Chuluunbat
![](../assets/images/interviewees/990239.jpg)
Basic information
Interviewee ID: 990239
Name: Chuluunbat
Parent's name: Natsag
Ovog: Natsag
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Book store director
Belief: Buddhist
Born in: Guchin Us sum, Övörhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: lawyer
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
politics / politicians
childhood
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Чулуунбат -
Европ хувцасны эд шалгагч байсан. За тэгээд ажил сайн хийсэн гээд Германд бас шагналаар явж байсан. Тийм сайхан монголын сайхан эмэгтэй байсан юм өө. Их уран, их гоё дуулдаг. Бас биеийн тамирчин Говь-Алтай аймагт байж байхдаа биеийн тамирын тэмцээн энэ вольбиолоор ордог. Ер нь юм юманд сүрхий. Учиртай 3-н толгойд ч тоголж явсан. Ийм хүн байдаг юм ш дээ, байсан юм. 85 насан дээрээ л өнгөрсөн.
Буяндэлгэр -
Та ааваараа Нацагын Чулуунбат гэж явдаг юм байна ш дээ тээ?
Чулуунбат -
Ммнг.
Буяндэлгэр -
Аав тань Нацаг, ээж чинь Цоодолдулам гэж хүн байсан?
Чулуунбат -
Самдангийн Цоодолдулам.
Буяндэлгэр -
Самдангийн Цоодолдулам гэж хүн байсан юм байна.
Чулуунбат -
Тхх.
Буяндэлгэр -
Та хэдэн онд Улаанбаатарт орж ирсэн юм?
Чулуунбат -
За би чинь одоо .. өөө ер нь төрсөнөөсөө хойш тэгээ л Улаанбаатар хотод л , аав, ээж 2 цэргийн хүн болохлээрээ зэрэг өвөө, эмээ дээр орхиод л намайг чинь Дорнод морнод хаа ч байсан юм одоо ингээд л Хатгал матгал, Сүлэнхээрээр тэгээ л явж байдаг. Тэгээд л би чинь анхан Говь-Алтайд би 4 дүгээр ангиа төгссөн ш дээ. Говь-Алтайнхан намайг манай нутгийн хүүхэд гэж.
Буяндэлгэр -
Танийг тэгвэл булаацалдадгын юм байна л даа.
Чулуунбат -
өө тэгэлгүй яахав. Говь-Алтай ч одоо алтайн хязгаарын охин гээд л, онц сурлагтан гээд л “пионерийн үнэн” одоо 50-н хэдэн онд чинь тэгээ л явлаа шүү дээ би чинь одоо 70 шүргэж явна. Тэгээ л аа 10 жилээ бол Төв аймгийн 10 жил төгссөн. Аав 74 онд Алтайгаас шилжиж ирээд энэ 5 дугаар сургуульд нэг бас байж байгаад 9 дүгээр ангидаа Төв аймагт шилжээд тэгээд Төв аймагт би 10 жил төгссөн юм. 51 онд.
Буяндэлгэр -
Тэгээд яагаад энэ хүүхдийн эмч болох юуг яаж сонгов та? Цаанаас нь юу яав уу танд, томилолт өгөв үү?
Чулуунбат -
Би ерөөсөө хүүхдийн эмч гэдэг юмыг болвол надад бурханаас заяасан хишиг гэж явдаг. Яагаад гэхлээр өнөөдөр ерөөсөө намайг одоо бурхан эмч гээд л одоо чухам захын хүн л одоо шүтэж, одоо өнөөдөр миний эмчилж байгаа 60 гаруй мянган хүүхэд эмчилсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн.
Чулуунбат -
Энэ эмч гэсэн мэргэжлийг бурханаас заяасан хишиг гэж одоо чиг баярлаж явдаг.
Буяндэлгэр -
Мнннг.
Чулуунбат -
Одоо ингээд миний 4 дэх болж байна ш дээ миний хүүхдүүд. Одоо сая би эмчилж байсан хүүхдийнхээ Жаргал гэж хүүхдийг 2 дахь хүүхдийг 5 хоногтой хүүхдийг үзчээд л орж ирж байна. Тэгэхлээрээс чинь зэрэг би өнөөдөр энэ чимээ амьдралынх нь бүр ойр дотны зөвлөгч одоо ерөөсөө юм бүгдэд л явна шүү дээ.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Үс авсан чиг л Чуу.., Чука эмч, Чука эмч гэдэг юм дөө намайг ерөөсөө. Хүүхдийн больницэд ч тэгэж байсан. Ерөөсөө тийм Чука эмч л гэдэг юм. Тэгээд энэ бол миний бурханаас заяасан хишиг. Өнөөдөр би айлын ганц охин. Ердөө би ганц дүүтэй байсан. Тэрийг, тэрийг маань миний аавын одоо ах нь хүүхэдгүй Мишигдорж гэж Ойдовын Мишигдорж гэж зурагт, телевизээр их ...
Буяндэлгэр -
Телевизийн их сайн инженер байсан юм.
Чулуунбат -
... Телевизийн анхны инженер. Тэр хүн болвол энэ телевизийн хар зурагт, өнгөт зурагтыг ашиглалтанд ороход тэр үеийн Зөвлөлт холбоот улс, Хятад, Японд явж одоо энэ зурагтыг одоо юу яаж байлаа ш дээ анх ашиглалтанд оруулж байлаа шүү.
Буяндэлгэр -
Тийн.
Чулуунбат -
Бүүр анхан ерөөсөө энэ зурагт гэдэг юмыг яахад л техник хүн байсан юм ш дээ тэр чинь. Тэгээл ерөөсөө анх ашиглалтанд оруулж байсан хүүхэд. Тэгээ л тэр зурагтад техник хийсээр байгаад л сүүлдээ инженер Мишиг.., Ойдовын Мишигдорж гээд л. Тэгээ л Япон яв яваа л, Бээжин ч яваа л, Орос ч яваа л өнгөт зурагтыг чинь ашиглалтанд оруулаад л ингээд л явж байгаад л аваараар тэр жил одоо бурхан болсон юм ш дээ хөөрхий минь. Тэгээд манай тэр аавын ахынх хүүхэд гарахгүй болохлоор л 2 дахь хүүхдийг нь авчихсан юм байна лээ. Тэгээд дахиад хүүхэд гараагүй ээжээс. Тэгээд би одоо ээж, аав дээрээ бол айлын ганц охин л гээд л явж байгаа. Аа гэхдээ би ганцаардадгүй. Яагаад гэхлээр энэ олон одоо эмчилж байсан хүүхдүүдийн чинь ээж, аав, ах дүү энэ өссөн хүүхдүүд чинь намайг ерөөсөө ганцаардуулдаггүй. Би өнөөдөр хоолтой, ходоодондоо хоолтой ингээд мөрөндөө хувцастай яваад байгаа чинь энэ хүүхдийн эмчилж байсан хүүхдүүдийн буян. Алхах, гишгих бүр л буян. Түүнээс би аль хэдий нь элгээрээ хэвтчих байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Та яаж энэ мэргэжлээ сонгосон? Томилолтоор авсан юм уу? 10 төгсөөд. Тэр их сонин байна.
Чулуунбат -
Би энэ мэргэжлээ авахдаа миний авга ах энэ ганданд их Гэсгүү Самдан гэдэг хүн байсан юм.
Буяндэлгэр -
Мнннг.
Чулуунбат -
Ширчингийн Самдан гэдэг Гэсгүү. Үгүй ээ Гэсгүү лам байсан юм. Энэ их ганданд. Аа тэр хүн болвол чи ерөөсөө хүүхдийн эмч болох ёстой хүн гэж тэр ерөөсөө яагаад ч тэгсийн Бандихай л надад тэгэж хэлсэн. Тэгээ л би хүүхдийн эмч болсон. Тэгээл одоо би өнөөдөр 60 гаран мянган хүүхдийнхээ 4 дэх үеийг үзээд л.
Буяндэлгэр -
Анагаахад та хэдэн онд орсон гэсэн үг вэ?
Чулуунбат -
Би хойно байж байгаад хүүхэд гаргаад, Ленинградад өвгөн бид 2 чинь тэнд одоо Ленинградын хэд манай ангийнхан бэргэнтүүлээд л, өвгөний ангийнхан хүргэнтүүлээд л одоо ингээд л хүүхэд шуухад гаргаад л...
Буяндэлгэр -
Танай өвгөн чинь хэн гэдэг хүн байлаа?
Чулуунбат -
Балдангийн Дашдэжид.
Буяндэлгэр -
Дашдэжид тээ?
Чулуунбат -
Аанг.
Буяндэлгэр -
Мнг. Хойно юу төгслөөдөө тэр?
Чулуунбат -
Өө энэ чинь киноны дээд сургуульд байсан юм. Байж байгаа л тийн анхных нь Ленинградын 56 оны юу даа, киноны ангийн хүүхэд дээ. Одоо энэ Хоролмаа Моролмаа, Чимэд, Гантөмөр..,
Буяндэлгэр -
Киноны инженер хүн юм байна тийм ээ?
Чулуунбат -
Тийн. Өө барилгын инженер шүү.
Буяндэлгэр -
Барилгын инженер юм уу тээ?
Чулуунбат -
Барилгын инженер, сэтгүүлийн анги төгссөн. Тэгээд тэр нэг чих мэх нь дүлийрч бариад хамаг чихэндээ аппираас мапираас хийлгээд тэгээд мэргэжлээ солиод монголд яасан ш дээ. Миний өвгөн чинь тийм. Чихний аппираас хийлгээд хойно Ленинградад. Тэр чинь кино операторын ангид байсан хүүхэд юм чинь 4 жил,5 жил тэнд чинь сувилал мувилалаар их явсан юм ш дээ. Тэгээд бид 2 чинь 10 жилд хамть Төв аймгийн 10 жилд одоо хамт тоглож байгаад сүүлд айл гэр болоод л 50-н хэдэн жил болоод л өнгөрлөө л дөө. Ноднин, уржнан өнгөрсөн.
Буяндэлгэр -
Тийм үү?
Чулуунбат -
Тийн. 7 хүүхдийн эцэг, эх болсон. Тийн.
Буяндэлгэр -
Анагаахад тэгээд монголд чинь та аа Их сургуульд байхад нь орсон юм уу?
Чулуунбат -
Их сургуульд байхад нь ороод сүүлд нь анагаах чинь 66 онд нөгөө хүүхдийн анги гэж тасраад ер нь хүүхдийн ангийн анхны төгсөлт юм байгаа юм ш дээ би.
Буяндэлгэр -
Аа та анхны төгсөлт юм байна ш дээ тийм ээ?
Чулуунбат -
Тийн. Тэгээд салаад..
Буяндэлгэр -
салсан тийм ээ?
Чулуунбат -
салсан, салаад нүүгээд тийшээ орсон.
Буяндэлгэр -
Шинэ байрандаа орсон тээ?
Чулуунбат -
Тийн. Тэгээд тэнд төгссөн юм.
Буяндэлгэр -
Ммм. Тэр чинь хэдэн онд төгссөн байх вэ? Жаран ...
