Chuluunbat


Basic information
Interviewee ID: 990239
Name: Chuluunbat
Parent's name: Natsag
Ovog: Natsag
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Book store director
Belief: Buddhist
Born in: Guchin Us sum, Övörhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: lawyer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
illness / health
education / cultural production
travel
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 7 дугаар сарын 9. Би Чулуунбаттай 2 дахь удаагаа уулзаж байна. Манай гэрт. Тэгэхээр Чука чи байна ш дээ хүүдийн эмч олон жил хийсэн ш дээ тийм ээ? Нилээн хэдэн жил хийсэн биз.

Чулуунбат -

Тэгэлгүй яахав. Хүүхдийн эмчээр би 39 .., 40 дэх жилдээ ажиллаж байна.

Буяндэлгэр -

40 дэх жилдээ ажиллаж байгаа биз дээ. Эхлээд тэр үеийн байна ш дээ эх үрсийн эндэгдэл харьцангуйгаар бага байсан юм уу гэж би боддогдоод байдаг юм.

Чулуунбат -

Эндэгдэл үү?

Буяндэлгэр -

Эндэгдэл.

Чулуунбат -

Бага байлгүй яахав. Тэр үед чинь төрөлт олон байсан. Аа хүүхдийн хэсгийн хяналт гэдэг болвол ерөөсөө онцгой байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Ммнг.

Чулуунбат -

Хүүхдийн хэсгийн энэ ... одоо тэр үед чинь энэ нярай хүүхэд одоо эхчүүдийг болвол жирэмсэн эхчүүдийг хүүхдийн хэсгийн эмч нар чинь өөрсдөө хяналтанд авдаг. Залуу эхчүүдийн сургууль гэдгээр тэр залуу эхчүүдийн сургалтаар юу яадаг. Одоо хичээл одоо жирэмсэн үедээ биеэ яаж авч явах, яаж хооллох, үр хүүхдээ яаж арчилах, сувилах тийн тэр бүх юмнуудыг чинь тэр залуу эхчүүдийн сургалтаар заадаг байсан юм. Тэгээд төрөөд, төрлөө гэхэд одоо тэр чинь одоо 4-н район байлаа ш дээ. Октябрийн район, Сүхбаатар дүүрэг, Найрамдал, Ажилчны район гээд ингээд 4 район байсан. 4 район бүгд чинь мэргэжилтэнтэй. Хүүхдийн хэсгийн ерөнхий мэргэжилтэн гэж байлаа. За тэр хүүхдийн хэсгийн ерөнхий мэргэжилтэн гэдэг чинь бол төрхүүдээс бүх нярайгаа авна. Тэр өөрийнхөө харъяа.

Буяндэлгэр -

өөрийнхөө харъяа.. аа юуны хүүхдүүдийг.

Чулуунбат -

Оо тэгэлгүй.Тэр хүлээж авна.

Буяндэлгэр -

Пөөх.

Чулуунбат -

Бүгдийнг нь хүлээж авна.

Буяндэлгэр -

Хнн.

Чулуунбат -

За тэрийг бол би өөрөө санаачилсан юм. Тэгээд тэр 10 хэсэгтэй ч бай, 20 хэсэгтэй ч бай жишээлбэл Октябрын район дээр би бол 19 хэсэгтэй байхад нь 29 хэсэгтэй болгож байсан юм. Энэ нөгөө хүүхдийн хэсгийн эмчийн хүрээг одоо үйлчилэх хүрээг ойртуулаад тээ. Нэг хэсэгт ноогдох 0-16 насны хүүхэд 1000 байдаг байсан бол 8 зүй дээр болгоод 0-1 насны хүүхэд нэг хэсгийн эмчид болвол 100 оногддог байсан бол 70, 80 болгож ингэж хүүхдийн хэсгийн ачааллыг нь багасгаж байсан байхгүй юу. Тэгээд тэр миний тэр одоо хүүхдийн хэсгийн эмчийн ... гэдэг дээр одоо анх Цэцэгдэмбэрэлийн туршлага гэж хүүхдийн хэсгийн эмч нарын туршлага болж улсын хэмжээн дээр манай Октябрын район дээр одоо туршлага болж одоо тэнд Цэцэгдэмбэрэлийнхээ хэсгийн эмчийнхээ нэрэн дээр юу яаж байлаа ш дээ. 0-1 насны хүүхдийг яаж яахав, 0-16 насны хүүхдийг яаж хянах вэ. Тэгээд жишээлхийн бол 0-1 насны хүүхдийг ээж төрлөө, төрөхөөс одоо 7 хоногт, 7 хонуудж байж гаргадаг байсан. Аа тэр хүүхдийг чинь.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

За тэгээд ...

Буяндэлгэр -

Төрхөд хамт 7 хоног байна гэсэн үг үү?

Чулуунбат -

Тэгэлгүй яахав ээжтэйгээ төрхөд. Аа тэгээд тэр хооронд одоо төрхийн хүүхдийн эмч үзнэ. Хүүхдийн мэргэжлийн эмч үзнэ. Тэгээд хэсгийн ерөнхий мэргэжилтэн харъяалалынхаа бүх хэсгийн хүүхдүүдийг одоо ингэж хүлээж аваад 24 цагийн дотор мэдээлнэ. Бүх хэсгүүдэд. Манайх жишээлбэл 19 хэсэгтэй бол 29 хэсэгтэй. Одоо хамгийн бага хүүхэдтэй юу чинь Ажилчны район байсан юм. Найрамдал байсан юм.

Буяндэлгэр -

Юу гэж мэдээлэх вэ? Юу гэж мэдээлэх вэ?

Чулуунбат -

Оо одоо тэр Октябрын районы Туулын нэгийн 10-т тэр гэдэг ээжийн тэдэн хүүхэд., юу хүүхэд тэдэнд төрсөн. Хяналтандаа ав гээд.

Буяндэлгэр -

Нарийн байна ш дээ.

Чулуунбат -

Ингээд мэдээлчих нь. За тэр чинь хүүхдийн хэсгийн түргэн болвол яг тэр хүүхдийнхээ хэсгийн юунд байсан юм. Тэр түргэн...

Буяндэлгэр -

мэдэлд байсан юм уу?

Чулуунбат -

Мэдэлд байсан юм. Хотын түргэнээс хүүхдийн бүх хэсгүүдэд тэрэг хувиарлана.

Буяндэлгэр -

Тусдаа юм байна ш дээ тийм ээ?

Чулуунбат -

Тусдаа хүүхдийн хэсгийн түргэний тэрэг гэж. Анх 1460 гэж москвич дараа нь 1360 гэж москвич одоо манай Октябрын район гэхэд хамгийн хүнд район гээд 22 тэрэг хувиарлагддаг байсан юм. Хотын түргэнээс хүүхдийн хэсгийн түргэн бол хотын түргэний харъяа байсан байхгүй юу. Тэгээд манайд 22 тэрэг гарна. Мэдэж байна уу? 29 хэсэгт 22 тэрэг. Тэгээд тэр тэргэнүүд чинь өглөө шөнө районы .,

Буяндэлгэр -

Тэр чинь районыхоо мэдэлд байсан юм уу тээ?

Чулуунбат -

хүүхдийн үгүй ээ районы хүүхдийн хэсгийн хэсэг дээр ээлжийн сувилагч нар 24 цагаар ажиллана. Тэр 24 цагийн сувилагч нар чинь 1 дүгээрт дуудлагаа хүлээж авна. Тэгээд дуудлагныхаа эмч, сувилагчыг хувиарлаад явуулчина. 2 дугаарт тэр өдрийн гарсан нярайг шөнөжингөө хороо гудамжаар нь бүгдийг нь бичээд маргааш өглөө одоо мэдээлэх. Ингээд жижигхэн цаасан дээр бичээд тэгээд 29 хэсгийн эмч нарт өглөө түргэний тэргэн дээр өгөөд явуулчиж байгаа юм.

Буяндэлгэр -

Үгүй ер ёстой.

Чулуунбат -

Тэгээд түргэний тэрэгний чинь жолооч, түргэний тэрэг чинь хүрч ирээд аа хэсгийн түргэний бага эмчид юу яана шүү дээ бага эмчид одоо бүртгүүлнэ ш дээ. Тэгээд бүртгүүлчих дээр зэрэг бага эмч өнөө шөнийн ээлжийн мм түргэний хэсэг дээр байсан сувилагчаасаа тэр өдөр гарсан 20 бол 20 за ер нь манай район дээр болвол Октябрын район дээр бол хоногт нэг 15-20 хүүхэд гарна. За тэгээд 20 хүүхдийнхээ юуг өнөө бага эмч чинь хүлээгээд авчихна. Тэгээд хэсгүүдэд өгнө дөө нөгөө жолооч нарт чинь гараа, гардуулж өгнө. Тэгээ л нөгөөдүүлийг чинь мэдээлчихнэ. За нөгөөдөрөөс нь эхлээд нөгөө хэсгийн ерөнхий мэргэжилтэн чинь өнөө 24 цагийн дотор тэр хүүхдийг чинь эргэж хяналтанд авах ёстой. Тэгээд 0-1 насандаа 17 эргэлт байх ёстой. 1 дүгээр эргэлтээр бол хэсгийн эмч өөрөө эргэнэ. Өөрөө эргээд за Туулын нэгийн 7-д одоо Чулуунбат төрлөө. Тэдэн кг хүүхэд, тийм тийм урттай, тийм тийм жинтэй, за аткарын бал нь тэд. За ингээд хэсгийнхээ ...

Буяндэлгэр -

Аткарын бал гэдэг нь юу юм?

Чулуунбат -

Төрөхдөө одоо тэр хүүхэд чинь одоо тэр арьс, амьсгал одоо бүүх юмнууд нь одоо ямар хэвийн хэмжээнд төрж вэ тэр. Тэр чинь бас их чухал байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Мхнг.

Чулуунбат -

Тэгээд 24 цагийн дотор өнөө хэсгийн эмч нар чинь хяна., өнөө нярайгаа мэдээлж аваад нөгөөдөрөөс нь эхлээд 1 дүгээр ээлжийг эмч очиж үзээд картан дээрээ бүгдийг нь бичнэ. За тэгээд 7 хоногт нэг удаа эргэнэ. Сувилагч 2 дугаар ээлжийг нь 3-т нь график одоо ингээд төрсөн нярайн 0-1 насны хүүхэд чинь тусгай журналтай. Тэгээд график гаргана. 1 дүгээр ээлжинд нь эмч 2-т ингээд сувилагч ингээд л картан дээр бичээд байна. Эхний ээлжин дээр одоо тийм тийм байсан эмч, сувилагч нь болохоор за ээжийн биеийн байдал хоол ундандаа хөхөндөө ийм байна тийм байна ингээд. Ийм байсан юм шүү дээ. .

Буяндэлгэр -

Их нарийн байж.

