Daviijav

Basic information
Interviewee ID: 990268
Name: Daviijav
Parent's name: Danvii
Ovog: Daivii Go
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: blank
Notes on education:
Work: house work, retired
Belief: Buddhist
Born in: Tsenher sum, Arhangai aimag
Lives in: Tsenher sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
keepsakes / material culture
education / cultural production
democracy
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Заа Даарийжав гуай хэсэг завсарласны дараагаар хоёулаа цааш нь яриагаа үргэлжлүүлье. Тэгэхээр та социолизмын үед ажилдаа яаж орж байсан юм? Хүмүүсийн ер нь ажилд хандах хандлага ямар байсан юм? Энэ талаасаа та үргэлжлүүлж ярьж өгөхгүй юу.
Дарийжав -
Заа тийм, эхлээд ажилд орсноо ярих уу би? Үнээ сааж байснаа ярих юм уу?
Дэжид -
Үнээ сааж байснаа ярьцан ш дээ та бид хоёр.
Дарийжав -
Заа тийм, ярьцан. За тэгэхээрээ би хүүхдээ, том охиноо 5-р ангид ороход л би ерөөсөө талхны булан хөөцөлдүүлье гэж аймаг орсон гэж хэлсэн ш дээ. За тэрнээсээ эхлээд л ярих уу?
Дэжид -
Тэг тэг тийм.
Дарийжав -
Заа. Заа тэгээд л аймаг руу явлаа. Хүүхдээ ажилд оруулаад...оруулаад гэнээ сургуульд нь орууллаа. Өөрөө юу, нэгдлийн гүү саагаад явсан юм гэхдээ. Тэгээд нэгдлийнхээ гүүг, тэр үед нэгдлийнхээ гүүтэй байсан юмаа. Өвгөн адууг нь хараад, тэгээд аймаг дээр очоод тэр аймгийн эмнэлэг гэдэгт чинь гүүнийхээ сүүг зөөж өгдөг байсан бид хоёр, жаахан айраг хийж. Тийм. Тэр чинь нөгөө нэг айргийн эмнэлэг гэдэг чинь дандаа тэгж нэг уушиг муушиг нь муудсан тийм нэг тиймэрхүү л байсан юм байна лээ ш дээ тиймээ. Одоогоор бол.
Дэжид -
Одоо өнөө техникумын тэр цаана, хойд талаар байсан тиймээ.
Дарийжав -
Тийм. Тэрний хойд талаар байсан. Тэгээд тэр айргаа зөөж өгөөд, тэгээд гүүнийхээ саамыг өгдөг байсан. Тэр өвчтөнгүүдэд өгдөг юм гэнэ лээ. Тэгээд бид хоёрт чинь цалин өгнө тэрүүндээ. Тэр сүүг худалдаж авна тэр айргийн эмнэлэг. Тэгээд оронд нь юу өгч байсан юм гэхээр яахав тэр айргийн эмнэлэг өдөр тутамдаа өнөө өгсөн сүүнийхээ хэдэн төгрөг, тэгээд зайлуул тэр тогооч могооч өрөвддөг байсан. Манайхаар энэ тэр ирдэг байсан. Тэгээд тэр айраг аваачаад өгөхөөр бас талх, вариана их өгдөг байсан. Тэгээд тэрүүгээрээ хэдэн хүүхдээ нэг зун, хоёр зун тэгж тэжээсэн бас. Их сайхан гоё, сайхан газар чинь их сайхан юм байна лээ ш дээ.
Дэжид -
Аан тэр үед ер нь хүмүүс ажилд ороход яаж ордог байсан бэ? Та бас дараа нь өөр өөр ажлуудыг хийдэг байсан гэсэн.
Дарийжав -
Заа байз тэр үед харин тэгээд надад ажил олдоогүй юмаа. Тэгээд би болуул одоо ажаадаа уурлаж байсан. “Та одоо энэ олон жил, энэ сайхан газар, ингэж их ажил хийчихээд та манайг нэг ахуйн үйлчилгээнд ажилд, нэг оёдолчинд авчих чадал алга уу” гэж би ажаадаа уурлаж байсан. Тэгэхээр миний ажаа “За яахав ээ миний дүү болохгүй байна шүү дээ, би дүүгээ нээрээ оруулуул оруулъя гэж бодсон тэгээд болохгүй байна шүү дээ” гээд тэгээд манайг оруулаагүй ш дээ. Тэгээд өөрөө ч хөөцөлдөж чадахгүй мэдэхгүй юм чинь тиймээ. Хаагуураа яаж явахыг нь мэдэхгүй юм чинь. Тэгээд хүний дээл хийж эхэлсэн, хүнд. Их дээл хийсэн, гутал хийсэн, дээл хийсэн тэгээд л тэрүүгээрээ амьдарсан. Тэгээд өвгөн чинь түлээ мүлээгий чинь хөрөөдөөд л, галчыг нь хийгээд л тийм багшийн сургуульд галч хийж байсан. Архангай аймгийн багшийн сургуульд, өвгөн галч хийж байсан. Тэгээд ууланд галчын мод хийгээд л мөнгө олж тэгээд хэдэн хүүхдээ тэжээж байсан. Тэгээд одоо тиймэрхүү юм л хийж байсан даа. Тэгээд сүүлдээ нэгдэл чинь бас тэг дээгүүр гарах гээд л тийм би гарахгүй ээ, би тэр дээр гарахгүй, би хийдэг юмаа хийцэн. Би хайнагийнхаа үнээг байхажд сааж, сааж би эд юуг нь үзэж чадаагүйгаас хойш би одоо хонидон дээр гарахгүй ээ, би хонь харж чадахгүй, хонь сааж чадахгүй. Би угаасаа энэ аймагтаа л байна.
Дэжид -
Та ер нь тэргүүний саальчин л байсан тэгээд, баатарт л хүрэх байсан хүн байна даа.
Дарийжав -
Хүрэх байсан юм харин.
Дэжид -
Тооцоо, нарийн тооцоо мооцоо өнөө сүүнийхээ юу мууг л гаргаж чаддаггүй байсан хүн байна тиймээ.
Дарийжав -
Тийм одоо тэр манай одоо манайг мэдэх амьд хүн алга. Нэг Дарьбул гээд нэг өвгөн байсан юм. Тэр өвгөн бид хоёрыг тэгдэг байсан юм “Та хоёрыг ёстой нээрээ ишш ингэж нээрээ тодорхойлоод өгсөн бол та хоёр нээрээ хоёулаа хөдөлмөрийн баатар байсан байна даа хүүхдүүдээ. За одоо яахав яахав. Хэдэн хүүхдээ амар мэнд, сайхан өсгөснөөс хойш, яваандаа та хоёр жарганаа” гэж хэлж байсан тэр өвгөн тийм. Тэгээд би өөрөө явдаггүй байсан юм чинь. Бас намайг дараа нь гүүний саальчингаар бас энэ Улаанбаатар руу хуралд явуулах гэж байсан ш дээ. Бас би өөрөө яваагүй. Яахын гээд яваагүй. Одоо тэгэж явуулах гэж байсан нярав нь одоо амьд л байгаа. Тэгээд одоо манайг тэгдгий ш дээ. Та явуулцгүй. Архангайн чи хүн шүү. Чамайг би гүүний саальчин гээд Улаанбаатар руу хуралд явуулах гээд чи одоо яагаад явдаггүй байсан юм бэ гэдгийн. Яахав өнөө хэдэн хүүхдээ хаяхгүй гээд л, хэдэн хүүхдээ л одоо өнчирчихнө гээд л, хаяхгүй гээд л. Харах ах дүү байхгүй, миний хүүхдүүдийг.