Чулуунбат -
66 онд.
Буяндэлгэр -
66 онд төгссөн байна уу?
Чулуунбат -
Тийн 66 онд төгссөн. 66 оны төгсөлт тийн.
Буяндэлгэр -
Тэгээд 66 онд төгсөөд та хаана хувиарлагдсан?
Чулуунбат -
Тэгээд л Борнуурын сангийн аж ахуйд салбарын эрхлэгч гэж хувиарлагдаад эргээд хүүхдийн больницэд ерөөсөө.
Буяндэлгэр -
Тэнд бол нилээн удсан юм байна тээ?
Чулуунбат -
Тийн. Тэгээ л Хүүхдийн больницэд байж байгаад л өөө Хүүхдийн больницийн Чацагны тасаг л гэдэг байсан юм даа Хордлогын тасагт байж байгаад тэгээд тэнд чинь судалгаагаараа манайд чинь Ц.Гомбо, Тооройн Бямбажав гэж дарга нар Данзан гээд сайхан сайхан эрдэмтээ дарга нар байлаа. Тэгээд Олон улсын хүүхдийн симфозиумд тэр гэдэсний стаклкокын гаралтай гэдэсний хямралаар илтгэл мэлтгэл тавиад. Ингээд судалгааны ажил хийгээд явж байсан юм. Тэгэж байсан чинь намайг чинь 71 онд Сэхээ амьдруулах тасаг байгуулж байна гээд Тооройн Бямбажав дарга Сэхээ амьдруулах тасгийг гэдгийг байгуул гээд 71 оны 5 сарын 19-нд шүү дээ тушаал гаргаад. Тэгээд анх хүлээн авахын хажууд 3 ортой эрчимт эмчилгээний тасаг гэж юм байгуулаад. Тэгээд тэнд байж байгаад хойшоо тэр одоо Пирвовын нэрэмжит Хүүхдийн больниц дээр юу яасан ш дээ. Курс, Киев, Москвагын Москвагын Хүүхдийн 2 дугаар больниц. Тийн.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Тэр Москвагын Пирвовын нэрэмжит 2 дугаар инс.. хүүхдийн мэс заслын кафтр Филатовын нэрэмжит 13 дугаар эмнэлэг гэж байдагийн. Тэрний эрчимт эмчилгээний тасаг дээр Михолсоны удирдлагын дор одоо сэхээхийн курс хийсийн.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Тэгээд тэр бас цаашаа Киев хотод Буликовын нэрэмжит Их нялхасын эрдэм шинжилгээний институт гэж бас тэр нярай эрчимт эмчилгээний сэхээ амьдруулах тасагт бас тэнд курсд байж байгаад тэгээд ирээд энэ Сэхээ амьдруулах тасгийг чинь байгуулсан юм.
Буяндэлгэр -
Ммм. Та тэгвэл Ленинградад байхдаа Пагамдулам эд нартай хамт байсан уу үгүй юу?
Чулуунбат -
Үгүй үгүй. Тийн.
Буяндэлгэр -
Тэд нар чинь сүүлд ...
Чулуунбат -
Москвад бид нар байсан юм. Пагмадулам байх нь байсан юм.
Буяндэлгэр -
Аанг.
Чулуунбат -
Тэгээ л тэгээ л хүүхэд гаргаад наашаа хүрч ирээд л тэгээ л хүүхэд шуухадтай болоод л буцаагүй. Тэр чигээрээ ингээд явчихсан юм.
Буяндэлгэр -
Тэгээд танийг чинь Найрамдал зуслан байгуулахад маш их үүрэг гүйцэтгэсэн анхны хүн гэсэн. Тэр ч одоо яагаад томилогдсон юм бэ? Их сонин байна.
Чулуунбат -
Үгүй ээ тэр чинь их сонин юм болоод байсан юм байхгүй юу даа. Тэр чинь тэгээд би чинь нэг юм байж байсан чинь л хүүхдийн нөгөө Сэхээ амьдруулах тасагаа байгуулаад ингээд байж байсан. Манай нэг Тооройн Бямбажав дарга чинь тэнд байж байж байгаад гэнэтхэн хотын Эрүүлийг хамгаалах газрын дарга болдог юм байнаа. Тэгээ л хотын Эрүүлийг хамгаалах газрын дарга болчоод л байж байсан чинь л аа юу .. намайг хэдэн онд билээ? 70-н ...., 6, 7... 76 онд Тооройн Бямбажав газрын дарга болсон билүү дээ. Тэгээ л намайг чинь шууд энэ Октябрийн районы Хүүхдийн хэсгийн ерөнхий мэргэжилтэн гээд хамгийн олон хүн ам суурьшсан, хамгийн олон одоо нас баралт өндөртэй тийм газар мэргэжилтэнээр томилоод хаясан.
Буяндэлгэр -
За. Мнхнг.
Чулуунбат -
Тэгээд мэргэжилтэн байгаад байж байсан чинь шулуухан Октябрийн районы Эрүүл хамгаалах хэлтэсийн дарга гээч юм болгоод тавьчихсан. Үгүй ээээ.
Буяндэлгэр -
Дэвшээд байсан байна ш дээ та?
Чулуунбат -
Би чинь ерөөсөө баларч явсан хүн шүү дээ. Тэгээд тэгэж байхдаа би чинь юу яагаад үгүй одоо тэндээс би өөрөө мэргэжилдээ дуртай мэргэжилээсээ хөндийрээд хаа хамаагүй одоо тэр Октябрийн районы Эрүүл хамгаалах хэлтэсийн дарга байж байхдаа аа энэ чинь би чинь Октябрийн районы насанд хүрээгүй хүмүүсийн байнгын комиссын депутат байнгын комиссын дарга ч болоод л үгүй чухам ерөөсөө депутат чиг болоод л үгүй ерөөсөө мэргэжил ерөөсөө байхгүй. Тэгээд энэ 2 ихэр охин гарсан юм.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Би чинь энэ 2 ихэр охиныгоо 39 настай гаргасан юм ш дээ. Тэгээд 2 ихэр охиныхоо буянд буцаад би Хүүхдийн больницодоо очих завшаан надад тохиолдохгүй юу.
Буяндэлгэр -
Аанг.
Чулуунбат -
За тэгээд би 70-н ....6 .... бишээ 78 онд Хүүхдийн больницодоо буцаад 2 ихэр төрүүлчээд нэг юм тэр даргаас чинь салаад тэгээд нэг юм байж байсан чинь л Өөө Гэгээний мандал минь өө Эрүүл хамгаалах яамнаас чинь ээ Найрамдалаа гард ерөөсөө хүүхдийн тэнд объект байгуулахад хүн эмнэлэгийн салбар байгуулах болчлоо.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Одоо чи яв гээд л. Ингэдгийн. Өө яамны сайд дуудлаа. Пагмадулам дарга дуудлаа. Би очоод чадахгүй гэсэн. Би мэргэжилийнхээ ажлыг хийнээ. Тэгээд одоо хүүхдийн эмч, би мэргэжилийн хүүхдийн эмч, би одоо больницодоо одоо ингээд байж байна гээд. Тэгэхэд би Нярайн тасагт Данзан дарга, Данзан дарга байсан юм. Данзан дарга намайг ингээд хувиаралчилаа. Ууаа тэгсэн чинь Пагмадулам дарга над дээр очлоо. Больниц дээр очлоо яв гээд. Очихгүй гэсэн. Тэгэж байсан Раднаабазар сайд гээд нялхас хариуцсан сайд гээд.
Буяндэлгэр -
Тийн. Би санадаг юм. Нэг бүдүүн бор эмч байгаа.
Чулуунбат -
Одоо байдагийн хөгшин. Өнөө багш давхиж очлоо. Данзан даргын өрөөнд дуудаж байна гэнэ. Очсон чинь Раднаабазар сайд байж байна. Хүүш чи яасан том толгойтой хүн бэ чи. Биеэ тоож байна чи. Томилсон газар явсангүй. Аашилваа Данзан даргын өрөөнд. Уйлав аа. За яахав больницодоо эргээд ирсэн юм даа жилийн томилолотоор явуулая даа гээд тэр чинь одоо 78 он байлуу даа. Ингээд намайгын чинь одоо дахиад өнөө ... Раднаабазар сайдын чинь 69-нд суулгаж аваад Эвлэлийн төв хороон дээр Цэдэнбала Филатово гэдэг дээр аваачаад оруулаадахсан сайн байна уу гээд ингээд ингээд харж байна. Би ингээд ийм хүүхдийн эмч гээд өөрийгөө танилцуулаад ингэлээ. Тэгэж байснаа л би чамд байр, утастай байр өгнө. Найрамдал лагерт чи тийшээ явуул гэж байнаа.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Аа тэгэхд утас, байраа амлаагүй юм байна. Нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөнөөр оруул гэж байнаа. Ууаа тэгсэн чинь Түдэв дарга байна. Эвлэлийн төв хорооны дарга гээд. Нарийн бичгийн дарга нь Ганболд гэж байсан. Батсүх гэж байснийг санадаг юмаа. Баахан төгссөн одоо Найрамдал лагерь л одоо Багшийн дээд сургууль төгссөн баахан удирдагч мудирдагч, дарга марга үгүй ерөөсөө чухам л нягтлан баахан улсууд жирийтэл сууцан. Тэгээд эмнэлэгийн албаны дарга гэдэг юмаар томилогдоод тэгээд би тийшээгээ явсан юм даа би.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Тэгээ л Цэдэнбала Филатовогийн юун дээр анхан одоо тэр юунд ашиглалтанд орлоо шүү. 81 онд хэдэн онд орлоо? Тийн 70.., 79 ... 80 онд ор луу ашиглалтанд?
Буяндэлгэр -
Би тэрийг сайн санахгүй байна.
Чулуунбат -
Тийн. Би бас сайн санахгүй байна. Аа ингээд л ерөөсөө тэр объект чинь ингээээд л тэр зуны байранд чинь хүүхдүүдээ авна. Олон улсын ээлж мээлж ирээд л. Үгүй чухам эмнэлэгийн дүрэм боловсруулах болдогын байна. Эмч, сувилагч үгүй зүгээр тэгээд л 14 оронтойтой эмч, сувилагчтай болох гээд л баахан эмч, сувилагч ...
Буяндэлгэр -
Оронтоо нь овоо гайгүй юм бишүү 14 гэдэг чинь?
Чулуунбат -
Үгүй өөрөө би өөрөө яасан юм. Тэнд ерөөсөө ганцхан хүүхдийн эмч л байсан ийм. Зуны ээлжээр очдог. Тэгээд ерөөсөө 14 эмнэлэгийн оронтоо, эмнэлэгийн албаны дарга гэж юм байгаад, нэг хүүхдийн эмчтэй, нэг эрүүл ахуйчтай тэгээд 3 ээлжийн бага эмчтэй, 3-н сувилагчтай, эмнэлэгийн жолоочтой ингээд баахан оронтоо батлуулаад авдаг юмаа.
Буяндэлгэр -
За.
