Yura
![](../assets/images/interviewees/990252.jpg)
Basic information
Interviewee ID: 990252
Name: Yura
Parent's name: blank
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1950
Ethnicity: Buriad
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired (grupt)
Belief: [blank]
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: seamstress
Father's profession: Colonel - NAH Yam
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
authority
cultural campaigns
relations between men and women
democracy
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Ер нь хүүхэд байхдаа ямар хүүхэд байв. Амьдралынхаа тухай яриачээ. Амьдралын чинь хугацаанд нийгмийн ямар ямар томоохон өөрчлөлтүүд орж байв.
Юра -
Аа за. Би 1950 оны 8 сарын 27-нд одоо Маамын Намжил гэдэг хүний дөрөвдүгээр хүү болон төрсөн байгаа юмаа.
Эрдэнэтуяа -
Аан за.
Юра -
Тэгээд л бага наснаасаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж, найман наснаасаа эхлээд цэцэрлэг яслиар дамжаад Улаанбаатар хотын одоо хан-уул тухайн үедээ юу ш дээ Улаанбаатар соёл төлөвлөгөөний талаар хөдөө орон нутгийг бодвол арай юу тиймээ
Эрдэнэтуяа -
-За
Юра -
Сурлага сахилгын хувьд ч гэсэн арай нам, юуны хувьд бол арай илүү, хөдөө орон нутгаа бодвол тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Юра -
Хотынхныг бодвол төвширсөн маягтай.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Амьдрал нь тийм болчихсон байгаа юм. Аа тэгээд эцэг эхийн гар дээр гурав дөрөв нас хүртэл цэцэрлэг яслиар дамжаад найман настай 1958 оны сургуульд орж байлаа.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд 1966 онд Нийслэлийн 10 жилийн 3-р дунд сургууль төгссөн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Аа тэгээд төгсөөд Хүнсний техник мэргэжлийн сургуулийн механик-механизмийн ангийг хоёр жил суугаад дараа нь хойшоо Зөвлөлт Холбоот Улсад Барнавал хотноо Барнавал хотноо Хөдөө аж ахуйн агрогат механикийн ангид суралцаж 1970 оны 6-р сард төгсөөд орж ирсэн. Тэгээд төгсөж орж ирээд Баруунхараагийн Сангийн Аж ахуйд анх хувиарлагдаж байлаа. Тэр үед чинь Баруунхараагийн Сангийн аж ахуй гэж одооны Сангийн аж ахуйтай адилгүй тэр үед чинь юм болгон бэлэн зэлэн гэхгүй, одоо боловсрол моловсролын хувьд арай илүү бүрэн дундтай болсон. Баруунхараагийн Сангийн аж ахуй чинь. Одооныхтой адилгүй. Юучтай. Сангийн аж ахуйд чинь тэр үед анх байгуулагдсан атрын анхны үе эхэлчихсэн шүү дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийн. Аа тэгээд Баруунхараагийн Сангийн аж ахуйд 2 жил механик хийж байгаад арван хорин нэг хүрээд Улаанбаатар хотод цэрэгт татагдсан.
Эрдэнэтуяа -
За
Юра -
За тэгээд цэрэгт явна гэж хэлээд Улаанбаатар хотод суусан байхгүй юу би.
Эрдэнэтуяа -
За. цэрэгтээ явж ирээд юм уу, яваагүй юм уу.
Юра -
Яваагүй, яваагүй, цэрэгт яваагүй.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Миний хуурай аав бол Нийгмийн Аюулаас Хамгаалах Газрын хурандаа цолтой хүн байсан.
Эрдэнэтуяа -
Аан за.
Юра -
- Аа тэгээд яахав дээ ухаандаа тэр үед сургуулийн хүүхэд байсан болохоороо эцэг эхийн буянаар цэрэгт явахгүй Баруунхараагийн Сангийн аж ахуйгаас хөдөө орон нутгаас Улаанбаатар хотруу шилжих аргаар л ирж байхгүй юу даа.
Эрдэнэтуяа -
Аан за аан. Тийм учиртай. Аан аан.
Юра -
Тийн. Хүний амьдрал, тухайн үедээ, тийн. Тухайн үедээ тийм байхгүй юу. Тийн тэрэнд нь чи өөрөө. Тийн. Тэгээд Улаанбаатар хотын Дүрслэх урлагийн дунд сургуулийн харьяа Гоёл чимэглэлийн үйлдвэр гэж байдгийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
За хэвлэл чимэглэлийн үйлдвэрт нарийн мужаан болон тоног төхөөрөмжийн механикаар 78 он хүртэл ажиллаж байгаад юу 88 он хүртэл ажиллаж байгаад.
Эрдэнэтуяа -
-Аан за
Юра -
88 оноос хойш барилга засварын автобаазад механизмын жолооч болон автожолоочоор арван долоон жил ажиллаж байгаад
Эрдэнэтуяа -
За
Юра -
1990-н одоо зах зээлийн үе орж ирлээ ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Юра -
Зах зээлийн үе орж ирэхээр зэрэг 1990 он, 92 он хүртэл автобаазад байж байгаад
Эрдэнэтуяа -
За
Юра -
Одоо ардчилалын үе, хувьчлал гараад ирлээш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тиймээ
Эрдэнэтуяа -
Аанхаан
Юра -
Хувьчлал гараад ирэхлээр зэрэг бааз тараад, хувьдаа автомашинаа аваад
Эрдэнэтуяа -
Аанхаан
Юра -
Ингээд хувийн аж ахуй хөөцөлдөөд явсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тэгээд хувийн аж ахуй хөөцөлдөж байх хоорондоо яахав гэхээр зэрэг “Гантулга” хувиараа аж ахуй байгуулж барилга засварын аж ахуйг анх тэр үед чинь дандаа нөгөө бараг одооныхтой адилхан юуш дээ. Огтоны нүх шиг л хувийн хоршоолол их бий болж байсийн.
Эрдэнэтуяа -
Аан заа хувьчлал гараад л.
Юра -
Тийн. Тэр чинь ардчилалын үед л тийм болсийн ш дээ. Нэг хэсэг тэгж хийж байгаад юу яагаад хувиараа автомашины жолооч 90 оноос хойш хувийн тэрэгтэй жоол хувийн тээвэр хийж явдаг байсийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд одоо тэр хооронд ерэн, 2000 оны 10 сарын алддаа одоо засагтаа одоо тэгээд хувийн аж ахуй хөгшинтэйгоо хоёулаа, тэтгэвэргүй хоёулаа ингээд амьдарч байгаа. Одоогоос 2 жилийн өмнө Сэлэнгэ аймагт ирж одоо туслах аж ахуй юуны хөдөө аж ахуйн туслах аж ахуй маягийн төмс ногоо сүүлийн үед одоо ингээд амьдарч байгаа. Өөрөө бол би ам бүл 5. Үгүй ээ 5-н хүүхэдтэй. 1 охин, 4 хүүтэй хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хөө за
Юра -
Тийн. Манай хүн бол цэцэрлэгийн багш. Одоо тэтгэвэртээ гарчаад байгаа юм.
Эрдэнэтуяа -
За за
Юра -
Тийн. Иймэрхүү л товч амьдралтай байна ш дээ. Хүү минь.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тэр үед хүүхдүүдийг өсгөх асуудал ямар байсан. Улсаас хэр анхаарал халамж тавьдаг байсан.
Юра -
Тэр үед бол ийм байсан. Тэр үед бол одооныхтой адилгүй ийм байсан. Сургуульд сурчихаад ирэхэд байна ш дээ. Одоо далан онд далан нэгэн онд сургууль төгсөөд ирэхэд бид нар ийм байдаг байсийн. Хөдөө аж ахуйн яамны дээрээсээ бид нар хувиараа аваад
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд хувиарлагдсан сангийн аж ахуй дээрээ очоод одооны сургуулийн хүүхдүүдтэй адилгүй л дээ. Тусламжийн, тэтгэмжийн 300 төгрөг,
Эрдэнэтуяа -
За
Юра -
14 хоног үнэгүй амрана.
Эрдэнэтуяа -
Хөө за
Юра -
-Тийн. За тэгээд дараа нь ажилдаа гараад ирэхлээр орон гэр байр өгдөг. Тийм байсан.
Эрдэнэтуяа -
Өө за за за. Аанхан
Юра -
Одоотой адилхан тэгж шууд төгсөөд л мэргэжилгүй ш дээ. Одоо бол төгсөөд л ямар ч хуваарь байхгүй болчихсон байна ш дээ. Тиймээ.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Юра -
1978, 68 онд бид нарыг сургууль төгсөж байхад ш дээ. Шууд дээд техникум юм уу, дээд сургуулийн хуваарийг шууд өгдөг байсан. Одоотой адилхан тэгж хуваарь муваарь юу яаж байна тиймээ.
Эрдэнэтуяа -
-За
Юра -
Одоо бол оноогоороо байдаг тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
-Тийм байсан.
Эрдэнэтуяа -
За. Та энэ Орос руу сургууль сурсан гэж байна. Анх яаж тийшээ явсан юм бэ?
Юра -
А
Эрдэнэтуяа -
Орос руу сургуульд явсан гэж байна ш дээ?
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Яаж тийшээ явсан?Хэн зөвлөсөн, хүн явуулсан юм уу, эсвэл өөрөө
Юра -
Би өөрөө Хөдөө аж ахуйн Зөвлөлт Холбоот Улсын Хөдөө аж ахуйн Варнабалд
Эрдэнэтуяа -
За
Юра -
Юугаараа хуваарын дагуу гарсийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан. Тэгэхдээ шууд 10-аа төгсөөд л тийшээ явсан юм уу?
Юра -
Үгүй ээ. Техник мэргэжлийн сургууль төгсөөд.
Эрдэнэтуяа -
За юуны мэргэжлээр
Юра -
Хүнсний техник мэргэжлийн сургуулийн механикийн анги.
Эрдэнэтуяа -
Аанхан тэгээд төгсөөд ажил хийсэн үү? Тэрийгээ төгсөөд.
Юра -
Ажил хийгээгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд шууд орос руу явсан юм уу?
Юра -
Шууд. Тэр үед чинь
Эрдэнэтуяа -
Тэгж болдог байсан юм уу?
Юра -
Тэр үед сургууль маш элбэг байсан.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Бид нар тэгээд
Эрдэнэтуяа -
Ер нь хүмүүсийг сургах л зорилготой?
Юра -
Одоотой адилхан одоо бол чинь улсууд чинь дээд сургууль төгсөөд дахиад нэг сургуульд мөнгөө төлөөд л . Бид нар бол тэр үед хуваарь элбэг, ер нь ахуй хангамж бол тэр үед бол ер нь маш сайн байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Ер нь сургууль төгсөлтийн хувьд бол ерөөсөө хаана дуртай ангидаа орно уу, одоотой адилхан сурлага хөдөлмөр шалгахгүй зүгээр л өөрийнхөө хүслээр л одоо дуртай, улс эх орны хэрэгцээтэй хаа газар оч гэсэн газар нь очдог.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тухайн үедээ илгээлт гэж байж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
-За
Юра -
Илгээлт чинь бол яадаг байсан гэхээр тухайн үедээ илгээлт аваад тэр хүн илгээлтээ сургуульд төгсөнгүүтээ илгээлт аваад, очсон газар чинь ахуй хангамжийг нь бүгдийг нь хангаж өгнө.