Дэжид -
Өөрөөр хэлбэл одоо эцэг эх, ах дүүгийн дэмжлэг байхгүй цэвэр та өөрөө л энэ 13 хүүхдээ өсгөнө гэдэг чинь бас.
Дарийжав -
Цэвэр өөрөө, тэгээд сүүлдээ яахав үхэл зовлон дайрцан болохоос одоо яахав тэгээд өвчнөөр л үхцгээцэн л дээ. Надад бол гомдох юм байхгүй. Би бол жигтэйхэн сайхан өсгөсөн.
Дэжид -
Таны одоо ойр дотны хүмүүсээс ер нь та одоо хэлмэгдэж байсан хүн бий юу? Хэлмэгдүүлэлтийн талаар одоо таны мэдэж, санж байгаа юу байна вэ?
Дарийжав -
Манай аавын аавын төрсөн ах нь хэлмэгдлийн юунд орцон юм билээ. Тийм хэлмэгдлийн юугаар баригдаад явцан юм гэнэ лээ.
Дэжид -
Ммхм. Ямар хүн байсан юм?
Дарийжав -
За байз тэр шүү дээ, сая өвгөн хэн гэдэг хэлмэгдлийн хүн байсан гэж ярилаа?
Дэжид -
Аан.....
Дарийжав -
“Алаг нүдэн гавьжгай” гэж байна уу?
Дэжид -
Тийм.
Дарийжав -
За байз манай тэр бас тэр хэлмэгдлээр явсан тэр аавын тэр ах шүү дээ бас “Алаг нүдэн гавьжгай” гэж ярьцгаах юм билээ. Тэр алаг нүдэн ч үгүй байхаа. Энэ Лхагвагийн энэ хэлмэгдлээр явсан хүнийг Алаг нүдэн биш гэсэн. Содов гэдэг хүн байж байгаад явцан гэж байлээ. Ах дүү нар нь, манай хадмууд тэгж ярьж байна лээ. Тийм. Содов гэдэг хүн байсан юмаа гэж тэгж ярьж байна лээ. Тэгээд манай аавын тэр хэлмэгдлээр явсан хүн ёстой Алаг нүдэн гэдэг гавьж хүн байсан гэж байна лээ. Тэгээд энэ төр, одоо ингээд та нар ингээд л хэрвээ амьд байж байгаад л ингээд л манай тэр аавын тэр ах байсан болуул одоо энэ Цэдэнбал дарга марга юу ч биш. Тийм ухаалаг, ёстой нээрээ ярих юм байхгүй, тийм тархитай эрдэмтэн байсан гэж ярьж байна лээ. Мэддэг ганц нэг хүн тэгэж ярих юм билээ.
Дэжид -
Эрдэм номтой хүн байж дээ.
Дарийжав -
Тийм эрдэм номтой хүн байсан гэж байна лээ. Тэгээд тэрний удам мудам нэг хэсэг жижигхэн жижигхэн юм байх байлгүй дээ. Манай энэ хэдэн хүүхдүүдэд тиймээ. Удам гэж байна ш дээ. Удамгүй юм гэж байхгүй ш дээ тиймээ.
Дэжид -
Тэр чинь одоо дараа дараа үедээ л илэрдэг юм байгаа ш дээ.
Дарийжав -
Тийм дараа дараа үедээ л илэрдэг гээд байгаа юм. Тэгээд манай тэр хэлмэгдэж явсан ахын авгайтай ярьсан гэнэ ээ. Тэгээд Янжин гэдэг авгай байсан юм гэнэ лээ. Тэгээд тэрнээс тэр Янжингаас гарсан ганц охин байсан гэнэ тэрийг ярьж байна лээ надад. Ганц охин байсан гэж байна лээ, ганц охин нь Должинзуу гэдэг хүүхэн байсан гэнэ ээ. Тэр нь Банзаржав гэдэг энэ суман захиргааны дарга хөөх зүгээр жигтэйхэн сайхан их мэдлэгтэй хүн байж байгаад бас баригдаад явцан юм гэнэ лээ зайлуул. Тхх тэр Должинзуу гэдэг хүний нөхөр. Тэгээд баригдаад явцан, одоо юунаас баригдсан байх вэ тэр баригдаад явцан л гэх юм билээ. Заа тэгсэн гэнэ лээ. Тэрнээс гарсан тэр Должинзуугаас гарсан бас ганц хүү гарсан юм. Тэр нь Пүрэвдагва гэдэг багш байсан юм. Тэгээд айл гэр болоод зүгээр жигтэйхэн сайхан байсан. Тэгээд одоо уг нь надаас энэ манай Лхагва, өвгөний л үеийн байсан. Тэгээд цөмөөрөө нас барцаан, тэгээд цөмөөрөө. Тэгээд тэр гавьж ахын ах нь тэгдэг юм “Ах дүү ч гэж бараг байхгүй шахуу болж байх шив дээ ерөөсөө” ганцхан, ганцхан хүү л байгаа, нэг хүн байдаг юм.
Дэжид -
Аан одоо ингээд энэ нэгдэл чинь одоо бүр ингээд тарсан уу?
Дарийжав -
Тарсан.
Дэжид -
Аахан одоо нэгдлийн ор суурь ч гэж ерөөсөө юм байхгүй юу? Нэгдлийн гишүүдээ одоо ингээд нэгдлээс гарсан, тэтгэвэрт гарсан одоо хөгшчүүлийг одоо, хаана одоо сумын захиргаан дээр хүлээж авах уу яахав, яаж яадгийн? Заа энэ ахмадуудынхаа хувьд хаана хамаарагддаг юм?
Дарийжав -
Үгүй одоо хамаарагдаж байгаа газраа хүлээж авах юм. Бид хоёрыг болуул одоо юу яадаг юм ш дээ.
Дэжид -
Сургууль яах уу?
Дарийжав -
Сургууль, өвгөнийг болуул сургууль авчих юм. Би чинь одоо ерөөсөө тийм юу газар байхгүй ш дээ. Тийм тодорхой газар байхгүй.
Дэжид -
Та одоо энэ халуун усанд хэсэг ажиллаж байсан биздээ.
Дарийжав -
Ажиллаж байсан, нэгдлийнх байсан. Тийм нэгдлийн халуун ус гэж байсан юм.
Дэжид -
Аан за, яаж ажилладаг байсан юм? Нэгдлийн халуун усанд?
Дарийжав -
Би юу, эхлээд ажиллах даа юу?
Дэжид -
Тийм.
Дарийжав -
За нэг жижигхэн, дөрвөлжин гурван өрөө, дөрвөн өрөө байшин байсан юм. Чулуугаар барьцан тэгээд тэрүүндээ өнөө нэг зуухтай, том ингээд юу зуух, шавраар хийцэн зуух. Тэрэн дээрээ хоёр том боошиг зооцон. Тэгээд доогуур нь гал түлнэ, гал түлээд усаа халаана. Тэгээд ингээд турбайнууд залгаад тэгээд дээш нь ингээд явуулаад ийм дээрээ бас нэг тогоотой. Том боошигон тогойтой юм байна лээ. Дээр нь гарч үзээгүй би. Тэгээд доороосоо нөгөө нэг насосогоор ингэж шахаж өгнө. Тэгээд нөгөө халуун хүйтэн хоёр ус.
Дэжид -
Аахан. Гар ажиллагаатай.
Дарийжав -
Тийм гар ажиллагаатай. Халуун хүйтэн гэж хоёр тийм том боошиг ус байгаа тийм. Нэгийг нь халчихдаг юм, нэг нь гайгүй. Тэгээд тэр хоёрыг чинь ингээд л шахаад л нийлүүлээд л тэгээд дээшээ яваад л тэгээд л шахаад өгчихөөр тэгээд гоожууран дээр очоод л өрөө өрөөндөө хүн зогсож байгаад л усанд орчихно. Тийм юманд усанд орно.