Чулуунбат -
Тэгээ л эмнэлэг ашиглалтанд орох гээд л тэнд чинь пижигнээд л. Тэр өвөл мөвөлийн чинь байр ашиглалтанд орох гээд л. Тэгэхэд Цэдэнбала Филатово орой бүгд очино. Тэр объект дээр чинь очоод л барилга дээр чинь Филатово гуай чинь ерөөсөө бүр уначих гээд л. Орой фондын даргын ...
Буяндэлгэр -
Хүүхдийн төлөө фондын дарга гэсэн албан тушаал дээр ажиллаж байсан юм.
Чулуунбат -
Хүүхдийн төлөө фондын дарга байсан юм. Ер нь тэр хүн шиг ерөөсөө хүүхдийн төлөө монголын төлөө зүтгэж байсан хүн байхгүй. Тэр хүн өөрөө бичиж үлдээсэн юм байдаг юм уу үгүй юм уу хөөрхий минь. Ерөөсөө ингээд л тэмдэглэлийн дэвтэртэй орой үдэш 8 цаг хэдэн цаг ч хамаагүй зүгээр давхиад л хүрээд ирнэ. Тэгээ л тэр өвлийн байр энэ тэрийг чинь өнөө объект өнөө дутуу баригдсан юун дээгүүр чинь яваад л энэ тэнд шалгаад л. Амьтан хүнд үүрэг даалгавар өгөөд л. Өнөө оросын Чернищов гээд тэр цаад 2-ын барилга, барилгын улсууд одоо энэ бас манай барилгын цэргийн анги байсан ш дээ тэнд чинь.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Манай талаас. Аа оросын талаас Чернищовын голдуу ингээд л байсан юм байгаан хөөрхий. Тэгээ л тэр барилга дээгүүр чинь гүйгээд л, банз нь хугараад уначихуй дээ яадаг билээ нөгөө авгай хэлсэн шүү гээд л гүйлдээд л айгаад л бид нар чинь. Аа эмнэлэгийн юугаар чинь ороод л юу нь дутуу байна юм нь яаж байна гээд л чухам түүтэлж хаянаа. Тэгээ л ингээд л...
Буяндэлгэр -
Их загинах уу гайгүй юу?
Чулуунбат -
Өө үүрэг даалгавар өгөөд загинана.
Буяндэлгэр -
Тэр чинь ажлын төлөө л загинаж байгаа ш дээ.
Чулуунбат -
Тэр хүний тэр загинаж байгаа тэр шаардлага хатуу шаардлага тавьж байгаа энэ тэр чинь болвол ерөөсөө тэр ажлын төлөө хүн байсан юм.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Ажил хийгээд байх юм бол их сайхан ааштай. Тийн бөндөгнөөд гүйгээд л. Ингээд. Аа ажил муу хийсэн за нэг жаахан юм үнэртүүлж ажил муу хийсэн бол дор нь халаад хаячина. Оросууд байх юм бол дор нь хөөгөөд явуулчих нь. Тийм байсан юм шүү.
Буяндэлгэр -
Тэр чинь хатуу зарчимч байж тийм ээ?
Чулуунбат -
Хатуу зарчимч хүн байсан юм. Ёстой зарчимч хүн байсан юм. Тэгээ л манай дарга нар чинь ёстой үгнээс гарахгүй ерөөсөө дагаж явж байгаад л юу гэж хэлнэ ерөөсөө үгнээс нь гардаггүй тийм байсан юм шүү. Тэр чинь ёстой монголын төлөө явж байсан эмэгтэй. Би тэр хүнийг одоо ч гэсэн би өрөвддөг ерөөсөө. Ер нь олон тэргүүн хатагтай байсан байхаа монголын түүхэнд. За тэр 45 жил монголыг толгойлсон тэр Цэдэнбал, Цэдэнбалын гэр бүл тэр Цэдэнбала Филатово шиг, тэр эмэгтэй шиг монголын хойч үеийн төлөө, хойч ирээдүйн төлөө, монголын төлөө зүтгэж байсан тэргүүн хатагтай би байхгүй л гэж би боддог. Монголын хүүхдийн төлөө фонд гэдэг юмыг байгуулаад тэр хүүхдийн төлөө фондын бүх мөнгө тэр хойч залуу үеийн төлөө л явж байсан. Өнөөдөр бидэн эрдэмтэй, боловсролтой энэ аль ч сэхээтэнүүд одоо ингээд сайхан эрүүл саруул явж байгаа чинь тэр Цэдэнбала Филатовогийн чинь ач гэж би боддог юм. Тэгээд тэр Найрамдал лагерь чинь 14 орон тоотой, хүүхдийн эмчтэй, 3-н ээлжийн сувилагчтай, больниц дотроо 5-н хэвтдэг ортой. Тусгаарладаг. Өвчтэй хүүхдийг тасагт байлагдаггүй. Ерөөсөө тийм ёс байхгүй юу. Бушуухан ханиад хүрүү үгүй юу 5 орон дээрээ 3 ээлжийн бага эмч чинь юу яа чинь. Хоолыг нь зөөж авчирч өгнө. Аа ерөөсөө тэр тасаг руу оруулахгүй. Тэгээд тэр физик эмчилгээний кабинеттэй. Бүх тоног төхөөрөмж авгайн цохолтоор л авсан. Аа тэгээд юутай. Шүдний кабинеттай. Шүдний бүх багаж төхөөрөмж. За тэгээд хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд чинь аа ерөөсөө бүгдээрээ одоо Улаанбаатар хотод үзлэгэнд орно ш дээ. Найрамдал объект руу оруулахгүй. Ариун цэврийн дүрэм, эмнэлэгийн дүрмийг би өөрөө боловсруулсан. Фондын Эвлэлийн төв хороо, Эрүүлийг хамгаалах сайдын хамтарсан тогтоол гэж гарсан. Тэр тогтоолын дагуу тэр Найрамдал лагерийн хөдөөнөөс ирсэн хүүхдүүд дандаа тэргүүний онц сурлагатай пионер ... сонгуультай..,
Буяндэлгэр -
Тэр үеийн сайн хүүхдүүд байсан тээ?
Чулуунбат -
.. тэргүүний тийм хүүхдүүдийг авч амрааж байсан юм. Ирээдүйн лидерүүдийг бэлтгэх учиртай байсан юм шиг байгаа юм аа. Тхх. Тэгээд тэргүүний онц сурлагатай одоо тийм авъяастай янз бүрийн тийм тэргүүний сурагчдыг амраадаг. Аа олон улсын ээлжин дээр болвол ерөөсөө бас олон улсын хүүхдүүд чинь бас ялгаагүй хотод үзлэгт орно. Эмнэлэгийн үзлэгт бүгд орно.
Буяндэлгэр -
Олон улс гэхлээр зэрэг хаана хаанаас ирдэг байсан бэ? Социалист орнуудаас бүгдээрэнгээс нь ирдэг байсан уу?
Чулуунбат -
Бүгдээрэнгээс нь ирж байсан. Герман, Болгар, Польш, Чех, Унгар бүгд ирж байсан.
Буяндэлгэр -
Герман, Болгар, Польш, Чех, Унгар..
Чулуунбат -
Тэгээд тэр 5 хотхон чинь 5-лаа одоо жишээлбэл “Оч”-д одоо жишээлбэл Польшууд байх жишээтэй тиймээ.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Наана одоо Унгарууд “Нарлаг”-т байх жишээтэй. Чехүүд ингээд “Од”-д байх жишээтэй. Ингээд удирдагч нарт нь хувиарлаад өгчдөг. Тэгээд..
Буяндэлгэр -
Тэр пионерийн лагерь чинь тус тусдаа ийм нэртэй юм байна тиймээ?
Чулуунбат -
Нэртэй. Оч, Нарлаг тийн юу ... энэ чинь одоо нөгөө хэдийгээ бүгдийг нь мартцан.
Буяндэлгэр -
Оч, Нарлаг,
Чулуунбат -
За эхлээд нарлаг байдагийн. Тэгээд Одод байдагийн. Тэгээд Сансар байдагийн. Тэгээд Оч байдагийн. Тийм бүгдээрээ нэртэй 5 нэртэй, нэртэй ш дээ зуны хотхон мотхон чинь. Аа өвлийн ээлжин дээр олон улсын хүүхэд авдаггүй. Зуны ээлжин дээр авдаг байсан юм. Аа тийн. Хамгийн анх 1990 онд анхны одоо 3 дах орны гэж бидний нэрэлж заншсанаар капиталист орноос Японы 5 хүүхэд ирж байсан юм.
Буяндэлгэр -
Ммнгг.
Чулуунбат -
Аа тэгэхэд 90 он 99 онд болвол олон улсын ээлжин дээр намайг Найрамдал лагерь урьж ажиллуулсан юм. Олон улсын ээлж өнгөрөөгөөд өг гэсэн юм.
Буяндэлгэр -
89, 90 онд уу?
Чулуунбат -
90, 90 онд.
Буяндэлгэр -
90 онд уу?
Чулуунбат -
99 онд.
Буяндэлгэр -
99 онд байхаа даа.
Чулуунбат -
90 онд өнөө нийгэм солигдоод 89 хувьсгал болоод нийгэм солигдоод ингээд Капи орноос хүүхэд авахаар болсон анхны 5 Япон ирсэн.
Буяндэлгэр -
Анхны капиталист орноос ирж байгаа юм байна ш дээ. Одоо бид нарын хэлсэнээр.
Чулуунбат -
5 Япон ирсэн юм.
Буяндэлгэр -
Аанг.
Чулуунбат -
Тэр 5 япон ирээд өнөө 5 Японоо Нарлагт байрлуулчаад тэгээд элсэн тасархай аваад явж байсан 5 Япон чинь удирдагч багштайгаа ирсэн юм. Тэгээд элсэн тасархайг ер нь тэгээд цуваа муваа явах, хөдөө гадаа хүүхэд явахад дандаа эмнэлэгийн машин дагаж явна. Дотор нь бөөлждөг мөөлждөг хүүхдүүдээ авч явна. Тэгээд эмч эмнэлэгийн тэрэг заавал явна. Тэгээд 5 хүүхдээ аваад элсэн тасархай явбаа. Ингээд явж байсан чинь нэг мэдсэн чинь нөгөө японы удирдагч маань навсага гээд наана, элсэн тасархайн наана түрүүлгээ хараад уначдаг юм байнаа.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Хөөх тэр газраас энэ юм ингэж ирж үхээд, би ингээд шоронд ордог болдог. 90 онд шүү дээ тэр чинь би нөгөө хаа хамаагүй нөгөө юу .. хотоос үгүй одоо энэ чинь за тэгээд очоод ингээд судасыг нь барьсан байнаа. Дээш нь ингээд өрөгсөн чинь ингээд нулимс нь ингээд асгаад байх юм.
Буяндэлгэр -
Аанг.