Эрдэнэтуяа -
За хөөх
Юра -
Тийн. Жишээлхийн бол илгээлтээр очлоо гэхэд чинь л тэр хүний чинь амьдрал ахуй, тэгээд л орон байр, тэгээд л ажил хөдөлмөр бол арай илүү
Эрдэнэтуяа -
За
Юра -
А одоотой адилхан бид нар болбол намын гишүүн, би өөр намын гишүүн байсан хүн байгаам.
Эрдэнэтуяа -
Аан за.
Юра -
Намын гишүүн хүн бол одоо, жирийн ажилчнаа бодвол арай илүү хангамж сайтай.
Эрдэнэтуяа -
Аан юугаараа илүү байхав?
Юра -
Тийн. Юугаараа илүү вэ гэхээр зэрэг ганцхан нам гэдэг-ээрээ нөлөөтэй байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Одоо жишээ нь эхлээд л бид нар ийм байдаг байхгүй юу. Пионерийн гишүүн гэж байдгийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
-Пионерийн гишүүн чинь
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
-За би тэгээд ярья пионерийн гишүүн гэдэг чинь. Пионерийн гишүүн чинь 1-2-р ангиас эхэлж элсдэг.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Пионерийн гишүүн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Аанхаа. Тэгээд дараа нь пионерийн гишүүнээ 8-р анги юмуу 10-р ангиа төгсөнгүүт чинь эвлэлийн гишүүн болж авна. Тэгээд сургууль төгсөхөд эвлэлийн үүрийн гишүүн гэсэн тэмдэгтэй явна.
Эрдэнэтуяа -
За
Юра -
За тэгээд эвлэлийн гишүүн хүн чинь ажил дээрээ болбол жирийн ажилчин хүнийг бодох юм бол арай илүү хөдөлмөртэй, сурлага, сахилга сайтай байх, хурал дугуйланг ер нь таслана барина гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Аан за.
Юра -
Одоо бол 60, 70-аад, 80-аад оны үед бол бид нарын хурал цуглаан ийм байдаг байсан. Одоо нэг дэхь өдөр үгүй бол өглөө 7 цаг 8 цагийн хооронд сонин уншлага гэж байдгийн.
Эрдэнэтуяа -
За. Тэр нь яахав?
Юра -
За тэр нь бол одоо олон улсын байдлын тухай ярина.
Эрдэнэтуяа -
За
Юра -
А 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдрийн орой дугуйлантай. Тийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
3 дахь өдрийн оройны дугуйлан юу хийхэв гэхээр зэрэг 3 дахь өдрийн оройны дугуйлан Үйлдвэрчний дугуйлан, Залуучуудын дугуйлан гэж. 4 дэхь өдөр нь болохоор зэрэг 4 дэхь өдрийн орой намын үүрийн дугуйлан.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Хурал. Аан ингээд байдаг байсин.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
7 хоногтоо ерөөсөө ажил тасардаггүй. Аа юу хагас сайхан өдөр болохоор зэрэг өглөө 7 цагаас сонин уншлагатай.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Заавал. 4 дэхь юмуу 5 дахь өдрөө тухайн үедээ байгууллага хамт олны юугаар болбол хурал цуглаан хийдэг байсин.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийн. Хурал цуглаан яахав одоотой адилгүй хурал цуглаан бол тухайн үедээ ийм байдаг. Одоо тухайн үеийн одоотой адилхан ингэж юу яадаггүй ажил төрөл юмуу, олон улсын байдал дандаа ярьдаг. Ажил төрлөө сайн муугий нь ярьдаг хамт олон нь. Аа тэгэхдээ хамт олон нь тэр үед чинь бас нэг ийм байсийн. Бригад гэж байсийн. ”Нэг нь нийтийнхээ төлөө” гэж.
Эрдэнэтуяа -
За
Юра -
А тэгээд нэг бригад болчих юм бол тэгээд одоо тэр бригадын нэг ажилчин муу ажил хийх юм бол тэрийг хамжиж төлөвлөгөө нормоо хийж, нөгөө хүнээ хүмүүжүүлдэг
Эрдэнэтуяа -
За
Юра -
Аан нөгөө хүн уруу буруу татаж явах юмуу, нөгөө хүнээ хамт олноороо “Нэг нь нийтийнхээ төлөө” ингэж амьдардаг.
Эрдэнэтуяа -
Аан за
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг Тэр сонин уншлаган дээр ер нь гадаадын байдлын тухай ямархуу юм
Юра -
Сонин уншлага бол голцуу дандаа олон улсын байдал
Эрдэнэтуяа -
Тэр нь ерөнхийдөө юу яригдахав?Санаж байна уу?
Юра -
Оо одоо гадаадын орны л одоо хаана юу болж байна, хаана одоо ямар сонин хачин гоё юм гарч байна, тэр эднарыг бол тусгай улс төрийн мэдлэгтэй багш улсуудын авчирч урилга, дандаа урьж авчирч
Эрдэнэтуяа -
-Аанг
Юра -
Тэрнээс биш өөрсдөө ярьдаггүй байсан. Гаднаас урилгаар
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Одоо жишээ нь урилгаар тоймч Дашзэвэг гээд яриад байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Юра -
Одоо тэрийг чинь олон улсын талаар ярих юм бол тэр хүнийг чинь урилгаар авчирч ингэж тухайн үедээ нэг цаг минут юм уу, 30 минут юмуу, цаг тухайн үедээ хурал лугаа юм хийдэг байсийн. Тийн.
Эрдэнэтуяа -
За аанг
Юра -
Хотынхон бол.
Эрдэнэтуяа -
Та нар тэгээд тэрнийг сонссоноор ямар ач холбогдолтой байсан бэ?
Юра -
Аа тэр сонссоноороо тэр юу вэ гэхлээр бидэнд нэг ёсны улс орны олон улсын байдлыг сайн мэддэг. Аа тухайн үедээ хүмүүжил сайтай болж байгаам.
Эрдэнэтуяа -
Аан за.
Юра -
Тийн. Тэр үед чинь ажлынхаа үнэхээр одоо жишээ нь Зөвлөлт Холбоот улсад нэг лекц хийлээ гэхэд л Зөвлөлт холбоот улсын одоонэг сансар судлал Юрий Гагарин нислээ гэхэд л 3 сарын 10-нд төдөн цагийн төдөн цагаас одоо сансарт нислээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Тэхээр бол олон улсын тухайн үеийг цаг үедээ олон түмэндээ
Эрдэнэтуяа -
Аанг. Яахав дээ телевиз, радио, нөгөө интернет гэж байхгүй байсан болхоор тэгж л хүргэдэг байсан.
Юра -
Тийн. Аан. Тийн
Эрдэнэтуяа -
Аан бас тэр талын онцлогтой.
Юра -
Тийм.
Эрдэнэтуяа -
Аанг. Тийм л юм байна. Тэр одоо чинь илгээлт төгсөж ирсний дараа хуваарь муваарь өгч байсан гэжий нь ш дээ. Ер нь хэдэн оноос өгөхөө больсон юм бэ?Хуваарь. Ажлын хуваарь, ажлын байр ч юм уу?
Юра -
Одоо энэ ажлын байрын хуваарийг чинь юу яасан юм биш үү. 80-н оноос эхлээд л тухайн үед бол 80-н оноос эхлээд л энэ оноо моноогоор өгдөг болчихсон юм биш үү.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийн. Тэрнээс урьд бол шууд л сургууль төгсөөд л бид нар бол 60, 70-аад оны хүүхдүүд бол шууд ерөөсөө сурлага мурлага гэж хамаа байхгүй.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тухайн хүн өөрөө сонирхолтой Багшийн сургуульд орно гэвэл тэр хүнийг Багшийн сургуульд нь л өгнө.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Аа өөрөө орохгүй гэх юм бол тэгээд хамаагүй техник мэргэжилд орно гэвэл техник мэргэжилд нь оруулна.
Эрдэнэтуяа -
Төгссөний дараа.
Юра -
Сурлага хуваарьт ерөөсөө хамаа байхгүй. Тэнд онц сурсан ч адилхан, муу сурсан ч адилхан гэхгүй л дээ. Тэгээд сургуулиа л амжилттай төгссөн бол тэр хүний хуваарь бол шууд.
Эрдэнэтуяа -
Шууд ажил дээрээ, ажлын байр бэлэн үү?
Юра -
Шууд тэр сургуулийн хуваарийг шууд өгнө.
Эрдэнэтуяа -
Ажлын байр төгссөний дараа. Яаж хуваарь
Юра -
Аа ажлын байр бол сургууль төгсөнгүүт нь шууд тэр яамны харьяа мэдэлд очдог байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Юра -
О би жишээ нь хөдөө аж ахуйн хойно Барнавалд механикийн анги төгссөн хүн чинь шууд л хөдөө аж ахуйн яаман дээр төгсөж ирээд л хуваараа аваад. Аяндаа. Хуваарийг чинь хийчихсэн байгаа.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд Баруунхараагийн Сангийн аж ахуйд томилолт аваад тэгээд биднарыг яг хуваарь авангуутаа маргааш Хөдөө аж ахуйн яаман дээрээс машин ирж авдаг байсан.
Эрдэнэтуяа -
За. Шууд хуваарь тогтоогоо л бол явчих уу?
Юра -
Тийн. Одоо жишээ нь би явахдаа л, чи Баруунхараагийн Сангийн аж ахуй гэхэд чинь л одоо маргааш өглөө 9 цагт унаа ирж авна. Тэндхийн сангийн аж ахуйн дарга юмуу, агроном, инженерүүд ирж шинэ сургууль төгссөн ажилчдаа хүлээж авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Ааан ан
Юра -
Тэгээд авчраад л тэр хүнээ сангийн аж ахуй дээр авчрангуутаа нээлт хийнэ, үдэшлэг хийнэ. Одоо манай энэ юутай хөдөө орон нутаг ирж байгаа улсуудыг чинь
Эрдэнэтуяа -
-Аанхан
Юра -
Хот хөдөө төгссөн сурлага, мурлага сайтай энэ хүнийг мэргэжлээрээ ажиллаж байгаа гээд угтаж авдаг. Тэгээд тэр үед хангамж их сайтай.
Эрдэнэтуяа -
За
Юра -
За юу хамгийн наад талын сургууль төгсөхөд л ийм байдгийн. Хөдөө сургууль төгсөөд хотоос сургууль төгсөөд гадаадад сургууль төгсгөсөн нь ийм байдгийн. Дотоодод сургууль төгссөн 2 хүн, гадаадад 1 сургууль төгссөн нь тухайн үедээ гадаад төгссөн хүн нь их өндөр үнэлгээтэй байдгийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Яагаад гэвэл боловсрол илүү гэж үздэг байсан.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэр үедээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Аа одоо бол та нар хаа ч Америк, Япон Мопон энэ явахтай адилхан. Тийм өндөр зэрэглэлийн мэргэжилтэй гэж үздэг байсан байхгүй юу. Тухайн үедээ.
