Narantsetseg


Basic information
Interviewee ID: 990241
Name: Narantsetseg
Parent's name: Dashdorj
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Christian
Born in: Han-Uul sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Veterinary hospital laboratory worker
Father's profession: veterinarian (baga emch)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
urban issues
cultural campaigns
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
urbanization
city life
Choibalsan's funeral
Chinese
secondary school
Pioneers
Revolutionary Youth League
industrialization
cultural campaigns


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу та?

Наранцэцэг -

Сайн. Сайн байна уу?

Сайнбилэг -

Та би танд энэ аман түүхийн тухай төслийг танилцуулсан тиймээ.

Наранцэцэг -

Тэгсэн.

Сайнбилэг -

Тэгэхээр та өөрийгөө нэг товч танилцуулахгүй юу?

Наранцэцэг -

Би Дашдоржийн Наранцэцэг гэдэг хүн. Аа би өөрөө сэхээтэн хүн багш. Аа миний эцэг эх бол одоо мал эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан. Миний эцэг бол Дашдорж гэдэг хүн малын эмч хүн байсан юм. Би 63 онд одоо Багшийн сургууль төгсөөд л улсад 30 жил ажиллаад л тэтгэвэртээ гарсан, ийм л одоо хүн.

Сайнбилэг -

Аан зөв, Та бидэнд өөрийнхөө амьдралын тухай ярьж өгөхгүй юу? Жишээ нь хаана сургуульд оров?

Наранцэцэг -

Би ууландаа бол уугуул хотын иргэн. Хотын хүн. Зүгээр аав талаасаа бол аав маань Өвөрхангайн Хайрхандулааны хүн юм гэнэлээ. Ээж маань бол аа Төв аймгийн Бүрэнгийн хүн юм гэнэлээ. Тэгэхдээ би төрөхдөө Сонгины биокомбинатад төрсөн. 43 онд төрсөн, одоо 67-той, монгол тоогоороо бол би хоньтой, одоо 67-той ийм хүн байгаа юм.

Сайнбилэг -

Та арван жилийн сургуулиа хаана төгсөв?

Наранцэцэг -

Би арван жилийн сургуулийг ерөөсөө л Сонгинийн Биокомбинатад сургуульд орсон. Тэгээд л 59 онд 7 дугаар ангиа төгсөөд л УБ хотын Багшийн сургуульд ороод л 63 онд төгсөж гарсан юм. 63 онд төгсөөд л би арван жилийн 3 дугаар сургууль улсын маань анхны одоо сургууль, ерөнхий боловсролын сургууль байсан юм, тэр сургуульд багшаар очиж байсан, ийм л. ажлын гаргаагаа эхэлсэн.

Сайнбилэг -

Арван жилээс өмнө Сонгинод амьдарч байхад Сонгинод одоо юу байдаг байсан юм бэ?

Наранцэцэг -

Сонгино чинь одоо мал эмнэлгийн байгууллагын их том байгууллагын үйлдвэр болох малын эм үйлдвэрлэдэг эмийн үйлдвэр өөрөөр хэлэх юм бол манай одоо улсын химийн үйлдвэрүүдийн л одоо анхдагч үйлдвэр яагаад уу гэхлээр зэрэг эм үйлдвэрлэдэг тийм үйлдвэр байсан учраас л тэгж хэлж байгаа юм л даа. Аа аав маань бол 42 онд хойно Эрхүүгийн монгол рабфакийн одоо мал эмнэлгийн ангийг төгсөж ирсэн малын эмч хүн байсан. Аа миний одоо 43 онд төгсөөд тэгээд би одоо тэр орчинтойгоо танилцаж, орчноо мэдэж байх үед бол аа тэр Биоүйлдвэр бол орос мэргэжилтэнгүүд ажилладаг, оросуудтай тэр юм хум хийдэг ийм л улсын үйлдвэр л байсан. Аа би бага насаа бол ер нь ээж аавдаа тэгэхдээ Биокомбинатад чинь бас их улсаас их харж үздэг бүр цэцэрлэг энэ тэр байсан, миний багад. Би цэцэрлэгт хүртэл явж байсан. Цэцэрлэгт явж байгаад би 52 онд аа Сонгинын 10 дугаар сургууль гэж байсан, тэгэхэд 10 дугаар сургууль болвол ердөө л бага сургууль л байсан. Тэр бага сургуульд л анх элсэж орж тэгээд ер нь улмаар ийм төрсөн нутаг, миний анхны одоо ухаандаа анхны эрдэм ном сурсан ийм газар бол одоо Биокомбинат Сонгины болно гэж ингэж.

Сайнбилэг -

Бага сургууль гэхлээр одоо хэддүгээр анги хүртэл сурсан бэ?

Наранцэцэг -

Бага сургууль чинь ерөөсөө нэгээс дөрөвдүгээр анги байсан. Аа тэгэхдээ бол би бага сургуульд тэгж ороод, тэрний дараагаар бол манай төгсөлт бол 7 жил болоод намайг төгссөн, аа 59 оноос хойшоогоо 8 дугаар анги гэж бий болоод, ингээд цаашаа арван жил болоод явсан. Миний харин тэр сурч байсан тэр анги бол анхны аравдугаар арван жилийн аа анхны аравдугаар ангийн төгсөлт болж ингэж төгссөн юм.

Сайнбилэг -

Та тэр бага сургуульд байх үеэ нэг дурсахгүй юу?

Наранцэцэг -

Одоо тэр үеийг дурсаж ярихад бол одооны энэ өндөрлөгөөс харахад үнэхээр ядруу чадруухан одоо тийм байж ингэж боддог. Сургууль маань ерөөсөө ганц дан жижиг цагаан байшинтай дотроо хоёр ангитай, нэг багш нарын өрөө байсан байх, тэгээд тэр хоёр ангид яадаг вэ гэхлээр зэрэг нэг ангид нь л гэхэд хоёр өөр анги хичээллэдэг, хоёр эгнээ парттай, ухаандаа л долоо найман ч юм уу тав зургаан ч юм уу партыг ингээд хойшоо явдаг байсан байх. Нэг талд 1 дүгээр ангийн хүүхэд нэг эгнээнд нь ингээд хойшоо суусан байхад нөгөө талд нь 3 дугаар ангийнх, хоёрдугаар ангийн хүүхдүүд ухаандаа ингээд хойшоо эгнээд суусан бол нөгөө талд нь 4 дүгээр анги байх жишээтэй. Тэгээд тэр ангид ганцхан багш хичээл заадаг. Намайг арван жилийн одоо үгүй ээ тэр 10 дугаар сургуульд одоо ингээд ороход бол манай сургуулийн захирал Рагчаа гэдэг хүн байсан юм. Авгай нь Рэгзэдмаа хоёулаа багш. Тэгээд ухаандаа нэг эгнээнд нэгдүгээр ангид хичээл зааж дуусчихаад л багш нөгөө талын партныхаа урд очоод л нөгөө ангитайгаа ажилладаг ийм нэг анги дотор л хоёр өөр анги хичээллэдэг ийм байсан. Тэр сургуулийн маань одоо байр галлаж халаагддаг том төмөр пийшинтэй, аа пийшингийн ам нь ухаандаа коридор луугаа сургуулийнхаа коридор тал руу харсан, өглөөд галч хүрч ирээд л одоо ухаандаа галладаг. Өглөөд ангид орж ирэхэд сайхан дулаахан тэгээд л өдөр тийшээгээ хүйтэн болно. Ангид дотор хичээл хийгээд л одоо хичээлээ бичээд л суухад өвлийн хүйтэнд бол одоо бүр черниль/бэх/ хөлдчихөөд л явдаггүй, черниль гэхлээр одоо нэг бэлдчихсэн шиг ийм одоо бэлдчихсэн юм байхгүй. Тэр үед чинь хортой харандаа хоёр янзын өнгөтэй нэг нь цэнхэр, нэг нь одоо тийм ягаан өнгөтэй. Ягаан өнгөтэй хортой харандааг чинь цуулаад тэрний дотор талын балыг нь аваад усанд найруулж, тэрнийгээ сэгсэрч хайлуулчихаад усанд найруулчихаад, тэгээд черниль хийнэ. Тийм. тийм галуун хүзүүтэй шилэн сав гэж хэлдэг байсан л даа, зарим нь дотогшоогоо хонхойж нарийсаж орсон тийм шилэн саван дотор чинь чернилээ хийдэг, бас ч болоогүй чернилээ их гоё өнгөтэй болгоё гэхээр жаахан сахар хийчихээр сайхан гялтганасан өнгөтэй болчихдог гэтэл нөгөө черниль маань дэвтэр дээр бичихэд жигтэйхэн гоё гялалздаг, дэвтрээ хаагаад явчихаар дараа нь юу яахлаар зэрэг нөгөө сахартай юм болохоор хоёр дэвтэр чинь наалдаад, хоёр хуудас нь наалдчихдаг, ингээд тиймэрхүү л янзтай байсан. Тэгээд тэр өвлийн хүйтэнд чинь черниль хөлдөнө. Хөлдөхлээр чинь зэрэг яах уу гэхлээр зэрэг үстэй дээлтэй хүүхдийнхээ одоо өвөрт чернилээ хийнэ. Халуун суганд нь чернилээ хийж хөлдөөхгүй нөгөө хүүхдийнхээ аа суганаас чирнелээ гаргаж ирээд л үзгээ дүрцгээчихээд л буцаагаад л нөгөөдөх нь өвөртлөөд л хичээлээ бичнэ. Одоо иймэрхүү л янзтай бйсан. Тэгээд ийм боломжтой болмжийг хараад өнөөдрийн энэ өндөрлөг дээрээс харахад бол үнэхээр бидний чинь одоо сурч боловсрох, одоо мэрийлт зүтгэл үнэхээр их байжээ гэж боддог. Гэхдээ одоо 52 онд сургуульд одоо орж байсан тэр үед улс маань хөгжөөд 30-аад жил болчихсон тийм л үе байсан шүү дээ. Тийм хэрнээ л тийм ядруу зүдрүүхэн дутсан гутсан иймэрхүү л орчинд одоо бид нар сурч байсан. Сурах бичиг тэр үед чинь ерөөсөө байгаагүй заа жишээлэхийн бол одоо монголын түүх орж байсан юм даа, одоо түүхийн хичээл ордог байсан түүхийг хичээлийг багш самбар дээр одоо жирийтэл нь бичээд л явна, аа тэрнийг чинь бол хуулаад л явна, дээрээсээ эхлээд бичээд явна, доошоогоо шувтартал бичээд явна, тэгээд л тэр л одоо бичсэн юм маань уншиж, тэрнийгээ одоо ойлгож, ингээд эргээд одоо багшдаа дүгнүүлдэг, ярьдаг ийм л байсан. Сурах бичиг бол байгаагүй.

Сайнбилэг -

Анх гарч байсан үед анх тэр үзэг цаас, дэвтэр энэ тэр бол хүрэлцээтэй байсан уу?

