Daviijav
![](../assets/images/interviewees/990268.jpg)
Basic information
Interviewee ID: 990268
Name: Daviijav
Parent's name: Danvii
Ovog: Daivii Go
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: blank
Notes on education:
Work: house work, retired
Belief: Buddhist
Born in: Tsenher sum, Arhangai aimag
Lives in: Tsenher sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
herding / livestock
family
collectivization
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Заа Дарийжав гуай сайн байна уу? Сайхан зусч байна уу та?
Дарийжав -
Сайхан зусч байна. Сайн, сайхан зусч байна.
Дэжид -
Заа тэгээд өнөөдөр энэ зориуд таныг зориж ирлээ. Монголын 20-р зууны аман түүхийн төсөл гэж Кембериджийн их сургуулиас явуулж байгаа аман түүхийн төсөлд одоо ач холбогдол өгч ярилцлага өгөх болсон таньд одоо талархал илэрхийлж байна.
Дарийжав -
Заа манайг зориод ингээд санаад ирж байгаа та хоёрт их баярлаж байна аа эмээ нь.
Дэжид -
Заа баярлалаа.
Дарийжав -
Тийн. Их баярлалаа, их баярлаж байна.
Дэжид -
Тэгэхээр таньд одоо нэрээ нууцлах шаардлага байна уу?
Дарийжав -
Байхгүй ээ.
Дэжид -
Заа, тэгэхээр энэ ярилцлага өгөхийн өмнө би таниас бас нэг зөвшөөрөл авахыг хүсч байна. За тэгэхээр энэ өнөөдрийн таны одоо ярилцлаганд гарсан асуудал, ярьж байгаа зүйлийг одоо тодорхой хугацааны дараа тав ч юмуу арван жилийн дараа тэрийг бол хэн ч хэлж одоо мэдэхгүй байна, тодорхой хугацааны дараа эрдэмтэн судлаачид одоо өөрсдийнхөө судалгааны материалд ашиглах, аан эсвэл одоо радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо, энэ таны ярилцлаганаас иш татах одоо ийм асуудлыг та одоо Кембериджийн их сургуульд ашиглуулахыг зөвшөөрч байна уу?
Дарийжав -
Зөвшөөрч байна аа, зөвшөөрч байна.
Дэжид -
Заа баярлалаа, заа ингээд яриагаа таны одоо бага наснаас, хүүхэд ахуй нас, ээж аавын чинь тухай одоо дурсамжаас, намтар түүхээс яриагаа эхлэе. Ингээд та энэ талаар ярьж өгнө үү?
Дарийжав -
Заа би, юу ингээд дөрөв, тавуулаа. Нэг эхээс тавуулаа.
Дэжид -
Заа, эцэг эхээс тавуулаа.
Дарийжав -
Эцэг эхээс тавуулаа. Миний аав ээж хоёр нэг жилд нас барсан юм. Аав хавар нас бараад, ээж намар нас барсан юм. Тэгэхдээ би найман настай байсан юм. Ээж аав 2-ыгаа нас барахад. Тхх. Ах, ах 4-р анги байсан гэнэ лээ. Тэхээр чинь хэдэн настай байхав?
Дэжид -
Заа одоо нэг арван хоёр, гуравтай л байсан үе байх
Дарийжав -
Заа тийм тийм. Ажаа 3-р анги байсан юм. Тийм. Манай ажаа бол байгаа л даа. Тийм, одоо хотод яваа. Дүү, хоёр дүү. Надаас доош хоёр дүү байсан юм. Байгаа юм, нэг нь байгаа, хөтөлд байгаа. Одоо нэг жаран хэдтэй л байх миний нэг дүү. Нэг дүү маань, өнчин хоцорсон хүүхдүүд чинь дүүгээ маллаж чадахгүй хүнд өргүүлсэн юм.
Дэжид -
Ммхм
Дарийжав -
Ах, ажаа хоёр чинь тэгээд ээж аав хоёрыгаа үхүүчихээд тэгээд ингэж хэрэлдээд байхын билээ. “Чи үхүүлсэн, чи үхүүлсэн” гэж хэрэлдээд хоолоо хийхдээ хийж чадахгүй, нухсан сийлэн хийчээд л тэгэхэд чинь гурил гэж байдаггүй байсан ш дээ. Гурил байхгүй, юм тоохоо байсан ш дээ, тиймэрхүү, тэр үед.
Дэжид -
Та хэдэн онд төрсөн бэ?
Дарийжав -
Би чинь гучин хэдэн онд. Юу билээ миний хүү? 34 онд төрсөн, 35 онд уу. Учрыг нь сайн мэдэхгүй ш дээ би. Тийм. Сургууль соёл байхгүй болохоор чинь одоо таагаад л аваад байгаа ш дээ. Пасспортоо авахадаа л 35 онд төрсөн гэсэн юм байв уу, 34 онд төрсөн гэсэн юм байв уу, тийм л пасспорттой юм байна лээ, тийм.
Дэжид -
Ммхм
Дарийжав -
Ёстой үннээ л хэлье би. Тиймээ. Тэгээд л сургуульд ороогүй.
Дэжид -
Тиймээ тийм. Энэ чинь ерөөсөө л амьдралын асуудал. Аахаан
Дарийжав -
Тэгээд манайг найм, тэгээд ээжээсээ өнчин хоцорцихоод байж байгаад дүүгээ, тийм, дөнгөө 5 сартай дүүгээ, ээж таван сар, тэр дүүг гаргаад таван сар болж байсан чинь ээж нас барчихсаж байгаа юм.
Дэжид -
Ммхм
Дарийжав -
Тэгээд өнөө дүүгээ манай ээжийн талын ах “Та нар энүүгээр яах гэсэн юм, та нар хүн хийж чадахгүй” гэж загнаад тэгээд өөрийнхөө, авгайгийнхаа талын айлд өргүүлчихсэн юм. Тэр банди байсан юм.
Дэжид -
Ммхм
Дарийжав -
Хөөрхөн таван сартай банди. Тэгээд би, миний дүү хоёр бид хоёр жоохон үедүү. Ажаа, ах хоёр үедүү, бид хоёр жаахан үедүү байхгүй юу.
Дэжид -
Тийм байна.
Дарийжав -
Тэгээд дүүгээ өгөхгүй гээд бид хоёр уйлж байгаа юм, айлд өгөхгүй гэж уйлж байгаа нь. Тэгэхээр битгий галзуураад бай гээд тэр ээжийн талын, ээжийн төрсөн ах нь одоо тэ, ингээд нударгаараа ингээд бид хоёрыг чинь ингээд ширвээд л цаашаа бай та нар гэж байгаад л, тэгээд тэр авгайгийнхаа талд өргүүлээд явуулчихаж байсан юм. Тэгээд бид хоёр яахав дээ уйлаад л хоцор ч байгаа юм чинь. Тэгээд л яахав дээ хүүхэд болсон хойно тэгээд дүүгээ их санах юм билээ. Аймар их санаж байсан. Тхх. Ерөөсөө сүртэй их санаж байсан. Тэгээд одоо яахав дээ, дүүгээ өгөөд л явуулчихаж байгаа юм чинь.
Дэжид -
Ммхм. Аан тэгээд сүүлд ер нь дүү мүүтэйгээ та одоо уулзалдаагүй юу?
Дарийжав -
Миний дүүг аваад явсан, алцан байна лээ.
Дэжид -
Өө золиг гэж. Ммхм
Дарийжав -
Одоо их гашууддаг юм.
Дэжид -
Ммхм. Тэгээд ижлээрээ байж байсан бол, эхээс бас тэ…
Дарийжав -
Аштай юу байхав дээ, тиймээ.
Дэжид -
Тийм. Бас нялх амьтан бас санж бэтгэрсэн ч янз янзын л асуудал байж болохын.
Дарийжав -
Тийм. Байна л даа.
Дэжид -
Та эгчтэйгээ хоёулаа ингээд дөрвүүлээ үлдэхдээ та нар бие дааж байсан уу? Эсвэл бас одоо хамаатан садан дээрээ өссөн үү?
Дарийжав -
Яаж бие дааж чадах вэ дээ. Миний дүү, ах ажаа хоёр гэртээ үлдэж байгаа санаатай.
Дэжид -
За.
Дарийжав -
Тэгээд тэр хөтөлд байгаа дүү бид хоёрыг нэгийг нь энэ Булганаад хүнд өгөөд явуулчихаж байгаа юм.
Дэжид -
Аахан, заа. Булган аймгаад уу? Булган сумаад уу? Булган сум руу юу? Аахаан, Архангай аймгийн Булган сум руу.
Дарийжав -
Тэгээд тэр яахав манай ээжийн төрсөн дүү л дээ. Үгүй, эгч байсан юм л даа. Ээжийн төрсөн эгч. Тэгээд хүргэн ах их хатуу хүн байсан.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Очоод би тэнчээнээ за 9 настай, 9 настай очсон хүүхэд чинь таван жил болоод ирэхэд хэдэн настай болоод ирэх билээ?
Дэжид -
14тэй.
Дарийжав -
9…. 8 настай, тийм 8 настай явсан юм би. Явахдаа тийм. Хойд жил нь надад 9 нас 9 хүрлээ гээд 9 нүх зүүж өгдөг байсан цаг ш дээ, миний хүү. Манай нэг аавын талын нэг Жамбалжамц гэдэг өвөө байсан юм. Өвгөн, аавын ах нь.
Дэжид -
Заа.
Дарийжав -
Ах нь байлуу, дүү нь ч байлуу. Тэр ах нэг ирсэн чинь чи 9 хүрч байгаа гээд надад зэс төмөр ингэж давтаж байгаад, энд нь оосор хийж байгаад, тэгээд 9 цоолоод тэгээд 9 нүх зүүж өгч явуулж байсан юм.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгээд 3 жил болоод ах дүүгээрээ нэг цуглаж байсан юм. Тэгэхэд ах авгай аваагүй, ажаа хүнтэй суугаагүй, яахав 2уулаа гэртээ нэг юм байж л байсан. Ах дүүгээ бараадаад байж байсан. Тэгээд, тэгээд тэр хэнийгээ яагаав нөгөө 9н нүхээ зүүгээд яваад өгч байгаа юм. Тэр, хэнийдээ ээжийнхээ төрсөн эгч дээр очиж байгаа юм. Тэгээд 5 жил болсон чинь би ерөөсөө тэнд амьдрах ёстой нөхцөл надад байхгүй. Хүн чинь тэгээд худлаа юм байна лээ. Хүн гэдэг чинь жаахан том, жилээс жил ирэх тусам хүн гэдэг чинь энэ тархинд чинь юм ороод л байх юм байна лээ.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Би яахаараа ингэж ах дүүгээсээ салж ингэж амьдардаг юм бол. Тэгээд тэр хүргэн ах их муухай хүн.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Одоо тэр миний ээжийн төрсөн эгчтэй суусан хүн. Лам хүн байсан юм.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Юмыг нь хийгээд л байна, хийгээд л өгнө. Би очоод л ёстой, 8 настай очоод л би зүгээр хамаг юмыг нь хийж байсан. Адуунд нь явна, үхэрт нь явна, үнээгээ саана, гүүгээ саана. Би 8 настайдаа үнээ, гүү хоёрыг саачихдаг байсан, угаасаа.
Дэжид -
Ммхм. Энэ чинь одоо 8 настай хүүхдэд ахдсан ажил.
Дарийжав -
Ахдсан ажил. Үхэр тэрэг хөтлөөд түлээнд явуулчихдаг байсан, манайг.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгээд яахав дээ. Цагаан газар бол сайхан, үхэр тэрэг хөтлөөд явж байхад. Ууланхай газар энэрүү чинь тэрэгний чинь нөгөө нэг яагаав нэг арал гээд юм байгаа ш дээ. Та нар мэдэх байлгүй дээ. Тэр арал нь ирээд л энэ рүү чиг цохиод л, энэ рүү чиг цохиод л.
Дэжид -
Хавирага руу
Дарийжав -
Хавирага руу цохиод л. Би тэгээд уулнаас хэдэн түлээ аччихаад, өөрөө уг нь ачиж өгч байгаа юм. Тэр, тэр лам өвөө, тэр хүргэн ах, тэгээд өөрөө алга болчихдог юм. Тэгээд чи ингээд яваарай гээд л энэ замаараа яваарай гээд л явуулчихна. Тэгээд л нөгөөдөх нь дээр доороо ороод л, дэн дун гэж явсаар байгаад л тэгээд л нэг юм модноосоо гараад л гайгүй. Тийм, тэгээд л түлээ модонд чиг л явна, ерөөсөө хийхгүй юм надад байхгүй. Нэг өдөр бүр ёстой нэг хариугүй цөхрөөд, тэгээд 5 жил болчихлоо. Тэгээд 5 жил болцон хүүхэд чинь хэдтэй гэлээ?
Дэжид -
12той.
Дарийжав -
12той тиймээ. Заводын сүү өгдөг байсан юм. Тэгсэн нэг сүүгээ, үнээгээ өглөө эрт саачихаад, хар үүрээр л босч саана ш дээ. Шөнөөр л босч үнээгээ саачихаад л 2 аравынхаа савыг…
Дэжид -
Одоо шөнөөр гэдэг чинь үүрийн 3, 4 цаг л биз дээ. Одоогоор бол тэ.
Дарийжав -
Тийш дээ. Одоогоор бол 3, 4 цаг ш дээ. Тийм. Тэгээд босоод заводанд. Явганаар аваачиж өгнө ш дээ. Бариад л.
Дэжид -
Аан тэр Завод нь яадаг байсан юм?
Дарийжав -
Завод нь сүүгээ ингээд машинд, машинаар ялгана. Одоо эндээс сумын төв орох шиг газар явна. Тэр сүүгээ аваад. Тэгээд би чинь
Дэжид -
10, 20-иод км газар явах юм байна ш дээ.
Дарийжав -
Тийм. Тэгээд нөгөөдөхөө эрт явахаараа түрүүлээд өгчихдөг юм, сүүгээ. Эрт явахгүй бол оочирлоод зогсчихооцдог юм. Нөгөө олон айлууд чинь, тийм. Тэгээд би бол хамгийн түрүүнд өгчихөөд л тэгээд л хөх сүүгээ буцааж хийгээд л тэгээд сүүгээ бариад л гэртээ хүрээд ирдэг. Тийм, тэгэж явсан юм. Заа тэгээд л 5 жил болоод ирсэн чинь өөрийн эрхгүй л ерөөсөө миний ах гэж ямар хүн яваа бол, миний ажаа гэж ямар хүн яваа бол, миний хоёр дүү байх ёстой ямар, дүүгээ айлд очоод нас барсаныг мэдээгүй юм чинь, надад хэлсэн ч хүн байхгүй. Миний хоёр дүү ямар яваа бол гээд, ингээд л бодоод байх юм билээ. Ерөөсөө ингээд л бодоод байсан чинь. Энд рашаанд Бор талын рашаан гэж мэдэх үү?
Дэжид -
Мэдэхгүй.
Дарийжав -
Мэдэхгүй юу? Одоо энэ халуун усыг мэдэх үү?
Дэжид -
Халуун усыг, сая оччихоод ирлээ.
Дарийжав -
Тэрнээс чинь урагшаа даваад байдаг юм.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Заа тэр Бор талын рашаан дээр энэ олон сумаас улсууд ирж рашаанд ордог байхгүй юу.
Дэжид -
Аан за.
Дарийжав -
Тэгсэн чинь рашаанчинг дагаж угаасаа.., манай нутагт байдаг юм энэ рашаан чинь, тэр рашаанд явдаг юм билээ. Би ерөөсөө энэ рашаанчинг дагаж явъя гэж бодогдоод л одоо нэг өдөр. Би ерөөсөө энэ айлыг хаяад л явъя, яадаг юм. Би ерөөсөө эднийд хүн болж чадахгүй
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тхх, тэгээд л тэр үед одоо ямар ч байсан гэх юм бэ дээ. Нээх сонин тийм, бүдүүлэг. Тэгээд яахав нэг сургуульд хүрэх хүрвэл, сургууль одоо ингээд л багш нар ирээд л одоо та энэ хүүхдээ оруулаа гээд л тэгэхийн. Би өөрөө тэгээд л баярлаад л байгаа юм чинь. Сургуульд орох гээд. Наадах чинь манай Булган суманд нэр байхгүй ээ, өмнө тэр ахтайгаа данстай гээд л тэгээд явуулчихдаг. Энчээ ирээд танайд тийм хүүхэд байнаа, дүү чинь байнаа сургуульд авъя гэхээр үгүй ээ, манай ах, ажаа хоёр ч тэгж хэлээгүй л байх л даа ах дүү нараа. Байхгүй ээ, манай энчээ тийм хүүхэд байхгүй, Булган суманд бүртгэлтэй гээд явуулчихдаг. Тэгэж завсардаж явсаар байгаад тэгээд сургуульд орж чадаагүй юм. Тийм, надад сургуульд орох гэсэн сонирхол их байсан юм. Тэгээд нэг хот айлын гээд дүлэмгэр тийм юу заадаг байсан юм. Тэгээд би өөрөө тэрүүндээ яваад өөрөө их юм заадаг, тэгээд өдөр зав олдохгүй ерөөсөө, надад ч гэсэн тэрийг явж сурах зав байхгүй.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгээд тэрүүнд яваад, ингээд сураад байсан чинь одоо та нар санах болуу, үгй болуу иймхэн хөөрхөн цагаан толгой байсан юм. Цагаан толгойн ном. Ийм зузаан, одоо алгын чинээхэн тийм хөөрхөн. Мэдэхгүй, мэднээ тэрнийг. Тэгээд тэрүүнийг ингээд хүнээр, одоо нааш цаашхан жижигхэн хөөрхөн өөрөөсөө ах ийм хөөрхөн одоо тэгээд л охидууд, ингээд л хөөрхөн банди нар. Байлгүй яахав дээ тэр чинь зөндөө тийм юм байгаа юм чинь тэ. Алив та нар надад энийг уншаад өгөөч, надад заагаад өгөөч гээд л нөгөөдөхөө өвөртөлчихөөд л яваад байна би. Тэгээд л эхнээс нь аваад л надад тэр улсууд чинь заагаад өгч байгаа юм чинь. Зааж өгөөд л, тэгээд би өөрөө ганцхан хэлүүлээд л цээжилчихнэ. Ганцхан хэлүүлээд, тийм, ерөөсөө ингээд л ерөөсөө хоёр хавтайг нэг өдөр уншихад л ганцхан уншаад л тэгээд энэ толгой чинь цээжилчихнэ. Тэгээд нөгөөдөхийг чинь нөгөө, жижигхэн дөрвөлжин номыг цөмийг нь цээжилчихэв ээ. Тэгээд л цээжилчихээд л ганцаараа хээр хониндоо явж байхдаа, адуундаа явж байхдаа уншаад л яваад байна. Би одоо ингэж явж байгаад би сургуульд орчих заяа байдаггүй.
Дэжид -
Сургуульд сурах асар их сонирхол байсан байлгүй?
Дарийжав -
Асар их сонирхолтой. Ерөөсөө, тэгээд сургуульд явж байгаа хүүхдүүд “ёстой” гоё. Би чинь нэг муу саальтай дээлтэй, нэг муу монгол гуталтай л тэгээд л халар, хулар гээд л яваад байгаа юм чинь. Тэд нар чинь ёстой гоё. Одоо тэгээд л цэвэрхэн, ётой гоё. Тийм байсан. Тэгээд л яахав, тэгээд сургуульд чинь за одоо тэр үе тэр ажаа, ах хоёр сургуульд явуулахгүй л дээ. Манайг угаасаа явуулахгүй юм байна лээ. Заа тэгээд би ах дээрээ очъё, эгч дээрээ очъё гээд, дүү дээрээ очъё гээд явж байсан чинь манай ашгүй нэг ээжийн нэг төрсөн дүү нь нэг хүн байсан, тэр хүн бас овоо одоо яаж таарсан юм зайлуу манайг эргэх гэж очив оо. Нэг ах, Соднонсамбуу гээд нэг ах байсан юм. Бүр авгай мавгай авцан. Тэгсэн чинь нөгөө ахыгаа ирээд уяан дээр буухын цагт л гүйж очоод л хөлийг тушаад уйлчихаж байгаа юм. Их саначихсан байхгүй юу, тиймээ. Тийм, санацан байхгүй юу, тэгээд л яахав дээ зайлуул за за ах нь одоо юу яая, тэгээд л тэгэнгүүт нь ингэж байгаа юм гэртээ орох хооронд нь л ахаа та хэзээ буцах вэ, манайг аваад яваарай л гэж байгаа юм, шууд.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгнээ тэгнэ гээд л гэртээ ороод л, тэгээд би гадаа нуугаад, уйлснаа, өнөө ахыгаа хүзүүдээд уйлахаар нөгөө манай ээжийн эгч тэр авгай, тэр өнөө лам хоёр чинь аашлаад унана ш дээ.
Дэжид -
Тэгнэ.