Чулуунбат -
Үгүй энэ чинь яачидаг байнаа. Орчуулагчаа дуудлаа. Үгүй энэ яацарваа энэ одоо юу болчив одоо гэсэн. Өнөөдөх чинь тэгэж байна. Ийм сайхан орон гэж байдаг юм байжээ гээд л, тэгээ л тэр цэцэг ногоогын чинь үнэрлээд л ерөөсөө ингээд л нулимс нь асгаад байсан. Тэгэхэд ёстой бид нар ямар сайхан эх оронтой, ямар азтай улсууд энд ингээд байж байдагийн болоо.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Чулуунбат -
Тэгээд цаашаа элсэн тасархай дээр очоод нөгөө япон чинь ерөөсөө өдөржингөө нөгөө 5 хүүхэд чинь элсэн дотор толгойгоо ил гаргаад булаал тэгээ л элснээс чинь нураад л доошоогоо өдөржингөө тэнд өдрийн яахав дээ өдрийн паёк өдрийн хоол зоог ингээд, тогооч дагаж явна.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Тэгээд тэр идэж уух юм чинь бүгдийг нь эмч шалгаж байж л шүү дээ. Эрүүл ахуй энэ тэр бүгдээрээ дүрэмтэй. Ариун цэврийн дүрэм гэж тусдаа. Баримтлах эмнэлэгийн дүрэм...
Буяндэлгэр -
Маш нарийн байсан байна ш дээ.
Чулуунбат -
Маш нарийн одоо одоо надаа энэ ноорог нь байдаг бий. 30 жил дээр бас очиж аваачиж үзүүлж байсан. Тэнд байгаа байх өө.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Тэгээд ааа... эх орноороо би тэгэхэд би ёстой бахархаж байсан юмаа. Тэгэхэд болвол авгай буцсан байсан л даа хөөрхий. Тэр ч авгайн хүч юм шүү дээ тэр одоо тэр Найрамдал лагерь энэ тэр. Олон сайхан хотхон тэр, тэр хөндийд чинь ерөөсөө эмнэлэгийн ариун цэврийн дүрмийн дагуу чинь ерөөсөө Найрамдалаараа ажилчдаас өөр хүн, өөр хил, хил давахгүй. Ярихгүй шүү. Найрамдал лагерийн ажилчид улиралд нэг удаа ариун цэвэр.. эрүүл мэндийн үзлэгт орно. Өвчтэй бол тусгаарлагдана. Үгүй ерөөсөө их нарийн дэг жаягтай байсан юм ш дээ хөөрхий минь. Тэгээд сүүлдээ ч яахав сайхан болсон. 99 онд би урилгаар ажилласан. Бас нэг тусгай онгоцоор Энэтхэгийн баахан 14 хүүхэд ирээд тусгай онгоцоор энд чинь тусгай гуанзтай, тусгай байртай бас амруулсан юм. Өө концерт монцерт тоглоод ёстой нэг амьд амилсан бурхан л гэж тийм л улсууд байдаг байх даа тхх. Тэгээ л тэнд ажиллаж байх алхам бүртээ л би боддог юм. Авгайн зүтгэлээр тэр сайхан...
Буяндэлгэр -
Та Анастасия Цэдэнбал гуайтай их зөрөлдөж байсан уу?
Чулуунбат -
Зөрөлдөж байсан. Юун дээр зөрөлдөж байсан гэхлээр байнаа? Анх өвлийн байр ашиглалтанд орчоод л одоо ингээд л хананых нь обойны дагуу хөшөг хийнээ дээ.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Өвлийн байранд чинь хүүхдүүд өдөр байна, шөнө унтана. Ингээд л юу яана тэгэхлээр зэрэг нарийн ...
Буяндэлгэр -
... цаасны дагуу та биш гээд байдаг.
Чулуунбат -
... айдаа би эмнэлэгийн хүн. Тийн тэгэхлээр зэрэг авгай болохлээр өөрийнхөө дураар ийм юмаар хийнэ гээд зүтгүүлчидэг. Дашдовдон дарга яг тэр хийсэн хөгшигнүүдийг ингээд аваад ээ болохгүй байхаа авгайд үзүүлье. Ер нь авгайн зөвшөөрөлгүй юм хийдэггүй байсан шүү. Тэр жаахан даавуугын аваачаад үзүүлнэ л дээ. Үзүүлээд тэгээд юу яачдагын аа болохгүй миний заасан өнгөөр хий гэж байна гээд л буцаад хуу татаад л тэгээ л авгайн заасан өнгөөр хийнэ. За тэр гар хатаагчыг одоо конторт тавихгүй ээ, захиргааныхан хамаагүй крантанд усаа гоожуулаад л угаана биз тэгээ л өөрсдөө сальфетик юугаараа арчина биз гээд. Би гуанз, хүүхдийн 00, хүүхдийн юун дээр байруудад тавина гээд л. Ийм л юумнаас зөрж байсан. Түүнээс биш өөр ...
Буяндэлгэр -
Тэр үед чинь гар угаадаг юм чинь ховор байсан ш дээ. Хаанаас олсон юм та?
Чулуунбат -
Хатаагч
Буяндэлгэр -
Хатаагч тийн. Ховор байсан ш дээ тэр чинь.
Чулуунбат -
Хатаагч тэр Дондогдорж гээд тэр Тоног төхөөрөмжийн ерөнхий газар гэж байсан юм Октярийн районд.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Би нөгөө хэлтэсийн дарга байхдаа районы байгууллагын дарга нартай их холбоотой. Нөгөө намын анхан шатны дайчин чадварын үзлэг мүзлэг гээд л тэр үед чинь одоо жигтэйхэн байлаа шүү дээ. Тэгээд нөгөө шалгалт их.. шалгалтаар явна. Тэгээд Тоног төхөөрөмжийн ерөнхий газрын дарга Дондогдоржыг таньдаг. За чи энийн 5 гар хатаагчаа одоо тийш нь Найрамдал руу өгчих гэхэд л дор нь өгөөд л явуулчиж байгаа юм чинь. Тиймэрхүү мэргэжлийн юман дээр л яана уу гэхээс биш тэр юу яана гэсэн юм байхгүй ш дээ хөөрхий минь. Тэгээ л ерөөсөө ингээд л объектыг ашиглалтаанд ороход ммм жишээлбэл эмнэлэг дээр ингээд юу яаж байгаа юм.. нэг сантехник дулааных нь юу, сантехникийнх нь юу энэ тэр жаахан дутуу юу яахгүй юу. Тэгээд Чернищовд хэлэхлээр чи байжээ байжээ. Чи фондын үзлэгийг ирхэд битгий хэлээрэй за юу. Би чамд ёстой дараагаар нь ёстой 24 цагийн дотор хийж өгнө гэж сар шахуу хөөцөлддөг. Хийж өгөхгүй байхгүй юу. Тэгэхээр нь зэрэг яг өнөө хүүхдийн төлөө фондын үзлэг ирэхээр нь зэрэг Цэдэнбала Филатоваг аваад орж байгаа юм нөгөө нөгөө муу сайн ус холилдож байсан нөгөө юуг нь сантехникийнх нь юуг нь үзүүлсэн оооо хашиграад орилоод явцан. Хөө хаа байна Чернищов гээ л хашгирсан.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Тэгсэн чинь Чернищов гүйгээд очсон. Тэгээд гүйж оччоод юу яагаа л загинаж байна. 24 цагийн дотор одоо энийг хийгээд яг надад маргааш шалгуул гэж байгаа юм чинь. 24 цагийн дотор сар хөөцөлдөөд би бүтэхгүй юмыг 24 цагийн дотор тэрийг хийгээд маргааш нь бэлэн болгож байгаа юм. Тэгээд авгайд ховолсон гээд авгайн ар талд гарчаад тэгээд Чернищов намайг ингээд байхгүй юу..
Буяндэлгэр -
Аанг. Нудрага зангидаад.
Чулуунбат -
Тийн тэр нь юу гэж байгаа юм гэхээр би нөгөө ариун цэврийн дүрэмдээ тамхи татуулахгүй тэр орчинд. Аа тэгээд тамхи татдыг талбайтай. Тэр талбай дээр очиж тамхи татах ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Тэхтэр би нэг өдөр жаахан тамхи сорчидог байсан юм. Нэг нөгөө тамхиа сорж байсан чинь Чернищов миний өрөөнд ороод ирэхгүй юу. Би чамайг авгайд хэлнэ, энийг чинь хэлнэ /инээв/
Буяндэлгэр -
тамхи татдаг гэдгийг чинь? /инээв/
Чулуунбат -
Тамхи татдаг гэж. Тийн их хөөрхөөн. Тэгэж л биднүүд объект ашиглалтанд ороод л тэгээ л бүх юмнуудыг чинь ингээд л хөөө сайхан бүгдийг нь авгай өөрөө фонд өөрөө хүлээж авна мэдүү.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Өөрөө ингээд бүгд Цэдэнбала Филатова чинь бүгдийн юмнуудыг зөөө бүгдийн хүлээн яг бэлэн болгож байгаад дараагаар нь Улс төрийн товчоо хүлээж авна.
Буяндэлгэр -
Барьсан барилгыг нь эхлээд өөрөө хүлээж авсан байх нь тиймээ?
Чулуунбат -
Өөрөө фонд хүлээж авна.
Буяндэлгэр -
Шалгаж?
Чулуунбат -
Шалгаад ...
Буяндэлгэр -
Хүүхдийн төлөө фонд эхлээд хүлээж авдаг байх нь байна ш дээ тийм ээ?
Чулуунбат -
Хүлээж аваад. Тэгээд одоо шалгаад өөрөө..
Буяндэлгэр -
Өөрөө шалгаад, үзээд.
Чулуунбат -
... үзээд бүх юм шалгаад үзсэний дараа Улс төрийн товчоо хүрч ирээд хүлээж авна. За Улс төрийн товчоо хүлээж авахад их жаягтай юм байна лээ.
Буяндэлгэр -
За
Чулуунбат -
Эхлээд энэ Дотоод яамны улсууд за би өөрийнхөө эмнэлэг дээр л хэлье.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Ингээд хүрч ирж үздэгийн байна лээ. Өрөөнүүдийг үзээд тэгээд ингээд түлхүүрээр ингэж онгойлгож байгаад өнөө түлхүүрүүдээр ингээд онгойлгоод түгжчээд эргүүлээд фон.. юу Улс төрийн товчоо ирэхийн өмнө бүх өрөөнүүдийнхээ цоожнуудыг ингээд онгойлгоод, онгойлгоод, онгойлгоод ингээд үзүүлдгийн байна лээ. Улс төрийн товчоо хүлээж авахад тэгэхэд л би тэгэхэд л юм нарийн байдаг юм байна гэж би юу яасан шүү.
Буяндэлгэр -
Түлхүүрийг нь өөрсдөө авчидаг?
Чулуунбат -
Өөрсдөө өөрсдөө хураагаад авчидаг юм байна лээ. Тэгээд бүгдийг нь өрөөнүүдийг шалгадаг юм байна лээ. Юу байна дотор нь юугаа ч үздэгийн хэн мэдхэв. Тэгээд л Цэдэнбал гуай, Моломжамц гуай эд нар хүлээж аваад л ингээд л явж байгаад л Цэдэнбал гуай чинь хөөрхий минь... авгай намайг эзэн гэдэг байсан юм.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Эзэн өөрөө танилцуул гээд тэр үүдний өрөөнд өөрөө суусан байнаа авгай. Тэгээд би дагаад ...