Наранцэцэг -

Дэвтэр бол байсан. Дэвтэр бол тэр үед 12 хуудастай нимгэн тэр дэвтэр мэдээж тэр хойноос ирж байсан байх. Аа ер нь үзэг чинь одоонийх шиг ийм тосон бал одоо автомат одоо ийм үзэг бол байхгүй ш дээ. Ерөөсөө нарийхан тийм модон ишэн дээр тогтоогдсон төмөр хошуутай, тэгээд тэрэн дээр ухаандаа 86, 61 үзүүр дээрээ одоо ухаандаа бөөрөнхийтэй ч юм уу, бөөрөнхийгүй, өвлийн хүйтэнд одоо тийм туялзаж салдаг энэ тэр одоо тийм л төмөр үзэг шургуулж байгаад л бичдэг ийм л байсан. Аа ер нь ноорог цаас энэ тэр гэж байхгүй. Бид нар хэрвээ одоо ухаандаа ноорог цаас энэ тэр хэрэглэхээр болох юм бол гэр орноосоо одоо ухаандаа цаасны өөдөс сонингийн зах энэ тэрийг хайчилж бэлдэж, тэгээд тэрэн дээрээ тоо моогоо бодож байгаад, тэгээд дэвтэр лүүгээ хуулдаг энэ тэр тийм л байсан юм. Аа харин 1 дүгээр ангид ороход бол үсэглэл гэдэг сайхан ном, зурагтай. Бас ч болоогүй өнгөтэй зурагтай, их гоё ном тэр гадаадад хэвлэгдсэн байх. Тийм ном. Би 1 дүгээр ани миний 1 дүгээр ангийн багш бол Балбар гэж хүн байсан цэргээс халагдаж ирээд л одоо багш хийсэн. Одоо бичиг үсэг тайлагдсан тийм хүн байсан. Аа тэгээд тэр Балбар багш бол маш сайхан зурна. Аа тэр үсэглэлийн номон дээр үсэг заахад ухаандаа нэг авиа үсэг заах тэр одоо заахын тулд ойлгуулах ёстой тэр зургийг самбар дээр багш одоо цаас хавчиж байгаад л сайхан зураад л, тэгээд л тэр өдрийнхөө хичээлд оролцсон хүүхэддээ урамшуулаад л сайн байна гээд л шагнал болгоод л өгдөг. Тийм учраас л тэр багшийнхаа зурсан зургийг л одоо олныг авч цуглуулах гэсэн тийм сонирхол хүүхдүүдэд байсан учраас маш их хичээж, тэрнийг ойлгож авч багшдаа асуугдах юмсан гэж хүүхэд болгон тэгж эрмэлздэг, тийм л үе байсан.

Сайнбилэг -

Дотуур байр гэж байсан уу?

Наранцэцэг -

Байгаагүй. Дотуур байр байхгүй. Ер нь бол Сонгинын Биокомбинат чинь жаахан томхон жижигхэн тосгон шүү дээ. Жаахан тосгон хотын захын жижигхээн тосгон аа харин одоо манай тэр сургуульд доод нисэх, дээд нисэх гээд одоо дээд нисэх гэдэг маань одоо энэ нисэхийг хэлж байна ш дээ. Эндээс чинь хүүхдүүд одоо хоёр талаасаа маш юутай морьтой хүрч ирдэг. Аа Туул голынхоо хойд талын хөвөөнд нь амьдардаг, одоо тэр Хайрхан уулынхаа одоо Сонгино Хайрхан уулынхаа өврөөр амьдардаг айлын хүүхдүүд мориор ирдэг, хэдэн талаас тэгж хүүдүүд цуглаж ирж, тэр Сонгинын бага сургуульд сурдаг ийм байсан юм.

Сайнбилэг -

Ямар хичээлүүд ордог байсан юм бэ?

Наранцэцэг -

Ер нь бол тооны хичээл гээд дөрөв аргын тоо, одоо тоо аа унших хичээл гэж ордог байсан. Заа түүхийн хичээл гэж ордог байсан, заа тэгээд биеийн тамирын хичээл, зургийн хичээл, дууны хичээл энэ тэр л гэсэн тийм л үндсэн хичээлүүд ордог байсан. Тийм.

Сайнбилэг -

Та түрүүн ярилаа, таны аав тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсад рабфак гэж рабочий фабрик гэдэг шиг санаж байна, тэрэнд сурч байсан гэсэн. Та өөрийнхөө аавын талаар мэдэх зүйл байвал дурсамжаасаа ярихгүй юу?

Наранцэцэг -

Миний аав бол тэр мал эмнэлгийн сургууль төгсөөд ирэхдээ харин аавынхаа тэр ирсэнд нь түүхэндээ би бас бахархаж баярлаж явдаг юм. Аа аав маань хойноос ирэхдээ анх удаа одоо Эрхүүгээс УБ-д цанаас ирсэн 4 тамирчны нэг нь тэр Дашдож Буянтогтохын Дашдорж гэдэг хүн. Аа тэгээд аавтай маань анх хэн хэн орж байсан юм гэхлээр зэрэг одоо та нар мэдэх байх Гадаад Явдлын Яамны сайд байсан Авирзэд гуай, аа юу МУ-ын гавъяат багш Жигмэддорж, Жигмэддорж гуай бол одоо Хөдөө Аж Ахуйн сургууль энэ тэрт багш байж байгаад тэтгэвэртээ гарсан байх гэж бодож байна Жигмэддорж гуай ХАА-н хүрээлэнд эрдэм шинжилгээ ажлыг хийж байсан одоо Дамдин гэдэг улсууд, одоо 42 оны тэр өвөл одоо тэр сургуулиа төгсөөд ирсэн байх бодвол. Аа цанаар одоо ирсэн, тэгээд тэр монголын анхны цанын спортын ууган тамирчид энэ тэр гэж ингэж бас тэд нарыг хүндэтгэж өргөмжилж, ингэж түүхэнд үлдээсэн байдаг юм. Тэрнийг би яаж мэдсэн бэ гэхлээр зэрэг аа би Эвлэлийн 15-дугаар их Их хурлын төлөөлөгчөөр орж байхад Эвлэлийн 15-дугаар их хуралд зориулаад гаргасан тийм олон нийтийн самбар одоо үзэсгэлэн их хурлын заалны вистюльд тавигдсан байсан чинь тэнд одоо тэр улсуудын зураг тавигдсан байдаг юм. За бас нэг одоо нэг дурсамжтай тэрэнтэй холбоотой дурсамж байдаг юм. Нэг их хүйтэн өвөл одоо би тэгэхэд жаахан байсан, бага байсан л даа. Их хүйтэн өвөл, манайд нээх олон ер нь 10 гаруй одоо залуучууд цанаар хүрч ирдэг юм. Их цастай бүр байшингийн хаалга одоо ингээд гудамжаар одоо гаргасан байсан. Бүгдээрээ тэр гудамж өөд гаргасан цасан дээр цануудаа бүгдийг нь ингээд гозойлгоод гозойлгоод цасанд одоо шургуулж тавиад, тэгээд нэг шөнө манай тэр одоо залуучууд юу яаж тэгээд та нарын явсан замаар бид нар ингэж аялал хийж байгаа гэж манайд хүрч ирдэг юм. Тэгээд тэр залуучуудыг бол тухайн үед аав маань юу гэж хэлж байсан бэ гэхлээр ... Төмөр замын залуучууд бидний явсан аялалын замаар ингээд явж юм байна аа.Тэгээд манайхыг зориуд одоо ингээд одоо намайг энд байна гэж ингэж одоо юу яагаад манайхаар ингээд хоноглоод одоо ийм маршруттайгаар ингээд явж байгаа юм байнаа гэж ингэж хэлж байсан юм. Тэгээд тийм сайхан дурсамжууд аавд маань байдаг юм. Аавынхаа тухай аав маань аавын мааньтөгсөж ирсэн тэр диплом тэр гэрчилгээ юу байдаг юм, тэр сургуулийг төгссөн тэр бичиг баримтууд бол бүгд орос дээр байж байдаг юм оросоор одоо ч гэсэн надад хадгалаастай байдаг юм..

Сайнбилэг -

Та өөрийнхөө өвөг эцгийнхээ тухай дурсамж байдаг уу? Санадаг уу?

Наранцэцэг -

Би бол өвөг эцгийнхээ дурсамжийг бол мэдэхгүй Аавынхаа талын дурсамжийг бол ерөөсөө мэдэхгүй. Харин ээжийнхээ талынхыг бол мэднэ. Миний ээж Мөнхийн Чулуундулам гэж хүн байсан. Ер нь бага наснаасаа хөөрхий эцэг эхийн гар дээр байж байгаад л харин ээж аав хоёрын маань ер нь амьдрал ажил хөдөлмөрийн гараа бол энэ Сонгинын Биокомбинаттай бол салшгүй холбоотойгоор эхэлсэн байдаг юм. Аа ээж маань бол эцэг эхийн гар дээр хүмүүжсэн жирийн л нэг охин. Бүр тэр битгий хэл одоо 16,17-той бүр дан одоо цагаан өмд, цамцтай гүйж байх үедээ л Сонгинын Биокомбинатын ажилчдын өглөө, оройд тардаг, өдөр цайны цагаар одоо ухаандаа завсарладаг, тэр хонхыг ухаан нь ацтай тийм модонд уягдсан төмрийг цохиод дохио өгч гүйж байсан тийм бүсгүй байдаг юм. Тэгээд л одоо аавтай минь нийлээд л бодвол одоо тэгээд л Биокомбинатад орсон сургууль соёл одоо төгсөөгүй, за тэгээд л одоо тэр хүн лаборант болтлоо ариутгагч лаборант болтлоо яагаад явсан юм гэхлээр зэрэг улсын хэмжээгээр одоо ухаандаа соёлын довтолгоо гэдэг одоо том компанид ажиллаж тэр янзын үе шаттайгаар янз бүрийн түвшинд явагдсан учраас тэрүүгээр тэр ээж маань бичиг үсэгтэй болж, улмаар тэгээд одоо ухаандаа ариутгагч лаборант болох хүртлээ тэгж явсан. Түүнээс тийм тусгай сургууль гэдэг юмыг төгсөөгүй юм. Тэгээд эхнэр нь инээдтэй их хөөрхөөн тийм дурсамж байдаг юм. Энэ Сонгинын Биокомбинатын ой сая 80 жил байна уу даа, 85 жил байна уу даа, одоо 3 жилийн өмнө бараг 4 жил ч болох гэж байгаа юм уу даа болсон юм. Тэгээд Сонгинын Биокомбинатаас энэ Сонгинын Биокомбинатад ажиллаж байсан ууган одоо ахмад ажилчдынхаа тэгэхдээ одоо өнөөдөр одоо мөнх бусыг үзчихсэн энэ улсуудынхаа ар гэрийн үр хүүхдүүд дотор нь ээж аавынх нь тухай дурсамж юмнууд байгаа гээд бүүр нэг зориуд одоо тэндээс хүн хүрч ирээд аа Зоригоо гэж тэр номыг бичсэн хүнийг зориуд дагуулж одоо манайд энэ тэрд ирсэн л дээ. Тэгээд би аав ээж хоёрынхоо ерөөсөө л одоо холбогдолтой Сонгинын Биокомбинаттай холбогдолтой бүх юмыг би тэр улсуудад өгснөөр би тэр Зоригоо гэдэг хүний бичсэн “Мартагдашгүй он жилүүд” гэсэн их сайхан номонд аав ээжийнхээ одоо тэр ажил үйлс, аа тэр тухайн үед тэр үйлдвэрээсээ үнэлэгдэж дүгнэгдэж, шагнагдаж байсан шагнал урамшуулал, тэр бүх юмнуудыг одоо ингэж өгсний өгснөөр би харин аав ээж хоёрыгоо тэр номын цагаан мөрт мөнхөлж үлдээсэндээ би их баяртай явдаг юм. Манай аав бол одоо улсын “ударник” хүн байсан Одоо одоогоор тэр “ударник” гэдэг үгийн учир утгыг би бас сайн мэдэхгүй, гэлээ гэхдээ тэр улсын гэсэн том тодотголтой том шагнал байсан. Би бол одоо бодохдоо бол тэр 80 жилийн ойгоор ч гэлээ гэсэн тэр улсууд юу яадаг юм байналээ, биокомбинатын тэр одоо ид баярын ойн илтгэл одоо тэр улсуудын дурсамж яриан дээр ярьж байхад одоогоор бол улсын “ударник” гэдэг бол улсын баатар одоо хөдөлмөрийн баатрын хэмжээнд одоо юу яасан, тийм өндөр шагнал байсан гэж ингэж яригддаг юм. Тэгээд бас тийм юмтай холбоотойгоор зүгээр их хөөрхөн тийм бяцхан дурсамж ярихад ээж маань хүртэл их сайн ажилтай байжээ. Тэгээд одоо ухаандаа ээжийг минь сайшаагаад, одоо үйлдвэрийн ажилчдыг шагнаж л дээ. Тэгсэн чинь одоо ухаандаа “үнэртэй ус, оймсоор шагнав”. гэсэн тийм тушаал хүртэл байдаг юм. Тэгэхдээ тэр юм их хөөрхөн одоо их гоё дурсамж л даа.Тэр чинь одоо уул нь тэр тэр үед тэр оймс одоо ухаандаа үнэртэй ус гэдэг юм асар их үнэтэй л байсан байгаа байхгүй юу даа. Тийм тушаал хүртэл байдаг юм. Тэр одоо тэр “Мартагдашгүй он жил” гэдэг гэсэн Зориг гэдэг хүний бичсэн тэр номон дээр Биокомбинатын 80 жилийн ойд зориулсан тэр номон дээр хүртэл тэр бас дурсагдаж бичигдсэн байдаг юм. Аа тэгээд бас манайд надад хадгалагдаж ирсэн юун дээр одоо тэр үед тийм картонан цаас юм даа тэгээд бас нэг нэг самбар гаргаж байсан болтой картонан цаас юм шиг байгаа юм. Ар талдаа зураг зураад тэгээд хайчилсан байгаа юм, тэр хайчилсан цаасныхаа цэвэр тал дээр одоо өлзий алхан хээ байдаг шүү дээ, тийм алхан хээг тойруулж одоо ухаандаа зураад, тэгээд дунд нь “Сайшаалын үнэмлэх” гэж бичээд гараар бичээд, дээд талд нь ухаандаа сайшаалын үнэмлэх одоо Чулуундулам тийм амжилт гаргасан учраас сайшаалын үнэмлэхээр шагнав гээд гараар биччихсэн тийм хүртэл баярын бичиг, сайшаалын үнэмлэх байдаг юм. Тэр энэ тэр одоо хүүхдүүд үзэхэд нэг их инээдтэй ч юм шиг. Аа гэтэл тэрэнгүүрээ юуг харуулах юм бэ гэхлээр улс орон чинь үнэхээр одоо ийм ухаандаа дутуу гачуу ч гэдэг юм уу иймэрхүү байдлаас одоо өнөөдрийн хөгжлийн түвшинд хүрсэн гэдэг бас би хүүхдэд мэдүүлэхэд их л одоо тийм хэрэглэгдэхүүн болно доо гэж би бас тэгж боддог юм. тийм л юм байдаг юм даа.