Чулуунбат -

Энэ чинь одоо болвол одоо миний боловсруулсан тэр хүүхдийн хэсгийн тэргүүний эмч гэж Цэцэгдэмбэрэл дээрээ ямар өөрөө болохгүй шүү дээ. Мэргэжилтэн хүн өөр дээрээ болохгүй шүү дээ. Тэгэхээр нь зэрэг хамгийн нас баралт багатай

Буяндэлгэр -

Чи санаачилж зохион байгуулсан ш дээ.

Чулуунбат -

Тэгсэн ш дээ. Хамгийн нас баралт багатай, хамгийн идэвхитэй тийм эмчтэй өгч явуулсан. Сайн эмч нар их байдаг л даа. Гэхдээ нөгөө гэр хороолол ингээ л тойрог юутай яачлаа хоног болоогүй байна нас барчина бас их зовлон их бий л дээ эмч нарт чинь. Сайн сайн эмч нар зөндөө. Нас баралтаар өнөө хэдэн эмч нарыг чинь барьчихана даа. Хариуцсан хорооноосоо хичнээн хүүхэд ялангуяа 0-1 насны хүүхэд нас баруулсан байна. Ингээд балаар дүгнээд өнөөдөхийг чинь өөд нараа харуулахгүй

Буяндэлгэр -

Социалист уралдаан гэдэг юмаар?

Чулуунбат -

Ай тэгэлгүй яахав. За тэр нас баралтыг чинь яаж мэдхэв гэхээр түүгээд. Тэр үйлчилэх товчоо гэж нэг юм байдагын. Тэндээрээс мэргэжилтэн гуай өөрөө очоод түүнэ дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

За манай районоос хэд хичнээн хүүхэд, ямар ямар гудамжнаас одоо нас барж вэ? Ойлгож байна уу?

Буяндэлгэр -

Ммнг.

Чулуунбат -

Ямар өвчнөөр. Тэнд чинь бүгдээрээ ингээд бичээд хороо хорины ингээд байж байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Чулуунбат -

Тийм тийм гудамжаас ингээд. Үйлчилэх товчоо байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийн. Тийн.

Чулуунбат -

Мхнг. Тэндээс бичиж авчаад 4 дэх өдөр бүр хэсгийн эмч нар хуралдана даа.

Буяндэлгэр -

Мхнг.

Чулуунбат -

За тэгээ л одоо нөгөө шалгаж байсан 0-1 насны хүүхдээ тэр хэдэн эмч нар цаг хугацаанд нь эргэж үү үгүй юу. Одоо ер нь за тэгээд бүх ажилаа ярина шүү дээ. Хүүхдийнхээ хэсгийн эмч нарын яриаг. За тэгэж байтал нас баралтаа ингээд л хороо хороо., хэрэвээ нас баралт байх юм бол за тэгээд 1, 2 хүүхэд бурхан болчидогын болвол за бөөн юм болно доо.

Буяндэлгэр -

Хнн.

Чулуунбат -

За тэгэхлээр чинь уйлаад л өөр хорооноос шилжээд ирсэн манай хорооных биш гээд л уйлна. За зарим нь болохоор тэр үлйчилэх товчоон дээрээсээ яагаад хаяг адрессыг нь биш гэдгийг нь тодорхойлоод тэндээс өгчих нь. За тэгэхээр чинь зэрэг одоо үгүй энэ чинь яагаад мэддэггүй болж байна вэ? Гудамж бүрт Улаан загалмайн идэвхитэнтэй. Тэр Улаан загалмайн идэвхитэнгүүд чинь одоо тэр.

Буяндэлгэр -

Сайн дурын идэвхитэнүүд гэсэн үг үү?

Чулуунбат -

Тэгэлгүй яахав. Улаан загалмайн идэвхитэнүүд. Ердөө тэр цалин мөнгө байхгүй л хэсгийн эмчдээ тусалж явдаг улсууд байхгүй юу. За тэндээс тэр аа Туулын 10.2-т тийм хүүхэд тэндээс шилжиж ирсэн гээд хэсгийн эмчдээ мэдээллээд байдаг байхгүй юу. За хэрэвээ мэдээлээгүй байх юм бол за малчин хүн хотдоо хониндоо айлын хонь ямаа ороод ирхэд ишиг хураг ороод ирхэд мэддэг биз дээ. Яагаад тэр харъяалсан, харъяа гудамжиндаа өөр газраас хүүхэд шилжээд ирсэнийг мэддэггүй юм гээд л одоо за ийм л юм ярина шүү дээ. Үгүй тийм учраас тэр 0-1 насны хүүхэд чинь ерөөсөө бүрэн хяналтанд тэгээд нас баралт бага байсан.

Буяндэлгэр -

Нарийн байж.

Чулуунбат -

Нарийн байсан. Хүн мэддэггүй болохоос биш. Тэгээд одоо энэ за хүүхэд том хүний эмч гэдэг 2 болвол газар тэнгэр 2 шиг ялгаатай. Хүүхдийн эмч болвол зайлшгүй байх ёстой. Хүүхдийн эмч чинь бүр ёстой зайлшгүй байх ёстой. Хүүхдийн. Тэр байтугай төрөлжсөн сувилагч хүртэл баймаар байдагын.

Буяндэлгэр -

Хүүхдийн үү?

Чулуунбат -

Хүүхдийн. Одоо сахиургүй хүүхэд дээр би чинь болвол шаардлага тавихдаа та нар гоё ээмэг зүүж бай. Үсээн гоё янзалж бай. Аа сахиургүй хүүхдээ сахиургүй хүүхдээ ингээд өлгийдөж байхдаа дуу дуулж бай. Манайд нэг Норов гээд нэг хөөрхий минь нэг асрагч байсан юм. Тэр маамуу нааш ирийг дуулдаг. Хүүхэд яахав. Маамуу нааш ир маамуу нааш ир. Хөөе нарийн байсан юм шүү. За тийм ч учраас монголын хүн ам их эрүүл чийрэг өссөн юм болов уу гэж боддогын. Одоо энэ Дагвадорж чинь болвол Туулын гудамжинд байсан. Одоо энэ хянаж байсан эмч нь гээд Цэцэгдэмбэрэл гээд...

Буяндэлгэр -

Сумогын Дагвадорж уу?

Чулуунбат -

Өө тэгэлгүй яахав. 7 хүүхэдтэй эднийх. Цэцэгдэмбэрэл эмч , Гидра эмч Гидра эмч амьд байгаа Гидра, Цэцэгдэмбэрэл 2-ын ахръяанд байж байгаад сүүлд нь Толгойтын хүүхдийн хэсэгт эднийх чинь онцгой хяналтанд байсан 7 хүүхэдтэй. Аа тэгээд хүүхдээ вакцин авчирч байгаа нь энэ гээд одоо тэр Сэрж, Сэржбүдээ одоо хэн Сумъяабазар энэ тэр л байсан шиг. Жоохон байхад нь. Өнөө вакцинд дандаа авчирна. Тэгээд энэ нэг хүүхдийн одоо нэг ийм нэг ус зөөдөг ийм тэрэг байсан юмаа нэг. Тэрэн дээр аваачаад муу хүүхдүүдээ аваачаад үстэй дээлэнд углаад боочихсон. Хэсэг дээр ирж вакцин хийлгэдэг байсан шүү. Тийн. Вакцинд хийж үү үгүй гэдгийг чинь картаар хэсгийн эмч тэрийг чинь бүгдийг нь яана. Манай Октябрын районд сайн сайн эмч нар их байсан. Хэсгийн эмчээс хамгийн анх Октябрын районы хамт олноос тэр Цэцэгдэмбэрэл депутат болсон. Ардын их хурлын депутат боллоо. За тэгээд манайд чинь одоо Гидра, Сугаржав, Сугар, Хүрээхүү үгүй ерөөсөө манай хэсгийн эмч нар их хариуцлагатай мундаг ч эмч нар байсан. Октябрын районы хүүхдийн хэсгийн хамт олон болвол ерөөсөө тийн. Алтанцэцэг үгүй одоо ер нь алийг тэр гэхэв. 20 хэдтэй эмч нар чинь ерөөсөө. Жижиг Сугар одоо амьд байж байна даа. Нямдаваа.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн онд вэ?

Чулуунбат -

Тэр чинь одоо 70-н, 70-аад он шүү дээ.

Буяндэлгэр -

70-аад он уу?

Чулуунбат -

71, 72, 75,6.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

Тийн. 75, 6 оны үеийн юм байгаа юм этр чинь одоо.

Буяндэлгэр -

Нэг хэсэг чинь хүүхдүүд их төрсөн тэр чинь хэдэн он бэ? Төрөлт яг хэдэн онд хамгийн дээд цэгтээ хүрсэн бэ?

Чулуунбат -

За ер нь миний бодлоор болвол ер нь нэг 70-аад онд л төрөлт дээд цэгтээ хүрсэн байх гэж боддог юм шүү. За тэр чинь бас их зовлонтой. 67 онд анхан хүүхдийн одоо төрхөд чинь бас нэг төрөхийн халдвар гэж яридагдаа. Тийм юм гарж байлаа. Тэр чинь одоо энэ төрөхийнхэн чинь энэ ариутгал мариутгал гээд...

Буяндэлгэр -

Хүйн халдвар гээд үү?

Чулуунбат -

Хүйн халдвар гэж. Тэр ёстой аюултай.

Буяндэлгэр -

Тэр чинь бохироос үүсэлтэй.

Чулуунбат -

Үгүй бохироос ч гэх юмуу даа тэр ставлищкок гээд нэг айхтар сүрхий үүсгэгч байдаг. Янз бүрийн юмнаас л болж байгаа юм л даа. Тэр ч одоо төрөхийн халдвар гэж байсан юм. Тэгээд төрөхөд чинь бүрэн ариутгал хийдэг байлаа шүү дээ тэгэхэд чинь одоо. Одоо төрөхөд ингээд савд ерөөсөө бүх юунуудыг дискамер энэ тэрд хийгээд бүх юунуудыг ариутгадаг. Тэгээд төрөхийн тэр одоо аан эмнэлэг ариун цэврийн дэглэм алдагдсанаас бас тийм юм гардаг байсан юм. .

Буяндэлгэр -

Байсан юм уу?

Чулуунбат -

Байсан юм. Тэгээд тэрийг чинь 80-н ... за тэр чинь байз 76 онд байл уу? Антисдаккокын гамаклоклин гэж нэг сайхан юм ирлээ ш дээ анх. Тэр л нугалж өгсөн юм даа. .

Буяндэлгэр -

За

Чулуунбат -

Тийн. Тэр чинь одоо ерөөсөө ёстой тэр сайхан эм байсан. Одоо ч байгаа л даа.

Буяндэлгэр -

Тэр одоо юэ вэ? Юуг эмчилж байсан юм?

Чулуунбат -

Одоо тэр цусан үжил гэдэг юмыг л устгадаг тэр кокуудыг устгадаг тийм сүрхий Антисдаккокын гамаклоклин гэж ирсэн.