Буяндэлгэр -
Яагаад таныг эзэн гэж хэлсэн юм? Их гоё нэр өгсөн байна ш дээ.
Чулуунбат -
Тийн эзэн л гэдгийн. Яагаад тэгдгийн хозаян гээд тэгээд байдаг юм. Хозаяка л гээд байдаг юм. /инээв/ Тэгээ л ингээд л юу яагаад л Цэдэнбал гуай ингээд л хүлээж аваад л ингээд байж байгаад Моломжамц гуайг дуудаад хөөе Моломжамцаа чи нааш ир дээ энэ эмчид ярь. Бидний үед одоо ямаршуу байлаа, эмч гэж хэн эмчилж байлаа, лам эмчийг яаж урьж залж эмчлүүлдэг байсан тухайгаа энэ эмчид яриад өгөөч гээд л Бал гуайтай тэгэж би анх нүүр учирч байсан юм. Манай хүүхдүүд бол Цэдэнбал даргад бол пионерын юугаар дандаа цэцэг өргөдөг байсан юм. Энэ одоо зураач энэ Яруужин чинь. Бал даргад. Тэгээд ингээд 10 жилийн хүүхдүүдээс хувиартай байдаг байсан юм уу одоо тэр хэзээд бэлхэн кино нь дээр ... байдагын. Тэр кино байна уу үгүй юу. Цэцэг өргөөд бал даргатай нөгөө хүүхдүүд ингээд л шуугиад л, их алиа хүн байсан гэж байгаа юм ш дээ Бал дарга.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Ерөөсөө яасан гэхлээр өнөө хүүхдүүдтэй “Хэзээд бэлхэн” кино нь дээр Бал дарга дунд суугаад л хүүхдүүд юу яагаад л зураг авж л дээ. Зураг авхуулах гэсэн чинь өнөө хүүхдүүд чинь инээж өгөхгүй. Нөгөө оператор чинь инээ, инээ гээд байхгүй. Тэгсэн чинь Бал дарга өнөө хүүхдүүд инээхгүй болохлээр Бал дарга Хүүе хүүе цаанаасаа шуудайтай инээдийг аваад ир гэсэн хүүхдүүд пар хийгээд л инээчихсэн. Инээсэн гэсэн. Тэгээд хүүхдүүд пар гээд инээсэн тийн. Тэр Хэзээд бэлхэн кино нь дээр Бал дарга хүүхдүүдийг инээлгэж зураг авч байсан юм гэсэн. Тэр кино одоо байдаг юм уу үгүй юм уу хөөрхий минь. Ямар ч байсан манай Найрамдал лагерийг Цэдэнбала Филатова үед биднүүдийг чинь нөгөө юу хүлээж авч байх сайхан анхны кино байсан ш дээ. Одоо байдаг юм уу үгүй юм уу устгасан ...
Буяндэлгэр -
Архивт эрх биш байгаа байлгүй дээ.
Чулуунбат -
Устгасан гэж дуулдаад байдаг юм ш дээ.
Буяндэлгэр -
тийм үү. Ямар сонин юм.
Чулуунбат -
Яагаа вэ өнөө айхтар өнөө давалгааны үеэр чинь. Тэр киног чинь устгасан гээд дуулдаад байдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Үгүй ээ сонин юм.
Чулуунбат -
Ноднин асуух гээд бас мартчихаж. Тэрийгээ нэг эргэж үзэхсэн.
Буяндэлгэр -
Яг нэр яг юу гэдгийн?
Чулуунбат -
Нэрийг нь юу гэж байлаа даа тэр чинь. Одоо тэр Найрамдалд байхад чинь нэрийг нь яг юу гэдэг байлаа даа тэрийг чинь.
Буяндэлгэр -
Баримт кинонуудыг нэг их устгаагүй байх өө. Устгаагүй байх.
Чулуунбат -
Би тэгэж бодоод байдаг юм.
Би боддог юм. Монголын хойч үе гэдэг бол одоо ерөөсөө ер нь их бүрхэг байнаа хойч үеийн ирээдүйн амьдрал ер нь л энэ хүүхдүүд, траншений хүүхдүүд гэж хичнээн байна. Хүүхдүүд голоон голтортол гадаа гудамжинд орилоод л, сонин зараад л, жижиг наймаа хийгээд л, сургууль завсардаад л би болвол одоо бас районд насанд хүргээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх байнгын комиссын дарга, гишүүнээр 10 гаран жил нөгөө депутат байнгийн гишүүний байсан юм шүү дээ. Одоо бол Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хорооны гишүүн гэж явдаг юм.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Тэгээд тэрийг дэмждэг газар гэж бас их, бас их хэцүү. Тэр одоо НҮБ-ийн юун дээр одоо Инжиннаш гэж төслийн удирдагч нь их хөөцөлддөг юм даа. Тэгээд одоо тэр дэмждэг Хэнтий байна, Төв аймаг байна аа Увс, Ховд, Хөвсгөл сайхан сайхан аймгууд бий л дээ. Одоо депутат байнгийн комиссын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хороо мороо байгуулсан. За зүгээр хуралд би очоод сууж байхад одоо би энэ Болормаа дарга чинь пионерийн дарга байлуу тийм ээ?
Буяндэлгэр -
Тийн тийм байх шүү.
Чулуунбат -
Тэгээд тэр ...
Буяндэлгэр -
Тэр чинь бас хүүхдийн байгууллагын дарга байсан ш дээ.
Чулуунбат -
Тийн тэр хамгийн түрүүнд л дэмжээд л хотын захиргаанд л одоо хамгийн түрүүн дуугархад болуу Их хурлын гишүүн байгаа биз дээ гэсэн ч онц юм хийх ч үгүй юм. Тийн ямар ажлаар нь хүнийг дүгнэдэг юм сая гавъяат болно лээ. Би болвол Цэдэнбала Филатоваг гавъяат авах байтугай хөдөлмөрийн баатар болгомоор байгаа юм.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Аа тэгэхтэл хүүхдүүдийн гэмт хэрэг өсөөд өшөө хүүхдүүд гудамжинд орилоод хоолгүй ингээд жижиг наймаа хийгээд сургууль завсардаад ингээд байхад чинь за тэр хүүхэд.. хүүхдийн Болормаа нь гавъяат болоод явж байх. Юм их сонин байдаг юм байнаа. Их юм үзхийн байнаа. Одоо хичнээн сайхан залуучууд хөдөлмөр хийгээгүй гуйлга гуйгаад, траншенд амьдраад, хогын контайнераас хог түүгээд ингээд амьдарч, эрхэлсэн хөдөлмөргүй ингээд явж байна. Тэгэхтэл Хөдөлмөр нийгэм хангамжынхан аа яамны дарга гэнэ үү Ганди гэнэ үү?
Буяндэлгэр -
Тийн сайд
Чулуунбат -
Сайд гэнэ үү?
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Сайд нь одоо гавъяа шагнал аваад л байх юм. Нийгэм хангамжын гээд. Тарнийн амралт чинь өндөр настны амралт гээд бүүр одоо социализмын үед Монголын үйлдвэрчний эвлэлийн 60 жилийн ойгоор одоо бидний татвараар би болсон амралт шүү дээ. Тэгэхтэл одоо Ганди хувьчилаад авсан гээд. Энэ жил одоо бид нар 5000-гаараа амардаг байсан амралтаа хувьчилагдсан амралт.. Тарнийн амралтанд 12 000-аар л амрах болж байна ш дээ. Тэр одоо тэр нийгэм хангамж
Буяндэлгэр -
Өдрийн 12 000 төгрөг?
Чулуунбат -
Өдрийн 12 000. Үгүй тэр нийгэм хангамжын хүн чинь одоо манийхаа одоо ганц улсын амралтыг тэгэж байх ямар хэрэг байна. Тэр чинь болвол одоо арцтай уул гээд ходоодны рашаантай, нүдний рашаантай,
Буяндэлгэр -
Тарни чинь тийм олон рашаантай юм уу?
Чулуунбат -
Тийн. Эмийн 1000 гаран ургамал ургадаг. За тэгээд Өндөр гэгээн Занабазар гэдэг хүн явж байгаад ламаар тарнидуулаад бүр дархлаад үлдсэн, үлдээсэн газар гэж байгаа юм ш дээ.
Буяндэлгэр -
хнн.
Чулуунбат -
Алс нь олон улсын амралт гэж байгуулнаа гэж бодож байгаа бол тэр хөөрхий л байгаа юм. Хувьчилагдсан юм чинь тэгэж л таарах байх. Өнөөдөр өндөр настангууд халамжилдаг халамжийн сайд болвол тэрийг өндөр настанд нь үлдээгээд л ингээ л бас хэдэн., яахав дээ хэдийхэн удаан болох вэ дээ энэ муусайн өндөр настангууд. Социализмын социализмын үед ёстой, ёстой хөдөлмөрлөж байсан улсууд шүү дээ эдүүд.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Чулуунбат -
Тэгэхэд одоо юу ч байхгүй, тэтгэвэр нь хүрэхгүй өрөвтөлтэй байгаа биз дээ энэ чинь одоо.
Буяндэлгэр -
Таны тэтгэвэр одоо хэд вэ?
Чулуунбат -
аа 158 л байгаа юм.
Буяндэлгэр -
Бага байна шүү. Бага байнаа. Аягүй бага байна.
Чулуунбат -
Өө утасныхаа мөнгөнд хүрдэггүй ш дээ. Хэдэн хүүхэд төрүүлээгүй болвол өнгөрлөө. Хэдэн хүүхэд эмчилж энэ хэдэн эмчилж байсан хэдэн хүүхдийн минь энэ сайхан амжилтууд тусладаггүй бол ингээ л би өнгөрч байгаа байхгүй юу даа. .
Буяндэлгэр -
Бага байна.
Чулуунбат -
Тийн тийн. Бас л өндөр настангуудтайгаа адилхан би тамхи л ширхэглэх л болох байх даа. Хилэн дээр ч хүн хиллэж байх шиг тийм л байгаа ш дээ. Тэгэж л ...
Буяндэлгэр -
Өрөвдөлтэй харагддаг ш дээ.
Чулуунбат -
Үнэндээ өрөвдөлтэй байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Би бас тэднүүсийг хараад өрөвддөг юм.
Чулуунбат -
Тэгэхэд чинь Тарнийн амралт 5000-аар амарч байсан байхгүй. Тэгээд одоо байхгүй.
Буяндэлгэр -
Та байна ш дээ эмнэлэгт байхдаа ирүүдтэй хамт ажиллаж байсан уу үгүй юу?
Чулуунбат -
Ммм. Өө тэгээд тэгээд Найрамдалд юу яачаад Найрамдал лагерьтаа аа байж байхад одоо юу яадаг юм ш дээ. Ингээд больниц ингээд л ажиллаж байхад чинь одоо сургууль ашиглалтанд...