Дарийжав -
Цаашаа ингэж байгаа л… тэгээд л гадуур дотуур ажлаа хийгээд л гол мол дээр очиж нүүр гараа угаачихаад л. Зүүн, зүүн хацрыг. Тэгээд, тэгээд л гэртээ орсон чинь “чи хаачив! Юугаа хийгээд алга болчихдог юм” гээд л нөгөө лам ах тэгж байна.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
“Би хаачаач үгүй ээ. Гадуур хонь мониныхоо хашаа машааг малтаад, тугал мугалаа эргүүлчихээд л ирлээ ш дээ” гэсэн. Тэгээд ашгүй нээх аашилахгүй байна. Тэрнээс аашилна, зодно, их зоддог байсан манайг. Тэр ах, тэгээд ажаа өмөөрч чадахгүй, ажаа өмөөрвөл ажааг бас зодно. Дээр үеийн их танхай улсууд чинь авгайгаа их зоддог байлаа ш дээ. Тиймээ. Чи мэдэх үү?
Дэжид -
Ммхм. Мэдэхгүй.
Дарийжав -
Тийш дээ. Их зоддог байсан ш дээ. Манай тэр хүн өөрөө бас тэр хүнд зодуулаад л, нүдүүлээд л, гарт нь ингээд орцон, үр хүүхэд гаргаагүй. Тийм хүн байсан юм.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Заа тэгээд л яахав дээ тэгээд нөгөө ах чинь торгоосоор байгаад нөгөө ахыгаа 3 хонуулчихлаа.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Дагаж гүйгээд л, тэгсэн чинь нөгөө ах чинь тэгж байна “За 3 хоночоод за ах нь явъя” л гэж байна. Үгүй ээ, та байна шүү дээ. Даадай гэж ахалдаг байсан юм тийм ээжийнхээ эгчийг хэн, Баавай гэж ахалдаг байсан тэр очсон ахыг. “Баавай та Даадайгаас асуугаад аль, би таньтай явъя. Манай ах, ажаа нар ямар янзтай байдгийг би үзмээр байна, би хоёр дүүгээ санаад байна” гээд л морио ойртуулах гэж явангуут нь л би дагаж яриад, уйлчихлаа би. Тэгсэн чинь тэгж байна “Миний дүү жижигхэн дүүг чинь Жамбалсүрэн гуайнд өргүүлсэн, өргүүлснийг чи мэдэх үү?” гэсэн. Мэднэ, мэднэ угаасаа би Жамбалсүрэн гэдэг айлд өргүүлсэн. Дүү, жижигхэн дүү чинь байхгүй болцон ш дээ гэж байна. Заа яахав, үхэл гэдгийг мэдэж байгаа юм чинь угаасаа, аав ээж хоёрыгоо алдцан, тиймээ. Тийм, тэгээд заа яахав ахынхаа дэргэд жаахан уйллаа тийм, морины аргамжаандаа уйлж байгаа нь ш дээ. Тэгээд морио аргамжуулаад нөгөө ахыгаа ингэлээ “Та манайг аваад яв. Би ерөөсөө таньтай л одоо нутагруугаа явья. Ерөөсөө л явъё, би чадахгүй нь ээ, би энд амьдарч чадахгүй нь ээ” гэсэн. Намайг уйлахаар дагаад л уйлж байгаан. Уйлаад л зайлуул. За юу ч гэсэн нэг хоночихоод маргааш явъя гэж байна, за тэг тэг гээд би баярлаад, тэгээд л гадуур дотуур ажилаа хийгээд явж байсан чинь тэр ахад хэлсэн байна лээ. Ах хэлсэн байна лээ тэр эгч, тэр лам ах хоёрт одоо манайг дагаад байна. Ах, ажаа хоёртой нь уулзуулчихаад ирье дөө. Нэг жижигхэн дүү нь айлд өргүүлээд явсан, нас барчихсан, тэгээд нэг эмэгтэй дүү нь гэртээ байгаа, тэгээд ах, ажаа хоёр нь зайлуул бас яриад байна лээ өөрсдөө ирж чадахгүй гэсэн чинь тэг тэг гэж байна, ашгүй.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгээд манайг явуулах гэж байгаа гэж нэг боорцог, одоогоор бол боорцог юм. Хэдэн ийм, ийм хавтгай юу хийж өгч байгаан, боорцог ч бишээ.
Дэжид -
Одоо боов юм уу даа.
Дарийжав -
Одоо юу ч гэхийн билээ дээ, боов гэхэд боов биш, боорцог гэхэд боорцог биш. Нэг тийм хавтгай юм хийж өгч байгаа юм. Тэгээд чихэр мэхэр байхгүй, хаа байсан Булганаад юм чинь, тийм аймгаасаа хол юм чинь. Тэгээд л тэрүүнийгээ уутанд хийж аваад л, ээ хөөрхий амьтан бөөн баяр, тэгээд л ахтайгаа. Тэгээд би тэгж 12той байхдаа энийг хардаа монгол дээл эсгээд өмсчихдөг байсан. Өөрөө, өөрөө эсгээд л.
Дэжид -
Ммхм. Яаж сурсан та?
Дарийжав -
Өөрөө л сурсан. Хүн хийж байгааг хараад л, өөрөө л сурсан би. Хүнийг ингээд л дээл хийж байхад нь өө ингээд л эсгэчихдэг юм байна, өө ингээд оёчихдог юм байна би гээд л өөрөө л сурсан. Тэгээд 13тай байхдаа би нэг даалимбан дээл хийгээд далд хийцэн байсан юм. Тэгээд нэг нойлын утас гээд цагаан магаан утас байдаг ш дээ.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тийм утсаар нэг өөрөөсөө арай ах тийм ажаагаа гуйгаад малгай нэхдэг байсан юм. Ийм дугаргий цагаан малгай, тэгээд нойлын утас олж өгөөд би өөрт нь юм оёж өгөөд нойлын утас авхуулаад малгай нэхээд, тэгээд тэр ах, ажаа хоёртоо үзүүлээгүй. Гадаа ийм юун дээр амбаар, чиг шиг, гадаа ийм тэргэн дээр ингээд нэг ийм дөрвөлжин одоо юу ч гэхийн билээ дээ нэг тийм юм байдаг юм. Тэр дотроо нуучихаж байгаа юм. Авдар шиг юман дотор. Тэгээд яг явахдаа бас толгой дээрээ тавихгүй байгаа юм. Тэгээд хаанаас авсан юм, хэн өгсийн, тийм юмыг чинь мэдээж тэгэх улсууд байгаа юм. Хаанаас авсан юм, хэн өгсийн, хэнээр хийлгэсэн юм, хөлсийг нь өгсөн үү, ингээд л чи хөлсөнд нь юугаа өгсөн юм ингээд л аашилчихмаар, тэгдэг юм байна лээ. Тэгээд үзүүлэхгүй байсан юм чинь би. Тэгээд нэг муу монгол гутал. Муу, муу инээм барсан монгол гутал. Тэгээд өмсөөд нөгөөдөхийг тийм, яахав манай тэр ээжийн тэр эгч надад хийж өгч байгаа юм л даа уг нь. Тэгээд нөгөөдөхийг нь өмссөөр байгаад, монгол гутлаас өөр тийм өмсөх юм байхгүй ш дээ, юу ч байхгүй, бажик мажинк гэж юм байхгүй, савхин гутал гэж байхгүй. Тийм байсан. Тэгээд өнөө монгол гутлаа өмсөөд, өмд яахав нэг даалимбан даавуун хоёр л, хоёрхон л өмдтэй байсан. Дотуур тийм бандаш мандаш гэж тийм юм ерөөсөө мэдэхгүй ш дээ. Тийм юм байхгүй. Тэгээд юм чинь их ховорхон байсан байх л даа тэр үед. Тэгээд тэрний ховорхон, ховорхон үгүйг би бас сайн мэддэгүй юм шүү, тэр үедээ. Тийм. За тэгээд тэр хоёрыгоо, нэгийг нь бас гамнаад л байхгүй юу, малгайтайгаа хийгээд эвхээд далд хийчихсэн байсан. Тэгээд тэрийгээ өмсөөд л, суран бүс бүслээд л, нөгөө монгол гутлаа өмсөөд л, нэг даалимбан цамц хийж өмссөн юм. Тэгээд тэрнийгээ өмсөөд, тэр цамц мамц хийх чинь амархан ш дээ. Ингээд л, зүгээр монгол дээл шиг л хийчихэж байгаа ш дээ, цамцыг.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Энэрүүгээ ийм задгай, тийм. Тэгээд нэг товчнууд олоод хадчихаж байгаа юм. Тэгээд л тэр гуравыгаа өмсөөд л нөгөө ахыгаа дагаад л тэр нутагтаа хүрээд ирэв ээ. Тэгсэн эвий эвий зайлуул муу ах минь гарч ирээд л, ажаа гарч ирээд л, ээжийн төрсөн дүү айлаас ирсэн, ээжийн төрсөн дүү гарч ирээд л уйлаад, манайг үнсээд л тэгсэн чинь харин уйлахгүй байна лээ би, ерөөсөө уйлахгүй байна лээ.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Ирсэндээ баярласан байх тиймээ. Ерөөсөө уйлж өгөхгүй байсан. Тэгээд л ахдаа үнсүүлээд л, ажаадаа үнсүүлээд, тэгээд ээжийнхээ төрсөн дүүд үнсүүлээд, ахындаа орсон. Тэгсэн ах авгай авцан байж байна лээ, ахын авгай жирэмсэн, их том гэдэстэй сууж байна лээ. Тэгээд л одоо яахав дээ тэгээд л ахаасаа, бэр ажаагаасаа одоо юу асуухав дээ тиймээ.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгээд л ахаасаа ингэж асуусан “Ахаа та авгай авцан юм уу?” гэсэн “Тийм” л гэж байна лээ. Тийм, энэ ажаа чинь ш дээ л гэж байна. Аан л гэсэн. Тэгээд манай дүү байхгүй болцон юм уу гэсэн. Тиймээ миний дүү, одоо тэрийг битгий бодоорой л гэж байна. Заа л гэсэн. Тэгээд, өө тийм миний доод талын дүүг бас айлд өргүүлцэн байна лээ. Ирсэн чинь байхгүй байна лээ, байхгүй байсан. Тэгээд яахав, тэгээд яахав айлд өргүүлсэн, сайн айлд өргүүлсэн байна лээ. Тйим, тэгээд л байж байсан чинь нөгөөдүүл чинь өө одоо яахав, яахав, яахав, чи тэгээд буцаж явах уу гэж асууцгаагаад л. Үгүй, үгүй би одоо явахгүй шүү, би явахгүй. Тэгсэн чинь яаж байгаа юм? Яаж байгаа юм? Гээд л байна лээ. Өө яах юм, яах юм. Тэр, нарийн зоддог моддог гэдгийг нь хэлээгүй ээ. За яах юм, яах юм. Хүргэн ах их муухай ааштай юм байна лээ. Даадай өмөөрч чадахгүй юм байна лээ, манайг. Тэгээд одоо би их зүдэрмээр юм байна лээ ерөөсөө. Үгүй ээ их л зүдэрч байсан угаасаа. За би та нарт тэр болгон юмыг нь ярихгүй ээ гэж хэлээд л. Тэгээд ингээд байж байсан чинь манай…
Дэжид -
Хэрсүү л хүүхэд байж дээ.
Дарийжав -
Айн?
Дэжид -
Хэрсүү хүүхэд байж.
Дарийжав -
Аймар, тэгээд ингээд нэг 5, 6 хоноод л тэгээд тэр рашаан дээр очоод л юм хумаа угаагаад л тэгээд л байж байсан чинь ашгүй нэг, нөгөө морийг чинь буцаана ш дээ бас, унаад ирсэн морь чинь тэдний морь юм чинь. Тэгсэн чинь би өөрөө гүйж яваад рашаан дээр авч ирээд энчээ тэр Булган сумаас рашаанд хүн ирдэг юм гэнэ лээ гээд гүйгээд очсон чинь ашгүй нэг Лхагважав гээд нэг таньдаг юм. Тийм, өвгөн хүн. Тхх, тэгээд тэр хүрээд ирсэн байна. Тэгээд л тэр манайг хараад зүгээр сүүд болж байгаа юм чинь. Заа одоо бид нартай буцах уу, Даадай чинь аваад ирээрээ гэсэн. Пунцгаа гэдэг хүн байсан, Пунцгаа ах чинь аваад ирээрээ гэсэн гээд зүгээр сүүд болоод байна. Тэгэхээр нь жаахан дуугүй сууж байгаад авгайг нь Мааний гэдэг юм. “Маанийхай би таньд хэлье. Лхагважав гуайд хэлхээр Лхагважав гуай ерөөсөө ойлгохгүй байхын. Би одоо миний хоёр дүүг нэгийг нь хүнд өргүүлээд, нэгийг нь хүнд өргүүлээд үхүүлцэн байна. Миний ах, ажаа хоёр эндээ хоёулаа байж байна. Ах авгай авцан байна. Ажаа зайлуул одоо тэгээд л гэртээ байна л даа. Тэгээд яахав одоо би ажаа, ах хоёртойгоо амьдармаар байна өө. Тэгээд би явж чадахгүй нь ээ, та хоёр миний морийг аваад яв” л гэсэн.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэд нар мэднэ л дээ. Угаасаа манайг зүдэрч байгаа, ядарч байгаа гэдгийг мэднэ. Хүн чинь мэддэг юм байна лээ ш дээ угаасаа, тийм. Тэгээд зарим нь хүртэл тэгж байсан юм чинь манайг.
Дэжид -
Нутаг усных нь ямар хүн гэдгийг ерөнхийдөө мэдэж байгаа.
Дарийжав -
Одоо тэр үү? Тийм, одоо Булганд байсан уу?
Дэжид -
Тийм тэр өвгөнийг. Тийн мэдий ш дээ.
Дарийжав -
Мэдэлгүй яахав, Мэднэ ш дээ. Тэгээд тэр Лхагважав гуай нас барцан юм байна. Тэр Маанийхай нас барцан гэж байна. Би энэ жил бас энэ Архангайд өвөлжөөд бас тэр үед байсан улсуудаа судалж бас уулзах юмсан гэж бодсон чинь ерөөсөө амьд юм байхгүй. Цөмөөрөө нас барцан байгаа юм. Одоо миний үеийн юмнууд ч байхгүй байна лээ. Цөмөөрөө тийм болцон байх юм. Муухай юмаа ер нь тиймээ, энэ хорвоо гэдэг. Тэгээд л яахав дээ. Тэгээд нөгөө хоёр чинь заа заа миний дүү юу яагаарай, яахав том болоод байж байгаарай. Тэгсэн нөгөө Лхагважав гуай чинь тэгж байна “Том болоод байж байгаарай, би чамайг бэрээ болгож авна шүү” гэж байна харин урдаас.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгэхээр ингэж бодож байна. Би эргэж очоод л, Лхагважав гуайн бэр болоод л тэнчээ амьдрах ч гэж. Үгүй ээ яахав яаж мэдэхэв дээ юм ч их хэцүү л байдаг юм гэнэ лээ. Тэгэхлээр нь би, би тэр хүн мүнтэй сууж муух гэдэг юмыг ерөөсөө миний сэтгэлд бол тийм мэдэгдэх юм байхгүй ш дээ гэсэн чинь тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав 12 настай хүүхэд тэгэлгүй л яахав гэж байна. Гэхдээ би чамайг хаа яваа газраас чинь олж авна шүү гэж байна. Тэгээрээ гэж хэлчихээд би морио хөтлөөд тэгээд ахындаа гүйгээд оччихов оо.
Дэжид -
Заа.
Дарийжав -
Тэгээд л нөгөө хоёр чинь маргааш нөгөө морийг чинь хөтлөөд явчихсан байна лээ. Эмээл, хазаарыг нь тохож өгөөд л, хазаарыг нь эмээлд нь өлгөөд тэгээд л явуулцан, нөгөө уут муутыг нь өгөөд явуулцөөн. Цөмөөрөнг нь өгөөд явуулцан. Тэгээд нэг юм эгч, өнөө ээжийн, ээжийн эгч л их өгүүлсэн гэнэ лээ. Тэр лам ах ерөөсөө санаанд орохгүй байна гэсэн. Уйлаад л байна гэнэ лээ. Яанаа одоо явуулчихсан. Тэгээд л ах, ажаа хоёртойгоо байж байсан чинь манай аавын талын нэг одоо Жамбанбазар гэдэг хүн, хүний ээж аав хоёр тэр Жамбаа ахын ээж нь манай аавын төрсөн дүү байхгүй юу. Самбуугаас болж байгаа юм тэр Самбуу л хаа байсан тэрмуу өнчин хэдэн хүүхдийг тараагаагүй болуул би авах ёстой байсан юм гээд нөгөөдөх тэр аавын төрсөн дүү нь, тэр эгч тэгж байна гэнэ. Тэр, тэгээд байж байсан чинь Жамбанбазар гээд ганцхан хүүтэй тэр, манай тэр эгч. Тэгсэн чинь ингээд л нэг өдөр ингээд л гадаа бид нар түлээ хөрөөдөөд сууж байсан чинь тэрийг би сайн мэднэ л дээ. Тэр ахыгаа, тэгсэн чинь нэг алаг морь хөтөлчихсөн, нэг хээр морь хөтөлцөн, нэг алаг морь унасан хүн ирж явна. Үгүй ээ энэ чинь яахаараа, үгүй ээ надруу чиглээд л яваад байх юм. Гадаа тэр хойно түлээ хөрөөдөж байхад. Үгүй энэ одоо яахаараа манайг одоо дуулмааргүй юм аа. Манайг ирсэн гэж дуулмааргүй юм аа. Жамбанбазар ах яг мөн байх юм даа гээд л гүйж ороод л манай тэр ээжийн төрсөн дүү Соль гэдэг хүн байсан юм. Соль ажаадаа хэллээ би. Соль ажаа манай Жамбанбазар ах морь хөтлөөд ирж явна, манайг авах гэж яваа байх шүү гээд л тэглээ. Тийм байх өө. Нэг тиймэрхүү яриад. Тийм байх өө миний хүү чамайг чигтэйхэн их сурдаг байсымөө. Чамайг авчирч өгөөрэй гэж байсан ш дээ. Жамбанбазарын аав, Өнөболд ахын аав Өнөбадар гэдэг хүн манай тэр аавын ах нь Жогсонжав гэдэг хүн байгаа юм. Тиймээ Жогсонжав гуай, Өнөбадар гуай хоёр чамайг л олж авах юм гээд л яриад байсан юм билээ. Ганц өргөмөл охинтой байсан нөгөөдөхөө үхүүлцэн гэнэ лээ. Миний хүү за чи ахтайгаа яваарай гэж байна. Баярлаад л явна. Би дүү дээрээ очих гэж баярлаж байгаа ш дээ. Дүүг тэднийхний бас Жамбаа ахын аавын ахад нь өгцөн байгаа юм манай тэр дүүг. Тэр бол их сайхаан янзтай сайхан амьтан, ерөөсөө. Заа тэгсэн чинь нөгөө ах чинь морь хөтлөөд манайг авах гээд хүрээд ирлээ. Тэгээд л тэр ахынд ороод л сайн уу? За миний дүү сайн явж ирсэн үү? Гээд л тэгж байна. Сайн л гэлээ. Тэгээд гадаа гараад уулзъя л гэж байна манайг. Гадаа гараад уулзсан одоо миний дүү хойшоо тэр Булга сум руу битгий яв. Аав ээж чинь, манайг ээж чинь загнах байсан. Одоо ахындаа оччих гэж байна. Соль ажаагаасаа асууж байна. Яваа яв миний хүү л гэж байна.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгээд нөгөө морийг нь унаад л, тэгээд тэр аавынхаа төрсөн эгч дээр очсон. Тэгсэн чинь зайлуул баахан хонь, мал гэж жигтэйхэн их малтай. Хонь гэхэд 300-гаад хонь. Адуу гэхэд хоёр зэл гүүтэй, үнээ гэхэд 20-иод үнээ саадаг. Тийм айл, тэр Жамбанбазар ахын ээж, аав хоёр тийм баян айл. Манай аавын төрсөн эгч шүү дээ. Тийм хүн. Тэгээд л очоод тэднийдээ очлоо. Очоод тэгээд л уяан дээр буулаа. Тэгсэн чинь л за юу манайд ер нь юу гараад ирж байгаа юм, тал талаас нь ах дүү нар нь угтаад л үгүй бас Жанбан их сайн юмаа, Жамбан дүүгээ олоод ирж байгаа юмуу л гэнэ, Жамбан хүүхдээ олоод ирж байгаа юмуу л гэнэ. Үгүй ээ мөн сайхан юм ярьж байна аа, тэр хавийн улсууд цөмөөрөө гүйгээд ороод ирэв ээ. Үгүй ээ би зүгээр ёстой хэлэх ч юм олдохгүй дуугүй л суугаад байлаа. Тэгсэн чинь цөмөөрөө л зүгээр ёстой нээрэн ингээд л үнсээд л манайг чинь “Миний дүү хаагуур төөрч яваад хүрээд ирэв, гэрээсээ төөрөөд явцан хүүхэд шүү дээ. Танай жинхэнэ гэр чинь энэ шүү дээ” гээд л настай улсууд тэгээд л байх юм. Тэр нь ч тийм л байх л даа. Үгүй ээ, тэгээд юу гэж байгаа юм болоо гэж бодоод л, ингээд л тэгээд л сууж байсан. Тэгсэн манай тэр ажаа, Жамбаа ахад хэлээд “За миний хүү охиноо нэг юм олж авлаа би, за ашгүй дээ” гээд л уйлаад л. Тэгээд надад чинь зүгээр өнгө өнгийн юм авч өгөөд л чихэр, михэр, алчуур тэгээд надад дээл хийгээд тавьцан байга юм чинь. Тэгээд миний дээл, дээлээ би өмсөж үзээд тайлж тавичаад л, бүх юмнуудыг чинь солиод сарпан, цамц, дээл өмд, цагаан ултай гутал тэгээд одоо тийм юмнууд аваад тавьцан байгаа юм чинь тийм, манайг нэг очиж авна гээд л дорно хийцгээчихсэн юм гэнээ. Уг нь хувцасыг нь аваачиж өмсүүлж авах байсан юм гэнэ. Тэгээд ирж ч магадгүй, ирэхгүй ч байж магадгүй ч гээд түрүүнд тэгж явуулсан юм гэнэ л гэдгийн. Тэгээд өнөө дээл хувцсаа өмсөөд, тэгээд би тэр ахындаа байхдаа их өлсөж байсан. Аймар их өлсөж байсан. Ерөөсөө өглөө л нэг жижигхэн юм өгнө надад юу өгөхөв…
Дэжид -
Ммхм. Нөгөө лам ахынд. Тийм ээ.