Буяндэлгэр -

Тэр үед чинь хаанаас ирэх вэ? Дэлхийн ...

Чулуунбат -

Орос

Буяндэлгэр -

Оросоос ирэх үү?

Чулуунбат -

Зөвлөлт холбоот улс гэж ярьж байсан даа тэр үед чинь. Тэндээс ирнээ хөө. Антистиплиняцны сивэрт гэдэг эм хийдэг байлаа эхчүүдэд. Тэрийг чинь одоо тэр юунаас урьдчилан сэргийлдэг. Ээж нарт нь. Нарийн байсан юмаа ингэж хамаагүй энэ хүүхдийн эмчгүйгээр хүүхдийг эрүүл өсгөнө гэж байхгүй ээ. Тийм юм байхгүй. Одоо яаралтай хүүхдийн ангийг нээх хэрэгтэй. Хүүхдийн хэсгийн эмч нар гэж байх хэрэгтэй. Хүүхдийн эмч нар тусдаанбайх хэрэгтэй. Аа тэгээд больницэд, хүүхдийн больницэд би чинь одоо гэдэсний, чацагны тасагт, сэхээн 2-т сэхээ амьдруулах тасагт байлаа.

Буяндэлгэр -

Ммнг.

Чулуунбат -

71 оны 5 сарын 19-нд анхан сэхээ амьдруулах, эрчимт эмчилгээний палат гэж одоо анх Тооройн Бямбажав гэдэг дарга байхад анх байгуулж байлаа. Одоо 71 оны 5 сарын 19-нд. Тэгээд намайг тэр палатан дээр яг 3 ортой. Тэгээд өрөгтгөөд 6 ортой болгоод. Хамгийн анхлан Даваачулуун гэдэг хүүхэд одоо тэр юунд одоо хөгшрөө биз дээ. Сүүлд би ээж аавтай нь уулзаж л байсан. Айлын тогтодгүй хүүхэд. 6 сар гэртээ очилгүй тэгээд айлаар явж байгаад тогоонд хөмрөөд суулгаж байсан юм байлгүй хөөрхий. Тэгээд гэртээ очмон чинь тэр шөнөө татаад орж ирж байсан юм. Тэр манай сэхээнд. Манай хамгийн анхны сэхээнд орж ирсэн хүүхэд. Тийм охин бий. Даваачулуун гээд.

Буяндэлгэр -

Хүүхдийн одоо энэ ...

Чулуунбат -

гандангын.

Буяндэлгэр -

.. гандангын больниц чинь хэдэн онд байгуулагдсан юм бэ? Дээр үед биз?

Чулуунбат -

Өө энэ дээр.

Буяндэлгэр -

Дээр үед байан тийм ээ?

Чулуунбат -

Одоо энэ жил юу билээ энэ чинь хүүхдийн больницын хэдэн жил болно гээд байваа?

Буяндэлгэр -

Үгүй тэнд чинь одоо өөр юм орсон юм биш үү?

Чулуунбат -

Үгүй үгүй байгаа. Байх нь ч байгаа. Эх нялхасын төв сүүлд нь ерөөсөө одоо тэр манай хүүхдийн хуучин больниц бол офицеруудын, төв сургууль гэж байж байгаад ., манай хүүхдийн больниц чинь за байз хэдэн онд юм бэ дээ энэ чинь одоо. 30 жил нь хэзээ болоод байлаа. Энэ удсан больниц байсан юм даа хөөрхий минь.

Буяндэлгэр -

Эх нялхасын төв ашиглалтанд ороод.

Чулуунбат -

тийн.

Буяндэлгэр -

Одоо тэр чинь сургууль болсон юм уу юу болсон юм.

Чулуунбат -

Энигма гэдэг компани юм уу ...

Буяндэлгэр -

Тийм л юм болсон байна лээ.

Чулуунбат -

Ирээдүй сургууль энэ тэр болсон юм байна лээ. Тхх. Тэгээд л..

Буяндэлгэр -

Одоо байна ш дээ Анагаахад байна ш дээ хүүхдийн анги гэж байхгүй юм уу?

Чулуунбат -

Байхгүй.

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ? Та нарын үед байсан биз дээ?

Чулуунбат -

Байсан. 1966 онд өө одоо хүүхдийн анги гэж анхан нэгдэж орж байлаа ш дээ. Тусгай бүр хүүхдийн анги. Тэгээд манай хүүхдийн больниц чинь тэр үед чинь одоо ачаалал хүнд хэээ 400 ор дээр чинь 700 хэдэн хүүхэд юу яагаад л. Хачин байлаа шүү дээ базарваань. Тэгээд тэр сэхээ амьдруулах эрчимт эмчилгээний тасаг гэдэг юмыг нээгээд хойшоогоон курсд яваад. Киев, Украйн мукрайн гээд л ... Москвагын тэр юун дээр одоо тэр Таболин доктор энэ тэрийг чинь дагалдаж байсан юмаа хөө. Тэгээд тэнд одоо сэхээ амьдруулах тасаг ингээд ирээд байгуулаад. Ингээд одоо тэр сэхээ амьдруулах тасгын чинь суурь 71 оны 5 сарын 19-нд тавигдсан ш дээ. Тэгээд сүүлд нь бүр тасаг болоод. Анистаслов эмчтэй тэр анх курсд одоо тэр Анистаслов эмч нь Адъяа гэж эмч бид 2 курсд явж ирээд байгуулж байсан юм. Хүлээн авахын хажууд. Хүлээн авах тасгийн хажууд. Тэгээд сэхээ амьдруулах тасаг гэж байгууллаа. Тэнд одоо их сайн сувилагч нар асрагч сувилагч нар одоо Сарандулам гээд их мундаг сувилагч, анхны сувилагч Сарантуяа гэж байсан. Тэгээд Сарандулам байна. Аа туранхай Дуламсүрэн, алаг Дуламсүрэн гээд. Нацаг, доктор Нацаг гэдэг байсан юм. Өө хөдөөний курсын эмч нарыг загнина ерөөсөө. Одоо кармандаа зогзоод зогсоод байж болдоггүй. Маргааш нөгөө Чулуунбат нь ирээд хүний амь нэхээд уначихлээр юу хийх юм нь даа хий гэж. Тийм сувилагч байсан. Одоо бий л дээ зайлуул. Тэгээд хүүхдийн больниц чинь хар Гомбо гэж, хүрээлэнгийн хар Гомбо гэж их мундаг одоо эмгэг анатомич тийм эрдэмтэн байлаа.

Буяндэлгэр -

Аанг.

Чулуунбат -

Хүрээлэнгээс. Аа хүүхдийн., Ленинградын хүүхдийн хүүхдийн эмчилгээний ангийг төгсөж ирсэн хүн гэж хүүхдийн эмчилгээг төгсөж ирсэн Норов гэж эмч байлаа. Эмгэг анатомич. Цагаан Гомбо, хар Гомбо гэж эмгэг анатомич байсан. За тэднүүд чинь ёстой биднүүдийг жинхэнэ эмч болгосон улсууд чинь тэр 3 даа. Ээ бурхан минь Дааль гэж ном брьчаад л нэг хүүхэд одоо эндэж барьчих юм болуул ч ёстой сүйдэлж өгнө. Эмгэг анатомийн конференц, клиникийн конференц гээд амьд үе дээр нь нөгөө биднүүд бинь оншоо хамгаалах гээд нөгөөдүүл чинь одоо эмгэг анатомийнх нь юуг яагаад л шүүж өгнө дөө. Нэг хүүхэд дээр чинь бөөн юм болно шүү дээ. Хэсгийн эмчийг нь авчирцан. Уйлаад л оройтуулж хэвтүүлсэн гээд л. Пөөх зүгээр бөөн юм болдог байлаа ш дээ.

Буяндэлгэр -

За

Чулуунбат -

Тийн. Одоо тийм. Монголын хүн ам 2 сая 500 болно гэдэг болвол эх үрсийн төлөө төр засагаас онцгой анхаарч хүүхдийн эмч нар гэдэг юмыг сайхан байгуулж. Тэгээд тэр цэцэрлэг яслийн комбинатууд одоо тэр муу Цэдэнбала Филатаово авгай чинь одоо хүүхдийн төлөө бас маш их юм хийсэн. Яслиудыг, цэцэрлэг яслиудын комбинатуудыг яармагын хүүхдийн больницыг байгууллаа. Олон улсын Найрамдал лагерийг байгууллаа. Олон улсын Найрамдал лагерт намайг 78 онд томилоод очиход нь би бас зүгээр байгаагүй ээ. Яагаад гэхлээр сургуулийн хүүхдийн насны хяналт хэцүү байсан юмаа үнэнийг хэлэхэд болвол. Тэр болвол одоо нэг архаг ангинтай гээд улсууд ярьдаг шүү дээ. Хоолойны мах зах архаг энэ өвчтэй хүүхдүүдийг онцгой хяналтанд бас хэсгийн эмчийн нээх нарийн хяналтан дээр тэр нярай шиг байж чадаагүй юм. Аа гэх дээрээс нь зэрэг сул биетэй хүүхдүүийг эрүүлжүүлэх өвлийн ээлжийг 45 хоногоор Найрамдал лагерьт бас нэг тийм юу боловсруулаад. Заавар журам боловсруулаад Цэдэнбала Филатаово дээр орлоо. Одоо ингээд Найрамдал лагерийн өвлийн ээлжийг ерөөсөө сул биетэй хүүхдийг авдаг. Одоо авч эрүүлжүүлдэг ийм юм болгьё гээд. Шүдний кабинеттай, физик эмчилгээний кабинеттэй, хэвтдэг 5 ортой ийм болгоод 45 хоногоор өвлийн ээлжийг авч байлаа ш дээ. Тэр үед чинь тохироо нь бүрдсэн байсан юм. Ямар ч сайд байлаа. Эх нялхасын газрын дарга Пагмадулам гэж Ленинградад хүүхдийн эмч төгссөн сайхан эмэгтэй байлаа. Ингээд бүх юм нь сайхан бүрдээд. Тэнд эрүүлжүүлж байсан юм. Шүдний эмчтэй, хоолой, чих, хамар хоолойг нь бүгдийг нь эрүүлжүүлээд. Өвчтэй шүднүүдийг нь бүгдийг нь эмчлээд. Ингээд архаг голомтуудыг нь эмчлээд. Ингээд биеийг нь тэнхэрүүлээд ингээд хичээлд нь явуулдаг байсан ш дээ. Одоо юу ч байхгүй. Ийм л хүүхэд хойч үедээ анхаархаа больсон цаг юм даа одоо тэгээд зөв буруу 2-ыг тэгээд нийгмийн хөгжил нь шүүгээд өгөх байлгүй. Би хойч үеийн эрүүл мэндэд маш их зовдог. Үнэндээ зовдог. Одоо ингээд сонин дэлгээд хархад л ер нь хэцүү байгаа биз дээ. Залуугаараа л яваад байна ш дээ. Хяналт алга.