Буяндэлгэр -
Та ашиглалтанд оруулчаад хүлээлгэж өгсөн үү?
Чулуунбат -
Үгүй ээ яалаа гэж үргэлжлүүлээд ажиллаад. Тэгээд Найрамдал лагерийн, лагерьт сул биетэй хүүхдийг эрүүлжүүлэх, 45 хоногоор өвлийн ээлжийн ээлжийг 45 хоног болгоод. Сул биетэй хүүхдийг эрүүлжүүлэх бас дүрэм журам боловсруулаад өнөө Пагмадулам дарга чинь хүүхдийн эмч учраас сайд Раднаабазар сайд чинь хүүхдийн эмч. Их сайхан тохироо нь бүрдсэн байхгүй юу. Тэгээд батлуулж аваад. Ням-осор сайдаар батлуулж аваад аа нөгөө одоо хоолойны архаг ангина гэж ярьдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийн.
Чулуунбат -
Архаг ангинаас болсон ригбатизмтай, зүрхний, бөөрний архаг өвчтөнүүдийг чинь хийх газар байхгүй, сувилах газар байхгүй байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Тэгэхлээр нь зэрэг Найрамдал лагерьт 45 хоног нь өвлийн ээлж бий болгоод аа тэр юугаараа тэр одоо эмнэлэгийн 14 оронтойтой физик эмчилгээний кабинет, шүдний кабинеттэй тэрүүгээрээ санац хийгээд оо голомтыг нь санац хийгээд шүд мүдийг нь эрүүлжүүлээд 45 хоног эмчилгээ, сувилгаа хийгээд тэр дүрмээрээ ингээд эрүүлжүүлж өгнө.
Буяндэлгэр -
Өөрөөр хэлбэл 45, 5 хоногоор ээлжилж авдаг байх нь байна ш дээ.
Чулуунбат -
Тийн сул биетэй хүүхдүүдийг өвлийн ээлжин дээр тэгэж...
Буяндэлгэр -
Сул биетэй хүүхдүүдийг өвлийн ээлжинд
Чулуунбат -
... өвлийн ээлжинд тийм байсан юм.
Буяндэлгэр -
Мнг.
Чулуунбат -
Зуны ээлжин дээр болохгүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аахнг.
Чулуунбат -
Өнөө тэргүүний сурагчид чинь. Өвлийн ээлжин дээр тийм юм хийж байсан газар шүү дээ тэр чинь.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Тэгээд байж байсан тэгэх тэр ч тэгээд би ... хэдэн онд ... 78., 82 онд шүү дээ 82 онд авгайг хойшоо явсан араар нь 2 ихэр хүүхэдтэй би чинь энд чинь 2 ихэр хүүхэдтэй. Би чинь өөрөө 7 хүүхэдтэй хүн шүү дээ. Хэдэн хүүхэд эзгүүрээд, ар гэр эзгүүрээд, 2 ихэр чинь эзэнгүйдээд. За ингээд 82 онд би тэр өвөл нь үлгэр жишээ ёлко гэж болсон ш дээ фондын дарга өөрөө санаачлаад. Өвлийн байр ашиглалтанд ороод л өвлийн одоо тэр харшын ёлко бүү ямар гоё юм болсон. Фондын шагнал магнал их хүртэсээн би. Найрамдал байхдаа би, би ёстой баярладагын. Эвлэлийн 60 жилийн ой медалиар шагнасан, хүүхдийн төлөө фондын шагналаар шагнасан. Би бас Найрамдал лагерьт манай эрүүлийг хамгаалах чинь хүн, хүний ажлыг дүгнэхэдээ тааруухан шүү дээ ер нь. Системээрээ тийм байгаа юм ерөөсөө. Яахав ээ эмнэлэгийн тэргүүн мэргүүнтэй би. Боловсролын тэргүүн мэргүүнтэй яахав тэр нь болвол болж байгаа юм. За тэгээд гавшгайч л их олон бий дээ. 60 жилийн ойгоор гавшгайч социалист хөдөлмөрийн тэгээд л...
Буяндэлгэр -
Тав таван жилийнээр гавшгайч тэмдэг өгдөг тэрийг өгсөн үү?
Чулуунбат -
Айдаа. 60, 70, 80 жилийн ойн гавшгайч билүү?
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Тэгээд ардын хувьсгалын 60 жилийн гавшгайч, социалист хөдөлмөрийн, гайвшгайч л их олон байдагын инээдтэй байгаа биз. Больницэд байхдаа
Буяндэлгэр -
Өөрөө гавшгайч, шуурхай учраас тэгэж байхгүй юу.
Чулуунбат -
Хүүхдийн больницэд байхдаа Үйлдвэрчний хороо өгдөг юм уу баахан гавшгайч л энүүгээр дүүрэн байдаг юм.
Буяндэлгэр -
За тэрнээс чинь нэг авнаа.
Чулуунбат -
Хамгийн сүүлд л дэг юу яасан юм социалист хөдөлмөрийн гавшгайч болоод тэр архаг өвчтэй хүүхдийн клиник сувилал гэдэг юм их нялхасын төвөөс дөнгөж салсан юм. Яг тэнд харин 60 жилийн гавшгайчыг нь очиж авсан даа. Тэгээд Найрамдалаас ирсэн чинь архаг өвчтэй хүүхдийн клиник сувилал гэдэг юм аа манай хүүхдийн их нялхасын төвөөс тасраад тэр цэцэрлэг яслийн комбинатын байранд бас нэг хүнд газар пээ чухам нөгөө хүнд хүүхдүүд чинь ёстой улсын хэмжээний хүнд хүүхдүүд чинь тэнд байж байдаг гэж байна ш дээ одоо. Ээ бурханы аврал минь.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
За тэгээд тэнд чинь бас л дүрэм журам боловсруулаад л авгай л санаанд ороод байгаа юм.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
байр л санаанд ороод байгаа юм. Тэгээ л авгай дээр орлоо. Эзгүй араар нь оргочихсон.
Буяндэлгэр -
Аанг.
Чулуунбат -
Намын дарга ирээд над дээр үгүй ээ авгай өөрийг чинь олж ир гэж байна. Бүр болдоггүй ээ. Үгүй ээ би ерөөсөө 2 хүүхэд хэцүүдээд байна. Би одоо ерөөсөө хотод байхгүй бол болохгүй. Ингээд бие нь муу байна гээд хэл Цэдэнсамбаа дарга гэж намын дарга над дээр 2 ирсэн. Тэгээд очоогүй. Тэгээд байж байсан гудийхгүй ээ тэгээд тэр архаг өвчтэй хүүхдийн клиник сувилал тэр эмнэлэг эрхлэсэн орлох зөвлөх гэдэг юмаар аваачаад тавьчидаг юмаа. За тэнд нь мэргэжлийн хүн хэрэгтэй гээд. Тэгээ л баталсан нөгөө Хотын эрүүл мэндийн газар бас л захиргаадаад өгч байгаа юм чинь. Сүхээ дарга гэдэг чинь зүгээр чи одоо ерөөсөө тэг гээд. Тэгээ л гэнэтхэн авгай бодогдоод л очлоо. Нээх хүнд газар байнаа одоо ингээд л одоо ерөөсөө ийм ийм гээд л.
Буяндэлгэр -
Ажлаа танилцуулж байгаа юм уу?
Чулуунбат -
Ажлаа танилцуулж байгаа нь нэг ийм туранхай хүүхдүүд зураг одоо тэнд байгаа үгүй энд байгаа байх.
Буяндэлгэр -
Би дараа нь болъёо. Зурагнуудаа дараа нь болъёо. Аанг.
Чулуунбат -
Ийм айхтар сүрхий газар байна. Ёстой нэг байр байхгүй бол болохгүй нь байна. Ингээд орчиж байгаа юмаа.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Хаа байдаг юм. Энэ гандан дээр байна. Боловсролын яамны цэцэрлэг, яслийн комбинатын байранд байдаг юм байна гээд ингэсэн. Аа бичээд авччих утас мутас. Ингээд.
Буяндэлгэр -
Тэмдэглээд дандаа авдаг юм байна тйимээ?
Чулуунбат -
Дандаа бичиж авдагын. Ерөөсөө юм бичиж авах, тэр хар дэвтэрт орсон байх юм бол бүтэхгүй юм гэж байхгүй зөв танилцуулна. Тэгээд бичээд авсан. Тэгсэн чинь Цэрэн гэж Ардын их хурлын депутат, акедимич хүн байсан. Тэр нэг өдөр давхиад хүрээд ирлээ.
Буяндэлгэр -
Физик ч билүү тэр чинь?
Чулуунбат -
Физик ч билүү.
Буяндэлгэр -
Тийн физикч байсан байх. Тийн аанг.
Чулуунбат -
За тэр хүн. За Цэрэн гэсэн л хүн оо одоо палатуудаар аймаар, аймаар хүүхдүүдээ үзүүллээ. Тэр энд л одоо тэгээд Боловсролын яамны байранд байдаг өөрийн гэсэн байр байхгүй. Тэгээд өшөө цаана нь зөндөө хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүд бий. Зун эрүүлжүүлэх хэрэгтэй байна амралтаар нь. Аа тэгсэн чинь дороо тэр жилээ л хүүхдийн баярын өмнө ийм гоё барилгын зураг Улаанбаатарын мэдээн дээр одоо би тэрийг миний Гачууртад одоо манай ээж, аав 2 гарч байхдаа миний хамаг юмыг шатааж хаяж баллаа шүү дээ. Ийм зурагтай, ммм Зөвлөлтийн барилгын 2 дугаар анги Чернищов даргатай гэж байсан шүү хөөрхий. Оо одоо ингээд архаг өвчтэй хүүхдийн сувиллын барилгыг, зургын төслийг хотын Эрүүл мэндийн газар гардууллаа. Энэ барилга барихаар боллоо. Ингээд Оргилын хажууд. Тэгээд тэр одоо тэр бас байхгүй ш дээ хувьчилагдаад Нөхөн сэргээх эмнэлэг гэнэ үү. Өндөр настангууд авч байна. Бас хувьчилагдсан.
Буяндэлгэр -
Тэрийг чинь ерөөсөө яридаггүй ш дээ. Мэддэггүй юм байна л даа монголчууд.
Чулуунбат -
Хүүе
Буяндэлгэр -
Филатов гуайн Цэдэнбал Филатовын бариулсан юмнууд гэдэг чинь тэрэндээ орох нь байна ш дээ.
