англи хүн чинь жижигхээн байдаг юм ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Төмөрбаатар -

Одоо энэ том том одоо энэ шарууд чинь англи биш байхгүй юу. Дандаа герман европын эрлийз. Жинхэнэ англи хүн чинь жижигхээн, тэгээд жижигхээн шар одоо тийм англи. Боотик жинхэнэ шар англи. Тэр одоо зурсан.

Буяндэлгэр -

Аанг.

Төмөрбаатар -

Монголын мөнгөн тэмдэгтийг ...

Буяндэлгэр -

Монголын мөнгөн тэмдэгтийг англи хүн зурсан юм уу?

Төмөрбаатар -

Би энэ номон дээрээ ингэж байгаа юм ш дээ монголын мөнгийг чинь би Бүтэмж зохион бүтээсэн одоо ийм ийм юмыг нь ингэсэн. Ийм ийм одоо өөрөөр хэлбэл одоо үндсэн зургуудыг нь одоо Бүтэмж өгсөн. Аа тэр монгол жинхэнэ мөнгөн тэмдэгт байхын тулд бол одоо байх ёстой бүх юмыг би өөрөө хийсээн. Аа тэгээд энэ одоо

Буяндэлгэр -

Гэхдээ номон дээр байлаа тээ.

Төмөрбаатар -

Би хийсээн. Тэр одоо энэ жинхэнэ тэр нарийн зургийг болвол тэр үед компютер дээр дөнгөж эхэлсэн. Мөнгөний үйлдвэрүүд эхэлж байсан. Одоо бол бүх газар хийдэг болсон байна. Тэр үед дөнгөж мөнгөний үйлдвэрүүд хийдэг байсан. Тэгээд тэр одоо Боотик болвол компютер дизайнер бүх юмыг зурдаг.

Буяндэлгэр -

Боотик гэдэг англи хүн юм уу тээ?

Төмөрбаатар -

Боотик гээд англи хүн хийсэн байхгүй юу. Тийм учраас энэ түүхийг би бичсэн л дээ. Энэ дээр болвол Бүтэмж байна Боотик гэж 2 хүн байнаа гээд. Хятадын одоо хятад 55 онд хэвлүүлсэн мөнгийг чинь нэг монгол зураач би одоо санахгүй байна нэг хятад зураач 2 байгаа юм ш дээ. Тийм л учиртай.

Буяндэлгэр -

Их нарийн юм байнаа. За их баярлалаа нарийн юм байна. #8_02-4_G.Tumurbaatar_interviewer_M.Buyandelger

Төмөрбаатар -

Хослуулсан. ......

Буяндэлгэр -

Үнээ буулгахын тулд аа хослуулсан хэрэг үү?

Төмөрбаатар -

Өрсөлдөөн. Энэ зэх зээл чинь өөрсөлдөөнтэй гэсэн нь үнэн байгаа биз дээ?

Буяндэлгэр -

Тийн.

Төмөрбаатар -

Тийм учраас өрсөлдөөнөөр үнээ буулгахын тулд Үнэнбатын үед наад чинь хэдэн он? 2000 хэд он бэ наад чинь он бичсэн байгаа даа. Үнэнбат ерөнхийлөгчийн үед бид 2 одоо 2005 онд юм болов уу даа. Тийн 2005 гэж байна. Тэгээд үнээ буулгахын тулд Үнэнбат ерөнхийлөгчын үед бид нар нөгөө одоо 93 оноос хойш нөгөө ганцхан Диллароваар хийлгээд байна ш дээ. Тэгсээр байтал чинь ерөөсөө үнээ буулгах гээд зөндөө оролдоод болдоггүй.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тэгэнгүүт нь үнээ буулгахын тулд бид нар өөр өрсөлдөгч сонгох ёстой болсон. Аа гэхдээ бид нар түрүүн нь өрсөлдүүлж байсан Гийцэгээ гэж Германы мөнгөний үйлдвэр байгаа ш дээ. Тэр их алдартай үйлдвэр. Ерөөсөө энэ 2 чинь дэлхийн энэ одоо манай, манай дэлхий, дэлхийн энэ тойрогт л одоо Америк биш энэ тойрогт л байгаа хамгийн сайн 2 үйлдвэр ш дээ. Энэ 2 өрсөлдүүлж байсан. Угаасаа би энэ 2 үйлдвэрийг өрсөлдүүлж байсан учраас.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Гийцэгтэйгээ хамтраад 5000-тын дэвсгэртийг хийлгэх гэрээнд...