Сайнбилэг -

Ер нь Биокомбинатад одоо та өсчээ. Та Биокомбинатад бас Оросын Зөвлөлтийн мэргэжилтнүүд их байсан гэж та ярилаа, тэгэхээр тэр улсуудын талаар, монголчуудтай хэрхэн харьцдаг байсан тэр талаар та ярихгүй юу?

Наранцэцэг -

Би жаахан байсан. Үнэндээ жаахан, оросуудтай би юу яасан тэгэхдээ оросын бас ганц хоёр хүүхэдтэй гэр бүлүүд энэ тэр бол байсан. Ер нь хүүхдүүд бол хүүхэд ямар ч хэлний байсан хэл амаа ололцоно, тоглоно. Тэр үеийн тоглоом гэж бидэнд чинь одооны тоглоом шиг тоглоом байхгүй ш дээ чулуугаар гэр барина шаазангийн хагархайг цэцэгтэй шаазангийн хагархайг цуглуулаад, энэ тэр тоглоно, тиймэрхүү юмнууд л байсан. Нуугдаж тоглоно, лапто тоглоно, лапто гээд одоо бас матка гээд л одоо модоор, бөмбөгөө шидээд тэр үед ч бөмбөг гэж байгаагүй, даавуугаар бөөрөнхийлөөд бөмбөг хийгээд, тэгээд тэрнийгээ шидэж энэ тэр тоглонно тийм энэ тэр тоглоом байсан. Аа тэр томчуул энэ тэр бол одоо үнэндээ үйлдвэртээ ажиллаж байсан ажилчдынхаа бүх л одоо тэр хамтын ажиллагаанд оролцдог, тэдэндээ одоо юм заадаг, гэр ахуйн талаас нь заадаг, заадаг байсан. Аа янз бүрийн юм хийх угааж арчихаас эхлүүлээд үгүй бол одоо оёж шидэхээс эхлүүлээд тийм юм заадаг байсан байх, би тэр талаас бол онц их мэдэхгүй, ямар ч байсан гэсэн ямар ч л байсан орос эгч нар ингээд явж байхад тэднүүд чинь одоо их гоё ш дээ, одоо тэр үед чинь. Тэр туулайн шуба эд нар өмсчихсөн шуба нь одоо ухаандаа дээл шиг, одоо тийм ухаандаа урдуураа тийм том цүнхэрхүү ч юм шиг бээлий шиг ч юм шиг юманд гараа шургуулаад явна. Хэрвээ монгол хүүхэд энэ тэр тааралдаад хүүхэд ер нь цөөхөн байсан юм ш дээ бас, тэгж ярих юм бол. Тэгээд л хүүхэдтэй энэ тэр тааралдах юм бол одоо тэрэн дотроосоо чихэр аваад өгнө. Одооны тэднүүсийн өгч байсан чихэр бол одоо “барбарис” гэдэг чихэр байлаа. Хачин гоё үнэртэй хачин гоё амттай, тийм чихэр энэ тэр өгнө. Тэр орос эгч нар явж байхад бас овоохон тэднүүдийнхээ нүдэнд өртөхийг бодно/инээв/нэг тиймэрхүү л янзтай байсан даа. Тийм.

Сайнбилэг -

Дээр үед таныг одоо Сонгинын бага сургуульд сурч байхад улс орон ер нь ямаршуу байдалтай байдаг байсан гэж боддог вэ, та? Улс орон чухам ямар..,

Наранцэцэг -

Улёын хэмжээнд сэтгэхээр тийм одоо ухаалаг, тийм одоо томорсон тийм түвшин байгаагүй,үнэндээ жаахан байсан. Тэгэхдээ би ээжийгээ дагаад бол хотод аав ээжийгээ дагаад хааяа хот руу орж ирнэ л дээ, тэр үед чинь бол одоо ухаандаа Сонгиноос УБ хот руу ороод ирэхэд бол унаа унаш байхгүй ш дээ, ерөөсөө унаа унаш байхгүй. Сонгинын биокомбинат мэдээжээр улсын гол томхон үйлдвэр эмийн үйлдвэр тэр чинь одоо тэр эмийг хийхэд чинь бас л тодорхой хэмжээний темпертуртай, одоо дулаантай ч байдаг юм уу, тийм орчинд тэр эм чинь хийгддэг, савлагддаг болохдээр зэрэг бас одоо ухаандаа тэр үйлдвэрийг халаадаг барьдаг том уурын зуухтай байсан юм шиг байгаа юм. Тийм учраас тэр уурын зууханд хэрэглэгдэх түлш одоо нүүрсийг машинаар хотоос татдаг нарийн төмөр замаар ирсэн машин одоо нүүрс л машинд ачигдаад л биокомбинат руу ачигдаж байдаг. Тэгээд нүүрсний машинд суугаад л хот явах гэсэн улсууд нүүрсний машинд суугаад хүрч ирдэг, мэдээжээр нүүрсний машин эндээс нүүрсээ ачаад явчихдаг, тэр улсууд ухаандаа хотод ажил төрлөө бүтээгээд явдаг. Тэгээд л явган буцчихдаг, тэр хооронд чинь УБ биокомбинат хоёрын хооронд явган явдаг, хот руу ингээд орж ирэхэд хот их том л доо. Их том харагдана. Хотод хамгийн түрүүнд нүдэнд торж харагддаг их том байшин тэр нь одооны 1 дүгээр арван жилийн байшин байсан. Заа тэгээд л хотод орж ирээд л одоо өндөр хоршоо гээд орно, өндөр хоршоо гэдэг бол одоогийн Занабазарын музей гээд байгаа тэр. Тэгээд л тэр хоршоонд ороход чинь хаалгаар гаднаас ороод очиход чинь жирийсэн л дээшээгээ өгссөн шаттай, их гоё. Ерөөсөө нүд алдам. Заа тэгээд өндөр хоршооны чинь гадаах үүдэнд нь тийм төв буудал гээд модон саравч, амбаартай. Тэр төв буудлын араар нь урсаж байдаг тийм гол байна, Бааст гол гээд байна. Тэр голын чинь одоо баруун тийшээ л урсаад явдаг аль ч хүрдэг байсан юм хэн мэдэхэв, гүнзгий тийм бас одоо нэлээн хаалт хашилттай гол байдаг. Хоёр захаар нь тийм одоо хятадын мухлагууд жирийтэл гуанз, мухлаг тэгээд л тэр морины тах хаддаг төмөрчин мөмөрчин, үгүй ээ бүр ерөөсөө л үргэлжилсэн. Заа тэгээд тэр хот орж ирсэн хүн чинь хятад гуанзанд ороод л бууз тоймий гэдэг юм авч иднэ, жигтэйхэн гоё амттай “бууз тоймий” гэж хэлдэг юм одоо тэр манайхны л одоо “саран бууз” гэж хэлээд байгаа шиг л тиймэрхүү л янзын чимхэлттэй байсан. Тэгээд одоо ухаандаа дэлгүүрээр орно, бор ёэвэн тэгээд одоо дэлгүүрт чинь хүүхдийн нүд татах юм нь одоо нэг тийм сахар хайлуулаад модонд шургуулаад хийчихсэн, одооныхоор модтой чихэр юм л даа. Модонд шургуулаад хийсэн хүрэн тийм түлэнхийдүү амттай тэгэхдээ их гоё тэр, тийм юм байна. Тийм юм авч иднэ, за тэр битгий хэл модны бохь модны бохийг чинь одоо яаж ч боловсруулж байсан юм мэдэхгүй, жижигхэн дөрвөлжлөөд дөрвөлжин подушкан хэлбэртэй бохь хийчихнэ. Тэрнээс нь энэ тэр авдаг, заа тэгээд л гэртээ явахдаа том том одоо томоос том цүдгэр цагаан талх тэвэрсэн хүмүүс тэгээд л алхчихна даа, Сонгино руугаа алхчихна. Тийм юм идсэн уусан тийм юм аваад явж байгаа хүн чинь ядарна гэж байхгүй, ээжийгээ дагаад л аавыгаа дагаад л алхаад байна. Олуулаа явна одоо бас тэгж явна. Аа нэг бас нэг сонин юм ярихад тэр хожуу байх гэж бодож байна, би ээжтэйгээ ээжийнхээ тасагт хамт ажилладаг Халтар гээд хөгшин бид хэд л лав УБ орж ирсэн юм. Тэгэхэд яг одоо Сүхбаатарын талбай баруун талд зүүн тийшээгээ яг талбай руу хараад байж байдаг одоо дэлгүүр 25 дугаар дэлгүүр л гэдэг байсан даа. Одоо ер нь дотор нь юу байна вэ би бас сайн мэдэхгүй байна яг л одоо хотын захиргааны хойд талынх нь болов уу гэж би ойлгож байна. Үгүй бол урд талынх нь хэсэг ч юм уу, тэгээд тэр орчин үеийн тийм дэлгүүр л бас нээгдэж л дээ тэр бодвол. Тэгээд тэр том дотроо баганатай, дөрвөлжин баганануудтай, одоо сүүлд хүртэл байсан. Тэгээд тэрэнд их том толь суучихсан байж. Тэгээд бид хэд одоо хот орж ирээд дэлгүүр хоршоо хэсээд, Халтар гуай ээжтэйгээ ингээд биднүүд дэлгүүр лүү орсон тэр баганатай толин дотор Халтар гуай өөрийнхөө дүрсийг биднүүдийн дүрсийг л харж л дээ тийм. Тэгсэн чинь хөөрхий тэрнийгээ танихгүй өөрийгөө ... Хүүе сайн уу чи хэзээ ирээв? гэж мэндэлж, бид нар бөөн хөхрөөн бөөн тийм одоо сүүлд хожим дурсаж ярьж, муу Халтар гуай тэгж байж билээ гэж байн байн ээж маань тэрнийг дурсаж ярьж хөхөрч байдаг нэг тийм дурсамж хүртэл байдаг юм. Тэгээд тэр тэрнийг ингээд бодоод үзэхэд тэр үедээ надад маш их гоё УБ хот маш их гоё байдаг гэж бодогдож байсан, өнөөдрийн өндөрлөгөөс харахад дэндүү бага жаахан л байсан юм байна даа гэж ингэж бодогддог юм. Тийм л юм дурсагддаг юм даа. Заа тэрнээс гадна бас одоо тэр чинь одоо 52 оны юмаа өвөл нь 52 оны өвөл гэдэг байхаа энэ Маршал одоо нас барж, өвөл цагаан сараар айлуудын таваг идээ хураагдаад, одоо тэгээд л биокомбинатын ажилчид ачигдаад, одоо хот руу ирж байсан юм. Одоо Маршал нас барчихсан, одоо Маршалтай салах ёс хийнэ гээд явлаа энэ тэр гээд айлуудын идээ хураагдаад, тэгээд орой одоо ирдэг юм байна манай аав ээж энэ тэр хөөрхий буцаад л ирсэн. Тэгээд л үс толгой бүгдээрээ сэгсийчихсэн... яагаад ингээд үсээ сэгсийлгэсэн юм бэ? гэсэн чинь тэгээд л тэр их олон үйлдвэрийн ажилчин мажилчин, Маршалтай салах ёс хийх гээд тэгээд бүгдээрээ салах ёс хийхдээ үс мүсээ задлаад, гадаа одоо салхинд хийсээд л, баахан цуварч байгаад л орцгоосон гэдэг одоо тийм юм ,тийм тийм содон юмнууд одоо хүүхэд ахуйд дурсамжинд үлдсэн л байдаг юм.