Дэжид -
Аан тэр нь ингээд зөвхөн гоожуураас, турбаа шиг юмнаас л гоожихно байна ш дээ. Тэрнээс биш одооны нэг орчин үеийнх шиг ингэж яадаг душь мушь гэж цацарсан юм байхгүй.
Дарийжав -
Байхгүй ганцхан тэр насосогоор шахаад л дээшээ яваад л тэгээд дээшээ явсан тогооноосоо доошоо гоожоод л тэгээд нөгөө нэг юу шүршүүр бол байгаа. Тийм шүршүүрүүд бол байдаг юм.
Дэжид -
Тэр эмэгтэй хүнд бол тэр насос ажиллуулна гэдэг бас л тийм амаргүй л ажил юм байна даа.
Дарийжав -
Амаргүй ш дээ. Галаа түлнэ, түлээгээ өөрөө хөрөөднө.
Дэжид -
Өөрөө бас хөрөөдөх үү?
Дарийжав -
Өөрөө хөрөөднө. Тэгээд галаа юу яана.. хүүхдүүд жоохон байсан юм чинь хөлс өгье гэхээр авсан цалин гэхээр юм байхгүй юм чинь. Тэгээд яахав дээ тэгээд өөрөө өвгөнтэйгөө, энэ муу өвгөнийгөө л зулгаана ш дээ. Энэ муу өвгөнийгөө л ....тийм.
Дэжид -
Ер нь тэгээд тэр халуун усанд ажилаад цалин ямар хэмжээтэй авах вэ?
Дарийжав -
Цалин уу? 180 төгрөг өгч байсан. Тийм, 180 төгрөг. Би тэгээд угаасаа 180 төгрөгөөрөө л тэтгэвэртэй гарцан юм байна лээ ш дээ. Тэгээд би одоо 81-ийг л авч байгаа юм чинь.
Дэжид -
Аахан 180аар л дундаж цалин байсан байна л даа.
Дарийжав -
Заа тийм л байх.
Дэжид -
Ер нь одоо тэр хэлмэгдүүлэлтийг явж байх үед ингээд сум нэгдэлд ажиллаж байхад таныг юм уу, одоо урьд нь байсан ч ер нь одоо тийм нээлттэй шүүх хуралдаан муралдаан гэж болдог байсан уу?
Дарийжав -
Үгүй.
Дэжид -
Тийм юм болохгүй юу? Зүгээр л одоо ам дамжсан.
Дарийжав -
Зүгээр л ам дамжсан. Манайг харин энэ Архангайн халуун усанд аваачиж нэг үзүүлэх юмсан гэж ярьдаг байсан. Манай сумынхан, сумын дарга нар. Тэгээд манайг явуулаагүй ш дээ ерөөсөө. Би харин үзэх юмсан гээд л бодоод л байдаг байсан юм. Яахав тэр халуун усыг яаж ажиллуулж байна л гэж.
Дэжид -
Ммхм ер нь тэгээд хүн тэр таны нэгдлийн халуун усанд байхад зөвхөн нэгдлийн гишүүд л орох уу тэр халуун усанд?
Дарийжав -
Өө хамаагүй.
Дэжид -
Хамаагүй юу? Зүгээр нэгдлийн л.
Дарийжав -
Зүгээр л нэгдлийн халуун ус нэртэй. Тэгээд л ерөөсөө.
Дэжид -
Нэгдэл одоо өөрөөр хэлбэл яаж өгөх нь байна тиймээ. Аан ороод одоо яахав хүн ямар үнэтэй орж байсан нэг хүн одоо тэр үед, нэг удаа ороход үнэ хөлс нь?
Дарийжав -
Аан нэг удаа ороход уу? Нэг удаа ороход чинь юу билээ 50 төгрөг, 50 мөнгөөр орж байсан. Аан тэгээд хүүхэд 20 мөнгөөр.
Дэжид -
Тэр орж байсан одоо тусдаа бас нэг тооцоо мооцоо, касс масс гэж юм байх уу?
Дарийжав -
Байлгүй яахав, тусдаа цаанаасаа талон өгчихөж байгаа юм чинь. Тэгээд талоноороо хөөгөөд л мөнгөө авчихна надаас.
Дэжид -
Аан заа за. Талон өгөөд тиймээ. Та бас одоо тэр талон малоныг нь авчихаад кассчны үүрэг гүйцэтгэнэ тиймээ.
Дарийжав -
Тэгийшдээ, кассчны үүрэг гүйцэтгэнэ ш дээ. Би тэрийг дутаагаагүй.
Дэжид -
Аахан тэгээд оройд нь нөгөөдөх талоноороо тооцоогоо хийчихнэ.
Дарийжав -
Тийм тооцоогоо хийгээд л тэгээд мөнгөө өгчихнө.
Дэжид -
Ер нь бол одоо хавсармал ажлууд их үүрэг гүйцэтгэдэг байсан юм байна тиймээ. Дан ганц одоо тэрнийг хийнэ, зөвхөн би талоноо бичнэ гээд одоо бол тэгж байгаа ш дээ талон бичдэг хүн нь нэг, оруулдаг хүн нь нэг, нөгөө ажлуулдаг хүн нь нэг. Тийм тэгэхээр хэд хэдэн хүний ажилд хийж байсан юм байна л даа.
Дарийжав -
Тэгээд л юу ш дээ. Энд тэндээс нөгөө нэг ариун цэврийн станц гээд л их ирнэ ш дээ. Тэгэхээр нөгөө улсуудыг чинь хэн хэн одоо энэ сард хэн хэн хэд орсон байна вэ гэдгийг шалгадаг байсан. Тэгээд л ийм том цаасан дээр, ийм том цаасан дээр нэрсүүдийг нь, албан газруудын нэрсүүдийг нь ингээд биччихнэ. Ингээд л бичээд өгчихнө. Тийм. Тэгээд одоо сургуулиас гэхэд л галч нь хэд орсон байна, манаач нь хэд орсон байна, тэр багш хэд орсон байна, энэ багш хэд орсон байна, цэвэрлэгч нь хэд усанд орж гэдэг дээр таван хошуу тавина. Ороогүй гэдэг дээр хар харандаагаар ингээд цэглээд цэглээд явчихна. Огт орохгүй хүн байх юм билээ.
Дэжид -
Аан ер нь төд өд ор гэсэн төлөвлөгөө норм байх уу?
Дарийжав -
Байлгүй яахав. Байна ш дээ уг нь тийм. Тэгээд огт орцгоохгүй юм байна лээ. Мэдэхгүй. Оруул надад их сайн ш дээ уг нь орлого нь. Тийм тэгээд би оруулах гээд л гуйгаад яваа юм чинь. Ороочээ та нар, усанд ороод өгөөчээ тэр таван хошуугаа тавиулаачээ. Би чиний нэрэн дээр зарим нь ингэдгийшдээ манайг та тэр таван хошуу тавьчихаарай гэдгийн. Би тэр хүний юман дээр юу гэж таван хошуу тавих вээ дээ, ороогүй хүнд болохгүй ш дээ тиймээ.
Дэжид -
Тооцоогоороо явж байгаа юм чинь.
Дарийжав -
Тийм болохгүй ш дээ, тооцоогоороо явж байгаа юм чинь болохгүй ш дээ миний дүү гэхээр яахав зарим нь зүгээр тоглоом моглоомоор л тэгдэг юм шиг л байна лээ л дээ. Би тийм ажил хийхгүй л дээ, их үнэнч хийнэ, яалаа гэж тийм ажил хийхэв болохгүй ш дээ тиймээ, болохгүй. Тэгэж явсан юм, тэгэж усанд оруулдаг байсан.