Эрдэнэтуяа -
Аанг за
Юра -
Тийн. Тэрнээс бол боловсролын хувьд адилхан ш дээ. Бид нар бол яг л адилхан л механикийн анги Улаанбаатар, би бол юу Зөвлөлт холбоот улсын Барнавал хотноо техник мэргэжлийн сургууль төгсөөд орж ирж байгаа техникум төгсөөд, манай энэ чинь төмөр замын техникум төгсөөд ирсэн 2. Боловсролын хувьд адилхан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг за
Юра -
Аа ганцхан гадаад явсан гэдэг тухайн үедээ 70, 80-н онд чинь их өндөр үнэлгээтэй байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Хүний монгол улсуудын чинь одоо нэг сэтгэхүй л байсан байна л даа. Одоо гадаадад төгссөн нь арай илүү байдаг, дотоодод төгссөн нь арай ондоо байдаг.
Эрдэнэтуяа -
Ядаж хэлтэй, тэхдээ
Юра -
Ялгавартай
Эрдэнэтуяа -
Монголд төгссөн ч хэлтэй байдаг байсан биз дээ?
Юра -
Тийн. Боловсролын хувьд болбол арай илүү мэдлэгтэй гэж үзэж байгаам. Ер нь тэхдээ тухайн үедээ 70, 80 оны алдтай биднийг төгсөөд ирээд арай энэ хотод байсныгаа бодоход боловсрол нь арай илүү. Ер нь бол арай л гадаадад төгссөн нь болбол, манай энд чинь одоо нийгэмдээ нийгмийн хичээл заалаа гэхэд чинь хойно чинь, гадаадад чинь Энгельс, Маркс, Энгельсүүдийн чинь том ботиуд байхад манай энд бол хагас хугас байгаа. Хойно бол бүтэн заагаад л за тэгээд л гадаадын орнууд иймэрхүү жишээтэй л ухаандаа илүү гэж үзэж байхгүй юу. Уул нь. Монгол хүний.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Тухайн үедээ
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн хүмүүсийн гадаадад явж сурах хандлага хэр байсан бэ?
Юра -
Их өндөр байсан.
Эрдэнэтуяа -
За яг сонирхол их үү?
Юра -
Тийн. Ер нь гадаадад сав л хийвэл одоо ерөөсөө яагаад гэвэл монгол чинь тэр үед боловсрол байхгүй байсан. Хоёрдугаарт ер нь гадаадад л улсуудын гаргаж сая суралцуулж авахгүй бол монголд дотроо олж авах боловсрол байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Сургууль соёл тэр үед ховор байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Монголд чинь. Тийн. Тэгдэг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Одоо биднийг чинь ингээд л гадаад л гарах хуваарь авсан бол тэгээд л шууд гарлаа. Одоотой адилхан наана, цаана гээд яваад байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Тэр нь илүү байдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийм л юм байна л даа. Аанг. Та тэгээд шууд Баруунхараагийн Сангийн аж ахуйд хуваарилагдчихсан юм уу тэ.
Юра -
Тийн. Би Хөдөө аж ахуйн яамын харъяа сургууль төгсөж ирээд Баруунхараагийн Сангийн аж ахуйд 2 жил болоод жил 6 сар болоод тэгээд 18, 20 хүрээд 19 хүрээд цэрэгт татагдаж байхгүй юу. Тухайн үедээ цэргийн алба гэж байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тэр үедээ цэргийн албанаасаа аа цэрэгт явна гээд хүүхэд юм чинь залуу настай хүүхэд байсан болохоороо цэрэг халагдана, цэрэгт татагдана гээд л Улаанбаатар явсан.
Эрдэнэтуяа -
Аанг. Юу тэгээд цэрэгт явахгүй тэ цэрэгт явахгүй гээд Улаанбаатар явсан тохиолдолд яахав?Та нар
Юра -
Ерөөсөө шууд одоотой адилгүй шууд цэргийн татлага цэргийн нас нь хүрсэн бол тэр хүн шууд цэрэгт
Эрдэнэтуяа -
Уул нь бол жинхнээсээ цэрэгт татагдсан юм байна ш дээ?Тэ
Юра -
Тийн. Тэр дээд сургууль төгссөн бай, дунд сургууль төгссөн бай, одоотой адилхан одоо чинь ингээд дээд юм уу 10-р ангиас татахаа байчихаад байгаа ш дээ тэ.
Эрдэнэтуяа -
Тийн
Юра -
Тийн. Хуучин бол тэгэхгүй. Шууд юугаа зарлангаа аваад тэгээд шууд явна.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Дээд, дунд боловсрол хамаа байхгүй.
Эрдэнэтуяа -
аанг
Юра -
Цэргийн албыг бол заавал хаах ёстой.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Эр хүн болгон хаах ёстой.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Та 3 жил байсан байх тэ?
Юра -
3 жил. Тэр үед 3 жил байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Та тэгээд тэр үед жинхэнээсээ цэрэгт татагдсан юм байна тэ?
Юра -
Тийн. Би бол цэргийн албаа бол тухайн үедээ миний аав Нийгэм аюулаас хамгаалах яамны хурандаа хүн байсан болхоороо одоо бол ярих юм бол арын хаалгаар л хаачихаж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийн хнг тухай үедээ тийн.
Эрдэнэтуяа -
Тийм л юм байна л даа!
Юра -
Тийн. Хүүхдээ явуулахгүй гэсэн хүн бол явуулахгүй л байдаг.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Тийм л байдаг.
Эрдэнэтуяа -
Тэр одоо чинь намын гишүүн, намын гишүүн бус 2 хүн дээр намын гишүүн хүн дээр арай илүү ханддаг гэж байна ш дээ. Яг юун дээр тэр ялгавартай байдал харагдахав?
Юра -
Намын гишүүн яагаад ялгавартай байсан гэхээр тэр үед чинь ганцхан намтай байсан болохоороо намынх нь жирийн ажилчнаа бодвол ялгавар нь арай илүү.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Яагаад илүү байдагав гэхээр ийм байдгийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Ялгавар нь гэхээр жирийн ажилчин хүн өнөөдөр төлөвлөгөө нормоо 100 хувь биелүүлцэн байхад, намын гишүүн хүн тэрийг 100 хувь адилхан биелцэн байхад намын гишүүн нь илүү хангамж авах ёстой байсийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Намын үүрийн дарга, эвлэлийн үүрийн дарга эдүүс чинь арай илүү.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Би өөрөө бол бас Улаанбаатар хотын хэвлэл чимэглэлийн үйлдвэрт эвлэлийн үүрийн бас идэвхтэн байж байлаа.
Эрдэнэтуяа -
Аан за
Юра -
Тэгэхэд тийм байдаг байсийн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан за
Юра -
Арай илүү дэмжлэг сайтай байдаг байсийн. Тэр чинь ганцхан нам байсан. Тухайн үедээ олон нам байгаагүй, ганцхан нам л бүх л Монгол Ардын Хувьсгалт Нам бүх л ажил төрлийг хийдэг. Тэгээд эвлээр үе шатаараа болбол пионерийн гишүүн, эвлэлийн гишүүн, тэгээд намын гишүүнээр заавал 3 үе дамжиж явдаг. Эвлэлийн гишүүн хүн бол сар гаран эвлэлийн гишүүнд орлоо гэхэд чинь эвлэлийн гишүүн хүн чинь сар дагалдан байж байж, тэр хүн одоо би эвлэлийн гишүүн байлаа гэхэд чинь чамайг дагалдуулж авчихаад сар сайн ажиллаад чамайг сайн ажиллаад дараа нь чамайг эвлэлийн гишүүний хурлаар орж байж элсдэг байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Тэрнээс биш шууд ингэж намын батлах матлах, одоотой адилхан намын батлах матлах өгөхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Одоо ингээд эвлэлийн үүрийн гишүүд гэж бөөгнөрсөн комисс гэж 4 хүн тэрэнд чинь чи орж шалгалт өгнө.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Одоо энэ шалгалт нь та нарынхтай адилхан цагаан одоо тэр улс төр, одоо тэр ажил төр, боловсрол сайн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тэгээд тэр хүн тэнцсэн бол эвлэлийн үүр авна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Аа намын гишүүн хүн бол яахав гэхээр намын гишүүн хүн бол 6 сар дагалдана. 6 сар яг бүр жинхэнэ бүр намын гишүүнийг дагалдаж 6 сар төлөвлөгөөгөө биелүүлнэ, нормоо биелүүлнэ, тэр битгий хэл намын гишүүн хүн авгай хүүхдээсээ ч салахгүй.
Эрдэнэтуяа -
Хөөх салах байсан ч салахгүй юу?
Юра -
-Тийн. Одоо намын гишүүн авгай хүүхдээсээ салах л юм бол намын үүрийн дарга дээр гүйж орно.
Эрдэнэтуяа -
За. Тэгээд ямар шийтгэл авахав?
Юра -
Яагаад гэвэл тэр авгай хүүхдээсээ сална гэж байхгүй. Тийм номтой байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан. Журамтай.
Юра -
Одоо ганцхан гэм нь ардчилалын ганцхан хэцүү юм нь тэр тухайн үедээ хүнийг нэг нам л ноёрхож барьж байсан байхгүй юу. Тэр үедээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тийн. Одоотой адилхан чөлөөтэй, одоо жишээ нь би авгайгаасаа салаад л өөр хүнтэй сууж байсан намын хүн аль ч намд орсон бүрэн эрх тийм байгаагүй. Хавчигдмал байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Яг л ганцхан нэг хүний ноёрхолоор явдаг байсан байхгүй юу. Нэг ёсондоо болбол одоо улс төрөөр та нартай ярих юм бол одоо ухаандаа ганцхан Бал дарга л гэсэн нь л хүнийгноёрхол байдаг. Намын ганцхан ерөөсөө л ганцхан намтай.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тэр л ерөөсөө бүх юмаа хийдэг, бүх юмаа удирддаг, бүх доогуур жишээ нь ажилчид ажилд орлоо гэхэд ажлаас халагдлаа гэхэд л одоо юу ш дээ одоо тухайн үед одоотой адилгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тухайн үед чинь тойрох хуудас гэж 30, 40-н хүний дараа л хамгийн сүүлд бараг цэвэрлэгчээр гарын үсэг зуруулна.
Эрдэнэтуяа -
Пөө за.
Юра -
Тэгж байж л ажлаас гарна.
Эрдэнэтуяа -
Ажлаас гарах уу?
Юра -
Ажлаасаа халагдана.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тэгэхдээ халагдахдаа тэр хүн ажлаас халагдана гэхэд тэр хүн чинь хурлаар орно. Эхлээд чи одоо миний бригад байхад би бригадын дарга: -За энэ хүнийг яаж гарах гэсэн байна. За тэгээд би тэр өргөдөлөө цааш нь үйлдвэрчний даргад өгөөд, үйлдвэрчин чинь захиргаанд өгөөд, захиргаа нь намын захиргаанд өгөөд намынх нь гишүүн нь зөвлөгөөнөөр ороод дандаа тэр үед чинь дандаа юм чинь зөвлөгөөнөөр ордог.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Хурал зөвлөгөөнөөр ороод. За одоо бол нэг нэг ярих юм бол одоо танай энэ нэг цэгээс үйлчилж байна гэж яриад байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Энэ орчин үеийн.
Эрдэнэтуяа -
Тийн.