Буяндэлгэр -

Гарын үсэг зурсан уу?

Төмөрбаатар -

Үнэнбат бид 2 шийдээд 5000-т гэж хийж байж үнээ буулгая. 5000-тыг наана чинь одоо хийлгэх гэрээг...

Буяндэлгэр -

Германд хийлгэх гэж байгаа гарын үсэг зурах гэж байгаа юм уу тиймээ? Та байна ш дээ... аанг.

Төмөрбаатар -

Тэгэхээр тэрнээс хойш бид нар Гийцэгээгээ яаж байна вэ гэхлээр 5000-т, 10 000-т, 20 000-т, 20 000-тыг шинээр хийлэсэн ш дээ Гийцэгээгээр. Гийцэгээ гэдэг нь германы одоо мөнгөнд байдаг одоо мөнгөний үйлдвэр. Аа гэхдээ английн дилларов энэ 2 болвол чанарын хувьд яг ижил.

Буяндэлгэр -

Мхнг.

Төмөрбаатар -

Үнэ ханшин дээрээ өрсөлддөг 2 компани байхгүй юу. Тийм учраас бид нар одоо энийг өрсөлдүүлсэн. Одоо болвол өрсөлдөөн Монгол банкинд одоо хангалттай. Би өрсөлдөөнийг 2004 он, 2003 онд одоо энийг үүсгэсэн. 2005 онд, 2003 онд одоо энэ Үнэнбат бид 2 болвол 5000-тыг хийлгэсэн. Тэгээд дараагийн удирдлагууд бол одоо Гийцэгээтэй том дэвсгэртүүд дээр ажиллаж, жижиг дэвсгэртүүд дээр Дилларовтой ажиллаж байна. Энэ замыг бас гаргасан. Өрсөлдөөнөөр үнэ буулгах аргыг хийхийн тулд энийг хийсэн. Би, би энд бол хамгийн бахархалтай юм вэ гэхлээр Үнэнбат бид 2 болвол ерөөсөө нэг компанийн аманд багтаж болдоггүй юм байнаа гэдгийг бид 2 ойлгосон учраас одоо энэ гэм аргаасаа гарахын тулд болвол ёстой ерөөсөө эмчилгээ хийгээд хуучин найзуудыгаа бүгдийг нь хаяад тэгээд шинэ одоо Гийцэгийрэнхэнтэй 5000-тын гэрээ хийж байсан. 5000-ын гэрээ хийлгэсэний төлөө боддоо зах зээлийг чинь мэдэхгүй. Дийларовгийн тэр одоо, одоо мөнгөн тэмдэгт хийлгэдэг манай бус нутаг хариуцаж байсан захиралыг ажлаас нь халчихсан.

Буяндэлгэр -

Хнн. Яагаад тэр вэ?

Төмөрбаатар -

Үгүй яагаав зах зээлээ ...

Буяндэлгэр -

алдсан гээд.

Төмөрбаатар -

... алдсан. Энэ ерөөсөө мөнгө зах зээл, зах зээл гэдэг чинь ийм л байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна ш дээ. Маш их хатуу.

Төмөрбаатар -

Бид 2 одоо., үнэнхээрийн хатуу. Бид 2 одоо энэ Үнэнбат бид 2 одоо энэ зах зээлийг алдуулахын шийдвэрийг бид 2 гаргасан. Түүхий шийдвэр байсан.

Буяндэлгэр -

Тийм байна.