Буяндэлгэр -

Энэ ер нь юунаас болж байна? Монголчуудын наслалт залуугаараа яваад байх шиг байх юм. Сүүлийн үеийн залуучууд.

Чулуунбат -

Энэ бол ерөөсөө би боддог юмаа. Архи, тамхи. 1 дүгээрт архи. Архи уудаггүй сургуулийн хүүхэд жоохон цэцэрлэгийн хүүхэд тамхи татаж татаад явж байна гудамжинд.

Буяндэлгэр -

Хнн.

Чулуунбат -

Аа архи бол ерөөсөө жоохон хүүхдүүд ингээд орой захын хорооллын дэлгүүрүүдэд архи зарж байна. Ерөөсөө архинаас болж байна. Баталгаатай архи алга. За тэгээд энэ одоо энэ ерөөсөө юуг хараад л байхад монгол бол тэр нэг архины үйлдвэрийг одоо нэх манлай үйлдвэр болгоод ингээд сурталчилаад байхын хэрэг байхгүй. Тэр чинь одоо эцсийн эцэст хүн бүгдийг одоо хордуулдаг архийг л сурталчилаад л одоо тэр бол ерөөсөө жижиг, дунд үйлдвэрийг сайхан хөгжүүлээд төр засгаасаа дэмжээд тэрнээсээ шалгаруулдаг. Түүнээс биш нэг архи үйлдвэрлэсэн сапу ч гэх шиг юу ч гэнэ үү одоо тэр л одоо тэргүүн манлай үйлдвэр гээд.

Буяндэлгэр -

Апу, сапу гээд тийм ээ.

Чулуунбат -

Апу, сапу гээд л тэр л одоо тийн энэ ...

Буяндэлгэр -

Сприт бал бурам гээд тээ.

Чулуунбат -

... сприт бал бурам ч гэж байх шиг.

Буяндэлгэр -

Тийн.

Чулуунбат -

Одоо тэргүүний манлай үйлдвэр. Үгүй улсад татвар төлснөөр нь одоо тэгэж шалгаруулдаг бол буруу. Хүний эрүүл мэндийн талаас нь бодох хэрэгтэй. Энэ бол үндсээрээ буруу. Ямар ч баталгаатай архи ерөөсөө хэрэггүй. За сайхан вино байдаг юм уу одоо нэг аа одоо сул одоо пиво эд нар бол яахав дээ дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа. Тэр бол одоо болдог юм байгаа биз. Монгол хүнд чинь одоо энэ сайхан айраг байж байна ш дээ.

Буяндэлгэр -

Айраг. Манай айраг ч ёстой

Чулуунбат -

Өвөл зунгүй айраг. Тэгвэл тэр сайхан айраг айраг үйлдвэрлээд. Айраг сайхан өвөл сайхан ингээд ямар технологоороо байдагийн өвөлжин, зунжин уугаад байгаа тэр үйлдвэрийг байгуулаад тэрнийг шагналдаа.

Буяндэлгэр -

Зөв.

Чулуунбат -

Түүнээс биш энэ архи бүр ерөөсөө энийг би үндсээрээ буруу гэж боддог юм.

Буяндэлгэр -

Буруу буруу.

Чулуунбат -

Одоо хүн амын 60, 70 хувь нь архинд живчихсэн байна. Автобусанд ингээд яваад орход архи үнэртүүлдэггүй хүн ч алга. Архины ийм сүүм, нүдний гал, монгол залуучуудын нүдний гал буурсан байна. Тэрэнд би сэтгэл их эмзэглэж байгаа. Дандаа нэг тийм архинд бүр хордсон шинжтэй ингээд хархад арьсны нь өнгө бүх юм нь одоо ерөөсөө тэгээд нэг тийм архины архаг хордлог. Тэгээд архины одоо тийм сэтгэхүйд нь өөрчлөлт орсон байна. Одоо ерөөсөө уур унцуу, гэмт хэргийн шинж чанар энэ харгис. Ямар эрүүл хүн чинь энэ чинь нэгнийхээ толгойг хөрөөдөөд сууж байх юм бэ?

Буяндэлгэр -

Тзтзтз.

Чулуунбат -

Таньдаг мэддэг хүн. Найзынхаа толгойг хөрөөдөөд салгаад хаяж байна ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Чулуунбат -

Үгүй юу гэж байгаа юм. Ямар хүн ээж, аавыгаа алах юм. Ямар хүн эхнэрээ одоо ингээд нүдэн дээрээ. Энэ чинь эцсийн эцэст архины ихь бага хэмжээний солиорол. Энэ одоо эцсийн эцэст архины үйлдвэрүүдийг цэгцлэх хэрэгтэй. Энэ энэ хамгийн зөв. За яахав тамхи гэдэг айхтар сүрхий юм байна.

Буяндэлгэр -

Архины үйлдвэр чинь тэгээд харьцангуйгаар эрх дархтай хүмүүсийн мэдэлд байгаа юм биш үү? Тэд нарын юм биш үү?

Чулуунбат -

Бүү мэд. Лав л одоо тэр апу гээч юм нь одоо энэ Батхүүгийн л юм гэсэн. Шунхлайгын л Батхүүгийн юм л гэсэн. За тэгээд одоо Батсайхан гэнэ үү дүү дүү нь байдаг юм уу бүү мэд. За тэгээд энэ нэг тамхи гэдэг айхтар сүрхий юм гэж байж байдаг юм байна. Гудамжинд хүртэл тамхи шигрхэглээд. Хүүхэд хүртэл тамхи ширхэглээд зогсож байна. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэд бол тэр ширхэглэж байгааа тамхинаасаа татаж л таараа. Аа тэгээд энэ гудамжинд тамхи ...

Буяндэлгэр -

Социализмын үед архи харьцангуйгаар харьцуулахад бага ууж байсан байна уу мэдэгдэхгүй байсан байна уу?

Чулуунбат -

Бага ууж байсан юм. Бага уудаг байсан. Өвгөд настангуудынхаа дэргэд залуучууд архи уудаггүй байсан юм. 7 цагаас хойш архины дэлгүүрүүд чинь архи зарж байх юу байхгүй. Өнөө хороо хорины чинь улсууд тэднийх архи уудаг, албан газрууд чинь бүгдээрээ архи уудаг хүний судалгаатай.

Буяндэлгэр -

Ммнг.

Чулуунбат -

Архи уудаг хүн хүмсүүдий нэрийг нь, тэр нь уудаг гэж дээ яахав нэг архи жаахан уучидаг. Үнэн ., би л лав гудамжинд согтуу хэвтэж байгаа хүн би л ер нь тэр нийгэмд чинь хараагүй шүү. Тэгэхэд чинь л хүн бүгд гудамжинд согтуу хэвтэж байна ш дээ. Хүн бүгд л согтуу явж байна ш дээ. Энийг цэгцлэх хэрэгтэй. Энэ архийг бол одоо ерөөсөө ямар ч баталгаагүй спирт ийм юм байж байж болохгүй л дээ.

Буяндэлгэр -

Хөдөөгүүр байна ш дээ нэг хэсэг архийг хорьсон ш дээ. Санаж байна уу?

Чулуунбат -

Тийн тийн. Тогоо нэрүүлэхгүй байсан.

Буяндэлгэр -

Тийн тогоо нэрүүлэхгүй гээд. Тэр ер нь хэр үр дүнтэй болсон юм бэ? Нугалаа болсон уу үгүй юу?

Чулуунбат -

За тэр жаахан нугалаа болсон юм. Тэр одоо өнөө хөдөөгийн тэр манай монгол архийг чинь ...

Буяндэлгэр -

Та нар эмч юм чинь мэдээлэл сайтай байсан байж магадгүй.

Чулуунбат -

Тийн. Манай монгол архинд чинь этилийн сприт их байдаг гэж байгаа юм ш дээ. Тэр чинь ...

Буяндэлгэр -

Тэгвэл хортой байх нь байнна ш дээ?

Чулуунбат -

Тийн нилээн хортой. Сүүлд нь одоо хараа мараанд нөлөөлдөг. Аа яахав зүгээр монгол тар., жинхэнэ одоо удааны одоо сайхан архи бол одоо тохируулж уудаг байсан ш дээ монголчууд чинь өөрсдөө цагаан идээгээрээ.

Буяндэлгэр -

Ммнг.

Чулуунбат -

Сүүл рүүгээ жаахан эвгүй эвгүй юмаар юу яадаг болсон байх өө нэрдэг болсон байх шүү тэр архийг. Тэр нь хортой байсан байхаа. Барагшиг мараашиг исгээд. Тэрүүгээрээ эргээд архи хийдэг. Тэр юу тэр болохгүй ээ. Тэр тэгээд яахав дээ тэр оо нугалаа болсон л гэдэг юм. Хөхүүр мөхүүрийг нь хурааж байна л гэдэг. Тэр одоо бас зөв л юм шиг байдаг юмаа надад бол.

Буяндэлгэр -

Мхнг.

Чулуунбат -

Одоо хүүхдийн эмчийг 1 дүгээрт одоо хүүхэд анагаах ухааны хүүхдийн эмчилгээний ангийг нээх хэрэгтэй. Хүүхдийн одоо эмч нар одоо хэсэг бүрт одоо харьцангуйгаар ингээд би өөрөө одоо ингээд 4 дэх үеэ үзэж байгаа. Эмчилж байгаа эмч хүн. Төрөлт их болсно байна.

Буяндэлгэр -

Төрөлт ихссэн байна уу тээ?

Чулуунбат -

Төрөлт өссөн байна. Сүүлийн нэг хоёр жил мэдэгдэж байна.

Буяндэлгэр -

Аанхнг.

Чулуунбат -

За ингээд л одоо түрүүчийн хүүхэд ой өнгөрөөд байж байхад чинь дараагийнхаа гаргаад л. Тэгээ л нөгөөдөх ялангуяа энэ говиос ирж байнаа. Би хоёр ч хүүхэд үзлээ. Олон төрлийн зүрхний гажигтай хүүхэд их болсон байна.

Буяндэлгэр -

Тэр социализмын үед одооны төрж байгаа хүүхэд 2-ын төлөртийн одоо төрж байгаа хүүхдүүд хэр эрүүл байнаа? Тэр үеийн хүүхэд одооны хүүхэд 2.

Чулуунбат -

Оо тэр одооны хүүхдүүд муу. Чанар муутай төрж байгаа.

Буяндэлгэр -

Юу гэсэн үг вэ чанартай муутай гэсэн нь?