Дэжид -
Тэр чинь л одоо бас соёлын довтолгооны нэг хэсэг биздээ. Тиймээ? Тэр чинь одоо усанд оруулна гээд.
Дарийжав -
Тийш дээ тийм. Тэгээд чи таних байхдаа яагаав ариун цэврийн станцын дарга яагаав Гомбосүрэн гээд эмч байсан ш дээ. Манай нутгийх юм байгаа юм.
Дэжид -
Заа.
Дарийжав -
Тэр Гомбосүрэн эмч соёлын довтолгоогоор ирэв ээ манай суманд.
Дэжид -
Заа.
Дарийжав -
Тэгээд ирээд халуун усаар хамгийн түрүүнд орлоо.
Дэжид -
Хамаг чадвар чинь халуун ус юу гээд л болчихно биз дээ
Дарийжав -
Тийш дээ. Хамгийн түрүүнд халуун ус, цэвэрлэгээний хүн хоёр дээр л авах юм билээ ш дээ. Тийм. Заа тэгээд халуун усан дээр хүрээд ирлээ. Би угаасаа таньдаг юм Гомбосүрэн эмчийгээ. Сайн уу надаас их олон ах л даа. Манай ажаагийн үеийнх. – Сайн уу миний дүү? Гэж байна. – Сайн, сайн байна уу? л гэсэн. Айгаад л байгаа юм чинь одоо яана аа, ариун цэврийн станц гэдэг чинь том юм байдаг юм билээ гээд л айгаад л байгаа юм чинь. Тэгээд л тэр өрөө мөрөөгөөр тэгээд - Миний дүү яаж ажилладаг юм гэнэ. – Гар насосоор ажилладаг юмаа л гэлээ. За тэрийг чинь дарж үзье, тэгээд өрөөнүүдийг чинь үзье, тэгээд нөгөө нэг шил, шил цонхнууд нь аймар гоё арччихсан байгаа юм чинь би. Манай тэр одоо энэ Лхагвагийн цэцэрлэгийн эрхлэгч Гүнсмаа гэж нэг авгай байсан юм. Тэр Даарийжав эгчийн тэр халуун усанд арччихсан цонхыг та нар туршлага болгож үзээчээ гэж цэцэрлэгийнхээ хүүхнүүдийг хөөж явуулж байсан. Тэгээд тэр цэцэрлэгийн хүүхнүүд нь над дээр ирчихээд энэ нэг авгай зүгээр аштайхан шиг зүгээр ажил хийчихгүй бас нэг манай Гүнсмаа зүгээр таны цонх шиг цонхоо арч гэж аашлаад зангүй юм. Та яаж цонхоо ингэж гоё арчиж байгаа юм гэж ингэж хэлэв ээ. Үгүй яадаг юм хүний арчдагаар л арчихгүй юу. Та нар өдөр болгон тутамдаа л арчаад бай. Өдөр тутамдаа арчаад л байх юм бол наад шилний чинь цонхны шил энийг хардаа ингээд л хаашаа бол ингээд л. Шилийг чинь их арчаад л байхаар байна ш дээ ингээд л ус урсаж байгаа юм шиг болчих юм ингээд л зүгээр солонгороод л. Тэгээд тэр Гүнсмаа Даарийжав ажаа дээр очиж туршлага ав гэж явуулж байсан. Би тэгээд хэлсэн. Та нар өдөр тутамдаа л арчаад байх юм бол наад шил чинь ус урсаж байгаа юм шиг л болдог юм. Энэ нэг гайтай авгаагаас болоод даргадаа аашлууллаа гэж ирж байсан. Одоо яахав дээ би хийдэг юмаа л хийхгүй яахын. Тэгээд би хийдэг юмаа хийлгүй яах юм тиймээ.
Дэжид -
Таны тэр үед одоо тэр гар ажиллагаатай ажиллаж байсан, тэр сайн ажиллаж байсан үеийг чинь одоо нөгөө баярын бичиг мичиг одоо, сайшан юмнууд чинь одоо байгаа юу? Хадгалагдаж байгаа юу?
Дарийжав -
Өгч байсан. Байхгүй ээ.
Дэжид -
Аахан тэр үеийнхээ юмнуудыг та ер нь хадгалаагүй юм байна тиймээ.
Дарийжав -
Үгүй ерөөсөө хадгалаагүй, байхгүй.
Дэжид -
Одоо тэр их малтай, аж ахуйтай, их бас нэлээн одоо хөрөнгөтэй л гэж үзнэ шүү дээ таны тэр залуу үед, тийм одоо айлын түүхт үлдсэн, одоо түүх дурсгалын, дурсгалтай одоо таньд юу байдаг юм? Тийм юм байна уу?
Дарийжав -
Надад уу? заа яахав тэр айлын одоо тэр Жамбанбазар ахын аавын, өргөж авч байсан айл уу тиймээ?
Дэжид -
Тийм.
Дарийжав -
Одоо тэрнээс түүх дурсгалтай юм надад нэг ийм л юм байна. Нэг ваар. Нэг арцны шил хийцэн айрагны хагалага, тэгээд энэ авдар, тэр нэг авдар. Энэ хэд л байна.
Дэжид -
Аан эд нарын чинь зургийг авч болох уу? тиймээ.
Дарийжав -
Бологүй яахав. Тийм энэ хэд л байна. Айргийнхаа хагалагыг би аймаг дээр орчихоод ирсэн. Өнөө хүүхдүүд чинь булаацалдаад байсан юм. Авах гээд булаацалдаад байх юм байна ш дээ тийм. Яахав ямар ч гэсэн байзнаж бай. Тэгээд тэгж байгаад л отгон хүүхэн би авна гээд байх юм. Нөгөө ваарыг нь авцөөн. Отгон хүүхэн. Гэртээ оруулаад тавьцан байна лээ. Өнөө отгон хүүхэн чинь гэртээ оруулаад тавьцан байна лээ.
Дэжид -
Аахаан өө заа за.
Дарийжав -
Олон хүүхдүүд тэгэлгүй дээ одоо тиймээ. Тэгэхээр ерөөсөө манай энэ банди нар чинь юу гэж отгон хүүхэндээ өгч байгаа юм. Би авах ёстой байсын, би авах ёстой байсын гэж л байна лээ. Тийм тэгээд дуугүй л яваад байгаа, дуугүй л яваад байгаа. Айрагны чинь хагалага байгаа юу л гэж байна лээ. Байхгүй гэсэн. Булаацалдаад байгаа юм чинь. Одоо тэр хагалагыг яадаг юм байгаа юм мэдэхгүй. Отгон хүүдээ өгдөг юм уу, том хүү ч авч явж чадахгүй ээ цаадах чинь. Мэдэхгүй. Одоо тэрийгээ яадаг юм билээ гээд л бодоод байгаа.
Дэжид -
Бас таны тэрнийг аваад явахаар тиймээ түүх дурсгалын юм гэдэг чинь үе дамжих юм юм чинь тэ. Бас хамгийн гол нь тэр. Тэнд яахав бас...
Дарийжав -
Нээрээ хоёр модон андуу байгаа нээрээ. Би өнөөдөр усанд хийлгэцэн. Хатчихдагий ш дээ миний хүү. Модон сав чинь. Наад нэг хуян чинь байгаа. Хайчсан нөгөө тарагтай байсан хуян. Өө тэр доогуур байна. Тэрүүний модыг нь шинэчилчихсэн юм. Бүс нь болуул тэр бүр хэдэн үе дамжсан юм мэдэхгүй. Бүр ингээд сүүлдээ модон юм чинь муудаад ирэхээрээ мод нь ингээд аяндаа ингээд өмхрөөд эмтрээд байдаг болчих юм билээ. Тэгээд ноднин модыг нь шинэчилчихсэн юм би. Тэгээд тийм модон хуян байгаа бас. Нэлээн дээр үеийн тийм. За одоо ийм л юмнууд байна даа тэр тэр хүний юмнуудаас.