Сайнбилэг -

Та түрүүн ярилаа л даа Бааст голын хөвөөгөөр байдаг хятадын хороолол гэж. Хятадууд их байсан уу тэр үед?

Наранцэцэг -

Үгүй ээ тэр байсан юм байгаа байлгүй.Тэгээд л тэр ер нь тэр гуанз монгол монгол одоо тийм хоршоо дэлгүүрийн төдийлөн би ер нь дандаа л хятад улсууд тийм л одоо нэг хай хай гэж ярьсан, одоо нэг тийм л одоо тэр махны дэлгүүр энэ тэр чинь өө тэр мах захыг чинь одоо өөхтэй махыг чинь ёстой зүсээд зүсээд зүсээд өлгөчихсөн, ер нь үнэхээр одоо чанартай тийм юмнууд энэ тэр л байдаг байсан ш дээ. Одооных шиг ястай үстэй нь бас тэгээд бут цохиод тавьчихсан юм лангуун дээр биш том том одоо дэгээнд өлгөөд тавьчихсан тэгээд л хүн авъя гэхлээр хайлаад л одоо тэгээд л бөхөлзөөд л ерөөсөө нэг тиймэрхүү л байдалтай юмнууд харагддаг л байсан юм.

Сайнбилэг -

Ахуй үйлчилгээний талын юм маш их хийдэг байсан юм байна ш дээ. тиймээ?

Наранцэцэг -

Аан одоо тэр үйлчилгээ мүйлчилгээ юмыг одоо бол би сайн мэдэхгүй юм байна. Зүгээр ер нь тэгэхдээ бол тэр наймааны талын юмнууд бол бүгд л хятадууд л одоо байсан юм байна гэж ингэж ойлгодог. Наймаанд.., наймааны талын юманд л.

Сайнбилэг -

Заа, та Сонгинын 10 жилийн төгсөөд, тэрнээс тэгээд одоо аль сургуульд оров?

Наранцэцэг -

Би 59 онд Сонгинын сургуулийн 7 дугаар анги төгсөөд, тэгээд л долоо төгсөөд л, одоо бидний өмнө талын одоо ангийн хүүхдүүд маань 7 төгсөөд л зарим нь 4 төгсөөд л, дээшээгээ анги байхгүй бол гараад л, өөр сургуульд дамжаанд явсан байдаг байх. Аа 7 төгсөөд л өөр сургууль руу хот руугаа төв рүүгээ явсан л байдаг байх. Бид нарын үед бол 7 төгсөх жил бол нэг 8 дугаар ангитай болно, болохгүй гэсэн тийм яриатай байдаг байсан. Тэгээд ерөөсөө би манай ангиас бас нэлээд нь 7 төгсөөд л техниккумд явсан. Би Багшийн сургуульд ангиасаа гурвуулаа явж байсан юм. Тэгээд Багшийн сургуульд ороод Багшийн сургуульд 4 жил суугаад л, тэгээд л бага ангийн мэргэжлийн багш болж гараад л одоо анхныхаа одоо хөдөлмөрийнхөө гарааг 10 жилийн 3 дугаар дунд сургууль дээр очиж одоо багш болж байсан, ийм хүн байгаа юм.

Сайнбилэг -

Заа анх багш болж байсан дурсамжаасаа ярихгүй юу?

Наранцэцэг -

Анх сургууль төгсөөд 10 жилийн 3 дугаар дунд сургуульд очсоныгоо би бас их хувь заяа гэж боддог. Уул сургууль маань бол улсын анхны одоо ерөнхий боловсролын сургууль. 2 ангитай одоо байгуулагдаж байсан. Тэгээд их түүх байдаг юм. Тэгээд би одоо 3 дугаар 10 жилд багшлаад сургуулийнхаа 45 жилийн ойг энэ тэр хийхэд би бас тэр үед пионерийн ахлах удирдагч энэ тэр байсан. Тэгэхлээр бас одоо тэр их анх улсын анхны сургууль их ч сайн багш нартай, их ч сайн хамт олонтой, сайхан улсуудын дунд очсон учраас би өнөөдрийг хүртэл одоо ажил хөдөлмөрийн гараа маань сайн байсан байхаа гэж ингэж боддог. Манай захирал Дамдин гэж хүн байсан, тийм. Тэгээд ажил хөдөлмөр маань гайгүй болж очсон жилээ л би 1-р анги авсан. 1-р анги аваад л 3.., 3-р анги хүртлээ явсан. Тэгээд 3-р анги хүртлээ яваад бас анги манги маань улсын болзол молзол биелүүлээд, тэгээд бас удирдлага энэ тэр гайгүй зохион байгуулах чадвартай юм гэж бодсон, бодогдсон байж магадгүй юм. Би Тэгээд пионерийн ахлах удирдагч болж пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан, тийм.

Сайнбилэг -

Түрүүн би бас ийм нэг юм асуухаа мартчихаж, таныг оюутан байх үед чинь юу юу заадаг байсан бэ? Оюутан байх үеийн амьдрал одоо танд ямар дурсамж үлдсэн бэ?

Наранцэцэг -

Багшийн сургуулийн оюутан гэдэг чинь багш ер нь одоо ерөнхийд нь бас ордог байсан. Бас л одоо ухаандаа математик, алгебр, геометр, тэр бүх хичээлүүд бол ордог юм. Аа тэгээд тэрнээс гадна сурган, сэтгэлзүй, эрүүл ахуй, аа тэгээд хичээлийн заах аргууд, ухаандаа математик яаж заах юм бага ангид, монгол хэл заах арга, унших заах арга, түмэн бодис заах арга бүх одоо тэр хичээлүүд чинь одоо хүүхдэд л ерөнхий эрдмийн л анхан шатны мэдлэг олгох багш хүн хичээл заана, тэр төрлөөрөө л заах аргуудтай. Харин одоо ингээд би бас ажиглаж тэтгэвэрт гарахын өмнө талд миний анги дээр энэ тэр дадлагын хүүхдүүд ч аа төгсөөд ч одоо ухаандаа багш гээд ирж байхад би харин тэр одоо заах арга, ялангуяа одоо сэтгэл судлал, хүүхдийн эрүүл ахуйг энэ тэр одоо юунууд их орхигдсон юм уу гэж ингэж боддог. Адгийн наад зах нь л хүүхдийг хүүхдэд одоо хэрэглэгдэж байгаа ширээний өнгө, хананы өнгөөс нь эхлүүлээд хүүхдэд оюунд, одоо нүдэнд тусах гэрлийн тусгал энэ тэрнийг бол тэд нар мэдэхгүй байсан, тийм. Хоёрдож ирэхэд тэд нар заах аргууд дээр тэд их дутмаг байсан. Тэгэхлээр би тэр сургалтын чанар бидний үед чинь их өндөр шаардлагатай тэр ч бас оросын школаар явж байсан байх. Сонгинын багш энэ тэр чинь одоо хойно төгсөж ирсэн багш нар багшилдаг байсан юм ш дээ. Одоо би бол багшийн сургуульд байхдаа одоо яг хуучин байранд, цаад талын хуучин байранд, аа дүнзэн байранд хичээллэж байсан. Дотор дүнзэн байшингийнхаа урд талд тийм 2 давхар болсон тийм дүнзэн байшин, тэр нь оюутны дотуур.., байсан. Манайх чинь Сонгинод байсан болохоор тэр дотуур байранд эхний одоо ухаандаа 2,3 жил шахуу тэгж би тэнд сурч байсан. Аа харин яг төгсөх жил 63 оны төгсөх жил бол ....одоо ухаандаа одоо багшийн дээдийн хойд талд байгаа аа тэр шинэ байранд төгссөн юм байгаа юм.

Сайнбилэг -

Аан зөв, зөв. Та одоо түрүүн ярилаа. 3-р сургуульд та анх хөдөлмөрийн гараагаа эхэлжээ, тэр пионерийн ахлах удирдагч байсан, тэр 90-ээд оны эхээр тэр социализмын үед хүүхдүүд эхлээд баатар цол өгдөг, дараа нь пионер болдог, дараа нь эвлэлийн гишүүн болдог тиймээ, энэ тухай тодорхой ярьж өгөөч?