Чулуунбат -

Эхчүүд их тамхи татаж байна. Эрүүл мэндийн хувьд индексийг нь тогтоогоод үзэх юм бол эх, эцэг нь тамхи татаж байна, архи ууж байна. Эмэгтэйчүүд архи ууж байна. Хүүхэд болвол тэр харьцангуйгаар бас л төрөхийн тураалтай ч хүүхэд байх юм, төрөхийн архидтай ч хүүхэд байх юм. За тэгэж байтал чинь төрөхийн гажиг нилээн их болсон байна. Янз бүрийн үзэгдээгүй харагдаагүй гажиг. Бидний чинь үед болвол сэтэрхий, тагнай, уруул сэтэрхий хаяа нэг тийм байна шүү дээ.

Буяндэлгэр -

Ммнг.

Чулуунбат -

Тэгээд хааяа нэг битүү хошногтой тиймэрхүү л хүүхэд л төрхөөс биш одоо чинь ингээд...

Буяндэлгэр -

Битүү хошногтой гэж би ерөөсөө дуулаагүй юм байна. Ямар сонин юм бэ?

Чулуунбат -

Битүү төрдөг ганц нэг хүүхэд байдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аанхг. Тэрийг батерт хийгээд л янзал чинь биз дээ?

Чулуунбат -

Өө тэгээд л янзалчихана манай хируригийн эмч мундаг ш дээ. Манай хүүхдийн хируригүүд чинь одоо.

Буяндэлгэр -

Одоо хүүхдийн хирурги гэж юм байна уу?

Чулуунбат -

Байгаа. Эх нялхасын төвд байгаа.

Буяндэлгэр -

Байгаа юу тээ?

Чулуунбат -

Байгаа байгаа. Хуучин хэд л байна даа. Манай муу Санжаа одоо сая манай Энхравдан юу яалаа гавъяат боллоо. Хуучин хэд бий бий. Одоо залуу халаагаа бэлдэж л байгаа байхдаа тэдүүл.

Буяндэлгэр -

Энэ байна ш дээ. Анагаах ухааны дээд сургуульд байна ш дээ хэдэн оноос эхлээд хүүхдийн эмч нарын ангийг хаачихсан юм бэ? Та мэдэж байна уу тэрийг?

Чулуунбат -

Сүүлийн 2 жил л 3 жил болсон юм уу хаасан л дуулдаад байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Чулуунбат -

Тийн.

Буяндэлгэр -

Үгүй яаж байгаа юм бол тэр?

Чулуунбат -

Яагаад гэхлээр тэр хүүхэд үзээд явах хүүхдийн эмч ерөөсөө эмч ерөөсөө үзээгүй. Дуудахаар л хүрч ирж үздэг гээд байдаг юм. Тэгээл одоо үзлэг дийлдэхгүй ш дээ. Одоо орой ингээд завгүй. Хүүхдээ үзүүлнэ гээд л. Одоо би одоо саяхан 5хан хоногтой төрхөд ч удаахгүй гаргачидаг болсон юм байна. Сайндд нэг 3 хоног 5 хоног болгоод гаргачидаг болсон юм байна.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

Тийн. Зарим нь хүй нь сөвэлсэн сөвлээгүй л гарч ирэх юм. Ийм л байна ш дээ. Тийн.

Буяндэлгэр -

Тэр социализмын үед чинь одоо хүйг нь сөвлүүлж байж гаргах уу?

Чулуунбат -

Сөвлүүлж байж гаргана. Тийн. Тийм байсан.

Буяндэлгэр -

Сөвлээгүй бол гаргахгүй гэсэн үү?

Чулуунбат -

Гаргахгүй ээ хүйг нь сүвлүүлж байж гаргана. Тийн тхх тийм байсан юм. Ямар ч байсан эхний 7 хоног болвол ёстой одоо хар зунгаг мунгаг элдэв хангай юм нь яагаад хүй нь сайхан сөвлээд ингээд гарахад хэсгийн эмчид нь хүлээлгэж өгөөд л ингээд гаргадаг байсан. Тхх тэр одоо ерөөсөө бүр тогтсон юм байгаа юм. Манай Октябрийн районы хүүхдийн хэсгийн туршлага. Тэгээд сүүлд нь одоо энэ Хашчулуун гээд сайхан сайхан тэргүүний эмч нар гарсан дөө. Найрамдалын районы хүүхдийн хэсгийн ерөнхий мэргэжилтэн Цэрэв одоо бас байгаа. Сайхан сайхан мэргэжилтэнгүүд байлаа.

Буяндэлгэр -

Тэр үед чинь голцуу хүүхэд юугаар их өвдөж байсан бэ?

Чулуунбат -

За даа өнөө гэрийн хорооллын хүүхдүүд манай Октябрын район гэр хороолол ихтэй. Алслагдсан Партизаны санийн аж ахуй одоо би чинь тэжээлийн тэр нэг аж ахуй гээд л. Гэдэсний халдварт өвчин их байсан юм өө. Гэдэсний халд., гэдэсний чацаг их халддаг байсан юм дөө голдуу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

Ихэвчилэн. За тэгээд ...

Буяндэлгэр -

Хоол унд олдодгүй байсан байх тээ?

Чулуунбат -

Нэгдүгээрт нь болвол ...Тийн. Нэгдүгээрт яахав амьсгалын замын өвчин л орж байсан юм. Аа больницэд хэвтэж байгаа хүүхдүүдийн хордлогын тасаг их хүнд тасаг байсан. Хагсарсан. Их хүнд тасаг байсан. Тэгээд л хордлогын тасагт байхад би чинь Олон улсын хүүхдийн симфонзиумд тэр стакалкокын гаралтай гэдэсний хямрал аа энэ эмчилгээ юугаар клиник явц эмчилгээгээр илтгэл тавьж байлаа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

Тийн. Аа за тэгээд хүүхдийн юу мэдэхгүй ээ Буяндэлгэр минь. Одоо би одоо 4 дэх үеээ үзэж байна. Аа ерөөсөө тэгээд эм баталгаа байхгүй болчихсон. Бас их хэцүү болчихсон. За нэг эм биччинэ. Аллерги өгөх юм. Энэ урдаас авчирдаг эмийнхээ бүтээгдэхүүнийг зарим газар урдаас авчирдаг юм шиг байгаа юм. Тэр нь хэр баталгаатай чанартай юм байдаг юм мэдэхгүй. Эм баталгаагүй байна. Энэтхэг эм гэдэг чинь одоо бас халуун уур амьсгалтай газрын эм чинь энэ эрс тэс уур амьсгалтай манай нутгийн хүүхдүүдэд бас таарахгүй байна.

Буяндэлгэр -

Социализмын үед чинь одоо юу биз дээ. Хотод манайх чинь эм ээ Германаас авч байсан тээ?

Чулуунбат -

Оо манайх чинь 1 дүгээрт нь ...

Буяндэлгэр -

Та хаанаас авч байсан?

Чулуунбат -

...Унгар,

Буяндэлгэр -

Унгар чинь их сайн байсан ш дээ.

Чулуунбат -

Унгар хамгийн дэлхийд одоо Унгарын эмийг гүйцэх юм алга байна ш дээ. Унгарынх байсан, Польшынх байсан, Югаславынх байсан, Зөвлөлтийнх байсан.

Буяндэлгэр -

Германых байсан тээ?.

Чулуунбат -

Германых бас байсан. Германы.

Буяндэлгэр -

Тийн.

Чулуунбат -

1 дүгээрт Унгар. Тэгээд Польш, Герман, Югаслав, Зөвлөлтийн юмнууд байсан. Зөвлөлтийн...

Буяндэлгэр -

Тэр чинь баталгаатай ерөөсөө тэр хуурамч эм гэж байхгүй байсан.

Чулуунбат -

Баталгаатай. Чи одоо жишээлбэл одоо полимелитэй мм за байз 67 онд полмелит гэдэг юм гарлаа.

Буяндэлгэр -

За.

Чулуунбат -

Полимелитийг онгоцоор ингээд ирлээ. Онгоцоор ирээд шууд одоо ерөөсөө хүлээж аваад, хөргөгчинд тусгай хамгаалаад. Тэгээд полимелитийн вакциныг чинь одоо 24 цагт ингэж вакцинжүүлж одоо юу яаж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Урьдчилан сэргийлж.

Чулуунбат -

Урьдчилан сэргийлж байлаа шүү дээ. Тэр чинь тусгай одоо юунд темпратурт одоо хадгаладаг юутай шүүр мүүр юун тэр чинь одоо тэгэж ирж байсан юм. За тэр эм болвол ерөөсөө хэдэн давхар баталгаатай. Тийм байсан ш дээ. Тэр байтугай антисдадкок гамаглоклин ирхэд бид тусгай хэдэн хүүхэд Данзан дарга хэдэн хүүхэд одоо хяналтанд аваад мэдэв үү. Эмчилгээний одоо 100 хүүхдэд тий үр дүнтэй байна гээд одоо зурагтаар би бас ярьж л байсан. Тийн үр дүнгийг нь. Тхх.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он?

Чулуунбат -

За тэр 67 он юмуу даа.

Буяндэлгэр -

67 он. Мнхнг.

Чулуунбат -

67 он тийн. Ярьж байсан юмаа. Үгүй бас юунаас

Буяндэлгэр -

Манай улс бас их сайн зохион байгуулалттай байж дээ.

Чулуунбат -

Сайн зохион байгуулалттай.

Буяндэлгэр -

Манай эрүүл мэндийн байгууллагын зохион байгуулалт их сайн байсан юм байна ш дээ.

Чулуунбат -

Сайн байсан. Сайн байсан. Эмч нарын хариуцлага мундаг байсан.

Буяндэлгэр -

хариуцлага их мундаг байсан уу тээ?

Чулуунбат -

Хариуцлага эмч нар дээр голдуу тохож хариуцлага хүлээлгэдэг байсан. Одоо бодоход зарим талдаа буруу юм шиг санагддаг юм хөөрхий. Хүний хүний төлөө эрхээ хасуулаад явж байна гэсэн чинь юу гэсэн хэл байхав.

Буяндэлгэр -

Эмчлэх эрхийг нь хасах уу?

Чулуунбат -

Эмчлэх эрхийг нь хасаад хаячих нь ш дээ. Бид нар чинь 118 дгуаар тогтоол гэдэг юм уншуулж байлаа ш дээ 72 онд чинь.

Буяндэлгэр -

Яалаа гэж тэгэх вэ?

Чулуунбат -

Одоо эмч нарын ёс суртахууны одоо нэг гаднаас эм тариа оруулж болохгүй. Олуулж болохгүй. Өөрсдөө дотороосоо тэр байгаа эмчилгээ, байгаа эм тариагаараа эмчилэх ёстой. Гаднаас ээж, ааваараа эм тариа олуулж, оруулж болохгүй 1 дүгээрт. За тэгээд эх, эцэгтэй муу харьцсан болвол бас одоо бас юу яана. Тэгээд эмч эмч нарын ёс суртахуун ...

Буяндэлгэр -

Арга хэмжээ авах уу?

Чулуунбат -

... эмч нарын алдаа гээд 118 дугаар тогтоол гэдгийг чинь одоо уншуулж байлаа шүү.