Юра -
Манайхан тухайн үед тийм юм байхгүй. Үе шатсан. Биенээ дамжсэн ингэж. Явж байсан тэр үед.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Үнэндээ ганцхан хүний мэдлээр. Тэхдээ тухайн үедээ тэр хүн мэдэл байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Би одоо эвлэлийн үүрд нэвтэрсэн байлаа гэхэд миний мэдэл байхгүй, дээр нь эвлэлийн дарга, намын үйлдвэрчний дарга, хороон дарга эд нар байж сая доошоо шат дараалж юу яана.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Нэг л хүний системээр явж байсийн.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Ноёрхол их байсан.
Эрдэнэтуяа -
Тийм л байна л даа. Аанхан. Танайхаас хэлмэгдсэн хүн байгаа юу?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Танайхаас хэлмэгдсэн хүн байгаа юу?
Юра -
Байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Байхгүй юу?
Юра -
Одоо бол манай эжий бол байгаа л даа.
Эрдэнэтуяа -
Аанхан. Хэлмэгсдийн талаар мэдэх юмаа яриач?
Юра -
Үгүй ээ одоо би тэрний талаар мэдэхгүй. Манай эжий бол одоогийн хэлмэгдлийн нөхөр нь одоо цэргийн газрын дарга л байсан байгаам.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд одоо хэлмэгдэж байж байгаад одоо нас бараад 5, 6-н жил болж байна даа.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Юра -
Тэгээд одоо авын түүх намтар тухайн үед тэр хүний залуу зандан насандаа яасан түүхийг нь одоо ххнн бид нар сайн мэдэх биш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм л байхдаа?
Юра -
Зүгээр халчаад одоо тухайн үед бол бид нар ийм байдаг байсийн. Чамд би бүр товчилоод яахад.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Жишээ нь эвлэлийн үүрийн дарга одоо чи ийн намд ороход л одоотой адилхан тайж баян, жишээ нь тийм баян, ийм баян ингэж байхгүй.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Дандаа өргөдлөөр л харц ядуу, ажилчин хүнийг л тэддүгээр тийм хүү болж төрсөн хэ хэ тийм л амьдарч байсан. Багаасаа мал маллаж байсан, тийм худлаа товч намтар бичдэг байсан байгаам ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэрнээс бол миний ээж одоо бол мэдээжийн хэрэг тайж хүний хүн байлаа гэхэд тайжийн охин байна, тэгээд тэр охин харц ядуу байна тэрийг чинь нэг ёсондоо одоо нийгэм бул худлаа булшилж үздэг байсан байгаам ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Шашин шүтлэгээрээ тэ
Эрдэнэтуяа -
Тайж майж гэвэл тэ?
Юра -
Тийн тайж майж гэвэл одоо энэ ноёдыг бол ерөөсөө үзэж чаддаггүй. Баян хөрөнгөтэй хүнийг тийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Аа ядуу хүн байна, би бол өөрөө идэвхтэн эвлэлийн идэвхтэн байсан болохоороо
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Эвлэлийн гишүүн улсуудаа өргөдлөө ингээд бичихэд чинь ерөөсөө өргөдлөө бичээд хүрээд ир гэхээр чинь мянга есөн зуун тэдэн оны тэдэн онд төрсөн, харц ядуу, миний аавын аав тийм ядуу хүн байсан, тийм тийм харц марц гэж байсан болохоос биш яг тэр дандаа л ядуу, монгол дандаа ядуу хүн байгаагүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тийн. Зарим хүнийг чинь баян цатгалан байна, үхэр малтай, хоньтой малтай, за да тэгээд тухайн үедээ тэр намын үзэл суртал ерөөсөө илүү ноёрхдог байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан тэр утгаараа тэ?
Юра -
Одоо ч ардчилал. Чөлөөтэй. хүний чинь. би юмаа хэлье гэхээр чинь хэлж чадахгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тэр хүн хэлэх л юм бол бурууддаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Ажлаасаа халагддаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тийм нийгэм байсийн ш дээ. Уг нь бол.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Монгол Ардын хувьсгал нам чинь уул нь.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн, социализмын үеийн нийгмийн үед баян ядуу хүмүүс гэж хоорондоо ямар ялгаатай байсан. Тийм хүмүүс байх уу?ер нь. Баян нь хэт баян,хэт ядуу гэх.
Юра -
Тухайн үед бол тийм байсан ш дээ, байсан байгаагүй юм биш. Энэ зах зээлийн үед байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Одоо өнөөдөр уг нь бол анх ардчилал гарахад Очирбат дарга хэлсэн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Хэн чадвартай нь баяж. Хэн чадвар муутай нь хоосор гэж.
Эрдэнэтуяа -
За ардчилал гараад уу?
Юра -
Тийн. Ардчилал. Ардчилал бол ер нь тийм ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Хэн хөдөлгөөнтэй хүн байна тэр баяжина, хэн хөдөлгөөн муутай хүн байна юмаараа юм хийж чадахгүй хүн байна тэр хүн хоосроно.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Ардчилал ийм. Тэрэнтэй адилхан тухайн үед байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тийн. Монгол Ардын Хувьсгалт Намд бол баяжвал бол маш их байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Одоо тэгээд би өөрөө ганцхан бага жирийн ажилчин хийж явсан болхоороо эвлэлийн үүрийн дарга биш, идэвхтэн мэдэвхэн, намын гишүүн хэдэн сар хийж байгаад намын гишүүн байсан хүн байгаам би.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд сүүлдээ намаасаа гараад ардчилалд орсон хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Та, танай аав чинь тийм том алба хашдаг байсан гэж байгаан. Та яагаад цэргийн хүн болоогүйн. Арын хаалгаар.
Юра -
Манай аав уу?
Эрдэнэтуяа -
Та тийн.
Юра -
Манай аав зүгээр жирийн офицер хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хурандаа гээч?
Юра -
Тийн хурандаа.
Эрдэнэтуяа -
Тэрүүгээрээ дамжуулаад яагаад цэргийн хүн болоогүйн та?
Юра -
Өө яахав би л тэр үед цэрэг сонирхоогүй юм.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө сонирхдоггүй юу?Хэн ер нь энэ хөдөө аж ахуйн хүнсний технологийг зөвлөсийн таньд. Өөрөө орсон юм уу?
Юра -
А тэгэхдээ миний дүү нар бол. Миний ах дүү нар бол бүгдээрээ цэргийн аавынхаа өвийг дамжсан.
Эрдэнэтуяа -
Аан за.
Юра -
Манай том ах бол одоо Батлан Хамгаалах Яаманд бас дэд хурандаа. Миний бага дүү бас дэд хурандаа байна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Одоо Улаанбаатарт тийн. Батлан Хамгаалах яамны. Одоо энэ Сэлэнгэ аймгийн цэргийн хэлтсийн даргаар 5 жил ажиллаж байсан хүн байгаам.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Яахав аавын үеийг дамжсан бол манай аа эхээс олуулаа би.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
2 эгч, 5 хүүхэд байгаа.
Эрдэнэтуяа -
За хөөх. 5 баньд.
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ер нь баньд ихтэй л юм байна тэ?
Юра -
Тийн. Тэгээд одоо байгаагаас 5 л үлдэж байна.
Эрдэнэтуяа -
Аан аанхан. Тийм л юм байна л даа.
Юра -
Тийм тиймэрхүү байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
-Цэргийн талаар би өөрөө үнэндээ явдаггүй байсан болхоор.
Эрдэнэтуяа -
Аанхан. Соёлын довтолгооны талаар яриач?
Юра -
Соёлын довтолгоогий чинь тухайн үедээ ийм байсан. Би чамд яг одоо энэ хөдөөнийхийг бол мэдэхгүй хотод бол соёлын довтолгоо бол маш ширүүн байсан.
Эрдэнэтуяа -
За. Тэрийгээ бүр нарийвчлаад сайхан тодруулаад ярь?
Юра -
Тухай үедээ бүр заавал айл өрх заавал нэг хүн 3 ээлжийн ор,дэвсгэрийн даавуутай,
Эрдэнэтуяа -
За
Юра -
Дотуур хувцас бол 3 ээлжийн хувцастай байдаг байсийн. Заавал соёлын довтолгоогий чинь тэр үед дандаа хороо хорин, айлуудаар 7 хоногт 1 удаа заавал гэр оронд нь орж нэгжиж үзэж шалгадаг байсан.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийм бүдүүлэг байсан.
Эрдэнэтуяа -
Юу юу шалгахав?
Юра -
Юу байхав тэр хүнийг усанд орсон, хуруу хумс одоо зөвхөн саванд чинь одоо сургуульд байсан үеийг ярихад чинь л сургууль чинь бид нарыг чинь сургуульд байхад одоо хуруу хумс, усанд орсон, тэгээд хувцас хунарыг нь гадуур дотуур, энэ захны даавуу маавуугий чинь хиртэй, тэр битгий хэл дотуур хувцасны бөөс мөөс хүртэл үздэг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За пөө.
Юра -
Тэгж соёлын довтолгоо тийм.
Эрдэнэтуяа -
Тэгээд бүдүүлэг үү юу юү?
Юра -
Тэгээд одоо нусны алчуур, гутлын алчуур ерөөсөө байнга. Гутлаа ерөөсөө дандаа тослож явна.
Эрдэнэтуяа -
За
Юра -
За гутлын алчуур, нусны алчуургүй бол хичээлд оруулахгүй.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийм байсан байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Соёлын довтолгоон чинь гол нь тэнчээнээ байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан. Одоо шаард
Юра -
Одоо чинь нийгэм чинь соёлын довтолгоон чинь гол нь тэр соёлын довтолгооны нөлөөгөөр манай монгол чинь бас тэгээд тэр элдэв янзын өвчин мөвчин тухайн үед бол одоо, одоо бол манай энэ уушгины өвчин ч юм уу, тэгээд энэ сүрьеэ, мүрьяа, цэцэг өвчин эдүүс чинь тухайн үед чинь элбэг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За аанг
Юра -
Тэгээд тэр шар мар. Тэдгээрийг арилгах гэж л соёлын довтолгоо гэдгийг чинь бий болгож байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тийн. Тэгж л энэ өвчнөөс чинь салж амьтан хүний өсөлт илүү болсон болхоос биш тэр үед чинь манай Монгол л арчаа муутай байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Заваандуу, Одоо энэ орсон айл майл бол ер нь цай майг бараг ханцуйгаараа арчаад л өгдөг. Энэ бол зүгээр хэ хэ тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр арилж чадсан уу?
Юра -
Хөдөөний улсууд бол ороход тавагтай нэг ээзгий, хатсан ааруул хоёр байнгын байж байдаг. Тиймэрхүү л байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
За. Аанхан. Тэгээд үр нөлөөгөө өгч чадсан уу?
Юра -
Тийн. Би л хотод өөрөө байсан болохоороо хотынх бол илүү өгдөг л дөө. Би өөрөө Баруунхараагийн Сангийн аж ахуйд 71 онд очиж байхад тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Бас л болхидуу байсан шүү дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхан. Хотод арай хөгжсөн байхад уу?
Юра -
Хот бол арай илүү боловсролтой ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр тэгээд шаардлага хангаагүй хүмүүс, айл өрхүүдийг яахийн?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Шаардлага хангаагүй, соёлын довтолгооны шаардлагыг хангаагүй бол яахав?Айл өрх хүн хүмүүсийг?