Дэжид -
Аан за сайхан байна. За эд нарын зургийг хоёулаа авнаа. Таны бас одоо залуу үеийн зураг, тэр үеийн материал затериал тэр юмнуудыг үзнэ ээ. Тийм. Таны эхийн одон чинь, хоёр одон чинь эндээ байгаа юу тиймээ.
Дарийжав -
Байгаа.
Дэжид -
Аахан тэр одонгоо зүүж байгаад та сайхан зургаа авхуулаарай тийм таны зургийг авч үлдэх юм шүү. Ер нь таныг тэр бага байхад хүүхдүүд ер нь яаж боловсролтой болж байсан юм бэ? Та сургуульд явж байсангүй, бусад хүүхдүүд яаж явдаг байсан юм?
Дарийжав -
Хүүхдүүд бол яахав. Уг нь манай хүүхдүүд бас их тархитай юм билээ. Цөмөөрөө их сайн сурч байсан ш дээ. Яагаав эхлээд л одоо нэгдүгээр ангид орно ш дээ. Энэ дээд бригадад орж байсан юм. Сургуульд, манай том охин.
Дэжид -
Үгүй ээ үгүй, одоо гэхдээ хүүхдүүдээ та юу яадаг байсан уу? дотуур байранд байх уу танай хүүхдүүд.
Дарийжав -
Үгүй би дандаа гэрээгээ явж байсан. Ерөөсөө дагаад л явж байсан. Малтайгаа л дагаж яваад байгаа ш дээ. Малаа аваад малаа маллана, хүүхдээ сургуульд нь явуулна, өөрөө юмаа оёно, өвгөн модоо хийнэ. Ингэж л амьдрахгүй бол тэр хэдэн хүүхдийг тэжээж чадахгүй ш дээ би. Ингэж л амьдарч байгаа юм чинь тийм.
Дэжид -
Аан хэрвээ тэгээд дотуур байранд одоо байлгана гэвэл татвар матвар өгөх үү тиймээ.
Дарийжав -
Мэдэхгүй ээ. Тийм би ёстой энэ олон хүүхдүүдээ нэгийг нь ч байранд өгөөгүй.
Дэжид -
Нэгийг нь ч өгөх гэж үзээгүй юу?
Дарийжав -
Үгүй ерөөсөө өгч үзээгүй. Байр гэж юу байдгийг ч мэдэхгүй эдий болтол байр гэдэг юмыг би мэдэх ч үгүй ерөөсөө. Юу байдаг юм мэдэхгүй. Зарим улсууд л сайхан байдаг юм л гэх юм билээ. Зарим нь улсууд нь муухай байдаг юм л гэх юм билээ мэдэхгүй ерөөсөө.
Дэжид -
Таныг бүр бага байхад одоо хүүхдүүд ер нь ном эрдэм, танай тэр өөрийн чинь ах эгч, тэгээд л одоо таны үеийн улсууд чинь ер нь ямар, яаж ном эрдэм үздэг байсан, боловсролтой болдог байсан юм бол?
Дарийжав -
Манай ах 4-р анги төгссөн юм гэнэ лээ. Манай ах миний төрсөн ах тийм. Тэгээд тэгж явж байгаад өөрийнхөө л хар санаагаар л зайлуул тэгээд сайхан ажилтай байсан ш дээ манай ах. Өнчин хоцорчихооод л, 4-р анги дөнгөж төгсчихөөд л тэгээд л бүр юу яасан ш дээ намын дээд сургууль төгссөн ш дээ манай ах. Тэгээд намын дээд сургуульд яваад хаана гэлээ нэг намын даргаар очсон юм гэнэ лээ. Хаана очсон гэж байлаа даа. Би бас сайн мэдэхгүй юм байна лээ. Тийм би сайн мэдэхгүй байна.
Дэжид -
Мэдэхгүй юмаа, аахан. Тэгж байсан л юм байна тиймээ.
Дарийжав -
Тийм тэгэж байсан манай ах. Тэгээд сүүлдээ нарийн бичгийн дарга энэ суманд ирж хийсэн юм.
Дэжид -
Өө за, сумын нарийн бичгийн дарга.
Дарийжав -
Тийм сумын нарийн бичгийн дарга. Том хүн шүү дээ тиймээ. Их том хүн. Тэгээд манай энэ хэдэн хүүхдийг чинь миний ах бас их харж өгсөн надад цаагуур нь. Тхх ер нь их харж өгсөн. Миний ганц ах. Тэгээд одоо хүүхэд гарна дорно бүртгээд л, дорно мөнгөнд оруулаад л өгнө.
Дэжид -
Том асуудал тэ?
Дарийжав -
Тийм том асуудал ш дээ тэр үед тийм.
Дэжид -
Таны амьдралын явцад одоо ер нь хамгийн ингээд бодоод үзэхэд хамгийн хэцүү юм гэж одоо юу байсан? Амархан юм гэж юу байсан бэ?
Дарийжав -
Заа тэгээд өөрөө үйлддэггүй болохоор ерөөсөө надад бол одоо хэцүү юм болов уу, олон хүүхэд гаргах л хэцүү байсан. Надад тэр үедээ. Маш олон хүүхдийг гаргах хэцүү ш дээ. Тэгээд тэрийг чинь гаргаад маллаад яана гэдэг чинь надад хэцүү ш дээ тиймээ. Тэр хүүхдүүд чинь зүгээр ингэж хэвтэж байгаад хүн болохгүй ш дээ тиймээ. Заримдаа мээм нь цадахгүй байгаа юм сүүлийн үед. Заа яахав залуу шиг байхдаа гаргахдаа бол мээм нь цатгаад л байгаа юм. Сүүлийн үед нэг долоо төрөөд ирснээс хойш мээм нь цадахаа байчих юм билээ. Нөгөө хүүхдийг чинь өргөмөл юм шиг угжина. Угжиж бантанг нь хийж өгнө, ээдмийг нь хийж өгнө. Аан тэгээд өнөө каш гэж нэг юм гарцан байсан байх шүү. Кашаар бас юу яана, ингэж бас буцалгаж нөгөө хүүхдүүдээ угжина тэгэж өсгөсөн юм би сүүлийнхээ хүүхдүүдийг. Түрүүч нь бол яахвээ сайхан мээмээрээ л өсгөчихөж байгаа юм чинь тэгээд л нэг ойндоо хүрэлгүй тэгээд л бор хоолондоо хүрчихэж байгаа юм чинь. Тэрнээс өөр одоо тэгээд л яахав дээ заа байз хамгийн хэцүү гэхээр зэрэг бий одоо бас хамгийн хэцүү юм болуул тэгээд одоо тэр хүүхдүүдийг өсгөхөд л хэцүү байсан би. Тэгээд яана даа энэ хэдэн хүүхдийг за байз өөр шигээ болгочихгүй юмсан. Энэ хэдэн хүүхдийг л нэг яавал нэг юм дагуулж, нэг юмны захтай болгочихсон гэж нойр хоолгүй л зүтгэсэн дээ ажаа нь. Их шамдсан тийм. Тэгээд ч зүтгэсний хэрэг бүтсэн. Хэдэн малаа тэр чигээр нь айлдаа хаячихаад л тэгээд л энэ аймаг руу нүүгээд л хүн амьтанд аашлуулаад л би чинь одоо. Юугаа хийж ингэж явж байгаа юм гэж аашлах хүн зөндөө байсан манайг. Чаднаа би хүүхдээ сургууль соёл л дагуулж байвал ерөөсөө болно. Болно гээд л зүтгээд байсан тэгээд болсон. Угаасаа миний сэтгэлээр болсон миний хүүхдүүд. Хамгийн том хүүхэн нягтлан болцон. Тэр нөгөө нэг солонгосд байгаа хүүхэн чинь оёдолчин. Ахуйн үйлчилгээний оёдолчин. Сайн оёдолчин ш дээ. Бүр захиа хувцас хийдэг болсон ш дээ сүүлдээ. Жигтэйхэн сайхан оёно.