Буяндэлгэр -

Тэр нь юу гэсэн тогтоол байх вэ одоо?

Чулуунбат -

Оо хариуцлага алдсан эмч нар, хэдэн эмч нар одоо тэр манай муу шар хадны сэтгэл мэдрэлийн больницын хэдэн эмч нар аа тэрний чинь юунд ороод л эрхээ хасуулаад л, хөөрхий нэг хөдөө дуудлагаар явж байсан нэг эмч 6 сараар эрхээ хасуулаад л. Үгүй ер нь ёстой чи юу. Юу бусад бүх эмч нарт нь юу яахын дохио өгөхийн тулд тийм тогтоол хүртэл гаргаж байлаа ш дээ. Мэдлэг мэргэжил, ёс суртахуун

Буяндэлгэр -

Хүнийг одоо зөрчил гаргасан гээд арга хэмжээ авч байгаа нь тэр үү?

Чулуунбат -

Өө тэгэлгүй яахав. Арга хэмжээ авч байгаа нь тэр. Үгүй ерөөсөө тэр чинь ерөөсөө маш их хариуцлагатай байсан. Том хүн ч ялгаагүй, хүүхэд ч ялгаагүй.

Буяндэлгэр -

Ммнг.

Чулуунбат -

Одоо юу яалаа. Одоо ч хамаагүй болсон юм дөө.

Буяндэлгэр -

Анагаах ухааны дээд сургууль чинь юу юуны ангитай юм бэ? Та нарын үед чинь.

Чулуунбат -

Биднүүдийн үед чинь эмчилгээний анги, хүүхдийн анги, эрүүл ахуйн анги, шүдний анги гэж байсан юм. Аа тэгээд эмчилгээнийхээ ангиас дараа нь яахав дээ тэр халдварт малдварт, хирурги тэр чинь болвол сүүлд нь курсээр 6 сарын курсээр бэлдэж байсан ш дээ. Тхх.

Буяндэлгэр -

Мнхнг. Уул нь их бас нарийн бас ...

Чулуунбат -

Бас их зохион байгуулалттай..

Буяндэлгэр -

... зохион байгуулалттай байсан юм байна тийм ээ?

Чулуунбат -

зохион байгуулалттай байсан юм.

Буяндэлгэр -

Хүүхдийн эмчийн юуг хаадаг нь маш их буруу байнаа.

Чулуунбат -

Тийн. Аймаар ном их уншина. Номгүйгээр ерөөсөө эмч нар явдаггүй л байсан дөө. Хөдөө ажиллаж байхад ном л хань болдог. Тэгээ л эмч нарын курс мурс нарийн мэргэжлийн эмч нарын курс ёстой одоо ч үгүй дээ одоо энэ залуучууд ингээд бурхан болоод байгаа чинь эмч нарын хяналт., хяналт муу байна ш дээ. Эрүүл мэндийн хяналт муу байна. Эрүүл мэндээ бодохгүй ээ.

Буяндэлгэр -

Эмч нарын хяналт муу байна уу, эмч нарын чадвар муу байна уу?

Чулуунбат -

За би одоо хэлэхэд сүүлийн эмч нарын чадвар чансааг би мэдэхгүй байна. За маний үед ч болвол ёстой үргэлж л 4 дэх өдөр бүр л клиник конференц, клиник поданатомийн конференц, мэргэжил дээшлүүлэх хичээл бүр үргэлж зөвлөлтөөс, гадаадаас мэргэжилтэнгүүд ирнэ. Болгараас ирнэ. Менчүвэл доктор .... сайхан сайхан мэргэжилтэнгүүд урьж авчирч хичээл заалгана. Курсд их явна. .... шугамаар. Тэгэж мэдлэг мэргэжилдээ мэдлэг мэргэжилээ үргэлж дээшлүүлж байсан. Одоо мэдэхгүй ээ. Эмч нарын мэргэжил мэдлэг гадаадад дээшлүүлдэг юм уу. Одоо би дуулаагүй. Тийн 1 дүгээрт. 2 дугаарт за яахав хүний эрхийн асуудал юм даа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

Гэхдээ бас хязгаартай байх хэрэгтэй. Хүн эмч хүн ч гэсэн бас хүн шүү дээ. Сайхан үг хэлэхэд баярлана. Тиймээ ялангуяа хүүхдийн эмч нартай эмч хүн гэдэг чинь хүүхэдтэйгээ уйлдаг, дуулдаг, бүжиглэдэг, инээдэг тийм хүүхэд шигээ храктертай байдаг байхгүй юу. Энэ жил одоо манай эх нялхасын төвийн тэр манай эмч нарыг их муухай сониноор доромжилж үгүй одоо ёстой алуурчин талуурчин. Тэгэж бас болохгүй тэр цаад хүн чинь хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

Тийн. Би бас харамсаж л байлаа. Арай ч бас нэг эхээс төрсөн тэгээд өөрөө эх хүн хүүхдийн эмч хүн ч бас тийм зан гаргахгүй бол уу л гэж би бодоод байгаа юм. Хэн мэдэх вэ дээ. Гэхдээ энэ бас үйлчилүүлж байгаа үйлчилэгч хэтэрхий их эрхээ эдлээд бас хүнийг доромжилж байж. Эд нар л ингэх ёстой гэж энэ талаасаа бас хэтэрхий их яах юм болвол бас цаад хүн чинь гомдоод, гомдоно ш дээ адилхан хүн юм чинь. Хаа хаанаа л бодох хэрэгтэй.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

За би нэг эмч хүн гээд крамандаа гараа хийчээд одоо нэг тоомжиргүй байж бас болохгүй. Эмч хүн гэдэг талаасаан биш би чинь эх хүн шүү энэ хүүхдэд би эх болох ёстой гэдэг талаасаа өвчтэнтэй сайхан харьцах, ар гэртээ нь сайхан харьцах. Ялангуяа хүүхдийн ар гэртээ сайн харьцахгүйгээр хүүхдийг эмчилнэ гэж байдаггүй юм.

Буяндэлгэр -

Байхгүй юу?

Чулуунбат -

Ээж, ээж , аавыг нь гартаа хийсэн цаг дээр ээж, аавд нь шүтэгдсэн цаг дээр тэр хүүхдитйн эмч хүн чинь хүүхдийг эмчилдэг юм. Тэгэхгүй бол өөрт нь эмчдээ итгэхгүй бол тэд нар өөр эмч ирээд, өөр эм ирээд, аягүй бол өгсөн эмийг нь дэрэн доороо хадгалаад, нөгөө хажуудаа хэвтэж байсан чавганц нарын юманд шүтээд явж байдаг юм ш дээ. Тийм учраас хүүхдийн эмч, эмч хүн бол 1 дүгээрт өвчтөнөө өөртөө итгүүлэх. Гол нь тэр байдаг юм.

Буяндэлгэр -

Мнхнг.

Чулуунбат -

Аа хүүхдийн эмч бол ээж, аавыг нь өөртөө итгүүлэх. Тэгэж байж л хүний амийг аварч явна даа. Одоо тэгээд хүүхдийн эмч чинь одоо хэдэн үеэрээ одоо миний үеийнхэн бас л тийм зовлонтой явна. Жаргал ч их байх юм. Би өнөөдөр одоо энэ сайн сайхан одоо нэг хүн шиг яваад байгаа чинь энэ эмчилж байсан хэдэн хүүхдийн минь ач. Би эхээсээ ганцаараа үлдсэн амьтан. Би түмэн ах дүүтйэ юм биш. Ерөөсөө ах дүүгээр хамт олноор би дутадаггүй. Тэр чинь болвол аа тэгээд бас зовлон их бий. Зарим нь нөхрөөсөө сална, нөхөртөө зодуулна, сална. За тэгэж байтал үгүй янз бүрийн л юм болох юм байна ш дээ. Хүүхдийн үс даахь авна, хурим найр хийнэ.

Буяндэлгэр -

Тэр үед та нарын цалин гайгүй байсан биз. Эмч нарын цалин?

Чулуунбат -

Эмч нарын цалин 650. Төгссөн жилээ нэг жил хирээтээ 650. Тэгээд 700 болно. Аа яахав тасгийн эрхлэгч хийвэл 750. За тэгээд жижүүр хийх юм бол жижүүрийн нэмэгдэл гээд 1000 хэдэн зуутай л байсан юм даа хөөрхий минь. Сайн, хагас бүтэн сайн өдөр жижүүр хийх юм бол хагас сайн өдрөө нэг тэр чинь зүгээр энгийн өдөр 40 төгрөг байлуу? Нэг тиймэрхүү.

Буяндэлгэр -

Аа тэгээд 1000 гаргаад л.

Чулуунбат -

1000 гаргана даа. Сайн жижүүр хийж байвал. За тэгээд 750-800-гийн хооронд л хэлбэлзэж байсан юм.

Буяндэлгэр -

Тэр үед мөнгө чанга байсан байх. Гайгүй л мөнгө л дөө.

Чулуунбат -

Гайгүй л мөнгө. Амьдралдаа бас болж л байсан. Тухайн цагтаа бол болж л байсан юмаа хөө. Одоо болвол хүүхдийн эмч байхгүй би бүр үнэндээ харамсдаг. Би ингээд л хүүхэд ингээд өдөр шөнөгүй үзэхдээ заримдаа ч нас дээр болоод хэцүү юм байна ш дээ энэ чинь. Эм баталгаагүй. Дээрээс нь орой ингээд очоод хүүхэд үзнэ, явна энд тэнд. Одоо зүгээр нэгэн бодлын сайхан болсон. Биднүүд ч хүүхдийн хүүхэд үзнэ гээд л автобусанд шахагдаад л, зүүгдээд л, чирэгдээд л ээж, аавтай нь явж байлаа шүү дээ. Одоо болвол зүгээр унаа хүрч ирээд л паа зогслоо гүйцээ. Үзлээ буцаагаад авчираад өгнө. Нэгэн бодлын сайхан л болсон юм. Унаатай.

Буяндэлгэр -

Мөнгө төгрөг өгөх үү манайхан?

Чулуунбат -

Өгнөө өгнө. Тэрийг одоо нуугаад яах вэ дээ одоо тэгээд.

Буяндэлгэр -

Тэгвэл овоо бас сайхан байна.

Чулуунбат -

Өгдөгийн өгдөгийн. Мөнгө төгрөг муутай нь аяга цайгаа хийгээд нэг хэдэн чихэр өгвөл тэрийг нь аваад л гарна. Бид нар авъя гэхгүй. Өгсөнийг нь л авна. Авахгүй гэвэл гомдоно шүү дээ.

Буяндэлгэр -

Тэгнэ тэгнэ.

Чулуунбат -

Тэрийг чинь тэр үед оймс авчихсан байвал биднүүд маргааш нь ганц худагт очихоор байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Хахуул авсан гээд.