Наранцэцэг -

Ер нь хүүхдийн байгууллага системтэй тийм одоо хүүхдийг нийгэмд бэлдэж өгөх, иргэншүүлэхэд бэлдэж өгөх, одоо тийм хүүхдийн байгууллагын зохион байгуулалт их зөв сайн зохион байгуулалт байсан юм ш дээ. Дөнгөж одоо сургуульд орж байгаа хүүхдүүдийг баатарчууд гээд зохион байгуулахдаа хүртэл хамт олонлог, хамтаараа юмыг хийж бүтээдэг, хамтаараа тэр одоо ухаандаа хөгжиж баясдаг, ухаандаа ийм юманд сургадаг байсан. Ер нь одоо их зохион байгуулалттай ш дээ, хүүхдийн байгууллага баатарчуудын байгууллага гэдэг чинь л одоо ангид одоо 30 юмуу 40 хүүхэд байлаа гэхэд тэр чинь одоо нэг 4 одоо багтай байх жишээтэй. Ахлагчуудтай байх жишээтэй. Баатарчуудынхаа багын дуутай байх жишээтэй. Тэгээд хүүхдүүд одоо ухаандаа тэр улс тэр салаа салаа одоо тэр багаараа хоорондоо сурлагаараа, хүмүүжлээрээ, хийж бүтээж байгаа сонирхож байгаа тэр юмаараа өрсөлдөж, одоо ер нь хийж бүтээхийг хичээдэг. За тэндээсээ одоо ухаандаа пионерт элсдэг. Пионерт элсэхдээ одоо Монголын Пионерийн байгуллагын дүрэм, Монголын пионерийн байгууллагын түүхэн замнал, аа Монголын пионерийн байгууллагын хэрэглэдэг онцлог одоо ялгах тэмдгүүдийг энэ тэрийг таньдаг мэддэг, ер нь хүүхдэд маш их мэдлэгийг тэр одоо ухаандаа хүүхдийн байгууллагын эвлэл, пионер баатарчуудын байгууллага өгдөг байсан. Их зохион байгуулалттай ажилладаг, сургадаг хүүхдийг юманд зохион байгуулах авьяас чадвартай болгодог. Юмыг эрэн сурвалжилж чаддаг, тэрнийгээ одоо ухаандаа эвлүүлээд хийж чаддаг, энэ тэр тийм байдалд бэлтгэж сургадаг, ийм байсан.

Сайнбилэг -

Аан баатар цолын дараа хүүхэд пионер болно?

Наранцэцэг -

Пионер болно. Пионер болоход одоо ер нь бид юу гэж бахархдаг байсан гэхлээр зэрэг тангараг өргөдөг, 3-хан субьект одоо юу байсан юм шүү. Жишээлэхийн бол би пионер болохдоо би Монгол улсынхаа үнэнч шударга иргэн болно гэж гараа өргөж байгаад, тугны өмнө тангараг өргөдөг юм. Аа Монгол улсын одоо өшөө тангараг өргөдөг нь бол цэргийн хүн тангараг өргөдөг. Эх орноо хамгалж эх орныхоо төлөө би өөрийнхөө одоо халуун амь бүлээн цусаа зориулна шүү гэж тангараг өргөдөг. Аа нэг нь бол эмч хүн хүний амийг аврахын төлөө би бүхнээ хийж, өөрийн мэдлэг чадвараа би зориулна шүү гэж тангараг өргөдөг юм. Энэ тэр гэж одоо хүүхдэд ингэж хэлдэг болохлээр зэрэг хүүхэд тэрэнгээрээ маш их бахархаж, хүндэтгэлтэй хандаж, пионерт элсэхдээ тэр тангараг өргөхдөө үнэхээр баяр баясгалантай, сэтгэлийн их урам зоригтой болж ингэж пионерт элсдэг байсан юм.

Сайнбилэг -

Одоо пионерийн дараа эвлэлийн?

Наранцэцэг -

Тийм. Эвлэл нэгдэл. Ер нь тэгээд энэ хүүхдин байгууллагууд чинь их холбоо юу учир холбогдолтой ш дээ, хоорондоо их холбоотой. Ухаан нь пионерийн галстук хүртэл одоо тодорхой онцлогтой. Пионерийн галстук бол улс улсынх бол янз янзын өнгөтэй л дөө. Ухаан нь Герман цэнхэр өнгөтэй байхад чинь манай улсын пионерийн галстук бол улаан өнгөтэй, Оросынх ч улаан өнгөтэй байлаа. За тэр бол хүүхдэд учир явдлыг нь ойлгуулахдаа энэ бол ялалтын улаан өнгө байгаа юм. Энэ л одоо эх орон ард түмнийхээ төлөө улаан цусаа урсгаж, одоо өнөөдрийн эрх чөлөө тусгаар тогтнолыг бий болгосон тэр ахмадуудын тэр цусны өнгөөр энэ одоо пионерийн улаан тугийн билэгдэл гэж та нар ингэж өөртөө шингээж авч явж байгаа юмаа гэдгийг ойлгулдаг байсан. Тэгээд тэр пионерийн галстукны зангидалтыг хүртэл дотор нь тайлбарладаг байсан. Тэр юу гэж тайлбарладаг байсан бэ гэхлээр гурвалжин хэлбэртэй гурвалжин галстук одоо урд талдаа одоо занги.., 2 үзүүр зангидахлаар зэрэг чинь нэг нь богино нэг нь урт гарч ирдэг, богино байгаагаа энэ бол монголын хүүхдүүдийг төлөөлж өөрөөр хэлэх юм бол пионер гэдгийг чинь төлөөлж ингэж байгаа юмаа. Пионер гэдгийгээ юу гэж тайлбарлаж байсан бэ гэхлээр одоо ерөөсөө л тэргүүлэгч хошуучлагч, манлайлагч гэсэн одоо тийм утгаар тайлбарладаг байсан. Аа энэ урт гарч ирж байгаа үзүүр бол та нар өнөөдөр пионер байж байгаад, одоо залуучуудын байгууллагад монголын одоо Монгол ардын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн болно. Энэ эвлэлийг чинь төлөөлж байгаа. Залуучуудын байгууллагыг төлөөлж байгаа юм гээд хүүхэд залуучуудын байгууллага чинь холбогдоод, энэ холбоосыг бол бат холбоо, эд бол нягт холбоотой юмаа гэж холбогдсон зангидсан зангилааг тэгж тайлбарлаад, энэ одоо хүзүүний хоёр талаар яаж байгаа арын хошуу руу очиж байгааг бол бидний зам юмаа, тийм. Энэ замаар одоо ингээд Монгол ардын хувьсгалт намын гишүүн болж эх орныхоо бүтээн байгуулалтыг удирдах гар бие оролцох ийм одоо утгыг илэрхийлдэг юмаа гэдгийг хүүхдэд тайлбарладаг байсан. Аа тэгээд пионерийн одоо тэр онцлог дотор чинь ер нь их олон ш дээ. Салааны тугтай, бүр тодорхой бүр хэмжээтэй. Аа бүлгийн тугтай. Тодорхой хэмжээтэй. Бүлгэмийн тугтай. Тодорхой хэмжээтэй. Салаа одоо өөрийнхөө 10 хүүхдээ салааны дарга командлаад, бүлгийнхээ даргад манай салаа өнөөдрийн бүлгийн ажилд бэлэн гэдэг командаар өгдөг. Бүлгийн дарга тэр ангийнхаа одоо 30,40 одоо пионерийг командлаад, бүлгэмийн зөвлөлийн даргадаа команд өгдөг. Бүлгэмийн зөвлөл гэдэг чинь бол тэгж ярих юм бол тэр сургуулийн одоо бүх хүүхдүүдийг командлаад, ахлах удирдагчдаа пионерийн ахлах удирдагчдаа команд өгдөг. Пионерийн ахлах удирдагч бол бүлгэмийг бүгдийг нь командлаад “Болно” гэж хүлээж авдаг. Тэгэхлээр сургуулийн захирал команд өгч сургуулийг бүгдийг нь зогсоодоггүй. Пионерийн ахлагч одоо бүлгэмийн зөвлөлийн дарга 2 номхон зогсож, “Номхон” командыг одоо суллаж юу яадаг. Тийм л бас их өндөр өөрөөр хэлэх юм бол эрх мэдэл, аа бас нэлээн тийм хүндэтгэл байсан юм.

Сайнбилэг -

Та тэгээд одоо хөдөлмөрийн гараагаа 3-р сургуулиас эхэлсэн ш дээ, тээ. Тэгээд дараа нь хөдөө гадаа эсвэл өөр сургуульд, өшөө ажил хийж байв уу?

Наранцэцэг -

Би Шарын голын уурхай руу явсан. Шарын голын уурхайд 68 онд очоод би 84 онд ирсэн. 16 жил би тэгээд хөдөө байсан. Тэгэхдээ тэр бол бараг л энэ юугаар явсан байгаа юм. Тэгээд Шарын голын уурхайд очоод би 10 жилийнх нь сургуульд пионерийн ахлах удирдагч хийж байтал нэг өдөр одоо ухаандаа Дарханы боловсролын хэлтсээс дуудаад ...Заа Шарын голын уурхайн Эвлэлийн Хороо өөрийг чинь зааварлагчаар авъя гэж хэлж байнаа гэхлээр зэрэг нь би эвлэлийн ажил хийсэн. Шарын голын уурхайн Эвлэлийн хорооны зааварлагч байж байгаад тэгтэл Архустын одоо..., Архустад байсан ХАА-н ТМС л юм даа, техникум ч юм уу, одоо тэр Шарын голын уурхай шиг бүүр тэнд шилжиж байршил нь өөрчлөгдөж очоод, тэнд Усны аж ахуйн техникум гэдэг нэрээр очсон юм. Тэгсэн Усны аж ахуйн техникум орон тооны эвлэлийн хороонд дарга хэрэгтэй боллоо, энэ танай уурхайд чинь эвлэлийн хорооны чинь зааварлагчийг авъя, орон тооны эвлэлийн хороогоор авъя гэсэн асуудал тавигдсан юм байналээ. Тэгээд Дарханы Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо орон тооны эвлэлийн даргаар Усны аж ахуйн техникумд тавьчихсан. Заа тэгээд тэрнээсээ хойш бол би харин 84 он мон наашаагаа шилжээд ирсэн, тэгээд л би 3-р сургуульд байж байгаад одоо 91 онд аа тэр эвлэлийн юундаа тэтгэврээ тогтоолгоод, тэгээд л би одоо 91 онд 6 сард 5 сард ангиа төгсгөөд, тэтгэвэртээ суусан. Одоо 19 жил тэтгэвэртээ байж байгаа ийм хүн байгаа юм.

Сайнбилэг -

Ер нь энэ яахын тулд энэ юу баатарчууд байдаг байсан юм бэ?