Дарийжав -
Тийм нөгөө лам ахынд. Өрөмний өөдөс, ээзгий энэ хоёрыг л иднэ. Өөр идэх юм байхгүй. Тэгээд шөнийн бор хоногт нэг аяга бантан. Нэг л аяга өгнө, илүү өгөх ч үгүй. Тийм, тэгээд тэрүүгээр чинь хоол хийж явсаар байгаад л 5 жил болчихож байгаа юм даа би тэнд чинь. Тэгээд яахав дээ. Тэгээд ирсэн чинь хөөх зүгээр хамаг юм, зүгээр ёстой гоё. Тэнчээ ч нэг хоол, энчээ ч нэг өрөм, тэр доогуур ч нэг тараг. Энчээ ч нэг айрагнууд.
Дэжид -
Нөгөө Жамбаа ахындаа
Дарийжав -
Тийм, Жамбаа ахындаа тийм тэр үед. Тэгээд яахав дээ, нөгөө их юман дээр чинь нөгөө өлсөж явсан хүн чинь идээд л идээд л жижигхэн жижигхэн идээд явах юм байна лээ. Тэгсэн чинь гэдэс гүйлгээд, хоёр өдөр гэдэс өвдөөд хэвтэж өнжив өө. Тэгээд яахав дээ. Тэгээд нөгөөдүүл чинь сүүд болж байгаа юм чинь, эмч мэмчид яваад л эм мэм авчирч өгөөд л, манай тэр ажаа. Түрүү нь нөгөө өргөмөл хүүхдээ үхүүлцэн байсан юм чинь тэгэлгүй яахав дээ. Тэгээд л яахав нөгөө айлдаа суугаад л, хүүхэд нь болоод л, тэгээд л тэр айлын юман дээр очоод эзэн сууцан ш дээ. Тэгээд дараа нь энэ хүн чинь над дээр өнхрөөд ороод ирж байгаа юм чинь. Тэгээд л ингээд амьдарсан ш дээ миний хүү. Тийм, сүүлд нь тийм. Тэгээд яахав тэнчээнээ ахындаа хүүхэд нь болоод 12той ирсэн тиймээ. 13, 14, 15, 16, 17, 18 ингээд долоон жил ганцаараа байсан юм би. Тэр айлынхаа гэрт. Гэхдээ юмандаа ерөөсөө түүртдэггүй байсан би тийм. Тэгээд л тэр ах, ажаа хоёр хаячаад л яваад өгнө. Жамбаа ах тэгээд юу яасан, сургуульд яваад өгсөн, тэгээд Жамбаа ах авгай авсан. Тэгээд авгай нь ч гэсэн дагаад явцан. Авгай нь уг нь надаас өмнө байсан л юм байна лээ. Тэгээд манайг тэгээд хүрээд ирэхээр зэрэг манай тэр Жамбаа ах авгайгаа дагуулаад яваад өгчлөө. Хот руу яваад өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод, өө энэ Архангайд эхлээд банкны даргаар орсон юм. Архангайд, тэгээд Архангайд хэдэн жил байж байгаад Өвөрхангайд очсон юм. Өвөрхангайд бас нэг хэдэн жил банкны дарга хийж байгаад, дараа нь Улаанбаатар хотод очиж насаараа банкны дарга хийж байгаад нас бараад одоо нэг 5, 6 жил болж байна уу яаж байна. Тэр манайг өргөж авсан ах. Одоо өргөж авсан гэж ярина ш дээ тиймээ. Тийм, өргөмөл, би одоо төрсөн дүү нь биш ш дээ угаасаа. Тэгээд би зүгээр хэнээс нь ч юу ч гуйгаагүй ерөөсөө. Хамгийн баян нь амьдарч байгаа юм чинь би тэр үедээ. Тэр их малтай, мал чинь баян байсан ш дээ, тэр үед чинь тиймээ.
Дэжид -
Өө тэгэлгүй яахав.
Дарийжав -
Тэгээд би түрүүхэн эд нарт өглөө ярьж байсан юм. Эд нар 5 үнээ саахдаа өглөө босохгүй юм одоо. Тэгээд, заримдаа харин нэг дуудуулахгүй босч байна аа зайлуул. Манайг нэг юм яриад байхаар би тэгэж явсан ш дээ гэхээр тэгээд би байна шүү дээ адуундаа явна, үнээгээ саана, хонио хариулна, морио өөрөө уургалаад уначихна тэр айлд тийм болов оо би бүр бүх юмыг нь эрхэндээ авчихаж байгаа юм чинь. Бүх юм миний нэр дээр угаасаа тэр айлын бүх юм нь миний нэр дээр. Тэгээд Жамбаа ах хаячихаад л юмаа хаяаад яваад өгч байгаа юм чинь. Ах, ажаа хоёр настай. Тэр өргөж авсан аав ээж хоёр нь.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Манайг өргөж авахад чинь тэр манай аавын ажаа чинь ямар ч гэсэн 70 хүрцэн байсан байх өө. Цаад өргөж авсан аав ч гэсэн 70 хүрцэн байсан байх. Их л настай байсан. Үнээ мүнээгээ ч сааж чадахгүй, ерөөсөө хоолоо ч хийж идэж чадахгүй байсан. Тэгээд л би очоод хоол ундыг нь хийж өгнө, юмыг нь угааж өгнө. Тэгээд л бүх юмыг нь хийнэ. Тэгээд бүх юман дээр нь эзэн болцон угаасаа тэгээд л. Тэгээд муу өргөмөл аав минь нас барчихав аа зайлуул. Надад уг нь ингэж ярьж байсан ш дээ. Тэр өргөмөл аав би охиноо, дан охин гэж ярина манайг. “Би охиноо одоо ингээд арван долоо найм одоо миний охин хүрлээ. Би уянгын цоохор гэр авчирч барьж өгнө, охиндоо. Одоо энэ юуны тиймээ, уянгын цоохор гэр барьж өгнө өө, би охиндоо, тэгээд би чамайг хүнд гаргаж өгөхгүй. Би гэртээ хүргэн авна” гээд л дандаа тэгж ярьдаг байхгүй юу. Тэгээд би ч яахав дээ хүүхэд болсон хойно санаанд ч орохгүй, тэгээд л явж байна. Миний хүү юу яагаарай, за миний хүү битгий гадагшаа гарч яваарай, хоёулаа тэгээд л гуйгаад л манайг чинь гуйгаад л. Үгүй ээ тэгээд л 16, долоо, найм хүрээд ирэхээр чинь яаж мэдхэв дээ тиймээ, хүн дагаад явчихаж болно ш дээ тиймээ, тэгээд би тэгж хэлээд байгаа юм “Өө би явахгүй ээ. Та хоёр битгий айгаарай, би явахгүй. Би ерөөсөө та хоёрын гар дээр байж байгаад л тэгээд л учраа олно. Тэгээд би явахгүй” гээд л тэгдэг юм. Тэхээр за миний хүү битгий яваарай, битгий хүн дагаж яваарай, холын хүн ч битгий дагаарай, ойрын хүн ч битгий дагаарай, энэ ормондоо л амьдарна шүү гээд л дандаа тэгэж ярьдаг байхгүй юу. Тэгээд тэр хоёрын сэтгэлээр би ерөөсөө гаръя гэсэн бодол надад ерөөсөө ороогүй. Тэгэж байж байсан чинь тэгээд 18 хүрлээ. Тэгээд энэ манай хүн чинь яахав дээ сайхан ч хүн байлаа. Тэгээд над дээр орж, гарч байгаад л тэгээд хоёулаа нөгөө айлын чинь юмыг цуг хийж байгаад л тэгээд л хоёулаа энэ гэртээ шууд суучихаж байгаа юм чинь. Тэгээд 19тэй хүүхэд гарсан надаас. Нэг охин гарсан. Одоо аймагт байгаа. Тийм, одоо тавин хоёр, гурав хүрч байна. Тэгээд даруй нь бас нэг охин гарсан одоо бас л энэ гадаадын Солонгост яваа ш дээ тэр охин. Тийн, тэгээд тэр охин гарсан. Тэгээд байж байсан чинь их ойр ойрхон гарсаан. Тэр хоёр ганц ганцхан ах. Хоёр охин. Дараа нь хоёр банди. Одоо энэ том банди, энэ гурав. Ингээд жилийн нэгд 5 хүүхэд гаргачихав уу. Жил болгон нэг хүүхэд гарчихаж байгаа юм чинь. 19тэй нэг гараад л, 20той нэг гараад л, 21тэй нэг гараад л, 22той нэг гараад л, 23тай нэг гарчихаж байгаа юм. Ингээд л 5 хүүхэд гарчихаж байгаа юм. Гурав нь банди, хоёр нь охин. Заа яахав, тэгээд байж байсан. Тэгээд л хоёулаа яахав дээ ингээд нийлчихэж байгаа юм чинь угаасаа бид хоёр. Энэ чинь гэрээсээ юм авч ирээгүй тэгээд над дээр л тэгээд би угаасаа өөрөө тэр их юмтай хүн чинь хүнийг юу авч ир гэж хэлэхэв дээ. Угаасаа тэгээд өмсөж байгаа дээлтэйгээ л манайд орж ирсэн. Тэгээд эр нөхрийг чинь хайрлаад л би чинь дээлийг нь хийж өгөөд л, гутлыг нь хийж өгөөд л. Би тэгээд арван хоёр, гуравтай байж байхдаа дээлээ хийдэг байсан. Тэгээд л өвгөндөө дээлийг нь хийж өгөөд л, тэгээд л өөрийн болгоод л авсан. Тэгээд л ажилаа цуг хийсээр байгаад л тэгээд л эдийг хүртэл сурчихлаа ш дээ. Миний өвгөн.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Тэгээд тэр мал чинь тэгээд юу байсан юмаа. Үүрэг ихтэй, тэр их мал чинь. Тэгээд тэр Жамбаа ахын ээж, аав нь хоёулаа нас барчихав аа зайлуул. Тэгээд Жамбаа ах яахав дээ. Өөрөө Улаанбаатарт ажилаа хийгээд л явж байгаа юм. Тэгээд зунд нь ирж амраад л, өвөлд нь ажил руугаа яваад л өгч байгаа юм. Би тэр ахыгаа их баярлуулж байсаан. Сайн ч гэж жигтэйхэн надад. Ёстой нэг ээ бас сайн хүн байсан юм. Тэгээд харамгүй ч мал залнаас нь алж өгдөг байсан. Тэгээд л тэгээд нэгдэл гэж эхлээд байгуулав аа. Тэгэж явсаар байтал нэгдэл байгууллаа. Тэгээд үүрэг ихтэй, тэр мал чинь. Үүргийг нь өгөх гэж тэр чинь бас их зовно шүү дээ. Сүүг нь заводанд өгнө. Ноос юуг нь хяргаж өгнө…
Дэжид -
Үүрэг гэдэг нь одоо норм байх уу тэ? Норм маягийн юм уу тэ?
Дарийжав -
Тийм, төлөвлөгөө маягийн норм.
Дэжид -
Одоо малын татвар л маягийн юм байх нь тэ?
Дарийжав -
Тийм, одоо малын татвар л гэсэн үг. Тийм. Одоо адууг чинь самнаж ноосыг нь авч өгнө, үхрийг чинь хяргаж ноосыг нь авч өгнө. Тэгэхээр 100г ноос л дутцан байвал шүүхдээд л энэ хүнийг чинь авч явчих гээд л байдаг тийм байсан ш дээ. Одоо ямааны ноолуур ингээд самнана аа. Самнаад гаргаж байгаа ш дээ тиймээ. Энүүнд л 200г ноолуур дутуу байвал шүүх дуудаад салахгүй. Энийг чинь, тийм захиргаадалтай байсан ш дээ, хэцүү. Заа тэгээд байж байсан чинь яах вээ тэгээд юманд нь өөрийнх нь үүргийг нь тэр олон малаас өгч л таараа ш дээ тиймээ. За тэгээд хонийг нь ч л өглөө, үхрийг нь ч л өглөө, сайхан хайнагийн шар ч л их байлаа, сайхан хайнагийн үнээнүүд ч л их байлаа. Тэгээд үүргэнд нь өгөөд л, үүрэг даалгаварыг нь биелүүлээд нэг хэдэн жил амьдраад байж байсан чинь нэгдэл гэдэг юм байгуулах гэж байгаа юм гэнээ гэж дуулдаад л байна. Заа тэгсэн чинь би чинь заа байз нэгдэл буй болоход чинь би таван хүүхдээ гаргацан байсан байх шүү. Тэгсэн санагдаад байна. Таван хүүхэдтэй байсан. Тэгээд байж байсан чинь нэгдэл гэдэг чинь нэг өдөр энэ сум захиргааны дарга нь очоод л малыг чинь тоолоод л тэгээд л хоёр зэл гүү уяцан байж байхад чинь ногтыг нь мулт мулт татаад л, унагатай чинь хоёр азаргатай нь тэгээд бүх юмнуудыг нь түүгээд явчихаж байгаа юм. Тэгээд нэг хэдэн морьтой хоцорлоо ш дээ.
Дэжид -
Яагаад тэгж авч байгаа юм?
Дарийжав -
Үгүй одоо мэдэхгүй. Тэгэж дайрч авсан ш дээ. Энэ нэгдэл. Тийм, одоо ярих хүн бий, мэднэ. Мэдэх хүн зөндөө бий. Шууд л тэгээд хүчээр авч байсан ш дээ.
Дэжид -
Аахан өөрийнхөө саналаар элсэхгүй.
Дарийжав -
Үгүй элсэхгүй. Тэгээд өнөө үнээг чинь хорин үнээг чинь хэдэн үнээтэйг нь бичиж аваад л ганц ч үнээ үлдээлгүй цөмийг нь бас нэгдэл аваад, үхэрийг нь харах, үнээг нь саах хүнийг дагуулаад ирж байгаа юм чинь. Тэгэхээр нь би тэгж байгаа юм заа яахав ээ, наад адуу мадуугаа, хонь монио. Одоо эннээс хоёр дахин том хашаатай хонь байгаа юм чинь. 300гаад хонь чинь жигтэйхэн том хашаатай байна биддээ тэ. Тэр хонийг чинь манай өвгөн 30 эр төлөг олж элдээд л цөмийг нь туулгачиж байгаа ш дээ. Заа би тэр хонин дээр оролцсонгүй, адуун дээр оролцсонгүй. Үнээндээ бол би хайртай байгаа юм чинь. Өө би энэ хорин үнээгээ өөрөө саана, өөрөө би нэгдэлд, нэгдлийн гишүүн болж би ажлаа хийнэ. Би хэдэн хүүхдээ юугаар тэжээхэв. Би тэгээд ажил хийхгүй, одоо тэгээд би яахав гэсэн чинь. Өө тэг тэг гэж байна. Тэгээд үнээндээ оруулчиж байгаа юм. Тэгхээр өөрийн юм шиг байх юм билээ, сайхан. Тэгээд адуу мадууг чинь цөмийг нь, зэлийг нь эвхэж аваад л азарга, гүүнүүдийг чинь унагалдуулаад л аваад явж байсан ш дээ, хөөгөөд л тийм муухай. Одоо нэг дээр үед цагаачин гээд юу билээ, юу гээд ярих юм билээ тиймээ. Дээр үед заа байз бас нэг тийм нэг хүний юмыг булааж авдаг улсууд байсан гэсэн байхаа тиймээ. Дээр үед тэгж байсан гэнэ лээ тэр үед тийм. Тэгээд өнөө нэг их ажил хийж байсан хүн чинь би өөрөө ингэж бодож байгаа юм “Яадгийн яадгийн далд орог, тэр их юмыг байхгүй, хайран юм гэж бодохгүй байгаа юм би, манай өвгөн ч гэсэн тэгж бодохгүй байгаа юм. Ажил хөнгөрөг, ашгүй одоо ямар, зарах гэхээр хүн авахгүй байгаа юм чинь таван цаасаар, таван зуун цаасаар шүү дээ. Таван зуу бишээ тавхан төгрөгөөр нэг хонь аваачээ гэхэд мөнгө байхгүй, мөнгө байхгүй авах хүн олдохгүй байгаа юм чинь. Ах дүүдээ хониноосоо нууж тарааж өгөөд л ах дүү нартаа. Тэгээд л хонинуудаа явуулчихаж байсан юм. Заа тэгээд л. Тэгээд нэг 20 үнээтэй хоцорсон. Тэгээд үнээгээ саагаад л өөр дээрээ, нэрээ бичүүлээд л нэгдэлд гишүүн, тэгээд л нэгдлийн гишүүн болоод л тэгээд л үнээгээ саагаад л саальчинаар орсон. Би өөрөө саальчнаар тийм. Тэгээд өвгөн үхрийг нь харж байгаа юм. Үхэрчин гэдэг нэртэй. Тэгээд би саальчин, өвгөн үхэрчин. Ингээд л нэгдэлд орлоо. Заа тэгээд яахав, тэгээд нэгдэлдээ ороод гайгүй ээ.
Дэжид -
Ямар нэртэй нэгдэл анх байгуулагдаж байсан юм?
Дарийжав -
Заа байз юу билээ, “Социализм” гэж байсан байх шүү. Социолизм нэгдэл гэж байсан байхаа тийм. Тэгсэн санагдаад байна. Заа тийм нэгдэлдээ тэгээд орчихлоо. Заа яахав тэгээд нөгөө мал залыг чинь туухыг нь туугаад тэр чинь тэгээд. Тэгээд намар, намардуу авсан санагдаж байна аа, 8 сард л авсан болуу. Тэгээд л өвөл өвөлжөөндөө буулаа. Заа тэгээд л яахав дээ. Тэгээд ахиад л бас нэг хүүхэд гарсан. Тэгээд л хүүхдээ гаргаад л. Тэгээд л тэр 20 үнээгээрээ яахав дээ, тэр чинь тэгнэ ш дээ. Тугал нь хүний мэдэл орцон, бяруу нь хүний мэдэлд, үнээнүүд чинь хүний мэдэлд, үхвэл тэгээд чинь тэр чинь төлнө ш дээ. Тийм юманд орчихож байгаа ш дээ. Тэгээд үхүүлээгүй л дээ. Бид хоёр чинь өнөө сайн малладаг болохоор бас хоёул сайн маллана ш дээ малыг. Ёстой нэг ч төл үхүүлээгүй. Тэгээд л, тэгээд яахав дээ би нэг хоёр ихэр хүүхэд гарахаас арай өмнө заа нэг зургаан хүүхэдтэй болчоод байж байсан чинь сарлагийнхаа үнээг би өөрөө чамлаад, сүү бага гарах юм гээд чамлаад хайнагийн үнээг саах хүн байна уу гээд зар тараацан байна. Үгүй ерөөсөө энэ муу юу ч гарахгүй энэ муу ааштай сарлагийг ингэж сааж үүргэнд нь хүрэхгүй ингэж сааж байхаар яршиг өгчөөд хайнагийнхаа үнээг саая, авч саая гэж бодоод тэгээд өвгөндөө хэллээ. Би угаасаа энэ нэг хэдэн сарлагаас чинь худлаа хэлэхэд уйдаж байна. Ерөөсөө байя тэхүү, хайнагийн үнээ авч саах уу гэсэн тэгье гэж байна. Сарлагийнхаа үнээг хүнд өгчихөөд 15 сарлагийн үнээ саадаг ш дээ. Заавалгүй 15 сарлагийн үнээ саана ш дээ. Тийм яахав өөрөө нэг 5, 6 үнээ үлдсэн л дээ. Тэгээд л нэг 20 гаруй үнээгээ сааж л байвал юм идэцгээж л байна. Тэгсэн чинь юугаа, сарлагийнхаа үнээнүүдийг хүнд өгчихөөд өвгөнөө хайнагийн үнээнд явуулчихав аа. Одоо энэ доошоогоо одоо энэ 3-р юу гэдэг руу энэ Буйлан руу явуулчихлаа. Заа тэгсэн чинь өвгөн хавар нээх сайхан хайнагийн үнээнүүд туугаад л ирлээдээ. Заа бас сайхан амьтан юмаа. Тэгсэн чинь зарим нь тугалаагүй хоёр хайнагийн үнээ, 12 хайнагийн үнээ туугаад ирлээ. Заа 10 нь тугалцан байна. Еөө сайхан амьтангуудаа ерөөсөө. Тэгээд нөгөөдөхийг чинь барьж аваад л сарлагийнхаа үнээг хаяаныхаа айлд өгчихөөд л тэгээд өнөө хайнагийн чинь үнээг саалаа. Хоёр үнээ нь тугалаагүй ирсэн юм. Тэгээд бас л өөрийнхөө үнээтээ нийлээд бас л 20-иод шахуу л үнээ саалаа. Тэгээд л үнээгээ саагаад л тэгээд завод юуныхаа сүүг өгөөд л, завод гэж байхгүй тэгэхэд чинь нөгөө нэг юу билээ өө тийм сүүгээ авна бас тийм. Тэгээд л хайнагийнхаа үнээг саагаад л нөгөө хайнагийн чинь үнээн дотор чинь ааштай үнээ байхымаа бас. Мөргөдөг үнээ байх юм, хаздаг үнээ байх юм. Миний энэ хоёр гар зүгээр ингээд цэл хөхөрцөн ш дээ тэр хаздаг үнээ хазаад. Тэгээд тэрийг чинь барьж авч байгаад л дөрлөөд манай энэ чинь их чадалтай байсан юм чинь. Дээс алгадаад л дөш хийгээд л дөрлөөд л хамраас нь ингээд л тушаад л, дахиад урд талыг нь тушаад, хойд талыг ньтушаад л тэгээд саагаад л байна. Хамгийн сүү муутай үнээ нь л 3л гарах юм, тэгээд л тэрнээс чинь дандаа 5л сүү гарах юм. Хөөх би ч ёстой нээрэн ёстой фермэн дээр хамгийн сүү ихтэй, хамгийн сайн саальчин болчихов оо.