Чулуунбат -

Тийн. Социализмын үед чинь Одоо чинь тэр хүнийг чинь хүнээ хүндэтгэнэ гэж бас нэг байна шүү.

Буяндэлгэр -

Хүндэтгэж байна. Зах зээлд орсон үед чинь.

Чулуунбат -

Тэрийг нь авахгүй болвол Зах зээлд орсон үед чинь хүний бас цаг завыг бараад явдаг чинь энэ одоо энэ хүмсүүдийн ухамсар чинь шал ондоо болсон байна ш дээ.

Буяндэлгэр -

3 ихрийн. Социализмын үед байна ш дээ 3 ихэр хүүхдүүдийг яадаг байсан гэнээ?

Чулуунбат -

3 ихэр хүүхэд чинь тусгай хамгаалалтанд мэдэв үү. 3 ихрийг чинь одоо оношлоод л болвол тусгай хамгаалалтанд. Улаанбаатар хотод ирж зарим нь төрнө. Зарим нь хөдөө төрсөн бол 24 цагийн дотор Улаанбаатар хотод авчирна даа. 3 ихрийн ясли гэж байсан юм. Батжаргал гэдэг даргатай. За тэндээ тусгай сувилагч, асрагч одоо бүр тусгай одоо тэр одоо нүдний эмнэлэг болсон байж байгаа. Эх нялхасын эрүүлийг хамгаалах яамны эх нялхасын газар гэж байсан юм. За тэр газрын дарга чинь өөрөө Должинсүрэн дарга байлаа даа бидний үед чинь. Өөрөө одоо ерөөсөө хэрэвээ өвдөж барих юм болвол ерөөсөө хүүхдийн больницэд тусгай одоо манай 4 дүгээр тасагт box-той тэрүүгээрээ box-нд авна за юу. Тэгээд Должинсүрэн дарга өдөр бүр биеийн байдлыг нь асууна. За тусгай сувилагчтай. Долгор гэж сувилагч одоо байна уу үгүй юу. Тэр сувилагч одоо мундаг сувилагч. Миний энэ анхны 3 Увсын 3 ихрийн энэ одоо 30 хэдтэй хүүхнүүд Нарангэрэл, Сарангэрэл, Одгэрэл гэж 3 Увсын 3 ихрийн .

Буяндэлгэр -

Одоо байгаа юу тээ?

Чулуунбат -

Одоо тэр зураг нь тэр байна.

Буяндэлгэр -

Аанг.

Чулуунбат -

Тэгээд тэрийг чинь 3 нас хүртэл нь улс асарч, хүмүүжүүлж өсгөөд. Тэгээд асарч байсан сувилагч гэрт нь аваачиж хүлээлгэж өгдөг байсан юм. Мэдэв үү.

Буяндэлгэр -

Ямах гоё юм бэ. Одоо бол өрөвдмөөр юм байна лээ ш дээ. 3 ихэр төрсөн яахав гээд л. Сонин дээр зөндөө юм гарсан байсан.

Чулуунбат -

Харин тийн хөдөө... эртээд.. эвий эвий. Зочин: Манай нэг оюутан 3 ихэр хүүхэд гаргасан ш дээ. 2 жилийн өмнө бил үү дээ. Хөдөөнөөс ирээд оюутан хүүхэд чинь орлого байхгүй, пампрас энэ тэр юмыг нь дийлдэггүй. Тэгээд Их сургууль харж үзэж оюутаны байрны нэг өрөөнд оруулж өгөөд. Оюутаны байрны нэг өрөөнд ээж мээж нь хамт байгаад тэр хүүхдийг асраад. Тэгээд жилийн чөлөө болоод явж байсан ш дээ. 2 жилийн өмнө байх шүү. Тэгээд тэр үеийн асаргаа сувилгаа байхгүй болж гэж ярьцагааж байсан.

Буяндэлгэр -

Жилд ойролцоогоор хэдэн 3 ихэр хүүхэд төрдөг байсан бэ?

Чулуунбат -

Үгүй бас ховор ш дээ. Гэртээ төрөхгүй.

Буяндэлгэр -

Ер нь 3 ихэр ховор ш дээ. Гэхдээ сая ойр ойрхон 2,3-н 3 ихэр төрчихсөн болно лээ.

Чулуунбат -

Тэгнэ тэгнэ. Одоо ихэр төрөлт их болсон.

Буяндэлгэр -

Тэгээд сонин дээр ерөөсөө хөөрхий хэцүү байна. Хэцүү л дээ. Улс хяналтандаа авахгүй байна гэдэг чинь муу байхгүй юу.

Чулуунбат -

Уулаасаа.. Эсвэл одоо нэг ээжтэй нь хамт нэг тусгай өрөө Филатаова авгайн барьж өгсөн 3 ихрийн ясли байгаа ш дээ. 3 дугаар хороололд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тэнд одоо байж болдоггүй юм байх даа?

Чулуунбат -

Тэнд ээжтэй нь хамт одоо үгүй дээ нэг жил болгоод гарч болдоггүй л юм байхдаа 3 насаа больё.

Буяндэлгэр -

Улс ер нь анхааралдаа авах хэрэгтэй юм байна. #9_02-04_N.Chuluunbat_interviewer_M.Buyandelegr

Чулуунбат -

За тэгээд 10-аад сувилагч хөдөлмөрийн аврага. Улаанбаатар хотын хөдөлмөрийн аврага гэдэг анхны хөдөлмөрийн аврага 79 онд би өөрөө юу яаж байхдаа хүүхдийн больниц тодорхойлж өгдөггүй ш дээ. Сосорбарам луу утасдаад л наад хүн амьтан дотор чинь юм алга уу? Намын хороон дарга дээр орж байгаа юм. Энэ үйлдвэрийн газруудыг хөдөлмөрийн аврага гээд байх юм. Энэ эмнэлэгээс яагаад байдаггүй юм бэ? Үзүүлэлт байхгүй шүү дээ тэр чинь. Энийг чинь би ингээд эмнэлэгийнх болгоод үзүүлэх болгочивол би .... . Би нэг бичиг цаасанд их сүрхий байсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Бичиг боловсруулахдаа их сайн байж.

Чулуунбат -

Тийм

Буяндэлгэр -

Бичиг боловсруулах чинь их сайн юм байхгүй юу.

Чулуунбат -

Тэгээд боловсруулаад ирсэн. За за за би ер нь хүн тодорхойлоод ир гэж байна шүү. Тэгэхээр нь зэрэг хүүхдийн больниц руу залгаад сувилагч нараасаа нэгийг өгөөдөх надаа гэсэн. Байдаггүй ээ. Өөрөө гүйгээд очлоо. Алив наад хүнд ажидтай тэр сэхээнхээ Нацаг гэсэн чинь дургүй байна. Манай тэр сэхээн дэх сувилагч нар аманцар эмчийгээ шүүмжлээд. Хөдөөний эмч нар өнөө сэхээнд ингээд ажилд, жижүүрт тавьчихлээр учраа олохгүй зайлуул курсын эмч нар гээд зогсохлээр. За Чулуунбат маргааш ирээд амь нэхээд унана. Хийх юм мэддэггүй. Эм тариа мэдэх үү. Мэддэг юм бол хэлээд хийлгэ. Би хийгээд өгье. Эмч нар луу их дайрдаг байхгүй. Тэгээд нэр хүнд байхгүй. Тэгээд байж байсан чинь...

Буяндэлгэр -

Уг нь чадалтай хүн байх нь л?

Чулуунбат -

Үгүй нөхцөлгүй. Одоо тэр Пунцагдулам гэж чацагны тасагт 60 хэдэн онд 67 онд бил үү 68 онд бил үү. Яг нэг хүүхэд ухаан алдсан байгаа юм. Миний эмчилж байсан хүүхэд. За даа өглөө ирээд Чука амь нэхээд унана гээд манир хиймэл амьсгаа хийгээд өглөө нь ерөөсөө амьсгалтай амьд байлгаж байхгүй юу. Тэгээ л хоёулаа яваад л одоо хөгшин хүүхэн. Тэрний буянаар Нацаг Увсын хүн л дээ. Онгоцоор ерөөсөө. Пунцагдуламын аав нь нисгэгч байхгүй юу. Дандаа үнэгүй Увс, Улаанбаатар яваад л зорчидог гэсэн. Одоо тэр хөгшин хүүхэн л дээ. 40 хэдтэй хүүхэн байгаа тэр Пунцагдулам. Тийм айхтар сувилагч нар зөндөө ш дээ. Одоо ингэдэг ш дээ манай сувилагч нар тэр ч дээ тэр хүн болохгүй хүн байнат гээ л ингэнээ. Тэгэхэд хүнд хүүхдийг энэ гайгүй юм байна. Тийм сувилагч нар зөндөө.

Буяндэлгэр -

Мэддэг. Хүүхдийг гаднаас хараад мэддэг болцон?

Чулуунбат -

Мэддэг. Хараад мэддэг. Мэддэг эмч одоо тэр Аюурзана гэж эмч байсан манай тэр. Жижүүр хийнэ. Танай тасгийн тэр ч ёстой тооно муутай юм байна лээ. Тэр хүүхэд нь хөөрхөн сэргэлэн. Тэгэхэд хүн тэр ч гайгүй л байна ш дээ гээд л ингэчихлээр тэр хүнд хүүхэд..

Буяндэлгэр -

Яаж тэгэж мэдэж байна?

Чулуунбат -

Одоо ингэдэгийн ш дээ хүлээн авах, сэхээ 2 юу яана. Ингээд хүүхдэд истори нээж байхад гадаа хүүхэд уйлахад чихний өвчтэй хүүхэд шал ондоо уйлдагын. Гэдэсний хордлогтой нь ондоо. Хатгалгаатай нь ондоо уйлдаг байхгүй өлгийтэй хүүхэд. Тэгээл юу яана хүүхдийг оруулаад ирэхлээр Дашзэвэг гэж сувилагч асрагч бий одоо. За одоо ер нь муу ёр нь одоо үхэж байгаа юм байхдаа гээд л ороод явхад одоо яг л хүнд хүүхэд байдаг. Тэр чинь эмч хүний шинж байхгүй юу тэр сувилагч эмч нарын чих нь тийм.

Буяндэлгэр -

Тийм байх.

Чулуунбат -

Яг ялгагддаг ш дээ. Үгүй ээ тэр манай олон жил ажиллад бүр

Буяндэлгэр -

Мэддэг болчидог юм байна тээ? Мэдрэмж байна.

Чулуунбат -

Тийн. Тэгээд чихний өвчтэй хүүхэд шал ондоо уйлна. Гэдэсний хордлоготой нь шал ондоо, хатгалгаатай нь шал ондоо уйлдаг юм ш дээ. Жижиг хүүхэд чинь тийм байдаг юм ш дээ. За 3 наснаас дээш би ч мэдэхгүй 5 наснаас дээш эмч бишээ. Том хүүхдийн юу хэцүү. Аа жижиг хүүхэд ерөөсөө гарт ороод ирж байгаа юм. Ерөөсөө тийм байгаа юм ш дээ. Яг тэгдэг юм.