Чулуунбат -
Орно. 3 ихрийн ясли. Тэр чинь 2 таслагдаад орно шүү дээ. 3 дугаар хороолол тэр орох ёстой юм байгаа юм. Тэр чинь авгайгын цохолтоор баригдсан барилга.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Тэгээд сайхан архаг өвчтэй хүүхдүүд чинь тэнд, тэнд эхлээд яахдаа хүүхдийн больницын нөгөө өө хирургийн дараа бөөрны өвчтөнгүүд манай эх нялхасын төвөөс ингээд хүүхдүүд авч байсан. Тэрэн дээрээ архаг өвчтэй хүүхдүүд ингэж аваад. Ингээд сайхан ажиллаж байсан юм байгаа юм 95 он, он хүртэл ажиллаад. Энэ чинь хэдэн онд хувьчилагдчиваа? Саяхан хувьчилагдсан. Менежментийн хувьчилал гээч юм баг өрсөлдөөд байна л гэсэн. Тэрэн дээр нь намайг ирээч л гэсэн. Очоод хүүхдийн гэдэг юмнаас л өөрчилж болохгүй шүү, үйлчлгээг нь өөрчилж болохгүй, хувьчилах хамаагүй. Үгүй хувьчилдаг юм байгаа биз. Тэгээд тэр Чанцал гээд Улаанбаатар сувилалд нэг эмч байсан хүүхэн л аваадахсан юм. Тэгээд одоо хувьчилагд., өндөр настангууд нөхөн сэргээх эмнэлэг гэнэ үү. Тийм юм болсон байна лээ. Хувьчилсан юм байна лээ. Бүрэн хувьчилсан юм байна лээ. Тэгээ л байхгүй болж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Хнн.
Чулуунбат -
Харин 3 ихрийнх нь ясли байгаа байх. 3 дугаар хороололд.
Буяндэлгэр -
Тэндээр өөрөө ажиллаж байсан уу та?
Чулуунбат -
Үгүй.
Буяндэлгэр -
Үгүй юу.
Чулуунбат -
Тэр архаг өвчтэй хүүхдийн клиник гэдэг дээр чинь 3 ихэр михэр ерөөсөө бүх юм өвчтэй л бол тэнд төвлөрч байсан юм. Тхх.
Буяндэлгэр -
Хнн.
Чулуунбат -
Тийн ихрүүд их байна. Хаягдмал их байна. Тэр Удаанбаатар хотын архаг өвчтэй клиник сувилалд чинь. Хэдэн жилээр байна тийм байсан ш дээ.
Буяндэлгэр -
Хаягдалууд гэдэг чинь орхиод явчидаг юм уу яадаг юм?
Чулуунбат -
Ээж нь орхиод хаячихгүй юу.
Буяндэлгэр -
Нөгөө эмнэлэг дээр орхиод явчих уу? Яах уу?
Чулуунбат -
Гудамжинд хаягдсан, талбай дээр хаягдсан хүүхэд ирнэ. Оо жаахан сахилгаггүй эмэгтэйчүүд хүүхдээ хаясан авчирч орхичоод тэгээд хаячаад алга болчино. Одоо тэр 3 ихэр тэр үүргийг гүйцэтгэж байгаа байхдаа. Тийм эмэгтэйчүүд байдаг ш дээ. Тэгээд хүүхдээ ирж авахгүй алга болчидог.
Буяндэлгэр -
Аа тэд нарыг тэнд өсгөж хүмүүжүүлж байсан юм байна тийм үү?
Чулуунбат -
Аа тэгэлгүй яахав. Тэгээд тэрийг чинь бүүр хүн авахгүй юу яахаараа ёстой 3 ихрийн ясли юунд байсан ш дээ энэ 120 мянгатад.
Буяндэлгэр -
Тийн.
Чулуунбат -
Батжаргалд аваачиж өгнө дөө. Эзэнгүй хүүхдүүдээ. За тэгээд бүүр эзэнгүй...
Буяндэлгэр -
Одоо энэ 3 ихэр чинь хэн Баасан эмчийн цэцэрлэг мөн үү?
Чулуунбат -
Мөн мөн тэр чинь байсан юм.
Буяндэлгэр -
Эндээ хуучин байсан мөн үү?
Чулуунбат -
хуучин байсан. Одоо тэр 3 дугаар ...
Буяндэлгэр -
Би дээр үед 3 дугаар хороололд очиж байсан шиг санагдаад байдаг юм.
Чулуунбат -
Тийн.
Буяндэлгэр -
Одоо нүдний эмнэлэг болчихсон.
Чулуунбат -
Одоо нүдний эмнэлэг болчихсон. Тэр чинь 3 ихэрийн ясли. Батжаргал гэдэг даргатай байсан юм.
Буяндэлгэр -
Одоо тэгээд хайччихсан юм тэр нь?
Чулуунбат -
Одоо тэр 3 дугаар хороололд Филатовын барилгын дээд талыг нь аваачаад 3 дугаар хороололд юу яачихсан барилга байгаа. Тэнд очсон байгаа. Одоо Хашиш гэдэг даргатай. Нэг эмч байсан одоо хэн болсон юм мэдэхгүй ээ.
Буяндэлгэр -
3 ихэрүүдийг одоо авч байгаа юу авахгүй байгаа юм уу?
Чулуунбат -
Авч байгаа. Авч байгаа байхаа. Авч байгаа байхаа мэдэхгүй ээ. Тэр одоо ямар болсон юм бүү мэд. Ёстой сонирхохгүй юм байнаа. Тэр авгайн л буян яваад байгаа юм тэр чинь. Тийн.
Буяндэлгэр -
Их юм хийсэн шүү уул нь.
Чулуунбат -
Өө их юм хийсэн. Еэ Базарваань хум пад.
Буяндэлгэр -
Их юм хийсэн тээ?
Чулуунбат -
Одоо энэ хүүхдийн., үгүй энэ чинь хүүхдийн парк, парк байгуулна гээд л байх юм. Тэрийг чинь чухам авгай ингэж, ингэж зогсчихоод л тэр бассейн массейнийг чинь ингэж зогсчоод л паркийг чинь ашиглалтанд оруулаад л хүүхдүүд тоглоод л, зөндөө саад цэцэрлэгтэй байсан биз дээ энэ чинь одоо. Ямар юмаа парк байгуулна, тоглоом ч яахав шинэчилдэг юм байгаа биз. Улс хөгжиж байгаа юм чинь. Байгуулсан юмаа байхгүй болгочоод л эргээд байгуулж байгаа гэж яриад байх юм.
Буяндэлгэр -
Харин тийн энэ хүүхдийн паркийг чинь барилга барьсан байна лээ л дээ. Хувааж аваад.
Чулуунбат -
Яармагын хүүхдийн больниц байдагын.
Буяндэлгэр -
Тийн.
Чулуунбат -
Тийн. Хуримын ордон байж байна. Миний мэдэх шүү дээ. Хүүхдийн парк байж байна. Олон улсын Найрамдал лагерь байж байна. Архаг өвчтэй хүүхдийн клиник сувилалууд байна. Тэр 3 ихэрийг чинь бас мөн. Эднүүд чинь бүгдээрээ юу байхгүй юу. Тэгээд биднүүд чинь хүүхдээ авахгүй 3 нас хүрсэн бүр эзэнгүй хүүхдийг нь одоо тэр улсын асрамжын газар хэн гээд байна ш дээ одоо Дүгэрээ тэрэнд өгнө.
Буяндэлгэр -
Тийн. Мнхг.
Чулуунбат -
Тэгдэг байсан ш дээ уг нь.
Буяндэлгэр -
Хмм. Уул нь ч дэгдтэй ингээд аятайхан байж тийм ээ?
Чулуунбат -
Үгүй ёстой.
Буяндэлгэр -
Уул нь бас эзэнтэй байсан тийм ээ?
Чулуунбат -
Эзэнгүй байдаггүй байсан юм.
Буяндэлгэр -
Тийн. Эзэнтэй бас хариуцах эзэнтэй байсан бол тийм ээ.
Чулуунбат -
Хариуцах эзэнтэй. Хүүхэд сургууль завсардадгүй байлаа. Тэр үед чинь.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Одоо хүүхдийн хэсгийн эмч нар гэдэг чинь айл бүрийг 0-16 насны 1000 хүүхэдтэй нэг хэсгийн эмч. Би чинь октябрийн районы хүүхдийн хэсэгт очоод 19 хэсгийг чинь 29 болголоо ш дээ. Тэгээ л бүх толгойт, партизаны тэрийг чинь хэгсүүд байгуулаад 29 хэсэгтэй болгоод. Тэгээд бас нэг хүүхдийн хэсгийн эмчийн энэ ажиллах заавар, дүрэм гээд юм боловсруулсан би.
Буяндэлгэр -
Ммнг.
Чулуунбат -
Тэрүүгээрээ одоо ерөөсөө үзүүлэх сургуулилт, аймгуудын бүх аймгуудын аа хүүхдийн эмч нарын үзүүлэх сургуулилт мургууль манай район дээр хийгдээд. Тэгэх мөртөөсөө энэ хэсэг чинь сайн ажиллах юм болвол урьдчилан сэргийлэх ажил сайн байх юм болвол хүүхэд өвчилөхгүй юм байна гээд больниц дээр их байсан хүн чинь. Тэгээд хэсгээсээ депутат төрүүлнэ гээд өнөө аргачиллаа Цэцэгдэмбэрэл дээрээ болгож байгаад би чинь Ардын их хурлын депутат хүүхдийн хэсгээсээ төрүүлж байлаа ш дээ. Тэгээд Хашиш гээд хүүхдийн хэсгийн бас их эмч бас тэргүүний эмч болгож байсан юм. Улсын тэргүүний эмч. Үгүй тэр чинь одоо юу ч байхгүй тэр хэсгийн эмч нар чинь ерөөсөө тэр бүүх хүүхдээ аа айл өрхүүдээ хяналтандаа авдаг. Тэгээд гудамж бүрт улаан загалмайн идэвхитэнтэй. .
Буяндэлгэр -
Хнн.
Чулуунбат -
Тэгээд хаанаас хүүхдэ шилжиж ирж байна вэ, хэний хүүхэд сургууль завсардаж байна бүгдийг нь хэсгийн эмч нар мэдээлнэ. Тэгээд одоо тэр сургууль завсардсан хүүхэд гэж байхгүй. Эзэнгүй хүүхэд гэж байхгүй. 0-1 насны хүүхдүүд чинь бүгдээрээ тусгай хяналтанд. Өөрөө төрхөөс бүх төрхөөс хүүхдүүдээ хүлээж аваад 24 цагийн дотор хэсэгт мэдээлчинэ.
Буяндэлгэр -
Мнг.
Чулуунбат -
Хэсэгт мэдээллэхээр чинь зэрэг 24 цагийн дотор хэсгийн эмч эхлээд ингээд хүлээж аваад 0-1 насан дотор нь 17 удаа эргэх ёстой. Графиктай. Тэгээд 1 дүгээр ээлжин дээрээ эмч 2 дугаар ээлжин дээрээ сувилагч 3-т нь эмч гээд 17 удаа 0-1 насны хүүхдийг хэсгийн эмч эргэж байх ёстой. Хэрэвээ эргээгүй байх юм болвол өнөө социалист хөдөлмөрийн балаас нь хасаад ингээд л цалинтай ярина шүү дээ. Ийм байсан юм.
Буяндэлгэр -
Хнн.