Юра -
Тэр үедээ торгодог л гэсэн.
Эрдэнэтуяа -
За танайх торгуульж байсан уу?
Юра -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
-Тэр үедээ торгодог л байсан гэсэн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан. Аанхан. Хүмүүс хэр хүлээж авдаг байсан? Соёлын довтолгооныг
Юра -
Тухайн үедээ соёлын довтолгоо тэр ер нь ямарваа нийгмийн хүн илүү хүлээж авдаг байсан. Одоо бол одоотой адилхан задгай биш.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Ер нь их нямбай авдаг. 2-рт хүмүүжил сайтай бид нар.
Эрдэнэтуяа -
аанхан
Юра -
-Хүнээс их айдаг.
Эрдэнэтуяа -
За
Юра -
багаасаа
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Ер нь соёлын довтолгоо гэдгийг одоо танай эмээг л өнөөдөр ингээд ороод ирээд сууж байхад одоо шалгаж барьсан ч бид нар шалгуулаад л сууж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тиймээ. Тийн. Одооны хүн бол өмнөөс нь бараг хөөгөөд гаргана шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тийм л юм байна даа тэ?
Юра -
Тийн. Тийм.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тийм байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
-Тийн.
Юра -
За тиймэрхүү л байна даа.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед социализмын нийгмийн үед шашин шүтлэг ямар байсан. Хүмүүсийн сүсэг бишрэл?
Юра -
Социализмын үедүү?
Эрдэнэтуяа -
Тийн
Юра -
Социализмын үед бол ерөөсөө Монгол Ардын Хувьсгалт Намын уриан дор л бүх юмаа хийдэг байгаам ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Яагаав нөгөө “Бага балчраасаа эхлэн нүдний цөцгий мэт хайрла” гээд л 2, 3-н лоозон гарчихсан.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд л Нэр төр бол юуны хэрэг гээд л за тэгээд лоозон. 2-рт Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны гишүүдийн зургийг болбол байнгын албан газрууд бол хадаатай байдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За. Тэрийг яахийн хадаатай зургийг?
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Шүтэхийм уу?
Юра -
Тийн. Шүтлэг маягтай юм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тэр лоозон гэж юу юм бэ?
Юра -
Аан.
Эрдэнэтуяа -
Лоозон гэж юу юм бэ?
Юра -
Лоозонгий чинь ухаандаа тэр лоозон чинь л одоо социализмын үеийн бүх юмыг ажил төрлийг хийж бүх тэр бүгдийг нь цээжилдэг. Яг тэрнийхээ дагуу л шалгалт үзлэг авдаг тийм л байсийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Одоо тийм байсийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Одоо танай ээж, аав өвөө ээж эдүүс чинь мэднэ ш дээ. Хүн бага балчраасаа эхлэн социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаал гэсэн лоозонг бол цээжлээгүй хүн байхгүй.
Эрдэнэтуяа -
За
Юра -
8 настайгаас 80 настай улс хүртэл цээжилчихсэн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тэгээд тэр Бал даргын хэлсэн үгийг бол ерөөсөө 8 настайгаас 80 настай хүн цээжилж байж сая. Шалгалт авна бас. Одоо жишээ нь тэр лоозонг гарсан байхад л социализмын лоозонг гарсан байхад ингэдгийн ш дээ. Чи эвлэлийн гишүүн байлаа гэхэд чинь тэр лоозонгоор шалгалт авна бас.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Намын гишүүн байлаа гэхэд тэрүүгээр бас шалгалт авна.
Эрдэнэтуяа -
Хнг
Юра -
Тэгж байж сая тэр лоозонгий чинь мөн чанарыг шүтдэг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийм л байсан байгаам. Тэр үед чинь.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэрнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэх үү?
Юра -
Тийн тэрийгээ л нэг л хүний заавар дагуураар ажил явуулдаг. Үе шат нь болбол одоотой адилхан нэг хүн толгойлоод мэдсэн юм байхгүй. Олон хүн шат дамждаг. Одоотой адилхан бид нар ч гэсэн дээ заримдаа ингээд хороо хорины даргаа ингээд юу яадаг. Тэр үед чинь ганц хүнээр ингэж толгой мэддэг.
Эрдэнэтуяа -
Аанхг
Юра -
Гол нь намын үүрийн дарга гэж их том хүн байлаа ш дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
За аанхг
Юра -
Одоо энэ кино минон дээр гарч байгаа биз дээ. Намынүүрийн дарга гээд л их том хүн байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тэр чинь бүх юмаа хийдэг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Ганцхан намтай байсан болхоороо.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийн
Эрдэнэтуяа -
Хнг
Юра -
Одоотой адилхан бүх юм чинь юу яахгүй.
Эрдэнэтуяа -
Мхнг. Төр шашин хоёр чинь ямар харилцаатай байсан?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Социализмын нийгмийн үед төр, шашин хоёр ямар харилцаатай байсан бэ?
Юра -
Социализмын үед чинь одоо.
Эрдэнэтуяа -
Хоорондоо, хоорондоо хоорондын харилцаа нь?
Юра -
Социализмын үед бол.
Эрдэнэтуяа -
Эсрэг үү, тэсрэг үү?
Юра -
Ер нь социализмын үед бол юм бол хангамж сайтай
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд одоо юмны үнэ бага.
Эрдэнэтуяа -
Аанг. Шашин?
Юра -
Одоо жишээ нь мах гэхэд л 5 төгрөг 40 мөнгө
Эрдэнэтуяа -
За
Юра -
Гуравдугаарх нь. Хоёрдугаарх нь 6=30,
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
А нэгдүгээр мах нь болхоор 7 төгрөг 50 мөнгө байсан.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгж иддэг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Бэлэн. Бүх юм нь бэлэн байдаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Цалин бол ерөөсөө 450, 550-аас илүү дээшээ гардаггүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тогтмол доошоо. Байнгын өгдөг. Ажлынх нь цагийг нарийн. Одоотой адилхан ажлын цаг нарийн. Тийн. Мөрдлөг сайтай.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Хууль дүрмээ яг ягштал биелүүлдэг тийм л байсан. Нэг гэм нь бас социализмын үед чинь ганцхан гэм нь юу гэхээр сайн тал нь болохоор цагаа сайн баримталдаг, амьдрал ахуйгаа нийт нь нэгийнхээ төлөө гэсэн уриан дор бас сайхан амьдралтай байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Ер нь ядуу хүн байхгүй байсийн тэр үед.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
А баян хүн бол байж л байсан. Ажиллавал ерөөсөө ажилгүй хүн гэж байлгадаггүй байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
аанхан
Юра -
Одоо Улаанбаатарт гэхэд ажилгүй хүн байх юм бол тэр үед шууд хороо хорин нь аваачиж ажилд оруулдаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Одоотой адилхан ажил олдохгүй гэж, насны ялгавар гэж байхгүй. Тэр үед.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Тийн. Тэр үед чинь насны ялгавар гэж байхгүй. 60 хүртлээ л ажиллана ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
60 нас хүрч байж сая тэтгэвэрт гарна. Тэр болтол хүн чинь 60 нас хүртлээл биднартай ажил хийгээд л яваад байна.
Эрдэнэтуяа -
Аанхг
Юра -
Одоо бол ерөөсөө 35, 40 хүрэхгүй л тэгээд хаяаа.
Эрдэнэтуяа -
Аанхг
Юра -
25, 18-тай л гээд зарлаад байхаас өөр юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхг
Юра -
Тэр үед болбол үнэндээ 60 хүрч байж тэтгэвэртээ гарч байж тийм байсийн.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийг тэгээд ажилтай болгох талаар улсаас ямар бодлого явуулдаг байсийн ер нь?Ямар арга хэмжээ авдаг байсан?
Юра -
Улсаас ер нь тэрний чинь талаар одоо ер нь аль болохоор дэмжиж
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тордохын төлөө л явдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Социализм гэдэг чинь нэг нь нийтийнхаа төлөө
Эрдэнэтуяа -
Нийт нь нэгийхээ төлөө
Юра -
Социализм гэдэг чинь тэгээд коммунизм гэж орж байгаа болохоор чинь юм болгон элбэг дэлбэг, хангалуун байлгах талаар л.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Одоотой ялгаагүй л болчихоод байгаа ш дээ. Одоо чинь
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Одоо бол жоохон юу л байгаа л даа тэ. Мөнгөний асуудал дээрл амьдрал ахуйдээр хүнд байгаам даа тэ.
Эрдэнэтуяа -
аанг
Юра -
Тэр үед бол мөнгө төгрөгийг бол ерөөсөө чөлөөтэй байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан бэ?
Юра -
Улсуудын уу?
Эрдэнэтуяа -
Тийн. Тэр үеийн социализмын нийгмийн эрэгтэй, эмэгтэй улсуудын хоорондын харилцаа. Ялгаатай байсан уу?
Юра -
Ёстой ялгаатай байсан. Одоо адилхан
Эрдэнэтуяа -
За
Юра -
Үгүй ёстой эмэгтэй, эрэгтэй хүн чинь эмэгтэйгээ илүү хүндэлдэг байсан ш дээ. Тэр үедээ
Эрдэнэтуяа -
Аан за
Юра -
Мартын 8, тухайн үедээ эмэгтэй хүнийг чинь илүү эмэгтэй хүнээ илүү үздэг
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийн. А ер нь эмэгтэй хүн бол тухайн үедээ нийгэмдээ бол үр хүүхэд гаргаад арын албыг нэг л дааж байх ёстой тийм л уриа лоозонтой байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
аанхг
Юра -
Тэрнээс бол улсад бол улс бол яг ажил хийлгэсэн одоо энэ улс төрийн товчоо мовчооны гишүүнд бол эмэгтэй хүн байхгүй байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийн. Дандаа л эрэгтэй улсууд байсан. Ганцхан Янжмаа гуай байж байсан байх. Сүхбаатарын.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тэгээд сүүлднь хоёр гурван яг намын төвийн эвлэлийн төв хороо, гэж ярьж байна тийн, эмэгтэй хүн тун ховор байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Ганцхан эмэгтэй хүн гол нь үр хүүхдээ, ар гэрээ л авч явах бүрэн үүрэгтэй байсийн ш дээ. Тэр үед чинь. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
А эр хүн бол ажлаа хийдэг, амьдралаа өөд нь татдаг тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийн. Тийм л зүгээр л эмэгтэй хүнийг чинь нийгэмшүүлэх, хоцрогдмол байсийн ш дээ. Социализмын үед бол.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Тийн ш дээ. Социализмын үед бол яг эмэгтэй хүн тэгш эрхтэй л гэж байгаа болохоос биш ажил хийсэн ч гэсэн арай мөнгөтэйгий нь эрэгтэй хүн хийж байна. А юутай хүн нь бага хийж байна. Тэр үед чинь чөлөө харин ахуй хангамж эмэгтэй хүн чинь тэр үед арай илүү ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийн. Төрөхийн өмнөх амралт, төрөхийн хойшхи амралт, тэгээд л тэр хүүхдээ цэцэрлэг, яслид үнэ төлбөргүй өгнө. Тэгээд л тэр хүн ажлын 8 цаг 6 цагийн 8 цаг ажилладаг байсан бол 6 цаг ажиллуулна. Тэр хүнийг чинь хөхүүл хүүхэдтэй. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Илүү байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Ерөнхийдөө жоохон
Юра -
А харьцааны хувьд бол тэр үед арай илүү бие биендээ дуулгавартай, ер нь амьдралын төлөө үнэхээр хүчин зүтгэсэн тийм байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Одоотой адилхан юм болгон тэгж хийх мийх гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тийм л юм байна л даа. Аанг. Тэр ер нь ардчилал, ардчилал хэдэн онд гарсан бэ?Юу гэж гарч ирсэн бэ?