Дэжид -
Ммхм.
Дарийжав -
Заа ёстой нэг ээ бас сайхан юмаа. Битон, битоноор сүүгээ өгнө. Заа тэгээд л фермийн эрхлэгч нь манай нэг төрлийн ах байсан юм. Тэр их надад их сайн. Их сайн ажил хийдэг, юмаа их сайн хийдэг гээд л. Тэгээд л нөгөө ахтайгаа хуувилдаад л ёстой нэг өө ерөөсөө мандаж өглөө би чинь ерөөсөө. Сүү мүүнийхээ нормыг гүйцээгээд л би чинь одоо, хуувилдах нь ч юу байхав дээ. Угаасаа үнэн нь тэр юм чинь. Хувилдах ч юу байхав угаасаа үнэн л юм чинь. Тэгсэн чинь манайг..
Дэжид -
Танийг одоо яахав үннийг чинь л яг яаж, үннээр нь тодорхойлж дэмжиж байсан л байх.
Дарийжав -
Дэмжиж байсан байхгүй юу. Тэгсэн ингэж байгаа юм. Өвөл болсон чинь юу төл, төлөө 100 хувь боожуулсан саальчин гээд. Энэ сумын төв рүү ирж хуралд суу гэж байна аа гээд л тэр фермийн эрхлэгч ах хүрээд ирлээ. -Ахаа би явж чадахгүй нь, -чи яагаад явж чадахгүй гэж? Үгүй ээ би, Лхагва үхрээ хараад л алга болчихно, энэ хэдэн нялх хүүхдийг би яаж ингэж яахын. Харах хандах хүн байхгүй, ирэхэд одоо энэ хэд чинь бие биенийгээ алцан байж байвал яахын гэсэн чинь. Мэдэж байна, мэдэж байна. Заа тэгвэл чи яахав ингээд байж бай. Би чиний оронд тэгвэл өөр хүн явууллаа шүү гэж байна. Явуул, явуул би чадахгүй, тэгээд явсангүй өнөө хуралд нь. Тэгсэн чинь манайг төлөө сайн боожуулсан гээд нөгөө ах чинь өөрөө хуралд нь явсан байна лээ. Нэг чимодан, нэг дээлийн торго, 300, 300 төгрөг гэдэг чинь одоогийн хэдэн төгрөгтэй яахав?
Дэжид -
Одоо бараг л 3 сая орчим байгаа биз дээ.
Дарийжав -
Заа тэгсэн чинь чи төлөө сайн боожуулсан гээд, чиний нэр гараад, чам шиг төлөө боожуулсан хүн байхгүй байна аа миний дүү. Заа миний дүү ч ёстой “Аатай юмаа” гэж хэлж байж билээ. “Аа” гэдэг нь юу гэсэн үг юм мэдэхгүй.
Дэжид -
Аахан.
Дарийжав -
Манайг чи бас аатай хүүхэд юмаа гэж байж билээ. Заа тэгээд яахав дээ, тэгээд надад тэр чимодан, өө нэг хөгжим, нэг сонин хөгжим. Гурвалжин, нэг ийм янзын гурвалжин, ийм өндөр иштэй. Энэдээ нэг ийм хоёр, гурван чангалдаг юм нь л байхдаа. Тэгээд би тэр хөгжмийг нь аваагүй ш дээ. Би энүүгээр яах юм гээд, тэгээд тэр ах яасын бүү мэд. Асуугаач үгүй, энэ хөгжмийг чинь авахгүй ээ. Надад энэ нь дор бол арав таван цаас нэмээд өгчих өө гэсэн тэгээд нэмэж өгсөн надад. Тхх тийм, тэр хэл хүргэж ирсэн ах. Тэгээд л өнөөхийгөө, хайнагийн үнээгээ саагаад л нэрд гарлаа даа. Тэгээд би сүүлд нөгөө нэг энэ хойд суманд хэн билээ нэг жигтэйхэн сайн сайлчин байсан ш дээ тиймээ. Хэн гэж байлаа би одоо нэрийг нь мартчихаж бараг л тэрэнд би хүрэх гэж байсан. Өөрөө юмандаа явахгүй, өөрөө чадаагүйгээс би ингээд хоцорчихсон ш дээ. Би хэрэв явсан бол хөдөлмөрийн баатар болох байсан юм яг болох байсан. Тэгээд өөрөө явахгүй би, өөрөө би явахгүй, хүүхдүүдээ хаяж явахгүй, би хэдэн хүүхдээ, олон нялх хүүхэд гэдэг чинь хэцүү ш дээ миний хүү ерөөсөө тиймээ. Тэгээд тэр үед чинь их сонин бас өмсөөд явах дээл байхгүй бараг л ч. Нэг дээл хийж аваад л саалиндаа өмсөөд л ураад хаячихна, өмсөөд явах гутал ч байхгүй. Тэгээд тийм хэрнээсээ би одоо Улаанбаатар гэдэг чинь тийм сайхан газар ийм юмтай явж нүдний булай гэж бодоод л. Би өөрөө л тэгэж бодож байгаа юм. Тхх, тэгээд тэр хурал муралд нь ерөөсөө яваагүй ш дээ би. Тэгээд сүүлдээ 64 онд нэг хоёр ихэр хүүхэд гарав аа. Хоёр ихэр хүүхэд гарах гээд хөөх нөгөө гэдэс гэдэг чинь ингээд томроод л намар нь, намар одоо нөгөө зун л үгүй ээ одоо тэр жирэмсэн болоод л нөгөө том гэдэс чинь зүгээр л ийм л болчихлоо намар. Тэгсэн чинь тэр фермийн эрхлэгч, манай ах дүү нар ч гэсэн манайг үнээгээ өг, одоо үнээгээ өг. Чи ийм том гэдэстэй, үнээ саагаад яах юм, одоо угаасаа ядаргаанд ч орж байх шиг байна. Юу гэхэв, Үгүй үгүй би үнээгээ өгөхгүй. Би зүгээр энэ хүүхэд, за энэ яахав энэ том гэдэс яадгийн ингээд л гарчихна. Би үнээгээ өгөхгүй. Өгөхгүй гээд л суугаад байсан чинь нөгөө хүүхэд чинь зүгээр юу юугүй нөгөөдөх гэдэс чинь зүгээр бүр энэ дээрээ хүрээд ирлээ. Тэгээд нөгөө хоёр ихэр гэдгийг нь мэдэхгүй хүүхдээ, тэгээд л яваад үнээгээ саагаад л яваад байсан чинь манай ах дүү нар чинь аашлаад л нэг өдөр юу гэхэв наад үнээгээ өг. Амь олдохгүй, ажил олдоно, амь олдохгүй миний дүү үнээгээ өгчих гээд цөмөөрөө аргадаж гуйгаад л. Тэгээд би уйлаад үнээгээ өгч байсан ш дээ. Хүн үхцэн юм шиг тэгж уйлаад л ёстой нэг, тогой шанагаа хангинуулаад л уйлаад л би зүгээр ёстой нээрээ. Тэгээд миний үнээг буцааж өгөөрэй гээд л уйлаад байсан. Өгнө л гэж байсан л даа. Тэгээд өгнөө гэж байсан чинь хоёр ихэр хүүхэд гаргачихаар чинь юун үнээ авч саах байтугай өөрөө аюултай болчихож байгаа юм чинь. Хүний гарт орцон юм чинь. Тэгээд үнээгээ эргүүлж авч сааж чадаагүй би. Тэгээд ерөөсөө үнээнээсээ гарцан би, нэгдлийнхээ үнээнээс гараад тэгээд хойтон жил нь гүү саалаа би. Гүү чинь, хайнагийн үнээ чинь 650л сүүний үүрэгтэй байсан юм. Би үүргийг нь давуулаад л байсан. Давуулан биелүүлээд л. Тэгээд үнээгээ өгч байгаа юм, за яахав тэгээд л үнээгээ өгч байгаа юм. Тэгээд хоёр ихэр хүүхэд чинь зайлуул даа нэг нь тэгээд 2 сар болоод байхгүй болчлоо. За яахав тэгээд нөгөөдөхдөө гуниад л би үнээгээ л олж авах юмсан, үнээгээ л олж авах юмсан гэж бодоод л байсан. Тэгээд миний үнээ байхгүй, фермийн эрхлэгч тараагаад, тараагаад хүнд өгцөн байна лээ. Тэгээд л яахав дээ, үгүй ээ авъя гээд зүтгэвэл очоод л тэднийгээ эмхлүүлээд авчихаж болно л доо тиймээ. Уг нь болно тийм. Заа тэгээд үнээгүй болчихлоо. Тэгээд зун болсон чинь заа, нөгөө зүгээр сууж чаддагүй хүн чинь өөрийн чинь хэдхэн юм чинь юу ч биш. Заа байз одоо юу хийе даа гээд одоо гэхдээ энэ олон хүүхдүүдээ юугаар тэжээе даа гэж бодоод нэг өдөр бодлоо тэгсэн чинь өвгөн нэг би нэг зарлага хийхээр болоод ирлээ гээд нэг сумын төв орсон чинь тэгээд хүрээд ирлээ. Тэгээд тэр зарлага гэдэг нь юу байсан гэлээ хүн дууддаг ажил гэсэн тийм, хүн дууддаг ажил, заа энэ тэгээд тийм ажилд орчлоо гээд л яваад өглөө, тийм. Байхгүй, тэгээд л алга болцон, мэдэхгүй. Би ингээд л бодлоо “би ерөөсөө энэ улсууд гүү саалаа гээд ярих юм билээ. Гүү саая байз, адуучин дээр очиж гүү саая”. Тэгээд нэг адуучин манайд буулаа тийм. Танайх одоо зунд яадгийн, гүү мүүгээ илүү гардаг гүү мүү байдгиймуу би танайд дээр очиж манайх гүү саавал яадаг юм. Тэр нь бас надтай нэг холбоо хэлхээтэй, холын төрлийн нэг хүн байсымаа. Доржжанцан гээд нэг өвгөн байсан юм. Тэгээд Доржжанцан ахыг ирэхээр нь хэллээ би. Доржжанцан ахаа би танай дээр очиж гүү саамаар л санагдаад байх юм, танайд илүү дутуу гүү байна уу гэсэн. Хүүе байлгүй яахав дээ чухам Лхагва та хоёрыг тэр сайхан адуун дээр аваачаад ёстой оруулчихвал ий бас гялайжээ би, тэг миний дүү хэзээ очих вэ л гээд байна. Үгүй ээ яахав одоо тэгвэл гүүг чинь барихаар л тэгээд очье доо гэсэн. Тэгээд тэднийд очсон чинь зун одоо тэр Цэцэн тэнгэрийн аманд очоод буугаад л тэгээд гүү барьж саагаад л тэгээд гүүнийхээ төлөвлөгөөг бас биелүүлээд, тхх гэхдээ бас хамаагүй зарах юм бол байхгүй. Зүгээр л гүүгээрээ л амьдарч байгаа юм. Тэгээд яахав ганц нэг литр айраг зараад л, нэг ганц нэг арав хорин төгрөг олоод нэг яахав дээ нэг гурил мурилаа зөөгөөд идчинэ л дээ. Тэгээд дандаа үүргэнд нь өгөөд л тэгээд гүүнийхээ төлөвлөгөөг бас гүйцэлдүүлчихэж байгаа юм, гүйцээчихэж байгаа юм тийм. Тэгээд гүү саасаар байгаад би, гүү саасаар байгаад олон жил саасан, за 64…65 оноос за байз их олон жил саасан, бараг л ч 10-аад шахуу жил гүү саалаа. Гүү саагаад л амьдраад байлаа. Хэдэн хүүхдээ тэжээгээд л амьдраад байлаа. Тэгсэн чинь манай охин сургуульд, том охин сургуульд ороод л 4-р ангиа энэ дээд бригадад төгсөөд 5-р анги болохоод аж ахуй руу явдаг юм. Аж ахуй руу өнөө хүүхдийг чинь хөөж, аж ахуйгаас багш ирээд манай мэдлийн хүүхэд, танай хүүхэд одоо ингээд 4-р анги төгсөж байна. Манайх авна гээд, тэгэхээр нь би тэглээ.
Дэжид -
Аж ахуй нь нөгөө намрын ажил мажил байх уу?
Дарийжав -
Байлгүй яахав. Байгаа тийм, тэгэхээр нь би тэглээ “үгүй ээ манайх одоо за яахав 5-р ангийн хүүхэд гээд аж ахуй руу танай хувиарлалтай гээд хэлж л байна өөрөө. Би одоо ингэж л бодоод байна. Өвөл болохоор манайх ажилгүй болчих юмаа, тэгээд одоо энэ олон жижигхэн хүүхдийг бол би өөрөө одоо юугаараа тэжээхэв. Бид хоёр одоо төв газар бараадаж ажил хиймээр байна аа. Би төв газар очивол би ажил хийж ч чадна.” –Та юу хийхэв? гэж байна. Би юм оёод л, хүний дээл хийж өгөөд л би мөнгө олчихно. Манай өвгөн галч хийгээд л, галчын ажил олдвол галч хийгээд л мөнгө олчихно. Нэг бол айлын түлээ хөрөөдөөд л мөнгө олчихно. Яагав албан газрын түлээ, тэр чинь 40н төгрөгөөр хөрөөдүүлдэг байсан ш дээ тэр үед. Тэгээд тэр санаагаараа нөгөө аж ахуйн чинь багш нээх тэгж За хүүхдээ заавал авчирч өгөөрэй гэж хэлэхгүй байна. Тэгээд хүүхдээ битгий завсардуулаарай гэж байна. Үгүй ээ, үгүй би завсардуулахгүй, хүүхдээ Архангайд аваачаад сургуульд оруулчихна. Тэгээд манай нэг төрсөн ажаа байсан юм. Төрсөн ажаатайгаа ямар утас мутсаар ярих юм байхгүй ш дээ, юу ч байхгүй. За одоо байз төрсөн ажаадаа яаж хэлдэг юм билээ гэж бодоод л байсан. Өө золиг би нэг өдөр зориглоод л өөрөө очиж уулзая гээд явлаа энэ аймаг руу. Дээрээс, бүр дээд бригадаас, тэгэхэд чинь юу ш дээ. Машин байхгүй, юу ч байхгүй. Мориор явж байгаа ш дээ. Архангай руу мориор явж байгаа юм. Тэгээд ажаатайгаа очоод уулзсан. Ажаа тэгж байна яах билээ ажаа манайх одоо том охиныг чинь одоо аж ахуй руу яв гэж хөөж байна, тэгээд би өгөхгүй гэлээ. Ажаа манайх энэ Архангайд нүүгээд ирвэл яадаг юм бэ гэсэн тэг миний дүү гэж байна. Тэг, Лхагваг авч ирээд галчид оруулихая, чамайг авч ирээд ажаа нь орон тоо олдвол оёдолд оруулчихая гэж байна. Тэгэнгүүт нь баярлаад л, би чинь юм оёхын тийм юутай байсан юм чинь угаасаа. Маш сонирхолтой, одоо сургуульд орж чадаагүй юм чинь тиймээ. Тэгээд л хаяад л, очоод өвгөндөө хэлээд хоёулаа одоо бас аймгийн төв явъя гэсэн чинь тэгье гэж байна. Тэгээд аймаг яваад л хүүхдээ 8-р анги төгсгөөд л, манай хүүхэд хөдөө аж ахуйн техникум, техникум гэж байсан ш дээ тиймээ.
Дэжид -
Тэр үед чинь хөдөө техникум гэж байсан тэ.
Дарийжав -
Тийм, техникум сургуульд явуулаад л. Тэгээд одоо насаараа нягтлан хийсэн ш дээ миний охин. Тэгээд нягтлан болгочихсон тэр охиноо. Тэгээд дараагийх нь охиныг Архангайд ТМС-д оруулаад, 7 төгсөөд л орж байгаа юм чинь. Тэгээд оёдолчин болгочихсон. Тэгээд тэр чинь бас хэцүү ш дээ 7 төгсөөд тэгээд одоо Архангай, Архангайд ТМС-д чинь одоо тэгээд оёдлын анги, за тэгээд янз бүрийн л юмны анги байсан юм билээ. Тэр үедээ бас сайн мэдэхгүй л байнаа ажаа нь бас. Тэгээд би охиноо тэр дүү охиныд оёдолчин болгосон. Тэгээд Архангайд юм оёж байгаад Эрдэнэт рүү хүнтэй сууж яваад, Эрдэнэтэд өөрийнхөө хүчээр оёдлын цех босгоод, юм оёж аваад, өө олон жил оёсон. Тэгээд тэгж яваад тийм, тэгээд хоёрхон хүүхэд гарсан. Тэгээд хүүхдүүд нь овоо том болоод тэгээд өөрөө Солонгос явчаад 8 жил болоод одоо ирээгүй ш дээ. Амиа хийж яваа юм, миний охин бол. Тийм,
Дэжид -
Таныг одоо дуурайсан бол ажилсаг.
Дарийжав -
Ажилсаг, аймар ажилсаг, миний хүүхдүүд зүгээр аймар ажилсаг. Би хүүхдүүдээ магтаж байгаа юм биш, миний одоо эрэгтэй хүүхдүүд ч гэсэн одоо манай энэ одоо жоохон архинд орчоод байна, нэг банди. Даавуугаар ч юм хийчихнэ, төмрөөр ч юм хийчихнэ, модоор ч юм хийчихнэ, үгүй ээ нүгэлтэй ажилсаг. Нойр хоолгүй хийнэ ш дээ тэрийгээ, хийгээд л байна, хийгээд л байна. Аав нь хар ажилд их сайн, тэгээд би оёдолд их сайн. Тэгээд дуурайдаг юм билээ ш дээ.
Дэжид -
Тийм дуйрайлгүй яахав. Ийм сайхан хүмүүсийн дэргэд байгаа юм чинь.
Дарийжав -
Тийм тэгээд би таван банди, би чинь 13 төрөөд миний хүү, бас дунд нь бас муухай зовон үзсээн ажаа нь бас. Ээ дээ хэцүү юмаа даа бас. Хоёр ихрийнхээ нэгийг нь үхүүлчихлээ, уржинан нөгөө сайхан авгай хүүхэд авсан ихрийн чинь өрөөсөн нас барчихлаа. Тэрнээс өмнө энэ архи уугаад байгаа гээд байгаа бандийн авгай нас үхчихлээ. Дээр нь байсан хоёр ах нь үхчихлээ. Ээ бас бид хоёр аривхан зовлон үзэж байна аа нээрээ. Тэгээд одоо яахав дээ миний хүү өнөө 13 хүүхдээс чинь нэг 4 охин, хүүхэд 4 банди л байна. Тэгээд нэг 8 хүүхэд л байна.
Дэжид -
13 төрсөн.
Дарийжав -
тийм 13 төрсөн. Ихэртэйгээ л 13 л даа.
Дэжид -
Аан энэ олон хүүхэдтэй хүнд тухайн үед одоо ямар төрөөс дэмжлэг үзүүлж байсан бэ?