Наранцэцэг -

Ер нь бол одоо энэ хүүхдийг нийгэмд бэлдэж л өгч нийгмийн идэвхтэй иргэн болох л одоо анхан шатных нь ёстой их сургууль тэр байсан шүү дээ. Энэ хүүхэд чинь гэмгүй юм, маш их юм улс орныхоо хөгжлийн тухай маш их мэдэж байлаа. Хүн хүнтэйгээ хамтарч ажиллана, анги хамт олон дотроо хамт олныг бүрдүүлнэ. Аа хүн бие биендээ тусална, энэ тэр гэдэг юмыг эндээс л эхэлж л юу яасан. Би харин нэг харамсаж явдаг юм байдаг юм. Ер нь одоо хүүхдийн байгууллагын ажлыг ингэж устгаж байхгүй болгож, энэ пионерийн байгууллагын энэ их одоо туулж ирсэн түүхэн замнал, энэ эвлэлийн гишүүдийн туулж ирсэн их түүхэн замнал энэ тэр байхгүй болж одоо үгүйсгэгдэж дурсагдахгүй болсон юм байна гэж бодохоос харамсдаг. Яагаад уу гэхлээр эвлэлийн байгууллага байлаа гэлээ гэхэд эх орны бүтээн байгуулалт, бүх салбарт залуучууд маань очиж тэргүүлж байсан. Та нар эх орноо хамгаалах хил дээр одоо хэн одоо амиа өгч байна залуучууд, эвлэлийн гишүүд өгч байсан. Хэн одоо ажлууд дээр бүтээн байгуулалт дээр хэн оролцож байна залучууд, хэн атрыг эзэмшив залуучууд, хэн хотыг байгуулав залуучууд ийм л байсан шүү дээ. Аа пионерийн багууллага гэлээ гэсэн ч түүхэн замналтай, маш их түүхэн замналтай. Тийм учраас өнөөдөр одоо ухаандаа энэ байгууллагуудын түүхэн замналуудыг дурсахгүй бүдгэрүүлээд, одоо ийм түүхэн замналаар явсан байна гэж бахархах сэтгэлийг хүүхдэд төрүүлж чадахгүй л. Хоёрдож л ирэхэд бол сургалтын системд дотор одоо ухаандаа сургалт хүмүүжил хоёрыг салгаж хаясан учраас өнөөдөр энэ ахмад үеэрээ энэ одоо олон нийтийн олон байгууллагуудын түүхэн замналаар хүүхдийг хүмүүжүүлдэг аргачлууд бол орхигдсон хаягдсан учраас энэ бол одоо хүүхдүүдийн хүмүүжилд өөрийгөө төлөвшүүлэх хөгжүүлэх аа улсын иргэн байх үүрэг хариуцлагаа ухамсарлахад нь энэ бол их том алдаа гэж бол би боддог.

Сайнбилэг -

Аан зөв зөв эвлэлийн байгууллага чухам яг жишээ нь нэг яг чухам юу хийдэг байсан бэ? Жишээ нь би ажлаас гараад энийг ярьж өгөхгүй юу?

Наранцэцэг -

Эвлэлийн байгууллага байна ш дээ одоо ерөөсөө эвлэлийн байгууллага гэхэд л анхан шатны одоо нэгж үйлдвэрийн тасаг цех дээр ч юм уу, одоо сургуулийн анги танхимд ч юм уу, ерөөсөө л удирдан оройлох тэргүүлэх одоо тийм юм хийж байсан залуучуудыг одоо ухаандаа уриалан дуудаж, одоо идэвхжүүлэх ийм л юмыг хийж байлаа ш дээ. Залуучууд чинь их хүч байлаа хүүхдэд ч гэлээ гэсэн ялгаа байхгүй, тэгээд тэд нарыг чинь одоо ер нь л тэр улс орны бодлого төлөвлөлт одоо хийж бүтээх гэсэн тэр үйлсэд уриалан дуудаж, манлайлан оролцож байдаг, тийм үүргийг л одоо юу яаж байсан ер нь эвлэл эвлэлийн ажил хийсэн ээлжийн ажил хийсэн улсууд бол улсуудын одоо одоо тэр чадавхи зохион байгуулах авьяас ур чадвар, хүнтэй ажиллах, хүнийг одоо уриалан дуудаж, үг үг одоо үгээрээ удирдах, үйлсээ удирдах ийм юмыг түлхүү хийж чаддаг ш дээ. Ер нь эвлэл пионерийн байгууллагад ажиллаж байсан улсууд бол хачин тийм дайчин шуурхай юмыг зохион байгуулах их авьяастай болдог. Их одоо хэлэмгий доломгой аа ерөөсөө ямар ч юманд одоо тэрнийг хүнийг одоо ухаандаа урвуулж, тэр одоо сайн талаасаа ш дээ. Муу юм хэлээгүй, сайн талаасаа тэр одоо ухуулж сэнхрүүлж, ойлгуулж тэгээд одоо идэвхжүүлж чаддаг, тийм үүрэг рольтой байгууллагагууд л байсан. тийм.

Сайнбилэг -

Пионерийн байгууллагад жишээ нь би яаж элсэх байсан тухайн үед эсвэл эвлэлийн байгууллага дараа нь пионерийн байгууллага эвлэлийн байгууллагад яаж элсдэг байсан юм бэ?

Наранцэцэг -

Пионер пионероосоо одоо ухаандаа 16 хүрээд л эвлэлд элсэнэ. Өргөдөл өгнө. Одоо би монгол ардын монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн эгнээнд би элсэж орох гэсэн юмаа гэж хүүхэд одоо сайн дураараа өргөдөл өгнө. Тэгээд эвлэлийнхээ түүхийг судална, эвлэл ямар түүхтэй, хэдийд байгуулагдсан юм, хэний үүсгэл санаачлагаар байгуулагдсан юм, эвлэлийн байгууллагаар ямар одоо шагналууд орсон юм, ямар ямар гавьяа байгуулсан учраас тэр шагналуудыг өгсөн юм энэ тэр гэдгийг судална. Эвлэл чинь дүрэмтэй, их хуралтай, их хурлаас гарсан одоо дүрэмтэй, дүрэм программтай тийм мэдээж тухайн үеийн одоо төр засгийг удирдаж байгаа тэр л одоо намын чинь одоо программ дүрэм улсын чинь одоо тэр л юуны дагуу л тэр дүрэм программууд гарсан байж таарна л даа. Тэд нарыг бол үгүйсгэх аргагүй ш дээ. Тэгээд одоо эх орныхоо бүтээн байгуулалтанд одоо яаж оролцох ёстой юм, би яаж л усыг бүлүүрдэж авч явах ёстой юм тэр гэдэг чинь тэр эвлэлийн дүрэм программд одоо бүр заагдсан. Эх орныхоо одоо үнэнч шударга иргэн эх орондоо идэвхитэй одоо хөдөлмөрлөж ажилласан, одоо ийм иргэн болохын тулд л юу юуг мэдсэн байх ёстой юм энэ тэр гэдгийг заалгана. Ийм дүрэм тэгээд тэр бүгдийг уншиж судлаад, би ерөөсөө эвлэлийн гишүүн болох ёстой юм байна гэдэг ухамсар аяндаа хүүхдэд суудаг. Би эвлэлд элсэнээ гэж ингэж өөрөө хүсэлтээ гаргадаг. Тэгээд тэрнийг тодорхой хугацаанд одоо ухаандаа заа дүрэм программаа одоо уншиж судлаад, тэгээд шалгалт өгдөг. Тэгэхдээ би энэн дээр өөрийнхөө эвлэлд элсэж байсан тухай ярья. Би тавин одоо 59 онд л байх, би тэр 7 дугаар ангид байхдаа эвлэлд элссэн юм. Тэгээд бид бол ангиараа эвлэлд одоо мэдээж хэрэг эвлэлд элсээд л тэр үед одоо ухаандаа гэрэл чийдэн ч байгаагүй юм тэр чинь одоо тог мог нь тасарсан байсан юм уу аль эсвэл гэрэл чийдэн арай л байхгүй байсан юм болов уу, лааны гэрэл дотор одоо ухаандаа эвлэлийн үүрийн дарга товчооныхоо гишүүнтэй суугаад л шалгаж байсан юм байгаа биз. Тэр чинь багш энэ тэр бас байсан. Тэгээд л бүгдээрээ дүрмээс ч асуудаг, одоо программаас ч асуудаг. Аа тухайн үед одоо улс оронд болж байгаа орчин үед болж байгаа одоо улс орны хөгжилтэй холбоотой энэ бас асуудаг барьдаг. Чи одоо эвлэлд элссэнээр яах ёстой юм гээд асуудаг. Тэгээд тийм шалгалт өгөөд эвлэлд элсчихээд тэгээд манайхны чинь ер нь одоо биокомбинатын чинь засаг захиргаа, хороо биеэ даасан дунд шатных нь удирдлага бол энэ наана өшөө хот руугаа хүрч ирдэг толгойтын хороонд байдаг байсан юм шүү дээ. Тэгээд бид нар эвлэлийнхээ одоо ухаандаа улаан батлахыг авна одоо энгэрийн тэмдгээ авна, энэ тэр гэж их баяртай хөөртэй бүгдээрээ хүрч ирж тэгээд эвлэлийнхээ батлахын өвөрлөчихөөд, тэмдгээ авчихаад бөөн баяр ингээд л явж байсан тэр үед дурсагддаг юм. Тэр үед маш л их урамшиж одоо их л баяртай байсан ийм л үйл явдал санагддаг юм даа.

Сайнбилэг -

Эвлэлд бол хүчээр элсэхгүй биз дээ?

Наранцэцэг -

Үгүй, хүчээр ерөөсөө элсэхгүй. Ер нь ямар ч юманд бол хүчээр байхгүй, зүгээр харин хожим хойно оюутан болчихсон хойно бол их олон юмны гишүүн байнаа бас тийм оюутан үед харин их олон юмны гишүүн хүчээр бүртгэж байсан байх гэж боддог юм. Улаанзагалмайн нийгэмлэг л гэнэ, батлан хамгаалахад туслах нийгэмлэг л гэнэ одоо ямар юм боксын гишүүн одоо ямар юм ямар юм гэж л баахан тийм юмнууд тэгээд тэр бас нэг жилдээ бас тодорхой хэмжээний татвартай. Тэгээд тийм юмнууд бол одоо оюутан байхад бол хүчээр бүртгээд авч байсан байх. Түүнээс бол одоо эвлэл, пионерт бол хүүхэд өөрөө л юу яана шүү дээ, хүснэ шүү дээ. Хүүхэд чинь юманд сониуч болохоор зэрэг би элсэнэ, би тэгнэ л гэж одоо өөрөө л хүснэ шүү дээ.

Сайнбилэг -

Заа таныг ингээд ажил хөдөлмөр хийгээд анхныхаа ажлыг гарааг 3 дугаар сургуулиас эхлүүлээд явж байхад улс орон ер нь ямар онцлогтой, улс орон даяар нийтээрээ ер нь тийм онцлог үйл явдал болж байваа?