Юра -
Яг ардчилсан чинь 98 онд гарч ирсэн биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
98 онд гарч ирээ биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан. Тийм хойно уу?
Юра -
Бишээ. 88 онд
Эрдэнэтуяа -
За
Юра -
89 онд
Эрдэнэтуяа -
Аан за юу гэж гарч ирж байв?
Юра -
Одоо тэр үед ажил хийж байхад л ардчилал хамгийн гол нь эрх чөлөөний төлөө л гарч ирсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Нийгэм. Тийн. Нэг хүнийг тахин шүтдэг гэдэг чинь тухайн үед Бал дарга байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Бал даргыг чинь нэг хэсэг одоо Монгол ардын хувьсгалт нам чинь, Төв хороо чинь л Бал дарга чинь ерөөсөө буруудлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тиймээ. Тэгээд дараад нь цагаатгасан ш дээ.
Эрдэнэтуяа -
Юу гэж буруутгагдсийн?
Юра -
Өө одоо нэг хүнийг тахин шүтсэн, Бал даргын бүх шийдвэрээр одоо юм, улс төр нь явдаг, ганцхан хүний аврал цагаагаар ард түмний амьдрал ахуйг эртлүүлж явсан.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тэгээ л энэ Элбэгдорж эд нар чинь нэг ёсондоо эрх чөлөөний төлөө л гарч ирсэн шүү дээ. Тиймээ.
Эрдэнэтуяа -
Аан за
Юра -
Тэгээ л ардчилалын буян гэдэг чинь одоо гарч ирж байна шүү дээ. Тэ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Юм эрх чөлөөтэй, ганцхан хүн чөлөөтэй, одоо бол ардчилал гарч ирснээр юм ашигтай байна гээд хүн бүх юм бүрэн чөлөөтэй болчихий ш дээ. Чөлөөтэй.
Эрдэнэтуяа -
Аанг за
Юра -
Тийн. Хэний ч өмнө юмаа ярьчихдаг. Хэнд ч санал гомдлоо хэлчихдэг.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийм л болсон. А социализмын үед хавчигдмал, юм хэлж чадахгүй. Одоо жишээ нь би чамд ширүүн үг хэлчих юм бол маргааш нь аягүй бол ажлаасаа халагдах жишээтэй.
Эрдэнэтуяа -
За аанг
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ер нь
Юра -
Бие биенээ матдаг. Одоо бол хэн нь ч хэнийхээ өмнөөс юмаа хэлчихдэг. Эрх чөлөөтэй болцон.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгэхээр дарга цэргийн хоорондын харилцаа ямар байсийн бэ?
Юра -
Дарга цэргийн хоорондын харьцаа
Эрдэнэтуяа -
Тийн. Ямар ялгаатай байсийн. Өдөр тутмын хоорондын амьдрал. Ажлын байран дээр?
Юра -
Шат дараалсан нь л байна.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Дарга
Эрдэнэтуяа -
Даргын үгнээс гарахгүй.
Юра -
Тийн. Даргаа доод шатны хүндээ дунд шатныхаараа дамжаад тийн одоо.
Эрдэнэтуяа -
Аан хн
Юра -
Яг одоотой адилхан дарга цэрэг гэж ухаандаа цэрэг хүн үг хэлэхэд ахлагч хүн тэгээд л дараагийн хүн гээд шат дараалсан орж ирж байдаг.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Тэгээд дээрээс нь ангийн дарга ч юм уу. Одоо жишээ нь байгууллагын дарга хэлбэл доош нь хэлээд ингээд шат дараалсан дамжиж ингээд. Одоотой адилхан шууд ерөнхий компани мэдээд л одоо бол тэгж байгаа биз дээ тэ.
Эрдэнэтуяа -
Аан хн
Юра -
Ямар ч компани бол дарга мэднэ. Халахаа хална авахаа аваад л яваад өгнө. Тиймээ.
Эрдэнэтуяа -
Аан хн. Ер нь тэр үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Эрх мэдэлтэй хүн гэж ер нь ямар хүн байсан бэ?
Юра -
Ямар хүн?
Эрдэнэтуяа -
Эрх мэдэл, эрх мэдэлтэй хүн?
Юра -
Эрх мэдэлтэй ээ?
Эрдэнэтуяа -
Аанхан. Том албан тушаалтай л хүн гэсэн үг ш дээ
Юра -
Оо тэр чинь одоо
Эрдэнэтуяа -
Том албан тушаалтай хүн зүгээр жирийн албан тушаалтай хүний хооронд өдөр тутмын ялгаа гарах уу?Хувцас хунар, машин тэрэг одоо тэгээд юу байдгийн тийм юмаар?
Юра -
Тэр үед чинь эрх мэдэлтэй улсууд чинь голцуу л том дарга нар л байдаг байсан. Намын харьяатай. Намын дарга чинь л хамгийн том дарга нь байсан.
Эрдэнэтуяа -
За аанхан
Юра -
Тэр дарга л намын сс ирдэг. Тэгэхээр эрх дарх гэдэг ажил тэрэн дээр байдаг.
Эрдэнэтуяа -
Аанхан. Юу манай гадаад харилцаа ямар байсийн бэ?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Манай гадаад харилцаа.
Юра -
Манай гадаад харилцаа ёстой болбол ёстой илүү байсан.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Дандаа гадаадын улсуудтай найрамдлын гэрээтэй.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Ингээд л гадаадын мэргэжилтэнгүүд их ажилдаг. Одоо Польш, Унгар, Болгар, Герман, одоо Америкаас бусад л тухайн үедээ ёстой л социализмын бүх орнууд манайд тусладаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
-За
Юра -
Ирж ажилладаг, мэргэжилтэнгүүд өөрсдөө ирдэг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Эд материалынхаа тусламжийг өгдөг. Үнэндээ материаллаг социалист үеийн материал хангамж сайтай.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийм дээрээс өдий төдий сая төгрөгийн өрөнд оржийш дээ. Одоо нөгөө Орос өчнөөн сая түм, бум төгрөгийн байж байгаа. Сая Энхбаяр өрий нь дарлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тиймээ. Тийн. Тэр чинь тэрний л юу байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тухайн үедээ оруулж ирдэг материаллаг сайтай .
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тийм юм. Ах дүүгийн ахан дүү орнуудын
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Юутай гэж байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Найрамдал гэж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Оросоос өөр ямар харилцдаг орон байсан?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Оросоос өөр харилцдаг орон байсан уу?Зөвлөлт холбоот улсаас өөр?
Юра -
Одоо манайх бол ерөнхийдөө ардчилалаар явахын бол овоо л
Эрдэнэтуяа -
Өмнө. Тэрнээс өмнө. Ардчилалаас өмнө ямар орнуудтай зөв Оросоос гадна?
Юра -
Социализмын бүх л орнуудтай л
Эрдэнэтуяа -
Харилцах уу? Тэ. Чех, Болгар гээд л?
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд ернь Чех, Болгараас аягүй их үйлдвэрүүд манай улсад өгч байсан юм шиг байна лээ. Тэ.
Юра -
Чех, Болгар Герман гээд ерөөсөө энэ бүх социалист орнуудын энэ үйлдвэрүүд манай Монголд зөндөө байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тэгээд одоо ардчилалаас хойш татан буугдаад л одоо тэгээд бүгд дууссан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аа тийм л юм байна л даа. Аанхан.
Юра -
Тийм байна. Тэр үед чинь одоо Польшийн ч бай, Германы мэргэжилтэнгүүд тэгээд энэ хөдөө аж ахуйд чинь янз бүрийн юм хийж өгнө.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Кубын мэргэжилтэнгүүд ирж юм хийж өгнө. Дээр үед чинь социализмын бүх орнууд манайд чинь хамтын ажиллагаатай байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аахнг
Юра -
Их сайн. Их сайн байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхнг
Юра -
Тэд нар үнэхээр мэргэжилтэнгүүд илүү байсан ш дээ. Бид нарт Монголчуудын бүх юмыг хийж өгдөг байсийн.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Нэг ёсондоо бол манайх шиг харийн орныг зарсан орон байхгүй гэж хар буруу ярих юм бол ийм байсан байгаам.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Дандаа гадаадын улсуудаар юмаа хийлгэдэг. Өөрсдөө их тийм залхуу байдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан. За одоо тэгээд тэрний гай гарч байна уу?
Юра -
Харин одоо манайх өөрсдөө энэ харахгүй юу?Одоо тэгээд тэр
Эрдэнэтуяа -
Хамаг үйлдвэрүүдээ
Юра -
Юугаа барьж чадахгүй байна ш дээ. Адгийн наад зах нь алтны хэдэн уурхайнууд бол барьж чадахгүй байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Тиймээ.
Эрдэнэтуяа -
Тийм л юм.
Юра -
Гадаадаас хөрөнгө оруулалтаар 78 хувь, 68 хувий нь өгч байж сая барих гээд л хэрүүл уруул болж манай өөрсдийн чадвар муу болсон байна ш дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхн. Тийм л байна даа.
Юра -
Мөнгө байхгүй тэ.
Эрдэнэтуяа -
Аанхн
Юра -
Үйлдвэр, алтны уурхайг одоо би авчлаа гэхэд тэрийг чинь зардлы нь дийлэхгүй ш дээ. Тэгээд нөгөөдөхийг чинь ухаж барина. Бас нөгөө ажилчдын цалин малин гэж байхгүй ш дээ. Гадаадын орон хөрөнгө оруулалт авчирч л одоо энэ юу чинь л хэрүүл хийгээд байгаа биз дээ. Тийн нөгөө.
Эрдэнэтуяа -
Аанхн
Юра -
1500000 цаасыг чинь өгөхийг тулд энэ чинь зөндөө л юм хийгээд байгаа биз дээ. Тиймээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд өгөх болов уу?
Юра -
Тийн. Өгөх нь өгнөө өгнө.
Эрдэнэтуяа -
Аанхн. Энэ юу жирийн хүмүүс хэр гадаад дотоод явдаг байсан?За яахав дарга, албан тушаалтнууд гадаадад томилолтоор явдаг л байсан байх л даа.
Юра -
Тийн дандаа л томилолтоор явдгийн
Эрдэнэтуяа -
Жирийн хүмүүс хэр гадаад хүмүүстэй харилцах гадаадад гарах асуудал байсан уу?
Юра -
Тэд нар бол чөлөөтэй явна. Чөлөөтэй явдаг байсан томилолтоороо.
Эрдэнэтуяа -
Ажлынхаа томилолтоос биш хувиараа гарах тийм асуудал байх уу?Гэр бүлээрээ амрах ч мамрах ч юм уу?Өөрсдөө хувиараа?Явж чадах уу?
Юра -
Тэр бол болно. Чөлөөтэй. Бүрэн чөлөөтэй.