Дарийжав -
За яахав хүүхдийн мөнгө өгч байсан. Ганцхан хүүхдийн мөнгө л өгч байсан. Өөр дэмжлэг одоо юу ч үзүүлээгүй ёстой нээрээ. Яахав хүүхдийн нэг хоёрдугаар одон өгсөн. Одоо байгаа миний одонгууд нэгдүгээр одон, хоёрдугаар одонг нь 5 хүүхэдтэй байхад өгсөн, 1-р одонг нь 8 хүрэнээд ирэхээр өгч байлээ, 8 хүүхэдтэй байхад өгсөн.
Дэжид -
Аан хүүхдийн мөнгө гэж хэдий хэрийний юм авдаг юм? Сардаа авдаг юм уу, жилдээ авдаг юм уу?
Дарийжав -
Үгүй ээ яахав жилдээ, жилдээ. Заа байз юу билээ хүүхдийн мөнгийг чинь яг мартын 8-аар яахвээ нэг 1200 цаас авч байсан. 8 хүүхэдтэй гэж. Үгүй 1200 цаас чинь тэр үедээ тэрүүн шиг арвин мөнгө байгаагүй ш дээ тиймээ. Одоо 1200 цаасыг зүйрлүүлвэл одоо хэд байна.
Дэжид -
120мянгаас лав давуулна. 100 дахин гэхээр нэг саят маяттай байх байхаа.
Дарийжав -
Байх байхаа. Тиймээ
Дэжид -
Сая хоёр зуу л байх.
Дарийжав -
Одоо тийм л юм даа. Тэгээд тэрүүгээр бол би их юм авч байсан. Би тэр 1200 цаасаараа. Ээ бас их юм авч байлаа. Энэ хүүхдүүдийн чинь сургуулийн хэрэглэлүүдийг авдаг байлаа, өмсдөг зүүдэг, тэгээд цагаан ултай гутлыг нь авч байлаа, эрэгтэйчүүдэд нь бакалыг нь авч байлаа. Тэгээд өөрийгөө бол ганд нь хаяцан ерөөсөө. Бид хоёр бол хүний муу сайн юм л өмсөнө. Муу ажаагийнхаа хувцсыг, ажаа л тэтэгчихдэг юм. Миний ажаа бид хоёрыг их тэтгэсэн. Ахуй үйлчилгээний артел гэж байхад чинь ороод л эсгүүр хийж байсан юм. Тэгээд миний ажаа надад зүгээр ёстой нээрээ дээл, энэ хүүхдүүдэд чинь таарах даалимбан дээлүүд эсгээд л ингээд эвхээд л авчираад өгнө ш дээ. Тэгээд би нөгөөдүүлийг чинь шөнө, лааны гэрэлд сууж байгаад л дор дор нь хийгээд л өгчихнө. Тэгээд өвчин тусаад нэг аймагт нэг эмнэлэгт хэвтэв ээ. Манай ажаа л надад тэгж яридаг юм. За юу миний дүү ч ёстой нээрээ арай ч ингэж явах хүүхэд биш л юмсан. Тэгсэн чинь өмсцөн өмд, дээл нь зүгээр нампирийн юмтай явна гэнээ. Гэхдээ тэр дотор бөөс байгаагүй гэж хэлж зүгээр бөөн инээдэм болдог юм. Миний дүүгийн өмсөж байгаа юман дотор бөөс байгаагүй ээ. Миний дүү нээрээ арай ч юм дээ, тэгээд аргагүй л байхдаа гэдэг юм. Хамаг юмаа, миний ажаа манайг эмнэлэг дээр очиход нэг өрөөнд ороод л өөрийнхөө хамаг өмсөж байсан юмыг надад өмсүүлчихээд миний муусайн юмыг өмсөөд харичихаж байгаа юм. Хүний төрсөн гэж тэгж байхад хүнийг тэ. Манай ажаа одоо байгаа л даа. 78тай байна уу, тийм. Миний ажаа бол намайг их тэтгэсэн.
Дэжид -
Аан тэр 13 хүүхэд төрөөд, тэгээд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол бас их тухайн үедээ болуул хүнд асуудал тиймээ.
Дарийжав -
Тийм.
Дэжид -
Та юу тэр нэгдэлд мал маллаад ингээд, хотын төв, юу төв суурин бараадаад яахдаа ямар одоо төв сууринд очоод ямар ажил хийж байсан та?
Дарийжав -
Би юу? Хүний дээл оёж байсан, хүнд гутал хийж зарж байсан, тийм монгол гутал хийж зарж байсан. Монгол гутлаа хийгээд 300 төгрөгөнд өсгөж байсан.
Дэжид -
Ммхм. Хувиараа одоо хөдөлмөрлөөд
Дарийжав -
Тийм, хувиараа хөдөлмөрлөөд. Юу, хүний дээлийг 20 төгрөгөөр оёж байсан. Таван дээл хийхэд чинь 100 мянган цаас болно ш дээ тиймээ.
Дэжид -
Тэгнэ.
Дарийжав -
Тэгээд тэр 100 мянган цаас чинь жигтэйхэн их цаас шүү дээ тиймээ.
Дэжид -
Тиймээ тийм. Тухайн үед тэгээд амьдралын эх үүсвэр.
Дарийжав -
Би тэгэж амьдарч байсан. Би өөрөө. Тэгээд ажаа манайг ахуйн үйлчилгээнд оруулж чадаагүй. Тхх тэгээд надаар гарын бээлий хийлгэж байсан. Хөвөнтэй гарын бээлий, ажлын бээлий. Тхх зуун муун ширхэгийг хийлгэнэ. Тэгээд би хийж өгөөд л дорно явуулчихна. Тэгээд л ажаа надад тэрнийхээ хөлс өртөгийг нь авчираад л өгчихнө. Тийм тэгж амьдарч байсан. Тэгээд өөрөө тэр ажилд нь орж чадаагүй. Уг нь орохсон гэсэн сонирхол надад их байсан. Тэгээд орж чадаагүй би. Тийм, үгүй ээ бас хөгийн амьдархымаа. Амьдрал гэдэг чинь….
Дэжид -
Харин таний амьдралын түүх үнэхээрийн одоо бас арвин байлаа. Одоо ингээд яриад сонсоход бол асар их юм байна бас. Аахан ер нь одоо ингээд таний амьдралд одоо хамгийн гүн нөлөөлсөн зүйл одоо та юу гэж бодож байна?
Дарийжав -
Би одоо амьдарлаануу? Ээж аав хоёр нялхдаа манайг бол, бид нарыг улаан нялзрай байхад үхсэнээс болсон юм бол уу л гэж боддог юм.
Дэжид -
Ммхм. Энэ бол одоо таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн тиймээ? Тийн.
Дарийжав -
Өнчин хэдэн хүүхэд тиймээ. Өөрснөө толгойгоо даагаад ажилж чадахгүй юм чинь тиймээ. Тэгээд л тэрнээс болсон байх л гэж боддог юм би.
Дэжид -
Аан таны амьдралд одоо бусдаас ямар нэгэн онцгой гэх зүйл одоо байна уу?
Дарийжав -
Заа байз, онцгой гэхээр чинь юу гэж бодох билээ?
Дэжид -
Тийм одоо ер бусын, бусдаас онцгой гэхээр зүйл юу байна? Одоо ямарч байсан одоо та олон сайхан хүүхэд төрүүлж одон медал авч тиймээ, ажилж байсан байна. Аан би бол одоо таныг ажилж байсан онцгой өөрийгөө бие дааж, олон мэргэжил эзэмшсэн бас онцгой л үйл явдал байна. Энэ бол өнчин өрөөсөн байсан тэр хүний арга аргалах гэж байсан гэдгээс л үүдсэн байх гэж тиймээ, гэж бодож байхын тиймээ.
Дарийжав -
Өө яахав би бол өөрийгөө ингэж л боддог. Би юм хийж чаддаггүй болуул би энэ хэдэн хүүхдийг бараг л ч л хүнд өргүүлэх байлгүй тиймээ. Тэгээд хүн бол манай хүүхдүүдээс авъя гэж их гуйж байсан. Тэгээд би өгөхгүй ээ би ямар ч л байсан хэдэн хүүхдээ амьдруулчихаж чадна. Тэгээд сүүлийн үед би хүүхдүүдээ ерөөсөө сургуульд ороод ирэхээр нь өөр шигээ болгочихно. Талхны булан хөөцөлдөнө гээд Архангай явчихаж байгаа юм тийм. Би хэдэн хүүхдүүдээ талхны булан хөөцөлдүүлнэ. Тэгээд манай бригадаас одоо бригадын чинь малчид гэж зөндөө байгаа ш дээ тиймээ. Одоо яахав бригад л гэж яръя. Одоо нүү танайх, юугаа идэж ууж байгаа юм гэж аашилж байсан. Тэгэхээр нь би ингэж байсан “юугаа идэж уух юу байхав дээ. Та нар хөдөө гаргачихаад бид хоёрыг нэг хэдэн малын захад л хаяна. Би мэдэж л байна. Би мал маллаж үзээгүй биш, би маллуул чадна. Би малаа маллаад зүгээр ёстой, ёстой зүгээр сайн малчин болсон ч би чадна. Ёстой нээрээ би юу ч хийсэн малаар юм хийж ч чадна. Гэхдээ миний хэдэн хүүхэд амьдралаасаа хоцорчихно”. Заа юун амьдралаас гэж байсан манайг. Би өөрөө сургуульд байгаагүйгээсээ болж би өөрөө өөртөө их гуньж явдаг шүү. Би хэдэн хүүхдээ, та тэгээд энэ олон хүүхдээ цөмийг нь талхны булан хөөцөлдүүлэх гэж байгаа юмуу гэнэ. Би цөмөөрөнг нь талхны булан хөөцөлдүүлнэ. Би тэгэж хэлдэг юм. Би мэдлэг мэргэжилтэй болгоно, болгосон. Би хүүхдүүдээ цөмийг нь мэргэжилтэй болгосон. Том охиноо нягтлан болгочихож байгаа юм, бага охиноо оёдолчин болгочихож байгаа юм. Оёдолчин гэдэг чинь гоё юм байна лээ ш дээ хүүхдүүдээ тиймээ. Тийм ахуйн үйлчилгээ гэж байхад нь тэр үед оруулсан. Бага охиноо, хоёр охиноо тэгээд оруулчихлаа. Том бандиа би шарын голын усны аж ахуйн теникумд явуулсан. Одоо худагчин ш дээ манай банди. Заа тийм, тэрний доодох бандийг барилгын ТМС-д явуулсан. Заа тэгээд дахиад нэг бандийг нь заа одоо би бас хэлж чаддаггүй юмаа. Энэ гадаадын Джамбул гэнэ үү, Джамбул гэж нэг хот байдаг тиймээ.
Дэжид -
Тийм Жамбул.
Дарийжав -
Жамбул гэдэг хот руу би хүүхдээ барилгын мэргэжилд явуулна аа, ТМС гэж байсан. Заа би тэрүүнд явуулна аа гээд багш нартай би орж ярьж байгаад, би хүүхдүүдээ нэгийг нь ч би мал дээр гаргахгүй шүү. Яагаад мал дээр гаргахгүй гэж гэхээр өөр шигээ болгочихно оо би. Би өөрөө мэдлэггүй ээ, өвгөн мэдлэггүй ээ. Муухай юм ерөөсөө. Заа нэг бандиа тэгээд Жамбулд 3 жил болоод одоо барилгын гоёл чимэглэлийн анги гэвүү..
Дэжид -
Дотоод засал чимэглэл. Аахаан.
Дарийжав -
Тийм, тийм гоё мэргэжилтэй ш дээ миний банди. Одоо юм хийгээгүй л байгаа л даа. Тэгэхдээ одоо дэлгүүр бариад сууцан. Жигтэйхэн сайхан хашаа бариад сууцан, машин авцан миний банди. Заа тэр нөгөө нэг Баянхонгорын ТМС-д явуулсан банди Улаанбаатар руу нэг ах дүүг нь бараадуулаад явууцан юм би. Миний хүү Улаанбаатар орж наад мэргэжилийнхээ ажлыг хий гээд. Тэгээд Улаанбаатарын тэр төв номын сан гэдэгт очоод миний банди селисер хийгээд тэгтээ сайхан амьдарч байсан чинь уржнан ходоодны өвчнөөр гээд нас барцан. Тийм одоо авгай хүүхэд нь хотод байгаа. Сая авгай нь ирээд явсан. Хоёрхон хүүхэдтэй. Одоо хоёр хүүхдийнх нь нэг нь төмөр замын ТМС төгсөж гэнэ, сая. Нэг нь 11 төгсөх гэж байгаа гэнэ. Тийм, тэгээд ингээд бэр ирээд үнээ малаа зараад хот руу мөнгөтэй болоод хот руу, бид хоёр үнээ малыг нь зараад хот руу явуулчихлаа ш дээ. Хүүхдүүдээ тэгээд битгий гаргаарай сургуулиас нь битгий гаргаарай. Миний хүү ямар ч л байсан заавал наад хоёр хүүхдээ заавал нэг юмтай болгоорой, тийм биз дээ, тиймээ. Тэгээд гарчуул тэр чинь тэгээд шал дэмий ш дээ тиймээ, одоо мал маллаж чадахгүй тиймээ.
Дэжид -
Тийм ш дээ.
Дарийжав -
Тийм, тэгээд одоо Улаанбаатарт чинь мэргэжилгүй л бол ажил олохгүй ш дээ тиймээ. Ёстой жорлон ухъя гэсэн ч олдохгүй тиймээ. Би одоо тэгж л боддог угаасаа. Миний л хар санаа, миний л энэ тархинд л ийм юм шингэцэн хүн байгаа юм. Заа тэгээд сая бэр ирээд хоёр үнээгээ бид хоёрт зарчихаад мөнгийг нь аваад яваад өглөө ш дээ. Мал нь манай дээр байсын. Манай энэ хүү дээр л байдаг юм.
Дэжид -
Таныг бага байхад одоо соёлын довтолгоо гэж явагдаж байсан уу?
Дарийжав -
Явагдалгүй яахав. Энийг хардаа манайх чинь одоо ийм гэртээ байлаа. Тэр өргөмөл аав, ээж хоёрын гэр. Ийм сайхан будагтай юм байхгүй ш дээ миний хүү. Ингээд энэ эсгийнээс чинь утаанууд нь цацаглаад цацаглаад, ийм зуух муух тавихгүй ш дээ тэр үед чинь, чулуун зуух. Ийм гурван дөрвөлжин чулуугаар, тэгээд л ил галтай, нэг л тулга тийм юмтай байсан. Тэгээд тийм юм байхгүй, авахын эрхгүй утаа. Утаад хаячихаж байгаа юм чинь. Тэгээд соёлын довтолгоо ирэх юм гэнэ гэхээр ерөөсөө шөнөжингээ энэ өрхийг чинь авч угааж байгаа юм чинь. Хүүхдүүдээ унтуулчихаад, манай хүүхэд ийм жоохон байсан. За тэр үед чинь манай, би чинь одоо..
Дэжид -
Хэдий үед юм бол оо?
Дарийжав -
Заа байз одоо хэдий үе билээ, би одоо он сараа сайн мэдэхгүй байхын. Манай ажаа л энэ ахуйн үйлчилгээнд эсгүүрчин хийж байсан юм даа. Заа байз жаран...соёлын довтолгоо чинь ер нь жаран хэдэн онд байх шүү миний дүү. Ер нь тэгэж бодогдож байна аа. Жаран хэдэн онд л тэр соёлын довтолгоо явсан байх. Тэгээд л соёлын довтолгоо ирэх юм гэнээ гээд л энийг хардаа ингэж, шөнөжингөө энийг хардаа, энэ унийг чинь ингэж толгойгоороо ингээд л, тэгээд угаах юу байхгүй ш дээ. Вок байхгүй, саван байхгүй. Хужир, хужир гал дээрээ буцалгаад л. Тэгээд л тогооныхоо дээр ингэж бариад л энэ заазуур, одоо энэ заазуур чинь одоо бас олон жил болж байна аа. Энэ заазуураар хусаад л, нөгөө юуг нь хөөг нь. Гэхдээ тортог доо. Одоо яахав тортог л юм даа тэ.
Дэжид -
Тийм, тортог л юм.
Дарийжав -
Ингээд л хусаад л, хусаад л, хусаад л. Цагаануудыг нь гартал хусаж байлаа ш дээ. Тэгээд хусчихдаг л юм даа. Хүн чинь худлаа л гэх юм билээ. Тэгээд буцаагаад өлгөнө, тэгээд тооно мооно угаах гэж хэцүү, за баганаа авчихаж байгаа юм, тооноо угаах гээд л ийм ширээ мирээ байхгүй ш дээ. Зууханд дээрээ мод зод давхарлаж тавьж байгаад л тооноо тэгэж арчина. Тэгээд л гэрээ угаачихлаа. За тэгээд, тэгээд нөгөө хэдэн хүүхдийнхээ өмд цамц гээд л, олон хүүхдийн өмд цамц гэдэг чинь хэцүү ш дээ миний дүү. Сайн шуудай хувцас л байна ш дээ. Тэгээд л нөгөөдөхөө муугуудыг нь нуугаад л гадаа аваачиж хийгээд, дөнгүүдийн санаатайг нь гэртээ угаагаад л. Тэгээд яг соёлын довтолгоо ирэхэд манай ажаа цуг байсан юм. Тэгээд би нөгөө хүүхдүүдийнхээ өмд, нөгөө угаацан юмнуудаа ингээд арзайтал ингээд тавицан байсан гэнээ. Тэрийгээ өөрөө мэддэггүй ш дээ би бас сайн. Ажаа түрүүлээд гүйгээд ороод ирж байгаа юм. Орж ирээд л цөмийг нь хамаад орны хөндий рүү жихчихэж байгаа юм. Тийм тэгээд нууж байгаа юм байх даа зайлуул тийм, тэгээд л жихчихнэ лээ. Тэгээд яаж байгаа юм ч гээгүй би тэгээд хараад л сууж байсан чинь тэгээд яахав нөгөө ээлжийн, гурван ээлжийн цагаан даавуутай бай, 3 ээлжийн юутай бай...дэрний ууттай бай, 3 ээлжийн хөнжлийн даавуутай бай, хүний хоёр хоёр сандалтай бай, тэр үед чинь аймар үүрэг даалгавар өгч байсан ш дээ. Тэгээд хийлгэж байсан бид нар сандал мандлаа хийлгэж байсан. Ингээд хийлгээд л зүгээр тийм ёстой нээрээ. Тэгээд энэ авдар мавдрийг чинь ингээд л энэ чинь ийм цоохор моохор юм байхгүй ш дээ миний хүү. Зүгээр л нэг жижигхэн тийм нэг шаранхуй будагтай, тэгээд л нөгөөдүүлийг чинь угааж арчаад л, тэгээд л зүгээр жигтэйхэн шиг угаагаад л тэгээд л соёлтон болцон. Соёлтон гэнэ...олон хүүхэдтэй эх Даарийжав гэдэг хүн сайн байна гэж тийм юу авч байсан ш дээ, үнэмлэх авч байсан ш дээ.
Дэжид -
Таны тэр одоо үнэмлэх байхгүй юу?
Дарийжав -
Байхгүй ээ, санаанд орохгүй юмаа. Нээрээ ээ бас хогийн юмаа. Байхгүй. Тэгээд яахав ажаагийнхаа хүчинд л тэгэж авсан байх гэж боддог юм би.
Дэжид -
Үгүй ээ яалаа гэж та бас одоо тэгэж угааж, цэвэрлэж байсан тэр чинь ганц хүн. Тэр үед бол ялангуяа тэр ганц хүн дүгнэхгүй ш дээ. Комисс л дүгнэж байсан байх даа. Та ерөөсөө үнэхээрийн тэр гэр орны унь, юуг бол үнэхээрийн гоё болгосон санагдаад байх шиг байна. Тэгээд л даавуу маавуунууд бол бүх юм бэлтгэлтэй ер нь бол.
Дарийжав -
За тэгээд том том, тэгээд соёлын довтолгоо тэгээд л болоод л өнгөрлөө. Тэгээд энэ хүүхдүүд чинь өслөө. Том банди...том хүүхэн айлд очихоор боллоо. Заа тэгээд бодлоо том хүүхнээ айлд яаж өгдөг юм болоо, яадаг юм болоо, ийдэг юм болоо гээд тэгсэн чинь юу манай өвгөн юмыг зайлуул мэддэггүй юм. Тэгээд би ингээд тэр худалдаа үйлчиллийн ангид цэвэрлэгч хийж байлаа би. Энэрүү орж ирээд, мал залаа яачихаад, тийм яахуу нэгдэл өгдөгийг нь өгчихөөд, тэгээд үлдсэнийг нь айл дээр тавичихаад худалдаа үйлчиллийн ангид цэвэрлэгчээр орлоо ирээд. Тэгээд цэвэрлэгээгээ хийгээд явж байсан чинь манай том охин техникумаа төгсөж ирчихээд айлын хүн болохоор боллоо намар, заа тэгээд айлын хүн болохоор юу ордог юм гээд тэр Ичинхорлоо гээд дарга байсан юм. Даргаасаа асуулаа “Яанаа манай том охин одоо айлын хүн болох гээд байна даргаа би одоо юу авах билээ, юу хийх билээ, юу өгөх билээ “гэлээ. Тэгээд ханиалгадаг хүн байсан юм “Яахав дээ Даарийжав чи надаас нэг эсгий ав” тэгээд өнөө ингээд 100-ийн толь, 140-ийн толь, 110-ийн толь гэж их толь гардаг байлаа ш дээ. Та нар мэдэх болов уу үгүй болов уу. 3 тийм юутай заагтай тольнууд, би нөгөө цэвэрлэгчийг нь хийж яваа хүн чинь нөгөөдүүлээ авах л санааны дур л даа. Мөнгө нь л байж байвал. Тэр чинь бас хүнд хамаагүй олдохгүй ш дээ.