Буяндэлгэр -

Хүүхдийн эмч их хэцүү гэж боддог байсан юм.

Чулуунбат -

Үгүй ээ. Хамгийн амар гэж байгаа юм. Сэтгэх юм гэж байхгүй. Тэр чинь одоо хүүхэд ингээд аспиратуулаад л бөөлжиж байхад хүүхдийн эмч бидний тэр 70 онд ч юу юун тэр цэр соруулдаг сайхан юм. Ам л байна шүү дээ. Хуруудаад л шидлээд байна ерөөсөө.

Буяндэлгэр -

хнн.

Чулуунбат -

Ямар сайндаа эртүүд нөгөө Бямбажав 7 хүүхдээ эмчлилнэ. Цагаан сараар урина. Пөө Чука эмч сэхээнд юу яаж байхад л хүүхэд бөөлжихөд л амаараа сороод л асагчидаг байсан гэж. Хүүхдээс сэжиглэх юм байхгүй.

Буяндэлгэр -

Хөөх.

Чулуунбат -

Хүүхэд тийм ш дээ. Хүүхдийн эмч нарыг би тэр эртээр тэр манай нялхасын эмч нарыг доромжилсон байхад би их өрөвдөж байлаа. Хүүхдийн эмч гэдэг чинь шал ондоо сэтгэхүйтэй байдаг юм ш дээ. Эмэгтэйчүүдийн тасагт байж байсан ш дээ. Нөгөө Сосорбарам өрөөсөн нүд, хамар, ам руу нь ухдаг гэнээ. Хараагүй болсон Тунгалаг гэж эмч бий ш дээ. Хараагүй болсон эмч бий ш дээ. Өрөөсөн нүд нь. Өнөө юуны цус нүдэнд нь ороод. Тийм юм зөндөө байдаг юм ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Чулуунбат -

Бас зөв харьцаж байх хэрэгтэй юмаа одоо. Би ч одоо манай хэд хэцүү л болсон дэмий ярих гээд.

Манайд Банзрагч гээд сувилагч байсан юм. Зөөлөн энэ ч одоо мэдэхгүй дээ гээд л тэгнэ. Тэр ер нь хүндрэнэ шүү. Тэр одоо тэр Нацаг гээд тэр Хан-Уул дүүрэгт сүүлдээ шилжсэн тэр чинь чацагны тасаг дээр надтай хамт байсан юм. Чацагны Чука сэхээний сэргэлэн гэдэг байсан ш дээ намайг. Миний хойч үе.

Буяндэлгэр -

Сэхээний сэргэлэн шар.

Чулуунбат -

Одоо ингээд хүүхдээ 3 хоног сайхан болгоод тасаг руу шилжүүлэхэд хүндэрчидэг. Данзан дарга дээр ороод хэллээ. Ерөөсөө тасаг руу очоод хүнд хүүхэд хүндрээд байх юм. Надад нэг 3 box хийж өг. 3 box гаргуулж аваад хүнд хүүхдүүдийг өөрөө эмчилдэг. Өөрийнхөө гараар эмчилээд гаргадаг.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он байсан бэ?

Чулуунбат -

72, 73, 76 онд би чинь. 76 оноос районы мэргэжилтэн, хэлтэсийн дарга гэж солиороод ээд л намын дарга марга болоод л хүний ажлыг нээрээ. Хүний одоо улсууд ямар сонин юм бэ? Үгүй биднүүд чинь дарга болохгүй гээд л уйлаад л. Найрамдал руу намайг хөөгөөд. Би зүгээр районд хэлтэсийн дарга байж байгаад больницодоо нэг юм буцаад очлоо. Тэгээд очоод нярайн тасагт 2 ихэр хүүхэд гаргасан юм гээд Данзан дарга хөөрхий нярай руу нярай руу өгчих, одоо яаж сэхээ рүү явах вэ. Хүнд газар гээд нярай дээр очлоо. Тээгсэн байдаггүй. 78 онд чинь ерөөсөө Найрамдал лагерьт чинь ерөөсөө хүн хэрэгтэй. Мэргэжлийн хүн хэрэгтэй. Суугаад байлөө. Пагмадулам дарга л дуудаж байна гэнэ яваад очсон чинь өө одоо би больё ерөөсөө чадахгүй. Би одоо олон жил мэргэжлээсээ хөндийрчлөө гэсэн. Би хүүхдийн эмчээр Ленинградад төгссөн хүн ялгаагүй яаманд ингээд мэргэжилгүй ингээд л байж байна ш дээ гэж байна. Үгүй ээ үгүй би одоо ёстой 2 ихэр хүүхдээ л хүн болгох хэрэгтэй. 1,6 гр, 1,9 гр 2 ихэр охинтой, 5 хүүтэй. Үгүй би тэр 2-ийг хүн болгомоор байна ш дээ гээд. Хэцүү байна ш дээ улсын ажил гэж явсаар байгаад. Тэгээд байж байсан. Нэг өдөр Раднабазар сайд нөгөө ямбий 69-тэйгээ давхиад хүрээд ирлээ. Данзан даргын өрөөнд дуудаж байна гэнэ. Яваад очсон чинь сайд сууж байна. Бие тоосон дээд газрын тушаал шийдвэр биелүүлэхгүй том толгой гаргалаа. Одоо явнаа. Эвлэлийн төв хороон дээр фондын даргатай уулзанаа. Явахгүй гэсэн. Тэгсэн Данзан дарга...

Буяндэлгэр -

Бас их зоригтой шазруун байж тиймээ?

Чулуунбат -

... тийн явахгүй гэсэн. Би мэргэжлийн хүн. Би өчнөөн жил та нарын ёстой зүгээр яв гэсэн газарт чинь явж, суу гэсэн газарт чинь сууж, бос гэсэн газарт чинь босож явсан хүн. Хамгийн хүнд район Октябрийн район дээр мэргэжилтэн болгоно гээд анх Тооройн Бямбажав манай больницын дарга байсан юм. Газрын дарга болонгуутаа намайг тавьчиж байгаа юм чинь. Тэгээд тийш нь хөөчиж байгаа юм чинь. Тэгээд би хийдэг ажлаа хийсээн. Би тэр Окын больницээс зугтаж тэр юу яасан ажиллаж би тэр Октябрийн район чинь одоо би 29 хүүхдийн хэсэгтэй болгоод 29 хүүхдийн хэсгийн эмчтэй одоо би тэр өгсөн даалгаварыг чинь биелүүлээд нас баралтыг юу яагаад л. Өө бас тэргүүний эмч энэ тэр гээд цалингаар шагнаад байсан юм байна шүү. Тийн. Хаа хамаагүй мэргэжил, эмч биш юмыг. Хөөрхий минь. Өө бас мөнгө аваадахсан. Тийн тэгээд байсан чинь тэр чигээрээ нөгөө муу яажгий 69 –нд чинь суугаад нөгөө фондын даргатай чинь уулзуулдаг юм байна.

Буяндэлгэр -

их дектатуртай?

Чулуунбат -

Өнөө авгайтай тэгэж учирсан юм ш дээ хөөрхий. Ингээд л харж байна өө. Их муухай ааштай тэр чинь. Сайн уу. За тэгээд ингээд л хараад байна. Тэгээд өөрийгөө танилцуулаад юу яалаа. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэлийн дэвтэр дээр юм бичдэгийн. Бичиг үсэг муутай хөөрхий. Тэр мурий бичиг л дэвтэрт орсон бол бүх юм окей байсан. Тхх. Тэгээд аа баахан үүрэг даалгавар юу яагаад. Би явмааргүй байна одоо. Хүүхэд шуухадтай гэсэн. Над руу ингээд харчаад. Явнаа явна. Надаа үүрэг даалгавар өгчөөд жилийн хугацаатай явуулнаа гэж авч байна нөгөөдөх чинь. Тийн. Тэгээд бас юу яагаад. Тэгээд байр өгнө. Утас мутастай байр өгнө гэж байна өө.

Буяндэлгэр -

Орон сууц өгнө гэж байгаа юм уу?

Чулуунбат -

Орон сууц өгнө. Үгүй гэсэн. Байр мэдэхгүй. Би байр авахгүй. Орон сууцтай...

Буяндэлгэр -

Тэр үед чи байртай байсан юм уу?

Чулуунбат -

Энэ хоршооллын байртай.

Буяндэлгэр -

Оо орсон байсан байна ш дээ?

Чулуунбат -

Байртай явахгүй. Тэнд одоо яах юм бол тэгээд л өнгөрөө л дөө. Тэгээд надаа байр, лагерийн байшин майшин өгсөн юм шүү хөөрхий минь. Тэр 2 өрөө байранд нь би ороо ч үгүй. Тэр лагерийн байшинд нь байж байдаг байсан юм.

Буяндэлгэр -

Хайран юмаа алдсан байна ш дээ чи.

Чулуунбат -

Хайран юм. Тэгээд 99 онд байнаа намайг нэг олон улсын илтгэл дээр байж байхад Чулуунбүргэд Чука эмчээ хэдүүлээ энд өвөлжөөнийхөө газрыг авчъя. Та одоо зүгээр наашаагаа энд хүрээд ир. Үгүй ээ үгүй би одоо зүгээр ийм айхтар юмыг яаж мэдэх юм бэ. Төвөг төвөг манайх лагерьтай. Тэгсэн чинь одоо тэр ...

Буяндэлгэр -

Тэд нарын сэтгэхүй их өөр байгаа юм л даа.

Чулуунбат -

... тийм ш дээ. Шал ондоо.

Буяндэлгэр -

Тийн сэтгэлгээ их өөр. Өмчтэй болох сэтгэлгээ байхгүй.

Чулуунбат -

Байхгүй. Юу ч мэдэхгүй. Сэтгэсэн байгаа байхгүй юу. Тийн.

Буяндэлгэр -

Одоонийхоор бол

Чулуунбат -

Тэгсэн чинь сая 30 жилээр очсон чинь юу вэ. Өвөлжөөний байрны тэнд нөгөөдүүл чинь манай жолооч молооч бүр гараашын дарга нөгөө хэд чинь бүгдээрээ газар аваад 2 давхар хаусууд бариад. Одоо энэ манай нэг Есөнмөнх Цэрэндулам даргын бүгдээрээ газар авсан байна лээ.

Буяндэлгэр -

Цэрэндулам даргын хүүхэд юм уу?

Чулуунбат -

Есөнмөнх чинь Цэрэндулам даргын хүүхэд. Газар аваад.

Буяндэлгэр -

Ц.Цэрэндулам гэж авгай байсан биз дээ.

Чулуунбат -

Тийн. Хамгийн анх ёстой сэргэлэн хөдөлсөн хүүхэд чинь Есөнмөнх ш дээ. Одоо тэр барбика гээд номадасын ..

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.