Төмөрбаатар -

Өөрөөр хэлбэл одоо зүгээр банкны хувьд түүхий шийдвэр байсан. Тэрийг хэн ч ойлгохгүй одоо бол одоо манай нэг миний бид 2 одоо өрсөлдүүлэгчдээ том дэвсгэртээ хийдэг манай одоогийн Монгол банк болвол зүгээр миний тэр шийдсэний дагуу 5000-т, 10 000-т, 20 000-таа болвол Гийцэгээр хийлгээд л за Дилларовыг болвол та нар бага үнээр илүү чанартай хийхийн бол окэй гэж хэлээ л дараагийн нөгөө жижиг дэвсгэртээ болвол тэртээ тэргүй бид нар жижиг дэвсгэртийн чанарыг сайжруулахгүй бол тийм ээ нууц хийц, хуурамч, муурамч юм байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Тийм учраас Дилларов тэртээ тэргүй хэвлэх одоо бүх юм нь байж байгаа юм чинь шууд тэгэж хуулан хэвлээд л байж байгаа байхгүй юу. Амьдрал бол ингэж л явж байгаа юм.

Буяндэлгэр -

Мнг. Та байна ш дээ Монгол банкинд насаараа ажиллажээ өнөөдрийг хүртэл. Та хичнээн даргын нүүр үзсэн бэ?

Төмөрбаатар -

Би чинь ингэсэн шүү. Би түрүүн хэлж байсан тээ. Ю-югын Лхамсүрэн гэж мундаг эрдэмтэн байсан юм даа. Ю-югын Лхамсүрэнтэй 1960 онд нүүр учирсан.

Буяндэлгэр -

Мнг.

Төмөрбаатар -

Ю-югын Лхамсүрэн намайг Дорноговь руу Ерөнхий нягтлан бодохоор явуулж байсан. Аа Ю-югын Лхамсүрэнгийн дараа Төмөр гэсэн хүн байсан.

Буяндэлгэр -

Ер нь олон даргын нүүр үзсэн байх өө.

Төмөрбаатар -

Олон даргын нүүр үзсэн. Ю-югын Лхамсүрэнгийн дараа Гончиг, аа биш Дарийн Данзан гэж хүн байх.

Буяндэлгэр -

Мхнг.

Төмөрбаатар -

Ю-югын Лхамсүрэн ...

Буяндэлгэр -

Эрлийз хүн байсан юм байна тийм үү? Овогоо хэлэхлээр сонсогдоод байх юм.

Төмөрбаатар -

Социализмын үеийн байдлыг ярих гээд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийн. Эрлийз хүн байсан байхдаа нэр нь хятад нэр сонсогдоод байх юм. Та Монгол банкинд насаараа ажилласан олон даргын нүүр үзсэн байхаа?

Төмөрбаатар -

Тийм байж магадгүй шүү. Гэхдээ юуны өмнө надаас өмнө ерөөсөө энэ Монгол улсын банкинд, Монгол улсын мөнгөний гүйлгээ, зээд гэсэн ном бичүүлсэн.

Буяндэлгэр -

Аанг.

Төмөрбаатар -

Тэр үед доктор, моктор тэгээд дараа нь .....-ны Хүдэрчулуун.

Буяндэлгэр -

Мнхнг.

Төмөрбаатар -

Үүний дараа ........ удирдлага , Найдангийн Жаргалсайхан

Буяндэлгэр -

Мнг.

Төмөрбаатар -

Дэмчигийн Моломжамц, Үнэнбат, .......,

Буяндэлгэр -

Үнэнбат чинь ер нь хэдэн жил болсон бэ?

Төмөрбаатар -

Үнэнбат чинь

Буяндэлгэр -

Нэг 3,4 жил болсон байхаа тээ? Үнэнбат чинь нилээн хэдэн жил болсон байхаа тиймээ? Ер нь хамгийн сайн дарга чинь хэн байсан бэ? Төмөрөө.

Төмөрбаатар -

8,9 ерөнхийлөгчийн нүүр үзсэн.

... мундаг хүн юм гэж. Мундагтаа биш юм л даа. Ажил хийж чадаж байгаа юм....

Буяндэлгэр -

Тэр олон хүнтэй ажиллана гэдэг чинь

Төмөрбаатар -

Манай шинэ Ерөнхийлөгчийн үед би Монгол банкны мөнгөний бодлого ...

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.