Дэжид -
Тийм байх.
Дарийжав -
Тэгээд 140-ийнх нь толийг авах уу гээд л тэгсэн чинь худалдагчтай нь ярьж байгаад авах уу гэсэн чинь тэг гэж байна манайг. Тэгээд гарын үсэг хийгээд өглөө. Нэг эсгий, нэг 140-ийн толь ав гээд гарын үсэг хийгээд өглөө. Тэгээд нөгөө хоёроо аваад, нөгөө нэг хэдэн малны шахруу байгаа. 40л-ээрээ нэг айраг хийж аваад гүүгээ саагаад, тэгээд нэг бяслаг шахаад, нэг хоёр тогооны өрөм авлаа, нэг ийм түмпэн тос хайллаа. Одоо тэр манайхаас ирж аваагүй юм тэр айл. Тэр хоёр байшинд амьдарч байсан юм хоёулаа. Эхлээд л сургуулиа төгсөж ирээд байшиндаа амьдарч байсан юм. Тэгээд манайхаас ирж аваагүй. Тэр байшингаасаа гаргаж гэр бариад тэр айл тэгээд авахгүй юу. Тэгээд, тэгээд яахав дээ. Тэгээд яваад л хоёулаа очсон чинь нэг хэсгийг нь.. гэрээ барьцан л байна лээ тэр ээж аав нь, гэрээ барьчихсан эсгийг нь ингээд гэр дээр нь тавьцан байна лээ. Яахав дээ тэгээд айраг, рашаан тэгээд л тэр гэрт нь оруулаад, тэгээд толио яг хуримаа хийчихээд л нөгөө хүүхэддээ барьж өгөөд хүргэн хүүхэд хоёртоо тиймээ барьж өгч байгаа тийм толь. Тэгээд ганц нэг цамц, нэг дээлийн торго, нэг дээлийн даавуу за тийм юмтай л барьж өгч байлаа ажаа нь. Үгүй одоо яахав дээ тиймээ, тэр үед тийм л байсан. Хивс мивс байхгүй ш дээ одоо юу ч дрож мрож юу ч байхгүй, тэгээд хүүхдээ 3 хоног найралчихаад л хоёулаа, хүүхнээ айлд хүргэж өгчихөөд л, 3 хоног найралчихаад л даргаасаа чөлөө аваад л явсан. Тэгээд л яахав дээ тэгээд найралчихаад л хүрээд ирсэн. Тийм.
Дэжид -
Тийм байна. Заа та юу ч гэсэн түр завсарлъя даа хоёулаа. Та нэг юу яа, цай майгаа уугаад түр завсарлъя тиймээ.
Дарийжав -
Заа баярлалаа.
2-р хэсэг
Дэжид -
Заа Даарийжав гуай хэсэг завсарласны дараагаар хоёулаа цааш нь яриагаа үргэлжлүүлье. Тэгэхээр та социолизмын үед ажилдаа яаж орж байсан юм? Хүмүүсийн ер нь ажилд хандах хандлага ямар байсан юм? Энэ талаасаа та үргэлжлүүлж ярьж өгөхгүй юу.
Дарийжав -
Заа тийм, эхлээд ажилд орсноо ярих уу би? Үнээ сааж байснаа ярих юм уу?
Дэжид -
Үнээ сааж байснаа ярьцан ш дээ та бид хоёр.
Дарийжав -
Заа тийм, ярьцан. За тэгэхээрээ би хүүхдээ, том охиноо 5-р ангид ороход л би ерөөсөө талхны булан хөөцөлдүүлье гэж аймаг орсон гэж хэлсэн ш дээ. За тэрнээсээ эхлээд л ярих уу?
Дэжид -
Тэг тэг тийм.
Дарийжав -
Заа. Заа тэгээд л аймаг руу явлаа. Хүүхдээ ажилд оруулаад...оруулаад гэнээ сургуульд нь орууллаа. Өөрөө юу, нэгдлийн гүү саагаад явсан юм гэхдээ. Тэгээд нэгдлийнхээ гүүг, тэр үед нэгдлийнхээ гүүтэй байсан юмаа. Өвгөн адууг нь хараад, тэгээд аймаг дээр очоод тэр аймгийн эмнэлэг гэдэгт чинь гүүнийхээ сүүг зөөж өгдөг байсан бид хоёр, жаахан айраг хийж. Тийм. Тэр чинь нөгөө нэг айргийн эмнэлэг гэдэг чинь дандаа тэгж нэг уушиг муушиг нь муудсан тийм нэг тиймэрхүү л байсан юм байна лээ ш дээ тиймээ. Одоогоор бол.
Дэжид -
Одоо өнөө техникумын тэр цаана, хойд талаар байсан тиймээ.
Дарийжав -
Тийм. Тэрний хойд талаар байсан. Тэгээд тэр айргаа зөөж өгөөд, тэгээд гүүнийхээ саамыг өгдөг байсан. Тэр өвчтөнгүүдэд өгдөг юм гэнэ лээ. Тэгээд бид хоёрт чинь цалин өгнө тэрүүндээ. Тэр сүүг худалдаж авна тэр айргийн эмнэлэг. Тэгээд оронд нь юу өгч байсан юм гэхээр яахав тэр айргийн эмнэлэг өдөр тутамдаа өнөө өгсөн сүүнийхээ хэдэн төгрөг, тэгээд зайлуул тэр тогооч могооч өрөвддөг байсан. Манайхаар энэ тэр ирдэг байсан. Тэгээд тэр айраг аваачаад өгөхөөр бас талх, вариана их өгдөг байсан. Тэгээд тэрүүгээрээ хэдэн хүүхдээ нэг зун, хоёр зун тэгж тэжээсэн бас. Их сайхан гоё, сайхан газар чинь их сайхан юм байна лээ ш дээ.
Дэжид -
Аан тэр үед ер нь хүмүүс ажилд ороход яаж ордог байсан бэ? Та бас дараа нь өөр өөр ажлуудыг хийдэг байсан гэсэн.
Дарийжав -
Заа байз тэр үед харин тэгээд надад ажил олдоогүй юмаа. Тэгээд би болуул одоо ажаадаа уурлаж байсан. “Та одоо энэ олон жил, энэ сайхан газар, ингэж их ажил хийчихээд та манайг нэг ахуйн үйлчилгээнд ажилд, нэг оёдолчинд авчих чадал алга уу” гэж би ажаадаа уурлаж байсан. Тэгэхээр миний ажаа “За яахав ээ миний дүү болохгүй байна шүү дээ, би дүүгээ нээрээ оруулуул оруулъя гэж бодсон тэгээд болохгүй байна шүү дээ” гээд тэгээд манайг оруулаагүй ш дээ. Тэгээд өөрөө ч хөөцөлдөж чадахгүй мэдэхгүй юм чинь тиймээ. Хаагуураа яаж явахыг нь мэдэхгүй юм чинь. Тэгээд хүний дээл хийж эхэлсэн, хүнд. Их дээл хийсэн, гутал хийсэн, дээл хийсэн тэгээд л тэрүүгээрээ амьдарсан. Тэгээд өвгөн чинь түлээ мүлээгий чинь хөрөөдөөд л, галчыг нь хийгээд л тийм багшийн сургуульд галч хийж байсан. Архангай аймгийн багшийн сургуульд, өвгөн галч хийж байсан. Тэгээд ууланд галчын мод хийгээд л мөнгө олж тэгээд хэдэн хүүхдээ тэжээж байсан. Тэгээд одоо тиймэрхүү юм л хийж байсан даа. Тэгээд сүүлдээ нэгдэл чинь бас тэг дээгүүр гарах гээд л тийм би гарахгүй ээ, би тэр дээр гарахгүй, би хийдэг юмаа хийцэн. Би хайнагийнхаа үнээг байхажд сааж, сааж би эд юуг нь үзэж чадаагүйгаас хойш би одоо хонидон дээр гарахгүй ээ, би хонь харж чадахгүй, хонь сааж чадахгүй. Би угаасаа энэ аймагтаа л байна.
Дэжид -
Та ер нь тэргүүний саальчин л байсан тэгээд, баатарт л хүрэх байсан хүн байна даа.
Дарийжав -
Хүрэх байсан юм харин.
Дэжид -
Тооцоо, нарийн тооцоо мооцоо өнөө сүүнийхээ юу мууг л гаргаж чаддаггүй байсан хүн байна тиймээ.
Дарийжав -
Тийм одоо тэр манай одоо манайг мэдэх амьд хүн алга. Нэг Дарьбул гээд нэг өвгөн байсан юм. Тэр өвгөн бид хоёрыг тэгдэг байсан юм “Та хоёрыг ёстой нээрээ ишш ингэж нээрээ тодорхойлоод өгсөн бол та хоёр нээрээ хоёулаа хөдөлмөрийн баатар байсан байна даа хүүхдүүдээ. За одоо яахав яахав. Хэдэн хүүхдээ амар мэнд, сайхан өсгөснөөс хойш, яваандаа та хоёр жарганаа” гэж хэлж байсан тэр өвгөн тийм. Тэгээд би өөрөө явдаггүй байсан юм чинь. Бас намайг дараа нь гүүний саальчингаар бас энэ Улаанбаатар руу хуралд явуулах гэж байсан ш дээ. Бас би өөрөө яваагүй. Яахын гээд яваагүй. Одоо тэгэж явуулах гэж байсан нярав нь одоо амьд л байгаа. Тэгээд одоо манайг тэгдгий ш дээ. Та явуулцгүй. Архангайн чи хүн шүү. Чамайг би гүүний саальчин гээд Улаанбаатар руу хуралд явуулах гээд чи одоо яагаад явдаггүй байсан юм бэ гэдгийн. Яахав өнөө хэдэн хүүхдээ хаяхгүй гээд л, хэдэн хүүхдээ л одоо өнчирчихнө гээд л, хаяхгүй гээд л. Харах ах дүү байхгүй, миний хүүхдүүдийг.
Дэжид -
Өөрөөр хэлбэл одоо эцэг эх, ах дүүгийн дэмжлэг байхгүй цэвэр та өөрөө л энэ 13 хүүхдээ өсгөнө гэдэг чинь бас.
Дарийжав -
Цэвэр өөрөө, тэгээд сүүлдээ яахав үхэл зовлон дайрцан болохоос одоо яахав тэгээд өвчнөөр л үхцгээцэн л дээ. Надад бол гомдох юм байхгүй. Би бол жигтэйхэн сайхан өсгөсөн.
Дэжид -
Таны одоо ойр дотны хүмүүсээс ер нь та одоо хэлмэгдэж байсан хүн бий юу? Хэлмэгдүүлэлтийн талаар одоо таны мэдэж, санж байгаа юу байна вэ?
Дарийжав -
Манай аавын аавын төрсөн ах нь хэлмэгдлийн юунд орцон юм билээ. Тийм хэлмэгдлийн юугаар баригдаад явцан юм гэнэ лээ.
Дэжид -
Ммхм. Ямар хүн байсан юм?
Дарийжав -
За байз тэр шүү дээ, сая өвгөн хэн гэдэг хэлмэгдлийн хүн байсан гэж ярилаа?
Дэжид -
Аан.....
Дарийжав -
“Алаг нүдэн гавьжгай” гэж байна уу?
Дэжид -
Тийм.
Дарийжав -
За байз манай тэр бас тэр хэлмэгдлээр явсан тэр аавын тэр ах шүү дээ бас “Алаг нүдэн гавьжгай” гэж ярьцгаах юм билээ. Тэр алаг нүдэн ч үгүй байхаа. Энэ Лхагвагийн энэ хэлмэгдлээр явсан хүнийг Алаг нүдэн биш гэсэн. Содов гэдэг хүн байж байгаад явцан гэж байлээ. Ах дүү нар нь, манай хадмууд тэгж ярьж байна лээ. Тийм. Содов гэдэг хүн байсан юмаа гэж тэгж ярьж байна лээ. Тэгээд манай аавын тэр хэлмэгдлээр явсан хүн ёстой Алаг нүдэн гэдэг гавьж хүн байсан гэж байна лээ. Тэгээд энэ төр, одоо ингээд та нар ингээд л хэрвээ амьд байж байгаад л ингээд л манай тэр аавын тэр ах байсан болуул одоо энэ Цэдэнбал дарга марга юу ч биш. Тийм ухаалаг, ёстой нээрээ ярих юм байхгүй, тийм тархитай эрдэмтэн байсан гэж ярьж байна лээ. Мэддэг ганц нэг хүн тэгэж ярих юм билээ.
Дэжид -
Эрдэм номтой хүн байж дээ.
Дарийжав -
Тийм эрдэм номтой хүн байсан гэж байна лээ. Тэгээд тэрний удам мудам нэг хэсэг жижигхэн жижигхэн юм байх байлгүй дээ. Манай энэ хэдэн хүүхдүүдэд тиймээ. Удам гэж байна ш дээ. Удамгүй юм гэж байхгүй ш дээ тиймээ.
Дэжид -
Тэр чинь одоо дараа дараа үедээ л илэрдэг юм байгаа ш дээ.
Дарийжав -
Тийм дараа дараа үедээ л илэрдэг гээд байгаа юм. Тэгээд манай тэр хэлмэгдэж явсан ахын авгайтай ярьсан гэнэ ээ. Тэгээд Янжин гэдэг авгай байсан юм гэнэ лээ. Тэгээд тэрнээс тэр Янжингаас гарсан ганц охин байсан гэнэ тэрийг ярьж байна лээ надад. Ганц охин байсан гэж байна лээ, ганц охин нь Должинзуу гэдэг хүүхэн байсан гэнэ ээ. Тэр нь Банзаржав гэдэг энэ суман захиргааны дарга хөөх зүгээр жигтэйхэн сайхан их мэдлэгтэй хүн байж байгаад бас баригдаад явцан юм гэнэ лээ зайлуул. Тхх тэр Должинзуу гэдэг хүний нөхөр. Тэгээд баригдаад явцан, одоо юунаас баригдсан байх вэ тэр баригдаад явцан л гэх юм билээ. Заа тэгсэн гэнэ лээ. Тэрнээс гарсан тэр Должинзуугаас гарсан бас ганц хүү гарсан юм. Тэр нь Пүрэвдагва гэдэг багш байсан юм. Тэгээд айл гэр болоод зүгээр жигтэйхэн сайхан байсан. Тэгээд одоо уг нь надаас энэ манай Лхагва, өвгөний л үеийн байсан. Тэгээд цөмөөрөө нас барцаан, тэгээд цөмөөрөө. Тэгээд тэр гавьж ахын ах нь тэгдэг юм “Ах дүү ч гэж бараг байхгүй шахуу болж байх шив дээ ерөөсөө” ганцхан, ганцхан хүү л байгаа, нэг хүн байдаг юм.
Дэжид -
Аан одоо ингээд энэ нэгдэл чинь одоо бүр ингээд тарсан уу?
Дарийжав -
Тарсан.
Дэжид -
Аахан одоо нэгдлийн ор суурь ч гэж ерөөсөө юм байхгүй юу? Нэгдлийн гишүүдээ одоо ингээд нэгдлээс гарсан, тэтгэвэрт гарсан одоо хөгшчүүлийг одоо, хаана одоо сумын захиргаан дээр хүлээж авах уу яахав, яаж яадгийн? Заа энэ ахмадуудынхаа хувьд хаана хамаарагддаг юм?
Дарийжав -
Үгүй одоо хамаарагдаж байгаа газраа хүлээж авах юм. Бид хоёрыг болуул одоо юу яадаг юм ш дээ.
Дэжид -
Сургууль яах уу?
Дарийжав -
Сургууль, өвгөнийг болуул сургууль авчих юм. Би чинь одоо ерөөсөө тийм юу газар байхгүй ш дээ. Тийм тодорхой газар байхгүй.
Дэжид -
Та одоо энэ халуун усанд хэсэг ажиллаж байсан биздээ.
Дарийжав -
Ажиллаж байсан, нэгдлийнх байсан. Тийм нэгдлийн халуун ус гэж байсан юм.
Дэжид -
Аан за, яаж ажилладаг байсан юм? Нэгдлийн халуун усанд?
Дарийжав -
Би юу, эхлээд ажиллах даа юу?
Дэжид -
Тийм.
Дарийжав -
За нэг жижигхэн, дөрвөлжин гурван өрөө, дөрвөн өрөө байшин байсан юм. Чулуугаар барьцан тэгээд тэрүүндээ өнөө нэг зуухтай, том ингээд юу зуух, шавраар хийцэн зуух. Тэрэн дээрээ хоёр том боошиг зооцон. Тэгээд доогуур нь гал түлнэ, гал түлээд усаа халаана. Тэгээд ингээд турбайнууд залгаад тэгээд дээш нь ингээд явуулаад ийм дээрээ бас нэг тогоотой. Том боошигон тогойтой юм байна лээ. Дээр нь гарч үзээгүй би. Тэгээд доороосоо нөгөө нэг насосогоор ингэж шахаж өгнө. Тэгээд нөгөө халуун хүйтэн хоёр ус.
Дэжид -
Аахан. Гар ажиллагаатай.
Дарийжав -
Тийм гар ажиллагаатай. Халуун хүйтэн гэж хоёр тийм том боошиг ус байгаа тийм. Нэгийг нь халчихдаг юм, нэг нь гайгүй. Тэгээд тэр хоёрыг чинь ингээд л шахаад л нийлүүлээд л тэгээд дээшээ яваад л тэгээд л шахаад өгчихөөр тэгээд гоожууран дээр очоод л өрөө өрөөндөө хүн зогсож байгаад л усанд орчихно. Тийм юманд усанд орно.
Дэжид -
Аан тэр нь ингээд зөвхөн гоожуураас, турбаа шиг юмнаас л гоожихно байна ш дээ. Тэрнээс биш одооны нэг орчин үеийнх шиг ингэж яадаг душь мушь гэж цацарсан юм байхгүй.
Дарийжав -
Байхгүй ганцхан тэр насосогоор шахаад л дээшээ яваад л тэгээд дээшээ явсан тогооноосоо доошоо гоожоод л тэгээд нөгөө нэг юу шүршүүр бол байгаа. Тийм шүршүүрүүд бол байдаг юм.
Дэжид -
Тэр эмэгтэй хүнд бол тэр насос ажиллуулна гэдэг бас л тийм амаргүй л ажил юм байна даа.
Дарийжав -
Амаргүй ш дээ. Галаа түлнэ, түлээгээ өөрөө хөрөөднө.
Дэжид -
Өөрөө бас хөрөөдөх үү?
Дарийжав -
Өөрөө хөрөөднө. Тэгээд галаа юу яана.. хүүхдүүд жоохон байсан юм чинь хөлс өгье гэхээр авсан цалин гэхээр юм байхгүй юм чинь. Тэгээд яахав дээ тэгээд өөрөө өвгөнтэйгөө, энэ муу өвгөнийгөө л зулгаана ш дээ. Энэ муу өвгөнийгөө л ....тийм.
Дэжид -
Ер нь тэгээд тэр халуун усанд ажилаад цалин ямар хэмжээтэй авах вэ?
Дарийжав -
Цалин уу? 180 төгрөг өгч байсан. Тийм, 180 төгрөг. Би тэгээд угаасаа 180 төгрөгөөрөө л тэтгэвэртэй гарцан юм байна лээ ш дээ. Тэгээд би одоо 81-ийг л авч байгаа юм чинь.
Дэжид -
Аахан 180аар л дундаж цалин байсан байна л даа.
Дарийжав -
Заа тийм л байх.
Дэжид -
Ер нь одоо тэр хэлмэгдүүлэлтийг явж байх үед ингээд сум нэгдэлд ажиллаж байхад таныг юм уу, одоо урьд нь байсан ч ер нь одоо тийм нээлттэй шүүх хуралдаан муралдаан гэж болдог байсан уу?
Дарийжав -
Үгүй.
Дэжид -
Тийм юм болохгүй юу? Зүгээр л одоо ам дамжсан.
Дарийжав -
Зүгээр л ам дамжсан. Манайг харин энэ Архангайн халуун усанд аваачиж нэг үзүүлэх юмсан гэж ярьдаг байсан. Манай сумынхан, сумын дарга нар. Тэгээд манайг явуулаагүй ш дээ ерөөсөө. Би харин үзэх юмсан гээд л бодоод л байдаг байсан юм. Яахав тэр халуун усыг яаж ажиллуулж байна л гэж.
Дэжид -
Ммхм ер нь тэгээд хүн тэр таны нэгдлийн халуун усанд байхад зөвхөн нэгдлийн гишүүд л орох уу тэр халуун усанд?