Эрдэнэтуяа -
Аанхн
Юра -
Социализмын үед бол харин юу ш дээ. Социализмын үед биднүүс чинь харин байгууллага бүх үнэ төлбөрийг нь даадаг харин их сайхан юм байдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан за
Юра -
Тэр хүн амралтанд явлаа гэхэд л 14 хоногийн амралт, одоо чамайг тэр үед ярихад бол амралтын газрууд чинь ерөөсөө өнөөдөр амралтаа авлаа гэхэд л маргааш үйлдвэрчний хороон дарга амралтын поченк өгөөд л тэр хүн 14 хоног үг дуугүй амралтанд явна.
Эрдэнэтуяа -
Аанх
Юра -
Тийм сайхан байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Та ер нь хаашаа хаашаа явж байсан. Явж байсан уу?
Юра -
Үгүй ээ би гадаадад явж үзээгүй, амралтанд бол зөндөө л явж байсан.
Эрдэнэтуяа -
Аанх
Юра -
Хэ, хэ. Ер нь бол тийм ш дээ. Одоо бол энэ чинь амралтанд явахад өөрсдийнхөө мөнгөөр л явж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Өөрсдийнхөө мөнгөөр л явж.
Юра -
Бидүүсийн. Өнөөдөр одоо танай эмээг амралтаа авахад л би үйлдвэрчний хороон дарга тиймээ?Амралтынхаа поченкийг аваарай, амралтанд яваарай гээд л хөөгөөд явуулчихна.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
14 хоног хөөж явуулна бараг тиймээ?Хэ хэ
Эрдэнэтуяа -
Тийм л юм бараг.
Юра -
Одоотой адилхан амарвал амар байвал бай гэхгүй хөөж явуулна.
Эрдэнэтуяа -
Анхг
Юра -
Их сайхан байсийн.
Эрдэнэтуяа -
Ардчилалын үр нөлөө юу байнаа?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Ардчилалын үр нөлөө юу байнаа?Таны амьдралд ардчилал гарснаас нөлөөлсөн юм байна уу?
Юра -
Ер нь тэгээд юу ш дээ. Чамд бол би яриандаа ярих юм бол ардчилалаас өмнө ард түмэн өөрийн хөрөнгө үгүй байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд одоо бидүүс чинь дандаа л социализмийн үед бол улс ороны орон сууц, гэрт амьдардаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Албан газар, одоо жишээ нь социализмын үед чинь одоо юу ш дээ. Албан газрууд чинь тэр хүндээ байрыг нь өгдөг, гэрий нь өгдөг тийм байсийн.
Эрдэнэтуяа -
Аан за
Юра -
А ардчилал гарч ирснээс хойш л ардчилал яасан гэхээр зэрэг ард түмэн өөрийн гэсэн хөрөнгөтэй болж ирж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Юра -
Амьдрал нь хамаагүй илүү болж ирж байгаам ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм юм байна.
Юра -
Юм нь юмаа хийж чаддаг. Амьдрахын тулд. Тэгээд хөрөнгөтэй болсон. Одоо адгийн наад зах нь айл болгон өөрийн гэсэн оронтой болчихож байна.
Эрдэнэтуяа -
Тийн тийн.
Юра -
Одоо манай Сэлэнгэ нутагт яахад л одоо энэ атар газар гэдэг чинь үнэ төлбөргүй одоо хашаан дотроо тариа ногоо тарьж байна, байшин хороо, мод чулуу хангалттай.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Амьдрал өөрөө ардчилал гарч ирснээс хөрөнгөтэй болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм л байна л даа тэ?
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Адгийн наад зах нь л муу ярих юм бол архичингуудын уудаг архи нь элбэг болж байна ш дээ. Тийм ээ. Хэ хэ
Эрдэнэтуяа -
Аанг, аанг. Ер нь таны үед
Юра -
Тийн. Тэр үед чинь архи олддоггүй ш дээ.
Эрдэнэтуяа -
За. Олдохгүй юу?
Юра -
Олдохгүй
Эрдэнэтуяа -
За. Яагаад?
Юра -
Одоо Улаанбаатарт гэхэд чинь архийг картаар өгдөг.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд оочерлоод л
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Хонуут өнжүүдээр оочерлож байж 1 шил архи аваад.
Эрдэнэтуяа -
Социализмын үед үү?Эсвэл ардчилалын үед үү?Аанг
Юра -
Социализмын үед. ёстой ховор тийм ээ?Тэр үед. Тиймээ?
Эрдэнэтуяа -
Яагаад ховор байна?
Юра -
Тэр үед үйлдвэрлэл нь байхгүй. Тиймээ. Архины үйлдвэр байхгүй
Эрдэнэтуяа -
Үйлдвэрлэл байхгүй байна уу? Хүмүүс ээ
Юра -
Байхгүй. Ганцхан тэр үед үйлдвэрлэл бага байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Аан архины юу?
Юра -
Ганцхан ерөөсөө л Улаанбаатар хотын архи пивоны үйлдвэр гэж байхаас биш аймгуудаар ганц хоёр үйлдвэр байсан. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тэгээд архи пивоны завод тэр чигээрээ ганцхан Монгол улсаа хангаж байсан.
Эрдэнэтуяа -
Тэр тэгээд муу юу, сайн уу?
Юра -
Зөв байхгүй юу. Уул нь бол тэр үедээ архи нь зөв байхгүй юу? Тиймээ.
Эрдэнэтуяа -
Ха ха ха
Юра -
Одоотой адилхан ус цас шиг байхгүй юу. Тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгээд монгол архиа уугаад л суух уу?
Юра -
Одоо бол ёстой юм. . . Гол нь ардчилалын буян бол эрх чөлөөтэй,
Эрдэнэтуяа -
За
Юра -
Өөрийн гэсэн эд хөрөнгөтэй
Эрдэнэтуяа -
Сайн талнь уу?
Юра -
Тийн. Юмаар юм хийж чаддаг тийм л болж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
-Нөгөө тал нь?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Нөгөө тал нь?гэж байна уу?
Юра -
Муу тал юу байхав дээ. Ер нь сайн тал.
Эрдэнэтуяа -
Таны өдөр тутмын амьдралд ардчилал нөлөө үзүүлсэн үү?
Юра -
Ардчилалын нэг тал нь болбол юу байхав дээ бий ш дээ. Ард түмнийхээ амлалт ихтэй боловч тэрийгээ биелүүлж чадахгүй нь л жаахан буруу байна.
Эрдэнэтуяа -
За аанг. Тухайлбал?
Юра -
Одоо энэ Их Хурлын гишүүд амлалт өндөр боловч дараа нь амласан юмаа биелүүлж чадахгүй тэгээд л ажил нэгдүгээрт, хоёрдугаарт юу гэхээр зэрэг ардчилалтай холбоотой юм гарч ирэхээр ард түмнийхаа цалинг л сайн нэмж өгөхийм бол хойч үедээ амьдарч болохоор байна. Цалингаа нэмэхгүй дээрээс нь эд нарчинь амьдрал хүрэлцэхгүй байнаш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед. . . одоо яахав Улсын Их Хурлын гишүүд гэж байна тэр үеийн Улс Төрийн Товчоо мовчооны гишүүдыг яаж сонгодог байсийн?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Улс төрийн товчоо тэр удирдах албан тушаалтнуудыг хэн томилдог байсийн?Та нар сонгох уу үгүй юу?
Юра -
Улс төрийн товчоог бол тусгай зохион байгуулалттай өөрсдөө
Эрдэнэтуяа -
Өөрөө өөрсдийгөө сонгодог байсийм уу?
Юра -
Аанг өөрсдөө нэг хүнээ сонгох юм бол одоотой адилхан ингэж ард түмнээр сонгохгүй дотроосоо шууд нэгийгээ сонгочихно.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Одоо бид 4 сууж байгаад л танай өвөөг намын үүрийн дарга болгоно боллоо гүйцээ гараад явчихна гаргалаа одоотой адилхан ингэж сонгууль монгууль гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Бараг тийм байсийн ш дээ. Тиймээ?
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Хааяа л нэг депутатыг сонгох гэж баахан депутатын нэрийг өгчихөөд тэрнийхээ гарын үсэг зуруулж байгаа болохоос биш тэр 2, 3-н хүн өрсөлдөнө гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Одоо депутаттай, районы депутат, сумын депутатын чинь одоо жишээ нь сумын депутат танай өвөө чинь болсон бол ерөөсөө бид 3 үг дуу байхгүй. Тэр депутатынхаа төлөө л саналаа өгнө. Өөр юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Ха, ха Аан аан
Юра -
Тийн. Тэрнээс танай өвөө бид 2 өрсөлдөөд бид хоёрын нэг нь болно гэхгүй ш дээ. Шууд танай өвөөг гаргасан бол бид 3.
Эрдэнэтуяа -
Тэр хүний төлөө л саналаа өгөх юм уу?
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэхээр чинь яаж сонголт байхийн?
Юра -
Тэгэхэд өрсөлдөөн байхгүй байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэхээр чинь яаж сонголт хийх юм, сонголт гэдэг чинь биш л байгаа биз дээ.
Юра -
Зохион байгуулт байхгүй тэр үед зохион байгуулж байгаа хүннь л аль зохион байгуулалт сайн, аль чадвартай хүнээ л дэмждэг тусладаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан аан
Юра -
-Тэгээд тэр хүн чинь. Танай өвөө чадвар сайтай намын үүрийн дарга хийхээр чинь бид 3 үг дуугүй дагна. Шатаа дагаад л яваад байна.
Эрдэнэтуяа -
Аан аан Хувьчлал
Юра -
Намын үүрийн дарга юу гэж дуугарнав бид 3 өнөөдөр за.
Эрдэнэтуяа -
Аан дургүй ч байсан?
Юра -
Тийн. Ганцхан намтай юм чинь. Өөр юм байхгүй юм чинь тэр үед.
Эрдэнэтуяа -
Аанг. Хувьчлал ер нь анх яаж гарч ирсэн бэ?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Хувьчлалын талаар яриач та?Хувьчлал.
Юра -
За хувьчлал ч одоо яахав дээ?Тэгээд ерөнхийдөө ард түмэндээ л бүх хөрөнгөө л тараасан. Тиймээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Бүх нийтийнхаа улсын байсан бүх хөрөнгийг л хувьд өгчилөө ш дээ. Тэгээд одоо тэр нь л хувьчлал боллоо. Одоо тэгэхд газар гэхэд л үнэ төлбөргүй өглөө ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Та хувьчлалд яаж оролцсон?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Та хувьчлалд яаж оролцсон бэ?
Юра -
Би өөрсдөө өөрсдийнхөө нормтой газар амьдрал ахуйгаа л дээшлүүлж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тийн. Хувьчлалын буян гэвэл адгийн наад зах нь Сэлэнгэд ирээд л энэ газар дураараа л эдэлж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Та хувьчлалаараа машинтай болж хоцорсон гэсэн?
Юра -
Өө байлгүй яахав. Ардчилалын үед машин унаатай, орох оронтой, нөгөө ардын засгийн үеийнх шиг тиймээ унах унаа, саах үнээтэй гэхчээр ардчилалын буянгаар хүн болгон л нээрээ унаа хөсөг ер нь орон гэртэй боллоо ш дээ. Одоо тэгээд.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Улсын бүх хөрөнгийг л ард түмэндээ тараачихаж байгаа нь шд ээ. Ерөнхийдөө.