Дэжид -
Хамгийн сайн нь л захиа хувцас хийж байсан л даа ахуйн үйлчилгээнд.
Дарийжав -
Тийм хамгийн сайн нь л захиа хувцас хийж байсан ш дээ. Тэгээд хүнтэй суугаад Эрдэнэтэд очоод бас л захиа хувцсаа хийж байгаад л тэр Солонгос явчихаж байгаа юм. Тэгээд энэ том хүү энэ хүүхдийн аав том хүү тэгээд усны аж ахуйд техникумд орсон. Энэ чинь одоо юу ш дээ усны аж ахуйн техникум чинь худаг усны...
Дэжид -
Тийм худгийн усны.
Дарийжав -
Тийм худаг усны юу ш дээ. Энэ чинь их сайхан ажил ш дээ тиймээ. Сайхан ажил. Тэгээд дараагийнх нь хүүг Баянхонгорын юу барилгын ТМС-д явуулсан. Тийм тэр чинь бас л сайхан ажил.
Дэжид -
Ер нь бол ажил одоо хүн голдоггүй гэж ярьдаг шүү дээ тиймээ. Хүн л ажилд гологдоно уу гэхээс биш тиймээ.
Дарийжав -
Харин тийм. Тэгээд бага тэр одоо энэ Солонгос явцан охиныг чинь Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулсан. Тийм хөгжим бүжгийн сургууль гэж явсан кум гэж байсын болов уу яаж байсан юм болоо. Би бас тэрийгээ сайн мэдэхгүй байна. энэ охиныг явахад өөрөө бүр Улаанбаатар хүргэж өгөөд тэгээд багш магштай нь уулзаад тийм тэгэж хүргэж өгч байсан юм тийм.
Дэжид -
Анх хэдэн онд та хот орж байсан юм?
Дарийжав -
Би юу? За байз тэр хүүхдийг чинь хүргэж өгөх гэж л хот орж байсан байх шүү. Тэрнээс өмнө явж байлуу үгүй билүү. Ээ дээ үгүй байхаа. Энэ хүүхдийн ээжийг л сургуульд хүрэж өгөх гэж орж байсан байх.
Дэжид -
Тэгэхэд хот ямар санагдаж байсан?
Дарийжав -
Ёстой гоё юм билээ. Би энэ Улаанбаатарт амьдрах аз заяа байдаггүй юм байх даа гэж бодож байсан би. Тэгэж бодож байсан тийм. Тэгээд л охиноо орхчихоод л нөгөө ахынд нөгөө Жамбаа ахынд орхичихоод л хүрээд ирж байсан тийм. Тэгээд миний охин өөрөө тэгээд яваад тэгээд л сайхан хөгжмийн багш болсон.
Дэжид -
Аан ер нь таньд одоо ингээд хот ороод сайхан байсан, шинэ содон гэснээс ерөөсөө анх одоо та таньд содон, шинэ содон техник технологи, өөрөөр хэлбэл энэ одоо компьютер ч гэдэг юм уу, телевизор ч гэдэг юм уу, машин ч гэдэг юм уу юу одоо таньд хамгийн анх шинэ содон байсан бэ?
Дарийжав -
“Телевизор”.
Дэжид -
Телевизор байсан уу. Яаж одоо шинэ содон байсан бэ?
Дарийжав -
Тийм дээхэн үед энэ радио. Энэ чинь ийм радио байгаагүй юм ш дээ. Энэ чинь нэг хайрцаг шиг тиймээ. Радио гэдэг байсан нэг том шар. Тэрүүнийг ферм дээрээ үнээ сааж байгаад, хоёр зуун цаасаар худалдаж авч байсан юм ахаасаа. Өөрийнхөө төрсөн ахаас. Тэгээд миний ах 200 цаасаа аваагүй ээ. Зуун цаасыг нь май миний дүү өөрөө ав гээд 100 төгрөгийг нь аваад аваад явсан юм.
Дэжид -
Тэр л одоо ёстой хамгийн шинэ содон зүйл байсан уу?
Дарийжав -
Тийм. Ёстой гоё тийм. Ээ бас гоё. Тэгээд дараа нь юу гоё байхав телевизор. Одоо телевизор үзэхдээ жигтэйхэн дуртай. Унтахгүй шүү дээ. Тэгээд заримыг нь ойлгоно, заримыг нь ойлгохгүй. Тэгээд сургуульд ороогүй хүнд чинь мэдлэг их дутагдах юмаа. Их дутагдахын ерөөсөө.
Дэжид -
Аан гэхдээ таньд амьдралын бол ерөөсөө асар их ухаан юу байна тийм, мэдээж ном эрдмээр баяжсан бол та бол ерөөсөө аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байхаар л хүн байна. тийм.
Дарийжав -
Дарга болохоор байсан юм үнэн шүү.
Дэжид -
Ингэж дайчин ийм шинж чанартай улсууд бол хүнийг араасаа их дагуулна ш дээ. Зохион байгуулах чадвартай. Тхх одоо та ингээд миний ярилцлага авах хооронд л ерөөсөө ярьж байгаа одоо цаг үетэйгээ хөл нийлүүлж байгаа чинь л одоо гайхшрал төрүүлж байна ш дээ тийм. Юмыг тийм сайхан хүлээж авч яадаг тийм. Тэр үед ер нь одоо дарга цэрэг, таны одоо ингээд л нэгдэлд ч ажиллаж байсан байна та ер нь одоо албан тушаал янз янзын л газар ажил хийж байхад одоо ер нь худалдаа бэлтгэлийн юунд ч ажиллаж байсан гэж ярьж байсан та, тэгэхээр ер нь тэр үеийн дарга, ажилчин хоёрын хооронд ялгаа байсан уу?
Дарийжав -
Байлгүй яахав.
Дэжид -
Ер нь одоо хамт олон яаж бүрэлдэж байсан юм? Яаж одоо ажил, амралтынхаа цагийг зохицуулдаг байсан юм?
Дарийжав -
Бид нар уу? за яахав тэр цагаар ажил хийж байгаа улсууд цагаараа ажил хийгээд л явчихдаг юм. Цэвэрлэгээ хийж байгаа хүн болуул тэд нартай адилхан зэрэгцэж явж болохгүй ш дээ. Заавал ч үгүй сүүлд нь. Дэлгүүрээ хаасны дараа өнөө дэлгүүрийнхээ худалдагч нарыг хаахаас өмнө угааж дуусгана. Тэгээд тэд нар чинь дэлгүүрээ хаахаар цоожилчихоод л яваад өгнө ш дээ тиймээ. Тэгээд контор гэж байлгүй яахав тэр чинь тиймээ. Нягтлангийн контор тэгээд тэр даргын контор гээд тус тусдаа байгаа ш дээ тиймээ. Тэд нарыгаа би шөнийн 12 цаг хүртэл цэвэрлэдэг байсан. Сүүлд нь хоцорчихоод. Тийм тэр өрөөний түлхүүрүүд нь надад байдаг байсан.
Дэжид -
Өөрөөр хэлбэл бас та ажилдаа бол их л цаг зарцуулдаг байж. Тэгээд хэдийд нь одоо та энэ хүүхдүүдийнхээ юмыг амжуулдаг юм?