Дарийжав -
Өө хамаагүй.
Дэжид -
Хамаагүй юу? Зүгээр нэгдлийн л.
Дарийжав -
Зүгээр л нэгдлийн халуун ус нэртэй. Тэгээд л ерөөсөө.
Дэжид -
Нэгдэл одоо өөрөөр хэлбэл яаж өгөх нь байна тиймээ. Аан ороод одоо яахав хүн ямар үнэтэй орж байсан нэг хүн одоо тэр үед, нэг удаа ороход үнэ хөлс нь?
Дарийжав -
Аан нэг удаа ороход уу? Нэг удаа ороход чинь юу билээ 50 төгрөг, 50 мөнгөөр орж байсан. Аан тэгээд хүүхэд 20 мөнгөөр.
Дэжид -
Тэр орж байсан одоо тусдаа бас нэг тооцоо мооцоо, касс масс гэж юм байх уу?
Дарийжав -
Байлгүй яахав, тусдаа цаанаасаа талон өгчихөж байгаа юм чинь. Тэгээд талоноороо хөөгөөд л мөнгөө авчихна надаас.
Дэжид -
Аан заа за. Талон өгөөд тиймээ. Та бас одоо тэр талон малоныг нь авчихаад кассчны үүрэг гүйцэтгэнэ тиймээ.
Дарийжав -
Тэгийшдээ, кассчны үүрэг гүйцэтгэнэ ш дээ. Би тэрийг дутаагаагүй.
Дэжид -
Аахан тэгээд оройд нь нөгөөдөх талоноороо тооцоогоо хийчихнэ.
Дарийжав -
Тийм тооцоогоо хийгээд л тэгээд мөнгөө өгчихнө.
Дэжид -
Ер нь бол одоо хавсармал ажлууд их үүрэг гүйцэтгэдэг байсан юм байна тиймээ. Дан ганц одоо тэрнийг хийнэ, зөвхөн би талоноо бичнэ гээд одоо бол тэгж байгаа ш дээ талон бичдэг хүн нь нэг, оруулдаг хүн нь нэг, нөгөө ажлуулдаг хүн нь нэг. Тийм тэгэхээр хэд хэдэн хүний ажилд хийж байсан юм байна л даа.
Дарийжав -
Тэгээд л юу ш дээ. Энд тэндээс нөгөө нэг ариун цэврийн станц гээд л их ирнэ ш дээ. Тэгэхээр нөгөө улсуудыг чинь хэн хэн одоо энэ сард хэн хэн хэд орсон байна вэ гэдгийг шалгадаг байсан. Тэгээд л ийм том цаасан дээр, ийм том цаасан дээр нэрсүүдийг нь, албан газруудын нэрсүүдийг нь ингээд биччихнэ. Ингээд л бичээд өгчихнө. Тийм. Тэгээд одоо сургуулиас гэхэд л галч нь хэд орсон байна, манаач нь хэд орсон байна, тэр багш хэд орсон байна, энэ багш хэд орсон байна, цэвэрлэгч нь хэд усанд орж гэдэг дээр таван хошуу тавина. Ороогүй гэдэг дээр хар харандаагаар ингээд цэглээд цэглээд явчихна. Огт орохгүй хүн байх юм билээ.
Дэжид -
Аан ер нь төд өд ор гэсэн төлөвлөгөө норм байх уу?
Дарийжав -
Байлгүй яахав. Байна ш дээ уг нь тийм. Тэгээд огт орцгоохгүй юм байна лээ. Мэдэхгүй. Оруул надад их сайн ш дээ уг нь орлого нь. Тийм тэгээд би оруулах гээд л гуйгаад яваа юм чинь. Ороочээ та нар, усанд ороод өгөөчээ тэр таван хошуугаа тавиулаачээ. Би чиний нэрэн дээр зарим нь ингэдгийшдээ манайг та тэр таван хошуу тавьчихаарай гэдгийн. Би тэр хүний юман дээр юу гэж таван хошуу тавих вээ дээ, ороогүй хүнд болохгүй ш дээ тиймээ.
Дэжид -
Тооцоогоороо явж байгаа юм чинь.
Дарийжав -
Тийм болохгүй ш дээ, тооцоогоороо явж байгаа юм чинь болохгүй ш дээ миний дүү гэхээр яахав зарим нь зүгээр тоглоом моглоомоор л тэгдэг юм шиг л байна лээ л дээ. Би тийм ажил хийхгүй л дээ, их үнэнч хийнэ, яалаа гэж тийм ажил хийхэв болохгүй ш дээ тиймээ, болохгүй. Тэгэж явсан юм, тэгэж усанд оруулдаг байсан.
Дэжид -
Тэр чинь л одоо бас соёлын довтолгооны нэг хэсэг биздээ. Тиймээ? Тэр чинь одоо усанд оруулна гээд.
Дарийжав -
Тийш дээ тийм. Тэгээд чи таних байхдаа яагаав ариун цэврийн станцын дарга яагаав Гомбосүрэн гээд эмч байсан ш дээ. Манай нутгийх юм байгаа юм.
Дэжид -
Заа.
Дарийжав -
Тэр Гомбосүрэн эмч соёлын довтолгоогоор ирэв ээ манай суманд.
Дэжид -
Заа.
Дарийжав -
Тэгээд ирээд халуун усаар хамгийн түрүүнд орлоо.
Дэжид -
Хамаг чадвар чинь халуун ус юу гээд л болчихно биз дээ
Дарийжав -
Тийш дээ. Хамгийн түрүүнд халуун ус, цэвэрлэгээний хүн хоёр дээр л авах юм билээ ш дээ. Тийм. Заа тэгээд халуун усан дээр хүрээд ирлээ. Би угаасаа таньдаг юм Гомбосүрэн эмчийгээ. Сайн уу надаас их олон ах л даа. Манай ажаагийн үеийнх. – Сайн уу миний дүү? Гэж байна. – Сайн, сайн байна уу? л гэсэн. Айгаад л байгаа юм чинь одоо яана аа, ариун цэврийн станц гэдэг чинь том юм байдаг юм билээ гээд л айгаад л байгаа юм чинь. Тэгээд л тэр өрөө мөрөөгөөр тэгээд - Миний дүү яаж ажилладаг юм гэнэ. – Гар насосоор ажилладаг юмаа л гэлээ. За тэрийг чинь дарж үзье, тэгээд өрөөнүүдийг чинь үзье, тэгээд нөгөө нэг шил, шил цонхнууд нь аймар гоё арччихсан байгаа юм чинь би. Манай тэр одоо энэ Лхагвагийн цэцэрлэгийн эрхлэгч Гүнсмаа гэж нэг авгай байсан юм. Тэр Даарийжав эгчийн тэр халуун усанд арччихсан цонхыг та нар туршлага болгож үзээчээ гэж цэцэрлэгийнхээ хүүхнүүдийг хөөж явуулж байсан. Тэгээд тэр цэцэрлэгийн хүүхнүүд нь над дээр ирчихээд энэ нэг авгай зүгээр аштайхан шиг зүгээр ажил хийчихгүй бас нэг манай Гүнсмаа зүгээр таны цонх шиг цонхоо арч гэж аашлаад зангүй юм. Та яаж цонхоо ингэж гоё арчиж байгаа юм гэж ингэж хэлэв ээ. Үгүй яадаг юм хүний арчдагаар л арчихгүй юу. Та нар өдөр болгон тутамдаа л арчаад бай. Өдөр тутамдаа арчаад л байх юм бол наад шилний чинь цонхны шил энийг хардаа ингээд л хаашаа бол ингээд л. Шилийг чинь их арчаад л байхаар байна ш дээ ингээд л ус урсаж байгаа юм шиг болчих юм ингээд л зүгээр солонгороод л. Тэгээд тэр Гүнсмаа Даарийжав ажаа дээр очиж туршлага ав гэж явуулж байсан. Би тэгээд хэлсэн. Та нар өдөр тутамдаа л арчаад байх юм бол наад шил чинь ус урсаж байгаа юм шиг л болдог юм. Энэ нэг гайтай авгаагаас болоод даргадаа аашлууллаа гэж ирж байсан. Одоо яахав дээ би хийдэг юмаа л хийхгүй яахын. Тэгээд би хийдэг юмаа хийлгүй яах юм тиймээ.
Дэжид -
Таны тэр үед одоо тэр гар ажиллагаатай ажиллаж байсан, тэр сайн ажиллаж байсан үеийг чинь одоо нөгөө баярын бичиг мичиг одоо, сайшан юмнууд чинь одоо байгаа юу? Хадгалагдаж байгаа юу?
Дарийжав -
Өгч байсан. Байхгүй ээ.
Дэжид -
Аахан тэр үеийнхээ юмнуудыг та ер нь хадгалаагүй юм байна тиймээ.
Дарийжав -
Үгүй ерөөсөө хадгалаагүй, байхгүй.
Дэжид -
Одоо тэр их малтай, аж ахуйтай, их бас нэлээн одоо хөрөнгөтэй л гэж үзнэ шүү дээ таны тэр залуу үед, тийм одоо айлын түүхт үлдсэн, одоо түүх дурсгалын, дурсгалтай одоо таньд юу байдаг юм? Тийм юм байна уу?
Дарийжав -
Надад уу? заа яахав тэр айлын одоо тэр Жамбанбазар ахын аавын, өргөж авч байсан айл уу тиймээ?
Дэжид -
Тийм.
Дарийжав -
Одоо тэрнээс түүх дурсгалтай юм надад нэг ийм л юм байна. Нэг ваар. Нэг арцны шил хийцэн айрагны хагалага, тэгээд энэ авдар, тэр нэг авдар. Энэ хэд л байна.
Дэжид -
Аан эд нарын чинь зургийг авч болох уу? тиймээ.
Дарийжав -
Бологүй яахав. Тийм энэ хэд л байна. Айргийнхаа хагалагыг би аймаг дээр орчихоод ирсэн. Өнөө хүүхдүүд чинь булаацалдаад байсан юм. Авах гээд булаацалдаад байх юм байна ш дээ тийм. Яахав ямар ч гэсэн байзнаж бай. Тэгээд тэгж байгаад л отгон хүүхэн би авна гээд байх юм. Нөгөө ваарыг нь авцөөн. Отгон хүүхэн. Гэртээ оруулаад тавьцан байна лээ. Өнөө отгон хүүхэн чинь гэртээ оруулаад тавьцан байна лээ.
Дэжид -
Аахаан өө заа за.
Дарийжав -
Олон хүүхдүүд тэгэлгүй дээ одоо тиймээ. Тэгэхээр ерөөсөө манай энэ банди нар чинь юу гэж отгон хүүхэндээ өгч байгаа юм. Би авах ёстой байсын, би авах ёстой байсын гэж л байна лээ. Тийм тэгээд дуугүй л яваад байгаа, дуугүй л яваад байгаа. Айрагны чинь хагалага байгаа юу л гэж байна лээ. Байхгүй гэсэн. Булаацалдаад байгаа юм чинь. Одоо тэр хагалагыг яадаг юм байгаа юм мэдэхгүй. Отгон хүүдээ өгдөг юм уу, том хүү ч авч явж чадахгүй ээ цаадах чинь. Мэдэхгүй. Одоо тэрийгээ яадаг юм билээ гээд л бодоод байгаа.
Дэжид -
Бас таны тэрнийг аваад явахаар тиймээ түүх дурсгалын юм гэдэг чинь үе дамжих юм юм чинь тэ. Бас хамгийн гол нь тэр. Тэнд яахав бас...
Дарийжав -
Нээрээ хоёр модон андуу байгаа нээрээ. Би өнөөдөр усанд хийлгэцэн. Хатчихдагий ш дээ миний хүү. Модон сав чинь. Наад нэг хуян чинь байгаа. Хайчсан нөгөө тарагтай байсан хуян. Өө тэр доогуур байна. Тэрүүний модыг нь шинэчилчихсэн юм. Бүс нь болуул тэр бүр хэдэн үе дамжсан юм мэдэхгүй. Бүр ингээд сүүлдээ модон юм чинь муудаад ирэхээрээ мод нь ингээд аяндаа ингээд өмхрөөд эмтрээд байдаг болчих юм билээ. Тэгээд ноднин модыг нь шинэчилчихсэн юм би. Тэгээд тийм модон хуян байгаа бас. Нэлээн дээр үеийн тийм. За одоо ийм л юмнууд байна даа тэр тэр хүний юмнуудаас.
Дэжид -
Аан за сайхан байна. За эд нарын зургийг хоёулаа авнаа. Таны бас одоо залуу үеийн зураг, тэр үеийн материал затериал тэр юмнуудыг үзнэ ээ. Тийм. Таны эхийн одон чинь, хоёр одон чинь эндээ байгаа юу тиймээ.
Дарийжав -
Байгаа.
Дэжид -
Аахан тэр одонгоо зүүж байгаад та сайхан зургаа авхуулаарай тийм таны зургийг авч үлдэх юм шүү. Ер нь таныг тэр бага байхад хүүхдүүд ер нь яаж боловсролтой болж байсан юм бэ? Та сургуульд явж байсангүй, бусад хүүхдүүд яаж явдаг байсан юм?
Дарийжав -
Хүүхдүүд бол яахав. Уг нь манай хүүхдүүд бас их тархитай юм билээ. Цөмөөрөө их сайн сурч байсан ш дээ. Яагаав эхлээд л одоо нэгдүгээр ангид орно ш дээ. Энэ дээд бригадад орж байсан юм. Сургуульд, манай том охин.
Дэжид -
Үгүй ээ үгүй, одоо гэхдээ хүүхдүүдээ та юу яадаг байсан уу? дотуур байранд байх уу танай хүүхдүүд.
Дарийжав -
Үгүй би дандаа гэрээгээ явж байсан. Ерөөсөө дагаад л явж байсан. Малтайгаа л дагаж яваад байгаа ш дээ. Малаа аваад малаа маллана, хүүхдээ сургуульд нь явуулна, өөрөө юмаа оёно, өвгөн модоо хийнэ. Ингэж л амьдрахгүй бол тэр хэдэн хүүхдийг тэжээж чадахгүй ш дээ би. Ингэж л амьдарч байгаа юм чинь тийм.
Дэжид -
Аан хэрвээ тэгээд дотуур байранд одоо байлгана гэвэл татвар матвар өгөх үү тиймээ.
Дарийжав -
Мэдэхгүй ээ. Тийм би ёстой энэ олон хүүхдүүдээ нэгийг нь ч байранд өгөөгүй.
Дэжид -
Нэгийг нь ч өгөх гэж үзээгүй юу?
Дарийжав -
Үгүй ерөөсөө өгч үзээгүй. Байр гэж юу байдгийг ч мэдэхгүй эдий болтол байр гэдэг юмыг би мэдэх ч үгүй ерөөсөө. Юу байдаг юм мэдэхгүй. Зарим улсууд л сайхан байдаг юм л гэх юм билээ. Зарим нь улсууд нь муухай байдаг юм л гэх юм билээ мэдэхгүй ерөөсөө.
Дэжид -
Таныг бүр бага байхад одоо хүүхдүүд ер нь ном эрдэм, танай тэр өөрийн чинь ах эгч, тэгээд л одоо таны үеийн улсууд чинь ер нь ямар, яаж ном эрдэм үздэг байсан, боловсролтой болдог байсан юм бол?
Дарийжав -
Манай ах 4-р анги төгссөн юм гэнэ лээ. Манай ах миний төрсөн ах тийм. Тэгээд тэгж явж байгаад өөрийнхөө л хар санаагаар л зайлуул тэгээд сайхан ажилтай байсан ш дээ манай ах. Өнчин хоцорчихооод л, 4-р анги дөнгөж төгсчихөөд л тэгээд л бүр юу яасан ш дээ намын дээд сургууль төгссөн ш дээ манай ах. Тэгээд намын дээд сургуульд яваад хаана гэлээ нэг намын даргаар очсон юм гэнэ лээ. Хаана очсон гэж байлаа даа. Би бас сайн мэдэхгүй юм байна лээ. Тийм би сайн мэдэхгүй байна.
Дэжид -
Мэдэхгүй юмаа, аахан. Тэгж байсан л юм байна тиймээ.
Дарийжав -
Тийм тэгэж байсан манай ах. Тэгээд сүүлдээ нарийн бичгийн дарга энэ суманд ирж хийсэн юм.
Дэжид -
Өө за, сумын нарийн бичгийн дарга.
Дарийжав -
Тийм сумын нарийн бичгийн дарга. Том хүн шүү дээ тиймээ. Их том хүн. Тэгээд манай энэ хэдэн хүүхдийг чинь миний ах бас их харж өгсөн надад цаагуур нь. Тхх ер нь их харж өгсөн. Миний ганц ах. Тэгээд одоо хүүхэд гарна дорно бүртгээд л, дорно мөнгөнд оруулаад л өгнө.
Дэжид -
Том асуудал тэ?
Дарийжав -
Тийм том асуудал ш дээ тэр үед тийм.
Дэжид -
Таны амьдралын явцад одоо ер нь хамгийн ингээд бодоод үзэхэд хамгийн хэцүү юм гэж одоо юу байсан? Амархан юм гэж юу байсан бэ?
Дарийжав -
Заа тэгээд өөрөө үйлддэггүй болохоор ерөөсөө надад бол одоо хэцүү юм болов уу, олон хүүхэд гаргах л хэцүү байсан. Надад тэр үедээ. Маш олон хүүхдийг гаргах хэцүү ш дээ. Тэгээд тэрийг чинь гаргаад маллаад яана гэдэг чинь надад хэцүү ш дээ тиймээ. Тэр хүүхдүүд чинь зүгээр ингэж хэвтэж байгаад хүн болохгүй ш дээ тиймээ. Заримдаа мээм нь цадахгүй байгаа юм сүүлийн үед. Заа яахав залуу шиг байхдаа гаргахдаа бол мээм нь цатгаад л байгаа юм. Сүүлийн үед нэг долоо төрөөд ирснээс хойш мээм нь цадахаа байчих юм билээ. Нөгөө хүүхдийг чинь өргөмөл юм шиг угжина. Угжиж бантанг нь хийж өгнө, ээдмийг нь хийж өгнө. Аан тэгээд өнөө каш гэж нэг юм гарцан байсан байх шүү. Кашаар бас юу яана, ингэж бас буцалгаж нөгөө хүүхдүүдээ угжина тэгэж өсгөсөн юм би сүүлийнхээ хүүхдүүдийг. Түрүүч нь бол яахвээ сайхан мээмээрээ л өсгөчихөж байгаа юм чинь тэгээд л нэг ойндоо хүрэлгүй тэгээд л бор хоолондоо хүрчихэж байгаа юм чинь. Тэрнээс өөр одоо тэгээд л яахав дээ заа байз хамгийн хэцүү гэхээр зэрэг бий одоо бас хамгийн хэцүү юм болуул тэгээд одоо тэр хүүхдүүдийг өсгөхөд л хэцүү байсан би. Тэгээд яана даа энэ хэдэн хүүхдийг за байз өөр шигээ болгочихгүй юмсан. Энэ хэдэн хүүхдийг л нэг яавал нэг юм дагуулж, нэг юмны захтай болгочихсон гэж нойр хоолгүй л зүтгэсэн дээ ажаа нь. Их шамдсан тийм. Тэгээд ч зүтгэсний хэрэг бүтсэн. Хэдэн малаа тэр чигээр нь айлдаа хаячихаад л тэгээд л энэ аймаг руу нүүгээд л хүн амьтанд аашлуулаад л би чинь одоо. Юугаа хийж ингэж явж байгаа юм гэж аашлах хүн зөндөө байсан манайг. Чаднаа би хүүхдээ сургууль соёл л дагуулж байвал ерөөсөө болно. Болно гээд л зүтгээд байсан тэгээд болсон. Угаасаа миний сэтгэлээр болсон миний хүүхдүүд. Хамгийн том хүүхэн нягтлан болцон. Тэр нөгөө нэг солонгосд байгаа хүүхэн чинь оёдолчин. Ахуйн үйлчилгээний оёдолчин. Сайн оёдолчин ш дээ. Бүр захиа хувцас хийдэг болсон ш дээ сүүлдээ. Жигтэйхэн сайхан оёно.
Дэжид -
Хамгийн сайн нь л захиа хувцас хийж байсан л даа ахуйн үйлчилгээнд.
Дарийжав -
Тийм хамгийн сайн нь л захиа хувцас хийж байсан ш дээ. Тэгээд хүнтэй суугаад Эрдэнэтэд очоод бас л захиа хувцсаа хийж байгаад л тэр Солонгос явчихаж байгаа юм. Тэгээд энэ том хүү энэ хүүхдийн аав том хүү тэгээд усны аж ахуйд техникумд орсон. Энэ чинь одоо юу ш дээ усны аж ахуйн техникум чинь худаг усны...
Дэжид -
Тийм худгийн усны.
Дарийжав -
Тийм худаг усны юу ш дээ. Энэ чинь их сайхан ажил ш дээ тиймээ. Сайхан ажил. Тэгээд дараагийнх нь хүүг Баянхонгорын юу барилгын ТМС-д явуулсан. Тийм тэр чинь бас л сайхан ажил.