Наранцэцэг -

Ер нь одоо улс орны бүтээн байгуулалт л одоо асар их хурдацтайгаар хөгжиж, ер нь ч одоо хүн болгоны ухамсар бол ерөөсөө л одоо улс орноо гээд одоо би том хэмжээгээр ярьж хэлэхгүй, ямар ч гэсэн Улаанбаатар хотыг хөгжүүлэх Улаанбаатарт амьдарч байсан болохоор Улаанбаатарын хөгжил энэ тохижилт энд бол хүн болгон гар бие оролцдог. Ер нь одоо ухаандаа л заа одоо ингээд л зарим улсууд ч бол одоо комунист суботник энэ тэр эхэллээ гээд л одоо их муу талаас нь тэгээд үнэхээр одоо улс орныхоо тэр хөгжилт цэцэглэлт, тэр комунист суботник гэж ажиж үзээд байгаа юм нь асар их юмыг бүтээдэг юм ш дээ. Тэр ер нь яахав зарим юмыг бол би чинь дор нь хөгжүүлэх цэцэглэн хөгжүүлэх энэ үйлсэд би гар бие оролцох ёстой гэдэг их ухамсартай байсан ч гэлээ гэсэн заримдаа дургүйлхсэн хүн байсан л байх мэдээжээр. Тэгэхдээ энүүгээр бол маш их юм бүтээсэн. Бүх юмыг адгийн наад зах нь л одоо өнөөдрийн өндөрлөгөөс ингээд харахад би бас харамсдаг. Одоо энэ хүүхдийн парк байна ш дээ. Энийг чинь одоо бид нар бид л бүтээсэн. Энэ хүүхдийн паркийг бүтээж, энэ их модыг тарьж тэнд чинь маш их газар шорооны ажил гэсэн өнөөдөр бидний хийж бүтээсэн тэр их одоо бүтээн байгуулалт, тэр их бүтээсэн, ургуулсан, тарьсан мод энэ тэр энэ юмнуудыг бүгдийг нь өнөөдөр биднээс харамлаад, ингээд тал талд нь бүгдээрээ баян улсууд одоо нөгөө одоо байр байшин бариад, бүх хаалгуудыг цоожилчихоод хэр барагийн хүүхдээ дагуулаад ач гучаа дагуулаад тийшээ очих юм бол ямар нэгэн хаалган дээр мөнгө төлөөд орж байгаа даа үнэхээр харамсдаг. Тэр битгий хэл 66 ны одоо стадион дайраад, хүүхдийн парк руу орж ирээд, хүүхдийн парк чинь усанд авахуулаад, үерийн баахан хогнууд одоо моднуудын тогоонд дүүрчихээд байж байхад хэн тэд нарыг цэвэрлэж байсан? Бид нар цэвэрлэж байсан. Тэр битгий хэл багш нар голлох үүргийг гүйцэтгэж одоо 10 сард ажлаасаа гадна ажил сургуульд цуглах тэр цагаас өмнө паркад дуудагдаж, тэр паркаар тэр үерийн хогноос цэвэрлэх тийм ажлыг хийж байсан. Аа ер нь бол одоо ер нь үерийн далан, том том барилга байшин барих энэ тэр одоо тэр газар шорооны ажил энэ тэрт бол ерөөсөө л одоо хагас, бүтэн сайн өдөр харин бүгдээрээ зориулагдаж байсан гэж хэлэхгүй, хагас сайн өдөр зориулагдаж байсан энэ нь бүүр улсын хэмжээнд аа тэр ажил бүтээн байгуулалтын одоо нийтээр ярьсан суботникийн журмаар хийдэг үнэ хөлсгүйгээр одоо ухаандаа хөдөлмөрлөж бүтээдэг. Тэр ажил л харин Ленины төрсөн өдрөөр хийгдэж эхэлдэг байсан үе. 4 сарын 22 нд комунист суботник эхэлдэг тийм өдөр болоод одоо заншсан байсан. Тэрэнд одоо тухайн үед дургүйцэж байсан гэж хэлэхээсээ илүү улсынхаа одоо хөгжилт цэцэглэлт тохижилтонд хувь нэмрээ оруулж байсан гэж хэлбэл илүү одоо үнэнд ойртно. Одооны өндөрлөгөөс бол тэрнийг одоо гоочлоод моочлоод хэлж л байгаа байх тийм л юм болж байсан.

Сайнбилэг -

Та ер нь сургуулиас бусад газар ямар боловсрол эзэмшсэн бэ?

Наранцэцэг -

Би ер нь бол өөр боловсрол эзэмшээгүй, би ерөөсөө л багшийнхаа мэргэжлээр яваад л тэгээд л олон нийтийн байгууллагын ажил энэ тэр бас хийгээд л явсан.

Сайнбилэг -

Тэр үед ер нь боловсролын салбарт ер нь төр яаж нөлөөлж байсан бэ?

Наранцэцэг -

Одоо ер нь бол яахав ер нь бас л системтэй сургалт явж байсан байх. Тэгэхдээ одооных шиг тийм өргөн дэлгэр мэдлэгийн талаар байхгүй байсан байхаа гэж боддог.

Сайнбилэг -

Таныг одоо бага байхад кино театр жүжиг энэ тэр их байсан уу? Юу үздэг байсан бэ?

Наранцэцэг -

Кино бол Сонгинын Биокомбинат чинь хөөрхөөн клубтэй. Заа тэнд хааяа кино гарна, номын сантай, ном одоо уншина, бас одоо шатар даамны одоо өрөөтэй, тэнд чинь тоглоно, орой болохоор зэрэг одоо бүжиг танц явна. Өнөөдөр клубт нийтийн бүжигтэй гэх жишээний. Заа хотод Улаанбаатарт бол одоо ухаандаа бас л залуучуудыг орой чөлөөт цагийг нь өнгөрөөх тэгээд болоцоо боломжийг тэр л одоо тухайн үедээ хийж л байсан юм шиг байгаа юм. Яагаад уу гэхлээр зэрэг барилгачдын соёлын ордонд нийтийн бүжиг явдаг, Ленины кпубт нийтийн бүжиг явдаг ийм. Аа ер нь томхон томхон сургуулиуд бол бас яахав, бас нэг ийм зааландаа бүжиг одоо тийм юм явдаг, үдэшлэг энэ тэр явдаг, одоо тийм л байсан даа.

Сайнбилэг -

Яг таныг тэр юунд ажиллаж байх үед бол улс орон даяар аж үйлдвэржилт маш хурдацтай хөгжиж байж л дээ, тэгэхээр ямар хүмүүс үйлдвэрт ордог байсан юм бэ?

Наранцэцэг -

Би одоо сайн мэдэхгүй юм, өөрийнхөө одоо өөрөө тийм үйлдвэрийн газартай холбоотой биш болохоор үнэндээ сайн мэдэхгүй. Тэгэхдээ энэ бол хөдөөнөөс их ажилчид элсэж хот руу ирдэг байсан. Тийм.

Сайнбилэг -

Ер нь хүмүүс үйлдвэрт ажиллах дуртай байсан юм болов уу?

Наранцэцэг -

Үнэхээр дуртай байсан. Тэр үйлдвэрийн ажилчин болно гэдэг тэр хүний ер нь бахархал байсан шүү, тийм, үнэхээр бахархал байсан.

Сайнбилэг -

Энэ ер нь цалин мөнгө нь хүрэлцээтэй байдаг байсан болов уу үйлдвэрийн ажилчдын?

Наранцэцэг -

Би бол одоо ёстой хүрэлцээтэй гэж хэлнэ. Бидний чинь үе одоо одоо энэ өндөрлөгөөс харахад бид нэг ерөөсөө үнэхээр авах гэсэн юмаа аваад, идэх гэсэн юмаа идэж хэрэглээд явжээ гэж ингэж ойлгодог. Энд маш их юмд үнэтэй тийм тийм учраас ер нь би ч гэлээ гэсэн одоо ухаандаа 90 онд тэтгэвэртээ гарахдаа хуучин системийн цалин хуучин системийн цалин гэж юугаа хэлээд байна уу гэхлээр 20 дугаар тогтоол гаргаагүй цалин ш дээ. Би хүртэл инээдтэй одоо ухаандаа тооцоо хийгээд өө 418 төгрөгний тэтгэвэр одоо тогтоогдлоо, бололгүй яахав, хоёулаа чинь сард одоо тэдэн кг төмс, тэдэн кг мах авна хоёулаа ингээд өвгөнтэйгээ хоёулаа тооцоо бодоод, тэгээд ...өө хүрнэ хүрнэ элбэг хүрнэ гэж байсан чинь одоо 1 сарын дараа, 1 сарын аа 16 нд 20 дугаар тогтоол гараад юу ч үгүй унадаг байгаа даа. Тэгээд өнөөдөр чинь би чинь тэр хуучин системийн 418 төгрөг чинь одоон 96000-хан мянган төгрөгтэй болоод л ингээд л явж байгаа хүн ш дээ. Тэгээд би энэ бүгдийг хараад та нар бодно л доо. Ер нь будаа гэхэд л цагаан будаа гэхэд л кг нь 2 төгрөг 10 мөнгө та нар хамгийн наад зах нь алим гээд л бодоод үз. Одоо алимыг хэдээр авч байгаа билээ? кг-ыг нь гэтэл алим чинь 5 төгрөг л байлаа шүү дээ. Тэгээд энэ цалинг бол үнэхээр чамлахгүй. Тэр үед чамлахгүй тэр үедээ чамлаж байгаагүй энэ чинь бололцоотой, боломжтой гэж бодож байсан. Ер нь бол яахав дээ хүний хүсэл шунал хязгаар байдаггүй болохоор хүн их юм харах тусмаа л улам одоо цаашаа шунаад байдаг юм байнаа гэж би ингэж ойлгодог. Түүнээс одоо тэр цалингаа чамлаад, голоод байгаа нь бол юм бол ер нь төдийлөн зүгээр миний хувьд манай гэр бүлийн хувьд манай ах дүүгийн амьдралд бол байгаагүй үнэхээр байгаагүй. Бололцоотой л байсан. Заа яахав хааяа бол мөнгө төгрөг дутдаг л байсан биз, бас цалингүй хооронд нь таван цаас хүнээс зээлэх юм бол дутуудна, хангалттай цалингаа буулгачихна шүү дээ. Зуун төгрөгтэй одоо ухаандаа цүнхэндээ хармандаа 100 төгрөгтэй явах юм бол маш их баян хүн л байсан шүү дээ, надыг чинь оюутан үед.

Сайнбилэг -

Тэр үйлдвэрийн ажилчин ер нь яаж зэрэг дэв ахидаг байсан юм? Социализмын үед үйлдвэрийн ажилчин хүртэл хаа сайгүй энэ зэрэг дэв ахихад яадаг байсан юм?

Наранцэцэг -

Тэрнийг би одоо хэлж мэдэхгүй юмаа. Зүгээр ер нь яахав, би өөрийнхөө мэргэжил дээр бас яръя л даа. Багшийн сургууль төгсөөд одоо багш болоод ингээд гарахад 400 төгрөгний сарын 400 төгрөгний одоо цалинтай гардаг юм. Тэгээд одоо ухаандаа 10 жил ажиллачихаад шалгаруулалтанд ордог юм. Тэр нь ухаан нь мэргэжлээ дээшлүүлж байгаа юм л даа. Тэгээд шалгаруулалтанд ороод л хэдэн төгрөг нэмэгддэг байсан гэлээр 5, 5 жилээр шалгаруулалтанд ороод энд чинь сар хичээллэнэ бас болоогүй хичээл хийгээд, одоо мэргэжлээ дээшлүүлээд, одоо сурган мурганаараа тэр бүх сэтгэл судлалаараа, тэр заах аргаараа шалгалт өгөөд, тэгээд одоо ухаандаа хэдэн цаас нэмэгддэг үү гэхлээр зэрэг 40 төгрөг л нэмэгддэг байсан шүү дээ. Тийм 440 болно, 440 нь 480 болно. Ухаандаа ингээд 5,5 жилээр мэргэжлээ дээшлүүлээд мэргэжлээрээ шалгалтанд ороод тэгэхлээр бас одоо ухаандаа тэр нэг өөрийнх эзэмшсэн ажил мэргэжил дээр тодорхой хэмжээний хугацаа заагаад, тэр хугацаандаа тодорхой хэмжээний мэргэжлээ дээшлүүлэх, ур чадвараа дээшлүүлэх шалгалт аваад, тэр цалин нэмэгддэг байсан юм болов уу. Зүгээр ер нь боловсролын системд бол тийм юм байсан.

Сайнбилэг -

Аан зөв зөв. Та энэ соёлын довтолгооны тухай мэдэх үү?