Дарийжав -
Шөнө. Яг 12 цагт ирж хоол хийж өгчихөөд тэгээд л 1 цаг, 2 цаг, 3 цаг, 4 цаг хүртэл машинаа хүүхдүүдийн юмыг оёод л.
Дэжид -
Тэгээд өглөө эрт ажилтай юу?
Дарийжав -
Тэгнэ. Өглөө 7 цагт босохгүй бол алуулна ш дээ. Тэгээд өнөө сонсгол гэж бас нэг юм байна ш дээ тиймээ. Тэр юм чинь очихгүй бол ажлаасаа хөөгдөнө. Тэгээд л очиж байгаа юм чинь. Яг 7 цагт даргынхаа өрөөнд орж цагаа бүртгүүлнэ. Ээ та нар миний хийж байсан юмыг одоо хийх юм бол хийх хүн байхгүй, ерөөсөө олдохгүй ээ.
Дэжид -
Байхгүй ээ. Ээ дээ хэд хэдэн хүн ч хийгээд дийлэхгүй л юм байна.
Дарийжав -
Нээрээ дийлэхгүй тийм их байсан. Одоо мэднэ, энэ улсууд мэднэ. Намайг тэгж байсан гэж, би чинь одоо нойргүй байсан ш дээ ерөөсөө. Нойр хүрэх ч үгүй. хэдэн хүүхэд хэдэн хүүхдээ л юманд хүргэвэл зүгээр миний унтах идэх яахав. Би зүгээрхэдэн хүүхдээ л юманд хүргэнэ гээд. Миний хүүхдүүд миний сэтгэлийг концертонд, сургуулийн концертонд их орсон. Сагсан бөмбөг их тоглоно манай хүүхдүүд тийм, явуулна би юманд нь. Тэгээд нөгөө нэг Найрамдал зусланд манай хүүхдүүдийг их сайхан гоё амруулдаг байсан.
Дэжид -
Их тэргүүний хүүхдүүд л одоо Найрамдалд.
Дарийжав -
Тийм явж байсан, зөндөө явсан. Тэгээд найрамдал зусланд нь явуулах гээд хувцсыг нь олохгүй. Тэгээд өдөр шөнөгүй юм оёж байгаад хүний дээл хийж байгаад мөнгийг нь өгөөд л явуулж байгаа юм чинь би. Тэгэхгүй бол надад мөнгө өгөх хүн байхгүй ш дээ. Хэн ч өгөхгүй. Тийм сургуулиас мөнгө өгөхгүй, хоршооноос мөнгө өгөхгүй, нэгдлээс мөнгө өгөхгүй надад.
Дэжид -
Нэгдэл тараад тэгээд ер нь та тэр их аж ахуйгаа нэгдлээс нэг их юм олж авч, энэ хувьчлал мувьчлалуудад хамрагдаагүй юу тэ.
Дарийжав -
Үгүй. Хамрагдаагүй, ерөөсөө хамрагдаагүй. Би тэгээд нэгдлээ тараад энэ том охиноо дээр 4-р ангиа төгсгөчихөөд л 5-р ангид байхад нь тэгээд л хамаг юмаа хаяад л ерөөсөө тэгээд тэр хашаа машаа манайх чинь дээд бригадад байсан. Хамаг юмаа хаячаад л аймаг руу нүүгээд явцан ш дээ. Юу гэхэв би энэ хэдэн хүүхдүүдийг сургуульд дөхүүлье, талхны булан хөөцөлдүүлье тэгээд өөрөө нэг энд тэнд нэг цэвэрлэгчийн ажил олдчих байх гэсэн чинь надад олдоогүй. Тэгээд намайг оруулах хүн олдоогүй. Би өөрөө хүсэж мэдэхгүй юм чинь, хүн танихгүй юм чинь тийм. Тэгээд л дутуу гутуу дээлээ л хийгээд л дээлээ л оёод. Би дээлийг өнөөдөр одоо ингээд эсгэнээ маргааш өглөө эдийд чинь шилбийг нь хадаад л дуусч байна. Шөнжингөө оёод тэгээд л 20 төгрөгөө авчихаж байгаа юм чинь.
Дэжид -
Одоо чинь товч шилбэ хаддаг хүн хотод олдохгүй шүү.
Дарийжав -
Одоо бараг тийм. Байхгүй.
Дэжид -
Манайх чинь одоо бас тийм ажил үйлчилгээ хийдэг хүн ховор ш дээ. Таны үед одоо 90-ээд оны үед одоо ингээд мэдээжийн хэрэг ингэж ажиллаж байсан байна. Ер нь одоо 90 оны ардчилсан хувьсгалын талаар, ардчиллын талаар та ер нь юу гэж бодож байна?
Дарийжав -
Ардчиллын талаар уу, би одоо ардчиллыг ингэж л боддог. Энэ ардчиллын Элбэгдорж гэдэг хүн гарах нь зөв гэж бодож байгаа. Энэ болуул миний хэдэн хүүхдүүдийг юманд хүргэнэ гэж бодож байгаа. Одоо тэгээд ямар хүн гэдгийг нь би мэдэхгүй ш дээ тиймээ. Тэгэхлээр энэ Элбэгдорж гэдэг хүн чинь энэ нэгдлийг тараасан юм байна лээ. Тийм үү, тэгсэн юм шиг байна лээ. Тэгээд одоо хүүхдийн мөнгийг хэн өгч байгаа юм Элбэгдорж өгсөн ш дээ тиймээ. Тэгэхлээр ерөөсөө Элбэгдоржийг төрийг удирдаж явуулж чадна, миний хүүхдүүд одоо өөдөө гарна, бид нарын тэтгэвэр ч гэсэн нэмэгдэх байх л гэж бодож байгаа.
Дэжид -
Аан ер нь одоо Ардчилал чинь 90 онд ялсан ш дээ. Одоо анх танай Архангай аймаг чинь бол нэлээн ардчиллаг аймгийн тоонд ордог ш дээ.
Дарийжав -
Тийш дээ. Тэгээд миний хэдэн хүүхдүүд ерөөсөө дан цөмөөрөө ардчилал юм билээ. Тэгээд одоо энэ жил хүртэл ингээд гарынхаа үсгийг зураад ээжээ нөгөө нэг хэн хоёрын Энхбаяр, Элбэгдорж хоёрын зураг хүрээд ирлээ л дээ манайд. Тийм Энхбаярынхаа зургийг би тэнчээ аваачаад дүүжилцэн юм. Тэгээд сүүлд нь Элбэгдоржийн зураг ирэхээр нь Элбэгдоржийн зургийг энчээ дүүжилцэн юм. Тэгээд орж ирсэн хүн тэгж л байна лээ. Энэ өвгөн зайлуул Энхбаярт өгөх гэж байгаа юм байх даа. Энэ чавганц одоо Элбэгдоржид өгөх гэж байгаа юм байх даа тэгж байсан ш манайхыг аймаг дээр байхад сонгууль болохоос чинь өмнө тийм. Орж ирж танилцуулга их хийдэг ш дээ миний дүү одоо чинь нэг тийм болцон юм билээ.
Дэжид -
Тиймээ тийм.
Дарийжав -
Тийм. Тэгж байна лээ.
Дэжид -
Аан одоо тийм та өнөө сонгууль өгөх үеэр аймаг дээр байж байсан тиймээ. Тэгээд зундаа л эндээ гарчаад байнуу
Дарийжав -
Тийм зундаа л эндээ гарчаад, тэгээд 6 хүн орж ирж санал авч байна лээ. Тийм тэгээд би Элбэгдоржийнхоо нэрэн дээр зураад л тавьцан. Элбэгдоржийгоо л гаргана гээд. Манай өвгөн яасын чи зур л гэж байна лээ манайг. Манай отгон хүүхэн байж байсан юм чинь манай багш одоо тэр багш отгон хүүхэн торны өмнө л аваад явчихна лээ. Аав аа аль энэ та гээд. өөрөө ардчилал юм чинь тэгээд ардчилал байлгүй дээ бодоход. Тэгсэн байх л гэж таадгийн би асуугаа ч үгүй.