Чулуунбат -
Тэгээд энэ чинь манайд чинь хот районы одоо Цэцэгдэмбэрэл, манай район чинь нас баралтаа бууруулсан. Тэргүүний хэсэг, улсын хэмжээн дээр юу яагаад Цэцэгдэмбэрэлийг чинь Ардын их хурлын депутат болгоод нөгөө юугаа ... аврага сувилагч нар бия болоод манайхан чинь. Аврага эмч нарыг бий болгоод. Ингэж байсан ш дээ. Одоо юуу хүүхдийн хэсэг ч байхгүй. Хүүхдийн эмч ч алга болсон. Эмчилгээний анги байхгүй болсон байна лээ.
Буяндэлгэр -
Хнн.
Чулуунбат -
Одоо хүүхдүүд эзэн байхгүй.
Буяндэлгэр -
Эх нялхасын төв чинь хэр ажилладаг юм бэ дээ?
Чулуунбат -
Одоо мэдэхгүй. Тэр сонин юун дээр аймаар л ям ярисан байна лээ. Одоо энэ Дагвадорж үгүй энэ одоо энэ юу чинь байнаа одоо энэ олимпын аврага маврага эрүүл чийрэг Дагвадорж ингээд л байна. Хэсгийн эмч нарын буян. Урьдчилан сэргийлэх ажил, эрүүл өссөний буян. Энэ Дагвадоржын эх Долгорсүрэн гуайнх чинь Туулын гудамжинд байсан юм. 7 эрэгтэй хүүхэдтэй. Вакцин хийлгэх гээд одоо хэдэн хүүхэд энэ Сумъяабазар, Дагвадорж энэ тэр байсан байхдаа нэг юм. Хүүхдээ усны тэргэн дээр ингээд үстэй дээлээр ингээд дараад боочихсон. Энэ 4 замын хүүхдийн хэсэг дээр юугаа хийлгэнэ вакцинаа хийлгэж байгаа гээд ирдэг байсан ш дээ. Тэгээд нөгөө шалгана. 0-1 насны хүүхдүүд вакцинд хамрагдаж байна уу үгүй гээд айлуудаар орход энэ Туулд байсан юм.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Тэгээд дараагаар нь Толгойтын хэсэгт шилжсэн. Энэ Туулын хэсэг дээр Цэцэгдэмбэрэлийн хэсэг байсан. Дараа нь Гидрагын хэсэг, 7 дугаар хорооны хэсэг байсан юм.
Буяндэлгэр -
Одоо энэ сумогийн энэ одоо бөхчүүдүү?
Чулуунбат -
Сумогийн Дагвадорж. Тийн. Тийн. Эднүүдтэй...
Буяндэлгэр -
Ёстой нэг эрүүл өссөний шинж тиймээ?
Чулуунбат -
Үгүй ээ тэр эрүүлийн хүүхдийн эмч нарын хяналт сайн, эмнэлэгийн системийн сайн хяналтын л буян биз дээ энэ чинь эрүүл саруул энэ сайхан бие.
Буяндэлгэр -
Тэгнэ тэгнэ.
Чулуунбат -
Би мэдэхгүй энэ хойд үеийг ёстой мэддэггүй. Ямар юм болохын. Хяналт байхгүй ш дээ. Би ингээд айлуудаар хүүхэд хэсгийн эмч үзсэн үү мэдэхчгүй. Төрчөөд гарч ирээд Чука эмчээ гээ л дуудаж байгаа юм чинь. Би одоо сая одоо 5 хоногтой хүүхэд үзэж байгаад л орж ирж байна ш дээ. .
Буяндэлгэр -
Цэдэнбал Филатова хэзээ танийг дуудаж утастай байр өгнө гэж амлаж байсан юм? Юун дээрээс таньд амалсан?
Чулуунбат -
Үгүй яахав намайг явахгүй гээд уйлаад орилоод байхаар. Би одоо ороод л хэлсэн л дээ.
Буяндэлгэр -
Мнг.
Чулуунбат -
Би одоо ингээд танилцаад ингээд. Би хүүхдийн эмч. Би ингээд мэргэжлээс хөндийрөөд ингээд ингээд дарга марга ингэж хийж яваад би больницдоо очсон байхгүй юу. Тэгээл ингээд л. Тэгээд би одоо нярайн тасаг дээр яг ингээд хүүхдийн эмч байхгүй юу. Эндээ ажиллах хүсэлтэй гэсэн. Тэгээд ингэж харчихаад. Чи чамд Найрамдал лагерьт юу яая ... байр утастай байр өгнө гэж байсан. Надад байр утас 2 хэрэггүйээ. Би
Буяндэлгэр -
Орон сууц өгнө гэж байгаа юм уу?
Чулуунбат -
Тийн орон сууц. Тэр Найрамдал лагерьт өгнө.
Буяндэлгэр -
Айнг.
Чулуунбат -
гээд байгаа юм. Тийн.
Буяндэлгэр -
Танийг аваачих гэж л их оролдож л дээ тиймээ.
Чулуунбат -
Тийн. Тэгээ л нөгөө хүүхдийн мэргэжлийн эмч гээд л Пагмадулам танилцуулсан биз дээ зайлуул. Пагмадулам дарга чинь хүүхдийн, сайн дарга байсан ш дээ одоо. Сайн ёстой мэргэжлээс нь хөндийрүүлээд хөөрхий минь тэгээ л дарга болгосоор байгаад Монголын эмэгтэйчүүдийн хороон дарга нэг болж үзсэн шүү манай Пагмадулам.
Буяндэлгэр -
Тийн болсон болсон.
Чулуунбат -
Тэгсэн. Сайн шаардлагатай дарга байсан ш дээ хөөрхий минь.
Буяндэлгэр -
Одоо байгаа юу?
Чулуунбат -
Байгаа байх. Би одоо уулзалдахгүй юм. Үгүй ээ сайн дарга байсаан.
Буяндэлгэр -
Сайн зохиоон байгуулдаг байсан байх тиймээ.
Чулуунбат -
Сайн зохион байгуулагч байсан. Пагмадулам даргыгаа одоо нээрээ боддог юм. Раднаабазар сайд байна. Жинхэнэ хүүхдийн эмч хүн.
Буяндэлгэр -
Сайн эмч нарын нэг.
Чулуунбат -
Сайн эмч. Бас тэр эх нялхасын газрын дарга нь хүүхдийн эмч. Сайд нь хүүхдийн эмч. Тэгээд эрүүлийг хамгаалах системд чинь хүүхдийн нялхасын талаар чинь ёстой онцгой анхаарч байх үе байсан юм шүү.
Буяндэлгэр -
нэг хэсэг ер нь сайн яадаг байжээ тиймээ?
Чулуунбат -
Харин тийн.
Буяндэлгэр -
Их сайн анхаардаг байж тийм ээ?
Чулуунбат -
Харин сайхан анхаарч байсан юм. Тэгээд одоо юу болж байгаа юм мэдэхгүй ээ. Ёстой ойлгохгүй л байна шүү.
Буяндэлгэр -
Одоо тэр хариуцлага ерөөсөө харьцангуйгаар хариуцлага ерөөсөө суларчээ?
Чулуунбат -
Байхгүй.
Буяндэлгэр -
Тиймээ. Яагаад хариуцлага ингээд суларч байнаа?
Чулуунбат -
Хүүхдийн шаардлага ч алга. Хүүхдийн төлөө гэсэн эзэн байхгүй болсон байлгүй дээ. Эрүүлийг хамгаалах яамны сайд багш магш болчихлээр, Ганди манди болчихлоор хэн хяналт тавих юм бэ?
Буяндэлгэр -
Одоо энэ эрүүлийг хамгаалах...
Чулуунбат -
Мэргэжлийн мэргэжлийн биш хүн сайд болох
Буяндэлгэр -
... сайд одоо Түүхийн багш юм уу юуны багш юм. Хэн Ламбаа.
Чулуунбат -
Ламбаа байж байна.
Буяндэлгэр -
Ламбаа тиймээ?
Чулуунбат -
үгүй энэ Ганди чинь манай сайд байсан гэж байгаа юм ш дээ.
Буяндэлгэр -
За Ганди сэтгүүлч танай сайд байсан. Ламбаа чинь одоо түүхийн багш юм уу юуны багш юм?
Чулуунбат -
Энэ чинь тэгэхээр чинь... мэргэжлийн биш хүн байхаар чинь яаж яаж энэ чинт хариуцлага тооцох юм бэ? Эмнэлэгийнхэнтэй. Мэргэжлийн хүн чинь л одоо хариуцлага тооцно. Манай эрүүлийг хамгаалах систем мэргэжлийн эмч л сайд байх ёстой.
Буяндэлгэр -
Томилгоо их буруу байх шиг байх юм.
Чулуунбат -
Томилгоо буруу. Томилгоо буруу. Сэтгүүлч хүн, багш хүн эрүүлийг хамгаалах системийг аа толгойлдог гэж юу байсан юм. Сэтгүүлч, багш хүн эрүүлийг хамгаалах системийг толгойлно гэж байхгүй ээ. Эмнэлэг дээр очоод шалгалт яаж хийхээ ч мэдэхгүй ш дээ. Эмч нартай уулзаад юу шаардахаач мэдэхгүй ш дээ. Тийм л байхын байна даг.
Буяндэлгэр -
Сүүлийн үеийн томилгоо их сонин болчоод байгаа юмаа.
Чулуунбат -
Үгүй ёстой ёстой хачин юм. Чи одоо нээрээ ззззз . Хөөх ер нь нээрээ юм гэдэг бас ормонгоороо эргэдэг юм байнаа.
Манай Түвшин очиж уулзсан шүү.
Буяндэлгэр -
Тийм үү?
Чулуунбат -
Түвшин очиж уулзсан.
Буяндэлгэр -
Сайн байна ш дээ.
Чулуунбат -
Уулзсан ш дээ.
Буяндэлгэр -
Тэр үедчинь хөөрхий Улаанбаатарт 90-н Цэдэнбал Филатово авгай чинь хүн амьтан зугтаагаад уулзахгүй дүлж гүйгээд байна гэсэн. Түвшин очиж уулзсан нь хүн сайтай л байна. Тийм биз дээ?
Чулуунбат -
Үгүй Найрамдал лагерийнхан болвол хүндэтгэнэ. Аашлуулж байсан ч гэсэн хүндэтгэнэ. Хэний төлөө ажиллаж байсан юм энэ чинь.
Буяндэлгэр -
Мнхнг.
Чулуунбат -
Үгүй тэр хүүхдийн төлөө л ажиллаж байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Цэдэнбал Филатовог байхад Түвшин дарга болсон уу?
Чулуунбат -
Үгүй үгүй.
Буяндэлгэр -
Тэрнээс хойш уу?
Чулуунбат -
Хойшоо хойш. Тэр чинь удирдагч байсан юм. 79 онд орсон манайд Түвшин.
Буяндэлгэр -
Одоо анхны удирдагч чинь манай хамгийн анхны пау чинь Энхээ гэж бйана ш дээ. Үгүй миний зураг хаана байна. ... Энэ одоо хамгийн анхны Очирбатын дүү ш дээ. Жаргал. Энэ манай хамгийн анхных нь л байна даа. Энэ Дугарсүрэн дарга бурхан болсон. Болдбаатар бурхан болсон. Удирдагчид байна наана чинь.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.