Наранцэцэг -

Би соёлын довтолгоог миний жаахан байхад л гарч байсан. Тэр болж байсан үйл процессыг бол би мэдэхгүй. Гэхдээ миний амьдралд яаж тусаж мэдрэгдэж байсан юм бэ гэдгийг ярих юм бол энэ янз бүрийн хэлбэрээр олон үе шаттайгаар явагдсан. Соёлын довтолгоо гэхлээр зэрэг зөвхөн л нэг аяга тавагны алчууртай юм уу, үгүй бол хөнжил гудасны даавуутай болсноор энэ асуудлыг ярих арга байхгүй. Энэ чинь олны одоо ухаандаа төрөл, местэнд одоо юугаар явагдаж байсан. Наад зах нь л гэхэд одоо ухаандаа соён гэгээрүүлэх салбар гээд л одоо ингээд хүнийг одоо мэдлэг боловсролыг дээшлүүлэх ч гэж гэдэг юм уу, ингээд юу яахлаар зэрэг монголчуудын чинь одоо бичиг үсэг үнэхээр байхгүй л орон байсан шүү дээ. Тэрнийг бол бүгд мэднэ. Тэгэхлээр зэрэг монголчуудаа соён гэгээрүүлэхийн тулд ямар ажлууд хэрэгжсэн бэ? би зүгээр ээжийнхээ яриа одоо юунаас ингээд харахад бид нарыг чинь бичиг үсэг сургах ажил хийгдсэн. Та нар “Шинэ үсгийн багш” гээд нэг кино байдаг ш дээ. Тэр бол тэр процесс бол яг үнэн тэр бол бас хожуу үеийнх гэж би боддог. Яагаад уу гэхлээр тэр кирилл бичиг гэдэгт орж байгаа. Тэгэхдээ тэр кириллын чинь өмнө талд бол латин бичигт нь бас оруулсан байдаг юм. Тэр байтугай миний тэр ээжийн талаас үлдсэн ганц нагац хөгшин одоо далан хэд одоо 80 хүрч байгаа ганц хөгшин бий Нанжид гэж хөгшин бий тэгээд тэр эгч маань хүртэл бас ярьдаг юм ...... хүртэл бичүүлдэг морзын тийм дугуйлангаар заадаг. Тэгээд одоо ухаандаа дараа нь яахав дээ, улс орон маань хөгжиж, төрийн бичиг болгож чухам аль бичгийг авах уу, уйгаржнаа авах уу, аль эсвэл криллыг авах уу, үгүй бол латиныг авах уу л гэж янз бүрээр л ордог ш дээ. Тэр үед чинь одоо улс орныг хөгжих загвар байсангүй шүү дээ. Ганц л одоо социалист орон болоод л Зөвлөлт Холбоот Улс болоод л тэр ЗХУ хаяа хатгаад байж байгааг хэлэх үү, амьдралын ямар харанхуй тэд нарт гэгээ гийж, гэрэлтүүлж одоо бид нарт туслав. Тэгэхлээр тэр л улсынхаа л одоо замнал школа- г дагана шүү дээ мэдээжээр улс орон маань. Тийм учраас тэр янз бүрийн юугаар оролдоод одоо ухаандаа Монц хүртэл зааж байсан байгаа юм. Тэр чинь латин бичиг заадаг байсан байгаа юм. Тэгээд л явж явж ер нь тогтоол, төрийн бичиг ч гэдэг юм уу төрийн албан хэргийг одоо ийм энэ үсэг юун дээр явуулна ч гэж бодно уу тэгээд кирилл бичгээр л одоо бүх ард түмнээ бичиг үсэгтэй болгосон. Энэ чинь соёлын довтолгоо юм ш дээ, нарийн ярих юм бол. Тийм их үр дүнтэй бүх ард түмэнд одоо бичиг хөдөө гадаагүй, тэгээд л одоо ингээд албан байгууллагаар нь бичиг үсгийн дугуйлан бий болгоод л, тэр дугуйланд явуулаад л, тэгээд шалгалт аваад, тэгээд “бичиг үсэг тайлагдлаа” гэсэн эхний үнэмлэх өгсөн байдаг юм. Тайлагдлаа бичиг үсэг тайлагдлаа одоо гэсэн үнэмлэх бүр миний ээжид хүртэл байсан юм тэр чинь. Тэгээд тэрний дараагаар өшөө гүнзгийрүүлсэн юм байдаг юм. Өшөө гүнзгийрүүлээд явахлаар зэрэг одоо одоо бага ангийн бүх ард түмний бага ангийн мэдлэгтэй болж, бага ангийн боловсролтой болгох тийм юм яваад тэгэхлээр тэрэнд чинь овоо бас одоо дөрвөн арвын тоо моо ч байдаг юм уу, одоо ухаандаа нэг тийм юм заанаа даа мэдээж. Тийм юмнууд одоо тэр л дугуйлангаар явсан байдаг байх гэж би бодож байна. Би өөрөө бол яг тэр процессыг мэдэхгүй ш дээ. Ээж аавынхаа л ярианаас тэгээд ухаандаа бага ангийн мэдлэгтэй боллоо бага сургуулийг төгссөн одоо мэдлэгтэй боллоо гээд ингээд явсан байдаг юм. Заа тэр бол ер нь бол соёлын довтолгооны заа тэгээд тэрнээс хойш бол одоо ухаандаа бүрэн бус дунд боловсрол 7 дугаар анги төгсөнө, 8 дугаар анги төгсгөнө ч гэдэг юм уу ингээд л яваа биз. Заа тэр сонин аа одоо эрүүл мэнд дээр бас явна биз дээ, соёлын довтолгоо чинь бүх ард түмнийг одоо эрүүлжүүлэх, одоо үйл ажиллагаа, заа тэгээд л одоо тэр одоо би бол одоо тэр улаан тарианыхан энэ тэр гэдэг юмыг сонсож байсан болохоос биш тэрнийг мэдэхгүй. Тэгэхдээ ард түмнээ л эрүүлжүүлэх тэр үйл процесс бол улсын одоо их том бодлого болж л явсан эрүүлжүүлж заа, тэр одоо ухаандаа арьс өнгөний өвчнөөс салгаж, энэ одоо ухаандаа сүрьеэгээс салгасан, том том үзлэгүүд тэр чинь сүрьеэгээс яасан тэд дугаар үзлэг энэ тэр гээд бүр тийм нэртэй оюутан байхад хүртэл тэр үзлэгт арьс өнгөний одоо улсын тэд дугаар үзлэг энэ тэр гээд бүр дугаарласан тоотой оюутан байхад энэ тэр одоо бид нар хамрагдаж л байсан шүү дээ. Тийм одоо ухаандаа 59, 60-аад оны үед чинь тийм юманд хамрагдаж л тэр чинь бас л одоо ухаандаа эрүүлжин соёлжих, эрүүлжих довтолгооны чинь л бас л нэг л хэлбэр байгаа шүү дээ. Заа тэгээд одоо ахуйн нөхцөлд хүн яаж одоо эрүүл ахуй орчноо бий болгох юм гэдэг дээр л одоо тэгээд л одоо ор дэрний даавуутай болох, энээ тэрээ одоо даавуу нүүр гарын алчууртай, аяга тавагны алчууртай болох жишээний хамгийн наад захын ийм юмнууд тэгээд тэр тэрнийг бүтээхэд одоо ухаандаа гэрийн эзэгтэй яаж очих ёстой юм, тэгээд л тэр гэрийн эзэгтэй нарт чинь янз бүрийн дугуйлангууд нэхмэлийн дугуйлан, хатгамалын дугйлан энэ тэр гээд одоо ингээд л ийм ийм юмнууд хийгээд л ийм л одоо бас тухайн үедээ л ямар ч байсан тухайн үедээ маш дэвшилттэй ийм юмнуудыг нийт орон даяараа л явуулсан байдаг юм. Тэгэхлээр монголчууд бол одоо ухаандаа одооны..... байгаа юм шиг хөвөн сайхан хөнжил нөмрөөд л одоо сайхан ор дэрэн дээр хэвтээд л ингэж байсан зураг үнэхээр худлаа ш дээ. Одоо 52 онд гэхэд л 52 он тавиад оны үе л гэхэд миний одоо хүүхэд ахуй үед чинь заа, бид нар төвд тэгээд хоёрдож ирэхэд бас чиг тэр тухайн үедээ сэхээтэн айл бас чиг хойно урдад одоо төгчихсөн эцэг маань одоо бас их соёлтой л байсан юм байгаа биз. Манайх бол тийм байгаагүй юм үедээ байхгүй тэр битгий хэл байшинд төмөр ортой, дэвсгэртэй, хөнжилтэй ийм байсан. Аа ер нь бол хөдөөний айл ер нь ихэнхи голцуу одоо ор дэр гэж яахав зарим айл брол яахав ухаандаа модон наар модон ортой байсан байх. Аа хөнжил гудас гэдэг бол ер нь их ховор доо, ер нь одоо гаднаас орж ирсэн айлчин гийчэнтэй байлаа гэхэд адууны одоо адсага шир, ямааны одоо ухаандаа тийм жижиг хөвөн .... чинь сайхан орой болохоор зэрэг гадаа гарч сэгсэрчихээд л зуухны дор тавьж өгнө ш дээ. Тэгээд л одоо ухаандаа тэр ирсэн гийчэн зочин юу байдаг юм тэр хүн чинь өөрийнхөө одоо өмсөж ирсэн дээлээ өрөөлдөж хучаад л одоо унтах жишээний. Ийм л байсан ш дээ. Тэгээд тэр болгон бол бас л энэ соёлын довтолгоогоор халагдсан. Үнэхээр бас айл болгон бас нэг хөнжилтэй болж, бүр битгий хэл хөнжилдөө даавуутай болж, ор дэрний даавуутай болж, нүүр гарын алчууртай болж, аяганы ачууртай болж, заа тэгээд тэр бас одоо тэгээд хаячаагүй тэрнийгээ дүгнэдэг, цэгнэдэг сайн байна гэж сайшаагддаг, бас одоо хамт олонд нь одоо ухаандаа урамшуулж хэлдэг, соёлын довтолгоогоор тэднийх тэргүүний айл болжээ гэнэ, тэднийх одоо түрүүлж гэнэ, гэсэн тийм юмнууд ярьдаг. Заа тэгээд хүмүүсийнхээ ухамсар хүмүүсийнхээ одоо ухаандаа мэдлэг юунд одоо ухаандаа наад зах нь л гэхэд одоо сонин уншлага, улс төрийн яриа, энэ юмнуудаар одоо ухуулдаг, сэнхрүүлдэг, ийм л юмнууд одоо зохиогдож байсан миний бага байхад. Одоо иймэрхүү л юмнууд надад одоо үлдсэн байдаг юм. Соёлын довтолгооны өнөөх шалгалт чинь ирэх гэнэ шүү, энэ тэр одоо юу яаж тэр байтугай одоо ухаандаа яахав, нийтийн тийм гуанз муанз байсан биш. Тэд нар чинь одоо аяга тавагны алчуур, ширээний бүтээлэгтэй энэ тэр болж, тэр ямар кинон дээр ч билээ одоо ёстой өнөө соёлын довтолгооныхон ирлээ шүү, ширээний бүтээлгээ дэвсээрэй, шинэхэн халатаа өмсөөрэй, энэ тэр гэдэг чинь үнэндээ л бас одоо жаахан шоглоод л юу яасан болохоос биш үнэндээ тийм л юм тэрэнгээр л бий болсон юм ш дээ.

Сайнбилэг -

Заа, Наранцэцэг гуай их баярлалаа. Өнөөдрийнхөө ярилцлагыг энүүгээр зогсооё. Та өнөөдөр нэлээн ядарч байх шиг байна. Маргааш хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье.

Наранцэцэг -

Тэгье.

Сайнбилэг -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.