Дэжид -
Тиймээ тэр ч одоо хувь хүмүүний л хүний л асуудал.
Дарийжав -
Хувь хүний л асуудал ш дээ тиймээ.
Дэжид -
Ер нь ардчилал бол одоо манайд та ер нь одоо аан эерэг үзүүлэлт авч ирсэн гэж үзэж байна уу? ардчилал одоо ер нь хүмүүст ямар амьдрал олгосон юм бэ? өнөөдөр одоо энэ зах зээлд хуучин одоо хүмүүс чөлөөтэй явдаг байсан юм уу? одоо ингээд Солонгост танай охин ажиллаж байна. Хуучин ингэж чөлөөтэй хүмүүс явдаг байсан уу үгүй юу, ардчиллын одоо үр шимээр ингэж явж байна гэж та үзэж ойлгодог уу?
Дарийжав -
Би ардчиллын үр шимээр ингэж явж байгаа л гэж боддог. Тийм би ер нь тэгэж л боддог. Ер нь тэгээд одоо энэ гадаад дотоод гээд дураараа явж байна ш дээ энэ хүүхдүүд тиймээ. Монголын хүүхдүүд тийм байгаа биз дээ тиймээ.
Дэжид -
Хуучин чинь одоо нэг аймгаасаа одоо хот руу ороход зам явах авах уу?
Дарийжав -
Тийш дээ авна.
Дэжид -
Тийм одоо болуул гадаад явахад ч тийм юм байхгүй.
Дарийжав -
Гадаад явах чинь тэр үед чинь ерөөсөө их хэцүү ш дээ тиймээ. Гадаад явах чадал ч байхгүй ш дээ тиймээ ерөөсөө. Малаа зараад явъя гэхээр мал нь үнд орохгүй ээ, мөнгө болохгүй ээ. Тийм л байсан цаг л даа тийм. Тэгээд миний хоёр хүүхэд зайлуул яаж ийж аргалж байгаад л явцан байна лээ. Мөнгө зөнгө зээлсэн л юм гэнэ лээ. Хаанаас ч зээлсэн юм мэдэхгүй. Би бас явуулахгүй гээд бодоод байсан чинь зүгээрээ ээжээ зүгээр гээд отгон хүүхэн юу гэхэв ээ ээжээ та зүгээр дургүйцэсний хэрэг байхгүй. Үгүй тэгээд одоо нөхөр хүүхдээ хаяад явчихаар бас тийм өөрснөө одоо очоод гачин гадуудад ямар нэгэн юм болчих вий дээ. Тэгээд тэр нөхөр мөхөр нь одоо янз бүрийн бас хүн амьтантай холбогдоод иймээ тиймээ юм болчихвол одоо яах билээ гэсэн чинь инээгээд л манай отгон хүүхэн ээж одоо хөгийн юм бодохымаа гээд. Тийм юм зөндөө байгаа ш дээ тиймээ, зөндөө байгаа ш дээ тийм юм зөндөө байгаа юм чинь. Тэгэхээр ерөөсөө манай хүүхдүүд бол их даруухан тийм юм хийхгүй. Тийм уг нь хийхгүй л дээ. Хийгээгүй л байна л даа. Одоо тэр том нь нөхөр нь юунд байгаа юм Эрдэнэтэд хоёр...нэг хүүхэдтэйгээ. Одоо 12 сард ирнэ л гэж байна. Тэгээд цаад багынх нь нөхөр энэ хоёрын аавууд нь байгаа ш дээ тийм. Тэгээд одоо хурдан хонины хүн ирж суух юм уу үгүй бас тэрийг нь мэдэхгүй ч тийм санаатай л болчоод байх шиг байна. за тэр бол яахав өөрсдөө л мэдэх хэрэг дөө. Тэгээд яагаад та тийм юм бодож байгаа юм бэ гэвэл энэ хоёр хүүхэд дээрээ ирэхгүй юм байна өөрөө. Танай Булган авгайтай мавгайтай болцон гээд л дуулдаад байх юм байна ш дээ. Өөрөө ирэхгүй юм байна ш дээ. За тэгээд өөрснөө л мэдэг тиймээ.
Дэжид -
Энэ одоо та бол өдий чинээтэй болгосон юм чинь тэ
Дарийжав -
Одоо би яах вээ дээ тиймээ.
Дэжид -
Ардчиллын талаар бол та тэгвэл ингэж л бодож байгаа юм байна.
Дарийжав -
Ардчиллын талаар бол би ингэж л. Ардчиллыг болуул одоо монголыг өөд нь татна л гэж бодож байгаа ш дээ ажаа нь тийм. Тийм өөд нь татна л гэж бодож байгаа.
Дэжид -
Ер нь тэр ардчилалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай оролцдог байсан уу? ер нь 90 онд Ардчилсан хувьсгал яллаа ш дээ.
Дарийжав -
За яахав зарим нь болуул ардчилал гэдэг гараад одоо миний хэдэн хүүхдэд мөнгө төгрөг өгч байна, ардчиллаар амьдарч байгаа гэж ярьж байгаа улс зөндөө байна ш дээ тийм. Ардчилал зүгээр. Энхбаяр болуул юу ч өгөхгүй байгаа. Энхбаяр бол амьдруулаагүй. Энхбаяр амьдруулаагүй. Арчдчилал амьдруулж байгаа гэдэг хүн зөндөө байгаа ш дээ миний хүү. Тэгээд би бас тэрийг нь одоо бас дагаад л тэгэж л бодож л суудаг юм. Ер нь энэ жил ингэж бодож байсан бид хоёр, үгүй ээ энэ өвгөн юу гэж бодож байсан мэдэхгүй за аль нь ч гарсан яахав дээ л гэх юм билээ. Би бол Элбэгдоржийг гараасай л гэж бодож байсан. Элбэгдоржийг л гарвал миний хэдэн хүүхдийг өөд нь татах байх гэж бодож байсан. Ер нь яваандаа тиймээ. Одоо өнөө маргаашдаа юу нь ч мэдэгдэхгүй л дээ тиймээ.
Дэжид -
Бас нэлээн амьдралын юу туулсан хүн тиймээ, өөрөө малчин байсан. Малчин аав ээжтэй байсан тийм.
Дарийжав -
Өөрөө малчин байсан хүн юм билээ. Тийм бүх түүхийг нь ярьсан ш дээ тиймээ. Бүх түүхийг нь ярьсан. Олон хүүхэдтэй юм байна лээ.
Дэжид -
Жаахан шударга байх гэж хүн болгон л одоо бодож байгаа биз тиймээ.
Дарийжав -
Тэгэж байгаа биз. Шударга л юм шиг байна лээ тийм.
Дэжид -
Заа за.
Дарийжав -
Заа нэг иймэрхүү. Би бол ардчилал бол одоо ёстой энэ монгол улсыг хөгжинө л гэж бодож байгаа ажаа нь.
Дэжид -
Заа ёстой их баярлалаа. Заа Даарийжав гуай маш их сонирхолтой ярилцлага одоо өгсөн явдалд таньд ёстой үнэхээрийн их талархаж байна. Ингээд таньд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Дахин баярлснаа илэрхийлье ээ.
Дарийжав -
Заа.
Дэжид -
Заа баярлалаа.
Дарийжав -
За баярлалаа. Би ч гэсэн их баярлалаа. Манайд ёстой нээрээ сайхан ингэж
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.