Эрдэнэтуяа -
Хувьчлал уу?Тэгээд хувьчлал сайн талтай юу, муу талтай юу?
Юра -
. . . .
Эрдэнэтуяа -
Хувьчлал уу?Тэгээд хувьчлал сайн талтай юу, муу талтай юу?
Юра -
Хувьчлал уу?
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Хувьчлал ашигтай даа. Ард түмэндээ бол ашигтай.
Эрдэнэтуяа -
Ард түмэн юу ижил тэгш авч хувааж авч чадсан уу?Юмаа. Юм авч чадсан уу?
Юра -
Бид нар чинь хувьчлалын буянаар хөрөнгөтэй болчихоод энэ чинь үр хүүхдүүдээ цаашаа тэр хөрөнгө чинь өсөж төлж явж байгаа. Амьдрал чинь
Эрдэнэтуяа -
За
Юра -
Социализмын үед хөрөнгө гэж байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Нэг байранд л орсон бол тэр чигээрээ байрныхаа хөлсийг төлөөд л тэр үр хүүхдээ тэр байрандаа үеийн үед л үгүй тэгээд л хэрвээ тэр албан газраасаа гарах юм бол тэр байр нь цаад албан газар нь аваад тэр хүн байргүй болоод гарлаа.
Эрдэнэтуяа -
Аа Аанг
Юра -
Тийм байсийн. Одоо бид нар хөрөнгөтэй болсийн юм чинь газар, энэ хашаа байшин хоёр чинь бол тэгээд л үе үеээ дамжаад л явна ш дээ. Тэгээд л үе үеийн хүүхдүүд. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Юра -
Хөрөнгөтэй болно гэдэг чинь хамаагүй амьдрал ирж байгаам ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Энэ одоо хүмүүс тэ бусдаасаа илүү хөрөнгө авч чадсан уу?Ямар хүмүүс нь бусдаасаа илүү хөрөнгө авч чадсан бэ?
Юра -
. . . .
Эрдэнэтуяа -
Бүгд эрх тэгш үү?
Юра -
Хөрөнгө үү?
Эрдэнэтуяа -
Тийн. Арай нэг дарга нар марга нар хөрөнгө илүү авч чадсан уу?Хувьчлалаар.
Юра -
За одоо энийг чинь янз янз л ярьж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Бид нарын
Эрдэнэтуяа -
Янз янзаар юу гэж ярьж байна?
Юра -
Ямар хөрөнгө мөнгий нь бид нар хувийнхаа газрыг үнэ төлбөргүй л өгчихөж байгаа болхоор чинь.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Энэ томчуулын чинь авч байгаа газар бол янз янзаараа л ярьж байгаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд энэ ер нь тухайн байгууллагын дарга нар, нягтлан эднар арай тэр байгууллагаасаа илүү хөрөнгө авч идсэн л гэх юм байна лээ?Үнэн үү?
Юра -
Тухайн үедээ энэ хөрөнгө хувьчилж байх үед бол ёстой хэн толгойтой хүн, хэн арын хаалга. . . д. . сн хүн л газар их авсан. Хөрөнгий нь авчсан.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Жишээ нь адгийн наад зах нь л хамгийн түрүүнд ярихад л одоо Зөвлөлт Холбоот Улсын энэ цэргийн анги чинь ганцхан шөнө л тушаал гараад л тэр газар байшингий чинь тэр чигээр нь хаяад Монголын газар байсан орон моронг тэр чигээр нь хаяад явахад чинь тэрийг эзэнгүй хооронд л манайхан их авсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Явсан гэдгийн байна лээ. Тэгээд бүр плитка, аяга шанага нь хүртэл үлдсэн гэдгийн байна лээ ш дээ?
Юра -
Тэр одоо бодвол Зөвлөлт Холбоот Улс ардчилал ын ханд бүх цэргээ татсаны үндсэн дээрээс л тэр хөрөнгө үндсэндээ эзэнгүй болоод үлдчихэж байна ш дээ. Тэрий нь ард түмэн өөрсдөө авч байгаа юмаар юм хийж чадахгүй тухайн үед тэгээд л
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тухайн үед хөрөнгө бүүр тараад л. Байшин гэхэд л нэг цэргийн ангийн байшин гэхэд чинь л одоо ерөөсөө хаалга цонхыг нь тоноод л тэгээд ерөөсөө хэдэн араг яс л үлдлээ ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Тийм л байна л даа.
Юра -
Тийм л байна.
Эрдэнэтуяа -
Аанг. Танай, таныг ажиллаж байхад хувьчлал явагдсан уу?
Юра -
Аан
Эрдэнэтуяа -
Таныг ажиллаж байх үед хувьчлал явагдсан уу?
Юра -
Өө би ажлаас гарчихсан байх үед хувьчлал явагдсан.
Эрдэнэтуяа -
Өө тэгсэн үү?
Юра -
Ажиллаж байхад хувьчлал гарсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аа та тэгээд машин авч үлдсэн юм уу?
Юра -
Тийн. Ерэн ерэн хэдэн онд
Эрдэнэтуяа -
Танай байгууллага ер нь хувьчлал ямар байдалтай?
Юра -
Ерэн хоёр онд манай бааз хувьчлалд би хувьдаа машинаа
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Авч гарсан.
Эрдэнэтуяа -
Яаж явагдсан. Танай байгууллагад хувьчлал?
Юра -
Тэр үед хувьчлал хямдхан байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Одоо автомашин бол тухайн үеийн тонн километрээр яваад үнэлгээ өгөхөд нь тэр үед ямар одоотой адилхан Засгийн газрын тушаал гарч юмны үнэ 20 дахиж өссөн биш. Тэр үед чинь 15 мянга, 20 мянган төгрөгийн үнэтэй л машин байлаа ш дээ. Тэр үед чинь.
Эрдэнэтуяа -
За тэгэд хямдхан уу?тэгээд?
Юра -
Тийн
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Үнэ ерөөсөө өсөөгүй үе байсийн ш дээ. 90, 92 оны үед.
Эрдэнэтуяа -
Тэр 20-р тогтоол гэж юу яриад байна?
Юра -
Тэр 20-р тогтоол гараад л энэ юмны чинь үнэ өссөн шүү дээ.
Эрдэнэтуяа -
За ямар учиртай тогтоол, яаж өссөн бэ?
Юра -
Юмны үнийг 20 дахин өсгөөд л хаячихсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үнийг нь 20 дахин өсгөөд үү?
Юра -
Тухайн үеийн нийгэмдээ л ардчилалыг л нийгмийн үедээ л гарсан байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Хэр хүнд туссан танарт?
Юра -
Тэр үед бол ёстой бид нар хувийн тэрэг авахад л арван хоёр гурван мянган төгрөгөөр л авна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр арав юу арван хоёр гурван мянгийг чинь шууд 20 дахин өсгөх үү дараа нь.
Юра -
Тэр үед бидүүсийн мөнгө хямд байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Элбэг
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Юмны үнэ чинь тэр үед үнэд ороогүй байсийн. Дандаа л хямд байсан.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Одоо арван нэг хорийн чихэр гэж байлаа одоо бид яриад байна. Есийн тос гэж яриад л байна. Тэр үед чинь бид нар 9 төгрөгөөр есийн тос авдаг байлаа. 11 төгрөгөөр 1 хийл чихэр авдаг байлаа.
Эрдэнэтуяа -
Хямдхан
Юра -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Арван нэг хорийн чихэр гэхэд чинь зэрэг л хаа сайгүй элбэг байлаа. Тэгээд тэр үед үйлдвэрүүд чинь дандаа 24 цагаар ажилладаг байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Юра -
Тэгээд юм нь их элбэг дэлбэг болцон байхгүй юу. Ер нь хүнийг ажилгүй байлгадаггүй байсан байхгүй юу. Тэр үед чинь.
Эрдэнэтуяа -
Аанг. Таньд
Юра -
Ажилгүй л хүн байвал тэр хүн маргааш нь ажил олж өгдөг тийм уриатай байдаг байсин байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Юра -
Ер нь нийгэм бие биенээ хавчаад ажилгүй улсуудыг их байлгахгүй байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аа нийгэм
Юра -
Одоотой адилгүй. Одоо бол насны ялгавараар ажилгүй болгоод байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
25, 30 л хүрчих юм бол тэгээд л тэр хүн тэтгэвэрт гарлаа. Ажилгүй боллоо.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Тэр үед чинь 60 хүрч байж л за бид нартай ажил хийж байхад чинь л танай өвөө 60 хүрээгүй л байна даа аа энэ өвгөн чинь ажлаа хийж байгаад л ажилдаа гарна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Яг 60 насан дээрээ гарна. Тэр болтол ажлаа хийгээд л байна. Тиймээ?Тэгээд л бид нарын дэргэд чинь настай өвгөчүүл их ажил хийдэг байсийн ш дээ. Тэгсэн чинь социализм үгүйээ ардчилал гарч ирээд л ингээд л насны ялгавар болгоод л ажилгүй болгоод хаячихаж байгаа юм.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Муу, сайн.
Юра -
А
Эрдэнэтуяа -
Таны амьдрал ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Юра -
Үгүй
Эрдэнэтуяа -
Байхгүй юу? Муу, сайн дурсамж, дурсамж үлдсэн?
Юра -
Ерөөсөө тийм юм байхгүй. Миний амьдрал болбол өөрийнхөө хөдөлгөөнөөр л чадвараараа л амьдарцгааж байгаан ш дээ. Социализмын хөрөнгийг хувьдаа авч идсэн мэдсэн тийм, социализмын чинь үед жоохон л хөрөнгө мөнгө, 100 төгрөгийн л юм хулгай хийсэн бол социалист өмч хулгай хийсэн болно ш дээ. Тийм хууль нь чанга байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
Одоотой адилхан тэгж хууль бага хуулийг одоо ер нь хуулийг бол одоо их хурал чинь хуулийг хэдэн янзаар хувиргаж байна тиймээ?Ганцхан хууль бол ганцхан янзаараа л байсан тэрүед бол. Тэр үед бол нэг л хууль олон жил явсан.
Эрдэнэтуяа -
Аанг
Юра -
жишээ нь энэ чинь социализмын үеийн хууль бол нэг л хүн гаргасан бол тэр хууль бол тэр чигээрээ 10 жил 20 жил хуулиа дагаж явсан. Одоотой адилхан өнөөдөр нэг хууль гаргаад л маргааш нь хүчингүй болгоод л ахиад л яасан юм бол байхгүй. Одоо бол эрх чөлөөтэй болчихсон.
Эрдэнэтуяа -
Аанг. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Юра -
Өө байхгүй. Гэл гэж ирээд л айлуудын амьдралтай л яваа.
Эрдэнэтуяа -
Шагнал урамшил, юу байдгийн үр хүүхэд?
Юра -
Тийн. Одоо энэ Сэлэнгэд хүрч ирээд л энэ газар тариалан гээд хөгшинтэйгээ хоёулаа амьдрал ахуйгаа өөд нь татаад л явж л байна даа.
Эрдэнэтуяа -
Аанг. За за ярилцлага өгсөнд таньд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.