Дэжид -
Ер нь бол ажил одоо хүн голдоггүй гэж ярьдаг шүү дээ тиймээ. Хүн л ажилд гологдоно уу гэхээс биш тиймээ.
Дарийжав -
Харин тийм. Тэгээд бага тэр одоо энэ Солонгос явцан охиныг чинь Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулсан. Тийм хөгжим бүжгийн сургууль гэж явсан кум гэж байсын болов уу яаж байсан юм болоо. Би бас тэрийгээ сайн мэдэхгүй байна. энэ охиныг явахад өөрөө бүр Улаанбаатар хүргэж өгөөд тэгээд багш магштай нь уулзаад тийм тэгэж хүргэж өгч байсан юм тийм.
Дэжид -
Анх хэдэн онд та хот орж байсан юм?
Дарийжав -
Би юу? За байз тэр хүүхдийг чинь хүргэж өгөх гэж л хот орж байсан байх шүү. Тэрнээс өмнө явж байлуу үгүй билүү. Ээ дээ үгүй байхаа. Энэ хүүхдийн ээжийг л сургуульд хүрэж өгөх гэж орж байсан байх.
Дэжид -
Тэгэхэд хот ямар санагдаж байсан?
Дарийжав -
Ёстой гоё юм билээ. Би энэ Улаанбаатарт амьдрах аз заяа байдаггүй юм байх даа гэж бодож байсан би. Тэгэж бодож байсан тийм. Тэгээд л охиноо орхчихоод л нөгөө ахынд нөгөө Жамбаа ахынд орхичихоод л хүрээд ирж байсан тийм. Тэгээд миний охин өөрөө тэгээд яваад тэгээд л сайхан хөгжмийн багш болсон.
Дэжид -
Аан ер нь таньд одоо ингээд хот ороод сайхан байсан, шинэ содон гэснээс ерөөсөө анх одоо та таньд содон, шинэ содон техник технологи, өөрөөр хэлбэл энэ одоо компьютер ч гэдэг юм уу, телевизор ч гэдэг юм уу, машин ч гэдэг юм уу юу одоо таньд хамгийн анх шинэ содон байсан бэ?
Дарийжав -
“Телевизор”.
Дэжид -
Телевизор байсан уу. Яаж одоо шинэ содон байсан бэ?
Дарийжав -
Тийм дээхэн үед энэ радио. Энэ чинь ийм радио байгаагүй юм ш дээ. Энэ чинь нэг хайрцаг шиг тиймээ. Радио гэдэг байсан нэг том шар. Тэрүүнийг ферм дээрээ үнээ сааж байгаад, хоёр зуун цаасаар худалдаж авч байсан юм ахаасаа. Өөрийнхөө төрсөн ахаас. Тэгээд миний ах 200 цаасаа аваагүй ээ. Зуун цаасыг нь май миний дүү өөрөө ав гээд 100 төгрөгийг нь аваад аваад явсан юм.
Дэжид -
Тэр л одоо ёстой хамгийн шинэ содон зүйл байсан уу?
Дарийжав -
Тийм. Ёстой гоё тийм. Ээ бас гоё. Тэгээд дараа нь юу гоё байхав телевизор. Одоо телевизор үзэхдээ жигтэйхэн дуртай. Унтахгүй шүү дээ. Тэгээд заримыг нь ойлгоно, заримыг нь ойлгохгүй. Тэгээд сургуульд ороогүй хүнд чинь мэдлэг их дутагдах юмаа. Их дутагдахын ерөөсөө.
Дэжид -
Аан гэхдээ таньд амьдралын бол ерөөсөө асар их ухаан юу байна тийм, мэдээж ном эрдмээр баяжсан бол та бол ерөөсөө аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байхаар л хүн байна. тийм.
Дарийжав -
Дарга болохоор байсан юм үнэн шүү.
Дэжид -
Ингэж дайчин ийм шинж чанартай улсууд бол хүнийг араасаа их дагуулна ш дээ. Зохион байгуулах чадвартай. Тхх одоо та ингээд миний ярилцлага авах хооронд л ерөөсөө ярьж байгаа одоо цаг үетэйгээ хөл нийлүүлж байгаа чинь л одоо гайхшрал төрүүлж байна ш дээ тийм. Юмыг тийм сайхан хүлээж авч яадаг тийм. Тэр үед ер нь одоо дарга цэрэг, таны одоо ингээд л нэгдэлд ч ажиллаж байсан байна та ер нь одоо албан тушаал янз янзын л газар ажил хийж байхад одоо ер нь худалдаа бэлтгэлийн юунд ч ажиллаж байсан гэж ярьж байсан та, тэгэхээр ер нь тэр үеийн дарга, ажилчин хоёрын хооронд ялгаа байсан уу?
Дарийжав -
Байлгүй яахав.
Дэжид -
Ер нь одоо хамт олон яаж бүрэлдэж байсан юм? Яаж одоо ажил, амралтынхаа цагийг зохицуулдаг байсан юм?
Дарийжав -
Бид нар уу? за яахав тэр цагаар ажил хийж байгаа улсууд цагаараа ажил хийгээд л явчихдаг юм. Цэвэрлэгээ хийж байгаа хүн болуул тэд нартай адилхан зэрэгцэж явж болохгүй ш дээ. Заавал ч үгүй сүүлд нь. Дэлгүүрээ хаасны дараа өнөө дэлгүүрийнхээ худалдагч нарыг хаахаас өмнө угааж дуусгана. Тэгээд тэд нар чинь дэлгүүрээ хаахаар цоожилчихоод л яваад өгнө ш дээ тиймээ. Тэгээд контор гэж байлгүй яахав тэр чинь тиймээ. Нягтлангийн контор тэгээд тэр даргын контор гээд тус тусдаа байгаа ш дээ тиймээ. Тэд нарыгаа би шөнийн 12 цаг хүртэл цэвэрлэдэг байсан. Сүүлд нь хоцорчихоод. Тийм тэр өрөөний түлхүүрүүд нь надад байдаг байсан.
Дэжид -
Өөрөөр хэлбэл бас та ажилдаа бол их л цаг зарцуулдаг байж. Тэгээд хэдийд нь одоо та энэ хүүхдүүдийнхээ юмыг амжуулдаг юм?
Дарийжав -
Шөнө. Яг 12 цагт ирж хоол хийж өгчихөөд тэгээд л 1 цаг, 2 цаг, 3 цаг, 4 цаг хүртэл машинаа хүүхдүүдийн юмыг оёод л.
Дэжид -
Тэгээд өглөө эрт ажилтай юу?
Дарийжав -
Тэгнэ. Өглөө 7 цагт босохгүй бол алуулна ш дээ. Тэгээд өнөө сонсгол гэж бас нэг юм байна ш дээ тиймээ. Тэр юм чинь очихгүй бол ажлаасаа хөөгдөнө. Тэгээд л очиж байгаа юм чинь. Яг 7 цагт даргынхаа өрөөнд орж цагаа бүртгүүлнэ. Ээ та нар миний хийж байсан юмыг одоо хийх юм бол хийх хүн байхгүй, ерөөсөө олдохгүй ээ.
Дэжид -
Байхгүй ээ. Ээ дээ хэд хэдэн хүн ч хийгээд дийлэхгүй л юм байна.
Дарийжав -
Нээрээ дийлэхгүй тийм их байсан. Одоо мэднэ, энэ улсууд мэднэ. Намайг тэгж байсан гэж, би чинь одоо нойргүй байсан ш дээ ерөөсөө. Нойр хүрэх ч үгүй. хэдэн хүүхэд хэдэн хүүхдээ л юманд хүргэвэл зүгээр миний унтах идэх яахав. Би зүгээрхэдэн хүүхдээ л юманд хүргэнэ гээд. Миний хүүхдүүд миний сэтгэлийг концертонд, сургуулийн концертонд их орсон. Сагсан бөмбөг их тоглоно манай хүүхдүүд тийм, явуулна би юманд нь. Тэгээд нөгөө нэг Найрамдал зусланд манай хүүхдүүдийг их сайхан гоё амруулдаг байсан.
Дэжид -
Их тэргүүний хүүхдүүд л одоо Найрамдалд.
Дарийжав -
Тийм явж байсан, зөндөө явсан. Тэгээд найрамдал зусланд нь явуулах гээд хувцсыг нь олохгүй. Тэгээд өдөр шөнөгүй юм оёж байгаад хүний дээл хийж байгаад мөнгийг нь өгөөд л явуулж байгаа юм чинь би. Тэгэхгүй бол надад мөнгө өгөх хүн байхгүй ш дээ. Хэн ч өгөхгүй. Тийм сургуулиас мөнгө өгөхгүй, хоршооноос мөнгө өгөхгүй, нэгдлээс мөнгө өгөхгүй надад.
Дэжид -
Нэгдэл тараад тэгээд ер нь та тэр их аж ахуйгаа нэгдлээс нэг их юм олж авч, энэ хувьчлал мувьчлалуудад хамрагдаагүй юу тэ.
Дарийжав -
Үгүй. Хамрагдаагүй, ерөөсөө хамрагдаагүй. Би тэгээд нэгдлээ тараад энэ том охиноо дээр 4-р ангиа төгсгөчихөөд л 5-р ангид байхад нь тэгээд л хамаг юмаа хаяад л ерөөсөө тэгээд тэр хашаа машаа манайх чинь дээд бригадад байсан. Хамаг юмаа хаячаад л аймаг руу нүүгээд явцан ш дээ. Юу гэхэв би энэ хэдэн хүүхдүүдийг сургуульд дөхүүлье, талхны булан хөөцөлдүүлье тэгээд өөрөө нэг энд тэнд нэг цэвэрлэгчийн ажил олдчих байх гэсэн чинь надад олдоогүй. Тэгээд намайг оруулах хүн олдоогүй. Би өөрөө хүсэж мэдэхгүй юм чинь, хүн танихгүй юм чинь тийм. Тэгээд л дутуу гутуу дээлээ л хийгээд л дээлээ л оёод. Би дээлийг өнөөдөр одоо ингээд эсгэнээ маргааш өглөө эдийд чинь шилбийг нь хадаад л дуусч байна. Шөнжингөө оёод тэгээд л 20 төгрөгөө авчихаж байгаа юм чинь.
Дэжид -
Одоо чинь товч шилбэ хаддаг хүн хотод олдохгүй шүү.
Дарийжав -
Одоо бараг тийм. Байхгүй.
Дэжид -
Манайх чинь одоо бас тийм ажил үйлчилгээ хийдэг хүн ховор ш дээ. Таны үед одоо 90-ээд оны үед одоо ингээд мэдээжийн хэрэг ингэж ажиллаж байсан байна. Ер нь одоо 90 оны ардчилсан хувьсгалын талаар, ардчиллын талаар та ер нь юу гэж бодож байна?
Дарийжав -
Ардчиллын талаар уу, би одоо ардчиллыг ингэж л боддог. Энэ ардчиллын Элбэгдорж гэдэг хүн гарах нь зөв гэж бодож байгаа. Энэ болуул миний хэдэн хүүхдүүдийг юманд хүргэнэ гэж бодож байгаа. Одоо тэгээд ямар хүн гэдгийг нь би мэдэхгүй ш дээ тиймээ. Тэгэхлээр энэ Элбэгдорж гэдэг хүн чинь энэ нэгдлийг тараасан юм байна лээ. Тийм үү, тэгсэн юм шиг байна лээ. Тэгээд одоо хүүхдийн мөнгийг хэн өгч байгаа юм Элбэгдорж өгсөн ш дээ тиймээ. Тэгэхлээр ерөөсөө Элбэгдоржийг төрийг удирдаж явуулж чадна, миний хүүхдүүд одоо өөдөө гарна, бид нарын тэтгэвэр ч гэсэн нэмэгдэх байх л гэж бодож байгаа.
Дэжид -
Аан ер нь одоо Ардчилал чинь 90 онд ялсан ш дээ. Одоо анх танай Архангай аймаг чинь бол нэлээн ардчиллаг аймгийн тоонд ордог ш дээ.
Дарийжав -
Тийш дээ. Тэгээд миний хэдэн хүүхдүүд ерөөсөө дан цөмөөрөө ардчилал юм билээ. Тэгээд одоо энэ жил хүртэл ингээд гарынхаа үсгийг зураад ээжээ нөгөө нэг хэн хоёрын Энхбаяр, Элбэгдорж хоёрын зураг хүрээд ирлээ л дээ манайд. Тийм Энхбаярынхаа зургийг би тэнчээ аваачаад дүүжилцэн юм. Тэгээд сүүлд нь Элбэгдоржийн зураг ирэхээр нь Элбэгдоржийн зургийг энчээ дүүжилцэн юм. Тэгээд орж ирсэн хүн тэгж л байна лээ. Энэ өвгөн зайлуул Энхбаярт өгөх гэж байгаа юм байх даа. Энэ чавганц одоо Элбэгдоржид өгөх гэж байгаа юм байх даа тэгж байсан ш манайхыг аймаг дээр байхад сонгууль болохоос чинь өмнө тийм. Орж ирж танилцуулга их хийдэг ш дээ миний дүү одоо чинь нэг тийм болцон юм билээ.
Дэжид -
Тиймээ тийм.
Дарийжав -
Тийм. Тэгж байна лээ.
Дэжид -
Аан одоо тийм та өнөө сонгууль өгөх үеэр аймаг дээр байж байсан тиймээ. Тэгээд зундаа л эндээ гарчаад байнуу
Дарийжав -
Тийм зундаа л эндээ гарчаад, тэгээд 6 хүн орж ирж санал авч байна лээ. Тийм тэгээд би Элбэгдоржийнхоо нэрэн дээр зураад л тавьцан. Элбэгдоржийгоо л гаргана гээд. Манай өвгөн яасын чи зур л гэж байна лээ манайг. Манай отгон хүүхэн байж байсан юм чинь манай багш одоо тэр багш отгон хүүхэн торны өмнө л аваад явчихна лээ. Аав аа аль энэ та гээд. өөрөө ардчилал юм чинь тэгээд ардчилал байлгүй дээ бодоход. Тэгсэн байх л гэж таадгийн би асуугаа ч үгүй.
Дэжид -
Тиймээ тэр ч одоо хувь хүмүүний л хүний л асуудал.
Дарийжав -
Хувь хүний л асуудал ш дээ тиймээ.
Дэжид -
Ер нь ардчилал бол одоо манайд та ер нь одоо аан эерэг үзүүлэлт авч ирсэн гэж үзэж байна уу? ардчилал одоо ер нь хүмүүст ямар амьдрал олгосон юм бэ? өнөөдөр одоо энэ зах зээлд хуучин одоо хүмүүс чөлөөтэй явдаг байсан юм уу? одоо ингээд Солонгост танай охин ажиллаж байна. Хуучин ингэж чөлөөтэй хүмүүс явдаг байсан уу үгүй юу, ардчиллын одоо үр шимээр ингэж явж байна гэж та үзэж ойлгодог уу?
Дарийжав -
Би ардчиллын үр шимээр ингэж явж байгаа л гэж боддог. Тийм би ер нь тэгэж л боддог. Ер нь тэгээд одоо энэ гадаад дотоод гээд дураараа явж байна ш дээ энэ хүүхдүүд тиймээ. Монголын хүүхдүүд тийм байгаа биз дээ тиймээ.
Дэжид -
Хуучин чинь одоо нэг аймгаасаа одоо хот руу ороход зам явах авах уу?
Дарийжав -
Тийш дээ авна.
Дэжид -
Тийм одоо болуул гадаад явахад ч тийм юм байхгүй.
Дарийжав -
Гадаад явах чинь тэр үед чинь ерөөсөө их хэцүү ш дээ тиймээ. Гадаад явах чадал ч байхгүй ш дээ тиймээ ерөөсөө. Малаа зараад явъя гэхээр мал нь үнд орохгүй ээ, мөнгө болохгүй ээ. Тийм л байсан цаг л даа тийм. Тэгээд миний хоёр хүүхэд зайлуул яаж ийж аргалж байгаад л явцан байна лээ. Мөнгө зөнгө зээлсэн л юм гэнэ лээ. Хаанаас ч зээлсэн юм мэдэхгүй. Би бас явуулахгүй гээд бодоод байсан чинь зүгээрээ ээжээ зүгээр гээд отгон хүүхэн юу гэхэв ээ ээжээ та зүгээр дургүйцэсний хэрэг байхгүй. Үгүй тэгээд одоо нөхөр хүүхдээ хаяад явчихаар бас тийм өөрснөө одоо очоод гачин гадуудад ямар нэгэн юм болчих вий дээ. Тэгээд тэр нөхөр мөхөр нь одоо янз бүрийн бас хүн амьтантай холбогдоод иймээ тиймээ юм болчихвол одоо яах билээ гэсэн чинь инээгээд л манай отгон хүүхэн ээж одоо хөгийн юм бодохымаа гээд. Тийм юм зөндөө байгаа ш дээ тиймээ, зөндөө байгаа ш дээ тийм юм зөндөө байгаа юм чинь. Тэгэхээр ерөөсөө манай хүүхдүүд бол их даруухан тийм юм хийхгүй. Тийм уг нь хийхгүй л дээ. Хийгээгүй л байна л даа. Одоо тэр том нь нөхөр нь юунд байгаа юм Эрдэнэтэд хоёр...нэг хүүхэдтэйгээ. Одоо 12 сард ирнэ л гэж байна. Тэгээд цаад багынх нь нөхөр энэ хоёрын аавууд нь байгаа ш дээ тийм. Тэгээд одоо хурдан хонины хүн ирж суух юм уу үгүй бас тэрийг нь мэдэхгүй ч тийм санаатай л болчоод байх шиг байна. за тэр бол яахав өөрсдөө л мэдэх хэрэг дөө. Тэгээд яагаад та тийм юм бодож байгаа юм бэ гэвэл энэ хоёр хүүхэд дээрээ ирэхгүй юм байна өөрөө. Танай Булган авгайтай мавгайтай болцон гээд л дуулдаад байх юм байна ш дээ. Өөрөө ирэхгүй юм байна ш дээ. За тэгээд өөрснөө л мэдэг тиймээ.
Дэжид -
Энэ одоо та бол өдий чинээтэй болгосон юм чинь тэ
Дарийжав -
Одоо би яах вээ дээ тиймээ.
Дэжид -
Ардчиллын талаар бол та тэгвэл ингэж л бодож байгаа юм байна.
Дарийжав -
Ардчиллын талаар бол би ингэж л. Ардчиллыг болуул одоо монголыг өөд нь татна л гэж бодож байгаа ш дээ ажаа нь тийм. Тийм өөд нь татна л гэж бодож байгаа.
Дэжид -
Ер нь тэр ардчилалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай оролцдог байсан уу? ер нь 90 онд Ардчилсан хувьсгал яллаа ш дээ.
Дарийжав -
За яахав зарим нь болуул ардчилал гэдэг гараад одоо миний хэдэн хүүхдэд мөнгө төгрөг өгч байна, ардчиллаар амьдарч байгаа гэж ярьж байгаа улс зөндөө байна ш дээ тийм. Ардчилал зүгээр. Энхбаяр болуул юу ч өгөхгүй байгаа. Энхбаяр бол амьдруулаагүй. Энхбаяр амьдруулаагүй. Арчдчилал амьдруулж байгаа гэдэг хүн зөндөө байгаа ш дээ миний хүү. Тэгээд би бас тэрийг нь одоо бас дагаад л тэгэж л бодож л суудаг юм. Ер нь энэ жил ингэж бодож байсан бид хоёр, үгүй ээ энэ өвгөн юу гэж бодож байсан мэдэхгүй за аль нь ч гарсан яахав дээ л гэх юм билээ. Би бол Элбэгдоржийг гараасай л гэж бодож байсан. Элбэгдоржийг л гарвал миний хэдэн хүүхдийг өөд нь татах байх гэж бодож байсан. Ер нь яваандаа тиймээ. Одоо өнөө маргаашдаа юу нь ч мэдэгдэхгүй л дээ тиймээ.
Дэжид -
Бас нэлээн амьдралын юу туулсан хүн тиймээ, өөрөө малчин байсан. Малчин аав ээжтэй байсан тийм.
Дарийжав -
Өөрөө малчин байсан хүн юм билээ. Тийм бүх түүхийг нь ярьсан ш дээ тиймээ. Бүх түүхийг нь ярьсан. Олон хүүхэдтэй юм байна лээ.
Дэжид -
Жаахан шударга байх гэж хүн болгон л одоо бодож байгаа биз тиймээ.
Дарийжав -
Тэгэж байгаа биз. Шударга л юм шиг байна лээ тийм.
Дэжид -
Заа за.
Дарийжав -
Заа нэг иймэрхүү. Би бол ардчилал бол одоо ёстой энэ монгол улсыг хөгжинө л гэж бодож байгаа ажаа нь.
Дэжид -
Заа ёстой их баярлалаа. Заа Даарийжав гуай маш их сонирхолтой ярилцлага одоо өгсөн явдалд таньд ёстой үнэхээрийн их талархаж байна. Ингээд таньд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Дахин баярлснаа илэрхийлье ээ.
Дарийжав -
Заа.
Дэжид -
Заа баярлалаа.
Дарийжав -
За баярлалаа. Би ч гэсэн их баярлалаа. Манайд ёстой нээрээ сайхан ингэж
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.